Mendbayar
![](../assets/images/interviewees/990149.jpg)
Basic information
Interviewee ID: 990149
Name: Mendbayar
Parent's name: Damdin
Ovog: Tsaluu
Sex: f
Year of Birth: 1970
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: herder
Belief: religious
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: Lün sum (or part of UB), Töv aimag
Mother's profession: retired / herder
Father's profession: negdel driver
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
work
travel
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
education
privatization
livestock breeding
democracy
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Дамдингийн Мэндбаяртай уулзаж байна. Ингээд Мэндбаяраа би бид нар ингээд аман түүх гэсэн одоо судалгаа хийж байгаа тэгэхээр өөрийн чинь амьдралын түүхийг яриулах гэж байна. Тэгээд нэгдүгээрт нь ийм 2 зүйлийн зөвшөөрөл авах ёстой, юу вэ гэхээр чиний энэ ярьсан зүйлийг өөрийн чинь ярьсан зүйлийг хүмүүс одоо судалгаандаа ашиглаж ном бүтээлдээ ашиглаж болох уу, бичиж болох уу? гэж нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь өөрөө хүсвэл нэрээ нууцалж болно, тэгээд ийм энэ хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой юм. Энийг зөвшөөрч байна уу?
Мэндбаяр -
Зөвшөөрч байна.
Оюунтунгалаг -
За тэгээд хэрвээ зөвшөөрч байгаа бол хоёулаа өөрийнхөө түүхээс хэзээ хаана төрөв, хэний хүүхэд болов энэ тухайгаа ярьж эхлэе дээ?
Мэндбаяр -
Би 1970 онд Дамдингийн нэг дэх охин болж төрсөн, 3 дүүтэй, эхээсээ дөрвүүлээ, манай аавыг Дамдин гэдэг байсан. Нэгдлийг нэгдлийг анх үүсэхээс нь авахуулаад хар бор ажлыг нь хийж жолооч сүүлийн үед жолооч их хийж байсан даа цэргийн ангид.
Оюунтунгалаг -
Өөрөө хаана төрсөн билээ, хаанахын хүн билээ?
Мэндбаяр -
Би Говь-Алтайн Дарвид төрсөн.
Оюунтунгалаг -
За. Аав, ээж чинь бас Говь-Алтайн улсууд уу?
Мэндбаяр -
Тийм, манай аав Говь-Алтайн Бугатын харъяа, ээж Говь-Алтайн Дарвийнх, тэгээд ээж 1954 онд билүү санхүүгийн техникумыг төгсөж ирээд аймгийн усны аж ахуйн конторт нягтлан хийж байгаад аавтай манай аавтай танилцаад тэгээд гэр бүл болсон. Манай аав өөрөө бол аравдугаар анги төгсөөд нөгөө илгээлтийн эзэд гэж нэг гардаг байсан, тэрүүгээр аравдугаар анги төгсөөд илгээлтийн эзэдээр гараад усны конторт юу нөгөө гүн өрмийн худгийн мастераас эхлээд аймгийн аврага маврага болтлоо ажлыг нь хийж явсан.
Оюунтунгалаг -
Тийм ажилчин хүн байсан байна, тийм ээ?
Мэндбаяр -
Тийм, тэгээд сүүлд ээжтэй нийлээд ээжийг дагаад Дарвид очсон. Тэгээд аав усны конторт тэгж ажиллаж байгаад өрмийн мастер хүртэл ажиллана гэж явж байгаад ээжтэй нийлж гэр, амьдрал төвхнүүлээд манай хөгшин аав, хөгшин ээж хоёр нөгөө хөдөө байдаг байсан байхгүй юу, тэгээд тэрийг дагаж амьдралын эрхээр тэгээд хөдөө Говь-Алтайн дарвид шилжиж ирээд би төрсөн 1971 онд. Тэгээд би анхных нь охин болж төрсөн, 78 онд нэгдүгээр ангид ороод 85 онд 8 төгсөөд Ховдын техникумд хуваарилагдаж тэнд 3 жил болчихоод миний мэргэжил бол мал зүйч, тэгээд нэгдэл гэж байхад 2 жил нэгдлийн зоо хийж байгаад тэгээд компани болж тарахад би нөгөө юу болсон байхгүй юу, хүүхдээ гаргасан байхгүй юу, том бандиа. Тэгээд тэр үед чинь нөгөө юу байдаг байсан шүү дээ. Чөлөө өгдөг байсан шүү дээ, хоёр жилийн чөлөө мөлөө гээд цалинтай чөлөө мөлөө тэрийг авчихаад тэгээд эргээд ажилдаа орох гэсэн чинь нөгөө нэгдэл компани болчихсон тэгээд яаж эргэж намайг дахиж аваагүй тэгээд 6 сартай тэнцэх нөгөө юу тэтгэмж авах уу гээд тэгж байсан байхгүй юу, тэгээд би авахгүй, би ажилдаа эргэж орвол орно гээд тэгээд аль ч үгүй болоод тэгээд хаягдсан.
Оюунтунгалаг -
Тэгээд Ховд аймгийн Дарви суманд сургууль төгсөж тийм ээ, бишээ Ховдын хөдөө аж ахуйн техникумд аймагт төгссөн.
Мэндбаяр -
Тийм.
Оюунтунгалаг -
За тэгээд бага нас чинь ер нь хаана өнгөрөв?
Мэндбаяр -
Миний бага нас бол Говь-Алтайн Дарвид өнгөрсөн дөө. Тэнд л би эхээс төрснөөсөө өдий болтлоо байсан. Би 3 дүү, миний 3 дүү бол хөдөө малчин гурвуулаа малтай байдаг. Тэгээд би Ховдын хөдөө аж ахуйн техникумд төгсөөд хоёр жил ажиллачихаад тэгээд нэг хүнтэй сууж байсан байхгүй юу тэгээд тэр хүнтэй нэг долоо, найм, есөн жил амьдарсан. Тэр мэрийг ч ярих дэмий байхаа даа тийм ээ.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо Төв аймагт малчин хийж байгаа тийм ээ?
Мэндбаяр -
Манай ээж энэ Багануур руу уул нь яасан байхгүй юу шилжиж ирсэн байхгүй юу анх эхлээд, тэгээд ээж энд Багануурт байж болохгүй юм байна яршиг энэ зам дагуу нутгийн хүмүүс ч ирж очиход ойрхон юм гээд энэ Лүнд ирсэн юм. Тэгээд би нөгөө тэнд нөгөө хүнтэй суусан байж байгаад ээжийг дагаад энд ирээд тэгээд бид хоёр хоёр тийшээ ярилцаж барьсан ч юм байхгүй тэгээд хоёр тийшээ болсон. Би ээжийг дагаж ирээд л энд амьдарч байгаа.
Оюунтунгалаг -
Тэгээд бага насны үед чинь одоо ер нь хүмүүсийн амьдрал ямар байв? Бага насандаа одоо юугаар тоглож яаж байв, наадаж байв, хурга тугал одоо хариулдаг байв уу, үгүй юу яг юу хийдэг яадаг байв?
Мэндбаяр -
Нэгдэл гэж байх үед чинь нөгөө юуны нөгөө тасаг ферм гэж их гардаг байсан шүү дээ, тэрүүгээр манай ээж нөгөө нэгдлийн боловсон хүчин хийдэг байсан. Тэгээд нөгөө төлөвлөгөөтэй сүү мүү гээд л хөдөө сарлаг саадаг байсан, тугал их хариулдаг байснаа сайн санадаг. Тэгээд ээж нэгдэлд ажиллаж байгаад нөгөө 90 оны хувьчлалаар манай аав ээж хоёр хоёулаа хөдөө түрээсээр мал авч гарсан, тэгээд л тэрнээс хойш ер нь тэгээд мал дээр байсан даа, тусдаа гартлаа мал дээр байж байгаад тэгээд л малын зах мэднэ ээ.
Оюунтунгалаг -
Сургуульд хэзээ оров, хэдэн настайдаа оров, тэр үед чинь сургуульд орох сайхан байв уу, одоо яаж ордог байв ер нь хаанахын ямар сургуульд оров анх?
Мэндбаяр -
Сургуульд анх би Говь-Алтайн Дарвид нэгдүгээр ангид орж байсан 78 онд, тэгээд 85 онд 8 дугаар анги төгсөөд л би Ховдын техникумд наймаа төгсөөд л явсан байхгүй юу. Манай аав ээж хоёр болохоор намайг Ховдын техникумд явуулах гээд би болохоор 10 жил авна гээд дайтаад тэгээд аав ээж хоёр дийлээд Ховдод төгссөн.
Оюунтунгалаг -
/инээв/ Сургуульд орох ер нь ямар байсан, сургууль тэр үеийн Говь-Алтайн Дарви сум чинь одоо нэг л сургуультай байсан уу, олон сургуультай байсан уу?
Мэндбаяр -
Нэг сургуултай байсан, найман жил юм чинь. Сургуульд орох тэр үед чинь гоё байлгүй яахав, юмны үнэ ч бага байсан, юм ч элбэг сургуульд орж байхад сайхан л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Сургууль нь одоо ямар байртай байх вэ тэр үед чинь, багш нар хичээл ном юу заах вэ, 78 он шүү дээ тийм ээ?
Мэндбаяр -
Тийм, 78 онд чинь үндсэн хичээлүүд ер нь ордогоороо л бүгд ордог л байсан даа.
Оюунтунгалаг -
Чи ер нь өөрөө ямар хичээлд сонирхолтой байв?
Мэндбаяр -
Би өөрөө монгол хэл, уран зохиол, биеийн тамирийн хичээлд нь сонирхолтой байсан даа. Биеийн тамир жаахан оролдоно оо.
Оюунтунгалаг -
Сургуульд ороход чинь одоо тэр үеийн 78 оны сургууль гэдэг чинь ямаршуу байр савтай сургууль байв, анги дүүргэлт одоо хүүхэд олон нэг ангид олон хүүхэд сурдаг байв уу, ер нь яадаг байв?
Мэндбаяр -
Тэр үед чинь ер нь голцуу л хоёр бүлэгтэй байсан даа анги болгон, юуны халаалтын хувьд бол өөрөө нийтийн уурын зуухтай байсан, өшөө чинь.
Оюунтунгалаг -
Олон багштай байсан уу танай сургууль?
Мэндбаяр -
24 багштай байсан, намайг тэр сургуульд сурч байхад 24 багштай, 378 билүү тийм сурагчтай байсан нийтдээ.
Оюунтунгалаг -
Бага сургууль байсан уу тэр чинь, дунд сургууль?
Мэндбаяр -
8 жил байсан, одоо ч найман жил хэвээрээ байгаа гэсэн. Тэр үеийн багш нар бол сургах, сургаж заах арга зүйн хувьд бол сайхан л заадаг байсан, бид нар сурна гэвэл сурахаар л байдаг байсан тэгээд өөрсдөө нөгөө үргэлж ингэж явахгүй юм чинь ингэж яагаад нэг их хичээл номоо ч давтдаггүй тэгээд л би бол өөрийнхөө юугаар л тэгээд нэг хичээл ном давтдаг ч үгүй тэгээд л.
Оюунтунгалаг -
Багш нар ер нь хичээл номыг давт гэж их шаарддаг байсан уу?
Мэндбаяр -
Шаардлага шаардлагын хувьд бол ёстой өндөр шүү, шаардлага бол ёстой хүүхэд хүн хангинж загнахын хувьд бол хэлж ярих юмаа бол хэлчихдэг. Урдаас нь ч бид нар хүүхдүүд тэр үеийн хүүхдүүд чинь хүмүүжил сайтай ер нь багш нарын урдаас ер нь юм хэлдэг хүүхэд байхгүй, бараг урдаас нь том харвал дальдчаад явдаг байсан, одооны хүүхэд ер нь аймаар болсон.
Оюунтунгалаг -
Багш нар юу шаардах вэ ер нь?
Мэндбаяр -
Та нар хүний заасан юмыг сур хичээлээ давт, гадуур дотуур ч бид нар явж тэнэж барьдаггүй байсан шүү дээ, орой зургаан цагаас хойш ер нь хүүхдүүд ер нь явдаггүй, гэр орондоо л чөлөөт, өдөр чөлөөт цагаараа бол зааланд би их тоглодог байсан, тэр үед чинь заал ч чөлөөтэй байдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр тэр үед чинь одоо хичээлээс гадуур дугуйлан секц их хичээллэдэг байсан уу?
Мэндбаяр -
Явдаг байсан.
Оюунтунгалаг -
За ямар хичээл байсан?
Мэндбаяр -
Нөгөө бүлгийн ажил мажил гэж их зохиогдож явдаг байсан шүү дээ тэр үед чинь, бүлгийн ажил үдээс хойш цуглаантай гээд цугладаг, тэгээд бүлгийн ажил явагдана. Чөлөөт цагаа бол зөв боловсон л өнгөрөөдөг байсан. Пионерийн удирдагч гэж байсан тэр үед чинь юу эвлэлийн гишүүн болдог байсан, Баатарчуудын гишүүн гэж болдог байсан.
Оюунтунгалаг -
Пионерийн байгууллагын гишүүн гэж?
Мэндбаяр -
Тэр үед чинь нөгөө тийм, Эвлэлийн гишүүн болоод нөгөө үнэмлэх гардаж авч байгаа үед чинь бас л гоё байдаг байсан.
Оюунтунгалаг -
Эвлэлийн гишүүн болоод үнэмлэх гардаж авч байхад ер нь юу гэж хэлж байсан, эвлэлийн гишүүний батлах гэж байсан шүү дээ тийм ээ, гишүүний үнэмлэх гэж байл уу?
Мэндбаяр -
Батлах гэж байсан.
Оюунтунгалаг -
За. Тэгээд эвлэлийн гишүүний батлах гардахад ер нь хэн гардуулж өгч байсан ер нь, багш нар чинь гардуулж өгч байсан уу, эвлэлийн хороон дарга гэж байсан уу?
Мэндбаяр -
Багш нар, эвлэлийн сумын эвлэлийн хорооны дарга гэж тусдаа байсан, тэр хүн л гардуулж өгч байсан. Сургуулийг чинь нөгөө бас эвлэлийн үүрийн дарга ирж байдаг байсан, тэр хүмүүс л гардуулж өгдөг байсан.
Оюунтунгалаг -
Пионерийн байгууллагад элсэж байсан уу?
Мэндбаяр -
Элсэж байсан, пионерийн байгууллагад пионерийн юуны ариун цэврийн дарга хийж байсан.
Оюунтунгалаг -
Хийж байсан уу?
Мэндбаяр -
Хийж л байсан.
Оюунтунгалаг -
За. Тэгээд ариун цэврийн дарга юу хийх вэ, юу хийдэг байсан тэр үед?
Мэндбаяр -
Хүүхдийн нөгөө одоо гадна дотнох ариун цэврийн үзлэг, тэр чинь 7 хоног болгон нөгөө юу яана шүү дээ, ариун цэвэр үзнэ тэгээд хумстай хиртэй хүүхэд байвал л нөгөө оноо баллыг чинь дүгнэж яадаг. Одооныхоос бол одоо бол арай л өөр байсан юм шиг санагдаад байдаг юм, одоо нэг их тэгж үздэг юмуу даа. Ариун цэврийн үзлэг гээд болдог жаахан хиртэй хувцастай хүүхэд мүүхэд байвал тэгээд л нөгөө баллнаасаа хасагдаад явчихдаг тийм л байсан.
Оюунтунгалаг -
Ариун цэврийг нь үзэхдээ чи өөрөө үзэх үү, одоо ариун цэврийн дарга гээд?
Мэндбаяр -
Би өөрөө нөгөө ариун цэврийн дарга байсан болохоор нөгөө бүх хүүхдүүдийн чинь хувцас хунар нөгөө захны хир, гарын ариун цэвэр, гутлыг нь тайлуулж хүртэл нөгөө хөлийн хумс мумс, хир мир үздэг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэгээд хэдий үеэр үзэх вэ хичээлийн завсарлагаанаар үзэх үү, хичээлийн цагаар үзэх үү?
Мэндбаяр -
Хичээлийн дундуур нөгөө завсарлана шүү дээ, арван минут тэгэхэд л үзэж ер нь голцуу хардаг байсан даа.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр юмыг үз гэж одоо цаанаас нь хэлэх үү эсвэл өөрсдөө л?
Мэндбаяр -
Үгүй өөрсдөө тэр нөгөө анги дотроо тийм ажил явуулдаг. Долоо хонгийн 5 дахь өдөр болгон чинь нөгөө эцэг эхийн хурал болдог юм. Тэгээд л нөгөө болох болохгүй юмаа ярьж хөөрдөг, дараачийнхаа ажлыг төлөвлөж барьдаг тийм л байсан шүү дээ тэр үед.
Оюунтунгалаг -
Тэгээд ариун цэврийн даргаас өөр ангид олон дарга байсан уу?
Мэндбаяр -
Байсан, ангийн дарга гэж байсан, юуны дарга гэж байдаг байсан, хоёр салаан дарга нөгөө ширээ хоёр байна уу, гурав байна уу тэрнээсээ салаа эгнээ эгнээсээ шалтгаалаад салаан дарга гэж байсан, юуны дарга бүлгэмийн зөвлөлийн дарга гэж байсан бас, бүлгийн дарга тийм ээ, тийм байдаг байсан тэгээд л тус тусдаа нөгөө өөрсдөдөө оноогдсон юутай үүрэгтэй юм чинь тэгээд л тэрийгээ хариуцаад л явж байдаг байсан.
Оюунтунгалаг -
Дарга нарынхаа үгэнд хүүхдүүд ордог байсан уу?
Мэндбаяр -
Орно оо, тэр үеийн хүүхдүүд чинь дэгтэй, дэг жаягтай байсан юм чинь, юу балл юунаас нь дүгнэчихдэг болохоор чинь зэрэг тэгээд л нөгөөдхөө хасуулахгүй гээд л аль өндөр оноо авч байсан хүүхэд чинь л сайн байдаг байсан юм чинь тэгээд л нөгөөдхөөсөө хасуулахгүй гээд л их л замбараатай байдаг байсан.
Оюунтунгалаг -
Ариун цэврээр муу хүүхдийг муу байсан хүүхдийг яах вэ, шийтгэх үү?
Мэндбаяр -
Ариун цэврээр муу байсан хүүхдийг нэг их шийтгэхгүй ээ, энэ муу авч байсан хүүхдүүдийг бол анги хэсүүлж явуулдаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Мэндбаяр -
Урд талд нь нөгөө дэвтрийг нь ингээд үзүүлээд эсвэл нөгөө гахай ингэж зураад л анги хэсүүлж явуулдаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
За /инээв/, анги хэсүүлж явуулж юу яах уу, яана гэсэн үг вэ?
Мэндбаяр -
Нөгөө хүүхэд чинь нөгөө анги тэгж хэсэж явахдаа нөгөө хүүхдүүд чинь дооглож шооглоно биз дээ, тэгэхээр тэгэхгүйн тулд нөгөө хүүхэд чинь мэрийж хичээлдээ сайжирдаг тийм л байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэгээд ариун цэврээрээ муу хүүхдүүд ер нь сурлага бүх юмаараа муу хүүхдүүдийг?
Мэндбаяр -
Тийм, ер нь л голцуу л муу хүүхдийг л ер нь тэгж авч явдаг байсан юм даа, тэгж явахгүй гээд хүүхдүүд чинь нөгөө явж байгаа хүүхдийг харчихаад л тэгээд л явахгүй л гэж үздэг байсан.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэгээд тэрэнд бас ариун цэврийн дарга их үүрэг гүйцэтгэнэ тийм ээ?
Мэндбаяр -
Тэгнэ.
Оюунтунгалаг -
Тэр хүүхдүүдийг одоо тэр хүүхдүүдийг тодруулна л гэсэн үг шүү дээ, муу хүүхдийг тодруулж гаргаж ирнэ.
Мэндбаяр -
Тийм, тэгээд анги дотроо тэгж юу яахаас гадна бас 7 хоногийн чинь бас нэг өдөр нь бас нөгөө сургуулиас бас явж нөгөө шалгадаг байсан юм чинь бас, тэрүүнд л нөгөө ариун цэврийн дарга нар нөгөө хүүхдүүд нь муу байвал л тэгээд бас бид нартай бас тооцдог тийм байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд бас дарга байж бас их л хариуцлагатай ажил хийх юм байна тийм ээ, хүүхдүүд үгэнд чинь их сайн ордог байсан уу ер нь?
Мэндбаяр -
Харин тэр үеийн хүүхдүүд харин дэг жаягтай, ер нь үгэнд их орно шүү, ер нь замбараатай байсны багш нар бараг нэг юу харахад л муухай харахад чинь л зүгээр цохиосонтой ер нь ялгаагүй байгаа юм чинь багш нарын юу харах чинь, дэг жаягтай замбараатай.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд ариун цэврийн дарга чинь бас үс мүсийг нь хариуцах уу?
Мэндбаяр -
Хариуцна, бүх ариун цэврийг, юу л муу муухай болгоныг л нөгөө тэр ариун цэврийн даргатай чинь тооцох юм чинь тэгээд л хүүхдийн гарын хумс, хөлийн хумс гээд зүгээр бараг хөлийг нь хүртэл оймсыг нь тайлуулж, гутлыг нь тайлуулж үздэг байсан юм чинь тэгээд л тэрүүн дээр юу авахгүй гэж их л үздэг байсан, хүүхдүүдээ цэвэрхэн байлгах гэж. Тэгээд би чинь 78 онд тэгж юу яачихаад 8-р ангиа төгсөөд Ховдын техникумд очоод тэнд дотуур байранд 3 жил амьдарсан. Дотуур байрны хүүхдүүд, байрны хүүхдүүд чинь тэгээд л нэг олонтой бужигнаж явахад гоё л байдаг байсан, гурван жил, багш нарынхаа л юунд хайр хүндэтгэлийг даачихвал тэгээд л ер нь тэгээд хүүхэд биеэ даагаад л сурчихвал өөрөө цаашаагаа тэгээд л явчихдаг. Би биеийн тамираар их хөөцөлддөг, 3 жил болоход ер нь бараг зааланд л сургууль хичээл гэхээсээ илүү бараг зааланд л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Юуны одоо ямар спортын төрөлд сонирхолтой вэ?
Мэндбаяр -
Би ер нь теннис, волейболын бол сонирхоно шүү. 3 жил Ховдод манай сургууль чинь нөгөө байр чинь юу 3 давхар байхгүй юу, 2 давхар нь нөгөө тоглоомын өрөө гэж байдаг байсан, тусад нь нөгөө хүүхдүүдэд өрөө гаргаад өгчихдөг. Тэгээд л тэр үед чинь юу хагас бүтэн сайнд чинь нөгөө амардаг ерөөсөө хоёрхон өдөр амардаг байсан тэгээд л манай байрны хүүхдүүд чинь нөгөө цэргийн ангийн үдэшлэг гэж болно.
Оюунтунгалаг -
За.
Мэндбаяр -
Тэрэнд их явна, би явдаггүй, явахгүй гээд нөгөө тэр үед бас л цэргүүд чинь бас янз бүрийн юм дуулдаад байдаг, тэгээд л би явахгүй тэгээд л шөнөжингөө л тэр тоглоомын өрөөнд теннис тоглоод өнгөрөөчихдөг байсан бараг гурван жилийн бараг нэг жилийг нь тэнд тэгж өнгөрөөсөн байхаа.
Оюунтунгалаг -
/инээв/
Мэндбаяр -
Тоглоом хөөгөөд л суръя гэж бодохгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд наймдугаар, найман жилд сурч байхдаа бол гэрээсээ сургуульдаа явдаг байсан уу, дотуур байранд байсан уу сурагч байхдаа?
Мэндбаяр -
Дотуур байранд байсан.
Оюунтунгалаг -
За.
Мэндбаяр -
Наймдугаар анги.
Оюунтунгалаг -
Тийм, одоо Говь-Алтайн Дарви суманд?
Мэндбаяр -
Үгүй би гэртээ байсан. Манай аав чинь нөгөө нэгдлийн жолооч хийдэг, ээж нэгдлийн боловсон хүчин хийдэг байсан тэгээд гэртээ, гэрээсээ явдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэр үеийн чинь Говь-Алтайн нэгдэл чинь ямар нэртэй нэгдэл байсан бэ?
Мэндбаяр -
Ундрал, ундрал гэж нэртэй байсан. Тэгээд сүүлдээ нөгөө 90 онд тараад 2 компани болж хуваагдаад Буян-Ундрал, Буян хоршоо гэж хоёр тийм юу болоод компани болсон.
Оюунтунгалаг -
Ховдод сурлаа шүү дээ тэгэхэд Ховдын оюутны байранд, дотуур байранд байхад ер нь гэр орноо санаж байсан уу, гэрээсээ хол явах ямар байсан, тэр үеийн дотуур байрны одоо хоолны асуудал энэ тэр ер нь ямар байсан?
Мэндбаяр -
Хоол нь тэр үед чинь дотуур байранд суухад чинь 8 жилд нөгөө гэртээ байчихаад нөгөө анх удаа гарч явж байгаа юм чинь бас л эхний семистер дуустал бас л хэцүү л байдаг юм даа. Хана харчихаад өглөө босоод л уйлдаг.
Оюунтунгалаг -
Уйлдаг аа? /инээв/
Мэндбаяр -
Тийм, гэрээ санаад тэгээд эхний семистер дуусчихад тэгээд л болчихдог юмаа.
Оюунтунгалаг -
Яагаад ер нь Ховдын техникумд очих болсон юм бэ?
Мэндбаяр -
Энэ мал аж ахуйн мэргэжил эзэмшчихвэл тэгээд алс нь хаашдаа л мал малын талын юм мэдэх бол мал дээр гарвал хэрэгтэй болно гэж бодоод л би, өөрөө ч сүүлдээ ойлгосон, манай аав, ээж хоёр ч намайг Ховдын техникум төгсчих ямарч байсан тэгж байгаад дараа нь учраа олъё гээд тэгээд л сурч 3 жил сураад л зоо болсон. Өшөө мэргэжил эзэмшвэл эзэмшихээр байсан тэгээд би за яахав яахав гээд одоо тэгээд л амьдрал дээр гараад ирэхээр зүгээр малын мэргэжил эзэмшчихсэн хааяа бас хэрэг л болох юм.
Оюунтунгалаг -
Тэгээд Ховдын юу яахад чинь одоо говийн аймгууд Говь-Алтай энэ тэр гээд тэр ойр аймгууд нь ойролцоо, ойролцоо сургуулиуддаа сурна тийм ээ?
Мэндбаяр -
Ирдэг байсан, баруун таван аймаг Хөвсгөл, Баянхонгор биш Хөвсгөл бас Архангайгаас ганц нэг ирдэг байсан чухам яаж явдаг байсан юм тэгж ирдэг байсан, баруун. Тэр үеийн сургууль дотуур байранд байхад хоол ундны асуудал бас хаврын цагт бол их л хэцүү байдаг байсан, адууны махтай шар будаа төмсийг нь хальслаагүй бүхэл төмстэй тийм хоол хавар бол их л идэж байсан.
Оюунтунгалаг -
/инээв/ Гэртээ бол тийм хоол идэж байгаагүй юу?
Мэндбаяр -
Үгүй.
Оюунтунгалаг -
Ховдын техникумд тэгээд хэдэн жил сурсан?
Мэндбаяр -
3 жил, 3 жил сураад тэгж байгаад энэ Ундрал нэгдэл гэж байхад тэнд ирээд 4, 5 дугаар хэсгийн зоо хийж байсан. Тэгээд намайг яг тэр хоёр жил ажиллаж байх хугацаанд нөгөө малын эмч нь мал зүйчтэйгээ хамт сурч байсан байхгүй юу тэгээд би нэг хэдэн сар тэгээд малын эмчийг нь хамт давхар хийж байгаад тэгээд л жил хоёр жилийн чөлөө аваад л.
Оюунтунгалаг -
Тэгээд ажил дээр гарлаа, ажил дээр гарсан чинь ер нь ямар байв, зоо техникч хийх ямар байсан, ямар ямар ажил хийх вэ, юу хийх вэ?
Мэндбаяр -
Зоо гэдэг чинь малын бүх үржлийн талыг л хариуцаж байгаа юм чинь, малын тэгээд л нөгөө өвс тэжээл тэгээд л ер нь бүх юмыг нь яана даа хариуцаж ажилладаг байсан.
Оюунтунгалаг -
Танай нэгдэл чинь тэр үед мал ихтэй байв уу, олон айл хунараар явах уу яах вэ?
Мэндбаяр -
Мал ихтэй байсан, айл хунараар ер нь тэр үед чинь нөгөө нэгдэл гэж байхад чинь нөгөө мал нь нөгөө нэгдлийнх болохоор зэрэг хувьчлагдаагүй, намайг яг тэгж ажиллаж байхад чинь нэгдлийн мал гээд яачихсан нөгөө юун талаасаа захиргаа, нэгдэл талаасаа анхаарал их тавьдаг, тэжээл хамаг нөгөө өвс тэжээл хамаг юмыг чинь нэгдлээс хангаад өгчихдөг, малчид чинь нөгөө өөрсдөө тийм юмаа бэлдэнэ гэж нэг яахгүй бараг л бид нар тэрийг нь бэлдээд өгчихөж байгаа юм чинь. Нэг эмчилгээтэй цэг эмнэлэг гэж байсан шүү дээ тэгэхэд чинь, нөгөө нэгдлийн нөгөө бүх юуг муу мал гарна шүү дээ жишээ нь нэг давжаа мал зал гарна, тэрийг нь тусад нь ялгана, нөгөө цэг дээрээ нөгөө авс тэжээлээ төвлөрүүлээд буулгачихдаг, тэрүүгээр тэгээд тэндээсээ буулгачихаад тэгээд айл айлуудад тарааж яадаг тийм байсан.
Оюунтунгалаг -
Эмчилгээ, сувилгааны төв гэж?
Мэндбаяр -
Тийм, эмчилгээ тэжээлийн цэг гэж байсан юм. Тэр дээрээ төвлөрүүлээд яачихдаг, тэр үед мал их байсан, тэгээд нөгөө хувьчлагдаад яачихсан, нөгөө айл малчид чинь нөгөө малаа, төвийнхөнд хүртэл мал өгөөд тэгээд л ер нь нэгэн жигдийн малтай болчихоор чинь улсууд нэгэн жигд малтай болж байсан, тэгээд хүний амьдралд нөлөөлсөн.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ингэлээ шүү дээ 16-тай техникумд явсан шүү дээ тийм ээ?
Мэндбаяр -
За тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр 3 жил болоод 19-тэй хүрээд ирлээ шүү дээ тийм ээ, 19-тэй зоотехникчийг одоо хүмүүс үг хэлэнд чинь орох уу, одоо бас их том нэгдлийн одоо мал аж ахуйн бүх л асуудлыг хариуцсан хүн болчихлоо шүү дээ, тэгэхээр тэр хариуцлагыг үүрэх, ажил хийхэд хүмүүс малчид яаж хүлээж авч байсан, нэгдэл яаж хүлээж авав, чи өөрөө яаж ажиллав?
Мэндбаяр -
Би өөрөө зөв ярьж ойлгуулах юм бол тэр хүмүүс бол юу гэж тэгж яах вэ, нэг хөдөөгүүр бол морь унаж ямар тэр үед чинь нөгөө ямар мотоцикл юу гэж тэгж өгдөг байсан биш мориор бол айл их л хэсэж явдаг байсан. Төв дээр орсон тохиолдолдоо бол нөгөө нэгдлийн ажилчид нь хариуцлагатай хүмүүс нь нөгөө сард нэг удаа явдаг юм, нэг юмуу хоёр удаа явдаг, тэрэнд заримдаа дайгдаад л хамт хэсээд явчихдаг тийм л байсан.
Оюунтунгалаг -
Айлуудаар явж юу хийх вэ?
Мэндбаяр -
Айлуудаар явж нөгөө нэгдэл сум орон нутгаас гарч байгаа шийдвэр улсаас гарч байгаа нөгөө шийдвэрийг тийм юм талаар нөгөө юуны ажил гэж нөгөө хэвлэл түгээгч гэж бас байдаг байсан юм, тэр мэртэйгээ хамтраад л тэгээд л хөдөөгүүр их явдаг байсан, тэгээд нөгөөдөх чинь хэвлэл мэвлэлээ тараана, аж ахуйн эрхлэгч гэж байсан юм бас, тэр чинь аж ахуй талаа хариуцаад явчихдаг, тэрүүнтэ тэд нартайгаа нийлээд морь малаа эргэнэ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр танай Говь-Алтайн Дарви сумын чинь нэгдэл их олон малтай байсан уу, олон мал хариуцаж байсан уу, өөр зоотехникчээс өөр хүн байх уу, мал аж ахуй хариуцсан?
Мэндбаяр -
Малын эмч гэж байсан. Ер нь тэр нөгөө зоо, мал үржүүлэг, мал эмнэлэгийн салбар гэж байсан юм. Тэнд чинь нөгөө ерөнхий зоо, ерөнхий эмч, тасгийн эрхлэгч гэж байсан, тэгээд нөгөө манай сум чинь яг гурван нэгдэл юутай байсан байхгүй юу бригадтай гурван, тус тусдаа л малын эмч зоотой байдаг байсан.
Оюунтунгалаг -
Зоотехникч байх ер нь хэцүү байсан уу?
Мэндбаяр -
Бас л тэгэхдээ нөгөө мал юу юм чинь тэр үед чинь нэг зохиомол хээлтүүлэг мээлтүүлэг нэг их хийхгүй болохоор зэрэг бас хариуцлага нь гайгүй нөгөө ердийн нөхцөлд нөгөө мал нь яаж байгаа юм чинь өсөж байгаа юм чинь нөгөө тэгээд л бас хариуцлага нь бас гайгүй.
Оюунтунгалаг -
Ер нь халширч байв уу?
Мэндбаяр -
Хоёрхон жил хийсэн, тэр үед чинь нөгөө бага ч байсан болоод тоодоггүй л байсан шүү дээ тэр үед, тэгээд л юу яана, хаварт нь нөгөө тарилга, туулгалтанд явна, намар нөгөө мал угааж бас их явдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тарилга марилгыг өөрөө хариуцаад хийнэ тийм ээ?
Мэндбаяр -
Тийм, малын эмчтэйгээ хамтраад яваад л хийчихдэг байсан.
Оюунтунгалаг -
Цалин хэд авах вэ?
Мэндбаяр -
Цалин үндсэн цалин 400 байсан, түүн дээрээ говийн нэмэгдэл 50 гээд 450-ийг авдаг байсан.
Оюунтунгалаг -
Юу хийх вэ цалингаараа? /инээв/
Мэндбаяр -
Би нэг.
Оюунтунгалаг -
19 настай хүүхэд гэхэд?
Мэндбаяр -
Цалингаа би өөрөө авдаггүй байсан, өөрөө нэг авбал нэг 50 төгрөгийг нь авна, тэгээд л үлдснийг нь бусдыг нь бол би ээждээ л авчираад өгчихдөгдөө. Ерөөсөө ээждээ л цалингаа өгч байсан, тэр үед чинь нөгөө юмны үнэ гэдэг чинь юу байсан, үндэс шиг юм байсан юм чинь юм. Яваад нэг аваад хэрэглээд байх юу бас аав, ээжийнхээ гар дээр байгаа юм чинь тэгээд юугаа авах вэ дээ, цалингаа л авчираад өгчихвөл тэгээд л болоо. Тэр үеийн 450 төгрөг чинь бас л их мөнгө байсан шүү дээ. Гурилаа авчихна, бүх идэх уух бүх юмаа авчихна, хувцас хунараа хажуугаар нь авчихна, одоо, одооны бараг дөрвөн зуун аягүй бол тавин мянган төгрөгтэй тэнцэж байгаа байлгүй.
Оюунтунгалаг -
Бас л мөнгө байсан тийм ээ тэр үед бол?
Мэндбаяр -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд ээж, аав чинь нөгөө бас өөрсдийнхөө хүссэн мэргэжлийг эзэмшүүлээд техникумд явуулсан тийм ээ. Тэгээд тэрийг нь эзэмшээд хүрээд ирсэн, ээж аав чинь ер нь юу гэж хэлж байна хэлдэг байв?
Мэндбаяр -
За одоо миний хүү нэгэнт л одоо ингээд им мэргэжил эзэмшээд ирсэн юм чинь сайн ажиллаад бай л гэсэн. Тэгээд хоёр жил ажиллачихаад би тэрнээс хойш ажиллаж чадаагүй л дээ, өөрийнхөө санасанд хүрч чадаагүй.
Оюунтунгалаг -
Ер нь бол бас яг нэгдлийн малыг тийм болгоно, ийм болгоно ч гэдэг юмуу янз бүрийн төлөвлөгөөтэй л ирж байв уу, бас нэг тийм сургууль төгссөн хүн чинь тэгье ингэе гэж боддог байв уу, үгүй юу?
Мэндбаяр -
Тэгье ингэе гэж яг тэр үедээ нөгөө хүүхэд байсан болоод бас нэг их юм боддоггүй байсан, одоо бодоод байхнаа л бас нэг хүүхэд гаргаагүй 2 жилийн чөлөө аваагүй байсан бол яах ч байсан юм билээ гэж бас бодох үе байдаг л юм.
Оюунтунгалаг -
Тэр үеийн танай төгсөгчид, Ховдын төгсөгчид одоо хаана тэр үедээ ер нь бүгд л тэр мэргэжлээ эзэмшиж байсан уу, ер нь мэргэжилдээ дуртай байцгаасан уу?
Мэндбаяр -
Мэргэжилдээ дуртай байсан, тэгээд өөрөө өөрсдийнхөө юунд аймгуудад л ачигдаад явж байсан шүү дээ, зарим нь нөгөө өөрөө бас л нөгөө амьдрал үзэх гэж явдаг юмуу өшөө аймаг руу бас нэг хэдхээн хүүхэд явж байсан. Баянхонгор руу манай аймгаас чинь хэдхэн хүүхэд явж байсан, Хөвсгөл руу нэг хэдэн хүүхдүүд явж байсан.
Оюунтунгалаг -
Ихэнх нь нутаг руугаа буцдаг?
Мэндбаяр -
Тийм, нутаг руугаа л ихэнх нь буцсан даа ер нь, тэгээд тэрнээс хойш тэгээд төгссөнөөс хойш уулзалдаж яагаагүй тэгээд яадаг юм мэдэхгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдлийн зоо техникч чинь нэгдлийн гишүүн болох уу?
Мэндбаяр -
Нэгдлийн гишүүн байна, нэгдлийн гишүүн байсан, нөгөө нэгдэл юуны хурал нэгдлийн зөвлөгөө юуны хурал билээ.
Оюунтунгалаг -
Нэгдлийн зөвлөлийн хурал, нэгдлийн гишүүдийн зөвлөлийн хурал?
Мэндбаяр -
Гишүүдийн хурал нэгдлийн гишүүдийн хурал.
Оюунтунгалаг -
Нэгдлийн дээд зөвлөл гэж байл уу?
Мэндбаяр -
Тийм, гишүүдийн хурал гэхэд болоход тэр юман дээр сууж яадаг л байсан юм даа.
Оюунтунгалаг -
Тэгээд сүүлд нэгдэл тарахад яав, тэр одоо нэгдлийн гишүүдэд?
Мэндбаяр -
Нэгдлийн гишүүдэд юу яасан, нөгөө мал хувьчилж өгсөн юм гэсэн, компани болж тарахад, тэр нөгөө малчдын яаж байсан малыг чинь бүгдийг нь нөгөө тэгш хуваарилаад.
Оюунтунгалаг -
Тэгэхэд нөгөө танай ээж, аав чинь нэгдлийн одоо бас л мал аж ахуйтай байсан шүү дээ тийм ээ?
Мэндбаяр -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд ээж аавд чинь нэгдлийн боловсон хүчин, нэгдлийн жолоочид хөрөнгө хуримтлал өгөв үү, ер нь ээж, аав чинь нэгдлийн гишүүн байсан уу, нэгдэлд бас хувь хөрөнгө нийлүүлж байсан уу?
Мэндбаяр -
Манай өвөө бол нөгөө анх нэгдэл байгуулагдахаас эхэлж яаж байсан, нэгдлийн дарга, намын үүрийн дарга маргыг нь хийж байсан Дүгэрийн Нямаа гэж хүн байсан юм.
Оюунтунгалаг -
Нямаахүү?
Мэндбаяр -
Нямаа, юу Багшийн дээд төгсөж ирээд тэгээд л юу багшилж байгаад тэгээд л нөгөө нэгдэл тэгж, манай сумын чинь нэгдэл 1924 онд байгуулагдсан эхэлж, тэгэхэд манай хөгшин аав чинь тэрийг анх үүсгэн байгуулалцсан, юунд Тэмээтийн ам гэдэг газар анх нэгдэл байгуулагдаж байсан юм гэсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд өвөө чинь анхны нэгдлийг байгуулж тийм ээ?
Мэндбаяр -
Анхны нэгдлийг байгуулж нэгдлийн дарга, намын үүрийн дарга марга манай өвөө хийж явсан, тэгээд нөгөө Багшийн дээдийг төгсөөд сургуулийн юу болж байсан, багш болж ирээд сургуулийн захиралыг нь хүртэл хийж явсан даа манай өвөө бол түүхтэй бид нарт их л юм ярьж өгдөг байсныг нь заримыг одоо бол заримыг нь санаж л байна, заримыг нь бас мартжээ. Ер нь манай өвөө бол их сургамжтай их сайхан хүн байсан, бид нарыг хүнтэй эвтэй найртай яв хүнд л юм тусалж явбал өөрийн чинь үйлс бүтдэг юм гэж манай гурван дүү ч хүртэл бид дөрөвт бол их юм заасан учраас өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн сайхан хүмүүжүүлсэн, тэр хүүхдүүд нь бүгд л сайн явж байгаа. Хурдан моринд сонирхолтой манай өвөө, морь нь бол түрүүлж байсан, хээр морь нь бол нэг хээр морьтой байсан тэр нь бол манай ээжийн нэртэй байсан гэсэн тэр хээр морь нь, тэгээд нэгдэлд юу 6 удаа түрүүлж байсан гэсэн, хурдан морь уядаг тийм л хүн байсан. Манай ах ч гэсэн манай аав ч гэсэн хурдан морь уядаг тийм л хүн байсан гэсэн. Юм хум дээгүүр давхидаг л хүн. Өвөө бол бид нарыг бол хүнлэг хүн болгох талаас нь их захиж яадаг байсан, тэрний хүчинд бид нар бол одоо бол ямарч байсан хүнтэй нэг муудах сайдах ч ер нь эв зүйгээ олоод явна л гэж бодож байна би бол дэмжиж туслалцах юмыг.
Оюунтунгалаг -
Өвөө чинь тэгэхээр түүх их ярьдаг хүн байсан гэлээ шүү дээ тэгээд нэгдлийнхээ түүхийг анх байгуулалцаж байсан түүхээсээ их ярьдаг байсан уу?
Мэндбаяр -
Анх нэгдлийг байгуулахад чинь 6 хүн анх эхэлж үүсгэн байгуулж байсан гэж ярьж байсан. Тэгээд ер нь нөгөө тэр үед чинь нөгөө хүмүүс нь хүний ярьж хэлснийг зарим нь ойлгодог зарим нь ойлгодоггүй тэгээд л ер нь ойлгуулахын хүчинд ихэнх нь л нэгдэлд элссэн гэж ярьдаг байсан шүү дээ, зарим нь нөгөө бас нэг жаахан нөгөө баян нь малаа жаахан нууж дарах гээд л нэг яадаг эсэргүүцэж барьдаг орохгүй гэж байдаг тэгээд сүүлдээ ойлгоод л орж л байсан гэж ярьдаг байсан.
Оюунтунгалаг -
Өвөөгийн чинь нэгдлийн тухай өшөө дэлгэрүүлж яривал юу байх вэ?
Мэндбаяр -
Нөгөө тэгээд л аймгаас тэгж шилжиж ирээд тэгээд л аав ч нэгдлийн жолооч болоод ээж нэгдлийн анх нэгдлийн барилгын эрхлэгч хийж байсан тэгээд сүүлдээ нөгөө юу болоод л нэгдлийн боловсон хүчин болоод тэгээд мал нөгөө 90 оны хувьчлал болтол хоёулаа нэгдэлд ажиллаж байсан.
Оюунтунгалаг -
90 онд хувьчлал болоход чинь өөрөө хаана байлаа ер нь?
Мэндбаяр -
Би харин төгсөж ирээд ажиллаж байсан байхгүй юу, тэгээд ажиллаад хоёр жил ажиллачихаад нөгөө нэгдэл гэж байхад ажиллаж байгаад хоёр жилийн чөлөө авчихаад эргээд ажилдаа орох гэсэн чинь компани болчихсон тэгээд.
Оюунтунгалаг -
Татан буугдсан тийм ээ?
Мэндбаяр -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдэлд нэгдэлээс өөрт чинь хөрөнгө оногдсон уу, аав ээжид чинь хөрөнгө оногдсон уу, юу оногдсон?
Мэндбаяр -
Манай аав ээжид чинь бол нөгөө 90 онд чинь нөгөө мал хувьчлаад түрээсийн мал гэж хүмүүст их өгч байсан байхгүй юу, тэрүүгээр хөдөө гараад л тэгээд тэр чигтээ хоёулаа малчин болж байсан. Би бол хоёр жил ажиллачихаад жилийн чөлөө аваад тэгээд эргээд ажилдаа орох гэсэн юу яагаагүй компани болчихсон байсан тэгээд надад намайг тэр үед мал өгч л байсан юм гэсэн, би эргээд ажилдаа орно гэсэн чинь ажилдаа чамайг эргүүлж яахгүй гээд тэр үед чинь бараг нөгөө арын хаалгаар өшөө хүн авчихсан, тэгээд тэр үе ч яахав тэгээд мал бол надад олдоогүй би тэгээд эргээд ажилдаа оръё гэсэн ороогүй, зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах уу гэсэн би аваагүй тэгээд л тэр чигтээ өөрөө хохироод л тэгээд тэр чигтээ. Нэгдэлд юу малын тэр үед нэг компани болчихсон тэнд ажиллаж байсан бол надад юм олдох л байсан байх даа бодвол олдоогүй.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь нөгөө ээж, аав хоёр чинь уг нь бол нэгдлийн бас захиргааны ажил хийж байсан улсууд шүү дээ тийм ээ?
Мэндбаяр -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгтэл харин нэгдэл тарахад малжаад тэгээд тэрүүгээрээ тэр чигээрээ малчин болоод?
Мэндбаяр -
Тийм, тэр чигтээ малчин болоод хөдөө гарсан. Тэр үед хөдөө гарсан учраас нэг хэдэн юм оногдсон манай аав ээж хоёрт бас, түрээсинй мал маллаж байсан. Би бол өөрөө яг юм авч чадаагүй.
Оюунтунгалаг -
Түрээсийн мал гэдэг нь одоо яана, яана гэх үү?
Мэндбаяр -
Жишээ нь бол 50 эм ямаа авахад 25 эр мал дагалдаж тэгж түрээслүүлж байсан байхгүй юу, тэгээд нөгөө төлийг нь эргүүлж өгнө юундаа нэгдэлдээ тэгээд юу эндхийнхэн манатай нөгөө нэгдэл чинь компани болчихсон юм чинь нэг их тэгж аваагүй тэгээд л тэр бараг мал их авч байсан хүн нь зол нь болоод тэгээд тэр мал чинь тэгээд л хүмүүстээ үлдээд л, түрээсийн малыг аль их маллаж байсан хүн нь л тэр малаа тэгээд авчихаж байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Хувьдаа авчихаж байсан?
Мэндбаяр -
Хувьчлал болоход чинь, манай аав, ээж хоёр ч тэгэхдээ бас тэгж ч их мал аваагүй зүгээр 50 ямаа дагавартай нь нэг арван хэдэн үхэр авч байсан, түрээсээр маллаж байсан тэгээд аав нөгөө агент давхар хийж байсан байхгүй юу, агент гэж гарч ирж байсан, тэгээд юу яана тэр үед чинь нөгөө юуны агент чинь нөгөө төлөвлөгөө норм өгчихдөг, норм биелүүлсэн хүн бол нөгөө шимтгэл мэмтгэл жаахан олддог байсан байхгүй юу тэгээд нормоо биелүүлэх гэж манай аав бол их явдаг байсан. Ямар сайндаа л юу яаж байсан гэсэн нөгөө нэгдэл нөгөө ногоо их тарьдаг байсан шүү дээ тэр үед чинь нөгөө юу ингэж олдохгүй бараг өөрсдөө худалдаж авах биш бараг хүчээр аваачаад шуудай, шуудайгаар ногоо айлуудад аваачаад ингээд өгчихдөг. Тэгсэн чинь манай аав нөгөө тэгж нөгөө нормоо биелүүлж нөгөө амьтадаар юм цуглуулж явж байгаад айлуудад нөгөө ногоо тараа гэсэн юм байна л даа, тэгээд ногоо тарааж явж байгаад нэг айлд очсон гэсэн тэгээд айлуудад ингэж өгч байгаа гэнэ гээд төмс ингээд шуудайгаар нь төмс мөмс аваачиж өгсөн чинь нэг айл тэгсэн гэсэн өө наад өвсийг чинь манай Нанжидаас өшөө хүн идэх хүн байхгүй наадахыг чинь авахгүй гэж хэлсэн гэсэн /инээв/. Тэгээд сүүлд нөгөө тэгж шал дэмий ногоогоо идэж сурчихаад нөгөө өвс чинь байна уу гэж бараг асууж байсан гэсэн /инээв/. Тэр үеийн хүмүүс чинь бол ер нь ажлын хариуцлагатай юмандаа оногдсон ажлын хувьд ер нь бол сайн хийдэг байсан, ер нь л сайн явдаг байсан юм шүү одоо бодоод байхад. Би төгсөж ирчихээд явах нь явж л байсан тэгэхдээ тэд нарын хэмжээнд хүртэл явж чаддаггүй байсан байх аа.
Оюунтунгалаг -
Танайх бол өөрсдөө ер нь хэзээ ногоо хэрэглэж сурав, танай ээж, аав?
Мэндбаяр -
Манай ээж бас надад би бол бараг ухаан орсон цагаасаа л ер нь ногоо идэж байсан даа бид нар чинь, ногоотой хоол ер нь тэгээд сайн, биед тэжээл өгдөг сайн гээд бид нар ер нь ногоо багаасаа л идэж сурсан, ногоотой хоол тэр үеийн ногоо чинь нөгөө ямар нөгөө урдаас хужаа мужаагаас орж ирэх юм биш өөрсдийнхөө цэвэр монгол юугаараа үрээр тарьж байгаа юм чинь амт шимт нь арай ч илүү сайхан ч байсан санагддаг юм одооны ногоотой харьцуулахад. Соёлын довтолгоон гэж болдог байсан гэсэн, дээр үеийн хүмүүс тэрийг болж байхад чинь нөгөө хүмүүс бүгдээрээ өөрсдөө юу байдаг байсан юмаа, дотуур турсик байна шүү дээ, тэрийг мэддэгүй байсан юм байна л даа, тэгсэн чинь соёлын довтолгоон болж ямар сайндаа нэг юу онигоо гэж ярих юмуу тийм юм ярьсан чинь нэг хөгшин нэг мал эрж явж байгаад гэсэн байхаа нэг айлд ирж хоносон юм байна л даа, тэгсэн чинь нөгөөдөхөө давхар тайлчихгүй юу тэгээд /инээв/ өглөө босч ирээд нөгөөдхөө өмдтэйгээ болгоод нөгөө ингээд босоод ирсэн гэсэн тэгсэн нөгөөдхөө тайлсан байсан бараг нүцгэн босоод ирж байсан гэсэн шүү дээ /инээв/, тэгж л дотуур хувцас өмсч мэдэхгүй, гай тэгж гарч байхгүй юу.
Оюунтунгалаг -
Тэгэхээр Мэндээ хүүхэд байхдаа бас сургууль, анги, танхим, анги хамт олноороо ч юмуу үзвэр нилээн юм үзэж байсан байх тийм ээ. Тэгээд анх ер нь ямар театр, кино, жүжиг үзэж байв, ямар сэтгэгдэл төрж байв. Ер нь бага байхад чинь одоо үзэж байсан харж байсан юмнаас чинь хамгийн их сэтгэгдэл төрүүлж одоо хүртэл бодогдож байдаг, санагдаж байдаг тийм үзвэр юм байв уу?
Мэндбаяр -
Намайг хүүхэд байхад дээр үеийн кинонууд л их гардаг. Тэр үед чинь хүүхэд нэг кино үзэхэд 50 мөнгө, том хүн нэг төгрөг гээд л хүүхэд кино л их үздэг байсан даа, хааяа нэг юу ирнэ, нөгөө Адарсүрэн гуай, Банзрагч гуай Янжинлхам гэж байсан билүү Янжинлхам билүү.
Оюунтунгалаг -
Тийм Янжинлхам.
Мэндбаяр -
Тэр мэр чинь нэг удаа ирж байсан юмаа. Тэд нарыг амьдаар нь хараад л нэг их сайхан юм үзсэн юм шиг болж л байсан. Амьдаар нь тэр томчуудыг харах гоё л байдаг юм. Монгол кино л их үздэг байсан, тэр үед чинь Сүхбаатарын бага насны тухай тэгээд нөгөө Хоньчин Найдан, Бушхүүгийн үлгэр мүлгэр чинь их гарч байсан юмаа, ямар сайндаа манай дүү нэг Хоньчин Найдан анх гараад нэг одоо том бодчихсон хоёр хүүхэдтэй айлын аав байна л даа, тэр чинь нэг дөрөв тавдугаар ангидаа Хоньчин Найданг үзчихээд ирье гээд анх кино гарч байна гээд явуулсан чинь уйлаад хүрээд ирдэг юм байна.
Оюунтунгалаг -
За.
Мэндбаяр -
Яав гээд тэгсэн чинь зэрэг тэр хэн чинь хоньчин Найданг чинь нэг хүн зодоод байх юм байна шүү дээ, би үзэж чадсангүй гээд уйлаад хүрээд ирсэн /инээв/. Миний сэтгэлд хоногшсон тийм кино бол ер нь хүмүүсийн багын амьдралын тухай тийм кинонууд л бол их дурсамжтай байгаа юм, ер нь дээр үеийн кинонууд одооны киног бодвол ер нь кино шиг л байдаг байсан шүү дээ ер нь яг л болсон үйл явдлыг яадаг урт хугацаагаар хийдэг учраас чанартай, үзэж байхад ч гэсэн үзүүштэй тийм л гоё кино байдаг байсан. Би ер нь дээр үеийн кинонууд үзэх их дуртай одоо үеийн киноноос бол.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ер нь анги хамт олноороо зохион байгуулалттайгаар үзвэр үзэх үү?
Мэндбаяр -
Бараг юу тийм тоглолтууд л ирвэл тэгж зохион байгуулалттайгаар сургуулиараа зүгээр яачихдаг. Хүүхэд чинь нөгөө өдөр тэдээс гээд зарлачихдаг. Тиймэрхүү л юмнууд зохион байгуулдаг. Кино бол нэг монгол кино бас хааяа гарахаар бас тэгдэг байсан, жагсаагаад анги ангиараа нь жагсаагаад л тэгээд жагссан анги нь томоотой ангиас нь түрүүлж бараг оруулна гээд тэгж байгаад тэгээд ороод л, томоотой зогсож байгаа түрүүчийн орсон хүүхдүүд нь бараг л том л шагнал авсан юм шиг л юм болдог байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
/инээв/ Сумын театр, клуб том юм байв уу, ямар байв, ер нь ямар санагддаг байв хүүхэд байхад?
Мэндбаяр -
Намайг чинь гуравдугаар анги билүү тийм байхад чинь манай сум юу байсан юм, соёлын төв гэж байсан юм. Тэгээд юу нөгөө гэрлийнхээ монтажнаас болоод шатчихсан, одоо хүртэл соёлын төв байхгүй зүгээр юу сургуулийн зааландаа бүх юм үйл ажиллагаагаа явуулдаг одоо хүртэл хэвээрээ байгаа гэсэн, баригдаагүй.
Оюунтунгалаг -
Хэдэн онд гэсэн үг вэ?
Мэндбаяр -
Намайг чинь гуравдугаар анги гэхээр чинь далан бишээ 81 онд юм байна 81 онд тэр үед л.
Оюунтунгалаг -
Соёлын төв байсныгаа шатаагаад тэгээд одоо хүртэл Говь-алтай аймгийн Дарви сум юугүй гэсэн үг юмуу?
Мэндбаяр -
Соёлын төв байхгүй. Урлаг талын явуулах юм байхгүй, зүгээр сургуулийн зааланд л бүх үйл ажиллагаагаа явуулдаг тийм байсан, одоо ч гэсэн хэвээрээ байгаа гэж байсан.
Оюунтунгалаг -
Ер нь жүжиг мүжиг үзэж байв уу багадаа театрт?
Мэндбаяр -
Жүжиг намайг бага байхад нөгөө юу гэж явагддаг байсан шүү дээ нөгөө АСТ, АСТ гэж их явагддаг байсан. Манай аав, ээж хоёр чинь бас урлаг талдаа бол бас жаахан хөөрхөн авъяастай байсан гэх юмуу одоо юу гэх юм тиймэрхүү байдаг байсан, тийм бол ер нь аав, ээж хоёрыг л оруулдаг би дагаж их явдаг л байсан манай дүү нар жаахан ч байсан, тэд нарыгаа хүн амьтанд харуулчихаад би дагаж явж үздэг л байсан. Тэгээд л дээр бие биенийхээ дээр гарахын тулд юм их бэлддэг нөгөө тэр чинь юугаараа АСТ-аар чинь, ямар сайндаа манай ээж юу яасан гэсэн нөгөө зоригоо чангалаад нөгөө шүүгч нартаа нөгөө ингэж нөгөө хоёр талыг нөгөө хахуульдаж л хахуульд чинь нөгөө харандаа хийгээд л ингээд нөгөө юу яаж байсан байна л даа, нөгөө ингээд шүүгч нартаа нэг нэгээр нь ингээд юм өгөх гэж байсан байна л даа. Ээж нөгөө юугаа зоригоо чангалаад 100 грамм татсан юм байна л даа, татаж байсан юм намайг яахад, зоригоо чангалчихъя бас олон түмний өмнө гарах гэж байгаа юм бас ээрч түгдрээд байж магадгүй гээд, тэгсэн чинь нөгөө шүүгчдээ нөгөө харандаагаа өгчихөөд эргээд явах гэсэн чинь нөгөө жаахан нөгөө юу ийм байдаг босго байдаг байхгүй юу тэрүүн дээр нь ингээд уначихсан, тийм юм миний санаанаас ер гардаггүй юмаа /инээв/.
Оюунтунгалаг -
Тэгэхээр тэр тэмцээн бас томчуудын дунд ч гэсэн их болдог байсан?
Мэндбаяр -
Болдог байсан, дээр үед чинь ёстой их тэмцээн явагддаг байсан шүү. АСТ гэж явагддаг байсан юм. Соёлын довтолгоон гэж юу юм бэ нөгөө нэг юу гэж явагддаг байсан шүү дээ, ямар гэр бүл билээ, соёлч гэр бүл билүү тийм юм явагддаг байсан юм. Тэгээд л түрүүлсэн айлд нь юу диплом, мөнгөн шагнал магнал тийм юм өгдөг л байсан.
Оюунтунгалаг -
Урлагийн тэмцээнүүдээс гадна бас спортын тэмцээнүүд болдог байв уу, тэрэнд хамрагддаг байв уу?
Мэндбаяр -
Спортын тэмцээн явагддаг байсан, нөгөө хөдөлмөр батлан хамгаалах хичээлд бэлтгэнэ гэж нэг тийм тэмдэг норм яадаг, тэмцээн их явагддаг байсан. Намайг бага байхад бас юу их явагддаг байсан, сургуулийн зааланд чинь хүүхдүүд их тоглодог чөлөөт цагаараа нөгөө юу дугуйлан секц их явагддаг, цаг цагаараа нөгөө өдөр өдрийнхөө хүүхдүүдэд яачихдаг, тэрүүнд их хамрагдаж хүүхдүүд чөлөөт цагаа их зөв л өнгөрөөдөг л байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Дугуйлан секцэнд явдаг байсан уу өөрөө?
Мэндбаяр -
Би явдаг байсан, дугуйлан секцэнд явдаг байсан. Багаасаа л ер нь биеийн тамирт дуртай одоо ч гэсэн бараг хөдөө бараг тийм юм байвал ер нь явна даа, даанч тийм юм нь байх юм биш. Теннис, волейболыг бол их сонирхоно оо, Ховдод 3 жил сурахад би теннисний юу гурван жил техникумын аварга болсон.
Оюунтунгалаг -
Өөр тэмцээн уралдаанууд ер нь болдог байв уу, аймгуудын хооронд ч байдаг юмуу, сум дундын ч гэдэг юмуу нөгөө техникумуудын хооронд ч гэдэг юмуу?
Мэндбаяр -
Сургуулийн хүүхдүүдийн хооронд нөгөө юу гэж явагддаг байсан, өө хүүдий юу билээ спартакиад, спартакиад гэж нөгөө бүсийн тэмцээн гэж бас тиймэрхүү юм их болдог байсан. Тэрүүнд бол явдаг л байсан. Таван бүсийн таван сумын бүсийн тэмцээн гэхээр нөгөө нэг аймагт чинь арван хэдэн сум мумтай байхад чинь тав таваар нь юмуу ингээд ойр ойрынх нь юугаар нь ингээд бүсчилээд л бүсийн тэмцээн спартакиад гэж тийм их болдог байсан. Тэрүүнд явдаг л байсан. Тэр үед чинь тийм тэмцээн уралдаан бол явагддаг л байсан. Энэ зах зээлд 90 оноос хойш явагдахгүй байгаад байсан. Одоо бол явагдаад бас аштайхан болоод байгаа шүү. Намайг бага байхад тэмцээн уралдаан их явагддаг гоё л байсан. Юу цагаа болвол чөлөөт цагаа бол зөв боловсон л өнгөрөөдөг байсан даа ер нь.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ер нь өөрийн чинь хүүхэд нас одоо бусад хүүхдийн бага наснаас ер нь бусад хүүхдүүдээс ямар юугаараа ялгаатай байсан бэ, ер нь ялгаатай байсан уу?
Мэндбаяр -
Тэр үед чинь одоо нэг их тийм ялгаа ч гээд байх юм байхгүй. Ямарч байсан манай аав ээж бол бид нарыг ямар хоосон хонуулахгүй, өлсгөхгүй, бүтэн хувцастай ер нь л нэг их тийм юуны ялгаа гэж байхгүй ер нь дээр л явуулдаг байсан даа. Тэр үеийн хүүхэд чинь нэг их гоёж гоодоод байх нь сонин биш нэгэн жигдийн юу хувцастай, формтой, тийм хувцсаа өмсчихнө тэгээд л ер нь хүүхдүүд дор орохгүй ер нь энэ сайхан л амьдруулсан даа бид нарыг манай аав ээж.
Оюунтунгалаг -
Одоо үеийн хүүхдүүд ер нь одоо энэ эргээд харж байхад ер нь хүүхдүүдийн амьдрал ер нь их өөрчлөгдөж байна уу, өөрөөс чинь хойш одоо өөрийн чинь хүүхдүүд настай харьцуулахад дараа дараагийн үеийн чинь одоо хүүхдүүдийн амьдралд ер нь олон өөрчлөлт оров уу?
Мэндбаяр -
Өөрчлөлт орсон орсон. Миний үед чинь хүүхэд чинь хүүхэд ахуй нас чинь ер нь л зөв боловсон өнгөрсөн, одоо бол юм хөгжил дэвшил эхлээд нөгөө ямар эрин зуун юу юу ч гэлээ тийм юм болсон хүүхдүүдийн сэтгэл санаа бодох, сурах нь бол бүр өөр л өшөө л нэмэгдсэн юм шиг санагддаг. Тэр үед чинь бид нар чинь юу ямар нэг юу байх юм биш нэг зааланд очиж тоглоно, дугуйлан секцэнд хамрагдана. Нэг тийм үзвэр үйлчилгээ ирвэл хааяа нэг зохион байгуулалтаар тэгээд үзчихдэг тиймэрхүү л байсан. Одоо чинь бол хүүхдийн суръя гэвэл ер нь сурахаар л байна. Хүүхдийн өөрсдийнх нь л юунаас нь шалтгаалж байна.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь танайх чинь одоо хэдэн хүүхэдтэй билээ, тэд нартай харьцуулахад тэр хүүхдүүдийн өнөөдрийн хэрэгцээ шаардлага өөрийнхөө үеэс чинь харьцуулахад ер нь хэр их ялгаатай байна?
Мэндбаяр -
Бид нарын үед чинь нэг их тэгж нэг их даавуу тэгж их хэрэглээд байдаггүй байсан шүү дээ. Ээж юм ч нэг их тийм юу биш элбэг байдаггүй юм бүүр тарган чинээлэг нь бол яахав хот хүрээ яваад юм хум аваад л ирдэг л байсан даа. Бид нарын хэрэглээ бол нэг их тийм өндөр биш боломжийнхоо хэрээр л болгодог байсан. Одоо бол ер нь хүүхдийн хэрэглээ юу юмны ч үнэ өндөр болчихсон, хэрэглээ нь ч илүү, багш нар нь ч шаардлага их тавьдаг болсон. Энэ хэрэглээ нь ер нь илүү өндөр болсон юм бишүү. Ер нь илүү л харагдаад байдаг шүү дээ юм. Багш тийм юм авчир гэсэн, ийм юм авчир гэсэн гээд л тэгээд хүүхдүүд чинь бараг өдөр болгон юм нэхээд л бид нар чинь бараг, бид нарт ер нь багш нар тэгж би лав багш тийм мөнгө авчир, ийм мөнгө авчир гэж би ер нь ээж, ааваасаа мөнгө нэхэж зовоож үзээгүй ээ тэр үед. Бүүр нөгөө зуны амралт болоод нөгөө хичээл тарахаар зэрэг л нөгөө шал будах гэж байна гэж л нэг тиймэрхүү л нэг мөнгө авдаг байсан. Одооны хүүхэд чинь бараг нэг цагийн хичээл таслахад нэг барааны саван авчир гэсэн ээж тэдэн төгрөг гээд л ингээд аваад явах юм байна шүү дээ. Нэг барааны саван гэхэд нэг цагийн хичээл таслахад тэгж өгнө гэсэн гээд л бараг л өдөр болгон мөнгө нэхэж авч явж байх юм байна шүү дээ. Хэрэглээ нь бол ер нь л хэдэн хувь гэх юм бэ дээ нилээн өндөр болсон санагдаад байдаг шүү ер нь одооны хүүхдүүдийг харьцуулаад байхад.
Оюунтунгалаг -
Ингээд ер нь амьдралыг эргээд харж байхад өөрийн чинь амьдралд их гүнзгий нөлөөлсөн үйл явдал юу байдаг вэ, үйл явдал ч юмуу, гүнзгий нөлөөлсөн тийм юм байна уу?
Мэндбаяр -
Ахмад хүний юуг хэлж ярьж байгааг их л ойлгож мэдэж авч байвал тэгээд л бусдыг нь ер нь их тэгж яадаггүй байсан юм санагдаж байна аа одоо бодоод байхад, миний санаж байхад. Дээр үеийн улсууд чинь их сургааль номтой, тэд нарын үгийг юу гэж хэлнэ тэрийг л биелүүлж явж байвал сайн хүн болчих юм шиг санагддаг байсан шүү дээ. Би бол өөрөө ер нь их бие дааж нэг их тэгж юм өөрийнхөө юугаар л хүмүүсийн ярьж хэлж байгаа, хийж байгаа юм хумыг бол их хардаг байсан. Тэгээд хараад л, хараад байхаар зэрэг аяндаа тэгээд л сурах юу нь бол тэгээд л өөрөө аяндаа сургагдчихдаг юм байна лээ.
Оюунтунгалаг -
Өөрийн чинь амьдралд ер нь бусдаас онцгой гэх зүйл бий юу, бусдаас одоо онцгой ялгаатай тийм зүйл байдаг уу ер нь?
Мэндбаяр -
Нэг их онцгой тэгээд юу байх вэ дээ. Би хойд нутагтаа байж байгаад энд ирээд л би юу яасан нөгөө сонгуулийн сурталчилгаа болоод тэмцээн уралдаан их явагддаг байхгүй юу энд чинь, тэрүүгээр яахав нэг онцлоод ч байх юу байхав дээ, тэрүүнд тэр тэмцээн уралдаанд оролцоод хэдэн медаль авсаан авсан, нас ахиж яваа гэхэд яахав хожим дурсгалтай юм, хүүхдүүдийн ярьж байхад ээж нэг тэгж яваад энийг авч байсан шүү гээд харуулж байхад тэр юу юм даа. Надад өшөө нэг их дурсгалтай ч юм байхгүй.
Оюунтунгалаг -
Лүн сумынхаа хэмжээний?
Мэндбаяр -
Тийм, Лүн сумын хэмжээнд спортын арга хэмжээнд оролцож байж энийг авч байсан шүү гээд л 3 хүүхэддээ хэлээд л.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь яагаад энэ Лүн суманд нүүж ирэв, нүүдлийнхээ түүхээс яриач? Ер нь яагаад нүүв, хэдэн онд ирэв, энд тэгээд Говь-Алтай аймгаас Ховдоос ялгаатай юмнууд юу байна?
Мэндбаяр -
Би, дахиад асуу даа.
Оюунтунгалаг -
Тэгээд нүүдэл болгон ямар нэгэн шалтгаантай байдаг. Тэгэхээр бас Говь-Алтай аймгаас Төв аймгийн Лүн суманд ирээд амьдарч байгаа юм чинь энэ нүүдэл хийх бас шалтгаан байсан байж таарна тийм ээ. Тэгээд бас тодорхой тэрнийхээ түүхээс товч ярих уу?
Мэндбаяр -
Манай ээж 2001 онд Багануур руу нүүж ирээд, би чинь тусдаа амьдралтай байж байгаад манай хүний юу нь нагац нь нас бараад тэрний явдал суудал болчихоод тэгээд явсан байхгүй юу. Тэгээд л тэрийг явсны дараа би гэр орноо хураачихаад л ээжийнд ирсэн, тэгээд л ээж дээрээ байж байгаад намар буцахаар болоод тэгсэн чинь манай хүн ирэхгүй тэгээд л тэр чигтээ, тэр чигтээ тэгээд энд ингээд л тэр түүхээсээ ярьвал би, манай хүнд юу нагац нь нас бараад л хот руу явсан тэгээд л сэтгэл нь хувирсан юмуу яасан юм тэгээд л тэр чигтээ ирээгүй дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд Төв аймгийн Лүн сум руу нүүж ирсэн юмуу?
Мэндбаяр -
Би яг өөрөө нүүж ирээгүй юм чинь тэгээд л ээж энд ирчихээд л чи энд ээжтэй байж байгаад тэгээд би намар ирээд чамайг аваад явъя гээд явсан байхгүй юу, тэгээд би ирэх юм гэж хараад ирээгүй тэгээд л тэр чигтээ.
Оюунтунгалаг -
Тэгээд Лүн сумын хүн болов оо?
Мэндбаяр -
Тийм тэгээд л Лүн сумын хүн болсон.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд яг Лүн суманд юу хийж байна. Энд амьдрал ямар байна?
Мэндбаяр -
Амьдрал яахав боломжийн, би одоо энэ Лүнд эндхийн нэг хүнтэй суусан, хөдөө амьдарч байна. Амьдрал боломжийн ямарч байсан хоёр идэхгүй хоосон хонохгүйгээр амьдралаа болгоод аваад яваад болж байна.
Оюунтунгалаг -
Тэгэхээр өөрийн чинь энэ бас амьдралын энэ хугацаанд Монголын нийгмийн амьдралд дэлхийн энэ ерөөсөө хүн төрөлхтөний нийгмийн амьдралд их олон өөрчлөлтүүд гарлаа шүү дээ тийм ээ, тэр өөрчлөлтүүд амьдралд чинь яаж тусч байв?
Мэндбаяр -
Анх ардчилал гарч ирж байхад их л гоё санагдаж байсан. Би чинь тэгэхэд манай сум чинь тэгэхэд чинь яг нөгөө эвлэлийн үүр гэж байсан, эвлэлийн үүрийн хурал болж байсан байхгүй юу. Тэгэхэд л энэ хүмүүс юу хийх гэж байгаа гэнэ, өлсгөлөн зарлах гэж байгаа гэнэ энээ тэрээ гээд яригдаад л тэгээд өлсгөлөн зарлаж байсан. Эхлээд гарч ирэхдээ эд нар чинь зөв гарч ирж байсан одоо бол надад нэг их таалагддагүй юм. Тэр үед чинь тэгээд л хамаг юм хувьчлаад л, байсан юмыг байхгүй болгоод хаячихлаа шүү дээ, одоо жишээ нь юу худаг байна, нөгөө нэгдлийн үед байх үед чинь нөгөө баригдаж байсан хашаа хороо байна. Тэд нар чинь одоо сайхан, сайхан л юм байдаг байсан намайг бага байхад, одоо тэр чинь байхгүй болчихоод эргээд нөгөөдөхөө байгуулах гээд зүгээр бөөн зардал чирэгдэл болж байна шүү дээ. Хувьчлаад нэгэнт л малыг нь хувьчилж байгаа юм чинь дагуулаад тэрийг нь хувьчлаад өгчихгүй тэгээд тэр мэтчилэнгээр бол ардчилал гарч ирээд сүйтгэсэн ч юм байна, за яахав хийсэн ч юм байна, хийсэн ч юм байна л даа яахав. Хувьд малыг өглөө, малыг өгөхдөө бол тэгэхдээ миний санаагаар бол яг яаж тэнцвэртэй өгсөн гэж би лав боддоггүй, чадалтай нь илүү аваад чадал муутай нь бага авсан, бүр авч чадаагүй ч хүн байгаа шүү дээ. Авч чадаагүй нь хохироод л өнгөрсөн. Бичиг тэр үед хийж өгч байсан юм намайг байхад чинь, тэгээд бичгээр нь нөгөө хөөцөлдөөд нөгөө малаа авах гэхээр өгдөггүй тэгээд хохирчихсон тийм хүмүүс чинь байдаг л байсан. Ардчиллын муу тал нь тэр, сайн тал нь яахав тэгээд хүнд, хүнийг өмчгүй байсан хүмүүсийг өмчтэй болгож өгсөн, жишээ нь байшин өмчилж өглөө, малтай болгож өглөө, хүн өөрийн гэсэн өмчтэй болсон. Тэр тал нь сайн. Одоо бол надад ардчилал бол нэг их сонин онц биш ер нь таалагддаггүй.
Оюунтунгалаг -
Ардчилал ер нь яг өөрийн чинь хувийн амьдралд чинь ямар нөлөө үзүүлэв, юу өгөв ер нь танд?
Мэндбаяр -
Миний өөрийн хувийн амьдралд бол ардчилал.
Оюунтунгалаг -
Таны амьдралд одоо ямар өөрчлөлт үзүүлэв тийм ээ, ер нь нөлөөлөв үү?
Мэндбаяр -
Нөлөөлөл тэгэхэд ер нь нэг их тийм, би өөрөө нөгөө нэгдэлд ажиллаж байгаад нөгөө компани болоод юм авч чадаагүй болохоор зэрэг тэгээд манай аав, ээж нөгөө түрээсээр хэдэн мал авч байсан тэрний хэдэн малыг яаж байсан болохоор тэрнээс л авсан, өөрт бол миний өөрийн юунд бол нэг их нөлөөлөөд байсан юм байхгүй. Аав, ээжийн буянаар л тэгж мал ахуйтай, тэгж юу яаж ирсэн. Өөрөө бол нөгөө тэрнээс хоцорсон болохоор өөрт бол яг тэгж яаж мэдрэгдээгүй, авч чадаагүй өөртөө мал зал аваагүй. Зах зээлд шилжээд картын бараа чинь яг юу шүү дээ цагаан сар болохын өмнөхөн л яг болж байсан шүү дээ. Юм нугаларч нөгөө 24-р тогтоол гэж юм гарч, нэг шөнө яалаа ингээд би чинь нөгөө хүүхдээ гаргасан гэртээ байсан юм чинь унтаж байсан чинь шөнө л машин пижигнээд л хүрээд ирдэг юм байна. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь тооллого явах гэж байгаа гээд бүх юмыг ингээд лацадсан байхгүй юу, манай аав чинь тэгэхэд нөгөө агент хийж байсан байхгүй юу. Тэгээд л за энэ тоолох гэж байгаа юм байна гээд л нөгөө юмаа ингээд бүгдийг нь ингээд тоолоод битүүмжлээд ингээд явсан, үүрээр шахуу дахиад л машин хүрээд ирлээ. Тэгсэн чинь нөгөө харин тэр юмны үнэ нугараад яг тэр юм нугарахаас өмнө авч нөгөө ингээд юу цагаан сар болох гэж байсан чинь нөгөө хүмүүс чинь зарим нэг хүмүүс юу яасан байхгүй юу нөгөө зээлээр юмаа авч байсан байхгүй юу, цагаан сарын нь юм зээлээд өгч байсан, авчихаад тэгж зээлээр юм авч байсан нь хожоод, авч чадаагүй нь тэрхэн үедээ бол хохирч л байсан. Яагаад гэвэл юмны үнэ чинь хоёр дахин нугарсан болохоор нөгөө юм чинь нөгөө зөрүү гарна шүү дээ. Түрүүлж авсан нь нөгөө юугаа хуучин үнээр нь төлөөд нөгөө юм нь нугарсан чинь нөгөө тэгж хохирч байсан байхгүй юу. Тэр үед юм авбал авахаар л байсан даа манай аав чинь тэгээд нөгөө өөрөө нэг жаахан тийм шударга гэх юмуу юу гэх юм тэр талдаа бол юм авч чадаагүй тэгээд л авбал авахаар л байсан байх, авч чадалгзүй тэгээд яаж л байсан.
Оюунтунгалаг -
Одоо ер нь энэ эдийн засгийн харилцаа ер нь ямар байна, ямаршуу санагддаг вэ? Одоо энэ зах зээлийн харилцаа өөрийн чинь амьдралд болж байна гэж үздэг үү?
Мэндбаяр -
Ер нь болж байнаа, энэ одооны юу энэ Хятадаас л хэрэглэдэг юмаа ер нь манайх яаддаг болвол өөрөө хийдэг болвол ер нь, хятадын юмыг ер нь л хэрэглэх юм, тийм ер нь хэцүү болоод байгаа л яригдах юм. Өөрөө бас тэгж юу санагдаад байх юм. Нөгөө хятадын бүр уриа байдаг гэсэн шүү дээ. Хятадын бүр авч сур авсан дороо хаяж сур гэсэн тийм Монголчууд тэрийг дуурайх нь ч хаашаа юм. Зах зээлд бол болж л байна, болж байна. Ер нь энэ нөхцөлд бол ямарч байсан хоёр идэхгүй хоосон хонохгүй тэгээд л болгоод явж л байна. Юмны үнэ л харин одоо жаахан өсөөд жаахан хэцүү болоод байна, юмны үнэ л болдог бол жаахан багасгаад л одоо багасахгүй биз дээ ингээд л өндөр авсан юм чинь.
Оюунтунгалаг -
Ер нь одоо нөгөө цаашид бас нас залуу байна шүү дээ тэгэхээр мэргэжлээрээ ажиллая энэ тэр гэж боддог уу?
Мэндбаяр -
Боддог, одоо энэ юу сонгуулийн энэ юу энэ их хурлын юу нэг жигдрээд орон нутгийн сонгууль явагдсны дараа уул нь юу яасан шүү дээ мал эмнэлэг чинь юу, малын эмч нар чинь уул нь нэгдлийн, нэгдлийн гэнэ юу үржлийн зоо гэж хавсарч байх ёстой юм гэсэн. Одоо энэ мэргэжлээрээ ажиллах юмсан гэж боддог л юм. Нэгэнт л ингээд хөдөө байж байгаа юм чинь нэг арван ч гэсэн айлаар яваад үзээд явчихвал хэн хэндээ дэмтэй. Манай энд чинь эмч гэж ер нь байхгүй шүү дээ. Чадвал нэг юунд явчихъя гэж бодоод л байгаа, малын эмчийн курст нэг хоёр сарын курст явчихвал тэгээд л хийх юмсан гэж бодож л байгаа. Манай хүн ч гэсэн бас тэрүүнд чинь чадвал явуулчихвал нэг эмч хийлгэчих юмсан гэж тэгж ярьдаг юм, бас хоорондоо хааяа ярьдаг л юм. Анх эхлээд ажиллаж байхдаа бол би бас нилээн юм бодож байсан юмаа тэгээд нөгөө хүүхэд гаргаад яасан болохоор зэрэг тэгээд тэрүүндээ яагаад ажиллаж чадаагүй юм.
Оюунтунгалаг -
Уг нь бол хууль ёсоороо бол хүүхэд гаргаад жил, чөлөө авсныхаа дараа ажилдаа эргэж орох ёстой байсан шүү дээ.
Мэндбаяр -
Орох ёстой.
Оюунтунгалаг -
Ер нь яагаад орж чадаагүй юм бэ, ямар шалтгаан байв?
Мэндбаяр -
Тэр үеийн, тухайн үеийн удирдлагуудаас л болсон юм даа. Тухайн үеийн удирдлагууд хоорондоо ярьж зөвшөөд миний дараагийн нэг төгсөлтийн нэг охин байсан байхгүй юу, нилээн жаахан малтай тийм айлын хүн, тэр нөгөө тухайн мал эмнэлэг үржлийн зоо техникч, ерөнхий зоо техникч нь захиргааны орлогч дарга хийж байсан хүн хоёрыг бараг панаалдсан гэсэн, хахууль өгсөн гэсэн, нэгэнд нь адуу өгөөд, нэгэнд нь хонь мал өгсөн гэсэн. Тэгээд л хахуулдаад л тэгээд намайг оруулаагүй, тэгээд л хахууль гэдэг чинь тэр үед бараг намайг тэгж, үед чинь байсан юм шиг одоо бодоод байхаар тэрийг чинь хахууль гэнэ биз дээ. Тэгээд л өгсөн юм билээ гэж би сонссон байхгүй юу, тэгээд л ажилд тэгж орж чадаагүй тэгээд л өдий хүртэл хохирч байна. Тэгээд ажиллаж байсан бол би одоо нэг арван хэдэн жил ажиллачихсан мал эмнэлэгийг бараг ингээд дундуур нь дөрөв хуваах юм гэхэд нэг өнцөгийг нь авна гээд зогсож л байх байсан байх.
Оюунтунгалаг -
Одоо байнаа хувийн өөрийн мал ахуй хэр ер нь явж байна?
Мэндбаяр -
Манайх өөрөө бол нэг зуугаад хоньтой, нэг хоёр зуугаад ямаатай, нэг арваад үхэртэй, арваад адуутай ер нь амьдрал болж байна аа болж байна. Ер нь одоо малыг ер нь тэр өсгөх тал нэг их олон тоондоо биш чанартаа ер нь болчихоод байгаа цаг үе ирээд байна даа. Олон малтай чанартай нэг жишээ нь нэг таван зуун грамм гардаг, за яахав жишээлээд бодоход таван зуун грамм гардаг ямаатай байсан дор бол арван ямаатай байсан дор бол бараг нэг кг гардаг юмыг нэг ямаатай байхад ер нь болоод явчих тийм л хэмжээний юм болчихоод байгаа юм бишүү сайн үүлдрийн. Би өөрөө бид хоёр л ярьдаг юм, чанартай нэг хэдхэн малтай байхад л тэгээд л нэг тоон дотор л бариад байх нэг 200 хонь, нэг 150 ямаанд л тоог нь бариад тэгээд илүү гарсныг нь намар юмуу хэзээ нь юм тарган үед нь хэрэгцээндээ хэрэглээд байвал олон малны хэрэг алга гээд бид хоёр хоорондоо ярьдаг юм.
Оюунтунгалаг -
Ер нь одоо мал хуйгаа хаашаа яаж борлуулах вэ?
Мэндбаяр -
Хот руу л аваачиж борлуулна даа.
Оюунтунгалаг -
Хүүхдүүд бол танайх чинь мал дээр байгаа юм чинь хүүхдүүд сургууль соёлдоо яаж явах вэ?
Мэндбаяр -
Хүүхдүүд, би одоо намар өөрөө орно доо, хоёр хүүхэд нэг нь хотод сууж байгаад одоо ирсэн, нэг нь юу яасан одоо нэгдүгээр ангид орно. Намар өөрөө манай хүн ч хэлж байгаа чамайг оруулна, хоёр хүүхдээ хооллоно гээд хоёр хүүхдээ хооллож төв орно доо.
Оюунтунгалаг -
Тэгээд нөхөр чинь хойно, хөдөө малаа маллаад?
Мэндбаяр -
Хөдөө малаа маллаад.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь одоо мал хэцүү юу, хоёр тусдаа амьдрах?
Мэндбаяр -
Хоёр тусдаа амьдрах хэцүү шүү дээ. Хоёр гал тогоотой юм чинь юм хоёр тасрахаар ямар өөдтэй байх вэ дээ, хоёр өдөр идэх юмыг чинь нэг өдөр идэж байгаа шүү дээ. Хэцүү гээд одоо яахав дээ хүүхдээ сургахад яахын тулд одоо тэгээд хоёр тасраад болгохыг л бодно доо.
Оюунтунгалаг -
Дотуур байр энэ тэрд хүүхдээ явуулж?
Мэндбаяр -
Өгч болно, өгч энэ хоёр чинь нөгөө юм мэдэхгүй арай жижиг байна. Энэ жилдээ ямарч байсан нэг харж, хооллож нэг тийм ийм юм гэж зүгшрүүлж яавал, хойтонгоос яах юм байгаа биз. Тэгээд хоёулаа бол үгүй бид хоёр тэр байр майранд чинь байхгүй шүү ээж минь, зүгээр таныг авч орж хооллуулна. Том охин энэ хотод байсан байхгүй юу бүр хаширсан, тэгээд юу л даа бид хоёр чинь ноднин айлаар амьдарсан байхгүй юу.
Оюунтунгалаг -
Тэгээд аймаг, сумын төв дээр бол ах дүү байх уу, айлд тавивал ер нь яах вэ хүүхдээ суулгавал?
Мэндбаяр -
Айлд суулгавал болно л доо, манай өөрийн ээж бол төв дээр байдаг юм. Одоо энэ жил бол байхгүй байх, миний өөрийн нөгөө ганц амины хүүхэд минь юу яаж байгаа 11 төгсөж байгаа, хот руу сургуульд явж байгаа тэгээд тэрийг хооллоод явчихна тэгээд бараг ээжийн байшинд нь би хоёр хүүхдээ хооллож тэнд л байх болов уу даа.
Оюунтунгалаг -
Ер нь энэ бол бас хөдөөгийн малчдын нэг асуудал байнаа тийм ээ? Ер нь хүмүүс ихэвчлэн хүүхдээ сургахдаа ер нь яаж байх вэ, ийм л жишгээр сургадаг уу?
Мэндбаяр -
Ийм л жишгээр сургана. Ер нь хоёр гэр тасрана даа, одоо багаас нь нэгдүгээр ангид орж байгаа бага хүүхдээ бол айлд байгаа энэ хүүхэд чинь гэр орноосоо холдож үзээгүй, уйлж дуулна, байранд өгөөд өлсөж цангадаггүй юмаа гэхэд гэр орноо санаад ер нь байж чаддаггүй шиг байгаа юм хүүхдүүд. Эхний нэг, хоёр жилдээ ямарч байсан нэг хүүхдээ хооллож нэг хоёр тасардаг нь нэг хөдөөний хүний амьдрал даа ер нь. Хоёр тасраагүй айл ер нь ховор байдаг шүү дээ. Бага сургуульд сурч байгаа хүүхдүүд нь болвол.
Оюунтунгалаг -
Тэрнээс биш дотуур байрны хувьд бол яахав бололцооны байдаг?
Мэндбаяр -
Бололцооны, боломжийн, ноднин чинь манай сургууль дотуур байр чинь юу яасан шүү дээ, их засвар хийгдсэн, сайхан дулаан, халаалт малаалтын хувьд дажгүй сайхан байгаа, болсон гэсэн.
Оюунтунгалаг -
Хоёулаа одоо үргэлжлүүлж техник, технологийн дэвшлийн талаар яръя л даа тийм ээ. Тэгэхээр хөдөөгийн малчидад техник технологи бас сүүлийн үед бас нилээн их нэвтэрсэн тийм ээ. Тэгэхээр анх ер нь тээврийн хэрэгслүүдээс юутай нь анх танилцаж байв, ямар санагдаж байв, анх машин одоо хэзээ яаж үзэж байв, ямар санагдаж байв?
Мэндбаяр -
Анх машиныг би жаахан байхдаа манай аав чинь сургуульд нөгөө юу барьж байсан, 53 барьж байсан, анх эхлээд ирж байхдаа. Бага байхад манай ах нар анх нөгөө мотоцикль анх гарч байхад авч байсан. Мотоциклыг анх харж байсан сууж үзэж байсан тэгээд л тэрийг л нэг харж байсан. Тэрнээс өшөө урьд нь юм хум тэгж мэдэхгүй юм байна.
Оюунтунгалаг -
Мотоцикль унасан чинь?
Мэндбаяр -
Анх мотоцикль унаж тэгж сонирхож байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхэд мал эмнэлэгт чинь технологи их нэвтэрч байв уу, тэр үеийн технологийн одоо ямар, ямар дэвшлүүд юунд нэвтэрч байв?
Мэндбаяр -
Тэр үед нөгөө сайн сайн ажиллаж байсан нэгдлийн тийм туршлага муршлага гэж байдаг л байсан.
Оюунтунгалаг -
Янз бүрийн тийм техник технологи ашигладаг байв уу, ер нь одоо мал эмнэлэг мал аж ахуйд нэвтэрч байв уу тэр үед?
Мэндбаяр -
Яг манай суманд бол тэгж нэвтэрсэн юм байхгүй, сонсож байхад хэвлэл сонин юмаар сонсож байхад бол өшөө нэгдэлд тийм юм нэвтэрч байсан туршлага муршлага байдаг л гэж сонсож л байсан.
Оюунтунгалаг -
Өөрийн чинь ер нь бодож байхад энэ техник технологиуд одоо энэ тээврийн хэрэгсэл, компьютер ч байдаг юмуу энэ одоо технологийн дэвшлүүдээс хамгийн одоо дэвшилтэй зүйл нь өөрийн чинь бодлоор юу юм бэ?
Мэндбаяр -
Одоо үед үү?
Оюунтунгалаг -
Ерөөсөө өөрийн чинь амьдрал үзэж харж байсан хэрэглэж байсан юм техник технологийн дэвшилтэй зүйлүүдээс энэ хамгийн дэвшилтэй, хамгийн гайхамшигтай техник ер нь юу байна вэ, ер нь юу гэж боддог вэ?
Мэндбаяр -
Би вагонд сууж үзээгүй, онгоцонд нэг сууж үзсэн, хамгийн юу юм чинь одоо юу юм бишүү онгоцыг л гэж бодож байна шүү дээ одоо, онгоц нь хамгийн.
Оюунтунгалаг -
Гайхамшигтай техник гэж үзэж байна уу?
Мэндбаяр -
Нөгөө өдөрт явах, бараг өдөржин явах юмыг чинь нэг цагийн дотор бараг явчихаж байгаа юм чинь тэгэхээр онгоцыг л илүү гэж би бодож байна, вагоныг би нэг их мэдэхгүй, вагонд би сууж үзээгүй.
Оюунтунгалаг -
Ер нь өнөөдөр амьдрал чинь болж байна уу болж бүтэж байна уу, ер нь ямар байна амьдрал?
Мэндбаяр -
Амьдрал ер нь болж байна аа, нэг их баян цатгалан нь хаашаа юм, нэг их тийм доошоо ороод ядраад байсан юм байхгүй, ер нь дундыг бариад болж л байна, хоёр идэхгүй хоосон хонохгүй тэгээд л, ямарч байсан нэг алаад идчих хотноосоо алаад идчих малтай байхаар чинь тэгээд хүн чинь тэгээд махаа өвдөхгүй болохоор чинь тэгээд л ер нь болгож л байна.
Оюунтунгалаг -
Ер нь малчин байх сайхан уу?
Мэндбаяр -
Малчин байх ер нь дажгүй шүү. Юуны байгалийн сайханд бол цас орохгүй шуурахгүй шиг байж байвал тэгээд л нэг сэтгэл тэврүүн сайхан, цас ороод шуураад яагаад өгвөл за одоо яана даа гэж бодоод л тэнгэр сайхан байгаасай л гэж залбираад л тэгээд л амьдарч л байна даа.
Оюунтунгалаг -
Өөрөө ер нь шүтлэгтэй юу?
Мэндбаяр -
Гайгүй ээ, нэг их тэгж байнга шүтээд байхгүй, шүтлэггүй ч гэж хэлэхгүй тэгээд л ер нь гайгүй л шүтчихдэг юм.
Оюунтунгалаг -
Цайны дээжийг өргөнө?
Мэндбаяр -
Тийм, орой долоон бурхандаа цайныхаа дээжийг өргөнө. Өглөө цайныхаа өргөнө. Малаа саах болгондоо сүүнийхээ дээжийг өргөчихнө ер нь.
Оюунтунгалаг -
Юу бодож юу гэж хэлж өргөх вэ?
Мэндбаяр -
Баян хангай минь буян хишгээ хайрла, амьдралыг минь ивээн тэтгэ гээд би тэгээд л өргөчихдөг шүү дээ /инээв/. Долоон бурхандаа болохоор зэрэг долоон бурхан минь өршөөж үз амьдралыг минь сайн сайхан явуулж хайрла гээд тэгээд л дотроо залбираад өргөчихдөг шүү дээ.
Оюунтунгалаг -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.