Lhagva


Basic information
Interviewee ID: 990027
Name: Lhagva
Parent's name: Bayantogtoh
Ovog: Bürged
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Officer for economic and planning department of Huvsgul aimag’s Government office
Belief: Buddhist
Born in: Tünel sum, Hövsgol aimag
Lives in: Mörön sum (or part of UB), Hövsgöl aimag
Mother's profession: cook
Father's profession: driver


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
relations between men and women
NGOs
education / cultural production
work
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

children's upbringing
women's life
employment and gender
women's organization
family


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Судалгаанд оролцох болсонд баярлалаа. Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?

Лхагва -

За баярлалаа. Би, миний нэрийг Баянтогтохын Лхагва гэдэг. Би Түнэл сумын 5- р багийн нутаг Хүрдэт гэдэг газар 1955 онд төрсөн. 67 онд Түнэл сумын бага сургууль тухайн үед бол 4- н жилийн сургууль гэдэг байсан. Одоо энэ 60- аад оны үед бол бага сургууль, сумууд ихэнх нь одоо бага сургуультай 4-р ангиа төгсөөд 5- р ангидаа аймгийн төвд орж ирдэг байсан. Тэгээд мөрөн 10- н жилийн одоогийн Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, нэг арван жилийн сургуультай байсан, тэр 1- р 10 жил ч гэж нэрлэдэг. Тэр сургуульд 5- р ангид ороод 1973 онд 10- р ангиа төгсөж, 10-р ангиа төгсөөд конкурс өгөөд МУИС-ийн Эдийн засгийн факультетийн Төлөвлөгөө эдийн засгийн ангид элсэн орж, 77 онд төгсөөд 77 онд төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгсөөд аймгийн тухайн үед Аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа гэдэг байсан одоогийн нэрээр Засаг Даргын Тамгын Газар шинэ нэрээр тийм нэртэй болсон. Энд төлөвлөгөөний коммис гэж байсан тэнд төлөвлөгч эдийн засагчаар ажилд орсноос хойш одоо хүртэл 32 дахь жилдээ төлөвлөгч эдийн засагч хийж байна. Тэгээд миний хувьд нөхөр, нөхөр 2 хүүхэд, 2 зээгийн хамт амьдардаг. Нэг охин маань Солонгост ертөнц дахины энх тайваны холбооны шугмаар тэнд ажиллаж байгаа, одоо удахгүй ирнэ. Бага банди маань Санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүүгийн менежментийн ангид суралцдаг. Одоо 4-р курст орно, ирэх жил төгсөнө. 2 зээ маань одоо том нь 7 нас хүрэх гэж байгаа одоо сургуульд орно. Бага нь бол 3 настай. Энэ ээж нь явсан учраас бид нар одоо өөр дээрээ энэ хүүхдүүдийг авчихсан бид 4 хүүхэдтэй ингээд Мөрөнгийн төвд төгсөж ирсэнээсээ хойш ажил амьдралаа явуулж байна. Аймагтаа аймгийн төлөвлөгч эдийн засагч хийхдээ эдийн засаг, нийгмийн бодлого төлөвлөлтийг хариуцдаг. Тэгэхээр аймгийнхаа ер нь бол холбогдохгүй, хариуцагдахгүй мэдээлэгдэхгүй, мэдрэгдэхгүй ажил асуудал бол ер нь ховор, тэгэхдээ ер нь аймгийн ерөнхий төлөвлөгчийн ажил хийдэг.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юуг голчлон анхаардаг байсан, охид хөвгүүдийн хүмүүжил дээр ялгаатай ханддаг байсан уу?

Лхагва -

Биднийг бага байхад бол хүүхдийн хүмүүжил бол ер нь уламжлалын, уламжлалт аргаар, монголын уламжлалт аргыг ер нь давамгайлж одоо үр хүүхэддээ эцэг, эхүүд бол ханддаг байсан. Тэр үед хүүхдүүд бол том хүнээс, ер нь их хүмүүжилтэй байсан гэж боддог ер нь тийм ч байсан. Яагаад гэхээр том хүнийг их хүндэтгэдэг. Өөрөөсөө ах хүнийг маш их хүндэтгэдэг байсан. Би тэр Түнэл суманд 4- р ангиа төгсөн. 1- р ангид бүүр тэр Цагаан- Нуур Цаатны сум гэж одоо яриад байдаг ерөнхийгөөр гэж ойлгуулах юм бол. Цагаан- Нуур суманд би 1- р ангид орж байсан юм. 1- ээс 3- р ангид Цагаан- Нуурт сурчихаад, 4-р ангийг Түнэл суманд ирж төгссөн байхгүй юу. Тэгээд яахуу тухайн үед нь ёс, ер нь том хүнийг маш их хүндэлдэг. Аа бүр тэр байтугай бид нарыг ингэдэг байсан ш дээ хүүхэд байхад хажуугаар өнгөрсөн ер нь тухайн үед одоо тэр бага насандаа орсон хүүхдүүдийг баатарчууд гэж нэрлэдэг байлаа ш дээ. Тэгээд дараа нь пионерийн гишүүн, эвлэлийн гишүүн ингээд үе шат, шатандаа сургууль, сургуульд хүүхдийн маш их хүмүүжил олгох тийм дэглэмтэй байсан. Тэр баатарчууд, пионеруудын өмнө, ингээд ахлах ангийнхаа хүүхдийн хажуугаар ч гүйгээд дайраад өнгөрөх нь байтугай зогсож өнгөрөөдөг. Бүүр тийм байтугай том хүний хажууд пионерийн гишүүн, зангиагаа зүүсэн пионерийн гишүүн ер нь дандаа зангиагаа зүүж явдаг улаан зангиа, тэгээд л хувцас гэхэд эрэгтэй хүүхэд хөх дээлтэй, эмэгтэй хүүхэд тийм ногоон дээлтэй, ногоон дээл нь тийм форм мором гэж байдаггүй байлаа ш дээ. Тэгээд цүнх гэх чинь ямар тийм боловсон цүнх байхгүй дандаа тийм даавуун цүнхтэй, харандаатай, үзэг дүрдэг бэхээр ийм харандаатай. Тэгээд л тухайн үед бас юм их ховор байсан юм шиг байгаан одоо бодоход, одоо ингээд зэрэгцүүлээд бодоход бид нар нэг тийм цагаан даавууг ингээл нарийхан зүсэж байгаад тэрийгээ цэцэг болгож нээх тийм цагаан юугаар цэцэг болгож тэгж гоёж зүүдэг байсан юм. Тэгээл хажуугаар хүн ингээл өнгөрөхөд заавал ингээд ёсолж өнгөрөөнө. Тэгээд за болоо гээд тэр хүүхэдтэй харьцаж байгаа хүн ч гэсэн ерөөсөө тэрийгээ аягүй анзаараад за болоо гэж заавал тэгж хэлдэг. Тэгээд болоо гэхээр нь өнгөрөөд явдаг тийм журамтай байсан даа бага ангид байхад. Тэглээл тэр ерөнхийдөө л нэг тийм л байсан. Ер нь тэгээд том хүнийг маш их хүндэтгэж том хүний үг бол ерөөсөө тэгээд яг үг. Ерөөсөө хэний ч хүүхэд, бид нараас арай өмнө үед бол ерөөсөө манай аав, ээж их ярьдаг байсан “дээр үед ингээд хүн малдаа явж байгаа хүүхэд хэрвээ малынхаа захад унтчихсан байх юм бол хэн ч хамаагүй тэрийг хараал чи малаа ингэж яасангүй гээд бүр юмаар ороолгоод, зодоод, алгадаад ингээд тавидаг байсан гэж байгаан ш дээ. Тэгээл яахав том хүнээс их айна, том хүн орж ирэхэд их хүндэтгэнэ ер нь ахлах ангийхан ч гэсэн одоо ингээл бид нар чинь 1- р ангид байлаа гэхэд 3, 4 ангийханаа хүртэл аягүй их хүндэтгэдэг байсан. Одоо энэ 5- р ангид ороод, би одоо ингээд бид нар бас ахмадууд болчоол бас ингээд л залгаад ингээл яахад чинь ахлах ангийхан хүүхэд зөөхөн ч байсан тэгэхэд ахлах ангийнханаа аягүй хараа л аягүй хүндэтгэж энэ хүн шиг болох юмсан, энэ ийм ахлах ангид ороод ийм л болох юмсан гэсэн тийм боддог байсан байхгүй юу. Тэгэхээр тухайн үеийн ахлах ангийнд бас ингээд бага ангийхандаа аягүй тийм үлгэрлэх шинжтэй байждээ гэж боддог байхгүй юу. Одоо ингээд 8- р ангид байлаа гэхэд чинь 10- р ангийн ах, эгч нарын чинь ерөөсөө хувцас, мувцас энэ тэрийг нь их ажиглана, тэгээл ахлах ангийхан чинь одоо ингээл фионерийн зөвлөл, бүлгэмийн зөвлөл ингээл ахлах ангийхан чинь бүлгэмийн зөвлөлийн дарга марга, тэр улсууд чинь ажил дээр хүүхдүүд маш их тийм хүүхдийн байгууллагын ажлыг их төлөөлж хийдэг байсан байна даа гэж би их боддог байхгүй юу. Тэгээл одоо ингээд зэрэгцүүлээд харахад болвол бас их маш тийм хүний үлгэрлэх юу алдагдаад байх шиг харагдаад байдаг байхгүй юу.

Цэцэгжаргал -

Тэр үеийн охидууд ер нь ямархуу зан төлөвтэй байв? Таны үеийн охидууд, социализмын дунд үеийн охидууд одоо үеийн охидуудын хувьд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

Лхагва -

Маш их өөрчлөгдөж байгаа. Би тэгээд бүр маш их сүүлийн үеийн хувьд бол ерөнхийдөө эмзэглэж байгаа. Яагаад гэхээр бидний үед үеийн охидууд болвол маш тийм ичимхий юун тэр эрэгтэй хүүхдүүдтэй хамаагүй тэгж зүй бусаар нөхөрлөж, хөтөлцөж явах нь битгий хэл ерөөсөө эрэгтэй хүүхдүүд, эрэгтэй эмэгтэй бас хичнээн эвсэгч гэсэн бас нээх тийм зах замбараагүй байгаагүй, аягүй их тийм хүндэтгэлтэй ханддаг. Бид нар би ч гэсэн одоо ингээд ер нь ахмадууд ч гэсэн харж байхад ер нь тийм гэр бүлийн, гэр бүлийн орчин их тийм эмх замбараагүй байдалтай болцон байна гэж би боддог. Тэр үед чинь одоо, бидний үед ингээл аав, ээжүүд чинь ерөөсөө эрэгтэй, эмэгтэй хүн болвол эрэгтэй хүнийг хүндэтгэх ёстой гэсэн тийм үзэл бол бүүр тийм махан юунд нь шингэсэн байсан ш дээ. Ерөөсөө хөдөөний улсууд ч гэсэн одоо ингээд мэр сэр харагддаг юм. Ер нь эхнэр хүн эрэгтэй хүнээ та гэдэг. Ерөөсөө ах байсан ч, дүү байсан ч ерөөсөө та гэж хүндлэх ёстой гэсэн юутай хүмүүжүүлсэн юм шиг байгаан. Тэгээл та гэж чи ми гэж элдэв өнгөөр хэлэх юм байхгүй ш дээ. Тэр хүмүүжил бол тэнд өсч байгаа үр хүүхдэд яг ингээд ийм байх ёстойн байна гэдэг үзэл бодол ингээд шингэдэг. Гэтэл одоо ингээд гэр бүлийн доторх уур амьсгал ингээд нэг бие биеэ хүндэтгэхгүй байдлаас бол ингэж юунд эмх замбараагүй байдал нийгэмд, одоо чинь нийгэм ч бие хүнээс хувь хүнээс бүрддэж байгаа юм чинь. Хувь хүний зах замбараагүй, гэр бүлийн зах замбараагүй байдал, тэр орчиноо орчиноо нийгмийн олон зах замбараагүй байдалд хүргэж байгаан байна гэсэн тийм бодол төрдөг. Аа тэгээд сургууль дээр бол багш нараа маш их хүндэтгэдэг ерөөсөө багш бол ерөөсөө багш, энэ хүн бид нарт ингээд юм сургах ёстой. Энэ хүний сургасан ийм юмыг биднүүс сурч байж үр дүнд хүрэх ёстой гэсэн тийм хүүхдийн хүмүүжил байсан. Тэр ч утгаараа ч хүүхдүүд маш сайн сурдаг байсан. Сургуульд багш нар ч гэсэн ерөөсөө тухайн үед тэр үүрэг нь бол тэр хүүхдийг ёстой, ер нь тэр муу хүүхэд, энэ муу хүүхэд, энэ сул хүүхэд гэсэн юм бол байдаггүй байсан ш дээ. Ер нь хүүхдүүд сургалт сургууль, сургалт бол ерөөсөө их жигд. Тэгээд намайг хүүхдүүд, одоо ингээл боддог байхгүй юу намайг, би ингээл 5- р ангид ороод л тэр бага ангид чинь их зүйл сайн мэдэх биш, ер нь нилээн их хүүхэд улирдаг байсан. Одоо ингээд 5- р ангид ороход 6- р ангиас орж ирсэн хүүхэд ингээл манай ангид хэд хэдэн хүүхэд орж ирлээ гэхэд ерөөсөө тэр хүүхдүүд, улирч орж ирсэн хүүхдүүд аягүй сайн сурдаг. Тэр зарим нь онц, монц сураал одоо ерөөсөө, тэр манай ангид улирч орж ирсэн хүүхдүүд дандаа инженерүүд байдаг ш дээ.

Цэцэгжаргал -

Тийм үү?

Лхагва -

Тийн.

Цэцэгжаргал -

Голцуу ямар хүйсийн хүүхдүүд улирдаг байсан бэ?

Лхагва -

Эрэгтэй, эмэгтэй хамаагүй.

Цэцэгжаргал -

За.

Лхагва -

Ерөөсөө тэрийг чинь тэгж ялгах юм байхгүй эрэгтэй ч хүүхэд орж ирнэ, эмэгтэй ч хүүхэд орж ирнэ. Тэгээл би одоо бүр ингээл тухайн үед чинь сүүлийн социализмын үед нэг хэсэг хүүхдүүдийг бас оюуны хомсдолтой хүүхдүүд гэж нэрлэдэг байсан байхгүй юу. Тэгээд бид нарыг сургуульд байхад тэр оюуны хомсдолтой гэх юм байхгүй жаахан сахилгагүй, жаахан хичээл мэчээл тасалдаг тийм хүүхдүүдийг шууд муу тавиал тэгээл нэг жил тийм муу авах бол тэгээд л улирдаг байсан. Манай нэг нөхрийн, нөхөр манай дээд талын ангид байсан. Тэдний ангиас орж ирсэн хүүхдүүд энэ тэр тэгээд л тэр улирсан хүүхдүүд 2 жил, тухайн үед нь 2 жил үзээд л ийм сайн байдгын байхдаа боддог байсан байхгүй юу. Тэгэхээр бүүр тийм айхтар муу хүүхэд удирдаггүй байж дээ гэж боддог байсан. Хүн болгон хүүхдүүдээ сургуулиа явуулах ёстой. Тэгэхэд чинт тэр хүүхэд нь ёурах ёстой гэсэн ийм үзэл бодолтой байсан учраас хүүхдүүд бас их чанартай сурдаг байсан байхаа гэж боддог байхгүй юу.

Цэцэгжаргал -

Хүүхдүүдийг сурахад нь дэмжлэг үзүүлэхдээ хүйсийнх нь хувьд ялгаатай ханддаг байсан уу?

Лхагва -

Тэр тухайн үед бол бас тэгээд, ер нь ажилгүй хүн гэж байгаагүй ш дээ. Одоо хөдөөний хүн бол дан малчин мал маллана. Ажилгүй хүн гэж ярих нь байтугай, ажилгүй гэсэн үг хэллэг байгаагүй. Тийм ч учраас, байгаагүй ч учраас тэр хүнийг ажил муутай хүн, амьдрал ахуй нь жаахан тийм доогуур юутай амьдрал ахуй, одоо тэр гэр орон нь жаахан тааруудуу улсуудыг бол ажил муутай гэж ярьдаг байсан. Амьжиргаа муутай, ажил муутай учраас юмаа өөд нь татахгүй, юмаараа юм хийж чадахгүй байгаа учраас ийм муу амьдарч байна гэж үздэг байсан. Тэгээд тэр тухайн үед нь бол тийм ажилгүй, ядуу гэдэг үгэнд их эмзэглэдэг, тийм үгийг сонсохыг хүсдэггүй, одоо тэр тэгж хэдэх юм бол ёстой доромжлол гэж үздэг байсан байхгүй юу. Ер нь тийм учраас хүн ажилгүй гэж хэлүүлэхгүйн тулд хир чадлаараа хичээдэг байсан. Тэгээд л одоо бол ажилгүй, энэ ажилгүй хүн, энэ нийгэм энэ хүнийг ажилгүй болгосын, ядуу болсон нийгэм ядуу болгосон гэсэн маягын ойлголтыг хүн болгонд ингээд бүхнийг тэжээгээд, хүн болгонд ингээд тусламж өгөөд байгаа болохлээр юун тэгээд эмзэглэх байтугай ядуугаараа бахархдаг болоод байгаа байхгүй юу. Ер нь бол яг энэ одоогийн нийгмийн сөрөг үзэгдэл учраас би одоо ингээд л янз бүрийн ярилцлага, семинар юм яахад монгол оронд бол ядуу эмзэг бүлэг, ажилгүй хүн гэж ярихгүй харин бүр энэ үзлийг л өөрчилж хүний сэтгэл зүйд одоо энэ чинь нээрээ арчаагүйдээ ийм болж байгаан байна гэдэг ойлголт төрүүлөх, төрүүлбэл үр дүнд хүрэхээс биш энэ одоо нөгөө л мөнгө өгөөд байх юм бол улам дэврэгээд, улам сүйрэлд аваачиж байна.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн ба?

Лхагва -

Тэгвэл ер нь миний энэ амьдралын туршид, би одоо 53 настай л даа. 53 насыг наслах хүртэл бол энэ хугацаанд нийгэм бол их өөрчлөгдөж байна. Үүнийгээ дагаад гэр бүлийн орчин ч их өөрчлөгдөж байна гэж боддог. Намайг бага байхад ээжүүд, ер нь тэгээд ээжүүд ерөнхий юутай байсан юм ер нь ойролцоо л ерөөсөө тэр хүн болгох тэгэх ёстой ингэх ёстой гээд бүр үзэл бодолд нь шингэчихсэн байсан болохоор учраас. Ер нь эмэгтэйчүүд гоцуу гэр бүлийнхээ, үр хүүхдээ, гэрийнхээ амьдралыг голлож авч явдаг байсан юм. Ер нь төвд ч ялгаагүй эрэгэтй хүн бол өөрийнхөө албан ажлыг хийх, гэрийнхээ орлогыг бүрдүүлэх тал дээр их анхаарч байсан юм уу гэж би боддог. Эмэгтэй улсууд бол өөрийнхөө ажлыг хичээл хамгийн гол нь эр нөхрийнхөө авч ирсэн орлого, өөрийнхөө орлогоор үр хүүхэддээ хувцас, тухайн үед бол бид нарыг бага байхад маш их эмэгтэйчүүд бол үр хүүхэддээ маш их хувцас авч, тийм бэлэн хувцас авна гэсэн ойлголт байхгүй. Бэлэн хувцас авах юм бол ерөөсөө мүх юм бэлэн байсан. Оросын хангамжтай байсан болохоор дэлгүүрт дүүрэн юм байна, бүс бараа ч хямдхан, даавуу даалимба ч хямдхан ер нь юуг л бол юу бэлнээр авчих тийм боломжтой байсан байхгүй юу. Тэгээд яахад бол ерөөсөө тийм бэлэн юм авдаггүй, монгол дээл тэгээд л ерөөсөө өмд гээд л шарваар гэж ярьдаг байсан. Эрэгтэй хүүхдүүд чинь гоцуу шарваартай, эмэгтэй хүүхдүүд бол ингээд л өмд цамцтай нээх байхгүй, голцуу л дээлтэй ингээд ийм битүү хувцастай байдаг байсан хүүхдүүд. Тэр нь ч гэсэн бас хүүхдийн хүмүүжилд бас их нөлөө үзүүлдгийн байна. Би бас ер нь ямарваа юмыг бас зэрэгцүүлж ажиглаж боддог л доо. Бодоод бас хүнд ер нь залуучуудад бас нэг үлгэрлэх юутай байх юм сан нэг хүнд ч гэсэн зөв замд нь яах юм сан гэж боддог байхгүй юу. Тэгээд энэ юугаа мас нилээд хэлж өгдөг. Намайг жаахан байхад бол эмэгтэй хүүхдүүд бол голцуу л палаж өмсөнө яг л тэр эмэгтэйлэг байдлаараа л их байдаг байсан. Эрэгтэй хүүхдүүд бол ерөөсөө шарваартай, цамц өмдтэй гоцуу тэгээд л бакиалан гуталтай. Аа тэгээд л хөдөөний хүүхдүүд бол гоцуу л эрэгтэй, эмэгэйгүй зун бол хөл нүцгэн. Ер нь мал маллааад яахад бол бид нар нэг л тэр мал, тэр 3р ангаиасаа эхлээд аегүй их тийм мал дээр байдаг байсан. Эмэгтэйчүүд нь сааль сүүгээ саана, эрэгтэйчүүд нь хонь малдаа явна. Эмэгтэй эрэгтэй тийм ажлын ялгаа бол байсан. Тэгээд л дунд үедээ бол яахуу тэгээд л нэг хамтагч, тэр үед бол эмэгтэйчүүд бас эмэгтэйчүүдийн бас монгол хүний цэвэр ичимтгий зан бол бидний үед бол яг байсан хүүхэд байх үед. Ерөөсөө тэгж хүүхдүүд, охин хүүхдүүд гэрт нэг эрэгтэй улсууд байх юм бол нээх тэгж орж ирэхгүй. Тэгээд л ер нь хийж байгаа юмаа хийгээд л хүмүүсийн ярианд оролцохгүй, одоо тэр том хүний яриа хамаагүй сонсохгүй хүүхдийнхээ зангаар л байх ёстой. Ээж маань бол юу гэж сургадаг байсанг гэхээр охидууд бол та нар ер нь, хүүхэддээ тухайн үед бол хүмүүс юу гэж сургадаг байсан гэхээр ажил хийгээд сурчих юм бол хүн булаагаад авчихгүй, ажил хийж сур, юм хийж сур. Эмэгтэй хүүхдийг одоо бид нарыг бол та нар эмэгтэй хүүхдийг юу гэж сургадаг байсан гэхээр юм оёж сур, эмэгтэй хүний хийдэг ажлыг л хийж сур тэгэх юм бол та нар том болоод хаана чиг юу яахгүй, зоврхгүй. Одоо өөрсдөө хийгээд л сурчихсан юм чинь өрх гэр толгойлоод явсан ч гэсэн гэсэн тэр эмэгтэй хүний ажлыг сайн сур, эрэгтэйчүүдийг бол эрэгтэй хүний ажлыг сайн сур тэр ч уггаараа эрэгтэй хүүхдүүд түлээ модоо, усаа яана: эмэгтэйчүүдийг бол хоол унд гурил будаа, гэр орноо цэвэрлэнэ юм оёно. 7р, би тэгээд сүүлд боддог юм би чинь эхээс 10 уулаа, 2 дахь хүүхэд байхгүй юу. Би дээрээ нэг ахтай. Тэгээд л би 7р анги төгсөөд дандаа дүү нартаа том хүний урагдсан муудсан хувцасаар, ээж маань тэгж сургадаг байсан сургаж, бид нар 4 эмэгтэй л дээ 4 үүлээ дээл мээл оёно. Тийм оёх шидэх юм их зааж өг, голохгүйгээр тэгж хуучин хувцасаар дүү нарт нь хувцас хийлгэж өгч тэгж сургадаг байсан ш дээ. Тэр маань ч гэсэн амьдралд үнэхээрийн хэрэг болдог, болж яг хэлж байсан үг нь бол тухайн үед нь бол ийм бид нарт хэрэг болно гэдгийг олон хэлүүлий ш дээ. Тэгээд л нээрээ ч тийм юм уу гэж нээх ч ыодох ч юм байхгүй хүүхэд байсан юм болохоор. Сүүлд нь ингээд л том болоод л үнэхээрийн тийм байсан байна, юмаараа юм хийж сур, одоо хамаагүй үрэн таран хийж болохгүй одоо юмаар юм хийж сур л гэдэг, хийж сур тэгэх юм бол та нарт хэрэгтэй гэж хэлсэн үг хэллэг нь бол ерөөсөө яг амьдралд хэрэг болж байгаан. Аа дунд үедээ бид нар бол одоо дөнгөж сургуулиа төгсчлөө, тэгээд л амьдрал ахуйтай болоод л үр хүүхдээ асарч яахад ч гэсэн хүний эцэг эх дандаа л хэрэгтэй юм зааж өгдөг ш дээ ингэдэг юм, тэгдэг юм гээд л ерөөсөө. Тэгээд л хараад л дүү нараа асрана, дүү нараа харна. Эмэгтэйчүүд нь голцуу дүү нараа, тэгээд л энэ чинь эрэгэтй хүүхдүүдтэй айл ч гэсэн дандаа тэр доод талын доод талын дүү нараа яадаг. Олон хүүхэдтэй айл бол нилээд их хүмүүжилтэй байдаг байсан. Нөгөө нэг бие биенээ хүүхэд чинь хүүхдээ аегүй сайн хүмүүжүүлдэг. Дээд талынх нь хүмүүжилтэй байвал яг ингээд л үлгэрлээд үлгэрлээд хүмүүжүүлчдэг ийм л байсан. Тэгээд дунд, намайг яг ажил амьдралтай болоод яахад биднийг залуу байхад одоо хорин хэдтэй, 23 тай одоо би 22 той сургууль төгсч ирээд л 23 тай тусдаа амьдралтай болж байсан. Тэр үед, тэр үеийн эмэгтэйчүүд маш их тийм их гэрээ их гоёх дуртай байсан. Гэрээ гоёхдоо яадаг вэ гэхээр их хатгамал л хийдэг байсан. Ерөөсөө яг ингээд л гэрээ эрээн мяраан болтол тэгээд хөнжлийнхөө уут муут тэгээд л яагаад, тэрээд тэр үед чинь маш их гоё “Оюун түлхүүр” энэ тэр гээд хүүхдийн зурагтай ийм сэтгүүл зургууд гарна. Тэрийг чинь ингээл хорт хордуулж аваад л, ямар одоо канон манон гэж байх биш цагаан даавуун дээр хордуулж яаж байгаад тэгээд л тэр бэлэн юмыг нээх юу яахгүй юмаар тэгж юм хийнэ. Аа тэгээд юу яадаг байсан, яг тэр үед маш их тийм нэхмэлийн оросын утас орж ирдэг байсан байхгүй юу долоо тавийн 7 төгрөг 50 мөнгөний, тэр утсаар чинь ингээд л нөгөө хувцас нэхнэ. Дэлгүүрт бол бүр сүүлийн үед нь солонгоын 120ын биеийн тамирын хувцас гээд л юу яана, оросын хувцас ч гэсэн манайх энэ Хатгалаараа дамжуулаад, Хатгалд чинь дамжлага бааз гээд маш их Оросын бараа их орж ирдэг байсан. Тэр барааг сонирхохоосоо илүү тийм нэхмэлийн утас аваад л би бүүр ингээд юбка, цамц хүртэл нэхдэг байсан. Нөхөртөө бүүр ингээд нөгөө цамцтай өмдтэй нь хосоор нь ингэж яагаад л 15 утас ордог байхгүй юу тэгээд л нэг бүдүүхэн утсаар нь энд нь \энгэр лүүгээ заав\ спорт энэ тэр гэж нэхээд л энхүүгээр чинь \гарын шуу\ нэг ийм лент байна, лентийг чинь ингэж кант хийгээд л тэгээд л бүр их гоё л нэхэж хатгах оёх тийм дуртай байдаг байсан. Тэгээд л манай захиргаан дээр ч гэсэн Эмэгтэйчүүдийн зөвлөл бие биедээ ингэж юм зааж өгдөг. Бие биенийхээ өнөө нэхээсний хээнүүдийг сурч харилцан яадаг. Бие биенээсээ их өрсөлддөг, юм хийхээрээ их өрсөлддөг байсан. Тэгээд л дараа нь нэг гучин хэдтэй байж байхад энд 86 онд манай энэ байр ашиглалтанд орсон юм. Энэ байранд ашиглалтанд орсоноос хойш би энд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан байхгүй юу байгуулгынхаа. Тэгээд цөмөөрөө нэг сайхан юм сурья гээд л 5 дахь өдрийг бие биенээсээ харилцан юм сурах тийм өдөр болгочихсон эмэгтэйчүүд. Тэр тухайн үед нь бол цэцэрлэг, ясли ерөөсөө тэр хагас бүтэн сайн гэж байх үгүй 2 өдрийн амралт байхгүй хагас сайн өдөр амраад, бүтэн сайн өдөр амраад л тэгээд л ёстой ажилтай, ийм 2, 3 өдрийн амралт одоо бол ерөөсөө амралт хэтэрхий их болсон учраас тиийм цалгар назгай байдал бий болциймуу гэж би их боддог л доо. Тухайн үед чинь цаг маг чинь 8 цагт ажилдаа ирнэ тэгээд л 5 цагт яана ажлын цаг болуул бүх яс барьдаг, бүртгэнэ. Ерөөсөө журам дэглэмтэй тийм байсан. Тэгээд л яахад чинь 5 дахь өдөр бид нар бүүр захиргаандаа асуудал тавьж байгаад л нэг цаг бие биенээсээ суралцах өдөр болгож зааландаа ингэж цугдаад л яадаг байлаа. Тэгээд тэр үед хятадын нэг тийм хээтэй цамц гардаг ирдэг байхгүй юу. Тэгээд ингээд л нээх их яахгүй, нээх тэрийг цөмөөрөө ингэж даавуу авч байгаад л юу муун дээр нь цэцэг хатгаад л ингээд нөгөө бие биендээ зураг дамжуулаад л хатамал цамц, хатгамад хувцас их өмсөнө. Тэгээд л яахад чинь тэр тийм юм аваад өмсчиж гэхгүй тэр тийм хээтэй юу яасан байна тэрийг авнаа гээд л ингээд яахад чинь ерөөсөө тэр надтай адилхан болчино гэх юм байхгүй дамжуулаад л тэгээд яадаг аегүй тийм хамтарч амьдралаа ч дээшлүүлдэг, ажлаа ч хийдэг тийм юу байлаа. Тэгэхээр тэр бол эмэгтэйчүүдэд их нөлөөтэй байсан байх. Тэгээд л бид нарыг тэгж хатгаж шидэж оёж яадаг болохоор хүүхдүүд ч гэсэн, өөрийн энэ охид ч гэсэн ээжийгээ дуурайгаад ийм юм хийж сурах юм сан гэсэн эрмэлзэлтэй бас манай хүүхдүүд я гэсэн бас тэгж хатгаж яадаг байсан. Хамгийн сүүлд би нэг аравч хатгаад л тэрнээс хойш ерөөсөө тэгж юм хум хатгаж яахаа больсон. Нэг нөхөртөө нэг тийм биеийн тамирын цамц нэхээд л зах зээл ч болсон, юм ч олдохоо больсон. Одоо тэгээд л ерөөсөө юм хийж оёж өмсөхөө больчоод байна. Тэр нь бас их хүмүүсийг ажилгүй болгож, сэтгэлгээг нь бэлэнчлэх юманд их орж байна. Нэг юм олдоход л тэрийгээ нэг эвтэйхэн даавуу аваад хямддуу ингэчий гэхийн оронд л тэндээс ч тийм хувцас, эндээс ч тийм хувцас гээд авчихдаг үрэлгэн зангийн юу бас яадгиймуу гэж боддог. Тийм байдлаар бас ээжээсээ төрөлх юу маань бас тийм юм оёх шидэх тэрийг бол бас эмэгтэйчүүд тэгж давамгайлдаг байсан. Тэгж амьдралаа авч явахад ч гэсэн бас юмханаар юм хийнэ багахан юмаар бид нар олуулаа байдаг байхад чинь ялигүй юмаар ээж маань ингээд л харж байхад ялигүй юмаар бидэнд цадтал нь хоол хийгээд л өгчдөг. Одоо яаж ингэдэг юм бол доо гээд л эмэгтэй хүний хувьд боддог. Эрэгтэйчүүд нь ч тэгж ч яахгүй бэлэн байвал идчихдэг. Тийм сэтгэлгээтэй байсан байх юм. За рэчүүдийн тухайд, эрчүүдийн тухайд эрэгтэйчүүд бол орлогоо олно. Хариуцсан тэр, ажилгүй хүн гэж байгаагүй юм чинь тэр ажлаа сайн хийнэ. Тэгээд тэр архи дарё гэсэн ойлголт бол байхгүй, энүүгээр тэнүүгээр тэнэх тийм зав ч байхгүй тийм байдалтай. Ерөөсөө энэ эр хүнд бол гэр орноо ноён нуруутай одоо ингээд бүрэн бүтэн авч явах ёстой, авсан цалингаа гэртээ бүгдийг нь оруулах ёстой гэсэн ойлголттой л байсан. Ер нь хүн болгон тийм, тэгээд эрэгтэйчүүд нь мужаан төмөр модоор гэрийнхээ зуух, манай аав бол тийм зуух төмрөөр юм их хийдэг. Бас ингээд их гоё хээ мээ тавьдаг тийм хүн байсан. Тэгээд л манайх нэг, тухайн үед нээх тийм эрээн гэр гэж байдаггүй ингээд л багана маганаа өөрөө хийгээд л бас нэг тийм хээ одоо нэг калькин цаас ийм нимгэн яг тийм калькин хэлбэрээрээ биш байдаг байсан байхгүй юу. Тийм юман дээр одоо ингээд хээ зурж байгаад л тэрийгээ зүүгээр шивж байгаад дээр нь ингээд \гараагаа ширээ илэв\ шохой асгаад, шохой ч юм уу нунтаг юу яачихаар нөгөө цаад талдаа нөгөө нүхээр нь яадаг яг тэрийг нь тойруулаад л бид нар зураад л ингээд зураг зурж хээ мээ хийж тэгж модон дээр яадаг байсан. Тэгээд манай аав тэгж төмөр модоор юм хийдэг байсан болохоор манай тэр эрэгтэй дүү нар, ах нар энэ тэр чинь яг тэрийг нь дуурайгаад тэгээд л гэр орондоо гэрийнхээ тавилга энэ тэрийг одоо хийдэг, байшин сав хүртэл барьдаг тийм байдалтай амьдралаа авч явах тэр юуг гэр орноосоо их суралцдаг байсан байхгүй юу. Тэгээд яахуу тусдаа ялгараад л илүү тэгж сураад явбал явдаг тийм л байдалтай байсан. Дандаа тэгж хүний амьдарч байгаа орчин хүнээс их тэр тухайн үеийн хүмүүс яг ийм л хүн болох юм сан ийм л ажил эрхлэх юм сан гэдгийг бол тэр үлгэрлэх улсуудаас их санаа авч явдаг байсан юм байна гэж би боддог. Дунд үеинйнхэн ч гэсэн, ер нь дунд үед бас нэг тиймэрхүү 90 ээд он хүртэл ер нь нэг тийм загвартай л байсан. Сургууль төгслөө л гэхэд төгсөөд тийм ажилгүй байна гэж байхгүй. Тэр сургуулийг төгсч байгаа хүүхэд чинь ерөөсөө аль сургуулиас ямар ямар хүүхэд сурч байна яам яам нь ингээд чиглэл чиглэлээр хуваарилдаг. Хуваарийн дагуу тэр ажил нь бэлэн байж байдаг. Одоо бодоход тэр судалгаа тэр ажлаа мэдэх юу нь бол бүүр улсын хэмжээнд нэгдсэн нэг ийм сүлжээ юутай байсан. Тэрийг чинь 90ээд оны үед нөгөө төвлөрсөн төлөвлөгөө гээд бүгдийг нь үгүйсгэчихсэн учраас л одоо ингээд эмх замбараагүй явдал бий болчихсон байна гэж боддог. Би тэр төлөвлөгөөний анги төгсөөд л яахад улсын төлөвлөгөөний комиссоос шууд томилолт аваад л аймгийн төлөвлөгөөний комисст тйи мэргэжилтэнүүд ажиллуулна гээд шууд томилолт аваад л ирдэг байсан. Сангийн яам, санхүүгийн чиглэлээр сурсан хүмүүс сангийн яам, эрчим хүчний чиглэлээр төгсөөн хүнд эрчим хүчний яам тэнд ажилла гээд л заагаад өгдөг байсан. Тэнд очихгүй байх юм бол, очихгүй байж болохгүй сургуулиа төгсөөн юм чинь оч. Тэгээд л тэр тухайн хүлээж авсан газар нь бол хагас сарын цалин өгдөг. Нэг 14 хоногийн амралт цалинтай өгөөд л шууд ажилд нь оруулдаг. Тэр мэргэжил эзэмшээд ирсэн шинэ хүн энэ юу ч мэдэхгүй гэх юмгүй тэр хүн ямар л үүрэг хариуцах ёстой вэ тэрийг л яг хийлгэдэг. Тийм учраас төгсөөд ирж байгаа хүүхэд чинь одоо яанаа ийнээ чадахгүй байх вий гэж маш их мэрийдэг байсан учраас маш их хурдан ажилдаа сурдаг, дадлагаждаг, ахмадаасаа сурдаг. Яг ингээд халамжлан хүмүүжүүлэгч гээд нэг хүнд хариуцуулаад өгчихдөг, хариуцаж авсан хүнтэй нь ч бас ажлыг нь дүгнэдэг, сурч байгаа хүнтэй нь ч ажлыг нь дүгнэдэг тийм эмх замбараатай байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэнд ялаа байсан уу?

Лхагва -

За яахуу мэргэжил эзэмшээд яахад бол бас яахуу ялгаа болуул байсаан. Одоо инженер хүн бол бараг эрэгтэй хүн байх ёстой гэж үздэг байсан. Дандаа эрэгэтй инженерүүд байдаг байсан. Удирдах хүмүүс бол эрэгтэй хүн байх ёстой гэж боддог байсиймуу ихэнх нь эрэгтэй хүмүүс байсан. Тэгэхээр бас тодорхой ядгаа байсийн бол уу гэж бодоод байх юм. Захиргаанд бол ийм орон тоон дээр эрэгтэй, тийм орон тоон дээр эрэгтэй гэх юмгүй. Ялангуяа биеийн хүчний ажил дээр бол голцуу эрэгэтй хүнийг, нарийн ширийн ажил дээр бол голцуу эмэгтэй хүнийг ажиллуулдаг байсан юм болуу л гэсэн тийм бодол явдаг. Гэхдээ бол тухайн үед трактор, комбайны жолооч тэр юугий чинь эмэгтэй, эрэгтэйгүй л бэлддэг байсан. Гэхдээ эмэгтэй хүнийг ажилд авахдаа бас их дургүй, эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэхэд их дургүй байдаг байсан. Яагаад гэвэл хүүхэд төрүүлээд л декрит аваад л яана гэдэг байдлаар бол дарга нар эмэгтэй хүмүүст нээх таатай биш ханддаг байсан. Тэгээд бид нарыг декрит авахад чинь их дургүй байдаг байлаа ш дээ. Би бүүр ямар сайндаа одоо тэр Сеүлд байгаа охиноо төрүүлэх гээд декрит авах гээд яасан манай дарга ямар сайндаа нэг ноцтой юм Лхагвааг жирэмсэн гэж би ерөөсөө мэдсэнгүй гээд их ноцтой асуудал болгоод нэг зөвлөгөөн хийлгэх хүртэл тохиолдол гарч байсан ш дээ. Тэгэхээрээ тэр ажлын төлөө тэр удирдах хүн ч бас л тэр хүмүүсийг ажлаас нь хөндийрүүлэхгүй гэсэндээ л тэгдэг басйан байх гэж боддог ш дээ. Тэр үед эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд зан харьцаа, юуны хувьд бас өөр байсан л даа. Тэр үед чинь бас юу яахгүй, хамаагүй тийм замбараагүй байхгүй, ер нь дэглэмтэй дэглэмээрээ өөр байсан юм. Өөр ч гэж яахав эрэгтэйчүүдийн дэглэм юу яасан ч гэж ямар юм байхуу, ер нь дэглэмтэй байсан. Бие биеэ хүндэтгэх энэ тэр бол өөр байсаан. Сүүлийн үед бол ер нь нийгэм ч их өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэйчүүд тийм эмх замбараагүй ер нт биеэ авч явах байдал нь ч соёлгүй байдалд их шилжиж байгаан байна гэж би их боддог. Нүдэнд ч харагддаг. 10 жилийн хүүхдүүд зүгээр одоо сургууль төгсчихсөн оюутнууд ингээд нүүр төрх байгаа байдал нь ялгарахаа больёон. 10 жилийн охидууд чинь нүүр амаа будчихсан, одоо багш нараасаа ч ялгарах юмгүй абйж байгаа энэ байдал бол буруу гэж боддог.

Цэцэгжаргал -

Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаа заагтай байсан гэсэн. Ямар ялгаа зааг байсан бэ?

Лхагва -

Тийм эрэгтэй, залуу улсууд уу. Яахуу ер нт эмэгтэйчүүд бол гадуур нээх юу яахгүй сургуульдаа явах юм уу, ажилдаа явах юм уу гэрийн нөхцөлд эмэгтэйчүүд илүү их хүүхдүүдтэйгээ хамгийн их ойр байдаг нь бол эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд бол арай нэг ажил албаа хашаад явж байгаадаа ч тийм юм уу ер нь бас тэр гадуур дотуур амжуулдагтаа ч тэр юм уу бас ер нь эрэгтэйчүүд яахуу хол хөндий гэх нь юу юм, энэ 2ын хооронд ялгаа зааг байсан байх. Ер нт хүүхдүүд ч гэсэн ээждээ илүү ханддаг, ээждээ хэдэх юмаа илүү хэлдэг байсан байх гэж би боддог ш дээ. Ер нь ээжүүдийн хүмүүжлээс үр хүүхдийн, ээжүүдийн хүмүүжлээс л тухайн хүний үр хүүхдийн зан хүмүүжил илүү хамаарч байсан юм.

Цэцэгжаргал -

Тухайн үед эмэгтэйчүүдийн талаар төрөөс ямар бодлого, үйл ажиллагаа явуулж байсан бэ?

Лхагва -

Тухайн үед нь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл гээд бүр, тэр үед чинь ТББ гэж нэг ч байгууллага байгаагүй юм эмэгтэйчүүдийн байгууллага. Эмэгтэйчүүдийг нь эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудыг нь залуучуудын байгууллага, хүүхдийг нь пионер, эвлэл залуучуудын бас ахдах 8р ангиас эхлүүлээд л гайгүй хүүхдүүд нь эвлэлийн гишүүнд элсдэг. Пионер гэхээрээ 4өөс дээш, бүр 1,2 р ангиа бол баатарчууд гээд дандаа тийм чиглэл чиглэлээрээ тохирсон тийм хүмүүжлийн байгууллага л юм даа, тийм байгууллагууд бол маш их үр нөлөөтэй байдаг байсан байхгүй юу. Тэгээд мундаг улсууд нь дарга цэрэг, мундэг шилдэг гэсэн хүмүүс нь Хувьсгалт намын гишүүн гээд л, Тэр чинь нэг намын тогтолцоотой тэгээд л чиглэл чиглэлээрээ явдаг бас тэр нь чиглэл чиглэлээрээ орчноо хүмүүжүүлдэг тийм юутай байсан. Аа тэгээд яахад бол голцуу л тэр удирдлагын юу бол эрэгтэй талдаа, эмэгтэй хүмүүс бол удирдлагын түвшинд бол их бага ажилладаг байсан. Тухайн үед нь бол эмэгтэйчүүд гэр орноо л яах ёстой гэсэн тийм үзэл бодолтой ч байсан байх, тэр ч утгаараа эмэгтэйчүүд жендэрийн харьцаа бол нээх тийм, жендэрийн харьцаа ч гэж ярьдаггүй тийм байдалтай л байсан юм. Гэхдээ яахуу шилдэг тэргүүний эмэгтэйчүүд, гарамгай тийм улсууд бол бас байдаг л байсан. Эмэгтэйчүүдийн юу бол ерөөсөө эмэгтэйчүүдийн зөвлөл бол аймагт ч тийм юутай, суманд ч салбар зөвлөлтэй тэрүүгээрээ дамжуулаад бүр хурал хийдэг, дэмжуулж эмэгтэйчүүдийнхээ байгууллагыг яадаг. Товчоо, зохиргаанд ч тэр эмэгтэйчүүдий зөвлөлийн дарга нар оролцдог тийм байдалтай, тийм юу явдаг байсан юм.

Цэцэгжаргал -

Эмэгтэйчүүдийн байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?

Лхагва -

Тэр эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа бол ерөөсөө эмэгэтйчүүддээ л ер нь яаж нөлөөлөх вэ, ер нь эмэгтэйчүүдийн өмнө ямар асуудал тулгарч байгаан тэр асуудлыг хэлэлцдэг. Тэгээд эмэгтэйчүүдийн их хурал болно, аймгийн бага хурал болно. Тэгээд юуны чуулган гэж болно. Тэгэхээр л тэр ажиллах амьдрах, эмэгтэйчүүдийн ажил амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг тал дээр л илүү анхаардаг, бүр төрөөс санхүүжилт авдаг хянан шалгах хороо мороотой тийм байгууллага байдаг байсан ш дээ. Аймагт бол удирдах зөвлөл, гишүүн мишүүнтэй, хажуудаа тийм хяналтын зөвлөлтэй тийм бүр бие даасан байгууллага байсан юм тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй. Тэгээд тэрүүгээр тодорхой хэмжээгээр тусламж дэмжлэг үзүүлэх хүн байсан д байх дэмжлэг үзүүлдэг, бас эмэгтэйчүүдээ бас сургадаг яриа, ухуулга суртачилгаа гэж их ярьдаг байсан. Эмэгтэйчүүдэд хүүхдээ тэгж өсгө, амьдралаа тэгж авч яв гэдэг талаар их ярьдаг их л юу байсан. Ер нь одоо ч нэг юу нь ганц хүнтэй суурь нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо гээд л тэрийн юунууд нь уул нь байдаг юм ш дээ. Одоо ч их олон хуваагдчихаж дээ.

Цэцэгжаргал -

Тухайн үед эмэгтэйчүүдийн талаар баримталж байсан бодлого эмэгтэйчүүдийн байгууллагаар л ...

Лхагва -

Эмэгтэйчүүдийн байгууллагаар л дамжина.

Цэцэгжаргал -

Тэр бодлого дараа нь яаж өөрчлөгдсөн бэ?

Лхагва -

Тэр бодлого нь бол одоо тэр эмэгтэйчүүдийн, хамгийн сүүлд би яг тодорхой санаж байна 90 хэдэн онд ер нь бас эхний үед би ингээд л яг боддог юм илтгэл, доклад бэлдээд л ингээд яахад эхний үед бид дандаа тийм нам засгийн гээд л эхэлдэг байхгүй юу \инээв\ дандаа тийм хэвшмэл нам засгийн бодлого шийдвэрээр ч гэдэг юм уу тэгээд л эхэлдэг байсан. 90 ээд оны үед чинь намм гэдэг чинь их буруу юм байна. Нам гэж ерөөсөө төрөөрөө байх нь зүйтэйн байна гээд л төр засгийн гээд л эхэлдэг болсон нэг хэсэг, тэгээд л одоо төр засаг маань одоо нам гэж хэлэхгүй ч олон намын намын л бодлого зөвхөн намын д юу болчлоо ш дээ төр гэдэг маань. Тэгэхээр тэр юу чинь бас л их ажиглаад байхад өөр өөр суурь шинжтэй л яваад байгаан. Эмэгтэйчүүдийн байгууллага бол нам засгийн тэгж юу яаж байхад яг л намтай зэрэгцсэн эмэгтэйчүүдийн байгууллага байдаг байсан. Тэр байгууллага, ганцхан байгууллага бол ерөөсөө аймгийн эмэгэтйчүүдийн зөвлөл гээд л дарга маргатай бие даасан байгууллага. Тэгээд олон намын систем ингээд үүсээд яахад тэр эмэгтэйчүүдийн юу нь задраад төрийн бус байгууллага одоо ингээд ганцхан чиглэлээр яахад тэр чинь таалах таалагдахгүй байна. Тэрүүнтэй уялдаад нам задрахад нам намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага, өөр одоо тэр нэг намд орох сонирхолгүй нэг хэсэг нь бүүр өөр ТББ “ Гал голомт” ч гэх шиг “ нийгмийн дэвшил” ч гэх шиг бүүр одоо эмэгтэйчүүдийн байгууллагыг анзаарч үзэхэд манай аймагт л гэхэд зөвхөн эмэгтэйчүүдийн хорин хэдэн байгууллага байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд чиглэл чиглэлээрээ л одоо янз бүрийн сонирхолоор л эд нар задраад яачихсан нэгдсэн юугүй л болчоод байгаан. Сүүлийн үед л мянганы хөгжлийн зорилт энэ тэр гээд ярихаар ерөөсөө эмэгтэйчүүдийн жендэрийн харьцаа гээд ярихаар бас яг бодлого юундаа яахаар бас тэрийг чинь бүх түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нээх тийм үнэтэй үнэлж чадахгүй л байгаан.

Цэцэгжаргал -

Социализмын үед эмэгтэйчүүдийг сурч боловсрох, ажиллах хөдөлмөрлөхөд дэмжсэн бодлого явагдаж байсан уу?

Лхагва -

Яг тийм тусгай эмэгтэй хүнийг ингэж сургана, эмэгтэй хүнийг илүү сургана гэсэн бодлого байгаагүй. 90ээд оны эхэнд яг хувьчлал явагдаад худалдаа наймаа, ерөөсөө бүх юм яг дэлгүүрийн лангуу хоосроход наймаагаар л амьдрах юм байна сурч боловсроход, сургууль төгсөөд ингээд л нийгэм задарч байгаа юм чинь ажил төрөл ч олдохгүй, ингээд наймаа нэг юмыг хоёр болгоод зараад байхад ашигтай байх юм байна гэсэн үзэл бодол хүмүүст бий болоод ирэхтэй зэрэг хөдөө бол мал хувьчлагдаад хүн болгон малтай болоод ирэхээр сургууль бол ер нь хэрэггүйн байна гээд ихэнх эрэгтэй хүүхдүүдээ ингээд наймаа арилжаа тэгээд л юунд гаргачихсан байхгүй юу ерөөсөө сургуулиасаа ихэнх нь гараад л. Тэгээд яг тийм суурь бүрдээд эхлэнгүүт зарим эцэг эхүүд эмэгтэй хүн боловсролтой л байхгүй бол ингээд хаана ч өөрийгөө аваад явах чадвартай болохын тулд боловсролтой болох нь зүйтэй гээд яг зах зээл эхлэх үед хүн болгон охидуудаа илүү сургаж биеийг нь даалгья гэсэн байдлаар ер нь анхаараад эхэлчихсэн. Тэгээд тэр анхаарсны хүчээр ерөөсөө ихэнх сургууль, оюутнууд эмэгтэй бүтэцтэй болчихсон. Тэгээд эрэгтэй хүнээ бол ерөөсөө наймаа арилжаа хийгээд л янз бзрийн одоо юу гэдгийн мал ахуйгаа л авч явах нь зүйтэйн байна сурах нь хэрэггүйн байна гэсэн нэг хэсэг үе бүлэг гараад ирсэн. Яг тэр үеийн юунууд л одооны залуучууд, тэр үеийн хүүхдүүд яг одооны залуучууд болчихсон байхгүй юу. Тэр юунаас чинь болоод одоо ерөөсөө тэгээд л нэг бүр одоо нэг задгай байдал бий болоод л эмх замбараагүй өнөө нэг гэрийн нөхцөлд байгнын юунд хяналтаас нэг хэсэн эмэгтэйчүүд ингээд гараад ирэхлээр биеээ ч илүү задгай тавьчихсан юм уу. Эмэгтэйчүүдийн одоогийн энэ залуучуудын амьдрал нэг тийм задгай маягтай болчуу даа гэсэн нэг тийм бодолтой байна. Яг тийм хандлага бол ажиглагддаг. Тэгээд л нэг чөлөөтэй, одоо ер нь хувцаслалт ч гэсэн харахаар ер нь хувцас ч гэхэд хэцүү юм, ерөөсөө би одоо гаднаас ичих юмгүй, намайг хэн ч хэлэх ёсгүй би өөрөөрөө л байх ёстой гэсэн байдлаар нэг тийм сургасан ч гэх юм уу даа. Хажуунаас нь шахалт үзүүлэх ч юмгүй болциймуу нэг л тийм юм харагдаад байх юм.

Цэцэгжаргал -

Социализмын үед эмэгтэйчүүдийн байдал ямар байв, 90 ээд оноос хойш яаж өөрчлөгдөв?

Лхагва -

Эмэгтэйчүүдийн байдал, эмэгтэйчүүд бол ер нь их эмх цэгцтэй байжээ. Эмх замбараатай байж, бас нэг өөрийгөө авч явахдаа ч гэсэн өөрийнхөө бие бялдарыг ч гэсэн би ер нь монгол хүн ер нь өөр байх ёстой шүү гэж боддог байсан байх. Боддог ч байсан бие биендээ хэлж яадаг ч байсан. Бие биенийхээ төлөө маш их анхаардаг байсан. Бие биенийхээ үр хүүхдийг яахад их хамтач байсан. Ер нь их хамтач, хамт олон бүрдүүлэхэд ч их анхаардаг. Яг үйл ажиллагаа нь ч хамтач байхаас өөр аргагаүй нөхцөл байсан. Яагаад гэхээр бид нар чинь хичнээн жаахан хүүхэдтэй, залуу юу байхад чинь хичнээн яахуу тухайн үедээ дэвшилттэй л байсан. Одооны залуучууд бол тэр чинь шоолдог байхгүй юу ийм байсан ингэдэг байсан гэхээр. Яадаг байсан гэхээр лекц гээд яг орчино, лекц гээд л орно. Сонсгол гээд л байнга болж байгаа үйл явдал тэр юуг чинь байга ингэж ярьж юу яана. Одоо улсын хэмжээнд ч гэсэн явуулж байгаа бодлого шийдвэрийг ерөөсөө ажилчин хүн ч гэсэн, зүгээр нэг ажилчин хүн ч гэхэд социалист хөдөлмөрийн бригад гээд заавал нэг бригадын хамт олны юунд нэгдэх ёстой. Тэр хамт олон бие биенийхээ зовлон зүдгүүр яахад тэрүүнд орно, баяр баясгалан болоход хуваалцана гэсэн ойлголттой. Тэгээд тэгж тэр хамт олон бүрдүүлээд тэр бригадын гишүүн болоход нь тэр хүнээс шалгалт авна тэр хүнээс, шалгалт давахын тулд тэр хүн өөрийгөө бэлдэнэ. Би энэ хэмт олонд, ам асуулгыг нь авна хамт олон дунд үлгэргүй байдал гаргахгүй, тусламж дэмжлэг үзүүлэх ёстой гэж тэр ой тойнд нь ортол. Алхам тутамдаа тэгээд л нөгөө нэг хамт олон, ажлын хамт олон, эвлэлийн гишүүн гэхэд л манайх чинь захиргаа гэхэд л эвлэлийн гишүүн гэхэд 35 аас доош насны бүх хүмүүс эвлэлийн гишүүн байх ёстой, татвараа хураалгах ёстой, тэндээ манлайлах ёстой, тэгээд л мандайлахын тулд юм хийх ёстой, биеэ дайчдах ёстой гэсэн дандаа тийм ёстой ёстой гэсэн ёс зарчим дотор байсан. Тэгээд л задгай болчихоор 90 ээд оны үед ерөөсөө тийм дандаа тийм тусдаа бие даасан шинжтэй болчихсон учраас л нийгэмд би л болж байвал болоо гэсэн тийм бодол төрчихсөн юм уу гэсэн тийм л хандлага харагддаг юм.

Цэцэгжаргал -

90 ээд оноос хойш эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөв?

Лхагва -

Эмэгтэйчүүд их задгай болчихлоо. Ер нь их задгай маягтай болчихлоо. Тэгээд би энэ жил манайх нэг тэр Өгөөмөр амралтанд нэг юу зуслангийн байшин барьж авсан юм. Тэгээд л тэнд очиход Өгөөмөр амралтын эзэн нь болохоор тэр Л багш байхгүй юу. Тэр хүн ч гэсэн би их сэтгэл эмзэглэж байнааа хүн сайхан эрүүл агаарт амраад ингээд яах байтал дандаа л нэг архи уух юм. Ялангуяа охидууд гээд л ярьж байгаа байхгүй юу. Тэгээд л яахуу бид нар яг хажууд нь хараад л байж байхад энэ охидуул маш тийм замбараагүй дандаа л нэг тийм архидсан наргисан цэнгэсэн нэг тийм хөнгөн хийсвэр амьдралд л орчлоо. Өмнө бол ерөөсөө хүний амьдрал ямар байх ёстой тэрийг төвхнүүлэхийн тулд явж байсан бол одоо сүүлийн үеийн залуучууд, охидууд эмэгэтйчүүд нэг тийм хөнгөн амьдрал руу ер нь дийлэнх нь орчихож байгаа болохоор нийгэм нэг л биш байнаа гэж сэтгэл эмзэглэж байна.

Цэцэгжаргал -

Социализмын үед гэр бүлийн амьдрал ямархуу байсан бэ?

Лхагва -

Социализмын үед гэр бүлийн амьдрал гэдэг бол ерөөсөө тэр гэр бүлд байгаа эцэг эх, үр хүүхдийг бол ерөөсөө эцэг эх бол үр хүүхдээ, хань ижлээ илүү хүмүүжил, тэр эрүүл мэнд, амьдрал ахуй, хаагуур юу хийж явна тэр бүгдийг бол эцэг эх анхааралтай ханлаж хариуцлагатай байсан. Яагаад гэвэл гэр бүлийн гишүүнээс янз бүрийн асуудалд орох юм бол тэр эцэг эхийг сургууль дээр дуудна, намын гишүүн бол намаар нь хэлэлцэнэ, эвлэлийн гишүүн бол эвлэлийнх нь шугамаар тэр гэр бүлд нь болж байгаа асуудлыг бас авч хэлэлцдэг байхгүй юу. Тийм болохоор зэрэг гэр бүлдээ муу юм болгохгүй, гаргахгүйн тулд бол эцэг эхүүд бол тэр үр хүүхэддээ маш их хяналттай, ойр дотно үр хүүхдээ юу хийж явж байна өөрөөсөө ингэж салгахгүй хараа хяналтын доор хүмүүжүүлдэг байсан болохоор тэр үр хүүхэд бол бас их зөв хүмүүждэг байсан байх гэж би боддог.

Цэцэгжаргал -

Социализмын үед гэр бүлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг ямар байсан бэ?

Лхагва -

Социализмын үед эцэг эхийн үүрэг бол, яахуу ер нь эцэг ч гэсэн бас тэр үр хүүхдээ хүмүүжүүлэхэд бас их анхаарах ёстой, анхаардаг хүүхэд маань яаж байна гээд. Эцэг эхийн хуралд бол заавал эх нь ч биш эцэг нь ч их орно, эх нь ч их орно. Багш нартай маш их, тэр үед бол ерөөсөө багш нартай маш их холбоотой, багш нар их тэр тухайн гэр бүлтэй маш их холбоотой байдаг байсан. Тэр холбоо бол хүүхдийн хүмүүжилд бас их нөлөөлдөг байсан байх гэж боддог. Одоо тэр гэр бүлийн, гэр бүлээр багш нар чинь анги даасан багш бол яг тухайн гэр бүлд юу болж байна, яаж байна гэдгийг цөмийг нь мэддэг хүүхдийг хараад л мэддэг. Багш нар бол хүүхэдтэй их ойр дотно байсан гэж боддог ш дээ одоог бодоход. Тийм учраас энэ гэр бүлийн амьдралд энэ хүүхэд хоолтой хонох уу, энэ хүүхдийн ажил асуудал ямар вэ гэдгийг маш сайн мэддэг, тэр байтугай хувийн хэрэг дээр ч гэсэн маш нарийн юм их тэмдэглэсэн бичсэн байдаг. Ер нь тэр хүүхдийн, тэр байтугай хөдөө аав ээжтэй хүүхдийх одоо ингээд л 10 жилийн сургуульд бол 10 жилийн дотуур байр гэж байдаг байсан. Ахлах ангийхан бол тэр дотуур байранд амьдрана. Тэр дотуур байрын багш бол голцуу эмэгтэй улсууд яг тэр эх хүний үүргийг гүйцэтгэдэг байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг бас их ер нь тэр тухайн нийгэмл бол хүний төлөө маш их, хүний хүмүүжлийн төлөө маш их анхаарч хүмүүжил ёс зүйн талаар маш их анхаарч тэр талаар ир сургадаг хичнээн сургуулийн юунд яахгүй байдаа я гэсэн багш нар дандаа тийм ёс зүйтэй холбоотой юмнуудыг хүнд хэлж өгдөг байсан байхгүй юу. Тэгэхэд одооны юу бол тэр ёс зүй, хүний хүмүүжил биеэ авч явах талаар сургалт юуны программд бол бага ордог болциймуу. Тэр талаар л ер нь анхаармаар юм шиг санагддаг.

Цэцэгжаргал -

Социализмын үед гэр бүлийн талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ?

Лхагва -

Гэр бүлийн талаар бол гэр бүлийн хууль яадаг байсан байх. Тусдаа нээх айхтар тэгж чиглэл чиглэлээрээ одоо гэр бүл нь нөхөр нь, ерөөсөө цөмөөрөө ажил юуныхаа талаар л яачихдаг байсан болохлээр тэгж яадаг байсан юм бол уу, Тусгай нээх тийм гэр бүл гэсэн, нээх тусдаа онцгой гойд тийм бие даасан нээх юу байдаггүй байсан байх. Яг анхаарал татсан ч асуудал бас нээх гардаггүй байсан юм бол уу .

Цэцэгжаргал -

Гэр бүлийг хөхүүлэн дэмжих талаар үйл ажиллагаа, бодлого байсан уу?

Лхагва -

Би одоо тэгж боддог. Сургууль төгсөөд л хорин хэдтэй залуучууд ирдэг байхгүй юу. Дөнгөж төгсөөд ирж байгаа эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гэр бүлгүй хүнийг нөхөргүй, эхнэргүйн татвар гэж авдаг байсан. Тэгээд хүүхэдгүй бол хүүхэдгүйн татва гээд эмэгтэй ч хамаагүй, эрэгтэй ч хамаагүй ингээд л гэр бүлгүй хүнээс татвар авдаг байсан. Тэр чинь бас тэгээд хүнийг бас хамтран амьдрах хүслийг нь нэг талаар одоо бодоход залуучууд шал бүдүүлэг юм гээд л тэгдэг юм. Өнгөц талаасаа бүдүүлэг юм шиг боловч хүн ингээд хосоороо байгаа нөхцөлд ажил хөдөлмөртөө ч өөр ханддаг тэр бодлогыг ч бас барьж байсан юм байна л даа. Тэгэхээр нөхөргүй, хүүгүйн татвар гээд нөхөртэй болтол нь, эхнэртэй болтол нь тэгж татвар авдаг байсан ш дээ ерөөсөө энэ төгсөөд ирж байгаа гэр бүл болох нас болсон л бол. Социализмын үед бол гэр бүлийг тогтвортой байх талаар бол их анхаардаг байсан. Гэр бүл салж сарнисан тийм хүнийг бас хичнээн амжилт гаргаж байсан ч бас ажлын амжилтыг нт тэр гэр бүлийн тогворгүй байдалтай нь уялдуулж бууруулах тийм бодлого байсан болохоор бас төрийн бодлого байж гэж бодогдож байна. Тэр байтугай тэр гавьяат жүжигчин хүн хэрвээ гэр бүл салсан, сарнисан байх юм бол цолыг нь өгдөггүй. Хэрвээ удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүн гэр бүл гэр бүл салсаг байх юм бол тушаал хүртэл бууруулдаг тийм юу байсан. Тэгэхлээр зэрэг гар бүлийг тогтвортой байдгах талаар маш их анхраанч бас их тухайн байгууллагаас ч, нам голцуу яг тэр социализмын үед бол нам төвтэй байсан болохоор намын хорооноос намаас нь татгалзуулах бүр намаас нь хөөх хүртэл тийм шийдвэр гаргадаг байсан ш дээ. Тийм учраас гэр бүлийн тогтвортой байдал бол бас үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн уур амьсгал бас ингээд салж сарних ёсгүй, бас өөр хүний гэр бүлийг үймүүлэх ёсгүй гэсэн тийм байдлаар бас ханддаг байсан байх. Тэгэхээр гэр бүл үймүүлсэн хүнийг чинь бас хамт олны хурлаар хүртэл авч хэлэлцдэг байсан юм. Тэгээд гэр бүлээ ингээд салсан, өөр гэр бүлийн амьдралд оролцсон хүмүүсийг гэр бүлийг тогтворгүй байдал бий болгосон, үр хүүхдийг нь өнчрүүлсэн гэж том асуудал болгон ярьж, том үзүүлэлт болгож үздэг байсан нь бол бас ер нь үр дүнтэй байсан байх. Тухайн хүний сэтгэхүйд ч гэсэн ийм байдал бий болгохгүй гэсэн байдлаар. Тэгээд одоо цагт бол ерөөсөө хамаа замбараагүй болсон. Ийм учраас миний бодол бол ерөөсөө гэр бүлийн хариуцлагын талаар хуулинд их юм оруулмаар санагдаг. Энэ талаараа ч би санал маналаа нилээн л гаргадаг байхгүй юу. Яагаад гэхээр хүний гэр бүлийг үймүүлчихсэн, үр хүүхдийг нь ингээд өнчрүүлчихсэн хүний хүлээх хариуцлага гэж ерөөсөө байдаггүй. Гэр бүлийн хуулинд юу ч байдаггүй юм байна дээ би бас нэг үзэж байсан. Тийм байдлаас болоод энэ хүмүүсийн зах замбараагүй ийм байдал бий болж гэр бүл хэврэгшиж байгаан байна гэж би боддог.

Цэцэгжаргал -

Гэр бүлийн талаар баримталж байсан бодлого яаж өөрчлөгдсөн бэ?

Лхагва -

Ер нь гэр бүлтэй, одоо тэгээд л хариуцлагын тогтолцоо өөр болоод ирэхээр нэгэнт тэгээд тийм хариуцлага гэж байхгүй, одоо тэгээд өөрийнх нь үр дүнтэй уялдах юм бүүр ингээд чөлөөт байдалтай хаячихаар зэрэг гэр бүл хэврэгшиж, тэр хэврэг гэр бүлийн орчинд одоо тэр эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд чинь бас тийм сулрах хандлага бий болж байгаагаас бүр нийгмийн хөгжил магадгүй одоо 10 жилийн дараа ч гэсэн бүүр их сонин байдал бий болж байж ч магадгүй харагдаад байгаан. Тэгээд л одоо гэр бүл нийлээд л саллаа, одооны энэ бодлогыг би их шүүмжилдэг гэр бүлийг дэмжих биш харин бүүр нийгмийн сөрөг үзэгдэл болж байж магадгүй. Яагаад гэхээр тэр 500000 төгрөгийг л авахын тулд тэр зарим нь гэр бүл болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь бүр харагддаг. Тэр байтугай банкныхан ч гэсэн гайхаад хардаг байхгүй юу, гайхаад ярьдаг байхгүй юу 500000 төгрөгөө банкин дээр очиж аваад 2 хувааж аваап салж байгаа ч хүмүүс байдаг. Зарим нь бүүр нэг нь аваад алга болоод дараа нь халамжийг байгууллагад нөгөө 500000 төгрөгөө аваад зугтаад алга болчлоо гэсэн ийм гомдоол хүртэл гарч байсан. Тэгэхлээр зэрэг энэ бодлого чиглэлийг маш их нарийн асуудла, шнр бүлийн асуудал гэдэг бол маш их нарийн нийгмийн асуудал ш дээ. Тэгэхээр энүүн дээр их бодлоготой чиглэлтэй хандахгүй бол зөвхөн нэг сонгуулийн, хүмүүсийн тухайн үеийн юуг сонирхолыг татах үүднээс түр зуурын гарч байгаа бодлогууд бол их алдаатай. Энэ алдаанаас болоод бүр нийгэмд бүр аюул занал ч төрж байна гэж миний сэтгэл их эмзэглэдэг.

Цэцэгжаргал -

Тухайн үед төрөөс баримталж байсан бодлогууд таньд эмэгтэй хүний хувьд, танай гэр бүлийн хувьд ямар нэг байдлаар нөлөөлж байсан уу?

Лхагва -

Яг л тэр тухайн үеийн гэр бүл ямар байх уу, тэр л хүмүүжлээр өөрсдийнхөө цалингаар бид 2 бол тэгж эцэг эхээсээ ч бүх юмаа бэлдүүлээгүй оюутны ширээнээс, ихэнх залуучууд бол юу яадаг байсан ш дээ. Айл орон болохдоо хүнээр юмаа бэлдүүлдэггүй, өөрсдөө бэлддэг, өөрсдийнхөө гараар босгосон амьдралд бол хүн харамтай, тэрийгээ хамгаалахад тууштай байх тийм чиглэлтэй байдаг юм л гэж боддог ш дээ. Тэгэхээр би яг ажилчин болоон нэг ажлыг газраас минь нэг байр, байрны хажуу талын байр өгөөд зах дээрээс 50 төгрөгний нэг акталсан сургуулийн ор аваад тэгээд л бид 2 хоёр талаасаа чемодан сав аваад яг тийм оюутны байр шиг л амьдралтай айл орон болж байсан даа. Тэгээд л тэр тийм амьдрал л үүсгэсэн хүн бол тэрийгээ өөд нь татах, байнга өөд нь татаж сайн болгохыг л эрмэлздэг юм байна гэж бодогдож байгаа байхгүй юу. Тэрэнгүй бүх юмыг л бэлдээд аваад өгсөн чүдэнзээр галаа асаагаад л яасан хүн бол яг хүний л юм шиг санагддаг байх гэж бодогддог байхгүй юу. Яг энэ бүх юм бэлэн ингээд л яачихаар чинь хүний л юм ш дээ, тэрийг үрэн таран хийсэн ч яг энийг би бүтээсэн гэсэн сэтгэлгүй болж байгаа бий болгосон амьдрал бол хэврэг байдаг юм уу гэсэн бодол төрдөг.

Цэцэгжаргал -

Гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг социализмын үеэс өөрчлөгдсөн үү?

Лхагва -

Одоо бол бүх юм өөрчлөгдсөн бүх юм бэлэнчлэх сэтгэлгээнд яасан гэх юм найрсаг гэх юм уу, найрсаг гэхээр ч үг хэллэг тохирохгүй гэж бодож байна. Маш их наргих цэнгэх дуртай болж одоогийн гэр бүл залуу гэр бүлүүд. Тэр наргиа цэнгээн нь хэтэрсэнээс болж хоорондох тэр хайр сэтгэл, нанлин холбоо тасрахад нөлөөлсөн тийм нөхцөл бүрдчээд байна. Хэрвээ одоо ихэнх юуг харж байхад л ер нь нэг тийм сайхан баар сайхан гэж үзэж байгаа тэрийг нээх сайхан гэж бодохгүй л байгаа. Юм л тийм баар цэнгээн, зугааны зугаалах газраар л тийм зугаацсан амьдралд хамаг цаг, хамаг хайран цаг л тийм нөхцөлд л өнгөрөөж байгаагаас ер нь юу байдал руу орчоод байна, гэр бүл ер нь хэврэгшиж байна л гэж бодоод байгаан.

Цэцэгжаргал -

Социализмын үед гэр бүлийн талаар баримталж байсан бодлого жирийн хүмүүсийн амьдралд хэр нөлөөлж байсан бэ?

Лхагва -

Социализмын үед гэр бүлийн талаар баримталж байсан бодлого бол бас жирийн иргэдийн сэтгэхүйд эерэг нөлөөтэй басйан байх гэж бодож байна. Яагаад гэхээр одоо тэр тухайн хүн чинь, гэр бүл болж байгаа хүн чинь одоо би гэр бүл салах ёсгүй, гэр бүлээ өв тэгш үр хүүхдээ, гэр бүлтэй боллоо гэхэд үр хүүхдийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө их анхаарч ер нь хүн шиг л амьдрах ёстой гэсэн эрмэлзэл бүх хүнд байсан байх. Тийм учраас тухайн үед гэр бүл салалт, ер нь тийм салсан гэр бүл бас их ховор байсан ш дээ. Ер нь л тийм гарцаагүй байдалд л салдаг байсан байх. Тэгээд саллаа гэхэд, тэгээд л саллаа гэхэд хөдөлмөр эрхэлдэггүй хүн байхгүй байсан гэдэг утгаараа бол гэр бүлийн хуулийн дагуу бүр айхтар арга хэмжээ авдаггүй юм аа гэхэд хүүхдэд заавал тэтгэвэр тэтгэмжийг заавал олгодог байсан. Ерөөсөө заавал шүүхээр ороод л гэо бүлийн тэр юугаар тэр салж байгаа хүүхэд, голцуу хүүхдийг нь эмэгтэйчүүдэд нь дагуулж өгдөг. Тэгээд эрэгтэйчүүдээс л бол тэр үр хүүхдийг нь 18 нас хүртэл тийм заавал юу яах ёстой, хүүхдийн тэтгэвэр төлөх ёстой. Тэгээд хүүхдийн тэтгэвэр төлдөг гэсэн хүнийг бол хүмүүс чинь бас хүүхдийн тэтгэвэр хүүхдээ өнчрүүлсэн гэсэн байдлаар ханддаг байсан болохоор хүмүүс чинь нээх тийм асуудалд орохгүй байхыг хичээж сэтгэл зүйн хувьд гэр бүлээсээ салах ёсгүй гэсэн хүмүүжлийн юутай байсан гэж боддог. Сүүлийн үед бол ерөөсөө төрийн бодлого, тэр нэг 500000 гэсэн бодлогыг би түрүүн буруу гэж хэллээ ш дээ. Тэр юу бол ер нь гэр бүл улам хэврэгших, зүгээр нэг гэр бүлийн тоо бол асар их өндөр болж байгаа ш дээ. Гэрлэлт маш их, одоо тэр улсын хэмжээнд тооцсон хэмжээгээр хүн болгон л анзаарч байгаа 2005 оноос хэрэгжээд яасан одоо хуульд гаргасан төсөв нь хэд дахин хэтэрлээ ч гэх шиг. Тэр чинь бас хэт их замбараагүй байдал бий болж байна ш дээ. Тэр чинь одоо замбараагүй тэр олон гэрлээгүй явж байсан хүн одоо тухайн үед тийм олон хүн гэрлэж байна уу гэдгийг ч анзаарч байгаа юм байхгүй тэгээд тэр бодлого чиглэл маань алдаатай, сөрөг үзэгдлүүдийг л бий болгож байна гэж үзэж байна.

Цэцэгжаргал -

Сонирхолтой ярилцлага өгсөн таньд их байрлалаа.

Лхагва -

За баярлалаа, Та бүхний судалгааны ажилд амжилт хүсээд одоо энэ монгол орны өмнөх амьдралыг сонирхож тодорхой нэг бодлого шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Энэ ажилд бас амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.