Sugir
![](../assets/images/interviewees/990046.jpg)
Basic information
Interviewee ID: 990046
Name: Sugir
Parent's name: Hüühendüü
Ovog: Ih Ölziit
Sex: m
Year of Birth: 1963
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: sumyn zasag darga
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
work
family
privatization
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
contemporary Mongolia
military service
7th meeting of the federation of cooperatives
education
boarding school
socialist awards
climate change
place names
childhood
education
army
brigade
socialism
democracy
morality
press
cultural centre
hunting
climate change
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
Би Манлай сумын Засаг дарга Хүүхэндүүгийн Сугиртай уулзаж байна, ингээд танд би сая судалгааныхаа учрыг хэлээд бас нэг 2 зүйлийн зөвшөөрөл авсан тийм ээ, тэгээд та ингээд хэрвээ тэрийг зөвшөөрч байвал өөрийнхөө амьдралын түүхийг яриад эхлэхгүй юу?
Сугир -
За миний хэлсэн зүйлийг бол нийтэлж болноо, нууцлаад байх юм байхгүй ээ, одоо ингээд шууд яриад явчих уу?
Оюунтунгалаг -
Тэгье.
Сугир -
За би 1963 оны 6-р сарын 22-нд Хүүхэндүүгийн 6-р хүү болон төрсөн. Би эхээс 11-лээ өссөн, би одоо 11 хүүхдийн яг дундах нь, одоо надаас дээш 5, доош 5 дүү байна, 5 эгч, ах, 5 дүү байна. За 1963 онд төрөөд, 1972 онд 9 настайдаа энэ Манлай сумынхаа бага сургуульдорж суралцсан, тэгээд яагаад 9 настайдаа сургуульд суралцсан бэ гэхээр зэрэг тэр үед бол хүүхэд 8 настай суралцдаг байсан л даа. Тэгээд манай аав, ээж бол хөдөө нэгдлийн тэмээ малладаг байлаа, нэгдлийн 300-аас 400 тэмээг малладаг. Манайх чинь одоо нэг үе 0-оос 10 насны 7 хүүхэд байлаа л даа. Тэгээд манай аав, ээж хоёр 300-аас 400-д тэмээтэй тэгээд 0-оос 10 насны 7 хүүхэд өсгөдөг одоо ийм байлаа. Тэгээд энэ бол одоогийн энэ яг энэ байдлаас харахад бол үгүй ер нь одоо энэ хүмүүс яаж энэ их ажлыг амжуулж байсан юм бол гэмээр үе бол зөндөө л одоо харагддаг л даа, тэр 7 хүүхдийг чинь, 0-оос 10 насны 7 хүүхдийг өсгөхдөө тэр хүүхдүүдийн бүх хувцсыг манай ээж ганцаараа оёно. Тэр үед чинь үйлдвэрээс авдаг хувцас гэж бараг байгаагүй шүү дээ. Хүүхдүүдийн дотуур хувцас, тэгээд гадуур тэрлэг тэгээд өмд, цамц одоо тэгээд бид нар бол ер нь одоо бага сургууль төгстөлөө дандаа ээжийнхээ л оёсон бүх хувцасыг л, гутлаас бусад бүх хувцсыг л ээжийнхээ оёсон хувцсыг л өмсөж л хүн болсон л доо. Тэгээд зөвхөн бид хүүхдүүдийг өсгөөд, хүүхдүүдийг хувцаслаад зогсохгүй тэгээд манай ээж чинь одоо тэр 10 хэдэн ам бүлийн бүгдийнх нь хоол ундыг хийдэг, дээр нь одоо бүх ингэ малаа саадаг, мал хуйгаа усалдаг. За манай аав бол малаа тэмээгээ одоо хариулах, услах одоо хүнд хүчир ажлыг нь хийдэг ийм л байлаа. Тэгэхээр 8 настай хүүхэд гэдэг бол манай аав, ээжид бол одоо ер нь их тусд орсон, их одоо тийм тэмээ унаад.
Оюунтунгалаг -
Гарын үзүүрт хамаг л ажлыг хийлгэхэд болох?
Сугир -
Тийм, гарын үзүүрт зарагддаг, тэмээ унаад бас ойр зуур усны хооронд явчихдаг ийм л байсан учраас л манайх чинь одоо бүх л хүүхдүүдээ дандаа 8 настай суулгалгүй нэг жил өнжөөгөөд ингээд 9 настай сургуульд суулгаж байсан юм. За тэгээд нэг жил өнжөөхийн тулд тэр үед чинь нөгөө сургуульд хамруулах, хамруулах гэж төр, захиргааны байгууллагаас маш их шахдаг, тэгээд нэг жил хүүхдээ завсарлуулсан айлыг бол 200 төгрөгөөр торгодог байсан, тэр үеийн 200 төгрөг ч одоо нилээн том л мөнгө байсан байх.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Манайх бол жил болгон л 200 төгрөгөөр торгуулаад л ингээд хүүхдээ заавал 9 настай сургуульд суулгадаг ийм байлаа. Тэгээд яахав 9 настай сургуульд суусны юугаар би чинь 9 дүгээр ангиа төгсөөд тэгээд энэ Цэций суманд 9-р ангиа төгсөөд тэндээсээ цэрэгт татагдсан.
Оюунтунгалаг -
9-р ангиа төгсөөд?
Сугир -
9-р ангиа төгсөөд, тэгээд яахав ийм сонин түүх байдаг л даа. 9-р анги төгсөөд нэгэнт 18 хүрсэн, манай ангиас 3 хүүхэд 18 нас хүрсэн юм. Тэгээд гурвуулаа Цэций сумын залуучуудтай хамт аймгийн төвд очиж цэргийн комисст орсон юм. Сургуулийн захирал энэ тэр ч бүгд л Цэцийнх учраас тэр цэргийн комисст очихгүй, бидэнтэй хамт манай сургуулийн 3 багш цэрэгт татагдсан.
Оюунтунгалаг -
/инээв/.
Сугир -
Тийм, тэгээд яахав зүгээр 3 багшаас 1 багш нь миний өмнө комисст орсон чинь нүд юм үзэхгүй гээд нөгөө нүдний эмчид үзүүлээд ингэсэн, тэгээд комиссын эмч нар бүгдээрээ нэг өрөөнд тойроод суусан байсан. Тэгсэн чинь манай аймгийн нүдний их эмч Мөнхчулуун гээд эмч байсан, тэр босоод, яг би тэр нүд үзэхгүй байна гээд байгаа багшийн ард би комисст орсон юм л даа, тэгээд манайхан жагсаж зогсоод тэгээд би бас нүд юм үзэхгүй -2 зүүдэг шил, тэгээд намайг комисст орохгүйгээр нөгөө эмч чинь босч яваад эмч нар дээгүүр энэ ноднин зүгээр байсан нэг багш залуу ямар учир байна гээд тойроод явсан. Тэгээд тойрч яваад араас ахиад би үзэхгүй гээд орсон, нөгөө жаахан үсгийг нь ч үзэж байгаа ч юм байдаггүй. Тэгээд хамгийн гол би цэрэгт явах дургүй байсан. Би 10-р ангиа төгсөнө, цааш нь сургууль соёлд явна гэж өөртөө хатуу зорилт тавьсан байсан. Тэгээд цэргийн комисст ороод ингээд явсан чинь тэр цэргийн комиссийн дарга, тэр Овоотын бид нарын алба хаасан Овоотын цэргийн дарга энэ тэр 9-р ангиа төгссөх үү, 10-р ангиа төгсөх үү л гэсэн төгсөнөө л гэсэн, тэгээд комисст орсноос хойш 3 хоногийн дараа цэргийн хэлтэс дээр ир гэсэн байсан. Тэгээд л би ч одоо цэрэгт явахгүй, тэнцээгүй гэж бодоод л байсан. Тэгээд 3 хоногийн дараа нүцгэн тэр цэргийн хэлтэс дээр хүрээд ирсэн чинь харин шууд хуваарилаад ачсан, тэгээд тэрүүнд нь одоо манай ангийн 18 нас хүрсэн 9-р ангийн 3 хүүхэд 3-лаа л ачигдсан. Тэгээд би дараа нь сонссон л доо манай 3 багшийг цэрэгт авах гээд тэгээд тэр 3 багш өөрсдөө явах дургүй тэгээд орныхоо хүнийг олж ир гэсэн чинь яах аргагүй 9-р ангийнхаа 3 хүүхдийг орноосоо явуулчихлаа гээд ярьж байсан юм байдаг юм.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Сугир -
Тэгээд тэр багш.
Оюунтунгалаг -
Багш нарынхаа өмнөөс явсан байх нь тийм ээ?
Сугир -
Тэгсэн, тэгээд 3 багшийн нэг нь ч талийгаач болчихсон, нэг нь халагдаад ирэхэд аймгийн 31-р ангид шинэ цэрэг гүйж явсан л даа, одоо хотод байгаа, Цэрэн-Очир гээд багш, нэг нь бол одоо аймгийн боловсрол соёлын газар ажиллаж байгаа манай математикийн багш. Тэгээд яахав ингээд хамгаалах хүнгүй тэгээд бид нар 9-р ангиасаа цэрэгт явсан, тэглээ гээд би буруудаагүй гэж боддог юм. Тэгээд л яахав хилийн цэрэгт 3 жил алба хаасан, алба хаахдаа яахав эхний нэг жил бол шинэ цэрэг сургууль заставт байсан, тэгээд сүүлийн 2 жил бол бага даргаар ажилласан, голцуу одоо отрядын төвд, ангийн дотоодын харуул, хамгаалалтанд ажилласан даа тийм.
Оюунтунгалаг -
Аль аймагт цэрэгт алба хаасан бэ?
Сугир -
Би Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид алба хаасан юм. Тэгээд яахав зүгээр цэргээсээ халагдаж ирээд сумынхаа энэ Өгөөмөр багт, бригадад тэр үед нэгдлийн бригад гэж байсан, тэр бригадад аж ахуйн ажил хийсэн, аж ахуйн няраваар одоо 2 жил ажилласан, аж ахуйн няраваар ажиллаж байх хугацаандаа Цэций суманд очиж нөгөө 10-р ангиа эчнээгээр төгссөн. Тэгээд цаашаа сургуульд явах бодолтой байсан боловч конкурс тэр юмыг одоо өгч чадаагүй, явж чадаагүй л дээ. Тэгээд л яахав энэ Өгөөмөр баг бригадад 17 жил ажилласан, 17 жилээс нэг 14, 5 жилийг нь одоо баг бригадын даргаар ажилласан. Тэгээд л 2000 оноос хойш өнөөг хүртэл одоо сумын засаг даргаар ажиллаж байна даа. Тэгээд яахав зүгээр ер нь бол цэргээс халагдаж ирээд зүгээр өөрийн нэг зорилго байдаг шүү дээ хүн болгонд байдаг, би бол ер нь их цэргийн дарга нараас дутуугүй нэг ийм л одоо хатуу удирдлагын дор ажиллаж эхлэх юмсан л гэж бодож байсан, тэгж байж өөрийгөө жаахан хатуужуулж бас одоо ажил хөдөлмөрийн амтыг мэдэрнэ л гэж бодож байсан. Тэгээд яахав зүгээр манай нэгдлийн дарга намайг одоо тэр аж ахуйн ажил хийлгэсэн, тэр аж ахуйн ажлыг 2 жил хийсэн, тэгээд яахав манай бригадын дарга тийм их өндөр шаардлагатай хүн байгаагүй. Ер нь бол социализмын үед чинь одоо захиргаадалт ч гэж хэлдэг одоо хүмүүс зарим нь ч муугаар л хэлдэг, миний бодлоор бол сайн үе байсан, ер нь одоо монгол хүмүүс бол жаахан захиргаагүй бол ер нь хэтэрхий дураараа байх гээд байдаг, тэглээ ч гээд одоо улс орон хөгжиж байгаа юм алга зүгээр миний бодоход бол 1990 оноос хойш бол Монгол улсад одоо дэд бүтцийн хувьд бол үнэхээр хөгжсөнгүй шүү дээ. Энэ бол 90 он хүртэл одоо хөгжсөн, Оросын холбооны улс, тэр Сеевийн орнуудын тусламжаар л одоо хийгдсэн төмөр зам, хатуу хучилттай зам тэгээд барилга объектууд, үйлдвэрийн газрууд 90 онд ч одоо Монгол улс чинь өөрийнхөө хүнсэнд хэрэглэсэн болоод үхсэн малынхаа арьс ширийг 100 хувь одоо дотооддоо боловсруулаад шевро, савхи хийгээд монголынхоо ард түмнийг бараг 100 хувь өөрсдийнхөө үйлдвэрлэсэн гутлаар хангачихдаг, үгүй тэгээд л одоо эсгийний үйлдвэр, тэгээд л хүнсний, үр тариа гээд л ингээд л ерөөсөө ярьвал одоо Монгол улс бол өргөн хэрэгцээнийхээ барааг ихэнхдээ дотооддоо хангадаг ийм олон үйлдвэртэй байсан гээд л гэтэл харамсалтай нь 90 оноос хойш бол үнэхээр одоо шинээр үйлдвэрлэл, үйлдвэр буянгийн Жаргалсайханы одоо ноос угаах, ноолуур угаах тэр үйлдвэрийг л эс тооцвол шинээр юм баригдаж өгсөнгүй л дээ. Тэгэхдээ яахав дээ ардчиллыг буруутгаж байгаа юм биш, энэ бол дэлхий нийтийн жишиг Монгол улс бол ер нь аль хэдийнээс одоо Орос, Хятад энэ 2 том гүрний хооронд хавчуулагдаастай байгаа учраас энэ хоёрынхоо л аяыг харж л одоо хөгжиж ирсэн. Тэгэхдээ одоо манай ахмад буурлууд бол үнэхээр ухаанта,й үнэхээр одоо Монгол улсаа тусгаар тогтносон улс болгуулж чадсан. Яагаад гэвэл ийм 2 одоо дэлхийн НҮБ-ийн аюулгүй байдлын зөвлөлд ордог, цөмийн зэвсэгтэй энэ 2 том гүрны хооронд тэгээд асар их баялагтай энэ их том газар нутгийг ийм хоёр сая хүрэхтэй үгүйтэй ийм цөөхөн монголчуудыг ингээд тусгаар тогтнол болгоод аваад ирсэн нь бол одоо ахмад буурлуудын хамгийн том буян гэж боддог. Тэгээд яахав өнөөгийн хүн ард бид бас энэ буяныг одоо зөв ашиглаад, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгийн 1-рт тавиад тэгээд цааш нь одоо хүнийхээ эрх чөлөөг бас эхний ээлжинд тавиад л ингээд явах юм бол болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэж ингэж л ойлгодог. Тийм учраас миний хувьд бол энэ социалист нийгмийн үеийн одоо захиргаадалтын үе гэж байна, коммунист үе гэж байна энийг би ерөөсөө муу зүйл гэж боддоггүй, яагаад гэвэл нэгэнт л Монгол улс далайд гарцгүй энэ 2 том гүрний хооронд хавчуулагдаатай 2 том гүрэн хоёулаа коммунист ийм одоо системээр хөгжиж байсан болохоор л Монгол улс энийг дагахаас өөр ямар ч арга байгаагүй. Харин гагцгүй энийг дагсны хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй ийм том гүрэн, юу 2 том гүрний дунд ийм том газар нутагтай бас ч гэж хүн амаа цэвэр цусаар нь өсгөж байгаа ийм л одоо улс гэж боддог. Тэгээд захиргаадалтын үед бол яахав тэр социалист нийгмийн үед бол хүмүүс чинь одоо ах захаа хүндэлдэг, ер нь одоо дэгтэй журамтай байлаа л даа, удирдагчаа ч бас хүлээн зөвшөөрдөг. Гэр орондоо ч гэсэн аав ээжээ, ах эгч нарынхаа үгийг сонсдог, ийм байлаа. Зүгээр яахав 90 оноос хойш бол ардчилал гэдэг юмыг бас нэг хэсэг нь одоо буруугаар ойлгож хүн болгон одоо өөрийхөө юу хийсэн, юу хүссэнээрээ л байх ёстой юм шиг, тэр миний эрх чөлөө бусад хүмүүсийн эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг юмыг бол бас хэсэг нь дэндүү одоо ойлгохгүй ингэж явж ирлээ л дээ. Тийм учраас одоо тэгээд би л эрх чөлөөтэй бол би ажил хийх, хийхгүй нь миний дур, би ер нь одоо хүний эрх чөлөөнд халдах, халдахгүй нь миний дур, тиймээс би одоо хүн зодчихвол нөгөө надад зодуулсан хүн хохирно, бэртэнэ гэдэг ч юм уу хүнийг хайрлах, нэгнийгээ хайрлах ийм үзэл бодол одоо ер нь тун бага болж байна л даа. Тэгээд ер нь нэгэнт одоо ард түмнээсээ сонгогдсон төр засгаа хүндлэхгүй байгаа хүмүүс бол тэр аав, ээж ах дүүсээ хүндлэх тухай асуудал бас ярих хэрэггүй юм шиг байна л даа, нэгэнт л ардчилсан нийгэм гэдэг чинь олонхоороо асуудлыг шийдээд цөөнхийнхөө үгийг сонсоод, цөөнхөө хүндэтгээд тэгээд олонхоороо шийдсэн шийдлийг бүх нийтээрээ л дагаж мөрдөхийг хэлдэг гэж ойлгож байгаа л даа. Тийм учраас одоо монголын ард түмэн бол яахав одоо шинэ үндсэн хуулиар энэ ардчилсан нийгэмд шилжсэнээр ямар ч байсан төр, төрийн эрх барих энэ эрхээ 4 жилд 1 удаа эдэлдэг л болсон л доо. Тэрнээс биш одоо ард түмэн бол байнга одоо бид одоо төрийн эрх барих дээд байгууллага бид одоо хүн болгон одоо төрийн эрх барих энэ юмыг хэрэгжүүлэх ёстой гээд ингээд байж болохгүй л дээ, 4 жилд одоо өөрсдөө тэр сонгох эрхээ эдлээд тэгээд нэгэнт одоо олонхоороо тэр ерөнхийлөгчөө, тэр их хурлаа сонгосон бол тэр сонгогдсон хүмүүсийнхээ гаргасан шийдвэрийг бас буруу юм байвал бурууг нь хэлэлгүй л яахав тэгэхдээ одоо бас дагаж мөрддөг хэрэгжүүлдэг ийм юм л одоо манайд бас дутагдаад байна л гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд социалист нийгмийн үед бол яахав би одоо тэр баг, бригадад ажиллаж байхад бол яг одоо бодоход бол үгүй мөн асар их ажил байсан даа ерөөсөө, асар их ажиллаж байсан, одоо хөдөө орон нутагт бол ажилгүй хүн гэж байгаагүй шүү дээ, тэгээд дамаагүй 18 нас хүрсэн хүн жилд, сард ажиллах ийм одоо нормтой байлаа шүү дээ. Тэгээд одоо хөдөлмөрийн хөлсний юу хөдөлмөрийн одоо тэр ажиллах хугацааны доод норм гээд байсан, тэрнийг биелүүлээгүй бол торгууль, шийтгэл оногдуулдаг. Одоо ч бол ажил олдохгүй байна гээд байна, тэр үед чинь бол ажил хийгээгүй хүнийг торгодог байлаа шүү дээ. Тэгээд л одоо яахав баг, бригадад ажиллаж байхад чинь одоо бид нар чинь нэг багийн дарга, бригадын даргаар ажиллаж байхад чинь сар болгон тэр нэгдлийн малыг тоолж хөдөлмөрийн хөлсийг нь тооцдог байлаа. Тухайлбал одоо тэр үеийн бригад, багийн дарга нар чинь тэр бүх айлуудынхаа одоо манайх чинь 100 гаруй айлтай л ийм л баг байлаа л даа бригад байлаа, тэр айлуудын чинь тэр одоо тэр л тэмээ, хонь гээд л нэгдлийн одоо бүх малд нь хөлс бодож олгоно шүү дээ. Тэр болгоныг чинь бид сампингаар боддог байлаа шүү дээ, тооны машин энэ тэр гэж огт байхгүй. Тэгээд л одоо нэг тэмээнд сард ямар хэмжээний хариулга маллагааны хөлс өгөх юм тарифтай тэрүүгээр нь үржүүлж тавина, тэрнийгээ хувилаад одоо тэрний нэг усалгааных нь хөлс нэг 10 хувь ч байдаг ч юм уу тийм ээ, тэгээд тарга хүчний нэмэгдэл, ботгоны нэмэгдэл гээд л энэ бүгдийг чинь бүгдийг нь сампингаар бодно. Тэгээд дээр нь одоо тэр багийнхаа бүх айлуудаар одоо сард хэд хэдэн удаа явна, тэр л төл хорогдол тэгээд л аж ахуй бол одоо тэр бүх айлуудад чинь өвсийг нь одоо өгдөг, ботго торомны нь нэмнээ гээд нэг айлд чинь одоо 100 гаруй нэр төрлийн тийм эд аж ахуй тарааж өгдөг. Тэр нэгдлээс авч ашигладаг байлаа шүү дээ, тэр 100 гаруй нэр төрлийн юм юу байх вэ гэхээр ботгоны нэмнээ, торомны нэмнээ, тэгээд л усны онгоц, ховоо үгүй тэгээд малын тэжээлийн онгоц гээд л ингээд л тоолоод байхад чинь одоо зарим бага мал маллаж байгаа айлд бол 100-аад нэр төрлийн ийм эд аж ахуй эзэмшүүлдэг байлаа. Ингээд бодоход бол за дамаагүй аж ахуй гэхэд л бол яг тухайн бригадад юу хийдэг байсан бэ гэх зэрэг бол тэр малчдын бүх цалинг эндээс аваад тэгээд бүх айлуудаараа тэгээд цалинг нь тарааж өгнө, тэр бүх айлуудад нэгдлээс эзэмшүүлж байгаа эд хөрөнгийг бүгдийг нь дансалж, бүртгэж тэр айлууддаа тарааж өгч, авна, тэр малчдын үйлдвэрлэсэн тэр сүү, тэр ааруулыг малчид өөрсдөө зараад мөнгийг нь дандаа аж ахуйдаа тушаана. Тэгээд аж ахуйчид бүх малчдаасаа тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг зарж борлуулсан үнийг нь аваад ингээд нэгдлийнхээ тэр данс юманд тушаана. Өвөл болохооо зэрэг нэг баг дээр чинь одоо 300-400 тэмээ, тэгээд хэдэн мянган бог мал алдаг байлаа шүү дээ, нядлаад, тэгээд нөгөө малчиддаа өвлийнх нь хүнсэнд авъя гэснээр нь ингээд махыг чинь килограммлаад ингэж өгнө, махыг чинь тэгээд зээлээр өгнө, тэгээд эргээд нөгөө цалин хөлсөн дээрээсээ малчид чинь нөгөө махныхаа үнийг буцаагаад өгдөг. Тэгээд л одоо тэр багынхаа бүх эд аж ахуйг хамгаална, цэвэрлэнэ, тэр л бригадын төв дээр барьж байгаа бүх л барилга байшинг засварыг нь хийнэ, ингээд бодоход бол, одоо бодоход бол бараг одоо нэг 3-4 хүний хийдэг ажлыг социализмын 1 хүн хийж байжээ л гэж ингэж л ойлгогддог. Боловсролын хувьд гэвэл би түрүүн хэлсэн одоо нэг жил хүүхдээ сургуулиас завсардуулсан л бол 200-аас доошгүй төгрөгөөр торгодог байсан. Тэгэхээр хүнээ боловсролтой болгох гэж бол тэр түрүү нийгмийн үед бол маш их анхаарч байсан. Тэгээд бид нарын сургуульд байхад бол одоо манайх чинь нэг л малчин айл юм чинь тэгээд одоо манайх гэхэд л бараг 5-6 хүүхэд нэгэн зэрэг 1-ээс 8-р ангид сууж байсан байна шүү дээ. Тэгээд бид нар чинь бүгдээрээ дотуур байранд сууна. За дотуур байранд сууж байгаа хүүхдэд бол бид нар чинь бол өдөрт 3 хоол өгнө. Өдөр бол заавал 1, 2-р хоол өгдөг байлаа шүү дээ тэр үед чинь тэгээд л бид нар чинь 1-р хоол шөлтэй хоол иднэ, 2-р хоол одоо тэр цуйван муйван одоо тийм юм иднэ. За зүгээр одоо сууж байгаа хүүхдүүд чинь бол өдөр юун 2 хоол байтугай нэг л юм идэж байгаа шүү дээ. Тэгээд одоо хэр цадаж байдаг байгаа юм, тэгээд бид нарын чинь сургуульд дотуур байранд байхад бол хоолны одоо хангамж бол тийм сайн байлаа, тэгээд хагас бүтэн сайн өдөр одоо тэр малчдын хүүхдэд чинь заавал бууз, хуушуур хийж өгдөг ийм байлаа шүү дээ, тэглээ гэхээр л нөгөө хүүхдүүд чинь нэгэнт л гэрийнхээ хоол биш гэрээсээ хөндий байгаа учраас сэтгэл нь цаддаггүй байлаа л даа. За тэгээд дотуур байранд сууж байгаа хүүхдийг чинь одоо цагаан хэрэглэлийг нь 7 хоногт 2 удаа сольдог байсан шүү, бид нарыг дотуур байранд байхад, тэгээд бүр тэр байранд чинь одоо 2-оос 3 угаагч ажилладаг, тэр бүх цагаан хэрэглэлийг чинь 7 хоногт 2 удаа солино, бүгдийг нь индүүдэж өгнө, за сард энэ чинь 2-оос 3 удаа байхаа одоо энэ оо, гар нүүрийн саван эд нарыг чинь дотуур байранд чинь одоо тавьж өгдөг байлаа шүү дээ, бид нар чинь ер нь яг одоог ингэж бодох юм бол дотуур байранд маш өндөр хангамжинд одоо байж ингэж одоо сурсан даа. Тэгээд л яахав дотуур байранд чинь бол чөлөөт цагийг нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд янз бүрийн одоо хүүхдүүдийн дунд урлаг спортын ийм арга хэмжээнүүдийг зөндөө зохиодог байлаа. Тэгээд дотуур байранд чинь ингээд тасаг тасгаар нь 100 баллын уралдаан гэж хийдэг байлаа. Тэгээд нөгөө байрын зөвлөл гээд одоо дунд айлын хүүхдүүдээс бүрдсэн ийм зөвлөл дотуур байранд ажилладаг. Тэгээд тэд нар чинь бараг өдөр болгон ингээд байрыг чинь оноогоор 100 баллын уралдаан гэж тэр үед ярьдаг байсан. Тэгээд л хөвөн бариад л ингээд орны доогуур тоос, шороо байна уу гэж ингэж л үздэг байлаа шүү дээ, тэгээд тэр шал малыг чинь одоо зүлгүүлнэ, тэр үед чинь бас одоо манайд чинь ингээд ийм дрожтой тэгээд би бас тэр үед байрны даргаар ажиллаж байсан юм. Тэгээд энэ дрожон дээр хүүхдийг гуталтай гишгүүлэхгүй, гуталтай гишгэвэл ингээд цагаан мөр гарчихдаг, тэгээд л одоо гутлыг нь үүдэнд тайлуулаад ингэдэг л байсан. Тэгэхээр зэрэг одоо тэр одоо яг үед ингээд хүмүүс зарим нь яриад л байна, социалист нийгэм гэдэг чинь харанхуй бүдүүлэг, тэгээд хамаг хүмүүс нь юм юмаар гачигдсан ийм нэг арчаагүй байсан юм шиг л одоо яриад байгаа, одоогийнхоос хамаагүй арчаатай байсан юм. 7 хоногт одоо суманд 2 удаа ногоон онгоц буудаг, үгүй ээ бид нар чинь одоо аймгийнхаа төв рүү 7 хоногт 2 удаа ногоон онгоцоор 2 цаг нисээд очдог байлаа шүү дээ. Тэгээд л одоо яахав 90 оноос хойш ингээд л ахмад буурлуудын бүтээсэн юмнуудыг нэг хэсэг устгаад л, одоо бол арай дээр л болж байна л даа, тэгэхдээ яахав одоо холбоо, мэдээлэл, зурагт, радио эд нар бол социалист нийгмийн үеийнхээс хамаагүй хурдацтай хөгжиж байна л даа, зүгээр яг одоо хүмүүсийн хүний төлөө тавьдаг анхаарал бол бас ч одоо нилээн суларсан гэж ойлгож байгаа. Одоо дотуур байранд сууж байгаа малчдын хүүхэд гэхэд л өдөр ганцхан л хоол өгч байна, тэр өдөрт идэж байгаа хоол нь бол тэр киллкалори тэр авах ёстой хэмжээндээ хаана ч хүрэхгүй байна. Тэгээд дотуур байранд хүүхдэд бол тэр, бид нарыг байж байхад чинь бол сум чинь нийтийн халуун устай, тэгээд дотуур байрны хүүхэд чинь одоо 7 хоног болгон заавал усанд ордог байлаа шүү дээ. Одоо бол сумын төв ч нэгдсэн халуун ус ч байхгүй, сургууль ч өөрөө халуун усанд оруулах юм байхгүй, тэгээд сургууль дээр чинь одоо бид нар чинь ийм угаагуур гээд одоо бүх хүүхдүүд өглөө босоод ингээд нэг нэг крантанд ингээд гар, нүүрээ угаадаг ийм байлаа. Одоо бол нэг тасаг тасагт нь нэг юм тавьчихсан тэгээд хүүхдүүд нь өөрсдөө явж усаа зөөгөөд ингээд л ариун цэвэр соёлын хувьд ч, хүнс хоол хангамжийн хувьд ч тэр одоо цагаан хэрэглэл бусад юмны хувьд ч одоо бол шал дор байна л даа. Тэгээд би яагаад энийг яриад байна вэ гэвэл одоо нэгэнт социалист нийгмийн үеийнх шиг бүхнийг дээрээс нь хангаж ингэж чадахгүй юм бол тэр зах зээлийнх нь юманд зохицуулаад тэр бүх юмыг нь одоо орон нутагт нь эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй байна л даа, одоо чинь сумын сургуулийн төсвийг боловсролын яам мэдэж байна, эмнэлгийн төсвийг эрүүл мэндийн яам мэдэж байна, өнөөдөр суманд ажиллаж байгаа засаг дарга тэр, аймагт ажиллаж байгаа засаг дарга ч тэр орон нутгийнхаа төсвийг огт мэдэхгүй байна, тийм учраас одоо урд нь ч ийм л байсан, одоо ч ийм л байна. Одоо энэ удирдлага санхүүжилтын хууль гарснаар бүүр ч энэ орон нутгийн тэр иргэдийн хурал гэдэг бол зүгээр л нэг тийм дэмий одоо улсын төсөв мөнгө үрсэн тийм нэг цаг зав үрсэн 4 жилд хэрэггүй сонгууль явуулж байна. Одоо суманд байгаа иргэдийн хурал ч тэр, аймагт байгаа иргэдийн хурал ч тэр хамгийн их эдэлдэг том 2 эрх нь бол яахав тухайн сумынхаа, тухайн аймгийнхаа иргэдийн хурлын даргыг л нэг сонгодог эрх мэдэлтэй, дээр нь тухайн шатныхаа засаг даргыг нэг нэр дэвшүүлэх эрх мэдэлтэй, өөр ямар ч эрх мэдэл байхгүй. Ер нь аливаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол тэр орон нутгийнхаа хөрөнгө төсвийн тодорхой хэсгийг мэдэхгүй л юм бол тэр бол хуулиар ямар их эрх хэмжээ өгөөд ч хэрэгжихгүй, тийм л учраас удирдлага санхүүжилтын хууль гэдэг юмыг байхгүй болгоод ингээд орон нутагт нь эрх мэдлийг нь өгөөд ингээд явах юм бол тэр дотуур байрныхаа асуудлыг,тэр малчдынхаа хүүхдийн асуудлыг яг орон нутгийн иргэдийн хурлаар асуудлаа хэлэлцээд яах вэ, ийх вэ гээд юмаа сайжруулаад явах боломж байна. Тэрнээс социалист замын үеийнх шиг нэгэнт бүхнийг дээрээс нь хангаж чадахгүй л юм бол хоёрын хооронд дутуу алсан могой шиг ингэж хаяад хэрэг алга байна л даа. Ингээд л одоо одоо үеийг түрүү үеэ харьцуулаад бодох юм бол одоо түрүү үе сайн ч юм их байж бас болохгүй ч юм их байж, болохгүй юм нь бол яахав одоо би тэр ахмад хүмүүсийг хараах, зүхэх маш дургүй л дээ. Тэр хүмүүс бол бид нараас илүү ухаантай байсан уу гэхээс биш бага ухаантай хүмүүс байгаагүй ээ. Бид нар бол харин тэд нарын дэргэд бол үнэхээр өчүүхэн ухаантай хүмүүс юм гэж ингэж ойлгоод байгаа, дамаагүй өнгөрсөн үеэ муу хэлж байгаа өнөөдрийн одоо тэнэгүүд бол өнгөрсөн үеэсээ долоон дор ухаантай болоод тэр муу хэлж байнаа л гэж ойлгож байгаа. Уг нь бол өнгөрсөн үеэсээ ухаантай хүн байсан бол өнгөрсөн үеэ нэг ч муу хэлэхгүйгээр харин өнгөрсөн үеийнхнийхээ бүтээж бий болгосон юмыг цааш нь нэг туйпуу ч устгалгүйгээр цааш нь одоо хөгжүүлээд явах тэр арга ухааныг олоод явах ёстой байсан болов уу л гэж ингэж бодож байгаа. Тэгээд яахав зүгээр би боддог юм, зүгээр энэ социалист нийгмийн үед бол ер нь ажилгүй хүн гэж одоо хөдөө орон нутгат лав байгаагүй, тэгэхдээ тэр үеийн сайд дарга нарын үр хүүхдүүд бас бол зарим хэсэг нь ажилгүй, жаахан дураараа энэ тэр юм байсан байж магадгүй. Ер нь бид нарын үед чинь бол яахав талийгаач Самбуу гуайн нэг 2 хүү гэж зартай сахилгагүй хүн байдаг юм гэнэ лээ ямар ч хууль үйлчилдэггүй нэг сүрхий 2 хүн байдаг юм гэнэ лээ гэж яригддаг байсан, гэхдээ тэр бол бас олон дарга нарт бас хүүхдүүд нь дураараа өсчихсөн, хүүхдүүдээ дураараа байлгадаг, нэг иймэрхүү юмнууд бас байсан байж магадгүй, дамаагүй Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид гэж их ярьсан, тэр тойрон хүрээлэгч нарын үр хүүхдүүд бол ер нь бас жаахан эрх танхил гадаад дотоодод дэмий тэнэчихсэн ийм хүмүүс байсан байж магадгүй. Тэгээд ийм хүмүүс нь яг одоо энэ 90 онд чинь нөгөө ардчилсан хувьсгал ялаад одоо тэр шинэ нийгэмд чинь шилжээд тэгээд л энэ үед чинь одоо яахав гадаад дотоодод явсан тэр үнэт цаас энэ тэр гэдэг юмыг жаахан гадарладаг болчихсон тэгээд монголын өмчийг маш хурдан хувьчилах нь хэнд хэрэгтэй байсан бэ гэвэл яг тэр тухайн үед социалист нийгмийн үед сайд дарга хийж байсан, тэр гадаад дотоодод чөлөөтэй тэнэж явсан тэд нарын үр хүүхдүүд тэр цагаан гартангуудад бол хамгийн хурдан хөлжих, баяжихад бол үнэхээр их нэмэртэй тустай ажил байсан байж магадгүй гэж бодож байна. За зүгээр үнэхээр монголынхоо одоо бүгдээрээ л мөнгөгүй байсан юм чинь тэгээд монголынхоо ард түмэнд бүгдэд нь байгаа хөрөнгөнөөсөө нэг хуваагаад арав, арван мянган төгрөг хүртээе бүгдэд нь одоо хишиг хүртээе гэсэн юм уу байгаа өмч хөрөнгөө монголын ард түмэн хувааж хөрөнгөжие гэсэн бол шал ондоогоор хийх байсан гэж боддог, тэр үед ч би шүүмжилж л байсан, тэр үед ч би тэр улсын бага хуралд нь захидал бичиж л байсан, үнэхээр үнэт цаас гэдэг юм юу ч бүү мэд, мэдэхгүй тэгээд энийг мэдүүлэхгүйгээр ингэж одоо өгнө өө гэдэг бол ерөөсөө л одоо мэддэг нь л хурдан түргэн хувааж одоо мэдэхээс нь өмнө одоо идэж, завших л гэсэн ийм л оролдлого байсан байх л гэж бодож байна. Хөдөө суманд бол яахав малчид бол яахав одоо нэг хэдэн малаа авсан. Энэ хөдөө суманд яг ажиллаж байсан эмч, багш нар төрийн захиргааны албан хаагчид бол юу ч авч чадаагүй, тэгээд өнөөдрийн нөгөө 10000-ийг хувьчлана яасан бэ гэхээр зэрэг өөрсдөөс нь эзнээс нь зөвшөөрөлгүйгээр дандаа цааш нь тэр юуны үнэт цаасны бирж юм ажиллуулж байсан хүмүүс нь ингээд идчихсэн, зөвшөөрөлгүйгээр зарчихсан, үрчихсэн ийм л байгаа юм. За тэгээд яахав одоо нэгэнт л ингээд Орос, Хятад 2 хоёулаа одоо зах зээлийн эдийн засагт шилжсэн учраас Монгол бол энийг дагаад явахаас өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр зэрэг өнөөдөр зах зээлийн эдийн засагт шилжсэн ардчилсан нийгэмд шилжсэнийг бол хэн нэгэн хүн одоо өмчилж авах гэж оролдох бол утгагүй зүйл гэж ингэж ойлгодог юм. Үнэхээр одоо тэр 84 онд Гарбочев гуай ОХУ-д өөрчлөн байгуулалт хийгээд л тэгээд л одоо тэрнээс чинь хойш Монгол улс чинь 1986 оноос хойш эдийн засгийн одоо шинэчлэлт хийнэ гэж ярьж байсан шүү дээ, улс төрийг хаячихаад эдийн засгийг нь шинэчлэе гээд явж байсан, тэгээд би яагаад тэр эдийн засгийн шинэчлэлт хийгээд Монгол улс бас зах зээлийн нийгэмд шилжих эхлэл тавигдаж байсан бэ гэдгийг ойлгож байсан бэ гэвэл би 1988 онд нэгдлийн холбооны 7-р их хурал гэдэгт очиж оролцсон юм. Тэгээд тэнд улс төрийн товчоо Батмөнх дарга энд нар бүгдээрээ суусан. Тэгээд тэнд Төв аймгийн нэг нөхөр босоод жаахан шүүмжлэл хэлсэн чинь сайд нарын зөвлөлийн дарга байсан орлогч дарга байсан ХАА-н яамны сайд Гунгаадорж гуай тэр хүнийг бас нэг олон түмний уруу татсан юм ярилаа гэж жаахан шүүмжлэнгүй хандсан юм, тэгсэн чинь Батмөнх гуай яриг, монгол улсын өмч, эзэн 2 хоорондоо холдчихоод байна, энэ өмч, эзэн хоёрыг хооронд нь ойртуулахын тулд бид энэ их хурлыг хийж байгаа юм энэ хурлыг хийж байгаагийн ач холбогдол бид энэ монголынхоо жирийн ард түмнээс үгийг нь сонсож байж энэ өмч эзэн хоёроо яаж ойртуулах вэ гэдэг шийдвэрийг гаргах гэж бид хуралдаж байгаа юм, тийм учраас энэ хүмүүсийг яриулах ёстой гэж ингэж загнаж байсан юм. Тэгээд тэндээс харж байхад бол үнэхээр одоо 1986, 1988 оноос хойш бол монгол улсад нөгөө нэг түрээсийн гэрээ гэдэг юм ид хөгжиж ирсэн шүү дээ. Тэгээд малчид нь одоо төлөө бүрэн бойжуулсан байх юм бол төлийнх нь 10 хувийг шагнадаг малаа бүрэн онд оруулсан байх юм бол малынх нь 10 хувийг хувьд нь өгнө гээд ингээд нэг өмч чинь нэг тийм түрээсийнхээ хэлбэрээр өмч хувьчлагдсан бол өнөөдөр яг Хятад шиг хувьчлагдсан бол тэр үйлдвэр ч бай, тэр мал ч бай жинхэнэ тэр чаддаг эзэндээ шагнал маягаар очих байсан юм, хэрвээ тэр нь ингээд гутлын үйлдвэр гэхэд л тэр чаддаг хүмүүстээ тэр үйлдвэрийнх нь тодорхой хэмжээний хувьцаа ингээд л шагнал маягаар очоод л байсан бол тэр үйлдвэрүүд өнөөдөр хаалгаа барихгүй тэнд чаддаг хүмүүс нь юмаа хийгээд ингээд явах байсан. Тэгээд л өнөөдөр энэ тэр Занаа гээд сая тэр ардчилсан намаас бие даагаад УИХ–д энэ жил нэр дэвшлээ л дээ, тэгсэн тэр Занаа шууд нэвтрүүлэгт гарахдаа миний энэ гоё өмссөн гутал бол манай одоо монгол хүн хийсэн юм, зүгээр энэ бол одоогоор 400-аад мянган төгрөгний үнэтэй. Тэгээд энэ гутлыг хэн хийсэн бэ гэвэл монгол хүн хийсэн тэр монгол хүн ямар хүн байсан гэвэл энэ манай гутлын үйлдвэрийн одоо устаж үгүй болоход тэрнээс одоо нэг ийм гутал хийх хэмжээний жаахан тоног төхөөрөмж авч үлдсэн, тэрүүгээрээ энэ залуу маань энэ сайхан гутал хийгээд ингээд одоо гадаадын зах зээлд байж байгаа тэр үнэтэй гуталнаас дутахааргүй ийм сайхан юм хийж өгдөг юм гээд тэрүүгээр би захиалж хийлгэж, авч өмсдөг, өмсдөг юмаа гэж байгаа юм. Тэгэхээр л ганц хүн нэг жаахан тоног төхөөрөмжийг нь авч үлдээд ийм сайхан юм хийж байхад тэр гутлын үйлдвэр тэр чигээрээ ажиллаж байсан бол өнөөдөр монгол бол бас л одоо сайхан юм хийгээд явах бололцоо байсан даа л гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд одоо дамаагүй одоо энэ орон нутагт төр захиргааны байгууллагад ажиллахад бол хүндрэл маш их байна л даа, яагаад гэвэл манай залуу үе маань одоо ерөөсөө хүний одоо үг сонсох дургүй болчихсон, тэр нь яагаад сонсох дургүй болсон бэ гэвэл би одоо монголд байж байгаа бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бол ерөөсөө одоо энэ монголын ард түмнийг хүн ахтай, дээл захтай гэдэг тэр зарчмаар биш ерөөсөө л одоо тэр муу юм болгоныг сонирхож байдаг, муу болгон руу одоо энэ залуучуудыг уриалан дуудсан ийм л одоо мэдээллүүд маш их цацагдаж байгаа учраас л энэ залуучууд ийм болоод байна, тийм учраас одоо удирдлагаа удирдлага гэж үзэхгүй, бид нар бол хүнийг одоо тэгж загнаад дарамтлаад байгаа юм байхгүй, тэгсэн хирнээ одоо энэ хамт олны ажлаас маш их хойш нь суудаг, тэгээд одоо олон нийтийн дунд ямар ч үлгэргүй байдал үзүүлдэг ийм юмнууд газар авчихлаа л даа, тэгээд миний нэг бодоод байгаа зүйл бол монгол улсад ерөөсөө нэг ч муу юм бичдэггүй, дандаа л хүмүүс тэр тийм эмч тийм мэргэжлийн өндөр түвшинд ажиллаад төчнөөн хүний амь нас аварч гэдэг юмуу, эсвэл тийм хүн шинэ санаачлага дээр үед шбос гэж нэрлэж байсан тийм ээ ийм юм хийгээд малыг ингэж хурдан саадаг болгож гэдэг юмуу, сүүг ингэж сайхан боловсруулдаг болж гэдэг юмуу, эсвэл тэгж өвдөж зовсон хүнийг тийм хүмүүс асарч одоо тэтгээд ингэж эмчлүүлж домчлуулж гэдэг юм уу, ингэж одоо монгол улсад байж байгаа сайн юмаар ч их байгаа тийм ээ, бүх сайн юмыг бичдэг зөвхөн сайн мэдээлэл хүнд хүргэдэг зүгээр сайн мэдээ гэчихээр зэрэг нөгөө христосын гаргадаг сонин шиг сонсогдоод байж магадгүй. Тэгвэл сайн мэдээлэл гаргадаг ийм сонинтой дан сайн мэдээлэл ярьдаг ийм хэвлэл мэдээллийн зурагт телевизтэй болчих юм бол бас хүмүүсийн толгой жаахан ч гэсэн гэрэл гэгээ орж ирэх юм болов уу гэж ингэж бодоод байгаа, тэгэхгүйгээр одоо ингээд Ноцтой мэдээ сонин захиалнаа л гэнэ, Сэрүүлэг, Хүмүүс гээд аль ч сонин дээр, тэгээд одоо 2 хүн хоорондоо хэрэлдэж гэнэ, алж гэнэ, машин тэрэгний осол аваар гарч гэнэ нөгөөхийг л уншдаг, түүнээс биш монгол улсыг одоо 4 жилээр одоо хөгжүүлэх ийм хөгжлийн хөтөлбөр гарч гэнэ ээ энэ тэр гэвэл ер нь бараг тэрийг чинь уншихгүй байна шүү дээ. Тийм учраас хүмүүсийг сайн мэдээлэл, ирээдүй рүүгээ одоо бас ирээдүйдээ итгэсэн тийм итгэл төрүүлэхүйц нэг ийм юм зүйл их үгүйлэгдэж байна аа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд одоо сургуульд гэхэд ер нь нэг тийм жаахан үндэсний үзэл жаахан ахмад үеэ хүндэлдэг, дээдлэдэг нэг тийм хүн ёсны тийм нэг жаахан хичээл, сургуулийн бага ангииас нь орох ёстой юм болов уу тийм ээ, тэгэхгүй одоо тэгээд л яахав социализмын үед чинь одоо маш өргөн хүрээтэй мэдлэг олгоно гээд тэгээд л бүх хүмүүсийг эмч болгох гэж байгаа юм шиг, бүх хүмүүсийг инженер болгох гэж л байгаа юм шиг ийм юм ордог байлаа. Тэгсэн одоо бол ер нь энэ боловсролын системийг бол би ер нь одоо дэндүү дампууруулж байна гэж ойлгодог юм даа. Өөр ерөөсөө энэ Монголын ард түмнийг хүүхдүүдийг бол боловсролоор бол одоо нээрээ нэг яамны сайд солигдохоороо л одоо боловсролын тухай хуулиндаа өөрчлөлт оруулдаг ч юм уу, яадаг ч юм одоо үгүй ээ одоо нэг хэсэг чинь сумын засаг дарга нь сургуулийнхаа одоо захирлыг томилох эрх чөлөөгүй явж ирлээ шүү дээ, сургуулийн захирал нь архи уугаад ажил таслаад ингээд л байдаг ямар ч арга хэмжээ авах эрх мэдэл байдаггүй, нөгөөхийг солилох, чөлөөлөх эрх сумын засаг даргад байхгүй ээ, аймгийн даргад байдаг, үгүй ээ одоо ийм балай юм одоо явж ирлээ. Тэгээд одоо энэ ноднин, уржнангаас эхлээд энэ нэг боловсролын одоо анги төгсөх шалгалт, улсын шалгалт гэдэг юмыг байхгүй болгоод одоо яаж байна вэ гэхээр нөгөө бага ангид гэхэд чинь нөгөө л математик өнөө монгол хэл зааж байгаа нөгөө багш чинь анги төгсгөх шалгалтынхаа материалыг өөрөө бэлддэг, зүгээр нэг 2-3 хан одоо текст материал бэлдчихээд нөгөөхөө хэдэн хүүхдүүддээ бараг цээжлүүлж, нүдлүүлчихээд тэгээд шалгалт авдаг боллоо шүү дээ. Тэгээд тэр бас нэг зарим нэг яахав социализмын үеийн бүтээгдэхүүн арай нэг шударга ахмад багш хэлж байгаа юм, үгүй ээ бүр нөгөө нэг зохиосон 2-3 текстээ дандаа тойруулаад байлтай биш, тойруулаад байхаар бусад сумын багш нар чинь өөрийнхөө нэг хоёр сонгосон юмаар л шалгалт аваад тэгээд манайх болохоор зэрэг унаад өгвөл хэцүү юм болох юм, тэгээд нэрэлхэж, нэрэлхэж шалгалт эхлэхээс нэг 2-3 хоногийн өмнө бэлтгэсэн текстээрээ жаал давтлага өглөө энэ тэр гэж ингэж байгаа байхгүй юу, үгүй ерөөсөө ямар ч утга байхгүй, одоо ингээд л Манлай сумын 9-р анги төгслөө, өө нөгөө алгебр дээр чинь 90 хэдэн хувьтай, монгол хэл дээр чинь 90 хэдэн хувьтай шал худлаа, нөгөө монгол хэл зааж байгаа хүн чинь 2-3 тест боловсруулчихаад нөгөөхөөрөө 10-20 хоног давтлага өгчихөөд л шалгалт авахаар чинь одоо ер нь ямар үнэн юм байх юм бэ. Тэгээд нөгөө математикийн багш одоо хэдэн сар хэдэн улирал архи уучихаад тэгээд яг шалгалт нөгөө улсын шалгалт анги дэвших шалгалт болохоор зэрэг 2-3 юм зохиочихоод нөгөөхөө цээжлүүлчихээд тэгээд л нэг шалгалт аваад тэгээд улсын хэмжээгээр одоо энэ боловсролын ажил одоо хийх үнэлэх үнэлгээ бол ер нь ёстой нэг дампуурна гээд яадаг юм бүр одоо ерөөсөө зүгээр нойл заачихлаа л даа. За тэгээд сурах бичиг байна, нөгөө сургууль нь одоо өөрийнхөө сурах бичгийг сонгоно гэнэ үү яана гэнэ вэ, тэгээд л Манлай сумын хүүхэд нэг сурах бичиг яачихдаг нэгдүгээр ангид нэг юм үзэж байтал нөгөө хүүхэд чинь эх, эцэг нь бас нэг төрийн байгууллагын ажилтан байж байгаад аймагт Өмнөговьд очдог шал ондоо сурах бичиг байж байдаг, дахиад л сурах бичиг худалдаж авах болдог, үгүй ээ тэгсэн чинь нөгөө үзсэн юмыг нь ахиад л заагаад л байдаг, нэг бол үзээгүй юмыг нь хэдий нь нөгөө сургууль үзээд өнгөрсөн байдаг, үгүй ээ тэгээд ийм л одоо дампуу юмнуудаа болиулж энэ сургууль, монгол улс чинь цөөхөн хүн амтай юм чинь одоо сурах бичиг нь нэг одоо улсын хэмжээгээр нэг л сурах бичиг үздэг улсын хэмжээгээр нэг л програмаар явдаг баймаар юм. Хаа байгаа америкийг дууриагаад одоо хичээлээ үзэх хичээлээ сонгож үзнэ ээ гээд тэр чинь монгол хүний сэтгэхүй монголын нийгэм өнөөдөр тэнд хүрч очих болоогүй байна шүү дээ. Юугаа ч сонгохоо мэдэхгүй байна, зүгээр л нүдээ аньж байгаад за даа орос хэл ч хэцүү юм байна лээ тэр ч байя, за даа англи хэлийг нэг сонгоё жаахан явж байгаад за горьгүй юм байна байя гээд л ингээд л хүүхдүүдийг чинь бүр аль ч үгүй юм болгоод байна л даа. Тэгээд ер нь яахав одоо үед бол ер нь шүүмжлэлтэй юм их байна даа. Тэгээд яахав энэ тэгээд яваандаа л үндсэн хууль муулиа өөрчлөөд ингээд засаж залруулах юм бол орон нутагт маш их юм байна л гэж ойлгож байгаа.
Оюунтунгалаг -
Таны сургуульд сурж байхад та ер нь сургуулиас голдуу юу сурав тийм ээ, тэгээд таны үед сургууль чинь ер нь ямар байв?
Сугир -
Үгүй ээ яахав одоо бид нар бол ер нь сургууль чинь одоо бид нар ч одоо багш нараасаа айдаг, би чинь одоо ингээд даалгавар хийгээгүй очих юм бол одоо багш шийтгэнэ, шийтгэхээр зэрэг зодоод энэ тэр сүйд болохгүй л дээ, сандал өргүүлдэг ч байдаг юм уу тэгээд эсвэл одоо нөгөө хичээл тарсан хойно суулгаж давтуулдаг байлаа шүү дээ, дамаагүй бага ангийн хүүхэд гэдэг бол ангийнх нь хүүхэд тараад явахад суугаад үлдэхэд болвол тэр маш том шийтгэл болдог, бүр улирлийнх нь амралт одоо ингээд дуусаад явахад давтлага хийгээд үлдвэл тэр бол ерөөсөө маш том шийтгэл болдог учраас хүүхэд болгон даалгавараа хийх гэж их тэмүүлдэг ийм байлаа. Тэгээд багш нар одоо өгсөн даалгавараа заавал шалгадаг байлаа, одоо Цэцийд намайг 9-р ангид байхад тэнд химийн Хажид багш гээд байсан, тэр Хажид багшаар хими заалгасан хүүхэд бол ерөөсөө л эмч, химийн багш одоо тийм л юм болдог байлаа шүү дээ, дээд сургуульд очоод толгой өвддөггүй байлаа. Тэгээд би тэр багшаар хичээл заалгаж байсан, тэгэхэд тэр багш бол тэр хүүхдийг сайн, муу гэж ялгахгүй, тэр заасан юмыг заавал мэдүүлж байж салдаг. Одоо нэгдүгээр улиралд үзсэн юмыг 4-р улиралд тэрүүгээр шалгалт авч л байдаг. Тэгээд л бататгаад л явдаг одоо ийм л байлаа. Тэгээд ер нь үнэхээр багш нар бол өндөр шаардлагатай, бид нар чинь одоо ингээд дотуур байранд бас ингээд ах дүү нарынхаараа ингээд ороод чөлөө халаа аваад гадагшаа гараад явна л даа, тэгээд ангийн багш тэнд явж байх юм бол нуугддаг энэ тэр байлаа шүү дээ. Одоо чинь ангийн багшийн дэргэд тамхи татаад л зогсож байдаг ийм л байна. Тэгэхээр миний хувьд бол сургуулиас бас нэг жаахан хатуужил тэгээд нэг тийм өөрөө өөрийгөө дайчлах тийм одоо хүмүүжлийг бол ер нь нилээн олж авсан гэж ингэж бодож байгаа. Тэгээд дотуур байранд би чинь 8 жил сууж, 9 жил дотуур байранд суусан хүүхэд шүү дээ, тийм учраас бас нэг биеэ дааж одоо эх, эцгээсээ хол ингэж биеэ дааж амьдрах тэр арга ухааныг тэндээс л сурсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр дотуур байранд ах дүү нар чинь цуг байсан уу?
Сугир -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Тэгэхээр яахав та хэд нэг айлын хүүхдүүд юм чинь одоо эрэгтэй эмэгтэйгээр нь ч юм уу анги ангиар нь ялгахгүйгээр гэр бүлээр нь ах дүүсээр нь нэг, нэг өрөөөнд хуваарилах уу, яаж оруулдаг байв, бас ээж аав чинь эргэж ирдэг байв уу?
Сугир -
Ер нь бид нар чинь бол дотуур байранд тэгээд бараг нэг айлын хүүхдүүд чинь бараг л нэг айлд л яадаг нэг тасагт хуваариладаг байсан л даа. Тэгэхдээ тэр үед тасаг бол бүр одоо 10 гаруйгаараа энэ тэр л нэг тасагт давхар ортой байсан л даа, 10 гаруй 14-5 хүүхэд чинь нэг тасагт байдаг л байсан. Тэгээд тэнд бол ах эгч нар дүү нартайгаа байдаг л байсан. Сүүлд 78 онд энэ шинэ байр дотуур байр ашиглалтанд ороод энд нэг 4-5-раа 5-6-лаа нэг байранд байдаг байсан. Сургуульд бол ээж, аав эргэж ирнэ гэж байхгүй, тийм эргэж ирэх зав чөлөө ч байхгүй. Тэгээд л одоо улирлын амралтаар нэг хүргээд л ирнэ, тэгээд хүргэж ирнэ тэгээд дахиад улирлын амралт дуустал бол эргэж ирэх тухай асуудал байхгүй. Тэр ч байтугай одоо бид нарын чинь эцэг эхчүүд суман дээр ирж авдаггүй байлаа шүү дээ. Баг, баг дээр нь машинаар хүргэж өгдөг. Бригад, бригад дээр нь тэгээд бид нар чинь 53-ын орой дээр л одоо тэр Өгөөмөр бригадын хүмүүс гэвэл тэгээд л тэр машины орой дээр чинь суучихна. Тэгээд л нөгөөх чинь нэг хэсэг нь бөөлжинө, огино тэгээд л тэр бригад дээр очоод, бригад дээрээс одоо аав, ээж нь ирээд авдаг, тэгээд л нэг мотоцикльд чинь одоо бид нар чинь одоо нэг 5-6 хүүхдийг нэг мотоцикл сундалж явдаг байлаа шүү дээ. Тэгээд заримдаа ингээд нэг 10 км явж 2-3 хүүхдээ буулгачихаад л тэгээд л нөгөө хүүхэд нь явган гэр рүүгээ явж байна. Ахиад л хүрч ирж ингэж өртөөлж ингэж авдаг байлаа шүү дээ манай аав бол.
Оюунтунгалаг -
Тэгээд эргэлт бол ирүүлэхгүй, өөрсдөө ирэхгүй ч гэсэн эргэлт энэ тэр хүнс, хоол явуулах өвлийн цагт идэш ууш явуулах уу?
Сугир -
Үгүй үгүй, дотуур байранд бол тийм юмны шаардлага байхгүй. Ер нь тэр үед бол хоол унд үнэхээр хангалттай байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед бүх юмыг дотуур байрны хүнс хоолыг төрөөс даадаг байсан юм уу, ээж, ааваас чинь зохих норм ч гэдэг юм уу авахгүй түлш, унааны нэмэр энэ тэр авахгүй юу?
Сугир -
Байхгүй, байхгүй 100 хувь төрөөс дааж байсан. Хоол унд, тэгээд тэр байр, ус цас тэр л ариун цэврийн хэрэглэл одоо ерөөсөө бүгдийг нь. Зөвхөн хүүхэд бол өөрийнхөө хичээлийн хэрэглэл, цүнх хувцас хунараа л одоо ар гэр нь хариуцаж байсан.
Оюунтунгалаг -
Дотуур байранд дэг журам ямар байв. Одоо бас нэг арай ахмад ах насны дээр ангийн хүүхдүүд бас бие биенийгээ дээрэлхэх ч юм уу тийм юм байв уу ер нь?
Сугир -
Үгүй ээ бас одоо байна тэр чинь бол одоо 5, 6-р ангийн 7, 8-ийн хөвгүүд чинь бас нэг 2, 3-р ангийнхаа хүүхдийг бас нэг жаахан дээрэлхэх, ор дэрээ хураалгах бас ийм нэг аасар саасар юм байна. Гэхдээ тэд нар чинь хатуу, хэрвээ одоо ямар нэг байдлаар багш нар мэдэх юм бол бас өндөр шийтгэлд ордог байсан л даа.
Оюунтунгалаг -
Ер нь дотуур байранд байхад гэрээ санах уу, их санах уу ер нь ээж аавыгаа их санах уу?
Сугир -
Өө дан бага ангид байхад их санана. Одоо манай энэ хөшөө чинь бид нарыг сургуульд байхад байж л байлаа. Энэ хөшөөн дээр чинь тэгээд гараад нөгөө гэрээс одоо ирдэг машин зам энэ тэр чинь байна шүү дээ, нөгөө бригад руу явдаг зам, энэ зам энэ тэр чинь их гоё харагддаг байлаа л даа.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Сугир -
Тэгээд л яг нутаг усны ойролцоо байдаг тийм ах, эгч нар хөдөөний хүмүүс ирсэн байвал одоо бараг л гэрийн хүн ирсэнтэй адилхан юм шиг л одоо их сайхан харагддаг байсан.
Оюунтунгалаг -
Ээж, аавдаа захиа бичих үү?
Сугир -
Үгүй дээ, тийм юм байхгүй. Тэгээд л улирлаас улирлын хооронд л байх л юм чинь тэгээд амраад л гэртээ оччихно, тэгэхдээ хичээл их тасалдаг байлаа, тэгээд яахав зүгээр манай аав, ээж нөгөө нэгдлийн олон тэмээтэй байсан учраас нэг улирлын амралтаар яваад нэг 7 хоног нэг 14, 5 хоног тасалчих бол энүүхэнд байлаа.
Оюунтунгалаг -
Хэтэрч амардаг?
Сугир -
Тийм, хэтэрч амардаг. Тэгээд л одоо ирээд багш загнана, яанаа гээд ирнэ. Тэгээд л ээж сүү сайн өргөөрэй гээд тэгээд сүү өргөж байгааг нь харчихаад явахаар, ирэхээр багш нар чинь бас нэг их загнах нь бага ч байх шиг л энэ тэр л байдаг л байлаа шүү дээ. Би хичээл их тасалдаг байсан, тэр бол яахав аав, ээж хүргэж өгч чадахгүй, ажил нь амжихгүй, ингээд л таслуулаад зэмлэлд ордог байсан л даа.
Оюунтунгалаг -
Дотуур байрны багш нар гэж тэр үед ямар хүмүүс байв аа, одоо бас нэг ээж, ааваасаа хол байгаа хүүхдүүдэд одоо ер нь хэн нь байж чадах вэ?
Сугир -
Үгүй ээ яахав ээ, дотуур байрын багш нар гээд ахмад голдуу хүмүүс байсан л даа. Тэгээд тэд нар бол бас зааж сургана, тэгээд л бас их хариуцлагатай л даа, социализмын үеийн хүмүүс чинь бол одоо их хариуцлагатай л даа, тэр үүдний жижүүр эд нар бол жижүүр хийх л ёстой бол хийгээд л сууж байдаг, цэвэрлэдэг тэгээд өглөө орой дууддаг. Уралдаан тэмцээн зохион байгуулдаг, хүүхдүүдтэй их ажилладаг байсан юмаа тэр үеийн дотуур байрны багш, тэгэхдээ бол яг мэргэжлийн хүмүүс байгаагүй л дээ. Тийм ахмад тийм л одоо өндөр Гунгаа гээд л хүн байсан. Тэгээд одоо сүүлийн үед бол энэ залуучууд бас дотуур байрны багш энэ тэрээр их л ажиллах л юм. Тэгэхдээ янз бүрийн тэр чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр тийм бодитой санаачлагатай ажиллаж байгаа юм тун харагдахгүй л байна л даа. Одоо бол бид нар дотуур байрын багш бол ер нь багш мэргэжлийн хүмүүс байх нь зүйтэй л гэж бодож байна.
Оюунтунгалаг -
Тэгээд дотуур байранд тэр үед одоо соёл хүмүүжлийн ажил янз бүрийн юм их зохиогддог байв уу?
Сугир -
Зохиогддог байсан, одоо тэгээд л хагас бүтэн сайн өдөр болгон одоо байранд чинь үдэшлэг уулзалт тасгуудын хооронд урлаг соёлын уралдаан тэмцээн гээд их олон арга хэмжээ болдог байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд дотуур байрны хүүхэд нөгөө гэрээсээ явж байгаа сумын төвийн хүүхдээс ч юм уу сумын төв дээр гэрээрээ ирсэн байгаа хүүхдүүдээс ялгарах уу ер нь ялгардаг байв уу?
Сугир -
Үгүй ээ яахав одоо хичээл сургалтын хувьд бол нэг их гадуур байрны хүүхэд дотуур байрны хүүхдээс нэг их илүү сураад байгаа нь ч нэг их харагддаггүй байсан л даа. Дотуур байранд ч гэсэн сайн сурлагатай хүүхдүүд зөндөө л байсан. Үнэхээр одоо хичээл хийх тэр нөхцөл боломжийг нь их л бүрдүүлж өгдөг байсан л даа. Тэгэхдээ яахав гэр орноо санахгүй байгаа учраас гадуур байрны хүүхдүүд бол арай дээр л байдаг байсан байх.
Оюунтунгалаг -
Та чинь айлын хэд дэх хүүхэд билээ?
Сугир -
Би чинь айлын 6 дахь нь.
Оюунтунгалаг -
Дээрээ нилээн олон ах, эгч бас дотуур байранд цуг байсан байна шүү дээ?
Сугир -
Аа яахав 5 ах, эгчээс надаас дээш нэг эгч нэг ах 2 л надтай хамт цуг сургуульд сурч байсан л даа, тэгээд л бусад нь дүү нар.
Оюунтунгалаг -
Тэд нар бас их дэм болно тийм ээ?
Сугир -
Тэгнээ тэгнэ.
Оюунтунгалаг -
Танай хүүхэд аав ээж одоо ах дүү нар чинь бол бүгд сургуулиар явсан уу?
Сугир -
Үгүй ээ яахав одоо ер нь дээд сургууль төгссөн хүн байхгүй л дээ. Би л нэг эчнээгээр төгссөн, одоо бусад ах, эгч нар бол одоо тэгээд л 8, 9 төгсөөд л бүр одоо бид нарын хамгийн том ах, 2 том ах, 1 эгч бол 4-р анги төгсөөд дандаа хөдөө гарчихсан. Энэ бол яахав гэхээр Манлай сум чинь бага сургуультай байсан, дунд сургуульдаа бол 5-р ангидаа нөгөө Цэций суманд очиж суудаг байсан учраас тэгээд хол одоо сургуульд явуулж чадахгүй гээд дандаа багаас нь гаргаж аваад тэгээд нөгөө мал маллуулах гээд ингэсэн.
Оюунтунгалаг -
Ээж, аав бол та хэдэд ер нь явахад чинь юу гэж захих вэ, сургуульдаа явахад чинь ер нь юу гэж сургадаг хүмүүс байв?
Сугир -
Үгүй одоо манай аав, ээж бол ёстой одоо насаараа л одоо мал малласан. Энэ нэгдэл нийгмийн төлөө л одоо ажилладаг хүмүүс байсан учраас тэгээд сайн онц авч байвал их л урамшуулдаг байсан, тэгээд үгээр их урамшуулдаг. Тэгээд ер нь манай аав ээж чинь хүүхдүүдээ нэг их тийм зодож жанчаад байна гэж байхгүй л дээ. Тэгээд тэр олон хүүхэд чинь тэгээд их олуулаа өссөн учраас аав, ээжийгээ их зовоож өссөн учраас одоо бол ер нь их л өрөвддөг юм даа.
Оюунтунгалаг -
Очихоор дүн юмыг чинь сонирхоно?
Сугир -
Сонирхоно.
Оюунтунгалаг -
Очоод тэр үеийн хүүхдүүд ер нь ээж, аав хүүхдүүдийн хоорондын харилцаа ер нь ямар байсан бэ, хир илэн далангуй байв?
Сугир -
Зүгээр дамаагүй малчид бол ер нь тэр хүүхдийнхээ тэр нэг сурлага юманд анхаарал тавих тийм боломж их муу байсан л даа. Асар их олон мал хариуцсан тэр одоо мал алдаж үрэгдүүлэх юм бол өр төлбөрт ордог байлаа шүү дээ, тэр чинь одоо хүний л юм чинь дээ тийм ээ. Тийм учраас одоо хүүхдүүдээ гэр орноо санаж байгаа байх гээд л нэг 10-20 хоноод нэг сар болоод ч юм уу эргээд ирэх тийм боломж нөхцөл байсангүй л дээ. Тэгээд яахав зүгээр энд нь одоо дотуур байр энэ тэр бол хоол хүнс хамаг юмных нь хувьд хангамж сайн байсан учраас л хамгийн гол нь хүүхдүүд аав ээжээ, бага насны хүүхдүүд нилээд сансанаас болж тийм бүрэн дүүрэн сурахгүй байх тохиолдол бол байсан байх.
Оюунтунгалаг -
Ер нь бол амралтаараа очоод ээж, аавдаа тайлагнах уу, тэгж сурлаа, ингэлээ, тийм юм үзлээ, тийм байлаа ингэлээ тэглээ гээд ээж аав нь ч гэсэн асууж энэ тэр тэгэх үү?
Сугир -
Ямар авав гэдэг бол тэр чинь бол онцгой л доо, тэгээд л очингуут л асууна, тэгээд л одоо онц сайн авсан хүүхдүүд бол нүүр бардам л хэлнэ. Тэгээд муухан авсан хүүхэд нь бол сулхан дуугардаг л байсан байх.
Оюунтунгалаг -
Тэгэхээр одоо дотуур байранд та хэллээ шүү дээ, ор дэрээ хураалгадаг арай бас бага насныхныгаа дээрэлхэх ч юм уу тийм хүүхэд байсан гэж тийм ээ, сургуульд бол тийм юм байв уу ер нь атаман, таны үеийн чинь атаман, овгор одоо юу гэдэг юм тийм хүүхдүүд байв уу?
Сугир -
За ер нь учиргүй одоо тэр хүүхдүүдийн мөнгө төгрөгийг дээрэмддэг, учиргүй их зоддог нүддэг юм бол нэг их байгаагүй шүү ер нь бол, зүгээр бага 1, 2, 3-р ангид байхдаа бас одоо тийм бусдаас илүү хүч чадалтай ер нь илүү сайхан хувцасладаг одоо тэр үедээ бид нар сургуулийн овгор гэж боддог хүүхэд байсан. Тэгэхдээ одоо тийм хүмүүжилгүй, тэр хүүхэд шуухдуудыг хамаа намаагүй зоддог, нүддэг, архи дарс уудаг тийм танхай юм бол манай сургуульд нэг их байгаагүй дээ, ер нь гайгүй.
Оюунтунгалаг -
Тэр үед сургуулиас бусад газар ямар нэгэн боловсрол эзэмших боломж байв уу, байв уу тийм юм ер нь, сургуулиас бусад газар?
Сугир -
Байгаагүй дээ. Одоо ерөөсөө ганц л ЕБС, сургуульдаа л эзэмшихээс өөр юм хувийн юм гэж байсан биш тийм ээ, тийм юм байхгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед одоо сургуулиас өөр газар ямар нэгэн дугуйлан секц хичээллэдэг ч юм уу янз бүрийн сургалтууд энэ тэр зохиогддог байв уу ер нь?
Сугир -
Байхгүй ээ, ер нь одоо сургууль дээрээ л юм зохион байгуулна уу гэхээс биш өөр одоо бусад ер нь ямар нэгэн уралдаан тэмцээн юм байхгүй дээ, ер нь байхгүй. Зүгээр яахав сумын соёлын төв бол тусдаа энэ соёлын төв чинь одоогийнхоос хамаагүй сайн ажиллаж байсан шүү дээ. Бүр одоо хөдөөний малчин айлуудаар ингээд тэмээн тэргэнд одоо тэрэг хөлөглөөд тэгээд одоо тоглолт хийгээд ингээд явдаг байлаа. Малчдад номын сангаар үйлчилдэг байлаа шүү дээ, энэ номын сангаар чинь одоо малчдад ингээд номоо тараагаад ингээд тэд нар завсар чөлөөндөө зарим нь номоо уншдаг л байсан байлгүй дээ, одоо бол энэ соёлын төвийн үйлчилгээ бол төсөв хөрөнгөндөө захирагдаад зөвхөн нэг сумын төв дээр үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг л юм болж хоцорлоо л доо, тэр малчдад бол урлаг соёлын үйлчилгээ үзүүлэх одоо ямар ч боломж алга, төсөв хөрөнгөндөө баригдаад.
Оюунтунгалаг -
Та өөрөө бага байхад чинь одоо таныг бага байхад хамгийн гоё жүжиг, кино, театр ч юм уу юу байсан бэ ер нь, хамгийн анх ямар кино үзэж байв, сэтгэлд хоногшсон ямар тийм кино жүжиг юм уу юу байв ер нь?
Сугир -
Үгүй яахав ер нь бол бид нарын чинь одоо сургуульд байхад дамаагүй дотуур байранд энэ тэрд байхад бол ер нь байраар нь энэ тэр ингээд дэлгэцийн кино их л гардаг байсан л даа. Тэгээд би болохоор бас тийм нэг их кино шүлэг сонирхоод байдаггүй байлаа ерөөсөө, тийм, үзвэр үйлчилгээнээс ер нь жаахан хол тийм хүүхэд байсан, кино сайн гарч байсан, дэлгэцийн кино бол их гардаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Сургуульд ямар хувцас өмсөх вэ, тэр үед чинь одоо форм?
Сугир -
Форм өмсөнө, яг нэгдсэн одоо манайх чинь дандаа хилэн форм өмсдөг байлаа шүү дээ, бор хилэн. Эмэгтэй хүүхдүүд нь бол дандаа нөгөө хүрэн өнгийн тийм форм өмсдөг байсан, тийм, бүгд ижил, тэгээд галстукаа зүүнэ, тэгээд нөгөө захны манжетка даавуутай.
Оюунтунгалаг -
Сургуульд байхдаа янз бүрийн одоо байгууллагын гишүүн байв уу, одоо пионер ч гэдэг юм уу, тэр эвлэл энэ тэр ч байл уу тийм ээ, гишүүнд элсэж байв уу, ямар санагдаж байв ер нь?
Сугир -
Элсэж байсан, бид нар ч одоо пионерын гишүүн болж нөгөө тангараг өргөж энэ чинь бол их сайхан зүйл байлаа шүү дээ. Пионерийн гишүүн байлаа. Тэгээд яахав нөгөө дотуур байр энэ тэрд бол байрын зөвлөлийн гишүүн мишүүн гээд ийм олон нийтийн сонгуульт юм зөндөө л байсан л даа.
Оюунтунгалаг -
Эвлэлд элсэж байсан байх тийм ээ?
Сугир -
Эвлэлд чинь бид нар чинь нөгөө 8-р ангиа төгсөөд элсдэг байсан билүү? Ингэхэд 16-тай байхдаа элсдэг байл уу, 18-аас элсдэг байлуу ямарч л байсан элсээд эвлэлийн хурал, эвлэлээс зохион байгуулж байгаа юманд бас нилээд идэвхтэй оролцдог байлаа л даа.
Оюунтунгалаг -
Ер нь бол тэр үед чинь ангийн дарга маргаасаа хүүхдүүд айж эмээх үү?
Сугир -
Эмээдэг байсан дамаагүй намайг Цэцийд 9-р ангид байхад бол тэр байрын зөвлөлийн дарга Байгалмаа гээд одоо 1-р сургуульд химийн багшаар ажиллаж байгаа Улаанбаатар хотод, тэр хүүхдээс бол тэр дотуур байрны тэр эмэгтэй хүүхдээс дотуур байрны бүх хүүхдүүд айдаг эмээдэг, хэлсэн ярьснаар нь байдаг байлаа шүү дээ, хатуу шаардлага тавьдаг.
Оюунтунгалаг -
Тэгээд таны хүүхэд нас ер нь бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай вэ?
Сугир -
Одоо бид миний хүүхэд нас бол яг л одоо малчдын хүүхэд л ямар л үе туулдаг вэ, ямар л үйл ажиллагааг дамждаг вэ одоо яг тийм жамаар л явж ирсэн. Тэрнээс биш одоо бусдаас нэг онцгой сайн онцгой муу юм бол байхгүй л дээ. Тэгээд л одоо тэр нэгдэлд одоо дан тэмээ маллаад л бид нар чинь одоо тэгээд амралтаараа аав, ээждээ туслаад л тэр тэмээгээ уславал услаад маллаад л тэмээгээ унаад хариулаад л ингэж л одоо өссөн л дөө. Манай аав ч бас яахав нэгдэлд олон жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд улсын аварга малчин болж байлаа. Монгол улсын гавъяат нэгдэлчин болж байлаа, тэр үед чинь яахав өрхийн тэргүүн гэдгээрээ тэгээд өрхийн тэргүүн нь шагнагдаад л яваад байдаг. Гэр бүлийн хүн нь бол одоо тэгээд нэг тийм дайвар туслагч юм шиг л байдаг байлаа л даа. Одоо харахад бол ер нь хамгийн их ажлыг одоо манай ээж л амжуулж байж л дээ. Тэр олон хүүхдийг бүх хувцасыг оёдог, тэр айлын л одоо бүх тогоо шанагыг хөдөлгөдөг, тэгээд л тэр ингэ, мал, сүү, цагаан идээ хамаг юмыг нь л борлуулдаг. За аав бол яахав одоо хүнд хүчир ажлыг нь амжуулаад унаа унаад тэгээд л одоо малын бэлчээрт л явдаг хүн байж дээ.
Оюунтунгалаг -
Хэн нь одоо илүү их малчин гээд тооцогдоод тэгээд юу яана гэдэг юм уу эсвэл өрхийн тэргүүнээрээ голчлон тооцогдоод тийм ээ?
Сугир -
Өрхийн тэргүүнээрээ тооцогдоод.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо цаана нь бол гэр бүл л шагнал одоо тэр хөдөлмөрийг эрхэлж байгаа шүү дээ ерөөсөө, тэр малыг?
Сугир -
Тийм.
Оюунтунгалаг -
Ганц өрхийн тэргүүн тэр шагнал аваад байгаа хүн ганцаараа тэр малыг хариулна, өсгөж үржүүлээд байх биш тийм ээ?
Сугир -
Тэгээд шагналынх нь нэр нь л одоо өрхийн тэргүүн дээр явах болохоос биш, тэр авч байгаа мөнгөн шагнал одоо бусад юм чинь бол тэр өрхийн л одоо бүх хүмүүст л хэрэг болоод л явж байгаа л даа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр та хэлсэн шүү дээ, танай ээж, аав нэгдлийн малчин байсан гэж, ээж аав чинь ярьдаг уу ер нь нэгдэлжих хөдөлгөөн танай аймаг суманд хэзээ эхлэв, яаж элсэж орж байв, ер нь тэр үеийн нэгдэлжих хөдөлгөөний талаар ер нь юу гэж ярьдаг байсан?
Сугир -
Үгүй яахав одоо манай аав, ээж бол 1959 онд л нэгдэлд элссэн, ийм л хүмүүс байдаг, тэгээд өөрсдийнхөө хэд гурван малыг нийгэмчлээд л тэгээд нэгдлийн мал маллаад л явсан, тэгэхдээ манай аав, ээж бол нэгдлийг ерөөсөө харааж зүхэж байгаагүй. Тэр үеийн одоо яг нийгэм нь тийм байсан болохоор одоо тэгээд нэгдлийг бол муу зүйл байсан юм, бид нарын хөдөлмөрийг сорж байсан юм энэ тэр гэж ерөөсөө муу хэлж байхыг нь бол би сонсож байгаагүй, тийм. Тухайн үеийн юм тухайн үедээ болдогоороо л болсон, тэгээд л тухайн үеийнхээ цаг үеийг дагаад л одоо амьдарсан ийм л улс байдаг, тийм.
Оюунтунгалаг -
Ээж, аав чинь ер нь соёлын довтолгооны тухай ярьдаг байв уу, соёлын довтолгоон гэж ер нь юу байв, өөрөө ер нь тэр тухай юу мэддэг вэ?
Сугир -
Би ер нь одоо тэр талаар нэг их юм сонсоогүй шүү дээ ерөөсөө.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Сайн ч мэдэж байгаа юм алга, зүгээр. Тэр соёлын довтолгооны талаар манай аав, ээж нэг их яриад байдаг юм байдаггүй, тийм. Ер нь бол соёлжуулах гэж үзэж байсан юмнууд бол бий л юм байна л ээ. Ядаж л бид нарыг чинь сургуульд байхад одоо айл болгоныг одоо гоожуур угаалтууртай болгоно, 2 одоо солих цагаан ээлжийн юу цагаан хэрэглэлтэй болгоно энэ тэр гээд л шаарддаг, шахдаг юм зөндөө л байсан л даа. Соёлын довтолгооны талаар сайн мэдэх юм алгаа ер нь.
Оюунтунгалаг -
Тэгвэл ингээд эргээд бодож байхад таны амьдралд гүн гүнзгий одоо нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?
Сугир -
Үгүй одоо хамгийн том юм нь бол яахав би 9 настай сургуульд сууснаасаа болоод тэгээд 10-р ангиа төгсч чадалгүй тэгээд цэрэгт явсан. Цэрэгт явна гэдэг бол цэрэгт явснаараа тэгээд л ер нь одоо тэгээд амьдрал орвонгоороо л өөр боллоо л гэж ингэж л ойлгож байгаа л даа. Би цэрэгт яваагүй байсан бол 10-р ангиа төгсөөд ямар нэгэн сургуульд явна. Тэгээд цаашаа цэрэгт ер нь хэзээ явах ч юм уу үгүй ч юм уу тэгээд сургууль төгссөн бол одоо нэг тодорхой мэргэжил эзэмшээд ингээд л явах л байсан байх, тийм. Тэгэхээр одоо миний амьдралыг ер нэг 180 градус эргүүлсэн юм болов уу цэрэгт явах явсан явдал л гэж л ингэж л ойлгодог.
Оюунтунгалаг -
Төгсөөгүй байхдаа, сургуулиа төгсөөгүй байхдаа ухаандаа багш нарынхаа оронд л явсан байна шүү дээ?
Сугир -
Тийм, 10-р ангиа төгсөж чадаагүй ингээд цэрэгт явснаа бол одоо миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэж ийм л одоо сайн ч байж мэднэ, муу ч байж мэднэ нэг ийм л үйл явдал болсон л гэж боддог, тийм.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Сугир -
За нэг их тийм онцгойроод байх юм их байхгүй дээ, одоо ер нь учир зүггүй одоо онцгойлоод байх юм алга даа.
Оюунтунгалаг -
Танд ер нь дурсгалтай эд зүйл байдаг уу, хамгийн дурсгалтай ямар эд зүйл байдаг вэ?
Сугир -
За яахав одоо сургуульд байх үеийн альбом байна, одоо сурагч үеийн одоо альбом, цэрэгт одоо байх үеийн альбом, цэргээс одоо халагдахад өмсөж ирсэн хувцас, тэр үед чинь одоо халагдах хувцас гэж бас их сонин юм байлаа шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Халагдахдаа өмсөж ирсэн хувцас ингээд одоо нэг биетээр бол ийм л зүйлүүд байна даа.
Оюунтунгалаг -
Цэрэг гэснээс ер нь цэрэгт ямар байв, одоо та чинь цэрэгт хэдэн жил алба хаав?
Сугир -
3 жил алба хаасан.
Оюунтунгалаг -
Тэр үе чинь одоо өнөөдрийн яригдаад байгаа цэргийн дэглэлт, тийм юм ер нь байв уу?
Сугир -
За яахав ер нь социализмын үед бол цэрэгт бол тэр дэг гэдэг юм байсан юмаа, тэр бол ерөөсөө гарцаа байхгүй байсан юм. Тэгэхдээ ардын цэрэгт их байсан гэж би сураг сонссон, хилийн цэрэг бол харьцангуй гайгүй, дамаагүй одоо социалимт нийгмийн үед хилийн цэрэг бол маш өндөр хангамжтай, хилийн цэргийхэн бол дандаа хонины мах иддэг л тийм л хүмүүс гэж ойлгогддог байлаа. Тэгээд тэр үеийн одоо хүүхнүүд ч гэсэн хилийн цэргийн офицеруудтай суух гэж ч бас их яадаг байсан гэж сонссон, тэгэхээр хилийн цэрэг бол бас их сайхан алба л даа. Тэгээд тэр үед бол хангамж ч өндөртэй, их нэр төртэй, тэгээд бас одоо нилээн цэргээс чинь бас нэг боловсрол одоо тэгээд юм юмаар нь бас жаахан шилж сонгож хилийн цэрэгт хуваарилдаг байсан байх гэж ингэж би боддог юм. Цэрэгт бол яахав тэгээд би бол бас шинэ цэрэг очоод л тэгээд л шинэ цэргийн каринтин дуусгаад л бага даргын курс гээд тийм юманд орсон л доо. Тэгээд тэнд 1 жил болоод тэгээд 2 жил ангийн дотоодын харуул хамгаалалтанд ажилласан, хилийн цэрэгтэйгээ онц хилчинээр 1 шагнуулсан, ахлагч цолтой халагдсан. Үгүй яахав цэргийн 3 жил бол яахав албаа одоо бусдаас онцгой биш ч гэсэн гайгүй нэр төртэй хаасан л гэж боддог.
Оюунтунгалаг -
Тэр үед ч одоо хилийн цэрэгт хил дээр эргүүл, харуул хийнэ тийм ээ?
Сугир -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэр хил дээр янз бүрийн зөрчил будлиан гардаг байв уу, хил зөрчих тохиолдол ер нь олон байв уу?
Сугир -
За ер нь нэг их гарч байгаагүй ээ. Манайхаас бол яахав нэг шоронгоос оргоод олон жил болсон Шаазанхүү гээд нэг нөхөр манай одоо хилийн заставын нутгаар монголоос одоо гадагш нь оргох тийм нэг оролдлого хийсэн. Тэгээд тэнд бол асар их сүр дуулиан болж нисдэг тэрэг мэрэг хотоос ирж эрэл хайгуул болж ингээд л барьж аваад явсан л даа. Тэгээд ер нь Овоотоор бол хятад талаас орж ирдэг хил зөрчигч нар ер нь ховор байсан, Хятадын хил зөрчигчийн гол нь энэ Сүхбаатар, Дорноговиос зүүн тийшээ хилээр хилийн зөрчигч нар их гардаг байсан, баруун талаар бол тун гайгүй. Тэгээд л яахав одоо хилийн манаанд явна. Хилийн манаач нар бол ийм зогон татсан тэгээд энэ дээр л мөр ул байна уу үгүй юу гээд л өвлийн улиралд тэмээгээ унаад л, зун нь бол явган яваад л ингэж л одоо үздэг л байсан л даа.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь бол хил давж мал энэ тэр гарах тохиолдол их байх уу?
Сугир -
За гайгүй дээ ер нь дандаа нөгөө нэг нэгдэл нийгмийн мал хариулга маллагаа ихтэй байсан учраас тэр болгон одоо манай мал хил даваад явчихаж гэнэ, хятадын талаас мал нэг их ороод ирчихэж гэнэ гэж одоогийнхийг бодвол бага байсан.
Оюунтунгалаг -
Ан амьтан бас л ялгаагүй юу?
Сугир -
Ан амьтан бас л ялгаагүй, тэгээд ер нь баруун талаараа ер нь торгүй байсан л даа, зүүн талаараа сүүлд тор татсан. Хилийн дагуу тэгээд мал зал наашаа цаашаа их гардаг ордог болохоороо, баруун талаар бол ер нэг их нь мал, хил зөрчигч аль аль нь бага байсан учраас тэгээд тор татаагүй, одоо ч татаагүй байгаа.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр хилийн застав нь юу одоо хүртэл байгаа тийм ээ?
Сугир -
Байгаа, одоо манай хилийн 163-р анги гээд хилийн отряд байж байгаа.
Оюунтунгалаг -
Та тэгээд одоо цэргээс ирснийхээ дараагаар ер нь хэзээ гэр бүл болов, ер нь социализмын үед гэр бүлийн талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ ер нь, тэр нь хир нөлөөлж байв өөрийн чинь гэр бүлд?
Сугир -
Үгүй яахав социализмын үед чинь одоо хүнээ өсгөх гэж их үзэж байлаа шүү дээ. Одоо олон хүүхэдтэй эх чинь эмэгтэй, эхчүүдэд маш их мөнгө өгдөг байлаа, хүүхдийнх нь тоогоор. Тэгээд манайх чинь одоо ер нь манай суманд нэгдлийн мал маллаад авсан хөлс, цалингаараа бол яахав одоо тэгээд нэг өмсөж, зүүх, идэх энэ юмандаа л таардаг байсан байх. Олон хүүхэдтэй айлууд бол олон хүүхдийнхээ мөнгөөр мотоцикль авч унадаг байлаа. Ер нь тэр үед социализмын үед чинь бол олон хүүхэдтэй айл л арай нэг мотоцикль энэ тэр авч унах чадвартай байдаг байлаа л даа. Тэгэхээр одоо хүн амаа цэвэр цусаар нь өсгөхийн тулд бол төрөөс асар их анхаарч байсан гэж ингэж ойлгодог, зүгээр гэр бүлийн хувьд бол айл өрх боллоо гэж одоогийнх шиг нөгөө 500.000 төгрөг өгнө энэ тэр гэдэг шиг тийм ч юм байгаагүй л дээ. Яахав зүгээр нэгдлээс бол үнэхээр салхи, шуурганд одоо гэр бараагаа эвдсэн,түлэгдсэн тэгээд иймэрхүү хүмүүстээ бол нөгөө нэгдэл чинь өөрөө хөрөнгөтэй газар учраас тус дэм болдог байсан л даа, тийм айлууддаа бол арга хэмжээ авдаг байсан.
Оюунтунгалаг -
Одоо тэр үед юу гэдэг юм нэгдлийн гишүүд нь хоорондоо гэрлэх гэр бүлүүд гарах юм бол юу гэдэг юм хурим найрыг нь хийдэг ч юм уу тиймэрхүү гэр бүлийг хөхүүлэн дэмжих зорилгоор явуулж байсан тийм бодлого ер нь байдаг юм уу?
Сугир -
За даа нэг их байхгүй дээ, яахав зүгээр нэгдлийн гишүүд гэж чинь одоо сумын хэмжээний бүх малчид чинь нэг л нэгдлийн гишүүн байсан юм чинь дээ. Зүгээр яахав одоо нэгдлийн ой мой энэ тэр гээд бол малчдаа бас баярлуулдаг, цуглаж баяр наадам хийдэг юм бол байсан, сумын наадам энэ тэрийг бол байнга хийдэг л байсан л даа, тэр ч байтугай 9 сарын 1-нд сургууль цуглахад дандаа 100 дааганы уралдаан гэж зохион байгуулдаг байлаа шүү дээ. Хүүхдүүд нөгөө зуны амралтаар очоод унасан даагаа авчираад тэгээд уралдуулдаг, бүр ийм уламжлалтай байсан. Тэгээд нэгдэл байхад чинь нөгөө малаа сайн малласан залуучууд чинь гадаад дотоод их явж байлаа шүү даа.
Оюунтунгалаг -
Өө за.
Сугир -
Тийм, бүүр нэгдэл байхад чинь үйлдвэрчний шугмаар, эвлэлийн одоо шугмаар, тэгээд нэгдлийн шугмаар дотоодынхоо одоо үзэсгэлэнт Халх голоор ингээд л үзэсгэлэнт байгалиар аялах одоо тийм шагналууд их байлаа шүү дээ. Тэгээд тойрон аялалаар ингээд сум болгоноос нэг нэг залуучууд ингээд аймгийн хэмжээнд цуглараад явдаг юм уу эсвэл улсын хэмжээнд нэг аймгаас 5, 5 хүн очоод ингээд явдаг ч юм уу ийм юм их байлаа. Мөн тэргүүний ажиллагаатай тийм залуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс чинь одоо ОХУ-д энэ тэрд айлчлаад ингээд аялаад хүмүүс одоо ч зөндөө байгаа. Одоо манай Баатарбанди гуайн тэр Жаалхүү гээд л явж байсан, Баажий гээд эмэгтэй явж байсан, Оюунчимэг гээд ингээд л явж байсан. Социализмын үед бол ажил сайн тийм залуучуудыг, тийм хүмүүсийг газар нутаг үзүүлэх тийм аялал гадаад дотоодын юманд бол их явуулдаг байсан. Одоо 90 оноос хойш бол манайхан чинь одоо бол хувиараа л мөнгөтэй нь л ядаж одоо дотоодынхоо байгалийн сайхнаар явна уу гэхээс биш тийм албан ёсоор улсаас зохион байгуулаад гадаад, дотоод явуулж байгаа юм байхгүй байна л даа. Одоо яваандаа эрх биш болох байгаа даа л гэж.
Оюунтунгалаг -
Тэрнээс өөр замаар ер нь жирийн хүмүүс гадаад тэр улс орны хүмүүстэй ч гэдэг юм уу гэр бүлээрээ найзалдаг ч юм уу тийм, нөхөрлөдөг ч юм уу тийм юм ер нь байв уу, гадаад орнуудын хүмүүстэй ч гэдэг юм уу ер нь яаж харилцдаг байсан бэ одоо цаашид яах вэ?
Сугир -
Гадаад талын харилцаа бол ер нь тийм гадаад талын юм бол байхгүй. Одоогийнх шиг ийм жуулчин, муулчин энэ хил мэл ингээд гадаад паспорт масторттой болоод ингээд яачихаагүй байсан болохоороо тэр үед малчид тэр дундаа тэр дундаа энэ хөдөө сумын хүмүүс гадаад дотоод холбоо тогтоох боломж байгаагүй л дээ. Аа зүгээр харин социализмын үед бол гадаад, дотоодын их дээд сургуульд бол шударгаар өрсөлдөж ингэж явдаг байлаа шүү дээ. Одоо манай сумаас гэхэд чинь 90 оноос өмнө ОХУ, Болгар, энэ Сервийн орнуудад сурсан хүмүүс их олон байдаг шүү дээ. 90 оноос хойш өнөө болтол одоо яг албан ёсоор одоо өрсөлдөөд ингээд гадаадад сургуульд төгссөн, боловсрол эзэмшсэн хүн Манлай суманд нэг ч алга, энэ 18 жил бол одоо боловсон хүчин үнэхээр тасалдчихлаа л даа.
Оюунтунгалаг -
Гадаадад тийм ээ?
Сугир -
Тийм, гадаадад сурсан хүн бараг нэг ч алга. Тэгээд одоо шударгаар өрсөлдөөд явдаг юм байхаа больсон, мөнгөтэй хүмүүс л тэр одоо гадаад дотоодын их дээд сургуульд сурдаг болсон, тэрнээс биш одоо яг тархиараа өрсөлдөөд конкурсээ өгөөд тэгээд энэ хамгийн өндөр оноотой байна, энийг одоо Орост явуулна, энийг Америкд явуулна гэдэг юм байхгүй одоо болчихож л дээ, зүгээр мөнгөтэй хүмүүс л явж байдаг. Тэрнээс бол яг тархиараа ингээд сурсан юмаараа өрсөлдөөд ингээд явах юм бол бас манай сумын хүүхдүүд, хүмүүсийн оюуны потенциаль муугүй л гэж бодоод байдаг юм.
Оюунтунгалаг -
Та өөрөө гадаад их явж байв уу?
Сугир -
Үгүй ээ, социалист нийгмийн үед бол явж байсангүй.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Тийм зүгээр яахав сая бол яахав энэ жил манай аймгийн иргэдийн хурлаас зохион байгуулаад аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нар Сингапур, Малайз явуулж туршлага судлуулсан л даа, өөр газар яваагүй ээ. Энэ Хятадад бол явж л байдаг юм.
Оюунтунгалаг -
Ер нь социализмын үед гадаадын хүмүүс, мэргэжилтнүүд байдаг юм уу ажил албаны шугмаар ч байдаг юм уу эсвэл гадаадын ямар нэгэн байгууллага ч юм уу танай орон нутагт ажиллаж байв уу, тийм хүмүүс ирж байв уу?
Сугир -
Үгүй ээ одоо социализмын үед чинь нөгөө цэргийн ангиуд л их байлаа шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Орос цэргийн ангиуд л одоо их байлаа, манай суманд ч орос цэргийн ангийн лакатарын анги байсан. Тэгээд л одоо энэ орос дэлгүүрээр нь манайхан ордог, одоо ийшээ ингээд Чойр, Дорноговь гээд л одоо оросын цэргийн анги бол маш их, тэгээд тэр орос дэлгүүрээс чинь бараа авах гэж бид чинь эндээс мотоцикльтой энэ тэр давхидаг байлаа шүү дээ, очоод оруулдаг. Тэгээд их сайхан бараатай, хямдхан тийм л байсан л даа. Тэгээд цэргийн ангид ч бол яахав монгол цэргийн ангид ч байсан дандаа орос зөвлөхүүд байлаа шүү дээ. Тэгэхдээ орос зөвлөхүүд бол одоо манай монгол дарга нараас л илүү одоо манай Макарав гээд манай Овоотын цэргийн орос зөвлөх байсан, өвлийн ямар ч хүйтэнд одоо тэр мотортой усны гадаа тэр ус гоожуулаад ингээд усанд шалдан ингээд ороод зогсож байдаг л ийм л хүмүүс л байсан л даа, тэгээд тэр бас орос зөвлөхүүд бол бас биеэрээ их үлгэрлэн манлайлагч нар их байдаг байсан л гэж боддог.
Оюунтунгалаг -
Тэр үеийн орос цэргийн ангийнхантай ч юм уу одоо орос цэргүүдтэй нутгийн ард түмэн яаж харилцдаг байв, харилцаа нь ер нь ямар байв?
Сугир -
Үгүй ээ ер нь энэ манай сумынхан лав дамаагүй одоо энд байсан орос цэргийн анги руу их л ирж очдог, тэгээд л одоо сумын зарим залуучууд зарим удирдлагууд энэ тэр их л найз нөхөд болсон л байдаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Сугир -
Тийм, тэгэхээр цэргийн анги гээд л бас яг тийм сүрхий хаалттай бүс байгаагүй байх, ямар ч гэсэн удирдлага энэ тэр нь бол энэ орон нутгийн хүмүүстэй уулзаад учираад яваад байдаг байсан юм шиг байгаа юм. Цэрэг нь бол гадуур дотуур тэнэх тухай асуудал байгаагүй байх л даа. Тэгээд манайд чинь орос монгол 2 цэргийн ангитай байсан л даа. Нэг дороо байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед одоо ер нь нутгийн хүмүүс цэргийн хүмүүст яаж ханддаг байсан бэ?
Сугир -
Үгүй ээ цэргүүдэд бол ер нь тийм таагүй ханддаггүй л байсан шүү дээ. Ер нь бол цэргүүд чинь бол бас шаардлагатай үед ингээд нөгөө малын халдвартай өвчин мөвчин гарах үед тэмээ чинь бол өөрөө тэмээн туулгалт ам руу нь эм хийхийн тулд л тэр чинь 2-3 хүн хэрэгтэй шүү дээ. Нөгөөхийг чинь ороож унагана, 2 хүн нэг нь толгойг нь бариад зогсож байна, тэгээд унагаад ам руу нь нөгөө нэг туулгалтын ногоон эм энэ тэрийг хийдэг. Тэгээд орон нутагт бол тийм ажил энэ тэрд нь цэргийн анги их тус болдог байсан. Тэгээд л энэ бүтэн сайн өдөр энэ тэр соёлын төвд цэргүүд нь ирж бүжиг танц зохиодог. Тэгээд ер нь Манлай сумын цэргийн ангиас манлай суманд хүргэн орсон хүн их олон байдаг шүү дээ.
Оюунтунгалаг -
Өө за өөр нутгийн тийм ээ?
Сугир -
Тийм.
Оюунтунгалаг -
Энэ чинь одоо Манлай сумын цэргийн ангид чинь Манлайн залуучууд цэрэгт ер нь алба хаах уу, дандаа өөр газраас ирэх үү?
Сугир -
За ихэнх нь өөр газраас ирж байсан даа, Манлайгаас их цөөхөн л хүн алба хаасан байх.
Оюунтунгалаг -
Тэгээд орос цэргийн анги ч гэсэн бас одоо тэр байгалийн хүнд хүчир нөхцөлд нутгийн ардуудад тусалж юм уу тийм талаар бас?
Сугир -
Орос цэргийн ангийг би одоо сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан монгол цэргийн анги бол их л тусалдаг байсан.
Оюунтунгалаг -
Орос цэргийн ангиуд тэр зөвхөн цэргийн ангийнхандаа зориулсан худалдаатай тийм ээ орос дэлгүүртэй байсан.
Сугир -
Тийм байсан, тэгээд.
Оюунтунгалаг -
Орос бараанд, ер нь монголчууд орос бараанд дуртай байсан тийм ээ?
Сугир -
Тэгсэн, тийм.
Оюунтунгалаг -
Ухаандаа тэр цэргийн ангиар дамжуулаад гадаад бараа, гадаад орны эд бараа их хэрэглэдэг байжээ дээ нутгийн ард?
Сугир -
Тэгсэн, тэгээд л тэр социализмын үед чинь одоо хүн хэдэн төгрөг л байна хармаандаа байгаа мөнгөөр би дэлгүүрт очоод юу авах вэ гэдгээ тэр дэлгүүрт орохоосоо өмнө бүгдийг нь одоо тооцох, товлох бололцоо байлаа шүү дээ, 8-ийн торго, 9-ийн чихэр, 11.20-ын чихэр гээд за би одоо хармаанд байж байгаа 50 төгрөгөөр нэг кг 11.20-ын чихэр авна, нэг толгой ёотон авна, нэг шил архи авна гээд ингээд л ямар ч үнэ хөдөлгөөнгүй. Бүх бараа нь одоо үнээрээ нэрлэгдчихсэн ийм л байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
Одоо бол ?
Сугир -
Одоо бол зах зээлийнхээ юмаар л одоо орж очиж байж л одоо ямар үнэтэй юм, тэгээд одоо авах гэсэн юмаа одоо зарим нь авч чадна, зарим нь мөнгө нь хүрэхээ болиод авч чадахгүй тэгээд л.
Оюунтунгалаг -
Та өөрөө хэзээ гэр бүлтэй болов, яаж айл болж байв?
Сугир -
Би чинь ерөөсөөгөө яахав одоо энэ баг бригадад ажиллаад ер нь гэр бүлтэй болъё ч гэж нэг их бодоогүй юм болов уу тэгээд би чинь 31 хүрч байж одоо айл боллоо шүү дээ. Тэрнээс өмнө одоо хүн амьтантай сууж байсангүй, хүүхэд шуухадтай болж байсангүй. Тэгээд л нэгдэл нийгмийн ажлын төлөө л хоёр нарны хооронд л явж байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь тэр үед айл болоход хүндрэлтэй юм байв уу, одоо ямар эд хогшил ээж, аав хөрөнгө хувааж өгч байв уу, яав?
Сугир -
Үгүй яахав цэргээс ирсэн дараа л ээж, аав л нэг мотоцикль авч өгсөн. Тэгээд л тэр мотоциклийг л одоо баг бригадад л ажиллаад л одоо тэгээд л тэр үед чинь мотоцикльд нь бензин л өгдөг сэлбэг запас өгдөггүй, тэгээд л одоо тэр мотоциклоор яахав одоо нэгдэл нийгмийн ажилд яваад л ингээд цагийг барж байсан даа, тэгээд яахав хажуугаар нь ан гөрөө их хөөцөлдөж байсан.
Оюунтунгалаг -
Ан гөрөө гэснээс энд чинь одоо ан их элбэгтэй байлаа тийм ээ, зээр гөрөөс энэ тэр их элбэгтэй байлаа, тэгээд сая замд ерөөсөө нэг ч ан амьтан тааралдсангүй шүү дээ санагдаад байх юм тэгээд ан ингэж их ховордов уу, тэгээд юунаас болоод ховордовоо?
Сугир -
Ер нь 90 оноос өмнө бол зээр энэ тэр чинь бол хэдэн зуугаараа сүрэглээд л явдаг байлаа л даа. Тэгээд манай сумын ард түмэн бол энэ цагаан зээр гэдэг юмыг ерөөсөө иддэг ч үгүй хэрэглэдэг ч үгүй мах шөл нь шороо амтагдсан ер нь бузрын амьтан гэдэг байлаа, энийг чинь ерөөсөө алдаггүй хэрэглэдэггүй байсан. Хар сүүлтээ бол их алж иддэг байлаа. Одоо бид нар чинь бол ер нь хар сүүлтийн махаар л хүн болсон улс шүү дээ. Одоо энэ Манлай сумын малчдын хүүхэд бол бараг л тэр зээрийн мах идэж л хүн болсон, маш их алж иддэг байсан. Тэглээ гээд цөөрөөгүй л юм даа. Тэгээд л одоо сүүлийн үед л 94-5 оноос л гэнэт л алга болсон. Энэ одоо зарим нь хятад руу зарим нь бол хил нэвтрээд гарахаар нь хятадууд бөөн цөөлөөр нь хашсан юм гэнэ лээ гэж ярьдаг юм. Тэгээд зарим нь ган зуд болоод үхсэн юм гэнэ лээ гэдэг юм. Ер нь бол гэнэт л алга болсон. Энэ жил одоо их олноороо байж байсан хойтон гэнэт л алга болсон, маш цөөхөн болчихсон. Нэг тийшээ нүүсэн л гэж боддог, аа тэрнээс бол үхсэн бол хүүр нь харагдана, тийм юм байхгүй. Тэгэхээр бол ан амьтныг бол учир зүггүй алаад хядаад бол барсан эд биш гэж бодоод байдаг юм. Нүүгээд л одоо тэгээд гадаадын орнууд руу гараад хашуулж бариад яачихав уу эсвэл нэг тийш нь нүүгээд энэ яахав хангай руу нүүж гарахаараа их хэмжээгээрээ алуулсан тохиолдол бий л дээ, тэгээд чоно, нохой одоо юмнууд ч бас элбэг л байсан л даа. Чоно ч одоо ч бас байна, тэгэхдээ ер нь ан бол бүх л чиглэлээрээ багассан л даа, тэгээд яахав учиргүй алаад багассан гэж би боддоггүй юм л зүгээр гэхдээ техник олширсон техникийн хүчээр бол алах юм ч бол байсан л даа. Урьд бид нарыг бага байхад бол тэмээ түлхэж алдаг байлаа шүү дээ, тэмээтэй морьтой тэгээд л нөгөө тэмээ мориныхоо хажуу талд хүн нь нуугдаад л ингээд тэмээ морио ээлжилж явсаар байгаад л тэнд идэж байгаа зээр гөрөөст ойрхон очиж байгаад бууддаг байлаа л даа, тэгж мотоциклоор элдээд хядаад байх юм ч бага л байсан л даа.
Оюунтунгалаг -
Тэгэхдээ тэр одоо агнаж идэх нь ер нь чөлөөтэй байсан юм уу, тийм зөвшөөрөлтэй байсан юм уу, эсвэл хориотой байсан юм уу?
Сугир -
Хориотой байсан тийм ерөөсөө алж болохгүй л гэдэг. Тэр үед чинь бол хуулийн байгууллага дарга нар нь бол ардуудаасаа нуугаад өөрсдөө алж иддэг, малчид ардууд нь бол дарга, цагдаа тэр хүмүүсээсээ нуугаад идээд л байдаг тийм л байсан.
Оюунтунгалаг -
Бүгд бие биенээсээ нуугдаад бүгд идээд байсан?
Сугир -
Тийм, бүгд л идэж байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ан амьтан гэснээс ер нь ан амьтнаас гадна танай нутгийн байгальд ямар өөрчлөлт орж байна вэ ер нь?
Сугир -
Үгүй ээ тэгээд одоо зүгээр би л лав нөгөө тийм жаахан ажигч гярхай байдал ч одоо тийм муу байдаг ч юм уу зүгээр яг одоо бид нарыг бага байх үеийнх одоогийнх 2-той харьцуулахад бол зүгээр манай сумын хувьд бол учиргүй цөлжөөд одоо ер нь мал маллахад их хэцүү болсон гэж ойлгогддоггүй, бид нарыг бага байхад бол мөн л их ган зуд их болдог, хойшоо урагшаа хол ойр их нүүдэг үгүй одоо тэгээд л 80-аад оноос өмнө энэ тэр чинь бид нар их тэмээ хариулдаг байлаа. Энэ ширээ бөхтэй тэмээ л одоо огт байдаггүй л байсан шүү дээ. Тэр их цагдаж нөгөө их хариулга хашдаг болоод ч тэр байсан юм уу, одоо бол хавтгай тэмээ гэж бараг л үзэгдэхгүй болоод байгаа шүү дээ. Тэгэхээрээ яахав тэмээ ч гэсэн тааваараа ингээд байхаараа идэш хоолондоо гайгүй ч байдаг юм уу бид нарын багад одоо ийм их урсгалтай булаг байсан одоо байхгүй болсон гэх юм яг миний хувьд бол тийм ийм юм бага л байгаа. Тэгээд л тэр баянбулаг миний л мэдэх баянбулаг, булаг шавартай гээд л зүүн урд Алагийн гол энэ тэр гээд л байдаг юмнууд бол бүгд л байж л байгаа, аа зүгээр урсгал нь арай багассан байж мэднэ, гэхдээ ер нь бол хатаж ширгээд сүйд болсон юм бол нэг их байхгүй л гэж бодож байгаа. Аа зүгээр цөлжилт гээд яриад байгаа зүгээр цаг агаартай л холбоотой гэж л бодож байгаа. Ер нь одоо энэ чинь одоо ногоо гарах нь өнгөрлөө гэмээр 2-3 жил ган зуд болоод л тэгээд шороо тавиад ингээд үндсийг нь ухаад хаясан байдаг шүү дээ, юу ч үгүй нэг бор үндэс ил гарсан байж байдаг. Аа тэгэхэд л үнэхээр их цаг сайжраад гараад ирэхдээ зэрэг л дамаагүй 93 он энэ тэрд бол 92 оны өвөл энэ тэр маш их зуд болоод л тэгээд л 93 оны зун цаг маш сайхан сайжраад л тэгэхэд л одоо ерөөсөө янз бүрийн бүр их настай хүн хүртэл миний мэдэхгүй ургамал ургасан байна л гэж л байсан. Тэгэхээр бол цаг сайжраад л байх юм бол би энэ ургамлын үндэс гэдэг чинь бол алга болчихдог эд биш юм байна гэж ойлгоод байгаа, цаг сайжраад байвал дороо ургаад л гараад л ирдэг, цаг муудаад байвал тэгээд л муу л байгаад л байдаг. Тэгээд цаг их учиргүй их муудлаа гээд тэр үндэс мүндэс огт алга болчихдог гайгүй юм болов уу . Зүгээр яахав эрдэмтдийн ярьж байгаагаар их л цөлжиж байна л гээд л байх юм. Тэгээд одоо сумын төв дээр ч гэсэн дээ одоо яг бид нарын бага байх үед энд огт элс байдаггүй байсан. Одоо л ер нь учиргүй элс нүүгээд байна гэж байгаа юм бага л харагдаж байгаа, зүгээр яахав хашааны ар мараар бол элс овоорох нь овоорч л байна. Тэгэхдээ нэг учир зүггүй нэг тийм онцгой цөлжөөд сүйд болоод байгаа юм ч юу л бол доо тэгээд нэг хэсэг нь бас гадаад дотоодоос төсөл мөсөл янз бүрийн юм авах гэж бас жаахан даваад бол ярихгүй бол болдоггүй ч юм бас байдаг биз дээ. Урьд бол мод чулуу гээд тариад байсан ч юм алга, урьд байсан мод, бут, хайлаас одоо унаад огт алга байхгүй болж ч байгаа юм алга, зүгээр би бол яахав зүгээр Манлай сумын хувьд бол учир зүггүй цөлжилт үүсээд хэцүүдсэн юм гэж бодохгүй байгаа.
Оюунтунгалаг -
Газар усны нэрүүд бол ер нь өөрчлөгдөв үү?
Сугир -
За яахав одоо энэ геологиуд чинь өөрсдийнхөө дураар л нэр өгөх юм байна шүү дээ, одоо ингээд тэгээд хайгуулын лицензтэй компаниудын одоо яг Манлай сумын нутагт одоо нэг 5 лицензтэй компани байлаа гэхэд нөгөө 5 нэрэнд яг Манлай сумын ард түмний нэрлэж байсан уул овоо нэр огт л байхгүй, дандаа л шинэ юм өгсөн л байх юм. Зүгээр яг орон нутагт байнга ажиллаж, амьдарч байгаа малчдын хувьд бол тэр газар усныхаа нэрийг учиргүй өөрчлөөд байгаа юм байхгүй байх аа. Урьд одоо бид нарын л нэрлэдэг байсан одоо тэр л Өлзийт уул муул ингээд л бүх юм одоогийнхоороо л байна, урдныхаараа л байна. Нэрэнд өөрчлөлт ороод байгаа юм гайгүй байх.
Оюунтунгалаг -
Тэгэхээр зэрэг геологийн ангиуд бас янз бүрийн нэр өгч бас газар усны нэр өөрчлөх хандлага байна тийм ээ?
Сугир -
Тийм, яг өөрсдийнхөө дураар нэр өгөх юм даа. Одоо ингээд манай сумын зүүн талд хүрэн үнэгт гээд нэг лицензтэй талбай байгаа юм л даа.
Оюунтунгалаг -
Хүрэн?
Сугир -
Үнэгт, үнэгт гээд. Үгүй ээ манай энд ерөөсөө ийм нэртэй газар байхгүй, яахаараа ийм нэртэй болчихов гэхээр зэрэг өө бид нарыг энэ талбай дээр ирэхэд нэг ийм сайхан улаан хүрэн үнэг бид нарыг зөв гарсан юм. Тэгээд бид нар хүрэн үнэгт гээд нэр өгсөн юм гэх жишээтэй.
Оюунтунгалаг -
Тэгж л өөрчлөгддөг?
Сугир -
Тийм, тэгж л өөрчлөгдөж байгаа юм биз тэгээд яахав дээ.
Оюунтунгалаг -
Танай энд чинь ер нь газрын гарц болоод тэр геологийн юу гэснээс өөрсдийнхөө нутгийн янз бүрийн нутгийн ард иргэд өөрсдөө газар усаа газар уснаасаа алт олборлож байгаа ч юм уу тэр ер нь газрын баялгийг ашиглаж байгаа юм байна уу?
Сугир -
За манай сумын нутагт бол ер нь шороон орд гэдэг юм нь байхгүй байна. Одоогоор илэрсэн юм байхгүй учраас тэрнийг нэг ашиглаж байгаа юм алга. Аа зүгээр чулуун орд гээд үндсэн орд бол ганц нэг газар гарц багатайхан нэг жаал жаалхан юм гарсныг хүмүүс жаал жаалхан ухсан, тэгэхдээ тэр нь байгальд хор нөлөө үзүүлээд сүйд болсон юм нэг их байхгүй.
Оюунтунгалаг -
Тэр нэг ирак толгой гэл үү ?
Сугир -
Тийм.
Оюунтунгалаг -
Танай нутгийн, нутагт байгаа газар уу?
Сугир -
Тэр Дорноговийн Хатан сумын нутагт байгаа. Тэгээд яахав Манлай тэгээд Ханбогд, Хатан сумын хилийн зааг руу л байгаа юм л даа. Гэхдээ манай сумаас бол хамаагүй ээ цаашаагаа тэр Хатан, Ханбогдын хилийн заг дээр байгаа.
Оюунтунгалаг -
Тэр яагаад одоо тийм нэр авсан бэ?
Сугир -
Тэр одоо нөгөө 1 тонн чулуунаас гарах алтных нь хэмжээ их багаар нь одоо тэгээд хүмүүс тэгээд нэр өгсөн байгаа, тэгээд яахав Ирак толгой гээд тэр чинь уг нь Сүүж уул нэртэй газар юм байна л ээ. Тэрүүхэн тэндээ нөгөө алт олборлогч нар нь 3 газраас алт ухсан юм. Тэгээд хамгийн их одоо тонн чулуунаас хамгийн их гарцтай алт их гардагийг нь Ирак гээд нэр өгсөн, арай нэг бага гардагийг нь Богдад гээд нэр өгчихсөн, бас нэг арай нэг Иракаасаа хамгийн их гардагийг нь Кувейт гээд нэр өгсөн байсан байх, тэгээд дараагийнх нь Ирак дараагийнх нь Богдад гээд нэр өгсөн, тийм л юм байна л ээ. Тэгээд тэр алтных нь их багаас л тийм нэр өгсөн юм билээ. Тэгээд яахав Ирак, Кувейт энэ тэрийг их баян улс гэдэг утгаар нь тэгээд тэр газруудыг баян гэж үзсэн учраас л хүмүүс тэгээд нэр өгчихсөн, тэгээд тэр Сүүж уул гэдэг нэр үндсэндээ байхгүй болоод хүмүүсийн бол Ирак, Кувейт гэдгээр нь хүмүүс мэддэг болчихлоо л доо, за газрын өгөөжөөр л.
Оюунтунгалаг -
За баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.