Ganbaatar

Basic information
Interviewee ID: 990044
Name: Ganbaatar
Parent's name: Tsogzolmaa
Ovog: Log
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Mathematics teacher, Manlai sum school
Belief: none
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
travel
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
education
dormitory
army
higher education
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Манлай сумын дунд сургуулийн математикийн багш Цогзолмаагийн Ганбаатартай ярьж байнаа, уулзаж байна. Ингээд би судалгааныхаа учрыг хэлсэн. Ингээд таниас саяны хоёр зүйлийн зөвшөөрлийг асууж байнаа?
Ганбаатар -
Би юу гэж хэлэх вэ?
Оюунтунгалаг -
Өө зөшөөрч байгаа, үгүйгээ л хэл л дээ та?
Ганбаатар -
За за.
Оюунтунгалаг -
Аанхан. За тэгвэл та, таны бага нас хаана өнгөрөв өө? Хаана өсөв? Таны аав ээж ах дүү гэж ямар хүмүүс байв? Хэдэн онд төрөв та? Тэгээд дараа нь сургууль соёлоор явав уу? Тэр тухайгаа яриач. Эхлээд түүхээ яриад эхэлчих. Тэгэхээр та хэдэн онд хаана төрөв дөө?
Ганбаатар -
1951 онд одоо Даланзадгад хотын төвд төрсөөн. Миний эцэг Ишдорж гэдэг хүн байсан, эх Дарь гэж хүн байсан юм билээ. Сүүлд нь би судалж мэдсэн. Тэгээд төрснөөс хойш эх нас барж, манай эцэг тэр нагац ах Цогзолмаа гэдэг хүн дээр аваачиж өгч, тэр айлд одоо бага насыг өнгөрөөсөн дөө. Тэгээд тэр манай нагац ах Цогзолмаагийн дүү нь Дарьсүрэн гэж одоо намайг өргөж авсан ээж тийм хүн байсан. Тэр хоёр хөгшин дээр л насыг өнгөрөөсөн. За тэгээд бага нас ч яахав дээ одоо хөдөөгийн хүүхдийн л амьдралаар л одоо хурга, ишиг хариулах, морь унаж одоо, 4, 5 настайгаасаа бараг морь унаж эхэлсэн байх гэж боддог юм. Тэгээд номхон морь унаад л, хөдөө хурга ишиг туугаад л явна, тийм л байдалтай л даа. Сургуульд ортол сумын төвд ч бараг орж үзээгүй байсан байх. За тэр үед чинь юу яасан байсан юмаа. Нэгдэлжих хөдөлгөөн эхэлчихсэн байсан болов уу, би жаахан байсан, сайн ч мэддэггүй юм. Манай хоёр хөгшин төлөг малладаг байсан юм. Тэгэхэд хоёр хүнд одоо бодоход ахадсан 1000, 1000 төлөг маллах гэж их зовно. Ноосыг нь авах гэж их сандардаг байсан санагддаг юм. Тиймэрхүү л байдалтай өссөн, нэгдлийн тэгээд цалин мөнгөөр их бага байсан болов уу гэж тухайн үедээ би бодож байсан юм. Иймэрхүү жишээтэй.
Оюунтунгалаг -
Их мал байна ш дээ нэг айлд тийм ээ?
Ганбаатар -
Харин тийм. Тиймэрхүү л мал маллаж байсан. Цалин багатай байсан байх гэж боддог. Би 10 дугаар ангиа төгсөөд хот явахад 60 хэдэн төгрөг өгч байсан юмаа. Байгаа мөнгөө шавхаад өгч байгаа нь тэр шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэр чинь одоо хэдэн оны үе вэ?
Ганбаатар -
Тэр чинь 69 он. Иймэрхүү л бага нас өнгөрч дээ. Тэгээд Манлайн сургуульд 1-4 дүгээр ангид сураад, Цогтцэций 8 дугаар анги хүртлээ сураад, Цогтцэций сумын дунд сургуульд, тэгээд 9,10-аа 1 дүгээр сургуульд, төвийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг дүүргэсээн. Төгсөөд яахав Багшийн дээд сургуулийн физик математикийн ангид ороод тэгээд төгсөөд одоо хүртэл математик, физикийн багш хийгээд явж байна даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр таны бага нас руу эргээд орьё л доо. Тэгэхээр тэр үеийн хүүхдүүдийн амьдрал ер нь ямар байв? Тэр үеийн одоо хүүхдүүд ээж аавдаа хэрхэн яаж тусалдаг байв тиймээ? Аа тэгээд ер нь хүүхдийн нүдээр харахад ер нь монголчуудын амьдрал ямар байв?
Ганбаатар -
Тэр үеийн хүүхэд яахав дээ, гэртээ бол нилээн албанд туслагчийн үүрэг гүйцэтгэнэ. Гар хөлийн үзүүр, ойр зуурын одоо бүх ажлыг л хийнэ шүү дээ, тийм л байсан. Тэгээд голцуу, бага байхад голцуу тэр явган их явдаг байсан байх юм. Хөл нүцгэн яваад л, ус гэрийн хооронд дандаа л явган хөл нүцгэн, хурга ишиг тууна услана. Усан дээр очоод хорилго хараад зогсчихно. Тэгээд өглөө яваад л үдээс хойшхон л ирдэг. Тиймэрхүү л байдалтай байсан. Жаахан бүрэгдүү байсан байх. Тухайн үед бас тэр л багийн дарга марга улсууд ирж их бас загнадаг байсан санагддаг юм. Ажил хийхгүй байна уу, одоо яаж байна эд нар гэж. Тэгээд тиймэрхүү хүн ирэхээр гэрээсээ гараад хөдөө очоод суучихдаг л байсан юм сүүлдээ бол. Тиймэрхүү л байж дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед чинь бас машин техник ховор байлаа ш дээ. Та ер нь анх хэзээ машиныг хаана яаж харж байв? Ямар санагдаж байв?
Ганбаатар -
Дээр үед тэр нэг мотоцикл байсан болов уу даа. Манайд нэг манай нэг ах дүү тийм нэг хүн тийм юм унаад ирж байсан юм, сумын төвөөс. Их л сонирхож байсан анх удаа тэгж л мотоцикл харсан юм. Одоогийн мотоциклоос өөр юм байсан байхаа тухайн үедээ бол. Чехээс орж ирж байсан болов уу, одоо нэг тийм юм байсан ш дээ дээр үед “Ява” гээд тиймээ. Тийм л юм унаж ирж байсан. Машин ч яахав дээ их ховороо. Сум л гэхэд аягүй бол 2, 3- хан юм л байсан болов уу. Даргын 69, бас нэг ачааны Зил 100, Зил 130 биш юм даа, Зил 164 гээд. Тийм нэг машинаар нүүрс түлээ зөөдөг. Хадлан тэжээл тийм юмандаа явдаг байсан байхаа. Тиймэрхүү л нэг байсан гэж бодогдож байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэгээд машин ер нь ямар санагдаж байв?
Ганбаатар -
Машин тухайн үед эхэлж үзэхэд их муухай үнэртэй санагдаж байсан. Тэр бензин тос нь тийм л хурц байсан юм билээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та хэдэн настайдаа сургуульд оров? Ямар замаар оров? За ухаандаа цаанаас төлөвлөгөө нормтой шүү гэдэг ч юм уу, танай хүүхэд явах ёстой шүү гэдэг ч юм уу тэгж явуулж байв уу? Та өөрөө дуртай явж байв уу?
Ганбаатар -
Үгүй ээ ер нь бол 8 настай л орсон л доо. Тухайн үедээ бас л зохих хэмжээний бичиг мичиг өгдөг байсан юм уу би сайн мэддэггүй юм. Өөрөө ч нилээн дургүй л байсан. Тэгээд яахав дээ байранд 10 жил сурч дээ. Ер нь бол.
Оюунтунгалаг -
За тэгээд нөгөө бас гэрээсээ холдоод байранд ирлээ ш дээ? Тэгээд байр ямар байв? Одоо нөгөө тэр таны тэжээсэн, өргөсөн ээж аав чинь хир эргэдэг байв? Ер нь дотуур байрны амьдрал ямар байв?
Ганбаатар -
За тэр үед чинь хүүхэд цөөхөн байсан даа ер нь бол. Хэдхэн байранд, одоо байр ч, одоо байгаа байр буйр нь ч алга болсон байгаа л даа байшин барилга нь цөөвтөр байсан байхаа. Ер нь сургууль нэг 100 хүрэхгүй хүүхэд байсан санагдаж байх юм. Тэгэхээр байранд цөөхөн байна. Эргэж ирнэ гэж байхгүй л дээ, зүгээр малнаас гарна гэж байхгүй. Амралт болохоор хүнээр морь хөтөлгөөд явуулчихна. Тэгээд би унаад л харьчихна. Тэгээд амралтаа дуусч ирээд л морио тавьчихна. Өөрөө гүйгээд л ижилдээ очно. Тийм л байдлаар амралтаар нааш цаашаа явдаг байсан.
Оюунтунгалаг -
Аанхан. Сургууль дээрээ ирээд л буцаагаад л тавьчихдаг?
Ганбаатар -
Тийм. Тэгээд л давхиад ижил дээрээ очно.
Оюунтунгалаг -
Ер нь танайх сургуулиасаа буюу сумын төвөөсөө хир хол байсан?
Ганбаатар -
30-аад км байсан болов уу даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр одоо тэр 30-аад км-т хүргэж ирэх ч зав байхгүй. Морь унуулаад л явуулчихдаг?
Ганбаатар -
Тийм. Эргэлт гэж бараг ховор шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд хоол унд бэлдэж өгөх үү? Ер нь сургуулийн дотуур байранд тэр үед чинь эцэг эх, гэр бүлээс нь мах сүү ч байдаг юм уу, түлээ түлш нийлүүлдэг байв уу?
Ганбаатар -
Би тэрийг сайн мэддэггүй юм даа үгүй юм болов уу. Би сайн тэр талаар бол ямар ч л байсан нэгдлийн гуанзанд л хүүхдүүд хоол иддэг байсан намайг сургуульд байхад. Тэр сургууль өөрөө тийм хоолны газар мазар байсан юм уу сайн мэддэггүй. Тийм гэрээтэй ч байсан юм уу мэдэхгүй.
Оюунтунгалаг -
Дотуур байрны хүүхдүүд үү? Бүх сургуулийн хүүхдүүд үү?
Ганбаатар -
Тийм. Дотуур байрны хүүхдүүд. Байранд их цөөхөн хүүхэд байсан байхаа.
Оюунтунгалаг -
За өдөрт хэдэн хоол идэх үү? Хоол унд нь ямар байх уу?
Ганбаатар -
Аа тухайн үедээ бас гайгүй болж л байсан. Өдөрт чинь одоо өдөр, орой 2 л хоол иднэ. Өглөө нэг цай уудаг байсан байх. Орой дандаа одоо хүүхдийн будаа ч гэдэг билүү каша тийм юм өгдөг. Тийм юм идэж сураагүй идэж чаддаггүй байлаа.
Оюунтунгалаг -
Ер нь идэж сурав уу сүүлд нь?
Ганбаатар -
Сүүлд нь арай, одоо ч гэсэн нэг их сонирхолтой биш ээ.
Оюунтунгалаг -
Тэгээд гэрээ их санадаг байв уу?
Ганбаатар -
Нэгдүгээр ангид нэг жаахан тэгж байдаг юм. Сүүлдээ сурчихдаг юм ер санана барин гэж байхгүй. Яблока би идэж чаддаггүй байсан ш дээ.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Идэж үзээгүй. Хүн өгсөн чинь нэг хазаад л тэгээл дахиж идээгүй, одоо ч сурсан л байна л даа. Тиймэрхүү л тэр үед тиймэрхүү жишээтэй. Ховор байсан юм болов уу бодвол тухайн үед.
Оюунтунгалаг -
Тийм байна тиймээ. Тэр үед чинь амттан шимттэн ер нь юу иддэг байв хүүхдүүд чинь?
Ганбаатар -
Үгүй ер нь ёотонгоос өөр юм байсан юм уу үгүй юм уу ер нь сайн мэдэхгүй хөдөө чинь.
Оюунтунгалаг -
Аанхан. Тэр ёотон нь хаанахын ёотон?
Ганбаатар -
Тэр мэдэхгүй Оросынх л байсан байх даа бодвол.
Оюунтунгалаг -
Ёотон чинь одоо тэгвэл жирийн хэрэглээ байх уу ер нь , ихэвчлэн шагналын журмаар, бэлгийн журмаар олддог байв уу?
Ганбаатар -
Цагаан сараар айл майлд очиход л нэг тийм боов ёотон хоёр л өгдөг байсан санагдаж байна. Хүүхдүүдэд зориулаад ийм жижигхэн дугуй боов хийдэг байсан айлууд, хүүхдүүд ирэхээр өгнө гээд.
Оюунтунгалаг -
Бэлгэнд нь?
Ганбаатар -
Тийм. Дээр нь 2, 3 ёотон тавиад тиймэрхүү л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульд ороод.
Ганбаатар -
Бидний үед чинь хүүхдүүд сурлага их сайтай байсан санагддаг ш дээ. Ерөөсөө тэр дээд ангийн хүүхдүүд бол доод ангийн хүүхдэд бараг багш нь гэсэн үг ш дээ. Хичээлийг нь давтуулна нэг их тэр байрны, тасгийн дарга, байрны зөвлөлийн дарга марга чинь, ерөөсөө багш нар ер нь байраар их үзэгддэггүй ш дээ. Тэр хүүхдүүд бүгдийг нь зохицуулчихдаг байсан санагдаж байна. Тэгээд минутын, би сургуульд орохдоо үсэг уншиж бичиж чаддаггүй орсон. Тэрийг ч бас заагаад өгөх боломж ч манай гэр оронд байгаагүй байх. Өөрсдөө нэрээ муухан тавьдаг тийм л улс байсан. Харин тооны хувьд бол мянга хүртэл чөлөөтэй. Нөгөө малаа байнга тоолж байна. Ишиг хургаа тоолж байх завсраа усны хооронд хэд дахин тоолно. Тийм л байлаа.
Оюунтунгалаг -
Тэгээд дотуур байранд багш гэж байна?
Ганбаатар -
Багш гэж байхгүй. Тэр үед чинь жижүүр багш л хаа нэг байрны хүүхдүүдээ эргэнэ. Хоол цайнд нь заримдаа ирж оруулдаг тийм л байсан.
Оюунтунгалаг -
Тэр үеийн хүүхдийн чинь дотуур байр гэхээр ор дэр нь ямар байх уу? Одоо ариун цэврээ яаж сахих уу?
Ганбаатар -
Аа бас долоо хоногтоо нэг удаа усанд орно гэртээ. Усанд ордог газар нь гэр байна.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Гэрт л орчихдог л байж.
Оюунтунгалаг -
Юунд орох уу?
Ганбаатар -
Хөшигний, нэг тийм даавуун хөшигний ард л орно доо.
Оюунтунгалаг -
За түмпэнд?
Ганбаатар -
Түмпэнд л орж байсан болов уу, банн байсан болов уу гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд жижиг хүүхдийг чинь багш нар нь угааж өгөх үү? Өөрөө угаах юм уу?
Ганбаатар -
Аа тэр ах дүү төрөл садангийх нь, тэр үеийн 3,4 дүгээр ангийн хүүхэд чинь 1,2-ынхонд бол их сайн үйлчлэгч, загнана, гэхдээ бас туслана тийм л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Ер нь тэр үеийн хүүхдийн чинь ариун цэвэр нь ямар байв?
Ганбаатар -
Ариун цэврийн хувьд одооныхыг ч гүйцэхгүй л дээ. Тэгэхдээ бас гайгүй байсан болов уу. Хаа нэг багш нар ариун цэвэр үздэг, бөөс хуурс шалгадаг байсан санагддаг юм. Бас юмтай гардаг хүүхдүүд байдаг л байсан.
Оюунтунгалаг -
Багш нар нь одоо сургуулийн багш нар нь ирж шалгах уу?
Ганбаатар -
Тийм. Багш цөөхөндөө. Сургуулийн хэмжээгээр нэг 4 багш л байна. Нэг нь захирал. Тэгэхээр чинь 3 хүн ээлжилж одоо жижүүр хийнэ гэдэг чинь 2 хоноод л тийм л байсан байх одоо бодоход бол.
Оюунтунгалаг -
Аа сургуулийх нь багш дотуур байрандаа ирж жижүүрлэж хонодог байсан байв уу?
Ганбаатар -
Хонохгүй л дээ. Жижүүр багш чинь байраар хаад нэг эргэнэ. Орой унтахад нь тоо моо хийнэ. Байрны хүмүүжүүлэгч байхгүй учраас.
Оюунтунгалаг -
Тэгээд байранд чинь том хүн хэн байх уу?
Ганбаатар -
За өвөл бол галч байна. Угаагч байна даа. Тиймэрхүү л байдалтай.
Оюунтунгалаг -
Ерөөсөө хүүхдүүд л байдаг?
Ганбаатар -
Хүүхдүүд яахав дээ, угаагч гэдэг чинь одоо өглөө нүүр гарыг нь угаалгана. Долоо хоногт нэг удаа усанд оруулна. Тийм л үүрэгтэй хүн шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь нэг өрөөнд хэдэн хүүхэд амьдрах уу? Ор дэр нь ямар байх вэ?
Ганбаатар -
Ор дэр тэр, өрөөнийхөө бүтцээр янз бүр. Заримдаа 10-н хэд, заримдаа 10 орчим, 7, 8 тиймэрхүү л юм байдаг байсан байх. Нэг нам байшинд л өөр өөр өрөөнд л хуваагдчихна, эмэгтэй нэг 2 тасаг байсан санагддаг юм. Бусад нь эрэгтэй нэг 3 байл уу, 4 тасаг л байсан болов уу. Зарим нь цөөхөн хүүхэдтэй, зарим нь бас өрөөнийхөө том жижгээс болно. Тэгэхдээ давхар ор байгаагүй бага сургуульд. Харин Цэцийд бол дандаа давхар орнууд байдаг байсан.
Оюунтунгалаг -
Дотуур байранд одоо та хэллээ ш дээ түрүүн бол том ах, арай нас ахаараа хүүхдүүд нь багачуудаа бас асарч хардаг байсан юм байна ш дээ тийм ээ? Тэрнээс өөрөөр бас одоо загнаж зандардаг ч байдаг юм уу тийм харилцаа ер нь байв уу дотуур байранд?
Ганбаатар -
Аа тэр байрны жижүүр гээд л арай ахмад ангийн хүүхдүүд гардаг байсан санагдаж байна. Тэр чинь өглөө босгоно. Цэрэг шиг одоо гүйлгэнэ бүгдийг, гимнастик хийлгэнэ. Дараа нь нүүр гарыг нь угаалгана. Тэгээд л цайнд нь оруулна. Тэд нар чинь багшаас илүү, тэд нараас айна гэж жигтэйхэн. Багшаас бол нэг их айхгүй ш дээ.
Оюунтунгалаг -
За. Аа бас сөргөөр арай нэг юм хумыг нь булааж авдаг ч юм уу, тиймэрхүү хүүхдүүд ер нь байв уу?
Ганбаатар -
Ер нь бас бидний, миний үед тийм хүүхэд их цөөхөн байсаан. Ер нь бол зарим, сүүлийн үед тийм хүүхдүүд байсан л сураг байна лээ. Бид нарыг төгссөн хойно. Сүүлдээ ч бид нар чинь бас 3,4 -т орохоороо тэдний үүргийг бараг гүйцэтгэх л болж л байгаа юм. Тэгээд бид нар бол, ерөнхийдөө томоотой төлөв хүүхдүүд байсан манай ангийх. Одоо ч бүгд л боломжийн улсууд болж аж төрж, амьдарцгааж байгаа.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульд голдуу юу үзэв? Юу сурав сургуулиас?
Ганбаатар -
Тэр үед чинь нэг их цөөхөн хичээл ордог байж дээ. Математик, монгол хэл, унших, тоо математик гэдэг хичээл орно. Зураг, дуу, биеийн тамир тийм 10 хуруу хүрэхгүй тийм л хичээл орж байсан санагдаж байна.
Оюунтунгалаг -
Аанхан тэгээд тэр 3 багш орно.
Ганбаатар -
Тэгнэ.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Ангийн багш л бараг бүгдийг орно.
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Тэгээд 4 жил болоход 4 багш л авсан юм. Тэгээд нэг хүн даачихдаггүй л байсан байгаа юм . За одоо боломж байгаагүй юм уу ямар хаашаа юм би ойлгодоггүй юм. Одоо бол нэг даасан багш чинь бараг төгсгөж байна ш дээ. Тэгээд хүүхдүүдтэйгээ илүү их ойр дотно болж судалгаа, шинжилгээ их сайн хийж байна. Тэр үед чинь 4 жил 4 өөр багшаар заалгахаар чинь ар гэр, тэр талаар нь судалбал ямар байсан нь тодорхой л байна байх.
Оюунтунгалаг -
За тэгээд та яг ямар хичээлд сонирхолтой байв? Багш нар ер нь таны нүдээр харахад ямар хүмүүс санагддаг байв? Тэр үед чинь сумын төв цөөхөн орсон хүүхэд чинь сургуулийн барилга энэ тэр сонин л байсан байх тийм ээ?
Ганбаатар -
За Манлайд яахав хэд хоноод л дор нь дасчихаж байгаа юм л даа гайгүй. Бид нар бас их ажил хийдэг байсан. Намар, хавар тарахаасаа өмнө тоосго цохино. Тэр бага ангийн хүүхдүүд чинь ногоо түүнэ, таана түүнэ. Одоо бодвол малын тэжээл түүлгэж байсан байлгүй. Хагас бүтэн сайн болгон намар бол тэгээл бүх хүүхдүүд хадлан, юм түүгээд л явчихдаг байлаа. Тэгж байгаад би нэг таана түүлээ гэж өгсөн юм уу яасан юм 4 төгрөгөөр шагнуулж их баярлаж байсан санагддаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр 4 төгрөгөөрөө юу хийв?
Ганбаатар -
Аа тухайн үедээ их л мөнгөтэй хүн болсон байсан. Юм хум аваад л, хүүхдүүд бараг бүгд л мөнгөтэй байр байрандаа хүүхэд бүхэн л дэлгүүрээс юм аваад тансаглаж байсан санагдаж байна.
Би яахав ээ. Математикт л арай илүү байсан юм болов уу даа. Ер нь ч бол гайгүй сурсан л даа. Манай ангийнхан чинь нилээн олон хүүхэд онц төгссөн л дөө 4 дүгээр анги. Ер нь тийм сурлагаар муу хүн байгаагүй санагдаад байдаг юм. Хаа нэг цөөхөн хүүхэд дунд авдаг байсан байх гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь бас одоо хүүхдийн байгууллага ер нь байв уу? Ямар нэгэн байгууллагын гишүүн байв уу хүүхэд байхад?
Ганбаатар -
Байгаагүй ээ. Тэр үед чинь пионерийн л байгууллага л байсан юм байна. Тэр 4 багшийн нэг нь бас тэр ажлыг хариуцдаг. 14 хоногт нэг юм уу, заримдаа шугам жагсаал гээд их сүртэй юм болдог. Бүрээ мүрээ хажигнуулаад, бүлэг салаан дарга гээд бас манай ангиас бас хүүхдүүд гарч л байсан. 2 дугаар ангид байсан юм болов уу тэр үед пионерт элсүүлнэ гэж их том ажил болж, тэгээд бүгдийг элсүүлээгүй юм аа, арай сурлагатай гэж 10-аад хүүхэд элсүүлж байсан санагдаж байна. Дараа нь 3-т билүү 4-т бараг ихэнх нь бараг элсчихсэн л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд пионерт элсээд бусад хүүхдүүдээсээ юугаараа ялгарах уу? Юу өөрчлөгдөх үү ер нь?
Ганбаатар -
Аа бас тухайн үедээ пионерийн гишүүн гээд нэг тэмдэг өгдөг, галстук зүүнэ. Тийм улаан бүч зүүсэн хүүхэд тийм ч бас олон биш. Түүгээрээ бас онцлог нилээн л, тухайн үедээ бас л чухал л юмны гишүүн болчихлоо гэж бодогдож байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд улаан бүчээ өөрсдөө угааж, индүүдэж янзална?
Ганбаатар -
Аа тэгнэ. Тэр үед чинь одооных шиг тийм сайхан намирсан тийм материал олдохгүй даалимбаар л хийчихнэ шүү дээ. Даалимбан бүч зүүнэ гээд одоо бодоход сонин л юм явж байсан байлгүй. Индүү мэндүү тийм юм ховор. Тэгээд сүүлдээ дунд сургуульд орохоороо арай дээр болсон байсан юмаа. Бага ангид чинь одоо форм гэж байхгүй. Эрэгтэй хүүхэд нь цэнхэр дээл, эмэгтэй хүүхэд нь ногоон дээл өмсөнө форм нь тэр.
Оюунтунгалаг -
Тэгээд дээр нь дээлэн дээрээ улаан бүчээ зүүчихнэ.
Ганбаатар -
Тэгнэ, даавуун цүнх, таван хошуутай цүнх надад хүнээр хийлгэж өгсөн байсан. Ардаа нэг, одоо кино дээр гардаг шиг хар цүнх. Хоёр бүчтэй, таван хошуу, улаан таван хошуу хадчихсан ар дээр нь. Тийм цүнхтэй л байдаг байлаа. Тэгээд тэд нар нь дунд сургуульд ороод арай нэг өөр болсоон. Арай даавуун цүнх бариагүй санагдаж байна.
Оюунтунгалаг -
Ер нь бичиг үсэг тайлагдаж сурч байсан юм чинь гэр орон руугаа захиа энэ тэр бичдэг байв уу?
Ганбаатар -
Захиа бичихгүй дээ. Хүн амьтан, тэр орчмоос хүн явбал тэр орчмын бүх хүүхдүүд нөгөө хүн дээр чинь цуглаад л гэр орон, аягүй бол жаал хурууд мурууд өгч явуулдаг байсан байх. Тэрийг нь тарааж өгдөг. Тэр улсууд чинь сум явна гэхэд чинь тэр орчим хүүхэд нь байгаа улсууд бараг л уулзаж явдаг байсан юм уу. Бас нэг тус дэмтэй л байсан юм шиг байгаа юм хүмүүсийн харилцаа бол. Нэг хүн л ирэхэд л тэр бүх гэр орны юм өгч явуулсан юм тарааж байх. Захиа нэг их бичдэггүй байсан. Манай хоёр хөгшин ямар уншиж бичиж чадах биш. Хүнээр л хэлүүлчихнэ. Тийм юм хэрэгтэй бол. Хагас жилээр 1 дүгээр ангид байхдаа гэртээ харьсан юм. Тэгэхэд бас нэг сонгууль болж байсан юм билээ одоо бодоход. Нэр дэвшигчийн нөгөө намтар гээд. Манай сумын нэг хүн л суман дотроо л нэр дэвшиж байсан юм болов уу. Тэрийг нэг их уншиж өгч байсан. Өдөр болгон уншиж өгдөг нөгөө хоёр хөгшиндөө. Тийм юм зүүлттэй байдаг байсан. Очсон чинь тийм юм байж байдаг юм. Тэр чинь 1 дүгээр улирлын амралтаар юм санагдаж байна. Жамьяандорж гээд хүний намтар түүх биччихсэн. Тухайн үедээ бас л сайн малчин байсан юм байлгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд л депутатын танилцуулгыг өдөртөө олон удаа уншиж өгдөг?
Ганбаатар -
Аа уншиж өгдөг. Сүүлд бараг цээжилсэн байхаа. Өөр унших ном бас ховор. Сонин гэж байсан юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй. Манай хоёр хөгшин захиалдаггүй л байсан байх л даа. Уг нь бол гоё мэдээ гарч байсан л байх даа. Хэдийнээс ч эхлээд гарсан юм мэдэхгүй. Сүүлдээ 4-т байхад билүү бас нэг пионерийн үнэн гэж сонин биднээр захиалуулдаг байсан ш дээ бас. Тэрийг мэдэж л байна. 4 дүгээр ангид бас нэг сонин Хөвсгөл аймгийн ямар ч сум байсан юм сайн мэдэхгүй, Ренчинлхүмбэ ч билүү хүүхдүүдэд нэг пионерийн үнэн сонины хаягаар захиа бич гээд. Манай ангийн хүүхэд бүрийг нэг хүнд нэг өөр нэг аймаг сумын хүүхдэд захиа бич гэдэг байхгүй юу. Одоо тийм ажил орон даяар зохиогдож байсан юм уу бүү мэд, сургууль зохион байгуулж байсан юм уу мэдэхгүй. Тэгээд би нэг Хөвсгөлийн нэг хүүхдэд захиа бичсэн чинь эмэгтэй хүүхэд байдаг юмаа тэр. Их дургүй бичиж байгаа юм өөрөө бол багш бич гээд. Тэгээд багшийн үг хууль юм чинь захиа бичээд явуулсан. Очсон юм байлгүй хариу ирдэг юм. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэг эмэгтэй хүүхэд байсан. Бодвол бас л чацуу л хүүхэд байсан байлгүй дээ захиа бичээд байхыг бодоход. Сүүлд нь дахиад захиа ирсэн. Тэгээд ч би дахиад бичээгүй, дахиж тэр хүүхдээс ирээгүй. Тэгээд л нэг тийм нэг.
Оюунтунгалаг -
Юу гэж захиа бичиж байв?
Ганбаатар -
Үгүй манай сургууль, сумынхаа төв, төчнөөн багштай, манай анги төчнөөн хүүхэдтэй энэ тэр гэж нэг тийм л сум сургуулиа сурталчилсан өөрийгөө нэг танилцуулсан маркийн л юм бичиж байсан юм санагдаж байна. Ерөнхий тийм юм бичнэ гэдгийг багш хэлж өгч байсан. Тэгээд манай ангийнханд цөөхөнд нь хариу ирсэн байхаа. Тийм нэг ажил зохион байгуулж байсан. Тэр бол тухайн үедээ бас сонин л байсан л юм байж одоо бодоход.
Оюунтунгалаг -
Тэгээд багш нар, одоо нөгөө 4 дүгээр ангиа төгсөөд л өөр сургуульд оччихсон ш дээ тийм ээ? тэгээд
Ганбаатар -
4-р анги төгсөөд Цэцийн 8 жилийн сургуульд.
Оюунтунгалаг -
Тийм Цогтцэцийн сумын сургууль тийм ээ?
Ганбаатар -
Тэр чинь санал бас асуусан юм аа. Цэций рүү явах уу, малчин болох уу гээд. Ихэнх хүүхэд цаашаа сурах, ер нь бол ихэнх нь би л лав хөдөө гарнаа малчин болноо гээд л санал өгч байсан юм. Манай ангийхан ихэнх нь бараг тэгж байсан байх. Тэгээд Цэций рүү цөөхөн хүүхэд очсоон бас. Тийм олон биш 10-аад хүүхэд очсон байх. Намайг хөдөө гаргахгүй ээ явуулна гээд багш нар тэгээд явуулсан.
Оюунтунгалаг -
Танай анги чинь ер нь олон хүүхэдтэй байв уу?
Ганбаатар -
20 хэдэн хүүхэдтэй байсан болов уу. 22 билүү нэг тийм л.
Оюунтунгалаг -
Цогтцэций сумын сургууль Манлайн сургуулиас тэр үед юугаараа ялгаатай санагдаж байв? Орчин нөхцөл нь ямар байв? Дотуур байр нь ямар байв? Багш нар нь ямар байв?
Ганбаатар -
За Цогтцэций сум тэр үед цаад хуучин баруун Суугийн хийд дээр байрлаж байсан. Намайг очсон жил. Одоо бол нүүгээд наашаа нүүчихсэн байгаа км шахуу газар. Тэгэхэд ганц эмнэлэг, шинэ эмнэлэг одооны Цогтцэций сумын одоо хамгийн энэ захын байшин нь болж хувирч байна уу янз нь, одоо ч өөр болчихсон шинээр баригдсан байхаа даа. Тэгээд тэр хийдийн сүм ч юм уу том, ганц том байшинд байрны бүх хүүхэд байдаг байсан. Давхар ортой. Өөр байр байхгүй. Эрэгтэйчүүд нь нэг тал 30, 40 юм байсан байхаа бүгдээрээ л нэг байранд байсан юмдаг. Давхар ор тавьчихсан. Тэгээд тэр чинь 7 дугаар ангийн хүүхэд мүүхэд, би нар чинь ерөөсөө л 7 жилтэй сургууль байсан. Бид нар анхны 8 дугаар анги төгссөн байхгүй юу. Бид нар 8 жил болоод, биднээс өмнө дандаа 7 төгсөөд гардаг байсан юм. Тийм л сургууль байсан юм. Аа олон хүүхэдтэй том том хүүхэдтэй газар очиж бас сонин л байна л даа. Тэгээд байрны жижүүр хийдэг 2, 2 хүүхэд хийдэг байсан байх. Тэр орон доогуур чинь мөлхөөд л цэвэрлэчихдэг байж билээ. 2 давхар тэр олон ор тавьчихсан юм чинь зайлуулах ямар ч зай байхгүй. Тэгээд доогуур нь мөлхсөөр байгаад л хамаг хувцсаа түйрэн болгоод л тэгээд л цэвэрлээд л гараад ирдэг байсан. Жижүүр хийх гээд л нэг нилээн нүсэр ажил. Тэгээд 6 дугаар ангид орсон чинь наашаа шинэ байр баригдаад тэнд орсон. Тэгээд л аажим аажмаар Цогтцэций сум чинь наашаа нүүчихсэн л дээ. 5 дугаар ангид л цаана хийд дээр байж байсан юм.
Оюунтунгалаг -
Хийдийн байшинд уу, үгүй юу?
Ганбаатар -
Тийм. Хийдийн байшинд л даа. Тэгээд бид нар чинь завсар чөлөөгөөрөө тэр энд тэндэхийн юм ухна сүмийн. Тэр үед чинь одоо 30 хэдэн онд л яасан гэхэд чинь 62 онд би төгссөн хүн ш дээ. 62, 63 онд л тэгээд нэг байшингийн өнцөг хүүхэд ухаад л юм гарлаа гэнэ, энэ одоо цөгц, мөгц учиргүй л их юм гардаг байсан ш дээ. Тэгээд л гаргаад хаялсан, овоолсон. Одоо бол ховор л материал байсан байх. Тэрийг чинь бид нар мэдэх ч үгүй. Эндээс юм гарч байна гээд л тэгээд л хүүхдүүд шуугилдаад, очоод үзэхэд баахан юм ухаад гаргаад ирчихсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд тэрийг яахав? Сумын захиргаа эд нарт өгөх үү?
Ганбаатар -
Тэрийг авдаггүй байсан юм байлгүй ерөөсөө. Тэндээ л бараг хаягдаад, үрэгдээд дуусч байсан санагдаж байна.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь хичээлээ тараад л дотуур байрандаа орчихно. Тэгээд гадуур их явдаг байв уу? Сумын төв эд нараар ер нь?
Ганбаатар -
Гадуур нэг их явахгүй ээ. Тэгээд л янз бүрийн бас нэг тоглоомтой бас тэр үед чинь. Цагаан мод шиднэ, янз бүрийн юм бас тоглоноо. Үе үеээрээ л тоглоцгооно. Хойд талынхан манайхан нийлсхийгээд л тэгээд л. Бас хөдөө гадаа явна. Багш нар их дургүй. Тухайн үед чөлөөгүй л явдаг байсан юм байлгүй. Ойр зуурхан одоо тэнэдэг л байсан байх. Цагаан-Овоо гэж овоо байдаг юм. Тэрэн дээр гарч Манлайгаас ирж байгаа тэргийн бараа их харна. Тиймэрхүү л байлаа.
Оюунтунгалаг -
Одоо Цогтцэций бас гэрээсээ ещё холдчихлоо ш дээ. Холбоо харилцаа бас ещё холдох уу? Муудах уу?
Ганбаатар -
Харилцаа ч муудна л даа. Гэхдээ нүүрс зөөдөг байсан юм. Нүүрсний машин их ирнэ. Амралт болоход чинь шуудан явна. 53 одоо 51 ч гэдэг байлуу тэр үед 53-аар шуудан дээр л бүгд суугаад сум руу явчихдаг байсан байх. Өвлийн хүйтэнд тэгээд бакалтай, тэгээд яагаад ч тэгээд хөлддөггүй явж байсан юм? Одооны хүүхэд бол бараг тасрах байлгүй дээ. Арай тухайн үед орчиндоо дасаад өлчир байсан юм уу даа, нээрээ шуудан дээр яваад л хүрээд ирнэ.
Оюунтунгалаг -
Шуудангийн машин чинь тэр үед ямар машин гэнээ?
Ганбаатар -
51. Тэр үед 7 хоногт 2 удаа явдаг байсан байхаа шуудан чинь бол. Одоо бол шуудан чинь бас тэр талаар, одоо ганц явж байна уу яаж байна.
Оюунтунгалаг -
Одоо ещё багасчихсан байна тийм ээ?
Ганбаатар -
Тийм
Оюунтунгалаг -
Тэгээд одоо өөр сумаас хүүхдүүд ирлээ ч гэдэг юм уу, Цогтцэций сумынхан, Манлай сумын хүүхдүүд хоорондоо ялгарах уу? Харилцаанд нь ямар нэгэн юм зөрчил байх уу?
Ганбаатар -
Ер нь одоо бодоход тэр талаар гайгүй байсан байхаа тэр чинь. Цогтцэций сум, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Ханбогд гээд 5 сумын хүүхдүүд очиж байгаа юм. За гайгүй ээ. За яахав дээ гэр орноос нь юм хум ирэхэд нь яахав дээ сумынхандаа өгөх тиймэрхүү юм байдаг л байсан болов уу мэдэхгүй ээ.
Оюунтунгалаг -
Ухаандаа 5 сумын дунд нэг дунд сургууль байж.
Ганбаатар -
Тийм. Өөр ч одоо.
Оюунтунгалаг -
Тэгээд 8 жилээ төгсөөд. Тэнд одоо дотуур байрных нь нөхцөл өөрчлөгдөв үү?
Ганбаатар -
Шинэ байранд ороод, эрс өөрчлөгдөлгүй яахав. 6 дугаар ангид сургуульд иртэл шинэ байр баригдчихсан байсан. Нэг давхар намхан цагаан байшин. Тэнд ороод их өөр болно л доо, аль 20, 30 аад оны сүм байснаас л.
Оюунтунгалаг -
Тэр сүмд суухдаа яадаг байв? Одоо бүүр сүмийн юун дотор нь сүмийн хийд дотор суух нь байна ш дээ.
Ганбаатар -
Тэгнэ.
Оюунтунгалаг -
Тэр чинь одоо ширээ сандал байх юм уу? Яаж суух уу?
Ганбаатар -
Ширээ сандал юу байхав. Дүүрэн ор тавьчихсан ямар ч зай байхав, бараг өөрийнхөө орон дээр л сууж л хичээлээ хийнэ.
Оюунтунгалаг -
Сүмд юунд байхдаа юу?
Ганбаатар -
Сүм гэж тийм ганц том заалархуу бодвол хурал ном хурдаг тийм заалархуу юм байсан юм болов уу гэж боддог юм.
Оюунтунгалаг -
За.
Ганбаатар -
Тийм олон хүүхэд байрлаж байхыг бодоход.
Оюунтунгалаг -
Тэнд хир удсан гэлээ?
Ганбаатар -
Тэнд 1 л жил болсон.
Оюунтунгалаг -
1 л жил. Тэгээд тэр хийд дотроо ор дэрээ засаад, хүүхдүүд нь тэндээ амьдраад, тэндээ хичээлээ явуулдаг?
Ганбаатар -
Хичээлээ байшинд, хичээл нь ч өөр газарт хийнэ. Тэндээ л.
Оюунтунгалаг -
Амьдрана.
Ганбаатар -
Одоо байр нь шүү дээ. Тэндээ л даалгавраа хийнэ. Их л зай завсар муутайхан шиг л. Бүх хүүхэд нэг байранд байна гэдэг чинь одоогийнхоор эрүүл ахуйн шаардлага маардлага нь чухам ямар байсан юм мэдэхгүй тиймээ. Охидууд нь бодвол өөр байранд байсан юм шиг байгаа юм даа.
Оюунтунгалаг -
Бурхан тахил махил нь бол байхгүй ш дээ?
Ганбаатар -
Байхгүй л дээ юу ч байхгүй.
Оюунтунгалаг -
Юу ч байх уу хоосон байшин?
Ганбаатар -
Тийм. Өөр юмгүй дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо тэнд бол багш нар олон байсан?
Ганбаатар -
Цэцийд үү? Цэцийд харин дунд сургууль учраас нэг багш, яахав ангийн багш гээд нэг багш байна. Өөр улсууд орж ирж хичээл заадаг байсан. Математикийн багш гэхэд математикийн багш орж ирнэ, монгол хэл гэхэд тэр мэргэжлийн багш орж ирнэ, хими биологи гэхэд хими биологийн багш орж ирэх жишээтэй. Дархан мужаан гэхэд л тэр ерөөс мэргэжлийн хүн байх жишээтэй.
Оюунтунгалаг -
За ер нь хүүхэд байхдаа, сургуульд сурч байхдаа тэр багш шиг болох юмсан, энэ багш шиг ингэх юмсан гээд л ер нь боддог байв уу?
Ганбаатар -
За одоо би ч Цэций дээр юм байна даа. Манай ангийн нэг хүүхдийн дэвтэр номыг ураад хаячихсан байсан байхгүй юу. Дэвтэр номыг нь юу ч үгүй, одоо энэ Манлай сумын. Тэр чинь ангийн дарга байлуу тухайн үедээ нилээн шаардлага тавилаа л гэж тэгсэн юм шиг байгаа юм. Тэгсэн чинь манай ангийнхныг учиргүй аваачиж зогсоогоод, тэр хэлтсийн төлөөлөгч нь байсан юм болов уу даа одоо бодоход. Бүгдийг нь 2,3 хоног хичээл тараагаад л шууд аваачаад л байцаагаад л, асуугаад л, хэн урсан гээд. Одоо бодоход ч би Цогт-Овоогийн нэг хүүхэд урсан юм л даа уг нь, урсан л даа. Тэгээд ч огт хамаагүй улсууд огт хамаагүй хүүхдүүд тэгээд байж байсан. Тэгээд тэр үедээ нэг юмыг нэг зөв шийдчихдэг хүн болох юмсан. Хэлтэс талын хүн болбол яасан юм гэж тэр үед нэг бодол төрж байсан санагдаж байна.
Оюунтунгалаг -
Аанхан.
Ганбаатар -
Бас хэд хоног залхчихсан юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь хичээлийн хэрэглэл ямар, ер нь хир хүртээмжтэй байх уу? Номын сан байх уу? Багш нар ер нь ямар техник хэрэгсэл ашиглаж хичээлээ заадаг вэ?
Ганбаатар -
Аа бас нэг тийм юу зураг мурагтай, цаасан үзүүлэн бас байдаг байсан байхаа тухайн үед. Тийм зарим нь хөдөлгөж, за голцуу л самбар шохой л ашиглана л даа.
Оюунтунгалаг -
За тэгээд дараа нь аймгийн төв рүү явсан.
Ганбаатар -
Цэцийд байхдаа яахав дээ би математикт арай нэг бусдаасаа ялгарч эхэлсэн. Цэцийд байхдаа Олимпиад гэдэг юм эхэлж, намайг Цэций суманд байхад 6 дугаар ангид байхад анхдугаар олимпиад гэж боллоо.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
За тэр 6 дугаар ангид ч яахав ээ Ханбогдын манай ангийн хүүхэд ээ. Бид 2 яг зэрэг бодсон байхгүй юу, яг зэрэг гардаг бодлогоо бодоод. Тэгээд тэр охиныг аймаг руу 2-ын даваанд оролцуулсан. Би оролцоогүй л дээ. Нэг л хүүхэд явах байсан байлгүй бодвол. Тэгээд яваад л ирсэн. Чухам хэдэд орсныг мэдээгүй ээ. 7 дугаар ангид дахиад 2 дахь олимпиад болж байгаа юм математикийн, улсын математикийн олимпиад. Тэгээд би түрүүлсэн л дээ Цэций сургууль дээрээ ангидаа. Тэгээд аймаг орж 2-ын даваанд оролцох болдог юм аа. Тэгээд сум дээрээс л бас л тэр дунд сургуультай газраас л ирж байгаа тэр үед цөөхөн л байсан байлгүй Баяндалай сум санагддаг юм. Баруун зүүн талд 2 байсан юм болов уу аймгийн төвийн сургууль, аймгийн төв ч одоо нэг л сургууль байсан байх. Тэгээд 2-ын даваанд ороод гайгүй бас аймагт түрүүлсэн юм байлгүй. Тэр үе их л бас л баярын бичиг мичиг юм өгч л байсан даа. Тэгэхэд хотод биеэрээ явж оролцдоггүй нөгөө шалгалтын материал нь явдаг байсан. Тэгээд шалгараад материал чинь хот явнаа гэж багш нар хэлж л байсан. Тэгээд эргээд сургууль дээрээ багшилж байсан. Нэг өдөр л багш нарын конторт дуудаж байна гэдэг юм. Яасан юм бол гээд гэм хийгээгүй л байхдаа гээд хүрээд очсон чинь баяр хүргээд л багш нар. Та 3 дугаар байранд орсон байнаа. Диплом, цэнхэр диплом, аа боловсролын сайдын гарын үсэгтэй тийм мундаг диплом өгч байна. Дараагийн ангийн сурах бичгээр шагнасан байнаа гээд л тэгдэг юм. Сурах бичиг нь ирээгүй байсаан. Ирэх байх гэж л байсан. Тэгж эхэлж анхны амжилт гаргасан даа.
Оюунтунгалаг -
Аанхаан. Тэгээд олимпиадад ер нь олон жил оров уу?
Ганбаатар -
Тэр 7-гоос эхлээд бараг 10 төгстлөө л оролцох шив дээ. 8 дугаар ангидаа бас, анх нөгөө 7 жилийг 8 жил болгож байсан юм. Тэр чинь бас л анхны 8 дугаар ангид байхдаа бас л олимпиадад ороод бас л нөгөө бичгийн ажил нь явдаг хэвээрээ. Тэгээд л бас 8 дугаар ангидаа яахав ээ, аймагтаа хуучин юугаараа түрүүлээд л улсад яваад л ирсэн. Бас нэг хэд хоногийн дараа мөн л улсад түрүүлжээ гээд л багш нар баяр хүргээд, конторт дуудаад л нөгөө цэнхэр диплом маань улаан диплом болчихсон шагнагдаж байсан байх юм. Тэр жил 8 дугаар ангидаа яахав улсын аварга болж байсаан. Тэгээд тэрнээс эхлээд математикийн сонирхолтой болж эхэлсэн юм байхдаа. Тэгээд л математикийн багш болсон юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед хүүхдүүдийнхээ дундаас шалгараад байхаар хүүхдүүд яаж хандах уу? Хүүхдүүдийн хандах хандлага бас өөрчлөгдөх үү, үгүй юу? Та өөрөө бас
Ганбаатар -
Маний ангийнхан эрс их сайн хүүхдүүд байсан. Хандлага бол их өөр л дөө ерөөсөө. Тэгээд л математикийн даалгавар маалгавар бол бараг миний хийснээр л явчихна. Эр эмгүй л, өөрснөө ч бас зарим нь хийнэ. Зарим нь хуулаад л явчихна. Зарим нь ч асууж л байна. Тэгээд тиймэрхүү л байдаг байлаа.
Оюунтунгалаг -
За. Та бас их маадгар?
Ганбаатар -
Аа бас их л гайгүй л байсан юм болов уу. 6-д байсан уу 7-д байсан уу нэг өдөр дээд манай дээр нэг анги байсан юм аа. Тэгэхэд ч арай л 8 дугаар анги биш л байж, 6-д байж, дээд ангийн багш, Дорж багш л нааш ир гэж байх юм. Хүрээд очсон чинь самбарт тоо биччихэж ээ. Нөгөө ангиараа бодож чадаагүй юмуу хаашаа юм чи бодоодох энийг гээд л тэгдэг юм. Тэгээд л бодоод л өгчихсөн чинь нөгөө хүүхдүүдийг загнаад л, тэрийг бодож байж гар гээд л суулгачихсан юм шиг байгаа юм одоо бодоход. Тэгээд л гарах гээд л суугаад байсан юм шиг байгаа юм. Тэгээд жишээ тоололд гайгүй л юм байсан алгебрийн тийм олон үйлдэлтэй байдаг ш дээ тийм ээ.
Оюунтунгалаг -
Тэгээд зуны амралтаар ээж аавдаа очиж үзүүлнэ?
Ганбаатар -
Аа үзүүлнэ.
Оюунтунгалаг -
Гэрийнхэндээ үзүүлнэ?
Ганбаатар -
Үзүүлнэ тийм. Тэгээд 8 төгсөхөд чинь манай Манлайн хүүхдүүдийн чинь бараг ихэнхийг чинь хөдөө гаргаад 5-хан хүүхэд Цэций рүү хувиарлаж байсан юм. Тэр үед чинь мал маллуулах гээд, сургуульд явуулах их дургүй байжээ. Тухайн үеийн дарга нар. 10-аад хүүхэд байсан болов уу, 10 хэд ч байсан юм уу. 5- хан л аймаг руу очсон юмдаг.
Оюунтунгалаг -
Аймаг руу тийм ээ?
Ганбаатар -
Тийм. Тэр үед чинь хөдөө гаръя гэж санал өгөөгүй, цаашаа суръя гэж санал өгч байсан байх юм, 4-т байснаас бас нилээн өөр болсон байж.
Оюунтунгалаг -
За тэгээд аймагт очлоо. 9, 10 дугаар анги.
Ганбаатар -
Аймагт 9, 10 дугаар ангид очсоон.
Оюунтунгалаг -
Бас цааш юм өөрчлөгдөөд л яваад байгаа?
Ганбаатар -
Улам л өөрчлөгдөөд л. Сурах орчин ч арай өөр болоод л. Багш нар, тэр хүүхдүүдийн байдал ч шал өөр болоод л. Тэгээд аймагт, Цэцийд л форм өмсч эхэлсэн юм байна.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Ер нь форм тэгж гарч байсан юм уу, яасан юм. Аймагт очоод нэг онцлог нь анх удаа ботинк өмссөн.
Оюунтунгалаг -
За. Тэр чинь хэдэн он билээ?
Ганбаатар -
68 он.
Оюунтунгалаг -
68 онд анх удаагаа ботинк. Өмнө нь юу өмсөж байсан юм?
Ганбаатар -
Бакал л өмсөлгүй яадаг юм.
Оюунтунгалаг -
Бакал дээл 2-оо өмсөөд л.
Ганбаатар -
Үгүй Цэцийд бас нэг формтой болсоон.
Оюунтунгалаг -
Аа за.
Ганбаатар -
Формтой болсоон.
Оюунтунгалаг -
Тэгээд ботинк өмсдөг болоод, ботинк ямар санагдав?
Ганбаатар -
Их сонин санагдаад, нэг их ичээд ч байх шиг. Хүн хараад ч байх шиг санагдаад их сонин болдог юм билээ.
Оюунтунгалаг -
Хөлд хир эвтэйхэн байв? Тэр гутлыг хаанаас яаж авч өмсөж байсан та?
Ганбаатар -
Бодвол авч л өгсөн байх. Манай нэг ах авч өгсөн санагддаг юм. Цогт гээд манай төрсөн ах багш хийдэг юм. Манай төрсөн ах.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Тэгэхдээ нэг гэрт өсөөгүй ээ. Би чинь айлд өргүүлчихсэн учраас хамгийн бага нь би юм даа.
Оюунтунгалаг -
Тийм.
Ганбаатар -
Тэр хүн багш байсан 10 жилд. Тэгээд тэр хүн бакалтай байж болохгүй ээ гэж л авч өгсөн байх гэж боддог юм.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Тэгээд сүүлдээ дороо л сурдаг юм билээ л дээ. Эхлээд нэг их эвгүй л байсан. Сугараад ойччих гээд санагдаад л. Тэгээд аймагт бол яахав ээ бас соёлжсон. Соёлжсон, төв газрын чинь юм юм л бас сонирхол татна л даа тийм.
Оюунтунгалаг -
Бас л дотуур байранд суух уу?
Ганбаатар -
Байранд сууна. Байранд цөөхөн сууна харин аймагт бол. Нэг байранд 6 орчим хүүхэд байдаг байсан болов уу. Их гайгүй. Тэгээд анги ангиар нь суулгана. Бас нэг онцлог. Хичээл ном давтах боломжийг нь хангаж.
Оюунтунгалаг -
Өө за
Ганбаатар -
Өөрийнхөө ангийнхантай 6-уул л суудаг байсан дотуур байранд.
Оюунтунгалаг -
Аймагт бас дотуур байрны хүүхдүүдийн нөгөө ариун цэврийн асуудал эд нар бас арай дээшлэх үү?
Ганбаатар -
Аа тэр байрын багш магш чинь тэр аймагт байсан байхаа. Байрны хүмүүжүүлэгч багш эд нар гээд байдаг байсан санагдаж байна. За одоо ангиараа нэг байранд байх чинь бас сурах орчинг шал өөр болгодог юм билээ. Даалгавраа хамтраад хийчихнэ, ярилцана. Нэгнээсээ мэдэхгүй юм байвал асуучихна тийм ээ.
Оюунтунгалаг -
Аанхан.
Ганбаатар -
Тэгээд л
Оюунтунгалаг -
Аан юу нөгөө хүүхдүүдийн ариун цэвэр. Одоо тэр усанд яаж орох уу? Ор дэрний цагаан хэрэгсэл мэрэгсэл гэж юу байв?
Ганбаатар -
Усанд орноо. Цагаан хэрэгслийг бол тэр бодвол сургуульд угаач л угаадаг байсан байх. 7 хоногт солиноо. 7 хоног тутам солино. 7 хоногийн хагас сайн өдөр хичээлээ тараад очиж усанд орно урагшаа. Халуун ус гээд л тэртээ урагшаа явчихдаг байсан байх юм аймагт байхад. Халуун ус нь тэр аймгийн урд талд шахуу байдаг байсан юм болов уу гэж би. Их л хол явж ордог байсан.
Оюунтунгалаг -
Тэр үеийн чинь халуун ус одоо ямар байх уу?
Ганбаатар -
Тэр чинь душ муштэй, дээрээс гоождог тийм халуун усанд ордог байсан. Харин онцлог нь олуул орно доо. Тэр душинд чинь 2, 3 юм гоожиж байх зуур 10-аад юм л яваад орчихно.
Оюунтунгалаг -
Хоол унд нь?
Ганбаатар -
Хоол унд гайгүй ээ тэр чинь байрныхаа доод давхарт гуанзтай, аймагт чинь. Боломжийн л хоол унд өгдөг байсан байх гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Ер нь өлсөж байв уу дотуур байранд?
Ганбаатар -
Нэг их өлсдөггүй байсан. Тэгээд ч яахав дээ үдээс хойш юм идмээр санагдвал айлд оччихно. Аймагт чинь бас ах дүү нар гээд нилээд хэдэн юм таньдаг болчихсон. Тэгсгээд л айлуудын унд мунд тааруулаад оччихож байгаа юм аа тэр чинь.
Оюунтунгалаг -
За.
Ганбаатар -
Ямарч байсан нэг их өлсөж байгаагүй санагдаж байна. Арай ч бас бие том болж өөрийгөө бас хэд гурван цаас ч байсан ариг гамтай зарцуулчихна.
Оюунтунгалаг -
Аа гэрийнхэн бол ер нь сургуульдаа явахад нэг хэдэн төгрөг өгч явуулна?
Ганбаатар -
Аа тэр Цэцийгээс эхлээд л хэд гурван цаас бас өгч байсан санагдаж байна. Тэгээд мөнгийг нэг их үрэхгүй, үрдэггүй байсан юмаа тэгэхэд чинь одооных шиг, одооны хүүхэд шиг элдвийн юм аваад үрээд байхгүй. Бохь мохь тийм юм байх биш. Тэр морожена, янз бүрийн тийм одооны хүүхэд чинь бас их тансаг хэрэглээтэй учраас мөнгөтэй их, мөнгө нь ч элбэг болсон юм уу хаашаа юм тийм. Тэр үед чинь гайгүй ээ хадгалаад л байна ш дээ. Чухал шаардлагатай л бол, идэх юмнаас нэг их өгөхгүй байхаа. Хичээлийн хэрэглэл, мэрэглэл нэг авах юм гарвал нэг тийм юм авна. Үзэг мүзэг л авдаг байсан.
Оюунтунгалаг -
Одоо энэ үед чинь форм өмсөж байгаа ш дээ.
Ганбаатар -
Формтой. Эрэгтэй хүүхдийн форм чинь тэгээд хэдэн жил өмсчих юм даа. Тэгээд л багадахгүй л бол тэгээл.
Оюунтунгалаг -
Тансар хилэн?
Ганбаатар -
Тансар хилэн формтой. Гандтал нь өмсчихсөн байдаг. Захны даавуу гэж эднийг байнга угааж оёх тэр нэг төвөгтэй ажил байдаг байж эрэгтэй хүүхдэд.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь бас л нөгөө дотуур байрны багш энэ тэр ариун цэвэр үзсэн хэвээрээ?
Ганбаатар -
Гайгүй ээ тэр чинь арай ч. 9, 10 гэхээр чинь ахлах ангийн. Тэр байрны зөвлөлийн хүүхдүүд л бараг нилээн үүрэг гүйцэтгэдэг байсан байхаа. Ариун цэвэр үзнэ. Тэр тасаг байрыг шалгана. Байрын цэвэрлүүлнэ. Ор дэрийг нь хураалгана. Их орон дээрээ суухаар нөгөө ор муухай болчих гээд бас тэр 10 жил сандалтай. Янзтай засна ш дээ орыг хураах чинь. Тэгээд тэдний тасаг их сайн гээд бас нэг шагнал урамшил өгнө. Тиймэрхүү уралдааан муралдаан зарладаг байсан юм.
Оюунтунгалаг -
За. Танай баг гоё хураах?
Ганбаатар -
Гоё хураадаг л байсан санагдаж байна.
Оюунтунгалаг -
Тэгээд орой үдэш нийлээд хамтраад хичээл номоо хийчихнэ?
Ганбаатар -
Гайгүй ээ ер нь. Дажгүй л байсан санагдаж байна 2 жил сурсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь нэг анги чинь нэг л юутай байна ш дээ. Нэг курс гэдэг юм уу?
Ганбаатар -
10 дугаар ангид 2 анги байсан. 2 анги л төгссөн. Төгсчихөөд нөгөө Цэцийгээс очсон хүүхдүүд чинь бас хуваагдаад орчихдог юм аа.
Оюунтунгалаг -
Аахан. Нөгөө 5 хүүхэд маань?
Ганбаатар -
5, 6 ч байсан юм уу хуваагдаад орсон байсан. Үгүй ээ манай сумаас 5, тэр чинь Цогт-Овоогоос бас нэг 2 ч очдог билүү. Яагаад нийлээд нэг 10-аад юм болчихож байгаа юм биш үү. Манлайгаас бол 5 очсон. Тэгээд чинь Цогт-Овоо чинь бас очсон. Баян-Овоогоос очно, Ханбогдоос очно тийм ээ. Тэгээд байж байтал тэр чинь бас нилээн болчихож байгаа юм. Манай анги чинь харин их сүрхий сурлага, урлагаар бол 10 жилийн 2 жил тэргүүн анги яваад л төгссөн дөө.
Оюунтунгалаг -
За. Тэр үед чинь урлагийн тэргүүнийг яаж шалгаруулах уу?
Ганбаатар -
Аа урлагийн үзлэг гэж болно.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Тэр чинь их том юм болно. Хүүхдүүдийн хувьд их л том баяр наадмархуу л юм их бэлдэнэ. Спартакиад гэж болно, намар хаврын.
Оюунтунгалаг -
за
Ганбаатар -
Спартакиад болно. Тэгээд л сургуулийн аварга, сагсан бөмбөгийн тэмцээн мэмцээн гээл есөн шидийн юм болноо. Манай ангийнхан дандаа л түрүүлээд л байдаг байсан. Тийм спортлог, газар газрын хүүхдүүд бас 9-д хуваарилагдаад очиж байгаа ш дээ. Баяндалайгаас ирж байгаа, Цэцийгээс ирчиж байгаа юм тэгээд төвийн 10 жилийн хүүхдүүд нь байгаа юм. Тэгээд спортлог анги байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр хөдөө сумдаас ирсэн хүүхэд төвийн хүүхдүүд эд нар нь ер нь ялгарах уу хоорондоо? Ялгарвал юугаараа ялгарах уу?
Ганбаатар -
Аа тэр асар их зөрөө байхгүй дээ. Сүүлдээ бол адилхан л болж байгаа юм. Эхлээд яахав дээ бага зэргийн зөрөө байж болох юм. Өмссөн хувцас хунарт л байна уу гэхээс биш мэдлэг боловсролоороо бараг ялгарах юм байхгүй байх. Тиймэрхүү л байна даа.
Оюунтунгалаг -
За тэгээд?
Ганбаатар -
За тэгээд тэр 10 дугаар анги төгсөхөд анх конкурс гэдэг юм эхэлж бий боллоо.
Оюунтунгалаг -
Заа. 69 онд
Ганбаатар -
Тийм 69 онд төгсөхөд
Оюунтунгалаг -
улсын хэмжээгээр
Ганбаатар -
Конкурс эхэлдэг. Өмнө нь бол зүгээр хуваарилагддаг байсан юм билээ. Тэр сургууль төчнөөн хуваарь, энэ сургуульд өчнөөн хуваарь гээд. Тэгээд конкурс гэдэг юм болоод л, аа багш нар манай ангийнхныг чи тэрэнд өг, чи тэрэнд өг гээд л. Тэр сурлагыг нь мэддэг учраас тэрэнд ашигтай гэдэг юм уу яадаг юм. Бараг бид нараас илүү багш нар л хуваарилчихдаг байсан санагдаж байна.
Оюунтунгалаг -
Заа.
Ганбаатар -
Тэгээд багшийн дээд сургуульд конкурс өг л гэсэн 2 хуваариас тэгээд нөгөө ангиас хүүхдүүд ч орж л байгаа юм, манай ангиас 2 хүүхэд ороод 2-уулаа л орсон.
Оюунтунгалаг -
Олон хуваарь байв уу?
Ганбаатар -
Их сургуульд бас байсаан. Их сургуулийн математикийн анги 1, гадаадад 1, 2, 3 хуваарь ирдэг юм. 3 хүүхэд явсан. Гайгүй сурлагатай нь л явсан л даа. Тэгээд хотод очоод нэг нь л эмэгтэй хүүхэд нь яваад л, нөгөө 2-ыг дотоодын их дээд сургуульд өгчихсөн л байна лээ. Тэр чинь хөдөөнөөс хуваарь очиж байгаа юм чинь тэгээд л хотод л тэгж зохион байгуулсан юм шиг байгаа юм. Гадаад явах хүн чинь Багшийн дээдэд орчихсон байсан ч дээ манай 2 хүүхэд. Манай төгсөлтийн 2 хүүхэд.
Оюунтунгалаг -
За тэгээд зун нь ирээд нөгөө гэрийнхэндээ хэлнэ ш дээ. Хот явах боллоо.
Ганбаатар -
Аан тийм. Явна даа, тэгээд явсан. 10 дугаар анги төгсөхөд чинь бас гайгүй ээ. Хүн амьтан бас мөнгө өгөөд эрх биш л болж байсан юм байна. Тэгээд шууданд суугаад гараад өгсөндөө. Бас Улаанбаатарт онгоц гэж байдаггүй байсан байлгүй. Бас л шуудан явдаг байсан ш дээ.
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Онгоцонд байсан ч мөнгө ямар их байсан биш шууданд л олуулаа бужигнаад л давхиад суучихна. 80 хэдэн төгрөг авна, авсан санагддаг юм шуудангийн хүн. Бараг нөгөө мөнгө ч бараг барагдсан л даа.
Оюунтунгалаг -
Заа, Хот орох гэж байсан мөнгө?
Ганбаатар -
Тийм. Тэгээд дуусч байгаа юм биш үү бараг, шуудантайгаа. Тэгээд би өнөө очих айлаа мэдэхгүй ангийнхаа нэг хүүхдийнд буусан. Одоо энэ Байгалсайхан гээд захирал байна ш дээ их сургууль, нөгөө ямар юм билээ?
Оюунтунгалаг -
Улаанбаатар их сургуулийн захирал билүү?
Ганбаатар -
Тийм. Тэрний ах Байгалжав гээд манай ангийн хүүхэд тэднийд буулаа. Аа тэр ч хотын айл, мундаг сайхан айл. Тэгээд маргаадар нь буучихаад нөгөө айлаа ирсэн дээ. Ирсээр байгаад олсоон. Тэр юуны, гэр хороололд, хөгжим бүжгийн дунд сургуулиас урагш тийм нэг нэг их олон тийм хашаа гэртэй айлуудын тэнд байдаг байсан. Одоо ч байхгүй болоо байлгүй. Тэндээс олоод тэгээд сүүлд нь юмаа аваачаад хоёулаа. Тэгээд автобус гэдэг юманд сууж үзэж, ерөөсөө анх удаа л хот орж байгаа. Тэгээд сургуульдаа очиж бүртгүүлж, бүртгүүлсэн зун сангийн аж ахуй явнаа л гэсэн. Нэг 2, 3 хоносон уу үгүй юу сангийн аж ахуй гараад л өгсөн.
Оюунтунгалаг -
заа
Ганбаатар -
Тэгээд хөдөө ажиллаад, сар шахуу ажиллаад. 10 сарын 1-нд ирж хичээл ордог байхаа тэр чинь. Ерөөсөө их уддаг юм билээ. Сар гаруй ч болсон уу. Тэгээд учиргүй мөнгө аваад л, сангийн аж ахуйд ажиллаад 200 гаруй төгрөг аваад. Тэр чинь их мөнгө шүү дээ. 300 дөхсөн арай л 280 орчим л авсан уу яасан. Тэгээд явсан чинь юу формтой дээд сургуулийн оюутан байх уу. Хичээл эхлэх болдог. Тэр манай буусан айлын хажууд хөдөө аж ахуйн хүрээлэнд ажилладаг байсан юм болов уу манайхны л бас нэг хамаатан намайг дагуулаад явлаа даа. Хувцас пиджак костюм олж өгнө гээд л. Дэлгүүрээр яваад л байсан. Таарах юм нэг ч байдаггүй. Дандаа томдоод болдоггүй. Тэгж тэгж л нэг ногоон эрээн юм авсан санагддаг юм. Дороос нь хасаад л, манй хүн чинь өөрөө хасаад л, тэр ах. Хасаад хаячихсан чинь оноотой юм чинь оноо нь нэг их богинохон болчихдог байхгүй юу. Нэг их сонин санагдаад, тэгж л байлаа. Анх л оюутан тэгж болж билээ. Тэгээд тэр стипенд өгнө.Тэр чинь их мөнгө шүү дээ 180 төгрөг өгч байсан санагдаж байна. Тэр ч бол хангалттай. Тэгээд байранд, тэр айлд нэг их удаагүй ээ. Тэгээд байранд орчихсон. Дотуур байранд оюутнуудтай, ангийхантайгаа хамт бас сууна. 1 дүгээр курсын тоо физикийн оюутнууд нэг л байранд байна. Оо Хөвсгөлөөс, Сүхбаатараас газар газраас л ирнэ. Тэгээд нөгөөдүүл чинь хэдэн цаас нийлүүлнэ дээ. Нөгөө стипендээ буухаар сарын эхэнд түүгээрээ хоол ундаа зохицуулдаг л байсан. Тэгээд л болгочихдог л байсан байхаа тэр чинь ч бас тэгээд тэгж байгаад нэг сар 2 сар болоод зүгширчихдэг юм билээ дээ. Тэгээд за стипендээс чинь заавал нэг сард нэг юм аваад байгаа ш дээ. Тэгээд л бусдыг нь хоолонд өгөөд л. Тэгсээр байтал чинь нөгөө ногоон хувцсаа сонирхохоо байсан. Таардаг юм олоод авчихсан л байлаа тэр чинь аминдаа хотжиж байгаагийн шинж байх л даа.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь хот анх харахад ямар санагдаж байв?
Ганбаатар -
Аа анх харахад сайхан л юм шиг байсан тэгээд л 1 дүгээр курс төгслөө.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Өвлийн амралтаар чинь би ирээгүй ээ. 7- хон хоног л байдаг билүү, хэд билээ цөөхөн л хоног байдаг байсан. Тэгээд оюутнуудыг амралтанд явуулдаг байсан бас тэнд дотор бас мөнгө авч явуулж байсан уу, мөнгөгүй явуулж байсан юм уу би бас сайн мэдэхгүй байгаа юм. Амралтанд явсан өвлийн амралтаараа. Тэнд очиж нэг 7 хоноод ирсэн байхаа. Бас л гоё л газар дандаа л тоглосон, уусан идсэн тийм газар байсан. Зугаалсан эсвэл модонд, тэгэхэд гол дээр очиж анх хөлдөө өнөө тэшүүр хийж үзэж, мөсөн дээр ёстой явж чадахгүй юм билээ. Голд нь аваачаад тавьчихгүй юу намайг тэгсэн чинь хажууд нь очоод гарч чаддаггүй дээ. Босоод л ойчоод л, босоод л ойчоод л. Тэр амралтан дээр тэгж бас тэгж байсаан.
Оюунтунгалаг -
Тийм мөсөн дээр гулгах энэ тэрийг чинь одоо энэ говийн нутагт бол үзээгүй л очно ш дээ.
Ганбаатар -
Үзээгүй. Гэхдээ энэ баруун сумдынх чинь дандаа л цанад л их сайн. Цанын спортын мастерууд их бий шүү дээ.
Оюунтунгалаг -
Өө за
Ганбаатар -
Манай аймгаас чинь. Бүүр ах дүү 3 хүн байдаг ш дээ.
Оюунтунгалаг -
за за
Ганбаатар -
Цана тэр чинь Баяндалайд өргөн уултай цастай газар чинь бүүр багаас нь уулаараа цанаар яваад сурчихсан. Бид нар ч бас сургуульд байхад цас орсон үед бол цана, цана чинь нэг их ойчоод байхгүй, явбал явахаар л юм билээ. Тийм юм бас хийж л байсан юм байна. Тэшүүрийг бол анх удаа үзсээн. Тэгж амралтанд очиж. Тэгээд л эргээд л хичээл орох болж байгаа юм. Зарим нь ч яахав дээ унаа ховор тэр үед чинь сум руу ирэх гэж, ирэх гэж байтал тэгээд л буцах хугацаа болох болов уу гэж бодогдоод тэгээд яваагүй. Хавар болоод шалгалт тараад яг явъя гэж бодсон чинь 6 сарын сүүлчээр цэрэг татлага болчихдог юм.
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Тэгээд цэрэгт яваад.
Оюунтунгалаг -
1 дүгээр курсынхаа?
Ганбаатар -
Тийм. Юун гэртээ ирэх манатай харин алга болно. Тэгээд цэрэгт очоод нэг захиа бичсэн дээ.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Алга болчихсон. Нөгөө оюутнууд ирсэн чинь манай хүүхэд ирдэггүй гээд 2 хөгшин сандарч байгаа одоо. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болчихсон. Тэгээд нэг захиа бичиж, тэгээд 3 жил цэргийн алба хаачихаад гэртээ ирсэн.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Нэг ёсондоо 4 жил шүү дээ.
Оюунтунгалаг -
Тийм байна.
Ганбаатар -
4 жил гэртээ уулзахгүй. Одоо манай хүүхдүүд бол сүйд болох байлгүй тиймээ араас нь очиж. Тэгээд орон нутагт ирэхэд улсуудын өөр болсон гэж. Тэр чинь нилээд хэдэн жил явчихаар улсууд чинь хөгширсөн, ядарсан байдаг юм билээ. Хөдөө улс, тэр малтай улсууд чинь. Тэгэхэд чинь цаг муу гээд л нүүчихсэн байсан манай сум. Дундговь руу нүүсэн. Энд хүрээд ирсэн чинь юу ч байхгүй. Нэг хашаа байшин хардаг хэдэн хөгшчүүлээс өөр хүн байдаггүй.
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Тэгээд тэгэхэд чинь ногоон онгоц, царцаа ногоон явдаг байжээ. Энэ суман дээр ирчихээд тэр сум руу очно, тэр нүүсэн шинэ сум руу очдог. Тэнд баахан гэр барьчихсан. Тэгээд айлууд нь тийшээ нүүчихсэн. Тэгээд л явсаар байгаад нэг юм гэрээ олж очсон доо. Тэгээд очсон чинь адуугаа алдчихсан байдаг юмаа бас манай 2 хөгшин. Тэгээд очоод хүнээс морь гуйж унаад, адууны эрэлд яваад, 7 хоног яваад, муу хүний заяа завагт гэж адууг нь олоод. Улс амьтантай сурж, адуу эрж байгаа улсуудтай хамтарч яваад тэгээд л олоод, адууг нь эрж олж ирж билээ.
Оюунтунгалаг -
Тэгээд сургуульдаа буцаж орсон уу?
Ганбаатар -
Тэгээд л орсон доо. Тэгэхэд чинь цэрэгт яваад ирчихсэн, бас нилээн том хүн байгаа шүү тэр оюутнууд дотор ороход. Тэгэхээр эргээд 2 дугаар курсынхантай орж байгаа юм чинь 3 ах хүн. Тэгсэн надтай адилхан мөн цэрэгт яваад, манай ангийнхан чинь цэрэгт явсан бүгд эргээд орчихлоо. Тэгээд л нийлнээ бас. Арай цэргийн хэд гэж арай тусдаа. Эхлээд нэг тиймэрхүү байж байгаад сүүлдээ тэгээд л дасаад л, танилцаад л, тэгээд л хамаагүй болдог юм. Тэгээд л 76 онд төгсөөд л багш болсон. Тэгээд л багшийн ажлаа одоо болтол хийж л байна. Одоо 30 гаруй жил ажиллалаа. Тэгээд нилээд хэдэн сумдаар ч ажиллалаа. Цогт-Овоо, Баяндалай, 1 дүгээр сургууль, Манлай гэх мэтийн газар л ажиллах шив дээ.
Оюунтунгалаг -
Аахаан. Ер нь таны бага нас бусад хүүхдийн бага наснаас ер нь юугаараа ялгаатай байв?
Ганбаатар -
Хөдөөнийхний амьдрал, хүүхдүүдтэй амьдрал бараг адилхан байх. Ойролцоо л байсан байх гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь хамгийн сонирхолтой ямар кино, жүжиг үзэж байв? Ер нь үзвэр үйлчилгээнд хүүхдүүд яаж хамрагддаг байв? Таны санаанаас гардаггүй ч юм уу, танд их нөлөөлсөн кино, жүжиг байна?
Ганбаатар -
Манлайн сургуульд байхад чинь нэг улаан булан гээд нэг 3 киног ерөөсөө ээлжлүүлээд л тавьчихдаг. Бараг цээжлэх шахаж байж билээ. Тийм кино ховор байсан юм байна.
Оюунтунгалаг -
Ямар 3 кино?
Ганбаатар -
Одоо Морьтой ч болоосой, Хайгуулын онгоц гээд нэг юм байсан, нэг нь юу байжээ? Тэгээд сүүлд бид нар ярьдаг, өөр киноо байдаггүй л байж. Нэг 3 киног л яг ээлжлээд л тавиад л байна. Бараг л нэгийг нь 10-аад үзсэн байх. Тэгээд бүх үйл явдлыг нь мэддэг болчихсон байсан. Одоо бол мартах юм л даа. Тиймэрхүү л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд юу нь их сонин содон байв?
Ганбаатар -
Анхны кино чинь одоо хотод 4 ангит кино, хамгийн олон ангитай кино юм даа. Нэг тийм кино үзэх гэж Элдэв-Очирт бид нарт нөгөө билет нь олдохгүй, оюутнууд нь хичээлээ таслан барин нэг үзэж байсан байх юм. 4 ангит киног чинь нэг суудал дээр үзчихээр чинь бас хүн ядардаг юм уу, бүгдээрээ ханиад хүрчихдэг.
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Тэгэлгүй дээ тэр агаар солилцоо, молилцоо одоо тэгээд л. Нэг тэгж байсан санагддаг юм тийм.
Оюунтунгалаг -
Олуулаа үзэж байв уу?
Ганбаатар -
4 ангитай тэр гадаадын л кино. Их л гоё л кино байсан байх оюутан.
Оюунтунгалаг -
Тэр үед урд нь суман дээр үзэж байсан ч, тэр хотод үзсэн кинонуудаас тэр санаанаас гардаггүй ч юм уу, танд болон, таны амьдралд нөлөөлсөн ямар үйл явдал байна киноноос.
Ганбаатар -
Киноноос уу?
Оюунтунгалаг -
Нэг кино үзээд тэрэн шиг болох юмсан ч гэдэг юм уу? Энэ ямар сонин юм бэ? Учрыг нь олох юмсан ч гэдэг юм уу?
Ганбаатар -
Дээхэн үеийн кинонууд ч бас гоё кинонууд байсан л даа монголын. Түмний нэг, түүхэн сэдэвтэй кино надад арай сонирхолтой санагддаг ерөөсөө. Тэр Мандухай, Чингис хааны тухай юмнууд гаргасан тийм ээ?
Оюунтунгалаг -
Аан хн.
Ганбаатар -
Тийм кинонууд их сонирхолтой санагддаг юм даа. Ер нь бас ном уншвал бас тиймэрхүү л ном уншдаг. Түүхийн сэдэвтэй бас нэг бодит хүний ч юм уу, тийм хүн байсан гээд бичсэн байдаг даа тийм ээ, тиймэрхүү юмнууд.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь кино жүжиг чинь анги хамт олноор нь зохион байгуулалтаар үзүүлдэг байв уу? Үнэ төлс нь ямар байв?
Ганбаатар -
Сонирхолтой бол өөрөө үзнэ. Нэг гадаадын нэг дуурь байсан юм байна. Биднийг ангиар нь аваачаад суулгасан нэг тохиолдлын ч нөгөө багшийн дээд сургуульд байхад.
Оюунтунгалаг -
заа
Ганбаатар -
Хичнээн ангийг ч аваачсан юм үнэ аваагүй. Тэгээд үзэх үзэгч ховор байсан юм уу яасан юм тухайн үед баахан оюутнууд аваачаад, сандал дүүргэх гээд. Үгүй тэр ойлгож байгаа юм ч байхгүй. Тэр өөрийнхөө хэлээр, одоо оросынх л байсан байх, өөр улс ч байсан юм. Дуурь ч бас тэр үед ойлгодоггүй, тэгээд нэг арай гэж дуусгаад л гарч байсан юм. Нэг л удаа тэгсэн юм байна. Аваачиж суулгаж үзүүлээд.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь Багшийн дээдийн сургалт, Багшийн дээд ер нь гоё сургууль байв уу харахад?
Ганбаатар -
Аа тухайн үедээ сайн сайн багш нар байсаан. Бид өөр сургалтын өөр орчинд орж байгаа юм л даа. Тэгээд зачёт, шүүлэг өгөх нөгөө өдөр тутам 10 жил чинь нь байнга л асуугаад байдаг шүү дээ тийм ээ. Өдөр тутам асуугаад л дүн аваад л яваад байна. Тийм юмгүй болохоор чинь эхлээд нэг бодлын амарч юм шиг жаахан назгайрах талдаа орж ирээд л юмаа хийхгүй тийм ээ. Өө амар тэгэс гээд нэг хичээлд нь суучихаад л цүнхээ хаячихаад яваад байдаг. Тэгээд л эхний нэг юун дээр чинь балмагдаж эхэлж байгаа юм биш үү. Тэгээд хойшдоо хүн чинь тэгдэг юм байна гэдгийг мэдэж аваад улирал нөгөө юу семестр дөхөх дээр нөгөө шүүлэг мүүлэг аваад л. Нөгөө заасан юмаа эргүүлж асуугаад л. Тэгэх ч юм уу, үгүй ч юм уу бодоод эхлээд нэгдүгээр курст бас тэгж явсаан. Арай л гэж тэнцэж байсан үе байсан шүү.
Оюунтунгалаг -
Тэгээд 3, 4 - дөө, 2, 3, 4- дөө учраа олох уу?
Ганбаатар -
Тэгдэг гэдгийг мэдээд арай гайгүй болчихдог юм билээ.
Оюунтунгалаг -
Тэгээд математиктаа улам сонирхолтой болоод л байлаа?
Ганбаатар -
Тийм. Тэгээд л математикийн багш болсон ер нь.
Оюунтунгалаг -
Тэр үе оюутан болчихоод нөгөө олимпиадууддаа орж байв уу?
Ганбаатар -
Оюутан байхад тэр олимпиад тэр үед нэг их хийгддэггүй байсан байхаа. Ерөнхий боловсролын сургуулиас, хэмжээнд байсан. Одоо бол чухам юу болсныг мэдэхгүй ээ. Тэгээд оюутан байхад чинь бас нэг секц, бөхийн секц, чөлөөт бөхийн секцэнд хүртэл орж байлаа би чинь. Сүүлдээ тэр цэрэгт явахаасаа өмнө чөлөөтийн секцэнд байдаг байсан. Бас ч гайгүй сонирхолтой. Одоо тэр үед тэр секцэнд чинь одоо нэртэй тамирчид олон байсан даа. Тэр үед бүгд оюутан. Өөр сургуулийнхан ч байсан. Их сургууль, Хөдөө аж ахуй тэнд чөлөөтийн секцэнд Багшийн дээдээс хичээллэдэг байсан болов уу гэж боддог юм, тийм.
Оюунтунгалаг -
Заа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.