Enhtuya


Basic information
Interviewee ID: 990031
Name: Enhtuya
Parent's name: Jamyandorj
Ovog: Erdenehamba
Sex: f
Year of Birth: 1973
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Lün sumyn EBS-iin bagsh
Belief: none
Born in: Lün sum, Töv aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder / driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
relations between men and women
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

films
horse-riding
parents - children relationship
education


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлье тийм ээ? За бага нас чинь ер нь яаж өнгөрөв, тэгээд бага насны чинь хамгийн гол нь одоо энэ 35 жилийн өндөрлөгөөс харахад хүүхдүүдийн бага насны хувьд ямар ямар өөрчлөлтүүд орж байж вэ?

Энхтуяа -

За би түрүүн ярьж байсан шүү дээ нэг кино үзэх гээд л тийм ээ, хүүхдүүдийн нөгөө үзэж харах юм маш бага байсан гээд яаж кино үзэж байснаа ярьж байсан. Бас нэг 6-р анги төгсгөөд 7-р ангид байхдаа юм байнаа нөгөө нөгөө найз Должоотойгоо хоёулаа хот ороод тэдний нэг эгч нь оюутан байсан л даа анх нөгөө театрт Улаанбаатар хотод ороод театрт кино үзэж үзсэн юм. Анх “Би чамд хайртай” гэдэг кино гараад тэрнийг тэр Улаанбаатар хотын театрт сууж нэг үзэж үзлээ. Тэр кино одоо одооны хүүхдүүд бол ерөөсөө үзэж харах юм их болсон, тэгээд янз бүрийн тийм сургамжтай кино ер нь л тэгээд гадаад дотоодын янз бүрийн л юм их үзэх юм байна шүү дээ тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэр үед ерөөсөө кино үзсэн чинь тэр одоо Би чамд хайртай кино ч байдаг юм уу тэр анх суман ч байдаг юм уу дээрээ үзсэн кино ч байдаг юм уу эндээс ер нь бүр сэтгэлд хадагдсан тийм ээ тэгээд тэр үед чинь үзсэн харсан юмнаас чинь сэтгэлд чинь бууж үлдсэн юм юу вэ?

Энхтуяа -

За тэгээд хотод очоод анх хүүхэд байхдаа л театрт орж театрийг хараад бол их л бас гайхаж гоё сайхныг нь харж байсан юм. Ерөөсөө л бараг өрөө болгоноор нь шагайх нь холгүй ерөөсөө л тэр ханын самбарт юу өлгөөтэй байна, тэр дээд давхарт нь юу байна тэр бүгдийг харж байлаа түрүүлж очоод за тэгээд киногоо үзээд их уйлж байсан юм бид хоёр бас.

Оюунтунгалаг -

За.

Энхтуяа -

Тэр нөгөө нэг Би чамд хайртай кино ч одоо бас л хүүхдүүдийн л нөгөө юу байдаг шүү дээ тийм ээ, хайр дурлал тэгээд сургуульд тухай кино шүү дээ тийм ээ. Анх тэр киног үзээд их уйлсан хоёулаа. Театрт кино үзэхээрээ тэгээд хүмүүс чинь бас жаахан хүүхэд ч байсан юм хумаа аваад идэж уух юм аваад л ордог шүү дээ тийм ээ, тэр бас их гоё санагдаж байлаа.

Оюунтунгалаг -

/инээв/

Энхтуяа -

Ундаа аваад тэгээд печенье меченье зайрмаг бас бага олддог байсан юм, зайрмаг аваад орж байсан юм. Киногоо үзээд уйлаад гарахынх нь даваан дээр тэдний эгч нь нөгөө хөдөө аж ахуйн дээдийн оюутан байсан юм, гарахын даваан дээр бид хоёрыг хараад яасан юм өрөвдсөн юм уу өөрөө ч гэсэн юу яасан байх, бохь олддоггүй байлаа шүү дээ хүүхэд байхад.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Энхтуяа -

Бохь ерөөсөө олддоггүй тэгээд л кино үзээд дууссан чинь май та хоёр энийг зажил гээд л нэг нэг бохь өгч байсан тэр их бүүр санаанаас гардаггүй юм /инээв/. Бохь ерөөсөө нэг их олддоггүй байсан тэгээд ховор юм гаргаад өгөхөөр чинь. Тэгээд тэр дурсамж бас их мартагддаггүй юм. Тэгээд одооны хүүхдүүдтэй харьцуулахад бол өчнөөн ялгаа өчнөөн өөрчлөлтүүд гарсан. Бага байхдаа л жишээлбэл ингээд морь унахад чинь бай шагналаас эхлээд л ерөөсөө манай аав чинь нөгөө морь уяад л дандаа морь нь түрүүлдэг, ерөөсөө л түрүүлээд л ер нь дандаа бай шагнал авч байдаг. Нэг удаа манай аавыг чинь морь нэгдлийн машиныг амралтаа аваад зун гадна тавьчихаад морь уялаа гэж намын хурлаар хүртэл авч хэлэлцээд намаас нь хөөх барихад хүртэл тулж байсан. Тэгээд тэгээд манай аав тэгэхээр нөгөө нэгдлийн бүр нэгдлийн мориноос нь уяад тэрийг түрүүлүүлээд, би унаж түрүүлж байсан юм, нэг бор морь байсан юм, түрүүлээд л тэр морьтой хоёр ч түрүүлсэн юм байнаа энэ хойд суманд бас очиж унаж түрүүлж байсан юм. Тэгээд суманд түрүүлээд ирсэн чинь нэгдлийн дарга нь өөрөө гүйж ирээд л намайг тэвэрч аваад үнсээд намайг 10 төгрөг хармаанаасаа гаргаж шагнаад тэгээд л нэгдлийн морь уяж түрүүлсэн гээд тэгээд бай шагнал нь хүртэл одооны үеийнхээс бол их ялгаатай, мөнгө өгдөг, цай май байна шүү дээ тийм ээ одоо нөгөө юуны нөгөө ногоон цай майгаар бол шагнадаг байсан. Одоо бол ёстой хүүхэд болгонд уралдуулсан унасан хүүхэд болгонд бэлэг өгч байна, өгч байгаа бэлэг нь хүртэл бас их аятайхан юм өгдөг шүү дээ тийм ялгаа байна. Тэгээд бас хүүхдүүийн тэр сурах үзэж харах юм гээд л одоо болвол маш их өөрчлөгдөж шал өөр болсон шүү дээ.

Оюунтунгалаг -

Уралдааны морь унах ер нь сайхан уу?

Энхтуяа -

Гоё шүү дээ, морь унах ёстой гоё. Би их дуртай, ялангуяа яг наадам. Тэгээд нөгөө морио уяж уралдуулахаасаа уралдуулах гэж бас нөгөө уяхдаа бас нэлээн удна шүү дээ тийм ээ тэгээд ерөөсөө уралдаан болохыг л их наадмаа болохыг л их ерөөсөө жинхэнэ уралдахыг л их юу яадаг хүлээдэг байсан, бушуухан шиг л уралдаад түрүүлэх юмсан л гэж их боддог байсан. Тэгээд аймгийн 60 жилд би аавтайгаа сарын өмнө өмнөөс л ерөөсөө морио одооныхтой адил ачиж явдаггүй байсан шүү дээ хөтлөөд явдаг тэгээд л өдөржингөө халуун наранд нөгөө морио хөтлөөд л дагаад явна тэгээд л орой нэг газар буугаад л хүүхэд л юм болохоор бүгдээрээ тоглоод л их л гоё байдаг байсан юм. Тэгээд л морьтой яваад аймаг хүртэл сарын өмнө сар тэгээд л морьтой морио хөтлөөд замаа юу яагаад л уралдаад явж билээ. Тэгээд тэр 7 худаг гэдэг газар нэг юу яагаад сунгаа болоод тэнд чинь ерөөсөө л тэгээд л хоттой ойролцоо энэ тэндхийн сум аймгийн морьд их цугладаг шүү дээ, тэгээд тэнд сунгаанаар уралдахад энэ Заамар сумын хүүхдүүд их юу л даа аягүй хэлтэй амтай тэгээд л энэ би чинь эмэгтэй хүүхэд их бага унадаг байсан шүү дээ, би л бараг ер нь эмэгтэй нь байсан. Тэгээд л намайг чинь айлгаад л чамайг уралдаж байхад чинь эмээлийг чинь оломыг чинь би мултлаад чамайг эмээлтэй чинь унагаана энэ тэр гээд л их айлгадаг, их айдаг байсан юм тэд нараас.

Оюунтунгалаг -

Тэгээд тэгж унаж байсан тохиолдол байна уу ер нь?

Энхтуяа -

Мориноос уу, үгүй ээ унаж үзээгүй, унаж үзээгүй. Анх морь унаад би хавар нь 4 сараас эхэлж морь унаж сураад 7 сард наадмаар шууд уралдаад хоёр насны морь унаад миний ингээд л хамаг гар цэврүүтээд тэгээд ингээд хөл бүр ёстой нээрээ хөдөлж чадахаа байгаад ингээд гуя муя өвдөөд тэгээд бүр ингээд явж чадахгүй болоод шөнөжингөө халуураад тэгээд маргааш нь нөгөө ганц сайн нөгөө морио унана гэж би бүр уурласаар байж байгаад манай аав өөр хүүхдээр унуулъя гээд би шөнөжингөө халуурсан гээд тэгээд би өөрөө унана гэж уурлаж уйлсаар байж байгаад уурласаар байж байгаад унаад маргааш нь бас түрүүлж л байсан. Тэгээд бүр шагналаа авч чадахгүй манай дүү морь унаж чадахгүй тэр чинь 4, 5 настай л байсан юм, тэгээд дүүгээ морин дээрээ мордож чадахгүй, мордоод сууж чадахгүй дүүгээунуулаад бай шагналаа авч байсан удаа байсан даа. Агсагдана л гэдэг болж байсан юм байна лээ л дээ тэр үед тийм.

Оюунтунгалаг -

Тэр үед олон морь уралддаг байсан уу?

Энхтуяа -

Өө зөндөө зөндөө, зөндөө морь уралддаг байсан юм. Нэг удаа бас нэг түрүүлээд явж байсан чинь миний урд талд аягүй том тэгэхдээ нарийвтархан байсан л да морь харайгаад гарч байсан жалга таараад тэрэн дээр би ерөөсөө л за ингээд л очиж ингээд л унадаг юм байх гээд тэрүүхэн үед би ерөөсөө л пал хийгээд л айгаад явчихсан чинь миний морь харайгаад л морь чинь бас их ухаантай амьтан шүү дээ, харайгаад л жалганы цаана буусан тэгсэн чинь миний ард явсан морийг би аминдаа л би чинь манай аав чинь бас янз бүрийн л тактик арга зааж өгч байгаа, аавынхаа зааснаар нөгөө ард талынхаа морийг жаахан шахаад л унадаг байлаа шүү дээ тэгээд л шахаад явж байсан чинь яг тэр жалга таараад л намайг жалган дээгүүр морь маань жаахан зогтусаад л харайх хооронд ардах морь маань урд талаар ороод түрүүлээд би уйлж байсан юм.

Оюунтунгалаг -

/инээв/.

Энхтуяа -

Яг нөгөө морь барианы хүмүүсийн үзүүр дээр нь ирээд тэгээд 2-т орж байснаа би түрүүлсэнгүй гээд нэг уйлж байсан юм. Тэгээд манай аав чинь морь юу яахаар бас нэртэй сайн уяач болохоор дандаа морины комиссийн машинтай дагаж явдаг, тэгээд бид хоёр дохиогоор харьцдаг, гар урагшаа бол тавь гэж байна, арагшаа бол тат гэж байна, за ингээд доошоо бол аяар тэгээд явж бай гэж бид хоёр дандаа ингэж дохиогоор харьцдаг байсан. Морь их адтай унадаг байлаа, одоо ч моринд их дуртай, хаана л наадам болно уу ерөөсөө л үзэж харж явдаг.

Оюунтунгалаг -

Танайх чинь одоо өөрөө морьтой юу?

Энхтуяа -

Өө морьтой манай нөхөр чинь бас моринд дуртай морь уяна бас энд тэндээс овоо л ах дүү тэгээд л хүмүүсээс овоо л хурд цуглуулж байгаа одоо энэ жил л гэхэд ер нь их хорхойтой, энэ жилээс л ер нь л түрүү түрүүчийнхээ байг айргийг авч эхэлж байна.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд бас морь унах уу?

Энхтуяа -

Хүүхэд манай том охин унахгүй бага охин өвөөгийнхөө морийг унадаг байсан юм. Одоо хүү маань моринд их дуртай одооноос л ерөөсөө одоо 3 настай мөртлөө байнга л морь унах гэж уурлана ерөөсөө л морь морь адуу л ярьсан хүн, ямар сайндаа эд.анх хэлд орохдоо бараг л ер нь адуу гэж хэлд орсон гэж манай эд нар шоолоод л, нэр нь хэн бэ гэхээр адуу гэж хэлдэг юм /инээв/.

Оюунтунгалаг -

/инээв/.

Энхтуяа -

Тиймэрхүү тэгээд.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоогийн хүүхдүүд бас л морь унах дуртай л байна тийм ээ?

Энхтуяа -

Дуртай одоо ер нь тийм морин спорт чинь маш их хөгжсөн их өндөр тавигддаг болсон, хүүхэд томгүй, хөгшин залуугүй л их дуртай болчихсон тийм ээ морин доо тийм. Тэгээд л иймэрхүү ялгаа их бий. 10 жилд очоод л тэгээд ер нь тэр аймгийн хүүхдүүдийн ялгаа хөдөөний хүүхдийн ялгаа гээд байсан ер нь их ялгаатай л 10 жилд очоод л ерөөсөө л хүүхдүүд чинь жаахан задгай тэгээд л үерхэл нөхөрлөл тэгээд янз бүрийн юм эхэлж байгаа юм тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед чинь хүүхдүүд хоорондоо эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ч юм уу хоорондоо их үерхэж нөхөрлөдөг байв уу ер нь хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл ер нь ямар байв?

Энхтуяа -

Хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл одоогийнхийг бодвол аягүй тийм дэгтэй журамтай их юу байсан шүү дээ хүүхдүүд чинь их ичэнгүй байлаа. Сургуульд байхад чинь одоо хүүхэд их найзалъя майзалъя гээд захиа өгдөг байсан, их ичдэг /инээв/, хариу захиа хүртэл бичихээсээ хүртэл ичдэг байлаа, их ичимхий байсаан би чинь их нүүрэмгий юм шиг мөртлөө. Нэг удаа тэр Авдартант гээд манайх хорих ангитай шүү дээ, манай том эгч тэнд сувилагч хийдэг. Нэг өглөө орондоо хэвтэж байсан чинь манай эгч галаа түлчихээд л орж ирээд инээгээд л хөхрөөд байсан яасан 6- р анги төгссөн байсан яасан гэсэн чинь манай ахын довжооных нь үүдэнд нэг том чулуу байхаар нь аваад цааш нь чулуудсан чинь дөрвөлжин цаас байсан аваад үзсэн чинь надтай найзалъя гэсэн тэндэхийн нэг хүүхдийн захиа байсан гэнээ /инээв/, тийм маягаар өгчихөж ч хүртэл чадахгүй гэрийнх нь гадаа хүртэл, хүүхдүүд чинь юу яадаг байлаа шүү дээ тэгдэг. Тэгтэл одооны хүүхдүүд бол ерөөсөө л хамаагүй болчихсон тийм. Тэр тэгээд 9-р ангидаа орчихоод тэгээд л нөгөө байранд чинь бүгдээрээ танилцаад найзлаад үерхээд тэгээд энэ хот суурингийн бас л хүүхдүүд чинь бас л хөдөөний хүүхдүүдийг бодвол шал өөр бас л нүүрэмгий арай л дотно өөр байгаа юм. Тэгээд нөгөө 10-р анги 9-р ангидаа орохдоо тэгээд хүүхэдтэй найзалж үзэж байсан /инээв/. Тэгээд л нөгөө сум сумдаас хүүхдүүд очдог байсан тэгээд манайд бас өөр сумын нэг математикийн сонгонд сурдаг нэг бандитай үерхдэг байлаа.

Оюунтунгалаг -

Тэгээд Должоо Должоо гэж багынхаа найзыг их ярьж байна шүү дээ тийм ээ, тэр найзтайгаа одоо холбоо харилцаатай байдаг уу тэр одоо багын чинь үерхэл одоо үргэлжилж байгаа юу?

Энхтуяа -

Үргэлжилж байгаа. Бид хоёр чинь багаасаа л хоёулаа айл хөрш байсан, багаасаа найзлаад тэгээд сургууль соёлд байхдаа энд тэнд хоёулаа цуглаж нийлж уулздаг хот явахдаа хүртэл хамт явдаг, хотод очоод хүртэл 3-р хороололд гэр их ойрхон дандаа л орж гайрч гүйж байсан. Одоо манай бас хөрш.

Оюунтунгалаг -

За.

Энхтуяа -

Манай Должоо маань бас багш л даа, хоёулаа л багш болно гэж боддог байсан, хоёулаа л багш болсон багшлаад тэгэхдээ манай хүн чинь нөгөө нэг манай найз багшийн дээдийн сөхийн анга төгсөөд цэцэрлэгийн нөгөө багын багш хийж байгаад тэгээд цэцэрлэгийн одоо бол цэцэрлэгийн эрхлэгч хийж байгаа тийм. Тэгээд бид хоёр найз, хөрш болохоор тэгээд байнга орж гарна ер нь л тэгээд багаасаа л үерхсэн багаасаа л хөрш явсан тэгээд том болсон хойноо ч гэсэн хоёулаа найз хэвээрээ л байна.

Оюунтунгалаг -

Тэр үеийн ер нь эцэг эхчүүд хүүхдүүдийн хоорондын харилцаа ер нь ямар байв аа?

Энхтуяа -

Эцэг эх хүүхдүүдийн хоорондын.

Оюунтунгалаг -

Илэн далангүй байв уу ер нь одоо чи жишээ нь өөрт тохиолдсон бүх юмаа ээж аавдаа хэлдэг байв уу яадаг вэ, ер нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ?

Энхтуяа -

Ер нь бол хүүхэд эцэг эхийн хоорондоо харьцаа ер нь их муу байсан гэж боддог оо тэгээд ээж аав нар чинь ерөөсөө ажил ажил ажлын төлөө л байсан, тийм ч ажил ийм ч ажил тэгээд орон гэртээ ер нь байхаасаа байхгүй нь их шахуу ялангуяа манай ээж бол нөгөө нэг бичээч хүн чинь ерөөсөө л байнга л юу гарна уу хэзээ дуудна уу ер нь байж байдаг, бэлэн байж байдаг. Би ер нь нэг их тийм илэн далангүй байгаагүй ээ янз бүрийн юмаа бол нэг их ерөөсөө л бага л ярьдаг байсан. Одооны хүүхдүүд бол үгүй шүү дээ би бол охинтойгоо 2 охинтойгоо бол хамаагүй ярьдаг. Ер нь тэгээд л жишээ аваад л тийм байдаг ийм байдаг гээд л аягүй их илэн далангүй ярьдаг. Багадаа би бол ээжтэйгээ тийм байгаагүй, бараг ээжээсээ илүү аавтайгаа л илүү дотно байсан юм болов уу тийм болохоор одоо хоёр хүүхэдтэйгээ илүү юу яадаг ойр дотно бараг л ерөөсөө яаж байна ийж байна бүх л юмыг нь асууж сураад л зааж зөвлөөд л их дотно л байгаа.

Оюунтунгалаг -

Юу юу тэр үед чинь одоо бас эцэг эхийн хурал гэж их болно тийм ээ одоо ч болдог шүү дээ, тэгээд эцэг эхийн хурал дээр юу яригдах уу эцэг эхэд чинь багш чинь юу гэж хэлж явуулах уу?

Энхтуяа -

Мэдэхгүй ээ одоо эцэг эх л өөрсдөө хурал хийдэг байсан, эцэг эхийн хуралд хүүхэд суудаггүй болохоор мэдэхгүй, ямар ч байсан аав ээж маань хурал сууж ирээд за чи хичээлдээ гайгүй гэнэ, чи жаахан тэр тал дээрээ тэр тоон дээрээ тэр талаараа би өгүүлбэртэй бодлогондоо бас их IQ муутай байсан юм байлгүй бас жаахан ойлгоц муутай өгүүлбэртэй бодлого дээр жаахан бусдыгаа бодвол жаахан тааруу байсан юм болов уу. Тэгээд өгүүлбэртэй бодлогондоо л чи жаахан анхаарах юм байнаа бусад нь миний хүү гайгүй гэж байна гэдэг байсан одоо тэгээд жаахан сурлагаар хоцорч байсан хүүхдүүдийн эцэг эхэд л бас овоо юм хэлдэг байсан болов уу, тийм тэгээд л онц сурдаг болохоор байгууллага баяр ёслолоор дандаа бэлэг мэлэг өгдөг шагнал өгдөг тэр чинь нэгдлээс гээд аавын ажлаас гээд ээжийн манай аав ээж хоёр чинь нэг захиргаанд ажиллаж байсан болохоор нэг л газраас авдаг байсан. Зарим хүүхдүүд бол хоёр газраас энэ тэр бэлэг мэлэг л их өгдөг байсан юм, шинэ жилээр, хүүхдийн баяраар. Тэгээд сурлага гайгүй болохоор ерөөсөө байнга л баярын бичиг, тэр талархал гэдгийг их авдаг байлаа, улирал болгонд тэгээд л онц гарсан бол тэгээд талархал өгдөг байсан юм манай сургууль. Тэгээд би өөрөө багш хүн болохоор бас одоо сүүлийн үед бас тэр хүүхдийг урамшуулах тэр юу чинь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой ч юм уу их бага болчихсон шүү дээ. Тэгээд би бол бас ангийхнаа бас их юу яанаа юу одоо хагас жилээр дүн гаргаад л тэгээд сайн сурсан хүүхдүүдээ компьютер дээрээ өөрөө талархал малархал бичээд л бас тэр үеэ бага байсан шигээ хүүхдүүдээ бас их урамшуулнаа, хүүхдүүд их дуртай шүү дээ өргөмжлөл энэ тэр гээд өгөхөөр бас тэгээд ангийнхаа хүүхдүүдэд, хүүхдүүдийг чинь бас дүнгээр уралдуулж болохгүй гээд за чи тийм ийм гэхгүйгээр за эхний бүгдийг нь юу яачихаад л за эхний 5 хүүхэд нь гээд л за сүүлд нь 5 хүүхэд нь тийм тийм байна шүү зарим нь анхаараарай гээд л чи тэддүгээр байр энэ тэр гэж хэлэхгүй л дээ. Тиймэрхүү урамшуулал бас их байж ёстой их байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр үед ер нь сургуулть боловсролд төрөөс ямар анхаарал тавьж байсан юм бэ? Одоо энэ үе өнөөдөр одоо ямар байна гэж боддог вэ? Одоо бас эргээд багш болоод эргээд харахад тэр үед сурагч байхад ер нь боловсролын байгууллагад төрөөс анхаарал тавьж байсан юм уу?

Энхтуяа -

За би бас сайн мэдэхгүй байнаа ямар ч гэсэн боловсрол хүүхдийг бас дэмждэг л байсан байлгүй тийм ээ. Тэгээд сурлага сайтай хүүхдүүдийг шагнадаг, тэгээд сурлага нь муу хүүхдүүдийг бас юу тэр нөгөө нэг одоо дээр үед чинь бас хүмүүсийг нөгөө ажлаар нь дүгнэдэг байсан шүү дээ ажилчдыг тийм ээ нөгөө нэг туг муг гахай махайн дээр хүртэл нэрийг нь бичдэг байсан гэлүү юу гэлээ. Тэгээд хүүхдүүдийг хүртэл бас сурлага юугаар нь бас тэгж эцэг эхийг нь бас юу яадаг байр эзлүүлж байсан юм байсан л юм шиг байна лээ тэгэхээр бас төр их л анхаардаг л байсан юм байлгүй гэж бас сайн мэдэхгүй ээ байнаа.

Оюунтунгалаг -

Одоо бол ер нь төр засгаас сургуулийг хөгжүүлэх боловсролын байгууллага салбарыг хөгжүүлэхэд ер нь анхаарч байна уу? Төр ер нь ямар бодлого баримталж байна одоо?

Энхтуяа -

Одоо юу?

Оюунтунгалаг -

Ер нь байна гэж боддог, одоо бас 17 жил багшилсан байна шүү дээ тийм ээ тэгээд энэ 17 жилийн чинь хугацаанд төрийн бодовсролд хандах бодлого өөрчлөгдөж ирэв үү?

Энхтуяа -

Өө өөрчлөгдөж байнаа нэг үеээ бодвол одоо бас, нэг хэсэг зах зээлийн үед ороод бас багш сургуулийг ерөөсөө дэмжих юу алга болоод бас хөрөнгө мөнгөнөөс болоод бас нэг хэсэг хоцорсон шүү дээ одоо бас гайгүй ээ бас бололцоо боломжоороо ер нь бас нэлээн харж байна сургалтаа бас гайгүй ер нь өндөр түвшинд бол тавигдаж л байна тийм. Тэгээд нөхцөл бололцоо техник хэрэгсэлээр бас хангаж байнаа гайгүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрийн чинь яг сурч байх үеийн багш нар өнөөдрийн өөрийн чинь багшилж байгаа энэ үе эд нар багш нарын хооронд ялгаа байна уу?

Энхтуяа -

Багш нарын хооронд бас ялгаа бий.

Оюунтунгалаг -

Тэр үеийн багш нар өнөөдрийн багш нар ч гэдэг юм уу тийм ээ?

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.