Norson


Basic information
Interviewee ID: 990053
Name: Norson
Parent's name: Danzan
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1928
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Orhontuul sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
cultural campaigns
repressions
life in wartime


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

-

Норсон -

Мал дээр ээж ах хоёртойгоо л хөдөө өссөн ш дээ. Тэгж байгаад хөдөө сургуульд орсон. Орхонтуул сум руу чинь Сэлэнгэ аймаг, Булган аймаг хуваагдсан байгаа юм ш дээ дундуураа тэгээд Орхонтуул Сэлэнгэ рүү орсон юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Сүүлд үү?

Норсон -

Тийм сүүлд. Нарийн юмыг нь мэдэхгүй л дээ. Тэгээд яахав дээ Орхонтуулд малтай, би өөрөө цуг сургуульд тэгээд 4 төгсөөд л хот явсан. 4-р анги төгсөөд л сургуульд орсон. Эхлээд 60 хүүхэд төгссөн байхгүй юу манай ангийн тэгээд тал нь Алтанбулгийн дунд сургууль гээд явсан байгаа юм. тэр дотроос Аюуш гээд Намжилдагвын авгай бид хоёр л Орхон сумын сургуульд очсон байгаа юм. Тэгээд хотод очоод Уран сайхны сургуульд би Вальтийн ангид орсон. Нөгөө дэх маань хөгжмийн ангид орсон. Тэгээд сурч байгаад завсар зайгаараа хөгжим оролддогл байсан. Тэгээд өвчний эрхээр гараад мал дээр гарсан. Кортой байсан. Нүд ам бүрэлзээд, чих дүлийрээд тэгээд гарсан багш нар ч ирээрэй гэж байсан. Эргэж сургуульдаа ирнэ шүү гээд. Тэгээд яах юм тэр их малтай хоёрхон хүн тэгээд маланд нь зүтгэж байгаа юм чинь. 1945 онд ш дээ.

Эрдэнэтуяа -

Дайны үед үү?

Норсон -

1945 онд хотод байж байгаад манай сайд ахын хүү нь саяхан нас барсан юм даа халимаг хэлтэй байсан, ахын хүү хойно Москвад байсан. Тэгээд Москва руу явчихаад наад нэг юмыг чинь захиад Барилгын хэрэг эрхлэх газар ажилд орсон, тэгээд яахав зураг буулгадаг, давхарлаж ингэж явуулдаг байсан ш дээ. Тэрэнд надыг захиж өгөөд энийг ингээд ажлуулаад дэргэд ээ аваад ингэж байгаарай гээд 1945 онд хотод байсан. Тэгээд яахав дээ 1945 онд ажиллаж байгаад эргээд ээж ах дээрээ ирсэн юм.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Норсон -

1946 онд л орж ирсэн байх.

Эрдэнэтуяа -

Удаагүй юм уу?

Норсон -

Удаагүй ш дээ. Яг тэгж ажиллаж байгаад ахыг амралтаар ирэхээр нь яриулаад л гэр дээр очихгүй бол болохгүй нь ээ гээд тэгээд явсан байхгүй юу. Түр зуур ажил хийх санаатай нэг жил явсан л даа. Тэр үед 1945 онд хэцүү байсан ш дээ. Тэр үед ажил хийхэд ч хэцүү гэр оронд гэрэл чийдэн хүртэл асаахгүй байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Норсон -

Гэрэл гаргаж болохгүй болдоггүй байсан байлдааны үе цонхондоо хар хөшиг татаад харанхуй, гэрэл гадагш нь цацруулж гаргахгүй тийм үе байсан. өдөр юм юм аа хийгээд тэгдэг байсан. Манай ээжийн эгчийн хүүхэд 1945 онд тэр цэрэгт татагдаад тэгээд Улаанхуаран дээр очоод тэнд хоол унд зөөж гүйдэг байхгүй юу. Байр сав байхгүй хөдөөнөөс дуудагдаад ирсэн баахан улсууд

Эрдэнэтуяа -

Дайнд оролцох гээд үү?

Норсон -

Тийм. Нэг өглөө гүйгээд очсон байхгүй асуугаад сураглаад очсон тоос нь тэр харагдаж байна аа харахгүй өнгөрөөд явсан байгаа юм. 1945 онд ороод тэр юунд орсон юм шиг байгаа юм аа. өвөр Монгол руу л очсон шиг л байгаа юм. замаасаа нөгөөдүүл нь ялаад ирсэн гэж ярьдаг юм. тэгээд буцаад ирсэн н юм даа. Муусайн хужа нарыг барьж л явлаа гэж үү. Тэгээд л хөхрүүлдэг байсан. Тэгээд 1943 онд гарч ирээд хот хоёрын завсар мал дээр нэг гараад, хот руу ч нэг яваад байдаг байхгүй юу би. Наашаа цаашаа явахгүй бол бас их хэцүү. Амьдрал их хэцүү болсон. Даалинба, улаан тамхи чинь 100 төгрөг.

Эрдэнэтуяа -

Дайны үед эд нар үнэтэй болсон уу?

Норсон -

Үнэтэй болсон. 100 цаас. Ганц хоёр даалинба авна гэх ч юм уу, хэдэн хонь аваад явдаг ч юм уу энийг нь дагуулаад хэдэн үхэр аваад явдаг ч юм билүү тэрийгээ борлуулж ирнэ ш дээ. Тэгээд цай чинь 100 гэчихэж байгаа юм чинь. Тийм хэцүү байсан. Тэриыг тэгж туулж хот хөдөөгийн завсар явж, унгаснаасаа тушааж их хэцүү, их хатуу байсан үе. Хүний бага хүүхэд юм болохоор яахав дээ би л хөдөлнө, за миний хүү энийг аваачиж өг, тэрийг гээд тэгээд л нэг юм явна. Сүүгээ, ноосоо тушаана, хот руу аваачиж тушаана тэгээд янз бүр болно доо. Тэгж л байлаа.

Эрдэнэтуяа -

Тэрийг хаана авдаг байсан юм малын ашиг шимийг?

Норсон -

Малын ашиг шимийг хөдөө завод гээд сүүг нь авдаг, аваачаад өгөхөөр сүүг нь цөцгий болгоод өгдөг. Гар машинд сүү хийгээд эргүүлээд цөцгийг нь авдаг. Тэр цөцгийг нь нааш нь цааш нь шилжүүлж явуулдаг л байсан байгаа биз. Одоо энэ масло эд нар хийдэг. Тэгж л бид өгөх өө өгч байсан.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа бүр тийм бүр албадлагатай юу?

Норсон -

Эд нар бүр цаанаасаа бүр гарсан байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Айл бүхэн өгөх ёстой юу?

Норсон -

Нэгдэл болгон цөцгий авдаг нэг хүнтэй, сүү авдаг хоёр хүн байдаг байхгүй юу. Тэгэд тэр сүүг бүгдийг нь машиндаад цөцгий болгож байдаг. Цөцгийг нь авсан шингэн сүүг чинь бид чинь өөрснөө авч ааруул хийнэ, тараг бүрнэ. Тэгж л байсан. Хотод энэ тэр гэж байгаад хөдөө байгаад эргээд хотдоо манай ээжийн нэг ах хотод байсан. Тэднийд байж байгаад 1950 онд орж ирсэн би хотоос манай хоёр малаа дийлэхгүй нь ээ гээд тэгээд ээж дээрээ очоод эргээд аймаг руугаа байя аа гээд ирсэн. Хөдөө нөгөө хотод байшинд байгаад сурсан хүн чинь тогтдоггүй юм байна лээ ш дээ. Хотоо санаад балайраад байдаг юм байна лээ ш дээ. Тэгээд наашаа аймаг руу орж ирээд энд суурьшсан. Шууд л ерөөсөө ажилд ороод л. Эмнэлэгт ороод картын бичээч хийгээд, ажил хйигээд тэгж байхдаа тариа хийгээд сурсан. Тэгээд жижүүрт ор гээд больнецийн дарга тушаал гаргаад би яах юм бэ эм энэ тэр мэдэхгүй гээд шинэ ирсэн хүний нэрийг дэвтэр дээр хуулаад дор дор нь хуулаад тэр үед чинь ямар сайхан хямгатай байсан юм, тэр чинь хичнээн олон хүн хэвтэнэ тэр болгонд калциклорид л гэхэд л хүн бүр дээр бичиж байгаа ш дээ тэр хүнд тийм юм өгөх нь энэ хүнд ийм юм өгөх нь гээд сар бичсэн тэгээд сурсан. Тэгээд сувилагч аа хийсэн дээ. Тэгээд эх баригчийн курст яваад эмнэлэгт бол би бүгдийг нь хийсэн. Хаана юу хий гэнэ за гээд л явдаг байсан. Аа чи мэдрэл дээр оч гээд, аа чи хүүхэд дээр оч гээд, шарлага дээр оч гээд надыг яахав хөдөлгөөн сайтай хурдан гээд манай дарга нар аягүй их магтдаг байсан. Хүнийг хурдан ойлгодог гээд хурдан тэгээд 36 жил ажилласан байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Сувилагчаараа юу?

Норсон -

Тийм.

Эрдэнэтуяа -

Олон жил ажилласан ш дээ?

Норсон -

Тийм тэгээд тэтгэвэртээ гарсан ш дээ. Янз бүрийн юм хийсээр байгаад. Эмнэлэгт ажиллаагүй бол би одоо яах юм бэ. одоо сайхан байна ш дээ. Эмнэлэг чинь аягүй харж үзнэ ш дээ. Гэрт үзнэ, очер дугааргүй үзнэ, эмчилгээ хийнэ саяхан би 10 хоног хэвтээд ирсэн бүр овоо болчихоод зэрлэгтэйгээ байлдаад л байна.

Эрдэнэтуяа -

Анх яаж картын бичээч болж байсан юм, хэн анх оруулж өгч байсан юм бэ?

Норсон -

Би анх ерөөсөө Гүр гэдэг буриад дарга дээр ирж байсан. Гүр эмч дээр ирээд би эмнэлэгт ажилд ормоор байна гээд тэгсэн картын бичээч хийнэ ээ гээд надыг тэгсэн өө за за тэгье гээд тэгээд карт олгоно, карт нээж өгнө яахав дээ тэр чинь асуултыг нь харж байгаад бичээд өгчихнө тэрүүгээр л хийдэг байсан. Тэр хоорон дундуур тариа хийхийг хараад ер нь хийж болмоор их сонирхолтой байсан би хийчихье гээд л зоригтой ч байж залуу одоо бол хаширлаад хийхгүй дээ. Одооны хүүхдүүд бол чадахгүй гээд. Тэгэхэд би сурсан байхгүй юу. Тэгээд эмч нар юманд авьяастай гээд эмчийн курст яв гээд тэгээд 45 хоногийн курст яваад ирсэн.

Эрдэнэтуяа -

Аа та курсэд явсан юм уу?

Норсон -

Явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа шууд яваагүй гайгүй сураад эхлэнгүүтээ давхар?

Норсон -

Тийм тэгээд курст явсан. 1945 онд. Тэгэхэд чинь манай хэн нэрийг нь ч мартсан байна. Тэгэхэд манай Цэрэн гуай байсан даа манай Алтанбулагт тэмээчин тэгээд би аа би тариаг чинь хийгээд өгье гээд хөнгөн хийдэг байлаа ш дээ. Аа чи байж бай гээд л би энийг чинь дажгүй хийнэ гээд л зоригтой өөрөө тэгсээр байгаад курст суурьтай болохоор чинь курст толгой өвдөх юм байхгүй байгаа юм чинь. Очоод амар юм байна лээ. Тэгээд хөдөө аймгуудаас ирсэн чинь яам дээрээ очоод л тэгээд байр аваад танидаг ах дүүтэй бол гэртээ ах дүү нар дээрээсээ гүйгээд л.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Норсон -

Хүмүүс ер нь ажил хийх дуртай ш дээ. Ажил хийчье тэгье энгье гээд тэгдэг байлаа ш дээ. Одооны хүүхдүүд бол ажлаас зугтаад тоглоом, кино эргүүлээд тэгнэ бид тийм юм байхгүй нэг хүн ус аваад явж байвал дөхүүлээд өгчихөнө, одоо өбол үгүй ш дээ хн өглөө унтсан хүүхэд орой 7-8-д сэрж байна ш дээ. Босохгүй юм аа хийхгүй л гэнэ ш дээ. Шал ялгаатай байгаа биздээ. Одоо бол эцэг эхээ үг хэлэхэд тоож сонсож байгаа хүн байна уу. Би бол байхгүй байна л гэж хардаг. Хэрэггүй амьдралд бол маш муу, гоёхын төлөө ерөөсөө, тэгээд нэг сургууль ярьсан улс, тийм сайн сураад явчих юм уу гэхээр тийм чадалтай биш санагдаж байгаа гэж бодож байна. Би бол дотроо голж байгаа. Тийм ялгаатай. Бид бол нэг юм тэг гэвэл за л гэнэ ш дээ. Ажилд орьё гээд танидаг хүмүүс ирэхээр чинь даргад хэлээд өгөх чинь ёцаашаа хүлээ гэхгүй ш дээ шууд л оруулана. Тэгээд л шууд ажилд орно төвөгггүй байсан үе. Одоо бол мэдэхгүй ажилд авдаг юм уу.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийг ч голдогггүй, хүмүүс ч ажлаа голдоггүй байсан байх тээ?

Норсон -

Үгүй үгүй. Юу гэж голох вэ?. Ажил голоод яаха юм бэ, ажил харин хүнийг голоно уу гэхээс хүн ажлыг голох юм байхгүй. Юу л хий гэнэ зөвшөөрөнө. өнөөдөр тогооч амарсан шүү сар тогооч хийнэ шүү гэхэд чинь бид нар сувилагч хэрнээ өө тэгье тэгье гээд л хийчихэж байгаа юм ш дээ. Ер нь алив орны хүн энэ тэр гэхгүй. Тийм сайхан үе байсан. Би бол за гээд л тэгье тэгье гээд л яагаачгүй эрт гүйж ирээд л тогоочийнхоо ажлыг хийчхэж байгаа юм чинь. өвчтөнийхөө цайг бэлдээд өгчихөнө. Хоол ундыг нь цагт нь хийгээд өгчихөнө. Няраваасаа аваад тооцоолоод ер нь дутагддаггүй тэр тэгж амарсан оронд нь тогооч оронд нь ажиллаа гээд мөнгө төгрөг гээд байхгүй ш дээ. Тоохчгүй хийдэг юм аа хийгээд авдаг цалингаа аваад л явж байна. Тийм сайхан үе байсан. Одоо бол үгүй. Одоо тэгж байгаа юм алга байна ш дээ хараад байхад. Их муухай шал хоёр өөр.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс яагаад тийм дуулгавартай хариуцлагатай байсан юм бол?

Норсон -

Тийм хүмүүжилтэй байна ш дээ. Урьдны хүмүүс аягүй зөв хүмүүжилтэй байсан. Одоо бол энэ тийм гоё хувцас, тэр ч тийм гоё гутал, тэр гадаадын тийм юм байна үзэх юм ихэдсэн ямар ч ажилгүй, одоо энэ хүүхдүүд чинь компьютер гээд унтахгүй үзээд л тоглож байна ш дээ. Явж компьютер тоглоно оо гээд л. Тэр одоо ямар ашигтай юм, ашигтай бол ашигтай байдаг л байх ашгаа тэрийгээ зөв олох хэрэгтэй. Компьютер гэдэг юм аа өөрөө олоод авах хэрэгтэй. Гэртээ тавиад зөв сурах талаасаа хийх хэрэгтэй. Заавал тоглоод ямар ашигтай юм. юу өгч байгаа юм. за миний хүү тэр гуай өвс хадландаа явах гэж байна шүү өвсийг нь бухалдаад өгөхөөс, будаанд нь яваад өгөхөөс за л гэж байгаа юм. одоо бол 20 хэлсэний дараа л гарах байх. Би тийм хүмүүжилд яваагүй тийм дуулгавартай сурсан болохоор их зожиг юм аа. Санаанд хүрдэггүй юм. нэг гэхэд санаанд хүрэхгүй нэг хүнээс юм асуусан ч урамгүй шүү. Хэлүүлэх гээд хэлүүлэх гээд хүн тоохгүй байхад яах юм. амны л гарз ш дээ. Тэгээд л хаяж байгаа юм чинь. Одооны ажил хийж байгаа хүмүүс өглөө гөрөөд орой 8-9 гээд ямар ч ажил хийдэг юм, яасан ч цаггүй ажил байдаг юм үгүй би бүр гайхаад олохгүй байгаа юм.

Эрдэнэтуяа -

Дээр үед цаг нартай юу?

Норсон -

Пөө юу ярина өглөө 8-д гэсэн бол 8-даа цуглана, орой 5-д тарна гэсэн бол тавдаа тарна ш дээ. Би одоо бүр гайхаж байгаа юм. орчин үед чинь их хөгжөөд ирсэн болохоор өөр байдаг юм болов уу гэж бодоод байгаа юм. тийм сонин байдаг байна. Тийм өөр шал эсрэг тэсрэг, минийт тэр багын өсөж байсан амьдралтай таарч байгаа юм ерөөсөө алга. Хүнээс юм авна аа өгөхгүй, албан газрын дарга нарч гэсэн өгөхгүй. Тийм л байх юм байна ш дээ. Ямар дуулгавартай улс тийм байдаг юм. би бүр гайхаж байна. Сонин юм.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр хүмүүжлийг хаанаас олж авдаг байсан бэ?

Норсон -

Тэр хүмүүжил чинь эцэг эх яг хэлж өгдөг байсан. өө тэгнэ шүү миний хүү, миний хүү ажил хийж байгаа бол даргынхаа үгэнд сайн орно шүү. Тэгдэг юм шүү өө за гээд л, сайн ажлаа хийнэ шүү гээд л тэгдэг л байсан.

Эрдэнэтуяа -

Одоо ч гэсэн эцэг эхээсээ үг сонсох нь яагаад ялгаатай байна? Нийгэмд байна уу эсвэл ерөөсөө?

Норсон -

Ерөөсөө нийгэм тийм болсон ш дээ гэж боддог юм. урьдны та нартай адилгүй ээ бидний амьдарч байгаа нийгэм чинь шал өөр болсон гэсэн хариулт авч байгаа юм чинь. Тэгэхээр дуугархыг сонирходоггүй. Одооны нийгэм өөрөө л гэж байна лээ үнэхээр өөр байхаа гээд л дуугүй болж байгаа юм. Нэрээ эсрэг тэсрэг шал өөр.

Эрдэнэтуяа -

Сургуульд орчоод хүмүүжил олж авч л байгаа?

Норсон -

Одоо бол их л мөнгө нэхсэн, их л сургуульд явах улс тэгээд сургуульд чигээ бариад явж байгаа юм байхгүй. Худлаа л хүн чагнаад л аа тэгээд сургуулиа хаясан тийм сургуульд орно гэнэ ээ худлаа эцэг эхээ малласан айхтар сайд дарга нарын хүүхэд ч гэсэн. Сургуулиа хаяад эцэг эхээсээ мөнгө аваад байдаг, сургуульдаа сурч байна гээд байдаг. Байхгүй баахан төлбөрт орсон сургуулиасаа гараад явсан тэгж л ярьж байна ш дээ. Машинд явж байхад чинь улсууд ингээд л ярьж байна ш дээ. Тэгэхээр хүүхдээ хүмүүжилд чадахгүй л байна.

Эрдэнэтуяа -

Өөрт нь байна уу, хүнд өөрт нь байна уу?

Норсон -

Тийм ш дээ. шөнө унтаж амарч байвал тархи толгойд нь сайн биш үү.

Эрдэнэтуяа -

Таны үед болохоор?

Норсон -

Миний үед бол орой унтаж өглөө эрт босно. Орой унтана сүү сааль, тараг аа бүрж, тэгж байж унтана. өглөө тэгээд олон үнээтэй хүн бол 4-5 цагт босно ш дээ. Гадаа ямар ч бороотой ямар ч байсан. Одоо үнээг гурав саадаг, хоёр саадаг хүн байна уу байхгүй байна ш дээ хоёр саадаг.

Эрдэнэтуяа -

өдөрт үү?

Норсон -

Тийм. Бидэн чинь өглөө босоо үнээгээ саачихана, за тэгээд хонио саана өдөр тийм өдөр хонио саагаад гаргана. Тэгээд орой эргээд үнээгээ саана, гүүгээ саана, гүүг чинь өдөрт хоёр, гурав саана. Яваад тэрийг чинь гүйцээгээд болоод байсан ш дээ. Одооны хүүхдүүд бол чадах ч үгүй. Баруун аймгууд бол явахад хийдэг юм байна лээ. Би ч баруун аймгуудыг явж гүйцээсэн. Үзсэн тэгдэг л юм байна лээ. Манай Сэлэнгэ бол үгүй байгаа. Арай бөөрөнхий цагаан юу гэж арай хэлэхгүй байх. Сургуульд явсан хүн урьд тэгсэн гэдэг хотон дотор байгаа бөөрөнхий цагаан юу вэ гэж

Эрдэнэтуяа -

Хонийг хэлж байгаа юм уу?

Норсон -

Хонийг хэлж байгаа юм. одоо бол тэгж хэлдэг дээрээ л байгаа байх.

Эрдэнэтуяа -

Ер нь мал үзээгүй хүүхдүүд их байгаа байх өө суурин газрын хүүхдүүд?

Норсон -

Тэглээ ч гэсэн дээ.

Эрдэнэтуяа -

Яадаж хичээл дээрээ Монгол хүн гэдэг чинь?

Норсон -

Монгол хүн гэдэг чинь Монголынхоо юмыг сайн мэдсэн л байх хэрэгтэй ш дээ. Хэлж яриад би хүүхэд өсгөөд сүйд болоогүй ш дээ. өргөмөл ганц хүү хүүгийн ачийг л өсгөж өргөсөн би мууг нь үзэж өгөөгүй л юмдаг. Тэгээд одоо яах юм хэн мэдэх вэ. Битгий нэр баастчаарай л гэдэг юм. аав нь жаахан архинд дуртай, ажилд мундаг Мягмардоржийн хийсэн юм нэг л хийнэ үү гэхээс хүн юм хийлгээд өө өнөөх нь тэгчихлээ гэх юм байхгүй. Нэг л хийсэн бол хэдэн жил хийсэн чигээрээ хэдэн жил байж л байна. Архинд дуртай л болсон байна лээ юм аа хийгээд идэж уугаадявж байвал ч яахав дээ. Тэгээд бас янз бүрийн асуудал бас болдог л биз дээ. Энэ яахав бас сүрхий бөндгөр нь аюулын сайтай юм юм хийх л гэж зүтгэнэ. Ер нь зүгээр суухгүй шүү би л өсгөсөн юм. гаднаас орж ирээд л тусална надыг их дуурайсан тэр тэгж байлаа гэвэл явчихаад ирье л гэнэ. Тийм л байх хэрэгтэй хүүхэд хөгшин явж байвал юмыг нь өргөөд аваачаад өгчих өө хаана байдаг юм танайх гээд эцэг нь тийм байсан. Хичээл дээрээсээ ээж ээж гээд яав гэсан миний хүү гэхээр энд нэг эмээ явж байна даахгүй болохоор нь аваачаад өгчихөөд ирлээ ш дээ гэсэн тийм л хүүхэд байсан тиймэрхүү. Бага нь бол хэрэггүй ярихгүй

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдүүд их тусархуу байсан юм шиг байгаа юм тийм ээ?

Норсон -

Тийм ш дээ. Хүнтэй зөв мэндэлчихэнэ манай энэ хэд сайн сайн. Ер нь л аятайхан. Хүнийг хүндэлж байгаарай, тэр нэг дэгжин ганган гэж хальж гүйгээрэй, энэ нэг хачин муухай гэж гүйж байгаарай ядуу хүнд л тусалж л байхыг бод ядарсан зүдэрсэн хүнд л тусалж бай хээгүй ямар хамаатай юм, чадалтай хүмүүс чадалтай чигээрээ хүнийг гуйдаггүй юм тийм ээ өөрсдөө болоод байгаа болохоор ядарсан хүмүүс байна ш дээ. Зөндөөн л байна ш дээ ингээд харж байхад.

Хүн ер нь ажил хийгээд л байх юм бол ядуурана гэж байхгүй. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Би ядуу байна, ядарсан гэдэг чинь ажилгүйгээс л ядуул байгаа юм ш ээ. Одоо хийх ажил байхгүй байна аа засаг ажилгүй одоо бол залуу улс л ажилд авна уу гэхээс дөчин хэдтэй бол биднийг авахгүй ээ аа хөгшин гэнэ гэж ярьж байх юм байна ш дээ. Ямар сонин юм ярьж байгаа юм бэ. засаг хөгшин эд нар гээд авдаггүй юм бол өөрсдөө ажил хийж болно ш дээ. Ямар ч юм хийж болно ш дээ. Тэрнийгээ л хийхгүй юу. Аа тийм байна аа гээд суугаад байвал юу ирэх юм. ямар юм болох юм тийм биздээ. Хоёр хүн нийлээд л ажиллахад л хоногийнхоо л хоолтой л яваад байна ш дээ. Хүмүүс ногоо энэ тэр зараад яадаг юм энд тэндээс бөөндөж аваад өөрийнхөө ногоотой цуг зараад байвал зараад л суугаад байна ш дээ. Одооны хүмүүс бол залхуу хэн тэгж өдөржин нар болж суудаг юм яршиг л байна юм аа үнэлж өгч чадахгүй байж. Тэгэхээр их айхтар. Хүн 700 таграгний юмыг 600 төгрөгөнд өгөөд байх юм бол амьдрал цааш ахихгүй ш дээ юуны төлөө сурч байгаа билээ аваа өгөөгөө зохицуулах хэрэгтэй ш дээ. Чатуужин хүн хэдээр авчихдаг, ядуу хүн бол авч чадахгүй, ядууд нь бол яахав заавал тийм үнэтэй гээд хатуурхаад байх шаардлага байхгүй. Зарим хүмүүс юу гэж доош нь буулгадаг юм гээд хүүхнүүд чинь барьж идэх гэж байдаг юм. хувийнхаа юмыг яаж ч өгсөн яадаг юм гэсэн байдалтай. Нэг ядуухан хүн ирэхэд 600 төгрөгний юмыг 500 төгрөгөөр өгөхөд яах вэ дээ. Авдаа гээд өгчихөж болно ш дээ. Тэгэхгүйгээр манайхан их хачин р нь гэм нь шулж л авч л байвал болж байна ш дээ. Юм тийм байхгүй ээ юм чинь гарсанаараа сайхан амьдардаг юм. Хатгаж ингэснээрээ сайхан амьдардаггүй ш дээ. Тиймгүй болсон цаг юм одоо. Ер нь авч л байвал болоо, хайрлах сэтгэл байхгүй, хөгшин хүнийг энэ хөгшин юм шүү тэгэх юм байхгүй. Нохойноос дор зарчим байхгүй, ярьж байгаа яриа нь ямар ч зарчимгүй энэ хөгшин хүн байна, бид нар чинь хөлөө ил гаргадаггүй байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Норсон -

Ичээд л бурхан тахилын урд чинь энэнтэй адил бандашиг, лебчиктэй гүйгээд байх биш дээ. Одооны хүүхнүүд тийм болчихсон байна. Бандашик, лебчиктэй бурханы урдуур гүйгээд л байх нь хаагуурч хамаагүй тийм зарчимгүй байна. Миний насан дээр тэгж байгаагүй гутал хувцасаа орныхоо доод талд аятайхан тавьчихана, бушуухан хөнжилдөө орохыг бодно, өглөө эрт босно, одоо тиймгүй муухай байна. Ерөөсөө ичиж зовхоо мэдэхгүй эцэг эх гэж хоорондоо ялгаж салгаж ойлгох юм байхгүй. Кино үзсэн тэр зэрэгцээд муу муухай киног чинь үзэж байна ш дээ. Би бол далдираад харж чадахгүй байгаа юм ш дээ. Дараад л хэвтэчихэж байгаа юм. тийм байгаа нь зарчимгүй байгаа л хэрэг ш дээ. Зарчимтай эцэг эхээсээ аваад ярьдаг бол болно ш дээ. Даанч нийгэм нь тийм болсон юм. мэдэхгүй ээ хойчуул нь яадаг юм байгаа юм. одоо миний амьд байгаа одоогийн залуучуудыг хүмүүжилтэй тийм гэж хэлж чадахгүй. Зарчимгүй муухай ичгэвтэр л гэж хэлнэ.

Эрдэнэтуяа -

Тэр үеийн хүмүүсийн ажилд орох процесс ямар байсан бэ?

Норсон -

Юу

Эрдэнэтуяа -

Тэр үеийн ажилд орох үйл явц одоогийнх харьцуулахад ямар байсан?

Норсон -

Ер нь орьё гэсэндээ л орно ш дээ. Хийе гэсэн юм аа хийнэ ш дээ. Баг дээр бас багийн дарга гээд юм авчихана бидний чинь бас удирдаад байдаг юм бас тэрнийхээ үгэнд аягүй орно. Тэр чинь ирээд аймаг дээр юу болсон, хуралтайгээд явж байгаа юм. одоо тэгэх юм байна шүү, ингэх юм байна шүү, тэгж байна шүү ингэж байна шүү тэрийг чинь за гээд л нэг дуугаар хийж байгаа юм чинь. Одоо бол гараад тэрийг хий гэхэд хийхгүй шүү дээ. Тийм л байлаа их дуулгавартай. Та тэдний хонинд тэд хоног хяргалт явагдах гээд байна шүү очоод бөөнөөрөө хийчихэнэ шүү, тэднийх эсгийгээ хийнэ гэнэ хөөе бөөнөөрөө очьё ийм сайхан байсан үе бидний үе чинь тийм. Эсгийгээ хийнэ зүгээр тэнд чинь айраг тараг болоод эсгийг чинь зүгээр 5 эсгий ч хийлээ л гэнэ, 10 эсгий хийлээ л гэж ярьж байна тэгээд л бөөндөөд хийчихдэг байсан. Одоо тэгэх амьтад байхгүй.

Эрдэнэтуяа -

Бие биедээ туслаад нэгдээд хийчихдэг?

Норсон -

Жигтэйхэн сайхан юу ярьж байгаа юм одоо тийм юм байхгүй. Одоо хогонд гарья гэхээр нэгэн жигд гарч чадахгүй л байна ш дээ. Одоо миний санаагаар бол жаахан залуу байсан бол за байз энэ айлын хашааны гадна тал муухай байна өнөөдөр эднийхийг хийчье маргааш манайхыг хийе оронд нь хоосон байгаад яахав амьдрал нь тийм төдөн төгрөг өгчье тэрэндээ гээд явахгүй байгаа юм чинь. Хүн ажил хийж байвал зогсоод байна уу гэхээс хөдөлж хийхгүй. Бт бол хүн ногоо жууцай арилгаад сууж байвал түүнээс нь арилгалцаад л өгдөг жишээтэй. Одооны улсууд бол тийм юм байхгүй. Хараад л байхад гадуур дотуур хэцүүд лээ. Гадар доторх оо хийх юмсан нэрээ тэр нь тэгчихээ юу гэх юм ээ бас ховор шүү.

Эрдэнэтуяа -

Одоо ер нь ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Норсон -

Одоо ажилд авдаг юм уу, тэр газар тийм орон тоо байж магадгүй ингээд гүйчихгүй юу, тэгээд гүйчихгүй юу гэхээр авахгүй биднийг чинь хөгшин гээд авахгүй ш дээ, залуу улс авна нас, зүс царай харна, биеийн өндөр нам харна зөндөө л юм ярих юм байна ш дээ. Би тийм амьдралд өсөөгүй болохоор мэдэхгүй юм байна дотроо сонирхоод дуугүй л байдаг юм. Гөө бас хачин юм даа 45-46 хүрсэн хүмүүс чинь хөгшидөнө гэж ярих юм. Урьд бид нар чинь хөгшин гэж хэлэх дургүй ш дээ. Жишээ нь үсээ хусаад аваагүй хүнийг эмээ гэж хэлэхгүй ш дээ. Хөгшин эжий, буурай эжий ингэж ярьдаг одоо бол 40-н хэдтэй сайхан залуу улс эмээ дандаа тэгдэг ш дээ. Хүүхдүүд нь их жоохноосоо

Эрдэнэтуяа -

Яагаад тэрийг хэлхээсээ цээрлээд байна?

Норсон -

Улс богино настай гээд их цээрлэдэг байсан. Богино настай гэж тэгдэг гэж одоо бол аманд нь орсон нь эмээ. Ерөөсөө тийм болсон. Би бас гайхаад олдоггүй. Эмээ гэж залуу улсыг юу гэж байгаа юм. одоо дөчин хэд, 38-39-тэй бол эмээ, эмээ нь тэгчихье, эмээ нь ингэчихье гэж ярьж байх юм. урьд биднийг нас ахархан гээд ингэж хэлүүлдэггүй байсан. Богино настай болно гэж.

Эрдэнэтуяа -

Ер нь янз бүрийн хэллэгийг цээрлэдэг байсан уу?

Норсон -

Цээрлэлгүй яахав. Одоо бол замбараа байхгүй хөөе хөгшөөн за өвгөн нь ингэж гэж байна одоо бүр уур хүрээд ичих юм аа. Би бүр уур хүрээд хэлдэг юм ш дээ. Пезда ямар сайхан орос үг вэ юу гэж байгаа үг юм бэ, яасан сайхан орос хэлтэй юм. би бүр тун дургүй хүрээд хэлчихдэг юм. одоо яаж байна юм яриад пезда, пезда шиг юм аа, тэгсэн пезда дандаа юм ярьж хэлнэ, том жижиггүй, тэр ямар утгатай юм. би бүр учрыг нь олохгүй байгаа юм. Олны газар орсон ч бас л пезда чинь гээд л тийм байхад би санаа тавиад юу хийнэ. Үнэндээ хачин, гайхаад олохгүй юм. ямар хүмүүжилгүй юм бэ гэж л дотроо бодох юм. Нийгэм тийм болсон гэж хүмүүс ярих юм. залуучууд ярьдаг юм одоогийн нийгэм тийм ээ таны үе шиг хоцрогдсон бүдүүлэг юу ч мэдэхгүй байна аа. Тийм хоёр өөр байдаг байна ш дээ. Маань шиг ээ мнгэж явбал сайхан л байна. Ямар ч юманд уран татагдахгүй яваад л байна.

Эрдэнэтуяа -

Таны гол бахархадаг зүйл юу вэ?

Норсон -

Миний бахархадаг зүйл бол би айлын ганц охин, юмтай айлын ганц охин их юман дээр өссөн тийм баян гэхдээ би одооны муу хүүхнүүдтэй адил алив гээд үрээд байдаггүй ноогдсон юмаар нь юм хийгээд л явж байдаг. Одоо бол мэдэхгүй ээ мэдэхгүй монетыг чинь энд тэндээс нь мулт татаад авчих шахах юм байна ш дээ. Сүүлийн үед одоо монет их хэрэглэдэг юм байна л даа. Цэвэр алт аа мэддэг ч юм уу мэддэггүй ч юм уу даа мэдэхгүй цэн, фунгээ ялгаж мэддэгүй юм шиг байгаа юм. Гэхдээ би ээж аавынхаа буянд сайхан л өссөн. Юмаар тасраагүй, алт сувдаар ч тасраагүй хамгийн сүүлд тэр сайд ахыгаа баригдаад явахад тэндээ хөөрхөн жижиг чемдонтай тэрүүгээр дүүрэн алт сувд байсан. Натай сувд хоёр хураагдсан гэж байгаа юм чинь, аавын гаанс, урьдны мөнгө том том юм хэрэглэнэ ш дээ. Одооных шиг ганц юмаар юм хийх биш, бөгж л гэхэд 5 цэнгийн алтаар хийчихэнэ.

Эрдэнэтуяа -

Таван цэн алт гэдэг чинь хэдэн грамм бэ?

Норсон -

Таван цэн гэдэг чинь одоо грамм хайшаа юм бэ дээ граммаар би ойлгож өгдөггүй цэн алт чинь хүнд шүү дээ. Сайхан даа солонгос 5 цэнгийн алтан бөгж хүн авчирч байхыг үзэж байлаа яг л хэмжээгээрээ байдаг юм байна даа гэж бодож байлаа. Алт хэмждэг тусгай юм байдаг юм аа их нарийн тийм. Тэрүүгээрээ урьдны хүмүүс хэмжиж хийдэг байсан юм. манай ээж бол алтан бөгж гулуузаар гэж ярьдаг ш дээ мөнгө эд нарыг чинь, гулуузаар гэдэг чинь яаж байгаа юм гэхээр чинь бүдүүн, бөөрөнхий бөөрөнхийгөөрөө, дөрвөлжинөөрөө ч байна. Тийм байдаг байхгүй юу. Тэрнээс тас цохиод л мөнгөн аяга хийлгэнэ, эмээл дээрээ хийлгэнэ их юм орж байгаа ш дээ. Тийм л юмаар хэрэглэдэг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр мөнгө хаанаас олддог байсан юм?

Норсон -

Тэр үеийн хүмүүс хаанаас мөнгөө олсоныг нь мэдэхгүй. Байдаг л байсан.

Эрдэнэтуяа -

Ахынхаа хэлмэгдүүлэлтийн тухай яриач? Танайхаас ер нь хүн хэлмэгдэж байсан уу?

Норсон -

Манай ээжийн талаас тэр Дорлиг сайд хэлмэгдсэн гадаад яаманд байсан хүн. Гадаад яаманд байж байгаад өвдөөд биеэ муу болохоор нь манай ээж дээр ирж хэд хонож байгаад баригдсан тэр 1937 онд баригдсан. Тэрийг би мэдэж байна 2 хүн ирээд л аваад явсан. Бидний үед чинь оруулаад суулгаад байхгүй юм чинь яахин.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдийг үү?

Норсон -

Тийм ерөөсөө гар гээд. Тэгээд гараад явчихаж байгаа юм шиг. Манай аав Хиагт дээр 3 дахь хоног дээрээ буудуулсан гэдэг юм билээ. Хэлмэгдсэн хүн тэрний чинь хүү Москвад сууж байгаад хэлмэгдээд, цагаатгаад гарч ирсэн зураг нь манайд байдаг юм.

Эрдэнэтуяа -

Хүүхэд нь дахиад хэлмэгдсэн юм уу?

Норсон -

Хүүхэд нь бол хэлмэгдээгүй ээ. Ганцхан хүүтэй хүн байхгүй юу эжийгийн ах чинь. Ганц хүү нь их сайн явж байгаад одоо тэгээд нас барсан даа хөөрхий амьтан. Тэр нь гадаад яаманд ажилдаг байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямар хэргээр баривчилсан юм бол оо? Сонсож байхнээ?

Норсон -

Ямар хэргээр баригдсан ер нь баян тийм баян хүнийг чинь ер нь юу гэдэг юм бэ дээ үздэггүй байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Баян гэдэг шалтгаанаар барьсан юм уу?

Норсон -

Тийм баян гэдэг шалтгаанаар эднийх баян чинээлэг гээд. Манайх чинь айлтай айл явахгүй өө энэ баянытай хонио нийлүүлчих юм бол хонио олж авч чадахгүй яршиг гэж тэр чинь ад үзэж байна ш дээ. Тэгээд л чингэл хангалаар тусгай нутаглаж явдаг тийм байсан үе. Сүүлд яахав аймаг хоёр хуваагдчихаад Сэлэнгэ рүү орсон хойно харин тийм ийм гэж хэлэгдэхгүй харин зүгээр байдгаараа байсан. Түмэн хоньтой Данзангийнхан гээд андахгүй Булганыхан тийм айл байсан. Манай ээжийн ах нь. Хамгийн том ах нь. Миний жинхэнэ аав Буяндэлгэр гэж хүн байсан. Ээжийг Тэрвэн гэж. Манай ээжийн миний аав 2 нийлэхэд өдөр шөнөгүй 3-4 хоног найралсан гэсэн гэсэн. Манай ээж 20-той суусан гэсэн.

Эрдэнэтуяа -

Өө залуухан?

Норсон -

Тийм. Манайх ээж эд нар ноёд хаадын хүүхэд байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Өө бүр том угсаатай?

Норсон -

Том угсаатай байсан юм гэнэ лээ. Тэгээд яахав дээ хөөрхий амьтан том ахынхаа доодхыг лам болгоно гээд зөндөөн юм төхөөрөөд л хот шуу явуулаад л тэгээд л хотод суулгасан. Олж авч чадсан ч юм байхгүй, ахыг баригдахад л хамт сүйд болсон юм байгаа биз. Хамтдаа баривчил гээд байсан лам нарыг тэрийг хотод байсан ганцаараа байсан тэгээд ямар ч сураг ажиг сонсож чадаагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай бас өөр хүн баригдсан юм уу?

Норсон -

Тийм ш дээ лам хүн.

Эрдэнэтуяа -

Тэр нь ямар хүн байсан юм?

Норсон -

Сурмаажав гэж хүн байсан юм. Сурмаажав гэвж гэж одоо бол их сургууоь төгссөн их л том хүн байх нь л дээ. Сайн номтой лам хүн. Тэгээд Улаанбаатарт ганданд байдаг юм байгаа биз дээ.

Эрдэнэтуяа -

Ганданд шавилан суудаг байсан гэж үү?

Норсон -

Тийм. Тэгээд тэр үед байсан гандангийн зөндөөн лам нарыг бариад л устгаад хаяж байсан юм чинь. Тэгээд яадаг юм хөдөө байгаа бид нар чинь хөдөө байгаа юм чинь тэрнээс ямар сураг аваагүй хөөцөлдөж ч чадаагүй ш дээ айж эмээгээд манайхан чинь тэгээд өнгөрсөн.

Эрдэнэтуяа -

Юунаас нь айсан юм?

Норсон -

Хаанаасаа яаж хөөцөлддөг, яадаг ийдэг, зан гээд бариад авчихана, бурхан тахил хураагаад уул юунд хийгээд балалж байсан юм чинь яадаг юм. айна ш дээ тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгж юм хураадаг байсан юм уу?

Норсон -

Хураахгүй яахав. Бурханд дээж юу өргөлөө гээд үзэхгүй байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Та тэр тухай дэлгэрүүлж яриач?

Норсон -

Гадаа дээж өргөхөд чинь сум дээрээс, мал дээрээс хүн ирчихэнэ нууж хаагаад өглөө эрт босч өргөнө. Хүн байхад ээж дээж өргөнө гэж байх ч үгүй. Бурхан тахилыг чинь уул хаданд аваачаад нуучихаж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Танайх уу?

Норсон -

Тэгэхгүй яах юм. хаданд хийчээд хаячихлаа хайрханд гэдэг байсан юм.

Эрдэнэтуяа -

Нууж байгаа юм уу, түр тавьж байгаа юм уу, бүр тавьж байгаа юм уу?

Норсон -

Айгаад тэгээд бүр тэгээд тавьчихаж байгаа ш дээ. Эргэж аваад хаана тавих юм тавиулахгүй юм чинь. Тийм хатуу байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь хэдэн оны үед байсан бэ?

Норсон -

1947-1948 онд ч гэсэн тийм л байсан ш дээ. Дээж өргүүлэхгүй. Манай ээжийг чинь бурхан тахил гаргаж болохгүй гээд шалавхан ууланд аваачиж тавья гээд л тавьчаад л ирж байсан юм даа. Бурхангүй цул байя, зул юу өргөдөг байсан сурсан юмыг тэгэхгүй болохоор чинь эвгүй юм байна лээ ш дээ. Тэгээд ганцхан цөгцтэй тэгээл орой унтахын алд дээр л зулаа өргөчихөөд л бас хөшиг татчихана аа урдуур нь. Айгаад зул, бурхан тахил байна уу гэж асуувал яах юм гээд. Би бол гайхаж л байсан. Яадаг юм бурхан тавьчихаар гээд залуу байсан болохоор тэгж л байсан юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс шалгаж явдаг байсан юм уу?

Норсон -

Ер нь хараа тавиад байдаг байсан.

Эрдэнэтуяа -

Хажуу хавийн айл гээд үү?

Норсон -

Өө тэгээд тэднийх тийм байсан, тийм ламтай гээд тийм ээ, тийм лам дээр очиж байсан гэх ч юм уу, тийм мэргэн түргэн улс байсан ч гэх юм уу тийм ээ. Их нуудаг байсан. Хүнд юм үзүүлнэ харуулна гэж ирдэг тиймээ тэднийг үзэхгүй харахгүй хойгуур нь больё зүгээр мөрөөрөө л байя гээд тийм байсан.

Эрдэнэтуяа -

Урьд нь танайх танай ээж хоёр удаа хөрөнгөө хураалгаж байсан гэж байна ш дээ?

Норсон -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр ямар байдлаар хурааж байсан тэр талаар та ер нь мэдэх үү?

Норсон -

Тэрийг чинь манай ээж ярихдаа л феодалуудын юмыг хурааж байгаа гэдэг л

Эрдэнэтуяа -

Хэдэн оны үед байсан юм бол оо?

Норсон -

Тэрийг нь би харин мэдэхгүй юм аа. Багад л тэгж байсан гэж ээж тэгдэг байсан. Их л залуугаар нь хураасан нь дээр юм шиг байгаа юм. манай малыг. Тэгээд хөөрхөн жижиг олон чемодан байсан юм тэгээд тэр сайд ахыг байхад л авдарыгш нь янзалж байхад үзэж болохгүй, онгойлгож болохгүй гээд л тэгээд өөрсдөө юм хийгээд л аваад явсан ш дээ. өнөө чемоданыг аваад явсан мэдэхгүй мэдэхүй бөгж мөгж, сам мам байхгүй бүгдийг нь аваад явчихлаа гэж байсан. Хамгйин сүүлийнх нь тэр болсон байх.

Эрдэнэтуяа -

Сайд ахыг нь бас барихад юм хураасан юм уу?

Норсон -

Авсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр чинь уул танайх гэр нь биш байсан биз дээ?

Норсон -

Биш.

Эрдэнэтуяа -

Тэгсэн мөртлөө яадаг хураадаг юм?

Норсон -

Хураасан ш дээ, дансанд нэг байсан байх. Би тэгж бодож байдаг юм сүүлд нь.

Эрдэнэтуяа -

Ямар хоёр хүн ирж байсан?

Норсон -

Нас барсан Лувсандамба, нэг өвгөн байсан. Тэр Лувсандамба гэдэг одоо нас барсан үр хүүхдүүд нь ч байхгүй болсон доо

Эрдэнэтуяа -

Танай нутгийн хүн юм уу?

Норсон -

Орхонтуулд ирээд нэг дор олон жил болсоноос хойш нэг нутаг л гэнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Өөр нэг хүний нь?

Норсон -

Өөр нэг хүн нь аймгаас л очсон.

Эрдэнэтуяа -

Нэг хүн нь таньдаг хүн байсан юм уу?

Норсон -

Тэр Лувсандамба гэдгийг мэдэлгүй яахав дээ. Тэндээс шилжиж орж ирсэн айл юм сайн мэднэ.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь ямар учиртай явж байсан юм хүмүүсийг баривчлах гэж?

Норсон -

Өө мэдэхгүй яагаад тэгсэн юм аваад л явсан. Хэлмэгдлээр л явсан гэсэн зургийг нь ах л авчирч өгч байсан. Хэлмэгдэлд явсан гэдэг бичиг данс нь ирлээ дээ надад гэж ярьж байсан юм. ирэх ирэх дээ 1972 онд өгсөн ш дээ. 1937 онд барьсан юмыг 1972 онд өгч байгаа нь ш дээ.

Эрдэнэтуяа -

Нас барлаа гэж үү?

Норсон -

Тийм. Тэгээд тэгээд нас барсан хэлмэгдсэн гэж. Тэгэхээрээ мөн бүдүүлэг байгаа биз. Аягүй бүдүүлэг байгаа юм ш дээ. Амар гуай хэдийл нь яваад хэдийн нь ч буудуулсан юм бүү мэд.

Эрдэнэтуяа -

Амар гэж ямар хүн байна аа?

Норсон -

Амар сайд гэж Булганд байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэр бас яасан юм уу?

Норсон -

Тэр бас баригдсан гэсэн. Сүүлд л улсууд ярьж байгаа юм чинь. Амар гуай бас баригдсан ш дээ гээд ярьж байгаа юм чинь. Тэгж л байсан.

Эрдэнэтуяа -

Хурааж авсан юмнуудаа яадаг байсан юм бол оо?

Норсон -

Өөрсдөө авдаг л байсан юм байгаа биз. Гаансыг нь тамхи татаад явж байна гэдэг байсан тэгэхлээр өөрнөө л авдаг, цааш нь өгдөггүй, ямар ч байсан өөртөө л шингээдэг байсан байх. Би өөрсдөө шингээдэг улс байна гэж бодсон. Ээж өө аавын чинь гаансыг зууцан явж байна лээ гэж байсан. Манай аавын гаанс төө илүү соруултай цагаан гаанс юм аа танилгүй яахав дээ тэр гуай өөрөө бариад явж байна лээ гэдэг байсан. Аягыг чинь тачгинатал боогоод аваад явчихаж байгаа юм чинь. Фодалынхан феодал л гээд байдаг юм ш дээ манайхыг чинь.

Эрдэнэтуяа -

Жаахан мөнгөтэй баян айлуудыг уу?

Норсон -

Манайх мал л ихтэй айл байсан.

Эрдэнэтуяа -

Хичнээн толгой малтай байсан бэ?

Норсон -

Хурдан морийг чинь нас бүрийд нь уядаг, зургаан нас зургууланг нь уядаг тэгээд Бор данзангийн хүрэн халзан гэж бүр улсад алдартай, улсад очоод дандаа түрүүлдэг тийм жороо хүрэн халзан морьтой тэрийгээ мансаар байгаад их муухай юм байна лээ маргааш нь алдсан. Тэрнээс хойш л манайх жаахан буураад явсан.

Эрдэнэтуяа -

Яаж байгаад алсан юм?

Норсон -

Манасаар байгаад л алдсан ш дээ. Түр эргээд майханд орхын хооронд тэгээд л алга болчихож байгаа юм чинь яах юм. манаж хоноод хурдан моринуудаа уяад манаж хонодог байхгүй юу. Тэгээд л алдсан ш дээ. Баруун аймгуудаар би жижигхэн байхдаа зөндөөн морь унадаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Та хурдан морь унадаг байсан юм уу?

Норсон -

Унадаг байсан. Хурдан морь унаад тэр ах маань тэгээд морь их уяна хэний хүүхдийг гуйх вэ өөрөө өөрийнхийгөө л унана. Баруун аймаг явна тэгээд тэр зартай морио алдаад л манайх саарсан шүү.

Эрдэнэтуяа -

Танайх хэр их малтай байсан?

Норсон -

Өө манайх их малтай байсан.

Эрдэнэтуяа -

Багцаа байна уу тооны?

Норсон -

Үгүй одоо нутгийн улсууд бол одоо түмэн хоньт бор Данзангынх гэхээр түмэн хонь гэсэн чинь юу гэсэн үг вэ хэдэн мянга юм байгаа биздээ.

Эрдэнэтуяа -

Бас их малтай байжээ?

Норсон -

Хөрөнгө мал их байсан.

Эрдэнэтуяа -

Дараа нь тэр хөрөнгө мал аа яасан?

Норсон -

Малаа тэгээд юу яасан ш дээ.

Эрдэнэтуяа -

Та хотод эндээ сууришчихдаг?

Норсон -

Тэрийг чинь манайх ах ээж хоёр нэгдэлд тэр хоёрыг сүүлд авчирсан юм. тийм Сэлэнгэд орчоод ажилд орсоноосоо хойш сүүлд авчирахдаа хүргэн ахындаа бүх бичиг юутай нь өгчихөж байгаа юм. өгч болдог байсан байхгүй юу. Манай ээжийн төрсөн эгчтэй сууж байсан хүн. Данстай малаа өгсөн.

Эрдэнэтуяа -

Бүх малаа юу?

Норсон -

Бүх малаа.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Норсон -

Яахын бид ямар төвд суучих юм чинь очоод өөрсдөө маллаад байж чадахгүй юм чинь. Юугаа хийх юм. тэгээд өгсөн гэхдээ өвөл идэш юу өгнө л дөө. Жил бүр л явуулдаг юм ш дээ. Тэгээд өгсөн ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар та мэдэх үү?

Норсон -

За байз юу гэж өгч байлаа хонь мал өгч байсан шүү. Өө би одоо мартаад юм ярьж чадаахаа байсан ш дээ. Төчнөөн хонь эд нар гээд өгдөг байсан юм аа. Тэгэхэд манай ээж ах хоёр өгч байсан гэж байгаа.

Эрдэнэтуяа -

Нэг айлаас тэдэн мал эд нар гээд үү?

Норсон -

Авахгүй өөрсдөө саналаараа өгч байхгүй юу. Тусламж гээд л

Эрдэнэтуяа -

Нэгдэлд үү?

Норсон -

Аан н. өгч байна аа гээд л. Мал зал байхгүй ядуу улс байдаг ш дээ тэдэндээ ч гэсэн өгнө ш дээ. Одоотой адил юм байхгүй ш дээ. Ирээд хононо гэхэд чинь хонь гаргаад л өгч байгаа юм чинь. Тэгэхэд чинь одоо яаж байна хоол хийж өгөхгүй хоосон хонуулана даа. Аягүй бол ногоо даршлаад өгөх юм байгаа биз. Тийм байсан үе шүү дээ. Тэгээд ядуу улс чинь түлээ түлш авах наана цаана гээд будаа тарианд нь явья гээд тэгж байгаа юм чинь яах юм. манайх зарцтай малчинтай байсан юм гэсэн дээр үед. Олон зарцтай байсан гэсэн. Мал ахуйг нь цуг хийгээд тэгдэг, тэгээд тэдэндээ аягүй их юм өгдөг байсан гэсэн. Одоо гэртээ зарц хийгээд л байгаа биздээ. Юмаа угаалгаад зүгээр хөлөө жийгээд ангайж өөрдөө хэвтээд, урьдны улс бол тэгэхгүй ш дээ. Дээр үед бол идэш ууш аль нэг юмыг нь өгнө. За тэгээрэй, тэрийг унаарай, энийг ав тэг ингэ гээд өгнө ш дээ. Тэгэхэд одооны улс мэдэхгүй. Одоо бол гэритйн юутай больё гээд улсууд ярих юм байна ш дээ. Гэртээ өөрийнхөө юмыг өөрөө хйичихдэггүй яасан ч байдаг юм. би тэгж дотроо боддог юм. бүр яахаа алдсан таван толгой малтай ийшээ тийшээ явна гэх биш. Тэгэхэд одоо яах юм алгын чинээ жаахан газраа ногоогоо тариад ноцолдчихоно зүгээр гэрт юу байна аа. Сайл сүүгээ борлуулья, янзлая, ааруулаа тавья, тараг сүүгээ буцалгая өглөөнөөс авхуулаад орой болтол их малтай яваад л тэгэх юм байхгүй юм чинь тэгээд гэрийн зарцтай болно гэж ярьдаг юм байна лээ. Намайг таксин дотор хөгшин авгайг хүн тоох биш 2 таяг барьсан дүнхүү амьтан гэж боддог биз хүмүүс тэгж ярьж байх юм байна ш дээ. Хүний амнаас л сонсохоос над дээр орж ирж ярьх юу байхав дээ. Энэ чавганц юутай ч байсан юу ч юм тийм ээ. Нутгийн улсууд бол андахгүй л дээ. Үе тэнгийн улсууд нь налаад налаад ирэхээр шувтарчихдаг юм байна. Р нь больдог юм байна. Манайхыг бол айл аймаг байсан Сандуйжав гээд зохиолч тэр бол сайн мэднэ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөн анх юу гэж сурталчилж гарч ирж байсан юм бэ? Ард түмэн хэр хүлээж авч байсан?

Норсон -

Зарим нь ч нэгдэлд орохгүй барихгүй гээд л байдаг юм байна лээ. Сонсож байхад. Аа зарим нь орьё гэж байдаг л юм байна лээ. Ордог нь ороод ордоггүй нь орохгүй тэгээд сүүлдээ бүгдээрээ л нэгдэл болсон байсан.

Эрдэнэтуяа -

Ямар хүмүүс эсэргүүцэх хандлага ажиглагдаж байсан бэ?

Норсон -

Бас тав арван мал овоохонтой жаахан харамч миний бодол санаа ш дээ. Дотроо тэгж бодоод байхгүй юу. Тэр нь ер нь орчихож яадаг байсан юм гэж боддог дотроо л тэгж боддог тиймэрхүү улсууд нь л орохгүй гэж байгаад тэгээд хамаг амьтан орчихлоор дагаад орж л байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайх ер нь нэгдэлд элсээгүй юм байна тийм ээ?

Норсон -

Манайх чинь элссэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Элсээд сүүлдээ хүргэн ахдаа дансалж өгсөн юм уу? Яаж өгсөн юм?

Норсон -

Өө тэр чинь сүүлд байхгүй юу нэгдэлд бүгдээрээ орчихоод тэгээд сүү, ноос оо бүгд бичигтэй ш дээ. өөрснөө хураалгасан бичигтэй байхгүй юу тэрнийгээ бариад ноос юугаа өгсөн уртын ноос, ямааны ноолуурыг чинь өгсөн энэ хичнээн хонь байна аа энийгээ данс ёсоор нь өглөө гэж ингэж өгдөг байхгүй. Сумын захиргаандаа хэлээд өгдөг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Юу юм уу хувийнхаа малыг биз дээ?

Норсон -

Хувйинхаа малыг.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд орсон хойноо бас хувьдаа малтай байж болох уу?

Норсон -

Байлгүй яахав үгүй ш дээ. Үгүй

Эрдэнэтуяа -

Яаж элсэх юм тэгээд? Яаж элсдэг байсан юм ер нь?

Норсон -

Яахав дээ нэгдэлдээ элсье гээд л хувийнхаа малтай мөртлөө л нэгдэлд өгөх өө өгөөд л элсчихэж байгаа юм чинь. Хувийн малтай ч гэсэн шаардана ш дээ. Тийм юм хэрэгтэй ийм юм тушаа тэг ингэ гээд. Тэгээд тэрийг чинь бүгдийг нь л тушаана ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдэлд өгсөн маландаа бас ноогдол өгдөг байсан юм уу?

Норсон -

өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Хувийнхаа малыг уу?

Норсон -

өгнө ш дээ. Хувийнхаа малд өгнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Улс ноогдолыг нь тогтоох уу?

Норсон -

Тэгнэ ш дээ. Танайхаас төчнөөн юм тэгж авна тэгнэ ингэнэ гээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр нь хэр бодьтой норм бэ?

Норсон -

Бодьтой норм тэрийг нь өгөөд л

Эрдэнэтуяа -

Хүмүүс төлж барах уу? Төлж чадахгүй асуудал гарах уу?

Норсон -

Өө ер нь л өгнө шүү. Яаж ийгээд л өгнө. Бие биенээсээ аваад л өгнө.

Эрдэнэтуяа -

Бие биенээсээ авч болох уу?

Норсон -

Болно ш дээ хамаагүй ш дээ. Тэгье хө хотруу өвс оруулхаараа тэгчихье гээд л. Бие биенээсээ юм авна ш дээ хамаагүй. Төлөвлөгөөгөө биелүүлж чадаж л байвал ер нь хамаагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай аав ер нь юу хийдэг хүн байсан?

Норсон -

Бүгд малчин байсан. Дандаа мал дээр тэгээд дандаа будаа тарьдаг

Эрдэнэтуяа -

Будаа? Тэр үд тариа тарьдаг байсан юм уу?

Норсон -

Тарилгүй яахав будаа чинь тарианы ажил хар будаа гээд залуу та нар мэдэхгүй л дээ. Шар будаа гэж гаргаж ирнэ тэрийгээ будаа нэмээд зардаг байсан.

Эрдэнэтуяа -

Танай аав чинь эрт нас барсан уу?

Норсон -

Эрт нас барсан.

Эрдэнэтуяа -

Ямар нэг шалтгаанаар уу? Зүгээр үхсэн үү?

Норсон -

Бүлэг

Эрдэнэтуяа -

Аа өвчинөөр юм байна тийм ээ. Янз бүрийн шалтгаан байсан уу?

Норсон -

Үгүй үгүй.

Эрдэнэтуяа -

Жаахан байхад чинь үү?

Норсон -

Жаахан байхад нас барсан.

Эрдэнэтуяа -

Та анх яаж сургуульд орж байсан таны үеийн гэрийн боловсрол ч юм уу тийм ээ, ламд шавь орох ч юм уу тиймэрхүү байсан уу?

Норсон -

Манайх тийм юм байхгүй. Манайх тэгдэггүй байсан ерөөсөө л биднийг чинь том авч байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү?

Норсон -

Тийм. 15 настай хүн хүртэл сургууль орж байсан үе. Би 9 анстай орж байсан.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм харьцангуй байсан юм бэ?

Норсон -

Гэрээр заалгадаг түр сургууль гээд заадаг байсан гэсэн. Том том хүүхнүүд тэгээд сургуульд дутсан л байгаа юм даа. Ороод сураад гэрээр төгсөж л байгаа юм чинь. Манай нутагт л лав хоёр хүүхэн байсан. Ороод гарч л байсан. Одоо бол нас барсан л даа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд 13 настайдаа хотын валетын сургуульд явсан юм уу? 9 настай сургуульд орсон гэхээр?

Норсон -

Тэгэхгүй яахав.

Эрдэнэтуяа -

Ер нь 4 төгссөн хүүхэд ийшээ тийшээ явдаг байсан уу?

Норсон -

4 төгссөн хүүхэд та нар шиг үхтлээ шалгалт өгнө энэ тэр гэж сүйд болохгүй ш дээ. өөрөө л сурлага даа сайн байвал би тийм сургуульд явна аа гээд л явчихана.

Эрдэнэтуяа -

4 төгссөн хүүхдийг тэгээд техникум, дээд сургууль авдаг байсан юм уу?

Норсон -

Авна авна. Техникумд авдаг байсан энэ Алтангын дунд сургууль их авдаг байсан. Алтанд их ирдэг байсан ш дээ. 60 хүүхдээс Аюуш бид хоёр л хотод урлагийн сургуульд гайхалтай байхгүй юу хөгжим эд нар.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр жаахан хүүхдийг явуулах уу?

Норсон -

Сургуульд яв гээд ёстой гэрт байлгахгүй ш дээ. Морин өртөө давхиад л ирнэ. Танай хүүхэд сургуульд яваагүй байж байгаа юм уу яв гээд одоо яв гээд л тэгэхэд ямар дуулгавартай байсан юм хурдхан юм аа бэлдэж аваад хот явж байлаа. Морьтой явдаг байсан ш дээ бид нар.

Эрдэнэтуяа -

Улаанбаатар луу юу?

Норсон -

Тэгэхгүй яах юм. Богцонд юм аа хийж аваад сургуульдаа очоод шалгалтаа өгөөд л шалгалт гэж 4 аргы тоо бодуулчихаад чи тэгээд юунд сонирхолтой юм гэж асуугаад тэгээд хөгжимд сонирхолтой гээд тэгээд хөгжим даруулаад их тоглуулах юм бодоод байсан тэгдэггүй юм байна. Сонсгол авдаг юм байна. Одоо ч гэсэн сонсголоор гэж байна шүү. Би бас асуудаг юм. тэд хэд тогшдог юм тэрийг нь яг хүлээж авч адил догшоод тэгээд хөгжимд хийхэд яг орж байгаа юм чинь. Валет ангид орж байхад Долгорсүрэнгуай дээр орж байсан. Тэгээд ерөөсөө гутлаа тайлаад хөлийн хуруу чинь ингэж нугарана ш дээ ингээд бүгдийг нь нугалчихдаг байхгүй юу

Эрдэнэтуяа -

Урагшаа юу?

Норсон -

Тийм урагшаа нуграна ш дээ. Ингэж нугалаад чихтэйхэн чанга зогсонодоо. Тэгээд чанга зогсож байхад эрээн булчингууд чинь цохиход нахис гэхгүй байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Та тэгж зогсож байсан уу?

Норсон -

Би чинь хачин нарийхан амьтан байсан ш дээ. Ямар сайндаа манай ангийнхан намайг уйлуулдаг байсан. Хөөе ширүүн салхи гарч байна Норсонгоо дундаа хийгээд сайн барьж яв гэж. Тэгэхгүй бол салхинд хийсчихэнэ гэж. 35 хүрээд л тэгээд галбираа алдаад л аягүй таргалсан. Хүн тэгээд хөдөлгөөнтэй байж байгаад больчихоор галбираа алдчихдаг юм байна лээ. Валет ангийнхан суух барихлаар болхоо байчихдаг юм байна лээ. Тэрийгээ байнга хийгээд байвал галбираа алдахгүй байх л юм байна лээ. Би чинь тэр валет ангид байсан хүн байхгүй юу. Тэгээд бүжиглэнэ бүр галзуутай хийдэг байсан. Аймагт наадмаар урилгаар явж л байлаа.

Эрдэнэтуяа -

Үзүүлбэр үзүүлэх гээд үү?

Норсон -

Тийм. Сайн дурын уран сайхан гэхээр дуудчихдаг юм байсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Таныг валет ангид ороход хэдэн он байсан юм бэ?

Норсон -

Тэр чинь одоо хэдэн он байх вэ дөнгөж 4 төгсөөд явсан ш дээ.

Эрдэнэтуяа -

13-тай юу? Гэсэн үг үү?

Норсон -

Тоолдоо миний хүү

Эрдэнэтуяа -

Хэдэн онд төрлөө?

Норсон -

1928 он.

Эрдэнэтуяа -

1941 он байсан юм уу?

Норсон -

Тийм л болж байна.

Эрдэнэтуяа -

Валетын анги хөгжсөн байсан үе үү?

Норсон -

Байсан байсан. Намайг төгсөөд очиход байсан. Цогзолмаа гуай дууны багш хийж байсан. Цогзолмаа гуай одоо 85-тай байхаа.

Эрдэнэтуяа -

Нөгөө ардын жүжигчин үү? Сувдын ээж үү?

Норсон -

Тийм дууны багш. Бидэн дээр ирж дуу заадаг байсан. Пөмбөгөр театр байхад орж байсан юм.

Эрдэнэтуяа -

Пөмбөгөр театр гэж?

Норсон -

Одоо шатсан. Дув дугуй театр байсан ш дээ. Пөмбөгөр театр гэж ямар театр байсан гэхээр урлагаар явсан хүмүүс хэлээд л өгнө. Циркийн ард манай сургууль байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Одоо чинь циркийн ард талд Улсын их дэлгүүр байгаа тийм ээ?

Норсон -

Цирк гэдэг чинь бүр зүүн тийшээ ш дээ. Хуучин цирк. Одоо шашны газар болсон байхаа. Тэрний ард талд л байдаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Таныг сургуульд байхад хүүхдийн боловсрол хэр анхаардаг байсан бэ? улсаас ер нь яаж анхаарах вэ?

Норсон -

Заах л ёстой юм аа заана их дуулгавартай байсан шүү. Хичээл тасдана гэж байхгүй ш дээ. Багш тэнд явж байна гэвэл айгаад хашааны ёроолд зогсдог байлаа ш дээ. Багшийг өнгөрхөөр явья гэж. Одоо тэгдэг хүүхэд байна уу? Аягүй бол хүрч ирчихээд явах байлгүй.

Эрдэнэтуяа -

Юунаас нь айдаг байсан юм багшийнхаа?

Норсон -

Их дуулгавартай хүмүүжилтэй тэгж айдаг эмээдэг тэрнээс багш барьж аваад зодох биш. Тийм дуулгавартай байсан байна ш дээ. Одооны хүүхэд бол бараг чи би урдаас нь багш л гээд л явж магадгүй тийм сонин. Бидний үед их л бүдүүлэг байжээ. Яасан дуулгавартай ямар сайхан байсан бэ? гэж боддог боллоо.

Эрдэнэтуяа -

Багш гэдэг хүнийг юм зааж юугаар нь их хүндэлдэг байсан юм уу?

Норсон -

Багш ер нь сайхан ш дээ. Дээр үд загнаад байдаг багш байдаггүй одоо бол загнадаг биз. Яадаг ч юм бүү мэд. Тэр үед ер нь загнаад байдаг багш байгаагүй ээ. За даалгавар аа аваад ир гээд тэгнэ даалгавар аа үзүүлчихэнэ. Аа сайн байна гээд тэр амыг сонсох гэж ухаан байхгүй хурдалж бичнэ ш дээ даалгавар аа. Даалгавар аа хийсэн үү гээд ээж тэгвэл хийсэн гэвэл аа гээд хийгээгүй гэвэл шалавхан хий гээд сүйд болно. Багш үзүүлнэ шүү багш ирнэ шүү гээд тэгдэг байсан. Ямар сайхан хүмүүжилтэй байсан бахдаад бахдаад дуусахгүй сайхан. Сайхан хөгжилтэй сайхан болж байна л гэнэ мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Та тэр сургууль валет эд нарыг яаж сурсан юм бэ?

Норсон -

Өө ерөөсөө зогс гэж байгаа юм чинь. Цаашаа хаарад гутлаа тайлаад зогс гэж байгаа юм чинь. Чи хөдлөхгүй шүү гээд тэгэхэд за гээд зогсож байгаа юм чинь. Тэгээд зогсоод авдаг юм байна лээ. Нугаралт их хийнэ, ар тийшээ бас их нугарна.

Эрдэнэтуяа -

Яаж ингэж зогсож сурсан юм?

Норсон -

Ядах юм байхгүй ш дээ амархан. өөрөө л ингээд зогсож байгаа юм чинь. Их нугарч их гиманастик хийдэг байсан. Хачин нарийхан хөнгөн хөнгөн. Надыг нэг ингэж гэдсэн дээрээс бариад л өргөж байгаа юм чинь. Их туранхай байсан. 35 нас хүрсэн чинь таргалсан даа.

Эрдэнэтуяа -

Та тэгээд тэр валетын сургуульдаа хэдэн жил сурсан юм. ер нь хэдэн жил сурах ёстой вэ?

Норсон -

Тэр ер нь 4 жилтэй байсан юм уу, 3 жилтэй байсан юм уу. Бага л байсан. Аюуш маань тэгээд хөгжимдөө явсаар байгаад мундаг хөгжимчин болоод Дагванамжилтай суугаад хоёулаа өнгөрлөөдөө.

Эрдэнэтуяа -

Та тэгээд цаашаа 5,6-р ангид явах бодолгүй байсан юм уу?

Норсон -

5,6-р ангид явья гэхээр дандаа наашаа ар эрүүгээр таталж байсан үе.

Эрдэнэтуяа -

Юу гэсэн үг вэ?

Норсон -

Их малтай ээж мааньтай хоеулаа амаргүй ш дээ. Их малтай хүн гэдэг чинь тийм амар зүйл биш. Унгас ноос хөөврөөс авхуулаад л. Тэгээд хүн чинь элэг барина төдөн кг ноос байна хүрэхгүй байна гээд та энэ үхрийг зараад албан татварын мөнгө өгөөд

Эрдэнэтуяа -

Ямар хүнд тэрийгээ захисан байсан юм бэ?

Норсон -

Унгас ноосыг бөглөх ёстой хүн Лувсандорж гээд хүн байсан. Тэгээд хүүхдүүд нь л хульдаад хооронд нь хийчихгүй юу. Манай хөгшин ахын үеийн л хүн байсан. Настай хүн байхгүй юу. Тэгээд үнэн юмыг үнэнээр нь хэлчихэж байгаа юм чинь. Тэгээд нэг муу юм гарсан шүү дээ. Давж заалдаж байж, давж заалдаагүй бол хариуцлага хүлээнэ ш дээ. Хариуцлага хүлээлгэхээр бол тэгээд шоронд явна ш дээ 2 жил аваад л.

Эрдэнэтуяа -

Яаж гарч байсан?

Норсон -

Тэгээд яахав үнэн юм үнэнээрээ гараад ирч байгаа юм чинь. Яасан бэ ээжээ гэсэн яах вэ яв гэж байна давж заалдах эрхтэй давж заалд гэж байна давж заалдсан ашгүй нэг хүү нь зүгээр болоод хшрээд ирсэн мөнгө төгрөг гэхээ байсан тэгж л байсан. Хүргэн нь нарийн бичгийн дарга байсан учир начрыг нь олдог юм байгаа биз. Лувсандорж гээд хүргэн нь нарийн бичгийн дарга байсан.

Эрдэнэтуяа -

Тэр өөрөө норм төлөвлөгөө явуулдаг хүн байсан уу? Үгүй юу?

Норсон -

Үгүй үгүй. өөрөө бас л ноосоо ноолуураа бөөгнүүлэнэ, наана цаан гэж явсан юм уу явсан байхгүй юу тэр хооронд ээж хөөрхий амьтан ахиад л шараа өгөөд явуулсан гэсэн

Эрдэнэтуяа -

Тэр шар өгч явуулдаг нь мөнгө болгож ирээд тэгээд?

Норсон -

Тийм мөнгө болгоно ш дээ. Шарыг зараад тэр хүн чинь төчнөөн кг ноос авсан юуг нь бөглүүлсэн шүү төлчихлөө гэж хэлэх ёстой хүн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэдэн кг ноос үлдэх ёстой гэснийг нь мөнгөөр төлчихөж байгаа юм уу?

Норсон -

Шарыг нь зараад л унгасыг нь аваад л мөнгөөр нь унгасыг нь аваад л хийчихгүй юү дээ.

Эрдэнэтуяа -

Аа ноосны ?

Норсон -

Ноосоо авчихгүй юу. Ямааны ноолуур юу дутуу байсан тэр бүхнийг нь аваад хийгээд тэгэх л ёстой байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгсэн чинь тэгээгүй яасан юм байна тийм ээ?

Норсон -

Тэгсэн хульхдаад. Тэгээд сүүлдээ шүүхдээд давж заалдсан нь болждээ гэж бодож байсан. Ээж өргөдөл бичүүллээ гэж байсан юу болж байна ялынх юж яасан гээд би санаа зовоод байгаа юм чинь. Тэгсэн одоо айлтгүй зүгээр болсон тэдгээр юуг нь гүйцээсэн гэж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Танай ээж хэдэн онд Сэлэнгийн төв рүү орж ирсэн бэ?

Норсон -

Манай ээж 19353-1954 онд орж иосэн юм уу даа.

Эрдэнэтуяа -

Эрт орж ирсэн юм байна тийм ээ?

Норсон -

Эрт орж ирсэн.

Эрдэнэтуяа -

Малгүй ер нь хэцүү биш байсан уу?

Норсон -

Зүгээр.

Эрдэнэтуяа -

Мал дээр багаасаа байсан хүн чинь?

Норсон -

Манай ээж чинь юм оёно гэж үзүүлж өгнө их уран талийгч бид хоёр нөхөртэйгөө хоеулаа ажил хийгээд л ээжий хоол ундаа хийгээд л тэгээд л өнжинө ш дээ. Юм оёоод л амьтан хүнд юм оёж өгөөд л. Тэгээд л гэртээ байж байна. Манай ээж мал дээр байж байгаа ёстой хөөрхий яг л малчин хүн. Цэвэрлэгч юу хүртэл хийж үзээгүй хүн ш дээ. Гэртээ гэрийнхээ л бүх юмыг хийгээд малтай л

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үед малтай, хөрөнгөтэй, тэгээд бас хүүхдүүдтэй байдаг байсан танайх яасан цөөхөн хүүхэдтэй байсан юм ганцхан?

Норсон -

Тийм ш дээ манай ээжийгээс 7 гараад би тогтсон ш дээ дундах нь. Надаас дээших 3 нь овоо томорч байгаад өнгөрсөн гэсэн. Дундах нь би дөрөв дэх нь би 6 хүү нэг хүүхэн гарсан юм гэсэн доодох дундах 3 нь овоо том болоод өнгөрчихгүй юу. Би өөрөө тэрийг мэдэж байгаа юм л даа. Эгчдээ хүртэл өргүүлж байгаа юм чинь өргүүлээд. Намайг хүн авья гээд гуйгаад ирсэн юм байна лээ манай эгчийг бас ав гээд тэгээд айгаад бас үхчих байх гээд тогтдогггүй юм чинь амьтан, тэгээд амьтаныг гуйгаад аваагүй юм гэсэн. Би тэгээд гэртээ ганцаараа үлдсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад тэр үед тэгээд хүүхдүүд нь тогтохгүй байсан юм бол?

Норсон -

Мэдэхгүй хөөрхий амьтан том бололгүй л өнгөрөөд байсан гэсэн.

Эрдэнэтуяа -

Цаанаасаа юм байсан уу? өвчин зовлон байсан уу?

Норсон -

Ханиад янз бүрийн юм хүрдэг л байсан гэсэн сүйд болгоод айлгаад байдаггүй гэнэтхэн л явчихдаг юм гээд тэгдэг юм. хүүхэд тогтдоггүй хүн байдаг юм байна лээ. Би тэгээд үхэж байхгүй үхэснээ хийж үлддэг байна аа гээд тэгж галзуурдаг байлаа. Тэгээд би үлдсэн байхгүй юу

Эрдэнэтуяа -

Би харин гайхаад дээр үд мал олонтой бас хүүхэд олонтой байдаг яагаад ганц хүүэдтэй юм бол гэж бодоод?

Норсон -

Тийм.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үд хүүхэд тогтдоггүй айл их байсан уу?

Норсон -

Байлгүй яахав. Байдаг ш дээ зөндөөн л байдаг. Тэгээд тэр үд их үзүүлж харуулдаггүй жаахан ханиад хүрээд халуураад, аягүй бол хатгай аваад тэгээд өнгөрчихдөг байсан уу яаж мэдэх вэ нэг байсан байх. Удамшилын тийм айхтар өвчин байдаггүй л юмдаг.

Эрдэнэтуяа -

Би харин яасан юм бол гэж бодсон юм Соёлын довтолгоо хэдэн онд яаж эхэлж байсан юм бэ?

Норсон -

1961 оноос л эхэлсэн байх аа даа. 1960 онд чинь би эх баригч хийж байгаад шарлаад гарчихаж байсан юмдаг.

Эрдэнэтуяа -

Юунаас эх баригчаас уу?

Норсон -

Тийм. Шаралсан хүнийг нчинь байлгадаггүй юм ш дээ. Тэгээд би халдвартад очиж байсан юм. тэгээд тэнд ажиллаж байсан байхгүй юу. Тэгээд яахав соёлын довтолгоо гээд гараад ирсэн манай дарга чинь айхтар хүн Нодын аав бас их ажилтай хүн байсан мундаг, зохион байгуулалт сайтай, шаардлага өндөртэй, хүнийг ер нь сургаж чаддаг тийм айхтар хүн байсан. Миний найз яг эцгийгээ өвччихсөн юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Одоо энэ эмнэлгийн дарга уу?

Норсон -

Манай аймаг агуу сайн болсон ш дээ. Би одоо 10 хоног хэвтэх гээд ирэхэд очер дугааргүй хэвтүүлнэ. өө би нэг биеэ үзүүлье гэхээр өө шууд хэвтчих гээд л үзүүлэх юу байхав 10 хоног эмчилгээ хийлгэчих гээд л ичээд авна. Хоёр цагийн дараал эмчилгээ ороод ирж байна ш дээ. Урьд нь бол өнөөдөр захиалга бичнэ тэгээд өнөөдөртөө эм байхгүй маргааш нь ууна ш дээ тийм ээ тэгэхэд чинь 2 цагийн дараа л эм тариа бүх юм нь ороод л ирж байгаа юм чинь. Тэгээд эмчилгээгээ хийгээд ийм сайхан болж байна ш дээ. Сайн хүн өдөрт нь гэдэг чиг шал өөр болдог юм байна ш дээ. Зохион байгуулалт аягүй сайхан манай дарга сайхан ажиллаж байгаа. Ажилчидаа их харна, өндөр настангуудаа их харна, одоо сувилал байгуулчихаад түрээсэлж аваад сэргийлэхийн тэр амралтын газрыг тийм тэгээд биднийг сувилалд амрааж байна ш дээ. Тэндээ эмчилгээ хийчихэж байна 10 хоноход жигтэйхэн сайхан болж байна ш дээ. Сувилалд яваад наадмаас өмнө ирсэн. Эм тариа дутагдах юм ерөөсөө байхгүй. Урьд бол дутагддаг байсан. Одоо бол бүх эмчилгээ хийж байна. Энд хүлээгдэх тийм юм байхгүй аягүй сайхан. Тэгээд тэнд өндөр настангууд чинь очиж амраад ирж байна ш дээ. өнөөдөр бас амралт эмнэлгийн баяр гээд манайхан явсан 100 хэдэн хүн гэсэн байхаа. өнөөдөр явах юм гэнэ лээ. Эмнэлгийн баярын өдөр очиж амардаг байсан.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоон ?

Норсон -

Соёлын довтолгоон 1961 он гэхэд хэлсэн байсан. Тийм 1960 оноос л эхэлсэн юм байна. Соёлын довтолгоо гэдэг чинь айл бүрээр явна, манай эмнэлэг 3 дахь өдөр гээд явдаг байлаа ш дээ. Ариун цэвэр үзнэ, янз бүрийн юм үзнэ, ухуулга таниулга хийнэ тийм ээ, өвчин зовлонгийн тухай ярина тийм ээ тухайн үедээ л тийм, тийм үүрэг аваад семинар аваад гардаг байсан. Долоо хоног бүр гарна. өглөө яваад л орой хүрч ирээд л тайлангаа явсан газраараа хичнээн хүнтэй уулзсан таниулга хийсэн ариун цэвэр үзэж хичнээн айлаар явав тийм ээ тэр айлын бүх ариун цэврийн үзнэ. Аяганы алчуур хар болсоныг үзээд хэлж ярьж өгнө ингээд сайхан угааж бай ингээд тавьчихаж бай дараагийн долоо хоногт ирж үзээд угаагаад индүүдээд орныхоо даавууг угаагаад индүүдээд тавьсан байдаг юм ш дээ. Хонц ирвэл хонцын хөнжил даавуутай, өөрсдийн амин хувийн хөнжил даавуутай, хонцод хэдэн хөнжил даавуу байна вэ, хэдэн хэрэглээний даавуу байдаг юм тийм тийм байсан. Ер нь шууд л гаргаад үзнэ ш дээ. Бид ч гэсэн хүн шалгаад үзэхэд чинь хонцын таван хөнжил, таван даавуу

Эрдэнэтуяа -

Таван хүн ирэхэд бэлэн байх уу?

Норсон -

Тийм бэлэн байх. 2 хүн ч бай нэг хүн ч бай тийм ээ бас тийм юм байна ш дээ. Тэгээд л тэрийг чинь бэлэн л байдаг юм ш дээ. Өө бүр эмч нь гаднаас ирж хонох хүний юм гээд тусад байгаа юм чинь. Хонц ирэхээр гаргаж өгнө гээд. Тэгээд өөрсдийн гурав бол гурван ээлжтэй, хоёр бол хоёр ээлжтэй гээд л ингээд байж байдаг. Бид ч гэсэн шалгаад үзчихэнэ ш дээ. Хөнжилтэй ч айл байна хөнжилгүй ч айл байна, даавуутай ч айл байна, даавуугүй ч айл байна. Тэгээд тэрийг чинь байнга шахаж шаардаад байхаар чинь хүн бүхэн чинь санаачлаад соёлын довтолгоо ирнэ шүү гээд дээр үед чинь мэлхий эд нар гээд авч өгнө ш дээ. Үүрэг биелүүлэхгүй бол тэгээд өгчихөнө шүү дээ. Тийм байлаа ш дээ. Онц сайн үүргээ биелүүлсэн сайхан төдөн ээлжийн даавуутай ийм байна тийм байна байнга тогтмол байдаг улсад онгоцны зураг сайн байна гээд л самбарт бичээд зураад л. Самбар гаргачихдаг юм. тийм байлаа ш дээ. Соёлын довтолгоо маш сайн байсан. Одоо бол соёлын довтолгоо байхгүй, гудамжаар хог энэ тэр юу ч байхгүй. Гадаа угаадас асгана гэж байхгүй. Муу усны нүхтэй угаадас аа тэндээ хийдэг. Юун ингэж зэрлэгдээ баригдах ийм юм байхгүй. Би одоо хойд талаа авсан урд талаа авах гээд л. Хөл муутай болохоор хурдан нэг өдөртөө хйиж чадахгүй ингээд л өдөр өдөрт нь ахиулаад явж байна. Тэгээд санаанд хүрэхгүй байна ш дээ бт одоо айлуудыг зэрлэгээ аваач яахаараа ингэдэг юм. тасдаад авчихаж болно доо тийм ээ. Дуту хагас ч гэсэн. Дандаа тийм бодож байна ш дээ. Соёлын довтолгоо бол маш их хэрэгтэй байсан. Одоо соёлын довтолгоо байхгүй болоод бүр нойтсон байна. Нилээд дээр үед айлаар ороход чинь дотроо ч ямар байгаа гаднаа ямар байгаа мэдэхгүй. Манайд Удаанбаатраас ярилцлага авах гэж роёр хүн ирж байсан тэгэхэд гайхаж л байсан. Шүдэнзний ч мод байхгүй сонин юм аа сонин мундаг айл юм аа гэж

Эрдэнэтуяа -

Ямар учиртай ярилцлага байсан юм?

Норсон -

Яахав хотоос ирээд ерөөсөө ярилцлага авья гээд яаж амьдарч байна вэ, ямар янзтай байна вэ гэдгийг л аваад явсандаа.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны нэг хэлбэр юм уу эсвэл зүгээр ?

Норсон -

Зүгээр одоогийн л ярилцлага хийнэ ээ бичлэг хийе гээд л. Яаж ногоо тарьдаг, ногоогоо хэрхэн арчилдаг, талбай, худаг үзнэ. Юу л хийнэ тэр бүгдийг үзэж байгаа юм чинь. Тэгээд л явдаг юм ш дээ. 70 жилээр бас би ярилцлага өгсөн л дөө. Ер нь бол ирээд ярилцлага авдаг юм аа. 1980 онд ирсэн ш дээ манайх. Хойно аймгийн төвд байж байгаад. 1980 онд ирээд л эгчтэйгээ хоеулаа энд ногоогоо тариад газар аваад хашаагаа бариад л ногоо одоо болтол тасраагүй явж л байна. Хойно аймгийн төвд байхад яахав гаднаа газартай ус авч усалчихаад л бордоод л борооны ус тосоод жаахан ногоо тарьдаг л байсан. Манайх шиг тарьдаг айл байгаагүй ээ. Сэлэнгэд байгаагүй аймгийг би ногоогоор хангаж байсан 5 сарын нэгэн гэхэд хятад сонгино заавал гаргаарай хятад сонгино, ногоо гаргана шүү талийгч бид хоёр чинь ногоогоо гаргаад хятад сонгино оо аваад л зараад төв дээгүүр явж л байсан хоёр. Улсыг бол ногоогоор таслаагүй шүү. 1990 оноос л хүмүүс ногоо тарьж энэ тэр улсууд ирээд яаж тарих вэ яах вэ Норсон гуай гээд асуугаад хөөрхий амьтад явдаг л байсан. Одоо ер нь бүгдээрээ тарихгүй хүн байхгүй байхаа. Дандаа ногоо ногоо гэсэн улс л байдаг юм. энэ хавийн айлууд манайхаас зөвөлгөө аваад л адилхан тарисаар байгаад сурсан. Усалхаар дагаж услаад зэрлэгийг нь авбал дагаж аваад хүний санаачлага гэдэг чинь тийм л байж сурна ш дээ. Тэгэхгүйгээр бол яаж сурах юм.

Эрдэнэтуяа -

Та нар ер нь юу гэж ухуулах вэ? Юу гэж ухуул гэдэг байсан?

Норсон -

Ханиад хүрэхэд юу уух вэ, ямар шалтгаанаас ийм юм тусч байна ариун цэврээс болж байна уу, юунаас болж байна тийм ээ тэрнийхээ тухай ярина аа гэвэл тэгээд ариун цэвэр байх хэрэгтэй гэдгээ яриад ийм учраас гар хөлөө угаа, ийм тийм учраас тэгдэг юм аа. Гэдгийг нь хэлж өгөөд дараа ирэхэд ингэсэн байна шүү гээд муу усныхаа нүхийг ухчихаа тэрлүүгээ хийж бай, гадаах хогоо цэвэрлэчихэж бай, зориуд суботник хийлгэчихэж байгаа юм чинь ерөөсөө хагас бүтэн сайн гэхээр айлууд хүрзээ бариад л гарна ш дээ. Одоо тэгж байгаа юм алга байна ш дээ. Томоохон нүх ухаад хого хийчихвэл шөнө дуртай хүмүүс нь ирээд хогоо хийчихэнэ тийм л зэрлэг балмад, залхуу, их залхуу болсон ажил мэддэггүй, архи уух нь ихэдсэн, эр эмгүй архичин, уулгүй яахав идэлгүй яахав хүн ууж идэхэд учир байна ш дээ. Гэхдээ архиа түрүүлчихсэн. Манай Сэлэнгийнхэн бол архичингууд, архичин ааа барьж чадахгүй, архичингууд нь хоорондоо нийлээд бөөн бөөнөөрөө архичин. Манай энэ талын айл өдөр болгон архи ууна. Тэрэн дээр ирээд арга хэмжээ авч байгаа хүн байхгүй. өдөр шөнөгүй хэрэлдээд, гадаа зэрлэг нь наашаа хашааны завсраар үр нь унаад ингээд зэрлэг ургаж байна ш дээ. Сайхан цэмбийтэл авчихбал зэрлэг ургахгүй ш дээ. Зэрлэг ногоо их ургаж байна. Гудамж гудамжаараа хэрэг алга. Сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Одоо энэ угаалга усыг нэг газар асгахгүй юм тийм юм байхгүй. Хашааны гадаа угаадас асгана гэдэг чинь их муухай юм байгаа юм ш дээ. Жигд тийм болж чадахгүй байна л даа.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд хэр нөлөөлсөн бэ?

Норсон -

Ёстой сайхан нөлөөлсөн. Ёстой чадаж байсан ёстой ингэж байхгүй. Мод боловсруулахыг хамгийн балиар газар гэж байсан. Мод түлээгээ замбараагүй хаяад үүднээс авхуулж цувуулаад хураа наадхаа гэхэд яг хураасан байгаа юм ш дээ. Тэр их модонд мөнгө төгрөг ирдэггүй, тэрийгээ аваачиж чулуудчаад ажилдаа явдаг юм байгаа биз. Эниыгээ хураасан эмх цэгцтэй байвал ямар муухай юм танай хашаагаар ороод ирэхээр хашаагаараа дүүрэн хаягдчмх юм зомгол эд нар аа янзтай байлга гэхэд яг л тэрийг хийж байгаа юм чинь. Соёлын довтолгоо гэж маш сайн юм байсан. Одоо бол соёлын довтолгоо гээч юм баймаар санагдаад байгаа юм. айлын ариун цэврийг үзэж байх хэрэгтэй, хашаа байрыг үзэж байх хэрэгтэй одоо бол замбараагүй ёстой хэцүү. Ингэж явахад хэцүү юм байна гэж бодож байгаа юм чинь. Энэ их дүүрсэн зэрлэгийг хатаагаад, хатсан хойно нь шатаагаад байвал болнор биздээ. Тэгэхгүй л байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хүмүүсээс яг юу юу шаардаж байсан?

Норсон -

Довтолгооны үеэр ариун цэвэр л маш их шаардана ш дээ. Өвчин зовлонгоос өөрийгөө хамгаалж бай, ялангуяа өнгөний өвчинөөс болгоомжил оо

Эрдэнэтуяа -

Өнгөний өвчин өө?

Норсон -

Одоо яр шарх, тэмбүүтэй, халдвартай тийм өвчинөөс сайн хамгаалаачээ өөрсдийгөө гээд л тэгэхэд яг таг л байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооноос өмнө монгол ямар байсан?

Норсон -

Соёлын довтолгооноос өмнө ёстой хэцүү байсан. Би тэгж л боддог. Хувцасаа аятайхан угаагаад индүүдээд өмсчих юм байхгүй, усанд нэг базаад сэгсэрчээд өмсдөг, соёлын довтолгоо гээд индүү энэ тэр гээд жигтэйхэн гоё болж байна ш дээ. Соёлын довтолгоо гэдэг маш хэрэгтэй, одоо бүр хэрэгтэй байна. Би ёстой соёлын товтолгоотой баймаар байна гэж л хэлмээр байна.

Эрдэнэтуяа -

Тэр үед яагаад соёлын довтолгоо хэрэгтэы гэж үзсэн юм бол улсаас?

Норсон -

Тэр бол мэдээж өөрсдөө ямархуу янзтай байгаа тийм ээ тэгээд цэвэр цэмцгэр болоод ирэхээр ойлгомжтой, гадагшаа гарлаа гэхэд чинь индүүдсэн айтайхан хувцастай очихыг бодож байна ш дээ. Соёлын довтолгооноос өмнө цамц өмсөөд дөнгөж хир тогтоод байхад тэр чигтээ гүй гээд очиж байгаа юм чинь. Чи наадхаа угаагаач наадхаа угаагаад өмсчихөж болохгүй байна уу гээд л би хэлж л байгаа юм ш дээ. Шууд л залуу хүн байж хашаа юм. тэгэхэд чинь за гэж толгойгоо маажаад л угаагаад индүүдээд өмсчихөж байгаа юм чинь. Очиж шинжилгээ өгнө шүү тэг ингэ гээд. Журамтай улсууд байлгүй л яахав дээ. Би л дотороо тэгж бодох юм даа хүү минь.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс соёлын довтолгоог сайнаар хүлээж авч байсан уу, саараар хүлээж авч байсан уу?

Норсон -

Сайнаар хүлээж авалгүй яахав. Чадахгүй гэж ердөө хэлэхгүй ш дээ. Яах юм гэрт нь ороод угаагаад өгнө ш дээ. Үлгэр жишээг биеэрээ үзүүлдэг. Орны даавуу дэвсгэрийг нь шууд аваад л үзэж байгаа юм чинь яах юм.

Эрдэнэтуяа -

шууд ороод уу?

Норсон -

Тийм ш дээ яриад л. Соёлын довтолгоо явж байна аа өнөөдөр 3 дахь өдөр өө гээд шууд хэлээд л за л гэж байгаа юм чинь. За ор хөнжлийн даавууг чинь үзье болох уу гээд тэгээ тэг гээд үзнэ. Цэвэрхэн нь цэвэрхэн, хар нь хар л байгаа юм чинь өөрөө аваад л за алив саван байна уу, ус байгаа юу гээд л тэгэхээр байна л гэж байгаа юм. энийг чинь сайхан угаагаад өгчихье гээд зад угаагаад

Эрдэнэтуяа -

Та нар өөрсдөө юу?

Норсон -

Тэгэхгүй яах юм тэгээд индүүдээд өгчихөнө за ингээд эв эвээр нь эвхээд тавьж байгаарай ийм байх гоё биздээ гээд тэгэхээр за л гэж байгаа юм чинь. Аяганы алчуур эд нарыг чинь тун үгэнд орохгүй бол сонинд боогоод аваад ирнэ ш дээ. Зориуд. 5 дахь өдөр лекцтэй. Лекц дээр гаргаж ирж байгаад тэр босоод ир аяганы чинь алчуур ийм байдаг юм уу төчнөөн удаа шаардсан, төчнөөн удаа хэлсэн тийм ээ тэгээд л ингээд

Эрдэнэтуяа -

Тэгэхээр яаж байх юм?

Норсон -

Бидний буруу угаана аа гэж л байгаа юм чинь. Тийм юм дутаж байна ч гэж хэлэхгүй. Савангүй байсан ч савангүй гэж хэлэхгүй. Тэгье л гэж байгаа юм чинь. Тэгээд дараа очиход өө гялалзсан байгаа нөгөө айл чинь юу вэ гоё болсон байгаа юм чинь. Одооны залуучууд бол мэдэхгүй ээ мэдэхгүй өмд гутал нь үүднээсээ авхуулж үргэлжилээд сандал остол дээгүүрээ байдаг юм. тэгж болохгүй байхаа.

Эрдэнэтуяа -

Оо сойз саван соёлын довтолгооноор л нэвтэрсэн үү?

Норсон -

Урьд нь байдаг байсан. Гэхдээ хүн бүхэнд байгаад байж чадахгүй л дээ. Чаддаг нь чадаад хэрэглэж л байгаа юм чаддаггүй нь чадахгүй л байгаа юм. тэгэхээр дор дор нь хэлээд өгөхөөр хүн чинь бас эндээ юм боддог юм байна ш дээ. Хүүхдийнхээ сойзыг ингээд тусад нь тавьчихаад за юу өөрснийхийгөө ингэчих ээ шүдийг нь сайн угаалгаж байлдаа энэ чинь хорхой идээд иймэрхүү байгаа биздээ гэхээр хүн ойлгоод авдаг юм байна лээ. Сүүлд очиход манай хүүхдийн сойз энэ гээд л тийм сайхан урамтай хүлээж авдаг байсан.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо гарч эхлэхэд л ор хөнжлийн даавуу зарж эхэлсэн үү?

Норсон -

Байж байсан. өөрснөө оёод артел зөндөөн гаргачихаж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэгээд хүмүүс худалдаад авчих уу?

Норсон -

Худалдаад л авчихана. өөрийн хүний л санаа. Тэрнээс дутагдаж байгаа юм байхгүй ш дээ. Орны, хөнжлийн гээд артел оёчихдог байсан. Тэрнээс 2-3-ыг авахгүй ч гэсэн нэг цалин дээрээсээ нэгийг аваад байхад чинь нилээд хэдэн юмтай болчихоно биздээ. Байгаа юм чинь. Тэрийгээ залхуураад зарим нэг улс чинь заваанууд нь заваарч байгаад загнуулдаг л юм. хүн хэлхээс наашгүй, цаас чичхээс наашгүй гэж тэгэд үгэнд аягүй орох нь гоёдоо. Ёстой сайхан. Ихэмсэг зан гаргаж тэглээ ингэлээ гэх, занаад эд нар гэж ярихгүй. Соёлын довтолгоо гээд гүйдэг гэж байгаа ш дээ хүмүүс.

Эрдэнэтуяа -

Хэдэн он хүртэл үргэлжилсэн бэ?

Норсон -

1980 он хүртэл явсан.

Эрдэнэтуяа -

Нилээд бараг 20-иод жил явсан юм байна тийм ээ?

Норсон -

Тэгсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс шууд хүлээж авсан уу эхлээд цааргалаж байгаад сүүлдээ зөв юм байна гэж хүлээж авсан уу?

Норсон -

Хүлээж авахдаа сайн байсан. Ийм ийм учиртай явна аа, ариун цэвэр гээд ингээд яв гэсэн ийм учиртай юм аа гээд за за гээд дараа ирнэ шүү хөөе энийгээ сайхан янзалсан байлдаа гэхээр за л гэж байна. Ярвайж янтай юм байхгүй шүү.

Эрдэнэтуяа -

Хэрэгтэй гэж хүлээж авч байсан юм болов уу цаанаас улсын шаардлага гэж хүмүүс номхон хүлцэнгүй хүлээж авч байсан уу? Аль нь давамгайлж хүлээж авсан, соёлын довтолго хэрэгтэй гэж хүлээж авсан уу эсвэл номхон даруудаа хүлээж авсан уу?

Норсон -

Ер нь дуулгавартайдаа авлаа гэж бодож байна. Дуулгавартай байсан улс чинь дээрээс нь соёлын довтолгоо гээд ингээд гарсан гэхээр бас нэг юм боддог юм байгаа биз дээ, ер нь дуртай хүлээж авсан. Ер нь сайн их сайн болсондоо. Одоо айлаар явбал их юм үзнэ ээ би л лав. Хөлтэй гартай явах юм бол усны нүхтэй айл байхгүй дээ. Гаднаас нь хархад хүртэл зэрлэгдээ баригдаж байгаа юм чинь яаж муу усны нүх байдаг юм. байхгүй л байж таараа ш дээ. Тэгээд угаадас аа дуртай зүгрүүгээ цацаж байгаа юм чинь. Одоо соёлын довтолгоог эргээгээд хиймээр байна. Тэгж байж л энэ байдлаас гарна. Миний хувийн бодол ш дээ. өөрөө тийм ажил хийгээд явсан болохоор урьдныхаа л юмыг бодох юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Ардчилсан хувьсгал хэзээ гарсан бэ?

Норсон -

Ардчилал 1990 оронд гараа биздээ. Намайг л 14 –ий ерөөл гэж хотод очиход гадаад хэргийн юунд хэдэн хүн хэвтэж байсан.

Эрдэнэтуяа -

Анх ер нь юу гэж гарч ирж байсан бэ?

Норсон -

Хүү минь яагаад ам хамраа таглаад хэвтчихээ вэ гээд явж байхад аа тэгсэн ардчилал гэж байгаа юм аа. Ардчилал гараад сайн сайхан боллоо гэж боддоггүй миний хувийнхаар шүү. Олон түмэн сайн сайхан бололгүй л яахав. Гэхдээ миний санаанд хүрээгүй.

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилалаар юу ирнэ гэж хүлээ байсан? Яана байх гэж бодож байсан?

Норсон -

Ардчилалыг овоо зөв санаасай овоо дээшлүүлчих юм болов уу гэж бодсон миний санаанд лав хүрээгүй. Ардчилал гээд сайжирсан гэхэд хэцүү. Шаардлагаар, янз бүрийн нууц төлөвлөгөөгөөр, шахалтаар л болсон болов уу гэж бодож байгаа.

Эрдэнэтуяа -

Танд ер нь нөлөөлсөн үү?

Норсон -

Надад ер нь нөлөөлөөгүй. Одоо ч гэсэн нөлөөлдөггүй.

Эрдэнэтуяа -

Үр нөлөө нь ардчилалын?

Норсон -

Тэгш эрхтэй илэн далангүй байж байгаа санаатай юм уу даа. Илэн далангүй байдаг юм аа аятайханч хэрэглэж чадахгүй биш л болов уу л гэж боддог. Дотроо энэ бол миний мунхаг санаа л даа. Миний өөрийн л бодол.

Эрдэнэтуяа -

Та ер нь ардчилалд оролцсон уу?

Норсон -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Норсон -

Ү Аа мэдэхгүй. Сайн мэдэхгүй надад ардчилалд тийм сайхан болчихлоо гэж бодошдохгүй л байгаа. Тийм л байна даа.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Норсон -

Миний амьдрал бол яахав хүн болж төрснөөсөө хойш өөрөө эцэг эхийн буянд малаа дагаж өсчихөөд өөрийнхөө амьдралыг өөрөө жолоодоод аваад явсан надад дутаж гачигдсан, ядарсан зүдэрсэн тийм юм байхгүй. Одоо ч гэсэн надад яана даа гэсэн юм байхгүй. өөрөө хөдөлмөр хийгээд олсон тэр юмаараа бахтай амьдарч чадаж байна. Ногоогоо тариад идчихэнэ айлаас гуйхгүй. Амьтан хүнтэй наргичихвал наргичихана. Олон түмэнтэйгээ. Их найрсаг хөгшин залуугүй олон хүмүүс надад сайн байдаг.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл байдаг уу?

Норсон -

Онцгойроод байх юу байхав дээ надад. Гэхдээ ер нь амьдрал тэгшихэн зөвөөрөө яваад насыг барж байна би.

Эрдэнэтуяа -

Улсаас ер нь гэр бүлд ямар бодлого явуулж байсан бэ? хүн амын өсөлт ч юм уу, хүүхдийн төрөлтөд ч юм уу?

Норсон -

Явагддаг байсан байх аа. 16 хүүхэд гаргасан хүнийг хүртэл Москва руу явуулж л байсан ш дээ. Манай нутгаас 16 хүүхэд төрүүлсэн хүн байсан ш дээ. Одоо 16-уулаа байж л байна ш дээ. өвгөн эмгэн болсон юмнууд

Эрдэнэтуяа -

Овоо олон хүүхдүүд байна аа?

Норсон -

Тийм. Харин нөхөр нь нас барсан дэмбэрэл гээд хүн байсан. Даваадулам гээд хүүхэн нь байж л байна лээ. Тэгэхээр тэр чинь сайхан л байна ш дээ. Москва руу явчихана гэдэг чинь. Ээжийн ахын буянд харин би 2-3 удаа Москва яваад үзсэн. Амралтаа аваад урилга өгөөд урилгаар нь л явж байсан. өөрийнхөө нүдээр юм үзэж харах өөр юм байна лээ. Тэгж яваад тийм ийм юм үзээд гээд хүнд ярьсан ч гэсэн нүдээр харсан юм чинь өөр л байдаг юм билээ. өөрөө очоод нүдээрээ харахаар шал өөр юм билээ. Ахынхаа буянд нөхөртэйгөө, хүүхэдтэйгээ гурвуулаа явдаг байсан. Хүүгээ аваад явна аа гээд л. Сайхан орнуудаар явж үзсэн ахынхаа буянаар. Олон газраар явж олонтой танилцаад, нүдээрээ харж мэддэг юм байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.