Shiremmes


Basic information
Interviewee ID: 990042
Name: Shiremmes
Parent's name: Batbayar
Ovog: Malynhan
Sex: f
Year of Birth: 1951
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Lün sum, Töv aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
work
cultural campaigns
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
education
Ulaanbaatar
cultural campaigns
telephonist
name giving


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Төв аймгийн Лүн суманд Батбаярын Ширэммэс гуайтай уулзаж байна. Ингээд ярилцлагаа эхлэхээс өмнө би таниас хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой. Юу гэхээр таны энэ ярьсан зүйлийг бид нар одоо ХХ зууны Монголын аман түүх гэсэн энэ одоо материалдаа аваад тэгээд таны энэ ярилцлагыг хүмүүс өөрийнхөө судалгаа материалдаа ашиглаж болох уу гэж нэгдүгээрт зөвшөөрөл авах ёстой. Хоёрдугаарт та бас хүсвэл энэ ярилцлагаа өөрийнхөө нэрийг нууцалж болно. Тэгээд та энэ хоёр зөвшөөрлөө өгөөч ээ?

Ширэммэс -

Болно л доо.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны одоо энэ нэрийг юуг чинь хэлээд ч юмуу хүмүүс ном материалдаа тэр хүний түүхэнд бол тийм байжээ гээд таны одоо энэ яриа юуг ном дэвтэртээ ашиглаж болох нь тийм ээ?

Ширэммэс -

Тийм болноо.

Оюунтунгалаг -

За. Та тэгээд бас нэрээ нууцалж болно гэсэн ш дээ тийм ээ, нэрээ нууцлах уу нууцлахгүй байх уу?

Ширэммэс -

Өө тэгээд нууцлахгүй байсан ч болно /инээв/.

Оюунтунгалаг -

За, за тэгэхээр та хаана хэзээ төрөв өө, таны бага нас хаана өнгөрөв, тэр үед яг хүмүүсийн амьдралд ер нь монголын нийгмийн амьдралд юу болж байв?

Ширэммэс -

Би Төв аймгийн Лүн суманд сумын эмнэлэгт төрсөн тэгээд бага насаа бол ээж аав дээрээ өнгөрөөсөн 8 хүртлээ болвол ээж аав дээрээ хөдөө тэгээд л үнээ мал сааж, тугал мугал хариулж үнээ мүнээ эвлүүлж тэгж л өнгөрөөсөн.

Оюунтунгалаг -

Та чинь хэдэн онд төрсөн билээ?

Ширэммэс -

Би 1951 онд төрсөн.

Оюунтунгалаг -

Тэгээд Лүн сумандаа?

Ширэммэс -

Лүн сумандаа бага насаа 8 нас хүртлээ болвол Лүн сумандаа байж байгаад 9 наснаас эхлээд Улаанбаатарт сургуульд орсон.

Оюунтунгалаг -

Таны ээж аав юу хийдэг хүмүүс байв, танай эмээ өвөө юу хийдэг хүмүүс байв. Тэд нарынхаа тэд нартайгаа ер нь нэг хэсэг цуг байсан уу тийм ээ?

Ширэммэс -

Байсан зун л хамт байдаг байсан тэгээд 9 сараас бараг 5 сар хүртэл хотод сургуульд суучихаж байгаад тэгээд 5 сар 6 сараас хойш 9 сар хүртэл хөдөө эд нартаа тусалдаг байсан даа.

Оюунтунгалаг -

Тэгээд та 8 нас хүртлээ энд хөдөө байхдаа сургуульд орж байв уу, ороогүй байв уу?

Ширэммэс -

Сургуульд ороогүй. 8 нас хүрээд л би сургуульд ороод тэгээд хотод суусан, нэгдүгээр ангиасаа эхлээд хотод суусан.

Оюунтунгалаг -

Тэгээд та таны бага нас ер нь одоо тэр үеийн хүүхдүүдээс ялгаатай юм юу байв, тэр үеийн хүүхдүүд бүгд л хонь хурга эргүүлдэг байв уу ер нь ямар байв?

Ширэммэс -

Өө тэр үеийн хүүхдүүд чинь мөн л адилхан тэгээд хонь хурга эргүүлээд л ээж аав эцэг эхдээ бол үнээ мал эвлэгээд л тэгээд яадаг байсан. Шөнө өглөө чинь 3 цагт эхэлж босоод өглөө 5 гэхэд үнээгээ саагаад дуусдаг 20 гаран үнээтэй тэгж яадаг байсан. Тэгээд л сүү мүүгээ тушааж өгөөд л тэгээд л дуусдаг байсан.

Оюунтунгалаг -

Та 8 настай байхдаа жишээ нь үнээ саадаг байсан уу?

Ширэммэс -

Үнээ эвлэгдэг байсан. Ээждээ үнээ эвлэгэж өгдөг байсан. 3 цагт босоод үнээ эвлэгдэг, тэгээд 5 гэхэд унтахдаа унтаад унтахгүйдээ унтахгүй тэгээд нойрмоглоод л тэгээд үнээ эвлэгдэг л байсан /инээв/.

Оюунтунгалаг -

Танайх чинь ам бүл хэдүүлээ билээ ээж ааваасаа?

Ширэммэс -

Найм, есүүлээ.

Оюунтунгалаг -

Та бага нь уу, дээрээсээ?

Ширэммэс -

Хамгийн том нь.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо дүү нараа харна бас?

Ширэммэс -

Дүү нараа харна. Тэгээд тэр цагаараа яахав дээ, бусад цагаараа болвол үнээ мал эвэлгэж, үхэр тугалаа нааш нь цааш нь болгоод дүү нараа хараад, тиймэрхүү маягтай.

Оюунтунгалаг -

Тэгэхээр айлын том охин юм чинь ухаандаа л ээж аавдаа хамгийн их тус болох нь?

Ширэммэс -

Хамгийн их тус болдог нь /инээв/.

Оюунтунгалаг -

Тэгээд яагаад та хотод очих болсон юм бэ?

Ширэммэс -

Өө ер нь тэгээд ээж аав хөдөө малтай учраас төв дээр хамт нэг гэрт байгаад байж чадахгүй юм чинь тэгээд эгч дээрээ, ээжийнхээ эгч дээр очиж сургуульд суусан. 8 настай очоод тэгээд 10 төгстлөө тэнд байж байсан, сургуульд сурч байсан.

Оюунтунгалаг -

Тэнд сургууль ямар сургуульд сурав, тэр үеийн сургууль ямар байв?

Ширэммэс -

16 дугаар, одоо Сухбаатарын район, одоогоор бол Сүхбаатарын районы 8 жилийн 16 дугаар сургууль гэж тэнд 1 дүгээр эмнэлэгийн урд талд байсан, тэр сургуульд, улаан дүнзэн байшинтай тийм 8 жилийн сургууль байсан, тэнд л би 8 дугаар анги, 7 дугаар анги төгсөөд, тэгээд 8 дугаар ангиасаа эхлээд би нийслэлийн 2 дугаар 10 жилд очиж шилжиж очиж, 10 жилтэй биш учраас 10 жилтэй газар сургуулиараа явж шилжиж очиж тэнд сурч байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд хөдөөний хүүхэд хотод очиход ямар байв анх?

Ширэммэс -

Өө мэдэхгүй гоё, их л гоё газар байдаг. Хөдөө ч, хот орж ирж үзэж байгаагүй юм чинь юм юм нь аягүй гоё, машин тэрэг ихтэй гоё л байсан. Одоог бодвол харьцангуй цөөхөн л байсан байна. Тэр үедээ л болвол их л юм шиг санагдаж байсан шүү дээ.

Оюунтунгалаг -

Та чинь тэгэхээр 59 онд хотод очсон?

Ширэммэс -

59 онд. Тэгсэн 59 онд.

Оюунтунгалаг -

За тэгээд хотод, ер нь та анх нөгөө одоо хөдөөний хүүхэд чинь хотын сургуульд орохоор хот хөдөөгийн хүүхдийн ялгаа байв уу, ялгаа байсангүй юу?

Ширэммэс -

Тэр үед тийм ялгаа малгаа гэж ерөөсөө мэдэгддэггүй байсан шүү дээ. Яг л адилхан 1 дүгээр ангид хамт орж байгаа хүүхдүүд чинь мөн адилхан тэгээд тийм ялгаа малгаа гэж ерөөсөө мэдэгдэхгүй. Яг л хотын хүүхдүүд шиг л харьцдаг байсан. Энээ тэрээ гэж бол ёстой хөдөөний хотын гэж ялгаварлаж үздэггүй тийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд таны бага нас ер нь яаж өнгөрөв, сургууль орсон чинь ямар байв?

Ширэммэс -

Сургуульд ороход эхэн үедээ болвол хөдөөнөөс очсон учраас аягүй гоё л байдаг байсан л даа. Ширээ сандал, парт март гэж мэдэхгүй байсан юм чинь. Одоог бодвол тэр чинь харьцангуй модон, хоёр хоёроороо суудаг урт тийм партан сандал дээрээ суудаг байсан. Тэгээд л тэр үеийн хүүхдүүд чинь одоогийх шиг ийм тоглоом моглоом гээд байх юм байхгүй. Их л бол чартадана, дээс тоглоно, тиймэрхүү тоглоомоор их тоглодог байсан. Хичээл одоогийнхийг бодвол хичээл харьцангуй бас сайн давтдаг байсан юм уу даа гэж боддог юм. Тоглох юм нь бага болоод ч тэр юм уу.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үеийн сургууль ямар байв ер нь тийм ээ?

Ширэммэс -

Тэр үеийг сургууль одоо үеийг бодоход болвол харьцангуй жаахан юу муутай, байр савны хувьд ч юм уу даа тэр, одоо бол захын сургууль учраас тийм модон байшинд галладаг тийм байшинд бол байдаг байсан тийм, тэгээд бол өвөл жаахан хүйтэвтэр, черниль мернилээ энэ тэр барьж марьж суугаад л тэгж дүрж яагаад л бичдэг тиймэрхүү л тиймэрхүү байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд галч гэж тусдаа хүн байх уу?

Ширэммэс -

Галч гэж тусдаа хүн байна, галладаг, жижүүр улсууд нь галлачихдаг,цэвэрлэгээний хажуугаар галлачихдаг. Тэгээд энэ тэндгүй яахаар л зэрэг мөс зөс хөлдөөд л тэр дээр нь хальтирч ойччих гээд л, гулгаад л тэгж л яадаг байсан. Би одоо хөдөө гарч ирээд л яахад чинь соёлын довтолгоо мовтолгоо гээд л аягүй их одоог бодоход аягүй их цэвэрлэгээ их хийдэг байсан, тэгээд чинь айл хунараар яваад л соёлын довтолгоо гээд л шалгаад л, муухай байвал зураг мургыг нь аваад л улаан булан эд нарт хадаж бариад л тэгж их одоо жигшээдэг ч юм уу, тэгж үлгэр дууриалал үзүүлдэг. Тэгээд л улсууд чинь соёлын довтолгоо ирнэ шүү, зургыг чинь аваад улаан буланд хадчихна шүү гээд л хүүхэд мүүхдийг хүртэл их айлгадаг тийм байсан.

Оюунтунгалаг -

Тэр үе чинь одоо таны хотод байх үе үү, хөдөө байхад уу?

Ширэммэс -

Хөдөө амралтаараа энэ тэр хөдөө гараад ирэхэд, зун, өвөл мөвөл чинь гарч ирдэг шүү дээ хүүхдийн амралтаар, тэгэхэд л тэгээд тэгдэг байсан. Соёлын довтолгоо гээд л хөдөө мөдөөгүүрээ их айдаг, гал гараа, орчныхоо тойрон хог могыг бол их сайхан цэвэрлэдэг. Соёлын довтолгооныхон явж байна гээд л, дарга нар нь ч гэсэн их шаардлага сайтай, загнаж бариад л тийм байна, ийм муухай байна энэ тэр гээд л загнаж бариад л, зураг мургыг нь аваад л тэгдэг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд ээж аав чинь бол тэр тухай юу гэж хэлэх вэ, соёлын довтолгооныхон ирнэ шүү?

Ширэммэс -

Тэгээд ер нь цэвэрч бай, цэвэрхэн байх талаас нь л тэгж л нам засгаас ч гэсэн адилхан шаарддаг, ээж аав нь ч гэсэн бас адилхан шаарддаг л байсан юм байна л даа одоо бодож байхад. Тэр үеийн хүүхдүүдийн тоглоом гэж болвол бага байхад болвол модон морь энэ тэр унаж их тоглодог байсан, тэрнээс ч өөр нэг их 10 жилд, сургуульд орж байж л дээс, чартааг бол мэдснээс биш, хөдөө байхдаа болвол тэр дээс, чартаа мартаа гээд мэдэхгүй, морь унана, тэгээд том болж байж бол морь унасан сүүлд, жаахан байхдаа модон морь унаад л хөөцөлдөж тоглодог тийм л байлаа. Тэгээд хөдөө сургуулийнхаа амралтаар хөдөө гараад би бол моринд бол сайн байсан, морь энэ тэр их сайн унадаг, хурданы морь энэ тэр хүртэл унаж байсан, тэгээд адуу маланд болвол эрэгтэй хүүхэд шиг тэгж их хамаагүй явдаг тийм л байсан. Моринд бол чөлөөтэй сайн, сайн байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд адуунд явна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ширэммэс -

Адуу мал ойр зуур байж байхад чинь, нилээн хол зайтай энэ тэр байж байхад чинь яваад тууж ирнэ, тийм, гүү мал барина, тэгээд гүүгээ барихдаа адуугаа хурааж ирээд, тэгээд гүү малаа бариулаад тэгдэг. Зуны амралтаараа тэгж их ажил хийдэг байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь одоо жишээ нь та хэдэн наснаасаа эхлээд л адуу мал тууж байсан гэсэн үг үү, ер нь тууж, хариулж, хариулж байна л гэсэн үг шүү дээ, ухаандаа буцааж авчирна энэ тэр гэдэг чинь тийм ээ?

Ширэммэс -

Тийм, 8 наснаасаа хойш бол тэгээд, тэгээд 8 наснаасаа хойш одоо нэг 5, 6 дугаар ангид ортлоо л бол тэгж адуу маланд явж, хонь мал хариулж, тэгж байгаад явдаг байсан, тэрнээс хойш бол тэгээд нэг их яахгүй, дүү нараа хараад, гэр орныхоо ажлыг хийгээд тэгдэг байсан.

Оюунтунгалаг -

Танайх ер нь олон малтай байсан уу?

Ширэммэс -

Өө тэр үеийн юугаар нэг 70, 70-н хэдэн малтай л байдаг байсан. Адуу мадуу бол бас зохих хэмжээний бас нэг 40, 50, 40, 50-аад адуутай. Бог мал бол нэг 75 тиймэрхүү малтай байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо, та бас хотод сурлаа шүү дээ 8 наснаасаа хотод сураад, тэгээд зуны амралтаараа ирэхэд бас хөдөөнийхөө хүүхдүүдээс бол ялгагдах уу?

Ширэммэс -

Ялгагдахгүй яахав.

Оюунтунгалаг -

Ялгагддаг болчихсон байв уу?

Ширэммэс -

Ялгагдана шүү дээ, ялгагдана тийм. Хувцас хунараараа хүртэл, тэгээд л тоглож барих тоглоом нь хүртэл их өөр болчихсон тийм байдаг байсан. Тэгээд тэд нар чинь ийм тоглоом байдаг энэ тэр гээд л зааж өгөөд тэгээд л тоглоод л тэгдэг байсан. Хөдөөний хүүхдүүд тэр үед болвол даалимбан дээлтэй, дээлэн дээрээ галстук зүүчихсэн энэ тэр тэгж явдаг байсан тэгээд, хотын хүүхдүүд бол зүгээр дандаа формтой галстуктай тэгж явдаг байсан, тэр үеийн хувцаслалтаараа хүртэл ялгаатай байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо хотын хүүхэд ирлээ энэ тэр гэх үү?

Ширэммэс -

Үгүй ээ яахав дээ, үе тэнгийн улсууд, хүүхдүүд болохоороо зэрэг 8 нас хүртлээ болвол тоглож байсан болохоороо таньдаг, тэгээд хотоос ирлээ гээд л тэгээд ирж яагаад тоглож бариад л тэгдэг л байсан.

Оюунтунгалаг -

Таны бага нас ер нь бусад хүүхдийнхээс юугаараа ялгаатай байсан гэж боддог вэ та?

Ширэммэс -

Үе тэнгийнхнээсээ юу, ер нь үү?

Оюунтунгалаг -

Тийм, үе тэнгийнхнээсээ, ер нь таны бага нас яг тэр үеийнхээ өөрийн үе тэнгийнхнээсээ юугаараа ялгаатай байсан вэ, ер нь ялгаатай байсан уу, үгүй юу?

Ширэммэс -

За нэг их за даа онц ялгараад байх ч юу байхав дээ, би өөрөө бол тэр хотод сууж байсан болохоор яахав дээ өмсч зүүхээсээ ч гэх юм уу, жаахан харьцаа марьцаа нь хотын хүүхдүүд арай илүү хөдөөнийхийг бодвол арай соёлтой байдаг ч юм уу даа тийм ээ, тиймэрхүү талын юм бол ялгаатай, тиймэрхүү юмнууд байсан тэгээд онц нэг их ялгагдаад байх юм бол хотын хөдөөгийн ялгаа гээд байх юм байдаггүй байсан, адилхан үерхээд л, тэр ирлээ гээд л тоглож наадаад тэгээд л явдаг байсан. Ер нь ялгаа болвол хот хөдөөгийн ялгаа тэр тийм юм байдаггүй.

Оюунтунгалаг -

Гэрээ санадаг байсан уу?

Ширэммэс -

Өө гэрээ маш их санана шүү дээ, хүүхэд амралтыг болвол тэсч ядан хүлээдэг байсан, тэгээд дөнгөж амралт эхлэлээ гэнгүүт л хөдөө гарч ирдэг. Тэгээд л хөдөө гарч ирээд ээж аав дээрээ ирчихээд л тэгээд нэг 7 хоног, 14 юм уу, 7 хоноод л тэгээд л буцдаг байсан. Би эгчийндээ байдаг байсан, манай эгч, ээжийн эгч тийм нэг хөгшин байсан. Тэгээд нэг ганц хүүтэй, тэгээд тэрэнтэйгээ одоо дөрөвүүлээ тийм, 5-уулаа байдаг байсан, тэгээд л амьдардаг байсан, тэр амьдралын хувьд бол гайгүй бололцооны болохоор, надад нэг их хийж бариад одоогийн хөдөөний хүүхдүүд шиг тийм нэг их түлээ мод хагалаад, ус мус яагаад байх нь тийм юм бол их гайгүй, байдаггүй байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь бол гэрээсээ хол суралцах, ер нь ямар байдаг уу?

Ширэммэс -

Хол суралцах одоо өөрөө эх, эцгийгээ санах, гэр орноо санах хэцүү үе байдаг л даа. Гэхдээ болвол бас өөрөө бие даах юман дээр бол бас аягүй илүү болдог шиг санагддаг юм. Адгын наад зах нь бол харанхуй шөнө байж байхад л гараад явчихдаг, хоол ундыг болвол юм байхгүй байхад хийгээд идчихдэг, тиймэрхүү тал дээрээ болвол тийм, тэгээд хотын хүүхдүүдтэй адилхан л мөн дэлгүүр хоршоогоор бол чөлөөтэй, хөдөөний хүүхдүүдийг бодвол бол сургуульд суучихсан, хотод сууж байсан болохоороо зэрэг дэлгүүр хоршоо энэ тэрээр бол чөлөөтэй явна, худалдаа мудалдааг бол чөлөөтэй хийнэ тийм.

Оюунтунгалаг -

/инээв/. Тэгээд тэр үед ер нь хүүхдүүд хотод ер нь очиж, хөдөөнөөс их очиж суралцдаг байсан болов уу?

Ширэммэс -

Нэг их тийм сурдаггүй байсан байх аа. Цөөхөн л хүүхдүүд явдаг байсан байх, миний бодоход, миний үеийхээс бол цөөхөн л, ихэнх нь л энд байдаг хүүхдүүд байдаг.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр сургуульд сурч байхдаа хотоос ээж аавдаа захиа бичих үү хөдөө, захиа махиа бичих үү, яаж харилцах уу ээж аавтайгаа одоо, амралт хүртэл?

Ширэммэс -

Захиа бичнэ, тэгээд бас утсаар их яадаг, манайх чинь тэр үед миний сууж байсан ээжийн эгчийх бол гэртээ утастай байдаг байсан. Тэгээд утсаар л ээж аавыг холбоон дээр ирээд л, сумын холбоон дээр ирээд л ээж аавтайгаа, тэгээд ээж аав ч надтай ярьчихна, тэгээд үгүй бол би тэндээсээ дуудуулаад, захиалга өгөөд л дуудуулаад тэгээд ярьчихдаг тийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд юу ярих уу ер нь, жишээ нь та ер нь тэр үед ээж аавтайгаа утсаар ярьж байсан тухайгаа санаж байна уу?

Ширэммэс -

Тэгээд ер нь л бол гэр орноо санаж байна л гэдэг байсан байх даа ерөөсөө тийм, одоо болвол тэгж байна гэж санах юм алга, гэр орноо санаж байна гэж л яадаг, тийм юм явуул, ийм юм явуул гэдэг л байсан байх л даа бодвол. Одоо болвол тэр үед тэгж байсан гэж санах юм бол байхгүй ээ.

Оюунтунгалаг -

Ээж аав амралтаар чинь ирэхэд ер нь юу гэж хэлж угтах вэ?

Ширэммэс -

Өө тэгээд л гаднаас их олон гавъяа байгуулаад ирчихсэн их л том хүн шиг л, тэгээд л юм хумаар дайлуулаад л тэгнэ шүү дээ, тэгээд л тэг энгэ гээд л тэгнэ дээ.

Оюунтунгалаг -

Сүртэй угтуулах нь тийм ээ?

Ширэммэс -

Тийм.

Оюунтунгалаг -

Зуны амралтаараа гэртээ ер нь юм авчирдаг байсан уу та?

Ширэммэс -

Өө юм чихэр боов тийм л идэж уух юм л авчирна уу гэхээс биш, юундаа бол хувцас хунар гэж тийм юм бол авчирдаггүй байсан, ойр дандаа чихэр боов, ойр зуурын л тийм юм л эгч маань л авч өгдөг, тэрийг л авчирна уу гэхээс өөрөө бол тийм зардлаад тэгж юм хум авчирдаггүй байсан.

Оюунтунгалаг -

Ээж аав бол мөнгө өгч явуулах уу?

Ширэммэс -

Мөнгө өгнөө, өгч явуулна. Өөрсдөө ч их очно. Тэгээд мөнгө өгнө. Манай ээж бол аягүй их хот явдаг, байсхийж байгаад л хот яваад л яадаг, тэгээд л тэр болгондоо очдог, мөнгө төгрөг өгдөг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Та тэр мөнгөөр нь юу хийх вэ?

Ширэммэс -

Юм л авч иддэг байсан байх даа, дэвтэр ном авна, тэгээд л юм авч иднэ тиймэрхүү л юм яадаг байх даа.

Оюунтунгалаг -

Тэр үед юм, таны идэж уудаг юм, одоо тэр авч хэрэглэдэг юмнууд ямар үнэтэй байв, та санаж байна уу?

Ширэммэс -

Одоогийхоос бодвол харьцангуй бага шүү дээ. Хуушуур муушуур чинь бол 50 мөнгө, 1 төгрөг энэ тэр гээд л байдаг байсан, их л үнэтэй нь 1 төгрөг. Яблоко чинь кг нь 50 мөнгө байсан, тэгээд л молоко гэхэд чинь л 2 төгрөг, тэгээд л тэр үед чинь харьцангуй бас тэр үедээ мөнгөний ханш өндөр байсан болохоороо зэрэг бас л үнэтэй л байсан байх л даа.

Оюунтунгалаг -

Ээж аавынхаа өгүүлсэн мөнгөөр бол юм л авч иддэг?

Ширэммэс -

Тийм, юм л авч иддэг. Хувцас хунар гээд байх юм бол авах юм байхгүй, өөрсдөө бол аваад бэлдээд өгчихдөг болохоор тэр хувцас гээд авах юм байхгүй, дэвтэр ном, ойр зуурын хэрэглэлээ бол авна тэгээд идэж уух юм тиймэрхүү чихэр боов аваад л тэгээд л иддэг байсан байх.

Оюунтунгалаг -

Аа ер нь анх тэгээд хотоор, хот руу яаж явж байв, ямар унаагаар яаж явж байв?

Ширэммэс -

Өө шуудангийн унаа гээд тэр чинь машин, 53 машин явдаг байсан шүү дээ. Тийм машин дээр суугаад л тэгээд явдаг байсан, бага ангид байх үед болвол манайх чинь Лүнгийн гүүрнээс цааш нутагладаг байсан учраас намар болохоор чинь ус үерлэчихдэг, тэгээд бүүр их урдуур ер нь энэ Улахын булан мулан гээд л их хол тойруугаар усаа тойрч ингэж очдог байсан, 53 машинаар тэгээд их удаан хугацаагаар бол явдаг байсан.

Оюунтунгалаг -

Хот руу их олон хонож очиж байв уу, үгүй биз дээ?

Ширэммэс -

Олон цаг л явна гэхээс хоногоор гэж барагтаа явахгүй. Олон цаг, 7, 8 цаг тэгж л явж л очно гэхээс, хоногоор бол яваагүй ээ. Тэгээд сүүлдээ бол автобус явдаг болсон. Автобус нь 22 төгрөг. Замын зардал нь 22 төгрөг.

Оюунтунгалаг -

Тэгээд таны үед сургалт ямар байв? Та бичиг үсэг яаж тайлагдав? Багш нар нь ямар байв? Ямар ямар хичээл үздэг байв?

Ширэммэс -

Багш нар бол харьцангуй их шаардлагатай байсан. Тэгээд юмаа, хүнд юмаа сургая гэсэн үүднээс л ажилладаг, одоо бодож байхад тэгж л ажилладаг байсан юм шиг байгаа юм л даа. Тэгээд шаардлагатай байсан. Хичээл их давтуулдаг, их шалгадаг тийм байсан. Тийм учраас даалгавар хийхгүй очно гэж барагтаа бол нэг их байдаггүй. Тэгээд шалгахаас нь айгаад л үргэлжийн л даалгаврыг сайн хийдэг тийм байсан. Манай сургууль чинь захдуухан шиг, одоо бол нэг их захдуухан биш л бодож байхад биш л байсан юм байна л даа. Юуны одооны хуучин 1 дүгээр эмнэлэг гэж байсны урд талд байдаг байсан. Тэгээд тэндээ бас юунд ч юм дээ багш магш нар нь бид нартай мөн л адилхан бас хэцүү нөхцөлд очсон. Хүйтэн мүйтэн тийм байр сууринд адилхан л тиймэрхүү байдаг байсан. 2, 3 дүнзэн байшинтай. Тэр болгондоо хуваагдаад хичээлээ хийчихдэг.

Оюунтунгалаг -

Танд ямар, та ямар хичээлд дуртай байв? Ямар багшийг ороосой гэж боддог байв? Ер нь ямар багш үлгэр жишээч их гоё, тэр багш шиг болох юмсан ч гэдэг юм уу, тийм багш ер нь байв уу?

Ширэммэс -

Түүхийн талын хичээлд л аягүй сонирхолтой байсан. Аа манай түүхийн багш бас юмыг бол юутай ойлгомжтой заадаг, зураг мураг янз бүрийн материал их ашиглаж хийж байдаг учраас тэр түүхийн хичээлд их сонирхолтой байсан. Тэгээд би түүхийн багш болъё гэж бодож байсан. Тэгээд тэр үедээ бол яг 10 төгсөхдөө тэгж бодож чадаагүй. Би хөдөө аж ахуйн агрономийн мэргэжилтэй болсон. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд агрономийн мэргэжилтэй болсон.

Оюунтунгалаг -

Тэгээд 10 жилд сурч байхад чинь анх 1 дүгээр ангид орж байснаас чинь энэ 10 жилийн хугацаанд бас сургуулийн чинь нөхцөл энэ тэр өөрчлөгдсөн үү ер нь? Байр сав нь ч байдаг юм уу?

Ширэммэс -

Одоо тэр үед бол яаснаас 2 дугаар 10 жилд шилжиж очиж байхад, манай сургууль бол харьцангуй их соёлтой, 2 дугаар сургууль учраас, улсын тэргүүний сургууль ч юм. Тэгээд хотын төвд байдаг сургууль учраас 4 давхар байшинтай. Парт ширээний хувьд л гэхэд манай сургуулийг бодоход харьцангуй сайн. Багш нар нь ч гэсэн их соёлтой, тийм хувцас мувцалтаа ч хүртэл тийм хамаагүй, тийм шаардлагатай тийм байдаг байсан. Харьцангуй нилээн том болсон хойноо 7, 8 дугаар ангид орсон хойноо очсон учраас бас наана цааныг мэддэг болчихсон тийм. Сургууль ямархуу байна уу? Орчин морчин нь ямархуу байна уу гэдгийг бас харьцангуй харьцуулж үзэж мэддэг болчихсон байсан учраас гоё л юм шиг санагдаж байсан. Манай сургуулийг бодвол харьцангуй сайхан сургууль. 1 дүгээр арван жил, 2 дугаар арван жил хоёр л тэр 4 давхартай бол, тэр үед нэг их олон давхар байшинтай сургууль бараг байгаагүй ш дээ. Тэр хоёр л 4 давхар тийм сургуультай.

Оюунтунгалаг -

Тэгээд өөр сургуульд шилжээд очиход яаж хүлээж авав?

Ширэммэс -

Өөр сургуульд шилжээд очиход эхэн үедээ жаахан тийм ангийн ялгаа малгаа байдаг. Хуучин сургуулийн хүүхдүүд дээр өөр сургуулиас очиж байгаа учраас жаахан ялгаа байдаг л байсан. Сүүлдээ тэгээд дасаад, танилцаад тэгээд ирэхээр зэрэг гайгүй болсоон. Тэгээд тэрнээс хойш болбол 10 төгсөхөд бол яг л нэг ангийн хүүхдүүд шиг л болж, нэг ангийн хүүхдүүд шиг болж төгссөн.

Оюунтунгалаг -

Тэр үеийн хүүхдүүдийн гоёл ер нь юу байв?

Ширэммэс -

Гоёл гэхээс бол цагаан фартук, формын хувцас л илүү гоётой, гоё байдаг байсан даа. Хар фартук, цагаан, зүгээр энгийн үедээ бол хар фартук өмсөнө. Баяр ёслолын үеэр бол цагаан, шалгалт малгалт өгөх тийм баяр ёслолын үеэр бол цагаан фартукаа өмсчихнө. Тэгж тэгж хувцасладаг л байсан.

Оюунтунгалаг -

Одоо ээмэг бөгж зүүлт энэ тэр хэрэглэх үү?

Ширэммэс -

Тийм юм ер нь хэрэглүүлдэггүй ш дээ. Ээмэг бөгж мөгж зүүлгэдэггүй. Зүүвэл тэрийг ав, тэрийгээ ав сургуулийн хүүхдүүд ийм юм зүүж болохгүй гэдэг шаардлага тавьдаг учраас барагтаа бол хүүхдүүд тийм юм зүүдэггүй.

Оюунтунгалаг -

Аа үс гэзэг боох нь бас дэг журамтай юу үгүй юу?

Ширэммэс -

Дэг журам юу, ер нь хоёр салаа сүлж л гэдэг. Хоёр салаа сүлж, эсвэл хоёр талдаа бооно тиймэрхүү л юутай байдаг. Тэрнээс биш ганц сүлжих нь ховор доо. Задгай тавих ганц сүлжих нь бараг байдаггүй байсан ш дээ.

Оюунтунгалаг -

Тэгвэл яахав?

Ширэммэс -

Задгай тавивал том хүүхэд, томчуудыг дууриалаа гэдэг байсан. Том хүүхнүүд одоо насанд хүрсэн 20 морь хүрсэн улсууд л, хүүхдүүд задгай тавихгүй дээ голдуу дандаа л ганц л боосон байдаг. Тийм учраас бол том улсуудыг дууриалаа, том хүүхнүүдийг дууриалаа гээд бол ерөөсөө ганц сүлжүүлдэггүй, ганц боодоггүй байсан. Дандаа сүлждэг үгүй бол хоёр талдаа, богинохон бол хоёр талдаа боодог тийм л байсан. Одоо задгай тавина гэж ерөөсөө, үсээ задгай тавина гэж ерөөсөө байхгүй. Задгай тэгж тавиулдаггүй байсан. Үс мүсийг бол дандаа засуул, эрэгтэй хүүхдүүдийг бол засуулахгүй бол үс мүсийг нь хайчилж бариад, тэгж шаардлага тавьдаг. Үсээ засуул гээд л 2, 3 ахиад шаардаад л, шаардлага биелүүлэхгүй бол тэгээд үснээс нь хайчилж бариад тэгдэг. Тэгэхээр чинь хайчилсан үстэй учир заавал ч үгүй засуулж таардаг.

Оюунтунгалаг -

Хэн хайчлах вэ?

Ширэммэс -

Багш л, ангийн багш л шаардлага тавина ш дээ. Цаанаас нь сургуулийн захиргаанаас яагаад л сургууль хүүхдүүдийнхээ үс зүсийг засуул, цэвэрч байлга, цэвэр намбай байлга гээд л тэгдэг. Ариун цэврийн дарга марга гээд л сонгогдоод тэр болбол өдөр болгон шахуу ариун цэврийг шалгана. Нусны алчуур, гутлын алчууртай байна. Заавал ч үгүй шалгадаг. Тэгээд л хумс мумс үзээд, хумстай хиртэй байвал ангийн балл маалаас хасдаг тийм байдаг. Тийм учраас тэр ариун цэврийн дарга хийж байгаа хүүхэд болвол аягүй сайн шалгана. Ангиа муу дүн авахуулахгүйн тулд.

Оюунтунгалаг -

Яаж шалгах уу? Юу юуг үзэх үү?

Ширэммэс -

Нусны алчуур, гутлын алчуур үзнэ. Тэгээд цагаан, форм чинь цагаан захтай байна. Тэгээд цагаан зах нь хиртэй байна уу үгүй юу. Манжаатагтай, цагаан манжаатагтай, цагаан захтай. Тэр манжаатаг, зах хиртэй байна уу үгүй юу. Жаахан хиртэй байх юм бол наадхаа, оёчихсан байдаг учраас утсыг нь ханзалж аваад л энийгээ угааж ир гээд тэгээд л явуулдаг. Тэгээд тэр үе ер нь хар захтай тийм хүн бараг байдаггүй байсан. Өдөр болгон шахуу шалгаж байгаа учраас. Хар захтай хүн, манжаатагтай, хар манжаатагтай, хар болсон захтай тийм хүн байдаггүй байсан. Нус, гутлын алчуурыг бол тогтмол авч яв гэж сургуулийн захиргаа ч шаарддаг. Ариун цэврийг хариуцсан тэр хүүхэд ч гэсэн шаарддаг, дандаа шалгаж байдаг. Өглөө бол сургуулийн үүдэн дээр болвол нус гутлын алчуур энэ тэр шалгаж оруулдаг. 2, 3 удаа нусны алчуур гутлын алчуургүй ирэх юм бол тодорхой хэмжээний ангийн багш магшаас зэмлэл мэмлэл хүлээдэг.

Оюунтунгалаг -

Ангид олон дарга байх уу?

Ширэммэс -

Ангийн дарга, ариун цэврийн дарга, эгнээ болгон салаа гэж явдаг. Салаа нь парт эгнээ болгон нэг нэг даргатай.

Оюунтунгалаг -

Тэгээд дарга нар юу хийх вэ?

Ширэммэс -

Тэр дарга чинь тэр хүүхдүүдээ томоотой суулгана. Хичээл номыг нь хийлгэнэ. Коридор моридороор гүйлгэхгүй, шуугилдуулахгүй. Тийм л зохион байгуулалттай байдаг байсан ш дээ.

Оюунтунгалаг -

Та ер нь дарга болж байв уу?

Ширэммэс -

Өө би салаан дарга л болж байсан даа. Тэрнээс биш өөр дарга болоогүй, салаа л хариуцаж байсан. Цаад тал нь салаа л хариуцаж байсан.

Оюунтунгалаг -

Танай дүү нар бол дотуур байранд сурч байв уу? Дүү нар чинь сургуульд яаж сурч байв?

Ширэммэс -

Манай дүү нар бол миний доод талын дүү болвол 4 дүгээр анги хүртлээ хотод сууж байсан. Тэгээд тэрнээсээ, 4 дүгээр анги төгсөөд хөдөө гарсан. Хөдөөний 10-н жилийн сургуульд суралцсан. Тэгээд бусад нь тэрнээс дооших бүх хүүхдүүд бол дандаа төвийн сумынхаа сургуульд суралцсан. Мөн тэгээд өвөл нь бол гэр, жижиг гэр бариад төв дээр суучихдаг. Тэгээд намар хавар 2 болвол байранд суудаг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Өвөл нь жижиг гэр барьж хаана суух уу? Эндээ суух уу?

Ширэммэс -

Эмээ, манай эмээ байдаг байсан. Эмээтэйгээ тэгээд суучихдаг. Ихэнх нь 2, 3, 2 хүүхэд суухаар л гэр яасан даа. Гэр барьж эмээ дээрээ суулгадаг. Тэгээд хавар болохоор зэрэг хөдөө гараад явчихдаг. Тэгэхээр нь зэрэг байранд, сургуулийн дотуур байранд оруулчихдаг байсан. Эхлээд манай дүү нар чинь байранд суухгүй, үргэлж гэрт байсан болохоороо зэрэг байранд суухгүй гээд байрнаас зугтааж бариад л тэгдэг байсан. Тэгээд сүүлдээ жаахан дасаад ч юм уу даа, тэгээд хамгийн багачууд нь тэгдэг байсан даа тэгээд томчууд нь ч гайгүй. Сүүлийн багууд нь жаахан эрх байсан болоод ч тэр юм уу тэд нар нь л их юу яадаг, байр майрнаас зугтааж явдаг. Тэгэхдээ бол байр аягүй их хоол ундаар бол хангалуун, 24-ийн чихэр, яблок, перяник энэ тэрийг чинь 3,4-өөр нь өгдөг. Өглөө цай уудаг, өдөр цай уудаг. Орой бас хоол идээд, 9 цагийн алдад бас хөнгөн цай май өгдөг. Тийм юм хангалт мангалт нь уг нь сайн байдаг юм шиг. Өөрсдийнх нь ярьж байснаар бол.

Оюунтунгалаг -

Тэгээд таны хотод сургуульд сурч байсан, дүү нарын чинь хөдөө сурч байсан хоёрт ялгаа байв уу? Одоо сургалтынх нь талаар их ялгаа байсан уу? Эргээд харж байхад таны сурч мэдсэн дүү нарын чинь сурсан мэдсэн ялгаатай байв уу?

Ширэммэс -

Ялгаа ч байхгүй бараг л, гайгүй л юм шиг байна даа. Тийм , ер нь онц ялгаагүй. Ер нь сургалтын юу бол хот хөдөө бол нэг их ялгагдахгүй чанар сайтай л байсан юм шиг байна лээ. Манай дүү нар бол сурлага сайтай ш дээ. Дандаа дээд мэргэжлийн шахуу болчихсон. Тусгай дунд мэргэжилтэй. Сурлага юуны хувьд бол их ялгаа гайгүй л юм шиг байна лээ. Өөрсдөө хичээлээ сайн давтаад байвал, гол нь өөрснөөсөө л шалтгаалж яадаг байх.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо салаан дарга, та түрүүн хэлсэн ш дээ. Салаан дарга, олон дарга нар байсан гэж. Тэгээд тэр дарга нар одоо муу байсан хүүхдийг ямар нэгэн шийтгэл хүлээлгэх эрхтэй юу? Ямар шийтгэл хүлээлгэх вэ?

Ширэммэс -

За 2, 3 удаа бол өөрсдөө сануулна. Тэгээд ангийн багш магшид хэлээд, тэгээд болохгүй болвол ангийн хурал мурлаар оруулж сануулга, мануулга өгч тэгдэг байсан. Тэрнээс биш өөр нээх юу яахгүй ээ. Сануулга өгөөд ангийн хурлаар сурагчдад өөрсдөө болвол тийм байна чи гэж ангийн хүүхдүүд бас зэмлэл энэ тэр өгдөг тийм л байсан. Тэрнээс биш онц юм байгаагүй. Тэгэхдээ тэр зэмлэлийг бас их сайн тусгаж авдаг. Тэгээд тэр бас юугаа буруу хийсэн зүйл мүйлээ болвол дор нь засдаг тийм л байсан. Хичээл мичээл таслана гэж бараг байдаггүй байсан.

Оюунтунгалаг -

Та түрүүн хэллээ ш дээ. Хөдөө зуны амралтаар, өвлийн амралтаар ирэхээр соёлын довтолгоо гээд үзлэг явагдаж байсан байна ш дээ тийм ээ? Та хотод ээжийнхээ эгчийнд байхад чинь тэр соёлын довтолгоо өрнөж байв уу? Яаж байв? Хотод яаж мэдрэгдэв?

Ширэммэс -

Хотод ч мөн тэгж явдаг байсан ш дээ. Соёлын довтолгоо гээд явдаг байсан. Айлуудаар их явна. За гэр орны ариун цэвэр хашаа байрны ариун цэвэр энэ тэрийн ариун цэврийг их шалгадаг. Тэгээд зураг мургийг авдагийг мэдэхгүй тэгээд, ер нь шалгалт бол маш их явдаг. Субботник, цэвэрлэгээний ажлыг их хийдэг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Одоо тэр үеэр нь сургуулийн хүүхдүүд яг тэр цэвэрлэгээний, субботникийн ажилд оролцож байв уу ер нь?

Ширэммэс -

Коммунист субботник гээд бүүр 4 сарын 22- нд бол ер нь орон даяараа шахуу, сургууль мургууль бүх л юугаар болвол коммунист субботник гээд цэвэрлэгээ энэ тэр хийдэг байсан. Хавар 4 сарын 22 нд.

Оюунтунгалаг -

Лениний төрсөн өдрөөр.

Ширэммэс -

Тийм, Лениний төрсөн өдөр. Бүх нийтээрээ субботник хийнэ. Субботникийн ер нь хаврын цэвэрлэгээний ажил тэр үеэс л эхэлдэг. Тэгээд бүх нийтээрээ бараг л улс орон даяараа шахуу л гэхэд бараг бололцооны тийм хаврын цэвэрлэгээний ажлыг эхэлдэг тийм байсан.

Оюунтунгалаг -

Таны үед форм өмсдөг байсан гэсэн тийм ээ? Тэгэхээр формонд ялгаа байв уу? Хүүхдүүд өөр янзын форм өмсдөг байв уу? Худалдаж авдаг байв уу? Эсвэл сургуулиас нь олгоод өгчихдөг байв уу? Яадаг байв ?

Ширэммэс -

Өөрсдөө дандаа дэлгүүрт яг нэг жигдийн форм худалдагддаг байсан. Худалдаалдаг байсан. Аа тэрнийг болвол хүүхдүүд өмсдөг. Аа тэгэхдээ болвол урагшаа задгай захтай ч байж, захгүй ч байж болно. Зүгээр битүү захтай ч хоёр янзын форм өмсдөг байсан. Тэрийг л худалдаж авдаг. Тэрнээс биш тэр заавал ч үгүй задгай захтай форм өмс, битүү захтай форм өмс гэхгүй. Тэр хоёрын аль нэгийг л өөрийнхөө таалагдсан тэр формоо авч өмсдөг.

Оюунтунгалаг -

Та олон форм өмсөж байсан уу 10 жилд байхдаа?

Ширэммэс -

За нэг 3 форм л өмссөн байхдаа. Бага ангидаа нэг, дунд ангидаа нэг, ахлах ангид нэг тийм 3 форм өмссөн байх. Формыг чинь тэгээд угаагаад индүүдээд байхаар зэрэг нээх багадна уу л гэхээс биш урагдана гэж бараг байхгүй. Тийм учраас бол багадсан тухайдаа бол шинэ форм авч өмсөөд л, тэгээд ер нь 3 формны юунд л бараг явчихдаг юм.

Оюунтунгалаг -

Тэр формнуудаа тэгээд яасан? Багадсан формнуудаа?

Ширэммэс -

Хөдөө дүү нартаа өгөөд л, тэгээд л яасан дүү нартаа шилжүүлж өгөөд л тэгээд л дууссан.

Оюунтунгалаг -

Ер нь бол олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн хооронд бол хувцсаа дамжуулах, формоо дамжуулах юм бол ер нь түгээмэл үзэгдэл байсан тийм ээ?

Ширэммэс -

Тийм. Дандаа доошоогоо, багадсаныгаа доорх өөрийнхөө дүү нартаа өгөөд л, дамжуулаад л өгөөд тэд нар нь өмсөөд л. Тэгээд яахав дээ 2 юу өмсөхөд бараг тэр чинь моралийн элэгдэлд ороод л яачихдаг. Тэгээд гардаг байсан байх л даа.

Оюунтунгалаг -

Олон хүүхэдтэй айлууд ярьдаг ш дээ. Бага, дан ялангуяа бага хүүхдүүд нь бараг шинэ хувцас өмсөж үзээгүй. Дандаа ах эгчийн хувцас л дамжиж ирсээр байгаад л хуучин голдуу. Тэгээд айлын том хүүхэд голчлон дандаа шинэ хувцас өмсдөг байсан. Таны хувьд ямар байв?

Ширэммэс -

Би өөрөө хотод сууж байсан болохоороо арай гайгүй хувцас өмсдөг байсан байх л даа. Тэгээд миний хувцаснууд доошоо шилжиж ирдэг байсан. Би бол тийм хүний хуучин хувцас мувтас дамжиж өмсөж байгаагүй. Дүү нартаа болвол гайгүй гэсэн хувцсаа л дүү нартаа л өгдөг байсан даа.

Оюунтунгалаг -

Та ер нь сургуулиас өөр ямар замаар, өөр боловсрол өөр ямар замаар эзэмшиж байв? Одоо курс дугуйлан, юу байдаг юм, сургуулиас гадуур ямар боловсрол эзэмшив?

Ширэммэс -

Гадуур би зурагчин болно гээд фото зургийн дугуйланд явж байсан. Тийм курс мурс гээд бүүр тийм үнэмлэх мүнэмлэх өгдөг тийм дугуйланд бас нэг 10 төгсчихөөд нэг тэгж явж байсан. Тийм , одоо бол фото зургийг бол зохих хэмжээгээр аваад, юутай, угааж мугаадаг юу байвал угаагаад тэгээд яачихна, хэрэглэчихнэ. Өөр тэгээд нээх, уг нь холбоочин болъё гээл морз цохиж явж байсан. Тэгээд морз зорзны талаар бол жаахан бага зэргийн мэдэгдэхүүнтэй. Ер нь тэгээд яахав, ямар нэгэн юм, юм юманд жаахан тийм явамтгай ч юм уу даа, сурсан ч юмгүй, бага байхад сураад тэгээд л яваад байсан.

Оюунтунгалаг -

Таны үед тэгэхээр сургуулиас гадуур бас, сургуулийн дэргэд ч юм уу, олон янзын курс дугуйлан байж уу?

Ширэммэс -

Дугуйлангууд маш их ажилладаг байсаан. Янз янзын дугуйлан, өөрсдөө суръя гэсэн болгоныгоо, фото зургийн дугуйлан, нэхмэл, хатгамал гээд янз янзын дугуйлан. Өөрсдөө тэндээсээ сонгоод л тэгээд сурч байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд сургуулийн багш нар заах уу?

Ширэммэс -

Сургуулийн багш нар заана.

Оюунтунгалаг -

Үнэ төлбөртэй байх уу?

Ширэммэс -

Үнэ төлбөргүй ээ. Багш нар өөрсдөө яагаад л, дандаа үдээс хойш, тэдэн цагаас тийм дугуйлан ажиллана шүү гээд хэлдэг. Тэгээд тэр цагт нь ирдэг. Тэгээд л 4, 5 болтол тэрэндээ сууж, тэр юмаа сайн заалгаж байгаа, дадлага мадлага хийж байгаад тэгээд л явдаг байсан. Үдээс хойш, ер нь үдээс хойш багш нар бол хүүхдүүд нартайгаа маш их ажилладаг байсан юм байна. Одоо бодож байхад, тэдэн цагт ир гээд л тийм дугуйлантай ш дээ, тийм юм хийнэ шүү гээд тэгдэг. Ер нь эргэж буцахгүй өдөр гэж байдаггүй байсан. Тэгсэн мөртлөө тэгээд нэг тоглоод, заал мааланд тоглоод яана гэсэн юм байхгүй. Тэгээд дандаа л тэр чиглэл чиглэлээрээ дугуйландаа ороод тэрүүгээрээ дадлага мадлага хийгээд тэгээд л явж байсан ш дээ. Одоогийнх шиг зааланд ороод, сагс тоглоод өдөржингөө яана гэж тийм юм байдаггүй байсан. Хичээлийн цагаараа л тоглоно уу гэхээс биш зааланд одоо цаг авч тоглоно моглоно гэсэн юм тийм юм байдаггүй байсан.

Оюунтунгалаг -

Ер нь тэр үед төрөөс боловсролын байгууллагын талаар, сургууль соёлын талаар ер нь их анхаарал тавьдаг байв уу?

Ширэммэс -

Төрөөс чинь бас гайгүй л юм шиг байнаа. Бас анхаарал тавьж л байсан юм шиг байгаа юм. Гадуур дугуйлангуудыг их сайн хичээллүүлдэг. Дугуйлан мугуйлан хичээллэсэнгүй энэ тэр гэж сургуулийн захиргаа махиргааг шаарддаг байсан юм шиг байгаа юм тээ. Дугуйлан, янз янзын дугуйлан хичээллүүл, аа тийм өөр хичээлээс бусад юмаар байдаг юм уу одоо тийм дадлага эзэмшүүл тээ. Бага зэргийн ойр зуурын юм эзэмшүүл. Мужаан дархны ч юм уу тийм тогооч могоочийн тийм юм заадаг. Тийм мэргэжил зэргэжил ойр зуурын юм мэргэжил эзэмшүүлэх юм их явдаг байсан юм шиг байгаа юм. Тийм юмнууд их явдаг байсан. Мужаан, дархны дугуйлан гэж нэхмэлийн дугуйлан, фото зураг энэ тэр гээд янз янзын л юмнууд их яадаг. Тэрэндээ овоо хүүхдүүд их сонирхолтой байдаг байсан. Тэгээд ер нь тэгээд юм хямдхан байсан болоод ч тэр юм уу, хүүхдүүд ч өөрсдөө тийм их аваад ирдэггүй. Тэндээсээ тэгээд гаргаад л янз янзын хоол моолыг ч гэсэн тэгээд хийгээд л, хийж өгөөд л, ийм ингэж ингэж юм ордог юм гэж яагаад, мод зодыг чинь сургуулиас нь тэгээд л гаргаад яачихдаг. Тэгээд янз янзын парт, ширээ сандал мандал энэ тэр хийдэг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Таныг сургуульд байхад, ер нь бага байхад та янз бүрийн үзвэр кино, ший, янз бүрийн театр, урлагийн юмнаас үзэж байв уу ер нь?

Ширэммэс -

Кино аягүй их үздэг байсан. Концерт, кино их үздэг байсан. Хүүхэлдэйн театрт их юм үздэг байсан. Ер нь голдуу кино их үздэг байсан даа. Кино бол олон кино театрууд байсан. Элдэв-Очирын кино театр, хуучин Элдэв-Очир, шинэ юу Ард, хуучин Ард, шинэ Ард гээд, Элдэв-Очирын кино театр гээд ийм 3 кино театр байдаг байсан. Тэгээд энд л голдуу кино үздэг байсан даа.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр кино театрын юмнаас, үзвэрээс танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн одоо тэрэн шиг болох юмсан гэдэг ч юм уу, энэн шиг болох юмсан гэдэг ч юм уу, айхтар их тэрийг үзэж гуниглаж, гутарсан ч юм уу бүр таны амьдралд нөлөөлсөн, ямар кино одоо байна, бодогддог, ер нь тэр үед бодогдож байсан?

Ширэммэс -

Алтан өргөө л их гоё санагддаг байсан. Алтан өргөө аягүй их үздэг, үзээд тэгээд ерөөсөө ахиад үзчихсэн юм чинь ахиад үзээд яахав дээ гэж боддоггүй мөн ахиад үзэхэд сонирхолтой чигээрээ л байдаг байсан. Олон дууриас бас Учиртай гурван толгой бас үздэг гоё байдаг. Ойлгомжтой, ер нь үзээд байхад дуурь гэлтгүйгээр л тийм гоё ойлгогддог.

Оюунтунгалаг -

Тэр үе тэгээд үзвэрийг сургуулиараа ангиараа явж үзэх үү? Ганц нэгээрээ явж үздэг байв уу ер нь?

Ширэммэс -

Ер нь ангиараа л голдуу үзнэ дээ. Ангиараа голдуу тэдэн цагаас тийм кино үзье, тийм гоё кино гарсан байна гээд л тэгдэг. Тэгээд ангиараа яваад л үздэг. Ер нь юманд ганц нэгээрээ бараг явдаггүй байсан. Дандаа л ангиараа л голдуу л явдаг байсан. Коллектив аягүй их сайтай. Хамтарч ажлаа хийдэг. Коллектив аягүй сайтай л байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үед чинь хөдөөний хүүхдүүд тэр кино энэ тэрийг үзээгүй байгаа ш дээ таныг ирэхэд. Та ярьж өгөх үү ер нь яахав?

Ширэммэс -

Үзээгүй байна. Тийм кино гарсан гэхээр тийм үү, ийм үү гээд асууж л байдаг. Тэгээд яахав дээ үзсэн хүн чинь тэгж, ингэж байна гээд л ярьж өгнө. Тэгээд найзууд чинь хэдүүлээ нийлээд, хонь монь хариулж явахдаа энэ тэр гээд ярьж өгөөд, ер нь голцуу тэгээд л хонь монь хариулж явахдаа л хээр гадаа тэгж л ярьдаг. Ярьж өгнө дөө. Тийм байна, ийм байна, тийм байдаг, ийм байдаг гээд.

Оюунтунгалаг -

Тэгээд та 10 дугаар анги төгссөн ш дээ. 10-р анги төгсөөд яаж Хөдөө аж ахуйн дээд сургуульд оров? Элсэлтийн шалгалт малгалт авдаг байсан юм уу? Яаж мэргэжлээ сонгов ер нь?

Ширэммэс -

Би ер нь түүхийн багш болъё гэж боддог байсан. Тэгээд түүхийн багшийн шалгалт бол, юунд хуваарь бас тийм ирээгүй байсан. Тэгээд би түүхэд, тэгээд хуваарь ирээгүй учраас яг тэр жилдээ бол тэр юундаа, сургуульдаа ороогүй. Аа холбоонд, төв холбоонд ажилд орсон. Төв холбоонд би чинь 7-н жил болсон. Нэг хот хоорондын станцад ажиллаж байсан. Тэгээд дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуульд орсон. Элсэлтийн шалгалт өгч орсон. Элсэлтийн шалгалтгүйгээр ерөөсөө ордоггүй байсан. Элсэлтийн шалгалт өгөөд тэгээд оноо нь тэнцээд тэгээд Хөдөө аж ахуйн дээд сургуульд орсон.

Оюунтунгалаг -

Хөдөө аж ахуйн дээдэд олон жил сурсан уу?

Ширэммэс -

Хөдөө аж ахуйн дээдэд 5 жил сурсан.

Оюунтунгалаг -

Агрономич мэргэжлээр?

Ширэммэс -

Тийм, их нь хамгийн доод талын юу 4 жил, тэгээд голцуу л 5 жил байдаг байсан. Эдийн засаг, нягтлангийн анги л 4 жил, тэгээд бусдууд нь дандаа голцуу 5 жил байдаг байсан. Тэгээд би 5 жил сурч байгаад тэгээд би бол агрономич мэргэжилтэй болсон.

Оюунтунгалаг -

Тэгээд та 18, ухаандаа 10 дугаар ангиа төгсөөд, 18-тай анх ажилчин боллоо ш дээ. Тэгээд юу хийж байв холбоонд? Анх ажилчин болох, цалин авах гээд янз бүрийн юмнууд тохиолдож байсан байх даа?

Ширэммэс -

Би анх 10 дугаар анги төгсөөд 69 онд юм уу даа анх төгсөөд юунд холбоонд анх орсон. Тэнд бол дагалдан залгагчаар ороод, 75 төгрөг, сард цалин гээд 75 төгрөг авч байсан. Тэр үедээ би бол маш их цалин авч, мөнгө авч байсан юм шиг санагдаж байсан тийм. Тэгээд 75 төгрөгөө аваад л эгчдээ авчирч өгөөд л, тэгээд бид 2 гараад л янз янзын одоо идэж уух муух юм уу, янз бүрийн л юм авч л байсан. Гараад л юм авч байсан л санагддаг юм. Тэр үед бол холбоонд байхад бол энэ чинь өглөө, шөнө хонодог байсан бид нар. 8, 16- гаар ажилладаг байсан. Тэгээд орой 8-аас гараад өглөө 8-д буудаг. Тэгээд өглөө 8-д буугаад, тэр чигтээ л тэгээд субботник гээд л их хийдэг байсан учраас тэгээд тэр чигтээ субботникт яваад л мөн өдөржингөө шөнө нойргүй хоносон мөртлөө л субботник хийгээд л, орой чинь 4, 5 цагийн алдад тараад л гэртээ ирдэг байсан. Тэгээд 24 амраад, ахиад ажилдаа гардаг. 2 цагаас ажилдаа гардаг. Тэл үед бол субботник, субботникийг бол маш их хийдэг байсан байнаа. Субботникын ажил, тэгээд тохижолтын ажил голцуу нүх мүх ухдаг тийм л юм. Кабелийн нүх мүх энэ тэр гээд аягүй л их ухдаг. Найрамдал зуслан мусланг одоо барьж байхад бид нар чинь кабель мабель эд нарыг тавих, одоо шугам сүлжээний нүх ухаад бас тэгж явдаг байсан. Тэгээд бага байсан болохоороо тэгээд цай унд ч үгүй тэгээд тараад л, өглөө буугаад л тараад субботниктоо тэгж яваад, тэгээд яваад байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд ажилд ороход ер нь хэцүү байсан уу?

Ширэммэс -

Ажилд орох, эхэндээ бол жаахан хэцүү л байдаг байсан. Тэгээд болбол аяндаа сураад ирэхээрээ бол гайгүй болсоон. Голдуу настай улсууд энэ тэр байдаг байсан учраас бид нар чинь залуучууд, тэгээд шөнөжингөө тэгээд ажлаа хийгээд л, харьцангуй 12 цагаас хойш 6 болтол ажил багасчихдаг. Өглөө 8-аас ажил ид эхэлдэг. Тэр хоорондоо дандаа нөгөө хөгшин улсууд нь амраад, аа залуучууд нь тэгээд л ажлаа хийгээд л үлддэг. Хот хооронд би залгагч хийж байсан. 18 аймаг, гадаад мадаадтай энэ тэр гээд ярьдаг.

Оюунтунгалаг -

Монголчууд ер нь утсаар их ярьдаг байв уу?

Ширэммэс -

Монголчууд утсаар яринаа. Их ярина ш дээ. Оросууд эд нар чинь аягүй их ярьдаг. Оросууд бол цагаа хэмнэхийн тулд ярих юмаа бүүр цаасан дээрээ бичиж ирчихэж байгаад, тэгээд тэр үед чинь бас тариф үнэтэй байсан л болоод тэр байх л даа. Хоёр талаасаа ярих юмаа бичиж ирж байгаад, эхлээд нэг нь ярих юмаа тэрэн дээрээсээ харж уншаад л тэгээд яачихдаг, тэгээд л цаадахынхаа юуг сонсож тэгж минут цаг хожиж, минут их яадаг ашигладаг, тэгж их ярьдаг байсан ш дээ уул нь, гадаадынхан чинь. Гадаад тариф их үнэтэй байсан учраас тэр үедээ бас үнэтэй л байсан.

Оюунтунгалаг -

Аа манай Монголчууд болохоороо яаж ярих уу?

Ширэммэс -

Аа Монголчууд болохоороо чөлөөтэй, хамаагүй ээ. Мөнгө зөнгөнд бол тэгж яахгүй. Тариф нь хямдхан учраас болбол хамгийн их үнэтэй нь манайхаас чинь Ховд, Увс л үнэтэй, бусад нь бол тэгээд л 4,5 төгрөгөнд л багтана.

Оюунтунгалаг -

Холбоонд ажиллаж байхад хөгжилтэй явдал одоо санаанаас гардаггүй тийм юм одоо тохиолдож байв уу ер нь?

Ширэммэс -

Ер нь байсан юм уу, мэдэхгүй ээ.

Оюунтунгалаг -

Одоо сургуульд байсан үеээ бодоход, эргээд бүүр санаанаас гардаггүй тийм хөгжилтэй ч юм уу, сонин хачин явдал ер нь тохиолдож байв уу? Сургуульд байхад чинь.

Ширэммэс -

За сайн санахгүй байна.

Оюунтунгалаг -

Ингээд бас 6, 7 жил ажилласныхаа дараа нь оюутан болсон ш дээ. Одоо Хөдөө аж ахуйн дээдэд тийм ээ. Тэгээд оюутан болоод, тэр үеийн оюутны амьдрал гэж ямар байв? Сурахын хажуугаар өөр ямар ажил хөдөлмөр хийдэг байв? Оюутан цагийн амьдрал монголчуудын, монголын хувьд.

Ширэммэс -

Оюутан цагийн амьдрал одоо бодоход гоё байсан ш дээ. Бид нар чинь тэгээд намрын ажил гээд 8 сарын 25 нд очиж бүртгүүлнэ. 9 сарын 1-ээс эхлээд ажилд явчихна. Нэгдүгээр ангид ороход болбол 8 сарын 25- нд очиж бүртгүүлээд л тэгээд л аж ахуй явчихдаг байсан. Тэгээд 10 сарын 1, 2 хүртэл өндөр ургац дуусч байж л ирдэг байсан, нэгдүгээр ангийн оюутнууд бол. Аа 1, 2 дугаар ангийн оюутнууд тэгдэг байсан. Тэгээд 4, 5 болохоороо зэрэг өндөр ургацанд л явдаг. Тэгээд намрын ажилд бол явдаггүй. 1, 2 дугаар ангийнхан бол намрын ажилд яваад, 10 сарын 1, 2-н гэж бууж ирдэг. Тэгээд бид нар чинь, бидний үед чинь болвол стипенд гэж авдаг байсан учраас тэгж барагтаа бол тэгж ажил мажил хийнэ гэж тийм юм байдаггүй байсан. Тэгээд өөрсдөө сайн сурч чадах юм бол стипенд өндөр. Хамгийн доод талых нь 240, 200, 1, 2 дугаар ангийнханд 200, тэгээд 3 дугаар ангиас 240 болчихно. Тэгээд сайн сурвал 280, онц сурвал 540 гээд л авчихдаг учраас тэгж нээх ажил мажил хийе гэж тэгж явдаггүй байсан, тэрийгээ л зохицуулж чадах юм бол. Тэгэхдээ яахав дээ эхний үед спипенд буусан үед болбол эхний нэг 7, 8, 10- аад хоног бол аягүй баян гуанз манзанд болвол орж яагаад л хоол моол авч идээд л, сүүлдээ бол тэгээд л 60 мөнгөний гөөхий, гөөхий 60 мөнгө байсан учраас хувааж аваад л, идээд л, нэг гөөхий чинь бараг нэг хэсэгт нь 10 хэдэн хүүхэд байдаг, 10 хэд хуваагаад л.

Оюунтунгалаг -

Нэг гөөхий тийм ээ?

Ширэммэс -

Тийм. Жаахан жаахан өгөөд л тэгээд л хуваагаад иддэг байсан. Эхний үедээ бол стипенд буусан үед бол тэгээд л тансаг л байгаа л. Тэгээд нэг 10 хэд хоноод ирэхээр тэгээд л стипенд нь дуусна. Явган их явдаг. Оюутнууд бол явган их явдаг. Манай Хөдөө аж ахуйн дээд сургууль чинь хамгийн захын сургууль. Гүүрээр гарч явна. Тэгээд л явган голцуу оюутнууд, багш магш наргүй л явган их явдаг байсан.

Оюунтунгалаг -

Оюутнууд сангийн аж ахуйд ажиллаад цалин авна тийм ээ?

Ширэммэс -

Цалин авна. Хийснээрээ л авна ш дээ. Будаа мудаан дээр ажиллана. Будаа хатаана, хураана, төмс байцаа ухна. Төмс эд нараа зоорилно. Тэгэхдээ тэр хэмжээгээрээ намар чинь бас нилээн зохих хэмжээний 2 сарын стипенд шахуу авчихдаг байсан. Тэгээд тэрийгээр тэгээд л хувцас хунар аваад л тиймэрхүү юмандаа хэрэглээд л.

Оюунтунгалаг -

Оюутан байхад тэгээд нөгөө 10 жилд сурч байснаас сургалтын хувьд ялгаа их байсан уу? Их гарав уу?

Ширэммэс -

Өө сургалтын хувьд чинь ялгаа их байлгүй яахав. 10 жилийн хүүхэд дандаа л багшаар шаардуулаад, тийм юм хий гээд л тэгдэг. Аа оюутнууд болохоор зэрэг багш лекц уншаад л гараад явчихна. Тэгж шаардах маардах юм байхгүй. Тийм учраас нэг хэсэг их чөлөөтэй явж байгаад л, тэгээд л яг шалгалт эхлэхэд бол их хичээлд дарагдчихсан нилээн их хэцүү байдаг байсан. Тэгээд л яваандаа тэгээд л сураад л. 1 дүгээр ангидаа болвол ер нь тэгээд аягүй их олон хүүхэд хасагддаг байсан. Манайх чинь 60 хүүхэд элсүүлж аваад тэгээд 25 хүүхэд төгсдөг. Аягүй их шигшдэг. Одоо энэ сургалтын чанар болвол маш сайн байсан шиг байгаа юм. Эхлэхэд бол 60 яагаад л, тэгээд л дээд тал нь 27 юм уу 25 л төгсдөг. Аягүй их хасагддаг ш дээ. 1 дүгээр семестрээр бол ер нь нилээн их шигшиж яадаг. 2-т бол нилээн гайгүй нэг нь орж, нилээн шигшмэл болж, 2-оос хойш бол хасагдана гэж бараг байдаггүй байсан. Шаардлага их тавьдаг. Хичээл мичээл таслуулдаггүй, тасласан бол стипендээс хасна, тэгдэг байсан. Тийм учраас хичээл аль болохоор таслахгүйг л бодож тэгж л бодож явдаг байсан.

Оюунтунгалаг -

Оюутан байхдаа хаана амьдарч байв?

Ширэммэс -

Оюутан байхдаа гэртээ, гэрт байсаан. Эгчийндээ бас байж байсан. Манай эгчийх чинь одоо хуучин шинэ циркийн тэнд байдаг байсан. Бид нар чинь тэгээд, манай нэг багш тэр хавьд байдаг байсан тийм учраас тэрэнтэйгээ нийлээд, хүүдүүдтэйгээ, оюутнуудтайгаа нийлээд дандаа бид нар чинь тэр циркийн тэндээс урагшаа Зайсан хүртэл дандаа явган явчихдаг байсан. Дунд голоор яагаад л, өвөл бол Дунд голыг хөндлөн гараад 120-оор шууд явган явчихдаг байсан. Ирэхдээ ч явган, очихдоо ч явган тэгээд л автобусны мөнгө аягүй их хэмнэдэг байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед бол автобус бол хэдэн төгрөг байх уу?

Ширэммэс -

Автобус 50 мөнгө л байна ш дээ. Тэгэхдээ бол Зайсангийн автобус чинь бага цөөхөн явдаг учраас оюутан ихтэй багтахгүй, их зүүгддэг, чихэлддэг, суухад хэцүү. Тийм учраас тэгээд аль болохоор эртхэн шиг гараад л тэгээд л явган явчихдаг.

Оюунтунгалаг -

За тэгээд төгслөө. Агрономич боллоо. Тэгээд яав?

Ширэммэс -

Тэгээд төгсөөд би Төв аймгийн Баяндэлгэр суманд агрономичоор ажилласан. Тэгээд тэндээс чинь 2 жил шахуу ажиллаж байгаад, тэгээд л энэ Лүнд шилжиж ажиллах болсон. Манай аавын бие тааруу учраас энд шилжиж ирээд, тэгээд би энд Хүнсний цех гэж байгуулагдсан тэнд эрхлэгчээр нь тэнд мастер хийж байсан. Тэгээд тэнд мастер хийж байгаад, хүнсний цехэд талх нарийн боов, ундаа хийж 3, 4 ажилчинтай, 1 няравтай, тэгээд мастертайгаа цомхон тийм хүнсний цех байсан. Тэрэнд ажиллаж байгаад тэр нь хувьчлал мувьчлалын юугаар тэгээд татан буугдаад, тэгээд яасан. Тэрнээс хойш бараг ажил хийгээгүй дээ. Тэгээд тэтгэвэртээ гарчихсан бараг.

Оюунтунгалаг -

Та одоо бол өөрийн хувийн мал аж ахуйтай?

Ширэммэс -

Тийм. Одоо бол хувийн мал аж ахуйтай. Тэрийгээ дагаад л жаахан жаахан ногоо могоо тарьчаад л, тэгээд л.

Оюунтунгалаг -

Аа агрономичийнхоо ажлыг тэгэхээр Баяндэлгэр суманд л?

Ширэммэс -

Тийм. Баяндэлгэрт л хийж байсан. Хотод ногооны зооринд бас ажиллаж байсан. Анх Баяндэлгэрт очоод, тэгээд хотод ногооны зооринд ажиллаж, тэнд ээлжийн агрономи хийж байсан.

Оюунтунгалаг -

Баяндэлгэр суманд хаанаас хуваарилав?

Ширэммэс -

Аймгаас, эндээс төгсөхөд Хөдөө аж ахуйн яамнаас Төв аймагт хуваарилагдсан. Төв аймгаасаа бол Баяндэлгэр суманд очсон. Тэгээд Баяндэлгэрээсээ хот руу орох гээд тэгээд Баяндэлгэрээсээ шилжээд, Баянзүрхийн ногооны зооринд тэнд агрономич, ээлжийн агрономич хийж байсан.

Оюунтунгалаг -

Аа энэ Лүн сумандаа бол агрономич энэ тэрээ бол хийгээгүй тийм ээ?

Ширэммэс -

Тийм. Энд ирээд хүнсний цехэд мастер байсан.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь ямар нэгэн маш их гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байсан вэ? Яагаад танд тэр үйл явдал тэгж их гүнзгий нөлөөлсөн гэж үздэг вэ? Ер нь ямар үйл явдал гүнзгий нөлөөлөв?

Ширэммэс -

Тийм их нөлөөлөөд байсан ч юм юу байхав. Өөрийнхөө нөгөө ёстой юугаар л явж байгаа байх даа. Нэг их нөлөөлөөд сүрхий юу яачихсан юм ч байхгүй. Ер нь л тэгээд л өөрөө зорьсон юугаараа л явж байгаа даа. Нөлөөлөөд энээ тэрээ тэрнээс болоод ингээд яасан юм байхгүй ээ.

Оюунтунгалаг -

Тэгвэл таны амьдралд ер бусын юм буюу бусдаас онцгой гэх зүйл бий юу? Та яагаад тэрийг онцгой гэж үзэж байна вэ? Ер бусын тийм онцгой зүйл, таны амьдралд ер нь тийм?

Ширэммэс -

Хүнээс онцгой ч гэж юу байхав дээ. Яг л юугаар л. Өөрийнхөө хувь тавилангаараа л гэхээс биш, өөр ч нэг их онцгойлоод байх юм алга даа.

Оюунтунгалаг -

Та ер нь бурхан шүтдэг үү? Шашин шүтдэг үү?

Ширэммэс -

Шашин шүтнээ.

Оюунтунгалаг -

Хэр шүтэх вэ? ер нь.

Ширэммэс -

Ер нь гайгүй шүү. Овоо шүтчихнэ. Дээж мээж өргөөд, бурхан багшдаа энэ тэр мөргөөд тэгээд яваад байна. Зохих хэмжээний цагаан сар магаан сарын дараа бол тэгээд л засал маслаа хийлгээд ганданд хурал номоо хуруулаад тэгж явна.

Оюунтунгалаг -

Тэгээд таны нэрийг сонсоход их сонин нэр байна л даа. Таны нэр ямар учиртай юм вэ? Хэн өгч байсан юм?

Ширэммэс -

Би айлын хамгийн том хүүхэд нь, миний надаас түрүүн нэг хүүхэдтэй байж байгаад тэр нь тогтоогүй учраас би бол энхрийлэгдчихсэн. Манай ээж аав намайг өсгөхийн тулд лам мамаар их явж байсан. Бас их өвчин ороодог тийм хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэгээд лам дээр очоод тэгээд нэг тийм нэр өгсөн. Манай ээж аав тэгээд янз янзын лам нарт, янз янзын юм хэлж л байсан юм байгаа юм, одоо зам мамын чулуу цэвэрлэ ч гэх юм уу, тэгвэл одоо үр хүүхэд чинь тогтоно могтоно энэ тэр гэдэг ч юм уу тиймээ. Тэгээд манай ээж аав энэ тэр замын чулуу хүртэл цэвэрлэж явж байсан. Намайг тогтоож өсгөхийн тулд. Замын чулуу хүртэл цэвэрлэж байсан энэ тэр гээд л тэгж ярьдаг. Тэр үед би бас нилээн л аав ээжийгээ зовоож л өссөн юм шиг байгаа юм л даа. Тэгээд тэр ламаас нэр хайрлахдаа надыг ширмээр хийсэн мэс гэж нэр өгсөн учраас тэгээд би бол Ширэммэс гэж тийм нэртэй болсон.

Оюунтунгалаг -

Ширмэн мэс?

Ширэммэс -

Ширэммэс Ширэм гэчихээд мэс. Ширмээр хийсэн мэс гэж байгаа юм. Тийм нэр өгсөн. Тэрнээс хойш би бол өвчин мөвчин нэг их ороодоггүй, миний дараагийн дүү нар ч гэсэн эрүүл энх сайн сайхан өссөн. Тийм учраас гайгүй дархан тогтчихсон юм байлгүй дээ бодвол.

Оюунтунгалаг -

Та бол нэрэндээ дуртай?

Ширэммэс -

Дуртай. Нэрнээсээ бол би янз бүрийн юманд яагаагүй учраас би бол нэрэндээ дуртай.

Оюунтунгалаг -

Ширэммэс. Сонин нэр байгаа юм харин. Тэгээд танай нутагт тэгээд иймэрхүү нэр юмыг цээрлэдэг, хүүхэд шуухад домнодог, олон ёс байв уу ер нь?

Ширэммэс -

Өө янз бүрийн л юм дуулдаж л байдаг юм тийм. Сайн сайн улсууд, дээр үед бол сайн сайн улсууд байсан л юм шиг байгаа юм. Тэр хүүхэд мүүхдийг янз янзаар чанаж барьдаг ч гэдэг юм уу тиймээ. Тэгсэн мөртлөө тийм аргатай. Тэгж эвдэж барьж чанаж барьдаг гэж тэгдэг байсан энэ тэр гээд л улсууд ярьдаг. Тэгээд тэр хүүхэд нь зүгээр болсон энэ тэр гээд л. Сайн улсууд их л байсан юм шиг байгаа юм. Би тэр улсуудыг сайн мэдэхгүй. Манай ээж аав энэ тэр бол тэгж ярьдаг юм. Намайг л лав тэгж сунгаж, татсан, 4 мөчнөөс нь сунгаж татсан энэ тэр гээд л ээж аав тэгж ярьж байдаг юм. Тэгээд л шажигнаж дуугарч байсан энэ тэр гэдэг юм. Тэр л лав гэм болоогүй.

Оюунтунгалаг -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.