Luvsandugar


Basic information
Interviewee ID: 990022
Name: Luvsandugar
Parent's name: Tsedev
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayanchandman sum, Töv aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
cultural campaigns
childhood
belief
collectivization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Та амьдралынхаа түүхийн тухай яриач? Та хэдэн онд хаана төрсөн,Юу?

Лувсандугар -

За би 1938 хавар юм даа 6 сард Төв аймгийн Баян-Чандмань тэр үед Замтын нэгдэл гэж байсан тэнд 38 онд төрсөн л дөө. Төрөөд бага насандаа яахав ээж аавынхаа гар дээр зун болохоор хурга хариулна. 72-ын сургууль байсан тэрний 1-р ангид орсон. 1-р ангид орох жил чинь бидэн гэрт байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Хичээл гэрт ордог гэж үү?

Лувсандугар -

Тийм. Таван ханатай гэр байдаг тэр нь жижигхэн ширээ мирээ байна тэгээд хичээлээ хийнэ. Тэр чинь эхлээд харандаагаар бичдэг байсан. харандаагаар бичүүлнэ ш дээ. үзэг байхгүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Бид нар чинь чадахгүй юм чинь.

Эрдэнэтуяа -

Аа бичгийн хэвтэй болгох гэж үү?

Лувсандугар -

Тийм. Харандаагаар бичдэг байсан. харандаа үзүүрлэх юм олдохгүй. Хутга зэргээр үзүүрлэнэ ш дээ. Тэгээд 1-р ангиа төгсөөд гуравт орох үед байна уу даа замын хоёрын нэг зам засч байсан Оросуудын нэг 2 давхар барилга байсан тэрийгээ сургуулийн хичээлийн байр болгоод тэгээд бидэнд чинь тэрүүнд хичээл ордог байсан. тэрэнд ороод яахав хажуу талдаа нэг Оросын юм чинь нэг худагтай тийм байсан. Тэгээд 2-р ангиас үзгээр бичүүлэх болсон байхгүй юу. Чернилийн сав гээд нэг сав өгдөг байсан. Шилэн сав. Тэгээд нэг черниль өгнө черниль нь орсоос ирнэ, жижигхэн цаасан ууттай.

Эрдэнэтуяа -

Нунтаг уу?

Лувсандугар -

Нунтаг. Чернилийн саванд ус хийж байгаад нөгөөдөх өө хийхгүй юу. Шумуул үзэг, 86 гээд 2 үзэг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Аа за юугаараа ялгаатай юм?

Лувсандугар -

Шумуул үзэг нь шариграхуу юмтай эргүүлсэн, нөгөө дэх нь 86 нь шууд ийм 2 үзэг байхгүй юу. Тусгай иштэй тэрэнд нь шургуулж хийгээд нөгөө черниль ээ дүрээд тэрийгээ бичнэ дээ. хуруу гар цул черниль болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Жаахан хүүхдүүд нөгөө дэх ээ асгаад уу?

Лувсандугар -

Тийм /инээв/. Черниль ээ байнга авч явна ш дээ. гэртээ харисан ч буцаад ирэхдээ аваад ирнэ. Тэгээд форм гэж юу байхав эрэгтэйчүүд нь дандаа дээлтэй дээл өмсөнө ш дээ. цэнхэр эмжээртэй тйим дээл байл уу даа бас. Эмэгтэйчүүд нь гэд 2 янзын дээлтэй.

Эрдэнэтуяа -

Эрэгтэй эмэгтэйгээрээ ялгаатай сурагчид?

Лувсандугар -

Ялгаатай. Тэгээд л яахав анги ахих тусам үзэгээр аятайхан бичдэг болно л доо. Дандаа дүрсээр. Тэгээд 7-д төгссөхөд 53 онд 72-ын 7-р анги төгссөн. Тэрнээс хойш 54 онд Төв аймгийн 10-н жилийн 8-р анги тэгэхэд чинь нөгөөдхөөрөө л бичнэ ш дээ. сүүлдээ харин тэр үзэг чинь дүрдгээ болиод үргэлж зүүдэг болоод

Эрдэнэтуяа -

Аа байнгын юу болоод уу?

Лувсандугар -

Тийм соруулдаг болоод ардаа резинтэй тэрүүгээрээ соруулна. Тэгээд нөгөөд хөө эргүүлээд бичнэ/инээв/. Тийм байсан юм.

Эрдэнэтуяа -

Арай боловсронгуй болж байгаа?

Лувсандугар -

Тэгээд 54, 55 оноос үзэг чинь арай боловсронгуй болоод 57 онд төвийн 10-н жил төгсөөд тэгээд их сургуульд ирсэндээ. Би ХААИС-ын Чойбалсантай сургууль байна ш дээ

Эрдэнэтуяа -

МУИС уу?

Лувсандугар -

Тийм тэр 2 чинь цуг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

ХААИС уу?

Лувсандугар -

Анх цуг байсан юм. Бүх сургууль тэнд байсан юм. Багшийн дээд тэнд хэвээрээ, тэгээд тэнд суралцаад сүүлдээ ХААИС урагшаа очиж салаад тэгээд тэнд би 64 онд төгсөөд тэгээд Төв аймгийн Заамар суманд очоод тэнд байж байгаад Төв аймгийн Эрдэнэ суманд очоод дараа нь 74 онд Хөдөө Аж Ахуйн яаманд ирсэн. Хөдөө Аж Ахуйн яаманд мал эмнэлэгийн нэгдэлд байсандаа. Тэгээд тэнд байж байгаад яваандаа тэтгэвэрт гарч байгаа юм даа. Энэ үед яахав дээ бидний үед шүү дээ соёлын довтолгоо гэж байсан.

Соёлын довтолгоо бол яахав тэр чинь хэрэгтэй юм байсан ш дээ. Айл болгон 4 сандалтай байх ёстой. Хүн бүр 2 ээлжийн орны даавуутай байх ёстой.

Эрдэнэтуяа -

Ам бүлийн тоогоор?

Лувсандугар -

Тийм одоо чи бид 2 гэхэд чи ч 2 ээлжийн цагаан даавуутай, би ч 2 ээлжийн цагаан даавуутай. Тэгээд бид нар чинь ном сонин хтйдэг тусгай савтай байх ёстой. Бүр тэгээд заагаад өгсөн байхгүй юу. Тэгээд тэрийг чинь сүүлд нь шалгана ш дээ. Аймгаас яваад л айл болгоноор нэг бүрчилэн ороод л соёлын довтолгоонд юу юу байна тэгээд бүрэн байвал сайн гэнэ тийм хэрэгтэй юм байсан ш дээ. одоо бол тийм юм байхгүй. Гэр орон тэр юу байна тэр болгоныг нарийн үзнэ ш дээ. тийм байсан манайд хэрэгтэй юм байсан. одоо тэгж ажиллахгүй ш дээ. хогийг чинь хамаагүй хаяуулахгүй, зүлэг дээр гишгэвэл торгоно. Хотод явж байгаад зүлэг дээр гишгээд цаана нь гарвал торгоно ш дээ. за яагаад энэ дээгүүр гарсан аюултай гоё байсан ш дээ. мод зүлгийг чинь сайхан хамгаалж ургуулна тийм байсан ш дээ.

Автобусанд чинь суухад нэг буудлын 10-15 мөнгө байсан. автобусанд /инээв/.

Эрдэнэтуяа -

Буудлаараа төлдөг байсан юм уу?

Лувсандугар -

Тийм. Буудал нь 15 мөнгө ХААЯам ортол хэдэн буудал уу тэрүүгээр ээ төлдөг байсан.

Эрдэнэтуяа -

Хүн худлаа хэлээд одоо ХААЯам орох байж наана бууна гээд худлаа хэлээд мөнгөө өгөх тохиолдол байх уу?

Лувсандугар -

Кондуктор чинь мэднэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр олон хүнийг таньдаг юм уу?

Лувсандугар -

Өө мэдэлгүй яахав. Тасалбартай юм чинь зөрөх юм бол арга хэмжээ авхуулна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ямар арга хэмжээ авах вэ?

Лувсандугар -

Торгоно энэ тэр гээд аюул болно ш дээ. автобус чинь цагтаа ирэхгүй бол жолооч нарыг чинь загнана.

Эрдэнэтуяа -

Бүр цагаар явдаг хуваарьтай байсан юм уу?

Лувсандугар -

Тэгэлгүй яахав. Энэ чех автобус байсан юм тэр ардаа чиргүүлтэй.

Эрдэнэтуяа -

Ямар зориулалтын юм?

Лувсандугар -

Хүн сууна ш дээ.

Эрдэнэтуяа -

Чиргүүл дээр нь үү?

Лувсандугар -

Тэгэлгүй яадаг юм энэ автобус ард нь нэг автобус байхгүй юу чиргүүл нь.

Эрдэнэтуяа -

Чиргүүлэн автобус юм уу? Би нөгөө юм ачидаг гэж ойлгоод?

Лувсандугар -

Биш биш. Урд нь ч хойно нь ч хүн сууна.

Эрдэнэтуяа -

Хоёр тусдаа кондуктор байх уу?

Лувсандугар -

Тусдаа кондуктор байна. Тэр үед чинь 10, 15 мөнгө их мөнгө. Тэгээд оюутнууд чинь стипенттэй. 1-р ангид 225 төгрөг. 2-р курсэд 250 төгрөг ингээд нэмэгддэг. Сайн сурвал 60 цаасны нэмэгдэлтэй.

Эрдэнэтуяа -

60 төгрөгний юу?

Лувсандугар -

Тийм онц сурвал 90 цаасны нэмэгдэлтэй.

Эрдэнэтуяа -

Сайн гарвал 60, онц гарвал 90 юм уу?

Лувсандугар -

Шалгалт өгнө ш дээ. 1-р семистрийн шалгалт өгнө ш дээ 2 сард сайндаа 4 шалгалт өгч байгаа юм чинь. Сайн бэлдвэл сайн авна, өдөр шөнөгүй бэлдвэл онц авна.

Эрдэнэтуяа -

Тэр 60, 90-ийн нэмэгдэл нь тэр семистртээ бүтэн олгогддог юм уу? Ганц уда олгогдох уу?

Лувсандугар -

Одоо ухаандаа 2 сард шалгалт ирлээ ш дээ 3 шалгалтаа 3-ууланг нь онц өгчих юм бол 2, 3, 4 сар гээд нэмэгдэл аваад байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Сар бүр 90 төгрөгний нэмэгдэл авна?

Лувсандугар -

Авна ш дээ. 6 сард эцсийн шалгалт өгнө ш дээ ахиад л яах юм бол бас л нэмэгдэлтэй.

Эрдэнэтуяа -

9, 10, 11, 12 сардаа нэмэгдэлтэй юу?

Лувсандугар -

Бас л нэмэгдэлтэй авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед бүх хичээл л онц бол онц байсан байх тээ?

Лувсандугар -

Бүх хичээл онц бол онц гээд шалгалт малгалт гээд сайн сурдаг байсан. заримдаа онц сурдаг байсан. заримдаа 60, заримдаа 90 цаасны нэмэгдэлтэй стипент авчаад хийх юм байхгүй хоорондоо нийлж байгаад 3 оюутан байлаа гэхэд нийлж байгаад 100, 100-н цаас гаргаад ч юм уу хувцас авна, дараа сар нөгөө дөө 300-аар хувцас авна, тэрний дараа сар үлдсэндээ хувцас авна. Заавал ээж ааваасаа авах шаардлага байхгүй. Байранд үнэгүй сууна тийм байсан ш дээ. тэгээд бид нар чинь төгсөөд гарахад чинь ажил ихтэй авна гээд бид нарыг чинь одоотой адил төгсчихөөд ажил байхгүй гэхгүй ш дээ. тийм байсан. Соёлын довтолгоо чинь тийм сайхан юм байсан юмдаа. Настай улсад чинь сандал мандал тавьж өгнө бид нар чинь настай хүн ирвэл босоод өгнө ш дээ. одооныхон тийм юм байхгүй. Их гоё байсан.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо хэдэн онд байсан юм бэ?

Лувсандугар -

Энэ чинь одоо 60-н хэдэн онд байсан байхаа.

Эрдэнэтуяа -

Эхэлсэн гэж үү?

Лувсандугар -

60-70-аад оны үе байсан байхаа. Тэгээд их сайхан соёлын довтолгооныхон ирлээ гээд сум орон нутгийнхныг чинь худаг хороо чинь бэлтгэнэ ш дээ. айлууд гэр орноо цэвэрлээд тийм байсан.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооныхон ирлээ гэдэг гэж байна ш дээ ямар хүмүүс ирэх вэ?

Лувсандугар -

Төв хороо, засгийн газраас тусгай комисс гаргаад аймаг аймагт тусгай хүмсүүд гаргаад соёлын довтолгооноор юу хийсэнийг шалга гээд явуулчихдаг. Шалгаад дүнг нь хэлэлцээд дүнгээ нэгтгээд тэр аймаг тэр сум тийм ажил сайн байсан айлд соёлын довтолгооны тэргүүн айл гэсэн тэмдэг өгдөг байсан.

Эрдэнэтуяа -

Цаад комиссоос нь уу?

Лувсандугар -

Тийм. Соёлтой өрх гэдэг юм уу даа. Манайд уул нь тийм байсан энэ хүүхдүүд хаясан байх өө. Тийм тэмдэг байсан. яахав соёлын довтолгоо гэж хэрэгтэй юм байсан юм. Тэгээд одоо тэр чинь сургууль завсардана гэж байдаггүй сургуульд заавал орсон байх ёстой, айл болгог сонин захиалах ёстой одоо 2-3 удаа сонин захиалсан ёстой тэндээ байнга бичээстэй сонингоо захиална тэр чинь номын сан байна уу гэ үздэг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Гэрт нь үү?

Лувсандугар -

Аан. Айл бүрт номын сан байна уу, радио байна уу, хэдэн сандалтай вэ гээд л 2 ээлжийн даавуу байна уу үгүй юу, нүүр гарын алчуур нь хэд байна гээд л бүх юм үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь нүүр гарын алчуур хүний тоогоор байх ёстой юу?

Лувсандугар -

Хүний тоогоор байх ёстой. 2 ээлжийн орны даавуу үзнэ ш дээ. даавуу хаана байна гаргаад ир гээд л /инээв/.

Эрдэнэтуяа -

Тэгээд дээрээс нь цэвэрхэн байх ёстой юу?

Лувсандугар -

Тэгэлгүй яахав цэвэрхэн байгааг нь үзнэ ш дээ. тэр чинь хэрэгтэй юм байсан одоо тийм юм байхгүй ш дээ. тийм байхаар чинь цэвэрхэн байхаас яахав дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед та гэр бүлтэй болсон байсан уу?

Лувсандугар -

Болсон байсан. тийм байсан сүүлдээ 70-н хэдэн оноос л байхгүй болов оо. Тэр үед чинь Цэдэнбал сайд дарга байсан. дараа нь Батмөнх дарга болсон. Тэгээд соёлын довтолгоо чинь чимээгүй болоод буурсаар буурсаар 90 он болсон доо.

Эрдэнэтуяа -

Ямар ямар салбарт соёлын довтолгоо өөрчлөлт оруулсан бэ?

Лувсандугар -

Тэрийг бол нарийн сайн мэдэхгүй ер нь соёлын довтолгоон гэдэг чинь хамгийн гол нь их соёл ч боловсон, цэвэрч нямбай тийм л байлгах зорилготой юм билээ. Айлд орлоо гэхэд суух сандалтай, байшинтай айлууд бол яахав тэгээд ч ийм өндөр барилга байсан биш хувийн байшинтай байшингаа янзалсан, гэртэй нь гэр орноо цэвэрлэсэн, хашаа хороогоо янзалсан бие засах газрын хажуу талд муу усны нүх байх ёстой гээд шалгана ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо эхэлхээс өмнө муу усны нүх гэж байгаагүй юу?

Лувсандугар -

Өмнө үү өмнө яаж байхав. Нийтийн жорлон тийм л юм байсан. нийтийн жорлонгууд одоо ийм болсон. Тийм л юм байсан даа соёлын довтолгоо.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооноос өмнө хашаа гэж байсан уу? Айл болгон тусдаа хашаатай байсан уу үгүй юу?

Лувсандугар -

Хашаатай байсан. голцуу албан газрууд гэхэд ийм олон сууц байхгүй юм чинь ихэнхи нь. Албан газрын байр гээд том хашаан дотор олон гэр байна ш дээ. тэрний гэр энэний гэр гээд.

Эрдэнэтуяа -

Байшин байхгүй?

Лувсандугар -

Ийм байшин цөөхөн юм чинь. Төв хорооны байр, засгийн газрын ажилчидын байр гээд олон гэр байхгүй юу. Зарим албан газрын гэрч байна зарим нь өөрсдийн гэрч байна. Энхтайваны хойно засгийн газрын лагерь гэж байл уу тийм байсан. тэгээд нийтийн жорлонтой. Тийм байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед соёлын довтолгоог юу гэж сурталчилдаг байсан?

Лувсандугар -

Хүн болгон сонин захиалах ёстой, радиотой байх ёстой, гэр орноо цэвэр нямбай цэвэр тийм бай ингээд л, албан газрын хувьд орчиноо цэвэрхэн байлга ойр орчимынхоо 50 м газрыг янзлах ёстой гээд. 4 сарын нэгэн гэхээр комунист субодник гээд бүх улсууд гараад л хог оо цэвэрлээд л мод цэцэг тариад л, бүх албан газар, бүх хүн бүгдээрээ гарна ш дээ. тэгдэг байсан. арван жилийнхэн, их сургууль оюутнууд төв хороо улс төрийн товчоо гэж байсан тэд нар чинь бүгдээрээ субодник хийнэ ш дээ. мод тарина, орчиноо цэвэрлэнэ тийм байсан. энэ соёлын довтолгоо гэдэг чинь. Сайхан байсан. хог мог хамаагүй ингэж хаяна гэж байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь яагаад соёлын довтолгоо хэрэгтэй гэж үзсэн юм бэ?

Лувсандугар -

Одоо яахав дээ хамгийн гол нь энэ чинь соёлтой боловсон хамгийн гол нь улс орноо цэвэр цэмцгэр улам л соёлтой ийм байлгах зайлшгүй гэсэн санаа нь. Иймэрхүү л зохион байгуулалтанд орсон. Оюутан байсан болохоор нарийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Энд тэнд гишгүүлэхгүй шүү дээ зарим нь зураг аваад би оюутан байсан нэг зүлгэн дээр гишгээд чи ингээд явлаа гээд за уучлаарай гээд тийм байсан.

Эрдэнэтуяа -

Зүгээр жирийн хүн хүртэл зургийг нь аваад торгох уу? Тэгээд цагдаа нарт хэлчих үү?

Лувсандугар -

Зургийг нь авна, цагдаа гээд хүмүүс чинь ухамсартай өглөө орой, 5 дахь өдөр хагас сайн өдөр чинь өглөө сонсголтой, лекцтэй байсан. Бүх албан газар өглөөний лекц сонсгол гэж байдаг юм. Тэр яахав гэхээр тэрүүгээр чинь ярина ш дээ. 7 хоногтоо тийм ажил хийсэн тэгсэн тэгсэн ийм байсан. тэгээд улс төрийн мэдээ янз бүрийн мэдээ хийнэ ш дээ. Лекц ярина. Лекц, сонсгол тасдвал цалинг нь хасна. Байнга ярина ш дээ. дандаа тйи хэрэгтэй юм ярьж байгаа юм чинь. Тийм л байсан юм даа. Тэгээд үр дүнг нь ярина, улс төрийн байдал ярина Монгол орон ийм байна, өглөөний сонсгол 30 минут болно тэгээд тийм юм ярина. Одоо чинь тийм байхгүйй хүүхдүүд чинь өө зүгээр хүнээс айх юмгүй бид нар чинь айна ш дээ хүний дэргэд тамхи татахгүй одоо тийм юм байхгүй. Архи мархи уухгүй. Энд тэнд гоожуурийн пиво байсан энд тэнд бид нар чинь стипенттэй мөнгөтэй ш дээ. Гэхдээ пиво архийг уухгүй ш дээ оюутнууд. Хөдөөнийхөн чинь овоо том болсон байна гээд архи хйиж өгнө тэрийг нь хүрчихнэ. Гайгүй тийм байсан. Одоотой адил юм байхгүй. Гудманд зогтуу хүн мүн байхгүй ш дээ. одоотой адил траншейны хүн байхгүй. Соёлын довтолгоо тийм байсан ш дээ. их хүмүүжилтэй, соёлтой ухаандаа залуучуудын соёлын ордон гэж байсан. тэнд чинь оюутнууд бүжиг таанзанд ордог ш дээ. тэгэхэд чинь гутлын алчуур байна уу үгүй юу шалгана ш дээ. эмэгтэй потнергүй бол оруулахгүй.

Эрдэнэтуяа -

Заавал хостой очих ёстой юу?

Лувсандугар -

Тийм байсан ш дээ заавал эмэгтэй хүнтэй орно. Тэгээд гутлын алчуур нусны алчуур шалгана ш дээ. Байна уу үгүй юу гэж /инээв/.

Эрдэнэтуяа -

Байхгүй бол оруулахгүй юу?

Лувсандугар -

Оруулахгүй. Тэгээд бэлдээд очиж байгаа юм чинь /инээд/. Энэ гутлын, энэ нусны алчуур гээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд гутлаа гялалзатал тослоод?

Лувсандугар -

Тийм. Соёлын довтолгоо тийм хэрэгтэй байсан юм даа. Одоо бол тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд цуг орох эмэгтэйгээ яаж олох вэ?

Лувсандугар -

Тэр чинь яахав манай юунд охидууд ховор, тэгээд ордоны гадаа охидууд байж байгаа юм чинь тэгээд нэгийг нь аваад орчихоно. /инээв/

Эрдэнэтуяа -

Орсон хойно хамаагүй хүнтэй бүжиглэх үү?

Лувсандугар -

Хэнтэй ч яахав. Хамаагүй ш дээ. хүн болгог нэг нэг эмэгтэйтэй орж байгаа юм чинь. Тийм байсан. Залуучуудын соёлын ордон тийм байсан, барилгачидын соёлын ордон гайгүй дээ. Заавал потнер гэхгүй.

Эрдэнэтуяа -

7 хоногт хэдэн удаа болов вэ?

Лувсандугар -

Тэр чинь хагас бүтэн сайн өдөр болдог зарим өдөр болдоггүй бид нар хааяа хагас бүтэн сайн өдөр орно ш дээ. хичээл номоо хийнэ хамаагүй тэгж болохгүй.

Эрдэнэтуяа -

Хамгийн доод талын насны хязгаар хэд вэ? тэнд бүжигэнд орох хамгийн бага нь хэдэн настай хүн орох вэ?

Лувсандугар -

Оюутнууд голцуу орно доо. Сурагчид орохгүй ш дээ ээж аав нь гэрээс нь гаргахгүй ш дээ. 8, 9, 10-р ангийн хүүхэд бүжигэнд орохгүй ш дээ. сургууль дээрээ нэг юу хийдэг байсан байх. Нийтийн тийм юманд орохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Та тэр бүжигэнд орох дуртай байсан уу?

Лувсандугар -

Бид нар чинь хааяа орно ш дээ. /инээв/ зав чөлөөгөөрөө бүжиг хийнэ байранд байгаа юм чинь. Орой бүжиглэж байгаад байрныхан чинь байр луугаа яваад өгнө ш дээ. их сайхан соёлтой байсан юм даа. Тийм л байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Тэр бүжиг нь тэр үеийн нийгмийн соёлжуулах нэг юу нь байсан уу?

Лувсандугар -

Тийм ш дээ.одоо тийм бүжиг байхгүй шив дээ. сургууль дээр бие биендээ заагаад өгнө. Энэ бүжгийг ингэж хийнэ шүү гээд. Тэгж байгаад тэнд очино ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа бүжиг ээ сурчаад?

Лувсандугар -

Тийм. Манай ангийн нэг эрэгтэй байсан одоо надтай цуг төгссөндөө тэр бүжиг мэдэхгүй би байрандаа зааж өгч байгаа юм овоо болж байна шүү гээд сүүлдээ их сайн болсон. /инээв/. Тэгдэг л байсан. 10-н жилд байхын бүжиг мэдэхгүй дууны хичээлд явдаг байхад заадаг байсан ш дээ. бүжгийг. Одоо бол тийм юм байхгүй ш дээ. нэг талаар соёлын юу юм даа.

Эрдэнэтуяа -

Оюутнууд бүжигээс өөр яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан?

Лувсандугар -

Кино үзнэ, өөр юу байхав дээ хичээл номоо уншина.

Эрдэнэтуяа -

Номын санд?

Лувсандугар -

өөрдөө номын сантай л даа. Одоотой адилхан баар ресторан байх юм биш. Улаанбаатар ресторан гэж байсан гэхдээ баар ресторан орохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Оруулахгүй юу тар орохгүй юу?

Лувсандугар -

Орвол оруулна л даа. Хоол иднэ үү гэхээс архи дарс гэж уухгүй юм чинь. Архи чинь 15 төргөг 50 мөнгө уухгүй юм чинь авч яах юм. Тамхи татдаг оюутан цөөхөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь ер нь юутай холбоотой юм бэ? Тэр үеийн хүүхдүүд, оюутнууд тийм байсан нь?

Лувсандугар -

Одоо соёлын довтолгоонд чинь хэдэн наснаас дээш тамхи татаж болохгүй гээд их ярина аа тийм л байсан даа.

Эрдэнэтуяа -

Тэр сурталчилгаа сурталчилгааг яаж хийх вэ? хүмүүст яаж таниулж хийх вэ?

Лувсандугар -

Тэр чинь яагав лекц сонсгож тэрэн дээр л ярина ш дээ.

Эрдэнэтуяа -

Хагас сайны өглөө орой явдаг гээд байсан уу?

Лувсандугар -

Тийм өглөө сонсголтой гээд улсууд заавал ирнэ. Сонсгол дээр чинь болох бүтэхгүй юмыг ярина тийм байсан ийм байсан гээд. Зарим нэгэн хүүхэд сахилаггүйтэж байгаа бол ханын сонин дээрээ гаргачихана. Тэддүгээр ангийн тэр тэддүгээр курсын тэр тэгж сахилаггүйтсэн гээд “Тоншуул” гээд сонин гаргаад л тэгэхээр чинь яаж яах юм. Тамхи татаад үүдэн байж байсан бол тэрийг биччихэнэ хүн тэгэхээр яаж яах уу тэгэхгүй ш дээ. тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Шалгалтын комисс ирдэг гэж байна ш дээ шалгалтанд тэнцээгүй айлуудыг ямаршуу байдлаар хариуцлага хүлээлгэх вэ?

Лувсандугар -

Хариуцлага хүлээлгэхгүй тийм тийм юм хийгээрээ гээд хэлээд явчихна. Тэр дутуу байна шүү тэрийг гүйцээгээрэй за. Айл өрхийг бол гайгүй дээ. хэлсэнийг нь янзалчихана даа. Тийм байсан юм айхтар хүнд юм биш гайгүй байсан юм.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь ямар байдлаар хүлээж авч байсан?

Лувсандугар -

Тэр үеийн хүмүүс чинь их заваан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн нийгмийн бодлого тйим дектатурны байсан уу тэр үеийн хүмүүсийн хүмүүжил үү?

Лувсандугар -

Тэр чинь нэгдэл гэж байхад чинь сум гэж гэдэг чинь бригад гэж байна багын дарга гэж байдаг юм. Бригадын дарга, бригадын хүний эмч, малын эмч гээд хүмүүс тийм л юм ярьж явна ш дээ. тийм байдаг тэг ингэ гээд. Гэр орон оо тийм байлга гээд мал хуйгаа тэгж бай гээд байнга явна ш дээ. тэр үед хүмүүс нь их даруу байсан ш дээ. одоотой адил иймээ тиймээ байхгүй. Зарим одоо бэлчээрээ булаацалдаад 90 оноос хойш мал хувьчиллаа ш дээ тэгээд бэлчээрээ булаацалдаад нэг нэгийгээ алах шахаж байсан гэсэн. Дээр үед чинь тийм байхгүй мал хуйгаа хариулах нь хариулаад хотынхон бол яахав дээ биеэ даагаад даагаад явчихана. Гэр орноо янзлаад бүх юм аа хийгээд явчихана ш дээ. Тийм байсан юм чинь. Их даруу хүний үг авахдаа дуртай эсэргүүцэх юм байхгүй тийм байсан.

Эрдэнэтуяа -

Энэ ер нь юутай холбоотой юм?

Лувсандугар -

Тэр үеийн хүмүүжил сайн байсан үе. Тэр үед чинь дандаа лекц юутай одоо тийм байхгүй бүх юм чинь яриад байхаар ойлгодог.

Эрдэнэтуяа -

Улсаас тэр хүмүүжил юунд их анхаардаг байсан байх тээ?

Лувсандугар -

Тийм. Хамгийн гол соёлын довтолгоон чинь трэнд чиглэж байсан байхгүй юу. Улсын хэмжээгээр тийм байсан. хүн болгонд лекц ярихаар чинь хүмүүжилтэй болхоос яах юм бэ. Гудамжинд согтуу хэвтэх хүн байхгүй шүү дээ. Үйлдвэрийн хувцас гутал их байна, нүүр гарын саван хямдхан тэгэхээр чинь зохих ёсоороо л авна ш дээ. одооныхтой адилхан комиссын үлдэгдэл байхгүй ш дээ. үйлдвэрийн гутал хямхан юм чинь дээр үед чинь бүх юм хямдхан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөрсдийн үйлдвэрийн гутлууд уу?

Лувсандугар -

Тийм.

Эрдэнэтуяа -

Та дээр Замтын нэгдэл гэж ярилаа ш дээ таныг төрхөд нэгдэл байсан юм уу? Зүгээр тэгж нэрлэдэг байсан юм уу нэгдэл үүсхээс өмнө тийм нэртэй байсан юм уу?

Лувсандугар -

Нэгдэл үүсээд 40, 50-иад оны үе байхаа даа. Нэгдлүүд чинь байгуулагдсан байхгүй юу. Манай Замтын нэгдэл чинь 40-г хэдэн онд л байгуулагдсан байх. Аймаг аймаг чинь ондоо ш дээ. олон нэгдэл чинь зарим нь 40-өөд онд зарим нь 50-иад онд байгаа.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Тэр яахав малаа хуйчлаад малыг нь нэгдэлжих хөдөлгөөн нийгэмчилээд малаа хуйчилж аваад тэгээд малаас татвар гэж авдаг байсан. ухаандаа 5 айл байлаа гэхэд танайх хичнээн мал аваад нилүүлээд нийгэм болгочихгүй юу малын нэгдлийнх. Би нэгдэл орлоо гэхэд 100 хонь 20 ямаа, 2 тугалтай үнээ ч гэх юм уу, нэг азарга адуу ч гэх юм уу өөрийн амьны юмаа саах гэх юм уу тийм байсан. тэгээд нэгдэл нэгдээд нийтийн даргатай тусгай улсаас нэгдэлд мөнгө өгнө цалин хөлстэй, мао хариулсаны хөлс авна. Өөрийн малтай бол мөнгө авахгүй ш дээ. Нэгдлийн мал хариулбал цалин авна. Тэгээд хадлан хадна, хашаа хороогоо янзална, мод эд нарыг машинаар авчраад өгчихнө ш дээ. Хашаатай, хороотой, хутагтай тийм юмтай болж байгаа юм. 90 оноос хойш нэгдлүүд нь тараад хашаа ч байхгүй, худгийг нь эвдлээд хаячихаад одоо ферм барина гэж яриад байгаа юм даа. Хэдэн малтай айл нийлээд ээлжээр малаа хариулаад хоорондоо өвсөө хадаад, хоорондоо хашаа хороогоо бариад байсан 90 онд бүгдийг нь устгаад хаясаан ш дээ. одоо яриад байна махны их байна энийг хямдаруулна гэж яриад байгаа яахав гэхээр одоо амь хүнээс мал худалж авна гэнэ тэгээд худалдаж аваад бөөнөөр нэг газар авчраад нядлах гэнэ. Тэр нядалсанаасаа шууд дэлгүүрт өгөх махны ченж гэж байхгүй тийм болох гэнэ. Хуучин бол яахав тэр танай нэгдэл төчнөөн хонь, төчнөөн адуу, үхэр төчнөөн тийм бэлд гээд заагаад өгчихдөг. Тэгээд нэгдлийнхэн хуваагаад авсан мах комбинатад өгнө, мах комбинат нядлана, мах комбинатад өгсөн махаа нэгдсэн дэлгүүрүүд авдаг байсан байхгүй юу. 7 Сард 50 мянган хонины мах ингээд өгдөг байсан ш дээ. 90 оноос чинь өмнө тийм байсан ш дээ. тэрийг устгаж хаячихаад одоо амьны хүнээс мах авна гээд өчигдөр радиогоор яриад байна лээ. Тэгж авна гэж амьны улсуудаас мал аваад тэгээд нядлуулаад тэгээд одоо мах комбинатад өгөх юм байлгүй ялгаад тэр махыг нь дэлгүүрүүдэд өгөөд тэгээд махны үнийг хямдаруулна гэж яриад байгаа юм. Тийм юмыг усгаж хаячихаад мэдэхгүй ээ /инээв/.

Эрдэнэтуяа -

Малын татвар гэж ярилаа ш дээ малын татвар гэж ямар юм байсан?

Лувсандугар -

Мал хөлийн татвар гэж байсан. 200-300 хониноос хоньтой айлаас тэдэн төгрөг авна гэдэг юм уу, төчнөөн тооны үхэртэй айлаас төчнөөн төгрөгний татвар авах гэх юм уу тийм татварын юм яриад байгаа юм. 100 адуунаас тэдэн төгрөг тийм жишиг тогтсон байсан. Анх нэгдэл байгуулсанаас хойш байхгүй байсан ш дээ. нэгдэл байгууллахаас өмнө малын хөлийн татвар гэж байсан амьны малаас.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Тэгээд нэгдэлдээ малаа өгсөн дөө. Одоо малын хөлийн татвар авна гэж яриад байгаа. Яахав дээ малын хөлийн татвар авна гэдэг чинь танай 150 дээш малтай бол малын хөлийн татвар авна гэж яриад байгаа юм. Тэр ч яахав дээ улсдаа оруулж байгаа орлого юм даа. Малын хөлийн татвар гэдэг чинь. Тэр амины малаас чинь оруулж байгаа орлого юм даа. Ухаандаа бидний цалингаас татвар авдаг гэдэг шиг тэр амины малаас нь авч улсад орлого оруулж байгаа тийм л татвар.

Эрдэнэтуяа -

Тэр тэгээд ард түмэнд яаж нөлөөлж байсан?

Лувсандугар -

Тэр үеийн хүмүүс тэрийг тоохгүй дээ. одоо ч гэсэн малын хөлийн татвар гэж яриад байгаа ш дээ. тэр чинь бол ухаандаа 150 мал түүнээс дээш гарсан малаас малын татвар авна гээд за та нар тэдэн төгрөг өгнө шүү гээд тэрийг тоохгүй малаа ч өгсөн болно, мөнгө ч өгсөн болно.

Эрдэнэтуяа -

Нэг их айхтар нөлөөлөөгүй юм байна тээ?

Лувсандугар -

Тийм тэр үедээ нөлөөлөх юм байхгүй. Малын хэмжээнээс болж байгаа юм чинь. Зохих хэмжээний малтай тэрнээс илүү гарсан малнаас нь татвар авдаг байсан. нөлөөлөөд байх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд ороход малын тоо зааж байсан юм уу?

Лувсандугар -

Амь хүнд тэдэн толгой мал гэж зааж байсан гэдэг юм билээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэл ороход бүх малаа өг гэж зааж байгаагүй зөвхөн өөрийнхөө хүссэн малаа өгч байсан юм уу?

Лувсандугар -

Тийм. Нэгдлийн гишүүн болж байхад чинь төдөн толгой мал өгөөд ор гэдэг байхгүй юу амь улсууд чинь. Зарим нь орохгүй л дээ. зарим нь орохгүй байж болно л доо. Гэхдээ бол тэрийг нэгдэл харахгүй ш дээ. тэр хүн өөрийнхөө малыг өсгөнө үү яана уу тэрэнд нэгдлээс янз бүрийн харин нэгдэл орсон хүнд хашаа хороог нь бариад өгчихнө ашигтай байхгүй юу. Нэгдэл ороогүй айлууд тэгээд яваандаа орно л доо.

Эрдэнэтуяа -

Нэгдлийг анх хүмүүс ямраар хүлээж авч байсан?

Лувсандугар -

Би тэгэхэд жаахан байсан нэг өдөр л манай аав ээж 2 нэгдлийн гишүүн болсон байсан. Ээж нэгдлийн конторт цэвэрлэгч хийж байсан аав мал дээр байсан. Тэгээд нэгдлийн гишүүн болсон гээд айраг энэ тэр үнэгүй нэгдлийн гишүүн улсууддаа төв дээр байгаа улсууд даа айраг энэ тэр тийм юм өгдөг байсан юм. Аа жаахан байсан нэгдлийн гишүүддээ өгч байгаа юм гээд л. Нэгдэл чинь их ашигтай байсан байхгүй юу. Ард түмнийг харж үзнэ. Цалинтай цалинтай ш дээ, тэгэхээр хүмүүс дуртай байхаас яахав. Мал хариулахад цалинтай, ажил хийхээр цалинтай тэгэхээр чинь дуртай байхгүй яах юм. Аа нэгдэлд ороогүй хүн бол яах ч үгүй ш дээ. малаа өөрөө л янзлахаас биш яах ч үгүй ш дээ. тйим байсан тэгэхээр орохоос яахав. Нэгдлийн гишүүн болоход чинь ашигтай гэдгийг мэдчихээд олноор орж байсан. одо бол хувьд гарчихсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Та сурагч байхдаа оюутны байранд байсан уу?

Лувсандугар -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

Оюутны гэнээ дотуур байранд. Дотуур байрны амьдрал ямар байх вэ, анх хөдөөнөөс хөдөөний хүүхэд дотуур байранд ирж амьдрахад ямар санагдаж байсан бэ?

Лувсандугар -

өө яахав дээ. Өөрсдөө стпент цалинтай.

Эрдэнэтуяа -

Сурагч хүртэл үү

Лувсандугар -

Үгүй ээ оюутан. Оюутан байранд сургуульдаа өөрийн цайны газартай. Хоол нь хямдхан, оюутан бид нар чинь өөрсдөө цалинтай юм чинь өөрсдөө хоолоо аваад идчихнэ. Аа зүгээр плитка энэ тэр аваад, дэлгүүрээс махаа аваад гурил будаа аваад байрандаа хоолоо хийж идэж болно. Тэгээд орны давуу, хөнжлийн даавууг сольж өгнө. Орны даавуу, орны хөнжлийн даавуу бүгдийг нь өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь уу?

Лувсандугар -

Сургууль чинь байр нь. Ортой орон дээрээ гудас даавуутай нь өгнө ш дээ. хиртвэл угаалгандаа өгчихнө. Ахиад авна.

Эрдэнэтуяа -

өө бүр цаанаасаа угааж өгдөг юмуу?

Лувсандугар -

Тэгэлгүй яах юм. Тэгээд өөрсдөө хамгийн гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. өө сайхан байсан. Бид бол байраа цэвэрхэн байлгавал болоо. Байр цэвэрхэн байна уу үгүй юу гээд хааяа байрны ариун цэврийн комисс гээд шалгадаг байсан. тэгээд шалгалтанд нь тэнцээд тэгээд байр цэвэрхэн байвал болоо ш дээ.

Эрдэнэтуяа -

Сурагч байхад дотуур байранд байхад ямар байсан бэ?

Лувсандугар -

10 жилд үү?

Эрдэнэтуяа -

Тийм.

Лувсандугар -

10 жил зүгээр ш дээ. 10 жилд дотуур байранд байхад байрны хүүхдүүдэд хоол үнэгүй өгдөг байсан ш дээ. би төв аймгийн 10 жилд 8-р ангид орсон байранд байсан. нэгдсэн журмаар усанд оруулчихна. Байранд чинь. Халуун устай 10 жил чинь халуун усандаа орчихно. Хөнжлийн давуугаа өгөөд угаалгуулчихна. Тэгээд хоол нь үнэгүй, үнэгүй хоол өгнө ш дээ. 10 жилийн хүүхдүүдэд үнэгүй байсан юм. өглөө маслотай талхтай. өдөр нь 1 2-р хоолтой.

Эрдэнэтуяа -

өлсөж гэрээ санах уу?

Лувсандугар -

Гэрээ санавал гэж айж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Харьж болох уу ?

Лувсандугар -

Ээж аав саналаа гэхээр хүрээд ирнэ. Хичээл таслахгүй ш дээ. тасалбал арга хэмжээ авна.

Эрдэнэтуяа -

Ямар арга хэмжээ авах вэ?

Лувсандугар -

Чи яагаад хичээл тасалж байгаа юм бэ? Гэнэ. Загнихаар бид нар ухаан алдна ш дээ. багш нараас айна ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад багш нараас айдаг байсан бэ?

Лувсандугар -

Яахав дээ за нөхөдүүд минь сахилагуутвал гэнэ л дээ, ямар барьтж аваад зодох биш. Ерөнхийдөө бол дарга. Тэгээд сургууль дээр ямар нэг үдэшлэг болно л доо.хичээлээ хийчээд байрны хүүхдүүд өөр яахав дээ.

Эрдэнэтуяа -

Таныг хүүхэд байхад кино гардаг байсан уу?

Лувсандугар -

Кино гарна л даа, тэхдээ хамаагүй үзүүлэхгүй

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Учиртай 3-н толгойг үзүүлдэггүй байсан \, том хүний гээд. 7-р ангид байхад хотоос Учиртай 3-н толгой тоглох гэж байна гээд клубд нь оррд цэвэрлэгчийг нь таньдаг юм. Сандал доогуур нь ороод нуугдцан. Тэгсэн хүмүүс гаднаас билет аваад зогсцон зарим нь авч чадаагүй бол үзэж чадахгүй ш дээ. хамаагүй кино үзүүлэхгүй ш дээ batman-тэй тиймэрхүү кино үзэж болно тийм хайрын тухай кино үзүүлэхгүй.бас жүжиг хамаагүй үзүүлэхгүй харин концерт бол үздэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед сургууль юу шаарддаг байсан вэ? Та ер нь юу сурсан бэ?

Лувсандугар -

Сурагч байхдаа. Бидэнд чинь одоо биен тамир их ордог байсан.өвөл цана, канкийгаар их гулгадаг байсан.тэгээд одоо яахав дээ бүжиг заана нийтийн. Бие биендээ багш бас заана. Дуу заана дуу сурчихана л даа. Тэгээд гимнастик хийнэ.

Эрдэнэтуяа -

Дугуйлан хичээллэдэг үү? Туслах хичээлийн?

Лувсандугар -

Явна.

Эрдэнэтуяа -

Та юунд явж байсан бэ?

Лувсандугар -

Би дуу бүжгийн дугуйланд явдаг бйасан. Хичээл тараад тийм юманд явна сайхан ш дээ. 7 хоногийн тэд дэхь өдөр тийм юмтай гээд, волейбол, гар бөмбөг, сагс би тэр дугуйланд нь явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Та 10-н жил төгсөөд ямар мэргэжмл эзэмшсэн бэ? ХАА-д уу? Яагаад энийг сонгосон бэ?

Лувсандугар -

Яахав дээ, эхлээд би Анагаахын дээдэд орсын. Манай хүргэн ах хүний эмч байхгүй юу. Хүн эмнэлгийн эрүүл ахуйн дарга байсан. манай эгчийн нөхөр. Анагаахын дээдэд би онц сурдаг байсан, 3-р күрсээссээ гарсан.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Яагаад гарсан бэ гэхээр моорго гэж тэр урагшаа байсан юм. 1-р эмнэлгийн тэнд практик хийдэг тэгсэн чинь 1 2-р күрсэд хүний хүүр авчраад үзүүлж байгаа юм л даа. Шархдхнд 3-р күрсэд нэг эмэгтэй хүнийг өвч гэдэг байгаа

Эрдэнэтуяа -

өвчөө пүүх..

Лувсандугар -

өвчөөл яг мал алж байгаа юм шиг гэдэс хүртэл гараад л тэхээр нь.. тэгээд би жаахан ядаргаа болоод тэгээд намар болохоор нь манай эгч хэлэхгүй хаячхаад яваад өгсөн . ХАА-ын декан нарийн бичиг 56, 7 оны үе ш дээ 59-н он юм байна нарийн бичигт эмчээс бичиг авчихгүй юу ядаргаа гээд тэгээд 9-н сарын 1—н болоод би хэлсэн л дээ миний бие дийлэхгүй байна. Тэгсэн миний хувийн хэргийг адестадтай хамт өгчихгүй юу. Тэгээд ХАА—дээд дээр очиод бүртгүүлчихгүй юу. Шалгалтаа өгчөөд гайгүй ш дээ орос хэлний шалгалт өгчөөд тэгээ л би орцон. Тэгээд би мал зүйч болсон.

Эрдэнэтуяа -

Яагаад тэр мал зүйчийн ангид орцон юм? Цаанаасаа хувиарлацан юм уу? Та орий гэсэн юм уу?

Лувсандугар -

Яахав дээ орон тоон тийм байсан юм бол уу мэдэхгүй танай боловсон хүчин дээр очсон чинь мал зүйчийн анги байна гэсэн миний нэр 160 дээр байсан. тэгээд л авчан.тэгээд намайг намар орсон чинь за та сангийн аж ахуй явахгүй гээд орой ирж байгаа юм уу гээд тэхээр нь би урьд нь сурдаггүй байсан гэж хэлэхгүй байгаа юм. Тэр үед чинь хамаагүй ш дээ одоох шиг хувиарлахгүй . ямар ч байсан өөрсдийн дунийх байсан. манай ангийн 10 цуг төгссөн нэг нөхөр зүгийн анги байхгүй юу намайг тэгээд байхгүй юу чи тэгчих гээд манай аав ээж хүний эмч болно гэсэн чинь би малын чиглэлийн хүн болсон. /инээв/. Тэгээд би 64 онд төгсөөд Төв аймгийн Заамар сумын ерөнхий зоогоор ирж байсан. Тэгээд мал дээр гарсан сайхан ш дээ. цалин 750 авдаг их цалин авдаг байсан юм чинь. Тэгээд хөдөө мал дээр гарсанаас хойш 10 сараас бидэнд идэш өгнө ш дээ. нормтой. За юу авах вэ гээд л тэгнэ нэг үхэр ч авдаг юм уу, нэг ч адуу ч авдаг юм уу, таван хонь юм уу, 3 ямаа юу тийм юм хэлнэ ш дээ. хямадхан үнээр өгнө нэгд. Би чинь авгайтайгаа нэг хүүхэдтэй байсан манай авгай нягталн хийж байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд үү? Томилогдож очисон юм уу?

Лувсандугар -

Тэгэлгүй яахав аймгаас томилогдож байгаа юм чинь. Дараа Төв аймгийн Заамраас Эрдэнэ суманд ирсэн. Эрдэнэ сум Заамраас хол л доо 100 гараад км. Эрдэнэ сум чинь 90-хэн км юм чинь. Ах дүүсдээ ойртож байхгүй юу эндээс. Тэгээд Эрдэнэ суманд байж байгаад 74 онд ХААЯаманд ирсэн. өвөл сайхан ш дээ хямдхан идэш иднэ, сувиа үнээг 480 цаасаар авч байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Хямдхан уу?

Лувсандугар -

Тэр үед чинь сувиа үнээ чинь 1000 төгрөг байсан юм.

Эрдэнэтуяа -

Пөөх бараг тал үнээр нь авдаг байсан байна тээ?

Лувсандугар -

Тийм идэшийг хямруулж өгдөг.

Эрдэнэтуяа -

Гол нь нэгдэлд ажилдаг гэдэг утгаар нь?

Лувсандугар -

Тийм. Байцсан гүү авхад 40 төгрөг, хэрвээ тэрийг гадагш нь гаргахаар бол 100 төгрөгөөр гаргана. Тийм хямдхан байсан. ямаа гэхэд чинь 40 төгрөг, хонь гэхэд чинь 60 төгрөг, хонь 60 гээд бас 100 гарнаар өгнө ш дээ. 100 цаасаар л өгнө ш дээ бидэнд бол 60 цаасаар өгнө. Нэгдэл хямдрал үзүүлж байхгүй юу. Бараг миний сарын цалин чинь өвлийн идэш болчихож байна ш дээ. Гайгүй хямдхан байгаа биздээ. Бидний үед тийм байсан одоо байхгүй алиа алдсан тийм л байгаа юм даа.

Эрдэнэтуяа -

Таныг бүр хол томилсон байсан бол яахав? Томилолтоор явах уу? Эсвэл та давхар хүсэлтээ гаргаад энэ хавьдаа

Лувсандугар -

Үгүй ингэдэг байхгүй юу. Аймгуудаа захиалга ирчихдэг байхгүй юу яаман дээр

Эрдэнэтуяа -

Ямар яам дээ?

Лувсандугар -

Би чинь ХААЯам дээр

Эрдэнэтуяа -

ХААЯамдаа харьяалагдах уу?

Лувсандугар -

Тэгнэ яамдаа харьяалагдана ш дээ. яамны боловсон хүчинд аймгуудаас захиалга ирж байгаа юм чинь. Манайд төчнөөн малын эмч, төчнөөн малзүйч, төчнөөн агрономи хэрэгтэй гээд яаман дээр ирчихгүй юу. Аймаг аймагтаа явахыг бодно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө онц сурсанаар нь?

Лувсандугар -

Би Төв аймгийн юм чинь Төв аймаг гээд.

Эрдэнэтуяа -

Тэгж явдаг байсан юм уу?

Лувсандугар -

Тийм аймаг аймгаас ирсэн юугаар нь зарим нь өөр аймагт явна л даа. Бас хуваариар. Яамны хуваарилалтаар л явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Явахгүй байх тохиолдол байх уу?

Лувсандугар -

Манай Төв аймгийн нөхөр Дорнод аймагт мал зүйчээр томилогдсон ш дээ. явахгүй гэж байхгүй хуваарьтай. За тийшээ яв за л гэнэ ш дээ. иймээ тиймээ хэлэх юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Явахгүй гэсэн тохиолдолд яахав?

Лувсандугар -

Яахавгүй гэсэн тохиолдол байхгүй заавал явна. Заавал хүчээр явуулна.

Эрдэнэтуяа -

Ар гэрийн шалтгаантай байвал?

Лувсандугар -

Ар гэрийн шалтгаантай байвал харж үзнэ л дээ. Тиймгүй бол за нөхөр тэнд хуваарьтай шүү гээд яамны боловсон хүчин бичээд өгнө. Тэгээд л явна ш дээ. одоотой адил иймээ тиймээ юм хэлэх эрх байхгүй. Тэгээд явчихна. Аймаг дээр ХАА-н боловсон хүчин тэр сум руу очно гээд бичиг өгчихнө тийшээл явна ш дээ. Иймээ тиймээ гачигдал байхгүй бол. Ийм тийм гачигдалтай гэвэл харж үзнэ ээ. Тийм байсан ерөөсөө. Тэр үед чинь малын чиглэлийн хүн хэрэгтэй байсан юм. Цэргийн бүртгэлд оюутнууд бүртгэнэ ш дээ. Шууд л явуулчихана ш дээ. явахгүй гэж орж бүртгүүлээд болоо ш дээ. тэр үед чинь ямар ч мэргэжилийн хүн ховор байсан л даа. Хүний эмч, малын эмч, малзүйч, агрономи эд нар чинь ховор байсан. мэргэжилтнүүд ховор байсан учраас яв гэсэн газар нь явна ш дээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь малын эмч болсондоо харамссан юм байдаг уу?

Лувсандугар -

Юу гэж харамсах вэ. Сайхан ш дээ. одооныхон бидний үедтэй адилгүй байхгүй юү. Одооны юу му тааруу юм шиг байгаа маа. Сайн мэдэхгүй юм зүгээр хичээл ном зааж байгаа аа мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Таны мэргэжилийг өвлөсөн хүүхэд байгаа юу?

Лувсандугар -

Байхгүй ээ манайхаас тогооч, эдийн засагч эдийн засгийн дээд сургууль төгссөн зарим нь юу голцуу эдийн засаг төгссөндөө зарим нь тогоочийн курсэд суугаад хувиараа цайны газар ажиллаж байгаа. Зарим нь сургуулийн гуанзанд ажилладаг. Курсэд суугаад мэргэжилээ дээдшлүүлээд.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад хүүхдүүдэд яаж боловсрол олгодог байсан бэ? Дээр үед чинь гэрээр шавь оруулах гээд байдаг байсан ш дээ тэр байсан уу?

Лувсандугар -

Шавь гэж лам нар тийм байсан байх. Бидэн бол тийм юм байхгүй. Дээр үед хөдөөний хүмүүс хүүхдээ лам нарт шавь оруулаад тийм ганц хоёрхон байсан. тэр үед чинь бидний 50-н хэдэн онд чинь 55-56 оны үед чинь шашинд итгэдэггүй байсан ш дээ. бурхантай бол хурааж авна, далд хийнэ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Лувсандугар -

Шашин шүтлэг чинь ганданд өөр газар байсан. шашин шүтлэг лам нарыг чинь үзэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм байсан юм?

Лувсандугар -

Шашин шүтэх хэрэггүй гээд. 50-н хэдэн онд чинь тийм байсан байхгүй юу. Яг гандангийн лам нар байна, аа хөдөөгүүр тийм лам нар байж болохгүй. Цагаан сар болно ш дээ тэгэхэд чинь бурхан юугаа нууна ш дээ. наана нь хөшиг мөшиг татаад тийм байсан ш дээ. Шүтүүлэхгүй гээд, шашин шүтүүлэхгүй гээд тийм учраас лам нарт шавь оруулах гэж байхгүй байсан.

Эрдэнэтуяа -

Байлаа гэхэд ховор байсан уу?

Лувсандугар -

Ховор байсан. Үзүүлэхгүй ш дээ хэдэн лам нар л гандан дээр байсан.

Эрдэнэтуяа -

Шашин шүтсэн тохиолдолд яах юм? Ямар арга хэмжээ авах юм?

Лувсандугар -

Авах юм байхгүй л дээ. Ганц нэг хүн хүүгээ ламд шавь оруулна гэсэн юм байсан л байгаа юм. Ганданд хэдэн лам нар байдаг бид нарч очдоггүй. Настай хүмүүс л хааяа тэнд очдог тийм байсан. одоо шиг ийм олон гандан байхгүй л байсан. Ганцхан төв гандан л байсан өөр юм байгаагүй.

Эрдэнэтуяа -

Лам нарыг шахаж хавчих уу?

Лувсандугар -

Гандан дээр хэдэн лам нар байж л байдаг байсан тоож байгаа ч юм байхгүй настай улсууд болоод ч тэр юм уу одоотой адил явахгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс бараг гандан орохгүй юу?

Лувсандугар -

Бараг орохгүй настай улсууд л очдог байсан. манай аав ээж ганданд очиж мөргөнө гээд.

Эрдэнэтуяа -

Зөвшөөрч байсан уу?

Лувсандугар -

Чөлөөтэй юм чинь.

Эрдэнэтуяа -

Ганданд очих бол хориогүй юм байна тээ?

Лувсандугар -

Настай улсууд юм чинь залуучууд бол очихгүй тийм байсан. хуучин Монгол үсэг байна ш дээ. тэрийг чинь болиулсан юм.

Эрдэнэтуяа -

Яагаад ?

Лувсандугар -

Тэрийг чинь 53 он 50 оны үед байна уу даа хуучин монгол үсгийг чинь болиулсан ш дээ. Бид нар чинь 1-р ангиас авхуулаад 3-р анги хүртэл хуучин монгол бичгээр яваад тэгээд монгол бичгээр явахгүй ээ гээд шинэ үсгээр явна гээд тэгээд болиусан. 3-р анги хүртэлээ заалгаж байгаа болиулсан ш дээ. Дандаа шинэ үсгээр явсан ш дээ. Дээрээсээ яах гэж тэгсэн гэлээ хуучинаа заахаа болиод шинэ үсэг заана гээд 50-н хэдэн онд ш дээ.

Эрдэнэтуяа -

Төр үед төр шашин 2 харшилдаж байсан байна аа?

Лувсандугар -

Тиймэрхүү л байсан байх. Харшлаад сүйд болсон юм байхгүй тэгээд хурал ном гээд сүртэй юм болох биш ямар. Хөдөөгүүр Заамарт очиход 64 онд байхад нэг настай хүн байсан. амбаараас авдартай юм гаргачихаад манайх урд талд гэртэй байсан юм. Тэгсэн энийг хаяна гээд л тэгсэн өө би үзэж байгаа юм манай авгайн дүү бид 2 өө баахан янз бүрийн бурхан, ном л байна шүү. Зарим нь алтан юм тэрийг чинь хаяж байгаа юм даа. Шатааж байсан мэдэхгүй одоо тэр чинь авдар дүүрэн. Заамарт чинь шашин шүтэхгүй хэрэггүй гэж бодохгүй юу. Одоо бодоход хэрэгтэй ном байсан байх гэж боддог юм. Зарим нь алтан үсгээр бичсэн юм байсан. бүгдийг нь задалж үзээд л бид нар тоохгүй юм чинь тэгж байсан шүү. Нэг хэсэг тийм байсан. хэрэгтэй юм их л байсан байх. Хөдөөнийхөн чинь шашин шүтэхгүй хаядаг байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэдэн оноос шашин шүтэх асуудал чөлөөтэй болсон юм бэ?

Лувсандугар -

80-аад оноос юм болов уу даа. 80-н хэдэн оноос л олон болоод эхэлсэн ш дээ. энэтхэгийн Ринбүчий гээд элчин сайд байсан ш дээ. энэтхэгээс ирсэн ш дээ. тэр гандангийн тэнд сүм байгуулсан ш дээ. тэгээд сүүлдээ энд тэнд олон сүм мүм болоод явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

80-н хэдэн оноос шашин шүтхийг нь зөвшөөрсөн гэж үү?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.