Mönhjargal


Basic information
Interviewee ID: 990097
Name: Mönhjargal
Parent's name: Ichinhorloo
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1962
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: electrician / herder
Belief: Buddhist
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: lawyer


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
work
keepsakes / material culture
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

socialism
work ethics
Choir
Soviet shops
regret
pride


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Мөнхжаргал гуай хоёулаа энэ удаагийнхаа уулзалт одоо энэ удаагийнхаа уулзалтаар болохоор бас ажил амьдралын тухай таны одоо юунаас гадна ардчилал таны амьдралд яаж нөлөөлсөн бэ? ер нь тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс гэж юу байсан юм бэ, тэр тухай ярилцъя л даа. Тэгээд та яг ардчиллын үед юу хийж байв, хаана байв, ардчилалд ер нь оролцов уу?

Мөнхжаргал -

Ардчилал жинхэнэ ардчилал гэдэг юм анх гарч ирж байхад би Чойрын төмөр замын цахилгаан станцад монтерын албатай байлаа. За яг тэр анх л тэр гарч ирэх гээд байдаг одоо тэр өлсгөлөн мөлсгөлөн болж байлаа шүү дээ 90 оны 1 сарын үгүй 3 сарын 8-нд, тэгэхэд би Улаанбаатарт ирээд төгсөх курс шалгалтаа өгөх гээд очсон байсан юм. Тэгээд би тэр өлсгөлөн зарласан улсууд талбай дээр байж байхад би тэнд очоод зогсож байлаа. Тухайн үедээ би, би ч юу байхав энэ монголын ард түмэнд цочирдолт болж, их цочирдолтонд орж бас айх эмээх талтай байсан байх, өлсгөлөн зарлана гэж ер нь яадаг бол гэж нүдээрээ үзье гэж би монголд ийм юм гардаг юм байна гэдгийг бол би нүдээрээ үзье гэж бид хэд албаар орой үзэж явсан, яг тэр буудаг 8-ны орой буухаас нь өмнөхөн би тэр руу их дайрч орж үзэж байлаа, их сонирхож байлаа. Тэр хүүхэнтэй нь очиж гар барьж байлаа.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Их үр бүтээлтэй юм ярина шүү дээ би.

Оюунтунгалаг -

/инээв/.

Мөнхжаргал -

Цолмон гэж Улаанбаатарын нөхөр тэр бид хоёр халамцуухан, тэр яасан Амгалангийн 22-р дэлгүүр гэж байна шүү дээ тэр, хаа байгаа Амгалан, тэрний манааны путикэнд архи уугаад сууж байдаг байхгүй юу, тэгсэн чинь радиогоор харин ингээд өлсгөлөн мөлсгөлөн гээд ярьсан чинь Галиндавын Ганбаатар гэдэг хүний бие муудаад эмнэлэгт хүргэгдлээ эд нар гэж ярихгүй юу.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Галиндавын Ганбаатар гэдэг чинь миний их танил байхгүй юу, үгүй тэр ер нь юу болоод яагаад байдаг юм бол үзье гээд тэндээс миний саваагүй зан байхгүй юу, тэндээс таксидаж Сүхбаатарын талбай дээр ирж байлаа шүү дээ. Тэгэхэд тэрнийг үзэх гэж хүн тийм сониуч байх юм. Тэгээд үзэх гээд л болвол орчихно шүү гээд л тэгээд давхиж ирсэн. Тэгээд би тэрнийг тэгээд орой ч тэгээд өлсгөлөнг зогсоосон. Тэгээд маргааш нь өө тэгчихээд гялс байранд давхиад ирсэн чинь манай байранд байсан охидууд тэгээд харин намайг өнөөх чинь, тэгээд буцаад нөгөө телевизийнхэн ирлээ гэдэг байхгүй юу, тэгэхээр нь хоёулаа нөгөө буцаад зурагтаар гарвал булай болно, тэгээд хоёулаа буцаад гараад тэгээд яасан чинь манай хүн гараад алга болчихдог байхгүй юу, би нэг арай чамай нэг юм гараад тэгээд байдаггүй, алга болчихно, байхгүй, байранд, гэрт юунд байрандаа хүрээд ирэхгүй юу, тэгсэн чинь манай энэ талд нэг Сэлэнгийн хэдэн охидууд байсан нөгөөдүүл рүүгээ очсон чинь Мөнхжаргалаа чи сая зурагтаар гараад гээд ярьж өгдөг байна шүү.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Би чинь ерөөсөө балмагдчихсан, юу гээд тэгсэн чи тэр юунаас нь ингээд гарах гээд байгаа юмуу, орох гээд байгаа юмуу ингээд тэнд сая зурагтаар гарч байна гээд л ярьдаг байна шүү дээ, за өнгөрсөн, сэтгэл санаагаар явчихлаа даа. Тэгсэн чинь нөгөөх чинь давхиж ирэнгүүтээ, надаас урьтаж ирэнгүүтээ нөгөөдүүлд за Мөнхжаргалыг ирэхээр тэгж, тэгж хэлээрэй гээд хэлчихсэн байж байгаа юм, өнөөхөд нь би үнэмшээд шөнийн бүтэн бодолд орж тэгээд л яасан. Тэгээд нөгөө ардчилсан намын анхдугаар их хурал хуралдаж одоо энэ гавъяат жүжигчин Сосорбарам илтгэл тавьлаа шүү дээ, Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд болж бүх газрын зам хаагдаж ард түмэн чинь одоо энэ Цахилгаан дарга гарч ирж мэдээлэл энэ тэр хийж ингэж байлаа, энэ бүхнийг чинь би яг нүдээрээ үзэж чихээрээ сонсож тэнд зогссон доо.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Яг манай техникумын дэргэд ойрхон юм чинь, автобус мавтобус гэхгүй яваад очихож байсан юм чинь. Тэгээд ардчиллын ер нь юу яахав нөлөө бол яахав дээ хүний бидэнд бас цухас хэлж байсан хүнийг одоо үнэлж байсан, ардчилсан хувьсал хүний одоо хэлж ярих эрх одоо хүний эрх болвол маш их юу болсон л доо, чөлөөтэй болсон л доо. Нэг намын дарангуйлал гэдэг юм бол бас зарим үедээ ч бас арай дэндүү ноёрхож байсан болов уу, зүгээр ажил, амьдралын, ажлын хувьд гэх юм бол социализмын үед бол ажлыг өөрөө хайж гуйж түүж явдаггүй, дуудаад тийм юм хий гэчихдэг, тийм байлаа. Одоо бол энэ яаж ч гуйж түүгээд энэ ажлын байр ер нь байхгүй шүү, за 40 л хүрсэн бол та уучлаарай за дараагийнхаа юманд зүтгэж явж бай гэж хэлэх шахаад байгаа шүү дээ. Тэрнээс доош болохоор зэрэг за бас нэг сахиул манаа, хамгаалагч малгаалагч гээд бас нэг жаахан ажилтай байж болно. Одоо бол зүгээр 40 л гарсан бол ер нь ямарч мэргэжилтэй байгаад ямарваа нэгэн нөлөө бүхий байхгүй хүн биш л болвол ажил олж хийнэ гэсэн тийм ойлголт алга, энэ яахав дээ тэр ардчиллынхаа, зах зээлийнхээ тэр үе, цаг үеийг дагасан тийм бас нэг цагийн аяс байх л даа. Тэгээд энэ нэг хоёр гэвэл одоо энэ үйлдвэрүүд, албан газрууд бас их хувьчлагдсантай их холбоотой болов уу, тийм их ажлын байр ер нь юу байхав тийм байх байх.

Оюунтунгалаг -

Та ер нь ажилд яаж ханддаг байв, таны хандлага энэ одоо хугацаанд ер нь өөрчлөгдөв үү, ер нь таниас ч гадна хүмүүсийн ажилд хандах хандлага?

Мөнхжаргал -

За 70 хэдэн он, 80 хэдэн оны үед болвол хүн бол ямар ч хүн хөдөлмөрчин, хөдөлмөрчин л хүн бол тэр ажилд их үнэнч зүтгэж байсан, саяхан болтол хүмүүс. За би нэг 2000 он, нэг хоёр оноос хойш бол нэг их хүн ер нь нэг тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон, ажил тийм нэг цалгардах маягтай болчихсон юмуу гэж хувьдаа бодож явдаг юм. Нэг их тийм үгүй ядаад л бичээч үгүй одоо бичиг хэргийн ажил гэхэд л одоо зүгээр л тэр бэлэн сайхан компьютерт хийчихээд зүгээр л компьютерээ хараад сууж байдаг. Гэхдээ яахав энэ чинь бас нэг орны бас нэг тухайн орны хөгжлийн асуудал л даа ер нь болвол, тэгэхдээ тийм хүний тийм оюун ухаан сэтгэхүй ядаж тийм эсвэл хар ажил байлаа гэхэд одоо хүний хүч хөдөлмөр шаардаж байх тийм ажил байх нь байна тэгэхдээ ер нь тийм чанар дахь юу болвол хүнийхээ, цагийнхаа аяс хүнийхээ аашийг ч дагадаг юм уу ер нь тийм цалгардуухан маягтай болчихсон юмуу гэдэг энэ дээр би шүүмжлэлтэй ханддаг.

Оюунтунгалаг -

Та ер нь хийж байсан ажлууддаа дуртай байв уу, тэгээд одоо ажил дээр чинь бахархдаг зүйл юу байв, жигшдэг зүйл юу байв, хэцүү зүйл юу байв, амар зүйл юу байв, та ер нь ажилдаа дуртай байсан уу?

Мөнхжаргал -

Би ер нь ямарч ажил хийхэд би ер нь тодорхой одоо дэвшил, өнөөдөр одоо тушаал гардаад за Мөнхжаргалаа чи өнөөдрөөс эхлээд цахилгаан шугам сүлжээнд монтёр гээд ингээд тушаал гарчихсан гээд ийм ажил би тэр ажилдаа аль болох үнэнч аль болохоор тэрнийг хийх юмсан гэж тийм учраас би хаана ч ер нь хаана ч Чойрт ч бай, Манлайд ч бай хийж байгаа ажилдаа бол би яахав тэрнийгээ хийсэн шиг хийж ингэж ард түмэнд үйлчилж байгаа нь нэг талаар ард түмэнд би үйлчилж байгаа хүн дээ, ийм л учраас би хийж байгаа миний хийж байгаа ажилд бол ард түмэн бол харин дургүйцдэггүй юм, Мөнхжаргал хийж байгаа, өө Мөнхжаргал байгаа, надад их ам сайтай байдаг. Тэгэхээр би бол бас ажлаа гайгүй хийдэг юм болов уу гэж ард түмнийхээ ажиглалтаас би тэгж юу амнаас би тэгж өөрийгөө тэгж дүгнээд байгаа юм. Тэрнээс би өөрөө бол чадахгүй бол хичнээн сайн хийж оролдоод чадахгүй байгаа бол бас тийм юу тийм байх гэж боддог, зүгээр нэг яахав цахилгааны монтёр би энд нэг жил хиртэй монтёр хийсэн, тэрнээс хойш монтёргүй, өнөөдөр болтол монтёргүй л байна, нэг мэргэжлийн бус хүн хийж л байна гэтэл ард түмний дунд бол Мөнхжаргалыг ёстой Буд гаргачихсан, Буд байж байна, Буд гаргачихсан юм, Мөнхжаргалыг яах гэж гаргасан юм, Мөнхжаргал ингэдэггүй байсан юм, тийм ч юм буруу хийчихэж, ийм ч юм буруу хийчихэж одооны монтёр, Мөнхжаргалыг юу гээд гаргачихсан юм энэ тэр гэсэн тийм яриа бас энэ ард түмний дунд их дэлгэрэнгүй түгж байсан юм. Тэгэхээр би ард түмэн бас намайг үнэлж байгаа болохоор би бас нилээн гайгүй хийдэг байсан, хийдэг юм болов уу гэж би, Чойрт байхад би байгууллагын аварга 2 удаа хийсэн төмөр замд байхад байгууллагын аварга болоод жил дараалан аварга болж байдаг ер нь ажилдаа гайгүй л бусад тооны л байсан даа.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь бол та ажлаа сонгож байгаагүй, томилогдож тушаал?

Мөнхжаргал -

Тушаал, дандаа тушаалаар ажиллаж байсан. Би тэгээд ажил хийх юмсан гэж эрж хайж явж байгаагүй би, тийм учраас өнөө тэр зовлонг чинь одоо тэр ажил хайж эрэх зовлонг чинь би одоо өөрөө мэдрээгүй болохоор зэрэг бас гүнзгий сайн ойлгож чадахгүй байна.

Оюунтунгалаг -

Ажил хийхэд ер нь амар зүйл юу байв, хэцүү зүйл юу байв? Ер нь та ажил дээрээ юуг жигшдэг вэ, юугаараа бахархдаг вэ?

Мөнхжаргал -

Хамт олонтой олуул ингээд нэг газрын албан газрын ажилчид, хамт олуул ингээд ажил хийж байхад тэр хүний өөрийнх нь амьдралынх нь гэрэл гэгээ шүү дээ, хамт олонтойгоо ингээд ажиллаж байна гэдэг бол, хэрвээ ажилгүй ганцаараа ингээд байж байгаа хүн чинь ямар гэрэл гэгээ байх юм бэ тэр уйтгар гуниг сүүдэр гэдэг чинь жинхэнэ тэнд байх ёстой, тийм учир тэр бол хамгийн том бахархал. За ажилд бол хариуцлага гэдэг л юм хүний амжилт шүү дээ, жишээлбэл би яг одоо мэдэлж будлиад энэ талд байх юмыг энэ талд бичээд яваад байх юм бол энэ чинь болохгүй шүү дээ, тэрнээс ямарч хохирол амсч болно. Тэр хариуцлага гэдэг хүний бүх тэр хүний амжилт бүх юмыг яана, хамгийн гол нь болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй, хөдөлмөрч байх ёстой, би тэгж л бодож явдаг даа.

Оюунтунгалаг -

Ер нь хүн бас ажил хийж л байгаагаас хойш ажил, амьдралаа зохицуулах хэрэгтэй тийм ээ?

Мөнхжаргал -

Тийм. Тэр одоо ер нь яахав одоо би энэ ажлыг ингэж хийгээд ийм ийм ажил ингээд хийж байна, одоо жишээлбэл тэнд одоо тийм ажил хийх ёстой, тэнд тийм юм бол тэрнийгээ хий, аа тэгээд яасан за миний ар гэр юу билээ, тийм, хөдөлмөр хийж байгаа ажил хийж байгаа тухайн хэмжээний одоо мэдээж цалин илүү авна тийм ээ, ар гэрийг нь бид тэнд нь зохицуулах уу, миний ажил бас юу билээ ийш тийшээ явахад ч байдаг юмуу ялангуяа төмөр зам бол бүр тийм нэг өдөрт л гэнэтхэн утсаар дуудаад л тийшээ шугаманд яв, тэгээд тэр салхитай, шороотой, шуургатай, нартай энэ тэр юу өвөл, зун, шөнө, өдөр хамаагүй, тэр бол тушаал, төмөр замын даргын тушаал, явах л үүрэгтэй тэр хүн, тэндээс л тэр тогооноос хоол идэж байгаа бол явах л ёстой, тийм. Ухаа нь тэгэхэд би ширүүн салхин шуурга, шороон шуурганд ч явж л байсан, халуунд ч явж л байсан, сайхан бололцооны үед ч явж л байсан, ингээд явж байхад хамгийн гол нь олуулаа ингээд шуугилдаад ингээд явж байх гэдэг чинь л хамгийн сайхан байдаг байхгүй юу. Тэр ажлын тийм одоо цаг улирлын байдал хүнд байна гэдгийг мэдрэхгүйгээр тийм юм мэдэлгүйгээр ингээд ажлаа хийчихдэг, хэрвээ ганцаараа хоёулхнаа байх юм бол байна шүү дээ тиймээ тэрнийг чинь бас тэгж хийж болохгүй шүү дээ олуул шуугилдаж хийх юмаа хийнэ, өөрсдөө ажилчихна, хийсэн ажил маань ч бүтээлтэй болдог, ийм л байдаг юм.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь ардчиллын үед таны амьдрал ямар байв, дараа нь ер нь өөрчлөгдөв үү, ардчилал ер нь таны амьдралд юу авчирч, авчирч өгнө гэж та бодож байв?

Мөнхжаргал -

За ардчиллын ч за одоо ямарч байсан нэг за нэг тийм юм ярьчихвал болохоо байх болов уу гэх юм, болохгүй болох болов уу гэсэн ойлголтгүй л болсон, за тэгж ойлгож ирсэн. За ардчиллын үр нөлөө бол яахав ардчилал гарсан цагаас хойш би өнөө ямар юм, ямар юм дуулсан нь билээ тэрэн шиг ардчилал эхэлснээс хойш одоо ингээд хоёр намын сөргөлдөөн гарч ирснээс хойш бас улс төр их сонирхох болсон, би ямар өөрөө улс төрд ороод байх биш гэхдээ бас улс төрийн бас ярьж байгаа тэндээс бол хүмүүс чинь тийм юм сонирхоод ирэхээр зэрэг за энэ гишүүн нь зөв яриад байна, энэ гишүүн нь буруу яриад байна гэдгийг ойлгохтой болж байгаа юм. Ардчилал гэдэг бол одоо яахав тийм төр эргүүлж яасан гэдэг утгаар тэр бол тодорхой хэмжээний ямарч хүнд үр нөлөөгөө бол өгч л байгаа, ардчиллыг би бол дэмжиж явдаг, би өөрөө ардчилсан намын гишүүн гэж явдаг, үнэмлэх мүнэмлэх нь байдаг, ардчилсан намыг бол дэмждэг. Гэхдээ ардчиллыг бас хамаагүй далимдуулж, ардчиллаар далимдуулж янз бүр бас болж болохгүй л дээ, тийм.

Оюунтунгалаг -

Ардчилал ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Мөнхжаргал -

Үгүй тэгш, би бол тэгж бодож байна. Гэхдээ бас нөгөө намын нэг муухай байдал жишээлбэл одоо манай суманд гэхэд л байна шүү дээ тийм ээ. Одоо энэ Сугирыг засаг дарга болсноос хойш бол ер нь ардчилсан намын хүн бол ажил хийхээ байсан, тэр бол ганцхан тэр намын буруу биш, хувьсгалт намын ч буруу биш ардчилсан намын ч буруу биш, ганцхан энэ засаг дарга гээд байгаа хүний энэ толгойны потенциал үнэхээр байхгүй байгаагийн нэг хэлбэр. Сүүлийн 8 жил ардчилсан хүчнээс ер нь ардчилсан намын гишүүн хүн, ардчиллыг дэмждэг улсууд ер нь ажил хийж байхыг би ер нь үзсэнгүй. Одоо ганцхан одоо ардчиллыг яахав дэмжиж явдаг намын гишүүн биш ч гэсэн дэмжиж явдаг Дарьмаа байна, энэ бол яахав аргагүй татварын байцаагч, энэ хүнийг бол Сугир яаж ч чадахгүй, тийм, тийм л байна. Энэ холбооны Болд байна, энэ бол архичин бол архичин, ардчилал бол ардчилал энийг бол яаж ч чадахгүй, Болдыг хусчих юм бол холбоо яах юм бэ иймэрхүү жишээтэй. Тэгээд бусдыг нь бол бүгдийг нь дандаа тэгж яасан тийм.

Оюунтунгалаг -

Танд ер нь дурсгалтай эд зүйлүүд байдаг уу, ямар эд зүйл байдаг вэ?

Мөнхжаргал -

Үгүй ээ дурсгалтай эд зүйл ч яахав дурсгалтай эд зүйл ч гээд юу байхав дээ, Дорноговь аймгийн найргийн тэмцээнээс би нэг, яруу найргийн тэмцээнээс би нэг надад нэг тийм цоморхуу ч юм шиг тийм нэг юм өгсөн юм.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Манайханд бол байдаггүй юм тэр, аймагт би нэг бас их л тэнэлээ айлуудаар бол ерөөсөө байдаггүй юм тийм нэг тийм юу эд биш байх, элбэг байдаг эд биш байх, тэр л одоо надад бий, харах болгондоо тэрийгээ их л дурсаж явдаг юм даа, байнга тийм. Харлааны Эрдэнэ-Очир гэдэг хүн надад гардуулж өгч байлаа, одоо энэ Одончимэд хоёр. Тэрнийгээ л одоо би нэг их хамгийн дурсгалтай, тэрнээс дээр үеийн түүхийн үнэт эдлэл одоо ээж, ааваас үлдсэн тийм юм гэж надад байхгүй ээ, нэг аяга байсан тэгээд одоо гэр орондоо байж байгаад байхгүй болсон.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер нь маш гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?

Мөнхжаргал -

Эерэгээр үү сөргөөр үү?

Оюунтунгалаг -

Эерэг сөрөг аль аль талаар нь?

Мөнхжаргал -

За миний амьдралд ер нь маш их харш нөлөөлсөн юм бол 1984 онд анх тэр эрүүгийн гэмт хэргийг гүйцэтгэдэг, энэ бол зүгээр ёстой хүнийг жинхэнэ нөгөө сүлд хийморь, од, жавхаа ер нь юу гэж байдаг юм эднийг бол бүгдийг нь хамж аваад явчихсан, цаг алдсан, тодорхой хэмжээний хугацаа алдсан, хайран залуу нас, би тэр үедээ бол тэгж хугацаа алдаж байна, цаг алдаж байна гэж ойлгодоггүй байсан, одоо би эргэн эргэн олон дахин дурсаж байна, бодогдож байна надад, хайран цаг үе байж.

Оюунтунгалаг -

Хорин хэдтэй байв уу?

Мөнхжаргал -

Тийм, 23-тай байлаа даа, 22-той ч байж. Тэгээд тэр л их одоо юунд тэгээд л тэрнээс л хойш би нэг өнөө нэг чулууг буйрнаас нь хөдөлгөхөөр дахиж буйраа олохгүй хичнээн жил болдог билээ, яг тийм, тэр бол яг үнэн. Тэр үнэт бас үнэт сургааль тэр дээр үеэс уламжилсан. Буйрнаас хөдөлгөсөн чулуу буйраа олох гэж яадаггүй гэж тэр яг үнэн, тийм байлаа. За миний нэг сайн тал нь одоо яахав надад миний амьдралд сайн тал юу байхав би яахав энэ одоо сүүлийн үед бол би сайн ханийнхаа буянаар өмсөх хувцастай, эдлэх дээлтэй ингээд явж байна. Сайн хамт олныхоо одоо сайн хамт олон, нутгийн сайн хамт олныхоо дунд би нэр хүндтэй тийм, хүний итгэл даагаад явж чадаж байна, тийм. Хамт олондоо нэр, намайг нэг их хүн нэг их би хамт олондоо итгэдэг, энэ нутгийнхаа хамт олонд. Энэ муу архичин, энэ муу тэр луйварчин энэ муу хулгайч гэж хэлэхгүй, би тэрүүндээ итгэж явдаг.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу, ер нь бусдаас онцгой гэх зүйл?

Мөнхжаргал -

Байхгүй юмаа, байхгүй гэж хэлж болохоор юм байна.

Оюунтунгалаг -

За. Та ер нь гадаад улс орон руу явж байв уу, та түрүүн бага байхдаа нэг өмнөх яриан дээр хэлж байсан шүү дээ гадаад орос хэл сурж байсан гэж?

Мөнхжаргал -

Тийм.

Оюунтунгалаг -

Ер нь орос хэлээ тэгээд амьдрал дээр ашиглав уу?

Мөнхжаргал -

Би бол нэг их орос хэлийг амьдралдаа ашигласан ганц түүх бий. Тэгэхдээ миний сургуульд заалгаж байсан сэдэв нь нэг өөр, миний орос хэл яахав ээ сурч бас гайгүй бас нэг аантай, уунтай бас нэг ганц текст орчуулах чадвартай болсных голдуухан наймааны юм байсан.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Чойр их оростой байлаа.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

За би яг тэр үед би Чойрт байсан. Чойрт би нэгд төмөр замыг түшсэн, 2-т би орос түшсэн хүн ер нь. Ялангуяа ажлын амьдралын баталгаа бол яахав аргагүй төмөр зам түшиж би ажлаа хийх, хөдөлмөрөө хийх ёстой байсан. Амьжиргааны баталгаа болбол аргагүй л тэр оросыг түшиж бас тэндээс арай чанартайхан юм аваад тэгээд ингээд явах бололцоотой байсан, үгүй ядаад би нэг 3 өрөө байрандаа нэг бүрэн тавилгатай болъё гэж бодож наад зах нь иймэрхүү жишээтэй байсан. Тэгээд яахав хар яриа зүгээр энэ хэл ухааны яриа гэдэг бол шал өөр юм л даа, бүүр хоёр өөр ертөнц шиг юм байхгүй юу. Тэгэхдээ би орос хэл гадаад мадаад, дотоод явж мавж байгаагүй, тэгэхдээ би хаана ч ямарч оростой тааралдсан бас нэг хэл амаа ололцчихдог, учиргүй цэвэр зүгээр чистный яриад байх нь юу юм бэ тэгэхдээ энэ, энэ, энэ орос хүн яах гэж явна, хаа хүрэх гэж явна, ямар зорилготой явна гэдгийг ярианаас нь ойлгочихдог, би өөрөө тэгэх гэж, тэгэх гэж яваа юм гэдгээ бас тэр хүндээ ойлгуулчихдаг, тиймэрхүү л дайны орос хэлтэй хүн дээ би. Одоо бол мартсан юм шиг байна лээ, дээр хүүхдэдээ нэг юу орчуулах гэсэн чинь ер болохгүй өнөө тэр чинь шинжлэх ухааны юм, минийх чинь бас хар бор ярианы юм тэгээд ер болж өгөхгүй л байна лээ.

Оюунтунгалаг -

Тэр үед ер нь орос дэлгүүрт их наймаа хийдэг байв уу?

Мөнхжаргал -

Тэр ч бол байлгүй яахав дээ, би ч мөн оросын дэлгүүрээс 45-ын гутал хүүхнүүдэд мөн ихийг авч өгсөн дөө.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Мөнхжаргал -

45-ын гутал гэдэг гутал чинь одоо оросын 45-ын гутал гэдэг чинь жинхэнэ одоо тэр үеийн 80 хэдэн оны үеийн 90-ээд оны үеийн чинь одоо ганц одоо юу нь байлаа шүү дээ, өмсдөг гутал нь.

Оюунтунгалаг -

Моод гангараа байлаа?

Мөнхжаргал -

Тийм, 45-ын гутал гэдэг чинь оросын 45-ын гутал гэж, за тийм өмсөөгүй хүн, тийм гутлыг чинь би бас яахав дээ би нэг тийм өнөө хөнгөн болоод ч тэрүү их одоо дэлгүүрийн орос худалдагч мудалдагчын тэр гэр мэрээр нь очдог их таньдаг, барьдаг тийм байлаа л даа ер нь, Чойр чинь үнэндээ олон оростой байсан. 15 ширхэг 5 давхар байдаг байлаа шүү дээ.

Оюунтунгалаг -

За.

Мөнхжаргал -

Одоо тэр Говь-Сүмбэр аймагт чинь. Тэгээд би нэг долоо найман айлаар бол бараг, аягүй бол явчихдаг байсан байх аа зүгээр бөөндүүлээд ингээд нийтээр яахаар зүгээр тэгээд бас танил орос эмэгтэй, эрэгтэй танил их олонтой байлаа л даа. Тэгээд яахав энд тэндээс одоо ингээд аймаг маймаг сум мумаас, аймаг Чойртоо зэрэг гэхэд Манлай гэхэд одоо ингээд манайхан чинь одоо ингээд чихээтэй байдаг байлаа шүү дээ, таних, танихгүй зүгээр заримыг нь би таних юм, заримыг нь танихгүй юм, тэгээд яахав дээ зорилго нь юу вэ гэхээр оросын дэлгүүрээр орж юм л авах, тэр ялгаа байхгүй нэг ганц юм аваад гэртээ тавьчихъя гэж боддог ч юм уу, ганц шкап аваад тавьчихья ч гэж боддог юм уу, тиймэрхүү зорилготой улсууд очдог л байлаа. Би ер нь нэг хоосон буцааж байгаагүй ээ.

Оюунтунгалаг -

Тэрийг нь тэгээд бас нэг жаахан үнэ нэмж зарах уу?

Мөнхжаргал -

Үнэ ч нэмэх юу байх вэ дээ, өөрөөс нь оросоос нь авна, би тэгээд тэрнээс авчирч гэртээ тавилаа би зарахгүй өөрийг нь дагуулж очоод өөрөөр нь яриулж байж юунаас нь авна, оросоос нь авна. Би зүгээр ерөөсөө надад ямарч ашиг байгаагүй, дамжуулагч хийнэ, яахав би үндсэндээ яахав оруулж өгч байгаа хүн. За тэгээд ер нь намар болохоор зэрэг нөгөө оюутнууд өнөө Орост сурдаг оюутнууд явах гээд рубль эрсэн улсуудад чинь өчнөөн авч өгнө, рубль чинь тав, дөрөв тав гээд эхэлчихнэ, тэрийг нь нэг ядаад нэг тав гээд гурвыг нь нэг дөрөв хагасаар ч юмуу тийм тийм авахаар тэгж л хийнэ. Тэр үед чинь ерөнхийдөө бол яахав дээ нэг, ер нь ч би энэ яваа амьдралдаа хүндээ хөнгөнөөсөө өгөөд л яваад байдаг хүн шүү дээ. Хүний л юм бүтэж байвал өөрөө шатаж байсан ч хамаагүй гэх маягтай тийм нэг бодол сэтгэхүйтэй ч юм шиг, тийм жаахан хөнгөдөөд л байдаг байхгүй юу энэ амьдралд.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо Чойрт тэгж их оросууд байгаагийнх нь юу билээ, цэргийн анги?

Мөнхжаргал -

Цэргийн анги байсан, двиз байсан юм чинь.

Оюунтунгалаг -

Двиз?

Мөнхжаргал -

Тийм.

Оюунтунгалаг -

Өшөө өөр ямар оросууд байх вэ, ямар ажил хийдэг оросууд байх вэ, төмөр замд бас оросууд байх уу?

Мөнхжаргал -

Төмөр замд бол оросууд байна.

Оюунтунгалаг -

Орос мэргэжилтнүүд?

Мөнхжаргал -

Тийм, тэр ч бол яахав байдгаараа л байна тэд нар ч яахав дээ. Тэгэхэд чинь төмөр зам орос даргатай Долги гэж орос даргатай байлаа. Монгол талын нэгдүгээр дарга нь одоо энэ Раш гуай байлаа шүү дээ. Төмөр замын саарал байшин, хүнд сурталын өргөө гэж их яригддаг байлаа даа тэгэхэд. Тиймэрхүү байдалтай байх нь байсан шүү.

Оюунтунгалаг -

Тэр үед ер нь, тэр үед ер нь оросын бараа гадаадын бараа авах гэдэг бол ер нь хэцүү тийм ээ?

Мөнхжаргал -

Хэцүү.

Оюунтунгалаг -

Одоо бас тэр оросын цэргийн ангитай хэдэн газар л орос бараа байдаг ч юм уу, ер нь тэгэхдээ бол за одоо сум, нэгдлийн худалдаанд бол агент энэ тэрд бол оросын бараа тэр гадаад бараа ер нь байх уу?

Мөнхжаргал -

Байхгүй, яг өөрийн эх орны үйлдвэрийн тэгээд одоо тэр л одоо юу байдаг юм тийм л бараа байна. Гадаадын бараа гэж бол байхгүй шүү дээ, одоо оросын бараа гэж байхгүй байдаг байлаа. Тэр оросын дэлгүүрээс чинь очсон болгон ороод юм авчихна гэдэг асуудал бас хүнд байлаа, үүдэн дээрээ цэрэг зогсоочихно, буутай цэрэг зогсчихно. Тэгээд тэр чинь өнөө худалдагчийн л аясаар шүү дээ, одо цаанаас нь дуудаж оруул л гэвэл монголчуудыг оруул л гэвэл оруулна, үгүй бол үгүй, тэр чинь за нэг таван цаас юм уу гурван цаас нэг цаас атгуулж одоо өнөө л авилгал хахууль гэдэг чинь одоо тэндээс л эхэлж байгаа шүү дээ ер нь, тэгээд орно. Тэндээс эхлээд тэгээд нэг юм орсон байлаа гэхэд өнөө худалдагч үйлчилнэ үү үгүй юу хамгийн хүнд асуудал нь тэр байхгүй юу. Жишээ нь би бол яахав зүгээр ерөөсөө ч би нэг тиймэрхүү эхнээс нь би тиймхэн байна гэдгийг ойлгосон. Үүдэнд бол нэг тав арван цаас хаяхгүйгээр орж чадна ямарч цэрэг байсан, орсон хойноо нөгөө үйлчлүүлэхгүй байж чадахгүйн тулд бас үйлчлэгч нартай их танил байсан тийм учраас хүн над дээр их очдог байсан байх, тэгээд л.

Оюунтунгалаг -

Тэр үед орос дэлгүүр Чойрт олон байв уу?

Мөнхжаргал -

За тэр өмнө одоо тэр Шивээ-говь гээд байна шүү дээ, уурхай, нүүрсний уурхай, тэнд нэг байлаа, тэрний наана тэр Тэрхийн уурхай гээд байгаа, тэнд нэг байдаг байлаа. Хойшоо нь тэр 18-д Баянтал гээд байгаа тэнд нэг байлаа. Тэгээд Чойрын төв дээр бол хүүхдийн дэлгүүр, төв дэлгүүр ер нь бас дэлгүүр гайгүй байдаг байсан юм байна. Цэргийн ангиуд байхад бүр дэлгүүрүүд цэргийн дэлгүүрүүд бол гайгүй хэд байсан л юм байна. Гэхдээ бараа болгон дэлгүүрүүдэд адилхан байдаггүй, гол нь өнөө төв дэлгүүртээ байдаг. Хүн ер нь очсон хүн төв дэлгүүр л орно. Яагаад гэвэл жижиг, жижиг дэлгүүрүүд бол цэргийн дэлгүүрүүд юм л даа, тийм, ерөөсөө тийм бараа байхгүй, тэгээд одоо манайхаар бол одоо мухлагууд л гэсэн үг л дээ, түцүүд л гэсэн үг байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгээд бас Манлайгаас Чойрын орос дэлгүүр оруулах гэж оросын бараа авах гэж энэ тэр зорьж очдог байх нь байна шүү дээ тийм ээ?

Мөнхжаргал -

Тэгэлгүй яахав, энэ чинь одоо бас л хүн яахав бас ер нь өмсөж ер нь тэгнэ шүү дээ ер нь хэн ч байсан ер нь. Тэгээд очоод орж чадахгүй болов уу гэхгүй найдвартай л юман дээр очдог нь тэр байсан байх л даа, ер нь найдвартай нь л би л байсан юм байлгүй, тэгэхдээ би хүнийг арай хоосон буцааж байгаагүй ээ тэгээд тус болоод сүйд болоод байсан гээд учиргүй бахархаад байх нь ч юу юм зүгээр, тэгэхдээ би гай болоогүй ээ, ер нь болж л байсан байх, улсуудыг ер нь.

Оюунтунгалаг -

Одоо үед бол ер нь танай сумын ард түмэн ч гэдэг юмуу, танай гэр бүлийнхэн гадаад оронтой одоо гадаад хүмүүстэй ер нь яаж харилцаж байна, ер нь ямар хэлхээ холбоо байна, гадаадын бараа бас хаанаас олж авч байна, хүүхдүүд хаана байгаа билээ ер нь?

Мөнхжаргал -

Хүүхдүүд чинь энд л дээ. За одоо бол чанартай гадаад бараа авъя гэдэг асуудал байхгүй биш байна аа, тэр бол байна. За ард нь өнөө зоос гэдэг асуудал их хүнд, тийм, тэгэхээр зэрэг одоо нөгөө арай хямдаа бодоод урд хөршийнхөө юмыг л жаал хэрэглэх юм даа. Хувцас хунар бол өөрсдөө зүгээр идэж уухаа бол эндээс аваад хувцас хунар болвол одоо нэг аваад одоо том болсон хүүхдүүд чинь өмсөх ч үгүй, тийм л. За тэр улсуудтай харьцана гэдэг гадаад улсуудтай одоо тэр яриа хэл яриад байх нь гэдэг асуудал за миний хувьд бол үгүй, ёстой No шүү дээ, байхгүй. Би Оюутолгойд бас нэг хэдэн сар ажилласан юм, 2005 онд, гадаадуудтай байсан. Тэр бол тэгэхдээ яахав тэртээ тэргүй хэлдэг ярьдаг хэлээд өгдөг ойлгуулаад өгдөг улсуудтай болохоор чинь тэгдэг юмуу ер нь тэр бол одоо үндсэндээ аргагүй л одоо хөгжил бол одоо ер нь хоцорч л байна л даа, хэл ярианы соёлоор болбол, тийм. Одоо нэг гадаад хүрч ирээд чамд учиргүй тус болъё мөнгө өгье гээд байсан чинь ойлгохгүй, чамайг одоохон барьж аваад явъя ч гэсэн ойлгохгүй, яг л ийм байгаа байхгүй юу амьдрал дээр бол, практик дээр бол. Тэгэхээр одоо энэ залуус одоо энэ хойч үе маань одоо энэ үр хүүхдүүд маань бол их ийм л булай болохгүй над шиг л ийм булай болохгүй одоо тэгээд зааж өгсөн багш нарын заасан юм ч байдаг юм уу өөрийгөө, өөрөө өөрийгөө дайчлаад ч юм уу энэ хэл гэдэг юмыг байнга сурах хэрэгтэй, хаана ч явж болно одоо энэ залуу хүн болбол, цаг үе нь тийм байна шүү дээ, хаашаа ч явсан тэр хүнд эрх чөлөө байна шүү дээ тэр хүнд, өөрөө хэлээ ойлгоод явж чаддаг бол, ярьж чаддаг бол. Миний даанч тийм үе жаахан аажуухан эхэлсэн болбол би хэд хэд яваад орох байсан юм, одоо даанч тэр нь одоо алга даа.

Оюунтунгалаг -

Та ер нь үр хүүхдүүддээ одоо юу гэж захидаг вэ, юу гэж хэлж сургадаг вэ ер нь?

Мөнхжаргал -

Миний сургадаг одоо хамгийн нэгдүгээрт л харьцааны соёл гэж их ярьдаг хүн дээ, би муухай ааштай хүнд, өөрөө би бол тийм муу ааштай биш ер нь хүнтэй би аль болохоор л аятайхан ярихыг л бодно, бодоод байх ч юу байхав ерөөсөө миний яг тэр тэгсэн юу үр хүүхдээ бол хүнтэй сайхан зөв боловсон харьцахыг л их яадаг, биеэ их зөв авч яв гэж их захидаг, хаана ч явж болно та нар залуу хүн, биеэ их зөв гэж их захидаг, хүнийг дээш доош нь битгий ялгаж бай, иргэн л бол иргэн, Монгол хүн л бол монгол хүн, хүн л бол хүн гэдэг ухаанаас нь л төрүүл, битгий хүнийг дээш доош нь дээд доод гэж ялгаж байгаарай. Малтай залуу гэж битгий ялгаж бай гэж би их миний байнга л захидаг юм даа.

Оюунтунгалаг -

Одоо хүүдүүд хаана, хаана энд бүгдээрээ байдаг гэсэн үү?

Мөнхжаргал -

Бүгдээрээ энд байна. Нэг охин хотод байдаг юм одоо ирчихээд л байж л байна.

Оюунтунгалаг -

Ажил алба хийцгээнэ, сурцгаана тийм ээ?

Мөнхжаргал -

Хотод нэг ажил хийдэг юм, тэгээд.

Оюунтунгалаг -

Бага нь одоо юу билээ 4-р ангид?

Мөнхжаргал -

Тийм, саяын тэр ирээд байгаа тэр хоёр бандийн шар пудволктой нь.

Оюунтунгалаг -

За ингээд цаг зав гаргаж сонирхолтой түүх ярьж өгсөн танд их баярлалаа.

Мөнхжаргал -

За баярлалаа. Өөрт чинь ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.