Sugir


Basic information
Interviewee ID: 990046
Name: Sugir
Parent's name: Hüühendüü
Ovog: Ih Ölziit
Sex: m
Year of Birth: 1963
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: sumyn zasag darga
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
politics / politicians
work
belief
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

climate change
nationalism
mining
Manlai sum
democracy
darga
press
Ulaanbaatar
trust
religion


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Сугир даргаа тэгэхээр хоёулаа одоо энэ удаагийнхаа ярилцлагаар бол социализмын үед ер нь эрх мэдэлтэй хүн гэж хэн байв аа, эрх мэдэлтэй хүмүүс, эрх мэдэлгүй хүмүүс буюу дарга цэргийн хооронд байгуулсан дарга цэргийн хооронд эрх мэдлийн ямар зөрүү байсан бэ, хоорондын харилцаа ямар байсан бэ? Эрх мэдэлтэй хүмүүс одоо бусдаасаа юугаар ялгардаг байсан жишээ нь одоо эдэлж байгаа хэрэглэж байгаа зүйл байдаг юм уу, унаж байдаг машин байдаг юм уу, тэр харилцаа байдаг юм уу, биеэ авч яваа байдлаар ер нь хоорондоо ялгаа зөрүүтэй байв уу?

Сугир -

За тэгэхээр социализмын үеийн одоо удирдлагууд одоогийн удирдлагуудаас шал ондоо байжээ. Тэгэхээр социализмын үеийн би бол удирдлагуудыг би дамаагүй одоо төр засгийн түвшинд байна, орон нутгийн түвшинд ч гэсэн одоо шуналгүй байж л гэж л хэлэх гээд байна л даа, үнэхээр шуналгүй байсан юм уу үнэхээр одоо тухайн нийгэм нь одоо хүмүүсийг ажил л хийхийн төлөө байлгаж чадсан. Дарга нь ч бай, цэргэ нь ч бай, жирийн ард нь ч бай ажил хийхийн төлөө л байсан, улс орныхоо хөгжлийн төлөө л байсан. Түүнээс биш тэр Цэдэнбал гуай тэр Батмөнх гуай үгүй одоо тэр үеийн тэр нам засгийн тэр өндөр төлөөллийг бол бусдаас одоо илүү онцгой эрх ямба эдлээд илүү их одоо хөрөнгө мөнгө зараад ингээд тансаглаад байсан улс гэж бодохгүй байгаа. Мөн л энэ малчид жирийн иргэдтэйгээ адилхан 2 нарны хооронд монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж, монгол улсаа хөгжүүлж, ард түмнээ боловсролтой, эрүүл энх байлгахын төлөө л одоо ингэж цуцалтгүй ажиллаж байсан хүмүүс гэж ингэж ойлгож байгаа. Одоогийн одоо дамаагүй энэ улсын их хурлын түвшинд бол ерөөсөө тэнд эрх мэдэл олж аваад тэгээд одоо эрх мэдлээрээ далимдуулж хүнээс одоо хахууль авч, хээл хахууль авч, авилга авч өөрсдийнхөө амьдрал ахуйг дээшлүүлэх гэсэн эрх мэдлээрээ далимдуулж өөрийнхөө одоо үр хүүхдүүдийг гадаад дотоодод сургах, ах дүү төрөл садангаа гадаад дотоод явуулах, үгүй одоо ийм л чиглэлээр одоо ажилладаг болсон нь бол хэн бүхэнд ойлгомжтой байгаа юм л даа. Тэгээд л одоо энэ эрх мэдлийг олж авахын тулд яах гэж одоо хоорондоо тэмцэлдэж яах гэж одоо энэний төлөө өрсөлдөж байна вэ гэж харахаар л даа. Ерөөсөө л эрх мэдэлтэй хүмүүс л яг өнөөгийн нийгэмд сайхан амьдардаг бусдаас одоо илүү хөрөнгө мөнгийг олж чаддаг, бусдаас илүү ах дүү төрөл садан найз нөхөддөө дэмжлэг туслалцаа үзүүлж чаддаг ийм болсон харагдаад байгаа юм. Социалист нийгмийн үед бол хүнийг чинь албан тушаалд дэвшүүлэхийн тулд бол заавал анхан шатны нэгжээс нь ажиллуулдаг байлаа шүү дээ. Тэгээд дээш нь сайн бол ингээд хөгжиж дэвшээд ингээд явдаг. Тэгэхээр энэ тогтолцоог л одоо байхгүй болгосноос болоод одоо өнөөдөр чинь дөнгөж сургууль төгссөн хүн л яамны хэлтсийн дарга хийгээд явж ч байх ч юм уу ингээд байхаараа л одоо ерөөсөө насаараа одоо сургууль төгсөөд насаараа одоо төр нийгэмд ажиллаад ингээд асар их практик дадлага суусан 50 гарсан хүнийг дөнгөж одоо нэг хувийн сургууль төгсөөд диплом аваад гараад ирж байгаа хүн даргалах гээд байхаар чинь л одоо ер нь нөгөө мурын чулуунаа удирдаж мунхаг нь цэцнээ зандардаг үе ирээ юу гэж Дашдондог гуай хэлсэн, яг л одоо тийм л үе бий болчихоод байна л даа. Юм одоо яг ном журмаараа явах юм бол бас сайхан л даа. Үнэхээр одоо энэ яамны дарга гэдэг юм уу, энэ сумын дарга гэдэг юм уу, энэ аймгийн дарга гэдэг юм уу үнэхээр одоо тэр доод шатных нь ажлыг хийж яваад ингээд дээшээ өссөн хүн гэдэг бол тэр ард түмнийхээ амьдралыг мэддэг тэр одоо өөрийнхөө ажлын онцлог сайн муу юмнуудыг мэддэг, нутаг орныхоо онцлогийг мэддэг, ийм байх юм л даа. Тэрнээс биш юу ч мэдэхгүй ширээний араас нэг онол үзсэн нэг хүнийг шууд авчираад тавьчихаар бол тэгээд л одоо алдаа завхрал их байна л даа. Тэгэхээр би бол одоо тэр социалист нийгмийн үед ажиллаж байсан тэр удирдагч нарыг бол дарангуйлагч байсан гэж одоогийн хүмүүсийн хэлж байгаатай огт нийлэхгүй байгаа, тэр хүмүүс бол шат шатандаа тэр л орон нутгийнхаа ард түмний төлөө л явж байсан, зүтгэж байсан. Тэрнээс биш авдаг цалин нь бол тэр жирийн ажилчдаас арай илүү байсан. Тэгээд авдаг цалин нь бусдаас илүү авч байгаа цалин нь амьжиргаанд нь бас нэг арай хүрэлцэхүйц байсан учраас л тэд нар бас нэг илүү одоо нөгөө авлига мавлига харахгүй ингэж ажилладаг ч байсан байж мэднэ. Одоо бол эрх мэдэлтэй хүмүүс бол авдаг цалин нь хаана ч хүрэхгүй, тэгээд ард түмний төлөө ажиллана гээд тэр хүн яах юм нөхцөл нь ерөөсөө бүрдээгүй тийм учраас л одоо ер нь нийгэм нь тэр чигээр нь тэр ажиллаж байгаа тэр дарга, тэр эрх мэдэлтэй хүмүүсийг авлига руу түлхэж байна л гэж ингэж л ойлгоод байгаа.

Оюунтунгалаг -

Эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага ард түмний одоо тэр албан тушаал доогуур нь ажил хийж байгаа тийм ээ, тушаал доор нь ажил хийж байгаа хүмүүсийн хандах хандлага ер нь өөрчлөгдөж ирэв үү?

Сугир -

Социализмын үед чинь бол одоо тэр удирдагчаа хүмүүс хүлээн зөвшөөрдөг байсан. Ерөөсөө одоо тэр дарга л сайн гэсэн бол тэр даргынхаа үгийг сонсдог, тэгээд сайн ч бай, муу ч бай ер нь одоо сумын дарга байлаа гэхэд аймгийн дарга ирвэл одоо сумын даргаасаа аймгийн даргаа илүү хүндэлдэг, ингээд шат ахиад явах тусам, за тэгээд монгол улсын сайд нарын зөвлөлийн дарга энэ тэр гэх юм бол учиргүй хүндэлдэг, тэр сайд нарын зөвлөлийн дарга гэдэг бол одоо монгол улсын хамгийн шилдэг сэхээтэн, хамгийн оюунлаг, хамгийн том удирдагч гэж одоо монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөг байсан. Тэрнийг бол намайг одоо хамгийн том гээ гэж тэр хүн хүчээр хүлээн зөвшөөрүүлж байгаа хэрэг биш шүү дээ. Ер нь одоо тэгж дороосоо ингээд дэвшиж явсаар байгаад энэ монголын ард түмний амьдралыг мэддэг ийм одоо оюунлаг хүн гэдэг талаас нь их хүндэлдэг байсан. Одоо бол нэгэнт одоо сонгогдсон тэр хүмүүс нь ч тэр итгэлийг нь нэг л дааж өгөхгүй байна. Нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч одоо ард түмнээр сонгогдсон ч бай, сонгогдоогүй ч бай тэр дарга толгойтой болгон чиний дайсан тэр дарга болгон иддэг уудаг, завшдаг, тэр муухай амьтад гээд ингээд нэг монголын ард түмнийг ч нэг удирдлагагүй болгох гээд байна л даа. Энэ удирдлагагүй болгохын ашиг тус хэнд ашигтай байгаа вэ гэвэл энэ монгол улсын тусгаар тогтнолыг бусниулах гэж байнга бодож явдаг ийм л одоо гадны хүчинд л хэрэгтэй байх, гадна дотно аль аль талдаа тийм хүчин байдаг байх, Монголынхоо яг дотооддоо ч гэсэн энэ монгол улсыг тусгаар тогтносон улс биш байлгах юмсан гэж боддог хүмүүс эрлийз хурлийз хүмүүс бас байдаг байх шүү, тэр хүмүүст л ашигтай байх.

Оюунтунгалаг -

Тэгэхээр яг энийг дагаад бас ялгаагүй энэнтэй адилхан шашин сүм хийдийн эрх мэдэл өөрчлөгдөж ирэв үү?

Сугир -

Яахав социализмын үед чинь бол энэ орон нутагт тийм шашны сүм хийд байхыг хориглодог байлаа л даа. Шашны сүм хийдийг чинь бол лам нар болохоор зэрэг эхнэр авч болохгүй, айл болж болохгүй тэгээд энэ нь болохоор монголын хүн ам цэвэр цусаараа өсөж үржихэд гай болж байна гэж нэг талаасаа ингэж ойлгодог байсан. Нөгөө талаасаа одоо ном уншаад л ингээд сууж байгаа энэ лам нар бол ерөөсөө монгол улсын одоо хөгжилд ямар ч нэмэр байхгүй энэ бол зүгээр суудаг хүмүүс тийм учраас ийм хүмүүс бол өнөөдөр монголд хэрэггүй гэсэн тийм л одоо сэтгэхүй байлаа л даа. Аа тэгэхдээ монгол улсын одоо тэр шүтэх бишрэх тэр юмыг бүрэн устгаагүй л дээ. Энэ гандан гэдэг юм чинь одоо байж л байсан, үнэхээр л одоо тэр социалист нийгэм ч гэдэг юм уу тэр монгол ардын хувьсгалт нам ч гэдэг юм уу энэ л одоо буддын шашин гэдэг юмыг бүгдийг нь байхгүй болгоё гэвэл байхгүй болгож чадах л байсан шүү дээ. Тэр одоо гандан хийд мийд одоо тэр л юу байдаг юм монголд байж байгаа Хархорин морин бүгдийг нь одоо газартай тэгшилбэл тэгшлэх л байсан шүү дээ. Тэгэхээр бас чиг одоо монгол орныхоо түүх соёлыг бага ч гэсэн авч үлдэх ёстой бас хүмүүсийн тэр тахих, шүтэх бишрэх ийм юм бас яваандаа бий болох ёстой ч гэдэг юм уу иймэрхүү ойлголт байсан учраас л яасан байх, түүнээс биш одоогийнх шиг одоо сүм хийд чөлөөтэй болоод ганц одоо буддын шашин ч биш энэ гадна дотны шашин учиргүй орж ирж байна л даа. Тэгээд энэ нь сайн ч юм байдаг байх, муу ч юм байдаг байх, дамаагүй би одоо энэ христос шашныг бол ер нь хүн хүн чанараа алдахад их нэмэр тустай шашин гэж бодоод байдаг юм. Яагаад гэвэл одоо цангаж үхэх гээд унаа уншнаасаа унаад энэ их зэлүүд том нутагтай ийм газар нутаг дээр бол унаа уншнаасаа унаад юм уу одоо энэ тэрэг техникнээсээ унаад энэ амиа алдах юм маш их байна шүү дээ. Тэгээд одоо нэг хүн шархдчихаад, гэмтчихээд цангаж үхэх гэж байгаа хүнд нэг буянтай хүн одоо амраад авчираад ам руу нь ус хийвэл надад энэ Дорж гэдэг хүн ус хийлээ гэхийн оронд бурхан тэнгэр над руу энэ хүнийг явууллаа. Энэ хүн бол надад тус хүргэж байгаа биш нөгөө тэнгэрийн эзэн надад тус хүргэж байгаа гэж тийм юм байдаг ч юм уу байхгүй ч юм уу. Уг нь зүйн бол үнэхээр тэр ус авчираад аманд нь хийгээд аминд нь орсон хүнийг насан туршдаа л хайрлах хүндлэх хэрэгтэй л байгаа юм л даа. Тэгэхэд л одоо тэгээд өнөөдөр ядуу хүнд ч гэсэн тийм ээ одоо зүгээр л нэг ийм сайн санаат нэг бизнесмен хүн нэг сар идэх гурил өгөхөд нөгөө христос шашинтай хүн бол энийг одоо энэ одоо Дорж гэдэг энэ бизнесмэн хүн надад буян санаж одоо энийг авчирж өгч байгаа үнэхээр би энэ хүнд баярлалаа энэ үнэхээр сайхан санаатай хүн байна гээд цааш нь сурталчилаад яриад ингээд тэр хүнээ урамшуулаад өшөө олон хүнд одоо урам хайрлах, амьдрал хайрлах тэр нөхцлийг нь бүрдүүлэхийн оронд мартаж байна шүү дээ. Зүгээр тэр христос тэр л одоо юм явуулсан энэ бол зүгээр зарц нь гэж ингэж ойлгож байгаад л бол үнэхээр л энэ бол тийм хүнлэг сэтгэхүй рүү ус цацаж байгаа нэг ийм л юм гэж би энийг ингэж шүүмжлээд байгаа.

Оюунтунгалаг -

Та өөрөө шашин шүтдэг үү?

Сугир -

Учиргүй шүтээд сүйд болохгүй, тэгэхдээ энэ буддын шашин бол зарим талаараа хэрэгтэй юм байна. Ер нь бол яахав зүгээр аль ч шашныг шүтэж байгаа хүнийг буруутгахгүй. Юу ч шүтэхгүй байгаа хүнийг би буруутгадаг юм би. Ер нь одоо ямар ч шүтлэггүй хүн гэдэг бол ер нь араатнаас нэг их ялгаатай юм байна уу байхгүй юу. Ер нь би ингэж болохгүй ээ, ингэж болохгүй ээ гэсэн юмыг одоо өөртөө бас нэг үнэмшил авч байгаа хүн бол бас нэг арай нэг тийм нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлтэй байх байх гэж боддог юм. Аа тэгээд тэр дундаа буддын шашин бол хүний явдал ажилд одоо садаа болсон юм ч их байна, аа яахав одоо хэрэгтэй юм ч бас их байна. Тэгээд шинжлэх ухаан талаасаа бол энэ бусад шашнуудаасаа буддын шашин бол арай шинжлэх ухаанлаг гээд байдаг. Тэгээд үнэн юм болов уу гэж боддог юм. Тэгэхдээ болдогсон бол жаахан шинэчлэлт хийчихмээр байгаа юм энэ шашинд, тэгтэл одоо энэ шашны тэргүүнүүд чинь бол шинэчлэлт хийх шаардлагагүй гэж үзээд байдаг юм байна л даа. Дамаагүй одоо тэр зүг рүү юманд зүглэж болохгүй, тэд дэх өдөр гэр барьж болохгүй, мал хяргаж болохгүй гээд үгүй тэр нь одоо яг үнэн ч юм уу худлаа ч юм уу, тэгээд л одоо нөгөө нэг кириллээр одоо юмыг нь буулгаж болдоггүй ямар ухаантай юм байдаг юм тийм ээ. Тэгээд л заавал л одоо мэдэхгүй юм л амандаа додгонож байж л одоо хүнд хэрэг болдог юм шиг л тэгээд христос шашны бол нэг давуу тал нь бол тэр яг крилл дээр буулгаад тавьчихдаг. Тэгээд буулгаад ингээд хүмүүст хүргэх гээд ингээд ноцолдоод байгаа нь бол манай буддын шашин бол унтаад л байдаг, унтаж байгаа яг л нэг ийм байх ёстой гэсэн яг нэг л хэв загвараар ингээд баригдсан. Тэр чинь тухайн нийгмийнхээ, тухайн хүмүүсийнхээ тэр зан заншил, тэр одоо хөгжил оюуных нь тэр юманд тааруулаад хөгжиж болдоггүй эд байдаг болов уу яадаг юм байдаг юм. Тэгээд шүүмжлэлтэй ч юм байдаг, одоо хүлээж авахаар ч юм байдаг. Гэхдээ яахав..

Оюунтунгалаг -

? 0:12:02юм чинь бол сүм хийдтэй юу?

Сугир -

Энийг одоо яахав шашин гэдэг бол бас нэг хүний хэрэгцээ гэж ойлгоод байгаа юм л даа. Хүн нас барлаа гэхээр зэрэг л юунаас болчихов яачихав гээд ингээд л уламжлал шахуу юм л даа. Тэгээд нэгэнт л тийм сургуулийг нь төгссөн номыг нь жаахан төгс мэдсэн ийм лам, хувраг байхгүй болохоор дээр үеэсээ ламгүй газрын бумба галзуурна гэж тэгээд одоо ингэж ламгүй хийдгүй байгаад байхаар чинь гадна дотны тэгээд сөлөр, долир нэг тийм нэг хүний харах царайнаас жаахан гажигтай тийм хүмүүс чинь лам болж их жүжиглэх юм байна шүү дээ. Тэгээд хүмүүсийг одоо мөнгө төгрөгийг нь саагаад л тэгэхээр шашин бол бас хүний хэрэгцээ юм. Тэгэхээр хэрэгцээг нь одоо дамаагүй цагаан сар боллоо гэхээр зэрэг шинийн одоо 15-ны дотор одоо явж заслаа хийлгэнэ гээд л хаа байгаа 160 км газар тэр Өлгий хийд руу давхиад л, хаа байгаа Улаанбаатар руу давхиад л их зардал гаргаад л байна л даа. Тэгээд бид нар энэ 2001 онд ард түмний хандиваар бид нар өөрсдөөсөө хувиасаа ч мөнгө гаргаж сая гаруй төгрөг гаргасан, тэгээд нэг ийм нэг мөргөлийн газартай болчихъё тэгээд энэ суманд бас хүмүүсийг лам гэгддэг хүмүүс нь цуглаад эндээ ном хурлаа хурж байвал дээр юм байх гээд, тэгээд хийдтэй болчихвол яваандаа хүн сургаад өөрийн гэсэн ламтай болчихъё гэсэн чинь тэгээд чаддаггүй ээ, тэгээд 3 хүн аваачиж хотод 45 хоног хийд дээр дадлага хийлгэсэн. Тэгээд ирээд нөгөөдүүл лам болсонгүй, бүгдээрээ одоо сургууль соёлд яваад ингээд хаяад алга боллоо л доо. За тэгээд монголын энэ гандан хийдэд удаа дараа хүсэлт тавьсан, бичгээр ч хүсэлт тавьсан. Тэгээд энэ төвөөс чинь хөдөө ирж ажиллаладаг лам гэж байдаггүй юм байна нэгдүгээрт, хоёрдугаарт манай гандан хийдээс энэ буддын шашин бол ер нь хүний хэрэгцээ тийм учраас хүнд нь одоо ойртуулъя гэсэн тийм бодлого огт байхгүй байна л даа. Ерөөсөө ингэж ард түмэн хандиваараа юм босгочихоод байхад энд нь яагаад ганц лам хүрч ирээд нэг жилээр хэдэн сараар суулгаад өгч болохгүй гэж тийм ээ, эсвэл одоо ингээд орон нутгаасаа хүн сурга гээд байгаа, орон нутгаас чинь сурах хүн алга, яагаад сурах хүн байхгүй байна вэ гэвэл яг өөрийнх нь нүдэн дээр үзэгдээд ингээд лам хүн гэдэг чинь ийм сайхан харилцаатай байдаг юм, ийм оюунлаг хүн байдаг юм гээд л энэ хүүхдүүдийг жаахан бахархан дууриах тийм юм одоо нүдэн дээр нь алга байна шүү дээ. Тийм учраас л лам болно гэхээр л еэ бүү үзэгд эхнэр авдаггүй юм гэнэ лээ одоо гээд тэгэхээр тэрийг чинь сонирхох хүн алга байна шүү дээ. Тийм учраас яахав зүгээр шашны хэрэгцээ талаас нь бодож энийг байгуулсан юм. Тэгээд одоо ламтай болгох бодлого их байна, ламтай болж өгөхгүй байна, ламтай болчих юм бол энэ Манлай сумын ард түмний ядуурлыг багасгахад нэмэр болно. Тэнд ламтай болоод тэр лам жигтэйхэн хүнтэй гоё харьцаад лам нар чинь их гоё харьцдаг шүү дээ, мэндэлсэн ч гэсэн их даруухан, ингэх юм бол энэ хүүхэд залуучуудын хүмүүжилд бас бага ч гэсэн нэмэр болно. Тэгээд тэрүүгээр орж гарч байгаа хүмүүс чинь бас бага ч гэсэн бүрэн шүтэхээ байг зууны 10, 20 нь хувь шүтдэг болох юм бол тэр нэгнээ хамаагүй зоддог, дээрэлхдэг, хутга шөвгө барьдаг, давхидаг ийм юм нь багасна л гэж ойлгож байгаа юм л даа. Энэ талаас нь хүмүүжил талаас нь энэ хэрэгтэй юм гэж бодоод ийм юм байгуулсан юм.

Оюунтунгалаг -

Одоо бол ямар ч ламгүй байгаа юу?

Сугир -

Одоо ямар ч ламгүй, одоо ганцхан өвгөн лам байсан одоо сая нас барчихлаа.

Оюунтунгалаг -

Өө нас барсан?

Сугир -

Тэр одоо Лувсанцэдэв гуай гээд маргааш нөгөөдөр ажил явдал нь болох гэж байна. Тэгээд одоо Бадамдорж гуай гээд хөдөө нэг өвгөн байгаа, тэгээд тэр өвгөн хааяа ирж очно, тэгээд энэ Гандан хийдэд хүсэлт тавиад бас үнэхээр авч хэрэгжүүлэхгүй юм, үнэхээр одоо тэнд байгаа лам нараасаа тийм ээ за чи хөдөө одоо эмч нарыг чинь тэгж байна шүү дээ, дээд сургууль төгсөөд гараад ирэхээр нь зэрэг за 2 жил, 1 жил суманд ажилла, нэг жил аймагт ажилла тэгээд ирэхээр чинь хүн эмчилгээнд өгнөө гэж. Тэр гандан хийдэд сурсан ламыг тэгсэн ч яадаг юм. За чи хөдөө суманд нэг жил ажилла, аймагт нэг жил ажилла тэгээд дараад нь чи гандандаа суу гэж болохгүй юм алга л даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь социализмын үед чинь хүмүүс ажилд яаж ордог байсан юм бэ, ажилд хандах хандлага нь ер нь ямар байв, яаж өөрчлөгдөж ирэв, ажилд орох процесс ер нь ямар байсан бэ?

Сугир -

Үгүй ер нь социализмын үед бол яахав одоо сум нэгдлийн дарга нь бол хүнийг ажилд томилдог байлаа л даа. Тэгэхдээ тэр худалдаа бэлтгэл ангийн тэр чинь бүх л биеэ даасан сургууль энэ тэр гээд байлаа шүү дээ. Тэгээд тэд нар бол өөрөө өөрсдөө ажилд оруулах хүмүүсээ тухайн байгууллагын дарга нар нь захирамж тушаалаа гаргаад л авдаг байсан, тэгэхдээ ихэнхдээ бол сумын засаг дарга сумын одоо нэгдлийн дарга сум, нэгдлийн дарга нь юмаа мэддэг байлаа. Ер нь социализмын үед чинь одоо дээд сургууль төгслөө л бол шууд 700 төгрөгний цалинтай ажил дээр очдог байлаа шүү дээ, тэрнээс дээд сургууль төгссөн хүн ажилгүй явж байх тухай асуудал байдаггүй байлаа. Тэгээд тэр нь бол маш их том зохицуулсан монгол улс чинь хэдхэн тооны тийм чанартай ийм улсын сургуультай байлаа. Монгол улсын их сургууль, Багшийн их сургууль энэ тэр гээд тийм ээ тэгээд тэрүүндээ тухайн жилд хэрэгцээтэй боловсон хүчнийхээ одоо юманд тохируулж элсэлт юмаа ч авдаг байсан байх, тэгээд төгссөн хүмүүс бол шууд ажлын байртай болдог байлаа гэж, тэгээд социализмын үеийн хүмүүс бол яахав одоо ажлаа хийгээгүй бол хариуцлага юм тооцдог тийм диктатурын аргачлал байсан. Аль аль талдаа л байсан л байх. Ер нь ажилдаа эзний ёсоор хандах гэдэг хандлага ер нь их давамгай байсан даа. Ерөөсөө л тэгээд би энэ л ажил хийж байж амжилт гаргавал би шагнал урамшилд хүрнэ, амжилт гаргавал миний цалин хөлс дээрдэнэ, амжилт гаргавал гадаад дотоод явна тэгээд тэр хүний урамшуулах тийм урамшууллын юм нь их сайн байсан л даа. Тэгээд тэрүүнд их зүтгэдэг байлаа, аа зүгээр ажил төрөлд муухан хариуцлагагүй нэг нь бол одоо тэгээд л одоо авдаг цалин хөлс нь бага амьжиргаа жаахан доохнуур л байлаа л даа.Тэгээд социализмын үед чинь одоо өндөр настны асрамжын газар гээд л суманд чинь одоо бүр тав зургаа, арваад өндөр настантай ийм асрамжийн газар байсан. Тэгээд тэр нь бол одоо ах дүү, төрөл садан муутай харж асрах хүн муутай тийм хүмүүсийг чинь авчираад ингээд нэгдэл одоо зуун хувь өөрөөсөө бүх л хоол унд бүх юмыг нь хариуцаад тэтгэврийнхээ мөнгийг тэр өндөр настангууд өөрсдөө л авдаг байсан. Ингээд одоо настангуудыг асарч тойлж ингэж нас баруулдаг байлаа. Тэр хүмүүсээр ажил хийлгэдэггүй тусдаа одоо тэр асрамжийн газрын хоолыг нь хийж өгдөг, галыг нь түлдэг ийм ажилтантай байсан. Тэгээд яахав дээ нэгдлийг одоо хүмүүсийн хөдөлмөрийг шулсан их муу зүйл гээд устгасан л даа. Ер нь бол одоо болохоор ингээд хөдөлмөрөө хоршох нь хэрэгтэй, хоршвол зүгээр гээд үнэхээр хөдөлмөрөө хоршоно гэдэг бол дэлхий нийтийн хөгжилд том түлхэц өгсөн шалгарсан арга л даа. Тэрнээс биш одоо жалгын нэг байж байгаад хөгжих тухай асуудал байхгүй. Одоо бол яахав нөгөө нэгдэл гэж байгаад нэгдлийг нь тарааж хаячихаад тэгээд нөгөө бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр чинь одоо дандаа муу муухай юм ярьсаар байгаад тэгээд хүн хүндээ итгэхээ байчихлаа л даа. Одоо ерөөсөө итгэдэггүй, за одоо ингээд тэр байгууллагын дарга одоо хичнээн сайн ажиллаж байсан ч энэ төсвөө мэддэг гэнэ лээ, энэ хэдэн төгрөг идэж л байгаа. Үгүй одоо өөрийнхөө одоо нэг аав нь ээж нь өөрийнхөө төрсөн хүүхдэд нэг таван кг ноолуур борлуулаад ир гэж өгч явуулчихаад л өө ноолуур хил дээр 30000 хүрсэн гэсэн, энэ надаа 29-өөр авчирч өглөө энэ мянган төгрөгийг нь идчихэв үү яачихав гээд ингээд л одоо нэг тийм янзын нийгэм бий болчихлоо шүү дээ. Ерөөсөө хүн бие биедээ итгэдэггүй, дандаа л амин хувиа хичээсэн нэг тийм л юм газар авчихлаа л даа. Жаахан бие биедээ жаахан итгэж, урам хайрлаж, ингэж одоо жаахан юмаа хамтарч ингэж л одоо хөгжих л ёстой юм л даа. Тэгэхгүй байна аа, дэндүү тархай бутархай дэндүү хувиа хичээсэн ийм байдал газар авчихлаа.

Оюунтунгалаг -

Одоо бол ажилд хүмүүс яаж орох вэ?

Сугир -

За одоо бол ер нь төрийн захиргааны байгууллагын ажилчдыг чинь бол заавал сонгон шалгаруулалтаар авна шүү дээ. Тэгээд одоо Өмнөговьт аймгийн төвд сонгон шалгаруулалт явна. Тэгэхээр зэрэг одоо суманд бол багш одоо юу гэдэг юм юу төрийн захиргааны ажилчид одоо тамгийн газар ажилладаг төрийн захиргааны ажилтан сул орон тоо гарах юм бол бид Манлай суманд бол нягтлангийн орон тоо байна гээд аймагт мэдэгдэнэ, аймаг болохоор зэрэг нөгөө нягтлан бодогчийн мэргэжилтэй хүмүүс чинь тэр сонгон шалгаруулалт гээд юманд орно, тэгээд тэнд тэнцсэн бол нэг 10-20 хүн ингээд тэнцсэн байж байвал тэр дотроосоо одоо аймаг наашаагаа хуваарилах жишээтэй. Тэгэхээр нь зэрэг одоо заавал Манлай сумын хүн ирэх албагүй шүү дээ, газар газрын хүмүүс ирж магадгүй. Тэгэхдээ нөгөө хүний санлыг харгалзана. Тэгээд яг одоо үед бол тэр хол газраас одоо хүн ажилд авна гэдэг бол маш хүндрэлтэй. Яагаад гэвэл одоо өөрийнхөө тухайн орон нутагт үнэлэгдээгүй ажил төрөл тааруу хийдэг, архи дарс уудаг тийм л хүмүүс одоо орон нутаг хэсч явдаг болсон байна. Түүнээс биш үнэхээр оюунлаг үнэхээр ямар ч ажлыг хийгээд явах чадвартай тийм хүмүүс бол өөрийнхөө орон нутгийг хаяад тийм ээ тэр хол суманд очиж ажиллах тийм сонирхолтой хүн алга, тийм учраас бид нар бол өөрсдийнхөө боловсон хүчнийг орон нутаг өөрөө л мэдэж томилохыг л оролдож байгаа. Одоо төрийн захиргааны ажилчнаар бол бид нар аймгийн тэр сонгон шалгаруулалтанд оруулдаг тэр хуулийг ерөөсөө зөвшөөрдөггүй. Ерөөсөө нутгийн хүнээ л авч ажиллуулъя одоо, одоо тухайлбал сая одоо бид ноднин үнэхээр багшаар дутаад монгол хэлний багш уржнан эд нар хэд хэдэн гадны багш нар ирж ажилласан, химийн багшаар юу гээд түүхийн багшаар, гадаад хэлний багшаар ингээд. Тэгээд одоо уржнан ирж 3 багш ирж ажилласан, тэгээд гурвуулаа одоо ийм нэг хөдөө орон нутгаар дамжиж явж боловсон хүчин муутай газруудаар худлаа үнэн хэлж ингэж одоо завших гэсэн ийм хүмүүс байсан байна. Тэгээд дамаагүй одоо монгол хэлний багшаар 2 жил ажилласан энэ багш бол сургуулийн захиралтай их том гэрээ хийж ирсэн л дээ, за 2 жил ажиллана, жил болгон нэг тэмээ хүнс авна, аа жил болгон түлээ нүүрсээ авна, тэгэхдээ халаалттай түлээ нүүрсний үнэ авна, халаалттай байранд сууна гээд, ингээд бусад багш нараас хамаагүй өндөр хангамж эдлээд ингээд ирээд суусан. Тэгээд энэ жил шилжихдээ энэ сумын ард түмнийг их хохироочихоод явсан, зарим дэлгүүрт нь 2-300000 төгрөгний өр хийгээд тэгээд зарим одоо ангийнхаа хүүхдийн эцэг эхээс тийм ээ би одоо ингээд нэг зээл хийсэн чинь сандраад эргээд болохгүй нь дор нь эргүүлээд төлнө та надыг банкнаас нэг өөрийнхөө нэр 400000 төгрөгний зээлж аваад л тэр зээл хийлгэж аваад л тэгээд ингээд хот руу яваад алга болж байна л даа. Тэгээд хотод очоод бүх утасныхаа номерыг солиод өөрийнхөө тэр байдаг одоо хашаа байшинг солиод ингээд алга болж байна. Тэгэхээр нь зэрэг одоо бол ер нь нэг төв суурин газраас ажил байна уу гээд ирж байгаа юмыг бол авах боломж их муу болж байна л даа. Энэ бол ерөөсөө сум дамжиж одоо хүн хулхиддаг ийм хүмүүс хөдөө орон нутагт гарч ирж байгаа юм байна гэж, тийм болохоор аль болохоор одоо нутгийн боловсон хүчнээр хангахгүй бол энэ одоо дэд бүтэц хөгжөөгүй төвөөсөө алслагдсан ийм газар бол тийм гадны их сайн ажилтай хүмүүс ирнэ гэхэд бол бэрх болсон байна л даа.

Оюунтунгалаг -

Та ер нь багийн одоо багд ирж байсан тийм ээ цэргээс ирээд багд ажиллаж байсан, тэгээд ер нь таны одоо социализмын өмнөх үед чинь таныг одоо ажилд байнга томилж байв уу тийм ээ?

Сугир -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Шууд л томилж байсан, дуртай дургүй хамаагүй?

Сугир -

За яахав ээ өөрийнх нь одоо саналыг харгалздаг л байлаа л даа. Намайг яг цэргээс ирэхэд бол чи адуу туу гэсэн, би бол тэр адуу бол заяанд би туухгүй гээд туугаагүй, нэгдлийн дарга загнаж л байсан, би чадахгүй ээ л гээд гараад л явж байсан, тэглээ гээд намайг шийтгээгүй. Дараагаар нь тэр аж ахуй хий гэсэн хийе л гэсэн. Тэгээд л тэрийг нь хийгээд явсан. Томилдог л байсан.

Оюунтунгалаг -

Ер нь яг одоо ардчиллын үед яг ямар ажил хийж байв, ардчилал эхэлж байх үед тийм ээ тэгээд ардчиллын дараа ажлаа ер нь сольсон тийм ээ, сольсон уу?

Сугир -

Тийм, ардчилал эхэлж байх үед чинь би одоо тэр баг бригадын даргаа л хийж байсан. Тэгээд ардчилсан нийгэм гарч ирээд л нөгөө нутаг дэвсгэрийн тухай хуулинд чинь өөрчлөлт оруулаад баг болгосон. Тэгээд л би багын даргаар л 2000 он хүртэл 10 жил ажилласан 90 оноос хойш.

Оюунтунгалаг -

Та ер нь ажилдаа дуртай байв уу, ажил дээрээ одоо таны жигшдэг зүйл, бахархдаг зүйл юу байв уу, хэцүү нь юу байв, амар нь юу байв, одоо ер нь тийм ээ одоо ч гэсэн ялгаагүй?

Сугир -

Би ерөөсөө ямар ч ажил хийсэн тэр өөрийнхөө ажлыг хийсэн шиг хийчих юмсан л гэж бодож явсан. Тэрнээс миний энэ ажил ч дээ үгүй мөн зовлонтой юм даа гэж хүнд хэлж үзсэнгүй. Ерөөсөө энэ ажлаас нэг яаж гаръя даа, яаж холдъё доо гэж өнөө хүртэл бодож үзсэнгүй. Тэгэхдээ яахав зүгээр одоо бол би нэг энэ хүүхэд шуухадууд одоо хотод сууна тэгээд одоо нэг ажлыг ганцаар биш удаан хугацаагаар явах чинь хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу гэж бодож үзсэн л дээ. Тэгээд би энэ жилээс хойш орон нутгийн сонгуулиас хойш сумын засаг даргын ажлыг хийхээ болъё гэж бодож үзсэн л дээ тэгсэн чинь одоо энэ суманд зайлшгүй хийх ажил байна, тэгэхээр нь зэрэг энэ суманд одоо зайлшгүй хийх ажлаа тэр монгол ардын хувьсгалт намын энэ 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулж өгсөн. Их хуралд нэр дэвшсэн хүмүүсээр амлуулсан юм. Тэр нь бол одоо Оюу толгойгоос Манлай сумаар дайруулаад Дундговь руу хар зам тавина. Манлай сум руу таван толгойгоос 35 мегаваттын өндөр хүчдэлийн шугам татуулна. Манлай сумын бүх албан байгууллага орон сууцнуудыг цэвэр бохир усны шугманд холбоно гээд тэгээд ийм олон зүйлүүдийг хувьсгалт намын мөрийн хөтөлбөрт ингээд оруулаад их хуралд нэр дэвшсэн хүмүүсээр амлуулчихсан чинь монгол ардын хувьсгалт нам одоо дангаараа засгийн газраа байгуулах хэмжээнд ялалт байгуулчихлаа л даа одоо эд нар л яахгүй байгаа болохоос биш. Тэгээд энэ ажлыг одоо өөрөө байж байж бас нэг 2 жилдээ ч гэсэн байж байж ингээд одоо хийлгэх нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй бол бас боломгүй юм уу нэг талаас, аа нөгөө талаасаа одоо яг сумын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм боловсон хүчин одоо яг алга гэж хэлэх гээд байна л даа. Үнэхээр алга гэж хэлэх гээд, яагаад алга байна гэвэл одоо бас нэг чин санаанаасаа энэ ард түмний төлөө одоо зүтгээд яаж одоо хүн ардаа нэг ядууралгүй болгочих вэ, яаж одоо энэ нэг сумынхаа ард түмний одоо нийтлэг хэрэгцээний ийм нэг барилга объектийг бариулуулчих вэ, яаж энэ орон нутагт одоо ажиллаж байгаа тэр геологи хайгуулын нөхдүүдээс энэ ард түмэндээ хэрэгцээтэй юм хийлгээд авчихав ч гэдэг юм уу нэг ийм талын юмыг дагнаад одоо бас нэг ажиллачих тийм талын хүн одоогоор байхгүй байна гэж ойлгоод байна. Тэгээд одоо өөрийнх нь одоо хувь хүн өөрийнхөө зүгээс бол бас одоо ард түмнийхээ төлөө ажиллах санаа байв чиг хамтраад нэмэр тус болоод явчих хүн нь ард түмэнд таалагдахгүй байгаа ч юм уу гэр бүлийнх нь нөхөд тийм ээ аль эсвэл одоо өөрөө бас одоо бүх бие сэтгэхүйгээ зориулаад ингээд бас нэг ажиллачих тийм итгэлтэй хүн гарч ирэхгүй байна л даа. Тийм учраас л одоо эрэл хайгуул хийж л байгаа, тэгээд л одоо энэ тамгийн газар ажиллаж байгаа хүмүүсээсээ аль нь одоо их ажил хэрэгч юм, ажил нь их санаачлагатай юм боловсруулбал нэг хэрэг юм, хамгийн гол нь одоо санаачлагатай байна уу үгүй юу гэдэгт л асуудал байна. Тэгээд л одоо тийм илүү их санаачлагатай байдал ажиглагдахгүй болохоор нь л тэгээд л голоод ингээд л байгаад л байна л даа. Тэгээд яахав энэ ямар ч байсан энэ орон нутгийн сонгуулиас хойш ямар ч гэсэн 2-3 жил ажиллая л гэж бодож байна. Одоо өөр одоо арга алга. Хүүхэд шуухдууд тэндээ сураад л одоо яана биз. Одоо ямар ч байсан дэвшүүлсэн томоохон хэдэн зүйлүүдээ амжуулуулж авъя. Тэгээд Оюу толгойгоос Дундговь хүртэл засмал зам тавина гэдэг бол үнэхээр хэцүү асуудал, энэ чинь одоо Улаанбаатараас Дундговь, Дундговиос Өмнөговь хүртэл зам тавиагүй байхад ингээд сумаас сумын хооронд татна гэдэг бол хэцүү л дээ. Тэгэхээр зэрэг Өмнөговиос Улаанбаатар хүртэл хар зам тавих нь бол ирэх 4 жилд гарцаагүй. Тэгэхээр одоо энийг Оюутолгойгоос Улаанбаатар руу одоо яаж зам тавиулах вэ гэдгийг одоо бид л хөөцөлдөхгүй бол өшөө хэн ч хөөцөлдөж чадахгүй. Бид хөөцөлдөх арга нь бол Оюу толгойтой засгийн газар тогтвортой байдлын гэрээ хийхэд нь заавал одоо энэ Оюутолгойгоос Дундговь хүртэл одоо хар зам тавина гэдэг юмыг оруулуулж өгөх зүйтэй, оруулуулж өгөхийн тулд бид нар эхний ээлжинд одоо их хурлын гишүүнээр сонгогдсон 2 хүнээ шахна, дараагийн дугаарт нь бид нар байгаль орчны талаас нь хэрүүл ам хийнэ, яагаад гэвэл одоо Оюу толгой ашиглалтанд ороогүй байхад Манлай сумаар дайрч өнгөрдөг зам нь одоо нэг ийм хоёрхон метр, хоёр метрийн өргөнтэй байсан зам бол хорин метр болж өргөссөн гээд ингээд ноднин уржнангаас эхлээд хэрүүл хийсэн л дээ. Тэгээд энэ одоо зарга заалхайгийг нь одоо болохгүй бол засгийн газар мазар одоо хүргээд тийм ээ тэгээд энэ Оюу толгойн энэ олон машиныг бид нар замаа засахгүй бол энэ сумынхаа нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхгүй ч гэдэг юм уу тэгээд иймэрхүү байдлаар богтлох ч юм уу ингээд л янз бүрийн хэлбэрээр одоо тэмцэж байж энэ юмыг энд оруулуулж авах шаардалагатай л гэж ингэж бодож байгаа. Одоо салхин сэнс ингээд зогсчихоод л ороод байгаа, энэ бол одоо ер нь найдваргүй нь тодорхой байна, тийм учраас одоо нэг яаран шавдуулаад хүрч ирээд заслаа ч нэмэргүй засаагүй ч нэмэргүй, тийм учраас одоо бид нар тэртээ тэргүй одоо болохгүй нь ойлгомжтой байна өндөр хүчдэлийн шугам татуулъя гэдэг юмаа л илүү түлхүү хөөцөлдөж байвал ядаж нэг хоёр жилийн өмнө ч гэсэн тавигдах нь юу билээ гэж бодож байгаа. За одоо муу усны цэвэр бохир усны шугамны асуудал байна одоо ингээд сумын байгууллага болгон хажуудаа нэг жорлон ухаад л байдаг, тойруулж жорлон ухсаар байгаад одоо ахиад зарим айл бол хашаандаа ч жорлон ухах газаргүй болчихлоо шүү дээ. Тийм учраас ядаж одоо цэвэр бохир усны шугаманд холбочих юм бол ариун цэвэр соёлынхоо талаас шал ондоо бололгүй яахав тийм ээ. Халуун ус ч тэр ялгаа байхгүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны ажлын хамт олон гэж одоо ямар хүмүүс байх вэ, хамт олон гэж та хэнийг үзэж байна?

Сугир -

Хамт олон бол одоо энэ сумын төвийн төсөвт байгууллагын хэдэн дарга нар тэгээд тамгын газар ажиллаж байгаа энэ бүрэлдэхүүн тэгээд багийн дарга нар. Багийн дарга нарын хувьд бол ер нь одоо бас ажлаа мэддэг, ард түмэндээ бас жаахан хүрээлэгдэх тал руугаа орсон, бас жаахан багтаа элэгтэй сэтгэлтэй ер нь нэг ийм хүмүүсээр бол ихэнхдээ бүрдсэн гэж ойлгож байгаа. Байгууллагын дарга нарын хувьд бол одоо эмнэлэг, цэцэрлэгийн хувьд бол ер нь одоо биеэ даасан. Ер нь одоо тэнд бол тамгын газраас чи энийгээ ингээч тэгээч гээд шаардаад шахаад байх юм бага, ер нь одоо их сайхан болчихсон. Соёлын төв бол яахав одоо сая шинээр хүн тавьсан, түрүүн ажиллаж байсан хүмүүсээс арай санаачлагатай, яваандаа ямар болох нь вэ, за сургуулийн хувьд бол одоо ерөөсөө үнэхээр дутагдалтай. Тэнд үнэхээр тийм нэг санаачлага байхгүй тэгээд одоо нэг тийм нэг ер нь одоо биеийн тамирын хүмүүс нь нэг тийм аажуухан хөдөлгөөнтэй тийм аажуухан сэтгэхүйтэй ч байдаг юм уу одоо тэгээд багш нарын хувьд бол одоо тэр удирдлага юмаа одоо шахаж шаардаад энэ хүүхдүүдийг сурах хэрэгтэй байна, орчныг нь сайжруулах хэрэгтэй байна гэсэн тийм нэг өндөр шаардлага тавьсан тийм нэг хамт олон алга. Зүгээр л нэг тэнд шаардлага тавьдаггүй л хүн байвал за одоо ингээд л нүд аниад л би цалингаа л бүрэн авч байвал болоо гэсэн тийм одоо сэтгэхүй их давамгай болчихлоо л доо, тэгэхээр ийм газар бол ажил явна гэдэг бол бэрх. Тамгын газрын түвшинд бол яахав одоо их олон залуучууд байгаа даа, нилээд олон залуучууд байгаа, тэгээд залуучууд бол тэгээд цаашдаа жаахан тамгын газрын дарга нь ер нь нилээд хатуухан шаардлага тавиад нийгмийнх нь асуудлыг ч авч үздэг, ажиллах нөхцөлийг нь ч авч үздэг тэгэхдээ зарчимч ийм өндөр шаардлага тавьдаг байх шаардлагатай тэр талдаа хангалтгүй байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд ер нь байгууллага удирдаж байгаа хүн ч гэсэн, сум удирдаж байгаа хүн ч гэсэн ёс суртахууны хувьд доголдолгүй байх л ёстой. Тэнд одоо өөрөө архи уугаад олон түмний дунд алийгаа алддаг бол яаж бусдад шаардлага тавьж чадах юм. Өөрөө хөрөнгө мөнгөнд орооцолдоод л идэх уухын донд автсан ийм одоо хэл аманд орсон бол яаж олон түмэнд хүрээлэгдэх юм тийм ээ, өөрөө ажлынхаа цагт ирдэггүй, өөрөө ажил хэрэгч биш байх юм бол яаж бусдыгаа одоо араасаа дагуулах юм. Тийм учраас зохион байгуулах тэр хамт олноо одоо уриалан дуудах араасаа үлгэрлэн манлайлах явдал бол тамгын газрын хувьд бол их дутагдалтай байгаа. Тэгээд энийг цаашид 4 жилд зайлшгүй засах ёстой гэж бодож байгаа, ийм юмнуудыг.

Оюунтунгалаг -

Та хувь хүнийхээ хувьд ажил, амьдралаа яаж зохицуулж ирэв?

Сугир -

Үгүй яахав одоо төрийн ажил хийгээд явахад бол ар гэрийн дэмжлэг их хэрэгтэй. Ар гэртээ одоо санаа зовох юмгүйгээр ингэж одоо ажиллана гэдэг бол ажилд ахицтай байхын л нэг шинж л дээ. Нэг их одоо тийм тус тэгээд яахав зүгээр би бол өөрөө ингээд манай авгай ингээд нэг дэлгүүр ажиллуулаад ингээд бизнес эрхэлж байгаа нь бол миний ажилд маш их дэм тус болж байгаа. Яагаад гэвэл одоо төсвийн мөнгө хаана ч хүрэхгүй байна. Одоо зөвхөн энэ онд гэхэд одоо төсвөөс гаргах ёстой 2 сая гаруй төгрөгийг би одоо хувиасаа гаргаад зарцуулчихаад ингээд явж байгаа. Энэ нь ингээд явж явж яахав одоо суманд чинь нөгөө төсвийн орлогын төлөвлөгөө ангийн орлого ан хийлгэвэл жаахан давж биелэнэ, тэр ангийн орлогийн мөнгө нь дандаа 12 сарын сүүл рүү орж ирнэ. Тэгээд л яахав одоо оны эхнээс ингээд л шаардлагатай юманд хувиасаа зарж явсаар байгаад оны эцэс рүү одоо нэг 2-3 сая төгрөг бол хувиасаа зарсан байж байгаа, энийгээ эргүүлж авах нөхцөл нь бүрдэнэ. Одоо наад тал нь гэхэд л монголын залуучуудын холбооноос аймгийн залуучуудын холбооноос Манлай суманд арван одоо ийм хүүхдийн тоглоом өгье гээд сагсны талбай, волейболын талбай, тэгээд дээр нь нөгөө гимнастик хийдэг олон орон сууцнуудын голд байдаг юмнуудыг өгье, тээврийнхээ зардалыг өөрсдөө хариуцаж ирээд аваа гэж байна, тэгэхээр тамгийн газраас тэрийг хариуцах мөнгө байхгүй тэгээд л одоо хувиасаа ачиж ирсэн жолоочид нь 400 мянган төгрөг өгье гээд л эндээс гуч явуулах юм бол 600 мянган төгрөгний зардал гарна, тэгэхээр аймгаас ирүүлж байгаа хүнд 400 мянган төгрөг өгөөд тэр 5 тонн шахуу ачааг ирүүлчихнэ гэдэг чинь бол хэмнэлттэй л байгаа юм л даа. Тэгээд тэр 400 мянган төгрөгийг одоо дэлгүүрээсээ өгөөд явуулсан. Тэр бол жилийн эцэс рүү л орж ирэх байх. Машины сэлбэг байна одоо ингээд машины сэлбэг бол одоогоор нэг 600-аад мянган төгрөгний сэлбэг аваад тавьсан. Энэ бол тамгийн газраас өгөх юм байхгүй. Тамгийн газар байж байгаа мөнгөө аваад өгчихвөл нөгөө тамгийн газрын ажилчдынхаа цалинг тавьж өгч чадахаа больчихно, тийм учраас л ингээд явж байгаа, тэгэхээр одоо хамгийн их тус дэм болж бйагаа юм бол гэр бүл, гэр бүлийн хүн энэ ажлыг ойлгож ингэж дэмжиж байснаараа бид чинь одоо ар гэрийнхээ ажилд санаа зовох юмгүй ингээд л өдөр шөнөгүй одоо хэзээ ч байсан ажилдаа явж л байдаг ийм л, ар гэрийн хүн одоо дэмжлэггүй байх юм бол хүн чинь бас ажилдаа одоо бүх сэтгэл зүрхээ зориулахад хэцүү шүү дээ. Аа одоо энэ хүүхэд цэцэрлэгээс авна ч гэдэг юм уу, хүүхдийн өнөө хичээл давтуулах ч гэдэг юм уу үгүй ээ тэгээд л нөгөө хоол ундны үгүй ээ тэгээд гэр орны чинь ажил үй түм шүү дээ, тийм учраас ажил хийхэд хамгийн их нэмэр тус болж байгаа нь бол одоо гэр бүлийн хүн юм даа.

Оюунтунгалаг -

Танайх хэдэн хүүхэдтэй билээ?

Сугир -

Таван хүүхэдтэй.

Оюунтунгалаг -

Хүүхдүүд сургууль соёлд сурч байгаа?

Сугир -

За одоо яахав ээ, том нь л энэ жил оюутан болж байна, тэгээд л бага нь одоо бүр бага.

Оюунтунгалаг -

Бүгд л одоо Манлайн сургуулиараа?

Сугир -

Яахав одоо дунд ангид орохоор нь одоо хот руу аваачсан л даа. Үнэхээр дунд ангийн сургалт манайх бол нойл одоо ерөөсөө, аль ч хичээл ер нь тийм их дадлагажсан, практиктай багш байхгүй байна л даа, тийм учраас одоо хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож хот руу ноднингоос эхэлж суулгасан. Одоо энэ жил ч хот руу суухаас өөр арга байхгүй, бага ангийн сургалт бол яахав ээ нэг арай дээр тэгэхдээ одоо нэгэнт сургуулийнхаа удирдлагаас шахаж шаардаж байгаа тийм юм байхгүй болохоор бол тийм онц сайн гэх арга байхгүй л дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр танайд төрийн бус байгууллагууд байна тийм ээ, төрийн бус байгууллагуудыг та ер нь ямар ач холбогдолтой гэж үздэг вэ, төрийн бус байгууллагууд монголын нийгмийн амьдралд ер нь ямар хэрэгтэй юм бэ? Танай орон нутагт одоо ямар төрийн бус байгууллага байж ямар үүрэг гүйцэтгэж байна?

Сугир -

За манайд бол яахав ээ нэг за үйлдвэрчний эвлэл ч одоо ерөөсөө ажиллаж чадахгүй байна, ажиллаж байгаа ч юм алга. Эмэгтэйчүүдийн зөвлөл гээд бас сайн ажиллахгүй байж байгаад ноднин нэг шинэчилсэн, тэгээд эд нар чинь одоо өөрийн гэсэн хөрөнгө төсөв байхгүй болохоор юм хийнэ гэж алга л даа ерөөсөө. Яг одоо үед бол социализмын үед чинь бол төрийн бус байгууллагууд чинь янз бүрийн хэлбэрээр их ажилладаг байлаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр цаанаас нь дэмжлэгтэй байлаа, одоо бол төрийн бус байгууллагуудад бол ямар нэгэн санхүүгийн дэмжлэг алга, тэд нар үйл ажиллагаагаа явуулъя гэвэл ард түмнээс хандив мандив гэнэ, хандив өгч өгдөггүй, тэгээд дамаагүй одоо тэр төрийн бус байгууллагууд ямар нэгэн цалин хөлсгүйгээр тэр одоо нийгмийн тэр бусад хамт олны төлөө тийм ажиллах сэтгэхүй бол одоо их хомс болчихсон. Ерөөсөө одоо мөнгө өгөх юм уу үгүй юм уу, мөнгө өгөхгүй гэвэл тийм юманд орж ажиллах сонирхолтой хүн маш ховор болсон. Тэгээд ч одоо ямар нэгэн цалин хөлсгүй төрийн байгууллагын ажилчин биш байж ямар нэгэн хүнд одоо төрийн байгууллагын зүгээс шаардлага юм тавиад явбал үгүй ээ чи одоо юу юм яасан хэнхэг юм чи чинь өнөөдрийн нийгэм чинь одоо хүн мөнгөгүй бол хөдөлдөггүй тийм нийгэм гэж одоо нэгнийгээ гутаах ч байдаг юм уу тэгээд янз бүрийн шалтгаанаар энэ төрийн байгууллагад ажиллах хүн төрийн бус байгууллагад ажиллах хүн ховордсон, ийм учраас төрийн бус байгууллагын ажил явахаа больчихсон. Манай суманд бол эмэгтэйчүүдийн зөвлөл байна, тэгээд яахав тэгээд л дарга нь идэвхтэй учраас яахав ганц нэг цуглуулаад нэг эмэгтэйчүүдийн баяр энэ тэрээр ганц нэг арга хэмжээ зохион байгуулж л байдаг. Тэгээд ер нь мөнгөн дээр л бүх юм тогтдог учраас мөнгөгүй л бол бүтдэг ажил гэж байхгүй. Төрийн бус байгууллага байлаа ч гэсэн одоо тэр янз бүрийн одоо сургалт сурталчилгаа юм явуулна. Мөнгөгүй л бол явахгүй шүү дээ, тийм учраас одоо хөрөнгө төсөв юм байхгүй учраас л тэгээд л хаа хаанаа одоо төрийн бус байгууллагын ажил байхгүй байна л даа ерөөсөө. Уг нь бол төрийн бус байгууллага их сайн ажиллаад ингээд олон түмэн идэвхжээд ингээд явах юм бол харин тэндээс одоо гарсан шийдвэр юмнууд бол хэрэгтэй л дээ. Тэр бол жинхэнэ одоо олон түмний тийм шийдвэр учраас санал учраас бас амьдралд арай ойрхон шийдвэр гаргах түвшний хүмүүсийг шийдвэр гаргахад ч гэсэн нэмэртэй тустай эд л дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та өмнөх ярилцлагандаа ардчиллын тухай нилээд ярьсан тийм ээ, ардчиллын сөрөг эерэг нөлөөний тухай нилээн ярьсан, та ер нь ардчиллыг таны амьдралд юу өгнө гэж бодож хийсэн бэ? Тэгээд бас ардчилал ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст адил нөлөөлсөн юм уу ялгаатай нөлөөлсөн юм уу?

Сугир -

Зүгээр би бодохдоо бол яахав ардчилал бол эрэгтэй эмэгтэй бүх л хүмүүст л одоо адилхан л одоо эрх чөлөөтэй байлгах ийм л нөлөө үзүүлсэн байх гэж бодож байгаа. Тэгээд яахав ардчилал бол эмэгтэй хүмүүс бол гэр орондоо ч бай төрийн одоо аппаратанд нь бай ер нь эрэгтэйчүүдээс дутахгүй бид нар одоо эрх эдлэх ёстой гэсэн юм нилээн давамгай болсон. Дамаагүй одоо гэр бүлийн түвшинд би одоо ер нь өрхийн тэргүүлэгчээс дутахгүй эрх мэдэл эдлэх ёстой гэж одоо тэмцэл явагдаж байгаа нь одоо бас сайн зүйл биш гэж ойлгож байгаа. Тэр бол одоо эрх мэдэл хэдий чинээ л олон хүнд хуваарилагдаж эрх мэдлийг тухайн гэрт ч бай, тухайн суманд ч бай, тухайн албан газар ч бай олон хүнд одоо тэр эрх мэдэл цацагдаж хуваарилагдах тусам олон хүн одоо тэр эрх мэдлийн төлөө шунаж тэмцэх тусам л тэгээд л хагарал бутрал хөгжил дэвшлээс л хойш чангаана л гэж бодож байгаа. Зүгээр үнэхээр шалгарсан оюунлаг хүмүүс нь бол тэр төрийн түшээ тэр юмандаа явах нь явалгүй л яахав, тэрнээс биш одоо ингээд л бид хоёр хүүхдээ яг адилхан л асрах ёстой. Чи хүүхдийн даавуу угаах л ёстой, чи хоол унд адилхан хийх л ёстой гээд байдаг. Тэгсэн хирнээ өөрөө одоо орлого олохгүй байгаа эмэгтэй хүний хувьд бол буруу л зүйл гэж ойлгож байгаа. Ер нь одоо тэр эр хүн гэдэг чинь ер нь өрх гэрээ тэжээгээд аваад явах хэмжээний л байж байж л авгай авах ёстой гэж үздэг шүү дээ. Тэрнээс биш одоо өрх гэрээ тэжээгээд явж чадахгүй хүн одоо авгай аваад бол дэмий шүү дээ. Энэ бол одоо хөгжил авчирахгүй. Тэгэхээр одоо нэг хэсэг бол эрэгтэйчүүд нь боловсрол их нимгэн байна, ухамсар дорой байна тэгээд энэнээсээ болоод эмэгтэйчүүд нь ар гэрээ авч явж байгаа ийм айлууд бол олон байна л даа. Энийг бол эмэгтэй нь одоо зохицуулаад явахаас аргагүй ийм ч юмнууд байна. Тэгээд ч одоо бас зарим талаар харахад бол хоёрын хооронд нэг архи уудаг өрх толгойлоод явж чадахгүй ийм арчаагүй эр хүнтэй айлаас яг өрх толгойлоод явж байгаа эмэгтэй хүн илүү амьдарч байгаа бол зөндөө байна. Ер нь одоо тийм нэг арчаагүй хүмүүсээс бол, хүмүүсээс болж одоо тэр өрх гэр ядуурч байгаа юмнууд бол байна л даа, арчаагүй эр хүнээс болж. Тэгээд ардчилал бол яахав одоо яг ардчилал гэж ер нь юу юм одоо одоо чинь заримдаа Элбэгдорж, Энхболд эд нар төр засгаас Гүндалай эд нар одоо улсын их хурлын гишүүн биш ингээд төр засгийн түвшинд ажиллахгүй болчихвол энэ ардчилал гэдэг юм байхгүй боллоо энэ тэр гэх гээд байх юм, үгүй ээ ардчилал гэдэг юм чинь хэн нэгэн хүн өмчилж авах хэрэггүй л дээ, ардчилал гэдэг чинь цөөнхөө хүндэлдэг, цөөнхийнхөө үгийг сонсдог аа тэгээд шийдвэрээ олонхоороо гаргадаг, гаргасан шийдвэрээ бүх нийтээрээ дагаад явдаг, эсвэл өрсөлдсөн бол ялсан нь ялагдсанаа хүлээн зөвшөөрдөг, ялагдсан нь ялсанаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд одоо ард түмнийхээ одоо тэр 4 жилд нэг удаа төрийн эрх барьдаг тэр сонгох, сонгогдох тэр эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрдөг ийм л юм баймаар шиг. Түүнээс биш тэр одоо 90 онд өлсгөлөн зарлаж байсан, тэр одоо ардчилсан гэж өөрсдийгөө нэрлэдэг энэ л хүмүүсийн хэлсэн үг болгон ардчилсан, энэ хүмүүсийн үйл хөдлөл болгон ардчилсан, аа тэрнээс бусад хүмүүсийн бол бүх юм нь одоо тэр коммунист гэдэг юм уу одоо некоммунист ч юм уу одоо ингээд байгаа нь буруу юм л даа. Энэ ардчилал буруу замаар яваад байгаагын л нэг шинж. Тэр ардчиллыг анархизм болгох гэж хувиргаж байгаа болгож хувиргаж байгаа тэр хүмүүсийн л үйлдэл л энэ ардчиллын нэр хүндийг унагаад байна л даа. Тэрнээс биш өнөөдөр одоо энэ ардчилсан нийгмээс татгалзая гэж байгаа улс төрийн хүчин нэг ч байхгүй. Энэ эргээд одоо социалист нийгэм коммунист нийгэмдээ оръё гэж байгаа монгол хүн бараг байхгүй байх. Яагаад гэвэл энэ хоёр одоо талынх нь гүрэн хоёулаа одоо ардчилсан ийм юмаар явж байна даа. Нэг нь коммунист гэж байгаа боловч бүх юмаа зах зээлийн эдийн засгаар л хөгжүүлж байна шүү дээ. Тийм учраас бол одоо энэ ардчилал гэдэг юмнаас ухрах ямар ч боломж байхгүй, тэгэхдээ ардчилал гэж яг юу юм бэ миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой гэдэг энэ юмыг л ард түмэндээ ойлгуулахын төлөө явах болохоос биш хэн нэг нь энийг өмчилж авах гээд байгаа нь энэ ардчиллыг завхруулж байгаа нэг илрэл л гэж ойлгож байгаа.

Оюунтунгалаг -

За та ер нь анх хот газрыг хэзээ яаж үзэж байв, хот ямар санагдаж байв, тэгээд дараа нь хожим нь очиход хот ер нь ямар өөрчлөгдөж байв уу? Ер нь хот газрыг та нүүдэлчдийн амьдралд ямар ач холбогдолтой хэрэгцээтэй зүйл гэж үздэг вэ?

Сугир -

Тэгэхээр би чинь одоо 1984 онд цэргээс халагдаж ирж байж Улаанбаатар хотыг үзсэн, тийм, цэргээс халагдаж ирээд л явж үзсэн. Үгүй одоо яахав одоо урьд нь ч зурагт телевизор юмаар хараад ерөнхий төсөөлөл байсан, яахав одоо зах хязгаар нь харагдахгүй одоо их олон хүн төвлөрсөн ийм л одоо газар л байна гэж ойлгож л байсан, сайн юм ч л байсан, гадна захаараа бол одоо муу муухай ч юм харагдаж л байсан. Тэгэхдээ одоо аль ч улсын хөгжил бол хотоос бол эхэлж харагддаг гэж ойлгодог л доо, тийм учраас бол Улаанбаатар хот бол яахав дээ сүүлийн үед бол за яахав дээ нэг өнгө өнгийн янз бүрийн сайхан барилгууд баригдаж л байна л даа, тэгэхдээ л одоо монгол улс бол хамаг үйлдвэрүүдээ үгүй хийсэн нь л үнэхээр харамсалтай. Тэр одоо сонгуулиар ч гэлээ л монгол улсын булигарын тэр сайхан үйлдвэрийг манай одоо ажнайн Бат-Эрдээ хувьчилж аваад л өнөөдөр хэдэн хятад өрөөг нь хөлслөөд л байж байна. Тэр булигарын үйлдвэр сураг байхгүй, ийм л хүмүүст л одоо өмчийг хувьчилж устгасан энэ явдал бол үнэхээр харамсалтай л даа. Тэгээд яахав зүгээр нүүдэлчдийн соёл иргэншил хот хоёр бол хот бол байх хэрэгтэй л дээ, энэ бол зайлшгүй одоо байх ёстой зүйл гэж ойлгож байгаа. Нүүдлийн одоо энэ мал аж ахуй бол монгол улс бол энийгээ бас байхгүй болгож болохгүй л дээ. Тэгэхдээ бас одоо жаахан тавааржуулах хоршоо энэ одоо нөхөрлөл юмаа хөгжүүлэх нь бол зүйн хэрэг л дээ. Тэгээд яахав зүгээр би ер нь хувийн бодол бол энэ дэлхий дээр хүн гэдэг амьтан энэ монголын газар нутаг дээрээс үүсэлтэй гэж бол өөрөө итгэдэг юм. Би нэг их онол талынх нь юмыг судлаад мэдсэн ч юм алга. Монгол улс руу урсаж орж ирдэг ийм гол мөрөн гэж алга. Тэгэхээр Монгол улсын нутгаас бүгд гадагшаа урсдаг юм гэнэ лээ, тэгэхээрээ энэ монгол улс бол хамгийн төвгөр цэг нь мөн юм шиг байгаа юм гэж ойлгож байгаа. Тэгээд яагаад монгол газар нутаг дээрээс хүн үүсэж хөгжснийг чи одоо үнэн байх гэж бодоод байна вэ гэвэл ер нь энэ монголчууд энэ дэлхий нийтийн хүн төрөлхтөн ч тэгдэг байх, залуу зандан насандаа өсөж төрсөн нутаг, аав ээж ахан дүүсээ гэдэггүй цаашаа л яваад л байдаг, сурч боловсорвол боловсроод ажил хийвэл хийгээд ингээд л ар гэрээ төвхнүүлээд л ингээд л яваад л байдаг. Тэгээд л насан эцэслэхийнхээ өмнөхөн л одоо ах дүү төрөл саданаа мөрөөдөөд л өөрийнхөө өсөж төрсөн нутгийг санаглзаад л үгүй ээ нэг өсөж төрсөн нутаг дээрээ очих юмсан, төрсөн газраа нэг хөрвөөх юмсан үгүй ээ миний одоо аль гуч дөчин жил уулзаагүй нэг муу ах байх ёстой хаана байдаг юм бол үр хүүхэд нь хаана байдаг бол ингээд сураглаад байдаг. Ингээд л одоо нөгөө нас барахынхаа дөхөөд ирэхээр зэрэг өсөж төрсөн нутгаа сангалзаад байдаг. Энэ бол ганц монгол зан ч биш байх, тийм учраас л энэ дэлхий гэдэг юм чинь нөгөө Нагаржунай юу настродамын юугаар ч байдаг билүү нөгөө нэг хүн нь тохойн чинээ морь нь туулайн чинээ болж одоо дэлхий сөнөнө гэж тэгэхээр дээр үеийн хүмүүс чинь их өндөр, их нуруулаг байсан юм гэнэ лээ гээд дээр одоо үеийн морь их том биетэй байсан юм гэнэ лээ гээд ахмадууд ярьдаг үнэн байж магадгүй. Ер нь хүний яс бие жижигсэж байгаа гэж бас үнэн байх гэж бодоод байдаг юм, тэгэхээр одоо нэг монгол, дэлхий сөнөх ч нэг 2000 жил үлдээд байна энэ тэр гээд хүн яриад байгаа шүү дээ, гэтэл одоо өнөөдөр хүн төрөлхтөн чинь дэлхий дээр үүсээд нэг хоёр сая гаруй жил болсон юм уу яасан юм тийм ээ, тэгэхээр хоёр сая гаруй жил болсон бол тэр хоёр сая жилийн өмнө нэг сая жилийн өмнө ер нь хүн гэдэг юм чинь одоогийн нэг тэр дээр үеийн одоо сая жилийн өмнөх байсан хүний тохойн чинээ одоогийн хүн болсон ч юм уу яаж мэдэх билээ тийм ээ, хоёр мянгахан жил үлдсэн болбол тэгээд дэлхий дээр монгол улс ганцаархнаа энэ онгон байгальтайгаа үлдчихэж, байгалийнхаа баялгийг ашиглаагүй үлдчихэж тэгээд энэ гадаадынхан чинь одоо монголыг үзнэ, сонирхоно тэр нүүдлийн соёл иргэншлийг нь үзнэ гээд ингээд наашаа тэмүүлээд байгаа нь үүсэж хөгжсөн одоо дэлхий сөнөх дөхчихөөд үүсэж хөгжиж одоо гарсан тэр газар нутаг руугаа тэмүүлээд байгаа ч юм билүү яаж мэдэх вэ? Тэгэхээр зэрэг одоо манай энэ өвөг дээдэс энэ монголыг хөгжүүлсэнгүй гээд л одоо ингээд занаж зүхээд байгаа нь бол буруу л зүйл гэж ер нь цагийн юм цагтаа л үнэн байхаас биш нэг өнгөрөөд гарсан түүхийг өнөөгийн хүмүүс зөв болгоно гэж байхгүй шүү дээ. Яг өнөөдөр бид хоёр юу ярьсаныг одоо та бид хоёр л мэднэ шүү дээ. Тэрнээс тэр юу ч сонсоогүй тэнд байгаа хүн тэр хоёр тэгж ярьж гэнэ лээ гэвэл худлаа л ярина шүү даа. Тэрэнтэй адилхан одоо энэ түүхийг хэтэрхий их үгүйсгэж байгаа нь бол бас одоо үнэхээр харамсалтай л даа, тэгээд тэр утгаараа бол бол энэ монголын энэ нүүдэлчний энэ соёл иргэншил бол устах ч үгүй байх, устгая гээд ч устахгүй байх аа зүгээр харин энэ нүүдлийнхээ соёл иргэншлийг ашиглаж энэ интернэт одоо хамаг юмаа ашиглаад энэ малчдынхаа одоо энэ нүүдлийн соёл иргэншлийг үзүүлээд тэгээд магадгүй монгол улс ер нь байгалийнхаа баялгийг ч ашиглахгүй зөвхөн одоо манайхан зарим нь хоцрогдол гэж яриад байгаа шүү дээ тийм ээ гадаадынхан монголын хоцрогдлыг үзэх гэж ирсэн гээд хоцрогдолыг ч байж магадгүй жинхэнэ одоо байгалийнхаа тэр эрүүл хүнсээр хооллоод ингээд эрүүл агаартаа энэ их цэлгэр уудам талдаа гадаа унтаад тэнгэр од мичидээ ширтээд ингээд явж байгаа нь одоо тэдэнд их сонин содон ч байж магадгүй, тэднийг үзэх гэж ирсэн одоо жуулчдын мөнгөөр монгол улс хөгжих ч юм билүү яаж мэдэх билээ. Тийм учраас энэ соёл иргэншил энэ нүүдлийн энэ юм байх байх аа. Энийг бол хүчээр устгаж чадахгүй цаашдаа тэгээд харин зүгээр энийг нь үзүүлэх одоо тэр япончууд чинь сүүлийн үед их тэгдэг болсон байна шүү дээ, айлд тэр сараар, хоёр сараар байж тэр л бүх л амьдралыг нь судлаж тэгээд тэр айлдаа нэг мянган доллар өгчихөөд явдаг ийм хэлбэрийн юмыг л одоо монголд хөгжүүлбэл монголд их хэрэгтэй байж магадгүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр техникийн хөгжилтэй холбоотой бас асуулт байна л даа, юу гэхээр социализмын үед ер нь ямар шинэ техник технологи нэвтэрч байв. Таны хувьд таны бодлоор ер нь хамгийн гайхамшигтай технологи юу байсан бэ, онгоц, машин, одоо компьютер хөдөө аж ахуйн, мал аж ахуйн, газар тариалангийн багаж хэрэгсэл радио, телевиз машин ч юм уу тэгээд ер нь хамгийн гайхамшигтай технологи таны хувьд ер нь юу байв?

Сугир -

Социалист замын үед үү?

Оюунтунгалаг -

Ер нь таны бодлоор?

Сугир -

Аа үгүй ээ ер нь одоо энэ электрон энэ л одоо компьютер энэ зүйл бол бас гайхамшигтай эд л дээ. Тэгээд энэ одоо үүрэн телефон тэгээд онгоц ч гэсэн дээ. Социализмын үед бол бид одоо нээрээ үнэхээр одоо ийм төмрийг одоо нисгэнэ гэдэг бол ер нь одоо үнэхээр том оюуны лут юм гэж ойлгодог байлаа л даа. Одоо ч гэсэн одоо электрон техник энэ юм хөгжинө гэдэг бол бас л одоо үнэхээр л лут юм л даа энэ бол. Өнөөдөр бид нар чинь одоо хийгээд өгсөн юмыг нь бас нэг аштайхан ашиглачиж чадахгүй, ажиллуулж чадахгүй байна гэдэг бол бас бас харамсмаар л юм л даа. Тэгэхдээ л монгол улс хөгжилгүй байна энэ одоо америк эд нар ямар гоё хөгжсөн юм, монголд хэрэггүй хүн болж төрж ер нь ямар одоо үйлийн лайгаар би монголд хүн болоод төрсөн америкт төрөхгүй яав гэж ингэж бол монгол хүн хэзээ ч бодох ёсгүй л гэж бодож байгаа, би хэзээ ч тэгж бодохгүй. Ер нь хөгжил гэж ер нь юм одоо бид ургамалыг хараад л байхад чинь сайхан цэцэглэж ирээд л тэгээд л эргээд л хатахаараа ямар хурдан хатаж үгүй болдог билээ, цэцэглэхийн тулд бас их хугацаа шаардана шүү дээ тийм ээ, нилээн урт зам туулна. Тэгээд сайхан цэцэглээд хамгийн гоё болж ирээд тэгээд хатахдаа ямар богинохон хугацаанд одоо алга болдог билээ. Тийм учраас байгуулж бүтээхийн тулд бол маш их хугацаа ордог маш их хөрөнгө, маш их хүч ордог устгах юм бол маш богино хугацаанд устаж үгүй болдог. Би тэрэнтэй нэгэн адилхан энэ хөгжилтэй орнууд гэдэг чинь ер нь одоо техникийн л хөгжил шүү дээ, бүх юм нь электрон техникийн л хүчээр хийгдэж байгаа энэ зүйлийг л бид хөгжиж байна. Хүний гараар одоо аль болохоор юм бага хийгдэхийг л бид хөгжил гэж хэлэх гээд байх шиг л байна л даа, тэгтэл одоо магадгүй дэлхийн уур амьсгал маш их өөрчлөгдөж байх юм. Тэгээд энэ гэрэл цахилгаан гэдэг юм ер нь дэлхий дээр гэнэтхэн одоо байхгүй болчихвол яах вэ энэ гэрэл цахилгааныг үүсгэдэг энэ тог гэдэг юм чинь одоо ямар нэгэн шалтгаанаар ерөөсөө огт байхгүй болчихвол яах вэ энэ дэлхийн хөгжилтэй орнууд хамгийн ноль заана, монгол бол огт одоо гэрэл цахилгаан энэ тэрэг техник энэ юмнаас хамааралгүйгээр за хотынхон бол хэцүү болж магадгүй тийм ээ, хөдөөнийхөн бол амьдарна аа, ер нь нэг ч их гачигдахгүйгээр амьдарна. Яагаад гэвэл одоо малынхаа махыг идчихнэ, морио уначихна, тэмээгээ уначихна тэгээд сулхирээ олоод идчихнэ, тэгэхээр одоо за яахав тэр давс мавс нь бол энүүгээр тэрүүгээр байна шүү дээ, тэрнийгээ ухаад идчихнэ, тэгэхээр ямар ч одоо үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр, ямар ч үйлдвэргүйгээр, ямар ч техникгүйгээр ер нь амьдарч чадах одоо ийм орон бол энэ манай одоо энэ малчид л байх байх, мал аж ахуйн орон л байх. Тийм учраас яг тийм үе ирдэг юм бол монгол улс одоо хамгийн хөгжилтэй хамгийн лут орон л болно шүү дээ, тэр одоо бүх юм нь одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангагддаг тэр үйлдвэрээс хамааралтай улс орнууд бол бүгдээрээ сөнөж мөхөх юм уу яах юм байхгүй л болох байх л даа. Ядаж зөхөж ингэж бодоод ч гэсэн өөрийгөө тайвшруулаад монгол хүн болсондоо бас сэтгэл хангалуун байвал зүгээр юм болов уу л гэж бодож байгаа.

Оюунтунгалаг -

Та нэгэнт одоо энэ сумын засаг даргын хувьд бас энэ сумын засаг даргын ажлыг олон жил хийж байгаагийн хувьд та зүгээр нэг сумынхаа сумаа товчхон танилцуулаач тийм ээ. Монгол улсын аль хэсэгт оршиж байна, нийслэлээс хир алслагдмал байна, дотроо одоо бүтэц зохион байгуулалт нь ямар байна, хүн ам нь хэд байна?

Сугир -

Манай сумын хувьд бол зүгээр Өмнөговь аймгийнхаа түвшинд аваад үзэх юм бол газар нутгийн хувьд ч тэр, хүн амын тоо, малын тооны хувьд бол ер нь айргийн тавд байгаа, тийм, зүгээр аймгийн төвөөсөө бол алслагдсан сумын нэг мөн. Аймгийн төвөөсөө бол 230 шахуу километрын зайтай, Улаанбаатараас бол одоо мэдээж говийн аймаг гэдэг талаасаа бол бас алслагдсан ийм сум суурин мөн байх тийм ээ. Тэгэхдээ хаа байгаа тэр Увс, Баян-Өлгийг бодох юм бол бас арай дээр байх.

Оюунтунгалаг -

Улаанбаатараас хэдэн километр билээ?

Сугир -

480-500 шахам, Дорноговиороо тойроод 500 шахам, аа зүгээр бусад сумдуудаас бас давуу юмнууд юу байна вэ гэвэл одоо дамаагүй энэ хангайн сумдуудыг бодох юм бол хангайн хүмүүсийг бодох юм бол энэ одоо жаахан ой модноос хол юм жаахан ховор зэвэр газар шүү дээ дээр үеэсээ, тийм учраас хүмүүс нь жаахан ажилсаг, ийм одоо ард түмэн юм болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгээд яагаад гэвэл их бэлэн юмны дэргэд байсан хүмүүс бол одоо их бэлэнчлэх сэтгэлгээ их байдаг учраас тэр нэг их арвич хямгач тийм нэг ажилсаг бүтээн байгуулах юм нь бага байдаг юм болов уу. Жаахан ийм алслагдмал юм ховор зэвэр байсан газар бол юмханаар юм хийж сурсан, тэгээд юмханыг л бол дээш татаж байдаг, тийм ажилсаг чанараараа давуу юм болов уу гэж ингэж боддог. Байгаль цаг уурын хувьд бол яахав одоо газрын баялаг гээд байх юм алга зүгээр. Ер нь бол яваандаа аялал жуулчлал хөгжих бололцоо бол байгаа гэж ойлгож байгаа, тэгээд тэр дамаагүй тэр нүүдлийн соёл иргэншил талаасаа ч, сөнөсөн байгалийн талаасаа бол манайд чинь чулуужсан мод, чулуужсан динозаврын яс, тэгээд динозаврын мөр, за 80 сая жилийн өмнөх тэр далайн ёроол байсан газар, загасны дүрс, дунгийн яс гээд ингээд сөнөсөн байгаль үзэх ч байдаг ч юм уу нүүдлийн иргэншил талаасаа бол ер нь аялал жуулчлал хөгжих бололцоотой, ийм одоо газар нутгаа гэж ингэж ойлгодог. За тэгээд аймагтаа бол бас нилээд хэдэн юмаараа манлайлагч, одоо манайх чинь Өмнөговь аймгаас бол ардын баатар хүн бол нэг үндсэндээ цол хэргэмийг нь аваагүй ч гэсэн 5-6 байдаг, манайх бол 3-4 байдаг. Энэ ардын хувьсгал энэ монгол улсынхаа тусгаар тогтнолд их үнэтэй хувь нэмэр оруулсан хүнээрээ Өмнөговь аймагтаа энэ Манлай сум бол манлай. Нэгдэл байх үед улсын аварга малчин 13 төрсөн, тэгэхдээ нэгдэл байхад чинь бол маш их хатуу шалгуураар асар олон жилийн үзүүлэлтээр ингээд одоо тогтвортой ажлынх нь амжилт ахисан ийм зүйлүүдийг харж байж улсын аварга малчин цол өгдөг. Жилд нэг 10 гаруйхан хүнд өгдөг байсан байх шүү, тэгэхэд Манлай сум бол социализмын үед 13 улсын аварга малчин төрүүлсэн ийм сум Өмнөговь байтугай улсад ч цөөхөн байгаа, Өмнөговьт бол байхгүй. Тэгэхээр их хөдөлмөрч гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тэгээд одоо энэ бөхчүүд Өмнөговь аймаг чинь улсын арслан нэг, улсын заан хоёртой. Гэтэл улсын арслан, улсын заан хоёр нь Манлай сумаас төрсөн байдаг юм, тийм учраас үндэсний бөхөөрөө бол Манлай сум бол бас аймагтаа тэргүүн. Энэ хөнгөн атлетикаар бол манлай сумын хүүхэд залуучууд бол ер нь аймагт төдийгүй улсад ч их амжилттай оролцдог. Тэгээд тийм удамшил байна л даа. Тийм нэг жаахан хөнгөн шуурхай шөрмөслөг тийм одоо ард түмэн.

Оюунтунгалаг -

Танайх чинь одоо хичнээн хүнтэй вэ? Хичнээн малтай вэ?

Сугир -

Манайх чинь одоо 2500 гаруй хүн амтай. Яг одоо 95 мянган толгой малтай зүгээр оны эцэст бол нэг зуун таван мянга хүрнэ гэж ойлгож байгаа, тийм.

Оюунтунгалаг -

Гол одоо дийлэнх мал нь ямар мал байна?

Сугир -

Ямаа, 50 гаруй мянган ямаатай, яахав манай сум чинь бол тэмээгээрээ аймагт гуравт улсад тавд орж байгаа, адуугаараа аймагтаа нэгд, үхрээрээ аймагтаа хоёрт, хониороо аймагтаа гуравт, тэгээд ямаагаараа аймагтаа есөд орж байна уу даа. Тэгэхэд л хамгийн олон мал бол тавиад мянган ямаатай байж байгаа.

Оюунтунгалаг -

Хичнээн багтай билээ?

Сугир -

Дөрвөн багтай.

Оюунтунгалаг -

Нэг дунд сургууль одоо хэдэн жил хүртэл сурах билээ?

Сугир -

Одоо ч есөн жилийн сургууль л байна, ерөнхий боловсролын одоо бүрэн бус дунд боловсрол олгоно л доо.

Оюунтунгалаг -

Нэг сургуультай, нэг эмнэлэгтэй?

Сугир -

Нэг эмнэлэгтэй, нэг цэцэрлэгтэй, холбооны газартай, соёлын төвтэй одоо ийм л байх шив дээ, 10-аад аж ахуй нэгж байна, голцуу худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд байна. Тэрнээс биш үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж бараг алга. Яахав энэ нэг Батцайз аж ахуйн нэгж нэг ганц нэг эсгий хийж байна.

Оюунтунгалаг -

Танай нэгдэл ер нь Манлай сум чинь хэдэн онд байгуулагдсан бэ анх ?

Сугир -

1924 онд, манайх чинь 2004 онд 80 жилийнхээ ойг хийсэн. Одоо ирэх жил 85 жилийн ой. Одоо алга одоо асуувал хариулъя, өөр хэлэх юу байх вэ.

Оюунтунгалаг -

Өөр нэмж хэлмээр юм?

Сугир -

За одоо нэг их онцын юм алга даа.

Оюунтунгалаг -

За маш их цаг зав гаргаж энэ их ажлынхаа хажуугаар та ярилцлага өгсөн танд их баярлалаа. Их сонирхолтой түүх ярилаа. Тэгээд ажлын амжилт хүсье.

Сугир -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.