Dorjsüren
Basic information
Interviewee ID: 990030
Name: Dorjsüren
Parent's name: Galsan
Ovog: Huatsai
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Dadal sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
childhood
collectivization
family
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Buryat
parents
repression
collectivization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Галсангийн Доржсүрэн гуайтай уулзаж байна. Ингээд би танд судалгааныхаа учрыг хэлсэн ингээд таниас би 2 зүйлийн зөвшөөрөл авах ёстой. Нэгдүгээрт юу гэхээр таны энэ ярисан ярилцлагыг одоо бид олон түмэнд хүртээж интернэтэд тавьж одоо энэ хүмүүс судалгаандаа ашиглаж болох уу, ном зохиол янз бүрийн юмандаа ашиглаж болох уу гэж зөвшөөрөл авах ёстой?
Доржсүрэн -
Яахав ээ болноо болно.
Оюунтунгалаг -
За хоёрдугаарт бас таниас юу асуух вэ гэхээр та хүсвэл нэрээ хэлүүлэхгүйгээр, нэрээ дурдуулахгүйгээр тэр түүхээ одоо бичүүлж болно тэгээд та нэрээ нууцалж бас болно. Тэгээд та одоо энийг зөвшөөрч байна уу, хамаагүй нэртэйгээ?
Доржсүрэн -
Зөвшөөрч байна, хэрэггүй байх аа бид чинь би хэлж байгаа байхгүй юу, Оросын буриадуудтай сая уулзахдаа ч гэсэн хэлчихсэн. Монголын буриадууд бид их азтай юугаараа гэхээр Хятадын өвөрлөгчид, Оросын буриадуудыг бодвол бид азтай яагаад гэвэл Монгол оронд өнөөдөр бид нар жинхэнэ эрх чөлөөтэй политический тийм ээ улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг зэрэг эдэлж байгаа учраас хэн гуайг ч шүүмжилж хэний ч тухай илэн далангуйхан болон чөлөөтэй ярих бололцоотой тэрүүгээрээ монголын буриадууд бусад буриадуудаас их ялгаатай. Тэгэхээр их азтай хүн гэж би өөрийгөө бодож байгаа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та бид нар...
Доржсүрэн -
Тэгэхээр саяын хэлснийг чинь яах юм байхгүй надад тийм нуух хаах юм уу тийм юмнаас би айхгүй байна.
Оюунтунгалаг -
За тэгэхээр ингээд та нэгэнт зөвшөөрсөн тэгээд бид нар тантай би яаж тааралдав аа гэхээр бид сая ОХУ-ын Иркутск хотноо болсон “Алтаргана” наадамд ороод буцаж явна тийм ээ, тэгээд та одоо өөрийнхөө энэ намтар түүхээс эхлээд бага нас чинь хаана яаж өнгөрөв тэр тухайгаа ярьж эхлэх үү хоёулаа?
Доржсүрэн -
За яахав миний амьдрал надаас ахмад тийм ээ 80, 90-ээд настай хүмүүсийн хажууд бол өчүүхэн зүйл гэхдээ одоо үеийн 10, 20-иодтой хүүхдүүдэд бас сонин байж болох юм, бас тэднийг бодвол 63 нас насласан болохоор Монгол оронд социализм байгуулагдах үеийн нэг бүтээгдэхүүн. Тэгээд тэр үеийн хөдөө тосгонд одоо ер нь хүүхэд ахуйгаас эхлээд одоо хүртэл яаж амьдрав гэдэг бол бас л нэг Монгол орны хөгжлийн асуудалтай шууд холбоотой байна бүх талаараа тийм. Тэгэхээр уул нь би гарлаараа бол миний төрсөн ээж Паахай Балданы Дулсан гэдэг бол Хижэнгийн районоос гаралтай хүн. Аав маань би өөрөө өргөмөл Балданы Дулсан, Паахай Балдан гэдэг хүн бол Оросдоо нэлээн тийм боловсролтой ийм хүн байсан. Өөрийнхөө Монголд орж ирснээс хойш өөрийнх нь өөрийнхөө хүүг Орост боловсрол эзэмшүүлж байсан бүр сүүлд хүртэл. Тэгээд Паахай Балданы Дулсан гээд миний төрсөн ээж Цэрэнбошигт гэдэг бас буриад, буриад гаралтай хүнтэй монголд суусан. Тэгээд 2, 3 хүүхэд гаргасан боловч тогтоогүй тэгээд байтал нөгөө юу болоод баривчилгаа хэлмэгдэлийн үе болоод 37, 38 онд ингээд баригдаад хэлмэгдчихсэн, буудуулчихсан. Тэгээд ганц бие байгаад тэгээд тэр яг тэр Батмөнхийн Бавуу гээд халибан овгийнх уул нь, тийм хүний би бутач хүү юм байгаа юм тийм. Тэгээд өөрийнхөө өргөж авсан хүү, охин хоёрыг өөрийнхөө тэр нөхрийн талаасаа Цэрэнбошигтын Лувсангомбо, Цэрэнбошигтын Цэмпилмаа гээд хоёр хүү охин 2-ыг өргөж авсан. Тэгээд 40 настайдаа манай ээж надыг гаргахдаа охин нь гуйгаад байх нээ нь охиндоо үрчлүүлсэн, өөрөө 40 нас гэдэг чинь нэлээн явчихсан нас, хожуу гаргасан нэг хүү надыг, өөр дээр нь урд хүү тогтоогүй болохоор энэ хүүг одоо би өсгөж чадахгүй байж магадгүй гээд охиндоо үрчлүүлсэн байгаа юм. Тэгээд Цэмпилмаа миний ээж болсон. Цэмпилмаа гэдэг миний ээж болвол Оросоос орж ирснээр бол 2 настай, аав Мөнхийн Галсан гэдэг бол 14 настай Оросын буриадаас орж ирсэн байгаа юм. Тэгээд би бага байхдаа нутгийн настай хөгшчүүдээс бол энэ Монголд буриадуудын орж ирж суурьшсан, хойно амьдрал ямар байсныг тэгээд өвөө эмээ нар, өөр бас настай улсуудаас би хүүхэд байхдаа их сонсож байсан, ярьдаг байсан, би бас өөрөө их сонирхож сонсдог байсан л даа, тэгээд жаал зугаа юм мэднэ тийм ээ амаар л мэднэ тийм ээ. Тэр хойно Хорид байхдаа яаж амьдарч байсан юм, ямар хэцүү нөхцөл болоод Монголд орж ирэв тийм ээ, Монголын зарим хэвлэлд бичдэг шүү дээ жаахан халхууд ингэдэг нөгөө Оросын хувьсгалаас дүрвэж ирсэн гэдэг, оргодол хулгайч нар ч гэж ярьдаг тэгэхдээ яг цаг дээрээ, яг миний бодлоор яг ч тийм биш яагаад вэ гэхээр би олон хүний яриан дундаас өөрөө ямар дүгнэлт хийсэн гэхээр энэ Оросууд чинь зүүн тийшээ шахагдаад Байгаль орчмын нутаг бол үнэндээ баруун нөгөө Шемескүүд оросууд ярьдаг тэгээд нүүдэллэн суурьшсан улсууд Оросын чинь баруун талаас Хохолуудч гэж ярьдаг одоо Беларусь, Украйнууд их орж ирсэн, цөллөгийн хүмүүс их орж ирсэн, газар нутаг мал маллаж амьдрахад хэцүү болсон юу хадлан нөгөө тариа хадлангийн асуудал хүнд болсон эргээд дээр нь 1900 одоо 1-р дайны дараа чинь нөгөө Октябрийн хувьсгал хийгээд орос, буриадуудыг цагаан орос, оросын цагаатнууд, улаантнуудын тэмцэл хоршчихсон тэгээд тэдний хөлд нөгөө цөөнх үндэстэн, ястнууд чинь их хэцүү байдалтай болсон. Ерөөсөө л модон байшин байлаа гэхэд чинь хэдэн талаас нь буудаж буудаж аваад л одоо хүн үхлээ гэж, амьд хүн байхгүй гэж бодоод л ирээд л хаалгыг нь нүдээд л бүх юмыг нь ингээд дээрэм маш их ихэссэн байгаа юм, тэгээд арга буюу буриадууд чинь амьдрахад хэцүү болоод орос нь ч цагаан нь ч дээрэмдэж байсан, улаан нь ч дээрэмдэж байсан алиныг нь ч гэх арга байхгүй, тэр нь энэ нь улаантнууд дээрэмдээгүй гэх арга байхгүй яг адилхан, адилхан ийм хоёр юуны хүчинд ороод тэгээд жаахан нөлөө бүхий хүмүүс нь өөрийнхөө хамаатан садан ч юмуу нөлөө бүхий хүмүүс нь ахлаад ингээд шөнө, шөнө харанхуй шөнөөр хил одоо энэ уул даваа хэцүү газраар газруудаар ингэж нүүдэллэж хэд хэдэн газраар Монголд ирсэн юм билээ. Манайхан бол одоо одоогийн Хэрийн район, Агатын гол, Хэрийн голоор орж ирсэн юм шиг байна лээ. Тэгээд Ононгоо жаахан өгсч байгаад ингээд суурьшицгаасан. За тэр Паха Балдан гээд манай Дулсан гэдэг ээжийн маань өргөж авсан аав нь тэр, тэр бол нэлээн боловсролтой нөлөө бүхий нэлээн хэдэн айлуудыг бол дагуулж ирсэн байгаа юм. Тэгээд нэг ийм шог яриа надад нэг 92 настай өвгөн ярьж байсан. Паахай Балданыг би мэднэ. Танай тэр өвөг эцэг бол их боловсролтой хүн байсан тэгээд Оросын тэр энд орж ирсний нь дараа хойноос энэ монголд очсон буриадууд маань ямаршуухан амьдарч байна вэ байдлыг нь үзэхээр монгол руу явах уу яах уу гэдгийг би одоо үзэхээр сэмхэн морьтой жаахан цовоо сэргэлэн эмэгтэй хүн, эрэгтэй хүнтэй ирдэг байсан байгаа юм. Манай ээжийн эгч нь ирсэн байгаа юм тэр эгчтэй би тэр Намдаг гээд Намдаг нагац гэдэг юм л даа ээжийн эгч тэр хүнтэй би 72, 73 онд Монголд айлчлахад нь уулзаж бас мэр сэр яриулж байсан юм. Тэгээд тэр миний түрүүчийн тэр хэлдэг өвгөн юу гэж хэлж байсан юм гэхээр ирж очсон улсууд хойноо чухам янз бүрийн байдалтай л ярьдаг байсан юм байна аа даа зарим нь сайн байна амьдрал нь боломжийн байх шиг байна, зарим нь ай хэцүү байна гэж очдог байсан байгаа юм мөн янз бүрийн л юм тэнд очдог нөгөө нэг хэсэг нь сурагладаг ямаршуу байна монголд хэд маань боломжийн бол явъя, боломжийн биш бол амьдаръя гэсэн ийм байдлыг судалдаг байсан байгаа юм тэр нууцаар л ирээд л тэр морьтой ирээд, тэр эмэгтэй хүн хүртэл манай ээжийн эгч хүртэл тэр 72 онд айлчилсан Намдаг авгай маань хүртэл морьтой ирээд ээжтэй уулзаад ингээд буцаж байсан байгаа юм. За тэгээд Юмжав өвгөн одоо монголд амьд байгаа Дадалд байгаа өвгөн юу гэж надад ярьсан бэ гэхээр тэгсэн ийм шог яриа гарсан гэнээ хойно Орост очсон чинь Мөнгөнуев билүү Хоц Намсараев билүү би сайн санахгүй байна нэг нэртэй буриадын нэлээн сайн зохиолч ирсэн байгаа юм тэгээд очоод хэлж байсан гэнээ, шог яриа гаргаж байхгүй юу, өө монгол очсон буриадууд их бол хайн амьдарч байнаа, талаар дүүрэн мал, тал дүүрэн мал нь тал дүүрээд тэгээд Паахай Балдан гэрийнхээ тооноор малаа харж байнаа гээд гэж хошигнож ярихгүй юу, тэр нь юу гэхээр Паахай Балдан гэрийн тооноор гарахаар тийм өндөр хүн биш гэнэ л дээ /инээв/, их намхан хүн байхгүй юу тэгэхээр тэр ёгтолж байхгүй юу тийм ээ, тийм намхан хүн гэрийн тооноор хэзээ ч гарна гэж байхгүй, тэгэхээр тэр олон мал тийм олон болоогүйг ёгтолж л байгаа тийм яриа гарч байсан гэнэ лээ гэж тэр 92-той өвгөн надыг үзээд хуучилж ярьж байсан. Тэр бол манай ээжийн маань аав байхгүй юу. Тэгэхдээ хүүгээ тэр хойно орхиж ирж байсан. Сургуульд сургаад гимназид сургаад үлдээгээд ирсэн гэж байсан. За тэгээд тэр Балданы Дулсан гэдэг ээж маань одоо надыг гаргасан ээж одоо бол нагац ээж гэж эмээ ээжийгээ ярина шүү дээ эмээ ээж гэсэн үг тийм, нагац ээж гэж ярьдаг манайхан тийм нагац ээжээ гэж хэлдэг. Тэгээд тэр хөгшин анхны одоо одоогийн Дадал сумын нутагт анхны 2 нэгдэл бий болсон. Нэгдлийн одоогийн тэр нэрд гарсан монгол орон даяар алдар цуурайтсан тэр битгий хэл монгол оронд битгий хэл Соц орнуудад нэрд гарсан хөдөлмөр нэгдэл гэдэг бол энэ одоо социализмын үеийн хамтралжуулах хөдөлгөөний үлгэр жишээ болсон нэгдэл бол манай суманд байсан юм. Яагаад гэвэл дарга нь монголын анхны хөдөлмөрийн баатар дарга, нэгдлийн дарга нарын дотроос хамгийн анхны хөдөлмөрийн баатар Цэрэнгийн Шагдаржав 59 онд баатар цол авч байсан. Монгол улсын анхны 10 баатрын нэг. Тэгэхээр тэр нэгдлийн чинь эх суурийг манай ээж тавьсан, ээж тэр бутач аав 2 маань тавилцаж байсан эхний 9 хүний тоонд ордог юм бүр түүх мүүхэнд сумын музей бүх юманд бий л дээ. Тэгээд манай нагац ээж бас нэлээн ажилтай хөгшин байсан юм шиг байгаа юм. Тэгээд өөрөө их мөнгө хуримтлуулаад нэгдлийн сааль саагаад 15 үнээтэй сааль саагаад тэгээд өөрийнх нь эгч хойно үлдсэн юм чинь ингээд нэг хэсэг орос буриадын харьцаа жаахан сайжраад 50-иад оны сүүлээр сайжраад эхлэх үед одоо нөгөө хуримтлуулсан мөнгөөрөө одоо виза аваад тэр Хижэн нутагтаа очсон, ах дүүтэйгээ төрсөн эгч энэ тэр нь үлдсэн байхгүй юу хойно тэгээд тэдэнтэйгээ очиж уулзаж байсан уулзахдаа ерөөсөө манай ах эгч эд нар хэлдэг байхгүй юу тэр өөрийнхөө хүүхдүүдээс өөрийнх нь хүүхдүүд нэг охин нь Улаанбаатарт багш, хүргэн нь дээд сургуулийн багш гээд ярьдаг байхгүй, хөдөө байгаа ч улсуудаас нэг ч төгрөг аваагүй яагаад гэвэл Дулсан ижий яг өөрөө бүх юмаа хуримтлуулчихсан байсан, биднээс нэг ч төгрөг аваагүй бид ч өгье гээгүй, авъя ч гэхгүй, өгөх гэхээр хэрэггүй гээд тэгээд өөрөө хойшоо, тэр өөрийнх нь эгчийн хүүхдүүд бас сургуульд соёлд явж чадахгүй байсан байгаа юм. Москва эд нар явах сонирхолтой байсан чадаагүй, тэгсэн 2 хүүхдийг эгчийнхээ том охины 2 хүүхдийг нэгийг нь Москвад хөгжмийн дээд сургууль төгсгөсөн, нэгийг нь зоотехник болгосон. Тэгээд тэд нар нь сүүлд ярьж байна гэсэн монголоос ирсэн эгчийнхээ бид хүчээр сурсан шүү гэж.
Оюунтунгалаг -
Доржсүрэн гуай яриагаа үргэлжлүүлье даа хоёулаа?
Доржсүрэн -
30-аад онд хэлмэгдэл болсныг би түрүүн ярьсан тийм ээ. Тэгээд тэндээс чинь манай сумаас гэхэд чинь 600 орчим хүн хэлмэгдсэн байдаг юм. Тэндээс би тоог нь за мартаад байна лав нэг 30, 40-өөд ч хүн юмуу хойшоогоо Оросын нутагт цөлөгдсөн байдаг юм. Тэгээд нэг хэсэг нь буудуулсан нэг хэсэг нь 10 жилтэй ингээд. Тэгээд тэр манай 30-аад оны тэр хэлмэгдлийн репресс тийм ээ болсон дараа за тэр үед манайхнаас нэлээн хэдэн хүн явчихсан. Тэр юу маань тэр нагац ээж буюу намайг төрүүлсэн ээжийн маань анхных нь Цэрэнбошигт гэдэг хүн тийшээ яваад буудуулчихсан байгаа. Тэгээд оросоос ирэхдээ өөрийнхөө ах дүү нараас зөндөө хойно үлдсэн тэндээс яг би миний сайн мэдэх нь Намдаг гэж төрсөн эгч нь хойно үлдсэн, манай тэр нагац ээж бол 3 удаа нэгдэлд олон жил саальчин хийж, нэгдлийн анхны үүсгэн байгуулагчийн нэг байсан тэгээд мөнгө нэлээн хуримтлуулсан саальчин байсан тэгээд тэр мөнгөөрөө хуримтлуулсан мөнгөөрөө 3 удаа Орос, Оросын, Орос Монголын харьцаа сайжраад энэ хэлмэгдсэн юу, хэлмэгдсэн буриад хүмүүсийн амьд үлдээд Орост эхнэр хүүхэдтэй болсон хүмүүс мэр сэр манай суманд эргэж ирж байсан тэгээд 3 удаа явсан тийм ээ, зарим гэр бүлтэй болсон улсууд ингээд суурьшсан байгаа байхгүй юу хойно суурьшиж байгаад 50-иад онд энэ хоёр улсын харьцаа гайгүй болоод тэгээд улсаас олгоод 50-иад оны сүүлээр дунд үеэр өөрөөр хэлбэл миний сургуульд орж байх үед 54 онд би сургуульд орсон тэр үеэр хэд хэдэн хүмүүс манай нутгаас тэр олон жилийн цөллөгөөс голцуу Архангельск муж руу байсан байна лээ. Эх орны дайнд явсан зарим нь зарим нь цөллөгдөөд ажил хүнд хүчир ажил хийж байгаад амьд үлдсэн хүмүүс ирсэн. Тэгээд тэр хүмүүс чинь нөгөө Оросын буриадын ах дүү нарынх нь сургийг гаргаж ирсэн ингээд 50-иад оны сүүл 60-аад 50-иад оны сүүлээр бол илт буриадуудын хооронд Оросын буриад, Монголын буриадуудын хоорондын холбоо сайжирч эхэлсэн. “Буриад үнэн”, “Байгалийн тал” гэдэг сэтгүүлүүд монголд орж ирсэн. Тэр хойно баривчлагдаад хойгуур явж байсан улсууд чинь хамаатан саднаа олчихсон тэд нар эргээд ирэхээр зэрэг ах дүү нарын нь хаяг хойно тодроод ингээд улсаас жаахан зөвшөөрөөд ингээд буриадууд одоо бололцоотой нэг нь хойшоо айлчилдаг, хойноос буриадууд ирдэг ийм байх үед би бага ангид сурч байсан. Ингээд 1961, би за өөрийнхөө амьдралаас ярихад юу юм даа сургуульд орж байх үеэр би эргээд бага насаа яривал, би сургуульд орж байхдаа би...
Оюунтунгалаг -
Та хэдэн онд төрлөө?
Доржсүрэн -
Орос Монголын харьцаатай холбоотой юмыг би яръя даа тийм ээ. Орос монголын буриадуудын холбоотой асуудлыг сонирхож байгаа бол би тэрэнтэй холбогдоод яриагаа явуулчихъя тийм ээ. Ингээд 50-иад оны тэр миний манай Дадал сумын 7 жилийн сургууль чинь 1961 онд би төгссөн тэгэхэд чинь 59 онд анхны 7 жилийн сургууль байгуулагдсан тэгэхэд бид нар ухаа нь сургуульд бол Орос Монголын харьцаа сайжраад анхны сурах бичгүүд орос хэлний сурах бичгүүд гараагүй байхад нөгөө хойшоо Зөвлөлтөд айлчилсан улсууд нөгөө нэг Оросын Зөвлөлтийн буриад сургуулийн орос хэлний сурах бичгүүдийг, орос сургуулиудын уншлагын номнуудыг жишээ нь иймэрхүү номнуудыг олж ирдэг. Тэгээд бид нар сурах бичиг ховор үед бол монгол орос словарь тэгэхэд чинь байсан байна тэгэхэд чинь Буриад, Русский Бурядский том ийм том словарь манай суманд 3, 4 хүнд байсан. За би 1945 оны 10 сард юмуу даа одоо миний үеийн улсууд чинь яг төрсөн он, сарыг мэддэггүй шүү дээ бүдүүлэг үе байсан мэддэггүй юмаа даа ээж аав маань мэддэггүй, тэгээд ээжийнхээ 40 настай байхад би төрсөн.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.