Baatar
Basic information
Interviewee ID: 990023
Name: Baatar
Parent's name: Gürjav
Ovog: Lus
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: Doctor (ih emch)
Father's profession: accountant
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
politics / politicians
democracy
foreign relations
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Баатар -
Түрүүчийн боловсрол бол ийм байсан багш төвтэй сургалт явагдаж байсан. одооных бол шавь төвтэй сургалт гээч нь бол байгаа. Энэ бол нэг талдаа дэвшил юм. Нөгөө талдаа одооны боловсрол бол сургалт хүмүүжил гэдэг зүйлийг хольсон. Тухайлах юм бол одоо хүүхдэд ямар нэг хэмжээгээр яриа хийдэг өглөөдөө орой нь лекцэнд суудаг хүмүүжил одоо дээд сургууль ч ялгаа байхгүй дутуу байгаа гэж. Боловсролын төвшингээрээ манайх дэлхийн төвшинд сэтгэх оюуны чадавхи байгаа л байхгүй юу. Гэтэл энд дутагдаад байгаа ганц дагнаад байна. Тухайн одоо тухайн мэргэжилээр яаж гаргах вэ? гэдэг дээр илүүдээд байгаа байхгүй юу тоо. Хуучин бол тариф мэргэжилийн лавлахаас тийм тийм мэргэжил тийм тийм хэрэгтэй байна гэдэг байсан бол хэл рүү эдийн засаг руу яачхаад техник сэтгэлгээний талын юм байхгүй болчихоод байгаа юм. Хүүхдүүд ч ялгаа байхгүй математик сэтгэлгээ жаахан хоцрогдонгуй талдаа. Инженер талдаа хэл гэдэг юм руу одоо даяаршиж байгаа юм руу яваад байна. Одооны боловсрол дээр юуг анхаарах вэ гэхлээр анхан шатны боловсролтой мэргэжилтэй ажилтан буюу ТМС гэдэг юмыг дэмжих хэрэгтэй. Энэ дээр юу хийж өгөх вэ гэхлээр онол дадлагын харьцааг сайн бодож хийх хэрэгтэй. 1960-аад оноос авхуулаад техник мэргэжилийн боловсрол бий болсон. 70%-ийн дадлагатай, 30%-ийн онолтой байсан дээр.
Эрдэнэтуяа -
Аа за.
Баатар -
Энэ жаахан алдагдаад байгаа юм. Жишээ нь одоо Зөвлөлтийн хөрөнгөөр баригдсан ТМС –үүд нь техник нь 60-70-аад оны үеийн байдаг. Ирж байгаа энэ нь шинэчилэгдчихсэн. Жишээ нь Баянчандманийн хэвлэл мэдээллийн байгууллага гэхэд автын жолооны анги гаргадаг байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа за.
Баатар -
Гэтэл зааж байгаа юм нь яахав 60-70-аад оны Волга, Лада, Нива орж байна ш дээ. жишээ нь дарга нарын, армийн машин ямар байна. Компьютерийн ажиллгаатай ийм ийм дутагдаад байгаа ш дээ. ингээд мэргэжилтэй ажилчин бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ тал дээр засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр тусгасан юм бий. Мянганы сорилын сангийн 4-р ээлжээр ТМС-ийг өөд нь татья гэсэн ажил. Тэгээд тэр сургалтын агуулга боловсролын стандар гэдэг зүйлийн боловсронгуй болгох хэрэгтэй байгаа ер нь бол. Аль ч төвшиндөө анхан шатандаа ч, дунд шатандаа ч, дээд шатандаач ялгаагүй. Амьдралаас хөндий баахан юм заагаад толгойг нь элж өгөөд нөгөөдүүл нь юм мэдсэн юмгүй онол дадлагын холбоо байхгүй ийм болчихоод байна.
Эрдэнэтуяа -
Ер нь социализмын үед техником, ТМС-үүд ямар хаьцаатай байсан? дадлага нь голдуу юу?сургалтын чанар хэр байсан юм бол?
Баатар -
Сургалтын чанар гайгүй байсан юм. Жишээ нь ямар нэгэн оюутан ч бай, ТМС-ийн сурагч ч бай заавал дадлага хийдэг тийм юм бол одоо байхгүй байгаа ш дээ. Баахан онол үзээд жаахан яагаад ингэдэг. Би техникийн юу ТМС-д ажиллаж байсан хүн л дээ. хавар болгоод хаврын тариалалтанд гаргаад ХААИС/Хөдөө Аж Ахуйн Их Сургууль/-ийн агрономи инженер механик гэж байдаг юм тэдний чинь хаврын тариалалтанд дайчлаад намрын ургац хураалтанд явдаг байсан. одоо ийм юм дутагдаж байна ш дээ. хуучин сангийн аж ахуйнуудад чинь аваачаад тэгээд явуулдаг байхгүй юу одоо тийм юм байхгүй. Дадлага хийх газар очиё гэхээр оюутнуудад мөнгө хэрэгтэй тэрийг байхгүй. Тухайн пүүс компанийнхаа хэмжээнд ажил олгоод очисон хүүхдүүдэд дадлага хийх юм байдаггүй. Тийм тийм дутагдалтай байгаа. Үйлдвэр аж ахуйн газар, сургуулийн гурвалсан гэрээ гэдэг юм больсон байгаа байхгүй юу. Социализмын үеийн оюутнууд бол сангийн аж ахуй явдаг байлаа. Тариа хураадаг байлаа. Одоо ийм юм байхгүй байна ш дээ. тэндээс хөдөлмөрийн хүмүүжлийг олж авдаг байлаа. Энэ эд нар их хоцрогдож байгаа ш дээ. Тийм байна.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад хүүхдүүдэд яаж боловсрол олгодог байсан бэ?
Баатар -
Бидний боловсрол уламжлалт боловсрол, эцэг эхийн хүмүүжлээр суурь боловсрол олж аваад сургуулиар дамжаа боловсрол олж аваад тэгээд л явчихдаг юм л даа.
Эрдэнэтуяа -
Тэрийгээ нарийвчлаад?
Баатар -
Тэгээд орчины нөлөө нөлөөлж байдаг байхгүй юу. Амьдрал дээр сурах нэг өөр одоо гар хуруугаараа юм хийж сурах гээд. Дээд сургууль 5 жил сурлаа гэхэд 4 жил аж ахуйд явна шүү дээ. Намрын тариа хураалт, цаг үеийн асуудал гээд. Түүндээ зохицсон үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Цахилгааны хүүхэд гэхэд тээвэрчиний тэндэх 1-р цахилгаан станц дээр ажилладаг. Төмөр замын хайсан дээгүүр чинь тачигнаж явдаг. Хүнд тоосыг ам хамраараа амьгалж байж тэгж лхийж байсан юм даа. Амьдралаас жаахан хөндий байна уу даа гэж боддог юм би. Одооны боловсрол.
Эрдэнэтуяа -
Та ер нь хэдэн настайдаа сургууль орсон?
Баатар -
8 настай л орсон ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд элссэн?
Баатар -
1952 онд.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдийг сургууль явуул гэсэн ухуулга явах уу?
Баатар -
Явна аа явна. 50-иад оны үед чинь сургуулийн нарийн ширийнийг мэдэхгүй зарим нөхдүүд бол манай орноосяваад өгч тийм юм хүртэл байсан ш дээ. бүх нийтийн боловсролыг хамарлаалдаа. 8-н жилийн гээд сүүлдээ зүгээр болсон зүгээр болсон.
Эрдэнэтуяа -
Хэн ямах вэ? ямар сурталчилгаа явах вэ? юу гэж хүмүүс таниулах вэ?
Баатар -
Сургууль яв гэж баг дээр нэр ирдэг байхгүй юу. Тэрний тэр яваа гээд. Зарим нэг нь мал хөрөнгөтэй айл хоршооллоос өмнөх юм ярьгдаж байна ш дээ нь мал дээр авч үлдэх гээд, хөрөнгөө үлдээх гээд айлын хүүхдийн нэр дээр өөр хүүхэд явах тохиолдол бий. 7-8 хүүхэд бол 50-иад он хүртэл. Тэрнээс хойш тэгээгүй л дээ. төр засгийн бодлого ч гэсэн бүх нийтийг боловсролд хамааруулна гэдэг утгаар нь. Нэг хэсэг нь 4-р анги төгсөөд мал аж ахуй дээр гарч байсан. дараа нь 7 жилийн боловсролтой гарч байсан. долоогоосоо техником, 10 төгсөөд дээд сургууль гэж явж байсан ш дээ. 1960-аад он хүртэл бол.
Эрдэнэтуяа -
Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хэр сургууль явуулдаг байсан?
Баатар -
Явуулдаг байсан. эхний үед ардын аж ахуйтны ойрын эрх ашиг гэдэг юм хүүхдээ өгч чадахгүй мал хөрөнгө гэдэг юмнаасаа болоод дараа нь нэгдэлжих хөдөлгөөн энэ тэр гээд ирэхээр явсан мөр тодроод ирж байгаа байхгүй юу. Тэгээд юмны юм орж ирэх гээд нөгөө соёлын довтолгоо эд нар гээд орж болох юм уу?
Эрдэнэтуяа -
Болно болно.
Баатар -
1989 оноос 1957-58 он гээд соёлын довтолгоо гээч юм эхэлсэн юм. Манайх чинь 50-н хэдэн онд нэг лоозон Черновскийн хэлээр нэг юм байсан юм шүү. Намайг сургуульд байхад арьс өнгөний үзлэг хийж байсан юм аа. Монгол орон даяар. Лувсаннямаа гуайн юугаар ингээд улаан тариа гэдэг юманд явж байсан. бас жаахан энэ тэр юмны замбараагүй байсан ч юм уу. Тэгээд тэр юмнаас их юм өгсөн ш дээ. дараагаар нь хөдөөнийх нь чинь нэг их юу байсан ш дээ. өвлийн хөнжил мөнжилтэй тогтмол дээлээ нөмрөөд унтчихдаг. Гйагүй чинээлэг айлд нь модон ор байна. Бусад айлууд нв байхгүй. Тэгээд соёлын довтолгоо гарч ирээд л нөгөөх алчуур чинь хаана байна вэ? гар нүүрийн алчуур. Тааруухан айлд ороход бүсээрээ арчина өгнө ш дээ аягыг. Шаазан аяга тааруухан айлд бол хагархай, нигэн элгээр наасан байдаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Гаднаас нь тойруулаад уу?
Баатар -
Тийм. Ямар цавуу мавуу гэж янз бүрийн юм байх биш.
Эрдэнэтуяа -
Юугаар наах вэ?
Баатар -
Цавуутай шиг арьс шиг юмаар л. Дээр үед чинь адуу малын арьсыг буцалгаад ирэхлээр чинь шар цавуу гараад ирдэг байхгүй юу. Туурайгаар басхийгээд.
Эрдэнэтуяа -
Туурай?
Баатар -
Малын туурай гээч юмыг чинь буцалгаад цавуу болж байсан юм.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө хийдэг?
Баатар -
өөрсдөө хийдэг. Орны цагаан даавуу гэдэг юм байхүгй байсан. гэрийн цагаан даавуу гээч юм бий болсон. Зуух яндан гээч юм бий болсон. 59-60-аад оны эхээр бүх айлууд. Тэрнээс өмнө тулгандаа гал түлдэг хэвээрээ. Лаа гэдэг юм чинь ховорхон талдаа. Өөхөн дэнгийн гэрэлтэй. Социализмын үед тийм болсон юм. Дараагаар нь нэгдэлжих хөдөлгөөн явсан. Нэгдэлжих хөдөлгөөнөөр олон түмэн дургуй байсан. энэ хоршооллын төлөвлөгөө гээч юмаар зарим нэгийг нь хүчээр хийсэн байхгүй юу эхний ээлжинд. Хангайнбүсэд 50-70-аар хийж байсан. дараагаар нь дахиж эрэмбэлээд хоршооллын төлөвлөгөө монгол хэрэгжиж.
Эрдэнэтуяа -
Хоршооллын төлөвлөгөө гэж юу юм бэ?
Баатар -
Хоршооллын төлөвлөгөө гэж нэгдэлжих хөдөлгөөн л байхгүй юу. Монголын ард түмнийг хамтруулах ийм зорилго байхгүй юу. 1928-29 оны үед хамтрал гэж байсан байхгүй юу даа Оросынх. Тэрийг хэрэгжүүлсэн юм. Хамтрал комун гэдгийг чинь өмнө нь 30-аад оны үед эхлээд тэрийгээ боловсронгуй болгож байна гээд хоршоолол гээд одоо энэ Долгор эд нар гээд кино дээр гардаг шүү дээ. малуудыг чинь хуваагаад л, халуун зунаар малуудыг чинь нядлаад л тэгээд тэрийг болхоо байлаа гээд түр хүлээзнээд дараагаар нь хоршоолол гээд дахин дахин ийм шийдвэрүүд. Тэгээд нэгдэл гэж юм бий болоод нэгдэл дажгүй байсан хөдөлмөр хөлс гэж аваад дараа нь малыг эзэд нь тарааж өгөөд буруудсан юм алга л байна л даа. Тэгж тэгж задарч нэгдэл байхгүй болсон.
Эрдэнэтуяа -
Та сургуульд байхдаа юу сурч байсан? тэр үеийн сургууль юу олдогод байсан?
Баатар -
Үгүй яахав манай чинь бага боловсрол, бүрэн бус дунд боловсрол, бүрэн дунд боловсрол гээд шат ахиад явна ш дээ. би бол нэгдүгээр ангидаа уншдаг болоод л гарч байсан. балын харандаанаасаа салаад 2-р ангид пенцлиний шингэн шилэнээс хийгээд хомбон үзэг байдагбайсан тэрүүгээрээ дүрж бичдэг байсан. одооны хүүхэд бол яаж байна 10 сар гэхэд бүх үсэгээ үзэж дуусаад уншиж байна. Тиймэрхүү л байсан.
Эрдэнэтуяа -
Ямар үзэг гэсэн бэ?
Баатар -
Хумбан цагаан төмөр хошуу л байхгүй юу. Модон иштэй.
Эрдэнэтуяа -
Аа тэгээд дүрээд бичих үү?
Баатар -
Дүрж бичнэ чернель ээ. Нөгөө черниль ээ энд тэндгүй асгаад 2-р ангийн хүүхэд шүү дээ. тэгээд нөгөө черниль чинь яр болж гарч байсан.
Эрдэнэтуяа -
Хордлого гарч байгаа юм уу?
Баатар -
Хордлого гарч байгаа юм уу. Жаваан хүүхдүүд чинь ам хамартаа хүргэнэ, черниль чинь хүний биеэр дамждаг ш дээ. Энэ бол өнгөрсөн үеийн хүүхдүүдийн л дамжиж өнгөрсөн зүйл. Би бол даавуун цүнхтэй. Манай хэдэн нөхөд бүстэй хэдэн цөөхөн дэвтартэй. Тэгээд сум, аймгийн төв рүү морин тэрэгтэй тэгж байсан. Ер нь тэр үед ном дэвтэр ховорхон байсан. Ховор ховор. Тэр үед яадаг байсан гэхээр сум нэгдлийн дарга, төлөөлөгч нар бол автрын үзэг барьдаг байсан. Цэдэнбалын үед ёстой бүхнийг сургахын төлөө ажиллаж байсан. Одоо Улаанбаатарт ирсэн ажилгүй хүмүүсийг та хаанаас ирсэн хэд хоногоор ирсэн 30 хоногоор ирсэн. Улаанбаатарт л ажилгүй хүн байлгадаггүй байсан гээд л бод. Тухайн үеийн нийгэм чинь тэр хүнийг одоо манайхан чинь ярихдаа яадаг байсан, хэлмэгдүүлдэг байсан л гэнэ энэ чинь дарга нар томчуул дотроо ард түмэн дотроо тийм юм байхгүй байсан. миний хувьд би мэдэхгүй. Тэр үед тухайн үеийн лам нар бол нийгмийн сэхээтэнүүд байхгүй юу. Хамгийн эрдэмтэй улс нь лам л байсан. хамгийн том том нь лам нар. Бидний хамгийн том 10 настай байсан тэгэхэд биднээс англи америк гэж мэдэх үү гэж ярьдаг байлаа. Намайг 4-р ангид байхад. Би мэдэхгүй ээ гэсэн чинь та хэд мэдэхгүй байхад судар заахад мэдэх байх судар номонд заасанаар тэр орон хөгжилтэй гэж ярьдаг байсан тэр том лам. 37 оны хэлмэгдүүлэлтийн үеэр хар болж гараад дүү ламтайгаа энэ Баянхонгорын Амарбуянтын хийдэд байсан. Тэр үеийн нийгэм хатуу байсан учраас баривчлах гэж байсан байгаа юм. Манай 2 лам ганцхан эмэгтэй дүүтэй. Тэгээд хүмүүс ирэхээр дүүгээ хөгшинөө болгоод тогоогоо бариулчихаад эхнэр нөхөр шиг байж байсан. Нийгэм чинь тухайн үед тийм л хатуу байсан ш дээ. Тэр үеийн боловсролтой хүн нь лам байсан яагаад Англи, Америк гээд яриад байж байдаг юм сударт нь заасан байна ш дээ. Тэгэхээр эрдэмтэй л байгаа биздээ. Манайхан чинь дандаа толгойтой, боловсролтой хүмүүсээ хэлмэгдүүлсэн ш дээ. Боловсролтой хүмүүсийг нь түүж явуулаад байгаа нь хэний явуулга вэ гэхээр агуу эх орон гээд ахан дүүс гээд байдаг Орос ах нарын л явуулга. Тэгээд манай томчуудыг чинь түүхэндээ хороосон байдаг ш дээ. Долоон том хэлмэгдүүлэлт сүүлд маршалыг хүртэл хэлмэгдүүлсэн нь тодорхой. Эмчлүүлэх гэж байна гээд 1953 онд авж явсан. 2-р эмнэлэгээс. Одоо бодож байхад ухаантай хүмүүсийг зүйл дуусгаж ингэж байсан байгаа юм. Тэр нь хэний явуулга байсан бэ гэхээр угаасаа боловсрол муутай улсын боловсролтойг нь гараад ирэхээр хэлмэгдүүлдэг ийм л бодлого явагдаж байсан байхгүй юу. Тухайн үеийн нийгмийн нэг сайхан үе ингээд өнгөрсөн. Амар даргын үе өнгөрлөө, Цэдэнбал даргын үе өнгөрлөө өнгөрчлөө ш дээ. Одоо ардчилал гээд гарч ирж байна дараа нь юу гараад ирэх юм бүү мэд. Гэтэл хөрш хятад орныг хар нэг нэгнийгээ устгаагүй ш дээ. устгаагүй бүр дэлхийн том долоон гүрэнд орох гээд явж байна ш дээ. дэлхийн том долоон гүрний эгнээнд орно оо гээд өрсөлдөөд явж байна ш дээ. Тэгтэл манайх ядуу зүдүү буурай гээд яриад байдаг. Гэтэл ганц оюутан гадаадад явж хаанаас ирсэн би Монголоос ирсэн. Гадаадад яадаг гэхээр би америкад 4 жил боллоо хүүхдүүдээ хар багаас нь тархинд нь боловсрол хийж өгдөг. Тэгж боловсрол эзэмшүүлээд эргээд тэр нийгмийг байгуулахад ямар үүрэг рольтой оролцох вэ гээд ойлгуулдаг.
SECTION MISSING?
Энийг хүүхдийн тархинд хийж өгөх ёстой. Ингэсэн хүүхэд чинь дараагийхаа хүүхдхдийг хүмүүжүүлээд энэ чинь камтализм. Капитализм гэж америкт ийм юм байна. Дэлхийн хүчирхэг орон юм байна. Тэгэхдээ улс орноо хамгийн гол нь хэдэн байшин барилга барьж хөгжүүлэнэ гэдэг бол шал худлаа. Энэ бол нийгмийн нэг хүчинд тулгуурлаж энэ чинь дуртай дургүй ч эрдэм боловсролтой хүн бий болсон нийгэм, тэр чинь өөрөө хөгждөг юм байна. Нэг гадаадын над шиг 10-н хүн байлаа гэхэд чинь тэр оронд чинь дуртай дургүй тэнд сайхан бариад одоо тэр улсын гэсэн нэртэй засмал зам байхад манайхмйг тойруулаад улсын юмыг улсын юм шиг өөрийхийгөө нийлүүлээд. Тэгэхээр тийм боловсролтой хүн байгаа биз дээ. Боловсрол хөгжсөн болохоор улс ийм байна. Бид нар залгуулаад энийг чинь ингэчий сайхан болгочий. Гэтэл дараагийн хүмүүс нь өө энийг ингэцэн юм чинь цөмөөрөө ингэчий
Ингэсээр байгаад ийм сайхан хөгжилтэй болцон. Америк яаж хөгжсөн энэ нь тэгсэн ингэсэн. Энэ чинь ерөөсөө багаас нь боловсролоо тийм багаас нь тархинд нь суулгачидаг. Манайх бол тэгээгүй олон юм яриад л тэгээгүй ингээгүй угаасаа гэтээсээ боловсрол багатай улсуудыг аваачааад гэнэтхэн бүдүүллгээр ярихад ус хольж байгаад далан задархад яадаг билээ сүйд болж байгаа биз дээ. Ийм л байхгүй юу. Манай орон одоо урьжигдарын мэдээгээр хархад бороо ороод үер гараад даланг нь зад зохиж байгаа энэ нь боловсрогүй орон ийм болж байгаа байхгүй юу. Тэр олон улсууд чинь үсэр ч ороод тэрэнтэй адилхан ард түмэн чинь нэг хэсэг нь энэ яахав тэр нь зөв энэ нь зөв гэтэл нөгөө талд нь нэг зальтайхан этгээд гарч ирэнгүүтээ энэ ийм байдаг юм байна. Одоо манай ард түмэн 2 хуваагдчихлаа ш дээ. ардчилсан нам гээд энэ буруу, намуудыг гадаадыхан хуваадаггүй юм байна. Одоо америк чинь 460-н гишүүд байдаг юм байна. Хуралдаад хуулийх нь дагуу үйл ажиллагаагаа хийгээд явж байдаг. Гэтэл наадуулаад тус тусын юмаа х ийгээд явдаг . Манайх их хуралруугаа нэг ороод л, ард түмэнрүүгээ нэг ороод доошоо нэг ороод , хэрүүлрүү нэг ороод болохгүй ш дээ. тэрнээс илүү үлгэх жишээ аваад манай монголыг хөгжүүлэхэд олон талын бодлогын хэрэг байхгүй. Би юу бодож байнн вэ гэхээр эрдэмтэн доктор хүн биш тэнд амьдраад манай оронд юу тохирохыг судлаад харлаа. Ерөөсөө манай оронд ганцхан хүүхдүүдийг багаас нь юм сургах хэрэгтэй. өөр юм байхгүй. Багаас ньзөв боловсон. Манай дээр үеийнх тийм миний эцгийн үед манай ард түмэн яг ижилхэн.хүүхдүүдээ хамтарч хүмүүжүүлж байсан.би хонь хариулж байгаадь хонио нийлүүлэх юм манай аав ирэхгүй, гэрт очход хэлэх нь үү яах нь вэ гэж харна ш дээ. гэрт очоод хэлхэд аав морьтой хэн очсон тэр очсон, тэгээд чи яагаад хонь нийлүүлсэн гэж шавхардана. Гэтэл орой ирэхээр эцэг чи яагаад хонь нийлүүлсэн гээд. Гэтэл миний толгойд юу бодогдох вэ гэхээр би зөв юм хийж үү буруу юм хийж үү гэж бодно гэтэл буруу юм хийхээрээ ингэдэг юм байна. Тэр танихгүй хүмүүс ингэж хүүхдээ хамтарч хүмүүжүүлж байсан. одоо бол чи юу яриад байгаа юм миний хүүхдийг гэх байсан. гэтэл нөгөө хүүхдүүд нь би зөв юм хийсэн байна гээд өмөөрөөд байна. Аав өмөөрөөөд байна энэ хамгийн буруу хүмүүжил. Гэр бүлийн хүмүүс хамгийн буруу эцэг эх 2 эх нь загнаж байгаа бол эцэг нь дуугүй байх хэрэгтэй. Эцэг нь загнаж байгаа бол эх нь дуугүй байх хэрэгтэй. Би бол 5-н хүүхэдтэй хүмүүжүүлсэн 3-н гадаад бүгд дээд сургууль төгссөн. Бүгд боловсролтой. Би авгайгаа загнавал дугардаггүй, зэрэг загнаж болохгүй ш дээ. намайг загнавал манай авгай дуугүй гараад явчдаг. Хэлэхгүй л бол аав өмөөрч байсан ээж загннаад гээд хүүдийн тархийг буруу. Багаас нь тэгэхгүй хүмүүжүүлбэл хэрэгтэй хүн гарч байгаа. Улс орноо хөгжүүлэхэд ачтай нэмэртэй.тэхээр хүүхдийн хүмүүжил гэр орон эцэг эхээс хамаатай. Гэр орон яаж хүмүүжүүлж байна хүний тархи ажлаад л хүүхдээ зөв хүмүүжүүлбэл тэр хүүхэд аяндаа улс орондоо боловсролтой хүн гараад л ирнэ. Аяндаа л төрнө ш дээ. эцэг эх нь бүдүүлэг үг яриа хэрэглэдэггүй, хэрэлдэггүй ийм байх юм бол хүүхэд тийм л хүмүүжэнэ.ноднин нэг хүүхэд бүдүүлэг үг яриад тэхээр нь чи хэнээс сурав гэхэд манай ангийн хүүхэд тьэгсэн болохгүй хүү минь тэгж хэлэх нь буруу ш дээ.одоо тэр хүүхэд тэгж хэлэх нь чамд огт хамаагүй чи л битий тэг өвөө эмээ чинь эцэг эх чинь тэгдэггүй биз дээ. ингэж л багаас хүмүүжүүлцэн орны хүүхдийг яг л тэр.. тэхгүйгээр бид нэгнийхээ хэлсэнийг тэр зөв тэр буруу гээд маргалдаж зодолдоод, аливаа улс орны нийгмийн дэг жаяг хатуу байжийж ард түмэн дагаж биелүүлжийж сайн улс орон болдогоос биш зөөлхөн чи дураараа бол хүн алий тэг хулгай хийе тэг чиний ярих эрх биз дээ тий ингээд байж болохгүй эрх байна эрх дотроо, эрх чинь их учиртай ш дээ. эрх бүхэн агуулгатай. Агуулгагүй эрх байхгүй манайх чинь эрхээ яриад үүргээ мартцан. Эрхиэй байж болно үүргээ бас биелүүлж болно ш дээ. гэтэл манайхан тэрийгээ манайхан биелүүлдэггүй. Гадаадын оронд харьцуулж харж байгаа ш дээ 4-н жил болход би манай орон яагаад хөгжихгүй байгаа гэдгийг харлаа. Тэгсэн чинь би ардчилсан намыг буулгахгүй. Ардчилал гэдэг бол ганцхан монгол биш дэлхий даяаараа гар ирсэн зүйл . энийг манайхан хөгжүүлэх хэрэгтэй.хамтраад нэгдээд энэ хувьсгалт нам ногооны нам тэгж болохгүй гэдэг чияь ард түмний тархинд буруу юм оруулаад ухамсар би ард тумнээ муулэх байгаа юм биш гадаадын оуныг бодвол доогуур л байгаа. Энэ хүмүусийг буруу задлаад байж болохгуй ш дээ. Бид науын зорилго юу бшээ. Одоо би хэлхэд богд уулын орой дээр гарах гэж байгаа. Одоо эня талаас гаувал налуу дээу юмуу эгиээр гарвал дээр юмуу гэдэг дээр маргалдаж байгаа болохоос тэр чинъ
бидний сайн сапхон амъдрал нэг л зүйл ш дээ нэг л зуйл дээр маргалдаж бойгаа. Ардчилсаи намып сайн сайхан биш, хувъсгалт намын сайн сайхан гэж юу байгаа юм бүгд нэг нэгэнруугээ хамтауч хийх ёстой. Бие биетэйгээ талиаад ингээд байх юм бол хөгжил биш талиал болоод суулдээ дайн болоод ингээд дууспа. Ерөөсөө ийм л юм болно. Энэ ард түмэн чинъ амгалан тайван байх юмау ч нөхиөл байхгуй.
Тэхгуйгээр ауд түмэн эетэй найртай, үзэл суртал байна. Хэлэх ёстой, жагсах ёстой, хэлэх ёстой одоотэу гадаадыхан юмаа шиджил байдаг. Та нау хауж бапгаа даа энэ амеуикт зөндөө юву шидэж байнаулс орон юмаа шидэхдээ хүртэл ухамсартай. Цонхоо хаглахгүй. Тийм л байгаа биз дээ. Энэ чинъ эсэргууиэл заавал галдаад шатаагаад, дэлхийд ингэж тайван сайхан хийсэн хувъсгалынхаа нэрийг
баллаж байиа 1-рт. 2-рт монгол гэдэг 2 сая ауд тумэн бөөгнөсөн эзэн Чингисийн удам угсаатай ард тумэн чинь пэуээ ингэж бузарлах ямар хэрэг байна. Жаахан л юмны төлөө . жагса, яръ. хэл буруу гэхгуй, суултаа хий ийм л байхаас биш юм гиидээд л за яахав шидэл дээ. Тэр цаана байгаа амъгүй бодис
бидэнд гэм хийгээгүй ш дээ хичнээн хүний хөлс хуч адгалаад зураг төсөл хуутэл нилээд хунд, хичнээн жил зохиов, зохиосныхоо дараа бутээх гэж хичнээн ажилтан оров. Хичнээп хүн тусалж Ьи баригдав яагаад үунипг хайрлаж болдоггүй юм.энэ чинъ нөгөө хөдөлмөр хийж үзээгүй хүний тархи л
тэдтшг устгаж байгаа. Хөдөлмөр хийгээд хөлсөө тусаацан хүн за чи энийг хаглаатах гэеэл хэзээ ч хаглахгүй. Яагаад гэвэл би чинь хөлсөө дуслуулж барьсан за болий, ттэгж зовсон юмаа эвдээд. Ийм хүмүүжил байхгүй байна ш дээ башгүйг нъ далимдуулаад нөгөөдуул чинь сайхан янз бурийн угээр, эиэ
чинь буууу. Ингэж бапхын оуоид та пар болио, жагсах чинь зөвөө ундсэн хуулийпхаа дагуу жагсо, хэл, үг хэлэх хэуэгтэй. Яадий тэр эсэргуүцлээ хий. За яадий энэ муу намын төв байр тэр дотоу байгаа хэдэн цаас яадий тийм бишээ миний аав үе залгамжилж миний аав ээж намын төв байуанд байсан. би
1969-н оны намын гишүүн. Хувьсгалт намд буруу юм бий. Би өмөөуөхгүй, манай хувьсгалт нам гэж туулширахгуй. Хувьсгалт нам ч буруу гарч ирж байгаа нам ч буруу. Хэн хэний буруугаа ойлгоод зөвшилцөөд ард тумнээ зөв явуул л даа ард тумэн чинь явах гээд байна ш дээ. Хэн нь яах вэ гээд гэтэл за
энэ нам ийм байна за тэр булхиатай боллоо. Энийгээ ингэ. Ингээд яагаад явж болдоггүй юм бэ. Тэр нөхөу буудсан, тэр хядсан за тэгээд ер нъ манай орон хэтэрхий хуучирсан. Аливаа юм хуучрах л юм бол тэр буруу зүйл, туулширсан буруу зүйл. Эв зүйгээр нэгдсэн сайхан зүйл байхгүй бол дотор гэр бүл
ч гэсэн би бол гэр бүл ах нараасаа асууна зөв уу ахаа? зөв зөв одоохондоо яая ч гэдэг юм. заавал асууна. За за иигий тэгий олны санаа заавал нэг санаа гарч ирдэг. Буруу ярьсныгаа зөв ойлгох ч ХУН бий бурШ явуулах хүн бий тэр бүгдийг нэгтгээд нэг л зөв замд нь оруулах тэгээд манай ард түмэн 2 хэсэг талццан байна. Нэг тал нъ хувъсгалт намыг алий нөгөө хэн билээ дээ 22-хон настай шоронд байгаа залуу хүний хөөруу сэтгэлээр гэтэл яагаад хажуугаас нь хамсарлаад тэгэхгүй цөмөөрөө сайхан ярилцъя гэж хэлж болддоггүй юм. Ороод байлдахгүй ярилцъя, ширээний ард суугаад тохиръё. Хүн хэлээрээ мал хөлөөрөө болно ш дээ ороод харин тохиролцохгүй. Тэгээд бид нар суулт хийнэ. Тэгээд дараагийн арга хэмжээ байна ш дээ дэлхий нийпгэд зарлагдсан тийм том том арга хэмжээ байна ш дээ тэрийг хуулийн дагуу хийсэн та нар арга хэмжээгээ ав гээд сууж байхад дэлхийн орон гэсэн аа монгол ороп чинь аягүй сайхан ухаантай хүмүүс байдаг, дандаа ухаалаг. Одоо бол Чингисийн монгол байлддаг, уапгадаг тэруугээрээ эх орноо түймэудлээ гэж ярина. Америкийн мэдээгээр ярьж байна лээ. Манай хүүхэд
Америкд байдаг тэгээд надруу ярьж байсан. аав та наад зүйлээсээ холхон бай, болгоомжил. Тэнд байгаа хүүхэд санаа зовж дайн самуун болж байгаа үед. Америкд хүүхдүүд ярьж байна гэсэн монгол? дайн самуун боллоо сүүлийн 50. 60-н жил болоогүй орон ардчилалыг сайхан эхэлсэн юу болж байнаа юунаас болов. Одоо бол энэ нарийн юмыг мэдэхгүй л байгаа тэгэхээр би юу бодддог вэ гэхээр манай ард
тумэн хамгийн гол нь үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүнээс л бүх юм эхэлнэ. Энэ хүмүүсийн хүмүүжүүлсэн зөв хүүхэд улс орондоо зөв юм бүтээхийг бодно. Зөв зүйл бүтээсэн бүтээлээс чинъ зөв юм гарна, зөв хүн гарна. Тэгэхгүйгээр үгүй тийм биш гээд байвал энэ чинъ буруу л юм болно.
Эрдэнэтуяа -
Хувьсгалт нам дангаараа
Баатар -
Социолизмын үед хувъсгалт нам дангаараа байсан. Яагаад социолизмийн үед дангаараа байсан бэ гэхээр ардчилал гэх зүйл байгаагүй. Их татвар гэдэг чинь хууль гэсэн уг манайхан их татвар гэхээр янз бүрий I юм боддог. Тийм биш. Их хатуу байна тэр тусмаа хүн сайн байна гэж ойлгож, хууль хичнээн хатуу байна тэр тусмаа, Амеркид тийм ш дээ хууль л хатуу байна. Жишээ нъ нэг хуний хүүхэд хэрэг хийхэд эцэг эхтэйн л ярина. Тэр насанд хүрээгүй хүүхэд яахав эцэг эх та нар буруу сургасан байна. Эцэг эхэд нь арга хэмжээ авдаг байхгуй юу. Танай хүүхэд тэгсэн байна гэж надтай л ярина, хүүхэд хамаагуй та л хүүхэддээ буруу хүмүүжил өгсөн байна тэр буруу хүмүужээгүй та буууу хүмуужүүлсэн. Харин манайхан бол тэгэхгүй тэр тэгчлээ энэ ингэчлээ. Балын үед сайхан хүмүүжүүлдэг байлаа ш дээ. Манай аав ээж 2 2-лаа сэхээтэн хун, ээж эмч аав нягтлан. Би сургуульд бапхад би толгойтой, хичээлээ хийгээд. Хүүхдуүдийн иөмсдөггуй хувцасыг өмсч бауьдаггүй цүнхийг барьдаг батаа. Тэр үед ховор байлаа дандаа л даавуун цүнхтэй морътой иунэ. Би тэр уед яахав аав аймаг яваад л нягтлан хүн гэдэг чинъ, манай аавын ухамсарыг ярихад, нягтлан хүн хүүхэддээ ганц цүнх аваад ирвэл болно ш дээ. Сумын төв дээр захиалаад, сумын төв хэдэн хүүхэдтэй билээ тэрний тоогоор цүнх худалдаж байсан.15-н төгрөгний үнэтэй. Тэр үед хүний сэтгэл нийтийхээ төлөө, яагаад ганц хүүхэддээ цүнх авчирч өгч болохгүй гэж болох л байсан ш дээ. Яагаад гоё цүнх барьж явж болохгүй гэж. Аав ирээд л нэгдлийн даргатай уулзаад сумыхаа бүх хүүхэд цүнх 15-н төгрөгөөр, нэг хуний ухамсар гэдэг чинь нөлөөлж байсан. Ганц хүүхдээ бодвё гэвэл бодно ш дээ. Тэрэнтэй адилхан одоо үед хүмүүс хүүхдээ, хүүхэд нъ хүнийхээ төлөө явбал манай улс хөгжинө. Би тэр орос хятадын хөгжлийг харж байхад манай орны цөөхөн ам бүлийг харж байхад миний бодлоор орос 130-н сая хүнтэй ш дээ. Америк 170-н сая хүнтэй, Австали 20-н сая хүнтэй Англи 28-н сая хүнтэй. Тэгээд харж байхад улс орноо хөгжүүлье гэсэн хүмүүс чинъ жинхэнэ орцон байдаг юм байна тэгэхээр чинь хүн сайхан тайван, гадаа нэг тэрэг тавьсан байсан ч хулгай гээд байх юм байхгүй. Дэлгүүрт орсон ч гэсэн хулгай гэх юм байхгүй. Маргааш нь ирж талоноо бичүүлээд би танайхаас ийм ийм юм авсан. миний талон тэдэн номер
Эрдэнэтуяа -
Тэр үед гадаад харилиаа ямар байсан бэ?
Баатар -
Гадаад харилцаа тэр үед миний хувъд Хятадтай бол гайгүй байсан. бО-аад оны үед муудсан. Яагаад муудсан гэхээр манай орон хятад гэдэг нэрийг чинь тааруухан үнэлдэг байсан ш дээ. Хятад хүний цаад санааг би мэдэхгүй. Ер нь бол 60-аад оны үед харилиаа муутай болсон. Монгол оронд байсан хятадуудыг бүгдийг хөөж гаргасан.тэгээд оронд нъ оросоос цэргийн ангийн одоо манай монголд байгаа оросыг цэргийн ангиуд бүгдийг устгасан байна. юу ч байхгүй. Бүх аймаг, Өвөрхангай, манай Баяихонгор аймаг, аймаг бүгдэд нэг цэргийн анги гэтэл тэрийг нъ тосгон болгоод хөгжүүлцэн байна. типм сайхан болгосон юмыг чинь ардчшал хөөгөөд явууллаа тэгж байхын оронд сайхан хөгжүүлцэн бол одоо хотруу шигдээд байх шаардлага алга.Америк 56-н хоттой. Тэрэн догпроо Харвордын Их Сургуулийн бүх салбар пь байдаг. Засгийн газар байдаг, ард тумэндээ үзүүлдэг. Манай засгийн газар ийм байна. Та нар орж сонирох. Энэ ерөнхийлөгчийн зураг байна. энд хурал явагддаг.ард түмэнд ингэж сурталчшдаг. Буруу зөруү юу яръж байна. Ийм сайхан орон чинь ингэж байдаг байна ш дээ. Би бауаг 60-д орноор явсан сайхан зүйл ихийг үзсэн АНУ-ын White house-г үзлээ. Том л гавьяа шүү дээ манайх яагаад байж болдоггүй юм. Аймаг бүгд биш юмаа гэхэд аймгуудын ойрхон барууны нэг аймаг иэг их сургуулийг салбар хойд зүгт нэг сургуулийн салбар зүүн талд нэг сургуулийн салбар. 4-н талд нь их сургуулийн салбаруудаа байгуул л даа заавал тэгж хотруу явж зардал мөнгө үрэх шаардлага байхгүй ш дээ хэн хэндээ амар тэн интэрнет бүх юм хөгжиж байхад, бүх юмаа бий болго. Тэгвэл хүний амьдрал сайхан л болно. Тэгэхгүй бүх газраа төвлөрөөд. Одоо энэ Туул гол чинъ ширгээд барьхаар хор уушиг байгаа ш дээ тэндээс гарч байгаа бохир ус хамгийн наад зах нь. Монгол улс халаалтын 2 пгом системтэй, Хүүхдийн тоглоомын газар ч үгүй болж байна. Гэтэл АНУ-д тийм юм байхгуй. Яагаад тэр АНУ шиг болж болохгүй гэж болж л таараа нэг газраа бөөгнөрөөд л хэрэлдээд ингээд байх юм бол хэзээ ч хөгжихгүй.
Эрдэнэтуяа -
Социолизмын үед энэ ямар байсан бэ?
Баатар -
Социолизмын үед энэ чинъ тийм байсан байхгүй юу тэгээд 21-н аймагтай байгаа тэр зүгт нь аймгаа байгуулаад сумаа байгуулаад, нэгдлийг нь, бригадыг нъ байгуулаад одоо тэрийг бүгдийг нъ байхгүй болгоод юу ч үгүй болгож байна. Сургууль соёл байсан бол одоо бидний амарч байгаа энэ нутаг. Энэ чинъ МУ-ын номер нэг цахилгаан станц байлаа одоо ямар юмаа. Иракийн дайнд үрэгдсэн барилга шиг л харагдаж байна. Эвгуй л байна. Энийг нааш нь ашиглаад ашигласан хугацаа дууссан бол өөр байдлаар ашиглаж болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хот хөдөөгийн ялгаа хэр байсан бэ ? «
Баатар -
Ялгаа баплгүй яахав өндөр. Хөдөө шугам сүлжээ харилцаа бага л даа гэхдээ зохих хэмжээний мэдлэг боловсрол өгч л байсан тэр үед. Одоо бол дээрдсэн юм алга л байна. Яг л адилхан би чинь Баянхонгор аймгийн Баянцагаан сум хотоос чинь манай 600 км-ийн цаана байгаа адилхан л юм байна лээ. Миний төгссөн 8-н жилийн сургуулийн барилга нъ яг л хэвээрээ нөгөө холбоо хэвээрээ яахав гар утас нэг 2, 3-н жил өсч байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөгжөөгүй байна уу?
Баатар -
Нэх байхгүй яг л хэвээврээ нөгөө соииолизмийн уеийп Балыг муулаад байсан одоо шүү болсон алга байна ш дээ 19-н жил илүү л байсан юм бол аймгийн төв шиг байх нь яасан юм сумын төв тэнд хүн шавах л байхгүй юу. Гэтэл манай сумын төвөөс 50 орчим хүн хотод ирчихсэн сууж байна. Яасан сумын төв нөгөө л бахъ, байдаг тэр нөгөө сумын ганц 2 барилга нэмэгдээгүй л байгаа. 40 50-н жил болоход нэмэгдээгүй юм чинъ одоо ахиад 60-н жил болвол Монгол орон мэдэхгүй...
Эрдэнэтуяа -
Та ер нь хуухэд нас яаж хумүүжиж байсан бэ ?
Баатар -
Бас л адилхан сургууль соёлоор яваад, цэргийн алба хаагаад, улс нийгэмдээ ажиллаад. Би бол улсад 28-н жил ажилласан. Би сантехникийн мэргэжилтэй, инженер ухаантай Их сургуулийг оройгоор төгссөн харин Барилгыи техникумыг 10-р анги төгсөөд надад Полийн дээд өгсөн. Тэгэхээр нь би Полийн дээдэд орохгүй техникийи чиглэлийх гээд яахав би Барилгын техникумд ороод 4-н жил болж төгсөөд тэгээд оройгоор явсаар байгаад төгссөн. 4-н хос мэргэжилтэй. Цахилгаан, гагнуурчин. Цэдэнбалын үед нэг сайхан юм байсан хүн бүгд хос мэргэжилтэй бол.. гадаадыхан Америкчууд тэрнийхээ талыг хөөнө өөр юм хамаа ч бапхгүй. Гэтэл манайх хос мэргэжил гэдэг бол зөв л хүмүүжил байсан. Одоо бол яахав дандаа их дээд сургууль төгсөөд ажлып орон тоо байхгүй дандаа нэг цаас харандаа баръдаг тэр ном бичдэг хүн чинъ улс орон хөгжихгүй ш дээ. Америкд манай тэр байрны хажуу талын их сургуулъ төгссөн залуу хар ажил хийдэг. Харворд төгссөн. Чи юуны анги төгссөн. Би техникийн анги төгссөн, би одоо нэг пивоны газар ажиллаж байгаа. Өдөр нъ пивоны орон нъ РС-ны газар надад тэр цалин нь илүү" байна гэж байсан. Сард 2000$ авдаг 2 долоо хоногт 7 хоногт 1000$ тэднийх манайхтай адил биш 7, 7 хоногоор мөнгөө өгдөг 7 хоногийн 5-н өдөр ажиллаад амралтын 2 өдөр амраад 5-н өдрийн мөнгө 1000-$ хэрвээ би тэр техникийн ажлаа хийвэл 90$ л авна гэж байсан. Надад энэ амъдрал минъ илүү байна гэсэн. Дээд мэргэжлээр сураад ажилгүй алъ ч оронд байна ш дээ. Америкд байна би үзлээ харлаа
Эрдэнэтуяа -
Социолизмийн уед ХУМУУС нь яаж ажилтай болох вэ ?
Баатар -
Тэр үед мэргэжлээр нь их заадаг байсан. Мэргэжилтэй хүн мэргэжилгүй хүн гэж барилга дээр ажилладаг байсан, барилгын туслах ажилтнаар. За та ямар мэргэжилтэй вэ? би мэргэжилгүй гэхээр за тэгвэл барилга дээр туслах ажил хий туслах ажилтан гэж өрлөгчин хүний тоосгыг зөөж өгнө, шавар зөөнө
Эрдэнэтуяа -
Манай нийгэм ийм байдлаар явж байсан уу ?
Баатар -
Манай нийгэм ийм байдлаар байвал хэцүү л байна. Ер нь тэр үед ажиллаж байсан үеийн дараа хуучин загвараар I
Эрдэнэтуяа -
Хуучин загвар нь ямар байсан юм
Баатар -
Би одоо инженер хүн гээд гараа хумхиж суухгүй ш дээ гар заваан болох уу гэхгүй ажлынхаа дотор ороод энийг яаж хийх вэ мэдэж аваад дараа нь ажлынтантайгаа хамт. Балын үед ийм л байсан. тэр чинь асар өндөр мэргэжилтэй болж байгаа тэр номноос тэгж заасан тэгээд ажил дээр гараад шал өөр. Ажил амъдрал 2 зөрөөд явна. Тиймээс амьдрал дээр сурцан хүн чинъ сурсан эрдэмтэйгээ нийлүүлэхээр чинъ жинхэнэ том мэргэжилтэй болж байгаа. Энэ чинь том боловсрол ш дээ. Аа түүнээс бол 3-4-н жил мөнгөө үрж сурчаад нэг юман дээр тавъхаар хийж чадахгүй. Одоо тийм практик гэж байхгүй ш дээ. Практик амъдрал 2 өөр практик байхгүй бол сохор боловсрол байхгүй доголон. Энэ 2 нийлж байж одооных бол дандаа доголон залуучууд сургууль төгсөөд юу ч байхгүй. Цагаан гартай. Яагаад их сургууль төгссөн хүн нэг газар ажил хийж ажилчин анги дотор ороод юм үзэж болдоггүй юм. Хүнийг удиудаж ажил хийлгэнэ гэдэг том боловсрол. Одоо манай засгийн газар нам ч яахав удирдлага, байгууллага жаахан муу байна. одоо оардчилсан нам хувьсгалт нам 2 одоо хувьсгалт нэг юм хийхээр ардчилсан нам өө хийхгүй тэр буруу гээд ингэж болохгүй ш дээ хамтар л даа юм чинь бүтнэ ш дээ.бүтэхгүй юм байдаггүй л байхгүй юу даа хорвоод
Эрдэнэтуяа -
Социолизмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Баатар -
Хандлага маш сайн одоотой адил биш цаг л бол цаг маш нарийн Цагаан сараар шинэлүүлдэггүй байсан гээд боддоо
Эрдэнэтуяа -
Яагаад?
Баатар -
Шинэлэхгүй ш дээ. Тэр ажлын 8-н цагаа бүртгэнэ. Нэг буруу тал энэ байсан байх. одоо нэг эрхийн асуудал болоод явна даа. та одоо ажлаа хий Цагаан сар гэдэг чинъ малчны баяр болхоос бид нарын баяр бишээ, тухайн үеийн буруу асуудал байгаа биз. Гэтэл бид өглөө 8-н цагт бүртгүүлчээд хадам аав ээж дээрээ очиж золгож байсан удаатай. Зөндөө бий. Тухайн үеийн нийгмийн ажилд хандах хандлага нъ хүндээ байгаа мөртлөө узэл сурпгалын хувьд ондоо байгаа биз дээ. Бид нар адилхан л малчны хүүхэд малчны хуүхдүүд дарга, цэрэг, инженер байна ш дээ. Яагаад золгож болдоггүй байсан юм бол тэр үеийнхээ нийгмийн үзэл бодол л байх. тэгээд сүүлдээ малчдын сайн өдөр болгоод дараа нь болиод тэгээд одоо сүүлийн үед шинэлдэг л болж байна.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос ийм чөлөөтэй болж байгаа юм бэ ?
Баатар -
Энэ чииь одоо хэдэн оноос эхэллээ дээ мэдэхгүй ойрхон л гарсан. миний мэдэх ойрхоноос л шинэлдэг болсон. Энэний түрүүнд иймэрхүү л хаалттай байсан. мөргөх газар бас хаалттай байсан. бурхан шашин сүйтсэн хүн нөгөө лам л яваад байна ш дээ. шүтэх л юм бол хэрэгт орно. Намаасаа хөөгдөнө. Би намын гишүүн гэхэд тэр олон жил намдаа хамаатан садан лам л ярих юм бол өө чи ламын удам угсаатай, эсэргүү талых. Ламын талыг хэсэргуүн тал гэдэг байсан. ганц 2 хүн эсэргүү байдаг л байсан тэрийг бид мэдэхгүй ш дээ. хэний эсэргүү хэний тал
Эрдэнэтуяа -
Яагаад тэр шашин шoтэж
Баатар -
Тэр тухайн үеийн нийгмийн үзэл сурталын ажил ухаантай хүмүүс гарч ирээд. миний бодоход энэ орос ах нарын харийн нэг орны үзэл суртал тэрний дарамтан дээр манай орон жаахан боловсрол багатай болохоор нъ дарангуйлж номхчилж байхын тулд тэгж байдаг байсан байх гэж боддог би ямар улс төрч биш
Эрдэнэтуяа -
Чингисийн дараа хэддугээу зуун билээ Буддааг оруулж ирээд шарын шашинг оруулж ирээд Монголыг номхотгосон гэдэг ш дээ та тэгээд
Баатар -
Тиймээ тий 200 гаууй жил манжид дарлагдаж байж байгаад 17-у зуунд тэр уед хуний ухамсартай холбоотой ш дээ шарын шашин чинъ тухайн үеийн нийгэмд байсан том том лам науын нэрийн дор одог үед зах зээлд оуцон том том юмны нэр бауиад энэтэй л адилхан улс төрийн нэрийг бауъсап бас л нэг ухуулга явуулга, үзэл сууталын том ухуулга. Аливаа нийгэм хөгжлийнхөө үе шатанд ямар нэг саад бэрхгиээл байдаг л байх яг л адилхан. Тухайн үеийн Марксизм, Ленизм гэтэл МарксЭнгльс гэж хаанахиййх хүн билээ юу зохиосон бшээ, Ленин яасан хүн билээ. Гэтэл манайхан яръхаар Ленин гэдэг чинъ тэрийг би сайн мэдэхгуй туухэндээ оросын туухийг яахад байдаг. аливаа хувьсгал маанъ пэг зүйлийг өөрчилж байгаа үе шат юм болохоор маш ш юм байдаг. Тэрийг нь зөв буруу гэж бид тааж мэдэхгүй. Тухайн үедээ их шаардлага гарч байсан гэж би ойлгодог. устгаж дарж байж дараагийн үе шатыг бий болгох байх. Тэрэнтэй адилхан одоо үед чинь одоо энэ явж байгаа нийгмийг харахад тиймэрхүү л юм байгаа болов уу гэж бодож байна. Хамгийн гол нъ эвлэх л хэрэгтэй. Түүнээс биш тэр үед тийм байсан. Энэ үед ийм байна гэдэг нъ гол нь биш. Гол нь энэ орчин үеийнхээ хөгжиж байгаа улс орон том том гүрнүүдын хөгжил соёлоос өөр дээрээ тохирохыг иь тааруулах хэрэгтэй. Юм бугдийг америк гэж барууных гэж болохгүй ш дээ. Монгол гэдэг чинь тусгай гүрэн ш дээ. Нэг ард түмэн. Энэ ауд түмэн ёс заншил уламжлалаа л үеийн үед хадгалах хэрэгтэй.одоо манай ёс заншилууд үеийн үед хадгалагдаж явахгуй бол нэг хэсэг нь европ болж урсаад нэг хэсэг нь америк болвол ипгээд мопголын ёс зангиил дуусаж байна.ёс заншшаа хадгалах хэрэгттэй тэхийн тулд хамгийн түрүүнд залуу хүн настай хүнээ хундэлдэг, настанчууд нъ залуучуудаа хүндэлдэг. дээр үед настай хүн ирвэл бид нарыг за гар хонь маланд яв гээд хүний үгрүү битий ороод бай. Зөв л үг байгүй юу. том хүний үг томдоо, хүүхдийх ондоо гэсэн ухамсар суулгаж байгаа. Одоо бол том хүний амруу орчих гээд л суугаад байдаг том том юм яриад л энэ чинь л гэр бүлийн хүмүүжил байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар та...
Баатар -
Нэгдэлжих хөдөлгөөн манайх их л малтай байсан. 300 гаруй малтай байсан нийгэмчилж байна гэж авсаар байгаад тэгээд хамгийн сүүлд 70-аад оиы үед цөөхөн хоньтой үлдсэн. Бусдыг нъ бүгдийн нъ нийгэмчилсэн. Нэгдэлд чинь хувь нийлүүлсэн хөрөнгө л дөө. Байсан зуйлийг байхгүй болгочоод одоо яах гээд байгаа юм. 365-н жил УБ хөгжсөн гээд байгаа тэгээд байгаа тэр зүйлээ устгачихаад ахиад ингэнэ гэдэг хэцүү биз дээ. Дахиад л 200, 300-н жилийн үйл ажиллагаа орох гээд байгаа биз дээ. Наад зах нъ ярьхад. Тийм учраас түрүүний тэр уламжлагдаж ирсэн. Нийгмийн түрүу үеийн өнгөрсөн нийгэмдээ хөгшчүуд өвөг дээдэс зан заншил, ёс суртахууныг уламжлаал авах хэрэгтэй. орчин үедээ боловсронгуй болго л доо болно ш дээ. Түүнээс биш бүх зүйлийг шинэчлээд явна гэж хэзээ ч байхгүй л дээ. Ардчилалын хувъд миний буруу хийсэн вэ гэж бодхоор яахав гарч ирж байгаа санаа нь зөв. Зогсонгүй хөгжлийг соииализмын үед зогсонгүй хөгжилтэй болчихсон ш дээ. тэр үед хөгжилтэй болгоё давшингуй болгоё гэж гарч ирсэн ш дээ. санаа нъ зөв үйл ажиллагаа нь буруу, үйл ажиллагаа нь дээр алдаад байгаа болохоос биш ард түмний ухамсар зөв. Биеэ дааж амъдрах ухаан суулгаж өгөх хэрэгтэй ш дээ.
Эрдэнэтуяа -
Аудчилал гарч ирээд таньд юу хийж бутээнэ гэж бодож байсан бэ?
Баатар -
Ардчилалыг ер нъ зөв юм хийвэл буруушаахгүй.үгүйсгэхгүй зөв. ардчлалын уг санаа нь зөв, зөв л үйл ажиллагаа хэрэгтэй түүнээс биш хэн нэгэн дураараа хүн бодож байдаг ардчшал гээд хэн нэгэнтэй хэрэлдэж байдаг. Энэ чинь буруу л байхгүй юу даа. ардчилал гэдэг чинь хөгжлөө дээшлүүлье л гэсэн утгатай. Хүнтэй хэрэлдээд энипг муу л гэсэн биги. Энийг л буруу ухамсарлуулаад ойлгуулчихвал нэг хэсэг сүйд болгоно. Манай энд гарч байсан ш дээ. Нэг ардчлалаын дараахан ах дүү 2 хэдхэн төгрөгний төлөө ах нь дүүгээ хороож байсан. Ухамсарын хувъд буруу төрсөн ах дүү 5 лаа 3-н багш би өөр нэг нъ бүгд л ондоо мэргэжилтэй. Гэтэл тэрийг чинь нэгтгэдэг хамгийн гол нь улс орон манай орон 2 сая 500-н мянган хүн 2 сая 500-н ондоо хүн байна ш дээ. Эцсийн бидний зорилго бол нэг л юман дээр очно сайн сайхан дээр. Ардчилсан намын сайн сайхан гэсэн тусхай юм байхгүй. Нэг л юмны төлөө зүтгэж байгаа тэрнийхээ төлөө зүтгэж, яаж явбал зөв бэ, алъ нъ буруу вэ, аль нь богино хугацаанд хүрэх вэ гэдгээ яръж хэлэлцэж байгаа болхоос биш чамайг буудвал тэгнэ, чамайг алвал тэгнэ гэх биш. Энийг залуучууд буруу ойлгож байгаа, ардчлалыг буруу гарч ирсэн гэж хэлэхгүй санаа нь зөв үйл ажиллагаа буруу хийгээд байгаа юм. Багаас гадаадын хүмүүс шиг задраагүй, боловсроогүй. Боловсролтой орны задарч байгаа юм шиг учир зүйгээ олохоо больцон ард түмэн шиг. Гэтэл одоо ард түмнээ 2 хуваацан байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчлалын үр нөлөө юу байна?
Баатар -
Уг нъ бол муу нөлөө их байна ш дээ. Ард түмэндээ ганцхан ардчлал гэж туулширч болохгүп ш дээ.ганц ардчлалаас болж ядуураагүй, ганц хувъсгалт намаас болж ядуураагүй.хамтарсан хэрнээ үйл ажиллагаагаа буруу гаргаад байна ш дээ. Тэр хамтын дундаас яагаад ард түмнээ зөв гаргах юм гарч ирэхгүй бапгаа юм бэ. Гэтэл нэг нь гараад ирэхээр нэг нъ тээг болоод тэр чинь буруу. Иигээд нэгнийхээ ажлыг явуулахгүй тээг тохой болоод байгаа. Гадаад дотоодын зээл тусламж хичнээн сая төгрөг чимээгүй л алга болж байгаа бүүмэд ядуу хүндээ хүрсэн ч юм байхгүй харин ч бүр жаахан хөрөнгөтэй зальтай нөхөр бол дээшээ гараад авчих жишээтэй. Энэ чинъ л ард түмний ухамсарлалыг жигд сайхан аятайхан
Эрдэнэтуяа -
Таны амьдралд хэр нөлөөлсөн бэ?
Баатар -
Миний амьдрал яахав дээ сүртэй нөлөөлсөн юм байхгүй. Миний хэдэн хүүхдүүд ардчлалаас арай өмнө гадаад гараад явсан сургууль соёлоо төгсөөд, МУИС-ийг 3-лаа төгсөөд америкд нэг эь 2 нь Австралид 1 нь англи хэлний орчуулагч нэг нь олон улсын харилцаа нэг нь эдийн засгийн чиглэлээр. Австрали чинь 4-н том банктай ш дээ тэрэнд ажиллаж байна. Банкны орлочоор ажиллаж байгаа. Тэгэхээр чинъ гадаадад хүнийг шударга ажилладаг хүнийг үнэлээд авдаг л байхгүй юу. Тэр хүн юу мэддэг, юу чаддаг, юу хийдэг чадвартай л бол тэр хүнийг ажлуулдаг. Мөнгийг нъ өгч чаддаг л байхгүй юу. түүнээс биш хэдэн төгрөгийг нь өгөхгүй зовоогоод байх шиг харагддаг надад л бол тийм юм харагдаагүй.улсаас яахав 20-н хэдэн жил ажилласан миний хувъд бол болж л байна. зөвхөн миний хувъд, яахав хүүхдүүддээ хэдэн доллар явуулчихдаг л юм хөгшин бид 2 тэтгэвэрээ авна. энд байгаа 2 хүүхэд ажил хийчихдэг. миний хувьд өнөө маргаашдаа болно. ер нь тэгээд ард түмэн цаашдаа ингээд байвал горьгүй дээ. ард түмэн чинь туйлдаж байна. ядуу нъ бүр хэтэрхий болж байна, баян нъ арай хэтэрч байна. Америкт ч, австралид ч ийм юм байхгүй.байх нъ байдаг юм гэтэл тэр хүн өөрийн авъчасаа харуулаад мөнгө олдог. Гудманд циркийн янз бүрийн үзүүлбэр, тэгээд нөгөөдүүл нь $ шиднэ. Гадаадад дээд боловсролтой хүн байхад чинь улсдаа хөрөнгө оруулалт, ямар хөрөнгө оруулалт вэ гэхээр манайхан одоо төлбөртэй сургуулъ байна ш дээ энэ чинь үүсвэр нъ мөн. Энэ чинь уул нь зөв. Үүнийгээ цааш нь хөгжүүлээд алс нъ яахав тэтгэвэрт гарахаа мэдиэ за чи моиголд ямар ч сургууль байсан хөрөнгө оруулсан уу хичнээн мянган төгрөг хийсэн, ажш хийх сонирхолтой юу? байхгүй гэвэл тэтгэвэр өгдөг. Та ажил хийхгүй. Яагаад гэвэл улсдаа орлого оруулчихсан байна ш дээ. Улсыг хохиролгүй болгоцои. Сурах гээд улсад хичнэээн мянган доллар өгцөн төлсөн долларыхаа хувийг хүртэж байгаа. Манайх одоо ийм л болгох хэрэгтэй ш дээ. Одоо манай энэ төлбөртэй сургуулиуд буруу биш. Одоо энэ нъ яваандаа ийм болох хэрэгтэй. За чи улсад 4-нжил сууснп хичнээн мянган төгрөг яг л гадаад шиг. Яахав би эрдэмтэн хүн биш л дээ.Ажил амьдрал дээр өөрөө ажиллаж байсан болохоор энэ манай орон яахаараа хөгждөггүй юм бэ? Энэ орон яахараа, ийм болдог юм. Би залуухан байсан ийм байхсан гэсэн сэтгэл төрсөн учраас судалж
сонирхсон байхгүй юу
Эрдэнэтуяа -
Та ер нь анх яаж ажилд орсон тухайгаа яриач
Баатар -
Тэр яахав дээ анх би сургуулъ төгсчөөд хотын төв захиргаанд ажилд орсон тэр ямар утгатап юм гэхээр би чинъ ходөөний паспорттай байсан. Хотын төв захираал ганцхан паспорт өгдөг байсан. Өөр газар бол олдохгүй ш дээ. Өгдөг газар нъ ганц голомт тэнд нь ажилд орохоор мэдээж мэргэжлийнхээ дагуу ажилд орчихсон механик сантехнникийн ажил хийж байлаа. Тэгээд тэнд ороод 5-и жил болоод засгийн газарт орсон. Тэгээд гараад өөр газар орсон. Тэгээд л эхэлсэн. 25-н наснаасаа ажил хийсэн.
Эрдэнэтуяа -
Ер нь энэ мэргэжлийг сонгоход хэн нөлөөлсөн бэ та өөрөө сонгосон уу?
Баатар -
Энэ мэргэжлээ хүн өөрөө л сонгох хэрэгтэй.өөртөө байгаа оюуныхаа потенциалыг хүн үнэлэх хэрэгтэй. би ямар боловсрол, мэдлэгтэй. Гэтэл сурсан эрдэмээ ажил дээрээ шалгах хэрэгтэп би хгшж чадах нъ үгүй юу гэж. чадах л ёстой гэсэн юм тархипд орж ирнэ.тэрнээс биш ямар ч зорилгогүй дээд сургууль төгсөөд диплом тэнд хэвтэж л байдаг. одоо манай шинэ сургууль төгссөн их сургуулийн ииженерүүдыг...номоо бариад л хиинэ ирсэн дипломны гол гэж тэгэж доромжилдог байсан. Яагаад дипломны гол гэж яагаад гэвэл сурсан юм нъ практик байхгүй. Ганцхан номоо л яриад байдаг. Тэгээд амьдрал дээр хийгээд байвал сохор биш. Дээд сургууль төгссөн хүн заавал практик хийх хэрэгтэй. Дээд сургуулийн дипломтой ажилал даа шавраар яаж хийдэг юм өнгөлгөө хийж чадахгүй ш дээ. Хурал дар сурчаад дараа нь хэлэх үгтэй. Тэрийг чинъ тэгж хийдэг. Ингэж байж сая хүн чинъ мэргэжлийг, ширээний ард суугаад байвал улс орон хөгжихгүй.
Эрдэнэтуяа -
Та хэдэн онд төгссөн, социолизмын дараа ардчилал гарсны дараа таны ажлын байр, ажилд хандах хандлага өөрчлөгдсөн үү ? Ямар байсан.
Баатар -
Ажлын хандлага өөр болсон дарга нар, инженерүүд тэгсхийгээд гарах нь гараад үлдэх нъ үлдээд ту тусыхаа местэнд, улаан цойм халаагүй. Намайг сүүлд нь цехийн механикаар тавиад, тэгээд би цехдээ байж байгаад. Намайг хувъчилж авах уу гээд би хувъчлалын юм авахгүй. Та яагаад авахгүй юм. надад цааш ажиллуулах хүчин чадал алга байна ш дээ. Бүхэл бүтэн цех авна гэдэг 20 гаран тоног төхөөрөмжтэй. Анхны ашигтай юм түрээс, түрээсийн нэг тал нъ байгууллага нөгөө тал нъ улс. Энэ чинь хамгийн ашигтай юм байсан. Америкт хүртэл түрээсийн байр манай хүүхдүүд бүгд түрээсийн байр дуртай 5-н өрөөндөө орно уу 2 өрөөндөө орно уу энэ тэр хүний асуудал, төлж л чадвал. 5-н өрөө нъ 800$, 2 өрөө нъ 400$ аль өрөөнд суух нъ өөрийн асуудал. Тэгэхэд манайх баахан барилга бариад байдаг. Энэ олон байр хүсэж байгаа хүмүүс чинъ бүгд л орно ш дээ. Наад зах утаа багасна. Манайх чинь хөгжлийн үе шатанд буруу байна. Би ямар сайд дарга биш миний бодол нэг газар юм төвлөрүүлэээд яахав энэ бол хөгжлийн хувьд буруу дотроосоо гадагш нь тэлж улс орноо хөгжүүлдэг юм байна. Манайх чинь дотогшоо хумиж хөгжиж байгаа. Хэн ч гэсэн хүүхдээ сургуулъд л оруулахыг хүснэ ш дээ. Тэгтэл хөдөө гарцан зөндөө л байна ш дээ. Зарим нъ малчин болж л байна. Манай нэг хөдөлмөриин баатар ах байса тэр 2 хүүхдээ малчин болгосон ш дээ. Сургуулиас нъ 4-р ангид нь гаргаж байсан.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Баатар -
Ерөөсөө малчин хэрэгтэй байна өөрийнхөө үеийг залгуулсан. Та 2-г сургуульд явуулахгүй малчин болгоно гээд л. Одоо бүгд л аварга малчин, ингээд ах дүү нар чинъ ингэж үе залгаж байсан байхгүй юу. Тиймээс энэ нийгмийг чинь ажилчин малчин анги гэж хуваагаад. Энэ чинь нийгмийг авч явж байна ш дээ. Тэгэхгүй ганцхан л сургууль гэхээр туулъшираад байгаа, ингэж болохгүй. Юмыг чинъ 2, 3-н талтай холыг харах хэрэгтэй. Тиймээ. эзэмшиж чадвал, орон тоо алга байна. барилга дээр нэг туслах ажилтан аввя гээд хийх хүн байхгүй цалин бага гээд гэтэл барилга дээр ажиллаж байгаа хүний цалин дээд мэргэжлийн цалин авдаг хүний орно тэгвэл хэн дуртай нь л орно. Ажилтан нь хамаагүй дээр нэг юм сураад авна. Амьдрал шал ондоо болж байна. Тийм байгаа биз дээ. Нэг юм буруу хийчихээд хүнд жичлүүлж байхаар тийм биздээ.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талаар яриач
Баатар -
Соёлын довтолгоон чинъ зуух яндангаас авхуулаад, цагаан даавуу... манай орон чинъ 30 40-өөд оны үео өвчин гээю тэр чигээрээ халдварт өвчинтэй.аръс өнгний 60-аад оны үед манай сум дээр тийм байлаа.манай сум дээр аръс өнгөний үзлэг болоод 60 гаран залуу үзүүлэхэд 30-аад нь өвчтэй тэгсэн аймгийн төв дээр эмчлүүлсэн. Тэрийг хэн алга болгосон бэ гэхээр орос ах нар хужаа тэгэхэд юун одов тэгэхэд хужаа нар бий болгоод манай орны сайхан залуусыг юу болгож байна энэ газар нутаг юу болж байна ингэж явсаар байгаад газар нутаггүй болох нээ. Би тэрэнд харамсаж явдаг. Хужаанууд дорнодод худаг бариулах гээд мэдээгээр гарсан ш дээ. Хужаа биш өвөрмонгол хүн, энэ чинъ одоо юу болж байнаа. Хужааг дагавал ийм л юм болно. Цэдэнбалын үед тэр явуулж байсан бодлогыг заримыг нъ зөв гэж бодож байна яагаад хужааг хөөж байсан бэ гэхээр хужаа чинъ алс нъ ийм бодлоготой байсан. Эх орны дээрэнгүй үзэл биш хамгийн гол нь уусгаж бий болгох байсан учраас ард түмэн Цэдэнбалын үед ийм арга хэмжээ авч байсан. Одоо хужааг хөөх биш оруулж ирээд л байна ш дээ. Одоо Монгол дууслаа ш дээ. Энэ сайхан залуучууд хойч үед хэцүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлалын талаар
Баатар -
Энэ энх буруу гарч ирсэн гэж боджийн, хувъчлалаа буруу эхэлсэн. Буруу замар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг гииг. Юм мэдэхгүй ард түмэн чинь учраа олохгүй дээр доороо ороод тэрийг ойлгож байсан ганц 2 л хүн байсан.тэгээд л одоо монгол орны ихэнх нь ядуу, тэрийн чинь ард түмэндээ ойлгуулаад үр ашгийг үзүүлээд байсан бол тэр үед ард түмний амъдрал жигд байсан. Тийм их бояп хүн байхгүй тийм ш ядуу хүн байхүй. Ядуу хүн ганц нэг байсан байх. ёстой хуруу дарам цөөхөн байсан даа.тэгэхээр амьдрал жигд байгаа биз дээ. Одоо яахав дураар ь тавиад эрх чөлөөтэй зөнд нь хаячихсан. Тэр байтугай Америкт гэр бүлийн 2 хүн өндөр дуугаар орилоход авгай нъ сэргийлэх дууддаг. Хүчирхийлэл явагдаж байна гэж үздэг. Чанга л яръвал хүчирхийлэл болдог. Тэгээд л цагдаагийхан ирээд та яагаад авгайдаа хүндрэл учруулаад байгаа юм. Хуулинд ингээд заачихсан байдаг.
Эрдэнэтуяа -
Социолизмын үед гэр бүлийн харилцаа ямар байсан бэ?
Баатар -
Тэр үед сайн байсан "'
Эрдэнэтуяа -
Улсаас ер нь ямар бодлого явуулж байсан.
Баатар -
Тэр бодлого нь үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, аригч хямагч багаасаа байна гэдэг их мундаг зүйл. Улсын өмчийг өөрийн нүдний цөцгий мэт хайрладаг. Цонх хагалж болохгүй улсын өмч, энэ шалыг хэмх цохиж болохгүй гэдэг юмыг хүний тархинд хийсэн байгаа юм. Хулгай маш бага.
Эрдэнэтуяа -
Ухуулгаа ямар байдлаар хийх вэ?
Баатар -
Тэр үед чинь үзэл суртал их байлаа ш дээ. Айл өрх, баг, хороо хоршоор ярина. Хөдөө одоо хулгай зэлгээ юу байна ярина ш дээ. Хамт олон, гэр бүл, ах дүүс бүгдэнтэйн ийм юм байсан. Тэдэн хүн тэгсэн тал талаас нъ чи яагаад ингэдэг билээ бригадын нэр сүр гаргаад 3-н хүн хэрэг гаргахад 100-н хүн тал талааас нъ шаардахад тэрхүмүүс ойлгоно ш дээ. Бид нар буруу юм хийсэн юм чинь
Эрдэнэтуяа -
Та нарыг амъдарч байх хугацаанд хүүхдүүдийп амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?одоо нөгөө хүмүүжил соёл, боловсрол таны үед байсан одоо ямар байна.
Баатар -
Миний үед тийм жаахан хүүхэд тамхи татах нъ байтугай хонъ хариулж яваад хонио нийлүүлцэн хүүхдийг 2 айлын аав нъ баръдаг байсан одооний хүүхдүүд эсэргүүцдэг. Хүмүүжил нъ муу болцон байна. муугаар ярьхад өндөр боловсрол алга, соёл алга мөнгө олохын төлөө энэ нийгэм чинъ дээр дооргүй, дэгэн догон явдаг болцон юм байна. Дарга нар ч адилхан мөнгөний төлөө ширээний төлөө доогуурхи нь ч адил ийм л болцон байна. Тэгэхээр одоо улс орон хэцүү америк шиг болно гэвэл санахын хавтгай. Амьдралын 4-н жил байхдаа Очоод үзвэл хүн ойлгодог юм байна. Яс махандаа шингэтэл боддог юм байна.хол байлаа гээд нутаг орноо саналаа гээд л ирнэ
Эрдэнэтуяа -
Манай гадаад харилцаа
Баатар -
Гадаад харилцаа сайн ш дээ. Манайх одоо гангрсан оростой харъцаж байсан тийм биш ш дээ.маш олон орон жишээ нь америктай эдийн засгийн харилцаа, англитайбайж л байсан, япон, хятад, барууны орнуудтай фраанц, итали, герман. Германы тоног төхөөрөмж манай мах комбинатад өгсөн одоо юу ч үгүй эзэнгүй хэвтэж байна. Гурилын үйлдвэр Чехийхэн хийсэн, аа бас савхин үйлдвэрийн эдлэл байна. Бас
чехүүд барьсан ш дээ. Энэ чинь тэр оронтой харшцаж байсаны, том том үйлдеэр андаа гадаадын зээл тусламж социолизмийн үед бий болсон. Манайх чинь 1961-н онд эдипн засгийн харилцаад зөвлөлтийн орноор, НҮБ-д 1964-н онд. НҮБ арай ондоо, 1961-н онд гэрээнд гарын үсэг зурсан. Тэрнээс хойш алъ....ардчилалын буруу үйл ажшлагаа нъ юу вэ гэхээр үзэл сургтал нъ зөе тэгээд техник тоног
төхөөрөмжөө өөрчилчш л байхгүй юу хүнип ухамсар. Орчин үеийн боловсорсон техникт сургаад тэгээд сургасныхаа дагуу баахан мэргэжмилтнээр хангаад 19-н жил сайхан ингэж яриад байхад маргаан гарахгүй ш дээ. Хуучин сум нэгдэл байгуулаад өгчихсөн юм чинъ одоохондоо 100-н гутал хийдэг байсан бол өдөрт 200-н гутал хийдэг төхөөрөмж оруулж ирэг л дээ. Тэрэнд хүн сурга л даа. Яагаад болохгүй гэж. Автсри гээд том орон байна. Англи, Чехд хүн сургаад нөгөө үйлдвэрийнхээ техникт тавчина өдийд чинъ дэлхийн сайхап орон, адаглаад л гадаадын экспортоор ард түмнээ хангаад, хятадын нийгэмд 2-ын хооронд орж ирчихээд хятадад мөнгөө өгөөд, хятадын нэг тосгоныг хөгжүүлж байхын оронд өөрийпхөө нэг орныг хөгжүүлэх нъ хамаагүй ашигтай. 20-н жил хятадын складыг суллаа ш дээ 20-н жил дарагдсан барааг тэгээд өөрсдөө дориотлоо ш дээ. Одоо хүнээ оруулаад л газар уснаас холдуулахыг нь холдуулаад, алахыг нь алаад хэдүүн тэр телевизээр гарсан ш дээ тэр хятад ажилчид монгол хүмүүсийг зодсон тийм юм гарсан ийм л юм явагдаж байгаа байхгүй юу эх орны дээрэнгүй үзэл сурталын юм гарч ирж байна щ дээ.монап монгол тэгэж байгаа юм байхгүй, хятадыг бөөгнүүлж зодож байгаа юм байхгүй. Тэр гүрний ийм муухай юм орж ирж бапна. ингэхээр монгол оронд хэи үлдэх юм бэ, хэн энийг хөгжүүлэх юм бэ. Бүгд л нэг орны колон болно гэсэн үг үү. Хайран сайхан нутаг минь, ингэж эх орноо сүйтгэж ухаж төнгөчиж аяндаа л хэрэглэдэг байхгүй юу. Ашиглах цаг нъ болоод ирэхээр... ой мод ашигт малтмал бүгдийг иъ л дуусгаж байна ш дээ. Ингээд энэ нъ ийм гээд ард түмний тархийг буруу угаагаад энэ чинъ буруу ш дээ.
Эрдэнэтуяа -
Социолизмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан. бэ ?
Баатар -
Эрх мэдэлтэй хүн гэж өндөр албан тушаалтай хүн өөрөөр хэлбэл одоо засгипн эрхийг булаацалдаад байгаа 2 намын энэ 76 энийг л эрх мэдэлтэй гэнэ дээ. Тэр үеийн эрх мэдэлтэнүүд одоогийг 76 болоод гараад ирсэн. Улс төрийн 9-н хүн байдаг байсан бол одоо 76 болцон. Эрх тушаалын төлөө тэмцэж байгаа хүмүүсийг л эрх мэдэлтэн гэх бол уу. Улсаа хөгжүүлье гэсэн санаа байхгүй эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч байна ш дээ. Саяхан харлаа ш дээ телевизээр гадаадыханд бол байдаг л даа, ажлын цалин нэмнэ, ахуй амьдрал гээд жагсаал явдаг л юм тийм жагсаал биш, Тэгэхдээ бид нар засгийн газар, намыхаа байрны өмнө зогсож болно ш дээ.улсыхаа нэрийг муудахаар л юм хийлээ ш дээ. 300 400-н жил хөгжсөн орноо хэдхэн хүн хоромхон зуур. Америкийн нэвтэрүүлгээр гарч байна лээ ш дээ. Монгол хэдэн жилийн хөгжлөө хэдхэн цагийн дотор эвдлээ гэж үнэн ш дээ. Арай гэж овоо босдогийп даваа нъ дээрустгаад
Эрдэнэтуяа -
Байгууллагын дарга цэргийн харилцаа ямар байсан. бэ ?ялгаатай юу
Баатар -
Ялгаагүй дээ. Дарга хүний ухамсараас шалтгаална. Дарга хүн чинь ажилчин хүнийхээ эрх ашгийн төлөө явдаг байсан. Энэ ажилтан хүний гэр бүлийн ард ямар татлаа түтлээ байна. Тэрийг нъ байхгүй болгож дараа нъ шаардана. За чиний ар гэрт чинъ юу байна. Түлээ нүүрстэй юу. Байхгүй бол буулга. Одоо тэгээд татлаа байна уу ? за тэгвэл ажилд яв улсын ажил хий ингэж хэлдэг байсан. Энэ зөв шаардлага байгаа биз дээ хүнийг ард нъ датлаа дүтлээгүй болгоод дараа нь ажилдаа шаарддаг. Харин ажлаа бод цаг хугацаанд нь чанартай хүлээж авна.
Эрдэнэтуяа -
Танай байгууллагын дарга ямар байсан бэ ?
Баатар -
Манай байгуллагын дарга Цэдэнбалын үеийн хойно 8-н жил суралцсан.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр эрх мэдэлтэй хүмүүсийн ялгаа өдөр тутмын амъдралын ялгаа юу байсан бэ
Баатар -
Тийм юм байхгүй дарамтлаад тэр үеийн дарга нар хүмүүстээ шаардлага өндөр тавъдаг байсан. Яагаад өндөр шаардлага тавьж байгаа юм бэ гэхээр улс орныхоо хөгжлийг чанарлаг хурдан түргэн хөгжүүлэх зорилгоор байсан биш хувийн юмыг хийлгэх гээд тэгээд шаардаад байх юм байхгүй
Эрдэнэтуяа -
Социолизмйн үеийн дарга одоо үеийн дарга ялгаа?
Баатар -
Байгаа өдөр шөнө 2 шиг ялгаатай. Одоо үеийн дарга нар дандаа өөрийн эрх ашгийн төлөө за одоо энэ хүний 10 хоног ажиллуулчихаад бултчидаг юм билүү ингээд цалинг нъ өгөхгүй. Тэр үеийн дарга нар 5 хоног ажилласан ч хоногийн мөнгийг нь өгдөг. Хөдөлмөрийн хөлс бага байсан. Яагаад бага байсан гэхээр тухайн үеийн мөнгөний ханш өндөр байсан. Тэгээд юмны үнэ бага байсан болохоор цалин бага байдаг байсан ч хүрдэг байсан. Цэвэрлэгч 180-н цалинтай ш дээ. Байгуулалгын дарга 900-н төгрөгний цалинтай, пормчид хийсэнийхээ хирээр л авдаг. Тэр үед хийснийхээ хирээр гэж лозунг байдаг байсан. Хийсэн хүн цалингаа авна. Хийж чадаж л байвал 10000 байсан ч болно. Тэгдэг л байсан тэгэхдээ тэр үед тийм өндөр цалин авч байсан хүн байхгүй
Эрдэнэтуяа -
Тэр үеийн юмны үнэлгээямар байсан б?
Баатар -
Үнэлгээ бол одоог бодвол норм тарифтай
Эрдэнэтуяа -
Бага байсан уу ?
Баатар -
Норм тариф нъ арай бага л даа. Тэгэхдээ одоог бодвол хүний хөдөлсөн бараг ийшээ яваад бие засах , хүнтэй ярих 2 -оос бусад нъ үнэтэй. Тоосго гэхэд ЗОм 100 гэхэд нэг талдаа 1төгрөг 50 мөнгө тэгээд тэрийг 50м 100м зөөнө. Ингээд 300-400 болох жишээтэй. Үнэлгээний хувьд бол тэр бол зохих хэмжээний болж л байна гэсэн үг. Тухайн үеийн ард түмэн ажилчиддаа болдог л байсан үе. Өндөр цалин авдаг байлаа ш дээ 2000 гаргаад 3000 дөхүүлээд арай хүргэж байгаагүй дөхүүлээд авна. Тэр үеийн 2000-н төгрөг их мөнгө
Эрдэнэтуяа -
Та хэдийг авдаг байсан бэ ?
Баатар -
Би 1000 гаргаад 2000 дөхүүлээд авдаг байсан. Би сүүлийн үед ажилчин ангидаа мастер юу хийж байгаад ажилтан болсон. Тэгээд манай дарга нар та нар сайдын цалин авч байгаа шүү гэдэг байсан. Сайдын цалинг нугалж авдаг байсан. 2 сар 1800. Сайд яахав дээ 900-л авна. Миний амьдрал миний хувьд боломжийн байсан. Би чинъ 50 60-н жилийн ойн медалтай, 2-3 5-н жилийн гавшгайч. Би өөрийгөө тийм өндөрт өргөх гээгүй. Тэр үеийн ойн медалийн зэрэгт хүрч байсан. Тэгж л ажиллаж явлаа. Тэргүүиий гэдэг нэртэй явсан. Ажилчин болсоноос хойш сургуулиа төгсөөд ажил хийж 600-700-г авч байхаар ажилтны дотор ороод ажиллахаар хүний амьдрал шал ондоо, цаастай ноцолдоод яахав дээ өнөөдөр даргадаа худлаа үнэн юм бичээд өгч чадна ш дээ. Энд ороод хийвэл надад хэрэгтэй ш дээ. Би үүнийг сурсанаар түмний дор орохгүй ш дээ дээр л гарна уу гэхээс. Ингэлээ гээд дутуу юм алга харин илүү амъдарч байна. ажилтан илүү сайхан байж болно ш дээ болохоор байгаа. Одоо бол мэдэхгүй харин дарга хийвэл сайн юм биш үү хэ хэ.
Эрдэнэтуяа -
Таны амъдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн юм бий юу ?сайн муу хамаагүй
Баатар -
Байхгүй юу байхав. Шагнал урамшил авч байсан, сургууль соёл төгсч байсан, нийгмийн томоохон өөрчлөлт Зүгээр яахав дээ тэтгэвэрт гарсаиаасаа хойш хүүхдүүд гадаад орныг үзүүллээ. Энэ бол миний хувъд их том дэвшил. 62 наснаасаа ганц 2 англи хэл сурч эхэлсэ оролдоод 2 жил гарантай. Яахав гадаад оронд очихоор зохих хэмжээний бас нэг сайн байна уу үгүй юу? Нellо, How are you ойр зуурын юм шаардлагатай ш дээ. Сайн биш яахав дэлгүүрт ороод юм авчина, үсчин ороод үсээ засуулна, хүнээс ойр зуурын юм асууна. Тэгээд цааш нъ судлаад байх шаардлага ч алга би ямар их сургууль төгсөж байгаа биш. Тэхдээ хүн ер нь юм мэдэх хэрэгтэй. Монгол хүн нэг буруу юм байдаг. За одоо би 50 хүрчихсэн 6О хүрцэн одоо хөгширч байна. одоо бүр монголчууд хөгшин азарга жороо сурна за төвөг энэ бол хамгийн буруу. Би 62 наснаасаа англи хэл үзсэн одоо 3-н жил гаран сурдаг л юм байна. Тэнд бүр 90 хүрцэн хүн 86-тай хүн англид их сургуулъ төгссөн 4-н жил тэгээд 86-н насандаа гээд телевизээр гарч байсан. Сурахад оройтохгүй
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Баатар -
Байхгүй хэ хэ. Америкийн засгийн газар үзсэн тэнд зургаа авхуулсан
White house дотор зургаа авхуулсан тэр надаа дурсгалтай. Монгол хүн тэр болгон очиж авхуулахгүй. Америкд байсан монголчууд авхуулсан байх л даа. ориё гэсэн хүн орж болдог чөлөөтэй.
Эрдэнэтуяа -
Цагаан ордонд уу?
Баатар -
Тий чөлөөтэй. Хамаагүй гар хүрч хөдөлгөж болохгүй. Энэ бол миний амьдралд томоо том зүгээр миний хувьд шүү.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн Танъд баярлалаа thank you very much .
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.