Chültemsüren


Basic information
Interviewee ID: 990058
Name: Chültemsüren
Parent's name: Sambuu
Ovog: Ashabagad
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: none
Born in: Shaamar sum, Selenge aimag
Lives in: Sühbaatar sum (or part of UB), Selenge aimag
Mother's profession: herder
Father's profession: Хоршоо худалдаанд


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
privatization
travel
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Амьдралынхаа тухай ярьж өгөөч та?

Чүлтэмсүрэн -

1936 онд Шаамар суманд төрсөн юм.

Эрдэнэтуяа -

Сэлэнгэ аймгийн

Чүлтэмсүрэн -

Тийм. Сэлэнгэ аймгийн шаамар суманд. Хуучин Орхон Шаамар сум гэж байсан юм. Одоо зүгээр шаамар сум байгаа юм. Би Самбуу гэдэг хүний ганц өргөмөл хүүхэд нь. Айлаас өргөж авсан өргөмөл хүүхэд. Айлд өссөн юм. Үгүй яахав дээ 1941 он хүртэл манай аав эд нарч инь Шаамар суманд хоршоонд дарга энэ тэр удирдах ажил хийж байсан юм. 1941 оноос хойш 1946 он хүртэл Шаамар суманд багийн дарга, агент гэсэн хоёр ажил хийдэг байлаа л даа.

Эрдэнэтуяа -

Хэн?

Чүлтэмсүрэн -

Миний аав чинь. Шаамар сумын зузаан Самбуу гэдэг өвгөн байсан юм. Би тэгээд 1945 оны намар Шаамар сумын бага сургуульд орсон юм.

Эрдэнэтуяа -

1945 он гэхээр 9 настай орсон байх нь байна ш дээ?

Чүлтэмсүрэн -

Тийм. 9 настай байхдаа орсон.

Эрдэнэтуяа -

Тийм байна тэй сүүлд?

Чүлтэмсүрэн -

Тийм сүүлд. Тэр үед 9 настай авч байсан юм.

Эрдэнэтуяа -

Сургуульд уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. 9, 10-тай авч байсан ш дээ хамаагүй 12-той ч орж байсан юм 1-р ангид тийм үе байхгүй юу. 1945 онд чинь төлөвлөгөө гараад бичиг үсэгтэй болгоно гээд ингэд яаж байсан тийм үе ш дээ. Тэгэхэд дайн дөнгөж дуусаад байсан. Эх орны дайн дөнгөж дуусаад, Японы дайн майн дөнгөж дуусаад байсан тэр үе шүү дээ 1945 оны намар чинь. Тэгээд Шаамар сумын бага сургуулийг 1949 онд л төгссөн юм. 1949 онд төгсөөд тэгээд энд Сүхбаатарын дунд сургуульд ирээд, одоо энэ Сүхбаатар хотын. Тэгээд би дунд сургуулийг 1953 он тийм 1952 юмуу тиймээ 1953 он юмаа үгүй ээ 1952 онд юм төгсөөд аймгийн 10 жилд очсон. Алтанбулаг сум манай аймгийн төв ч Алтанбулагт байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан одоо энэ Сүхбаатар хот чинь Алтанбулагт?

Чүлтэмсүрэн -

Аанхаа Алтанбулагт байсан юм. Энэ чинь Сүхбаатар хот хэвээрээ Сүхбаатар сум гэж байсан юм. Аймгийн төв ч Алтанбулагт байсан ш дээ. Тэнд очиж 10 жилд байж байгаад 10 жилээ төгсөөд, тэгээд яахав өнчин үлдээд л аав нас барчихаад. Тэгээд 10-р ангиасаа 10-р ангиа хагас суугаад л тэгээд Оросын мэдлийн бензин колонкийн газар байсан юм. Их том бензиний агуулах савтай. Тэнд би манаа манаж ажилд орж байсан юм. Тэр үед яах вээ тэр үед биднийг ажилд авахад чинь ингэж байлаа ш дээ. Гэрчилгээ үзнэ.

Эрдэнэтуяа -

10 төгссөн гэрчилгээ юу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Ерөөсөө 7-р анги л төгссөн бол тэгээд л одоо үеийн шахуу дунд мэргэжлийн байлаа шүү дээ тийм юмаа үзүэлээд л. Оросын мэдэлд байсан юм. Хагас цэргийн зхион байгууллаттай. Тэгээд би тэнд байж байгаад намар нь хавар нь 1сард 2 сард ороод л намар 9 сард сургуульд явна гээд төмөр замын анхны юу энд байгуулагдсан юм. Тэрэнд орж вагон үзэгч хийгээд, тэгээд төмөр замд би 8 жил ажилласан юмдаа. Тэгээд сүүлдээ болиод аж ахуйд сангийн аж ахуйд ирээд, ингээд туулсан амьдрал ийм л байна даа. Ингэд 4,5 хүүхэдтэй одоо ингээд 70 гарчихсан явж л байна. Миний аав чинь 1945 онд агент хийж байгаад 12000 төгрөгний төлбөр гарсан юм тэр үеийн. Тэрнийг нь яасан чинь хэлтсийн төлөөлөгч Лувсандагва гэж хүн байсан юм. Тэр хүн ирээд л хамаг юмыг нь хурааж аваад тэгсэн аймгийн прокурор Буянт гэж хүн байсан юм тэр хоёр би сайн мэдэж байгаа юм. Тэгсэн хамаг юмыг нь хурааж авад мал ахуйг нь бүгдийг нь аваад тэр үед чинь нэгдэл мэгдэл болоогүй, айл чинь 100 толгой малтай байж байна. Тэр үед хэвээрээ байж байсан ш дээ. Тэгээд тэрийг маань хурааж аваад, гэр доторхийг маань битүүмжлээд ингээд явчихсан юм. Тэгсэн чинь Буянт гэдэг хүн нь галзуураад солиорчихсон явсан хүн юм. Ингээд манай бүх юмыг хурааж аваад явчихсан прокурор юм чинь аймгийн прокурор юм чинь. Тэгсэн нөгөө хүн нь хот ороод нас барчихсан. Би тэгээд тэр тухай ярьдаг ч үгүй юм. Амьтнаас сурахад аргагүй хэлмэгдүүлэлт болчихсон юм байна юмаа нэх гэдэг юм. Би тэгээ ч үгүй, яаж ч тэгдэг юм яваа ч үгүй. Тэгээд л яваад байдаг юм. Манай аав чинь тэгээд өнгөрчихсөн юм.

Эрдэнэтуяа -

Юугаар өнгөрч байсан юм?

Чүлтэмсүрэн -

1950 хэдэн онд өнгөрсөн юм. Намын гишүүн байсан юм миний аав чинь. Намын гишүүнээс нь хөөгөөд сүйд болоод байсан чинь намар нь намайг сургуульд юу яагаад манай аав чинь юмаа хураалгачихаад Зүүнбүрэн рүү нүүчихсэн юм манайх. Би Шаамарын бага сургуульдаа үлдэхгүй юу байранд. Тэгээд энд байж байсан аав намар 11 сард хүрээд ирлээ, тэгсэн намын хуралд ирлээ гээд. Би тэгэхгүй юу ааваа таныг намаас хөөсөн гээд та уйлж байсан ш дээ гэсэн чинь өө тэр яахав тэр Буянт чинь намайг хэлмэгдүүлчихсэн юм байна лээ худлаа яриад. Харин чиний хүчинд намайг аваачиж шоронд хийгээгүй юм. Өнчин нялх хүүхэдтэй гээд шоронд хийгээгүй юм. Тэгээд юмыг маань аваад өнгөрсөн. Тэгээд би яахав дээ тэрнээс үлдсэн жаахан жуухан юм байсныг. Тэгээд л би хэлмэгдэлтийн тэгж л зах зухыг нь үзсэн юм. Тэгээд 1954 онд би энд байж байгаад аав маань өнгөрчихлөө 1953 онд ав өнгөрчихлөө. Тэгээд нэгдэл 1953 оны намар байгуулагдсан юм Найрамдал нэгдэл гэж. Одоо энэ Шаамар, Дулаанхан, Хяраан Алтанбулагийн Хяраан энэ тэр чинь Шаамар сумын нэгдэлд орсон ш дээ. Тэгэд би Зүүнбүрэнд байж байгаад малаа нэгдэлд авчирч өгөөд, Норов гэж дарга нь анхны дарга нь Норов гэж хүн ш дээ. Одоо төв хороонд байсан Цэнд гэж хүн байна ш дээ Завханы Тосонцэнгэлийн дарга байж байгаад нас барсан Цэнд гэж тэрний чинь төрсөн дүү Норов гэж хүн манай эндэхийн Охиндийн хүн байхгүй юу. Тэр дарга нь байсан юм. Сүүлдээ барилга конторын дарга марга байж байгаад өнгөрсөн байх. Тэр Норов гуайд би юмаа авчирч өгөөд Төмөр гээд тоо бүртгэгч өвгөн байдаг юм тэд нарт өгчихөөд би малаа ихэнхийг нь бас яачихсан юмаа. Бас нэг айлаас сайн дураараа ухаантай юмуу хаашаа юм 10 бодтой бол 5-ыг нь өгдөг.

Эрдэнэтуяа -

Буцааж айлд нь уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Нийгэмчилдэг. Сайн дураараа одоо жишээ нь манайх 10 үхэртэй байя л даа. Тэгвэл 5-ыг нь нэгдэлдээ өгье, нэгдэл нийгэмдээ өгье. 5-ыг нь өөртөө үлдээе гэх маягтай. Тэр үеэс л янз бүрийн мал ахуйн чинь юу гарч ирсэн юм даа.

Эрдэнэтуяа -

Юу?

Чүлтэмсүрэн -

Хувийн өмчдөө тэчнээн малтай байна, эдэн малтай байна гээд, социализмын үед тийм ийм байна гээд байлаа ш дээ. Тэр чинь тэр л үед гарч ирсэн тоо баримжаа шүү дээ. Тэрнээс заавал албан журмаар тэгээгүй юм шиг байгаа юм. Би хэдэн малаа яах вэ тэнд аав минь хүнтэй нийлсэн хойд эх тэднийдээ байж байгаад байхгүй болсон л доо. Яагаад ч байхгүй болсон юм хэн мэдэх вэ. Сүүлдэ сангийн аж ахуй чинь байгуулагдаад Зүүнбүрэн чинь. Уг нь Энхталын сангийн аж ахуй гэж байгуулагдсан миний аав чинь 1933 онд гэлүү. Энхталын сангийн аж ахуй гэж энд байгуулагдсан одоо энэ Хушаат гэж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм

Чүлтэмсүрэн -

Энхталын сангийн аж ахуй гэж энд чинь машинт аж ахуй гэж байгуулсан юм билэ тэгэхэд миний аав Улаанбаатараас ирж байсан хүн гэж байгаа юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэрэнд үү, тэнд ажиллах гэж үү?

Чүлтэмсүрэн -

Тийм тэрэнд ,тэнд ажиллах гэж. Тэрэнд ирхэдээ яахав миний аав няраваар ирж байсан юм билээ сангийн няраваар. Тэнд нэг тийм худалдааны юм хийж байсан юм шиг байгаа юм. Дамдинсүрэн гэж өвгөн бий одоо манай Зүүнбүрэнд байж байгаад өнгөрчихлөө, хүүхэд нь Цэрэнбалжид гээд багш хүүхэн байсан юм. Дарханд байж байгаад сая сайхан өнгөрчихсөн ноднин жил бас өнгөрчихсөн ганц охинтой. Тэгээд яахав дээ манай энэ юу чинь анхны Сэлэнгийн сангийн аж ахуйн суурь нь цагаантолгой, Энхтал шүү дээ. Тэгээд сүүлдээ Зүүнбүрэн байгуулагдсан юм гэнэлээ. Тэгээд энэ Зүүнбүрэнд манай аав юм хум хийгээд, буцаад Шаамарт нүүж ирээд, тэгээд Шаамарт 1940 хэдэн оноос хойш, 1930 хэдэн оноос хойш намайг өргөж аваад, тэгээд энэ Шааамарт суурьшаад, Шаамарт хоршоо байгуулагдахад анхны дарга марга тийм юм хийж байсан юм билээ. Одоо энэ шаамарын хойд талын гуу байдаг юм. Ногоо тарьж байгаагийн хойд талд наашаа дэнж өөдөө гараад гуу тэнд айлууд байсан юм. Тэр гууг Зузаан Самбуугийн гуу Шаамарын Самбуугийн гуу гэж нэрлэдэг.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Чүлтэмсүрэн -

Үгүй ээ яахав тийм хүн байсан юм миний аав чинь.

Эрдэнэтуяа -

Ээжгүй байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Би юу өргөж авсан ээжтэй. Миний гарсан аав Цацын нугын хүн байна. Одоо энэ Дулаанханы одоо тэр аавын минь ах нь миний өвгөн ах юм даа. Тэр өвгөн партизан Цэдэндорж партизан хүн байсан юм. Тэднийх ний удам судар тэндээс өвлөгдөж ирсэн удам судрын хүн байгаа юм. Одоо миний аав ч өнгөрсөн, тэр Цэдэндорж гэдэг өвгөн ч өнгөрсөн. Одоо тэр Цэдэндоржийн өргөмөл охин нь дарханд байдаг юм. Тэр хоёр хөгшний өөрийнх нь төрснүүдийн хүүхдүүд нь бий Дарханд байдаг юм. Одоо эмч мэмч байсан одоо хөгшин болоод больцгоочихсон юм. Би тиймэрхүү л хүнжжс гарсан айлаас өргүүлээд яасан хүн байгаа юм. Яахав дээ амьдралын хатуу хөтүүд ч явлаа. Социализмын үед чинь хүнийг ажилгүй байлгадаггүй байсан ш дээ. Заавал ажилтай. Би тэгэхэд энэ Зүүнбүрэнд абрилга яамны эрхлэгч, барилгын техникч энэ тэр хийж байлаа. 10 хэдэн жил хийсэн ш дээ. Тэгэхэд чинь хүнийг чинь ингэнэ ш дээ. Ьчи жишээ нь сургуулиас яагаад хүрээд ирнэ нэг сангийн аж ахуйн дарга дээр ч юмуу, намын хороон дарга дээр ороход ороод үгүй ээ энэ хүүхдийг түр юм хийлгэчих юмсан намар болтол. Өө тэг тэг үтрэм дээр юм хийлгэ, барилга дээр юм хийлгэ, ногоон дээр юм хийлгэ. Ажил бэлэн тэгээд л за энэ хорч гурван хүүхэд ажил хийх гэж байна. Та нар энийг аваад юм хийлгэчих. Тэр үед чинь ажилгүй хүн байгаагүй юмаа. Ер нь зохих хэмжээний хамгийн доод талын цалин одоо барилгат хамгийн доод талын цалин авдаг хүн чинь 330-340, за тэгээд их муу хийсэн хүмүүс 280 тийм л цалин авч байсан. Юм хямдхан одоо талх чинь том талх байна ш дээ одоо энэ 700,800 болчихоод байгаа тэр чинь 3 төгрөг 60 мөнгө байсан юм.

Эрдэнэтуяа -

Хямдхан?

Чүлтэмсүрэн -

Тийм. Ёотон чинь 2 төгрөг 50 мөнгө, цагаан будаа эд нар чинь 2 төгрөг хэдэн мөнгөтэй байсан юм. Гурил гэхэд хоёрдугаар гурил чинь 75 мөнгө, 1-р гурил чинь 1 төгрөг 10 мөнгө байлаа ш дээ нэг килограмм нь. Тйим л байсан юм тэр үед чинь. Хэн л ёстой нөгөө хэн юм хийж чадна тэр л чаддаг байсан үе л дээ. Одоо тэгээд тэр үед чинь сайхан үедээ сайхан, муухай үедээ муухай л байсан байхдаа. Бид нарт тийм муухай ү нь дайралдаагүй юм. Дажгүй л байсан. Янз бүрийн тийм хатуу хөтүү янз бүрийн тийм юм гарч байгаагүй ээ яахав ээ. Захиргаадалт их, хууль чанга байсан. Хууль дүрэм, юмаа билүүлдэг хүн тийм байхгүй юу. Ямар ч байсан хийх юмаа хийдэг, юмаа биелүүлдэг захиргаадалттай. Одоотой адил захиргаагүй бишээ одоо чинь ардчилал эрх чөлөө гээд тийм юм ярьчихаад байна ш дээ. Тийм биш тэр үед чинь. Янз бүрийн юм болно. 1960 хэдэн он 1962-1963 оноос эхэлж соёлын довтолгоо гэж гарсан ш дээ. Бүх улсуудыг бичигтэн болгосон болгох гээд 1950 хэдэн оноо схойш. Тэгээд сүүлд нь соёлын довтолгоон гээд. Тэр соёлын довтолгоон чинь их учиртай. Айл амьтан одоотой адил хогоо энд тэнд аваачиж хаяхгүй ш дээ айлууд чинь. Тэр чинь бас их учиртай журамтай тийм байлаа ш дээ нэг үе чинь. Ер нь тэгээд хогны, муу усны. Айлууд чинь муу ус хийх нүхтэй хашаандаа, хогоо хийх савтай. 7 хоноод сумын захиргааны эмэгтэйчүүдийн зөвлөл, ямар ямар юм билэ зөндөө л олон амьтан хүн ирчихээд авгайнууд чинь салахгүй ш дээ. Орны даавууг хүртэл үзнэ. Угаалгана, арчуулна, цэвэрлүүлнэ өөрсдөөр нь. Тэгээд тиймэрхүү юм хийгээд л хашаа хороог чинь цэвэрлэнэ. Тийм л айхтар дэгтэй журамтай байсан юм байхгүй юу. Ямар сайндаа л тэр чинь юу яаж байсан байхав дээ. Хүн гудамжинд шээчихээр нь загнаж бараг шээсийг нь хормойлуулах гэж байсан гэж байгаа юм. Тйим дэгтэй.

Эрдэнэтуяа -

Тэр солын довтолгооны үед үү ер нь?

Чүлтэмсүрэн -

Тийм. Соёлын довтолгооны үед. Соёлын довтолгоо тэгж гарч байсан ш дээ. Тийм их айхтар журамтай, тэгээд сүүлдээ нөгөөх чинь явсаар явсаар гайгүй сайхан болчихсон юм л даа. Сүүлдээ 1990 хэдэн он болоод 1980 хэдэн болоод л. Энэ юу яасан ш дээ. Анх 1987 онд энэ Гравчовс гарч ирээд өөрчлөн байгуулалт хийнэ гээд ингэсэн чинь анх ингэж эхэлсэн ш дээ юу чинь. Бас бодлого нь зөв л байсан юм шиг байгаа юм тэр үеийн бодлого. Энэ нэгдлийн сангийн аж ахуйн мал байнаа. Малыг чинь түрээсээр одоо чи бид хоёр нэг гэрийн хоёр байлаа гэхэд түрээсээр 600 толгой хоньтой ч бай, 1000 толгой хоньтой ч бай өгөөд, чи хадлан өвсийг нь бэлдүүлэх машин трактор юмыг нь өгчихөөд нөгөө айлд чинь. Тийм юм байхгүй бол хоёр айл, гурван айл, дөрвөн айлын дунд нэг тийм юм хийж өгөөд. Тэгээд бас хадлан бригадын улсуудыг тэгэд тэднийг чинь тэгээд нөгөө малыг чинь чи энэ жил 300 хонь төллүүль тйимээ

Эрдэнэтуяа -

За

Чүлтэмсүрэн -

Тэгэхэд 150-ыг нь чи авна. 150-ыг нь сангийн аж ахуй авна. Тийм түрээсийн юмаар анх эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэглэл гэдэг чинь үү?

Чүлтэмсүрэн -

Үгүй ээ. Анх л тэр ардчилал эхэлхээс өмнө. 1987-1988 онд тэгж эхэлсэн ш дээ.

Эрдэнэтуяа -

Уул нь тийм юм гарч эхэлж байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Тийм юм гарч эхэлсэн юм байхгүй юу. Тэгээд 1990 он ардчилал энэ тэр гээд өмч мөмч ингэд яасан болохоос биш. Тэгээд аж ахуйнууд тэгээд тарчихсан юм. Анхлан тэгж эхлээд тэр яагаад байсан бол тэгсэн бол амьтан хүн дуртай. Яахав дээ тэр чинь малладгаа маллаад цалингаа авна хоёр давхар юм хийж байхгүй юу. Сангийн аж ахуйгаас малаа малласны цалингаа авна, тэгээд дээрээс нь төлийнхөө тал хувийг авна.

Эрдэнэтуяа -

Цаанаас нь бас хадлан өвсийг нь бэлдээд?

Чүлтэмсүрэн -

Хадлан өвсийг нь бригад нь бэлдээд өгчихнө. Тйим байсан. Энэ юунууд байнаа хадлан тарианы бригадууд чинь бас жижигхэн жижигхэн бригадууд болгоод танайх энийг ингэж хагална, танайх энийг ингэнэ тэгээд сүүлд нь нэг их олон компани болдог чинь тэр ш дээ. Тэгж бужигнуулчихсан юм. Тэгээд энэ аж ахуйнууд чинь тараад баларчихсан нь тэр байхгүй юу. Тэгээд нөгөөдүүл чинь чадахгүй нэг нь жаал машин унаж , өнөөх өмчийг нь авч жаал унаж давхиж давхиж архидаж давхичихаад 2 жилийн дараа юу ч байхгүй болоод тарчихсан чинь тэр юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Юунаас болж тарсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Яахав өнөөх ардчиллын юу байгуулагдаад, өмч хувьчлал гээд эхэллээ ш дээ. Тэгээд нөгөө улсууд чинь бригадад байсан улсууд чинь өө манайх ийм байгуулсан гээд сангийн аж ахуйнхаа хөрөнгө мөнгийг хуваагаад идээд авчихсан. Тэгээд нөгөөдхөө зарцуулж чадахгүй.

Эрдэнэтуяа -

Ажиллуулж чадахгүй?

Чүлтэмсүрэн -

Ажиллуулж чадахгүй болоод. Амьтанд цалин нь байхгүй, ажил нь байхгүй болоод тйим болчихсон ш дээ. Тэрнээс биш тарах ёсгүй байсан юмаа. Тэгээд тэр модны үйлдвэрийг чинь үйлдвэр барина гээд сүүлд энэ сангийн аж ахуйгаас болиод 1977 онд төврүү ороод ирсэн л дээ. Төвд энд эмнэлэгт 1992 он хүртэл түргэний тэрэг барьж байсан юм аймгийн эмнэлэгт. Тэгээд энэ модны үйлдвэр эд нар чинь бас л тийм байлаа ш дээ. Ажилчдыг нь халчихаад хэдэн цөөхөн улсууд хувааж аваад, дарга нь ч байна уу, нягтлан нь ч байна уу хувааж аваад тэгээд яаж байснаа сүүлздээ ажиллуулж чадахаа байгаад ингээд тараад одоо тэгээд юу ч байхгүй балгас болчихсон нь тэр байхгүй. Тэрнээс биш уг нь яахав ээ юмаараа миний хар мунхаг бодол ш дээ би ч техникум төгссөн ухааны хүн байгаа юм. Миний бодож суудаг юм ээдээ эднийг ингэж тараахгүй Вьетнам, Хятад шиг аятайхан байлгаж байгаад тэр хэвэр нь ажиллуулж байгаад юм болгочихсон бол болох л байсан байхдаа. Ямар засаг төрийн юм ямар мэдэх биш гэж ингэжээ бодож суудаг ш дээ. Тэгсэн бол арай энэнээсээ дээр байсан байх. Бүх хүн тэгээд л ажилгүй болчихсон ш дээ. Барилга марилга чинь. Бүх хүнийг хөл алдуулчихсан ш дээ. Өмч хувьчлалын тасалбар гээд өгсөн юмаа ягаан цэнхэр тасалбар гээд

Эрдэнэтуяа -

За

Чүлтэмсүрэн -

Та нарт ч басөгсөн байх ёстой. Тэрний нь сүүлд 2 жилийн дараа авхуулах ч газар олдохоо байлаа нөгөө авсан компаниуд нь дампуураад замбараагаа алдаад. Айхтар овжин улсууд одоо энэ юм байгуулчихаад байгаа овжин улсууд нөгөөдхийг чинь мэдэж байсан байна л даа дээрээсээ тийм юм болно гэж тэд чинь энэ улсуудын юмыг худалдаад авчихсан ш дээ одоо энэ хувьцааг чинь. Өө энэ чам шиг хүүхнүүд чинь хувьцаа аюна юм авна, ягаан цэнхэр тасалбар авна гээд тэгээд нөгөө айл амьтан чинь нөгөөхөө зарим нь өгөөд зарим нь өгөхгүй жаахан хаширхан нэг нь өгөхгүй байгаад зарим нь өгөөд тэгсээр байгаад энэ юмыг чинь аваад тэгээд амьтанд ягаан тасалбар ч байдаггүй, юу ч байдаггүй болоод дампуурчихаад байгаа юм.

Эрдэнэтуяа -

Ягаан цэнхэр тасалбарыг хүмүүсээс юугаар худалдаж авч байсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Мөнгөөр мөнгөөр мөнгөөр авч байсан юм.

Эрдэнэтуяа -

Яг тэр 3000 төгрөг, 10000 төгрөгөөр нь худалдаж авах уу?

Чүлтэмсүрэн -

Жишээ нь чамд нэг ягаан тасалбар байя тэй. Цэнхэрийг нь 5000-аар, ягааныг нь 3000-аар авдаг байсан юм. Тэгээд яадаг юм хоол ундгүй болчихсон хүмүүс чинь хөөрхий амьтан 1991, 1992 оны үед чинь хэцүү байлаа ш дээ. Юу ч олдохгүй нэг хэсэг ч айхтар хэцүү болчихсон ш дээ. Бид нар чинь тэтгэвэрт 55, 32 жил ажилласан гээд хөөгөөд гаргачихсан, 4 хүүхэдтэй эмэгтэй гээд гаргачихсан. Тэгээд одоо 40 хэдэн настай, 50 хэдэн настай улсууд чинь зөндөө. Тэгээд нэг нөхөн олговор гэж 3000, 4000 за тэгээд дээд талын хүн нь 9000 төгрөг.нөхөн олговор гэж нэг юм бодоод. Яаж ч боддог юм. Тэгээд баахан олон ажилгүй амьтан. Эх үүсвэр нь тэгж үүссэнш дээ. Тэгээд гаргачихсан байдаггүй. Тэгээд иань мэтийн юмнууд чинь тийм юманд хэлмэгдээд. Тэгээд яахав хэдэн хүүхдүүдээ сургуульд соёлд сургах гээд янз бүрийн юм болоод, ганц хоёр мал ахуй байлаа нөгөөдхийгээ зарж үрээд нөгөө хүүхдүүдээ яах гээд тэгсээр байгаад сүүлдээ тун хэцүү болчихдог юм байна лээ. За тэгээд яах вэ гайгүйхэн нэг нь гайгүй ,гайтай нэг нь бүр замаа алдаад тэр эмзэг бүлэг гэдэг рүү нь орчихдог юм байна л даа. Гайгүй нэг нь байгаад байвал амьдрах гээд зүтгээд байвал залхуурвал тэгээд болохоо байна. Манайхны энэ ихэнх нь залхуунаасаа ийм болчихоод байна ш дээ. Энэн шиг миний энэ сууж байгаа шиг газар нэг айл ногоо тариад суугаад байхад чинь яалаа гэж өвөл хавал намар өлсөх вэ дээ. Өлсөхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Ядаж ногоогоо иднэ?

Чүлтэмсүрэн -

Ядаж энийгээ идээд байна шүү дээ. Тэгэхгүй байгаа юм чинь залхуураад бэлэн юм хараад. За энэ 1991, 1992 оны үед чинь яг л тэр үед бужигнаж энэ үед за тэгээд хулгай гэж жигтэйхэн. Яахав 1996 онд нөгөөх энэ муу хувьсгалт нам ерөөсөө биднийг 70, 80 жил дарлаж мөлжлөө. Дарлагдсан юм ч байхгүй л дээ хөөрхий. Ингэсэн гэж хүмүүс дээр дооргүй яриад л аа энэ залуу гарчиг ардчиллын хүүхдүүдийг гаргачихья. Тэгсэн үхсэн байхав бүр таг болж аваад. Ямар сайндаа Баабар сангийн сайд болчихсон байхав дээ. Батбаяр тэр сангийн сайд болж байсан ш дээ. Ямар ч мэдлэг байхгүй. Тэгээд бид чинь ёстой нэг 3, 4 жил ч хэцүү байсан шүү. Үнэндээ л хэцүү байсан. Тэгээд яахав сүүлдээ засаг төр жаахан жаахан өөрчлөгдөөд Элбэгдорж болиод л, өөрчлөөд л Засгийн газар чинь яагаад л. Улаан чинь сангийн сайд болоод л тэгээд амьтны, Цагаан гээд нөхөр бас сүүлд нь сангийн сайд боллоо. Баабар эд нарынхаа дараахан Элбэгдорж эд нартайгаа огцроод. Тэгээд Цагаан. Энэ талбай дээр чинь бид жагсаж байлаа ш дээ. Тэтгэврээ авах гэж.

Эрдэнэтуяа -

Энэ сэлэнгийн талбай дээр үү?

Чүлтэмсүрэн -

Тэгэхгүй яадаг юм. Суулт хийгээд бид чинь. Одоо аймгийн дарга тэгэхэд чинь Нямбуу байсан юм бишээ Алтангэрэл гэж байсан юм. Алтангэрэлийн өрөөнд нь бид чинь орж байлаа ш дээ. 10, 20-иороо орж байлаа.

Эрдэнэтуяа -

Тэтгэврээ авья?

Чүлтэмсүрэн -

Тэтгэврээ авна ярьж өг. Тэр чинь тэгэхгүй яадаг юм. 2 сар, 3 сар болчихож байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Яагаад тэтгэвэр өгөхгүй тийм удсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Дээрээс нь тэр хөрөнгө мөнгө байхгүй юу ч байхгүй. Тэгээд бил чинь тэр сангийн сайд Цагаан гэдэгтэй чинь яринаа. Авгайнуудад ярь та нар гээд залгаад өгчихнө. За маргааш, нөгөөдөр хөрөнгө оруулах гэж байна гээд ингээд. Тэгсээр байгаад 10 гаруй хононоо бас тэгээд нэг юм хэдэн төгрөгний юм. Тэгээд яахав хэдэн төгрөгөө авна даа 2 сарынхаа мөнгийг тэр үед яахав дээ нөхөн олговор би нэг тогтмол 600 төгрөгний цалинтйа байсан хүн би. Тэгээд надад нэг 9000 төгрөг өгдөг юм.

Эрдэнэтуяа -

Тэтгэрвэр гэж үү тэр үед үү?

Чүлтэмсүрэн -

Тэтгэвэр гэж, тэр үед. 9000 төгрөгөө аваад 9000 төгрөг юу болох юм. Тэгэхдээ юмны үнэ айхтар нэмэгдээгүй байсан юм тэр үед. Бас гайгүй тун харьцангуй гайгүй. Их гайгүй байсан юм огцом их айхтар нэмэгдчихээгүй. Бензин эд нар чинь гайгүй тийм байлаа л даа. Тэгээд сүүлдээ замаагаа алдчихсан юм.

Эрдэнэтуяа -

Юмны үнэ социализмын үд талх 3 төгрөг 60 мөнгө байсан гэж байна ш дээ. Хэзээнээс энэ одоо 200, 300 гэсэн ханшинд орсон юм бэ?

Чүлтэмсүрэн -

Тэр чинь одоо юу билээ дээ 2000 он

Эрдэнэтуяа -

1990 хэдэн онд хэдтэй байсан юм бэ? 1990 хэдэн онд төгрөг хэдээр явж байсан уу?

Чүлтэмсүрэн -

1990 хэдэн онд ч бас төгрөг хэдээрээ байсан юм. Тэгээд 20 хэдэн төгрөг болчихоод өө талх идэхийн аргагүй боллоо л гэж байсан.

Эрдэнэтуяа -

1990 хэдэн онд уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэгж байсан сүүдээ нөгөөдөх чинь 100 гаран төгрөг болоод замаа алдаад 200 хэдэн төгрөг болчихлоо гээд байсан. Тэр чинь 1990 хэдэн он 1980 хэдэн оны үе шүү. Тэгж байгаад сүүлдээ болохоо байгаад одоо ингээд 300, 400 болчихсон. Энэ чинь ноднин уржнангаас биздээ 300, 400 болчихоод байгаа чинь.

Эрдэнэтуяа -

1990 хэдэн онд аажимдаа нэмэгдээд байсан юм байна ш дээ.

Чүлтэмсүрэн -

Аажимдаа тэгс хийгээд л яахав 1996 оны ардчилсан хүчнийхэн гарч ирээд тэгэхэд айхтар юу яагаад тэгэхэд юм байхгүй идэж уух юмгүй болоод л

Эрдэнэтуяа -

Төгрөг 50 мөнгө одоо төгрөг тэдэн мөнгө гээд задгай ханштай байсан үе хэзээнээс бүхэл мөнгөрүү орсон юм болоо гэж гайхдаг юм. Хэзээнээс энэ задгайгаар яригдахаа больсон юм болоо.

Чүлтэмсүрэн -

Юу чинь одоо энэ мөнгөний шинэчлэл чинь хэдэн онд боллоо. 1990 хэдэн болсон биздээ

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй.

Чүлтэмсүрэн -

1997, 1998 оны үед. Тэгэхэд энэ бутархай мөнгө чинь байхгүй болчихсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Хэрэглээнээс гарсан гэж үү?

Чүлтэмсүрэн -

Хэрэглээнээс гарчихсан юм. Энэ нэг 10-тын дэвсгэрт энэ тэр гарч ирлээ ш дээ энэ 1000-т эд нар гээд тэгэхэд л байхгүй болчихсон юм. Одоо 5 төгрөг, 3 төгрөг, 1 төгрөг эд нарчинь тэр үед л байхгүй болчихоод одоо харин 5, 10 төгрөг, 5 төгрөг эд нар чинь байдаг л юм шиг байна лээ л дээ. Тэгээд байхгүй. Тэрнээс биш дээхэан үед бутархай мөнгө. Автобус нь 50 мөнгө байлаа. Хаа ч хүрсэн 50 мөнгөө өгөөд л сууна. Тйим байсан ш дээ. Тэр чинь тэгээд 1990 хэдэн оноос хойш л бас л байхгүй болоод тэгээд нэмэгдээд одоо ч энэ хооронд 500, 600 төгрөгөөр л явдаг юм гэнэлээ.

Эрдэнэтуяа -

1990 хэдэн оноос мөнгөний шинэчлэл гараад энэ юмын үнэ…?

Чүлтэмсүрэн -

Тэгээд л ер нь болохоо байчихсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Анх хувьчлалыг юу гэж зарлаж байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Тэр ягаан тасалбарыг уу.

Эрдэнэтуяа -

Хувьчлалыг анх та нарт юу гэж тайлбарлаж зарлаж, зурагтаар зарлаж байсан уу, хүмүүс явж хувьчлал боллоо шүү гэж байсан уу. Ямар байдлаар анх гарсан бэ?

Чүлтэмсүрэн -

Ингэсэн юмаа. Энэ бүх хүнд юм тарааж өгөх гэнээ. Социализмын өмч мөмчийг чинь одоо бүх хүнд тарааж өгөх юм гэнэ. Социализм гэдэг чинь одоо ингээд хүний юмыг хурааж аючихаад та нарыг хоосруулаад байсан юм байна. Тэгэхлээр энэ юмыг тарааж өгнө. Тарааж өгөхдөө ягаан, цэнхэр тасалбараар өгнө. Ягаан тасалбар нь бол 3000-аар, цэнхэр тасалбарыг нь 10000-аар. Тэр 10000 төгрөгөө банкнаас очоод авчихна. Тэр чинь одоо ингэд банкинд хадгалагдаад байж байна. Одоо тэр дээр үед овлигаци гээд нэг юм гарч байсан юм.

Эрдэнэтуяа -

Ямар юмаа овлигаци аа?

Чүлтэмсүрэн -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр нь юу юм?

Чүлтэмсүрэн -

Удаан хугацааны зээлийн хэлбэр байсан юм. Тэр чинь одоо тэр хүн овлигаци гэдгийг чинь худалдаад авчихна ш дээ. Тэр чинь худалдаа бэлтгэлийн анги энэ тэр хаашаа юм дээ. Тэгээд тэрнийгээ тэр овлтгацийг чинь жил хоёр жил болоод сонин дээр гараад ирнэ ш дээ номер нь одоогийн энэ юу шиг

Эрдэнэтуяа -

Сугалаа шиг үү?

Чүлтэмсүрэн -

Сугалаа шиг. Тэгээд гараад ирэхээр нь тэрнийгээ тааруулаад хэдэн төгрөг таарсан байна тэрийгээ очоод авчихна. Тийм юм байсан юм. Тиймэрхүү маягийн юм хэлээд л анх биднийг чинь ухуулаад л. Аа залуучууд л та нар шиг охид хүүхдүүд гүйгээд л. Би ямар сайндаа тэгж байсан юм. Хүү минь ээ тэр овлигаци чинь 10-аад жилийн хугацаатай дээд тал нь доод тал нь 5 жилийн хугацаатай тийм байсан юм. Энэ ч одоо тэгээд бүх насаараа ийм юмтай байж байх уу. Тэгэлгүй яах юм. Та нарын бүх насаараа идэх хоолыг чинь социализмын хоолыг чинь тарааж байгаа юм. Гэх утгын юм хэлээд тиймэрхүү маягийн юм хэлээд. Тэгээд нөгөөдхийг чинь айлд байгаа хичнээн хүн байна бүгдээрэнд нь өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө юун тэгээд хойхно жил болоод арай болоогүй юмаа аа олон компаниуд гарсан. Тэр компаниудад нөгөө ягаан тасалбар, цэнхэр тасалбараа өг, тэндээс та нар хувиа ав. Тэр чинь хичнээн сайн ажил хийнэ тэр компани чинь ашиг орлогоо та нартай хуваана өг өг гээд сонин дээр өнөөх компаниудыг чинь тийм компани тэнд байна, энд байна гээд өө жигтэйхэн сайхан юм бичээд гаргаад байсан. Тэгсээр байгаад өнөөх хэдэн тасалбараа дуусгаж аваад л. Тэгээд өгөхийг нь өгөөд өгөхгүйг нь зарим нь аа одоо энэ бирж юу билээ өнөө хөрөнгийн бирж гэдэг чинь аймаг аймагт байлаа ш дээ. Тэгээд нөгөөдөх дээр чинь очоод өгсөн газраа шүүлгэнэ ээ. Байхгүй ээ байхгүй орж ирээгүй. Тэгээд нэг одоо энэ “Алтан тариа”-д манай хөгшин миний хувьцааг өгчихдөг юмаа. Тэгсэн нэг шүүлгээд орхисон чинь аа “Алтан тариа”-аас юм орж ирсэн байна 240 төгрөг. Жил болж байж 240 төгөрг авч байгаа юм. Нэг 240 төгрөг аваад ахиад хойтон жил нь билүүдээ бас нэг 300 хэдэн төгрөг тэгээд ахиад сураг байхгүй. Тэгээд бүр сураггүй болсон. “Алтан тариа” дампуурч гэнээ. Тэгээд өнөө юмнууд яасан байхгүй яаж ч хөөцөлдөж авдаг юм бүү мэд. Бид чинь мэдэхгүй юм чинь яадаг юм тэгээд өнгөрч байгаа юм. Тэгээд хүний хоол болчихож байгаа юм байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Хэн та нарт тэгж тайлбарлаж байсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Өө хөрөнгийн биржээс явж байгаа юм гээд амьтан хэн хүнгүй тэрийг чинь магтаж ярьж байлаа ш дээ өө ийм л юм байх ёстой, бараг зүгээр хоол иднэ шахуу л юм ярьж байлаа ш дээ. Тэгж байгаад л тараагаад өгчихсөн юм. Тэгээд тарааж өгөөд байхгүй.

Эрдэнэтуяа -

Та хувьчлалд яаж оролцож байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Тэрэнд үү.

Эрдэнэтуяа -

Тийм.

Чүлтэмсүрэн -

Үгүй яадаг юм. Өө бас яаанаа. Овог нэрээ бичүүлээд бүгдийг нь бичүүлээд, төрсөн он энэ тэр бүгдээрээ байгаа юм. Харин регистрийн дугаар гэж байгаагүй юм. Тийм юмаа бүгдийг нь бичүүлээд паспортын номер энэ тэр. Тэгээд бүгдийг бичүүлээд нэг дөрвөлжин юм өгнөө нэг ийм ягаан тасалбар. Тэгээд ахиад нэг ягаан нь адилхаан. Арай нэг нарийнхан юм өгч байсан юм. Тэгээд яадаг юм тийм юм аваад аа манайх чинь нилээн 4, 5 хүүхэдтэй хөгшинтэйгээ 7,8 –уулаа баяжчихгүй юу тэр чинь 70, 80 мянган төгрөг орж ирж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Хүн бүхэнд адилхан уу?

Чүлтэмсүрэн -

Хүн бүхэнд адилхан.

Эрдэнэтуяа -

Хүн бүхэнд нэг ягаан, нэг цэнхэр тасалбар өгөх юмуу?

Чүлтэмсүрэн -

Тэгэлгүй яах юм хүн бүхэнд ижил. Тэгээд одоо жигтэйхэн их юмтай айл. Тэгсэн үхсэний нь байхав сүүлдээ 2, 3 жилийн дараа хөгшин тэгж байна хүүхдүүдийхийг өгөөгүй байсан юм яанаа энэ үхэх байхаа. Би нэг өдөр манайх Шаамарт ногоо тариад байж байсан юм. Ажилгүй хүн тэгэхгүй яах юм. Хэдэн цөөхөн малтай Шаамарт 70,80-аадхан хоньтой, 2-3 үхэртэй Шаамарт ногоо тариад, тэгсэн хөгшин тэгж байна. Яанаа энэ хүүхдүүдийн юм авдраас гараад ирлээ. Өө энэ 3, 4 жил болчихсон энэ үхнээяана. Сэлэнгэд наадахыг чинь авна гээд эндээ /мөрөндөө үүрдэг/ цүнх зүүсэн хүүхдүүд зөндөө гүйж явна лээ аваачаад өгчихгүй юу тэд нарт. Тэгсэн хөгшин нэг өдөр хамж аваад арилаад өгсөн. Тэгсэн цэнхэрийг нь 5000-аар,

Эрдэнэтуяа -

10000-ыхыг нь 5000-аар

Чүлтэмсүрэн -

Тийм. 5000-аар, ягааныг нь юу гэлээ 2000-аар арай 2000-аар гээгүй байгаа даа 1000-аар гэлүү тэгж өгчихөөд хүрээд ирсэн. Тэгээд одоо тэгээд тэр бүр дуусна ш дээ. Тэгээд энэ ягаан тасалбар чинь ихэнх улсуудых тэгээд алга болчихсон юмаа. Үгүй яахав байлгаад байсан нэг нь гайгүй шиг байлгаад байсан нэг нь байж л байгаа байх л даа. Одоо бол худалдаанд орж л байгаа байх л даа. Одоо энэ дуудлага худалдаа энэ тэр янз бүрийн юманд ордог байх. Ма нь мэтийн учир мэдэхгүй хүмүүс тэгээд үгүй хийчихсэн юм. Тэрнээс биш. Уг нь энэ ардчилсан нийгэм муу хэлэлтгүй. Энэ чинь зөв байгаад байвал сайхан нийгэм. Хүн яахав хэлэх гэсэн юмаа хэлж байна, явах гэсэн дуртай газраа явчихаж байна, чөлөө зөвшөөрөл ийм тийм юм гэхэгүй. Дээр үед чинь нэг одоо ингээд явахад чинь дарга дээр орно. Даргаас зөвшөөрөл авна, тэгээд боловсон хүчин дээр за би ингээд даргаас зөвшөөрөл авлаа явах гэж байна. Тэгээд одоо өнөөх би ч жолооч байсан хүн аж ахуйн юу гаражийнхаа дарга, механикт дуулгана ш дээ. За би ингээд тэдэн хоногоор явах гэж байна.дарга механиктаа эхлээд хэлнэ. За дарга дээр очоод зөвшөөрөл аваад хүрээд ир, дарга нь боловсон хүчин дээр ороод хэлчих. Тэгж явна, тэгээд яах вэ тэр үед тэгж явуулчихаад зарим албан газар цалин хасдаггүй байлаа. Зарим нь бол хасна тийм байсан юм. Хэд хоног юманд яваад ирнэ амралтынхаа хоногоос чиг хасч байгаад явна ажил төрөл гарвал тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Өмч хувьчлал таны өдөр тутмын амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Чүлтэмсүрэн -

Ээ дээ надад чиг нөлөөлсөн юм тун бага шүү. Ёстой өнөөх өөрийнхөө бор зүрхээр гэгчиг бор зүрхээрээ явж байгаа нь энэ. Би угаасаа хэдэн малтай байсан юм сангийн аж ахуйд байхдаа би хэдэн малтай байсан юм.

Эрдэнэтуяа -

Хувийн уу?

Чүлтэмсүрэн -

Тийм.

Эрдэнэтуяа -

Байж болдог байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Болдог бололгүй яах юм. Сангийн аж ахуйд чинь одоо малчин хүн 10 толгой малтай бог хэд билээ дээ тэр чинь бас тийм байсан юм.

Эрдэнэтуяа -

Нормтой юмуу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тийм хэмжээтэй хэмжээ л дээ тэр чинь. Тэрний хэмжээ ч бас ийм учиртай юм. Сангийн аж ахуйн малчингууд чинь гэр барааг нь сангийн аж ахуй нүүлгэж өгнө. Аваачиж хавар буулгана, намар нь өвөлжөөнд нь аваачиж өгнө. Намаржаанд нь буулгана, зун зусаанд нь буулгана сангийн аж ахуй. Тэгээд түлээг нь бэлдэнэ, өвсийг нь бэлдэж өгнө. Өвөлжөөг нь өшөө хүнээр бариулна. Малчин малаа л харж байна уу гэхээс өөр юм хийхгүй ш дээ. Их удаж л бригадын даргаа чи тэр өвөлжөөг очиж зас гэнэ үү гэхээс өөр юм байхгүй. Тэгэд тэр малчин чинь дур нь хүрвэл очиж засна, дургүй нь хүрвэл засахгүй өө хэвтэж л байна. Сангийн аж ахуйн дарга хүрээд ирнэ, янз бүрийн юм хүрээд ирнэ зоо, малын эмч эд нар , аа за манай хашаа ч энэ намар мал хаших юмгүй боох нь дээ яадаг юм билээ аж ахуйгаас хүн өгөхгүй юм болов уу барилгаас гэж хэлнэ ш дээ. Тэгээд аж ахуйн даргад хэлж байгаа юм. Үгүй ээ тэднийх ингэчихжээ одоо яах уу залхуу цус юмаадаа тэр чинь. Одоо энэ өвөлжөөг засахгүй нь намар тэднийг өвөлжөөнд буулгахаар нь аж ахуйн дарга чинь рамаас хэдэн хүн барилгаас хэдэн хүн гаргаад засуулчина ингээд засуулчихна. Хавар өнөөх хөрзөнг /малын дагтаршсан баас/ авдаг ш дээ

Эрдэнэтуяа -

Тийм.

Чүлтэмсүрэн -

Тэрийг чинь сангийн аж ахуйгаас хүн очиж авч өгнө ш дээ. Тэрийг чинь бүр 3, 4 хоног трактор марактороор очиж байж тэгж байж авч өгнө. Тэгээд бүр ингээд нуруулдаад овоолоод өгөн, тэгээд өвөлжөөнөөс нь гарах болохоор хаваржаанд нь аваачиж буулгана. Машинтай. Би бас өөрөө жолооч байсан хүн тийм аж ахуй айлуудыг чинь өдрийн нэг айл хоёр айл багахан шиг ачаа хөсөгтэй айл бол хоёр айлыг нүүлгэнэ. Ихээхэн юмтай өдөр нэг айл жаахан холхон хаваржаанд буух бол. Тэгээд буулгачихаад хаваржаанд буулгачихаад маргааш өөрийн гэрийн хүнийг дагуулаад юмуу грушигтай юмуу түлээ ачиж авчирч өгнө. Түлээ буулгаж өгнө ш дээ. Тэгээд нөгөөдүүлд түлээгээ булгаж өгөөд, харин зусаанд түлээ буулгаж өгөхгүй зун. Өөрсдөө зусч байсан бол аргал юм хум байна. Зүгээр аж ахуй чинь үхэр тэрэг морин тэрэг төхөөрөөд өгчихсөн. Тэрүүгээрээ нөгөөдүлл чинь усаа ачина, түлээгээ ойр зуур түлээгээ татна ш дээ зуны цагт. Тэгээд зун намар нь тиймэрхүү юм хийнэ. Өвөлжөөндөө буухад чинь түлээ нь бэлэн, өвс нь бэлэн,

Эрдэнэтуяа -

Өвөлжөө нь бэлэн

Чүлтэмсүрэн -

Өвөлжөө нь бэлэн. Ирээд л зүгээр өвсийг нь преслесэн /боосон/ өвсийг хураагаад нуруулдаад бүр ингээд малд нь хичнээн ноогддог юм зоо аж ахуын зоо тэр айлд хичнээн бүр хуваарьтай. Тэднийд тэчнээн машин өвс буулгана гээд. Өвөлжөө нь бэлэн, өвс нь бэлэн, хашаа бэлэн юм чинь. Тэгэд өвөл болохоор чинь нөгөө айлууд чинь хивэг цацаж өгнө, хаягдал будаа цацаж өгнө, малын тэжээл. Тэгэхээр чинь тэр улсуудын чинь малын тоо толгой нь харицаатай байсан, хуваарьтай байсан гээд байсан чинь учир нь тэндээ байгаа юм. Тэр чинь тэгээд өөрийнх нь малыг бас адилхан тэжээж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгэхээр цаанаасаа норм тогтоогоод өгчихсөн?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэгэхдээ цаанаасаа яахав малыг нь хязгаарлалт хийгээд өгчихсөн.

Эрдэнэтуяа -

Тэгэхгүй бол хувийнх нь мал хамаагүй өсөөд?

Чүлтэмсүрэн -

Хувийнх нь мал өсчих гээд.

Эрдэнэтуяа -

Бүх юмыг нь хангаж өгөөд байхад?

Чүлтэмсүрэн -

Хувийнх нь мал өсчих гээд наад аж ахуйн юм нь яах гээд байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээд хувийнх нь мал өсөөд тогтоосон хэмжээнээс нь давчихсан тохиолдолд яах уу?

Чүлтэмсүрэн -

Яахав тэр гэрийн доторх улсууд чинь цөмөөрөө нэг данстай байгаа юм чинь. Чи нэг 10 малтай, би малтай, хүүхэд нь ийм. Тэр айлууд чинь тийм дотроо байдаг юм билээ ш дээ. Аа тэгээд хүү маань гэр толгойлж байгаа одоо 16 нас хзрч байгаа хүү маань. Тэрний нэр дээр тэдийг тоолуулчихья. Илүү гарсан 3,4 мал илүү гарна ш дээ. 2,3 адуу өө тэр хүүгийн минь нэр дээр биччих ээ гээд тэгээд л байж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд хувийнхаа мал дээр мал нэмээд л байдаг байх нь ээ?

Чүлтэмсүрэн -

Тийм байсан байгаа юм. Бидний үед байнаа ажилгүй хүн байгаагүй юмаа. Одооныхтой адил ингэж нас хязгаарладаггүй байсан юм. Хөгшин ч бай залуу ч бай одоо тэтгэвэрт гарах насны хүн биш бол заавал ажилтай. Хамгийн адгийн наад зах нь сангийн аж ахуйн нэг үтрэмийн манаач ч юмуу, нэг газрыг сахиул тийм юм хийлгэж байсан ш дээ. Гайгүй шигүүд нь мал маллаад аж ахуйд ийм л байсан юм. Харин өшөө аж ахуй энэ юунууд чинь барилга, энэ модны үйлдвэр эд нар чинь эрэгтэй хүн 60-тай, эмэгтэй хүн 55-тай гарч байсан. Тэр насанд нь хүрээд л гарна уу гэхээс тэрнээс өмнө ажилгүй болдог энээ тэрээ тийм юм байхгүй байсан юмаа. Ажилгүй хүн байгаагүй юм тэр үед гайхаад байдаг юм. Одоо яагаад ажилгүй тэр үед яагаад ажилтай

Эрдэнэтуяа -

Тэр үед ажил элбэг байсан юмуу ер нь юутай холбоотой гэж боддог вэ?

Чүлтэмсүрэн -

Ер нь яахав дээ нэгдүгээрт дэг журам сайтай байсан, хоёрдугаарт хүний бас тэр нэг идэвхи байсан байна ш дээ тэр чинь амьдрах идэвхи одоо тийм нэг. Сүүлийн үед чинь юмыг задгай тавиад дандаа дураараа болоод ингээд яахав дээ. Тэгээд жаахан ажилгүй нэг ингэд яахаар одооны хүүхдүүд чинь архи уугаад архи л их ууж байна. Хагшин залуу гэхгүй. Тийм л болчихсон юм. Юм л бол өнөө эхр чөлөө гэх юм. Тэр үед бид нар эрх чөлөөгүй байгаагүй ээ. Эрх чөлөөтэй байсан. Ёстой нөгөөх үндсэн хуулийн эрх тэр чигээрээ байсан л даа. Социализмын үед чинь эрх чөлөөгөө хасуулаад ялтан шиг байгаагүй. Миний хувьд л лав тийм байгаагүй. Ер нь бол дарга ч бол сайд ч бол ирсэн хүнтэй уулзах цагтаа уулзаад, ярих юмаа яриад тэгж л байсан. Ийм л байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үед яагаад хүмүүс хууль дүрмээ биелүүлдэг тийм байсан юм бэ? Юутай холбоотой бэ?

Чүлтэмсүрэн -

Манайх чинь манай монгол улс чинь тийм их дээр үеэсээ дэгтэй журамтай байсан улс юм. Нэг нэгнийгээ хүндэлдэг ийм ард түмэн байсан ш дээ. Ах захаа мэддэг одоо тийм юм байхаа больчоод байгаа юм. Тэрүүндээ л байгаад байгаа юм. Ах захаа мэдэхгүй байна ш дээ. Чи чиг чи бич чиг би болчихоод байгаа тий л үе болчихоод байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тухайн үеийн нийгмийн хүмүүжил байна уу?

Чүлтэмсүрэн -

Тиймээ тийм. Ямар сайндаа л би бандийгаа хойно миний банди орост сургуульд байсан юм л даа. 4 жил хойно байсан юм. Яахав ээ чи орсоын залуучуудыг дуурайж чи эх эцэгтэйгээ хамаагүй ярих гэлээ гэж загнаж байсан юм би хүүхдээ. 1992 онд төгсч ирсэн юм миний хүү. 1991 он юмдаа 1992 оны намар. Би хүүгээ тэгж загнаж байсан юм. Аа чи аав ээжтэйгээ Оросын барууны дуурайгаад хамаагүй яриад чи гэж дэгтэй журамтай байхгүй яах юм. Тэгээд би одоо тийм юм байхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Социализмын нийгмийн үед хүмүүсийн хүүхдүүдийн хүмүүжил сайн байсан байх?

Чүлтэмсүрэн -

Тийм.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг байсан уу?

Чүлтэмсүрэн -

Хүмүүжил

Эрдэнэтуяа -

Тэр үеийн нийгэмтэй ч холбоотой байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Тэр яахав дээ угаасаа л манайх айхтар дэгтэй журамтай дээрээсээ бүр эцэг өвгөдийнхөө үеэс дэгтэй журамтай байсан юм байна ш дээ. Хүүхдийг их зөв хүмүүжүүлдэг. Ямар сайндаа ингэж байсан юм. Одоо бол тэгэх юм бол хулгайд орно. Би бага байж 10 хэдтэй хүүхэд энэ Зүүнбүрэнд байсан манайх хэдэн малтай байсан. Айлын үхэр мал ингээд цуг бэлчинэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм.

Чүлтэмсүрэн -

Цөмийг нь хотлуулж ирэхгүй бол тэр чинь бүр сүйд болно. Тэр л хавийн үхэр мал юу байна хонь мал адуу бүгдийг нь орой тэр чинь өөрийнхөө үхэрт явахаараа тэр багийн юмнуудыг айл амьтны юмнуудыг бүгдийг нь наашлуулна ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэнд байгаа бүх л малыг тууж ирэх нь байна ш дээ?

Чүлтэмсүрэн -

Бүх л малыг нааш нь тууж хотлуулна. Тэгэхгүй бол хаячихаад ирэх юм бол за тэгээд Самбуугийн хүү хүн биш өөрийхөө юмыг аваад амьтны юм хаясан. Хүн биш хүмүүжилгүй гэж ингэж хэлнэ ш дээ. Аягүй тийм дэгтэй байсан юм. Тэгээд тэр хавийн улсууд чинь тэдний хүүхэд малд тийм гярхай, тэдний хүүхэд тийм сайн, тэдний хүүхэд тэгэхгүй юмаа одоо яана ингэж

Эрдэнэтуяа -

Ярих уу?

Чүлтэмсүрэн -

Ярина ш дээ хөгшчүүл чинь. Хүүхэд цөөтэй байсан үе. 1960 хэдэн оноос хойш л бас улсын бодлого л доо. 1950-иад оноос 1950 хэдэн оны сүүлч 1960-аад оны эх манайх чинь эхийн алдарт одон энэ тэр элдэв юм гарлаа. Тэгээд айл амьтан чинь олон хүүхэдтэй байсан үе ш дээ. Хүүхдүүддээ мөнгө төгрөг өгнөө жилдээ.

Эрдэнэтуяа -

Ямар мөнгө өгөх үү, Хүүхдийн мөнгө үү?

Чүлтэмсүрэн -

Хүүхдийн мөнгө. Тэр үед 25 төгрөг гэдэг чинь их мөнгө ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэг хүүхдэд 25 төгрөг үү?

Чүлтэмсүрэн -

Тийм нэг хүүхдэд 25 төгрөг. Тэр чинь их мөнгө байхгүй юу тийм л байсан. Оддо мэдэхгүй ээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүн амыг өсгөх бодлолго баримталж байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Төрийн тийм бодлого байхгүй. Тэгээд тэрнээс хойш энэ атрын сангийн аж ахуй гээд янз бүрийн юм байгуулагдлаа. Барилга марилга энээ тэрээ 1950 хэдэн оноос хойш л яасан ш дээ. Социализм байгуулна гээд хүн бүгд ажилтай. Адглаад мань мэтийн өвгөнүүд бол жаахан танагтай гайгүй байх юм бол аж ахуй дээр бол усны тэрэг хөтөлчихөөд өө тэгээд тэнд гахайны ус зөөгөөд тахиы махианы юунд ус аваачиж өгөөд өдрийн хоёр хэдэн поошиг ус аваачиж өгчихөөд тэгээд тэр өөрийнхөө яасан цалингаа аваад тэгээд дээр нь тэр үхрийн тэжээлийн мөнгөө авчихна, цалингаа авчихна тэгээд сууж байна ш дээ. Одоо жишээ нь би морьтой аж ахуйд юм хум хийгээд байя л даа. Тэгэхэд чинь мориныхоо тэжээлийг авна ш дээ аж ахуйгаас

Эрдэнэтуяа -

Тэжээх

Чүлтэмсүрэн -

Тийм.

Эрдэнэтуяа -

Пөөх

Чүлтэмсүрэн -

Хувийнхаа юмаар би хийсэн гээд тэр аж ахуйд чинь бүртгүүлнэ хэлнэ. Тэр сангийн аж ахуй их малтай л даа. Гэхдээ хувийнхаа малаар юм хийж байна. За за та өөрийнхөө номхон юм тэрүүгээрээ тэжээлийг нь аваарай. Тэгнэ ш дээ тэжээлийг нь ав ав. Үтрэм дээрээс очоод будаа мудаа гээд тэрнийг очиж аваад үтрэмийн няраваас буудагаа авна. Их юм авноо. Тэр үед одооныхтой адил ийм байсан биш. Тэр чинь тариа ч их тарьж байлаа тэр үед чинь. Нэг шуудай байсан бол 2 шуудай л болно. Тийм байсан юм.

Эрдэнэтуяа -

Гайгүй тэгээд цаанаасаа илүү өгөх үү?

Чүлтэмсүрэн -

Өгөлгүй яадаг юм. Угаасаа гадаа гаргаж хаяна илүү буудаагаа.

Эрдэнэтуяа -

Аан тийм болохоор хүмүүс

Чүлтэмсүрэн -

Аваачаад асгачихдаг юм. Одоогийн хар үртэй будаа гахайндаа өгнө тахиандаа өгнө. Өө тэрүүнд чинь илүү гараад энэ юунуудад чинь буулгаж өгнө ш дээ сууриуддаа үхэр, хонин сууриуддаа айлуудад. Тэгээд тэр чинь сүүлдээ барахаа болиод үтрэм дээр нь шатаана, заримыг нь гаргаад хаячихна. Тийм л байсан юм.

Эрдэнэтуяа -

Халуун наранд шатчих уу?

Чүлтэмсүрэн -

Бороонд ус чийгэнд шатчихдаг юм будаа чинь. Өвөл цасанд даруулаад шатчихна халаад. Халдаг ш дээ чийг авахаараа халж байгаа юм. Тэгээд л би рамын эрхлэгч хийж байхад байс гээд л бригадын “Ар сүүжийн” бригад гэж байсан Энхталын /сум/ тэнд аа Ар сүүжид будаа халж байна гэнэ. Аа танай рамаас тэдэн хүн хэрэгтэй байна. 4-5 хүн аваад л 10-20 хүн буулгачихна. Будаа эргүүлнэ. Тийм тэр овоолгоотой будааг чинь захаас нь ийш нь цацаад эргүүлээд салхи оруулна тэгэхгүй бол шатчихна. Үрийн будаанд. Гурилын үйлдвэрт ачаад буулгачихсан тэгээд илүү гарсан үрийн будаа тэндээ байж байхгүй юу. Талбай дээрээ үтрэм дээрээ тэгээд тэр чинь шатна. Их юм болноо үтрэмийн ажилчид гээд байна л даа. 4-5 хүүхэн хөөрхий амьтан залуучууд энэ тэр. Машинтай тэр чинь эргүүлдэг ийм. Тэгээд нөгөөдхөөрөө хийгээд байна хийгээд байна гүйцэхгүй. Гүйцэхгүй юм чинь яах юм. Тэгээд сүүлд нь аж ахуйгаас хүн хүч татна. Тэгээд нөгөөдхийг нь эргүүлж хийж өгнө. Аа 7-8 хоног хийнэ. Яахав бэлэн хоол идчихээд тогоочтой тэр чинь. Тусгай дулаахан байртай. Оюутангуудын байранд тусгай тогоотой тогоочтой. Өглөө цай ууна, өдөр 11 цагийн алдад хоол иднэ. Тэгээд өдөр 3-4 цагийн алдад бас нэг хоол, орой нэг хоол иднэ. Өдөрт хоёр хоол иднэ гурван хоолтой. Тийм л юм хийж байсан юм.

Эрдэнэтуяа -

Та анх ямар ажил хийж байсан бэ яаж ажилд орж байсан бэ? Ажлын гараагаа яаж эхэлж байсан?

Чүлтэмсүрэн -

Би анхлан хүүхэд байсан юм өнчин хойд эхтэйгээ байсан. Алтанбулагийн 10 жилд байхад би ул нь ханзарсан гуталтай өвөл нөгөөдхийгээ төмөр утсаар уячихаад одоо түрк гутал ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо нөгөө өнчин болохоор

Чүлтэмсүрэн -

Цагаан ултай гутал. Тэгээд нөгөөдхөө уячихсан. Надад туслаад байхаар хүн байхгүй. Яахав миний хойд эх байсан л даа олон хүүхэдтэй авгай. Тэгээд ч тус нэмэр больё гэдгүй байсан юмуу би ч өөрөө яагаад өвөл ёолкноос хойхно явж байсан манай нутгийн нэг өвгөн за чи их ядрах нь дээ хүү минь. Ер нь чи сургуулиа болиод ажил хийвэл яасан юм бэ намайг тэгэхгүй юу. Тэгье. Тэр өвгөн их дээр үед одоо ёстой нөгөө хэлмэгдүүлэлтийн үед чинь тайж Палам тайж гэдэг хүний хүүхэд байсан юм гэнэлээ.

Эрдэнэтуяа -

Палам сайд аа

Чүлтэмсүрэн -

Палам тайж.

Эрдэнэтуяа -

Тайжаа пөөх

Чүлтэмсүрэн -

Тэрний хүү юм гэнэлээ цэнджав гэж манай нутгийн Зүүнбүрэнгийн хүн. Тэгээд энэ Цэдэнбал дарга, Цэнд гуай эд нартай сургуульд байсан хойно Орост.

Эрдэнэтуяа -

Аан цуг.

Чүлтэмсүрэн -

Цуг. Тэгээд тэнд байж байгаад тайж хүний хүүхэд гээд тэр хэлмэгдүүлэлтийн үеэр ороод ирсэн. Язгууртан, тайж ноёдын хүүхдүүдийг сургуулиас хасч байсан. Тэгээдхүрч ирээд энд байсан юм. Тэр өвгөн орос хэл сайтай л даа. Хэлмэрч хийгээд хөөрхий амьтан тэгээд л хар бор ажил хийгээд явж байхгүй юу. Тэр өвгөн намайг оросууд дээр авчирч өгсөн юм. Би яахав Шаамарт өссөн. Бас тэжг орос хэлийг айхтар бүр тэгж мэдэхгүй хүнтэй адил биш ярина. Ойр зуурын юм ярина л даа. Тэгээд оросууд дээр аваачаад. Тэр орос дарга байсан юм Полтов гэж нөхөр. Тэнд аваачаад яриад ийм учиртай өнчин хүн одоо ингээд ядраад туйлдчилаа одоо яах уу. Манайх ажилд авья. Тэгээд тушаал гаргаад их том дарга байсан юмаа. Монгол харуулын хагса цэргийн зохион байгуулалттай. Маргааш нь тэгээд надад нормын хувцас өгөөд ногоон хөвөнтэй өмд куртик, эсгийн гутал бээлий. Малгай ногоон малгай хуучин юуны орос малгай. Тэгээд юм аваад тэгээд маргааш нь ажилд орж байгаа юм. Тэгсэн надад буу янз бүрийн юм зааж өгөөд, нөгөөдүүл намайг манаанд гаргаж байгаа юм. Путикний наад талын юун дээр гаргачихсан эзэнгүй юу. Шөнө орой болохоор айж байгаа юм чинь тэгээд путкиндээ сууж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Ганцаараа?

Чүлтэмсүрэн -

Ганцаараа. Тэр үед чинь утас байхгүй холбоо гэж. Тойруулаад гэрэл татчихсан. Продукторын гэрэл тавьчихсан. Өөр юм байхгүй. Баруун хойд талын өнцөг дээр нэг, зүүн хойд талын өнцөг дээр нэг, урд талын өнцөг дээр нэг гурван шовгортой 3 манаа гарна. Үүдний жижүүр гээп 4 хүн гарна. Тэгээд настайхан улсууд гэхдээ залуухан хүүхдүүд бий. 17-18-тай. Тэгээд шөнө болсон чинь айгаад болдоггүй. Тэгээд нөгөө муу буугаа чирээд. Буу бас урт аа үүрээд явхаар газар шүргээд нөгөөдхийгөө ширээд явж байгаа юм. Тэгээд өвгөчүүл дээр очсон холл хийчихсэн сууж байгаа юм чинь. Хааяа нэг гарч харчихаад, хүүг аяар оруулж ирэх гэж байсан юм за за хүү ороод ирлээ хоол ид хоол ид тэгээд хоол идээд би бага байсан болохоороо үүрээр дохиод манаа дээрээ унтчих гээд тэгсэн за за миний хүү наад дахаа тавиад унт гээд тэгээд дахаа дэвсээд унтаж байсан юм. Тэгж л ажилд орсон. Тэгээд намаржингаа, өвөлжингөө, хаваржингаа, зусангаа тэгээд 8 сар Гуч комбинат гэж байгуулагдсан юм тэрэнд намайг орос төмөр замын курсэд оруулж өгч байсан юм.

Эрдэнэтуяа -

Юуны курс юм?

Чүлтэмсүрэн -

Төмөр замын вагон үзэгчийн курс.

Эрдэнэтуяа -

Вагон үзэгч ээ?

Чүлтэмсүрэн -

Тийм.

Эрдэнэтуяа -

Шалгагч уу?

Чүлтэмсүрэн -

Одоо энэ депо гээд байна ш дээ тэрэнд вагон шалгагч, үзэгч тэгээд намайг тийм курсэд оруулж өгч 6 сар тэрэнд нь суугаад төгсөөд энд ирж байсан юм. Энд ирээд 4 жил болоод Сайншанд руу хөөгдөөд тэгээд Сайншандад байж байгаад Сайншандаасаа төмөр замаасаа гараад тэгээд сургуульд ороод төмөр замаасаа гарсан юм.

Эрдэнэтуяа -

Яагаад гарсан юм?

Чүлтэмсүрэн -

Яахав дээ сургуульд орох гэж л анх хотод ирсэн юм.

Эрдэнэтуяа -

Ямар сургуульд орох гэж?

Чүлтэмсүрэн -

Их сургуульд шалгалт өгөх гэж тэгээд үхсэнээ тэнцэх вэ тэнцээгүй хасагдаад тэгээд тэр үед чинь ажлаасаа түр халагдана ш дээ. Тэгээд буцаад очоогүй. Тэгээд өөр юм хйигээд. Тэгээд техникумд ороод техникум аа төгссөн юм.

Эрдэнэтуяа -

Ямар мэргэжилээр?

Чүлтэмсүрэн -

Худалдааны мэргэжилээр.

Эрдэнэтуяа -

Тэгээд ямар ажилд орсон?

Чүлтэмсүрэн -

Тэндээ худалдааны техникумаа төгсөөд Толгойтын баазад бас нэг дарга болсон юм аа би чинь. Тэгээд намайг бүр говь руу хөөгөөд Өмнөговь руу тэгээд яваагүй. Хаячихаад тэр чигтээ өөр газар ажилд ороод

Эрдэнэтуяа -

Тэгж болдог байсан юм уу?

Чүлтэмсүрэн -

Яалаа гэж хууль зөрчөөд баригдвал сүйд болохгүй юу. Хөдөлмөрийн дэвтэрээ боловсон хүчин эд нартай хуйвалдаж байгаад авчихсан юм. Тэгээд энд ажилд роод техникумын мэргэжлээ ч яагаагүй, тэгээд сүүлд нь би тэр барилгын юунд манай сургуулийн надтай нэг 10 жилд цуг байсан, хойно Москвад барилгын инженер төгсөөд ирсэн. Тэр нөхөр энд хуучин барилгын техникум гэж байлаа ш дээ тэнд багшилж байсан юм. Тэгсэн нэг өдөр тэр явж байсан тэр тэгж байна хөөш чи над дээр маргааш хүрээд ир. Манайх нэг хэдэн улс авч барилгын техникч бэлдэх гээд байна. Чи ор 6 сарын курс чи ор чамайг би эрээд явсан юм. Чамайг мэдсэн ажилгүй дампуурч явж байна гэж. Сургууль сургууль ч үгүй баларч явж байна гэж мэдсэн. Чи оч. Тэгээд нөгөөдөх дээрээ хүрээд очсон чинь барилгын техникумын дэргэд барилгын техникчийн 6 сарын курс тэрэнд суугаад, төгсөөд энэ аж ахуйд тэгээд эвлэлийн төв хорооны илгээлтээр энэ Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд ирсэн ш дээ 1964онд. Тэгээд энд ирээд нутагтаа ирээд

Эрдэнэтуяа -

Цаанаасаа илгээлт гэхээр нутаг нутагт руу нь явуулчихдаг юм шиг байна лээ тэй?

Чүлтэмсүрэн -

Тийм нутаг нутагруу нь явуулж байсан юм. Би эндээ Сэлэнгэдээ хүрч ирээд

Эрдэнэтуяа -

Юу хийж байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Барилгын техникч

Эрдэнэтуяа -

Сангийн аж ахуйд уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэгээд сүүлдээ жолооч молооч элдэв бусын юм хийсээн.

Эрдэнэтуяа -

Яаж байгаад жолооч болсон юм?

Чүлтэмсүрэн -

Яахав дээ барилгын техникчийг хөдөө аж ахуйн барилга угсралтын контор гэж Улаанбаатарт байгуулагдсан юм. Тэгээд нэг төв нь Зүүнхараад, нэг нь хаана хаана билээ аймаг аймагт төвтэй байсан юм. Энд төв аймгийнхан харьяалагдаж Борнуур эд нар Зүүнхараад ирдэг байсан юм барилгын шугамаар. Тэнд байж байгаад тэгсэн намайг Зэлтэрийн сангийн аж ахуйд сургуулийн барилга бариад_ тэр эмнэлгийн барилга энэ тэрийг бариулаад, 4 айлын орон сууц бариулсан юм. Тйим юм хийж байгаад тэгсэн нөгөөдөх тэгсэн энд байсан хугацааны ажил дуусчихгүй юу. Тэгсэн намайг Зүүнхараа руу татаад Зүүнхараад аваачих гээд тэгээд яахав өнөө муу хөгшин энэ тэр, хүүхэд шуухад энд байсан. Төрсөн эцэг мааньбайсан юм. Дургүйлхээд яах юм яах юм. Сангийн аж ахуй хөдөлмөрийн дэвтэрийг Зүүнхараагийн барилга контор луу бичээд өгчихгүй юу ингээд бүр аль ч үгүй болоод авгай энд ажилтай, би Зүүнхараа руу. Сангийн аж ахуйн дарга дээр орлоо. Ингэчлээ одоо яанаа. Чи яв яяв очиж юмаа хий мэргэжлийнхээ ажлыг хий чамайг авах гээд байгаа юм цаадуул чинь оч оч. Үгүй ээ яаж явдаг юм хэдэн хүүхдээ өвөл болчихсон тэр чинь 12 сард шүү_

Эрдэнэтуяа -

Яг ид өвөл?

Чүлтэмсүрэн -

Яг ид өвөл хүйтэн ес эхлэх гээд яаж явах вэ дээ. Чи тэгвэл түр зуур энд юм хий. Шаравдаорж гэж өвгөн байсан юм даргатай яриадхья. Чи түр юм хийж бай. Тэгье тэгье тэр яахав. Чи буцаад рамаа авах юмуу эргүүлээд. Үгүй ээ үгүй. Хүнд хүлээлгээд өгчихсөан юм. Би авахгүй ээ авахгүй яах юм. Би түр юм хийвэл хийе ингээд. Тэгсэн чи маргааш хуралд ороорой. Яах юм. Чи угаасаа энэ сангийн аж ахуйн хүн юм чинь. Маргааш ньв хүрээд ирсэн чинь аймгийн аж ахуйн намын хороо, товчооны гишүүн юм байх юм. Тэд нар цугдлачихсан. Ороод суусан чинь намайг тэгж байна. Өө чи юу яа энэ нөхрийн манайх буцааж авья гэж хэлье. Шаравдорж гуайтай ярья. Сангийн аж ахуйн намын хороон дарга нь Бадарч гээд өвгөн байсан тэг тэг би ч гэсэн ерөөсөө ярья. Буцаагаад олон хүүхэдтэй яаж бас тэрлүү явуулах юм. Гэхдээ энд бас хийх ажил байна. Ингээд тэгсэн намайг хурлдаар ороод байж байсан чи рөөсөө юу яа. Маргааш тушаал гарна. Нөгөөдөх чинь за гэлээ үгүй гэхгүй. Чи сангийн аж ахуйн нярав хий. Үгүй яахав гэртээ байгаад тэр чинь тэгээд цуалин багатай 300 хэдэн төгрөг. Би өрөө тогтмол 600 цаасын цалинтай хүн байсан байхгүй юу техникч чинь. Цалин багатай за яахав дүүрсэн хэрэг.

Эрдэнэтуяа -

Гэртээ ойрхон

Чүлтэмсүрэн -

Гэртээ ойрхон хэдэн хүүхэдтэйгээ өвлийн хүйтэнд нүүхгүй. За тэгэд аж ахуйн нярав болж авлаа. Нэг нөхрөөс хүлээж аваад хамаг юмаа хүлээж аваад. Бой эхэлж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Тийм орой эхэлдэг юмуу?

Чүлтэмсүрэн -

Тэгдэг юм бой. Тэгээд нөгөө бой мойгоо хийгээд юмаа хүлээж аваад. Би няравыг 4 жил хийсэн. Няравыг нь хийгээд сүүлдээ нөгөө өгөх вм болоод өрөнд орчих гээд байхгүй юу. Тэгээд сүүлдээ болиод жолооч болчихсон юм. Тэгээд тэрнээс хойш тувт жолооч хийгээд. Тэгээд 1977 онд хүүхдүүд түрүүчийн хүүхдүүд юу яагаад ганц дүү хүүхэн минь Өмнөговьт их эмч хийж байсан юм. Одоо бий л дээ чавганц. Тэр маань нүүгээд ирлээ, хагшний маань ганц эгч модны үйлдвэрийн намын хороон дарга хийж байсан юм Цэрэнпил гээд чавганц. Тэр авгай мавгай ирээд яасан. Тэд нар наашаа ороод ир ээ аж ахуйд яах юм. Хүүхэд шуухад чинь гайгүйхэн ясли цэцэрлэгт оруул. Тэгээд би энд орж ирээд эмнэлэгт жолоочоор ороод эмнэлэгт байсаар байгаад гарсан тэтгэвэр гарсан. 55 настай 32 жил ажилласан гээд тэгээд тэтгэвэрт. Би чинь 32 жил бишээ тэр чинь 38 жил хэдэн сартай байсан юм бүр багаасаа ажил хйичихсэн болохоор. Тэгээд яахав тэтгэвэртээ гарчихсан болохоор одоо байж л байна.

Эрдэнэтуяа -

1992 онд хүртэл ажилласан уу?

Чүлтэмсүрэн -

Тэгсэн.

Эрдэнэтуяа -

1990 оноос хойш ажилд хандах хандлага ажил төрөл чинь яаж өөрчлөгдсөн бэ?

Чүлтэмсүрэн -

Тэр чинь энэ аж ахуйнууд тарлаа, жижиг жижиг юм боллоо. Ганцхан тараагүй газар чинь эмнэлэг. Тараагүй ш дээ юм хум хувьчилж өгөөгүй янз бүрийн юм болоогүй. Эмнэлэг гал каманд эд нар л нэг хувьчлаагүй байх. Бусад нь цөм хуу яасан ш дээ. Нэг дарга ч нэг юм аваад, даргын дүү ч нэг юм аваад. За тэгээд авгай нь ч нэг компаний дарга захирал болчихсон машин уначихсан явах шиг. Тийм л байсан. Тэгээд бужигнуулаад замаа алдчихсан ш дээ. Тэрнээс биш жаахан дэгтэй журамтай байсан юм. Одоо би бодож суудаг юм. Манайх чинь тэртээ тэргүй л нэг хүний захиргаанд байсан улс ш дээ. Хаант засагтай байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай улс болчихвол манай монгол тогтоно, олон тулгуур. Одоо хар далан хэдэн аймгуудад дандаа бие төлөөлөгчүүд далан хэдэн хүн байна. Далан хэдэн хүний цалин за тэгээд жолооч л гэнэ, нарийн бичиг л гэнэ. Тэр их мөнгө чинь одоо бидний татварын мөнгө шүү дээ. Яадаг юм энэ чинь ерөнхийлөгчтэй болчихоод арай тэрнээсээ цөөн хүнтэй болно шүү дээ.

Эрдэнэтуяа -

Дээр үед өргөмөл их байсан байна. Энэ р нь яагаад агаад ийм байсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Яадаг юм бэ дээхэн үед чинь хятадын бодлого шүү дээ. Хятадууд манийг чинь уусгах устгах бодлого явуулж байсан байхгүй юу. Би хөөш чамд хөгтэй юм ярья төмөр замд очоод эндээс хөөгдөөд Дорноговь руу очдог юмаа. Дорноговьт очоод 1980, 1990, 1950 хэдэн он юмаа /инээв/. Өглөө вагоноос бууж байгаа юм унтаад.

Эрдэнэтуяа -

Дөнгөж очоод уу?

Чүлтэмсүрэн -

Тиймээ оччихоод. Миний нэг найз эндээс очсон машинист хийдэг юм. Тэднийд очоод унтаж байхгүй юу. Цэргийн орос цэргүүд хөөрхий амьтан тэндээс төмөр замынхаа байр байшингаа, төмөр замыг чинь оросууд барьсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Урагшаа явдаг /Хятад явдаг зам/ замыг уу?

Чүлтэмсүрэн -

Тийм урагшаа явдаг замыг. Оросууд тавьсан байхгүй юу цэргийн анги. Тэд төмөр замаа хүлээлгэж өгчихөөд нэг өглөө жигтэйхэн их оросуудтай цэргийн анги байсан юм. Нэг өглөө босоод ирсэн чинь хов хоосон. Юу ч байхгүй. Манай нөхөр айлын жижигхэн төмөр замын байшингууд байнадаа яг энэ шиг байшингууд, тэгэд айлын жижиг хавчиг өрөөнд ээжтэйгээ би нэмэгдээд гурвуулаа болчихгүй юу. Жижигхэн айлын өрөөнд. Тэгсэн цэргийн анги юу ч байхгүй болчихсон. Яасан урд шөнө үгүй.

Эрдэнэтуяа -

Урд шөнө

Чүлтэмсүрэн -

Урд шөнө үгүй болчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад нэг шөний дотор нүүгээд явчихаж байгаа юм.

Чүлтэмсүрэн -

Хэн мэдэхэв тэр үийн хууль дүрэм тийм байсан байх.

Эрдэнэтуяа -

Бүгдийг нь тэгээд орос руу гаргачихаж байгаа юм уу?

Чүлтэмсүрэн -

Тэгэхгүй яадаг юм тэр чингь вагоноор ачаад явчихаж байхгүй юу. Нөгөөх байр байшингууд нь стол, аяга хэвээрээ, дарга нарын байж байсан байшин, хөнжил дэвсгэр, идэж ууж байсан юм нь хүртэл байгаа юм чинь. Эмнэлэг гэхэд бүх л юм нь тэр хэвээрээ. Манай монгол тэрэн давхиж ороод нураахыг нь нураагаад, авахыг нь аваав, эвдэхийг нь эвдээд хаяхгүй юу. Тэгээд бүр байр хуваарилж өглөө нөгөөх төмөр зам аймаг хоёр байр байшингаа аваад Санйшанд чинь хоёр Сайншанд ш дээ. Төмөр замынх нь ар Санйшанд, урд талых нь өвөр Сайншанд

Эрдэнэтуяа -

Айлууд нь

Чүлтэмсүрэн -

Дээр үеийн нөгөөдөх аймгийн төв нь байхгүй юу. Тэр үед байр хуваарилсан юм төмөр замын ганц бие залуучуудад. Тэгээд надад нэг байр өгдөг юм гал тогоо нь жигтэйхэн том. Унталгын өрөө нь жижигхэн хоёр л ор тавьдаг, паартай. Цаанаасаа паартай. Тийм байшинд хуваарилсан. Нэг байшингийн түлхүүрийг нь өгөөд нярав май.

Эрдэнэтуяа -

Доторх юм нь байгаа юу?

Чүлтэмсүрэн -

Байлгүй яадаг юм. Цэргийн ногоон ор бүтээлэгтэйгээ, матрастайгаа, стол ширээтэйгээ цөмөөрөө байна. Цэргийн ногоон аяга плитка хүртэл байгаа юм чинь ил плиткатай л даа тэр ил плитка хүртэл байгаа юм чинь. Гэрэл мэрэл хүнд юу хэрэгтэй байсан айлд бүгдээрээ байсан. Тийм юман дээр биднийг оруулж байсан.

Эрдэнэтуяа -

Төмөр замынхаа ажлыг дууссан байсан юмуу тэр оросууд?

Чүлтэмсүрэн -

Дуусаад хүлээлгэж өгчихөөд явчихгүй юу.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг шөнө ачигдчихсан уу?

Чүлтэмсүрэн -

Тэгээд л нэг шөнө явчихсан хэн мэдэхэв. Тэгсэн нэг өгдөө байхгүй яасан өө урд шөнө вагоноор явчихсан гэж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Тэр цаанаас улсын бодлого уу нэг өглөө л яадаг?

Чүлтэмсүрэн -

Аа улсын бодлого биз. Тэгээд харин сүүлд нь энэ Хятад Орос хоёр чинь муудлаа ш дээ 1960 хэдэн онд

Эрдэнэтуяа -

За.

Чүлтэмсүрэн -

Тэгэхэд чинь харин орос цэрэг тэнд их очсон юм. Одоо тэр Чойрын, шивээовоогийн гээд байгаа тэнд чинь хуу орос цэргийн байр байсан ш дээ. Би тийшээ явж байхад тийм байна лээ. Жигтэйхэн сайхан дандаа 5 давхар мавхар тийм байшингууд, тохижилт мохижилт гэж жигтэйхэн сайхан юм билээ ш дээ.

Эрдэнэтуяа -

Одоо байгаа юу?

Чүлтэмсүрэн -

Одоо байлгүй яах юм Шивээ-Овоо гээд говь-Сүмбэр аймаг гээд байга биздээ

Эрдэнэтуяа -

Тийм.

Чүлтэмсүрэн -

Тэд нар чинь тэрний суурин дээр байгуулсан. Чойр чинь жигтэйхэн том болчихсон. Багахангай гээд дандаа Оросын юман дээр.

Эрдэнэтуяа -

Та 1945 онд төлөвлөгөө гарсан гэсэн ш дээ. Тэр ямар төлөвлөгөө юм бэ?

Чүлтэмсүрэн -

Ямар 5 жилийн төлөвлөгөө гээд саяхан болтол байсан. 1945 онд гарсан юм гэнэ лээ би яаж мэдэхэв. Малд ноос, мах, сүү тушаадаг. Харин “сүү завод“гэж байсан юм. Намайг бага байхад. Сангийн аж ахуйд байсан сүү завод. Хавар болохоор айлууд зусаанд буугаад тэгээд нөгөөх сүүгээ тушаана.

Эрдэнэтуяа -

Сүү заводод уу?

Чүлтэмсүрэн -

Айл нормтой. Нэг үнээнд тэдэн литр сүү бас хугацаатай.

Эрдэнэтуяа -

Саалийнх нь хугацаанд уу?

Чүлтэмсүрэн -

Тийм саалийн хугацаанд. Тэгээд нөгөө айлууд чинь тийм юмаа тушаах гээд цөмөөрөө нэг дор бууна завод нь ойрхон. Тэгээд нөгөө заводондоо аваачиж өгнө. Цөцгийгөө сумынхаа Шаамар сумынхаа төв дээр Зүүнбүрэнгээс төв дээр ачиж ирнэ ш дээ. Морин тэргээр. Айл айл ээлжээр ачина. Тэр чинь бас хуваарьтай. Тэднийх тэдний өдөр, тэднийх тэдэнд багийн айлууд чинь хуваарьтай. Би хүүхэд байсан багахан шиг. Цөцгийн ачинаа би нэг явахад 5 цаас /төгрөг/ нэг шаамараас Зүүнбүрэнгээс ирэхэд 5 цаас.

Эрдэнэтуяа -

Юугаар?

Чүлтэмсүрэн -

Морин тэргээр. Хоёр бетон, гурван бетон морин тэргэнд тавиад

Эрдэнэтуяа -

гжрван бетон гэдэг нь ямар бетон бэ?

Чүлтэмсүрэн -

40-н бетон.

Эрдэнэтуяа -

Аан за. 120 литр гэсэн үг үү?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэгээд морин тэргэнд ачаад нөгөөхийг чинь өглөө эрт явуулнаа. Урд орой эд нарыхыг яагаад усанд уячихсан. Тэгээд нөгөөдхийг чинь тавьж өгөөд эсгийн норгож дээрээс нь тавиад тэгээд явуулна ш дээ. Энэ гүүр байхгүй ээ бирваазаар гарч байсан юм. Бирваазан дээр хүрээд ирэхэд чинь морин тэрэгтэй сүү цөцгийнүүд ирхээр хамгийн түрүүнд гаргана. Ямар ч юм байсан морин тэргийг заавал гаргана.

Эрдэнэтуяа -

Гашилчихна, ишчихнэ гээд үү?

Чүлтэмсүрэн -

Гашилчихна, ишчихнэ гээд иснэ ш дээ. Тэгээд нэг юм яана даа. Тэгээд би хөглөж л байсан юм хүүхэд байхдаа. Нөгөө цөцгийгөө тушаачихаад Зүүнбүрэнгийн наана явж байгаад морин тэрэг дээрээ унтчихсан.

Эрдэнэтуяа -

Морин тэргэн дээрээ ядраад уу?

Чүлтэмсүрэн -

Тэгэхгүй яах юм. Морь минь дугуй мод нь унаад идээд зогсож байсан. Зүүнбүрэнгийн аж ахуйн машинтай улсууд явж байгаад ээ харал харал Самбуугийн хүүхэд унтчихаж. Энэ морь нь зогсож байна их буянтай адуу байгаа юмаа. Санжаа гээд жолооч өвгөн байсан юм. Нөгөөдүүл яахав морин тэргийг маань хөллөж өгчихөөд тэгээд намайг сэрээгээд тэгээд би харьж байсан юм. Өдөр өдий хирд 3-4 цагийн алдтай очино ш дээ. Тэгээд дахиад сүүгээ авна

Эрдэнэтуяа -

Тэгээд буцаж наашаа явах уу?

Чүлтэмсүрэн -

Үгүй ээ үгүй өнжөөд өдөртөө нэг ирдэг юм.

Эрдэнэтуяа -

Тэгээд 5 төгрөг авдаг байсан юм уу?

Чүлтэмсүрэн -

Тэгээд 5 цаас авна ш дээ айлуудаас. Зарим айлууд нь өгнө зарим нь өгөхгүй ээ. Миний хүү нэг яваад ирэ эмээдээ ч гэдэг юмуу эгчдээ ч гэдэг юмуу. Яваад ир яамд би суругульд явахаар чинь мөнгийг нь өгнөө. Сургуульд явахаар ааруул мааруул эсэн бусын юм өгнө, зарим нь сайн нэг нь 5 цаасаа өгнө, тааруухан нэг нь өгөхгүй ээ унжчихна /инээв/. Тэр ёстой одооны хэлээр унжчихна. Тэгээд тэр бүхэн д явахгүй ээ бас гайгүй сайн айлдаа явж гөнө ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр төлөвлөгөө нь хэр бодитой төлөвлөгөө вэ норм нь?

Чүлтэмсүрэн -

Тэр ч тэр сүү үнээндээ л ногдож л сүүний норм байсан шиг байгаа юм. Тэрнийгээ өгчихвөл тэр хамаагүй ш дээ. Сар саагаад хичнээн литр сүү байдаг юм тэрийгээ өгчихвөл дахиад сүүгээ өгөхгүй ш дээ. Тэр чинь өөрснөө л

Эрдэнэтуяа -

Ямар ч байсан өөрсдөд нь илүү гардаг гарах уу?

Чүлтэмсүрэн -

Өө гарна гарна. Тэр ч одоо жишээ нь одоо 10 литр сүү саахад 5 илтрийг нь аваачиж өгнө. 5-ыг нь өөрнөө юм хийж иднэ ш дээ тийм л байсан. Тэгээд тэр 5 литр сүүгээ хичнээн ч хоног өгдөг юм тэгж байгаад л за тэгээд түрүүчийн айлууд сүүгээ өгөөд намаржааруугаа нүүчихлээ ярьж байсан. Би чинь тэгэхэд сургуульд явчина. Тэгээд тэр чинь тараад явчихна. 8 сарын хорин хэдний үеэр дуусч байсан.

Эрдэнэтуяа -

Нэг газар бөөгнөрчихдөг юмуу?

Чүлтэмсүрэн -

Нэг газраа бөөгнөрөөд ойрхон ойрхон бөөгнөрөөд ингээд хорооллын цаахан талд ч юмуу энэ айлуудын артаа ойрхон ойрхон бөөгнөөд. Тэгээд тэд нар чинь морин тэргээр үхэр тэргээр зарим нь нэг тийм түрдэг тэргээр ойрхнууд нь, бүр ойрхнууд нь аувинтай сүүгээ барьж ирээд л. Тэгээд тэр чинь заводын эрхлэгчтэй нэг тоо бүртгэгч хүнтэй өө ийм дэвтэртэй ш дээ. Тэрэн дээр бичнэ. Өдөрт тэд тэдэн литр сүү өгсөн. Өглөө тэд орой тэд. За өнөөдхөө юу болж байна вэ манай сүү ер нь дөхөж байгаа байхаа. Зарим нь их ойртчихсорн байнаа гайгүй шиг үнээ мал сайтай нь, жаахан үнээ мал таруухан жаахн сүү багатай шиг нь арай жаахан хожуу. Зарим нь өгөөд дуусчихаар нэг нь нэгэндээ сүүг нь ацаглаж авна тэнр чинь бас.

Эрдэнэтуяа -

Ацаглаж аа?

Чүлтэмсүрэн -

Тийм ацаглаж авна

Эрдэнэтуяа -

Тэр нь юу гэсэн үг үү?

Чүлтэмсүрэн -

Ацаглана гэдэг чинь одоо яахав сүүг нь чиний юмыг би манайх төлөөд чи тэр хүндээ сүүнийх нь тохирсон үнийг өгөхгүй юу.

Эрдэнэтуяа -

Яагаад тэр айл ацаглаж авч байгаа юм?

Чүлтэмсүрэн -

Яахав дээ үнээ мал нь ширгэдэг янз бүрийн л юм болдог тэр чинь өнөө тооныхоо үнээр 12 сард тоо /мал тооллого/ явуулдаг ш дээ. Тэгэхэд манайх хэдэн үнээтэй байна вэ тэрэнд ноогдуулаад өгчихдөг байхгүй юу сүүг нь. Нэг үнээнд тэдэн литр сүү гээд тэр нь байхгүй юу. Аягүй бол зарим нь үхэр мал ширгэдэг янз бүрийн л юм болдог байсан. Заавал тэрнийгээ авна тэр чинь. Нөгөө төлөвлөгөө нь тэр ноос гэх юм бол тэдэн хил /килограмм/ ноос өгөөрэй гэнэ тэрнийгээ л өгнө. Ямаа тэр үед чинь ямаа их цөөхөнтэй байсан юмаа. Ямаа тэдэн хил ч гэлүү тэдэн грамм ч гэлүү, тэгээд нөгөөдхийгөө тушаана, өгнө. Тийм л байсан юм. Гайгүй ажилтайнууд нь энийгээ хийчинэ. Ажил муутайхан шиг нь бас төлөвлөгөө тасаллаа барилаа гээд орон шоронд ордог байсан. Манай аав л ярьж байсан аа золиг залхуу юм хэдэн хонио хайчилчих ч үгүй. Ноосыг нь цувуулсаар байгаад намар болоход хэрэгт унанаа энэ золиг бөөн хэл аманд орноо энэ гээд айлуудыг тэгдэг байсан юм. Хавар хонь хйачилдаг ш дээ, хяргаад л ямаагаа самнаад л ингээд, тэр чинь үхрэс хөөвөр, адууны хөөвөр, дэл сүүл гэж авч байсан ш дээ тэр үед. Гайгүй сайн ажилтайнууд нь дор нь гүйцээж байсан гайтайхнууд нь тэгээд л.

Эрдэнэтуяа -

Дайны жилүүдэд хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байсан бэ, таны амьдралд мэдрэгдэж байсан уу?

Чүлтэмсүрэн -

Өө тэр чинь мундаг байхгүй юу. Би 1945 онд сургуульд байхад байнаа одоо энэ дэвтэр чинь дээхэн үед юм боогоод байсан цаас байна ш дээ

Эрдэнэтуяа -

За бор цаас

Чүлтэмсүрэн -

Бор цаас. Тийм бор цаас үдээс байхгүй. Тэр чинь 6 ширхэгийг нь эвхээд өгчихсөн үдээс байхгүй үдээсгүй, харандаа олдохгүй. Нэг харандааг сургулиас тавьж өгнө. Нэг хортой харандаа, нэг балын харандаа тавьж өгнө.

Эрдэнэтуяа -

Хортйо харандаа тэр нь ямар харандаа юм?

Чүлтэмсүрэн -

Өө яагаав цэнхэр хортой харандаа байсан юм

Эрдэнэтуяа -

Аан за

Чүлтэмсүрэн -

Тийм харандаа тавьж өгнө. Үзэг 86 номертой гээд үзэг өгнө, шумуулан үзэг гээд тийм үзэг хүүхдүүдэд нэг нэгийг өгнө намар очихоор. Чернилний сав тавьж гөнө. Черниль 3,4 хүүхдийн дунд нэг бөөрөнхий ийм юубайсан юм дээ усанд архины шил нь олдохгүй ээ. Тэгээд нөгөөдхөө юманд найруулаад л хийж авна. Тэгээд яахав нөгөөдөх харандаагаа хаячихна. Нөгөө үзэг нь болохоо байна. Хар бургас цуулаад нөгөөдхөө утсаар уячихна ш дээ.

Эрдэнэтуяа -

Үзэг ээ

Чүлтэмсүрэн -

Үзэг ээ тэгэд бичнө. Тийм л байлаа. Тэгээд 1945 оны намар хэсэг тийм байж байгаад өвөл 3 сараас хойш л тэр хичээлийн хэрэглэл чинь гайгүй болоод их гоё дэвтэрүүд ирээд, дэлгүүрт чинь дэвтэр ирээд. Хоол унд яахав ээ одоо энэ хар талх гэж байна ш дээ. Ийм талх иднэ

Эрдэнэтуяа -

За хар гурилтай?

Чүлтэмсүрэн -

Хар гурилын талх, аа тэгээд адууны мах, шар будаатай хоол ийм л юм иднэ ш дээ. Яг манайд дайны үед тийм байсан. Тэгээд яах вэ хөөрхий тэр чинь өдөрт 2-3 хоолтой байрны хүүхдүүд. Би байранд сууж байсан.

Эрдэнэтуяа -

Байранд суух ямар байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Яахав. Анхынхаа жил өлсч юу яадаг л юм. Гэртээ би эрх дураараа байсан. Айлын ганц хүүхэд байсан дураараа байсан болохоор хэцүү л байсан. Анхан сургуульд очихолд ийм гэрт байсан 7,8-уулаа ингэд суучихсан. Модон ортой. Модон орон дээр намар болсон цас ороод хүйтэн болоод төмөр зуухтай аа. Нэг өвгөн ирээд орой нэг галлад өгчихнө, өглөө нэг галлана.

Эрдэнэтуяа -

Хоёр л галлах юмуу?

Чүлтэмсүрэн -

Хоёр л галлана. Даараад тэгж байсан сургуулийн маань нэг засвар дуусаад биднийг оруулж байгаа юм дулаахан байшинд. Нэг том дөрвөлжин пийшинтэй. Өнөөхөө галалчихна дулаахаан сайхан. Тэгээд яахав дээ сүүлдээ дайн дуусаад. Манай Зүүнбүрэнд чинь япон хүртэл байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Ямар учиртай япон юм?

Чүлтэмсүрэн -

Баригдаж ирсэн япон. 1945 оны

Эрдэнэтуяа -

Аан дайны

Чүлтэмсүрэн -

Дайны баригдаж бууж өгсөн япон. Манай Зүүнбүрэнд японууд байсан бид нар нөгөөдхийг чинь харах гэж их гүйнээ торон хашаанд. Өглөө босоод харахаар ингээд нар өөд мөргөөд л. Үтрэм гэж урд нэг юм байсан. Тэрэн дээрээс явж байгаад заримдаа өнхрөөд оочино ш дээ өвөл, осгоод үхчихнэ. Тийм байсан.

Эрдэнэтуяа -

Хүүхдүүд үү?

Чүлтэмсүрэн -

Японууд.

Эрдэнэтуяа -

Японууд нь уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэр чинь бүр эсгий гуталтай, ямар өмдтэй байлаа, оодон цагаан дээлтэй тийм л юмнууд явдаг байсан.

Эрдэнэтуяа -

Японуудыг яах гэж байлгадаг юм тэнд?

Чүлтэмсүрэн -

Яахав дээ дайны төлбөрөө төлж байсан юмуу яасын.

Эрдэнэтуяа -

Тэгэд хорьчихдог, тэгээд юу хийлгэх үү?

Чүлтэмсүрэн -

Өө манай энд хийж базайсан юм байхгүй. Манйа Сэлэнгэд хүртэл байна ш дээ. Шүдэнзний үлйдвэрийн энд том хорих анги байсан ш дээ цэргүүдийг. Сүүлдээ хэдийд ч юм дээ байхгүй болчихсон юм. Сүүд нь энэ чинь1960 хэдэн онд билээ дээ бишээ 1990 хэдэн онд юм. Энэ японы улсууд ирээд яасан ш дээ. Шарилуудыг нь бүгдийг нь аваад явчихсан ш дээ. Одоо энэ шарил Зүүнбүрэнд миний мэдэхийн энд байсан шарил Зүүнбүрэнд бүгдийг нь аваад явчихсан ш дээ ухаад. Би энэ эмнэлэгг орчихоод байж байсан манай би нэг шинэ тэрэгтэй байсан юм тэгэхэд. Тэгсэн манай дарга Цэгмид гэдэг өвгөн “хөөе чи яв яв японууд ирж гэнээ, шарилаа эргэх гэнээ чи яв тэрэн дээр оч манайхаас нэг тэрэг хэрэгтэй гэнээ” тэгээд би хүрээд ирсэн чинь япон хүүхнүүд л аа жигтэйхэн гунхалзсан сайхан ааштай хүүхнүүд 2-3 улсууд байх юм. 22,39-50?????????????????????????????????? Бичиг гаргаж ирж байгаа юм. Яг тэр номероор нь яг тэр тэр хүний номер яг байгаа юм.

Эрдэнэтуяа -

Номерлочихсон?

Чүлтэмсүрэн -

Тийм. Аль 1940 хэдэн оны юм. Манай энэ нилээн сүүлд байсан настай 70 гарч нас барсан Шижир гэж эмч байсан. Тэр японы эмч байсан. Тэр хүн юм харж байгаад Шижир гуай хаана байна гэж асууж байгаа ш дээ. Тэр хэлмэрчээр Шижир гуай хаана байна гэж. Тэр хүнийг Шижир эмчтэй уулзуулсан ш дээ. Хөө сүйд болж байгаа юм чинь янз бүрийн юм яагаад л. Юм хум бууддаг барьдаг юм байх шиг. Тэгээд нэг өдөр явчихсан. Тэгээд удаагүй ээ ухаад ухаад л аваад явчихсан.

Эрдэнэтуяа -

Социализмын үед тэр гэр бүлийнхээ хүнийг оршуулахдаа яаж оршуулдаг байсан бэ? Таныг бага байхад я юмуу яаж өөрчлөгдсөн бэ?

Чүлтэмсүрэн -

Тэр үед чинь их л эв нэгдлэтэй байсан юм ишг байгаа юм одооныхыг бодоход. Тэр үед чинь шашшин шүтлэг шүтүүлэхгүй биш шүтэж байсан юм хүү минь. За яахав одооны энэ улсуудтай адил ил мэдэх мэдэхгүй амьтан айл хэсээд элдэв бусын юм яриад явдаггүй л байсан л даа. Тэрэндээ л ганцхан байсан байх. Одоо энэ чинь мэдэх мэдэхгүй хачин юмнууд эр эм хачин юмнууд айл хэсээд явдаг болсон байна ш дээ одоо. Тэрнээс өмнө тэгэхгүй ээ их дэгтэй журамтай хүн байсан. Манайх энэ Шаамарт энэ авгай модоо тахьж байсан.

Эрдэнэтуяа -

Танайх уу?

Чүлтэмсүрэн -

Тийм. Ерөөсөө энэ Шаамарын улсууд тахиж шүтдэг байлаа ш дээ. Мал ахуй туусан арьсан аянчин жинчин тэр улсууд чинь энд тахина, шүтнэ юм хум өлгөөд л. Одоо манай Зүүнбүрэнд уул байгаа Ноён уул гээд, Банзад бас нэг жижигхэн овоо байгаа юм их шүтдэг байсан юм. Яахав зарим нэг мэргэ төлөг хийдэг, юм үздэг үзмэрчин гэж тийм улсууд чинь харин жаахан нууц байсан байх.

Эрдэнэтуяа -

Тэр үед үү социализмын үед үү?

Чүлтэмсүрэн -

Тийм. Тэрнээс биш бариа хийдэг хүн чинь хүн барьж байлаа.

Эрдэнэтуяа -

Яагаад тийм улсууд нууц байсан юм бэ? Улсаас хорьж байсан юмуу?

Чүлтэмсүрэн -

Улсаас хорьж байсан юмуу, угаасаа дээхэн үед хэлмэгдүүлэлт хийж байсан үеэс хорьж байсан шиг байгаа юм. Тэрнээс биш сүүлд бол намайг л мэдэж бөайх үеэс тийм нууц. Үгүй яахав нууц хүн байсаан.зоос моос элдэв бусын зурхай зурдаг хүмүүс байсан. Бүр их дэлгэрээгүй болохоос биш байсан. Настайхан тийм улсууд настайхан эмгэнүүд, өвгөнүүд байсан тийм улсууд байсан байсан. Уул овоог чинь бид нар чөлөөтэй тахидаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тахиж шүтдэг?

Чүлтэмсүрэн -

Өө юу гэж байгаа юм. Одоо ингээд наадамд явахад чинь бид чинь аймгийн наадамд явахад чинь морь малаа хөтлөөд идээ будаага өргөнө, сүү цагаагаа өргөнө, энд чинь мөргөөд явдаг байсан ш дээ. Бид нар чинь хот ороод ганданд мөргөчихөөд ирнэ. Ганцхан харин олон газар тийм юм байгаагүй юм сүүлийн үед Улаанбаатарт л гандан хийд гэж байсан. Одоо бол сайхан болчихсон энд тэндгүй л юм хумтай. Тэр үед айхтар тэгж тас хорьж байгаагүй юмаа. Шүтэх нь шүтэж бишрэх нь биширч л байсан. Хүн их дэлгэрүүлээгүй л болохоос. Одооныхтой адил ингэж бүр улаан цагаандаа гарчихсан мэдэж мэдэхгүй амьтан ингэж балайраад байхгүй байсан үе л дээ. Тэрэндээ л амьтан хорьчихсон гээд байгаа болохоос биш

Эрдэнэтуяа -

Хүнсний ногоог хэзээнээс хүнсэндээ хэрэглэж ирсэн бэ?

Чүлтэмсүрэн -

Би юу

Эрдэнэтуяа -

Ер нь манайхан?

Чүлтэмсүрэн -

Өө энэ манай Сэлэнгийнхэн бол бүр ер нь энэ ч одоо хятадууд байсан нутаг байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Манай энэ Сэлэнгэд үү?

Чүлтэмсүрэн -

Сэлэнгэд чинь ийшээ пүүс, манай пшаамарт орос хятад нийлсэн Деревень /оросоор тосгон/ байлаа ш дээ. Том деревень байсан. Аа тэгээд Шарынгол, Баруунхараа, Зүүнхараа, Хушаат эд нарт чинь дандаа хятадууд байсан ш дээ. Чухам хэзээнээс эхэлж Сэлэнгийнхэн хүнсэндээ хэрэглэж байсан юм бүү мэд.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад ногоо хэрэглэдэг байсан уу?

Чүлтэмсүрэн -

Өө юу ярьж байгаа юм манайх манйа аав чинь ногоо тариулдаг хүнтэй байлаа.

Эрдэнэтуяа -

Өө за за танайх уу?

Чүлтэмсүрэн -

Бүр Шаамарт манайх

Эрдэнэтуяа -

Хятад уу?

Чүлтэмсүрэн -

Хятад. Манай орос авьгайтай хятад байсан юм. Манайд ногоо тарьж өгнө. Чухам яаж байсан юм мэдэхгүй анрийн мэдэхгүй. Зун болоход авгай нь ч юмуу өөрөө ч юмуу нэг ийм дамнуурга ч юм хийчхсэн огурци помидорыг чинь манайд ирээд л би бага хүүхэд байсан юм. Саяхан болтол манай ногоог тарьж байсан айлын хүүхэд нь 25-т /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэсэг айлууд/ байж байгаад 1997-1998 оны үед хойшоо гараад явчихсан. Энд байсан юм. Бид хоёр бүр тоглож байсан хоёр байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Сэлэнгэчүүд ногоог эртнээс хэрэглэж эхэлсэн юм байна тэй?

Чүлтэмсүрэн -

Өө их эртнээс эхэлсэн. Бусад аймгуудыг мэдэхгүй юм. Ямар ч байсан Цагаантолгой, Энхтал, Хушаат сум, Баруунхараа, Зүүнхараа, манай Шаамар, Шарын гол байна миний мэдэхийн эд нар их л дээр үеэс идсэн байх. Их дээр үеэс тарьж хэрэглэж байсан байх, идсэн ч байх.

Эрдэнэтуяа -

1980 хэдэн онд сангийн аж ахуй чинь түрээсийн журмаар эхэлсэн гэж байна ш дээ.

Чүлтэмсүрэн -

Харин тийм.

Эрдэнэтуяа -

Тэрэнд хүмүү дуртай байсан гэж байна. Яагаад дуртай байсан юм бэ?

Чүлтэмсүрэн -

Яадаг юм бэ тэр чинь юу яадаг байхгүй юу. Чи одоо нэг одоо 600 хонь төллүүлдэг байя тиймээ. Тэгэхэд чинь 300-гых нь төлийг чи авна ш дээ. 300 төлийг нь сангийн аж ахуйд өгч маллана. Сангийн аж ахуйн нэр дээр. Тийм түрээсийн гэрээтэй байсан байхгүй юу. Их сайн мэддэг хүнээс их сайн нарийн асуух юм бол энэ сангийн аж ахуйд байдаг улсууд ихэнх нь тийм юмтай байж байгаад малыг хувьчилла барилаа гээд бахираад байх үед эд нар чинь яах уу тэрний гол үндэс нь тавигдсан ш дээ. Өөрсдөө малтай байсан дээр нь аж ахуйн малыг өгчихгүй юу. Тэгээд мянгат тэгээд байгаа нь тэр ш дээ. Мянгат малчин гээд байгаа чинь гол нь тэр шүү дээ. Нэгдэл ч адилхан тийм байсан. Нэгдэл бол 75 бод , сангийн аж ахуй бол төвийн бүсүүд 5 толгой, энэ мал маллаж байгаа улсууд 15 толгой малтай байх ийм юутай байсан. Төвийнхөн лав 5 толгой байсан юм. Одоо бид ажил хийдэг байхад тийм л байсан юм. Бүр тэгж оргүй хоосон байгаагүй ээ. Хөдөлмөрлөж чаддаг хүн нь их сайхан амьдарч байсан юм.

Эрдэнэтуяа -

Социализмын үед тбайгууллагын хоорондын дарга цэргийн харилцаа ямар байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Яахав дээ ер нь яаха вэ яахав.

Эрдэнэтуяа -

Аймар тийм юу байх уу хатуу байх уу?

Чүлтэмсүрэн -

Хатуудаа хатуу цаанаасаа тийм юутай хатуудаа хатуу. Зөөлөндөө зөөлөн тийм байсан. Хүнийг ажил хийлгэх гэж хөдөлмөрлүүлж амьдруулах гэж хатуурхаж байсан болохоос биш өөрөөр яагаагүй юмаа.

Эрдэнэтуяа -

Ажилчдаа хэр дэмжиж яах уу ажиллах уу дарга нь?

Чүлтэмсүрэн -

Дэмжилгүй яах юм. Янз бүрийн баатар болцон хүмүүсзөндөө ямар сайндаа тэр 5 жилийн төлөвлөгөө гараад 5 жилийн гавшгайч, 1,2-р 5 жилийн гавшгайч гээд байлаа ш дээ тэр улсууд чинь бас нэг бригадын хэлбэрт орж байсан юм 1960 хэдэн онд. Социалист бригад гэж байгуулагдаж байлаа ш дээ. Хэн байна төмөр замын депогийн Мандах гээд байна хөдөлмөрийн баатар анх санаачилж, лав л намайг мэдэхийн Зүүнбүрэнд Дорж гээд нөхөр байсан нас барчихсан. Тэр л энэ ба нэг хөдөлмөрийн бригад социалист бригад байгуулаад, улсууд чинь их эвтэйхэн бүх юмаа өөрсдөө хийнэ. Одоо жишээ нь танайх нэг түлээ модгүй болчих юм бол бригадынхан чинь яваад түлээ модыг нь бэлдээд өгчихнө. Та нарыг өвчин зовлон тусахаар чинь бригад чинь тусгай сантай өөрсдөө тэрнээсээ гаргаж өгнө. За тэгэд анс барж энэ тэрээ гэх юм бол бүх л юм бригадын бригад л тэгж хариуцна. Тийм байсан ш дээ дээхэн үед чинь. Тэр нь их сайхан байсан.

Эрдэнэтуяа -

Ардчилал ер нь анх яаж гарч ирж байсан бэ? Ямар уриа лоозон гарч, ямар хүмүүс сурталчигаа хийж, юу гэж гарч ирсэн бэ?

Чүлтэмсүрэн -

Хөө тэр чинь улаанбаатарт чинь суулт болоод л, элдэв бусын юм болоод л байсан. Тэр чинь тэр жилдээ хөдөөгүүр чинь яагаагүй, аа энэ ардчилал гэж гарч ирж байна. Тэгж байснаа төв хороо чинь огцорлоо барилаа юм боллоо ш дээ. Батсүх дарга юмаа хүлээлгэж өгч байна барьж байна. Тэрнээс хойш л хэн нь ч дарга нь юм, хэн нь компанийн захирал юм хэн нь юу нь юи мэдэгдэхээ больчихсон. Нэг нягтлан хүртэл компанийн бригадын дарга болчихсон тэгж үймүүлчихсэн байгаа юм. Яах вэ захиргаа махиргаа ч байсан л даа. Нэг л тийм шуналтай улсын шунал л яасан 2-3 жил тийм байсан ш дээ. Айхтар зальтай овсгоотой нэг нь хуваагаад авчихсан ш дээ энэ хөрөнгийг чинь.

Эрдэнэтуяа -

Хувьчлалын үед хамгийн их бусдаасаа илүү өмч эзэмшсэн нь ямар улсууд вэ?

Чүлтэмсүрэн -

Тэр чинь байнаа аж ахуйн дарга нар, нягтлан бодох, орлогч нь, за тэгээд бригадын дарга нар их юм авсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чүлтэмсүрэн -

Яахав тэр бүх юм нь өөрт нь. Тэр зоотехник нь малын эмч нь бүх юм нь гарт нь төвлөрч байсан юм чинь. Ерөнхий нягтлан нь байна, туслах нягтлан нь байна. За тэгээд орлогч сангийн аж ахуйн дэд дарга, намын дарга нь тэгээд өшөө юу байдаг юм зоо моо тэднүүсийн гарт зангидагдаж байсан юм чинь. Тэд нар чинь тэр юмаа хувьчлахаараа зэрэг яалаа гэж өөрсдөө хоосон байхав. Үгүй дээ чиний аав бол чамд нэг жаахан юм өгнө ш дээ. Тэгж л эднүүс тарчихсан. Мань мэтийн энгийн улсуудад юу ч олдоогүй.

Эрдэнэтуяа -

Хувьчлал ер нь хэр зөв явагдсан бэ таны бодлоор ?

Чүлтэмсүрэн -

За яахав тэгээд хуваагаад явчихсан юм чинь. Анхлан намайг ингэсэн юм би чинь нэгдэлд малаа өгчихсөн байхгүй юу Шаамар суманд очоод хувьчлал болоод нэгдэл мэгдэлд байсан мал ахуйгаа өгсөн хүн Зүүнбүрэнгийн харьяа байсан юм чинь сангийн аж ахуйн сүүлдээ нэгдэл татан буугдаад Зүүнбүрэн сангийн аж ахуйтай нэгдчихсэн юм. Ингээд татан буугдаад 1965 онд, 1966 онд. Ингээд танай аж ахуй нэгдсэн шүү дээ Найрамдал нэгэдл татан буугдаад тэжээлийн аж ахуй болсон байхгүй юу. Тэгээд аж ахуйтай нэгдүүлчихсэн юм. Тэгэхэд би нэгдэл нийгэмд юмаа хувьчилсан хүн өгсөн хүн би мал ахуйгаа өгсөн хүн би энийг яах уу гэсэн. Ээ Шаамарт оч манайх мэдэхгүй үндсэн захиргаа Шаамар байхгүй юу гэнэ. Үндсэн захиргаа Шаамарын аж ахуйн дарга дээр орсон тийм юм байхгүй тэр үе өнгөрсөн гэж байгаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Та тэгээд тар сангийн аж ахуйгаа хувьчлахад юм олж авч чадсан уу?

Чүлтэмсүрэн -

Өнчин ишиг ч аваагүй. Тэгээд өнгөрч байгаа юм чинь. Тэгээд аж ахуйг хувьчлахад нэг айл юу гэсэн билээ нэг тугалтай үнээ, хэдэн хонь, ганц хоёр ямаа л өгсөн байх. Тэгээд тараагад өгсөн байгаа юм чинь. Тэр их хөрөнгө 10 хэдэн мянган малаас 18 мянган хоньтой бай луу. Тэгээд 500- аад үхэртэй байсан. 400-аад адуутай байсан.би тэрийг сайн мэдэж байсан гэхээр сангийн аж ахуйн нярав байсан тэр бүхэл юм чинь нярав дээр байдаг байхгүй юу. Малын бичиг баримт нь байж байдаг. Тэгээд би сайн мэдэж байгаа юм. Тэгээд яасан тэр их малыг чинь их үсрээд л 4000 хүн байсан байх. Тэрийг чинь хуваахад чинь яалаа гэж тийм байхав. Тэгээд бусад өмч нь малчиндаа ирээд малчиндаа ирээгүй гэдэг чинь малчин бригад бригадаар хуваагаад авсан байгаа юм. Жишээ нь чи нэг салаа танай бригад нэг салаа болно. 10-н хэдэн салаа болоод 30-40 суурийг чинь 10 салаанд хуваагаад барилгад нэг , эмнэлэгт нэг үхрээс нэг суурь ингэж хуваагаад дотор нь тэгээд үлдсэнийг нь өөрсдөө авсан. Тэгээд сүүлд нь арай жаахан овсгоотой нь компаниа авсан. Одоо энэ Доржсүрэн гээд Зүүнбүрэнд байж байна тэр Мангиртад 10 хэдэн суурьтай нь авсан байгаа юм. Бүхэл бүтэн юугаар нь. Одоо тэгээд мянгат малчин Доржсүрэн гээд явж л байна. Хүүхэд шуухад авгай хүүхэдтэйгээ цөмөөрөө одоо тэгээд тийм овсгоотой байна л даа. Тэгээд дуусчихгүй юу. Аж ахуй бол тэгээд дууссан.

Эрдэнэтуяа -

Хувьчлал ер нь юунаас болж буруу явагдсан юм бэ? Сурталчилгаа муу байсан уу?

Чүлтэмсүрэн -

Замбараагаа алдсан. Идэх гэж л их улайраад тэгээд буру болсон юм.

Эрдэнэтуяа -

Уул нь бол санаа зөв байсан уу?

Чүлтэмсүрэн -

Уул тэр намыг сайхан хэлээд муу хэлээд ч тэр 1980 хэдэн онд гарч ирсэн тэр түрээсийн гэдэг чинь их зөв юм байсан байхгүй юу. Түрээсээр л малыг эзэнд нь хувьчлаад өгөхийг нь өгөөд тэр аж ахуйдаа байх нь байгаад тэр л их зөв юм гарч ирсэн юм. Тэрийг байхгүй сүүлдээ устгаад. Трактор ч гэсэн ахиухан малтай 2,3 хүүхэдтэй айл байсан юм тэр чинь одоо хүүхэд нь тал нь малчин. Тэгээд талын малчингаа хйиж байгаад хүүдээ мал хуйгаа өгөөд биеийг нь даалгаад 500-600 хоньтой, эцэг нь 500-600 хоньтой 2 айл байхгүй юу бараг 3 ч айл зарим нь байсан. Тийм тийм улсуудыг дунд нь нэг трактор өгөөд хүүхдүүд дундаас нь трактор барьдаг хүн байхгүй юу. Трактор өгөөд машин өгөөд бүр тэгж гаргасан юм.

Эрдэнэтуяа -

Өмч хувьчлалаар хамгийн их хохирсон улсууд аль нь вэ?

Чүлтэмсүрэн -

Хамгийн их хохирсон нь муусайн багш нар байгаа юм, эмч нар, мань мэтийн ийм дэл сул

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чүлтэмсүрэн -

Юм олдохгүй байсан. Яахав олдсон чиг л ганц хоёрхон юм олдоод би бол юу ч аваагүй ш дээ. Шилжээд бариад явсан хүмүүс хохирсон. Байгаад байсан юмнууд нь авсан.

Эрдэнэтуяа -

Хувьчлал анх гарахад надад ийм өөрчлөлт гарна гэж хүлээж байсан бэ? Хэрхэн нөлөөлнө гэж бодож байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Анх нь би юу яасан юм. Янз бүрийн сонин, ном бас л миний буруу ойлгож байгаа нь тэр байх. Тийм ойлголт надад байхгүй юу. Энэ ч хөрөнгөтний засаг даа гэдэг ойлголт байсан. Одоо энэ юугаа болиод хөрөнгөтний засагтай болж байгаа юм болов уу хаашаа юм болдоо ардчилал гэдэг чинь одоо замбараагаа алдсан их захгүй юм болох юм байна даа гэж бодож байсан. Тийм бодол төрж байсан. Өөр юм байхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд таны бодол хэр биелээ олсон?

Чүлтэмсүрэн -

Заримдаа чиг бодож л суудаг юм ээд дээ ер нь айхтар захиргаадалттай байсан Монгол ингээд замбараагаа алдчихлаар чинь мань мэтийг бид чинь морин дэл дээгүүр явж байсан танхай улс гэж байгаа ш дээ. Гадаад орныхонтой адилхан колон юу болж хатуу ширүүн юм үзээгүй яахав Манжийн колон байхдаа Манж бол зүгээр нэг юуны журмаар л нэг эзлэх нь эзэлчихээд л хэдэн малын маань нэгийг аваад ингээд байж байсан болохоос биш бүр нэг айхтар африкийн орнуудтай адилхан дарлалд орж үзээгүй улс шүү дээ. Хэрэндээ ажил төрөл мэдэхгүй танхай байсан даа үхсэн хойно. Одоо яахав хөөрхий энэ хүүхдүүд хэцүү байна шүү одоо ч ажил хийхгүй байна. Ажил бол байгаад байгаа юм шиг байгаа юм. Тэгэхдээ нас хязгаарлачихсан. 40-н хэдтэй ид юм хийдэг үед нь ажил олдохгүй байна. Тэгээд тэд юу хийж байна. Жаахан жуухан иймэрхүү юм хийсэн болоод орж ирж байгаа хүнийг харахгүй юу. 5 цаас олохоороо архи уучихаад л тэгээд явж байдаг. Одот хэцүү байна. Тэр үетэй адилгүй, модны үйлдвэр байсан үйлдвэр нь юу ч үгүй болоод. Одоо байшин ч үгүй балгас болчихсон. Эд нар тэтгэвэр авахгүй

Эрдэнэтуяа -

Яагаад?

Чүлтэмсүрэн -

Яадаг юм эд чинь насандаа хүрээгүй. Одоо ажил байхгүй ажил олдохгүй, тэтгэвэр байхгүй. Ийм завсрйын хэдэн айхтар улсууд байна шүү хөөрхий амьтан. За тэгээд сургууль соёлгүй хүүхдүүд зөндөө байх юм. Эд нарт чинь ажил олдохгүй юм. Нэг компани ямар юм ер нь тэгээд тийм л юм хийдэг. Цалин мөнгө ч үгүй буураад, гадаадад гарч юм хийе л гэсэн бодолтой. Зарим нь наймаа хийгээд сайхан амьдарцгааж өөрөө өөрсдийгөө овсгоотой зөв байгаад байгаа нь сайхан байна л даа. Муу нь дийлчихээд байна ш дээ. Муу хүүхэд нь дийлчихээд байна.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Чүлтэмсүрэн -

Байхгүй байхгүй тийм юм байхгүй. Би ногоо цагаахан тариад 5,10 малтайс байсан юм тэрнийгээ суругулийн хүүхэд энээ тэрээ гэж байгаад сүүлдээ чиг тэгээд дийлэхээ ч байлаа нөгөөдхөө тэгээд зарж үрээд юу яацан юм. Тэрнээс гадны айхтар нөлөөнд яах вэ гэхдээ цаг төр хэцүү л байна. Одоо яахав хэцүүг яая гэхэв.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Чүлтэмсүрэн -

Байхгүй байхгүй. Онцгой гэсэн юм байдаггүй юм, бүр шалдаа орчихсон юм ч байдаггүй юм. Дунд нь л яваад байгаа юм.

Эрдэнэтуяа -

Та улсаас ямар шагнал урамшил хүртэж байсан бэ?

Чүлтэмсүрэн -

Би төмөр замд байхдаа хөдөлмөрийн хүндэт медаль авсан 1950 хэдэн онд, яахав ойн медалиуд бий л дээ. Өөр юу байхав.

Эрдэнэтуяа -

Хөдөлмөрийн хүндэт медалийг ямар хүмүүст өгдөг юм бэ?

Чүлтэмсүрэн -

Р ньямар хүмүүст өгч байсан юм мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Ямар гавьяа байгуулсан?

Чүлтэмсүрэн -

1950 хэдэн онд 1958 онд билүүдээ надад нэг энэ Зүүнхараа руу хуралд явдаг юмаа бид би депутат байсан юм. Нэг оройл орос даргатай бид нар чинь дарга дуудаад л маргааш өглөөний суудлаар Зүүнхараа явна үгүй ээ маргааш оройны суудлаар тэр чинь өдөр явдаггүй өглөө явдаггүй. Оройн суудлаар Зүүнхараа явна хуралд очино. Тэгээд гурван хүн яваад очлоо. Зүүнхараад очоод биднийг нэг зочид буудал хүлээж авдаг юмаа төмөр замын жижигхэн буудал. Тэнд Дархан энэ тэр гээд очсон хүмүүс зөндөө байна аа. Тэгээд эндээс бас нилээн хэдүүлээ аа их олон хүн боллоо. Одоо хи хурлын дарга бага хурлын дарга их хурлын дарга /андуурав/ Багаа гэж хүн байсан юм нарийн бичгийн дарга. Багаа дарга ирлээ гээд ороод ирлээ. Улаанбаатар хотын төмөр замын намын хороон дарга Болд гэж хүн байсан. Тэгээд тэд нар ирдэг юмаа. Зүүнхараад төмөр замын клубт цуглуулчихсан. Тэгээд яасан чинь аа хурал хийлээ хүн шагнаад л шагнадаг юмаа. Аа тэр Багаа дарга чинь “Алтан гадас” одонгоор их олон хүн шагнагдлаа. Тэгээд байж байтал хөдөлмөрийн хүндэт медалиар амьтны нэр гараад л байх юм. Тэгсэн Сэлэнгэ Сүхбаатар депогийн Чүлтэмсүрэн гээд гарах юм. Миний хажууд сужуж байсан хүн нэр чинь гарч байна оч оч гээд тэгсэн чинь надад хөдөлмөрийн хүндэт медаль зүүж өгөөд л. Тэр чинь ийм одоогийхтой адил зүүтэй биш ээ. Дээр үед чинь ийм

Эрдэнэтуяа -

Цоолдог уу?

Чүлтэмсүрэн -

Тийм цоолдог. Өө нөгөөдхийг чинь энд зүүгээд аа сайхан хүү байна чи ажил сайн хийнэ шүү тэгээд л тэгээд би Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулаад ирж байсан. Тэр үед чинь одон авлаа энээ тэрээ гэж сүйд болохгүй ээ. Тийм цаг байсан юм. Аа нөгөөдхийг нь зүүгэд вагон засч байхдаа авчихаж байгаа юм. Аваад хайрцагт нь хийгээд өвөртөө хийчихсэн. Тэгээд хүрээд ирж байгаа юм. Тэгээд тэр улсууд чинь дарга маргааш нь ирээд асууж байгаа юм. За яасан “надад медаль өгсөн” өө гөр бариад л тэгээд л өнгөрч байгаа юм. Би тэгж шагнуулж л байсан юм. Одооныхтой адил тийм медаль зедаль энээ тэрээ тийм ийм юм байхгүй. Тийм байсан цаг байхгүй юу. Юм ч авсан ч үгүй юмуу үгүй ч юмуу мэдэхгүй ш дээ тэгжл байсан юм.

Эрдэнэтуяа -

За ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.

Чүлтэмсүрэн -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.