Enhtuya
![](../assets/images/interviewees/990031.jpg)
Basic information
Interviewee ID: 990031
Name: Enhtuya
Parent's name: Jamyandorj
Ovog: Erdenehamba
Sex: f
Year of Birth: 1973
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Lün sumyn EBS-iin bagsh
Belief: none
Born in: Lün sum, Töv aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder / driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
work
family
travel
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
kindergarten
elementary school
secondary school
education
siblings
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За Төв аймгийн Лүн сумын иргэн Жамъяндоржийн Энхтуяатай уулзаж байнаа. Ингээд би чамд судалгааныхаа учрыг хэлсэн одоо өөрөөс чинь хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой. Нэгдүгээрт өөрийн чинь энэ ярилцлагыг интернэтэд тавиад судлаачид монголыг сонирхсон хүмүүс ер нь хүмүүс өөрсдийнхөө судалгааны бүтээл ном зохиолд энэ ярилцлагыг чинь ашиглаж болох уу гэдэг нэгдүгээрт зөвшөөрөл авах ёстой. Хоёрдугаарт хүсвэл нэрээ нууцалж бас болноо.
Энхтуяа -
За. Би зөвшөөрч байнаа.
Оюунтунгалаг -
За тэгээд хэрвээ зөвшөөрч байгаа бол хоёулаа одоо өөрийн чинь бага насны чинь түүх, хүүхэд насны чинь тухай түүхээс эхэлж яриагаа эхлэх үү. Хэзээ хаана төрөв, хэд дэх хүүхэд хэний хэд дэх хүүхэд болж төрөв гээд ярьж эхэлье тийм ээ?
Энхтуяа -
За 1973 оны 73 оны үхэр жилийн өвлийн сүүл сарын 15-нд төрсөн. Жамъяндорж гэж жирийн нэг ажилчин гэр бүлийн 4 дэх охин болж төрсөн. За тэгээд төрөөд сумынхаа цэцэрлэгээр ясли цэцэрлэгээр хүмүүжээд 1981 онд анх сургуульд орсон. За тэгээд сургуульд орохоосоо өмнө ч одоо тэгээд манай аав чинь бас их моринд дуртай, зун болохоор манайх бид нар голын эрэг дээр хөдөө гарчихдаг. Тэгээд 6 настай 7 настайдаа морь унаж сураад тэгээд хавар нь манай аав чинь нөгөө нэгдлийн жолооч за тэгээд аавтайгаа будаанд хавар нь тарианд явж байгаад хажуугаар нь морь унаж сураад тэр зундаа хурдны морь уналаа. За тэгээд.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо 7 нас хүртлээ ер нь хөдөө байв уу?
Энхтуяа -
Үгүй ээ үгүй би чинь ер нь зуны нэг ганц сар л хөдөө салхинд л голын эрэг дээр тоглож усанд орж амардаг байснаас төв дээр л байсан.
Оюунтунгалаг -
Сумын төв дээр?
Энхтуяа -
Сумын төв дээр ясли цэцэрлэгт яваад л. Ах эгчтэйгээ гэртээ тэгээд л.
Оюунтунгалаг -
Тэр үеийн ясли цэцэрлэг ямар байв, юу нь гоё байв ер нь ясли цэцэрлэгтээ дуртай явдаг байсан уу?
Энхтуяа -
Өө дуртай явдаг байсан.
Оюунтунгалаг -
Танай суманд олон ясли цэцэрлэг байсан уу?
Энхтуяа -
За суманд чинь нэг цэцэрлэг нэг ясли л байсан. Яслийн үеийг бол мэдэхгүй ээ. Сүүлд дүү нараа харж байхад их л гоё хүмүүс чинь өглөө хүүхдүүдээ аваачаад өгчихдөг, заримдаа ч зарим нь хүүхдээ тэврээд буцдаг яагаад гэвэл нөгөө захиргаадалтын социализмийн үе нөгөө цаг 9 цаг боллоо л бол ерөөсөө хаалгаа бариад л 9-өөс хойш ирснийг хөөгөөд явуулчихдаг. Тэгээд л зарим нэг хоцорсон нэг нь хүүхдээ тэврээд явж байгаа явдаг явж байгаа харагддаг байсан. Би бол тэр үеэ мэдэхгүй харин цэцэрлэгт байхад бол их гоё байсаан. Цэцэрлэгт нэг хоёр ангитай тэгээд л ер нь их гоё байсан шүү. Хамгийн гол нь молоконд дуртай болж билээ, талхныхаа талхныхаа дээд молоког ингээд талхаа 2 талаас нь шахаж долоогоод л /2-уулаа инээв/ тэгж идэх дуртай байсан, кашанд их дуртай байлаа, тэгээд л ийм жаахан махлаг болсон байх /инээв/.
Оюунтунгалаг -
Цэцэрлэгийн хоол ер нь амттай байсан уу? /инээв/
Энхтуяа -
Амттай байсан. Их л гоё л санагддаг байсан яагаад ч юм цэцэрлэгийн л хоол идэхийг боддог байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед ер нь цэцэрлэг хурдан тараасай ч гэдэг юм уу орой гэртээ харих юмсан гэдэг юм уу тэгж ер нь бодох уу?
Энхтуяа -
Үгүй ээ. Цэцэрлэгт ер нь тоглоод л цэцэрлэгт л байвал их гоё байдаг юм шиг санагддаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед цэцэрлэгт одоо нэг ангид олон хүүхэд байсан уу?
Энхтуяа -
Өө олон олон, тэр чинь ерөөсөө цэцэрлэг ганцхан цэцэрлэг сум даяараа тэгээд л нөгөө хүн бүхэн ажилтай бүх л айлын хүүхдүүд очдог байсан юм болов уу их л олуулаа л байдаг байсан шүү дээ ерөөсөө. Нэг цэнхэр партик өмсчихөөд л бүгд цэнхэр өнгийн шүү цагаан эмжээртэй, цаанаас нь өгдөг л байсан баймаар юм ???04,12
Оюунтунгалаг -
Тэгээд тэрэн дээр нэр байх уу яах уу, өөрсдийнхийгөө яаж ялгах уу тэгээд?
Энхтуяа -
Үгүй ээ үгүй хажуу талаасаа нөгөө нэг нэг буланд нь нусныхаа алчуурыг оёчихдог тэгээд одоо яаж ялгадаг байсан юм бол доо тэгээд л өөрийнхийгөө мэддэг л байсан юм байлгүй дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд өдөр унтана тийм ээ. Цэцэрлэгийн цагийн хуваарь ямар байх уу?
Энхтуяа -
Өглөө очоод гимнастикаа хийгээд цайндаа ороод л тэгээд тоглоод л дуу бүжиг сураад дуу шүлэг сураад л бүжиг ч юу байхав тэгээд өдөр хоол идээд унтана, тэгээд босоод нүүрээ угаагаад үс гэзэгээ самнуулаад цайндаа ороод тэгээд л харьдаг байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд өглөө 9-өөс л өмнө амжиж очдог байх нь тийм ээ?
Энхтуяа -
Тийм. 9 л болчихвол хаалгаа бариад тэгээд оруулахгүй тийм чанга байсан шүү дээ. Одоо бол хамаагүй болчихсон доо тийм ээ. Бид нар заримдаа өглөө 10-аас ажилдаа явдаг болохоор 10 дөхүүлээд л хүүхдээ аваачаад өгчихнө, одоо бараг хүүхдүүд чинь анги дүүргэлт хүрэхгүй хүүхэд цөөн тэгээд хамаагүй л болчихсон юм шиг байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь одоо 70 хэдэн оны цэцэрлэгийн хүүхэд гэсэн үг үү?
Энхтуяа -
Тийм одоо 73 онд төрсөн гэдэг чинь тэгээд л яслид яваад л ясли чинь одоо хэд 3 хүртэл авдаг байсан юм болов уу тэгээд л цэцэрлэг рүү шилждэг. Манай тэр ясли чинь анх Төв аймгийн Лүн сум үгүй ээ Төв аймгийн нөгөө захиргаа манай энэ суманд байрладаг байсан юм байна лээ тэгээд тэр анхны юуны Төв аймгийн анхны юу захиргаа төр захиргаа гээд нэг хүрэн байшин энэ хойно байдаг юм. Тэгээд аймгийн төв нүүгээд тэнд ясли болгосон юм байна лээ тийм дурсгалтай байшин байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үеийн одоо ясли чинь төлбөртэй байсан уу, ээж аав чинь мөнгө төлдөг байсан уу цэцэрлэгт?
Энхтуяа -
Хоолны мөнгө гэж өгдөг л байсан. Тийм өгч байсан хоолны мөнгө гэж өгч байсан шиг санаж байна.
Оюунтунгалаг -
Ер нь цэцэрлэгт байсан найз нараасаа ч юм уу одоо хүүхдүүдээ ер нь таньдаг уу?
Энхтуяа -
Танина танина бид нар чинь цэцэрлэгт тэгээд л дандаа үеийн хүүхдүүд байгаа юм чинь, цэцэрлэгт хамт хүмүүжээд л тэгээд сургуульд хамт сураад л нэг ангид ороод л зарим нь нөгөө ангид ороод л тэгээд 8 жил л ерөөсөө 16 хүртлээ л тэгээд бараг хамт шахуу явчихаж байгаа юм чинь. Тэгээд л нөгөө хүүхдүүдтэйгээ бүр танил хар багаасаа найзалсан дасал болчихсон муудна, сайндана, тоглоно янз бүрийн л юм болно л доо. Би бас их зодоонч хүүхэд байсан гэсээн. Манай үеийнхэн одоо л ярьдаг юм /инээв/. Хүүхэд их өшиглөдөг тийм тэгээд чулуугаар нүүлгэдэг байсан гэсэн /инээв/. Чулуугаар их нүүлгэдэг байсан энэ гээд л одоо ярьдаг юм.
Оюунтунгалаг -
Тэр үеийн чиний үеийн хүүхдүүдийн тоглоом ер нь юу байсан юм бэ, тоглодог юм нь юу байсан юм бэ ямар ямар тоглоом толгож байсан бэ?
Энхтуяа -
За одоо үеийнхтэй адилхан нэг их гоё юун тоглоом байгаагүй, ерөнхийдээ тийм оросын нэг кукла, хүүхэлдэй мүүхэлдэй л их байсан юм уу, тийм одоо сэтгэхүй хөгжүүлэх нэг их тийм айхтар тоглоом бол байгаагүй, байгаагүй ээ, тийм хүүхэлдэй их байсан юм тэгээд ер нь тоглоом ер нь багатай ч байсан юм уу цэцэрлэгт тийм ээ.
Оюунтунгалаг -
Зүгээр нийтээрээ тоглодог ямар тоглоом одоо ухаа нь янз бүрийн цүү хаядаг маядаг ч байдаг юм уу ер нь янз бүрийн ямар тоглоомуудаар тоглодог байсан хүүхдүүд чөлөөт цагаараа?
Энхтуяа -
Аан нийтээр юу тийм ээ. За тэгээд л нөгөө нэг.
Оюунтунгалаг -
Олон янзын тоглоомууд байсан?
Энхтуяа -
Аан тийм чоно тарвага тоглох, дээс тоглоно, черта тоглоно, нөгөө гүйдэг матаг гээд л тийм ээ бөмбөгөөр цохиод л тэр хооронд нь нөгөө нэг нүхтэй тоглоод л бөмбөг барьж аваад л нөгөө нүхэндээ 2 нүхний хооронд гүйж байгаа хүүхдээ оноод, оногдсон тал нь гараад л ингээд 2 тал болчихоод тийм тоглоом их тоглодог байсан юм. Дээс, резин их тоглодог байлаа. Резинийг чинь ерөөсөө л доороосоо эхлээд л төөлөөд сугаараа хүртэл татсан резин мерзинд үсрээд л бага байхдаа их тоглодог байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэд нарынхаа дүрэмтэй тийм ээ?
Энхтуяа -
Тийм дүрэмтэй, тоглоом болгон дүрэмтэй. Тэгээд л чадахгүй бол дараагийнх нь тоглодог ээлжлээд л тийм ээ хэн алдсан нь л.
Оюунтунгалаг -
За тэгээд хэзээ сургуульд оров, хэдэн настайдаа сургуульд оров, сургуульд орсон чинь ямар санагдсан, анх яаж сургуульд хэн хүргэж өгөв?
Энхтуяа -
За юу би. За за миний тоглодог байсан ганц найз маань надаас нэг эгч тэр тэр Должоо гэдэг юм. Тэр найз маань сургуульд ороод 8 настай сургуульд ордог байсан юм. Сургуульд орсон чинь би 7 настай хамт орно гэж уйлаад сургууль дээр очсон чинь намайг сургууль нас хүрээгүй гээд аваагүй, тэгээд нэг хэсэг уйлж байгаад сүүлдээ больсон юм байлгүй дээ тийм ээ. Тэгээд сургууль дараа жил нь сургуульд орсон. Тэр үед нэг тийм 2 чихтэй туулайны чих нь дээшээ гарсан туулайны зурагтай нэг хар цүнх дөрвөлжин цүнх, оросынх юм уу монголынх байсан юм уу мэдэхгүй ээ гардаг байсан юм тэр цүнхийг үүрээд их дуртай сургуульд явж байсан юм, ээжтэйгээ очиж байсан юмаа сургуульд. Тэгээд Рэгжээ гэдэг нэг багшийн ангид ороод, их л хөөрхөн багш нэг том алаг нүд нь эргэлдсэн, их л гоё би энэ багш шиг ёстой багш болно гэсээр байж байгаад багш болсон доо. Их гоё санагдаад л тэгээд сургуульдаа явах их дуртай, хичээлээ хийх дуртай, тэгээд сургуульд ороод ангийн дарга болоод 47 хүүхэдтэй байсан. Тэр үед аягүй их хүүхэдтэй байсан тийм. Тэгээд ангийн дарга болоод ангийнхаа хүүхдүүдийг их зоддог байлаа.
Оюунтунгалаг -
/инээв/.
Энхтуяа -
Хүүхдүүдээ дандаа шилбэ рүү өшиглөдөг гэнээ. Тэгээд нэг удаа би аав ээж 2 дээрээ ирээд надад бакал авч өг гэж уйлсан гэсэн, яах гэж байгаа юм гэсэн ангийнхаа хүүхдүүдийг өшиглье гэж /инээв/ гэж уйлж байсан гэсэн манай аав л ярьдаг юм, би бас санахгүй, аав маань л ярьдаг юм. Тэгээд сургуульд ороод онц сураад тэгээд л их цэвэр бичгийн дандаа аварга болдог байлаа, тийм ангийнхаа аварга тэгээд л цэвэр бичгийн аварга гээд л коридорт нөгөө тэгээд сүүлд нь харж байхад их л том том хачин л бичдэг байсан юм шиг байна лээ том том /инээв/. Тэгээд л дандаа коридорт нөгөө нэг цаасан дээр бичсэн юу нь самбар дээр гардаг л байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд ангидаа бас их олуулаа байсан байна шүү сонин юм тийм ээ?
Энхтуяа -
47 хүүхэд байсан юм.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо бас л уг нь гайгүй байсан цаг даа?
Энхтуяа -
Тийм, 47 хүүхэдтэй байсан. Тэгээд сүүлдээ манай анги чинь нөгөө цэргийн анги гэж байсан, зам анги гэж байсан, энэ засмал зам гүүр тавьж байсан юм болов уу, зам ангийнхан гээд л машинаар ирээд л ачигдаж ирээд л сургуульдаа суучихаад орой машинаар явдаг байсан юм. Цэргийн ангиас хүүхдүүд их алхаж ирдэг байсан. Тэгээд л их анги дүүргэлт их байсан юм болов уу.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь одоо нэг анги одоо олон байна гэсэн үг үү, жишээ нь одоо нэгдүгээр анги бол олон бүлэгтэй?
Энхтуяа -
Олон олон их л олон. Тэр үеийн багш нар яаж ажиллаж байсан юм байгаа юм. Их л олон байсан даа.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульд юу сурах, ямар хичээлүүд ордог байв тэр үед тэгээд ер нь анги танхим ямар байв, байр савны хувьд ч тэр ер нь?
Энхтуяа -
Их л гоё л байсаан тэгэхдээ одоогийнхтой харьцуулбал бас л жаахан ядруухан л анги байсан юм уу даа тийм ээ. Галладаг сургууль маань галладаг, ангидаа бас жаахан гал түлдэг. Багш нар юу яагаад орж ирээд л галд мод зод л хийдэг л байсан юм. Их л утаа мутаа л үнэртдэг байсан тэгэхдэ бид нарын үед бас гайгүй болчихсон байсан юмаа. Өвөл нь галлана тийм ээ. Тэгээд тэр парт нь гэж нэг их сонин парт байсан юмаа. Нэг ийм тэгшхэн мөртлөө ингээд налсан /үзүүлэв/, тэгээд 3-лаа сууна, тэгээд хичээл бичих мичихээс эхлээд их хүндрэлтэй наашаа цаашаа гээд л тэгээд сүүлдээ сурчихаад хүүхдүүд л юм болохоороо тэгээд сүүлдээ гайгүй л болсон л доо. Хичээлүүд одоо, одоо ордог хичээлүүд л орж байсан байх. Би бол уншихын хичээлд их хамгийн сайн уншдаг, сургуульд орохдоо би уншдаг орсон, манай аав намайг уншиж сургаж байсан юм. Ээж маань одоо захиргааны бичээч ерөөсөө өдөр шөнөгүй л ажилтай байнга ерөөсөө шөнө хүртэл 2, 3 цаг хүртэл дуудагдаад л юмаа бичдэг. Аав ч бас тээврийн жолооч ийшээ тийшээ тээвэрт явдаг, их ажил ихтэй байсан. Тэгсэн хирнээ хэзээдээ яаж сурсан юм, би өөрөө ч их дуртай байсан нөгөө нэг найзыгаа орчихоор нь. Тэгээд уншаад сурчихсан хамгийн их сайн уншдаг хүүхдийн тоонд л байсан юм. Хамгийн түрүүнд уншихгүй энэ тэр явдаг. Дууны хичээлд их дуртай байсан, дууны хичээл дууны багш байхгүй, тэгээд сүүлд нь нэг багш ирээд тэгээд баяантай л дуулах л их дуртай байлаа, сургуулийн хүүхдийн концертонд хооронд л их зогсдог байсан /инээв/.
Оюунтунгалаг -
Тэгээд уншихийн одоо сайн уншдаг үгүйг нь яаж шалгах уу, яаж тогтоох уу?
Энхтуяа -
Минутын уншлага, нэг минутанд хэдэн үг унших нь уу, тэгээд л нэг минутанд уншуулаад за тэр тэр сайн уншиж байна, хамгийн мундаг нь тэр байна гээд л багш бид нарыг урамшуулаад. Тэгээд л мундаг сайн уншдаг болохоор тэгээд л тэр олон хүүхдийг уншуулах гэж тэр юм уу түрүүлээд л уншуулалгүй явуулчихдаг л байсан юм. Тэгээд л онгиороод л хамгийн түрүүнд гарчихсан гээд л их л онгироод л гарч гүйнэ. Бас хамгийн түрүүнд гарчихаад явахгүй ээ тэгээд л хүүхдүүдтэй тоглож байгаад ангийнхнаа гарч ирэхээр тоглож байгаад л орой харина /инээв/.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ангид олон дарга байсан уу?
Энхтуяа -
Үгүй нэг л дарга байдаг байсан, ангийн дарга гээд. Тэгээд сүүлдээ том дунд ангид одоо дунд ангид я гэх юм уу 4-р ангиас тэгээд л бүлгэм мүлгэм гээд л хариуцаад өөр болоод ангийн дарга тэгээд дараа нь 4-р ангиас эхлээд бүлгэмийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн, салаан дарга гээд л ингээд л олон дарга нар болчихно. Би 8 жил ангийн дарга хийсэн. Тэгээд манайх чинь 8 жилийн сургуультай, 8 жилээсээ 10 жилдээ нөгөө Алтанбулагын сургуульд очдог юм тэгээд тэнд очсон чинь энэ олон жил дарга хийсэн сайн дарга байж таараа гээд намайг бас тэр 9-р ангид очсон чинь даргаар тавиад /инээв/. Тэгээд би гэрээсээ гэрээсээ чинь анх л ерөөсөө тийм хол гарч үзэж байгаа юм чинь. Хааяа нэг хот ороод 2 юм уу 3 хоноод гэрээ санлаа гээд харичихдаг. Тэгээд Алтанбулагт очоод байранд суугаад гэрээ санаад аав ээж рүүгээ би одоо ерөөсөө гэрээ санаад байна, манай нэг багш ах ээжийн дүү багш ахынх Батсүмбэрт байсан юм, тэр хоёр тэр ах эгч рүүгээ утсаар яриад үгүй ээ юу утсаар гэнээ захиа бичээд намайг ирж ав, би энд ерөөсөө гэрээ санаад үхэх нь гэж захиа бичээд, нөгөө хоёр маань аав ээж 2-ыг чинь зөвшөөрвөл чамайг гэртээ авчиръя гээд хариу захиа ирээд тэгж байтал Төв аймгийн багшийн гүнзгийрүүлсэн сургалттай сонгон гэж хичээллээд тэндээс Төв аймгаас нэг нэг багш ирж хүүхдүүд 2 хүүхэд шалгаж авна гээд ирсэн юм. Тэрэнд шалгуулаад би багш болох сонирхолтой хүн байна уу гээд, тэгээд би сонирхолтой би багш бага ангийн багш болно, багаасаа сургуульд ороод ерөөсөө багш болно гэж боддог байсан, мөрөөддөг байсан би болно гээд шалгуулаад тэгээд сурлага сайтай тэгээд даргын ажил их сайн хийдэг юм шиг байна зөндөө удаан дарга хийсэн бас гайгүй зохион байгуулалт сайтай байж магадгүй гэж тэнд тэнцээд тэгээд Төв аймгийн төв дээр 9, 10-р ангидаа 2 жил сурсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь тэр Алтанбулагын сургуульд шилжиж очоод байхад дотуур байранд амьдрах их хэцүү байсан уу ер нь?
Энхтуяа -
Үгүй ээ дотуур байранд аль талаар?
Оюунтунгалаг -
Ер нь?
Энхтуяа -
Ер нь үү, үгүй ээ их л гоё уг нь бол гоё л юм шиг байсан л даа хүүхдүүд дан хүүхдүүд, 9, 10-р ангийн ойр хавийн 4 сумын хүүхдүүд байсан юм.
Оюунтунгалаг -
Ямар 4 сум?
Энхтуяа -
За энэ Атар, Нөхөрлөл, манайх тэгээд Баянцогтоос ирж байсан юм. Урд нь уг нь 7 сум авдаг байсан гэсэн тэгээд цөөрсөн л юм байна лээ л дээ.
Оюунтунгалаг -
Сум дундын 10 жилийн сургууль тийм ээ?
Энхтуяа -
Сум дундын 10 жилийн сургууль тийм. Тэгээд би үгүй тэгээд яахав дээ гэрээ л их санаж байсан, гэрээсээ гарсан болохоор, тэрнээс уг нь хүүхдүүдтэй үеийнхэнтэйгээ бас тоглож моглоод тэгэхдээ тэнд яахав нэг л бие биенээ уруу татаад хичээл ном хийхэд л нөхцөл бололцоо жаахан муу юм болов уу л гэж боддог.
Оюунтунгалаг -
Тэгээд олон газрын хүүхдүүд олон сумын хүүхдүүд ирээд ер нь сонирхолтой ч юм уу тийм байсан уу?
Энхтуяа -
Уг нь сонирхолтой байгаа юм шиг байсан л даа, сонирхолтой л байсан л даа. Олон янзын бүрийн сайн сайн хүүхдүүд тэр чинь 10 жилд нөгөө ТМС аваад явчихсан жаахан тааруухан нэг нь сайн л хүүхдүүд очдог байсан сонирхолтой байсаан.
Оюунтунгалаг -
Түрүүн хаашаа захиа бичэж байсан гэлээ?
Энхтуяа -
Төв аймгийн Батсүмбэр гээд сум.
Оюунтунгалаг -
За.
Энхтуяа -
Манай нэг нөгөө эхнэр нь пеонерийн удирдагч хийдэг байсан юм, нөхөр нь биеийн тамирын багш. Тэгээд тэднийхийг тэр хоёрыг ирж ав би ерөөсөө энд хүн танихгүй хэцүү байна гэрээ санаад байна гэж захиа бичиж байсан.
Оюунтунгалаг -
9-р ангидаа шүү дээ?
Энхтуяа -
Тийм 9-р ангидаа.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр тухай ер нь ээж аав чинь мэдсэн үү?
Энхтуяа -
Мэдсэн л дээ. Тэгээд манай аав бол дургүйцсэн дургүйцсэн л тэр үедээ дургүйцэж байна л гэсэн тэгээд би сүүлд нь ерөөсөө аймаг явах болсноо ч шууд хэлэлгүйгээр ерөөсөө л юу яачихаар нь тэр үед чинь холбоо молбоо бас ярихад хэцүү байсан шүү дээ тэгээд ерөөсөө аймаг явах болчихоод л нэг найзтайгаа хоёулаа сумынхаа нэг найзтай хоёулаа ороод хоёулаа тэнцсэн юм, хоёулаа бид хоёр багш болно гээд тэгээд Алтанбулагаас юу яагаад багш нар одоо тэртээ тэргүй юу юм чинь, тэр чинь би Алтанбулагт очоод нэг 21 л хоносон юм. Тэгээд 10 сарын нэгнээс энэ анги хичээллэнэ ээ тийм учраас одоо ингээд сумандаа гэр орондоо очоод бэлтгэлээ хангаад ингээд 10 сарын 1 гэхэд ирээ гээд тэгээд бид хоёр чемоданаа аваад юуны шугамын хот руу явдаг автобусанд суугаад хот ороод тэндээсээ хариад шууд л ерөөсөө явах боллоо гээд гэртээ хариж байсан тэгээд тэр үед аав ээж юм хэлээгүй яахав өөрсдийн чинь сонирхол өөрөө дуртай л байгаа юм бол яахав тэгэхээс яахав харин ч бүр Төв аймгийн төв дээр наашаа цаашаа хүн ирж очиход боов боорцог өгүүлсэн ч гэсэн зүгээр л юм байна гээд зөвшөөрсөн.
Оюунтунгалаг -
Тэгээд чи одоо тэр үед 70 хэдэн он байх уу, 81 он?
Энхтуяа -
81 үгүй ээ биш ээ. 81 онд чинь нэгдүгээр ангид орж, 89 оны 89 оны намар байхгүй юу.
Оюунтунгалаг -
89 оны намраас анх ерөнхийдөө танай аймгийн хувьд бол багш бэлтгэх тийм багш бэлтгэх сонирхолтой хүүхдүүдийг сонгон маягаар хичээлүүлж эхэлж байсан байх нь шүү дээ тийм ээ?
Энхтуяа -
Тийм тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд өөрөө анхных нь төгсөгчид үү?
Энхтуяа -
Тийм би анхны төгсөгч. Манай ангийн багш Баяртогтох гээд монгол хэл уран зохиолын мундаг сайн багш аймгийн нийт одоо тэтгэвэртээ гарсан тэгсэн хирнээ нэг зөвлөх багш хийдэг. Ном энэ юуных нь Баяртогтохын Монгол хэлний тулгуур дохио гээд нэлээн алдартай тийм монгол хэлний дүрмээр тулгуур дохио зохиосон тийм багш байдаг юм сурган ордог байсан. Сурган гэдэг хичээл их л гоё санагдаж байсан. Хүүхэдтэй ажиллах, ой тогтоолт, тэгээд л анхаарал манхаарал гээд л төвлөрөлт гээд л сурган орж эхэлсэн их л гоё л санагдсан, санагдуулсан. Тэгээд бид нөгөө сонгон болохоор нөгөө янз бүрийн тийм хөдөлмөр мөдөлмөр гэсэн туслах хичээлүүд нэг их ордоггүй байсан. Ерөөсөө л бага хүүхэдтэй яаж ажиллах уу гол хичээлүүд л ордог, цөөхөн хичээлүүд ордог байсан. Монгол бичигтээ их дуртай, би монгол бичгийн их аварга болдог байлаа, гоё ч бичдэг байсан. Хамт Төв аймгийн сум болгоноос нэг хүүхэд 24-лээ л сурч байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь яагаад тэр дотуур байранд байгаад гэрээ санасан тухайгаа яагаад ээж аавдаа бичээгүй тэр ах эгч хоёртоо бичсэн юм бол?
Энхтуяа -
Өө бичиж байсан, бичиж байсан. Нааш нь гэр рүү гээ бичиж байсан одоо тэгээд бодвол манай аав өөрөө жаахан хатуухан болохоор одоо тэр явахгүй гээд яахав дээ гэртээ ирэлтэй биш гээд бодвол тоохгүй байсан юм байлгүй яасан юм бол. Хариу захиа нэг их ирдэггүй л байсан юм.
Оюунтунгалаг -
Ер нь тэгж гэр орноо санадаг одоо тэр байранд очоод бас хэцүү энэ тэр тийм чамтай адилхан хүүхдүүд ер нь байсан уу?
Энхтуяа -
Байсаан, ерөөсөө гэрээсээ анх удаагаа л гарч байгаа хүүхдүүд байсан болохоор гэрээ санаад байна гээд л зарим нэгэн хүүхдүүд нь бас уйлдаг ч байсан тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр бас нэлээн олон жил дарга байсан гэсэн тийм ээ, тэгэхээр пеонер пеонерийн байгууллага гэж байлаа шүү дээ тийм ээ эвлэлийн байгууллага, пеонерийн байгууллага тэгэхээр пеонерт элсч байв уу?
Энхтуяа -
Пеонерт элсч байсан. 3-р ангидаа пеонерт элсэж байсан юм. Галстук зүүж байсан. Пеонерт элсээд л.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо яаж элсэх үү бүгдээрээ элсэх үү, бүх хүүхдүүд элсдэг юм уу яах уу?
Энхтуяа -
Бүгдээрээ тангараг өргөдөг юм. Пеонерт элсэхдээ тангараг өргөөд тэгээд нөгөө нэг одоо тэр 8-р ангийн хүүхдүүд чинь галстук зүүж өгөөд л бид нар чинь ёслоод л одоо ингээд пеонер боллоо, тангараг нь одоо юу билээ дээ мартчихаж, цээжээр дуржигнатал нь уншуулаад л цээжлүүлээд л тэгээд л тангарагаа өргөөд л галстукаа зүүгээд л тэр галстук зүүх их дуртай их гоё улаан нөгөө 1, 2-р ангидаа зүүдэггүй байхдаа бушуухан шиг пеонерт элсэх юмсан гэж боддог байсан. Их л гоё нэг улаан улаан даавуу зүүгээд л /инээв/.
Оюунтунгалаг -
Тэр муу сайн хамаагүй бүх хүүхдийг элсүүлдэг?
Энхтуяа -
Тийм бүх хүүхдийг л элсдэг л.
Оюунтунгалаг -
Тэрнээс чинь өмнө баатарчуудын байгууллага гэж байх билүү?
Энхтуяа -
Баатарчуудын байгууллага гэж байдаг юм байна лээ. Ангийн идэвхтэй хүүхдүүдийг түүж аваад тийм баатарчуудын бүлгэм байгуулаад. Бид нар сургуульд байхдаа нээрээ ингэдэг байсан юм. Ингээд хороо хороогоороо жагсаж явдаг. Өглөө хичээлд хичээл цуглахын өмнө 10 минутын өмнө ирээд ингээд хороондоо зогсож байгаад урд талд нь нэг хүүхэд улаан тугтай хүүхэд яваад хойд талд нь нэг тугтай хүүхэд яваад жагсаж нэг хэсэг жагсаж явдаг байсан. Тэгээд сүүлдээ боличихсон юм.
Оюунтунгалаг -
Хороо хороогоороо гэдэг нь юу гэсэн үг вэ?
Энхтуяа -
Одоо ингээд манай сум чинь баруун зүүн хоёр хороотой, тэгээд хорооныхоо үзүүр дээр хүүхдүүд гарч ирээд цуглаад л тэгээд жагсаад л нэг хоёр ах эгч мэгч урд нь хойно нь зогсоод л тэгээд бид нарыг жагсаагаад сургууль руугаа явдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэрийг тэгээд хүүхдүүд өөрсдөө санаачлагаараа тэгж байгаа юм уу багш нар тэгэх ёстой гэсэн юм уу?
Энхтуяа -
Цаанаасаа тэгэх ёстой хүүхдүүдийг багш нар л жагсаж яв гээд л тэгээд л хүүхдүүд өөрсдөө жагсаагаад аваад явдаг том тэр.
Оюунтунгалаг -
Арай том хүүхдүүд?
Энхтуяа -
Ах эгч нар тийм том тийм пеонер, бүлгэмийн зөвлөлийнхөн л жагсааж авч явж байсан байх даа бодвол.
Оюунтунгалаг -
Тэгж жагсаж явах нь тэгээд гоё байсан уу?
Энхтуяа -
Гоё байсан /инээв/. Бага байхдаа л тэгж жагсдаг байсан сүүлрүүгээ тэгээд больчихсон л доо. Бид нар 1-р ангид тэр хуучин сургуульдаа тэр галладаг сургуульдаа сурч байгаад 3-р ангиас эхлээд шинэ сургуульд орсон 2 давхар. За шинэ 2 давхар сургуульд орохдоо бүгдээрээ маш гоё шинэ сургуульд орж байгаа гээд л гутлынхаа гадуур углавч углавч хийгээд улавч хийгээд л тэгээд явдаг байлаа шүү дээ. Баахан томдсон багадсан хачин хачин юмнууд өмсөөд, улавчгүй бол тэгээд ангийн онооноос хасдаг багш нь загнадаг, улавчгүй бол сургуульд оруулдаггүй их дэгтэй журамтай байсан шүү дээ. Гоё гоё шинэ партнууд. Тэгээд шинэ сургуульд ороод л хоёр хоёроороо суудаг болсон юм байна.
Оюунтунгалаг -
Өмнө нь хэдээрээ суудаг байсан юм бэ?
Энхтуяа -
Өмнө нь 3-аараа судаг байсан юм. 3-аараа тэгэд тэр жижигхэн ангид их л дүүрэн их л бүгчимхэн юу байсан тэгээд тэр том сургуульд ороод цэлийсэн их гоё хоёроороо суудаг том ангид чинь их л гоё байсан сургуульд ороод л, шинэ сургуульд орчихоод сургуулиа их гоё л гэж ярьдаг байсан юм. Тэгэд 8-р анги төгсөөд 8, би чинь 6-р, 7, 8–р ангидаа сурагчийн зөвлөлийн дарга хийж байлаа. Бүх ангиудын хэдэн анги хэдэн бүлэг байна бүх ангиудын дарга нар нэг идэвхтэн сайн онц сурдаг гээд анги ангиас хоёр хоёр хүүхэд аваад тэгээд сурагчийн зөвлөл гэж байгуулаад тэрүүгээрээ бүгдээрээ юу яагаад 2, 3 хэсэг болдог байсан юм уу, тэгээд жижүүр хийдэг байсан юм. Хүүхдүүдийг коридороор зөв явуулна, дээш нь шатаар зөв гаргана, зөв буулгана, тэгээд гүйлгэхгүй дэг журам, завсарлагаан болонгуут л жижүүрүүдээ гаргаж зогсоогоод л хүүхдүүдийг 3-р цагийн завсарлагаанаар гимнастик хийлгэдэг дэг журамтай байлгадаг байсан юм. Тэгээд 8-р ангиа төгсөөд сурлагын дүнгээр жагсаалт хийгээд 2-рт ороод тэгээд 10-р анги аваад, Багшийн сургууль ирвэл би багшийн сургууль, 8-р ангид техникум гэж ирдэг байсан шүү дээ. Тэгээд багшийн сургууль ирвэл би багшийн сургууль аваад явна гэдэг байсан тэгээд яг тэр жил манайд хуваарь ирээгүй, өмнөх жил нь ирээд хүүхэд аваад явчихсан тэгээд дараа жил нь ирээгүй тэгээд би 10-р анги аваад 10-р ангид орж байсан юм.
Оюунтунгалаг -
За тэгээд нөгөө Төв аймгийн сурагч боллоо шүү дээ тийм ээ 9-р ангиасаа?
Энхтуяа -
Тийм.
Оюунтунгалаг -
Төв аймагт очсон чинь ямар байв. Сургалт нь өөрчлдөгдөв үү, сургуулийн байшин сав тэгэд ерөөсөө юу өөр юм шиг санагдаж байв, ямар өөрчлөлт оров?
Энхтуяа -
Аймгийн төв гэдэг чинь нөгөө тэгээд л тэр үед чинь аймгийн төв гэдэг чинь их л гоё хот шиг л санагддаг байсан юм. Их л сайхан байшин барилгатай гоё юм бодоод л. Тэгээд бас л байранд суусан. За тэгээд хичээл цөөрөөд их гоё гоё сонирхолтой хичээлүүд ороод хичээлдээ дуртай байсан тэгээд байранд 2 жил байранд амьдарсан харин тэр үед чинь манай нөгө улс орон даяар чинь зах зээлд ороод идэх юм жаахан хомсдоод янз бүрийн л юм иддэг байлаа, бас жаахан өлсч байсан. Алтанбулагт 21 хоноход бол идэх юм хангалттай их гоё л байсан тэгээд Төв аймаг дээр очоод харин сүүл сүүл рүүгээ идэх юм нь хомсдоод бид нар ч юу ч хамаагүй бантан мантан, хөц будаа гэж нэг том будаа байдаг байлаа шүү дээ хөц будаатай хуурга муурга тэгээд л иддэг болсон юм иддэг байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо ээж аав чинь дотуур байрны хоол хүнсэнд нь нэмэр өгөх үү?
Энхтуяа -
Өгөхгүй тийм.
Оюунтунгалаг -
Бүх юм цаанаасаа?
Энхтуяа -
Бүх юм цаанаасаа болохоор ерөөсөө ээж аав тийм яахгүй, мөнгө төгрөг ойр зуурын хэрэгцээний мөнгө төгрөг, боов боорцог за тэгээд мах сайхан чанаад манай аав хэрчээд цаасан уутанд хийгээд явуулдаг байсан байранд.
Оюунтунгалаг -
За.
Энхтуяа -
Тэгээд заримдаа нөгөөдөхөө хоёр давхарын цонхноос өвөл мөвөл чинь бол бид нар нөгөө авчирсан мах бууз муузаа 2 давхарын цонхон дээрээс гза эсчихнэ цонхноос ингээд уяатай тэгээд нэг нөгөө нэг давхарт эрэгтэй хүүхдүүд байдаг нөгөөдүүл чинь тэр чанасан мах мах байлгахгүй ээ хулгай хийгээд идчихнэ. Боорцог ирлээ л нэгнийд нь боорцог ирлээ л гэвэл гүйж ороод бүгдээрээ идээд л бараг нэг өдөр найрлаад л дуусна.
Оюунтунгалаг -
/инээв/
Энхтуяа -
Байранд Баянцагаан 2-р 10 жилд сурч байсан, 2-р 10 жилд чинь Баянцагаан, Хуст, Сэргэлэнгийн хүүхдүүд яг хуваариараа ирж сурдаг тэрэн дээр манай тэр 2-р 10 жилд хичээллэж байсан математик, багшийн сонгоны хүүхдүүд ирж сурч байсан юм. Сум сумаас л хүүхдүүд ирж байгаа юм чинь. Тэгээд л сонгоныхон гээд дл бид нарыг тэгнэ, бид нар сонгоныхон гэхээр их дуртай нэг л том юм шиг санагдаад л /инээв/, сүүлдээ ч тэгээд нийлээд нөгөө хэдтэйгээ нийлээд л тэгээд хамаа намаагүй болсон, хамаагаа алдаад л тэгээд.
Оюунтунгалаг -
Тэгээд гэрээс эргэлт их олон удаа ирэх үү?
Энхтуяа -
Ирнэ ирнэ тэгээд ер нь аймгийн төв рүү чинь байнга хүн сумтай харьцаатай хүн ирж очиж байгаа юм чинь. Тэгээд л ерөөсөө хүн ирвэл л боорцог. Манай ах түргэний тэрэг барьдаг байсан юм, тэгээд манай ах чинь ерөөсөө байнга түргэнээр очдог болохоор ирээд л боорцог өгнө, 5 төгрөг өгнө, 10 төгрөг өгнө тэр нь их мөнгө байлаа шүү дээ. Заримдаа 3 төгрөг өгнө /инээв/. Хажуудаа нэг хүнсний цехийн юм хүнсний цехийн булочкийг л их авдаг байсан юм. Сүүлд ингээд анги мангийнхантай уулзаад ярьж байхад ангийнхан тэр байранд амьдарч байсан найзуудтайгаа уулзаад ярьж байхад манай тэр байрны хүүхдүүд энэ тэр тэр хүнсний цехийн боовноос хулгай хийж иддэг байснаа яриад тэрнийг бид нар хулгайнх гэж мэдэхгүй иддэг байснаа яриад бөөн хөхрөлдөөн болж байж билээ /инээв/.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо сумын төвийн хүүхэд шүү дээ сумын хүүхэд хөдөө аймгийн төв дээр очсон чинь аймгийн төвийн хүүхэд сумын төвийн хүүхдүүдийн хооронд ялгаа байв уу?
Энхтуяа -
Ялгаа байдаг юм. Аймгийн төвийн хүүхдүүд чинь их л сурлага муутай мөртлөө их л нэг л бид нар нэг аймгийнхан хотынхон гэсэн юм шиг ер нь л нэг жаахан дээгүүр зиндааны хүүхдүүд шиг л ер нь их л сээхэлзэнэ шүү дээ. Юу ч хичээлдээ нойл мөртлөө л аймгийн төвийнх, төвийнхөн гээд л ерөөсөө.
Оюунтунгалаг -
Өөр юугаараа ялгагдах уу?
Энхтуяа -
Аа тэгээд өмсч зүүснээрээ ялгагдана тэр чинь тэд нар чинь тэгээд бид нар чинь хөдөөний хүүхдүүд их даруулгатай, тэд нар чинь ерөөсөө их л задгай замбараагүй хүүхдүүд байдаг байсан шүү дээ тэгээд л.
Оюунтунгалаг -
Хувцас гэснээс ер нь тэр үеийн хүүхдүүд чинь ямар хувцас өмсдөг байв сургуульдаа?
Энхтуяа -
Сургуульдаа форм өмсч байсан, хүрэн форм л өмсч байсан. Бид нар нөгөө нэг бид нар пеонерт элсээд пеонерийн пеонерт элсээд пеонерийн ажил мажлын үед ерөөсөө цагаан цамц цэнхэр юбка гэж бүр ёслолын хувцас гэж байсан, өмсдөг байсан. Тэгээд сүүлдээ ер нь бол формоо өмсөнө л дөө. Ёслолын хувцас өмсөөрэй л гэвэл ерөөсөө цагаан цамц хөх юбка байнга ерөөсөө л угаагаад индүүдчихсэн байж байна, ёслолын хувцас өмс. Тэгээд энд тэндээс янз бүрийн дарга нар ирнэ, сургууль соёл дээр хүмүүс ирэхэд ёслолынхоо хувцасыг өмсдөг, жагсч хүлээж авдаг. Хурал цуглаан болвол хүндэтгэлийн юу билээ нөгөө нэг.
Оюунтунгалаг -
Шугам жагсаал?
Энхтуяа -
Шугам жагсаал хийдэг ёслолынхоо хувцастай. За тэгээд формоо форм бол ерөөсөө хүрэн форм, цагаан парчик бол байнга өмсөнө. Тэгээд 10 жилд очоод харин бид нар нөгөө Төв аймгийн хүүхдүүдийг дуурайгаад ингээд залгаатай шүү дээ тийм ээ, залгаагаар нь тайлж байгаад л хормойг нь янз бүр болгож оёж өөрчилж өмсдөг байсан юм.
Оюунтунгалаг -
За өөрсдөө?
Энхтуяа -
Складтай болгоод, эсвэл шулуун оноотой энэ тэр болгоод л аймгийн төвийнхөн чинь тийм. Тэгээд ерөөсөө би юугаа төвийнхөнийг дуурайгаад ингээд шулуун оноотой болгоод ирсэн юм, тэгээд ингээд нэг амралтаар ирээдл нөгөө нэг Алтанбулагынхаа ангийнхантайнаа уулзаж байгаа юм чинь формоо үзүүлсэн чинь нөгөөдүүл чинь ямар гоё юм бэ гээд л хөдөөний хүүхдүүд чинь их даруухан ерөөсө тийм мэдэхгүй, өөрчилнө гэж мэдэхгүй ямар гоё юм бэ чи минийхийг болгоод өг гээд л тэгээд л би зааж өгөөд л эгч мэгч ээж мээжээр нь энэ тэр оёулаад л хүүхдүүд тэгж өөрчилж байсан юм /инээв/. Нэг шинэ юм сурч ирсэн юм уу даа.
Оюунтунгалаг -
За формынхоо хормойг өөрчлөөд модалаж байгаа ухаандаа.
Энхтуяа -
Формынхоо хормойг өөрчлөөд тийм. Тэгээд дараа нь 10-р ангид орохдоо дээгүүр нь шулуун болгоод доод талаар нь ингээд нарийхан тойрсон скалад оёж өмсч байсан /инээв/.
Оюунтунгалаг -
Тэр үед форм хэдэн төгрөгний үнэтэй байх уу, форм чинь одоо дээрээ захтай махтай байх уу?
Энхтуяа -
Форм одоо хэдэн төгрөг байсан юм бэ. Тийм. Форм чинь урагшаа харсан хойшоо харсан 2 янзын захтай, захыг нь бас их хүүхдүүд өөрчилдөг байсан юм, өөрчилж янз бүрийн зах мах тор мор хадаж өмсдөг байсан юм. Ямар үнэтэй байсан юм бэ мэдэхгүй, ээж л аваад өгдөг авсныг нь өмсдөг болохоос биш сайн санахгүй байна.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чи чинь айлын хэдэн хүүхдийн, хэдэн хүүхэдтэй айлын хүүхэд билээ?
Энхтуяа -
6 хүүхэдтэй айлын 4 дэх нь.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь бусад ах эгч нар чинь бүгд чам шиг л сургууль соёлоор явсан?
Энхтуяа -
Тийм. Манай.
Оюунтунгалаг -
Дээрээс эгч ах нарын эгч нарын форм энэ тэр шилжиж ирж байгаагүй юу?
Энхтуяа -
Би.
Оюунтунгалаг -
Тэд нарын форм чиний үеийн форм эд нар ер нь өөр үү?
Энхтуяа -
Ер нь адилхан байсан л даа, ойролцоо байсан. Тэгээд яг миний дээд талынх ах бид хоёр, тэгээд тэр ахын дээд талд эгч байсан эгчийнхээ формыг би өмсч байгаагүй ээ. Тэгээд ер нь бол би бас жаахан эрх байлаа, бага байхдаа ерөөсөө аавтайгаа морь унаж ийшээ энд тэндэхийн сумдын наадамд явдаг аавтайгаа аавынхаа өвөрөөс салдаггүй байсан, тэгээд ерөөсөө би жаахан эрх байсан юм болов уу ерөөсөө шинэ л юм өмсөнө гэж уурладаг байсан, эгчийнхээ формыг өмсч байгаагүй ээ.
Оюунтунгалаг -
Ер нь тэгээд айлын 4 дэх хүүхэд гэдэг чинь ихэвчлэн шинэ хувцас өмсөхгүй ах эгчийн хувцас ирнээ дээ үгүй юу?
Энхтуяа -
Уг нь бол ирнэ. Тэгэхдээ би форм морм бол ерөөсөө нэг их юу яагаагүй шинээр л авч байсан тийм.
Оюунтунгалаг -
За тэгээд аймаг юу нь сонин байв өөр юугаараа өөр байсан ялгаатай. Аймгийн багш нар сумын багш нарын хооронд ялгаа байв уу?
Энхтуяа -
Аймгийн багш нар сумын багш нарын хооронд нэг их ялгаа байгаагүй ээ, яахав их л сайн сумын багшийг бодвол их л дэгжин ганган их юугаараа л ялгаатай болохоос биш сурлага сургалтаараа бол адилхан л байсан. Тэр манай сумын багш нар чинь бас их сайн шүү дээ, сайн сайн багш нар байсан болохоор ялгаа нь гайгүй ээ.
Оюунтунгалаг -
За ингээд 10-р ангиа одоо төгслөө, сонгоны ангиа төгслөө тэгээд яасан бэ?
Энхтуяа -
Тэгээд төгсөөд л манай сонгоны ангийг нийтийн конкурст оруулаагүй тусад нь багшийн дээдийн монгол хэлний анги ганцхан ирээд тэгээд багшийн сургуулийн 2 анги, цэцэрлэгийн багшийн хоёрхон анги ирээд бид нар ерөөсөө тавхан хуваарь дээр өрсөлдсөн. Тэгэд би математикаар сонирхолтой байж байгаад математикаар шалгалт өгсөн тэгээд юу яагаагүй, тэгээд дээрээсээ жагсаагаад нөгөө хуваариа авсан. Багшийн дээдийн хоёр хуваарь юм байнаа. Биологийн анги, монгол хэлний анги, тэгээд багшийн сургуулийн 2 анги, цэцэрлэгийн багшийн 2 анги ирээд ингээд 6 хуваарь ирээд тэндээ 24 хүүхэд чинь өрсөлдөөд 26 хүүхэд байсан юм байнаа, өрсөлдөөд тэгээд 6 л хүүхэд орж байгаа юм чинь. Тэгэд би нэг ес мөсөөр л орсон, 9-д ороод тэгээд хуваарьт хүрээгүй тэгээд сумандаа ирээд нийтийн конкурст тэгээд нэг конкурс өгсөн болохоор дахиж өгүүлэхгүй гээд нэг л өгнө гээд. Тэгээд манай багш надад уг нь зөвлөсөн л дөө чи уг нь сурлага гайгүй байж чи одоо энд оролгүйгээр нийтийн конкурст ор гээд тэгээд би багшаа гэрээ санаад байна бушуухан яадгын яадгын энд өгөөд тэгээд ингээд би харъя ерөөсөө тэр үед их холын бодол байгаагүй. Тэгээд л тэнд шалгалт өгөөд л тэгээд хуваарьтаа хүрээгүй тэгээд л гэртээ ирсэн. Тэгээд хойтон жил нь конкурс шалгалт өгч сургуульд орно гээд байж байтал манай суманд бага ангийн багш хүрэлцээ муутай тэгээд би ингээд багшилж чадах уу, бид нар тэгээд нөгөө бага ангид багшилж болно гэсэн багшийн ингээд нэг курсийн, мэргэжлийн, сонгоны үнэмлэхтэй төгссөн л дөө. Тэгээд манай захирал дуудаад ингээд чи чадах уу, чи өөрөө ч гэсэн гайгүй овоо сурлага сайтай байсан, ингээд дүн мүн чинь, би 10-р ангиа сонгоноо төгсөхдөө онц төгсөөд биологи, хими, мэдээлэл зүй, биологи, хими, мэдээлэл зүй за нэг нь нэг нь ямар хичээл байсан билээ нийгмийн тухай мэдлэг дөрөвхөн хичээл дээр сайн, 4, 5, 4, 3 гэж төгсдөг байсан шүү дээ сайн дүнтэй бусад нь онц төгсч байсан юм тэгээд ингээд ажиллах уу гээд тэгээд би ерөөсөө чадна гээд шууд ажилласан л даа. Багшаар 1 жил ажиллаад тэгээд дараа жил нь конкурс өгөх гээд тэгээд багшлах хугацаандаа нөгөө нэг хаврын сар амардаг байсан шүү дээ хүүхдүүд, тэр хугацаандаа ингээд монгол бичгийн багшийн курс байнаа чи яваадахаа манайх одоо төр одоо цаанаас нь хүүхдүүдэд монгол бичиг сургах гээд 1-р ангиас нь эхлээд монгол бичиг заах боллоо одоо чи монгол бичигтээ сайн юм чинь ингээд багшийн курст суугаадах гээд сургууль намайг монгол бичгийн багшийн курст явуулаад тэгээд монгол бичгийнхээ багшийн курсиыг хамгийн дээд дүнгээр нь онц төгссөн чинь, онц төгсөөд дараа жил нь сургуульд явуулаагүй одоо энэ чи одоо онц сурсан юм чинь энэ юугаараа ажил манайх одоо монгол бичигтэй бас багш нар бас тааруухан одоо ингээд ажил гээд дараа жил нь дахиад ажиллаад тэгээд бас манай захирал дундуур нь багшийн мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст зун нь сургаад тэгээд л би тэр чигээрээ багш болоод ажиллачихсан.
Оюунтунгалаг -
Олон жил багшилсан уу?
Энхтуяа -
Одоо 17 жил ажилласан, 18 дахь жил рүүгээ орох гэж байгаа. Тэгээд ажиллаж байгаад дундуур нь Багшийн дээдийн багшийн сургуулийн эчнээ ангид суралцаад 5 жил суралцаад тэгээд л багшийнхаа ажлыг хийж байна.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь одоо уг нь төр бодлого баримтлаад сонгоны анги гэж нээчихсэн мөртлөө 20 хэдэн хүүхэд төгсөхөд 6-хан хуваарь очсон байна шүү дээ, одоо тэгээд бусад хүүдүүд чинь яасан бэ?
Энхтуяа -
Харин тийм. Бусад хүүхдүүд маань тэгээд л сум сумандаа очоод багшилсан. Тэгээд дундуур нь сургуульд орсон, зарим нэг ганц нэгэн дарга нарын хүүхдүүд бол тэгээд одоо яаж орсон юм мэдэхгүй сургууль, ер нь манайх тэгээд л нэг л даргын нэгдлийн даргын хүүхэд сургуульд орсон бусад нь бүгд багшилж байгаад л дундуур нь багш болсон, зарим нь дараа жил нь шалгалт өгөөд ороод бүгд л багш болсон.
Оюунтунгалаг -
Ер нь тэр сонгоны хүүхдүүд чинь бол бүгд багш?
Энхтуяа -
Сонгоны хүүхдүүд багш болсон.
Оюунтунгалаг -
Тэгэхээр үнэхээрийн багшлах дуртай хүүхдүүдийг бол тэр үед сонгож авч чадаж байсан тийм ээ?
Энхтуяа -
Тийм. Авч чадаж байсаан. Одоо тэгээд сүүлийн үед жаахан зах зээлд ороод хүмүүс жаахан мөнгөний талын ажил хөөгөөд одоо багшлахгүй байгаа л даа, тэрнээс уг нь бол ихэнх нь бүгдээрээ багшилсан, сум сумандаа очоод багшилсан. Тэр үед чинь багын бага ангийн багш дутагдалтай байсан шүү дээ тийм тэгээд багшилж байсан. Манай багшийн сонгоны тэр сурган заадаг тэр заах арга заадаг багш чинь их сайн багш байсан. Бүгдээрээ л сайн багш болсон байсан, бүгдээрээ л сайн ажиллаж байгаа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр одоо сонгоны ангид заалгах гээд тусгай мэргэжлийн сэтгэл судлалын багш эд нар ч юм уу сурганы багш дунд сургуульд чинь уг нь бол байдаггүй шүү дээ тийм ээ гэтэл тийм багш байсан юм уу тусдаа?
Энхтуяа -
Байсан юм. Аймаг дээр үү сонгонд уу?
Оюунтунгалаг -
Тийм.
Энхтуяа -
Тийм манай багш, манай ангийн багш чинь заах аргаа заадаг хүүхэдтэй яаж ажиллах уу тэгээд сурганаа зааж байсан өөрөө.
Оюунтунгалаг -
Танай эцэг одоо ээж аав чинь 6 хүүхдээ бүгдийг нь сургууль соёлд сургаж байсан уу. Танай ах эгч нар чинь дүү нар чинь ер нь бүгд сургуульд сурсан уу?
Энхтуяа -
Ямар сургуульд, бүрэн 8 жил үү?
Оюунтунгалаг -
Тийм.
Энхтуяа -
Манай хамгийн том эгч 10-р анги төгсөөд сувилагчийн сургуульд Дарханы сувилагчийн сургуульд төгссөн. Дараагийн эгч маань 8-р анги төгсөөд нөгөө би юу яана техник мэргэжлийн сургуульд би жимс ногоочин болно гэж гэсээр байж байгаад энэ жимс ногооны анги авч ТМС-д орсон юм. Ах маань 10-р анги төгсөөд л сургуульд ороогүй, адуунд их дуртай, тэгээд л цэрэгт яваад жолооч болоод тэгээд л ерөөсөө юу яасан юм жолооч болчихсон юм, нэг цэргийн ангид жолооч хийгээд. Миний доод талын дүү чинь эрэгтэй дүү 8-р анги төгсөөд л сургуульд өөрөө ч жаахан сурлага тааруухан сурах дургүй тэгээд л мал дээр хөдөө гарсан. Дараагийн дүү маань 10-р анги төгсөөд тэр хөгжим тоглодог, хөгжим тоглох их дуртай хөгжмийн соёлын сургууль төгссөн соёлын дээд төгссөн.
Оюунтунгалаг -
Тэгээд чиний хувьд сургуулиас гадуур боловсрол ер нь ямар боловсрол яаж эзэмшив хаана. Курс, дугуйлан, секц юу байдгын одоо тийм юмаар хичээллэж байсан уу эсвэл бүр өөр одоо гэрээсээ янз бүрийн боловсрол олж авав уу, урлагын авъяас чадвар ч байдаг юм уу, сургуулиас гадуур ер нь?
Энхтуяа -
Сургуульд сурч байхдаа юу?
Оюунтунгалаг -
Тийм. Сургуульд сурч байхдаа ч гэдэг юм уу сургуульд сурсныхаа дараа ч тэр сургуулиас гадуур ямар одоо замаар боловсрол олж авч байв, хаанаас боловсрол олж авч байв?
Энхтуяа -
Сургуульд байхдаа би дууны дугуйланд явдаг байсан. За тэгээд математикийн сонгон математикийн дугуйланд явдаг байсан, өөр би ер нь дуулах тийм дуулах дуртай сонсгол сайтай, тэгээд манай аав маань манайх хэдэн малтай байсан, ямаагаа самнаад надад ямаа сайн самнавал нөгөө гитар хөгжим авч өгнө гээд.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Энхтуяа -
Тэгээд ямаагаа самнаад 60 төгрөгөөр гитар авч байсан, авч өгч байсан. Тэгээд л би ерөөсөө хүн дагаад л өөрөө манайд дуу хөгжмийн багш байгаагүй хөгжим заах, өөрөө сонсголоороо л гитар гэдэг хөгжмийг аягүй сайн сурсан. Тэгээд л өөрөө би бас гайгүй овоо яахав дуу дуулах дуртай сонирхолтой болохоор тэгээд л тоглоод анги мангийнхаа урлагын үзлэг мүзлэгээр чинь гитараа тоглоод л дуулаад л бүгдээрээ ангиараа. Мадолиныг бас сонсголоороо сурсан, өөр хөгжим байгаагүй тийм. Өшөө тийм.
Оюунтунгалаг -
Тэр үед ер нь дугуйлан секц юм хичээллэдэг байв уу?
Энхтуяа -
Дугуйлан гэж математикийн дугуйлан, математикийн дугуйлан гэж хичээллэдэг байсан, дууны дугуйлан гэж хичээллэдэг байсан.
Оюунтунгалаг -
Дууны дугуйлан мэргэжлийн багшгүй юм чинь хэн хичээлэх үү?
Энхтуяа -
Мэргэжлийн багш байхгүй мөртлөө манай нэг шугам зураг заадаг байсан заадаг багш нэг баяан тоглодог тэгээд л тэр багш л нот мот нарийн мэргэжлийн юм заахгүй, дуу заадаг ямар ч гэсэн концерт болоход нэг бэлэн дуутай л байж байдаг дуу л заадаг, хөгжим дагаад л дагаж л дуулдаг байсан өөр тийм нот мот заадаггүй л байсан /инээв/. Өөр бол тийм бид нарыг бага байхад нэг их айхтар тийм хөгжүүлэх тийм сургалтууд явагддаггүй л байсан. Байнга л чи ерөөсөө энэ хичээлийг сайн сурах ёстой чи, энийг л сайн уншиж тогтоох ёстой гэнэ үү гэхээс биш одоо энэ хүүхдийг энэ талаас нь хөгжүүлчихье, энэ дууг нь хөгжүүлчихье, бүжгийг нь хөгжүүлчихье гэсэн тийм хөгжүүлэх талын сургалтууд их муу байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
За аймгийн төв мөв дээр олон янзын курс ер нь одоо зүгээр бүх нийтэд зориулсан тийм курс дугуйлан эд нар байдаг байсан уу?
Энхтуяа -
Байсаан. Өө би нөгөө юунд байхдаа 8 жилд байхдаа манайх чинь нөгөө юуны сагс волейболын секц хичээллэж байсан. Тэгээд волейболын секцэнд яваад 6-р ангиасаа эхэлж явсан, 7, 8-р ангидаа бүр баг гаргаад манай ангид нэг тоглодог сайн 4 хүүхэд байсан гайгүй тоглодог бид нар ингээд бүр секцэндээ яваад бүр баг болоод өөр дээд талын ангиасаа 2 хүүхэд ороод ингээд 6-лаа баг болоод секцийнхээ секцээрээ тэгээд суманд гар бөмбөгийн тэмцээн их болдог байсан, тэр гар бөмбөгийн тэмцээнд орж дандаа түрүүлж 5 төгрөгөөр шагнуулдаг байсан. Тэгээд аймагт очоод бас тэр секцээрээ юуных нь секцэнд яваад юу билээ аймагт очоод секцэд бол ороогүй бид нар сонгон сонгоны хүүхдүүд нэг их юу яагаагүй нөгөө биеийн тамир орж л байсан л даа тэгэхдээ ганц нэг удаа бол угаасаа нөгөө сургуулиас зохиож байгаа юуны тэмцээд орно шүү дээ тийм ээ анги ангийн дунд тэгээд бас юуны аймгийн хэмжээгээр нэг бүсийн тэмцээнд явах гээд бид нар бэлтгэл хийгээд тэгээд тэмцээн болоогүй. Аймаг дээр очоод бол аймагт бол хөгжмийн дугуйлан гэж байсан хүүхдүүд манай тэр 2-р сургуульд чинь бүр үндэсний хөгжмийн чуулгатай байсан, сайн багштай байсан. Тэгээд тэр мэрэнд бол бид нар ордоггүй байсан юмаа тийм.
Оюунтунгалаг -
Эгч ах нар чинь ер нь дугуйлан секцээр явж байв уу?
Энхтуяа -
Явж байсан манай хоёр эгч бас жаахан намайг бодвол бас хөдөлгөөн муутай идэвх муутай тэр хоёр бол зүгээр нэг нэг их айхтар явж байгаагүй. Манай ах бол тэшүүрийн нэлээн сайн тамирчин зэрэг мэргэтэй медальтай, олон баярын бичигтэй, аймагт энэ тэр бас байр майр эзэлж байсан тэшүүрийн спортоор. Манай биеийн тамирын багш ээжийн төрсөн дүү байдаг юм, манай энд сумандаа биеийн тамирын багш хийж байхдаа ерөөсөө тэшүүрийн юуны олон улсын бүр мастер хүртэл төрүүлсэн шүү дээ, тэгээд манай ах тэшүүрээр явдаг байсан. Тэгээд сүүлдээ манай ах эндээс шилжээд манай суманд тэр тэшүүрийн спорт гэдэг хаягдаад л, өөрөө бөхийн чөлөөт барилдааны бас юу өчнөөн олон медальтай аймгийн аварга маварга бөхийн аймгийн бөхөөр аймгийн заан цолтой тэгээд тэр биеийн тамирын багш маань тэр ах маань шилжээд манай сумын биеийн тамир бас муудсан, биеийн тамираар хүүхдүүд нөгөө аймагт байр эзлэх нь.
Оюунтунгалаг -
Ах чинь хэн гэж хүн билээ?
Энхтуяа -
Гомбо гэж багш биеийн тамирын багш. Гомбо гэж хүн байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд ингээд л бодоод байхад тэр үеийн бага нас одоо чиний бага нас тэр үеийн хүүхдүүдийнхээс ер нь юугаараа ялгаатай байв?
Энхтуяа -
Миний бага нас.
Оюунтунгалаг -
Тийм тэр үеийн чинь хүүхдүүдийн үеийн чинь хүүхдүүдээс ер нь юугаараа ялгаатай байв?
Энхтуяа -
Ялгаатай байсан бэ гэвэл үү?
Оюунтунгалаг -
Ялгаатай байсан уу үгүй юу?
Энхтуяа -
Ялгаатай байсан байх аа. Хөдөөний хүүхдүүд чинь их бүрэг номой тээ бас хөдөлгөөн юм муутай байсан. Би чинь төвийн хүүхэд тэгээд нөгөө хэдийгээр албаны машин барьдаг ч гэсэн машинтай айлын хүүхэд машин унаж явдаг, тэгээд цэцэрлэгээр явсан сэргэлэн ч байсан бас л бид хоёрын хооронд бол бас л нэлээн ялгаа байсан, хөдөөний хүүхдүүд бол бас дуу цөөнтэй, өөрийгөө нээхдээ тийм муу тийм ээ. Бас л хооронд нь ялгаатай л байгаа байсан.
Оюунтунгалаг -
Аавынхаа ажлын машинаар бас хүргүүлчихнэ?
Энхтуяа -
Өө тийм бас боломж олдвол хүргүүлчихнэ. Тэгээд орой үдэш машинтай явж байгаа нь их гоё хүүхдүүдэд гайхуулаад л их л гоё л байдаг байсан л даа. Тэгээд зарим хүүхдүүд ч гэсэндээ тэр үед чинь хувийн машин гэж байгаагүй болохоор бас л их атаархдаг л байсан гэсэн сүүлд ярьж байхад тийм.
Оюунтунгалаг -
Ер нь таны амьдралын чинь чиний одоо амьдралын чинь туршид ер нь хүүхэд багачуудын амьдралд ер нь ямар ямар өөрчлөлт оров оо?
Энхтуяа -
Бага байхдаа?
Оюунтунгалаг -
Үгүй ээ ерөөсөө л энэ амьдралын чинь туршид ерөөсөө л хүүхэд багачуудын амьдралд тийм ээ, чиний бага байх тэрний дараачийн бага нь хүүхдүүдийн үе одоо хүүхдүүдийн үе ч гэдэг юм уу одоо ерөөсөө л бага насны хүүхдүүдийн амьдралд, хүүхэд багачуудын амьдралд ямар ямар өөрчлөлтүүд орж байв, ерөөсөө одоо энэ чи чинь одоо 30?
Энхтуяа -
35-тай.
Оюунтунгалаг -
Тэгэхээр энэ одоо 35 жилийн хооронд?
Энхтуяа -
Өө маш их өөрчлөлтүүд ер нь цаг хугацаагаа дагаад ер нь их өөрчлөлтүүд орсон л доо. Бид нар байхдаа кино үзэх гэж нэг клуб гэдэг дөрвөлжин байшинд орж кино гэдэг юм байгаагүй, бид нарт үзэж харах юм маш бага байсан тийм ээ. Тэгээд л ганц удаа хаа нэг кино гарахаар тэрнийг үзэх гэж ерөөсөө тэр дөрвөлжин байшин маань жижигхэн шаттай 2, 3 давхар өндөр шаттай тэр дээрээс хүртэл нисэж ойчиж байлаа хүүхдүүд хамар ам тэгээд л хөл гараа гэмтээдэг байсан кино гэдэг юмыг үзэх гэж, үзэх харах юм маш дутагдалтай бага байсан учраас одооны хүүхдүүд бол ерөөсөө техник хэрэгсэл тэгээд л бүх юм нь.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.