Tsoodol


Basic information
Interviewee ID: 990034
Name: Tsoodol
Parent's name: Ichinhorloo
Ovog: Besüüd
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Дүүрэгч вангийн хошуу sum, Zasagtkhan aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: shoemaker in artel
Father's profession: -


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
politics / politicians
literature
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Та амьдралынхаа түүхийг яриач бага хүүхэд насандаа ямар байсан?

Цоодол -

Би 1942 онд хуучин засагт хан аймгийн Эрдэнэдөрөн хошууны халхын их монголын соён гэгээрүүлэгч Жалханз хутагтын өргөөнд төрсөн юмаа. Одоо 66-н настай. Өөрийн хүч хөдөлмөр ард түмнийхээ буянаар зүтгээд бас хэдэн юм хийсэн. Түүхч, угсаатны зүйч, сэтгэл зүйч, урлаг судлаач, зурхайч гэсэн нэр хаягтай явдаг юмаа. Үүнийхээ юмыг хийсэн энэ хугацаанд түүх угсаатны сэдвээр 22 ном хэвлүүлсэн байна. Уран бүтээл нь бага юм даа. 3-хан ном. Би түүхдээ л элгэтэй юм. Тэгээд би агуу их багш нарыг бүтээгч хүн. Хүн эхлээд эцэг эхийн бүтээгдэхүүн 2-рт багшийн бүтээгдэхүүн 1963-н онд багшийн дээд сургуульд орж суралцаад түүх-газарзүйн ангид орж суралцаад агуу их Санжсүрэн доктор агуу их докторууд, газарзүйн агуу их Гунгаадаш багш, Дүгжир багш, Базаргүр багш агуу их багш нарын шавь юмаа. Миний бахархал энэ юмаа.

Эрдэнэтуяа -

Та Базаргүр багшийн шавь байсан юм уу?

Цоодол -

Базаргарав багш чинь их залуу надаас бараг дүү их залуухан, Түсиб багш, Түсиб багш гэж дуулсан уу?

Эрдэнэтуяа -

Үгүй.

Цоодол -

Тэр манай декан байсан юм. Казак хүн.

Эрдэнэтуяа -

Түсиб ээ

Цоодол -

Түсиб агуу хүн. Энэ агуу хүмүүс чинь манай Сэлэнгэд миний багш байгаа юм.

Эрдэнэтуяа -

Базаргүр багштай би ажилдаг юм ш дээ. настай нүүдэлчин малчдын бэлчээрийн мал аж ахуйгаар судалгаа хийдэг.

Цоодол -

Тэр багш чинь хамгийн залуу нь. Одоо энэ Түвдээ багш эд нар бүгдээрээ шавь нь Базаргүр багш чинь надаас залуу хүн. Би түүх-газарзүйн багшийн мэргэжилтэй тэгээд жаахан түүх ярина газарзүй ярих гэсэн юм бараг байхгүй.

Эрдэнэтуяа -

Аан түүхээрээ дагнасан гэж үү?

Цоодол -

Тийм за ийм учиртай. Би өөрийнхөө хөдөлмөрийн буянд, ард түмнийхээ буянд, багш нарын ачаар их юм хийжээ. 22 ном хэвлүүлнэ гэдэг. Одоо цаана нь 36-н ном бэлэн байгаа. Энэ миний их багш нарын буян. Ингэж би биширч явдаг шүү.

Эрдэнэтуяа -

Та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ?

Цоодол -

Хүүхэд байхдаа юм болгонд хүртээмжтэй.

Эрдэнэтуяа -

Тэрнийхээ тухай.

Цоодол -

Биднийг хүүхэд байхад гар бөмбөг гэж даавуун дотор нь даавуу чихээд дунд нь шагай хийгээд даавуугаар орооогоод оёоод тэгээд тэрнийгээ өшгөлдөг.

Эрдэнэтуяа -

Өөрсдөө хийнэ.

Цоодол -

Өөрсдөө хийнэ. Дандаа дотуур байрны хүүхдүүд юм чинь хэн хийж өгөх юм

Эрдэнэтуяа -

Сурагч байхдаа юу?

Цоодол -

Сурагч байхдаа тийм. Дотуур байрны хүүхэд тийм байлаа.

Эрдэнэтуяа -

Та хэдэн онд сургуульд орсон бэ?

Цоодол -

1949 онд

Эрдэнэтуяа -

1949 онд яг насандаа орсон уу? 7-н насандаа

Цоодол -

7-той орсон дээр үед шахагдаж ордог байсан 9, 10 хүрч байсан. тэр үед чинь шахагдаж орж байсан юм.

Эрдэнэтуяа -

Шахагдаж аа?

Цоодол -

Тийм 1942 онд төрсөн гэдэг чинь 7-той орсон. Одооныхоор биш л дээ

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед хэдэн настайдаа ордог байсан юм бэ?

Цоодол -

8-10тай настайдаа ордог байсан

Эрдэнэтуяа -

Яагаад тийм аажуу ордог байсан юм бэ?

Цоодол -

Тэр чинь сургууль гэдэг нь нэгдэл үүсээгүй, хэдэн малтай хүмүүс хүүхдээ сургуульд явуулах дургүй байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэр үед нэгдэл үүсээгүй байсан уу?

Цоодол -

Үүсээгүй байсан.

Эрдэнэтуяа -

Малаа маллуулах гээд үү?

Цоодол -

Тийм. Нэгдэл чинь 1959 он юм чинь

Эрдэнэтуяа -

Тэгээд хүүхдүүдээ өгөх маш дургүй байсан юм байна.

Цоодол -

Маш дургүй.

Эрдэнэтуяа -

Тэр нь юутай холбоотой вэ?

Цоодол -

Малтай холбоотой. Тухайн үедээ буруу ч биш юм л даа. Тийм байгаа биз

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдээ ямар хүмүүс нь сургуульд явуулдаг байсан юм бэ? Тодорхой хэмжээний хүмүүс нь сургуульд явуулж байсан байх л даа. 100 хувь явуулахгүй байгаагүй байх л даа. Ихэвчлэн явуулдаггүй байсан уу?

Цоодол -

Ихэвчлэн 3-ны 2 нь. Зарим нь эцэг эх нь явуулдаг зарим нь оргоод явдаг байсан жишээ нь би оргож явсан хүүхэд

Эрдэнэтуяа -

Тэр тухайгаа яриач

Цоодол -

Их гоё 11-н сард. 11 сарын эхээр 11сар чинь 1-р улиралын дүн гарчихсан одогоор бол. Тийм үе шүү дээ цас орчихсон үе. Би оргож явсан. Хөвсгөл аймгийн Бүрэнхан сумаас тэгээд сургуульд орсон. Тэгээд ямар ангид орсон гээч 5г гэдэг анги

Эрдэнэтуяа -

5г-ээ

Цоодол -

Тийм тэр нь яадаг анги гээч улирсан, завсардсан, хоцорсон тэр үед чинь 14,15 –тай хүүхэд 1-р ангид байсан 17,18-тай хүүхэд 5-р ангид байсан ийм ангид орж байлаа. Манай ангийн багш Буурал Дорлиг гэдэг агуу их багш охин нь Эрдэнэцэцэг гээд энэ 3-р 10-н жилд монгол хэлний багш отгон охин нь миний хүү тэр багшийг таньж магадгүй. Тийм ангид орж байлаа.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм бэ? 1949 онд уу?

Цоодол -

1949 он үгүй 1959 он байхгүй юу өө юу билээ бишээ 1952,1953-н он юм байна.

Эрдэнэтуяа -

Яагаад? 1949-н онд та яаж сургуульд явсан юм бэ? Сургуульд

Цоодол -

Сумад бага сургууль

Эрдэнэтуяа -

Аан бага сургуульд ээж аав чинь явуулж байсан уу?

Цоодол -

Ээж явуулдаггүй байсан. ингэхгүй юу манай гудманд тоглодог хүүхдүүд Бүрэнханы артель гэж хэдэн хүүхэд 10-аад хүүхэд тоглодог. Миний тоглодог хүүхдүүд бүгдээрээ надаас ганц 1, 2 ах бүгдээрээ сургуульд орчихсон, би ганцаараа үлдчихгүй юу. Тэгсэн чинь би өөрөө сайн дураараа ороод 1-р ангид хамгийн хойно ороод суучихсан. Би өөрөө хүчээр орсон, хэн ч намайг ор гээгүй. Тэр үед багш байхгүй мэргэжлийн. Манай сургуулийн коминдат чинь манай нярав шүү дээ. нярав Дашбал гэдэг хүн байлаа. Тэр хүн 1-р ангид зааж байгаа юм . Тэр багш хүн биш. Өхөөрдөөд энэ хөөрхөн жаал хамгийн ард суугаад байх юм хамгийн урд суулгачихсан. Тэгж 1- р ангид орсон. Ямар гоё юм асуудаг юм бэ

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед та ороод суучихаар чинь хичээлийн хэрэглэл яаж байсан бэ? Цаанаас нь өгч байсан юм уу?

Цоодол -

Ямар юмаа өгөх вэ дээ

Эрдэнэтуяа -

Юу нь дээр бичиж байсан бэ?

Цоодол -

Одоо нэг боодлын цаас

Эрдэнэтуяа -

А4-ийн цаас бичгийн цаас уу?

Цоодол -

Бишээ. Дэлгүүрт бараа ирдэг. Оросоос бараа ирдэг бараа боодог бүдүүн ширхэгтэй бор цаас тэрэн дээр бичнэ. Арай сэргэлэн нь сонин гарч байсан. сонины захыг хайчлаад, сонины захыг хайчлахад энэ хиртээ юм гарна.

Эрдэнэтуяа -

2 хуруу хиртэй?

Цоодол -

Тийм. Тэгээд тэрэн дээр бичнэ. Тэгж байсан байхгүй юу?

Эрдэнэтуяа -

Тэрийг өөрсдөө л олох уу?

Цоодол -

Өөрсдөө л олно. Чамд нэг гоё юм ярья. Чернель гэж нэг гоё юм байгаа, бал гэж байхгүй. Тэгээд сумын дарга нар хортой харандаагаар бичнэ. Миний хүү мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй

Цоодол -

Хортой харандаа гэж бал нь уусдаг тийм юм байдаг юм.

Эрдэнэтуяа -

Бал нь уусдаг аа

Цоодол -

Тийм өнгө гаргадаг. Тэгээд дарга нар сум дээр харандаагаа үзүүрлээд хог дээр хаячихдаг. Бид нар тэгээд хог дээрээс түүгээд халуун усанд найруулаад тэгээд чернель хийдэг тийм байсан.

Эрдэнэтуяа -

Өө тэрүүгээр нь үү хаягдалаар нь?

Цоодол -

Хаягдалаар нь тэр хаягдал нь тун жаахан бүр 1 см, 5 мм хиртэй. Тэгээд модны холтосноос өнгө гарна. Монголчууд чинь ухаантай ш дээ. өнгө гардаг учраас хортой гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ямар өнгөтэй байх вэ?

Цоодол -

Яагаан тэр чернелэн яагаан өнгө байна ш дээ тийм байсан

Эрдэнэтуяа -

Тэгээд гаргасан чернелээ юугаар бичих вэ? цаасан дээрээ

Цоодол -

Үзэг гармаар болсон юм. Модон үзэгтэй таван хошуутай үзэг гарчихсан байсан. тэр нь чернелийн сав гэж нэг юм байна. Дээрээс нь дүрдэг. Тэр нь ангид 3 байна. Уг нь хүүхэд бүрт байх ёстой ш дээ. 3-н эгнээ тэгээд дунд нь тавина.

Эрдэнэтуяа -

Тэгээд дүрчээд өөрийнхөө ширээн дээр суух юм уу?

Цоодол -

Дүрчээд өөрийнхөө ширээн дээр очно.

Эрдэнэтуяа -

Хэр удаан бичих вэ?

Цоодол -

Тухайн үедээ... нөгөө харамч ааштай хүүхдүүд нь дүрүүлэхгүй

Эрдэнэтуяа -

Хүн болгонд байж чернель нь олдохгүй юу?

Цоодол -

Тэр чинь олдохгүй. Анги анги 3-н эгнээ нэг эгнээнд ганцхан байна. Тэр нь дунд нь байна. Урдаас нь дүрнэ, араас нь дүрнэ. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь яардаглана ш дээ. тэр нь голдоо эмэгтэй хүүхэд байдаг юм

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Мэдэхгүй дандаа эмэгтэй хүүхдэд байдаг. У.Пүрэвээ гэдэг хүүхэд байсан. Мядагмаа гэдэг хүүхэд байсан. Тийм л байсан. Г этэл чернелээ дүрнэ гэдэг чинь их том юм болно.

Эрдэнэтуяа -

Тэгээд та чинь сумын төв дээр байсан юм уу?

Цоодол -

Сумын төв дээр байсан.

Эрдэнэтуяа -

Танай гэр үү?

Цоодол -

Тийм манай ээж артель гэж байсан. тэнд ажилдаг байсан. гар үйлдвэр шүү дээ.

Эрдэнэтуяа -

Гар үйлдвэр ээ юуны гар үйлдвэр байсан бэ?

Цоодол -

Янз янзын юм хийдэг. Тэр үед чинь гутал хийнэ, эсгүүр хийнэ. Сандал ширээ хийнэ. Гар үйлдвэрийн артель гэж байсан.юм.

Эрдэнэтуяа -

Олон ажилчидтай юу?

Цоодол -

Олон ажилчидтай. Одоо бодоход 10 гауй хүн байсан. Хөдөө сумд 10 гаран ажилтан гэдэг том шүү дээ. Тийм л байсан даа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд хэддүгээр анги хүртлээ явсан бэ?

Цоодол -

Ерөөсөө 4 төгстлөө

Эрдэнэтуяа -

танай суманд бага сургууль гэж байсан юм байна.

Цоодол -

Бага сургууль гэж байсан.

Эрдэнэтуяа -

Дунд сургууль хаана байх вэ?

Цоодол -

Аймгийн төв дээр

Эрдэнэтуяа -

Тийшээгээ оргож явсан юмуу та?

Цоодол -

Тэгсэн 4 төгсөөд гаргацан юм тэгээд оргоцон

Эрдэнэтуяа -

Танайхан 4 төгсөөд гаргацан гэж үү?

Цоодол -

Гаргацан

Эрдэнэтуяа -

Тэгэхээр нь оргоцон юм уу? Тэгээд тэнд оргоход хүлээж авах уу?

Цоодол -

Сургууль нь Авна тэр үед чинь хүүхдийн хүслэн болж байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд байранд байсан уу?

Цоодол -

Дотуур байр

Эрдэнэтуяа -

Тэгээд хөдөөний хүүхэд хүрч ирээд төв дээр байх ямар байх уу?

Цоодол -

Маш гоё

Эрдэнэтуяа -

өлсөж цангах юм гарах уу?

Цоодол -

Ёстой маш гоё байсан.

Эрдэнэтуяа -

Юу нь гоё байсан гэж?

Цоодол -

Хангамж нь хоол нь гоё хөдөөний хүүхэд яадаг билээ орон дээр унтаж үзээгүй. Юун ор байтугай гудас нь дээр унтаж үзээгүй хүүхдүүд байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Юу яагаад гэж гудас нь дээр ээж аав эмээ өвөө унтана.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд тэгээд юун дээр унтах вэ?

Цоодол -

Ацган дээр унтдаг.

Эрдэнэтуяа -

Ацаг гэдэг нь

Цоодол -

Арьс байхгүй юу

Эрдэнэтуяа -

Аа за за

Цоодол -

Ширдэг байна ш дээ ширдэг нь дээр унтана. Одоонийх ш иг даавуу энэ тэр байхгүй. Хүүхдүүд хоолоо идээд үүргэлнэ, тэгээд цааш нь түлхээд унгаана. Тэгээд тэр чигтээ унтана.

Эрдэнэтуяа -

Юу нөмрөх вэ?

Цоодол -

Дээрээс нэг дээл хаяна.

Эрдэнэтуяа -

Дээл нөмөрч байсан уу?

Цоодол -

Дээл нөмрөнө.

Эрдэнэтуяа -

өвөл хүйтэн байх уу?

Цоодол -

Хүйтэн байлгүй яахав. Тэр чинь паар гэж байх биш

Эрдэнэтуяа -

Тулгатай юу?

Цоодол -

Байхгүй.

Эрдэнэтуяа -

Гэрт тулганд гал асаах уу? Эсвэл пийшэн гарцан байсан уу?

Цоодол -

Юуны зуух пийшэн байх вэ дээ?

Эрдэнэтуяа -

Тулгандаа асаах уу?

Цоодол -

Тулгандаа л асаана тулга хөдөө байна. Төвийн айлууд төмөр зуухтай.

Эрдэнэтуяа -

Танайх зуухтай байсан уу?

Цоодол -

Зуухтай байсан.

Эрдэнэтуяа -

өвөлдөө бол хөрнө биз дээ.

Цоодол -

шөнө дундаа гал түлнэ. Орой ингээд хувинд ус хийгээд өглөө цай чана гээд саванд ус оруулаад тавьчихаар өглөө цай хөдөлж байна таг таг хийгээд , нөгөөдөхөө хутгаар цоолдог. Тийм л байхгүй юу. Гэр шүү дээ. гэр гэдэг чинь ямар билээ дээ.

Эрдэнэтуяа -

тэр үед гэр л байсан байх тээ.

Цоодол -

Тийм өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Байшин ер нь хэр байсан бэ?

Цоодол -

Байхгүй дээ

Эрдэнэтуяа -

Ер нь байхгүй юу? Дотуур байрны юу нь гоё байсан бэ? Юу нь гоё байсан тухай үргэлжлүүлж ярина уу? Хоол нь гоё байсан гэсэн.

Цоодол -

Хоол нь гоё байсан. дандаа гэрт байдаг болохоор байшин гоё байсан.

Эрдэнэтуяа -

өө тэр байшинтай байсан уу?

Цоодол -

Тиймээ аймаг байж нэг тасаг байсан. дандаа гэрт шалан дээр хэвтэж байсан улс чинь 1-рт орон дээр унтах нь сайхан 2-рт байшинд байна гэдэг нь гоё. Анх удаа орон дээр унтаж үзэж байгаа. Тэр нь гоё байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь дэвтэр номыг нь өгч байсан уу? 5-р ангид орход чинь

Цоодол -

Үгүй цаанаас нь өгч байгаагүй өөрсдөө бэлдэнэ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд оргож очсон хүүхэд хаанаасаа дэвтэр ном олох уу?

Цоодол -

Аймгийн төв дээр Гордоо гэдэг хүн байсан.

Эрдэнэтуяа -

Гордоо ?

Цоодол -

Тийм, тэр аймаг дээр албан хаагч хүн байсан.

Эрдэнэтуяа -

Юуны?

Цоодол -

Гар үйлдвэр артелийн

Эрдэнэтуяа -

Аан за

Цоодол -

Тэр хүний албан бичгээр суудлаас нь авна тэгээд жижиг жижиг дэвтэр хийнэ. Тэрэн дээр бичнэ. Одоо бүх юм элбэг болсон бүх юм сонин

Эрдэнэтуяа -

Та багаасаа цаасны үрдэс ашиглаад сурцан болохоор

Цоодол -

Одоо яг хэвээрээ

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийнхээ

Цоодол -

Одоо цааснаас элбэг юм алга. Тэгтэл би хайрлаад

Эрдэнэтуяа -

Сурсан зангаа тавихгүй байна.

Цоодол -

Түлэх гээд гал ноцоох гэсэн юмнаас нь ялгаж аваад байгаа юм.

Эрдэнэтуяа -

Уул нь ингээд хэрэглэж байхад зүгээр юм. Одоо энэ хаягдлаар, энэ дэвтэрний хажуу талд их цэвэр цаас байдаг юм билээ шугам гээд. Хуучин биднийг бага байхад дүн тавьдаг. Энэ ер нь ямар учиртай шугам юм бэ? Мэдэх үү та?

Цоодол -

Мэдэлгүй яахав

Эрдэнэтуяа -

Юуны яах гэж тавьдаг юм бэ?

Цоодол -

Энэ ийм юм тухайн сурч байгаа хүн юмыг хаяж мартаж бичсэн бол нөхөж бичих.

Эрдэнэтуяа -

Аан тийм зориулалттай юм уу

Цоодол -

Багш ганцхан 3 4 гээд зурах биш ш дээ. юу дутуу байна яагаад 3 авав тайлбар бичих ёстой. Ийм учиртай юм

Эрдэнэтуяа -

Аан ийм зориулалттай юм уу?

Цоодол -

Зориулалт нь тийм юм. Манайхан пале гэж талбай гэж орчуулсан байгаа ш дээ өө энэ чинь учиртай юм байна би тэрийг нь ч сайн мэддэггүй юм. Багш нар дүн тавиад л зөвхөн энэ чинь дүн тавихийн төлөө биш юм

Эрдэнэтуяа -

тийм учиртай юм байна тээ. Багадаа та сургуульд сурахын тулд их л чармайдаг байж дээ. яагаад та сургуульд сурах дуртай байсан юм бэ? Танайх малтай байсан уу?

Цоодол -

Манай ээж ажилтан хүн дандаа сумын төв дээр. Сургуульд сураад нэг сонин юм болдог юм байна. Би нэг артель гэж байсан юм аа. Тэгээд 10-аад хүүхэд тоглож нааддаг тэд нар надаас ах, тэгээд сургууль төгссөн чинь нэг ч найзгүй болсон байсан. сургууль төгсөөд яваад өгсөн би ганцаараа үлдцэн. Тэгээд ганцаараа үлдэхээр яаж байх юм бэ? Тэгээд заалгаж аваад 1-р ангид ороод хамгийн ард сууцан. Тэгж сургуульд орцон. Намайг сургуульд орооч гээд , би сургуульд бүртгүүлээчгүй. Тэгээд намайг тэр Дашбал гэдэг хүн өхөөрдөөд тэгээд намайг оруулцан.

Эрдэнэтуяа -

Ер нь аав ээж чинь сургуульд оруулий гэдэг байсан уу?

Цоодол -

Үгүй сургуульд оруулах тухай ярьдаггүй байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад? Танайх уул нь мал их байхгүй байсан юм чинь

Цоодол -

Сумын төв дээр ээж бид 2 2-хнаа байсан ээж минь сургуулийн ач холбогдолын талаар юм мэддэггүй байсан. тэгээд хүчээр орцон. Тэгээд оргоод оцсон юм даа.

Эрдэнэтуяа -

Та айлын ганц хүүхэд юм уу?

Цоодол -

Тийм би айлын ганц өргөмөл хүүхэд.

Эрдэнэтуяа -

өргөмөл хүүхэд юм уу? Аав чинь байсан уу?

Цоодол -

Мэдэхгүй байсан л юм гэсэн

Эрдэнэтуяа -

Таныг ухаан ороход байгаагүй юу?

Цоодол -

Байгаагүй

Эрдэнэтуяа -

Нас барсан уу? Та тэгээд ээжтэйгээ 2- хнаа өссөн юм байна тээ тэгээд ээж чинь малгүй хэрнээ ганцаараа гээд сургуульд явуулах юу байдаггүй байсан юм байна. Тэгвэл тэр үед янз бүрийн шалтгаантай байсан байхнээ.

Цоодол -

Байлгүй яахав

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдээ явуулахгүй байх тээ.

Цоодол -

Би ээжийгээ их өрөвддөг юм. Миний ээж 76 хүрч өөд болсон. Насаараа ганцаараа хүнтэй суугаагүй. Би хүүхдээ яасан ч хойд эцгийн царай харуулахгүй гээд гүрийцэн.

Эрдэнэтуяа -

Бас сайн ээж байнаа

Цоодол -

Агуу 26-тай бэлвэсрээд 76 хүртлээ 50-н жил хүний амьдрал том жишээ. Ээжийгээ одоо их өрөвдөх юм. Бодоод бодол хүрэхгүй юм. Хэлэх гээд хэл хүрэхгүй тийм байдаг юмаа.

Эрдэнэтуяа -

Сургуульд сурч байхад гоё байсан уу?

Цоодол -

Гоёоор барах уу. Бурхан надад нэг хувь заяажээ. Миний удам чинь тойн удамтай. Тойн гэж мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Үгүй. Тойн

Цоодол -

Тойн гэж

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй.

Цоодол -

Тойн гэж язгууртан угсаатай. Номын хүнийг тойн гэдэг. Лам хүн л гэсэн үг л дээ. тийм хүнийг тойн гэдэг юм. Манай дээд өвөг Алтангэрэл гээд тойн хүн байсан. дараагийх нь Сүрэнзанги гэдэг хүн байсан.

Эрдэнэтуяа -

Бас тойн хүн үү?

Цоодол -

Тийм, дараагийх нь Гузгай гээд бас занги хүн тойн хүн тайж хүн .5 дахь удам нь би юм. Хуучин тайж угсаагаа хэлвэл алуулдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Хуу намын үед тийм байсан.

Эрдэнэтуяа -

Тийм хууль гаргацан юм уу?

Цоодол -

Гаргацан, хүмүүс феодалын үлдэгдэл гээд тэгээд өвөө нь олон жил дарагдсан маш олон жил. Харин агуу их Алтангэрэл тойны буянаар

Эрдэнэтуяа -

Та тэгээд намын гишүүн болж чадсан уу?

Цоодол -

Чадаагүй

Эрдэнэтуяа -

Тэгээд таныг яаж мэдэж байсан юм бэ? өөрийгөө хэлэхгүй бол мэдэх магдлал бий юу? Цаанаасаа мэддэг юм уу?

Цоодол -

Мэднэ ш дээ хэн нь хэний хүүхэд вэ? гэж Алтангэрэл тойны хүүхэд Зэвгэ тайжын удам гэж мэднэ.

Эрдэнэтуяа -

Бараг төрийн гэмт хэрэгтэн болох уу?

Цоодол -

Тэгнэ би ингэж байсан. үндэсний үзэлтэн гээд би түүх заадаг байсан. тэгээд багшлах эрхээ 2 удаа хасуулж байсан.

Эрдэнэтуяа -

Хэзээ яагаад?

Цоодол -

Үндэсний үзэлтэн гээд Чингисийг магтдаг гээд

Эрдэнэтуяа -

Та судалгаагаараа Чингисийн тухай судалгаа хийж байсан уу?

Цоодол -

Би хичээл заагаад хэлнэ ш дээ. монгол улс чинь ийм жижиг Чингис гэж хэлвэл аюултай байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэрийг хэн сургуульд матаж байсан юм бэ?

Цоодол -

Байлгүй яахав хувьсгалт намын гишүүд нь,

Эрдэнэтуяа -

намдаа тийм үнэнч үү?

Цоодол -

Хувьсгалт намын гишүүд матна ш дээ.

Эрдэнэтуяа -

Эхний удаагийн арга хэмжээ юу? Үндэсний үзэлтэн гэдэг нь тэгээд ямар арга хэмжээ авхуулж байсан бэ?

Цоодол -

Үндэсний үзэлтэн, түүх зааж болохгүй .

Эрдэнэтуяа -

Та нар хугацаанд юу хийж байсан бэ?

Цоодол -

Ерөөсөө багш хийж болохгүй гээд, тэгээд багшийн ажлаас гарсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм бэ? Хэдэн жил багшлаагүй юм бэ? Буцаад багшаа хийсэн үү?

Цоодол -

Энд багшилж байгаад 1-р сургуульд тэтгэвэрт гарсан. Би 1971-н он хүртэл багшлаагүй.

Эрдэнэтуяа -

Хэдэн жил завсралсан бэ?

Цоодол -

65-н оноос

Эрдэнэтуяа -

6-н жил юм уу?

Цоодол -

6-н жил

Эрдэнэтуяа -

Улсаас юу гэж тогтоол гаргаж байсан бэ?

Цоодол -

Үндэстний үзэлтэн багшилж болохгүй

Эрдэнэтуяа -

Тэр намын бодлогод харшилж байсан юм уу? Улсын бодлого уу? Юунд нь

Цоодол -

Намын л бодлого тэр үед комминист үзэлтэй байсан үе шүү дээ. тийм л байх даа

Эрдэнэтуяа -

Тэгээд 71-н оноос яаж багшлах эрхээ олж авсан?

Цоодол -

71-н онд би багшлаагүй 71-н онд би Улаанбаатар хотод ирж монгол телевизэд найруулагч хийсэн. Редактор

Эрдэнэтуяа -

Юуны?

Цоодол -

Монгол телевизийн

Эрдэнэтуяа -

Ямар нэвтрүүлэг хийдэг байсан?

Цоодол -

Урлаг утга зохиол гэж байсан. одоо сольцон , тэр үед манай редактор Пүрэвсүрэн, Оюун байсан. Дожоодорж байсан, Шагдар, Зориг байсан. найруулагч бид байсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн он хүртэл үндэсний телевидэд ажилласан бэ?

Цоодол -

71-73 он хүртэл

Эрдэнэтуяа -

Тэгээд буцаад багшаа хийж эхэлсэн үү?

Цоодол -

Тэгээд буцаад багшаа хийж эхэлсэн. Тэгээд 1999-н онд билүү сайн санахгүй байна тэндээс тэтгэвэрт гарсан юм.

Эрдэнэтуяа -

Та тэгээд 73-н оноос хойш тэнд багшилцан юм уу буцаад?

Цоодол -

Тийм тэгээд тэр хооронд янз янзын юм их болсон. Хөвсгөл аймгийн театрын дарга болсон. Сэлэнгэ аймгийн чуулгын дарга болсон , бүжгийн дарга болсон. Мэдэх үү миний хүү

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй. Та тэр тухайгаа яриач яаж тэр хөвсгөлийн театрын дарга, яаж сэлэнгэ чуулгын дарга болсон юм?

Цоодол -

Энэ чинь ингэсэн байгаа юм. Би мөрөнгийн 10-н жилийн сургуульд багшилж байлаа 71-н онд тэгсэн чинь намайг захирал дуудаж байна, хичээл зааж байхад. Уул нь хичээлийн дундуур багш гарч болохгүй гэсэн хатуу журамтай тэгсэн хэрнээ өөрөө дуудаад, тэгсэн 2 цагт аймгийн намын хорооны товчооны хуралд чи бид 2-ыг оч гэж байна. Одоо хичээлээ орхи хариад хувцасаа бэлдэ. Ганган хувцасаа өмс гаастугаа зүүж гэж байна. Инээд хүрэх шиг тэгээд захирал бид 2 аймгийн намын хорооны товчоо, тэр үед аймгийн намын хорооны товчоо гэж хамгийн том юм байхгүй юу. Тэгээд орсон чинь юм асууж байгаад одоо яах юм бол гэж бодоод гэв гэнэт намын хорооны 2-р дарга за одоо асуудал дууслаа батлах уу? Тэгээд бүгд батлагдлаа би юу батлагдаж байгаа ч мэдэх юм байхгүй зогсож байсан. намын дарга тогтоолоо унш гэж байна. Тэгээд Намнан дарга тогтоол уншиж 1-р 10-н жилийн түүх-газарзүйн багш Ичинхорлоогийн Цоодолыг авьяас чадварыг нь харгалзаж аймгийн соёлын ордны дарга найруулагчаар томилсугай гээд би урлагийн ямар ч сургууль төгсөөгүй. Тэгээд гэв гэнэт соёлын ордны дарга найруулагч одоогоор театр шүү дээ. тэгж балардаг юм байна.

Эрдэнэтуяа -

Та хэдэн настай байсан бэ?

Цоодол -

Тэр үед чинь 29-тэй байсан.

Эрдэнэтуяа -

өө залуухан байсан байна.

Цоодол -

Тэгээд л багшийн ажлаас хөндийрсөн. Тэгээд дараа нь телевизийн найруулагч есөн шидийн болж болж

Эрдэнэтуяа -

Яаж телевизийн найруулагч болсон юм бэ?

Цоодол -

Бас их гоё юм асууж байна. Тэгээд байж байсан чинь манай монгол телевизийн телевизор радиогийн удирдах газрын ерөнхий захирал Жалнаажав гэж намайг соёлын ордны дарга байхад Жалнаажав даргын гарын үсэгтэй бичиг авчирч, манай соёлын хэлтэсийн дарга Гамбасүрэн гэдэг хүн байсан. 3 дахь өдрийн 9-н цагт монголын радио телевизийн ерөнхий дарга Жалнаажав ирээд Ичинхорлоогийн суудлыг бэлэн болго тушаал тэр үед чинь яс юм чинь тэгээд би семенар хийх гэж багйаа юм байлгүй дээ. чемоданыхаа ёроолд хэдэн ааруул хийгээд 3-н цамц хийгээд ганц чемодантай явлаа ш дээ. дорно барьж аваад монгол телевизийн урлагийн найруулагч редактор тэгж Улаанбаатарлуу ороод тэгээд дахиад л нөгөөх багш байдаггүй бас л найруулагч. Тэгээд дараа нь 1999-н онд аймгийн намын хорооны дарга Норовсамбуу гэдэг хүн байсан. тэгээд намайг Норовсамбуу дарга дуудаж байна гэжийн би угаасаа яардаг хүн л дээ. би чинь намын гишүүн хүн биш тэгээд намын гишүүн биш хүнийг намын дарга дуудаад байхдий яадий би очихгүй гэлээ тэгсэн чинь манай соёлын хэлтэсийн дарга Хуан гээд нэг казак хүн байсан

Эрдэнэтуяа -

Хуанган?

Цоодол -

Тийм хуанган гэдэг агуу хүн. Тэр дарга намайг чирээд очлоо. Тэгсэн манай сумын дарга байж байна. За бид нар асуудлыг шийдсэн одоо батлий тэгээд чуулгын дарга болсон. Тэгээд би өрөгдөл гаргаад багш л болмоор байна гэж түүхийн багш ч биш газарзүйн багш ч биш юу ч хийсэн яахав гэжийж багшруугаа орсон. 3-р 10-н жилийн багш Баасан гэж хүн байсан. мэдэх үү?

Эрдэнэтуяа -

Сүүлд нөгөө 4-р 10-н жилд очсон уу?

Цоодол -

Эрэгтэй хүн байсан

Эрдэнэтуяа -

3-р 10-н жилд хүмүүжлийн эрхлэгчээр орсон юм уу? Хэдэн жил чуулгын дарга хийсэн бэ?

Цоодол -

3-н жил

Эрдэнэтуяа -

Дурсамжтай юм нь юу байна. Хэцүү юм нь юу байна. Ямар байсан.

Цоодол -

Хүнд байсан. яасан гэхээр чуулга жаахан эмх замбраагаа алдцан байсан. Нэг багш нарын баяр болдог юм байна. Тэрэн дээр би багш хүн чуулгын дарга хийнэ гэдэг сайхан манай багш нар одоо ч ярьдаг тэр багш нарын баярыг маш гоё тэмдэглэсэн.

Эрдэнэтуяа -

Таныг түүх-газарзүйн хүн байхад яагаад ингээд урлагийн чиглэлээр явуулаад даргаар томилсон юм бол та юу гэж боддог вэ? эсвэл та урлаг хөгжмийн юмаар оролддог байсан юм уу?

Цоодол -

Хөгжим аач байхгүй тэр театрын дарга чинь хөвсгөлөөс л эхэлсэн

Эрдэнэтуяа -

Соёлын ордны даргаар очоод

Цоодол -

Тэр үед соёлын ордон байсан. клуб нь соёлын ордон болоод театр болсон хөвсгөлийн театрын анхны дарга нь би байсан. тэр аймгийн хэмжээнд болж байсан арга хэмжээнүүдэд би дандаа хөтлөгч хийдэг байсан. тэгээд анзаарагдсан байх. Тэгээд дансанд орсон. Манай соёлын ордны дарга Сугар гэж хүн байсан гавьяат агуу найрууллагч тэр хүн байж байгаад хотруу шилжсэн тэгээд мэргэжлийн хүнгүй болчоод соёлын яаманд мэргэжлийн хүнгүй байсан. тэгээд орон нутгаасаа нөөцөө гарга гэсэн гэнэ тэгээд яах вэ гэхээр энэ оногдоод тэгээд нөгөө багш хүн чинь багшруу орчихгүй юу тийм учиртай юм.

Эрдэнэтуяа -

Та тэгээд урлагийн чиглэлээр ажилд орчоод цаашаа ер нь суралцсан уу?

Цоодол -

Үгүй

Эрдэнэтуяа -

Ерөөсөө суралцаагүй юу? Ер нь ажилаас л практик олоод авсан уу?

Цоодол -

Ажлаас практик олж авсан. Багш гэдэг мэргэжил маш агуу юм аа

Эрдэнэтуяа -

Ер нь соёлын ордонд юу болдог байсан юм бэ? Тэр үеийн аймгийн соёлын төвийн ордон гэж байсан гэж байна.

Цоодол -

Ийм байсан их гоё юм яриж байна. Соёлын ордон гэдэг чинь их л том юм байсан. аймгийн клуб гэж байгаад тэгээд соёлын төв болсон. Соёлын ордныг тойроод зөндөө клуб байдаг байсан. урлагчдын, артелийн клуб

Эрдэнэтуяа -

Энэ клуб соёлын ордон юугаараа ялгаатай байх вэ?

Цоодол -

Ялгаатай байлгүй яахав

Эрдэнэтуяа -

Юугаараа ялгаатай байх вэ?

Цоодол -

Клуб соёлын ордон чуулга театр ийм юм бий. Клуб гэдэг бол уран сайхны газар уран сайханчдыг чуглуулдаг, авьяасыг нь цуглуулж зохион байгуулдаг газар. Шатарчдын клуб, эсгүүрчдын клуб , тогоочдын клуб гэж бий

Эрдэнэтуяа -

Тэр артелийн клуб гээд байна ш дээ тэр нь юу хийх вэ?

Цоодол -

Энэ нь артелийг бараадсан клуб.

Эрдэнэтуяа -

Танай соёлын ордонд юу болох вэ бүжиг дуу болох уу? Ер нь ямар арга хэмжээ болох вэ?

Цоодол -

Одоогоор бол театрын бүх юмыг хийнэ. Бүжиг болно. Ердийн бүжиг байнга болно 7-н хоногийн 4-н өдөр нийтийн бүжиг болно. Концерт, жүжиг тоглоно. Одоонийх шиг шоу болохгүй. Жүжиг концерт бэлдэж тоглоно. Дугуйлангууд явна.

Эрдэнэтуяа -

Тэр нийтийн бүжиг хүмүүсийг их төлөвшүүлдэг байсан байх тээ.

Цоодол -

Агуу их. Би чамд 60-аад оны юм ярий би багшийн дээдэд оюутан байсан. улаанбаатарт 4-н газар нийтийн бүжиг болдог. Тэрэнд явах гэж оюутнууд хоолоо хасна

Эрдэнэтуяа -

Гоёж гоодох гэж үү?

Цоодол -

Тийм. Тэр нь хаана гээч ленин клуб задгай гадаа доод заал нь алаг чулуун шалтай. Баилгачдын соёлын ордон, оффицерүүдын ордон бүр энэ талд нь тэгээд 4-н клубд нь орохгүй бол орсон болдоггүй.

Эрдэнэтуяа -

Дамжаал явчих уу?

Цоодол -

Тийм дамжаал эхлээд ленин клубээс эхлэнэ. Тэгээд барилгачид тэгээд төмөр замд тэгээд оффицерүүд тэр үед чинь такси гэж байдаггүй байсан .дандаа явган явна.

Эрдэнэтуяа -

Пөөх тэр хооронд уу?

Цоодол -

Явган явна. Мах гурилын камбинатыг мэднэ ш дээ. бүр баруун тийшээ

Эрдэнэтуяа -

Тйин

Цоодол -

Тэр хүртэл явна шүү дээ шөнийн 2 цагаас хойш

Эрдэнэтуяа -

Шөнөжингөө явчдаг юм уу тээ?

Цоодол -

Тийм тэгээд л өглөө үүр цайна. 1-рт залуу хүн 2-рт хүний дур сонирхол хүч чадалтай тэгээд шөнөжингөө явна. Тэгээд өглөө гэртээ ирхэд гэдэс наалдсан байдаг. Гэм нь гаранд цаг байхгүй тэгээд хичээлийн цаг болцон байдаг. Тэгээд шууд хичээлдээ явна. Шууд хичээлдээ ороод ямар олиг байх вэ дээ. орно доо тэгж байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Бүжгэнд явахын юу нь гоё байсан бэ? Хүмүүстэй танилцах уу?

Цоодол -

Тэгнэ тэгээд цагийг зугаатай өнгөрөөнө залуу хүн тэгж явах нь л гоё, хааяа нэг хулиганд нь

Эрдэнэтуяа -

Хулиганд нь аа?

Цоодол -

Тэгэхдээ одоонийх шиг мод чулуу барихгүй. Шалдан гараараа хулиганд нь манай багшийн дээдийн тоо физикийн багш Додон гээд багш байлаа

Эрдэнэтуяа -

Додон?

Цоодол -

Тийм оагуу багш одоо доктор болцон. Одоо байдаг юмуу даа. Манай биен тамирийн декан Зориг гээд хүн байсан. агуу багш байлаа бид нар адилхан хулигандаад

Эрдэнэтуяа -

Оюутны хамгийн дурсамжтай зүйл нь юу байна. Тэр үеийн нийгэмд байсан оюутны. Социолизмийн үеийн оюутан одоогийн оюутан ялгаа бий юу?

Цоодол -

Тэрийг чинь би ёстой бодож байгаагүй юм байна.

Эрдэнэтуяа -

Одоо бодоход ямар байна.

Цоодол -

Одоо оюутныг сурлагаар нь хасаж байгаа юу?

Эрдэнэтуяа -

Үгүй бараг л үгүй дээ. цөөхөн л болж өгвөл төлбөр мөнгийг нь бодоод үлдээхийг л бодно ш дээ. төлбөрийг .нь авах гээд

Цоодол -

Тэгж хасагдахгүй ш дээ. хасгадахаа хүрвэл мөнгө нэмээд л хийнэ ш дээ. одоо онц сурлагатай хүнд нэмэгдэл байдаг уу?

Эрдэнэтуяа -

Тийм оюутны степенд байхгүй ш дээ.

Цоодол -

2 ялгаа байсан 1-рт сурлагаар хасаж байсан.

Эрдэнэтуяа -

Чанар уу?

Цоодол -

Чанараар хасаж байсан. 2-рт степендтэй байсан. степенд нь нэмэгдэлтэй. Бүх оюутан ижилхэн 200 дунд сурвал 200 муу сурвал хоосонгүй 100-н төгрөг сайн сурвал 225 тэр үеийн 225-н төгрөг их мөнгө. Онц сурвал 250-н төгрөг. Тэгээд онц сурдаг оюутнууд чинь цээжээ дэлдээд их юм болно. Тэгээд л гоё гоё охидыг дуудаад л чихэр авч өгөөд л бүжгэнд авч яваад л би тэрний нэг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Та онц сурч 250-н төгрөгний степендтэй байсан уу?

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Та тэгж охидуудыг авч явж байсан уу?

Цоодол -

Тэгэлгүй яахав гоё өөрсдөө, монголын мэргэжлийн жүжигчин бэлддэг кино драммын анги анхны биднийг төгсөхөд нээгдээд анхны төгсөгчид агуу их жүжигчид Мэндбаяр, Мягмар эмэгтэй мэдэх үү? Хүүхэлдэйн театрын. Дэлэгням манай сэлэнгийх Зориг Алтан өргөө кинонд тоглосон

Эрдэнэтуяа -

Тэрний ямар дүрд нь тоглосон юм бэ?

Цоодол -

Сэнгээд тоглосон.

Эрдэнэтуяа -

Аан нөгөө бага хүү нь тээ

Цоодол -

Тийм, миний үндсэн анги бол түүх-газарзүйн анги тэгээд монгол хэл уран зохиолын ангид давхар сууна. Кино драммын ангид давхар сууна. Кино драммын ангийн багш нь Цагаанц Цэгмид, Оюун гэсэн багш нар. 3-р ангид байхад ёстой сонин юм болсон. Би чамд ярьж өгий 2 жил онц сурсан хүүхдийг 3-р курсийн эхний юун дээр тэгсэн манай ангийн Чулуунбаатар, Дэрэнлээ гэдэг 2 хүүхэд инээгээд гараад ирлээ яав гэхэд батлагдчихлаа инээгээд л тэгсэн 3-т нь Ичинхорлоогийн Цоодол би орсон чинь дараа батлагдах юм байх гэж бодсон. Багш нар магтаад алтан толгойтой хүүхэд гээд л тэгсэн манай сургуулийн деканы нарийн бичгийн дарга Даш гээд авгай сайн л хүүхэд байна за энэ хүүхдэд чинь сайнаас гадна дутгадал юу байна. 1 семестерт 66-н цагийн хичээл тасалсан. Тэгсэн захиралын туслах уурлаж чи 66-н цаг хаагуур явж байсан юм бэ? Хулгай хийж яввдаг юм уу? Хулигандаж явдаг юм уу үнэнэ хэл тэгэхээр нь би хэллээ кино драммын ангид, монгол хэл уран зохиолын ангид суугаад тэгээд тасаар бүртгээд байдаг байхгүй юу. Тэгээд үнэнээ хэлсэн чинь одоо л магтана даа ямар сайхан тэр үед бүхэл бүтэн сургуулиар тоглоом хийсэн хэрэгтэй. Юун Сүхбаатарын цалин ч байхгүй. Тийм сонин юм болж байлаа.

Эрдэнэтуяа -

Степендээ та нар яаж авах вэ? гар дээрээ бэлэн авах уу?

Цоодол -

Бэлэн авна.

Эрдэнэтуяа -

Хэн тарааж өгөх вэ?

Цоодол -

Тэр санхүүгийн хажууд нярав байдаг тэр деканы нарийн бичигт өгдөг юм.

Эрдэнэтуяа -

Та нар очоод гарын үсгээ зураад л авах уу?

Цоодол -

Тэгнэ

Эрдэнэтуяа -

Тэр үеийн цалингийн доод хэмжээ хэд байсан бэ?

Цоодол -

Мэдэхгүй тэр үед дундаж нь 260-360 хооронд байсан

Эрдэнэтуяа -

Бараг дундаж нь албан хаагчидтай адилхан

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Степенд нь хангалттай юу?

Цоодол -

Хангалттай.

Эрдэнэтуяа -

Та яаж байгаад түүх газарзүйн ангид

Цоодол -

Энэ бол багш нарын ач намайг хөвсгөлийн мөрөнгийн 10-н жилийн сургуульд байхад миний түүхийн багш нар агуу багш нар байлаа. Миний агуу их багш нар Сүндэв, Алтангэрэл, Ванчин Тавуу гээд багш нар эд нар түүхийг зааж, одоогоор яг телевиз шиг нүдэнд харагдтал, чихэнд сонссогдтол заадаг байсан. тэр агуу их багш нарын буян тэгээд түүх гэж ямар гоё юм бэ гээд би хорхой хүрч байсан. ингээд түүхч болий гэж шийдсэн. Би 7-р анги төгсөхдөө түүхийн багш болго гээд багштай ярьж байсан.

Эрдэнэтуяа -

Та хэддүгээр анги төгссөн бэ?

Цоодол -

10-р анги төгссөн

Эрдэнэтуяа -

Тэгээд төгсөөл багшийн дээдийн түүх газарзүйн ангид орсон уу?

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Тэр үед яаж сургуульд орсон юм бэ?

Цоодол -

Одоонийх шиг юм байхгүй. Хүмүүс чинь хүүхдээ бага сургуульд явуулах дургүй байсан ш дээ. дээд сургуульд явуулахад ч дургүй байсан. тэрийг нь мэдчээд дээд сургуулийн багш нар хөдөө орон нутгаар явдаг. Тэр үед дээд сургууль цөөхөн байсан. тэгээд очоод судалдаг. За танайд ямар хүүхэд байна химид сонирхолтой математикт, түүхэд, уран зохиол сонирхолтой тэгээд ирж уулздаг. Тэгээд багш нар ирж биечилж ирж уулздаг байсан.

Эрдэнэтуяа -

Тантай биечилж уулзаж байсан уу?

Цоодол -

Над дээр ирж байсан. уулзаад юу ярих вэ?

Эрдэнэтуяа -

Яагаад түүх сонирхох болов гээд асуух уу?

Цоодол -

Миний хүү юу болох вэ? тэр үед чинь их гоё байлаа эрэгтэй хүүхдүүд юу болох вэ гэхээр даруухан нь жолооч болно гэдэг байсан. тэр үед жолооч их гоё юм байсан. арай гайгүй нь цэргийн дарга болно гэдэг байсан .надаас багш ингэж асуусан байхгүй юу? Миний хүү жолооч цэргийн дарга болох уу гэхээр нь үгүй аль нь ч болохгүй гэсэн. Чи юу болох вэ? гэхээр нь би багш болно гэсэн. Чи юуны багш болох вэ? би түүхийн багш болно гэсэн ингэж эхэлсэн юм. Тэр тухайн үедээ конкүрс юм байлгүй.

Эрдэнэтуяа -

Ярилцлага авч байгаа нь уу?

Цоодол -

Тийм тэгээд тэр хүмүүс чи юунд дуртай вэ гэхээр нь би еэвэнд дуртай одоо ч гэсэн шүдгүй мөртлөө. Тэгээд надад 5-н еэвэн авч өгч байгаа юм. Тэгээд намайг очход Лүмбэн багш минь хүлээж авсан. Миний багш чинь доктор Гонгор гэдэг хүн байсан. агуу их багш Санждорж багш. Би 10-н жилд байхдаа онц сурдаггүй байсан. сайн л сурдаг байсан. яагаад гэвэл тооны талын хичээлд муу. Ангийнхаа хүүхдүүдийн түүх уран зохиол орос хэлний хичээлийг хийж оронд нь тоогоо бодуулдаг байсан.

Эрдэнэтуяа -

Солилцоо хийдэг үү ?

Цоодол -

Тийм солилцоо хийдэг. Тэрүүгээрээ би дүн авдаг 8-10 хүртэл тийм байсан.

Эрдэнэтуяа -

Оюутан болоод тоо орохгүй юу ?

Цоодол -

Орохгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд түүхийн чиглэлээр явсан болохоор сайн сураал эхэлсэн үү?

Цоодол -

Тэгээд түүхийнхээ 2 жил сайн сурсан. 3 4-төө онц сурсан. Багшийн дээдийг улаан дипломтой төгссөн 63-н онд анх 22 хүн улаан дипломтой төгссөн. Тэрнээс 7 нь манай ангийх тэр 7-ийн 3 нь манай сэлэнгийх

Эрдэнэтуяа -

Тэр жил их онцгой жил байжээ.

Цоодол -

Тэр онцгой жил

Эрдэнэтуяа -

Тэр үеийн эрэгтэй хүмүүс жолооч цэргийн дарга болно гэдэг тэр нь юутай холбоотой вэ? яагаад тэгж ярьдаг байсан юм бэ?

Цоодол -

Тэр чинь ийм юм. Хөдөө машин барьж яваа хүн бол маш гоё харагддаг. Цэргийн дарга... нэг ийм үг гарч байсан байна. Манай нутгийн хэсэг оюутан хамгийн сайхан сайхан хүүхнүүд охидууд гэнэтхэн алга болчидог. Ус авна гээд 2 2-роо явдаг. Хувингаа булаг дээр тавчиад алга болчидог. Сүү тушаана тэгээд сүүгээ тушаачаад 2 хувингаа сүү тасагийн үүдэнд үлдээгээд явдаг аргалд явна гээд аргаа аргалаар дүүргээд хээр тавчиад байхгүй. Эд нарыг жолооч аваад явдаг байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Эхнэрээ болгоод уу?

Цоодол -

Тийм танилцана, зан зангаа авалцана гэсэн юм байхгүй танилцаад л бол кабинд нь шууд л яваал өгнө. Энэ бүдүүлэг л үе юм даа. Энэ бол нилээд сүүлийн үеийх миний үеийнх. Миний түрүүчийн үеийх тэрнээс дор байсан байгаа.

Эрдэнэтуяа -

Та тэр тухай яриач

Цоодол -

Тэр чинь хот орохыг хүснэ хот орох гэж 2 хононо. Тэгээд цэргийн даргатай сууна, хужаатай сууна.

Эрдэнэтуяа -

Хужаатай?

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Одоо хятад хүнтэй юу?

Цоодол -

Тийм цэргийн дарга хужаатай суухын тулд хөдөөний сайхан хүүхнүүд хотруу оргодог байсан. хонио , гэрээ хаяаад

Эрдэнэтуяа -

Яагаад тэр 2 хүнтэй суух бодолтой байсан юм бол.

Цоодол -

Арай илүү амьдрал, эрх мэдэлтэй нэг ийм үг гарсан дахиж явхад дарга сайхан дарлаж суухад хужаа сайхан. Хужаа чинь хөгшин хятадтай сууна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээдд тэр хүүхнүүд нь яваад өгөх үү?

Цоодол -

Яваад л өгнө. Энэ 2-ын тулд явдаг.

Эрдэнэтуяа -

Хужаа нар тэр үед мөнгөтэй байсан байх тэ.

Цоодол -

Мөнгөтэй байсан бас арай илүү олон байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь цэргийн дарга жолооч нартай сууна гэсэн хүн их л байсан юм байна.

Цоодол -

Үүний түрүүчийх нь энэ

Эрдэнэтуяа -

Аа тэгээд машин ховор байсан болохоор хүмүүс жолооч болно гэдэг байсан юм байна.

Цоодол -

Тэр үед жолооч гэдэг чинь бараг огторгуйд нисэгч л байсан.

Эрдэнэтуяа -

Бараг л онгоцны нисгэгч

Цоодол -

Онгоц бүр энүүхэнд огторгуйн нисэгчийн үе болж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед хүмүүс их жолооч болдог байсан уу? Тэр хэмжээгээрээ юу? Хязгаартай байх уу?

Цоодол -

Хязгаар энэ тэр байхгүй эрэгтэй хүн болгон жолооч болохын хүслэн. Сүүлд цэрэг армид татаад 3 жил болоод чадсан хүнийг жолооч болгож байсан. нэгдэл гарж ирээд тэгээд нэгдэл чинь машинтай жолооч байдаггүй. 3-н жил дараалан цэргүүд татсан цэргүүдийг жолооч болгож

Эрдэнэтуяа -

Хүчээр үү?

Цоодол -

Хүчээр тэгээд жолооны курс байгуулаад

Эрдэнэтуяа -

Нэгдэл ер нь хэдэн онд үүссэн юм бэ?

Цоодол -

30-аад оны сүүлээр хамтрал гэж үүссэн.

Эрдэнэтуяа -

Тэрний тухай та ярьж өгөөч

Цоодол -

Эхлээд хамтрал дараа нь нэгтгэл сүүлд нь нэгдэл болсон. 56-н оноос хүчээ авсан. Нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн.

Эрдэнэтуяа -

Үүссэн нь бол 30-аад оны сүүл юм байна.

Цоодол -

Тийм 1959-н онд нэгдэлжих хөдөлгөөн орон даяар яллаа гэж зарласан. Дууссан гэсэн үг

Эрдэнэтуяа -

Дууссан гэж юу гэсэн үг үү?

Цоодол -

Хөдөөгийн бүх малчдыг нэгдэлжүүлж дууслаа гэсэн үг.тэхдээ цаанаа зохих хэмжээгээр хүн үлдэж л таарна. Ерөнхий тоймоороо дууссан гэсэн үг.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний ач тус ямар байсан юм бэ? Нэгдэлжих хөдөлгөөнийг анх юу гэж гаргаж байсан.? одоо уриа лоозунг сурталчилгаа ч юмуу

Цоодол -

Энэ чинь онолын үндэстэй юмаа ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэж энэ чинь л байхгүй юу? Хүчээ нэгтгэнэ, хамтын хүч гэдэг агуу юм. Үүний онолын үндэс нь Лениний Флани апкараце гэдэг зохиол бий хошооллын төлөвлөгөө гэж Ленин үүний үндэсийг тавьсан. Хүн төрөлхөтний ирээдүй эхлээд хүй нэгдэл байсан. хоршоолол гэж өрх хэмжээ, эд хөрөнгөө нэгтгэнэ гэсэн үг л дээ. хамтын гаргана. хүч л

Эрдэнэтуяа -

Нэгдлийг хүмүүсд явж сурталчилж байсан уу? Сурталчилгаа нь ямар байдлаар явагдаж байсан бэ? Та тэр талаар мэдэх үү?

Цоодол -

Би хүүхэд байсан гэхдээ мэднэ. Тэр үед нэг намын захиргаадалтын үе байлаа ш дээ. албадлагаар явуулж байсан. нэгдэлд ороогүй хүнийг ад үзэж байсан. зарим нь ад үзэгдээд нутгаасаа оргоод явж байсан. хүчээр тулгаж байсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд ор гэж үү?

Цоодол -

Ор гэж

Эрдэнэтуяа -

Албадлага шахалт хавчилт нь ямар байдлаар гарч байсан? тэрийгээ яаж илэрхийлэх вэ?

Цоодол -

Тэнд байхийн аргагүй болгодог. Хувийн үзэлтэн феодализмийн үлдэгдэл гэнэ баячууд гэнэ есөн шидээр л хэлнэ. Зөвхөн үзэл сурталаар. Тэгээд нэгдэл үүсэхэд дандаа ядуучууд дундчууд эхэлж орсон.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Тэр чинь арга байхгүй. Баячуудад зарагдаж малыг нь хариулж байсан хэдийгээр социолизмийн үе байсан ч баячууд байсааар байсан.

Эрдэнэтуяа -

Олон малтай улсууд

Цоодол -

Тийн олон малтай улсууд

Эрдэнэтуяа -

Ядуу болон дундын айлууд яагаад нэгдэлдл түрүүлж элсэж байсан бэ? Юутай холбоотой вэ?

Цоодол -

Тэр чинь баяны эрхшээлээс гарч өөрийнхөө дураар амьдрах хүсэл байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд элсэхэд юу хэрэгтэй байсан бэ? Хувь хүн ч юмуу айл өрх ч юм уу? Юу шаардах вэ? нэгдэлд яаж элсдэг байсан юм бэ?

Цоодол -

Тэр үед өрөгдөлөө гаргана. Хувь нийлүүлнэ.

Эрдэнэтуяа -

Хувь нийлүүлнэээ

Цоодол -

Мал хөрөнгө зохих хэмжээгээр өгнө.

Эрдэнэтуяа -

Нормтой юу тэр нь?

Цоодол -

Нормгүй. Хэмжээгүй байгаагаар нь л нийлүүлнэ.

Эрдэнэтуяа -

Бүгдыг нийлүүлэх ёстой юу?

Цоодол -

Үгүй өөрийнхөө саналаар байгаа нийлүүлнэ. Бүгдыг нь нйилүүлбэл юу ч үгүй болно. Тэгвэл хэн ч орохгүй.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь нэгдлийг хэр хүлээж авсан бэ?

Цоодол -

Маш сайн 56-59 оны хооронд 3-хан жил нэгдэлжих хөдөлгөөн ялна гэдэг сайнаар хүлээж авсан. Нэг сонин юм байдаг юм ядуучууд орж байхад хамгийн баячууд бас орсон. Яагаад орсон бэ гэхээр мал ихтэй болохоор малаа маллахад хүнд хүч хүрэхгүй хүн зарахаар хувийн үзэлтэн, феодали гээд байдаг. Хүн зарж болдоггүй баячууд бас орсон

Эрдэнэтуяа -

Голчлон яг нэгдэлжих хөдөлгөөнийг эсргүүцэх ч юм уу? Буруугаар хүндээр хүлээж авах чюм уу тийм хүмүүүс байсан уу? Ямар хүмүүс байсан бэ? Нэгдлийг хэрэггүй жаахан эсэргээр хүлээж авч байсан. ямар хүмүүс нэгдэлжих хөдөлгөөнийг эхний хэсэгтээ эсэргүүцэж байсан бэ?

Цоодол -

Их эсэргүүцэж байгаагүй юмаа.

Эрдэнэтуяа -

Тэр нь угын намын бодлого уу? Намын бодлогоор даргадаад...

Цоодол -

Тэгэлгүй яахав тэр үед хувьсгалт нам их хөгжиж байсан. намын эсрэг хүн байхгүй үг дуугүй дагаж байсан.

Эрдэнэтуяа -

Нутагтаа байхгүй шахалт хавчилт нь ямар ямар байдлаар байх вэ?

Цоодол -

Тийм айхтар ч юм биш л дээ. зүгээр яахав ямар нэг лекцээр жишээ татаад байдаг. Энэ баян энэ феодализм ийм тийм гээд зөвхөн үзэл сурталаар эдийн засаг, улс төр байгаагүй.

Эрдэнэтуяа -

Та их дээд сургуульд явлаа ш дээ. тэр үед танай ээж яасан бэ? Сумыхаа төвд үлдсэн үү? Та дагуулаад явсан уу?

Цоодол -

Тэр үед ээж маань аймгийн төвийн артельд ирсэн байсан.

Эрдэнэтуяа -

Таныг 10-н жилд байхад уу?

Цоодол -

Тийм 10-р анги төгсөөд ирхэд ээж ирцэн байсан. аймгийнхаа төвд артельдээ үлдсэн.

Эрдэнэтуяа -

Ганцаараа

Цоодол -

Ганцаараа

Эрдэнэтуяа -

Та сургууль төгсөөд яаж ажилд орж байсан тухайгаа.

Цоодол -

Төгсөөд мөрөнгийн 10-н жилд

Эрдэнэтуяа -

Томилогдож ирсэн үү?

Цоодол -

Багшаар ирсэн.

Эрдэнэтуяа -

Анх яаж орж байсан тухайгаа.

Цоодол -

Тэр манай сургуулийн захирал Шаарий гээд хүн байсан. сайхан хүн манай нутгийн хүн. Намайг багшийн дээдийн түүх-газарзүйн анги төгсөхөд цэргийн анссамбел гэж байсан тэгээд бүх цэргийн дуу бүжгийн чуулган болоод тэгээд эрдэмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоо гарсан. Тэгээд багшийн дээдэд цэргийн анссамбелийн уран сайхны удирдагч Хаянхярваа гэдэг хүн захиалга өгч за танай түүх-газарзүйн хэл уран зохиолын ангиас онц төгсч байгаа урлаг уран зохиол сонирохдог сэргэлэн сайхан хүүхэд байвал манайд өгөөч гэж манай нэг хүн хэрэгтэй байна. Тэгсэн чинь намайг өгцөн. Би ерөөсөө хүнд ярьдаггүй юм. Юу ч мэдэхгүй юун цэргийн газар ажиллах гэв гэнэтхэн цэргийн анссамбелд уран сайхны соёлын нарийн бичгийн албанд очсон. Тэр сэгсийсэн банди. Тэгээд нэг 10-аад хонолоо бүх юм хэмжээтэй.

Эрдэнэтуяа -

Тэнд та хэр удсан бэ? Сургуулиа төгсөөд л шууд тэнд үү?

Цоодол -

Сургуулиа төгсөөд л тэнд 2 л сар болсон.

Эрдэнэтуяа -

Яаж тэгээд тэндээсээ мултарсан юм бэ?

Цоодол -

Би 6-25 нд тэнд очсон тэгээд 8- сарын 20-н хэдэнд байж байсан чинь бүдээ гэж байдаг юм байна би мэдэхгүй тэр нь ерөнхий жижүүр юм байна.

Эрдэнэтуяа -

Ерөнхий жижүүрээ

Цоодол -

Тийм тэгээд дарга дээр орсон тэгээд орсон чинь энэ танайд хэрэгтэй хүн, арай гэж захиалж авсан энэ чинь манай хүүхэд би хүүхэдээ авлаа. Манай тэр захирал их сонин хүн. Би хүүхдээ авлаа баяртай. Тэгээд шууд намайг аваад гарсан. Тэгээд шууд онгцонд суулгаад мөрөн. Тэгээд мөрөнгийн 10-н жилд түүх-газарзүйн багш ийм сонин түүхтэй.

Эрдэнэтуяа -

Тэгээд нөгөө цэргийн анссамбел чинь яасан бэ?

Цоодол -

Тэгээд булаагаад аваад явцан юм чинь яах юм бэ

Эрдэнэтуяа -

Тэгээд цаанаасаа томилогдсон гээд ямар нэг арга хэмжээ аваагүй юу?

Цоодол -

Аваагүй . тэгсэн манай аймгийн дарга айхтар казак хүн байсан. Хавдал гэж уг нь ховдын хүн казак. Тэгээд Хавдал дарга намайг дуудаж байна. Би айгаад 2-лаа орий гээд тэгсэн алийн болгон би ямар чиний малд явдаг нохой юмуу би сургуулийн захирал болохоос биш чиний нохойн зарлиг биш өөрөө ор. Тэгээд орлоо тэгсэн за дарга нь учраа олохгүй байгаад байна. Чи багшийн дээд сургууль төгсөх оюутан хүүхэд гэсэн чи жинхэнэ монгол уу? Чи надад 2 монгол үг заагаад өг тэр их ухаантай хүн. Би чиний хэлснийг хэлий гэж байна. Их ухаантай тэгж Миний талын авьяасыг манадаг байсан. угаасаа тэгээд 2 гоё үг орж ирж байсан. Уул ус нь чулуугаа мэддэг юм. Уугуул нутаг нь хүүхдээ мэддэг юм гэж хэллээ тэгсэн нөгөөх чинь шууд хэлж байна. Утсаараа хурандаад Уул ус нь чулуугаа мэддэг. Уугуул нутаг нь хүүхдээ мэддэг юм гээд утсаа тавьцан тэгээд асуудал дууссан.

Эрдэнэтуяа -

Ёстой гоё үг байна тэ.

Цоодол -

Гоё үг.

Эрдэнэтуяа -

Яг цагаа олсон нүдээ олсон

Цоодол -

Тэгээд хэнглттай хариулт байхгүй юу. Тэгээд хэлцэн байхад таг.

Эрдэнэтуяа -

Та тэгээд 65-н онд багшлах эрхээ хасуулсан гээд 2 жил тэнд багшилсан юм байна тээ. Тэгээд 65-н онд багшлах эрхээ хасуулсан юм уу? Үндэсрэхэг үзэлтэн гээд 6-н жил багшлах эрхийг чинь хассан гэсэн.

Цоодол -

Хасуулаад

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хооронд та юу хийж байсан бэ?

Цоодол -

Тэр хооронд эхний 3-н жил ээжтэйгээ гэртээ байсан.

Эрдэнэтуяа -

Ажилгүй юу?

Цоодол -

Ажилгүй тэгсэн аймгийн соёлын ордон гэж боллоо. Соёлын ордонд соёл хүмүүжлийн гэгэээрлийн ажил эрхэлдэг хүн хэрэгтэй боллоо. Тэгээд орон тоо гарлаа. Хүн олддоггүй . тэгсэн ээлжээр ирсэн Ичинхорлоогийн Цоодол гэж тэрнийг очоод ав гэж тэгээд аймгийн соёлын ордонд соёл хүмүүжлийн эрхлэгчээр ороод тэгээд ажилтай болсон

Эрдэнэтуяа -

Тэгээд 71-н онд

Цоодол -

Тийм 71-н онд

Эрдэнэтуяа -

та тэгээд багшлах эрхээ яаж авсан юм бэ?

Цоодол -

Тэгээд байж байтал нилээнхэн улсын хороонд дарга Жалнаажав гэж агуу том хүн байсан. тэр хүний гарын үсэг авчирч Ичинхорлоогийг Цоодолыг ирэх даваа гарагт мэдээлэл радиогийн телевизийн хороо нь дээр бэлэн болоорой гэж бичиг очиж тэгээд монгол телевизэд найруулагч тэгээд 71-76 он хүртэл телевизэд найруулагч хийж байгаад 76-н онд багшийн их сургуульд психологийн багш миний хажуу талын Анхбаатар тэгээд 77-н онд хялгантын техникумд багшаар очоод 88-н онд ирсэн. Сэлэнгэ агуу нутаг би маш их бишэрдэг. Монголын хойморт амьдарч байгаа. Би энд ирээд муудсангүй. Олон сайхан хүүхэд олон сайхан ачтай боллоо. Тэр хатан хаан Си Си байна. Гоё л байна.

Эрдэнэтуяа -

Та соёлын довтолгооны талаар хэр мэдэх вэ? анх яаж үүсэж байсан юм бэ? Хүмүүст яаж сурталчиж байсан юм тэр талаар

Цоодол -

Тэрийг би сайн мэдэхгүй. Хүүхэд байсан. соёлын довтолгоон гэдэг чинь өнөө нэг хэр буртаггүй гэж эхэлдэг 2 лозунг байдаг. Соёлын довтолгоон хэтэрхий их нугалаатай байсан боловч ач холбогдолоо өгсөн. Маш богино хугацаанд монголын ард түмэн соёлыг өгсөн. Жишээлбэл манайх хөвсгөлийн хотгойд бүр цаашаа байдаг байсан өвөл зунгүй үстэй өмд өмсдөг. Зун үстэй өмд өмсхөөр

Эрдэнэтуяа -

Даараад уу?

Цоодол -

Жаахан сэрүүн байдаг юм. Үстэй өмд өмсөөд арайч тундар биш л дээ. Тийм бүдүүлэг л байхгүй юу. Тэр үед юун цагаан даавуу бид соёлын довтолгооны буянаар нүүрний гарны алчууртай урьд нь нэг алчуураар арчдаг байсан.

Эрдэнэтуяа -

Пөөх тэгээд тус тусад нь салгаж авсан уу?

Цоодол -

Тэгээд өөрсдөө дотуур хувцастай болсон. Тэг:ээд цагаан даавуутай болгосон.

Эрдэнэтуяа -

Тэр үед ямар салбаруудад өөрчлөлт гарсан бэ?

Цоодол -

Ахуйн соёлын довтолгоон чинь сургууль биш боловсрол биш энэ чинь ахуй юм. Манай соёлын довтолгоон ахуйд сургаж өгсөн.

Эрдэнэтуяа -

Хүмүүс анх яаж хүлээж авч байсан бэ?

Цоодол -

Ер нь эсэргүүцээгүй шүү монголын ард түмэн чинь их дуулгууртай ш дээ. хүлээж авч байсан. ахуйд их том соёл авчирсан. Хүн чинь 7 хоногт 1 нүүрээ угаадаг. Хоногт нэг нүүрээ угаадаг болгосон. Хоногт нэг нүүрээ угаадаг хүн гарчаад орж ирээд угаадаг болгосон. Хамгийн товчоор хэлхэд энэ чинь довтолгоон нэрээ гоё өгсөн байгаа биз довтолгоон үүнийг хэн өгсөн бол гоё нэр байгаа биз би их баярладаг. Нэр нь маш зөв. Хэдхэн жилийн дотор довтолсон. Ахуйн хувьсгал хийсэн, ахуйн соёлын хувьсгал хийсэн. 3-н жил хийсэн ийм л юм байна.

Эрдэнэтуяа -

Тэгээд хүмүүсээс юу шаарддаг байсан бэ? Соёлын довтолгооны үед

Цоодол -

Ахуйл шаарддаг байсан. хувцас аяга таваг гар нүүр чинь хэргүй байна гэр орон нь хэргүй байна тэр харилцаа соёл яриагүй байна. Зөвхөн ахуй ярьж байна.

Эрдэнэтуяа -

Хүмүүс яаж хэрэгжүүлж байсан бэ? Ард түмэнд тэрийг.

Цоодол -

Чадлаараа л хэрэгжүүлнэ тэр чинь байнга явна. Соёлын довтолгооны комисс аймгийн комисс сумын комисс. Эхлээд сумых дараа нь багын тэгээд аймгийх байнга явна. Тэгээд торгоно. Сонинд гаргана. Хүмүүс ухаангүй айдаг.

Эрдэнэтуяа -

Сонинд гархаасаа юу?

Цоодол -

Тийм матарт гархаасаа айдаг байсан.

Эрдэнэтуяа -

Матар аа

Цоодол -

Тийм тоншуул сэтгүүл тэрийг чинь матар гэж байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр нь яадаг сэтгүүл юм бэ?

Цоодол -

Шог хошин хамгийн муу юм.

Эрдэнэтуяа -

Хамгийн муу юмыг шогоор тавьдаг юм байна тээ. Тэгээд хүмүүс тэрийг хэр биелүүлдэг байсан бэ?

Цоодол -

Монголчууд чинь асар их дуулгууртай ард түмэн. Европых нь шиг биш маш дуулгууртай маш итгэмдэхий монгол хүний чанартай дэндүү номхон ард түмэн

Эрдэнэтуяа -

Тэгээд аягүй хурдан хүлээж авч

Цоодол -

Хурдан хэрэгжсэн. Ахуйн том соёл, соёлын том довтолгоон одоо бодож байхад гоё нэрлэсэн байгаа биз. Хэдхэн жилийн дотор гялас

Эрдэнэтуяа -

Хэдэн онд юм бэ?

Цоодол -

50оны эх 60-аад оны сүүл

Эрдэнэтуяа -

Тэгээд л дууссан уу?

Цоодол -

Тэгээд л дууссан. Тэгээд соёлын довтолгоон гэж ярихаа больсон. Алийн болгон довтлох вэ дээ тиймээ өөрсдөө учраа олцон юм чинь

Эрдэнэтуяа -

Таньд ер нь яаж өөрчлөлт оруулсан бэ?

Цоодол -

Би угаасаа өөрчлөгддөггүй хүн, надад ямар ч өөрчлөлт гараагүй.

Эрдэнэтуяа -

Хүмүүс тэгээд соёлын довтолгооны цагаан даавуунаас өмнө юу нөмөрч унтдаг байсан бэ?

Цоодол -

Тааралдсанаа л дээл

Эрдэнэтуяа -

Ер нь дээл өмсөж байсан байх тээ

Цоодол -

Дээлээ өмсөнө. Английн нэг сэтгүүлд дээлийг 12 үүрэгтэй гэж бичсэн байсан. өмсөх хөнжил гудас жорлон шүхэр хаяаавч үргээгүүр гээд 12 хүргэсэн байдаг.

Эрдэнэтуяа -

Уул нь нээрэн оновчтой юм тээ. Хормойгоо ингээд л бие засдаг бороо

Цоодол -

Энэ бол нүүдэлчны ахуй юм

Эрдэнэтуяа -

Аягүй их уран хийцтэй

Цоодол -

Хүн дээлтэйгээ байхад юугаар ч дутахгүй. Гутлаа ингэж зөрүүлж тавиад ханцуйгаа дэр болгоод тэгээд нөмрөнө. Хөнжилний хэрэг байхгүй. Дотоод хормойгоо дэвсэнэ хувцасны хэрэг байхгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь социолизмийн үед хүмүүсийг ажилтай болгох процесс ямар байсан бэ? Улсаас бодлого явуулж ажилтай болдог байсан уу?

Цоодол -

Явуулмаар болж байсан юмаа. Социолизмийн үед сайхан ч юм их бий муухай гэж огт хэлээгүй ш дээ. муухай гэж ёстой болохгүй. Муу хэлж болохгүй 2-хон юм байна шүү. Монгол хүнд ээж аавыгаа харааж болохгүй, оросын ард түмнийг харааж болохгүй, хувьсгалт намыг харааж болохгүй. Тэгвэл ёстой хэдэн үедээ нүгэл хураана.

Эрдэнэтуяа -

Социолизмийн хамгийн сайхан нь юу байсан бэ? Таны хувьд

Цоодол -

Хамгийн сайхан хамгийн муухай юм 2 байдаг юм. Надад муухай нь түрүүлж орж ирдэг. Ард түмнээ ялгаварлаж явдаггүй. Монголын агуу их гавьяатай шүтэж явах юм хувьсгалт нам. Намын гишүүн биш бол алтан толгойтой байсан хэдийч хог ийм үзэл. Би социолизмийн үед намын гишүүн биш байсан болохоор хог явсан. Би насаараа хог явсан. Энд маш их гомддог.

Эрдэнэтуяа -

Та ер нь социолизмийн үед намын гишүүн болсон уу?

Цоодол -

Болоогүй.

Эрдэнэтуяа -

Нөгөө тайж угсаатай холбоотой юу?

Цоодол -

1-рт угсаа тайж 2-рт үндэсрэхэг үзэлтэй дураараа гэдэгтэй холбоотой. Социолизм тэгэхээр агуу их юм өгсөн. Социолизм монголын ард түмэн 3-н том юм өгсөн. 3-н аюулаас салгасан. Хир яр бөөс 3-аас салгасан. Монголын ард түмэн чинь хир яр бөөс 3-таа баригдсан байсан. дөнгөж 642 мянган хүн хүлээж авлаа ш дээ хувьсгал энэ бол социолизмийн агуу их гавьяа

Эрдэнэтуяа -

Үүнийг соёлын довтолгооны буянаар уу эсвэл хувьсгалт намын бодлогын үр дүн үү?

Цоодол -

Бодлогын үр дүн.

Эрдэнэтуяа -

Олон жилийн

Цоодол -

80-н жилийн хувьсгалт намын бодлого. Зөвлөлтийн ард түмний тусламж. Соёлын довтолгоон зүгээр нэг сезон юм.

Эрдэнэтуяа -

Та ер нь хэдэн удаа хувьсгалт намд гишүүн болий гэж санал гаргасан бэ?

Цоодол -

2 удаа

Эрдэнэтуяа -

Тэгээд 2 удаа зөвшөөрөөгүй юм уу?

Цоодол -

Тийм 2 удаа зөвшөөрөөгүй

Эрдэнэтуяа -

Тэгээд ахиж гаргасан уу эсвэл гаргах эрх байхгүй юу?

Цоодол -

Гаргаагүй би ерөөсөө ямар ч намын гишүүн биш.. би ардчилалаыг дэмждэг юм сай нэг үнэхээр гутлын Элбэгдорж гэж нэг хулгайчаас болж тэрийг 4-н мөчийг нь гавлаад шоронд хийхэд яанаа. Тэр төрийн ордонд байх ёстой ямар муухай байнаа. Сая ирэгний дайн гарахаа алдлаа би тэр орой хоол идэж чадаагүй шөнө унтаж чадааггүй. Даанч яав даа бид нар санасандаа хүрээгүй эцэст нь хүрнээ. Би ардчилалыг анхнаас нь дэмжсэн одоо маш их гутарч байна.

Эрдэнэтуяа -

Ардчилал анх яаж гарч ирж байсан бэ? Ямар зорилго тавьж

Цоодол -

Уг нь зөв л дөө. Анх гарч ирэх нь ч зөв одоо ч зөв

Эрдэнэтуяа -

Юу гэж?

Цоодол -

Элбэгдорж гэж жинхэнэ дайсан. Энэ бол үндэсний эх орны дайсан.

Эрдэнэтуяа -

Таны бодолоор ардчилалын үеийн социолизмийн үеийн нийгэм ялгаа байна уу? Ямар ялгаа байна?

Цоодол -

Байлгүй яахав

Эрдэнэтуяа -

Одоо хүмүүсийн амьдралд нөлөөлсөнөөр ч юм уу?

Цоодол -

Улс орны хөгжлөөр ч юмуу юугаар ялгаатай байсан бэ? Аль аль нь онцын ялгаа байхгүй хүний амьдралд ардчилал гарч ирээд сүйд болсон юм байхгүй. Харин ялгаа байгаа гэвэл ард түмний сайхан сэтгэлийг саармагжуулж байгаа монгол хүнийг монгол биш болгож байгаа. Тэр модны үйлдвэр шүдэнзний үйлдвэр, мах камбинат, гурлын үйлдвэр бидний нүдэн дээр устлаа. Ардчилал хэрэгтэй юу хэрэгтэй зөв үү зөв цаашдаа ч хэрэгтэй.

Эрдэнэтуяа -

Анх гарч ирж байхдаа юу гэж гарч ирж байсан юм бэ? Ямар сурталчилгаа хийж гарч ирж байсан? анх ардчилал гарч байхад миний амьдралд ийм томоохон юм оруулах болов уу гэж бодож байсан уу? Тэрэнд чинь хүрсэн үү?

Цоодол -

Тэр үед огт тийм юм бодоогүй. Надад улс төрийн үзэл сурталын эд хөрөнгө эрх чөлөөний шунал энэ 5 шунал надаа 5-лаа байхгүй. Агуу их хувьсгалт нам агуу их Цэдэнбал даргын гавьяа тэгэхдээ сүүлдээ хэтэрсэн. Үүнийг бол ардчилал мэдэрч цагтаа гарч ирсэн. Гарах ёстой юм гарах ёстой цагтаа гарсан. Ардчилал бол түүхийн бүтээгдэхүүн зөв.

Эрдэнэтуяа -

өмч хувьчлалын талаар хэр мэдэх вэ?

Цоодол -

энэ маш зөв юм болсон.

Эрдэнэтуяа -

өмч хувьчлал уу?

Цоодол -

Тийм аливаа юманд ямар нэг сөрөг үр дагавар одоо өмч хувьчлалын сөрөг үр дагавар миний тооцоолсоноор хэдэн жилийн өмнө эхэлсэн. Маш их гүнзгийрч байна. өмч хувьчлал аюулдаа хүрлээ. Бурхан багш аливаа юм бүхэн хэмжээ хязгаартай хэмжээндээ хүрээд зогсохоор хэмжээ хэтэрвэл тэрэн шиг аюул байхгүй. өмч хувьчлал гэж хэтэрлээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь өмч хувьчлалд оролцсон уу? Ямар байдаар

Цоодол -

Оролцоогүй. Тэгээд ч тэрэнд өмчтэй хүн орно. Эд нарыг энийг хувьчилж мэдэхгүй юм чинь

Эрдэнэтуяа -

Хувьчлал хэр тэгш явагдсан бэ эсвэл арай буруу явагдсан уу? Таны бодол.

Цоодол -

Мэдэхгүй би тэрэнд ороогүй юм чинь мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Та тэр тасалбар аваагүй юу?

Цоодол -

Аваагүй.

Эрдэнэтуяа -

Уул нь монголын ард түмэнд бүгдэд нь гээд байсан та аваагүй юм уу? Яагаад та оролцоогүй юм бэ?

Цоодол -

Дараа жил гэсэн би юм өгөөгүй юм чинь юу авах вэ? би очоогүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Би өгсөн юм байхгүй юм чинь өмч хувьчлал хүн өгсөн. Ардчилал өмч хувьчлалын буянаар би хувийн орон сууцтай болсон. Тэр үед улсын орон сууц байсан. тариачдыг газартай, малчдыг малтай болгосон. Ардчилалыг үгүйсгэж болохгүй. Ардчилал агуу их үр дүнтэй. Юмийг дөвийлгөж үгүйсгэж болохүй.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн юм бий юу?

Цоодол -

Гоё асуулт байна. Байхгүй.

Эрдэнэтуяа -

Одоо тэмдэг медаль авсан ямар нэг өөрчлөлт гаргасан юм ямар ч үйл явдал уу?

Цоодол -

Тэр бол амьдралд гүнээр нөлөөлөхгүй л дээ. надад хүртсэн шагнал их бий .

Эрдэнэтуяа -

Та улсаас ямар ямар шагнал авсан бэ?

Цоодол -

Улсаас ямар ч шагнал байхгүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Цоодол -

Мэдэхгүй яагаад гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

өөрийнхөө хөдөлмөрөөр доктор профессор аккадемч авсан уу?

Цоодол -

Тэгсэн. Тэгээд профессор би урилгаар авсан. Улсууд ойлгодоггүй юм ийм учиртай юм. Энэ 3-н цолыг холиод

Эрдэнэтуяа -

Эхлээд доктор дэд доктор уу? Ph.D гэсэн үг ш дээ тэгээд дараа нь

Цоодол -

Доктор гэдэг эрдэмийн зэрэг, аккадемч гэдэг нь өргөмжлөл, профессор гэдэг цол энэ 3-ыг холиод байгаа юм. Профессор болцоод доктор болоогүй хүн байдаг.

Эрдэнэтуяа -

Эрдэмийн зэрэг нь доктор, эрдэмийн цол нь профессор, өргөмжлөл нь аккадемч ийм 3-н ялгаатай юм байхна. Та энэ 3-г 3-нг нь авцан

Цоодол -

Авсан

Эрдэнэтуяа -

Хамгийн сүүлд алийг нь авч байсан бэ?

Цоодол -

Профессор

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Цоодол -

Профессорыг уриж өгдөг юм байна лээ. Аккадемчыг бас уриж өгдөг. Докторыг өөрөө очиж хамгаалах ёстой.

Эрдэнэтуяа -

Та доктороо ямар сэдвээр хамгаалж байсан бэ?

Цоодол -

Доктор гэж ямар утгатайг мэдэх үү? Энэ 3-н үгийг Цэдэв багш орчуулжээ Докторын зэргийг Чингисийн дэлхийд болон монголын түүхэнд байгуулсан гавьяа

Эрдэнэтуяа -

Гоё сэдэв байна ш дээ.

Цоодол -

Энэ сэдвээр доктор хамгаалсан юм.

Эрдэнэтуяа -

Базаргүр багш Чингисийн төрсөн нутаг гэдэг юугаар CD-тэй ном гаргасан байсан

Цоодол -

Үзэх юмсан. Манай газарзүйн хамгийн том эрдэмтэн.

Эрдэнэтуяа -

Гаргасан ш дээ Чингис хааны тухай

Цоодол -

Гэм нь жаахан зөрүүд мундаг шүү

Эрдэнэтуяа -

Зөрүүд үү?

Цоодол -

Зөрүүд

Эрдэнэтуяа -

Сайхан багш ш дээ.

Цоодол -

Тийм Гунгаадаш байна

Эрдэнэтуяа -

Нас барсан ш дээ.

Цоодол -

Буриад хүн ш дээ

Эрдэнэтуяа -

Аягүй мундаг хүн байсан

Цоодол -

Тийм би ном заалгасан

Эрдэнэтуяа -

Бид нарт ороогүй л дээ.

Цоодол -

60-н хэдэн онд эдийн засгийн газарзүй орсон.

Эрдэнэтуяа -

өөрөө нйигэм эдийн засгийн газарзүйгээр доктор хамгаалсан юм байна лээ

Цоодол -

Угаасаа эдийн засаг газарзүйн хүн. Цэдэг судлалын хүрээлэнгийн захирал байсан.

Эрдэнэтуяа -

Одоо Цэдэг судулал гэдэг чинь Газарзүйн хүрээлэн болсон

Цоодол -

Тиймүү

Эрдэнэтуяа -

Таньд бусдаас онцгой гэх зүйл бий юу? Ямар нэг дурсгалын бичиг ном юу ч байж болно.

Цоодол -

Байдаг л байх даа.

Эрдэнэтуяа -

Юу вэ?

Цоодол -

Сэтгэл хөөрчөөд наана чинь будлиад байна. Ганц нэгхэнг хэлий тэгэхгүй бол талийж өгнө. Би 1963-н оны 6-р сарын 25-ны өдөр багшийн дээдийн түүх-газарзүйн ангийг онц төгсөж диплом авч байсан 3-н давхарын 312-н тоот энэ бол миний амьдралын онцгой явдал. Дээд сургууль төгсөнө гэдэг өөр онц төгсөнө гэдэг бас өөр энэ миний онцгой юм. 1999-н оны 6-р сарын 5-нд Чингис хааны дэлхийн аккадемын хүндэт аккадемч цол хүртэж байлаа. Энэ ч онцгой л доо.

Ичинхорлоогийн Цоодол Монгол улс Цоодол нь 1000-н жилийн гайхашиг 800-н жилийн тэртээгээс Дэлгэрмөрөн зэрэг 120 гаруй ном бүтээлээрээ манай гаригийг дээд мандалд шилжүүлэх монголын гүн ухааны хүсэл эрмэлзэлд бүтээлийн хамгаалалт хйиж Бумбын ордны босгон дээр нэгэ их тэнгэрлэг гавьяа байгуулсаны учир эрдэмийн сэргээн мандуулагч буюу жинхэнэ гишүүн аккадемч цол хүртээн өргөмжилж энэхүү гэрэг диплом ромбо тэмдэгийг олгов Монгол улс Улаанбаатар хот 1999.06.05

Эрдэнэтуяа -

Тэр таны 1999-н оны зураг уу?

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Сайхан залуухан байсан байна.

Цоодол -

За баярлалаа

Эрдэнэтуяа -

Пүрэв-Ойдовын Давааням тэргүүний хүн байсан юм уу тэ

Цоодол -

Тийм

Эрдэнэтуяа -

Энэ доод талын гэрэг юу вэ? оюун ухааны хөгжлийн аккадем гэнэ үү?

Цоодол -

Энэ жил цагаан сарын өдөр надад гэрт ирсэн юм

Эрдэнэтуяа -

Пөөх

Цоодол -

Бисүүд овогт Ичинхорлоогийн Цоодол нь монголын түүх судлал болон яруу найрагт жүжиг дууны урын санд оруулж байгаа бүтээлээрээ хүн төрөлхөтнийг соёл иргэншилд хувь нэмэр оруулж өвөг дээдсийн өндөр оюун ухааныг өвлөн хөгжүүлэх үйлсэд бүтээлийн хамгаалалт хийн хүндэт гавьяа байгуулсан учир аккадемын жинхэнэ эрдэмийн цол хүртээн гэрэг тэмдэгийг олгож өргөмжлөв. Тэргүүн Чинболд гэнээ

:Энэ чинь өөрөө унших нэг өөр хүнээр уншуулах нэг өөр байдаг юм байна. Шал өөр сонсогдож ойлгогдож байна. За миний хүү өвөөгийнхөө эрдэмийг аваарай.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.