Demberel
![](../assets/images/interviewees/990033.jpg)
Basic information
Interviewee ID: 990033
Name: Demberel
Parent's name: Süh
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tüshig sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
foreign relations
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За амьдралынхаа тухай ярьж өгнө үү?
Дэмбэрэл -
За би 1928 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 4-р багт төрсөн. Бага наснаасаа хөдөө мал маллаж, 10 насандаа Түшигийн бага сургуульд орж суралцаад, Түшигтйн бага сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын 1-р 10-н жилд орж 10 төгсөөд МУИС-ийн Математикийн ангийг төгсөөд ингээд Дундговь аймагт хуваарилагдаад Дундговь аймагт 3 жил болоод 1956 онд Сэлэнгэ аймагт багшилж тэр үеийн Ардын боловсроын яамны сайдын тушаал байсан юм аа.
Сүхбаатар суманд сумын дөрвөн сургуульд дөрвөн 10-н жилд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгээд дараа нь тэтгэвэртээ гарсан даа. Иймэрхүү л байна.
Эрдэнэтуяа -
Та хүүхэд насныхаа талаар яриач хүүхэд байхад аа ямар хүүхэд байсан, сургуульд орохоосоо өмнө яаж хүмүүжиж байсан?
Дэмбэрэл -
Тэр үед малтай байсан учраас сургуульд ортолоо мал маллаад тугал бяруу хариулаад ээж аавдаа тусалж мал маллах тэр ажиллагааг л сурсан даа. Сургуульд орохоосоо өмнө манай Цагааннуурт 4-р мал байж байсан баруун аймгуудын. Тэнд манай аав очиж үхэр малладаг байсан. нядалхаас өмнөх муудсан хөл гар нь хугарсан, өвдсөн малыг хариулдаг.
Эрдэнэтуяа -
Тэрийг тэгээд эмчилэх үү?
Дэмбэрэл -
Эмчилнэ. Доктор Хайдав гэж хүн байсан. Тухайн үед бол доктор одоо бол эмч Доктор Хайдав тэр малыг үзээд л тэр мал дандаа өвдсөн байдаг байсан. тэгээд эдгэсэн хойно нь тушаачихдаг байхгүй юу. Тэндээс нөгөө Цагаан аралын баазад малаа тушаадаг байсан. тэр мал тэгээд наашаа явдаг байсан байлгүй. Тэр баазад тушаадаг байсан даа.
Эрдэнэтуяа -
Та тэгээд тэрэнд нь туслах уу?
Дэмбэрэл -
Өө тэгэлгүй яахав. Би чинь одоо бага хүүхэд байсан юм чинь 10 настай л байсан даа. Бяруу хариулдаг байхгүй юу, сарлагийн бяруу байсан учраас өндөр уулын орой дээр л гарчихана.
Эрдэнэтуяа -
Тэр нь хэцүү гэж үү?
Дэмбэрэл -
Авирах гэж хэцүү ш дээ. Тэр хэд чинь буцаж ирэхгүй авираад л.
Эрдэнэтуяа -
Тууж л авчирана.
Дэмбэрэл -
Тийм. Тиймэрхүү ажил хийж явсан тэгээд сургуульд орсон доо.
Эрдэнэтуяа -
Бага сургуульд яаж орж байв, 10 настай гэхээр 1938 онд орж байв уу?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүүхдүүдэд яаж боловсрол хүмүүжил олгодог байсан юм бэ?
Дэмбэрэл -
Тэгэхэд чинь тухайн Түшигийн бага сургууль чинь их боловсрогуй байсан даа. Дотуур байранд суулгана тэрнээс биш гэрт суулгахгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Дэмбэрэл -
Тухайн үед бөөстэй хуурстай гээд янз бүрийн юм байсан ш дээ тэгэхгүйн тулд яахав дотуур байранд суулгана тэгээд халуун усанд оруулана, хувцасыг чинь орой үдэш гадаа гаргаад хүйтэнд хаячихана, өглөө гэсгээгээд өмсчихдөг.
Эрдэнэтуяа -
Тэгдэг нь яаж байгаа юм?
Дэмбэрэл -
Бөөс хуурсыг нь үхүүлж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгж их бөөсдөж, хуурсдаж байсан юм уу?
Дэмбэрэл -
Тухайн үед чинь байсан л даа.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд та нар хэр бөөсддөг байсан?
Дэмбэрэл -
Бид нар бол гайгүй байсан.
Эрдэнэтуяа -
Тэрнээс сэргийлж л тэгдэг байсан уу?
Дэмбэрэл -
Тухайн үед хүүхдүүдийг яахав байранд суулгана, халуун усанд оруулана 1937 онд чинь Түшигийн бага сургууль чинь Монголоос хойш нь мал авдаг бааз байсан юм. Тиймээс халуун ус юм бүхэнтэй байсан. тоглоом гэхэд үсэрч харайдаг савлууртай, эргэдэг тоглоомтой тийм байсан.
Эрдэнэтуяа -
Бааз байсан болохоор арай хөгжингүй, хөгжилтэй гэсэн үг үү?
Дэмбэрэл -
Дандаа модон байшингуудтай.
Эрдэнэтуяа -
Нэг давхар?
Дэмбэрэл -
Ганц давхар. Тусгай контортой бас тийм байртай тийм байсан.
Эрдэнэтуяа -
Ойр хавийн хүүхдүүд гэрээсээ явна гэсэн ойлголт байхгүй сургуулийн хажууд гэр нь байсан ч байранд орох уу?
Дэмбэрэл -
Байранд л сууна.
Эрдэнэтуяа -
Ямар учраас байранд оруулчихдаг юм?
Дэмбэрэл -
Яахав тухайн үед л тийм байсан юм. Тэнд дотуур байранд байсан нь Улаанбаатарт бүгдээрээ 10-н жилд суугаад гарсан. Дотуур байр их сургуульд суугаад
Эрдэнэтуяа -
Дотуур байранд байхад ямар байсан? хэцүү юу гоё уу?
Дэмбэрэл -
Сайн нийтлэг байхгүй юу. Өглөө хамтраад хичээлээ давтчихана, ажил байвал хамтраад хийчихэнэ тэгээд тухайн үед чинь дайны жил байсан 1945 онд орой бол гэрэл гаргахгүй.
Эрдэнэтуяа -
Гэрэл гаргахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
Дэмбэрэл -
Цонхоо бүгдийг нь хаачихдаг байхгүй юу хар даавуугаар тийм л байлаа.
Эрдэнэтуяа -
1941-45 он гэхээр ямар дайн байсан байх вэ?
Дэмбэрэл -
Эх орны 2-р дайн ш дээ.
Эрдэнэтуяа -
Япон уу?
Дэмбэрэл -
Биш аугаа эх орны дайн гэж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Оросын уу?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэр манайд ямар нөлөөтэй байсан юм?
Дэмбэрэл -
Их нөлөөтэй байлгүй яахав. Тухайн үед чинь Японыг бууж өгөхгүй болохоор чинь Америк аваачаад хоёр хот дээр атомын бөмбөг хаясан ш дээ. Тэрэнтэй адилхан хятад чинь 1939 онд баянтүмэнд тэгж бөмбөг хаясан ш дээ. жорлонг нь бөмбөгдчихөөд явж байлаа ш дээ. дайны юу гэдэг чинь зөвхөн тэр орондоо болоод өнгөрөхгүй бусад орнуудыг бүгдийг нь хамардаг тийм байхгүй юу. Гэхдээ тэр үед чинь бидэнд 10-н жилд сурч байхад, их сургуульд сурч байхад одоогоор бол Оросын Холбооны Улсын багш нар ирж багшилж байсан байхгүй юу. Тэгээд 1941 онд улсын их сургуулийг байгуулж өгсөн ш дээ.
Эрдэнэтуяа -
Оросууд уу?
Дэмбэрэл -
Тийм. Одоо бол гадаад яам гэж байсан тэрний чинь хавьд байсан юм. Гэхдээ цөөхөн хүүхэдтэй тиймэрхүү л байлаа даа.
Эрдэнэтуяа -
Танай анги хэдэн хүүхэдтэй байсан бэ?
Дэмбэрэл -
Бага сургуульд бол 20-иод хүүхэдтэй байсан. 21, 22 л
Эрдэнэтуяа -
Их үү тэр үедээ? Бага уу?
Дэмбэрэл -
Бага сургууль гэхэд 70 хэдэн хүүхэдтэй байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Бүх хүүхдүүд нь үү?
Дэмбэрэл -
Тийм 10-н хэдэн хүүхэдтэй л. Тэр чинь бол заавал бүгдийг нь сургана гэхгүй сурна гэсэн хүүхдийг сургадаг байсан ш дээ. Мар дээрээ гарна гэвэл Мар дээрээ л гарна.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдээ сурга гэсэн янз бүрийн ухуулга явах уу?
Дэмбэрэл -
Үгүй. Явахгүй
Эрдэнэтуяа -
Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургая гэвэл л сургаж байсан уу?
Дэмбэрэл -
Тийм. Тэгэхдээ бол яахав тэр чинь сумын захиргаанаас хүүхдүүдийн нэрийг бүгдийг нь өгчихдөг
Эрдэнэтуяа -
Сургуульд уу?
Дэмбэрэл -
Тийм. Тэр байтугай хуваарьтаа тэдэн хүүхэд авна гэсэн хуваарь байна гээд бүрдчихсэн бол авдаггүй л байсан.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд ер нь сургуульд сурах хэр сонирхолтой байсан?
Дэмбэрэл -
Тухайн үед хамаагүй сайн. Юм бүхэн нь хангагдсан байсан хоол унд нь бүгд улсаас төлдөг юм гэж хувиас байхгүй төлбөрт нь ганц хонины мах бүтэн жилд авдаг байсан байх.
Эрдэнэтуяа -
Ямар учраас хүүхдүүд сургуульд сурах сонирхолтой байсан юм бэ?
Дэмбэрэл -
Тухайн үед чинь яахав тэр чинь нам засгийн бодлого шүү дээ тухайн үед чинь сүм хийд байсан. Тэрэн дээр бол хүүхдүүд шавилан сууж байсан. Сүүлд нь яасан гэхээр тэр шавилж сууж байсан хүүхдүүд тухайн үед монгол бичиг зааж цагаан толгой дэвтэр харандаа өгнө. Тэгээд монгол бичиг сургачихсан. Байхгүй юу. Тэгээд тэд чинь сонирхолтой болчяихсон учраас сургуульд сурахдаа сонирхолтой сураад явчихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад шавь орох гэсэн асуудал байсан уу?
Дэмбэрэл -
Юу гэнээ.
Эрдэнэтуяа -
Багшид шавь орж эрдэм сурах асуудал хэр байсан бэ?
Дэмбэрэл -
өө тэр шавь орох гэж юу байхав дээ. Биднүүд чинь шавилаад байх юм байхгүй л байсан.
Эрдэнэтуяа -
Яахав нутгийнхаа гайгүй багшид хадаг тавьж хүүхдүүдээ сургадаг үе байсан уу?
Дэмбэрэл -
өө тийм юс байгаагүй.
Эрдэнэтуяа -
Бага боловсрол сургуулитар хүмүүжсэн үү тэр үеийн хүүхдүүд?
Дэмбэрэл -
Аанхаа. Тийм.
Эрдэнэтуяа -
Хэлмэгдэлтийн талаар хэр сайн мэдэх вэ, хэлмэгдэлтийн талаар яриач?
Дэмбэрэл -
1939 онд 1937 он тийм. 1937 онд намайг Түшигийн сургуульд байж байхад чинь явсан ш дээ. Тэгээд одоо тэндхийн бүх хүүхдүүд л үлдсэн дээ. Ээж хүүхдүүд нь үлдсэн дээ. Эрэгтэй улсууд нь бүгдээрээ яасан ш дээ. Хэлмэгдээд аваад явчихсан.
Эрдэнэтуяа -
Ямар учраас ямар учиртай авч явсан юм бэ, ямар хүмүүс ирж авч явж байсан юм бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Юу тэрийг чинь яаж байхад чинь үхэр малыг чинь бүгдийг нь туугаад аваад явж байсан. Бид нарыг чинь цонхыг чинь хаачихаад бид нарыг чинь гаргадаггүй байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Дотуур байрнаас уу?
Дэмбэрэл -
Тийм. Бид юу мэдэхэв дээ. Тэгээд байхгүй болсон.
Эрдэнэтуяа -
Танайхаас хэлмэгдсэн хүн байгаа юу?
Дэмбэрэл -
Байхгүй.
Эрдэнэтуяа -
Яаж гайгүй ианайхаас хэлмэгдээгүй үлдсэн бэ?
Дэмбэрэл -
Манайх юу. Мэдэхгүй тухайн үедээ манайх аав эднүүд манай аав чинь хөдөөний хүн байхгүй юу. Хар хүн. Тийм учраас тэрэнд нэг их ороогүй юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Халх байсан уу?
Дэмбэрэл -
Халх анчин хүн. Ан агнадаг тэр байтугай бүр Оросын анчингуудтай нийлж ан агнадаг байсан. Ямар сайндаа бид нар Павло гэж орос байсан тэрийг зээтүү шиг нэрлэчихсэн. Зээтүү шиг л юм байна лээ л дээ. Тухайн үед нэг мөсөн чихэр гээд том ёотон байдаг байсан. Тийм чихэр михэр авчирч өгдөг байсан тийм л байсан. Тэгээд өвөл болохоор гахай хэрэм эд нарт явдаг. Тэр байтугай манай аав буу хүртэл бэлэглэж байсан. Сүүлд хүртэл байж л байсан.
Эрдэнэтуяа -
Тантай хамт сурч байсан хүүхдүүдийн ар гэр хэлмэгдэж байсан уу?
Дэмбэрэл -
өө тэр Түшийгийнхэн бол бүгд хэлмэгдсэн цахрууд.
Эрдэнэтуяа -
Цахар аа. Бас өөр үндэстэн байсан юмуу?
Дэмбэрэл -
Түшигийнхэн бүгд цахар ш дээ. Шинжанаас ирсэн улсууд.
Эрдэнэтуяа -
Цахар болохоороо өөр үндэстэн гэдгээрээ баригдаж байсан гэж үү?
Дэмбэрэл -
Тийм юмуу бүү мэд. Хасаг гэд нэг хүн байсан, Жунрав гээд нэг цахар байсан. Тэр хоёр хоёулаа баригдаад явсан.
Эрдэнэтуяа -
Тэр хоёр ямар учиртай хоёр хүн байсан бэ? юу хийдэг хүмүүс байсан юм?
Дэмбэрэл -
Үгүй ээ зүгээр л малчин хүмүүс.
Эрдэнэтуяа -
Тэдний хүүхдүүд нь тантай сурдаг байсан уу?
Дэмбэрэл -
Хамт сурдаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэгээд юу гэж ярих уу?
Дэмбэрэл -
Бидэнд юу ч ярих вэ дээ. Сүүлд энд багш хийгээд, одоо нас барчихсаан. Хасагийн Дамдин гэж байсан, Намсрайн Дамдин гэж байсан. За тэр Намсрай ч яахав.
Эрдэнэтуяа -
Тэр үед хэлмэгдсэн хүмүүсийн талаар хүмүүс юм ярьдаг байсан уу?
Дэмбэрэл -
Үгүй. Тэр чинь болохгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад ?
Дэмбэрэл -
Тэр чинь ярих л юм бол дотоод яам баривчлаад аваад явчихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар шалтгаанаар?
Дэмбэрэл -
Харин тийм. Цаанаасаа тийм байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Нийгэм нь үү?
Дэмбэрэл -
Тийм. Туршууд тавьчихсан байхгүй юу. Чи энд байж байхад чамайг харж явдаг нэг туршуул чамайг дагаж л явна.
Эрдэнэтуяа -
Тэр туршуулууд нь ямар хүмүүс байх уу, юу хийдэг?
Дэмбэрэл -
Дотоод яамныхан л байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэгээд хүмүүст даалгаад өгчихдөг юмуу чи тэр хүнийг ажиглаж бай гээд?
Дэмбэрэл -
Аанхаа. Тийм. Тэр ч байтугай манайханд хэн билээ дээ нэг хүн байсан даа. Тэр бол ерөөсөө. Хэн тайж билээдээ нэг тайж байсан юм. тэр бол баригдаагүй ш дээ. Яахав нутагт нь тавьчихсан байхгүй юу. Хэн юу хийж байна бүгдийг нь аваачиж дотоод яаманд мэдэгдэнэ. Тэрний мэдүүлснээр бүгдийг нь баривчлаад л.
Эрдэнэтуяа -
Тэгээд өөрөө баригдаагүй.
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Танай нутгийх уу?
Дэмбэрэл -
Манай нутгийх
Эрдэнэтуяа -
Танай нутгаас хэр баригдаж байсан?
Дэмбэрэл -
Манайхаас гайгүй ээ. Манай багаас бол гайгүй. Тэгэд лам улсуд нь бүгдээрээ баригдаад явчихсан.
Эрдэнэтуяа -
Ямар хүмүүс ер нь танайхаас лам нар баригдсан гэж байна, цаадахаас цахар гэдэг ястан үндэстэн баригдсан гэж байна. Ямар хүмүүс баригдаж байсан юм бол баривчилгаанд орж байсан юм бол?
Дэмбэрэл -
Тэрийг сайн мэдэхгүй. Цаанаасаа явуулгатай л байсан байх. Тийм тийм юмыг яагаарай. Цахарууд гэдэг чинь одоо энэ Шинжанаас нутгийнхаа тайж ноёдуудтай өрсөлдөөд гараад бүр оросруу ороод, орост очоод Оросын Цагаан хаанаас газар гуйхаар зэрэг Буурт газар өгсөн юм байна лээ. Эндээсээ Богдод айлтгаад Түшигт, Түшиг гэдэг чинь дээр үед айл амьтан байхгүй байсан юм билээ. Хэдэн буриад л байсан юм билээ. Тэгээд тэнд нутаг өгсөн ш дээ. Цахарууд л гэдэг юм даа Өөлдүүд гэж ярьдаг юм Цахарууд гэж ярьдаг юм.
Эрдэнэтуяа -
Аан Өөлдүүд юмуу?
Дэмбэрэл -
Хэн мэдэхэв аль нь юм бүү мэд. Өөлд гэж өөрснөө ярьдаг юм. Цахар гэж ярьдаггүй юм. манай нутгийнхан Цахарууд гэдэг.
Эрдэнэтуяа -
Танай гэр бүл ойр дотныхноос хүн хэлмэгдээгүй юм байна тэй?
Дэмбэрэл -
Үгүй ээ. Манайхан чинь бүгдээрээ хар улсууд болохоор хэлмэгдсэн юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Лам хүн байсан бол хэлмэгдэж магадгүй юу?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Лам нарыг яаж байх үед төр шашин хоёр ямар байсан юм бол?
Дэмбэрэл -
Юу
Эрдэнэтуяа -
Төрд шашин яаж нөлөөлдөг байсан юм бол социализмын нийгмийн үед?
Дэмбэрэл -
Шашин чинь уул нь манай нутагт л шашин их нөлөөлөөд байх юм байхгүй. Гэхдээ л тухайн үед чинь партизан эд нар улсууд байсан. Дуваа гэж партизан байсан, одоо энэ Дамдин гуай байна партизан Дамдин. Партизан Дамдин гуай манай нутгийнхныг монгол ардын одоо намын бодлогод нөлөөлөх талаар их юм хийсэн хүн ш дээ үхэр буу Дамдин гээд анхны партизан ш дээ. Юуны төлөө их буу их бууны ангид байсан юм байна лээ л дээ. Тэгээд үхэр буу гэдэг. Дээр үед их буу байхгүй. Их бууг үхэр буу хэлж байсан юм билээ. Тиймэрхүү л юм байна даа.
Эрдэнэтуяа -
Зарим хүмүүс ярихнээ шашин сүсэг биширлийг бас улсаас хориглодог байсан гэсэн. Тэр үед тийм юм байсан юмуу социализмын нийгмийн үед? Сүсэг бишрэл хаагдмал байсан гэж ярих юм?
Дэмбэрэл -
Мэдэхгүй юмдаа.
Эрдэнэтуяа -
Гэр орондоо зарим нь бурхан шашнаа тавьж болдоггүй байлаа?
Дэмбэрэл -
Үгйү яахав. Тэр үед тухайн үед тийм л байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр талаар яриач?
Дэмбэрэл -
Хийд мийдийг нь бүгдийг нь хааж яачихсан юм болохоор зэрэг бурхан эд нарыг чинь бүгдийг нь далд хийчихсэн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хүмүүс үү?
Дэмбэрэл -
Тийм. Зарим нь бол яахав ууланд аваачаад тавьчихсан юм.
Эрдэнэтуяа -
Хувь хүмүүс тавьж байсан уу, томоохон лам нар нь баригдахаасаа өмнө тавьж байсан уу?
Дэмбэрэл -
Хувь хүн. Ерөөсөө гэв гэнэтхэн дайраад яачихсан юм болохоороо бүх бурхан шашинг нь устгаад бүх заримыг нь одоо эвдэлж сүйтгээд заримыг нь яасан юм хэн мэдэхэв. Улсуудын ярьдгаар бол заримыг нь өөрсдөө аваад үлдсэн юм гэнэлээ том том бурхнуудыг нь. Том том бурхнууд байсан л даа.
Эрдэнэтуяа -
Ямар учраас улсаас тэр хүмүүсийг гэртээ бурхан тахил тавихыг хориглож байсан юм болоо?
Дэмбэрэл -
Тухайн үед тэгээд баривчлагдаад ирэхээр зэрэг тэртээ тэргүй аан энэ намайг бурхан шашнаа шүтэж байна гээд намайг баривчлана гэж бодоод амьтан өөрснөө яахгүй юу
Эрдэнэтуяа -
Аан өөрсдөө далд хийгээд?
Дэмбэрэл -
Тийм. Тэрнээс биш та нарыг тэрийгээ далд хий гэсэн юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Цаанаасаа айхтар юу өгөөгүй л юм байна тэй?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Хүмүүс өөрсдөө ухамсраараа гэх юмуу даа?
Дэмбэрэл -
Тийм. Ухамсар
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр сайн мэдэх вэ?
Дэмбэрэл -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь бол манайд нэгдэлжих хөдөлгөөн чинь одоо албадлагаар хийсэн л гэж би хэлнэ. Манайх бол ”Гэрэлт-Зам” нэгдэл гэдгийг байгуулсан.
Эрдэнэтуяа -
Танай сум уу?
Дэмбэрэл -
Тийм манай багт. Тэнд яахав хэдэн баячуудыг оруулаад, тэд нар нь яахав нөгөө ард түмнээ нэгдэлд оруулаад тэгээд албадлагаар хийчихсэн юм байна лээ. Очирбат гэж хүн байсан юм намын гишүүн тэр Очирбат нэгдэл байгуулаад байгуулчихаад өөрөө тэр чигтээ алга болчихсон юм. хаашаа ч явсан юм бүү мэд.
Эрдэнэтуяа -
өөрөө даргаар нь байж байгаад нэгдлээ байгуулчихаад дарга нь өөр хүн болоод өөрөө алга болчихсон гэж үү?
Дэмбэрэл -
Тийм. Хэдэн баячууд эхэлсэн юм чинь. Ар банди гэж байсан хэн ч билээ дээ.
Эрдэнэтуяа -
Тэр хэд нийлж нэгдэл байгуулсан юмуу?
Дэмбэрэл -
Тийм. Удаагүй дээ тэр нэгдэл ч. Удаагүй байж байтал сангийн аж ахуй болоод л.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд нэгдэл анх байгуулагдаж байсан бэ?
Дэмбэрэл -
Хэдэн онд юмдээ 1950 хэдэн онд юмуу. Намайг сургуульд явж байхад л байсан юм даг.
Эрдэнэтуяа -
Танайх нэгдэлд оролцсон уу? Яаж элсч байсан?
Дэмбэрэл -
Манайх орсон байлгүй яахав. Хэдэн мал байсан бүгдийг нь л өгчихсөн юм билээ тэгээд сүүлд нь сангийн аж ахуй болоод сангийн аж ахуй болоод. Би хэдийн хэр мал хөрөнгөтэй байсныг өнөөх хувьчлал боллоо ш дээ тэрний талаар ярихаар зэрэг сүүлд тэрийг хүлээж авч байсан улсууд хайхрахгүй тэгээд л хуваагаад хуваагаад авчихсан юм байна лээ л дээ.
Эрдэнэтуяа -
Танайх ер нь хэр малтай байсан бэ?
Дэмбэрэл -
өө манайх яахав өртөө унаа хийдэг байсан 100 гаруй малтай л байсан хонь ямаа үхэр адуу хэдэн малтай байсан. өртөө хийдэг болохоор зэрэг 100 гаруй малтай байсан.
Эрдэнэтуяа -
Өртөө хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг айл хийх юм яах уу?
Дэмбэрэл -
Ганц айл хийнэ.
Эрдэнэтуяа -
Ганцхан айлд даатгачихдаг юмуу?
Дэмбэрэл -
Үгүй ээ үгүй. Айл бүр хийнэ. өртөө гэдэг чинь яагаав дээ Алтанбулагаас Шаамар хүртэл нэг өртөө, Шаамараас Зүүнбүрэн хүртэл нэг өртөө Зүүнбүрэнгээсээ салаад урагшаа Хушаат, баруун тийшээ Цагааннуур хүртэл нэг өртөө. өртөөлөөд л явахгүй юу.
Эрдэнэтуяа -
өртөө хийнэ гэхээр яг юу хийх вэ?
Дэмбэрэл -
Морио гаргахгүй юу унаагий нь хийхгүй юу явж байгаа хүний.
Эрдэнэтуяа -
Аан унааг нь өгдөг юмуу?
Дэмбэрэл -
Унааг нь өгч өөрөө явна. Хүнийг чинь хүргэж өгнө.
Эрдэнэтуяа -
Цуг уу? Ямар хүмүүс явах уу?
Дэмбэрэл -
Албаны хүмүүс л явна биз
Эрдэнэтуяа -
Мэдээ материал зөөх үү?
Дэмбэрэл -
Юу зөөдөг юм мэдэхгүй. Жишээлбэл аймгаас томилогдсон хүн байхад чинь өртөөгөөр явна ш дээ. Тэгэд тэр суман дээр очоод юу хийх үү. Аймгаас хүлээлгэж өгсөн ажлыг л хийнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Суман дээр байгаа өртөөний айлд очдог юмуу тэр хүн нь?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Нэг сумаас нэг л хүн байх юмуу эсвэл сум бүхэнд өөр айл байдаг юмуу өртөө хийдэг ?
Дэмбэрэл -
Сумын хүмүүс чинь бүгдээрээ хийнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Ээлжлээд үү?
Дэмбэрэл -
Тийм сар сараар хийхгүй юу.
Эрдэнэтуяа -
Цалин авах уу?
Дэмбэрэл -
Үгүй ээ үгүй юм өгөхгүй.
Эрдэнэтуяа -
Сайн дураараа юмуу?
Дэмбэрэл -
Тийм сайн дураараа.
Эрдэнэтуяа -
Морь малаа ашиглуулчихаад ямар ч хөлс авахгүй юу?
Дэмбэрэл -
Юм өгч л байгаагүй дэг.
Эрдэнэтуяа -
Тэр нь тэгээд улсаас тушаал өгч байсан юмуу та нар өртөө хий гээд, яагаад та нар өртөө хийх болсон юм?
Дэмбэрэл -
Тэгэлгүй яахав аймгаас өртөө хий гээд. Тийм журамтай байсан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн анх юу гэж гарч ирж байсан бэ, ямар сурталчилгаа, лоозон, урилга?
Дэмбэрэл -
Тэрийг бол сайн мэдэхгүй. Ямар ч юм нэг л мэдэхэд нэгдэлжсэн.
Эрдэнэтуяа -
Хэдэн онд дууссан юм бол?
Дэмбэрэл -
Тэр удаагүй ээ дорхноо яагаад хамгийн сүүлд харин Баруунбүрэн, Орхонтуул хоёр л нэгдэлжих хөдөлгөөнөөс сангийн аж ахуй болсон юм даг. Манай Цагаануур удаагүй ш дээ дорхноо сангийн аж ахуй болоод.
Эрдэнэтуяа -
1968 онд уу?
Дэмбэрэл -
1960 хэдэн онд юм дээ. Тийм л юм хийж байсан даа.
Эрдэнэтуяа -
Хүмүүс хэр хүлээж авч байсан бол нэгдэлжих хөдөлгөөнийг ?
Дэмбэрэл -
Үгүй яахав дээ тухайн үед цаанаасаа социализмын үеийн юм байсан болохоор цаанаас нь нэгэнтээ тушааж өгсөн юм чинь хийхээс өшөө яах вэ.
Эрдэнэтуяа -
Хүмүүс эсэргүүцэж байсан уу, дургүйлхдэг байсан уу?
Дэмбэрэл -
Тэрийг мэдэхгүй юмаа тухайн үед юу л гэнэ тэрүүгээр нь л явдаг шүү дээ. Дургүйцээд байх юм байхгүй. Дургүйцвэл цааш нь хуулийн байгууллага яана биз
Эрдэнэтуяа -
Хатуу байсан гэж үү?
Дэмбэрэл -
Тийм. Хуулиараа шийтгэнэ биз тиймэрхүү л байлаа даа.
Эрдэнэтуяа -
Аав ээжийнхээ тухай яриач?
Дэмбэрэл -
Манай аав би бол өргөмөл хүүхэд манай аав би түрүүн хэлсэн ш дээ анчин байсан. Нөгөө нэг аав нь зүгээр тахилч
Эрдэнэтуяа -
Тахилч гэдэг нь?
Дэмбэрэл -
Бурхан сахиусны бурхан номын тоосыг нь арчина, зулыг нь өргөнө тиймэрхүү тахилч байсан.
Эрдэнэтуяа -
Төрсөн аав чинь үү?
Дэмбэрэл -
өргөмөл аав, төрсөн аав бол ердөө ан хийдэг байсан юм.
Эрдэнэтуяа -
та тэгээд хаанаа өссөн юм. өргөмөл аав ээж дээрээ юу?
Дэмбэрэл -
өргөмөл аав дээрээ за хоёулангийх нь дунд л явж байсан.
Эрдэнэтуяа -
Ээж тань юу хийдэг байсан бэ?
Дэмбэрэл -
ээж бол хөдөө мал дээрээ сүү сааль.
Эрдэнэтуяа -
Тэр үед эцэг эхчүүд хүүхдүүдийн хоорондын харилцаа ямар байсан бэ?
Дэмбэрэл -
Сайн байлгүй яахав. Юм сургах манай аав ээжүүд бүгдээрээ л намайг ном сургахын төлөө явж байсан. Тухайн үед ном сурна гэдэг чинь их чухал байсан ш дээ. Яагаад гэвэл хийд дээр суугаад ном сурах нь өнгөрлөө одоо сүүлийн үеийн ном сур гээд тэрэнд л явуулж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед яагаад сургуульд сурах нь чухал байсан юм бэ? гэж үздэг байсан бэ хүмүүс?
Дэмбэрэл -
Тэр хүний ухамсраас л болно ш дээ. Явуулах нь явуулна, явуулахгүй нь явуулахгүй.
Эрдэнэтуяа -
Ямархуу улсууд нь хүүхдээ сургуульд явуулахгүй жаахан хойрго ч юмуу?
Дэмбэрэл -
Яахав мал тэр чинь хүнээсээ биш хүүхдээсээ хамаардах байхоо. Явахгүй гэж дургүй нь хүрсэн хүүхэд бол явдаггүй ш дээ. 9-р анги хүртэл хамт сурчихаад аа би сургуульд сурахгүй цэрэгт явна гээд явчихсан хүн байж л байдаг юм.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь юутай холбоотой вэ тэр хүүхдэд тийм сэтгэгдэл төрдөг нь?
Дэмбэрэл -
Ухамсар л байхдаа ухамсартай л.
Эрдэнэтуяа -
Та юунд нь болоод сургуульд тийм дуртай байсан бэ?
Дэмбэрэл -
Манай эцэг эх ерөөсөө ном сур л гэдэг байсан юм чинь. Эхнээсээ хэлээд л тэгж хүмүүжүүлсэн юм чинь. Тэр байтугай миний зөвхөн хийд дээр байж байсан багш за чи энэ сургуульд явахаасаа өмнө тэр багшдаа очиж мөргөхөд намайг хэлж байсан юм байхгүй юу. За чи энэ тэр номонд сайн сурах хүн байна гэж надад тэгж хэлж байсан юм. дээр үеийн лам хуврагууд чинь ба тийм мэдлэггүй улс биш байсан юм байна лээ тухайн үедээ сургаалжтай, юм бүхнийг сайн мэддэг ер нь энэ төр яах гэж энэ тэнд яах гэж байна гэдгийг урьдаас мэдсэн юм шиг л. Тиймэрхүү л байлаа даа.
Эрдэнэтуяа -
Та бага сургуульд орохоосоо өмнө боловсрол эзэмшсэн байсан уу?
Дэмбэрэл -
Би юу
Эрдэнэтуяа -
Тийм.
Дэмбэрэл -
Монгол бичиг бол сайн мэддэг байсан.
Эрдэнэтуяа -
Яаж мэдэж байсан?
Дэмбэрэл -
Хийд дээр сууж байхад зааж байсан юм чинь
Эрдэнэтуяа -
Та яагаад хийдэд сууж байсан юм, хэдэн настайгаасаа хийдэд суусан бэ?
Дэмбэрэл -
өө 3 настайгаасаа л
Эрдэнэтуяа -
Хэнийг дагаж?
Дэмбэрэл -
Ахыгаа дагаж байхгүй юу. Одоо өргөж авсан. Төвд ном заалгаад сураагүй юм. чи ер нь сурахгүй юм байна /инээв/ тэгээд сүүлд нь надад монгол бичиг зааж өгсөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хэн тэр ах чинь уу?
Дэмбэрэл -
Тийм тэгэхдээ тэнд монгол бичиг мэддэг хүмүүс зөндөө байсан ш дээ. Тэр үеийн улсууд чинь бүгдээрээ хуучин монгол мэднэ ш дээ. Тэд нараар л заалгана ш дээ.
Эрдэнэтуяа -
Та тэгээд сургуульд орохдоо хуучин монголоор бичдэг болчихсон?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Уншдаг?
Дэмбэрэл -
Уншинаа уншина.
Эрдэнэтуяа -
Тэр үед тэгж боловсролтой болсон хэр олон хүүхэд байх уу тань шиг?
Дэмбэрэл -
өө нилээн байгаа.
Эрдэнэтуяа -
Бага сургуульд ороод голчлон юу сурах вэ?
Дэмбэрэл -
Тоо уншина. Тэр байтугай юу унших бичих хоёрыг сурдаг байсан.
Эрдэнэтуяа -
Ямар ямар хичээл орох вэ?
Дэмбэрэл -
Тоо, монгол бичиг орно тэгээд болоо л доо.
Эрдэнэтуяа -
Монгол хэл тэр үед уйгаржин үсэг байсан уу, крилл байсан уу одоогийн?
Дэмбэрэл -
Крилл 1945 онд бий болсон ш дээ. Уйгаржин. Крилл үсгийг хэрэглэхээсээ өмнө латин үсгийг хэрэглэсэн ш дээ. Энэ ч удаагүй болиод монгол бичигрүүгээ ороод монгол бичгээсээ сүүлд 1945 онд крилл ороод, крилл монгол гэж нэрлээд.
Эрдэнэтуяа -
Таныг хэддүгээр ангид байхад крилл бичигрүү орсон бэ?
Дэмбэрэл -
5-р ангид. 4-р ангид сурч байхад чинь монгол бичгээр бичиж байсан юм. 5-р ангид ороход чинь орос хэл заапаг байсан, крилл үсэг сурахал их амархан ш дээ. Крилл чинь бүгдээрээ орос үсэгтэй ш дээ ганцхан “Ү” байхгүй. “Ө,Ү“ байхгүй. Тэгэхээр сурахад амархан. Тэгэхэд орос хэл 5-р ангид өдөрт 5 цаг, 6 цаг шахуу ордог байсан. 6 цаг орос хэл дээр криллээрээ үзнэ, монгол бичгээ бас 6 цаг ордог юм чинь сурахад амархан байхгүй юу. Баахан монгол бичгийн дүрэм байсан уу үгүй юу гээд одоогийн энэ эрдэмтэд яриад байдаг болсон байна лээ. Тэртээ тэргүй дүрэм байсан юм. монгол бичгийн дүрэм гэдэг чинь Дамдинсүрэн гуайн хийсэн 96 дүрэм байдаг юм 96 байдаг юм.
Эрдэнэтуяа -
Пөөх. Аанхаа
Дэмбэрэл -
96 дүрэм байдаг юм. тэр чинь амархан. Том үсгийг яаж бичих вэ, эр үгийн “И”, эм үгийн “И”-г яаж бичих вэ гэд тус бүрд нь яриад явчихсан. 10-р анги төгсөхөд чинь 150 үгтэй зохион бичлэгийг бичнэ. Ерөөсөө тэгж алдаж байсан удаа байхгүй. Яахав дээ. Ганц хоёр алдаа бий сайн л авч байснаас биш дунд муу авч байгаагүй.
Эрдэнэтуяа -
Багш нар нь ямар хүмүүс байх вэ?
Дэмбэрэл -
Тухайн үед үү
Эрдэнэтуяа -
Тийм.
Дэмбэрэл -
өө яахав монголдоо сурсан гэх юмуу тийм багш нар байсан. 1945-1946 оноос гэх юмуу Иркутскт сурч байсан багш нар ирсэн. Манай Гэгээрлийн яамны сайд Иркутскт сурч байсан юм. тэрнийг төгсч ирсэн манай 1-р 10-н жилийн багш Эрдэнэ багш тэр бас Иркутскт сурч байсан. Иркутскт сурч байсан хүмүүс төгсөөд энд ирж нутагтаа багшилж байсан. Аа бас Дашиймаа багш байна. Багадаа Иркутскт сурч байсан. Сайн сайн багш нарын хүчинд юм сурсан юмаа.
Эрдэнэтуяа -
Тэр үед сайн багш гэдгийг мэдлэг боловсрол уу ер нь юугаар нь сайн багш гэж дүгнэж байв?
Дэмбэрэл -
Мэдлэг л сайн байхгүй юу. Их өргөн хүрээтэй явцуухан биш. Одоо бол ганцхан юм хөөгөөд явчихаж байна ш дээ. өөр юм мэдэхгүй. Их л олон доктор профессорууд байгаа болохоос биш үнэндээ бол олигтой юм байхгүй. Радио энэ тэрээр ярьж хэлж байгааг нь бодоход тухайн үеээ л ярьдаг бодохоос биш нэг их юм байхгүй. Олигтой юм мэддэггүй юм шиг байна лээ. Ер нь сургалт муудаа. Одоо сургалт их муу байна. Сургалт хүмүүжил хүмүүжлээс нь салгаад хаячихсан.
Эрдэнэтуяа -
Хүмүүжлээс салгана гэдэг нь юу гэсэн үг вэ?
Дэмбэрэл -
Тухайн үед хүмүүжүүлэх сургах, хүмүүжүүлэх гэж хамт явж байсан ш дээ. Одоо бол хүмүүжил хасчихсан байгаа биздээ.
Эрдэнэтуяа -
Сургууль тухайн хүүхдийг хүмүүжүүлнэ гэхээр ямар хүмүүжил олгох вэ?
Дэмбэрэл -
Тэр хичээл дээр нь олгоно ш дээ.
Эрдэнэтуяа -
Яаж ямар байдлаар олгох вэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Тухайн үедээ л тэгж өөрөө ойлгож байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Аяндаа та тэгээд хүүхэд байхдаа хүмүүжлийг олоод авчихсан
Дэмбэрэл -
Тийм. Тэрнээс энэ байна гээд өөрөө хүрээд ирэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүд багш шавийн харилцаа сайн, багшийнхаа үгэнд ордог энэ тэр нь хүмүүжлийн нэг хэлбэр болоод явчихаж байгаа
Дэмбэрэл -
Тийм. Багш нар сайн л даа, харицаа сайтай.
Эрдэнэтуяа -
Залуухан уу?
Дэмбэрэл -
Залуухан. Гэхдээ нэг их залуу байхгүй ээ дунд зэргийн л улсууд. Гавьяат багш Жигмид багш намайг багш байхад 1-р 10 жилд багшилж байсан ш дээ. Номон дээр байдаг даа. Ханхэнтий аймгаас анх Улаанбаатар хотын сургуульд хүрч ирж байсан Жигмид гээд.
Эрдэнэтуяа -
Таныг бага байхад хүүхдүүдэд цээжлүүлэх, хуулан бичүүлэх хичээл их ордог байсан байхаа.
Дэмбэрэл -
Хуулан бичиг ирнээ ирнэ, тэгээд шүлэг их цээжлүүлнэ. Дуу их дуулуулна. Одоо манайд 6-р анги төгссөн хүүхэд байж л байна. Нацагдоржийн “Миний монгол” шүлгийг мэдэхгүй байна ш дээ. Шууд хэлээд байгаа ш дээ багшид нь хэлээд байхад багш нь ойлгохгүй. Тэгэхээр яахав дээ би хаячихсан яршиг.
Эрдэнэтуяа -
Та багшид нь юу гэж хэдж байсан?
Дэмбэрэл -
Энэ чинь хуулаад байнаа хүнээс. Хүнээс суралцаж байна. Багшийг нь хахуулдаад авчихсан юм чинь ямар хэрэг байхав.
Эрдэнэтуяа -
Инээв.
Дэмбэрэл -
Үнэн ш дээ би өрөө ная гарчихаад явж байна. Би мэдэхгүй яахав дээ 60 хэдэн жил багшилсан хүн чинь. Энэ ямар хүн гэдгийн андахгүй. өөрөө багшийг шалгаж явлаа, зааж ч явлаа. Зөвлөгөө өгч ч явлаа.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн сургууль соёлын байгууллага одоогийн сургууль соёлын байгууллага хоёр юугаараа ялгаатай байна?
Дэмбэрэл -
Шал өөр. Одоо яахав барууны улсуудын хэмжээнд хүрэх гээд довтолчихлээр зэрэг чинь юу үлдэх юм бэ. үлдэхгүй ш дээ. 6 настай хүүхдийг суралцуулна гээд. Хамгийн түрүүнд 6 настай хүүхдийг сургаж байсан Куб байгаа, дараа нь Япон байгаа. Япон бол хүүхдийг хоёр гараар нь хоёулангаар нь бичүүлдэг ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгдэг юмуу?
Дэмбэрэл -
Тийм. Тэр чинь яагаад гэвэл дайнд нэг гараа авчих юм бол нөгөө гараараа бичнэ.
Эрдэнэтуяа -
Тийм бодлогоор уу?
Дэмбэрэл -
Тийм. Тэгсэн одоо барууны гадаадад томчуудын хүүхдийг сургахын тулд явуулж байна ш дээ явуулж байгаа ш дээ. Түүнээс биш гадаадад сурах гээд явж байгаа хүүхдэд малчны хүүхдүүд явж байна уу бодоод үз л дээ шүүгээд үз. Хичнээн малчны хүүхэд гадаадад сурч байна. Үгүй ш дээ дандаа томчуулын улсын их хурлын нөгөө 76 гишүүний тэдний хүүхдүүд л гадаадад яваа. Явдаг ч юм.
Эрдэнэтуяа -
Таныг залуу байхад социализмын үед энэ харицаа ямар байсан, энэ гадаадад явах харицаа?
Дэмбэрэл -
өө жигд байсан юм. хэн олигтой сайн сурч байна тэр явж байсан юм. одоо шүүмжлүүлээд байна ш дээ. Одоо энэ манайхан орос хэлээ мэдэхгүй байж гадаад явж байна. Ярилцлага явуулаад байдаг юмаа хэдүүү нь тэрэн дээр ярьж байна лээ.
Эрдэнэтуяа -
Сургууль соёлын байгууллагын юунд нь өөрчлөлт оров. Сошциализмын нийгэм одоогийн нийгэм хоёын? Юунд нь өөрчлөлт ороод эрс тэс ялгаатай байна. Таны бодлоор?багшид нь байна уу сургалтанд нь байна уу?
Дэмбэрэл -
Сургалтанд нь байна. Сургалтанд нь байгаа гэхдээ багш нь сургаж чадахгүй байна. Яаж явах юм. 7 хоног семинар хийчихээд тэр багш чинь 7 хоног семинар хийчихээд маргааш нь очиж хүүхэддээ очиж заагаад, энийг ямар сургалт гэх юм сургалт биш шүү дээ. Би хоёр гурван удаа хойно явсан мэргэжил дээшлүүлэх гээд тэгэхэд чинь би эхлээд политехникийн боловсрол олгохоор явсан. Аппаратыг 7 хоног зааж байгаа ш дээ. Аппарат тавичихаад. Хөлийг нь авчирчихаад хөлийг нь ингэж угсардаг юм гээд дараа нь аппаратаа ингэж ингэж хийдэг юм, тэрийг чинь үргэлж хийлгэж байгаа юм чинь тэгж байж хүн сурна ш дээ. Одоо тэгэхгүй. өө энэ аппарат байдаг юм энүүгээр, ийм тооны машин байдаг юм. Энэ тооны машин чинь энэ нь ингэдэг, энэ нь ингэдэг гэж нэг ч хэлэхгүй ш дээ. Нарийвчилсан сургалт байхгүй байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хөнгөвчлөх санаатай?
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд чадахгүй.
Эрдэнэтуяа -
Манай монголын сургалтын байгууллагын уламжлалт сургалт гэж ямар сургалт байнаа?уламжлалт өөрсдийнхөө юунд тохирсон, хүмүүжилтэй хүүхэд бэлтгэхэд манай боловсролын байгууллагын уламжлалт сургалт гэхээр таны бодлоор ямар сургалт байх уу?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Сайн мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Хүүхдүүдийг цээжлүүлэх, хуулан бичүүлэх, хүмүүжил алсуураа олгож л байгаа байх?
Дэмбэрэл -
Цэвэр бичих гэж маш чухал юм байсан ш дээ. Тэгээд одоо цэвэр бичиг хийлгэхгүй л байна ш дээ. Яаж цэвэр бичих вэ дээ. “А” үзээд “Х” үзэх шиг. Одоо ч хамаагүй болсон юм шиг. “А” үзээд “Ц” үзэж байх шиг. Хүүхдийн ой тоонд орох юм ердөө хэлэхгүй. өөрсдийнхөө арга барилаар л явуулаад байгаа юм шиг байгаа.
Эрдэнэтуяа -
Тэр үед улсаас сургууль соёлын дэмжих талаар ямар бодлого хэрэгжүүлдэг байсан бэ, бодлого хэрэгжүүлдэг байсан уу?
Дэмбэрэл -
Бодлого гэдгийг ойлгодоггүй. Бодлого явуулж байна л гээд байгаа юм. Бодлого бол бдлого ш дээ. Түүнээс биш тэр биетэй зүйл биш. Манайх бодлого явуулаад байгаа юм шиг байгаа ш дээ хэрэгжүүлэгч биш. Тэр чинь юу гэсэн үг юм би ойлгохгүй байгаа юм.
Эрдэнэтуяа -
Төр яаж боловсролыг удирдаж ирж байсан бэ?
Дэмбэрэл -
Сайн удирдаж байсан юмаа боловсон хүчнийг. Багш нарыг бэлтгэх талаар мундаг арга хэмжээ авч байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тухайлбал ямар арга хэмжээ авах уу? Дэлгэрэнгүй ярьвал
Дэмбэрэл -
Одоо бол зүгээр л дагнасан багш нар байна ш дээ монгол хэл бичиг заадаг, утга зохиол заадаг хоёр багш тэгэхэд монгол хэл утга зохиолын багш тиймээ, хими физик, математик, физик математикийн багш. Хос юутай байж байхгүй юу. Нэг сургуульд очоод хоёр хичээл зааж байна ш дээ. Одоо бол нэг сургуульд 10 хичээл орох байсан бол 10 багш аваачиж тавиад байна ш дээ. Улсын төсөвт хүртэл хэмнэлт гарна ш дээ цөөн багш байвал.
Эрдэнэтуяа -
Сүүлийн үед тэгэх нь яагаад алдагдаад байгаа юм бол?
Дэмбэрэл -
Бүү мэд яахав төр засгийн бодлого л байгаа биз. Бодлого хэрэгжүлэх гэж нэг юм яриад байгаа юм. Бодлого хэрэгжүүлнэ, тэгэд хэрэгжүүлэх агентлаг гэж ийм юм байгаа. өөрөөр хэлбэл орон тоогоо ихэсгэчихээд нэг л их орон тоо хичнээн юм дээ. Тэгсэн хэрнээ юу билээ нэг зүйр үг тэрэн шиг л болж байна.
Эрдэнэтуяа -
Та сурагч байсан талаараа яриач?
Дэмбэрэл -
Би сурагч оюутандаа байхдаа бүх дүнгүүдийг авч үзсээн. Мууг нь авсан дундыг нь авсан сайныг нь авсан онцыг нь авсан. Оюутны стпентыг нь хүртэл авсан. 2-р ангид байхдаа онц сураад оюутны стпент хүртэл авч л байлаа.
Эрдэнэтуяа -
2-р курсдээ юу?
Дэмбэрэл -
Тийм. Тйимэрхүү л байна. Тэгэхдээ тжхайн үедээ намайг сурч байхад чинь бол бүх хичээл орос дээр явж байсан ш дээ. 1-р 10-н жилд сурч байхад чинь манай багш чинь яахав Иркутскт төгссөн хүн байсан, боловсролын яамны орлогчсайд хүртэл явж байсан. 10-р ангид орохоор зэрэг хичээлийг бүгдийг нь орос дээр явуулчихсан. Тэр чинь их сургуульд орохоор зэрэг тус болсон ш дээ. Их сургуульд орохоор бүх хичээлү орос дээр явж байсан юм чинь. Тэр байтугай цэрэгжлийн хичээл дэд хурандаа хүн орос хүн зааж байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Чийрэгжлийн хичээл ээ?
Дэмбэрэл -
Цэрэгжил
Эрдэнэтуяа -
Цэрэгжил гэдэг нь ямар хичээл юм? Цэрэгжил гэхээр оюутнуудад ямар ач холбогдолтой хичээл вэ?
Дэмбэрэл -
Цэргийн хичээл байхгүй юу, цэргийн бэлтгэл тэгэхэд дэд хурандаа хүн зааж байсан юм. Сүүлд нь хошууч генерал Сандавмядаг гэдэг хүн зааж байсан юм.
Эрдэнэтуяа -
Та яагаад хотын 1-р сургуульд ирж сурсан бэ бага сургуулиа төгсөөд?
Дэмбэрэл -
Энэ хотын сургууль чинь 1-р 10-н жил чинь боловсролын яамны юугаар юмуу аймаг бүгдээс 4-р анги төгссөн хүүхэд авч сурч байсан юм. Би энэ Сэлэнгээс очсон, манай Хушаат сумаас очсон. Өмнөговь аймгийн мандалговь бишээ юу билээдээ тэндээс Шаравдорж гэж хүүхэд сурч байсан юм, Дорнод аймгаас Шагдарсүрэн сурч байсан юм. Одоо хүртэл тэр зураг нь байж л байна. Одоо надад түрүүн захиа бичээд явуулсан байна лээ ангийнхныгаа дурдаад. Сургуульд сурч байсан улсууд чинь бол тухайн үеийн хүүхдүүд чинь нөхөрлөл их сайтай байсан. Бүх хүүхдүүдийг дурьдсан байна лээ ш дээ. Байхгүй нас барсан хүмүүсийг орхисон байна лээ бусдыг нь дурьдсан байна лээ.
Эрдэнэтуяа -
Тухайн үеийн хүүхдүүдийн нөхөрлөл сайн байсан гэж байна. Тэр юутай холбоотой байсан бэ?
Дэмбэрэл -
Эцэг эхийн л нөлөө байхгүй юу. Одоо энэ хүүхэд чинь хятадын хүүхэд, энэ хүүхэд чинь халхын хүүхэд манай ангид чинь 40 хэдэн хүүхэд байсан 5-р ангид тэгэхэд 20 гаруй хүүхэд нь хятадын хүүхэд байсан. Тэрний хүүхэд энэний хүүхэд гэж яахгүй өө хамт. Сургуульд сурч байхад дотуур байранд сурч байгаа хүүхдэд өдөр цай өгдөг юм сүү өгнө, пирошки өгнө. Аа гадна сууж байгаа хүүхдэд тусдаа хүүдийтэй хүүдийндээ өөрийнхөө идэх юмыг хийгээд хүрээд ирнэ. Цай болохоор тэрийгээ идчихээд, партандаа л тавьчихна ш дээ одооных шиг авч идэхгүй ээ. Заавал хэлж байж авч иднэ. Тйим л байлаа.
Эрдэнэтуяа -
Аймгуудаас хүүхдүүд ирж 1-р 10-н жилд сурч байсан гэж байна. Шалгарч ирж байсан юмуу, ямар байдлаар?
Дэмбэрэл -
Шалгарч.
Эрдэнэтуяа -
Ямар хүүхдүүд нь ирэх үү?
Дэмбэрэл -
Онц хүүхдүүд нь ирнэ.
Эрдэнэтуяа -
Танайхаас та л ганцаараа очиж байсан юмуу?
Дэмбэрэл -
өө өшөө нилээн хэдэн хүүхэд.
Эрдэнэтуяа -
Цуг очиж сурч байсан гэж үү?
Дэмбэрэл -
Тэгэхдээ тэр хүүхдүүдээс чинь заримыг нь 1-р 10-н жилрүү заримыг нь хүмүүнлэгийн техникум, хөдөө аж ахуйн техникум, заримыг нь худалдааны техникумд. 4-р анги төгсөөд техникумд сурдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Пөх тийм эрт үү. 4-р ангийн боловсролтой хүнийг д сургачихдаг байсан юмуу?
Дэмбэрэл -
Тэгэлгүй яах юм. 4-р анги төгсөөд алтанбулагийн техникумд ороод төгсөөд Ховд аймагт явж байсан хүн байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тухайлбал ямар мэргэжлээр явах уу?
Дэмбэрэл -
Малын эмч. Тэгээдя ямар сайндаа энд Казахууд дээр оччихоод цай ууж сурсан гэж ярьдаг юм. цай уугаад дуусаад цадлаа л гэх юм бол аягаа доошоо харуулаад тавьдаг гэж надад хэлсэн юм.
Эрдэнэтуяа -
Аан бас ёс нь
Дэмбэрэл -
Ёс нь тийм. Тэгэхгүй бол буцаагаад тавьчихвал
Эрдэнэтуяа -
Нэмээд л тавьчихна
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхаа. 4-р анги төгссөн хүүхэд техникумд сурах 4-р анги хүртлээ эзэмшиж чаддаг байсан уу?
Дэмбэрэл -
Чаддаг болоод техникумд явсан байхдаа. Бүгдээрээ л төгс л байсан.
Эрдэнэтуяа -
Техникумд ямар багш нар ордог байсан бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй ээ. Мэргэжлийн л багш нар ордог биз.
Эрдэнэтуяа -
Та яагаад техникумд ороогүй 10-н жилийн сургууль ру явсан юм?
Дэмбэрэл -
4-р анги төгсөөд намайг 1-р 10-н жилд хуваарилсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Техникумд хуваарилагдсан бол техникумдоо л сурах байсан уу?
Дэмбэрэл -
Тийм л байх.
Эрдэнэтуяа -
Та сургуульд байхдаа хэр сайн сурагч байсан бэ онц сурах уу?
Дэмбэрэл -
Тийм л байх. Онц сурч л байлаа.
Эрдэнэтуяа -
Хэддүгээр ангиасаа онц сурч байсан?
Дэмбэрэл -
Өө нэгээсээ
Эрдэнэтуяа -
Муу дүнг авч байсан гэсэн муу дүнг хэддүгээр ангидаа авч байсан?
Дэмбэрэл -
Нэгдүгээр ангид авч байсан. Яагаад вэ гэхээр тэр үед манай сургуульд шинэ багш нар томилогдож очоод лиж аваачсан юм тэрийг нь орой гулгуулахгүй шөнө гарч гулгуулдаг. Тэгээд хар самбар дээр очоод бичүүлцэн юм.
Эрдэнэтуяа -
Нэрээ бичүүлчихсэн?
Дэмбэрэл -
Тийм. Хичээл дээр болохоор улаан самбар дээр нь бичүүлнэ. Хар улаан самбар дээр бичүүлнэ.
Эрдэнэтуяа -
Та ямар мэргэжилтэй вэ?
Дэмбэрэл -
Би чинь математикийн багш.
Эрдэнэтуяа -
Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Хэн нөлөөлсөн бэ сонгол хийхэд чинь?
Дэмбэрэл -
Сонголт хийхэд ерөөсөө хэн ч надад хэлээгүй. Тэр чинь их сонин юм болсон юм. 10-р анги төгсчихөөд яахав дээ ангийнхан болсон хойно чи тийм юманд орно, би ийм юманд орно. Тэгэхээр нь би манай хэн ч билээ дээ хоёулаа Зоо-д орьё.
Эрдэнэтуяа -
Зоо гэдэг нь Зоотехнологич уу?
Дэмбэрэл -
Зоотехникч байхгүй юу. Тэгэхээр нь за гэчихлээ. За тэгээд их сургуульд бид нар төгсөнгүүтээ биднийг нэг хүн дагуулж ирээд боловсон хүчин ч гэнүү юу гэнүү нэг дугуйтай хүн дагуулж ирээд очсон юм. Тэгээд яасан чинь очоод бүртгүүлээд тэгээд яах болсон Зоо-д орох болсон эхлээд хими шалгуулах боллоо. Тэгээд орос багш яаж байна. Тэрэн дээр очоод шалгуулсан чинь өө чи таарахгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад ?
Дэмбэрэл -
өө чи юу мэдэхгүй. Хими мэдэхгүй байна.
Эрдэнэтуяа -
Танийг уу?
Дэмбэрэл -
Тийм. Тэгэхээр нь тэр чигтээ дараачийн шалгалтыг нь өгөөгүй. Тэгээд тэр чигтээ яачихсан. Шалгалт ч өгөөгүй хөдөө гараад ирсэн. Хөдөө гарч амарчихаад сургуульдаа очлоо. Тэгсэн өнөөх элсэлтийн хуваарь байдаг ш дээ. Тэр хэлэлцэх юман дээр очлоо. Тэгсэн чинь тэгж байна "Чи юунд өгөх гэсэн юм” би тоон дээр өгөх гэсэн юмаа. Үгүй ээ чи Зоо гэж бичүүлсэн юм байгаа биздээ, үгүй ээ “Т”-г нь “З” болгочихсон юм байгаа биздээ. Тэгэхэд тухайн үед физик –математикийн ангид орох хүүхэд их цөөхөн. Аа тэгээд математикийн ангид батлах уу тэгье л гэсэн. Тэгээд л орчихсон юм /инээв/. Зоо тэрийгээ Т болгоод тэгээд тоо физикт орчихсон юм. Одоо энэ яригдаад байна даа Энхсайхан гээд яригдаад байна. Энхсайханы эцэг чинь Мэндсайхан байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан Улсын их хурлын гишүүн үү?
Дэмбэрэл -
Тийм. Манай ангийх тэр бид хоёр чинь нэг ангийх юм байгаа юм. Чүлтэм гээд байгаа тэр чинь бас манай ангийх. Манай ангийнхан бол их. Манай найзын бичсэн чи бид хоёр л юмгүй шиг байна даа. Бусад нь ч юмтай шүү. Дандаа доктор профессор болчихсон. Гүржав гээд байсан тэр чинь бас чи ч сурах бичгээр нь явж байсан байх. Гүржавын математик гэж алгебр байхаа. Мяндаг гэж байгаа бас дэд эрдэмтэн. Олон сургууль байгуулж байгаа гэсэн. Дарга хүн байгаа юм, ямар сайндаа зайран хөлт гэж байхав дээ.
Эрдэнэтуяа -
Тэр ангидаа орсондо харамсдаг уу та?
Дэмбэрэл -
Үгүй. Харин баярлаж л явахаас биш харамсддаггүй.
Эрдэнэтуяа -
Юунд нь баярлаж байв?
Дэмбэрэл -
Яахав тэр ангид орохоор зэрэг хуучин 10-н жилд байсан улсууд их олон 3,4-үүлээ.
Эрдэнэтуяа -
Аан танай ангиас уу?
Дэмбэрэл -
Тийм. 1-р 10-н жилд байсан 10-р анги төгссөнөөс физик-матматикт 3,4 хүн байдаг юм. Сүүлд бид 1956 онд мэргэжил дээшлүүлэхээр Москвад очиход мөн л манай Ангиас 3,4 явж байсан. Тийм л байсан. Биднийг чинь дөнгөж их сургууль төгсгөчихөд биднийг чинь аймаг бүгдэд цацаад хаячихсан ш дээ. Өмнөговь, Дундговь, Булган, Хэнтий, Дорнод. Нөгөө шагдарсүрэн гээд Дорнодод хуваарилагдсан, Мэндсайхан Булганд хуваарилагдсан, Гүржав Завханд хуваарилагдсан, Баяраа Увст билүү тэгээд л энд тэндгүй. Тухайн үед дээр үед дээр үед ч юу байхав одоо ч баримталж байгаа байх. Нутгийн хүнийг нутагт нь байлгадаггүй ш дээ. Бүр дандаа алст. Сэлэнгийн хүнийг Өмнөговьт тавих жишээтэй.
Эрдэнэтуяа -
Тэр нь ямар учиртай тэгдэг байсан юм бэ?
Дэмбэрэл -
Мэдэхгүй. Нутагруугаа гүйгээд ирнэ гэдэг юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Заагдсан газраа томилолтоор хүмүүс хэр явдаг байсан бэ?
Дэмбэрэл -
Тухайн үед явна ш дээ. Одоо тэр томилолтыг нь авчихаад буцна гэж нэг байхгүй. Тэр чинь тухайн үеийн хүмүүсийн ухамсар байхгүй юу. Нам засаг надад даалгаж байна гээд явчтхна.
Эрдэнэтуяа -
Тэр үийн хүмүүс яагаад ухамсартай хүмүүжилтэй байсан юм бэ?
Дэмбэрэл -
Тухайн үеийн нийгэмдээ л байгаа байхдаа. Нийгэм нь тийм хүмүүжил өгсөн байх.
Эрдэнэтуяа -
Нийгэм гэхээрээ нийгэм гэхээрээ юу гэсэн үг вэ?
Дэмбэрэл -
Нийгэм маань л өгч байсан байхдаа.
Эрдэнэтуяа -
Та анх хаана хуваарилагдаж яаж ажилд орж байв тэр тухайгаа?
Дэмбэрэл -
Би тэгээд юу яасан юмаа. Завханд хуваарилагдсан ч би Дундговьт сольчихсон юм найзтайгаа хамт.
Эрдэнэтуяа -
Аан уул нь Завханд хуваарилагдсан юмуу?
Дэмбэрэл -
Тийм. Дундговьт очоод тэнд 3 жил багшлаад ирсэн. Багшилж байтал чинь сүүлд бас Боловсролын яам намайг Сэлэнгэд томилоод тэгээд бас яахав дээ тухайн үед шууд томилдог байсан ш дээ. Тушаал нь хүртэл байж л байсан.
Эрдэнэтуяа -
Одоо ер нь байгаа юу?
Дэмбэрэл -
Одоо харин олдохоо байчихсан. Уг нь байсан юм.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд ажиллаж байтал гэнэт цаад хүний хүсэл сонирхолыг харгалзахгүй цаанаас шууд томилчихдог юмуу?
Дэмбэрэл -
Тэгэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Улсын шаардлагаар уу?
Дэмбэрэл -
өө тэгэлгүй яахав хамагүй. Ганцхан харин Улаанбаатарт үлдсэн Карм одоо байгаа байхаа. Тэр л Улаанбаатар хотын хүүхэд болохоор тэндээ үлдчихсэн юм. Би уг нь Сэлэнгэдээ ирэх байсан юм. Гэсэн Цэдэвмаа бид хоёр нэг анги юм чинь нэг жил төгсчихөөр зэрэг эмэгтэйг нь энд хуваарилаад би цөлөгдчихсөн юм.
Эрдэнэтуяа -
Цэдэвмаа гэж энэ төмөр замд байсан уу. Төмөр замын байранд байсан настай ?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Манай хамаатан ш дээ. Одоо нас барчихсан л даа. Хэдэн жилийн өмнө нас барсан.
Дэмбэрэл -
Ломбодоржийн Цэдэвмаа гэдэг юм.
Эрдэнэтуяа -
Тийм. Тэгээд нэг аймагт хоёр багш ирж болохгүй.
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Тэгээд таныг Завхан руу хуваарилсан юмуу?
Дэмбэрэл -
Тийм. Аанхаа. Бас тэрний урд Гомбожав гээд ирчихсэн юм. Гомбожав, Цэдэвмаа, тэгээд би ирэх юм бол математикийн нэг их олон багш болчихгүй юу тэгээд би цөлөгдчихсөн юм.
Эрдэнэтуяа -
Аан эрэгтэйгээрээ? Цэдэвмаа эгч Сэлэнгээс очиж сурч байсан юмуу, тантай 1-р 10-н жилд цуг байсан уу?
Дэмбэрэл -
Үгүй.
Эрдэнэтуяа -
Сүүлд л тэр их сургуульд?
Дэмбэрэл -
Цэдэвмаа чинь Алтанбулагийн 10-н жилийн 7-р ангийг төгсөөд тэгээд их сургуулийн бэлтгэл ангид байсан. Бэлтгэл анги гэдэг чинь 2 жил сураад 10-н жилийн боловсролтой болчихгүй юу . бэлтгэл анги төгсөөд тэгээд 1-р ангидаа орсон. Би 10-н жилийгээ тойрч явж, 9,10-н жилийгээ 9,10-р анги төгсөөд 10-н жилд очсрн Цэдэвмаа тойрч үсэрч анги алгасаад төгссөн юм. Их дуу дуугарах ч үгүй тэгээд л
Эрдэнэтуяа -
Хэр сайн хүүхэд байсан?
Дэмбэрэл -
Нүгэлтэй сайн. Тэр чинь дуугүй. Юм асуувал дуугарчихаад асуувал дуугарахгүй тэгээд л.
Эрдэнэтуяа -
Та ажлынхаа түүхээс яриач? Яаж ажиллаж байв, гавьяа, юу юу хийж байв?
Дэмбэрэл -
Би юу
Эрдэнэтуяа -
аанхаа.
Дэмбэрэл -
Ажил яахав 1956 онд Сэлэнгэ аймаг татан буугдаад өөр аймагруу шилжичихээд манай сургууль наашаа шилжиж ирсэн юм 10 жил. 10 жил наашаа ирэхэд чинь хүүхдүүд маань ирнэ. Бид нар яахав дээ хэдэн парт ширээгээ дотуур байрны хөнжил гудас орнуудаа ачиж энд ирээд энд чинь байр сав бараг байхгүй тал дээр шахуу 1 жил болсон. Тэгээд дараа нь одоо энэ Эрүүлжүүлэхийн хойно байна даа 2 давхар байшин
Эрдэнэтуяа -
Тийм. Цагаан уу?
Дэмбэрэл -
Тийм. 1956 онд ашиглалтанд орсон ш дээ. Зөвлөлтийн хөрөнгөөр боссон. 7-н жилийн сургууль
Эрдэнэтуяа -
Сургууль юмуу?
Дэмбэрэл -
1956 оны 12 сарын 31-нд ашиглалтанд орсон байхгүй юу. Тэгээд бид тэнд хэдэн анги аваад, холбооны байгаа байран дээр 7 жилийн сургууль байсан юм. Их том барилга 7 ангитай. Хачин том ангитай, бараг 40 хэдэн хүүхэд нэг ангид. Тэнд 7 жилийн ангиа хичээллүүлээд, ингээд 1 жил болоод дараа нь 2 давхартаа хагас нь хичээллээд тэр чинь дотуур байртай. Дотуур байр 52 хүүхдийн байртай, дотроо гал зуухтай. 52 хүүхдээ дотуур байранд суулгачихаад тэгэд хичээллэж байсан. Дараа нь одоо энэ хилийн ангрид өгчихсөн юм 3 давхар барилга чинь 1968 онд ашиглалтанд орлуу 1960 хэдэн онд орлуу. Тэгээд 10-н жил бүхэл бүтэн 10-н жилийн барилгатай болчихсон учраас анги танхим дутахгүй хичээллэдэг болчихсон юм.
Эрдэнэтуяа -
Тэгээд нэг дороо ирсэн юмуу тэй?
Дэмбэрэл -
Аанхаа.
Эрдэнэтуяа -
Хуучин бол салангид байсан юм байна тэй?
Дэмбэрэл -
Тийм. Тэгээд уг нь Бумцэндийн нэрэмжит 10-н гээд байгаа нь уг нь Бумцэндийн нэрэмжит 10-н жил чинь Алтанбулагт байхдаа нэрэмжит болсон ш дээ. Энд ирээд одоо 1-р 10-н жилийг чинь Бумцэндийн нэрэмжит гээд тухайн үед суралцаж байсан хүүхдүүд бол Бумцэндийн нэрэмжит 10-н жил бишээ гэж яриад байгаа юм. Биш нь бол зөв. Яагаад гэхээр тэр чинь хүний нэрийг зээлдчихсэн байхгүй юу. Хилийн 0253-р аснги гэдэг байхаа тэрний урд талд хөшөөг нь уг нь босгосон ш дээ. Хэн хэнийхээ зөвшөөрлөөр зөөгөөд явчихсан юм тэр 1-р 10-н жил дээр аваачаад хөшөөг нь босгочихсон юм байна лээ. Би яахав боловсролын сургууль соёлд хийгээгүй ажил байхгүй. Байцаагч хийлээ, мэргэжилтэн хийлээ.
Эрдэнэтуяа -
Манай Сэлэнгэ яагаад бусдаасаа илүү хөгжилтэй байсан юм?
Дэмбэрэл -
Ардын хувьсгал мандсан учраас тийм ш дээ. Тэгэхээр эхлээд партизан цэргүүдийг элсүүлээд тэр партизан цэргүүд чинь нутгийн сайн дураараа элссэн улсууд ш дээ партизан Бумцэнд гуай байна.
Эрдэнэтуяа -
Аан одоо энэ бумцэндийн нэрэмжит гээд байгаа юу?
Дэмбэрэл -
Тийм. Бумцэнд гуай чинь хоршоодын холбооны дарга байсан ш дээ. Тэгээд одоо Жүгдэрийн Дамдин байна партизан Дамдин байна, партизан Цэдэн-иш байна Түшигийн, партизан Буувай байна. дандаа тийм дээр үеийн тухайн үеийн юу шингэчихсэн үзэл санаа шингэчихсэн. Эх орныхоо төлөө гэсэн тийм үзэл санаа шингэчихсэн улсууд. Яагаад сүүлд нь ийм болчихов оо гэхээр сүүлд нь яахав нэгдэлжих хөдөлгөөн ялчихсан. Одоо тэгээд барилга барина байгуулах гээд баахан ажилчид авнаа. Энд тэндэхийн хүмүүсийг яаснаас болоод Сэлэнгийн хүмүүс гэж байхаа больцон ш дээ. Яагаад гэвэл Сэлэнгэ аймаг 1956 онд татан буугдсанаас Төв аймагтай нийлүүлснээс болоод бүх сэхээнтнүүд нь Улаанбаатарт шингэчихсэн. Намын хороо, захиргаа, эвлэл, үйлдвэрчин эмэгтэйчүүд бүгд явчихсан ш дээ. Энд юу үлдсэн ганцхан сургуулийн хэдэн хүүхэд багш нартайгаа л үлдсэн. Хэдэн багш нар яаж явах вэ дээ. Бид нар чинь Төв аймгийн төвд очиж багш нарын бага хурал хийдэг байлаа ш дээ. Төв аймгийн төвөөс очиж Улаанбаатарыг дамжиж тэндээс цалингаа авдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Пөөх тэгж дамжиж уу?
Дэмбэрэл -
Тийм. Тийм хүндрэлтэй болгочихсон ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар учраас тэгсэн юм?
Дэмбэрэл -
Хэн мэдэхэв. Тухайн үед чинь аймгийн намын хороон дарга чинь хэн билээ намын хорооны даргаар Бямбадорж гэж сүүлд нь үйлдвэрчний зөвлөлийн дарга болчихсон явж байсан. Аан аймгийн дарга Нямдорж. Татан буугдах их гэмтэй юм ш дээ. Одоо энэ хэн Сэлэнгэ аймгийг татан буулгах гээд байгаа юм үнэнэ санаа нь тийм та нар бодоод үзээрэй мэдэв үү. Баярцогт чинь Баярцогт ямар хүн гэдгийг та нар өөрсдөө бодоод үз. Эцгаа гавьяат агрономич болгочихсон. Би мэднэ эцг нь намайг 1960 хэдэн онд энд ирээд ажиллаж байхад Сантын бага сургуулийн эрхлэгч хийж байсан юм. Хэдий замдаа Хөдөө аж ахуйн дээдийг төгсчихөөд агрономич болчихов дээ. Хувиа бодсон тийм л хүн байгаа юм. Хүний мөн чанар хүнийг үзэх үзэл тиймээ хүний бодол санааг мэдэх хамгийн чухал. Улсын их хурлын 76 гишүүн дотор сайн нь ч бий муу нь ч бий.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгооны талар ярьж өгөөч? Анх яаж эхэлж байсан, юу гэж явагдаж байсан, юу гэж гарч ирж байсан, уриа лоозон нь юу байсан бэ?
Дэмбэрэл -
Уриа лоозон нь мэдэхгүй юмаа. Анх ямар уриа лоозонтой байсан юм. Айл өрх бол 3 ээлжийн даавуутай, 3 ээлжийн юутай, 3 ээлжийн юмтай байх ёстой, ариун цэвэрч байх ёстой. Тухайн үедээ мундаг их л ажил хийсэн юмдаг. Баахан ханжил энэ тэр хийгээд баахан дээл хүртэл хийсэн байх шүү. Харин сүүлийн үед байхгүй болчихож. Манай нэг хүн дээлгүй хүртэл байж л байна. тухайн үеийн чинь орос даавуу байсан ш дээ дандаа. Орос даавуу, орос цуу ембүү, орос цагаан даавуу. Одоо бол хятадын нимгэхэн юмнууд ёстой нөгөө чангахан шиг яавал тасарчихаар. Нилээн их үр дүн өгсөн шиг соёлын довтолгоон.
Эрдэнэтуяа -
Ямар ямар салбарт өөрчлөлт авчирсан бэ?
Дэмбэрэл -
Янз янзын салбарт л байхдаа.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн амьдралд хэр нөлөөлж байсан бэ?
Дэмбэрэл -
Сайнаар нөлөөлж байсан ш дээ, ядахдаа нэг хувцас хунараа угаагаад өмсчихдөг. Цэвэрхэн өмсдөг, гэр орноо цэвэрхэн байлгадаг, хашаагаа цэвэрхэн байлгадаг тийм.
Эрдэнэтуяа -
Ямар хэлбэрээр явагдаж байсан бэ, зүгээр нэг зурагтаар сурталчлаад өнгөрч байсан уу?
Дэмбэрэл -
ам хэлээрээ амаар яриад явахгүй юу. Хүмүүс сурталчлаад тэрнээс биш зурагт энэ тэр байсан биш.
Эрдэнэтуяа -
Хүмүүс явах уу?
Дэмбэрэл -
Хүмүүс явнаа.
Эрдэнэтуяа -
Ямар хүмүүс явах уу, юу гэж ярих вэ?
Дэмбэрэл -
Эмнэлгийнхэн явдаг байхгүй юу. 3 дахь өдөр эмнэлгийн өдөртэй байсан юм. Тэрүүгээрээ айл өрхөөр орж яриа таниулга хийдэг байсан.
Эрдэнэтуяа -
Юу гэж ярих уу?
Дэмбэрэл -
Ариун цэврийн талаар л ярина л даа.
Эрдэнэтуяа -
Та нарт соёлын довтолгооны талаар яг юу гэж ярьж байсан бэ?
Дэмбэрэл -
Тэрний талаар сайн санахгүй байна. 20,30,40-өөд жилийн өмнөх.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд яг яаж нөлөөлсөн бэ?
Дэмбэрэл -
Миний хувьд яахав дээ би сургууль соёлоор явчихсан болохоор надад нэг их нөлөөлөөд байх юм байхгүй. Би улсын их сургуульд оюутны байранд байхад чинь ариун цэврийн комисс байсан хүн байхгүй юу. Оюутнуудыг усанд оруулна.
Эрдэнэтуяа -
Оюутнууд тэндээ усанд орох уу?
Дэмбэрэл -
Халуун усанд орно. Тэднүдийг чинв бүгдийг нь нэрсийг нь жагсааж байгаад л усанд оруулна ш дээ. Байр зайрыг чинь үзнэ. Тэгээд засах масах ор дэрийг чинь яаж засах уу гэд бүгдийг нь шалгаж явна ш дээ.
Эрдэнэтуяа -
Ор дэр засах гэхээр ор дэр ямар байх ёстой юм. Та тухайлбал хэлдээ шалгалтынхаа зарим нэг шаардлагуудаас
Дэмбэрэл -
Толийтол бүтээлгийг нь толийтол яачихна ш дээ засаад тавичихна. Нэг гудастай өөр юм байхгүй. Ганц гудастай ш дээ өөр юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Ор хөнжлийн даавуу?
Дэмбэрэл -
өө байлгүй яахав. Тэр чинь бол байрнас өгдөг
Эрдэнэтуяа -
өө байрнаасс нь өгдөг юмуу?
Дэмбэрэл -
Тийм. Тэр чинь тусгай угаалгын газартай байсан юм. 100 хэд хүүхэд 106 билүү байсан юмаа. Тэд нарыг чинь бүгдийг нь 7 хоногт нэг удаа солиод л угаачихна. Тэгээд ихэвчлэн орос ажилчидтай байсан дөө. Тэгээд тэрийг чинь гаргууд сайн угаана ш дээ.
Эрдэнэтуяа -
Оюутны байрны хүүхдүүд гадуур амьдарч байгаа оюутан хоёрын хооронд ялгаа ямар байсан бэ?
Дэмбэрэл -
Онцын ялгаа байхгүй ээ. Яг л ижил. Тухайн үед чинь ямар гоёлын хувцас байх биш дандаа монгол дээлтэй байсан юм чинь.
Эрдэнэтуяа -
Оюутан байхдаа юу?
Дэмбэрэл -
Тийм. Монгол дээлтэй
Эрдэнэтуяа -
Ёслолын хувцас дзүрэмт хувцас гэж байхгүй юу?
Дэмбэрэл -
Байхгүй. Ямар сайндаа манай ангийнхан ректорт сайшаагдаж байхав. Манай ангийнхан чинь бакалтай ш дээ. Бакалыг чинь гялалзтал тослоод. Тэгэхэд чинь тос байхгүй ээ. Тогооны хөөг аваачиж тосонд хийж хутгаж байгаад тэгээд тослочихно. Тэгээд гялалзтал арчичихаар чинь гялалзаад өгнө ш дээ.
Эрдэнэтуяа -
Гоё өнгө орох уу?
Дэмбэрэл -
Сайхан өнгө орно.
Эрдэнэтуяа -
Тэгэхээр тэр үед дандаа хар гутал байсан юмуу? Хүрэн гутал байвал яах уу?
Дэмбэрэл -
Хүрэн гутал байгаагүй дандаа бакал байсан юм.
Эрдэнэтуяа -
Ер нь гутал гэж байхгүй бакал л байсан юмуу?
Дэмбэрэл -
Тийм. өшөө яахав дээ хятадуудын хийдэг гутал байсан юм. Тэр нь их үнэтэй л дээ.
Эрдэнэтуяа -
Бакал арай хямд уу?
Дэмбэрэл -
Бакал хямд өө 50 төгрөг.
Эрдэнэтуяа -
Хямдхан байсан юм байна тэй.
Дэмбэрэл -
Манай аж үйлдвэрийн комбинат хийдэг байсан ш дээ бакал.
Аан өөрсдөө юу?
Эрдэнэтуяа -
Дэмбэрэл -
Тийм өөрсдөө. Манайх чинь ер нь бүх юмаа өөрсдөө хийдэг байсан. Тэгээд сүүлд нь соёлын довтолгооны үед соёлын биш
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлал уу?
Дэмбэрэл -
Өмч хувьчлал байгуулахаар зэрэг байхгүй бүгдийг нь устгаад хаячихсан. Тэгээд шинэчилсэн юм байхгүй. Гэхдээ харин би чамтай ярьсны хувьд бид нарын яриа бол дандаа тэр социализм, коммунизм гэдэг рүү орчихоод байдаг юм тэгсэн мөртлөө айгаад байгаа юм. хойно оролцож төгсөөгүй хүн гэж байхгүй. Бүгд төгссөн. Харин хөгжмийн зохиолчид Японд төгссөн. Тэрнээс бусад нь байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Улсаас хүмүүсийнхээ боловсрол, боловсон хүчинд их анхаардаг байсан юмаа?
Дэмбэрэл -
Тийм. Аягүй их анхаардаг байсан ш дээ. Чи бодоод үз би түрүүн ярьсан ш дээ. Боловсрол олгохын тулд биднийг 45 хоног Москвад мэргэжил дээшлүүлэх институтэд 45 хоног юу яасан ш дээ. Тэр үед цахилгаан техникийг нь үзлээ. Эндээ хүртэл хийж байлаа. Бид нар 9,10-р ангидаа цахилгаан техник машин сурч гарна гээд биднийг чинь энд автосургууль дээр 45 хоног машин судлалыг заалаа ш дээ. Тэр байтугай машин жолоодохыг зааж байлаа ш дээ. Одоо спортын мастер Раднаа гэж тэрний охин уулын мастер. Тэр одоо тухайн үед биднийг шалгуулаад жолоочийн үнэмлэх ав гэж байсан тэр үед 45 хоног байсан юм чинь мөнгө төгрөг ч үгүй байсан тэгэхэд 1000 гаруй төгрөгтэй яваад мөнгөгүй болчихож байгаа юм чинь. 45 хоногт 1000 гаруй төгрөг зарж байгаа ш дээ. Тэгэхэд мөнгө гэдэг чинь үнэтэй байсан юм байхгүй юу. Одоо бол мөнгө бол ямар ч үнэ байхгүй, хоосон цаас. Гишгээд хаячихад болохоор тийм л байлаа даа.
Эрдэнэтуяа -
Та өмч хувьчлалын талаар хэн сайн мэдэх вэ, та яаж оролцож байв?
Дэмбэрэл -
Энийг бол сайн гэж хэлэхгүй. Тэрнээс өөр юм хэлэхгүй.
Эрдэнэтуяа -
Яагаад сайн гэж хэлэхгүй гэж?
Дэмбэрэл -
Баахан хүнийг баяжуулсан тэгээд л болоо ш дээ. Баахан хүнийг хоосруулаад.
Эрдэнэтуяа -
Ямар улсууд нь тэгээд бусдаасаа илүү өмчтэй үлдчихэв?
Дэмбэрэл -
Яахав томчуул нь л байгаа биз.
Эрдэнэтуяа -
Юунаас болоод ялгаатай байдал үүсэв. Яагаад ялгаатай өмч хувьчлал явагдсан бэ? нэг хэсгийг нь баяжуулаад, нэг хэсгийг нь хоосруулаад гэж байна ш дээ?
Дэмбэрэл -
Эхлээд энэ байрыг чинь хэдхэн зуун төгрөгөөр яаж байсан. Одоо нэг байр гэхэд 3сая гарчихаад явж байна ш дээ. Тэгээд бодоход яаж байна баяжуулж л байгаа биздээ. Нөгөөдүүлийг нь 500,600хан төгрөгөөр хоосруулаад, одооныхы нь болохоор өдий төдий мянган төгрөгөөр баяжуулаад. Энэ нь яаж байна гэхээр улсаа хоосруулж байна ш дээ. Одоо ингээд хар 2 давхар байшингууд зөндөө байгаа биздээ дандаа томчуул байгаа биздээ. Тэрүүхэн тэнд хэн ч билээ дээ 2 давхар байшин бий сумын захиргааны урд 2 давхар байшин бий. Дандаа томчуулын байшингууд ш дээ. Тэгээд ой модоо бүгдийг нь ойгоо бүгдийг нь огтолж авчраад палк болгоод байшин барьж байна. Оронд нь мод тарина гэж зовж байна. Тэрийг чинь 20,30 жил 150 жилийн дараагаар боловсорсон үгүй том мод болдог ш дээ. Тйимээс би өмч хувьчлалыг олигтой юм гэж үзэхгүй байна.
Эрдэнэтуяа -
Ер нь анх юу гэж.
Дэмбэрэл -
Адилхан. Нэгдэлжих өмч хувьчлах хоёр адилхан байгаа биздээ. Би нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө 100 гаруй малтай байсан. Нэгдэлжээд сангийн аж ахуй болсноос хойш ганц ч толгой мал байхгүй. Тэгэд бодоход хоосруулсан байгаа биздээ.
Эрдэнэтуяа -
Өмч хувьчлал ямар ч холбогдолтой анх юу гэж гарч ирж байсан бэ? Юу гэж уриа лоозон тавьж ямар сурталчилгаа гаргаж ирж байсан бэ? Нэг л өглөө босоход өмч хувьчлал явагдсан юмуу?
Дэмбэрэл -
Үзүүлээд яриа юу байхав. Баруунбүрэнгийн Рэнцэнгийн Содхүү
Эрдэнэтуяа -
За
Дэмбэрэл -
Тэр мэтийн юмнууд л сайн мэдэх байх. Би ч мэдэхгүй. Тэр чинь их зальтай этгээд ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь зурагт радиогоор юу гэж ярьж байсан өмч хувьчлалын талаар, хүмүүс ер нь юу гэж дүгнэж байсан тэр үед. өмч хувьчлал явагдаж байхад ард түмэн?
Дэмбэрэл -
Тухайн үедээ яахав дээ нэг хэсэг хүн баяжаад, нэг хэсэг хүн хоосорч байсан. Тэр байтугай өмч хувьчлалыг бишээ хувьчлал явуулж байхад хараад байхад 5000 төгрөг тавьчихаад одоо нөгөө байшинг нь байшин худалдаад авчихаж байгаа юм чинь. Тйимэрхүү л явагдсан ш дээ. Одоо нөгөө Чимэддоржийн хэн билээ Нанзад одоо байж л байгаа байх. Тэр тэгж л байсан. Одоо баяжчихсан хувийн машин юм хумтай. Тэгээд миний хэлдэг нэг хэсгийг нь баяжуулаад, нэг хэсгийг нь хоосруулсан л байх.
Эрдэнэтуяа -
Ардчилал анх яаж хэдэн онд гарч ирж байсан бэ?
Дэмбэрэл -
1991 биздээ 1990 хэд билээ
Эрдэнэтуяа -
Юу гэж гарч ирж байв ардчилал?
Дэмбэрэл -
Хэдэн түрэмгий юмнууд л гарч ирсэн ш дээ. Согтуу ч юмуу балай ч юмуу бүү мэд.
Эрдэнэтуяа -
Аанхаа. Юу гэж ярьж байв?
Дэмбэрэл -
өө яахав их л баян болох гээд. Тэр чинь анхлаад яачихсан юмаа 1500 төгрөгний цалинтай болгоно гэлүү яалаа тийм уриа байсан байх шүү. Тэгээд тиймэрхүү 1500 төгрөгний цалинтай болгох гээд хамгийн сүүлд юу болов галдан шатаагаад эвдэн сүйтгээд, алчихаж байна ш дээ. Одоо тэгээд эвлэрэх юмуу үгүй юмуу бүү мэд. Аа тэгэд эвлэрэхгүй дээ. Буурал толгойтой нөхөр байсан цагт
Эрдэнэтуяа -
буурал толгой гэж хэн юм?
Дэмбэрэл -
Аан
Эрдэнэтуяа -
Буурал толгойтой хүн гэж?
Дэмбэрэл -
Чи л танихгүй.
Эрдэнэтуяа -
Бат-Үүл үү?
Дэмбэрэл -
Тийм.
Эрдэнэтуяа -
Бат-Үүл сая манайхаас гарсан биздээ улсын их хуралд?
Дэмбэрэл -
Харин манай аймгаас мөнгө төгрөгөр л гарсан байх. Би л гаргаагүйдэг. Бат-Үүлийг гаргаагүй, Баярцогтыг гаргаагүй. Ганцхан би хэнийг гаргасан бэ гэхээр МАХНамаас ирсэн гурван хүн гурвууланг нь гаргасан. Гаргах ёстой харин тэгээд Баярмагнай хэн хоёр нь гараагүй. Банкны Чулуунбат нь гарчихсан байна лээ. За яахав мөнгө төгрөг олдоно гээд банкныхаа Чулуунбатыг гаргасан юм байгаа биз.
Эрдэнэтуяа -
Ардчлалын үр нөлөө ямар байсан бэ, ямар байна?
Дэмбэрэл -
Ардчилалын үр нөлөө гэхээр чинь за мэдэхгүй юмаа. Баахан хуучин бүтээн босгож байгуулсан юмнуудыгаа үгүй хйисэн болохоос биш нэмээд хийчихсэн юм байхгүй. Нэмээд юугаа хийсэн гэхээр үгээр л нэмсэн байх. Улсын их хурлын чуулган дээр хэрэлдээд л тэрүүгээрээ нэмж байгаа болохоос биш өөр нэмэгдсэн юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн өдөр тутмынх нь амьдралд ч юмуу?
Дэмбэрэл -
Муугаар л нөлөөлнө биздээ сайнаар нөлөөлсөн юм байхгүй. Одоо мэдэхгүй ээ талх нь тийм үнэтэй р ньбүх юм нь дээшээ явж байна. тэгээд тэрийг дагуулаад төрөс сөнгө төгрөг тэтгэврийг нэмж л байна. адилхан цаадах нь нэмэгдээд байхад тэтгэвэр нэмэх адилхан ш дээ. Арифметик прогрессоор явж байгаа юм. Нэг нь нэмэгдэхэд нөгөө нь нэмэгдээд л.
Эрдэнэтуяа -
Ардчилал ер нь таны амьдралд юу авчирна гэж бодож байсан бэ?
Дэмбэрэл -
Их хэрэгтэй юм авчирчих байх гэсэн тийм юм байхгүй байна даа.
Эрдэнэтуяа -
Санаад хүрээгүй юу?
Дэмбэрэл -
Үгүй. Анхны тэр жагсаал цуглаан хийхээс эхлээд надад таалагдаагүй юм.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Дэмбэрэл -
Манайхан зэрлэг улсууд шиг санагдсан. өөр хэлбэл эх орны дайны үеийн Германы цэргүүд шиг л юм. Тэгээд дургүй хүргэхгүй юу. Энэ ер нь цаашаа явах ч үгүй. Явахгүй нь мэдэгдсэн ш дээ сая одоо 7 сарын 1-ний цуглаан юм бол яг мэдэгдсэн. Эцэстээ үр дүн тэдний үр дүн гарч байна ш дээ. Иймэрхүү юм байгаа юм шүү эд нар чинь.
Эрдэнэтуяа -
Та хувьсгалт намын гишүүн байсан уу?
Дэмбэрэл -
Байсан.
Эрдэнэтуяа -
Одоо хүртэл үү?
Дэмбэрэл -
Байж л байгаа.
Эрдэнэтуяа -
Хувьсгалт намын гишүүн болохоод социализмын үед юу шаардаж байв?
Дэмбэрэл -
Айн.
Эрдэнэтуяа -
Намын гишүүн болоход юу шаардаж байв? Ямар шаардлага тавьж байж намын гишүүн болох уу өндөр үү?
Дэмбэрэл -
өндөр шаардлагатай.
Эрдэнэтуяа -
Тухайлбал?
Дэмбэрэл -
Орлогчоор явахад 2 жил явж байгаа юм чинь. Одооныхтой адил элсүүлээд л баилах өгөхгүй ш дээ. Орлогчоор 2 жил явна гээд бод л доо.
Эрдэнэтуяа -
Аан түр намын гишүүн гэж үү?
Дэмбэрэл -
Тийм. 2 жил явж байж
Эрдэнэтуяа -
Яагаад 2 жил гэж тэр хооронд тэр хүнээс юу олж харах юм?
Дэмбэрэл -
Тэр хүнийг туршиж үзэж байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Юуг нь турших уу, сахилга бхтыг нь уу юуг нь вэ?
Дэмбэрэл -
Сахилга бат бүх юмыг нь үзэж байж яана ш дээ. Одоо энэ бөн бөөнөөр нь ардчилсан намд бөөн бөөнөөр нь МАХНамд элсүүлж байна гэдэг чинь чанар муутай ш дээ. Ямар ч хүн элсүүлж байгаа юм мэдэхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?
Дэмбэрэл -
Юу байхав дээ. Сургуульд олон жил ажиллалаа. Тухайн үеийн юугаар Москваг хоёр удаа үзсэндээ бахархаж явдаг юм. Би бол гудамж юмыг нь андахгүй. Бүгдийг нь мэднэ. Яагаад гэвэл курсээр явж байгаа мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа хүн чинь өдрийн 8 цагийнхаа хичээлд суучихаад, орой 5 цагт 6 цагт тарна. Орой 6-с шөнийн 11 хүртэл хаашаа л явна өөрөө чөлөөтэй явна.
Эрдэнэтуяа -
Танилцах аялал?
Дэмбэрэл -
өө тийм танилцах аялал, улс ардын аж ахуйн үзэсгэлэн гэж аягүй том үзэсгэлэн байсан. Одоо байгаа юмуу байгаа байх. Тэгээд янз бүрийн амьтны хүрээлэнд очиж үзнэ. Тэртээ тэргүй бид нарыг чинь бүтэн сайн өдөр авч явж зугаалуулж юм үзүүлдэг байсан юм. Тэр байтугай манайхан яриад л байна “Хунт нуур” “Хунт нуур” гээд “Хунт нуур”-ыг чинь жинхэнэ их театрт нь үзсэн ш дээ. Одоо хоёр том театртай ш дээ. Их театрыгаа сүүлд нь тэр 6600 хүний багтаамжтай театр байгаа. Хоёуланд нь орж үзсэн. Нэгэнд нь Хунт нуурыг үзсэн нөгөөд нь бас нэг жүжиг үзсэн юм. Том юм болохоор харагдахгүй юм билээ дуран авч байж дурангаар хардаг юм. Эхний үед яахав мөнгө хямдхан байсан. Сүүлд ч яахав гайгүй ээ.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Дэмбэрэл -
Байхгүй ээ байхгүй. Жирийн хүний амьдралаар амьдарч ирлээ. Тийм л байна даа.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.
Дэмбэрэл -
За их баярлалаа миний хүү.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.