Rentsennorov
![](../assets/images/interviewees/990094.jpg)
Basic information
Interviewee ID: 990094
Name: Rentsennorov
Parent's name: Gendendarjaa
Ovog: Lagnaa tuslagch
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: lama / herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
illness / health
NGOs
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
family
health education
upbringing
health
birth
Distinguished Doctor of Mongolia
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
Тэгэхээр Өмнөговь аймгийн Манлай сумын хүн эмнэлэгийн их эмч Монгол улсын хүний гавъяат эмч Гэндэндаржаагийн Рэнцэнноров эмчтэй уулзаж байнаа. Ингээд би таниас сая хоёр зүйлийн зөвшөөрөл хүссэн, та зөвшөөрч байна уу? Ингээд та тэр зөвшөөрч байгаа эсэхээ хэлээд, ингээд өөрийнхөө амьдралын түүхээ ярьж эхлээч ээ.
Рэнцэнноров -
За би тэр дээрх хоёр зүйлийг болвол үндсэндээ одоо зөшөөрч байнаа, тавьсан саналыг. За би бол ер нь энэ говьд, Өмнөговь аймгийн Манлай сум, гэхдээ яг төрөхдөө бол Даланзадгад хот буюу одоо Өмнөговь аймгийн төвд төрсөн. Ээжийнхээ одоо 30 насандаа буюу орой төрөлтөнд төрсөн учраас би одоо тэр аймагт очиж одоо төрж байсан байна л даа.
Оюунтунгалаг -
Ээж аав бол Манлай сумын хүмүүс байсан?
Рэнцэнноров -
Аа тийм, манай ээж аав бол энэ Манлай сумын хүн, үндсэн Манлай сумын иргэд л дээ. Манай ээж бол яахав Ханбогд сумын гаралтай ч гэсэн ер нь тэгээд Манлай сумд өсөж торнисон ийм хүн байгаа юм. Яахав бага нас бол адилхан одоо хүүхдүүдийн нэгэн адилаар хөдөөгийн мал аж ахуй дээр л өнгөрсөн. За нэг хөдөө хэдий мал аж ахуй дээр өнгөрөхөд бол хүүхэд ахуй цаг одоо цэцэрлэг ясли тийм юмаар хүмүүжээгүй шүү дээ одоо гэрийн хүмүүжлээр хүмүүжээд л одоо ээж аавдаа туслаад л одоо аргал хоргол оруулахаас эхүүлээд л, тэгээд л ишиг хурга барих, тавих, за тэгээд цаашлаад л арай илүү одоо малдаа явах, гадагшаа унаа мал унах, 4 наснаасаа одоо морь унаж сурч байлаа, анх одоо морь унаж сураад, одоо хэд км юм бэ дээ 20-иод км-т гэдэг юмуудаа тэр одоо нүүдлийн малаа тооцож зам их одоо хол зам туулж байсан мориор. За тэгээд л яахав ер нь бол манайх ямаа малладаг айл байсан, намайг багад яг манайх 1958 онд одоо нэгдэлд элссэн. Ер нь бол айлууд нэгдэлд элсээд бас эхэлчихсэн одоо тэр дунд үед нь манайх элссэн. Тэр анхны одоо нэгдэлд элсээгүй юм байна л даа. Тэгээд л ямаа малладаг байсан. За хоёр хүний нормын ямаа гэдэг чинь 400-аад ямаа байдаг юм. Тэгээд тэр 400-аад төллөх ямааг чинь одоо зуны амралт, сургуульд суухаас өмнө бол яахав тэгээд л тэр ишиг малаа тавилцаад л тусалж байдаг байсан. Сургуулиас, сууснаас хойш болохоороо зэрэг тэгээд л одоо тэр ямааг чинь зун амралтаар одоо саана даа, холбоно, 400 ямааг чинь одоо 400-аад шахуу ямааг, 400 байхгүй ч гэсэн ямарч байсан нэг 300 гаруй ямаа нь одоо ишигтэйгээ байж таарна тэрнээс чинь, түүнийг тэгээд л төллөх мал юм чинь тэгээд л түүнийг холбоод л, манай нутагт бол ямааг холбож самнадаг шүү дээ, одоо холбож, тэр урт одоо юу хэсгийг, дээсээр хооронд нь холбоод ингээд уртаа тийм одоо холбоод тэгээд л тэр дээсүүдээр холбоо үүсгээд одоо тэр 400-аад ямаа чинь нэг 10 гаруй шахуу холбоо болж байгаа юм л даа. Тэгээд тэр холбоо ямааг чинь саана даа, манай дүү, би чинь болвол эхээсээ ер нь бол 8-уулаа, аа тэр 8-уулын бол 5 нь бол яг гэртээ өссөн юм, тэгээд бид хэд одоо 2 ойрхон эмэгтэй дүүтэй, ойролцоо эмэгтэй дүүтэй тэд нартайгаа тэгээд саана. Ээж, аав одоо яахав ээжтэйгээ тэгээд бид нар саадаг. Тэгээд л сүү цагаа идээгээ боловсруулна, малаа услана гээд ингээд л зуны амралт бол тэгээд л өнгөрдөг. Зуны байдлаар ингээд мал аж ахуйд тусладаг ийм байсан. Аа тэр үед бол ёстой нэгдэл хөдөө аж ахуй нэгдэл одоо ид өрнөж байсан үе дээ ерөөсөө, одоо сааль сүүний норм өгнө, төлийн одоо бойжих нөгөө төлөвлөгөө өгнө, малаа онд оруулах одоо бас юу гэдэг юм одоо тийм юу шүү дээ, бас л төлөвлөгөө юм даа, одоо тэр малыг төдөн хувь онд бүрэн оруулна гэсэн тийм одоо норм төлөвлөгөө байна. Тэр одоо хатуу норм төлөвлөгөө доор ажилладаг ийм үе байсан. За гар худаг, говийн амьдрал бол гар худаг татна, гар худгаас одоо малаа услана, ховоо татаж малаа усладаг, тийм ус мус нэг их байхгүй шүү дээ, нуур цөөрөм, хааяа зунд ихээхэн бороо орж одоо нуур хийвэл одоо нэг бас 10 гаруй хоног ч юм уу, за тэгээд дээд тал нь сар шахуу одоо нуур ууна. Тэр үед бол нөгөө ховоо татахгүй, одоо гар амарч байгаа байдал шүү дээ /инээв/, тиймэрхүү байдлаар мал аж ахуйг эрхэлцэж одоо хамтран ажилладаг байсан. За сургуульд бол би 9 настай суусан.
Оюунтунгалаг -
Та чинь хэдэн онд төрлөө?
Рэнцэнноров -
Би 1952 онд төрсөн. 61 онд сургуульд орсон, 61 онд сургуульд ороход манай сургууль энэ чинь бага сургууль энэ Манлай сумынхаа бага сургуульд орсон шүү дээ, Манлай сумын бага сургууль, бага сургууль байсан. Аа тэр сумын төв дээр бол цөөхөн ирсэн байсан л даа яахав, сумын төв дээр цөөхөн, тэгэхдээ нэг жил нь бол манайх бас сумын төв дээр амьдарч л байсан юм гэсэн ч гэсэн бас сумын төв дээр төдийлөн ирээгүй, сумын сургууль чинь одоо шохойдчихдог байсан юм уу яасан юм үгүй ямар ч л байсан гэсэн одоо их л хөгжилтэй газар ирж байгаа санаатай юм л даа за тийм. Хөдөө бол нөгөө айлууд өвлийнхөө бүрээс энэ тэрийг хураахдаа тийм суурин гээд хуучин сүм хийд байсан газрын тийм шавар байшин энэ тэрийг ашигладаг байсан байхгүй юу. Тэр бол зүгээр л шавардсан тийм байшин байдаг байсан, тэгтэл суманд хүрээд ирэхээр чинь цагаан байшингууд, за би чинь одоо сургууль, хэдэн байшин байсан юм захиргаа байсан юм, за сургууль байсан юм, нэг юу гээд нэг байшин байсан юм клуб, улаан булан гээд, клуб ч гэж нэрлэдэг, тэр чинь улаан булан гэж байсан шүү миний үед бол улаан булан гээд нэг шавар байшин байсан юмаа тэр чинь. За дэлгүүр гээд бас нэг цагаангүй тийм шавар байшин байсан юм. За ер нь бараг тэр хэд байсан юм болов уу даа. Худалдаа бэлтгэлийн анги чинь ямар байсан тэр үед тэр дэлгүүр гээд тэр байшин байсан байх, тэгээд тийм цөөхөн байшинтай байсан. За дотуур байр гээд бас нэг байшин байсан. Тэгээд анх сургуульд ирээд одоо дотуур байранд суусан, эхний 8 настай би сургуульд сурдаггүйн учир нь гэхээр зэрэг намайг тэгж байгаа юмаа, юу байхгүй байх, манай хүүхэд одоо байранд дотуур байранд сууж чадахгүй байх одоо гэрээ санаад чадахгүй байх одоо харж л суухаас гээд ингээд нэг жил нь өнжөөдөг юмаа, тэгсэн хойтон нь мөн чаддаггүй юмаа, харж сууж чаддаггүй /инээв/. Тэгээд одоо ямар дахиад 2 жил өнжилтэй биш авчираад байранд суулгадаг юм. Тэгээд л байранд суугаад л одоо яахав тэр үед чинь байр чинь нэг сонин санагдаж байгаа юм. Анх нөгөө бид нарт нөгөө байранд суухаар чинь зэрэг оо тараагаад өгч байгаа юм.
Оюунтунгалаг -
За.
Рэнцэнноров -
Нөгөө намуун цэцэг гээд их тод үнэртдэг тийм саван байдаг байсан юм даа тэр, тэр саванг өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэр тэгсэн чинь би байранд тэгээд гар нүүрийн шинэ гар нүүрийн алчуур тарааж өгч байгаа юм, аа тэгээд тийм, тиймэрхүү юм тараагаад өгчихөж байгаа юм. Тэгээд хөнжил бас даавуутай байсан юмаа тэр чинь хөнжил даавуу маавуутай тийм юу тараагаад өгчихөөд тэгээд жижиг хүүхдийн гэдэг юм даа одоо чинь тийм ор байдаг байсан юм, байрны чинь одоо төмөр ор, арай одоо энэ 200-ийн ор чинь гараа ч үгүй байсан үе байхдаа тийм төмөр ор. Тэгээд тийм орон дээр тэгээд байшин доороос, тэгээд л нөгөө саван маван тэгээд тэр юуны үнэр нэг их олон хүүхдэд тараагаад өгчихсөн тэр чинь уг нь бол гэртээ хэрэглэдэг л байсан юмаа бас ч гэж. Тэгсэн чинь тэр олон хүүхдэд тараагаад өгчихсөн болоод ч тэр юм уу нэг их тийм содон үнэр мүнэртэй, ер нь намуу цэцэг ч бас ч ямар юу юм дээ бас нэг тийм содон тэр ер нь ямар үнэртэй байсан юм мэдэхгүй тэр үед, тэгээд тэр савангийн үнэр их сонин санагдаад тэгээд сууж байсан чинь нэг мэдсэн манай аав алга болчихсон, манай аав намайг хүргэж ирсэн юм чинь.
Оюунтунгалаг -
За.
Рэнцэнноров -
Намайг орхиод явжээ, одоо тэр далимд нь бас яг явлаа гэж хэлвэл одоо дагах барих ч юм уу гэж бодсон ч юм уу яасан юм байдаггүй ээ тэгээд л, тэгээд л байранд үлдэж байсан даа. Би солгой хүүхэд байсан ер нь болвол. Тэгэхдээ гэртээ бас манай ээж аав бас намайг ер юу яагаагүй, гэртээ би цагаан толгойтой одоо ор гэдэг юм уу даа ханандаа нэг цагаан толгойтой, тэгээд хэдэн үсэг бас таньдаг, цагаан толгойн 35 үсгээ таньдаг. Тэгээд тэр үед чинь нөгөө баруун хүүхдийг, солгой хүүхдийг баруун болгож байсан юм. Тэгээд би баруун, гэрийхэн маань намайг одоо харандаа бас бариулж сургаж байсан надад харандаа зөндөө бариулаад одоо энэ юунд болохгүй, энэ гартаа барьж очвол одоо сургууль авахгүй гээд ингээд намайг сургачихсан. Тэгээд би урьд талын ширээнд суудаг байсан, ерөөсөө би багшид солгой хүүхэд гэж манай ангид бас хэд хэдэн солгой хүүхэд байсан, тэд нартаа багш ажиллаад л байсан тэд нар чинь баруун болгочихдог байсан шүү дээ, одоогийх шиг тэр чигээрээ байгаагүй, тэгээд л ажиллаад л байсан, тэгээд би ерөөсөө тэр харандааг багшид ерөөсөө би солгой хүүхэд гэж мэдэгдээгүй л өнгөрсөн ямар ч байсан гэсэн. Тэгээд баруун бичээд сурчихсан, одоо бол би баруун бичнэ, солгойгоороо хаачилна, шугам зураг зурвал солгойгоороо зурна /инээв/, тэгээд одоо ингээд оёдол энэ тэр тавина, юм оёно солгой оёно, ганцхан би бичиг л баруун бичнэ, үсэг юу л бичнэ, тийм бичээд л сурсан. За тэр бол яахав дээ тухайн тэр үед одоо юу гэсэн юм өөрөө бас л өөрөө бас л зорилготой байсан юм шиг байгаа юм гэхгүй юу, нээрээ, яаж тэр гарыг бас нэг юм гаргахгүй байгаад байж чадсан юм мэдэхгүй ямар ч л байсан үзүүлээгүй.
Оюунтунгалаг -
Ээж аавын л бас солгой хүүхдийг сургууль авахгүй гэхээр бас нэг хичээж?
Рэнцэнноров -
Тийм, ээж аавын л одоо, тийм авахгүй гэхээр сууя гэсэн санаа байна шүү дээ, сургуульд сууя гэсэн санаа байна л даа. Тэгээд ээж аав бас тэр чинь харандааг бас ялигүй бариад л бас сургачихсан байгаа юм л даа тэр гарт бас, ямар ч л байсан зөв оруулчихсан байгаа юм. Тэгээд бид нар чинь харандаагаар бичдэг байсан шүү дээ, эхлээд харандаагаар бичээд, дараагаар нь өнөө дүрж бичдэг үзгээр бичээд тэгээд яадаг байсан юм, тэгээд дүрж бичдэг үзгээр бичээд ингээд 1 дүгээр ангийг төгсчихөөд. Тэгээд ч эхний үедээ бид нар дандаа харандаагаар нөгөө зурлага зураад л, одоо ч гэсэн энэ зурлага зурдаг биз дээ. Тэр зурлагыг чинь бид нар харандаагаар зурдаг байсан юм. Тэгээд энд тэгээд байранд суугаад хүүхдүүдтэй бужигнаад л тэгээд л сургуульд суугаад л яахав гайгүй л нөгөө бага сургууль эд нартаа бол гайгүй л сурдаг байсан даа ер нь. Би чинь нэг жил нь бас Булган суманд суусан юм. Тэгээд манай одоо аавын дүү Булган сумын одоо нэгдлийн дарга байсан юм. Тэгээд тэр хүнийгээ дагуулаад манайх нэг дүүгээ тэднийд өгсөн байхгүй юу, тэр айл бас хүүхэдгүй айл байсан, тийм учраас манайх нэг дүүгээ өгсөн юм, манай нэг дүүг тэр айлд өргүүлсэн юм, тэгээд намайг бас хань татаад, дүүтэй нь хань татуулаад явуулж байгаа юм л даа. Тэгээд нэг жил нь би Булган суманд сууж ирээд дахиад 3 дугаар ангидаа суусан юм. Тэгээд, тэгчихээд би энд хүрч ирээд бас 4 дүгээр ангидаа Манлай суманд бас 4 дүгээр анги төгссөн. Манай анги чинь 28 хүүхэд ороод л тэгээд мөн явцын дунд шилжиж ч байсан, ирж ч байсан тэгсэн хирнээсээ 28, тоо нь бол 28-аараа л төгссөн юм билээ энэ сургуулийг. Тэгээд манай ангийн багшийг, багш одоо Чимэд-Очир гэж багш байсан. Багш маань бол бид нарт одоо ер нь их сайхан болгосон л доо, сайхан хүмүүжил олгосон, их одоо наргианч гэх юм уу, одоо ер нь дандаа тийм хүүхдүүдтэй одоо тоглож байдаг, бид нарыг ер нь анх л багш гэж харахаасаа өмнө л би тэр хүнийг анх одоо дэлгүүрт, манай аав бас нэг жил энд дэлгүүрийн худалдагч хийж байсан юм, тэгж байхад би анх харж байсан тэгээд одоо нэг л их хүүхэдтэй тоглож байсан тийм хүнийг л харж байсан юм байхгүй юу, тэгсэн тэр хүн маань манай тэр багш байсан. Манай багш их юутай хүн байсан, урлагтай, ер нь төрөл бүрийн авъяастай, сумын одоо уран сайхан гэвэл манай багш л явж байдаг, өө тэр юун дээр одоо пионерийн нөгөө удирдагч энэ тэр гээд тэгдэг шүү дээ, пионерийн нэг багш нь энэ чинь 4-хөн багштай, нэг багш нь пионерийн удирдагч, нэг багш нь захирал, нэг багш нь одоо арай хичээлийн эрхлэгч байгаагүй байхаа даа мэдэхгүй ээ /инээв/, хичээлийн эрхлэгч гэж тэр үед байгаагүй байхаа даа юу байсан юм. Тэгээд л одоо тэр үед дөрвөн багш чинь бараг нэг нэг үүрэгтэй байдаг байсан байх, манай багш бол пионерийн удирдагч багш хийдэг байсан, 4 дүгээр ангид байхдаа би бас яаж пионерийн 40 жилийн ой гэж болсон, монголын пионерийн, монголын пионерийн байгууллагын 40 жилийн ой гэж болсон, тэнд одоо сумаасаа 2 хүүхэд оролцож байсны нэгэнд бол оролцож байсан, гайгүй байсан гэсэн үг юм уу хаашаа юм /инээв/. Тэгээд тэр тэгээд манайх би чинь тэгээд 4 дүгээр анги төгсөөд тэгээд шууд манай бага сургууль чинь яадаг байсан шүү дээ Цэцийн 8 жилд, 7 жил байсан юм тэгэхэд Цэцийн 7 жилд очиж суралцдаг байсан юм. Тэгээд би тэнд суугаагүй Цэцийд сууж яваагүй одоо аймагт бас одоо ах дүү мах дүү байгаа гээд тэгээд аймагт суулгасан юм намайг. Тэгээд аймгийн 10 жилд очоод л, аймгийн 10 жилд 5 дугаар ангиасаа суугаад л 10 дугаар анги төгссөн. За 10 дугаар анги төгсөөд бол яахав юу болсоон, одоо нөгөө мэргэжил сонгох асуудал болж байгаа юм даа, мэргэжил сонгоно. 10 дугаар ангид байхад л одоо гол яриа нь эхлэж байгаа юм. Тэгээд бид нар чинь олон хувирна даа. Ер нь тэгэхэд л энэ чинь 1 дүгээр ангид суухдаа багш болно гэж суугаад л эрэгтэйчүүд нь жолооч болно гэж яриад л эмэгтэйчүүд нь багш болно гэж ярьсаар байгаад л бараг нэг 10 төгсөхийн алдад л нэг жаахан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Тэгээд 10 төгсөх үедээ би яахав ер нь юунд байхдаа 10 жилд байхдаа монгол хэлэнд бас гайгүй байдаг байсан, монгол хэлний олимпиад, за орос хэл, орос бишээ юу математик ч гэсэн бас гайгүй бас нэг, нэг их дээгүүр орохгүй ч гэсэн зүгээр нэг олимиадад нэг аймгаасаа орох жишээний нэг тиймэрхүү хэмжээнд, аа монгол хэлний олимпиадад бол гайгүй сайн оролцдог байсан, анх, анх ер нь би тэр, тэр чинь одоо 8 дугаар ангид байхад бий болсон шүү дээ, монгол хэлний олимпиад гэж байхгүй байж байгаад бий болсон юм шиг байгаа юм. Би л лав анх оролцсон л ерөөсөө л тэр манай сургууль л лав, сургууль тэгж оролцсон юм уу, би тэгж оролцсон юм уу, улсад тэгсэн юм уу мэдэхгүй, тэгээд тэнд юунд оролцож байсан юм. Тэгээд тэгж явсан болохоороо яадаг юм билүү, би тэгээд ямар мэргэжлийг мэдэхгүй байсан хирнээ би сэтгүүлч болно гэж тийм юм ярьдаг байлаа ер нь яадаг мэргэжил юм мэдэхгүй сэтгүүлч болно гээд, тэгсэн тэгж байсан чинь тэр за тэр 10 төгсөөд за тэр хуваарь ч ирсэнгүй, тэр сэтгүүлч гэдэг хуваарь ч ирсэнгүй, бас тэр жил одоо Улсын их сургуулийн юуг авъя, монгол хэлний ангид байвал суръя гэж байсан чинь тэр ч ирсэнгүй, тэгсэн олон анагаахын хуваарь ирлээ, маш олон анагаахын хуваарь ирсэн, олон ч гэж дээ нэг 5 хуваарь ирсэн билүү дээ, тэгсэн юм байна. Тэгээд тэр олон анагаахын хуваарь ирсэн, тэгээд би бодсон. Тэр үед бол би тэр эмч гэдэг хүнийг бол их л хүндэтгэдэг л байсан л даа, их л одоо мундаг хүн эмч болдог байх гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд л яасан чинь, яагаад тэгсэн гэхээр зэрэг яасан юм манай ээж нөгөө энд намайг 4 дүгээр ангид байхад төрсөн юм, тэгээд 4 дүгээр ангид байхад төрөөд, манай ээж хүндрээд, хүндэрч төрөхгүй юу, хүндэрч төрөөд, одоо тэгээд би ч ээжийг, ээж өвдөж байна гээд л тэгдэг мэдэхгүй би байрны хүүхэд 4 дүгээр ангид, байрны хүүхэд тэгээд л мэдэхгүй. Тэгээд л одоо манай ээжийн үеийн авгайчууд энэ тэр таарахаараа зэрэг л ээж нь төрсөн үү гээд л, төрөөгүй байгаа, төрөөгүйг нь л муухан мэдээд байгаа, төрөөгүй байгаа л гээд 2 хонолоо, за тэгээд л яасан, тэгээд нэг төрдөг юмаа юунаас эмч ирж төрсөн байхаа, Цэций сумаас эмч ирж, Цэций их эмчтэй байсан байхгүй юу, манай сум бол бага эмчтэй, бага эмчийн салбартай байсан. Тэгээд эмч ирж төрдөг юм, тэгээд л жаахан байж, тэгээд л байж байсан чинь манай ээж одоо юу гэдэг юм, өө манай ээжийг Рэгзэд гэдэг байхгүй юу, бас л тэр одоо авгайчууд яриад л одоо Рэгзэд бие нь сайжирдаггүй гэнээ, шаланкаар шээж байна гэнээ, одоо ингээд л яриад байдаг, би мэдэхгүй. Тэр төрөх рүү одоо орж мэдэхгүй, эмнэлэг рүү бараг орж мэдэхгүй, тэгээд орж үзээгүй. Яагаад төрөх рүү тэгж их орохоо байсан тэр ерөөсөө тийшээ явахаа байсан гэвэл бас намайг юу яахад одоо сургуульд суугаагүй бага байхад манай ээж бас энэ эмнэлэгт нэг төрлөө л дөө. Тэгсэн чинь би давхиад, аавтайгаа яваад нэг аман хуур авдаг юм байхгүй юу дэлгүүрээс, тэгчихээд нөгөө аман хуураа барьж үсрээд нөгөө ээжийн байсан өрөө рүү давхиж үсрээд нөгөө аман хуураа үлээгээд байдаг байхгүй юу /инээв/, тэгсэн чинь би чинь хэрэг бишдээд тэгээд энүүгээр хүмүүс одоо ингэж болдоггүй юм, эмнэлэгийн хүн үзээд тэр чинь ямар эмнэлэгийн хувцастай хүнийг чинь л хараад айх юм чинь, тэгээд л эмнэлэгийн хүн хүрч ирээд л энд орж болдоггүй юм, ингэсэн орж болдоггүй газар ингэсэн хүүхдийг яана яана ч билээ ер нь аюултай юм болсон, тэгж ер нь тэрнээс хойш ер нь аргагүй л үзлэг гэж улсуудыг чинь авчирч үздэг байлаа л даа, тэгээд л үзүүлнэ түүнээс бусдаар бол тэгж эмнэлэг рүү ирэхгүй л дээ. Тэр төрөх өрөөнд одоо ерөөсөө яагаад ч орж болохгүй гэсэн одоо ийм ойлголттой, тийм болохоор би ирэхгүй, ирж ээжийгээ эргэнэ гэдэг ч юм уу одоо тэгж биеийг нь асууна одоо нэг манай ээж яаж байна гээд асуух тийм одоо чадвар ч байхгүй юм даа, чадваргүй л гэх үү дээ тийм санаа ч төрөхгүй юм уу одоо тэгж чадахгүй. Тэгээд л манай би байранд юм чинь манай буудаг айлын хөгшин л одоо өө ээж чинь одоо болохгүй байна гэнээ, шаланкаар шээж байна гэнэ гээд л яриад л тэрийг одоо яаж мэдэх үү одоо катитар юм л байна л даа, одоогийнхоор бол катитараар л шээдэг, тэгээд бөгсөн бие нь мэдээгүй юм гэнээ гээд л одоо тийм болчихсон байгаа юм л даа. Тэгж байсан чинь дахиад нилээн хэд хоногийн дараа бараг 7 хоносоон тэр чинь одоо тэгээд манай ээжийг юу аваад явсан байхгүй юу, аймгаас одоо түргэний машин ирээд манай ээжийг аваад манай аав аваад ингээд явчихдаг юм. Тэрний дараахан 2, 3 хоногийн дараа би тэгээд тэр явж байгаа юм л даа, тэр 40 жилийн одоо үйл ажиллагаанд оролцохоор явж байгаа Монголын пионерийн. Тэгээд очсон чинь манай ээж нөгөө тэр ээжийг оруулах гэж яг машинд оруулахыг би харж байгаа юм л даа. Ээжийгээ оруулж чадахгүй, хүн өргөөд, тэгээд оруулж байгаа юм байхгүй юу, тэгсэн чинь очсон чинь манай ээж тэр аймаг дээр очсон хойно ээж дээрээ очсон чинь манай ээж зөв зүгээр алхаад явж байдаг байхгүй юу, тэгээд л би тэрийг их гоё мэргэжил гэж бодсон юм л даа. Тэгээд би тэр эмч гэдэг мэргэжлийг болвол хүндэтгэж байснаас одоо яана гэж болвол бодоогүй. Тэгээд тэр чинь тэгээд яахав 10 төгсөөд нилээн хэдэн хуваарь ирсэн чинь ерөөсөө яадаг юм эмч болоод үзье гээд л шийдсэн дээ. Тэгээд яахав конкурс өгдөг байсан, тэр үед чинь конкурс өгдөг байсан юм. Тэгээд конкурсээ нутагтаа өгдөг байсан юм, тэр чинь нөгөө түрүүчийх нь бол яадаг байсан юм билээ шүү дээ, хотод очоод өгдөг байсан юм билээ. Аа бид нарын үе дээр болвол аймагтаа өгдөг байсан. Тэгээд л аймагтаа өгөөд л тэнцээд л анагаахад очсон. За анагаахад муу оюутан байсаан, сурлага мурлагандаа муу, ярьж чаддаггүй, би одоо хичээлээ ярьж чаддаггүй тийм сонин хүн байсан юм чинь. Энэ ийм юм дээр ч /инээв/, тэгээд л анагаахад байсан, анагаахад яахав дээ жирийн нэг оюутан байж байгааад 6 жил суугаад л одоо анагаах төгссөн.
Оюунтунгалаг -
Анагаахад ер нь юу заадаг вэ ер нь, анагаах чинь олон оюутантай юу?
Рэнцэнноров -
Өө анагаах чинь бид нараас 200-аад оюутан төгсөж байгаа манай оюутнуудаас 200-аад оюутан төгсөж байгаа, 200-аад оюутан төгсөж байгаа. Би эмчилгээний ангид орсон, эмчилгээний анги, эрүүл ахуйн, шүдний анги ийм ангиудтай байсан даа миний үед болвол тэгээд эмчилгээний ангид орсон, за анагаах бол яахав одоо бас нилээн 1 дүгээрт бол хүнд, тэгээд их сайхан сургууль л даа ер нь бол. Бид бол эхлээд одоо тэр хүний биеийн одоо бүтэц, үйл ажиллагаа, одоо анатомийн хичээл үзэхээс авахуулаад л одоо тэр бусад олон хичээлүүдийг үзэж байсан, түүнээс бол тэр хүний биеийн анатоми судлал бол одоо нилээн сонин гэх үү одоо бид хүний ясыг одоо гараар барьж үздэг, хүний одоо тэр юуг бие эрхтэнийг одоо яг одоо өөрийн нүдээр үздэг судалдаг, булчин, мэдрэл гээд ингээд одоо бүгдийг нь биеэр үздэг. Тэр одоо хүний зөвхөн нэг яс, яс гэхэд одоо өчнөөн олон нэршилтэй одоо өчнөөн олон нэршилтэй түүнийг одоо бид цээжилдэг. За байрны хүүхдэд бол яахав хааяа тэр ясыг бол өөрт нь өгч явуулдаг. Гадуур байрны хүүхдэд бол бас одоо болохгүй байх л даа, эцэг эх нь энэ тэр эд нар юу гэхийн сэжиглэх барих гэдэг үүднээс бол болдоггүй, тэр яснаас, эхлээд л эвгүй юм шиг санагдаж байсан ч гэсэн сүүлдээ тэр яс л олдвол одоо аз байлаа шүү дээ /инээв/, тийм тэр ясыг олно. Толгой гэхэд чинь одоо өчнөөн одоо нэршилтэй байгаа юм чинь одоо тэр хонхор, энэ төвгөр, энэ одоо нүх гээд л одоо тэр мэтчилэнгээс авахуулаад гавлын нэг яс олдох юм бол бид нар ёстой бөөн баяр болж байгаа байхгүй юу тэр, тэндээсээ л авна уу гэхээс ямар энд тэндээс олдох юм биш дээ сургуулиасаа л одоо тэр үзүүлэн болгож хэрэглэж байгаа тэр материалаас авна гэх мэтчилэнгээр болвол анагаахад одоо олон хичээлүүдийг орж байсан тэр олон эрдэмтэн багш нарын одоо ёс зүй гэдэг юмуу даа одоо тэр харилцааны соёл, эмнэлэгийн одоо шинжлэх ухаан гэдэг чинь ер нь маш их мундаг гол нь одоо харилцаан дээр тогтож байгаа ийм одоо ажил юм л даа ер нь бидний ажил болвол.
Оюунтунгалаг -
Тэгээд 6 жил тийм ээ, тэр үед чинь 6 жил байсан уу?
Рэнцэнноров -
6 жил сурсан.
Оюунтунгалаг -
Нөгөө нэг танай сумд чинь нэг бишээ аймагт чинь 5–н хуваарь ирсэн гэсэн шүү дээ. Тэгээд Өмнөговь аймгаас бас 5 хүүхэд сурав уу тэр?
Рэнцэнноров -
Өө тэгсэн 5, 6, 6 ч явсан юм байна, нэг ажиллаж байгаа хүнтэйгээ 6-н хүн явсан юм байна, олуул явсан, аа бүгдээрээ төгссөн. Зүгээр зарим нь бас хүүхэд гаргах энэ тэрээс болж дараагийн курс төгссөн байгаа л даа, зарим нь ихэнх нь одоо төгссөн, аа бас нөгөө зарим нь шүдний ангид орсон, нэг нь эрүүл ахуйн ангид орсон тэр хоёр маань 5 жил байсан. Тэр 2 маань түрүүлээд төгсөөд ирсэн, аа дараа нь бол эмчилгээний ангиас одоо 3 хүн төгсөж ирсэн, нэг нь болвол акт нь яагаад тэгээд л дараагийн жил төгсөөд ингээд ирсэн.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо диплом юмыг чинь өгнө?
Рэнцэнноров -
Өө шууд төгсөөд л дипломаа авна. Одоо чинь энэ дадлагажигч хичээл гэдэг чинь ноднингоос гарсан зүйл л дээ тэр байгаагүй бид нар бол төгсөөд шууд дипломоо авна. Тэгээд орон нутаг ихэвчлэн одоо тэгээд орон нутагт хуваарилна, хуваарь өгөөд л шууд хуваарилна, орон аймагт нь хуваарилна, аймагт ирээд бол шууд одоо сумд л хуваарилана л даа, ерөөсөө суманд шууд хуваарилна, суманд шууд хуваарилаад л.
Оюунтунгалаг -
Тэгээд Манлай сумандаа ирсэн үү?
Рэнцэнноров -
Аа шууд хуваарилахад би өөр сум байсан, ер нь оюутан байх цагт бол одоо олон сайхан, оюутан байхад чинь одоо зун намрын ажил, зуны ажил гэж одоо олон ажил тийм одоо гар бие оролцдог байлаа л даа улс эх орны ажилд одоо ургац хураалтанд бид нар намар болгон явдаг байлаа, 6 намар одоо, 5 намар юм даа явж байлаа. Аан зуны ажил гээд одоо 2 дугаар курст байхдаа бас заавал одоо зун нэг ажил хийдэг сар шахуу ажил хийгээд тэгээд одоо гэртээ харьж амардаг байлаа. Тэгээд би болохоороо зэрэг энэ барилгын ажил дээр зун одоо манай юу энэ Дундговь аймгийн Дэлгэрцогт сум дээр барилгын ажил хийж байсан байхгүй юу, тэгээд тэр болохоор зэрэг энэ сургуулийн барилга одоо ханыг өрсөн юм л даа. Тэгээд өнөө жилд гэхэд л би одоо автобусаар явж байгаад автобус нэг дугуй нь хагараад тэр дээр суман дээр зогслоо л доо.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Рэнцэнноров -
Тэгэхээр зэрэг нөгөө сургуулийн чинь одоо аль тэр соёлынхоо төвийн дэргэд байсан юм одоо тэр үед бол клуб л гэдэг байсан л даа, клубынхаа дэргэд ойролцоо байсан байхгүй юу. Тэгээд тэр баримжаагаар одоо энэ хавьд байгаа юм болов уу гээд сурсан чинь яг байж байдаг юм байна. Тэгээд Дэлгэрцогт сумын сургууль ч гэсэн одоо ч гэсэн бараг тэндээ, уг нь шинэ 2 барилга барьсан ч гэсэн тэр нь бас одоо хагарал магарал үүсээд одоо ч гэсэн тэр сургуульдаа байдаг юм билээ. Тэрийг бас сонирхож л байлаа, одоо ямарч байсан 30-аад жил тэр сургууль байж л байдаг юм байна /инээв/, ашиглагдаж байдаг юм билээ. Тэр яахав бид нар бүрэн дуусгаагүй л дээ, зун тэгээд л ханыг нь өрөөд л хундаамыг нь зутгаад хийчихээд, ханыг нь өрөөд л тэгээд л явсан л даа. Тэгээд тийм ажилд явж байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо намрын ажил, зуны ажил гэдэг чинь бас оюутнууд улс орны хөгжилд тийм бүтээн байгуулалтанд бас их хувь нэмэр оруулж байсан байх шүү.
Рэнцэнноров -
Тийм их хувь нэмэр оруулж байсан байхгүй юу.
Оюунтунгалаг -
Тариаланчидад ч гэсэн их одоо маш том хүч очиж байсан байх тийм ээ?
Рэнцэнноров -
Ер нь оюутны хүчээр л тариа будаагаа хурааж байсан шүү дээ. Энэ чинь нөгөө улсын тариа, улсын комисс гараад л ажилчихна, өө болоогүй сунгачихсан гээд л одоо тариа хураалт дуусаагүй байгаа сунгасан гээд л ингээд сунгаад л байна, сунгаад л байна, сунгаж сунгаж байгаад л тэгээд л ирдэг байсан шүү дээ сангийн аж ахуйгаас чинь. За тэгээд яахав мэргэжлийн хичээлүүд олон сайхан одоо мэргэжлийн хичээлүүд за бид нар чинь зүгээр ерөнхий мэргэжлийн чинь одоо бүх төрлийн хичээлийг үздэг байсан л даа. Тэгээд яахав бидний нэг оюутнаас ирж байгаа юм нь юу гэхээр зэрэг хэдэн ном, лекцийн баахан дэвтэртэй л одоо юуны нөгөө авдаранд хийгээд бол багтахгүй, тэгээд юунд хийгээд л нэг одоо ангын буу мууны хайрцаг байдаг байсан юм даа, одоо нэг чихэр михрийн хайрцаг тийм.
Оюунтунгалаг -
Модон хайрцаг?
Рэнцэнноров -
Модон паниаран хайрцаганд номоо чихэж аваад, хийж аваад л, хадаж аваад л ингээд л шуудан дээр суугаад л хүрч ирсэн дээ. Би ч харин онгоцоор ирсэн юм байна шүү, шуудангаар номоо явуулчихаад л тэгээд л ирсэн. Тэгээд л анх яасан, Цогтцэций суманд хуваарилсан, Цогтцэций сумын хүний их эмчийн салбар гээд л тэгээд л салбарын эрхлэгч гээд л тэгж байгаа бас тэрийг чинь, тэгээд л хүрч ирээд л нөгөө ирсэн чинь юу гээд, тэнд одоо эрэгтэй эмч ажиллаж байсан, Иш гээд тийм эрэгтэй эмч ажиллаж байсан. Тэгээд тэр эмч надад ажлаа өгөх гээд л байж байгаа юм чинь ерөөсөө ийм л надад баахан л ингээд ийм хавтас 14 хавтастай юм ингээд л хавтас 1, хавтас 2 гээд л ингээд л хүлээлгээд л тамганы дардас 3 улаан, тэгэхэд чинь энэ сумын эмнэлэг Улаан загалмайгаа авч, сумын эмнэлэгийн салбар эрхлэгч нь улаан загалмай салбар хороон дарга байдаг байсан, тэгээд л улаан загалмайн тамга, салбарын тамга, салбарын одоо нэг бичиг явуулдаг нүүр, тэгээд л улаан загалмайн тамганаас гадна бас улаан загалмайн нөгөө татвар хураадаг хураав гэсэн тамгатай ингээд л нэг 4 тамга дардас дарж өгөөд л ингээд л одоо ажил хүлээлгээд л өгчихсөн. Намайг нөгөө тэндээс яаж байсан юм. Тэр үед одоо ариун цэврийн станц гэж нэрлэдэг байсан юм л даа одоо тэр юуг нь одоогоор бол халдвар, эхлээд, сүүлд нь болвол бас халдвар судлалын станц гэж нэрлэчихдэг болсон байсан, тэр тэндэхийн дарга уг нь хүргэж ирдэг юм, би огт тэр хүнийг танихгүй. Тэгээд тэр хүн хүргэж ирчихээд одоо ажил хүлээлцүүлж байгаа юм л даа, ажил хүлээлцүүлсэн, тэгээд нөгөө ажил хүлээлцүүлсэн хүн явах боллоо, тэр хүнийг би огт танихгүй хэрнээсээ тэр хүнийг дагаад явмаар юм шиг санагдаж байсан /инээв/, одоо ер нь яана гэж бодож байсан юм, дагаад л явмаар санагдаж байсан. Тэгээд яахав ямарч л байсан гэсэн тэгээд үлдсэн, тэгээд үлдчихээд нэг тийм сонин тэр хүнээс үлдчихээд бараг л нэг юу яасан юм шиг одоо нэг ээж аав нэг сургуульд хүргэж ирээд л буцахад бас нэг аятайхангүй байдаг шиг л нэг тийм байдал үүсчихээд байсан байхгүй юу, тэгсэн чинь яг ард хүн их эмчээ гээд тэгдэг байхгүй юу.
Оюунтунгалаг -
/инээв/
Рэнцэнноров -
Тэгээд харсан чинь нөгөө эмч чинь шинэ, хуучин эмч бол яахав дээ байх нь бол байсан юм. Тэгэхдээ тэр өрөө рүү явчихсан, гараад л явчихсан байсан л даа, түрүүн гараад явчихсан байсан. Тэгээд л эргээд харсан чинь хүн байхгүй, нөгөө их эмч алга байнаа, над руу хараад байнаа, нөгөөх эмчээ гээд над руу хараад байна. За за энэ чинь намайг хэлж байгаа юм шүү гэсэн чинь. Ер нь бол тэр хамгийн их хариуцлага л надад тэнд л тулгарч байсан /инээв/.
Оюунтунгалаг -
/инээв/
Рэнцэнноров -
Яадаг юм билээ гэж бодож байлаа. Тэгээд л за юу яая, тэгсэн чинь хүүхэд халуураад байна гэдэг байхгүй юу /инээв/, тэгсэн эмчээ хүүхэд халуураад байна гэсэн чинь тэр эмнэлэгт хэвтэж байгаа хүн байх шиг байна л даа тэгээд тэр хүн, хүүхэд нь хэвтэж байгаа хүүхэд нь халуурсан юм шиг байгаа юм. Тэгээд тэгж байгаа юм. За тэр их эмч гэдэг бол ерөөсөө санаанд багтахгүй нэр шиг санагдаж байсан даа тэр үед /инээв/.
Оюунтунгалаг -
Тэр чинь одоо 76 оны?
Рэнцэнноров -
77 онд төгсөөд ирж байгаа юм л даа, 71 онд орсон хүн байхгүй юу, 71 онд анагаахад ороод л тэгээд 6 жилээ ийм тийм гэлгүй нэг явж байгаад тэгээд л төгсөөд ирж байгаа юм л даа. Тэгсэн чинь тэгээд яахав тэгээд нөгөө эмчээ сүүлдээ тэр эмч бас эмч явахаас явахын үед би яасан нөгөө 14 хоногийн амралт гэж нэг амралт өгдөг байсан шүү дээ бид нарт чинь, тэгээд тэр амралтаа аваад гэрээдээ ирэх гэж байгаа нөгөө Цэций Манлай 2 чинь ойрхон сум юм болохоор би гэрээдээ хөдөө гэрээдээ ирэх гэж байгаа юм. Тэгээд нөгөө машин нь олдсон чинь тэр үед яасан гэнээ бардак нь шатчихсан гэнэ л дээ тэр нэг засвар гагнуур хийлгэж байгаад одоо юутай талаар нь хэвтүүлсэн байсан юм байна л даа бензинтэй одоо банктай талаар нь хэвтүүлсэн байсан юм байна. Тэгээд нөгөөдөх тэгээд түүнээс болоод нөгөө машиных нь бардак шатчихсан, бардакгүй машин байгаа байхгүй юу, одоогийнх шиг тэгж энд тэндээс аваад хийчихье, ингэчихье гэх юм байхгүй шүү дээ, аймагт тэр юуны сумын эмнэлэгийн чинь машиныг одоо аймагт харъяална, аймагт нэг ганц одоо юутай гарааштай, тэнд л одоо харъяалагдана. Тэгсэн чинь тийм тэр бардакгүй машинаар гэрээдээ ирдэг юм, гэрээдээ ирэх юм болоод, тэр чинь одоо тэгээд яг явахаар болох л юм шиг тэгээд суугаад л юу юугүй давхисан чинь жигтэйхэн их салхи яадаг юм билээ л дээ, үлээдэг юм билээ л дээ тэр дээд талгүй машин гэдэг чинь, тийм машинаар анх одоо гэртээ ирээд тэгээд ирсэн. Тэгээд яахав 14 хонгоо дуусгаад л Цогтцэций сумын эмнэлэгт очсон. Анхны дуудлага бол нэг одоо нэг өвгөний дуудлага байсан байхгүй юу тэд нар юутай гээд л даралт нь тэгээд очсон нөгөө өвгөний даралт нь жаахан их л байгаа юм л даа. Тэгээд нөгөө хүнийгээ би аваад буцаж байгаа байхгүй юу, нэг тэр чинь 20-н хэдэн км байсан юм уу даа, тэгээд би тэр муу өвгөнийг чинь өмнөө суулгачихаж байгаа юм, машиныхаа өмнө суулгачихаж байгаа юм ерөөсөө бараг нэг үгээ ч дуусаагүй дахиад л та, та яаж байна /инээв/, таны толгой эргэж байна уу, та толгой чинь өвдөж байна уу, танд эвгүй юм болж байна уу, та яаж байна? шувт асуусаар яваад л /инээв/, тэр хүний даралт бол нэг 140, 90-тэй л байгаа тэр өвгөний чинь. Анхны дуудлаганд яваад ирэхдээ тэр хүнтэйгээ ер нь онцгой ажилласан /инээв/. Тэгээд авчираад хэвтүүлж байгаа юм ер нь нилээн юм болж байгаа би тэр нэг л одоо юу чадах вэ дээ, тэр үед миний нэг л чадаж л байсан юм гэвэл нэг л их хөнгөн шуурхайгаас өшөө юм байхгүй, хүмүүс дуудлаа л бол зүгээр л явдаг, юу хийхээ орхиод тэр аягатай цай ч хамаа байхгүй, тэр юу ч хамаа байхгүй. Тэгээд би анх, тэгээд би яасан л даа Цэцийд одоо нэг тийм байшинд суулгаж байгаа юмаа, одоо эмчийн сууж байсан, түрүү сууж байсан эмчийн байшин гээд аятайхан тийм байшинд суулгаж байгаа юм. Тэгээд одоо би бодож байгаа юм, би их нойртой одоо яадаг билээ, дуудлага ирвэл одоо яадаг юм болов уу, сэрэхгүй байх бий дээ гээд л тэгдэг, өө тэгэхгүй юм ерөөсөө тэр цонхны тэрүүгээр л хөлийн чимээ гарахад л чухам сэрчих юмаа ерөөсөө тэр сэрэхгүй ч гэж байхгүй юм. Тэгээд л дуудлага муудлаганд явна, больницдаа үзнэ. За олон бага эмч, эх баригч дүн бүртгэгч гээд бага эмч нар байсан л даа сувилагч эд тэд нар чинь тийм түшиг тулгууртай улсын буян л одоо эхэлж ажиллаж байгаа юм л даа. Тэд нарын амыг бас харнаа, одоо юу гэдэг юм бол энэ тэр гэсэн бодол төрнө. Тэгээд тийм улсуудын юунд ажиллана, би 1 жил хүрээгүй юмаа Цэций суманд, 1 жил хүрээгүй ажилласан чинь манай нэг эмч одоо Номгон сумаас тэр Цэций рүү шилжиж ирэх болсон юм. Тэр үед чинь одоо шилжилт хөдөлгөөн гэж хамаа байхгүй шүү дээ, ерөөсөө л тэгээд тушаал л гарсан бол тэгээд л тэр хүн эмнэлэгийн талдаа бол тэр өнөө тангараг өргөчихсөн, одоо улс, одоогийн энэ тангараг бол тэр их богинохон юм билээ шүү дээ ерөөсөө нэг тийм ерөөсөө хүнд үйлчилнээ одоо гэсэн л утгатай тийм юм байдаг юм билээ. Тэгвэл тэр үед чинь бид улс эх орныхоо аль хэрэгцээт газар очиж гээд энэ тэр гээд одоо ерөөсөө их тодорхой, тэгээд одоо тийм тангараг өргөчихсөн, тийм болохоор зэрэг одоо тэгээд л ямар одоо тушаал гарсан тэрүүгээр л явна. Тэгээд нөгөө багш нар мөн адилхан, бид нарын нэг адил багш нар ч одоо намрын намарт л ингээд 30 машин, чиргүүлтэй 30-аар л одоо ингээд л аччихдаг байсан юм чинь. Тэгсэн нөгөө нэг эмчийн маань одоо тэр Номгон суманд сууж байсан эмчийн маань авгай орос хэлний багш одоо тэр Цэций суманд хувиарлагддаг юм байна л даа тэгэхээр зэрэг нь одоо Номгоны эмч Цэцийд ирэх болчихож байгаа юм. Тэгээд би Номгон суманд, за Номгон суманд бол 3 жил гаруй суусан. За тэнд одоо арай их Цэцийгээс очиж, нөгөө анх очиж байгааг бодвол бас арай дээр очиж байгаа юмаа ер нь болвол арай бас нэг чигтэй болчихсон очиж байсан, аа тэгэхдээ бол тэгээд янз бүрийн асуудал, нөгөө бас Номгон сумын анхны дуудлага бол надад бас их аймаар сонин дуудлага ирсэн, жирэмсэн хүн, 8 сартай тийм жирэмсэн хүн. Номгон суманд анх ирэхэд намайг ирэхэд тэр амбулаторийн үзлэг гээд энэ чинь бас овоо нарийн мэргэжлийн, аймгийн одоо мэргэжлийн эмч нар чинь тэр үед ингээд л сумуудыг хэсээд ингээд үзлэг хийгээд явдаг байсан шүү дээ төрөлжсөн мэргэжлээрээ, одоо дотор бол дотор, эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүд ингээд үзлэг хийгээд явдаг байсан юм. Тэгээд тийм одоо үзлэг ирчихсэн үе таарсан юм, тэгээд тэр үед намайг тэгээд ирсэн чинь эмэгтэй, жирэмсэн эмэгтэй хүн цус алдсан гэсэн ийм дуудлага ирэхгүй юу, би тэр машин, машинаа ч тэр үед хараагүй байсан, ямарч машинтайг тэр үед мэдэхгүй байхгүй юу, А69 гээд тийм машин байгаа гээд л, А69 гэдэг машинтай байсан л даа. Тэгээд тэр машинд тэгээд анхныхаа дуудлаганд бас явж байгаа юм. Тэгээд одоо цус алдсан жирэмсэн хүн гээд явсан байхгүй юу, тэгээд явахдаа би бас юу яалаа, тэр эмэгтэйчүүдийн эмчээс одоо яах уу гэсэн, үгүй одоо хүү минь аваад л ирвэл одоо тэгээд, аваад л ирвэл одоо эндээс цаашаагаа аймгаас дуудлага дуудахаар байх нь уу яах нь уу одоо, чи одоо тэгээд л ямар ч байсан очоод л үзээд, үзээд л одоо болж өгвөл хүнээ аваад л ир, хүн чинь одоо ямар хүн болдоо гэсэн тийм чиглэл өгөхгүй юу, тэгээд л яваад очсон чинь нөгөө хүн маань цус алдаж байнаа, эхэс түрүүлсэн хүн байнаа, тэгээд л эхэс түрүүлсэн хүн байна, тэгээд тэр замд тэгээд ярьж явлаа л даа тэр улсууд, нэг тойроод л нэг ам мамаар ороод л ингээд л явлаа, тэр нутагт чинь би анх удаагаа явж байгаа учраас нэг Номгон бол бас манай нутгийг бодвол нилээн уулархаг тийм газар л даа. Тэгээд очсон чинь, тэгээд замд тэгж ярьж явсан байхгүй юу ингээд тойрч очдог юмаа, замынхаа аятайхнаар, энэ даваагаар, Ханшийн даваагаар давах юм бол энэ чинь нэг 30 гаруй км л дээ гэж ярьж байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг нь би очоод одоо хүн хүнд байгаа юм чинь, хүн хүн одоо хүнд юу яана тэр дөт замаар нь явна гээд ингээд хөтлөгчөө тэгээд байв аа. Тэгээд л одоо тэрүүгээр явах ч хэцүү, машин, жолооч хэлж л байна, машин юугүй, тормосгүй энэ тэр гээд л тэгж л байсан өөдөөс тэгээд анхаарахгүй байнаа би бас л одоо даргалаад байгаа юм уу хаашаа юм, тэр дөт замаар нь явна гээд.
Оюунтунгалаг -
Аанхаа бас л хурдан очих гээд.
Рэнцэнноров -
Тийм, хурдан авч явах санаа нь бол би хурдан явах гээд байгаа юм. Тэгэхдээ бол тэр цаад асуудлаа бол ерөөсөө бодохгүй байна шүү дээ, тэр одоо шинэ хүн гэдэг бол заавал тийм байна л даа. Тэгээд яана гээд, тэгээд тэр дөт замаар нь явлаа, тэгсэн нэг Ханшийн даваагаар даваад л, өө уруугаа чигтэйхэн их уруу юм, тэгсэн нөгөө машин чинь ёстой юу нь барьдаггүй, тормос нь барьдаггүй, бас хэд хэдэн хүн сууж тэр хүнийг хүргэж явсан тулдаа л чулуу эвсээр явж нөгөөхийг чинь жаал буулгалаа, аа тэр дээрээс их айлаа би, за энэ чинь би нэг хүн аврах гэж явж нэг хэсэг хүн одоо ингээд тавуул явж байгаа байхгүй юу, таван хүний аминд хүрэх шахлаа шүү дээ гэж ерөөсөө аюултай юм байна, за энэ бас зам мам гэдгийг чинь одоо бодолцож байх ёстой юм байна гэдэг ойлгоцыг бол би тэнд одоо төрсөн юм л даа. Тэгээд, тэгээд яахав авчирсан хүн маань тэгээд авчираад эмэгтэйчүүдийн эмч маань үзээд аймгаас дахин дуудлага дуудаад, тэгээд хүн маань одоо эсэн мэнд болсон л доо амь нь аврагдсан л даа, тэгэхдээ бол тэнд болвол бас тэр бол алдаа л хийж байгаа байхгүй юу, тэгээд тэр замаараа л явах ёстой байсан юм шиг байна лээ л дээ. Тэгээд л гэх мэтчилэнгээр болвол одоо яадаг юм дээ хүн одоо ажиллаж байхдаа болвол тийм ээ одоо бүлгээр гэдэг юм уу ажиллаж байгаа гэдгээ анхаарч байх ёстой юм гэдэг юм надад төрсөн, тэгэхэд өөрийн асуудлыг шийдэх гэж одоо ганцаараа шийдэх гээд байгаа байхгүй юу, тийм учраас тэр айлын улсууд ч бас яриад байна, зам хэцүү дээ хүү минь, тэр дээгүүр давахад хэцүү гээд байхад чинь явдаг минь, ойрхон дөт замаар явнаа гээд л ингээд дайраад байгаа байхгүй юу. За тэгээд тэр Номгон суманд бол би 3 жил суусан. За тэр сайхан ард түмэнтэй, тйим их сайхан байгальтай тийм газар одоо 3 жил суусан, тэнд сууж байхдаа би хүүхдийн одоо олох мэргэжлийг эзэмшсэн, 6-н сар, 6 сарын би одоо юунд явсан юм байнаа семинарт, 6 сарын би тэр юуны юунд яваад хүүхдийн одоо мэргэжил олгох курст явсан юм. Тэр нь одоо ямар учиртай вэ гэхээр зэрэг тэр үед бол хүүхдийн өвчлөл маш их байсан, ерөөсөө л сумдад, аль ч суманд, Цэций суманд сууж байхад хүүхдийн өвчлөл маш их байсан, эндэгдэл ч байсан, зөндөө аль ч газар одоо гардаг, тэр энд хүүхдийн эндэгдэл өндөр байсан, тэгээд аймгаас бас зөндөө дуудлага дууддаг. Тэгээд яахав шинэ хүн юм болохоор ирдэг биз, хүүхдийн эмч одоо Лувсанцэдэн гээд одоо тэр хүүхдийн их мундаг эмч байлаа л даа манай аймагт, тэр эмч ирдэг байсан. Тэгээд бид нарын хардаг юм юу гэвэл жаал номоо л харна даа, номоо хараад л байна, номоо л хараад байна. Тэгээд Лувсанцэдэн эмч ирээд л өө Рэнцэнноров нэг сайхан номтой гээд, нөгөө тэр эмч ажиллаад удчихсан, би болохоор одоо шинэ номтой л байгаа юм байна л даа, тэр одоо орчин үеийн л одоо тийм шинэ номтой л байгаа юм байна л даа, тэгээд л тэгдэг. Тэгээд л тэгээд хүүхэд эндэнэ, хүүхэд их өвдөнө, ер нь өвдөх нь их, ерөөсөө эмнэлэгийн чинь ихэнх хэсгийг л одоо хүүхэд, хүүхдээ сахисан эх, хүүхэд одоо янз бүрийн өвчин элбэг л байна л даа зүгээр түүний дотроос бол хүүхдийн өвчин тэгээд л ханиад, хатгаа, за суулгалт гэж маш их байсан шүү дээ одоо зуны улиралд. За хүүхдүүд тэр үед их тэжээвэр байлаа. Тэгээд л тийм өвчин маш их элбэг тохиолддог, их хүнд байдаг байсан болохоор хүндэрнэ, их хүндэрнэ, тэжээвэр хүүхдүүд чинь ялангуяа тэр ингэний сүүний тэжээвэр хүүхдүүд чинь нэг хүндэрчихээрээ одоо их хүнд болно л доо, тэгээд тийм учраас, тэгээд би тэгдэг юм нэг Лувсанцэдэн эмч дуудлаганд ирэхээр нь би, би ерөөсөө энэ хүүхдийн эмч болдог юм билүү, хүүхэд өвдөөд бүүр хачин хэцүү юмаа, энэ хүүхдийг мэдэхгүй юм бол хачин хэцүү юм байнаа, ерөөсөө хүүхдийн л эмч болдог юм билүү гэсэн, хөөе тэг, тэгэх хэрэгтэй их сайн байна гээд л тэгж байна. Тэгээд л бас хуваарь ирдэг байсан юм л даа, одоо ямар юунд суралцах уу, одоо мэргэжил дээшлүүлэхэд тэгээд, тэгээд хүүхдийн эмчид саналаа өгөөд, хүүхдийн одоо мэргэжил дээшлүүлэх олгоход саналаа өгөөд, тэгээд 6 сар явж хүүхдийн одоо эмчийн анхны одоо мэргэжлийг олгох одоо тэр юунд сурсан юм. Тэгээд хүүхдийн 80-н, би чинь одоо аймагт яалаа 80 онд, 81 онд аймаг руу орж ирсэн юм байнаа. Тэгээд аймагт шилжиж ирсэн. За аймагт шилжиж ирээд би аймагт нэг 2 жил болсон юм. Тэнд би ямар ажил хийж байсан гэхээр зэрэг хүүхдийн байгууллага хариуцсан эмч гээд одоо аймгийн төвийн бүх одоо ясли, цэцэрлэг, сургуулийг одоо яахав хариуцаж ажилладаг байлаа л даа. Тэнд бол яахав сургуулийн хүүхдүүдийг гэхэд одоо эрүүл мэндийн үзлэгт оруулна мөн ясли, цэцэрлэгийн хүүхдүүдийг одоо ерөөсөө тэр үед чинь ариун цэврийг нь эмнэлэг даадаг байлаа шүү дээ. Ариун цэврийг нь үзнээ сургуульд, ясли цэцэрлэгээр яваад энэ чинь одоо ариун цэврийг нь шалгана хүүхдүүдийг, зарим цэцэрлэг яслийн хүүхдүүдийг өглөөд хүлээж авна. За тэгээд сургуульд, сургуулийн хүүхдүүд тэр үед бол хамгийн их байсан өвчин бол шүдний өвчин байсан юм, ер нь 80-аад хувь нь одоо шүдний, шүд цоорхой өвчтэй байдаг байсан сургуульд одоо нийт, нөгөө сургууль чинь болвол тэр үед намайг ганц юутай байсан юм, 2 одоо 1 найман жил, 2-хон 10 жилтэй, нэг 10 жилтэй хоёрхон сургуультай л байсан үе байхгүй юу. Тэгээд л тэр сургуулийн хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байсан, за тэрнийг одоо бас шүдний эмчтэй хамтарч тэр мэтийн одоо зонхилон тохиолдож байгаа тэр өвчнийг одоо эмчлэх, за тийм эрүүлжүүлэх, тийм л одоо хандлагыг тавьж одоо ажиллана л даа. За ясли, цэцэрлэгийг болохоор зэрэг одоо ариун цэвэр, мөн хариуцсан бас эрүүл ахуйч эмч нар байдаг байсан л даа, тэгсэн ч гэсэн давхар одоо ариун цэвэр эрүүл ахуйг нь анхаарах, ясли, цэцэрлэг дээр одоо тэр хүүхдийн чийрэгжүүлэх гэх мэтчилэнгийн тийм ажлуудыг хийдэг байсан юм. Тэгээд нэг 2 жил, 2 жилээ үлдээгээд, тэгээд одоо сумандаа аавын минь бие одоо тааруухан болоод байсан. Тэгээд би одоо энэ сумандаа суухаар болсон. За суманд анх ирэхэд бол 2 эмчтэй байсан, би 83 онд сумандаа ирсэн. Сумандаа ирэхэд, би анх эхлээд сумандаа ирэхэд бол одоо нэг эрхлэгч эмчтэй, би хүүхдийн эмчээр ирсэн, за тэр суманд ирэх үед бол би бас бишгүй дадлага, өөрийнхөө энэ суманд ирэх үедээ би харин бишгүй одоо бас гайгүй дадлага суучихсан, за бас тэр хүүхдийнхээ эмчийн бас мэргэжлийн чиг баримжаатай болчихсон, бас хамаагүй дээр ирсээн. Тэгээд л анх яахав нутгийн хүн ирэхээр чинь бас сумынхан дуртай л байгаа юм л даа, дуртай л байсан юм шиг санагдаж байсан, эмнэлэгийн ажилтанууд ч гэсэн, за тэгээд одоо хөдөлмөрчид ч гэсэн дуртай байсан. Тэгээд хүүхдийн юундаа л одоо арай түлхүү эхлээд ажиллаж байсан, сүүлдээ бол одоо 85 оноос эхлээд тэгээд л мөн одоо салбарын эрхлэгч, 85 онд бас хоёул ажиллаж байсан, 85, за 89 оноос эхлээд бол ер нь ганцаараа ажиллаа даа. Одоо чинь сумандаа ажиллаад юу болж байна 25 жил болж байгаа юм байна, өөрийнхөө энэ суманд ажиллаад 25 жил болж байгаа юм байна. За манай сум бол яахав нэг 4 баг, хэзээнээсээ л одоо энэ 4 багтай, ер нь үйлчлэх хүрээнийх нь радиус нэг 110 км-т байдаг, ер нь радиус нь бол 60 км-т, хамгийн хол айл гэхэд нэг 110-аад км-т байдаг ийм сум л даа нэг, одоо чинь, одоо бол нэг 2500-аад хүн амтай болчихоод байна. За түрүү болвол нэг 1800, 1900-аад л хүнтэй байдаг байсан л даа анх ирэхэд. За төрөлт их олон байдаг байсан, ер нь аль ч суманд болвол тэр 70, 80-аад оны үед бол төрөлт олон байсан, жилд одоо 80-аас дээш эх төрдөг байсан. Тэгэхэд бол одоо харьцангуйгаар ер нь тэрний тал хувь шахуу бол за яахав нэг сайн бол 50-иад эх л сүүлийн зах зээлээс хойш бол төрж байна л даа. За сумандаа ирээд бас би чинь хүүхдийн одоо мэргэжлээ дээшлүүлсэн, за тэгээд одоо юу гэхийн жинхэнэ одоо хүүхдийн мэргэжлийг л эмч л гэсэн одоо ийм мэргэжлийг эзэмшсэн дээ.
Оюунтунгалаг -
Нарийн мэргэжил шүү дээ ухаандаа тийм ээ?
Рэнцэнноров -
Тийм, одоо ухаандаа нарийн мэргэжил, за одоо тэгэх тэгэхдээ суманд ажиллаж байгаа хүнд бол тэр ганц тэр мэргэжлийг одоо аваад явна ч гэсэн юм байхгүй, маш олон юм тохиолддог, сумын эмчид бол тохиолдохгүй одоо өвчин, тохиолдохгүй одоо асуудал гэж ер нь байдаггүй, ямарч асуудал, одоо эрүүл мэндийн талын бүх асуудал, урьдчилан сэргийлэх нь ч байсан сумын эмч дээр л байж байдаг, одоо хүүхэд ч байсан, хүүхэд төрөх, дотор, мэс засал, эмэгтэйчүүд гээд одоо бүх талын одоо мэргэжлийн энэ анхан шатны тусламжийг одоо сумын эмнэлэг үзүүдэг. За одоо хүчин хүрэхгүй гарцаагүй одоо мэс заслын байдаг юм уу, эмэгтэйчүүдийн, за зарим одоо бас мэргэжлийн шаардлагатай ийм дуудлагыг бол яахав аймаг руугаа өгч бас нарийн мэргэжлийн тусламжийг авдаг л даа. За ихэнх тохиолдолд бол сумын эмч одоо өөрийнхөө л бүх талын тусламжийг үзүүлдэг. За тэрнээс гадна бас сумын одоо салбарын эрхлэгч гэдэг бол бас одоо эмнэлэгээ тохижуулах, бүх одоо арга хэмжээ тийм ээ одоо бас хүн ажилчдаа удирдах гээд одоо удирдлага, одоо санхүүгээ барих гээд бүх ажил одоо сумын эмчийн толгой дээр байдаг, санхүүгээ барих зохицуулах, гээд тэгэхээр зэрэг болвол ийм олон талын ажил бол за нэг талаас харахад их захгүй юм шиг ч гэсэн нөгөө талаас бол бас хүнд их юм сургадаг, хүнийг бас их хатуужуулдаг ч гэх юм уу даа тийм л одоо ажил л даа. За энд ирээд ажиллаж байх хугацаанд болвол одоо хамт олон их чухал байдаг. За ер нь болвол дандаа одоо их сайхан хамт олон таарч байсан, аж ахуйн ажлыг одоо бид нар дөнгөж сургууль төгсөөд ирсэн бид нар чинь аж ахуйн ажлыг огт мэддэггүй шүү дээ, сайн бол нэг өвчтөнөө үзээд л одоо нөгөө резивтээ бичээд л, стороо бичээд л ингээд л дуудлагандаа яваад л, ингээд л байвал нэг яахав ер нь нэг болох юм шиг байгаа юм л даа. Тэгтэл чинь салбар яг тулаад ирж байгаа юм, модоо тэр хүмүүстэй ажиллана, ажлаа зохицуулна, хуваарилна. За тэгээд одоо байшин барилгаа засахаас авахуулаад аж ахуйн ажил энэ хоол хүнсээ бэлтгэнэ, эмнэлэгийнхээ хоол хүнсийг бэлтгэнэ, эм, эм тариагаа бэлэн байлгана, гэхээс авахуулаад одоо ингээд эмнэлэгийн бүх ажил, тиймэрхүү ажлууд одоо илүү хүнд байдаг, одоо эмч, эмчийнхээ ажлаас илүү хүнд байдаг. Эмнэлэгт бол одоо нярав гэж их өндөр одоо харицлагатай гэх юм уу тийм хүн байдаг л даа, тийм хүн бол одоо бүх их олон намайг, миний одоо сууж байсан тэр 3 сум, одоо энэ Манлайгаас авахуулаад, би чинь 3 суманд сууж байгаа юм л даа. Энэ 3 суманд бол дандаа сайн аж ахуйтай таарч байсан. Тэд нар бол одоо, бид нар чинь эмнэлэгт одоо л больчихоод байгаа болохоос биш бид нар чинь хүнсээ бэлтгэнэ, юунд гарна, фирм гаргана, өвлийнхөө, зуныхаа одоо өвөл идэх цагаан идээгээ бэлтгэж авна энэ тэр гэж одоо нэгдэл байдаг байхад тийм байлаа л даа. Одоо бол айхтар тийм одоо фирм энэ тэр гаргана гэсэн тийм юм алга л даа, хувийн аж ахуйтай л, сааль сүүний фирм гаргана. Энэ ажилд бол одоо нярав гэж мундаг ажилтай хүн байдаг байлаа. Засвар хийнэ, будаг өнгөө ч ялгаж одоо найруулж чадахгүй шүү дээ ер нь одоо нэг тийм өнгө сайхан харагдаад байгаа боловч яг одоо тэр өнгийг яаж гаргахыг, ийм өнгө болгох юмсан даа гэж сэтгэлд л буугаад байгаа болохоос тэр өнгийг ямар өнгө холиод тэр өнгө гардаг вэ гэдгийг одоо мэдэхгүй. Жил болгон одоо эмнэлэг чинь урсгал засвар гээд л одоо засвар хийдэг, бас өнгө үзэмжээ сайжруулдаг, тав тухаа, одоо өвчтөнийхөө тав тухыг хангах ийм юманд одоо бас ийм ажил хийдэг байсан. Тэгэхэд чинь одоо нярав л гол үүрэг гүйцэтгэнэ. За надад энэ суманд ажиллаж байхад болвол их баригч, дүн бүртгэгч 2 эмч бол маш их түшиг тулгууртай 2 эмч байсан, намайг бодох юм бол хоёулаа удаан жил ажилчихсан одоо Парван гэж дүн бүртгэгч эмч байсан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан ийм одоо хүн байсан. За тэр хүн бол надад маш их одоо дэм болж байсан, би чинь одоо зарим ажлаа бол одоо юунд, бид нарын ажлыг чинь болвол юунаас өмнө энэ зах зээлээс өмнө бол сум захиргаа их мэддэг байлаа шүү дээ ерөөсөө хамаг ажил, бид нар чинь эмнэлэгийн ажил хийж байна л гэнэ яг хавар болох цагт болвол одоо 3 хүнийг 1 нь мал аж ахуй дээр гээд л одоо ихэнх хүн нь, одоо угаагч, асрагч за тэгээд зарим эмчийг нь гэх мэтчилэнгээр би ч өөрөө одоо 2 эмчтэй байх үедээ мал төллүүлнэ гээд л одоо айлд очиж л байлаа. За тэгж байтал чинь намрын ажил болно. Эвлэл залуучуудын ажил, олон ажил болно. Тэгээд тэрүүгээр чинь юу яана гээд л ихэнх хүн яг эмнэлэг дээрээ ажиллаж байх бас юу тохиолдол бас байлааа л даа, бүрэн бүрэлдэхүүнээрээ одоо тэр ажиллаж байх тохиолдол ховор, ихэнхийг нь одоо мал аж ахуйн ажилд чиглүүлж байна шүү дээ ер нь хөдөө аж ахуйн нэгдэл гэдэг юу болвол. Худаг гаргана гээд л явна, өө айлын хашаа бууц янзлана, хороо саравч янзлана гээд л явна. Хадлан авнаа гээд л явна, хадлан авахад чинь заримдаа одоо манай орон нутаг чинь хадлан багатай, өвс ургамал намхантай ийм юм чинь Хангайн хадлан гээд л, Хангайгаас хадлан авна гээд л бааханыг нь аваад явна гэх мэтчилэнгээр болвол бас юуны ажилд их тусалдаг байлаа л даа. Нэгдэл, одоо тухайн орон нутгийнхаа ажилд бол маш их тусладаг, тэнд одоо их дайчлагддаг ийм байсан юм. За тэгээд зарим үедээ болвол хүн амьтнаа өгнө, авна, өгөхгүй, авахгүй гэхээс авахуулаад одоо засаг захиргаатайгаа бас зохицохгүй үе бас гарна, тийм үед болвол их л манай тэр дүн бүртгэгч эмч за би нэг яваад ирэх үү гэж тэр эмч маань болвол одоо намын гишүүн, бас нөгөө сумын одоо намын үүрийн товчооны гишүүн энэ тэр тийм хүн байсан байхгүй юу, тийм учраас болбол бас их үг хэлнэ, одоо үнэнтэй, надаас үнэтэй, шинэ байж байгаа надаас бол үнэтэй, тэгээд л яваад л бас олон ажлыг одоо нугалж, өгдөг байсан. За юуны аж ахуй бол маш их сайн хүн байснаараа одоо манайх чинь байшин, өөрөө одоо тийм мужаан чадвартай хүн байснаараа бол байшин барилгынхаа дээврийг өөрсдөө сольчихож ч байх шиг, үгүй ерөөсөө ямар л бол ямар ажлыг хийдэг, одоо өөрсдийнхөө шаардлагатай одоо тумпочки эд нарыг чинь одоо өөрсдөө ч хийж байх шиг гэх мэтчилэнгээр манайд бол тийм их чадвартай хүмүүс дандаа таарч байсан. Тэр бол миний одоо ажилд их дөхөмтэй байсан. За эх баригч бас одоо бас олон, хэдэн, намайг бодох юм бол одоо олон жил ажиллачихсан, намайг 10 төгсөх гэж байхад одоо манай нутагт ирээд ямар сайндаа миний шүд өвдөөд одоо миний дуудлаганд очиж байсан эмч маань л одоо манай эх баригч байсан. Тэгээд л тэд нар болвол их түшигтэй байсаан. За ер нь болвол энд ажиллаж байх энэ хугацаанд бол одоо олон удирдлагуудтай бас одоо бас сум захиргааны чинь бас олон янзын, олон удирдлагуудтай бас ажиллаа, за аймагт гэхэд чинь одоо олон бас л олон даргын нүүр үзлээ. Одоо хүн хүний харьцаа, хүн хүний юу бол өөр л байдаг л даа цаг цагийн байдлаар болвол, за юу үеэс өмнө бид нар бол ерөөсөө ихэнхдээ одоо нөгөө социализмийн үеийн хүн болохоор зэрэг дандаа л одоо нэг тийм арай л цэргийн гэхэд хаашаа юм дандаа нэг хүнээс тийм үүрэг аваад л тэр үүргээ л одоо биелүүлээд ингээд сурчихсан. Ер нь анх ирээд л ажиллахад болвол өнөө социалист уралдааны үүрэг гээд л одоо нөгөө эмнэлэг маань үүрэг авна, хүн болгон тус бүрдээ үүрэг авна, тэгээд л социалист хөдөлмөрийн бригад гээд л одоо бригад болно, гавьшгайч гээд л социалист хөдөлмөрийн одоо тийм 7, 8 байна уу даа, 8 дугаар 5 жилийн гавьшгайч хамт олон, социалист хөдөлмөрийн нөхөрлөл, социалист хөдөлмөрийн нөхөрлөлийн хамт олон гээд одоо манай байгууллага бол тийм хэзээнээсээ тийм эвсэг ийм одоо байгууллага байсан, тэгээд тийм хамт олон байсан, бас социалист хөдөлмөрийн нөхөрлөлийн хамт олон, бас яана эмэгтэйчүүдийн байгууллагын, энэ чинь байгууллага болгондоо бас олон нийтийн байгууллага бас ажилладаг байлаа л даа. Үйлдвэрчний, одоо эмнэлэг дээрээ одоо үйлдвэрчний тийм салбар гэх үү дээ нөгөө бүлэг, бүлэгтэй байдаг байлаа, эмнэлэг дээрээ эмэгтэйчүүдийн одоо гэр ахуйн соёлч нөхөрлөл, гэр ахуйн соёлч нөхөрлөл гэдэг нь одоо үүрэг авна, тэр үед чинь үүрэг авч гэр ахуйн соёлч нөхөрлөлийн үүргийг авч одоо бас биелүүлж ингэж тийм хамт олон байлаа. Энэ юм чинь маш олон, зөвхөн одоо эмчийнхээ ажлыг хийхгүй бас олон одоо олон нийтийн ажилд, үйлдвэрчний зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, за эвлэлийн гишүүн байх үедээ эвлэлийн үүрийн товчооны гишүүн, сумынх юм л даа /инээв/, эвлэлийн үүрийн товчооны гишүүн, за сумын эмэгтэйчүүдийн зөвлөлд одоо юунд байхдаа бол тэр бусад сумдуудад явж байхдаа болвол товчооны гишүүн гээд бишээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн гээд ажилладаг байсан. За энэ суманд ирээд би бас хэдэн 5, 6 жил одоо эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг нь хийсэн. За бас тэр үед чинь одоо эмэгтэйчүүдийн танхим, өнөө тэр үед чинь л одоо жинхэнэ өнөө эмэгтэйчүүдийг, айлуудыг соёлжуулна, эмнэлэгийн ажилтныг чинь мөн давхар холбоотой, айл болгоныг одоо 3 ээлжийн цагаан даавуутай байлганаа, гэрийн эзэгтэй нар болгоныг одоо гэрийн халаадтай байлгана, хүн болгоныг одоо унтлагын хувцастай унтуулж сургана, эрээн даавуугаар л одоо үзээд байгаа. Тэр үед одоо жинхэнэ юу ховор байлаа л даа, одоо заводоор хийгээд ирчихсэн тийм унтлагын хувцас тэр дэлгүүр хоршоонд байдаггүй тийм үе байсан, тэгээд л эрээн даавуугаар л одоо загвар гаргаад л эсгүүр, загвар, эмэгтэйчүүд сэтгүүл, за тэгээд л журналуудаас авахуулаад Новые таворыг хүртэл янз бүрийн сэтгүүлийг захиалаад л тэгээд л тэрүүгээр чинь зураг хөргийг нь хараад ч юм уу ингээд л одоо хийдэг ийм байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн, эмэгтэйчүүдийн танхим гээд бий болгочихсон, оёдол одоо нэхмэл хатгамал дугуйлан ажиллуулна. Аравт гээд эмэгтэйчүүдийн аравт, сумын аравт гээд одоо байруудыг ч гэх юм уу, одоо юугаар нь албан байгууллагаар нь ингээд хуваачихсан, ямар нэг одоо эмэгтэйчүүдийн цуглаанд ирэхдээ аравт аравтаараа ижилхэн хувцастай ч ирж байх шиг гэх мэтчилэнгээр тийм сонин ч гэмээр юм шиг тэгэхдээ бас тэр үедээ бол их л чухал ажил л юм л даа. Тэгээд одоо бүртгэхэд амарч байгаа юм уу, ер нь ямарч байгаа юм, бас нэг соёлтой ч байгаа юм уу ингээд тэр аравтыхан сууж байна гээд тэгэхэд бид тэр үед чинь нэг бол нэг ижил өнгийн эрээн даавуугаар нэг юбка цамц хийгээд өмсчихсөн байх жишээтэй, нэг бол одоо ижил даалимбаар, тэр чинь бас гоё хийнэ л дээ уран, хүүхнүүд уран, юм хийдэг, оёдог байсан юм чинь, одоо хос имжээртэй янз бүрийн имжээртэй өнгө өнгийн хүрэн, ногоон даалимба тэр үед их мода байлаа. Хүрэн, ногоон гээд даалимбаар ижилссэн ч байх шиг, цэнхэр даалимбаар ижилссэн ч байх шиг, өө нөгөө юу яагаад хээ шивээд тэгээд нөгөө даалимбыг үйтэн хуар болгоод одоо ингээд хийчихсэн байх шиг гэх мэтчилэнгээр одоо эмэгтэйчүүд их хөдөлмөрлөдөг. Ажлаа тарчихаад бид нар бол тийм юу яана гэж одоо орон гэртээ байгаад байна ч гэдэг юм уу тийм ойлголт байхгүй, ажилгүй хүн гэж суманд байхгүй ер нь, хүн болгон ажилтай болохоор одоо нэгнийгээ хаачив ийчив ч гэх юм байхгүй, хүүхдүүд ясли, цэцэрлэгт яваад ирээд ирсэн нь одоо оройдоо чухам яадаг байсан юм тэгээд л эмээ өвөө дээр байдаг байсан юм уу даа ингээд ямар ч л гэсэн тэр улсууд бол орой ажлаасаа тарж ирээд одоо эргээд л ажил, нэг бол одоо лекц гэж байна уу, за үгүй юм бол одоо ингээд аравтын ажил ч гэж байх шиг, үйлдвэрчний ажил ч гэж байх шиг ингээд ерөөсөө заавал тийм одоо цуглаан юутай байдаг байсан, хүмүүсийн одоо нийгмийн идэвх маш өндөр байсан тийм үед юм даа.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь хүмүүсийн ер нь ажилд хандах хандлага нь ямар байв?
Рэнцэнноров -
Хандах хандлага нь, үгүй их үнэнч. Үнэн сэтгэлээсээ л одоо тэрийг хийнэ шүү дээ тухайн тэр ажлыг одоо, тэр одоо дарга нэг үүрэг өгсөн бол тэр одоо бас тушаал гэх юм уу ямарч байсан гэсэн маш их одоо хариуцлагатайгаар тэрийг хүлээж авч биелүүлнэ, эргээд одоо бас шалгуулна. Өнөөх би энийг таны хий гэсэн гэснийг ингэчихлээ, энэ болох уу гээд үзүүлнэ, тийм мэтээр бид тийм байсан.
Оюунтунгалаг -
Таны хувьд бол ер нь социализмын үеийн, одоо үе энэ тэр таны, таны өөрийн чинь ажилд хандах хандлага ер нь өөрчлөгдсөн үү?
Рэнцэнноров -
Үгүй яахав хүн чинь одоо бас нэг тэр бараг би чинь юу яаж байгаа юм чинь зах зээлийн үе болоход чинь би одоо юу билээ энэ чинь 90 он гэдэг чинь юу билээ 40 гарчихсан байх юм уу хаашаа юм 40, ямарч л байсан арайдаа 50 хүрээгүй л юм байна л даа, тийм 40-өөд настай, 40 гаруй настай болчихсон байхад энэ 40-өөд настай болчихсон байхад л энэ зах зээлд орж байгаа юм л даа. Тэгэхээр зэрэг тэр үед бараг л бас нэг хүн төлөвшчихсөн гэдэг юм уу одоо нэг тийм бас нэг юмыг нэг тийм яс хийдэг одоо тийм ямар нэгэн юмыг одоо үүрэг даалгаврыг биелүүлдэг тийм болчихсон байдаг тийм юм билээ л дээ. Тэгээд яг нэг тэр одоо нэг захиргаадалтын үеэр л ингээд яаж байгаа юм шиг нэг тийм бужигнаан болж байгаа юм, одоо ингээд хүнд одоо нэг хатуухан шаардлага тавих ч юм уу, хүнээс өөрсдөө бол сонсоод сурчихсан байгаа залуухан хүнд одоо хатуухан шаардлага тавих юм бол тэгж захиргаадуулахгүй гэсэн ийм нэг хандлага бий болчиж байгаа юм л даа. Тэгсэн ч гэсэн одоо бараг одоо яахав одоогийн энэ юунд бол яахав нэг онцлог нь гэвэл арай чөлөөтэй, одоо нэг хэлж чадахгүй тийм ээ энэ, энэ одоо тайлбар гэх юм уу даа ямар нэгэн тийм харилцан ярилцах юу бол бага байсан, зах зээлээс өмнөх үед бол дарга л тэг гэсэн бол тэгнэ үү гэхээс биш ингэж ингэж би чадахгүй, ийм ийм байна гэдэг асуудлыг бол хүлээж авдаг ч үгүй, хүлээснийг нь л авдаггүй болохоор тэр тайлбарыг одоо бас төдийлөн хийдэггүй ийм байсан бол одоо бол энэ нийгэмд шилжсэнээр бол одоо яахав харилцан ярилцана тийм ээ ойлголцоно, энд одоо ямар давуу тал байна, ямар хувилбараар шийдэх вэ, ганц хувилбартай юм шиг байдаг байсан тэр үеийг бодох юм бол хувилбар олонтой, одоо аливаа ажлыг шийдэхэд бол одоо иймэрхүү чиглэл, чиглэлийг нь өгчихсөн байдаг болохоос биш яг одоо яс ингэж гэсэн биш болчихсон болохоор одоо ямарваа нэг ажлыг хийхэд болвол бас хувилбар олонтой боломж илүүтэй, сонголт одоо илүүтэй ийм л болсон юм л даа. Түүнээс бусдаар болвол би чинь мөн одоо энэ захиргааддаг учраас одоо энэ хэдэн хүн гадаа гарчихсан одоо халуун нарнаар л одоо захиргаадалт хэвээрээ л явж байх шиг байна л даа миний хувьд ч /инээв/. Энэ манай улсууд бас сурчихсан одоо би, миний нэг муу тал байдаг юм, одоо юмаа, одоо хэлсэн үгээ бичгээр гаргах нь одоо аягүйдвэл ховор, нөгөө миний хэлсэн үгээр л манайхан бас ийм юм байна гээд, ийм таны ямар тушаал, ямар шийдвэрээр гарчихав гэхээсээ одоо миний юу гээд хэлчихэв гэдгээр одоо голчлоод явж, ер тэгж асуухгүй, одоо ч таны одоо тэр шийдвэр чинь хаана байна, гэх юм уу одоо тийм юм байхгүй, одоо тэгээд л үг хэлсэн бол одоо тэрүүгээр шахуу одоо бас яваад сурчихаж, нэгнээ ойлголцоод сурчихаж л дээ бид нар бол тэгэхдээ би асуудлыг шийдэхдээ ер нь ихэвчлэн оролцооны аргаар шийддэг л дээ. Ер нь хамт олонтойгоо энэ юунаас хойш болвол одоо тэр хуучин бол одоо тийм тушаал тэгсэн байна гээд л тэр тэр тэг ингэ гээд л ингээд л тэрийг нь хуваарилаад л хуваарилаад ингээд өгчихдөг байсан бол одоо бол бид ямар замаар хийвэл болох уу, бид одоо нэг ийм замд хүрэх гээд байна, тэр ийм юм одоо хийх гээд байна, тэрнийхээ одоо шалгуурыг юу яаж байгаа юм л даа. Тэр хийх гэж байгаа юм маань одоо ийм ийм байх ёстой, ийм ийм шаардлагыг хангасан байх ёстой, ийм байх ёстой, тэгэхээр зэрэг бид ямар, яаж хийвэл дээр вэ, ингэж хийх нэг боломж байна, ингэж хийх нэг боломж байна, би л лав ийм юм бодож байна, энэнээс өөр ямар арга байна, энэ дээр ямар нэмэх санал байна гэхээр зэрэг энэ арваадхан хүн ч гэсэн одоо өөр өөр тийм саналууд гардаг юм, заримдаа бүр миний тэр хийх гэж байсан юу орвонгоороо өөрчлөгдөж байж, шал өөр арга барилаар хийх ийм явдал ч одоо гардаг. За ингээд одоо ямар ч байсан гэсэн тэр төлөвлөгөөгөө одоо хэлж байна шүү дээ, одоо тийм төлөвлөгөө гэж хийж байна, олон юуны, одоо тухайн нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө энэ тэр гээд хийж байна. Тэрийг одоо ганцаараа нухаад л ингээд л одоо юу хийдэг юм билээ дээ, дээгүүр хараад л одоо ингээд хийгээд л нэг юм яагаад л ингээд л яадаг байсан болвол больчихоод одоо нийтээрээ шийдээд л, одоо ийм юмыг хийж болох уу, энийг юу гэж бодож байна, за энийг хэн хариуцах уу, өөр өөрсдөө нэг баг групп болгож байгаад одоо чиглэл чиглэлийг нь өгөөд энэ чиглэл дээрээ ингэмээр байна гээд ингээд бүгдийг нь нийлүүлээд сүүлд нь тэрийгээ одоо бөөгнүүлээд ийм ийм ажил ингээд хийхээр боллоо, тэр тэр тэрийг нь хариуцахаар юм байна, энийг өөрсдөө, ингээд ярихаар зэрэг тэгээд нийтээрээ шийдсэн тэрийг хийнэ гэж зөвшөөрсөн юм гэдэг бол өнөө төлөвлөгөөнд нэг тийм асуудал байгаа шүү дээ, тэрийг тэгж хийнэ гэж нэг төлөвлөгөө гаргаа байхаа гэхээр зэрэг чинь ерөөсөө тэр асуудал байхгүй л явагдаж байгаа юм л даа, амар байгаа юм, амар байгаа юм.
Оюунтунгалаг -
Социализмын үед чинь ер нь ажилд орох процесс ямар байсан юм бэ, хүн ер нь яаж ажилд ордог байсан юм вэ, тэгээд энэ процесс одоо өөрчлөгдсөн үү?
Рэнцэнноров -
Аан ажилд орох, тийм ажилд орох.
Оюунтунгалаг -
Та одоо ажилчин авах тийм ээ?
Рэнцэнноров -
Тийм. Ажилчин авах, миний хувьд бол ажилчин авна гэдэг чинь сум захиргаанаас л одоо хүн өгдөг байлаа шүү дээ. Одоо манайд нэг асрагч хэрэгтэй байнаа гээд л ингэх юм бол захиргаа нэг хүнийг энэ хүнийг асрагчаар аваа, энэ хүнийг. Тэгээд эмнэлэг сургууль хоёрт болвол ер нь нэг жаахан учир дутагдалтай хүмүүсээс илүүтэй ер нь нэг одоо нөгөө мал, ер нь гол юм чинь хөдөө аж ахуйн нэгдэл мал л малладаг байсан юм чинь тэр мал хуйгаас зугатсан ч байдаг юм уу, за ер нь нэг л аль нэг албан газартаа тэсдэггүй, тогтдоггүй ч байдаг юм уу тиймэрхүү улсуудыг л эмнэлэг, сургууль хоёр арай ч олон хүн ч авах юм даа одоо сум дээрээ л ирнэ л дээ. Тэгээд тийм хүмүүсийг авдаг байсан юм, тийм хүмүүс ирдэг байсан юм. Ямар сайндаа би уцаарлаад эмнэлэг, сургууль 2 одоо эмнэг хангал сургалтынх юм уу гээд тэгдэг байсан байхгүй юу /инээв/.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь голчлон эмнэг хангал улсууд л ирдэг?
Рэнцэнноров -
Тийм, эмнэг хангал сургагч юм уу гээд л тэгдэг байсан. Тэгэхдээ тэр улсууд бол ирээд л одоо хамт олон дотор ороод л сайхан болоод л явчихдаг байсан л даа. Тэгэхдээ ажилд хүн бас тийм их тогтвортой удаан байдаггүй байсан. Одоо манай ажиллагсад бол ихэнх нь одоо 5-аас дээш жил ажилласан, ер нь 5 гэж 10-аас дээш жил ажилласан хүмүүс байгаа шүү дээ манай хүмүүс чинь. Тэгэхэд тэр үед бол одоо эмнэлэгт нэг төдөн сар болсон, эргээд л гуанзанд төдөн сар болсон, туслахад нэг төдөн сар болсон гэсэн ийм л одоо их тийм улсууд их байлаа л даа бас нэг хэсэг нь бол. Нэг хэсэг нь бол яахав тэгээд тэр газрын л хүн юм шиг ингээд л насаараа гараад л явдаг байсан. Ажилчин авахад бол одоо бол яахав бас нэг их сүрхий мэргэжлийн хүн болвол цөөн учраас тийм юм алга, зүгээр юу хүнд болвол жирийн одоо ажилтан хүн авахад болвол бас аминдаа сонгон шалгаруулалт маягын юм явагдаад байна шүү дээ, одоо тийм, тийм тийм ямар ч байсан гэсэн юугаа, одоо ажлын байрны тодорхойлолтыг нь сайн танилцуулж байна, тэр тухайн тэрийг сайн танилцуулж байж одоо ажлын хүн авч байна л даа, тухайн ийм ажлыг одоо хийж чадах хүнийг л авна гэсэн ийм нэг юу явагдаж байна, бас одоо хамт олноороо хэлэлцэж байна авахад. Тэр өгсөн хүнийг л хуучин бол авдаг байсан болохоос тэр, дахиад тийм хүн байна, дахиад тийм гэдэггүй байсан бол одоо хэд хэдэн хүн дээр ярилцаад, ингээд санал бодлыг нь ярилцаад тэр хүнийг нь бас арай ил тод болж байна, тэр хүнээ, тэр хүнийхээ санал тэр хүний юуг сонсоод, чадавхи ч байдаг юм уу одоо тэр бидний одоо хийлгэх гээд байгаа тэр ажлыг одоо ямар төвшинд гүйцэтгэж чадах, тэр ажлуудаас одоо бэрхшээхгүй байх, эмнэлэгт бас асрагч гээд л тэгэхэд чинь одоо наад зах нь одоо нас барсан хүнээс айдаггүй л хүн байх хэрэгтэй байгаа байхгүй юу гэх мэтчилэнгээр одоо янз бүрийн, эмнэлэгт янз бүрийн юм тохиолддог учраас бол эмнэлгийн авч байгаа хүн бол тэгээд л тэр нөгөө оноогоод өгсөн хүн чинь зарим нэг юмнаас айлаа барилаа гээд л одоо гарах юмсан, орох юмсан гэх мэтчилэнгийн тийм юм болдог байсан бол одоо бол өмнө нь маш сайн танилцуулаад ингээд яачихдаг учраас бол бас дараа нь одоо болж байгаа тэр хүний ажилд одоо тохиолдох юмандаа тэр хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон байдаг.
Оюунтунгалаг -
Та ер нь ажилдаа дуртай байв уу, тэгээд таны ажлаараа одоо ажил дээр бахархдаг зүйл юу байна, жигшдэг зүйл юу байна, таны ажлын амар нь юу байна, хэцүү нь юу байна, юу байв ер нь?
Рэнцэнноров -
За, ажил бол яахав ер нь эмнэлгийн ажил гэдэг бол эмнэлэг юу байхав дээ ямар ч ажлыг ерөөсөө хүн бүрэн төгс одоо, ингээд л энэ ажлыг одоо нэг миний гарт бүрэн ороод ирлээ, одоо яг л одоо энэ ингээд л хийгээд явчих юм байна гэдэг юм ер нь бас ховор шүү дээ. Одоо ажил нэг бас болж байгаа юм шиг өдөр олон л байдаг, олон сайхан өдөр тохиолддог л доо, олон сайхан одоо ингээд л эмчилж байгаа хүн маань, одоо хүнд хүн маань босоод ирэх ч юм уу, аль нэгэн одоо гарах гэж байсан тийм одоо халдварт өвчин мөвчинийг одоо нэг хамт олноороо, сум нийтээрээ яагаад зогсоочих ч одоо юм уу, их хүндрэл гарах болов уу гэж бодож байсан юм одоо хүндрэл багатай санаж байснаас амар одоо төгсөх ч юм уу, тийм мэтийн юманд бол хүн одоо сайхан л даа. Эмнэлгийн ажил, эмнэлгийн тэгээд одоо хүнээс одоо тэр талархалын үг тийм зүйлийг одоо сонсож байх, энэ бол одоо сайхан. Аан тэгсэн хэдий боловч одоо нэгэнт одоо хүн нэгдүгээрт бол хүн мөнх биш юм, хоёрдугаарт болвол одоо заримдаа ч одоо хүчин чадалтай ч холбоотой ч байдаг биз, тийм сайн холбоогүй ч гэсэн одоо ингээд л өвчин эмгэг гэдэг болвол одоо бас санаснаар болохгүй олон одоо бас янз бүрийн хүнд тохиолдлууд гарна, тэнд болвол бас сэтгэл гутрах гэх юм уу даа ийм үе бол олон л тохиолдоно л доо, тэр байдлыг, эмнэлгийн хүн, эмч ч гэдэг юм уу, эмнэлгийн хавийн хүн маш их хатуужилтай байж байж л одоо би тэгээд заримдаа тэгдэг юм, үгүй энэ сумын эмнэлгийн ажил гэдэг бол эмчийн ажил гэдэг бол ер нь мангар хүний ажил байхаа /инээв/, ямар ч одоо тийм сэтгэлийн хөдөлгөөн нээрээ энэ сэтгэлийн их, их хурц сэтгэлийн хөдөлгөөнтэй тийм хүн бол бас яаран хийхгүй ажил шүү дээ сумын эмнэлэгт. Одоо маш их тавчуулна одоо хүнийг чинь, тэнд нэг хүн төрөх нь гээд л ингэж байгаа бол энд нэг хүүхэд татлаа гэнэ, тэнд нэг хүн унаанаас унчихаж ухаангүй гэнэ, энд нэг хүн одоо юугаар ходоод гэдсээр өвдөөд ингээд яаж ч болохгүй байна, нэг хүн тэнд аастам нь хөдөлсөн хахаж цацаад амьсгаа авч болохгүй ч гэх юм уу ингээд одоо 4 зүг 8 зовхист одоо янз бүрийн юм болно. Өө тэгж байтал юун дээр хуралтай байнаа, захиргаан дээр хуралтай байна, хуралд ирж суу гэх шиг ингээд л одоо ерөөсөө ажил гэдэг бол, тэгж байтал дээрээс нь юу яаж байна, холбоон дээрээс утсаар ярья гэж байнаа гэх мэтчилэнгээр одоо ингээд л ерөөсөө нэгэн зэрэг маш олон төрлийн юмыг одоо энэ чихэнд болвол сонсогдож байгаа байхгүй юу нэгхэн одоо хоромхон хугацаанд. Энэ энэнийг л одоо алийг нь эхэлж би гүйцэтгэх үү, аль нь одоо нэгдүгээр ажил вэ гэхээс авахуулаад одоо тэрийг яаж шийдэх үү, яаж хүнээ хуваарилах уу, яах уу, ганцаар одоо энэ олон юмыг яахгүй юм гэхэд одоо бага эмч нар байна, бусад хүмүүсээ яаж одоо хуваарилах уу, тэр зуурт одоо яаж ажиллах уу, тэрийг тэр ч одоо хүнд бөөн бухимдал үүсмээр юм, үүсмээр юм гэж үүснэ л дээ, бухимдал үүсмээр тийм юм болж байгаа юм л даа. Тэрийг одоо нэг ямар замаар арай бага юутай туулах уу гэхээр нилээн л нэг тайвандуухан хүний ажил юм уу даа. Би ч өөрөө уг нь бол их тайван хүн байсан, одоо ч тайвнаа больчихоод байна л даа. Одоо бол ууртай, уцаартай, нэг тийм стресстэй авгай л байна шүү дээ, стресстэй ч гэдэг юм уу тийм нилээн юутай /инээв/.
Оюунтунгалаг -
Тэгээд ийм их одоо ажилтай, ийм олон талын үүрэгтэй тийм ээ, тэгээд бүхэл бүтэн энэ сумын 2500 хүний эрүүл мэндийг сахиж одоо хамгаална гэдэг бол их том ажил л даа. Тэгээд та ажил амьдралаа яаж зохицуулж ирэв, тэгээд одоо хэзээ гэр бүл болов, ажил амьдралаа зохицуулна гэдэг бас том асуудал?
Рэнцэнноров -
Ажил амьдралаа зохицуулна гэдэг том асуудал. Мань мэтийн ажил амьдралаа зохицуулж чадахгүй хүн болохоороо их аажуухан гэрлэж байгаа юм аа ерөөсөө би чинь одоо 30 гарсан хойноо гэрлэж байгаа юм, бараг 40 шахаж байж төрж байгаа юм. Ажлын төлөө, тэр ч зохицуулж чаддаггүй л хүний ажил байхдаа бодвол, тэгээд л тэр, тэгээд төрж байгаа юм яахав ерөөсөө энд чинь гэр бүл, одоо ар гэрийн асуудал, энэ ар гэр л одоо сайн байх явдал их чухал шүү дээ ерөөсөө. Ар гэр одоо ар гэрээ даадаггүй, тэр ар талд чинь одоо авч явж чаддаггүй тийм байх юм бол би ч одоо эхлээд тэгээд л нөгөө энд энэ сумандаа ирчихээд бол яахав буудалд байгаа хүн шиг л юм байлаа л даа, нөгөө аав ээж дээрээ ирчихлээ, анх ирээд л, өө тэгээд л гэртээ ороод л дөнгөж хоол цайгаа идчихээд л одоо, тэгэхэд тэр үед бол алсын дуудлага маш их байсан. Би алсын дуудлага ерөөсөө өдөртөө, дөнгөж яваад л ирнэ, алсын дуудлага дахиад л яваад л ирнэ, алсын дуудлага, алсын дуудлага болвол тасрахгүй, шөнөдөө бол заавал байна, шөнө заавал алсын дуудлага ирнэ онцлог нь ер нь дандаа. Тэгээд л алсын дуудлага энэ тэр гээд хуваарь эхлээд нэг хуваарь энэ тэр гаргачихсан л байдаг юм, тэгж байтал чинь л тэгээд бас бензин мензин гээд л бас их эмч дээр заавал очдог тийм үе байлаа л даа. Тэгэхээр зэрэг нь юу яагаад л, тэгээд л бодохоор нөгөө цаадуул чинь эмчтэй, бага эмчтэй л явна л даа. Тэгээд тэр чинь нэг нялх хүүхэдтэй, ихэнх одоо чинь олон жилийн чөлөө өгдөггүй байсан шүү дээ, ер нь удаан хугацааны чөлөө энэ 3 нас хүртэл, 2 нас хүртэл гэдэг чөлөө байгаагүй, 45, 56 хоног байж байгаад 56 хоногоосоо харин 3-н сарын чөлөө өгдөг болсон тийм үе энэ тэр л байсан л даа. Тэгээд л нөгөө эмч нар маань бага нялх хүүхэдтэй, тийм энэ тэр болохоор зэрэг за яршиг яршиг өөрөө л явчихья даа, би чинь хүүхэдгүй байлаа. Тэгээд л өөрөө явчихья даа гээд л маш их дуудлаганд явдаг байсан, ерөөсөө шөнө, шөнө олон шөнө нойргүй хоносон доо. Тэгээд бараг нойрны хоббитой болчихсон гэх үү дээ, жаахан одоо юу унтах тийм цаг гарвал одоо унтах бараг дуртай болчихож байгаа юм чинь нөгөө кинонд дургүй болгочихож байгаа дургүй гэнээ юу болгочихож байгаа юм биш үү, үзвэр үзэхээс одоо татгалздаг шахуу болгочихож байгаа юм биш үү. Суман дээр нөгөө юу яагаад л, хааяа нэг одоо энд тэндээс үзвэр ирнэ, аль эсвэл одоо кино гарна. Анх бол төгсөж ирчихээд чухам кино гарах болгонд л очоод, нөгөө ганцаараа гэртээ хүн чинь одоо юу хийж байх уу тэгээд түрүү нь анх Цэцийд ирээд л би хоёр дүүгээ авч сууж байсан л даа, Номгон энэ тэрд бол ганцаараа байсан юм чинь тэгээд л юу яана гээд л кинонд гараад л очдог байсан юм чинь, кинонд гараад очоод, очингуут л дөнгөж нэг бадаг үзэв үү үгүй юу гэж байтал хөөе эмч байна уу, их эмч байна уу гээд л дуудлага болоод л гараад явна. Тэгээд нэг хэд, нилээн хэдэн удаа тэгээд л бараг шантарчихдаг юм билээ дээ, за яршиг кино дээр, тэнд дээрээс дуудагадаж гарах гэж байснаас гээд л бараг тэр бараг үзэхээ больж байгаа юм чинь. Тэгээд энэ юунд болвол сая чинь юу гэсэн асуулт байлаа даа.
Оюунтунгалаг -
Гэр бүлийн?
Рэнцэнноров -
Аа тийм гэр бүлийн талаар. Тэгээд гэр бүл болвол арын ардаа л одоо татлаа түтлээ багатай тийм ээ тийм байж байж л одоо энэ ажлыг амжуулж байгаа, амжуулж байгаа юм л даа ер нь. Би чинь одоо гэртээ бас их ажилгүй хүн шүү дээ, ажил багатай, одоо яахав гэрийн хүн болвол одоо хамаг юмыг зохицуулна. Хоол хүнс, тэр одоо яахав би чөлөө юутай байхдаа би хийх үүргээ л бас гүйцэтгэнэ л дээ бас нэг гэрийн хүн байна яахав хоолоо хийх, тэр хоолны материал за тэгээд л одоо ер нь орон гэрийн бусад асуудал, тэгээд л түлээ нүүрс юу эс байх уу, тэгээд л энэ аж ахуйн манай гэрийн аж ахуйн ажил гэж ярихаар юм даа тэр ажлыг бол одоо нөхөр маань л гүйцэтгэдэг шүү дээ ер нь, тиймэрхүү л байж, бараг ихэнх эмч нарын ар гэр чинь маш их өндөр хариуцлага хүлээдэг шүү дээ ерөөсөө. Тэгээд л гэрийн хүнээ адилхан нөгөө дуудлага л ирж байгаа болохоор л хаалга тогшино, ямар сэрнэ шүү дээ мөн гэрийн ямар ч хэдэн хүн ч байсан ар гэрийн хүмүүс сэрнэ. За тэгээд л өнөө дуудлага дуудаад ирж байгаа хүн чинь нэг хачин юм ярихад сонсож л байна. За тэгээд л нөгөө хүн нь яасан бол ийсэн бол гээд л бас нэг адилхан байдаг шүү дээ, ар гэрийн хүн гэдэг чинь. Аа ард одоо мөн л арай л нэг дуудлаганд нь явах, тэр эмчлэхээс нь бусад юманд нь бараг л хамт байдаг юм шүү дээ. Тэгээд оройхон шиг амьдралаа эхэлсэн гэсэн ч одоо миний амьдрал яахав сэтгэл хангалуун байгаа. Амьдралдаа одоо сэтгэл хангалуун л байна. 2 хүүхэд байна, одоо 2 хүүхэд маань одоо нэг нь багшийн сургууль төгсөж ирээд сургуульдаа одоо монгол бичгийн багшаар ажиллаж байна, өөрийнхөө, одоо миний нэгэн адил бас нэг хөдөөний хүн болох юм шиг байна л даа, за нэг маань одоо тэгээд оюутан байна. Ээж, ээж маань одоо 86 настай одоо хамт бас амьдардаг одоохондоо бол яахав аймагт эзгүй байна л даа, ер нь бол ээж маань хамт одоо хамт амьдардаг. Тэгээд нэг ам бүл нөхөртэйгээ ингээд л нэг 4-үүл амьдарч байх шив дээ нэг хүүхэдтэйгээ. Охин бол тусгаарлаад одоо айл болоод тэгээд явсан.
Оюунтунгалаг -
Социализмын үед ер нь гэр бүлийн амьдралыг төрөөс дэмжих, залуу гэр бүлийг дэмжих, одоо гэр бүлийн тухай ер нь ямар бодлого баримтлаж ирэв ээ, тэр нь одоо танай амьдралд гэдэг юм уу, яаж тусаж байв?
Рэнцэнноров -
Социализмын үеийн яахав гэр бүлийн амьдралд зарим нэг хэсэг гэр бүлүүдийг болвол одоо бараг бас бараг салгаж байсан байхаа, одоо малтай дээр, мал аж ахуй дээр л гээд одоо сум орон нутагт гээд л бодоход чинь ингэдэг шүү дээ нөгөө 2 сумын хүн, одоо 2 аймгийн хүн ч юм уу, манай сум гэхэд чинь л одоо 3 аймгийн 5 сумтай хил залгаа оршиж байгаа юм л даа, тэгээд л тэгэхээр зэрэг чинь нөгөө юунаас чинь 2 сумаас чинь хүмүүс гэрлэж байна л даа, 2 өөр аймгийн юм уу, 2 өөр сумын ийм улс гэрлэж байна. Тэгэхээр зэрэг нөгөө малыг нь шилжүүлэхгүй нөгөө хоёр хүнийг чинь хооронд нь шилжүүлэхгүй нөгөө тэгэхээр зэрэг яадаг вэ гэхээр нөгөө мал нь, малыг нь авах хүн байдаггүй, мал маллах хүн гэдэг чинь бас их ховор байлаа л даа. Тэгээд малыг нь маллах хүн байдаггүй, тэгэхээр зэрэг зарим талаар тиймэрхүү байдлаас бас гэр бүл салах саринах асуудал бас үүсэж л байсан байх тэр гэр бүлийн амьдралд. Аан зүгээр социализмын үеийн гэр бүлийг болвол яахав дээ ер нь бас нэг талаар болвол одоо тэр гэр бүлийн, гэр бүлд ажилгүй хүн байсангүй, хүн болгон одоо ахуй амьдралаа тэгээд л дэрвийдэг, авдаг цалингаараа л одоо ингээд л болгоод явдаг байсан учраас хүн болгон одоо тэр ажилдаа одоо сонирхолтой гэх үү дээ, одоо яг тэр цалин л одоо тухайн айлыг авч явдаг байсан болохоор ажилгүй хүн гэж одоо манай говь нутагт л ажилгүй хүн ховор байсан шүү дээ хүн ам цөөтэй учраас ерөөсөө ажилгүй хүн. Хангайд болвол эрт л одоо юунд явж байхад ажилгүй хүн гэж, сангийн аж ахуй эд нарт явж байхад ажилгүй хүн байдаг л байсан л даа, тэгэхэд манай нутагт бол ажилгүй хүн гэж ер нь үндсэндээ байхгүй. Хүн болгонд одоо оноосон ажилтай, мал малладаг бол мал малладаг, нэг ажил хийдэг бол ажил хийдэг байсан тийм болохоор зэрэг болвол одоо тэр ажлын тал дээр гэр бүлээ ингээд харахад бол ажил юуны тал дээр бол нэгнийгээ их ойлгодог байсан, ажилтай гэдгийг одоо ажилтай л бол ажилтай. Тэр дарга нь тэгсэн л бол тэр нөгөө хүн явах ёстой ч гэдэг ч юм уу одоо тийм утгаар нэгнийгээ их ойлгодог, тэр үеийн хүмүүсийн харин гэр бүлийн харьцаа илүү сайхан байсан байх гэж бодож байна. Тэгээд бас хүүхдүүд, хүүхэд олон байсан гэр бүлд, хүүхэд олон байх чинь бас гэр бүлийн уур амьсгал их сайжруулдаг юм байна шүү дээ, тэр олон хүүхдүүдтэй тэр улс чинь бол хүүхдүүдийнхээ дунд одоо хэрэлдээд байдаггүй юм шиг байгаа юм, за хүүхдүүд, тэр хүүхдээ хүмүүжүүлэх, за тэгээд л гарсан багад ч л гэлээ за одоо тэгээд хүүхэдтэйгээ өнгөрүүлдэг байсан, тийм учраас болвол гэр бүлийн яг харьцааны асуудал болвол сайн байсан юм шиг байгаа юм. Одоо л харж явахад чинь одоо ингээд л 2 ажилгүй хүн гэр бүл болчихоод л тэгээд л хоёулаа одоо яаж амьдрахаа ч мэдэхгүй, орлого байхгүй, тэгээд л тэрнээсээ болж нэг нэгэндээ бухимдаад ингээд л одоо ерөөсөө тэр гэр бүлийн, тэр гэр бүлийн хүчирхийлэл эд нар гэдэг юм бол социализмын үед ер нь байсан юм болов уу мэдэхгүй. Одоо ер нь тийм муудах барих юм би л лав аав ээжийгээ одоо тэгж муудаж бариж, тэгж хэрүүл ам, хүүхдийн дэргэд ч ялангуяа ерөөсөө тэгж хэл ам хэрүүл шуугиан болдоггүй байсан байхаа. Ямар ч л байсан гэсэн ер тийм юм мэддэггүй. Тэгтэл одоо болвол захаас аваад л одоо тэгээд л гэр бүлийн маргаан гэдэг юм уу, одоо тийм гэр бүлийн хүчирхийлэл болвол илүү их юу болсон байхаа, зүгээр дэмжихийн хувьд бол яахав одоо тэр эхийн одон энэ тэр гэдэг чинь одоо дэмжиж байгаа хэлбэр юм уу, тэгээд одоо олон хүүхэд, хүүхэд олон хүүхэд төрүүлэхийг дэмжиж байсан байна даа тийм ээ, тэгээд олон хүүхэдтэй. Айл болгон одоо ер нь одоо миний үеэс авахуулаад, миний үеэс өмнөхөн ч бас, би одоо 50-н хэдэн оны хүн юм чинь тэрнээс өмнөхөн ч бас хүүхэд цөөхөн байсан юм шиг байгаа юм. Би бол хонхортоо нилээн л одоо юун хүн байлаа шүү дээ, эрх ховор хүн байлаа шүү дээ тийм. Тэгэхэд тэгээд миний үеэс доошоо авахуулаад айл болгон 6, 7, 8, 9 ийм хүүхэдтэй болчихсон. Тэгээд л тэр олон хүүхэд байна гэдэг болвол, нэг айлд одоо олон хүүхэд байх болвол нэгэндээ одоо хүмүүжлийн нөлөөтэй, их нь ихийгээ авна, их нь багыгаа аваад л ингээд л дэс дарааллаад л одоо үүрэгтэй, дүү, дүүгээ одоо маллах, надад мөн тохиолдоод л гарсан юм ажил, дүүг маллана гэдэг чинь одоо бас айхавтар одоо хариуцлагатай хүнд, хариуцлага их ноогдож байсан. Хоёрхон хүүхэд нэгнээсээ холоо төрсөн хоёрхон хүүхэд чинь одоо нэгнээ маллах нь одоо ховор шүү дээ, бараг нэг нь сургуульд явахад нөгөө нь гарах ч юм уу, одоо бараг тэгээд гэх мэтчилэнгээр бас хүүхэд нэг өрх айлын хүүхэд бас цөөхөн байх бол бас тийм айлын юунд нөлөө багатай л байдгийн байгаа шүү дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд яахав эхийн, алдарт эхийн одон, хүүхдийн мөнгө энэ тэр гээд бас одоо дэмжиж байгаа нэг хэлбэр юм л даа тийм ээ?
Рэнцэнноров -
Тийм, хүүхдийн мөнгө энэ тэр гээд л гэр бүлийг дэмжиж байгаа нэг хэлбэр л дээ. Хүүхдийн мөнгө гээд л олон хүүхэдтэй эхийн мөнгө гээд л мөнгө өгдөг. Тэр чинь одоо нөгөө малчин айлын чинь хөлс бага шүү дээ, малын хөдөлмөр ерөөсөө тэрнээс хамаагүй, одоо сарынх нь хөдөлмөрөөс их л мөнгө ирж байгаа учир хүүхдийн мөнгөөрөө одоо тэгсэн ингэсэн гэх айлууд болвол байдаг л байсан, ямар сайндаа л хүүхдийнхээ мөнгөөр мотоцикл авлаа, хүүхдэд нь зориулаагүй гээд л ингээд л бас хэл яриа болоод л байгаа шүү дээ /инээв/. Тэгэхээр одоо гэсэн ч одоо гэр бүл шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөг энэ тэр гээд л бас дэмжиж л байна л даа тэгсэн ч гэсэн.
Оюунтунгалаг -
Тэгээд ингээд гэр бүл ярьсан дээрээ хоёулаа эргээд нөгөө танай ээж аавын тухай ярья л даа. Ээж аав чинь бас та нарыг ерөнхийдөө бүгдийг нь сургууль соёлоор явуулсан уу?
Рэнцэнноров -
Тийм.
Оюунтунгалаг -
Аан өөрсдөө ер нь ямар боловсролтой улсууд байв?
Рэнцэнноров -
Манай ээж, аав бол зүгээр л гэрийн боловсролтой. Манай аав гэхэд бол манай аав одоо Өлгий хийдэд шавилан сууж байсан ийм лам хүн байж байгаад одоо тухайн үеийн нөгөө одоо сүм хийдүүд татан буугдахад татан буугдаад ингээд малчин болсон ийм хүн байсан. Манай ээж аав хоёр бол хоорондоо 10 насны зөрүүтэй, манай ээж болохоороо зэрэг зүгээр одоо багаасаа өнчин өссөн, 2 хүүхэд, 2 одоо эхээсээ хоёулаа одоо ийм аавтайгаа өссөн ийм хүн байсан. Аа тэгэхдээ болвол манай ээж болвол одоо надаас дээр одоо 2 бичигтэй хүн. Би одоо миний үед бол энэ монгол бичгийг чинь ер нь бараг зааж байсангүй шүү дээ, ерөөсөө нэг ч цагийн хичээл оролгүйгээр тийм нэг үед таарчихсан юм билээ миний хувьд. Манайханаас түрүүхэнд орж байсан, одоо ингээд орж байгаа тэгээд монгол бичиг, би монгол бичиг төгсөх, мэдэхгүй л одоо төгсөж байсан, одоо ч гэсэн би монгол бичгийг хачин муу уншиж, одоо нэг юм хальт мульт сурсан гэхэд одоо энэ л урдах хойдох үгээр нь л бараг л муу санаагаар уншиж байна гэх юм даа тэгж уншиж байхад манай ээж болвол одоо монгол бичиг мэднэ, за яахав бүлгэмийн л боловсролтой хүн байхгүй юу даа. Тэгээд л монгол бичиг мэднэ. Аав нь бас бичиг ихтэй хүн байсан учраас, байсан юм билээ л дээ тухайн үедээ бас сумын нарийн бичгийн дарга, сумын захиргааны орлогч, тэгээд бас тийм ажлыг хийж байсан, тэгэхдээ л малчин байж байгаад л одоо өнгөрсөн л дөө, тийм хүн байсан болохоороо бас, тэгээд бүлгэмийн багш энэ тэр гээд тийм ажил хийж байсан тэгдэг байсан хүн юм билээ. Тийм учраас чинь манай ээж яахав зүгээр л одоо бага, бага ч биш одоо бүлгэмийн л боловсролтой тийм одоо кирил үсэг мэднэ, монгол бичиг мэднэ, тэрүүгээрээ бол би ч ганц кирил мэдэх гээд байна шүү дээ ер нь надаас давуу талтай. Ямар сайндаа ийм юу байдаг, манай дүү аймагт бас манай дүү байдаг, манай дүүгийн хажуугаар хүү нэг хүүхэд нь дэвтрээ бариад гүйж гэнэ л дээ, миний хүү юу асуух юм гэсэн, үгүй би эмээ ээжээс асуух гэж байгаа юм гээд гүйж байсан гэж /инээв/. Тэгээд манай ээж бол тиймэрхүү л хэмжээний, тэгэхдээ манай аав болвол бас одоо монгол бичиг, кирил бичиг бас мэдэх, мэднэ, монгол бичиг сайтай бас агент магент хийдэг, бас сампин мампин зохихдоо сайн тийм хүн байсан л даа. Тэгээд бид нарыг бүгдийг нь одоо сургуулиар л явуулъя гэж ингэж л эрмэлзсэн улсууд ер нь, тэр 2 бол бид нарыг бүр манай бага дүү нарыг ингээд сургуульд яваад ингээд яагаад ирэх үед болвол хачин ядарч байгаа юм чинь, мал дээр хачин ядарсан улсууд үлдэж байгаа хэрнээсээ нэгийг нь аваад үлдье дээ гэсэн одоо тийм сэтгэл төрж байгаагүй л дээ хөөрхий амьтад. Тэгээд нэг дүү маань одоо илгээлтээр нэг дүү маань одоо манай нэг дүү нас барсан шүү дээ, тэгээд нэг дүү маань одоо илгээлтээр гаргаж авлаа. Бид 3 одоо ойролцоо тэгэхдээ л одоо надаас 4 дүү, 6 дүү хоёр, бид аймгийн 10 жилд 3-уулаа сурдаг байлаа л даа. Тэгсэн манай сум нэгдлийн дарга очоод одоо тэдний 3-н хүүхэд нь сургуульд сурдаг нэгийг нь авна, тэгээд нэг илгээлт гээд нэг сүрхий үе гараад ирчихлээ, илгээлтийн эзэн одоо ингээд мал маллуулдаг, нэгийг нь авна гээд тэгээд манай би 10 дугаар ангиа төгсөж байсан юм. Тэгээд манай нэг дүү 7 дугаар ангиа, тэгээд манай нэг дүү 6 дугаар ангид байсан чинь 7 дугаар ангид байсан дүү маань нэрвэгдчихлээ л дээ хөөрхий амьтан тэгээд л, би одоо тэгээд хуваарь авчихлаа тэгээд, тэгээд манай тэр дүүг 7 дугаар ангид байхад нь илгээлтийн эзэн болгоод гарсан юм. Тэгээд яахав илгээлтийн эзэн болоод гараад одоо ээж аавынхаа хүчинд бишгүй л мал маллаад л одоо аймгийн депутатад, тэр чинь одоо мундаг л сүрхий л юу байлаа л даа одоо их л юу хүндлэл өгдөг, тийм аймгийн 2 жил малладаг юм уу 3 жил маллаад тийм боллоо. Тэгээд л мөн бас л хүүгээ ингээд яагаад байхгүй юмсан, хүүгээ нэг юутай болгох юмсан гэсээр байгаад манай дүү охин байсан тэр үед Дундговийн хөдөө аж ахуйн техникумд явуулсан. Тэгээд зоотехникч мэргэжилтэй болсон. Бид нар яахав дээ бүгдээрээ л нэг тийм мэргэжил эзэмшсэн л дээ. Манай одоо нэг дүү малын эмч, нэг дүү, 2 дүү маань эдийн засагч, нягтлан юм уу даа, 2 дүү маань нэг нь одоо хойно эдийн засагч байхаа Эрхүүд эдийн засагчийн ангийг төгссөн бусад нь энэ одоо дотооддоо, нэг дүү ч одоо бусад энэ хүнд өргүүлсэн дүү нар байдаг юм уу адилхан дууриах тэд нар чинь тэгж байгаа юм чинь ах эгч нарыг нь одоо эгч нарыг нь сургуульд, эгч нар л даа бид нар болвол манай 2 бага дүү нь эрэгтэй юм. Эгч нарыг нь одоо сургуульд явуулж байгаа юм чинь энэ хүүхдүүдийг нь явуулахгүй бол болохгүй л гэж байгаа юм чинь. Тэгээд л багш, монгол хэлний багш бас байна, багш номын, ном зүйч гэж, номын юу билээ, номын худалдааны мэргэжилтэй бас нэг дүү маань байгаа. За цэргийн ерөнхийн хуулийн ангийг төгссөн нэг дүү маань ингээд, за нэг дүү маань тэгээд өвчтэй байсан юм аа өвчтэй болчихсон, бусад нь бол одоо яахав тэгээд л. Манайхан тэгээд нэг онцлог нь энэ зах зээл рүү л орж чаддаггүй л улс даа. Ямар одоо мэргэжил эзэмшсэн тэрүүгээрээ л одоо ингээд яваад байдаг. Одоо багш байсан бол одоо багшаараа л явах гээд ерөөсөө одоо нэг дүү маань одоо энэ нэг дэлгүүрийн худалдагч гээд л, тэр ч одоо шальж байгаа юм байхгүй байна, нэг гараад үзье гэсэн нэг их гараад олигтой юм болж байгаа юм уу мэдэхгүй, бусдаар бол бид нар одоо тэгээд л тэр мэргэжил эзэмшсэн л бол тэр л одоо миний амьдралын одоо баталгаа юм шиг л тэгээд л явж байна. Зах зээл болох үед болвол олон л хүн янз бүрээр л яасан нь л даа тэгэхэд одоо тэгж тэгсэн нь л үгүй, наймаа арилжаа хийж чадахгүйдээ байдаг юм уу, сонирхолгүй дээ байдаг юм уу, одоо тэгээд л тэрийг л нэг юу болчихсон юм шиг санаж явах юм. Мэргэжлээ л одоо тэгээд нэг өөрийн амьдралын баталгаа л гэж үзэж байх шиг л байна. Тэгээд ээж аав маань бид нарыг ингээд сургуульд явуулсан бүгдийг нь одоо бид нар чинь одоо байраар дамжаад л тэгээд л яваад л замын унаанд суугаад л хот руу сургуульд яваад л, замын унаанд сууж ирээд л ингээд явсаар байгаад л төгсөж байгаа юм л даа. Аав маань, аав маань болвол юу яагаад л тэгээд тэр лам байж байгаад л тэгээд л малчин болсон хүн юм билээ, тэгээд сүүлдээ тэр завсар нилээн жил болж байгаа байлгүй дээ, тэр нэгдэл үүсэх, тэр 30 хэдэн он хүртэл. Манай аавын аав нь болохоор зэрэг тэр 37 онд одоо баригдсан нөгөө хэлмэгдсэн хүн байгаа юм. Хэн гэж, Жамбалдорж гэж хүн байсан. Тэр хүн, тэгээд ерөнхийдөө бол тэр улсууд одоо аль аль нь дээрээсээ их л хүмүүжилтэй байсан юм шиг л байна лээ ер нь хүүхдүүд. Тэгээд бид нарыг бол одоо нэгнээ тийм ээ ах эгчээ хүндэтгэх, нэгэндээ одоо холбоотой байх, нэгнээ одоо дэмжиж явах, энэнд л одоо сургасан юм л даа. Ер нь нэг нэгнийгээ одоо авч явах гэдэг юм уу, одоо энэ, тэгээд л бид нар чинь яахав, дандаа л байраар дамжсаар яваад л.
Оюунтунгалаг -
Байранд гэхээр чинь одоо нэг айлын олон хүүхэд сурч байгаа юм чинь нэг өрөөнд байх уу?
Рэнцэнноров -
: Аан тийм, манай 2 дүү дэрсхэн байсан, би ч арай 4 хэдэн жилийн ангийн дээр юм болохоор тэгээд л тэр 2 ойролцоо ойролцоонууд нь болвол яахав нэг байранд энэ тэр бас суулгах, нэг байранд байлгадаг юм, байж л байсан нь л даа. Тэр чинь нэг байранд байхдаа хоёулхнаа байхгүй шүү дээ, өчнөөн арваад хүүхэдтэй, яахав хоёул хамт цуг байна уу л гэхээс одоо.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо ээж аав чинь нөгөө байранд хүүхдээ явуулчихаад эргэж ирдэг байв уу, мөнгө төгрөгний асуудал одоо ер нь яаж шийдэгдэх үү?
Рэнцэнноров -
Өө хааяа эргэж, эргэж ирнэ. Энэ чинь ямар сайндаа намарт нэг пологддог хүн байлаа шүү дээ би чинь одоо /инээв/. Намар нөгөө намрын энэ одоо өтгөн сүүний ааруул, энэ ямааны өтгөн сүүний ааруул гэдэг чинь маш хурц юм байна, өрөм нь бас маш хурц байна. Тэгээд гэрээс чинь эргэлт ирэхээр зэрэг тэр ирнэ, тэгэхээр зэрэг тэрийг чинь одоо идмээр санагдана, тэгээд арай хэмжээнээсээ хэтрүүлдэг байсан юм уу яадаг юм тэгээд нэг намарт нэг бөөлжчихнө /инээв/. Тийм хүүхэд байсан юм. Манайх харин манай дүү нар бол багадаа тийм нэг их элдэв янзын өвчин нэг их тийм тусч, илэрч байгаагүй, ер нь гайгүй өссөн л дөө, ээжий ааваа бас нэг талаар бас нэг их зовоогоогүй гэх юм уу даа. Манай ээж аав ингээд ингэж ярьдаг байсан байхгүй юу, хоорондоо ярьж байгаа нь тэгж сонсогддог байсан байхгүй юу. Одоо энэ манай нөхрийн эх байна тийм ээ манай нөхрийнх гээд айл байсан, тэгээд тэднийх болсон чинь нэг одоо хүүхэд нь нөгөө зүрхний гажигтай байлаа л даа, тэгээд эднийх чинь бас сумын төвийн айл, тэгээд аав нь нягтлан хийдэг хүн байсан. Тэгээд аав нь авч яваад, тэгээд авч яваад хотод мэс засал хийлгээд тэгээд зүгээр болоод ирэхгүй юу, тэгж байтал нь дараах нь манай энэ хүн Шархүү чинь дунд ангид байхдаа өвдөөд, одоо тэр энэ юуны хамар нармайн нэг тийм цусан хавдар юм байна л даа, тийм юм туссан байна, тэгээд тэр нь өвдөөд, тэгээд бас аваад явж гэнэ одоо Цахиагийн бас нэг хүүхэд өвдөөд Цахиа аваад явж гэнэ ингээд л дуулдаад л, хөдөөгүүр чинь тэгээд л юм цахилгаан шиг юм л дуулдана шүү дээ, дороо л дуулдана. Тэгээд л нэг үгүй ер үгүй тэднийх ч мөн сүрхий хэцүү хүүхэд, өвдөггүй хүүхэд нь, за сүрхий хүүхэд улсууд одоо таарсан тулдаа хүн болгох юм, хүүхдүүдийнхээ төлөө сайхан явна биз, манайх шиг айлд одоо таарвал арай үхэх байхдаа л гээд л манай ээж аав /инээв/, за яадаг юм болдог юм болдоо за тэгээд л аав гээд л ярьж байсныг санаад байдаг юм л даа. Тэгэхээр зэрэг бас барагтайшиг л тэр дундаа л байсан юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо ээж чинь байдаг тийм ээ?
Рэнцэнноров -
Тийм одоо манай ээж байгаа 86 настай, аав маань бол намайг энд ирснээс хойхно, хойно доо 79 насандаа одоо нас барсан, тэгээд л.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.