Maihüü


Basic information
Interviewee ID: 990148
Name: Maihüü
Parent's name: Mijig
Ovog: Ohin
Sex: f
Year of Birth: 1955
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: kindergarten director
Belief: none
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: cook
Father's profession: sum, negdel deputy director


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
family
travel
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
education
fashion
dormitory
nursery


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

Өмнөговь аймгийн одоо иргэн өндөр настантай ярилцаж байна аа. Тэгэхээр ингээд хоёулаа таны бага байхад хүүхдэд яаж боловсрол олгодог байв, та яаж сургууль соёлд оров тэр тухай чинь эхлээд ярьж эхэлье тийм ээ?

Нэргүй -

Намайг бага байхад бол хөдөө суманд цэцэрлэг гэж огт байгаагүй шүү дээ аймгийн төвд л цэцэрлэг гэж байсан. 1962 онд манай суманд анх цэцэрлэг байгуулагдсан юм гэнэ лээ. Тэгэхэд бол манайх аймагт байсан, аймагт байхдаа би ердөө цэцэрлэгт ганцхан хоног явсан, ганцхан өдөр л явсан юм гэнэ лээ. Тэгээд л дахиж явахгүй гээд яваагүй, би өөрөө бол ганц өдөр явснаа ч мэддэггүй юм. Тэгээд 62 онд сургуульд ороод нэгдүгээр ангид байхад хоёрдугаар улирлын амралтаар манайх Манлайд шилжиж очоод тэгээд тэрнээс хойш л тэндээ суурьшсан одоо болтол, тэгээд Манлай сумын сургуульд ороод сургуульд орсноосоо хойш 4 дүгээр ангиа, 5 дугаар ангидаа Хишиг суманд очиж суугаад Хишиг сумаас 8 дугаар анги төгсөөд Улаанбаатарт цэцэрлэгийн багшийн сургуульд ирсэн, Цэцэрлэгийн багшийн сургуульд ирж суралцаад 3 жил суралцаж төгсөөд шууд нутагтаа очоод л Манлай сумандаа ажилласан. Тэрнээс хойш одоо 35 жил Манлай сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч эрхлэгчээр ажиллаж байна. За энэ хугацаанд бол намайг төгсөөд төгсөхөөс өмнө би тэр Манлай сумын сургуульд байхад 4 дүгээр анги хүртлээ өөр суманд цэцэрлэг байгуулагдсан л даа. Тэгээд би өөрийнхөө дүү нарыг бол цэцэрлэгт хүргэж өгдөг байснаа мэднэ. Тэрнээс биш би өөрөө цэцэрлэгт явж байсан тухай бол одоо ямарваа нэгэн тийм юм надад байхгүй одоо санаанд юм байхгүй. Нэг удаа л нэг өдөр л явсан л гэдэг гэдгийг л ээж аавынхаа ярианаас л сонсоноос биш өөрөөр тийм одоо мэдэх юм байхгүй. Дүү нараа бол одоо чухам тэр цэцэрлэгт одоо ямарваа нэгэн сургалтын хүмүүжлийн ч гэдэг юмуу тийм ач холбогдолтой ямар үйл ажиллагаа явагддаг байсныг мэдэхгүй, өглөө аваачаад хүргэдэг байсан, оройд очиж авдаг байсан. Орой очиж авахад нэг чихэртэй л ирдэг байсан, тэр нь л надад сонин байснаас биш өөрөөр би мэдэх юм байхгүй. Гэхдээ би 4 дүүтэй, тэрнийхээ 3 дүүг өглөө нэг нэгээр нь одоо үүрээд л аваачиж нэг нэгээр нь бүр нэгийг нь аваачиж өгчихөөд буцаж ирж нөгөөдөхийг нь аваачиж, буцаж ирж нөгөөдөхийг аваачиж өгчихөөд л ингээд цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд л тэгээд хичээлдээ явдаг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь тэр үед чинь ер нь одоо олон хүүхэдтэй айл чинь ихэвчлэн л хүүхэд нь цэцэрлэгээр юмуу сургуулиар хүмүүжсэн тийм ээ. Тэгэхээр ер нь тэр үеийн хүүхдийн хүмүүжил бага насны хүүхдүүдийн хүмүүжил ямар байсан, таны бага нас яаж өнгөрөв?

Нэргүй -

За тэр үед чинь одоо, одоог бодвол хүмүүжил гэдэг үг ер нь их яригддаг байсан байх гэж бодож байна. Нэг үе чинь намайг техникум төгсөөд ингээд ажиллаж байхад ер нь одоо зах зээлээс өмнөх үе хүртэл бол хүмүүжил гэдэг үг бол ерөөсөө тэр сургалттай салшгүй холбоотой л байсан шүү дээ. Тэгтэл одоо бол ерөөсөө тийм сургалт ийм сургалт тэгж сургана ингэж сургана л гээд байхаас биш тэгж хүмүүжүүлнэ, ингэж хүмүүжнэ ийм хүмүүжил гэж ерөөсөө огт ярихаа больсон. Тэр нь надад их сонин санагддаг юм. Тухайн үедээ бол тэр үеийн хүүхдийн хүмүүжил бол одоо орчин нь одоо байгаа орчноос шал өөр юм даа. Тэгэхээр зэрэг хүмүүжлийн тухай асуудлыг бол за жишээ нь би нэг жишээ татаж хэлье л дээ одоо ингээд би гэртээ байж байлаа, одоо хичээлийн бус цагаар шүү дээ ингээд байж байхад манайд одоо гаднаас нэг багш юмуу одоо ямарваа нэгэн том хүн орж ирлээ тийм ээ, тэгэхэд тэр үеийн хүүхдүүд босч хүндэтгэдэг тийм байсан одоо миний хамгийн наад захын мэдэж байгаа жишээ л тэр байна. Тэр хүнийг тэгээд орж ирэхэд нь босч хүндэтгэчихээд заавал суу гэхээр зэрэг нь сууна, тийм бас одоо наад захын жишээ л тэр юм даа. Тэгээд том хүмүүсийн яриан дундуур орохгүй, хүний үг чагнахгүй гэдэг тийм үгийг бол одоо ээж, ааваас л их сонсдог байсан. Тухайн үедээ бол чагнах чагнахгүйгээ бол хүүхэд л мэднэ шүү дээ. Үг нь чагнагдахаар л байвал ямар тэр хүүхэд би энэ хүний яриаг сонсох ёсгүй гээд чихээ бөглөөд суухгүй шүү дээ тийм ээ. Тэгээд тэр үед тэр сонсож байсан тэр хүмүүс тэгж ярьж байсан гээд тэр хүний яриагаар ч юм уу үгээр ч тэгж явж байх ч юмуу одоо тэрийг дууриах одоо тэрийг нааш нь хойш нь урагш ингэж ярих ч юмуу тийм асуудал бол тухайн үеийн хүүхдэд байгаагүй юм шиг байгаа юмаа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ерөөсөө таны болон таны дараагийн үеийн хөдөөний хүүхдүүд бүгд л хонь хурга эргүүлж өссөн тийм ээ. Тэгэхээр та бол юу хийж өсөв жишээ нь та бол танайх бол сумын төв дээр байсан айл тийм ээ тэгэхээр нөгөө хөдөө малчдын хүүхдүүдээс та нарын амьдрал ялгаатай байв уу, таны бага нас ялгаатай байв уу?

Нэргүй -

Би одоо аймаг юмуу Улаанбаатарт хүрээд ирэхээр зэрэг бол би хөдөөний хүүхэд гэж яригддаг шүү дээ тийм ээ. Суман дээрээ очихоор зэрэг бол сумын төвийн хүүхэд, хөдөөний хүүхэд хоёр бол эрс тэс ялгаатай. Би бол тэр хөдөөний тэр том мал аж ахуйн холбогдолтой ямарваа нэгэн тийм зүйлийг бол ерөөсөө огт мэдэхгүй тэгтэл бараг зарим юмыг чинь одоо тэр Улаанбаатарын хүүхдүүд бид нараас илүү мэдэж байна шүү дээ мал аж ахуйтай холбоотой юмыг яагаад гэхээр зэрэг тэр хүүхдүүд хөдөлмөр зусланд явдаг байсан, бид нарын үед бол тийм хөдөлмөр зуслан ч байгаагүй л байхгүй юу. Зуны амралтаар одоо зусланд л нэг удаа явж амарвал амрана пионерын зусланд өөрөөр бол одоо хөдөө гэр байхгүй л бол хөдөө гадаа явна гэж байхгүй шүү дээ, яахав мал аж ахуйн холбогдолтой ямарваа нэгэн мэдээ яаж олж авдаг вэ гэхээр зэрэг сумын төв дээр айлууд ирж ямаагаа саадаг байсан, тэнд очиж ямаа л сааж сурчихвал тэгээд өшөө бол мал аж ахуйн талаар ямарваа нэгэн тийм мэдлэг ерөөсөө байхгүй. Сумын төвийн хүүхдүүдийн хийдэг ажил нь одоо юу байсан юм бэ дээ одоо гэр орныхоо ажлыг л хийдэг байсан байх даа бодвол ээж, аавдаа туслаад л орон гэрээ цэвэрлэх арчлах тийм л ажил хийдэг байсан байх. Бид нар чинь одоо усаа ч зөөдөггүй байсан шүү дээ. Усыг чинь болохоор цистерээр зөөгөөд авчираад өгчихнө. Тэгээд л тэрийг очиж бетоноор аваад л гэр рүүгээ зөөнө үү л гэхээс зүгээр яахав зуны амралтаар нэг таана, хөмүүл түүж малын тэжээл бэлтгэдэг тийм нэг даалгавар өгдөг байсан юмаа, тийм л юм хийдэг байсан байх. Тэгээд өөрөөр одоо би тухайн үед тийм юм хийж байсан гэсэн юм байхгүй. Хэдэн дүү нараа зун болохоор зэрэг нөгөө лагерт гаргуулчихдаг айлууд нь лагериас харин унадаг дугуйгаар гурван дүүгээ сундалаад өглөө хүргэж өгнө цэцэрлэгт нь орой авдаг, тэр үед чинь бол цэцэрлэг ёстой бол өвөл зунгүй ажилладаг байсан шүү дээ, тийм л юм хийдэг байсан даа. Тэгээд хөдөө гадаа явахгүй болохоор өшөө одоо би тийм амралтаараа тэгээд тийм юм хийчихэж дээ гэсэн юм байхгүй. Хүүхдүүд хоорондоо нийлж л айл гэр болж хөдөө элсэн дээр очиж л аягүй их тоглодог л байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо зуны даалгавар гэж өгдөг байв уу?

Нэргүй -

Зуны даалгавар гэж ер нь нилээн их даалгавар өгдөг байсан шүү нэг хүүхэд гэхэд за эмнэг төдийг сургана, төдөн ширхэг хөмүүл, таана зоодой хийж ирнэ, төдөн килограмм өвс түүж даршилсан байна гэсэн ийм даалгаварыг л аягүй их өгдөг байсан. Тэрнээс биш тийм хичээлийг тэгж давтаж, мэдэж сурч ир, аа ийм хуулан бичлэгийг төдөн дэвтэр бичиж, хуудас бичиж ир ч гэдэг юмуу тийм юм бол огт байгаагүй, зөвхөн л одоо хөдөлмөр хийх л.

Оюунтунгалаг -

За тэгээд одоо жишээ нь эмнэг сургахыг сумын төвийн хүүхдүүд эмнэг сургах даалгаврыг яаж хийх вэ?

Нэргүй -

Сумын төвийн хүүхдүүд одоо бусад хүүхдүүд яаж хийдэг байсныг мэдэхгүй. Манай ах, дүү хоёр бол суманд ойрхон айлд очиж одоо эмнэг бүүр сургаад манай ах бол бүр эмнэг сургалтын сумын аврага маврага болж байсан. Тэгээд тэр хүүхэд эмнэг сургасан тоогоор сургасан эмнэгийн тоогоор чинь нөгөө хүүхдэд чинь хөдөлмөрийн хөлс олгоно. Тэгээд 300 төгрөг авна, 300 төгрөгөөрөө гармон хөгжим авч хүртэл байлаа шүү дээ ах.

Оюунтунгалаг -

Тэгэхээр за ажлынхаа хувьд бол ингээд хөдөөний хүүхдүүдээс ийм ялгаатай байж. Тэгвэл хөдөөний малчдын хүүхдүүд ирээд дотуур байранд байдаг шүү дээ, тэгэхэд та нар сумын төвийн хүүхдүүд тэгэхээр хөдөөний малчдын хүүхдүүд тэр дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд та нарын хооронд ялгаа байв уу?

Нэргүй -

Бид нар ч яахав дээ одоо тэгээд нэгэн хэвийн одоо тийм хэвшмэл амьдралтай. Тэр нь өөрчлөлт орохгүй л байгаа шүү дээ. Зун амарлаа ч гэж өөрчлөлт орсонгүй, гэр орондоо байж л байдаг. Намар хичээл эхлээд сургуульдаа орсон ч одоо орон гэртээ ингээд л байж байдаг шүү дээ. Малчдын хүүхэд болохоор зэрэг гэртээ очиж амарч ирчихээд байранд орно, байранд одоо бүх юм нь нэгдсэн журмаар шүү дээ. Өглөө зэрэг босно, зэрэг явж гар нүүрээ нэг газар очиж угаана. Тэгээд жагсаалаараа яваад очиж байрнаасаа бүр хол газар нилээн одоо хэдэн метрийн зайтай тийм газар явж хоолонд орно, тэгээд л нэг бүрээ барьсан багш байдаг юмуу байрны зөвлөлийн гишүүн юмуу тийм хүн бүрээ барьсан нөгөө хүүхдүүдийг чинь жагсаагаад л дагуулаад ингээд л аваачаад хоолонд нь оруулчихаад буцаад жагсаалаараа яваад байрандаа орчихно, тийм байсан. Бид нар бол тийм юм байхгүй шүү дээ, нэгэн хэвийн амьдрал одоо амьдралынх нь хэм алдагдахгүй гэдэг юмуу даа тийм байдалтай л байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ бас дотуур байрны хүүхдүүд нөгөө талаараа та нараас бас дотуур байранд дутагдалтай ч гэдэг юмуу арай дутуу талтай, юу вэ гэхээр ээж, ааваасаа хол байгаа болохоор тэгэхээр ээж аавыгаа санадаг байв уу, ер нь одоо нэг ангийн чинь анги дотор чинь гэхэд л олон хүүхэд дотуур байранд амьдардаг байв уу, тэд нар юу ярьдаг байв?

Нэргүй -

Анх ингээд Цогт-Цэций суманд 5 дугаар ангид очоод ингээд л байранд орсон. Тэгээд манай ижий намайг хүргэж өгсөн, шуудангаар аваачиж хүргэж өгчихөөд эргээд дахиад дараагийн шуудан ирэхэд л ингээд буцаад л явж байгаа байхгүй юу. Тэгээд би анх ингээд байранд орчихоод байж байсан чинь ижий шуудан ирээд одоо гэр рүүгээ буцаад явах болсон тэгээд шуудан дээр суулгаж өгчихөөд л ингээд буцаад л байрандаа ирээд орох гэсэн чинь ерөөсөө орж болдоггүй ээ, байр руу орохоор зэрэг л ингээд өөрийн эрхгүй нүдний нулимс асгараад тэгээд ерөөсөө нэг өдрийн үдээс хойш бүтэн бүр орой унтталаа чухам би хоол ундандаа би орсонгүй, орохоо ч мэдэхгүй юм тэр өдөр, өдөржингөө гадаа байсан. Тэгээд шөнө байрандаа орж унтаж байсан. Тэгээд тэрний маргаашаас эхлэн бодвол тэр орчиндоо л дасч эхэлсэн байлгүй дээ, маргаашнаас нь эхлэн би яаж байснаа мэддэггүй юмаа. Тиймэрхүү байдалтай л нэг тийм юмаар учиргүй би дутагдаад байна гачигдаад байна гэх юм тийм зовлон надад бол байранд байхад байгаагүй. Би ерөөсөө одоо өлслөө барилаа гэж хэлэх юм бол боов боорцог, ааруул хурууд бүр борц хүртэл өгөөд явуулна, мах чанаад л өгөөд явуулдаг байсан, мөнгө төгрөг ч хангалттай ирдэг байсан болохоор зэрэг дотуур байранд бол гачигдах дутагдахын зовлон байгаагүй. Цагаан сараар ингэдэг байсан, хичээллэж байх таардаг тэгээд хүүхдүүд гэр рүүгээ явна гэж бол ерөөсөө байдаггүй, тэгээд бид нар байрандаа байж байгаад гадуур айлаар гарч айлд шинэлж болно, тэгээд манайхны хамаатны айл байдаг байсан болохоор зэрэг би тэднийд гараад шинэлчихдэг байсан. Тэгээд намайг 6 дугаар ангид байхад, 7 дугаар ангид байхад манай дүү 5 дугаар ангид ирж байгаа байхгүй юу миний хойноос тэгээд цагаан сар болох гэсэн чинь тухайн үеийн хүүхдүүд чинь одоо нэг эрэгтэй хүүхэд нь цэнхэр даалимбан дээлтэй, эмэгтэй хүүхэд нь ногоон даалимбан дээлтэй шүү дээ, тэгсэн Нацагдоржийн дээл нь одоо аймаар муухай болсон, цагаан сар болох гээд байдаг, би бол өөрөө дээлээ угаагаад ингээд сайхан индүүдээд ингээд өмсчихнө. Тэгээд Нацагдоржид би дээл хийхээр шийдэв ээ тэр үед, тэгээд дэлгүүрээс даалимба аваад тэгээд Жимээ гээд хөгшин байдаг байсан юмаа манай нутгийн хөгшин тэнд хүүхдээ хараад гэр барьсан тэнд сууж байдаг байсан. Тэднийд очоод тэр Жимээгээр эсгүүлээд нөгөөх дээлээ оёод тэгээд гадар болгоод гадраа аваачиж нөгөө дээлнийхээ гадуур нь ингэж углаад тэгээд шинээр хийж өмсгөөд дүүгээ шинэлүүлж байсан.

Оюунтунгалаг -

7 дугаар ангидаа?

Нэргүй -

7 дугаар ангийн хүүхэд тийм байлаа.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр үеийн чинь одоо дотуур байрны дэглэм журам юу байх вэ, цагийн хуваарь нь юу байх вэ, идэж уудаг нь юу байх вэ?

Нэргүй -

За дотуур байрны дэг журам болохоор зэрэг байрны зөвлөлийн гишүүд гээд нэг 6-7 хүүхэд байдаг байсан юмуу, 5 хүүхэд байдаг байсан юмуу мэдэхгүй юмаа, тийм хүүхдүүд байдаг байсан. Тэр хүүхдүүд бол маш их өндөр эрх мэдэлтэй. Бид нар одоо тэд нараас сүнсээ зайлтал айна шүү дээ одоо нэг том дарга. Тэгээд тэр байрны зөвлөлийн гишүүн явж байх юмуу ингээд байраар явж байх юм бол одоо нөгөө 5 дугаар ангийн хэдэн жижигхэн юм чинь атийтал ёстой үхтэлээ айж байгаа юм чинь тэгээд л өглөө бүгдээрээ зэрэг босно, тэгээд бие засаад л бүгдээрээ зэрэг явж гар нүүрээ нэг тосгуурт гэрт очиж угаадаг байсан ингээд тойруулаад угаагуур тавьсан голд нь ингээд 200-ийн боошиктой ус тавьсан, тэгээд тэнд очиж угаачихаад харин оо, саван хоёр байрнаас тавьж өгдөг байсан тухайн үед. Тэгээд гар нүүрээ угаачихаад л ирээд байж байтал бүрээ дуугарна, бүрээ дуугарахаар зэрэг бүгд явж хоолонд орно, өглөөнийхөө цайндаа орно, жагсана жагсаалаар яваад л ороод тэгэээд л гараад ирнэ. Тэгчихээд дараа нь хичээлд явахад бас дахиад дугаарлана. Жижүүр багш гээд бас нэг багш ирнэ, байрны багш гэж тусгай багш байдаггүй байсан тэр үед, шөнө байрын жижүүр гэж хүмүүс хоёр хүн байдаг байсан болов уу даа, ээлжилж ингэж хүүхдүүдийг манаж галыг нь түлээд манаж хонодог тийм хүмүүс байдаг байсан, манаач гэдэг байсан даа тухайн үедээ одоо бол сахиул махиул энэ тэр гэж ярих юм байгаа биз бодвол, тийм байлаа за бас нэг юм санаанд орж ирсэн чинь аан тийм хагас бүтэн сайнаар бүгдээрээ нэгдсэн журмаар нөгөө тэр гар нүүр угаадаг гэрт чинь хүүхдүүдэд ингээд хэд хэдэн банн тавиад өгчихнө, тэнд очиж бүгдээрээ хувцсаа угаагаад л бүгдийг нь аваачаад нөгөө гэрийнхээ хош нь дээр ингээд хавчуулчихна. Бүтэн сайн өдөр бас нөгөө бүгд л дээлтэй байна шүү дээ тухайн үед чинь тийм пальто, мольто, куртик муртик гэсэн тийм асуудал бол юу ч байхгүй, тэгээд бүтэн сайн өдөр бүгдээрээ дээлээ угаагаад нөгөө гэрнийхээ унинаас аваад, аваад өнөө униндаа хийгээд ингээд өлгөчихнө. Тэгээд хатаагаад л тэгээд индүүдээд байсан байх юм бодвол одоо, ямар индүү байдаг байсан нь мэдэхгүй, цогын л индүү байдаг байсан байх, цогыг нь бодвол тэр нөгөө байрны пийшэнгээс л авдаг байсан байлгүй дээ бодвол тэгээд нэг юм индүүдсэн болсон санаад байх юм. Тэгээд бүтэн сайн өдөр болохоор зэрэг байрныхаа шалыг угаана их цэвэрлэгээ гэж нэг хүүхдэд хоёр ингээд банз оноочихно, хоёр, хоёроор нь би шал сайн угаахыг яг тэндээс сурсан. Тэгээд нөгөө шалны будаг чинь намар ирэхэд сайхан будагтай л юм тэгэсхийгээд будаг нь арилчихна шүү дээ. Тэр олон хүүхдийн тэр үед чинь тухайн үед тавчик мавчиктай орно барина гэсэн тийм ойлголт бол гэрийн хувцас энэ тэр гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ, ямар л хувцастай байсан гэртээ ч тэр гадаа ч тэр адилхан л. Тэгээд шал ингээд хоёр, нэг хүүхдэд ингээд хоёр банз оноогоод өгчихнө, тэрийг чинь ёстой саа модыг нь гартал савандаж угаана шүү дээ. Тэгээд манай байр чинь хамгийн цэвэрхэн байранд тооцогддог байсан. За тэгээд байраа гоёх гээд хамаг чемодануудаа ингээд давхарлаад тавьчихна. Дээрээс нь янз бүрийн шилнүүд олоод шилэнд өнгө бүрийн ус ингээд үнэртэй ус гээд будагтай уснууд хийж тавьчихаад л ингээд өрж тавьчихаад тэрийгээ аягүй л гоё байгаа юм чинь тэр нөгөө нэг эмэгтэй хүүхдүүд юм болохоор зэрэг бас нэг тийм гоо сайхны жижигхэн ч гэсэн мэдрэмжтэй байсан юм шиг байгаа юм, тэгдэг байлаа. Байранд ганц толь байна, тэгээд л хоёр давхар ортой нэг байранд хориод хүүхэд байсан тийм байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь хүүхдүүдээс их эргэлт хүүхдүүдэд ер нь их эргэлт ирдэг байв уу өөр бусад?

Нэргүй -

Тэгнэ шүү дээ, заримдаа ээж, аав нь ч эргэж ирнэ. Зарим хүүхдүүдийн гэрээс одоо хүнс хоол, хувцас хунар янз бүрийн тийм эргэлт ч ирнэ, тэгдэг байсан ер нь бараг л хүүхэд болгоны гэрээс шахуу эргэлт ирдэг хэрнээсээ тэр нь ямар хүмүүс эргэж ирж байна гэхээр зэрэг сумын төв дээр гэртэй ээж, аав л эргэж ирнэ шүү дээ. Хөдөөний малчин ээж, аав нар бол ер нь бараг төдийлөн эргэж ирж чаддаггүй байсан байх л гэж бодож байна. Бүр аягүй хангалт сайтай хүүхдүүд ч нэг хэсэг байна. Зүгээр огт гэр орноос нь хүн эргэж ирдэггүй тийм ядмагхаан ч хүүхдүүд бас л байдаг байсан. Тухайн нийгэмд чинь бол хүмүүсийн амьдрал бараг жигд шахуу байсан шүү дээ, гэхдээ яльгүй ялгаа байлгүй л яахав дээ тийм ээ, тийм байлаа.

Оюунтунгалаг -

Тэгээд гэр рүүгээ захиа занаа бичих үү?

Нэргүй -

Бичилгүй яахав шуудангаар захиа бичнэ шүү дээ, шуудангаар захиа бичнэ, шуудангаар эргээд хариу нь ирнэ. Одоог бодвол шуудан чинь тэгэхэд 7 хоногт 2 удаа явдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхэд суманд арай чүү гэж ганц удаа л шуудан явна шүү дээ. Яахав дээ нэг харилцаа холбоо өнөөдөр ч өргөжсөн юм болохоор зэрэг бүгд утас шөрмөсөөр яриад хэл амаа авалцчих юм. Одоо нэг их захиа бичих тийм юм бол ер нь бараг л одоо цэргийн хүүхдүүд нэг захиа бичдэг юм шиг байгаа юм. Тэгээд өшөөгөөр нэг их яадаггүй юм шиг байна лээ шүү дээ ер нь л, тэгээд утас шөрмөсөөр яриад л болчихдог, тийм болов уу гэж бодох тийм болдог юм байна. Энэ нийгэмд бол тухайн нийгэмд бол харилцааны гол хэрэглүүр чинь л захидал байсан. Одоо нэг яаралтай бол цахилгаан бичдэг байсан, тийм л байсан шүү дээ. Баярын цахилгаан одоо их баяр ёслолын үеэр нэг нэгэндээ баярын цахилгаан хачин их бичдэг байлаа шүү дээ. Би ч дөнгөж техникум төгсөөд очсон байхад бол одоо ангийнхнаасаа захиа, найз нөхдөөсөө захиа авах гээд л ёстой шуудан 7 хоногт 2 удаа онгоц явдаг байсан, онгоц ирэх болгонд л хамгийн түрүүнд л холбоон дээр очоод зогсчихно шүү дээ, захианы рекорд ч тогтоодог байлаа шүү дээ, зарим нэг шуудангаар арав гаруй захиа махиа авч энэ тэр. Ингээд нөгөө холбооны хүн чинь шууд захидлуудыг ингээд бүгдийг давхарлаад өмнөө барьсан ингээд л нэг нэгээр нь ингээд л эргээд ингээд л уншаад ингээд л хийгээд нүүрийг нь уншаад хийгээд байхад чинь би захидлаа бараг араас нь хараад таньдаг байсан, тийм байлаа.

Оюунтунгалаг -

За танд яг хэнээс захиа ирэх вэ?

Нэргүй -

Манай ангийн хүүхдүүдээс ирнэ.

Оюунтунгалаг -

Найз нараас?

Нэргүй -

Одоо бүр би чинь 73 онд техникум төгссөн шүү дээ, за бараг одоо 85-86 он хүртэл арав гаруй жил би найз нөхөдтэйгээ дандаа захидлаар харилцаж байсан, одоо тэгээд л одоо л харин холбоо харилцаа тасарчихаж.

Оюунтунгалаг -

За тэгээд одоо ухаандаа танай сум 4 жилийн сургуультай учраас л 5 дугаар ангидаа өөр сум руу явж байна шүү дээ?

Нэргүй -

Тийм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөр сумын хүмүүс ялгаатай санагддаг байв уу, хүүхдүүд нь ялгаатай юм шиг санагддаг байв уу, одоо тэр суурин өөрийнх нь тэр Цогт-Цэций сумын хүүхдүүд өөр сумнуудаас ирж байгаа хүүхдүүдийн тэр ялгаа байх уу, хоорондын харилцаанд янз бүрийн зөрчил юм байх уу?

Нэргүй -

Хүүхдүүдийн хооронд бол тийм одоо нутгархах ч гэдэг юмуу тийм үзэл бол тэр тухайн үед бол ерөөсөө байгаагүй шүү дээ. Бид нар бүгд л хүрээд л ирсэн. Байрны хүүхдүүд тэгээд тэр Манлайн хүүхэд юм, энэ Цогт-Овоогийн хүүхэд юм, энэ Баян-Овоогийн хүүхэд юм гэсэн тийм ялгаа ерөөсөө надад л лав мэдрэгдэж байгаагүй чухам бусад хүүхдүүдэд яаж байсныг мэдэхгүй. Бүх л хүмүүс ижил тэгш л харагддаг бүгдээрээ адилхан л байсан. Зүгээр би харин 8 дугаар анги төгсөөд яг яахаар бас нэг бодож байсан. Манай анги чинь 8 дугаар төгсөөд техникумын 8 хуваарь ирж бай л уу даа, тэгэхэд ерөөсөө гадны сумнаас 4-хөн хүүхэд л техникумд яваад үлдсэн 4 хүүхэд нь тэр тухайн сумнаасаа явж байсан байхгүй юу, тэгээд нэг би бол ялгаа байна гэж тухайн үедээ анзаарч байсан. За Манлайгаас нэг хүүхэд явж байгаа юм, Цогт-Овоогоос нэг хүүхэд анагаахын дундад явж байсан, ерөөсөө 2-хон хүүхэд явж байсан юм байна. Бусад нь бүгд тэр тухайн сумынх нь хүүхэд явж байсан юм байна шүү дээ. Манлайгаас би явж байсан, Цогт-Овоогоос Батдорж гээд хүүхэд Дорноговийн анагаахын дундад явж байсан. Тэгээд л бусад хүүхдүүдэд нь тэр тухайн сумны хүүхдүүд техникумд явж байсан. Хөдөө аж ахуйн техникумд 2 хүүхэд, гурван хүүхэд явж байсан юм байна тэндээс, Улаанбаатарын анагаахын дундад нэг хүүхэд явж байсан, Санхүүгийн техникумд нэг хүүхэд явж байсан дандаа тэр тухайн сумын хүүхэд байсан, тийм байсан юм байна шүү. Тухайн үедээ надад яг ялгагдаж байсан юм шиг санагдаж байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та 5 дугаар ангиас 8 дугаар анги хүртэл дотуур байранд байж тийм ээ. Сурагчдын дотуур байранд тэгэхээр одоо нөгөө түрүүн ярьсан шүү дээ. 7 дугаар ангид ийм ах эгч нар ороод ирэхээрээ байрын зөвлөлийн гишүүд гээд жижгүүд нь айдаг, тэгэхээр та бас 7, 8 дугаар ангид орлоо шүү дээ тийм ээ, тэгэхээр одоо бас нөгөө бусад хүүхдүүдэд хандах хандлага ч юмуу өөр болох уу, арай илүү эрх мэдэлтэй?

Нэргүй -

Тухайн үед ийм мэдрэмж 5 дугаар байхад бол бид нар одоо дүү нар эгч гээд л одоо тэр дээд ангийн хүүхдүүдийн хойноос бол ёстой тэр эгч, энэ эгч гээд л хачин шүү дээ, бас л тэр үедээ ачлал тавьдаг байсан. Гэхдээ бид нар анги ахиад ирэхэд мэдэхгүй доод ангийнхаа хүүхдүүдэд юмуу одоо түрэмгий ч гэдэг юмуу дээрэлхүү ч гэдэг юмуу тийм харьцаатай байснаа би ер нь мэддэггүй юмаа. Ингээд намайг 6 дугаар ангид байхад юм байна, бүр бага ангийн хүүхдүүд байна тэр тухайн сумын 1-2 дугаар ангийн, 3-4 дүгээр ангийн хүүхдүүд бас байранд бид нартай хамт байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө одоо ухаандаа дунд ангийн хүүхдүүдэд бага ангийн хүүхдүүдийг ингээд чи тэрийг хариуц, чи энийг хариуц гээд ингээд хариуцуулаад өгчихөж байгаа. Тэр үед чинь одоог бодвол нийгэм нь өөр учраас одоо тэр хөдөлдөг хир мэр чинь одоо их байна шүү дээ. Тэгээд надад Бямбаа гээд хүүхдийг хариуцуулж өгсөн байсан, Сампилноров гэдэг айлын. Тэгээд би тэр хүүхдэд бүүр хамаг юмнаас нь цэвэрлээд ус мусанд оруулж өгөөд тэр хүүхэд чинь өөрөө их бохир л доо, аягүй аймаар байсан. Тэгээд би дэлгүүрээс эрээн даавуу аваад тэр хүүхдэд бүр бандааш, юу палааж ингээд хийж өгч байсан, тэгсэн чинь тэрний ээж, аав нь бас их сүрхий хүмүүс байсан юм шиг байгаа юм. Энэ хүүхэд одоо манай хүүхдэд ингээд хир тоосноос салгаад ингээд хувцас хийгээд өгсөн байх юм, энэ хүүхдэд эрээн даавуу авч өгнө өө гээд надад тэр палааж хийсэн даавууных нь даавууг нь надад авч өгч байсан юм /инээв/. Тэгээд одоо тэр хүүхэдтэй би бүр одоо болтол надад яадаг юмаа сүйд болдог юм эгч гээд бүр одоо бид хоёр чинь адилхан л хоёр хөгшин болсон шүү дээ, сүйд болдог шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо хүүхэд бас хүүхдээ хүмүүжүүлж байна аа тийм ээ?

Нэргүй -

Ер нь бол хүүхэд хүүхдээ хүмүүжүүлэх нь том хүн хүүхэд хүмүүжүүлэхээс илүү байдаг шүү дээ. Хүүхэд хүүхэддээ нөлөөлөх нь бас шал өөр байдаг. Багш заагаад сургаж чадахгүй байгаа юмыг хүүхдээ алив чи энэнд ингээд орхичиход хүүхэд хүүхэдээсээ хамаагүй хурдан хүлээж авч чаддаг шүү дээ, тийм онцлог байдаг юм байна лээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр та түрүүн хэлсэн шүү дээ, ингээд нэг дотуур байранд очоод нэг хоёр жил болж байтал дүү араас ирсэн гэж тэгэхээр одоо та хоёр яав нэг айлын хүүхдүүд нэг өрөөнд байх уу, тэр үеийн одоо дотуур байрны хуваарилалт ямар байв?

Нэргүй -

Тийм, ах дүүгээрээ нэг байранд байна гэсэн юм байхгүй шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдтэйгээ л хамт, эмэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдтэйгээ хамт л байна. Намайг очиход чинь манай ах бас байсан шүү дээ. Би ах дээрээ хүрээд очсон юм чинь тэгээд ах тэр эрэгтэйчүүдийн байр чинь ингээд хоёр талдаа хаалгатай, хойно өмнөөсөө дундуураа ийм тасалгаатай, тэгээд эрэгтэй хүүхдүүд нь урд талаас нь ордог 4 өрөө байр байна, эмэгтэй хүүхдүүд нь хойд талаас нь ордог 4 өрөө байртай. Тэгээд тухайн үедээ би бас юу байсан юм байлгүй. Мөнгө төгрөг тэгээд бодвол хоол хүнснийхээ зүйл хувцас хунар хамаг юмаа би өөрөө хайрцагандаа хийгээд байрандаа хадгална, ах надаас ирж авна. Тэгээд ах 7 дугаар анги төгсөөд гараад явахад нь зөрөөд Нацагдорж хүрээд ирсэн дүү. Тэгэхээр зэрэг дүү бас бүх юм нь над дээр надаас ирж авна, тэгээд дүү бол аягүй биеэ даасан байдалтай, ерөөсөө одоо эгчээ би тэгчихлээ ингэчихлээ тэр намайг ингэлээ мэнгэлээ гэж ерөөсөө над дээр ирэхгүй. Ах болохоор зэрэг уйлаад хүрээд ирнэ. Тэр намайг тэгээд би Багаа надад үзгээ хадгалуулсан, хадгалуулж бай гээд хадгалуулсан юм 20-ын үзэг, 20-ын үзэг гэдэг чинь тухайн үедээ бол одоо нөгөө албан хаагчид, багш нар бичдэг одоо аягүй үнэтэй сайн үзэг. Бид нар бол зүгээр таван хошуутай юмуу хумбан үзгээр чернилэнд дүрж бичнэ шүү дээ, тийм байсан. Тэгсэн чинь ах тэгээд надад хүүхэд үзгээ хадгалуулсан чинь үзэг нь алга болчихлоо ингээд намайг одоо үзэг төлж өг гээд загнаад байх юм яах вэ гээд уйлаад хүрээд ирдэг юм. Тэгэхээр нь зэрэг тухайн үедээ сургуулийн захирал манай сумын хүргэн тийм хүн байсан юм л даа. Тэгээд би тэднийд бид нар аягүй их очно оо, тэгээд тэднийдээ хүрээд очлоо, одоо ингээд Багаа ахыг үзэг хэмхэлчихсэн юу алдсан төлж өг гээд байх юм. Надад 20 төгрөг хэрэгтэй байна гэж очсон, тухайн үеийн 20 төгрөг чинь одоо их мөнгө шүү дээ. 20 төгрөгөөр найман толгой ёотон авна. Одоо юу авах билээ тийм биз дээ. Тэгээд тэгсэн чинь тэр хүн захирал надад мөнгө өгсөн. Би тэгээд тэр мөнгийг аваад ахад өгөөд ахтай хоёулаа Багаад аваачиж өгч байсан. Нэг удаа бас л ах л намайг хүүхэд хутгалчихлаа гээд уйлаад хүрээд ирсэн. Нээрээ үзсэн чинь гэдсэн дээр нь ингээд зурчихжээ, цус гарч байна. Одоо яадаг юм билээ гэж бодож байснаа миний уур хүрээд болдоггүй, гараад гүйсэн, гараад гүйсэн багшид л очиж хэлэхээс гээд явж байсан чинь нөгөө хүүхэд чинь жорлон руу бие засах гээд явж байнаа, Цэдэндамбаа гээд нэг эрэгтэй хүүхэд байдаг байсан. Өө би нөгөө хүүхдийг чинь чи муу миний ахыг яахаараа хутгалдаг юм гээд шороогоор булаад зодож, зодож ийм жижигхэн хүүхэд очоод зодохоор том эрэгтэй хүүхэд чинь яадаг ч үгүй юм байна лээ тэгж байсан. Ах болохоороо аягүй бүтэлгүй, дүү болохоор зэрэг яг биеэ даасан байдалтай ерөөсөө надаас юу ч хариуцахгүй, шалтгаалахгүй, тийм байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд тус тусдаа?

Нэргүй -

Тэгээд бүгдээрээ тусдаа, нэг байранд амьдарна гэсэн тийм юм бол байхгүй. Эрэгтэй хүүхдүүд эмэгтэйчүүдийн охидуудын байранд ирэхэд бүр багш магшаас айж байж орж ирж юм хумаа авч тэгж гарна шүү дээ. Тэгээд тухайн үедээ тэгж хамаагүй холилдож байна гэсэн юм тийм бол байхгүй шүү дээ. Одоо бол нэг гэрийн хүүхдүүд бол ингээд хамтдаа байранд орчихдог шүү дээ. Эр, эм гэхгүйгээр тийм тэр үед бол тийм юм огт байгаагүй бүр эрс хязгаарладаг байсан.

Оюунтунгалаг -

Бас одоо тэр нөгөө тусдаа ус цасанд оруулах нь хүртэл бүх л юм нь эрэгтэй эмэгтэйгээр тусдаа?

Нэргүй -

Бүх юм нь тусдаа ерөөсөө нэг тэр үед бид нарын сургуульд байсан сумнаас бүүр одоо бараг километр шахуу зайд нэг хуучин тур байдаг байсан, тэрэн дээр халуун ус нь байдаг байсан. Тэгээд бид нар дулаахан ч байсан хүйтэн ч байсан хагас бүтэн сайн өдөр болгон тийшээ явж тэрэн дээр очиж усанд орно. Өвлийн хүйтэнд бол ингээд үс хөлдчихөөд л ирж байгаа юм чинь байрандаа, ер тэрнээс шантардаггүй заавал тэгэх ёстой. Байрын багш чинь яв, заавал усанд ор гээд л бүгдийг нь хөөгөөд явуулна шүү дээ. Тэгээд явж орчихоод л одоо ингэх л ёстой гэсэн ойлголттой тэгээд л яваад хүрээд ирдэг. Тэгээд хөлдүү үстэй, өшөө хичнээн нь ч яаж даарч хөрдөг байсан юм яаж мэдэх вэ дээ тийм ээ, тийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд дотуур байрны хүүхдүүд чинь одоо оройдоо үдэшлэг, уулзалт хийдэг юмуу янз бүрийн тийм соёл хүмүүжлийн арга хэмжээ болох уу?

Нэргүй -

Бүтэн сайн өдөр нөгөө сумынх нь клубт юу болно, бүжиг болно оо, бүжиг болно үдэшлэг болно. Өдөр болно л доо тэр нь өдрийн цагаар үгүй тэрэнд чинь ёстой бүгдээрээ очно шүү дээ. Тэгээд манай сургуульд нэг баяан хачин сайн тоглодог хүүхэд байдаг байсан, тэр хүүхэд баяанаа тоглоод л бид нар чинь ёстой зүгээр бүжиглэж өгнө шүү дээ, эр, эмгүй бүгд бүжиглэнэ харин бүжгэн дээр бол багш нар ч ирээд оролцоно. Тухайн үед чинь ер нь ямарваа нэгэн үзвэр үйлчилгээ болоход анги хариуцсан тэр багш нар бол яг очоод яг байж байдаг байсан шүү дээ. Одоо бол суманд ингээд үзвэр хүрээд ирлээ шүү дээ тээ тэгэхэд за хүүхдэд төдөн цагаас тоглолттой гэхэд хүүхдүүд очоод ингээд шаагилдчихна, ямарч замбараа байхгүй шүү дээ. Тухайн үед чинь бол ангийнх нь багш нар яг зэрэгцүүлж жагсааж байгаад мөнгийг нь бүгдийг нь хурааж аваад бүх билетыг нь авч өгөөд тэгээд хүүхдүүддээ тарааж өгөөд тэгээд ингээд л ордог байсан. Дэндүү бэлэнчилдэг ч байсан юмуу даа тийм ээ тухайн үед.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо орой хүүхдүүд бүжгэнд ороход мөнгө төлөх үү?

Нэргүй -

Орой шөнө бол ерөөсөө тийм бүжиг үдэшлэг ямарваа нэгэн үзвэр 6 цагаас хойш бол тэр сургуулийн хүүхдүүд гадагшаа ч гарах эрх байхгүй яг л гэртээ байж байна. Шөнийн үзвэрт бол ерөөсөө оруулахгүй шүү дээ.

Оюунтунгалаг -

Аан өдөр?

Нэргүй -

Өдөр бол болно шүү дээ тэр юм чинь кино ч гарсан хүүхдэд өдөр л гарна, бүжиг ч болсон хүүхдэд өдөр л болно шүү дээ.

Оюунтунгалаг -

Ер нь таныг одоо бага байхад кино театр, жүжиг их тоглодог байв уу, хамгийн санаанаас гардаггүй юм танд хамгийн их нөлөөлсөн ямар кино, жүжиг байна?

Нэргүй -

Кино их гардаг байлаа, үзвэр болохоор зэрэг дандаа энд тэндхийн явуулын одоо тийм аймгийн ч гэдэг юмуу тийм одоо бүр энэ дуурь муурь одоо драмын театр меатр дуу бүжгийн чуулга муулга чинь бүгд хөдөө суманд жилд зайлшгүй нэг удаа очиж тоглоно шүү дээ, тийм байдаг байсан. Кино бол өдөр одоо хагас бүтэн сайнд бүтэн сайн өдөр дандаа гардаг байсан юм болов уу даа, тэр ховор л байсандаа тэгсэн байх. Нэг удаа Ардын элч гэдэг кино гарах юм байна лээ гээд л шинэ кино гээд би одоо тэгэхэд 1 дүгээр ангид байсан юм уу 2 дугаар ангид байсан юм байнаа, гарч байсан байх юм тэр чинь одоо 63 он болж таарах гээд байгаа биз дээ тийм ээ. Тэгээд ёстой нээрээ өдөржингөө тэр улаан булангийн гадаа л бид нар улаан булан одоогийнх шиг клуб ч байгаагүй. Жижигхэн ийм улаан булан байдаг байсан юм, тэгээд тэрүүний гадаа очоод хичнээн зогсоод зогсоод нөгөө кино ч гардаггүй. Тэгсэн чинь харин сүүлдээ бөөн хэрэг мандсан манай ах нэг эрэгтэй хүүхэдтэй хоёул нийлээд сахлын притва барьж яваад баахан хүүхдийн дээлийн ар тал зүссэн, тэгээд ах тэгээд тэр Цэрэндавгатай нөгөө хүүхэдтэй нь хамт аваачаад багш нарын конторт загнаж байгаа л гэж дуулдсан. Бид нарыг тар гээд бүгдийг нь тараасан. Тэгээд гэртээ ирчихээд л гэрт байж, байж болохгүй одоо ахыг ер нь яаж байгаа болоо гээд бодогдоод л байсан, төдхөн ч ижий, ажаа 2 хүрээд ирсэн, ахыг дагуулаад хүрээд ирсэн. Маргааш нь манайд ёстой аймаар олон хүүхдүүд цэнхэр даалимбан дээлтэй эрэгтэй, хүүхэд ногоон даалимбан дээлтэй эрэгтэй хүүхдүүд л байгаа юм чинь ингээд бүүр баахан хүүхэд ингээд ороод хойноос нь дагуулаад зогсоосон байсныг санах их дуртай, яасан гэхээр нь зэрэг ах дээлийг нь зүссэн гэсэн, ижий бүгдийг нь нөхөж өгч явуулсан, тийм юм болж байсан. Тэгээд байлдаантай киноноос би сүнсээ зайлтал айдаг. Тэгээд сүүлдээ кино гарна гэхээр зэрэг очиж үзнэ гэхээс айгаад байлдаантай кино байвал яах юм яршиг үзэхгүй гээд тэгээд байлдаангүй ч гоё киноноос үзэж чадахгүй аягүй их хоцордог байсан. Ер нь бүтэн сайн өдөр болгон хүүхдэд зориулж кино гардаг байсан юм байнаа. Тэр сумандаа 1-ээс 4 дүгээр ангид байхад ч тэр, тэр нөгөө өшөө суманд очоод дунд ангид суралцаж байхад ч тэр айгаад кино үзэж чаддаггүй байсан. Тэгээд одоо бүүр хөгширсөн хойноо сүүлд нь зурагт мурагт оруулж ирэхэд тэр дандаа байлдаангүй гоё гоё кинонууд зөндөө байсан байгаа юм чинь тийм байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо хамгийн гоё үзсэн кинонуудаас чинь хамгийн гоё жүжиг, кино юу байна.

Нэргүй -

Мэдэхгүй ээ, Ардын элчийг үзчихээд би учиргүй л их айж байсан юмдаг. Буудалцаж муудалцаад л тэгээд уйлдаг байсан шүү дээ, хөөх тэрийг чинь үзчихээд.

Оюунтунгалаг -

Ардын элч киног?

Нэргүй -

Тийм, Ардын элч одоо миний санаанд аягүй их сүүлд нь би нөгөө нэг Цэцийд сургуульд байж байгаад зуны амралтаар хүрээд ирсэн чинь Монголын сайхан орон билүү ямар юм билээ нэг тийм кино байсан, дандаа нэг дуу хуур яваад л байдаг. Нэг тийм кино тийм байдаг юм гэнэ лээ гэдгийг нь би дуулсан байсан юм байлгүй дээ, үзэх гээд ирсэн байсан чинь одоо манай хамгийн бага дүү чинь аягүй жижигхэн бүүр ингээд жижигхэн оронд өлгийтэй л байдаг байсан, тэгэхээр бодоход ер нь хэдэн сартай ой хүрээгүй л байсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь ижий кино үзнэ гээд дүү нар бүгд кино үзнэ гэдэг би одоо дүүгээ хараад үлдэх болчихдог, тэгсэн нөгөөдүүл бүгдээрээ кино үзэх гээд явсан. Тэгээд байж байсан чинь би Нямдоржийг ийм жижигхэн дөрвөлжин оронд нь ингээд одоо энэ Хангэрэлийнх шиг мөртлөө дөрвөн талдаа ийм сараалжтай тийм ор байдаг байсан, нөгөөхөд нь хийж аваад тэгээд байж байсан чинь оронд нь хийчихээд соосгоо ерөөсөө хөхдөггүй хүүхэд байсан юм, би сахаранд соосгыг нь дүрж хөхүүлсэр байгаад хөхүүлээд сургасан. Тэгээд л нөгөөхийгөө ингээд хөдөлгөсөөр байгаад унтуулчихлаа. Аягүй халуун байгаа тэгээд яг үүдэндээ авчираад ингээд хөндөлдүүлээд тавьсан. Тэгээд яаж кино үзье дээ кинон дээр гүйгээд очвол ижий юу гэх бол гэж бодогдоод байж байсан чинь манай өндөр ах ижийгийн дүү нь хүрээд ирдэг юм байнаа, тэгэхээр нь зэрэг өндөр ахад дүүгээ өгчихөөд тэгээд кинон дээр орж очоод тухайн үедээ бол одоо ээж намайг харчихвий л гэж бодоод айгаад байгаа, яагаад гэвэл би одоо гэрт дүүгээ хараад байж байх ёстой хүн шүү дээ. Тэгээд энд явж байж болохгүй гэж бодогдож ээж харчихвий гэж бодож, бодож бодож байгаад харанхуй юм чинь орж очоод нэг сандалд суучихаад л киногоо жаахан үзэж байгаад эргээд харсан чинь харин ижий яг ард, тэгээд яахав дээ би ингээд ингээд дүүгээ унтуулчихаад өндөр ахад харуулчихаад хүрээд ирсэн гэхээр зэрэг ээж намайг зэмлэхгүй байгаа юм чинь. Тэгж нэг кино үзэж байсан. Намайг техникум төгсөөд ирсэн хойно бол суманд кино орой болгон гарна аа. Одоо би чинь том хүн болсон шүү дээ, 18-тай техникум төгсөөд ирсэн. Тэр үед бол орой шөнийн киног бол үзнэ. Руслан Людмила хоёр гэдэг кино орой болгон гарна. Руслан Людмила хоёр гарна гээд киноныхон чинь зарлаад байна. Нөгөө нэрийг нь ч бүтэн хэлж ч чадахгүй. Тэгээд нөгөө тухайн үед чинь киноных нь хальс нь аймгаас ирнэ шуудангаар тэгээд тэр хальсаа буцааж явуулаад солигдтол одоо тэр кинонууд бүтэн сар ч хамаагүй гардаг, тийм байсан шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэр гоё кино байв уу?

Нэргүй -

Монголын сайхан орон билүү юу билээ тийм кино байсан. Сүүлийн тэр Руслан Людмила хоёрыг хэн мэдэх вэ би одоо ч санадаггүй шүү дээ. Нэг л удаа үзсэн тэгэхэд би орой болгон кино үздэггүй байсан. Яагаад гэвэл нэг үзсэн киногоо яалаа гэж нэг хүн чинь байхгүй шүү дээ ухаантай тэр чинь том хүн болсон юм чинь яасан гэж л дахин дахин үзээд байх юм. Тийм байсан.

Оюунтунгалаг -

Ер нь таны бага нас тэр үеийн бусад хүүхдийнхээс юугаараа ялгаатай байв?

Нэргүй -

Бусад хүүхдээс одоо би чинь нэг их тийм одоо хүүхдээс ялгарах тийм гоц сурлагатай ч гэдэг юмуу гоц авъяастай ч гэдэг юмуу тийм хүүхэд байж чадаагүй шүү дээ. Тэгэхдээ тухайн үедээ одоо нөлөө бүхий л хүүхэд байсан юм байлгүй дээ. Ер нь техникумд сурч байхад ч гэсэн тэр дунд сургуульд сурч байхад ч гэсэн тэр би жаахан хөгжим л тоглодог байсан. Тэгээд би ерөөсөө танихгүй хүмүүс одоо намайг таниад байдаг юм. Тэгэхээр бодоход бас хүнд нүдлэгдэхээр хүүхэд байсан юм болов уу гэж боддог шүү дээ. Жаахан хөгжим тоглочихдог намайг 2 дугаар ангид байхад манай аав, ээж надад манделин авч өгсөн. Тэгээд тэр цагаас эхлээд л манделин дээр нот заалгасан хэрнээсээ тухайн үед тэр нот мэддэг хүн бараг байдаггүй байсан юм шиг байна лээ шүү дээ. Тэгэхэд багшийн зааж өгсөн нот одоо тэр дараа нь жинхэнэ нот мэдээд болдог мэддэг болсон хойноо тоглоход шал зөрөөтэй байсан болохоор нь зэрэг багш бол өөрийнхөө санаачлагаар л заадаг байсан юм байна л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд манделин тоглодог байсан, дараа нь шанз тоглодог байсан, тэгээд дараа нь ёочин тоглодог болсон, одоо ёочингоо одоо болтол нүдэж байгаа даа.

Оюунтунгалаг -

За тэгэхээр хоёулаа ерөнхийдөө голдуу дотуур байрны хүүхдүүдийн тухай ярилцлаа шүү дээ. Тэгээд та сургуульд ороход одоо яаж сургуульд оров, тэр үед чинь одоо хүчээр ордог байв уу, журмаар ордог байв уу, сургууль ямар санагдаж байв анх, багш нар ямар санагдаж байв, сургалт нь ямар байв?

Нэргүй -

Сургуульд орж байхад бол би ёстой хөгтэй орсон шүү дээ. Манайх аймгийн төв дээр байсан тэгээд ижий бид нарыг бүгдийг нь аваад хөдөө гэртээ хүрээд ирчихсэн өөрийнхөө ээж, аав дээр тэгээд манай аав аймаг дээр ажлаа хийгээд байж байсан чинь сумын наадам болж байгаа л гэсэн, манайх сумаас хойхно байдаг байсан тэгсэн ижий наадамд явлаа л гэсэн нэг улаан Яав-тай хүнтэй сундалаад л явсан. Төдхөн буцаад давхиад хүрээд ирлээ. Би хөдөө аргал түүгээд зогсож байсан чинь л ижий яав-тай хүнтэй давхиад ирсэнээ л намайг зам даллаж байна зам дээр, хүрээд очсон чинь миний хүү ажаа нь аймгаас дуудаж байна аа, сургуульд чамайг сургуульд оруулна гэж байна гэсэн гээд би тухайн үедээ 7 настай байсан сургуульд орох болоогүй байна шүү дээ. Тэгэхэд чинь 8 настай хүүхэд сургуульд ордог байсан, 7 настай хүүхэд бол ер нь бараг сургуульд ордоггүй байсан. Тэгсэн чинь би сургуульд орох дурамжхан байгаа тэгээд л нөгөө яав-тай хүнийхээ дунд орж сундалж аваачаад л намайг гэрт хүрээд очлоо. Тэгсэн одоо манай өвөө, эмээ чинь бүгдээрээ байсан шүү дээ тэр үед. Тэгсэн чинь л би сургуульд орох дургүй байлаа явах дургүй явахгүй л гээд байгаа тэгсэн чинь манай эмээ ээж тэгж байна, ийм том цагаан ууттай чихэр байдаг байсан юм, их томоо тэр одоогийн одоо нөгөө 25-ийн уут шиг тийм ууттай чихэртэй, тэр дүүрэн байхгүй шүү дээ ёроолд нь жаахан чихэр байгаа. Тэгсэн чинь л миний хүү энэ чихэрнээс дуртай чихрээ аваад яв тэгээд сургуульдаа яв л гэлээ. Тэгэхээр зэрэг би нөгөө уутных нь аманд толгойгоо хийчихээд л ингээд сургуульд явахгүй гээд одоо бол тэр хар чавга мавга аягүй гоё гоё юмнууд байгаа. Тэрнээс нь одоо ерөөсөө авах хүсэл байхгүй байгаа. Сургуульд л явахгүй гэж бодоод байгаа. Тэгээд л намайг албаар явуулсан даа. Аймгаас бодвол нөгөө тухайн үедээ одоо нөгөө нэг А69 гээд нэг тэр үеийн дарга нар л унадаг нэг тийм жижигхэн тэрэг байгаа тийм машинд аваачаад л ижий одоо миний хүү сургуульд орохгүй бол болохгүй гээд албаар аваачаад өгсөн. Тэгээд тэр машин нь хонуут явсан, Цогт-Цэций суман дээр очоод хоноод тэгэхэд тэр үед нэг эмч явж байсан юм болов уу гэж би боддог юм. Тэр эмчийн чагнуур нь л ил байсан санаанд байдаг юм. Нэг хүүхэд байсан юм тэгэхэд бас тэгээд л тэр чагнуураар тоглоод л тухайн үедээ бол ингээд л ихээ сатаараад л ингээд л яваад аймаг орсон, очсон чинь манай аав өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Тэгээд л аавынхаа дүүгийнд очиж байгаа юм чинь тэгээд ажаа эмнэлэгээс гарч ирээд л намайг сургуульд аваачиж бүртгүүлсэн байх даа бодвол. Бүртгүүлсэн чинь 7 настай хүүхэд сургуульд ерөөсөө авахгүй, 7 настай хүүхэд ёстой аягүй их хоцордог юм ерөөсөө танай хүүхдийг сургуульд авахгүй ээ гээд л тэгээд байсан. Тэгээд бодвол тухайн үедээ манай аав чинь бас аймгийнхаа худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан байхгүй юу, бас жаахан нөлөөтэй л байсан байлгүй дээ. Тэгээд ярьж байгаад сургуульд оруулахаар болсон. 9 сарын 1-нд нөгөө ижий аймгийн төв дээр байхгүй болохоор зэрэг надад шинэ форм аваад өгсөн, форм чинь бэлэн шүү дээ. Нэг хар паарчиг худалдаж аваад өгсөн. Тэгээд 9 сарын 1-нд би хүрээд очсон чинь нөгөө ангийн багш бас шинэ төгсөөд ирсэн багш байсан, дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн Аахүү гээд багш. Ингээд багш дээрээ хүрээд очсон чинь багш намайг чи маргааш цагаан паарчиг өмсч ирээрэй, энэ хар паарчигийг өмсөхгүй шүү гэж тэгсэн, тэгэхээр нь зэрэг би нөгөө багш ч аягүй дургүй байгаа, одоо манай ангид ингээд 7 настай хүүхэд орсон байна. 7 настай хүүхэд гэдэг чинь шал дэмий байдаг сурлагаар хоцордог гээд тэгээд л байгаа байхгүй юу. Тэгээд маргааш нь би ерөөсөө хичээлд явмааргүй санагдаад тэгээд багш ч дургүй байгаа нэгдүгээрт, хоёрдугаарт надад нөгөө цагаан паарчик нь байхгүй. Тэгээд эхний өдөр бол хүүхэд болгон цагаан паарчиктай над шиг хар паарчигтай очсон хүүхэд байхгүй, тэгэхээр нь маргааш нь хичээлдээ явсангүй, цагаан паарчиг л өмсөж ирэхгүй бол багш хичээлдээ битгий ирээрэй гэсэн би одоо явахгүй гээд яваагүй. Тэгээд нөгөөдөр нь албаар одоо бүдүүн эгч л намайг хүргэж өгч байсан байхаа, ажаа байхгүй байсан уу тэгээд хичээлдээ явсан. Тэгээд л тэрнээсээ хойш би зүгээр л явсан хичээлдээ ерөөсөө. Тэгээд нэг, хоёрдугаар улирлаараа би аймагт сурсан, 2 улирлаа хоёулангаар нь онц гарсан. Тэгээд тэр сургуулийн тэр том заалан дотор нөгөө онц гарсан хүүхдүүдийг нэр дуудаад шагнаад байгаа. Би босоод шагналаа авах гээд явах гэсэн чинь ерөөсөө надад явах зай байхгүй, над шиг жижигхэн хүүхэд байхгүй тэр дотор, тийм байсан. Тэгээд харин энэ сурлагаар хоцорно гээд байсан багш маань сүүлдээ надад аягүй сайн болсон. Манай ангийн багш аягүй их ангийнхаа хүүхдүүдийн гэрээр нь нэг их явдаг тийм багш байсан шүү дээ. Тэгээд л гэрээр ирээд ижий ажаатай аягүй их л уулздаг ярьдаг тийм байсан, ер нь хичээлд түүртэж тэгж сандарч байснаа би ерөөсөө мэддэггүй юмаа. Октябрийн баяраар нэгдүгээр улирлын амралт дуусаад хичээлдээ ордог байсан шүү дээ. Тэгсэн чинь надад тэгээд намайг тэр хөдөөнөөс сургууль руу сургуульд явахад манай эмэг эх тийм нэг ногоон дурдан өгч байсан юм. Одоо тухайн үедээ бол 5.60-ийн дурдан гээд бас л тухайн цагтаа бол үнэтэй л эд байсан юм шиг байгаа юм. Тийм ногоон дурдан өгөөд ижий тэгээд хичээл эхэлснээс хойхно л сумнаасаа ирсэн л юм чинь дээ, тэгээд надад дээл хийж өгөөд ажаа надад нэг ийм таван сарвуутай аягүй гоё тийм энэ дээрээ подтой өмсчихөд ингээд подлочихдог тийм бээлий авч өгдөг юм байнаа. Тэгээд нөгөө дээлийг чинь ингээд бүслээд бүсийг нь зангидаж өгөөд за миний хүү хичээл завсарлахад нь зэрэг бээлийгээ өвөртлөөрэй, хичээлдээ орохдоо өвөртлөөрэй завсарлагаанаар ангийнхаа партанд парт, ширээнүүд чинь тэгэхэд нүдтэй байсан шүү дээ, ширээнийхээ нүдэнд хийж орхиж ерөөсөө болохгүй шүү гэсэн. Би ер нь тухайн үедээ ерөөсөө хүүхдийн хүний үгэнд ерөөсөө ордоггүй хүүхэд байсан юм шиг санагдаад байдаг юмаа. Тэгээд бээлийгээ ширээнийхээ нүдэнд хийж орхичихоод гараад явсан чинь эргээд ороод ирсэн чинь өрөөсөн нь алга болсон байсан, тэгээд өрөөсөн бээлий нь алга болсон гээд аваачаад өгчихөж байгаа юм намайг хэн ч зэмлээгүй тэгэхэд. Тэгсэн намайг техникум төгсөөд хүрээд очиход тэр чинь одоо 62 онд болж байгаа асуудал тийм ээ. 73 онд техникум төгсөөд хүрээд очиход миний тэр өрөөсөн бээлий байж л байсан, тэр надад их сонин санагдаж байсан.

Оюунтунгалаг -

За тэгээд аймгийн төвийн хүүхдүүд бол форм өмсдөг, сумын төвийн хүүхдүүд дээл өмсдөг?

Нэргүй -

Дээл өмсдөг. За тэгээд бид нар аймгийн төвд сургуульд байж байгаад суманд шилжээд хүрээд очив оо. Тэгсэн сумын хүүхдүүд болохоор зэрэг цүнхтэй хүүхэд ерөөсөө байхгүй байгаа юм чинь. Ер нь цүнхтэй хүүхэд байхгүй байгаа, бүгд даалимбан цүнхтэй, таван хошуутай даалимбан цүнхтэй. Тэгээд ах бид хоёр сургуульд аймагт сурч байгаад сууж байгаад ингээд шилжээд хүрээд очсон чинь хоёулаа ширэн цүнхтэй, ширэн цүнхнийхээ юунд нь түгжээнд нь нөгөө савтай чернилнийхээ гадуур нь уут хийгээд ингээд оосор хийгээд түгжээнд нь ингээд дүүжилчихсэн. Тэгээд хоёулаа ингээд хүрээд очсон чинь нөгөө сумын хүүхдүүд чинь ёстой.

Оюунтунгалаг -

За тэгээд чернил зүүж очсон?

Нэргүй -

Тэгээд тийм хоёр хүүхэд ирээд л нөгөө сургуульд чинь орж ирээд л ороод л ирсэн чинь ёстой хүүхдүүд бүр гайхаад тэгээд тэр байшингийн коридорынх нь баруун урд талын өнцөгт хоёулаа зогссон. Хүмүүс ингээд бүх хүүхдүүд ингээд бүгд тойроод бид хоёрыг хараад ингээд зогссон, тэгж байсан санаанд байдаг юм. Тэгсэн чинь бид хоёр анги ангидаа оров оо. Тэгсэн чинь ороод очсон чинь бодвол миний хувийн хэрэг дээр тэгж бичсэн байсан юм байгаа биз, би тэр арын ширээн дээр очоод одоо энэ Хүүхэндүүтэй хоёулаа зэрэгцээд суусан, Хүүхэндүү, Батсайхан хоёр хоёулаа л намайг энэ чинь манай хамаатан байгаа юм гээд л хоёр талд гараад суусан ингээд л байж байгаа. Ширээ нь болохоор зэрэг ингээд хоёр эгнээ ширээ шүү дээ, 4 ширээг ингээд зэрэгцүүлээд л ингээд хоёр эгнээ тавьсан. Тэгээд л бүх хүүхдүүд ингээд л ороод суучихдаг. Тэгсэн чинь тэр манай ангийн багш Минжүүр гээд л хүн байсан бололтой байгаа юм тухайн үедээ дараа нь бол захирал болсон. Тэр хүн орж ирснээ л тэр Майхүү хаана байна гэсэн, тэгснээ би гээд тэгсэн чинь аа чи чинь их ярьдаг хүн гэсэн шүү гээд намайг хамгийн урд талын ард талын ширээнд аваачаад суулгасан, тэгж сургуульд орж ирж байсан. Тэгээд хүрээд ирсэн чинь нөгөө хөдөөний хүүхдүүд тэгэхэд чинь одоо капрон гэж байхгүй л дээ, даавуун ленттэй л байдаг байсан, үгүй тэгээд надад тэр өнгө бүрийн лент зөндөө байгаа. Тэгээд л би тэрийг чинь өдөр болгон л нэг янзаар ингэж зүүж ирнэ. Тэгэхээр нь зэрэг хүүхдүүд тэрийг ёстой аягүй их сонирхдог байсан. Тэгээд надад нөгөө олон өнгө байгаа болохоор зэрэг бүр сонин байдаг байсан юм шиг байгаа юм. Тэгснээ нэг их сонин бас их сонин хүүхэд байсан юм шиг байгаа юм, тэгснээ нэг өдөр би нөгөө дандаа лент зүүдэг байсан хүүхэд чинь тэмээний утсаар үснийхээ үзүүрийг зүүчихнэ, зангидчихаад хүрээд ирсэн, тэгсэн чинь хүүхдүүд бүр ёстой аймаар их шоолж хөхрөлдөж байсан. Тэрийг би бас санаанаас гардаггүй юм, яагаад ч тэгж байсан юм. Ер нь л их сонин тийм ямарч гэхээр юм бэ дээ, жаахан эмх замбараа муутай хүүхэд байсан юмуу, нөгөө нэг хэнэггүй хамаагүй ч хүүхэд байсан юмуу тэгээд бас нэг хичээл таслахыг бас нэг их юман чинээ санадаггүй хүүхэд байсан. Манай хажуу талд Дүгээ гээд хөгшин байх, хүүхэдгүй л дээ тэднийх өвгөнтэйгээ хоёулаа л байдаг байсан, тухайн үедээ надад л хөгшин харагдаж байсан болохоос биш тухайн үедээ бол залуу л хүмүүс байсан юм шиг байгаа юм. Тэр хүн өртөөний тэмээ хариулдаг тэгээд тэмээ хариулаад л хөдөө явна, явахдаа аягүй гоё хүнстэй явна. Тэгээд дагаад явахаар зэрэг хөдөө очоод надад гоё, гоё дуунууд дуулж өгнө, оньсого таалцана хоёулаа, чулуу таалцана, аягүй их үлгэр ярьж өгдөг байсан. Тэгээд би тэр хөгшнийг дагаж юунд явах хачин дуртай, өртөө тэмээнд явах аягүй дуртай. Тэмээ хариулах тэгээд хичээлээ таслаад явчихдаг байсан. Тэгээд одоо тэр хөгшинтэйгээ одоо болтол сайн одоо ерэн хэдэн настай хөгшин одоо энэ хотод амьдардаг. Зун нутагтаа хүрээд очихоор зэрэг манайд заавал очдог хоёулаа сүйд майд болдог. Тэгээд л тэр нөгөө өртөө тэмээнд явж байснаа хоёулаа ярьдаг. Тийм байдаг шүү дээ.

Оюунтунгалаг -

Өртөө тэмээнд явна гэдэг нь яахав?

Нэргүй -

Тухайн үеийн албан хаагч нар болохоор зэрэг одооны хүмүүс шиг ингээд л машин хөлөглөөд л хөдөө явахгүй шүү дээ. Өртөөний тэмээ адуу гээд байж байна. Тэгээд тэр өртөөнөөс хөдөө ажлаар явах болохоор зэрэг тэр өртөөний тэмээнээс унаад тэмээгээр явдаг тийм байсан байхгүй юу. Аймгаас төлөөлөгч ирсэн ч тэр өртөө тэмээ унаад л хөдөө яваад тэр машин унаад хөдөө явна гэж байхгүй, тийм байсан шүү дээ. 63 он шүү дээ тэр чинь, тийм байлаа.

Оюунтунгалаг -

За тэгээд сургуульд голдуу юу сурав, тэр үед бас сургуулиас сургуулийн сургалтаас гадна сургуулиас гадуур боловсрол эзэмших янз бүрийн боломж бололцоо байв уу?

Нэргүй -

Тэр хичээл явагдахаас гадуур бол ер нь за пионерын ажил гэж харин их одоо 7 хоног болгон тогтмол явагддаг байсан байхаа, шугам жагсаал хийгээд л пионерын танхимд жижүүр хийнэ гэж нэг сайхан юм байлаа. Би чинь тухайн үедээ бүлгийн дарга гээд бас их сүрхий албан тушаалтай. Тэгээд пионерын танхимд жижүүр хийнэ гэж нэг их гоё юм байдаг байсан. Тэрүүнд чинь аягүй их дуртай шүү дээ. Тэгчихээд тэр радио станц гэж ярьдаг байлуу юу гэж ярьдаг байлаа даа, бас нэг нэртэй нэг тийм нэвтрүүлэг хүүхдүүдийг бүгдийг нь нэг ангид суулгачихаж байгаад нөгөө за тэр чинь яг хаанаас нь тэгж дамжуулж нэвтрүүлдэг байсан юм бэ, цагаан хоолой шиг юм тавьчихаад тэгээд бид нарт нэг нэвтрүүлэг явуулж сонсгодог байсан юм. Тухайн үедээ Чимид-Очир багш, тэрүүнд бас хүүхдүүд аягүй их дуртай байлаа. Тэрнээс одоо хичээлээс гадуур тийм хүмүүжлийн ажил зохиож байгаа ийм хүмүүжлийн ажил зохиогоод ийм юм одоо хүүхдэд олгох гэж байгаа ингэж тэр бага сургуульд байхад бол ерөөсөө тийм юм байгаагүй ээ. Тэгээд дунд ангид орсон хойно бүр 7-8 д орсон хойно нэг за тухайн үедээ тэргүүний гэсэн нэг ангиас чинь одоо нэг хоёр, гурван л хүүхэд эвлэлд элсүүлнэ шүү дээ. Эвлэлийн гишүүн болгоно. Тэгэхэд бас эвлэлийн гишүүн болж байлаа. Эвлэлийн гишүүн болоход чинь ёстой маш их шалгуураар орно. Маш их юм уншина, судлана нөгөө эвлэлийнхээ дүрмийг мэддэг байна бүгдийг нь тэгээд л өшөө одоо ойр зуурын юм одоо тухайн үеийн цаг үеийнхээ байдлыг аягүй сайн мэддэг байна. За тэгээд л эвлэлийн гишүүнд элсэнэ гэхээр зэрэг ингээд л нөгөө эвлэлийн хурал дээр ингээд орж очно доо. Эвлэлийн гишүүдийн хурал дээр тэгэхээр зэрэг ёстой тал бүрээр л одоо хүн бүр тийм ийм гээд л ёстой хүмүүжлийн холбогдолтой асуулт ч асууна. Тэгээд эвлэл номынхоо дүрэмнээс ч асууна одоо, сурагчдын дүрэм ч гэж байсан тэрнээс ч асууна, тэгж маш өндөр шалгуураар эвлэлийн гишүүн болж байлаа. Нөгөө нэг Ленинч шүлэг гэж жигтэйхэн юм болдог байсан. Тэрүүнд чинь бэлдэнэ гээд зүгээр нэг дэвтэр дүүрэн юм ингээд бичсэн, тэгээд л одоо шалгуулна шүү дээ, тэгж шалгуулдаг байлаа.

Оюунтунгалаг -

Юу шалгуулах вэ, юу унших вэ?

Нэргүй -

Үгүй одоо тухайн үедээ одоо тэр юу байсан юм бол тэр одоо бол тухайн үед хуралдсан янз бүрийн одоо нам эвлэлийн хурлын шийдвэр мийдвэр одоо тиймэрхүү юмнууд л байсан юм болов уу л гэж би боддог шүү дээ одоо бодоход. Ленин шүлэг л гэж нэрлэдэг байсан юм байгаа юм, жигтэйхэн л тэгж үзэж шалгадаг тийм юм байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед танай сургуульд олон багш байв уу, ер нь ямар ямар төрлийн хичээл хэдэн төрлийн хичээл ордог байв, та ямар хичээлд нь дуртай байв?

Нэргүй -

Одоо энэ орж байгаа хичээлүүд чинь одоо бүгд л орно шүү дээ тухайн үед бол. Багш нар чинь одоо ямарваа нэгэн мэргэжилгүй багш багшлана гэсэн тийм ойлголт би тухайн үед байдаггүй байсан болов уу гэж боддог юмаа, одоо бол дандаа л ер нь сургууль төгссөн багш нар л багшилдаг байсан. Залуу багш нар харин нэг их ховор байдаг байсан шүү. Сүүлд одоо 7-8-д байх үед зураг хөдөлмөрийн багш гэж нэг залуухан багш очиж байсан санаад байх юм. Бага ангийн багш нар харин 2-3 бага ангийн залуухан багш хүүхнүүд очиж байгаад тэр тухайн үед чинь одоо энэ куртик гэдэг чинь одоо анх гарч ирж байсан, тийм куртиктэй багш нарт байдаг байсан санаанд байдаг юм. Энэ ер нь монгол хувцас л өмсдөг байснаас орос хувцас өмсдөггүй байсан шүү дээ, намайг харин 2 дугаар ангид байхад манай аав Улаанбаатарт орж ирээд надад нэг улаан пальто аваачиж өгдөг юм байнаа, би тэрийг 8 дугаар анги төгстөлөө өмссөн.

Оюунтунгалаг -

2 дугаар ангид ?

Нэргүй -

Тийм, тухайн үедээ бол надад одоо нэвсгэрдүү л таардаг байсан байх даа, нөгөө үсний одоо энэ капрон чинь анх гарч ирж байсан.

Оюунтунгалаг -

60 хэдэн онд?

Нэргүй -

64 он шүү дээ, би 2 дугаар ангид байсан юм чинь тэгээд нөгөө пальтогоо өмсчихөөд л одоо сумнаас нэг хүн Улаанбаатар яваад ирэхэд чинь одоо хамгийн сонин үзэгдэл, ерөөсөө л тухайн үедээ л бол ховор хүн шүү дээ. Тэгээд манай аав чинь тэгэхэд нөгөө нэгдлийн орлогч дарга байсан болохоор зэрэг нэгдэлд бол Улаанбаатар явах ажил гарна, тэгэхдээ жилд нэг 2 юмуу 3 удаа л явна шүү дээ. Тэгээд л машинаар явна, өнө удаан явна, бодвол тухайн үеийнхээ нэгдлийн бүх ажил авах одоо юм хумаа бүгдийг нь гүйцэлдүүлж ирдэг байсан байх гэж бодож байгаа. Тэгээд надад нэг тийм улаан пальто аваачиж өгсөн. Пальтогоо өмсчихөөд нөгөө капроноо хуйлаад ингээд хармайлсан, үсэндээ ч зүүгээгүй байгаа, за тэгээд нөгөөхийгөө айлуудад орж үзүүлнэ би. Тэгээд ороод очихоор зэрэг хээ ямар сайхан пальтотой юм үгүй ер ийм гоё юм байх гэж гээд л одоо тухайн үедээ чихэр л өгдөг байсан юмуу юу ч өгдөг байсан юм. Ямарваа нэгэн юм өгнө өө надад, тэгэхээр зэрэг энэ гээд л нөгөө капроноо гаргаад үзүүлдэг, тэгж байлаа. Тэгээд л тэрний сүүлд л одоо тэр намайг 7-8-д л байхад тэр куртик анх гарч ирсэн юм шиг байгаа юм. 75-ын куртик гээд л ёстой ховор эд л байлаа даа тэр тэгээд л тэр сургууль төгсөж ирсэн залуухан бага ангийн хоёр багш эмэгтэй байдаг байсан, тэр хоёр л өмсдөг байсан даа тэрүүнийг тийм л.

Оюунтунгалаг -

Сургуулийн хүүхдүүд ер нь бөөгнөрч хардаг?

Нэргүй -

Харна, бүгд харна шүү дээ тэр. Манай сургуулийн хүүхдүүд өмссөн хүүхэд нэг ч байхгүй байж байгаад манай доод талын нэг Жаргалсайхан гээд нэг охин байсан, тэрний эгч нь одоо тэр намын дээд сургуульд сурдаг байсан, тэр амралтаараа очихдоо аваачиж өгсөн. Тэр охин хамгийн ганган охин, туфль өмсөнө. Тэгээд тэр 75-ын тийм цэнхэр куртик өмсөнө, тийм байсан. Тэгээд тэр үеийн багш нар бол бид нартай яг адилхан л одоо тэр нөгөө хүүхдүүдийн дунд бүжиг зохиогдоход орж ирээд тэрэнд ороод л бүжиглэнэ. Тэгэхэд тэр залуу багш аягүй гоё Сүрэн гээд нарийхан өндөр эмэгтэй байдаг байсан, ёстой тэр багшийг л хараад байдаг байсан ерөөсөө, ямар гоё юм тэгээд л би ч 8 дугаар анги төгссөн дөө. Тэгээд л тийм болохын хүсэл мөрөөдөл байгаа юм чинь ерөөсөө. Тэгээд 8 дугаар анги төгсөөд л хуваарь аваад хүрээд очсон чинь ижий намайг чинь одоо техникумд явах гэж байгаа гэж аягүй өндөрөөр үнэлж байлаа л даа. Тэгээд надад дэлгүүрт 120 төгрөгний үнэтэй нэг тийм өсгийтэй хавар намрын гутал гардаг байхгүй юу, тэгээд тэрийг авч өгсөн. Өнөөхийгөө чемодандаа хийсэн би техникумд явах гэж байгаа хүн шүү дээ оюутан хүн 2-3 ээлжийн эрээн даавуун палаажтай, нэг хоёр ээлжийн ноосон цамцтай тэгээд нөгөө улаан пальто одоо багтахгүй хот руу өмсөж явахын ч арга байхгүй шүү дээ, 8 төгстөлөө өмссөн юм чинь тэгээд гадуураа өмсөх нэг дээл дугуй хээтэй хар торгон дээл хийж өгсөн тэгэхэд надад тэгээд тэрийгээ чемоданд аягүй том чемодантай, чемодан дотроо хийсэн хачин их зай гарч байгаа юм чинь нөгөөдөх чинь зуны ботинк мотинк байхгүй шүү дээ надад тухайн үедээ хөдөө тэр орон нутагт тийм юм гарахгүй байгаа юм чинь. Би юугаа өмсөх юм. Тэгээд дээрээс нь нөгөө чемодан дотроо хөнжилөө хийсэн. Тэгээд л өнөөхийгөө аваад л замын машинд намайг суулгасан ижий, ажаа хоёр. Цэдэвсүрэн гэдэг жолооч байсан юм байгаа юм. Тэгээд нөгөө ижий, ажаа энэ тэр намайг гаргаж өгөх гээд машины гадаа очоод кабины тэнд очоод зогссон хаалгыг нь нээгээд гэрээсээ гарч явах гэсэн чинь ерөөсөө нүдний нулимс гараад ерөөсөө явж болдоггүй ээ, яая даа гэж л бодоод байсан, бодоод байсан тэгээд л гарснаа нөгөө машиныхаа эсрэг талд гэрийнхээ цаана гарч байгаад зогсоод байлаа, тэгсэн чинь хөөе чи явна нааш ир гээд дуудаж байсан, тэгээд нөгөө нэг нулимсаа хатааж байж очих гээд байдаг нулимс гоожоод ерөөсөө болдоггүй, тэгээд удаж, удаж, удаж, удаж байгаад нэг юм очиж тэгээд л явсан, тэгээд л яваад явахдаа уйлаагүй ээ. Тэгээд л машинд суугаад явсан чинь нөгөө Цэцийд машин чинь Цогт-Цэций дээр очоод Таван толгойгоос нүүрс ачна гээд тэнд хоночихдог юм. Тэгээд нэг айлд хоносон, хоночихоод өглөө боссон чинь нөгөө айлын улсууд чинь өглөө босоод л намайг элэглээд л шоолж байна, чи ёстой шөнийн бүтэн цаг загнаад хоносон шүү дээ, ямар сонин хүүхэд вэ чи их олон дүүтэй юм гээд тэгж байна /инээв/. Тэр чи шөнөжингөө хэдэн дүү нараа загнаад хоносон шүү дээ гээд л тэгсэн, тухайн үедээ дүү нараа асардаг хүн нь би л байсан юм чинь, бүгдийг нь асарна, бүгдийг нь хамгаална шүү дээ. Тэгээд маргааш нь нүүрсээ ачаад л аймагт очсон. Аймагт очоод л тэгэхдээ аймгаас чинь нэгдсэн журмаар явуулдаг байсан шүү дээ хүүхдүүдийг, аймагт очоод хоёр ч хонодог билүү гурав ч хонодог билүү тэгээд л одоо нөгөө нэг тухайн үеийн нэг Зил-164 гэж машин байсан даа, тийм машин дээр бүгдээрээ суугаад л бид нар явсан. Тэгээд хотод очоод утсаар яаж ярьж гэрээ олохыг надад ажаа надад аягүй их зааж өгсөн. За ингээд дээрээ ийм тоотой ийм нүхтэй юм байдаг юм. Тэрүүний ноль гэдгийг нь ингэж татаж аваачиж тэндээ хүргэчихээд эндээ ийм тээглэдэг юм байгаа, тэнд нь хүргэчихээд буцаад очоод дуусангуут нь нэг гэдгийг нь дараад татаад аваачиж ингээд хүргээрэй, тэгээд ноль, нэг гэдэг утас байгаа юм. Тэгээд тэр утсан дээр чинь гал команд байдаг юм, гал командад Маамаа гээд одоо манайхны хамаатан тийм жолооч хүн байгаа тэгээд тэр хүнийг дуудуулаад тээврийн товчоон дээрээс тэгээд очоорой гэж хэллээ намайг. Тэгээд хотоос нэг багш бид нарыг бүгдийг нь хүргэж өгсөн юмаа хоёр машин хүүхэд л байсан юм. Нөгөө хүүхдүүд чинь тал тал тийшээ л ярьж барьдаг юмуу яадаг юм ямарваа нэгэн холбоо сүлбээ ч байдаг бололтой, тарсаар байгаад дуусла, хамгийн сүүлд би ганцаараа үлдэх нь ээ. Тэгээд л яг багш нар маань нэг морин тэргээр явна. Тэгсэн чинь нэг морин тэргэн дээр сууж байна, би харин ганцаараа үлдэх гэж байна. Хүүе багшаа би ганцаараа үлдлээ шүү дээ энэ чинь одоо яах юм бэ гэсэн чинь, үгүй чи чинь юу билээ яагаад түрүүнээс хойш хэлдэггүй гэсэн тэгэхээр нь зэрэг ингэж, ингэж намайг утсаар яриад ийм хүн дээр очоорой гэсэн гээд хэллээ. Тэгсэн чинь утсаар ярьсан чинь нөгөө хүнийг чинь өнөөдөр ээлжинд гараагүй ээ байхгүй гэр нь энүүхэнд хажуу талд маань манай хашаанд байдаг шүү дээ. Тэгээд намайг авч яваад тэр гэрт нь хүргэж өгсөн, гэр нь яг гал командын хажуу талд хашаанд байсан, тэгээд очиж байсан, тэгж оюутан болж байлаа. Тэгээд байж байсан чинь харин тэр манай ижийгийн дүү чинь одоо энэ Алтанбулаг, Ар хуст гээд л энэ Төв аймгийн сумдаар л хэсээд явж байдаг тийм троктарчин хүн байсан. Тэгсэн чинь харин өндөр ах хүрээд ирсэн байхгүй юу, за тэгээд өндөр ах хүрээд ирсэн, өндөр ахтай хоёулаа уулзаад л бараг л одоо гэртээ очиж байгаа юм шиг болж байгаа юм чинь дээ, тэгсэн чинь маргааш нь боллоо. Өндөр ах маань сургуулиар аваачиж бүртгүүлэх боллоо. За би нөгөө хувцсаа өмсөх болсон чинь надад ботинк байхгүй, ямар олигтой л юм байгаагүй л юм шиг байгаа юм тухайн үедээ бол ботинктой л ирж байсан. Тэгсэн чинь өндөр ах миний энэ ботинк одоо ийм муухай юм чинь надад ийм шинэ гутал байгаа би энэ шинэ гутлаа өмсөөд явья гээд би өөрөө хавар намрынхаа өсгийтэй гутлыг л өмсөх гээд байгаа шүү дээ. Ер нь одоо бол надад хачин сонин байгаа. Тэгсэн чинь яалаа гэж болдоггүй юм миний дүү энүүнийг чинь зун хотын улсууд чинь ерөөсөө ийм юм өмсдөггүй шүү дээ гээд намайг дагуулж очоод дэлгүүрээс нэг 50 төгрөгөөр дотоодын үйлдвэрийн нэг резинэн ултай би бол тухайн үедээ бол бас тэр ботинкыг аягүй их голж байсан, тийм ботинк авч өгч байлаа. Тэгээд хоёулаа сургуульдаа бүртгүүлчихээд буцаад явж байсан одоо хүнсний 20-ын тэнд л явж байсан чинь тэнд улсууд л нэг юманд оочирлоод л аваад байх юм, үгүй харахад яг л гоёо шиг юм. Тэгэхээр нь зэрэг л өндөр ахад хэллээ л дээ би өндөр ах би энэ гоёоноос авч идье гээд тэглээ, тэгсэн чинь дуугүй бай гээд намайг тэгж байна, яасан гээд тэгсэн чинь гоёо гэдэггүй шүү дээ энийг чинь морожин гэдэг юм, тэгж анх морожин идэж үзэж байлаа, 60 мөнгөний үнэтэй торхтой морожин тиймэрхүү байлаа даа.

Оюунтунгалаг -

Тэгээд 4 жил оюутан байсан?

Нэргүй -

3 жил оюутан байсан тэгээд л нэгдүгээр курст ороод л бүгдээс нь шалгалтыг чинь сургууль дээр ирсэн хойно нь авдаг шүү дээ, авдаг байсан шүү дээ, тэгэхэд тэгээд монгол хэл, математик хоёроор авсан, шалгалтандаа тэнцсэн тэрэнд ёстой тороогүй. Тэгээд аж ахуйд явсан, аж ахуй дээр очоод гэрээ их санасан хөөрхий их ядарсан, үгүй тэгээд яахав дээ олны жишигт яваад л ирсэн, 2 дугаар курстээ бас аж ахуйд явсан тэгэхэд бол би ёстой хашир оюутан болсон байгаа юм чинь буусан айлдаа шуудайгаар нь ногоо могоо энэ тэр авчирч өгч байлаа шүү дээ. Тэгээд л байранд байдаг байсан, нөгөө айл маань намайг байлгах аягүй дуртай, хачин дуртай чи манайд бай л гээд тэгээд байдаг байсан. Би болвол их эрх чөлөөтэй байх дуртай байсан юм байгаа биз, айлд байхад чинь ямарваа нэгэн хэмжээгээр л одоо дураараа байхгүй шүү дээ хүүхэд чинь тийм ээ, тэгээд зүтгэсээр байгаад л байранд ордог намар ирээд тэднийд нэг сар хиртэй л байдаг байсан. Тэгээд л 10 сар гэхэд байрандаа орчихдог юм чинь тэгээд л байранд л байдаг байлаа, байранд гоё байдаг байсан. Стипент аваад л стипентнээсээ 60, 60 төгрөг хоолны мөнгө нийлүүлээд л хоёр хоёроороо жижүүрлээд л хоолоо хийгээд байранд бол ёстой жаргалтай байдаг байсан. Тэгээд л гуравдугаар курст орохдоо 1-2 дугаар курст болохоор зэрэг би сар болгоныхоо стипентэн дээрээс ямарваа нэгэн даавуу авч өөртөө юбка хийж өмсдөг байсан, бүгдийг нь гараар оёно, бүгдийг нь гараар оёчихож байгаад л ганцхан цахилгааныг нь хадахдаа л цахилгаанаа яг тааруулж оёчихож байгаад л айлд очиж машинддаг, манжетка хоёроо, тэгээд сар болгон нэг янзын юбка хийж өмсдөг байснаа сүүлдээ болиод гуравдугаар курст орсон чинь яг өмд аягүй их өмсөж эхэлсэн, тарпицан өмд л аягүй их өмсдөг байсан, ёстой сар бүрийн стипэнтэн дээрээс нэг өнгийн 14-ын даавуу гэж даавуу байдаг байсан тэгэхэд, даавуу авч өмд хийж өмсдөг байсан юм, бас л манжетка, цахилгаан хоёроо л юугаар оёно, айлд очиж машинаар оёно, бусад бүх оёдлыг нь өөрөө гараараа оёдог тийм байлаа. Тэгээд техникум төгсөөд хүрээд очсон нэг их олон өмд тэгээд хүрээд очсон чинь манай суманд хүмүүс ерөөсөө өмд өмсөхгүй, би өмд өмсөөд явахад ёстой эвэртэй туулай үзсэн юм шиг болж байгаа юм чинь тэгээд бүгдийг нь дүүдээ өмдөн дотор юу гутлан дотор нь чихүүлж өмсгөөд тэгээд дуусгаж байлаа, одоо болъё оо.

Оюунтунгалаг -

Тэгээд 3 жил болоод дуусаад ирсэн?

Нэргүй -

3 жил болоод дуусаад техникум төгссөн, төгссөн оюутнуудыг бүгдийг нь бас аймгаас нэгдсэн журмаар боловсролын хэлтэс гэж байсан тэгэхэд боловсролын чиглэлээр төгссөн бүх оюутнуудыг ирж авдаг, авсан. Шархүү багш ирж аваад л манай говь сайхан майхан гэж магтсаар байгаад Улаанбаатарын ч 2-3 хүүхэд манай аймагт очиж ажиллахаар болдог юм байна. Багшийн сургууль төгссөн одоо тэгээд тэндээ ажилла суурьшаад тэндээ гэр бүлтэй болоод хоёр оюутан очсон доо Улаанбаатарын, нэг Налайхын нэг нь хотын. Одоо нэг нь одоо Өмнөговьтоо барагдахгүй баян болчихсон байж л байна. Нэг нь харин яавал гэхдээ захирал махирал хийж байсан тэгээд одоо нас барсан даа одоо. Надтай хамт Улаанбаатарын Роза гэж охин төгсөж очиж байсан, тэр 2-3 жил ажиллаад тэгээд л буцаад явсан. Аймгийн төвийн цэцэрлэгт ажиллаж байсан, би чинь төгсөөд л сумынхаа төгсөөд очсон чинь намайг Овоотын цэргийн ангийн цэцэрлэгт хуваарилчихдаг байхгүй юу. Тэгээд би гэр рүүгээ утсаар ярьж байгаа, холбоон дээр нь очоод утсаар яръя гэсэн нөгөө трубкаа өөрөө аваад өөрөө ярина гэж бодсон чинь харин за юу хэлэх юм бушуу хэл гэдэг байна шүү дээ, үгүй хүнээр дамжуулаад сайн байна уу ч гэлтэй нь биш ерөөсөө ярих юм олддоггүй юм байна лээ. Тэгээд ингээд, ингээд би хүрээд ирсэн чинь намайг Овоотын цэргийн ангийн цэцэрлэгт хуваарилачихлаа, ажаа одоо намайг ирж сумандаа аваач гэж утсаар хэлсэн, тэгээд 2 хоноод ч билүү ажаа очоод л намын хороон дээгүүр гүйсээр байгаад л сумынхаа цэцэрлэгт хуваарилагдаад очсон, үгүй тэгээд одоо өнөөдөр болтол 35 жил сумын цэцэрлэгт ажиллаж байна даа. Арван наймтай жаахан охин төгсөж очиж байлаа, тухайн үедээ ямарваа нэгэн юмнаас шантрана, халширна ч гэж байсангүй, ингэж л байх ёстой гээд тэгээд л өглөө тэгэхэд чинь ажил өглөө найман цагаас цугладаг байсан, одоо өглөө долоо хагаст л ажилдаа явна, гучин минутын өмнө багш очих ёстой тэр л хууль дүрмээр л байна. Орой цэргийн ангитай л даа сум чинь цэргийн анги хүүхдээ ирж авахгүй бол 7-8 цаг хүртэл ч хамаагүй байж л байдаг. Гэхдээ бид нарт илүү цагын хөлс өгдөггүй. Техникумд сурч байхад бол та нар шиг өндөр цалинтай тэгээд засгийн хоол үнэгүй идчихээд байж байдаг тийм жаргалтай ажилтай хүн байхгүй гээд л тэгээд багш нар бид нарыг тэгээд л тачигнаад байдаг байсан, яг амьдрал дээр хүрээд очсон чинь нөгөө 360 төгрөгний цалин биш 300 төгрөгний цалин өгчихнө, илүү цагийн хөлс мөнгө гэж ерөөсөө өгөхгүй, тийм л байдаг байсан. Хоол нь хүрвэл олдвол иднэ, олдохгүй бол өдөржингөө хоосон байж байгаад орой хариад л хоол, цайгаа ууж, иддэг тийм л байсан. Өглөө долоо гучид ажилдаа ирнэ, өвлийн өглөө бол тас харанхуй байна шүү дээ, тэгээд нөгөө бүлгийн багш маань хүүхэдтэй нялх хүүхэдтэй тийм авгай байдаг байсан. Би тэгээд ямар тэр багшийг та ир гэлтэй нь биш өглөө болгон долоо хагаст үүрээр ирдэг, гэртээ байдаг байсан болохоор зэрэг хамаг юм хангалуун цатгалан. Би өглөө босоод цайгаа чанана, галаа түлнэ гэж байхгүй, орноосоо босоод шууд л яваад өгнө, орой хүрээд очиход энэ ажилд яваад ирсэн аягүй үнэтэй хүндтэй хүн аяганд хоол хийгээд тавьсан бэлэн байж л байна. Тэрийг идчихээд одоо үдэшлэг бүжиг болвол тэрүүнд явчихна. Тийм юм байхгүй бол тэгээд л унтаад өгдөг. Тэгээд л өглөө босоод л ажилдаа явчихдаг, тийм одоо миний амьдралын хамгийн жаргалтай байсан тэр хэсэг.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.