Tseveenjav
![](../assets/images/interviewees/990096.jpg)
Basic information
Interviewee ID: 990096
Name: Tseveenjav
Parent's name: Horoljav
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: driver, accountant, retired
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
education / cultural production
childhood
travel
military
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
adoption
army
collectivization
Tsaagan Sar
childhood
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
Тэгэхээр Хоролжавын Цэвээнжав гуайтай уулзаж байна. Ингээд Цэвээнжав гуайгаас би сая одоо судалгааныхаа учрыг хэлээд 2 зүйлийн зөвшөөрөл одоо өгөх үү гэж асуусан, ингээд та миний саяны хоёр асуултанд зөвшөөрч байна уу үгүй юу?
Цэвээнжав -
Тэр яахав дээ зөвшөөрөхгүй гээд байх ямар юм байх вэ зүгээр надад бол хэлдэг юм нь энэ л харин одоо мартдаг гэх юм даа юмыг ч одоо ер нь нас ахиад ирэхээр чинь ухаан ер нь больдог цус юм байлгүй дээ тэр л хийж явсан ажил, одоо болж байсан юмнуудыг чинь огт мартчихсан байгаа юм чинь одоо. Ер нь тийм л болдог л юм байна л даа.
Оюунтунгалаг -
Таныг энэ нутгийнхан түүх их сайн мэддэг их л олон янзын ажил хийж явсан их л нарийн ширийн сайхан, сонирхолтой түүх их мэднэ гэж хэлсэн. Тийм учраас би тэгээд тантай уулзаж байгаа юм. Тэгэхээр та хэдэн онд хаана төрөв, хэний хүүхэд болов, ээж, аав чинь ямар хүмүүс байв гээд ингээд дэлгэрэнгүй өөрийнхөө бага наснаасаа эхлээд түүхээ яриач?
Цэвээнжав -
За даа би ч яахав дээ ер нь бол би чинь Дундговийн одоо бол энэ Дундговь Өлзийт хоёр чинь юу манай хоёр чинь одоо нэг залгаа сум шүү дээ ерөөсөө. Тэгээд би чинь Дундговийн хүн байгаа юм үндсэндээ бол, би одоо миний ах дүү төрөл садан гэж энд ер нь ер нь л бараг л байхгүй байсан. За тэгээд л ер нь л энэ Өлзийтийн л айл л даа, энэ Өлзийт гэж одоо манайтай залгаа юм байгаа юм. Тэгээд тэнд одоо эхээс дөрвүүл яасан төрсөн улс байгаа юм, 2 хүү, 2 тийм ээ 3 хүү нэг эмэгтэй байсан. Тэгээд би чинь ер нь дунд чинээнийх нь хүү л дээ, миний ах нь Бадарчин гэж нэг хүн байсан, тэгээд дараа нь би болж байгаа юм, дараа нь нэг эмэгтэй хүн, дараа нь нэг эрэгтэй. Тэгээд одоо юу вэ гэхээр одоо хамгийн дунд хоёр нь л байж байгаа юм ерөөсөө хамгийн бага нь хамгийн их хоёр нь байхгүй, нас барсан. За манай эх, эцэг болбол энэ Дундговийн Өлзийтийн хоёулаа малчин л улсууд хоёулаа, ер нь тэмээ олонтой тийм айл байсан. Тэр үед чинь одоо нэг айлын, нэг л айл нэг малын л голдуу байдаг байсан л даа, ер нь нэг айлд чинь зүгээр тэгш малтай айл гэж байхгүй шүү дээ. Нэг дал наяад тэмээтэй байдаг байсан. Манай тэр эцэг Давга-Лувсан гэдэг хүн байсан, Давга-Лувсан гэж нэр яагаад нэр олсон юм гэхээр юу юм байх л даа, том биетэй хүн байсан, тэгээд бид нар манай ах л нилээн дуурайсан, би ч дуурайгаагүй, манайх бага бас дуурайсан, манай ах бас нилээн дуурайсан хүн байсан. Тэр барагтай шахуу толгой тогтдоггүй ер нь морь ундаггүй, дандаа тэмээ унадаг, их том гутал өмсдөг, за зун бол бараг л хөл нүцгэн явдаг, өвөл нэг гутал өмсөнө, тэр хятадын урдын хятадаас л авсан байлгүй дээ, хятадын цоохор гутал гэж нэг гутал би нэг муухан л мэддэг юм даа, дандаа суган завсараа хавчуулсан явна, өвөл болбол нэг өмсдөг л байсан байх, зун ер нь өмсдөггүй тийм л хүн байсан. Тэгээд нэг тэгээд тэр хойш нь би чинь одоо айлд тэжээлгэсэн хүн дээ, одоо энэ сумын айлд тэжээлгэгдээд тэгээд одоо миний овог болоод байгаа чинь одоо Ганжуурын Хоролжав гэдэг хүн, тэрний эх нь намайг тэжээ гэж аваад тэгээд тэр манай тэр эхийн хүүхэд тогтохгүй, надаас түрүүнд нэг хүүхэд алдсан юм гэнэ лээ тэгээд юу айлд тавьж байгаад авна гэчихээд буцаагаад, буцааж авна гэж байсан юм гэнэ лээ, тэгээд нэг хоёр, гурван сар болдог юмаа даа, тэр бас нилээн хэдэн сар байсан байхаа тэр томоо болсон мөлхөж байсан хүүхэд гэж байгаа юм, авах гэж ирэхээр нь чи хөдөө хаях зулбасагаа надаар хүн хийлгэж авах гэлээ гээд загнаад өгөөгүй юм гэнэ лээ. Тэгээд л тэр айлын хүн болж төрсөн одоо нэг шанд гэж манай сумын нутаг л даа. Тэнд тэр шанд дунд байсан айл тэгээд нэг их тэгээд л Манлайн хүн болсон хүн байгаа юм би. Тэгээд юу вэ гэхээр тэр манай тэр өвгөний тэр одоо овоглоод байгаа Хоролжав гэдэг хүний эх нь Отгон гэж хүн байсан, тэр бас нилээн ахимаг хүн байсан байлгүй дээ, тэр 25 насан дээрээ тэр манай тэр ахыг л одоо ах л гэж ярьдаг юм л даа, тэжээсэн ах л болох л юм л даа, тэр Ганжуурын Хоролжав гэдэг чинь. Тэгээд нэг хүүхэд гаргасан нь тэр Хоролжав юм гэнэ лээ. Тэгээд цэрэгт явчихсан, цэрэгт яваад эх хоёулхнаа үлдсэн, тэгээд хоёул л байсаар байгаад намайг нэг тав, зургаа настай байхад цэргээс ирсэн байх гэж санадаг юм би. Тэгээд тэр хөгшин маань ч бас нэг их удаагүй нэг хөхний өвчнөөр нас барчихсан, тэгээд тэр өвгөн хоёулаа л үлдсэн, тэгээд л энд байсаар байгаад л энэ сумын л хүн болсон хүн дээ би чинь ерөөсөө. Тэгээд өвгөн маань ч өвгөн бол багийн даргыг ч олон жил хийсэн дээ тэр чинь 1949 онд лав багийн дарга байсан хүн байгаа юм, тэр тэгээд өмнө нь хэдийд болсон юм мэдэхгүй, 5 жил цэрэгт явж ирчихээд л багийн дарга болсон хүн гэж байгаа юм. Тэгээд багийн дарга хийсээр байгаад тэгээд манай тэр тэжээсэн эх өвдөөд хэвтчихсэн байсан, тэгээд багийн даргаас гаргаж өгдөггүй байсаар байгаад тэр хөгшин ч өнгөрсөн, тэгээд хоёулханаа л үлдсэн улс даа. Тэгээд хоёул үлдээд энэ явж байгаад л би ч яасан цэрэгт явчихсан хүн, би ч урд 20 настай татдаг байсан, би 21-тэй цэрэгт яваад 3 жил болоод ирсэн. Тэгсэн манай өвгөн нэг бас нэг хүнтэй ханилсан байсан юмаа. Тэгээд л ирээд гэр бариад хоёул тус тусгай л айл байсан, тэр хань, гэр бүл болсон хүн чинь тусгай айл явдаг л байсан, тэгээд л сүүлд нь юу яасан даа, тэр чинь 60 онд цэргээс ирээд 61 онд хөдөө байж байгаа, тэгэхэд чинь одоо нөгөө нэгдэл ялаад өөр нэгдэл бүх тэр чинь 60 онд, 59 онд чинь нэгдэлжих хөдөлгөөн ялсан юм, намайг цэрэгт байхад л ерөөсөө л нэгдэл энэ тэр чинь үүсээд байгуулагдаад их олон нэгдэл байгуулагдсан гэнэ билээ. Тэгээд сүүлд нь томроод Манлай сум чинь Хоёр Өлзийт нэгдэл болж тэгж томорсон байсан юм. Би чинь 60 онд ирсэн юм чинь тэгэхэд бүр нэгдэл чинь энэ чинь бүр гурав, дөрвөн ч нэгдэл байсан юм уу ер нь бөөн болоод нэгдэл болсон. Тэгээд ч би 61 онд, 60 онд ирээд 61 онд Манлай дээр ирээд суусан хүн дээ, тэгээд эндээс ер нь гараагүй хүн дээ энэ сумандаа л насыг барчихлаа, тэгээд хийж байсан ажил маань ч юу яасан л даа энэ хөдөө урд чинь хэсгийн ахлагч гээд нэг хүн байдаг байсан юмаа. Тэр чинь нэгдэл гэж ярьдаг байсан л даа, энэ Хоёр-Өлзийт нэгдэл гэж байсан, энэ Өехий бригадын л Өехий бригад гэж байсан, тэнд хэсгийн ахлагч гээд энэ баг юу Өехийн одоо хэсгийн дарга юуны юу л даа Өехий бригадын дарга гэж байсан юм, тэгээд тэнд 3 хэсэгтэй, 3 хэсэг нэг, нэг даргатай, тэрүүнд бас 1, 2 жил болчихоод тэгээд энэ дээр ирээд эвлэлийн үүрийн дарга болоод суучихсан, эвлэлийн үүрийн дарга нэг 2, 3 жил хийж байгаад гарчихаад юу яасан трактор барьж байгаад тэгээд жолооны курст яваад тэгээд жолооч л болсон доо курст. Тэгээд энд нэгдэлд тэрэг барьж байгаад сүүлд нь нэгдлийн юу барьж байгаад даргын тэрэг барьж байгаад тэгээд л тэтгэвэрт гарсан даа, тиймэрхүү л амьдралтай хүн дээ зүгээр, хөдөө мал нэг их ер маллаагүй, энэ дээр ирээд суучихсан хүн дээ, одоо дал гарчихаад явж байна.
Оюунтунгалаг -
Та чинь хэдэн онд төрлөө?
Цэвээнжав -
Би 1936 онд төрсөн.
Оюунтунгалаг -
Одоо нэг 72, 3 хүрээд явж байна.
Цэвээнжав -
Тийм. 73-тай би одоо, тэгээд мал маллаад нэг их одоо яагаад байх юм байгаагүй хүн тэгээд нэг их сүртэй ажил хийж бас юм байхгүй дээ би чинь одоо, гавъяа шагнал гээд ч нэг их юм байхгүй, зүгээр яахав дээ муу хэлэгдээд байгаагүй, нэг их сүрхий шагнал аваад байсан юм байхгүй, тэг дундуур чинээнд явсаар байгаад тэтгэвэрт, би ч бас тэтгэвэрт өндөр дээр гарсан, 56-тай байхдаа гарсан, 56 байхад 32 жил ажилласан 56-тай хүн бол нэгдэл юу тэтгэвэрт гарч болно гэж нэг жил тийм юу одоо нэг хууль үйлчилсэн байгаа юмаа, тэгээд тэрүүнд гарчихаад бас нилээн дээр үед гарсан, тэгэхэд юунд тэтгэвэрт гарчихаад ажил хийгээд байсан чинь хийх гээд байсан чинь бас болдоггүйгээ тэтгэврийн хүн ажил хийлгэхгүй гээд тэгээд зөрчилдөөд явсаар байгаад л 90 он хүртэл бас байж байгаад тэгээд л ер нь тэтгэвэрт яасан даа, чөлөөнд гарчихсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр таныг одоо тэжээсэн эх гэж өргөж авсан гэсэн үг шүү дээ тийм ээ?
Цэвээнжав -
Тийм, тэжээсэн эх л гэдэг.
Оюунтунгалаг -
Тэгэхээр өргөж авсан тухайгаа энэ тэр ярьдаг байсан уу, ер нь яаж өргөж авдаг байсан бэ тэр үед хүмүүс одоо айлын хүүхдийг өргөж авахдаа яаж авах вэ, дараа нь эцэг эхтэй нь уулзуулдаг байв уу, ах дүүтэй нь?
Цэвээнжав -
Тэр ингэсэн л юм гэнэ лээ, тэр чинь нөгөө манай нэг тэр өргөж юу гаргасан эхийн нэг эгч нэг хөгшин, тэр манай тэр тэжээж авсан эх хоёр тэр айлаас ухаандаа тогтдоггүй хүүхдийг чинь хулгай хийж авдаг байсан байгаа юм. Тэгээд нэг хана урд ч одоо яахав дээ урд чинь гэр бараа муутайхан онгорхой цоорхой хана нь ер нь хэмхэрхий л юм байсан юм байгаа биз. Тэр үед дөнгөж гарахаар нь зэрэг арьсанд хуйлж аваад ээлжилж бариад тэр намар л юм гэнэ лээ дулаахан байсан гэсэн ээлжилж бариад морин дээрээ ээлжилж бариад л тэр аваачиж байсан юм гэнэ лээ, тийм л юм ярьдаг юм, тэгж хүн болсон юм л гэж.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ухаандаа танай ээж, аавын гаргасан хүүхдүүд нь өнгөрөөд одоо тогтохгүй болохоор?
Цэвээнжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Таныг тогтоох зорилгоор өөр айлд?
Цэвээнжав -
Айлд аваачаад тавьж одоо тогтоож байгаа юм байхгүй юу, тэгээд хэдий ч болсон юм бас томоо болсон болохоор байсан юм байлгүй дээ, авна гэж очсоныг нь чи хөдөө хаях зулбасгаа хүн хийлгэчихээд авах гэлээ гээд загнаад өгөөгүй л юм гэнэ лээ. Тэгээд авч чадаагүй л юм гэсэн, тийм л юм байдаг юм, за даа тэгээд ч одоо.
Оюунтунгалаг -
Тэгээд тэрнээс хойш төрсөн ээж, аав хоёр чинь болохоор өөр хүүхэд энэ тэр байгаа юу, байсан уу?
Цэвээнжав -
Төрсөн ээж, аав хоёр бол одоо яахав дээ уг нь би эхээс сая би түрүүн хэлсэн шүү дээ эхээс дөрвүүл гэсэн.
Оюунтунгалаг -
Аа за дөрвүүлээ, хоёулаа?
Цэвээнжав -
Дөрвүүлээ гэсэн 3 эрэгтэй, нэг эмэгтэй л байсан. Тэр хамгийн ах нь нас барсан надаас одоо байвал одоо ная дөхөж л байх хүн байсан. Тэр үед бас залуухандаа 60 хэд жараад орчим настайдаа нас барсан, хамгийн бага нь бас л залуу нас барсан, тэр ч одоо 80, 90 бишээ 81 онд билүү дээ тэгэхэд л 41-тэй нас барчихсан, тэгээд өвчний улмаас нас барчихсан, сүрьеэтэй, ясны сүрьеэтэй болсныг нь буруу оношлоод тэгээд нас барчихсан юм.
Оюунтунгалаг -
Тэгэхээр ухаандаа таныг айлд өгөөд тогтоох гээд өгсөн учраас дараа нь дахиад ээж, аав чинь дахиад хүүхэдтэй болсон уу тэрнээс хойш?
Цэвээнжав -
Хүүхэд гаргаагүй ерөөсөө, гаргаагүй юм байгаа юм. Тэгээд тэр миний дүү тэр Сосорбарам гэдэг юм, тэр, тэр энэ нэг хойд чиглэлийн малын эмч хүнтэй ханилаад тэр юунд Дундговийн баруунтаа ямар юм байсан билээ цус чинь мартчихаад байна аа, нэг суманд очоод малын эмч хийгээд тэнд суусан юм. Тэгээд манай эх, эцэг хоёр бол тэнд очоод эцэг тэнд нас барсан, эх нэг хамгийнхаа том охиныг дагаад одоо Цагаан эрэг гэж байдаг даа, энэ хойно Алтанбулагт тэнд очоод байсаар байгаад тэр чинь бас нилээн хэд хүүхэд одоо надад нэг арван нэгэн хүүхдийн нэр л байдаг юм.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Тэд нараас одоо таних хүүхэд ер нь бараг байхгүй, одоо ноднингоос хойш харин нэг хүүхэд хамгийн бага нь Авид гээд нэг хүү л харин өчигдөр нэг ирээд явсан, энэ Оюутолгой энэ л утас юу энэ тэр тавилцдаг юм уу даа тэгдэг хүн бололтой юм байна лээ, өчигдөр нэг дайраад гарсан, нэг нь л тэгж танилцаж байгаа даа, бусдыг нь бол мэдэхгүй ер нь.
Оюунтунгалаг -
Тэр чинь нөгөө төрсөн ах дүү нар чинь шүү дээ ?
Цэвээнжав -
Тийм, тийм төрсөн одоо миний дүүгийн л хүүхэд л дээ хамгийн бага хүүхэд нь.
Оюунтунгалаг -
Тэр үед таныг төрсөн аав, ээжтэй чинь уулзуулдаг байв уу?
Цэвээнжав -
Үгүй ээ ер нь за ер нь цөөхөн уулзсан даа ер нь, тэгэхдээ багахан байхдаа бас нэг очиж л явах нь ч очиж л явсан тэгээд, тэгээд ер нь тэгээд очиж нүүдэл суудал гээд ер нь тэгээд олдчихсон тэгээд л очдоггүй л юм байхаа даа, очиж чадаагүй л юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
Аа тэжээсэн ээж, аав бол хүүхэдтэй байсан уу?
Цэвээнжав -
Тэжээсэн ээж, аав бол хүүхэдгүй улс байсан, тэжээсэн яахав дээ тэр өвгөний эх л намайг тэжээж авсан хүн. Тэр хүн чинь одоо нөгөө нэг ханилсан нэг өвгөн байсан зайлуул хоёр хүүхэдгүй хүн байсан. Тэгээд тэр чинь бас намайг би муухан мэддэг л юм, нас барчихсан тийм, тэр хүүхэдгүй улс байсан юм байна лээ. Тэр ганц л одоо тэр манай тэр Ганжуур, Хоролжав гэдэг чинь Ганжуур гэж эцэг нь тэр ганц л хүүхэдтэй хүн байсан байна лээ. Тэгээд сүүлд нь одоо 90 үгүй ээ 90 оноос чинь арай өмнөхөн билүү энэ чинь 89 онд байна уу нас барсан одоо зүгээр, тийм л хүн дээ би ч тэгээд.
Оюунтунгалаг -
Айлын өргөмөл хүү, айлын ганц хүүхэд их эрх танхи өсөв үү, ухаандаа ээж, аав чинь хүүхэд гаргаагүй хүмүүс байсан юм чинь?
Цэвээнжав -
Үгүй дээ одоо яахав дээ зүгээр юу яасан, нэг их, нэг их эрх нь ч юу юм, үгүй тэгэхдээ эрх л байсан байлгүй дээ хүний ганц хүүхэд чинь нилээн эрх л байсан байх л даа, тиймэрхүү л байсан даа. Нэг их ядуу яваагүй, нэг их баян яваагүй, дундын л нэг ёстой нэг хүн нэг ярьдаг даа нэг хоосон хонохгүй, хоёр идэхгүй байж байсан л гэж. Тэгэхдээ яахав нэг их олон малтай биш 300-гаад шахуу малтай, 20, 30-аад тэмээтэй бас нэг хоёр азарга адуутай тийм л айл байсан даа манайх ерөөсөө, нэгдэлд орохоосоо өмнө. Тэгээд сүүлдээ нэгдэлд өгчихөөд л ер нь нэгдэлд ч говьд юу билээ дээ нэг 75 мал л гэж байсан л байх, тэгээд тэдий байсан ч юм уу үгүй ч юм уу би ирээд нэг жил болонгуутаа тэгээд л энд ирээд суусан тэгээд хэдий ч малтай байсан юм мэдэхгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд та цэрэгт явталаа бол мал хариулж байсан?
Цэвээнжав -
Цэрэгт явталаа бол яахав дээ хувийн л малтай байсан ерөөсөө хувийн л малтай байсан. Намайг, би ч 1957 онд намар 9 сард цэрэгт явсан, тэгэхэд дандаа хувийн л өмчтэй байсан, тэрэнд өнөө саяын миний хэлдэг 300-гаад малтай, 2 азарга адуутай.
Оюунтунгалаг -
Ер нь хир малч хүүхэд байв?
Цэвээнжав -
Үгүй ээ тэр малыг чинь одоо би л маллана шүү дээ ерөөсөө /инээв/. Тэр хөгшин бол одоо настай ч хүн байсан, манай өвгөн бол багийн дарга гээд ерөөсөө гэрт ер нь дайраад л гарна, одоо нэг ирж хоёр хонодог юм уу үгүй юм уу тэгээд тэр малыг чинь би л малладаг, тийм л хүн байсан.
Оюунтунгалаг -
Ээж, аав бол мал маллах арга ухаан бас заана?
Цэвээнжав -
Аа даа тэгдэг л байсан байлгүй дээ одоо, тийм ч юм одоо юу яадаг бол тэр манай эцэг бол тэр манай эцэг бол их л тэмээндээ нэг их хайртай тийм л хүн байсан юм даа. Ухаандаа тэртээ одоо энэ хойд Баян юуны Найман шандын хоолой гэж нэг говьтой газар байгаа, тэрүүгээр тэр шанданд тэмээгээ тууж усалж хөдөө очиж хоноод урд өдөр нь очиж, очиж тэмээгээ тавьчихаад маргааш нь тэмээгээ цуглуулж авчирч усалчихаад тэгээд л хойш нь цувуулчихна, тэгээд л нөгөөдрөөс нь яваад л нэг өнжөөд л яваад л очиж бэлчээрт нь хоноод л тэмээгээ тууж авчирч усалдаг, тийм айл байсан юмаа, тийм л хүн байсан юм байгаа юм. Би бас тэр чинь бас нэг арван хэдтэй болсон хойноо бас очиж л явсан л даа, тийм л хүн байсан. Тэгээд нэг их хамрын тамхи татдаг нэг ийм гэзэгтэй тийм өндөр өвгөн л байдаг байсан. Ер нь угын л юу унаган л хар хүн байсан, ер нь унаган хар хүн гэдэг бол ер нь гэзэгтэй байсан урд, лам хүн бол гэзэг байдаггүй байсан л байна. Тэгээд манай эцэг эх бол юу юм гэнэ лээ, эх бол Баян-Овоо чиглэлийн хүн юм гэнэ лээ, эцэг болохоор юуны энэ Ханбогдын энэ Галбын говь одоо тэр хавийн нутгийн хүн гэж байгаа юм, юу тэгээд яаж ч яваад юм энэ л нэг нүүдэл суудал урд чинь бас л нэг цаг мууддаг байсан тэр нүүдэл нүүж яваад л танилцсан улс юм шиг байгаа юм. Тэгээд манай эцэг чинь бол одоо энэ та нар бас сонссон байж магадгүй, энэ улсад гавъяат багш Түмэн багш гэж нэг хүн байсан юм, манай сумын хүн л дээ. Тэр хоёул эгч дүүс улс, эгч дүү хоёрын хүүхэд юм гэнэ лээ. Надаас ганцхан дүү гэдэг билүү ганц ах гэдэг билүү тийм л байдаг байсан. Тэр хүн дээр та нараас очих юм бол нэг эрдэм сургаалиа өгөх эрдэмтэй л хүн бий дээ гэж тэгж ярьдаг байсан юм, тэгээд нэг их очих биш, тэгээд харин сүүлд нь нэг харин танилцсан, бас нэг ирээд манайхаар ордог бас нэг тэгээд сургаар яваад танилцаад энд бас нэг тэр ах дүү болох бас нэг айл одоо ч бас байгаа нь байгаа тэгээд бид нар яагаад дурсдаггүй юм тэр хүний ах дүү болох тэр дүүгийнх нь нэг хүүхнийх энд байдаг, одоо нэг хөгшин авгай л бий л дээ. Тэгээд тэр Ханбогдод бас юу Баян-Овоод бол тэр манай эхийн талын ах дүү бол бий гэж байгаа юм тэгээд одоо сураж явах биш одоо тэгээд улирах юм л даа ерөөсөө.
Оюунтунгалаг -
Та багадаа сургуульд суув уу?
Цэвээнжав -
Сургуульд суугаагүй хүн би чинь, одоо өгдөггүй өнөө одоо хөгшин чинь болохоор ингэдэг энэ хүүхдийг энэ хүүг багийн даргаас гаргаж өг тэгэхгүй бол би гар хөлийн үзүүрийн ганц хөдөлдөг малаа хариулдаг энэ хэдэн малыг авчираад өгөх хүнийг би өгчихөөгүй одоо яахав яалт ч байхгүй би одоо, тэгээд тэр чинь бас настай ч хүн байсан бас зөв нь зөв л байсан байх. Тэгээд намайг бол сургуульд өгөөгүй.
Оюунтунгалаг -
Уг нь бол хөөж ирдэг байсан?
Цэвээнжав -
Өө зөндөө хөөж ирдэг байсан, үгүй хонуут, хоёр гурав хоног сууж байгаад явдаг байсан шүү дээ.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Тэгээд л хонь энэ тэр рүү давхиад л очих юм бол хойноос хүрээд очно, өнөө сургуульд авах гэж явсан хүмүүс чинь, за хүү сургуульд сурах дуртай юу, үгүй ээ эрдэм сурах дуртай л байна л даа тэгээд энэ хөгшин өгөхгүй гэх юм гээд буруу учраас үгүй л юм байлгүй дээ гэж л тэгж л хэлдэг байсан /инээв/.
Оюунтунгалаг -
/инээв/.
Цэвээнжав -
Тэгээд одоо би чинь бол юу яасан, тэгээд өнөө сургуульд суухгүй болохоор чинь ингэдэг юм байнаа. Тэр үе чинь өнөө бичиг үсэг тайлагдуулна гээд одоо энэ төрийн бодлого юм болов уу хүн бүхнийг бичиг үсэгтэн болгоно гэдэг ийм их ажиллагаа явуулдаг байлаа л даа. Тэгээд энэ хийд Чүлтэм гэлэн гэж нэг өвгөн байдаг байсан, тэр бол уг нь урд лам явсан хүн юм, тэр их номтой хүн юм, шинэ үсэг ч мэднэ, монгол үсэг ч мэднэ, тангад үсэг ч мэднэ, тэр лам байсан зарим их ойтой хүмүүс чинь одоо тийм их эрдэмтэй байсан байна л даа. Тэгээд тэр хүн надад нэг ухаандаа нэг цагаан толгойн үсгүүд зааж өгдөг байлаа, хаад нэг ирээд явна л даа нэг хэдэн үсэг бичиж өгчихөөд за хүү минь тийм тийм үсэг гэдэг юм ингээд тогтоо гэчихээд, тэгээд нэг 35 үсгийг нэг ухаандаа зөв буруу тогтоосон байх л даа. Тэгээд сүүлд нь ухаандаа нэг юу яадаг байлаа, ухаандаа Б үсгэнд амь өгнө гэж ярьдаг байсан, эгшиг долоогоор амь өгнө гээд БЭ, БА, БЭ гээд тэгж амь өгнө, БА, БЭ, БИ, БО, БУ гээд тэгж нэг үсэг одоо үе холбож байгаа юм, үе юу байх вэ дээ үсэг холбож байгаа юм, за нэг тийм үг заалгасан. Тэгээд сүүлд нь ингэж байгаа юм, тэр хүн чинь бас энэ сумнаас цалин авдаг хүн байж, тэгээд нэг миний өмнөөс ухаандаа нэг юм бичээд за хүү энийг дууриалгаад биччих, тэгээд суманд аваачиж өгөөд тэгээд бичиг үсэгт тайлагдсан бас нэг үнэмлэх аваачихаад өгчихдөг.
Оюунтунгалаг -
/инээв/.
Цэвээнжав -
/инээв/ Тэгээд яадаг вэ гэхээр одоо өөр юм байхгүй, тэгээд л юу яана. Өнөө үсэг холбосны дагуу одоо өнөө бас ном сонирхоод байгаа юм л даа, надад хүн нэг зузаан нэг хоёр хуруу хиртэй ном өгсөн байгаа юм. Тэгээд тэрүүнийг чинь л өнөө үе үеэр холбосоор байгаад нэг муу уншиж сурсан байгаа юмаа, тийм. Тэгээд л цэрэгт явчихсан одоо би чинь хүнд заалгасан юм ерөөсөө байхгүй. Цэрэгт очоод бол тэр чинь би чинь Хөвсгөлд тэртээ юунд байсан юм чинь, Хөвсгөлийн Ханхын байцаан өнгөрүүүлэх чинь хил дээр байсан юм чинь, энэ төвд байсан бол одоо их юм заадаг байсан байна лээ л дээ, тэр хязгаарт хилийн цэрэг юм болохоор нэг хэд хоноод л долоо хоногт чинь хоёр гурав дахиад л морьтой хил эргээд л явчихна, заах ч юм байхгүй, тэгээд одоо яахав дээ өөрийнхөө л одоо нэг юугаар л бас нэг орон гэртээ нэг захиа бичдэг болдог л юм байна лээ л дээ, тийм л болсон. Өөр бол нэг их юм яах юу яах өөрийнхөө аргаар бас нэг 4 аргын тоо боддог, тийм л болдог.
Оюунтунгалаг -
Тэр хөгшин бичиг бичээд үсэг заасан тийм ээ, үсгээ юун дээр бичиж өгөх вэ, та юун дээр тэрийг нь давтаж одоо яах вэ?
Цэвээнжав -
Тэрийг одоо юу яаж байсан, энэ чинь урд үнсэн самбар гэж нэг юм байсан, ийм модон самбар нимгэн модтой, тэр чинь одоо нэг гурван юутай л ерөөсөө тэгээд ардаа элэг наачихсан ухаандаа, ухаандаа дэвтэрийн чинь гадуур ингээд нэг ард нь ингээд нуруу наадаг шүү дээ тэрүүн шиг тэр гурван модны чинь ард дээр элэг наагаад цавуугаар наасан байгаа юм, тэгээд нимгэхэн тийм нэг ийм хирээний тийм дөрвөлжин моддоо тэгээд нэг жаахан сураар ороочихсон тэгээд нэг хулсан одоо нэг ийм нарийхан хулсан одоо энэ харандаа шиг л юм даа нарийхан энэнээс нарийхан тийм үзүүртэй харандаа шиг үзүүртэй, тэгээд тэрэн дээрээ одоо юм бичдэг, нэг тийм л юм байсан даа, тэрнийг л нэг санадаг байсан.
Оюунтунгалаг -
Тэр юмыг тэгээд хэн өгөв, тэр хулсан одоо самбарыг?
Цэвээнжав -
Тэрнийг одоо яасан юм байсан юм хүнээс л авч өгсөн хэрэг байсан байгаа даа бодвол, тэр хүн хийдэг л байсан эд дээ. Тэрийг наагаад л юм хийчихдэг, тэгээд л өнөө галынхаа захаас үнс аваад арчаад л тэгээд саарал юм болчихно шүү дээ, тэгээд тэрэн дээр чинь өнөө юм зурахаар өнөө үнс нь ялгараад тэгээд ном тэгж л байсан. Үнсэн самбар гэж ярьдаг байсан, нэг тиймэрхүү юмаар л тэгдэг байсан. Тэр үед чинь дэвтэр харандаа ч их ховор байдаг байсан, ярих юм байхгүй. Ямар сайндаа нэг хүн үгүй ээ нэг хүн цэргийн дарга хүн байсан гэсэн, тийм би нэг, нэг жаахан надад ном л өгсөн байх, тэгээд л тэрнийг нь л одоо худлаа үнэн уншина. Тэгээд өнөө хөгшин намайг загнаж байсан, чи ном уншиж байгаа нь дээгүүр нь харсан байх чинь, ямар юмаа зөв уншдаг юм гэж тэгж ярьж байлаа /инээв/, одоо ном уншсан хүн болж л, үгүй тэгээд тэр миний оролдоод гаргасаар байгаад л тэр бас нэг уншиж сурсан л байгаа юм шиг байгаа юм.
Оюунтунгалаг -
Тийм дээ тэр чинь жижиг хүүхэд чинь хүмүүсийг хөөгөөд сургуульд явуулаад байдаг, явмаар байдаг?
Цэвээнжав -
Харин явмаар байдаг тэгээд арга байдаггүй.
Оюунтунгалаг -
Сурах л сонирхолтой байж тэгээд өөрөө сурч?
Цэвээнжав -
Тэгж л байсан. Тэгээд нэг сургуульгүй үлдсэн хүн дээ би чинь. Тэгээд яахав дээ тэгээд сүүлдээ ч тэгээд урсгалаар л сурна гэх юм уу даа одоо, үгүй тэгээд надад ч одоо бодоход тэгж л нэг цагаан толгойн үсэг тэр чинь 35 үсэг байгаад нэгд 7 үсэг холбож өгөөд өөр юм ер нь яагаагүй дээ, тэгээд тэр тэгэхэд нэг юм худлаа үнэн уншиж байгаад нэг юм ном уншиж сурсан л ухаантай болсон юм байх.
Оюунтунгалаг -
Ээж, аав бол ер нь түүх ярьдаг хүмүүс байв уу?
Цэвээнжав -
За тэд нар бол тийм юм ярьдаггүй байсан, ерөөсөө ер нь, тийм юм санахгүй байна би.
Оюунтунгалаг -
Одоо хөгшин ч гэсэн цагаан идээ юмаа бол боловсруулна өөрсдөө?
Цэвээнжав -
Өө дөө тэр тэгдэг л байсан, цагаан идээ чинь урд чинь дандаа л цагаан идээгээр хооллодог ирсэн байх, гурил бол одоо байхгүй шүү дээ. Манайх одоо манай нэг айл бас хөгшин нэг явдаг байсан, тэр хөгшин манай хөгшин хоёр явж энэ Буянт сум гэж одоо эндээс 80-аад километр газар хуучин Өлзийтийн Буянт сум гэж байсан, одоо ч байхгүй одоо тэр Сэрвээ бригадын нутаг даа, Сэрвээ наана Лүнд гэдэг дээр байсан юм. Тэгээд тэнд 5 кг өрхийн 5 кг гурил өгдөг юм гэнэ лээ, үгүй ээ очсон хүнд 5 кг хар гурил одоо арвайн гурил гэж ярьдаг даа, одоо болбол тэгэхэд чинь хар гурил л гэж ярьдаг байсан, арвайн гурил, 5 кг очсон хүнд гурил өгдөг л юм гэж. Цагаан сар болсон одоо гурил олдохгүй, тэгээд тэмээгээр яваад хонуут яваад хүний тав, таван кг гурил авчирч цагаан сарын боовоо хийх гэж байгаа нь энэ гэж, за цагаан сарын боовыг бол тэр үед чинь хэвийн боов гэж мэдэх юм байхгүй, одоо уртаараа нэг энэ хирээтэй юу өргөнөөрөө энэ хирээтэй /үзүүлэв/, энэ хирээтэй ийм дөрвөлжин одоо томоо гурил элдээд дөрвөлжин хэрччихнэ, тэгээд энд тэнд ингээд гурав хэд хэрччихээд тэгээд, тэгээд тэрнийг сайхан дөрвөлжин өрчихнө, тийм л идээ засаж байсан даа, тэрэн дээр одоо яахав нилээн дээгүүр айл ёотон тавьдаг байсан.
Оюунтунгалаг -
За .
Цэвээнжав -
За тэгээд цагаан сар чинь одоо бол хүүхдэд болбол одоо чинь мөнгө өгдөг болсон юм даа, урд чинь бол чихэр л өгдөг байсан. Тэр үед чинь болвол жаахан дугуй боов хийччихнэ, зарим айл нь бол хэвтэй. За тэгээд тэр ингээд дарчихна, хэв гаргачихдаг, өлзий утас мутас юу ч гаргадаг юм, тэгээд цагаан сарын боов цуглуулаад явдаг, нилээн дээхнүүр айл нь ёотон дөрвөлжлөөд цаасанд боогоод улаан утсаар боочихно, тэгээд ёотон өгдөг байсан /инээв/, тийм л бэлэгтэй байсан даа. Тэгээд сүүлд чинь бол одоо өнөө хөгжөөд ирэхээр чинь юу яадаг байсан дэвтэр, харандаа, нэг чихэр өгдөг л байсан, сүүлд чинь тийм юм тоохоо больчихоод дэвтэр, харандааг чинь гадуур тараачихаад явдаг болсон /инээв/, нөгөө өгсөн дэвтэрийг чинь, дээгүүр чихэр л авах гээд.
Оюунтунгалаг -
Тэгээд таны багад чинь айл их хэсдэг байв уу цагаан сараар?
Цэвээнжав -
Өө айл их хэсдэг байсан, Цагаан сарын 15 хүртэл айл их хэсчихдэг байсан.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Тэр чинь одоо тэр үед бол завтай байсан юм байлгүй дээ тоглоод л, даалуу тавиад тоглоод л байсан, хүүхэд ч яахав дээ нэг шагай няслана гэж одоо нэг байна, шагай хамна гэдэг тоглоом байна, өөр юм байхгүй. Тэр даалуунд чинь бол томчуулын тоглоом, хүүхэд чинь энэ тэр орохгүй шүү дээ. Хэдэн хүүхэд өөр тэнд л сөхөрч суучихаад шагай хамж байна, үгүй бол таавар байна. Тийм л нэг тоглоом байдаг байсан даа. Цагаан сарын 15 хүртэл хэсдэг байсан байгаа юм даа, хэсч л байгаа л гэж.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо цагаан сараар ирсэн хүмүүсийг юугаар дайлах вэ?
Цэвээнжав -
Өө тэр чинь одоо юу яана, тэр үед чинь бол одоо өнөө юу яана, өнөө хонины ууц мууцаа чанаад тавьчихна, махаа чанаад тавьчихна, үгүй бол юу хонины ууц зүгээр, зүгээр мах чанаад тавьчихна, буузаа хийгээд тавьчихна, үгүй тэгэхэд чинь монгол архитай л байсан юм байх даа, монгол архи, архи өгч л байдаг байсан. Одоо тэгээд бодвол монгол архи л байсан юм байгаа биз дээ. Ер нь тэр үед чинь архи их ховор байсан шүү дээ, за байвал хямдхан байсан, шилтэй одоо энэ архинууд чинь одоо цагаан архи гэж байсан, 16 цаас энэ тэр арван үгүй ээ тэрнээс ч хямдхан байсан байх, би арван зургаан цаас байхыг нь л мэднэ, нэг спирт гэж харин сүүлийн үед нэг лаазтай тийм спирт ирдэг, 100 граммаар хэмжиж зардаг нэг тийм нэг архи, архи хэмжиж зардаг хүн очиж ус найруулаад цагаан сард өгдөг тийм байсан юмдаг, тэр ч тэр бол нэг тавин хэдэн оны л үе шүү дээ, 50-иад онд л тэгж байсан.
Оюунтунгалаг -
Бага байхад чинь одоо чихэр, жимс хаанаас олж идэх вэ, чихэр, жимс ер нь юу байв?
Цэвээнжав -
Чихэр, жимс ч одоо ер нь хот орсон хүн л чихэр, жимс юм, аянд явсан хүн л чихэр, жимс авчирна уу гэхээс одоо за эндээс байх нь байдаг л байсан байх аа даа, би ч ер нь суман дээр ер нь нэг их ирдэггүй байсан ерөөсөө. Хот явахад л манай тэр өвгөн жинд их явдаг байсан. Одоо жин гэдэг чинь аян хэдэн тэмээтэй өөрөө нэг хэдэн дөрөв, таван юмуу даа хэдэн улсууд цуглаад ингээд яваад жин тээж хот орж түүхий эд аваачиж өгчихөөд оронд нь юу авчирна, будаа, гурил юмуу одоо тэр үед чинь будаа, гурил их ховор л доо, голцуухан л банз, мод энэ тэр тийм л юм тээж ирж байсан санаанд байдаг юм ерөөсөө.
Оюунтунгалаг -
Жинд явахдаа удаан явах уу, та ер нь цуг жинд явж байсан уу?
Цэвээнжав -
Аа жинд нэг л удаа явсан би, тэр чинь за байз хэдэн онд ч байсан юм мэдэхгүй юмаа, тэр чинь Маршал Чойбалсан чинь одоо хэдэн онд нас барсан юм бэ дээ одоо тийм юм. Маршал Чойбалсанг л нас барахад би нэг явсан юм байгаа юм. Тэгэхэд одоо нэг 10 хэдтэй байсан юм болов уу даа, тэр чинь хэдэн онд байсан юм мэдэхгүй. Тэр чинь эх нь Ханджав гэж байсан юм, манай өвгөн бид дөрөв л дээ хотод нэг явсан юм байгаа юм. Намайг л одоо жинд хот үзүүлнэ л гэж аваад явсан юм. Тэгэхэд арван хэдтэй л байсан болов уу л гэж санаж байх юм даа би. Тэр маршал Чойбалсанг л нас барсан жил л гэж байсан юм даа. Тэрийг яагаад сайн мэдэж байгаа юм бэ гэвэл буцаад ирэхэд тийм явдал болсон байсан юм. Цагаан сар хотод болохгүй энэ тэр гээд тэгж нэг яригдаад байсан юм байх аа. Тэгээд эндээс юу ачиж явсан юм гэхээр би юу л ачиж явсан юм болов уу даа, түүхий эд л ачиж явсан юм болов уу даа, түүхий эд ачна гэдэг чинь одоо хонио манаад ингээд дэлгээд хөлдөөчихнө шүү дээ, тэгээд хавсарч байгаад тэмээнд нэг хоёр тэмчий хийгээд л ачаад явдаг байсан, нэг хориод тэмээ ачаатай явсан, 20 орчим тэмээтэй ачаатай явсан болов уу ер нь. Тэгээд хотод чинь чухам хэд хонож орсон юм мэдэхгүй, хот орж өнөөхөө тушаачихаад оронд нь бараа авна гэсэн чинь харин ганцхан гурил өгсөн гэж байгаа юм ганц суманд шүү дээ, ганц сав гурил, нэг нэг энэ хирээтэй дөрвөлжин панан хайрцагтай нэг хөх пүүшиг юу л байсан юм байгаа юм, тийм хоёрхон юм өгсөн, одоо суманд өгч байгаа бараа, тэгээд өшөө юм байдаггүй, тэгэхээр нь гурилыг нь зарчихаад өнөө тамхийг нь бас зах дээр аваачиж ширхэглэж зарчихаад тэгээд хойш нь тэр чинь нэг их юу билээ нөгөө тэр өвгөн сургуулийн камендат хийж байсан байхаа даа тэр нэг 2 метрын банз л ачиж ирж байсныг санадаг юм. Тийм банзыг энэ сургуульдаа л бодвол юм хийх гэж байсан юм байлгүй дээ, тийм л юм авчирч байсан. Тэгэхэд чинь болвол юу хятадууд одоо ч олон байгаа шүү дээ, тэгэхэд хятад их байсан юм. Хятадууд бол тэр янз бүрийн нарийн боов, чихэр, еэвэн одоо тэгээд гурилаар янз бүрийн нарийн боовнууд бага байсан болоод уу нэг л их гоё амттай юм шиг санагддаг, хятадын еэвэн гэж их нурж унасан хачин зөөлхөн одооны еэвэн чинь жаахан хатчихвал надад дийлдэхгүй юм байх юм чинь, хэдий удсан байсан ч хятадын еэвэн хачин зөөлхөн юм л байсан юм, тэгж санагдаж л байдаг юм, нэг тийм чихэр, жимс за тэгээд л бираанаг гэж нэг их гоё юм байх шиг байсан, одооны бираанаг ч одоо тэр үед чинь юм ховор болоод сайхан байсан л байгаа даа одоо бодвол, тэгж л бодсон /инээв/. Тэгээд тэр банз тээсээр яваад энэ хойно одоо эндээс нэг 24, 5 километр Дэрсэн бууц гэж нэг бууц байдаг юм, одоо тэр Ханджав гэдгийн чинь жинхэнэ эр нь Ономых гэж байсан, тэнд ирж хоноцгоосон, бид нар шөнө орой үдээс хойшхи нь ирчихээд ачаагаа буулгачихаад тэгтэл өмнөөс нэг сумаас ч нэг тэмээтэй хүн ирснээ за сумын төлөөлөгчид ирж явах шиг байна гээд улсууд тэгж байх юм, тэгсэн Батцэнгэл гээд нэг хүн байсан, одоо ч байхгүй, өвгөн хүн байсан. Тэр ирж явна тэгсэн аль ч гарандаа ч билээ энэ гарандаа билүүдээ /үзүүлэв/ хар даавуу, улаан даавуу хоёр ингээд уячихсан, тэгсэн хүрээд ирсэн тэр чинь цагаан сар хариугүй болох гэж байсан. Маршал нас барсан цагаан сар шинэлж, цагаан сар болохгүй ингэж зарлаж яваа юм гэж, тэгж байсан юм байгаа юм. Тэгээд тэр хэдэн онд ч нас барсан хүн юм тэгэхэд мэдэхгүй юм, Маршал чинь тэгээд ер нь мэдэхгүй ч юм монголд нас бараагүй байхаа.
Оюунтунгалаг -
Тэгээд та ингэлээ шүү дээ, анх хот ороод үзлээ шүү дээ жин тээгээд, хот ямар санагдав аа, хотод юу үзэв ээ?
Цэвээнжав -
Хотод ч одоо ямар юм, хотод ч одоо, за хотод зүгээр ганц үзэх ший жүжиг мүжиг тийм юм ерөөсөө үзсэн юм байхгүй. За хотын л одоо байшин сав л одоо их сонирхоно л доо, эндээс ч одоо нэг их энэ дээр бол одоо энэ байшин байсан л байх, энэ баруун өмнө энэ юун бол нэг байшин байсан байх даа энэ ангид, энэ болбол хэзээний байшин одоо хуучин сумын захиргаа гэж байсан байшин шүү дээ. За тэгээд хотод ч одоо янз бүрийн байшин л их сонирхоно доо одоо гоё л юм шиг санагдаж байсан. Тэр одоо урт цагаан гэж байсан газар гээд байна шүү дээ нөгөө юуны ард өнөө нэг.
Оюунтунгалаг -
Тийм.
Цэвээнжав -
Тэнд чинь одоо дандаа хятадын дэлгүүр, мухлаг, гуанз гээд хавтгай ийм дандаа өвсөн оройтой, ингээд одоо өвсний ширэнгэ гэдэг тийм юм хуулаад тавьсан халиурсан өвсөн оройтой тийм тэгээд өөрсдөө ард нь амьдардаг бололтой наана нь дэлгүүртээ том хаалга ингээд дээш нь сөхчихнө, тэгээд л ийм лангуу татчихаад лангуутай, нэгийг нь доош тавиад, нэгийг нь дээш сөхчихдөг юмуу нэг л тийм юман дээр наймаа хийдэг. Тэгээд л тэр рүү л очиж чихэр жаал зугаа юм авч идэх бас чихэр л идэх би чинь бага байхад чихэрт одоо ч дуртай л даа, чихэрт нэг их дуртай тэгж л байсан байх. Тэгээд л тэр үед чинь хотын барилга л нэг их гоё, сайхан л юм үзлээ л гэж бодож байсан би ч тэгж л байсан даа тэгээд.
Оюунтунгалаг -
Хот гэснээс та ер нь анх, та жолооч хүн тийм ээ, анх ерөөсөө бүр багадаа хамгийн анх удаа хэзээ машин харав, машин харсан нь ямар санагдав, ямар машин харав?
Цэвээнжав -
Машин харахад ч одоо юу яасан л юм байгаа юм даа, энэ хойно хаа явж байсан нь мэдэхгүй энэ л ард явж байсан юмуу нэг хоёул хоёр морьтой хоёул би нэг хүнтэй хамт явж байсан чинь нэг янзын машин давхиж байх юм нэг хар тэрэг давхиж байх юм. Тэгсэн тэгээд тэр үед ирж байсан одоо ч тийм машин байхгүй байх тийм хар төмөр машин, ардаа жаахан кузовтай, тэгээд урдаа юутай одооны нэг цагаан юмнууд давхиад байна даа, ухаандаа тэрхүү хэлбэрийн мөртлөө тийм өндөр байхгүй ээ намхан гэж ярьдаг байсан юм даа тэрүүнийг. Аймгийн даргын тэрэг гэж ийм тэрэгтэй гэсэн, хамгийн анх нэг тийм л тэрэг үзэж байсан байгаа юм, одоо их сонирхож үзэж байсан. Тэгээд тэрнээс сүүлд нэг ачааны машин үзсэн, энэ Улаанбаатар хотоос нэг машин энэ Алтганы зүүн өмнөд замаар юм машин замтай л даа Алтганы тэрүүгээр хаад нэг машин явна, машин үзэх улсууд их сонирхоноо тэрийг чинь л тосож давхина, тэгдэг байсан. Тэгээд энэ газрын зураг авдаг Оросууд гээд нэг их явдаг байсан. Тэд нар ч зарим нь машинтай энэ хүн оросууд овоон дээр буулгаж хаячихаад давхиад алга болчихно, нөгөө очих гэж явтал давхиад тэр нь алга болчихно нөгөө машин нь. Тэгээд яахав дээ одоо хамгийн анх ер нь тэр газрын зураг авдаг улсуудын л машин үзсэн байх ерөөсөө /инээв/.
Оюунтунгалаг -
Сонин санагдаж байв уу?
Цэвээнжав -
Одоо тэр ямар зүг байх вэ дээ, ёстой үзээгүй юмаа үзэх шиг болно л доо тэрнийг чинь. Тэгээд гол нь тэгээд жолооч болох юмсан л гэдэг, ийм тэрэг бариад явж байх юмсан гэж, одоо яахав дээ хүүхэд чинь одоо тийм л юм боддог байсан байх. Тэгээд л яахав дээ хүссэндээ жолооч болох нь болсон л доо тэгээд тэр чинь.
Оюунтунгалаг -
За тэгээд мал маллаж ээж, аавдаа тусалж байгаад цэрэгт явлаа. Цэрэгт эндээс хэдүүлээ явав, яг хаана цэргийн алба хаав?
Цэвээнжав -
За эндээс чинь одоо би 1957 онд одоо энэ хойно сум нүүгээд тэр мушгиа Бэлх гэдэг газар очсон байсан юм хагас нь, хагас нь эндээ, тэнд очсон юм чинь одоо сургууль энэ юу энэ тэр чинь бол байсан л даа Ханбогд тэнд бас нэг зүгээр отрын маягийн захиргаанаас улсууд очдог байсан байх л даа. Тэгээд л тэр 9 сарын хэдэнд ч байсан юм, 9 сард л юмдаг манай өвгөн хоёр, хоёр морьтой тэндээс давхиад л нэг зуур хоноод л маргааш нь ирсэн юм шиг санаж байгаа юм, энэ суман дээр ирсэн одоо энэ байшингийн үүднээс л одоо нэг үдээс хойш 51 машин тэр үед шууданд нэг 51 машин явдаг байсан. Тэрүүн дээр нэг гучаад хүн суучихаад баруун тийшээ явж байсан. Тэгээд л тэр үед чинь одоо мөнгө их ховор ерөөсөө, би ер нь нэг юу билээ дээ надад нэг хорь, гучин цаас өглүү манай хүн, за хотод л суух байлгүй, би өвөл жаал тэмээ мал борлуулаад цаас хүргэж өгнө өө гэж ирээд л тэгээд хоцорч байсан юм. Мөнгө их ховор л доо тэр чинь албан татвар гэдэг нэг юм сүрхий оногддог өнөөхийг төлж чадахгүй улсууд их сандардаг байсан, өнөөх нь хүүнд ордог. Тэгээд яахав дээ явсан тэгээд л аймаг дээр очсон, аймаг дээр очоод комисст ордог юм, тэгсэн 50 цэрэг авна гэдэг, тэгсэн зуу гаруй цэрэг тэнцчихдэг бололтой, нэг үдээс хойш зогсоож байгаад л энэ яг хоёр энэ хөлийг нь нийлүүлээд л зогсоочихно.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Цэвээнжав -
Тэгээд л энэ салтаанд нь ганц шаагаад л доош нь тээглэхгүй л энэ өвдөг тээглэхгүй бол майга юм байна гээд хасаад хаячихна, тэгсээр байгаад 50 цэрэг, тээгэлсэн цэргийг нь урагшаа нь аваад тийм майгагүй, одоо гар тээгэлсэн одоо өвдөгөнд гар тээгэлсэн хүнийг урагш гаргаад зогсоосон, тэгээд тэр тэр 50 цэрэгт орчихоод би тэгээд л маргааш нь ачигдсандаа хойшоо хот руу, Манлайгаас ер нь нэг 2-хон хүн л явж байсан байгаа юм. Тэгээд нэг нь хотод очоод хаячихсан, би хотод очоод тэр Улаанхуран гээд тэр цэргийн каринтины газар байсан, тэнд 4-5 хоног нэг хэдэн цэрэг л хүлээж бай гээд л хаа яасан нь мэдэгдэхгүй тэгээд платканд байсаар байгаад харин нэг өдөр Хөвсгөл явахаар боллоо гээд харин Хөвсгөл рүү аччихсан.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Хөвсгөл рүү 2-3 хоног явж байж л очиж байсан юм даа, тэр чинь хол л доотэр чинь 1000 гаруй километр газар. Тэгээд Хөвсгөл дээр очоод хойш нь тэр усан параход гэж одоо хамгийн анх үзэж байгаа нь тэр усан параход гэж байгаа, Хөвсгөл далайг үзэж байгаа, тэгээд параходонд суучихаад үдэш 11 цаг 10, 11 цагийн үед суучихна, өглөө 7, 8-ын үеэс тэр Ханхын байцаан өнгөрүүлэх, Ханх гэдэг сум, Торт гэдэг суманд очсон, Ханх гэдэг нь цаана бас нэг сум байгаа. Тэрэн дээр өглөө очиж байсан юмдаг. Ээ цэлийсэн ус, тэр бас их гоё юм шиг санагддаг л даа. Тэр чинь одоо хойшоо урагшаа одоо зураг нь нэг ийм гонзгой юм байдаг шүү дээ, тийм. Тэр чинь одоо энэ урд үзүүрээс нь суугаад л ингээд л дундуур нь үдэш 11 цагт суугаад л өглөө 7, 8-ын үед л очдог юм даа. Тэр Торт биш сум Ханхын байцаан өнгөрүүлэх Ханх гэдэг нь сум байгаа юм. Тэр хойно нь юу байгаа юм, бас нэг 15 километрт хязгаарын цэрэг байрладаг байр хил дээр байгаа юм, тэнд ч бас байсан юм байгаа юм. Тэгээд тэндээс юу авлаа даа бид нар нэг 5 юм ачсан байх даа, 5 юм ачсан шиг санаж байна. Тэгээд тэнд байж байгаад дахиад сүүлд нь нэг хэдэн цэрэг болоод тэгээд нэг арван хоёр хүн болсон, хуучин бас нэг гурван юм байлуу даа одоо ирэх жил халагдана гэсэн 3-4 юм байсан. Тэгээд тэгэхэд юу 12 тасаг цэрэг гэж ярьдаг байсан. Жилд нэг 12-оор гүйцээгээд өгчихдөг, тэнд нэг гурван жил л болоод л яахав дээ хийдэг ажил ч одоо нэг 2 хоноод юм уу нэг морьтой хил эргээд явна. За тэгээд нэг цөөхөн хоньтой, унадаг уналгын нэг хэдэн морьтой, зун болохоор гаднаа нэг үнээ уячихна, хоёр үнээ уячихна, тэрнийг дарга нарын авгай саана, хоёрхон даргатай даа, улс төрийн орлогч нэг юу, штабын орлогч гээд нэг хүн байдаг байсан. Тэгээд нэг тиймэрхүү амьдралтайдаа, нэг дэргэдүүр машин замтай даа, тэр машин замаараа өдөр шөнөгүй л машин наашаа цувж байна, Оросоос машин цувж тэр далайн захад дээр, тэр усан тээвэр шүү дээ, тэр параход гэдэг чинь усан онгоц, тэр ирсэн барааг ачаад л урагш нь тэр Ханх дээр аваачиж өгдөг, тэнд тэр параходоор явдаг байсан юм. Тэгээд бэлтгэлийн мал, баруун талын 6 аймгийн мал, бэлтгэлийн мал бас тэр далайн захаар очдог байсан байгаа юм. Тэрүүгээр их өнөө бэлтгэлийн малууд хойшоо их гардаг байсан юм. Тэндээс хойноос автобусаар автобус ч гэж дээ яахав дээ нөгөө юу л том машинд л берзинтээр битүүлчихсэн тэндээс нь нэг хорь гучаад л дандаа залуучууд ирнэ, ирж мал, нэг 3 хүн л мал туугаад л буцна, тэгээд нэг хоногийнхоо газар нэг байшинтай элбэгдүү хашаатай 1500 хонийг чинь тэгээд хоёр суурь хашчихна, тэр хооронд нь нийлүүлэхгүй тэгээд нэг суурь нь 1500 явдаг, 3 хүн туудаг, явган тууна, тэгээд нэг хоногийн газар л нэг өвгөн хоол хийдэг, нэг өвгөнтэй тийм л байдаг байсан. Тэгээд бид нар гайгүй хэсч очдог л байсан, тэгээд нэг их цааш нь дамаа ч явахгүй л дээ. Тиймэрхүү амьдралд байж байгаад тэгээд л хотод би хавар ирсэн дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь ер нь цэргийн амьдралд одоо оны ялгаа ч гэдэг юмуу, янз бүрийн юм байв уу, хоол хүнс нь ямар байв?
Цэвээнжав -
Тэнд бол тийм юм байхгүй, оны ялгаа бол хязгаарт ер нь бараг байдаггүй юм. Энэ төвд л байдаг байсан байгаа юм. Тэнд ч яахав дээ тэгээд тэр ёстой дуртай хоолоо хийж иднэ, өөрсдийнхөө, өөрсдөө тусгай галч энэ тэр гэж байхгүй, тэр өдөр өдөрт өөрсдөө талхаа барьж иднэ, өөрсдөө нэг ийм шавар байшинтай, тэр байшиндаа зуухандаа галаа өрж байгаад галыг нь эргүүлж хаячихаад л нэг хоёр төмөр савтай тэр хоёрт талх зуураад тэр рүү хийчихдэг тэгээд л жижүүр хүн өглөө талхаа бариад өглөө нөгөө 12 цэрэг чинь тэр талхаа тэр өдөрт нь идчихнэ, тэгээд үдэш барьдаг, тийм л байсан, тэгээд бууз хуушуураа хийж идсэн ч одоо айл шиг юм чинь бид бас ч хэдхэн арван хоёрхон хүн юм чинь, тэгээд нэг хоёрхон даргатай, тийм л байсан.
Оюунтунгалаг -
2 даргаасаа гадна арван хоёр цэрэгтэй?
Цэвээнжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Хилчин цэрэгтэй?
Цэвээнжав -
Тийм, 2 даргын нэг, нэг авгайтай тийм л байсан даа.
Оюунтунгалаг -
Хил эргэх, хилийн зурвас одоо танай харъяанд байдаг юм уу, танай хамгаалах ёстой хилийн зурвас нь Орост байдаг юмуу?
Цэвээнжав -
Тийм, манай хамгаалах ёстой хилийн зурвас байхгүй юу.
Оюунтунгалаг -
Урт уу?
Цэвээнжав -
Өө одоо.
Оюунтунгалаг -
Хичнээн километр хойш, урагшаа хичнээн юм эргэх вэ, хичнээн холын зайд?
Цэвээнжав -
За мэдэхгүй, ер нь нэг гучаад нэг арван тав, таван километр л явдаг юм шиг, явдаг байсан байх аа даа, би тэгж л санаж байна. Тэгээд ч гайгүй дээ тэр чинь амгалан сайхан тийм юу энэ тэр хилийн зөрчил, мөрчил энэ тэр гэж ер нь тийм юм байдаггүй л байсан, явдаг л байсан юмдаг, ер тийм юм байдаггүй л байсан. Тэгээд Орос, Монгол, Оросын яг хил юм чинь дээ, тэгээд оросууд хүрч ирнэ, оросын хил дээр очно бид нар, нэг нэгнийгээ дайлна, цайлна, тэд нар бугын мах энэ тэр гээд чанаад тавьчихсан, монгол улсууд энэ бүхлээр нь иддэг юм гээд л мах чанасан энэ тэр байж байдаг байсан /инээв/, өөрсдөө бол тэгж бүхэл нь иддэггүй л дээ. Тийм байж байсан юм.
Оюунтунгалаг -
Хоёр хилийн цэргүүд нийлж янз бүрийн арга хэмжээ энэ тэр зохиох уу?
Цэвээнжав -
Өө тийм юм байгаагүй ерөөсөө.
Оюунтунгалаг -
Соёл олон түмний арга хэмжээ энэ тэр байхгүй?
Цэвээнжав -
Ер тийм юм байгаагүй, байгаагүй.
Оюунтунгалаг -
Зүгээр хааяа нэг уулзалддаг?
Цэвээнжав -
Яахав дээ зүгээр нэг хааяа нэг очдог л байсан.
Оюунтунгалаг -
Наад талаасаа ч юм уу цаад талаасаа зүгээр жирийн иргэд мал хуйгаа тууж байгаад ч юм уу хил давчих энэ тэр тохиолдол гардаг уу?
Цэвээнжав -
Аа тийм юм гардаггүй байсан ерөөсөө, ер үгүй байсан. Тэр мал энэ тэр давах барих тийм энэ тэр ер тийм юм гардаггүй л байсан юмдаа.
Оюунтунгалаг -
Тэгээд ямар ч байсан одоо.
Цэвээнжав -
Ер нь тэгээд барагтай ч мал давахаар ч үгүй тэр Саяаны нуруу гэдэг чинь тэр хойгуур нь баруун үзүүр нь ч хаа байдаг юм, зүүн үзүүр нь ч хаа байдаг юм тэр их өндөр нурууны энгэрт байгаа юм л даа тэр юу чинь бол, барагтай юм ер нь тэгэхэд бол давж ирдэггүй байх ерөөсөө.
Оюунтунгалаг -
Давахгүй?
Цэвээнжав -
Тэр Саяаны нуруу гэдэг чинь ер нь тэгээд бараг нил ингээд дандаа хад юм байдаг шүү дээ ерөөсөө, тийм л юм газар байдаг юм ерөөсөө. Тэгээд л тэр орой дээр нь мөнх цастай байна, 7 сар гэхэд нэг жаахан нэг дугуй болж ирээд л тэгээд л цас үргэлжлээд орчихн, тэр маш их өндөр газар бололтой юм байлээ. Тэгээд доороо бол тэр араар их гүн гүнзгий их хонхортой. Тэгээд нэг түймэр авч тэр доогуур нэг түймэр авч байсан, тэр дээшээ бол дандаа хад юм шиг харагддаг байсан ерөөсөө. Тэгээд тэр түймрийг яаж унтраасан байсан юм, манайх руу лав орж ирээгүй юм дааг, тэр бодвол тэндээ л унтрааж байсан байх.
Оюунтунгалаг -
Оросын талд асч байсан?
Цэвээнжав -
Тийм, Оросын тал л унтрааж байсан, манай руу л орж ирээгүй. Одоо ч дандаа л орж ирээд байх юм байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Тийм.
Цэвээнжав -
Дандаа л орж ирээд.
Оюунтунгалаг -
Тийм, дийлэхгүй алдчихаад байх юм тийм ээ?
Цэвээнжав -
Тэгэхэд чинь яг унтраачихдаг тэр чинь маш их юм тэр уулын энгэрээр нэг л улаан шар юм л хадан харагдаад байх шиг л болоод байдаг байсан, тэгээд тэр гал чинь этгээд л юм байсан, тэгээд тэр яаж унтраасан юм унтраалаа л гэж дуулдаж байсан юм даа. Тэр асар хүчээр л унтраадаг байх даа ерөөсөө.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо ан, амьтан бол хил даваад энэ тэр явах уу?
Цэвээнжав -
Оо тэр бол чөлөөтэй явалгүй дээ тэр бол.
Оюунтунгалаг -
Ан, амьтан их байх уу?
Цэвээнжав -
Ан амьтан аргаль, гөрөөс, тэр хангайн бор гөрөөс, чоно их олон тийм л юм байсан.
Оюунтунгалаг -
Цэргүүд бас одоо тэр үед нөгөө мах бэлтгэлд нийлүүлэх ан ман хийх норм энэ тэр тийм юманд оролцох уу?
Цэвээнжав -
Аа тэр явахгүй тэр чинь нөгөө хил дээр буу дуугаргана энэ тэр гэж байдаггүй болохоор зэрэг явдаггүй байх л даа. Харин манай энд чинь л одоо их зээр алдаг байв даа. Өнөө улсын бэлтгэлд юунд ч цэрэгт ч өгдөг байсан юм уу, сургуулийн хүүхдэд ч өгдөг байсан юм уу гөрөөснөөс, янзага ч байсан алаад л ингээд л сунгаад хөлдөөчихнө, толгойг нь энүүгээр цавчаад дөрвөн хөлийг нь энүүгээр нь цавчаад ингээд хашаанд сунгаад хөлдөөчихсөн, кг нь 33 мөнгөний үнэтэй ч гэдэг билүү кг-лаж авдаг тэгээд л хойшоо ачдаг тийм байсан шүү дээ ерөөсөө, тоймгүй бууддаг байсан, тэр одоо юунд ч одоо цэрэг юуны хоол сургуулийн хүүхэд ч байдаг юм уу тийм юмны л хоолонд өгч байсан байх.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо хил дээр нөгөө ард түмэн бол одоо хилээр нэвтэрч гарах зөвшөөрөл энэ тэр авч бичиг энэ тэр авч гарах уу?
Цэвээнжав -
Тэрүүгээр чинь одоо тийм.
Оюунтунгалаг -
Нутгийн ардууд энэ тэр наашаа цаашаа гарч худалдаа юм хийх, солилцоо энэ тэр байх уу?
Цэвээнжав -
Тийм юм байхгүй, тийм юм байдаггүй байсан, байдаггүй байсан. Ер тийм юм дуулддаггүй байсан. Тэр тэгж чухам яадаг байсан юм мэдэхгүй тийм гарч орж байгаа л хүн байдаггүй л байсан юм. Тэгэхдээ энэ бол дандаа л орос хүн л оросын машинаар л ачаа авчирч буулгаад л тэр өшөө 15 километр байна уу далайн зах дээр тэр воганы ачаа бэлдэж тэгээд л буцна, тэрнийг одоо харин бичдэг гаалийн хүнтэй тэндээс бас нэг, тэр гаалийн хүн ачаа барааг нь шалгана, цэргүүд бол одоо тийм номерын, тийм машин, тийм нэртэй жолооч явлаа гэж өдөрт ирж очиход тэдэн цагийн тэдэн минутанд гарсан орсон гэж бүртгэж байсан тийм л юм байсан. Тэрнээс зүгээр хүн одоо тэрүүгээр хил нэвтрэх барих, уулзалт барилт тэрүүгээр тийм юм ер явдаггүй л байсан шүү. Тэгээд өөр газраар явдаг байсан юмуу, тэр ямар ухаантай, за ямар ч л байсан бараа их зөөдөг газар байсан байгаа юмдаа, янз бүрийн өнөө л чихэр ёотон, өнөө л цай даалимба, гурил будаа чинь тэрүүгээр л их орж ирдэг байсан.
Оюунтунгалаг -
Нөгөө одоо Хөвсгөл далайн загас энэ тэр бол гардаг байсан уу?
Цэвээнжав -
Загас, загасыг чинь одоо манай тийшээ учиргүй юм чинь дээ. Тэгээд юу бороо их орохоор тэр өнөө жижиг жижиг голнууд их үерлэнэ, тэрүүгээр их сөрж явна. Бид нар чинь говийн улсууд загасанд их дурлахгүй. Тэнд чинь тэр буриадууд ихтэй л дээ. Буриадууд загасанд их дуртай, бид нар буриадуудад гайгүй аваачиж өгдөг, их баярладаг л байцгаасан байгаа юм /инээв/. Тэгээд бид нар бол энэ говийн улсууд бол зүгээр хангайн улсууд бол иддэг л байх, би бол загасны маханд ерөөсөө дурладаггүй, хүнд л гоё шардаг байсан /инээв/.
Оюунтунгалаг -
Өөрөө барина?
Цэвээнжав -
Өө барих бол энүүхэнд, барихад ямар юм байхав дээ тэр борооны ус ингээд ус тасраад ирчихнэ тэр дотор ингээд л язганазаж байна, дор нь дотор нь очиж гутлаа тайлж хаячихааад гадагшаа гаргахад хэд мушигнаж байгаад л тэгээд л хөдөлгөөнгүй болчихно.
Оюунтунгалаг -
/инээв/
Цэвээнжав -
Тэгэхээр өнөөхийг нь аваачаад саванд хийж аваачаад өгчихдөг тэгдэг байсан юм.
Оюунтунгалаг -
Цэргийн хоол хүнсэнд бол загас энэ тэр ирэх үү?
Цэвээнжав -
Өө тэрэнд хэрэглэхгүй, бид нар чинь одоо дандаа хонь ямааны мах, ер нь ямаа ч байдаггүй дандаа хонины мах иддэг байсан, ямаа ч ер нь цөөхөн байсан даа, ганц нэг л байсан уу гэхээс ер нь тун цөөхөн ямаатай, дандаа л хонь байдаг байсан. Гурван зуугаад бог малтай байсан санаж байна, зуугаадыг нь алаад авчихдаг, тэгээд л бараг сүүлд нь махаа дуусахаар зэрэг айлд тавьчихна, өвөл болбол айлд байдаг байсан, алж идээд байдаггүй байсан байгаа юм. Хөдөөний айл чинь их алж иддэггүй, тийм л байсан юмдаа.
Оюунтунгалаг -
Тэгээд говийн хүү, одоо ус багатай газрын хүн харин их устай газар очиж?
Цэвээнжав -
Аа харин тэр чинь хүйтэн дээ, хүйтэн гэдэг чинь харин найгүй ерөөсөө, ер нь хааш нь ч харсан л одо говьд чинь бол нар руу хараад нүүр дулаацчихдаг, тэнд чинь бол ерөөсөө тийм юм байхгүй, хаашаа ч харсан ерөөсөө л бэрх, чимхэж аваад байдаг газар байсан юм даа.
Оюунтунгалаг -
Өвөл нь их даардаг?
Цэвээнжав -
Аа өвөл жаахан даарна, сүүлдээ нэг жил болоод сурчихдаг юм байна лээ хүн чинь тэгээд орчиндоо дасчихна.
Оюунтунгалаг -
Тэнд очоод бол голд сэлж бас сурав уу?
Цэвээнжав -
Өө тийм юманд.
Оюунтунгалаг -
Цэргүүд ер нь?
Цэвээнжав -
Гол мол тэрүүнд ёстой дарга нар явуулахгүй, хол хэвт гээд тэр амь үрэгдэнэ гээд та нарын амийг чинь бид нар дааж байгаа харин та нар голд орвол ч бүр ерөөсөө аюул, болохгүй.
Оюунтунгалаг -
Хориглоно?
Цэвээнжав -
Тийм, хориглоно. Тэр чинь одоо үхвэл одоо тэр даргатай холбоотой болчихно, тэр чинь үрэгдэж байгаа дуулддаг л юм, тэндэхийн хүн хүртэл үрэгддэг юм байна лээ шүү дээ тэр далайд чинь ороод, тэгээд яадаг байдаг юм, усчин хүн усандаа үхдэг юм гэж хүн ярилцаж л байдаг юм. Тэгээд далайн зах дээр чинь одоо ингээд ийм гал бамбар шатаачихаад одоо загас шүүрдэнэ отож, өнөө харанхуй шөнө тэгэхээр нөгөө гэрэл руу ингээд хошуураад ирнэ, тэгэхээр тийм торон шүүртэй, шүүрээр ингэж авдаг, тэгдэг л юм байна лээ, тэндэхийнхэн чинь одоо загасаараа л их хоол хийнэ дээ ерөөсөө.
Оюунтунгалаг -
Тэгээд 3 жил байсан гэхэд ямар ч байсан загасанд орсонгүй?
Цэвээнжав -
/инээв/ Загасанд орж чадаагүй.
Оюунтунгалаг -
Усанд орсонгүй?
Цэвээнжав -
Загасанд ерөөсөө яаж чадаагүй, за харин гахайн мах идэж байсан, гахайн мах чинь зэрлэг гахай гэдэг чинь сайхан махтай амьтан. Цэрэгт очоод ганц гахай, ганц чоно хоёр л алсан өшөө юм алаагүй /инээв/. Тэнд чинь одоо анд явахдаа битүү мод юм чинь ингээд хүн энүүгээр одоо энэ овоо юм, ингээд овоо юм гэхэд ингээд хүн тойруулаад суулгачихна, тэгээд нэг хэсэг хүн энүүгээр нь яваад ард буу тавиулаад дөрөө мөрөөгөө дуугаргаад үргээгээд өөдөөс үргээгээд тэгээд гарч ирэхээр нь буудаад тэрнээс зүгээр нэг явж байгаа хаа байна гэж харах юм энэ тэр байхгүй юм чинь, битүү модон дотор юм чинь тэгээд л хүн анд давхиад ирээд л буудаад л өнгөрөхөөс нь өмнө унагаж чадвал, алаагүй бол тэгээд л алдчихна, тийм л газар байсан даа, тэр чинь битүү модон дотор чинь.
Оюунтунгалаг -
Тэгээд ямарч байсан өөрийнхөө төрсөн, өссөн нутгаас их өөр маш өөр орчинд?
Цэвээнжав -
Аа тэр ч тэгэлгүй дээ.
Оюунтунгалаг -
3 жил яаж бас л юм үзэж харж?
Цэвээнжав -
Тэр чинь ч одоо хангай, говь гэдэг чинь одоо шал өөр газар байлгүй, тийм. Одоо энд чинь одоо тийм мод гэж байхгүй, хангайн мод гэдэг чинь ч аюултай тэгээд би бас айж л байсан. Тэр нэг хэдгэнэ байдаг юмдаа тэр хангайд хонинд явж байгаад намайг нэг, зун хонио хариулцгаадаг юм чинь, тэгсэн хонь хариулж явж байгаад тэгсэн нэг энэ хэдгэний үүр гэж нэг ийм том бүлтийсэн цэнхэр юм одоо болчихсон байна, үүрлэсээр байгаад одоо тэгээд намар орой болохоор зэрэг одоо тэндээ амьдараад ичдэг ухааны юм байна. Тэгсэн за тэрнийг хөндвөл тэгээд хэдгэнэд баригддаг шүү, үхдэг шүү гээд хүн захиад байх юм. Тэгээд тэр чинь сахилгагүй л байсан үе дээ, нэг уртаа эндээс энэ хүрэх тийм /гараараа үзүүлэв/ мод одоо бургас үзүүрлэж, сайхан үзүүрлэж байгаад хутгаар үзүүрлэчихэж байгаад тэгээд морио холоо уячихаад тэгээд юу яасан өнөөхийн дэргэд нь очиж байгаад нилээн холоос зэхэж очиж байгаад ганц нэг хэдгэнэ ороод нисээд л, ороод л гараад л тэгээд яахав дээ тэр чинь намар одоо үүрээ засаад тэгээд битүүлчихдэг юм байна лээ тэр. Тэгээд л юу яасан хатгачихаад л зугтаачихсан, нэг их уруу газар байсан юм. Тэрүүхэн уруудаа нэг модгүй газар байсан юм. Тэгсэн чинь энэ тархин дундуур л юмаар татчих шиг болсон, тэгээд тархиа барьчихаад эргээд харсан чинь 3-хан хэдгэнэ буцаад явж байх юм.
Оюунтунгалаг -
За /инээв/.
Цэвээнжав -
Тэгсэн чинь энэ толгой дээгүүр чинь одоо цэрэгт чинь үс мүс гэж байхгүй, энүүхэн энд чинь гурван бөөрөнхий юм гараад хавдаад алахаа шахаж байна, тэр барих газар байна лээ тэр чинь, тэгээд тэгж бариулдаг, барьдаг, хэдгэнэ тэгж бариулж үхдэг юм гэсэн, тэгж би нэг хөгөлж л байсан /инээв/, ёстой сахилгагүйтэж л байсан байх, тэр чинь бариулахад ямар ч байсан гарчихаж болох байгаа гэж мөр энэ тэр, замаа сайн харж байгаад тэгээд өнөө модоороо сүлбэчихээд тэр чигээр нь модоо ч хаясан.
Оюунтунгалаг -
/инээв/.
Цэвээнжав -
Сахилгагүйтэж л байгаа юм л даа.
Оюунтунгалаг -
Тэр үед тэр одоо заставын даргын тэр хоёр эхнэр байлаа авгай байлаа гэж байна шүү дээ. Тэд нар ажил хийхгүй юу ер нь, ажилгүй л байна шүү дээ гэр бүлээрээ байгаа улсууд?
Цэвээнжав -
Өө тэр чинь ямар юмны ажил хийх вэ дээ тэр ч одоо одоо тийм тийм ажил гэж байхгүй дээ.
Оюунтунгалаг -
Цэргүүд өөрсдөө тогооч энэ тэрээ хийх үү, ээлжлээд?
Цэвээнжав -
Тэгнэ өөрсдөө тогооч хийнэ, хоол ундаа өөрсдөө хийчихнэ. За харин тэр 2 даргын үс засдаг байсан, тэгээд би гайгүй хийж байж дандаа л дуудаж аваачиж үс засаад аль гээд нөгөө халимаг засна гэж тэр үед чинь одоо янз бүрийн пинтүү юм уу үгүй бол хойш нь шууд тавьдаг тийм халимагтай л голцуухан л хойшоо дарсан халимагтай байсан даа.
Оюунтунгалаг -
Та засдаг?
Цэвээнжав -
Тийм би өнөө сүрхий хүн болж би л нэг үс засч яаж сурсан байсан, тэгсэн үс засдаг байсан байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэгээд цэрэгт өнөө соёл олон түмний арга хэмжээ бол болно?
Цэвээнжав -
Үгүй ээ тэр үе ч одоо яахав дээ.
Оюунтунгалаг -
Арван хэдэн цэрэг гэхгүй бас юм хийнэ биз дээ?
Цэвээнжав -
Соёл олон түмний ажил гэж ер нь тийм юм ер явагддаггүй, тийм клуб млуб тийм юм одоо юуны газар мазар гэж байхгүй, ганцхан контортой, цэргийн байр гэж нэг байшинтай, дарга нарын нэг бас нэг, нэг нэг өрөө байшинтай тэндээ тэгээд нэг 3-хан хэсэг л байшин байсан даа, өөр юм байгаагүй, хотыг бодвол тэр үед чинь нэг их юу байсан, одоо бодвол хөгжсөн байлгүй дээ. Тэр үед чинь шал өөр л байсан даа. Тиймэрхүү л амьдралтай байж байсан байгаа юмаа.
Оюунтунгалаг -
Тэгээд тэндээ ер нь нөгөө нэг улираад үлддэг шүү дээ, тэгж хүмүүс үлдэж байв уу? Та ер нь тэгж бодогдоогүй юу?
Цэвээнжав -
Үгүй, ер нь хүн ер нь нэг их хүн улираад үлдэнэ гэж нэг их яадаггүй юм шиг байна лээ тэнд, бас өнөө орон гэрээсээ хол энэ тэр болохоороо тэгдэг биз дээ, хот орох л хот явна гээд хот руу л орно гээд одоо ямар ажил энэ тэр бас дарга нар энэ тэр асуудаг л юм байсан л даа, би жолооч л болно энэ тэр гэчихээд ер тэгдэг л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэрнээс хойш ер нь нутагтаа ирснээс хойш дахиж ер нь Хөвсгөл явсан уу?
Цэвээнжав -
Үгүй, дахиж яваагүй, тэгээд дуусаа.
Оюунтунгалаг -
За тэгээд цэргээс ирсэн, ирээд?
Цэвээнжав -
Цэргээс ирээд ч яахав дээ тэгээд л өнөө юу хийж байгаад л нэг багт тэр бригадад нэг жаахан зарагдаж байгаад л тэгээд л ер нь юу яасан даа тэр чинь тэгээд нэг эвлэлийн гишүүн гэж бас нэг юмны байдаг байсан байна л даа. Тэгсэн нэг намар л энд эндээс сумын захиргаа чинь одоо ч байгаа шүү дээ одоо зарлага гээч хүн одоо байдаг, тийм хүн чинь хөдөө тэмээ, морь унаад явдаг байсан байх.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Тэгсэн энэ Балжмаа гэж нэг хүүхэн энэ хойно энэ манай хөгшний гэрт нэг бичиг орхичихоод явсан байх юм, хэдэн сарын ч билээ тэдний өглөө найман цагт ч билүү есөн цагт ч билүү заавал бэлэн бай эвлэлийн гишүүд заавал очсон байх гэж ирээд, эвлэлийн гишүүдийн тайлангийн хурал хийнэ очсугай гээд бичиг орхичихоод явсан байсан. Тэгээд л эндээс нэг 30-аад километр газар л даа тэр манайх ч Алтаганд байсан, энэ манай хүүхний эхийнх нь тэр хойно Бэлхийн бууцанд байсан. Тэнд хүрээд очсон харин нэг тийм бичиг орхичихоод явсан байсан. Тэгэхээр нь өглөө нь чавхдаад энэ дээр хүрээд ирсэн, өглөө эртээ л ирсэн л дээ, би ч ер нь эрт босдог байсан, одоо ч эрт босдог хүн. Тэгсэн чинь өө хурал мурал чимээгүй л байх юм, тэгсэн л одоо нэг бүтэн өдөр хүлээлээ тэгсэн дараа нь л бас л одоо ч энэ захиргаа байж байсан энэнээс ийшээ нэг сумын клуб гээд нэг шавар байшин байсан юмаа, тэнд л цуглалаа яахав, аа эвлэлийн гишүүдийн хурал боллоо, тайлангын хурал боллоо, тэгээд л хуралд сууж байсан одоо энд байхгүй дээ, энд хойшоо хотод байх Бямбаа гэж нэг эвлэлийн хороонд нэг ажилладаг манай сумын хүн байсан юм, тэр хүрээд ирчихсэн, эвлэлийн тэр чинь нөгөө тайлан гэдгийг намын тайлан, эвлэлийн тайлан энэ тэрийг чинь заавал аймгийн намын хороо, эвлэлийн хорооноос тэгэхэд чинь эвлэлийн хороо энэ тэр гээд аймагт чинь одоо чинь эвлэлийн хороо гэж байхаа байсан юм байна лээ. Эвлэлийн хорооноос тэр Бямбаа, намын хорооноос одоо тэр үед чинь буруутуулж буруутаж байсан Нямбуу дарга ирчихсэн намын гишүүдийн хурал хийлгэж байсан. Тэгээд л тэр эвлэлийн хуралд сууж байсан тэр Бямбаа л тэгж байна, гаднаас орж ирчихээд намайг мөрөн дээрээс татаад чамайг намын үүр дуудаж байна гэж байх юм, за яах гэж байдаг юм бол доо гээд одоо энэ л байсан юм, байшингаар ороод энэ чинь хамгийн энд нь наад талынх нь энэ талынх нь цонхонд нь намын үүрийн даргын контор, тэрний ард ингэсэн өрөө бий /зааж үзүүлэв/, тэр нь л одоо депутатын танхим гэж байсан юм, тэнд намын гишүүдийн тайлангийн хурал, шагайсан чинь намын гишүүд суучихсан байна. Тэгсэн л энэ Цохио дарга байсан даа, одоо энэ өвгөн Цохио дарга, намын үүрийн дарга Жамъян гэж байсан тэр хоёр, аймгаас тэр Нямбуу ирчихсэн, ороод ир, ороод ир миний конторт орж бай гээд Цохио гуай тэгж байна. Тэгээд конторт нь очоод намайг ямар юмаа хийж дууддаг юм бол гээд тэнд суулаа, нилээн удлаа, тэгж тэгж л тэр Жамъян дарга, тэр Цохио дарга, тэр Нямбуу гурав ороод ирлээ. Тэгээд л Цохио дарга тэгээд за өөрийг чинь намын сумын намын үүр захиргаанаас тийм хүсэлт юу зорилт юу тавьж дэвшүүлж байгаа өөрийг чинь залуучуудын даргаар тавина гээд л тэгж байна. Өө би чинь бичиг ном ч байхгүй юм чинь захиагаа бараг бичиж чаддаггүй хүн, юу хийж чадах вэ дээ, чадахгүй чадахгүй гээд тэндээс л Жамъян л аа яахав хүн юмыг эхээс сураад гардаггүй юм, бид бас зааж зааварлаж өгнө суралгүй дээ гэж байна /инээв/. Тэгээд сууж байтал Нямбуу л аа одоо чи болно, танай намын үүр, захиргаа өөрийг чинь болгоно гэж бодлого барьж байгаа юм байна тийм учраас өөрөө одоо энэ шийдвэрийг хүлээн авна, дарга хийнэ, очоод хуралдаа сууж бай гээд, үгүй ээ би чинь чадахгүй, чадахгүй тэр үед чинь яаран чадахгүй чи мэдлэг боловсролтой нэг илтгэл бичдэг хүн оролгүй яахав гэж ирээд тэгсэн юм, яв яв очоод сууж бай л гэнэ, тэгээд очоод сууж байсан чинь харин хурал хийж байгаад тэд нар ороод ирсэн захиргааны, нөгөө эвлэлийн үүрийн товчооны гишүүд сонгоод өнөөхөд оруулаад харин даргаар сонгоод хаячихсан, тэгээд л энд ирээд суусан хүн дээ би чинь, тэгж л даргаар ажил хүлээж авч байлаа. Тэгээд нэг 3 жил болоод гарчихсан даа би ч тэгээд өшөө хүнд өгчихсөн. Тэгээд л эндээс нүүж ч гардаггүй манай хөгшин ирчихээд энд юуны дэлгүүрийн худалдагч насаараа хийсэн дээ, 20 жил хийчихээд банкинд 7 жил болчихоод тэгээд 27 жил улсад ажиллаж хийж байгаад тэгээд тэтгэвэрт хашир бараг надаас л дор шахуу гараад явчихсан тэр чинь /инээв/, тэгж л байсан даа. Тэгээд одоо 2 хөгшин одоо нэг 4 хүүхэдтэй, 2 нь хотод бий, нэг нь энд байгаа юм, нэг нь Японд бий, тэгээд л иймэрхүү л амьдралтай байж байна даа.
Оюунтунгалаг -
Тэгээд эвлэлийн үүрийн дарга ямар цалин авах вэ, юу хийх вэ, ямар ажил хийх үү?
Цэвээнжав -
Эвлэлийн үүрийн дарга чинь одоо нэг 300 төгрөгний цалинтай байсан даа. Үгүй яагаад вэ гэвэл залуучуудын одоо л мэдлэг боловсрол дээшлүүлнэ, одоо олон нийтийн ажил явуулна, за тэгээд залуучуудын одоо тэр үед чинь одоо өнөө нийгмийн өмч гэдэг чинь одоо бүх мал чинь нийгмийн өмч байсан шүү дээ, түүний төлөвлөгөө, норм, ноос, үс, сааль одоо бүх юмыг давуулан биелүүлэх энүүнийг одоо залуучууд л хошуучилсан байх хэрэгтэй одоо тийм л ажлуудыг хөөцөлдөж байсан байгаа юм даа.
Оюунтунгалаг -
Залуучууддаа юм зааж өгөх үү, ямар арга хэмжээ юм зохиох вэ, ямар ажлууд?
Цэвээнжав -
За тэгээд одоо залуучуудыг бас нэг цуглахаар чинь одоо үдэшлэг бас нэг тийм олон нийтийн явуулах ажил мажил бас юм явж л байсан байгаа юм /инээв/. Одоо үед юу байхав дээ бас нэг дуулж хуурддаг, бүжиглэдэг нэг тиймэрхүү юм байсан л байх, явж л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед чинь эвлэлийн үүрийн гишүүн олон хүн байв уу, татвар өгөх үү?
Цэвээнжав -
Өө 70, 80-аад хүнтэй байсан тэр чинь олон гишүүнтэй байсан, одоо ч юм хуучин байдаг. Татвартай тэр чинь татвар чинь юу ч байлаа даа цалинтай хүн цалингынхаа бас нэг хувиар боддог, малчин хүн ч ямар ч юм байлаа ямар ч байсан авдаг л байсан юм, цугаараа л татвар өгдөг л байсан.
Оюунтунгалаг -
Тэр татварыг нь яах вэ, хэн зарцуулах вэ?
Цэвээнжав -
Үгүй тэр татварыг чинь дансанд хийгээд энэ аймаг руу л эвлэлийн хороонд ирчихдэг байсан тэр чинь, тэр үед чинь энд чинь юм хийнэ гээд байх юм байхгүй, яадаг байсан юм мэдэхгүй.
Оюунтунгалаг -
Та цалин хэд авах вэ, эвлэлийн үүрийн дарга байх даа?
Цэвээнжав -
Би чинь нэг гурван зуун, хоёр зуун дал байж байгаад гурван зуу боллуу даа, үгүй тэгээд сүүлдээ нэг дөрвөн зуу болох үест гарчихсан байх аа би тэгсэн шиг санаж байна. Тэр чинь нэг биеийн тамир, эвлэлийн үүр гэж биеийн тамир гэж бас нэг орон тоо нэмэгдээд тэрүүнийг нэмээд 400 болгож байсан шиг санаж байна. Уралдаан тэмцээн өнөө биеийн тамирын ажил гээд сумын чинь бас нэг тийм байгууллага бас тийм давхарлаж байсан, тэгж байсан шиг санаж байна.
Оюунтунгалаг -
За тэр мөнгө тэр үед ямар мөнгө байв, их мөнгө байв уу, юу авч байх вэ?
Цэвээнжав -
Үгүй тэгэхэд чинь ямар зүг байх вээ их мөнгө байлгүй яахав, тэр чинь одоо үгүй тэр үед чинь одоо 70 кг гурил чинь кг нь 1 цаас юм чинь одоо хямдхан байсан байх нь байна шүү дээ. Одоо чинь юу, юу 25-ийн хавтастай гурил чинь 25 кг гурил чинь одоо мэдэхгүй энэ чинь 25000-аас ч зогсож байгаа юмуу тийм болчихлоо шүү дээ. Тэгэхэд чинь одоо жишээлбэл тэр үед чинь би 3000 төгрөгтэй хот ороод л 2000-ыг нь үрчихээд 1000-аар нь юм авч болохгүй тэгээд авах ч юм олдохгүй ирдэг байсан ерөөсөө, тэр чинь мөн одоо чинь 3000 цаастай хүн хот руу явахын хэрэг байхгүй шүү дээ. Энд чинь утсаар ярьж хүрэхгүй байна шүү дээ /инээв/. Тийм л байсан даа. 300-аар хромон гутал, орос хромон гутал авчихад ээ дээ мөн тэр чинь өнөө цалингаасаа илүү л бараг илүү гараад явчихаж байгаа юм чинь, үнэтэй гутал авлаа гэж толгой сэгсэрч байсан л байгаа юм тэгсэн тэр чинь юу ч биш ерөөсөө /инээв/. Мотоцикль авч унана, 6200-аар авч байсан /инээв/, тэр чинь одоо бас үнэтэй л болсон хойноо шүү тэр чинь бас миний мэдэх л тэгж байсан, тийм, тэр үед чинь тухайн үед чинь.
Оюунтунгалаг -
300, 400 төгрөгний цалинтай байх даа 6000 хэдэн зуун төгрөгний мотоцикль авч унаж байгаа юм уу?
Цэвээнжав -
Тийм, тэгж л байгаа юм.
Оюунтунгалаг -
Яаж хаанаас тэр мөнгийг, хурааж?
Цэвээнжав -
Үгүй тэгээд тэр чинь бас болж л байсан юм байлгүй дээ, болж л байсан байх, 6200-аар л авч байсан. Тэгэхээр чинь тэгээд, тэгээд ойчиж кирлааг нь сарааччихаад дахиад тэрийгээ 4200-аар өгчихөөд 2000 цаас нэмж шинийг авч энэ тэр тэгж л байсан байх, муухай болгочихлоо гэж, аа золиг /инээв/.
Оюунтунгалаг -
/инээв/ Тэгээд эвлэлийн үүрийн дарга хийж байгаад болиод?
Цэвээнжав -
Тэгээд ч эвлэлийн үүрийн дарга хийж байгаад жаахан юу яасан энэ нэгдэлд би чинь нэгдлийн аж ахуй гэж энэ чинь нэгдэлд чинь одоо хүнсний, одоо барааны аж ахуйтай үйлдэхүүний няравтай гэж ийм хоёр нярав байдаг байсан юм.
Оюунтунгалаг -
Юуны нярав аа?
Цэвээнжав -
Үйлдэхүүн, одоо үйлдэхүүн гэдэг чинь одоо бүх л будаа, гурил, мах, сүү, айраг цагаа, одоо л ингээд бүх л төрлийн малын тэжээл энийг хариуцдаг, одоо нярав л гэсэн үг дээ тийм, тэрүүнийг би 9 жил хийж гарсан, тэрүүнд бас их удсан. Тэгээд тракторын жолооч болоод тэгээд сүүлд нь жолооны курст яваад тэгсэн л хүн дээ би чинь.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед чинь тракторын жолооч хийнэ гэхээр чинь одоо энд яасан юм, газар тариалан эрхэлж?
Цэвээнжав -
Өө тэр байхгүй, тэр чинь дандаа тээвэр хийнэ. Одоо эндээс нүүрс татна, Чойроос явж өвс авна, тийм байсан. Эндээс Таван толгойгоос нүүрс ачиж Чойрт аваачиж буулгаад ч өвч ачаад ирж болно, өө эндээ ч зөндөө түлээ нүүрс татна. Хөдөө айлуудад өнөө малын тэжээл өвс тэжээлийг чинь өдөр бүр өнжихгүй зөөж байна шүү дээ ажил их байсан тэгэхэд чинь. Одоо бол тэр чинь хүн л нэг ирчихээд жаахан юм татчихаад л яваад өгч байна. Урд чинь бол машин өвс чинь нэг айлд чинь 2, 3 хонодог юм уу үгүй юм уу тийм л татаж байсан шүү дээ, нэгдэл гэхээр чинь. Ер нь мэдэхгүй чиргүүлтэй өвс чинь нэг тэнгэр муухайхан бол нэг айлд ер нь 7 хонож ч байсан ч, үгүй ч байсан үгүй мэдэхгүй, мал дээр өнөө хороон дээр нь буулгаад хаяад л ихэнхийг нь идээд багыг нь идээд ихэнхийн дээгүүр нь мал шээж, баагаад өнөө хот нь овойчихно, тийм л байж байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь трактор олон байв уу, тракторын жолооч хэд байв?
Цэвээнжав -
Тэр үед чинь трактор хоёр л байсан даа. Энэ миний үеийнх чинь Бямбаа гэж одоо танайхны л ах дүү л болох хүн байсан даа, нэг тийм хүн байсан юм, тэр ч байхгүй ээ нас барсан. Тэгээд сүүлд нь Бадарчин гэж нэг хүн байсан бас нас барсан. Тэгээд одоо трактор ч одоо харин нэг трактор одоо байгаа л байх. Би нэг их тракторч яахав дээ харин машинаас их дээр юутай үнэлгээ их сайтай тариф өндөртэй салярк авдаг байсан байгаа, нэг сарууд, хоёр сар болоод л мянга гаруй төгрөг авчихна, тэр чинь үзээгүй, амьдралдаа авч үзээгүй цалин авч байсан шүү дээ. Тариф өндөртэй, тийм байсан, үнэлгээ их сайтай, их мөнгө авч байна л гэж боддог байсан, 1000 цаасны цалин авдаг хүн чинь цөөхөн байсан шүү дээ тэгэхэд чинь.
Оюунтунгалаг -
Тийм шүү.
Цэвээнжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Тийм байх шүү тийм ээ?
Цэвээнжав -
Тийм, тийм. Тээврийн жолооч л хэдэн мянга хүргэж авна уу гэхээс тэгээд тэр трактор чинь их явдал хатуутай даа гэм нь.
Оюунтунгалаг -
Би таныг тракторын жолооч байсан гэхээр энд бас газар тариалан эрхэлж болов уу гэж танай нутагт?
Цэвээнжав -
Үгүй ээ, газар тариалан тийм трактороор эрхлэх юм байгаагүй, тэр чинь дандаа л тээвэрт л явж байсан.
Оюунтунгалаг -
Тэр чинь одоо оросоос ирсэн трактор?
Цэвээнжав -
Тийм, Оросын трактор.
Оюунтунгалаг -
За тэгээд тракторын жолооч байж байгаад дараа нь жолооны курст?
Цэвээнжав -
Жолооны курст.
Оюунтунгалаг -
Хаашаа явав?
Цэвээнжав -
Юунд байсан хотод Толгойтод байсан.
Оюунтунгалаг -
За.
Цэвээнжав -
Толгойт, Баянхошуу гэж байсан даа, одоо Баянхошуу гэж байлгүй дээ Баянхошуунд чинь маш их олон жолооч бэлдэж гаргадаг ер нь газар байсан шүү дээ, их олон ангитай, анги нь ч хэд байсан юм мэдэхгүй ээ, ямарч байсан машин нь дөч гаруй машинтай л байдаг байсан юм тэр сургуулийн машин. Тэр чинь Дашням гэж захиралтай том сургууль байсан шүү дээ, 1000 гаруй сурагчтай.
Оюунтунгалаг -
Жолооны сургууль гэдэг нэртэй?
Цэвээнжав -
Жолооны сургууль байсан юм, 6 сарын курс байсан юм. Тэрүүнд суралцаж ирж энд тэгээд л нэгдэлд тэр чинь явахаасаа өмнө би бас өнөө тракторын жолооч байж байгаад юу 53 барьж байсан, нэг жолооч нь хэрэгт холбогдоод шоронд явчихаад, тэгээд л ер нь нэгдлийн даргын тэрэг барьвал намайг явуулна гээд, 27-р бааз манай шеф байсан юм. Дэмчигжав гэж даргатай энүүнийг жолооч болгож өг гээд л танай өнөө тэр ах өвгөн л баахан зүтгэсэн байх ганц нутгийнхаа хүнийг болгоно гэж байгаад намайг явуулж 27-ийн нэрээр Толгойтын авто сургуульд орсон чинь юу яадаг өнөө 27 чинь дандаа том даацын машинтай, дандаа дизель хөдөлгүүртэй краз, мазтай тэр сургуульд одоо краз, маз, дизель хөдөлгүүрийн ангид орчихсон. Тэрнийг сурчихаад яадаг дизель хөдөлгүүртэй авто машин гэсэн тамга дарчихдаг, өнөө зүгээр механик хөдөлгүүр барих эрх байдаггүй болчихдог, тэгээд Дамбажанцан гэж манай аймагт нэг автын байцаагч хүн байсан юм, тэр манай сумын хүн. Харин тэр нэг өдөр таараад тэгээд одоо би ингээд ийм болчихлоо, одоо төгсөх болсон, үнэмлэх авах болчихсон, өнөө тэр юу ганцхан гол нь юу вэ гэхээр тэр тамга даруулахгүй авах ёстой, тэр тамгыг л даруулахгүй авах юмсан ямар арга байна гэсэн, за хоёулаа нэг очье гэсэн, тэгээд очоод тэр үнэмлэх бичдэг, тамга дардаг хүн дээр хоёулаа очиж уулзаад, тэгээд л намайг за хүү минь чи маргааш өглөө энэ миний цонхон дээр ирээд зогсож байгаарай гэсэн, цонхон дээр нь очиж зогсож байсан, харин тэгсэн цаашаа юм уудлаад байхаар нь нэг наашаа харахад нь цонхыг нь тогшоодохсон тэр чинь ийм нэг порчигтой юм л даа нээгддэг өнөө юугаа аваад өглөө үнэмлэх аваад өглөө. Тэгээд хавтгай ийм 25 цаасны үнэтэй нэг тийм гоёоны архи байх нэгийг өгчихөөд тэгээд л гарч ирж байсан /инээв/. Тэгээд л ирээд л юу яасан даа тэр нэг цэнхэр 69 тэр чинь намайг 9 сард жолооны курст явахад наашаа аваад зөрөөд ирж байсан юм. Тэгээд энд хадгалж байгаад тэгээд би л тэр тэргийг хавар ирээд барьсан.
Оюунтунгалаг -
Тэр чинь 60-аад оны үе үү?
Цэвээнжав -
60-аад биш ээ, тэр чинь 80 онд л.
Оюунтунгалаг -
Өө за.
Цэвээнжав -
Тийм, тэгж байсан юм, тиймэрхүү л ажил хийж байсан даа, тэгээд.
Оюунтунгалаг -
Жолооны курс чинь одоо 6 сар гэдэг чинь бас их хугацаа байна?
Цэвээнжав -
Тийм, 6 сар байсан юм.
Оюунтунгалаг -
Төлбөртэй?
Цэвээнжав -
Төлбөр байхгүй, төлбөргүй ч өөрөө мөнгө авч сурдаг, 200 төгрөг авч сурдаг.
Оюунтунгалаг -
Сарын?
Цэвээнжав -
Тийм, сарын тийм байсан шүү дээ, одоо чинь хэдэн зуу ч сурав өгдөг ч юм, 300 ч гэж байсан, одоо хэн мэдэх вэ ямарч болсон юм мэдэхгүй, урьд чинь бол авч сурдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд хэзээ нь гэр бүлтэй болов?
Цэвээнжав -
Үгүй ээ би чинь одоо тэгээд тэр 60 онд цэргээс ирсэн, 61 онд 62 онд ч юм уу даа гэр бүлтэй болсон байх даа, 61 онд юм уу 2 онд тэр л үед гэр бүлтэй болсон байх. Одоо ч бид 2 ханилаад одоо 40 гаруй, 50-иад шахуу жил болох гэж байгаа биз дээ одоо тийм л болж байгаа.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь тэр үед яаж айл болж байв ер нь?
Цэвээнжав -
Үгүй ээ тэр үе ч яахав дээ. Өнөө хөдөө цэргээс ирсэн манай өвгөн бид хоёр нэг гэр барьсан юм. Тэгээд гэр барьчихаад энд ирээд эвлэлийн үүрийн дарга болоод болдог, тэгээд гэрээ авчираад энэ дээр авчираад барьсан. Тэгээд гэрээ авчираад барьчихаад л манай хүүхэн чинь энэ хойно байсан, тэгээд л хөдөөнөөс ирээд л энд ирээд суугаад ирээд энд нэг сургуулийн хойшоо тэр сургуулийн хоол хийдэг гуанз нэг тийм юм байсан тэрүүнд нэг жаахан ажилласан байх, тэгээд л анги руу тэр дэлгүүрийн худалдагч болсон юм. Тэгээд л арай хүүхэд шуухад болоод 2-хон ажил сольсон хүн дээ ерөөсөө. Тэгээд худалдагч байсаар байгаад сүүлд хойш нь энэ хот руу юуны нэг курст явсан, тэр нөгөө банк байгуулах талаар, тэгээд ирж банкинд нэг 7 жил болчихоод тэгээд л гарсан юм даа. Намайг бодвол харин тэр чинь ондоо юманд самгачиж яваагүй хүн дээ.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үеийн чинь одоо айл гэр болоход ямар эд хөрөнгөтэй гарах вэ, одоо ерөөсөө хоёр талаасаа нийлүүлэх үү, яах вэ?
Цэвээнжав -
Үгүй тэгээд одоо яахав дээ, 2 талаасаа.
Оюунтунгалаг -
Хурим найр хийв үү?
Цэвээнжав -
Хурим найр хийгээгүй ээ. Одоо ч бол хурим найр жигтэйхэн тэр үеэс чинь, манайх гэрт ч өгөөгүй нэг чемодантай, нэг хөнжилтэйгээ л хүрээд ирсэн байсан, одоо өшөө ч юм авчираагүй дээ тэгээд л болоо /инээв/, тэгж л байсан. Тэгээд л айл болсон доо.
Оюунтунгалаг -
Тэгээд 4 хүүхэдтэй болсон?
Цэвээнжав -
Тэгээд 4 хүүхэдтэй болсон, 4 хүүхдийн хамгийн том нь одоо Эрдэнэчимэг таних байлгүй дээ.
Оюунтунгалаг -
Танина аа, танина.
Цэвээнжав -
Тийм, Эрдэнэчимэг хотод тэр нэг хувийн сургуультай, Эрдэнэбилэг гэж одоо тэр АПУ-д гүйцэтгэх захирал одоо болсон юм гэнэ лээ. Манай тэр бага хүү Японд байгаа, хамгийн бага нь, одоо нэг 30 хэдтэй л хүн байдаг юм, 33, 4-тэй болж байгаа одоо, авгай авдаггүй тийм хүн байдаг юм. Тиймэрхүү л айл зүгээр манай тэр хэд чинь хотод байлгах их дуртай, би чинь одоо нэг насаараа энэ дээр байж энэ дээр муу сайн ажил хийж гадуур хог шороо цэвэрлэж, түлээ модоо хагалж, гэрт гал түлж байгаа, хотод чинь очоод хийх юм байхгүй, айл хэсээд явах гэнэ, хаад нэг айлд очиход хол, тоглох эрхлэх ч хүн олдохгүй, их дургүй ерөөсөө, төвдөө л байх гэдэг.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр үед чинь одоо айл болсоны чинь дараа ч байна уу өмнө соёлын довтолгоон гэж боллоо?
Цэвээнжав -
Соёлын довтолгоон гэдэг чинь тэгж л байсан даа одоо соёлын довтолгоон гэдэг чинь одоо яаж ч байлаа даа одоо ер нь мартчихсан л байдаг байна даа. Манай соёлын довтолгоон Жамъян дарга гэдэг хүн чинь л манай суманд маш их удсан хүн дээ, тэр чинь намайг ирэхэд л байж байсан, тэгээд намайг аа тийм тэр чинь намайг тэрэг барихаас өмнө бас бие нь муудаад аймаг явчихсан хүн тэр чинь. Жамъян дарга чинь л одоо манай сумын ганц шүтдэг Эвийхүү хоёрыг л их шүтдэг дарга шүү дээ. Эвийхүү гэж энд тэр чинь харин би тэргийг нь барьж байсан. Жамъян ч яахав намайг ажил хийж байхад байж байсан хүн, тэр чинь эвлэлийн үүрийн дарга болохоос эхлээд байж байсан, ёстой Жамъян, Эвийхүү хоёр л байдаг юм, миний чинь одоо хамгийн нэг ёсоор бол хайртай дарга, одоо ижил дасал болчихдог шүү дээ, нэг газар удаан жил хамт ажиллачихна гэдэг чинь, одоо тэгээд.
Оюунтунгалаг -
Тэгээд даргын жолооч болсон тийм ээ?
Цэвээнжав -
Тийм.
Оюунтунгалаг -
Тэгээд даргатай одоо ажил их явдаг байв уу, тэр үеийн дарга нар чинь одоо ажил ихтэй байв уу, ямар байв?
Цэвээнжав -
Тэр ч одоо суманд ч одоо ер нь юу шүү дээ хүн эмнэлэгийн нэг тэрэг, захиргааны нэг тэрэг өшөө тэрэг байхгүй шүү дээ ерөөсөө. Тэгээд одоо янз бүрийн юманд л явна шүү дээ. Хүн энд тэнд өвдлөө л гэж байна түргэнд ч явна, мал өвдлөө л гэнэ тэрүүнд ч явж л байна. За тэгээд л хүн алдчихлаа л гэнэ, айлын мал шуурганд алдлаа гэнэ тэрүүнд явж л байна. Аа хөдөө тэдний мал, ноос моос биелэж өгөхгүй байна, хүн хүч муудсан тэнд очино, мал төллүүл одоо мал төллүүлж байгаа хүн мөхөсдөөд байна хүн л гэж байна тэнд хүн аваачиж өгч л байна уу гээд тэр чинь ер нь бол эндээс чинь нэг одоо өнждөг өдөр цөөхөн шүү дээ, ер нь тийм л байсан. Одоо бол тийм юм хаа байх вэ дээ.
Оюунтунгалаг -
Ажлын цаг байхгүй ээ?
Цэвээнжав -
Үгүй ээ ажлын цаг гэж ер нь ямар юм байх вэ дээ, өдөр шөнийн хооронд л явна уу гэхээс биш.
Оюунтунгалаг -
Тэр үеийн дарга нар чинь одоо ер нь эрх мэдэл, их эрх мэдэлтэй улсууд байв уу ер нь?
Цэвээнжав -
Аа даа эрх мэдэл ч гээд байх юм юу юм зүгээр, яахав дээ сумын захиргааны сумын дарга гэдэг хүн бол одоо сумандаа бол эрх мэдлийн хүн шүү дээ, бараг тэр ажлыг зохион байгуулна, юу мөнгө төгрөг энэ тэрийг чинь одоо шийдэх барихыг бол сумын захиргаа сум, нэгдлийн дарга гэдэг чинь сум, нэгдэл гэдэг чинь сумын дарга, нэгдлийн дарга ухаандаа 2 байгууллагын даргыг нэг хүн хийж байгаа юм шүү дээ, тийм учраас сумын талаас нь ч тэр, нэгдлийн талаас нь тэр хөрөнгийг бол одоо нэгдэл, сумын одоо ажилд бол нэгдлийн хөрөнгөнөөс зарж болно одоо тийм эрхтэй байсан, том л эрхтэй хүн шүү дээ, тэр хөрөнгийг бол хаашаа юунд зарахыг бол ерөөсөө сум, нэгдлийн дарга бол одоо сайн мэднэ, энэ столыг зарах уу, байх уу, өшөө сандал оруулж тавих уу, барилга бариулах уу, байх уу гэдгийг чинь одоо тэр сум, нэгдлийн дарга л гол шийднэ. Намын үүрийн дарга бол тийм юм мэдэхгүй шүү дээ, намын үүрийн дарга бол тийм юм мэдэхгүй шүү дээ, намын үүрийн дарга чинь бол ер нь ганцхан одоо соёл, олон түмний өнөө урлагын одоо тийм л ажил хариуцсан тийм л хүн ерөөсөө. Сумын нэгдлийн дарга бол одоо энэ сумын бүх л одоо ажилд үүрэг гүйцэтгэдэг тийм л хүн байсан.
Оюунтунгалаг -
Хүмүүс даргад яаж хандах вэ?
Цэвээнжав -
Хүмүүс бол бас юу шүү дээ, сайн даргадаа их сайн хандана, үгүй ер нь тэгээд даргад муу хандаад байна ч гэж болохгүй л дээ. Нэгэнт захирагдах, захирагдах ёстой болохоос захирагдаж л таараа биз, захирч л таараа, тийм л үе байсан. Хүний одоо өгсөн үүргийг бол одоо үгүй гээд гарах одоо тийм зарчим ч байсангүй, заавал гүйцэтгэнэ, за л гэж гарна, за зуун хувь биелүүлж чадахгүй байдаг юм гэхэд дал наян хувийг нь биелүүлэх л хэрэгтэй болно. Тэгэхэд өгсөн үүргийг заавал биелүүлэх хэрэгтэй. Одоо бол тийм байхгүй шүү дээ, аягүй бол дуугүй л гараад явчихна, тэгээд л өнгөрнө. Тэр үед бол захиргаа нь захиргаадах шиг болж байсан, захирагдах нь ч захирагдаж чаддаг байсан, юмыг ч бүтээж чаддаг байсан, тийм л байсан.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо ер нь мэдэлтэй, мэдэлгүй хүмүүс зүгээр өдөр тутмын амьдрал дээрээ хэрэглэж байгаа зүйлээрээ хувцас хунаараа ч юм уу унаж байгаа унаагаараа ч юм уу, гэр хэрэглэлээрээ ч юмуу мэдэлтэй мэдэлгүй хүмүүс хоорондоо ер нь ялгаатай байв уу?
Цэвээнжав -
Байхгүй, тийм юм байхгүй. Тэгээд хоорондоо ялгараад байх ямар юм байх вэ дээ, байхгүй дээ, би л тэгж санадаг байсан. Ер нь одоо захиргаа гэдэг чинь одоо захиргаадалтын үе гэж яриад байсан шүү дээ. Тэр чинь одоо ер нь нэг үндсэндээ захиргаадалт гэдэг чинь нэг л хүний одоо дор үүргээ гүйцэтгэж байсан байна шүү дээ ерөөсөө тийм л байсан. Тэгэхээр ганц сум, нэгдлийн дарга гэдэг чинь энэ л сумын бүх ажлыг барьж толгойлж байсан. Хүнд одоо ядуу хүнд чинь одоо мөнгө төгрөг өгөх туслах хөрөнгө туслах өвчтэй хүн одоо гачигдал гараад одоо эмнэлэг домнологод явах болохоор тэрнээс нэгдлээс мөнгө өгөх барих ажил тэр сумын дарга л зөвшөөрнө шүү дээ, тэр нэгдлийн ерөнхий нягтлан хоёр л зөвшөөрвөл тэгээд л тэр хүнд хожим авна гэж өгдөг юмуу авахгүй буцалтгүй тусламж болгож өгдөг юмуу тэгэхээр чинь тэр хүн чинь хамгийн л том л мэдлийн хүн дарга хавьцааны байнаа даа. Тэгэхээр зэрэг тэгж мэдэлтэй хүнд чинь өгсөн үүргийг нь одоо биелүүлэх л хэрэгтэй, биелүүлэхээс ч өөр зам байхгүй, тийм л байж дээ.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь дарга нар хувийн ажил, хэрэгцээндээ өнөө машинаа унах уу?
Цэвээнжав -
Үгүй одоо хувийн ажилд ч одоо гээд байх ч юм юу байх вэ дээ, одоо ер нь хувийн ажил гээд байх ч одоо бол хувийн ажил ч ийм байна шүү дээ, за нэг мал хэрэгтэй болно тийм ээ, одоо явуулчих гэвэл хаанаас ч юм очоод хөөгөөд ирнэ тэр үед чинь тэгэхгүй шүү дээ, одоо нэгдлийн дарга сумын дарга одоо бид нар чинь одоо хэн нь юм хоол унд байхгүй, махгүй болчихлоо шүү дээ зөндөө л махгүй л болно шүү дээ, тэгэхэд чинь одоо идэшний мал суурьтай тэрнээсээ л энүүхэн ойрхон байна, тэрнээсээ л одоо нярав яваад тэгэхэд чинь би нярав байсан юм шүү дээ, за тэднийд, тэднийд төдөн мал тэнд тэр тийм, тийм мал өгөх шаардлагатай юм байнаа, хэрэгцээтэй юм байна, за чи яваад тэдэн хонь тэдэн ямаа амьд аваад ир гэдэг юмуу, алаад аваад ир гэдэг юмуу надад үүрэг өгнө. Би цаашаа яваад нэг хүн дагуулаад явна, алах хүн, гэдсийг нь арилгах хүн, янзлах хүн бас аваад явах хүн хэрэгтэй болно, тийм л байсан. Тэгэхээр чинь хувьд унаад байна гэх юм чинь нэг их байхгүй шүү дээ. Тэр чинь одоо тэгээд яахав Улаанбаатар ажилд явна тэр чинь одоо хувийн ажлаар явчихна гэж байхгүй шүү дээ, заавал л нийгэмдээ нэгдэлдээ юу хэрэгтэй юу бүтээхээр байна вэ гээд ихээхэн ажилтай байж байж л хот нэг орно уу гэхээс биш тэгж хот ч олон орно гэж одоо чинь 7 хоногт хэд ч ордог юм тийм л байсан шүү дээ. Тэгэхэд бол хурал, цуглаан аймгаас дуудах энд тэнд янз бүрийн зөвлөгөөн хурал одоо тийм юмнууд маш их байсан даа. Тэр чинь өөрийн суманд байна, хүний суманд ч байна аягүй бол Өлзийт ч болно, Мандахад ч очно, Сайхандулаанд ч очдог юмуу одоо ингээд өөр, өөрийнхөө аймгийн сумуудад ч хэсээд явна, суртал ухуулга гээд тийм ажилд их явна, тийм л байсан.
Оюунтунгалаг -
Социализмын үед ер нь хүмүүс ажилд орохдоо яаж ордог байсан юм бэ?
Цэвээнжав -
Үгүй ер нь ажилд бол мэдэхгүй зүгээр зарим нь бол яадаг хүн бас эрх биш байсан л байх. Тэрнээс ер нь мэдэхгүй нэг их дургүйцээд тэрнийг хийхгүй гээд гүйгээд байдаг хүн байхгүй байсан байх л гэж санаж байна ерөөсөө. Улсын тэргүүний нэгдлийг энэ Манлай сум Жамъян даргыг байхад 3 удаа биелүүлсэн. Тэрнийг бол би тэгж боддог юм, ер нь өгсөн үүргийг л сайн биелүүлж байсан учраас л одоо нэг удирдлаганд тэр цаана удирдуулж байгаа улс ажлыг нь сайн хийж байснаас хойш би ер нь ажил нь сайн байдаг юм байна гэж би ойлгодог байсан юм, тийм ч байсан даа ер нь.
Оюунтунгалаг -
Ажилд хандах хандлага нь тийм ээ ?
Цэвээнжав -
Аа тэр ажилд хандах хандлага бол нэгэнт л за гэсэн бол хийх л хэрэгтэй болно шүү дээ. Сайн л хийхийг бодно ерөөсөө, ер нь тэгээд юу яадаг л юм даа, дарга хүн гэдэг чинь ер нь олон түмний итгэлийг нэг хүлээхээр зэрэг заавал тэр хүн бол үүргийг нь биелүүлэх хэрэгтэй л болдог, тийм л юм байна лээ.
Оюунтунгалаг -
Нөгөө талаасаа нэг даргыг тахин шүтэх ч юмуу?
Цэвээнжав -
За тахин шүтээд ч байх нь юу юм бэ дээ одоо зүгээр.
Оюунтунгалаг -
Тийм юм бол ер нь хэт одоо нөгөө хүн хэт улайрч даалгавар юу өгч байдаг юмуу, одоо эрх мэдлээ хэтрүүлэх ч юмуу тийм ер нь тохиодол гарч байв уу?
Цэвээнжав -
Аа за эрх мэдлээ одоо хөрөнгө идэх юм бол тэгээд шоронд явна шүү дээ. Одоо эрх мэдлээ хэтрүүлнэ гэдэг чинь одоо хөрөнгө идсэнтэй л холбоотой ерөөсөө. Энэ бол одоо тийм л байгаа шүү дээ ерөөсөө. Тэр үед чинь бол тоон, тэр үед чинь бол данс, тооцоо их нарийн байсан шүү дээ. Одоо Цэвээнжав одоо тэнд малын мах өглөө тэр хичнээн килограмм байсан, тэрнийг чинь дандаа килограммлаж барьж өгдөг байсан, заг хүртэл килограммлаж өгдөг байсан, за нүүрсийг бол шуудайг нь 12 кг, мянга юу гэдэгсэн билээ шуудайг нь хэдэн кг гэдэг байлаа даа, нүүрс юу загыг хүртэл зуун кг нь зургаан цаас гээд ингээд тэр чинь их нарийн тооцоотой байдаг байсан, тийм л байсан. Тэгэхэд ч тэр одоо идээд байх нь ч юу иддэг хүн байх нь байсан л байлгүй дээ. Би энд гэж нэгдлийн хөрөнгө за тэр нэг идээд байх шиг байна гэж тэгж одоо хүнд чинь андашгүй шүү дээ бас хүн чинь гадуур дотуур жиг жуг гэж хэлцдэг ер нь гайгүй л байсан байх гэж санадаг юм би ер нь, нэг идээд байх нь ч юу юм.
Оюунтунгалаг -
Одоо бол хүмүүсийн ажилд хандах хандлага бол өөрчлөгдсөн?
Цэвээнжав -
Аа өөрчлөгдсөн, шал өөрчлөгдсөн байгаа юм, юм хийсэн ч хуурамч л хийчих гээд байх шиг тэгж санагдаад.
Оюунтунгалаг -
Та бол ер нь ажилдаа дуртай байсан уу, өөрийнхөө ажилдаа?
Цэвээнжав -
Үгүй тэр чинь нэгэнт л өгсөн үүрэг л юм чинь одоо дургүйцээд яахав дээ. Жолооч хүн жолооч болно гэж байж болчихоод үгүй тэгээд явж л байх хэрэгтэй байна.
Оюунтунгалаг -
Ажил дээрээ бол таны бахархдаг юм юу байв, жигшдэг юм юу байв?
Цэвээнжав -
Үгүй тэгээд яахав дээ зүгээр ер нь хүнийг би ч жаахан ажлаас хойш хүнд их дургүй л дээ ерөөсөө л өөрөө тийм нэг юу гэх юм бэ дээ одоо хүн муу хэлвэл онгироо юм гэж хэлэхээр юмуу юу гэх юм бэ дээ тийм л. Би ч нэг ажил хийхгүй хүнд би ч ер нь дургүй л дээ ерөөсөө. За ялангуяа орой босч эрт орой босдог тийм хүнд бол бүр дургүй ерөөсөө, ямар сайндаа л өглөө эрт явна. Бид нар тэдэн цагт л явна, тэгээд л гадаа нь очоод сигналдаад байхгүй, давхиад алга болно. Тэгсэн чинь сүүлд нь хүн ч сурчихдаг юм. За өнөө Цэвээнжав чинь цагт нь зогсож байхгүй бол зарим хүн чинь жолоочгүй буцаад ирсэн чинь байхгүй. Одоо бол өнөө тэгээд сүүлийн үед бол тэгээд сурсан улс чинь юмаа бариад гараад ирнэ, сурчихсан /инээв/.
Оюунтунгалаг -
Тэр ажил ер нь хийж байхад хэцүү зүйл юу байв, амархан нь юу байв?
Цэвээнжав -
За тэгээд амархан ч үгүй ээ тэгээд мэдэхгүй ээ, зүгээр ер нь ажил хийнэ гэдэг чинь хүнд ямарваа хүнээс үүрэг аваад ажлыг нь сайн хийчихэд бол ер нь хүнд итгэлтэй, хүндэтгэлтэй л байдаг юм болов уу гэж би боддог юм ерөөсөө, ер нь хүн ажлыг хүлээж авсан хүн сайн л хийх хэрэгтэй гэж боддог байсан.
Оюунтунгалаг -
Ажил амьдралаа бол яаж зохицуулж байв ер нь?
Цэвээнжав -
Үгүй ээ тэгээд ер нь зохицуулахгүй ч гээд яахав дээ тэгээд болж л байсан юм даа.
Оюунтунгалаг -
Даргын жолооч чинь бас цаг наргүй ажиллаж байсан?
Цэвээнжав -
Өө тэгээд болж л байсан.
Оюунтунгалаг -
Гэтэл бас хүүхэд шуухад жижиг тэгээд л одоо бас эхнэр хүүхэддээ туслах гээд зөндөө ажил болж л байсан?
Цэвээнжав -
Өө тэгээд болж л байсан байх л даа, тэгээд л, тэгээд, тэгээд, тэгээд болохгүй ч гээд байсан ч юмгүй, тэгээд болгож л байсан байх ер нь. За даа энэ хэцүү байна, тэгээд тийм ажлаас болж би тэгчихлээ, тэгж хоцорлоо ч гэж би бодогдож байгаагүй дээ, болгож л байсан.
Оюунтунгалаг -
Тэгэхээр тэр үед чинь ажлын хамт олон гэж байсан?
Цэвээнжав -
Үгүй ээ тэгээд ажлын хамт олон ч гэж байлгүй дээ одоо нэгдлийн ажил гэдэг чинь одоо нэгдлийн л хамт олон болж байгаа шүү дээ ерөөсөө. Ухаандаа нэг л газрын ажилчин гэсэн үг нэгдэл гэдэг чинь одоо. Тэр чинь дээрээ даргатай, нягтлантай, тэрүүнийг чинь одоо олон орон тоо байдаг байсан л даа. Тэгэхэд ч одоо дарга, нягтлан, ерөнхий нягтлан, туслах нягтлан, тоо бүртгэгч энэ тээр гээд ингээд олон албан хаагчтай байсан л даа. Тэр цаг бол цаг шиг л байсан ерөөсөө өглөө 8-д л цугладаг бол цаг бүртгэнэ тэгээд ерөөсөө, ер нь цагийн юм цагтаа дуусах шиг сайхан юм байсангүй гэж л санадаг байсан даа би. Ер нь урд тэгж л байсан.
Оюунтунгалаг -
Та ер нь хүүхдүүдээ юу гэж сургадаг вэ, ажил хөдөлмөрийн талаар хүүхдүүддээ юу гэж хэлдэг вэ?
Цэвээнжав -
За хүүхдүүд ч одоо яахав дээ би эрдэм л сайн сурч байгаарай гэдэг л байсан. За хулгай битгий хийж яваарай, за хэрэггүй өөртөө хэрэглэх ашигладаггүй амьтан битгий алж байгаарай гэж л хэлдэг байсан, өөрөө ашиглахгүй л бол дэмий амьтан битгий алж байгаарай л гэдэг байсан. Хүн ер нь хулгай хийхгүй, хүнээс гуйж явбал хүн муу хэлдэггүй юм шүү л гэдэг байсан. Харин архи, тамхийг бол би өөрөө ер нь хэрэглэдэггүй байсан, тамхи ч одоо ч хэрэглэдэггүй хүн, архи уудаг хүнд би нэг их дургүй, ерөөсөө л тийм байсан. Одоо ч нас ахихаар яахав дээ тоглож байгаад ганц хоёр рунка архи, би урд бол рунка ч архи уудаггүй байсан, одоо тэгээд бас өвгөн болохоор чинь архи нэхэх юу байх вэ дээ тоглож байгаад нэг шил архи хоёр гурван хүн л тэгээд уучихна шүү дээ тэгээд болоо. Манай 2 хүү бол тийм архи уугаад байх тэгэхдээ бас манай Эрдэнбилэг бас заримдаа уусан л ирдэг, аа ажил болохгүй ажлын шаардлагаар ууна гээд тэгж л байдаг юм, тэгдэг л юм байлгүй дээ зүгээр би ямар тийм юм дарга марга хийж явсан биш, хүнтэй танилцдаг яриа хөөрөө байдаг бас уухгүй бол болохгүй юм шиг гэж л ярьдаг.
Оюунтунгалаг -
Таны амьдралд ер нь бусдаас ялгарах онцгой зүйл бий юу?
Цэвээнжав -
Одоо ямар юм байх вэ дээ.
Оюунтунгалаг -
Тэгвэл таны амьдралд одоо ингээд эргээд харж байхад ер нь амьдралд чинь бас маш гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Цэвээнжав -
Үгүй тэгээд яахав дээ ер нь гүнзгий нэг их нөлөөсөн сайнаар ч муугаар ч нөлөөлсөн юм байхгүй ээ зүгээр, сайнаар одоо архи ууж, тамхи татсангүй, үгүй энэ хэдэн хүүхдийг бас ном сургачих юмсан, эрдэмтэй болгочих юмсан гээд сар бүрийн нэг цалингаас энэ 10-20 төгрөг банкинд бас их гайгүй их хийдэг л байлаа, үгүй ээ тэр чинь бас их л хэрэг болсон доо, энэ хэдэн хүүхдийг суралцуулахад. За архи уух болсон хүн ч тэгээд мөнгө нэг их хурааж чадна уу үгүй юу, үгүй ер нь тэрнийгээ харин банкинд хийчихээд амьдралдаа ашиглавал бас хэрэг болдог л юм байна лээ. Тэрнээс зүгээр нэг их юу яагаад тэр үед чинь бол наймаа займаа хийнэ гэж байсангүй, одоо л энэ юу яаснаас хойш л харин худалдаа наймаа хийж за би ч үгүй яахав дээ гэхдээ бас жаал жуул тэгж л байсан сүүлдээ тэгээд нас ч өвгөн боллоо тэгээд энэ хүүхэн чинь одоо бас өвчин хууч эргүүлээд байсан. Одоо ойрын нэг 2 жилээс л худалдаа наймаа хийхээ байчихаад одоо үргэлж гэртээ хэвтээд байдаг байсан. Одоо манайх ч яахав дээ тэгээд болж л байна, ёстой. Манай охин бас гайгүй сайн нөхөртэй болсон бас яахав, энэ засаг Жаргалант бригадын засаг дарга хүн байгаа юм. Тэгээд яахав дээ бас тэгээд нэг яахав энд л цэрэгт байж байгаад манайд ирээд суусан хүн дээ тэгээд, тэгээд яахав дээ болж байна.
Оюунтунгалаг -
Социализмын үед ер нь нэгэнт хоёулаа бас гэр бүл ярьсных эргээд социализмын үед ер нь гэр бүлийн талаар төрөөс одоо баримталж байсан бодлого байна уу?
Цэвээнжав -
Аа даа тэрний талаар ч одоо мэдэхгүй .
Оюунтунгалаг -
Гэр бүлийг дэмжиж байсан, залуучуудыг дэмжиж байсан тийм төрийн бодлого ер нь байна уу, таны амьдралд тэр төрийн бодлого нөлөөлж үү?
Цэвээнжав -
Тэрнийг одоо мэдэхгүй юмаа би ер нь төрөөс одоо айл гэр бүлд нэг их дэмжээд байсан юм одоо ер нь нэг их, үгүй яахав дээ нэгдэл мэгдэл бас нэг хүнд бас нэг гарын бэлэгтэй очиж бас нэг цай уулгачихдаг л байсан байх зүгээр, нэг их том том ч юм болж байгаагүй байх одоо.
Оюунтунгалаг -
Танайх чинь хүүхдийн мөнгө авч байсан уу?
Цэвээнжав -
Манайх хүүхдийн мөнгө үгүй авч байгаагүй, дөрөвхөн хүүхэдтэй юм чинь авч байгаагүй. Тав байснаас нэгийг нь алдсан юмаа, тав байвал авдаг байсан байх аа тийм байсан шиг санаж байна.
Оюунтунгалаг -
За ингээд түр өндөрлөе өө.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.