Tsohio


Basic information
Interviewee ID: 990045
Name: Tsohio
Parent's name: Jamts
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired (previous job illegibile)
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
work
privatization
democracy
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism
job
family policy
democracy
omens


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За Цохио гуай тэгэхээр хоёулаа нөгөө өмнөх өдөр ярьж байсан, өмнөх ярьж байсан ярилцлагаа үргэлжлүүлээд өнөөдөр ажилд орох хүмүүс яаж ордог байсан юм бэ, эрх мэдэл албан тушаал тэгээд ардчиллын тухай ярилцъя, тэгэхээр ер нь хүмүүсийн ажилд хандах хандлага энэ олон жилийн хугацаанд ер нь яаж өөрчлөгдөж ирэв ээ?

Цохио -

За яахав ер нь тэгээд дээхнэ үед ажлыг болвол дандаа намын байгууллага мэддэг байсан юм даа. Одоо боловсон хүчний чадвар чансаа тэгээд ер нь намын байгууллага чинь ялангуяа намын гишүүдийг болвол тэгээд намын даалгавар гээд л шууд батлаад тэгээд ажилд томилдог одоо тийм байсан л даа. Тэрнээс яахав дор зүгээр энэ суманд ч юм уу одоо нэг дарга дуудаад чи одоо ийм юм хий гэнэ, чи тэнд манаа хий, чи тэнд галч хий энэ тэр гэх бол хамаа алга л даа тэрнийг тэгээд хийцгээнэ хэдэн төгрөг нэхнэ, цалин юу болно доо, цалин хөлс авах ажилд бол хүмүүс гайгүй л идэвхтэй байна. Тэгээд ерөөсөө одоог бодвол тэгэхэд чинь хүмүүс дуулгавартай байсан, ажилд орох сонирхолтой байсан, ажлыг хийдэг байсан, ажилгүй хүн гэж байдаггүй байсан, тиймэрхүү л байлаа л даа. Одоо энэ чухам ардчилалдаа байдаг юм уу энэ олон намын тогтолцоондоо байдаг юм уу одоо чинь ажилгүй хүний тоо бол учраа алдсан, тийм.

Оюунтунгалаг -

Социализмын үед тэгэхээр бүх л хүмүүсийг намаас томилдог байсан гэсэн үг үү, бүх л ажлын хүмүүсийг үү, үгүй юу?

Цохио -

Үгүй, дээхнүүр албаны хүмүүсийг намаас томилдог байсан юм. Энэ чинь одоо энэ албан тушаалын жагсаалтанд чинь одоо аймгийн намын хорооны мэдлийн боловсон хүчин, сумын намын үүрийн мэдлийн боловсон хүчин энэ тэр гэсэн тийм энэ албан тушаалаар нь тиймэрхүү ялгаа зааг байна л даа.

Оюунтунгалаг -

Аа бас тийм жагсаалт байсан байх нь?

Цохио -

Тийм, тэгсэн тэрүүгээрээ л юу яана.

Оюунтунгалаг -

За?

Цохио -

Ажилладаг, тийм л байсан. Тэрүүгээрээ л томилдог байж хүнийг. За тэгээд дуртай, дургүйг нэг их харгалздаггүй байсан л даа, санал нэг их харгалзахгүй тэгээд намын даалгавар гээд л тавьчихдаг тэгээд л ажиллаад л байдаг, хийж л байдаг, ажил нь явж л байдаг тийм л байсан. Тэгээд яахав бас хариуцлага алдсан хүнийг арга хэмжээ авна, ажил нь их муу байвал бас арга хэмжээ авна, бас тийм юм байсан л даа, хариуцлага тооцдог л байсан, тийм.

Оюунтунгалаг -

Тэр жагсаалтаас гадуур албан тушаал, ажилд орох хүмүүс бол яаж ажилд орох вэ?

Цохио -

Өө тэр ч яахав дээ захиргаа, захиргаанд үүрэг өгөөд л тэгээд шууд томилоод л юу яачихна, ажлуулчихна. Тэр нэг тэрүүнд тэнцэхээр хүн юм гэсэн бас нэг юу байна л даа, тийм тэр удирдлагын бас нэг ажиглалт байна тийм, тэрүүгээр л юу яана, за аа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та, таны ажилд хандах хандлага ер нь өөрчлөгдсөн үү?

Цохио -

Өөрчлөгдөнө гэдэг чинь юу байх вэ.

Оюунтунгалаг -

Та ер нь та амьдралынхаа туршид ажилд хандах хандлага чинь таны, ажлын тухай бодож байсан бодол, ажлаа хийж байсан хариуцлагатай юу, одоо юу гэдэг юм ажилдаа хандах хандлага чинь ер нь өөрчлөгдсөн гэж боддог уу?

Цохио -

Өө тэгэлгүй дээ, тэр чинь. Ер нь ажлыг хийгээд л ахицтай тэгээд хэвийн ажил сайн яваад л байх юм бол тэгээд ажил бүтэж л байгаа нь тэр, бүтэхгүй байвал харин үгүй дээ л сэтгэл түвшин явдаггүй л юм л даа. Надад бол тийм нэг их юу яаж байгаагүй, дэргэд одоо дарга нар бас байна даа, сумын дарга ахуй нь нэг хяналтын ажил гэхэд чинь намын дарга, сумын дарга энэ тэр чинь болвол их тусална, дэмжинэ, тэгээд байнга зөвлөж тэгье, ингэе гэдэг ярьж тэгж байдаг байсан. Өөрөө санаад хийх юм байна л даа, байлгүй дээ, зүгээр одоо тийм нэг этгээд болохгүй юм санаж хийж энэ тэр байсан удаа байхгүй, тийм.

Оюунтунгалаг -

Ажилдаа баримталдаг зарчим чинь юу байсан бэ?

Цохио -

За ер нь нэгдүгээрт одоо шударга байх, эргэлт буцалтгүй байх, тийм зарчим л ер нь гол барьдаг л байсан даа, үнэнч л байх хэрэгтэй, тийм, тэгж байж л тэр ажилладаг улсууд чинь, өөрийн доод талын ажилладаг улсууд ч одоо бас хүрээлэл ч сайтай байдаг юм л даа.

Оюунтунгалаг -

Та тэгэхээр их олон янзын ажил хийж явсан, тэгээд л анхнаасаа эвлэлийн үүрийн дарга, цэрэгт цэргээс ирээд эвлэлийн үүрийн дарга томилогдож байсан гэсэн шүү дээ тийм ээ?

Цохио -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд тэрнээсээ эхлээд та ер нь өөрөө ажлаа сонгож байгаагүй дандаа л таныг томилж?

Цохио -

Намын хорооны томилолт шүү дээ, эвлэлийн үүрийн дарга чинь бас, тэгээд л яахав дороо бол эвлэлийн гишүүдийн хурал хийгээд л сонгуулчихдаг тийм л байсан юм байна лээ. Тэгээд дээрээс томилсон, хий гэснийг нь дороо зөвшөөрөхгүй байсан тийм юмнууд тааралдаж байгаагүй.

Оюунтунгалаг -

Ер нь таны ажлынхаа талаас одоо гол бахархдаг юм юу вэ, жигшдэг юм юу вэ?

Цохио -

За за, за нэг жигшдэг юм надад нэг их таарч байгаагүй юм байна зүгээр, бахархах юм яахав ээ юм бас байлгүй дээ. Эвлэлийн үүрийн дарга байхад ч бас хэдэнсуманд олон хүн, залуучуудыг эвлэлд элсүүлж гишүүн болгож байсан, тэрүүгээрээ бас дээд газартаа бас сайшаагдаж л байлаа, тэгээд ажил бүтэмжтэй байвал сайн хэлэх, дэмжих хүн ч мунддаггүй л юм л даа. За яахав би ч одоо ер нь нэг, нэг их юу яагаагүй болов уу, алтан гадас, хөдөлмөрийн хүндэт медаль, тэгээд ардын хувьсгалын ойн медалууд тэгээд нэг надад 20 гаруй шахуу медаль бий. Тэгээд тэр бол улс намайг үнэлж байж, би бас тухайн боловсрол, мэдлэггүй ч гэсэн тухайн томилсон ажилдаа бас үүрэг, даалгаварыг нь биелүүлж үнэлэлт авч байж дээ гэсэн тийм бодолтой байдаг юм шүү дээ.

Оюунтунгалаг -

Ажил хийж байхад чинь ер нь амархан зүйл юу байв, хэцүү зүйл юу байв?

Цохио -

Үгүй ер нь олон төрлийн ажилд чинь тийм юм хаа мундах вэ дээ, их хэцүү үе нь надад таарч байгаагүй байх аа, гайгүй байх. За тэгээд ер нь гол нь одоо ард түмэн хүн бүтээгээд нэг санасан, сэдсэн ажлыг хүн бүтээгээд өгдөг байсан учраас би нэг их тийм хэцүү юм санахгүй байна.

Оюунтунгалаг -

Ажлын хамт олонтой байсных?

Цохио -

Хамт олонтой л байсных л байх тийм, тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь одоо таны ажлын хамт олон гэхээр, нэгдэл гэхээр одоо хэн таны ажлын яг хамт олон болох уу, нэгдлийн одоо захиргааны ажилтнууд байх уу, бас хүн болгон чинь нэг өөр өөрийн хамт олонтой байдаг шүү дээ тийм ээ?

Цохио -

Аа тийм ээ тийм. Тэгээд суманд ажиллаж байхад сумын нэг удирдах ажил хийж явахад бол сумын ард түмэн чинь л бол сумын хамт олон шүү дээ, тийм. Тэрнээс зөвхөн нэг конторт, нэг өрөөнд суудаг тэрнийгээ хэлэхгүй л дээ, тэрнийг бол манай хамт олон гээд байхгүй, тэр сумын ард түмнийгээ л хэлнэ. Тэд нар дотор бол олонхи, дийлэнх нь л сайн улсууд байна, аа тааруухан хүн бол ганц хоёр, цөөхөн байна даа, тийм.

Оюунтунгалаг -

Сумаараа л жаргал, зовлонгоо л хуваалцана?

Цохио -

Өө тэгнэ, тэгнэ, тэгнэ.

Оюунтунгалаг -

Та ер нь ажил, амьдрал хоёроо яаж зохицуулж явав?

Цохио -

Үгүй энэ ажил, ажил амьдрал хоёр ч одоо яахав дээ тэгээд ажил бол цаг хугацаатай цугладаг, тарж амардаг одоо цагтай байх юм. Тэгээд амьдралын юм бол яахав зүгээр ерөөсөө шаардлагатай юмаа бол амралтынхаа өдрөө гүйцэтгэх жишээтэй, тийм л байна даа. Тэрнээс алба, амь хоёрыг нэг хольж хутгаад тэгээд юу яагаад байсан юм бол байхгүй ээ.

Оюунтунгалаг -

Ер нь хүүхдүүдээ өсгөх энэ тэрд хир их гар бие оролцож байв?

Цохио -

Аа бас үгүй яахав балчир байхад нь гар, бие оролцдог л байлаа. Хувцас хунар тэр юуных нь талаар бол эх нь голцуухан хариуцна, надад тэр талаар нэг их чадах ч юм байх биш, зүгээр хааяа багштай нь одоо харьцах барих янз бүрийн ажил байвал тэрийг нь харьцана даа одоо тэрнээс биш өөр нэг их онц юм юу байх вэ дээ.

Оюунтунгалаг -

Ер нь социализмын үед төрөөс одоо гэр бүлийн амьдралын талаар яаж, ямар бодлого баримталж ирж байсан бэ?

Цохио -

За бодлого баримталдаг л байсан байх. Тэр гэр бүлийн амьдралын тухай л одоо бодож байгаа бодож анхаарч байгаа хэрэг шүү дээ, тэр янз бүрийн тэтгэвэр, тэтгэмж, одоо хүүхдийн мөнгө энэ тэр гэж өгч байсан барьсан тэр бүх юм чинь тэрийг бол би муу гэж хэлэхгүй, сайн л байсан, худлаа хэлдэггүй байсан даа төр, засаг чинь социализмын үед бол, одоо жаахан зарим юм нь худлаа болох гээд энэ тэр байх тал байгаа юм шиг л санагддаг.

Оюунтунгалаг -

Гэр бүлийг ер нь их хөхүүлэн дэмжиж байв уу?

Цохио -

Өө дэмжиж байлгүй дээ тэгээд дэмждэг л байсан байх. За нэг их дэмжихгүй, тэгж байсан гэж хэлэх тийм баримт бол би мэдэхгүй юм байна.

Оюунтунгалаг -

Тэр одоо төрийн гэр бүлийн талаар явуулж байгаа бодлогууд танай хувийн амьдралд ч гэсэн бас нөлөөлж, тусаж л байсан байх тийм ээ?

Цохио -

Өө тэгэлгүй дээ, тийм.

Оюунтунгалаг -

Жишээ нь та өмнөх яриан дээрээ ярьж байсан хүүхдийн мөнгө авдаг байсан гэж?

Цохио -

Аа хүүхдийн мөнгө тийм, хүүхдийн мөнгө авдаг байсан. За тэгээд хүүхэд багачууд ялангуяа сургуулийн хүүхэд энэ тэрээ зуслан, мусланд амраах барих янз бүрийн юм болж л байсан. Тэр болвол бас л нэг анхаарч байсны л жишээ болов уу гэж бодох юм.

Оюунтунгалаг -

Танай эхнэр чинь алдарт эхийн одон авч байсан уу?

Цохио -

Байгаа 1, 2-р одонтой.

Оюунтунгалаг -

Одоо жишээ нь юу гэдэг юм тэр үед гэр бүл салахад намын гишүүний гэр бүл салахад энэ тэр намаас арга хэмжээ авах уу?

Цохио -

Аан?

Оюунтунгалаг -

Гэр бүлийн салалтанд бас төр нэгэнт л бодлого баримталж байгаа юм чинь бас?

Цохио -

Аа бас намын арга хэмжээ бас дуугүй өнгөрдөггүй л байсан, намын арга хэмжээ авна аа, авдаг байсан. Тэр шалтгаан мэднэ л дээ, тэр салалтын, тийм юм бас байна. Тэгээд тэр гэр бүлийн талаар завхайрах, янз бүрийн юм байх тэнд бол бас их соргог ханддаг байсан шүү дээ ер нь. Зүгээр намайг ажиллаж байхад тийм нэг их юм болж байгаагүй ээ, гайгүй л байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та бол бас л их олон жил эрх мэдэлтэй ажил, албан тушаал эрхэлж байсан хүн. Тэгэхээр ер нь социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан юм бэ?

Цохио -

Нэг их өөрт нь одоо тэр бас юу байна даа хэмжээ хязгаар, эрх мэдэл албан тушаалын хэмжээ хязгаар байна л даа тэрүүндээ л захирагдаж л ажиллахыг л хэлж байсан байх, тэрнээс давуу эрх мэдэл гаргахгүй байх бас эрх мэдлээ бүрэн эдэлж, ухамсарлахгүй байх гэдэг чинь одоо гэх мэтийн юм бол бас л тэр эрх мэдлийн л зөрчил байх л даа, тийм.

Оюунтунгалаг -

Дарга ажилчдын хоорондын ялгаа?

Цохио -

Ялгаа ч байлгүй дээ, ялгаа ч байна л даа, байлгүй дээ, юу ялангуяа албаны юманд бол байлгүй дээ, энгийн цагт бол нэг их ялгаасаад ч байх юм юу байх вэ, тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр эрх мэдэлтэй, мэдэлгүй хүмүүсийн одоо зүгээр энгийн байдал дээрээ жирийн амьдрал дээрээ хувцас хэрэглэж байгаа зүйлээрээ ч байдаг юм уу, биеэ авч яваа байдлаараа ч юм уу зэрэг дэвийн ялгаа, эрх мэдлийн ялгаа ер нь байдаг байсан уу, харагддаг байсан уу тэрүүгээрээ ?

Цохио -

Өө тийм юм нэг их юу яахгүй, нэг их баримт гаргаад ярих юм байхгүй ээ, байдаггүй, гайгүй байсан.

Оюунтунгалаг -

Даргын үүрэг даалгавар, тушаалд хүмүүс ер нь юу яаж ханддаг байсан бэ?

Цохио -

Аа тэр ч сайн ханддаг байсан шүү дээ ер нь. Тэр ч бол одоо харин энэ ардчилал, зах зээлийн үед л больчихоод байгаа юм. Тэрнээс тэр, тэрийг бол даргын үүрэг даалгаварыг бол их уриалгахан хүлээж авна, сайн биелүүлнэ. За тэгээд иймэрхүү л байдаг байсан даа. Сайн гэхээс өөр юу гэхэв дээ энийг ч одоо, сумын дарга нар ч одоо тэмээ унаад айл хэсээд явдаг л байлаа. Тэгээд сүүлийн үед 60 хэдэн оноос хойш л нэг машинтай болж тэгсэн шүү дээ, тэр бол хөдөө орон нутагт ялангуяа энэ говь нутагт бол тийм юм байгаагүй. Хангай талдаа бол бас арай өөр л юм гэнэ лээ.

Оюунтунгалаг -

Дарга дааж, эрх мэдэлтэй хүмүүс, мэдэлгүй хүмүүс хоорондын ялгаа юу?

Цохио -

Аа одоо ухаан тэр нэг одоо тэр нэг хангамжийн хувьд бол өөр л байсан байх аа, хойд талдаа, би ч Хангайд ажиллаж үзсэн биш, тийм.

Оюунтунгалаг -

Өнөөдөр ер нь одоо энэ эрх мэдлийн ялгаа, одоо хүмүүсийн эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага ер нь өөрчлөгдөж байна гэж боддог уу та, дарга нартаа одоо хандаж байгаа хандлага энэ тэр нь ер нь өөрчлөглөгдөж байна уу, эсвэл дарга нарын ард түмэндээ хандах хандлага ч юм уу өөрчлөгдөж байгаа юм шиг таны үеэс өөрчлөгдсөн юм шиг санагддаг уу?

Цохио -

Аа өөр, өөр, өөр л болж л байна л даа энэ чинь одоо. Тэгэхдээ ард түмэндээ хандах хандлага бол нэг их өөрчлөгдөөгүй, дарга нар ч бас ч одоо ард түмнээ ядарсан, зүдэрснээ мэдэх барих, тэр талаар бол энэ дарга албан тушаалтанууд бол анхаардаг нь хэвээрээ л байна. Аа харин ард түмэн нь бол дарга гэж ялгахаа байсан, муу хэлэх, гүтгэх доромжлох янз бүрийн юм бол бас байна, дарга нараа. Энэ ч одоо дээрээ тийм болохоор доороо тийм болчихдог юм уу, яадаг юм бэ дээ, тиймэрхүү л залуус байх л шиг байна. Одоо дээрээ бол замаа алдсан юм байна шүү дээ ерөөсөө, энэ сонин хэвлэлд бичиж барьж байгаа янз бүрийн юм.

Оюунтунгалаг -

Энэ та намын хянан шалгах хорооны дарга их олон жил хийсэн гэж ярьж байсан тийм ээ?

Цохио -

Хянан шалгах биш ээ.

Оюунтунгалаг -

Бишээ ардын хянан шалгах?

Цохио -

Ардын хянан тийм.

Оюунтунгалаг -

Тийм, тэр яг юу хийдэг алба вэ, юу хийдэг байсан бэ?

Цохио -

Үгүй ээ, тэр ч яахав дээ хийх тийм ажлын юутай л даа, заавар журам юмтай, тэр чинь одоо дээд удирдах байгууллага, нам засгийн тогтоол шийдвэрийн биелэлтийг шалгана, өмч хөрөнгийн хамгаалалтанд анхаарал тавьж шалгана. Тэгээд л манай энэ говь нутагт чинь одоо малын хариулга, маллагааг нь одоо энэ нэгдэлжих, нэгдэлтэй байх үед бол тэгээд хууль дүрмийн биелэлт гэх мэтийн янз бүрийн юм тийм юмыг бол шалгаж байх үүрэгтэй, тийм. Тэгээд жилийн эцэст бол тайлан майлан гаргана.

Оюунтунгалаг -

Дутагдал, доголдол гарвал яах вэ?

Цохио -

Аа тэгээд, тухай дор бүр нь засуулж байх ёстой шүү дээ. Засуулж л тэрийг л засуулж байх үүрэгтэй, өөр янз бүрийн хир хэмжээнээс хэтэрсэн юм байвал мэдээлж байх ёстой, тийм л байсан.

Оюунтунгалаг -

Танай аймаг, орон нутгийн хэмжээнд ардын хянан шалгах хороо, ардын хянан шалгах байгууллага ер нь хэзээ байгуулагдсан бэ?

Цохио -

72 оноос эхэлсэн, тэгээд 74 онд бол суманд орон тооны ардын хянан шалгах хороотой болсон юм. 72-оноос 74 он хүртэл олон нийтийн хянан шалгах комисс гэж орон тооны бус юм байсан юм. Орон тооны бус хүнд хавсраатай, ажилтай хүнд хавсараатай л байдаг байсан. Тэгээд л 74 оноос орон тооны болоод би Цогт-Овоо суманд л очсон байгаа юм, тэгээд 80 онд Манлайд ирсэн, 91 онд тэтгэвэрт гарсан, тийм л юм даа.

Оюунтунгалаг -

Та ардчиллын үед ажил хийж байсан билүү?

Цохио -

Үгүй, одоо энэ ардчилал тогтсоноос хойно уу?

Оюунтунгалаг -

Тийм.

Цохио -

Албан ажил хийгээгүй ээ.

Оюунтунгалаг -

Ардчилал эхэлж байхад бол 80-аад оны сүүлч 90-ээд оны эхээр?

Цохио -

Яахав, тэгэхэд ч яахав, хийж л байсан.

Оюунтунгалаг -

Ардчиллын үед, ардчиллын өмнө таны амьдрал ямар байсан, сүүлд нь яаж өөрчлөгдөв, ардчилал таны амьдралд ер нь юу өгөв, таны амьдралд өөрчлөлт оруулав уу?

Цохио -

За мэдэхгүй /инээв/. Хүнд хэлэхээр юм байхгүй дээ, ардчиллаас би нэг тийм юмтай болголоо гэх юм байхгүй дээ, ялангуяа сүүлийн үед энэ мөнгөний ханш, манш унаад нэг үгээр хэлбэл юм их үнэтэй болж тэгж л байна. Ер нь социализмын үед болвол юм хямдхан байж, хайрцаг шүдэнз 10 мөнгө байсан бол ч одоо 20 төгрөг, хямд нь 20 төгрөг болсон байна шүү дээ, тэгэх жишээтэй тийм л байна. Би ер нь энэ олон намын тогтолцоог ний нуугүй хэлэхэд бол нэг их таашаадаггүй ээ, үгүй дээ л сонгууль гэж нэг их ажил болно. Сүүлд нь сонгуулийн дүн гаргана, одоо хэрэлдээд сууцгаачихдаг улсууд ер нь ажил хийж, улсаа хөгжүүлэх талаар боддог улс байдаг юм уу, бодож бодлого нь зөв явж байдаг юм уу, одоо мэдэхгүй. Би ч яахав дээ хуучин хүн дээ, хувьсгалт намын хүн, хуучинсаг үзэл нь тэр юм уу, тиймэрхүү л байдаг даа.

Оюунтунгалаг -

80-аад оны сүүлч 90-ээд оны эхээр ардчилал өрнөж байхад танай энэ аймаг нутагт тэрний улбаа яаж нөлөөлж байв, энд ямар хөдөлгөөнүүд гарч байв, янз бүрийн юмнууд болж байв уу?

Цохио -

За тийм юм нэг их юм болж байгаагүй. Тэрний улбаагаар тэглээ гэх юм надад л мэдсэн юм алга, тийм. Яахав дээ тэгээд харин юу яаж, нэгдлийн малыг тарааж малчдад тараасан, тэрүүнд малчид нилээн урамшсан л байх. Ямар ч байсан нэг төлгө, шүдлэнгээ авч үлдэхэд нэгдлээс хувь өгөхгүй өөрийнхөө юмыг идэх боллоо гэж, тиймэрхүү бодолтой л байсан байх аа. Тэрнээс өөр нэг их юм мэдэгдсэн юм байхгүй ээ. Тэгээд яахав энэ хэлмэгдлийн мөнгө санга энэ тэр өгсөн, барьсан тэрүүнд бас холбогдох улс нь бас урамшсан л байх, авч чадсан нь, авч чадаагүй нь тэгээд өнгөрсөн, тийм л юм даа.

Оюунтунгалаг -

Та тэр 80-аад онд яг анх ардчилал өрнөж байхад та ер нь юу гэж бодож байв, эхэлж байхад нь, тэр хөдөлгөөнүүд эхэлж байхад нь?

Цохио -

Аа үгүй ээ энэ тэгээд сүүлдээ нэг их сайхан юм болдог юм болов уу гэж бодож байсан чинь миний бодож байсанд хүрэхгүй л юм байна шүү дээ. Би нэг арай нэг давуулж бодоод байсан юм уу яасан юм. Ялангуяа одоо энэ нэг бодлого юу нь их зөрөх юмаа, тэрнээс болоод хэрүүл ч болдог бололтой юм. За тэгээд хэн мэдэх вэ одоо тэгээд тийм мэтийн юм нь яаж засагдах байдаг юм, засагддаг юм уу, үгүй юм уу одоо мэдэхгүй.

Оюунтунгалаг -

Таны хувь хүний амьдралд чинь, гэр бүлд чинь ардчилал яаж нөлөөлөв? Хүүхдүүд одоо ардчиллыг дэмждэг үү, дэмждэггүй юу?

Цохио -

Хүүхдүүд ч яахав дээ тэгээд эх, эцгийн л одоо хандлагаар л болно. Сонгуульд саналаа өгөх ном нь хүртэл эх, эцэг нь яавал нь яагаад л байх. Тийм л тэгдэггүй хүүхэдтэй айл бас ч байдаг л юм байна лээ.

Оюунтунгалаг -

Ер нь энэ ардчилал болоод одоо ардчиллаас ер нь юу яалаа шүү дээ, одоо нэгдэл задарлаа тийм ээ, нэгдлийг та ер нь ингэж задарсан нь зөв гэж боддог уу?

Цохио -

Буруу гэж боддог. Нэгдлийн малыг арай цөөлөөд хүний чадал чансаанаас их давуулахгүй цөөн байлгаад тэгээд малтай байсан болвол нэгдлийн хөрөнгөөр чинь хүний аж амьдрал их дээшилж байсан шүү дээ. Тэр үед чинь хүний аж амьдрал их дээшилж байсан шүү дээ. Тэр үед чинь ядуу хүн гэж ердөө яригддаггүй байсан, ажилгүй хүн гэж яригддаггүй байсан, тэгээд одоо бол дандаа тийм л юм ярих болж. Манай энэ уламжлалт юугаар бол цагаан морин жилийн хувьсгал гээд л их ярих юм, одоо энэ ардчилсан холбоо байгуулагдсан энэ тухай. Цагаан морь гэдгийг чинь манай энэ говийн ард түмэн нэг их сүжирдэггүй юм шүү дээ ер нь, цагаан моринд чинь хур бороо байдаггүй, ган зуд их тохиолддог, шороо салхи ихтэй байдаг, хүн тийм цагаан морь өдөр хүртэл за тэнгэр яах нь вэ гэж тэгж байдаг. Тэгээд энэ ардчилсан холбоо анх гарч ирэхдээ зэрэг өлсгөлөн зарлаад суулт хийсэн, ажлаа өлсгөлөнгөөр эхэлсэн тэгээд ер нь монгол хүний амны билгээр тэр одоо их, бага өлсгөлөн чинь тэрнээс улбаатай байж болохоор юм гэж би тэгж боддог.

Оюунтунгалаг -

Тэр өмч хувьчлалаар танд ер нь юм оногдов уу, өмч хувьчлал танай энд яаж явагдав, танай энд нэгдэл яг хэзээ задарсан билээ?

Цохио -

Нэгдэл ч одоо үгүй тэгээд юу билээ энэ чинь 92 онд л одоо юу яасан байх даа, хуучин энд чинь олон хар хоньтой каракул хоньтой байсан газар байгаа юм. Тэгээд хуучин нэгдлийн дарга байсан хүн нэгдэл тарахад настай улсуудад нэг 10, 10 хар хонь өгсөн, зарим нь бол тэрүүгээр бол малжсан, зарим нь ч тэгээд идэж уугаад дуусгасан байх, тэрнээс өөрөөр бол нэг их хувьчлал гээд юу яагаагүй ээ. Тасалбар өгч байсан даа тэр нь нөгөө одоо өнгийг нь ч мартчихжээ, ямар 2 өнгийн тасалбар өгч байлаа. Тэгээд тэрнийгээ тэр чинь тэгээд тасалбарыг өгдөг газар нь өгсөн, тэгээд тасалбарын оронд ийм юм танайд өгөхөөр боллоо гэсэн юм бол ирээгүй. Тэгээд л чимээгүй болсон. Багануур гэсэн сураг байсан, сураг байл уу тэр чинь бичээтэй байсан байх аа, тэгээд л өнгөрсөн, за миний хувьд бол өмч хувьчлалаас тийм юм авсан гэх юм юу ч байхгүй, тийм юм байгаа юм.

Оюунтунгалаг -

Мал хуй оногдоогүй?

Цохио -

Мал ч одоо аваагүй ээ, уг нь одоо энэ өөрөө манайх гэдэг айл бол мал нийгэмчилж байгаагүй учраас тийм малын норм гэж байхгүй байгаа юм л даа, тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ нэгдлийн гишүүн байсан юм чинь ямар нэгэн хэмжээгээр мал оногдох ёстой доо?

Цохио -

Би ч одоо нэг их авъя, баръя ч гэж хөөцөлдсөн ч юм байхгүй тэгээд, мал нийгэмчилж байх үед айл өрх болоо ч үгүй байсан байх тэгээд, хувьлах, нийгэмчлэх энэ тэр тийм их мал байгаа ч үгүй, тэгээд сүүлд нь тэр хувь хүртэж чадаагүй байх гэж санадаг юмаа. Тэгээд харин тэрнээс хойно бол хүн өгсөн бас зарим нэгийг нь худалдаж авсан тийм мэтийн юугаар бас цөөхөн бог малтай болсон л доо. Тэрнийгээ нэг 10-д жил маллаад бас ч яахав гайгүй өсгөөд тэгээд одоо нэг хэдхэн мал айлд байдаг юм, тийм.

Оюунтунгалаг -

За өөр нэмж ярих юм байна уу танд, нэмж хэлэх зүйл байна уу?

Цохио -

Алга шиг байна, хуян өвдөөд.

Оюунтунгалаг -

За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.