Pürevdorj
![](../assets/images/interviewees/990021.jpg)
Basic information
Interviewee ID: 990021
Name: Pürevdorj
Parent's name: Naranhüü
Ovog: Emchiihen
Sex: m
Year of Birth: 1952
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Altai sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
education / cultural production
childhood
privatization
collectivization
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Та амьдралынхаа түүхийг яриач?
Пүрэвдорж -
1952 онд төрсөн. Түүнээс хойших үйл ажиллагаа 8 нас хүртэл эцэг эхийн гар дээр байж байгаа 1960 онд ерөнхий боловсролын сургуульд орсон. Амьдралын хамгийн анхны алхам, үйл ажиллагаа. Энэнээс хойших үйл ажиллагаа 52 он гэдэг чинь 1957 он 59 онд нэгдэлжих хөдөлгөөн явагдсан. Нэгдэлжих хөдөлгөөнөөр Монголын ард түмэн малаа нийгэмчилж хамтран суурин мал аж ахуй бий болж нэгдэлжих үйл ажиллагааг хөдөөний малчид нэгдсэн журмаар үйлдвэр үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалтанд орж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн анхны социалист бүтээн байгуулалтын нэг хэлбэр гэж үздэг юмдаа. Энэнээс хойш малчидын үйл ажиллагаа, амьдрал нэгдэлд орсон цаг мөчөөс нүүдэлчин маягийн сууршилаас хамтран үйл ажиллагаа явуулах энэ хэлбэрт шилжсэнээр хүний амьдралын нөхцөл, үйл ажиллагаа, соёл, боловсрол бусад үйл ажиллагаа улс орны хөгжилд ихээхэн дэмжлэг туслалцаа болсон.
1959 онд мөн энэтэй зэрэгцээд нөгөө соёлын хувьсгал Монголын ард түмний үйл ажиллагаанд маш малчин, нүүдэлчин малчин, жалгын нэг тарсан байсан малчин ард түмнийг сурч боловсрох, соёлжих үйл ажиллагаанд ихээхэн дэмлэг үзүүлсэн. Энүүгээр Монголын ард түмний соёл, урлаг, боловсрол энэ үйл ажиллагаа бол эрс дээшилсэн энэ үйл явцан дунд. Энэнээс хойших 60- аад оны үйл ажиллагаа бол Монгол орны газар тариалан улс орныг атаржуулах газар тариалан эрхлэх энэ үйл ажллагаа өрнөсөн. Энэ нь манай орны төв хэсэг болох Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Булган, Архангай урагшаа Сүхбаатар зэрэг төвийн бүсийн газар тариалангийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. Энэ бол төр засгийн тусгай бодлогоор бий болсон. Атрын монгол орны газар тариалан, хөдөө аж ахуйн орон болгох зорилт 1960-аад оноод шинэ бодлого тавигдаж эхэлсэн.
Энэнээс хойших үйл явц бол 1960-аад оны дунд үеэс 1970-аад оны эхэн үеэс Монгол орныг барилгажуулах социалист бүтээн байгуулалтын жинхэнэ эд өрнөлтийн үе болсон. Энэ бол хуучнаар социалист бүтээн байгуулалт, социализмын материал техникийн баазыг байгуулах гэсэн төрийн бодлогын үйл ажиллагаа эхэлж энэ үйл ажиллагаанаас Монголын төв суурин газрууд, үйлдвэр үйлчилгээ ийм газрууд ялангуяа Улаанбаатар хотод аж үйлдвэр хүнд аж үйлдвэрийн барилга үйлдвэрүүд нилээд баригдсан. Тухайлбал ноосны үйлдвэр, гутал, арьс ширний үйлдвэр, хөдөө орон нутаг хүнсний комбинатууд, нэгдэл сангийн аж ахуйнууд, артелууд гэж анхны үйлдвэржих хөдөлгөөний ссуриуд бий болсон. Энэнээс хойш үйлдвэржилтийн гол хэсэг Улаанбаатарт хуучин ажилчины район гэж байсан. эндээс бол аж үйлдвэрийн комбинат, Монголын ард түмний ажилчин ангийн 100-ны 50-иад хувь нь бол одоо орчины энэ районд суурьшиж их социалист бүтээн байгуулалтын үйлдвэржилтийн үйл ажиллагаа, ард түмний аж амьдралын үйл ажиллагааг дээшлүүлэх их үйлсэд Монголын ажилчин анги нилээд хувь нэмэр оруулсан. Энэ үйл ажиллагаа чинь 1990 он хүртэл үргэлжилсэн.
1989, 1988 оноос социалист систем Монгол оронд, дэлхий нийтэд зохицохгүй нь ээ гэсэн хандлага баруун европоос эхэлсэн. Энэ нь мөн Монголд нөлөөлж Монголын залуу боловсон хүчингүүд энэ үйл явцыг нилээд өөриймсөг, нилээд хурдацтай хүлээж авч энэ үйл явц нь дэлхийн ялангуяа баруун европын орнуудад их тод мэдрэгдсэн учраас Монголд нөлөөлсөн. Энэ үйл явц нь одоо яаж мэдрэгдсэн бэ гэхээр Орос, Орос Америкийн, өндөр хөгжилтэй Япон, Өмнөд Солонгос, Сингапур одоо азийн барууд гэж ярьдаг энэ улсуудын жишиг хөгжлийн үйл явц бол Монголд мэдрэгдсэн. Энэ үйл явц мэдрэмжийг Монголын сэхээтнүүд нилээд онцгойлж харж үзсэн. Тийм ч учраас баруун европын улсуудаас Зөвлөлт холбоот улс өөрчлөн байгуулалтын анх Грабчов, Латви, Литви баруун евровын баруун захын өндөр хөгжилтэй орнуудтай хиллэсэн баруун Германтай хиллэсэн ийм орнууд нилээд мэдрэгдсэн. Тийм ч учраас зөвлөлтөд гүнзгий тавигдаж энэ үйл явц нь өөрчлөн байгуулалт нь зөвлөлтийн бүгд найрамдах улсууд тусгаар улс болох эхлэлүүд тавигдаж ингэж үйл явц өрнөсөн. Энэ үйл явцын нөлөө Монгол гүнзгий мэдрэгдэж 1989 оны сүүлийн хагасаас энэ ардчилалын үйл явц одоо жагсаал хөдөлгөөн, цуглаан цаашлаад нам улс төрийн үйл ажиллагаа нөлөөлж улс төрийн тогтолцоог бүрэн өөрчлөх энэ үйл явц өрнөсөн. За энэ үйл явц нь юу болсон бэ гэхээр парламентийн жишигтэй орон болох явцыг тавьсан. Тийм учраас хуучин бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Манай оронд өрнөж байгаа үйл явцын эхлэл байсан. улсын бага хурлыг анх байгуулж Улсын Их Хуралтай төрт ёсны үйл ажиллагаатай засгийн газрыг бий болгох хүмүүнлэг ардчилсан нийгмийн их суурь үндсэн төрийн бодлого оо үндэс суурь нь ийм байх ёстой гэсэн юм гэсэн дэлхий нийтийн ардчилсан нийгмийн жаягийн зарчмыг бий болгож энэ сонголтыг бий болгож хийсэн ийм юм даа. Энэнээс хойших үйл явц бол та бидэнд тодорхой байх. Нийгмийн өмч нийт ард түмэнд бий болсон. Хөдөлмөрлөх үйл явц чөлөөтэй болсон. Хүмүүсийн дээд, дунд насны зааг байхгүй болсон. Гэсэн хэдий боловч энэ үйл явцын өрнөл нь явцын дунд баян хоосны ялгаа нилээд бий болсон. Төрт ёсны үйл ажиллгаа алдагдсан. Хүний хөдөлмөрлөх, хүний амьдралын баталгаа хангах ийм үйл явцыг хэдийгээр дээрээ их ярьдаг боловч доод шатанд ард түмний тэгш амьдрах үйл ажиллагаанд өрөөсгөл хандах ийм хандлага илэрч байна. Монголын ард түмний сонголтыг төдийлөн 3-4 парламент нь 4-5 парламент бий болж байгаа нөхцөлд сүүлийн үйл явцууд тийм нилээд ээдрээтэй ер нь бие биенээ үл хүндэтгэсэн, төрийн эрхийн төлөө төр ард түмний эрхийг үгүйсгэсэн, төрийн эрх мэдлийг нэг хэсэг бүлэг хүмүүс янз бүрийн байдлаар авах ийм зорилгыг агуулсан ийм л байдлаар хандаж байгаа. Энэ хандлага бол төрт ёсыг үл хүндэтгэсэн, төрийн хар хайрцагны бодлогыг жишиг байдал нь авч явах бодлого алдагдсан. Энэтэй холбоотой үйл явц юм.
Ерөнхий ардчилалын зарчимын асуудалд бол хүн бол хувийн өмчтэй болсон асуудал, эрх чөлөөтэй болсон асуудал, хүн ярих хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох сонгогдох эрх бол эрх чөлөөтэй болсон. Ямар ч хүн өөрөө өөрийгөө сонгох сонгуулах эрх чөлөөтэй болсон. Гэсэн хэдий боловч энэ асуудалд хүний эрх чөлөө гэдгийг ерөнхий төвшингөөр нь яричихаад тэр мөнгөтэй мөнгөгүй, хөрөнгөтэй хөрөнгөгүй энэ тулгуур үндсэн дээр хүний эрх чөлөөг боомилж хаах ийм асуудал илэрч гарч ирж байгаа. Ер нь ардчилалын үндсэн зарчим айтар алдагдсан юм байхгүй. Энийг авч явах хувюь улсуудын болвол улс төрчидийн одоо өөрийнх нь ёс суртахуун, нийгмийн дунд авч явах хэм хэмжээ энэ асуудал дээр алдаж байгаа онож байгаа гэдэг асуудалд би эргэлздэггүй. Ерөнхий юм бол ийм л байна.
Энэнээс урьдах жинхэнэ монголын нүүдэлчин ард түмний үйл явцыг нэгтгэж дэлхийн нийтийн жишиг хандлагад оруулах эхний хандлага үйл явцыг бий болгосон анхны монголын ард түмний гавьяа бий Хамгийн анхны том гавьяа бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн. Энд монголын сэхээтнүүд, ард түмэн нутаг нутгийн, газар газрын тэр манай нутгийн тухайн үеийн сэхээтний давхрага энэ үйл явцад их зөвөөр хандаж 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол зөвхөн Монголын ард түмний асуудал биш дэлхийн үйл явцын томоохон өрнөл энийг Монголын ард түмэн тухайн үед маш соргогоор, маш ухаалаг хүлээж авч энийг зөв голдиролд оруулсан. Тэр ч жишгээр тэр ч үйл явцаа алдаагүй. За энэнээс хойших төрийн үйл явцад бол бас л янзан бүрийн асуудал нэг нь нэгнийгээ тахин шүтэх, тойрон хүрээлэх ийм үйл явцад Монголын сэхээтнүүдийн устгах, цөлөх асуудал мөн гарч л байсан. жишээлхийн бол 1997 оны эсэргүүний бослого эсэргүү нэрээр хоморголон устгаж байсан асуудлууд байна. Энэнээс хойших асуудлууд бол Монголын түүхийн асуудал, Монголын ард түмэн нэг хэсэг үйл явцын хувьд Монголын ард түмэн, Монголын газар нутаг дэлхийн 2-р дайны үеийн үйл явцад өртсөн. Дэлхийн 2-р дайны ялалт нь Монголын ард түмэн, Монголын цэрэг, монголын ард тумэн ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэр ч битгий хэл Монголын газар нутаг дээр дэлхийн 2-р дайны төгсгөлийн үйл явц өрнөх тэр үйл явц Монголын ард түмэн хаач явсан Японы дайтагчидтай байлдаж ялалт байгуулсан. Тэр ч битгий хэл Монголын газар нутаг бол сая таван зуун хавтгай дөрвөлжин нутаг бол дэлхийн 2-р дайны төгсгөлийн яг одоо хоёр талаас ирсэн дайны тавцан болох ийм газар нутаг болж төлөвлөгдөж байсан. тэрнийг хязгаарлаж чадсан. Ялалтанд хүргэсэн. Ийм л ард түмэн дээ.
Эрдэнэтуяа -
Та анх тэр нэгдэлжих хөдөлгөөн явагдаж байхад хүүхэд байсан юм байна ш дээ?
Пүрэвдорж -
Хүүхэд байсан.
Эрдэнэтуяа -
Тэрийг хэр сайн мэдэх вэ? анх юу гэж сурталчиж байсан бэ?
Пүрэвдорж -
Миний мэдэх бол за тэгэхэд чинь би одоо 6-7 настай байсан болов уу даа. За тэр сурталчилгаа эд нарыг нь сайн мэдэхгүй байна аа. 1959 он гэдэг чинь бараг л 59 ондоо тухайн нэг сардаа юм уудаа манай нутагт нэгдэл малыг тоолоол шүд хүйсээр нь тоолоод тэгээд нийгэмчилж байсан. энийг л сайн мэдэх юм. Тэгээд малаа нэгдэлдээ нийгэмчилээд хувьдаа тэр нэгдэл засаг захиргаанаасаа ямархуу янзын хэмжээ тогтоох, тоо толгой тогтоож байсан. тэр тоогоор нь авч байсан. жишээ нь бог мал тэд гэх жишээний. Бодоос гэхэд адуу тэд, үхэр тэд, тэмээ тэд гээд тэр тоогоор нь л авч байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед хувьд нь мал үлдээж байсан уу?
Пүрэвдорж -
Үлдээлгүй яахав үлдээж байсан. бог шилжүүлээд төд, бодод шилжүүлээд төд энэ тэр гэсэн тоогоор. Жишээ нь уналгын морь 3-аас 5-ын хооронд байдаг юм уу тийм ээ саалийн үнээ гэхэд л 2-оос 4-ийн хооронд гэх юм уу, ачлагын тэмээ гэхэд 4 гэх юм уу гэх жишээтэй. За бог мал гэхэд 20-30 толгой мал байдаг юм уу. Миний бодлоор тоо толгойг нь тэр хэмжээгээр өгч байсан юм болов уу гэж бодож байна.
Эрдэнэтуяа -
Улсаас нормчилсон юм уу тэгээд?
Пүрэвдорж -
Нормчилсон.
Эрдэнэтуяа -
Тэгээд үлдэгдэл малаа шууд?
Пүрэвдорж -
Тийм тэгээд үлдэгдэл малаа шууд нийгэмчилж байсан юм. Нэгдэлд өгөөд тэгээд дараа жилээс нь бүтээгдэхүүн малаас гарах ашиг шим сүү ааруул, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, энийг чинь нэгдэлд жишээлэх юм бол нядалгааны үеп төчнөөн хонь, төчнөөн бог нядалнаа л гэвэл нядалгааны юунд аваачиж өгдөг. Сүү саалийг нь заасан хугацаанд 7-8 сард тоо хэмжээгээр нь нэгдэлд нийлүүлдэг. Тэрнийхээ хөлс хөдөлмөрийг нь авдаг. Мөнгөн дүнгээр төчнөөн кг ааруул өгсөн, төчнөөн кг цөгий өгсөн тийм үнэлгээтэй тэрнийхээ хөлсийг өгдөг тйим л байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн мал маллаж байгаа улс уу?
Пүрэвдорж -
Нэгдлийн мал маллаж байгаа улс. Малынхаа үржил шимийг өгнө, хариуллагынхаа хөлсийг авна. Жилээр нь авна сараар нь бодож өгдөг. Тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн малын ашиг шимд норм тогтоох уу?
Пүрэвдорж -
Тогтоолгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд хүрэх үү?
Пүрэвдорж -
Хүрнэ ээ хүрнэ. Тухайн үед хүн бол малаа барсан хүн одоо үед малаа барсан хүн шиг хүнд байдалд орохгүй ш дээ. өөрийнхөө хувийн малаас өвлийнхөө идэшийг бэлдээд, зун бол саалийнхаа малаасаа өвөл идэх цагаан идээгээ тос юу байдаг юм тэрнийгээ бэлдээд авчих жишээтэй. Дараа жилийн улиралын тэр хэмжээнд хүртэл ийм л байсан.
Эрдэнэтуяа -
Танайх нэгдэлд элссэн үү?
Пүрэвдорж -
Элссэн. Миний мэдхийн лав аав ээжийн хэлж байсанаар бог мал хонь, ямаа нийлүүлсэн 600 бог нийлүүлж байсан гэнэ лээ. Аа бод бол нэг 150-иад бод нийлүүлж байсан гэсэн. Тэр нь адуу, үхэр, тэмээтэй тийм учраас тэмээгээр нүүдэг учраас машин тэргээр нүүнэ гэх юм байхгүй ш дээ. за тэгээд адуу, үхэр голлож байсан даа.
Эрдэнэтуяа -
Танай аав ээж нэгдэлийг юу гэж ярьдаг байсан?
Пүрэвдорж -
Тухайн үедээ энэ чинь 1987 онд нэгдлийн мал маллаж байгаад өөд болсон. Ээж маань 99 онд малыг хувьчлах асуудал чинь 99 онд гарч хувьчилж байсан малаа тэгэхдээ болвол тухайн үедээ яг нэгдэлд зүтгэж гучин хэдэн жил, дөчин хэдэн жил зүтгэсэн тэр малчидад нь яг тэгж өгөөгүй юм шүү. Одоо энэ 99 оны хувьчлал бол. Аль зальтай, аль суурин газар ажиллаж байсан жаахан эдийн засгийн сэтгэлгээтэй албан хаагч байсан тийм улсууд ихэнхийг нь хувьчилж авсан. Яг хөдөө мал дээр ажиллаж байсан тэр зүтгэж хөлс хүчээ гоожуулж туслуулж зүтгэж байсан хүмүүс бол тэр хэмжээний юм авч чадаагүй. Тийм л хувьчлал болсон.
Эрдэнэтуяа -
Анх олон малтай олон мал нийгэмчилсэн байх, цөөн нь цөөнийг нийгэмчилсэн байх аа хувьчлах даа тэрийгээ харгалзаагүй?
Пүрэвдорж -
Харгалзаагүй.
Эрдэнэтуяа -
Ухуулга сурталчилгаа нь ямар байдлаар явж байсан?
Пүрэвдорж -
Аа тэрийг мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
89 онд яллаа гэж байсан уу?
Пүрэвдорж -
89 онд ерөөсөө энэ чинь улсын хэмжээнд тэртээ тэргүй нэгдэлжих хөдөлгөөн гэдэг юм гарч бий болоод тэгээд тэрний дагуу л хувьчлаад л яагав “Хүргэн хүү” гээд кино л тэр үйл явцыг харуулж байгаа нь ш дээ. тэгээд л нэгдэлд орно гэсэн хамтын бүтээлээр юм бүтээе гэсэн улсууд бол ороод л байсан. тэр чинь нэг хэсэг нүүдлийн мал аж ахуйтай хөдөөгийн малчид чинь зарим нь бол үнэхээр дийлдхээ болиод ирсэн 3000, 4000 толгой малтай 4-5 ам бүлтэй тэрийгээ маллахад хүртэл, нүүж суухад хүртэл малынхаа бүтээгдэхүүнийг чинь нэгдэл гээч юм бий болоогүй байхад өмнө нь тэрийг чинь борлуулах зах зээл байхгүй байлаа ш дээ. одоогийнх шиг. Тэгээд тэр үндсэн дээрээс чинь хамтын хүчээр улс орны эдийн засгийг өөд ньв татах малын ноос, сүү сүүн бүтээгдэхүүн, тэгээд л дээрээс нь мах малаас гарах ашиг шим юу байна энийг чинь улс эх орон өөрөө эдийн засгаа өөд нь татах ард түмний ард түмэндээ энэ ашиг шимийг бий болгох ноос үсээр нь хувцас хунар юу байдаг юм, гэрийн юу му гээд тэгээд гадагшаа гаргах аа гарсан зүйлээрээ таваарлаг зүйл хийх эдийн засгийн бодлого 1-рт, 2-рт ард түмний аж амьрал дээшлэх, 3-рт хүн өөрөө улс нийгэмд тэр нийгмийн харилцаанд орох тиймээ сурч боловсрох соёлжих энэ үйл явц чинь нэгдэлжих хөдөлгөөний хамтын хөдөлгөөний үйл ажиллагаагаар бий болсон.
Тэрнээс жалгын нэг тарсан ард түмэн хэцүүл байх байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Та хүүхэд насаа яриач сургуульд ортолоо мал дээр л байсан уу?
Пүрэвдорж -
Мал дээр байсан. 8 нас хүртэл ээ.
Эрдэнэтуяа -
Яаж хүмүүжиж байсан ер нь?
Пүрэвдорж -
Эх эцгийн хүмүүжилд л байсан.
Эрдэнэтуяа -
Юугаар тоглох вэ? тоглоом гэж байсан уу?
Пүрэвдорж -
Тоглох моглох энэ тэр юм их байгаагүй байх аа. Би л лав мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Таны тэр үед сургууль яаж боловсрол олгодог байсан юм? Гэрээр үү, улсын сургуулиар уу?
Пүрэвдорж -
Тэр нөгөө бид нарын эцэг эх гэдэг улсууд бол тухайн үедээ манай аав гэхэд 5 жил цэргийн алба хаасан. 1936 оны цэрэг гэж байгаа. Тэгэхэд 1941 онд халагдаж очиж байсан гэж байгаа. Тэр 5 жил чинь халх голын дайн, 39 оноос 45 он хүртэл чөлөөлөх дайн тэгэхээр чинь үндсэндээ 6 жил үргэлжилсэн. Тэр хугацаанд 5 жил алба хаасан. Тэгээд тэр тухайн үеийн улсууд чинь гэрээр бичиг үсэг тэр Монгол бичгийг чинь гэрээрээ сурсан. Тэр тоо бичиг үсэг бүгдийг гэрээрээ сурсан улсууд. Тэр утгаараа эцэг эхийн нөлөөгөөр бичиг үсэг сурсан нэгдүгээр ангид орсон сурдагаараа сурсан дотуур байранд багшаар заалгадаг. Ийм байсан. тэгээд эцэг эх дэмжлэг үзүүлнэ. Дээр байхад ах эгч тухайн үед 1960-аад оны эхэн үед гэдэг чинь сургууль соёл бий болчихсон ийм л үе байлаа шүү дээ. бусдын нөлөө ах эгч, аав, ээжийнхээ нөлөө тусламжаар л.
Эрдэнэтуяа -
Дотуур байранд та байсан уу?
Пүрэвдорж -
Байсан.
Эрдэнэтуяа -
Ямар хуу байсан? дотуур байрны амьдрал ер нь ямар байсан?
Пүрэвдорж -
Дажгүй байсан. тэрийг би яагаад тэгж хэлж байна гэхээр тэр хамтын аж ахуйн давуу тал нь тэр байсан. нэгдэлжих хөдөлгөөн ялаад ард түмний хүүхэд сургууль соёлд сургах үйл явцад хоол хүнс, сурган хүмүүжүүлэх багш, сурагчидын дотуур байр, хол гэр хөдөө амьдрач байгаа хүүхдүүдийг унаа уншаар хангах тийм ээ 200-300км-ийн цаана мал аа маллаад байж байгаа айлын хүүхдийг сумын төвд авчирах зайлшгүй шаардлага гарна аа даа унаагаар тэгэхийн бол бригадын төд дээрээс унаагаар нэгдсэн журмаар авдаг ийм байлаа даа. Энэнд хөдөөгийн малчид мөнгө төлдөггүй сум нэгдэлээс зардалыг нь гаргадаг ийм байсан. нэгдэлжих хөдөлгөөний давуу тал нь тэр байсан. хоол хүнсийг нь нэгдэлээс даадаг улсаас л хаяж байна гэсэн үг шүү дээ.
Эрдэнэтуяа -
Дотуур байрны хөлсийг нэгдэл даадаг байсан уу?
Пүрэвдорж -
Даадаг байсан. хоол хүнс, байрны хөлс бүгдийг нь. Малчидаас бол тэндээс юу ч гардаггүй байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээ сургуульд явуул гэсэн суртал ухуулга явдаг байсан уу?
Пүрэвдорж -
Явдаг байсан. тэрийг бол малчид өөрсдөө хүүхдүүд бол сурах ёстой гэсэн үндсэн дээрээс ямар ч шахалтгүй байсан. тухайн үедээ бүл чадал муу зарим нэг айл хүүхдээ авч үлдэж сургуульд өгөхгүй асуудал хааяа нэг тийм тал байсан. гэхдээ бол та хүүхдээ заавал сургах ёстой гэсэн үйл ажиллагаа явагддаг л байсан л даа. Ер хүүхдээ сургах, малчид хүүхдээ сургуулиас завсардуулах асуудал ер байдаггүй байсан. харин зах зээл эхлээд нэг хэсэг их завсардсан. Одоо магадгүй хүүхдүүд сургууль завсардуулах, ер нь сургууль соёл гэж дэмий юм байна гэж 90-2000 оны хооронд маш их хүүхэд завсардсан. Тийм ч учраас хөдөө алслагдсан сум суурингийн хүүхдүүд 10 битгий хэл огт сургууль суугаагүй хүүхдийн тоо нилээд байгаа байх гэж бодож байгаа шүү. Дөрөв ч төгссөн хүүхэд ч ховор байгаа.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийн энэ сургууль завсардалт юутай холбоотой гэж бодож байна та? 90-2000 оны хооронд завсардалт их байса гэж байна ш дээ?
Пүрэвдорж -
1-рт төрийн бодлого буруу явагдсан.
2-рт тэр зах зээлийг тэр хувьчлал гэдэг юмыг дэс дараатай нийгмийн салбарт тийм үү дэс дараатай явуулаагүйн нэг үр дагавар. Хөдөө сууринд биш хотод Улаанбаатарт байгаа сургуулиуд хүүхдээ тухайн үедээ их алдсан шүү дээ. тэрийг та нар бараг мэдэх биз. Сургуульд суух дэмий юм байна гэсэн зүйл хүний оюун ухаанд их нөлөөлсөн. Энэ юутай холбоотой вэ гэхээр тэр зах зээлийн жаягийг явах тэр голдиролд нь зөв оруулаагүй. Хувьчлал буруу хийгдсэн. Хүний тархи толгойнд зөвөөр тусгаж өгөөгүй. Тэр хувьчлалын үйл ажиллагаа жинхэнэ гормыг дээрээсээ авхуулаад буруу зохион байгуулсан. Ер нь нэг хэсэг хүн бүгд л хөрөнгөтэй болох л тийм үйл явцыг дээр тэр зохион байгуулж байгаа төр нийгмийн толгойд гарсан удирдлагад гарсан улсуудын үйл явцтай холбоотой. Тэрнээс зүгээр жирийн ард түмэн хөдөлмөрчид, малчин ард түмэн, сэхээтэн ард түмэн бид нар бол багш сурган хүмүүжүүлэгч бүгд буруудах үндсийг тавьсан.
Эрдэнэтуяа -
Бүгдэд анх яаж хувьчлал зарлагдаж яаж явагдаж байсан юм бэ?
Пүрэвдорж -
Хувьчлал гэдэг нь өмч гэдэг ерөөсөө нийт ард түмний өмч байх ёстой. өмч гээч юм хувьд шилжих ёстой ийм үйл явц, ийм л уриатай гарсан шүү дээ. тэгээд энийг хавтгайруулаад хаясан. Тэр мал, машин тэрэг өөр юу байдаг юм үйлдвэр аж ахуй, барилга байшин, ялангуяа худалдаа гээч юмыг дэндүү хамгийн анхны хувьчлагдсан нэг номерын юм бол худалдаа шүү дээ.
Эрдэнэтуяа -
Худалдааны байгууллага уу?
Пүрэвдорж -
Худалдааны байгуулгыг бүгдийг нь хувьчилаад эхэлсэн. Нэг хэсэг нь зарим нэг хэсэг нь хөл дээрээ тогтоод явсан зарим нэг нь барилга байшин юмнууд нь байхгүй болоод дампуураад байхгүй болсон. Зарим нэг нь өрөнд унаал тэрэн дээ хувьчилж авсан барилга юугаа өгөөл ингээд л дууссан байх.
Эрдэнэтуяа -
Зурагтаар зарлагдаж байсан уу, ер нь ямар байдлаар сурталчилж байсан бэ өмч хувьчлал?
Пүрэвдорж -
Худалдааны байгууллага бол зурагтаар яригдаад л аа тэгээд зурагтаар үнэ хэлээд л доод үнэ хэлээд л аа аа тэрний чинь үнэ хаялцана билүү юу билээ аа дуудлага худалдаа маягаар явагдаж дуудлага худалдаа чинь жирийн ард түмний толгойд битгий хэл төрийн томчуудын толгойд байгаагүй байхгүй асуудал байхгүй юу. Тэрийг чинь зөвхөн л Монголын ард түмэн мэдэрч байсан тэрнийг жинхэнэ ном дүрмээр нь явуулж байгаагүй л одооных шиг байгаагүй л үйл явц. За тэгээд яахав дуудлага худалдаа явуулаад авах нь аваад л дарга нягтлан хоёр аваад л. Тэр үед чинь барааны хомсдол гэж гарч байлаа, юм бүхнийг хувьчлаад хувьд оруулаад зах зээлд замбараагүйтүүлээд хаясан. Дэлгүүрийн лангуун дээр чинь бор давс, хөгзөрсөн гоймонгоос өөр юм байгаагүй. Талх тариа ийм тийм юм ерөөсөө байхгүй байсан. хүний хүнсний бүтээгдэхүүн картын системд орсон байсан.
Эрдэнэтуяа -
Картын систем гэдэг нь юу гэсэн үг вэ?
Пүрэвдорж -
Картын систем гэдэг нь тэдэн ам бүлтэй айлд хэдэн кг гурил, төчнөөн кг будаа, нэг өрхөд 2 шил архи гэх жишээний. Тэгээд тэр картын хуваарьтай дэлгүүрээс очиж авдаг.
Эрдэнэтуяа -
Айл болгон хуваарьтай дэлгүүртэй тэрнээсээ л очиж авах уу?
Пүрэвдорж -
Тийм тэндээсээ очоод л нэрээ бичүүлээд картын бараагаа авна. Тийм байдалд орсон. За тэгээд тэрнээс хойш чинь орон сууц хувьчиллаа, хөдөө аж ахуйг хувьчиллаа хөдөө аж ахуйг үнэн замбараагүй хувьчилсан. Хөдөө аж ахуйн машин, механизм, мал юу байдаг юм бүгдийг нь хувьчлаад. Орон сууцыг нь яах вэ байгаа айлууд нь хувьчилсан. Үйлдвэр аж ахуйн газрыг, үйлдвэрийн район энэ манай Хан-Уул дүүргийн үйлдвэрийн район гэдэг чинь мундаг жинхэнэ ажилчин анги байсан. энд чинь өглөө 8 цагт ирээд л үйлдвэр комбинат чинь түм түчигнэж, бум бужигнадаг ийм газар байсан. үйлдвэрийн ажилчид автобус автобусаар бууна ийм үе байсан. одоо юу ч байхүй дандаа нуранга балгас ихэнхийг нь хужаа нар эзлээд авчихсан хаана л байна хужаа хүн, солонгос хүн. За энэ орчин бол сайхан орчин байлаа Туулын шугуй, Туулын хөвөө гэдэг чинь одоо бол Туул гээч юм байхгүй боллоо. Ус гэж байхгүй болж Гачуурт Туулын эхэн дээр солонгосчууд гольфын талбай байгуулана гээд одоогоос 2-3 хоногийн өмнө та нар зурагтаар харсан байх гэх мэтчилэн. Энэ асуудлууд юутай холбоотой гэхээр Монголын төр дэндүү замбараагүй болсоны шинж 1-рт, 2-рт төр ямар ч удирдлагагүй болсон. Төрийн хар хайрцагны бодлого байхгүй болсон. Би бол ингэж л хэлнэ. Энийг жирийн ард түмэн ард хэлэх л байх. Саяын сонгуулын асуудлыг сонгуулын дараах үйл явцыг Монгол хүн Монгол хүн гэдгийг эзэн Чингисээсээ авхуулаад энэ үеэ ээ хүртэл дэлхийн чихийг муугаар дэлдийлгэж явсан түүх бараг байхгүй байх. Сайн талаараа тар л дайтаж өдөөс нь тэгэхэдээ одоо тэр Чингис хаан гэдэг хүн чинь тэр үеийн Монгол түмэн гэдэг чинь зүгээр нэг тааралдсан болгоныгоо хяргаад хядаж байсан түүх ядарсан ард түмнээ бас эх нутгаа аврах, хамгаалах үйл явцад Монголын ард түмний тус өгөөжийг дэлхий бол мэдэж байгаа. Хоорондоо дайтаж айхтар саяных шиг үйл ажиллагаа түүхийг бол мэдэхгүй юм. За би тэр Чингисийн үед амьдарч байсан биш ямар.
Саяын асуудал бол хууль замбараагүй 1-рт бие биенээ турхирсан эцсийн эцэст явж явж төрийн бодлогыг төрийн албан тушаалыг ямар хамаагүй үнэ цэнээр авах л үйл явц сая явагдлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлалаар хамгийн их хожсон хүмүүс нь юу вэ?
Пүрэвдорж -
Би түрүүн хэллээ ш дээ төв суурин байсан улсууд ялангуяа тэр сэхээтний давхрага талдаа тэгээд суурин газрын дарга тушаалтангууд их авсан даа одоо тэр хөдөө жинхэнэ нэгдэл нутагтаа мал маллаж байсан хуруу дарам цөөн тооны малчид өөрийнхөө өмчийг авсан. Аймагт очоод л төдөн онд манай аав ээж төчнөөн мал нийгэмчилсэн аав ээж бурхан болсон болохоор байгаа бол эцэг эхээсээ түрүүлж очоод өмчтэй болчихсон тийм үе шүү дээ. би тэр өмч хувьчлалын үйл явцад ялангуяа тэр хөдөө аж ахуйд ийм үйл явц илэрхий гарсан. Хөдөөний малчид ярьдагийн. Тийм ч байдагийн байна лээ.
Эрдэнэтуяа -
Та ер нь өмч хувьчлалд яаж оролцож байсан?
Пүрэвдорж -
Би өмч хувьчлалд ерөөсөө оролцоогүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Пүрэвдорж -
Би тэрэнд оролцох шаардлагагүй 1970-аад он гэдэг чинь төв суурин газар ирээд тиймээ би цэргийн байгууллагаар хорин хэдэн жил явсан хүн тэгээд тэр их бужигнаан дунд би хувь хүртэх ёстой гээд очоод хот суурин газар 20-30 жил болчоод яваад очих чинь муухай биздээ. Хэн ч бодсон. 17-18 залуу сургууль явлаа гээд гараад явсан зүгээр очоод авна гэвэл тэр хүний эрх шүү дээ. Авах л байсан л даа манай аав ээж малаа нийгэмчилсэн байсан болохоор зохих ёсны хувь нь уламжлагдаад үлдвэл үлдэнэ ш дээ. Авбал авна.
Эрдэнэтуяа -
Хамгийн их хохирсон улсууд нь?
Пүрэвдорж -
Хамгийн их хохирсон улсууд бол нэгдлийн мал маллаж байсан улсууд. Яг хөдөө орон нутагтаа байгаа улсууд бол хөдөө мэдээллээс хол тасархай учраас нөгөөдүүл чинь ерөөсөө яадаг юм бол ийдэг юм бол энэ эргэлзсэн тээнэгэлсэн үйл явцан дээр нь яг төв суурин байсан жаахан мэдээлэлтэй байсан улсууд очоод тоглочихсон.
Эрдэнэтуяа -
Дээр хүүхдүүдийг сургахдаа ашиг тусыг нь юу гэж ярьдаг байсан? сургуульд өгөх одоо ?
Пүрэвдорж -
Тэрний чинь ач тус одоо явагдаж байхгүй юу. Тэрний үр шим явж явж одоо өнөөгийн ардчилал гээд яриад байгаа өнөөдөр ардчилалаар бамбай хийчихээд анархийс үзэл үйл хэрэг гаргаад байгаа энэ улс чинь эдгээр улсуудын чинь аав ээж эд нар ичнь сураад боловсроод тэр сурч боловсорсон суурь нь жинхэнэ сургахын төлөө хөдөлмөрөө зарсан хүчээ урсгаж өөрөө өөрийнхөө тэжээсэн хөдөлмөрийн үр шимээр ундалж, хувцаслаж хооллож гадаад дотоод явуулаж ингэж байсан ач гавьяа төрүүлсэн эцэг эхийн сурч байсан сургуулийн ач гавьяа байхгүй юу. Бид нарын сурч байсан сургуулийн ач гавьяа явж явж та нарт өгөөд ардчилалыг бий болгосон улсуудад тусч байгаа нь энэ. Энийг аваад зөв голдиролд оруулаад тиймээ ийм л байсан. ардчилал гээд энд тэндээс хур чийг оруулаад газраас цэцэг навч бий болгоод гаргаад ирээгүй шүү дээ. эцсийн эцэст явж 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бүр Богд, Чингис, өндөр гэгээн Занабазар монголын сайхан хаадууд эдний удам явсаар явсаар сургаж сүүлдээ сургууль соёл гээд нийгмийнхээ хөгжилийг дагаад боловсронгуй улам хөгжөөд шинжлэх ухаан технологи хүний оюун ухаан хөгжөөд явсаар явсаар ийм болж байна ш дээ. Энийг өнөөдөр ардчилагчид бид нар бий болгосон гэх ухааны хүний тархийг буруу угаана гэдэг чинь энэ шүү дээ. би болгосон нөгөө л өнгөрсөн түүх тэр ирнгэншил соёл оо мартчихсан. Эцсийн эцэс тэр соёлыг улам боловсронгуй болгож байгаа үйл явц чинь явж явж эцсийн эцэст хүн л байхгүй юу. Хүн гэдэг амьтан чинь явсаар ийм болгож байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Та сурагч насныхаа тухай яриач?
Пүрэвдорж -
Сурагч нас бол сайхан. 1961 он 1-р ангид орсон. 1-р ангид паар, ширээ, үзэг, харандаа, бүгдийг л тэр цаг үеэ дагасан тэр л нийгэмд л сурсан. Хүний өсдөгийг өмсөөд, сураад л боловсроод өдийг хүрсэн.
Эрдэнэтуяа -
Тэр үед юм ховор байсан уу сурагчийн хэрэглэл?
Пүрэвдорж -
Тухайн үедээ бид нар чинь сурч байхдаа 1-р ангидаа жишээлбэл дөрвөлжин шугамтайгаар тоо, үсэг бичгийг элементийн ташуу дэвтэр дээр бич гэдэг юм гэх мэтчилэн байсан. таван хошуутай үзгээр бичдэг байсан.
Эрдэнэтуяа -
Чернилинд дүрж бичдэг байсан уу?
Пүрэвдорж -
Тийм дүрж бичдэг байсан. 1-р ангил орохдоо харандаагаар бичдэг байсан. 2-р ангид чернилиэр бичдэг болсон.
Эрдэнэтуяа -
Харандаагар бичдэг нь юм ховор байсан болоод тэр үү эсвэл?
Пүрэвдорж -
Тухайн үедээ тэр чинь гарын эвслэг болгох, гарыг нь зүгшрүүлэх гэж л ингэж байсан. таван хошуутай үзэг чинь одоо бал шиг ийш тийш холбирохгүй таван хошуутай үзэг харандаагаар бичдэг. Бичгийн чадвар, бичгийн соёл тэр юу одоо одооныхоос хавьгүй илүү шүү. Тэр үед чинь цэвэр бичигтэн, гоё бичигтэн, алдаагүй бичигтэн энэ юунуудыг их хэрэглэдэг байсан шалгаруулдаг байсан багш нар. Тухайн үеийн сургууль.
Эрдэнэтуяа -
Ер нь та сургуульд юу сурсан бэ?
Пүрэвдорж -
Ер нь сургуульд нийгэмд өөрөө өөрийгөө хүн болгох анхны элементийг тавьсан. Энэ сурсан үйл явцаараа өөрөө өөрийгөө нийгэмд аваад явах чадавхийг бий болгосон оюуны хөгжил, хүнтэй харьцах, нийгэмтэйгээ харьцах, нийгмийн дотор амьдрах, хүүхдээ сургах боловсруулах гэх мэтчилэнгийн за тэгээд янз янзын юм байна шүү дээ. тухайн үедээ цэргийн байгууллагад байхдаа газар газрын 3 жилийн цэргүүдийг сурган хүмүүжүүлж байсан. би салааны захирагчаас ангийн штабын дарга хүртэл албан тушаал хашсан. Дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. 1990-ээд оны эхэн үе. Миний одоо сургаж хүмүүжүүлсэн шавь нар гэх юм уу даа тэр үеийн цэргүүдийн Монголын 18 аймгийн 3 жил хаана. Тэр дундаа барилгын цэрэгт байсан. манай бүтээн байгуулалт Монголын газар шороон дээр маш их зүйлийг хийсэн. Төв аймгийн сангийн аж ахуй, Сэлэнгэ, Дархан хотыг тэр чигт нь байгуулж бий болгосон. Эрдэнэт, Дарханы төмөр замыг бий болгосон. За тэгээд улаанбаатрын архи, пивоны үйлдвэр, эсгий эсгий гутлын үйлдвэр, мах гоёлын комбинат за тэгээд урагшаагаа Дорнод, Дорноговь баруун Ховд гэх мэтчилэн үйл явцыг социализмын үед манай барилгын цэрэг их юм хийсэндээ. Би энүүгээр их бахархадаг. Хаа ч явсан.
Эрдэнэтуяа -
Та хэддүгээр ангид төгссөн юм?
Пүрэвдорж -
Би 10-н жи л төгсөөд цэргийн сургууль яваад л.
Эрдэнэтуяа -
Яагаад цэргийн сургуульд орсон юм? Энэ мэргэжилийг сонгоход хүн нөлөөлсөн үү?
Пүрэвдорж -
Нийгэм надыг 10-н цэргийн сургуульд явах хүн байна даа. Аймагт конкурс очсон чи цэргийн сургуульд өг гэсэн
Эрдэнэтуяа -
Хэн?
Пүрэвдорж -
Тухайн үедээ захирал надыг энэ хуваариас ХААИС, МУИС, багшийн их сургууль, анагаах техником байсан. би өөрийнхөө сонголтыг цэргийн сургуульд орсон.
Эрдэнэтуяа -
Яагаад цэргийн сургуульд орсын?
Пүрэвдорж -
Яахав цэргийн хүн больё гээд.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод? Цэргийн хүн больё гэсэн?
Пүрэвдорж -
Цэргийн сургуульд л сурья гэж бодоод хөдөө орон нутагт манай аавын 1957 онд халагдаж ирж байсан арми цомогтогож байхад тэгэхэд манай нутгийн 5 билүү магтаж байсан тэгээд л цэргийн хүн больё гэж анх сонирхсон.
Эрдэнэтуяа -
Тэрийг тэгээд хэдэн жил сураад яаж ажлын гараагаа эхэлсэн юм?
Пүрэвдорж -
Би 4 жил сураад ажлын гараан дээр гарсан. 2 жил сураад хойшоо академид Оросод цэргийн академи төгссөн. Ингэж 4 жил сурсан. Тэгээд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.
Эрдэнэтуяа -
Яаж ажилд орсон?
Пүрэвдорж -
Тухайн үед тэгээд томилолтоор ирж цолоо аваад тэр ангид оч гээд томилолтоо аваад ирж байсан даа. 2 жил ажиллаад өөрийн дээд удирлагадаа өргөдөл өө өгсөн. Хуучнаар зөвлөлт холбоот улсад сурмаар байна аа гээд тэгээд миний хүсэлтийг хүлээж авсан. Тэгээд хойшоо цэргийн академид явахаар болсон.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан юм бэ?
Пүрэвдорж -
Тэр үед жинхэнэ хүмүүсийг ажлын амтанд оруулж, хүний ёс жудаг байсан юм. Хүн хүнтэйгээ хандах хандлага энэ бол жинхэнэ хүн ёсны асуудал байлаа. Нэг ёсондоо тэгж нэг ажилд хайнга хандах, хүнийг үл ойшоох, удирдлагын үгээ үл ойшоох доор ажиллаж байгаа хүмүүсийнхээ санал сэтгэгдлийг хүлээж авах энэ асуудал сайн байсан юм шүү. Бие биедээ шаардлага тавина. Бие биенийхээ ажил, үйл ажиллагаанд дүгнэлт хийх, үнэлгээ өгөх, дутагдалыг нь хэлээд өгчихнө тэрийг нь хүлээгээд авдаг. Засдаг залруулдаг ийм байсан.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ажилд авах процесс ямар байсан?
Пүрэвдорж -
Шалгууртай байсан. зүгээр нэг улс төрийн ёс суртахуун, мэргэжил, ажлын арга, туршилга, дадлага, хариуцлага олон юм харна. Нийгмийн сэтгэлгээ, хүнтэй хандах хандлага, өөрөө өөрийгөө авч явах ёс суртахуун, гоозүйг хүмүүжил гээд олон юм харна ш дээ. олон юм шаардагданана даа.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг ажиллаас хална гэсэн юм байдан байсан уу?
Пүрэвдорж -
Байдаг байсан. ажилдаа хариуцлагагүй, ёс суртахуунгүй хандсан, өмч хөрөнгө эвдсэн, ёс бус үйл ажиллагаа явуулсан ийм ийм юмаар ажиллаас хална ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийг ажилтай болгох гэж ямар арга хэмжээ авч байсан бэ?
Пүрэвдорж -
Авч байсан юм шүү. Одооных шиг нас хязгаарлаад өнгө зүс хараад, нуруу туруу хардаг ийм юм байгаагүй юм. Ер нь бол хүнийг ажилтай байлгах, ажилд оруулах ер нь яваад очиход ялангуяа үйлдвэрт бол дуртайяа авдаг байсан. Бусад албан газар ч гэсэн орон тоо байвал ажилдаа хариулагатай хандах хүнийг ер нь л авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Та хэдэн онд хотод орж ирсэн юм?
Пүрэвдорж -
1970 он.
Эрдэнэтуяа -
Хот хөдөөгийн амьдралын ялгаа ямар байсан? хөгжил ч юм уу?
Пүрэвдорж -
Тухайн үед бол манай хотын хөгжил чинь одоогийн нэг захын аймгийн 1600 кмт байгаа аймаг гэх чинь Ховд, Увс аймаг шиг байсан ш дээ нийслэл хот чинь. Одоо бол нийслэл хотын хэмжээнд болсон. Аймгийн төв чинь холын захын сумын хэмжээнд л байсан үе шүү дээ. тухайн үед чинь хот хөдөөгийн ялгаа гэдэг чинь шал өөр байсан. тухайн үед хот орсон, аймгийн төв орсон хүн чинь ховор байсан ш үү.
Эрдэнэтуяа -
Та ер хотод орж ирээд юу гэж бодож байсан?
Пүрэвдорж -
Тухайн үедээ бол бол сургууль төгсөөд л ороод ирсэн. Болдог жамаараа тийм ээ. Нийгмийнхээ жаягаар ирж байгаа. Хотод орж ирээд ордог сургуульдаа орж ирсэн.
Эрдэнэтуяа -
Ер нь хотын амьдралын тухай та юу гэж ойлгодог байсан бэ? Орж ирээд үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Пүрэвдорж -
Тухайн үедээ орж ирээд хот гэж нэг иймэрхүү юм байна гэхдээ хөдөө байгаа амьдралтай хотыг яаж жиших вэ. тухайн үедээ ялгаа байсан. хөдөө орон нутгаа санадаг зүүдэлдэг байсан. тэгэхээр одоо хот руу тэмүүлээд байгаа үйл явц тэр үеийн хөдөөний амьдрал хоёр чинь хөдөө рүү явах хандлага өөр байсан байгаа биз. Одоо бол хүн хот руу л тэмүүлээд төв суурин газар очоод амархан шиг ажиллаад, амархан шиг мөнгө олоод байхын юм бодоод байгаа юм ш дээ одоо. Тухайн үед чинь тийм бодол байгаагүй. Хөдөө рүү очиж сайхан амьдрах юмсан, тэр сайхан газар, агаар, ус юу байдаг юм тийм ээ. Хөдөөн амьдрал сайхан. Ийм л хандлагатай байсан. хот суурин газар амьдрах хандлага тйим ч нийтлэг байгаагүй юм шүү. Тухайн үед.
Эрдэнэтуяа -
Соёлын доьтолгооны талаар хэр мэдэх вэ?
Пүрэвдорж -
Соёлын довтолгоо гэдэг чинь Монголын ард түмний соёл боловсрол дэлхийн соёл иргэншилтэй таниулах үйл явцыг бий болгож өгсөн. Соёлын довтолгооноор маш их юм хийгдсэн. Ялангуяа хөдөө орон нутаг, хот суурин газар. Жишээллэхийн бол одоо Улаанбаатарт чинь гэх чинь, хөдөө орон нутагт гэх чинь аймгийн театрууд Ховд аймгийн хөгжимт драмын театр, соёлын ордонгууд бүх аймгууд соёлын ордон драмын театртай болсон. Улаанбаатар гэх чинь дүүрэг болгон соёлын ордонтой, төв театртай, цирктэй, их дэлгүүртэй гэх мэтчилэнгээр соёлын хувьсгал явах гэж байгаа нэг сүр сүлд. За тэгээд хүн болбол нөгөө л хөдөө орон нутагт чинь зочин гийчин яваад очиход цагаан даавуу дэвсгэр даавуу байхгүй байсан үе. Тйим үйл явц л хөдөө орон нутагт бий болсон юм.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд эхэлсэн?
Пүрэвдорж -
1950-н хэдэн онд юм уу даа. 58-59 оны үе байхаа даа. Ер нь нэгдэлжих хөдөлгөөнтэй зэрэг эхэлсэн байхаа даа. Нийгмийн бүх салбарт айл, хөдөө орон нутаг, хот суурин урлаг уран сайхан, сургууль соёл юу байдаг юм бүх салбарт үйлдвэр аж ахуйн газар, хөдөө малчины гэр ялгах юм байхгүй байсан.
Эрдэнэтуяа -
Хувь хүнээс юу шаардаж байсан юм Соёлын довтолгооноор?
Пүрэвдорж -
Шаардаад байх юм байхгүй. Соёлын довтолгоо гэдэг чинь нийгмээс авч явуулж байгаа арга хэмжээ. Төрийн бодлогын нэг хэлбэр байхгүй юу. Тэрнээс ард түмэн соёлын довтолгооноос юу шаардах юм. Чи малаа нэгдэл шиг соёлын довтолгоонд нийлүүлж өг, хувь болго гэж ерөөсөө шаардах юм байхгүй. Та соёлжино оо, төр засгийн бодлого оо соёлжино гэдэг бол хүний оюун ухаан нийгмийнхээ сэтгэл зүй, нийгмээ дагаад хүний оюун ухаан чинь тэр сэтгэлзүй тэрүүгээр хөгжинө өө гэдэг ийм л зорилго явж байсан. тэрнээс одоо тэр малчин ард түмнээс, ажилчин ангиас, сэхээтнээс юм авахыг шаарддаггүй байсан. ерөөсөө л соёлжино. Дэлхийн соёл иргэншилд хүрэх л эхлэл суурийг л тавьж байсан байна ш дээ одоо бодоход.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны үр нөлөө?
Пүрэвдорж -
Үр нөлөө байлгүй яахав үр нөлөө авсан зүйл зөндөөн байна ш дээ. энэний чинь үр шим одоо явж байхгүй юу. Театрууд байна, циркүүд байна одоо энэ соёл урлагийн эндээс суурилж бий болсон. Энийг чинь зүгээр нэг хүн гаргаж ирж тавиагүй. Мэдээжийн хэрэг тухайн үеийн төр засгийн удирдлагууд мэдэж байсан. гадагшаа айлчилж явж үзээд, очиж хараад манай ийм юмыг ямар салбар ямар аргаар, арга замаар арт түмэнд хүргэх вэ гэдгийг чинь бодож боловсруулаад тэрийг чинь соёлын довтолгоон гээд ингэж Монгол орны газар хөрсөн дээр суулгаж өгсөн тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь социализмын үед гэр бүлд хэр анхаарал тавьж байсан?
Пүрэвдорж -
Тавьдаг байсан. гэр бүл салалтын асуудлыг чинь байна ш дээ ер нь ховор байсан. аа 3 хүүхэдтэй айлд тэтгэмж туслам өгдөг байсан. нэг хүүхдэд за байж хэд байлаа
Эрдэнэтуяа -
Хүүхдэд тодорхой хэмжээний тэтгэмж өгдөг байсан юм уу?
Пүрэвдорж -
Өгдөг байсан. за тэгээд л жирэмсэний амралт төрсөний дараах өлгий сүүний мөнгө юу юу ч байлаа тиймэрхүү нэртэй байсан. төрсний урьдах 45 хоног ч билүү. Тэрний мөнгийг нь малчин хүнд өлгий сүүний мөнгө гэж өгдөг байсан төр. Төрсний дараах гэх мэтчилэнгээр.
Эрдэнэтуяа -
Хүн амын өсөлтөд хэр анхаардаг байсан?
Пүрэвдорж -
Өсөлтөд нөлөөлсөн. Ер нь тухайн үед болбол сүүлйин үед зах зээл эхлээд хүн болбол нэг юм уу хоёр хүүхэдтэй байя гэсэн бодлого, бодлого гэж хүн айл өрх бүр хүн болгон ялангуяа залуу гэр бүл тиймэрхүү сэтгэхүйтэй боллоо ш дээ. харин сүүлийн үед гэр бүлийг дэмжиж байгаа бодлогыг үндэслээд нөхөн үржихүйн асуудал эрс дээшилсэн. Сүүлийн 2-3 жил. Тэрнээс урьд бас хэцүү байсан шүү. 90 оноос хойш 2003-2004 он хүртэл бол хүний нөхөн үржихүйн асуудал зогсонги байдалд орсон шүү.
Эрдэнэтуяа -
Улсаас хэрэгжүүлж байсан бодлого зогсонги байдалд орсон уу?
Пүрэвдорж -
Тйим зогсонги байдалд орсон. Тэрнээс урьд бол хүний нөхөн үржихүй төрөлт болбол ямар ч хязгаарлалт тавьж байгаагүй. Тэр битгий хэл та нар боддоо 10 хүүхэдтэй айл байсан байна одоо сайхан амьдарч байна 12-13 хүүхэдтэй айл байсан байна тэгээд аав ээжүүд нь байж л байдаг юм байна лээ. Зурагтаар ярич байгаа.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад кино театр, клуб гэж байсан уу?
Пүрэвдорж -
Байсан. тэр чинь соёлын довтолгооны нэг хэлбэр байхгүй юу. Сум сангийн аж ахуй бүгд кино театртай. Тэгээд бүжиг ший энэ чинь л соёлын довтолгооны нэг хэлбэр. Монголын газар шороо хөрсөн дээр ингэж л суулгаж өгч бий болгосон. Энэнээс чинь хүн үндэслээд соёлжиж эхэлсэн, боловсорч эхэлсэн. Үр хүүхдээ сургуульд сургах нь ашигтай юм байна гэдгийг үр дүнтэй гэдгийг хүүхдээ мэдлэг боловсролтой болгох асуудал бол хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Энэ соёлын довтолгооны үйл явцаас бий болсон. Монголын ард түмний хөрс шороо, оюун ухаанд нөлөөлсөн маш том төрийн бодлогын нэг хэлбэр.
Эрдэнэтуяа -
Та тэр кино театрт болж байгаа юмыг үздэг байсан уу?
Пүрэвдорж -
Үздэг байсан.
Эрдэнэтуяа -
Яаж үздэг байсан?
Пүрэвдорж -
Кино гэж ийм байдаг юм байна, жүжиг гэж ийм юм байдаг юм байна хүний оюун ухаанд нөлөөлж байгаа нөлөөлөл нь ийм байдаг хүн бүрэн гүйцэт мэдрэхгүй ч гэсэн тухайн үедээ тэр чинь хүүхэд байхад тэр нөхцөлийг тэр мэдрэмжийн үйл явцын тухайн үеийн нийгмийн хөгжилийн үйл явдал оюун ухаанд нөлөөлж л байсан. тухайн үед би сургууль явах нь дээр юм байна зайлшгүй сургууль сурах нь зөв юм байна, би их дээд сургууль орох нь зөв юм байна юм хийж бүтээж хөдөлмөрлөх олон түмний дунд орж нийгмийн хөгжилд хөдөлмөрлөлцөж явах нь илүү юм байна гэдгийг тухайн үедээ ухаараад 10 төгсөөд дээд сургууль сонгосон юм байгаа биз дээ тийм ээ.
Эрдэнэтуяа -
Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан юм бэ?
Пүрэвдорж -
Тухайн үедээ эрх мэдэлтэй хүн гэдэг болбол нийгэм хаагдмал байсан хэвлэн нийтлэх, өмчийн асуудал эд нар л жаахан хатуу тухайн үед чинь хүний эрх чөлөө гэдэг юм чинь байсан юм шүү.
Эрдэнэтуяа -
Эрх мэдэл байгууллагын дарга цэргийн хооронд?
Пүрэвдорж -
Ер нь ямар ч үед албан тушаалын юугаар эрх мэдэл зайлшгүй л байна ш дээ. тэр хэмжээнд л байсан. Одоогийнх шиг анархи байдал хэзээ ч байгаагүй. Би харин энийг баттай хэлнэ. Тухайн үед тэр хүн ямар албан тушаал эрхэлж байна тэр хэмжээндээ л шийдэх ёстой асуудлаа шийдэж, зохих ёсны эрх хэмжээгээ эдэлдэг, тухайн үеийн нийгмийнхээ харилцаанд зохицуулж тэрнээс илүү эрх хэмжээ эдэлж байсан хүн байхгүй.
Эрдэнэтуяа -
Социализмын үед эмэгтэй эрэгтэй хүний харилцаа, эрх тэгш байх ч юм уу, эсвэл одоо эцгийн эрхт ёс байсан юм уу ?
Пүрэвдорж -
Энэ бол байна ш дээ эхийн эрхт ёс эд нэр гээд цаасан дээр буулгаад хуульчилсан зүйл биш шүү дээ. Монгол ёсны Монголын зан Монгол ёсны нэг хэм хэмжээ болхоос тэрийг чинь хуульчлаад бий болгоод цаасан дээр буулгасан зүйл биш шүү дээ. энэ уламжлалт ёсондоо хүн бие биенээ хүндлэх ёс жаяг байгаа тэрнээс би эрэгтэй хүн өрхийн тэргүүн гээд хэрэг эрх эдэлж байсан түүх байгаагүй. Бидний аав ээж авсан гэргийгээ сайхан хүндэлдэг тэр битгий хэл эмэгтэй хүн миний ээж жишээлэх юм бол миний аавыг та гэж хүндэлдэг ийм ёс горимтой, ийм сайхан зан үйлтэй байсан. хамгийн дээд зэргийн ёслол хүндлэл уламжлал соёл гарцаа байхгүй хүн бидний өвлөж авч явах соёл иргэншил.
Эрдэнэтуяа -
Энэ гэр бүлийн харилцаа хүүхдэд яаж нөлөөлж байсан бэ?
Пүрэвдорж -
Нөлөөлөлгүй яахав. Хүнийг хүндлэх ах захтай хүн ахтай дээл захтай гэдэг шиг хүн хүний дээр гарч суудаггүй. Би жаахан байхдаа тийм байсан. тийм хэв заншил, соёл бий болсон байхгүй юу хүүхэд ахуй насанд авсан. Хүний урдуур гардаггүй.
Эрдэнэтуяа -
Хүний урдуур гарахгүй?
Пүрэвдорж -
Гарахгүй. Хүний дээр очиж суудаггүй. Настай хүнийг ороод ирэхээр гадаа зогсож байгаад оруулдаг. Настай хүн морин дээр морьдоход нь хазаар, амгай дээрээс нь барьж байгаад тохойн дээрээс нь дөгнөж мордуулдаг гэх жишээний. Тэрнээс хоймортоо суугаад мөнгөн аяганд цай аягалуулаад энийг эцгийн эрх ёс гэж одоо нэг ийм үг гарчаад байгаа юм энэ чинь бол тухайн үедээ хүний амнаас л гарсан тийм бичигдээгүй л үйл явц болохоос энийг хүн даамжруулаад эхийн эцгийн эрохт ёс ноёрхожээ ингэж буруугаар яриад энэ чинь тийм биш. Энэ чинь маш агуу соёл. Маш их хүндэтгэлтэй соёл тэр битгий хэл эмэгтэй хүн эр нөхрийгөө та гэж хүндэлдэг байсан. тэрний хажуу гэрийн эзэн хүн ханиа хамгийн сайхан эдлэл хэрэглээд миний эмээллийн тоноглол хэдэн цэнгийн мөнгө ч юм уу тийм л соёлтой байсан ш дээ. тийм сайхан хүндэлж байсан ш дээ тэр морины хэрэглэл гэхэд дээд зэрэглэлээр эмэгтэй хүний морины хэрэглэл гэдэг бол өмсдөг хувцасыг нь хүртэл тэр үсний даруулга юу байна нутаг нутгийн ёсны ёс заншил байна ш дээ. тэр хэмжээнд авч үзэж байсан.
Эрдэнэтуяа -
Та ер нь сургуулиас өөр газар боловсрол эзэмшисэн үү?
Пүрэвдорж -
Эзэмшсэн.
Эрдэнэтуяа -
Ямар?
Пүрэвдорж -
Улаанбаатарт цэргийн их сургууль, Орос цэргийн академи ийм боловсрол эзэмшсэндээ.
Эрдэнэтуяа -
Та ер нь ажил дээр байсан тухайгаа яриач?
Пүрэвдорж -
1974 оноос л хойш одоо нийгмийн харилцаанд орж эхэлсэн. Хүнтэй ажиллаж, хүн удирдаж ингэж сурсан. Энд болбол хүнтнй харьцах, хүн удирдах ёс хүн ёсны нийгмийн харилцаанд орох хэв маяг тэр л нийгэмд орж ажилласандаа. Хүнээр удирдуулж явж үзсэн, хүн удирдаж үзсэн. Сурагч байж үзлээ, оюутан байж үзлээ. Оросод курсант байж үзлээ.
Эрдэнэтуяа -
Курсант гэж?
Пүрэвдорж -
Тухайн үед хойно сурч байсан цэргийн сургуулийн оюутнуудыг тэгж хэлдэг юм.
Эрдэнэтуяа -
Зөвхөн цэргийн сургууль явсаныг уу?
Пүрэвдорж -
Тийм цэргийн сургуулийнхийг.
Эрдэнэтуяа -
Хойно сурч байхад ямар байсан?
Пүрэвдорж -
Сайхан.
Эрдэнэтуяа -
Юу нь?
Пүрэвдорж -
Аа ер нь юм юм нь сайхан байсан. сурч байгаа орчин нөхцөл, байж байгаа орчин нөхцөл, тэр орос орны соёл иргэншил.
Эрдэнэтуяа -
Ер нь манай Монгол улсын гадаад харилцаа ямар байсан бэ?
Пүрэвдорж -
Тэр үүе социализм, капитализм гэж дэлхийн соёл чинв одоо 2 хуваагдчихсан ийм үе байлаа. Социалист систем, капиталист систем. Энэ дотороо эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд гэж социалист ситемийн орнууд гэж 14 орон 14, 15 улс байсан юм даа. Европын орнууд, Монгол, америк тивээс Куба азиас Вьетнам, Хойд Солонгос гэх мэтчилэнгийн. Дэлхийн харилцаа улс төрийн төвшинд сайн байгаагүй. Тэр дэлхийн олимп явдаг жамаараа явж байсан. дэлхий нийтийн жишигтэй арга хэмжээнүүд явагддаг л байсан. 2 системийн хооронд болзошгүй дайны шинж чанар үүрэлчихсэн байсан. тийм ч учраас Вена, Женевийн хэлэлцээр энэ ээ тэрээ гээд зөндөөн явагддаг байсан даа Зөвлөлт, Америкийн хооронд. Хамгийн сүүлд 1985, 86 оноос эхэлсэн юм уудаа Грабчов зөвлөлтийн тэргүүн болж гарч ирээд дэлхийн чиг хандлага өөр болсондоо. Хамгийн сүүлд нь Грабчов Рейгэн хоёр уулзаад л дэлхийн уур амьсгал бол зөөлөрч эхэлсэн дээ.
Эрдэнэтуяа -
Үйлдвэржилтийн тухай ярьлаа ш дээ үйлдвэржилт яаж явагдсан бэ?
Пүрэвдорж -
Үйлдвэр чинь манайх бас үйлдвэрийн тал дээр бүтээгдэхүүнээ 100% үйлдвэрлэж 100%иа байг гэхэд 70-80%-иар ард түмнээ хангадаг байсан шүү. Бас чиг гадагшаа социалист системийн улс руу гаргачихдаг, ялангуяа тариа будаа, мах махан бүтээгдэхүүн гэх мэтчилэнгээр ноос тэгэхээр үйлдвэржилтийн зохих хэмжээгээр явагджил байсан. Төрийн бодлого ард түмэндээ өгөөжтэй бас чиг хаялагатай байсан тэр хэмжээгээрээ гадаад орноос өөрийн орны хэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, боловсрол анагаах ухаан гэх мэтчилэнгийн салбаруудад тоног төхөөрөмж, техник технологи авч байсан шүү. Сурган хүмүүжүүлэх багш нар мэргэжилтэн.
Эрдэнэтуяа -
Социализмын үед ажлын хөлс үнэлгээ хэр байсан бэ? Таны хувьд их үү бага уу?
Пүрэвдорж -
Хүрэлцээтэй байсан.
Эрдэнэтуяа -
Амьдралд хүрэлцээтэй байсан ч гэсэн үнэлгээ хэр байсан?
Пүрэвдорж -
Тухайн үедээ хүний хөдөлмөрийн үнэлгээг үнэлдэг байсан шүү. Миний хувьд цалин пүнлүү бол хүртээмжтэй хүрэлцдэг байсан. хүний нэг онцлог нь зах зээлийн сэтгэлгээ байхгүй авч байгаа цалингаараа би болж байна, миний үр хүүхэд гэр бүлийнхэн болж байна, би хангалуун амьдарч байна ийм л сэтгэлгээнд байж хальдаггүй байсан. илүү харах шунах авчих тийм байхгүй.
Эрдэнэтуяа -
Энэ ер нь юутай холбоотой вэ?
Пүрэвдорж -
Удирдлагуудад ч ийм асуудал байхгүй. Азаар ийм асуудал байгаагүй шүү. Энэ чинь тухайн үеийн нийгмийн жаяг юм. Тэрнээс МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Цэдэнбал гэдэг хүн бол үндсэн засгаас авдаг цалин бол 5000 төгрөг тухайн үедээ тогтмолоор тухайн үедээ их мөнгө. Одоо 5000 төгрөг ямар билээ. Тэр үед улсуудын хангалт улс төрийн товчооны гишүүдтэй адилхан авч байсан. эд нартай адилхан авч байсан жирийн иргэд бий шүү. Ялангуяа тээврийн жолооч нар. Ялангуяа үйлдвэрийн ажилчид. Тэр өөртөө зорилготой тавиад ажиллаж байсанхүмүүст Амгаланбаатар өшөө Гүжлам эд нар чинь.
Эрдэнэтуяа -
Хөдөлмөрийн баатрууд уу?
Пүрэвдорж -
Эд нар бол өндөр цалин авч байсан.
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөөтэй ажиллаж байсан уу?
Пүрэвдорж -
Урамшуулалт цалин, шагналт цалин, хүний хөдөлмөрийн үнэлгээ сайн байсан. илүү цагийн мөнгө гэж байсан, шагналт цалин өгч байсан. үнэлгээний хүн ямар ажил хийж байна, хортой нөхцөлийнх нь хэмжээг нормоор гаргасан, нормынх нь тэр үнэлгээг өгч байсан.
Эрдэнэтуяа -
Та харин хэдэн төгрөгний цалин авдаг байсан?
Пүрэвдорж -
Миний дундаж цалин 750 байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь хүрэлцээтэй юу?
Пүрэвдорж -
Хангалттай.
Эрдэнэтуяа -
Гэр бүлдээ ямар хэмжээний мөнгө зарцуулж байсан?
Пүрэвдорж -
Нэг үйлдвэрийн газрын яамны газрын даргын цалин авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн цалин өнөөгийнхтэй харицуулахад ямар цалин бэ? Их үү, бага уу?
Пүрэвдорж -
Өндөр цалин.
Эрдэнэтуяа -
Ер нь хамгийн бага цалин хэд байсан?
Пүрэвдорж -
Хамгийн бага нь цэвэрлэгч, үйлчлэгч байсан юм уу даа тийм ээ. 220 цаас авдаг.
Эрдэнэтуяа -
220 –ыг авч байгаа хүн амьдралд нь хүрэлцдэг үү?
Пүрэвдорж -
Тэр болгон маруухан шүү. Тэр болгон аа аа гэхдээ талх төгрөг 50 мөнгө байсан шүү. 1 кг мах 7 төгрөг 50 мөнгө байх жишээтэй. Талх төргөр 50 мөнгө, молоко 2 төгрөг, 1 кг мах 7 төгрөг 50 мөнгө, 1 шил архи 24 төгрөг аа 27 төгрөг.
Эрдэнэтуяа -
Энэ бүр тогтсон ханш уу?
Пүрэвдорж -
Тогтсон ханш.
Эрдэнэтуяа -
Хэдэн жил үргэлжилсэн бэ?
Пүрэвдорж -
Тогтсон бүр тухайн үедээ 50 хэдэн ондоо ямар байсан мэдэхгүй энэ чинь 1970, 80-аад оны дунд үе хүртэлх үнэлгээ юм шүү.
Эрдэнэтуяа -
Энэ цаг хугацаагаар нэмэгдэж байсан уу? Жишээ нь 70 онд 7 төгрөг байж байгаад 80-аад он 7 төгрөг 50 мөнгө гэж нэмэгдэж байсан уу? Одоогийн нийгэм шиг? Цалин нэмэгдэх үү? 20%иар, 30%-иар нэмэгдэх үү нэг л хэвэндээ юу?
Пүрэвдорж -
Нормтой нэг стандарттай газрын даргын цалин тийм, газрын даргаас дооших цалин тийм гээд албан тушаалын зэрэглэлээр тэр зэрэглэл гэхдээ хортой хүнд нөхцөл энэ улсууд өндөр цалин норматив тогтоосон.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн төлөвшил сэтгэлгээ нэг хэвийн байсан гэж байна ш дээ энэ юутай холбоотой вэ? хүмүүс яагаад илүү хардаггүй, шунадаггүй, өөрийнхөө амьдралыг болгоод явдаг сэтгэлгээ юунаас болж тогтсон юм бэ?
Пүрэвдорж -
Нийгмийн нь зхицуулалт 1-рт, бодлого бол зөв явж байсан. хүний шунахайрах, илүү харах сэтгэлгээ гэдэг чинь дээр байгаа удирдаж байгаа улсуудын үйл явцаас бий болдогийн. Хүний ухамсарт ямар л ойлголт, ямар л хэвшимэл загвар хийнэ яг тэрүүгээр хүн бий болдог орчин үеийн нөлөөлөл байдаг байхгүй юу. Хүн эхийн хэвлийд байхдаа гарахдаа гэр бүлийн харьцаа, авгай нөхрийн харьцаа байна ш дээ мөнгө яриад, их бага юм яриад ирэхээр гэдсэнд байгаа хүүхэд нь тэр хэмжээгээр л сонсоно оо доо тэгэхээр зэрэг хүний шунал их болдог одоо бүр дийлдэхээ болилоо ш дээ. саяны асуудалд дайны хажуугаар дажин гэхчээр жагсаал цуглаан хийсэний нөлөөгөөр ямар хачин жаваан юм болж байна. Тэрэнтэй ялгаа байхгүй юу. Тэр үеийн шунаг сэтгэлгээ тэр үеийн үйл явц тэр хүнд тийм төлөвшил бий болсон юмыг илүү харсан, шунаг тухайн үед зах ажиллаж л байсан даа. Тухайн үед хүн бол жаахан өндөр үнэ хэлээд зогсож байхад яасан шунахай хүн бэ гэх жишээтэй. Шунахай амьтан, хүнийг шулахын төлөө зогсож байгаа баруунаас ч ах дүү нартаа өгч явуулсан боломжоороо нааш цаашаа явахад одооных шиг хамаагүй тэнэдэггүй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Пүрэвдорж -
Ямар утгаар?
Эрдэнэтуяа -
Сайнаар ч, муугаар ч, дурсамж, шагнал урамшил авдаг юм уу, ийш тийш юманд явдаг юм уу, нийгмийн томоохон өөрчлөлт ч юм уу, таны амьдралд сайн ч юм уу муу талаар нөлөөлсөн зүйлүүд?
Пүрэвдорж -
Сайнаар бол би бол урьдах нийгмээ хэзээ ч муулахгүй. Надаа бол хүн бол төлөвших үйл явцыг хүн болох нөхцөл үйл явц тэрийг бий болгосон. Урьдах нийгмийг муулах юу. Тэр нийгмийн тогтолцоонд нь хүний эрх чөлөө боогдмол хаагдмал, хүний алсыг харахгүй одоог харсан байдлаар дүгнэх тийм юм байсан. тэр бол аль нийгмийн тогтолцоонд байдаг л зүйл. Нийгмийн сэтгэлгээнд айхтар нөлөөлсөн зүйл бол 2008 оны сонгуулийн үйл явц 7 сарын нэгний үйл явцыг нэрлэнэ. Энэ бол 3 настай мэдээ орж байгаа хүүхдэд хүртэл хүндээр нөлөөлж байгаа. Маш хүнд цохилт бий болгож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдрал ер бусын, бусдаас онцгой гэх юм бий юу?
Пүрэвдорж -
Тийм онцгойроод байх юм байхгүй дээ. нийгмийн хүний амьдардаг жаягаар л амьдраад ирсэн зах зээлийн байдлаар орж байдаг хүмүүсийн жишгээр л амьдарч байна. Миний хүүхдүүд сурдаг аа сураад, амьдардаг аа амьдраад гадаад явдаг нь яваад, сурдаг нь сураад ардчилсан нийгмийн ямар л жаяг байна тэрүүгээр өөрийнхөө оюун ухаанаар тэр л хэв маягаар л амьдарч тэр нь гажчихлаа, энэ гажчихлаа гэх юмгүй.
Эрдэнэтуяа -
Та улсаас ямар шагнал урамшуулал авч байсан бэ?
Пүрэвдорж -
Цэргийн гавьяаны улаан тугийн одон авсан. Тэрнээс хойш ойн медлиуд. Залуучуудийн эвлэлийн төв хорооноос алтан медаль авсан.
Эрдэнэтуяа -
Ярилцлага өгсөн танд маш их байрлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.