Nyamdavaa
![](../assets/images/interviewees/990122.jpg)
Basic information
Interviewee ID: 990122
Name: Nyamdavaa
Parent's name: Mör
Ovog: Halh taij
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Oktiyabriin raion sum, Ulaanbaatar aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: trader
Father's profession: political / party work
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
urban issues
privatization
keepsakes / material culture
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Нямдаваа -
За би бага наснаасаа авхуулаад цэцэрлэгээр хүмүүжээд, 8 нас хүрээд, УБ хотын 10 жилийн 1-р дунд сургуульд орж суралцсан. Тэндээ 1-ээс 10, тэр үед нь 11 жил болсон юм байгаа юм, биднийг төгсөх үед
Эрдэнэтуяа -
11 жил ээ?
Нямдаваа -
Тийм, Анхны 11 жил болсон юм, тэгээд бид хэд түүгэрээ 11 жилээ тогсоод, 1 долоо хоног юу яаж бай сан даа
Эрдэнэтуяа -
Аанха
Нямдаваа -
Тэр жил 11 жил болгон 7 хоногийн 2 одөр дадлага, юу билээ, үйлдвэрүүдээр ажиллуулдаг байсан юм, тэрний дагуу мэргэжил олгоод, 11 жилийн сургуулиа тогсоод, их сургуульд орохгүйгээр тэр мэргэжлээрээ ажиллах, цаашдаа тэгээд бие даагаад ажиллах бололцоог тэр үед олгож байсан юм даа
Эрдэнэтуяа -
Юу? 11 жил гэж 10 жил биз дээ?
Нямдаваа -
11 жилийг эхлээд тогссон байхгүй юу, бид анх удаа туршилт хийж
Эрдэнэтуяа -
Тэр үед 11 жил гэж байсан юм уу?
Нямдаваа -
Байсан, 1963оноос, тэгээд сүүлд бидний дараахан түүнийг үгүй болгочихсон ш дээ
Эрдэнэтуяа -
Тэгээд 10 жил болгочихсон гэж үү?
Нямдаваа -
Тийм, 10 жил болгочихсон юм, одоо болохоор анх удаа 11 жил болгож байгаа юм яриад байгаа
Эрдэнэтуяа -
Ёстой л 11 жил болоод, одоо 12 жил болж эхэлж байгаа ш дээ?
Нямдаваа -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэгээд, тогсчихоод тэр хүүхдүүдийг 2 долоо хоног тэр үйлдвэр дээр ажиллуулна гэдэг чинь? 7 хоногийн 2 одөр л үйлвэр дээр ажиллүүлдаг байсан
Нямдаваа -
юм
Эрдэнэтуяа -
Цаанаас нь уу?
Нямдаваа -
Тийм, юу яагаад л, сургуулиас нь ярилцаад л, 1 долоо хоногийн 2 одөр нь ажиллаад л, тэгээд яваандаа тэндээ бас ажилчин болсон хүн олон бий ш дээ, одоо тэр Гүнжинлхам байна, мөн одоо доктор Баяр байна, гүн ухааны
Эрдэнэтуяа -
Тэгээд, ямар зорилгоор тэр хүүхдүүдийг ажиллуулдаг, яах гэж?
Нямдаваа -
Ажил төрөлтэй болгож, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор л тэгж ажиллуулдаг байсан юм шиг байналээ
Эрдэнэтуяа -
Тэгээд юу юм уу, тэгээд тэр хүүхдүүд ажиллаж бай га ад сургуулиа тогсоод, тэгээд шууд тэндээ ажилтнаар орох магадлал, боломжтой юм уу?
Нямдаваа -
Боломжтой
Эрдэнэтуяа -
Шууд авчихдаг байсан юм уу?
Нямдаваа -
Авчихдаг байсан, орох нь ороод, сургуульд явах нь яваад
Эрдэнэтуяа -
Тухайлбал, яг та яасан бэ, оорийнхоо тухай ярьдаа?
Нямдаваа -
Би холбоонд ажиллаж байсан
Эрдэнэтуяа -
Аан, холбоонд ажиллаж байсан юм уу?
Нямдаваа -
Тэгээд тэрнийгээ дагнаад, сүүлд цэрэгт яваад, цэргийн ангид холбоогоо дагнаж явсаар байгаад, тэтгэвэрт г ар сан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Тэгээд үргэлжлүүлээд юу болсон бэ?
Нямдаваа -
Тэгээд холбооны дадлага хийгээд, дараа нь 11-р ангиа төгсөөд, шууд цэрэгт явж байсан юм байгаа юм
Эрдэнэтуяа -
Аан за, тэнд явж ажиллаж байсан юм уу, холбоонд?
Нямдаваа -
Сүүлдээ тэр техник мэргэжил, үнэмлэхний дагуу цэргийн ангид холбоонд ажиллаад, сүүлдээ холбооны цэргийн ангид, хойшоо явж сургууль төгсөөд, яг тэр холбоогоороо ажилтай болоод тэтгэвэрт гарсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Та яаж хойшоо сургуульд явсан юм бэ?
Нямдаваа -
Цэрэгт байхдаа цэргийн нисэхийн анги байгуулагдаад, тэгээд нэг хэдэн явуулсан юм, тэгэхэд нь би явсан
Эрдэнэтуяа -
Шалгалт гэж байх уу?
Нямдаваа -
Шалгалт аваад л
Эрдэнэтуяа -
Юугаар шалгалт өгөх билээ?
Нямдаваа -
Тоо, Орос хэл энэ тэрээр аваад л явуулсан юм, хэдэн хун явуулаад, тэгээд бид 6 сар курс хийгээд, төгсөөд эхэлсэн байхгүй юу, тэгээд түүнээс хойш ажиллаад, ажилгүй болоод, тэтгэвэрт гарсан
Эрдэнэтуяа -
Та хэдэн жил сурсан бэ?
Нямдаваа -
Бид нар 6 сар л курс хийсэн
Эрдэнэтуяа -
Аан, тэнд богино хугацааны юу?
Нямдаваа -
Тийм, богино хугацааны
Эрдэнэтуяа -
Тэгээд, тэр үед гадаадад сурах нөхцөл боломж, хэр байсан бэ?
Нямдаваа -
Тэр үед гадаадад сурах боломж байсаан
Эрдэнэтуяа -
Хүмүүст үү?
Нямдаваа -
Тийм, соёлтой, шалгалт огоод, орьё гэсэн юман даа ордог л байсан юм
Эрдэнэтуяа -
Гол нь хүмүүс шалгалтанд нь тэнцэхгүй байх уу ?
Нямдаваа -
Бид бүгд өөрсдийн сонирхлын дагуу л өгдөг ,шалгалт гайгүй л байсан тэр үед чинэ томчуудын хүүхэдүүд л явдаг байсан
Эрдэнэтуяа -
Томчуудын хүүхдүүдээ ү
Нямдаваа -
Тийм голцуу томчуудын хүүхдүүд тэр үед чинь явдаг
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нямдаваа -
Улсаас мөнгө гаргаж байгаа юм чинь, Манай сургуулиас голцуу томчуулын хүүхдүүд явдаг байсан
Эрдэнэтуяа -
Хэдэн онд явж байсан?
Нямдаваа -
Би чинь 1970 онд 6 сарын курст явсан, тэгээд төмөр замын холбооны дагуу төмөр замд ажиллаж байгаад дараа нь цэрэгт явсан
Эрдэнэтуяа -
Цэргийн албаа хаагаад явсан юмуу ?
Нямдаваа -
Арай дуусаагүй хэдэн сар дутуу байхад явсан
Эрдэнэтуяа -
Тэгж явж болдог байсан юм уу?
Нямдаваа -
Болдог байсан, 10 жилийн цэргийн сургууль байдаг байсан, тэгээд шалгалт өгөөд тэнцсэн нь яваад л
Эрдэнэтуяа -
Танай ангийнхан хаана хаана ажилдаг байсан, үйлдвэрт ажилдаг байхдаа ямар ямар үйлдвэрт ажилдаг байсан юм бэ?
Нямдаваа -
Голцуу холбооны талдээр ажилдан байсан, Төв холбоо, төмөр замын холбоо энэ тэрт ажлаад л ажиллах нь ажлаад сургуульд явах нь яваад л байсан
Эрдэнэтуяа -
Ер танай ангийнхан болбоондээр л гарч байсан юм уу?
Нямдаваа -
Холбоон дээр гарах нь гараад л, зарим нь бусад үйлдвэрт ажилдаг байсан
Эрдэнэтуяа -
үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн хэдэн хувь нь тэр үйлдвэртээ үлдэж байсан юм бэ?
Нямдаваа -
20 хувь нь үлдэж байсан
Эрдэнэтуяа -
Сургуулиа төгсөөд тэр үйлдвэрт ажиллсан юм байна тээ?
Нямдаваа -
Тэгээд тэндээсээ хойшоо сургуульд явсан
Эрдэнэтуяа -
Ажлын байранд гарчихаад, тэгээд мэргэжил дээшлүүлэх гээд сургууль явдаг байсан юм байнаа даа?
Нямдаваа -
Тийм, тэгээд сургууль явдаг байсан
Эрдэнэтуяа -
Мэргэжил дээшлүүлэх гэдгийг гадаадад л хийдэг байсан уу ? орост л хийдэг байсан уу ?
Нямдаваа -
Тийм, Орост л хийдэг байсан, оройн курс мүрс байдаг л байсан, мэргэжилгүй ажилчид байсан, тэд оройгоор төсөөд мэргэжилтэй болдог байсан, манай ах эгч оройн курсэд сурч байсан
Эрдэнэтуяа -
Ажил нь ер нь бэлэн байдан байсан уу?
Нямдаваа -
Бэлэн байсан
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь ажил элбэг байсан уу ажилчин элбэг байсан уу, Эсвэл улсаас ажлын байрандаа тохируулаад ажлын байр бэлддэг байсан уу?
Нямдаваа -
Ер нь ажилчинд тохируулаад ажил бэлдэнэ гэж байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь ажлаас хална гэсэн юм байсан уу?
Нямдаваа -
Байлгүй яадаг юм бэ, зөрчил гаргаад л халагдах, архи дарс хэрэглээд халагдах, зодоон цохион хийгээд халатддаг, ажлаа олон цагаар таслаад байвал халагддаг байсан
Эрдэнэтуяа -
Чанга уу?
Нямдаваа -
Ажилчдад ер нь чанга байсан, цагийг нь бүртгээд л, хэдэн цаг хэдэн минут тасалсан гээд л цалингаас нь хасдаг л байсан, урамшуулал сайн өгдөг байсан, төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх, илүү цагаар ажиллаж байна гээд л сайн өгдөг байсан
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөө гэхээр юу гэсэн үг вэ?
Нямдаваа -
Сард 3 долоо хоног ажиллаад, тэгээд төлөвлөгөө давуулан биелүүлэхэд урамшуулал олгодог байсан, тэгээд 1-р таван жилийн гавшгаа 4-р таван жилийн гавшгаа олгоод л
Эрдэнэтуяа -
Гавшгаа гэдэг цолыг яаж олгох уу?
Нямдаваа -
Ажлын үр бүтээлээр л олгодог, одоо энэ Чимэд-Очир эд нар чинь ажлын үр бүтээлээрээ л хөдөлмөрийн баатар цол авсан, 6-р ангиа төгсөөд л ажиллаж эхэлсэн, ажиллаж чадвал ажил байсан, яагаад ч юм бэ халаад л ажилгүй болчихдог л байсан юм
Эрдэнэтуяа -
Ер нь ажилгүй хүн гэж байсан уу?
Нямдаваа -
Болсон болоогүй байж л байсан, ард түмний хүүхэд ажилгүй байж л байсан, ажилгүй хүн байж л, байсан сайн санахгүй байна
Эрдэнэтуяа -
Хэдэн наснаас дээш хүүхдүүд байдаг байсан юм бэ?
Нямдаваа -
Ер 9-10 ангийн хүүхдүүд л байсан
Эрдэнэтуяа -
Ер нь заавал 9-10 ангийн хүүхдүүд ажиллах ёстой юу, ажиллахгүй байж болох уу?
Нямдаваа -
Ажиллах хүсэлтэй хүн л ажилалдаг байсан, ажиллахгүй бол ажилладаггүй л байсан, ажиллах хүсэлтэй хүн бол ажлаад л, цалинг нь авдаг л байсан
Эрдэнэтуяа -
9-1О ангийн л хүүхдүүд байсан уу?
Нямдаваа -
Намар нь тариа хураагаад л, тийм л ажилтай байсан
Эрдэнэтуяа -
Тэр нь ер нь хүүхдүүдийг ажллуулснаар яаж нөлөөлдөг байсан юм бэ?
Нямдаваа -
Гайгүй зарим хүүхдүүд нь сайн байсан, зарим нь муу байсан, хүмүүжлээс нь л болно, сайн хүмүүжилтэй хүн нь гайгүй, хүмүүжилгүй хүн нь архи дарс уух гэх мэт байдалд орно ш дээ
Эрдэнэтуяа -
Тэгж хүүхдийг багаас нь ажлуулж байснаар ажилд гарахад нь яаж нөлөөлдөг байсан юм бэ?
Нямдаваа -
Нөлөөлнө ш дээ
Эрдэнэтуяа -
Та ер нь ям ар мэргэжилтэй больё гэж боддог байсан юм бэ?
Нямдаваа -
Инженер, тэр дундаа холбооны инженер больё гэж боддог байсан
Эрдэнэтуяа -
Яаг хүссэн мэргэжилдээ хүрсэнтээ?
Нямдаваа -
Хүрэлгүй яах вэ
Эрдэнэтуяа -
Холбоочин болоход хэн нөлөөлсөн бэ?
Нямдаваа -
Манай аав холбоочин байсан, радио холбоонд ажилладаг байсан, манай дүү нар бас ихэнх нь холбоочин болсон
Эрдэнэтуяа -
Эхээсээ хэдүүлээ вэ?
Нямдаваа -
5-уулаа, айлын 2 дахь нь
Эрдэнэтуяа -
Танай гэрээс холбооны мэргэжлээр хэдэн хүн холбоочин болсон юм бэ?
Нямдаваа -
Ер нь сонирхолтой сайхан мэргэжил ш дээ
Эрдэнэтуяа -
Ажилд оруулдаг гэлээ, улсаас ер нь ямар арга хэмжээ авдаг байсан юм бэ, танай амьдрал хэр боломжтой байсан юм бэ?
Нямдаваа -
Гайгүй сайхан, нээх дор ч биш муу ч биш
Эрдэнэтуяа -
Танай ээж юу хийдэг байсан юм бэ, Ээж аав 2-ынхоо тухай ярьж өгөөч?
Нямдаваа -
Манай ээж худалдаанд 50 гаруй жил ажилласан
Эрдэнэтуяа -
Пөөх, тийм олон жил үү?
Нямдаваа -
2005 онд 94 насандаа өөд болсон, Аав цэргийн хүн байснаа халагдаад, намын дар га марга хийж байгаад, радио хороонд, 1-р төрөх, номын санд ажиллаж байсан
Эрдэнэтуяа -
Намын суртал ухуулагч уу?
Нямдаваа -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэр ер нь юу хийдэг хүн байсан юм бэ?
Нямдаваа -
Одоогийнхоор улс төрийн орлогч, цэргийн ангийн улс төрийн ажилчин улс төр талаасаа хүмүүстэй яриа хийдэг байсан
Эрдэнэтуяа -
Ээж чинь ер нь 50 жил худалдаанд ажилласан, Аав чинь цэрэг хүн байсан юм байна, ер нь гэрийн байраа хэр хардаг байсан юм бэ?
Нямдаваа -
Ө глөө гараад л орой ирдэг байсан, заримдаа өдөр ирдэг
Эрдэнэтуяа -
Танай амьдарч байсан үед ямар ямар үеүд өнгөрөв үү ?
Нямдаваа -
Соёлын довтолгоо гэж явуулсан, ард түмэндээ нөлөө өгсөн байх?, цэвэрч боловсон байх талаасаа сургадаг байв
Эрдэнэтуяа -
Юу гэж сургах вэ?
Нямдаваа -
Соёлч, нямбай цэвэр нямбай ариун цэвэрч бай, Улаанбаатар хотод хүртэл энд тэнд хог хаяуулахгүй гэх мэтээр байсан, цаас хаяж болохгүй гээд л, тийм юм л болдог байсан
Эрдэнэтуяа -
Ямар ямар салбарт өөрчлөлт орсон бэ?
Нямдаваа -
Эрүүл мэндийн салбарт л голцуу өөрчлөлт болсон байх дөө, Цэвэрч нямбай бай, хүн болгон алчууртай яв гээд тиймэрхүү л, гутлаа арчил, байнга тосол гэх мэт тиймэрхүү л, Соёлч боловсролын хорооны тэргүүн байсан, Энэ бол тэр үедээ нэр хүндтэй эд байсан, Зам буруу гарлаа, зам зөв гар гэж хэлдэг л байсан, Та замаар зөв гарахгүй бол машинд дайруулчихна гэх мэт
Эрдэнэтуяа -
Тэр үед юугаар хүн төлөвшиж байсан юм бэ? Яагаад тэгж төлөвшиж байсан юм бэ?
Нямдаваа -
Гол нь ухуулга л сайн хийж байсан дөө
Эрдэнэтуяа -
Ямар ухуулга, Ту хайл бал?
Нямдаваа -
Тухайлбал, ариун цэвэр сахиулах, өвчин тусахгүй байлгахын тулд ариун цэврээ сахь, тиймэрхүү л, гэр орондоо хашаатай хүн бол мод зод тарьж болно тиймэрхүү л, соёлч цэвэр байх талаасаа л ярьдаг байсан
Эрдэнэтуяа -
Хэдэн онд энэ хөдөлгөөн үүссэн юм бэ?
Нямдаваа -
Нэгдэлжих хөдөлгөөнтэй хамт л үүссэн байхаа даа
Эрдэнэтуяа -
Тэгэхээр хэдэн он гэсэн үг вэ?
Нямдаваа -
1957, 58 оны үед л, би хүүхэд байхын л тийм юм болоод л байсан
Эрдэнэтуяа -
Сурталчилгаа нь ямар байдлаар явагдах уу?
Нямдаваа -
Телевиз 1960-н хэдэн оны үед байхгүй байсан, радиогоор л явдаг байсан, олон нийтийг явж байхад нь яриад л, сургууль дээр ажил дээр ухуулга сурталчилгаа хийдэг байсан
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоон нэвтэрч байх үед та юу хийдэг байсан юм бэ?
Нямдаваа -
Би ер нь Южилийн хүүхэд байсан дөө
Эрдэнэтуяа -
Сургууль дээр ямар ухуулга хийх вэ?
Нямдаваа -
Сургууль дээр чинь яриа мариа хийгээд л, балл нар шаардана ш дээ, өглөө очиход нусны алчуур үзнэ, өглөө ахлах ангийг ороход хумсыг нь үзнэ
Эрдэнэтуяа -
Хумс нь ямар байна гэсэн үг вэ?
Нямдаваа -
Хумс нь цэвэрхэн нямбай, хиргүй, зангиа мангиа зүүсэн, цэвэрхэн нямбай хувцаслах ёстой гээд л, ахлах ангийг чинь оруулахгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Тэгээд хир ихтэй бол гэрлүүгээ буцах уу?
Нямдаваа -
Сургууль руу оруулна, тэгээд ингэж тэгж цэвэрлэжээ гээд л, орой болгон эцэг эх нь шалгадаг байсан, дүнг нь шалгаж, тэгдэг байсан
Эрдэнэтуяа -
Хиртэй хувцастай ирж байгаа хүмүүсийг ангиар явуулах уу үгүй юу, яаж арга хэмжээ авах вэ?
Нямдаваа -
Ангийн самбар дээр нь нэрийг нь бичиж байсан
Эрдэнэтуяа -
Тэр үед формын хувцас ямар хувцас байсан юм бэ?
Нямдаваа -
Эрэгтэй нь өмдтэй, эмэгтэй нь палажтай, захан дээрээ дах хадна, аль нэг нь байхгүй бол явуулна, тийм л байсан
Эрдэнэтуяа -
Ер нь тэр үед хүүхдүүдэд явах дугуйлан гэж байсан уу?
Нямдаваа -
Уран сайхны дугуйлан, уран зургын дугуйлан, янз янзын секцүүд, фото зургийн секц гэх мэт, ер нь дугуйлан сайн явагддаг байсан
Эрдэнэтуяа -
Нэг хүн нэг л дугуйланд явах ёстой юм байна ш дээ ?
Нямдаваа -
Тэгэхгүй бол нэг яваад л, нэг болиод л байх учраас авьяасгүй болчихно гээд нэг дуртай салбараараа яв гэж ухуулдаг байсан, Би нэг хөлбөмбөг тоглоод л, нэг сагс тоглоод байсан чинь багш намайг сагстаа л яв гээд тэгээд л би сагстаа явсан, тэгээд л дуу хуурын дугуйланд концерт тог лоно, анги ангиараа болоод л, фото дугуйланд фото зураг аваад угаадаг тусгай тоног төхөөрөмжтэй, дугуйланд шатар матар гээд л бүх юм байсан, тэгэхээр дугуйлан хүүхдүүдэд авьяасыг нь хөгжүүлэхэд, мэргэжлийг нь сонгоход цаашдаатусладаг байж, Багш нар ч сургах гэж хичээдэг хүүхдүүд сурах гэж хичээдэг байж, болохгүй бол энд амжилт үзүүлэхгүй бол үүнд авьяасаа сорь гэдэг байсан, Хүүхдүүдийн авяасыг нээн хөгжүүлдэг, Багш нар гэр орныхон нь ч анхаарч тусалж, дэмжиж багш нар нь эцэг эхэд нь үүндээ авьяастай юм байна гэж ойлгуулж өгдөг байлаа
Эрдэнэтуяа -
Ангийн хурлыг хэдийд хийдэг байв вэ?
Нямдаваа -
Сард нэг удаа болдог, эцэг эх идэвхтэй ирдэг шүү, болж бүтэх талаас нь яриад л, яах вэ них вэ гээд л байдаг
Эрдэнэтуяа -
Ер нь эцэг эх нь идэвхитэй ирэх уу?
Нямдаваа -
Өө идэвхитэй ирнээ ирнэ. Ярилцаж хөөрөөд тэрний хүүхэд нэг л болж өгөхгүй байна. энийг яаж хийх уу тэрийг яаж хийх уу санаа бодлоо солилцож эцэг эхчүүдтэйгээ яриад, шийдэж чадахгүйгээ дээш нь яриад, нэг хүүхдэд даалгаж өгөөд хичээл номонд нь сайн болгоод тэгээд бүр дээд сургуульд орохоор сайн болсон ш дээ. Болохгүй бол багш нар нь хүртэл өөрсдөө аваад суучихна, хичээл давтуулаад хургээд өгчихнө.
Эрдэнэтуяа -
Дэвтэр ном яаж ашигладаг байсан юм бэ, нормтой юу?
Нямдаваа -
Норм байхгүй.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө даах уу?
Нямдаваа -
өөрсдийгөө л даана. Тэр үед 10 мөнгө байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэг дэвтэр уу, 12 хуудастай дэвтэр уу?
Нямдаваа -
Тийм.
Эрдэнэтуяа -
үнэтэй юу?
Нямдаваа -
Яахав дээ. Нэг их хуудас ураад байх биш. Нэг их олныг хэрэглэхгүй л дээ. Цөөхөн хичээл ордог байсан болохоор.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Ер нь ямар ямар хичээл ордог байсан юм бэ?
Нямдаваа -
Хэл бичиг, уран зохиол, түүх, орос хэл орно. Сүүлдээ 8-р ангид монгол бичиг ордог байсан, дуу хөгжим гэж орноо.
Эрдэнэтуяа -
Аан за дуу хөгжим дуу заах уу?
Нямдаваа -
Дуу заана. Дууны нот заана. мужааны арга ухааныг заадаг байсан
Эрдэнэтуяа -
Одоо хөдөлмөр үү?
Нямдаваа -
Хөдөлмөрийн хичээлээр
Эрдэнэтуяа -
Ном элбэг ?? тээ?
Нямдаваа -
Ном элбэг байсан. Тэгээд л ах дуу нар бол гэрийнхэндээ дамжуулаад л очино ш дээ. Нэг ном аваад л тэгээд дамжуулаад л
Эрдэнэтуяа -
Та улсад хэдэн жил ажилласан бэ?
Нямдаваа -
Би бараг 30- аад жил ажиллаж байна 1965, 1966 онд 11 төгсөөд тэнд ажлаад
Эрдэнэтуяа -
1965 онд 11 төгсөөд тэнд ажиллаад?
Нямдаваа -
Төмөр замын холбоо, цэргийн албанд ажиллаж байгаад гарсан.
Эрдэнэтуяа -
1980 хэд хэдэн онд вэ?
Нямдаваа -
1990 онд тэтгэвэрт гарсан
Эрдэнэтуяа -
1990 онд тэтгэвэрт гарсан юмуу тэй?
Нямдаваа -
1990 онд цомхотгол гээд л гаргаад хаячихсан. Олон жил
Эрдэнэтуяа -
Цомхотгол гэж юу юм?
Нямдаваа -
Уагаав дээ Зөвлөлтийн армийг цомхотгоод 20-иод жил ажилласан хүмүүсийг албаар гаргасан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан тэнд орчихсон юмуу?
Нямдаваа -
Тийм. Армид 23 жил ажилласан, улсад 30-аад жил ажиллаж, тэгээд л тэтгэвэрт гарсан
Эрдэнэтуяа -
Тэр үед таны тэтгэврийн нас болчихсон байсан уу, болоогүй байсан уу?
Нямдаваа -
Уг нь би насаараа бол болчихсон байсан. Тэгэхдээ нас арай болоогүй байсан. Жил нь ч болоогүй, нас нь ч болоогүй. өө 20-с дээш бол нас хамаагүй гээд одоо 30 хэдтэй хүртэл гарсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм үу?
Нямдаваа -
Тийм. 35-тай хүн чинь нисгэгчийн юу нэг жил 2 жилдээ ордог ш дээ. Тэр үед 12 жил ажилласан болохоор чинь тэгээд гарчихаж байгаа ш дээ. 35-тай, 32, 33-тай гарч байгаа юм ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр хүмүүс хаачих уу ажлын байргүй болох уу?
Нямдаваа -
Одоо ажлын байргуйнууд нь одоо яахав дээ ёстой ногоо зах зээлд шилжээд наймаа хийдэг нь хийгээд явсан даа. Зарим нь наймаа хийхгүй улс нь аргагүй тэтгэврээ аваад сууж байгаадаа.
Эрдэнэтуяа -
Хүмүүст ер нь хэр нөлөөлсөн тэр ?
Нямдаваа -
Аа тэр аюултай нөлөөлсөн шүү цомхотгол чинь. Уагаа ч үгүй нөгөө 4 хүүхэдтэйг гар гээд хорин хэдэн настай эмэгтэйг тэтгэвэрт гаргаж байсан
Эрдэнэтуяа -
4 хүүхэдтэй?
Нямдаваа -
Тийм. 4 хүүхэдтэй.
Эрдэнэтуяа -
Юу гэсэн уг уу тэр нь?
Нямдаваа -
4 хүүхэд төрүүлсэн нь тэтгэвэртээ гар гээд.
Эрдэнэтуяа -
4 хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнийг үү?
Нямдаваа -
Тийм.
Эрдэнэтуяа -
Шууд гаргачихаж байгаа юмуу?
Нямдаваа -
Тийм. Ажлын байргүй болгочихож байгаа юм. тийм юм зөндөө гарсан
Эрдэнэтуяа -
Тэр улсаас хэрэгжүүлсэн бодлого юмуу?
Нямдаваа -
Тийм л байгаа юм. Тэр 1980, 1990 онд л хэрэгжүүлсэн юм
Эрдэнэтуяа -
Ямар учраас хэрэгжүүлсэн юм бэ?
Нямдаваа -
Бүү мэд, мэдэгддэггүй ш дээ. Өө юуны шийдвэр тогтоол тогтоолооо. 20с дээш жил ажилласан хүмүүс тэтгэвэрт гарнаа, за 4 хүүхэдтэй хүн тэтгэвэрт гарнаа гээд л. Тэгээд албан байгууллага, цэргийнхнийг бүгдийг нь гаргасан ш дээ. Тэгээд нэг хэдхэн цаас тараагаад юу ч байхгүй. Тэгээд ёстой аргагүй эрхэнд бор зүрхээрээ зүтгээд л зарим нь наймаа хийгээд л, хойшоо урагшаа яваад, дотроо юм зараад л, халуунд халаад л, хүйтэнд хөрөөд л тэгээд л явж байсан
Эрдэнэтуяа -
Ардчилал , хувьчлалын үед. Ардчилал гараад ним юм гарч дээ?
Нямдаваа -
Тийм, бас нөгөө нэг өмч хувьчлал?
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлал, тэгээд нөгөө юу тараагаад ягаан тараасан чинь ягаан, цэнхэр, ногоон тасалбар уу өмч хувьчлалын уу?
Нямдаваа -
Тийм. Тэр үед чинь лангуун дээр идэж уух юм байхгүй. Ганц давс юу хоёроос өөр юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэр яагаад титйм болсон юм бэ?
Нямдаваа -
Мэдэхгүй, цаанаас тийм тогтоол гарсан гээд л тэгээд бүгдийг нь
Эрдэнэтуяа -
Аанхаа. Ямар тогтоол гэж вэ?
Нямдаваа -
Сайд нарын зөвлөлийн 22-р тогтоол гэж байдаг байхаа
Эрдэнэтуяа -
За. Тэрэндээр нь юу гэж гарсан юм бэ?
Нямдаваа -
Тэднийг гарга гээд л, өшөө чинь залуу хүмүүсийг хүртэл гаргаж байсан, Соёлтой оронд төгссөн хүмүүсийг л үлдээж байсан. Ер нь тэгээд залуу боловсон хүчинг дэмжих хөгшчүүлийг гаргасан юм бишүү. Хөгшчүүлээ ажилгүй болгоод, тэтгэвэр гэсэн нэртэй хэдэн цаас өгөөд тэгээд гаргаж байсан. Одоо энд хөгшчүүл л байна ш дээ зах дээр сууж байгаа нь. Арай овсгоотой нь гадаадад сурч, наймаа хийгээд зөөгөөд. Соёлтой оронд сургууль төгссөн, юм мэдэх орчих юм. Манай цэргийн ангид дандаа хойно төгссөн залуучууд. өмч хувьчлал ер нь буруу хийгдчихсэн гэж бодогддог ш дээ.
Эрдэнэтуяа -
Уг юу гэж сурталчилж байсан бэ. Уагаад өмч хуьчлал явагдлаа гэж ард түмэнд сурталчилж байсан бэ?
Нямдаваа -
Ард түмэн өөрийн өмчтэй болно гээд л хувьцаа бол жил бүр ашгаас нь ноогдол ашиг авна гээд л тэгж л өгсөн, юу ч аваагүй, тэгээд л дампуураад л болсон. Хувьчлалыг голцуу нэртэй боссуд л авсан байх. Тэгээд тэрүүгээр нь ашиг авсан хүн байхгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Та хувьцаа авсан уу?
Нямдаваа -
Би аваад одоо алга байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Юунд өгсөн бэ?
Нямдаваа -
Нэхий юунд өгсөн арьс шир нэхий үйлдвэрлэлд өгсөн Дарханы, АПУ-д өгсөн юм. АПУ компанид, ээрмэлд өгсөн юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд яасан?
Нямдаваа -
Тэгээд л нэг мэдсэн хувьцаа ч өгөхгүй юу ч өгөхгүй байж байгаад, нэг тэгж байгаад өө та хувьцаагаа зарчих гээд тэгээд аваад алга болсон.
Эрдэнэтуяа -
Та ногдол ашиг авч байсан уу?
Нямдаваа -
өө бараг авсан юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд л дампуурсан уу?
Нямдаваа -
Тэгээд дампуураад манай байгаа газрын Брокэрийн пүүс гэж нь дампуураад алга болсон. тэгээд л таг болсон.
Эрдэнэтуяа -
Та тэгээд хөөцөлдөөгүй юу?
Нямдаваа -
Хөөцөлдөөгүй. Хотод байдаггүй. өө мэдэхгүй тийм юм байхгүй гэсээр байгаад за заяршиг
Эрдэнэтуяа -
Анх ер нь яаж хувьчлал зарлагдсан юм бэ?
Нямдаваа -
Ард түмэн болгон хувийн өмчтэй байх ёстой гээд л гарч байсан. Айлд ороод нэг талд нь нэрийг нь бичээд өгчихөж байсан.
Эрдэнэтуяа -
Ямар шугамаар тарааж байсан юм бэ? Тухайлбал та яаж тэр тасалбаруудыг олж авч байсан бэ?
Нямдаваа -
Хороо хорин дээр очиж авч байсан. Тэгээд танай ам бүл тэд, та өөрөө хаана өгөх үү гээд л асууж байгаад тэгээд тэрэндээр нь тэр компанийг нь бичээд л
Эрдэнэтуяа -
Шууд тэнд нь сонголт хийж байсан юм уу?
Нямдаваа -
Тийм. Тийм газрын хувьцаа байна. Тэгээд бодоод л аль үнэтэй газарт нь өгч байгаа юм чинь
Эрдэнэтуяа -
Нэг хшнд хэдэн төгрөгний үнэтэй хувьцаа өгч байсан юм бэ?
Нямдаваа -
10000 төгрөг байхаа даа
Эрдэнэтуяа -
Хүн болгонд уу?
Нямдаваа -
Тийм. 10000 төгрөгний юу л гэж өгсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар ямар хувьцаанууд байсан юм бэ? Цэнхэр ягаан л гэх юм.
Нямдаваа -
Нэг ягаан. Ягаан нь томдуу байсан, тэрнийг их хувьчлал гэдэг байсан, нөгөө жижиг цэнхэр хувьцааг нь болохоор бага хувьчлал гэдэг байсан,
Эрдэнэтуяа -
Бага хувьчлал аа?
Нямдаваа -
Тийм. Нэг нэг удаа үйлдвэр худалдаж авах. Одоо бол сураггүй бараг 10 жил 10 хэдэн жил болчихлоо.
Эрдэнэтуяа -
Яагаад өмч хувьчлалын үед юм ховордсон юм болоо?
Нямдаваа -
Мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Нэг өглөө босоход л тийм байсан уу?
Нямдаваа -
нэг өглөө боссон чинь л хоосорсон доо. Айлд нэг шил архи
Эрдэнэтуяа -
ямар хугацаандү Сард уу?
Нямдаваа -
Сард
Эрдэнэтуяа -
Аан нэг айлд нэг шил архи
Нямдаваа -
нэг архи өгдөг, 3 ам бүлтэй бол 2 талх өдөрт өгдөг байсан, тэгээд нэг литр сүү ч билүүдээ өгдөг байсан, тэр нь олдохгүй алалцаан болдог байсан
Эрдэнэтуяа -
Тэр нь карты и бараа гэсэн үг үү?
Нямдаваа -
Тийм картын бараа гэсэн үг. тэгээд очиж картаа үзүүлж аваад, талхаа авахдаа үзүүлж аваад.
Эрдэнэтуяа -
Карт гэдэг нь дэвтэр байдаг юм уу?
Нямдаваа -
Тийм, одоо нэг олон нугалчихсан дэвтэр байна ш дээ. Жижиг тэмдэглэлийн дэвтэр байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө та нарын тэтгэврийн дэвтэр шиг үү?
Нямдаваа -
Одоо нөгөө та нарын тэтгэврийн дэвтэр шиг гэхдээ арай том, тэгээд тэнд нь тэдэн сар гээд биччихнэ, тэрийгээ авчирч өгөөд талхаа авна. Дараа сарынхыг түрүүлж өгөхгүй.
Эрдэнэтуяа -
Талхаа өдөрт нь авах уу?
Нямдаваа -
Өдөрт нь очиж авдаг
Эрдэнэтуяа -
Тэгээд яг айл болгонд хүрэх үү? Очерлож эрт авахгүй бол дуусчих уу?
Нямдаваа -
Ойчирлож авахгүй бол дуусчихна, алалцаан болдог бай сан шүү, тэгээд л дуусчихдаг л байсан, өглөө босож ойчирлоод л орой болтол хүлээдэг байсан, мод ирэхгүй. Хэдэн настай хогшчүүл, хүүхдүүдийг дайраад авяихна.
Эрдэнэтуяа -
Аан тэгээд ажилгүй хүмүүс нь л очиж авна.
Нямдаваа -
Тийм. Очиж авна.
Эрдэнэтуяа -
Мөнгөөрөө авах уу тэрийг?
Нямдаваа -
Мөнгөөрөө авна.
Эрдэнэтуяа -
Худалдагч нь яадаг юм тэмдэглэгээ хийдэг юмуу?
Нямдаваа -
Тийм тэмдэглэчихнэ. Тэгээд дараа очиход өө та авчихсан байна гээд өгөхгүй. Хэдэн оноос юмдээ гайгүй болох шив дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос гайгүй болсон юм бэ?
Нямдаваа -
За байз 1995 оноос билүү 1997 оноос гайгүй болсон байхаа. Тэгээд худалдаа наймаа хийдэг хүн ч элбэл болсон. Компани пүүс байгуулсан хүмүүс ч олон болсон, цалин мөнгө нэмэгдсэн. Гэхдээ одоо бас.
Эрдэнэтуяа -
Ямар ямар бараа картанд байсан юм бэ?
Нямдаваа -
Мах, сүү гурил будаа элсэн чихэр архи энэ тэр л байсан даа, тэр хэд л байсан
Эрдэнэтуяа -
Хувцас хунар байхуу?
Нямдаваа -
Хувцас хунар байхгүй.
Эрдэнэтуяа -
Ер нь хувцас хунар элбэг байсан уу?
Нямдаваа -
Ер нь ховор доо, үнэтэй гэж дийлдэхгүй. Хужаагийн юм байсан даа, Одоо харин гайгүй болоод байгаа. Дээр үед чинь үнэтэй ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь хаанахын бараа голцуу орж ирэх уу?
Нямдаваа -
Европын бараанууд л голдуу байсан юм сүүлдээ бол голцуу урагшаа
Эрдэнэтуяа -
Ер нь 1990 хэдэн онд социализмын үед Оросын л бараа байх уу?
Нямдаваа -
Голцуу Европын бараанууд л Полыш, Чех, Орос моросын, Хятадын бараа хааяа л орно
Эрдэнэтуяа -
Тэр нь тэгээд улсын дэлгүүрүүдээр зарагдах уу?
Нямдаваа -
Тийм. Дэлгүүрүүдээр зарагдана.
Эрдэнэтуяа -
Хувийн дэлгүүрүүдээр зарагдах уу?
Нямдаваа -
Хувийн дэлгүүр гэж байхгүй. Улсын дэлгүүр л байсан, Улсын их дэлгүүр гэх мэт
Эрдэнэтуяа -
У г тоотой хэдэн дэлгүүрүүдээр байх уу?
Нямдаваа -
Хаана бараа зардаг байна тэр дэлгүүрт л байна. Олдоц гайгүй ээ. Монголын бараа манай үйлдвэрийн барак /гологдол/ барааны дэлгүүр, комиссын дэлгүүр гээд тавьчихдаг.
Эрдэнэтуяа -
Манай монгол үйлдвэрийн бараа хэр их байсан юм бэ?
Нямдаваа -
Байсан.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ер нь ялгаатай явагдсан гэж байна. Хүмүүст ялгаатай байсан уу?
Нямдаваа -
Ялгавартай.
Эрдэнэтуяа -
Юуны ялгаатай байсан?
Нямдаваа -
Одоо энэ хувийн пүүс компани гэж байгаа эд чинь одоо улсуудын хувьцаагаар худалдаад авчихсан ш дээ. Хаанаас нь юм мэдэхгүй ээ хувьцааг нь олоод авчихсан. Яахав дээ дээд байгууллагаас дуулангуутаа хүмүүс чинь хувьцааг нь худалдаж аваад авчихгүй юу. Тэгээд өөрсдөө гүйсээр байгаад холыг харж өөрчлөөд би бол тэгж бодож байгаа юм.
Эрдэнэтуяа -
Нэрээ оорчилсон?
Нямдаваа -
Нэрээ өөрчилсөн тэрийгээ бичдэг гэж боддог ш дээ. Буцаж олдохгүй байна
Эрдэнэтуяа -
Компанийх нь нэрээр болохоор байхгүй?
Нямдаваа -
Тэгж л бодоод байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Хувьчлалыг хүмүүс юу гэж ярьдаг байсан юм бэ?
Нямдаваа -
Ер нь их хуудуутай болсон гэж боддог ш дээ, ард түмэнд нь ашиггүй томчуудад л ашигтай болсон гэж боддог. Одоо хүртэл тэгж ярьдаг юм байгаа юм
Эрдэнэтуяа -
Улс энэнд ер нь ямар хариулт өгч байсан төр засаг?
Нямдаваа -
Зарлаад байх юу байхав тэрийг хувьчиллаа, точноон хувь эд нар гээд очоод авах гэхлээр ирээгүй байна, брокерийн пүүс алга байна аа гээд буцаад ирдэг.
Эрдэнэтуяа -
Хувьчлал буруу явагдахад нөлөөлсөн зүйл юу вэ?
Нямдаваа -
Олон түмэнд зөв ухуулж чадаагүй, ухуулга сурталчилгаагаа муу хийсэн, энэ хувьцаа ийм ашигтай юмаа гэж ухуулж чадаагүй, сурталчилгаа л муу хийсэн юм байна дөө энд ийм ашигтай хувьцаа гарах гэж байна аа гэж сайн мэдээлдэггүй тийм ухуулга хийгээгүй шууд явагддаг. Та тэр компаний тэр хувьцаа авбал гээд тэгвэл тийм ээ.
Эрдэнэтуяа -
Хувьчлалаас хамгийн их ашиг олсон хүмүүс хэн бэ?Илүү өмч авч гарч ирсэн улсууд нь?
Нямдаваа -
Том том компани пүүсийн захирлууд л хожоотой байсан дөө. Би яадаг юм ардчилал гараад 7.8-10 жил болоод орж байна тэгээд тийм ийм улсаас зээл авна гэсэн ойлголт алга байна ш дээ, вор гадаад улсад хувьцаа авхуулаад эргээд ямар ашигтайг мэдэхгүй ш дээ. Би л тэгж боддог шүү миний хувийн бодол тийм ш дээ. Ардчилал гараад 10-н хэдэн жил болж байна урьд нь юу хийж байгаад ингэтлээ баяждаг юм би мэдэхгүй юм.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд Монгол дах шашин шүтлэг ардчиллаас хойш яаж өөрчлөгдсөн бэ?
Нямдаваа -
Намайг залуу байхад Ардчиллаас өмнө шашинг нэг их явагддаггүй, шүтдэггүй л байсан, нууж хааж л шүтдэг байсан байх, одооных шиг ил задгай болоогүй ш дээ
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нямдаваа -
Мэдэхгүй, Та нар мэдэх үү бид нарыг залуу хүүхэд байхад цагаан сарыг нууж тэмдэглэдэг байсныг, сүүлдээ нэгдэлчдийн баяр болоод
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг нууж тэмдэглэдэг байсаан?
Нямдаваа -
Тийм, нэг их ил задгай тэмдэглэдэгүй л байсан, нууж тэмдэглэдэг байсан, одоо болохоор яахав ардчилал болоод, тод томруун гээд, сүүлдээ тэгээд нэгдэлчдийн баяр гээд 1960 хэдэн оноос байна уу, тэгээд нэгдэлчдийн баяр болсон
Эрдэнэтуяа -
Хотод тэмдэглэхгүй юу? Цагаан сар маань л нэгдэлчдийн баяр болчихож байгаа юмуу?
Нямдаваа -
Тийм
Эрдэнэтуяа -
Яагаад?
Нямдаваа -
Мэдэхгүй
Эрдэнэтуяа -
Улсаас тийм болгочихож байгаа юмуу?
Нямдаваа -
Улсаас тийм болгосон ш дээ, Юу яагаад цагаан сарыг л нэгдэлчдийн баяр болгож байгаа юм. Ардчилал гарахад нэгдэлчдийн баяр байж байгаад сүүлдээ цагаан сар болсон.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос ер нь цагаан сарыг хориглохгүй хийлгэж эхэлсэн юм бэ? 1960 хэдэн оноос уу?
Нямдаваа -
Үгүй, цагаан сарыг чинь, 1970 л оноос л байх л дөө.
Эрдэнэтуяа -
1970-аад оны үед чөлөөтэй болгосон гэж үү?
Нямдаваа -
Аан тийм, чвлввтэй болгосон шүү
Эрдэнэтуяа -
Ер нь анх яагаад хориглох болсон юм бэ?
Нямдаваа -
Мэдэхгүй, Анх хаана яагаад тийм шийдвэр гарсныг мэдэхгүй, 1970-аад оноос байхаа даа. Ямар ч байсан 1975 оноос байх шүү, гэж бодож байна, сүүлдээ тэгээд 1970-н хэдэн оноос байхаа хойш хөгшчүүлийн баяр гээд хийдэг болчихсон байсан байхаа, манай ээж аав өндөр настай болчихлоо гээд хийж байсан. тэгээд 1990 он гараад замбараагүй болсон хөгшин залүүгүй цагаан сар хийгээд. Бие биенээсээ өрсөж том сайхан ууц тавих гээд л.
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг хийлгэхээ больсон гээд сонсож байхад, Чойбалсанг нас бараад л, тэгээд тэрнээс хойш хийлгэхээ больсон гэж ярих юм билээ?
Нямдаваа -
Мэдэхгүй, би тэр үед бага байсан
Эрдэнэтуяа -
Жаахан байсан уу та?
Нямдаваа -
Би чинь 1956-1957 оны үед 6, 7-той л байсан байх
Эрдэнэтуяа -
Бурхан шүтээнийг ер нь гэртээ тахиулахгүй юу ер нь?
Нямдаваа -
Ер нь байдаггүй л байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Улсаас тэрийг хориглочихсон уу?
Нямдаваа -
Хориглосон юмуу, мэдэхгүй, бурхантай айлыг бараг хараагүй ш дээ, Сүүлд 1970 оноос л, яахав нэг хүн талийгаач болчихлоо гэхэд, бурхан тавиад л, бага зэрэг арц уугиулаад л байсан, тэрнээс өмнөхийг сайн мэдэхгүй байнаа, байдаггүй л байсан байх, Ганданд очихоор л коминдатууд хөөж туудаг л байсан юм, харин одоо энэ 1990 оноос гайгүй болсон байна л даа
Эрдэнэтуяа -
Хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан юм бэ, 8 нас хүртлээ гэртээ байсан уу?
Нямдаваа -
Цэцэрлэгээр хүмүүжсэн
Эрдэнэтуяа -
Цэцэрлэгт тэгээд юу заах вэ?
Нямдаваа -
100 буудалт даам тэрнийгээ тоглоод л, тэр үед чинь яахав дээ, хүүхэлдэйн кино үзүүлж харуулна, тийм л байсан
Эрдэнэтуяа -
Зурагт гарчихсан байсан уу?
Нямдаваа -
Зурагт гараагүй байсан, 1967 онд л анх гарав уу даа
Эрдэнэтуяа -
Хүүхэлдэй кино үзүүлнэ гэж, багш нар нь оорсдов чихмэл хийж үү?
Нямдаваа -
Чихмэл хийнэ, бас нөгөө зурагны аппарат хийж үзүүлдэг байсан юм
Эрдэнэтуяа -
Аан, нвгвв зураг нь солигддог уу?
Нямдаваа -
Тийм, зураг нь солигддог тийм аппарат байсан юм
Эрдэнэтуяа -
Ер нь таны хүүхэд нас бусад хүүхдүүдийнхээс хэр өөр байсан вэ, ямар, өөр байсан уу, юугаараа ялгаатай байсан вэ?
Нямдаваа -
За, нээх их ялгаа байхгүй л дээ, амьтан бүгдтэй л адилхан, хот хөдөөгийн ялгаа л байсан байлгүй, нээх тийм өөр юм байхгүй
Эрдэнэтуяа -
Ход ер нь арай илүү хөгжилтэй байсан уу, та ер нь тэгж боддог уу?
Нямдаваа -
Тийм байх шүү, за тэгээд хүний ухамсраас л болдог байх дөө, хөдөө чинь сайн сайн сурлагатай сайн хвгшин хүн байж л байдаг юм, хүний ухамсраас өөрсдөөс нь болдог байх л даа, хотынхон чинь тэгээд хөдөө хүрээд ирэхээр хөдөөнийхөн чинь шоолоод байдаг юм, ууж идэв гэгчээр шоолоод байдаг юм, тэр хүмүүжиж байгаа хүмүүжил нь яахав дээ, сургууль соёл, цэцэрлэг байхгүй гэрээр хүмүүждэг байсан болов уу, хөдөөний хүүхэд, тийм л гэж боддог ш дээ, юу л хийхэв дээ, мал дээр өсөөд, голцуу тэгээд жаахан том болохоор нь мал дээр гаргаад суулгачихна, тийм л хор нөлөөтэй, өөр чинь юу байхав дээ
Эрдэнэтуяа -
Ер нь таны амьдралын хугацаанд хүүхдийг хүмүүжүүлэх асуудал ямар өөрчлөлт гарсан бэ, одоо бол шал өөр болчихвод байна ш дээ?
Нямдаваа -
Тэр үед бол ахмад настан, ахмад хүнээсээ айна гэдэг байсан, ганц хоёр ах ч байсан айдаг, настай хүнийг хүндэтгэдэг байсан, одоо ингээд наад зах нь автобусанд ороход чинь настай хүнийг тушиж оруулаад, суудал тавиад огчихдог, одоо бол тийм юм байхгүй ш дээ, хөгшин хүн боль гэхэд л больдог байсан, тиймэрхүү л байсан, хүний хүүхэд ноцолдвол, яахав дээ тэр үеийн л хүмүүжил юм байгаа биз, ах нь дуу нараа хүмүүжүүлнэ, найз нь нохдво хүмүүжүүлнэ гээд л
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүс яагаад ер нь тийм хүмүүжилтэй байсан юм бэ?
Нямдаваа -
Нэг нь нийтийн төлөө, олон нийтийн төлөө гэсэн зарчим байсан
Эрдэнэтуяа -
Улсаас авсан арга хэмжээ юу, ер нь юу юм бэ, яагаад тийм ухамсартай байсан бэ?
Нямдаваа -
Нэг нь нийтийн толөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн тиймэрхүү лоозон моозон гарсан, тэгээд л хүмүүжүүлэх ажил их явуулдаг байсан байлгуй дээ, тэгээд нэг хуухэд болохгүй бол тал талаас нь загнана ш дээ, шийтгэхгуй, ухуулаад, зарим нь за энэ сахилгагуй хуухдийг би дааж авья, хүмүүжүүлье гээд хүмүүжүүлнэ, энэ нь болохгуй байна гээд, би энийг нь даая, чи тэрийг нь даа гээд, тэгээд явуулчихдаг, тэгээд хүмүүжилтэй л болчихдог бай сан юм, одоо бол тийм юм байхгүй л дээ,
Эрдэнэтуяа -
Одоо юу нөлөөлөөд байна, тийм хүмүүжилтэй болгоход?
Нямдаваа -
Одоо чинь хүмүүс хүний эрх, эрх чөлөө гээд л яриад байгаа юм, би л эрхтэй, үймүүлэх эрхтэй, хичээл давтахгүй байж бол ох эрхтэй, давтах эрхтэй, өөр юм мэдэхгүй, тийм л, одоо энэ зарим залуучуудыг тэгчих л дээ гээд жаахан юм хэлэхлээр, энэ чинь миний эрх ш дээ гээд л, одоо тэгж л явж байгаа, тийм хүмүүс надтай зөндөө л таарч байсан, эрхийг нь дэндүү өгөөд үүргийг нь мартуулаад байхгүй юу, одоо ингээд зарим хүмүүс эрхээрээ эдлүүлсэнгүй гээд л яриад байгаа юм, үүргийг нь сайн ойлгуулахгүй, одоо ийм ийм үүрэгтэй, ийм үүргээ сайн ойлгох хэрэгтэй гээд, тэгээд энэ эрхээ эдлэнэ гээд, тээ, одоо та нар хэвлэл мэдээллээрээ сайн ойлгуулах хэрэгтэй, одоо чи ээжтэйгээ хэрэлдэж болохгүй гэж хэлэх хэрэгтэй ш дээ, чи бас эрхээрээ, өө, би эрхтэй гээд, хүний эрх гээд урдаас нь хэлж болох л юм, тийм л юм, гол нь хүний эрх гээд заачихсан болохоор хэн надад хэлэх юм, хичээл хийхгүй ч миний эрх, тийм л ойлголттой, би хувьдаа л тэгж боддог ш дээ, эрх нь яах вэ, үүргийг нь л, дараа нь эрхээ эдлэх хэрэгтэй гэж
Эрдэнэтуяа -
Ер нь та хотод л төрсөн тээ, тэр үед хот ямар байсан юм бэ, Улаанбаатар хот, манай шиг нүүдэлчин амьдралтай улсуудад ер нь?
Нямдаваа -
Өө, ерөнхийдөө бол энэ барилга байгууламж бараг байхгүй дээ, хэдэн үйлдвэр комбинат, 40 мянгат, Их дэлгүүрийг 1967, 68 оны үед, биш ээ, 1961-1962 үед барьсан юм даа, 40, 50 мянгатыг, Их дэлгүүртэй барьсан юм, тэгээд дандаа л гэр хороолол, Их дэлгүүрээс урагшаа гэр хороолол, тэрнээс цаашаа гэр хороолол
Эрдэнэтуяа -
Дандаа ер нь гэр хороолол байсан уу, тэгээд хашаатай юу?
Нямдаваа -
Хашаатай
Эрдэнэтуяа -
Эсгий гэрүүд үү?
Нямдаваа -
Тийм, эсгий гэрүүд
Эрдэнэтуяа -
Байшинтай айл?
Нямдаваа -
Байшинтай айлууд ховорхон доо, Хужаа нар л байшинд байсан даа, голцуу л гэрт, одоо энэ 1-р хорооллын энд цул гэр байсан ш дээ, Ялалт кино театрын тэнд дан хужаа нар байсан
Эрдэнэтуяа -
Томхон барилга байгууламжууд нь?
Нямдаваа -
Одоо энэ театр
Эрдэнэтуяа -
Аль театр, драмын театр уу, дуурийн театр уу?
Нямдаваа -
Дуурийн театр, драмын театр, засгийн газрын ордон байна
Эрдэнэтуяа -
За?
Нямдаваа -
Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа, Элдэв-Очир кино театр байна, хуучин Ард гээд кино театр байсан байхаа
Эрдэнэтуяа -
Кино театр уу?
Нямдаваа -
Тийм, хуучин Ард гээд кино театр, Их дэлгүүрийн, хуучин Их дэлгүүр гэж байдаг байсан, одоо сүүлд нь музей болчихсон, одоо Ард кино театрын ард байсан юм
Эрдэнэтуяа -
Аан, за?
Нямдаваа -
Тэр чинь хуучин Их дэлгүүр байсан, тэгээд сүүлд нь энэ байрандаа очсон, цирк чинь хойшоо 4-р дэлгүүрийн тэнд байсан юм сүүлд баригдсан, Циркээс томгүй нэг бөөрөнхий юм байсан юм, одоо харин өргөжөөд байна ш дээ, Сэлбийн гол гэдэг чинь хойгуураа урсдаг байсан юм, одоо Барилгын яам байна ш дээ
Эрдэнэтуяа -
Тийм,
Нямдаваа -
Тэрний яг тэр доошоогоо урсдаг байсан юм, Сэлбийн гүүр, Туул гол чинь ус ихтэй байсан юм, Одоо юу ч үгүй болчихож, одоо энэ чинь усанд ороод жараахай бариад л, хүүхдүүд тэгээд л
Эрдэнэтуяа -
Ус нь цэвэрхэн уу?
Нямдаваа -
Цэвэрхэн байсан, тунгалаг, одоо энэ Туул голд чинь сал явдаг байсан юм, гоё цэвэр тунгалаг ус байсан юм
Эрдэнэтуяа -
Суботник гэж болох уу?
Нямдаваа -
Суботник гэж одоо янз янзаар л хийнэ дээ, 7 хоногт нэг удаа ч юм уу, янз янз, тэр үед чинь суботник хийж байхад энэ 40 мянгатын барилгын хундаам, дулааны шугамын хундаамыг ухаж байсан, хийж бай сан, Лениний коммунист сургаалиар, 7 хоногт 15 цагаар шууд л ажлын дараа олон түмний хүчээр хийчихдэг байсан юм, урт замыг бол тэгсэн ш дээ, дулааны шугамыг болохоор бүр тэгж барьсан юм байгаа юм, намын тов хороо, Цэдэнбал даргын үед бүгд тэгж ажилдаг байсан юм, тэгж хийж байсан юм даа, коммунист сургааль тэгж байсан юм
Эрдэнэтуяа -
Юу, танайх хаана байсан юм бэ?
Нямдаваа -
Манайх чинь хуучин Их дэлгүүр, Цирк 2-ын зааг байна ш дээ
Эрдэнэтуяа -
Тийм,
Нямдаваа -
Тэнд чинь амьдарч байсан юм
Эрдэнэтуяа -
Гэр хороололд?
Нямдаваа -
Тийм, гэр хороололд, тэр үед чинь тэнд одоо дандаа хашаа байсан ш дээ, тэрийг буулгаад 40 мянгатыг барьсан юм, тэнд чинь манайх байсан юм, аан тэрний урд талд байгаа нь бас хашаа байсан юм, Залуучуудыг ордон баригдчихаад одоо энэ барилга баригдчихсан юм, сүүлд манайх Гандан руу нүүгээд, Гандан болохоо байгаад, 100-н айл нүүгээд, 100-н айл болохгүй болохоор нь бүр цаашаа Сэлбийн зуслангаас цааш лагерь гараад, тэгээд Дамбадаржаад ирж байсан юм
Эрдэнэтуяа -
Танай аав намын хорооны хүн байсан байна лээ ш дээ, арай өөр үү, арай дээгүүр амьралтай юу, үгүй юу?
Нямдаваа -
Гайгүй ээ, бараг адилхан дөө
Эрдэнэтуяа -
Арай ер нь том хүн үү, албан тушаал?
Нямдаваа -
Тэр бол яахав дээ, тэр үед л том байсан болохоос, нээх томсоод байсан юмгүй
Эрдэнэтуяа -
Нээх өөрчлөлт байхгүй юу?
Нямдаваа -
Яахав дээ, олон түмэн хүрээлсэн, манай аавыг чинь, хүмүүс их сайн
Эрдэнэтуяа -
Хэдэн онд ер нь тэтгэвэртээ гарсан юм бэ, танай аав?
Нямдаваа -
Аав 1970 хэдэн онд, 1970 онд тэтгэвэрт гарав уу даа, группэд гарсан юм бие муу, тэгээд тэтгэвэрт гарсан юм, улсууд тэгээд ам сайтай л байдаг ш дээ, хойшоо тэнд үйлдвэрт орлогч дарга нь байсан, Чойбалсан нэгдэлийн орлогч дарга нь байсан юм
Эрдэнэтуяа -
Социолизмийн үед гэр бүлийн харилцаа ямар байсан юм бэ?
Нямдаваа -
Гайгүй шүү, гэр бүлийн хооронд нээх янз бүрийн юм гараад байх нь гайгүй, хүмүүс чинь гайгүй л байдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Аав ээж нь хэрэлдэх үү, ер нь?
Нямдаваа -
Хэрэлдэх хүн байдаг л байх, мэдэхгүй, бид нарт л лав тийм юм байдаггүй, Аав, Ээж хоёр хэрэлдэж байгаагүй, нэг доороо бараг 9, 10 жил байдаг юм даа, Аав, Ээж чинь орой ирээд хоолоо хийгээд л унтаад огч байгаа юм чинь, оглоо гараад орой ирнэ, Аав нэг хагас, бүтэн сайнд амарна, Ээж нэг ажлаа тараад амардаг, гэр бүлийн харилцаа гайгүй ээ, тэр үед бол, засгийн үед гайгүй байсан шүү, яахав тэгээд орхийн тэргүүнийг урдаа тавьдаг, гэр бүлийг тэжээх ёстой гээд, тиймэрхүү л ухамсартай байсан юм шиг байгаа юм, гэр бүлийн хүн ажил хийх нь ховор, ажил хийдэггүй л шахуу, ганц нэг байдаг бололтой, тийм л юм шиг байгаа юм, уул нь
Эрдэнэтуяа -
Улсаас ер нь гэр булийг хөхүүлэн дэмжих ч юм уу тээ, бодлого явуулдаг байсан уу, гэр бүлийг дэмжих, ямар бодлого баримталж байсан бэ?
Нямдаваа -
Хүүхдийн хүмүүжилд хэр зэрэг анхаарч байна, сурлагад хэр анхаарч байна, хүүхдээ яаж хүмүүжүүлж байна, гэр бүлийн хоорондын харьцаа гэдэг юмуу, ямаршуу байсан, тэр чинь бас хамаарна ш дээ
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоонд уу?
Нямдаваа -
Тийм, тэгээд хамаараад, бас нөгөө соёлч сурагч энэ тэр гээд байсан юм, гайгүй, эх хүн болохоор хүүхдээ хүмүүжүүлнэ гээд, голцуу тэгээд л ажил ихтэй, эмэгтэйчүүд нь гол сувилагч, асрагч хийдэг байсан
Эрдэнэтуяа -
Тэр үед эмэгтэй хүн ажил хийдэг байсан уу?
Нямдаваа -
Хийдэг байсан
Эрдэнэтуяа -
Заавал хийх ёстой байсан уу?
Нямдаваа -
Улсаас ажлын байр ихтэй болгочихно, тэгээд хийгээд байдаг
Эрдэнэтуяа -
Улсаас ер нь ажиллуулах л бодолтой байсан уу?
Нямдаваа -
Тийм, ажиллуулна, ажил хийх хэрэгтэй, тийм тийм ажлын байранд ор гээд л
Эрдэнэтуяа -
Танай гэр бүлийн хүн юу хийдэг байсан юм бэ?
Нямдаваа -
Манай гэр бүлийн хүн бас Холбоо, цэргийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан
Эрдэнэтуяа -
Ажлынхаа байран дээр танилцсан уу?
Нямдаваа -
Бид2 уу
Эрдэнэтуяа -
Тийм,
Нямдаваа -
Үгүй ээ, үгүй хотод танилцсан, ажлынхаа газ ар дээр
Эрдэнэтуяа -
Тэр социализмийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа хэр байсан бэ, одоо нөгөө дээр үед чинь, одоо Солонгост бол Эцгийн эрхт ёс ш дээ, эмэгтэй нь гэрийнхээ ажлыг хийдэг тээ, тэгээд яахав зарим хүмүүс ярихнээ, зарим нь тэнцүү байсан гэж ярьдаг юм, зарим нь болохоор эмэгтэй хүн галынхаа зуухнаас дээшээ гарч болохгүй ч гэдэг юм уу, тийм юм байсан уу, ер нь ямархуу байсан бэ?
Нямдаваа -
Яг тэр үеийн яриагаар бол, бодитоор бол, эмэгтэй хүн галынхаа дээгүүр явдаггүй гэж дээр үед л тийм юм ярьдаг байсан юм байна лээ, тэрнээс биш миний тэр үед
Эрдэнэтуяа -
Таны үед?
Нямдаваа -
Миний үед одоо авгай одоо дээшээ, доошоо гарлаа гэж тийм юм байдаггүй л байсан ш дээ, хотод бол гэртээ гэрийн ажлаа, гадаа гадаах ажлаа хийдэг юм байгаагүй, тэр чинь голцуу хөдөө л байсан юм байна лээ ш дээ, авгай нь хүүхэд гаргаад, малаа саагаад гэртээ байж шүү дээ, хотод бол тийм юм байхгүй ш дээ, нэг нь ажил хийхгүй бол хотод чинь хэцүү л байх байх, ажил ихтэй байгаа байхгүй юу, одоо шиг хүн олон байгааг?й, ажлын байр ихтэй, хүн цөөхон тийм учраас ажил алба, ямар сайндаа биднийг бага байхад цэцэрлэгт Аав, Ээж хургэж огчихоод өөрсдөө цаашаа ажил албандаа явдаг байсан, бид нар чинь өөрсдөө сургуульд орчихоороо дүү нараа хараад, ээлжилж хичээлдээ явна, нэг өглөө босоод дүүгээ харна, нөгөө нь өдөр хичээлээс ирээд дүүгээ харна гээд тэгж л хүмүүжиж байсан, ажил элбэгтэй, хүн ам цөөхөн тулдаа ажлын мест их байсан байхгүй юу, одоотой адилгүй, одоо бол хүн ам нь шавааралдаад л, бүх үйлдвэр хувьдаа гарсан, танил талаараа л ажилд ордог, тийм учраас ажил олдохгүй байна шүү дээ, очоод орьё гэхээр нас заачихна, 35-аас доош, царайлаг гээд л заачихна, ямар ч мэргэжилгүй хүн одоо бодоод үз дээ, цэрэгт яваагүй хүн батлан хамгаалахын яамны том дарга хийгээд явж байгаа ш дээ, тэгэхээр чинь ямар урам зоригтой байхав, шууд л хурандаа өгөөд хаяж байгаа юм чинь, аягүй бол ямар ч мэргэжилгүй хүн эмч ч хийж магадгүй, ажлын хариуцлага энэ тэр сайн хүнийг сонгож авахгүй, ах дүү нараараа олуулаа тэгээд л ажил олдохгүй, альмэдлэгтэй хүн шахагдаад, жаахан юманд буруутгаж халаад л, дээр үед социализмийн үед элбэг, хаана л байна, одоо ёстой зарим нь тэгдэг л байсан байх, өглөө одоо энд ажиллачихаад, орой 5-д буучихлаа, 2 цаг амарчихаад, шинийн ээлжинд ажиллачихаад маргааш нь буугаад амраад, тийм зүйл байж болно ш дээ, ажлын мест элбэг, би лав тэгж л бодож байгаа ш дээ, хүн цөөхөн тулдаа ажлын мест элбэг, аягүй бол хүн нь цөөхөн ажлын местэнд орох хүн байхгүй, одоо болохоор хүн нь олон болчихоод, ажлын мест нь бага, голцуу хужаа нар нь орчихно тэгээд ажил олдохгүй байгаа юм, хөдөөний амьдрал болохоор мал зал гээд л, тийм л байх даа
Эрдэнэтуяа -
Та ер нь хөдөө явж байсан уу?
Нямдаваа -
Би ч нээх хөдөө явж байгаагүй дээ, энэ сургууль соёлд байхдаа л сангийн аж ахуйд л явж байсан дөө
Эрдэнэтуяа -
Хөдөө ер нь ажил, мажлаар явж байгаагүй юу?
Нямдаваа -
Хөдөө бол ажлаар л, түр хугацаагаар сангийн аж ахуй явж байсан л даа
Эрдэнэтуяа -
Гол нь хот, хөдөөгийн ялгаа ямар байсан бэ гэж асуух гээд байна л даа, ялгаа байсан уу?
Нямдаваа -
Ялгаа ч юу байхав дээ, байгаагүй дээ, хүний л, хоорондын ялгаа л байсан байх гэж боддог юм, хотын хүн болохоор их мэдлэг зэддэг, хөдөөний хүн болохоор мэдлэг жаахан тааруу, мал амьтан, хүн, уснаас эхсүүлээд, тийм зүйл байсан байх, тийм л байсан байх дээ, тэр бол нээх хот, хөдөөгийн ялгаа байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Амьдралын ялгаа нээх байхгүй юу?
Нямдаваа -
Амьдралын ялгаа нээх байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Орчны л ялгаа гэхээс биш?
Нямдаваа -
Тийм, орчны л ялгаа, хүмүүжлийн ялгаа, зарим болохоор хот бол их юм үзсэн, мундаг, нөгөө хүмүүс нь болохоор сайн мэдэхгүй хот газар үзье гээд л, тэд нарыг угтаж авна гээд л, тийм л байсан байх
Эрдэнэтуяа -
Аанха, ер нь хот хөдөөгийн хумуусийн ялгаа ямар байсан уу, танд яаж ажиглагдаж байсан?
Нямдаваа -
Аан
Эрдэнэтуяа -
Байсан уу?
Нямдаваа -
Нээх ялгаа байхгүй дээ, нээх ялгаагүй гэж боддог ш дээ
Эрдэнэтуяа -
Ер тэгээд хот, хөдөөгийн хүмүүсийн цалингийн ялгаа байхгүй байсан уу?
Нямдаваа -
Хөдөөд цалин гэж байхгүй ш дээ, тэд чинь малаа хариулаад, нэгдэлд конторын ажилчид байсан, тэд нарт чинь нээх ялгаа байхгүй ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь та дээр нэг удаа ярьсан, би хувьчлалын талаар тодруулах гэсэн юм, өмч хувьчлал явагдахад эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай явагдсан уу, үгүй юу, тэрэнд нээх нөлөө гараагүй юу?
Нямдаваа -
Тэрүүнд нээх нөлөө гараагүй
Эрдэнэтуяа -
Зөвхөн эрх мэдлийн хувьд нөлөө гарсан уу?
Нямдаваа -
Тийм, эрх мэдлийн хувьд ам 5 байж байхад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй л хувьцаа өгчихөж байгаа юм чинь, тэгээд үүнийг одоо хаанаа өгөх үү, тэр нь одоо ялгаа байхгүй, тэр эрэгтэй, эмэгтэйгийн ялгаа гэж байхгүй, ганцхан тэр өгсөн авсан улсуудын л асуудал, шууд л та тийм хувьцаа эзэмшсэн шүү гээд, сайн ойлгуулаагуй өгсөн болохоос өөр юм байхгүй ш дээ, сайн ойлгосон бол арай өөр ш дээ, сонин монин дээр гарна, битгий наанаа байлгаад бай гээд байсан, тэгээд л хэзээний байхгүй, тийм л ялгаатай, тэгээд л хувьцаа.., олон түмэнд ойлгуулаагүй учраас, одоо болтол ойлгоогүй хүн байгаа ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь хувьчлал гэдэг чинь ардчиллаар л гарч ирсэн зүйл үү, үгүй юу?
Нямдаваа -
Тэгсэн, яахав дээ
Эрдэнэтуяа -
Ардчилал хэдэн онд гарсан юм?
Нямдаваа -
Ер н 1989 онд, 1990оноос хойш гэж ярьдаг юм, 18 жилийн хугацаа болж байна, Ойлгосон хүмүүс нь малчид байна, тэд л малаа бүрэн авсан, хувьцаа авсан хүмүүс бүрэн ойлгоогүй, ойлгосон бол өөр ш дээ, авсан хүмүүс нь дандаа л томчуудын ах дүү нарын хүмүүс найзууд авсан байгаа ш дээ, одоо АПУ-гийн Жамьянсүрэн бүгдийг нь авсан байгаа ш дээ, Томчуудтай л холбоотой юм байхгүй юу, ер нь тийм байгаа ш дээ
Эрдэнэтуяа -
Ардчилал 1990 оноос гэж байна ш дээ?
Нямдаваа -
Тийм
Эрдэнэтуяа -
Тэгэхэд юу авчирна гэж бодож байсан бэ, таны бодлоор?
Нямдаваа -
Үгүй, тэгээд
Эрдэнэтуяа -
Ард түмэнд ч юм уу, улс оронд ч юм уу, ашигтай юм авчирна гэж бодож байсан уу, ашиггүй юм авчирна гэж бодож байсан уу, юу авчирна гэж бодож байв?
Нямдаваа -
Ер нь тэгээд улс оронд ашигтай л гэж бодож байсан ш дээ, гэхдээ идсэн ууснаараа бол ашиггүй юм тттиг санагдаад, нөгөө л бие биенээ муулаад л, янз бүрийн юм яриад л, ууж идсэн хүн нь байдаг бол шалгуулаад, гаргаж өгөөд, буцаад аваад ард түмэнд өгөхөд болохгүй юм байхгүй гэж бодож байгаа ш дээ, хэн ч байсан, яадаг юм, хэнийг ч тэгж болох байсан ш дээ, тэгэхгүй нэг сайн хэлээд, нэг нь муу хэлээд байх юм бол олон түмэн , нөгөө тархи нь эргэчихнэ ш дээ, наад зах нь, тэгээд л ард түмэн гэж яриад л, юу ч хийхгүй мөртлөө, тэр нь тэгж ууж идсэн, Монгол Ардын Хувьсгалт Намын тэр нь тэгж ууж идсэн гээд яриад байх юм бол ард түмэн сайн ойлгохгүй ш дээ, олон түмний өмнө хэлэх хэрэгтэй, тэгэхгүй хий л дэмий хэрүүл хийгээд, учир нь олдохгүй байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аанха, ер нь тэр үеийн үйл явдал байдал танд ямраар нөлөөлсөн бэ, ардчилал гарснаар, амьдралд нөлөөлсөн уу?
Нямдаваа -
Өө, нөлөөлөхгүй яахав дээ, одоо тэгээд ажил төрөлтэй байгаад цомхотголоор гарлаа, цалин мөнгө.., уул гайгүй л байсан юм, одоо энэ бага охин гарлаа, цалин монго хоол унданд хүрэхгүй хэцүү болчихсон, бас авгай нэг хүүхэд гаргалаа, тэгээд хүүхэд шуухад сургууль, соёлд явахад, хүүхэд дээд сургуульд явахад доод зах нь толбор гээд л, төлбөрөө эхний сардаа өгөхгүй бол хөөчихож байгаа, тийм тиймэрхүү хүндрэлүүд байна
Эрдэнэтуяа -
Та цалин хэд авдаг байсан юм бэ?
Нямдаваа -
Би чинь тэр үед чинь 700 авдаг байсан ш дээ
Эрдэнэтуяа -
Цалин ер нь амьдралд хүрэлцээтэй юу?
Нямдаваа -
Тэр үед бол хүрэлцээтэй байсан шүү, хүүхэд ч жаахан, авгай чинь 500, 600 би нэг 700, цолны мөнгө гээд л 800 хүрч авдаг байсан, хүрэлцээтэй л байсан, одоо болохоор би тэтгэвэр 100 мянга хүрэхгүй авч байгаа юм, авгай нэг 40-н хэдэн мянга, охин сургууль төгссөн, нэг банди сая ажил дээр гарав уу, хүрэлцээтэй муутай л байдаг юм, яахав дээ, тэгээд л
Эрдэнэтуяа -
Социализмийн үед бол хүрэлцээтэй л байсан уу?
Нямдаваа -
Хүрэлцээтэй, гайгүй л байдаг байсан, боломжийн
Эрдэнэтуяа -
Социализмын үеийн ажлын хөлсний үнэлэмж ямар байсан?
Нямдаваа -
Мэдэхгүй, уул нь гайгүй л байдаг ш дээ, тэр үеийн...
Эрдэнэтуяа -
Таны бодлоор, ажлын хөлсний үнэлгээ манай Монголд жаахан муу юм даа гэж бодогдож байв
уу?
Нямдаваа -
Бодогдож байсан л даа
Эрдэнэтуяа -
Ер нь бага уу? Та..
Нямдаваа -
Бага шүү, ер нь бага
Эрдэнэтуяа -
Та ер нь хэдэн төгрөгний цалин авбал болох байсан, социализмийн үед, яг өөрийнхөө ажлыг хийгээд, сард?
Нямдаваа -
За тэр үед ч яахав дээ, 700 байсан, 1000 хавьцаа арай гайгүй болчих байх л гэж бодож байсан юм
Эрдэнэтуяа -
Аанхаа?
Нямдаваа -
Тэгж байгаад 700 гэхээр чинь, тэндээс мэдээж хэрэг татвар, ашиг орлого гээд авчихна, хүүхэдгүй бол хүүхэдгүйн татвар гээд авчихдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Хүүхэдгүйн татвар ий?
Нямдаваа -
Тийм, гэр бүл болоогүй байна гээд л
Эрдэнэтуяа -
Тэр нь юу гэсэн үг вэ ?
Нямдаваа -
Мэдэхгүй, хүүхэдгүйн татвар гээд авчихна, тэгдэг байсан юм, авгай хүүхэдгүй байхад
Эрдэнэтуяа -
Та хэдэн он хүртэл төлсөн бэ?
Нямдаваа -
Би бараг1975 он хүртэл төлсөн
Эрдэнэтуяа -
Өөн, тэгэхээр та 1965 оноос л, 10 жил тэр татварыг төлсөн юм байна тээ, тэр татвар хэдэн онд бий бол сон юм бэ?
Нямдаваа -
Ажил хийж эхэлсэн үеэс л эхэлсэн дээ, 1950-60оны үед л эхэлсэн байх, биднийг ажил хийж байхад, амралтаараа байсан ч гэсэн авчихдаг байсн ш дээ, татвар гээд
Эрдэнэтуяа -
Хүүхэдгүйн татвар гээд улсаас тогтоосон юмуу?
Нямдаваа -
Тийм, улсаас тогтоосон байдаг, тэгээд л хүүхдийн татвар гээд л авдаг
Эрдэнэтуяа -
Яагаад авдаг юм бэ гээд асууж байгаагүй юу?
Нямдаваа -
Татварт 100 билүү 50 билүү авч байсан сайн мэдэхгүй л байна, тэгээд л өгсөн мөнгийг нь аваад л
Эрдэнэтуяа -
Ер нь та 700-аад төгрөг аваад, яг гар дээр хэдийг авах уу?
Нямдаваа -
За, нэг 600 хавьцаа байх аа, тэрүүн дээр чинь яахав удаан жил ажилсаны нэмэгдэл, цолны нэмэгдэл гээд арай гайгүй байсан
Эрдэнэтуяа -
Ажилчид цалингаа нэмүүлье гэж урилга гаргаж байвуу, тийм зүйл ер нь гарч байв уу?
Нямдаваа -
Гаргаагүй ш дээ, ердөө гаргаагүй
Эрдэнэтуяа -
Яагаад гаргахгүй байсан бэ?
Нямдаваа -
Бүү мэд, цаанаасаа л зарлиг тогтоол гаргачихдаг юм чинь, тэгээд цаанаас л тогтоно ш дээ, тэдэн твгрвг гэсэн бол тэдэн твгрвг гээд, бүх газруудад нь тогтоочихдог юм, аан тэгээд цэргийн хүн болохоор цалин гээд тэд гээд тогтоочихно, түүгээр л явдаг байсан байхгүй юу
Эрдэнэтуяа -
Цалингаа нэмэгдүүлье гэсэн санал ерөөсөө гаргаж байгаагүй юу?
Нямдаваа -
Ерөөсөө гаргаж байгаагүй ш дээ, социализмийн үед
Эрдэнэтуяа -
Гаргах тийм эрх байхгүй юу?
Нямдаваа -
Үгүй, тийм юм юу гэж гарахав, цаанаас нь одоо тогтоосон, тийм юм гараагүй ш дээ
Эрдэнэтуяа -
Ер нь жаахан үзэл бодлоо илэрхийлэхэд хаагдмал байсан юмаа даа?
Нямдаваа -
Тийм байсан юм байлгүй, цаанаас л нэг удирдагчаар л байдаг байсан
Эрдэнэтуяа -
үйлдвэрчний эвлэл гэж байсан юмаа даа?
Нямдаваа -
Тийм, тэр чинь л арай гайгүй ажилчдын эрх ашигийг хамгаалж, хамгаалах ч гэж дээ, одооных шиг цалин мөнгө нэмье гэхгүй, амралт мамралтанд явуулна, тэгээд л үйлдвэрчний эвлэлийн зардлаар явуулна гээд л, тиймэрхүү л, яахав татвараа авна, тэр нь тэтгэвэрт гарахад ашигтай байсан даа, тэрнээс өөр юм одоо.., нэг ёсондоо үйлдвэрчний эвлэлийн татвар гэж нийгмийн даатгал байна ш тээ
Эрдэнэтуяа -
За,
Нямдаваа -
Тэр л юм даа, амралт мамралтанд явуулна, тийм л юм даа, би тэгж л ойлгож байсан, сүүлд л нийгмийн даатгал гэж гарсан ш дээ, тэр л юм шиг байгаа юм
Эрдэнэтуяа -
Социализмийн үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан юм бэ?
Нямдаваа -
Хэн л эрх мэдэлгүй байв гэж, саарал ордон, тэр үеийн удирдлагууд, тэд нар л байсан байх, наад зах нь Цэдэнбал даргын лоозон байдаг ш дээ, хир буртаг ч очүүхэн хүргэж болохгүй гээд л
Эрдэнэтуяа -
Яаж болохгүй ээ?
Нямдаваа -
Хир буртаг хүргэж болохгүй
Эрдэнэтуяа -
Хир буртаг ий?
Нямдаваа -
Тийм, очүүхэн ч хүргэж болохгүй, ямарч билээ дээ, бас нэг лоозон, тэрийг чинь цээжлүүлнэ, одоо
Эрдэнэтуяа -
Хүн бүрт үү?
Нямдаваа -
Тийм, хүн бүрт
Эрдэнэтуяа -
Тэгээд, тэрийг яаж шалгах юм бэ?
Нямдаваа -
Тэгээд Их хурлын материалаар шалгана ш дээ, одоо нэн цэргийн улсуудад бий дээ, тэгээд Их хурлын материалыг туршлгаар шалгуулна, тэгэхгүй бол цалин малин хасна гээд, тэгж нэг цээжлүүлж байсан даа, бараг Монгол хүн болгон л цээжилсэн байх шүү, одоо мартачихаж, цээжилчихээд явдаг байсан юм
Эрдэнэтуяа -
Та ер нь улсаас ямар шагнал авсан юм бэ?
Нямдаваа -
Би улсаас цэргийн гавьяа авсан
Эрдэнэтуяа -
Цэргийн гавьяаны улаан тугийн одон уу?
Нямдаваа -
Зүгээр гавьяаны одон
Эрдэнэтуяа -
Аан за,
Нямдаваа -
Тэгээд байлдааны медаль, ойн медалиуд, спортын мастер тэгээд вор юм байхгүй дээ, ойн медалиуд л
Эрдэнэтуяа -
Танайд, танай цэргийн байгууллагад ер нь төлөвлөгөө гэж байх уу?
Нямдаваа -
Толовлвгвв гэж барилгын ангиуд дээр л байсан, мотобуудлага, байлдааны ангиуд дээр байхгүй, барилгын ангиуд дээр хвдвлмврийн баатар болсон хурандаа генералууд бий, мотобуудлагудад бол байгаагүй
Эрдэнэтуяа -
Социолизмийн үед үйлдвэрлэл хэр хөгжиж байсан юм бэ?
Нямдаваа -
Үйлдвэрүүд овоо л хогжиж байсан байхаа, одоо олигтой үйлдвэр байхгүй болж, одоо хичнээн сайхан байсан, одоо энэ арьс ширний үйлдвэр гэхэд сураггүй болсон, оглоо тэгээд л 8 цат гэхэд яндан нь дуугарна, өдөр дуугарна, орой дуугарнаноос ноолуурын үйлдвэр бүгд алга болсон, аль олигтойг нь тэр үеийн томчууд авсан
Эрдэнэтуяа -
Ардчиллын үр нөлөө юу байсан юм бэ, Таны бодлоор?
Нямдаваа -
Олон нийтийг өмч хөрөнгөтэй болгоно гэсэн, тэр нь л хүмүүст таалагддаг бололтой юм, нэг намын систем байхгүй байгаа энэ тэр нь гайгүй байх л даа
Эрдэнэтуяа -
Ардчиллын лоозон урна гэж байсан уу?
Нямдаваа -
сайн санахгүй байнаа, нэг зүйл байх нь байдаг юм
Эрдэнэтуяа -
Хүмүүс ер нь хэр хүлээж авав, ардчиллыг?
Нямдаваа -
Эхний үед бол гайгүй хүлээж авч байсаан, одоо яваандаа бол учир нь олдохоо боличиход байна ш дээ, зарим хүний яриагаар бол хэцуу л байдаг бололтой, ойлгохгүй, учир нь олдохгүй гээд л
Эрдэнэтуяа -
Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал байв уу?
Нямдаваа -
Сайнаар уу муугаар уу
Эрдэнэтуяа -
Аль нь ч байж болно, ямар үйл явдал вэ?
Нямдаваа -
Сайн талаас ч яахав дээ ( хэсэг бодож байна)
Эрдэнэтуяа -
Сургууль соёлд явсан ч юм уу, одон медаль хуртсэн ч юм уу?
Нямдаваа -
Социализмын үед бол бид нар чинь шагнал олон өгдөг байсан, тэр нь гайгүй байсан, одоо бол тиймгүй ш дээ, цэргийн улс бид чинь
Эрдэнэтуяа -
Онцгой дурсгалын зүйл байдаг уу ?
Нямдаваа -
Онцгой юм байхгүй дээ, Би залуу байхдаа марк цуглуулдаг байсан
Эрдэнэтуяа -
Одоо байгаа юу?
Нямдаваа -
Байгаа, тийм юм жаахан цуглуулнаа, тиймэрхүү л мэддэг байсан, манай хүү аваад вор дээрээ байлгаж байгаа
Эрдэнэтуяа -
Хэдэн мянгад хүрсэн ер нь?
Нямдаваа -
4,5,6 альбом бий шүү. Сүүлийн үед марк аваагүй шүү, 7,8 байгаа байх шүү
Эрдэнэтуяа -
Овоо байгаа юм байна ш дээ, хэдэн оноос хойш цуглуулсан?
Нямдаваа -
Сургуульд байхын, 7-р ангиас л эхэлсэн байхаа
Эрдэнэтуяа -
Хэд хуртлээ?
Нямдаваа -
Бараг 30 хүртлээ л, цуглуулсаан, одоо бараг мартаж байна, хааяа л нэг марк байвал авчихад
Эрдэнэтуяа -
Яагаад цуглуулж эхэлсэн юм бэ?
Нямдаваа -
Ер нь зүгээр , дурсгалтай,
Эрдэнэтуяа -
Анх ер нь яаж эхэлсэн бэ?
Нямдаваа -
Анхных бол
Эрдэнэтуяа -
Найз нөхдөөсөө юу?
Нямдаваа -
Найз нөхдөөсөө авхуулаад, улсуудаас сольж аваад, гадаадын улсууд их сольдог ш дээ, тов шуудан дээр
Эрдэнэтуяа -
Аан?
Нямдаваа -
Тийм, тэгдэг л байсан
Эрдэнэтуяа -
Худалдаж авч байсан уу, ер нь?
Нямдаваа -
Юун худалдаж авах, одоо энэ захианаас өхсүүлээд, сүүлдээ улсуудтай хоорондоо солилцох жишээтэй, зарим үед бүр шинээр гарвал худалдаж авч байгаа юм л даа, зүгээр гоё байдаг юм
Эрдэнэтуяа -
Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.