Ganbaatar
![](../assets/images/interviewees/990044.jpg)
Basic information
Interviewee ID: 990044
Name: Ganbaatar
Parent's name: Tsogzolmaa
Ovog: Log
Sex: m
Year of Birth: 1951
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Mathematics teacher, Manlai sum school
Belief: none
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: [blank]
Father's profession: [blank]
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
travel
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
army
secondary school
higher education
Manlai sum
name giving
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За тэгэхээр Ганбаатар багшаа хоёулаа өмнөх ярилцлагаа өнөөдөр үргэлжлүүлье. Тэгээд та оюутан байхдаа 1 дүгээр курс төгсөөд цэрэгт явсан гэж ярьсан тийм ээ? Тэгэхээр цэрэгт хаана алба хаав аа? Хэдэн жил алба хаав? Тэр үеийн цэргийн амьдрал ямар байв? Тэгээд оюутан хүн хичээлийнхээ нэг жилийг орхих, нэг жил сурчихаад дундуур нь хичээл номоо хаяад, орхиод цэрэгт явлаа ш дээ. Тэгээд тийм цэрэгт ямар байв?
Ганбаатар -
За цэргийн албыг Дархан хотын 134 дүгээр ангид алба хаалаа. Тэр анги бол пуужингийн анги л даа. Дархан хотыг агаарын довтолгооноос хамгаалах ийм зориулалтаар, намайг очсон жил шинээр байгуулагдсан тийм анги байгаа юм.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
За тэр ангид эхний жил шинээр байгуулагдсан учраас бид бол палатканд өвөлжсөн.
Оюунтунгалаг -
Өө за
Ганбаатар -
Одоо тэр казарм байшин барилга нэг ч байхгүй. Бүгд л одоо офицерууд нь бол гэрт байдаг, цэргүүд нь палатканд тэгж өвөлжсөн юм аа. Цэргийн амьдрал бол миний үед бол 3 жил хаадаг байлаа. Тэр үед чинь 70 оны цэрэг шүү дээ. Одооноос 38 жилийн өмнөх цэрэг.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Тэр үед бол цэргийн амьдрал, одоо бол 1 жил болчихсон байгаа л даа. 3 жил гэдэг чинь их сонин л доо бас. Эхний жил бол тэгээд л, эхний жилийн цэрэг бол ер нь тэгээд цэргүүдийн яриагаар ярьчихья тэрийг боол мэт байна. За 2 дахь цэргийн жил яахав дээ, хаан ч биш боол ч биш нэг өөрийгөө аргалаад л явна. Аа 3 дахь жилийн цэрэг хаан мэт байна гэсэн тийм нэг ярилцлага байдаг тэр бас ортой юм шиг байгаа юм аа. Яг боол ч гэж юу байсан юм сайн мэдэх биш ер нь. Тэгээд л тэр хуучин халагдах цэргүүдийн хувцсыг угаагаад, хоолыг зөөж өгөөд л, тэгээд л хаана угааж, цэвэрлэх ямар л ажил байна тэрийгээ хийгээд л явж байдаг ш дээ эхний жил тиймэрхүү байдалтай.
Оюунтунгалаг -
Аанхаан.
Ганбаатар -
За 2 дахь жил яахав дээ. Анги, офицерууд нь ямар ажил хий гэснийг хийчихээд, тэгээд өөрөө өөрийгөө аргалаад л явна. За 3 дахь жил бол бараг л юм хийхгүй дээ бараг. Тиймэрхүү байдаг л юм байна лээ.
Оюунтунгалаг -
3 дахь жил ажлаа хэнээр хийлгэх юм тэгээд?
Ганбаатар -
Үгүй тэр 3 дахь жил болоход чинь дахиад шинэ цэрэг ирж л байгаа ш дээ. Тэд нар л хийнэ. Тэр цэргүүд бол ажилд хамт гарна. Юу ч хийхгүй унтаж л байна, тиймэрхүү л байдалтай. Офицерууд ч нэг их их шаарддаггүй юм билээ. Тэгээд 3 жил болоход танил тал олон. Аа миний хувьд арай өөр байсаан. Тэр манай ангид, ер нь 10 дугаар анги төгссөн, тэрнээс дээш тийм улсуудыг авдаг тийм анги ш дээ. Бичиг үсэг мэдэхгүй хүн гэж байхгүй. Ерөөсөө 10 дугаар анги төгссөн, тэрнээс дээш их дээд сургуулиас татагдсан тийм улсууд авдаг тийм анги байгаа юм. Тэгээд би бол очоод юун дээр ажиллалаа. Түгээгч цэрэг, 6 сар болоод л 12 сард нөгөө халагдах цэрэг ирсэн юм. Түгээгчээр, хүнсний түгээгч, тэр ажлыг авсан. Тэгээд л би чинь анги дээрээ байхгүй. Нэг өдөр Дархан явж талх ачна. Маргаадар нь мал явж мах ачна. Тэгээд л тэр 2 өдөр бүр ээлжилдэг. Хагас бүтэн сайн ч гэж амрах юм байхгүй ш дээ тэр үед. Тийм л ажилтай тэр хооронд машинтай, жолоочтой, тэгээд л явдаг. Тэгээд л бол нэг хэсэг анги дээр ч чухам нарийн юу болоод байгааг тэр бүр мэддэггүй. Орой хүрээд ирэхэд л цэргүүд унтаж амрах гэж л байдаг байсан. Тиймэрхүү байдалтайгаар 3 жилийг өнгөрөөсөн дөө.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үеийн чинь цэргийн дэг журам ер нь хоол хүнс ер нь ямар байхад?
Ганбаатар -
Хоол хүнс ер нь гайгүй ээ. Тэр манай анги чинь бас тусгай хангамжтай байсан ч юм уу, ер нь бол хоол хүнс гайгүй ш дээ. Тэгэхгүйгээр тэр чинь онцлог л доо. Талхаа офицер, цэрэг бүгдэд нь өгнө ш дээ. Талхыг бол офицерууд болохоор бичээд өгчихнө. Тэднийх тэдэн талх, эднийх эдэн талх авсан байсан гээд л хүн бүхэд тусгай ийм ордер гэж нэг ийм хуудастай. Сарын эцэст дүгнэдэг, нягтлан дүгнэдэг.
Оюунтунгалаг -
Юу гэдэг хуудастай?
Ганбаатар -
Тэгээд хүнсний авсан юмыг бичдэг. Талх, мах одоо хэдэн кг-ийг авсан, өдөр өдрөөр нь бичээд л сарын эцэст тэгээд л яг 31 хуудастай. Тэгээд л сарын эцэст тэр нягтлан нь бодоод л цалингаас нь авдаг байсан байлгүй гэж бодож байна. Тэгээд сүүлрүүгээ ч бол офицеруудтай танилцаад эхэлдэг юм билээ. Жишээлбэл нэг яахав дээ, энэ бол нээх нарийн сонин хэвлэлд нийтлэгдэхгүй учраас. 3 кг мах авчихаад нэг 2 кг гээд биччих юм уу тийм ээ. Тиймэрхүү юм байж л байгаа юм л даа.
Оюунтунгалаг -
Тэгээд талх, цэргийн талхны норм гэж юу, хэд байхав? Юу байхав?
Ганбаатар -
Нэг талхыг 4 хуваагаад л нэгийг авна.
Оюунтунгалаг -
Нэг талх 4 цэрэгт оногдох нь. Нэг өдөр юм уу? Өдрийн цайн дээр юм уу?
Ганбаатар -
Өглөөний цайн дээр. Өдөр 1, 2 дугаар хоол өгнө. Орой бол бас хоол өгдөг. Манай анги бол тэр хоол хүнсний тал дээр аягүй хангалттай.
Оюунтунгалаг -
Өдөрт ерөөсөө дөрөвний нэг талх л нэг цэрэгт оногдох нь байна ш дээ.
Ганбаатар -
Тэгнэ.
Оюунтунгалаг -
Өдөр оройн хоолон дээр нь талх өгөхгүй.
Ганбаатар -
Өдрийн хоол шөл мөл байвал бас өгнөө. Талх аваад л, талхны машинтай байдаг байхгүй юу. Талх хийгээд ингээд хийгээд ирдэг машин байдаг ш дээ, зориулалтын. Тийм машинаар ирэхэд л тэр өдрөө идээд л маргаадар нь тэгээд махандаа яваад ирэхэд тэгээд л дуусчихсан л байдаг байсан. Дахиад л өглөө нь яваад л тэгээд л 2 хоноход дуусна ш дээ.
Оюунтунгалаг -
Ер нь тэр жил хэдэн цэрэгтэй байв?
Ганбаатар -
Манай анги чинь 206 цэрэгтэй. 5 анги байсан. Цэрэг бүхэн тусгай өөр өөрийн ажилтай. Тэр пуужингийн чинь угсрах хэсэг нь байна. Зарим нь одоо харж байна, тэгээд бүгд л одоо, тэр аж ахуйн салааны 10 хэдэн цэрэг байдаг юм. Бусад нь бараг бүгд л нарийн мэргэжилтэй болж халагдаж байгаа юм биш үү. Тэгээд цаашаагаа суралцах боломжтой. Их олон л хүн Орост сургуульд явсан. Улираад л, намайг ч гэсэн улирах уу л гэж байсан. Би ч 4 жил нутагтаа ирээгүй хүн чинь юун улирах мантай, халагдахын л түүс л болж байгаа юм чинь. Тиймэрхүү байдалтай байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь цэргийн анги, нэг цэргийн ангид чинь олон орон нутгаас ирсэн хүмүүс ирнэ тийм ээ? Бие биенээсээ их юм суралцдаг байв уу? Тэр үеийн залуучууд, сайхан залуучууд л ирнэ ш дээ цэрэгт.
Ганбаатар -
Манай оныхон гэвэл, түрүү оныхныг сайн мэдэхгүй. Манай оных чинь дандаа Улаанбаатар хотоос татагдсан, дандаа оюутнууд голцуу байсан даа. Өмнөговиос би ганцаараа байсан, хөдөөнөөс нэг их авдаггүй байсан тухайн үед. Тэгээд дандаа хотын хүүхдүүд байдаг байсан. Бид нар чинь эхний ондоо ч гайгүй шиг тэгэсгээд шинэ цэргийн ном дүрмээр ажилласан байх гэж бодож байна. 3 дахь он цэрэг халагддаг байна шүү дээ тийм ээ, тэгээд нөгөө дээд оныхон халагдах цэрэг болох тэр үед нэг талханд яваад ирсэн бөөн шуугиан болчихсон байж байна.
Оюунтунгалаг -
За
Ганбаатар -
Бослого гаргаад
Оюунтунгалаг -
Заа
Ганбаатар -
Бууны амных. Дээд оныхоо хүнийг барьж, одоо зодож, нүдэж, баахан юм болсон юм байна лээ л дээ. Олон, нэг оны цэрэг хэт олон байх чинь тийм аюултай юм байхгүй юу. Дээд оныхон арай цөөн. 200 -гаад цэргийн бараг 100 гаруй нь бараг манай оных байгаа юм чинь.
Оюунтунгалаг -
Манай оных гэсэн юу гэсэн үг үү?
Ганбаатар -
70 оны цэргүүд л байхгүй юу.
Оюунтунгалаг -
Аан за.
Ганбаатар -
Тэгээд 69 онд очсон цэргүүдийг л тэгж л байгаа юм л даа. Тэгээд ерөөсөө тийм ялгаагүй болсон гэж хэлж болох юм.
Оюунтунгалаг -
Бослого гаргана гэдэг нь?
Ганбаатар -
Шөнө л унтаж байгаад л хоорондоо хэлэлцэж байгаад л боссон юм шиг байгаа юм. Нөгөө оныхныгоо барьж нүдээд л. Тэгээд номонд нь хийгээд, номонд нь гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү юм байна л даа. Тэгээд яахав дээ, зохион байгуулсан, удирдсан гэж зарим нэг 2, 3 цэргийг 5, 6 хоног сахилгад суулгаад гарчих нь тэгээд л болоо. Анги бүхэн өөр өөр байхаа бас. Дандаа орост төгссөн офицерууд байдаг байсан ш дээ.
Оюунтунгалаг -
Боловсролтой.
Ганбаатар -
Тийм.
Оюунтунгалаг -
Офицерууд нь олон?
Ганбаатар -
Олоон олон. Тэр нэг офицер дээр чинь 3, 4 цэрэг л ажиллана. Техник тэр бусад юм дээр, өчнөөн юм бий тэр чинь. Бай байгаа хараад хааш хаашаагаа 200 км радиус дотор хянаж байгаа юм чинь, тэр чинь өдөр бүр шүү дээ заавал. Цаг минутгүй, өвөл зунгүй, өдөр шөнөгүй ээлжлээд суудаг тийм байдаг юм билээ.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо юу хянаж байгаа гэсэн үг вэ?
Ганбаатар -
Агаарт одоо элдвийн юм, гадны юм орж ирж байна уу, онгоц, монгоц гэдгийг л хянадаг юм. Өөр олон анги гүйцэтгэсэн ш дээ. Манай оны цэргүүд чинь Оросод тэр хээрийн сургууль хийгээд, Монголд бол хээрийн сургууль хийдэггүй юм. Оросод очиж хийгээд, тэгэхэд чинь социалист орнууд гэгдэж байсан ш дээ 70-аад оны үед. Социалист орнууд Куба гээд л баахан улсууд очиж бас хамтарч хийлцэж байсан гэж байгаа. Тэгэхэд чинь Монгол 1, 2 пуужин харвах зориулалттай тийм хуурамч онгоц нисгэнэ. Тэрийг бол манайх бол 2 пуужингаар онгоцоо сөнөөгөөд, хоёуланг нь заавал харвадаг юм байна лээ тэр чинь. Сөнөөснийг нь тэгээд сөнөөд явж байхад нь дахиж бас тэрийгээ устгаад, агаарт. Үртэс ч бараг байхгүй, сөнөөсөн онгоцныхоо сэг мэгийг ачуулах гэсэн чинь бараг юм олдоогүй л байсан. Яахав дээ бас нэг юм ангийн музейд тавиастай байдаг юм. Тэгээд онц буудагч болоод ирж байсан ш дээ.
Оюунтунгалаг -
Та Орос явж байсан уу тэгээд?
Ганбаатар -
Би, би яваагүй л дээ. Нөгөө аж ахуйн салаа юм чинь яахав.
Оюунтунгалаг -
Аа за за. Нөгөө бусад цэргүүд нь?
Ганбаатар -
Аанхан. Бусад цэргүүд нь яваад очиж байсан.
Оюунтунгалаг -
Олуулаа явж байсан уу?
Ганбаатар -
Өө ихэнх нь яваад 10 хэдэн хүн л үлддэг юм билээ.
Оюунтунгалаг -
Тэд нар чинь тэгээд юугаар явах уу?
Ганбаатар -
Тэд чинь машинаараа, тэгээд вагон магоноороо явсан л байх. Чит гээд байдаг билүү Оросын? Тэр хавьд олон улсын, хээрийн полигон сургууль байдаг юм билээ тэнд л очиж ажиллаад ирсэн.
Оюунтунгалаг -
Та тэгээд ингэлээ ш дээ манайх чинь одоо пуужингийн анги гэж.
Ганбаатар -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр пуужин угсардаг. Тэр чинь ямар пуужин дээр та нар дадлага хийдэг байв? Хаанаас авчирсан, юу гэдэг нэртэй байв?
Ганбаатар -
Тэр одоо Оросын л юмнууд байсан байх гэж бодож байна. Их л урт, тэр чинь зөндөө байна тийм. Ямар ч л байсан 20,30- аад байсан байх. Тэр дээр чинь тараад л цэргүүд чинь, тэр 200- гаад цэргүүд чинь байрлана. Бүгд л ингээд л эргүүлээд л, жигтэйхэн юм болдог юм. Би чинь тэр дээр нь ажиллаагүй учраас сайн мэдэхгүй тэр талаар.
Оюунтунгалаг -
Аж ахуйн цэрэг л хийж.
Ганбаатар -
Тэгээд тэр Орост онц буудаж байгаагаар бол сайн л суралцсан байх гэж бодож байна. Бичиг үсэг мэддэг. Тэгээд өвөл болохоор хичээл хийлгээд л суулгачихдаг юм даа. Цэргүүдийг чинь хичээл хийнэ.
Оюунтунгалаг -
Одоо янз бүрийн урлаг соёлын арга хэмжээ зохиогдох уу?
Ганбаатар -
Өө бас тэр юунуудынх нь дунд зохиогддог юм. 3 юутай, 1, 2, 3 дугаар казарм гээд. Одоо казарм гэдэг орон сууц байрыг ярьдаг. Тэд нарын хооронд бас тэмцээн болноо. Цэргийн баярын үеэр ч юм уу, тийм. Тиймэрхүү юм болно. Бидний он бас дажгүй цэргүүд байсан юм шиг байгаа юм. Сүүлд нь офицеруудаас, ангид байсан улсуудтайгаа уулзаж ярилцаж байхад танай оных шиг тийм цэрэг дахиж олон таараагүй гэж ярьцгааж байдаг юм билээ.
Оюунтунгалаг -
Ихэвчлэн оюутнууд байсан?
Ганбаатар -
Харин тийм. Ихэвчлэн гэж бараг бүгд.
Оюунтунгалаг -
За тэгээд нөгөө оюутны ширээнээс чинь ингээд 3 жил хөндийрчихлөө ш дээ.
Ганбаатар -
3 жил шахуу тэгээд л хөндийрөөд л малчин шахуу, малчин ч гэж дээ тиймэрхүү л болж байгаа юм.
Оюунтунгалаг -
За тэгээд буцаад сургуульдаа очсон.
Ганбаатар -
Халагданаа. Тэгээд халагдаад, халагдахад чинь бас их баяр болдог юм байлаа ш дээ эр цэргүүд чинь. Өдөр хоног явахаа байна. Халагдах дөхөөд ирэхээр чинь нөгөө ажлаа ч өгчихнө нөгөө өөр цэрэгт. Нөгөө халах гээд л анги чинь бүх юмаа л бэлдээд л байгаа ш дээ.
Оюунтунгалаг -
Өдөр хоног тоолоод л?
Ганбаатар -
Өдөр хоног тоолоод л. Тэгээд л Дарханд ирээд л, вагоноор хотод ирээд л тарцгаасан. Дандаа хотын цэргүүд байсан даа.
Оюунтунгалаг -
Халагдах баяр гэж тэгээд ямар баяр болох вэ?
Ганбаатар -
Халагдах баяр ч гэж нэг их сүртэй юм болохгүй ш дээ. Тушаал мушаал, сайдын тушаал мушаал жагсаалаар халаад л. Зарим нь Монгол хувцсаа өмсөөд л, зарим ч яахав цэрэг хувцастайгаа тэгээд л явчихцгаадаг.
Оюунтунгалаг -
Халагдах хувцас энэ тэр гэж бэлдэж байв уу?
Ганбаатар -
Ар гэрээс нь бас юм очноо. Хотоос бол очноо. Манайх ч хөдөө юм чинь хоёр хөгшин юугаа мэдэх вэ дээ. Хэзээ халагдаж байгааг бараг мэддэггүй байсан юм байгаа биз. Тэгээд цэрэг хувцастайгаа халагдаад, хотод нөгөө айлд, айлд нөгөө миний оюутан үеийн хувцас байсан юм чинь тэрийгээ өмсөөд л тэгээд л хөдөө ирж байсан даа.
Оюунтунгалаг -
За энгээд хөдөө амарчихаад очсон гэсэн ч дээ тийм ээ? Хөдөө амарчихаад хотод 2 дугаар курст очлоо. Бас хичээл номоо ерөнхийд нь мартсан байв уу, ямар байв?
Ганбаатар -
Ерөнхийдөө бараг мартсан байлгүй дээ. Тэр чинь 3 жил нээхгүй байгаа юм чинь. Бараг тэр талаараа, бодох ч, мартах нь мартсан л байдаг байх. Тэгэхдээ гайгүй дээ ер нь.
Оюунтунгалаг -
За тэгээд үргэлжлүүлээд сурсан тийм ээ? Тэгээд тэр үеийн чинь оюутны амьдрал чинь одоо сангийн аж ахуй, ажил хөдөлмөрт оролцдог байв уу?
Ганбаатар -
Аа оролцоно. 1 дүгээр курст чинь ойролцоо 200, 300, 280 мянган цаас авч байсан гэж ярьж тиймээ?
Оюунтунгалаг -
тэгсэн.
Ганбаатар -
2-оос чинь дандаа л хавар нь явчихдаг санагдаад байдаг юм. Намар нь нэг их ажилладаггүй байсан. Хавар төгсөөд л яваад л хөдөө Хэнтийд ч ажиллаж л байлаа. Хэнтийн Дархан суманд, тэгээд мал угаадаг байр гэж, том үхэр угаадаг том сүрхий юм барьж өгсөн. Дундговь аймагт ч бас ажиллаж л байлаа. Төв аймгийн Эрдэнэсантад ийм 3 газар ажилласан юм байна даа. Тэгэхээр чинь яг 3 жил дараалж байгаа биз дээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ер нь бол тэр үеийн оюутнууд бас зун намартаа ямар ч л байсан бас л бүтээн байгуулалтанд оролцоод юм хийгээд байдаг байж тийм ээ? Тэр бас их хүч байсан тийм ээ?
Ганбаатар -
Хөдөө сумд ажиллаж байхад чинь тэр үеийн оюутнууд бас тэр үдэшлэг уулзалт зохион, бас л тэр тал дээрээ нутгийн улсууд танилцана. Залуучууд орж ирээд, ялангуяа тэр Төв аймгийн Эрдэнэсант суманд байхад чинь морьтой залуучууд ирээд л амралтын өдөр гэр мэртээ аваачаад, айраг майраг уулгана. Айлын найр наадам болж байх юм бол тэрэнд морьтой дагуулж очно. Тиймэрхүү л жишээтэй. Их л нөлөөтэй л байдаг юм шиг байна лээ. Ерөөсөө бол хөдөө суманд бол нилээн анги ахиу 3, 4 дүгээр курсын оюутнууд бол бас соёлжиход нь, бас залуучуудад их нөлөөлдөг юм шиг байна лээ. Тэгээд л волейбол тоглоно. Тэгээд сүүлдээ танилцаад салахаа байдаг ш дээ. Явахад чинь сүрхий үдэж өгнө. Сүрхий айраг цагаа авчирчихсан тийм байдалтай. Одоо чухам ямар байдаг юм мэдэхгүй. Одоо ч тийм ажлаар оюутнууд явдаггүй байхаа. Тэгээд явж байх нь тийм юманд ашигтай л юм шиг байх, аль аль талдаа.
Оюунтунгалаг -
Газар үзнэ. Хүмүүстэй танилцана. Бас ажил хийж сурна тийм ээ?
Ганбаатар -
Тийм. Ажил хийж сурна. Нөгөө улсуудад их нөлөө болно тийм ээ. Одоогийн залуучууд...Ядаж л хувцас хунараа хийлгэнэ заримыг нь бол дуурайлгаж. Өмд мөмдийг чинь өөрсдөө хийж өмсдөг байлаа ш дээ. Нэг их авч өмсөөд байхгүй. Тиймэрхүү л жишээтэй.
Оюунтунгалаг -
За ингээд 3 жил үргэлжлүүлж сураад
Ганбаатар -
Тэгээд л төгсөөд л ажилласан. Товчхон өчигдөр ярьчихсан байхаа.
Оюунтунгалаг -
Тэгсэн. Тэгээд төгсөөд Манлайдаа хуваарилагдсан уу?
Ганбаатар -
Төгсөөд Манлайд хуваарилагдсан. Уг нь Дорноговьд хуваарилагдсан, Дорноговийн Анагаахад багшаар. Тэгээд манай аймгаас нэг хүн очсон байсан байхгүй юу. Тэгээд боловсрол моловсролын газарт ажиллаж байсан хүн юм байлгүй Цагаандай гээд л, одоо байхгүй л дээ, настай багш байдаг юм. Тэр очоод манай Өмнөговийн улсуудыг Өмнөговьд нь өгөхгүй юу гэж. Өгөхгүй гээд хөөцөлдсөн юм уу яасан юм. Тэгээд л нэг мэдсэн сольчихсон Өмнөговьд ирчихсэн л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд шууд Манлай суманд багшилсан уу?
Ганбаатар -
Манлайд багшлаад, дараа нь Цогт-Овоо яваад, тэр үед чинь намар л нэг хуваарь хийдэг байлаа ш дээ. Багш нарын семинар хийгээд, дараа нь хаа багш дутагдалтай газар явна даа. Энд ч бас настай багш магш байсан. Тэр бас нүүж суух нь төвөгтэй байсан байхаа. Тэгээд л татлаа түтлээ багатайгаараа би л их явдаг байсан ш дээ ийш тийшээ. Баяндалайд байлаа, Төвийн 10 жилд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээнэ гэж 10 жил ажиллаад, Баяндалайд тэгээд 10 төгсгөх гэж байтал анги манги 10 төгсөнө гэж хэлсэн тэр мэрийг бол тоохгүй ш дээ тухайн үед чинь. Тэгээд Манлайд би эрхлэгчээр ирсэн дээ сүүлд нь 86 онд. 90-н он, бараг 2000 он хүртэл хийсэн юм байнаа эрхлэгчийн ажлыг. Ажилласан жилийн тал нь багш, тал нь эрхлэгч байдаг юм.
Оюунтунгалаг -
Ирээд нөгөө 2 хөгшнөө яав? Төв дээр авчрав уу? Хөдөөнөө байв уу? Одоо хаана амьдарч байв ирээд?
Ганбаатар -
2 хөгшнийг чинь авчирсан авчирсан. Тэгээд аймаг дээр байж байгаад тэгээд л дороо дороо л өнгөрөөд өгсөн дөө.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь шинэ залуу багшийг ирэхэд чинь байр сав хуваарилж өгөх үү? Яахав? Ер нь сум яаж хүлээж авав?
Ганбаатар -
Тэр үед чинь тийм юм байхгүй ээ. Бор зүрхээрээ л, ах дүү, төрөл садныдаа л сууна ш дээ. Тийм одоогийнх шиг хангамж байхгүй ш дээ. Одоо бол яаж ийгээд л байр орон сууц гээд л хөнгөлт зөнгөлөлт гээд л зөндөө л байдаг болчихсон юм шиг байгаа юм. Хүнс хоол ч өгч байх шиг, өвс, өвсийг ч байя, түлээ түлш өгч байх шиг. Тийм юм байдаг л юм шиг байна лээ. Анх төгсч ирсэн дараагаа Манлайгаас олимпиадад хүүхэд түрүүлүүлсээн. Тэр хүүхэд манайд 10 төгсөөд, Оросод сургууль төгсөөд, одоо хаа ч байгаа юм нэг инженер л явдаг байх. Олимпиадад түрүүлж байсан хүүхэд бий, 3т орж байсан хүүхэд бий, 2т орж байсан хүүхэд бий. Манлайгаас жишээлбэл. За Баяндалайд байхад тэгтэл бас олимпиадад оруулаад л аймагт түрүүлээгүй ч гэсэн бас нэг 2, 3 аар орж байсан тийм шавь нар байдаг юмаа.
Оюунтунгалаг -
Математикийн сургалтыг бас ямарч гэсэн нилээн гайгүй төвшинд нь оруулсан байна тйим ээ?
Ганбаатар -
Аа бас боломжийн болов уу гэж боддог юм. Тэр ч болоод төр засаг үнэлсэн байх. Би чинь 86 онд аймагт, авъяас чадварын сорилт гээд нэг хичээл заадаг юм байдаг даа. Тэр үед чинь анх болж байсан юм уу хаашаа юм математик нь математикаар, монгол хэл нь монгол хэлээр хими биологи нь хими биологоор байр эзлүүлдэг байлаа. Тэгээд математикаараа аймагт очиж түрүүлж байсан. Аа аймаг ерөнхий дүнгээр тэгээд л нөгөө биеийн тамир, бүх мэргэжлийн багш очиж хичээл заана. 5-д орж байсан байх юм. Тэгээд 88 онд өнөө нэг багшийн 4 дүгээр их хурал болдог, төлөөлөгчөөр нь сонгогдож байлаа. 10 хэдэн хүнээс сонгогддог юм аа тэр чинь багш нарын намрын нэг хурлаар. Аймгийн бүх багш нараар тийм сонгуулархуу юм болоод л, тэгээд л одоо шалгараад л орчиж байсан, би ч гарах ч санаа байхгүй байсан нэг мэдсэн гарчихсан байсан. Сум сумаас 2 хүний нэр дэвшүүлдэг билүү яадаг билээ. Тэгээд л тэр чинь явсаар байгаад л 1,1 хүн болж хувирдаг юм билээ. Зарим сум ч байгаагүй байх. Төвөөс нилээн хэдэн багш байсан юм аа. Тэгэхдээ ахмад багш л голцуу байсан. Тэгээд дараа нь эрхлэгчийн ажил хийж байхдаа ажил мэргэжлийн аймгийн аварга нэг удаа болсон доо. Тэгээд яахав 93 онд улсын тэргүүний ажилтан цол тэмдэг өгсөн. Тиймэрхүү л байх шив дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үеийн багш гэдэг чинь ганц математикаа заахгүй ш дээ. Одоо нөгөө хүүхдээ хариуцна, анги даана тийм ээ?
Ганбаатар -
тийм л дээ.
Оюунтунгалаг -
Хүүхэд хариуцаад тэгээд юу хийх вэ?
Ганбаатар -
Хүүхэд хариуцаад гэхлээр чинь, Баяндалайд байхад л манай анги, тэр сургууль дотор зохиогдсон элдвийн юманд л бараг л түрүүлээд л байдаг байсан. Урлагийн үзлэгээр нь нэг 2-т орчихсон тал бий 9 дүгээр анги байсан юм. 8 дугаар ангидаа бол түрүүлж байсан. 9-д хоёрт орчихоод.
Оюунтунгалаг -
Тэр үеийн чинь хүүхдүүдийн ээж аав нь анхаарал тавих уу? Ирж уулзах уу ер нь багштай яах уу? Дотуур байрны хүүхдүүдийн амьдрал ямар байхав?
Ганбаатар -
Ер нь бол сургууль ч бас гайгүй шүү ер нь бол. Тэр нэг 90-ээд оны үед нэг юм ховор болж эхлэлээ ш дээ. Тэр үед л жаахан яасан болохоос биш тэрнээс өмнө, одоо энд нар бол сургуулиудын бүтэц зохион байгуулалт, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний асуудал их гайгүй шийдэгдсэн юм шиг байдаг юм ер нь хаа ч газар. Боломжийн болсоон л гэж бодож байдаг ш дээ. Тэр тухай төр засгаас их харж үзэж байгаа юм шиг байгаа юм ер нь бол.
Оюунтунгалаг -
Ер нь зүгээр ингээд та бас өөрөө сургуульд байж байгаад, дараа нь буцаж ирээд сургуульдаа багшлаад, багш болсон хүний хувьд эргээд харж байхад төр засгаас боловсролын талаар ер нь ямар бодлого баримталж ирэв ээ?
Ганбаатар -
За тэр ч одоо бараг ахадсан шахуу асуудал байна л дээ. Тэгэхдээ яахав сүүлийн үед бол, одоо дээхэн үед би чинь одоо ном, сурах бичиг, цүнх бүх юмыг нь өгдөг болчихсон байна ш дээ. За тэгээд олон хүүхэдтэй малчны хүүхдүүдэд өгч байна. За амьдрал жаахан хүндэвтэр хүүхдүүдэд өгч байна гэх мэтчилэнгээр ийм юм дээр үед байгаагүй л байх даа. Энэ бас л нэг бас олон шугам болжээ. Олон салбараар. Боловсролын асуудлыг дэмжих, зорилгоор төсөл мөслийн шугамаар ч юм уу ер нь ном сурах бичиг ширээ сандлаас эхсүүлээд л анги дотор тэр номын сан хүртэл тэр төслөөр л энэ жил тэр бага ангиуд бүгд ноогдлоо ш дээ. Номтойгоор, тэр хичнээн ч ном байдаг юм? Тэр унших үлгэрийн, есөн шидийн янз бүрийн л ном байх шиг байна, хичээлийн гадуур уншуулахад зориулсан ингэж л бодож байна. Тэгээд төгсөж байгаа багш нарын хувьд ч гэсэн зохих хэмжээний чадвар дадлагатай, янз бүр байдаг юм л даа. Тэр хүнээсээ л болдог. Зарим нь сайн сайн багш нар төгсч ирж байх шиг байгаа юм шиг байгаа юмаа, сүүлийн үед бас, оролдлого идэвхтэй. Дээхэн үед ч гэсэн багш нарын хариуцлагагүй байх нь ховор л байсан л даа, цөөхөн л байдаг байсан байх. Эцэг эхчүүд чинь өөрсдөөсөө л болно доо. Зарим нь байнга л уулзаад л, асуугаад яваад л байдаг тийм хүн ч байж л байна бараг 7 хоног алгасахгүй. Аа зарим нь бол бараг бүтэн жилдээ ч уулзахгүй тийм хүн ч байж л байдаг юм шиг байна лээ. Тэгээд багш нарын ярьж байгаагаар ангийн хурал хийхэд хэсэг нь байнга ирдэг, хэсэг нь огт ирдэггүй. Тэгээд 30-аад хүүхэдтэй анги байхад 10-аад нь нэг, гуравны нэг нь идэвхтэй явдаг юм шиг байгаа юм. Нэг 10-аад хүнтэй хурал хийгээд байдаг байсан намайг эрхлэгч байхад. Одоо бас тэр байдал нь их өөрчлөгджээ. Хүмүүс хүүхдийнхээ боловсролыг анхаараад арай өөр болж байгаа байлгүй дээ гэж бодож байгаа. Одоо сүүлийн үеүдийг ч бас сайн мэдэхгүй байна ш дээ. Одоо эрхлэгч, захирлууд тэр талаар ярих болов уу
Оюунтунгалаг -
Ер нь малчдын хүүхэд сургуульд сурахаар чинь малчин эцэг эхчүүд чинь ер нь хол л байгаа ш дээ. Тэднийг яаж ангийн ажилд ч юм уу, эцэг эхийн хуралд татан оролцуулах вэ?
Ганбаатар -
Одоо чинь нэг их дүн нууцлалтай гээд багш нар чинь дүнг нь хүүхэд бүрийн дээр бичиж өгөөд л гарын үзэг зураад л явуулдаг юм билээ. Очоод эцэг эх нь танилцаад гарын үзэг зураад, захидал хамт бичээд, дараа нь нөгөө санал гомдлоо гэсэн зайтай тэр чинь. Тийм хэвлэмэл тйим юм манай сургууль дээр явагддаг ш дээ.
Оюунтунгалаг -
Юу гэсэн үг вэ? Ямар захидал явуулах вэ?
Ганбаатар -
Эцэг эхэд нь, хөдөөний. За тэр хүүхэд сурлагын талаар ч байдаг юм уу, авъяас чадвар, урлаг спортоор гаргасан амжилтыг нь товчхон бичээд, хойшид анхаарах юмыг нь бичээд, тэгээд өөрсдийнх нь эцэг эх нь санаа бодлоо дахиад нэг бөглөх зай байдаг биз дээ. Тэгээд ангийн багш гарын үзэг зураад, тамга мамга даруулаад л, тэгдэг юм билээ, улирлын амралтаар.
Оюунтунгалаг -
Тэгээд явуулчихдаг. Хүүхдүүдээр нь өгөөд явуулах юм уу?
Ганбаатар -
Өгөөд явуулчихна. Би ч одоо анги даахгүй л байна л даа сүүлийн хэдэн жил. Манлайд ирээд нэг л 9 дүгээр анги төгсгөсөн, багш болоод. Тэгээд одоо анги даагаагүй байна. Баяндалайд нэг төгсгөсөн, ийм л байх шив дээ. Ингээд 2 л юм байна. Тэгээд л нэг төгсөх үед нь шилжчихдэг. Цогт – Овоод бас төгсөх жил нь шилжээд л, өөр газар очиж л байлаа. Тиймэрхүү юм надад дандаа тиймэрхүү юм таардаг. Тэгээд эцсийн төгсөх жил нь өөр багш авдаг. Тэгэхдээ төгсгөөгүй гэхгүй хүүхдүүд байнга л харилцаа холбоотой л явдаг юм даа.
Оюунтунгалаг -
Аанхаан. Ер нь одоо тэр үед чинь багш нарын хүрэлцээ хангамж ер нь хир байв? Мэргэжлийн багш нар хичээлээ зааж чаддаг байв уу, эсвэл нэг багш олон хичээл заадаг байв уу, олон төрлийн хичээл?
Ганбаатар -
Манай аймагт ч бас багын багш их дутагдаж байсан. За мэргэжлийн зарим багш нар их дутагддаг байсан байх. Одоо бол гайгүй л болж байгаа юм шиг байгаа юм. Тэгэхдээ манай суманд ч одоо хими биологи байхгүй л байгаа ш дээ. Аа ноднин нэг хүн ирсэн. Түрүү жил нь нилээн дутагдаж байгаад, ноднингоос нэг багштай болж л байгаа юм байна. Одоо энэ жил бараг бүрдэж байгаа байхаа.
Оюунтунгалаг -
Танай сургууль чинь одоо байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна уу? Тэгэхээр чинь 1938 онд?
Ганбаатар -
38 онд сайн дурын бага сургууль нэртэйгээр байгуулагдсан. Аа 40 онд албан ёсны бүх суманд сургууль байгуулах дээрээс шийдвэр гараад, бага сургууль, одоо ч гэсэн бага сургууль гэсэн нэртэй болсон байгаа.
Оюунтунгалаг -
4 жилийн?
Ганбаатар -
Тийм. 4 жилийн сургууль. Тэгээд 73 онд дунд сургууль болсон юм байна лээ.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо бол 9-н жилийн сургууль уу?
Ганбаатар -
Тийм. 9-н жилийн сургууль чинь саяхан болсоон. Нөгөө боловсролын нөгөө 8, 9,10 гэдгээ байгаад 11 болоод, 9 болгосон ш дээ, 8 жилийн сургуулиудыг нь. Тэгэхэд л 9 болсон.
Оюунтунгалаг -
Одоо танай сургууль чинь хэдэн хүүхэдтэй? Хэдэн багштай байна?
Ганбаатар -
Манай сургууль чинь 460 гаруйхан хүүхэдтэй л байдаг юм даа. За багш нар ч яахав ээ 20-иод багштай байгаа, 22 ч байна уу. Удирдлагатайгаа нийлээд 22, 23 бий байхаа гэж бодож байна. Тэгээд ажилчид 10 хэдэн ажилчидтай тэгээд л ажиллаж байдаг юм. Харин ч одоо энэ сургууль чинь ажил бас хөнгөрч л байгаа юм аа. Галлагааны асуудлыг сургууль өөрөө даадаг байлаа ш дээ саяхнаас өмнө. Одоо чинь сумын нэгдсэн юутай эрчим хүчинжүүлчихсэн. Хэдэн албан газрыг хооронд нь холбоод. Дээхэн үед чинь цэцэрлэг гэхэд нэг жижигхэн котелтой, байшингаа халаадаг. Сургууль л гэхэд байшингаа халаадаг өөрийн гэсэн котелтай тэнд ажиллах ажилчид, тэгээд л нүүрс түлээ гээд л сургууль бас их хүндрэлтэй асуудал байсан байх тэр бол. Тэр харин гайгүй болсон одоо бол. Тэгээд л асуудлыг бас шийдвэрлэж байгаа хэлбэр л байх.
Оюунтунгалаг -
Та тэгээд олон олон, олон янзын газруудад очиж багшилж байлаа ш дээ. Тэгээд нөхцөл нь өөр өөр байв уу?
Ганбаатар -
Өө ерэнхийдөө тэр хөдөөний сургуулиудын амьдрал ер нь жигд адилхан даа. Нүүрс түлээний асуудал үе үе тасалдаал, сандраад л. Тавантолгой руу унаа тэрэг ирээд л явдаг бас адилхан л байдаг юм билээ, хаа ч газар. Төсөв, санхүү хүрэхгүй, дутахгүй тохиолдол гардаг. Цалин мөнгөө өгч чадахгүй өдөр үе байсан. Одоо бол гайгүй болсон юм шиг байгаа юм. Тэгээд 90-ээд оны эхэн үеэс тэр бас хаа ч явсан адилхан байж л байдаг байсан. Одоо бол харин сургуулиудын орчин их өөр болж байгаа хаа газар бас л адилхан. Тэр байшин барилга, хичээлийн юу хүрэлцээгүй гэсэн юм байхгүй болж байгаа юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
Танайх чинь одоо яаж халах вэ? Танай сургууль?
Ганбаатар -
Нэгдсэн халаалттай сумын, тэрэнд холбогдчихсон. Сумын эрчим хүч хариуцна. Уурын зуух, уурын зуухаа янзлаад, бүх албан газраа тэрэнтэй холбоод ингээд хийчихсэн. Одоо 3 жилийн өмнөөс.
Оюунтунгалаг -
Та тэгээд шинэ залуу багш ирсэн. Шинэ залуу багш ирээд, хичээлийн үзүүлэн таниулах материал юм уу, янз бүрийн шинэ техник технологи их хэрэглэж байв уу ер нь?
Ганбаатар -
Ирсэн даруйгаа юу? Намайг яриад байна уу? одоо
Оюунтунгалаг -
Таныг яриад байна. Таны тэр үед ямар байв? Та одоо ямар байна?
Ганбаатар -
Бидний үед чинь бас одоог бодвол Оросын юмнууд хангалттай байлаа ш дээ. Сургуулиуд захиалга л өгөх юм бол тэгээд л тэр үзүүлэн бүх юм чинь хүрээд л ирнэ. Онцлог нь орос хэл дээр ирнэ. Оросын ашигладаг юмнууд, одоо математик, геометрийн бүх л юм ирдэг байсан ш дээ. Бараг л сургуулиуд авдаг байсан юм шиг байгаа юм. Тэр үед чинь бас нэг өөр өөрийнхөө мэргэжлийн юмыг багш нар чинь орчуулаад, тэр зэргийн юмыг бас аргалчих байлгүй. Намайг оюутан байхад чинь орос хэл дээр хичээл заадаг. Тэр л их буруу байсан юм шиг байгаа юм. Орос хэл дээр чинь заахаар чинь Монгол хүн ойлгох уу, үгүй юу. Орос хэлний мэргэжлийн бус оюутнууд.
Оюунтунгалаг -
Юуг орос хэл дээр заах вэ?
Ганбаатар -
3, 4 хичээл орос хэл дээр заадаг байсан.
Оюунтунгалаг -
Жишээ нь
Ганбаатар -
Математик, мэргэжлийн л гэхэд 2 хичээл заана. Нэг нь ямар юмны хичээл, коммунист намын түүх билүү нэг тийм хичээлийг бас орос хэл дээр заадаг байсан санагдаж байна. Тиймэрхүү юмнууд үздэг бас шаардлагагүй. Тэр коммунист намын түүхийг судлаад математикийн багш ер нь яах билээ. Шаардлагагүй юмнууд их үздэг байсан байх аа илүү. За яг мэргэжлийн юм орос хэл дээр заах бол бас бидний хувьд хүндрэлтэй л байдаг юм. Шалгалт малгалтаа өгөхөд.
Оюунтунгалаг -
Тэр нь ямар зорилготой байсан юм бол ер нь?
Ганбаатар -
Тэр ч яахав дээ, орос хэл, оросын нөлөө ч бас их байсан тухайн үед. Тэгээд ер нь л орос хэл дээр л сайн ашигладаг болгох хэвлэл мэдээллийн зорилготой байсан юм болов уу л гэж бодож байна. Одоо бол үзүүлэнг чухам ямар замаар авдаг юм мэдэхгүй ээ.
Авгай авахгүй их удсан хүнээ. 37 насандаа л одоо авгайтайгаа суусан юм байна. Анхны хүүхэд 37-той гарсан, том хүү. Багш нарын баяраар төрсөн ш дээ. Үгүй яахав бас их онцлогтой. Багш нарын баяр гээд л бид нар дайллагархуу юм хийгээд сууж байсан чинь авгай төрдөг юм. Эмнэлэгт байж байсан юм. Төрөхгүй байсан юм. Тэгсэн яг багш нарын баяраар гардаг юм. Дараа нь охин намайг хотод “Багшийн 4 дүгээр их хурал” эхэлдэг өдөр бас төрдөг. Оюухай тэгсэн ш дээ, тийм 2 хүүхэд төрсөн. Тийм л байна. Тэгээд нэрийг нь хүртэл Оюун-Ундрах гээд нэр өгчихсөн. Аан Энхбаяр нэрийг яаж өгсөн гэвэл Энхбаярыг төрүүлэх тээр жил чинь Энхбаяр нэртэй улсууд нэг их мандаж байсан байхгүй юу. Энхбаяр гээд л бөх дэлхийн аварга болж байлаа. Энхбаяр гээд одоо энэ ерөнхийлөгч маань Их хурлын дарга болж байлаа гэх мэтээр зөндөө л Энхбаярууд их одтой байсан жил юм уу даа. Тэгээд хүүдээ тийм нэр өгч байсан юм. За одоо билэгшээж, тиймэрхүү л байх шив.
Оюунтунгалаг -
Ер нь хөдөөгийн багш нар чинь хувийн аж ахуй, мал аж ахуйтай юу ер нь?
Ганбаатар -
Хөдөөгийн, орон нутгийн улсууд бол бас мэдээж, малгүй болох юм бол энэ чинь амьдрахад хэцүү байна ш дээ. Өвлийнхөө хүнс, хоол хүнснээс өгсүүлээд бүгдийг худалдаж авна гэхээр бол. Аа шилжиж ирсэн улс бол эхний жил нь бол сургуулиас гарч үзээд бас хүнсийг нь өгчихдөг болчихсон юм байна гэж би бодсон. Тэгээд өөрсдөө олон жил ажиллах уу, 1, 2 жил ажиллаад одоо явах уу гэдгээсээ л шалтгаална. Овсгоогоор л мэддэг юм шиг байгаа юм. Зарим нь ч яахав дээ боломжийн хүн амьтантай танилцаад хэд гурван мал аваад л малжаад өөрсдийгөө болгоод байгаа тийм улс ч байж л байна. Оо одоо явна ийнэ гэсэн бодлоор ажиллаж байгаад нэг жил болоод ч юм уу, хоёр жил болоод шилжээд явж байгаа улсууд ч байж л байна. Хүмүүс өөрсдөөсөө л шалтгаалах байх гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Аа танайх бол малтай юу? Өөрсдийн хувийн малтай юу?
Ганбаатар -
Үгүй манайх чинь одоо бас нэг 40-өөд ямаа, 4, 5–н хонь бий.
Оюунтунгалаг -
Тэрийгээ одоо сумын төв дээр ажиллаж байгаа улсууд чинь яаж харах вэ? Яаж маллах уу?
Ганбаатар -
Ер нь бол 2 хөгшнөөс бол 20 хонь, 20 ямаа үлдсэн байхгүй юу. Бас нэг хэдэн үхэртэй ч байсан юм. Тэгээд нэг зуднаар үхэр нь дууссан. Тэгээд хонь нь ийм жаахан л болсон юм байна л даа. Айлд л байдаг юм даа. Одоо нэг таньдаг айл, тэр айлд л.
Оюунтунгалаг -
Таньдаг мэддэг айлд чинь одоо хөлс мөлс өгөх үү, яахав?
Ганбаатар -
Үгүй яахав дээ ганц нэг тэжээл мэжээл өгнө. Тиймэрхүү журамаар л. Тэд нар чинь юм хумаа сумаасаа гарвал захичихна. Тэр мэрийг нь авч өгнө. Гурил будаа, ойр зуурын тэгэсгээд нээх хөлс гээд мөнгө цаас өгсөн юм байдгийн.
Оюунтунгалаг -
Манлай сум ер нь одоо таны бодлоор бол хөгжиж байна уу? Хир хөгжиж байна? Таныг залуу байхад ямар байв? Одоо ямар байна?
Ганбаатар -
Сум ч бас орчноо дагаад бас тэр 70 хэдэн онтой харьцуулахад бол их хөгжчихсөн л байгаа л даа. Хамгийн гол нь манай суманд нэг эрчим хүчний асуудал шийдэгддэггүй л бэрхшээлтэй байна. Эрчим хүч, цахилгаан гэрэл гээд ярихад хөгжил гэдгийг төсөөлөхөд бас бэрх л байх шиг байна л даа. Тэр асуудал их хүнд. Оройд нэг 2 цаг гэрэл асна. Тэгээд мэдээллээс тасархай болчихоод л байна ш дээ. Оройн 2 цагт чинь тэгээд юу үзэх вэ. Тэгээд эрчмийн асуудлаар нэг салхи нарны эрчим хүч тавина гээл нөгөө юунд орсон юм гэнэ лээ бүүр дээрээсээ манай сум. Өндөр хүчлэлтэй холбогдох боломж бас нэг тийм, тэд нарыг ярьчихвал энэ Өлзийтөөс ч хол ийм учраас холбогдох боломжгүй. Тэгээд нар салхины эрчим хүчээр хангана гэсэн тэр маань бүтэхгүй л байх шиг байна ш дээ. Ажиллахгүй байгаа юм уу, тэгээд одоо энэ барьж байгаа компани нь чухам ямар ч компани байдаг юм мэдэхгүй. 12 сэнс, 12 -уулаа ажиллах юм бол сумыг бол чөлөөтэй дийлнэ. Дийлэх юм байна лээ ер нь. Бас нэг долоо хоног ажилласан юмаа. Тэгээд зуурч эвдрээд л дуусч, одоо 2-хон л сэнс ажиллаж байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.