Peljid

Basic information
Interviewee ID: 990041
Name: Peljid
Parent's name: [blank]
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1931
Ethnicity: Buriad
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: none
Born in: Hüder sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar hot sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
education / cultural production
urban issues
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Buryat
repressions in 1937
Dadal sum
collectivization
Party
repressions in the 1960s and 1970s
censorship
media
literature
education
outside world
newspapers
work
economy
democracy
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Пэлжид -
1931 онд төрсөн. Аавыгаа баригдахад 6 настай байжээ дээ. 6 настай тэгээд яахав бүүр түүр мэддэг л дээ. 1937 оны 12 сарын 17-нд аавыг маань аваад явсан байдаг юм. Цагаан нэхий дээлтэй, шовгор сүмбэн малгайтай буутай хүн орж ирээд нэг байсан шиг санаад байгаа юм хоёр байл уу. Нэг хүн аавд бичиг үзүүлээд хувцасаа өмс гээд манай авдарыг уудлаад авдарт юм байхгүй дээ муусайн хуучин хувцас элдсэн арьс хөрс тиймэрхүү л юм байсан байх. Тэгээд тэрийг гаргаж шидээд байсан шиг санаж байгаа юм. Олигтой юм гараагүй дээ. элдсэн арьс, дээлхэн гарсан байх. Гарсан шиг санаж байна. Тэгээд би аавынхаа өвөрт унтаж байсан юм тэгээд аав маань босоод тэгээд ээжийнхээ өвөрт ор оо л гэсэн ээж маань дүүтэй хамт унтаж байсан, ах хоймортоо унтаж байсан тэгээд гадаа машин ирж зогсоод л тэр чинь шөнө юм аа тэгээд л ирээд яахав буутай улсууд орж ирээд бичиг үзүүлээд аавыг маань аваад гарсан юм. Тэрнээс хойш би аавыгаа яаж явсаныг сургаар тэр Молом гэдэг айлын амбаарт улсуудыг цуглуулж хашиж байгаад л машин дүүрэн улсуудыг ачаад аваад явсан гэсэн л дээ. ер нь тэр багийн улсуудын нилэнхүйд нь тэр баривчилгаагаар баривчилсан л даа. Тэрнээс өмнө ээж нэг сураг дуулсан байдаг юм. Тэр үед чинь ямар радио янз бүрийн юм байсан биш, сонин хэвлэл гэж байхгүй сураг л дуулсан байсан. улсуудыг их баривчилж байгаа гэнэ ээ тэгээд ээж тэгсэн байгаа юм үгүй чи нэг арга бодно байгаа даа сайн морио унаад буугаа аваад яв гэсэн өө би хаачихав дээ гээд яваагүй гэсэн.
Эрдэнэтуяа -
Аан за
Пэлжид -
Манай аав 43 настай байсан байгаа юм. Залуу хүн байсан байгаа биз?
Эрдэнэтуяа -
43 гэдэг чинь залуу байна ш дээ.
Пэлжид -
Тэгээд яахав манайх малынхаа бүтээгдэхүүнээр л амьдардаг л байсан юм чинь нэг гахай бордоод л байдаг байсан юм чинь тэр гахайгаа алаад тэрнийгээ аваад тэр чинь өвөл шүү дээ.
Эрдэнэтуяа -
Ес арай эхлээгүй байсан?
Пэлжид -
Тийм. Сүүгээ хөлдөөгөөд чарган дээр ачаад хот аваачиж зардаг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хот оо? Бүр Улаанбаатар луу юу?
Пэлжид -
Тийм. Тэгэхгүй бол мөнгө яаж олох юм. Арга байхгүй ш дээ. ойр зуурын юм авах мөнгөө тэгж олдог байсан. Сүүгээ, гахайгаа зараад ингээд явах гэсэн чинь чарганы зам гардаггүй гэнэ л дээ. Цас ордоггүй. Тэгсээр байгаад баривчилгаа яваад аав ч явж амжаагүй тэгээд баригдсан байгаа юм. Тэгээд явсан бол баривчилгааны үеэр байх ч юм уу үгүй ч юм уу баригдана даа сүүлдээ барьж л таараа.
Эрдэнэтуяа -
Сүүлд нь буцаж ирээд ямар нэг аргаар барих л байх?
Пэлжид -
Тэгээд аавыг явсанаас хойш чухам 1, 2 сар байсан байх би мэдэхгүй байна ээж бургас түүж түлээ авчирья гээд явсан юм чаргаа хөллөөд тэгээд явсан чинь би ах харин ээжтэй явсан үгүйг санахгүй байна гэртээ байж байсан чинь 3 морьтой хүн дагуулаад ээж буцаад ирж байх юм. Тэгээд түлээ ачиж уу гээд харсан чинь юм байдаггүй. Хоосон чаргатай хүрээд ирлээ. Тэгээд ирсэн чинь олон морьтой хүн 3 л байсан шиг л санагдаад байна ирээд буулаа уяан дээр. Тэгээд би ингэж бодохгүй юу ээжийн дүү, ахыг л Тарниас ирж байгаа юм байна манайд гэж бодохгүй юу тэгсэн чинь огт танихгүй улсууд бууж ирээд гэрт орлоо л доо. Тэгсэн ээжий түрийнээсээ хэдхэн цаас гаргаж ирээд миний хүү энийг нуугаарай /инээв/ гэнэ. Тэгээд л болохгүй улс ирсэн юм байх даа мөнгө нуугаарай гэж байхыг бодоход тэгээд би аваад малынхаа пин/саравч/ дээр гараад өвсөн доор нуусан. Тэгээд тэрнийгээ сүүлд авч өгсөнөө санадаггүй юм. Ээж надаар авуулхал байхдаа гэж боддог л доо. Тэгээд сүүлд би ээжээсээ мөнгөө авсан уу үгүй юу гэж асуугаагүй л дээ. Тэгсэн тэр маань мал хураах гэж ирсэн байгаа юм. Мал, хөрөнгө хураах гэж ирсэн хүмүүс байсан байна лээ л дээ. танайх хичнээн малтай, ямар ямар зүсмийн малтай вэ, ямар насны малтай вэ ингээд бичиж аваад энэ малыг дутаах юм бол ял ноогдуулна шүү
Эрдэнэтуяа -
Тоог нь аваад явсан?
Пэлжид -
Нас, зүс бүгдийг нь дансалж аваад ингээд явсан. Тэгээд үхүүлж, хорогдуулж болохгүй гээд явсан. Тэгээд ял тулгаад явсан даа. Тэгээд сайхан хавар болоод ногоо ургаад, мал төллөж эхлээд л их гоё болсон доо. Яг тэр сайхан үед ирээд малыг чинь хураасан. Тэгээд яасан гэхээр за нэг газар данстай малуудыг хураасан юм аа ямар газар билээ Рашаант билүү юу билээ тэнд цуглуулсан юм.
Эрдэнэтуяа -
Тэр хавийн малыг уу?
Пэлжид -
Тэр хавийн малыг тоо ёсоор нь өөрсдөө аваачиж өг. Ээж тэгээд малаа хураалгана гээд тугаад явсан байхгүй юу. Дүү маань жаахан өлгийддөг байлаа. Буриадууд чинь дүүжин өлгийнд яадаг байхгүй дүүжин өлгийнд. Тэгсэн чинь би чинь 6-тай юм чинь дүүгээ өлгийдөөд л унинд хавчуулчхаар доошоо хараад пад гээд уначихана. өлгөж чаддаггүй. Ах одоо хаа ч явсан юм санадаггүй юм. Байгаагүй юм уу гадуур явж байсан юм уу бүү мэд тэгээд хэд унагаагаад сүүлдээ чадахгүй дүүгээ тэврээд одоо гадуур ингээд. Ээж маань бүх л өдөржин гадуур явж тэр малаа өгч ингэж ирсэн юм. Тэгсэн чинь тэр малнаас одоо ганц хоёр мал тэр шугуйд байж байгаад унтаад хоцорсон юм байна л даа. Ээжээс дутуу байна гээд нэхээд ээж гүйцэд байгаа гээд байгаа малаа өгч байна гээд тэгээд яаж ч ярисан юм хөөрхий. Тэгээд яахав мал явсан хойно гарч ирсэн л дээ. Гунж ч билүү, бяруу ч билүү гарч ирсэн гэсэн. Тэгээд урьд нь манайд жороо алаг морь байсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Аан за
Пэлжид -
Тэр морийг хөгширөөд алаад идсэн юм байна л даа. Тэгээд сүүлд тэр мал хурааснаас хойш хов ороод эднийх жороо алаг морьтой байсан, жороо морио хураалгаагүй байна гээд ямаро нь ч хэлчихсэн юм мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Өө за матсан?
Пэлжид -
Матсан. Тэр чинь хөгширөөд аль дивангаарын алдаад идсэн юм чинь. Алтанбулагын дирээвэн/тосгон/ гээд оросын дирээвэн байлаа ш дээ. Одоо ч бий л дээ. Дирээвэн ч байхгүй л байх л даа. Тэр оросод бас жороо алаг морь байжээ бас. Тэгсэн чинь тэр жороо алаг морио эмээлчхээд орос яахав байсан юм байна л даа. Тэгсэн шууд очоод тэр морийг эмээлтэй хураагаад авсан гэсэн. Танайх буриадын морийг нуун далдалсан байна гээд хураагаад аваад явсан гэсэн. Тэгээд тэр морийг нь Алтанбулагт эмээлтэй юутай нь авчираад манай ээжийг жороо морио нуусан, оросод аваачиж хадгалуулсан ээж болохоор үгүй дээр алаад идсэн гээд. Тэгээд яахав дирээвний орос гарын үсэг зураад энэ бод энэ оросын унаган морио хүний морь биш, бид батална тосгоноороо батална гэж гарын үсэг зурж өгч тэгээд тэр орос Алтанбулгаас ирж морио аваачиж байсан гэсэн. Ээж их ярьдаг юм. Тэгээд сүүлдээ мал хөрөнгөчгүй боллоо бүр ганц адгын муу хөгширсөн муу үнээ үлдээсэн гэсэн. Тэгээд нэг гүү үлдээсэн байна. Тэгээд бид нь малаа хураалгаад ямар ч хөрөнгөгүй өвөл идэх уух юмгүй л болчихгүй юу. Тэгээд ингээд байж байсан чинь ээжийн маань дүү хар хүн Тарниас очиж биднийг авсан юм. Авахдаа бол миний дүүг авсан юм. Дүүг аваад явах гэсэн дүү уйлаад явдаггүй ээ. Дүүтэй хамт яв гээд намайг явуулж билээ. Тэгээд би дүүтэйгээ ахыг дагаад Тарни гэдэг газар ирсэн юм.
Эрдэнэтуяа -
Түрүүлээд үү?
Пэлжид -
Түрүүлээд ирсэн. Түрүүлээд ирээд байж байсан чинь хавар 1938 оны хавар юм аа. Тэр чинь гоё ногоо ургачихсан дулаахан ээж маань ахыг суулгаад ганц мориндоо тэрэг хөллөөд ойр зуурынхаа юмыг ачаад гэрээ айлд захисан ч юм уу яасан юм орхиод өөр хөрөнгө байхгүй юм чинь тэгээд ирж байж билээ. Тэгээд 1945 билүү 1946 онд ээж Тарнид байж байгаад хурал явдаг юм багийн хуралд. Хуралд явсан чинь ээж маань царай муутай ирлээ. Би чинь хүүхэд байсан 10-н хэдтэй. Мэдэхгүй ээ хөдөөний хүүхэд. Эрхийг маань хасчихлаа. Эрх хасна гэж яадаг юм гэсэн чинь сонгуульд орж болохгүй нь гэнэ ээ, сонгогдож болохгүй нь гэнэ, үг хэлэх эрхгүй гэнэ тийм байдаг юм гэнэ ээ. Тэр эрх хасна гэдэг нь. Тэгээд эрхээ хасуулчихаад ирдэг юм. Тэгээд би бодож байгаа юм л даа. Тэр нутаг сольсон хүнийг айхтар мөрддөг юм байна гэж хожим би бодож л байгаа юм л даа. Яагаад гэвэл Хүдэрт байсан улсуудыг Тарнид очоод яг тэр багт байж байна гэдгийг айхтар мэдсэн байгаа биз. Мэдээж ээжийг эсэргүүний гэр бүл эрхийг нь хасах хэрэгтэй гээд багийн хуралаар хасаж байгаа юм ш дээ. Тийм айхтар. Хаана очиж хаана амьдрах гэж байгаа мөрдөж байхгүй юу. Тийм байгаа юм л даа одоо учрыг мэдэхийн хувьд. Тийм муухай. Тэгээд эрхийг нь хасаж болсон юм чинь бас хугацаатай эрхийг нь сэргээж болно оо доо тэгээгүй.
Эрдэнэтуяа -
Насаар нь уу?
Пэлжид -
Насаар нь. Мартагдсан байх л даа. Олон жил болоод 40-50 жил болоод мартагдсан байх л даа. Чи эрхгүй сонгуульд орж болохгүй гэж сүүлд нь тэгээгүй л дээ. Тэр сүүлдээ мартагдсан байх гэж боддог юм. Тэгээд цагаатгаад өгөөгүй нь харамсалтай. Хаа явааг нь мэдсэн юм бол хэдийд эрхийг нь хассан юм тэрний эрхийг нь цагаатгаж болоогүй юу гэдэг л гайхалтай.
Эрдэнэтуяа -
Тэрийг та хөөцөлдөж үзсэн үү?
Пэлжид -
Үзээгүй ээж маань ч өнгөрсөн дөө.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд өнгөрсөн бэ?
Пэлжид -
Ээж маань 1989 онд овоо гайгүй.
Эрдэнэтуяа -
Өө сайн насалсан байна ш дээ.
Пэлжид -
Тийм 90 нас дөхсөн дөө. Ээж маань ч бичиг үзэггүй ч байлаа гэхдээ айхтар ухаантай юм мэддэг юм дуулж мэдсэн тийм хүн байсан. Сүрхий айхтар хүн байсан. Тухайн үеийн нийгэм тийм болгосон юм чинь. Яахав дээ хэдэн мал маллаад амьдардаг байсан даа. Тэгээд би 1998 онд аавынхаа цагаатгалын тухай хөөцөлдөөд дотоод яам дээрээс юу авсан л даа. Тэгээд яаж мөрдөж их юм асууж байсаныг, байцаалт явуулж уу товчхон мал хөрөнгө хэд вэ, ам бүл хэд вэ, ямар ажил хийж байсан товчхон асуугаад л цаазалсан байдаг. Цагааны цэрэгт явж байсан уу явж байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд л тэрүүгээр нь буруутгасан?
Пэлжид -
Тэгсэн л юм байгаа биз цагааны оргодол, буриад гээд л. Яахав монгол талдаа амьдарч байсан болохоор оросоос оргосон оргодол болж байгаа юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Ер нь бол монгол талдаа оргож орж ирээгүй юм байгаа биз дээ?
Пэлжид -
Үгүй зүгээр л хилийн хоёр талд гарч амьдраад л олон жил амьдраад л ингээд л өвөл болохоор хойшоо гараад л яачихдаг. Зун болохоор урагшаа гараад амьдардаг Орос ч хамаагүй, Монгол хамаагүй байсан. тэгсэн чинь гэнэтхэн 1924 онд гэдэг байхаа хэдэн онд билээ хил хаагдсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Дундуураа хилтэй болоод уу? Юм барьж эхэлсэн юм уу?
Пэлжид -
Тийм. Урдаа байсан нь урдаа хоцроод хойноо байсан нь хойноо хоцроод тэгээд ах дүүгээсээ салсан. Тэрнээс хойш харилцаа холбоо барьж болдоггүй. Яагаад вэ гэхээр эсэргүү болсон учраас. Хойшоо байгаа улсууд чинь гай болно ш дээ. /инээв/ тийм. Манай хүн чинь савтархан миний ээжийн дүү хойд талдаа үлдсэн байхгүй юу отгон дүү нь тэрний хүүхдүүд хойно Улаан-Үүдэд байдаг. Миний өвөөгийн бүх ах дүү нар энэ хойно Алтайдаа байдаг. Тэдний үр хүүхдүүд маш олон айл байна. Одоо энэ Хиагтад, Улаан-Үүдэд, Алтайд байна. Их ойрхон Одоо Найдаа орхон гэж миний ээжийн өвөг эцэг Найданов Найдановтон гэж тосгоноороо айл байна. Найдановтоны хүү Дондов, миний ээжийн аав Михалай байхгүй юу, Оросоор Николай гэдэг байхгүй юу, буриадаараа Михалай. Дондов тэр Найдан Дондов энэ хоёр Монгол талдаа байсан. Аа Агваан гэж хүн байсан. Энэ гурван ах дүү Монголд байсан байна аа. Тэгээд манай ээжийн аавыг 1938 оны 5 сард гэсэн байхаа өвөөгийн ах Дондовыг арай өмнө баривчилсан гэсэн. Тэгээд 1938 ондоо цаазалсан юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Ер нь цагаатгасан болов уу?
Пэлжид -
Цагаатгасан. Цагаатсан бичгийг өгөөд өвөөгийн тэр сая төгрөгийг өгсөн.
Эрдэнэтуяа -
Тэгээд ямар шалтгаан гаргасан байна цаазлах?
Пэлжид -
Цаазлах уу. Цагааны цэрэгт явсан эсэргүү, оргодол гээд.
Эрдэнэтуяа -
Цагааны цэрэгт явж байсан юм уу?
Пэлжид -
Цагааны цэрэгт явж л таараа ш дээ. 1905, 1907 оны хувьсгал Оросын юу байдаг юм оролцож явсан, Японы дайн ерөөсөө зүгээр байлгахгүй ш дээ. Морьтойгоо явдаг л байсан гэсэн. Яв гэсэн хувьсгал үсээгүй байсан үед чинь явж л таараа ш дээ. дэлхийн 1-р дайнд ч юм уу манай өвөг эцэг бол явж л таараа ш дээ. Тэгээд манай өвөг эцгийн Монголд байж байхад нь улаан цэрэг аваачсан гэсэн. Хэн газарчилж, хэн хэлмэрчилж чадах вэ гэсэн байлгүй бодвол тэгээд аваад явахад нь ээж нутгийнхан тэгж байсан гэсэн энэ ер нь биш боллоодоо Михайлайг хойш нь аваад явчихлаа ер нь л муугаар бодож байсан юм байна л даа. Тэгсэн тэгээгүй ээ. Хувьсгалын үе гэхээр 1921 оны үе л юм байна даа тэгээд өвөөг хойш нь аваад явсан хойно манай ээж Хүдэрт байсан юм байна л даа ингээд байж байсан гамин юм уу, цагаан нь ороод ирсэн юм байна л даа тэгэхээр нь нутгийнхан айгаад гэрээ хаяад малаа туугаад тэргэндээ суугаад л хот руу дүрвэсэн гэсэн. Хот руу дүрвээд Мандал гэдэг газар байж байсан тэнд очоод байж байсан улаан цэрэг ороод ирсэн чинь ээжийн аав ирж байдаг тэгж тааралдсан гэсэн. Тэгэхэд би 19-тэй гэж хэлж байсан шиг санаад байдаг. Тэгсэн чинь та нар яах гэж ингэж яваа юм хаачиж яваа юм гэж ингэж гэнэ ээ. Бид айгаад дүрвээд хот орж явна гэсэн үгүй та нар буц одоо айх аюулгүй болсон одоо буц гээд тэгсэн гэсэн. Тэгээд буцсан гэсэн. Буцаж нутагтаа ирсэн гэсэн. Тэгээд орон гэр нь хэвээрээ байсан гэсэн. Тэгэхэд бас би Сүхбаатрыг харсан юм аа гэж үзсэн гэж яаж үзсэн гэхээр Мандалд байж байсан чинь Сүхбаатар улаан цэрэгтэй ирж гэнэ ээ. Тэгсэн морь сэлгэх болсон гэнэ ээ. Тэгээд эжийгээс нэг хээр морь авсан гэсэн. Сайн хээр морио тэгээд энийг буцааж өгнө өө гэсэн гэсэн Сүхбаатар. Тэгээд өндөр нарийхан бор хүн байсан их залуухан явсандаа Сүхбаатрыг би тэгж харсан гэсэн тэгээд мроийг нь унаад явсан гэсэн. Сөгнөгөр баян гол өөд гэсэн байхаа тэр гамингаа хөөсөн юм уу, цагаантныг хөөснийг санахгүй байна уул хадаар их явсан гэсэн 7 хоног билүү 8 хоног явсан гэсэн. Тэгээд морийг нь авчирч өгсөн гэсэн. Зүс ясаар нь авчирж өгсөн гэсэн. Сүхбаатар хэлсэн ёсоороо тэгээд морь маань ирээд зогсож чадахгүй байсан гэж, улаанаар шээж байсан гэж ярьдаг юм. Хүүх их л давхисан байхдаа. Тэгээд морийг минь авчирч өгч билээ Сүхбаатар гэж ингэж ярьж байж билээ. Тэгээд яахав хөөрхий тэрнийг ярьхад одоо хэн ч үнэмшихгүй л дээ одоо худлаа ярьж байна гэнэ. Ээж маань би 19-тэй гэсэн шиг санаад байна.
Эрдэнэтуяа -
Залуухан.
Пэлжид -
Тийм залуухан. Тэгээд манай аав улааны цэрэгтэй ирээд буц гээд дэмий явж байна гээд буцсан гэж ярьдаг юм. Тэгээд буцаж ирээд сайхан байж байсан чинь 1937 онд ийм түйвээн болоод түйвээгээд мал хөрөнгийг нь хурааж аваад энэ нутгийн айлууд чинь үрэн таран болоод нутаг эзгүйрээд тэгээд дуулахад тариалангийн газар болсон Алтанбулаг баруун аймгийн улсууд болсон гэдэг. Нутгийн улсуудаас ганц нэг хүн байдаг юм уу сайхан нутаг байсан. буриадуудыг үрэн таран хийждээ.
Эрдэнэтуяа -
Танай нутагт дандаа буриадууд байсан уу?
Пэлжид -
Дан буриад. Ямар сайндаа буриадууд чинь үхэр тэрэг хөллөдөггүй дан морь тэрэгтэй, морь тэрэг хөллөдөг өвс хадлангаа авахдаа дандаа нутгийнхаа фоншоор хадлан авдаг их гоё сайхан ш дээ. Тэгээд тариагаа тарьдаг, улаан буудайгаа тарьчихдаг, төмсөө тарьчихдаг пойлтой тэр пойлондоо мал оруулдаггүй тэгээд намар болохоор тариагаа оросын тээрэм дээр аваачиж тээрэмдээд гурилаа авчихдаг, төмсөө тариад авчихдаг, малынхаа ашиг шимийг иддэг тиймэрхүүгээр л ан гөрөө хийдэг тиймэрхүү маягаар л амьдардаг. Гэхдээ гойд баян биш амьдралаа л дөнгөсөн ядуу тийшээ л байж л дээ. 10 хүрэхгүй хэдэн адуутай, 20 гаран 30 хүрэхгүй үхэртэй байсан шиг санаж байна 60-70 хонь байсан байх хонь ямаа байсан. өөр хөрөнгө байхгүй дээ. Оёдолын машин, сүүний машин айл болгонд л байна даа. Хураалганд бол морь тэрэг, машин юу хураагаад авсан л даа. Харин гэрийг бол аваагүй. Нялх хүүхэдтэй юм байна гээд орхисон. Зарим баян айлуудын гэр юуг авсан гэсэн. Алт мөнгө юу байдаг юм нүдээр хараагүй болохоос алтан ээмэг, бөгжийг гараас, чихнээс нь авсан гэж ярьдаг юм. Гэхдээ манайд тийм алт мөнгөний юм байгаагүй.
Эрдэнэтуяа -
Танай нутагт хэр баян улсууд байдаг байсан?
Пэлжид -
Тэр баянг бол мэдэхгүй тэр Аажин арияаг ээжий ярьдаг юм үнэхээр баян айл байсан гэж тэр бол яахав дээ хур их өв хөрөнгө өөрийнхөө хөрөнгөөр баяжсан баян юм байгаа биз тэрнээс тийм гайхалтай юм байхгүй л дээ. олон баян улс байсаныг би мэдэхгүй юм аа. Ердөө л амьжиргааны л хэдэн малтай тэрүүгээрээ л амьдардаг.
Эрдэнэтуяа -
Ямар учраас хөрөнгийг нь хураасан юм бэ?
Пэлжид -
Яахав буриадууд болохоор цөм л эсэргүү болоод л эсэргүүний хөрөнгийг л хураахгүй юу. Нэгэнтээ цөмийг нь баривчилсан юм чинь хөрөнгийг нь хураах нь ойлгомжтой. Ер нь хөрөнгөтэй малтай хүн үлдээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд танай нутгийн хүмүүс яаж амьдарч байсан юм бол оо?
Пэлжид -
Сүүлд нь үү?
Эрдэнэтуяа -
Тийм хөрөнгө өө хураалгачихаад?
Пэлжид -
Ер нь цөм л тэгээд ийш тийшээ нүүгээд хот бараадаад л ажил хийх нь хийгээд л ах дүүгээ бараадах нь бараадаад л тэгээд тийм л болсон байх даа. Тэгээд манайх Тарнид ээжийн маань дүү бас аав өвөө баригдчихсан бас хөрөнгийг нь хураагаад аваад явчихсан гаднаа бас л ганц 2 үнээтэй, ганц морьтой л үлдсэн байсан л даа. Харин ах маань баригдаагүй юм. Гэхдээ цэрэгт яваад яасан гэж ярьдаг билээ байз цэрэгт байхад нь чи хятад руу оргох гэлээ чи эх орноосоо урвах гэлээ чи нэг хүн одоо явсан гэсэн цэргүүд дотроос тэгээд будаатай газар гэдсээ тушаая, бурхантай газар толгойгоо тушаая гээд нэг хүн явсан гэж ярьдаг юм. Тэгэхдээ тэрийг би сайн мэдэхгүй. Явсан нь үнэн л юм байна лээ чухам хэн явсан хэдийд явсан гэдгийг нь мэдэхгүй. Тэрний дуулианаар л чи хятад руу зугтах гэлээ чи ахыг хилсээр шоронд хийгээд тэгээд бараг шоронд үхэж байхад нь гаргаад хаясан гэсэн. Тэгээд гаргаж хаяад бас хятад хүнд ч бас сайн ч хүн байдаг муу ч хүн байдаг тэр нутгийн сайхан амьдарч байсан хятад хүн тарааралдаж авч сувилж гэртээ байлгаж сар ч болсон юм уу 2 сар ч болсон юм уу хөл дээр нь тогтоогоод тэгээд нутаг буцаж ирсэн гэсэн. Арай л амьтай ирсэн баригдаагүй ээ. Манай өвөө л баригдсан.
Эрдэнэтуяа -
Яаж баригдсан юм танай өвөө, ах хоёр?
Пэлжид -
Ер нь яахав амьдарч байхад нь хэвийн л амьдраад байж байсан чинь надад харсан хүн л хэлсэн одоо нас барсан л даа. Манай садангийн юм Николай өвөөг бариад явж байхыг харсан гэж 2 морьтой буутай хүн ирээд л Николай хаа байна гээд асуусан тэр байна гээд заасан чинь очоод Николай өвөөг моринд нь унуулаад аваад явсан барьж байгаа юм гэнэ ээ гэсэн тэрнээс хойш үзэгдээгүй гэж. Тэгээд аваад явсан юм аа гэж. Түрүүнд нь ахыг нь баривчилсан юм байна Дондов өвөөг баривчилсан зүгээр л амьдарч байсан. тэр хүн зайлуул гэр бүлгүй ах дүүгээрээ явж байсан байх. 68 настай, манай өвөө бол 65-тай баригдсан. Тэгээд л цаазалсан даа. Николай өвөө бол улаан партизан хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Улаан партизан?
Пэлжид -
Цагааны оргодол гээд цаазлагдсан.
Эрдэнэтуяа -
Улаан партизан болно гэдэг чинь?
Пэлжид -
Яахав Сүхбаатар хувьсгал хийх гээд л улаан цэрэг орж ирээд л Монголд хувьсгал юу яах гэж байхад чинь л хэлмэрчээр газарчаар явна гэдэг чинь тусалсан л байна ш дээ. Гавьяа байгуулсан л хүн шүү дээ. дэлхийн 1-р дайн 1905, 1907 оны хувьсгал гэдэгт чинь оролцсон гэсэн. Тэр ямар ч хувьсгл юунд ч оролцсон юм би мэдэхгүй ш дээ. түүх л үзэж байж хэлхээс биш. Тэр дайнд оролцсон л юм гэсэн. Зүгээр байж суулгахгүй л байж тараа ш дээ. Ид залуу байсан тэд нар чинь.
Эрдэнэтуяа -
Нас харгалздаггүй байсан юм уу? Баривчилгаанд ?
Пэлжид -
Харгалзахгүй. Настай залуу гэж. Ер нь 16-тай хүн яасан болоо 18 хүрсэн юм уу хэнийг билээ чүлтэм ахын биз дээ хүүг нь бариад аваад явчихдаг чинь цаазалсан ш дээ. манай ээжийн нагац нар Чүлтэм, Тувтаруу Чимэд гэж хүмүүс байсан. Нагац гэхээр ээжийн юу юм бэ дээ ээжийн талын хүн. Тэгээд тэр нагац нарыг нь бариад авсан. Харин тэр Чүлтэм нь 10 жилээр ял заагдсан гэдэг байх аа. Шоронгоос гарч ирээд их өлссөн хүн чинь гэв гэнэтхэн их юм идээд нас барсан. 10-н жил ч ял эдэлж чадаагүй. Тэдний Дамдин ах хэдтэй байсаныг би мэдэхгүй юм аа залуу л байсан 18 хүрсэн үгүйг мэдэхгүй. Тэр хүүхэд нь цаазлагдсан ш дээ. Муухай шүү.
Эрдэнэтуяа -
Ер нь баривчилгааг яаж явуулдаг байсан?
Пэлжид -
Яахав буутай цэрэг ирээд бичиг үзүүлээд бодвол цаанаас нь дотоод яамнаас нь бичиг үзүүлдэг байсан байгаа бизтэгээд үзүүлээд таныг баривчиллаа гээд ачаад аваад явчихна. Үг хэлэх эрх байхгүй. Хаашаа гарах юм.
Пэлжидийн дүү: Үгүй бичиг үзүүлээгүй шууд буутай 2 цэрэг орж ирээд хувцасаа өмс гээд.
Пэлжид -
За тэр бичгийг би сайн мэдэхгүй юм аа. Санахгүй байна.
Эрдэнэтуяа -
Баривчилсан хүмүүсийг яадаг байсан бэ? Голчлон тэр үед сонсох нь? Ах дүү, ээжээсээ сонсох нь?
Пэлжид -
Их л зодож нүдсэн гэнэ лээ. Хөлийн ухархайг нь хуга цохисон гэнэ лээ, Манай аавыг мөч нь хугараагүй юм үлдсэн юм уу гэж хүн хэлсэн үнэн юм уу худлаа юм уу.
Эрдэнэтуяа -
Зодоод уу?
Пэлжид -
Тийм.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Пэлжид -
Хэмхэртэл зодож байсан гэсэн гарч ирсэн хүн л хэлээ болов уу? Тэгж зодуулсан үе мөч үлдсэн юм уу үгүй юм уу мэдээгүй хуга цохиулсан гэнэ лээ гэж 42-той залуу хүн яаж тэмцэж яаж байсаныг мэдэхгүй. Баригдсан хүмүүсийг суулгаж байгаад цувуулж буудсан гэдэг нь үнэн юм шиг байгаа юм. Нүдээрээ үзээгүй болохоор мэдэхгүй байна л даа. Магадгүй л байх нээрээ.
Эрдэнэтуяа -
Баривчилсан улсуудтай хүмүүс салах ёс гүйцэтгэж байсан уу?
Пэлжид -
Үгүй. Яаж гүйцэтгэх юм. Тийм боломж байхгүй юм чинь. Шууд бариад хавьтаж чадахгүй юм чинь. Тэр үеийн хүмүүс чинь айгаад л юм ярьж чадахгүй ерөөсөө.
Эрдэнэтуяа -
Яагаад айгаад үг хэлж чаддаггүй байсан юм бэ?
Пэлжид -
Айхгүй яах юм. Эсэргүүний ар гэр гээд бариад л аваад явчих юм бол сүйд болно ш дээ. Тийм учраас айлгүй яах юм. Амаа хамхиж л явахгүй бол болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Чимээгүй л өнгөрч байсан уу?
Пэлжид -
Тийм.
Эрдэнэтуяа -
Ер нь аавыгаа буудуулсаныг хэзээ мэдсэн?
Пэлжид -
Сая цагаатгахад л яаж үхсэнийг нь будуулсаныг нь л мэдлээ ш дээ. яаж байцаагдсан юу гэж хэлсэн, хэдэн үг хэлж вэ гэдгийг сая 1998 онд цагаатгалын юу авхад мэдлээ ш дээ. 1937 оноос хойш сураг байхгүй. Сураг байхгүй үхсэн л гэж бодоод байгаа юм. Үхэхдээ яаж үхсэн бол гэж бодхоос биш хаана үхсэн, яаж үхсэнийг мэдэхгүй ш дээ. Хойноос нь явья явах чадалтай хүн байхгүй тэгээд л алуулсан байх гэсэн бодолтой тэгээд 1998 онд архив юу үзэх эрх олдлоо ш дээ одоо цагаатгуул тэр бичиг баримт ол тэгээд хэлмэгдсэн улсуудын үр хүүхдэд мөнгө өгнө гээд баахан явлаа ш дээ. тэгээд би тэр 1998 онд улсын архивт очиж малыхаа юуг шүүлгэж, дотоод яамнаас жагсаалтын юуг шүүлгэж авч тэгээд цагаатгалын бичгийг нь авсан юм. Тэгтэл тэр тогтоолд нь үзэхэд буудуулсан байдаг юм. 13 хонуулаад л буудсан юм билээ.
Эрдэнэтуяа -
Малаа хураалгасан талаар цагаатгал олсон уу?
Пэлжид -
Үгүй. Тэр юм байхгүй. Тэр өнгөрөө /инээв/.
Эрдэнэтуяа -
Аавыгаа л цагаатгаж авсан уу? Хэдэн онд цагаатгах юу гарсан бэ? Тогтоол?
Пэлжид -
1998 он гэдэг чинь ардчилалын дараа л энэ цагаатгалыг чинь яалаа ш дээ 1998 он гэхээр тийм ээ. 1956-57 онд цагаатгалын юу нэг эхэлсэн юм. Тэгэхэд би цэрэгнийгмийг хамгаалах яам гэдэгт байсан. тэнд байж байгаад цагаатгалын комиссын улсуудыг томилохгүй юу тэгсэн цагаатгалын комисст намайг оруулж өгөөч гэж гуйхгүй юу залуухан ч байж дээ. юм үзэх гэж байхгүй юу. Намайг болохгүй гэж байна эсэргүүний ар гэр учраас болохгүй гэнэ ээ. Цагаатгалын комисст орж болохгүй гэнэ. Тэгэхэд цагаатгал хийсэн юм шүү. Гэхдээ миний аав тэр үед цагаатгагдаагүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Пэлжид -
Цагаатгагдаагүй л юм байна лээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед ямар хүн цагаатгагдаж байсан? хэр их хүн цагаатгагдсан.
Пэлжид -
Тэр үед хэдэн хүн цагаатгасан юм, бүгдийг нь цагаатгаж чадаагүй юм уу, эхэлж байсан юм уу тэрнийг сайн мэдэхгүй ээ. Цагаатгалын комисс томилж цагаатгаж, би тэр комисст орж бичээч юухан хийхэн ойр зуурын юм хийе гэсэн юм. Тэгсэн намайг оруулаагүй. Тэгээд бид нар чинь анкет бичдэг байлаа ш дээ. Ажилд ороход хаана төрсөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хүдрийнхэн бүгдээрээ эсэргүү буриад, би бол буриад, буриад л бол буриад буриадын хүүхэд эсэргүү тэгээд л би хичнээн эсэргүүгийн хүүхэд биш ч буриадын хүүхэд гэдгээрээ эсэргүү.
Эрдэнэтуяа -
Тэр үед нутаг усыг нь сонсоод тэгж байсан уу, яс угсааг нь хараад тэгдэг байсан уу?
Пэлжид -
Нутаг ус, яс үндэсийг аль алийг нь.
Эрдэнэтуяа -
Ер нь буриадаас өөр яс үндэстэн хэлмэгдсэн болов уу? Манайх чинь одоо зөндөөн олон яс үндэстэн байдаг ш дээ.
Пэлжид -
Мэр сэр хятадуудыг яасан гэсэн, солонгос хүн хүртэл орж байсан гэсэн. Цагаачилж байсан солонгосууд, хятадууд мэр сэр орсон байна лээ. Ер нь голцуу лам нар даа. Тэгээд баян хөрөнгөтэй байсан хүнийг, буриадууд тийм улсууд.
Эрдэнэтуяа -
Яагаад лам хүмүүс гэж?
Пэлжид -
Шарын шашин дэлгэрүүлэхгүй гэсэн үзэл номлол явж байсан байна ш дээ. Хойноос тийм загвар өгч байсан байхгүй юу. Залуу хүмүүс лам нар болвол хувьсгал явахгүй гэсэн утгатай байх л даа. Тийм учраас шишиныг сааруулах, багасгах тийм л бодлого явж байсан. тэр загварыг чинь Орос Сталин өгч байсан гэсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Манай Монголд уу?
Пэлжид -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хэнд нь өгч байсан гэж?
Пэлжид -
Чойбалсанд. Чойбалсан бол хаашаа ч гарах газаргүй эрхэнд нь орсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Пэлжид -
Яахав Оросыг дагаж амьдрахгүй бол манайх хэнийг дагаж амьдрах юм. Амьдрах тийм боломж байхгүй ш дээ. Улс тогтнох боломж байсан уу байхгүй ганцхан Оросын амыг харах тийм байна уу гэхээс хараат орон байлаа ш дээ. Тийм онигоо байдаг ш дээ. Оросод натиаж байвал энд ханиад хүрч байдаг гэж. Хараат учраас Оросоос ямар заавар өгнө тэрийг дагадаг.
Эрдэнэтуяа -
Баячууд ер нь ямар шалтгаанаар хэлмэгдэлд өртөж байсан юм бэ?
Пэлжид -
Баян байж болохгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Пэлжид -
Хөрөнгөтөн болох юм бол тэгж болохгүй ш дээ. нийгмийн хөгжилд саад болно гэж тэгсэн юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Хөрөнгийг нь хураана, хөрөнгийг нь хураачихаад баячуудыг баривчилах уу?
Пэлжид -
Сүүлд баривчлаад хөрөнгийг нь хураасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Давхар баривчилгаа явуулаад, өрхийн тэргүүнийг л барих уу?
Пэлжид -
Өрхийн тэргүүлэгчийг л барина.
Эрдэнэтуяа -
Бусдыг нь үлдээх үү? Дээр сонсох нь дотоод хэргийн яамнаас тоо өгчихдөг гэнэ л дээ тэдэн хүнийг баривчил гээд хүн дутахлаар замд малаа маллаж байсан хүнийг бариад явчихдаг гэсэн тэр ер нь хэр сонсогдож байсан?
Пэлжид -
Энийг бол ер нь мэдэхгүй юм байна. Тийм юм ярьдаг. Тэр чинь бол олны амны яриа шүү дээ. ямар нүдээрээ үзэж чихээрээ сонсож байгаагүй болохоор мэдэхгүй. Гэхдээ Лхүмбийн хэрэг, 14-н хэрэг гээд байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр нь ямар хэрэг юм?
Пэлжид -
Лхүмбийн хэрэг гэдэг чинь 1932 онд боллуу Лхүмбийн хэрэг гэдэг чинь 1937 оноос өмнө өө дээр үед болсон эсэргүү гэсэн хэрэг байхгүй юу. Тэр Лхүмбийн хэрэг гэдэгт манай 14-н шилдэг сэхээтэн ороод орсон байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр ямар хэрэг юм?
Пэлжид -
Лхүмбийн хэрэг гэдэг нь бас л гүтгэлэг. Хүн худлаа хэрэг зохиогоод Лхүмбийг Лхүмбэ гэдэг чинь төв хорооны том нарийн бичгийн дарга байл уу юу байлаа тийм хүн байсан. тэрнийг худлаа хэлмэгдүүлсэн байхгүй юу. Сонин хэвлэлд байдаг даа тэр хэлмэгдүүлсэн хүний нэр хүртэл бий ш дээ. тэр хэлмэгдүүлээд Лхүмбийг тэгээд одоо шилдэг хүмсүүдийг хамсаатан нөхөр болгоод тэгээд цаазалсан ш дээ. Буяннэмэх, Ядамсүрэн гээд манай том албан тушаалтангууд хэлмэгдсэн ш дээ. Тэрэн дээр яасан гэхээр Ядамсүрэнгийн чинь хүү Зоригоо гэдэг элтээд зурагтаар ярьж байна лээ ш дээ. 14 хүнээс 13 нь цаазлагдсан 13 хүн цаазлагдсанаас нэг хүн үгүй ээ нэг хүний шарил илүү байдаг гэдэг одоо тэр Ядамсүрэнгийн хүү Зоригоо гэдэг 25-н Алтайгийн аав гавьяат тэрний аав Ядамсүрэн гэж хүн байсан байхгүй юу. Тэр хүнийг хэлмэгдүүлж цаазалсан байхгүй юу. Зоригоо ярьж байна лээ цаазлуулсан хүмүүсийн дотор нэг хүний шарил илүү байдаг гэж. Тэр нь юу гэх дээр зэрэг сонгинохайрханы ар талд тэр хүмүүсийг аваачиж орой цаазалсан гэсэн. Цаазалж байхад нь бүрий харуй байх л даа. Мал эрээд билүү хариулж явсан хүүхэд 12-той ч билүү 14-тэй билүү хүүхэд яахав дээ тэр үед чинь машин их ховор олон машин цуглаад л юу хийж байгаа юм бол очиж сонирхоё гэж бодсон байлгүй морьтой хүүхэд давхиад очсон гэсэн тэрийг баривчлаад цаазалсан гэсэн. Тэгээд нэг шарил илүү байдаг. Одоо элтүүд тэгж ярьж байна лээ. Тэр хүүхэд гэмгүй л явж байгаад юмны учир мэдэхгүй явж байгаад тэнд баригдсан. Тэгээд яах вэ гэхээр амьд гэрч үлдэнэ гэж цаазалсан.
Эрдэнэтуяа -
Сүүлд том болоод тэгж байсан гэж ярина.
Пэлжид -
Тийм ярина. Дээр Зоригоо ярьж байна лээ ш дээ. манай аавыг цаазалсан их ч сайхан хүн байсан юм байна сонин хэвлэлээр гарсан ш дээ. За байз ямар юмны сайд байсан билээ гадаад яамны сайд билүү юм билээ би ингээд мартчих юм. Саяхан хагас сарын өмнө л сонсож байсан үгүй ээ сонгуулийн үеэр сонссон юм байна. Ядамсүрэнг Японд төлөөлөгчөөр явуулсан юм байна лээ дээ. Төлөөлөгчөөр яваад хятад, орос хэлтэй айхтар боловсролтой хүн байсан залуухан хүн 33-тай цаазлагдсан гэж байна лээ ш дээ. 33-тай гэдэг чинь эд залуу хүүхэд байна ш дээ. Японд явуулчихаад ирэхэд нь баривчилаад чи эсэргүү японы талд орсон гэдэг ч юм уу тэгээд Лхүмбийн хэрэгт хамруулаад тэгээд цаазалсан байхгүй юу. Энэ бол бүр баримттай зүйл.
Эрдэнэтуяа -
Лхүмбэ гэдэг нь яг ямар хэргээр хэлмэгдэж байсаныг та мэдэж байна уу?
Пэлжид -
Би номоос олж үзсэн болхоос биш яг би өөрөө мэдэхгүй байна. Тэр бол төв хорооны их том албан тушаалтай хүн байсан тэгээдХэнтий рүү албан ажлаар томилолтоор явахгүй юу тэнд явж байсан чинь дотоод яамны төлөөлөгч Данзан гэсэн шиг санагдаж байна тийм хүн худлаа матаас бичсэн өөрөө зохиогоод өөрөө хэрэг зохиогоод тэгээд баригдсан гэсэн.
Эрдэнэтуяа -
Яах гэж тэгж хэрэг зохиож байсан юм бол? Гадаадын явуулга уу, хувийн өс хонзон уу?
Пэлжид -
Хувийн өс шиг санаад байх юм. Хэн билээ байж хувийн өс хонзон байсан шиг санагдаад байна би мартчихаад байна. Тэр номонд гардаг юм даа. Тэр хүнийг яах аргагүй хэлмэгдүүлсэн юм. Худлаа хэрэг зохиож баахан хүмүүстэй хамруулж цаазалсан шүү дээ хайран хүн. Манай их том том хүмүүс тэнд хамрагдаж цаазлагдсан даа.
Эрдэнэтуяа -
Хэлмэгдэл ер нь хэдэн оноос эхэлсэн юм бэ?
Пэлжид -
Ер нь бараг Лхүмбээс эхэлсэн юм биш үү 1932 онд. Лхүмбийг тэгж хэлмэгдүүлж байсан юм чинь. Тэрнээс хойш мэр сэр хэдэн хүнийг хэлмэгдүүлээд тэрнээс хойш хамгийн их нийтийг хамарсан үе нь 1937-38 он. 1939 оноос арай багассан юм уу даа.
Эрдэнэтуяа -
Хэдэн оноос дууссан?
Пэлжид -
1940-өөд он гараад жаахан намдаж ирсэн үү дээ. 1962 онд баахан хүмүүс хэлмэгдүүлээд та үзсэн биз дээ. Лоохууз хэн билээ Сурмаажав зэргийг хэлмэгдүүлээд тэр чинь хэлмэгдүүлэлт ш дээ. албан ажил хийж байсан улсуудыг чинь үзэл бодол таараагүй байхгүй юу. Жишээ нь хурал болоод ийм юм хийнэ, ийм бүтээн байгуулалт хийнэ гэхээр энэ бүтэхгүй, явцгүй ч гэдэг юм уу гээд шүүмжилсэн чинь тухайн үеийн үзэл сурталтай нийлээгүй гээд эсэргүү бодлого явуулж байна гээд тэгээд хэлмэгдүүлэхгүй юу. Сурмаажав? Лоохууз гээд маш олон хүн хэлмэгдсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь хичнээн хүн хэлмэгдсэн? Нийтийг хамарсан уу, тодорхой хүрээнд үү?
Пэлжид -
Тодорхой хүрээнд нийтийг хамраагүй. Хамт сурч байсан хүмүүс, ах дүү төрөл садан хойно сурч байсан бие биенийдээ орж гарч байсан тийм улсуудыг чинь бүртгэж аваад
Эрдэнэтуяа -
Тэр хүмүүстэй ойрхон гээд үү?
Пэлжид -
Тийм. Хойно сурч байсан оюутан гэр орноор нь орж гардаг юм уу тийм хүмүүсийг хэлмэгдүүлсэн ш дээ. Лоохууз гуай хэлмэгдсэн ш дээ хөөрхий. Олон жил хөдөө гадаа яасан ш дээ би одоо мартчихаад байна аа. Сүүлийн тэр Төмөр-Очир дарга төв хорооны улс төрийн товчооны гишүүн байсан хүмүүс хэлмэгдлээ ш дээ. тэгээд шувтраад дууссан гэж байхгүй 1960 хэдэн хэлмэгдүүлэлт явсан л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр завсар яасан бол 1940-60 оны хооронд?
Пэлжид -
Тэрийг бол бид нар сайн мэдэхгүй юм. Яагаад гэвэл хүчтэй биш нууц байдалд явдаг болохоос бидэнд мэдээ хүрдэггүй байсан байхгүй юу. Тэрийг бол тийм ийм гэж ярих юм байхгүй.
Эрдэнэтуяа -
1930 хэдэн оны хэлмэгдүүлэлт хэр нээлттэй явагдсан бэ? Эсвэл нууц хаагдмал явагдсан уу?
Пэлжид -
Нээлттэй явагдсан шүү. 1937-38 оных бол бүр нээлттэй явагдсан.
Эрдэнэтуяа -
Бүх улс даяар?
Пэлжид -
Тийм. Бүр маршалын нэг тоот тушаал гарч байсан юм гээ биз дээ. эсэргүү хэрэг хийсэн бол илчил өөрийгөө тэгвэл ялаал чөлөөлнө, харин нуун дарагдуулсан байвал цаазлана. Тэгэхээр хүмүүс худал үнэн тэгсэн ингэсэн гээд үнэн ч хэлдэг юм уу худлаа ч хэлдэг юм уу тэгээд үхсэний тэгж чөлөөлөх вэ аятайхан баривчлаад авчихгүй юу. Тийм юм гарсан ш дээ.
Эрдэнэтуяа -
1960 онд хэлмэгдүүлж байсан улсуудыг алж байсан уу эсвэл арай өөрөө шийтгэж байсан уу?
Пэлжид -
Алаагүй зүгээр цөлж байсан. Ер нь зарим нь хорин хэдэн жил цөлөгдсөн байх шүү. Чухам хугацааг нь санахгүй байна. Жишээлэхэд Жаланхайдавыг чинь Завханд аваачаад цөлсөн Лоохууз билүү тэрийг чинь хөдөө аваачиж тэмээ хариулуулсан, Галсан билүү зохиолч тэмээ болоогүй Тангадын Галсан гэдэг чинь тэр ш дээ. Тэмээчин болгож явуулсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Өө тэр хүн бас хэлмэгдсэн юм уу?
Пэлжид -
Хэлмэгдсэн хэлмэгдсэн. Тэмээ хариулж байсан Өмнөговьд билүү Өвөрхангайд билүү тэмээ болоогүй галсан гэдэг чинь тэр ш дээ.
Эрдэнэтуяа -
Аа тэр үед аллага явуулж байгаагүй цөлж байсан арга хэрэглэж байсан байна тээ?
Пэлжид -
Тийм. Албан тушаал өндөр цалингаас нь буулгаад өндөр цалинтай ажил хийлгэхгүй.
Эрдэнэтуяа -
Насаар нь уу?
Пэлжид -
Насаар нь ч байсан юм уу хугацаатай байсан ч юм уу би санахгүй байна. Хугацаатай байсан байлгүй дээ эрх биш. Ардчилал гараад эд нарыг чинь цагаатгалаа ш дээ. заримд нь байр өгч харж үзсэн байх аа.
Эрдэнэтуяа -
1960 хэдэн онд хэлмэгдсэн хүмүүст үү?
Пэлжид -
Нямбуу, Сурмаажав, Лоохууз, Галсан гээд олон хүн бий. Жишээлэх юм бол Төмөр-Очир гуай байна. Сүүлдээ тэгээд алагдчихлаа ш дээ. тэр бол их л зөв л хүн байсан шиг байгаа юм. Учир битүүлэг шалтгаанаар алагдчихлаа ш дээ. Тэр бол хэлэх юм алга нууц л явагдсан байх.
Эрдэнэтуяа -
1930 хэдэн онд явагдсан хэлмэгдүүлэлт Монгол орон даяар явагдсан юм уу эсвэл зөвхөн буриадууд, лам нар л хэлмэгдсэн юм уу?
Пэлжид -
1930 хэдэн оных уу. 1932 оных бол Хүрээнд явагдсан болов уу. 1937-38 оных бол орон даяар даа. Гэхдээ халхчууд аа лам цэргүүд их хэлмэгдсэн.
Эрдэнэтуяа -
Цэргийнхэн яагаад эсэргүү гээд үү?
Пэлжид -
Эсэргүү гээд тэгээгүй ээ цэргийнхэн их юу яасан ш дээ. цэргийнхнийг хэлмэгдүүлдэг шалтгааныг бол би сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь боловсролтой эсэргүүцээд босоод ирэх хүн байхгүй байсан л болов уу. Би тэгж боддог юм. Цэргийнхэн нэрээ их хэлмэгдсэн том том ангийн дарга нар чинь цөм хэлмэгдсэн ш дээ. зарим нь 10 жил зарим нь 15 жил, зарим нь цаазлагдсан.
Эрдэнэтуяа -
1937-38 оны хэлмэгдүүлэлтээр ихэнхи нь цаазлагдсан байх нь ээ?
Пэлжид -
25000 хүн гэж ярьдаг зарим нь 30000 хүн гэж ярьдаг тэгж байгаа байх шүү.
Эрдэнэтуяа -
Амьд үлдсэн хүн хэр байгаа бол?
Пэлжид -
Амьд үлдсэн нь 10 жил авсан цөөхөн хэдэн хүн л байгаа байх. Одоо тэгээд ер нь байхгүй биз дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь яагаад буриадууд эсэргүү болж байсан юм бэ? Ямар учраас эсэргүү гэдэг байсан юм буриадууд?
Пэлжид -
Яахав дээ оргодол буриад, цагаан хааны цэрэг, алба хаасан хаахаас өөр арга байхгүй ш дээ нийгэм төр хаант засаг байсан юм чинь. Хаахаас өөр яах юм. Тэгээд л 1917 оны хувьсгал гараад л цагааны цэрэгт явсан хүмүүсийг хүй тэмтэрсэн ш дээ. Орост ч өөрцгүй, Монголд ч өөрцгүй.
Эрдэнэтуяа -
Орост ч бас давхар хэлмэгдүүлж байсан уу?
Пэлжид -
Пөө яая яа Оросыг яасан гэж бодож байна. Эмч нарын хэрэг гээд л, цагаан хааны цэрэгт явсан улсууд эсэргүү болоод их хэлмэгдсэн юм биш үү.
Эрдэнэтуяа -
Төр ер нь хэлмэгдэлтийг юу гэж тайлбарладаг байсан?
Пэлжид -
Зөв дайснаа дарж авлаа гэхгүй юу. Болохгүй айхтар эсэргүү дайсныг устгаж цэвэрлэж авлаа гэсэн ийм л бодлого.
Эрдэнэтуяа -
Сүүлдээ цагаатгал хийхдээ ямар тайлбар хийсэн?
Пэлжид -
Цагаатгахдаа энэ бол тухайн үеийн алдаа байжээ. Гэмгүй улсыг хэлмэгдүүлсэн байна аа. Ямар ч гэм хийгээгүй мөрөөрөө байсан ард түмнийг хэлмэгдүүлжээ тухайн үеийн намын одоо бол МАХН-ыг л буруутгаад байгаа ш дээ. Намын нэрийг бариад төрийн толгойд байгаа хүн тэнэг хүн төр баривал нялхаст мэс битгий бариул гэдэг чинь хамаагүй тэнэг хүнд бариулвал улс хаашаа ч эргэж мэдэх нь байна ш дээ. тэр үед төрийн толгойд байсан Чойбалсан бол жаахан ухаалаг бодлого явуулсан бол болох байсан байх л даа. Гэхдээ өөрөө шахаанд орсон учраас яаж ч чадахгүй байсан байхгүй юу. Хэрвээ тэрний эсрэг яах юм бол өөрөө бас эсэргүү болохгүй юу. Тийм учраас юу хэлсэнийг нь дагасан болов уу. Ер нь тэгээд дотоод яамныхан юу гэж хэлж байсан гэхээр бид ч гэсэн өөрсдөө хэлмэгдсэн шүү дээ гэж тэгж хариулдаг ш дээ. Яагаад гэвэл дотоод яаманд байсан сайд, орлогч сайд цөм цаазлуулсан ш дээ. Хойш нь аваачаад цөмийг нь цаазалсан ш дээ. та нар түүх үздэг биз дээ. би нэг ном үздэг юм нэрийг нь мартчихаад байна. Хэлмэгдхэнэ хэлмэгдсэн шүү.
Эрдэнэтуяа -
Та эсэргүүний хүүхэд гээд амьдралынхаа турш ямар нэгэн дармттай учирч байсан уу?
Пэлжид -
Яахав дээ тэгээд манай ах боловсролтой авхаалжтай хүн л дээ. Оросуудтай Зүүнбаянгийн нефтьд хамт ажиллаж байсан юм. Намайг бодвол их ухаалаг тэгээд хойшоо сургуульд явах гэсэн чинь явуулаагүй гэсэн эсэргүүний хүүхэд гээд. Би бол яах вэ цагаатгалын комисст орох гээд эсэргүүний хүүхэд гээд мэдсэн тэгээд л оруулаагүй болохоос тийм ч юу байгаагүй ээ. Бага сургуульд орохдоо айгаад тэгээд аавынхаа жавыг хасаад бадамжав ш дээ жавыг нь хасаад Бадам гээд ээжийн маань нэр Бадам байхгүй юу. Ээжээрээ овоглосон юм. Хүүхэд байхад юмны учир мэдэхгүй ээжээрээ овоглочихвол болох л юм бодохгүй юу тэгээд хэвээрээ л явдаг байж гэж харамсадаг л даа. Би цагаатгал өгсөний дараа Сэлэнгийн шүүхээр ороод тогтоол гаргуулаад аавынхаа нэрээр овоглож болно гээд одоо надад байгаа. Болгуулах гэсэн чинь миний хамаг бичиг баримт Бадамаар явчихсан чинь болдоггүй. Таны бүх юм компьютерт орсон даатгал бүх юм тэгэхээр та энэ хэвээрээ яв гээд.
Эрдэнэтуяа -
Яагаад харамсадаг вэ?
Пэлжид -
Харамсалгүй яахав би ааваараа л овоглох ёстой ш дээ.
Эрдэнэтуяа -
Сургуульд ороход хэн Бадам гээд хэлсэн?
Пэлжид -
Би өөрөө Бадам гээд хэлсэн юм. Ээжээрээ овоглоё доо аав маань эсэргүү болсон юм чинь баригдаад явсан гээд хүүхэд байсан тухайн үедээ бодохгүй юу. Тэгсэн тэр маань буруу л байж л ээ. Явдагаараа л явж байдаг байж.
Эрдэнэтуяа -
Танай дүү чинь яасан? Ааваараа овоглосон уу ээжээрээ овоглосон уу?
Пэлжид -
Миний дүү ээжээрээ овоглож байсан. миний дүү чинь өвчиний улмаас 22-той нас барсан ш дээ 1959 онд. Оройн сургуульд явдаг байсан, техникумд явдаг байсан давхар суралцдаг байсан тэгээд хоёуланг нь төгсөөд өвчиний улмаас нас барсан. Цаашаа явж чадаагүй юм. Айхтар сүрхий ухаалаг хүн байсан. энэ хоёрыгоо бодвол би өөрийгөө голдог л доо. Яахав тухайн нийгэмдээ зохицоод дууслаа даа. 1943 онд байхдаа Сэлэнгийн алтанбулгийн техникумд хуваарилагдсан чинь тэр үед төмөр зам юу тавигдаагүй, Дархан юу баригдаагүй цөл, Зүүнхараагаас Алтанбулаг хүртэл морь тэргээр хоёр хоногийн ажил болно биздээ. Гэтэл би сургуульдаа явах л байсан тэр сургуульд явах гэсэн чинь би маш хүндээр өвчилдөг юм аа. 3 сар хэртэй сургуульдаа явж чадаагүй завсардчихгүй юу явж чадаагүй. Тэгээд яахав хөдөө байж байсан чинь номын багш гээд хий, сумнаас өртөөнөөс хүн дуудаад за тийм курст яв, тийм юм хий тэгээд арай гэж дуусаад байж байсан чинь одоо бичиг үсэггүй улсууд авгай хүүхдүүдэд чинь ном заадаг юу зааж байсан мэдэхгүй би өөрөө одоо бодоод гайхдаг юм. Дараа нь сувилагчийн курсэд яв гээд Төв аймагт 3 сарын курс хийгээд ирсэн юм. Тэгээд хөдөөний улсууд чинь ажил хийнэ гэх юм биш танихгүй ш дээ мал дээрээ л байна. Тэгсэн бас намайг чинь сум дээрээс дуудаад ажил хий курсэд сууж ирчихээд ажил хийдэггүй юм гээд. Залуу ч байж 17-18-тай тэгээд одоо Төв аймгийн Өнжүүл суманд очиж ажилла, би очиж чадахгүй гээд очоогүй. Тэгсэн чинь сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажил гээд Төв аймгийн Батсүмбэр суманд эх барих сувилагч хийж байлаа. 1948 онд. Тэгээд их хэцүү хүнд байсан даа бага эмч 13 багтай, ганц бага эмчтэй, ахлах сувилагч, эх барих сувилагчтай гурвуулахнаа ажиллана. 2 хоноод жижүүрт гарна. Тэгээд амарна гэж байхгүй бүтэн эм ээ боосоор байгаад 1949 онд ажлаа хаяад зугтсан юм. /инээв/ Явсан юм даа. Тэгээд цэрэгт орсон юм. Цэрэгт ороод цэрэг хувцас хунар өмсөөд цэрэг болоод янз бүрийн ажил хийсэн дээ. Цэрэг бичээч, нарийн бичгийн дарга, эрхлэгч, жагсаал ангийн дарга гээд олон ажил хийсэн. Тэгээд боовсон хүчин ч хийж байлаа. Би яахав мэргэжилийн ажил гээд овойсон юм байхгүй 15 жил Батлан хамгаалах яаманд ажиллаад, 11 жил салбар ангид цэргийн боловсролд ажиллаад оффицер болоод тэгээд 1975 онд биеийн эрүүл мэнд муудаад гарын ачаалал юу учраас гарья гэж бодсон. Их олон ажил надад хавсаргаж ажиллуулж байсан. их хүнд байсан. ер нь би хугацаагаа гүйцсэн юм чинь тэтгэвэр ээ аваад халагдья гээд 40-н хэдтэй тэтгэвэр гараад бие ч муу байсан тэгээд гарсан. Ийм л байна овойж оцойгоод байх юм алга. Гайтай ч явсангүй гавьяа ч байгуулсангүй ажиллаа хийгээд л.
Эрдэнэтуяа -
Аавыгаа баригдахад тэр жаахан байхдаа юу бодож байсан?
Пэлжид -
Их хэцүү юм байна лээ л дээ. гадаа гараад харна мал байхгүй. Ганц нохой л, пин сав гэдэг чинь хоосон хөндий харанхуй, тэгээд аав маань байхгүй амьдрал их хүнд байсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн амьдрал тэр үед хүнд байсан байхдаа?
Пэлжид -
Маний дээгүүр онгоц явдаг байхгүй юу/уйлав/ онгоцны зам л даа тэр чинь. Онгоц дуугарахаар аав ирлээ гээд гүйдэг байсан.
Эрдэнэтуяа -
Жаахан хүүхэд байсан?
Пэлжид -
Тийм. Жаахан хүүхэд байсан. хэцүү хүнд юм байна лээ. /уйлав/
Эрдэнэтуяа -
Ирнэ л гэж бодож байв уу?
Пэлжид -
Ирнэ л гэж бодож байсан. би 10 жил хүлээсэн. 10 жил л лав яс хүлээсэн дээ. хэцүү юм билээ.
Эрдэнэтуяа -
Танай ээж сүүлд нь та нарыг ухаан орсон хойно нас байрсан талаар ярьж байсан уу?
Пэлжид -
Үгүй
Эрдэнэтуяа -
Ерөөсөө танай ээж ч мэдэгүй юу?
Пэлжид -
Манай ээж ч мэдээгүй. Алагдсан даа алагдсан аав нь ирэхгүй дээ гэдэг байсан. яг л алагдсан байна лээ л дээ. Бидэнд хэн ч мэдээ өгөх вэ дээ. Сонин хэвлэлд одоогийх шиг ийм сайхан радио хэвлэл бичиж барина гэх биш, маш нууц тийм юм ч хаагдмал ерөөсөө. Зүгээр дам л хоорондоо тэгсэн гэнэлээ ингэсэн гэнэлээ гэж ярина уу гэхээс баттай мэдээ сонсохгүй. Аав ч алагдаа л даа өдийд ирэхгүй хүлээгээд хэрэггүй.
Эрдэнэтуяа -
Тэр үед дам мэдээлэл хаанаас ирдэг байсан бол? Явуул хүмүүс үү хэн нэг нь ийш тийшээ яваад
Пэлжид -
Ийш тийшээ яваад дуулдаг байсан юм байлгүй дээ мэдэхгүй. Тэгээд л яахав дээ ээж минь 3 хүүхдээ аваад л Тарнид очоод дүүгээ бараадаж амьдарч байгаад хэдэн малтай болоод үгүй яахав чамгүй гайгүй амьдраад байж байсан чинь 1959 он билүү нэгдэл болоод хэдэн малыг нь хуу хурааж аваад одоо малтай байх юм бол өвс хадлан өгөхгүй гэх юм бол одоо малаа юугаар идүүлэх вэ дээ.
Эрдэнэтуяа -
Хувьдаа малтай бол уу?
Пэлжид -
Тийм. Тийм учраас өгөөд л салья, хэдэн малыг чинь өгөөд л салахаас өөр аргагүй гээд малаа 1959 онд цөмийг нь зүгээр л өгөөд тэгээд өөрөө яах вэ гэхээр нэгдэлд нь орсон л доо. 1959 онд нэгдэлжээд малаа өгөөд л нэгдлийн гишүүн болоод тэгээд мал байхгүй. Үгүй тэгээд хөдөөний хүн чинь мал байхгүй ажил хийхгүй болохоор яаж амьдрах вэ дээ. тэгээд л одоо яахав би 1949 онд хотруу ороод яачихсан, ах маань Зүүнбаянд ажил хийхээр яваад өгсөн, дүү маань айл болоод гараад явчихсан 1959 онд нас барчихсан. Тэгээд ээж минь нэгдлийнхээ гишүүнээс гараад над дээр очиж хотод байж байгаад нас барлаа л даа. Тэгээд 1959 онд малаа өгч дуусаад л. Ижий маань нэг бодолд бол 1932 онд комун гэдэгт орсон юм гэсэн.
Эрдэнэтуяа -
Комун гэдэг нь?
Пэлжид -
Одно котюлынхан гэж комун байгуулсан юм гэсэн. 1932 онд юмуу би сайн санахгүй байна. Комун байгуулаад
Эрдэнэтуяа -
Комун гэдэг нь одо нэгдэл юмуу үгүй юмуу
Пэлжид -
Комун гэдэг чинь хамтрал комун гэж оросоор бол коммун гэдэгдээ хамтрал. Би тэгэхэд нялх хүүхэд. Тэгээд аавтай айл болоод цөөхөн хэдэн малтай байсан гэсэн. Тэгээд комун болоод Раднаа котелийнхон гэж үндсэн хэллэг шүү дээ нэг тогоонд хооллоно. Бусад хүн хөрөнгөтэй байж болохгүй тэгээд коммунд малаа хураалгасан. Малтай байсан нь малаа коммунд өгөөд малгүй нь коммунд ороод сүүлд хоосон болсон тэгээд 1932 онд тарсан гэж ойлгоод байна.
Эрдэнэтуяа -
Коммун нь удаагүй болохгүй гээд үү?
Пэлжид -
Болохгүй юм байна гээд тараасан гэнэ. Тэгээд тараахад ээж ярьдаг юм коммунд ороод хэдэн малаа өгөөд тарахдаа хоосон болоод гарсан даа, малгүй нэг нь малтай болоод гарсан даа гэж ярьдаг юм. Эхний хөрөнгөний хураалт тэр дээ. 1937 онд эсэргүүний хөрөнийг хурааж, 1959 онд нэгдэлд нэгд гээд хөрөнгийг нь аваад ээж маань амьдралдаа 3 удаа хөрөнгөө хураалгасан. Амьдралын юуг үзээгүй л гэж боддог юм/уйлав/. Муухай гашуун түүх.
Эрдэнэтуяа -
Нэгдэл ер нь албадлагаар малыг нь авч байсан уу?
Пэлжид -
Албадлага гэх нь хаашаа юм сайн дурын гэж авдаг байсан. сайн дураараа нэгдэж байна аа манай ард түмэн гэж хэлдэг байсан. хэн тэгээд бүх хөрөнгөө өгөөд хоосон ажилгүй үлдье гэж бодох юм хэн ч тэгэхгүй ш дээ амьдралаас салж байгаа юм чинь. Тийм учраас сайн дурын үндсэн дээр малаа өгч байгаа гээд хуу авч байгаа юм чинь. Ганц хоёр малаар чинь яаж амьдрах юм, хэрвээ малтайгаа байя өгөхгүй байя гэвэл газар тэжээл өгөхгүй
Эрдэнэтуяа -
Бэлчээр үү?
Пэлжид -
Бэлчээр өгөхгүй. Тийм учраас яаж тэр малыг чинь авч явах юм хавчлага тэгэхээр өгөхөөс өөр арга байхгүй. Өгөөд л салхаас арга байхгүй. Тэгээд нэгдлийн гишүүн гээд орчихдог тэгээд нэгдэл тэр гишүүнээрээ мал аа маллуулана уу, хадлан тариагаа хийлгэнэ үү бүгдийг хийлгэдэг. Бага зэрэг өчүүхэн мөнгө өгдөг. Тэр нь амьдралд хаа ч хүрэхгүй. Яах ч үгүй. Тийм байсан л даа. 3 удаа хөрөнгөө хураалгасан гэж ээжийгээ боддог. Энэ амьдралын насан туршийн харамсал биз дээ.
Эрдэнэтуяа -
Коммун гэдэг нь улс даяар явагдсан уу?
Пэлжид -
Улс даяар явагдсан юм уу, энд явагдсан юм уу хүүхэд байсан болохоор мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Танай ээж 3 удаа хөрөнгөө хураалгасан гэж байна ш дээ энэ Монгол орон даяар явагдсан уу?
Пэлжид -
Тэр коммун гэдгийн нялх байсан болохоор мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Гурван удаа малаа хураалгаад хоосон хоцорч байсан тэгээд нэглээс хойш малжиж чадсан уу?
Пэлжид -
Чадаагүй. Тэгээд ээж маань хот орон бараадаад явчихсан тэгээд малгүй тэгээд би хотод 40 гаран жил болов уу даа. Ажил алба хаагаад тэтгэвэрт гараад айл болоод амьдраад насыг барж байх шив дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдлийг ер нь хүмүүс хэр хүлээж авч байсан?
Пэлжид -
Нэгдэлжих хөдөлгөөн өнгөн дээрээ нэгдэлжиж байгаа боловч хүн бүхэн маш дургүй байсан гэж би боддог. Гэхдээ ямар би ямар өөрөө нэгдэлжээд яасан биш. Яагаад гэхээр амьдралын гол баталгаа чинь мал ш дээ. Тэр үеийг хүмүүсийн тэгэхээр малаасаа салчихлаар яаж амьдрах юм ажил байхгүй. Тийм учраас дотроо гол нь харалж байгаа ш дээ. би тэгэхээр яагаад ч талархсан гэж үзэхгүй. Харамсаж л байсан амьдралаасаа салж би зүгээр сураг дуулж байсан баруун аймагт нэг хүн нэгдэлд малаа өгөөд боож үхсэн гэж. Тэр боож үхсэн хүний буруу биш л дээ зөв. Яагаад гэхээр малгүй болохоор би яаж амьдрах вэ амьдралын баталгаагүй боллоо гээд амьд яваад яах вэ гээд үхсэн юм байгаа биз. Сураг л дуулсан л даа би. Энэ бол худлаа биш үнэн гэж би боддог.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд малаа өгөөд нэгдлийнхээ малыг маллаж амьдрах уу? Гишүүн боллоо гээд яах вэ?
Пэлжид -
За чи хонь хариул, за чи үхэр хариул, за чи өвс хад, чи тариа тарь гээд ингээд ажил өгчихөнө л дөө. Тэр үүргийг гүйцэтгэнэ жаахан цалин өгнө тэр нь амьдралд хүрэхгүй. Нэгдэлээс ганц нэг идэшний хонь гуйвал өгч магад. Үгүй бол үгүй. Тиймэрхүү ш дээ. нэгдэлжих хөдөлгөөн эхэлхээс өмнө хэдэн оноос эхэлсэн юм бэ би чинь одоо 10 хэдтэй жаахан хүүхэд байхад малынхаа шимийг идэж чаддаггүй нэгдэлд өгөхөөс өмнө. Яадаг байсан гэхээр малынхаа ноос, ноолуурыг авч өгнө тушаана ширхэг ч юу авч үлдэж болохгүй өөртөө. Сүүгээ тушаана зунжин сүүгээ өгнө.
Эрдэнэтуяа -
Улсад уу?
Пэлжид -
Улсад. Тэр сүүгээ өөрөө өрөм тавиад идэх, цайгаа чанаад уух эрх байхгүй. Байгаа сүүгээ хамаж тогтоосон тоог л бүрэн дуусгах л тэрний л төлөө зүтгэнэ ш дээ. Энэ зун танайх 300 литр сүү тушаана гэсэн бол тэрийг л өгөх гээд үйл ээ үзнэ ш дээ. Хар цай ууж байгаад тэрийг тушаана. За нэг сайн дурын сүүг нь өгөөд дуусчихлаа одоо нэг сүүгээ иднэ дээ гэхээр танайх сайн дурын тос өг өө гээд намар болсон хойно өнөө тосыг нь яах вэ гэхээр сүүн ферм тарчихна, өвөлжөө юундаа оччихно тэгэхээр нөгөө үхрээ шувтарч саагаад өрөм тавьдаг юм уу, масло гаргадаг юм уу тосыг нь гүйцээж өгнө. өгч чадахгүй бол мөнгийг нь өг заавал өг өгөхгүй бол болохгүй. За тэгээд хавар болохоор мал мах гээд хамгийн сайн малаа өг муу юм бол авахгүй. Хоршоонд өгөх мал гээд хамгийн сайныг бэлдэнэ шүү дээ ард түмэн чинь их сайн залуу, нгас бие гүйцсэн, тарган малаа хоршоонд өгнө гээд бөөн ажил болно шүү дээ. Морь малыг нь малийндуулна гээд
Эрдэнэтуяа -
Малийндуулна гэж тэр яадаг юм?
Пэлжид -
Тэр яадаг юм гэхээр морийг эрүүл юм уу өвчинтэй юм уу гэдгийг шинжилгээ хийгээд эрүүл болбол хамгийн сайн шилдэг морийг авна шүү дээ. аваад яадаг байсан хойш нь явуулдаг байсан.
Эрдэнэтуяа -
Идшэнд үү?
Пэлжид -
Идшэнд юм уу, Фронтод юм уу аа фронтод бол энүүхэнд л дээ. яма гэрээ хэлэлцээр байдаг юм тэрүүгээрээ явуулна шүү дээ. тэгээд хамаг сайн жороо, хурдан морио малийнд орж тэрийг авч үлдэж болохгүй.
Эрдэнэтуяа -
Хэрэгт орох уу?
Пэлжид -
Хэрэгт орно. Заавал малийндуулна. Малийндуулаад л өвчин гараагүй л бол тэр мроь чинь яваад өгнө шүү дээ. Яах ч арга байхгүй эрх байхгүй. Ямар их ачаа дарамтанд байв аа одоо бол жаргаж байна ш дээ. малаараа жаргаж байна ш дээ. сүү саалв авна гэх юм байхгүй, ноос ноолуур авна гэх юм байхгүй, мал мах гэх юм байхгүй. Дураараа болсон байна ш дээ. одоо бол их сайхан байна ш дээ. ямар их жаргалтай байна би бол амандаа ч аятайхан юм хийж чадаагүй ш дээ. би муу ээжийгээ л боддог насан турш даа сайхан идэж ууж чадаагүй. Одоо нэг аятайхан боллоодоо гэхээр хураагаад аваад явчихдаг. Зовлонгийн доор явж ирж дээ хөөрхий. Насан туршийн сэтгэлийн зовлонд байж байгаад нас барсан даа.
Эрдэнэтуяа -
1930 хэдэн онд малаа хураалгачихаад яаж малтай болсон? Нэгдэлд өгөхдөө хэр олон малтай болсон байсан?
Пэлжид -
Гайгүй ээ бас л 10-20 үхэртэй, 10-аад адуутай ч юм уу, энэ чинь говийн их малтай улсуудын дэргэд юу ч биш шүү дээ. амьдралын хэрэгцээний цөөхөн л малтай сайн даа 20-иод үхэртэй юм уу, 10-аад адуутай, 20-30 хонь-той, 50-60 хоньтой тэгээд тэрүүгээрээ амьдраад тэрнээс тэрийг өсгөөд хардиар болгочиё гэхгүй. Говийнхон их малтай байсан гэдэг. Хангай газрын айлууд ерөнхийдөө жигдэхэндээ. Жихтэйхэн мал их өсгөөд байсан юм байхгүй. Сэоэнгэ хойд зүгийнхэн тийм юм байхгүй. Ганц хоёр цөөхөн юм байсан байж магадгүй ээ би тэрийг яаж мэдэх вэ.
Эрдэнэтуяа -
Малынх нь тоонд тааруулаад норм өгчихдөг байсан юм уу?
Пэлжид -
Тэгэлгүй яахав. Танайх тэдэн адуутай хөөврийг нь өг, дэл сүүлийг нь өг.
Эрдэнэтуяа -
Нэг адуунд граммлаад уу?
Пэлжид -
Граммлаад. Норм тогтоогоод ямар сайндаа тэр үед чинь гүүний дэл сүүлийг авдаггүй байлаа ш дээ. тэгээд авдаггүй гүүний дэл сүүлийг огтлоод л нөгөө норм оо гүйцээх гээд л сүйд хийж хаяна ш дээ. тэгээд танайх хэдэн үнээтэй вэ энэ дээр хэд нэмж тугалах вэ ингээд тэрнийг чинь энэ зун 500 литр сүү тушаана гээд норм өгчихөнө. Тэрнийг чинь тушаана гэж бөөн ажил болно ш дээ. ёстой нойр хоолгүй тушаана ш дээ. та нар бол тийм юм үзээгүй ээ.
Эрдэнэтуяа -
Үхрээ ёстой сүүгүй болтол шувтрах уу?
Пэлжид -
Тэгэлгүй яахав өглөө маш эрт босч үнээгээ саана, орой маш эрт үнээгээ сааж байна гэж сүүгээ тушаана. Ямар сайндаа өрөмөө тавьж идэх эрхгүй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүмүүс тоондоо гүйцээх гэж янз бүрийн арга хэрэглэх үү ?
Пэлжид -
Харганы ноос түүж эсгий хийнэ гэдэг шиг л юм болно доо. Хээр ассан ноос түүж л ноосоо гүйцээнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Харганы ноос гэж мал шөргөөлөөд үлдсэн ноос уу?
Пэлжид -
Тийм. Тийм нэг үлгэр байдаг ш дээ. Харганы ноос түүж эсгий хийнэ гэж сүйд болно доо. Тэр их хэцүү хатуу норм байсан.
Эрдэнэтуяа -
Яг бодит биш үү?
Пэлжид -
Бодит биш хэцүү. Тогтоосон мал нь үхсэн ч байх юм уу байх ч юм уу. Тэгээд тэр нэгдэл болохын өмнө хамаагүй мал идэж болохгүй, хамаагүй зарж үзэж болохгүй тийм шийдвэртэй байсан гэсэн. Хотод байсан болохоор сайн мэдэхгүй. Ээж маань ах дээр байж байгаад ах маань ч төв бараадаад Зүүнбаянд нефть ажилласан. Тиймэрхүү л байна даа. Амьдралын түүх паян.
Эрдэнэтуяа -
Тэр норм хүмүүсийн амьдралд хүндээр тусч байсан байх тийм ээ?
Пэлжид -
Тийм. Зарим нь биелүүлж чадахгүй, чадахггүй бол тэр мөнгийг нь төл ямар нэг ер нь хэцүү дээ.
Эрдэнэтуяа -
Норм биелүүлж чадахгүй хүн гарах уу?
Пэлжид -
Гарна шүү.
Эрдэнэтуяа -
Гарсан тохиолдолд яаха вэ? ямар арга хэмжээ авч байсан?
Пэлжид -
Гарсан тохиолдолд мөнгийг нь төлдөг юм уу яадаг байсанын тэгж байсан байхдаа. Арай л шоронд хийдэггүй байсан байх би дуулаагүй юм байна. Ер нь тухайн үеийн хүмүүс айдаг, бүрэг ичимхий ч юм уу, хүний урдаас юм хэлж чаддаггүй эсэгүүцэж чаддаггүй засаг төр юу гэсэн за гээд л ингээд л биелүүлэхийн төлөөл байсан уу гэхээс цааргалах юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад? Тэр үед юутай холбоотой вэ?
Пэлжид -
Хууль хатуу хуулийг биелүүл.
Эрдэнэтуяа -
Ард түмнийг тэрэндээ номхоруулаад оруулсан байна уу? Ард түмэн ухамсараараа л тэгж байсан уу?
Пэлжид -
Ухамсараараа л дээд газраас юу гэсэн тэрийг биелүүлье гэсэн л бодолтой байхгүй юу. Тэрнээс эсэргүүцэж чаддаггүй.
Эрдэнэтуяа -
Норм хэдэн онд гарсан бэ? Малд ашиг шим ноогдуулсан норм?
Пэлжид -
1946 оноос байх.
Эрдэнэтуяа -
Малчид нэгдэлжих хөдөлгөөн эхэлхэд малчид малаа нуудаг байсан уу?
Пэлжид -
Нууж байсан хүн байсан үгүйг бүү мэд. Байж байсан ч байж магадгүй. Гэхдээ яг тийм гэхийн арга байхгүй. Байсан байлгүй дээ. кинон дээр малаа нуух гээд нэг байдаг ш дээ ямар кино дээ билээ дээ
Пэлжидийн дүү: Морьтой ч болоосой дээр гардаг ш дээ
Пэлжид -
тэр бол оргүй ч биш ортой болов уу гэж боддог. Аа бодитоор бол тийм болж байсан гэх юм бол байхгүй.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний сурталчилгаа ер нь яаж явагддаг байсан бэ? Хүмүүс явах уу, хэвлэл мэдээллээр явах уу, телевизээр явах уу?
Пэлжид -
Хүмүүс явна хурал хийгээд л тэр үед сонин хэвлэл багаар тараагаад явна гэж байхгүй ш дээ. өнөөдөр багийн багийн хуралтай гэхэд чинь цөм сууна ш дээ. дээд газраас тийм шийдвэр ирсэн гээд танилцуулаад л одоо нэгдэлжих гэж байна, малаа ингэж нэгдэлдэнэ малын тэр ашиг шим амьдралд тийм тустай гэдэг ч юм уу сайхан магтаад л одоо нэгдэлжихгүй бол болохгүй сайн дураараа нэгдэлжинэ ингээд л ухуулга таниулга яваад л хурал хийгээд л тэгээд л нэгдэлжинэ ш дээ. Нэг тиймэрхүү.
Эрдэнэтуяа -
Илт тэрийг эсэргүүцэж байсан хүн байсан уу?
Пэлжид -
Эсэргүүцэж чадахгүй ээ, тэрийг эсэргүүцэх хүн байхгүй. Улаан цайм эсэргүүцэж чадахгүй далдуураа бол маш дургүй байсан гэж би боддог.
Эрдэнэтуяа -
Ер нь дуртай хүн байсан уу?
Пэлжид -
Малаа өгөөд салья, салаад ажилгүй амарья гэсэн хүн байж магадгүй юм. Бараг л үгүй л болов уу. Малаасаа сална гэдэг чинь амьдралаасаа сална гэсэн үг ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдэлд элсэхэд ер нь юу шаардаж байсан юм бол оо?
Пэлжид -
Аа малтай л орсон байх л хэрэгтэй л дээ.
Эрдэнэтуяа -
Заавал малтай хүн л орох уу?
Пэлжид -
Үгүй ээ малгүй ч байсан болно. Нэгдлийн гишүүн болоод нэгдэл юу хий гэсэн тэрийг хийгээд байж болно. Тийм байсан. Малтай нь малтайгаа ороод, малгүй нь орж болдог нэгдлээс өгсөн ажил хийгээд.
Эрдэнэтуяа -
Та ер багадаа яаж боловсрол эзэмшисэн бэ?
Пэлжид -
Би яахав дээ нэг бага сургуульд яваад, тэгээд дараа нь хотод ороод оройн сургуулиар их явсан даа. Ажил хийж байгаад л оройн сургуулиар явна ш дээ. ажилчин залуучуудын оройн сургууль гээд маш сайхан сургууль байсан. тэр сургуулиас маш том том хүмүүс гарсан шүү дээ. Ярихад бол доктор, улсын прокурор байса Авхиа гуай одоо нас барсан даа. Хавтас сугавчилаад л оройн сургууль явдаг байсан. Дараа хурандаа генерал, батлан хамгаалахын сайд, улсын прокурор тийм улсууд зөндөөн. Оройн сургуулиас сайд, эмч цол хамгаалсан мундаг сайн улсууд, тэр сайхан сургууль ажилчин залуучуудын оройн сургууль гэж байсан. боловсрол муу эзэмшисэн залуучууд тэнд явдаг байлаа. Тэр их сайн сургууль байсан. би тэр сургуулиар л боловсрол олсон.
Эрдэнэтуяа -
Юу нь сайн гэж сургалт нь уу?
Пэлжид -
Сургалт нь ч сайн хүмүүс ч их идэвхитэй явдаг байсан. манай өвгөн бас оройн сургуульд явдаг байсан. манай хүн уран дарханы сургууль төгссөн, үйлдвэр комбинатад ажиллаж байгаад цэрэгт яваад бүрэн дунд боловсролтой байсан хүн чинь оройн сургуульд яваад 2 академи төгссөн ш дээ хойшоо яваад. Их алтан шар замыг сайн нээж өгсөн гэж боддог юм. Гэх мэтчилэнгээр маш сайн боловсролтой хүмүүс гарсан шүү. Ажилчин залуучуудын сургуулиас. Орой ажилаа тараад шөнөжин нэг юм яваад өглөө нэг юм
Эрдэнэтуяа -
Сургуульдаа шөнөжин явдаг гэж үү?
Пэлжид -
Тэгэлгүй яахав 1, 2 цаг хүртэл явна ш дээ. тэр үед чинь автобус их ховор 1-р 10-н жил, 6-р 10-н жил, 5-р 10-н жил байр байхгүй аль л 10-н жилээр сургууль тараад анги танхим олдож байна тэрүүгээр хэсээд л явна ш дээ. тэгэхээх хотод тэр их орой оройн сургуульд явж байгаа юм чинь. Тэр орой автобус байхгүй ш дээ. сургуулиасаа 12, 1 цаг гэж тараад гэрийн бараа харна ш дээ. тэгээд даалгаварыг чинь хагас хугас, там тум хийгээд тийм л хөгтэй байлаа. Тэгээд яахав боловсрол олсон болоод тэгээд яахав их үр дүнгээ өгсөн.
Эрдэнэтуяа -
Таныг хотол ирэхэд хот ямар хуу байсан?
Пэлжид -
Одоог бодвол юун хөгжил вэ автобус их ховор, юун ийм хоёр хаалгатай автобус бонинохон фаз автобус гэж явдаг байсан. эхлээд тэр фаз автобус чинь их гоё шинэ ирчээд байгаа юм. Эхлээд хятадын морин тэргээд их зөөдөг байсан. 1949 онд орж ирэхэд хятадууд сүйх тэргээр зөөдөг, кино дээр гардаг ш дээ эндээс тэр хүрнэ яваарай гээд сүйх тэргээр зөөдөг дандаа тийм тэрэгтэй. Ганц хоёр автобус Амгалангаас төв замаар явдаг нэг их урт автобус ганхан урдуураа ордог та нар кинон дээрээс хараа биздээ. Тийм л автобус ганц хоёр явдаг байсан.
Эрдэнэтуяа -
Их чихэлдэх үү?
Пэлжид -
Чихэлдэнэ. Хотын хөгжил бол одоог бодвол юу вэ юу ч биш байсан байна ш дээ. одоо энэ их театр, гадаад хэргийн яам 1940 хэдэн онд арай хийж босч байсан байна. Тоймтой хэдэн барилгууд байсан болохоос олигтой юм байгаагүй ш дээ. одоо тэрний дэргэд москва болчихоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хотыг та очихоосоо өмнө юу гэж бодож байсан бэ?
Пэлжид -
Жигтэйхэн гоё гээд л гудамжаар явхад чинь радиа хангинаад л дугуй хар пардиуктор утасны шонд өлгөчихсөн жигтэйхэн радио хангинаад их гоё байсан. хөдөө бол тийм юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Гараагүй байсан уу хөдөө?
Пэлжид -
Бага сургуульд байхад тийм радио энэ тэр байхгүй. Хот орж ирсэн чинь чихтэйхэн гоё гудамжаар чинь дуу хангинаад л юм яриад их гоё байсан. хөдөөнөөс анх орж ирэхэд их гоё санагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Ирэхээсээ өмнө шал өөр өөр төсөөлж байсан уу?
Пэлжид -
Орж үзээгүй хүн чинь их л гоё гэж бодож байсан. сайхан л юм шиг санагдаж байсан.
Эрдэнэтуяа -
Хэдэн настайдаа хотод ирж байсан та?
Пэлжид -
1949 онд гэхээр 18-тай юу 1931 онд төрсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэдэн нас хүртэл ээ тэндээ амьдарсан? Тэр хооронд хотын амьдрал яаж өөрчлөгдсөн?
Пэлжид -
95 онд манайх Сэлэнгэд гарч ирээ биз дээ. тэр хүртэл хотод амьдарсан.
Эрдэнэтуяа -
Тэгэхэд ер нь ямар өөрчлөлт орсон бол?
Пэлжид -
Хот бол их өөрчлөлт орсон. Юм юм өөрчлөгдсөн 1960 хэдэн онд зурагттай болсон. Телевиз гэдгийг бид үзээгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
1967 онд анх зурагт анх гарч ирсэн үү?
Пэлжид -
Тэрнээс өмнө айл бүр радио сонсдог тэгэхэд одоо хүүхэд бүр гар утастай болчихоод байна ш дээ 1998 онд анх гар утас чинь анх ирж байсан шиг санагдаж байна. Би яагаад ингэж санаж байна гэхээр эмнэлэгт хэвтэж баөйсан нь хуучин бонтгор хар утас байна ш дээ тэр чинь анх ирж байсан. эмнэлэгт хэвтэж байсан чинь тэрийг гаргаж ирээд ярьж байсан тэгээд гайхаад яадаг юм ярьдаг юм уу гээд сонирхоод тэгж байсан юм. Одоо бол хөгжил бол үсрэнгүй явагдаж байна ш дээ. хүмүүс хоцрогдсон өлсөж үхэж байгаа юм ярьж байна юу ярьж байгаа юм би бол хувьдаа хөгжиж байна гэж хэлнэ. Маш их хөгжиж байна аа. Одоо муу ядуу гэхэд нэг 4 дугуйтай машин хөдөлгөөд л, гар утастай, өндөр боловсролтой байна ш дээ, хүн бүр боловсролтой, дээд боловсролтой, ерөнхий боловсролтой болчихоод байна ш дээ. хөгжил бол үсрэнгүй хөгжиж байна.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Сэтгэлд гүнээр сайн, муугаар ч юм уу?
Пэлжид -
Хувийн юм бол байлгүй яахав. өвгөнийгөө дагаад гадаад дотоод явлаа даа надад бол их л юм л даа Кремлд орж үзсэн тэр үед цайлаганд том жанжин, маршлууд, Жуков, Гагарин гээд мундаг мундаг улсууд байсан. Дээр үед Кремлийн тэр цагаан одоо хэрэглэхээ больсон юм шиг байна аа тэр цайлаганд өвгөнийгөө дагаад орж байсан. тэр чинь 1976 онд. Үгүй яахав сайн хүний нөлөөгөөр би ямар гавьяа байгуулсан биш надад нэг завшаан олдсон юм. Улсууд ярьдаг юм Кремлийн цайлаганд барагтай хүнийг оруулдаггүй, орох ч ховор чи их азтай оржээ гэж намайг хүн тэгдэг юм. Би тэрэнд их баярладаг юм. Тэр битгий хэл 1975 оных билүү 1976 оных билүү өвгөнийгөө дагаж 1965 онд юм аа би бас хойно явж байгаад цайлаганд орж Кремлд цэцэг барьж зураг авхуулж 7 сарын кино журнал гардаг юм Оросын тэрэндээ би баярлаж явдаг. Амьдралд тохиосон миний өөрийн гавьяа биш дээ.
Цэргийн алба хаасандаа би их баярладаг л даа. Цэрэг бол биеийн болоод хүмүүжил цаг барих юмыг ёсоор нь гүйцэтгэх их зарчим надад тогтсон. Би ер нь юмнаас их хоцрох дургүй. Хичээл сургууль ер бүх юманд хоцрох дургүй сурсан. Одоо би 80 хүрэх гэж байна биеийн эрүүл чийрэг яваа маань цэргийн алба хаасаных болов уу гэж боддог.
Эрдэнэтуяа -
Тэр үед эмэгтэй хүн цэргийн алба хаадаг байсан юм уу?
Пэлжид -
Ер нь ховордоо.
Эрдэнэтуяа -
Та яаж орж ирсэн юм?
Пэлжид -
Би яахав сайн дураараа орсон. Орьё, ажилья гэсэн юм тэгсэн эхлээд цэрэг болоод тэгээд цалин авдаг байсан. цэрэг бичээч хийдэг байсан. богинохон хугацаанд бичээч хийж байгаад тэгээд ажил гайгүй байсан юм байлгүй оффицер болгоод зүтгэчихэж байсан. цэрэг ахлагч, оффицер. 1949-56 онд батлан хамгаалах яаманд ажиллаж байгаад батлан хамгаалах яам татан буугдсан юм. Татан буугдаад нилээд олон хүнийг цомхтогол хийсэн юм. Цомхтогол хийхэд би үлдээд дотоод яамтай нэгдсэн юм. Цэрэг нийгмийг аюулаас хамгаалах яам болсон юм. Тэгээд би дотоод яаманд 1956 онд очоод 1956-59 он дуустал цэрэг нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан. Тэнд ажиллаж байгаад дотоод яам бас татан буугдаад Батлан хамгаалах ардын цэрэг эрхлэх яам болоод буугдсан маань дахин бий болоод тэгээд би дотоод яамнаасаа буцаад ардын цэрэг эрхлэх яаманд ирээд 1949-75 он хүртэл 25 жил 6 сар ардын цэрэг батлан хамгаалах яаманд ажиллаад тэгээд тэтгэвэрт гарсан даа.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын, бусдаас онцгой гэх юм бий юу?
Пэлжид -
Тийм юм байхгүй дээ. Ер нь юу байхав дээ. Миний ажлыг хэмжиж дүгнээд гавьяа шагнал өгсөн. Одон медль авсан.
Эрдэнэтуяа -
Ямар ямар?
Пэлжид -
Байлдааны гавьяа, алтан гадас, байлдааны медаль, бусад ойн медалиуд өгсөн. 8-9 юм байдаг л даа. Одоо би зүүж барьдаггүй дээ. одооны улсууд жаахан дурамчхан байдаг юм билээ. Энэ одоо ямар гавьяа байгуулаад ийм одон авсан юм. Гэх жишээтэй. Тийм учраас би зүүдэггүй. Муу л ажиллаагүй зохих ажлыг нь гүйцэтгэж байсан. зохих шагналыг нь өгсөн л гэж боддог юм. Муу ажиллаж байсан бол надад юу гэж өгөх вэ.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.