Bat-Ochir


Basic information
Interviewee ID: 990038
Name: Bat-Ochir
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Buriad

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: shamanist
Born in: Hüder sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar hot sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
childhood
family
politics / politicians
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Бат-Очир -

Би 1926 оны 2 сарын 28-нд төрсөн. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт төрсөн. Тэгэхээр одоогийн мухар ойдов магсардэв гэсэн дандаа тийм юмаар төгсч тэгэхдээ гунигтай, гутамшигтай, аймшигтай үеийг дайрсан /уйлав/ миний бага нас. Тэгэхээр миний хүүхэд нас эцэг эхийн гар дээр сайхан өнгөрсөн. Тэгээд дараа нь хэлмэгдүүлэлтийн үе гэж аюултай юм гарсан. Энүүгээр аав маань баривчлагдаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатарт цаазаар авсан Долоон даваа гэдэг газар буудан алсан. Учир нь яагаад гэхээр буриад болохоороо цагаантны үлдэгдэл, буриад болохоороо хувьсгалын гишүүн имй айхтар явдал гарсан л даа. Аавыг маань баривчилж Сэлэнгийн шүүхээр энэ Долоон даваанд энтээ талд байгаа /зүүн хойд зүгийг заав/ буудан алсан. За ингээд бидний амьдралд түүхэлж үлдсэн. Тэгэхээр тэр үеийн явдлыг нүдээрээ үзсэн түүхийн амьд гэрчийн хувьд надад алдах юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Танай аав баригдахдаа хэдэн настай байсан бэ?

Бат-Очир -

40 хэдтэй.

Эрдэнэтуяа -

Юу хийдэг хүн байсан бэ?

Бат-Очир -

43-тай.

Эрдэнэтуяа -

43-тай юмуу?

Бат-Очир -

Тийм. Малчин, гөрөөчин. Миний аав бол маш авьяаслаг хүн байсан. Зураг сайхан зурдаг, мужаан янз бүрийн юм хийдэг уран нарийн сийлбэрчин, зураач тийм хүн байсан юм.

Бат-Очирын дүү -

Монгол төвд орос хэлтэй.

Бат-Очир -

Орос хэлтэй монгол хэл бичиг сайн мэддэг, орос хэл бичиг санй мэддэг тийм хүн байсан юм. За ингээд одоо хэлмэгдлийн үе ирсэн. 1924 оноос эхэлсэн юм хэлмэгдүүлэлт. Буриад нарыг одоо цагаантны үлдэгдэл, буриад нар одоо хувьсгалын гишүүн гээд л ингээд гэв гэнэт

Бат-Очирын дүү -

1937 оны 12 сарын 31 нд цаазалсан байдаг юм. 12 сарын 17 нд баривчилсан байдаг юм. 13 хонуулаад цаазалсан.

Бат-Очир -

Энэ гунигт явдал эхэлсэн.

Бат-Очирын дүү -

Аав маань 1890 хэдэн 43 тай гэдэг чинь 1897 юу 1896 юу төрсөн. Тэр үеийн цагаан хааны цэрэгт

Эрдэнэтуяа -

Танай аав хаанаас баривчлагдсан бэ?

Бат-Очир -

Хүдэрээс.

Эрдэнэтуяа -

Хаанаас вэ гэрээсээ юу

Бат-Очир -

Гэрээсээ. Нэг орой буутай хүмүүс орж ирээд л та хувцасаа өмс, таныг баривчиллаа гээд л манай аав урдаас нь эсэргүүцсэн. Би ямар буруу хэрэг хийсэн юм. Би малаа маллаад, хүүхэд өсгөөд ингээд амьдраад явж байна. Цагаантны үлдэгдэл гээд, тэр үед үнэндээ эсэргүүцэх юу байгаагүй бололцоо байгаагүй, бид нар мэдэх ч үгүй ийм л байсан. За ингээд аав маань баривчлагдаад биднийг чинь хувьсгалын эсэргүүний үлдэгдэл гээд нэг хэсэг айхтар юм боллоо. Ноён уулын хошууны Шагдарзана гэдэг их эрдэмтэй бичигтэй хүн тэр намайг хүмүүжүүлж өөд нь татсан.

Эрдэнэтуяа -

Зөв зөв. Тэгэхэд та хэдэн настай байсан бэ?

Бат-Очир -

Би арваадхан настай байсан. Тэгээд тэр хүн надад Дөрвөлжин бичиг, уйгаржин монгол бичиг зааж сургасан. Тэгээд би бас ном их уншдаг тийм байлаа. Тэр хүн надад зөвлөж байсан юм. За чи номонд их дуртай хүн юм. Би чамд нэг зөвлөгөө өгье энийг хэнд ч хэлж болохгүй. Би чиний овог нэрийг өөрчиллөө. Чи аавынхаа нэрээр биш ээжийнхээ нэрээр овоглолоо. Манай ээжийг Бадам гэдэг юм. Энэнээс хойш чи Бадамжавын Очир биш Бадамын Бат-Очир гэдэг нэрээр явна. Энэ талаар хэнд ч хэлж болохгүй. Тэгээд надад бичиг үсэг, тод монгол, дөрвөлжин бичиг, уйгаржин бичиг надад зааж сургасан юм. Тэр хүний ач гавьяа.

Эрдэнэтуяа -

Ямар учраас таны нэрийг өөрчлөх болсон юм бэ?

Бат-Очир -

Чиний нэрийг өөрчлөх болсоны учрыг хүнд битгий хэлээрэй. Чи ном эрдэмд дуртай хорхойтой хүн учраас аавын чинь нэр нэг саад болж магадгүй.

Эрдэнэтуяа -

Хойшдоо ном хөөхөд саад болж магадгүй гэж үү. Хэлмэгдсэн гээд үү

Бат-Очир -

Тйим. Хувьсгалын гишүүн хүүхэд гээд хавчиглах болно чи яваандаа. Энэнээс чинь хамгаалж байгаа юм. Яахав том болсон хойноо буцаан авах юм байгаа биз. Чи ном бичиг үсэгт дуртай хүн.

Эрдэнэтуяа -

Та тэгээд том болоод өөрчилсөн нэрээрээ явж байгаа юу, эсвэл хуучин нэрэндээ орсон уу?

Бат-Очир -

Хуучин нэрэндээ ороогүй. Бадамын Бат-Очир. Уг нь би Бадамжавын Очир гэдэг хүн байгаа юм. Миний нэрийг ээжийн нэрээр овоглоод Бадамын Бат-Очир болсон учир тийм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Танайхнаас зөвхөн таны нэр л өөрчлөгдсөн үү, танай гэр бүлийх тэгж өөрчлөгдсөн үү?

Бат-Очир -

Өөрчлөгдөөгүй ээ.

Эрдэнэтуяа -

Бүгд биш зөвхөн таных юм байна тэй

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Яаж тэр хүнд анх шавь орсон юм бэ? Та

Бат-Очир -

Тэр үед бичиг дөрвөлжин бичиг, уйгаржин бичгээр сайн заалгаж тэгж сурсан юм байгаа юм.

Эрдэнэтуяа -

Анх тэр хүнтэй яаж уулзсан юм? Тэр хүн яаж таньж шавиа болгосон юм.

Бат-Очир -

Айл байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Аан зэрэгцээ айл байсан юмуу?

Бат-Очир -

Тийм. Манайх чинь бид чинь хамаг мал хөрөнгөө хураалгаад л юу ч үгүй ганцхан морьтой. Тэрнийгээ тэргэнд хөллөөд л юмаа аваад л урагшаа Тарни Хүдэр сумаас Тарнируу явсан. Тэнд манай ээжийн дүү одоо миний нагац тэднийдээ очиж амьдарсан.

Эрдэнэтуяа -

Аав чинь баригдахад танайд хэн хэн байсан бэ?

Бат-Очир -

Гадны хүн байгаагүй. Энэ дүү маань нялх, юу ч мэдэхгүй жаахан. Хамгийн бага дүү маань манцуйтай өлгийтэй. Тэр маань хэдэн онд нас барлаадаа /дүүгээсээ асуув/ дүү маань

Бат-Очирын дүү -

1959 онд 1959 онд яагаа ч үгүй залуухнаараа явчихсан.

Эрдэнэтуяа -

Өөр та байсан

Бат-Очир -

За

Эрдэнэтуяа -

Бага дүү чинь байсан, Пэлжид гуай байсан.

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Өөр ээж тань байсан уу?

Бат-Очир -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд та дөрөв л үлдсэн юмуу. Хэдэн хүн орж ирсэн бэ?

Бат-Очир -

Буутай хоёр хүн орж ирсэн. Гентовтой. Орсон хойноо таныг баривчиллаа. Тэгээд манай аав намайг яах гэж баривчлах гэж байгаа юм. Би мөрөөрөө малаа маллаад хүүхдээ өсгөд явж байгаа. Ядарсан малчин ард хүн. Машинд суу гээд гаргаад машинд суулгаад аваад явсан.

Эрдэнэтуяа -

Ямар хувцастай хүмүүс байсан бэ? Цэрэг хувцастай юу, энгийн хувцастай юу?

Бат-Очир -

Цэрэг хувцастай

Эрдэнэтуяа -

Тэгээд шөнө ирсэн юмуу?

Бат-Очир -

Шөнө ирсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед танай тэр хавийн айлуудын хүмүүс баривчлагдаж байсан сураг байсан уу?

Бат-Очир -

Урд нь нэг 2 лам байсан юм тэр хоёрыг баривчилж авч явсан юм. Тэгээд аваад явсан.

Эрдэнэтуяа -

тэр талаар та сайн мэдэж байна уу?

Бат-Очир -

Мэдэж байна.

Эрдэнэтуяа -

Тэр талаар яриач, тэр хоёр яаж баригдсан.

Бат-Очир -

Ердөө нэг том машин ирээд л Хүдрийнхнийг хүн бараг үлдээгээгүй бүгдийг баривчилсан. Машин дүүрэн хүн. Тэгээд миний аав хамгийн захад суусан байсан. Тэгээд би машин руу очсон. Надаас өөр хүүхэд очоогүй. Миний аав юу гэсэн гэхээр за миний хүү ээжрүүгээ оч оч /уйлав/. Тэгээд энэ дүү маань юу ч мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Та айлын том байсан уу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аанхаа. Тэгээд яасан.

Бат-Очир -

Тэгэд машин дүүрэн хүн ачаад л Хүдэрээс ерөөсөө хүн үлдээгүй. Бүгдийг ачсан. Ерөөсөө 100 хувь.

Бат-Очирын дүү -

Эрэгтэй хүн үлдээгүй.

Эрдэнэтуяа -

Хэд орчим насны хүмүүсийг ачсан юм бэ?

Бат-Очир -

Ерөөсөө 18-с дээш насны насанд хүрсэн хүмүүс.

Бат-Очирын дүү -

16 ч орсон байх шүү.

Эрдэнэтуяа -

Ер нь насанд хүрсэн улсуудыг бүгдийг нь үү? Эрэгтэй хүн болгоныг уу?

Бат-Очир -

Эрэгтэй хүмүүсийг

Эрдэнэтуяа -

Эмэгтэй хүн ачигдаж байсан уу?

Бат-Очир -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь сонсохнээ ямар шалтгаанаар ачигдсан гэж сонсогдож байсан бэ? Та нарт

Бат-Очир -

Аан

Эрдэнэтуяа -

Танай аав бол буриад байсан гэж байна ш дээ. Буриадаар баригдсан гэж байна.

Бат-Очирын дүү -

Цагааны эсэргүү

Эрдэнэтуяа -

Аан. Бүх хүмүүс цагааны эсэргүү гэснээр баригдаж байсан юмуу?

Бат-Очир -

Цагаантны үлдэгдэл, хувьсгалын эсэргүү.

Эрдэнэтуяа -

Танай тэр нутагт буриадууд их байсан уу?

Бат-Очир -

Тэр чигтээ буриадууд байсан. Тэгээд нэг ч хүн үлдээгүй бүгдийг аваад явсан. За тэгээд хавар боллоо. Бүх малыг маань хураагаад л

Эрдэнэтуяа -

За хаанаас

Бат-Очир -

Одоо яахав Хүдэрээс. Сагстайн ам гэж өргөн амаар багтахгүй мал аваад явсан.

Эрдэнэтуяа -

Танай нутгийн хүмүүсийн малыг уу?

Бат-Очир -

Тийм. Хувьсгалын эсэргүүний хөрөнгийг хурааж байгаа нь энэ гэж. Тэр амаар багтахгүй шахуу мал туугаад аваад явсан. Хувьсгалын эсэргүүний хөрөнгийг хурааж байгаа гээд. Тэгээд манай нэг 10 гаран литр гардаг комор угсааны нэг үнээг явж өгөхгүй болохоор нь зодож хөөгөөд тэгээд тэр үхээд. Аа их хэцүү юм болсон. Тэгээд залуу охидуудыг дайчлаад хавар аваачиж үнээгээ саалгаад л тэгээд тэрнээс хойш өрөм бяслаг ааруулыг хойш нь зөөдөг болсон. Орос оронд өлсгөлөн тохиолдсон байсан. Пээ хойноос дүрвэсэн оросууд, буриад нар хойноосоо дүрвээд л. Тйим л юм болсон доо.

Эрдэнэтуяа -

Та нараас авсан малаа хаана байршуулж байсан юм.

Бат-Очир -

Ерөөд

Эрдэнэтуяа -

Аан наад талынх нь сум тиймүү

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Зөвхөн танайхаас, өөр хаанаас мал авчирч байсан бэ?

Бат-Очир -

Бүр бүгдийг Сэлэнгэ аймгийн бүх Ганцхан буриад нарыг гэсэн биш юмаа. Бүр монголчуудыг хүртэл хүйс тэмтрээд хувьсгалын эсэргүү. Мэддэг нь хувьсгалын эсэргүү.

Бат-Очирын дүү -

Монголчуудыг голцуу лам нарыг л байх.

Бат-Очир -

Ийм гунигтай юм болж өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Тэр хоёр хүн орж ирэхэд юу бодож байсан бэ та? Хоёр хүн орж ирээд аавыг тань барихад? Айж байсан уу?

Бат-Очир -

Би айгаагүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Бат-Очир -

Би хараад л хэлсэн үгнүүдийг нь чагнаад л. Тэгээд гадаа гарсан чинь машин дүүрэн буриад нарыг аччихсан. Хүдэрийнхнийг бүгдийг нь аччихсан. Тэгээд би машин тойроод л яваад байсан. Тэгээд миний аавын хамгийн сүүлийн үг миний хүү яв гэртээ бушуу оч ээждээ бушуу оч гэсэн. Тэгээд ээж дээрээ ирсэн чинь ээж дүүг маань тэвэрчихсэн. Уйлаагүй харин.

Бат-Очирын дүү -

Дүү маань их уйлж байж билээ хөөрхий.

Бат-Очир -

Уйлж бархирч хүүхдийнхээ санааг зовоогоод яах вэ гэж бодсон юм байлгүй. Тэгсэн нэг өдөр өлгийтэй дүү маань уйлаад болдоггүй. Тэгэд ээжийгээ эрээд л явж очсон чинь олон ээж нар нэг айлд уйлалдаад л байна. Тэгээд очоод ээжээ гэсэн чинь бүгдээрээ тэр олон эгч авгай нар нам болчихсон. Тэгсэн муу өвгөнийг минь буудахад өвгөн минь яаж байсан болдоо гэж ийм л үг сонссон. өшөө юм сонсоогүй.

Эрдэнэтуяа -

Тэнд үлдсэн хүмүүсийг анх барихдаа хөрөнгийг нь хураагаагүй. Сүүлд ньхавар ирж хөрөнгийг нь хураасан юмуу?

Бат-Очир -

Тэгсэн. Хүдэрийн баруун Сагстайн ам гэдгээр багтахгүй мал туугаад явсан. Муухай гэдэг нь хотоороо хоосорсон. Хоосон хашаан дотор шаазгай шувуу эргээд л үгүй ээ тэр муухай гэдэг нь. Харин миний ээж уйлаагүй биднийг бодсон байлгүй. Миний ээж зоригтой хатуу эр хүн шиг тэсч өнгөрөөсөн.

Эрдэнэтуяа -

Тэр үед танайх хэд орчим малтай байсан бэ?

Бат-Очир -

Аан

Эрдэнэтуяа -

Ямар хэмжээний малтай байсан бэ?

Бат-Очир -

Манайх мал гээд байх юм байхгүй. 10 хэдэн үхэртэй.

Бат-Очирын дүү -

Үгүй ээ 10-аад адуутай, 20 гаран 30-аад үхэртэй 60, 70 хоньтой л байсан байх.

Бат-Очир -

40 гараад хоньтой.

Эрдэнэтуяа -

Тэрийгээ маллаад л амьдрах уу?

Бат-Очир -

Тэрүүгээрээ. Тэрнээс юу ч үлдээгүй.

Бат-Очирын дүү -

Ногоо тарина тариа тарина.

Бат-Очир -

Тэгсэн орой мал туугаад явсан хойно 2 гунж комкор угсааны хоёр гунж бэлчээрт байж байгаад үлдчихсэн тэгээд орой мөөрөөд үмбүү гэж бахираад гараад ирсэн. Тэгээд дахин малын буйртай болсон. 1937 оны ээж бид хоёр ганцхан морьтой тэрэндээ тэргээ хөллөөд жаажиймаагаа аваад хоёр гунжаа туугаад урагшаа Тарнид очсон. Тарнийн амралт мэднэ биздээ.

Эрдэнэтуяа -

Тийм. Зүүнхараагийн цаад талд байдаг биздээ.

Бат-Очир -

Аанхаа. Иэнд очиж манай ээжийн дүү миний нагац тэднийдээочсон юм. Тэгээд тэр хоёр гунж маань овоо өсч үржээд дахиад малтай болсон. Дараагаар нь хавар нэгдэл эхэлсэн.

Бат-Очирын дүү -

1950 хэдэн оноос нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэн билээ. Шувтарга нь бол 1959 онд дууссан ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөр танайхаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Бат-Очир -

Бий бүгд.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүсийнхээ талаараа яриач

Бат-Очирын дүү -

өвөө

Эрдэнэтуяа -

ер нь яаж хэлмэгдсэн гэж яригддаг вэ?

Бат-Очирын дүү -

Ээжийн аав, ээжийн аавын ах нь Дондов. Тэрнийгээ ярихгүй юу даа та

Эрдэнэтуяа -

Тэр хэлмэгдсэн улсуудынхаа талаар яриач.

Бат-Очирын дүү -

1938 онд баригдсан байдаг юм.

Бат-Очир -

Манай ээжийн талын хамаатан Дондов гэж мухар хуруутай хүн байсан. Тэгээд тэр баригдаад тэгээд бүгд баригдсан. Манай ээжийн дүү л баригдаагүй юм. Миний тэр нагац.

Эрдэнэтуяа -

Өөр хэн баригдсан бэ?

Бат-Очирын дүү -

Өвөг эцгийгээ хэлээч.

Бат-Очир -

өвөг эцэг Найдандалай гэж

Бат-Очирын дүү -

68 настай байсан.

Бат-Очир -

Энэ хүн бол их гавьяатай явсан хүн л дээ. 1905 оны Орос Японы дайнд япончуудтай байлдаж явсан.

Бат-Очирын дүү -

1905, 1907 оны

Бат-Очир -

Буцах замдаа Манжуурт Хятадын хар цэргийг бут ниргээд, ингээд 1914 оны дайнд оролцсон. Ийм баатарлаг хүн юм л даа.

Бат-Очирын дүү -

Түүнээс гадна Улаан цэрэг Стинкний отряд орж ирэхэд өвөөг аваачиж хэлмэрч хийлгэж монголд ирсэн гэж байгаа ш дээ хувьсгал хийнэ гэж. Та тэрнийг нь яриач.

Бат-Очир -

Би тэрийг сайн мэдэхгүй байна аа. Манай дүү надыг бодвол ой сайтай.

Бат-Очирын дүү -

Улаан цэрэг орж ирэхэд манай өвөөг хойш нь аваачиж хэлмэрчээр газарчаар монголоос аваачаад хэлмэрч газарчаар аваачаад улаан цэрэг орж ирэхэд манай өвөө орж ирсэн байхгүй юу. Уул нь их гавьяатай хүн сүүлд нь алагдсан. Тэгээд яагаад алагдсан гэхээр зэрэг үнэмлэхээ өвөртөлж авя яваад шатаачихсан байхгүй юу майхантайгаа. Тэгээд үзүүлэх юм байхгүй. Тэгээд сүүлд нь одоо харамсалтайгаар одоо буцаад эсэргүү бол цагааны эсэргүү. Хамгийн гавьяатай хүн байсан байхгүй юу. 1905, 1907 оны хувьсгалд бас оролцож байсан гэсэн. Тэгээд монголд улаан цэрэг орж ирэхэд хэлмэрчээр явна гэдэг улаан цэргийн юу биздээ тэгээд сүүлд эсэргүү болсон.

Бат-Очир -

Найдандалай гэж хүн бол Сүхбаатарын орчуулагч хэлмэрчээр гадагшаа улаан армийн замчингаар явж, зам заасан газарчилж орчуулагчаар хэлмэрчээр явж байсан хүн байгаа юм. Тэгээд дараагаар нь баригдаад цаазаар авхуулсан.

Эрдэнэтуяа -

Яаж баригдсан бэ?

Бат-Очирын дүү -

Ердөө шууд гэрт нь ирээд л бариад явсан.

Бат-Очир -

Аан.

Эрдэнэтуяа -

Яаж баригдсан бэ?

Бат-Очирын дүү -

Бид нар хол байсан болохоор мэдэхгүй.

Бат-Очир -

Хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл гээд гэрт нь орж ирээд бариад явсан. өвөөг баривчилахад бид байгаагүй.

Бат-Очирын дүү -

Нутаг хол байсан. Манай өвөө бол Тарнид байсан.бид Хүдэрт байсан. Би айлын хүнээс сураг дуулсан. 1938 онд баривчлаад морийг нь унуулаад аваад явахыг нь харсан гэдгийг Лхасүрэн надад хэлсэн шүү. Дондов өвөөг түрүүлээд барьсан.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ л цагаантны үлдэгдэл хувьсгалын юу гэж явж байсан уу?

Бат-Очир -

Аанхаа

Эрдэнэтуяа -

Тэр үед бүгд буриад л байсан уу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Танай нутгаас баригдсан улсууд эргэж ирж байсан уу?

Бат-Очир -

Ганцхан хүн л ирж байсан. Тэр нь насанд хүрээгүй бие томтой Гомбожав гэдэг хүүхэд. Тэгээд буудан алах гэж эсэргүү гэж байсан хүмүүсийг ачиж байж л дээ тэгсэн нэг хорё хүн чи муу хувьсгалын эсэргүү хэдэн настай вэ гэсэн гэнэ, 16 гэж л дээ яв чи хувьсгалын эсэргүүний морьд зөндөө байна дуртай морио унаад зайл гэж. Тэгсэн чинь өнөөх чинь алмайрчихгүй юу гайхаад. Чи явна уу үгүй юу гээд бууны хошуу харуулангуут ухаан ороод л морьдоос нэг морь аваад л Тужийн нарсыг чигээрээ даваад л тэгээд 5 сарын тэр халуунд өвлийн нэхий дээлтэй хир буртгандаа баригдсан амьтан очиж байсан юм. Ганцхан хүн ирсэн насанд хүрээгүй. Тэгээд ээж нь уйлаад л хувцсыг нь тайлж халуун усанд оруулаад л тэрийг нүдээрээ үзсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр хүн юу гэж ярьж байсан бэ? ямар байсан гэж ярьж байсан бэ?

Бат-Очир -

Шөнө ачаад л явдаг. Намайг настай хоёр хараад энэ муу хувьсгалын эсэргүү хэдэн настай вэ. 16 гэсэн яв чи зайл эндээс хувьсгалын эсэргүүний морь гадаа уяатай зөндөө байгаа. Дуртай морио унаад, юун шилэхтэй манатай давхиад л хамгийн гоё морь мөнгөн баавартай морь байсан. Тийм морь унасан хүн тужийн нарсаар ухаан мэдрэлгүй давхиад л аан тэр 5 сарын тэр халуун өдөр өвлийн нэхий дээлтэй явж очиж байсан. Хишигтийн Гомбожав гэдэг юм.

Эрдэнэтуяа -

Өөр тэднийхээс хүн баригдсан уу? Тэр Гомбожав гэдэг хүнийхээс

Бат-Очир -

Баригдаагүй.

Эрдэнэтуяа -

Зөвхөн тэр хүн л баригдаад буцаж ирсэн юмуу. Аав нь ч юмуу өөр баригдахаар насанд хүрсэн хүн байгаагүй юу?

Бат-Очир -

Байгаагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр баригдсан хэлмэгдсэн улсуудын талаар юу гэж ярьдаг байсан бэ?

Бат-Очир -

Одоо бага байсан болоод хувьсгалын эсэргүү гэж чухам яахаараа ямар хүн хувьсгалын эсэргүү болдог юм гээд ээжээсээ асуусан чинь хувьсгалын эсэргүү гэдэг чинь ер нь юу юм гэсэн чинь, миний хүү ном сайн үз хожим том болоод учрыг нь сайн олно биз, одоохондоо хамаагүй юм ярьж болдоггүй юм амаа хамхиж яв.

Эрдэнэтуяа -

Ер нь яагаад тэр үед тэр талаар чимээгүй байдаг байсан юм бол хүмүүс?

Бат-Очир -

Айгаад.

Эрдэнэтуяа -

Юунаас нь?

Бат-Очир -

Матаас хийдэг хүн тэнд зөндөө. Дандаа хүний үг чагнадаг айхтар байлаа ш дээ. Нэг л үг дуугарвал. Тэр матаас нар нэг нь ч баригдаагүй. Тэр хамгийн мундаг хүн бол багийн дарга Дамбын Ханд гэж хүн байлаа. Хүдэрийн бүх хүнийг баривчлуулсан хүн бол тэр. Тэр тэр хүн тийм юм тэгж байсан оросын хаант засгийн албанд тийм тйим албанд явж байсан гэж

Эрдэнэтуяа -

Танай нутгийн хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн гэж үү?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр хэлмэгдсэн улсуудыг барьж явж байсан улсууд нэрсийн жагсаалт барьж явж байсан юм болов уу эсвэл байгаа айл болгоноор ороод аваад явсан юмуу?

Бат-Очир -

өө бичиг, цаас байхгүй.

Эрдэнэтуяа -

Аан байгаа айл болгоноор ороод л насанд хүрсэн эрэгтэйчүүдийг бариад явсан юмуу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа данс тооцоотой ирээгүй юу? Цаастай ирээд тэр тэр хүнийг барина гээд

Бат-Очир -

Үгүй. Бичиг цаас байхгүй би л хараагүй дэг.

Эрдэнэтуяа -

Машинд хүмүүс ачигдсан байхад танайд орж ирэн хоёр хүнээс өөр хүмүүс байсан уу тэр машинд хэр олуулаа байсан бэ цаад барьж байгаа улсууд нь?

Бат-Очир -

Нилээн олон буутай хүн байсан.

Эрдэнэтуяа -

Тэр улсууд нь залуухан уу ямар улсууд байсан бэ?

Бат-Очирын дүү -

Цэрэг

Бат-Очир -

20 хэдэн насны

Эрдэнэтуяа -

Цэргүүд үү?

Бат-Очир -

Цэргүүд

Эрдэнэтуяа -

Дарга гэж хүн байсан уу тэндээ ахлаж явж байсан арай настай ч юмуу?

Бат-Очир -

Ёстой мэдээгүй.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө буутай л хүмүүс байсан уу?

Бат-Очир -

Тийм. Буутай л улсууд өөр баригдсан улсуудын ар гэрийнхэн гарч ирсэн үү?

Бат-Очир -

Аан

Эрдэнэтуяа -

Өөр машинд цуг баригдсан танай айлын улсууд байгаа ш дээ. Тэр улсуудын ар гэрийнхэн нь гарч ирсэн үү? Ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй юу?

Бат-Очир -

Үгүй. Айгаад л зүгээр бэмбэгнээд чичрээд л уйлалдаад л ерөөсөөн. Ярихын арга байхгүй /уйлав/. Чухам эх эмэгтэйчүүдийг нулимсаар үер шиг урссан байх.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь салах ёс хийлгэж байсан уу эсвэл шууд аваад явж байсан уу?

Бат-Очир -

Шууд аваад явж байсан.

Эрдэнэтуяа -

Хувцсыг нь өмсгөөд л

Бат-Очир -

Хувцсыг нь өмсгөөд л баривчиллаа бос хувцсаа өмс гүйцээ. Яах гэж барьж байгаа юм та битгий дугараарай.

Бат-Очирын дүү -

Шөнө одоо баривчлах улсуудаа машинаар цуглуулаад Моломын байшинд хашсан гэсэн тэй.

Бат-Очир -

Тийм.

Бат-Очирын дүү -

Молом гэдэг хүний байшинд одоо амбаар юу ч юм дээ тэнд цуглуулаад чихээд чихээд сүүлдээ багтахгүй дээр дээрээс нь аваачиж хийж байсан гэсэн. Тэгээд цуглуулж цуглуулж л машинд суулгаад аваад явсан. Тэгэхэд нь л ах очиж харсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Аан машинд суулгаж байхад нь уу?

Бат-Очирын дүү -

Тийм машинд суулгаж байхад нь

Бат-Очир -

Нөгөө хэдийг амбаар руу чихэж байгаа юм л даа. Тэрүүгээр дүүрэн хүмүүс байсан. Хөөж гаргаад машинд ачаад л тэгээд яваад өгсөн. Удаа ч үгүй бүгдийг нь аваачаад Долоон даваа гэдэг газар талаар дүүрэн хүн. Тэнд орос, хятад, монгол халх, хасаг, чантуу. Талаар дүүрэн хүн. Тэгээд л хөөргийг нь хураагаад хормой хормойгоор жорлон руу хийж байсан гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хөөргийг нь үү?

Бат-Очир -

Тийм. Тэгээд л тэрнийг сайн мэддэг буриад тэрнээс ухаж авч сүүлд хувьсгалын жилдээ тэрнийг борлуулж их баяжсан гэдэг. Алтанбулагийн буриад хэн билээ дээ

Бат-Очирын дүү -

Тэрнийг ч би мэдэхгүй ээ та л сураг дуулсан байж магадгүй.

Эрдэнэтуяа -

Тэр хүн яаж мэдсэн юм бол сураг дуулсан юм болов уу?

Бат-Очир -

Хөөргийг үү?

Эрдэнэтуяа -

Аанхаа

Бат-Очир -

өө мэдэлгүй яахав. Буриад эсэргүү гэж баригдаад яагаад ямар замаар амьд гарсан юм хэн мэдэхэв.

Эрдэнэтуяа -

Тэр хэлмэгдүүлэлтийн талаар төр юу гэж тайлбарлаж байсан бэ? тэр үед эсвэл сүүлд нь? Ямар тайлбар өгч байсан бэ?

Бат-Очир -

Хувьсгалын эсэргүү, японы тагнуул мэддэг нь тэр.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь хэлмэгдүүлэлт болоод өнгөрлөө ш дээ тэрний дараа ч гэсэн төр юм тайлбарлаж байсан уу?

Бат-Очир -

Сүүлд тайлбар өгсөн л дөө.

Эрдэнэтуяа -

Юу гэж тайлбарлаж байсан бэ?

Бат-Очир -

Аюултай хэлмэгдүүлэлт болсон. Ар гэрийг нь харж үзнэ. Тэгээд бидэнд нэг нэг сая төгрөг өгсөн.

Эрдэнэтуяа -

Ямар учраас? Хэлмэгдсэн хүн бүрт өгсөн юмуу?

Бат-Очир -

Хэлмэгдсэн айл болгонд өгсөн юм.

Эрдэнэтуяа -

Тэрийг та яаж авч байсан, тэр нь тэрийг хэдэн оноос өгч эхэлсэн юм бэ? тэр мөнгийг өгнө гэдэг чинь тэр хүн цагаадаж байгаа гэсэн үг үү?

Бат-Очир -

Тийм цагаадаж байгаа.

Эрдэнэтуяа -

Яаж цагаадаж байсан?

Бат-Очир -

Голцуу л тухайн үеийн улс төрийн товчоо хуралдаж тогтоол гаргасан. Хувьсгалын эсэргүү болоогүй. Улсын их алдаа завхрал болсон 1937,1938 онд. Тэгэхээр энийг одоо үр хүүхдийг нь харж үзэх хэрэгтэй гэж нэг хүнд сая төгрөг өгсөн л дөө. Миний хувьд бол би багаасаа нилээн эрт сайн багшийн ачаар бичиг эрдэмтэй 14 насандаа намын үзэл суртлыг олон түмэнд таниулдаг сонин унших санаатай. Өглөө нь сонин уншиж намын бодлогыг олон түмэнд таниулдаг тийм ажилтай байлаа. Тэгээд жаахан байхдаа.

Эрдэнэтуяа -

Танай хажуу айлын хүн байсан гэж байна ш дээ таны багш. Тэр хүн яагаад баригдаагүй үлдсэн юм бэ? адилхан хөрш айл байсан байж

Бат-Очир -

Тэр баригдаагүй юм даа.

Эрдэнэтуяа -

Яагаад баригдаагүй юм тэр талаар мэддэг үү, адилхан эрэгтэй хүн, ном эрдэмтэй хүн чинь танай хөрш гэхээр буриад хүн байсан уу?

Бат-Очир -

Монгол хүн байсан.

Эрдэнэтуяа -

Монгол болохоор баригдаагүй юм боловуу юунаас болж баригдаагүй юм бол оо?

Бат-Очир -

Тэрний учрыг би мэдэхгүй. Хамгийн гол нь эрдэмтэй бичигтэй номтой хүн байхгүй. Багийн ард түмнийг удирдах хүн байхгүй тэгээд үлдээсэн болтой юм билээ.

Эрдэнэтуяа -

Та тэр хүнд шавь орохдоо хаана амьдарч байсан бэ?

Бат-Очир -

Тарнид

Эрдэнэтуяа -

Тарнидаа байхдаа шавь орсон юмуу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Та нарыг Тарнид очиход Тарниас хүмүүс хэлмэгдсэн байсан уу?

Бат-Очир -

Хэлмэгдээгүй хүн байхгүй.

Эрдэнэтуяа -

Дондов гэсэн тэр чинь яаж баригдсан бэ? тэр талаар сонссон мэдсэн юм байна уу?

Бат-Очир -

Хувьсгалын эсэргүү. Сүүлд бол 37,37-42???????? Нэг имй яриа байдаг юм. За энэ ямар эсэргүүцлээ ч гэсэн хоёр хуруугүй юм зайлуул зайлуул. Амьд явж байг хоёр гаргүй ийм хүн ямар буу бариад буудаж чадах юм биш.

Эрдэнэтуяа -

Аан тэгээд амьд үлдээсэн гэж үү?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь бол баригдсан уу?

Бат-Очир -

Баригдсан.

Эрдэнэтуяа -

Яагаад гаргүй болсон юм тэр хүн?

Бат-Очир -

Тэр их архи уудаг хүн байж л жаахан агсандуу. Усан тээрэмд хоёр араа эргэдэг аргагүй их хүчтэй хүн байсан гэж байгаа юм. Энийг би гараараа барьж зогсооно гэж согтуугаар барьж гараа хийгээд тэгээд ингээд авхуулсан гэсэн. Ийм учиртай байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь юу хийж байсан хүн бэ?

Бат-Очир -

Мал малладаг. Ан гөрөө хийдэг тийм хүн байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд л хувьсгалын эсэргүү болсон уу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр хаанаас баригдсан юм Тарнитаас баригдсан юмуу Хүдэрээс баригдсан юмуу?

Бат-Очир -

Тэр мухар Дондов уу.

Эрдэнэтуяа -

Тийм.

Бат-Очир -

Ерөөгийн Ходоод гэж газраас

Эрдэнэтуяа -

Ерөө суманд уу?

Бат-Очир -

Тэндээс баривчлагдсан юм.

Эрдэнэтуяа -

Ар гэрт нь ямар хүмүүс байсан юм бол?

Бат-Очир -

Хүү нь. Хүү нь жаахан сэтгэцийн гажигтай хүн байсан. Тэгээд баригдаагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь бол насанд хүрсэн байсан уу?

Бат-Очир -

Хүрсэн байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед сэтгэцийн гажигтай, биеийн гажиг хөгжилтэй улсуудыг баривчлаагүй байнаа?

Бат-Очир -

Баривчлаагүй.

Эрдэнэтуяа -

Тэр нь буцаагаад ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй гэсэн шалтгаанаар байсан уу?

Бат-Очир -

Тйимээ тийм.

Эрдэнэтуяа -

Танай Дондов гэдэг хүн хоригдоогүй юу? Хэдэн онд баригдсан юм бэ?

Бат-Очир -

Үгүй. 1938 онд баригдаад өө энэ муу хоёр гаргүй хүн ямар буу барьж чадах юм биш зайлуул зайлуул амьд үлдэг гээд тийм яриа гарсан юм гэнэлээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хэлмэгдүүлэлт нууцаар явагддаг байсан уу? Яаж явагддаг байсан бэ?

Бат-Очир -

Ил ил. Нууж хаах юм байхгүй. Буриад бол гүйцээ. Монгол ч гэсэн ганцхан буриад нарыг ч биш монголчуудыг ч ялгаа байхгүй.

Эрдэнэтуяа -

Монголчууд ч гэсэн баригдаж байсан гэж үү? Халх улсууд

Бат-Очир -

Баригдаж байсан.

Эрдэнэтуяа -

Танай сумаас уу?

Бат-Очир -

Тийм баригдаж байсан. Ерөөсөө буриад монгол хамаагүй. Тэр үед баян хөрөнгөтэй хүнийг алж байлаа, сайхан авгайтай хүнийг алж байлаа

Эрдэнэтуяа -

Алж байсан?

Бат-Очир -

Тийм алуулж байлаа.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Бат-Очир -

Атаа жөтөө

Эрдэнэтуяа -

Хэний ?

Бат-Очир -

Одоо нөгөө эсэргүүнийг барьж байгаа улсуудын

Эрдэнэтуяа -

Танай аав гарахдаа ямар хувцастай гарсан бэ?

Бат-Очир -

Өвлийнхөө хувцастай

Эрдэнэтуяа -

Өвлийн хувцастай аа дээлтэй ? морь унаагүй шууд

Бат-Очир -

Ердөө шууд машинд ачаад л

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүсээ машинд ачиж байсан юмуу? Машинд суулгаад суулгаад явж байсан юмуу?

Бат-Очир -

Тийм. Тэгж байсан.

Эрдэнэтуяа -

Хэзээ нь тэр амбаарт хүмүүсийг хашиж байсан юм.

Бат-Очир -

Байшингийн ард уу амбаарт хийгээд хашаад тэгээд тэрийг 2 буутай хүн зогссон. Тэгээд тууж гаргаж ирээд л ачаад явж байсан юм даа.

Эрдэнэтуяа -

Хэр олон хүн байсан бэ?

Бат-Очир -

Өө мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Барагцаалбал?

Бат-Очир -

Нэг багийн ард түмэн нилээн олон хүн машинд багтахгүй. Пиг дүүрэн.

Эрдэнэтуяа -

Ямар машинд ?

Бат-Очир -

Оо муухай ачааны машин

Эрдэнэтуяа -

Ногоон бүхээгтэй юу бүхээг байсан уу?

Бат-Очир -

Хар тас хар машин байсан.

Эрдэнэтуяа -

Тэр машиныг хараад ямар санагдаж байсан бэ?

Бат-Очир -

Аавыгаа одоо ингээд ирэх байх л гэж бодож байсан.

Эрдэнэтуяа -

Та аавыгаа баригдахад юу бодож үлдсэн бэ?

Бат-Очир -

Одоо аав минь ирнэ л гэж бодож байсан. Тэгээд удаа ч үгүй буудаж алсан гэж гарсан л даа

Эрдэнэтуяа -

Яаж анх мэдсэн бэ буудуулсаныг нь ?

Бат-Очир -

Яриагаар. Олон түмэн гэдэг чинь. Тэгээд Хүдэрээс баригдсан улсыг бүгдийг буудан аллаа. Тэгээд түрүүн ярьж байсан даа Хишигтийн Гомбожав гэж 16-тай хархүү тэр л амьд эргэж ирсэн.

Эрдэнэтуяа -

Тэр юугаар яригдсан юм Хүдэрээс баригдсан улсууд бүгдээрээ буудагдлаа гэж, ямар эх сурвалжаас сонссон юм. Хүнээс юмуу

Бат-Очир -

Тэр үед улсын яриа гэдэг чинь дороо юм байна ш дээ яриа.

Эрдэнэтуяа -

Та хаанаас сонсож байсан бэ хэнээс сонсож байсан?

Бат-Очир -

Өө газар сайгүй.

Эрдэнэтуяа -

Тэрийг сонсоод юу бодогдсон бэ?

Бат-Очир -

За ингээд аавгүй болждээ. Аав минь одоо буудуулаагүй явж байсан бол гэж өрөвдөх хайрлах сэтгэл төрж байсан аавыгаа.

Эрдэнэтуяа -

Та хэдэн настай байсан бэ 10н хэд вэ?

Бат-Очир -

1926 онд төрсөн гэдэг чинь

Эрдэнэтуяа -

11, 12-той л байсан юм байна. Айлын ууган хүү юмуу?

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Гэр бүлээ авч явна гэсэн бодолтой үлдсэн үү?

Бат-Очир -

Тэр үед өшөө яах вэ дээ. Ганц морьтой тэрнийгээ хөллөөд л тэр жаахан байхдаа чаргаа хөллөөд л түлээнд явна даа. Ганц хоёр хуурай бургас ачаад л гэртээ түлээ зөөгөөд л ээждээ туслаад л

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэл хэдэн оноос эхэлсэн юм бол оо?

Бат-Очир -

1924 оноос эхэлсэн гэж байгаа юм

Эрдэнэтуяа -

Яагаад 1924 оноос эхэлсэн юм? Та тэр талаар дэлгэрүүлж яриач?

Бат-Очир -

Оросын талд байдаг буриад нар хил нээлттэй. Оросын буриад нар монголын газар хадлан хадаж өвөл хойшоо зөөдөг ийм байсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

1924 оны үед үү?

Бат-Очир -

Тийм. Тэгээд л хил хаалтгүй задгай, их сайхан эв найртай тийм байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд ер нь яагаад 1924 оноос хэлмэгдэлт үүссэн юм бэ?

Бат-Очир -

Тэр оросууд орж ирээд л баян баян буриад нарыг аваад явж байсан тийм л байсан. Монголоос хурааж авсан малыг аваачаад хүнсэндээ хэрэглэж тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Ер нь 1924 оноос эхлээд баривчилж эхэлсэн юмуу буриад нарыг?

Бат-Очир -

Ганц хоёр буриадыг баривчилдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед ямар шалтгаанаар барьдаг байсан юм бол?

Бат-Очир -

Чухам тэрийг нарийн би мэдэхгүй. Хөрөнгөтэй, баян, лам тийм хүмүүсийг л баривчилж хөрөнгийг нь хурааж аваад л.

Эрдэнэтуяа -

1924 оноос эхлэхдээ тийм байсан уу?

Бат-Очир -

Тийм. Энийг би бол нүдээрээ үзээгүй. Байхгүй байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Энэ нь сүүлдээ яаж өөрчлөгдсөн юм бэ?

Бат-Очир -

Сүүлдээ юу тэр аягүй блхи юм даа.

Эрдэнэтуяа -

Хамгийн ширүүн хэлмэгдэлт явсан он нь хэдэн он бэ?

Бат-Очир -

1937, 1938 он

Эрдэнэтуяа -

Яагаад ширүүн явагдсан үе жил гэж үзэж байна?

Бат-Очир -

Аа мэдэхгүй цаанаа нарийн учиртай.

Бат-Очирын дүү -

Энэ бол юу л даа. Хойноос Даговор гэж заавар ирсэн 1937 онд. Дэмид жанжны нас барсны дараагаар 1937 онд Дэмид жанжин чинь хойно уригдаж очоод урьж аваачсан биш хэлмэгдүүлсэн, хэлмэгдүүлэх гэж аваачаад хор өгсөн ш дээ. Тивере гэдэг хотод юмуу даа. Тэнд буугахад хор өгч алсан ш дээ. Ирснээс нь хойш худлаа гашуудаад байсан. Хэд ч болсон юм эсэргүү болгоод л. Тэгээд ДЭмид жанжныг устгасны дараагаар хойноос Даговор гэж заавар ирээд л. Одоо түүхэнд байдаг ш дээ. Надад сонин нь бий. Тэр зааврын дагуу л монголд байгаа буриад, лам, баян бүгдийг нь баривчилж цаазалсан ш дээ. Тэгээд л их баривчилгаа эхэлсэн. Тэгээд л Чойбалсан чиньингэсэн гэсэн, би хүүхэд байсан болохоор сүүлд л за эсэргүү байсан бол эсэргүү гэдгээ хэл, эсэргүү байгаагүй бол эсэргүү байгаагүй гэдгээ илэрхийл гэсэн тийм тушаал гарсан гэж байгаа ш дээ. Хэдэн тоот билээ дээ 1 билүү 10 билүү.

Бат-Очир -

Энэ одоо хэлмэгдэлд хамгийн бузар хэрэг хийсэн хүн бол Чойбалсан.

Бат-Очирын дүү -

Чойбалсанд бол хойноос заавар өгч байсан.

Бат-Очир -

Чойбалсан бол адгийн наад зах нь 40 хэдэн хүн шоронд байсан гэнэ. Эднийг яах уу гэж асуусан байна. Тэгсэн та нар ямар юмаа хийгээд эднийг хадгалаад байгаа юм, цагийн юмыг цагт нь дуусга гэж Чойбалсан захирамж өгсөн гэж байгаа юм. Тэгээд 40 хэдэн хүнийг цаазалж буудсан. Ийм аюултай аюултай юмнууд их гарсан.

Бат-Очирын дүү -

Тэр чинь Чойбалсанг одоо дотоод яамны бүрэн эрхт сайдаар тавиад л. Дотоод яаманд чинь тэр хойноос ирсэн Даговорын дагуу ажиллаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд л 1937, 1938 онд чинь бүр хоироголон баривчилсан ш дээ. Тэгэхдээ би бол жаахан байсан. Сүүлд түүхэн баримт үзэхэд яагаад эхэлсэн, яагаад эхлэх болсныг номноос л үзсэн л дээ. Би жаахан байсан юм чинь мэдэхгүй л дээ. Тэр бол үнэн л дээ.

Эрдэнэтуяа -

Танай нутгийнхан нэг л өдөр баригдсан уу эсвэл орой болгон ирээд жаахан жаахнаар барьсан уу?

Бат-Очир -

Эхлээд хоёр лам барьсан. Жигжид лам гэж Мухар цагаан гавж гэж нэг лам байсан. Тэр хоёрыг эхлээд бариад явсан.

Эрдэнэтуяа -

Хэдийд нь танай аавыг баригдахаас

Бат-Очир -

Өмнө өмнө

Эрдэнэтуяа -

Хэд хоногийн өмнө, хэр хугацааны өмнө вэ?

Бат-Очир -

Аан

Эрдэнэтуяа -

Хэр хугацааны өмнө вэ хэд хоногийн өмнө үү, жил эсвэл хэдэн жилийн өмнө үү?

Бат-Очир -

Үгүй ээ үгүй. Тэр хоёр ламыг барьсан хойно удаагүй.

Эрдэнэтуяа -

Хэр хугацааны дараа танай аав баригдсан бэ?

Бат-Очир -

За нэг 10 хэдэн хоногийн дараа юм даа.

Эрдэнэтуяа -

Дараагаар нь хэн баригдсан бэ тэр хоёрын дараагаар?

Бат-Очир -

тэр хоёрын дараагаар буриад нарыг бүгдийг нь аваад явсан.

Эрдэнэтуяа -

Ганцхан өдөр явагдсан уу, олон өдөр явагдсан уу?

Бат-Очир -

Хоёр удаа л биздээ. Тэгээд л

Эрдэнэтуяа -

Хоёр удаа л ирсэн үү?

Бат-Очирын дүү -

Ер нь бараг нэг мөсөн л аваад явсан байх.

Бат-Очир -

Хоёр дахь удаадаа Хүдэрийн бүх хүнийг ачаад явсан нь тэр байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хүмүүс тэр талаар ямар нэг мэдээлэл байсан уу, хүмүүс хэлмэгдүүлээд аваад явлаа, зугтах боломж байсан болов уу?

Бат-Очир -

Үгүй ээ

Эрдэнэтуяа -

Юу ч мэдээгүй байхад нь гэрт нь орж ирсэн үү?

Бат-Очир -

Тийм. За бос хувцсаа өмс баривчиллаа гүйцээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд гэрт нь сууж байхад нь шууд хувцсыг нь өмсгөөд л 1-2 минутын дотор авч явж байсан уу?

Бат-Очир -

Тийм. Тэгээд л бүр цас хайлж байхад 80-90 настай хоёр өвгөн баривчлаад өнөөх нэг нь ойчих гээд байдаг тэгэхээр нь 4 тийш нь аргамжаа нуруугаар нь нийлүүлээд уяад аваад явахыг нь би харсан юм байгаа юм. 80-90 настай /уйлав/.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь хавар уу?

Бат-Очир -

Тэгээд нэг нь тэр Хүдэрийн наад талын давааны тэнд үхэхээр нь орхиод явчихаж байсан гэсэн. Толгой нь сүүлд үерийн усаар урсаад жалгын тэнд манай ээж явж байгаад энэ чинь мухар цагаан гавжийн толгой байна гэж тэгж байсан юм.

Эрдэнэтуяа -

Анх яахдаа баривчлахдаа настай улсуудыг өвөл орхиод явсан юмуу?

Бат-Очир -

Орхиод явсан юм.

Эрдэнэтуяа -

Сүүлд нь хавар

Бат-Очир -

Хавар ирж сүүлчийн буриадыг баривчилж байгаа нь тэр. Нэг нь замдаа үхээд толгой нь усаар яваад жалгын ойролцоо тэгээд манай ээж энэ чинь мухар цагаан гавжийн толгой байна гэж. Тэр санаанаас гардаггүй юм.

Эрдэнэтуяа -

Хамгийн сүүлийн хэсэг нь тэр хоёр байсан юм байна тэй танайхаас?

Бат-Очир -

Тиймээ тийм.

Эрдэнэтуяа -

Хэдэн хүн ирж барьсан бэ тэр хоёр хүнийг ? морьтой авч явсан уу юугаар авч явсан бэ?

Бат-Очир -

Машинаар машинаар.

Эрдэнэтуяа -

Машинд суулгаад л авч явж байсан уу? Авч явж байхад хэдэн хүн байсан бэ таныг харахад хүлээд 4 тийш нь тэлээд аваад явсан гэсэн ш дээ?

Бат-Очир -

Тэр хоёр ламыг барихад цөөхөн хүн ирсэн. Машинд сулгаад л аваад явсан.

Эрдэнэтуяа -

Өөр танай гэр бүлийн ааваас чинь өөр бусад хүнийг цагаатгасан уу?

Бат-Очир -

Цагаатсан гэнэлээ.

Бат-Очирын дүү -

Цөөхөн ганц хоёр хүн л гарсан байх. 10 жилтэй бусад нь бол цөм цаазаар авагдсан ш дээ.

Бат-Очир -

Монгол ардын хувьсгалт намын улсын төв хороо хуралдаж хэлмэгдэсдийн ар гэрт тэтгэмж нөхөн юу олгоё гэж тогтоол гарсан юм гэнэлээ.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд танай аав цагаатгагдсан бэ?

Бат-Очирын дүү -

1998 онд юмуу

Бат-Очир -

Хэдэн онд билээ.

Бат-Очирын дүү -

1998 онд ш дээ.

Бат-Очир -

Тийм тийм сүүлд сүүлд.

Бат-Очирын дүү -

Бид нар яэаж нас барсан яасныг ч мэддэггүй. Баривчлаад аваад явсан чухам яасан нь мэдэгддэггүй байсан их нууц байсан. Одоо энэ цагаатгалаар тогтоолыг нь аваад үзээд мэдлээ ш дээ. Тэгээд чухам хүүхэд байсан болохоор хэдний өдөр яагаад авад явсныг мэдэхгүй байсан чинь одоо энэ цагаатгалын юугаар 1937 оны 12 сарын 17-нд аваачаад 31-нд шинэ жилээр буудсан юм билээ.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүсийг цаазлах хорих тогтоол гаргахдаа юу үйлддэг байжээ бичиг баримт тогтоол?

Бат-Очирын дүү -

Тэр р нь маш товчхон ерөөсөө одоо энэ юуг нь би цагаатгах гэж юу авсан байхгүй юу. Тэгэхэд ер нь маш товчхон их байцаалт аваагүй юм шиг байгаа юм. Тэгээд тэрэн дээр бол хэлсэн үгийг нь бичсэн байна лээ. Хэдэн настай вэ, ам бүл хэд вэ, хаана ямар ажил алба хийж байсан бэ, гэсэн тиймэрхүү л юм байсан. Тэрнээс биш дэлгэрэнгүй байцаалт аваагүй юм байна гэж би ойлгосон.

Бат-Очир -

Байцаалт энэ тэр авч байгаагүй. Товчхон ерөөсөө

Бат-Очир -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь шууд алчихаас биш тэр хүнээс үлдсэн юмыг авчирч өгдөггүй байсан уу?

Бат-Очир -

Үгүй ээ үгүй. Тэгээд л сураггүй.

Эрдэнэтуяа -

Сураггүй болчих уу?

Бат-Очирын дүү -

Сураггүй болчихно. Ер нь бараг яаж үхсэн яасныг нь бид ч одоо 1998 онд тэр тогтоол авахад л аргагүй буудуулсан юм байна л гэж мэдсэнээс урд нь маш нууц, хэн ч тэрнийг хэлэхгүй.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлтийн тухай хэдэн оноос манайд арай гайгүй дэлгэрэнгүй яригдаж эхэлсэн бэ? арай ил нээлттэй болж эхэлсэн бэ?

Бат-Очир -

Коминтерн ажиллаж байсан юм. Тэгээд л коминтерний үйл ажиллагааг зогсоогоод л тэгээд л тийшээ болсон байх.

Бат-Очирын дүү -

Ер нь 1940 хэдэн онд бас хэцүү л байсан байх.. тэгээд ер нь бид нар мэдэхгүй ш дээ. 1960 хэдэн онд билээдээ цагаатгалын ажил явагдсан юм. Тэрнээс хойш хүмүүсийг цагаатгаж гайгүй болж эхэлсэн. Тэрнээс өмнө бол тийм юм байхгүй ш дээ. Маш нууц

Эрдэнэтуяа -

1937, 1938 оны хэлмэгдэлтээс өөр монголд ямар хэлмэгдэлт байсан бэ? хэлмэгдэлт болсон уу?

Бат-Очир -

өө сайн мэдэхгүй байна. Анх 1925 онд Хүдэрийн хамгийн баян хүнийг баривчилж аваачаад хойш нь аваачnж буудсан юм гэнэлээ. Тэднийх асар их баян айл байсан. Бүх хөрөнгийг нь хураагаад хойш нь аваад явчихсан. Авгай хүүхэд нь саалийн ганц хоёр үнээтэй, унааны ганц морьтой үлдсэн гэсэн. Тэгээд нэг өдөр шиврээ бороотой өдөр нэг хүн орос ороод ирсэн гэж байгаа юм. Сахал самбаа нь ургасан аймшигтай өргөн бухан хүзүүтэй. Та Даачингарьяагийн гэр бүлийн хүн үү тийм гэсэн танай өвгөн сайн байгаа, энэ захиаг өгүүлсэн. Энэ тухай хэнд ч битгий яриарай. Энэ аймшигтай нууц шүү. Тэгж хэлээд за та бүгдийг бурхан тэнгэр ивээг гэж оросоор хэлээд өнөөх орос гараад яваад өгсөн. Тэгээд тэр орос дахиж үзэгдээгүй юм. Тэр захиа Даачингарьяагийнхны удам угсаа хүмүүст тэр захиа одоо байх ёстой. За би ингээд хойд мөсөн далайн нэг арал дээр цөлөгдсөн бүх л насаараа цөлөгдсөн. Би усан онгоцоор загас зөөдөг ажилтай. Би нэгэнт эргэж очихгүйгээс хойш чи намайг хүлээсний хэрэг байхгүй, хүүхдүүдээ сайн хүн болгоорой. Тийм захиа явуулсан байсан. Ийм л юм байна анхны хэлмэгдсэн хүний тухай.

Эрдэнэтуяа -

За танд хэлмэгдүүлэтийн талаар ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Бат-Очир -

Бий бий. Сайн тал нь уу муу тал нь уу

Эрдэнэтуяа -

Аль нь ч байж болно. Хоёулаа ч байж болно?

Бат-Очир -

Тэгэхээр Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт байж байгаад нэг мундаг шинэ санаа гаргахгүй юу. Тэгсэн чинь Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн намын хороонд миний нэр орсон байгаа юм. Энэ нөхөр Бат-очир ийм санаа гаргасан байна. Нийг яах уу гэж. Хэрэггүй ээ нэгдүгээрт хувьсгалын эсэргүүний хүүхэд, хоёрдугаарт цагаантны үлдэгдэл гуравдугаарт ямар ч юм хийсэн дор нь хэлдэггүй

Эрдэнэтуяа -

Дор нь хэлдэггүй ээ?

Бат-Очир -

Тийм. Шууд өөрөө бие дааж хийдэг ийм учраас энэ нөхөрт юу яаж болохгүй. Гуравдугаарт эцэг нь 1937 онд баривчлагдаж Сэлэнгийн шүүхээр буудан алуулсан. Ийм учраас санааг авч хэрэглэх хэрэг байхгүй. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн хар өдөр юм. Гэтэл би сэтгэж улсад сая төгрөгний орлого орууллаа. Тэгээд сүүлдээ за яршиг яршиг эдэнтэй маргалдаад яахав. Одоо ч гэсэн би шинийг сэтгэсээр л явдаг. Би өөрөө өөрийгөө зовоож явдаг тамын амьтан байхгүй юу. За энэ яах вэ нэгэнтээ болоод өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Бат-Очир -

Онцгой явдал ы?

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Бат-Очир -

Одоо юу байхав дээ. Ажиллаад амьдраад л. Харин орос хүмүүс зөвлөлтийн хүмүүсийг мартахын арга байхгүй ээ. Яагаад вэ гэхээр жаахнаасаа оросуудтай тоглож өссөн болохоор хальт мульт орос хэл мэддэг. Энэ надад бас тус болсон. Тэгээд оросуудтай ялангуяа үйлдвэрийн ажилтан мэргэжилтнийг мартахын арга байхгүй. Намайг тэтгэсэн дэмжиж байсан. Ийм л байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.