Brilev


Basic information
Interviewee ID: 990036
Name: Brilev
Parent's name: Innokentii
Ovog: Aleksandrovich
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Russian

Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Altanbulag sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Farmer
Father's profession: farmer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

wife
children


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

Брилев гуай танай эхнэр чинь ямар ажил хийж байсан билээ монголд ер нь?

Брилев -

Малын эмч.

Оюунтунгалаг -

Малын эмч?

Брилев -

Юу мал как /эхнэрээсээ асуув/ малын бага эмч /эхнэр хэлэв/, бага эмч.

Оюунтунгалаг -

Малын бага эмч.

Брилев -

Энэ Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг ерөөсөө энэ хавьд хотын мал эмнэлэгт байсан. Хөдөө их явсаан, Налайх малайх, төв аймаг их явсан /эхнэр хэлж байна/. Энэ малтай улсууд андахгүй байна.

Оюунтунгалаг -

Малын бага эмч хийсэн?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Энэ дүүрэгт юу гэсэн үг үү, ямар аймагт, та яг юу хийж байсан гэнээ, яг ямар ажил хийж байсан?

Брилев -

Хэн?

Оюунтунгалаг -

Танай эхнэр?

Брилев -

Эхнэр бага эмч малын бага эмч.

Оюунтунгалаг -

Тэгээд хөдөө ажиллаж байсан юм уу?

Брилев -

Үгүй ээ дандаа Улаанбаатарт, тэгвэл дандаа тойроод Налайх, Баянзүрх энэ бүгдээр харилцаж байсан. Сүхбаатарын район энэ бүгдээр одоо андахгүй ээ, малтай, сая дэлгүүрт яваад нэг хөгшин тааралдсан, өө сайн байна уу, нэг хөгшин өвс аваад ийм.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Дандаа эсвэл дуудлага орос хүн явуулаач нөгөө дарга уурлаад яагаад дандаа орос яв, нөгөө жаахан компаниуд жаахан /инээв/.

Оюунтунгалаг -

Тэгээд малын бага эмч их олон жил хийгээд, та бол монголд 44 жил малын бага эмч?

Брилев -

Дандаа малын эмч хийсэн, тэгээд гахайн заводод ажлаа хийхээр 1975 онд тэгээд тэнд бронхиальный астма болоод тэгээд одоо автобусанд хүртэл суухгүй хүргүүлж дандаа астма маань хөдлөөд, энэ агаар жаахан муу байна тэгээд 2-р эмнэлэгт дандаа эмчлүүлсэн. Тэгээд яахав дээ ажлынхан маань намайг мартахгүй ээ, дандаа ирнээ, баяр маярт бэлэг өгч байна тэгээд утсаар ярьж байна тусалж байнаа намайг.

Оюунтунгалаг -

Хөдөө аж ахуйн яам хариуцдаг?

Брилев -

Тийм хариуцдаг.

Оюунтунгалаг -

Одоо холбоотой байдаг?

Брилев -

Энэ Сүхбаатар районд, 18 жил хариуцсан энэ лагерь зусланг байнãа хариуцсан хүн байсан.

Оюунтунгалаг -

Хотын мал эмнэлэг гэж байсан?

Брилев -

Тэгээд ажил их байсаан, сайхан байсан шүү дээ хуучин.

Оюунтунгалаг -

/инээв/

Брилев -

/инээв/

Оюунтунгалаг -

Та их сайн ярьж байнаа, аргагүй тийм ээ /инээв/. За.

Брилев -

Би ярьж байна шүү дээ монгол газар сайн.

Оюунтунгалаг -

Лида эгч болохоороо монголоор маш сайн ярьж байна шүү дээ?

Брилев -

Хүү бол их сайн ярина.

Оюунтунгалаг -

Хүү яаж монгол хэл сайн сурсан?

Брилев -

Өө бүр сайн. Би нэг юу хөдөө явсан, гэртээ байсан, гадаа гарсан.

Оюунтунгалаг -

За.

Брилев -

Тэр монголд ярьж байсан, хажууд дуулаад ялгахгүй байна.

Оюунтунгалаг -

Монгол хүүхэд гэж бодоод /инээв/.

Брилев -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд хүүхдүүд чинь болохоор монголд суралцсан шүү дээ тийм ээ?

Брилев -

Тийм.

Оюунтунгалаг -

Ямар сургуульд сурч байсан?

Брилев -

Хүү юу геологи.

Оюунтунгалаг -

Биш ээ, нөгөө дунд сургуульдаа?

Брилев -

10.

Оюунтунгалаг -

14-р сургууль?

Брилев -

Үгүй ээ 8-д, 10-р анги төгсөөд.

Оюунтунгалаг -

Тийм аль сургуульд?

Брилев -

8-р, орос 8-р сургууль байсан нөгөө 14-р сургууль одоо мэдэх үү?

Оюунтунгалаг -

Тийм.

Брилев -

Хажууд нэг.

Оюунтунгалаг -

Аан бас тийм орос 8-р сургууль гэж байсан юм уу?

Брилев -

Тийм тийм 8-р сургууль, тийм тэнд төгсөөд. Ахыг нь бол эдийн засагч барилгын эдийн засагч сургууль төгсөөд.

Оюунтунгалаг -

Охин бас монгол хэл сайхан мэдэх үү?

Брилев -

Тэр бас надаас илүү байна /инээв/.

Оюунтунгалаг -

Хоёулаа сайн мэднэ /инээв/?

Брилев -

Одоо мартсаан. Болгарт их сайхан ярьж байна, хүүхдүүд нь орос мэдэхгүй болсон, нэг том охин яахав оросоор жаахан яринаа, утсаар ярина, аа нөгөө бага сайн байна уу, сайн байна уу ещ¸ юу ч байхгүй.

Оюунтунгалаг -

Байхгүй /инээв/.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.