Dorjsüren


Basic information
Interviewee ID: 990030
Name: Dorjsüren
Parent's name: Galsan
Ovog: Huatsai
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Dadal sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
environment
travel
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
education
parents
Dadal sum
collective farm
bureaucracy
Buryat wedding


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За Доржсүрэн гуай хоёулаа яриагаа үргэлжлүүлье.

Доржсүрэн -

За би 1954 онд 1-р ангид сургуульд орсон. Миний үеийнхэн бол шахалтаар ордоггүй хүмүүс сургууль соёлд явахыг ойлгочихсон үе байсан. 54 онд Хэнтий аймгийн Дадал сум, Баян сум 2, хоёр сум байсан тэгээд энэ хоёр сум нэгдсэн, тэр 2 сум нэгдэж Баян сумын Бадрал нэгдэл, Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэл 2 нэгдэхэд би одоо 7, 8 настай аавынхаа хамтаар хоёул хурал нэгдэх хурал дээр нь аавынхаа хамт хурал дээр нь суусан байгаа юм, аавынхаа өвөр дээр нь суугаад, тэр хуралд нь яагаад ч юм би аавынхаа хамтаар сууж байсан. Тэгээд тэр нэгдэх хурлаар аймгийн, аймгаас нэг өндөр биетэй дээлтэй хүн хурал удирдаж байсан санадаг юм тэгээд маш их маргаан болсон тэгээд 2 нэгдэл, 2 сумын 2 нэгдэл нэгдэхийг, 2 сум нэгдэхийг нэг хэсэг ардууд эсэргүүцсэн, нэг хэсэг ихэнх нь дэмжсэн тэгээд тэр бол төр засгаас, нам засгаас авч явж байсан тэр томруулах л хамтын аж ахуйг томруулах л гэсэн бодлого байсан байх л даа, засаг захиргааны нэгдлийг жаахан томосгох гэсэн бодлого байсан юм болов уу даа, тэгээд тэр гар өргөсөн юм, гар өргөхөд нь би гар өргөхгүй юу аавын өвөр дээр шахуу байсан тэгээд хүмүүс хурлын тэргүүлэгч асуусан энэ хүүхдийн гар өргөхийг хүний тоонд оруулж тооцох уу гэсэн бүгдээрээ хүмүүс тэгье ээ, тэгье оруулж тооцъё гээд тэгээд би миний гарыг өргөөд нэг хүн тэгж тоолж хүмүүс инээлдэж байсныг санаж байна.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгээд 2 сум нэгдэж, нэгдээд нэг хэсэг тэр нэгдэж орохгүй гэсэн эсэргүүцсэн улсууд нь Улаанбаатар нүүгээд явчихсан. Манай нутгаас чинь Улаанбаатарт олон айл явчихсан шүү дээ, тэр үед нэг хэсэг айлууд нүүчихсэн, тэрнээс өмнө ч нүүсэн байсан байх тэр үед хамгийн сүүлчийн нүүдэл бараг тэр орчим байсан байж магадгүй. За ингээд Баян сумын хоёр сум нэгдчихсэн болохоор Баян суман дээр ерөөсөө ганцхан 1-р ангийн хүүхэд 20-иод хүүхэд Чимэд гэдэг багштай үлдсэн бусад нь Дадалын сургууль руу явчихсан, 2, 3-р ангиуд нь явчихсан ингээд бага сургуультай байсан Дадал сумын одоогийн байгаа Баян-Овоо уулын өвөрт, Баяны дэнж гэж ярьдаг тэндээс нэг 20 км зайтай Балж голынхоо хойд талд Баян сумын төв бараг байхгүй болоод нэгдсэн учраас зөвхөн бага сургууль үлдээд Чимэд гэдэг багш дээр 20-иод хүүхэд үлдээд тэр 1-р ангид орж ороод 3 сар гарсан хойно манайх Дадал сумын төв дээр нүүж ирэх болж байгаа юм. 3 сард машинаар нэгдэл нүүлгэсэн тэр хөдөлмөрийн баатар болдог сум нэгдлийн дарга Шагдаржав манай аавыг тэр нэгдлийн няраваар ажиллуулах болоод тэгээд манайх 3 сард нүүж ирсэн юм. Тэгээд би сайн санадаг юм хүүхэд байсан мартагддаггүй юм, тэр Буйр булаг дээр нөгөө тэшүүрээр гулгаж байгаа хүүхдүүдийг хараад маш их би гайхаж байсан энэ одоо яаж хурдан явж байна, хөлд нь төмөр гялс гялс гээд л ингээд их сонирхож байснаа санадаг юм. 3 сард тэгээд манай аав хөдөлмөр нэгдлийн няраваар ажилласан. Тэгээд тэрнээс өмнө манай аав бол Мөнхийн Галсан гэдэг хүн 1939 оны цэрэгт яваад 1939 оны Халх голын байлдаанд 6-р девиз юм байх аа их буу, их бууны девизонд галын тэргүүн шугам дээр их бууны сүүл мушгиж байсан байгаа юм, их том биетэй хүн байсан л даа манай аав тэгээд сүүлд манай авга ах Дашдорж гээд ярьдаг байсан. Танай аав чинь 39 оны дайнаас эргэж ирэхгүй ч байсан байж магадгүй байлдааны хамгийн тэргүүн шугам дээр их бууны сүүл мушгиж байсан тэр нутгийнхаа хэн гэдэг билээ би нэрийг нь мартаад байна сүүлд цусан гавъяаны одон авсан юмаа уг нь, тэр хүнтэй хамт нэг их бууны сүүл мушгиж байсан тэгэхэд тэр Лхагвасүрэн жанжинд хэлээд Лхагвасүрэн жанжинд ч гэлүү, девизийн даргад нь ч билүү хэлээд тэр Дашдорж авга маань хороон дарга байсан хүн, хороон дарга байсан хүн тэгээд нэг эцгийн одоо хоёр гурван хүүд бүгд бид байлдаанд явж байнаа тэгээд өндөр настай эцэгтэй, нэг маань ч гэсэн амьд буцах ёстой, гэр орноо авч явах ёстой би яахав цэргийн хүн энүүгээрээ зүйл дуусна биз дээ, тэр энэ манай дүүг маань хамгийн бага дүүг маань юу яая, дүүгээ би гэр оронд нь амьд буцаамаар байна чи нэг арын албанд өгчихөөч гэж хэлсэн байгаа юм дарга нартаа хэлээд тэгээд манай аав чинь тэр их бууны сүүл мушгидаг галын тэргүүн шугаманд байснаа хүнсний нярав болж өшөө гайгүй аюулаас арай багатай ажилд байж эх орны дайныг дуусгасан юм гэж манай тэр Дашдорж авга надад ярьж байсан юм. Манай аав тэр талаар нэг их онц юм яриагүй л дээ. За тэгээд за нэгдэлд няраваар аав маань орсон тэгээд би 1-р ангид Дадал сумын сургуульд шилжээд 1-р ангид сурсан, бага сургууль байсан цөөхөн хүүхэдтэй. За тэр үеийн хүүхдүүд яахав дээ даавуугаар цүнх хийгээд дээр нь улаан таван хошуутай хар цүнх ээж маань оёж өгсөн ингээд тэр үеийн хүүхдүүдийн гоёл бол одоо нөгөө сүүлд ажлын хувцас гэж ярьдаг байсан юм куртка тэгээд шар сайхан товчтой сайхан шинэхэн куртка оёод өгчихвөл их л ганган сурагч болдог хар, улаан цүнхтэй, сурах бичиг ховордуухан, багш нар их өндөр шаардлагатай, багш нар жаахан дутагдалтай байсан байх заримдаа хоёр ангид 1 багш хичээл заана, хүүхдүүд их сахилга баттай, багш нар өндөр шаардлагатай, их цэвэр ангид сууна, ер нь хичээл үнэхээр хүүхдүүдэд ойлгуулах гэж багш нар их мэрийнэ, эцэг эх ч гэсэн одоо багш нарыг их хүндэтгэнэ, багш нар их нэр хүндтэй ийм хүмүүс байжээ. Тэгээд бид бусад газраа ч гэсэн сонирхолтой, манай сургууль хүүхдүүдийг хичээл номонд нь их сайн сургахаас гадна ажил хөдөлмөрт багаас нь их сургасан, би их боддог юм бусад хүүхдүүдээс их өөр хүмүүжүүлсэн бид нарыг яагаад вэ гэхээр бид 4-р анги төгсөөд зуныхаа амралтаар 4-р ангийн хүүхдүүд зунжингаа тоосго цохисон, 4-р ангийн хүүхэд тоосго цохино гэдэг чинь бас нарийн мэргэжил, тоосго цохино гэдэг бол үнэндээ нарийн мэргэжил, тоосго цохиж сурсан, тэгээд тоосго цохиод заримдаа хүчтэй ширүүн бороо ороод зарим тоосгоо бороонд цохиулаад бас зарим маань уйлж байсан ч удаа бий. Тэгээд тэр тоосгоо намар нь шатаагаад тэр Дашцэрэн гэдэг хүн байсан манай суманд баруун одоо Увс нутгийн хүн, цэргээс манай тэнд үлдчихсэн авгайтай болоод, тэр тоосго шатаах аргыг зааж өгөөд, сургуулийн багш нар яваад Агцын, Агц гэдэг голын адгаас шохой өөрсдөө багш нар нь бэлддэг тэгээд машинаар шохой шатаадаг тэгээд 4-р ангийн хүүхдүүд тоосго цохино, багш нар нь шохой шатаана тэр анхны 7 жилийн дунд сургуультай болох гээд аж ахуйн аргаар аж ахуйн аргаар сургуулийн том барилга барих ажлыг эх эцгийн хүчээр ерөнхий рамыг нь босгоод шургаагаар рамыг нь босгоод тоосгыг нь одоо хятад хүнээр бариулаад юу пийшинг нь бариулаад, зарим нутгийн чадвартай улсуудаар том пийшин бариулаад 1, 2-р шавардлага, шохойдлого одоо тэр шигтүүр хадах бүх юмыг нь одоо тэр дунд сургуулийн хүүхдүүд хийсэн. Тэгээд би сүүлд багш болсон хойно тэр цагаан байшин маань бараг 90-ээд он болтол байсан өөрөөр хэлбэл 40 гаран жил тэр сумын дунд сургуулийн барилга болж үлдсэн. Тэгээд 90-ээд онд тэр байшинг нураагаад шинэ орон сууц, байшинд ороход тэр миний үеийн сурагчид бараг уйлах гэж байсан. Би тэгэхэд нэг засаг дарга ч байлуу даа юу ч байлаа даа тэгээд хүмүүс хэлж байсан, үеийн маань улсууд “чи энэ байшинг ийн нурааж байхад нь яагаад нураалгаж байгаа юм бэ, бид нарын хөдөлмөр шүү дээ байж болоогүй байсан юмуу” гэж хүртэл ярьж байсан. Тэгээд багш нар хүүхдийн гараар тэр том байшин бол 200 гаран хүүхдийн хичээлийн байрыг цэвэр аж ахуйн аргаар багш сурагчдын хүчээр бариад бүх шавар, 1, 2-р шавардлагыг хийгээд, пийшинг хийгээд, бүх засвар шохойдлогыг болвол зуны амралтаар 2 зун бид нар 4-р ангид тоосго цохиод, 5-р анги, 6-р анги төгссөн зунаа бүтэн зуны турш тэр сургуулийн бүх хүүхдүүд бригад болоод тэр байшинг барихад бол одоо багш нартайгаа хамт ерөөсөө зуны амралт, багш нар маань амралтгүй ажилласан, хүүхдүүд амралтгүй ажилласан, ямарч эцэг эх бол гомдол гаргаж байгаагүй, бүгд сумаа дунд сургуультай болгох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлээр ажилласан тэгээд сум маань ч их дэмжиж өгсөн, сумын нам захиргааны байгууллага ч дэмжсэн нэгдэл их дэмжсэн тэгээд үнэндээ их сайхан сайхан ч барилга босгоод ирсэн юм аа. Тэгээд би тэр сургуулийнхаа 7 жилийн 3 дахь төгсөлт нь болсон. Ингээд 1961 онд төгссөн. 1961 оны 3 сард одоо тэр үеийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга, сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбал дарга манай суманд ирсэн суманд ирсэн. Манай тэр Дашдорж авга гээд нөгөө хороон дарга байсан хүн маань нэгдлийн орлогч дарга байсан, нэгдлийн дарга нь Чойдорж гээд тэр үед хөдөлмөрийн баатар боллуу 1961 онд тэр байсан. Тэгээд манай сургуулиар орсон Цэдэнбал дарга тэгээд би ч азтай 7-р ангийн сурагч байсан тэгэхэд манай ангид зөвхөн сургуульд байсан зөвхөн манай ангид орсон би хамгийн урд талын ширээн дээр сууж байсан манай ангид тооны хичээлийг Дэмбэрэлсамбуу гээд дайны үед онгоц жолоодож байсан тийм багш тоо зааж байсан тэр Цэдэнбал дарга орж ирээд бидэнтэй уулзаад, мэндлээд, одоо хүүхдүүд та нар энэ гадаадад манай сурч байгаа хүүхдүүд энэ тоо черчения зэрэг хичээл жаахан гологдох гээд байдаг юм, та нар тооныхоо хичээлд их сайн мэрийгээрэй, сайн сураарай, эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж одоо бараг нэг метр надаас бараг л нэг метр гарны зайд зогсож байсан. Тэгээд би хувцас, халимаг бүх байдлыг нь болвол одоо ерөөсөө сайн харж ойрхноос маш сайн харж авсан, сумын намын хороон дарга Дамба гэдэг хүнтэй зэрэгцээд бидэнд тэр захиас юм аа Цэдэнбал дарга хэлсэн юм. За ингээд 7-р ангид бас бид дурсгалтай, төрийнхөө удирдлагатай ангидаа уулзах ийм хувьтай хүүхдүүд байж гэж тэр үед бид их ярилцаж бэлэгшээж байсан. За ингээд ...

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Бичиж байна уу?

Оюунтунгалаг -

Бичиж байна, бичиж байна.

Доржсүрэн -

За, шалгаагүй юу чи сонсож шалгаагүй юу? За тэгээд яахав бид дунд сургуульд болсон бас нэг онцлог зүйлийг хэлье. Би 5-р ангид билүү, 6-д байхад 6-д байхад байх аа Чойдоржийн бие нь муудаад, хөдөлмөрийн баатар болсон байсан, эмчилгээнд эмнэлэгт ойрхон байх шаардлагатай гээд тэгээд Төв аймгийн Мөнгөнморьт сумд сүү саалийн фирм байгуулаад тэгээд Улаанбаатар хотыг сүүгээр хангах ийм үүрэг Намын төв хороо, Засгийн газраас аваад ингээд айлууд шилжүүлэх болж байгаа юм. Тэгээд одоо миний мэдэж байгаагаар тэр үеийн ханшаар 2,9 сая төгрөгийн хөрөнгө тэгээд 30-аад айл, шилдэг сайн одоо үнээнүүдтэй нь үнээгээ аваад сүүтэй үнээгээ аваад ингээд Төв аймгийн Мөнгөнморьт суманд шилжиж ирж байсан юм. Тэгээд манайх аав ээж хоёрыг чагнахад одоо Улаанбаатарт ойрхон очвол уг нь хотын ах дүү нартаа ойрхон байх юм сан гэж хоорондоо ээж ярина, аав дуугардаггүй байсан. Тэгээд манайхан юу яагаагүй л дээ ирээгүй л дээ, нэг тийм юм миний хүүхэд байх үед санагддаг юм, нэг тийм онцлог зүйл болсон юм. 2,9 сая төгрөг бол тэр үеийнхээр, 30-аад айл Төв аймгийн Мөнгөнморьт суманд шилжиж ирсэн юм аа тийм. Тэндээс одоо энэ Бат-Очирын Сундуйгийн сайн яруу найрагч монголын дундаас тэр айлуудын дундаас төрсөн, Ичинхорлоо гэж Сүхбаатарын одон 2 удаа хүртсэн сайн монгол улсын аварга малчин Ичинхорлоо гээд нэг өндөр саальчин манай бидэнтэй яг нэг дорын нэг тасагт байсан саальчин гарсан юм. За би сургуульд орохоосоо өмнө манайх тэр 1-р ангид орохын өмнө төв саалин дээр байсан юм. Саалин дээр зундаа би үнээ эвэлгэж өгдөг, ээж маань сүү саадаг, аав маань тэр нэгдэлд ажил хийдэг байсан. Манай аав чинь тэр Халх голын дайнаас ирээд шинэ бичиг үсгийн, Баян сумын бичиг үсгийн шинэ үсгийн багш хийсэн 2, 3 жил дараа нь сумын Баян сумын нарийн бичгийн даргаар одоо 10 гаран жил ажилласан, тэгээд сүүлд нь хөдөлмөр нэгдэлд ороод хөдөлмөр нэгдлийн няраваар нэлээн олон жил ажиллаад сүүлд нь тэр хоршооны няраваар ажиллаж байгаад ингээд өндөр насныхаа тэтгэвэрт гараад гарсан юм аа Галсан гэдэг хүн маань, за ийм. За манай ээж бол яахав сүү тосны заводод саальчин байсан, сүү тосны заводод ажиллаж байсан, тэгээд ойр зуурын одоо туслах ажиллуудад бол нэгдлийн туслах ажиллуудад бол ажиллаж байсан. За ийм байх юм. Манай сумын хөдөлмөр нэгдэл бол нэгдэл чинь одоо олон гавъяат улсууд ажиллаж байсан. МУ-ын анхны гавъяат малын эмч Базаржав гэдэг хүн байсан, нэгдлийн анхны гавъяат МУ-ын анхны хоёр дахь билүү дээ гавъяат зоо техник Намдаг гэдэг хүн байсан, ингээд Монгол улсад одоо энэ Сэлэнгэ аймагтай яг зэрэгцээд Дадал сумын хөдөлмөр нэгдэл чинь юу гэхээр бүх мал сүргээ эрлийзжүүлсэн, үнээгээ одоо сечёв, сементалаар Оросын сементал, сечёв хоёроор эрлийзжүүлэх ажлыг 1950-иад онд хийчихсэн, сүү саалийн асар өндөр ашиг шимтэй, маш их сүү саадаг, Хэнтий аймгийнхаа сүү тосны төлөвлөгөөний 60 хувийг ганцхан Дадал сум хийдэг ийм алдартай сум. Тэгээд мал сүргийн ихэнх нь эрлийзжсэн, жараад мянган тоотой малтай, за хонин сүргийг бүгдийг нь өвөр Байгалийн нарийн ноост хониор ихэнх нь эрлийзжүүлсэн байсан 60, 70-аад оны үед чинь нарийн ноост, нарийн ноост одоо юуг улсад их тушаадаг Сэлэнгийн энэ Орхон морхонтой энэ чацуу тушаадаг тийм нэгдэл байсан өөрөөр хэлбэл хамтын, газар тариалан хөөрхөн одоо эрхэлдэг, улсад бас хоёр ч удаа байх миний мэдэхээс улсад байр эзэлж байсан бас л сангийн аж ахуйн дайтай шахуу одоо тариалан тарьдаг одоо мянга, хоёр мянган га-д, хоёр гурван мянган га-д хүртэл бараг тариа, улаан буудай тэгээд бусад малын тэжээл тарьдаг, эрчимжсэн мал аж ахуйтай, эрчимжсэн одоо ер нь эрчимжсэн мал аж ахуйтай ийм л хамтын аж ахуй болчихсон байсан үе. Хөдөлмөр өдрийн хөлс гэж тооцдог байсан тийм, тэрийг одоо би бас мэддэг юм. Анх нэгдэл анх байгуулагдсаны дараахан нөгөө хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөр өдөр гэдгээр тооцож өгдөг тэрэндээ энэ төмс ногоо могоо янз бүрийн юм өгдөг тэр ч нэлээн сүүлд үедээ энэ социалист нөгөө хамтын аж ахуй маань бас тийм явц муутайхан болоод сангийн аж ахуй болох хэрэгтэй юм байна яагаад гэвэл сангийн аж ахуйн ажилчдын, малчдын цалин өндөр байсан. Тэгээд сүүлд сонсоход ер нь юутай болмоор байна, сангийн аж ахуй болмоор байна гэсэн их яриа хүмүүсийн дунд их явдаг байсан. Тэгээд манай нэгдэл бас эрчимжсэн нарийн ноост хонь, сүү, сүү махны чиглэлийн үнээнээс гадна үнээтэй байхаас гадна саалийн үнээтэй байхаас гадна саалийн механикжсан хоёр фирмтэй байсан, түүнээс гадна монгол зөгий 1957–иад оны сүүлээр орж ирэхэд бас ялгаагүй Шаамарын зөгийтэй адилхан Дадалд зөгийн аж ахуй бий болж байсан, тахианы аж ахуй бас монголд одоо бий болоход мөн зэрэгцээд манайд тахианы аж ахуй бий болоод тэр ярьдаг Намдаг гэдэг чинь энкубатор одоо өөрөө санаачлаад хийчихсэн өөрсдөө орос хэлтэй, өндөр боловсролтой, Хөдөө аж ахуйн дээдэд багшла, мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилла гэхэд нь зөвшөөрөл зөвшөөрөхгүйгээр хөдөө тэр хоёр чинь хоёулаа хөдөө гарсан Шагдаржав баатар хүнийг тэгж удирдаж чаддаг тийм шилдэг мэргэжилтнүүдийг нутгийнхаа мэргэжилтнүүдийг ингэж хөдөө татаж тэдний урам зоригийг хөгжүүлээд хийе гэсэн ажлыг нь их дэмжиж чаддаг одоогийнхоор бол маш мундаг менежер хүн байж л дээ. Тэгээд хоёр тийм мундаг өндөр боловсролтой зоо техник, өндөр боловсролтой малын эмч дээр нь одоо Рафакт сурч байсан орос хэлтэй зөгийн аж ахуйг монголд, монголын анхны зөгийчдийн нэг Балжинням гэдэг хүн манай суманд байсан маш их ажилсаг, зөгийн балаараа маш их гаргадаг, Дашдаваа гээд тахиачин байсан 1000-аад тахиатай байсан Вигор нутгийн 1000-аад тахиатай, сургуулийн дотуур байр бол сум цахилгаан гэрэлтэй байсан юм. 1950-иад он гэхэд чинь аль хэдийн одоо бусад сум бүх сумууд цахилгаан гэж мэдэхгүй байхад манай бүх л сумын төв чинь цахилгаан гэрэлтэй, радио узельтэй за тэгээд одоо хичнээн ч гэлээ би тоог нь мэдэхгүй байна ер нь сумын хөдөө аж ахуйн чиглэлийн мухлагт бол өндөг, зөгийн бал бол хангалттай байдаг ийм 38-ийн бидоноор дүүрэн дүүрэн зөгийн бал дуртай айл нь авч л байдаг, хүүхдүүд заримдаа хоолондоо цадаад өндөгөөр бие биенийгээ чулуудаж байдаг ийм л байсан юм. Өндөг маш их хүрэлцээтэй байсан. За эрдэнэшиш миш гээд одоо малын тэжээлүүд их тарьдаг, амьдрал ер нь их сайжирчихсан, цахилгаан нэвтэрчихсэн, бусад нэгдлүүд бол биеэ дааж чадаагүй байх үед бол эхэлж хамтрал нэгдэлжих хөдөлгөөн ялаад тэгээд бүр манайхыг чинь очиж энэ Төв хороо дарга нар очиж үздэг, туршлагыг нь судалдаг, ном хэвлэлд гардаг, Дадал сумын хөдөлмөр нэгдлийн тухай юу журнал 3 бадаг журнал гэж кино гардаг байсан юм тийм, тэгээд бид нар тэрний хүүхдүүд тэр аав ээжийнхээ тэр хөдөлмөр нэгдлийн сум орныхоо бас сайн байгаа энэтэй холбоотой бас бидэнд ч гэсэн бахархах сэтгэгдэл төрнө, сургуулиа төгсөөд Өндөрхан, Улаанбаатарын сургуулиудад сурна, эсвэл Биндэрт сурна, ингэхэд бас сум орныхоо нэрийг гайгүйхэн шиг авч явах юмсан гэсэн сэтгэгдэл тэр үеийн хүүхдүүдэд төрдөг. Манайд бас өндөр чадвар мэдлэгтэй багш нартай байсан, хүүхдүүдийн сурлага ч их сайн байсан. Манайд одоо тэр үед миний үеийнхээс одоо Бадамгарав гээд нэг хүүхэд миний доод талын доод талын анги, улсын юунд улсын анхны математикийн олимпиадад Улаанбаатарт 3-р байр эзэлж байсан юм тэр Дадалын сургуулиас, Улаанбаатарын лаборитори нэгдүгээр сургуулийг надаас доош хоёр ангийн хоёр хүүхэд Гүрбазар, Энхболд гэдэг хоёр хүүхэд Улаанбаатарын лаборитори сургуулийн анхны онц төгсөгч, улсын олимпиадад 3,4-р байранд дараалж орж байсан юм 1966 оны олимпиад шиг санаж байна тийм, тийм их чадварлаг багш нартай, чадварлаг хүүхдүүд сайн хүүхдүүд тэр үед төрж байсан, сургууль ч гэсэн, ерөнхийдөө эмнэлэгийн салбар ч гэлээ гэсэн их сайн сайн эмч нарыг сумандаа авч ажиллуулдаг байсан Хөхгэрэлт эмч гээд сүүлд хэвлэл мэвлэлээр их бичигдээд Дархан хотод их мандаад байсан Өвөрмонгол хүн л дээ тэр эмч манай суманд ажиллаж байсан. Одоо Анагаах ухааны их сургуулийн тэр юуны ардын эмнэлэгийн захирал Төмөрбаатарын аав Намрал гээд эмч манай суманд ажиллаж байсан их суутай, суутай эмч нар ажиллаж байсан, сайн сайн багш нар ажиллаж байсан тийм, МУИС-ийн математикийн ангийг төгссөн Сүхбаатарын цалинтай оюутан Балдорж, Балдансамбуугийн Балдорж гээд багш бид нарт математикийн хичээл зааж байсан, сургуулийг одоо онц төгссөн гэх мэтчилэн тийм шилдэг боловсон хүчнүүдийг сумандаа авч ажиллуулдаг байсан тэр үеийн сумын удирдлага. Тийм учраас тэр боловсон хүчин их сайтай байж л дээ одоо бодоход эргээд бодож байхад тийм. Тэгээд харьцангуй бусад сумдыг бодвол бид чинь машин юу сум маань машинтай, бусад сум нэгдлүүд машингүй байхад манайд чинь машинтай, тракторгүй байхад трактортой болсон, газар тариалан эрхэлдэг, сургуулийнхаа хүүхдүүдийг машинаар хүргэж өгдөг, тэгээд сумаас одоо би нэг настай жолоочтой 90 хэдэн онд Баян-Уул суманд экспидизийн жолоочтой уулзаад ярилцаж байсан. Тэр өвгөн надад ярьж байсан би хүүхэд байсан яаж мэдэх вэ дээ 60-аад онд бүр яаж байсан сүүг хөлдөөсөн сүүг Улаанбаатарт хавар гэсэхээс нь өмнө хөлдөөсөн сүүг Улаанбаатар нэг машинаар зөөдөг байсан байгаа юм. Тэгээд надыг нойргүй 14 хоног явуулж байсан Шагдаржав баатар, тэгээд би сүүлдээ ухаан алдаж унаж байсан ядраад, нөгөө сүү гэсэхээс нь өмнө зөөх гээд ганц машинтай “51” машинтай тэгээд ядраад би энэ ажлыг чинь хийж чадахгүй гээд би даргатай муудалцаад машинаа өгч байсан удаатай, сүү нь багтахаа болиод хөлдүү сүүгээ Улаанбаатар руу зөөдөг байсан юм байна л даа тэгж тэр өвгөн надад ярьж байсан тийм жишээтэй. Тоог нь би яг точно, 40, 50 тонн цөцгий авдаг байсан юм болов уу даа одоо бодоход нэг 40, 50 тонн цөцгий жилдээ үйлдвэрлэдэг байсан юм шиг байгаа юм миний бодоход одоо ойролцоогоор бодоход тийм. За иймэрхүү байна.

Оюунтунгалаг -

Тэгээд таны та сая манай сум нэгдэл машин техниктэй байсан гэлээ шүү дээ?

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Та ер нь одоо энэ техникийн тээврийн хэрэгсэлүүд одоо тэр машиныг та хэзээ ер нь анх үзэв, танд ямар санагдаж байв?

Доржсүрэн -

Би одоо тэр 1-р ангид байхдаа анх машин хараад л.

Оюунтунгалаг -

Хэдэн онд гэсэн үг үү?

Доржсүрэн -

Аа биш ээ би 1-р ангид ороогүй байх үедээ тэр Баян сумын тэр сургуульд арай ороогүй байхдаа мотоцикл харсан, тэгээд штонк гэж ярьдаг тэгээд нэг тасаг дээр ирсэн чинь манайх саалин дээр ээж байсан тасаг дээр ээжтэйгээ хоёулаа байдаг байсан, аав суманд ажилладаг байсан. Нэг өдөр аягүй ийм нэг араасаа утаа гаргасан, аягүй хурдан яваад л нэг юм ирсэн хүмүүс штонк ирлээ, штонк ирлээ, дарга ирлээ л гэсэн тэгээд Шагдаржав баатар ард нь суугаад урдаа Намдаг нэг агроном юу зоо техникч нэг штонк мотоцикл барьсан тэгээд за саальчидтай саалийнхаа төлөвлөгөө биелүүлэх талаар яриа ухуулга хийж явсан тэгэхэд би мотоцикл анх харсан юм тийм. Сүүлд нь ч тэр сум руу нүүхдээ тэр машиныг анх харж тэр машинаар манайх нүүж ирж байсан юм. Одоо автомашин 54, 55 оны 3 сард л юм байна л даа машинаар нүүж ирж байсан тийм. Тэгээд суманд ирсэн чинь сум маань тэгэхэд чинь ер нь бараг л ирэхэд маань билүү ирсний дараа билүү би сайн санахгүй байна сумын төв цахилгаан гэрэлтэй байсан, радио узельтэй радио ярина, радиогийн нэвтрүүлэг хийнэ тийм. Тэр радиогаар чинь нөгөө Родина гээд хүлээн авагчтай, том батарейтай тэгээд шилэн клуб гэж тэгээд юу яадаг буриадын буриадын нэвтрүүлэг сонсдог байлаа нөгөө долгионыг нь олоод хэдэн цагаас буриадын нэвтрүүлэг явж байна уу, оросын буриадын нэвтрүүлэг сонсч манайхан их баясч байсан. Машиныг чинь одоо тэр үед чичаан л гэж их хэлдэг байсан.

Оюунтунгалаг -

Чинчаан?

Доржсүрэн -

Чинчаан гэдэг байл уу юу гэдэг байлаа даа тэр чинь одоо машин ч гэдэг байл уу. Өө хүмүүс их л сонирхоно л доо, тэр үед чинь бас нэг онгоц буусан юм манай суманд бас нэг 50-иад оны үед л шиг санаж байна, тэгээд онгоц буухад нэг хүн онгоцны сэнсэнд орчихсон юм.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Бас нэг тийм юм болсон юм, би хараагүй ээ зүгээр Молом гэж хүн билүү зүгээр тийм.

Оюунтунгалаг -

Яасан гэсэн үг үү?

Доржсүрэн -

Сонирхоод л яахав сэнсэнд нь цохиулчихгүй юу.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тийм ойртоод нөгөө сэнс эргэж байхад нь тийм явдал болж байсан юм. Машин ёстой Газ, Зис-5 гэж байсан Зис-5 гэж байсан. Газ-51 гэж дараагаар нь ирж байсан тийм. Өө ер нь хүмүүс их сонирхоно л доо, одоо юу ч гэх юм бэ дээ одоо бас л нэг л сонин их л сонин юм байсан л даа, сонирхоод л тийм. Тэр үе чинь одоо хэд 40, 50-иад оны үед юмуу даа тийм ээ. Сургуульд орсны дараагаар машин харлуу даа, сургуульд орж байхдаа л машин харсан юм байна тийм. 54 онд нүүж ирсэн гэхэд чинь тийм юу 54 оны үед л машин харсан юм байна л даа тийм л юм шиг байна.

Оюунтунгалаг -

Тэгээд таны үзсэн энэ амьдралдаа үзсэн техник хэрэгсэлүүдээс ер нь одоо хамгийн хүчтэй чадалтай одоо юутай нь ер нь та ямар техник гэж бодож байна одоо ингээд эргээд харахад?

Доржсүрэн -

Одоо юу гэх юм бэ дээ, одоо хүчтэй техник гэхэд чинь одоо яахав сүүлийн үеийн техникүүд их хүчтэй болоо биз дээ тийм ээ. Одоо нөгөө манайд чинь анх 50-иад онд 59 оны үед ч билүү сум нэгдэл чинь юу атар хагалсан тэгэхэд чинь нөгөө төмөр беларусь нэг задгай, кабингүй, төмөр дугуйтай, төмөр дугуйтай тийм трактороор газар хагалж байсан шүү дээ манайд чинь. Буриадууд чинь дээр үед бол одоо миний бараг төрж гараагүй байхад 30-аад онд чинь юу яаж байсан Онон голын сав, Балж голын сав газар өөрсдөө тариагаа тариад тэгээд молотельник гээд мөсөнд өвөл хурааж аваад гараараа ингэж хурааж аваад тэгээд мөсөн дээр өвөл болгож байгаад мөсөн дээр цохиод мориор гишгүүлж байгаад мөсөн дээр цохиод молотельник гэж ярьдаг тэгээд улаан буудайгаа хурааж аваад тэндээсээ гар аргаар чулуун тээрмээр гар тээрэм, морин тээрэм гэж байсан тэгээд гурилаа гаргадаг байсан юм байна лээ. Тэгэхдээ миний яг миний одоо сургуульд орж байх тэр үед бол тэр гараар тээрэмддэг нь больчихсон байсан даа, зүгээр би ганц нэг хүнээс л хувь хүнээс л үзсэн, харсан, сонссон болохоос биш яг би сургуульд орсноос хойш бол бараг тэгж гурилаа гаргаж байгааг бараг цөөхөн үзсэн юм байна тийм.

Оюунтунгалаг -

Ямар молотельник юу гэнээ?

Доржсүрэн -

Молотельник гээд тийм одоо нөгөө цохиж ишнээс нь салгаж байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь ингээд харахад таны яг тэр сурагч үеийн амьдрал, сургуулийн амьдрал сургуулийн одоо хүүхдүүдийн чинь хувьд аваад үзэхэд таны одоо бага нас, тэр хүүхдүүдийн одоо бага наснаас тэр хүүхдүүдийн амьдралаас ч гэдэг юмуу сургуулийнхаа сурагчдын дундаас ер нь юугаараа онцлог байв?

Доржсүрэн -

Бусад газрынхаас уу?

Оюунтунгалаг -

Бусад хүүхдүүдээс одоо үеийнхээ хүүхдүүдээс сургуульд нэг ангид сурч байсан хүүхдүүдээс таны хувьд одоо ямар нэгэн ялгаа онцлог байв уу?

Доржсүрэн -

Миний өөрийн үү?

Оюунтунгалаг -

Таны, танд?

Доржсүрэн -

Надад нэг их айхтар онцлог гээд юу байхав дээ яг л бусад хүүхдүүдийнхтэй адил би нэг 7-р ангийг 7 хүүхэд сайн төгссөн юм манай ангиас, тэрний нэг нь би тэр захирлын тушаал мушаалыг би сүүлд харж байсан 61 онд сайшаагаад биднийг шагнасан юм байна лээ. Тэгээд 7 хүүхдээс нэг нь Улаанбаатар хотын лаборатори 1-р сургуулийг анги алгасаж төгсөөд биднийг 10 төгсч байх үед юуны Ташкентын усны аж ахуйн техникумд оюутан болчихоод бидэндээ захиа зургаа явуулж биднийгээ гайхуулж байсан юм.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгээд бид нар Дорж гээд хүүхэд, бид адилхан сайн төгсч байсан долоо, тэгээд Улаанбаатар хотод эгч дээрээ очоод биднийг бодвол арай жаахан юутай, эгч дээрээ очоод их эмч дээрээ очоод тэгээд сурлага сайтай байна гээд шууд 1-р сургуулийн 9, 8, 9 хоёрыг зэрэг төгсөөд тэгээд 10-р анги, нэг жилийн өмнө 10 төгсөөд хойно усны аж ахуйн техникум миний Өндөрхааны 10 жилийн 10-р ангид байхад хойноос найзаас маань захиа ирж байсан, энэ чинь бидний нэг ангийн хүүхэд гээд нөгөө ангийнхандаа хэлэхэд нөгөө дөрөв нь. Үнэмшихгүй нэг охинд захиа ирэхгүй юу ангийнхаа охинд тэгэхээр нь нөгөөдүүл нь үнэмшихгүй энэ тэр байсан юм тийм. Тэгээд ер нь өөрийнхөө Дадалд сайн сурч байсан хүүхэд өөр сургуульд очиход бол сайн битгий хэл онц сурдаг ийм л байсан тэгэхээр манай багш нар их өндөр шаардлагатай сайн багш нар байжээ гэж би боддог юм.

Оюунтунгалаг -

Тэгээд таныг одоо сурагч байх үед янз бүрийн одоо театрын тоглолт кино болдог байв уу, таны одоо амьдралд дурсагддаг тэр бага насанд чинь хамгийн сонирхолтой кино жүжиг үзсэн юм чинь юу байв?

Доржсүрэн -

Бид чинь одоо телевиз ямар кино, зундаа кино гарна, бид нар учиргүй дуртай, гадаа сайхан сэрүүн гадаа кино үзнэ, кино учиргүй их үздэг байсан бид нар, их дуртай юм маань кино л байсан даа. Бүжиг танц болно хүүхдүүд ч нэг их орох биш дээ сонирхоно, юу яана, ном их уншдаг хүүхдүүд байсан тэгэхэд, уран зохиолын тэр үеийн одоо монгол дээр л гарсан номыг бараг үлдээлгүй л уншдаг байсан шиг санадаг юм, тэр л америкийн, тэр оросын тэгээд бүр уран зохиолын ном олдохгүй болохоор 9, 10-р ангийн нөгөө СССР-ийн түүх мүүхийг чинь хүүхдүүдээс олоод бүгдийг нь уншчихна, ер нь номыг бол үлдээхгүй л бид нар бие биенээсээ дамжуулан уншина, бие биенээсээ илүү юм мэдэх, сурах гэсэн эрмэлзлэл тийм хүүхдийн дунд өрсөлдөөн байсан юм шиг байгаа юм. Тэгээд ер нь ном үлдээдэггүй л байсан юм даа бид нар. Тэгээд нөгөө Робинзон Крузогоос өгсүүлээд нөгөө Жул Берийн зохиолууд Жек Лондоны зохиолууд эд нарыг чинь бүгдийг нь тэр 4, 5, 6-р ангидаа байхдаа л бүгдийг нь тэр зузаан зузаан гарсан номнуудыг чинь үлдээлгүй л уншчихдаг байсан, ер нь ном үлдээдэггүй л байсан. Бат хаан гээд л гарч байсан Яны зохиол тэр эд нарыг чинь бид нар бие биенээсээ нууж булаацалдаж байгаад өдөр шөнөгүй уншаад дуусгачихдаг тэгээд ямар одоогийнхтой адил телевизор гэх биш. За бас яахав хүүхдэд нөлөөтэй юм нь тэр 49 онд манай суманд байгуулагдсан хажуу зэрэгцээ 3 нуурын рашаан сувилал үйлдвэрчний зөвлөлийн харъяа, тэнд зүүн гурван аймгийн амрагчид ирнэ, Улаанбаатарынхан ирнэ. Тэгээд бүтэн сайн өдөр, сайн өдөр бүхэн амрагчдын нөгөө тухайн аймгийн өдөрлөг гэж болно тэнд тэмцээн волейвол, теннис, шатар матар олон юмны тэмцээн болно хүүхэд байхдаа тэрэнд нь очиж амрагчтай их тоглоно теннис, шатарынх нь тэмцээнд орж тэнд амрагчтай тоглоно бүтэн сайн өдөр сумын төвийн хүүхдүүд, сумын төвийн биш хөдөөний хүүхдүүд мал аж ахуйдаа л оролцоно л доо, би бол яахав харьцангуй хөдөөний хүүхдүүдийг бодвол ажил бас зуны ажил гайгүй байсан тэр сургуулийн ажлаас гадна тэгээд яахав ахындаа ээжийн ахынд очиж хадланг нь авалцдаг байсан. Буриадуудын чинь гол ажил сургууль эхлэхээс өмнө нэг хадлангаа авч нуруулдах ажил их гол ажил байдаг, тэр өвс тэжээлээ авах тэр ажилд нь гол нь тусладаг байсан одоо хүүхэд байх үе. За тэгээд хадланд гарахаас өмнө сумын төв дээр одоо нэгдэл сумын нэгдлийн малыг эрүүлжүүлэх ажилд Базаржав гуайтай хамт “67” гээд нэг машинд нь суугаад хөдөө хонины хамуулга, угаалга хонийг угаалга урьдчилан сэргийлэх, угаалганд их хүүхдүүд явдаг байсан бас нөгөө барилгын сумын төвд барилга их баригдана, барилгын нөгөө цементэн довжоо хийх ажилд явдаг байсан 8, 9-р ангид байхдаа барилгын ажилд нь зунд ажилладаг байсан, зун хүүхдүүдийг одоо ингээд тэнээд хүүхдүүд юм хийхгүй байдаг шүү дээ тэгэхгүй тэр үед чинь шууд хүүхдүүд 8, 9 аймгийн 10 жилд суралцаж байсан хүүхдүүд ч ирнэ энд тэндээс ирэхэд дунд сургуулийн хүүхдүүдийг шууд сумаас дайчлаад л барилгын ажилд явах уу, хонины угаалганд явах уу, хадланд явах уу, нэгдлийн ямар ажилд явах уу гэнэ тэгэхэд нь тэрэнд аль нэгийг өөрөө сонгож байгаад л явна, тэрнээс би явахгүй гэх эрх байхгүй тэгээд л тэр ажилд зунд нь яваад тэгээд зохих хөлсөө аваад намар сургуульдаа нэгдлээс тусгайлан унаагаар аймгийн хүүхдүүдийг унаагаар хүргээд өгчихдөг, тэгээд бүгдээрээ дуудуулж байгаад л 9 сарын 1 дөхүүлж байгаад л бүгдээрээ Зис машин нэгдлээс машинаар идэх уух хоол ундаа аваад аймгийн сургуульд хүргэгдээд өгчихнө, зун нь ажиллаад л. Тэгээд яахав соёлын талаар гэх юм бол Гурван нуурын амралт бидэнд бас сайн ч нөлөө үзүүлсэн байх /инээв/ аль алины л нөлөө үзүүлсэн байх хүүхдүүдийг болохоор шохоорхоно жаахан том болоод ир гэнэ, 3 нуурт чинь орой болгон бүжиг болно тэр бүжгийг харна тийм ээ ах эгч нарыг их харна /инээв/ хүүхэд шохоорхоно шүү дээ тийм ээ, амарч байгаа байгаа улсууд ямар байх билээ тийм ээ /инээв/ тэрнийг их сонирхдог тэгээд бүтэн сайн өдрийнх нь тэмцээнд их явна, үдэшлэг мүдэшлэг их болно, дуу муу бүжиг танц их болно тийм жаахан хүүхдүүд ч яахав эхний удаа зүгээр тэр сонирхогчийн журмаар л явна л даа жаахан том болоод 9, 10-т орохын үед бас тэр бүжгэнд нь ордог өөрөө болно тийм /инээв/ жишээтэй.

Оюунтунгалаг -

Та сургуульд сурч байхдаа тэгээд одоо дотуур байранд байв уу, гэрээсээ явж байв уу?

Доржсүрэн -

Аймгийн 10 жилд дотуур байранд сумынхаа сургуульд 7 жил төгсөхдөө гэртээ байсан аймагт бол дотуур байранд байсан тийм дотуур байранд байсан.

Оюунтунгалаг -

За, дотуур байранд байхад тэр сургуульд сурч байхад ер нь хөгтэй явдал их тохиолдож байв уу?

Доржсүрэн -

Өө тэгээд Өндөрхааны 10 жилийн дунд сургууль тэгэхэд юу тэр үед чинь бас хэцүү байсан л даа юу дотуур байрны хоол чинь бас хэцүү шүү дээ нөгөө Өндөрхааны чинь нөгөө юу гэдгийн дотуур байрны хоол хүнсний хангамжийн асуудал ер нь тааруухан байсан тэгэхэд ний нуугүй ярихад тэгээд хөдөөний хүүхдүүд олон сумдаас очино, хүүхдүүд өлсөнө зарим нь няцсан хүүхдүүд бол гэртээ буцаад явчихдаг мэр сэр байсан тэгэхдээ бид нар өлслөө гээд буцаж явж байгаагүй тэгээд сургуулийнхаа түлээ мод бэлтгэх, засвар үйлчилгээ бүх л ажилд нь явна тэгээд сургуульдаа давгүй сурдаг тийм л байсан даа.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо эцэг эх чинь дотуур байранд хоол хүнс эд нар нийлүүлдэг байв уу, татвар юм төлдөг байв уу?

Доржсүрэн -

Өө тийм юм байгаагүй ерөөсөө л улсаас байранд өгнө, дотуур байр чинь нэг шар будаатай шөл нэг муудсан байцаатай шөл тэрэн дотор нэг улаан өнгөтэй ганц хоёр мах орно, тэгээд нэг жижигхэн зүсэм талх заримдаа элсэн чихэртэй заримдаа нэг масло үзэгдвэл үзэгдэнэ үгүй бол үгүй, тэгээд ер нь хагас өлсгөлөнгийн байдалтай тэгээд бид өлслөө гээд ээж аавдаа гомдол мэдүүлдэггүй, өлслөө гээд оргож босдоггүй тэгээд л зогсоод л явдаг байсан л даа. Тэгээд гэртээ намар явахдаа нөгөө эхний жил ч яахав мэдэхгүй нэлээн өлсч явсан тэгээд сүүлдээ зундаа нөгөө намар ирэхдээ нэлээн амралтаараа гэртээ ойр зуурын идэх уух юмаа ингээд боорцог моорцог бүх юмаа бэлдээд ирчихнэ, тэгээд айлд тавиад тэгээд өлссөн үедээ тэрнээсээ очиж идчихээд авчирч идчихээд ч юмуу ингээд байдаг эхний удаад анх мэдэхгүй жаахан гэртээ байсан хүүхдүүд эхний удаад бэлтгэл муутай бас жаахан эхний жил нэлээн өлсч нэг жил өнгөрсөн тэгээд дараагаар нь сурсан л даа бид нар тийм.

Оюунтунгалаг -

Та ер нь сургуулиас өөрөөр боловсролыг ер нь яаж олж авч байв сургуулиас өөр замаар одоо тэнд секц дугуйлан юм байв уу танай аймаг суманд ?

Доржсүрэн -

Өө тэгэхэд чинь юу дугуйлан секцүүд болноо тэмцээн уралдаан сүрхий болно, аймгийн чанартай тэмцээнүүд болно бид хүүхдүүд байхдаа тэр бүхэнд орно одоо төрөл болгоны спорт би сая энэ буриадын Алтаргана наадамд энэ багштайгаа Дорнод аймгийн өндөр настан энд Алтарганад авгайтайгаа оролцож явна Паршин гээд Баян-уулын харъяат амьд сэрүүн олон жилийн дараа би одоо энд хэдэн жилийн дараа уулзалдлаа л даа тийм ээ, 60 хэдэн он гэдэг чинь 40 гаран жилийн дараа тэр биеийн тамирын багштайгаа сая тааралдлаа тийм их сонин байна. Тэгээд тэнд чинь уран зохиолын дугуйлан, орос хэлний дугуйлан, биеийн тамирын янз бүрийн секцүүд хичээллэнэ их сүрхий манайхан тийм, миний сурч байсан ангид ангийн багш Хажид гэж байсан тэр үед Залуучуудын үнэн сонинд манай анги гарч байсан. Манай ангийн Занабаатар гэдэг хүүхэд тэр Хөдөө аж ахуйн дээдийн багш байсан одоо чухам пенсенд гарч байна уу яаж байна тэр Орост төгссөн юм. Тэр их гарын дүйтэй авъяаслаг хүүхэд тэгээд нөгөө Хүүхэлдэйн театр хүүхэлдэй гэдгийг чинь анх хийгээд манай ангийнхан сургуулийн урлагын үзлэгт түрүүлээд дараа нь манай ангийн ихэнх хүүхдүүд нэлээн хэдэн хүүхдүүд ороод хүүхэлдэй зохиогоод тэгээд Содномдоржийн зохиол Аз жаргалын эрэлчин гэдэг дуурь тоглоод тэгээд сургууль маань тэр дуурь бүтээгээд манай ангийн хүүхдүүд тэр хүүхэлдэйн жүжиг хийгээд ингээд манай ангийнхан зүүн Дорнод, Хэнтий, Сүхбаатар ийм аймгуудаар тэр хүүхэлдэйгээ тоглоод тэгээд тэр нь тухайн үеийн Залуучуудын үнэн сонинд гарч байсан юм. Тэгээд сүүлд бидний Өндөрхааны 10 жилийн 80 жил, 70 жилээр оролцоход манай ангийхныг тэр сургуулийн захиргаа хэлж байна лээ танай ангийнхан тийм ангиуд байсан одоо танай ангиас гавъяат эдийн засагч, ШУ-ны доктор, их хурлын депутат ийм сайн сайн улсууд одоо их олон гарсан байнаа танай анги их сайн анги байсан гэж сүүлд нь тэр сургуулийн захирал бидэнд 80 жилээр танилцуулж байсан. Манай гавъяат эдийн засагч болоод тэр Дэриламятав гээд тэрнийхээ юуг ангиараа угаасан л даа 22-уулаа ирсэн тэгэхэд гэр бүлтэйгээ 22-уулаа уулзсан даа 64 оны төгсөлтийнхэн тийм. Тийм манай хүүхдүүд бас сүрхий тийм ангийнхан авъяаслаг байжээ гэж би одоо би бас боддог юм.

Оюунтунгалаг -

Та тэгээд Хэнтийн Өндөрхааныхаа 10 жилийг төгслөө шүү дээ?

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд цаашаа ямар боловсрол яаж эзэмшив, хаана эзэмшив?

Доржсүрэн -

Тийм тэгээд би.

Оюунтунгалаг -

Ямар мэргэжил боловсрол?

Доржсүрэн -

Би яг 10-р анги төгсөхдөө жаахан будилсан, тэгэхдээ би анги дотроо нэг номерын математикаар 1 номерын хүн хүүхэд байгаагүй ээ тэгэхдээ нэг 5 дотроо багтахаар хүүхэд байсан тэгээд математикийн багш манай Дадал сумын багш байсан юм. Тэгээд тэр нэг өдөр эхний 2 шалгалтаа өгчихөөд байсан, нэг өдөр багш маань тэгдэг юм, багш нарын зөвлөгөөний хурал болсоон тэгээд математикийн багшийн саналыг аваад Орост академийн нэрэн дээр кибирнетикийн сургуульд одоо явуулах хүнээ хэл гэсэн тэгээд би танай ангиас хоёр 10-р ангиас чиний нэрийг хэлчихлээ, чи сайн сураарай гэж тэгэхэд нь кибирнетик гэж ямар ч юм байдаг юм би мэдэхгүй шүү дээ гэсэн чинь одоо орчин үеийн одоо хөгжлийн одоо оргил үе одоо залуу одоогийнхоор одоо энэ комьпютер юу л байсан л даа анхны л үндэс байхгүй юу, тэгээд тийм юм гэж, би хүүхэд мэдэхгүй тэгээд дотроо гайхаад ээж маань болохоор ээж аав хоёр маань гадаадад сураад хэрэггүй ээ архичин болно гээд явуулахгүй чи багш болоорой гэдэг байсан тэр санаанд ороод тэгсэн Дархан хотоос ах утасдаад манай нэг хамаатан ах, үгүй чи болж өгвөл гадаад явчих даа гэсэн би тэгээд эргэлзээд л байсан тэгээд эргэлзэж байгаад химийн шалгалтан дээрээ бүх шалгалтаа онц өгч байсан чинь химийн шалгалтан дээрээ жаахан бүдрээд дунд авчихдаг юмаа тэгээд тэр хувиараасаа хасагдаад тэгээд юунд надыг юунд их сургуулийн юу Багшийн дээдийн математикийн ангид хувиарласан юм. Тэгээд тэр миний оронд явсан Бадам гэдэг Үлэмжийн Бадам гэдэг хүүхэд одоо доктор болоод дээд сургуулиуд, академийн секторын эрхлэгч, математикийн кибирнетикийн секторын эрхлэгч, доктор Үлэмжийн Бадам гээд одоо явж байгаа л даа тийм. Миний хувьд тэгээд яахав багш болж, би багш болсондоо харин ч азтай, олон шавьтай нэр хүндтэй сайхан ажил хийсэн. Тэр нөгөө сургуулийн нь төгсч чадах ч байсан юмуу явсан бол үгүй ч байсан юмуу, архичин ч болох байсан юмуу бүү мэд л дээ. Тэгээд манайхаас нэг тийм архинд дургүй улсууд байсан юм шиг байгаа юм. Манай ээжийн ах их архи уудаг, тэгээд их хашраасан юм байгаа биз дээ. Манай нагац ээжийн өргөж авсан хүү охин хоёрын нэг нь эх орны 45 оны дайнд яваад улаан тугын одонтой ирсэн юм. Тэгээд архинд ороод учиргүй ээжийг их зовоосон тэгээд манай ээж тэр 3 удаа хойшоо явчихсан байгаа юм. Тэгээд надад нэг ийм түүх ярьдаг байхгүй юу, 3 дахь удаагаа айлчлаад одоо машинд яваад их ядардаг настай хүн дандаа бөөлждөг, галт тэрэгэнд явахдаа л бөөлжиж явдаг. Тэгээд ирээд надад хэлж байсан, за би жаахан дэмий юм боллоо миний хүү, нагац ээж маань шүү дээ, тэгээд миний надыг гаргасан ээж, би их дэмий юм эгчийгээ гомдоочихлоо яасан бэ гэхээр юу яасан яг суух гэж байхдаа гэнэтхэн эгч маань ингэсэн гэнээ за Дулсан одоо чи дахиад ирж чадахгүй нь сүүлчийн удаа явлаа, одоо хүүхдүүдээ танилцуулахгүй бол бид нар чинь ингээд өнгөрөх нь байна, хэн хэнээ мэдэхгүй өнгөрөх нь байнаа чи Доржсүрэнг одоо гарсан ганц хүүхэд байгаа юм байна тэр Доржсүрэнгээ одоо явуулж танилцуулаа гэсэн байгаа юм. Тэгэхэд манай ээж жаахан хатуу сэтгэл гаргасан юмуу яасан үгүй энэ архины оронд би хүүхдээ явуулахгүй ээ, шууд тэгсэн, тэгсэн эгч нь уйлсан байгаа юм, тэгээд за яахав яахав зүгээр зүгээр би явуулъя гэж хэлээд эгчийгээ уйлахад нь бас өрөвдөөд явуулна явуулна гэж хэлээд ирсэн тэгээд надад ирээд хэлж байсан за би тэгсэн шүү жаахан дэмий л хатуу үг хэлчихлээ эгчдээ, уйлсан тэгээд чи заавал надыг гээд яахав би дахиад явж чадах нь өнгөрсөн чи нэг явж танилцаарай тэр хүүхдүүд нь ийм ийм хүүхдүүд байгаа гээд тэгээд манай ээж тэр нагац ээж чинь хойшоо эндээс одоо баахан савхин дээл мээл одоо перчатки баахан юм орост их үнэтэй аваачиж очоод л тэр хүүхдүүдийг нь цааш нь сургадаг, тэндээс баахан л монетон алтан бөгж, монетон бөгж би мэддэг юм баахан цаг тэр монголд ийм бугуйн цаг их үнэтэй байсан, монет, алт ийм бөгж зөндөө их авчирдаг тэгээд надыг дуртайгаа л ав гээд л алт ийм бөгж мөгж ав л гэнэ монетон бөгж өгөхөөр нь би сонирхохгүй, бөгж надад хэрэггүй гээд нэг цаг аваад зүүчихнэ тэгдэг л байсан юм, тэгээд өөр надад юм хэрэггүй гээд би ч авъя гэж боддоггүй тэгээд л тэр нагац ээж тэрнийгээ наймаалдаг байсан юм байгаа биз тэгээд би нэг цаг аваад л таардаг байсан юм, тэгээд цагаа зардаг ч үгүй. Тэгээд сүүлд 73 онд би Өндөрхааны 10 жилд багш байсан чинь тэр нөгөө эгч орж ирдэг байна шүү дээ, манай ээж явахаа больсноос хойш эгч нь ороод ирдэг байна шүү, өө ануухан хөгшин манай ээжээс ерөөсөө дутахааргүй ануухан хөгшин 5-р ангийн нэг охиныг дагуулаад аймгийн онгоцны буудал дээр надыг тос гээд утасдлаа, тэгээд би тослоо тэгсэн өө ануухан манай тэр нагац ээжээс чинь бараг эгч нь гэхэд бараг илүү хөнгөн хөлтэй тийм хөгшин тэгээд би онгоцонд суулгаж өгчихөөд дараагаар нь мотоциклоор яваад нутагтаа очоод зураг хөргийг нь авсан юм. Тэгээд 5-р ангийн охин дагуулж явсан юм тэгээд би тэрэнтэй инженер болсон юм гэсэн тэгээд би тэрэнтэй уулзах болов уу гэж бодоод яасан хаяг олдоггүй тэгээд би гол нь уулзах юмсан гэж бодоод чадсангүй л дээ тийм түүхтэй.

Оюунтунгалаг -

Таныг хүүхэд байхад чинь одоо олон багш нар хичээл заана шүү дээ?

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд бас та өөрөө багш болоод очсон, тэгээд ингэхэд таны хүүхэд байсан үеийн багш нар таны үеийн багш нар ер нь ялгаа их гарч байв уу, та ер нь танайд ямар багш нар байв, багш нар чинь ер нь юу гэж бодолтой та багш нарынхаа тухай ер нь юу гэж боддог вэ?

Доржсүрэн -

Тэгэхдээ юу л даа би 68 онд төгсөөд би тэгэхэд юунд тэр үед сургууль төгсөхдөө би бас яах вэ сурлагаар гайгүй байсан 1, 2-р курст байхдаа багш нарын 10 жилийн багш нар маань ч гайгүй басан юм байгаа биз, би давгүй 1, 2-р курсээс эхлээд онц сурч нэмэгдэл цалин эд нар авч байсан юм давгүй бас.

Оюунтунгалаг -

Таны үед оюутанд хэдэн төгрөгийн степенд өгдөг байсан?

Доржсүрэн -

225-ыг өгдөг байсан санагдаж байна, онц сурахаар 100 төгрөгний нэмэгдэлтэй 325 болж байгаа юм. Би тэгээд ахынд байсан 1, 2-р курст тэгэхээр тав гурван цаасаа ахындаа өгчихнө нөгөө байдаг юм болохоор, тэгээд тэр нэмэгдлийн 100 цаас чинь миний мэдлийн байхгүй юу, тэгээд тэрүүгээр чинь би юу үздэг гэхээр Ленин клуб тэр үед чинь одоо хамгийн зүгээр монголын кино театруудад гардаггүй бас барууны талын чиглэл гэх юмуу бас нэг гайгүйхэн кинонууд Ленин клубт гардаг.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Доржсүрэн -

Тэгээд тэр мөнгийг би тэр Ленин клубын кинонд л зарцуулдаг байсан. 1, 2-р курстээ оюутан чинь, 3, 4 болохоор зэрэг арай өөр Барилгачдын соёлын ордон ч юмуу, Хөдөлмөрийн заал ч юмуу, Залуучууд ч юмуу бас бүжиг рүү ордог болж байгаа юм /инээв/ 4, 5-д ороход.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Доржсүрэн -

Тийм 1, 2-р курст тэр бүх мөнгөө ном цуглуулах, тэр юу хоёр кино хоёрт л бүгдийг нь зориулдаг байсан л даа. Ажил хийнэ, зуны ажил хийнэ тэгэхэд чинь мөнгө их олно, бүр говь мовь руу Өвөрхангай явж мөнгө их олно тэгээд тэр мөнгөө кино ном хоёрт л зориулдаг байсан л даа. За тэгээд багш болоод би Өндөрхаанаас Сэлэнгэ аймагт ирсэн Хэнтийн нэг 1 жилийн төгсөлтийн эхнэр маань уруу татаад ч гэх юмуу бас нэг шалтгаан ч байсан тэгээд хувийн тийм ээ, залуухан байж шалтгаан байсан тэгээд юунд Сэлэнгэ аймгийн юу байсан тэгэхэд чинь би нэг юунд 67 техник спортын, техник спорт гэж ийм юм байсан юм л даа буудлага, мотоцикл, мото юу юу радио долгион тийм ээ радио чимээ морз тэгээд би энүүгээр чинь одоо аймгуудын дунд Улаанбаатар хотын дээд сургуулиудын дунд ийм юу болдог нийгэмлэгүүдийн дунд ийм тэмцээн болдог тэр нэг 2 жил болоод л нэг болдог тэгээд нэг техник спортын спартакиад би нөгөө оюутан байгаад энэ юунд буудлагын клубт яваад тэр манай ангийн нэг оюутан надыг уруу татаад би шохоорхоод одоо энэ гавъяат дасгалжуулагч болсон Цэрэнжавын Өлзийбаяр гэж буудлагын гавъяат дасгалжуулагч одоо нөгөө дэлхийн мөнгө хүрэл медальтай нөгөө хэний чинь дасгалжуулагч, гавъяат дасгуулагч Өлзийбаяр гээд дуулсан уу үгүй юу одоо нөгөө Германд гарчихдаг хүүхэн байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Тийм.

Доржсүрэн -

Тэрний дасгалжуулагч бид нар чинь найзууд байхгүй юу тэрнийгээ дагаж яваад буудлаганд дуртай болоод секцэнд яваад анхны дээд сургуулиудын тэмцээнд гар бууны төрөлд түрүүлээд аварга болоод цом мом аваад тэгээд тэрэндээ урамшаад дараагаар нь бүх ард түмний техник спортын 1, 2, 3, 4-н спартакиад болоход дөрвүүлэнд нь орсон би, дөрвүүлэнд нь амжилттай орсон. Тэгээд юунд буудлаганд дуртай болчихвоо тэгээд төгсөх үед 67 оны зун 68 оны олимпийн бэлтгэлд миний нэр дэвшчихсэн тэгээд би бөөн баяр болоод зуны амралтаараа явахгүй олимпийн бэлтгэлд гарах болоод тэгсэн чинь 16 хүнийг төлөвлөсөн юм, орохоор болохгүй юу тэгсэн гар бууны 8, урт бууны 8 гээд тэгээд гар бууны 8-д нь багтаад бүр арга хэмжээ тэгээд тэр зун нь 8 сард буриадаас буриадууд Улаан-Үүдэд уулзалттай буриад 8 сард уулзалттай, 8 сарын сүүлээр билүү дээ Казак ССР-т явж уулзалт хийгээд 2 гадаад тэмцээнд оролцох нэр бараг орчихож байгаа байхгүй юу тэгээд бөөн баяр 67 оны зун төгсөхийнхөө өмнө ерөөсөө гэртээ явахгүй яг тэр зунжингаа л Хайлаастын аманд өнжиж байгаа юм л даа. Тэгж байсан чинь яг тэр зун бэлтгэлд гараад сар гаран болоод байсан наадам өнгөрч байсан чинь гэнэтхэн хасагдчихваа тэгсэн аягүй сонин сэтгэлээр унаж байгаа юм, тэгсэн яагаад хасагдсан гэсэн чинь олимпийн хороон дээр очоод Монголын буудлагын спортыг амжилт сайн байна, Мягмаржавын амжилт их сайн байна тийм учраас тэртээ тэргүй нэг л хүн орох юм чинь олимпид амжилт нэгэнт сайн байгаа учраас буудлагын 8-ийг 4 болгоё багасгая, өрсөлдөгч нарыг нь багасгая, гар буу юуны урт бууны амжилт муу байгаа учраас тэр 4-ийг нь урт буун дээрээ нэмж өгье гээд тэгэхэд нь тэр 8 хүний 8 хүнд багтаад байсан чинь 4-т нь ороод хасагдчихгүй яахав тэгээд би бүр гутаад Ванштейн гээд Оросын гавъяат дасгалжуулагч ирсэн аягүй дуртай одоо тэр буриад юмуу Казакстаны тэмцээнд ямарч байсан мастер хийнэ гэсэн дадлагатай аягүй сэтгэгдэл өндөр байсан чинь тэгээд настроенаар унаад би 7 сарын сүүлээр тэр нэгэнт хасагдчихсан юм чинь нутаг буцаа л даа. Тэгээд яг 68 онд төгсөхөд бол сургууль төгсөхөд бол надад ерөөсөө энэ буудлагаар нэг үзэх юмсан гэсэн эрмэлзлэл ерөөсөө салахгүй байсан тэр багшлахаас илүү тэр буудлагын спорт л ерөөсөө сэтгэл татаад болдоггүй тэгээд Хэнтий рүү явчихвал энэ буудлагаас нэг мөсөн хоцрох гээд тасрах гээд өнгөрөх гээд байхгүй юу тэгэхээр хотод үлдэнэ гэдэг мань мэтэд саналтгүй тэр үед чинь одоо багш нар их дутагдалтай бүх багш нарыг намын төв хороо, боловсролын яам чинь хяналтандаа авчихсан байдаг бүгдийг нь хөдөө явуулдаг тэрэн дотроо тооны мэргэжлийн багш нар тоо, физикийн багш нар дутагдалтай Хэнтий аймагт дутагдалтай бүх аймагт дутагдалтай, тоо физикийн багш нарыг чинь ерөөсөө өвлөөс эхлээд л Хэнтий аймгийн боловсролын хэлтсийн дарга яаман дээгүүр ирээд л Багшийн дээд, Их сургууль дээгүүр ирээд л тооны ангид манай аймгийн ямар хүн байна уу судлаад л ингээд бидэнтэй ч уулзаад л чи нутагтаа явна уу, за авгай хүүхэдтэй болсон уу ингээд одоо ингээд л байдаг яаж тэрнээс Хэнтий аймгаас мултрах вэ гээд л бодоод байдаг.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Доржсүрэн -

Тэгээд л хотод үлдэнэ гэхээр чадал хүрдэггүй тэгсэн чинь тэр яахав нөгөө тэмцээнд дандаа цэргийн хэлтсийн журмаар явдаг байсан, бүх аймгийн цэргийн хэлтсийн дарга нар чинь тэмцээний үеэр ирдэг тэгээд тэр би ч бүгдийг нь таньдаг болчихсон би оюутан байхдаа тэгээд Хэнтийн цэргийн хэлтсийн дарга Дорж гээд л за хүү минь нутагтаа очино шүү гээд л ингэдэг байсан тэгсэн Сэлэнгийн одоо хэн билээ нэг дэд хурандаа бас танил болчихсон өө чи манай аймагт оч, очих хүн байвал оч аа би юундаа 25 метрийн тир хийж байгаа битүү дулаан юутай нөгөө байшингийнхаа доор 25 метрийн тир хийж байгаа тэгээд төвийн 10 жилд чамайг багшлуулаад төвдөө юу яа чи секц удирдаарай Сэлэнгэд тэгээд чи тэндээ төмөр замтай, тэгээд Улаанбаатарт тэмцээнд ирж ороход бололцоотой төмөр замтай юм чинь байнгын тэмцээнд тасалдахгүй ороод байж болох бололцоотой тэндээ өөрөө хичээлээ заагаад хажуугаар нь буудна, хөөх бөөн баяр тэгэхдээ ерөөсөө Сэлэнгэ гээд л Хэнтийн боловсролын хэлтсийн дарга ирээд байхад нь бултсаар байгаад худлаа хэлж байгаад авгай маань Сэлэнгэ рүү явлаа гэж худлаа хэлж байгаад Дорнодын нэг охинтой хоёулаа худлаа хэлээд л тийшээ явлаа гэж тэгээд л Сэлэнгэд монгол хэлний багш бас байсан юм Булганы авгайтай тэр бас Хэнтийгээс бултах аргаа хийгээд л тэгээд Булганд очвол одоо дахиад хөдлөхөө больчих байх төмөр замтай учраас Сэлэнгэ нь дээр юм гэж шийдээд бид нар хамтдаа ингээд ханиндаа одоо энэ орос хэлний Гулиранз гэж бий одоо тэнхмийн эрхлэгч одоо бид нар хамт Сэлэнгэ явж байсан юм. Тэгээд Сэлэнгэ яваад л яг хуваарь үзэх болсон чинь л нөгөө цэргийн хэлтсийн дарга маань гуйгаад байдаг гуйгаад байдаг зохион зааварлах хэлтсийн дарга боловсролын хэлтсийн дарга хоёр нь Ерөөд дутагдалтай наад Хэнтийн буриадыг чинь Ерөөгийн сургууль модон заводын сургуульд явуулна, яаж ч дийлдэггүй нөгөө юуных нь комиссийн хурлаар ороод дийлдэггүй би бараг уйлах шахаад л юунд Сэлэнгэд ирэв гэж бодоод л тэгээд л цэргийн хэлтсийн дарга маань би үнэхээр барсангүй яахав чи нэг жил ажиллачих тэгээд би чамайг авъя гэж байгаа юм, тэгэхээр нь би ч бараг уйлах шахаад л тэгээд л диплом хамаг юм авчихсан болохоор яах ч арга байдаггүй тэгээд л Сэлэнгэ Ерөө хараад очсон гэж байгаа юм /инээв/.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгээд Ерөө хараагийн сургуульд очсон чинь нөгөө Улаанбаатарын одоо жинхэнэ шилдэг архичин, архичид тэнд байдаг. Том авто баазтай, мод бэлтгэлийн аж ахуйтай тийм Ерөө сангийн аж ахуйн салбар Ерөө хараа гэж байсан тийм тэнд баахан буриадууд байсан Сэлэнгийн буриад, Хөвсгөлийн буриад дээр нь Булганы буриад дээр нь Хэнтийн буриад гээд хэдэн сайхан архичин багш нарын дунд ороод явчихдаг юм /инээв/. Тэгээд яахав дээ уул нь архийг нь ууж сурах гэсэн чинь чаддаггүй зохидоггүй золиг юм нөгөө хэд нь надад бариад л /инээв/ алив Хэнтийн буриад архи уу, үгүй ээ би одоо үнэндээ ууж чадахгүй шүү дээ гэхээр өө муу буриад уухгүй байхдаа яахав дээ бос гээд л хөнжлийг чинь хуулаад л тэгээд дагаад нөгөө хэдтэйгээ гарна даа шөнө.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Айл балбаад л айл балбаад л тэгээд л архидаад явна сүүлдээ нөгөө баазын жолооч нартай чинь нөгөөдүүл чинь зодолдох билүү одоо нөгөө байя аа яах, яая аа явж болдоггүй, байя аа байж болдоггүй, тэгээд бодлоо за энд би ер нь дахиад байвал ер нь хэрэгт л орох нь дээ нэг л биш тэгээд залуу хүн хажуугаар нь яаж зүгээр байхав тэгээд бас найз нартай болно, найз нар маань бас цаанаа нөхөртэй ч байх билүү тэгээд одоо янз бүрийн асуудал гарах гээд л тэгсэн чинь захирал надыг заавал явуулахгүй ээ, сумын намын үүрийн тэр сумын намын дарга нь ямар ч асуудал гарсан бид нар хариуцана чамайг ер нь чиний хэрэг төвөг амь нас бүх юмыг би хариуцна чи ямар ч байсан энд бай л гээд тэгээд нэг тооны багш ганц тооны багш нь би юм чинь надыг алдчихгүй гэж торгоож сумын намын дарга гэдэг чинь ерөөсөө бараг тэрүүхэн хонхортоо захирлыг хавсарч хийдэг орон тооны бус намын дарга, ингээд л намайг чинь зоригжуулаад л байдаг айх юм байхгүй л гээд ерөөсөө ингээд /инээв/ ингээд байсан, ер нь л хэцүүдэх нээ ер нь бушуухан л нутаг руу явахгүй бол болохгүй нь тэгээд юу яадаг юм би буцахаас гээд тэгээд Сэлэнгийн цэргийн хэлтсийн дарга бас худлаа хэллээ энэ бүтэхгүй юм шиг байна би нутгаа санаад болохгүй нь ээ гээд аав маань тэр үед дээр үед нарийн бичгийн дарга хийж байсан тэгээд боловсролын яамны орлогч сайд Аюуш гээд манай Хэнтийн хүн тэр Биндэрт багийн дарга хийж байсан манай багийн дарга гэж дээ тэр үеийн одоо нарийн бичгийн дарга хийж байсан юмуу даа өөр суманд, манай аав чинь Баян сумын нарийн бичгийн дарга таньдаг, нөгөөх нь яамны сайд /инээв/ тэр хүүг маань Хэнтийд хувиарлаж өг гэсэн юм байгаа биз дээ тэгсэн ашгүй нэг Сэлэнгээс бичиг юунаас яамнаас очсон юм байна Ерөөгийн багш тэрнийг Хэнтий рүү нь шилжүүлье гэсэн, юу Хэнтийн тэр Сэлэнгийн боловсролын хэлтсийн дарга гэдэг чинь эгээ тэр яамны сайд орлогч сайд энэ тэрээс айхгүй товарищ ерөөсөө надыг хөдөлгөхгүй байна, нэг бичгийнх нь нэг хувь надад оччихож байгаа юм. Тэгсэн нөгөө захирал маань надыг чинь аргалж байнаа 8 сард л одоо шилжих гээд очсон чинь, одоо ерөөсөө айх юм байхгүй одоо чи эндхийн хүн бол эндээ бай, байх ёстой гээд л чи бүх талаар чамайг би ерөөсөө батлан даана, айх юм байхгүй эндээ бай гээд л надыг тавих дургүй тэгээд тэр 8 сарын хорин хэдэнд жимсэнд явна гээд юмаа бэлдэж эхлээд би одоо залилахаар шийдэж байгаа юмаа нэг жолоочтой тохироод өө ерөөсөө шууд надыг Улаанбаатар явах жолоочтой тохироод Улаанбаатар тэр ч яахав дээ хэдэн ном, нэг муу ор юу байхав дээ шальтай юм байхгүй тэгээд л тэрийгээ аччихаад жолоочид нь хэлэхгүй юу за надыг Улаанбаатарт буулгаж өг, захирлыгаа маргааш очино гэж хэлээд, захирал маань итгээд тэр хооронд нь би одоо шууд бултаад машинтай хот хүргүүлчихсэн тэгээд Өндөрхааны 10 жилд очсон. Тэгсэн тэр жилийн дараагаар билүү захирал маань энэ ойн аж ахуйнуудыг Бүрэнхан, Сэлэнгийн ойн аж ахуйнуудын хороондох туршлага солилцох уулзалт муулзалт Хэнтийд болсон чинь надыг сурагласаар байгаад Өндөрхааны 10 жилд байсан чинь тавиад ирсэн шүү, чи ёстой нэг найдваргүй нөхөрдөө чамайг гээд /инээв/ тэгээд нэг хундага тулгаж аваад л явсан юм хөөрхий тэгээд дараа жил нь 2, 3 жилийн дараа сурагласан чинь хөөрхий нас барчихсан байсан юм, аягүй сайн нөхөрлөдөг нутгийн нэг хүн байсан юм манай захирал тэр. Тэгээд л Сэлэнгэд нэг ажиллаад тэгээд Өндөрхаандаа очоод байтал шүүх мүүх дуудаад л ажил хаясан барьсан гээд л Сэлэнгээс чинь араас нэхэлдээд л байдаг, за яадаг юм бол гэсэн чинь тэгээд л зүгээр зүгээр гээд л тушаал гаргасан хүнийг нь арга хэмжээ авдаг тийм байсан юм шүү дээ, ажилд авсан хүнийг чинь шууд арга хэмжээ авна тэгээд боловсролын хэлтсийн дарга нь би арга хэмжээ авахуулавч айх юм байхгүй 10 жилдээ ор гээд тэгээд 10 жилдээ Өндөрхааны 10 жилд багшилж байсан тэгээд 4 жил багшлаад нутагтаа очноо эрхлэгч гээд албадчихаж байгаа юм товчооны юуны боловсон хүчний юугаар албадаад тэгээд нутагтаа оччихож байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгээд Дадал сумандаа?

Доржсүрэн -

Тэгээд л Дадал сумандаа 74 оноос хойш одоо 90 он хүртэл эрхлэгч, захирлын ажлыг хийгээд 90 оны ардчилсан хувьсгал гарахад манай гэр бүлийн хүн 87 онд анагаахын дээдэд орохгүй юу нөгөө бага эмч хийж байгаад дээдэд ороод тэгсэн чинь 4 хүүхэдтэй болчихсон байхгүй юу би, тэгээд тэр ажил чинь бас нэг хэцүү, 4 хүүхдийн чинь бага нь одоо хоёр настай тэгээд /инээв/ нэг түр зуур шилжье ингээд өргөдөл бичээд тэгээд аймгийн намын хорооны юу аймгийн намын хорооны 1-р дарга одоо энэ Дашбэмбэрэл гээд байсан их хурлын нарийн бичгийн дарга эд нар байсан шүү дээ хотын дарга тэр хүн, энэ Ганбямба гээд их хуралд дэвшээд байсан энэ чинь багш байгаад дэвшсэн байсан юм тэгээд ороод учир байдлаа хэлэхгүй юу одоо би ингээд яахав хий гэсэн ажлыг нь одоо би хийгээд л явлаа хийгээд л явлаа аймгийн боловсролын хэлтэс татахаар нь Дадалаасаа тэр хооронд чинь Дадалд эрхлэгч хийж байхдаа аймгийн боловсролын хэлтэст байцаагчаар ор гэхэд нь би очоод хоёр жил болоод тэгээд эргээд надыг санал асуухгүйгээр захирал гээд товчоогоор мундагдаад л бас л нялх нойтон хүүхэдтэй бас л нүүдэл суудал болоод л бас л юунд очсон Дадалд очсон тэгээд л байж байсан чинь гэр бүлийн хүн хотод явахаар нь одоо нэг харж үзэх байлгүй дээ одоо нэг 3, 4 бүрмөсөн шилжих гэж байгаа биш 4, 5 жил хотод багшлаад эргээд ирэх юм чинь гэж бодоод ингээд нэгдүгээр даргаар орсон чинь харин зөвшөөрдөггүй гэж байна шүү дээ тэгэхээр нь нөгөө намын чинь улаан батлахыг урдаас нь чулуудчих юмуу хэдий бодсноо л одоо арай ч болохгүй юмуу даа гэж бодоод л тэвчээд л гарсан л даа. Тэгээд Дадалд очоод байж байсан чинь сайд нарын зөвлөлийн орлогч дарга Цэвэгмид гуай очдог юм амрахаар хөгшинтэйгээ тэгэхээр нь за байз гол асуудал би өөрийгөө л хэлэх гээд байгаа юм л даа яаж тойруулах вэ л гэж бодож бодож бодож бодож л нөгөө хоёр настай хүүхдийг чинь тэврээд тэгээд өрөвдүүлэх гэж байгаа юм тэгээд тэврээд оройхон уул нь сургуулийн нээлтэнд урих гэж байсан чинь Цэвэгмид гуай буцах боллоо гэж дуулдахгүй юу тэгэхээр нь санд мэнд охиноо тэврээд л очоод өрөөнд нь ороод жаахан зориг алдраад ороод л тэгээд манай сургуулийн ой болох гэж байсан юм, ой болох намын хорооны тогтоол гаргуулчихсан байсан 60 жилийн ой, тэгээд ойдоо жилийн дараа болох юм чинь тэгээд тэр ойд бэлдэхийн тулд нөгөө үндэсний хөгжим мөгжим хэрэгтэй болно сургуульд хөгжим байхгүй ерөөсөө л тэрийг гуйгаад л далимаар нь л одоо өөрийнхөө асуудлыг дараа нь оруулъя гэж бодоод, эхлээд хувийн асуудал ярилтай биш тэгээд тэрийг аятайхан хэлсэн, өө их сайхан энгийн хүн байна, нутгийн одоо газар орныг асуугаад л Чингисийн холбогдолтой газар нутгуудыг асуугаад л би өөрөө сүрдээд байсан чинь сүүлдээ аягүй энгийн хүн болохоор нь буриадаа яриад л ингээд л ийм чөлөөтэй тайван болчихож байгаа юм, тэгээд л энгийн юм сайхан яриад л авгай нь ч яриад л “Юный натуралист” гэж сэтгүүл гаргаад л энэ долоогоно олон төрөл байдаг юу юунд сайн гэж асуугаад л надаас тэгж байгаад л тэгээд л дараагаар нь би хэллээ л дээ таныг сургуулийн нээлтэнд урих гэж ирсэн чинь та явах гэж дуулаад ирлээ гэсэн тийм тийм би ер нь очъё гэж бодож байсан л даа тэгээд ажил ийм болчихлоо дуудагдаад явах болчихлоо, за ямар асуудал байна гэсэн би нэг сургуулийнхаа ойг ирэх жил тэмдэглэх гэж байгаа юм тэгээд үндэсний хөгжим байхгүй байна даргаа л гэлээ, бичиж авч байнаа, за энийг чинь бодъё оо энэ үндэсний хөгжим одоо энэ соёлын ордонуудад ч бараг хүрэлцдэггүй юм шүү дээ их л ховор юу байдаг юм зүйл байдаг юм гээд л тэгснээ дараагаар нь одоо би нэг ийм хүүхэдтэй сүүлд авгайгаа одоо ингээд сургуульд оруулчихсан тэгээд шилжих болов уу гэсэн чинь шилжүүлдэггүй ээ одоо ингээд хэцүү байнаа бага хүүхэдтэй ажил хийгээд гээд л ингээд хэлсэн чинь л, за чиний асуудлыг ойлголоо ойлголоо би энэ талаар яаманд чинь яринаа хариу өгнөө гээд тэгээд яваад өгсөн. Тэгээд л байж байтал нэг бичиг ороод ирлээ нэг их том тамгатай л Эрдэнэмаам гэсэн нарийн бичиг гэсэн тэгээд тийм тамга, Улаанбаатар хотод түр хугацаагаар шилжүүл, шилжүүлэхийг хүсч байна гээд боловсролын яамны сайд Даваасүрэнд өгөх сайдын зөвлөхөд тэгсэн Даваасүрэн нь дор нь Хэнтий аймгийн намын хороо захиргаанд энийг түр шилжүүлье. Өөө бөөн баяр тэгээд л одоо гэр орныхоо юмыг зараад л одоо /инээв/ одоо шилжих бэлтгэлээ хийж эхэллээ, тэгээд одоо хэдийд дуудах бол гээд аймаг хараад байсан чинь аймгаас хариу ирсэн чинь боломжгүй байнаа гээд л ороод ирсэн.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Доржсүрэн -

Боломжгүй гэсэн чинь гутаж байгаа юм чинь уур ч хүрэх шиг тэгээд л яая даа гэж бодож байснаа л юу яаж байгаа юмаа тэр нэгдүгээр даргатай чинь очоод уулзана даа, тэгээд социализмын үед хэцүү байгаа юм чинь боловсон хүчинг намын хорооны мэдлийн боловсон хүчин гээд ингээд яг ингээд дагдаг, тэгээд тэр хооронд нөгөө миний шавь нар үеийн улсууд намын хороо захиргаа дүүрэн байсан юм чинь тэд нар бас миний амьдралыг ойлгож байсан бүгд мэдэж байсан. Тэгээд би энэ ямар хүнийг шилжүүлээд байна, ямар хүнийг шилжүүлэхгүй байна гэсэн чинь боловсон хүчин дээр байсан миний шавь хэлж байгаа юм, зүгээр зүгээр та хөөцөлдвөл болох л юм байна, сүүлийн 2 жилд нийт 11 боловсон хүчин шилжсэн байна Өндөрхаан юу Хэнтий аймгаас, тэрэн дотор одоо тэд нь хөдөө аж ахуйн мэргэжлийн ийм ийм улсууд шилжсэн гэсэн тийм баримтыг нь би авчихсан. Тэгээд ороод нөгөө хэнтэй уулзаад тэгээд бас бүтээгүй, зүгээр би зүгээр нэг багш л шүү дээ захирлын ажлыг нэг багш л хийнэ, би урд өмнө би Улаанбаатарт бүр суухгүй би эргээд л ирнэ энэ ийм бага хүүхэдтэй учраас би ингэж байгаа юм тэгсэн чинь ердөө хүлээж авдаггүй тэгэхээр нь уур хүрээд энэ хөдөө аж ахуйн мэргэжлийн хамгийн чухал шаардлагатай төчнөөн 11 хүнийг сүүлийн 2 жилд шилжүүлсэн шүү дээ гэсэн чинь их дургүй нь хүрч байх шиг байгаа юм, их дургүй нь хүрсэн тэгээд ч би ч ер нь уур хүрээд тэгээд л гарсан юм тэгэхдээ хаалгыг нь савчихаад би яваад өглөө тэрнийгээ ч би мэдээгүй хаалгыг нь савсан л гэсэн. Тэгсэн онгоцоор нисээд ирсэн тэгээд хоёр унтаад байтал сумын намын үүрийн дарга дуудаж байна л гээд очсон чинь аймгийн үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга тэр сургууль, эмнэлэгийг хариуцсан шүү дээ одоо нэгдүгээр даргын дараачийн хүн байхгүй юу, аймгийн намын хорооны дарга товчооны гишүүн тэгээд үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга ирчихсэн сууж байна, өө сумын намын үүрийн дарга их ууртай байна, за одоо чи нэгдүгээр даргатай яасан юм гэж байна, би бүр гайхчихлаа яах юу байхав би амьдрал ахуйгаа яриад ингээд сайд нарын зөвлөлөөс орлогчоос бичиг ирсэн нь үнэн, сайдын бичиг ирсэн тэгээд хараад байсан чинь хариу юу ч өгөөгүй би одоо миний учир байдлыг ойлгосонгүй би одоо ингэх хэрэгтэй, үнэнээ л тайлбарласан тиймээс би хэрэлдэж муудалцаагүй үнэн байдлаа л хэлээд ингээд л гарсан. Чи нэгдүгээр даргын одоо хаалга савсан байна одоо ийм юм. Сумын намын үүрийн товчоогоор оруулах юм болж байна шүү надыг тэгээд бүр уур хүрчихлээ, бүр шийдчихлээ оруулвал оруулахгүй юу, аймгийн дарга дуугай л сууна сумын дарга, намын үүрийн даргатайгаа түр тар гээд л тэгээд л гараад явчихсан товчоо хэлэлцэх үедээ дууддаг юм байгаа биз, хэлнэ биз гэж тэгсэн товчоо хуралдаагүй тэгээд тэр дарга ердөө тэр л ажлаар ирсэн байгаа юм шүү дээ аймгаас ирж. Тэгээд оройхон хирд нөгөө намын үүрийн дарга маань зан нь характер нь гоё инээсэн ханиасан юм ороод ирлээ шүү, би нөгөө анд дуртай тэгсэн чинь Доржсүрээн хөдөө нэг салхинд гаръя гэж байна Түнжин дарга гээд тэгэхээр нь дуртай юм чинь яахав нөгөө түрүүчийн муудалцсаныг таг мартчихаад л өө тэгье тэгье гээд л би буу аваад тэгээд машинтай хөдөө гараад агнасан ч юм байхгүй зүгээр намайгаа тайвшруулах гээд л тэнд хөдөө нэг юм мултлаад л тэгээд л яахав учир байдлаа хэлээд яахав ээ ийм манай хэн бол жаахан зөрүүд л дээ тэгээд жаахан нэгдүгээр даргатай буруу харицсан юм байгаа биз дээ энэ тэр гээд Түнжин дарга нь мэдэхгүй, чи яасан юм тэгсгээд би ийм л юм болсон гээд тэгээд яахав нэг лонх хуваагаад тэгээд намайгаа тэр хоёр чинь тайтгаруулаад аятайхан тэгээд ирсэн л дээ. Тэгээд шилжүүлдэггүй тэгсэн чинь ашгүй энэ ардчилсан хувьсгал нь гарахгүй юу тэгсэн нөгөө тэгээд хөөцөлдөөд болохгүй болохоор нь би хотод нэг хамаатан байж байсан юм, энэ Найрамдлын районы хэлтсийн дарга тэгээд Дашчийрэв одоо эргээд тэр надыг судалж байгаа юм бол би одоо эргээд судалъя, тэгээд л найз нөхөд рүүгээ хэлж байгаа юм, хотод манай ангийнхан бас багш нар байсан. Тэгсэн энэ Дэвшил сангийн аж ахуйн захирал манай аймгийн нэг нөхөр, тэгээд би хөгшин чинь нэг арга бодъё л гэж байна, яасан гэсэн чинь танай аймгийн даргын чинь ээж нь манай сургуульд цэвэрлэгч юм байна би нэг арга бодъё л гэж байна, дараа нь тэр районы байсан нөхөр за тэр Дашчийрэвийн чинь танай нэгдүгээр даргын чинь эгч нь манай сургуульд 14-р сургуульд гавъяат багш Оргойн авгай байна. За би тэрэнд нэг яая гээд гэх мэтчилэнгээр соц нийгмийн чинь үед тийм л аргаар яадаг байсан юм шүү дээ. Тэгээд л одоо яахав дээ би тэд нар маань бүгд л ажилласан байхгүй юу тэгээд л арай зөөлрүүлсэн тэгээд нөгөө нөхөр чинь шилжих болоод одоо Ху намын ахмадын зөвлөлийн дарга болоод явж байна шүү дээ нөгөө хүн маань, их хурлын зөвлөгч нарийн бичгийн дарга Готовын оронд орсон шүү дээ тийм технократ гэдэг юмуу одоо ийм том ийм тийм арга барилын л улсууд ингээд дэвшээд явж л байдаг одоо хүртэл мест эзлээд явж байна шүү дээ. Тэгээд л тэгээд хөөрхий минь яах вэ сүүлд нь бид хоёр тэгээд мэндтэй устай л байдаг юм тааралдвал.

Оюунтунгалаг -

Тэгээд хотод шилжиж ирсэн үү?

Доржсүрэн -

Тэгээд тэр чинь одоо хувийн журмаар л тэгж хот руу дэвшиж мөн үү Ардчилсан хувьсгал гарч хэн хэн маань хүн чөлөөтэй ажлаа олж, өөрөө шилж жаахан зөөлөрлөө шүү дээ тэгээгүй бол их хатуу байсан байхгүй юу, тэгж л нэг хоёр жилийн дараа нөгөө хүүхдүүдийн чинь ээж дээр хотод ирсэн ээжээ бараадаад, тэгээд өшөө болоогүй шилжүүлэг хийхдээ аймгийн дарга чинь надыг шилжүүлээд авгайн шилжүүлэг хийж өгөхгүй байгаа шүү дээ /инээв/, тэгээд би эргэж аймгийн дарга дээр очиж бид хоёрыг сал гэж байгаа юмуу ямар учиртай юм гэж ингэж хоёулаа үзэж байгаад тэгээд за яахав яахав гээд хотод ирсэн байхгүй юу, тэгээд хотод үлдвэл үлдэх л байсан л даа тэгээд нөгөө зах зээлийн бужигнаан дунд чинь за яршиг хөдөө нь дээр юм хотод суух дахиад юу хэд хэдэн сургууль заагаад байсан юм дуртай газартаа захирал хий тэгээд чи хоёр жил захирал тэсээд хийчих тэгэхэд чамд байр бэлэн гэж байсан байхгүй юу, за яршиг хотод одоо хотын багш нартай хэрүүл хийх нь ч хэцүү юм, хэцүү юм хөдөөний багш нартай ч адилгүй юм нэгэнтээ л хөдөөгөө л явъя, одоо удирдах ажил хийх ч үгүй одоо ердөө л багшаа л хийе, ногоогоо таръя гээд хөдөө гарсан байхгүй тэгээд хөдөө очоод захирал хий гэсэн би үгүй гээд одоо халдаахгүй, тэрнээс өмнө нөгөө хотод шилжихийн өмнө надыг хотод шилжих гэж бас аймгийн намын хороон нэгдүгээр дарга ирээд өөр Баатар гэж дарга тэр Дашдэмбэрэлийн оронд орсон сургуульд очсон сумын намын үүрийн дарга бол гэнэ, одоо больж үз одоо, тэгээд л салъя, тэгээд эргэж очоод захирал хий гээд л би ямар захиралд анхнаасаа тавигдсан хүн биш больё одоо энэнээс хойш удирдах ажил хийхгүй, тэгээд багш хийж байсан чинь дараа нь сонгууль болоод л дараа нь аймгийн дарга дуудаад л одоо 93 онд засаг дарга хий гээд, гайхаж гайхаж гайхаж байснаа тэгээд яаж ч болсонгүй тэгээд за яахав гээд тэгээд бас 3 жил хийгээд.

Оюунтунгалаг -

3 жил юуны дарга хийсэн гэнээ та?

Доржсүрэн -

Засаг дарга, засаг дарга хийсэн л дээ.

Оюунтунгалаг -

Ямар аймгийн, юуны?

Доржсүрэн -

Дадал сумынхаа тэр өөрийнхөө сумынхаа.

Оюунтунгалаг -

Хэнтий аймгийн Дадал сумынхаа засаг дарга, сумын засаг дарга?

Доржсүрэн -

Тийм тийм, тэгээд л тэр нэг юу хийсэн байхгүй юу тэгээд тэр 94, 3 оноос 96 онд хийхдээ 94 оны хавар тэр Алтаргана наадмын анхны юу манай суманд болсон ухаантай юм.

Оюунтунгалаг -

Та авгайтайгаа хэзээ яаж гэр бүл болов, ер нь яаж айл болж байв?

Доржсүрэн -

Өө тэр яахав дээ юу 74 онд би очихгүй юу сумандаа нөгөө эрхлэгч болоод за тэгээд 74 онд тэр нутгийнхаа хүнтэй танилцаад л энэ анагаах ухааны Дорноговийн анагаах ухааны дунд сургууль төгссөн, сумандаа очсон, би аймгаас очсон авгай маань сургууль төгсч ирсэн тэгээд л нутагтаа гэр бүлтэй болоод л тэгээд нутагтаа тогтвортой ажилласан л даа 90 он хүртэл.

Оюунтунгалаг -

Тэгээд яаж айл болж байв?

Доржсүрэн -

Өө тэр хооронд чинь нэг удаа юу яасан юм байна 80 онд бас аймгийн захиргаанд хоёр жил ажилласан юм байна, боловсон хүчин. Тэгээд эргэж захирлаар ирээд тэгээд 90 он хүртэл ажиллаад тэгээд 90-ээс 92 онд Улаанбаатар хотын 48-р сургуульд эрхлэгч хийгээд тэгээд 92 онд нөгөө авгай сургууль төгсөнө биз дээ тэгэхэд 92 онд сумандаа очоод нэг жил багшлаад тэгээд засаг дарга хийгээд тэгээд эргэж багшлаад тэгээд юундаа.

Оюунтунгалаг -

Тэтгэвэртээ хэдэн онд гарсан та?

Доржсүрэн -

60-тайдаа гарлаа гэхэд тэр чинь 3 жилийн өмнө гарсан 2005 онд юм даа.

Оюунтунгалаг -

Одоо юу?

Доржсүрэн -

Тийм. Би 60.

Оюунтунгалаг -

2005 онд уу?

Доржсүрэн -

Тийм л юм даа тийм, би одоо 63-тай шүү дээ одоо. Тэгээд боловсролын байгууллагад л ихэнх жилийг нь өнгөрөөлөө дөө тийм ээ.

Оюунтунгалаг -

Та хоёр яаж айл болж байв анх?

Доржсүрэн -

Өө яахав дээ тэгээд миний гэр бүл болох үед чинь бас нэг бас нэг хурим найрхуу юм хийдэг болсон байсан тэгээд тэрний өмнө ч гэсэн хийдэг л байсан л даа яахав буриад маягаар гэх юмуу юу гэх юм одоо ингээд би одоо гэр бүлтэй болох гэж байна гэдгээ аав ээждээ мэдэгдээд тэгээд тэр чинь хэдийд нь сайн өдөр мөдрөө сонгоод нөгөө хадаг тавина тийм, хадаг тавихаасаа өмнө тэр хүүхнийгээ одоо хулгайлна шүү дээ тийм ээ, хулгайлна гэж ярьдаг юмуу юу гэдэг юм, тэр чинь ярилцаад тэдийд очиж авна гээд заавал тэр чинь сумын төв дээрээ нагац ээжийндээ байсан хүн чинь жинхэнэ гэрээсээ оргуулах хэрэгтэй болноо гэрээс нь оргуулна тийм үү, тэгэхээр нь эхнээс нь сумын төвөөс 24 км газарт тийм фирмэрхүү нэг хориод айлтай тэрний өмнө тэр хорин хэдэн км гэрт нь аваачна, тэр ажилтай хүнийг чинь бас өдөр сараа тохируулна их зовлонтой шүү дээ.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Унаа машин олж гэрт нь аваачина, хувцас хунарыг нь бэлдүүлнэ, тэгээд гэрийхэнд нь мэдэгдэхгүй би очиж оргуулах ёстой, тэгээд машин унаа бас хүн хүчний туслалцаа хэрэгтэй болно тийм ээ, тэр ажилтай хүний чинь одоо хэдийд нь зав гарах уу тэгээд л ажил тарсан хойно унаа хүргэж өгнө тэгэхээр чинь унаа юун дээр аваачаад нөгөөхөө эргэнэ нөгөөдөхөө одоо аргалах хэрэгтэй болно тийм ээ, би нэг ийм ажил гараад юмаа мартчихаж гэж хэлнэ нөгөөдөх чинь тийм, за нээрээ тэгсэн юм байлгүй дээ гээд, тэгэхдээ ямар нэгэн информациар бас мэдсэн л байгаа юм л даа тэр чинь гэрийнхэн нь мэдсэн л байгаа юм тийм, ямар нэг хэмжээгээр магадгүй нь гэж тийм ээ, тэгээд очсон байна, тэгээд би машин их ховор тэр үед чинь хүн эмнэлэгийн түргэний тэрэгийн зав зайгаар нь бас дуудлага таарчих вий бас дуудлаганы зайгаар нь нөгөө тохирч тэгээд найз нөхөддөө хэлнэ, тэгээд нэг биеийн тамирын багш манай нэг найзынх тэгээд энэ Улаан од сонины эрхлэгч Баярмагнай гэж байна шүү дээ хурандаа Баярмагнай гэж тийм одоо Ардын эрхийн сурвалжлагч охин нь байгаа биз дээ нөгөө хэн гээд.

Оюунтунгалаг -

Доржханд гээд?

Доржсүрэн -

Тэмүүлэн гээд.

Оюунтунгалаг -

Өө тийм үү за.

Доржсүрэн -

Тэр Баярмагнай гээд морь уяачдын холбооны нарийн бичгийн дарга.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тийм тийм, тэрний чинь авгай бид үеийн улсууд. Тэр чинь эмэгтэй хүн надтай хамт эрэгтэй хүн явна, эмэгтэй хүн явна тийм ээ, өшөө ч гурван ч хүн яв луу даа, бид л тэр хорин хэдэн км эмнэлэгийн машинаар очоод тэр хол зогсчихоод тийм ээ тэгээд нэг нь очоод, би ажил гарлаа одоо явахгүй бол болохгүй гэж хэлнэ тэгээд машиндаа суулгаж тэгээд аваад ирэхэд чинь наана чинь нөгөө бэрээ босгож ирсэн юм чинь манай талынхан тэгээд нөгөө миний ажилладаг газрынхан бүгд л цуглачихсан найрынхаа бүх бэлтгэлийг хангачихсан ингээд хүлээгээд сууж байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд уг нь зүгээр үерхэж нөхөрлөж байгаад гэрт нь аваачиж байгаад оргуулж босгож авав уу, эсвэл бүр нэг гэрт орчихсон байж байгаад тэр ёсыг хийхийн тулд аваачив уу?

Доржсүрэн -

Үгүй үгүй нэг гэрт ороогүй байхдаа жинхэнэ оргуулж босголгүй яахав тэр чинь.

Оюунтунгалаг -

За за. Тэгэхээр нөгөө ажлаас нь гэрт нь авааччихаад, төрсөн гэрт нь авааччихаад тэгээд тэндээс оргуулж авч, яаж оргуулж авав та тэгээд?

Доржсүрэн -

Тэгээд харин тэр эмнэлэгийн машинаар очиж авахгүй юу.

Оюунтунгалаг -

Эмнэлэгийн машинаар?

Доржсүрэн -

Харанхуй шөнө л очиж авч байгаа юм шүү дээ.

Оюунтунгалаг -

/инээв/.

Доржсүрэн -

Тэгээд наана чинь одоо нөгөө гэрт манай гэрт бүх юм бэлдчихсэн байдаг тэр машин нь саатах юмуу нөгөөдөх нь ирэхгүй гэвэл бөөн юм хэцүү болно шүү дээ тийм ээ.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Бас тийм тохиолдол гардаг байхгүй юу бас тийм ээ /инээв/ бас янз бүрийн бойкотлох янз бүрийн тийм тохиолдлууд гардаг л гэж байгаа юм даа янз янзын, очиход нь нөгөө хүүхэн нь ирэхээ больчихсон тохиолдол ч манай суманд гардаг байхгүй.

Оюунтунгалаг -

Аанха.

Доржсүрэн -

Тэгэхээр цаана нь одоо олон хүн хүлээчихсэн байдаг буцаж очих хүн бас нэг өөрийг аваад очсон тохиолдол байдаг л байх.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Доржсүрэн -

Тийм одоо нөгөө хоосон очилтой биш тийм юмнууд болдог шүү дээ бас.

Оюунтунгалаг -

За за /инээв/.

Доржсүрэн -

Бас түгшүүртэй ш дээ тэр тийм ээ, яаж мэдэх вэ тухайн үед бас ямар ч асуудал болох билээ тийм ээ.

Оюунтунгалаг -

За за /инээв/.

Доржсүрэн -

Манай нутагт тийм сонин юмнууд байдаг юм, янз янзын жишээ тэр авгай авах гэсэн чинь очсон чинь байгаагүй тэгээд одоо арга ядаад тэр олон чинь хүн хүлээлгэчихсэн хамаг бэлтгэлээ хийчихсэн байдаг.

Оюунтунгалаг -

Найраа хийх гэж байгаа?

Доржсүрэн -

Найраа хийх гэж байдаг хүлээгээд байдаг.

Оюунтунгалаг -

Хуримаа хийх гэж байгаа?

Доржсүрэн -

Тийм хүлээгээд байдаг хүлээгээд байдаг тэгэхээр нь нөгөөдөх шарандаа бас өөр хүн аваад очсон гэж яриа байдаг юм, тийм юм бас сэр мэр байдаг юм шүү дээ их сонин сонин тохиолдол адал явдал байдаг юм.

Оюунтунгалаг -

Тэр чинь ухаандаа хадаг тавьсны дараа шүү дээ, дараа нь оргуулж авч яваа юм уу тэрнээсээ өмнө оргуулж авч байгаа юм уу?

Доржсүрэн -

Өмнө өмнө өмнө.

Оюунтунгалаг -

Тэгээд шууд найр хийчих юм уу?

Доржсүрэн -

Одоо зөвшөөрөлгүй авч ирнэ, шууд гэртээ найраа хийчихнэ. Тэгээд сүүлд нь хадгаа тавина, хадгаа тавьж очихоор тэр фирм дээр чинь сүүлд нь би өөрийнхөө талын улсуудыг аваад хадгаа тавина шүү дээ.

Оюунтунгалаг -

Хадаг тавихгүйгээр бэрээ авчираад найр хийчихэж байгаа юм уу тэгээд?

Доржсүрэн -

Тэгээд авчихаж байгаа юм тийм.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Оргуулж босгоод. Тэгээд дараа нь тэндээ хадгаа тавьж одоо бүх хамаатан садануудад нь бэлэгээ тараагаад тэгээд тэнд найраа хийнэ, тэгээд хоёр удаа юу хийж байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Хоёр удаа найр?

Доржсүрэн -

Хоёр удаа тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд ямар төөлөө тавьж байв?

Доржсүрэн -

Аан.

Оюунтунгалаг -

Төөлөө тавьж байв уу?

Доржсүрэн -

Аан тийм.

Оюунтунгалаг -

Хонины төөлөө тавьж байв уу?

Доржсүрэн -

Өө тийм тавьж байсан байхаа одоо тавьж л байсан даа тавьж байсан.

Оюунтунгалаг -

За, тэгээд яаж айл болов одоо ямар эд хогшил байв, аав ээж танай ээж аав гэр орон бэлдэж өгөв үү, яав?

Доржсүрэн -

Тэгнэ тэгнэ. Манай аав ээж гэр орон бэлдэж өгсөн, юу байгууллагаас хамт олноос чинь юм өгнө тийм ээ, байгууллагын хамт олноос ч юм өгнө, хамаатан саднууд мөнгө зөнгө одоо янз бүрийн юм чадал чадлынхаа хэмжээгээр л өгцгөөнө тийм. Тийм юм болж байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд айл болоод тэр чинь одоо хэдэн онд уу?

Доржсүрэн -

76 онд юм уу даа.

Оюунтунгалаг -

76 онд?

Доржсүрэн -

76 онд.

Оюунтунгалаг -

Та хэдэн настайдаа гэрлэж байв?

Доржсүрэн -

31-тэйдээ нэлээн хөгшин болчихоод, тийм 31-тэйдээ.

Оюунтунгалаг -

/инээв/ Танай авгай болохоор ямар мэргэжлийн хүн билээ?

Доржсүрэн -

Анагаахын бага эмч, анагаахын дунд төгссөн тийм.

Оюунтунгалаг -

Тэгж оргуулж авч?

Доржсүрэн -

Буриадын ёсоор.

Оюунтунгалаг -

Эмнэлэгийн түргэний машинаар оргуулж авч байж шүү дээ /инээв/.

Доржсүрэн -

Машин ховор шүү дээ, тэр чинь “69” яахав дээ мотоцикл энэ тэр л тиймэрхүү тэргүүд. Тиймэрхүү л жишигтэй. Тэгээд тэр чинь юу яадаг юм худын түрүү одоо тэр хадаг тавих чинь жинхэнэ ёслол болно. Одоо хадаг тавихад чинь улс чинь бас цэцэн мэргэн бас маргалдах тийм чадвартай хүмүүсийг одоо авч очино шүү дээ эндээс чинь тэгээд тэнд чинь очоод “одоо танай тийм омгийн тийм хүн танай тийм омгийн тийм хүнийг авах гэж ирлээ” мөн үү, тэгээд танай бурханд хадаг тавъя, зөвшөөрөл гуйна, цаад хүн чинь асууна урдаас нь одоо ямар омгийн, ямар юу мэргэжилтэй, юу юу байдаг гол гарал үүслийг их асууна даа тэгэхэд тэрэнд бэлэн цэцэн үгтэй хүн цаана нь хоёр талаасаа л цэц булаацалдаж байгаа юм. Тэгээд зарим нь яахав дээ хадгийг нь авахгүй гэж бас жаахан чилээлгэж удаан зогсоож, гал их түлж хөлс баасыг нь гоожуулах юм болно, бас нөгөө тэр найр болсныхоо тэр хадаг тавьж очоод тэнд архи уугаад тэнд согтоод, ирсэн улсуудыг заавал одоо бүгдийг унагана л гэж үзнэ цаадуул чинь архиар их шахна, тэгээд тэр манай нэг ах аавын ахын хүү одоо надаас ахмад л даа нэгдлийн нягтлан байсан, хөөрхий тэр архинд дуртай юм тэрнийг л ахлуулаад явуулсан тэгээд овоо дааж байснаа л байхгүй, тэгээд нөгөө хүүхнүүд нь одоо юу яана шүү дээ нөгөө үеийн улсууд байвал бүр чадаж, дээр үед чинь нөгөө ингээд баас бий шүү дээ тийм ээ одоо үхрийн баас маасаар хувцас хунарыг нь муухай болгодог энэ тэр байсан байгаа юм, тэгэхдээ арай соёлжоод соёлжих ч гэж дээ одоо гурил түрхдэг, нүүр ам байхгүй хувцас хунар нөгөө гоёж очсон хувцас хунар чинь байхгүй гурил, гурил болоод л татаж унагаагаад л хүүхнүүд чинь юу байхав дээ жигтэйхэн байдаг, цөөхөн хүнийг чинь дийлж л байна л даа тэр чинь олуулаа доргиод л далимдуулаад л нөгөөдөхийг чинь унагаагаад л бүр ингээд унагаад л бүр тэндээс л одоо ер нь буцаж ирэх гэж хэцүүдэнээ тэр чинь бүгдээрээ согтоно, заавал согтоож унагах гэнэ. Тэгээд л арай чүү л тэгээд нэг ирнэ дээ, тэнд унаад үлдчихэлтэй биш дээ, яаж ийгээд л буцаж ирнэ дээ. Ер нь тийм зүй тогтол, тиймэрхүү л юм болж байсан тэр миний үед, одоо бас тиймэрхүү л байгаа байх.

Оюунтунгалаг -

Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

Доржсүрэн -

5 хүүхэдтэй, тийм. Том нь 76 онд гарсан.

Оюунтунгалаг -

Танайх чинь нөгөө хүүхдийн одоо танай эхнэр хүүхдийн одон авч байв уу эхийн одон?

Доржсүрэн -

Тийм хоёрдугаар одонтой. 5 хүүхэдтэй болохоор одоо авна шүү дээ тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд мөнгө төгрөг авч байв уу?

Доржсүрэн -

Авч байсаан авч байсан тийм. Одоо ч гэсэн одоо ч гэсэн нэг жилд тавин мянгыг авдаг байх, үгүй ээ үгүй үгүй билүү, юу билээ авдаг байхаа нэг жилд тавиийг өгдөг байх. Тухайн үед хүүхдийн одон гэж өгч байсан шүү дээ, 5 байвал хоёрдугаар одон гэж өгдөг тийм.

Оюунтунгалаг -

Танай тэр хүүхдийн мөнгөөрөө ер нь юу хийж байв, эхнэр чинь гол нь мэдэх үү, та бас тэрийг нь зарцуулцах уу?

Доржсүрэн -

Өө тэгээд эхнэр нь дотоод гэр орны төсвийг бол голцуу л эхнэрүүд мэднэ шүү дээ. Төсвийг бол одоо хувцас хунар, хоол хүнс энэ бүх юмыг ер нь голцуу л эхнэрүүд зохицуулна тийм.

Оюунтунгалаг -

Та тэгээд өөрөө буриадын ямар овгийн хүн билээ, ямар буриад билээ?

Доржсүрэн -

Хуа цэ омгийн хүн. Яг төрсөн эцэг цусныхаа талаар яривал төрсөн эцэг Халбин шувууны, эхийн тал Хуа цэ тийм. Тэгээд би чинь одоо бутач байхгүй юу тийм. Тэгээд Хуа цэ овгоороо.

Оюунтунгалаг -

Явдаг?

Доржсүрэн -

Явдаг тийм.

Оюунтунгалаг -

Танай эхнэр бол ямар овгийн хүн бэ?

Доржсүрэн -

Бас л Хуа цэ гэдэг байх тийм. 11 эцгийн гэдэг.

Оюунтунгалаг -

Ач зээтэй?

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Аан 11 эцгийн үү?

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Та тэгээд ардчилал гарлаа шүү дээ, ардчилал гараад ер нь таны амьдралд юу өгөв өө, ямар өөрчлөлт оров?

Доржсүрэн -

За би түрүүн хэлсэн хамгийн гол нь ардчилал гарна гэдэг маань тэр хүн эрх чөлөөтэй, тэр хүмүүс эрх чөлөөгөө, хүн хаа газар хаа дуртай газраа ажиллах амьдрах хэрэгтэй юм гэдгийг яг би өөрийнхөө яс махаар үзчихсэн байхгүй юу одоо яг амьдрал дээр эдэлчихсэн, яагаад гэвэл хүний эрхийг тэгж боогдуулдаг, надад тийм боогдуулдаг тохиолдол хоёр удаа гарсан юм. Тэр миний амьдралын тэр нялх нойтон хүүхэдтэй ийм хүн гэр бүлийнхээ хүнийг хотод нэг хэдэн жил сургаад шилжчих надыг эрхгүй боож байгаа энэ чинь хүний эрхийг зөрчиж байна гэдэг тийм ээ, бас л социализмын үед тийм байсан. Сүүлд харин бүр энэ чинь нийгэм солигдчихсон хойно Дорноговийн анагаахын дундыг манай охин төгсч байгаа байхгүй юу бага эмчээр өө одоо их эмчээр тэгээд тэгсэн чинь сая шүү дээ одоо хэдэн онд гэх юм бэ дээ одоо саяхан шүү дээ одоо 2000 он гарсан хойно шүү дээ тэгэхдээ аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга охины маань одоо юуг.

Оюунтунгалаг -

Дипломыг?

Доржсүрэн -

Дипломыг өгөхгүй заавал Хэнтий аймагт авна гээд бид нар бас жаахан төв газар бараадвал дараачийн нэг нарийн мэргэжлийн эмч болоход нь хэрэгтэй юм гээд Багануурт манай авгайтай хамт төгссөн хүүхэн юу байхгүй юу Багануурын ерөнхий эмч байсан, тэнд ажлууллахгүй, дипломыг нь өгөхгүй, би тэгээд бүр сонинд бичсэн шүү дээ, өчнөөн хүнээр хөөцөлдүүлээд өгдөггүй тэгэхээр нь энэ ч одоо социализмын үе өнгөрсөн хүнийг одоо ингэж хий боогдуулдаг ийм үе өнгөрсөн одоо, төрийн албаар сурсан байхгүй юу төрийн албан хаагчийн зардлаар, тэрүүгээр нь барьцаалаад засгийн газрын нэг шийдвэр гарсан байгаа юм. Төрийн албан хаагчийн зардлаар сурсан байвал одоо тэр аймаг нь мэднэ ухааны юм нэг тийм засгийн газрын тогтоол гарсан байна 55-р ч тогтоол гэл үү, тэгэхээр нь би наадах чинь төрийн алба наадахыг чинь аймагтаа авна гэж сургаагүй ээ, эх эцэг нь хоёулаа төрийн албанд өчнөөн жил ажилласан, надыг төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд миний хүүхдийг төрийн төр сургалтын зардлыг нь даасан юм аа, зарчмын ялгаа байнаа тийм ээ, гэсэн юм шүү гэж би эрүүлийг хамгаалахын даргатай нь маргалдаад, тэр миний аймагт багш байхад хүүхэд байсан л юм байна лээ л дээ надыг мэдэж байгаа, тэгээд дараагаар нь өгөхгүй болохоор нь би юу руу бичээд аймгийн сонинд бичээд, энэ хуучирсан арга барилаасаа та нар сал, үгүй бол би дараагаар нь шүүхэд хандана шүү гэж айлгаж байгаад тэгээд юуг нь авсан л даа /инээв/.

Оюунтунгалаг -

Тэгээд охиныхоо дипломыг авсан.

Доржсүрэн -

Дипломыг авсан л даа. Тэгээд Багануурт нарийн мэргэжлээр сургаад.

Оюунтунгалаг -

Одоо Багануурт эмч хийдэг үү?

Доржсүрэн -

Багануурт эмч хийдэг тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь энэ таны одоо энэ амьдралын жараад жилийн хугацаанд эргээд бодоход таны амьдралд тохиолдсон онцгой үйл явдал юу байв, яагаад тэрийг та онцгой үйл явдал гэж бодож байна?

Доржсүрэн -

Би одоо онцгой үйл явдал ч гээд байх юм нэг их айхтар юу яахгүй л байна л даа санахгүй яг тэр нь энэ нь онцгой гээд ч байх юу байхав дээ жирийн нэг багшийн, жирийн нэг сэхээтний л социализмын үеийн бүтээгдэхүүн, жирийн нэг сэхээтний л амьдрал, хүн болгоны амьдралд яг л байдаг л зүйл байхгүй юу, бусад сэхээтнүүдээс нэг их онцгойроод байх юм надад бол байхгүй.

Оюунтунгалаг -

Таны амьдралд тэгвэл ер нь ямар гайхамшигтай үйл явдал тохиолдож байв, ер нь таны хувьд одоо миний амьдралд нэг ийм гайхамшигтай юм тохиолдож надад ингэж нөлөөлж байж билээ гэж тийм юм ер нь бодогдох уу?

Доржсүрэн -

За тэр бол яахав одоо 90 оны ардчилсан хувьсгал л байна даа. Энэнд чинь би анхнаас нь идэвхтэй дэмжсэн хүн тийм. Би нэг сонин яръя. Би энэ нийгэм өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг ер нь сэхээтнүүд ер нь голцуу мэдэрч байсан, энэ социализм нэг л явахгүй нь ээ гэдгийг, энэ 80-иад оны сүүлээр мэдэгдэж байсан. Тэр нь ялангуяа Зөвлөлтөд перестройка боллоо шүү дээ энэнээс бүгд мэдрэгдсэн. Грабочев гараад перестройкийн бодлого сонингууд дээр гараад ирэхэд л энэ маш зөв бодлого гарч ирлээ, маш зөв юм гарч ирлээ, социалист овсгоо хэрэгтэй гээд л одоо бүх юм чинь бараг л битүүхэн л нийгмийн муу муу, социализмын социализм бүх дутагдлаа бүгдээс нууж байсан, тэр өөрийнхөө эдээ бээрийг яг ил гаргаад ирсэн, тэрнийг нийгмийн масс, сэхээтний масс хурдан тусгаж авч байгаа байхгүй юу, Орост л ийм юм болсон бол монголд болох ёстой. Тэгээд Учительская газета сэтгүүл маш сайн Зөвлөлтийн шинийг санаачлагч багш нар новатор багш нарын туршлагыг их гаргаж байсан. Заах арга аягүй огцом их өөрчлөлтүүд орж эхэлсэн. Нөгөө хүүхэд багш захиргаадах сургалтыг биш тийм ээ, сургалтын арга бол нөгөө хүн төвтэй шавь төвтэй сургалт гэдэг чинь гараад ирэхгүй юу, ингээд гараад ирсэн тэгээд тэр эд нарыг чинь бид нар хүлээж аваад тэгээд сургуулийн захирал байсан юм болохоор тэр перестройкын юмыг чинь маш их ярьдаг үздэг, телевизээр хардаг, сонин уншдаг ингээд тэр бүхэн надад нөлөөлөхгүй юу аягүй их нөлөөлж байгаа юм тийм учраас би 89 оны тэр Улаанбаатарын жагсаалыг анхнаас нь дэмжиж байсан. Манай Дадал чинь бас сэхээтэнтэй, Англид байсан хүн нэг зөгийчин өвгөн байсан, англи хэлтэй. Тэндээс бид нар нөгөө ВBC-ийн мэдээ олж авдаг байсан. Германы сургуульд байгаад төгсөх үедээ хөөгдсөн миний үеийн оюутан би түрүүн хэлж байсан олимпиадад байр эзэлж байсан Бадамгарав гээд сэхээтэн, фото зурагчин хийж байсан тэд нар чинь нөгөө барууны хэвлэлд гарч байгаа бүх материалыг манай сумын сэхээтнүүд дор нь хүлээгээд авчихдаг, перестройкын юмнуудыг авчихдаг ийм байсан. Би ч гэсэн орос сэтгүүлийг уншчихдаг болохоор ойлгодог, тэгээд тэр анхны жагсаал энэ тэрийг чинь бүгдийг би дэмжсэн, тэр битгий хэл ардчилсан холбооны 2 сарын 18-ны анхны хурал байна шүү дээ, тэр их инээдтэй 2 сарын 18-ны анхны хурал байна шүү дээ ингэсэн шүү дээ манай сумын намын байгууллага яг тэр холбооны хурал анхдугаар хурал 9 цагаас Улаанбаатарт эхэлж байхад 10 цагаас намын хурлаа зарласан байхгүй, сар болгон 25-нд хуралддаг хурлыг чинь нааш нь татаад яг тэрнийг бараг сонсгохгүй гэсэн юм шиг нэг өдөр яаж байгаа юм чинь материал сонсох гээд энэ радио тавих гээд байхад чинь тэгэхэд чинь манай суманд бас нэг 7 сэхээтэн голцуу сэхээтнүүд ингээд нийлээд ерөнхий эдийн засагч, их эмч, захирал нь банкны эрхлэгч, үйлдвэрчний дарга гээд ингээд 7 сэхээтэн нийлээд бид нар энэ улс оронд болж байгаа юм перестройка энэ тэр ардчилсан холбоо энэ бүх юмыг чинь бид ярьдаг байсан бие биендээ нөгөө Баабарын нууц гардаг зохиолуудыг чинь бид бүгдийг нь гаргаад аль хэдийн уншчихсан байсан байхгүй юу, тэгээд Бүү март мартвал сөнөнө гэдгийг чинь аль 89 онд бид уншчихсан байсан юм. Тэгээд ярьдаг байхгүй юу хааяа хааяа тэр улс төрийн сургуулийн хажуугаар ярьдаг цуглаж тэгээд бас нууцаар тэр үйлдвэрчний даргын өрөөнд уулздаг энэ тэр байсан юм. Тэгэхэд чинь ардчилсан холбооны анхны 2 сарын 18-ны хурлыг чинь бид түрүүлж мэдээд төлөөлөгчөө сонгосон байхгүй юу хэнийгээ явуулах уу гээд би хувьсгалт намын хүн байсан тэр дотор болбол ганцаараа би хувьсгалт намынх байсан бусад нь хувьсгалт намынх байгаагүй тэгээд Баттулга гээд хотын нэг эмч байсан юм хотод гэр оронтой бид нар чи авгайтайгаа уулзаад гэр орноо эргээд ир, энэ хуралд ороод зардлаа олох нэг хэрэг тэгээд энийгээ явуулъя гээд явуулж байсан юм. Тэгээд Баттулгынхаа хэлэх үгийг бид нар бэлдээд тэгээд Баттулга чинь их хурал дээр үг хэлсэн шүү дээ анхны ардчилсан холбооны анхны хурал болж байхад манай Баттулга Дадал сумын их эмч гээд одоо түүхэнд байж байгаа тэрнийг чинь бид явуулж байсан байхгүй юу тэгээд манай нэг бас үйлдвэрчний хороон дарга жаахан хөнгөн нөхөр хотод гудамжинд жагсч байгаа юм чинь хөдөө яагаад болдоггүй юм гэж заавал гудамжинд жагсая би бүх өсгөгч мөсгөгч бүх юмыг нь би бэлдье гээд болохгүй ээ хөдөөнийхөн хүлээж авахгүй бид нар зүгээр клубдээ хуралдаад л энэ асуудлыг ярилцъя гэсэн байхгүй юу хөдөлмөрчдийг юу тийм нээлттэй хуралд тэгээд яръя лекцийг ашиглаад л гэж тэгсэн тэр нөхөр маань зөрөөд заавал гудамжинд хийнэ, та нар одоо хүн болгон хүн ол гээд яахав мэдээж сургуулийг удирдаж байгаагаараа би л олон хүн авчрах болж байгаа юм тэгээд би багш ажилчидаа би бүгдийг аваад ирж чадна гээд тэгээд хүн болгон хуваарь хийгээд тэгээд хэн үг хэлэх үү ямар чиглэлээр хэлэх үү гэдгээ бүгдээрээ тохироод, тэр чинь нэг 3 сард л байна уу даа 3 сард л байсан шиг санаж байна. Аймагт ч тийм юм болоогүй байхад манай суманд болж байсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

За суманд анх ардчилсан хөдөлгөөн жагсаалыг хийж байсан?

Доржсүрэн -

Улаанбаатарт болж байхад тийм суманд хийж байсан тэгээд хүмүүс айгаад маш цөөхөн очоод ер нь олон хүмүүс ингээд дуран дурандаад одоо тэнд очвол одоо бүртгүүлчих байх гэж айгаад хүмүүс дурандаж байсан гэж байгаа юм шүү дээ.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Холоос ингээд дурандаад. Тэгээд бидний ингэж нууцаар уулздаг байхад, нууцаар уулздаг байхад юу сумын намын үүрийн дарга чинь бүр тагнуулуудаа тавьчихсан, хэдэн цагт эд нар цуглаж байна уу, бид нарын энэ төчнөөн удаа уулзсан гэдэг бүртгэл чинь аль хэдийн намын үүрт оччихсон байсан, бид нар аминдаа гол нь их л нууц уулзаж байсан гэсэн чинь юу аль хэдийн биднийгээ мэдэж байсан юм байна лээ, тэнд уулзаж байгаа төчнөөн хүн ирж байна, биднийг чинь бүр цаг минуттай бүртгэлд орчихсон байсан. Тэгээд тэр болдог жагсаал өдөр чинь маш хүчтэй тэр юу гэхээр сумандаа л том депузер тавьчихаж байгаа юм чинь гадаа гудамжинд байрлуулаад манай тэр үйлдвэрчний хороон дарга чинь их сэтгэлийн хөдөлгөөнтэй тэр Алтаргана наадмыг ерөнхий зохион байгуулж байсан юм, нөгөө хөтөлж байсан хүн бас урлагын авъяастай тэр чинь дуулна, бөөлнө янз бүрийн тэгээд тэр чинь зохион байгуулахдаа сайн бүр бүх микрофон бүх юмыг чинь бэлдчихсэн зоочихсон, зочид буудлын ийм гадаа гудамжинд гол гудамжин дээр аваачаад тэнд байрлуулчихсан, тэгээд яахав би багш нараа юу яаж байгаа юм би бас бодож байгаа юм л даа шууд тарчихсан хойно тэнд оч гэхээр зэрэг бас очоо ч билүү үгүй ч билүү тийм учраас яг өмнө нь нэг цагийн өмнө цуглуулаад ажил төрлийнхөө юмыг яриад яг дуусах цагаа харж байгаад яг дуусангуут нь за суманд маань ийм юм болох гэж байгаа зарлал гарсан та нар мэдэж байгаа та нар дэмжих ч байж болж дэмжихгүй ч байж болно все такий улс төрийн амьдралд гарч байгаа том үйл явдал суманд маань ч бас хоцрохгүй юм болж байна энийг очиж хэн юу ярих нь сонсоо гэхээр зэрэг л захирлынхаа үгнээс нөгөөдүүл чинь гарахгүй бүгдээрээ яваад л очихоор нь бүгдээрээ энэ эд нар дэмжиж байна л гэж харагдаж байгаа байхгүй юу /инээв/ овоо хэдэн хүн аваачсан их маадгар амьтан очоод зогсч байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгж анхны хурлыг хийж байлаа хөдөө нутагт?

Доржсүрэн -

Тийм, хуралдаж байлаа тэгээд тэрэн дотор чинь тэгсэн чинь ердөө санаанд ороогүй бидний төлөвлөхөөс төлөвлөхөөс төлөвлөөгүй хоёр ч хүн үг хэлж байгаа юм.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Нэгдлийн хөдөлмөр нэгдлийн анхны Сүхбаатарын одонтой саальчны хүү ярьж байгаа юм, тэр би түрүүн ярьсан шүү дээ нөгөө Мөрөн сум руу нэгдлийн баахан хөрөнгийг аваачиж юу руу Төв аймаг руу шилжүүлсэн гэж нөгөө Чойдорж баатар гээд нөгөө 2.9 сая төгрөгийн хөрөнгө тэр хөрөнгөө бид нар хоршооллосон ард түмэн чинь манай нэгдлийн хөрөнгө бид Төв аймгийн авна энэ тэр гэж тийм шаардлагууд гарч байгаа байхгүй юу, хэд хэдэн шаардлагууд.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тийм томхон томхон юмнуудыг би санаж байна тийм шаардлагууд яагаад тэгээд ер нь энийг өөрчлөхгүй бол болохгүй тэр ардчилсан холбооны дэвшүүлж байгаа гол зорилт юу ерөөсөө зөв гэж 5, 6 хүн үг хэлж байгаа юм. Тэгсэн тэр Германд сургуульд сурч байсан нөхөр маань нэлээн давгүй дээшээ ярьдаг байхгүй юу ингээд харсан чинь ёстой цаасан дээр ингээд бичсэн ингээд харсан чинь гар нь ингээд чичирч байсан юм, тэгээд би бодож байхгүй юу Германд сургууль төгссөн хүн тэгээд зүгээр ярихдаа ямарч юмгүй ярьдаг тэгээд тэр олны өмнө ингээд ярихдаа гар нь чичирч цаас ингэж байгаа байхгүй тэгэхээр нь би аргагүй их айж байна даа гэж бодож байсан тэгээд хараад /инээв/ тэгээд хэрэв засаг төр эргэсэн бол бид хэд бас хамгийн түрүүнд баригдах улсууд байсан байх л даа. Тэгж байтал бас сум чинь бас нэг холбоо болсон байгаа юм юу сумын биш ээ нэгдлийн нэгдлийн орлогч Чимэддорж гээд хүн байсан тэгсэн яг тэр өдөр гайтай юм бас тэр цуглаан болж байхад нэг газар бас нэг өвс шатаад түймэр гарсан юмаа.

Оюунтунгалаг -

Яаж чадаагүй?

Доржсүрэн -

Түймэр гарахгүй юу нэг талаас.

Оюунтунгалаг -

Аан өвс шатаж түймэр болоод?

Доржсүрэн -

Яг тэр моментальный тэр цуглаан болоод арай тарах гэж байхад нь.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгсэн яахав бид ойлгохдоо нөгөө зориуд тэрнийг тараах гэсэн зорилго бас байсан байх гэж боддог юм. Яг тэр цуглаан болж байхад морьтой давхиж очиж байгаа юм нэгдлийн орлогч одоо түймэрт яв та нар тэнд түймэр гарлаа гэж тэгэхээр бид магадгүй ер нь үнэхээр түймэр гарсан нь үнэн л байсан л даа. Тэгэхдээ бас тараах сонирхол тэдэнд бас байсан л байхгүй.

Оюунтунгалаг -

Зохион байгуулалттайгаар түймэр гаргасан байж магадгүй гэж боддог та?

Доржсүрэн -

Үгүй ээ үгүй, би үгүй ээ үгүй, яахав тийм түймэр гарсан яахав тэгээд ер нь тэртээ тэргүй л энэ хурал цуглаанд дургүй байсан юм чинь сайхан шалтаг л олдож байгаа байхгүй юу сайхан тараах тараах.

Оюунтунгалаг -

Тараах?

Доржсүрэн -

Тийм, тэгэхдээ гол юмаа яриад хэлээд тарсан. Маш олон хүн айгаад очиж чаддаггүй дурандаж байсан гэдэг гаднаасаа, тэгэхдээ очсоон хүмүүс бас хирэндээ л тэр чинь нэг сумын төв гэхэд чинь нэг 30, 40, 40, 50 хүн байсан байх тийм.

Оюунтунгалаг -

За тэгэхээр одоо таны амьдралд өөр одоо таны тохиолдсон үйл явдлуудаас өөр яримаар одоо ямар түүх байна, яримаар юм байна уу өөр амьдралынхаа түүхээс?

Доржсүрэн -

Тэгээд яахав би бодож байсан л даа ер нь жаахан өшөө залуу байхад маань ийм явдал болохгүй яав гэж тийм ээ тэгэхдээ яахав болж л байна, яахав энэ шинэ сайхан чөлөөтэй нийгэмд амьдрах тийм ээ тийм эх үүсвэр нь бий болчихлоо хэн дуртай ажлаа хийх, яаж амьдрах тийм эрх чөлөөтэй боллоо эрх чөлөөг олж авлаа сайхан л үед амьдар ч байна даа тэгээд тийм. Тийм үед амьдарч байгаагаараа энэ мэт бахархахаас өөр яахав тийм ээ. Хамгийн гол нь сайн ажиллах тийм ээ хүн болгон дуртай юмаа хийнэ тэгэхдээ дуртай юмаа хийнэ гээд бас ямар хуульгүй хүн амьдрах юм биш тийм ээ, хүн болгон хуулиа сахиж биелүүлнэ, шударгаар хөдөлмөрлөх тийм ээ, эрх чөлөөтэй амьдрах тийм бүрэн үндэс тавигдсан даа. тэр л онцлог юм даа миний амьдралын тийм ээ. Тэгэхдээ ямар би социализмын үеэ муу хэлж байгаа биш тэр социалзмын үед чинь бүх боловсролоо олж авсан, үнэгүй боловсрол авсан, үнэгүй бие эмнэлэгийн үйлчилгээ хүртэж байсан социализм чинь бидэнд маш их юм өгсөн шүү дээ монголын ардад маш их юм өгсөн тэрнийг бүрэн муулах арга байхгүй ялангуяа нийгмийн бодлого бол үнэхээр их юм хийсэн тийм. Социализмын ачаар бид нар сургуульд үнэ төлбөргүй сурсан, тэр социализмын ачаар өндөр боловсролтой болж авсан бас сайхан амьдарч байсан боломжийн хирийн амьдарч тэгэхдээ л өшөө болоогүй байсан байна тийм ээ хүний эрх чөлөө бас л хаагдмал байсан байна гэдгийг сүүлд ухаарсан.

Оюунтунгалаг -

Сургуульд байхад чинь тэр оюутан байхад чинь та чинь одоо буриад хүн шүү дээ тийм ээ тэр буриад бусад угсаатан ястануудын оюутнуудын хооронд сурагчдын хооронд ялгаа ер нь байв уу?

Доржсүрэн -

Нэг их онцын ялгаа байгаагүй дээ. Зүгээр би боддог юм нэг буриадууд тийм харьцангуй юу гэх бэ дээ бас давгүй ажилсаг хүмүүс буриадууд тийм ээ тэгээд буриадууд жаахан ажилсаг цагаахан тийм шулуухан зантай улсууд, ил бодсон санасанаа ил хэлчихдэг тэгээд тэр хувьсгалчархуу маягын үндэс гэх юмуу жаахан хөнгөн маягын гэх юмуу тэр яг нэг их айхтар олон янз хувираад байдаггүй буриад хүний нэг онцлог нь тийм олон дахин өөрчлөгдөөд хувираад байдаггүй зүгээр ер нь түгээмэл нэг тийм би бас янз янзын газар ажиллаж явахад зүгээр надад нэг тийм сэтгэгдэл төрдөг нэг тиймэрхүү юу гэх юм бэ дээ нэг чигээрээ л ард түмэн юмуу даа.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Зүгээр тийм, зүгээр тэтгэвэр мэтгэвэр гараад л ажилсан ч гэсэн тийм ээ. Тэгээд би чинь манайх чинь 5 хүүхэдтэй, 5 хүүхдийг яаж энэ зах зээлийн нөхцөлд хөл гараа олж амьдралынх нь эх суурийг тавьж өгөх вэ гэдэг асуудал бид хоёрын өмнө тулгарч байгаа юм. Энэ хүнд бэрх үед хоёулаа.

Оюунтунгалаг -

Гэхдээ хүүхдүүдээ яаж боловсролтой болгох вэ гэдэг чинь том асуудал шүү дээ?

Доржсүрэн -

Тийм тийм манай гэр бүлийн хүн энэ Гурван нуурын рашаан сувилалд ерөнхий эмчээр ажиллаж байгаа цалин бага за нэг хориод гучаад мянган төгрөгийн цалинтай сард тэр 90-ээд онд чинь. Тэгээд өвлийн цагт тэр улирлын амралт чинь ажиллахгүй зогсчихно цалин байхгүй, нийгмийн даатгалаа төлөөд явна улсын байгууллага тэр хувьчлагдаагүй, би сумын засаг дарга нэг 40-өөд мянган төгрөгийн цалинтай, за нэг хүүхдээ тэр эмч болдог хүүхдээ сургалтын зардлыг нь даалгасан.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Нөгөө хүүхдүүдийн нэг нь эдийн засгийн коллеж төгссөн тэрний сургалтын төлбөрийг бид одоо тэр тухайн үед 90-ээд онд жилийн төлбар 300, 400 мянга чинь үнэхээр хүнд байлаа миний бүтэн жилийн цалинтай одоо тэнцэх сургалтын байлаа шүү дээ, дараа нь Улсын Багшийн их сургуулийн хятад хэлний ангийг охин маань төгссөн, 2 дахь охин маань төгссөн, мөн төлбөр нь бас бараг бүтэн жилийн одоо авгайн маань цалинтай тэнцэнэ, зөвхөн сургалтын зардал, дээр нь тэд нарын чинь хоол хүнс, Улаанбаатар хотод байх байр айлд байлаа ч гэсэн тийм ээ. За ингээд 3 дахь охин маань ХААИС-ийн инженер эдийн засаг төгссөн, бас сургалтын зардал нь 300 мянга сүүлд ингээд ирэхээр зэрэг энэ олон хүүхдүүдийн чинь өнөө зах зээлийн нөхцөлд сургалтын зардлыг одоо яаж төлөх үү. Тэгэхээр одоо бид хоёр энэ ажил хийхийн хажуугаар одоо өшөө туслах аж ахуй эрхлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхээр аав ээжээс үлдээсэн одоо инж гэж ярьдаг нэг нэг тугалтай үнээ бид хоёрт байсан.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэрнийгээ өсгөсөн, хадмууд маань байгаа үедээ өсгөж өгсөн. Тэгээд хадам аав маань нас бараад өглөө, ээж маань мал харгүй боллоо, хүнд нэг маллуулж үзнэ нөгөөдөх нь мал нь хорогдоно, өөрсдөө маллах гэхээр бас хэцүү болно тэгээд арга буюу одоо тэр хэдэн малаа ч өөрсдөө өсгөж байгаа юм, ажлаа ч хийж байгаа юм, хажуугаар нь би сургуулийн захирал байх үедээ сургуулийнхаа 60 жилийн ойг анх удаа тэмдэглэсэн юм. Дадал сумын сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэж хэзээ ч байгаагүй, анхны ойг нь би түүхийг нь би босгоод сургуулийнхаа түүхийн номыг бичээд бүх хүмүүстэй нь уулзаад байж болох би бас сургуулийнхаа түүхийг бий болгоод ойг нь тэмдэглээд ингэсэн, тэр үедээ сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлээд сургуулиа гахайтай, тахиатай, ногоотой юутай туулайтай машинтай ийм болгосон юм, туслах аж ахуйтай Улаанбаатар явахаасаа өмнө. Харамсалтай нь Хэнтий аймгийн хамгийн одоо туслах аж ахуй сайтай сургуулийн нэг болоод сурагчийн жилийн ажилд хамгийн сайн гэж үнэлэгдээд би 87 онд тэргүүний боловсролын тэргүүний ажилтан цол авсан юм. Тэгээд миний туршлагыг Хэнтий аймгийн бүх сургуулиудын захирал нар газар дээр нь судлаад, үзүүлэх сургууль би сургууль дээрээ туслах аж ахуй дээрээ хийж байсан, тусдаа данстай.: Тэгээд би яахав аргагүй амьдралын эрхээр хотод шилжсэн. Тэгээд 2 жилийн дараа ирсэн чинь нөгөө туслах аж ахуй маань бараг ихэнх нь будаа болоод байхгүй болчихсон байсан тийм, тэгээд жимсний модтой 100-аад 100-аад туулайтай, 30 өндөглөгчтэй, 20 гаруй мигжтэй тахиа гахайн аж ахуйтай, хүнсний ногооны 2 га талбайтай, “66” машинтай ийм сургуулийг би хүлээлгээд дансандаа тухайн үед 16000 төгрөгийн үлдэгдэлтэй ийм сургуулийг хүлээлгэж өгөөд явсан байхгүй юу 90 онд Улаанбаатар руу. Тэгээд ирсэн чинь юм бараг ихэнх нь будаа болсон байсан л даа тэгээд миний жаахан урам хугарсан тэгээд багшийн ажилаа хийгээд одоо би улсын төлөө ингэж ажиллаж байсан 1-рт, 2-рт одоо тэр ногоо цагаа тарих аргыг чинь би тэр битгий хэл манай сургууль олон “Залуучуудын үнэн” сонин дээр зураг мураг хэвлэгдэж байсан, төвийн “Урагшаа” сонин төвийн хэвлэлүүдээр нэлээн олон гарч байсан манай сургуулийн туслах аж ахуй, тэр битгий хэл нөгөө орос англи хэл дээр гардаг “Монголиа” гэдэг сэтгүүл байдаг шүү дээ бүр америкт хүртэл гардаг орос англи хэл дээр гардаг тэрэн дээр Ганбат гэдэг сэтгүүлчийн бичсэн зураг мураг манай сургуулийн туслах аж ахуйг бичсэн материалууд бий, миний ярилцлага энэ тэр бүгд бий тэгээд тэр хүртэл гарч байсан. Тэгээд одоо тэр өөрийнхөө тэр ногоо цагаа, гахай, тахиа өсгөж үржүүлсэн захирал гэдэг чинь өөрөө тэр бүгдийнх нь талаар анхны мэдэгдэхүүнтэй болчихсон байгаа шүү дээ, одоо би энийгээ чухам өөрийнхөө амьдралд зориулъя, за яахав ингээд үүний төлөө зориулсан юм байна. Одоо энэ хүүхдүүдийг сургахын тулд би энэ олж авсан юмаа өөртөө ашиглая гэж ингэж хатуу шийдсэн л дээ, тэгээд би жимсний мод тарьсан, жимсний модны цэцэрлэгтэй болсон, ногоо тарьсан, бүх төрлийн ногоонуудыг, өөртөө хүлэмжтэй болсон, ногоо тарьсан, жимсний мод тарьсан, гахай тэжээсэн, тахиатай болсон гээд тэр сургуульд юу эрхэлж байсан бүх юмыг би өөр дээрээ бий болгосон, тэгээд багш хийж байх хоорондоо. Тэгээд тэр засаг даргынхаа ажлыг өгснөөс хойш би энүүгээр л хөөцөлдлөө л дөө, тэгээд энэнийхээ хүчээр тэр хэдэн хүүхдүүдийг сургуульд сургалаа, энэгүйгээр би багшийн цалингаар яагаад ч сургаж дийлэхгүй байсан. Тэгээд энэнийг маань бас үнэлээд төвийн хэвлэлүүд дээр ба гарсаан. Би өглөөний нарыг юу өглөөн нарыг, өглөөний нарыг би ногооныхоо талбай дээр угтдаг гээд миний зурагтай гарсан сонин ч бий юу билээ дээ “Засгийн мэдээ” дээр гарч байсан зурагтайгаа, тэгээд дараагаар нь манай сумд энэ төсөл хэрэгжсэн, МАД төсөл гээд тэр төсөлд хамрагдсан. Төсөлд хамрагдаад би тариа тарьж үзсэн, охин маань Хөдөө аж ахуйн дээд төгсөөд би малын тэжээл тарьж үзсэн, трактор комбайнтай болж үзсэн, тариа тарьсан, янз бүрийн юм үзлээ. Дараагаар нь төсөлд хамрагдаад энэ Даян дэлхийн байгаль орчны сангийн төсөл бичиж төслийн юунд шалгараад Улаанбаатарын телевизийнхэн очиж миний модны цэцэрлэг мэцэрлэгийн зургийг аваад төсөлд хамрагдах эрх өгсөн юм.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгээд нөгөө Даян дэлхийн байгаль орчны сангийн төслийн хөтөлбөрт миний төсөл шалгараад ороод тэндээс би төсөл аваад тэр... гэдэг газарт 12 км газар байдаг юм тэр Ононгийн хажуу талд тэнд би жимсний модны цэцэрлэгтэй, дараагаар нь би нэг Швейцарь хүүхэнтэй танилцаад Швейцарийн одоо хөрөнгө оруулалт яваандаа орох байх эхний удаад багахан хөрөнгө оруулалт авсан, эмийн ургамал ховор эмийн ургамал би тарьж байгаа тийм. Тэгээд бас тэр ховор эмийн ургамал нутгийнхаа ховор эмийн ургамлын цуглуулгатай болоод Дадал сумын газар нутаг дээр байх бүх эмийн ургамлын судалгааг би одоо хийх гэж байна. Тэгээд тэр нэг нөхөрлөл байгуулсан, тэр нөхөрлөлийн би гишүүн одоо Цэрэндорж гэж багш түрүүн чиний номон дээр зураг нь байсан ш дээ тэр багш манай нөхөрлөлийн дарга нь

Оюунтунгалаг -

Тийм.

Доржсүрэн -

Тэр Цэрэндорж даргатай 70 гаран настай өвгөн бий, одоо миний багш байсан юм, миний нөгөө миний сургуульд захирал байхад багш байсан хүн л дээ. Тэр ороод тэгээд нэг 15, 6 өрх айлын хүмүүс нийлээд эмийн ургамал Дадалд байгаа ховор эмийн ургамал, нэн ховор эмийн ургамлыг хамгаалах өөрсдөө хашаандаа тарин ховор эмийн ургамлыг устахаас нь хамгаалж тарьж ургуулах аргыг туршиж байгаа юм. Энд маань Швейцарийн тэр мэргэжлийн хүн тусалж байгаа, жил болгон ирдэг, энэ хавар ирээд явсан. Тэгээд тэр би эмийн ургамал тарих туршилт хийж байна. Чацарганыг одоо үржүүлж айлуудад чацаргана тараадаг бас айлуудыг чацарганатай болгож байгаа тийм. За малын, тэр охин маань юу Швейцарь явсан учраас би тэр малын тэжээл арвай, овъёос тарьж байсан бол тэрнийгээ ерөнхийдөө больсон дийлэхээ болиод, одоо эмийн ургамал, чацаргана хоёртойгоо үлдээд тэгээд хамтарч ажиллах түнш мүнш байх юм бол би дуртайяа хамт ажиллана тийм. За ингээд эмийн ургамлын хүн боллоо сүүлдээ эмийн ургамал судалдаг хүн боллоо, жимсний модны хүн боллоо, тэгээд яваандаа миний зорилго яахав жаал зугаахан нэг хэл үзэж байснаа хаячихсан даа тэгээд ойр зуурын юм ойлголцоноо бас юуны Journal planet гэсэн ном бий дэлхийн одоо энэ монголын газар нутаг монголд л аялал жуулчлал хаана байна уу гэдэг тэр бүх аймгуудын чинь аялал жуулчлалыг багтаасан ном байж байгаа, америкийн сэтгүүлчтэй танилцсан юм би, тэр тэрэн дээрээ гаргасан 2006 онд гарсан байл уу даа дээрээ нум сум харваж байгаа зурагтай англи хэлэн дээр гарсан, одоо монголын аялал жуулчлалыг бүгдийг нь танилцуулга хийсэн ном байгаа тэрэн дээр Хэнтий аймгийн Дадал суманд 3 нуур, миний нэр хоёр л байгаа.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Бүр тэр координатаар нь заачихсан. Өргөрөг тийм өргөрөг уртрагтай Дадал суманд очиход Доржсүрэн гэдэг одоо нэг буриад айл байгаа та тэнд очвол одоо өндөг, одоо төрөл бүрийн ногоо амсч болно, тэгээд тавтай сайхан тэнд хоноглож болноо, танд зочид буудал бэлэн байнаа гэсэн танилцуулга англи хэл дээр гарсан дэлхий даяар тарчихсан.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тэгээд тэрний мөрөөр ноднин би ноднин байхаа тийм нэг Австралийн жуулчин авсан, Францын хоёр дугуйтай жуулчин авсан. Тэр номны дараа шүү дээ. Италийн нэг 2 жуулчин авсан, нэг Швейцарийнх ирсэн би бэлтгэлээ хангаагүй байгаад хонуулж чадаагүй, нэг 2, 3 хоногоор ирээд явдаг юм, тэгээд нэг 6, 7 хүн авчихсан тийм.

Оюунтунгалаг -

За, юу гэдэг нэртэй ном гэнээ, сэтгүүл гэнээ?

Доржсүрэн -

Journal planet гэж дэлхийгээр аялахуй гэдэг юмуу юу гэдэг юм, Дэлхийгээр зорчихуй гэдэг юм уу тэгээд Кох гээд америкийн сэтгүүлч, одоо Монголын бүх аялал жуулчлалыг бүх сүлжээг бүх аймгаар нь газрын зурагтай нь хаана очвол юу үзэх үү гэдгийг бүгдийг нь тайлбарласан тийм ном.

Оюунтунгалаг -

Тэгээд энэнийхээ хүчээр л одоо 5 хүүхдээ боловсролтой болгосон?

Доржсүрэн -

Өө тийм энэнийхээ хүчээр л боловсролтой болгосон. Одоо тэгээд өшөө болоогүй энэ хүү 2-р курс, энэний зардлыг яаж олох уу гэж бодож байгаа байхгүй юу /инээв/.

Оюунтунгалаг -

За. Одоо та гэртээ хэдүүлээ амьдардаг уу?

Доржсүрэн -

Тийм. Эдний чинь зардал нэмээд байгаа биз, энэнийх жилд 800, одоо энэ жил жилд сая болно ш дээ аягүй бол.

Оюунтунгалаг -

Тэгнэ.

Доржсүрэн -

Тийм.

Оюунтунгалаг -

Одоо та гэртээ хэдүүлээ амьдарч байгаа?

Доржсүрэн -

Одоо ерөөсөө бид хоёулахнаа үлдсэн.

Оюунтунгалаг -

Тэгээд аж ахуйгаа хоёулаа л эрхлэдэг?

Доржсүрэн -

Одоо хоёулаа л эрхэлдэг, авгай маань хувийн эмнэлэг, юу тэтгэвэртээ гараад хувийн амбулаторитой, тийм, амбулатори хүн ирвэл нь бариа засал масал одоо юу байдаг юм үзэх барих тийм юм хийж эмчилгээ үзүүлчихнэ тийм.

Оюунтунгалаг -

Тэр аж ахуйгаа бол та л өөрөө эрхлэнэ?

Доржсүрэн -

Би ерөнхийдөө тэр ногоо, эмийн ургамал модыгоо бол би хариуцана. Эмнэлэг, дэлгүүртэй. Эмнэлэг дэлгүүр хоёроо авгай хариуцана. Тэгээд хоёулаа жаахан хүч муутайхан л байгаа тэгээд.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд ер нь төгсөөд очих болов уу?

Доржсүрэн -

Хаана, манай хүүхдүүд уу?

Оюунтунгалаг -

Тийм. Тэндээ байгаа юу?

Доржсүрэн -

Хүүхдүүд гэж ер нь сая бүгд ажилтай болчихсон юм чинь.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд тэндээ?

Доржсүрэн -

Байхгүй, тэнд хүн байхгүй учраас бид хоёр хүч жаахан муу болчихгүй юу.

Оюунтунгалаг -

Хэнтийд байхгүй?

Доржсүрэн -

Байхгүй.

Оюунтунгалаг -

Улаанбаатарт?

Доржсүрэн -

Улаанбаатарт тэр юунд Баянголын татварын байцаагч том охин маань, дараачийнх нь Замын-Үүдэд Замын-Үүдийн төмөр замын өртөө бий шүү дээ, өртөөний хятад хэлний орчуулагч агент, гурав дахь нь Багануурт хавдарын эмч, 4 дэх нь Швейцарьт байгаа ажил хийж байгаа, 5 дахь нь ганц банди энэ 2-р курс төгсөөд явж байна. 4 охин, нэг хүү.

Оюунтунгалаг -

За.

Доржсүрэн -

Тийм. Тэгээд ажиллах хүч жаахан муу байгаа, одоо нас жаахан хүнд болж байна тийм ээ тийм.

Оюунтунгалаг -

Ер нь бол эргээд харахад амьдрал сайхан?

Доржсүрэн -

Тэгэлгүй яахав довольный яахав тийм, бололгүй яахав одоо ингээд болж байна тийм. Жаахан нас яагаад би бас нэг одоо 5 үнээ сааж байгаа манай авгай, 5 үнээ саана, цөөхөн нэг 10-аад тооны үхэртэй.

Оюунтунгалаг -

Танайх чинь одпоо Дадалынхаа төв дээр үү?

Доржсүрэн -

Тахиа нэг цөөхөнтэй 10-аад тахиатай, гахайгаа устгасан дийлэхээ болиод, 10-аад тахиатай, 5 тугалтай үнээтэй, тэгээд хүнсний ногоотой, эмнэлэгтэй, дэлгүүртэй ийм улсууд байдаг, хоёулаа байдаг, хүүхдүүд яахав энэ оюутан хүүхэд зуны амралтаар очиж бидэнд яахав тусална, хааяа нөгөөдүүл маань амралтаа авбал очино, хааяа тусална бидэнд. Сумынхаа төв дээр. Тэр нөгөө захирал байхдаа хийж байсан ажлуудаа л би үргэлжлүүлээд хийсэн, тэр нь яахав эмийн ургамал нэмэгдсэн юм биз дээ. Тэгээд яахав ойр зуурын англи хэлтэй хүмүүс ирвэл би ойр зуурын юм ойлголцчих хэмжээтэй болсон.

Оюунтунгалаг -

/инээв/

Доржсүрэн -

Тийм, жаахан гүнзгийдүү чиглэлээр арай л барахгүй юмшиг байна за яахав. Ямарч гэсэн хоол идүүлээд, би өлс цангаж байнаа, хаашаа яамаар байна гэдгийг нэг их орчуулагч гэхгүй би харьцаж чадна.

Оюунтунгалаг -

Жижиг зочид буудалтай байх нь байна шүү дээ бас?

Доржсүрэн -

Тийм тийм.

Оюунтунгалаг -

Тийм үү?

Доржсүрэн -

За нэг 4, 5 хүн ирвэл авчихнаа.

Оюунтунгалаг -

За за.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.