Ochirdanzan


Basic information
Interviewee ID: 990054
Name: Ochirdanzan
Parent's name: Gombo
Ovog: Mash otog
Sex: m
Year of Birth: 1918
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hushaat sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: lama - loovon


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
education / cultural production
travel
funerals
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Амьдралынхаа түүхээ ярьж өгнө үү?

Очирданзан -

За миний амьдрал ч яахав дээ 1918 онд Одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг Энхтал гэдэг газар Намгомбын гэр бүлд төрсөн хүн юм байгаа юм аа. Тэр үе маань яахав дээ хувьсгал эхэлж л байсан л үе. Би 1920 онд 4 настай байсан юм уу даа. Би чинь хувьсгалаас ах хүн шүү дээ. Тэр үеийн амьдрал бол яахав дээ эдийн засаг соёлын талаар хөгжөөгүй Манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдсан ингээд 1911 онд Монгол улс маань манжаас тусгаарлаж хаант засагтай болж Богд Жибузандамба худагтаар толгойлуулсан ийм хаант улс байсан шүү дээ. Тэгээд 1920 оноос эхлээд хятадлын Сюшу жан Монголд орж ирж 10000 цэрэгтэй орж ирж бас манжийн дарлалд эргүүлж авар гэж орж ирсэн юм шиг байгаа юм. тэгээд яахав МАХНам буу явуулах талаар Сүхбаатар, Чойбалсан нар бүлгэм байгуулаж 2 бүлгэм тус тусдаа жаахан жаахан ажллаж байснаа сүүлдээ хоёр бүлгэм хоорондоо нэгдээд МАХНам ардын нам байгуулагдаж ингээд журамт цэрэг элсүүлээд нам маань ингээд Сюшу жангийн цэргийг хөөн гаргах, нөгөө талаас Октябрийн хувьсгалаас оргосон цагааны үлдэгдэл тэр үед Монголд ороод ирсэн ингээд давхар давхар Монгол улсад чинь их түгшүүртэй байлаа шүү дээ. Аллага таллага болсон, баячуудын юмыг нь хурааж авах барих гээд ийм байсан юм. тэгээд яахав дээ 1921 онд Сүхбаатар маань журамт цэргээ элсүүлэж Сэлэнгэ аймгийн юуны Сүхбаатар хотын ийшээ Сэлэнгийн захад тэнд хуарагнаж амьдарч ингэж байсан шүү дээ. Ингээд Сүхбаатар 300-аад хүн элсүүлсэн байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэр үед чинь шивээ хийгт дууг гаргасан. Ширэн дэнлүү модонд өлгөсөн цэргүүд харанхуй шөнө гэрэлтэй тэгж байхгүй юу. Тэгсэн чинь ширэн дэнлүүгээ унагаад хагалчихсан. Тэгсэн чинь гозгор Цэрэндорж гуай аман зохиолд сүрхий хүн байсан юм яахав ээ яахав шивээ шаазыг авахад шилэн дэнлүү хэрэггүй шившигийн муусайн дайснуудыг нь ширмэн бөмбөгөөр сөнөөнө шүү гэж ингэж инээлгэж байсан юм гэнэ лээ. Алтанбулгийг хятадууд эзэлсэн байсан байхгүй юу даа тэгээд үүрээр хятадын цэргийг хуу цохиж урагш нь замаар нь тонилгож байсан юм гэнэ лээ. Тэр үед яахав дээ манай Сэлэнгэ аймгийн хүмүүс голдуу цэргүүд байлаа шүү дээ. Тэгээд хувьсгал маань эхэлсэн түүхтэй. Хувьсгал эхэлж байх үед бол яахав Монгол орон маань эдийн засаг, соёлын талаар хөгжөөгүй сургууль байхгүй, эрэгтэйчүүдийн 60% лам нар ингээд л ном уншсан сонин нүүдлийн аж ахуйтай ийм л үе байсан. Тэр үед Монгол орон маань хөгжөөгүй байжээ. Их ядуу байсан юм байна аа хөөрхий. Яагаад вэ гэхлээр ил галтай байсан ш дээ. Яндан зуух байхгүй ил галтай байсан л үе. Би 1938 онд цэрэгт явсан юм. Тэгээд Өмнөговьт дайчлагдаад армид ч гэсэн ил галтай.

Эрдэнэтуяа -

Тулгатай?

Очирданзан -

Тийм. Гэр орондоо тавилга байхгүй бараа гээд гадаа жаахан юм овоолгоотой байдаг. 10-аад хоноод нэг газраас нүүгээд явчихдаг ийм амьдралтай байлаа. Бичиг үсэг үл мэдэх. Сүхбаатар, Чойбалсан нар 1924 онд түр засгийн газар байгуулж БНМАУлсаа байгуулаж үндсэн хуулиа батлаад тэр үе хүртэл эзэрхий түрэмгий феодалыг эсэргүүцэн шинэ маягийн хөрөнгөлөг, ардчилсан бүгд найрамдах улс гэж байсан юм. тэгж цол мадшираа дуудуулж байсан юм. тэгээд сүүлд нь урдахыг нь хасаад зүгээр БНМАУ гэж тогтсон юм. ингэж Монгол улс хөгжлийнхөө замруу орж байсан юм. ийм л сайхан үе байлаа даа. Би 1936 онд 18 нас хүрээд Маршал Чойбалсангийн гарын үсэгтэй цэргийн үнэмлэх авч байлаа. Аа их хөөрч байлаа шүү дээ цэрэгт явна гэж. Сайхан хувцас өмсөнө гэж тэгээд 1937 онд цэрэгт явж байлаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь гологдчоод гөө бас заяагүй юм гэж, бие бялдарын хувьд арай дутуу байсан юм уу даа тэгээд Энхталын аж ахуйг 1935 онд байгуулсан шүү дээ. Манай улсын хэмжээнд 2 сангийн аж ахуй Жаргалантын, Энхталын сангийн аж ахуй байгуулагдаад байсан. Тэгээд тэнд Өлзийбат дарга намайг дуудаад тэгэхэд би цагаан үхэр малладаг байсан юм. чи малын эмчтэй хоеулаа сууриудаар явж мал эмчилгээ хий тэр дээрээ ажил хий гээд тэгсэн. 80 төгрөгний цалинтай байсан. Тэгээд тэнд ажиллаж байгаад хойтон жил 1938 онд цэрэгт явсан. Цэрэгт яваад Дотоод яамны Одон хороон дээр очиэ тэнд сайхан хувцасаа олж өмсөөд толгойтын аманд 3 сар шинэ цэргийн карентийн дээр ажилласан. Хөл гарын сургууль тийм юм хийж байгаа юм даа. Тэнд бичиг үсэг мэддэг хүн огт байхгүй би л нэг халтар бичигтэй тийм байлаа ш дээ. Сэлэнгээс 40-өөд хүн цэрэгт татагдсан юм. тэр үед чинь их хэцүү байлаа. Бариа тавиа эхэлсэн.

Эрдэнэтуяа -

Бариа тавиа гэж?

Очирданзан -

Бариа тавиа гэж хувьсгалын эсэргүү эхэлсэн. Тэгээд цэргийн хоолон дотор зүү яваад л байх юм.

Эрдэнэтуяа -

За

Очирданзан -

Зүүг нь түүж хаячихаад л идчихдэг тэгээд чацга алдаад л, тэгээд хязгаарын газрын улс төрийн хэлтсийн дарга шар Найдан гэдэг хүн ирж эсэргүү болж гэнэ ээ цэргийн хоолонд зүү хийж гэнэ ээ гээд цэргийн каретийн дээр буудах бэлтгэл хийж байх юм. Тэгж байсан Амарбаясгалант хийд дээр байсан юм аа Лувсанбазар гэж тэр Дамдин хутагтын даалгавараар эсэргүү хэрэг хүлээгээд буудан алуулж байх юм. Үгүй ээ бас хөгийн юм аа. Тэгээд намар нь би хилийн цэргийн хязгаарын 8-р отрядад шилжиж очиж МУ-ынхаа хил дээр 5 жил цэргийн албыг хаасан юм даа. Цэргийн албыг хааж байхдаа МУ-ын нэр төр, МУ-ынхаа нууц даалгаврыг биелүүлж Дотоод явдлын яамны тусгай үүрэг гүйцэтгэж амь хайргүй зүтгэж буудуулж хүртэл явж байлаа. Ингэж л явсан хүн. Аа тийм тэгээд халх голын дайн эхэлсэн шүү дээ. Халх голын дайны чинь намар юуны тусгай даалгавараар заставын дарга Дэлэгжунай гэдэг хүнээр даргалуулсан 5 хүн нэг хөнгөн пульмёттой японы 10000 хүн буурт хотгороор дамжиж манай урдуур ирэх болжээ. Ийм мэдээ аваад биднүүд ч хил давж юу яалаа шүү дээ. Алаша гэж ижил гол гэж байдаг юм тэрүүгээр тагнуулын үүрэг гүйцэтгэж тэгээд хятадын цэрэгт цохигдоод буцсан байна. Тэгээд ирсэн. Цэргүүд ч намайг ийшээ тийшээ явсаныг мэдэхгүй. Аав ээждээ ч хэлж болохгүй тусгай үүрэгтэй байлаа. Улс эх орныхоо төлөө амь хайргүй явж будуулж хүртэл явж байлаа. 130 сумтай япон бентовтой, сунадаг улаан дурантай байхад нь буун дуу гаргалгүй барьж байсан шүү би. Хил дээр Завхан аймгийн хэн гэдэг хүнтэй өө нэрийг нь мартаад байх юм аа. Мандал сумын Жамсран гэж тэрэн тэгж явж байсан. За тэгээд цэргийн албыг 5 жилийн хугацаатай одооныхтой харьцуулахад 5 жилийн хугацаатай хэцүү байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр үед 5 жил байсан уу?

Очирданзан -

Тийм 5 жил байсан. Одоо бол их дээд сургуульд сурах хугацаа байхгүй юу. Тэгээд МАХНамын улс төрийн, намын төв хорооны дарга Лувсан шарав гэдэг хүн баригдав аа. Тэр юу вэ гэх дээр зэрэг нэг ном гаргасан байсан юм шар хавтастай Монгол юу бурханы ном хоёроор биччихсэн тэр дээр юу гэж байсан гэх дээр зэрэг чинь манай нам дотор сайн ч хүн байна, муу ч хүн байна гэж ингэж бичсэн юм. ингэж бичиж ном гаргасан учраас эсэргүү болж орхивоо. Нам дотор хэзээ сайн хүн гэж байсан юм дандаа муу хүн гэж ингэж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Улсаас тэгж үздэг байсан юм уу?

Очирданзан -

Тийм улсаас тэгж үзээд. Тэгээд дараа нь намын төв хорооны дарга хэн боллоо доо Лувсаншарав гуайн дараа нэг хүн болсон юм аа. Хөөрхий минь тэр бас дахиж баригдаад ингээд МАХНам чинь их хэлмэгдсэн шүү дээ. Амар гуайгаас эхлээд л Гэндэн лам нараа устга Сталины даалгавар гэхгүй юу тэгсэн бид лам нартайгаа хувьсгал хийсэн гэхгүй юу тэгж хэллээ гээд Гэндэнг бариад л тэгээд л устгасан. Одоо болохоор МАХНам л устгасан мэтээр яриад байгаа юм. энэ бол биш шүү дээ. Том гүрний юунд автагдчихсан манайх юу л хий гэнэ хийж л байдаг. Тэгээд дараагаар нь цэрэгт байхад тийм 1941 онд намын 10-р их хурал хуралдлаа шүү дээ. МАХНамын 10-р их хурал хуралдаж Монгол орныг социализмын талаар хөгжүүлэх талаар зорилт тавиад тэгээд таван жилийн төлөвлөгөө гаргаж тав таван жилээр улсаа хөгжүүлэх тийм төлөвлөгөө гаргаж тэгж байгаад хувийн аж ахуйтнуудыг чинь хэдэн оноос билээ дээ 1940 хэдэн оноос байхаадаа сүүлээр нэгдэл сангийн аж ахуй байгуулсан. Нэгдэл сангийн аж ахуй болгоод биеэ даагаад сайхан явж байсан чинь 2000 оноос биз дээ нөгөө ардчилал маань эхэлдэг тийм ээ. 1980 оны сүүлээр МАХНам өөрчлөн байгуулалт хийхээр дэвшүүлсэн шүү дээ. Тэгээд МАХНам шийдвэр гаргаад тэрийг чинь зөвшөөрөөд өөрчлөн байгуулалт хийх нь зөв юм аа гээд ингээд явж байсан. Тэгээд дараа нь 2000 оноос эхлээд л өөрчлөлт чөлөөт зах зээлтэй өөрчлөн байгуулалтыг хийгээд энийг чинь МАХНам хурлаа хийж зөвшөөрөөд анхлан өөрөө УИХ-ын гишүүнээ 400 хэдэн хүнээр сонгож, тэгээд дараагаар хөгжиж яваад 76 гишүүн боллоо тийм ээ. Одоо юм л хийж чаддаг л юм бол амьдрах тийм боломж эхэллээ шүү дээ. Хүн юу хийж чаддагаараа амьдарна, дээр үед бол бүх юм улсынх шүү дээ. Бүх юм улсынх байгаа тэр үед бол харин ажилгүй хүн байгаагүй. Хүн болгон ажилтай, ядуу хүн байгаагүй. Баян дарга нар байгаагүй. Тэгээд цөм л юу яалаа шүү дээ ард түмний аж амьдрал нилээд тэгширчихсэн ядуу хүн байхгүй, баян хүн байхгүй, амьдрал нь тэгширчихсэн тийм л үе байсан. Энийг бол дэлхий дахины хөгжлийн байдал олон улс бол өөрчлөн байгуулалт хөрөнгөтний ардчилсан хувьсгал тэрүүгээрээ амьдрах нь зүйтэй гэсэн энэний дагуу л манайх чинь өөрчлөн байгуулалт хийлээ шүү дээ. Дээр үед чинь эрэгтэйчүүдийн 60% нь лам байлаа шүү дээ. Би хүртэл 18 нас хүртлээ эцэгтэйгээ Амарбаясгалангийн хийд дээр тэндээ ном заалгаж бичдэг байлаа тийм. 1938 онд цэрэгт явсаны дараагаар миний аав чинь амарбаясгалан хийдийн мамбын дацагын ловон хүн байсан юм.

Эрдэнэтуяа -

За.

Очирданзан -

Тэгээд аав маань баригдаад хэлмэгдсэн дээ.

Эрдэнэтуяа -

Анх яаж хэлмэгдсэн юм танай аав?

Очирданзан -

Том толгой лам Амарбаясгалан хийдийн мамба дацагын гэдэг чинв эмчийн дацан байхгүй юу. Одоогоор бол эмнэлэг гэсэн үг. Тийм тийм том толгой лам тэрний дарга чи эсэргүү ингэж тулгахгүй юу. Манай аав бол тэр юуг нь хүлээгээгүй. Би хэргийг нь үзсэн. Хэргээ хүлээгээгүй хүчлэн тулгаж буудсан байна лээ манай аавыг.

Эрдэнэтуяа -

Анх яаж баригдаж байсан? Баригдаж байхад нь та байсан уу?

Очирданзан -

Би чинь цэрэгт явсан байсан юм. дотоод яамнаас хүн очоод л, сумнаас хүн дуудаад л аавыг хэлтэс рүү сумын өртөөгөөр хүргэж өгөөд л Алтанбулагт тэнд байж байгаад тэнд Шархүү гэдэг байцаагч л байцааж буудсан юм байна лээ. Тэгээд яахав дээ ардчилал гэснээс хойш хэлмэгдэлт цагаатгах ажил явагдаж аав маань цагаатсан, нэг бичиг өгсөн. Сая төгрөг өгсөн. Тийм ийм л байна.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлтийн тэр байцаагч нар нь ямар хүмүүс байсан юм бэ? хаанаас тушаалтай хүмүүс байсан юм?

Очирданзан -

Дотоод явдлын яамны байцаагчид байхгүй юу. Дотоод явдлын яамны мөрдөн байцаагчид байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэд нар тэгээд Оросоос тушаалтай байсан юм уу?

Очирданзан -

Дотоод явдалын яамны мөрдөн байцаагч нар чинь цөмөөрөө орос улстай ш дээ. Чи байцаагч бол хажууд нь орос, чи орос хүний юуг зөвшөөрөхгүй бол чи маргааш өглөө баригдана. Тийм айхтар байсан юм. Орос бүр юу яачихсан эзэлчихсэн. Тэр битгий хэл би Алтанбулаг хотын захиргааны дарга байсан юм. Дотоод явдлын яамнаас намайг дуудаж юу яагаад тэгээд нэг байцаагч 25-аас доошгүй буриад барь гэсэн тушаал өгсөн байгаа юм.

Эрдэнэтуяа -

Пөөх за? Бүр буриад гээд заагаад өгчихсөн?

Очирданзан -

Тийм. Даалгавар өгсөн байцаагч нартаа. Тэгэхээр нэг хүн ингэж ярьж болох юм уу даа үгүй юм болов уу. За чи өөрөө мэдээд бич. Тэгээд юу яасан байна. Буриад хүнийг л барих юм бол намайг барих уу гээд тэгсэн орой нь аваачаад буудчихсан. Өчиг байхгүй буудчихсан.

Эрдэнэтуяа -

Пөөх. Тийм хатуу?

Очирданзан -

Тийм. Дотоод яам чинь тэр аяараа оросын гарт байлаа ш дээ. Оросын сургасанаас л зөрвөл эсэргүү болоод л тэгдэг тийм айхтар хүнд байлаа. Тэгээд цэргээс халагдаж ирээд ажлаа хийхэд аймгийн эвлэлийн хороонд даргын туслах байлаа. Баянзамын 6 сарын курсэд яваад биеийн тамирын зааварлагч болоод тэгээд тэнд ажиллаж байгаад аймгийн ерөнхийлөгчийн даргаар дэвшиж тэгээд тэндээсээ намын дээдэд яваад тэгээд ирээд Алтанбулаг хотын захиргаанд захиргааны даргыг 5 жил хийлээ ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх за.

Очирданзан -

Аймаг татан буугдсан байхгүй юу Сэлэнгэ татан буугдаад Төв аймагтай нийлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд?

Очирданзан -

1956 онд өө би хаа ч байсан юм төрөх. 1956 онд татан буугдсан ш дээ Төв аймаг нийлсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад татан буугдсан юм?

Очирданзан -

Хэн мэдэх вэ аймгийг л тэгж цомхотгосон юм байгаа юм. тэгээд наашаа Сүхбаатар хотод ирээд аймгийн үйлдвэр олон нийтийн хэлтсийн дарга байлаа. Голдуу л хариуцлагатай ажил хийж явсандаа. Энд хүрч ирээд аймгийн намын хорооноос эндхийн Соёлын ордоны дарга болгосон. Тэгээд намын даалгавараар соёлын ордоны дарга хийж байгаад сүүлдээ болиод төмөр замд шилжээд төмөр замын худалдааны байгууллагад шилжээд тэнд ажиилаж байгаад аа тийм юу яасан юм байна шүү аймаг татан буугдаад 1956 онд цэцэрлэгийн эрхлэгч хийсэн юм. цэцэрлэгийн эрхлэгч хийж байгаад тэгээд намын даалгавараар соёлын ордоны дарга болоод цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа авгайдаа өгсөн. Одоо тэр хананд өлгөөтэй байгаа. Тэрэндээ өгсөн юм. тэгээд тэнд ажиллаж байгаад яахав дээ ерөөсөө би ажлаа өөрчлөнө гэж бодоод өөрийн саналаар ерөөсөө би больё гэсэн намын хорооноос яалаа гэж болох вэ зүгээр хийж бай тэгээд 2-3 жил хийв үү дээ тэгээд ашгүй мэргэжилийн хүн ирж тэгээд би ажлаа өгч төмөрзамын худалдаанд ажиллаж байгаад тэгээд дараагаар нь аймагт ажиллаад аймгийн худалдаанд ажиллаад Цагаан арлын бааз энэ юуны гадаад худалдааны байгууллага тэнд ажиллаж байгаад тэгээд сүүлд нь 1973 оноос цэцэрлэгт ажиллаж байгаад цэцэрлэгийн няравыг хийж байгаад мужааныг хийж байгаад 60 хүрчлээ тэгээд тэндээ тэтгэвэртээ гарсан юм аа. Тэгээд ингээд явж л байна хөөрхий.

Эрдэнэтуяа -

Яаж анх бичиг үсэг сурсан бэ та?

Очирданзан -

Тэр үед яасан юм 1934 онд билүү 1935 оны үд сумын захиргаа дээр бичиг үсгийн бүлгэм байгуулсан юм. тэнд суралцаж байгаад тэгээд тэгсэн Манх Балдан гэдэг хүнд шавь ороод нутагтаа тэгээд бичиг үсэг сурсан. Бага сургууль байгуулаагүй байсан үе ш дээ дээр үед чинь. Тиймэрхүү амьжиргаатай байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүүхдүүдэд яаж бичиг үсэг зааж, хүмүүжил олгодог байсан юм бэ? гэр сургууль гэж байсан уу?

Очирданзан -

Орон нутагт баг дээр бичиг үсэг мэддэг тийм хүн байвал тэр хүнд чи яа гээд Манх Балдан гуайд очиж бичиг үсэг заалга гэж даалгавар өгдөг юм тэгээд тэнд очиж бичиг үсэг заалгаж

Эрдэнэтуяа -

Эцэг эхэд нь үү?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд хадаг тавих уу?

Очирданзан -

Хадаг үгүй үгүй багаас даалгавар өгчихсөн манх Балдан гуайд би шавь орлоо гэхэд шавь энэ тэр гэх юмгүй багаас даалгасан өдөр очиж бичиг үсгээ заалгаад л ингээд л явдаг. За байз бага сургууль хэдэн онд байгуулсан юм бэ 1933-1934 оны хавьд байгуулаа болов уу? Бага сургууль байгуулсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Гэр сургуультай үед юун дээр бичих вэ? Бал цаас гэж ямар юм байх вэ?

Очирданзан -

Цаас харандаа, дэвтэр харандаа дээр бичнэ.

Эрдэнэтуяа -

Байсан уу?

Очирданзан -

Байна аа хоршооноос авна. Алтанбулагт нэг багш байж байгаад чөлөөндөө гарсан эмэгтэй хэн билээдээ байз бас надаас юу аваад л байсан одоо энэ байгаа юм хэнсэн билээдээ байз

Эрдэнэтуяа -

Намтар уу?

Очирданзан -

Миний хийж байсан ажил түүх

Эрдэнэтуяа -

Намтар юм байна тээ?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Танд ийм дээр үеийн захиа юу байна уу? Захиа бичээс тийм дурсгалтай бичиг баримт тийм юм байна уу? Үзэж харахаар

Очирданзан -

Эвлэлийн төв хорооны жуух бичиг тэрүүгээр би шагнуулсан юм би. Тэр маань одоо энд байна уу үгүй юу. Залуучуудын эвлэлийн гишүүн гэж явлаа бас. Гишүүн эвлэлийн үүрийн дарга цэрэгт байхад байлаа. Энэ жуух бичиг юм байна тийм ээ. Биийн тамирт амжилт гаргаж 45 жилийн ойгоор эвлэлийн төв хорооны шагнал авсан юм. монгол ардын хувьсгалч залуучуудын эвлэлийн төв хорооны жуух бичиг Гомбо овогтой нөхөр Очирданзан таныг бие болон аймгийн эвлэийн биеийн тамирын ажилд идэвхитэй ажилласан талаар хувьсгалч залуучуудын эвлэлийн өндөр нэрийг дээр өргөж сайн ажиллаж тул хүндэт өргөмжлөл олгож дурсгав. 1943 онд цэргээс халагдаж ирээд 1945 онд юм уу залуучууд нь бичиг хөөж сайн дурын урлагт яваад тэгдэг байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр тухайгаа яриач?

Очирданзан -

Тэгээд одоо тэнд чинь Сэлэнгэ аймгийн театрт маршал Чойбалсангийн театр гэж байсан юм алтанбулагт. Тэнд яахав залуучуудын гишүүд эд нар очиж тэнд орой дуу заалгах гэж юу яадаг, жүжүиг тоглох эд нар гээд ажил хийдэг юм. тэгээд учиртай гурвын Юүндэнд тоглосон. Цэнд гэж авгайтай зураг нь уул нь хүүхдүүдэд байгаа. Тэгээд учиртай 3-н юүндэнд тоглолоо. Дараагаар нь юуны Ардын эрх жүжгийн Билгүүн хутагт гэдэгт тоглолоо. Дараагаар нь Мандухай цэцэн хатаны Мандуул хааны дүрд тоглолоо. Дараагаар нь Булган аймгийн 25 жилийн ойгоор Сэлэнгэ аймгаас очиж тоглолт хийсэн юм. тэнд очиж айлын бүсгүй гэдэг жүжгийн цэргээс ирсэн хүүд тоглож байлаа. Долоодойн Баатарт тоглож байлаа. Тийм юманд тоглож байлаа даа. Монгол улсын 50 жилийн ойгоор худалдаанд байж байхдаа 60 арай хүрээгүй байсан тэгээд сайн дурын урлагт 1971 онд сайн дурын улсын үзлэгт сайн дурын уран сайхны юунд аймагт шалгарч улсад яваад дэмбээний хослол хөгжмөөр хүрэл медаль авсан. Ийм л явлаа тэгээд. Жүжигэнд тоглоно, таанзанд явна залуу байхдаа тийм л байлаа ш дээ. Бужигнаж л явлаа.

Эрдэнэтуяа -

Ер нь бол залуучуудыг их дэмждэг байсан юм байна аа даа тийм ээ?

Очирданзан -

Тийм. Эвлэлийн хороонд биеийн тамирын зааварлагч байхад чинь одоо сургуулийн сурагчидын өглөөний гимнастик хийлгэнэ шүү дээ. Биеийн тамирын тэмцээн янз бүрийн баяр ёслолоор тийм байнга хийдэг юм.

Эрдэнэтуяа -

Та нутгийнхаа хүнд шавь орж бичиг сурсан гэж байна ш дээ тэгэхэд Уйгаржин бичиг сурсан уу?

Очирданзан -

Тэгэлгүй яахав тийм.

Эрдэнэтуяа -

Кирилл бичгийг хаанаас сурсан?

Очирданзан -

Цэргийн газар.

Эрдэнэтуяа -

Яаж сурч байсан?

Очирданзан -

Цэргийн газар янз бүрийн хичээл заадаг юм

Эрдэнэтуяа -

Цэргүүдэд бүгдэнд нь заадаг юм уу?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь бүр нэгдсэн байдлаар уу?

Очирданзан -

Нүдний хараа муудаад хэцүү байна аа.

Эрдэнэтуяа -

Анх сурч байсан дэвтэр үү?

Очирданзан -

Анх жанзалцогзол гэдэг ном бичсэн юм.

Эрдэнэтуяа -

Уйгаржингаар уу?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Аа төвд номноос уу?

Очирданзан -

Төвдийн номноос. Миний бичиг өөрөө бичсэн юм.

Эрдэнэтуяа -

Хэдэн онд бичсэн юм?

Очирданзан -

Нилээд гоё бичигтэйдээ орж байлаа шүү дээ /инээв/.

Эрдэнэтуяа -

Та энийг хэдэн онд бичсэн юм?

Очирданзан -

Саяхан 2-3 жилийн өмнө. Нүдтэй байх даа одоо нүдгүй болчихоод байна. Харж чадахгүй болчихоод байгаа байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Пөөх та тэгвэл сайн уйгаржин бичигтэй юм байна ш дээ.

Очирданзан -

Гоё бичигтэй гэдэг байлаа.

Эрдэнэтуяа -

Та тэгвэл одоо энэ бурханы номнуудыг бүгдийг нь уншиж чадах нь байна ш дээ тийм ээ?

Очирданзан -

Унших гэхээр нүдгүй болчихоод байна л даа. Тэгээд ингээд байж л байна. Цагаан дарь эх байгаа байх энд

Эрдэнэтуяа -

Энэ зурхайн гар дэвтэр гэнэ ээ. Та ер нь цэрэгт явж ирээд бурханыхаа номыг ер нь хөөсөн үү?

Очирданзан -

Үгүй МАХНамын гишүүн бацаан тэгэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Таныг ер нь 1938 оноос өмнө аавтайгаа Амарбаясгалант хийд дээр сууж байсан гээд шахалт хавчилга байсан уу?

Очирданзан -

Үгүй ээ байхгүй. Хүүхдүүд яахав дээ шороотой ноцолдоод бужигнаж л явлаа. Лам нар эд нар баригдаадгүй байсан бол яах байсан бол мэдэхгүй. Би цэрэгт явах гэж л их л хөөрдөг байсан юм. шивээ хиагт дууг дуулаад, улаан тугийг мандуулаад энэ тэр гээд л

Эрдэнэтуяа -

Юунд нь тэгж хөөрдөг байсан юм?

Очирданзан -

Цэргийн хувцас гоё санагдад юм. Сэлэнгэ аймаг 1936 онд Сэлэнгэ аймаг, Булган аймаг чинь нэг аймаг Газар тариалангийн аймаг гэж нэг аймаг байсан шүү дээ. Баруунбүрэнгийн Бургастайн шил дээр наадмаа хийгээд 7 хоног наадам хийгээд хойтон жил нь 1937 онд Сэлэнгэ аймаг юу 2 салаад Булган аймаг Сэлэнгэ аймаг болсон юм. Тэрнээс Газар тариалангийн аймаг гэж байсан юм. тийм учиртай юм шүү. Би бол ном нилээд мэднэ шүү бурханы ном өөрөө дандаа уншдаг юм.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлт анх яаж эхэлсэн юм бэ?

Очирданзан -

Хэлмэгдүүлэлт анх 1932 онд баруун аймагт эсэргүү хөдөлгөөн гарсан юм. тэр эсэргүү хөдөлгөөн бол Самбуудөвчин лам нэг нь хэн билээ 2 ламаар удирдуулсан лам нарын бослого гарсан юм. тэр бослогоор яасан бэ гэхээр зэрэг халимагтай хүмүүсийг барина намын, эвлэлийн гишүүдийг барина ингэж байгаа

Эрдэнэтуяа -

Ямар зорилготой юм?

Очирданзан -

Хувьсгалыг устгаж байхгүй юу хувьсгалд дургүй гэж. Амьдаар нь үсийг нь хусна, хүлж байгаад

Эрдэнэтуяа -

Хуйхтай нь хуулж авах юм уу?

Очирданзан -

Үстэй бол хувьсгалч боллоо гэж. Тэгээд хоршооны дарга эд нарыг чинь барьж байхгүй тэрийг чинь яагаад гэдсийг нь амьдаар нь яраад Самбуудөвчин гэдэг хүн чинь гараараа сугалж хаяж тэгж байлаа шүү дээ

Эрдэнэтуяа -

Тийм харгис?

Очирданзан -

Тийм аюултай юм болсон юм аа. Тэгээд өчнөөн төчнөөн олон хүмүүсийг алаад тэгсэн. Тэгээд нэг зэвсгийн хүчээр дараад гайгүй болсон. Сталин бол лам нараа устга гэж. Танай лам нар аягүй бол ахиад босно тэгээд зөвлөлт холбоот улс бас лам нар аа устгасан шүү дээ

Эрдэнэтуяа -

Бас адилхан?

Очирданзан -

Тийм бас адилхан. Монгол ЗХУ-ын дарамтад байж лам нар аа устгаж эхэлсэн байхгүй юу.

Эрдэнэтуяа -

1932 оны бослогоос л үүдэлтэй юм байна ш дээ?

Очирданзан -

Тийм тийм. Тэрнээс л үүдэлтэй шүү дээ. Тэр их аюултай юм болсон юм байгаа юм аа.

Эрдэнэтуяа -

Зөвхөн лам нарыг устгасан уу бас өөр хүмүүсийг устгасан уу?

Очирданзан -

Лам нар л нам улс төрийн гишүүдийг барьж авч устгаж байхгүй юу.

Эрдэнэтуяа -

1938 онд зөвхөн лам нарыг устгасан уу, эсвэл давхар өөр хүмүүсийг хэлмэгдүүлсэн үү?

Очирданзан -

Нам засгаас чинь Гэндэн, Шижээбадрах гээд устгаагүй юу. Заримыг нь ЗХУ-д урьж аваачаад тэгээд эсэргүү гээд буудаад байсан байхгүй юу. Тийм аюултай юм болсон юм байна лээ. Тэгээд Лосол, Шижээбадрах гээд л дандаа намын хариуцлагатай хүмүүсийг устгасан шүү дээ. Тэгээд л тэндээс л үндэстэй дээ. Байцаагч нар нь нэг нэг орос хүнтэй тийм байсан. Тэгээд тэрний чинь үгнээс нь гарч болохгүй тэгээд барь гэвэл барилаа.

Эрдэнэтуяа -

Хүмүүсийг устгаад бас хөрөнгийг нь хурааж байсан уу?

Очирданзан -

Харин баячуулын хөрөнгийг хураасан юм байна лээ. Энхталын сангийн аж ахуй гэж яриа биз дээ баячуулын хөрөнгөөр байгуулсан сангийн аж ахуй юм. Ингэж ярьдаг юм.

Эрдэнэтуяа -

Тэр үед хэлмэгдсэн болон баригдсан хүний талаар юу гэж ярьдаг байсан? Тэр үед ар гэрийнхэн нь?

Очирданзан -

Эсэргүү эсэргүү л гэдэг юм. эсэргүү гэж юу гэдэг юм ямар учиртайг нь мэдэхгүй хувьсгалыг устга хувьсгалд дургүй хуучин засгаа байгуулах гээд байгаа ингэж л ярьдаг юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр хүмүүс бослого ч юм уу янз бүрийн юм хийгээгүй юу? Ар гэрийнхэн?

Очирданзан -

Үгүй. Юу ч хийхгүй.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Очирданзан -

Айгаад. Төрийн намын албан хаагчидаас чинь ухаан алдтал аа айна ш дээ. Бариад аваад явчих вэ гээд. Тийм л байсан юмдаг.

Эрдэнэтуяа -

Ер нь гэрт нь орж ирээд бариад л хөрөнгийг нь хураагаад малын бэлчээрээс нь хураагаад л явчих уу?

Очирданзан -

Тийм. Манай аавыг нь хөдөө байхад нь лам нар баригдаад бараг жил болсон хойно хамгийн сүүлд шахуу баригдсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Танай аав уу?

Очирданзан -

Тийм манай аав. Би цэрэгт явсан байсан. Тэгээд аавыг маань бариад хөрөнгийг нь хураагаад л малыг нь хураагаад л Ерөөгийн сангийн аж ахуй гэж баригдсан лам нарын малыг тэнд авдаг байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэнд авч яах вэ тэр малыг?

Очирданзан -

Яахав дээ улсынх болгохгүй юу. Улсын өмч болгож байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Лам нар баячуудын мал юм уу?

Очирданзан -

Баячуудын хөрөнгийг хураасан юм гэдэг.

Эрдэнэтуяа -

Танайх хэр хөрөнгөтэй байсан хөрөнгөө хураалгахад?

Очирданзан -

Хураалгахад гайгүй ээ 300-аад толгой хонь ямаатай 500 шахуу, 40 гаруй үхэртэй бас 30-аад адуутай тийм л айл байсан.

Эрдэнэтуяа -

Танайх тэр үедээ малтай айлд орох уу, бага малтай айлын тоонд орох уу? Танай мал? Хэр их хөрөнгөтэй айлдаа орох вэ?

Очирданзан -

Яах вэ дунд зэргийн боломжийндоо. Ер нь бараг л баячууд гэж хэлэх гээд байсан юм шүү. Бурханы байшинтай, скаладтай, гал тогооны байшинтай тийм байлаа шүү дээ. Амарбаясгалан хийд дээр байгаа юмнаас юу ч аваагүй. Тэр одоо яагаад үрэгдсэн мэдэхгүй лам нарыг нь шөнө барьж авч яваад л аа тэгээд орон нутгийнхных л хоол болсон байхаа.

Эрдэнэтуяа -

Танай аавыг барьхал хажууд нь хүн байсан уу?

Очирданзан -

Байлгүй л яахав манай ээж, ээжийн аав бүгд л байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Юу гэж ярьдаг вэ? Анх яаж барьсан гэнэ?

Очирданзан -

Дотоод яам барьж байгаа юм гэж л тийм хэрэг хийсэн гэж ярихгүй надад. Дотоод яамнаас л барьж байна л гэж хэлнэ.

Эрдэнэтуяа -

Эргэж ирсэн үү?

Очирданзан -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Ирээгүй юу?

Очирданзан -

Буудуулсан гэж хэлээгүй юу би.

Эрдэнэтуяа -

Улсаас цаанаас ямар нэг хариулт өгөх үү? Тэглээ ингэлээ гэсэн?

Очирданзан -

өгөхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр чигтээ чимээгүй?

Очирданзан -

Чимээгүй яасан ийсэнийг нь мэддэггүй, хариу өгдөггүй тийм байсан.

Эрдэнэтуяа -

Сураглалаа гэхэд сураг нь гарахгүй юу?

Очирданзан -

Сураг нь гарахгүй. Тийм байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү? Мэдээлэл нууцлагмал?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Төр тэр үед хэлмэгдүүлэлтийг юу гэж тайлбарладаг байсан? Ард түмэнд?

Очирданзан -

Эсэргүү гэж л хэлдэг юм. Галдан шатаах Алтанбулгын юу галдан шатаасан шүү дээ эсэргүүнийг сая нөгөө намн байрыг шатаадаг шиг. Алтанбулаг жүжиг тавигдаж байсан клуб тэгсэн чинь гал тавьчихсан эсэргүү нар тэгээд тэр эсэргүү баригдсан байна лээ. Баригдаад буудаад алуулаа биз. Яах гэж гал тавьж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Яах гэж гал тавьж байгаа юм?

Очирданзан -

Одоо бүү мэд эсэргүү л гэдэг юм. тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Ерөөсөө эсэргүүнийг л барьж байна гэж тайлбарладаг байсан уу?

Очирданзан -

Тийм. Алтанбулгын 10-н жилийн сургууль чинь гадна талаасаа шатсан байсан ш дээ. Одоо байгаа юу байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Байгаа.

Очирданзан -

10-н жилийн модон байшин байсан одоо байхгүй шинээр барьсан байх.

Эрдэнэтуяа -

Одоо шинээр давхар байр болоо биз. Одоо давхар чулуун байр болсон байх аа. Арай өөрчлөгдөж шинэчлэгдсэн байлгүй дээ.

Очирданзан -

Тийм л байх.

Эрдэнэтуяа -

Та нээлттэй шүүхийн талаар мэдэх үү?

Очирданзан -

Нээлттэй шүүх гэж дотоод яамны тусгай юугаар л зүгээр аа тэгээд шүүхээр тасалж байсан юм уу үгүй юу тусгай комиссын шийд гээд л аваад байсан юм. тусгай комиссын шийдээр 10 жил хэлмэгдүүлж, буудан алах ийм хоёр аргаар л дотоод яам л гүйцэлдүүлээд байсан. Тэрнээс шүүх ажиллагаа, байцаах юм байхгүй юм шүү тийм шиг байгаа юм. дотоод яамны мөрдөн байцааг, тэгээд тусгай комисс, комиссын шийдвэрээр гээд л ингээд л 10 жил гээд л 50 наснаас доошхийг нь 10 жил 50 дээш насныхыг нь алж байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

50 наснаас дээшихийг үү? Настай улсуудыг нь шууд буудаад алчихдаг байсан гэж үү?

Очирданзан -

Тийм. 50 билүү 55 –аас доош настайг нь 10 жил тэрнээс дээшхийг нь буудаж байсан юм билээ.

Эрдэнэтуяа -

Танай нутагт хэлмэгдэлд яваад хоригдоод буцаж ирсэн хүн байдаг уу?

Очирданзан -

Манай нутгаас чинь 10 жилээр шийтгүүлсэн хүн гээд бий шүү.

Эрдэнэтуяа -

Тэр хүмүүс тэгээд юу гэж ярих юм? яадаг байсан гэж байна?

Очирданзан -

Чи чинь лам байсан эсэргүү юм гэнэ лээ, лам хүнийг эсэргүү гэж нэрлэж байсан юм билээ.

Эрдэнэтуяа -

Баривчлаад яадаг байсан гэж байна?

Очирданзан -

Аа яахав дээ байцаагаад л

Эрдэнэтуяа -

Эрүүдэн шүүх үү?

Очирданзан -

Тэгнэ тэгээд нэг шаазан ус нэг ийм талхтай л өгч байсан юм байна лээ. Ихэнхи нь өлсөөд үхэж байсан юм шиг байна лээ.

Эрдэнэтуяа -

Баригдаад байцаагдаж байгаа улс уу?

Очирданзан -

Тийм. Аюултай юм болсон юм байна лээ. Тэр хорихын байр нь хүрэхгүй болчихоод тэгээд юуны сэлэнгэ аймгийн машины граш машины грашид аваачиж хийгээд багтахгүй болхоор нь наанаас нь машины бөгсөөр түрээд орлилдоод байсан гэж хамаагүй шахаад, тэгээд хэд хэдэн хүн үхээд хонодог зайлуул яахав идэж уух юм байхгүй юу ч амсуулаагүй хөхөө хүйтэн өвөл үхчихгүй яахав. Настайчууд нь үхэж байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Насны ялгаа байхгүй л баривчилсан юм байна ш дээ тийм ээ? Лам л бол?

Очирданзан -

Тийм лам л бол хамаагүй 23-24-тэй хүүхэд баригдсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Лам байж байгаад уу?

Очирданзан -

Тийм. Чиний эцэг Чойжинхүү гээд хүнийг хуурдаг мэхэлж юумыг нь авч байсан эсэргүү ш дээ чи тэгэхээр эсэргүү л байж таараа гээд тэгж хийсэн юм байна лээ надад ярьдаг юм гарч ирээд.

Эрдэнэтуяа -

Тэгээд баригдсан уу?

Очирданзан -

Тийм. Тэр ярьж байна лээ тэгээд би эсэргүү байдаг юм бол чи бас эсэргүү гэсэн юм гэнэ лээ уур хүрээд, чи эсргүү байхад яадаг юм чиний аав эсэргүү болж бригдсан юм байна лээ чи эсэргүү шүү дээ тэгэхээр зэрэг тэр чинь уурандаа гал халаагаад шараад зодоод тэгсэн юм гэнэ лээ. Тэгээд 10 жил авсан. 20-н хэдтэй учраас алж арай болохгүй юм л даа. Тэр гарч ирээд ярьж байна лээ. Тэр бид хоёр үерхэдэг байсан юм надаас 2-3 ах. Тийм аюултай байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэр хүн чинь тэгээд цуг хоригдож байсан хүмүүсийнхээ тухай ярьж байсан уу?

Очирданзан -

Ярьдаг юм аа хийж байсан ажлаа. Барилга дээр ажиллаж байсан гэх юм уу, мао дээр ажиллаж байсан гэх юм уу тийм л юм аа ярина өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Таныг овоо бариагүй юм уу?

Очирданзан -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Танай аав баригдахдаа хар болсон байсан уу, лам байсан уу?

Очирданзан -

Хөдөө л байсан юм байна лээ лам аа больё гээд мэдээд хар дээл ээжийгээр хийлгээд тэгээд олон түмэн лам байсаныг нь мэдэх юм чинь багаас бас нэг матсан байна лээ лам байсан юм овоо тахиж байна гэж матсан байна лээ. Манай нутагт байдаг Халиун хангайгээд уул байдаг юм тэрийг манайх дандаа тахидаг юм тэрийгээ тахисан юм байна лээ. Тэгэд л бариад аваад явчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед матаас их байсан байх тийм ээ?

Очирданзан -

Их байсан тэр үед аминдаа сайн хүн болох гэж тийм ээ. Тэр лам байсан шүү тэр гавж байсан шүү орон нутаг тийм матаасууд их байсан юм шиг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлт ер нь хэдэн онд дууссан юм бэ?

Очирданзан -

За даа 1939 оноос л дуусав уу даа.

Эрдэнэтуяа -

1932 онд эхлээд ?

Очирданзан -

1937-1938 оноос 1940 -өөд оны үед дуусав уу. Гэхдээ 1940 онд чинь бас энд тэндээс бас бариад байсан шүү.

Эрдэнэтуяа -

Ер нь дууслаа гэж зарлаж байсан уу үгүй юү?

Очирданзан -

Үгүй үгүй. Зарлаж байгаагүй.

Эрдэнэтуяа -

Ер нь хэлмэгдэлт эхэллээ ч гэж зарлаагүй?

Очирданзан -

Үгүй. Битүү. Би энхталын сангийн аж ахуй дээр ажиллаж байсан гэж ярьж байсан тийм ээ. Тэгээд нэг өдөр гадаа байж байсан чинь тэндээс 2 машин ирээд дээгүүр нь берзентээр бүтээсэн 2 буутай цэрэг ар тийшээ хараад урагшаа хараад суусан тэгсэн Амарбаясгалан хийдийн лам нарыг берзентээр бүтээсэн явж байсан тэгээд бууж шээлгэсэн тэр хүн тэгж байна лээ за ингээд баригдаад явж байна шүү дээ тэгсэн би танилгүй яахав дээ тэнд сууж байсан юм чинь дув дугуй шээ гэж ирээд л буутай хүн хашгираад л дуугарахгүй юм яриулахгүй тэгж байсан шүү.

Эрдэнэтуяа -

Тэгээд бариад л захаасаа эхэлж байсан уу?

Очирданзан -

Тэгээд л ачаад л Алтанбулагт аваачаад л буудаад байсан байна лээ.

Эрдэнэтуяа -

Ар гэр нь ер нь яаж амьдарч байсан? Мал хөрөнгийг нь хураахлаар?

Очирданзан -

Дүнгшэн данган жаахан малтай ганц хоёр үнээтэй, шартай муу түлээ модоо зөөх, унааны ганц хоёр мохьтой, хэдэн хонь үлдээсэн яахав, баригдаагүй үлдсэн ах дүү, айл гэр болсон тэгээд нэг амьдраад л

Эрдэнэтуяа -

Танай ер нь яаж байсан аавыгаа баригдаад явсаны дараа? Яаж амьдарч байсан гэж ярьж байсан?

Очирданзан -

ээж маань өвчтэй хоёр охинтой манай эгч айл гэр болсон байсан. Тэднийх л дөнгөж амь залгуулж байсан байх. Ээжийн маань төрсөн ахынх гээд мал аж ахуйтай айл байсан тэднийх дөнгөж байсан байх. Тэднийх бол баригдсан хүн байхгүй л дээ. Манай аав л баригдсан ах дүү нараас баригдсан хүн байхгүй.

Эрдэнэтуяа -

Зөвхөн танай аав л баригдсан юм уу?

Очирданзан -

Зөвхөн манай аав л баригдсан.

Эрдэнэтуяа -

1930 хэдэн онд Монголын эрчүүдийн 60% нь лам байсан гэсэн ер нь л бүгд баригджээ дээ?

Очирданзан -

Бүгдээрээ шахуу баригдсандаа.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдсэний дараа лам хүн үлдсэн үү?

Очирданзан -

Үлдээгүй ээ тэгээд бурхан шашин хаагдсан. Тэгээд сүм хийдэд манаач тавиад хаасан шүү дээ. Тэгээд тэнд хурал юу байх биш. Нэг ч хүн үлдээгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр үеийн хүмүүс яаж бурхан шашинаа авч үлдсэн юм бэ?

Очирданзан -

Бурхан шашинаа устгаагүй авч үлдээд юу бурханыг үзэсгэлэн л болно гэж байсан гэнэ лээ Маршал үзэсгэлэн болгох худлаадаа амьтан улсууд очиж юуг нь аваад л бурханыг нь аваад л заримыг нь устгаад л өндөр гэгээний шарилыг устгасан гэх юм билээ. Тэгж ярьдаг юм. Өндөр гэгээний чинь шарил нь байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Өндөр гэгээн Занабазарын уу?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хаана байдаг юм?

Очирданзан -

Чи өндөр гэгээн дээр очиж үзсэн үү?

Эрдэнэтуяа -

Үгүй.

Очирданзан -

Сайхан хийд байгаа юм. юм хөгжөөгүй байхад яаж барьсан юм гэмээр. 60 жил барьсан юм гэнэ лээ. Газар өвлүүлсэн юм байхгүй юу тэрийгэ засчихаад дээр нь дуган бариад ахиад нэг бариад тэгээд л тойрч дуган бариад тийм. Чи өндөр гэгээний хийдийг үзээрэй. Гөө бас маятай тэр.

Эрдэнэтуяа -

Хаана байдаг юм?

Очирданзан -

Одоо энэ Хушаат суманд байдаг юм. ойрхон шүү дээ.

Эрдэнэтуяа -

Манай Сэлэнгийн Хушаат суманд уу?

Очирданзан -

Тийм Хушаат сумын цаад талд байдаг юм.

Эрдэнэтуяа -

Ойрхон юм байна ш дээ тийм ээ?

Очирданзан -

Ойрхон.

Эрдэнэтуяа -

Өндөр том уу?

Очирданзан -

Том оо том. Тэрэн шиг том дуган байхгүй. Монгол оронд байхгүй. Их гоё. Яаж тэрийг барьсан гэмээр. Дандаа үлгэрлээд байсан байгаа юм.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдүүлэлтээс хойш лам нар үзэгдээхээ больсон уу?

Очирданзан -

1970 хэдэн оноос хойш гайгүй болсондоо. 1951 оноос хойш л гайгүй болох шиг болно л лээ. Улаанбаатарт хурал болохгүй юу, юу оросод германы дайн эхэлсэн шүү дээ.

Эрдэнэтуяа -

1945 оны юу?

Очирданзан -

Тийм 1945 оны. Тэгэхэд Маршал Чойбалсан, Бумцэнд гуай эд нар Бумцэнд гуай чинь манай Алтанбулгын хүн шүү дээ. Тэр бэлгийн юм хүргэж өгсөн юм байна лээ тэгээд орой нь уулзалт хийсэн ЗХУ-ын их хурлын дарга нь Бумцэндээ танай лам нар хэр зэрэг орлого оруулж байна гэж асуусан юм байна лээ тэгэхээр нь манайд лам байхгүй гээд тэгсэн чинь лам нар чинь орлого оруулана шүү дээ гэж тэгээд хөөрхий лам нараар хурал хуруулсан шүү дээ. Цөөхөн ламтай Бумцэнд гуай. Тэгээд тэрнээс хойш хурал хурсаар байгаад том хуралтай боллоо доо.

Эрдэнэтуяа -

Чи ямар жилтэй ?

Очирданзан -

Үхэр жилтэй.

Эрдэнэтуяа -

1940-1960оны хооронд шашин сүсэг бишрэл хаагдмал байсан уу?

Очирданзан -

Тийм 1938-аас 1950 оны хооронд хэлмэгдэл яваад л тэгээд л бурхан шашин үүсэв үү дээ ер нь.

Эрдэнэтуяа -

Хэлмэгдэлт гэж ер нь бурхан шашин талдаа л уу?

Очирданзан -

Тийм. Айлууд бурханаа нуусан шүү дээ. Бариа тавианы үед чинь.

Эрдэнэтуяа -

1938-1939 оны үед үү?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэгээд бурханаа яаж нуух вэ?

Очирданзан -

Зүгээр нуучихгүй юу. Ил байлгахгүй л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Ухаж яахгүй юу гайгүй?

Очирданзан -

Авдар савандаа хийгээд бас уул хаданд аваачиж хийнэ ш дээ. Саяны ярьдаг Хушаат сумын Халиун хангай гэж тэнд чинь агуйтай мөнгө, бурхан, ном маш их тавьсан байна лээ.

Эрдэнэтуяа -

Ер нь тэрийг олсон уу хүмүүс? Та олсон уу?

Очирданзан -

Одоо аваа биз.

Эрдэнэтуяа -

Хэн тэгж тавьж байсан юм?

Очирданзан -

Хүмүүс л аваачиж тавьж байхгүй юу. Лам нар үлдсэн ганц хоёр нь бурханыхаа юмыг бурхан шашниа аваачиж тавьж байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

1938 оны цэрэг ер нь ямар онцлогтой байсан бэ? хүнд байсан уу? Хэлмэгдүүлэлтийн үе байсан болохоор?

Очирданзан -

Үгүй яахав Японы даалгавар л гэж ярьдаг юм ш дээ. Хязгаарын газрын дарга шар Найдан гэж японы тагнуул эсэргүү гээд цэргийн хоолонд зүү хийлгэж байсан

Эрдэнэтуяа -

Ямар зорилгоор зүү хийлгэж байгаа юм?

Очирданзан -

Ямар зорилготойг мэдэхгүй юм

Эрдэнэтуяа -

Тэрүүгээр цэргүүд үхэж байсан уу?

Очирданзан -

Үхэлгүй яахав үхэж байсан.

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй идээд үү?

Очирданзан -

Тийм. Дорноговьд сонин дээр гарсан байсан шүү дээ. Хэн гэдэг хүн билээ дээ 1000 цэрэг үхсэн байлаа ш дээ. Үхсэнийг нь дугуйны хонхор луу аваачиж хаяад хортой хоол өгөөд. Тэгж ярьж байсан. Сонин дээр гарсан байсан ш дээ. Одоогоос 5-6 жилийн өмнө. Ямар сонин дээр билээ дээ. Ер нь цэргийн хоолон зүү хийнэ, хор хийнэ, давс жамц хортой давс хийнэ. Хязгаарыйн газрын цэргүүд чинь худгаа манаж байсан ш дээ. Тэгэхгүй бол худаг руу юм хийчихэнэ гээд.

Эрдэнэтуяа -

Сүүдэр гээд кино байдаг ш дээ хоёр цэрэг худгаа манаад нэг нь үхчихдэг тэр үеийн л юм аа даа тийм ээ?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Япончууд худаг руу нь дайрдаг кино байдаг юм?

Очирданзан -

Худгийг нь хордуулдаг байсан юм байна лээ.

Эрдэнэтуяа -

Тэр япончуудын явуулга байсан юм уу тийм ээ? Манайд ер нь гаднын нөлөө байжээ?

Очирданзан -

Тэгэлгүй яахав япончууд чинь Монголыг эзэмших гэж хэд хэдэн удаа даллаад хамгийн сүүлд 1938 онд дайн хийгээд дийлээгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Халх голын дайн уу?

Очирданзан -

Тийм. 1936 онд япончууд хил рүү орж ирээд бөмбөгдөөд байсан шүү. 10-20-иороо хилийн цэрэг рүү дайрч алуулж л байсан даа.

Эрдэнэтуяа -

Та ер нь цэрэгт байхдаа юу сурсан бэ?

Очирданзан -

Хилийнхээ манаанд зогсоно, бичиг үсэг мэднэ, тоо боддог янзтай болсон.

Эрдэнэтуяа -

1939 оны дайнд оролцсон уу?

Очирданзан -

Баруун талаар нь тагнуул хийсэн. Өмнөговийн урдуур. өмнөговиос ийшээ дайн байхгүй юу Өмнөговийн урдуур дайсан орж ирэх мэдээ авах тэрүүгээр тагнуулын үүрэг гүйцэтгэхгүй юу. Тийм байна ийм байна гэж дотоод яаманд тусгай мэдээ өгөх

Эрдэнэтуяа -

Тэгээд бараг ээж аавдаа мэдэгдэхгүй ажилтай ?

Очирданзан -

Тангараг өргөнө тэр чинь нууц юм чинь. Цэргүүд ч мэдэхгүй ш дээ намайг тийм ажил хийж байна гэж. Нууц шөнө гараад л явчихна тэгээд л хүрээд ирнэ.

Эрдэнэтуяа -

Шөнөдөө буцаад ирчих үү?

Очирданзан -

Ирнэ заримдаа ирэхгүй.

Эрдэнэтуяа -

Хаагуур явах юм тэгээд?

Очирданзан -

Хил рүү.

Эрдэнэтуяа -

Хил рүү очиж мэдээ авах юм уу?

Очирданзан -

Тэгнэ мэдээ авна тэр хооронд юуны чекээстүүд байдаг юм ш дээ. Бидэнтэй харилцаа авна.

Эрдэнэтуяа -

Ер нь та баригдаагүй юу тэрүүгээрээ?

Очирданзан -

Үгүй.

Эрдэнэтуяа -

Бас хүнд ажил байсан байх тийм ээ?

Очирданзан -

Цэргүүд бас баригдаж байсан шүү. Баригдаад тэр үед яасан хатуу байсан юм бэ? Бинтовны хошуутай сум байна ш дээ тэр сумны 5 хошуу сугалсан хүн баригдаад цэргийн зэвсэгт хор хүргэсэн эсэргүү гээд 7 жил шийтгүүлсэн ш дээ. Тэгээд тэр манай сэлэнгэ аймгийн цэрэг байхгүй юу. Би танина манай Дархан сумынх чи яагаад тэгсэн юм гэсэн жаахан эриваадуу юм ингээд үзэхээр юм дуугаараад байдаг юм тэгээд юу юм бол гэж бодоод үзэх гээд тэгсэн юм гэж ха ха юу ч мэдэхгүй тэгээд тэр нь эсэргүү болчихгүй юу. Цэргийн зэвсэг эвдэлсэн гээд

Эрдэнэтуяа -

Тэгээд эсэргүү болгочихдог?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Та аягүй их дарга нарын ажил хийж байсан гэж байна ер нь дарга нарын ажил ямар байсан бэ? дарга нарын онцлог ч юм уу?

Очирданзан -

Гайгүй ээ.

Эрдэнэтуяа -

Хариуцлагатай л байсан байх тийм ээ?

Очирданзан -

Хариуцлагатай. Алтанбулаг хотыгн захиргааны даргыг 1950 онд авсан ш дээ. 1950-1956 он хүртэл хийсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэнд байхдаа юу хийж бүтээв?

Очирданзан -

Алтанбулаг хотын захиргааны дарга байхгүй юу даа

Эрдэнэтуяа -

Хийж байхдаа юу хийж байв? Ямар ямар юм бүтээв?

Очирданзан -

Булгиарын завод гэж байсан юм Алтанбулаг хотод Булгиарын завод, ангийн үс гэж байлаа, морин тэргэний аркет гэж байлаа. Оёдолчингууд костюм оёдог тийм байлаа шүү дээ. Тэд нар Алтанбулаг хотынхоо захиргаанд харьяалагдаж байхгүй юу. Тэр чинь төлөвлөгөөтэй төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө тэнд чинь ажиллана. Ажилчидын сахилга бат, ажлын цаг ашиглалт гээд бүхий л талын юм хийнэ ш дээ. Булгиарын завод эд нарт тог нь хүрдэггүй дүгэн данган завод оо л ажлуулна тэгээд гэр нь харанхуй. Тэгээд энэ чинь юу яалаа шүү дээ төмөр зам байхгүй юу Шаамарт төмөр замын их засвар байсан юм. тэнд очиж уулзаад аймгийн орлогч дарга Дорж гуай бид хоёр уулзаад тэгээд тэндээ орон сууцтай тэгээд зөвлөлтийн мэргэжилтэй хүмүүс чинь Алтанбулаг тэнд очиж байрлаж байсан юм. орой очиж хоночихоод өглөө нь машинаар явдаг тэгж ажилдаг байхгүй юу. Тэгээд гэрэлгүй гэдгийг мэднэ тэгээд тэдэнтэй ярилцаж байгаад 360 киловатт гаргадаг генератор авчирч тавиад дизель мотор тавиад гэрэлтэй болгосон юм. тэгээд харанхуй хотыг гэрэлтэй болгож байлаа. За тэгээд ангийн үс гээд байж байна гадаадад олон тарвага, зурамны арьс үс гаргадаг бусад ангийн ямар л үс байна тэнд чинь байдаг юм шүү дээ. Тэгээд хойш нь гаргана. Баавгайны арьсыг битүү өвчөөд толгойг нь хэвээр нь хатаагаад тэгээд тэрийг өмсөөд баавгайд тоглож байсан юм. Эвлэлийн хороонд байхдаа. Том дарга болчихоор тэрэнд явуулдаггүй хариуцлагатай дарга болчихоор урлаг уран сайханд явуулдаггүй тийм. Эвлэлийн хороонд байхдаа гишүүн байхдаа тоглож байсан. Халууцана гэдэг чинь хувцас аа тайлаад л уухлиад лбас бүжиг хийнэ, баавгайн бүжиг тэгээд хамт явдаг хүмүүс намайг их хамгаална. Хөлс урсчихдаг юм тэгээд хатаах гээд нэг их айхтар баавгайн тос үнэртээд л. Тийм байсан юм. баруун шарзыг хатаах дарга гээд баруун шарзыг чинь хятадуудтай хийсэн шүү дээ. Тусгай нэг баг байсан. Гацаа дарга гэж тийм гацаа даргатай. Алтанбулаг хотын дарга, орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга юугаа жаахан дутуу байсан юм контороор. Тэгээд би гацаа даргатай ярьж байгаад. Ерөөд нэг сайхан байшин байсан Ерөөгөөс барилгын мэргэжилтэн авчирч бариулана. өргөтгөл хийлгэнэ та нар шавардлага конторын юуг нь та нар хийнэ шүү. Суботникийн журмаар та нарт мөнгө гээд байх юм өгөхгүй зүгээр бага зэргийн урамшилын юм өгнө гэж ингээд. Тэгээд Ерөөд очсон машинаараа би 69-тэй байсан. Тэндээс баахан барилгын мэргэжилтэй хүмүүс авчирч тэрийг бариулсан юм. хавар эхлээд намар дууссан шүү. Намар баруун шатанд мэргэжилтэй хятадууд ирээд шавар хийгээд будаж бариад ингээд 4 даргыг контортой болгосон юм. миний хийсэн ажил тэр. Алтанбулаг хотын дарга байхдаа гэрэлтэй болгосон. Ийм л юм хийсэн. Алтанбулаг хотын дарга байхдаа пунзтай намар өвсний фонд одоо өвс хийж байгаа биздээ. Улсаас төлөвлөгөө ирдэг юм багуудад би бушуухан намрыхаа өвсийг бэлд гээд үүний дараа фондныхоо өвсийг бэлдэнэ, багуудад хурал хийгээд даалгавар өгчихсөн. Тэгээд багууд өвсөө хурааж дууссан, тэгээд багуудаас машин гаргаад 4 багаас 42 машин гарсаган тийм их машинтай байсан ш дээ албанд цөмөөрөө машинтай өвсний машин өвс авч өгнө. Нэгдэл авна, ардууд хавар өвсгүй болбол үнэгүй өгнө. Ийм байсан. Тэгээд намайг гайхдаг байсан ш дээ. Тэр битгий хэл 7 хоногт Алтанбулагаас 4 албанхаагч аваад 4-р баг дээр очиж краз ачиад тэндээс тэндээс хөрөөчин аваад тэгээд чагтаны адаг дээр очоод тэнд долоо хоног гөрөө хийгээд сумынхаа төлөвлөгөөг давуулаад биелүүлчихсэн гахай гөрөөс, буга, согоо алаад тэгээд төлөвлөгөөгөө биелүүлчихдэг байсан. Ийм л ажилтай байлаа даа бид.

Эрдэнэтуяа -

Ер нь дайны үд амьдрал ямар байсан бэ?

Очирданзан -

Сайхан сайхан. Ядуу хүн байхгүй. Цөм амар жимэр сайхан.

Эрдэнэтуяа -

Дайны үед үү?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Дайн боллоо гээд их хэцүү биш байсан уу?

Очирданзан -

Үгүй ээ үгүй албан хаагч бид чинь ЗХУ-д цалингаасаа 25%-ыг нь өгч байлаа шүү дээ.

Эрдэнэтуяа -

Дайны гээд?

Очирданзан -

Эх орны дайн гээд.

Эрдэнэтуяа -

25% аа? Та хэдэн төгрөгний цалин авч байсан бэ?

Очирданзан -

Тусламж болгож.

Эрдэнэтуяа -

Та анх хэдэн төгрөгний цалинтай ажил хийж байсан?

Очирданзан -

200 төгрөг. Эхлээд 180 байсан сүүлдээ 250 болуудаа, аймгийн дарга 450 төгрөгний цалинтай байсан байхгүй юу. Тэгээд бодооч. Их эмч нар харин 600 төгрөгний цалинтай ажиллаж байсан юм.

Эрдэнэтуяа -

Өндөр цалин байна ш дээ?

Очирданзан -

Өндөр байсан. Аймгийн дарга 450 төгрөг орон сууц үнэгүй, гэрэл үнэгүй, түлш төлбөргүй бүх юм хангамжтай тийм байсан юм.

Эрдэнэтуяа -

1940-н хэдэн оноос төлөвлөгөө гарсан гэсэн ш дээ тэр талаар яриач? Ямар төлөвлөгөө байсан юм?

Очирданзан -

Мал өсгөх улсын төлөвлөгөө гарсан юм. үхрийг тэдэн хувь гээд, тэмээг тэдэн хувь гээд, адууг тэдэн хувиар гээд тэгээд төлөвлөгөө гаргаж, танайх 100 малтай бол 100-н маланд төлөвлөгөө гаргана, тэрийгээ дагаад малаас гарч байгаа ашиг шимийг нь сүү тушаана. Мал мах тушаана. Нэг үхэрт хэд гэдэг билээ байз, тэгээд үс хөөвөр, яс хүртэл төлөвлөгөөтэй тийм байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр нь малынхаа тоонд ноогдуулаад өгчих үү?

Очирданзан -

Малынх нь тоонд ноогдуулаад. Үхэр адуу бүгдийг нь мартчихаад байна.

Эрдэнэтуяа -

Ард түмэнд хэр тусч байсан яаж нөлөөлж байсан?

Очирданзан -

Адуунд 15 кг мах, үхэрт чинь 30 кг байхаа, хонинд 6 кг билүү юу билээ. Тийм л хавьцаа байсан.

Эрдэнэтуяа -

Ард түмэнд хүндээр нөлөөлсөн үү гайгүй юу?

Очирданзан -

Гайгүй. Мал махаа өөрсдөө иднэ. Сүү тушаана, нэг үхэр 200 литр билүүдээ. Дандаа төлөвлөгөөтэй. Хэрвээ төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол шийтгүүлэнэ

Эрдэнэтуяа -

Шийтгэл нь?

Очирданзан -

Шоронд орно.

Эрдэнэтуяа -

Шууд уу?

Очирданзан -

Шийтгэл нь их хатуу.

Эрдэнэтуяа -

Хууль хатуу байсан?

Очирданзан -

Хууль их хатуу. Хуулиа л барина одооныхтой адил хэрэг хийчихээд шийтгэхгүй байхгүй. Сая галдан шатаасан хүмүүсийг зүгээр байлга гэж байна ш дээ юу гэсэн үг вэ? Байшин шатаагаад, 500-аад хүний тархи толгой хагалаад хаясан байхад юу гэсэн үг вэ? Элбэгдоржийн юу нь бол тэгээд Элбэгдорж чинь тайван байдлын жагсаал хийсэн гэж өөрийгөө хамгаалж ярьж байхшүүлээ гөө бас муухай юм шүү. МАХНамын ахмад зүтгэлтэн ш дээ би чинь.

Эрдэнэтуяа -

Хувьсгалт намын гишүүн байсан уу?

Очирданзан -

Намын ахмад зүтгэлтэн. Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн гэж байдаг биздээ намын ахмад зүтгэлтэн, намд 58 жил болж байна. Би одоо 90 нас хүрээд байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Харин тийм байна 1918 он гэсэн

Очирданзан -

Тэгээд 90 насны ой эд нар хийх нь шиг байна.

Эрдэнэтуяа -

Тэрэндээ зориулж бичсэн үү?

Очирданзан -

Наадахыг аймаг эд нар өгөх байх. Ахмадын хороо эд нарт өгөх байх. Өөр бас юмнууд бий. Уран сайханд явж байсан аа нэмж бичнэ. Би халх голын ялалтын медальтай ш дээ. Наад дээр чинь байгаа ш дээ. Оросын Жуковын медаль хүртэл байгаа ш дээ. Жуков чинь халх голыг командалсан хүн байхгүй юу. Би дайнд нь ороогүй ч гэсэн дайны гадуур тагнуул хийж явсан хүн байхгүй юу. Тэгээд ялалтын медаль авч байхгүй юу. Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 бас хилийн гээд олондоо олон.

Зэвсэгт хүчний тавин жилийн медаль гэнэ ээ, ардын хувьсгалын 25 жилийн ойгоор залуучуудын биеийн тамир спорт болон бусад олон төрлийн тэмцээнийг биеийн тамирын зааварлагч байхдаа хийж залуучуудын эвлэлийн төв хорооны үзлэгээр онц дүн авч эвлэлийн төв хорооны жуух бичгээр шагнуулж байлаа гэж байна.

Эрдэнэтуяа -

МАХНамын ахмад зүтгэлтэн та ёстой том том ажил хийдэг байсан юм байна аа?

Очирданзан -

Аймгийн боловсролын гүйцэтгэх хэлтсийн харьяа цэцэрлэгийн эрхлэгч, мөн аймгийн гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн шийдвэрээр соёлын ордоны дарга эдгээр ажлуудыг хийж байгаад 1961-1973 он хүртэл Сэлэнгэ аймагт худалдаа бэлтгэлд нярав харьяа буурын мал бааз цагаан арлын бааз зэрэг газруудад ажиллаж байгаад 1973-1978 онд аймгийн цэцэрлэгийн товчоонд нярав, мужааны ажлыг хий байгаад аймгийн гүйцэтгэх захиргааны боловсролын хэлтэст цэцэрлэгийн товчооноос тэтгэвэртээ гарсан.

Эрдэнэтуяа -

Та хэдэн онд тэтгэвэртээ гарсан юм бэ? 1978 онд гарсан уу?

Очирданзан -

Тийм 1978 онд гарсан.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар хэр мэдэх вэ? Хэдэн онд гарсан юм?

Очирданзан -

1948 онд эхлээ биздээ. Хувийн аж ахуйтай улсууд чинь нэгдэлд малаа өгөөд л ажилчин болчихоно, өөрөө хувьдаа 70 толгой малтай байл уу даа.

Эрдэнэтуяа -

Аа норм заагаад өгсөн үү?

Очирданзан -

Өөрөө хувьдаа 70 толгой малтай байсан байх. Цаана илүү гарсан салаа нэгдэлд өгчихгүй юу. Тэгээд сайхан элбэг дэлбэг амьдралтай байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүс ер нь хэр хүлээж авсан?

Очирданзан -

Өө ерөөсөө нам засгийн шийдвэрээр дэмжээд тэгээд хөдөлгөөн гараад л улсын хэмжээгээр л хувийн аж ахуйтай хүн байхгүй болчихоогүй юу. Бүгдээрээ нэгдэлжих хөдөлгөөн гараад л. Нэгдэл сангийн аж ахуй чинь биеэ даагаад сайхан болсон шүү дээ ер нь. Улсаас их юм сарваайхгүй өөрсдөө орлогоороо санхүүжээд ажилладаг болсон ш дээ. Тэгээд ардчилал чтнь эхлэх гээд 1980 оны сүүлээр дэлхий дээр чинь социалист орон хөрөнгөтөн орон гээд 2 байлаа шүү дээ. Хоёр биенээ муу хэлсэн. Горбачов чинь ЗХУ-ын тэргүүн болоод л тэгээд л юу яасан шүү дээ. Чөлөөт зах зээлтэй ардчилсан нийгэмлэг өөрчлөн байгуулалтыг хийнэ гэж дэвшүүлээд л тэгээд хятад Монгол, Вьетнам, энэтхэг баруун орны 16 орон биш 6 орон Варшавын гэрээний 6 орон эднүүд чинь бүгд оросын талд байж байсан чинь бүгд болиод өөрчлөн байгуулалт хийчихээгүй юу. Варшавын гэрээний орон чинь социалист орон байхгүй юу. Герман чинь 2 герман байсан шүү дээ. Баруун, зүүн герман гэж дайны үед зүүн герман оросын талд, баруун герман нь германыхаа тал. Тэгээд дайн дуусаад Холбооны бүгд найрамдах улс нийлсэн.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөнийг анх юу гэж сурталчилдаг байсан бэ?

Очирданзан -

Хүмүүс хувь хувиараа ажиллах нь хүнд хувийн ажил хөөх явдал бол улсынх болвол ажилд их хөнгөн. Нэгдэлжих хөдөлгөөн бол ажил их хөнгөвчилөх, хэрэв та 100 толгой малтай байлаа гэхэд бусад нь таньд тусална та малынхаа хөрзөн ноосыг авч чадахгүй бол хүн очоод л тэрийг нь хийгээд өгнө. Мал төллөнө тэгээд хүйтэнд дийлэхгүй бол хүн очоод тусгай байранд байж байгаад л малыг нь төллүүлээд өгнө. Ийм байсан юм дандаа тусална. Ингээд хөдөлмөрөө нэгтгэчихгүй юу. Намар өвсөө авна, тариагаа нэгдээд тарьчихана. Тийм байсан юм.

Эрдэнэтуяа -

Ер нь иалчид малаа нуудаг байсан уу? Нэгдэлжих хөдөлгөөний үед?

Очирданзан -

Зарим үд нуудаг байсан. Тэгээд сүүлдээ ойлгоод улсын хэмжээгээр 70-80% нь нэгдэлд ороод ирэхгүй юу тэгсэн нэгдэлд ороогүй хүмүүс нь хавчигдаад тэгээд сүүлдээ аргагүй эрхэнд энэ нь зүйтэй юм байна юм юмаа хйилгэчихие амар гээд тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялсан юм.

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэж зарласан уу?

Очирданзан -

Зарлалгүй яахав улсын хэмжээгээр 100% нэгдэлжих хөдөлгөөнд орлоо, социалист хөдөлмөрт нэгдэж байна гэж

Эрдэнэтуяа -

Нэгдэлжих хөдөлнөөнийг хүмүүс явж сурталчилдаг байсан уу, телевиз радиогоор сурталчилдаг байсан уу?

Очирданзан -

Тэр үед телевиз байгаагүй. Радиогоор л ярина. Нэгдэл сангийн аж ахуй ингэж ингэж ажиллаж байна, тариа будаагаа ингэж тарьж байна, намар өвөл өвс үсээ авахад нэгдэл ингэж тусалж байна, тэр албан газраас төчнөөн хүн явлаа гээд л намар сургуулийн хүүхдүүд бүгд юу авч өгнө тариа будааг нь авч өгнө тийм байсан ш дээ. Одоо намар сургуулийн хүүхдүүд юун дээр очихоо больсон биздээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоо яаж явагдаж байсан бэ?

Очирданзан -

1930 оны эхээр л юм шиг байна лээ. Эмэгтэйчүүд олон явж байсан. Соёлын довтолгооны үед үсээ тайрчихсан, таринхай үстэй, хөдөөгүүр л явж ямар ажилтай байсан юм би их бага байсандаа юу ярьж байсан мэдэхгүй. Улсын морин өртөө байгуулахад би орлоо ш дээ. Сайд нарын зөвлөлийн дарга Ламжав гуай манай аймагт хүрч ирж бид тэдэнтэй явж ард түмэн өөрсдөө аминыхаа мориор өртөө хйидэг байлаа ш дээ. Жишээ нь чи 10-аад адуутай байлаа гэхэд би Алтанбулаг хүртэл өртөө хийх нэг хар өртөөг чамайг хий гээд тэгээд мориор очиж яагаад л шөнө хоногт нь хоол, 3 төгрөг өгөөд л тийм байсан юм. тэр үед улсынх болгох гээд л. Би өөрөө оролцлоо ш дээ. Алтанбулгын юуг үнэгүй шахуу морин өртөө байгуулсан ш дээ. Улсууд баярлачихгүй юу. Энийг улс авч нэг амарлаа гэж тэгээд голдуу үнэгүй шахуу бэлдсэн юм даа.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгооны үед хүмүүсээс ер нь юу шаарддаг байсан юм?

Очирданзан -

Ажил хөдөлмөрөө сайн хий, улс бүх юм аа авчихсан юм чинь амины юм гэж ердөө байхгүй гар үйлдвэр гээд л байлаа, худалдаа бэлтгэлийн анги гээд л байлаа тэгээд юм болгон улсынх үйлдвэр худалдаа гээд л байлаа, ХАА гээд л байж байна, олон яамдууд байгуулж яам яамныхаа чиглэлээр ажлаа явуулж байхгүй юу. Ажлын хариуцлага алдвал шийтгүүлнэ, ажлаа сайн хийх хэрэгтэй, норм төлөвлөгөө сайн биелүүлэх хэрэгтэй. Эрэгтэй хүний 100 гутал хийх нормтой бол 100 гутлаа хийнэ тэрийгээ давуулж хийвэл өндөр үнэтэй цалин олгоно. Тийм л байлаа.

Эрдэнэтуяа -

Дээр үед нас барсан хүмүүсийг яаж оршуулдаг байсан бэ та мэдэх үү?

Очирданзан -

Үгүй ээ зүгээр л аваачаад л тавьчихана.

Эрдэнэтуяа -

Хаана яаж тавих вэ, ямар ёслол үйлдэх вэ?

Очирданзан -

Хүн оршуулдаг газар аваачаад тавчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Ороогоод уу?

Очирданзан -

Тийм орой ороогоод үхэр тэрэгт ачаад тэгээл нэг шөнө аваачаад тавьчихана. Одоо шиг олон хүн явахгүй.

Эрдэнэтуяа -

Нүх ухаж тавих уу?

Очирданзан -

Ухаан миний аавын ах нь нас барсан тэгээд аав бид нар лам ахын гэрт алаг тарлан байсан шүү. Аав бид хоёр хотруу нь яваад газрыг нь авсан. Газрыг нь аваад ном уншаад сан тавиад, дээр нь идээ будаа тавиад тэгээд маргаадар нь өглөө хоёулаа тэргэн дээр аваачиж чирээд ахыгаа аваачаад оршуулчихаад ирсэн. Ирэхэд гэрийг маань шинэ зүлгэн дээр барьсан байсан. Тэгээд гэртээ очоод цай угаад ёслол үйлдээд тэгж байсан юм. зарим нэг нь газраа авахаач мэдэхгүй хажууд нь ил тавьчихана новш эд нар байхгүй нүцгэн тавина. Дээгүүр нь нэг тавьчина. Дээр нь цагаан даавуу тавиад 4 буланд чулуу тавиад ингээд оршуулдаг байлаа ш дээ. Аа хаирн 49 хоног дээр хурал хуруулдаг юм. чадалтай нэг нь гөмрөг гэж ном уншуулдаг юм. чадалгүй нэг нь байхгүй ээ. Нэг ерөөл авхуулдаг юм байгаа юм. зүүнд утас сүвлээд лам ерөөл айлтгая гээд лам нь тэрийг авчихаад хурлаа тараахдаа орой нэг ерөөл уншчихдаг тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Баян хүмүүсийн ёслол өөр байсан юм уу, лам нар гээд юм мэддэг хүмүүсийнх арай өөр байсан юм уу?

Очирданзан -

Тийм. Манайх саалийн хүнтэй байсан ш дээ. Манай ээж чинь үнээгээ сааж дийлэхгүй ш дээ. Ганцаараа хөөрхий амьтан тэгээд саалйин хүнтэй байсан. Саалийн хүн намар эсгий хийгээд ноднингийн хэрэглэж байсан эсгийгээ өгчихдөг юм. тэгээд сайхан гэрээ бүрчихдэг. Чи манай саалийн хүн учраас сүү таргаа ваад хэрэглэж бай. өдөр хонь саана, ямаа саана гэртээ сүү хөөрүүлээд тал сүүгээ аваад гарна тийм байсан. Нэг үгийн зарц нь юм биздээ. Амьдрал тийм байж дээ. Эхээс гарлаа гэрт араг тавиад араг дээр суулгачихаад эх барьдаг хүн нь энэ дээр нь өтөг асгачихдаг юм. ингэж асгачихаад тосч авна шүү дээ. Бид нар хүүхдүүд гадаа л байна. Хүүхдийн уаг уаг гээд дуугарвал гэртээ ордог юм. тэгэхээр хүүхэд гарсан тэгээд даавуунд боохгүй ш дээ. өвлийн хүйтэнд хонины нэхийнд боогоод сайхан элдчихсэн зөөлөн хонины нэхийнд боогоод авчихана. Цамц юм уу юмны өөдсөн аав нь боогоод авна. Тэрнээс одоогийхтой адил юм байхгүй ш дээ. Эмнэлэг хөгжөөгүй юм чинь. Боловсон хөгжөөгүй лам эмчтэй ламаас эм тан авна өөр юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Та хүүхэд насаа яриач?

Очирданзан -

Хүүхэд нас яахав дээ голдуу гэртээ байна тэгээд 10-аад нас хүрээд хийд дээр суусан аавыгаа дагаад ном заалгаад 10-аад нас хүртлээ гэртээ байна. Үхрийнхээ баасыг авна, хотоо цэвэрлэнэ, хурга ишгэнд өвс авч өгнө, ээж дээ тусална ийм л байсан.

Эрдэнэтуяа -

Хүүхэд байхдаа мал дээр л байв уу?

Очирданзан -

Тийм. Мал хариулана.

Эрдэнэтуяа -

Ер нь хувьсгал гарч байхад хүмүүсийн амьдралд нөлөөлж байсан уу?

Очирданзан -

Юу нөлөөлөх вэ? Хийдэг юм аа хийгээд л. Ээжийд маань жаахан хүнд байсан байхдаа улсын худалдаанд ойр зуурын бараа байна, аа савхин гутал байдаг юм. ээж гутал улалж өгөхөөр тэрийг өмсөнө, монгол өмдөө л өмсөнө, монгол дээлээ өмсөнө. Халуун ус гэж байхгүй зуны цагт голын усанд очиж хувцасаа угааж өмсөнө, өвөл бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Саван вок гарсан байсан уу?

Очирданзан -

Саван ховорхон. Хужиртай усанд л угааж байсан.

Эрдэнэтуяа -

Хужиртай ус яадаг юм?

Очирданзан -

Хужираа усанд хийгээд тэгээд өмд цамцаа хйигээд л базаж гаргаад л

Эрдэнэтуяа -

Арай хир гаргахдаа сайн уу?

Очирданзан -

Яахавдээ арай л дээр. Одооных шиг юм хаанаас байх вэ. Гэрэл гэгээ байхгүй ш дээ. Чийдэн байхгүй ш дээ. Лааны гэрэлд. Сүүлдээ лаа гарсан. Лаа гархаас өмнө дэн цөгцөнд дэн хийгээд барина. Орой ээж хоол идсэнээсээ хойш дэн гэрэлд л юм оёж хийдэг юм ш дээ. Дээл хувцас оёно, гутал уллана.

Эрдэнэтуяа -

Анх яаж гэрэл гарч байсан? Анх хараад гайхаж байсан уу?

Очирданзан -

Анх лаа гараад сонин байгаа юм чинь гэрэл сайтай юм гээд 2-3 лаа асаачихана анх зулын цөгцтэй байсан зулын гэрлээр л голдуу байна даа. Орой чинь дэн хийгээд яахаар чинь зулын гэрэлд чинь юм хийгээд тоглоод л байдаг байсан. Шагайгаар тоглоно одоотой адил тоглоомууд байхгүй шүү дээ. Шагай нясална, алаг мэлхий өрж тоглоно тийм л юм тоглонодоо.

Эрдэнэтуяа -

Тийм л тоглоомоор тоглоно?

Очирданзан -

Тийм. Жаахан байхад айл гэр болж тоглоно 10-тай хүүхдүүд чинь айл гэр гэж тоглоно. Чулуугаар тойруул дугуй юм хийчихээд бурхан тахилаа чулуугаар хийнэ. Мал ахуйг чинь энэ хонь гээд олон жижиг чулуу, үхэр гээд, адуу гээд чулуугаар хийчихэнэ. Тийм л байсан. Бие биенийдээ очоод за сайн байна уу та цай уу, тавагтай идээ ид гээд чулуугаар тоглоно. Айл гэр болж тэгж тоглож байсан.

Эрдэнэтуяа -

Хэзээнээс цахилгаантай болсон?

Очирданзан -

Цахилгаан чинь намайг ирэхээс хойшдоо

Эрдэнэтуяа -

Анх цахилгаантай болоход ямар байсан?

Очирданзан -

Хэн мэдэх вэ Улаанбаатарт л цахилгаантай байсан би хөдөө байхгүй.

Эрдэнэтуяа -

Хэзээ хөдөө цахилгаантай болсон энд? Та л тэгж дарга байхдаа тавьж байв уу?

Очирданзан -

Тийм тэр үеэс л тэгж байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Зурагт хэзээнээс бий болсон юм?

Очирданзан -

Зурагт чинь саяхан явсан ш дээ. Намайг энд ирээд аймаг татан буугдсан хойно гарсан ш дээ. 1956 оноос хойш л.

Эрдэнэтуяа -

Анх харахад ямар байсан?

Очирданзан -

Анхлан муу байсан. Бүдэг гараад тэгээд Шаамрын тэнд цахилгааны утасны юу бариа биздээ тэрийг бариад тодхон болоо биздээ.

Эрдэнэтуяа -

Антен зоогоод уу?

Очирданзан -

Тийм антен. Одоотой адил өнгөт зурагт байхгүй. Саяхан бий болсон ш дээ. Хар зурагт гардаг.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Очирданзан -

Юу байх вэ дээ сайн сайхан л байна. Жүжиг эд нар тоглож наргиж дарьиж л явлаа, цаг медаль шагнал эд нар авч л явлаа. Тусгай уулзүалт хийж яаман дээ хүндэтгэл үзүүлж л байлаа. Морь уядаг байсан. Тэтгэвэртээ гараад морь уядаг байсан. Хужирбулангын хар морь гээд саяхан түрүүлж байсан дуулаагүй юм уу. Алдчихсан хулгай аваад явчихсан.

Эрдэнэтуяа -

Хэдэн нас хүртлээ морь уясан юм та?

Очирданзан -

Тэтгэвэртээ гараад л уясан. Цэрэгт явхаасаа өмнө манай аав ах хоёр морь уядаг байсан тэрэнд нь тусална морь малыг нь нааш нь цааш нь хөдөлгөж хөлсөлнө. Тийм юмыг нь хийж өгч байсан. Хувийн мал байхгүй хүрч ирээд л1943 онд алба хаагаад л тэгээд 1978 онд хүртлээ 42 жил алба хаагаад л албан хаагч байлаа. Тэтгэвэртээ гарсанаас хойш гахай үржүүлсэн. Гурилын комбинатаас гахай авна, гахайг чинь бүр олноор нь 20-30-аар нь Улаанбаатар луу ачиж аж үйлдвэрийн комбинатад тэнд аваачиж тушаана. Тэр үед нэг гахайг 2000 төгрөгөөр тушаана тэр үед их мөнгө байлаа ш дээ. Мотоцикл аваад л за байз юу билээ 4000 төгрөг ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үдээ л их мөнгө дөө?

Очирданзан -

Их мөнгө 4000 төгрөгөөр улаан яав авч унаад, дараа нь 6000 төгрөгөөр М72 авч уналаа, машин авах гэсэн ээ жолооч төвөг гээд, чи энд ирээд хэдэн жил болж байна

Эрдэнэтуяа -

Би 1988 оноос хойш энд байна.

Очирданзан -

Намайг ажил хийж байхад овоо л болсон байсан юм байна. Манайх Салхитын аманд байсан юм. Эмнэлгийн ойд талд хашаа байшинд. Өөрөө хашаа байшин барьсан. Ийм л байлаа даа.

Эрдэнэтуяа -

Таны амьдарлд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Очирданзан -

Юу байх вэ. Харин хүний хийсэн юм таарахгүй тийм л хүн байсан. Хүний хийсэн юм их голно, заавал голдуу өөрөө хийнэ.

Эрдэнэтуяа -

Ер нь манай Монголын гадаад харилцаа ямар байсан бэ?

Очирданзан -

Гадаад харилцаа сайн байсан. ЗХУ авна ш дээ. Зөвлөлтөөс авна, хятадаас авна

Эрдэнэтуяа -

Жирийн хүмүүс гадаадтай ямар харилцаатай байсан? Хамаагүй гарч орж явж байсан уу?

Очирданзан -

Гадаадад амьдрал хөөж гарч байсан хүн байхгүй шүү. ЗХу, германд л суралцана өөр юм байхгүй. Хятад улсад цөөвтөр юм суралцдаг байсан. Тэрнээс хувийн ажил хийж гадаадад гарсан хүн нэг ч байхгүй. Элчин сайд нар л байна өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Манайд зөвлөлтөөс өөр ямар орны хүмүүс амьдардаг байсан бэ?

Очирданзан -

Хятад цөөвтөр, тэгээд голлон зөвлөлтөөс. Оросын олон ястангууд их байсан. Германаас байсан юм уу мэдэхгүй харин Германд их очдог байсан. Сурах гэж, Англи Америкт байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Та ер нь гадаадад гарч байв уу?

Очирданзан -

Үгүй ээ үгүй хилийн цаад талд л гарч байсан. Харин сая охин маань Солонгосод аваачих гэсэн яваагүй. Даралт ихтэй горигүй онгоцон дотор үхчихэнэ гээд тэгээд охин маань хүрээд ирсэн. Манай охиныг танихгүй юу гаальд ажиллаж байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Танихгүй байх аа.

Очирданзан -

Энд цэцэрлэгийн багш эд нар байсан ш дээ. Одоо энд хүрээд ирсэн. Нөхөр нь цол хамгаалсан доктор болсон. Одоо тэрний угаалгыг нь хийнэ. Миний төрсөн дүү одоо 60 жилийнхээ ойг одоо хийх гэж байна. Айл гэр болсоны 60 жилийн ой.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Очирданзан -

Өнөөдөр энэ урилга нь ирээд байна. Энэ нөхөртэйгөө хоёулаа эвлэлийн гишүүн байхдаа урлагт явж байсан.

Эрдэнэтуяа -

Дээр үед залуучууд урлагт аягүй их явдаг байжээ? Хэдээс хэдэн насны залуучуудыг урлагт юу яах вэ?

Очирданзан -

Эвлэлийн гишүүдийг л авна хэдэн нас хамаагүй. 20,30, 50 настай улсууд явж л байдаг юм. намжил гуай гээд нэг хөгшин настай хүн яваад байдаг байсан. Сүүлдээ тэрнээсээ болиод намын хорооны нарийн бичгийн дарга болсон ш дээ. Одоо энэ 16-нд явна даа.

Эрдэнэтуяа -

Одоо энэ хэдэн настай улсууд вэ?

Очирданзан -

Энэ нөхөр нь 78-тай, энэ нь 76-тай байх аа.

Эрдэнэтуяа -

Тэр үед аягүй эрт гэр бүл болдог байжээ?

Очирданзан -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр ер нь юутай холбоотой юм бэ эрт гэрлэдэг нь?

Очирданзан -

Энэ чинь миний отгон дүү байхгүй юу. Энэ манай хүргэн. Нөхөр нь цэргийн газар уран сайхан ч явж байсан юм. хязгаарын газрын орлогч. Намайг мандуул хаанд тоглож байхад Бадам охинд тоглож байсан хүүхэд 10-аад настай хүүхэд. Тэрнээс хойш дандаа урлагт яваад сүүлдээ нас ахиад ирэхээр албан хаагч болоод

Эрдэнэтуяа -

Социализмын үед гэр бүл дэмжих арга хэмжээ хэр их авдаг байсан бэ?

Очирданзан -

Тэр үед дэмжих ямар юм байдаг юм одоо социализмын үед тийм юм байгаагүй ээ. Харин яахав гэр бүл болохыг юу яана гэр болоход хүндэт гэр бүл гэж бүртгэж яадаг юм.

Эрдэнэтуяа -

Танд хамгийн дурсгалтай эд зүйлүүд юу байдаг вэ?

Очирданзан -

Жишээлбэл?

Эрдэнэтуяа -

Юу ч байж болно?

Очирданзан -

Хөгшин маань л байдаг юм. Хөгшинийгөө дандаа бодож байдаг юм. одоо болтол бодож л байдаг юм. миний хамгийн чухал юм гэр бүл, хүүгийн маань ээж, 71 насан дээрээ нас барсан юм. энэ бид хоёр хоёр биендээ их хайртай би энэнээс 10 ах хүн байхгүй юу. Сайхан бичигтэй аймгийн гүйцэтгэх захиргааны бичээч байсан юм. дараа нь бичиг хэргийн эрхлэгч болсон юм. хамгийн том алба нь прокурорын нарийн бичиг байсан юм. сүүлдээ шуудангийн эрхлэгч хийсэн. Бас цэцэрлэгийн эрхлэгч байсан. 8 хүүхдийн ээж байхгүй юу. Алдарт эхийн 1, 2-р одонтой.

Эрдэнэтуяа -

Та чинь 8 хүүхэдтэй юм уу?

Очирданзан -

Тийм 8 хүүхэдтэй. 4 хүү, 3 охинтой. Нэг нь нас барсан юм. аваарт орсон юм. надаас болсон юм. би нүгэл хийчихсэн юм. залуу байхдаа гөрөөлөөд нэг гөрөөс модны хаяанд байж байх юм хавар буудчихсан уначихлаа яваад очсон дэлэнг хөх нь сэрийсэн хариугүй хүүхдээ гаргах гэж байсан байна. Тэгээд гэдсийг нь хагалаад ногоо аваад савны энүүгээр нь тавиад тэгэхэд надад их юм бодогдсон. Би ер нь юунд ийм юм хийвээ гэж толгой ингэж хөдөлж байсан шүү тэгээд бортой газар тавиад тэгээд бас дотор их муухай болж байна аа тэгээд тэрнээс хойш юу яасан юм даа энэ хүүхэд юу яасан юм. лам цаад амьтан чинь урьд насандаа муу үйл хийж тэгж үхэх ёстой байж зүгээр зүгээр яахав тийм юм их битгий бодож бай гэж лам нар хэлсэн. Тэгээд гайгүй. Би их өрөвч өө тэгээд их гөрөөлдөг том гахай алхаас биш янзага эд нар алж байгаагүй. Хавар дэлэн хөх нь сэрийсэн амьтан алж болдоггүй юм байдаг шүү. Тэр үед чинь дандаа зулзагаа дагуулсан амьтан байдаг юм байна. Хүн дагаж явж тэгж байж.

Эрдэнэтуяа -

Нөхөртэй юу

Очирданзан -

Нөхөртэй

Эрдэнэтуяа -

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.