Horloo


Basic information
Interviewee ID: 990020
Name: Horloo
Parent's name: Choindon
Ovog: Har bürged
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Darhan sum (or part of UB), Darhan-Uul aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
childhood
herding / livestock
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Хорлоо -

Боом өвчин малд их дэлгэрээд тэр үеийн сэхээтнүүдийн чадвар бас муу байсан би тэгэхэд чинь дөнгөж 4-р анги төгсчихөөд манайх юу Ховд нутаг л даа тэгээд нөгөө амьдралын боломж муутай зуны халуунд байх боломжгүй шил гарна нутаг гарна гээд 10 хэдэн өдөр нүүдэг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Жил гаран уу?

Хорлоо -

Хүйтэн сэрүүн нутагт зусах гэж тэгж нүүж байхгүй юу. Би тэгж явахдаа 4-р ангид гурав дахь нүүдлийн дараа билүү явж байсан чинь манай эгч үхрээ туугаад би хонио туугаад ингээд манай аав ээж ачаа бараагаа яагаад бид нарыг 4 цаг 5 цагийн хавьцаа малыг нь туулгаад явуулчихдхг байхгүй юу. Тэгээд явж байх зуур нэг цахилгаан цахиад бороо орсон юм. Тэгээд тийм үед чинь ямаа шогшичихдог байхгүй юу. Тэгээд тэрнийгээ тогтоож байсан чинь нэг ямаа ишиг уаг гээд үхсэн. Аянга цахиад цахилгаан цахих үед. Тэгэхэд бид нар нэг ишиг үхчихсэн аягүй их гарзтай ээж аавыгыы хүлээгээд байгаад байсан чинь амьтаны мал бүр туугдаад явцан. Манай эгч үхрээ дийлэхгүй яваад өгсөн би хонио эргээд байж байсан чинь манай аав ээж эд нар ирээд чи мориор гишгүүлсэн байлгүй гээд бөөн юм болсон байхгүй юу. Тэгсэн чинь боом гэдэг өвчин байсан юм байна. Очоод нэг хоноод байж байсан чинь манай хотонд 4-5 ямаа үхсэн байсан байхгүй юу. Тэгсэн манай аав их хол нутгаас хадлан авдаг байсан малынхаа хадланг. Явахгүй бол болохгүй нь годрон гэдэг өвчин гарч байна гээд тэгээд аав яваад өгсөн тэрний хойно манай ямаа зөндөөн үхсэн л дээ. би яах гэж энийг ярих гээд байна гэхлээр тэр үеэс сэхээтнүүдийн чадвар маш муу байсан. ирээд баахан ямаанууд холбож байгаад бид нарыг загнаж байгаад тариа тарьсан годронгийн тариагаар. Тэгээд ёстой бүүр хяарсан. Тэгээд тэрнээс болоод би юу гэж боддог вэ гэхээр их л сайн мэргэжилтэн болох юмсан гэж боддог байхгүй юу. Нөгөө ямаа чинь манайх маш их ямаатай байсан ер бараг 1/3 нь үхсэн байхаа. Нэг шөнө хонь үхэхгүй юү. Тэгсэн чинь хонь годротоно гэж байдаггүй байхгүй юу. Тэгсэн тэр хүн л буруу оношилсон байналээлдээ. Тэгээд хонь ч нилээд үхээд дараа нь үхэр үхээд маш хүнд байсан л даа тэр үед. Үхрийг чинь 3 метрийн гүнд булж яадаг гээд бас захиргаадалтын л үе юм л даа. Чаддаггүй нөгөө манай эгч, ээж манай дүү жижигхэн тэрийг булах гэж тамаа цайж байсан. тэгээд би ерөөсөө мал маллахгүй юмсан гэж бодсон байхгүй юу. Тэр үед малтай улсуудыг сургуулиас гаргадаг байсан байхгүй юу 4 төгсгөөд. Малыг нь маллуулах гээд. Сургуульд цаашаа явах эрх байхгүй. Тэгээд манай эгч гарсан байсан. Нөгөө хэдэн үхэр нь ч яваад дууслаа эд нарыг чинь булна гэдэг чинь бүр энэ насанд одоо хүртэл санаанаас гардаггүй. Тэр хадан дотор манайхан чинь уулархуу асга хадтай тэрнийг ухахгүй бол арай л зоддоггүй байсан байх тэрнээс өөр бусад дарамт санаанаас гардаггүй юм. Тэгээд бараг малынхаа ½-ыг дуусгаад тэгээд намао нь намайг 4-р анги төгссөн бас сургуулиас гаргаж байгаа юм.

Манай эгч надаас 4 ах юм. Тэтгэвэрт гарсан агрономийн хүн. Тэгээд тэр үеийн мэргэжилтэнгүүд болоод удирдах улсууд айхтар замраагүй дарангуулдаг байсан тэр үе одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Каринтийн тавигдаагүй байхад эгч бид 2 хөл нүцгэн тийм дээр үеийн бакальтай хамгийн гоё нь тийм байсан. 2 бакальтай цэнхэр дээлийг цагаан юугаар эмжсэн тийм байсан юм. Тэгээд хоёулаа оргож сургуульд орж байсан байхгүй юу. Манай эгч 4 жил завсардсан шалгалт авсан чинь өвчинөөр 4 жил болоод юм аа мартчихсан тэгээд уйлж байгаад манай эгч бид 2 сургуульд зэрэг нэг ангид явахгүй юу. Тэр үеэс эхлээд мал маллахгүй явах юмсан гэдэг бодол яс маханд орсон. За яагаад вэ.

1-рт өөрийнхөө хувийн малын сүүг уух эрх байхгүй. Яагаад гээч манайх 10 үнээтэй 10 үнээнд хэдэн зуун литр сүү байсан юм бэ зунжингаа саагаад заводад өгнө сүүгээ машиндаад, цөцгийг нь аваад бүүр ямар ч шим шүлтгүй болсон тийм сүү бидэнд эргэж ирдэг байхгүй юу. Тэгээд яахав хонь малаа саагаад нэг цайны сүүтэй, тарагтай арай л хониноос сүү оноодоггүй л байсан байх. 1-рт сүүгээ авах эрхгүй тэгээд манай эгч үхрээ даагаад ямар ч айлд хамаагүй 11-12 настайгаасаа эхлээд албан журмын сүү өгнө гээд явдаг би болохоор хинио маллаад л.

2-рт махны оногдол гэж байдаг байсан. бүх маланд махны оногдол гээд. Тэгээд махаа яах вэ гэхээр дандаа эр мал авна. Эм голдуу айл чинь хүнээс голдуу авна. Өөрийнхөө юмыг идэх эрх байхгүй тийм хүнд үед амьдарч байсан байхгүй юу. Би бүр тэрийг хэлэх юмсан гээд зохиол гарсан байсан. тэрийг би уншаад хүн амьтанд борлдог бол сайхан бичих юмсан гэж бодоод тэр үед тийм сайхан амьдарч байсан биш байхгүй юу. Одоо энэүүн шиг чөлөөт байдал байгаагүй. Махаа дандаа өөрсдөө эр малаар өгнө. Эр мал байхгүй бол хүнээс ацаглаж өндөр үнээр мөнгө төлж авч байсан. малын махыг улсад төлнө. Тэр чинь өөрийнхөө юмыг ш дээ.

3-рт ноосны оногдол гээд бүх малд ноосны оногдол өгнө. За тэгээд манайх ямааны ноолуурын 80%, 60% гээд хувилдаг байхгүй юу. 80%-ийн ноолуур чинь одооны яг хөвөн шиг.

Эрдэнэтуяа -

Цэвэр үү?

Хорлоо -

Цэвэр ширхэг ч хялгасгүй. Тэгээд нөгөө 80%-ийн ноолуур чинь өдөн хувийг нөхсөн байвал норм хаана аа гээд оногдолтой. Би тэгээд яагаад тэгж байна вэ гэхээр ямааныхаа ноолуурыг сургуульд байхдаа завсарлагаанаар их ээ хол очин хүүхдүүдээс зайдуу очиж ноолуураа түүх гэж тэгж ээж аавдаа тусалдаг байлаа.

Эрдэнэтуяа -

Юу түүж?

Хорлоо -

Хялгасыг нь түүж яг л ийм хөвөн шиг. Тэгээд тэгж ноосоо заримдаа тусад нь харганы ноос савна гэж тэр үеэс гарсан үг байхгүй юу. Хотон дотор байсан хонь чинь нөгөө ноос нь хөөрөөд ирэхээр авхаас өмнө энд тэнд унахыг харганы ноос самнах харганыг нь зайлуулж тэгдэг байсан. тэр үед чинь Монголчууд их ядарсан ш дээ. гэрийнхээ эсгийг хийж чадахгүй нөгөө бүх ноосоо хураалгачихана. Бүх махаа хураалгачихана. Хэдэн юм үлдхээр нь төдөн толгой мал төчнөөн хөлийн татвар гэж байдагийн. Тэгээд хөлийн татвар өгнө. Ард түмэн босох аргагүй байсан байхгүй юу. Яг хувиараа юм хийх одоо шиг чөлөөтэй зарах эрх мэдэл байхгүй тэгээд яасан гэхээр нэгдэлжих хөдөлгөөн гээд тэр хомун момун гэдгийг нь иб мэдэхгүй нэгдэлжих хөдөлгөөн дөнгөж эхлээд за та нар нэгдэлжих хөдөлгөөнд ор, өглөө аваачаад хуралд суулгана би очиж байгаагүй манай аав ээж очно шээс хүрвэл гаргаж шээлгэчээд тэгээд суулгаад байна би нэгдэлд элсэе ээ гэхгүй бол суулгаад л байна.

Эрдэнэтуяа -

Өдөржин суулгачих уу?

Хорлоо -

Арай өдөржин нь юу юм бэ. Үдээс хойш мал хуйгаа малчид улсууд 2-4 цагийн хооронд малчин хүмүүс ичнь амс хийдэг юм л даа. Ямаа хонио саагаад хонио бэлчээчээд жаахан амс хийдэг байхгүй юу. Тэр хугацаанд хуралдуулаад нэгдэлд элсэхгүй бол суугаад л байна. Шөнө ч гэсэн хамаагүй тэгээд арга буюу нэгдэлд элсүүлж байгаа юм чинь.

Нэгдэлд элсэхээр яахуу гэхээр чинь нэгдлийн мал маллана, нэгдлийн оногдол өгвөл засгийн юмыг хувийнхаа юмны төлөөл гэж байсан юм чинь. Нэгдэлжих хөдөлгөөн чинь тиймэрхүү замаар ард түмнийг хувийн аж ахуйтан хоршоолно гэдэг чинь албан журмаар нэгдэлд оруулсан байхгүй юу. Нэгдэлд орсон хүмүүс чинь ам бүлийн тоогоор ажил хийх чадвартай хүн байвал тэрний тоогоор асар их хэмжээний мал өгнө. Тэгээд нөгөө хувийн малаасаа долоон дор. Тэрнийг мэдэхгүй ялнаас салж байна гээд орж байсан байхгүй юу. За тэгээд ядуугийн ядуу улсууд чинь нөгөө малыг өгнө. Уулаасаа ядуу хүн одоо энэ траншейд байгаа хүмүүс ямар байнав нөгөө малыг чинь дорхноо үхүүлнэ, хорогдуулна, тэгээд бүр дампууруулсан байхгүй юу. Тэр нэгдлийг чинь. Би тэгээд 5-р анги төгсчихөөд яг хавар ямааны ноолуур гархаас өмнө ноолуур самнах үеэр би хичээлээ сар хаяад гарсан. Ээж аавдаа тусалдаг байсан. ер нь их гэр амьтай хүүхэд байсан. тэгээд харин сүүлд нь нэгдэлд орсон чинь эхлээд нэг 75 толгой мал үлдээсэн юм. Нийт өрхөд. За тэгээд хичнээн үхэр, хичнээн морь, хичнээн тэмээ, хичнээн юу билээ ингэж бодоод бодод шилжүүлээд биш богд шилжүүлж бодсон юугаар 75 толгой мал үлдээж бүгдийг нь хурааж авч байсан. илүү гарсаныг нь. Ямар үнэ төлбөр, мөнгө төгрөг өгөх юм байхгүй. Тэгээд улсад аа харин тэр хаана очиж байна гэвэл бүүр ядуугийн ядуу улсуудад малжуулна гээд нэгдлийн гишүүн болгосон. Тэгж нэг хэсэг мал аягүй их цөөрсөн байхгүй юу. Жинхэнэ нөгөө эзэн нь биш мал маллаагүй улсууд гэдэг чинь хүний юмыг хүниймсэг хандаад тэгээд сүүлд нь ял авдаг нь ял аваад энэ дээр нөгөө “Өгөө аваа” гэдэг кино гарсан юм. Үзэж байсан нөгөө Цэрэндарьжав билүү тань руу нүүж явна гэдэг дээр ээж нь мотоциклоос унаад осолдчихдог хүүгээ тэр ээж кино дээр тоглож байсан юм. Нэгдэлийн хичнээн хурга үхсэнээс болоод билээ өвгөнийг нь шоронд аваачаад өгчихдөг байхгүй юу. Тэгээд өчнөөн хоног байгаад өвгөнөө эргэж ирэхдээ нэгдлийн дарга дээрээ ороод өгөө аваа гэдгийн хувьд би та нарт өчнөөн малаа өгсөн нэгдлийн нэг хэдхээн хурга үхсэний төлөө миний өвгөнийг шоронд хийж байдаг та нар жаахан бодоорой ч гэхгүй аягүй эвтэйхэн өгөө аваа гэж байна аа танайд өчнөөн юм өгсөн байхад хэдхэн хурга үхсэн байхад өгөө аваа тэнцэж байгаа юм биш үү гэхэд нэгдлийн дарга нь юу ч хэлээгүй та нар тэр киног заавал үзээрэй тэгээд өвгөнөө суллаад гарч байсан байхгүй юу. Тиймэрхүү үе байсан. Манай аав манай эгч чинь тэр мал дээр зовж байсанаа бодвол 4 цагт босч айлд байгаад хичээлээ давтаад ёстой онц л сурахгүй л бол болохгүй мал л маллахгүй гэж манай ээж аав хоёр бид хоёрыг аймагт байхад нэг хонь алж өгчөөд хотын хэрэм сахьсан гуйлгачингууд гээд зад загнаад намайг авч явах гэсэн би яваагүй тэгээд бид хоёр сургууль байж байсан байхгүй юу. Тэгээд харин мал их хэцүү байхгүй юу сүүлдээ манай аав ээж хоёр мэдрээд сүүлдээ бүр өмсөх гуталчгүй болж манай эгчийг 7-р анги төгсөж байхад техникомд ороод би 8-р ангид орж байхад анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэж мал их өссөн. Тэгээд яг тэрүүгээр нь 200 хонийг 200 хониор нь оногдол өгөөд нөгөө юу яадаг байхгүй юу. Тэдий хэмжээний ноос, ямаанд хялгас гээд бүх юмыг нь оноосон. Бид нар ч амьдралаа өөд нь татья даа ерөөсөө мал маллаад хэрэггүй юм. Сургуульдаа сурья гээд сүүлдээ бүр өмсөх ч гуталгүй болж байгаа юм чинь аав ээж хоёр. Тэгээд нэг 50 хонь зарсан юм. 50 мянган төгрөгөөр 2500 төгрөг байхгүй юу. 50 хонь гэдэг чинь. Цэцэрлэгт өгөөд 2 хүүхдээч хувцаслья, гэр орнооч өөд нь татья гээд тэгээд зарсан чинь эгч маань техникомд орж байна хотод нэг жижиг гэр барьж өгье манай хамгийн бага дүү сургуульд орсон тэгээд ээж аав хоёр хөдөө үлдсэн байхгүй юу. Тэгсэн чинь яасан гээч тэр чинь хэддүгээр таван жил байлаа санахгүй байна. Яг анх байсан 50 хонио байхгүй гээд тоолуулахад 50 хонь чинь тэр чигтээ оногдол болоод гараад ирж байгаа юм чинь. Мах ноос гээд тэгээд бүр сүйрч байгаа юм чинь. Байхгүй юмны төлөө юм төлнө гэдэг чинь. Тэгээд сүүлдээ манай аав ээж хоёр чинь ядраад 2 хүүхэд л бид хоёрыг аврах болов уу гээд тэгээд би 10-р анги төгсөөд 3 удаа нийгэмчилсэн. Эхлээд 75, 49, бүр 15 толгой мал өөрт нь үлдээгээд нэгдэл хурааж авч байсан байхгүй юу. Нэгдлийн гишүүн болсон нэгдлийн гишүүн болсон чинь малгүй улсууд нь мал авч маллаж, малтай нь бол авахгүй гэсэн нь өгдөггүй байсан. тэнд байж байхдаа манай аав ээж хоёр чинь бид нарыг би 10-р анги төгсөх жил хэдэн малаа бараг тэр чигээр нь зүгээр өгчөөд бүр ирж байгаа юм чинь. Тэр үед тийм хүнд байсан ш дээ. Тэр чинь тэгээд би 1958 онд төгсөж байхад 13-р их хурал билүү намын тэрүүгээр чинь нэгдэлжих хөдөлгөөн яллаа Монголчууд бүгдээрээ нэгдэлд орлоо. Хоршоолол яллаа гэж зарласан юм. Би тэгхэд чинь 8-р ангид нилээн том анги юм чинь сайн мэдэж байхгүй юу. Би тэгээд баярлаж хэдэн ялтай малаа авч амрааждээ гэж. Би бол их малч удамтай хүн байсан сүүлд ээжтэйгээ аавтайгаа залхаад бид 2 чинь сургууль төгсөөд нэг нь 10-р анги төгсөөд багшийн дээдэд багшаар явна нөгөө нь хөдөө аж ахуйн техникомд онц төгссөн. Хөдөө аж ахуйн яамны мэдэлд явуулахдаа гэр орныг нь ачдаг төгсгөчидийг. Тэрний юугаар манайх орж ирж байсан. тэрнээс хойш дэндүү их ард түмнийг хэлмэгдүүлж яасан юм байна даа гэж тэрнээс хойш би бодоод явдаг байхгүй юу.

Тэгээд нэг манайхны хамаатан надаас энэ ярилцлагыг авч би таны наадхыг чинь яана. Одоо энэ нэгдлийн дарга эд нар чинь аягүй гоё юм ярьж байгаа биздээ. Чи чинь нэгдлийн дарга дээр орсон гэсэн. Тэр чинь тэр ард түмний амьдралыг мэдэхгүй ш дээ. одоо нөгөө захиргаадалт малыг нь хураагаад одоо нөгөө “морьтой ч болоосой” дээр Дондогийн ээж 2 шар хээр модонд хүчээд буцаад ирдэг шиг тийм замаар ганц нэг гайгүй малыг нь аваад муу малыг нь авахгүй шүү. Хамгийнхаа сайн малыг өг гээд бидэнд дандаа эргүүтсэн арай үхсэн шаар хог нь үлдэж байгаа юм чинь. Тэрнээр чинь бид нар амьдарч чадахгүй ш дээ. тэгээд бүр манай ээж чинь бүр малаа хаяад аймгийн төв дээр манай эгч техникомд орсон бас стипенттэй нэг гэр аваад аймгийн төв дээр барилгын ажил хийж байсан. тэр настай хүн. Малыг малчид хувийн аж ахуйтнууд сайхан байсан гээд яриад байдаг юм. Тэр нөгөө толгой баячууд бол тэр үед тийм онцгой их баян улсууд байгаагүй ер нь. Байх үндэслэл байхгүй. Нөгөө зарчихад болохгүй тийм үе юм чинь. Бүгдээрээ нэг жигд Монголчууд ядуурсан байхгүй юу. Яг нэг тийм би санахад 50-н хэдэн оноос эхлээд 50-н хэдэн оноос юм бэ нэг хоёрдугаар ангид байхдаа сайн мэддэгийн. 58 оныг дууссан яг нэгдэлжих хөдөлгөөн ялаад бүгд 100% нэгдэл орлоо гээд. өмнөх амьдрал ийм байсан ш дээ. одоо тэгээд энэ хувийн аж ахуйтнууд нь яаж жаргаж байна. Тэгэхэд тэр үеийн малчид чинь бол нэгдлийн мал үхвэл тэгээд л шоронд. Шоронд явж байсан. их олноор нь үхүүлсэн улсууд бол оногдол махаа төлж чадахгүй улсууд чинь бас ялтай, торгуультай. Бас ноосоо туааж чадаагүй бол бас найрчхаж байгаа юм чинь. Тийм хүнд үед бид нар амьдарч байсан байхгүй юу. Монголын түүх тэрүүхэн үедээ хувьсгалын дараа дээр байгаагүй доороо байгаа хэлмэгдүүлэлт байхгүй юу. Дээрээ Чойбалсан, Цэдэнбал нар манай нэгдэлжих хөдөлгөөн яллаа Монголын бүх ард түмэн сайхан боллоо гэж зарлаж байсан болохоос биш уг чанартаа бол малаасаа уйдаж байсан. үхэж байсан байхгүй юу. Тэгээд нэг хэсэг мал чинь 5 жилээр маш их өсөөд 2-р таван жилдээ манайх шиг 50 толгой малын нэхий малын төсөвтэй юм чинь яаж өөдлөх вэ. нэг хэсэг мал доошлоод тэр үед чинь 40 саяад хүрнэ гэж лоозогнож байсан үе ш дээ. тэр 1-р таван жил, 2-р таван жил гээд. Одоо малчидтай бидний тэр үеийг харьцуулахад бол маш их хүнд үед амьдарч байсан маш их захмргаадалт байсан хэлмэгдүүлэлт хэлмэгдүүлэлт чинь л байсан байгаа биз. өөрийнхөө юмыг өөрөө өмчилж хонь малыг чинь дуртай бол хойтон жил тэр байтугай би тоо болохоор ганц нэг мал гаргадаг байхгүй юу зун ингэж мах идэхгүй ш дээ. нөгөөдөхөө өсгөх гээд. Нэг хоёр хонь алсан юм. Тоонд оруулахгүй гээд тэгсэн чинь толгой нь зэрэгцүүлж тавьж байгаад тоонд оруулж байсан байгаа юм ш дээ. тийм эрх мэдэлгүй байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Алсан хониных нь уу?

Хорлоо -

Тийм алсан хониных нь толгойг тавьж байгаад танай малын тоонд орууллаа шүү та нар энэ юуны үеэр мал тоололтын үеэр мал тоолсон. Монголын малыг хядсан гээд ийм хүнд үе байсан. Та нар тэр нийгмийн түүх, ардчилалын тэр хэлмэгдүүлэлтийн тухай сайн мэдэхгүй. Манай аав ээж байж байхад чинь тэрийг нь бичээд яахав. Явж байгаад машин дээр ингээд ачаад явж байгаа хүн шиг тэгээд нэг хүн буугаад оргосон юм гэсэн. Тэгсэн чинь хонь хариулж явсан хүн аваад явж байсан гэж. Цаанаа хүнээ хүлээлгэж өгнө тээ тэгээд нөгөө 40 хүн байлаа гэхэд 39 болчихвол бас тэр хүн чинь ял авна ш дээ. тэгэхээр нөгөө хонь хариулж явсан шууд бариад

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлтээр авч явж байсан хүн дутхаар нь уу?

Хорлоо -

Тийм зүгээр явж байсан хүнийг барьж явж байсан. Манайхны нэг таньдаг хүн ярьжбайсан. Нөгөө эсэргүүний үед нөгөө ингээд ял тулгаад худлаа зодож нүдээд тамлаад байхаар сүүлдээ худлаа хэлдэг тэгээд шоронд нь ороод ядахдаа нар үзье гээд дагуулж гарч байсан би ялаа эдлээд гараад ирлээ гээд тэгж байсан. Тэрнээс тэрний ямар байсанаас худлаа гүтгэлгэнд орж байсныг нь мэддэгүй юм. Манай аав ярьж байсан. энэ төр гэдэг чинь үнэхээрийн хэрэг атгадаг ярьж байсан. Тиймэрхүү юм би чамд ярья. Өөр асуух юм байвал бичихгүйгээр асууж болно.

Эрдэнэтуяа -

Тэр үед малд ноогдол гэж ноогдуулдаг байсан гэж байна ш дээ тэр хэдэн оны үед байсан бэ бүүр хувьсгалын дараагаар эхэлсэн юм уу таныг бага байхад тийм байсан уу?

Хорлоо -

Тэрийг сайн мэдэхгүй намайг 10-р ангид байхад төгссөн төгстөл тийм байсан. тэрнээс хойшихыг сайн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Юу яадаг юм уу малыг нь тоолоод оногдол гээд тогтоочихдог юм уу?

Хорлоо -

Оногдуулчихана нэг нониноос төчнөөн кг ноос авч улсад тушаана тарийг чинь өөрөө ашиглаад эсгий хийж байх ёстой ш дээ тэхэд чинь улсад л бүх тушаана заавал оногддог. Нэг үнээнээс хэдэн литр сүү байсан хавар 5 сарын 20-оос эхлээд 8 сар хүртэл сургууль цуглатал тэр сүүгээ өгдөг байсан. заводод сүү өгнө. Тэр сүүг нь аваад юу яадаг байхгүй юу цөцгий цохиод цөцгийг нь аваад масло-ыг нь улсад төчнөөн кг масло өглөө, төчнөөн литр сүү өгнө тэрэнд юу яах юм байхгүй эзэнд төлөх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Мөнгийг нь өгөхгүй юу?

Хорлоо -

Үгүй үгүй. Заавал шингэн сүү өгнө хамаг шим шүлт авсан, авахгүй бол загнана. Ингээд саванд хий байгаа цихэр цэхийсэн юм байгаа юм чинь гаргаад зүлэг рүү асгадаг байсан. ямар ч борлуулалт байхгүй юм чинь. Тэр ааруул маруул чинь. Тэгдэг байсан байхгүй юу юу ч өгөөгүй. Нэгдэлжих хөдөлгөөн хүний малыг тоолж авчихаад яг энэ юу ялаа ш дээ ардчилал гараад нөгөө нэг ард түмэнд мал өглөө ш дээ хувьчиллаа ш дээ тэгэхэд зарим овсгоотой улсууд очиж мал авсан. Бид нар тэр данс тооцоо байгаа ч юм уу байхгүй юм уу өгөх ч юм уу өгөхгүй ч юм уу тэр лүү хэн явж байхав. Аваачгүй л дээ. ганц нэг хүн авсан л гэсэн. Тиймэрхүү.

Та нар нөгөө юу байдаг ш дээ Хүрлээгийн тоглоод байдаг “Шинэ үсгийн багш” байна ш дээ тэр улсууд сүүгээ авчирч өгөөд байна ш дээ тэр чинь мөнгөгүй албан журмын сүү тэгээд ямар сайндаа хольц мольцтой юм биш биздээ гээд зарим нь яахав сүүнийхээ нормыг хангахын тулд ус хольдог байхгүй юу. Тэгээд спедометр гээд яг хольцгүй бол босоогоор байдаг байхгүй юу тэгж шалгадаг. Тэр чинь дандаа үнэгүй авч байгаа сүү байхгүй юу. Тэгээд чи үзээ биз дээ. гимнастик хийлгээд халаад өмсгөөд багтахгүй хүнд хүртэл албан журмаар халаад өгөөд, дасгал хийж байна гээд ухаан санаа алдаж тэгээд тэр тугал мал маллаад эргээд нэг төгрөг өгдөггүй байхгүй юу. Сүүг нь л хурааж аваад байна. Тэр сүү мүүг улсад л тушаадаг байсан байх. Цөцгийг нь цохиод масло бид нарын хөдөлмөр одоо бол 10 литр сүү зүгээр өгнө гэж байхгүй ш дээ. Тойлгож эгэхээр чинь тэд бүгд үнэгүй. Тэгээд чи ард түмэн яаж амьдар ч байсан байгаа биздээ. Алаад хонь идэх эрхгүй толгойг нь аваачаад юунд тоолж байсан манай хонины тоонд оруулж байсан гээд боддоо. Тэр чинь яах гэж байна гэхээр хойтон жил 2 хонины ноогдол хөөрхөн юм гараад ирнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Ноосны тээ?

Хорлоо -

Тийм ноосны, махны, хөлийн татвар гэж авдаг байсан юм нөгөө нэг малаас хэдэн ч төгрөг авч байсан юм. Тэр хонины чинь юу яасан байхгүй юу бараг тэр 50 төгрөг дээр ноос моос бүх юм чинь бүр илүү гараад явчихаж байгаа байхгүй юу. Бид нар одоо хонио 50 төгрөгөөр өглөө гэж бодоход тийм хүнд үе байсан.

Эрдэнэтуяа -

Буцаагаад малын хөлийн татварын өгөх мөнгө малчидад байсан уу?

Хорлоо -

Үгүй яахав хонь малаасаа илүүчилж бариад тэгээд л өгдөг байсан байлгүй. Зарим нь их онгдолтой улсууд нь байна ш дээ манайх гэхэд дандаа эр үхэртэй болбол өөрийнхөө төлбөрийг төлчөөд тэгээд нэг үхэр илүү гарлаа ш дээ тээ тэгвэл энд худалдана ш дээ. Мах аа. Тэгэхээр та нар кино л сайн хар л даа. Нөгөө юун дээр архи уудаг чинь хэн билээ. Архи уудаг залуу тэрнээс болоод нас бардаг ш дээ.

Эрдэнэтуяа -

Авгай нь төрөх гээд.

Хорлоо -

Тийм. Тэр чинь ноосон дотроо аваачиж будагтай ноос моос холисон гээд Хайзан Юу драмын анги төгссөн тэр нэг загнаад чиний ноос дандаа булхиатай байдаг гэж дотор нь шороо хийнэ тэр чинь аргагүйн эрхэнд тйим юм хийж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Жингээ хүргэх гэж үү?

Хорлоо -

Тэгэлгүй яахав. Тиймэрхүү юмнууд чинь кинон дээр зухас зухас үзэгдээд байдаг байхгүй юу. Би одоо тэр амьдралыг туулсан болохоор дэндүү малд ойрхон тйим байсан болохоороо сүүлдээ ээж аав хоёрыгоо ёстой аварсан. Миний охин ёстой ээж аавыгаа яалаа тийм улсууд чинь тэтгэвэр энэ тэр байхгүй. Тэтгэвэр тогтоолгох гэж ёстой хаалгадаж байж Улаанбаатарт намайг төгсөх жил төссөнөөс хойш олон жилийн дараа ийм тийм малчид чинь юу олодох юм бэ мэргэжил байхгүй манаач жижүүр, цэвэрлэгч хийж байжээж арай чүү тэтгэвэр хувь тэнцүүлсэн. Тэгэхэд тэр мал маллаж байсаныг ажиллсан гэж тооцохгүй байсан байхгүй юу. Одоо харин малчидыг чинь нийгмийн даатгалд хамруулж байна юу тэтгэвэрийг нь тогтоолгоно доод талын тэтгэвэртэй тийм хүнд үед амьдарч байсан. Монголчууд дээр үед сайхан байсан аа гайхаж тйим л юм хэлэх байна.

Эрдэнэтуяа -

Тэгээд 5 сарын 1-ээс 8 сарын 1-н хүртэл сүү оногдоод тэрнээс хойш өөрсдөө идэх боломжтой юу?

Хорлоо -

Тэрүүгээрээ л амьдарч байхгүй юу. Тэр чинь тэгээд намар болоод үхрийнхээ юунаас болно ш дээ танай үхэр их олон литр сүү гардаг байвал манай бага гэхгүй ижил оногдолтой үхэр мал дотор чинь зарим нь нэг ч цайны сүү үлдээхгүй аваачиж өгөөд манай эгч эд нар бол сургуульд орхоос өмнө бушуухан оногдлоо өгчөөд үхрээ туугаад ирдэг тэрнээс хойшихыг бол өөрсдөө иднэ. Юу байзаах юм бэ намар гэхэд 9, 10 сар гэхэд үхэр ширгэнэ ш дээ. Хээл аваад. Тэрүүхэн богинохон хугацаанд жаахан.

Эрдэнэтуяа -

Үхэрээ туугаад аваачаад авчирна гэж хааш нь аваачих вэ?

Хорлоо -

Ямар нэгэн айл үхэртэй хоньтойгоо байх боломжгүй. Бүгдийг нь хэрэм шиг жагсааж байгаа хэр бараг хоньтой нь хамт байлгэхгүй. Заводын газар хонь монь бараг байхгүй. Цөөхөн идэш уушны шөлний хонь монь бөөгнүүлж байлгана. Үхэр ээ туугаад айл хэсээд явна ш дээ. Айл очиж байгаа л айлд сүүгээ саагаад оногдлоо өгөөд л манай эгч бол насаараа үхэрээр явсан. Эгч техникомд ороод үхэрээ надад чадахгүй бид нар үхэр ээ хониор сольж байсан. Үхэр чинь бүр их ялтай байхгүй юу. Сүүний оногдол гэдэг чинь. Зунжингаа сааж байгаа юм чинь. Монгол үнээний сүү базаахгүй л дээ. өдөрт өглөө орой хоёр саахад чинь 5 литр гарах уу үгүй юу тэгээд л би тооцоолоод бодож байсан. 600-700 литр сүү ноогдож байсан байх аа. Тэгж бодоход. Нэг литр сүү үлдээхгүйн тулд л бушуухан ялтай юмнаас салхыг л бодно ш дээ. Тэгээд хонь малтай айл хажуу байхгүй юу. Манай эгч чинь би хонио авч үлдээд манай эгч чинь үхэр ээ тууж аваачиж айл дээр яахав дээ нутгийн л улсууд юм чинь тэгээд л тэр 12-13 настай эмэгтэй хүүхэд л тэр үхэр ээ өглөө өөрөө босож саагаад л тэр айл туслахгүй ш дээ бас өөрөө малтай байгаа ш дээ. Тэгээд би эгчийгээ их ядарсан тэгээд их сургууль төгсөөд агрономи болсон одоо тэтгэвэрт гарсан ямар сайндаа агрономи хийж байхдаа аваагүй шагналыг одоо авч байна гэж дуугардаг байхгүй юу. Хувийнхаа юмыг хийгээд. Ногоогоо тариад үхэр ээ саагаад. Манай эгч их ядарсан. Би хонь голлож байсан. би тэгээд сургуулийн мөр хөөсөн эгч маань 3 жил сургууль завсардсан. Тэр хугацаанд бол юм бүхнийг ганцаараа туулж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд эхэлсэн?

Хорлоо -

58 онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэж зарласан юм.

Эрдэнэтуяа -

Яг хэдэн онд хүмүүсийг нэгдэлжих хөдөлгөөнд хамруулж эхэлсэн юм.

Хорлоо -

Тэрийг бол би мэдэхгүй. Тэр бол түүх дээр л байгаа. Хэдэн онд нэгдэлжих хөдөлгөөнд шахаж байсан юм би л санахад 3-р анги тэр хавьцаанаас л тиймэрхүү юм яригддаг байсан.

Эрдэнэтуяа -

Танай аав ээж хоёр нэгдэл яаж элсэж байсан?

Хорлоо -

Харин тийм тэр үед чинь албан журмаар элсэн. Элсэхийг бараг би хийсэн юм даа. Манай эгч техникомд ороод манай ээж бүр аймгийн төв рүү явсан байхгүй юу нэг гэрээ аваад би тэгээд аавтайгаа дүүтэйгээ хамт малаа аваад гарсан юм. Тэр 75 болоход чинь ерөөсөө хэзээ эхэлсэнийг мэддэггүй юм. Сүүлд хамгийн сүүлд мал нийгэмчилэхэд чинь л би нэг юм салж байсан юм. 58 онд бараг аав ээж 2 хуралд явж ирж байсан тэр юуг бол сайн санахгүй байна.

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүс яаж элсэж байсан?

Хорлоо -

Тийммэрхүү зарим ч яахав бага малтай улсууд бол бушуухан элсэж мал авья гэж бодно ш дээ.

Эрдэнэтуяа -

Ахиун мал гээд үү?

Хорлоо -

Ахиухан мал авья гээд тэр чинь их мал маллахад чинь малын ашиг шим гээд бага зэрэг юм өөрт нь оногдоно ш дээ. их малтай улсууд бол салахын түүс болж байсан. манайх маш их ямаатай хар ямаатай айл байсан. айлтай бууж чаддаггүй ямаа чинь айлын бүрээс идээд цуулаад ураад явчихана ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр нэгдлийг эсэргүүцэж байсан хүн байсан болов уу?

Хорлоо -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Ямар улсууд байсан бэ?

Хорлоо -

Хэн мэдэх вэ тэр чинь тэр хурал мурал би 7 настайгаасаа сургуулийн мөр хөөсөн. Зун нь л гарна тэрийг эсэргүүцэж байсан улсууд байсан л байгаа биз. Тэгээд сүүлдээ үлдсээр үлдсээр эсэргүүцсэн нь аргагүй эрхэнд ордог биздээ. Чи нөгөө “Хүргэн хүү”-г санаж байгаа биздээ. Нэгдэлд элсэхгүй хамаг амьтан элсчихлээ та элссэнгүй гээд сүүлд нь нэгдэлд нь элсье гээд Жамц нөгөө хөгшинтэйгээ элсэхээр болдог ш дээ. Охин нь хэн рүү явчихдаг хүргэн хүү рүү гээ явчихдаг. Тэгээд тэр 2 элсээд ядуу улсуудыг элсүүлж байсан байхгүй юу. Ганц ч малгүй байгаа биз дээ хэнийх хүргэнийх нь. Санжид гуйа чинь өөрийнхөө нэрээр хүүгээ элсүүлэх гэсэн чинь хүүг нь нэгдэлд авдаггүй ш дээ. эхлээд наадахь чинь баян Жамцын зарц болсон худаг дээр

Эрдэнэтуяа -

Хүргэн байхдаа?

Хорлоо -

Тийм хүргэн байхдаа нэгдлийн гишүүдийг барьж зодож байсан энэ тэр гээд. Тийм их ялгаатай байсан.

Эрдэнэтуяа -

Ерөнхийдөө мал багаиай айлууд нь дуртай, хожсон юм уу?

Хорлоо -

Хожсон байхгүй юу. Тэр их малаас чинь тодорхой хэмжээний ашиг гарна ш дээ. жишээлбэл чи одоо 60 эх ямаанаас 60 ишиг авах үүрэгтэй. өнөө жил төллөх ёстой малын тооцоо гаргана ш дээ. 60 малаас чинь 60 ишиг гарах ёстой тийм үү, 60 ишиг бойжуулах үүрэгтэй. Тэгээд ямаа бол маш их ихэрлэнэ бараг хориод нь ихэрлэнэ дээ. Тэр 20 ишиг чинь тар малыг маллаж байгаа эзэнд оногдоно ш дээ. гэх мэтчилэнгээр.

Эрдэнэтуяа -

Илүү гарсанаа нэгдэлд өгөхгүй юу? 60 –аас илүү гарчвал?

Хорлоо -

Өгөхгүй ш дээ. Тэрийг чинь аргалана ш дээ амьд хүн байна даа. Ишигээ орлуулаад том мал тоолууна тээ тэрнээсээ 2 алж идчихээд яахгүй бол амьдарч чадахгүй ш дээ. 2-ыг нь алж идчихээд 2 илүү гарсан ишиг ээ тоонд оруулаад.

Эрдэнэтуяа -

Тэрийг чинь тэгээд насаар нь тоолоод ял оногдуулах уу?

Хорлоо -

Тэр зэрэг нь гайгүй байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Том мал тоолчоод яг дараа нь жижиг мал тоолууллаа гээд хэл ам гарах уу ?

Хорлоо -

Намар болохоор ишиг хурга чинь том малтайгаа адилхан болчихдог байхгүй юу. Тэгэхээр нь тэр дундаас нь сугалж хоолны юм олж авна биздээ. Тэгэхээр тэр тйим эрх мэдэлгүй байсан хэдэн оноос эхэлсэнийг хувьсгал ялсаны дараа 40 оноос анхдугаар үндсэн хууль баталж тэддүгээр таван жил гээд гарсан ш дээ. тэр үеэс л тиймэрхүү юм болсон байх. Яг ч хувьсгалын дараа ч тйим юм байгаагүй байхаа. Ер нь 40 оноос л байх. Анхдугаар үндсэн хуулиас л монголын нийт ямааг гадагш нь гаргаад оронд нь ганцхан резинэн ямаа тоглоом авчирч байсан гэж байгаа ш дээ. Хөлөөрөө маш их гарч байсан ш дээ. Ард түмнээ маш их хавчиж тэгээд Оросууд манайхыг идэх шиг л болсон.

Эрдэнэтуяа -

Мах бэлтгэлд нь үү?

Хорлоо -

Тийм. Сүүлд нь би тэр номон дээрээс уншисан нэг бие гүйцсэн ямаа нэг резинэн ямаагаар сольгдож байсан гэж би тэр номыг уншиж байсан юм аа нэр нь санаанд орохгүй байна аа. Нэгдэлжих хөдөлгөөний тухай миний амьдарч байх үеийн тухай. Нэг бүтэн ямааг л ганц резинэн тоглоомоор сольж байсан гээд боддоо. Яг энэний оронд энэ гэж байсан юм уу ах дүүгийн тусламжаар гээд машин машинаар ачуулдаг байсан ш дээ. тэгэхэд чинь Монголчууд тэр үеэр чинь нэг хэсэг оногдолоос нь айдагаад малаа нядлахгүй хярамцаг мярамцаг тэр үед чинь малынхаа ёстой бааснаас бусдыг баасаар нь аргал хийгээд тэгээд л бүх юм аа ашиглаж байсан үе. Үнэхээрийн тийм темпээр ард түмэндээ малын оногдолын чинь аа тийм ноолуурын мөнгө гэж өгдөг байсан. Ноос моос авна ш дээ тээ тэгээд тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан.

Эрдэнэтуяа -

Улс уу?

Хорлоо -

Тийм улс. 80%-ийн ноолуур гэхэд чинь 16 төгрөг билүү, одоо чинь 1кг ноолуур ямар үнэтэй байна боддоо. 16 төгрөг гэхээр чинь одоо чинь нэг кг ноолуур 30-40 мянга гэж байгаа ш дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний юм өгдөг байсан байгаа. Би чинь яг дайны үеэр төрсөн хүн байгаа юм тэгээд ард түмний амьдрал их хүнд одоо нөгөө нэг туулайн баас татаж хадны туйплан цай ууж сургуульд орсон хүүхдүүдэд чинь нэг хар харандааг хэд хувааж билээ тэгж өгдөг дэвтэр нормлож, 1 пүү гурил гэдэг чинь 16 кг болдог би математикийн багш болохоор сайн мэдэж байна л даа 16 кг гурилыг чинь нэг сарын нормтой. Тэгж гурил авна ш дээ. тэгэхэд гурил их ховор дайн өнгөрсөн 55 оны хавьцаа. Манай ээжийн үед нэг даалинм нэг хониор сольдог байсан тиймэрхүү нэг яриа байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Юуг нь тоолчоол өөрсдөө алж идэх ямар ч эрх байхгүй ?

Хорлоо -

Дутна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ашиг шим нь хүрэхгүй юу?

Хорлоо -

Тэр нь харин хүрэхгүй. Тэгээд ална л даа. Идэхийн тулд ална даа. Олон юманд 10-аад юм идэж уусан байхад өгчих боломжтой. 50 юм чинь яаж ч нөхөгддөггүй. Би тэрийг чинь бүр яс махаараа мэдэрч байсан.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ төлж чадахгүй малаа орхиод явсан уу?

Хорлоо -

Аль тэгээд нийгэмчилсэн. Хувьдаа 30-аад толгой мал үлдсэн.

Эрдэнэтуяа -

Яг мэдэлд үү?

Хорлоо -

Яг мэдэлд 30-аад юм үлдсэн. Жилдээ өсгөөд 16 болгоно ш дээ. Би 2-р курсэд манай эгч төгсөөд Хөдөө Аж Ахуйн Яамны мэдэлд ороод манай ээж ирсэн. Манай аав чинь малтайгаа үлдсэн гэж байгаа нөгөө ялтай малыг нь авах хүн олдохгүй. 16-17 малыг нь. Хүний ял авч үүрэх тэгээд айлын хонинд нийлүүлчээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Ялтай мал гэхээр юу гэсэн үг вэ?

Хорлоо -

Тэр 16 малд чинь өчнөөн юм оногдоно ш дээ. Тэгэхэд чинь тэрнийг аваад хүрэх ч юм уу хүрэхгүй ч юм уу хүний малыг хэн ч авахгүй ш дээ. худалдана гэж байхгүй. Зүгээр өгч байхад авахгүй байгаа юм чинь. Эмээлтэй морио юу хийтэй нь өгсөн гэлээ би Дулаанхааны сургууль 2 жил багшилсан юм тэгээд байж байсан чинь машинтай хүн ирдэг юм. Тэгээд манайд очноо гээд хөдөөнийх нь зочиломтгой юм байх гээд хөдөө аваад очсон танай аав чинь эмээлтэй хазаартай морио буугаад өгч байсан та 2-ыг харж үзэх ёстой хүн тэгэхэд манайх ядмагхан байсан. хоёулаа “Мянгат малчин” болсон 16 толгой малаа хэнд нь өгч байсан мэдэхгүй ялтай мал гээд хэн ч авахгүй байсан гэсэн. Бид нар аавыг дуудаад байдаг гэр орон баригдах гээд байдаг. Нэг айлд л хаясан байх. Оногдолтой нь хаяна ш дээ. манай аавын Чойндон гэдэг байсан Чойдонгийн 16 төдөн үхэр төдөн морь ганц морь байна даа хэдэн ямаа төдөн хонь гээд бүр оноосон байдаг байхгүй юу. 16 мал дотор чинь төдөн юу төдөн юу гээд бүр ядуугийн туйлд хүрж байгаа байхгүй юу. 10 хүрэхгүй ямаанаас чинь ямар сүү гарах вэ дээ. хэдэн грамм ноолуур гарах вэ. бүр авах хүн олдохгүй байсан гэсэн. Аав яаж аргалж үлдээсэн юм. Тэр үед аав нэг юм ярьж л байсан. би бас санахгүй байна.

Эрдэнэтуяа -

Тэр хэдэн он байсан бэ?

Хорлоо -

60 оны зун наашаа/УБ/ ирж байсан.

Эрдэнэтуяа -

Малаа нийгэмчилээд бас өөрт нь мал үлдэх юм уу тээ?

Хорлоо -

Үлдэнэ. 75 толгой болгоод хураалаа тийм үү хойтон жил нь төлөөрөө өсөөд 90 болно ш дээ дараа жил нь 75 аа үлдээгээд үлдсэнийг нь авна. Тэгээд дараа нь 50 бол уу 45 боллуу

Эрдэнэтуяа -

Айлд байх ёстой малын тоо юу?

Хорлоо -

Тийм. Хамгийн сүүлд 16 гэж би гүйцээж үлдээсэн юм.

Эрдэнэтуяа -

Бусдыг нь өгчихнө ш дээ?

Хорлоо -

Туугаад л аваад явна. За баярлалаа ч гэж үг байхгүй. Загнаж байгаад аль сайнаас нь. Би тэгэхэд 8-р ангид байсан өөрийнхөө өмчний малыг үлдээгээд тэгээд ээж ч байхгүй эгч байхгүй аав бид 2 л байгаа юм чинь. өөрийнхөө голдуу өмчтэй малаа үлдээж байсан. манай аав ээж 2 сүүлд нь шоолоод байдаг юм.

Эрдэнэтуяа -

Нийгэмчилж байгаа хүмүүс өөрийнхөө сайн дураар би тэдэн толгой мал нийгэмчилье гэхгүй юу? Шууд л улсаас авах уу?

Хорлоо -

Анх тэгнэ гэсэн би төдөн толгой малаа нэгдэлд нийгэмчиллээ гэж байсан сүүлдээ 75 гэм мэтээр багасгаад байсан.

Эрдэнэтуяа -

Тухайн өрхөд үлдэх малын тоо юу?

Хорлоо -

Тийм. Тэгээд одоо амьтаны олон мал авсан юм чинь эргүүлээд өгдөг байсан байх. Миний 75 –аас илүү гарсан малыг авлаа тээ тэрийг тийм нэгдэлийн тэддүгээр багын тэддүгээр бригадын нэрэмжит мал гээд үлдээнэ авья гэснийг үлдээнэ авахгүй гэснийг аваад явна. Бид нар чинь хүүхэд сургууль гээд нэг их нэдлийн мал маллаагүй. Бүр огт юмгүй улсууд чинь баярлаж байгаа юм чинь. Тэр Цанжид хөгшинийг харалдаа кинон дээр хөдөлмөрийн баатар боллоо биз дээ нэгдлийн мал маллаад.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн мал авах ёстой ашиг шимийг нь ноогдуулчихдаг юм шиг байна лээ тээ?

Хорлоо -

Тэгнэ. Тэдэнд чинь бас ашиг шим ноогдоно ш дээ. нэгдлийн мал юм чинь. Тэндээс их л малч хүн л юм гаргаж авна. Манайх эсгий хийдэг айл байсан сүүлдээ бүр монгол гуталны оймс хийдэг айлын эсгийнд очиж дарж байсан тэгэхийг бодоход сүүлийн хэдэн жил эсгий хийж байсаныг мэдэхгүй байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ноос илүү гарах уу?

Хорлоо -

Ноос илүү гарахгүй байгаа юм чинь. Манай нутагт харгана бут ихтэй хонины ноосыг чинь харгана бут авч үлдээд, мал чинь шөргөөж унагаагаад

Эрдэнэтуяа -

Тэрийг нь түүж байсан гэсэн тээ?

Хорлоо -

Түүж байсан. ахарын ноос бохиртой ноос бага үнээр бараг үнэгүй авдаг байсан. тэгээд нормд нь орж л байсан болоод авч байсан байх.

Эрдэнэтуяа -

Ахарын ноос оо?

Хорлоо -

Тийм. Үгүй яагаав хонио намар ахарлана ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр юу гэсэн үг вэ?

Хорлоо -

Хонио 6 сард ноосоо авлаа намар дахиад ургана биздээ тэр ахрын ноосыг бас авдаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Дахиад зундаа ургасаныг ноосыг уу? Тэр тэгээд өвөлжих юм уу?

Хорлоо -

Өвөлжилгүй яахав.

Эрдэнэтуяа -

Жилд тэгээд 2 удаа ноосны юу тогтоочихож байгаа юм уу? Тэгээд заавал улсаас уу?

Хорлоо -

Тийм. Ямар ч байсан ахарын ноос авч тушаадаг эсгий хийдэг байхгүй юу. Тэрнийгээ тушааж л байсан юм. Эсгий хийх боломж гарагхгүй байсан гээд л бод лд оо. Юуг мэдэж байгаа биздээ “Жаргал даахгүй зовлон ” дээр Биндэрьяа баатрыг ирэхэд эхнэр нь нормоосоо гарсан эсгий юугаар эсгий хийсэн чинь Хөдөлмөрийн баатар болсон юм чинь болохгүй ш дээ гээд авгай нь уурлаж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Зарим нэг овсгоотой улсууд нь илүү гаргахаас биш тээ?

Хорлоо -

Их л хөдөлмөрч хүн л юу яана ш дээ. мал чинь хорогдоно, үхнэ, зуданд үхнэ чононд бариулна, нохойнд идүүлнэ.

Эрдэнэтуяа -

Тэр юу юу зуданд байгалийн гамшигт, чононд идүүлсэнийг харгалзахгүй юу?

Хорлоо -

Юу харгалзах юм ямар юм аа.

Эрдэнэтуяа -

Малчины юунаас гэж үзээд?

Хорлоо -

Хувийнх нь малыг хүртэл ингэж тооцож байгаа юм чинь. Би тэр нэгдлийн мал маллаагүй. Би ёстой маллахгүй өөрийнхөө малнаас чүү салж байгаа юм чинь. Яахав сургууль соёлын мөр хөөсөн болохоороо тэр зовлонгоос салсан даа. Ээж аав 2 байн байн яриад байдаг юм. Миний охин дэндүү ухаантай шүү гээд ээж аав 2-ыгоо үзэхгүй юм үзүүлсэн гээд. Манай аав хэдэн хонины захад явсан бол хаана үхсэн бол гээд сүүлд манай нэг хүү Ташкентэд төгссөн байхгүй юу. Би тэгээд аавыг Ташкент авч явсан байхгүй юу тэгээд миний муу аав уйлж байсан байхгүй юу охиныхоо буянаар гээд.

Эрдэнэтуяа -

Зун иа нар сүүгээ өгчихөөр тэр шингэн сүүгээр яах уу?

Хорлоо -

Хонины сүү.

Эрдэнэтуяа -

Хонь, ямааны сүүгээр л болгох уу?

Хорлоо -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр шингэн сүүгээр юу хийхгүй юу?

Хорлоо -

Юу хийх юм нохой л хооллодог юм. Ямар ч шим шүлт байхгүй. Ааруул хийлээ гэхэд хэн ч даахгүй тийм ааруул.

Эрдэнэтуяа -

Дэвтээгээд ч?

Хорлоо -

Дэвтэхгүй юм чинь. Одоо бирж дээр харж байхад бас ямар ч шим шүлтгүй аарууул байгаа ш дээ. Шууд аваад идчихдэг ааруул байна ш дээ тэрний дэргэд сүүг нь самраад гурилтай холиод хамаг шим шүлтийг нь авчихаж байгаа юм чинь. Хотын тараг аймар шингэн ш дээ. Ямар ч амт байхгүй. Цөцгийг нь авчихсан. Цав цагаан зүгээр нэг бүрзийсэн. Одоо сүү маш амархан гашилж байна ш дээ, нөгөө сүүний исэлдэх чанар байхгүй. Устай холиод ингэчихээр чинь зэрэг аягүй амархан гашилдаг байхгүй юу. Уржигдар нэг доороос сүү авсан юм, сүүтэй тан уу гээд дорхноо гашилчихаж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Та дээр ацаглах гэж хэлсэн дээ? ацаглах гэдэг нь яадаг юм бэ?

Хорлоо -

Одоо ингэнэ. Манайх чадалгүй байлаа тэй. Үхрээ саагаад сүүгээ тушаах чадваргүй байлаа тэй. Тэгвэл нөгөө айлд мөнгө өгөөд танайх манай сүүний нормыг хийж өг гэдгийг ацаглах гэдэг.

Эрдэнэтуяа -

Аан өөр айлд мөнгө төлж

Хорлоо -

Тийм. Мөнгө төлж танайх өөрийнхөө үнээнээс манай нормын сүүг төл. Тэчнээн төгрөг гээд. Тэр үед ямар оногдсон норм гэж байх биш нөгөө хүний аманд л унаж байсан байлгүй.

Эрдэнэтуяа -

Тэр айл нь ч гэсэн сүү нь илүү гарах уу? Адилхан ноогдуулчихаар

Хорлоо -

Тэр чинь яг шүдлэнд ч ялгайгүй, нас бие гүйцсэн үнээнд ч ялгаагүй ноогдуулж байгаа юм чинь дандаа том үнээтэй айл байвал хангалттай ш дээ хүний сүү ацаглаад авчихна. Тэгээд хэдэн төгрөг олчихно. Сүүний норм дууссанаас хойш арваад хоног сайн дураараа сүү өгөх ёстой.

Эрдэнэтуяа -

Норм дууссаны дараа юу

Хорлоо -

Тийм. Норм дууссаны дараа. 10 хоног үхрээ сааж вушааж байж ирнэ. Тэр үед чинь нөгөө фаркад цөцгийн цохидог байсан хүмүүсийн л ашиг болж байсан байх. Тэрийг тооцож байсан хэн байхав дээ. багийн дарга ч юмуу, сүү тосны заводын эрхлэгч ч юмуу завшиж байсан байх. 10 хоног сүүгээ тушаадаг

Эрдэнэтуяа -

Тэр бол нормгүй ш дээ.

Хорлоо -

Тийм. Тэр бол нормгүй.

Эрдэнэтуяа -

Өөрийнхөө боломжоор л өгөх үү?

Хорлоо -

Өө тэр чинь чи өчигдөр 16 литр сүү өгч байсан бол өнөөдөр бас л 16 литрийг өгөх ёстой. Тэрнээс 5 литр сүү өгөөд байж болохгүй. Тэр бол хүн алаагүй болохоос биш жинхэнэ хэлмэгдүүлэлт байхгүй юу. Би бүр бодоод л байдаг юм. Тэр жил манай хамаатны нэг хүүхэд таны наадах чинь үнэн юмуу үнэн юмуу тийм юм байсан юмуу гээд л.

Эрдэнэтуяа -

Ямар хүмүүс сайхан байсан гэж ярьдаг юм бэ?

Хорлоо -

Ёстой мэдэхгүй. Тэр үеийг сайхан байсан гэж ярьдаг хүн ховор л байх. Их л цөөхөн байх. Яахав хатуу юм ихтэй, хөрөнгө зоорь ихтэй хүмүүс нөгөөдхөө борлуулаад. Нөгөө юун дээр гарч байгаа биздээ гутал зараад ашиг олоод л, наймаачин улсууд гардаг ш дээ. тйимэрхүү улсууд энэ тэр чинь хүний юмыг аягүй хямдхан аваад л. Одоо жишээлбэл би махны өрөнд орчихоор чинь чамаас би аягүй өндөр үнэтэй мах авна ш дээ. 3 төгрөг энэ тэр. Мах өгч байхад хэдэн төгрөг өгдөг байсан байхаа.

Эрдэнэтуяа -

Буцааж нэг хариу

Хорлоо -

Буцааж нэг хариу яльгүй. Нэг 80 хувийн ноолуур гэдэг чинь яг 3-4 килограмм ноолууртай иэнцдэг байхгүй юу тэрний үнэтэй тэнцүү үэнэ өгч байна гэж чи одоо ноолуур 30000 төгрөг гээд бодоход тэрний цаана ямар их ашиг олж байсан байх нь. Тэгээд монгол тэр үед хойшоо л гаргадаг байсан байх.

Эрдэнэтуяа -

Ер нь ашиг шимээ юу?

Хорлоо -

Тийм. Уулаасаа ноолуураар манайх юм хийх биш.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү? Сүүлдээ хийдэг болсон уу?

Хорлоо -

Тийм. Тэр чинь ардчиллын үед л хийдэг болсон байх. Өө бас арьс шир өгдөг байсан

Эрдэнэтуяа -

Яадаг байсан бэ?

Хорлоо -

Идшээ идсэн юуныхаа арьсыг. Тэдэн арьс, техникийн тос

Эрдэнэтуяа -

Техникийн тос оо?

Хорлоо -

Яагаав нөгөө боов боорцог хайрдаг тос байдаг ш дээ тэй.

Эрдэнэтуяа -

Тийм.

Хорлоо -

Тэрнийг чинь бас оногдуулна. Тэдэн хувийн тос өгөх ёстой, тэдэн хувийн яс өгөх ёстой.

Эрдэнэтуяа -

Ясыг хаанаас өгөх юм идсэн малынхаа юу?

Хорлоо -

Тийм. Идсэн малынхаа юмыг өгнө ш дээ. Бас оногдолтой.

Эрдэнэтуяа -

Малаа алж идэж чадахгүй байгаа улсууд чинь ясыг нь хаанаас олж өгөх юм

Хорлоо -

Үгүй ээ тэр чинь яахав тэр хоосон л байхгүй ш дээ. ямар нэгэн малынхаа ашиг шимээр ч юмуу, ихэрлэсэн малынхаа ашгаар л. За байз хэдэн килограмм өөхөн тос гэдэг байлаа.

Эрдэнэтуяа -

өгөх ёстой.

Хорлоо -

Тийм. Тэгээд одоо жишээ нь өөхөн тосоор саван л хийдэг байсан байх тиймээ. Саван гэж муухай хар хар саван. Тэр тосыг чинь бүр олон удаа боорцог хайрцан тосыг чинь нүүргэлцэн хар юм болчихдог ш дээ. тийм тосыг бас авахгүй.

Эрдэнэтуяа -

Аан боорцог хайрсан тосоо өгөх юмуу тэй. өө бас цэвэр өөхөн тос нэхэхгүй юм байна ш дээ тэй.

Хорлоо -

Бас их олон шаргайсан тос авдаггүй юм. өөх өгч болно бас л ноогдолтой л байсан байх.

Эрдэнэтуяа -

Мөнгөнийх нь оронд юм өгөх үү? Лаа, шүдэнз?

Хорлоо -

Тийм л байсан байх. Бид нар яг тийм эмэгтэй ч хүүхэд юм чинь нарийн ширийн манай аав ч гүйлгээ ухаантай мундаг хүн байсан. бид нарыг ёстой юмаар дутаагаагүй. 2-р таван жил билүү тэр жил 50 малын оногдол дээр л жаахан ядарсан. Сүүлдээ бүр өмсөх гуталгүй болж ирчээд татах тамхи ч хүрэхгүй боллоо гэж ярьж байсан.

Эрдэнэтуяа -

Таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь ямар учиртай юм?

Хорлоо -

Өнөөдөр манай хонь төчнөөн, ямаа төд, үхэр төд гэнэ ингээд тооцоолно ш дээ тэр тоолсон мал чинь хойтон жил гэхэд л албан журмын малын хөлийн татвар, төдөн хоньтой бол төчнөөн кг ноос гээд оногдол бичээд

Эрдэнэтуяа -

Бүх малынх нь тоонд тулгаад уу?

Хорлоо -

Тийм. Яаж л тооллуулсан байна тэрүүгээр.

Эрдэнэтуяа -

Таван жилийн төлөвлөгөө гэдэг нь тэрийг 5 жил мөрдөх юм уу?

Хорлоо -

Тийм манай 5 жил 50 хонины мах, ноос төлсөн гээд боддоо чи.

Эрдэнэтуяа -

Тэрнийгээ ер яаж төлж байсан танайх?

Хорлоо -

Тэгээд яахав аргалаад гайгүй шиг мал зал зарим нэг нь ноос сайтай байна ш дээ. Зарим нь бүр хариугүй юм байна ш дээ тэр эд нарыг чинь аргалж байгаад л. Адуунд хүртэл хөөвөр ноогдоно. Самаар самнаж болохгүй болохоор шотк гэж байдаг ш дээ шоткоор мориныхоо хөөврийг авна ш дээ. Үхрийн хялгасыг авна мөлчиитөл нь яана ш дээ. хамаг юмыг нь хураагаад авчихдаг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд төлөөгүй хүмүүс нь яаж байсан бол?

Хорлоо -

Арга хэмжээ авч байсан байлгүй дээ. Торгууль төлж

Эрдэнэтуяа -

Шоронд орж байсан уу?

Хорлоо -

Арай ч үгүй байх. Нилээд юм болдог л байсан байх. Ноосоо тушаагаагүй яагаад тэдэнд тушаагаагүй хоцорсон заримыг нь ноогдлоос үлдэгдэл оногдуулдаг байсан байхгүй юу. Ноос моосоороо танайх төдөнд өгөх ёстой байсан төдөн кг ноос өгөөгүй байсан та нар 2 кг ноос нэмж өг гэдэг байсан биз. Манай аав тийм хүн байгаагүй юм аа. Би ямар сайндаа хичээлээ хаяад сар ямаагаа самнана гээд хичээлээ таслаад явж байхав дээ.

Эрдэнэтуяа -

Ямааныхаа ноолуурыг гүйцээхийн тулд хэд хэд самнах уу үгүй юу? Ганц л танайх тэгэх үү?

Хорлоо -

Гэхдээ ахиад гардаг юм.

Эрдэнэтуяа -

Хүргэхийн тулд ахиж гаргадаг юм байна ?

Хорлоо -

Тэгэлгүй яахав. Тэр ноолуурыг аваад бид юу хийхэв хонины ноос бол яахав эсгий хийнэ. Ямааны ноолуурыг ёстой хойш нь л гаргаж байсан байх. Эсгий бол ноогдлын ноосоор сайхан сайхан компонент дээр үед чинь

Эрдэнэтуяа -

Улс уу?

Хорлоо -

Эсгийгээ эргэж зардаг байсан. үнэтэй ш дээ тэр чинь.

Эрдэнэтуяа -

Улсаас бага үнээр баахан ноос авчаад эргээд өндөр үнээр зардаг байсан юм уу?

Хорлоо -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Мөнгө өө өгөхгүй ноогдол өгөх болов уу даа тээ?

Хорлоо -

Тийм.

Эрдэнэтуяа -

Бараа бүтээгдэхүүн?

Хорлоо -

Агентууд лаа, шүдэнз ноогдолынх нь оронд өгдөг байсан байх. Манай аав л явхаараа шүдэнз, лаа, чихэр авчирдаг байсан. Тэгхийг бодоход жаал зуул юм авдаг биз. Мөнгө өө авахдаа бас юм авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайх хэр олон толгой малтай байсан?

Хорлоо -

Манайх 200-300 ямаатай байсан, 50 гаруй хоньтой, 20-иод үхэртэй байсан байхаа. Азарга адуу байгаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад ямаа их өсгөсөн юм бэ?

Хорлоо -

Манай ямаа л уулаасаа их өссөн юм. Бид нар л бага байхад л ямаатай байсан өсөөд. Ямаа чинь аягүй түргэн өсдөг байхгүй юу. Барагдахын түрүүн ямаа, баяжхын түрүү ямаа гэдэг үг байдаг.

Эрдэнэтуяа -

Дээр үед танайх мал үхэж байсан гэсэн ш дээ тэр үед бас ноогдол байсан уу? Боомоор үхэж байсан?

Хорлоо -

Байсан байлгүй яахав. Тэрнийг манай аав ээж 2 л бид 2 зугтсан чигээрээ зугтья эрх биш өвчинөөр яавал төлж чадахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үхэж байх үед та 2 сургууль руу гаа зугтсан юм уу?

Хорлоо -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад зугтья гэж бодсон?

Хорлоо -

Зугтья гэж бодолгүй яах юм бэ. Тэр том тэс хийсэн том үхрийг чинь хэдэн метр гүн хадтай газар ухана гэж яаж байх юм. Яг цагаа олж амиа авч байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд ээж аав хоёр чинь л үлдэж байгаа биздээ?

Хорлоо -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Тэгээд ухаж дуусгасан уу?

Хорлоо -

Тийм. Тэрнээс хойш тэгж үхээгүй байхаа. Дуусгаад бид 2 явсан юм даа.

Эрдэнэтуяа -

Заавал өөрсдөө л тэрийг булах ёстой юу?

Хорлоо -

Тэгээд хэн булж өгөх юм. Бүх л айлынх нь булж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

3 метрээс дээш булчиавал яах вэ? мэдэхгүй ш дээ. Заавал 3 метр гэж ? Гол нь өвчин гарчихана гээд?

Хорлоо -

Харин тийм л дээ.

Эрдэнэтуяа -

Үхэр нь харж байх уу?

Хорлоо -

Ирж шалгана ш дээ. Их дээр байх юм бол үнэр танар ялаа батгана шаваад андашгүй дээ.

Эрдэнэтуяа -

Та нэг туугаад явж байсан гэсэн ш дээ тэр яаж явж байсан юм? Зүгээр нүүж явж байсан юм уу?

Хорлоо -

Одоо ийм халуун байна тээ энэнд чинь мал идэж чадахгүй ш дээ. тэгэхээр аягүй сэрүүн газар байдагийн бүр нутгаараа нүүдэг юм. Зусланд гарч байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Арай өндөрлөг газраа арай сэрүүн?

Хорлоо -

Бараг цаасаар шуурдаг газар очиж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Та сургуульд байхад балын харандаа жаахан жаахнаар өгч байсан гэж байна ш дээ тэр ховор болоод тэр үү?

Хорлоо -

Дайны үед эх орны дайн би чинь 43 онд төрчөөд 50-иад онд чинь 46-47 онд чинь фронтод бэлэг өгнө гээд кинон дээр гардаг ш дээ харандаа чинь олдохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдэд тэгээд хуваагаад өгчих үү?

Хорлоо -

Хуваана. Бүр тэр чинь 20-ийн харандааг жаахнаар авчаад усанд хийж байгаад найруулдаг байхгүй юу. Найруулж байгаад дүрж бичдэг байхгүй юу. Бал мал чинь саяхан гарсан ш дээ. чернель хийж өгч байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ардаа черниль хийдэг үзэг үү?

Хорлоо -

Тийм юм байхгүй. Зүгээр нэг шугам зургийн үзэг байна ш дээ тийм үзгийг жаахан байж байгаад дүрээд ингэж бичдэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Дэвтэр ер нь хэр байсан? нормчилох уу?

Хорлоо -

Нийх муухай Монголын дэвтэр гээд черниль уудаг дэвтэр л гарч байсан юм. Би арай боловсронгуй Оросын дэвтэр орж ирж байх үед нь сурч байсан.

Эрдэнэтуяа -

Цүнх гэж байх уу?

Хорлоо -

Даавуун цүнх барьж байсан. “Шинэ үсгийн багш”-ий таван хошуутай цүнхийг хараа биздээ чи тэрийг чинь л зүүнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Та сумын төвийнхөө сургууль сурсан уу? Сурагчийн байранд байсан уу?

Хорлоо -

Мал мах төлж дотуур байранд орно ш дээ. хоолныхоо махыг төлж төчнөөн кг мах, гурил өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Сургуульдаа юу?

Хорлоо -

Сургуульдаа.

Эрдэнэтуяа -

Тэгээд гурил мурил олдог юм уу?

Хорлоо -

Одоо тэгээд олж л байсан байхдаа. Тэр үед шар будаа л элбэг байсан даа. Ном олдохгүй 30 хоног хичээл тасдачихаад ирсэн хичээл маш их хоцорсон дарга нарын хүүхдийн гэрийн даалгаврыг нь хийж номноос нь хичээлээ нөхөж авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Дарга нарын хүүхэд муу авах уу?

Хорлоо -

Муу л авалгүй яахав.

Эрдэнэтуяа -

Дарга нарын хүүхдүүийн хэрэглэж байгаа юмнууд нь арай илүү байх уу?

Хорлоо -

Биднуусаас ялгаатай л байна л даа. Хувцас ч яахав жигдэхэн форм гээд даалинбан дээлийг цагаан цастилаар эмжчихсэн одоо жүжигчидийн хувцас, цэнхэр юун дээр чинь ногоон дээлэн дээр чинь ямар бүс бүсэлдэг байлаа цэнхэр байл уу бас нормтой. Эрэгтэй нь хар хөх даалинбан тэрлэг дээр шар бүстэй. Форм нь тийм байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь ямар хичээл орох вэ?

Хорлоо -

Бүх л хичээл орно. 4-р анги төгссөн багш нар ирж багшилдаг байлаа ш дээ. би л нэг насан даа орж ирсэн тэгсэн манай 17-18 –тай улсууд байгаа юм чинь. Сургуульд оруулахгүй завсардуулаад сургууль өгөхгүй гээд. Манай аав ээж 2 аягүй ухамсартай улсууд эгчийг насан нь оруулаад, надыг насан нь оруулаад.

Эрдэнэтуяа -

Та нарыг сургуульд оруулах гэж сумаас хүмүүс ирж ухуулга хий байсан уу?

Хорлоо -

Тэгж л байсан байх. Нэгдүгээр ангид байхад чинь манай багш 2 ангийн дунд хичээл ордог байсан. энд нэг ширээтэй энд 1-р анги, тэнд 4-р анги ганц багш эндээч, тэндээч хичээл заадаг байсан. ерөөсөө дагаж харахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэг багш нэг ангид л тэгээд суулгаач уу?

Хорлоо -

Тийм тэгж суулгачаад. 2 анги нэг багш.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд нь анхаарал сарнина гэж байх уу?

Хорлоо -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Боломж нь тэр үү? өөрөө тасалгааны тээ?

Хорлоо -

Би харин гэрт сураагүй байшинд сурсан. Гэрт сурч байсан ш дээ дээр үед. Тэгээд 1-р ангид 10-хан хүүхэд 10 ч юу юм бэ 7-8 хүүхэд. 2-р ангид орох гэсэн чинь хүүхдүүд нь зарим нь сургуулиас гараад тэгээд 3-хан хүүхэд үлдэж байсан. 2-р ангид ороодох гэсэн чинь хүүхэд байхгүй тэгээд 3 хүүхдээ шалгаад би 3-р ангид ороод 2-р ангид оролгүй нөгөө 2 маань буцаад 1-р ангидаа орж байсан.

Эрдэнэтуяа -

Шалгалтаа муу өгсөн?

Хорлоо -

Тийм. Мэдээж тэрийг чинь яаж өгөх вэ дээ. тэр үед би арай гайгүй болоод л юу билээ 5-р ангид юу яагаад бас 6-аад дэвшисэн. Тэр үед л манай нэг математикийн багш сайн хүн байсан юм даа тэр намайг дэвшүүлээд 6-р ангид оруулж байсан юм. Би чинь 10-р ангийг 15 дөнгөж хүрэхтэй үгүйтэй төгсөж байлаа.

Эрдэнэтуяа -

Багш нар гэж нөгөө 4-р анги төгссөн багш нар байх уу?

Хорлоо -

Тэгнэ. Гараад багштайгаа барилдана ш дээ.

Эрдэнэтуяа -

Жаахан хүүхдүүд байдаг байсан юм уу? Багш нар нь?

Хорлоо -

Манай ангид 17-той, 15-тай хүүхдүүд багштай ижилхэн. Тэгээд гараад барилдахыг бодохоор барилдаж байгаа юм чинь. Багштайгаа барилдана эмэгтэй хүүхдүүд нийлж байгаад тэгээд багшийгаа унагаах гээд. Тэгээд тэр ямар багш байх вэ хүүхэдтэйгээ барилдаж байгаа багш чинь.

Эрдэнэтуяа -

Танай багш эрэгтэй байсан уу? Эмэгтэй байсан уу?

Хорлоо -

Эрэгтэй байсан.

Эрдэнэтуяа -

Хэр сайн багш байсан? хичээлээ хэр сайн заах вэ?

Хорлоо -

Багш л бол багш дээ. Одооных шиг голохгүй. Хүнд юм өгч л байвал.

Эрдэнэтуяа -

Хичээл бичих дэвтрийг нь хаанаас өгөх вэ? улсаас өгдөг юм уу?

Хорлоо -

Худалдаж авна. Тэр үед чинь орос дэвтэр ороод ирсэн байсан. 12 мөнгөний дэвтэрнүүд ороод ирсэн байсан.

Эрдэнэтуяа -

12 хуудастай дэвтрүүд үү?

Хорлоо -

Тийм. Монголын гээд нэг их черниль уудаг юм байсан юм аа. Тэгээд нөгөө хумбан цагаан үзэг мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Хумбан цагаан үзэг ээ?

Хорлоо -

Хумбан цагаан гээд хөөрхөн эрэгтэй хүүхдүүд тэнд нь аваачиж ингээд нарийнхан юугаар пүрш шиг ингэж хийчээд тэгээд нөгөөдхийг дүрхээр аягүй их авна. Их удаан бичнэ ш дээ. тэгээд бид нар чинь черниль ээ хармлаж үхдэг байсан ш дээ. доошоо амтай асгардаггүй шилтэй байсан. тэгээд нөгөөдөх дээ черниль найруулж өвлийн хүйтэнд гэр хийгээд хөлдхөөр нь үлээгээд байна үлээгээд байна тэгээд нэг дутуу хагас гэснэ ш дээ. бичих гэж баллаж өгч байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Нэг дүрсэн чиерниль хэр удаан бичигдэх вэ?

Хорлоо -

Нэг мөр бичих ч үгүй байх. Саахар хийж байгаад алтан өнгөтэй болгоод л.

Эрдэнэтуяа -

Саахар хийхээр гялтганадаг юм уу?

Хорлоо -

Тийм хийхээр гялтганаад гоё аягүй гоё ш дээ. Манай захирал намайг 3-р ангид оруулсан авгай нь Буянтогтох гээд багш байсан. Манай нэгдүгээр ангийн багш байж байгаад захирал болчоод тэгээд 1-р ангид чинь завсрын байдалтай байж байгаад төгссөн байхгүй юу. 3-р ангид орсон байсан чинь манай аав мал нь хүн дутагдаад байхгүй юу намайг гаргана гэж манай багштай хэрэлдээд захиралтай хэрэлдээд хоёрын хооронд хүүхдийг минь алаад 1-р ангид байсан хүүхдийг 3-т оруулаад ямар юм аа сурдаг юм хүүхдээ аваад явна гээд гарч нэг үзээд орж нэг үзээд. Дотуур байранд чинь тэгэхэд чинь нэг шар мар гарлуу яалаа хаагдсан байхгүй юу тэгээд байх газаргүй эцэг эхийг нь дуудсан байхгүй юу. Ойр гэртээ айлд суулгана мөнгө өгч айлд суулгана ш дээ.

Эрдэнэтуяа -

Мөнгө өгч үү?

Хорлоо -

Тийм. Хөдөө гэртээ хүүхдүүд чинь эднийд мөнгөө өгчье, эсвэл махаа, гурилаа, сүүгээ авчирч өгч байсан. бүгдээрээ л түрээсэлж л байхгүй юу. Тэгээд манай аав авч явах гээд миний хүү одоо явья энд юухэв битгий энд бай миний хүү аль ч үгүй болно ш дээ манай багш миний хүү явж болохгүй багшийндаа бай чи явж болохгүй гайгүй сурлагатай, явбал эгч шигээ малчин болно эгч чинь сурлага сайтай хүүхэд байсан гээд тэгээд манай аав 2 алгадачаад явчихаж билээ. Цагаан сараар авахгүй энд чинь хаяна шүү. Тэгээд юу нь цагаан сараар хаягүй байхав авч л таараа ш дээ. би нөхөртэйгээ суучаад манайх 4 багштай 5 охины 4 нь багш тэгээд нөгөө юу яадаг байлаа. Би багшийн дээдэд ирсэн чинь манай багш манай багшийн авгай 2 жилээ гүйцээх гээд нөгөө курсын багш нар байхгүй юу. Бид нар нэг сургууль орж байгаа юм чинь. Би төрөх гээд жирэмсэн байж байхад чинь та манай аавд сургуулиас гаргасан бол ийм охинтой байх уу та гээд амыг нь асууж байсан. Гарвал гарчихана ш дээ. Манай эгч малд үнэхээр залхасан хүн байсан тэгээд оргосон байхгүй юу. Тэрнээс би аав ээжтэйгээ байя аймгийн төв яаж орохв вэ айлд байна ш дээ. Дотуур байранд чинь тэр үед аймар хоол унд муутай. Улсууд дандаа адууны мах л өгдөг байсан. адууны мах шар будаа хоёр ёстой явна гэж байдаггүй. Хүүхдүүдийн гэдэс гүйлгээд өглөөд нэг ганбир, мантуу ч өнгө өлсөж цангана ш дээ.

Эрдэнэтуяа -

Их өлсөж, их гэрээ санах уу?

Хорлоо -

Саналгүй яахав.

Эрдэнэтуяа -

Хамгийн хорогдож байсан зүйл юу байсан? сургуульдаа л хорогдож тэнд?

Хорлоо -

Мал маллана гэж ялтай зүйл. Сургуульд сурах хамгийн сайхан. Багш нар чинь аягүй сайхан ш дээ. ухуулж өгнө ш дээ. Нэг мэдэхэд л нэг гараад явчихана. Манай нутаг чинь хасгууд ихтэй. 10 хэдэн үндэстэнтэй манай Ховд нутаг. 4-р ангид байхад гэрчилгээ олгодог байхгүй юу. Улирал болгон яавал шагналтай урамшуулал болгож онц гарвал. Бөөстэй ямбуу гэж байдаг ш дээ тэрийг чинь 4 хуваасан тэгээд дээр нь домбон саахартай ч юм уу, нэг харандаатай, нэг дэвтэртэй ч юм уу өгөхөд аягүй том шагнал.

Эрдэнэтуяа -

Тэр даавуугаар яах юм?

Хорлоо -

Үгүй яахав дээ ороолтоос өгсүүлээд нүүр гарын алчуур хийнэ нүүр гарын алчуур байхгүй тэр чинь том бэлэг байхгүй юу. Тийм дөрвөлжин даавуу өгнө гэдэг чинь ховор тохиолдол байхгүй юу. Копрон байхгүй лентийг чинь улайс ч байгаа янданд чинь шар яахар аягүй гоё болно.

Эрдэнэтуяа -

Индүү гэж байхгүй?

Хорлоо -

Индүү гэж байхгүй. Цогийн индүү бол нийлээд байчуудад байна.

Эрдэнэтуяа -

Дотор нь цог хийгээд?

Хорлоо -

Аан. Сургуулиас савсардахгүйн тулд их мэрийж тэгээд сургуулийн хүүхдүүдэд сайн хэлдэгийн та нар. Тийм хүнд нөхцөлд сурч байсан.

Эрдэнэтуяа -

Таны үед хүүхэд багачуудын амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Хорлоо -

Өөрчлөлт оролгүй яахав. Ямар ч эрдэм номгүй байсан ёстой Тулгаа шиг зун чинь нэг юм уу хоёр хүн бичиг үсэгт сургаж байна гээд нормтой ш дээ. Сурагчидад тэгээд даалгавар өгнө ш дээ. 2 хүн бичиг тайлж ирнэ ээ. Тэрнийгээ шалгуулна. “Шинэ үсгийн багш” чинь нилээд дээхнэ үеийн амьдрал дээр хийсэн кино байна лээ. 2 хүнд хичээл заана ш дээ. Ёстой нөгөө сэлэнгээ шиг бор хар Чожоо гуай 2 шиг том бичнэ жижиг бичнэ, уурлана ямар ядаргаатай юм номгүйгээр болоод ирсэн юм энэ тэр гээд. Уйлаад гуйгаад дагаад яваад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Та яаж тэрийг нь биелүүлж байсан?

Хорлоо -

Тэрийг чинь амархан. Ажил төрлийг нь хийж барьж байгаад тугалыг нь эргүүлж өгөөд ахаа эгчээ гэж байгаад дээр үеийн хүмүүс толгой нь аягүй их бөөстэй бөөсөө түүлгэнэ тэгж байгаад аргалаад за за яахав өнөөдөр нэг юм бичие гээд бичээд миний шавь нар бол их гайгүй шавь нар байсан. ажлыг нь аягүй их хийж өгнө аргал түүнэ, овоолж өгнө, өөрөө ажлынхаа хажуугаар самбаачилж тэгээд миний сурагч дорхноо ном сурна. Миний багш болох ажил чинь тэрнээс эхэлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ер нь яагаад үс нь тэр бөөстэй байсан юм бэ?

Хорлоо -

Саван байхгүй, байлаа ч угаах зав чөлөө байхгүй, саван гэж олдохгүй.

Эрдэнэтуяа -

Ариун цэвэр ээ сахиж чадахгүй?

Хорлоо -

Боломж байхгүй байна ш дээ. өглөөнөөс аваад орой болтол завсаргүй ажилтай. Хөдөөний ажил чинь завсар байхгүй ш дээ. өглөө 4 цагт босож үхрээ саагаад үхрээ аваачиж нэг юм туугаад явуулчаад дараа нь сүүгээ хөөрүүлнэ үхрийнхээ баасыг шавж аргал түлш болгоно. Тэгээд тогоо нэрнэ, тэгээд дараа нь хоолныхоо юмыг бодно, тэгж байтал өдрийн хонь ирнэ хонио холбож саана, тэгээд нөгөөдхөө борлуулна нэг минут ч завсар байхгүй орой хоол цайгаа хийнэ бидэнд ямар орой хоол хийж өгөх биш мах шөл гэж байхгүй ш дээ. 7-8 сар яасан хойно ганц хонь ална тэрийг айлууд бүгдээрээ хуваагаад хуваагаад жаахан жаахнаар иднэ. Эргээд ямар хөргөгч гэж байх биш өт идээд хачин юм болно.

Эрдэнэтуяа -

Айлуудаараа хуваагаад л идэх үү?

Хорлоо -

Хуваагаад л иднэ. Тэднийх дараа нь хонь гаргасан бол манайд нэг хөл өгөх жишээтэй. Тэгээд л дэм дэмэндээ. Тэр чинь 8 сараас хойш л хонь ална ш дээ. тэрнээс дандаа цагаан идээ. Орой чинь нөгөө хоормогийг нь уух гэж тамаа цайдаг байлаа. Дандаа сүүгээ уу сүүгээ уу гээд нөгөөдөх өө ууж чадахгүй үүрэглээд өглөө эрт боссон, өдөр сүүдрийн хажуугаар жаахан унтах гэхлээр цус нөж гээд эмэгтэй хүн ингэж унтаж болохгүй гээд тас шилбүүрдээд босгоно ш дээ.

Эрдэнэтуяа -

Унтуулахгүй?

Хорлоо -

Унтуулахгүй. Өдөр эмэгтэй хүн унтах аягүй муу ш дээ. хэтэрхий унтвал цус нөж хөөрнө өдөр бол унтуулдаггүй л байсан. хурга ишиг тууж яваад голын зах дээр дуг гээд лавчихна ш дээ тэгтэл хурга нь харайгаад туучихана ш дээ. Хэцүү хэцүү одооны малчидыг хархаар бахархадаг шүү. Дураараа үхрээ саахгүй ч байж болно ш дээ. тэр чинь ямар ял мал гэж байхгүй юм чинь. Тугал нь хөхүүл хөхжил байна биз.

Эрдэнэтуяа -

Ер нь хүүхэд эцэг эхчүүдийн харьцаа ямар байсан?

Хорлоо -

Эцэг эх юу гэж хэлнэ зөрөх эрх байхгүй. Буруу ч байсан зөв ч байсан дагана. Тэр үеийн эцэг эх чинь боловсролгүй ч гэсэн амьдралын ухаантай. Юм оёх барих, дээлээ оёод өмсчихдөггүй бидний үеийнхэн байхгүй ш дээ. зэрэгцэж л заана ш дээ. хүүхдүүд аягүй хүлцэнгүй байсан. Ээж аавын үг хууль бид нар амьдрахын төлөө тэмцэнэ ээж аавдаа нэмэр болно гэхээс одооных нь чинь тэтгэврийн мөнгийг нь авах гээд дагаад хөөхгүй байна ш дээ. тэтгэврийн хүнийг 2-3 хүүхэд нь дагаад явж байхаар бүр уур хүрчихдэг юм. Хүүхэд тухайн үедээ хүлцэнгүй байхаас гадна, их тийм боловсролгүй ч гэсэн амьдралын арга ухаан аягүй сайн хөгжсөн. Ер нь эмэгтэй хүэ сургуулиар явна гэж байхгүй ш дээ. Хоттой хонь руу чоно шагайхтай адил эмэгтэй хүн бол боловсрол эзэмшээд хаа явдаг юм. Би 10-р анги төгсөөд багшийн дээд явж байхад манай аавын хамаатангууд тэгж байлаа. Манай эгч бид 2 ялалт байгуулж байлаа. Тэр жил сургууль төгсөөд тэр жил сургуульд ороод аргагүй мал харагдаад байгаа юм чинь. Номыг чинь уншихгүй болбол нөгөө мал дээр гарна. Нүдэнд харагдаад байгаа юм чинь. 4 цагт босоод хичээлээ давтаад.

Эрдэнэтуяа -

Сургууль сурах тулгуур нь ер нь малаас болсон юм байна тээ?

Хорлоо -

Тийм ш дээ. Өдрийн хэд хийсэн ажлаа давтаж хийгээд уйтгартай хийсэн ажил чинь эргээд нураад байгаа юм чинь. Энийг оёчоод маргааш энийг оёо гэх юм байхгүй юм чинь. Малаа саагаад, тугалаа татаад хөл дээр гишгүүлээд заримдаа нойрмоглож сүүгээ асгаад зодуулаад ямар сайхан байхав. 12, 13, 14 хүрэв үү хүнтэй сууна.

Эрдэнэтуяа -

Тийм эрт үү?

Хорлоо -

Тийм. 15, 16 хүргээд хүнтэй суулгана ш дээ. эмэгтэй хүний амьдрал бол тийм л байхгүй юу. Мэдээж ойлгомжтой ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр социализмын үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан?

Хорлоо -

Манай аав ээж бол саналаараа суусан. Манай аав ээжийн аав ээжийн үед огт танихгүй хүнийг сүү тавиад аав нь ирж гуйгаад нэгнийхээ барааг харахгүйгээр тэгээд л сууна.

Эрдэнэтуяа -

Богтлох маягаар уу?

Хорлоо -

Аан аа. Манай аав ээж хоёр бол тэгээгүй ээ.

Эрдэнэтуяа -

Харилцаа нь ямар байсан одоо заримдаа эмэгтэй хүн зуухнаасаа дээшээ гарах эрхгүй гээд тийм гайгүй байсан уу?

Хорлоо -

Манай аав их өвөрмөц хүн байсан. ээжийг нэг ч муу үгээр хэлж үзээгүй. Ингээд зодож бариад яагаад байх юм байхгүй. Тайвуу сайхан эр хүн байсан. тэрнээс зарим нь хэцүү л байлаа харж байхад эмэгтэй хүн нааш цаашаа гарах эрх байхгүй. Тугалын бэлчээрээс гардаггүй үе байлаа ш дээ. хамаатах ажлаа л хийвэл болоо илүү дутуу харж айл хунарт хэсээд явах тийм зав гарахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд гэртээ ямар ёс дэгтэй байхав?

Хорлоо -

Одоо ажил л хийнэ. За нэг тоглоодхоё гэхгүй, хүн амьтан нэг нэгнийдээ айлчлаад ирхэд бидэн аягүй их чөлөө олддог байхгүй юу тоглох. Тийм л хонь хурганы захад явах даа л. Завгүй учраас лхэрэлдэх уралдах тийм байхгүй. Одоо хийх юм аа олж ядаад ингээд байх юм байхгүй. Завгүй гэдэг чинь гадуур мал хуйгаа хайх эрэх гол ажлаа нугална. өрх гэрээ тэжээнэ гэдэг чинь ганцхан тэр үед байсан юу байхгүй юу. Эмэгтэй хүн бол гэр орныхоо ажлыг борлуулаад гэр оронд юу хийх ёстой үр хүүхдийнхээ хувцас хунар, тэр үед чинь ямар өмсөх хувцас гэж байхгүй ш дээ бүхнийг оёно эмэгтэй хүн маш их хүндрэлтэй. Жилийн 4 улиралд Монгол гутал зун бол яахав хөл нүцгэн голдуу явна, намар хаврын гутал өвлийн гутал, зуны гутал гээд 4 гутал манай ээж тэгж 4 янз оёдог байсан. өөрөө оёно ш дээ. ямар ч хувцас байхгүй ш дээ. Цамцыг ч оёж л өгнө ш дээ. Нилээд сүүлийн үед нь палаажыг оёж л өгнө ш дээ. Морин цамц гэж нэрэлдэг юм даа эмэгтэйчүүд нь дан дээл тийм хувцастай байсан юм чинь. Би хүртэл хониныхоо захад түрсийн мүрсийнкийг чинь эсгээд өгчихнө хонины захад оёно. Эхлээд сайн мэдэхгүй ингээд сайн татаж нугалж оёх юмыг чинь бруу оёоод ханзарна. Ураад хаячихна. Эмэгтэй хүний хувьд асар хүнд байсан. тэр ч юугаараа манай эмэгтэйчүүд бүх юмыг нуруун дээрээ үүрэх гээд зүтгэдэг. Одоотой харьцуулахад эрэгтэй хүн нүүлээ гэхэд буух буйраа эрэгтэй хүн үзнэ. Буудлаа зөв сонгоогүй айл хонь мал нь ч үхдэг юм уу, бэлчээр ус нь ч мууддаг юм уу эр хүний хамгийн гол зүйл нь өрхөө авч явах. Тэргүүн гэдэг чинь тэрэндээ байдаг байхгүй юу. Эцэг хүн үг хэлэхэд эхнэр хүн аа би тэгэхгүй гэх эрх байхгүй. Уг нь тэр юмыг ингэчээрэй гэвэл хууль. Одооныхтой адил замраагүй эцгийн эрх ёс чинь тэр үед байсан байхгүй юу. Гэр орон ирээд онцгой юм хийхгүй тэрний үүрэг тусдаа учраас ээж бол чи юм хийсэнгүй гэх юм байхгүй. Эв түнжинтэй тэгсэн мөртлөө инээж ханиагаад айхтар баяр баясгалантай байсан. гэр бүлийн гишүүдийн эрх нь өөр өөр хүүхэд ч басан өөр, чи 6 цаг юм уу 4 цаг босч тугал эвэлгэх, үнээний 3 дахь эвлэгцийг саах бол тэр чиний л үүрэг. Тэрийг хэн ч хийхгүй. Тийм их нарийн дэг журамтай байсан байхгүй юу. Одооныхтой адил тэрсэлдээд хүүхэд нь ч эцэг эхтэйгээ тэрсэлдээд, нөхөр нь чиг л архи уугаад авгай хүүхэд рүүгээ довтлоод байх юм байхгүй. Тийм зав боломж байхгүй. Үнэхээрийн нүүдэлчин Монгол айлын тасралтгүй үргэлжилж байдаг нэг л жимээр энэ жимээр үхэр чинь туухаар явдаг тэрүүн шигээ л Монголчуудын гэр бүлийн амьдрал нэг жимээр яваад яг л тойргоор хөдөлж байгаа аятай давтагдаад байдаг амьдрал байхгүй юу. Тэрнээс өнөөдөр нээх их өөр ажил хийчье гэх юм байхгүй. Нэг хэвийн уйвгарт амьдрал тухайн үедээ би боддог байсан. ямар уйтгартай юм бэ нэг л юм аа хийгээд хэлж чадахгүй ч гэсэн дотроо ундууцжил байсан. тэрнийг гигүүлсэн гол юм бол сургууль. Биднийг чинв ингэдэг байсан ш дээ өглөө 9-10 цагт маш хол 13-р хорооллоос хол газар явган явна. Бөөнөөрөө нийлээд. Өвлийн хүйтэнд унаа унуулахгүй ш дээ. Явган явсаар байгаа ирэхэд 2-3-р цаг завсарлаж байдаг байсан. Чоно нохойд хөөгдөнө, айна, орсон буурт дэвсүүлнэ, байгалийн тэр айхтар шалгарлаар төөрнө тэгээд ирэхэд багш нараас боловсрол бага ч гэсэн хүний амьдралыг аягүй сайн ойлгодог байсан. ингээд ингээд ирлээ гэхэд одооны багш нар хүлээж авахгүй ш дээ. аягүй сайн хүлээж авна. За хичээлээ нөхөөрөө гээд. 2 цаг хийгээд их үдийн завсарлагаа гэж болдог байсан. гэр ойрхонтой улсууд очоод цайгаа уучихна, бид нар ямар юм аа байхав. Аягүй бол гамбир юм ч юм уу боорцог тэр үед гурил байхгүй арвайн гурил манай нутаг бол арвайн гурлын л орон ш дээ. арвайн гурлыг шар тостой багсарсан жаахан авна тэгээд л буцаад хичээлдээ орно. Бүтэн өдөржингөө л хичээл ордог байсан ямар учиртай юм. Бүтэн цагаар юм уу 10, 11-т чинь тэгж эхлээд тэгээд 2 цаг хийж завсарлаад 2, 3 цаг дундаа завсарлаж байгаад тэгээд нэг юм юм оройхон эхлээд хөдөөний сургуулиуд чинь тийм ш дээ. тэгээд нөгөө байшин нэг том хар пийшинтэй. Ээлжээр жижүүрлэж галлана. Хүүхэд өөрөө галч гэж байхгүй. Сургуулийн галч бол өглөөд нэг жаахан бүлээцүүлдэг байх. Тэгээд нөгөө чернель нь хөлдсөн, даарсан, гутал нь хайрсан тийм л юмнууд байгаа юм чинь. Багш хичээл зааж л байна бид нар сонсож л байна нөгөө Жангум дээр хөгөөд гаргачихдаг ш дээ тухайн өдрийн жижүүр бүх юмыг хийнэ. Тийм хүнд сургуульд сурч байсан ш дээ. тэр үеийн багш нар боловсрол муу хүүхдээсээ илүү гарах юм байхгүй. Тэгээд муудахгүй л байгаа юм чинь. 2 ангийн дунд нэг багш яваад байхад чинь сурах юмыг нь сурчаад бага ангид чинь түүх мүүх бүх юм орно. Хүүхдүүд цээж бичиж чадахгүй нэг самбар дээр бичээд арилгаад нөгөө самбабр дээр бичээд тэгдэг байсан. Монгол хэл амаар бичгээр, математик амаар бичгээр 4-р ангид тийм асар олон шалгуур давж дунд ангид орно. Тэгэхээр хүүхдийн сурлага сайн байхаас ч арга байхгүй. Ном байхгүй харамсалтай нь. Багшийн л үг бол ном. Тэгэхээр багш нар өөрсдийгөө их бэлдэж байсан байхдаа. Буруу юм заачвал яана гээд Дундговь аймгийн нэг түүхийн багш байдаг ш дээ. хичээлээ бэлдээгүй байж байгаад хичээл зааж байсан чинь номноос хальт хараад хальт хараад зааж байсан юу нь Алесандр Невский нас нөхчижээ гэсэн чинь Невский үхжээ гээд бөөн баян байдаг ш дээ. тийм хүнд нөхцөлд багш гологддогүй. Миний бага ангийн багш сүүлд надтай хамт мэргэжил дээшлүүлдэг Цэрэнханд багш төгсөж байхыг бодоход ямар боловсролтой хүмүүс байсан нь. Багш хүний үүрэг их, хариуцлага өндөр, их хүндтэй багш хүн их хүндтэй байлаа ш дээ. энд ямар байдгийн манай тэнд чинь дэвтрийн засалтын 70 төгрөг өгөөд дүнгээ гаргуулчихна ш дээ. Тийм л болсон байна ш дээ. тэгэхээр тэр үеийн багш нар маш их хариуцлагатай боловсрол нимгэн ч 4 аргын тоогоо заадаг, тийм л багш ирж байгаа мөртлөө бидэнд гологдохгүй байна гэдэг чинь бас л гайгүй байна ш дээ. конспект бэлдэнэ аягүй их хугацаа зарцуулдаг. Тэгээд манай нэг багш би юм юмыг нь бэлдэж өгдөг байсан дүнгэнэтэл юм цээжлээд байдаг байсан. хичээлдээ л бэлдэж байсан юм шиг байгаа юм. Юм цээжлээд дээшээ харж юм яриад би тэгээд цаад өрөөнд нь чимээгүй бай гээд хүүдүүдээ суу гээд бэлтгэлээ хийгээд томоотой байгаарай гээд. Тэгээд багшийн конспектийг уншисан чинь ороод мэндэлнэ дараа нь тийм хүүхдээс тэгж асууна конспект чинь ийм байсан ш дээ. Тэгж төлөвлөсөн учраас тэр багшш түгдрэлгүй ярина ш дээ. Одооны багш нар нэг ерөнхий л болхоос биш ихэнхи багш нар бол тааруу байгаа юм чинь. Зааж байгаа юм юм нь хүртэл хэнд ч хүрмээргүй. Тийм нөхцөлд сурч байгаа мөртлөө хэнээс хоцрохгүй сурдаг дунд ангидаа ч гэсэн дандаа л курсын багш нар заадаг. Ном байхгүй багшийн ярьсан зүйлийг л хуулж өгөөд л тэгээд л дүн авч сурч байсан. одоо эрин үе чинь ямар болсон байнав гэхээр тухайн үеийн юунаас хоцрохгүй байна гэдэг Монгол хүний оюуны чадамж сайн гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд ер нь сургуулиас оргох уу?

Хорлоо -

Орголгүй яахав дээ дургүй хүүхдүүд нь хүүхдийн оронд ирсэн хүүхдүүд чинь оргоно ш дээ. 1964 онд багшийн дээд сургуулийг төгсчихөөд Говь-Сүмбэрт манай өвгөн нэг жилийн өмнө очсон дараа нь би очиж байхад хүүхэд оргож л байсан ш дээ. Оргоод хэлэлгүй явчаад хойноос нь нэхэл дагал болоод зарим нь хөлдөж байриад сургуульд дургүйцэх үед чинь одоо ч байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэдэн он гэхэд жигдэрсэн бэ? Хүүхдүүд арай сургуульдаа гайгүй болох, сургууль соёлыг арай илүү үзэх?

Хорлоо -

56 оноос гайгүй болсон. Багшийн дээд сургууль гэж байгаагүй багшийн институт гэж 5-7-р ангийн багш нар бэлдэж байсан ш дээ. 61-62 оноос багшийн дээд сургууль болсон ш дээ. багш нарын чинь хамгийн том сургууль нь багшийн дээд байсан зүгээр институт байсан. бидний үеийн 2 жилийн өмнө анхны төгсөлт хийж тэгээд дээд мэргэжилтэй багш нар гарч тэр үеийн багш нарын чадвар маш сайн ш дээ. яагаад гэвэл дандаа орос ном ашиглана. Математик бол орос одоо ч гэсэн бид нар бол орос хэл дээр бөх, тэр үеийн багш нар чинь сурах идэвхи сайтай. Багш нь бас их зүтгэлтэй юм мэдье сурья гэсэн. Дээр үед чинь орос сургагч гэж байсан. Бараг нэг Монголд нэг орос. Оросжисон үе ш дээ. Тэр үеийн дээд сургууль төгссөн багш нар үнэхээрийн юм өгөх чадвартай. Тэр үеэс багш нар арай төгс боловсон болсон.

Эрдэнэтуяа -

Та нарын хүүхэд нас бусад үеийнхнээс юугаараа ялгаатай байсан?

Хорлоо -

Одоо үеийн хүүхдээс үү?

Эрдэнэтуяа -

Үгүй ээ тэр үеийн хүүхдүүдээс?

Хорлоо -

Онцын ялгаа байхгүй дээ. малчины л хүүхэд юм чинь. Адилхан л амьдрал яана ш дээ өлсөх дөө өлсдөг, цангах даа цангадаг номоор дутагдах гачигдах ганцхан сурах хүсэл эрмэлзэл байсан учраас сурч байсан байхгүй юу. Хүсэл эрмэлзэл гэдэг чинь хүн бүхэнд ижилхэн байдаггүй учраас замаасаа зарим нь гараад зарим нь цаашаа ахиад явчихаж байгаа юм. Орчин тийм байсан. Мал гэдэг чинь тухайн үедээ нэгдэлжих хөдөлгөөний тэр үеэс ард түмэнд дарамт болж байсан учраас сурах шаардлага гарсан. Нийтлэг хүүхдийн малчин ардын нэг хэвээр явсан. Баячуудын дарга цэрэг нарын хүүхдүүд тухайн тухайн гортиг дотроо яаж амьдарна тэрнээсээ шалтгаалаад .

Эрдэнэтуяа -

Та ер багаасаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан?

Хорлоо -

Уулаасаа л тооны багш болно гэж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тооныхоо багш болсон уу?

Хорлоо -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Тийм мэргэжилтэй болоход нөлөөлсөн хүн байна уу?яагаад тооны багш гэж?

Хорлоо -

5-р ангиасаа сайн тооны багштай тэр л надад нөлөөлсөн. 10-р ангид найзуудтайгаа нийлээд анагаахад орно гээд манай найзууд бүгд эмч болно гээд орсон. Манай сүүлд нь математикийн багш анги даагаад дан математикийн багш анги даасан ангид байсан. чи чадахгүй ээ. Эмч болно гэдэг чинь хүн болгонд олдоод байдаг юм биш. Чамд яг л багш таарна. Зад загнаж байгаад андыг багшийн дээдийн багшийн институт гээд нэр муутай байсан юм би бас дээд сургууль орчих санаатай гэсэн чинь битгий солиороод бай чи дуугай бай чи мэргэжил голдог юм уу гээд манай багш загнаад гаргаж байсан. уулаасаа л би тооны багш больё 5-р ангид манай багш дараа нь бүр 33-р сургуулийн захирал эрхлэгч болчоод семинарт суугаад ирж байхад багш намайг тэвэрч аваад үнсээд чамаас би ийм л юм харж байсан. би бараг 32-33 настай тэргүүний ажилтан авсан байхгүй юу тэгээд нөгөө багш уйлаад үнсэж байсан даа. Би багш нарын эрхлэгчидийн семинарт ирж байсан. математикийг үнэхээрийн мэддэг хүн тийм байдаг байх. 5-6-р ангийн тоо чинь хүн мэдэж сөхөөд байх юу байхав дээ гэхдээ тухайн үедээ бишрэгдэж байсан манай багш. 7-р ангид дахиад математикийн багштай болоод тэгээд тэр маань 8-р анги төгсөөд 9-р ангиасаа Бааст гээд математикийн багш дан тооны багш, сонгон гэж байсан биш тийм учраас нөлөөлсөн байх.

Эрдэнэтуяа -

Гэр бүлийн харилцаа социализмын үед ямар байсан бэ? Таны байх үед? Гэр бүлийг улсаас дэмжих ямар арга хэмжээ авч байсан?

Хорлоо -

Дэмждэг байсан. нам бол тэр үед их хориотой байсан. хувьсгалт нам гэдэг чинь тухайн үедээ монголын ард түмэнийг авч явж байсан байхгүй юу. Гэр бүлийн тэгш байдал гэдэг чинь яг тэр үеэс гарч ирсэн байхгүй юу. Чи хоолоо хийвэл би юм аа угаана тийм байгаагүй л дээ уулаасаа нөхрөө бараг толгой дээрээ гаргасан учраас тэгж их яадагггүй эрсэлдэж яадаггүй яг л би үр хүүхэд ээ өсгөнө. Би чинь 10 хүүхэдтэй 10 хүүхдээ өсгөх үүрэг зорилт бол бараг миний үүрэг шиг л байсан. бас тэгш бус харьцаа бол байсан. гэхдээ тэрэнд ундууцаад би ингэж байх ёстой гээд одооны манай хүүхдүүдийг хархаар 2-уулаа тэгш тийм л юманд орсон байна ш дээ.

Би тэгвэл чи тэгнэ харж байхад. Миний хувьд тиймгүй. Хүүхдийнхээ хоол ундыг хийхээс авхуулаад гол ачаад эх хүн үүрч байсан. Би нөхрөөсөө бага цалинч авч үзээгүй бага ч янз бүрийн юмаараа нөхрөөсөө дээр байдаг. Энэ чинь тэгш бус харьцаа үүсэх хамгийн гол нөхцөл байдаг байхгүй юу. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй эн зэрэгцэж байх ёсгүй гэсэн үзэл бодол маш их байсан. Манай хүнч баахан юурхуу хүн тэгш биш байдал яг эмэгтэй хүнийг ингээд байна гэж боддог. Гэхдээ би дотроо тэрнээс илүү л амьдралд хөл тавьсан л байхгүй юу. 10 хүүхдийн чинь хувцасыг манайх хүүхдүүд чинь яг жил дараалаад гарсан байхгүй юу. Ойноосоо 3 сар өнгөрч байхад нэг нь гарна. 6 сартай байхад олдоно тэр нугачаан дунд чинь унтах цаг маш цөөн их бага цагаар хамгийн сүүлд нь 3 цагт өглөө босход нь гутал оймсыг нь өмсөхөд бэлэн болгоодп зэрүүлж тавьчаад тэгээд л унтана ш дээ. 3 цаг унтахад хангалттай. Тэгээд цэцэрлэг рүүгээ аваад явж байхад 4 хүүхэд аваад явж байхад чинь 2-ыг нь тэвэрч аваачичхаад дахиж 2 хүүхдээ аваачиж өртөөчилж цэцэрлэг яашилд хүргэж өгч байсан. манай нөхөр гэрийн ажилд тааруухан яах вэ. Тэгж явж өсгөсөн учраас хүүхдүүд ээж гэдэг хүн бурхан байдгийн байна шүү. Одоо манай хүүхдийн хамгийн том нь 44-тэй Монгол хэл уран зохиолын багш. Би бол айхтар өрхийн тэргүүний үүргийг яадаггүй эх хүнийхээ үүргээр л тэр үед чинь яг эцгийн эрх ёсны үе л дээ. Гэхдээ наадах наргих цэнгэх боловсролтой хүн юм чинь гэхдээ манай ээжийн амьдрал шиг яаж байхав. Наргина цэнгэнэ, наадна, зав чөлөө байна амралт сувилалд явна. Манай нэг хүү хэлж байсан аав ээж 2 сайхан үед амьдарч байсан амралтандаа амарчина, наргивал наргичихна, уувал уучихна, идвэл идчихнэ та нар сайхан үед амьдарч байсан гээд манай том хүү тэгдэг юм. Бидэнд бол ажил хийгээд байна хийгээд байна тэгээд амарна ч гэж байхгүй бушуухан нөгөө мөнгөө авчихья. Та нарын сэтгэлийн шунал байхгүй юу өөрөө зохицуулна. Зуны багшийн хүнд хөдөлмөрийг чинь оныхоо амралтаар л нөхнө. Амралтын почонкоор Шаргалжуутын амралтаас бусдад нь яваад л үзэж байсан байхгүй юу. Тэгж тэмцэж явж амьдарч байсан болхоос биш за тэгээд амьдралаа авч явж чадахгүй 10 хүүхдийн цаана гарна гэдэг маш их хөдөлмөр орж байсан. хүүхэд гэдэг чинь ойноосоо өнгөрөөд 3 сартай байхад яг л нялх хүүхэд. Илүү ч маллагаа шаардагдана. Хөх мөх нь сүүгүй болсон дараагийн хүүхэд гарсан. Би бол хүүхдийг нилээд ядарч өсгөсөн. Тэрнийхээ хэмжээгээр одоо хариуг нь авч байгаа байхгүй юу. Дуудаад л би тийм хэрэгтэй байна. Тэр үеийн социализмын амьдрал бол бас яах вэ эрэгтэй эмэгтэй хүн хоёр тэгш эрхтэй үзэл бодолтой манай аав ээж 2 эрс ялгаатай. Гэхдээ тэрний хүний амьдрал нэг хэвийн цутгамал биш. Би амьдралдаа яана тэгтлээ ядарсан зүйл байдаггүй.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Хорлоо -

Их байхгүй ээ. Онцгой юм байхгүй шүү. Ойр зуурын юм бололгүй л яахав.

Эрдэнэтуяа -

Бүр тод дурсамж юм уу сайн, муу үйл явдал юу байхгүй юу?

Хорлоо -

Байлгүй яахав. Сайн зүйл байлгүй яахав. Би чинь 23 настай хувьсгалт нам элсэж байлаа. Тэрэнд маш их баяарлаж манай хадам аав миний намын баталхын үзчээд уйлаад 100 төгрөг 100 төгрөг гэдэг чинь тэр үед маш том мөнгө манай хадам ээж 70 хүрээд нас барсан. Ээж чинь байсан бол гөмөн их баярлах байж дээ учиргүй баярлаж байсан. Манай хадам аав ухаантай хүн байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

23 настай гэдэг чинь эрт гэсэн үг үү?

Хорлоо -

Тийм. Ажил ороод нэг жил болоод 22 той. Хувьсгалт нам сайнтай муутай байлгүй л яахав. Намайг хувьсгалт нам 2 удаа айхтар үхлээс аварч байсан байхгүй юу. Яагаад гэвэл тэр үед чинь хүүхэд гаргахгүй гэж манай нэг найзын нөхөр нь эмэгтэйчүүдийн их эмч байхгүй юу тэр бид 2 гайгүй манай захирал их ухаалаг хүн байсан би ямар хүүхдээ авхуул гэлтэй биш дээ тэр чинь хамгийн хориотой зүйл ш дээ. би нөгөөдөх ойчоод нүүрс яаж байгаад ойчоод цус алдсан эмэгтэйчүүдийн эмч нь нөхрөө авчир гээд байдаг манай өвгөн чинь хүүхэдээ асраад яаж ирхэв дээ. тэгээд авхуулах гээд чадахгүй байсаар байгаад цусгүй болоод төрөхдөө бүр цав цагаан үхлүүт шахуу төрөөд хүүхэд чинь аягүй чадалтай юм байна чи хошуу нутаг оч гээд тэгээд эмнэлэгт очоод байж байсан чинь цусгүй болсон хүн чинь дараа шоконд орж байгаа юм чинь. Намын төв хорооноос гэр бүлийн хүнд нь 14 хоног чөлөө өг хойноос Хиагтаас юу авчирч эмчил гээд тэрэнд би одоо болтол баярлаж явдагийн. Миний хүүхэд гаргах нам хоёр их холбоотой.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба онцгой гэх зүйл бий юу?

Хорлоо -

Онцгой юм юу байхав дээ.

Эрдэнэтуяа -

Шагнал уамшил тэмдэг ч юм уу?

Хорлоо -

Өө байлгүй яахав. Боловсролын 32 настан тэргүүний ажилтан авна гэдэг чинь тэр үед хэддүгээр их хурал болж байлаа 2-хон хүн авч байсан байхгүй юу. Тэгээд боддоо. Одоо бол карманы тэмдэг болсон байна ш дээ. тэргүүний ажилтан чинь захиралууд нь кармаалчаад явж байдаг. Тэр чинь бас л том улсын хайр хишиг байхгүй юу. Би ноднин бараг 200 гаруй мянган хүүхдүүдэд 20 гаруй мянган хүүхдүүдэд хичээл заасан байсан. тэр дотроос чинь одоо Их Хурлын гишүүн гэхэд чинь 4, амьдралын түүхээ яагаад байхад чинь багшийн ажил хүнд дандаа эрч хүч өгч, нэг ч уурлах юм байхгүй. Хүүхэд дунд ороод явчихаар ээж ёстой сургууль дотор ороод ирхээрээ багш болчих юм аа. Гэхдээ нөгөө олон хүүхдүүдэд чинь уурлана, бухимдана шал өөр болоод явчих юм гээд манай нэг хүү намайг тэгж байсан. бүх хүүхдийнхээ ангийг дааж төгсгөсөн. Эцэг эхчүүд өөрийнхөө хүүхдээс зугтаагаад явдаг байхгүй юу би бол бүх хүүхдээ анги дааж үзсэн багш хийж байх хугацаандаа. 10-аад жил эрхлэгч хийсэн ш дээ. багш хийх хугацаандаа өөрийнхөө хүүхдийг өөрөө л авч явдаг. Шал өөр байдаг байхгүй юу. Өөрийн хүүхдийг хамаг бурууг өөрийн хүүхдэд оногдоод ирэхээр хүүхдүүд гарт ороод ирдэг байхгүй юу. Бүх бурууг л чи гэхгүй бол хүүхдүүд аягүй дургүй байдаг байхгүй юу. Өөрийнхөө хүүхдийг муулаад байхаар хүний хүүхэд чинь баярлаад байдаг их сонин ш дээ. багшийнхаа амьдралаар хүүхдүүдийнхээ амьдралыг яасани би 10 хүүхэдтэй, 4 нь багш, 5 бандитай, нэг холбооны мэргэжилтэй нэг охин одоо мэргэжил дээшлүүлээд төмөр замын тэнд сурч байгаа. 5 хүүгийн 4 нь цахилгаанчин, манай нөхөр физикийн багш. Инженерээс аваад мастер, мончер хүртэл байна. Хамгийн бага хүү маань барилгын инженер. Би хүүхдүүдээрээ хань нөхрөөрөө бахархаж явдаг. Би ёстой ингээд нэг амьдарчихгүй яаваа гэж бодож байгаагүй. Олон хүүхэд маань зориг, тэвчээр, тэсвэр баяр баясгаланг хүний хүүхэд өгч байдаг.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.