Ayush
![](../assets/images/interviewees/990035.jpg)
Basic information
Interviewee ID: 990035
Name: Ayush
Parent's name: Sambuu
Ovog: Monhoon
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Ard Halh
Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Guchin-us sum, Övörhangai aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
privatization
education / cultural production
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
Ер нь анх яаж нэгдэлжиж байсан юм бэ? Манай монгол улс
Аюуш -
Нэгдэлжих хөдөлгөөн анх 1935 онд эхэлсэн юм. Би тэр үед бага залуу байсан. болохоор чухам одоо яаж яасныг нь сайн мэдэхгүй байна. 1935 оноос 1959 он хүртэл нэгдэлжих хөдөлгөөн явагдсан. Ингээд 1935 онд хангайн эхний нэгдэл байгуулагдсан юм билээ. Тэр нэгдлийнхээ нэрийг сайн мэдэхгүй байна. За манай нэгдлийн хувьд бол 1956 онд би бол Өвөрхангай аймгийн Гучуурт сумын Алдар нэгдлийн хүн байгаа юм. Анх Гучуурт суманд нэгдэлжих хөдөлгөөн 1956 онд байгуулагдаж 2 нэгдэл байгуулагдсан. Алдар, Хамтын хүч гэж 2 нэгдэл байгуулагдсан. Ингээд 2 нэгдэл байгуулагдаад малчид малаа нийгэмчлээд, малчдын саналыг асууж багийн хурал хийгээд тэрэн дээр нэгдэлд элсэх үү гэж санал авдаг байсан. Элсэнэ гээд гараа өргөснийг нь нэгдлийн гишүүнээр бүртгэж аваад л малыг нь нийгэмчлээд, ингээд нэгдлийн гишүүн болгоод. Ийм журамтай байсан. Ингээд 2 нэгдэл байгуулагдаад, ажиллаж байгаад энэ 2 нэгдэл нэгдэж Алдар нэгдэл болсон. Явсаар байгаад Алдар нэгдэл 1995 онд хувьчлагдаад одоо компани болсон. За нэг, дэл байгуулагдаад ямар үйл ажиллагаа явуулж яаж байсан гэвэл нэгдэл анхны үед жаахан мөнгөний бололцоо муутай, тарчиг ядуу ийм байсан. Тэгээд малчдын нийлүүлсэн мал, малнаас гадна бамбай, ердийн хэрэгсэл, шат янз бүрийн юм нийгэмчилдэг байсан. Тэгээд өнөөхийг чинь хуримтлуулаад нэглийн үйл ажиллагааг явуулаад. За нэгдлийн гол орлогыг мал аж ахуйн бүтээгдэхүүн мах сүү ноос гол орлого болж. Нэгдэл бол эхнийхээ үед малчиддаа мөнгө өгдөггүй хөдөлмөрийн хөлсөнд, мах цагаан идээ ийм юм өгдөг. Хөдөлмөрийн нормчлол нь хүн өдөр гэж тэдэн малыг маллахад тэдэн өдөр, тэдэн хүн. Тэдэн кг ноос хяргахад тэдэн хүн, нэг өдөрт тэдэн кг сүү тэдэн кг сүү өгнө гээд хөдөлмөрөөр нь тооцож гаргаад тэгээд мах сүүгээр хөлс болгож өгдөг байсан. Ийм замаар явж байгаад нэгдэл бол их бэхжсэн л дээ нам засгаас их анхаарсан 1969 оны үед нэгдлийг чинь хашаажуулах, усжуулах, хадлан тэжээлээр хангах ийм юм явагдсан. Үүний дүнд нэгдэл маш их бэхжсэн малын дулаан байртай болсон, их хэмжээний олон худаг гаргасан. Тэжээлийн баазтай болсон тэжээлийг зориуд улсаас хангадаг болсон. Ингээд нэгдэл хөл дээрээ зогсоод ингээд нилээн хэмжээгээр бэхжээд ингэж ажиллаж байсан. За нэгдэл бол дотоодоо янз бүрийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байсан л даа. Туслах үйлдвэрийн бригадтай тэр нь барилга барьдаг, оёдол хийдэг, талх нарийн боовны үйлдвэрлэл хийдэг ийм ийм эрхэлж явуулдаг байсан. Энэ замаар тодорхой хэмжээний орлого ордог байсан. Нэгдэл сүү, тосны завод гэж байдаг үхрүүдийн сүүг тусгай сүү тосны тасаг байгуулаад үхрийнхээ сүүг машиндаад цөцгий боловсруулаад ингэж гаргадаг байсан. Аа яахав сүүний ферм байгуулж зуны цагт бог малыхаа сүүг фермийн журмаар ашиглаад ааруул өрөм бэлтгээд авдаг. Ийм үйл ажиллагаа явуулдаг байсан. За ингээд малчдын амьдрал нилээд сайжирсан даа. Сүүлийн үед малчдын ахуй амьдрал дээшилж нэгдлийн орлого ч нэмэгдэж нэгдэл тэгээд ер нь юу хийе гэснээ хийчдэг хөрөнгийн чадалтай болж ингээд үйлчилгээгээ явуулж ийм л байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн гишүүн болоход юу шаардах вэ?
Аюуш -
Нэгдлийн гишүүн бол 16-н нас хүрсэн хүн болдог байсан. Мал хөрөнгөө нийгэмчилсэн хүн бас болно.
Эрдэнэтуяа -
Мал хөрөнгөгүй хүн…
Аюуш -
Аа мал хөрөнгөгүй хүн сайн дураар элсэж болно. Өрөгдлөө гаргаад
Эрдэнэтуяа -
Тэгээд хүлээж авах уу?
Аюуш -
Авна.
Эрдэнэтуяа -
Ер нь гэр бүлээрээ элсэх үү эсвэл хувь хүн элсэж болдог байсан юм уу нэгдэлд?
Аюуш -
Гэр бүлээрээ л анх нэгдэл байгуулагдахад 16-н нас хүрсэн хичнээн л хүн байна тэр айл малаа нэгдэл өгсөн юм чинь бүгд нэгдэлд бүртгээд авна.
Эрдэнэтуяа -
Аа за
Аюуш -
Тэгээд тэр айлын 16-н нас хүрсэн хүүхэд өрөгдлөө гаргаад нэгдлийн гишүүн болоод яваад байна. Юм авна гэж байхгүй нэгэнт тэр айл нэгдлийн гишүүн айл учраас
Эрдэнэтуяа -
Бүх малаа нийгэмчилэх үү?
Аюуш -
За тэр хүний саналаар за одоо би 100-н малтай хүн энэ малыхаа 70%-ийг өгье өөртөө 20, 30-н мал үлдээж авъя гэх журмаар нийгэмчил явагдсан л даа. Харин сүүлийн үед хангайн бүсэд 50-н толгой малтай, говийн бүсэд 75-н малтай байх ёстой гэсэн шийдвэр гараад тэгээд зөрүү малыг нь нэгдэл худалдаж авч байсан.
Эрдэнэтуяа -
Аа нэгдэлд малаа нийгэмчилчихээд хувьд нь байх малын тоог заагаад өгч байгаа юм уу ?
Аюуш -
Тийм хувьд нь байх малын тоог зааж өгч байгаа юм. Хангайн бүсэд 50, говийн бүсэд 75 байх ёстой гээд.
Эрдэнэтуяа -
Яагаад ингэж зааж өгч байгаа юм бэ?
Аюуш -
Тэр бол зарим хүмүүс хувьдаа нилээд хэдэн малтай болчихсон тэгээд нэгдлийн маланд тавих анхаарал халамж жаахан муудсан байх тийм тал байсан байх тэгээд тэрийг жаахан цөөлөх талын арга хэмжээ авч байгаа юм
Эрдэнэтуяа -
Тэгээд худалдаж авдаг тушаал гаргаж байгаа юм уу? тээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Эсэргүүцэх юм байхгүй юу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Хэдэн онд юм бэ?
Аюуш -
Тэр чинь одоо 1980-аад оны дундуур л тийм шийдвэр гараад, бүх нэгдэл даяар тийм арга хэмжээ авагдсан
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө улсын хэмжээнд явагдаж байгаа бүх нэгдэл үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Танай 2 нэгдэл яагаад нэгдсэн юм бэ?
Аюуш -
Манай 2 нэгдэл үү?
Эрдэнэтуяа -
Тийм хэдэн онд?
Аюуш -
Манай 2 нэгдэл чинь 1956 онд 2 нэгдэл байгуулагдаад 1960 онд 2 нэгдэл нийлсэн. Яагаад нийлсэн шалтгаан нь бас яахав дээ жаахан хүчин бага, хөрөнгө чинээ бага байсан учраас, яахав чадлаа л өргөсгөж байгаа юм даа. Нэг суманд 2 нэгдэл байх нь зохимж муутай бас жаахан тарчигдуухан тийм байсан орлогыг нэмэгдүүлэх замаар
Эрдэнэтуяа -
Хэдэн онд нэгдсэн юм бэ?
Аюуш -
1960 онд
Эрдэнэтуяа -
4-н жилийн дараа гэсэн үг үү?
Аюуш -
Тйим 4-н жилийн дараа
Эрдэнэтуяа -
Нэгдлийг анх хэн байгуулж байсан юм бэ? Улсаас байгуулж байсан юмуу?
Аюуш -
Тйим улсаас
Эрдэнэтуяа -
Тэр суманд тийм нэгдэл гээд үү?
Аюуш -
Дотроосоо бас нэгдэлжих хөдөлгөөнийг чинь бас манлайлж би нэгдэлд элсэнэ гэж уриалж гарч ирсэн улсууд байсан. Тэр хүмүүсийг нэгдлийн үүсэн байгуулагч гэж нэрлэж байсан. Сум, багийн хурал хийгээд асууна шүү дээ. За одоо нэгдэлд элсэх хүн байна уу? Тэгээд тэр дундаас 2, 3-н хүн за би нэгдэлд элсий нийт хүмүүсээ уриалаад за одоо бүгдээрээ нэгдэлд элссэн шүү гэсэн уриалга гаргасан хүнийг үүсгэн байгуулагч гэнэ дээ.
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүс нь нэгдлийнхээ даргыг хийх үү?
Аюуш -
Үгүй ээ даргаа дундаасаа сонгоно нэгдлийн тэргүүлэгч нэгдлийн тэргүүлэгч дотроос нэгдлийн дарга нэгдлийн хянан байцаах комиссын дарга гэж 2 хүнийг сонгоно.
Эрдэнэтуяа -
Хянан байцаах комиссын дарга нь юу хйих вэ?
Аюуш -
Нэгдлийн үйл ажиллагааг хянадаг.
Эрдэнэтуяа -
Одоо орлогч дарга юм уу даа үгүй юм уу?
Аюуш -
Үгүй ээ нэгдлийн үйл ажиллагааг хянадаг, зөв явж байна уу, Янз бүрийн буруу үйл ажиллагаа явагдаж байна уу, гэж хянадаг одоо энэ ардын хянан шалгах хороо гэж байсан ш дээ. Хянадаг л байгууллага л даа.
Эрдэнэтуяа -
Тэргүүлэгчдын тоо нь хэд байсан бэ? Тэргүүлэгчид гэхээр яах вэ?
Аюуш -
Тэргүүлэгчид гэж нэгдлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Тэргүүлэгчдын хурал хийгээд ямар арга хэмжээ явуулах вэ юу хийх вэ энэ сард энэ долоо хоногт юу хийх вэ гэж төлөвлөгөө гаргаж тэрийг удирдан зохион байгуулж нэгдлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тийм л хүмүүсийг тэргүүлэгчид гэнэ дээ. Тэр дотроосоо нэгдлийн даргаа сонгодог. Дарга нар тэргүүлэгчдийнхээ удирдлага нь доор нь явдаг.
Эрдэнэтуяа -
Нэгдэл хаанаас санхүүждэг байсан бэ?
Аюуш -
Өөрөө өөрийнхөөрөө санхүүждэг.
Эрдэнэтуяа -
Анх тэгээд орлого гэхэд хэцүү л байсан байх даа. Хүмүүс элсэхдээ
Аюуш -
Анх эхлээд ерөөсөө юу ч байхгүй байгуулагдсан тэгээд малынхаа орологоор санхүүжээд л явсан.
Эрдэнэтуяа -
Малын орлого гэхээр
Аюуш -
Ноос мах
Эрдэнэтуяа -
Тэрийг нь улсад тушааж мөнгө авах уу?
Аюуш -
Тэгнэ. Ноос махаа улсад нийлүүлнэ тэрнийхээ орлогоор санхүүжээд
Эрдэнэтуяа -
Нэгдлийг анх юу гэж сурталчиж байсан юм бэ? Хүмүүс явж хийдэг байсан уу? Хурал дээр нэгдэлд элсэх хүн байна уу гээд тэгэх үү тэрний өмнө яаж ухуулга хийдэг байсан юм бэ?
Аюуш -
За ер нь хамтын хөдөлмөрийн давуу тал л гэж ярьдаг байсан. Хамтарч хүчээ нэгтгэж ажиллавал амжилтанд хүрнэ ганц нэг гэрээрээ байх нь үр дүнд хүрэхгүй, малчдын амьдрал сайжрахгүй юмаа тийм учраас хамтын хүчээр нэгдэл байгуулаад хүчээ хамтраад ингээд ажиллавал малчдын амьдрал ч дээшлэнэ, нэгдлийн орлого ч нэмэгдэнэ. Дээр үед чинь жалгын ганц нэг гэрээр амьдардаг байлаа ш дээ. Тэрийг хүчээр нэгтгэж хамтын хөдөлмөр байгуулах
Эрдэнэтуяа -
Тэр нь малчидад хэр ашигтай вэ?
Аюуш -
Ашиг тустай ганц нэг гэрээрээ жалгын нэг газар амьдарч байхаар нэгдэлд малаа нийлүүлээд айл саахалтаар хүчээ нийлүүлээд нэгдээд явах ашигтай байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь юу гэж хүлээж авч байсан бэ?
Аюуш -
За тэгээд уур амьсгал нь ер нь тэрийг зөвөөр хүлээж авсан л даа. Жаахан эсэргүүцэх ч явдал бий. Тэр нь хааяандаа нийтээрээ орчоод сүүлдээ ойлгоод
Эрдэнэтуяа -
Ер нь ямар байдлаар ямар хүмүүс эсэргүүцэх вэ?
Аюуш -
Ойлгоц муутай хүмүүс л тэгэж байсан. нэгдэлжих хөдөлгөөнийг муу ойлгосон тийм хүмүүс орохгүй цаараглаж бас жаахан хоног сар авч байсан тийм л юм байгаа. Тэрнээс бол онцой эсэргүүцсэн юм байхгүй. Хүний ухамсараас шалтгаалж байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэлд элсэх нь үү
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Сурталчилгаа ер нь юугаар явдаг байсан бэ? Хүмүүс явж байсан уу эсвэл радио телевиз, телевиз ч гэж байгаагүй радиогоор ч юмуу? Ямар байдлаар явдаг байсан юм. Юм тараадаг байсан юм уу?
Аюуш -
Тэр үед ухуулга сурталчилгаа их явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нь хэн явах вэ? Ямар хүмүүс явах вэ?
Аюуш -
Нэгдлийн тэргүүлэгчид, баг бригадын дарга нар ч юмуу тэд нар ард түмэндээ сурталчилдаг. Нэгдлийн хурал жилд нэг удаа болдог. Тэрүүгээрээ таниулдаг. Тэгээд бригад хэснэ нэгдлийн тэргүүлэгчид, хянан байцаах комисс тэд бүгд хөдөө явж тэр сурталчилгаагаа хийдэг байсан. Одоо энэ нэгдэл ийм ашигтай хүч хөдөлмөрөө хамтатгаад ажиллавал амжилтанд хүрнэ. Маш хүчтэй сурталчилгаа хийдэг байлаа шүү дээ. Радиогоор харин явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Юу гэж явах уу?
Аюуш -
Хамтын хүч хөдөлмөрөө нэгтгэж нэгдэлжих хөдөлгөөн нэгдэл байгуулж хамтын хөдөлмөр нэгтгэж ингэж ажиллах нь зүйтэй гэсэн тийм ухуулга явуулдаг байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэл байгуулагдаад сүү тосны завод байгуулагдсан уу?
Аюуш -
Тэгсэн
Эрдэнэтуяа -
Нэгдлийн өөрийх нь сүү тосны завод юм уу?
Аюуш -
Үгүй ээ тэр чинь сум дундын 2 сумыг хариуцсан сүү тосны тасаг гэж байгуулагдаад сумд сүүгээ авдаг эрхлэгчтэй, нэг машиндагчтай. Тэгээд нэгдлийн үнээ малладаг хүмүүс үнээгээ авчраад заводод ойрхон усалдаг. Тэгээд сүүгээ өглөө оройдоо нийлүүлдэг. Авсан сүүгээ машиндаад цөцгий болгоод тэгээд тасагтаа аваачиж тушаадаг. Тэгээд тэр цөцгийгөө машиндаад масло болгодог тэгээд улсад нийлүүлдэг.
Эрдэнэтуяа -
Ер нь малчид... зарим хүмүүс ярихнээ сүүндээ ус хольдог гэсэн тийм асуудал гарах уу?
Аюуш -
Тийм юм гардаг л байсан байх
Эрдэнэтуяа -
Нормчлоод өгдөг байсан болохоор уу?
Аюуш -
Сүүний төлөвлгөөтэй нэг үнээ тэдэн литер сүү нийлүүлнэ гээд
Эрдэнэтуяа -
Саалийн хугацаанд уу?
Аюуш -
Тийм саалийн хугацаанд тэр заводын хугацаанд нэг үнээ тэдэн литер гээд норм өгчихдөг. Бас нэг тийм юм гардаг л байсан байх. Аряам гэж юм сүүндээ дүрж шалгаж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нь яаж мэдэгдэх вэ?
Аюуш -
Устай сүүнд хөвдөггүй үзүүртээ мөнгөн устай тийм аряаметр гэж юм байсан тэрийгээ сүүгээ аваад ирсэн 10-н бетонд голцуу зөөдөг байсан. Тэгээд 10-н бетондоо нөгөө юмаа дүрдэг тэгээд усгүй бол тэр нь эргэлдээд тойроод байдаг устай бол хөвөхгүй доошоо орчдог.Тэгээд шалгаж авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Устай байвал яах вэ?
Аюуш -
Тэгвэл эргүүлээд л өгнө чиний сүү устай байна гээд
Эрдэнэтуяа -
Сааль нь дээр нь очиж шалгахгүй юу?
Аюуш -
Үгүй
Эрдэнэтуяа -
Зарим үнээ чинь аягүй шингэн сүүтэй байдаг ш дээ. Тэрийг харгалзаж үзэхгүй юу?
Аюуш -
Үзэхгүй.
Эрдэнэтуяа -
Саальчид аваачиж өгөх үү?
Аюуш -
Өөрсдөө аваачиж өгдөг.
Эрдэнэтуяа -
Саальчид гэж нэгдэлд элссэн гишүүд үү?
Аюуш -
Тийм нэгдлийн гишүүд
Эрдэнэтуяа -
Нөгөө эхнэрүүд нь гэсэн үгүү?
Аюуш -
Тийм авгайчууд нь
Эрдэнэтуяа -
Нөхрүүд нь юу хийх вэ? нэгдлийн гишүүд болоод
Аюуш -
Малаа маллана
Эрдэнэтуяа -
Малаа маллана гэхээр цаанаасаа нэгдлээс танайх тэдэн мал малла гээд тоог нь заагаад өгдөг юм уу?
Аюуш -
Тийм заагаад өгнө хөдөлмөрийн чадвартай хүн тэдэн мал маллах ёстой гээд тэгээд тэр нормоор нь өгнө
Эрдэнэтуяа -
Нэг айлд уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Ам бүлийг нь харгалзах уу?
Аюуш -
Ам бүлийг нь харгалзаад нэг хүн тэдэн мал маллах ёстой гээд нормтой тэгээд 5-н ам бүлтэй бол
Эрдэнэтуяа -
Саалийн хугацаанд тэдэн литер сүү, тэдэн кг ноос тэр нь хэр бодитой норм төлөвлөгөө вэ?
Аюуш -
Өө тэр чинь бодитой нэг хониноос 1кг 200г ноос авна нэг ямаанаас 200 бүдүүн ямаанаас 250кг ноолуур авна гэх мэтчилэн нормтой. Тэр норм чинь бодит амьдрал дээр зоотехник ч гэж байсан. тэр зоотехник ч хяналтын шалгалт самналт хийгээд за нэг бүдүүн эр ямаанаас хэдэн кг ноос гарч бйана. Хэллэж үзээд за нэг ямаанаас тэдэн кг ноолуур гарч байна. Борлонгоос хэдэн грамм ноолуур гарч байна гэдгийг амьдрал дээр бодитой
Эрдэнэтуяа -
Тэгэхдээ тэр норм нь нэгж тус бүрдээ өөр үү? Бүх нэгдэл адилхан уу?
Аюуш -
өөр өөр нийт нэгдлийн хэмжээнд тийм тусгай хэмжээ байхгүй
Эрдэнэтуяа -
Тэр зоотехникч нь тогтоох уу?
Аюуш -
Тйим ерөнхий зоотехникч, чанарын зоотехникч гэж байна. Чанарын зоотехникч нь ноос ноолуурыг чанартай байна уу 1-р зэргийн ноолуур нь аль нь вэ гэдгийг 2-н аль гэдгийг дугаарладаг.
Эрдэнэтуяа -
Айлууд нь норм төлөвлөгөөгөө биелүүлэх гээд өөрсдөө идэх сүү тараг нь илүү гардаг байсан уу?
Аюуш -
Чадалгүй яахав
Эрдэнэтуяа -
Хангалттай чадах уу?
Аюуш -
Чадна.
Эрдэнэтуяа -
Бас сонсохнээ норм төлөвлөгөөгөө биелүүлэх гээд тараг сүү нь ховор байсан гэж ярьдаг юм билээ тэгэхээр нь бас нэгдэл бас өөр байсан байх тээ
Аюуш -
Тиймээ тийм
Эрдэнэтуяа -
Нэгдлийн өмч ер нь хэний өмч вэ? тэр цугласан өмч
Аюуш -
Тэр цугласан өмч нийлүүлсэн хүмүүсийн дундын өмч
Эрдэнэтуяа -
Улс зарцуулах эрх байхгүй юу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Нэгдэл өөрсдөө зарцуулах уу?
Аюуш -
Тийм тэгэхдээ нэгдэл бол улсын төсөвт шимтгэл ирдэг байсан.
Эрдэнэтуяа -
Шимтгэл ээ аа за
Аюуш -
Үйлдвэрчний байгууллага шимтгэл төлдөг байсан. Одоо янз бүрийн өвчин зовлон болоод эмчилгээ сувилгаа яахад зарцуулдаг. Нэгдлийн холбооноос шимтгэл төлдөг байсан. Нэгдлийн холбоо тэрүүгээрээ санхүүжээд тийм байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн дотоод дүрэм журам ч юм уу ер нь хаанаас баталдаг вэ? улсаас уу эсвэл нэгдлийн гишүүд өөрсдөө батлах уу? Нэгдлүүдийн холбоо гэж байна ш дээ тэндээс батлах уу? Ер нь хаанаас батлах вэ?
Аюуш -
Нэгдлийн дүрэм журмыг нэгдлийн тэргүүлэгчид боловсруулаад батладаг.
Эрдэнэтуяа -
Ямар дүрэм байх вэ?
Аюуш -
Нэгдлийн үйл ажиллагааг яаж явуулах, малчид яаж ажиллах вэ их нарийн заасан нэгдлийн бүх үйл ажиллагааг заасан тийм журамтай. Тэр дүрмээс гажих юм бол тодорхой хэмжээний арга хэмжээтэй.
Эрдэнэтуяа -
Арга хэмжээ нь хуулийх уу?
Аюуш -
Торгууль хөдөлмөрийн хөлсийг нь буулгана тйим л юм байна тэрнээс биш хэрэг төвөгт шийтгэхгүй.
Эрдэнэтуяа -
Хүмүүс малаас гадна юу нийгэмчилсэн бэ?
Аюуш -
Ердийн тээврийн хэрэгсэл, бамбай, шат
Эрдэнэтуяа -
Гэртээ байгаа юмнуудаа юу
Аюуш -
Тйим тэгээд л сур янз бүрийн нэгдэлд хэрэгтэй тээврийн хэрэгсэл тийм юмнууд л өгч байсан
Эрдэнэтуяа -
Тэгээд нэгдэл анх байгуулагдаад хоосон юмгүй байсан учраас
Аюуш -
Тйим
Эрдэнэтуяа -
Сүүлдээ тэгээд авахаа больсон уу?
Аюуш -
Нэг л удаа авсан
Эрдэнэтуяа -
Цаанаас нь ав гэж авсан юм уу? Хүмүүс өөрсдөө саналаараа
Аюуш -
өөрсдөө л өгнө.
Эрдэнэтуяа -
Ер нь хамгийн түрүүлж нэгдэлд элссэн улсууд нь ямар хүмүүс вэ?
Аюуш -
Нэгдэлжих хөдөлгөөнийг ухамсарлаж ойлгосон зөв юм байна гэдгийг ойлгосон хүн л элсэж байсан. Тэрнээс ядуу баянаараа
Эрдэнэтуяа -
Ер нь мал ихтэй айл хүнд тусаагүй юу?
Аюуш -
Үгүй
Эрдэнэтуяа -
Гайгүй байсан уу? Нэгдлийн ашиг шим бол нэгдэлд өөрсдөнд нь улсын үйлвэрүүдрүү яваад орлого нь нэгдэлд ирэх үү? Тээ
Аюуш -
Тэгнэ
Эрдэнэтуяа -
Нэгдэл тэгээд улсаас тэдэн тонн ноос тэдэн тонн сүү, мах өг гэж норм өгөх үү?
Аюуш -
Нэгдэл өөрөө нормоо гаргаад тэдэн кг ноос тэдэн литер сүү нийлүүлнэ гээд тэр нь төлөвлөгөө болоод улс орноо нэгтгэдэг
Эрдэнэтуяа -
Өөрсдийнхөө боломжинд тулгуурлаж төлөвлөгөө гаргаж
Аюуш -
Тийм норм нэг малаас тэдэн кг ноос авна гэсэн тэрүүгээр төлөвлөгөө болгоод
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэлд хүмүүсийг оръё гэсэн хүмүүс байлаа ш дээ авахгүй тохиолдол байх уу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Ямар ч тохиолдол байхгүй юу? Одоо нөгөө кинон дээр гардаг ш дээ тэглээ ингэлээ гээд бурууг нь хэлээд л байх уу? Тийм тийм дутгадалтай байна гээд. Ер нь малтай малгүй хүмүүс ижилхэн л эрхтэй орж байсан юм байна тээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэгээд малгүй хүмүүс ороод юу хийх вэ? малтай хүмүүс нь яахав малаа аваад дахиад маллаад байна. Малгүй хүмүүс нь ороод
Аюуш -
Малгүй хүмүүс нь
Эрдэнэтуяа -
Мал дээр л ажиллах уу?
Аюуш -
Мал дээр л ажиллана. Цаад улсуудаас чинь нормтой малаа маллаад цаана нь илүү мал зөндөө байгаа ш дээ. Манайх чинь одоо сумандаа овоо малтай байсан. Манайх л гэхэд 500-н мал
Эрдэнэтуяа -
Танайх уу?
Аюуш -
Тийм манай өөрийн
Эрдэнэтуяа -
Пөөх их байна тээ тэгээд буцаагаад хэдэн толгой мал авч байсан бэ?
Аюуш -
Хөдөлмөрийн чадвартай хүн манай аав ээж 2 л байсан. 2 хүний норм мал 200 300-н мал авна цаадах нь илүү тэр үед маллах хүн шаардлагатай болно ш дээ тэгээд мал цөөн хүмүүст хувааж өгнө.
Эрдэнэтуяа -
Төрлөөр нь өгөх үү? Тийм тийм төрлийн ямаа хонь гэж эсвэл 5-н хошуу мал өгөх үү?
Аюуш -
Саналаар нь болно. Би ямаа тэдийг хонь тэдийг үхэр тэдийг авна тэмээ тэдийг авна тэхдээ төрөлжүүлж байсан бог бодоор нь адуу маллаж байгаа хүнд өөр мал өгөхгүй
Эрдэнэтуяа -
Нэгдлийн хөдөлмөр хөлс гэж байна ш дээ тэрийг та мах гурил сүүгээр өгдөг байсан тэр ер нь хэдэн он хүртэл явсан юм бэ? Хүмүүс тэгээд өөрсдөө тэр малтай сүүтэй тэгээд хөдөлмөрийн хөлсөө тэрүүгээр авах юм чинь авах уу?
Аюуш -
Авалгүй яахав тэр чинь амьдралын юу юм чинь мах өгөхөөр чинь авахгүй хүн гэж яаж байхав дээ. Сүү, өрөм өгнө
Эрдэнэтуяа -
Нэгдэл өөрийн малаас гарсан ашиг шимийг эргүүлээд хөдөлмөр хөлсийг нь төлдөг юмуу?
Аюуш -
Мөнгө байхгүй юм чинь тэгээд сүүлдээ орлоготой болоод мөнгөтэй болохоороо мөнгөөр төлдөг анхны эхний үед л тийм байсан.
Эрдэнэтуяа -
Ногоо өгөх үү?
Аюуш -
Манайх говийн сум болохоор ногоо байхгүй. Ногоо өгдөггүй
Эрдэнэтуяа -
Зарим нэгдэл ногоо өгдөг байсан . Нөгөө машиндсан сүүг буцааж өгөх үү?
Аюуш -
Аа тэрийг өгнө
Эрдэнэтуяа -
Малчидад уу?
Аюуш -
Тийм өөртөө авна.
Эрдэнэтуяа -
Худалдаж авах уу?
Аюуш -
Үгүй ээ зүгээр өгнө.
Эрдэнэтуяа -
Үнэгүй юу? Ямар ч тослоггүй сүүгээр юу хийх вэ хүмүүс?
Аюуш -
Шингэн сүүний ааруул гээд яс шиг хатуу ааруул хийдэг байсан. Тэгээд л өвөл хавар усанд цайнд дэвтээж иддэг байсан. Шингэн сүүний тараг гээд жигтэйхэн бүлгэнсэн тараг иддэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр нь тослоггүй юм чинь ямар ч амт байхгүй юу?
Аюуш -
Амт байхгүй. Сулхан
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө тэрийг голчлон идэх үү? Өөрсдөө тослогтой сүү гарна биз дээ. Гарахгүй юу? Шингэн л сүү илүү гарах уу?
Аюуш -
Шингэн сүүгээ ууна тэгээд тэр айл чинь зохих хэмжээний бог мал байна ш дээ. Тэрнийгээ саагаад , адуу байна айргаа боловсруулаад айраг ууна. Тэр цөөхөн бог малынхаа цагаан идээг иднэ.
Эрдэнэтуяа -
Ер нь бог малын цагаан идээг их хэрэглэдэг байсан байх тээ.
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Хонины сүү ямааны сүү
Аюуш -
Тэр айл чинь аминдаа нэг хэдэн малтай тэрнийхээ идээ цагааг иднэ.
Эрдэнэтуяа -
Хувийн малтай юм чинь нэгдлийн малд хэр анхаарал тавих вэ?
Аюуш -
Гайгүй харин сүүлийн үед хувийн мал нь өсөөд ирэхээр тэр хангайн бүсэд 50 говийн бүсэд 75 норм тогтоодог чинь хувийн мал нь их болоод ирэхээр нийгмийн малд тавих анхаарал хүч бололцоо муудлаа гэсэн зам бол тэрэнтэй холбоотой.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тэр тушаалыг хэр хүлээж авч байсан бэ? Норм тогтооход
Аюуш -
Тэр гайгүй. 100-н малтай айл байх юм бол 95-г онд оруулна 5-г хорогдуулна гэсэн үг 5-с дээш мал хорогдуулбал төлнө.
Эрдэнэтуяа -
Буцааж тэр хүн үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Одоо 100-н малтай хүн 90-н 95-н төл авна гэж үү тийм их төл авч чаддаг байсан юмуу?
Аюуш -
Чадна
Эрдэнэтуяа -
Яаж ?
Аюуш -
100% төл авдаг хүн байсан ш дээ тэргүүний
Эрдэнэтуяа -
Тэр чинь тэгээд бүгд эм мал байх уу?
Аюуш -
Янз бүрийн
Эрдэнэтуяа -
Тэгэхээр чинь 100-н малын 20-н эр мал байвал яаж 100-н төл авах вэ?
Аюуш -
Үгүй ээ зөвхөн эм мал нь л
Эрдэнэтуяа -
Хангалттай авч чаддаг байсан уу?
Аюуш -
Чаддаг байсан. зүгээр төл муу бойжуулдаг хүмүүс чаддагүй л байсан л даа. Тэр нь бол цөөн л дөө.
Эрдэнэтуяа -
Тийм улсуудад яах вэ?
Аюуш -
Тэгээд төлбөр тогтооно доо.
Эрдэнэтуяа -
Төлбөр тогтооход хувьдаа малгүй төлөх чадваргүй хүмүүсийг яах вэ?
Аюуш -
Тэгээд яахав мөнгөөр төлнө дөө. Цалин хөлс авдаг болохоор цалингаас суутгаад болно доо.
Эрдэнэтуяа -
Цалин нь хэр бодитой тэр үед ажлын хөлсний үнэлгээ хэр байсан бэ?
Аюуш -
Үнэлгээ гайгүй ээ нэг кг 1-р ноолуур самнаж тушаахад тэдэн төгрөгний хөлс өгнө. Нэг төл бойжуулахад тэдэн төгрөгний хөлс өгнө гээд норм тогтоочихсон. Тэр нормоороо хөлсийг нь бодоод өгдөг.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн малчидыг урамшуулах асуудал бий юу?
Аюуш -
Байна. Аварга малчин цол олгоно, мөнгөн шагналаар шагнана, янз бүрийн улсын амралт юманд явуулна. Янз бүрийн арга хэмжээ авдаг байсан. аймаг сумын аварга болно, улсын аварга болно.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн аварга гэдэг нь ямар шалгуураар байх уу?
Аюуш -
Төлөө сайн бойжуулсан, ноосоо сайн ашигласан , малаа сайн онд оруулсан. Тэгээд бүх юмаа 100% биелүүлсэн. Тэгээд өөрөө их үлгэр жишээч, хашаа хороогоо сайн дулаалсан, хадлан тэжээлээ бэлдсэн бүх юмыг харгалзсан тийм уралдааны болзол зарлана тэрийг биелүүлсэн хүнийг шагнана.
Эрдэнэтуяа -
Шагнал чинь хүнийг ажиллахад их урам өгдөг байсан байх тээ
Аюуш -
Тийм урам зориг олгодог.
Эрдэнэтуяа -
Малчид малаа нуух зүйл гардаг байсан уу? Нэгдэлд өгөх дөө тоо толгойг нь нуух ч юмуу тийм асуудал гарах уу?
Аюуш -
Манай байхгүй л дээ кинон дээр гараад л үхрээ модноос уячихаад тэгсэн 2 үхэр нь модоо чирээд гараад ирдэг тэрэн шиг тийм юм байдаг л байсан байх манай нэгдэлд тийм юм гараагүй ээ. Шударга өөрсдөө
Эрдэнэтуяа -
Нэгдэлд орохгүй гэсэн хүмүүсийг яаж ятгаж оруулдаг байсан бэ?
Аюуш -
Ухуулга сурталчилгаа л их хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Бэлчээр хадлангаар нь хавчдаг байсан гэж ярьдаг
Аюуш -
Үгүй тийм юм байхгүй. Манай суманд л тийм юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад нэг суманд 2 нэгдэл байгуулж зарим нь 3 гэж байх юм. Тийм олон малчин байсан юм уу?
Аюуш -
Сумынхаа мал, өрх олон малтай олон өрхтэй сумтай том жижиг янз бүр байлаа ш дээ. Том суманд нь 2 нэгдэл байгуулагдаж байсан л даа. Жижиг суманд нь нэг нэгдэл. Том мал олонтой, өрх олонтой газар бол 2 нэгдэл байгуулагдаж байсан явдал бий. Тэгээд сүүлдээ нэгтгээд нэг болгосон.
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд нэг сум нэг л нэгдэлтэй. Нэгдэлжих хөдөлгөөн хэдэн онд бүрэн дууссан бэ?
Аюуш -
1959 онд тэгээд улс орон даяар зарласан ш дээ.
Эрдэнэтуяа -
Бүх хүн нэгдэлд элслээ гээд үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Нэгдэлд элсээгүй хүн гэж байхгүй юу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Хүмүүс нэгдэлд элсээд цалин гэж байсан юм болов уу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Тэгэхээр бас нэгдэлд элсэх нэг тулгуур нь цалин байсан байх тиймээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Хүмүүс цалинг хэр хүлээж авч байсан бэ? Бараг цалин авч байгаагүй хүмүүс цалин авахаар
Аюуш -
Баяртай байлгүй яахав тэр чинь ерөөсөө нэгдэлд цалин авахаас өмнө өөрсдийн малын үс ноосыг улсад тушаагаад зохих хэмжээний мөнгө авч будаа гурилаа авдаг л байсан байх нэгдэлд элсээд хөдөлмөр хийгээд авсан цалинтай нь яаж тэнцэх вэ дээ. Өчнөөн мөнгө авч байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд ер нь хэдэн төгрөгний цалин авч байсан бэ?
Аюуш -
Ер нь сүүлийн үед маш их мөнгө авдаг болсон. Данс нээлгээд л мөнгөө хадгалуулаад л . Ялангуяа одоо ноолуураа, ямаатай хүмүүс маш их хөлс авч байна. Аж амьдрал нь дээшилсэн ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь малчдын амьдрал нэгдэлд ороод дээшилсэн үү?
Аюуш -
Дээшилсэн
Эрдэнэтуяа -
Ер нь аль талаараа
Аюуш -
Аль талаараа дээшилсэн. Харин миний сэтгэл эмзгэлж явдаг юм гэвэл хувьчлал гэж их замбараагүй их буруу явуулсан даа. 90-н оны ардчилсан хувьсгал гараад малыг хувьд гаргасан ш дээ. Тэдэн дээр маш алдаатай бодлого явуулсан .ямар ч малын дөргүй 2 залууд баахан мал хувьд нь өгсөн. Мал маллах арга барил байхгүй, мал маллаж огт үзээгүй ийм залуучуудад мал өгсөн чинь нэг мотоциклоор хөөгөөд идэж уугаад байхгүй. Одоо энэ Улаанбаатарт нүүж ирээд байгаа хөдөөний хүмүүс юугаа дийлэхээ байлаа гээд. Энэ чинь одоо хөдөөнөөс малгүй болоод орж ирж байгаа хүмүүс. Энэ их буруу ажил хийсэн 1-рт. 2-рт ХАА-н нэгдэл чинь мал төллүүлэх бааз тэгээд эмчилгээ тэжээлийн цэг, бригадын төв, хэсгийн төв, сүү тосны тасаг маш их барилга байгууламжтай байсан ш дээ. Материаллаг баазаар маш их хангасан байсан. тэрийг хувьд юу яаана гээд устгаад балгас болгоод одоо юу ч үгүй. Одоо хөдөө сумдаар явах юм бол баахан балгас л мод үзнэ. Хуучин нэгдлийн төв балгас болсон одоо тэгээ 1937 оны хэлмэгдүүлэлт гээд яриад байгаа. 700-н сүм хийд устгасан гээд тэрнээс чинь дор өмч хөрөнгө устгасан ш дээ. маш өрөвдөлтэй.
Эрдэнэтуяа -
Хувьчлалын буруу юу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Ер нь яагаад та буруу хувьчлагдсан гэж боддог юм бэ?
Аюуш -
Уг нь МАХН чинь 1988-н онд гэрээ түрээслэх журмаар малчидад нь өгье гэсэн шийдвэр гарсан. Гэрээ түрээсийн журмаар гэнэтхэн малчиддаа малыг нь тараана гэсэн чинь ямар малын дөргүй хүмүүст баахан мал өгцөн чинь маллаж чадахгүй. Мотоциколноос нэг гэрийн модноос өгөөд л тэгээд үлдсэнийг нь идэхийг нь идээд үхэх нь үхээд малгүй болоод төв суурин газар бараадаад. Ядуурал нэг хэсэг нилээд гарсан гэж бодож байна.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн хувьд малчдын амьдрал жигд байсан уу?
Аюуш -
Жигд байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлээс нормтой мал авахад нэг айл 200-н мал бусад айл ч адилхан уу?
Аюуш -
Хөдөлмөрийн чадвартай хүнийхээ тоогоор олон цөөн байна.
Эрдэнэтуяа -
Хамгийн дээд тал хэдэн малтай айл байсан бэ?
Аюуш -
500 600-г малладаг байсан дөө
Эрдэнэтуяа -
Дээд тал нь уу?
Аюуш -
Тийм нэг айл хөдөлмөрийн чадвартай хүн олон цөөнөөрөө л болно. 2 хөдөлмөрийн чадвартай айл бол цөөхөнг өгнө. 4 5-н хөдөлмөрийн чадвартай айлд нилээн ихийг өгнө.
Эрдэнэтуяа -
Цаанаас нь өвс тэжээл нь бэлтгэгдэх үү?
Аюуш -
Өвс тэжээлийг нь бэлдээд өгнө.
Эрдэнэтуяа -
Нэгдэл үү?
Аюуш -
Тийм өвсийг машин машинаар нь буулгана шүү дээ. Хужирыг ёстой хүрэлцээтэй өгнө ш дээ. Мал төллөхөөр шар будаа, сахар, хуурай сүү төлийн тэжээл чинь ийм юм
Эрдэнэтуяа -
Нэгдлээс нь тээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Нэгдлийн мал хязгаар гэж байх уу? Одоо танайх тэдэн гишүүнтэй тэдэн толгой малтай байхад болно тэрнээс хэтэрч болохгүй гэсэн улсаас норм тогтоосон болов уу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Хамаагүй юу?
Аюуш -
Нэгдэл өөрөө дотоод журмандаа заагаад өгсөн нэг хүний норм бол тэдэн малтай байх ёстой.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн бүх малыг улсаас тогтоох уу?
Аюуш -
Өө үгүй
Эрдэнэтуяа -
хамаагүй юу?
Аюуш -
Хамаагүй малыхаа олон цөөнөөс л болно. Олон бол олон цөөн бол цөөн үүнд л хязгаар тогтооно. Нэг нэгдэл тэдэн малтай байх ёстой гэсэн юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэл сумын төвөөс ялгагдахаар том уу?
Аюуш -
Сумын төв гэдэг чинь сумын сургууль, эмнэлэг, худулдаа бэлтгэл анги гэсэн ийм л 3-н байгууллага байсан. эмнэлэг бол өөрийн эмчилгээний зүйлийг хариуцана, сургууль бол... худалдаа бэлтгэл анги нь ноос үсийг нь авдаг бараагаар хангадаг. Суманд үйлчилж байгаа бүх л юмыг нэгдэл хариуцдаг байсан. нэгдэл гэрлээр хангадаг, ус цахилгаанаар нь хангадаг. Соёл урлагаар нь үйлчилдэг. Тэрийг нэгдэл л хариуцдаг байлаа. Сум бол эмнэлэг сургууль ноос авдаг бараагаар хангах бусад бүх юмыг нэгдэл хангадаг байсан.
Эрдэнэтуяа -
Улсаас тийм албан үүрэг өгсөн юм уу? Эсвэл нэгдэл чадалтай болохоороо хангадаг байсан юм уу?
Аюуш -
Улсаас тэг ингэ гэсэн юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Сумын төв дээр хүн байсан уу? Ихэнх нь малтай хүмүүс байх уу?
Аюуш -
Малтай хүмүүс нь хөдөө, албан хаагчид нь сумыхаа төвөөр
Эрдэнэтуяа -
Тэр соёлын төвийг нэгдэл байгуулж үйл ажиллагаа явуулж
Аюуш -
Тийм нэгдэл байгуулж
Эрдэнэтуяа -
Концерт бүжиг болох уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Нэгдлийн хүмүүсийн дунд ямар үйл ажиллагаа явуулах вэ? сурч боловсрох ч юмуу мэргэжил дээшлүүлэх юм гарч ирэх үү? Нэгдлийн гишүүдийг ийш тийш нь явуулах уу? Дунд нь тэмцээн зохиож дунд нь ямар нэг арга хэмжээ болох уу?
Аюуш -
Болно.
Эрдэнэтуяа -
Ямар үйл ажиллагаа явагдах вэ?
Аюуш -
Малчдын залуу халаа гээд залуучуудыг ТЭМС-д их явуулдаг даа. Янз бүрийн техник мэргэжлийн сургууль ТЭМС ийм юманд мэргэжил эзэмшүүлэх ийм журмаар явуулдаг. Илгээлтийн эзэд гэж сургууль төгссөн сурагчдыг мал дээр гаргадаг тийм журам байсан даа.
Эрдэнэтуяа -
Улсаас гаргасан журам юмуу?
Аюуш -
Тийм улсаас гаргасан журам. Сурагчдыг 8 юмуу 7 төгсгөөд мал дээр гаргадаг илгээлтийн эзэд гэж тэгээд 4 юмуу 5-н жил ажиллуулаад ахиад сургуульд нь явуулдаг. Тийм журам байсан.
Эрдэнэтуяа -
Малыхаа чиглэлээр сургуульд явах уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Ер нь хүүхдүүд хэр ирэх вэ?
Аюуш -
Ирнэ. Зөндөө илгээлтийн хугацаа дуусаад сургуульд явна. Сургуульд яваад иргээд ирнэ зоотехникч, малын эмч тийм мэргэжил эзэмшээд ирнэ. Тийм замаар сургадаг байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлийнхээ хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэх үү?
Аюуш -
Үзүүлнэ
Эрдэнэтуяа -
Ямар байдлаар?
Аюуш -
Ядуу амьдралттай, олон ам бүлтэй тийм хүмүүст тусламж үзүүлнэ. Дотоод журмандаа заасан.
Эрдэнэтуяа -
Юу гэж заасан байх вэ? ямар байдлаар үзүүлэх вэ?
Аюуш -
Олон ам бүлтэй хөдөлмөрийн чадвартай хүн цөөтэй тийм хүмүүст мөнгөн тэтгэмж үзүүлдэг. Бас будаа гурил мах, цагаан идээ өгдөг. Тийм юм зөндөө байсан. рашаан сувилалд явуулна.
Эрдэнэтуяа -
Нэгдэл өөрийн гэсэн рашаан сувилалтай байсан уу?
Аюуш -
Байхгүй
Эрдэнэтуяа -
Нэгдэл дундых л гэж байх уу?
Аюуш -
Тийм нэгдэл дундын амралт гэж байдаг юм. Тэгээд тэрүүндээ жилд нэг амруулна, тэргүүний ажилчиддаа, орлого багатай хүмүүсээ амраана.
Эрдэнэтуяа -
Одоогооор нэгдлийн засаг захиргааны хуваарь гэж байдаг ш дээ нэгдлийн доод талд ямар ямар шатлал байсан бэ? Байх уу? Бригад гэсэн юм байх уу?
Аюуш -
Байлгүй яахав
Эрдэнэтуяа -
Юу юу байх вэ?
Аюуш -
Бригад хэсэг гэж байна
Эрдэнэтуяа -
Нэгдлийн доод тал бригад
Аюуш -
Бригад дотроо хэсэгтэй.
Эрдэнэтуяа -
Бригад гэдэг нь ямар бригад байх вэ?
Аюуш -
Мал аж ахуйн бригад
Эрдэнэтуяа -
Мал аж ахуйн бригад, газар тариалан, барилга байгууламж тус тусдаа байх уу?
Аюуш -
Тус тусдаа байна. Туслах үйлдвэрийн бригад гэж байна. Мал аж ахуйн бригад гэж байна. Энэ дандаа малаа хариуцсан бригад. Туслах үйлдвэрийн бригад нь барилга барина, газар тариалан эрхлэнэ, талх нарийн боов үйлдвэрлэнэ, янз бүрийн оёдол хийнэ.
Эрдэнэтуяа -
Оёж хийсэн юм, талх нарийн боовоо яах вэ?
Аюуш -
Зарна.
Эрдэнэтуяа -
Малчидад уу? Нэгдлийн гишүүд сумын төвийхөнд үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэнд нэгдлийн гишүүд л ажиллах уу?
Аюуш -
Тэгнэ.
Эрдэнэтуяа -
Тэгээд хөлсөө авах уу?
Аюуш -
Авна.
Эрдэнэтуяа -
Ер нь их том байгууллага байж ээ? Тээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэгэхээр нэг нэгдэлд 2 бригад байсан уу?
Аюуш -
Хэдэн ч бригадтай байж болно. Малыхаа олон цөөнөөс болно.
Эрдэнэтуяа -
Малыхаа олон цөөнөөс гэж юу гэсэн үг вэ? нэг бригадад тэдэн мал гээд ноогоод өгдөг юм уу?
Аюуш -
Тийм норм бол байхгүй. Яахав дээ газар нутгийнхаа раойноор л нэг нэгдэлд 2 3-н бригад байсан. Зарим олон малтай суманд бол 4 5-н бригад. Манай нэгдэл 3-н бригадтай байсан. Бригад дотроо 3 4-н хэсэгтэй тийм л байсан.
Эрдэнэтуяа -
Хэсэг нь юугаар хуваагдах вэ?
Аюуш -
Айлаар нь
Эрдэнэтуяа -
Айлаар уу?
Аюуш -
Тийм айлаа хувааж аваад
Эрдэнэтуяа -
Аан зөвхөн л айлаар нь л хуваадаг юмуу?
Аюуш -
Бригадынхаа айлыг 2 хэсэгтэй бол 2 хуваагаад 3-н хэсэгтэй бол 3 хуваагаад бригадын дарга, хэсгийн дарга гэж байна. Хэсгийн дарга нь хэсгийн айлаа хариуцаад, бригадын дарга нийтэд нь хариуцаад
Эрдэнэтуяа -
Бригадын дарга, хэсгийн дарга нар юу хийх вэ?
Аюуш -
Малын үс ноос авах, хадлан тэжээл бэлтгэх бүх л юмыг хариуцаж хийлгэнэ. Тэр ноогдол норм тэдэн литер сүү, тэдэн кг ноос өгнө гэж бригад хэсгийг хариуцаж малчидаараа хйилгэж тушаалгана. Тэр бүх л юмыг хариуцаж хийлгэнэ.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн бүх гишүүддээ өвөлжөө бариж өгдөг байсан уу?
Аюуш -
Тэгнэ.
Эрдэнэтуяа -
Тэрийг туслах бригад нь хийж өгөх үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Барилга байгууламж
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Оёдол моёдол гээд бүгд орох уу?
Аюуш -
Сувойднэгийн журмаар
Эрдэнэтуяа -
Аа бүх нэгдлийн гишүүдийг
Аюуш -
Тийм сумын төвийн бүх албан хаагчдыг дайчлаад сувойднэг хийнэ ш дээ. Албан байгууллага, сургууль, эмнэлэг албан хаагчдаа дайчлаад
Эрдэнэтуяа -
Та ер нь анх нэгдэлдээ яаж орж байсан бэ?
Аюуш -
Манай аав ээж 2 нэгдэлд элсээд, малаа нийгэмчлээд. Хөдөө малчин байсан. Тэгээд би яахав мал малладаг, ээж аав 2-тоо тусалдаг тийм байсан. Манай сумын орлогч дарга Т гэдэг хүн байсан. тэр Т гэдэг хүн ажлаасаа халагдах болоод намайг сумын захиргаа дуудаад тэгээд би хөдөө байсан тэгээд намайг сумын орлогч даргаар тавьсан.
Эрдэнэтуяа -
Пөөх та хэдэн настай байсан бэ?
Аюуш -
Би тэр үед 20-той байсан
Эрдэнэтуяа -
Сургуульд сурсан уу?
Аюуш -
Би сургуульд суугаад 7 төгсөөд мал дээр гарсан. Тэгээд ээж аавдаа туслаад л тэхдээ хөдөө би нэгдэлд эвлэлийн үүрийн дарга байсан
Эрдэнэтуяа -
Эвлийн үүрийн дарга гэхээр юу хийх вэ?
Аюуш -
Залуучуудыг хариуцдаг, залуучуудыг эвлэлийн гишүүнд элсүүлдэг. Тэгээд залуучуудын хурал хийнэ. Тийм ажил хйидэг байсан. Нэгдлийн эвлэлийн үүрийн дарга байсан байхгүй юу тэгээд сумын орлогч болоод тэгээд дараа нь намын үүрийн орлогч болоод, намын үүрийн орлогч 2 жил хийсэн. Тэгээд Санхүүгийн техникумд нягтлангийн ангид ороод энэ сургуулийг төгсөөд 1969-н онд нэгдэлдээ очоод 1995-н он хүртэл ажилсан даа.
Эрдэнэтуяа -
Алдар нэгдэлдээ юу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Ер нь тэр социолизмын үед болон хувьчлал гарсаны дараа нэгдлийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдөөгүй юу. Яг нэгдэл гэдгээрээ явсан уу?
Аюуш -
Нэгдэл гэдгээрээ явсан. Сүүлдээ малаа тараагаад Алдар хувьцаат компани болсон одоо байж л байгаа.
Эрдэнэтуяа -
Сангийн аж ахуй нэгдэлээс өөр байсан юмуу?
Аюуш -
Өөр тэр бол хамаа байхгүй.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн үед сангийн аж ахуй байгуулагдаагүй байсан уу?
Аюуш -
Байгуулагдаагүй. Тусгай байгууллага.
Эрдэнэтуяа -
Сангийн аж ахуй яаж хөгжсөн та мэдэх үү?
Аюуш -
Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь тэр талаар мэдэхгүй юу? Тэр эвлэлийн үүр гэж юу хийх вэ? Залуучуудыг яах вэ? зөвхөн нэгдлийн гишүүд тэнд харьяалгадах уу?
Аюуш -
Тийм нэгдлийн гишүүд залуучууд байна.
Эрдэнэтуяа -
Тэр дунд юу зохион байгуулах вэ?
Аюуш -
Залуучуудын хүчээр хадлан хадна. Тэгээд нийтийн ажилд дайчлана даа. Ноос үсний бригад гаргаж хүн хүч муутай ноосыг нь хусна, ямааг нь самнана, цаг үеийн ажилд залуучуудыг дайчилж ажилдаг.
Эрдэнэтуяа -
Хэдээс хэдэн насны залуучууд байх вэ?
Аюуш -
18-25
Эрдэнэтуяа -
Та яаж эвлэлийн үүрийн дарга болсон юм бэ?
Аюуш -
Би сургуульд байхдаа онц сурдаг бас бичиг үсгийн чадвар сайтай тэрнийг л харгалзаад
Эрдэнэтуяа -
Хэдэн настайдаа орсон?
Аюуш -
20-н настайдаа.
Эрдэнэтуяа -
Эвлэлийн үүрийн дарга уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэр нь яаж сонгогддог юм бэ? Цаанаасаа томилдог юмуу?
Аюуш -
Тийм цаанаасаа. Нэгдлийн тэргүүлэгч
Эрдэнэтуяа -
Та ер нь ямар мэргэжилтэй болий гэж боддог байсан бэ? Малчинаараа явий гэж бодож байсан уу?
Аюуш -
Би уул нь 7-р анги төгсөөд багшийн сургуульд хуваарлагдсан тэгээд манай аав дургүйцээд явуулаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Аюуш -
Хөдөө мал дээр байлгах гээд, малчин болгоно гээд
Эрдэнэтуяа -
Яагаад? Хүн хүч муутай байсан юм уу?
Аюуш -
Тийм хүн хүч муутай өөрсдөндөө туслуулаад тэгээд явуулаагүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд та яаж тэр нягтлан бодогчийн сургуульд явсан юм бэ?
Аюуш -
Намын орлогч сайн хийж байсан овоо нэр хүндтэй байсан. Тэгээд зориуд намайг явуулсан юм билээ. Сумаас явуулья гээд
Эрдэнэтуяа -
Та ер нь хүүхэд насаа дурсаач ямар хүүхэд байсан? яаж хүмүүжсэн?
Аюуш -
Би чинь одоо айлын том хүү байгаа юм. Доороо 2 эрэгтэй дүү нэг эмэгтэй дүүтэй. Тэгээд 7-р анги төгсөөд хөдөө гараад ээж аав дээрээ байж байгаад тэгээд Санхүүгийн техникумд яваад тэгээд нэгдэлд ажлаад дууслаа даа. Манай дүү Мөнхцоож гэж байсан. Тэр аймгийн 10-н жилийг онц дүнтэй төгсөөд ЗХУ-д цахилгааны инженерийн ангид яваад төгсөж ирээд ХАА-н яаманд хэлтэсийн дарга байсан. Тэгээд нас барсан. Тэрний дараах дүү Очир гээд хүн байсан тэр намын дээд төгсөөд Өвөрхангайн Богд сум гэж байдаг. Тэр Богд сумын намын хороон даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан одоо нэг өвгөн байгаа. Би багадаа хурдан моринд их явдаг байсан. Тэгээд түрүүлдэг байлаа. Гончигдорж гээд манай садангийн хүн байсан тэдний нэг хүрэн морь нь яваад тэр Гучуурт суманд түрүүлж ирж байлаа. Тэгээд тэр Гончигдорж гэдэг хүн жаахан хөөрүүдүү хүн байсан. За Гончигдорж гуай сайхан хонов уу? Гэсэн сайхан давхилаа, мэнд хонов уу Гончигдорж гуай гэсэн чинь миний хүрэн морь түрүүллээ гэж нэг онигоо шиг юм гарсан байсан. За танай хурдан хүрэн морийг ямар хүүхэд унасан юм бэ? Манай хүүхдийн төрсөн дүү, манай хүүхний төрсөн эгчийн хүүхэд унасан гэж хэлсэн дээ. Тийм онигоо суманд дэлгэрсэн байсан. Хурдан морь унадаг байлаа одоо хурдан морь сонирхож бас морь уяж байсан.
Эрдэнэтуяа -
Пөөх та юу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Өө за тэрнээсээ яриач дээ.
Аюуш -
Би нэг хүрэн морь уядаг байсан. Тэгээд нэг жил 6-д орж нэг жил 9-д орж тэгээд сүүлд нь албан ажил эрхлэх болоод хүрэн морио зарсан байхгүй юу нэг хүн аваад явсан тэгээд би нэг жил аймгийн наадам үздэг юм байна. Тэгсэн нэг хүрэн морь түрүүлээд ирлээ гэнэ. Энэ ямар морь түрүүлдэг юм бол гээд нөгөө морин дээр чинь очлоо тэгсэн миний зарсан хүрэн морь байсан. Тэгээд би хүрэн морио үнсээд, уйлаад. Манай авгай бас нүднээс нь нулимс гараад тэгэж байсан. моринд л их хорхойтой байсан даа.
Эрдэнэтуяа -
Ер нь танайх морьтой байсан уу?
Аюуш -
Манайх адуу олонтой байсан нэгдэл нийгэмчлээд, хурдан удамын морьтой байсан.
Хамгийн сүүлд хүрэн мориор төгсөх шив дээ.
Эрдэнэтуяа -
Хурдан морьтой айлууд чинь малаа нийгэмчилсэн байгаа ш дээ тэгээд нэгдэлээс наадмаар хурдан морь уях юм гарах уу?
Аюуш -
Нэгдлийн адуучид нэгдлийн адууг уяна ш дээ.
Эрдэнэтуяа -
Сумын наадамд уу?
Аюуш -
Тийм сумын, аймгийн наадамд уралдуулна. Тэгээд нийгмийн морь гээд явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Нийгмийн морио
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэр нь юу гэсэн үг үү?
Аюуш -
Алдар нэгдлийн морь гэсэн үг л дээ.
Эрдэнэтуяа -
Тийм нэртэйгээр явдаг юм уу?
Аюуш -
Нийгмийн хонгор, нийгмийн хүрэн
Эрдэнэтуяа -
Хувь хүмүүс хувиасаа мал уях уу? Нэгдлийн мал хэр түрүүлэх вэ?
Аюуш -
Аа түрүүлэлгүй яахав. Манай суманд Лхагва гээд нэг хүн байсан. Тэр нэгдлийн моридыг их уядаг нийгмийн хонгор гээд морь түрүүлдэг л байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн баяр гэж болдог байсан юм уу?
Аюуш -
Болно, нэгдлийн ой гэж болно ш дээ. Нэгдлийн ойгоо тэмдэглэнэ ш дээ. Нэгдлийн 10-н жил 20-н жил гээд маш том хэмжээний баяр болдог байсан. Морь уралдана, бөх барилдана, тэргүүнийхээ хүмүүсийг шалгаруулж шагнана.
Эрдэнэтуяа -
Яг улсын хэмжээнд бүх нэгдэлүүд цагаан сар шиг ч юм уу наадам шиг ч юмуу тэдэн сарын тэдэнд гэсэн тийм тусгайралсан баяр болох уу? Зүгээр л нэгдэл тус бүр өөрийнхөө тэмдэглэх үү?
Аюуш -
Нэгдэл тус бүр өөрсдөө
Эрдэнэтуяа -
Тэрнээс биш нэгдсэн улсын хэмжээнд тийм өдөр байхгүй юу тээ. Нэгдлийг анх байгуулахад зарласан өдөр ч юм уу
Аюуш -
Байна аа байна нэгдлийн тэдэн жилийн ой , нэгдэлч хөдөлгөөн ялсан тэдэн жилийн ой гэж тэмдэглэдэг байсан .
Эрдэнэтуяа -
50-н оноос хойш тэмдэглэх үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Танайх бараг 500 орчим мал нэгдэлд өгсөн гэсэн ш дээ. Тэгэхдээ харамсаж янз бүрийн юм болоогүй юу?
Аюуш -
Болоогүй
Эрдэнэтуяа -
Шууд л өгсөн үү?
Аюуш -
Тийм намар 9-н сард байсан. Тэгээд би бага байсан малаа хураагаад, холбоод.
Эрдэнэтуяа -
Нэгдэлрүү туугаад явах уу?
Аюуш -
Тийм нэгдлээс тусгай комисс томилсон, мал нийгэмчилж авах комисс гээд ирээд тэмдэг тамга хийгээд л тэр хүмүүс зохих хэмжээний мал үлдээгээд илүү гарсаныг нь тараагаад
Эрдэнэтуяа -
Нэгдлийн мал тусдаа тэмдэгтэй байх уу?
Аюуш -
Тэмдэгтэй
Эрдэнэтуяа -
Ямар тэмдэгтэй байх вэ?
Аюуш -
Тусгай эмтэй
Эрдэнэтуяа -
Хаана?
Аюуш -
Чихэнд нь
Эрдэнэтуяа -
Ээмэг гэхээр юу хийх вэ?
Аюуш -
Номертой ээмэг
Эрдэнэтуяа -
Номертой
Аюуш -
Тийм, тусгай үйлдвэрлэсэн дугуй чихийг нь нойморлоод тэмдэглэнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Хувийн малд нь тавихгүй биз дээ.
Аюуш -
Үгүй
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүс нэгдлийн малыг солих юм гарах уу? Арай нэг тарган арай нэг гайгүйг нь өөрсдийхөөрөө солъё гэх үү?
Аюуш -
Тийм юм гардаг л байсан байх. Тийм юм гарлаа л гэдэг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь ямар үед гардаг байсан бэ? Хүмүүс нь яагаад ?
Аюуш -
Яахав дээ ухамсар муутай тийм хүмүүс сольж иддэг хүмүүсд өгдөг тийм юм гардаг байсан. Тэгэхдээ нэгдлийх биш л дээ.
Эрдэнэтуяа -
Гарсан тохиолдолд яах вэ?
Аюуш -
Арга хэмжээ авна
Эрдэнэтуяа -
Нэгдлийн нэг гишүүн буруу хэрэг хийвэл нэгдлийн хурлаар авч хэлэлцэх үү?
Аюуш -
Хурлаар авч хэлэлцэнэ, тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэнэ, гишүүдийн хурлаар авч хэлэлцэнэ тийм захиргааны арга хэмжээ авна даа.
Эрдэнэтуяа -
Нэгдлээс хөөх тийм юм байх уу?
Аюуш -
Байна.
Эрдэнэтуяа -
Ямар тохиолдолд хөөх вэ?
Аюуш -
Малаа хорогдуулсан, их зөрчил гаргасан тийм л хүнийг хөөх сануулах тэгэхдээ тийм юм ховор байдаг байсан даа.
Эрдэнэтуяа -
Цөөхөн тохиолдох уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Та нягтлангийн сургуульд ороод тэгээд очоод өөр газар ажиллаж болоогүй юмуу? Нэгдлээс тийм томилолттой явсан юм уу?
Аюуш -
Ерөөсөө нэгдлээс томилж аваад тэгээд нэгдэл дээр хүрээд ирсэн
Эрдэнэтуяа -
өөр тийшээ явж болоогүй юу? Болохгүй юу?
Аюуш -
Үгүй болохгүй ч гээгүй л дээ. өөрөө тийм сонирхолтой байсан. Намайг нэгдэл маань авья гэсэн 2 талын хүсэл сонирхол юм.
Эрдэнэтуяа -
Ерөнхийдөө танай нэгдэл 1995 он хүртэл өөрөө өөрөөсөө санхүүждэг байсан уу?
Аюуш -
Тэгсэн.
Эрдэнэтуяа -
Нэгдлийн орлого нилээд их үү?
Аюуш -
Тэр үед мөнгөний ханш өндөр байсан, ямар ч гэсэн дансандаа 4 5-н сая төгрөгтэй байсан. Баян нэгдэл байлаа.
Эрдэнэтуяа -
Байнгын уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Их байна тээ
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Юунаас их мөнгө олдог байсан бэ? Нэгдэл
Аюуш -
Ноос мах 2-с л
Эрдэнэтуяа -
Өөр юу юунаас мөнгө олдог байсан бэ?
Аюуш -
Ноос мах сүү цөцгий туслах үйлдвэрээс хийж борлуулж байгаа талх тийм л юмнаас олно доо. Гол нь ноос мах
Эрдэнэтуяа -
Алаад улсад тушаах юм уу?
Аюуш -
Амьдаар нь
Эрдэнэтуяа -
Амьдаар нь тушаадаг юу уу? өөрсдөө байрны газартай юу?
Аюуш -
Байрны газартай. Хавар амьдаар нь тушаана
Эрдэнэтуяа -
Хавар чинь тарга тэвээргэ нь муудцан байна биз дээ.
Аюуш -
Намар нядалж махаар нь бэлтгэдэг байсан. Гол орлогыг махнаас олдог байсан . тэгээд ноос үс
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн гишүүд нэгдэлд хураамж татвар ч юм уу өгдөг байсан уу?
Аюуш -
Өгөхгүй
Эрдэнэтуяа -
Өгөхгүй юу? Юу ч авахгүй юм уу?
Аюуш -
Нэгдэл өөрөө төлнө.
Эрдэнэтуяа -
Хамгийн их хөрөнгө зарцуулдаг байсан зүйл нь юу байсан бэ?
Аюуш -
Мал аж ахуйд
Эрдэнэтуяа -
Тэжээл хадлан гээд үү?
Аюуш -
Тэжээлд их зарцуулна, тэгээд малчдын хөлс
Эрдэнэтуяа -
Өндөр цалин авдаг байсан нэгдлийн ямар хүмүүс байсан бэ?
Аюуш -
Малчид
Эрдэнэтуяа -
Хөдөлмөрийн хөлс нь яаж тооцогдох вэ? тэр малчны
Аюуш -
Тусгай нормтой
Эрдэнэтуяа -
Та ер нь санаж байна уу? Нэг мал маллахад тэдэн төгрөгний хөлстэй. Санаж байна уу? Та цалинг нь бодох уу?
Аюуш -
Цалин хөлсний нягтлан гэж тусгай хүнтэй. Би ерөнхийд нь хариуцдаг байсан . цалин хөлсний нягтлан, хөрөнгийн нягтлан янз янзын олон нягтлантай доороо
Эрдэнэтуяа -
Нэг малчны цалин ямар байсныг та санаж байна уу?
Аюуш -
Нэг толгой малыг төгрөг 20-н мөнгөөр хариулдаг байсан.
Эрдэнэтуяа -
Төрлөөсөө хамаарах уу?
Аюуш -
Бод богоороо. Бод нь үнэтэй дээ. тэмээ адуу үхэр нь үнэтэй. Хонь ямаа нь арай бага.
Эрдэнэтуяа -
Дундаж нь төгрөг 20-н мөнгө байсан гэж үү?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
200-н хэдэн толгой мал маллавал 200-н хэдэн төгрөг тэр үедээ их мөнгө байсан байх тээ.
Аюуш -
Их мөнгө
Эрдэнэтуяа -
Сүүлдээ нэмэгдсэн үү?
Аюуш -
Нэмэгдсэн. Сүүлдээ ноолуурын мөнгө, хариулгын мөнгө нэгдлийн орлого нэмэгдсэн учраас сүүлдээ их нэмэгдсэн
Эрдэнэтуяа -
Алдаа гаргасан үед нэгдлээс гаргадаг гэсэн хүмүүс саналаараа гарах уу?
Аюуш -
Гарч болно. өөр нэгдэлд орно
Эрдэнэтуяа -
Яаж гарах уу? Хэлээд гардаг юм уу?
Аюуш -
өрөгдлөө өгөөд, нэгдлийн зөвөлөл хуралдаад бүх гишүүдийн саналаар шийднэ.
Эрдэнэтуяа -
Гаргахгүй гэвэл яах вэ?
Аюуш -
Гаргахгүй, гаргана гэвэл гаргана.
Эрдэнэтуяа -
өөр нэгдэл гэхээр хажуу сум, аймгийн нэгдэлд орж болох уу? Ер нь тухайн сумын хүн
Аюуш -
болно. Тэр чинь шилжин явж л нэгдлээсээ гараад очоод бүртгүүлээд , тэр нэгдэлд элсэнэ.
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдлийн гишүүд нас урттай байх уу? 70 80-тай хүн малаа маллаад нэгдлийн гишүүн явж байх уу?
Аюуш -
Байна.
Эрдэнэтуяа -
Тэтгэвэрт гарна гэсэн юм байх уу?
Аюуш -
Тэтгэвэрт гарахаар болвол малаа өгнө.
Эрдэнэтуяа -
Ер нь тэтгэвэрын нас гэж байсан юм уу? Нэгдлийн гишүүдэд
Аюуш -
Байна
Тэр чинь улсын тэтгэвэрын юугаар явна.
Эрдэнэтуяа -
өө тэрүүгээр лявах юмуу? Малаа маллаад явж болохгүй юу?
Аюуш -
Болно. Тэтгэвэрт гарсан ч гэсэн малаа маллаж болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд хөдөлмөрийн хөлсөө аваад явах уу?
Аюуш -
Аваад явна. Чадвар муутай бол за би малаа өгье одоо би тэтгэвэрт гарлаа малаа өгье малтайгаа тэтгэвэрт байж болно. Чадвартай хүн бол
Эрдэнэтуяа -
Ер нь ямархуу байсан тэр үед? Хүмүүс тэтгэвэрт гарсан ч гэсэн малаа маллаж байсан уу?
Аюуш -
Маллаж байсан. маллах сонирхолтой байсан. тэтгэвэрээ авчина. Малчныхаа хөлсийг авна.Амжиргааны тэр чинь нөлөөлнө ш дээ. тийм учраас дуртай байсан.
Эрдэнэтуяа -
Дөнгөж нэгдэл байгуулагдахад мах сүүгээ хөдөлмөрийн хөлсөөр
Аюуш -
өгдөг байсан сүүлдээ тэгээд торго энэ тэрээр шахахгүй юу?
Байхгүй
Эрдэнэтуяа -
Яг л хөлсийг нь өгөх үү?
Аюуш -
Яг л хөлсийг нь өгнө
Эрдэнэтуяа -
Лаа өгөхгүй юу?
Аюуш -
Үгүй
Эрдэнэтуяа -
Гайгүй байсан уу?
Аюуш -
Лааг чинь мал төллөх үеэр өгдөг байсан.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд ер нь эрх мэдэл албан тушаалын ялгаа хэр байсан бэ? Жаахан албан тушаалаа ашиглах юм байсан уу?
Аюуш -
Тийм юм гэж ёстой байхгүй захиргаадалтын үед албан тушаал ашиглана гэж ёстой байдаггүй байлаа.
Эрдэнэтуяа -
Бодол байдаггүй байсан юмуу улсын бодлогоос айгаад хийдэггүй байсан юм уу?
Аюуш -
Тэр үед тийм юм хийх ч шаардлага байгаагүй юу гэмээр ч юм дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь хийе гэсэн ч бодол байхгүй байсан байх тээ.
Аюуш -
Шаардлага ч байгаагүй тийм бодол ухамсар ч байгаагүй.
Эрдэнэтуяа -
Ардчилал хэдэн онд эхэлсэн бэ?
Аюуш -
90-н онд
Эрдэнэтуяа -
Ер нь юу гэж гарч ирсэн бэ? Ямар ашиг тустай гэж гарч ирсэн.
Аюуш -
Хүний эрх эрх чөлөөг хангана, хүн одоо эрх чөлөөтэй байх ёстой гэсэн замаар гарч ирсэн дээ. хүн шүүмжлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байх ёстой. Хүний эрх чөлөөг боогдуулж, хүн эрх чөлөөгүй байна гэсэн замаар ардчилал чинь тийм л замаар гарч ирсэн. Одоо эрхээ эдэлж үүргээ биелүүлж тийм л асуудал байгаад байгаа юм шиг. Үүргээ ерөөсөө биелүүлдэггүй
Эрдэнэтуяа -
Социолизмийн үед ямар байсан?
Аюуш -
Социолизмийн үед захиргаадалт гэж
Эрдэнэтуяа -
Захиргаадалт гэж юу гэсэн үг юм бэ?
Аюуш -
Одоо ер нь нам засгаас тавьж байгаа шаардлагыг бүрэн биелүүлдэг тийм л байсан. нэг шийдвэр гарна тэрийг үг дуугүй биелүүлнэ. Тийм байсныг захиргаадалт л гэж байгаа.
Эрдэнэтуяа -
Захиргаадалтын үед хамгийн гол юм юу байсан юм бэ?
Аюуш -
Ухамсарт нь бүрэн шингээцэн. Нам засгийн шийдвэрийг биелүүлэхгүй бол болохгүй гэсэн юмыг тархи толгойд нь шингээцэн учраас заавал биелүүлэх
Эрдэнэтуяа -
Яаж ухамсарт нь шингээж байна юугаар?
Аюуш -
Ухуулга сурталчилгаагаар
Эрдэнэтуяа -
Ямар сурталчилгаа хэн явах вэ? ямар байдлаар хүмүүст хүргэх вэ?
Аюуш -
Багаас нь сурагч байхаас нь сургана
Эрдэнэтуяа -
Сурагч байхаас нь сургана гэж юу гэсэн үгүү? сурагч байхад нь юу гэж сургах вэ? таныг сургуульд байхад яадаг байсан? сурагчдыг тийм ухамсартай болгох үүднээс сургуулийхаа тэр
Аюуш -
Одоо яахав дээ нам засгаас гарч байгаа тогтоол шийдвэрийг үг дуугүй биелүүлж байх ёстой гэсэн юмыг багаас нь тархи толгойд нь нам засаг л юу гэж хэлнэ үг дуугүй биелүүлж байх ёстой.
Эрдэнэтуяа -
Эцэг эхтэй нь холбоотой юу?
Аюуш -
Эцэг эхтэй ч холбоотой. Эцэг эх нь тийм хүмүүжлээр хүмүүжсэн юм чинь
Эрдэнэтуяа -
Сургуульд ер нь үзэл суртал тиймэрхүү ухамсар суулгах үйл ажиллагаа явагдаж байсан уу? Юу нь дээр явагдах вэ? багш нар уу эсвэл бас нэг дугуйлан
Аюуш -
Сургууль бол хичээл номыхоо ажлыг л явуулна. Тийм юм явагдахгүй. Зүгээр эцэг эх орчин тойрны нөлөөлөл залуучуудад тийм ухамсар шингэчихгүй юу?
Эрдэнэтуяа -
Хувьчлал хэдэн онд явагдаж эхэлсэн бэ?
Аюуш -
Хувьчлал чинь 94 95-н онд явагдсан даа.
Эрдэнэтуяа -
Анх яаж зарлагдаж явагдсан, ямар байдлаар
Аюуш -
өмч хувьчлалын шийдвэр гарсан тэрний дагуу
Эрдэнэтуяа -
тэр нь ямар шийдвэр байсан бэ? Санаж байвал та хэлж өгөөч
Аюуш -
малыг малчидад нь өгөх ёстой.
Эрдэнэтуяа -
Танай нэгдэл нэглийн үйл ажил... яг тэнцүү хүртэж чадсан уу? өмч хувьчлалд тэнцүү оролцож чадсан уу? Танай нэгдлийн хувьд
Аюуш -
Чадсан.
Эрдэнэтуяа -
Гишүүд нь
Аюуш -
Чадсан. Энэ чинь нэгдэл одоо тэдэн богтой, нийт хичнээн хүн амтай хүнийхээ тоог гаргана. Тэгээд нэг хүнд тэдэн бод ноогдох юм байна. Тийм норм гаргана. Тэгээд тэрүүгээрээ үржүүлээд тэгээд нэг хүнд тэдэн ямаа, үхэр, хонь. Нэг өрх тэдэн ам бүлтэй нэг өрхийн хэмжээнд тэдэн мал өгнө.
Эрдэнэтуяа -
Танай нэгдлийн хүмүүс бүгд л малчин байсан уу? Та нэг түрүүн ярьсан ш дээ мал мэдэхгүй хүмүүст буруу явагдсан. Ямар хүмүүст юм бэ?
Аюуш -
Хөдөөгөөр залуучууд их байсан ш дээ эх эцгийнхээ дор амьдарч байсан тэд нарт мал өгсөн
Эрдэнэтуяа -
Хүнийх нь тоогоор өгцөн
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
өрхөөр нь өгөөгүй юм байна тээ.
Аюуш -
өрхөөр нь өгөөгүй
Эрдэнэтуяа -
тэнд нөгөө юухаргалзаагүй юу анх мал нийгэмчилхэд өгсөн малых нь тоог харгалзаагүй тэрнийг харгалзаагүйгээс болж буруутсан юм шиг байгаа юм.
Аюуш -
Анх 500-н малаа нийгэмчилсэн би байна ш дээ тэгэхэд огт мал нийгэмчлээгүй орсон хүн зөндөө байгаа ш дээ. тэгэхээр тэр 2 хооронд адилхан мал өгөхөөр би хохирч байгаа биз дээ. энэ дээр их буруу шийдвэр гарсан.
Эрдэнэтуяа -
Тиймэрхүү асуудал
Аюуш -
Их яригдаж байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь юу гэж яриж байсан бэ?
Аюуш -
Буруу хувьчлал болсон гээд яриж байсан. Ямарч арга хэмжээ аваагүй өнгөрсөн
Эрдэнэтуяа -
Хувьчлалын үед за нэгдлийн хувьд ярийлдаа хамгийн их хожсон хүмүүс нь ямар хүмүүс вэ?
Аюуш -
Хамгийн олон ам бүлтэй хүмүүс
Эрдэнэтуяа -
Ам бүлийн тоогоор өгдөг байсан болохоор. Нэгдлийн дарга ч юм уу нягтлан нярав ч юм уу арай илүү юм хүртэж чадаагүй юу?
Аюуш -
Чадаагүй
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр барилга байгууламж, нэгдлийн тэр өмч хөрөнгүүд хайцан юм бэ? Дансан дахь мөнгө нь хайцан юм бэ?
Аюуш -
Тэр чинь хувьцаат компани гэж байгуулагдсан, тэгээд малаа нийгэмчилчээд барилга байгууламж тэр юмнууд чинь үлдэнэ ш дээ. нэгдлийн дарга үлдэнэ ш дээ тэд нар чинь хувьцаат компани байгуулаад тэгээд тэр мөнгөн хөрөнгөн дээрээ суурьлаад хувьцаат компани байгуулаад одоо хүртэл байгаа.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр нэгдлийн дарга хожижжээ тээ. Хожсон уу үгүй юу?
Аюуш -
Хожоогүй
Эрдэнэтуяа -
Тэр хувьцааг хэнд өгсөн юм бэ? Нэгдлийн өмч хөрөнгийг хуваасан хувьцааг
Аюуш -
Тэр хувьцааг чинь нэгдэлд хуучин байсан хүмүүс хувьцаагаа худалдаж авсан. Худалдаж авах юу байхав дээ. одоо тэр нэгдлийн үлдсэн байшин барилга хөрөнгө байна ш дээ тээ тэр чинь хичнээн төгрөгний өмч үлдэж үү. Нэгдлийн гишүүд байгаад малаа аваад явсан тэр хүмүүс үлдсэн хөрөнгөө хуваагаад тэгээд хувьцаа болгоод эргүүлээд хувьцааны бичиг гээд тараацан юм.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр малчид их хожжээ. Малаа аваад араас нь хувьцааны бичиг авцан юм байна ш дээ.
Аюуш -
Тийм одоо тэгээд тэр малчид чинь нэгдлийн ноос ноолуурыг нийлүүлэх ёстой. Тэрийг нь худалдаж авна. Ашигаасаа эргээд хувьцааныхаа хэмжээгээр малчидад эргүүлж тараадаг.
Эрдэнэтуяа -
Та хувьчлалд яаж оролцсон бэ?
Аюуш -
Би 50-н хэдэн мал авсан. Тэгээд овоо өсгөөд 200 хүргээд тэнд манай нэг хүүхэд байдаг Өвөхангайн Гучуурт суманд тэрүүндээ үлдээгээд ирсэн. Би чинь одоо Улаанбаатар хотын иргэн болсон ш дээ УБ хотын Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн. Тэгээд өвөл идэш гээд ганц 2 мал авдаг.
Эрдэнэтуяа -
Ер нь бол өмч хувьчлалд хамгийн их юм хожсож хүмүүс малчид юм байна.
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Та хувьцаа авсан уу? Таны хувьцаа тэр компанид бий юу?
Аюуш -
Бий бий
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд ашиг авдаг уу?
Аюуш -
Авдаггүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Аюуш -
Юм нийлүүлдэггүй учраас
Эрдэнэтуяа -
Нэгэнт хувьцаагаа өгцөн болохоор хувьцаанд ноогдол ашиг гэж тараахгүй юу? Тараах ёстой биш үү? Нэгэнт хувьцааны юугаар тэр компани явж байгаа юм чинь
Аюуш -
Орлого оруулсан хүндээ ийм юм тараана гээд надад ийм юм өгөхгүй байгаа.
Ноос үс нийлүүлсэн хүмүүсдээ ашгаа өгнө.
Эрдэнэтуяа -
Одоо тэр компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Аюуш -
Малчидаас авсан ноос үсээ борлуулана, тээвэр хийгээд нэгдлийг хүмүүсийг зөөгөөд УБ-т зөөгөөд худалдаа хийлгээд буцааж аваачаад, аймагруу ороход нь унаагаар үйлчлээд
Эрдэнэтуяа -
Одоо ч гэсэн үү?
Аюуш -
Одоо ч гэсэн тийм юм хийж байгаа. Хувьцаат компани гэсэн нэртэй.
Эрдэнэтуяа -
Одоо нэгдлийн барилга байгууламж хэр байдаг вэ та үзсэн үү?
Аюуш -
Юу ч байхгүй болсон байна лээ. Нураад дууссан. Одоо нэг контор гэж нэг юм байгаа.
Эрдэнэтуяа -
Танай одоо нэгдлийн дарга чинь хаана явдаг юм бол?
Аюуш -
Одоо манай нэгдлийн дарга Өвөрхангай аймгийн тамгийн газрын дарга бий Шоовдор гээд
Эрдэнэтуяа -
Пөөх тийм залуухан хүн байсан юм уу?
Аюуш -
Тийм
Эрдэнэтуяа -
Бас малтай үлдсэн үү?
Аюуш -
Аа нэг цөөхөн мал авсан мал нь одоо байгаа биз
Эрдэнэтуяа -
Ер нь нэгдэл тарах үед танайх хэдэн гишүүнтэй байсан бэ?
Аюуш -
Манайх чинь 400-аад гишүүнтэй байсан.
Эрдэнэтуяа -
Хэд орчим малтай байсан?
Аюуш -
70 80-н мал байсан байх
Эрдэнэтуяа -
Пөөх ёстой их байна ш дээ. 70 80-н мянган мал гэдэг чинь
Аюуш -
Тэгэхдээ хувьцааг чинь нэгдлийн гишүүдэд өгөөгүй ш дээ нэгдлийн гишүүдийн ам бүлд өгсөн. Одоо чи нэгдлийн гишүүн байлаа гэхэд чинь чи доороо 5-н хүүхэдтэй бол
Эрдэнэтуяа -
Тоогоор нь уу?
Аюуш -
Ам бүлийн тоогоор өгсөн.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Аюуш -
За одоо байхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Онцгой гэх сургууль соёлд явж байсан тэмдэг урамшуулал авч байсан нэгдэлжих хөдөлгөөн явж байсан энэ үйл явдлууд ч сөрөг болон эерэгээр нөлөөлж байсан үйл явдал.
Аюуш -
Нэгдэл хувьчлагдах л эмзэглэж байна. Нэгдлийн барилга байгууламж, бригадын төв, хэсгийн төв, эмчилгээний төвийг балгас болгоод устгасан их эмзэглэж явдаг. Уг нь тэрний суурин дээр нь аажуу уужуу хувьчлал явуулаад баймаао байсан юм. Тэр юмнуудыг устгаад балгас болгоод
Эрдэнэтуяа -
Нэгдэл хувьчлагдахад таны тэтгэвэрийн нас болцон байсан уу?
Аюуш -
95-н онд болцон байсан.
Эрдэнэтуяа -
Болцон тэгээд гараагүй байсан уу?
Аюуш -
Би тараагаад л гарсан.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Аюуш -
Одоо байхгүй дээ.
Эрдэнэтуяа -
Тэмдэг, дурсамжын бичиг ч юмуу цом медаль ч байж болно
Аюуш -
Би чинь хөдөлмөрийн гавьяаны Улаан тугын одонтой. Тэгээд манай аймгийн даргаУхнаа гэдэг хүн байсан. тэгээд би намаас 2 жил завсардцан байхгүй юу 2 жил үнэмлэхээ хаяаад, батлахаа хаяаад
Эрдэнэтуяа -
Батлахгүй бол хүчингүй юу?
Аюуш -
Батлахаа хаясан хугацаа дараагийн батлах олгоход 2 жил болцон тэгээд намайг намаас завсардсан гээд намайг Улаан тугын одонгоор шагнаагүй. Тэрэнд би жаахан хармасдаг.
Эрдэнэтуяа -
Аягүй хариуцлагатай юм тээ намын гишүүн гээд
За за ярилцлага өгсөн таньд баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.