Rentsennorov


Basic information
Interviewee ID: 990094
Name: Rentsennorov
Parent's name: Gendendarjaa
Ovog: Lagnaa tuslagch
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: lama / herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
illness / health
keepsakes / material culture
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Эеэ эмчээ ингээд хоёулаа өмнө нь ярилцсан ярилцлагаа бас үргэлжлүүлье л даа тэгэхдээ арай өөр олон асуудлуудын тухай ярилцъя л даа. Тэгэхээр ер нь таны амьдралд гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг бэ, одоо сайнаар ч байдаг юм уу, одоо муугаар ч байдаг юм уу ер нь ямар гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг вэ?

Рэнцэниоров -

За энэ чинь юу гэсэн үг билээ хөө, за яахав энэ ажлыг хийхэд бол эхлээд энэ суманд манай сум, аль ч суманд байсан нялхасын эндэгдэл одоо их өндөр байсан л даа энэ манай суманд тийм байсан, ер нь миний тэр явж байсан суманд л бид явж байхдаа л мөн хүүхэд эндүүлж л байсан юм чинь тэгээд яахав ер нь энэ нялхасын эндэгдэлийг бууруулъя гэж л одоо нэгэнт одоо хүүхдийн эмч болсныхоо одоо үр дүнг бол үзэх гэж бас одоо эмнэлэгт ажилласан, тэрнийхээ үр дүнд бол одоо яахав тухайн социализмын үед гэх үү дээ, социализмын үеэс одоо өнөө үеийг хүртэл одоо ер нь яахав хүүхдийн эндэгдлийг бол яахав бууруулж чадсан, чадсан гэх үү дээ ховор болсон, үүгээрээ л одоо энэ, одоо энэ сумынхны арай, хүүхдийн, хүүхдийн эмч гэдэг энэ нэрээрээ л одоо энэ сумынханд арай илүү нөлөөлсөн юм болов уу даа. Одоо юу гэдгийн одоо нэг хүүхдээ үзүүлчих юмсан одоо Рэнцэнноровт үзүүлчих юмсан гэдэг сэтгэгдлийг одоо төрүүлж одоо чадсан юм болов уу даа.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер бусын буюу одоо бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Рэнцэниоров -

Юу билээ тэр чинь, хамт олонтой одоо, одоо энэ яахав хүнтэй одоо зохицож ажиллах талаараа одоо бас гайгүй боломжтой ажилладаг гэх үү тийм ээ. Ер нь одоо хүнтэй ажиллана гэдэг бол хүнтэй ажиллах талаар, хүнтэй ажиллана гэдэг болвол олон ч бай, цөөн ч бай хүн одоо хүн болгон өөр байдаг, нэг хүнтэй, нэг хүнтэй харьцсан харьцаагаараа, нэг хүнтэй одоо нэг ажлыг биелүүлчихсэн харьцаагаараа нөгөө хүнтэй харьцахад бол бас төдийлөн үр дүнтэй байдаггүй тийм учраас бол.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэгээд бас би одоо танайх чинь ганц л их эмчтэй тийм ээ, хүний ганц л их эмчтэй тэгэхээр зүгээр миний хувьд бодоход энэ 2500 хүний одоо амь нас эрүүл мэндийн асуудал таны гарт байна ч гэдэг юм уу бас нэг талаас нь авч үзвэл тийм ээ?

Рэнцэниоров -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр бас энэ бол таны хувьд ажил үүргийн чинь хувьд бас нэг ер бусын ч юм шиг онцгой ч юм шиг.

Рэнцэниоров -

За даа энэ ч одоо сум болгонд л эмч ажиллаж байгаа шүү дээ, тэгээд 2500 хүн гэдэг болвол нэг дундаж хүн ам шүү дээ, говийн сумддаа бол яахав дээ нэг арай дундажаас дээгүүр гэдэг юм уу, хүн ам л даа. Зүгээр л их л хариуцлага, ерөөсөө асар их хариуцлага, асар их хариуцлага, асар их үүрэг тэгээд бас маш их тийм одоо хүндэтгэл, маш их хүндэтгэл, эмчийг хүндэтгэдэггүй хүн гэж ерөөсөө байдаггүй, ийм хүндэтгэлийг даах бас их мундаг юм.

Оюунтунгалаг -

Зүгээр зүгээр та ярь ярь /инээв/.

Рэнцэниоров -

Энэ хүндэтгэлийг даана гэдэг бол их хүнд, тэр бүхэн болвол одоо хариуцлага, эргээд л хариуцлага. Тэгэхээр зэрэг болвол яахав сумын хүн ам одоо яахав дундажаар нэг 2500-аад хүн ам гэдэг болвол говийн сумандаа эрх биш олон болохоос биш тэр хангайн сумдад бол цөөхөн л хүн ам байх л даа, гэсэн ч гэсэн нутаг одоо газар уужим, одоо тархай бутархай, нэг айлаас нөгөө айл ороход чинь бас манай говьд чинь наад зах нь бас нэг хамгийн ойрхон нь гэхэд нэг 2 км явна, за тэгээд цаашаа гэхэд 40, 50-аад км явж байж нөгөө айл руу орно шүү дээ. Энэ юунд бол энэ одоо хүмүүст хүрч, хүрч ажиллана гэдэг бол бас амар амаргүй, одоо нутаг дэвсгэрийнхээ хүрээлэл энэнийхээ хувьд болвол. Одоо хүмүүсийн санаа нь болвол бараг л хүн болгон л одоо тэр эмчтэйгээ одоо биеэ, хүн болгон л харьцах гэнэ шүү дээ, хүн болгон л одоо дуудлага дуудчихаад ч гэдэг юм уу одоо хэн ирэх бол гэж хардаг юм уу гэх мэтчилэнгээр одоо ингээд л нэг их эмчтэй гэдэг чинь одоо бас хүн их эмчид үзүүлчихье гэсэн нэг их гэдэг тэр нэг нэр л байна л даа, түүнээс дор бол манай эмч нар одоо сумын бага эмч нар гэдэг чинь маш их чадалтай болчихсон улсууд байдаг юм шүү дээ. Одоо их эмч чинь байнга байгаад байхгүй их эмч чинь явна, сууна, хурал зөвөлгөөн гээд явна, тэгээд эзгүй тохиолдол олон байдаг учраас сумын бага эмч нар болвол их чадавхижсан байдаг, хаана одоо тэр нөхцөл бололцоо болохгүй байна тэр тэрүүнд ч одоо юу гэхийн дасан зохицон гэх юм уу одоо тэр утгаараа л одоо эсэргүүцэлтэй тийм одоо хүнд байдалтай тулгараад л байгаа учраас тэр байдлыг даван туулахын тулд тэр улсуудын чадавхи сайжирсан байдаг. Тэгсэн ч гэсэн одоо их гэдэг утгаар нь одоо тэр их эмчид үзүүлэх юмсан гэсэн хүмүүс, хүмүүсийн сэтгэл байна л даа, одоо тэр бүхэнд одоо хүрч үйлчлэх, хүрч чадахгүй юм гэхэд одоо бас тэр зөв ойлгуулах гэх юм уу ямарч гэсэн зөв ойлгуулах тийм ээ ийм байдал бол чухал л даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та нэгэнт ингээд өөрийнхөө мэргэжлийг эзэмшээд, өөрийнхөө нутагт ирж одоо эмч болж амьдарч байгаагийн хувьд таны гэр бүлийнхэн бас энэ нутгийхан учраас гэр бүлийнхээ яриач?

Рэнцэниоров -

Аан.

Оюунтунгалаг -

Гэр бүлийнхнийгээ бас эмчилнэ тийм ээ, одоо өөрөөр хэлбэл таны гэр бүлийнхэн таныг бас л нэг одоо эмчлүүлэх ёстой өвчтөнүүдийн л нэг шүү дээ, хүмүүсийн нэг шүү дээ?

Рэнцэниоров -

Тийм, мөн нэг үйлчлүүлэгч шүү дээ, миний нэг үйлчлүүлэгч. Гэр бүл, яг гэрийнхээ юун дээр тулаад ирэхээр зэрэг ерөөсөө нэгдүгээрт үнэ хүнд байдаггүй, хоёрдугаарт өөрөө яахаа мэдэхээ ер нь больдог, айна ч гэх юм уу, ер нь ямархуу одоо нэг л тийм байдал үүсээд одоо явчихдаг л даа. Ээжийн хэлэхэд одоо манай дүүгийн нэг хүүхэд ирчихээд амарч байгаад ингээд шөнө орилоод байдаг байхгүй юу, шөнө ориллоо л доо, нэг шөнө ингээд учиргүй ориллоо. Тэгээд би бас жаахан нойроо харамласхийгээд хараад ингээд юу гэдэг байхгүй юу. Өө сэрээ л дээ наадах чинь зүүдлээд, зүүдэлж зүүдлээд орилоод байгаа юм биш үү наад хүүхдээ сэрээ гээд би одоо орноосоо тэглээ л дээ. Тэгсэн нөгөө хүүхэд бас нилээн удаан орилчихлоо, сэрэх ч үгүй байх шиг байна. Тэгсэн манай ээж явж, одоо манай бүдүүн эмч тэр Парваан эмчийг хэлж байгаа юм, явж Парваа эмчийг авчирч үзүүлье, үгүй энэ хүүхэд нь зүрх нь өвдсөн юм уу, яасан юм гээд тэгж байсан /инээв/, тэгээд гэр бүлд тийм асуудал үүсч байгаа байхгүй юу. Яг юун дээрээ бол гэрийнхээ хүнд үйлчлэх болвол хүнд байдаг ер нь бас, одоо яагаад ч байгаа юм мэдэхгүй, гэрийн хүн ч бас үйлчилгээгээ бас яаран жаахан тоохгүй ч юм уу ер нь бол тийм талтай шүү дээ, ерөөсөө л арай л нэг тиймэрхүү талтай л байдаг юм.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь одоо та чинь бараг 30-аад, 30 хэдэн жил эмч хийж байгаа юм байна шүү дээ тийм ээ 31, 2 жил ч юм уу даа, 32, 33, 4 дэх жил үү?

Рэнцэниоров -

Би юу би одоо 31 дэх жилдээ эмч хийж байна. Энэний 25 жилийг нь одоо энэ суманд сууж байна л даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр 31 жил эмч хийсэн одоо эргээд энэ 31 жилийн амьдрал руу эргээд энэ ажил үйлсээ харахад зүгээр танд бүүр ингээд нэг эмчлээд одоо эмчилж чадаагүйгээсээ харамсдаг ч, харамссан ч юм уу, бүүр нэг одоо санаанаас гардаггүй хүнд хэцүү тохиолдол ч юм уу бас одоо хөдөө хээр малчин эмэгтэйчүүдийн төрөлт ч байдаг юм уу, ийм юмнууд ер нь их тохиолдож байв уу, ер нь санаанаас гардаггүй тийм ямар үйл явдлууд байв?

Рэнцэниоров -

Яахав санаанаас байна л даа зүгээр. Би Номгон суманд одоо нэг хүнийг бас машиндаа төрүүлж байсан, энд ирээд бас нэг хүнийг машинд төрүүллээ, хоёр удаа одоо тийм тохиолдол гарлаа л даа. Нэг тохиолдол тэр Номгон суманд тэр хүн төрүүлж байхад бас эмнэлэгт машин унаа их муутай байлаа шүү дээ ер нь болвол хэзээнээсээ, одоо би болвол 11-н машины нүүр үзэж байнаа.

Оюунтунгалаг -

За.

Рэнцэниоров -

12 жолоочийн зүс үзэж байнаа /инээв/. Ерөөсөө энэ эмч гэдэг ажлыг хийсээр. Аа эхний үеүдэд бол их муу машинтай одоо таардаг байлаа л даа, одоо машинд сэлбэг байхгүй, сэлбэгийг чинь одоо аймгаас өгнө, тэгэхдээ ёстой нөгөө 4 дугуй гэсэн бол нэг дугуй ирэх жишээтэй, гэхдээ машин техник, тэр үеийн машин техник яахав арай бөх байсан ч гэсэн сэлбэг нь олддоггүй тийм байсан. Тэгээд би тэр дуудлаганд одоо төрөх эхийн дуудлаганд Номгон суманд явахдаа би юу гээд дуудлаганд мал эмнэлгийн машинаар ирж байгаа юм л даа. Мал эмнэлгийн машин тэр үед чинь юу байхгүй, нөгөө машин ховор засаг юу нь, сумын захиргааны дарга нэг машинтай, эмнэлэг нэг машинтай, мал эмнэлэг нэг машинтай ингээд л одоо ерөөсөө сумын жижиг машины хувьд бол ингээд л болчихож байгаа юм л даа. Аа тэгж байхад болвол одоо өнөө эмнэлгийн машин эвдрэх нь маш их, дуудлаганд бол машин их эвдэрнэ, тийм учраас бол өөр машин гуйх тохиолдол сум нэгдлийн дарга дээр л орно шүү дээ, одоо нэг дуудлаганд явах гэсэн одоо ингээд унаа ингэчихлээ, тэдэн цагт, тэдэн цагт ирсэн, тэгсэн, ингэсэн дуудлага байнаа гээд л танилцуулна. Тэгэхээр зэрэг сум нэгдлийн дарга одоо боломж байвал унаа өгнө, заримдаа боломжгүй үе таарна. Тэгээд тэр үед нь мал эмнэлгийн машиныг одоо унах болсон байлаа л даа, тэгээд мал эмнэлгийн машинаар яваад тэр мал эмнэлгийн жолооч тийм настай хүн байсан байхгүй юу, тэгээд тэр настай хүн эмнэлгийн дуудлагаар цохоход ямар нэг шалтаг хэлээд бараг явдаггүй тийм хүн байсан юм л даа, ямар нэг шалтаг хэлчихээр чинь бид нар одоо мэдэх юм биш, тэр хүний машиныг нь мэдэх биш, бид юуг нь авчихсан юм тэгээд л өнгөрдөг байсан байхгүй юу. Тэгээд тэр жолоочтой хамт дуудлаганд яваад явсан чинь одоо арай 60-аад км-т байсан юм. Тэгээд тэр эх өвдөж байнаа, одоо тэр үеийн төрөлтүүд бол ихэвчлэн одоо 6, 7 дахь төрөлт л гэж ярина шүү дээ ер нь тэгээд 7, 8, 9 дэх төрөлт 10 гээд ингээд ер нь цаашаа л явна шүү дээ. Тэгээд тэр бас нилээн олон төрчихсөн эмэгтэй байсан. Тэгээд нөгөө эмэгтэйг чинь аваад явлаа сум руу аваад явж байгаа юм. Суманд аваад явж байсан чинь сумаас нэг 20-иод км-т төрөх нь гэнээ, ерөөсөө хүүхэд нь гарах нь гэнэ. Тэгээд яахав машиныхаа суудлыг чөлөөлөөд тэгээд яасан, нөгөө тэгээд л хүнээ төрүүлсэн, төрүүлээд тэгээд одоо эхэс юуг нь гаргачихаад ингээд гаргачихаад жин тавимаар санагдаж байна л даа, хүйтэн жин тавимаар, эсэн мэнд төрлөө, хүүхдээ ч одоо яахав боогоод авлаа. Өвдөж байгаа нэгэнт одоо хүн өвдөж байгаа гэсэн дуудлаганд төрөхөөр өвдөж байгаа гэсэн дуудлаганд явж байгаа болохоор бас боочих өлгийтэй бас боочих юм бэлтгэлтэй л байж байгаа л даа. Тэгээд яахав хүүхдээ эх бариад авчихлаа. Тэгээд тэр үед чинь нөгөө машинууд дандаа халдаг, дандаа устай явдаг байсан байхгүй юу, нөөц устай явдаг байсан юм. Тэгээд л тэгсэн жолоочийг нь харсан чинь байдаггүй, нөгөө хүүхдээ боогоод авлаа, юугаа гаргаад авлаа, одоо би хүйтэн жин тавимаар санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ус нь хаана байдаг юм болоо гэж бодоод харсан чинь жолооч ер байхгүй байна, тээр тэнд алхаж явна. Хажив гээд жолооч байсан юм. Хөөе Хажив гуай хүү төрчихсөн ус чинь хаа байдаг юм бэ таны, одоо хэдүүлээ явъя гээд л тэгсэн чинь өө хүрч ирээд усаа гаргаад л өглөө тэгээд усаар жин мингээ тавьчихаад тэгээд л яахав 20-иод км байгаа юм тэгээд яваад ирээд яасан л даа. Түүнээс хойш тэр мал эмнэлгийн жолооч өө өлзийтэй байдаг юм хөөрхий гээд дуудлаганд явахдаа нэг их дургүйгүй болчихсон /инээв/, дургүй байдаг байсан байхгүй юу тэгсэн чинь гайгүй болчихсон. Тэгээд эмнэлэг дээр ирээд бас хүн төрсөн юм чинь бас цус мус тусна шүү дээ машинд нь тэгээд л гарч ирээд асрагч масрагч нар гарч ирээд л юу хийх үү машин энэ тэрийг нь цэвэрлээд л хлорминоор ариутгаад л тэгээд л явуулсан чинь өө өлзийтэй юм. Тэгээд л яахав тэр хүүхэд эсэн мэнд хүн эсэн мэнд л төрсөн л дөө. Энд бас нэг дуудлаганд хүн төрсөн тэгээд л яахав машинд хүн төрөх тохиолдол бол хөдөө хүн төрөх, хөдөө бас хүн энэ чинь сүүлд одоо л хүн хөдөө төрөхгүй ямарч байсан гэсэн эртхэн ирээд суучихдаг энэ тэр байсан болохоор ч тэр, заримдаа одоо хөдөө төрөх тохиолдол бас байдаг байсаан, тэнд чинь одоо хөдөө төрнө, цус мус алдана бас аюултай юмнууд бас хааяа гардаг байсан л даа. Тэгэхдээ яахав тэгээд л тухайн үедээ болдог л байсан. Тэр нөгөө эхэс төрүүлсөн эхийг авч явсан бол миний бас амьдралд их сургамж болсон тэр үед санагддаг юм ерөөсөө, одоо жолооч молоочтойгоо ярилцаж зам харгуй машин техникийнхээ байдлыг энээ тэрээг одоо мэдэж тэгж одоо явах шаардлагтай. Тэгсэн манай нэг эмч бас энүүхэнд ойрхон дуудлаганд яваад нөгөө хүүхэд нь замдаа амьсгал нь зогсчих гээд болдоггүй, жолоочийг л яваад бай, яваад бай, яв түргэн яв гээд л байсан, тэгсэн 100, 100 нилээн гаргаад тэгээд тэр энэ том машинаар 100 гаргаж явах чинь юу л даа, энэ пургон, 69 эд нар чинь 100 гаргаад явахаар бас замбараагүй л явж байгаа юм болж байгаа юм л даа. Тэгж яваад ирлээ гээд энэ дээр намайг энэ суманд ирсэн хойно тийм дуудлаганд яваад манай нэг бага эмч тэгж яваад л, хүүхдээ яахав амьд л аваад ирсэн л дээ, хүүхэд сэхсэн, тэгж байхгүй юу, тэгсэн чинь тэгэхээр би бас тэр байдлаа бодож тэгж хэлж байгаа юм. За жолооч бол их юутай, үүрэгтэй одоо, тухайн л хэдий цагт одоо хамгийн дээд тал нь одоо цагт юу байх вэ хамгийн дээд талдаа хэдэн км хэдэн мл-тэй явах ёстой байдаг юм түүгээрээ л явахгүй бол одоо их хурдалж байна гэх юм бол бас өшөө олон хүний амь нас эрсдэх аюултай шүү, одоо тэрийг анхаарч байгаарай. Би одоо тэрнээс хойш болвол тэнд маш их анхаардаг болсон /инээв/.

Оюунтунгалаг -

Танай энд чинь одоо ер нь ихэр төрөлтүүд олон байх уу, ер нь одоо зүгээр янз бүрийн одоо тийм гаж төрөлт гэдэг юм уу одоо юу гэдэг юм дээ эмнэлгийн хэлээрээ, ийм ер нь төрөлтүүд гарч байв уу?

Рэнцэниоров -

Ихэр төрөлт бол яахав бас одоо байгаа эрс байна. Жилд за бас зарим жилд бас алгасаж байгаа юм чинь тэгээд бас нэг ихэр төрөлт бол гарна, гарна шүү, ихэр төрөлт одоо сүүлийн хэдэн жил бол одоо жил болгон л ихэр төрөлтүүдтэй л байгаад байгаа. Энэ жил гэхэд л одоо ихэр төрөлт гарчихсан л байгаа, одоо ч жирэмсэн ихэр байж л байгаа. Өнгөрсөн жил ч гэсэн одоо хэдэн ч ихэр төрсөн юм, ихэр төрөлт бол бас байнаа ер нь болвол, ихэр төрөлт байна. Ихэр төрөлтийг чинь одоо болвол бид нар тиймэрхүү ихэр төрөлт эд нарыг болвол дандаа л одоо явуулж төрүүлэх ийм шаардлагатай болчихож байгаа юм л даа, ер нь сүүлийн үед болвол одоо ямар нэгэн эх, эх болоод урагт ялгүй л одоо хүндрэл үүсч болох ийм нөхцөл байгаа л бол одоо тэрнийг 2 дугаар шатлалын эмнэлэгт төрүүлэх ийм шаардлагатай болж байгаа юм. Түүнээс өмнө үед нь болвол тийм ямар ч хүн байсан одоо бараг л үндсэндээ төрж л байлаа л даа.

Оюунтунгалаг -

Ер нь бол төрөлхийн гажиг ч гэдэг юм уу, янз бүрийн тийм одоо ховор тохиолдлууд төрөлтийн янз бүрийн тийм тохиолдлууд ер нь байв уу?

Рэнцэниоров -

Манайд одоо тэр нугасны эвэрхийтэй хүүхэд төрж байсаан. Нугасны эвэрхийтэй хүүхэд төрөөд бас бүтэхгүй л байсан л даа, бүтээгүй тэгээд л сар гарган болгоод тэгээд тэр үед бас явж сууж төдийлөн чаддаггүй ч үе байсан юм уу тэгээд бас одоо битүү хошногтой хүүхэд төрж байлаа гэх мэтчилэнгээр тийм цөөхөн тохиолдол л доо ерөөсөө тиймэрхүү л 2 тохиолдол төрсөн юм байна, бусдаар бол одоо яахав. Ер нь төрөлхийн бас юутай хүүхэд төрдөг юмаа, тархины саажилттай хүүхэд бас төрсөн тохиолдол байдаг юмаа.

Оюунтунгалаг -

Зүгээр одоо нэг өвчтөнөө юу гэдэг юм хүнд өвчтнийг эмчлээд ч юм уу одоо бүүр нэг их айхтар баярлаж ч гэдэг юм уу, одоо юу гэдгийн, нөгөө эмчээрээ, энэ мэргэжлээрээ бахархаж байсан одоо тийм л тохиолдлууд ер нь мэдээж их л байгаа тийм ээ?

Рэнцэниоров -

Тийм тохиолдлууд бол одоо олон л байх юм л даа, тийм тохиолдол бол ер нь халуун байдаг юм. Тэгээд яахав нэг одоо гэмтлийн тохиолдол байлаа л даа. Нэг одоо гэмтлийг бид нар юунаас аваад одоо тэр үед чинь өөрийн машин суучихаж байгаа юм, тэгээд тэр хүнийг юугаар юун дээр, уаз гээд энэ уаз машин дээр шороо ачиж байгаад, тэр чинь одоо цагаан сарын шинийн нэгний орой болж байгаа асуудлыг одоо шинийн хоёронд авчирч байгаа байхгүй юу, тэр чинь 2 сард байгаа байхгүй юу. Тэгтэл одоо унаа байдал, унааны байдал ер нь одоо тэр үед хүнд байсан юм шүү дээ бид нар, заримдаа усны тэргээр хүртэл, усны тэрэг, трактор, үгүй есөн шидийн юмаар явдаг байсан юм чинь. Тэгээд тийм юугаар явдаг байсан. Тэгээд тийм машинаар яваад тэр одоо хамгийн зөөлхөн машин тэр болж таарч байгаа юм чинь тэгээд тэр машин дээрээ элс, шороо ачиж байгаад одоо өшөө явдлыг нь зөөллөх гээд байна, тэгж байгаад тэгээд тэр хүнээ гэмтэлтэй хүнээ одоо авчирсан юм л даа, тархины одоо няцрал гэсэн тийм гэмтэлтэй байсан юм. Тэгээд тэр хүн маань одоо сар хиртэй ухаангүй байж байгаад тэгээд тэр хүндээ яахав нэг дуудлаганд дуудсан ирсэн. Тэгээд л одоо энэ хүн найдваргүй гээд л тэгж байгаа юм л даа. Найдваргүй гээд л тэгж байгаа юм. Тэгээд л найдваргүй гээд л тэгж байгаа юм бид нар одоо яахав хийх юмаа найдваргүй гээд яалтай билээ дээ хийх юмаа хийгээд тавьчихсан байна, сар гаруй болоод одоо ухаан, сар хиртэй болоод ухаан орж байгаа юм л даа, ухаан орохоосоо өмнө яахав жаахан дэмийрлээ, юм хум ярьж байгаад тэгээд сар гаруй болоод ухаан ороод тэгээд яахав тэр хүн маань хүн болсон. Тэгээд ямар ч байсан гэсэн түүнээс хойш 20-иод жил амьдраад бас өвчний өөр өвчний улмаас өнгөрсөн л дөө. Тэгэхдээ тэр хүнд ямар ч л байсан гэсэн нэг 20-иод жилийн амьдрал одоо бэлэглэсэн л байх. Тийм мэт нь бол олон л доо, зүгээр тэр бол их удаан хугацаагаар ухаангүй байсан нь тэр юм, сар одоо ухаангүй байж байгаад ухаан орсон юм.

Оюунтунгалаг -

Та тэгэхээр таны энэ бас энэ 30-н хэдэн жилийн хөдөлмөрийг үнэлээд монгол улсын одоо төрөөс бас Монгол улсын хүний гавъяат эмч гэдэг цолыг өгсөн байна. Тэр цолыг аваад, тэр шагналыг аваад ер нь юу гэж бодож байв?

Рэнцэниоров -

Тэр их аймаар /инээв/. Улам л их аймаар болчихож байгаа юм. Тэр үед тэр одоо тэр шагналыг яг тухайн үед би тэр шагналыг тэр чинь ингээд их гэнэтхэн ирдэг юм байна шүү дээ тийм ээ. Тэгээд маргааш өглөө тэр чинь өвлийн өдрийн 4 цаг, одоо 16 цаг өнгөрч байхад холбоогоор одоо та маргааш одоо 11 цагт төрийн ордонд бэлэн бай гэж байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Манлай сум руу утасдаж байгаа?

Рэнцэниоров -

Тийм, Манлай сумын холбоогоор одоо дамжуулан дамжуулан одоо энэ юугаар, манай эрүүл мэндийн газар байна л даа, аймгийн эрүүл мэндийн газраар дамжуулаад тэгээд утасдаж байгаа юм байна. Тэгээд утасдсан, тэгсэн тэгээд тэгж байгаа юм. Тэгэхээр зэрэг нь би одоо аймгаар дамжаад л одоо тэр маргааш нь онгоцтой өдөр юм чинь газрынхаа даргатай ярилаа. Одоо шөнө одоо ингээд орой аймаг руу хүргүүлэх үү дээ. Тэр чинь одоо бас тэгж намайг дуудаж намайг ингэж нааш цаашаа явсаар байтал 6-н цаг болж байгаа юм л даа. Тэгээд л одоо газрынхаа даргатай ярьж байгаад юу яахав, онгоцоор, онгоцны билет л одоо авахуулчих арга хэмжээ ав даа, тэгээд би юу яая, эндээс машинаар яваад очъё. Ингээд би болчих гэж байснаа газрын дарга тэгдэг юм, одоо аймагт манай, одоо бол манай аймгийн дарга болчихсон тэр үед сонгуулийн дарга байсан залуу аймагт яасан, тэр хүн таны одоо шагналын юуг авчихнаа, юу шагналыг авахад одоо хамт байлцанаа танд одоо тэр хүн үйлчилнэ, та тэр хүний утсыг, хотод яваа тэгэхээр тэр хүнтэй та утсаар нэг яриадахгүй юу гэж ярьж байна, та нэг яриадах, билет ч яахав бид бэлэн болгоё гээд л тэгдэг юм. Яг авах тэр процессыг би ярьж байна л даа. Тэгсэн чинь би юу яалаа тэгээд яриадахсан чинь хүүе та, та ерөөсөө яахгүй, та онгоцоор ч, та бол 11 цагийн үед л хотод бууна, тэгтэл замын бөглөрөл гэсээр яваад та одоо ирж чадахгүй ээ, тэгэхээр зэрэг та нэгэнт одоо танд ийм шагналыг та ерөнхийлөгчөөс одоо нэгэнт авч байгаа учраас та одоо ерөнхийлөгч асуулт байх биш дээ та машинаар одоо аль болох засаг даргатай чинь яръя, танай машин хир байдаг юм. Аль нэг найдвартай машинаар яваад та шөнөөр ир, тэгвэл та одоо амжиж ирнээ гэдэг байхгүй юу. Тэгээд л юу яагаад өөрийнхөө машинаар явлаа, эмнэлгийнхээ машинаар яваад л шөнө гэрийнхээ урд бас эндээс утсаар ярьчихаж байгаа юм. Би чинь одоо юу юу ч байхгүй нөгөө за бараг манай эмнэлгийнхэн элэглэдэг юм тэгж явж байж тийм шагнал яалаа гэж байна одоо яанаа өнөө гутал байхгүй гээд гутал руугаа харсан гээд намайг элэглэдэг юм /инээв/. Тэрүүн шиг би тэгээд л би хотод манай дүү явсан юм. Тэгээд л дүүдээ, дүүдээ ярилаа, одоо надад яадаг ч байсан гэсэн одоо нэг гутал л олж аваад байж бай даа одоо яахав. Эндээсээ хэдэн дээл аваад, аа бас миний нэг аймагт нэг дээл хийчихсэн шинэ дээл байдаг юм, зүгээр л нэг цагаан сарын дээл, тэгээд л авч, аваа ч үгүй тэр чинь цагаан сар болоогүй, яагаа ч үгүй байсан юм чинь тэгээд аваагүй. Тэгээд л тэр дээлийг л манайхан одоо аймагт байгаа улсууд хот руу энэ одоо энийгээ авна, авах юм яриад байнаа. Тэр дээлийг л одоо манайхан тэнд л авч явуулах, онгоцоор явуулах ингээд ийм л юм яригдаад байгаа юм. Би эндээс яахав нэг 2 өлөн хиртэй 2 дээлтэй л одоо явдаг юм билүү гээд л ингээд л аваад явчихаж байгаа юм /инээв/. Аа очсон тэгэхэд бас Шархүүгийн дүү нар мүү нар зөндөө байсан юм чинь, Шархүү бид 2 хоёулаа очиж байгаа юм. Тэгээд энэ чинь одоо яадаг ийдэг билээ. Тэгээд л дороо л тэр чинь өглөө дөнгөж өглөө би 7-н цаг өнгөрөөгөөд л очиж байгаа, очингуутаа усанд ороод л тэгээд гараад л одоо ямар ч байсан гэсэн нэг үсийг нь засуулахгүй бол болохгүй гэж байгаа юм. Гэрт дүү нарын хүүхдүүд миний тэр дээлийг сайжруулж байгаа, аа нэг хүн юу руу явчихаж байгаа юм, онгоцны буудал руу бас хүн явчихаж байгаа юм миний дээлийг тосно гээд, амжихгүй бол одоо цус яадаг байсан ч гэсэн одоо энийгээ өмсөөд явж байна гээд. Тэгээд л дөнгөж үсчинд ортол тэр цаг чинь мөн амархан өнгөрөх юм билээ л дээ. Өнөө 11-н цаг болчихсон бас нөгөө пропуск хэрэгтэй байдаг, пропускийн зураг авахуулдаг. Түргэн зураг хөөрхий харин сайхан газар байна лээ л дээ, зураг мураг байхгүй л байгаа шүү дээ тэндээс чинь. Тэгээд түргэн зургаар зураг авахуулаад пропуск одоо юунд орох, төрийн ордонд орох пропуск авдаг юм байна л даа. Тэгээд л пропуск ч авах юм байна, тэр нөгөө үнэмлэх дээрээ ч одоо юу зурах, юу зургаа наалгах юм байна л даа. Нөгөө гавъяатынхаа одоо үнэмлэхэн дээр. Тэгээд л яасан чинь тэгээд яахав, өө амжаагүй байж байтал тэгээд л дотогшоо дороо л орох юм боллоо, дороо нөгөө дээл ч ирээгүй, тэгээд ороод явсан шулуудчихсан, тэгээд л ороод явчихсан. Юун дээр чинь тэгээд тэр дотор зогсож байхад бол чинь маш олон хүмүүс байж байгаа юм л даа. Тэгээд танихаас, нэг зүс үзснээс манай аймгийн засаг дарга байсан Банди гээд нэг хүн байлаа. Өө нөгөө жүжигчдийг нөгөө хүн таньдаг юм болохоороо зэрэг Гантөмөр гуай эд нарыг /инээв/. Тэгээд бид хэд чинь яг адилхан, тэр дээр оччихоороо зэрэг тэр улсуудтай бараг би нэг зиндаанд, ерөөсөө мэдэх, тэр улсууд ч бас яахыг мэдэх юм алга. Би тэгээд өлгүүр түшээд, өлгүүрийн багана түшээд зогсож байгаа юм биш үү /инээв/, хаашаа одоо хаашаа оруулах уу, 3, 4 дамжиж оруулах юм байна л даа эхлээд нэг өрөөд, тэгээд дараагаар нь тэгж оруулаад чигтэйхэн юу заахын, одоо яг яаж очих уу, одоо ерөнхийлөгчөөс яаж шагналаа одоо гардаж авахдаа ямар журамтай байх уу гээд бид нарыг чинь бүгдийг нь тэр сайхан тэр дуглуурыг чинь, тэр улаан хөвөөн дээгүүр зогсоогоод л, бүгдийг нь зогсоогоод л тэгээд одоо ингэж зогсоно, тийм шагнал авах болвол энэ мөрөө одоо гавъяатын тэмдэг зүүлгэх гэж байгаа бол одоо баруун мөрөө одоо ерөнхийлөгч рүү одоо түлхүү өгнө, 1 метрийн зайд зогсоно, яг зарлиг буулгасан ерөнхийлөгч гээд дуусна, уншаад дуусангуут одоо алхаж, одоо байсан байрнаасаа одоо алхана, тэр байсан, шагналаа авчихаад тэгээд одоо наашаа цаашаа явахгүй, тэр байрандаа зогсоно гэх мэтчилэн бараг сургалт явуулж байгаа юм. Тэгээд тэр юугаа авсан, тэгээд шагналаа авахдаа ер нь бараг баярлахаас илүү айчих юм билээ би л лав /инээв/, айж одоо ер нь яанаа л гэж бодох юм билээ. Тэр өдөр хурдан болоосой гэж нэг их тэгж догдолсон биш тэгээд, тэгээд ороод зогсож байгаа юм. Тэгсэн миний нөгөө зарлиг буулгасан гээд л еранхийлөгч Намбарын Энхбаяр гээд л хүмүүс яваад шагналаа авч байсан, би 5 дахид авсан юм байна уу даа тэр чинь. Тэгсэн чинь юу яагаад л миний тэр 3 дахь хүний юу уншсан чинь нэг л хачин түг түг гээд л нэг сонин болоод явчихлаа энэ чинь одоо юу яаж байгаа учраа мэдэхгүй зүрх мүрх нь сонин болчихлоо, тэгэхээр нь би тэгж тэгээд тэгэнгүүт би бодож байгаа юм. Би чинь явна одоо тэр хүртэл алхаж, алхаж очно, тэнд зогсоно, тэгээд нөгөө шагналаа авна, эргэж би энэ газар ирж зогсоно энэ чинь одоо ингэж болохгүй шүү дээ. Одоо ерөөсөө ингээд л бодонгуут дараагийн тэгээд л тэр хүний шагнал авснаас хойхно тэгээд нэг 2 дахь, 3 дахь хүн нь авч байгаа юм. Тэгээд ер юу ч болоогүй юм шиг нэг хэсэг тэгж тайван болчихож байгаа юм л даа. Өөртөө одоо тэнд үүрэг өгчихөж байгаа юм. Тэгээд л яахав шагналаа аваад л ирсэн, тэгсэн чинь, тэгээд л манай нутгийн зөвлөл мөвлөл гээд тэрүүгээр чинь, тэгээд л тэр шагнал авснаас чинь хойш би ерөөсөө өөрийн мэдэл ерөөсөө ор байхгүй болсон. Энд ирээд л, энэ суман дээрээ ирээд л гэртээ, сумандаа би юунд ирсэн хүн чинь 2 цагт ирсэн хүн чинь орой 6-н цагт гэртээ орж ирж байгаа юм шүү дээ /инээв/. Тэгээд ерөөсөө яахав тэрнээс хойш болвол тэр хугацаанд ерөөсөө өөрийн эрх байдаггүй юм билээ. Дандаа л хүний юугаар тэгж явна, одоо тэгнэ, одоо тэнд очно гээд л ингээд л аймгаас авахуулаад, аймгаар дайрч ирж байгаа хүн чинь, тэгээд л хүлээн авалт мавалт гээд л. Тэр хооронд чинь одоо юу бодогдож байна гэхээр зэрэг чинь одоо ер нь нэг их л их одоо юу, нөгөөх үүрэг хариуцлага л одоо улам ихсээд байгаа юм. Ер нь л одоо ер нь яаж даах уу гэдэг асуудал үүсчихэж байгаа байхгүй юу бүүр хүнд. Ер нь ямарваа шагнал гэдэг чинь ер нь цаанаа л одоо ер нь өшөө илүү сайн ажил гэж, одоо яахав тийм ерөөл дэвшүүлдэг боловч, тийм их үүрэг юу өгдөггүй шүү дээ. Тэгсэн хирнээ аяндаа хар аяндаа өөрт тийм их айхтар өшөө одоо юу илүү хариуцлага ноогдож байгаа юм л даа, үүрэг. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн л баярт үйл явдлын нэг л дээ. Нэг одоо амьдралд тохиолдсон юу билээ, би чинь 37 насандаа төрсөн хүн шүү дээ.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Рэнцэниоров -

Тэгээд одоо яадаг юм бол гээд айгаад л үхдэг юм болов уу, яадаг юм бол гээд л ингээд бодож байсан чинь төрдөг юм аа, тэгээд, би одоо ингэдэг байхгүй юу нөгөө энд байж байхдаа яасан юм яагаад намайг ээж аав чинь бид 2 нөгөө манай эмэгтэйчүүдийн эмч болж очсон эмч маань, одоо манай энэ нутгийн эмч л дээ Дэлгэрсайхан эмч маань, бид 2 яг хамт ажиллаж байгаад, тэгээд тэр маань аймагт шилжих болсон юм байхгүй юу, тэрийг би тэгдэг байхгүй юу за чи намайг чи тэр аймаг үнэхээр явна гэж бодож байгаа бол чи намайг энэ текритээ авахаас өмнө л явахгүй юм бол чи тэгээд л намайг текритээ авчихвал чи тэгээд л уягдчихна шүү дээ, одоо шилжихгүй шүү дээ чи тэгээд тэрнээс өмнө л чи одоо явбал яв аймгийнхан намайг жирэмсэн гэж бараг л мэдэхгүй л байгаа юм чинь, ер нь би нэг тийм хүн, юу гэхийн одоо тэнтгэр тийм хүн явж байдаг ерөөсөө намайг жирэмсэн байна гэж бараг санахгүй байгаа юм чинь. За чи минь тийм л үе дээр явбал яв, тэр маань эмэгтэйчүүдийн эмч болоод ирж байгаа байхгүй юу тэр 2 жил. Тэгээд нөгөөдөх чинь аймгийн төрөхөд очих гээд явчихсан. Тэгээд аймгийн төрөхөд ирлээ, тэгээд би тэр үед тэгж ярьж байгаа байхгүй юу, за би ч уг нь өөрөө эрүүл юм чинь би ер нь надад нэг их өвдөөд байх өвчин гэж байхгүй юм чинь юу яах байхаа, өөрөө бол би дажгүй байх байхаа, би ер нь аягүй бол одоо дүлж мүлж чадахгүй одоо энэ хүүхдээ л бүтээчих байх гэж би тэрүүнд ярьдаг байхгүй юу, тэгсэн чинь тэгэхэд тэр чинь намайг очиход юу болсон байгаа юм чинь, төрөхийн эмч болчихсон байгаа байхгүй юу тэгээд би ярьж байгаа юм. Тэгээд өвдөж байгаа юм, тэгээд аймагт очоод нилээн л хэд хонолоо. Тэнд бол манай тэр эмчээс гадна нөгөө одоо 2 ч олон жил ажилласан мундаг эмч нар байсан л даа тэр эмнэлэг дээр, тэгээд тэр хэд ч байж байсан бүгдээрээ л одоо орой төрж байгаа миний төлөө бүгдээрээ л санаа зовоод байгаа л даа. Тэгээд байж л байсан чинь төрөх боллоо. Төрөхөөс өмнө л нэг нь одоо юу яана гээд л хүүхдийн жин энэ тэр гээд тэгээд багахан жинтэй, би нэг их жин нэмэгдэхгүй байгаад байхгүй юу, тэгээд би үгүй энэ жин нэмэгдэхгүй ямар сонин юм гэсэн чинь, үгүй чи тийм том хүүхэд төрүүлж яах нь вэ чи гээд л намайг тэгдэг юм. Тэгээд л байж байсан чинь өвдөх болсон, өвдөөд л очсон чинь тэгж байгаа юм. Нөгөө хэний маань тэгээд ажил цуглах, шөнө өвдөж оччихоод ажил цуглах болоод яасан чинь нэг настай эмч нь ирчихээд өө одоо гарлаа гээд л тэгж байна, тэгсэн л өө би буруу зөрүү дүлж яаж байдаг юм мэдэхгүй тэгж байгаа юм шиг байгаа юм. Тэгэхэд тэр л манай тэр Дэлгэрсайханд тэгж бодогдоод байгаа юм шиг, хүүхэд нь бүтчих бий гэж л бодогдоод байгаа юм шиг байгаа юм л даа, өнөө би хэлж байсан гэсэн болохоор. Тэгээд намайг сэдрээх юм болоод л одоо тариа хийх гээд л, тэр маань надад тариа хийж байлаа л даа, одоо өвдөлтийг нь одоо сайжруулах, агшилт магшилтыг одоо сайжруулах, одоо намайг л түргэн одоо төрүүлэх гээд л тэр маань тэгж надад тариа хийх гэж байж, тэгээд л нөгөө судас мудас хагараад яагаад ч байгаа юм дээ тэгээд л байх юм миний, тэгсэн чинь нөгөө эмч нь хүрч ирж үзээд л, үгүй энийгээ салга, одоо наадах чинь гарлаа ингээд л би тэр хооронд нилээн буруу зөрүү дүлж байгаад нэг юм гаргалаа /инээв/. Өө миний толгойд, би ч эмнэлэгт, аймгийн эмнэлэгт юу яачихсан төрөхөд очиход маск зүүчихсэн, алчуур боочихсон үгүй зүгээр л амьсгаа авахааргүй л юм л байгаад байхгүй юу би өөрөө л одоо их тэндэхийн нөгөө эмнэлгийн дэглэм сахиж байгаа эмч хүн байж энэ журмаар байх ёстой гээд л, мөн л журмын л юм бодогдож байгаа л даа /инээв/. Тэгээд л байж байсан чинь нэг нь маск мулт татаад л хаячихав, алчуураа яалаа яаж ч байсан юм. Тэгээд төрсөн чинь ерөөсөө хүүхэд дугардаггүй ээ, чимээгүй л байгаад, чимээгүй л байгаад байна, дуугүй л байх юм, хүүхэд чинь гаруут л орилдог юм чинь тэгээд чимээгүй л байх юм. За бүтээд үхчих шиг л боллоо, эд нар хэлж чадахгүй байх шиг байна гэж санагдаад, яасан үхчихсэн үү гээд л би тэгэхгүй юу, одоо эд нар л хэлж чадахгүй байгаа байх гээд, тэр үед жаахан хугацаа өнгөрч байгаа юм шиг байгаа юм л даа, би л өөрөө яарч байгаа юм шиг байгаа юм, тэр хүүхдийг орилохыг. Тэгсэн чинь тэгдэг байхгүй юу, үгүй жиш, үгүй жиш, учиргүй цаадах чинь харж байна одоо уйлах гэж байна. Би тэр их ойрхон хугацаанд тэгж хэлсэн байх л даа ер нь, ер нь бараг гарч дуусаагүй байхад нь тэрийг дугарахыг санасан уу, яасан, байхад нь би тэгсэн үү яасан мэдэхгүй ерөөсөө. Дуугарахгүй байсан байхгүй юу, тэгэхээр нь л би бүтээд үхчихсэн байхаадаа одоо энэ ерөөсөө. Би олигтой дүлж чадахгүй буруу дүлээд байгаагаа би мэдээд байхгүй юу, буруу дүлээд байгаа. Тэгчихээд за яачихлаа гээд тэгсэн чинь энэ ингээд байх юм үхчихсэн үү гээд тэгсэн чинь үгүй жиш, үгүй жиш гээд нэг их сандарцгааж байсан. Тэгээд хүүхэд төрүүлсэн явдал бол одоо миний бас л их орой юм чинь надад сайхан үйл явдал л байсан даа.

Оюунтунгалаг -

Их орой байна шүү бас?

Рэнцэниоров -

Их орой шүү дээ.

Оюунтунгалаг -

37 гэдэг чинь монголд бол бас их орой нас шүү дээ.

Рэнцэниоров -

Тийм шүү дээ. Одоо 30, 35-н насыг чинь одоо энэнээс цааш чинь хүүхэд хүн төрүүлэхгүй л гээд байна шүү дээ. Төрүүлвэл одоо эх мэхэд нь одоо осолтой гээд одоо төрүүлэхгүй юу байх уу, төрөх одоо шаардлага байхгүй л гээд байна л даа. Тэр 35 нас хүртэл чинь одоо Монгол хүн чинь бараг л нэг архаг өвчтэй болчихсон явж байдаг юм шив дээ ихэнх хүн болвол, тийм учраас л тэгж байгаа юм л даа. Тэгээд эхийг л одоо эрүүл байлгах гээд, эх хүүхдэд нь одоо осолгүй байлгах гээд л тэгж байгаа юм л даа. Тэгээд тэр тэр бол миний нэг их баярт үйл явдал байсаан.

Оюунтунгалаг -

Та ер нь бас эмч ч гэсэн хэдийгээр одоо их зав, цаг завгүй ч гэсэн залуу хүн л байсан юм чинь за одоо тэр бүжиг танцд явах, тэр клубт очих, гоёж гангалах одоо өөрөөр хэлбэл таны залуу нас ер нь ямар байв?

Рэнцэниоров -

Би чинь их ийм идэвх муутай хүн тулдаа л энэ сумын эмнэлэгт удсан байх л даа ер нь. Би чинь бүжиг одоо бараг мэддэггүй юм даа, одоо ч бүжгэн дээр босохгүй шүү дээ ер нь бүжиг, бүжгэнд муу. За кино мино тийм юманд сонирхолтой байсан, сонирхолтой юу байх уу, үзэх харах дуртай байсныг маань одоо тэгээд дуудсаар байгаад юуг маань болиулчихсан, одоо ер нь сонирхолыг маань болиулчихсан гэх юм уу одоо яана гэх юм тэгээд яасан. Үгүй яахав залуу хүний хувьд бол одоо бусдын адил өмсөж зүйж, одоо бусдын адил бас тухайн үеийнхээ хэлбэр мода юунд тохируулж өмссөн ч гэх юм уу ямар ч байсан гэсэн бас сумын нэг сэхээтний хувьд бол бас арай л нэг одоо бас өөр явна ч гэх нь одоо хаашаа юм, бас л ямар ч байсан арай тэргүүлэх чиглэлээр л явдаг байлаа л даа тухайн нэг үед, одоо чинь тэгээд нэг 50 мавь хүрээд ирэхээр чинь одоо бараг ерөөсөө хэрэгсэхээ больчих юм байна шүү дээ /инээв/. Яахав нэг тэгж нэг их яая гэхээ болих юм байна шүү дээ, тэгээд бол нэг их ганган байгаагүй ч гэсэн бас л яахав нэг юм гэдэг юм одоо нэг одоо Эеэ эмч тийм юм, Эеэ эмч тийм юм өмсчихсөн байна ч гэх юм уу юу гэх юм, тэрийг Эеэ эмч нэг тийм юм өмсчихсөн байна лээ, Эеэ эмч тийм цүнх барьчихсан байна лээ ч гэх юм уу одоо ямарч л байсан гэсэн надад нэг мэдэгдэхүйц л байсан гэх үү дээ /инээв/.

Оюунтунгалаг -

Таны нутгийн хүмүүс чинь ер нь таныг бараг бүтэн нэрээр чинь ерөөсөө хэлэхгүй юм тийм ээ, Эеэ, Эеэ л гээд байх юм тийм ээ?

Рэнцэниоров -

Тийм одоо миний нэр чинь өөрөө хүн тогтооход ч бас урт, Рэнцэнноров гээд тэгдэг чинь одоо нэг хэсэг нь хэлэх гээд Рэнцэнхорол, Рэнцэндулам энэ тэр гэж тэгж байхын оронд тийм болсон юм уу, ерөөсөө энэ чинь миний дүү нараас надад өгсөн нэр юм шүү дээ Эеэ гэдэг чинь одоо, миний дүү нар намайг Эеэ гэж нэрлэсэн. Тэгээд явсаар ангийхан 10 жил төгсөхөд мөн Эеэ л гэдэг байсан, үгүй анагаахад очоод, энэ миний нэр хэцүү байхаа, анагаахад ч гэсэн мөн Эеэ л гэдэг байсан. Ямар сайндаа сая нөгөө нэг 30 жилийн маань уулзалт боллоо шүү дээ анагаахын, ноднин анагаах төгссөний 30 жилийн маань уулзалт боллоо л доо. Тэгсэн чинь тэр үед одоо нөгөө намар чинь хөдөө хаа ч байдаг юм тийм хүн байдгийг ч мэдэхгүй байсан чинь, өнөө энэ сайхан шагнал, энэ гавъяат гэдэг энэ алдар хүнд чинь намайг дор нь мэдүүлдэг юм байна л даа тийм одоо танай төгсөлт, одоо 77 оны, одоо төгсөлт төгсөлтөөс одоо ямар хүн төрөв үү гэхээр, 77 оны төгсөлт одоо тийм, тийм одоо юутай хүн байна, одоо шагнал юутай хүн байна гээд л ирсэн чинь одоо нэг 2 байгаа юм уу даа надтай, тэр үедээ тийм байсан юм. Одоо манайхан ноднин ёстой шуурч авсан шүү дээ, нэг л олон гавъяат эмчтэй болсон, манай төгсөлтийхэн чинь. Тэгээд тэгсэн чинь Рэнцэнноров гээд гавъяат эмч гээд, хүүе Рэнцэнноров гэдэг чинь ямар хүүхэд байлаа. Би ер нь бас тийм их өргөн хүрээтэй хүүхэд биш шүү дээ ерөөсөө тэр байрандаа одоо тэр байгаа орчиндоо л бол би бас байгаа орчиндоо яг нэг тийм хүнтэй удаан танилцдаг л гэх үү дээ, тэгээд яг тэр байгаа орчиндоо болвол би хүмүүсийг бас тэрүүхэн нэг их чимээ шуугиан гаргахгүйгээр байлдан дагуулаад байж чаддаг хирнээ байлдан дагуулаад байж чаддаг хирнээсээ тийм одоо олон хүнтэй тийм орчинд би тодорч гардаггүй л байхгүй юу, чимээгүй л тэр хэнтэй хажууд хэн сууж байна би тэрүүнтэйгээ л харьцана уу гэхээс биш, тэнд байгаа тэр хүнтэй одоо бараг яаран тэгж харьцдаггүй тийм хүүхэд байхгүй юу. Тэгсэн чинь нэг танихгүй байж, танихгүй юу билээ гээд л зарим нь танихгүй, зарим нь одоо нэгдүгээр потокийн тэр бишээ хоёрдугаар потокийн тэр, тэр яагаав 14-ийн гээд л ингээд тэгээд л мэдэлцдэг байна л даа. Тэгж байсан чинь юу билээ, манай тэгээд манай нэг хүүхэн тэгээд яриад байгаа байхгүй юу, нэг нэг эмч маань, юу билээ тийм хүүхэд байгаагүй шүү дээ, мэдэхгүй юу гэнээ Рэнцэнноров оо, ёстой мэдэхгүй, тийм хүүхэд байсан гэж үү тэгээд байсан гэж байгаа байхгүй юу. Тэгснээ нэг би чамайг, тэгээд нэг уулзалтан дээр тэгсэн байхгүй юу, би чамайг тэгээд байсан байхгүй юу тэгсэн чинь чи нөгөө Эеэ л байсан байна шүү дээ гэж тэгж байгаа байхгүй юу /инээв/. Тэгээд л одоо зарим нь одоо тэр нэрээр яагаад, миний тэр урт нэрийг тогтоож одоо бараг мэддэг ч үгүй анзаардаг ч үгүй тэгээд Эеэ л гэсэн бол Эеэ. Тэр үеийн 200-аадхан оюутан бол нөгөө намрын ажил энэ тэр гээд бараг нэгнээ бас таньдаг, одоогийнх шиг бас биш байна л даа, бараг нэгнээ таньдаг болчихсон байдаг байна. Тэгсэн хирнээсээ тэгж байсан юм. Тэгэхээр миний энэ нэрийг бол одоо манай сумынхан тэгээд л одоо Эеэ гээд л тогтчихсон, бүүр нэг надаас ахмадхан энэ тэр нь бол яахав Рэнцэнноровоо гэж байгаа юм. За тэгээд л ер нь түүнээс доош болохоор тэгээд ер нь бараг л Эеэ л гээд л зарим нь ч миний нэрийг мэддэг ч юм уу даа, үгүй ч юм уу, яг нэрийг нь хэлүүлэх гэвэл мэдэх юм уу үгүй юм уу мэдэхгүй, ингээд л тогтчихсон. Аа бусад одоо сум бусад газраас ирсэн хүн нэг, эмнэлгийхэн мөн тийм шүү дээ, одоо нөгөө Эеэ л гээд байна уу гээд байна уу гэхээс биш нөгөө их эмчээ байхгүй, эмчээ байхгүй. Би тэр нэг их сүрхий их эмч гэж дуудаж өөрийгөө айлгаж байснаас хойш ч одоо яахав дээ тэр сумдуудаар явж байхад яахав их эмч л гэж байсан тэгээд, энэ сумд ирээд би их эмчээ гэж дуудуулж ер нь үндсэндээ үзэж байгаа юм уу үгүй ч юм уу /инээв/. Эеэ л гээд дуудуулаад Эеэ эмчээ, Эеэ л гээд л дуудуулаад байгаа юм л даа.

Оюунтунгалаг -

тэгэхээр социализмын үед маш олон янзын шинэ техник, технологи орж ирж байсан тийм ээ? Тэгэхээр танай таны бодлоор одоо мэдээж олон янзын техник, технологи орж ирснээс нэвтэрч, амьдралд чинь хэрэг болж байгаа жишээ нь одоо хамгийн гайхамшигтай технологи юу вэ, одоо эмнэлгийн багаж хэрэгсэл байдаг юм уу, компьютер байдаг юм уу, машин уу, онгоц уу, хөдөө аж ахуйн одоо газар тариалангийн багаж уу? Машин, онгоц, компьютер, одоо энэ утсан холбоо ч байдаг юм уу тийм ээ таны хувьд одоо хамгийн гайхамшигтай технологи юу вэ?

Рэнцэниоров -

Аан ерөөсөө болвол хэрэг байдаг болвол утсан харилцаа, одоо юу юм биш үү одоо цахилгаан холбоо юм биш үү. Хамгийн одоо тив дэлхий, юунд ч гэсэн одоо хүрч харьцаж одоо түргэн зуурт одоо ингэж байгаа энэ юу болвол одоо энэ юу л юм даа, одоо холбоо, интернет, юу гэдгийн одоо энэ холбооны чиглэлийн юу л хамгийн одоо тархац, одоо түргэн хугацаанд одоо хэрэг л байдаг бол одоо би хүүхэдтэйгээ одоо эндээс би хаа ч, аль тив дэлхийд байгаа хүнтэйгээ одоо би ярьж харьцаж одоо болж байна шүү дээ. Тэгэхэд бол бусад технологи гэдэг бол тухайн л тэр орчиндоо л байгаа юм гэж би ойлгож байна даа. Энд ч яахав бас нэг үе бол маш их эмнэлэг юуг бол зүгээр одоо бэлэн юмаар нэг хэсэгтээ одоо хангаж ирлээ шүү дээ. Аа тэгж байснаа одоо нөгөө энэ шилжилтийн үе гээд маш их зогсонго үе үүслээ л дээ, энэ зогсонго шилжилтийн үед ч одоо тэр хуучин байсан юмаа ч одоо яаж ажиллуулах, яах юм одоо тэрүүнд одоо энэ чинь дордсон, манай эмнэлэг гэхэд чинь одоо утастай байдаг байлаа. Хуучин одоо АТС утастай, тэр байхгүй. Одоо би, бид нартай би ч юу байхав хүнтэй яриъя гэхээр зэрэг чинь холбоон дээр цагаан хоолойгоор зарлаад тэрийг яръя гэж байна гэж ингээд очиж ярьж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар бол яг манай сумын хувьд болвол хөгжил их доогуур байна л даа ер нь, зүгээр хүмүүсийн, хүмүүс хувь хүмүүс болвол ажилладаг, манай сумыхан, хувь хүмүүс болвол ажилсаг. Жаахан л одоо техник, технологи жаахан л юм нэвтрэх юм болвол одоо тэрийг барьж авч, ямар л юм байна одоо түүнийг авч ашиглаж, ажиллаж, одоо ахуй амьдралаа дээшлүүлж, ингэж чаддаг хүмүүс бол харин одоо манайд бол орж ирэх юм даанч ховор байна. Гэрэл цахилгаан гэхэд одоо бараг үндсэндээ алга байна, холбоо харилцаа гэхэд одоо, одоо л нэг одоо Юнител гэдэг юу орж ирнэ гээд л байна, орж ирнэ л гээд байна, бас тэгснээсээ хойш бас л нилээн хугацаа өнгөрчихлөө, юу байна, гэрэл цахилгаан, тийм замын асуудал байна. Одоо тэр дэд бүтэц бол одоо манай сум бол үнэндээ байхгүй байх юмаа ер нь бол, халаалт ч гэсэн яахав нэг төвийн юм нэг арай дээр болов уу даа. Өөрөөр болвол тэгээд энэ нөхцөлд иймэрхүү одоо аль л хүнд одоо юм бэлэн байна тийм нөхцөлд хүн одоо юугаа бага дайчилдаг гэх юм уу харин одоо хэдий л одоо хүнд нөхцөлд ажиллаж байна хүн тэрийг эсэргүйцэх, тэрийг даван туулах одоо ийм чадвар ийм шаардлага гарч ирж тэр хүнийг одоо арай илүү хөгжүүлнэ ч гэх юм уу одоо тэгж байгаа юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

Заа. За ингээд цаг зав гаргаж, ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.