Bumanjav


Basic information
Interviewee ID: 990043
Name: Bumanjav
Parent's name: Borhüü
Ovog: Olognuud
Sex: m
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Gol sum, Ulaanbaatar aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: worker
Father's profession: intellectual - cultural worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
cultural campaigns
family
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

collective farm
privatisation
parent - children relationship
wedding


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Төв аймгийн Лүн суманд Борхүүгийн Буманжав гуайтай уулзаж байна. Ингээд Буманжав гуайд би сая судалгааныхаа учрыг тайлбарласан, одоо тэгэхээр би таниас нэг хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой, юу гэхээр нэгдүгээрт таны энэ ярьсан зүйлийг бид интернетэд тавиад, тэгээд судлаачид, Монголыг сонирхсон гадаад, дотоодын эрдэмтэд, хүмүүс энийг одоо уншиж өөрсдийнхөө судалгааны материал, ном зохиолд ашиглаж болох уу гэдэг зөвшөөрлийг нэгдүгээрт таниас авах ёстой, хоёрдугаарт та хүсвэл хамаагүй нэрээ нууцалж болноо. Ийм хоёр төрлийн зөвшөөрөл авчихъя эхлээд?

Буманжав -

Миний ярьсан зүйл бас тэр судлаачдын санаа сэтгэлд тохирч байвал тэрийг бол юманд авч болно л доо. Миний ярьсан зүйл бас би чинь 44 онд төрсөн, бага сургуулиа Налайхын 10 жилд өнгөрөөсөн. Ингээд сургуулиа төгсөөд Соёл Урлагын сургуульд ороод тэрийгээ төгсөөд энд суманд 34 жил одоо соёлын ажилтан хийгээд сая тэтгэвэртэй гарсан юм аа 2004 онд.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та зөвшөөрч байна тийм ээ?

Буманжав -

Тийм.

Оюунтунгалаг -

Зөвшөөрч байна, нэрээ бас нууцлахгүй одоо нэрээ ил байж болно гэж үзэж байна уу та?

Буманжав -

За би ямар нууц юм ярих гэж байгаа биш.

Оюунтунгалаг -

За тийм /инээв/.

Буманжав -

Тийм ээ.

Оюунтунгалаг -

Аа зөв. За ингээд таныг зөвшөөрч байна гэж ойлгоод хоёулаа ярилцлагаа эхлэе. Таны бага нас ер нь хаана өнгөрөв, хэзээ хаана төрөв та, хэн гэдэг хүний хүүхэд байв, ээж аав чинь ямар хүмүүс байв гээд хоёулаа яриагаа эхлэе тийм ээ?

Буманжав -

Тийм. Би багаасаа 1944 онд одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн одоо хуучин Чойжин ламын сүмийн тэнд унасан хүн юм байгаа юм. Тэгээд 48 онд манай аав Налайхын одоо тэр үед тэр чинь Налайхын юу байсан юм даа одоо ягаан клуб гэж, одоо соёлын ордны анхны суурь тавигдсан юмуу даа.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Тэрний найруулагчаар очиж, уул нь Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга байсан юм, Лувсангийн Борхүү гэж, Булган аймгийн хүн л дээ. Тэгээд аавыгаа дагаад ээжтэйгээ ингээд тэнд очиж суурьшсан юм Налайхад. Тэгээд тэнд бага сургууль дүүргээд, 10 жилийн сургуулийг төгсөөд, тэгээд 65 онд Соёлын сургуульд ороод, тэгээд тэрнээс хойш ер нь миний ажил амьдрал бүгд соёлтой, соёлын ажилтай холбоотой 44 жил ажиллаад 2004 онд тэтгэвэртэй гарлаа. Тэгээд 1983 онд би чинь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол авдаг юм, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойн арга хэмжээн бүгдэнд нь оролцож байсан, 59 онд чинь нэгдэлжих хөдөлгөөн ялсан шүү дээ анх Монголд, тэгээд манай сум чинь бас нэгдэл байлаа, нэгдлийн клуб гэж байдаг байсан, тэгээд 87 оноос соёлын төв болж бас өргөжөөд орон тоо овоо нэмэгдээд ингээд арван хэдэн хүнтэй, машин унаатай их сайхан л байдаг байлаа, тэрнээс хойш зах зээлд ороод, тэрнээс хойш орон тоо моо өөрчилсөн, саяхан боловсролын яамны тогтоол тушаал гарч, соёлын төвүүдийг бас ондоо байрлалаар 5 хүний орон тоотой байлгах тухай ярьж, ингээд бас орон тоог нь нэмж байгаа нь бас бидэнд сайхан сэтгэгдэл төрж байдаг юмаа. За нэгдлийн тухай ярихад, за нэгдлийн үүсэн байгуулагдсан одоо 59 оноос хойш зарим хүний таашаалд нийцсэн, зарим нь нийцээгүй малыг нь хүчилж нийгэмчилсэн, зарим нь нэгдэлд орохгүй, манай энэ Лүн суманд ч гэсэн насаараа нэгдэлд ороогүй байж байгаад одоо нас барсан улсууд байдаг л юм л даа. Гэхдээ тэр нь хувь хүний л бодлого байсан байх. Тэрнээс нэгдэлд мэгдэлд ороод л хүний малыг нийгэмчлээд бүгдийг нь одоо малыг аваад ингээд хүчлээд байсан юм нэг их яригддаггүй юм аа. Тэгэхдээ яахав нөгөө хувийн мал аж ахуйтай байсан хүмүүс нь нилээн настай улс юм болохоор зэрэг өө нэгдэлд орохгүй ээ, би өөрөө ингэж амьдарна гээд ингээд яасан Алтангэрэл гэж хүн байдаг юм манай энд, байсан юм.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Тэрний хөгшин нь одоо саяхан нас барлаа даа, Цэрэндэжид гээд, насаараа нэгдэлд ороогүй тийм хүн байдаг юм. За нэгдэл болсноос хойш чинь бас хамт одоо хамтын хүчээр ажиллах ч бас сайхан. Одоо нэг зуд зурхан болох, янз бүрийн бэрхшээл таарах ийм юманд бол бас их юутай их тус дэмтэй байдаг байсан байна. Бид нар ч гэсэн бас тэр малчдын ажилд туслаж нилээн явдаг байлаа. Нэгдэл хувьчлагдснаасаа хойш манайд чинь бас 90-н хэдэн оны үед билээ дээ хувьчлагдсан л даа, тэгээд нөгөө хувийн малыг хүмүүст нь тарааж өгөх, тэр бол нилээн одоо хүртэл хүн зарим нь одоо гомдолтой саналтай тийм хүн байдаг юм. Зарим нь одоо энд байж байгаад тэгээд хот орон нутаг, ондоо аймаг сум тийшээ явчихсан, тэгээд жинхэнэ эцэг эх нь бас үрэгдчихсэн, малаа нийгэмчилснээ хүүхдүүд нь мэддэггүй, өөрсдөө мэдэхгүй, тийм тийм бэрхшээлүүд байдаг юм шиг байна лээ. Маргаан энэ тэр гарч л байсан. Тэгэхдээ нэгдэл бол бас гишүүддээ бол юм өгсөн, одоо эндээс манай сум чинь 10 гаруй 15, 6 мянгат малчидтай болчихоод байна. Нилээн олон сайн малчинтай боллоо, олон уяачидтай боллоо, энэ бол бас мал нийгэмчлэлийн л хувь хүч байх гэж ойлгодог юм. За бид нар чинь нөгөө нэгдлийн соёлын төвд клубд ажиллаж байсан болохоор бас бидэнд юм оногдох болов уу гэж бас сэтгэл эмзэглэж байсан л даа. Тэгсэн манай нэгдэл бидэнд чинь 30 хувиар, одоо нэгдлийнхээ гишүүдэд 100 хувь өглөө гэхэд бид нарт нэг 30 хувиар, тэр үед чинь нэгдлийн гишүүнд ордог хүн чинь соёлын ажилтнаас кино механикч, номын санч хоёрыг оруулж байсан юм. Нөгөө клубын дарга марга нь бол орохгүй, би одоо энэ соёлын төвийг 34 жил, юу 44 жил ажиллаа л даа соёлын төвийн, дарга эрхлэгчээр, тэгэхэд надаа 30 хувиар өгч байсан юм. Тэр нь бас хөөрхөн овоо л юм авна, 100-аад хонь, нэг 10-аад үхэр авч л байсан юм.

Оюунтунгалаг -

За, тэр чинь одоо хэдэн он гэсэн үг билээ?

Буманжав -

Тэр чинь одоо 90 он, саяны одоо нөгөө ардчиллын үеэр шүү дээ, 90 оны үед л, 89 тийм ээ 90 оны л үед юм. Тэгээд тэрний хүчинд бас хөдөөний бид чинь одоо хөдөөний малчид чинь амьдарч байгаа улс чинь тэрнийхээ мал хөрөнгөөр л, за яахав зарим нь бол мал хөрөнгөө зарж борлуулаад, зах зээл хөөгөөд малгүй болчихсон улс байж л байдаг юм, зарим нь бол нөгөө өгсөн юмыг нь өөд нь татаад явж байгаа нь болвол нэг хоосон хонохгүй бас, хөдөө чинь бас хотод ийм мах энэ тэр үнэтэй байхад чинь бас тэрнийхээ буянаар амьдраад байгаа улсууд ч байж л байдаг юм, тиймэрхүү л юм байдаг юм. Тэгээд уул нь нэгдэл тэр 20 жилийн ойгоор бид нар чинь нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойгоор манай Төв аймгаас чинь нэг 10-аад хүн оролцов уу даа. Одоо энэ Бүрэнгийн Алтантулга одоо миний бас л юу дор, удирдлаган дор явж байсан уртын дууч, одоо та нар мэднэ дээ, тэр нөгөө бүх цэргийн ансанбулд байгаа билүү?

Оюунтунгалаг -

Хэн гэнээ?

Буманжав -

Алтантулга гээд, тийм, дуучин. Тэр оролцож байсан юм. Манай эндээс Нэргүй оролцож байсан юм, Долгор гээд Баян-Өнжүүлээс нэг охин оролцож байсан юм, малчин, сайхан шүлэг уншдаг, тэрний одоо кино мино бичлэг мэчлэг байдаг юм аа. 20 жилийн ой чинь нэг сар гаруй бид нар Улаанбаатар хотод бэлдэж их сайхан л явуулж байлаа, нэгдлийн холбооны дээд зөвлөл гэж байлаа шүү дээ тэр үед чинь Соёлын яамны сайд чинь Сумъяа сайд байсан байх аа, тэр соёлын яамны чинь олон сайдыг, нилээн хэдэн сайдын нүүр үзлээ л дээ. Одоо хамгийн сүүлд нь Энхбаяр сайд, одоо ерөнхийлөгч, ерөнхийлөгч Энхбаяраас би нөгөө Соёлын тэргүүний ажилтан авч байсан байхгүй юу, тийм, тиймэрхүү байдаг юм. Тэгээд ер нь мал хувьчлалын маргаан л их үүсдэг юм даа бусад нь болвол нэг их тийм их хэлмэгдэл болоод л, нэг ард түмнийг нэг их дарамталж шахаад л, малыг нь одоо хамаагүй хүчээр авч байсан тийм юм нэг их дуулддаггүй юм. Ганцхан саяны хувьчлалаар л нөгөө зарим одоо ялангуяа энэ хойд Угтаал, энэ тэр гээд сангийн аж ахуйнуудын малчид, хүмүүс болвол тариаланчид их гомдол ирдэг юм шүү дээ. Нөгөө сангийн аж ахуй нь малаа хувьчилдаг, хувьчилсан чинь трактор, комбайнчидад өгдөггүй, малчид нь байсан хэдэн хасагуудад өгөөд л тэгээд бусад нь хоосон үлдсэн юм, тэгээд маргаан их гардаг юм, тэрүүн дээр л их маргаан гардаг юм даа, ондоо нэг их маргаан төвөг тийм юм гарч байсан юм санагддаггүй юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр хоёулаа үргэлжлүүлээд яръя л даа тийм ээ, тэгэхээр таны бага нас ер нь хаана өнгөрөв, таны ээж, аав чинь ямар хүмүүс байв, одоо ямар угсаа гаралтай хүмүүс байв, тийм ээ, ямар мал аж ахуй эрхлэж байв, эмээ, өвөө чинь ер нь хаанахын улсууд байв?

Буманжав -

Манай аав Булган аймгийн Хутга-Өндөр сумын хүн, миний ээж болохоор зэрэг Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн. Манай аав ээж хоёр хоёулаа дээр үед ирээд, ээж одоо аж үйлдвэрийн комбинат гэж байлаа шүү дээ, тэнд ажилчин байсан юм. Манай аав бас цэрэгт яваад 39 оны дайнд оролцоод, тэнд байхдаа бас залуу хүн бас нэг урлагын авъяас байсан юм уу бас нэг бүрээ мүрээ татдаг тийм хүн байж байгаад тэгээд энэ Хан-Уул дүүргийн одоо Ажилчны соёлын ордон гэж тэнд одоо нэг хүүхэн Лувсангомбо гэж жүжигчин байлаа шүү дээ, бүжигчин.

Оюунтунгалаг -

Тийм бүжигчин.

Буманжав -

Тэр одоо энэ хэн нэрийг нь зармыг мартчих юм, Маамуу билүү, хуучир муучир хийдэг театрт, тийм нэг хужаа, хуучир тоглодог тийм нэг хужаа байсан юмаа. Тэд нар энэ тэр одоо манайхаар их ирнэ, намайг их өхөөрдөнө, би жаахан байхдаа бас авъяас нь бас хүүхэд болохоор зэрэг авъяастай л байсан юм биз, бас аавын талыг дууриасан. Тэгээд миний бага нас бол ерөөсөө л Налайхад өнгөрөөсөн. Тэгээд Налайхад чинь 10 жилийн сургууль төгсөөд, бас манай аав ээж хоёр чинь жаахан малтай байлаа, тэгээд хөдөө нөгөө сургуульд мориор явна, Налайхын бага сургуульд, 50 хэдэн онд чинь. Тэгээд тэндээ сургууль төгсөөд саяхан бид нар Налайхын чинь 8 дахь төгсөлт юм уу даа, манай ардын уран зохиолч Сүрэнжав чинь анхны төгсөлт юм шүү дээ Налайхын 10 жилийн.

Оюунтунгалаг -

Налайхын 10 жилийн?

Буманжав -

Ш.Дулмаа гуай энэ тэр, Довчин энэ тэр чинь тийм. Тэгээд би 8 дахь төгсөлт нь юм. Тэгээд сая энэ жил манайх чинь 44 жил уулзаагүй байж байж сая 7 сарын баярын өмнөхөн 4нд бас Налайхдаа очиж уулзаж.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Хөгшин болсон, тэтгэвэрт гарсан тийм л улс байдаг юм байна, тэгээд зарим нь ихэнх нь бас үгүй болчихсон байх юм, одоо аргагүй юм, хүн ямар мөнх байх биш, тэгээд ирлээ. Одоо 8 сарын, 9 сарын 15нд манай сургуулийн 70 жилийн ой болох юм. Манай сургуулийн 70 жилийн ойд Жамбаанамдаг багш анхны захирал нь байсан юм, тэгээд анхны захирал нь байж байгаад 62 онд манай сургууль чинь анх улсын хэмжээний тэргүүний сургууль болж Алтан гадас одонгоор шагнуулж, тийм гоё сургууль байлаа. Тэгээд ер нь би одоо бид нар ангийхан сая очоод ярьж байхад, одоо энэ хүүхдийн үдийн цай хөтөлбөр, энэ тэр гээд л яригдаад байгаа шүү дээ, тэрийг чинь манай сургууль анх л хэрэгжүүлсэн юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Биднийг сургуульд 50 хэдэн онд байхад чинь үдийн цай өгдөг байлаа, үдийн цай одоо тэр хөтөлбөр биш шүү дээ.

Оюунтунгалаг -

Тийм.

Буманжав -

Зүгээр нэг үдийн цай өгдөг, тэрэнд нь яахав дээ хүүхдүүдийг нөгөө хонины шийр, тэр үед чинь хонины шийрийг хамаагүй хаячихдаг байлаа шүү дээ, тэрийг чинь хүүхдүүд өөрсдөө цуглуулаад, тэрийгээ сайхан хуухалж, хярваслаад, тэгээд авчирч өгнө, нөгөөдөхийг нь одоо гуанз муанзанд өгөөд чануулаад, тэгээд шийр, одоо нөгөө үхрийн таравсаг, тэгээд л одоо ногоо могоо холиод л ингээд үдийн цай гэж өгдөг байсан, тэр нь одоо бидний одоонийхоор болвол нөгөө үдийн цай хөтөлбөртэй л ойролцоо юм.

Оюунтунгалаг -

/инээв/.

Буманжав -

Анх манай сургууль.

Оюунтунгалаг -

/инээв/, стүжин маягын юм хийж өгдөг.

Буманжав -

Аан тийм, стүжин энэ тэр хийж өгдөг, тэгээд магай сургууль анх энэ үдийн цайг чинь эхлүүлчихсэн юм биш үү гэж бид бас хуучилж суусан юм, тэр бас сонин тийм.

Оюунтунгалаг -

Одоо их л аж ахуй, сэтгэлгээ юу сайтай?

Буманжав -

Тийм их аж ахуй сайтай тийм.

Оюунтунгалаг -

Аж ахуй сайтай хүн байна шүү дээ, захирал махиралдаа л байж?

Буманжав -

Тийм аж ахуй их, тийм чадварлаг хүн. Одоо энэ Улаанбаатар хотод байгаа гэсээн, тэр захирал Жамбаанамдаг гэж хүн. Тэгээд манай одоо нөгөө 9 дүгээр сургуульд, хаана билээ манай нөгөө дараагийн захирал Даваа гэж захирал, тэгээд энэ кабинет, одоо тийм кабинеттай сургууль алга, одоо хир нь би бас олон сургуулиар, олон газраар, хөдөө ч адилхан ороход, манай тэр үед бид нар чинь одоо ерөөсөө кабинетэд хичээллэнэ. Одоо сүүлийн үед нэг кабинетын шугамаар хичээллэнэ гээд яваад л байх юм байна шүү дээ тийм юм. Тэгээд кабинет гэдэг маань тийм бүрэн тохижсон юм байхгүй, одоо бид нар ороход зүгээр шугам зургийн кабинет гэхэд л ерөөсөө л нэг цүнхээ аваад дэвтэртээгээ л орно, тэгээд бүх хэрэглэл нь бэлэн, гортиг нөгөө шугам, ямар л юм хэрэглэх нь үү бүх юм бэлэн, тэгээд л тарааж өгөөд, тэрийгээ буцаагаад авчихдаг, бид нар юмаа зураад л үлддэг, тийм байсан. Мөн анатомийн кабинет гээд л ороход чинь нөгөө хүний үзүүлэн, мүзүүлэн одоо ерөөсөө элэг, бөөр чинь ингээд татаад татаад л, сугалаад л аваад ирнэ. Машин судлалын кабинет гээд байхад чинь одоо нөгөө л машин зашин чинь бүгд л, одоо бүх л юм нь бэлэн тийм сайхан кабинеттай байсан юм аа. Тэгээд одооны сургуулиуд тийм юм, өөрсдөө хөөцөлддөггүй юм уу, тэр үед чинь бас зах зээлд ороогүй тэр үед чинь юм ховор, тэгээд манай тэр захирал бас их намбай, аж ахуйч тийм хүн байсан юм байгаа юм. Тэгээд бүрэн тохижуулсан, тэгээд сая сургууль дээр очсон, тийм юм маань бас байхгүй болчихсон юм шиг байгаа юм, тэгэхдээ кабинет нь байна. Тэгээд энэ кабинетийн одоо энэ нэг мэргэжил тэр үед чинь бид нарыг 10 төгсөх гэж байхад чинь 11 жилийн сургууль болгож төгсгөнө гэж анх тэгж байсан юм, 60 хэдэн онд. Тэгээд бид нарын туршлага болсон юм шиг байгаа юм, тэгээд 11-ээр төгсөх юм байна даа 10-аар төгсөхөө байж гэж байтал чинь.

Оюунтунгалаг -

Тэр чинь одоо хэдэн онд билээ?

Буманжав -

62 онд шүү дээ тийм. Тэгээд 11 жил больчихоод бид нарыг 10 жилээр төгсдөг байхгүй юу. Тэгэхдээ бүгдэд нь мэргэжил өгөөд, одоо би бол токарын 7-р зэрэгтэй төгссөн юм даа. Тэгээд манай зарим хүүхдүүд чинь, авто машин энэ тэр байгаагүй юмаа, тэр уурхай, нөгөө Налайхын том уурхай байсан учраас уурхайн мэргэжил, янз бүрийн тийм мэргэжил эзэмшиж, тэгж хүн болгон мэргэжилтэй төгсөж байсан юм. Тэгээд одооны сургуулиуд одооноос тэрнийг хэрэгжүүлж байгаа, тэрийг дээр хэрэгжүүлж байсан бол өдийд манайх 12 жилийн сургалттай, цааш нь 13 төгсгөдөг болох ч байсан юм уу хэн мэдэх үү тийм юм л санагддаг юм.

Оюунтунгалаг -

Тийм байна шүү дээ, аль 60 хэдэн оноос 60-аад оны эхээр л 11 жилийн систем энэ тэр яригдаж байсан юм байна шүү дээ уг нь бол?

Буманжав -

Тийм, тийм яригдаж байсан юм.

Оюунтунгалаг -

Гэтэл бид нар чинь одоо 40 жилийн дараа?

Буманжав -

40 жилийн дараа.

Оюунтунгалаг -

40 гаруй жилийн бараг тийм ээ?

Буманжав -

Тийм.

Оюунтунгалаг -

Гаран жилийн дараа 11, 12 жилийнхээ системийг ярьж эхэлсэн одоо л дөнгөж хэрэгжүүлж эхлэж байна шүү дээ?

Буманжав -

Тийм, хэрэгжүүлэх гэж байна. Тэгэхэд чинь бид нар тэрэнд нь хэрэгжээд бас нэг хүнд харуулах үнэмлэхтэй, нэг газар очоод ажиллахад нэг токарчин хийчихдэг тийм л мэргэжилтэй төгсч байсан юм, одоо хүртэл үнэмлэх нь байдаг юм. Тэгээд хүмүүст үзүүлэхээр, аа чиний тэр үеийн токарчин худлаа хэлээд.

Оюунтунгалаг -

/инээв/.

Буманжав -

Үгүй тэгээд бичээд өгсөн үнэмлэх нь байгаа юм чинь. Тийм дэвшилттэй тал байсан юм. Тэгээд манайхан сүүлийн үед л одоо энэ тэр сайхан хөгжүүлэх юмаа тэр л эрчимээрээ хөгжүүлсэн бол өдийд чинь одоо бид нар чинь 12 жилийн боловсролтой болчихсон, өдийд чинь бүүр хэрэгжчихсэн, төлөвлөгөө нь.

Оюунтунгалаг -

Тийм байна.

Буманжав -

Тийм байх юм. Тэр үдийн цай хөтөлбөр энэ тэр чинь хэрэгжчих ухааны, тиймэрхүү л байгаа юм. Тэгээд юмыг ер нь дор дор нь шийдээд, дор дор нь шийдвэрлээд хийгээд байвал хийж болдог юм байна гэдгийг харуулж байсан. Тэгээд хүүхдүүд бид нарыг чинь бас хөдөлмөрч, ухаалаг, аж ахуйч болгож хүмүүжүүлэхэд чинь манай сургууль их тус болсон л доо. Одоо бид нарыг чинь зуны амралтаар туйпуу цохиулна, энэ одоо ажил хийлгэнэ, сургуулийнхаа заалны хундаамыг хүртэл ухаад барилгачин болчихсон тэгж л байлаа. Тэгэхдээ үр хүүхдийг ер нь хөдөлмөрт сургах, байх тийм юмыг их хийдэг байлаа. Оюутан байхад л нөгөө сангийн аж ахуйд явдаг, энэ чинь зөв, хүүхдүүдийг бас хөдөлмөрч хичээнгүй болгож сургаж байсан шүү дээ. Одоо оюутнуудыг сангийн аж ахуй явуулахаа байчихаж, явуулдаг сангийн аж ахуй нь ч байхгүй болчихсон юм уу, одоо харин энэ атрын 3-р аян гээд л зарлаад байгаа энэ үед оюутан залуучууд ийм юманд мэргэжүүлж бас нэг ногоо тарьдаг болгодог тийм ээ, нөгөө тариагаа хурааж авдаг болгодог тийм болговол бас хүмүүст юм үлдэх ёстой л юм байгаа юм. Тэгээд тэр үед нь сургуулиуд чинь одоо нэг зуны саалийн одоо ферм мерм янз бүрийн юм одоо нэгдэл байх үед шүү дээ, одоо хүүхдүүдийг чинь ингээд анги, ангийн багш нь даагаад, за 10 үнээ одоо нэг саана шүү, нэг сар, нэг сарын хугацаанд ингээд явуулчихдаг, тэгээд өөрсдөө үнээгээ саана, нөгөө таргаа бүрнэ тийм ээ, тэгээд сүүгээ борлуулна, бяслагаа шахна, цагаан идээгээ хийнэ, ингээд л ажилч хичээнгүй болгоод байдаг юм л даа. Тийм юмнууд нь одоо арай байхгүй болчихсон, яагаад гэвэл нөгөө хувьд шилжчихсэн, тэгэхдээ хувьд шилжсэн ч гэсэн тэрийг одоо хувийн малчид дээр очоод бас хэрэгжүүлэж болно шүү дээ тийм ээ.

Оюунтунгалаг -

Тийм.

Буманжав -

Тийм юм санаад байдаг юм, тэгвэл энэ хүүхдүүдийн бас нэг арай амьдралд нь ойртож, бас нэг өөрсдөд нь амьдрах ухаан, аан энийг ингээд хийчихвэл ингэдэг юм байна шүү, тэгвэл тэгдэг юм байна шүү, гүү мүү бариулаад, одоо гүү саалгаад, айраг исгээд ч байдаг юм уу хөдөө бол янз бүрийн юм байна л даа. За хотын хүүхдүүдэд болвол сангийн аж ахуй, энэ ногоо, газар тариалангийн газар ажиллуулаад тийм ээ, нөгөө хүнсний ногоог чинь ингэж тарьдаг юм байна, цэцгийг чинь ингэж ургуулдаг юм байна, ингэвэл сайхан байдаг юм байна гэдгийг хэлчихвэл бас амьдралд ойртоод хүүхдүүдийн нөгөө л гадуур тэнэх, энэ тэр нь багасаад арай аж ахуйч, ухаанч болох байх гэж ойлгодог юм. Бид нарыг тэр үед тэгж ажиллуулж байсан учраас бид нар чинь бас хөдөлмөр хийх юмсан, юм хийх юмсан гэсэн эрмэлзлэлтэй болчихож байгаа юм. Тэгээгүй хүүхдүүд чинь ер юу ч мэдэхгүй, тэгээд л аав ээж байвал хоол аваад ирнэ, хувцас аваад ирнэ, ном аваад ирнэ, дэвтэр аваад ирнэ тэгээд л ондоо юм байдаггүй. Тэр үед чинь бид нарыг чинь ингээд л жаахан, жаахан ажил сургаад байхаар чинь нөгөө хүүхэд чинь гэртээ авахын тулд мөнгөө олохын тулд бас хөөрхөн хөөрхөн юм хийгээд, тэр үедээ бүүр юу яагаад юм сурчихдаг юм шиг байгаа юм, тийм л болгож хүмүүжүүлмээр байгаа юм, одоо энэ манай залуучуудыг хараад л байхад тийм л байх шиг байгаа юм. Тэгээд саяны тэр юу нь дээр ч харагдаж байна шүү дээ, 7 сарын 1-нд баахан будилан болоод юм боллоо шүү дээ, тэгэхэд чинь харахад одоо зүгээр сургуулийн насны жаахан, жаахан хүүхдүүд тэнд чинь нөгөө чулуу барьчихсан шидээд, хэрэв тийм хүмүүжил олгосон тэр хүүхдүүд тэгж явахгүй, тэр чинь бас л нөгөө орчны хүмүүжил одоо юмнаасаа болж байгаа юм гэж би ойлгодог юм, бас буруу ярьсан байж болно шүү уучлаарай. Дээр үед чинь одоо соёлын довтолгоо гэж нэг лут юм явагддаг байлаа.

Оюунтунгалаг -

За тэгэхээр хоёулаа эхлээд нөгөө сургуулийнхаа тухай сийрүүлээд яръя. Тэгэхээр нэг ийм асуулт байна л даа, та Налайхын сургуульд сурч байсан юм чинь Налайхад чинь бас олон газраас хүүхдүүд ирж сурдаг шүү дээ тийм ээ?

Буманжав -

Тэгнэ.

Оюунтунгалаг -

Одоо Тэрэлжээс гээд л наад зах нь олон ойр гацаа, суурингуудаас ирж суудаг шүү дээ, тэгээд тэр хүүхдүүд оюутны дотуур байранд амьдрана тийм ээ, сурагчдын дотуур байр?

Буманжав -

Тэр үед манай тэнд тэр үед чинь бидний тэр үед чинь дотуур байр гэж байгаагүй юм. Ер нь гаднаас нэг их хүүхдүүд ирдэггүй, одоо манайд чинь, Налайх чинь хамгийн ойрхон нь Баянзүрх нэгдэл, одоо энэ Сэргэлэн сум юмуу даа, Баянзүрх гэж нэгдэл байгуулагдаж байсан юм, одоо энэ сүүлд нь Дэжид дарга гэж Нийгмийн аюулыг хамгаалах яамны сайд байлуу, Дэжид дарга, Төв хорооны гишүүн энэ тэр байсан, тэр хүн тэр нэгдлийн дарга байсан юм. Тэгээд Налайхын ойрхоон, тэгээд хүүхдүүд морьтой ирээд сургуульд нь оруулчихаад л яваад өгдөг, тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд дотуур байргүй байсан.

Буманжав -

Дотуур байр байхгүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь та яг хэдэн онд сургуульд, хэдэн настайдаа орсон бэ ер нь?

Буманжав -

Би 56 онд, 54 онд юм уу, 8 настайдаа орсон тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд сургуульд дуртай орж байв уу, ер нь яаж анх сургуульд оров?

Буманжав -

Сургуульд бол, тэр үед чинь сургуульд оруулахын л хүслэн байлаа л даа, бас тэгээд аав, ээж маань бас нэг арай хүн бүл, мал зал гээд байхгүй, төв дээр ажилладаг болохоор зэрэг сургууль соёлд орохгүй бол чи болохгүй, хүмүүжихгүй гээд сургуульд ор гэж загнаад, тэгээд л сургуульд орсон юм, тэр ятгалагаар ороогүй.

Оюунтунгалаг -

Угаасаа л ээж аавын нөлөө?

Буманжав -

Өө ээж аавын нөлөө.

Оюунтунгалаг -

Ээж аав бас боломжийн боловсролтойдоо явж байсан байна шүү дээ тийм ээ?

Буманжав -

Тийм, тийм. Ер нь тэр үеийн хүүхдүүд чинь тийм л байсан, бид нар чинь Налайхын уурхайн одоо их уурхайн сургууль гээд тэр бүүр уурхайн наахан талд нэг жижигхэн байшинтай, цөөхөн хүүхэдтэй байсан юмаа, тэгээд ч манай сургууль чинь, тосгоны сургууль чинь хэдэн онд ашиглалтанд орлоо доо, 2 давхар байшин барьж, 10 жилийн сургууль болж, бид нар чинь бага ангид л анх орж байсан шүү дээ, 50 хэдэн онд. Тэгээд тэнд нарийн төмөр зам гээд одоо Улаанбаатар явдаг, энэ одоо өргөн төмөр зам чинь нарийн төмөр зам байсан юм. Нөгөө уурхайгаас нүүрс зөөдөг, тэр вагонд нь суугаад л тэгээд л сургууль руугаа явна даа, тэр хооронд чинь нилээн зайтай 2, 3 км-ийн зайтай. Тэгээд л нөгөө галстук, нөгөө цагаан зах 2 чинь хав хар болоод л нөгөө утаатай вагонд яшиганд суугаад л, тэгээд л халтар ухна юм л очиж сургуульдаа суугаад л, тэгээд орой нь, өдөр нь тараад л тэгээд л гэр рүүгээ гүйгээд, гүйгээд харьчихдаг тийм л байсан юм.

Оюунтунгалаг -

Та одоо анх сургуульд орохдоо ямар цүнх, ямар форм хэрэглэж байв, юм байв уу, форм энэ тэр байв уу?

Буманжав -

Анх бид нар чинь голдуу нэг ногоон юмуу хөх, хүрэн тийм муу даалинбан тэрлэгтэй, тэр чинь дээлтэй, форм гэж байгаагүй юм аа анх ороход, тэгээд нэг даавуун цүнхтэй, нөгөөдөх дээрээ нэг сайхан таван хошуу хадчихна. За тэгээд нэг улаан панс, уртаа галстук гээ нэг том юм байлаа, пионерийн, тийм юм зүүчихнэ, тэгээд л гүйдэг байлаа. Нөгөө муу цүнхээрээ навс зодолдоод орой нь сэнжгүй болчихсон л харьдаг тийм л байлаа, тэгээд сүүлдээ харин нэг хүрэн тансар хилэн форм гэж гарч.

Оюунтунгалаг -

Тансар хилэн?

Буманжав -

Тансар хилэн яагаав ингээд нэг судалтай.

Оюунтунгалаг -

Тийм.

Буманжав -

Тийм, тийм формтой болсон юм. Хүүхэд болгон жигдэр гээд тэгээд хүн болгон авч байсан юм, тэгээд хүрэн формтой, тэгээд тэрийгээ өмссөөр байгаа л тэгээд л төгсөх болсон 10 дугаар анги. Тэгэхэд чинь 10 дугаар ангийн хүүхэд одоо харахад чинь формгүй л яваад байх юм. Тэр үед чинь заавал формтой. Тэр чинь бас их чухал юм шиг байгаа юм бас. Одоо бол нөгөө ардчилал бас хүүхэд бас тэгж болохгүй гээд байгаа юм шиг байгаа юм. Тэгээд ер нь сургуулийн л хүүхэд бол сургуулийн хүүхэд л баймаар байгаа юм. Тэр форм хэрэглэж гэж байвал тэр хүүхэд тэрэндээ л захирагддаг, ондоо юманд захирагдахгүй. Тэр битгий хэл халимаг малимаг энэ тэрийг чинь бас заримдаа тавиулдаггүй, засуулахгүй бол загнуулдаг, тийм л байлаа шүү дээ тийм. Сургуулийн форм гэдэг чинь бас хүүхдийг яг тэр дэглэмд нь аваачдаг юм чинь тэр форм байгаа юм л даа гэж боддог юм бид нар, тэгээд тэр нь ч гоё хүүхэд формоороо л гоёно. Одоо хүүхдийн ганцхан авах юм чинь тэр, нөгөө хүмүүжил чинь тэнд л сурагдаг юм шиг байгаа юм. Би одоо хүүхдүүдийг тэгээд явж байхад нь форм өмссөн хүүхэд бол гоё л харагддаг. Тэгээд тэр үед чинь нөгөө пионерийн ажил гэж нэг сүртэй ажил, тэр галстукыг чинь гоё зүүнээ, хамгийн гоё галстукыг эрж зүүнэ, тэгээд одоо бол тийм пионерийн гишүүн энэ тэр гэж байхгүй, нэг хөх, ногоон юм л яваад байх юм байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд галстук хэнээр хийлгэж зүүх үү, та хэзээ пионерийн байгууллагад гишүүнээр элсэж байв?

Буманжав -

Би чинь одоо нэгдүгээр ангиасаа онц сураад, элсдэг юм, тэгээд ер нь тэр үед чинь бид нар чинь пионерийн одоо бүлгэмийн зөвлөлийн дарга энэ тэрээс чинь багшаасаа илүү айж шүү дээ, ширүүн гэж чихтэйхэн загнана, зогсоож байгаад л загнана шүү дээ. За тэгээд л хүмүүжил их сайтай, тийм даруулагатай, бас их айхавтар байсан юм шиг байгаа юмаа тэр үеийн хүүхдүүд. Тэгээд нэг их хамаагүй тамхи мамхи нэг их татах, тэрийг чинь ерөөсөө, за энэ архи дарс, энэ би тэр хонхны баярыг нэг их хийж үзээгүй санагдаад байгаа юм. Хонхны баяр нэг 9, 10 төгсөөд хийсэн санагдаж байгаа юм. Тэр нь тэгээд одооныхтой адилхан тийм сүртэй мөнгө төгрөг болсон, янз бүрийн юм өмсдөг байхгүй, зүгээр тэр дотроо, ангидаа одоо бүгдээрээ сайхан инээж хөхрөөд, бүжиг наадам хийгээд л, концерт янз бүрийн юм тоглоод л тэгээд л өнгөрсөн. Багш нартайгаа сайхан наадам тэмцээн зохиогоод л тэгээд л өнгөрсөн санагддаг юм. Тэрнээс одооныхтой адилхан нийллэг, цайллага, хөдөө гадаа тийм юм бид нарын үед бол байгаагүй юм. За харин пионерийн зуслан бол явж байсан юмаа, хэдэн Сөгнөгөр, хаанах билээ хоёр гурван пионерийн зуслан байсан юм. Тийм л байдлаар бага насаа өнгөрөөсөн юм даа. Тэгээд энэ хүүхэд заримд нь хэлдэг юм. Та нар арай хэтэрхий энэ ардчилал гэж хамаагүй юм яаж болохгүй ээ, юм хийж сураарай, хүнтэй харьцаж сураарай, өөрөө л зөв хүмүүжчихвэл дараачийн хүмүүс чинь тийм хүмүүждэг юм шүү гээд л одоо хүртэл үр хүүхдүүддээ захиж л байдаг юм. Манай хамгийн том охин Улаанбаатар хотын 12 дугаар сургуульд багшилдаг юм, нэг охин маань энэ сумын 10 жилийн сургуулийн англи хэлний багш хийдэг юм, бусад хүүхдүүд энд тэнд өөр өөрсдийнхөө мөрийг хөөгөөд аж амьдралаа залгуулаад явж л байна л даа.

Оюунтунгалаг -

Таны бага нас бусад хүүхдүүдийн бага насаас юугаараа ялгаатай байсан бэ?

Буманжав -

Бусад гэдэг чинь одоо ямар?

Оюунтунгалаг -

Тэр үеийнхээ, үеийн хүүхдүүдээсээ таны бага нас юугаараа ялгаатай байв, ямар нэгэн онцлог байв уу?

Буманжав -

За тэгээд онцлог гэж байхгүй дээ, ер нь адилхан байсан. Би ч өөрөө бас жаахан байхдаа хамгийн бага ангидаа, хамгийн бага нь их жижиг нуруутай л байсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ ноцолдоод л бас л нөгөө хүүхдүүдийн л адил дэггүй талдаа л байдаг байлаа. Тэгээд ерөнхийдөө адилхан, тэр үеийн амьдрал бол адилхан шахуу л байсан юм. Нэг их баярхаад, нэг их баяжаад, нэг нь нэг их томроод байдаг юм байхгүй, тэгээд л адилхан жигд байсан юм. Миний бага нас бол адилхан л хүүхдүүдийнх ямар л байв тэр байдлаараа явж байгаа л өнгөрсөн юм. За одоо манай ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад ярьж байхад бас л адилхан миний ярьж байгаа юм шиг л манай сургууль ийм байсан, бид нар ийм байсан. За тэгэхдээ сургууль, анги дотроо бас үймүүлээд, загнуулаад л, нэг нэгнээ бас хөөрхөн, хөөрхөн шоглоод л, нэгнийгээ уйлуулчихдаг тийм юм байлгүй яахав, тийм л бага насаа өнгөрөөсөн юм.

Оюунтунгалаг -

Ер нь тэр үед хүүхэд эцэг эхчүүдийн хоорондын харилцаа ямар байв?

Буманжав -

За тэр үед хүүхэд эцэг эхийн харилцаа маш сайн байсан. Би нэг жишээ бүүр мартдаггүй юм, нэг анги дээрээ нэг сургуульдаа байж байтал, юунаас ч боллоо, нэг л болохгүй юм хийсэн юм аа, /бодов/, юу гэж хэллээ дээ нэг юм бичээд нөгөө цуг суудаг охиндоо, ширээнд цуг суудаг охиндоо өгчихгүй юу, тэрэн дээрээ би боож үхнэ гээд л өгчихсөн байдаг байсан одоо мартчихаж, юм бичээд өгчихсөн, тэгсэн нөгөө охин маань аваачаад багшид өгчихөж байгаа юм. Тэгээд багш намайг чинь энэ яасан сахилгагүй хүүхэд вэ, хүнийг боож үх гээд нөгөө багш нарын өрөөнд хийгээд түгжчихдэг юмаа, чамайг би эх эцгээс чинь хүн ирэхгүй, гэрээс чинь хүн ирэхгүй бол явуулахгүй, чамайг одоо аягүй бол чи үхчихвэл би хэн, одоо чиний амийг даадаг юм гээд ингээд цоожилчихоод явав аа. Хоёр, гурав, одоо хоёр гурван хүүхэдтэй гурвуулаа. Тэгээд нөгөө өмдний тэлээ мэлээ нөгөө боох, байж магадгүй гэсэн юмыг нь хурааж, нөгөө галстук эд нарыг чинь хураагаад авчихсан. Тэгээд л байгаад байдаг, өглөө хичээлтэй хүн чинь тэгээд орой болсон чинь байдаггүй, 5, 6 боллоо байдаггүй, үгүй тэгтэл нөгөө муу ээж маань хүрч ирдэг юмаа, үгүй манай нөгөө хүүхэд хаачив аа, орой гүйгээд ирдэг юм, өнөөдөр ирсэнгүй гээд, тэгсэн чинь би тэнд цоожтой байхгүй юу, тэгээд л аваад явдаг юм. Замдаа ээж загнаж байнаа, чи одоо яаж байгаа юм, тэгээд хүүхдийг ер нь өмөөрнө гэж байдаггүй байсан санагдаад байгаа юм. Би тэгж боддог юм. Тэгээд аваад харьж байсан, тэгээд дараа нь бас нэг багшид нэг алгадуулдаг билүү дээ, Цэвгээ гэж манайд математикийг багш байсан юм. Бас л нэг юмнаас болоод багшдаа нэг зодуулаад, уйлаад л очдог юм аав дээр, яагаад уйлчихаав, багш намайг зодоод гэж, хохь чинь. Тэгээд эргээд аав маань чирч аваачаад багшид аваачиж өгөөд наадахаа дахиад алгад, чамайг ховлож байна гэж сургадаг байсандаг /инээв/. Тэгээд л ерөөсөө бид нар чинь одоо багшийн хэлсэн юмыг ээж, аавд хэлэхээсээ айн шүү дээ, хэлэхээр зэрэг чи худлаа ярьлаа, чиний багш хэзээ хэрэлддэг юм, багшийг өмөөрнө, манийгаа авдаг /инээв/, тийм учраас ухаан алдчихдаг, тийм л хүмүүжилтэй байсан юм. Эх, эцэг багш нарын холбоо маш сайн байсан шүү тийм.

Оюунтунгалаг -

Танай эцэг эх ер нь танд сургаал их хэлдэг байв уу, таныг ер нь яаж хүмүүжүүлж байв?

Буманжав -

За би чинь айлын 6 хүүхдээс 3 дахь нь юм уу даа, дороо 2 дүүтэй, манай том эгч маань энэ дуурь бүжгийн театрт хөгжимчин байж байгаад тэгээд нас барсан юм, бас урлагын мэргэжилтэй л хүн байсан. Ер нь эрхлэхгүй ээ, ер нь ээж, аав 2 бол юм сур гэж л хэлдэг байсан. Тэгээд хоёулаа бас нилээн эрт явчихлаа даа хөөрхий, тэгээд хүн ер нь тэгээд эх эцгийн тэр сайхан халамжийг хариулж чадахгүй байж байгаад л явуулчихдаг юм билээ л дээ, тийм учраас одоо л хүүхдүүддээ хэлээд байгаа, та нар тэгдэг юм байна лээ шүү, аав нь одоо тийм зовлон бас үзчихсэн, тийм учраас ээж аавыгаа хайрлаж яв, сургаальтай бай гэдгийг бүүр багаас нь авахуулаад хэлдэг юмаа, тэгээд үр хүүхэддээ захиж баймаар юм билээ.

Оюунтунгалаг -

Ер нь бол та бол та болон таны эгч, ах нар ч юм уу, дүү нар чинь ээж аавтайгаа ер нь илэн далангуй ч гэдэг юм уу, сургууль дээр болсон явдлаа ярьдаг ч байдаг юм уу, өөрт тохиолдсон явдлаа ярьдаг ч байдаг юм уу, ээж аав чинь гэр бүлийнхээ одоо санхүүгийн тухай ч байдаг юм уу, ажил амьдралын тухай ер нь хоорондоо харилцан ярилцдаг байв уу тэр үеийн хүмүүс, зөвхөн танай гэр бүл биш гэхэд тэр үеийн хүмүүсийн, эцэг эх хүүхдүүдийн хоорондын харилцаа ер нь ямар байв?

Буманжав -

Харьцаа бол ярьдаг байсан, за миний хүү ингээд яасан шүү, манайх чинь одоо ийм шүү дээ, аав нь ийм цалин авда юм, ээж нь ингэж цалин авдаг юм, за одоо манай амьдрал чинь ийм шүү, одоо ингэж болдоггүй юм шүү, энийгээ ингэж хүргэхийн төлөө энийгээ ингэж яахын аривлахын төлөө ажиллана шүү гэж ярьдаг байсан. Тэгэхдээ хүүхдүүддээ бас нэг хамаагүй тийм одооны хүүхдүүд шиг одоо гэр бүлийн асуудлын талаар ч юм уу, одоо юугаар ч юм тэр талаар бол нэг их ярьдаггүй, зүгээр өөрсдийнхөө одоо эдийн засаг, байгаа байдлынхаа тухай бол ярьдаг байсан тийм, зөвлөдөг, ярьдаг, за чамд одоо юу байна, чи наад гутлаа нэг тэдэн сар өмсчихөөрэй миний хүү, наад дэвтрээ нэг тэд хоног хэрэглэнэ шүү, чи нэг хичээлээ хичнээн хоног нэг дэвтэр дээрээ бичиж байна энэ тэр гээд л бас дэвтрийг чинь шалгаж үзнэ тэгдэг байсан юм. Тэрнээс бол илэн далангуй одоо чи одоо хэнтэй яах гэж байна? чи юу хийх гэж байна гэсэн тийм гэр бүлийн талын илэн далангуй юм байгаагүй. Бид нар одоо тэрийгээ бас нууна тийм, бас ахмад хүнээс ч нууна. Ахмад хүнээс бас их эмээдэг байлаа шүү дээ, тэр үед бол ахмад хүн л бол ахмад хүн, хүүхэд л бол хүүхэд. За ахмадууд ч гэсэн одоо бас тэр үед чинь буруу хийчихвэл тэгээд өөрийн хүний гэхгүй л гүвээд хаячихдаг тийм л байсан, тэгээд бид нар тэрүүнд нь одоо гомдол нэхээд явдаггүй байж, гомдол нэхвэл нөгөө ээж аав чинь чи яаж байгаа юм, ахмад хүний өөдөөс үг хэлчихээд, чи одоо яахуу чи гээд л загначихаар зэрэг бид нар чинь тэгээд өмөөрөх эзэнгүй болж байгаа юм чинь /инээв/. Тэгээд одоо болохгүй тэр хүнээс айж явахгүй бол болохгүй, тэгээд тэр улсууд чинь бас буруу юман дээр тэгж хамаагүй бид нарыг загнаж, зодохгүй л дээ, бид нар өөрсдөө буруу юм хийчихээд тэрийгээ л одоо яагаад хамгаалах гээд байхаар нөгөө ахмадууд чинь бас тэрийг чинь мэдчихээд тэгээд загнадаг байсан юмуу, ахмад хүнээс их айдаг байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны энэ бага насныхаа тухай ярьж байхад л ер нь үе үеийн хүүхэд багачуудын амьдрал ер нь их олон янзын өөрчлөлтүүд гарч байж тийм ээ?

Буманжав -

Тийм, одоо ч өөрчлөлт зөндөө гардаг болж л дээ, одоо эцэггүй хүүхэд, эхгүй хүүхэд, одоо гэр бүлийн салалт энэ тэр гээд энэ хүүхдүүдийн чинь юманд ихээр нөлөөлж байна л даа. Тэгээд нөгөө ядуу, дутуу амьдрал одоо энэ чинь энд ноогдоод байгаа юм л даа. Тэр чинь нөгөө манийн үеийн хүүхдүүдтэй адилхан тэр болчимгүй, юмаа ухаардаггүй, нөгөө багаас нь юм ажиллуулж чадаагүй, сургаж чадаагүйтэй холбоотой байх, тэрнээс яалаа гэж одоо энд байгаа төр засаг маань тэр хүүхдүүдийг буруу болгочихов гэж, тэгээд эх эцгийн бас ухамсар дорой ийм байдлаас энэ хүүхдүүд жаахан хохирох юм, одоо ер нь нөгөө нялх, энэ бага ангийн, бага хүүхдүүд нилээн одоо харин гайгүй болчихоо юу даа, нөгөө траншейны хүүхэд энэ тэр гээд л тийм ээ дээр үед, одоо саяхан, маний үед тийм юм байгаагүй юм шүү дээ, үгүй байгаагүй байсныг би мэдэхгүй байгаа юм уу, мэдэхгүй /инээв/ тийм, тэр үед нь нуусан байсан юм уу тэрийг би мэдэхгүй, тэгэхдээ л байгаагүй байх гэж боддог юм. Ер нь гуйлгачин ч байгаагүй санагдаад байдаг юм, хүнээс юм гуйдаг, тэгэхдээ нэг алив манайх цайгүй болчихож, нэг аяга цай байна уу, цайны дээж байна уу, нэг давсгүй болчихож, алив энд жаахан давс өгчих гэсэн юм байдаг л байсан л даа. Тэрнээс одоо гуйлгачин хүн гэж би нэг их дуулаагүй юм, тийм. Тэгээд ер нь хүн өөрөө амьдралаа өөрөө л авч явахгүй л бол тэгээд л гуйлгачин битгий хэл л юм болдог юм шиг байгаа юм. Би тэгж ойлгодог юм. Тэгээд олсон юмаа зөв зарцуулдаг, ажлыг голохгүй хийдэг, тийм л болчихвол хүн ядуу амьдрана гэж байхгүй л дээ. Энэ ажлын байр байхгүй ажил олдохгүй байна гээд л гүйгээд байх юм байна шүү дээ, тэгээд ажлын байртай болгоё гэхээр, өө цалинг нь ийм цалинтай ажил яаж хийдэг юм, үгүй энэ чинь арван мянган цаасны орлого олохгүй байж арван мянган цаас өгье гэсэн цалинтай ажлыг хийхгүй болохоор зэрэг ямар амьдрах юм бэ, тэгэхээр зэрэг бага гэж гололгүй, тэр багыгаа зөв зарцуулдаг, улам аривжуулахыг боддог тийм л болчихвол энэ амьдралын ядуурлыг юунаас гарчих байх гэж боддог юм.

Оюунтунгалаг -

За та ингээд Налайхын сургуулийг төгслөө 10 жилийг, за тэгээд яав?

Буманжав -

Үгүй одоо ингээд соёлынхоо ажлаар л ингээд.

Оюунтунгалаг -

Цаашаа ямар сургууль соёл сурав, сурав уу?

Буманжав -

Соёлын сургууль, Багшийн сургуульд сурахгүй юу.

Оюунтунгалаг -

За Багшийн сургуулийн?

Буманжав -

Соёлын ангид.

Оюунтунгалаг -

Соёлын ангид?

Буманжав -

Тийм, тэгээд би чинь бас нэг бүжиг мүжгээр их явдаг байсан, 1968 онд юмаа даа бүжгээр явж нэг алтан медаль аваад, манай бүжигчид, Налайхаас авсан юмаа, Сүхбат багштай, бүжгийн багш, одоо энэ Архангайд бүжгийн багш хийж байна уу, хаана хийж байна. Тэгээд энэ Долгорсүрэн багш чинь одоо бидэнд бүжгийн багш заадаг байлаа, ардын багш. Олон сайхан хүнээр би бас хичээл ном заалгаж байсан, одоо энэ Лувсаншарав гуай байна, Доёддорж гуай байна, одоо бид нартай сургуульд цуг байсан одоо энэ Жанцанноров байна бас, Жанцанноров чинь надаас арай дүү төгссөн юмаа. Тэгээд 87 онд бас нэг мэргэжил дээшлүүлж Москва хотын нэг Соёлын дээд сургуулийн дээд курст нэг жил гаруй сурч, тэгээд бүр соёлын ажилтан болж, тэгээд ерөөсөө хүнийг чинь заавал нэг мэргэшээд байх юм байхгүй, ном хичээл ихтэй, тэгэхдээ нөгөө олон жил ажиллаад ирэхээр зэрэг соёлын ажил гэдэг ямар ажил байдаг юм, юу нь хэрэгтэй байдаг юм, яадаг юм, клубын ажлыг одоо яаж явуулдаг юм, одоо танай сургуульд багшилж байна уу Долгорсүрэн гээд доктор байдаг юм, эртээр телевизороор яриад байсан, Төв аймгаас очсон доктор Долгорсүрэн гээд, телевизороор яриад, соёл урлагын их сургууль.

Оюунтунгалаг -

Соёл урлагын их сургуульд байх?

Буманжав -

Байгаа байх.

Оюунтунгалаг -

Тийм байх, Соёл урлагын их сургуульд.

Буманжав -

Тийм байх, телевизороор нэг ярилцлага өгч байсан, одоо энэ соёлын коллеж гэж бий билүү?

Оюунтунгалаг -

Тийм соёлын коллеж, соёлын дээд болсон одоо.

Буманжав -

Тийм соёлын дээд, тэрний чинь тэнхимийн эрхлэгч Баатар гээд нэг залуу бий. Тэд нартай бид нар тэр Долгорсүрэнг би Төв аймгийн соёлын хэлтсийн зааварлагч залуухан охин ирж намайг энд хүлээгээд авсан юм байгаа юм, тэгээд бид нар цуг ажиллаж байсан юм, бас их сайхан хуур, ёочин сайхан тоглоно, авъяаслаг охин байсан юм. Тэгээд Соёлын дээд сургууль төгсөөд одоо тэр соёлын бас нэг энэ соёлын асуудалд бас энэ бас л нэг түүх мүүх яасан нэг эрдэмтэн болсон юм шиг байгаа юм, тэр Соёл урлагын их сургуулийн рефферент гэлүү юу гэлээ дээ, эртээр телевизороор ярьж байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгээд багшийн сургуулийн соёлын анги төгсөөд, тэгээд энд хуваарилагдаад ирсэн юмуу?

Буманжав -

Тийм, тэгээд энд ирээд л тийм.

Оюунтунгалаг -

Төв аймгийн Лүн суманд.

Буманжав -

Тийм, тэгээд энд 44 жил ажиллачихлаа, тэгээд олон жил ажиллаж байна. Тэгээд энд 2004 онд тэтгэвэрт гарсан, надтай цуг ажиллаж байсан манай энэ соёлын төвийн захирал саяны охин Энхсайхан, энэ чинь бас соёлын сургууль төгссөн шүү дээ. Соёлын юу, Багшийн сургуулийн Соёлын анги шүү дээ. Тэр үед чинь Соёлын сургууль тусдаа байгаагүй, ганцхан Багшийн сургуульд л байлаа. Одоо энэ хүүхэд нь төгсөөд одоо 20 хэдэн жил бас энд миний гарын дор бас нэг 10-аад жил ажиллаад, одоо тэгээд миний оронд захирал хийгээд одоо 20 хэдэн жил болчихож байна, одоо бол эндээ мэргэшиж байна. Тэгээд одоо хөдөөгийн, одоо нэгдлийн үеийн байсныг бодоход, одоогийн нөгөө соёлын ажил хөдөөдөө биш, малчиддаа хүрэх нь жаахан хэцүү болчихсон байгаа юм. Тэр юундаа байна гэхээр зэрэг нөгөө хөдөө явна, соёлын ажилтан улс чинь одоо унаа байхгүй, тэгээд нөгөө муу хөгжим мөгжимөө бариад явган явалтай биш, ердийн хөсгөөр явдаг дээр үед явдаг л байсан, одоо тэр ердийн хөсөг нь ч байхгүй, бид нар чинь нэгдэл бас нэг машин тэрэгтэй байлгадаг байсан тэр нь ч одоо байхгүй тэгээд соёлын ажлыг хөдөөд түгээх их тааруухан болчихсон юм шиг байгаа юм. Тэр дээр үедээ болвол намайг ажиллаж байх үед одоо 70 хэдэн онд, 80 хэдэн оны үед чинь одоо ерөөсөө хөдөөд чинь, хөдөөгийн малчдад сард нэг 2 удаа очоогүй байвал тэгээд загнуулдаг тийм л байлаа шүү дээ, малчинд очоогүй байна, тэнд кино тавиагүй байна, тэнд одоо урлаг, уран сайхны ажил зохиогоогүй, малчдын дунд соёл хүмүүжлийн ажил зохиосонгүй гээд ингээд загнуулдаг байсан. Одоо болвол загнахын ч арга алга, тэр улс чинь одоо явж чадахаа байсан, тийм учраас одоо энэ соёл боловсролын яамны энэ соёл хариуцсан соёлын газрын дарга чинь одоо нөгөө Эрдэнэбат дуучин, гавъяат тийм ээ, тэд нарт бас нэг хэлэхэд энэ хөдөөгийнхөө соёлын ажилтны тэр хөдөөгийнхөө малчиддаа хүргэх ажлыг нь жаахан сайн болгож өгмөөр байгаа юм аа гэж бас захимаар байгаа юм.

Оюунтунгалаг -

Таны үед, та ирээд тэгээд ажлаа яаж эхэлж байв, юу хийв ер нь энэ суманд, 40 хэдэн жил одоо энэ соёлын төвийг, төвийн талаар одоо ажлын талаар ямар ямар ажлуудыг хийж байв?

Буманжав -

За тэгээд тэр дээр олон ажлыг хийж байсан байх аа, тэр үед чинь одоо соёлын ажлыг одоо нэг.

Оюунтунгалаг -

Залуу одоо шинэ боловсон хүчин ирж байна шүү дээ?

Буманжав -

Тийм, анх ирээд ч одоо энэ анх энд чинь юу, за одоо Гэрэлт сонин гэдгийг гаргаж эхэллээ, тэр их сонин байсан юм, гэрэлт сонин.

Оюунтунгалаг -

Гэрэлт сонин юм уу, сонин гарах юм уу?

Буманжав -

Тийм.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Нөгөө телескопоор ингэж гэрэлтүүлж хийдэг нэг ийм тусгай, тэгээд дууг нь тусгай магнитафонд хураагаад, авчихна, тэгээд нөгөө зургаа харуулаад.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Тэгээд нөгөө дуу нь аятайгаа яваад, тэгээд л одоо кино л юм даа нэг ёсны.

Оюунтунгалаг -

За.

Буманжав -

Хөдөлгөөнгүй кино юм уу даа, тийм, тийм юм анх хийж тэрийг бас хүмүүс сонирхдог юм. Тэр ямар зохиол билээ, улс төрийн тухай нэг хамгийн сүүлд хүүхдийнхээ нэг 2 гутлыг архинаас өгөөд дуусдаг, нэг архичин хүний тухай нэг тийм юм гаргаж анх. Тэгээд зарим нь уйлаад л гардаг, тийм байлаа, тэр гайгүй л болсон юм байгаа биз. Тэгээд энэ хөдөөгийн хүмүүс яахав нэг үзүүлэн, ухуулгын ажлыг их сайн хийдэг, бид нарын үед чинь. За үзүүлэн, хөтлөгч байна, ер нь бяцхан ном их хийнэ. Тэр чинь л одоо хөдөөгийн малчдад очоод ингээд нэг бяцхан ном аваачаад ингээд тараахад чинь тэр чинь нөгөөдөхийг чинь сонирхоод л зургыг хараад л хүүхдүүд ч гэсэн нөгөөдөхийг нь уншаад ингээд яадаг, тийм тийм, тийм юмнууд их хийдэг байлаа. Нүүдлийн хайрцаг ч их аялуулдаг байлаа. Тэгээд л бид нар чинь манай Төв аймгийн одоо энэ Цээрэн гээд дарга байлаа Лүнгийн соёлын хэлстийн дарга нь, тэгээд бид нарыг чинь жил болгон семинар, зөвөлгөөн хийж аймаг дээрээ авчирна, тэгээд бүгдээрээ нэг тоглолтын хувцастай, хөгжимтэйгээ очно, тэгээд тэнд нэг нийлж нөгөө бүгдээрээ концертоо тэр аймгийн төвийнх нь хүмүүст үзүүлж тэгж суртчилдаг байлаа. Одоо тийм юм үзэгдэхээ байж, тэгээд манай сумын соёл урлагын 3 хоног чинь 83 онд бол л уу, 83 онд болсон, бид нар аймагт бас сум орон нутгийнхаа ажлыг сурталчилж явуулдаг байлаа. Тэгээд манай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга , үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга нь Багабанди ерөнхийлөгч байсан юм, тэгээд нөгөө авто клуб гэж анх байгуулахад бий болсон юм.

Оюунтунгалаг -

За хэдэн оны үед?

Буманжав -

85 оны үед билүү.

Оюунтунгалаг -

Авто клуб?

Буманжав -

Авто клуб, тэгээд манай нэгдэл манайд, соёлын төвд нэг 53 авч өгч, тэрүүгээрээ авто клуб хийгээд тэгээд энэ манай кино механикч нэг авъяастай залуу байсан юм, манайх чинь 2 кино механикчтай. Тэгээд өөрсдөө нэг банз занз янз бүрийн материал олж ингэж сайхан бүхээг хийгээд тэгээд дотор нь бүүр ингээд хөгжмөө ачдаг, шкаф, савтай, стол хүн ном уншдаг стол ширээтэй, одоо номын нүүдлийн номын сантай бүр иж бүрэн тохижуулаад, одоо тэр үед чинь кубан билүү нэг тийм автобус байдаг байлаа л даа. Тэр үед чинь нэгдлүүд биш энэ сангийн аж ахуйнууд чинь тийм юм их элбэгтэй байдаг байхгүй юу, сангийн аж ахуй, тэр үед чинь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын харъяа сангийн аж ахуйнууд чинь нэг тийм соёлын ажлаараа нэлээн дээгүүрт ордог байлаа шүү дээ, бололцоо ихтэй, тэд нар үйлдвэрчний эвлэл чинь тэр сангийн аж ахуйг чинь бүх юмаар нь хангадаг, тэр кубан гээд нэг 10, 20-иод хүн багтдаг тийм нэг автобус, жижиг автобус, одоо харагдахаа байчихжээ, тийм байсан юм. Тэгээд манай нэгдэл анх тийм авто клуб хийж, тэгээд аймаг дээрээ очиж бас түрүүлж л байлаа. Тэгээд нөгөөдөхөө бас тэр үед чинь нөгөө юмаа бас хайнга хийгээд нөгөө шалныхаа банзыг хар цаасалчихаад тэгээд хулдаас хадчихсан чинь арай эвгүй юм будчихъя гээд.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Буманжав -

Нөгөөдөхөө будчихгүй юу.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Буманжав -

Тэгээд тосон будгаар зүгээр гялалзтал сайхан будаад нэг их сайхан шал болчихсон л яваад очсон, аймаг дээр очоод, нөгөө кино мотороо асаагаад л, ингээд л узелээ тавиад, нөгөө бүх үзэсгэлэн, мүзэсгэлэн бүх юмаа дэлгээд манайх чинь одоо бас нэг баахан 40-өөд хүн ингээд суучихдаг нэг ийм асартай, машинаасаа ингээд засчихдаг, өдөр кино гаргахад чинь бас гэгээтэй болохоор кино гаргахад хэцүү, тэгэхээр сүүдэртэй болгоод ингээд тавьчихдаг. Тийм юмаа засчихаад тэгээд нөгөө дарга нар нөгөө уралдаан шалгаруулж байгаа юм чинь очоод л ингээд яасан чинь дарга нар ч одоо орж ирэх боллоо, за ороод ир, ороод ир гээд оруулсан чинь нөгөө дарга нарын чинь хөлөнд будаг нь шар шар гээд дуугараад.

Оюунтунгалаг -

/инээв/.

Буманжав -

Өө тэрүүнээсээ ичсэн гэж яана, тэгсэн дарга нар ч нэг их юм хэлэхгүй, за сайхан болсон байна, энийгээ улам сайн болго, улам тохижуул гээд тэгээд 90-ээд, 94 онд нөгөө өмч хувьчлал чинь явагдах гээд нөгөө машин ч үгүй, нөгөө машиныг минь жолооч нь аваад хувьдаа аваад яваад өгдөг, тэгээд л өмч хувьчлалаар тэгээд байхгүй болчихсон юм даа.

Оюунтунгалаг -

Соёлын төвийн чинь?

Буманжав -

Тийм соёлын төвийн.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь соёлын төв гэдэг нэртэй байсан юм уу, соёлын?

Буманжав -

Соёлын төв манайх чинь хамгийн анхны соёлын төв байхгүй юу.

Оюунтунгалаг -

Хаанахын?

Буманжав -

Улсад.

Оюунтунгалаг -

Аан улсад.

Буманжав -

Монгол улсын анхны соёлын төв тийм.

Оюунтунгалаг -

Танай соёлын төв чинь анх хэдэн онд байгуулагдсан юм бэ?

Буманжав -

87 онд, тэгээд Сумъяа сайд ирж нээж байлаа, одоо зураг мураг нь байж л байдаг юм. Тэгээд л баллачихсан юм даа. Тэгээд тэрнээс хойш харин манай сум орон нутаг, засаг дарга энэ тэр сайхан дэмжээд одоо манай соёлын төв бол аймгийн театраа, муухан аймгийн театраас дээр байгаа биз дээ, орж үзээрэй, ёстой гоё. Тэгээд сандал мандал, ийм театрын сандал шиг сандалтай, уул нь ийм модон сандал байсан, тэгэхдээ гоёо бас Тосонцэнгэлээс авч байлаа. Тэгээд энэ чинь бүх өрөө нь ийм багш холбоотой байсан юм шүү дээ хүн болгон, тэгсэн одоо нөгөө өмч хувьчлалаар юм байхгүй тэрний мэдэлд явчихсан, нөгөө нэгдлийн гүйцэтгэх албаны дарга нь нөгөөдөхийг хаа хамаагүй цэцэрлэг, ясли, сургууль эд нарын чинь хөрөнгө ингэж бөөгнөрөөд нөгөөдөх нь тэрийг чинь албанд аваачиж тараагаад тэгээд сандал нь олдооггүй, одоо бид нарын суусан сандал энэ захиргааны дарга нарын сууж байсан сандал явж байна. Тэгээд өмч чинь ингээд үргэдээд байдаг байхгүй юу, тэгээд одоо харин өөрийн гэсэн өмчтэй болчихоод харин гайгүй болсон юм.

Оюунтунгалаг -

Одоо тэгэхээр энэ өмч, бүгд соёлын төвийн өөрийн хувийн, соёлын төвийн өмч үү?

Буманжав -

Соёлын төвийн өмч.

Оюунтунгалаг -

Энэ өмч хувьчлалд бас соёлын төв өртөж тийм ээ?

Буманжав -

Өртсөн өртсөн, өртөлгүй яахав.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо ерөөсөө энэ соёлын үрийг л анх түгээлээ шүү дээ, энэ Лүн суманд тийм ээ, ер нь бол, түгээх ажлыг л нэлээн 40 хэдэн жил зохион байгуулсан?

Буманжав -

Тийм, тэгсэн одоо тэр үед чинь энэ касио, одоо энэ их сайхан өсгөгч мөсгөгч, ийм сайхан хөгжим чинь 70 хэдэн оны үед их ховор байлаа шүү дээ, бас хөгжим чинь олдохгүй бид нарын хэрэглэдэг юм нөгөө муу баяан, акирдион, ёочин, хуучир үндэсний хөгжмөө голдоно ийм арга хэмжээ, бүжиг, уулзалт явуулдаг, ямар сайндаа нөгөө Гүррагчаа аварга, даргыг, нисгэгчийг сансарт нисэхэд бид нар чинь нэг муу жижигхэн радиотой тэрийгээ тавьчихсан, өөрөө нэг муу баяанаа барьчихсан тэгээд хэзээ одоо нисэх нь үү гээд хүлээгээд л нөгөө нэг хуучин клуб, энэ муу клуб нэг жаахан клуб, амьтан бүжиглүүлээд сууж байсан. Тэр өдөр чинь цасан шуургатай, тийм л байсан юм. Одоо бол сайхан, техник хөгжсөн, касио масио, өсгөгч мөсгөгч тавьчихсан, магнитофон янз бүрийн юм тавьчихсан, тэр үед чинь магнитофон ч ховор бас нэг Весна оросын нэг юутай, магнитофонтой тийм л байсан юм.

Оюунтунгалаг -

Тэгээд Гүррагчааг нисэхэд радио сонсоод, хөгжим яах юм, тавиад бүжиглэх юм уу?

Буманжав -

Үгүй ээ үгүй радиог нь сонсоод тэнд чинь бас нэвтрүүлэг яваад байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгнэ.

Буманжав -

Тэгээд хүмүүст радиог нь сонсуулаад, байж байгаарай, нөгөө хүмүүсээ тараахгүй, нөгөө хүнийг дэлхийд бас үнэлүүлэх гээд байгаа шүү дээ радиогоо сонсуулах гээд, тэгээд өөрөө бүжиг явуулж байгаа юм, нэг муу баяан барьчихсан. Манай нэг сургуулийн захирал Дагдан гэж нэг багш байсан юм. Одоо тэтгэвэрт гарчихсан, тэр маань бас яруу найраг нилээн оролдоно, тэгээд тэр Буманжаваа би нэг шүлэг бичлээ ямар болж вэ, чи нэг хянаадах, ямар шүлэг бичсэн юм бэ, нэг иймэрхүү юм байна. Би чамд нэг уншаад өгөх үү гээд “Тэгнээ тэр тэгэх ёстой, Тэсэлгүй хүлээсэн цаг ирлээ” гэсэн нэг тийм шүлэг биччихэж, тэр нь их гоё шүлэг. Тэгээд нөгөө сансрын нисгэгч ч нислээ, дараахан нь сарын дараа билүү, хоёр сарын дараа ч билүү нэг хавар хөдөө тэр Дагдан багшийг аваад бид нар бас нэг тоглолттой энэ хөдөөгүүр Өндөрхээр энэ тэрээр тоглоод, тэгээд замдаа нөгөө малчны хотоор ороод, тэгээд нэг малчны хотонд ирэхгүй юу, тэгсэн тэр хотод харин Гүррагчаа баатар ирчихсэн байдаг юм, бүүр тохиолдлоор таарчихаж байгаа юм, тэгээд бид нар нөгөө тоглолт моглолтоо хийгээд, тэгээд хэлэхгүй юу нөгөө Гүррагчаа баатарт. Таныг нэг нисдэг өдөр энэ манай энэ захирал түүхийн багш байгаа юм, энэ Дагдан захирал нэг шүлэг бичиж надад уншиж байсан юмаа танд сонсгоё, бас дурсамжтай юм гээд. Тэгээд нөгөө нэг Дагдан багшаар уншуулахгүй юу, тэгсэн Гүррагчаа баатар нилээн баярлаж, та их сайхан шүлэг болсон байна, тэгээд би бас дутуу, нөгөөдөхийг нь цээжлээгүй болохоор мэдэхгүй юм, тиймэрхүү л нэг “Тэгнэ тэр тэгэх ёстой, Тэсэлгүй хүлээсэн цаг ирлээ” энэ тэр гээд нэг их хөөрхөн бичсэн шүлэг байсан юм. Тэгээд одоо Дагдан яруу найрагчийн чинь бас нэг ганц, хоёр ном гарав уу даа, гарсан юм. Тэгж л одоо энэ соёлын ажлыг загнуулахад нь загнуулж, гуйхад нь гуйж, загнахыг нь загнаж л хийж явлаа даа. Одоо тэгээд соёлын ажилд хамгийн гол юм энэ кино гэж нэг юм буруу болсон. Тэр үед чинь бид нарыг байх үед чинь кино механиктай, одоо 34-ын плёнк, 44-ын плёнк тийм плёнктой аппараттай одоо ч манайд байж байна, тэрийг ашиглах юм алга байна шүү дээ, кино зурган дотор нөгөө өнцөгт нь хийдэг проектор нь олдохоо байсан, тэгээд аймаг ч одоо энийгээ анзаарахгүй юм, улс ч анзаарахгүй юм, одоо энэ кино үйлдвэрийн кино нь ч байхгүй болчихож, одоо энд нэг хэдэн зураг байдаг байх. Тэгээд тэр хуучны үеийн кинонууд шиг гоё кино байхгүй шүү дээ тийм ээ, тэр Цогт тайж хүртэл одоо хүртэл телевизороор гараад л их сайхан, хүмүүс их сонирхоод үзэх юм. Тэр үед одоо үзээгүй нялх хүүхдүүд зөндөө байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгэлгүй яахав, харин тийм.

Буманжав -

Түүхэн үеийн кино, тийм, одоо Мандухай, сүүлийн үеийн киног бол хүүхдүүд үзэж л дээ, дээр үеийн киног хүүхдүүд үзээгүй. Одоо Чапаев гэхэд л үзээгүй, одооны хүүхдүүд тийм тийм телевизороор хааяа нэг үзчихээд байх шиг байгаа юм. Тэгээд телевизороор үзээгүй гоё гоё кино байдаг. Тэгээд энэ дээрээс шалтгаалаад соёлын төвүүдийн киног нь нэг унтраачихна даа, уул нь 2 кино механикчтай, 1 нь хөдөөгөө авчихдаг, нэг нь энэ төвдөө кино тавиад байдаг тасалдаггүй, нэг нь ингээд долоо хоноод л хөдөө яваад малчидаараа кино тавиад байдаг. Тэгээд тэр үед чинь бидний үед чинь киноны үнэ гэдэг чинь хямдхан байлаа шүү дээ, 20 мөнгө байснаа, 50 мөнгө болоод, тэгээд сүүлд нь нэг 70-аад, 80-аад оны үед нэг төгрөг болов уу даа, кино чинь, том хүн нэг төгрөг, хүүхэд 50 мөнгө. Тэгээд кино үздэг, тэгээд киног бол хүүхэд их сонирхоно. Ялангуяа байлдаантай кино гэж гүйгээд л. Тэр үед чинь нөгөө эх орны дайны гоё гоё кино ч их гардаг байлаа. Монголын одоо энэ Сэрэлт мэрэлт гээд их гоё гоё кинонууд чинь яг юугаар нь үзвэл, одоо дахиж нэг бичлэг тавьж үзүүлээд байх юм, тэгэхдээ манай соёлын төв одоо чинь яахав дээ нэг киноны юу ингээд тусгадаг өдөр ч хамаагүй гарчихдаг юутай л даа. Одоо хөдөөнийхөн ч гэсэн ба нэг нөгөө диск, нөгөө юу тавиад сайхан болчихож дээ. Айл болгон нарны юутай болчихсон, тэр одоо хөгжиж л дээ, тэгэхдээ одоо тэр оригиналь.

Оюунтунгалаг -

Ориг, кино урлаг гэдэг бол бас их том агуу урлаг шүү дээ тийм ээ, тэр урлагыг ард түмэнд сурталчилж үзүүлж байх ёстой?

Буманжав -

Тийм үзүүлж л байх ёстой.

Оюунтунгалаг -

Кино бас хүний амьдралд их юм өгнө шүү?

Буманжав -

Их юм өгдөг, тийм. Одооны кино чинь тэгээд л нэг видео бичлэг, янз бүрийн юм, тэгээд нэг гадаадын янз бүрийн хачин хачин кино авчираад л бас тэр юунд нь, залуучууд үзэлгүй яахав, тэгэхдээ тиймийг нь биш нэг сургалтын чанарын юм бас дийлэнх үзүүлж баймаар байгаа юм, тийм ээ сургалтын чанарын. Одоо ахуйн талын ч юм уу, соёлын талын ч юм уу, түүхийн талын ч юм уу янз бүрийн тийм кинонууд байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Кино гэснээс та ер нь бага насандаа бага, сургуульд сурч байхдаа ер нь хамгийн анх ямар театр, ямар одоо кино, ший үзэв ер нь. Тэр одоо танд мартагддаггүй ямар тийм кино зохиол ч байдаг юм уу, одоо ямар кино театрын тоглолт байна?

Буманжав -

Анх би сургуульд ороогүй байхдаа театрт нэг их юм үзээгүй юмаа. Налайхад нөгөө аав маав тэнд нөгөө найруулагч дарга байсан болохоор нөгөө Учиртай 3 толгой анх тэнд тоглодог юм. Тэгээд одоо Хандсүрэн гээд манай Налайхын соёлын ордонд дуучин, муучин, жүжигчин, мүжигчин байж байгаад, одоо энэ Дарханд байна уу, хаана байна, одоо настай болсоон. Алгаа гээд тэдний нөхөр нь тэд нар тоглож байсан санагдаад байгаа юм. Тэгээд би хүүхэд оруулахгүй, тэр үед чинь том хүний юманд чинь орой үдэш хүүхэд оруулахгүй. Тэгээд хүний хормойн доогуур нь дээлний хормойн дотор орчихоод нэг жаахан юм болохоороо тэгээд орчихно. Тэгээд нэг Учиртай 3 толгой үзэж, их л гоё санагдаж, өө сэлэм мэлмээр байлдана тэр чинь одоо их сүртэй сайхан шүү дээ, буу муу, тэрнээс нь айж тэгээд гарч ирээд нөгөө хүмүүсийн чинь хувцас хунарыг барьж үзэж тэгж л байж анхны одоо үзсэн жүжиг маань тэр. Анхны кино би чинь юу юм бэ дээ, ямар кино билээ дээ, нэг их л галаар үлээдэг тийм кино нэг үзэж билээ, сургуульд байхад л үзэж байсан юм.

Оюунтунгалаг -

Ер нь сургуульд байхад нийтээр мийтээр үзвэр энэ тэр үзүүлдэг байв уу?

Буманжав -

Өө нийтээр үзүүлнэ. Налайхын соёлын ордон чинь уурхайчдын соёлын ордон сайхан, тэгээд тэнд нэг оруулаад 7 хоногт нэг удаа, хоёр удаа, багш, ангийн багшийгаа дагуулаад, тэрийг чинь багштай үзүүлнэ, багшгүй бол үзүүлэхгүй, хамаагүй, тэгээд бид нар юм энэ тэр үздэг байсан.

Оюунтунгалаг -

Та ер нь сургуулиас гадуур боловсролыг одоо урлаг, уран сайхны ч байдаг юмуу, олон янзын боловсрол мэдлэг, одоо боловсролыг ер нь сургуулиас гадуур хаанаас олж авав ер нь?

Буманжав -

Сургуулиас гадуурх боловсролыг одоо олж авахад бага үедээ бол би нэг их тийм гадуур мадуур юм олдоггүй байсан юмаа. Энэ сургуульд орсноосоо, энэ соёлын сургуулиасаа хойш л тэгээд ер нь одоо нэг зайны сургалт гэдэг шиг тийм ээ, одоо чинь зайны сургалт гэж яваад байгаа шүү дээ тийм маягаар л одоо мэддэг, чаддаг хүнээс тийм ээ, одоо багш нараас асууж л өөрийгөө баяжуулахгүй бол өөрөө баяжихгүй шүү дээ. Нэг сонин сэтгүүлээс, нэг сонин уншсан ч гэсэн за соёлын тухай юу гараа бол, энд юу байна, тэр үед чинь бид нарын үед “аст” гэж нэг тэмцээн явуулдаг байсан, авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн, тэрийг чинь одоо янз бүрийн юм сөхөж байж, ном уншиж байж, тэгж л байж л явуулна шүү дээ. Тэгээд нөгөөдөх чинь хожигдчихсон нь уурлаад л хэрэлдээд л гарна, хожсон нь ч яахав онгироод гарна, тийм л байсан юм. Одоо энэ сургууль эмнэлэг хоёрын хооронд би нэг явуулчихаад, 70 хэдэн онд, тэгсэн манай сургуулийн нэг багш, нөгөөдөх нөхөр нь эмнэлэгийн нэг ажилчин байхгүй юу, тэгсэн эмнэлэг нь хожигдчихжээ. Тэгсэн хоёулаа хэрэлдээд л яваад өгчихөж байгаа юм чинь. Танайхан юу юм бэ, энэ юмнаас боллоо энэ тэр гээд тэгээд их сонин сонин юм бий л дээ. Тэгэхээр зэрэг юмыг өөрөө хүн өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлж, өөрийнхөө боловсролыг дээшлүүлье гэвэл ерөөсөө ном сонин, энэ телевезор мэдээлэл, радио ийм юм сонсож байж өөрийгөө л өөд нь татна уу гэхээс биш, за тэгээд хүнээс асууна, одоо энэ чинь зөндөө л, манай суманд ч гэсэн зөндөө зөндөө ахмад настай сайхан сайхан мэргэжилтэй улсууд байна шүү дээ. Алив хэн гуай тийм юм чинь яадаг юм, энэ чинь яадаг юм гэж сураглаж тэгж явж тэгж л явж л зүгуур байж өөрийгөө жаахан юмаа ахиулж хүнтэй ярих болохоос биш, зүгээр байж байгаад тархинд яваад ороод ирдэг юм гэж ерөөсөө байхгүй. Одоо харин энэ албан бус сургалт гээд их явуулдаг болж дээ харин энэ авууштай, тийм. Дээр хөдөөгүүр чинь гэр мэртээ хичээллээд албан бус сургалтын багш гээд тусдаа багштай болчихсон, энэ чинь харин залуучуудад бас нөлөө өгөөд байгаа юм. Тэгээд бас хөөрхөн гарын авлага, ном энэ тэр, хэвлэл гараад ирчихсэн байна, албан бус сургалтын сайхан сайхан номтой, ийм болсон энийг нь л одоо манай залуучууд, малчид, хүүхдүүд энийг ашиглаж өөрийнхөө мэргэжлийг, одоо чинь ер нь за манай энд ч гайгүй болж байгаа юмаа, бичиг үсэг мэддэггүй хүн ховор юм шиг байгаа юм бас, зарим газар бас бичиг үсэг мэддэггүй хүн байна гээд байгаа тэгээд тэрийг л ашиглаж албан бус сургалт, тэр зайны сургалт гэдгээр өөрийнхөө оюуныг л сайн сурч байх ёстой юм даа гэж ойлгодог юм даа.

Оюунтунгалаг -

Гэхдээ ер нь бол урлагын боловсролыг ээж, ааваасаа, гэртээ бол сурсан байх тийм ээ, аав чинь ер нь гэрээр танд хөгжим энэ тэр зааж байв уу?

Буманжав -

Эгчээр л заалгана л даа, би анх баяаныг Налайхад байхдаа сургуульд ороогүй шахуу, орчихсон юм байна, 4 дүгээр ангид байхад их гоё хөгжим санагдаад, тэгсэн манай тэр нэг айлын хөгшин байх Дугар гээд тэр нэг их гоё герман тэгээд нэг гурван юутай, өнгө солигчтой байхгүй юу, их гоё оо тэр, их гоё хөгжим, гоё дуугарна. Тэгээд нөгөөдөхийг нь би бүр ингээд өвөр дээрээ авчихаад надад томдчихно, нөгөө зайгүй нүүр халхалчихаад их томоо, тэгээд л аавд үгүй ийм хөгжимтэй больё гэсэн чинь, тэр үед чинь нөгөө баяан тийм юм чинь бас ховор байсан юм аа, нэг муу гармон голдуу байсан юм. Тэгээд ийм хөгжим байна шүү дээ, чи энэнээс авах юм уу гээд аав тэгсэн, авъя, авъя, тэгсэн авах гэсэн бас тэр үед үнэтэй ч байсан юм уу, олдохгүй ч байсан юм уу олдохгүй л байсан юмуу, тэгсэн манай эгчийн хийл байхгүй юу, тоглодог. Би тэрийг сураагүй их сонин, эгч хийл тоглодог байсан, тэрийг нь би сонирхоогүй их сонин тэгээд нөгөөдөхийг нь нууж авч гараад тэгээд нөгөө гармоноор хүнтэй сольчихсон байгаа юм.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Буманжав -

Өөрийнхөө дуртай юмаар сольчихгүй юу, тэгээд аавд нэг загнуулж билээ. Тэгээд тэрийг сураад, гармоныг, тэгээд өөрөө сонсголоороо л сурна шүү дээ, ямар нот мот тэр үед чинь мэдэх биш, тэгээд нилээн хэдэн дуу оруулчихдаг, тоглочихдог тийм болоод, тэгээд сурч эхэлсэн юм хөгжмийг. Тэгээд хүн чинь өрөө суръя гэхээр авъяастай хүн бол сурчихдаг юм билээ л дээ. Тэгээд одоогийн чинь үндэсний хөгжим бас ёочин, ятга матга, энэ морин хуурийг харин тэр юу хоёрыг чинь, тэр хоёрыг сураагүй юм байгаа юм. Одоо зүгээр амаа барьж байдаг юм, үгүй энэ морин хуурыг сурчихсан байж, тэгсэн бол өдийд нэг морин хуур тоглоод сууж байхад нас өндөр болчихсон хүн чинь нэг юм дуугаргаад сууж байхад бас сайхан шүү дээ, арай л өөр харагдах байх гэж би боддог юм. Одоо хичээгээд сурвал ч бас нэг дүн нь байгаа юмаа зүгээр, яг тийм сайхан хүн байх юм бол тоглож чадахгүй байх аа, тийм л юм билээ. Тэгээд хүн өөрийнхөө авъяасыг дайчлаад байвал ер нь юм сурдаг юмаа. Би чинь одоо тарган бас нилээн махлагдуу байж, тэгээд бүжиглэж юу чадах уу гэсэн тэгээд сургууль төгсөхөд, чи бүжиглэ, бүжиглэ, тэгээд одоо би ерөөсөө таргалахаа байсан шүү дээ тэрнээс хойш, тэгээд одоо яадаг юм, нөгөө хурдан морь уяхаар зэрэг нөгөө гүйцэж дотор арилдаг юмуу гэдэг шиг таргалдаггүй юм. Тэр хөлс их гардаг юм билээ дээ бүжиг сурахад чинь, энэ багшийн сургууль дээр бүжгийн юунд явяихна, тэгээд нөгөө бэлтгэл хийгээд хөлс л хөлсгөж очоод нөгөө угаалтуурт аваачаад нөгөө майкыг чинь мушгахаар зэрэг цул ус, тэгж хөлсөө гаргадаг байсан, нөгөө морь уяж байгаа юм шиг. Тэгээд хэдүүлээ чинь үйлээ үзэж байж, сүүлдээ бие засаж ч чадахгүй, ингээд сууж бие засаж чадахгүй өвдөөд, одоо морь их унаад давихаар зэрэг биедээ агсарна гэж тэр үед чинь өвдчихөөд, за багшид загнуулна, үгүй чи зүгээр наадахаа хөдөлгө, тэгээд ерөөсөө дасгал хийгээд байхаар тэр өвдөх мөвдөх чинь байхгүй болчихдог, тийм л юм билээ. Тэгээд хүн чинь өөрөө халшираад юманд чинь ингэвэл өвдчихнө одоо болохгүй, болохгүй гээд халшираад зүрхшээгээд байвал юм сурдаггүй юм байна лээ. Юмыг суръя гэвэл сурдаг л юм байна лээ. Тэгээд бүжиглээд л тавьчихсан тэгээд аргагүй л бүжигчин л болчихсон л байгаа юм. Тэгээд бас энэ соёлын төвийн нөгөө клубын эрхлэгч болчихоод бас зарим хүүхдүүдэд энэ тэрд бүжиг өөрөө заагаад өгнө, тийм. Одоо манай шавь нар бол олон л байна л даа. Одоо энэ Вандан, Дуламсүрэн хоёр байна, одоо Дуламсүрэн чинь миний гараар л орсон хүүхэд шүү дээ энд энэ манай юуны гуанзны, аймгийн гуанзны үйлчлэгч байсан юм. Тэгээд би нэг дуу дуулуулаад урлагын үзлэгт оруулдаг юм, тэгээд энэ дээр чинь овоо ч дуулчихлаа, нилээн ч яасан, тэгээд одоо шалгараад аймгийн соёлын ордонд очоод одоо гавъяат болчихсон.

Оюунтунгалаг -

Тийм, хоёулаа гавъяат болчихсон тийм ээ?

Буманжав -

Тийм, хоёулаа гавъяат болчихсон. Тэгээд ийм л юм байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр үед ер нь соёлын амьдрал тэр, ардын язгуур урлагын наадам гэж тийм ээ?

Буманжав -

Тийм,

Оюунтунгалаг -

Олон жил бас боллоо шүү дээ тийм ээ?

Буманжав -

Тийм, болсон, тэгээд энэ чинь ерөнхийлөгчийн ч юу гарсан байх.

Оюунтунгалаг -

Зарлиг.

Буманжав -

Тийм, язгуур урлагыг яая, морин хуурийг яая.

Оюунтунгалаг -

Бүх ард түмний урлагын их наадам гэж бас их олон жил боллоо?

Буманжав -

Олон жил боллоо. Тэрэнд чинь би бас олон жил явсан. Тэрний чинь хоёр, ер нь бүх л наадмын медалийг авсан даа. Ажилчны наадам гэж бас нэг хоёр гурван жил явав уу даа.

Оюунтунгалаг -

Ажилчин залуучуудын наадам гэж?

Буманжав -

Тийм ажилчин залуучуудын наадам гэж, Архангайд нэг болсон юм байгаа юм, бүсчилж. Аймгуудыг чинь бүсчилээд нэг аймагт, Дундговьд чинь бас бүх ард түмний наадам руу явж байсан юм, бүх наадамд нь оролцож, ер нь тэгээд л нэг л хүрэл медаль авсан байдаг юм. Бусад нь дан алтан медаль байдаг юм, авч байсан байгаа юмаа тэгэхээр авъяас байж л байгаа юм.

Оюунтунгалаг -

Байлгүй яахав /инээв/.

Буманжав -

Тэгэхдээ тэр бүх ард түмний урлагын наадам чинь бас их хүмүүсийг их сайхан хүнтэй танилцуулдаг, одоо.

Оюунтунгалаг -

Тийм шүү дээ, том урлагын солилцоо одоо тэр чинь.

Буманжав -

Хамт олонтой, том солилцоо болдог их сайхан юм байна лээ шүү дээ. Тэгээд энэ Цогзолмаа гуай нэг ирээд “за Буманжаваа чамайг л явуулъя даа” гээд германд нэг, ямар наадам боллоо доо.

Оюунтунгалаг -

Нөгөө оюутан залуучуудын наадам уу?

Буманжав -

Тийм байх аа нэг наадам болоод, болох байсан юм байнаа. Тэгээд за Буманжаваа чи явна шүү, чи бэлтгэлтэй байж байгаарай гээд явсан юм. Тэгээд би энд бас нэг дарга марга ч мэдчихсэн, за бэлтгэл сайн хийж байгаарай, чи дуу муугаа сайн бэлдэнэ шүү, ингээд бэлдээд байсан тэгсэн чинь яасан юм, сүүлд нь Цогзолмаа гуай манайд нэг ирсэн юмаа нэг ахмадын концертон дээр, үгүй ээ Буманжав минь ёстой муухай юм боллоо, чамайг явуулж чадсангүй, оронд нь нөгөө гавъяат Эрдэнэчулууныг явуулчихсан. Манай нөгөө аймгийн соёлын ордны дуучин Эрдэнэчулуун, одоо нас барсан зайлуул, манай Лүнгийн хүн байгаа юм. Тэр миний оронд явсан юм, тэгээд гадаад нэг их тэр соёл урлагаар явж үзээгүй зүгээр тэр мэргэжил дээшлүүлэх курст байхдаа л харин Казахстаны, Узбекийн олон сайхан хүмүүстэй бас дуулж хуурдаж байсан.

Оюунтунгалаг -

Ер нь энэ соёлын ажил хийж явахад одоо соёлыг л түгээж явна шүү дээ тийм ээ, ингэж явахад ер нь хөгжилтэй их сонирхолтой юм тохиолдож байв уу?

Буманжав -

Тийм, тохиолдолгүй яахав, янз бүрийн одоо фактанд орно, хүн инээлгэнэ, өөрийгөө ичээнэ тийм юм зөндөө тохиолдоно л доо.

Оюунтунгалаг -

Бас их олон цаг баяан хөгжим тоглож бүжиглүүлнэ тийм ээ?

Буманжав -

Тэгнэ, тэр олон цаг тоглоход ядрана шүү дээ. Би сүүлдээ нэг аймаг дээр нилээн бэлтгэл хийсэн юмаа. Тэгээд сүүлдээ ингээд энэ хуруу чинь ингээд, ингээд татчихаад нөгөө муу товч дээрээ очиж өгөхгүй бас сандаргаж л байсан юм, тийм тийм юмууд болно. Тэгээд одоо сандарсан үедээ бүжиг, бүжиг хийж байгаад, өрөөсөн гуталтай, өрөөсөн оймстойгоо гарч гүйж л байлаа. Өрөөсөндөө нөгөө муу гутлаа өмсчихөд нөгөө өрөөсөнд нь тоглолтын гуталтай гарч л байлаа, тийм тийм хүн инээлгэх юмнууд их гарна л даа, тийм нөгөө давчуу юман дотор чинь тэгээд олон хүн бужигналдаад тэгээд л нөгөө бүс мүс нь алдуурч ойчих юм уу, хүн инээлгэх юм зөндөө гардаг юм.

Оюунтунгалаг -

Хүмүүсээс ер нь малчин хүмүүсээс ч юмуу, ард түмнээс, хөгшин настай хүмүүсээс ч юм уу соёлыг гайхаж янз бүрийн одоо тийм юм, янз бүрийн инээдэмтэй, хөгтэй явдал бас тохиолдож байв уу, одоо кино шийг гайхдаг ч юм уу, энэ одоо хаанаас гараад байна ч гэдэг юм уу, тиймэрхүү юм танд тохиолдож байв уу?

Буманжав -

Аа тийм юм нэг их тохиолдоогүй ээ, сайн санахгүй юм.

Оюунтунгалаг -

Тэгээд надад их сонин санагдаж байна, юу гэхээр Гүррагчаа баатарыг нисэхэд, одоо сансарт Монгол хүн нисч байна гээд тэрийг бас хүмүүст мэдрүүлж, сонсуулах гээд байна шүү дээ радиогоор тийм ээ, тэрний тулд тараахгүйн тулд тэгээд өөрөө баяан хөгжим дараад, бүжиг бүжиглүүлээд бариад байна бас тэд хүнээ, их л одоо энэ мэтчилэнээр л соёлыг.

Буманжав -

Тийм бид нар чинь тэгээд нойр хоолгүй л тэгж явдаг байсан.

Оюунтунгалаг -

Түгээж л хүмүүст одоо танин мэдүүлж байсан байна л даа тийм ээ?

Буманжав -

Тийм, тэгээд тэр чинь хэдэн цагт билээ дээ зарласан юмаа, үүрээр шахуу билүү. Хавар тэр чинь нэг их цас, манай энд чинь цас бужигнаад л байсан юмаа. Тэгээд уран сайхан, би нэг аймгийн 10 хоног болоод, биш тэр нэгдлийн нэгдэлжих хөдөлгөөний 10 хоног юм байна шүү дээ, тэгээд нэг уран сайханчидаа аваад явдаг юм, манайхаас нилээн Нэргүй гээд, манайх чинь одоо ер нь манай сум чинь бас ардын авъяастан их олонтой шүү дээ одоо Монгол улсын тэргүүний уран сайханч олонтой, сайхан дуучид олонтой, 20, 30-аад хүн байдаг юм. Тэгээд нөгөө манай Нэргүй гээд нэг охин, хөдөөний малчин охин байгаа юм, гоё дууна. Тэгээд нөгөө хоорт зогсчихно, хоор бий л дээ. Тэгээд л нөгөөх чинь болоогүй л цаагуур үймүүлээд л байна, сахилгагүй бол зогсоогоод байна, зогсоогоод байна, нөгөөдүүл чинь ядардаг юм уу яадаг юм, байж байгаад л түс гээд унаад ойчно, нөгөө удаан зогссон тэр нөгөө гэрэл мэрэл, тэгээд энэ чинь халуун гэж жигтэйхэн, тэгээд би за тэр хүнээ аваад явна түргэн тусламжаар эмнэлэгт аваачина, үгүй мөн олон аваачиж өгч билээ. Алтантулгыг хүртэл аваачиж өгч байсан, эд нар одоо хир нь надтай холбоотой байдаг юмаа, Алтантулга эд нар чинь. Алтантулга сайхан дуулна л даа, Бүрэнгийн одоо энэ Дуламсүрэн эд нар чинь нэг нутгийх шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд их олон уран сайхан ч, олон урлагын хүмүүс танай нутгаас танай соёлын төвөөс төрж тийм ээ?

Буманжав -

Тийм төрсөн, манай сумаас чинь одоо Ардын жүжигчин хэдэн хүн бэ, Цэрэндулам гуай, одоо энэ Мягмарнаран байна гавъяат, Мэндамар байна, Идэрбат байна манай дандаа манай сумынх шүү дээ. Ер нь олон шүү, улсдаа манай сум чинь нилээн толгой цохиж байсан, урлагын мастеруудаараа. Тэгээд эд нар чинь одоо арим нь ч яахав дээ Идэрбат, Мягмарнаран эд нар чинь одоо ер нь сумынхаа хүмүүст тусалдаг юмаа, залуус чинь, бас өөрийнхөө мэргэжлийн хувьд, концерт монцертыг хийж өгөх, янз бүрийн хөгжим мөгжмийн туслалцаа үзүүлэх, янз бүрийн юманд их тус болдог юм. Тэрэнд нь бас их баярлаж явдаг юм, одоо Мягмарнаран энэ жил тэтгэвэрт гарах тийм байх.

Оюунтунгалаг -

Тэгээд энэ ажлууд бол ер нь ажлуудын чинь үүсэл, анх ер нь соёлын довтолгооноос бас их шалтгаалсан байна шүү дээ тийм ээ, тэгэхээр соёлын довтолгоо гэж яг юу байв аа?

Буманжав -

Соёлын довтолгоо гэдэг маань одоо.

Оюунтунгалаг -

Соёлын довтолгооны нэг компанит ажил чинь л ер нь, олон компанит ажил явагдаж байсны нэг нь л одоо энэ соёл урлагын ажил шүү дээ тийм ээ?

Буманжав -

Соёл урлагын ажил л даа, тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр соёлын довтолгоо гэж юм ер нь яав, танай аймаг суманд, таны байсан газар одоо яаж хэрэгжиж байв, яаж байв?

Буманжав -

За миний байсан газар чинь хамгийн түрүүнд ийм байсан юм. Одоо соёлын довтолгоо гэж одоо манай клубт 7 хоног болгон одоо 1 дэх өдөр болгон сонсгол, 5 дах өдөр болгон лекц хийдэг байлаа шүү дээ. Тэгээд бид нар чинь нөгөөдөхийг чинь хүмүүс тэр үед чинь бас нэг их оролцохгүй байдаг байхгүй юу, бас нэг их ойшоохгүй, тэгэхээр зэрэг чинь бид нар анх нөгөөдөхийг чинь, нөгөө соёлын ажилтан л тэрийг чинь л одоо хийх л үүрэгэй, аа соёлын ажилтан та нар тэрийг одоо хий гээд тэгээд нэг хайрцаг гаргачихна, тэгээд л хүн болгонд соёлын төв гэхэд л одоо танайх 5 хүнтэй, за гээд л ингээд хүн хүний нэрээр нь нөгөө номертой, номер гаргачихсан. Нөгөөдөх нь таславал тэр нь байхгүй, ингээд бүртгээд эхэлдэг байхгүй юу, тэгээд хүн чинь ингээд шахаад бүртгээд ирэхээр зэрэг их оролцдог юм, тэгж анх оруулж байлаа. Тэгээд бүүр манай үйлчлэгч нөгөөдөх номерыг нь үүдэнд бариад зогсож байна, орж ирсэн хүн өөрийнхөө номерыг хурдхан хурдхан аваад, гарахдаа нөгөөдөх номероо хийгээд л өгнө. Тэрийгээ барьж байгаад тоолоод за эмнэлэгээс тэд орж, за сургуулиас тэд орж, тэдэн хүн байхгүй байна гээд л, ингээд нөгөө дарга нарт нь хэлэхээр зэрэг сумын намын дарга юм уу, сумын нэгдлийн дарга нөгөөдүүлийг чинь дарга нарыг нь загнана шүү дээ, танайхаас тэд орсон байна шүү дээ нөхөд минь, маргааш, дараагийн сонсголд тэд ирнэ шүү. Сонсгол гэдэг маань одоо соёлын довтолгооны чинь эхлэл шүү дээ. Тэгээд хүмүүст одоо гадаад дотоод ойр зуурын, одоо улсдаа болж байгаа юмыг, сум орон нутагтаа болж байгаа юмыг л сонсголоор ярьж өгнө. Аа лекц гэдэг нь одоо лекцээ дектатуртай, одоо нэг сумын одоо техник мэргэжлийн багш нар, эмч нар, захиргааны ажилтан нар хүн болгонд хуваарилаад өгчихнө. За чи тэр өдрийн лекцийг тийм сэдвээр уншин шүү, чи ийм сэдвээр уншин шүү. Тэгээд л гадаад, дотоодод болж байгаа бүх л юм, тэгээд хүмүүсийн асуултанд хариулах ийм л юм хийнэ. Тэгээд нэгдүгээрт нь тэр соёлын талаар, нөгөө талаар халуун ус. Тэгээд тэр үед чинь халуун усанд ордог хүн бас их ховор байсан юм, тэгээд халуун усанд оруулах гээд нөгөө халуун усны чинь номерыг өөрсдөө цуглууна шүү дээ би, халуун усны газар. За чи долоо хоногт хэдэн удаа усанд орсон, нөгөө халуун усанд чинь, тэнд оочерлоно. Тэгээд халуун усанд чинь зөндөө ордог байсан. Одоо ч нэг мань мэт нь хааяа нэг очихоос, тэр болгон хүн орохгүй юм байна шүү дээ. Тэр үед чинь усанд ороогүй л бол тэр нөгөө билет авна, усныхаа билетийг, тэрийгээ хадгалж, одоо нэг дэвтэр дотор тэрийгээ үдчихнэ шүү дээ наачихна.

Оюунтунгалаг -

Дэвтэртээ үдэж, наагаад, үзүүлэх юм уу?

Буманжав -

Үзүүлэх юмтай, үзүүлэх юмгүй бол нөгөөдөх чинь худлаа яриад бай чиний баталгаа чинь хаа байна, энэ байнаа даргаа гээд тэгдэг байсан юм.

Оюунтунгалаг -

Усанд орсон талонаа нааж, үзүүлдэг /инээв/?

Буманжав -

Тийм, нааж, үзүүлдэг байсан юм нэгдүгээрт тэр, хоёрт нь одоо ариун цэврийн үзлэг гэж явдаг байсан юм айл өрх бүрээр, одоо би соёлын довтолгооны үр шим юм болов уу, гэж боддог юм. Анх чинь энд чинь би чинь 70, 71 оны үед чинь манай суманд чинь нэг орны даавуугаа нэг 2 ээлжээр сольчихдог хүн бас ховор байсан шүү дээ. Тэгээд соёлын довтолгоо явсны үр дүнгээр айл болгон нэг 2 ээлжийн даавуутай, тэгээд нөгөө аяганы алчуур, бас их юм орно, тогооны бариултай бай, бодвол ариун цэврийг нь сайжруулах юм даа. Тэгээд зарим айлуудаар тоглолтоор ингээд кино мино тавиад хоноход чинь адсага дээр л унтдаг байсан шүү дээ, гудас байхгүй. Тэгээд адсага дээр нэг муу дээл хөнтрөөд л тэгээд л энэ соёлын довтолгоо явагдснаас хойш тэр чинь аргагүй хэрэгжээд овоо өөр болсон шүү, би тэгж боддог юм. Соёлын довтолгоо чинь ингээд, тэгээд энэ одоо шугмын радио, радиогоор чинь нөгөө соёлын довтолгооны тухай нэг их нэвтрүүлэг явдаг байлаа, та нар сонсож байсан уу, үгүй юу, сонсоогүй байх аа.

Оюунтунгалаг -

Сонсоогүй байх аа, бараг л төрөөгүй байсан байх /нээв/.

Буманжав -

Тэрийг орой болгон бид нар их сонсноо, тэгүүгээр ч их гоё юм ярина, гоё үлгэр сонсоно, янз бүрийн гоё гоё юм явна. Одоо энэ ойрдоо би дуулаагүй тэр радиогоор соёлын юу билээ, нэр их сайхан нэртэй, соёл нэвтрүүлэг билүү?

Оюунтунгалаг -

Соёл урлагын цаг гэдэг билүү, юу гэдэг билээ?

Буманжав -

Тийм билүү, тэр үед чинь соёлын довтолгоо гэж нэвтрүүлэг тэгээд хүүхэд, намайг жаахан байхад чинь хүүхэд ингээд л чагнахад чинь соёлын довтолгоо, тэгээд хүн бүрийг сурталчилаад тийм айл нь тэгсэн байна, ийм айл нь ингэсэн байна гээд радиогоор яриад л. Тэгээд хүн чинь бас нөгөө радиогоор яриад ирэхээр зэрэг, энэ чинь болохгүй юм байна бас хүнд муугаа үзүүлэх их дүргүй шүү дээ, тэгээд л цааш нь нөгөө хүмүүс нь сонссон хойно тэднийх тийм байна гэнэ шүү, тэнд тэгсэн гэж байна шүү, энийгээ янзлаарай гээд ингээд ер нь хүн болгон дэм дэмэндээ арай өөр болсон. Тэгээд манайхан чинь соёлтой улс юм шүү соёлын довтолгоог чинь иймхэн юманд ашиглаж байсан юм. Бид нар ч гэсэн хөдөө явахдаа одоо эмч нарыг дагуулж явна, эмч давхар үзлэгт явна, эгээд нөгөө хүүхдүүдээ яахав, ариун цэврээ яахав, хоол ундаа яаж хэрэглэх нь вэ, анх манайх чинь бас төмс хүнсний ногоо тарьдаг, ногоог малчид нөгөө нэгдэл байхдаа малчдад чинь ингээд шуудай шуудайгаар төмсийг өгдөг байлаа шүү дээ. Тэгээд нөгөө төмсийг чинь идэхгүй малчид өвөлжөөн дээрээ аваачиж хаячихаад л хөлдөөчихнө. Тэгээд тэрийг сурталчилдаг байхгүй юу, за одоо та хэд очсон дээрээ ярихгүй бол одоо цаадуул чинь баахан төмсөө тэр өвөлжөөн дээр хаячихаад явчихсан, малчид өнөө мах гурил хоёр, төмс ногоо иддэггүй тийм л байсан. Тэгээд л бид нар чинь нөгөө сурталчилаад, тэрнээс хойш бол одоо нөгөө төмс ногоо, байцаа майцааг чинь хаяхаа байгаад бүүр улам хэрэглэдэг болоод ингээд л ирдэг юм билээл дээ. Тэр ер нь юмыг дор дор нь хэлээд хүн хүнд нь хэрэгцээнд нь тохируулж хэлж л явбал нөгөө хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шиг тийм л байдаг юм билээ. Их юм өгсөөн энэ соёлын довтолгоо болбол, одоо ингээд хумсаа авахгүй явчихна шүү дээ, үгүй ингээд сууж байтал наад хумсаа хараа, хүн өөрөө анзаардаггүй юм байна, нээрээ харсан чинь нэг их хир болчихсон, за маргааш авахаас тэгээд маргааш өглөө нь нөгөөхийг чинь гялалзуулаад ирэхээр чинь шал өөр болоод явчихна. Тийм тийм жаахан ерөөсөө энэ жаахан гэж голохгүй, жаахнаас нь хийж баймаар юм билээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр яахав нэгэнт л соёлжоогүй ард түмэн байсан учраас, соёлжуулахын тулд заавал тийм компанит ажлыг хийх хэрэгтэй байж дээ. Ер нь тэгээд хүмүүсийн амьдралд их юм өгсөн гэж бодож байна уу?

Буманжав -

Их юм өгсөн, тэр газар тариалан чинь соёлын довтолгоонд ногоон төр билүү, ногоон хөтөлбөр билүү, тэр ногоо могоо л тарьдаг. Дараа нь нөгөө сүү хөтөлбөр гэж нэг явагдлаа шүү дээ. Тэгээд ингээд юмыг чинь л болг оё, одоо тэгээд атрын III аян гээд, атрын II аян гээд одоо чинь атар газраа эзэмших гээд, одоо нөгөө хөдөөнийхөн чинь манай малчид ч гэсэн, манай сумыхан ч гэсэн одоо хашааны хороондоо мод тариад, чацарганы мод тариад л, тэр үхрийн нүдний чинь модноос таръя, төмс таръя гээд явж л байна шүү дээ, энэ чинь тэгээд бас л нэг дэвшил гараад л байгаа юм. Тэр үхрийн нүдийг чинь ноднин, уржнан суулгал уу даа, тэгээд хөөрхөн жимс өгдөг юм билээ. Тэгээд нөгөө сумын төвд гайгүй юм даа, тэгэхдээ нэг хэдэн зэрлэг газар өгдөг, ямаанууд нь идчих гээд хамгаалахад хэцүү болдог, тэрнээс сайхан юм билээ л дээ. Тийм юмыг л бага, бага гэхгүйгээр, хүн голохгүйгээр, чацарганы мод одоо энэ тарьсан зөндөө тарьсан, энэ голын наана ч зөндөө тарьсан даа. Одоо энэ нэг Солонгосын бас нэг ногоон төгөл, ногоон хэрэм гэнэ үү. Тэр хэрэгжээд манай талд чинь зөндөө мод тарьчихаад байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь бас дэвшил л дээ. Нөгөө байгаль орчноо цөлжүүлэхгүй, цөлийг багасгах ийм л юм байгаа юм даа. Тэгээд энэнд нь зарим нь эсэргүүцэл тавиад л, зарим нь газар нутгаа малын бэлчээргүй болголоо гээд буруу зөрүү ойлгоод л байгаа юм шиг байгаа юм, аль алинд нь л байдаг байх даа. Тэгээд энд чинь нэг ногоон хэрэм хөтөлбөр гээд баахан хичнээн мянган, гурван мянган мод тарьж байгаа юм. Сайхан л ургасан байна лээ манайд. Тэгээд ийм юмнууд хийгээд, манай энд чинь ийм байгаагүй цөлжөөд байгаа юм, элсий нүүдэл тэрийг л хамгаалсан ухааны юм байна. Тэгээд энд нөгөөдөхийг чинь ургуулаад, тэр чинь тусгай хүлэмжтэй тэр хүлэмжинд нь том болгоод тэгээд сум аймаг уруу бас тарааж өгдөг тийм л юм байгуулаад байгаа юм шиг байгаа юм. Би бас нэг их очоогүй юмаа.

Оюунтунгалаг -

Танай сум тэгээд яагаад цөлжөөд байгаа юм ер нь?

Буманжав -

Одоо энэ элсний нүүдэл гэж цул элс байна л даа.

Оюунтунгалаг -

Яагаад энэ элсний нүүдэл бий болоод байна?

Буманжав -

Харин одоо энэ чинь нөгөө хэт хуурайшлаас болоод байдаг юмуу, одоо ойрын, харин манайх чинь сая 7, 8 хоногийн өмнө бороо орж их сайхан боллоо шүү дээ. Тэрнээс бол энэ хавар чинь улаан шороо л байлаа шүү дээ, тэгээд энэ чинь зам тавих, одоо энэ кариар ухах, одоо энэ байгальтай бас зүй бусаар харьцаж байгаагаас болоод байх шиг байна. Хамаагүй усны ундарга дээр нь юм хийх, бусдууд чинь, энэ Туул гол бас муу байна гээд байгаа юм . Манай энд гайгүй л байгаа юм.

Оюунтунгалаг -

Тийм байна, ерөнхийдөө гайгүй байх шиг байна.

Буманжав -

Ерөнхийдөө бас төвшиндөө урсаад байгаа юм. Өвөл мөвөл сайхан л хөлдчихдөг. Хүүхдүүд энэ дээрээ ганцхан биеийн тамирын хичээл мичээл хийдэг, гулгадаг талбай чинь энэ ус шүү дээ. Хүүхдүүдээ эрүүл агаарт байлгах, тийм учраас энэ байгаль орчинтойгоо л их зөв харьцмаар юм байгаа юм. Тэгээд энэ жил их хуурайшсан л даа хавар бол ерөөсөө энэ цонх монх чинь тоос орж ирэх газар юмаар чинь одоо улаан шороо, харин сая жаахан ногоо гарч энэ цөлжилт нь гайгүй болоод байгаа юм. Энэ нүүдэл ер нь ганцхан манай суманд биш энэ бүх аймагт, энэ хойд талын, манай хойд чинь ерөөсөө ихэнх нь тариан талбай шүү дээ. Хуучин одоо Угтаалын талбай, энэ чинь нөгөө олон жилийн өмнө газрыг нь хагалчихсан, нөгөө газар нь эдгээгүй. Тэгээд нөгөөдхийг чинь пойлны шороо хийсээд тэр нь манайх руу орж ирж, иймэрхүү шалтгаан их байдаг шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

За хоёулаа эргээд нөгөө таны амьдралын чинь түүх рүү оръё доо, тэгээд ингээд боловсрол эзэмшчихлээ тэгээд хэзээ гэр бүлтэй болов, анх яаж айл болж байв ер нь?

Буманжав -

За анх чинь би 67 онд манай гэр бүлийн хүн багшийн сургуулийг бас бага ангийн багшийн мэргэжлээр төгсөж, тэгээд Налайхад багшаар хуваарилагдаад, тэгээд бид хоёр 67 онд анх нийлсэн юм, үгүй нийлэхдээ яахав, одоотой адил тийм хурим мурим янз бүрийн юм байсангүй. Тэгээд л аав ээждээ хэлээд л тэгээд хоёр талаасаа нэг жаахан жаахан юм авчираад л тэгээд тусдаа гараад гэр бүл болсон юм. Тэгээд 9 хүүхдээс одоо 5 нь л байна даа, манай авгай 2003 онд нас барсан юм. Одоо би 5 хүүхэдтэйгээ л.

Оюунтунгалаг -

9 хүүхэдтэй болсон?

Буманжав -

9 хүүхэд байсан, 5-тай үлдсэн. Хамгийн том нь одоо дөчин хэдтэй байх.

Оюунтунгалаг -

Одоо хүүхдүүд бол янз бүрийн мэргэжилтэй?

Буманжав -

Өө хүүхдүүд бол янз бүрийн мэргэжилтэй. Хүүхдүүд бүгд тусдаа гарчихсан. Би нэг тэр англи хэлний багш охинтойгоо хоёулаа байдаг юм. Одоо энэ саяны Отгоо, хэн билээ Отгон хэн билээ, Отгоогийн дүү билүү?

Оюунтунгалаг -

Хүүхэд үү, тийм.

Буманжав -

Эд нар андахгүй ээ, Хишигээ багшийн аав байна гээд.

Оюунтунгалаг -

Тэгээд та ер нь одоо тэр үеийн хүмүүсийн гэр бүл болж байсан, өнөөдрийн залуучуудын гэр бүл болох энэ тэр өөр тийм ээ?

Буманжав -

Шал өөр болчихлоо. Би сая одоо хамгийн бага хүүгээ гэрлүүлсэн. Тэгээд энэ одоо тэгээд л гэр, за аав нь нэг гэр барьж өгье, ондоо чадал чансаа одоо тэтгэврийн хөгшин юм чинь юугаа, надад ямар хуримтлуулсан хөрөнгө мөрөнгө гэж байх биш, одоо хуучны цагтай адил ямар нэг алтан бугуйвч аваад өгчих тийм бэл байхгүй шүү дээ аав чинь нэг гэр бариад л өгчихье гэсэн чинь, аа тэгье гэсэн, тэгээд нэг гэрийг нь бэлдлээ, Улаанбаатар явж л нэг гэр олж ирлээ, эндээс ямар гэр олдох биш. Тэгсэн чинь бэрийн тал маань тэгж байна, үгүй нэг хуримын ордонд оруулвал яасан юм бэ гэж, үгүй нөгөөдөхөөс нь бас зүрхшээгээд мөнгө төгрөг гэж хачин юм болох байх, гэр гэхэд чинь л сая гаруй юм болж байгаа юм чинь, тэгээд миний нөгөө тэтгэвэр хир зэрэг билээ гээд дотроо бас тооцоо хийгээд, тэгээд нэг бодсон, нээрээ ч миний үед ямар хурим найр гэж юм хийдэг байсан биш, үгүй энэ хүүхдүүдийг гэрт нь, гэр орон, гэрт нь ингээд цайлж оруулчихна гээд бодохгүй юу, үгүй нээрээ хүүхдүүд нэг хурмын ордонд орчихвол бас нэг цаанаа үлдэцтэй юм даа, үр хүүхэд нь ч гэсэн, хүнд ч гэсэн сайхан байж магадгүй, ер нь оруулах нь зөв гэж бодоод тэгээд оруулсан л даа. Тэгээд цаг нь жаахан давчуу таарсан юм. Өглөө 4 цагт орохоор байл уу даа. Тэгэхдээ сайхан юм билээ, орж үзсэн, би өөрөө ч орж үзээгүй амьтан чинь тэгээд ороод үзсэн, ерөөсөө хүмүүс чинь ингээд пиг оочерлочихсон байгаа юм чинь.

Оюунтунгалаг -

Тийм нөгөө сайн өдөр байгаа шүү дээ, монголчуудын одоо нэг намрын сайн өдөр оочерлодог тийм юутай болоод байгаа сүүлийн үед?

Буманжав -

Тийм, тэгээд одоо 4 хагас гэхэд би ороод, 5-н цагт тэднийх, 6-д одоо тэдэн цагт тэднийх гээд ар араасаа оочерлочихдог юм билээ, пиг хүн байх юм, би ч одоо унтаад л байлгүй юу гэж л хүн байв гэж, энэ үүрээр 4 цагт шахуу юун хүн байдаг юм, яасан орой яадаг газар вэ? Гэж бодоод.

Оюунтунгалаг -

Эрт?

Буманжав -

Эрт, тэгээд очсон тийм л байдаг юм байна. Тэгээд их гоё юм, тэнд чинь одоо бас нэг тулгыг нь асаалгаад, хоёр хүүхдийг чинь бас ёс суртахууны их гоё хүмүүжил бас билэгшээл болдог юм билээ.

Оюунтунгалаг -

Хариуцлага бас?

Буманжав -

Хариуцлага тийм. Тэгээд хоёуланг нь суулгаж байгаад гарын үзэг зуруулаад, бид нар чинь тийм юм мэдэх биш. Нэг бичиг аваачиж өгөөд л нөгөө нарийн бичгийн даргадаа өгөөд л хоёулаа гарын үзгээ зураад л тэгээд гэр бүлийн батлах авчихдаг, тэрнээс ондоо юм байдаггүй юм чинь, тэгсэн чинь тэнд тусдаа хавтас мавтастай их сайхан уншиж өгөөд, их гоё, тэгээд язгуур урлаг тоглож өгөөд их сайхан гаргадаг юм байна лээ. Тэр жил манай хамгийн том охин бас гэрлэхэд бас нэг гэрт нь л нэг цайлаад гаргасан. Тэгээд би хамгийн отгон хүүгээ тэгж бодсон юм. Ер нь энэ зөв юм байна. Хүн болсных хурмын ордонд гэрлэх, гэхдээ яахав дээ зах зээлд орчихсон юмны үнэ нь өндөр юм билээ л дээ, тийм. Тэгсэн би бас их сонин, хурмын ордонд нь орчихоод тэгээд гарч ирээд шатан дээр зураг авах юм, тэгээд зургаа авахуулчихлаа тэгсэн чинь нэг хүүхэд хүрч ирээд “үгүй энэ хоёр хүүхдийнхээ та юу яахгүй юм уу, гоё ямар зураг гэнээ, өө ийм мань ч тийм зураг авахуулж байгаагүй, Чингисийн энэ зураг шиг зураг авахуул, хэд байдаг юм гэсэн 150000, тэгээд яая даа гээд тэгээд хуриман дээр авахуулчихсан ингээд харж байхад бас сүүлд нь их сайхан л харагдаж байгаа юм.

Оюунтунгалаг -

Тийм шүү бас л ер нь гэр бүл болно гэдэг чинь бас амьдралын их том дурсгалт мөч шүү дээ тийм ээ, ямар ч байсан отгон хүүгээ хурмын ордонд ёслоод одоо, ямар ч л байсан бүгдийг нь айл болгох үүргээ аав бол?

Буманжав -

Одоо нэг бий, охин отгон охин, тэр багш охин маань. Тэр саяны гаргадаг хүүгийн, хүүгээс нь отгон нь тэр байхгүй юу.

Оюунтунгалаг -

Аан за за одоо охидуудын отгон байгаа?

Буманжав -

Тийм. Хамгийн отгон нь тэр багш охин.

Оюунтунгалаг -

За яахав тэр айлын хүн болно.

Буманжав -

Тэр айлын хүн болно, гэхдээ бас хариуцлага нь хамт явна шүү дээ, айлын хүн гэж ярьж болохгүй байх тэр чинь их буруу юм байна лээ шүү дээ. Ер нь айлын хүн ч бай, өөрийн хүн ч бай бас нэг л байхгүй л болвол тэр хооронд их юм гардаг, бас их зовлон бий.

Оюунтунгалаг -

Та ер нь сүсэг бишрэлтэй хүн үү?

Буманжав -

За би нэг их шашин шүтлэг шүтдэггүй юм аа. Гэхдээ цайныхаа дээжийг өргөдөг. За яахав сар шинийн баяр юм уу, янз бүрийн юмаар чинь нэг зулаа асаана, арцаа уугуулна.

Оюунтунгалаг -

Юунд залбирах уу?

Буманжав -

Аан?

Оюунтунгалаг -

Юунд залбирдаг вэ?

Буманжав -

За одоо өөрийнхөө рашаан усдаа л залбирдаг байх, одоо бурхан багшдаа залбирна. Манай ээж ааваас эхлээд шашин маань тэр л юм чинь, бурхан багшдаа энэ хамаг амьтны олны тусын тулд гээд ярьдаг шүү дээ. Тэрүүн шиг энэ үр хүүхдийг минь сайн сайхан явуулж байгаарай гээд залбирч суухаас ондоо юунд залбирах вэ дээ. Унаа мал, алт өгөөч баян болгооч гээд байн болгочих биш, тэр чинь хүний л асуудал.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь ямар нэгэн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу, бүр их гүнзгий нөлөөлөөд тэгээд тэр тэгээд ямар үйл явдал байсан бэ ер нь маш их гүнзгий нөлөөлсөн?

Буманжав -

Муу талаар уу, сайн талаар уу?

Оюунтунгалаг -

Өө аль ч талаар байж болно шүү дээ танд?

Буманжав -

Надад их гүнзгий нөлөөлсөн ганцхан надаас өөр, би чинь гурван хүүхэдтэй болчихсон, муу ээж минь амьд байхгүй юу, тэгээд би их бодож явдаг юм, шар өвчин гэж хамгийн муухай өвчин байгаа юм. Тэгээд гурван бандитай, ерөөсөө, манайх анхны гурван банди байхгүй юу, гурвуулаа нилээн том болчихсон, хөлд орчихсон, тэгсэн шарын тийм юм Налайхад нэг хэсэг гарсан юмаа 60 хэдэн онд. Тэгсэн чинь тэр шар өвчин тусчихжээ. Тэгээд эмнэлэгт хэвтэхгүй юу, тэгээд нэгийг нь, гурвуулаа зэрэг хэвтдэг юм, тэгээд нэгийг нь би сахиад, нэгийг нь ээж нь сахиад, нэгийг нь манай нэг дүү байсан юм тэр сахиад ингээд гурвуулаа. Тэгээд тэр гурван хүүхэд гурвуулаа ерөөсөө нэг, хоёр, гурав, гурван хоногийн зөрөөтэй нас бардаг юм. Тэгээд муу гурван хүүхэд гэдэг хүнд юм билээ л дээ. Тэрэнд би их цохилт өгч байсан, тэгээд нас барчихаад тэгээд тэрийгээ оршуулаад, ирээд байж байтал ээж ерөөсөө 7 хоногийн дараа нас барчихдаг юм, миний ээж. Тэгээд ээжийгээ оршуулж ирчихээд маргааш нь битүүн болох гээд тэгсэн хотоос одоо энэ дуучин Шарав гээд, манай цэргийн ансамбелын дуучин байсан, нас барчихсан л даа одоо бас. Шарав ах ирчихсэн, манай эгч Мядагмаа гээд тэр хоёр маань ирчихсэн. Яадаг юм бэ миний дүү хоосон байж болохгүй, ерөөсөө нэг ёсолчих. Энэ чинь бас Монголын цагаан сар гээд, тэгээд бид хоёр, ах бид хоёр гараад манай дэлгүүр, ойрхон манайхтай, бүгдээрээ гараад, гэрээ түгжчихээд гараад, нэг мах шөл, бууз мууз хийх мах шөл аваад, яг эргээд ирж явтал, одоо энэ Төмөр замын соёлын ордны хөгжимчин Шомбодой гэж хүний хүүхэд нилээн хүнд мэдрэл муутай хүүхэд байдаг юм. Манайхан тэр Шомбодой бол манай ард талд л даа, тэгсэн чинь танай гэр чинь шатаж байна гэнэ. Тэгээд гүйгээд ирсэн чинь үгүй ээ тооноор нь утаа гараад, шатаж байнаа, тэгээд л сандарсан хүн гэж их аймаар би чинь онгойлгоод л, хаалгаа онгойлгоод нөгөө хатавчинд 40-ийн бетонтой ус байсан юм тэрийгээ бариад тэр дээр гарсан байгаа юм. Би тэрийг бариад гарах нь битгий хэл өргөж ч даахгүй, нилээн хүнд шүү дээ. Тэгээд хүн сандарсан үедээ юмыг хийчихдэг юм. Тэгээд гэргүй болчихвоо хоёулаа, сайхан ч гэртэй байсан. Тэр их хүнд болсон доо. Тэрнээс чинь хойш, юм байгаад ч тэгээд муу талийгаач бас тэгж байсан юм, тэгээд нөгөө ээж бас нэг түрүүн нөгөө хүүхдэд алт малт өгч чадахгүй гэж, алтан бөгж энэ тэртэй байсан л даа, манай талийгаач миний охинд өгөөрэй гээд өгсөн. Тэгээд би бодоод за яадаг юм, юм байсны хэрэг алга, зарнаа гээд тэгээд хүнд зарж, тэр үед чинь хүнд, ер нь тэгээд хүн нэг их гутраад нэг тийшээ явчихвал буруудаж болдог юм байна, урууддаг юм байна лээ шүү дээ, ойрхон, их амархан, ер нь дороо, хүний сэтгэл гэдэг чинь хүнийг ёстой аваад явчихдаг юм билээ. Тэгээд сайн хань, сайн найзууд, сайн багшийн хүчинд яахав хүн биеэ бариад бас ойлгодог юм билээ л дээ. Тэрнээс ерөөсөө юу ч хийж мэдмээр тийм юманд хүрдэг юм билээ шүү тэр амьдрал гэдэг чинь. Нэг гутрахаар аймаар юм билээ. Тэгээд хөөрхий минь сургууль, тэр Налайх хотын бүс захиргаа энэ тэр тус хүргээд бид хэд нэг сургуулийн зааланд нэг 2 хонов оо, нөгөө гэр оронгүй болчихсон юм чинь, хувцас ч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд хүнтэй харьцахад ч эвгүй юм шиг, ер нь эвгүй болчихдог юм билээ л дээ. Тэгээд хоёр хоног, долоо хоносон билүү, тийм долоо хоносон юмаа. Тэгж байтал ашгүй хоёр өрөө байр өглөө, тэнд нь ороод тэгээд ерөнхийдөө хамт олон, ард түмэн, хүмүүс ингээд дэмжээд туслаад ирэхээр чинь зэрэг хүний сэтгэл чинь бас өөр болоод ирж байгаа юм л даа. Нөгөө зааланд чинь бас долоо хонох гэж бас л өглөөд болохоор нөгөө хүүхдүүд хичээллээд, чимээ хүн байхын аргагүй болгоод, орой нь болохоор чив чимээгүй, ярих ч хүн байхгүй, ороод ирэх хүн ч байхгүй, хоёулхнаа юм чинь. Тэгээд л тэрхэн сарын, сар хүрэхгүй хугацаанд л хамаг юмаа алдчихаад байгаа юм чинь.

Оюунтунгалаг -

Тийм шүү дээ, гурвын гурав сайхан хүү, ээжийгээ?

Буманжав -

Тийм орон гэрээ, бүх юмаа алдчихсан. Тэгээд сэтгэлээр уначихсан, ер нь л их муу байсан. Харин тэгсэн нөгөө байр өгөөд, тэгээд энэ чинь нөгөө ор дэр нөгөө бүх юмыг авч өгөөд, тавиад, хамт олон чинь хүрч ирээд, цуг инээж хөөрөөд ирэхээр чинь арай өөр болж ирж байгаа юм. Аа би чинь бас ийм сайхан ханьтай, ийм сайхан хамт олонтой, ийм сайхан улстай юм шүү дээ гэдэг бодол хүний тархинд аргагүй орж ирж байгаа юм. Тэгээд хүн чинь тэгээд юу яадаг юм билээ л дээ, хичнээн зовсон чинь гэсэн хүн гэдэг чинь үхээгүй байхдаа юмыг туулдаг л юм билээ дээ.

Оюунтунгалаг -

Даадаг, зовлон даадаг гэдэг үнэн тийм ээ?

Буманжав -

Жаргал даадаггүй, зовлон даадаг гэж үнэн л юм билээ, тэгээд ер нь тэрнээс хойш одоо энэ хүүхэд тэнд 3-аа алдсан, энд ирээд 5-тай болсон. Одоо 5 хүүхэд 5-уулаа сайхан өссөн. Одоо зовох юм алга. Тийм л байна. Амьдралд тийм хүнд юм таарсан юмаа. Тэгээд ажил амьдрал дээр болвол бэрхшээл байсан л даа. Гэхдээ тэрийг бол давж туулалгүй яахав. Тэр өөрөөсөө буруудаж болно, өрөөл хүнээс ч буруудаж болно. Тэр үед чинь ажил дээр алдаж ч болно. Тийм юмнууд байж л байсан. Тэгэхдээ орон шоронд орчихоод, бүүр тийм хүнд гэмт хэрэг хийчихмээр юм гараагүй л дээ. Гэхдээ алдаж байсан юу яасан юм бий. Тэрийг бас нөгөө хамт олон, дарга нар зөв талаас нь залж, тэгж байж сайхан болгосон. Ганцхан хүний амьдралд тийм л хүнд юм тохиолдох л хэцүү юм билээ. Тэрнээс хүний алдаж онох болвол хамаа байхгүй. Тийм л байлаа.

Оюунтунгалаг -

Таны одоо та ер нь зураг их хадгалдаг уу, таны амьдралд одоо ээжээс, ааваас чинь өвлөж үлдсэн тийм эд зүйл байх уу?

Буманжав -

Тийм өв байхгүй болчихгүй юу.

Оюунтунгалаг -

Хөгжим мөгжим ч юм уу, дурсгалтай эд зүйл?

Буманжав -

Байхгүй харин гэрт байсан шатаад байхгүй. Одоо хүртэл нөгөө ангийн төгссөн мантааж, зантааж, нөгөө хүүхдүүд, ангийн хамт олны зураг мураг байхгүй шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэрнээс хойш цуглуулсан захиа махиа ер нь юм байгаа юу?

Буманжав -

Юу?

Оюунтунгалаг -

Тэрнээс хойш цуглуулсан захидал махидал ч юм уу, одоо ер нь таны ажлаа, ажлын амжилт юмаа тэмдэглэж байсан дэвтэр энэ тэр байдаг уу одоо?

Буманжав -

Байгаа байгаа, тэрнээс хойшхи юм болвол одоо энэ соёлын төвд ажиллаж байсан, одоо эдний хамт олны зураг мураг, уран сайханчдын зураг, тоглолтонд явж байсан зураг ер нь бол байгаа л даа. Тэрнээс хойших бол, тэрнээс урдах нь байдаггүй юм.

Оюунтунгалаг -

Одоо бол тэр үеэс хойш дурсгалтай зүйлүүд бий юу ер нь?

Буманжав -

Бий бий.

Оюунтунгалаг -

Жишээ нь юу танд одоо байна, хамгийн дурсгалтай зүйл, дурсгалтай эд зүйл, юм байна уу, хадгалдаг, их түүх үгүйлсэн тийм дурсгалтай эд зүйл, таны амьдралд их түүхтэй, тийм эд зүйл байдаггүй юу?

Буманжав -

Тийм их дурсгалтай юм ч одоо юу байх вэ дээ. Засгийн газрын жуух бичиг л байдаг юм. Өөр юу байх вэ, нэг аймгийн манай соёлын клуб чинь бас нэг тэргүүн байранд орж, нэг одонт тугын тэнд нэг зургаа авахуулж, тэр нь надаа сайхан дурсгал санагддаг юм. Нөгөө аймгийн чинь хөдөлмөрийн аварга, тэрний тэнд зургийг нь аваад тэгээд дурсгаж тэр нь их сайхан санагддаг юм.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь ер бусын онцгой, бусдаас онцгой гэх тийм зүйл байгаа юу?

Буманжав -

Бусдаас онц юм байхгүй. Онцгой юм юу байхав дээ.

Оюунтунгалаг -

Танд бодогддог ерөөсөө би, миний амьдрал ч гэдэг юм уу, би өөрөө ер нь бусдаас тийм л юмаараа онцгой шүү гэдэг ч юм уу, тэгж ер нь бодогддог юм байна уу?

Буманжав -

Байхгүй байхгүй. Би тэр чинь одоо ерөөсөө тэгж бодож байгаагүй, зүгээр л хүмүүс яривал тэр чинь тийм юмаараа арай илүү дээ, тийм юмаараа тийм дээ гэж ярьж магадгүй. Би өөрөө өөрийгөө ёстой мэдэхгүй. Хүнтэй л адилхан, хүн яаж амьдарна, тэрүүгээр л амьдарч байгаа юм.

Оюунтунгалаг -

Та одоо бол ер нь гэртээ хөгжим мөгжмөө тоглоод л сууж байдаг уу?

Буманжав -

За одоо хөгжим, тоглох хөгжим ч байхгүй дээ. Хааяа энэ дээрээ ирж л хөгжим чагнаад, хааяа энэ хэдтэй дэмий хуучлаад л, Энхсайхан эд нартайгаа бас юм хуманд нь тус болоод, хөтлөгч нь ийм байна шүү, тэр чинь тийм байна, тэрийг тэгж хийдэг юм шүү гэж хааяа нэг зааварчилгаа өгчихөөд л.

Оюунтунгалаг -

Тэгэлгүй яахав ийм их туршлагатай хүнд чинь хэлэх юм зөндөө байлгүй яахав дээ тийм ээ?

Буманжав -

Тэгээд одоо юу байхав. Би чинь энэ дээр бас хэдэн жил, Угтаалд очиж хэдэн жил болсон юм байна.

Оюунтунгалаг -

Угтаалд аа?

Буманжав -

Тийм.

Оюунтунгалаг -

Энд ажиллаж байх зуураа юу?

Буманжав -

Тийм, тэр Угтаалын 8 жилийн сургуульд хэдэн жил захирал хийсэн дээ, сургуулийн.

Оюунтунгалаг -

Өө за зөндөө ажил хийсэн байна шүү дээ?

Буманжав -

Өө тийм, аминдаа л нөгөө ард түмнээс олж авсан нөгөө сайхан мэргэжлээ ашиглаж байгаа нь тэр шүү дээ, тийм. Тэгээд тэнд бас захиралд тавьчихаар л байсан юм байгаа биз дээ, бас нэг багийн засаг дарга энэ тэр хийж байлаа.

Оюунтунгалаг -

Зөндөө л ажил хийж?

Буманжав -

Зөндөө, зөндөө ажил хийсэн, тийм. Ажлын муу сайн нь хамаагүй, ажлыг зөв л хийвэл хүн зөв л явдаг юм билээ л дээ.

Оюунтунгалаг -

Та ер нь улсад хэдэн жил ажиллав нийтдээ?

Буманжав -

44 жил.

Оюунтунгалаг -

44 жил ерөөсөө, тэгээд энд?

Буманжав -

Тэгээд эндээ тэтгэвэрт гарсан хүн.

Оюунтунгалаг -

Уг нь бол та чинь Налайхын хүн тийм ээ?

Буманжав -

Тийм, тэгээд одоо яахав дээ, тэтгэвэрт гарлаа, олон жил ажилласан гээд тэтгэвэр ч яахав нэмэгдээд яахав 100 гаруй мянган цаасны тэтгэвэр авдаг юм. Тэр нь бол надад болж л байна л даа, тийм, болоод л байгаа юм, хоосон хонохгүй, тэгээд хүүхдүүд дэмжээд.

Оюунтунгалаг -

За, за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.