Saranchimeg


Basic information
Interviewee ID: 990424
Name: Saranchimeg
Parent's name: Hüühen
Ovog: Buural
Sex: f
Year of Birth: 1969
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Herder, cultural center music teacher
Belief: [blank]
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
privatization
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

education
parents
collectivization
socialism
hooliganism
siblings
Tsagaan sar
sexuality
democracy
privatization


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Хүүхэний Саранчимэгтэй уулзаж байна ингээд би танд судалгааныхаа учрыг хэлсэн бас нэг хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой нэгдүгээрт хэрвээ та хүсвэл өөрийнхөө нэрийг нууцалж болно, хоёрдугаарт нь хүсвэл за одоо таны энэ ярьсан зүйлийг хүмүүс сонсоод одоо энэ яриаг чинь онлайн янз бүрийн хэлбэрээр одоо сурталчилгаанд тавиад, судалгаандаа хүмүүс хэрэглэж одоо ном дэвтэрт бичиж болох уу гэсэн ийм хоёр зүйлийн зөвшөөрөл авах ёстой, тэгээд өөрөө тэр зөвшөөрөл өгөх үү, нэрээ нууцлах уу үгүй юу?

Саранчимэг -

Нэрээ нууцлаад ч байх юу байхав дээ, тэгээд тэр юунд нь хэрэгтэй л юм бол тэгээд тэр нэг сурталчилгаа мурталчилгаанд нь бас татгалзаад байх юу байх вэ дээ, ямар нэг тийм болохгүй бүтэхгүй юм ярих тийм юм байхгүй байлгүй дээ.

Оюунтунгалаг -

За баярлалаа /инээв/.За тэгвэл та өөрийнхөө түүхийг яриач ээ, хэзээ хаана төрөв өө?

Саранчимэг -

За би энэ Өмнөговь аймгийн Манлай суманд л төрж өссөн, одоо тэгээд энэ төрж өссөн нутагтаа л өдий хүртэл одоо ажиллаж амьдраад явж байгаа. Би бол одоо бага насандаа хөдөөгийн малчин айлд төрж өссөн, малчдын хүүхдүүд одоо ямар байдалтай өсөж хүмүүждэг вэ тэр жишгээр хурга тугалынхаа бэлчээрт одоо хонь малаа нааш цааш болгож, аав ээждээ тусалж бага насаа өнгөрөөгөөд тэр үед одоо хүүхдүүд 8 настай анх сургуульд суудаг байсан, тэгээд тэнд сумынхаа одоо 8 жилийн сургуульд суугаад наймдугаар анги төгссөн, өөр бол цааш нь бол одоо надад боловсрол эзэмших нэг их боломж олдоогүй юмаа. Наймдугаар анги төгсөөд Анагаахын дунд сургууль тэр үед Анагаахын дунд сургууль гэж байдаг байсан шүү дээ, тэр сургуульд одоо орох боломж надад байсан боловч одоо ар гэрийн гачигдлаар, тэр үед нэгдлийн мал гэж одоо нэг хүн 200 гаруй толгой бага малыг малладаг байлаа шүү дээ, нэг хүн тэгээд тэр үед манай ээж одоо яг ганц бие хэдэн мал маллаад л одоо хэдэн хүүхдээ тэжээдэг байсан, яг тэр намайг найм төгсөх үеэр тэмээнээс ойчоод бэртчихээд тэгээд харж хандах хүн байхгүй учраас би наймдугаар ангиа төгсөөд шууд хөдөө гараад, тэр үед нөгөө илгээлтийн эзэн гэж байсан шүү дээ, тэгээд илгээлт аваад хөдөө гараад мал малласан юм. Тэгээд мал маллаад хориод жил шахуу мал малласан байх аа, би тэгж байгаад энэ одоо бол энэ сумын соёлын төвийн хөгжмийн багш гэдэг албан тушаал, ийм ажилд ороод одоо 4, 5 жил болж байна л даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрөө хэдэн онд төрлөө?

Саранчимэг -

Би 1969 онд төрсөн юм, тэгээд өөр юу ярих уу?

Оюунтунгалаг -

Бага нас чинь ер нь хаана, яаж өнгөрөв?

Саранчимэг -

Бага нас бол одоо энд л өнгөрсөн дөө, энэ л нутагтаа.

Оюунтунгалаг -

Юу хийдэг байв, ээж, аав чинь малчин хүмүүс байсан гэсэн тийм ээ?

Саранчимэг -

Тийм, манайх удмаараа л малчин улсууд байсан юм гэнэ лээ, юу манай эмээ, би ч одоо эмээгээ л мэддэг юм тэгээд тэрнээс цаашхийг бол мэдэхгүй л дээ, эмээгээ, ээжийгээ мэднэ, тэгээд л тэд нар маань бүгдээрээ л одоо яг малчин удмын, бас тухайн үедээ нэлээн өмнөх үедээ бас тайж угсааны улсууд байсан юм байна л ээ. Тэгээд буурал Банзгийнхан гэж, Дамба тойн гэж тойн хүн байсан юм гэнэ лээ манай эмээгийн аав нь, тэгээд сүүл рүүгээ тэгээд л нэгдэл, нийгэм гэж гарч ирээд тэгээд л нэгдэлд мал малласаар байгаад одоо одоо манай ээж 60 гаруй настай хүн байна л даа, тэтгэвэрт гарчихсан насаараа л мал малласан хүн нэгдэлд, тэгээд бид ч ялгаа байхгүй одоо хөдөө тэгээд л мал маллаж л бага насаа өнгөрөөнө шүү дээ, тэгээд сургуульд яваад амралтаараа эргэж очоод л аав ээждээ туслаад тэгэд малаа маллаад, эргэж сургуульдаа ирээд л тэгээд иймэрхүү байдалтай л ер нь өнгөрүүлсэн тийм, тиймээс одоо яг одоо онцлог юуг нь ярих вэ одоо яг.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь ээж, аав чинь бол нэгдлийн гишүүн байсан уу?

Саранчимэг -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Ээж, аав чинь ер нь нэгдэлд хэзээ элссэн хүмүүс байсан бэ?

Саранчимэг -

Одоо яг он моныг нь мэдэхгүй юм даа тэр нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх л одоо юу элссэн юм байна лээ, мал бас гайгүй дундаж, тэр үедээ бол нөгөө дундаж тийм хөрөнгөтэй айл байсан юм байна лээ тэр одоо нөгөө хувийн аж ахуйтай байх үедээ, тэгээд нэгдэл яагаад ингээд малаа нөгөө нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд малаа нэгдэлд нөгөө нийгэмчлээд тэгээд тэр үеийн бас сонин сонин юм ярьдаг л даа, манай эмээгийн одоо, ээжийн аав нь гэх юмуу даа одоо хойд эцэг нь юм байна лээ дээ, тэгээд нөгөө нэгдэлжих хөдөлгөөн өрнөчихөөд тэгээд нөгөө соёлын довтолгоо гэж юм болоод тэгээд манайд ирээд одоо ингээд айл болгонд ингээд үнэгүй будаа, гурил одоо ингээд өгнө энэ тэр гээд ярьсан чинь нөгөө хамаг нэгдлийн, мал мэдлийг нь нэгдэл малыг нь ингээд авчихсан юм чинь тэгээд манай тэр өвөө “малтай байхдаа идээгүй будааг малгүй болчихоод яаж иддэг юм” гэж тэгж байсан энэ тэр гээд тиймэрхүү хөөрхөн ярианууд бас байдаг л юм байна лээ л дээ. Тухайн үедээ бас хүн болгон тэр нэгдэлжих хөдөлгөөн, мэдээж шүү дээ тэр хувийнх нь юмыг хураагаад авч байхад нэг их хүмүүс дуртай байгаагүй л байх л даа тийм ээ, яг тэрний одоо мөн чанарыг бас хүмүүс тэр бүрчлэн тэгж ойлгохгүй л байсан байх л даа, тэгэхдээ нэгдлийн үед бол миний бага нас өнгөрсөн шүү дээ, одоо нэгдэл тэр үед бол одоогийнхтой зүйрлээд байх ч юм одоо байхгүй шүү дээ, бид нар одоо адилхан л тэр үед өссөн болохоор одоо сургуульд байхад чинь одоогийнх шиг ийм байгаагүй дэлгүүрт одоо ороод очиход л 1 төгрөгөөр өчнөөн л их юм авдаг байлаа шүү дээ, тэгээд л амралтаар ингээд яваад ирэхэд чинь л одоо нэг дунджаар нэг 30 төгрөгтэй ирнэ, тэр чинь одоо бодоход их л мөнгө байсан байх гээд байгаа шүү дээ. Бид нар чинь 24-ийн чихэр гэж байдаг шүү дээ, тэр үед чинь 30 төгрөгтэй ирчихээд бид нар чинь тэрүүгээрээ одоо нэг улирлыг одоо бараг дуусгадаг л байсан шүү дээ, тэр мөнгө чинь их л мөнгө байж одоо бодоход, одоо зах зээлд өнгөрчихөөд л бид нар хүүхдүүдээ одоо л амралтаараа ирээд явахад нь одоо гуч, дөчин мянган төгрөг өгөөд явуулахад чинь л одоо юу ч болохгүй л байна шүү дээ, хаа ч хүрэхгүй. Тэр үед бид тэгэхэд амралтаараа 30 төгрөгтэй ирчихээд нөгөөдөхөө бараг бараагүй шахуу л буцдаг тийм л үе байсан байна шүү дээ. Тэгээд нэг миний бодож явдаг нэг юм бол тухайн үед нөгөө ардчилал гарч ирж байхад би яг малчин байсан залуухан ч байсан даа одоо тэгээд л радионаас салдаггүй байнга тэрийг сонсож байдаг одоо юу болж байна яаж байна уу, тэр үеийн нөгөө юуны хурал Ардын их хурал чинь одоо бүр ёстой унтахгүй дөрөв хоног хуралдаад л тийм ээ, тэгээд л тэр бүрийг одоо их л одоо амтархаж одоо яаж сонсдог байсан байгаа юм. Тэгээд тэр үедээ одоо яг миний үед бол энэ нийгэм одоо ингээд л өөрчлөгдөх бол одоо ингээд яг хувь хүнийхээ хувьд бол одоо мэдээж ахуйн талаар л одоо хамгийн их мэдрэгдэнэ шүү дээ тийм ээ, одоо тэр л юм жишээлбэл нөгөө 20-р дугаар тогтоол тийм ээ алдартай, тэр тогтоолыг чинь одоо гараад л нөгөө мөнгө нэг нугарахад чинь одоо бас л их гайхалтай л юмнууд болж байлаа шүү дээ хүмүүс тэр үедээ одоо шагшиж, шуугиад л одоо энэ ямар сонин юм бэ, яаж ингэж байна уу энэ тэр гээд л. Тэгээд нөгөө 20-р тогтоол чинь гараад нөгөө картын бараанд ороход тэр чинь нэг орой тогтоол гараад л маргааш өглөө нь тэгээд л бүх юмны үнэ хоёр нугараад л, тэгээд манай энд тэр үед чинь нөгөө агент гээд л байсан нэгдлийн үед, агент ингээд бүх бараагаа аваад хөдөөгүүр айлуудаа хэсээд л хэрэгцээнийх нь одоо барааг ингэж өгдөг байлаа шүү дээ. Тэгээд тэр үед нэг хөгшин байсан юмаа агентын, тэр агент хийдэг хүний ээж нь тэгээд нөгөө тэр хүн өөрөө мэдээгүй, радиогоор ингээд хүмүүс нөгөө 20-р тогтоол гарлаа маргаашнаас эхлээд бүх юмны үнэ 2 нугарах нь ээ гээд сонсчихоод тэр дараагаар давхиж очоод нөгөө хөгшнийг нөгөө байж байсан бүх бараануудыг авчихгүй юу, нөгөө хөгшин өөрөө сонсоогүй, мэдээгүй, тэгээд маргааш өглөө нь боссон чинь нөгөө барааных нь үнэ нь бүгд нэмэгдчихсэн байсан тэр хөгшин уйлж байсан гээд, “надад хэлчихгүй яав даа тэгсэн бол би энэ агентынхаа бараанаас ядаж нэг уут гурил би нөгөө нугараагүй үнээр нь авна шүү дээ эд нар ямар олиггүй юм бэ” гээд уйлж байсан тиймэрхүү яриа байдаг шүү дээ /инээв/.

Оюунтунгалаг -

/инээв/.

Саранчимэг -

Өөр тэгээд юу ярих уу?

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь таны үеийн өөрийн чинь үеийн хүүхдүүдийн бага нас ер нь яаж өнгөрөв тийм ээ, ер нь сургуульд боловсролд яаж хамрагддаг байв, өөрөө яаж сургуульд явав, ээж, аав чинь дуртай явуулав уу, дургүй явуулав уу яав?

Саранчимэг -

Өө тэр үед бүх юм дуртай дургүйг нэг их харгалздаггүй байсан байх аа, ерөөсөө л бүх юм хууль жаягаараа одоо энэ хүн 8 нас хүрсэн бол хүүхэд нь сургуульд суух ёстой, 18 нас хүрсэн эрэгтэй нь цэрэгт явах ёстой гэх мэтчилэнгээр тийм ээ. Яг бүх юмыг одоо ингээд цаанаас нь нөгөө төлөвлөгөөт эдийн засаг гэдэг шиг л одоо бүх юм төлөвлөгөөтэй, тэд хүрвэл тийм байх ёстой одоо жишээлбэл хүн энэ улсад одоо 3 сараас илүүгүй хугацаагаар ажиллахгүй байх юм бол энэ хүн нийгэмдээ тустай хөдөлмөрөө хийхгүй одоо нийгмийн ажлаас зугатсан гэсэн бас гэмт хэргийн шинжтэй маягын юм энэ тэр тиймэрхүү байсан байх гэж би бодож байна. Тэгээд бидний үед яахав дээ одоо сургуульд суухад бол тэгээд 8 нас хүрлээ сургуульд суух тэр бол аав ээжийн хүслээр ч биш, бидний хүслээр ч биш цаанаасаа л одоо төр засгаасаа тэр үед бол нам засгаас гэж ярьдаг байсан даа одоо тийм юутай учраас тэгээд л сургуульдаа ингээд 8 нас хүрлээ, би анх сургуульд явж байхдаа их юутай, бэлтгэл анги гээд суудаг байсан юм. Тэгээд би өөрөө аягүй их яараад л сургуульд сууна гээд л ингээд л, манай ээж нэг ногоон торгон дээл хийгээд өгчихсөн, аягүй хөөрхөн тийм, тэгээд л нөгөөдөхөө өмсчихөөд л, цүнхтэй юмаа бэлдчихээд унаа ирэхийг хүлээгээд л суугаад байдаг тэгж байтал нэг мотоциклтой манай нэг нагац ах ирээд л тэгээд би тэр хүнтэй сундлаад сургуульдаа ирж байсан юм бэлтгэл ангид, тэгэхэд манай том эгч 8-р ангид байсан л даа. Тэгээд 8-р ангид байсан би тэгээд ирээд бэлтгэл анги, манай эгч дотуур байранд байсан юм, тэгээд нэг нагац ахындаа энэ дээр буучихаад тэгээд л өглөө хичээлдээ явна, тэр үед чинь нөгөө хичээл яваад бэлтгэл ангийнханд чинь үдээс өмнө нэг одоо хэдэн цаг ордог байсан юм бэ дээ, тэгээд тарахад нь ингээд нөгөө тэр үед 6 төгрөг гэж байсан юм оросын нэг гоё шоколад, тийм шоколад өгнө, тэгээд л нөгөө хичээлдээ их сонирхолтой байсаан би ер нь их сонирхолтой, ер нь ч их дажгүй гайгүй сурдаг байсан. Тэгээд тэр үед чинь одоо ингээд сумын төв маань жижигхэн л байсан байх л даа, тэгсэн хирнээ суманд ирж амьдарч байгаагүй юм чинь сургуульдаа оччихоод буцаад гэрээ олохгүй төөрөөд л /инээв/, тэгээд манай эгч намайг ингэнээ бүр энэ юунаас сургуулиас ингээд юу хүртэл ингээд чулуун зам тавиад өгчихсөн, ингээд энэ чулуунаас яваад тийшээ харагдана шүү тэр чулуу, тэнд очоод цаашаа дахиад тэгээд нэг чулуу харагдана тэгээд тэрийг дамжаад яваад гэртээ очино шүү /инээв/ тэгж нэг эхний 2-3 хоног би тэгж явж гэрээ олж байсан юмаа.

Оюунтунгалаг -

/инээв/ Өөрт чинь зориулж зам хийж байсан байна шүү дээ?

Саранчимэг -

Тийм манай эгч тэгэхэд 8-р анги, төгсөх анги байдаг байсан юм. Тэгээд ахындаа нэг хэд хоног сууж байгаад тэгээд нөгөө эгчтэйгээ хамт дотуур байранд ингээд суухгүй юу, тэгээд одоо тэр балгас болчихсон байхгүй болчихсон л доо тэр үеийн тэр дотуур байр. Тэгээд нөгөө дандаа ийм 2 давхар ортой, тэгээд манай эгч энэ дээд талынх нь орон дээр байдаг байсан юм. Тэр үед яагаад тэгдэг байсан юм мэдэхгүй, энэ ТМС-ийнхэн энэ ерөнхий боловсролын сургуулийнхан энэ нутгийн зүгээр энэ залуучуудын хооронд дандаа ийм зөрчил гарна. Тэр үеийн ТМС одоо одоогоор бол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүү дээ, тэдний л одоо оюутнууд сурагчид гэх юмуу даа. Тэгээд нэг шөнө л унтаж байсан чинь ингээд бөөн юм болоод л ёстой хамаг хаалга цонх нураад л ингээд л цонхоор ингээд аймаар их шороо ингээд, хүн ингээд л цацаад л, нөгөө шил нь ингээд л дээд талын нөгөө чийдэн нь хагараад л, тэгээд манай эгч л за хөдөлж болохгүй шүү, хүн байгаагаа л мэдэгдэж болохгүй, ёстой чив чимээгүй хэвтэнэ шүү гээд, би бүр айгаад л ингээд чичрээд л, мигшээд л байгаа юм чинь зүгээр дуугаа гаргаж чадахгүй тэгээд л тэгж байгаад л нэг юм өглөө босов оо, өө тэрүүгээр ёстой охидууд ингээд уйлалдаад л юу ч болж байгаа юм, пад харанхуй ёстой юу ч болж байгаа юм, манай эгч ингээд л нам ингээд чимээгүй хэвт гээд л тэгээд л бидний хөнжил дээрээс ингээд нэг хүн татчихаад тэгээд л яваад өгсөн, тэгээд л өглөө болж байгаа юм чинь өглөө болоод л одоо юу болсон яасан, тэр үед нөгөө жижигхэн байсан болохоор их л айж байгаа л даа. Юу болсон юм бол, яасан юм бол гэсэн чинь нөгөө ТМС-ийнхэн шөнө ингээд дайраад бараг /инээв/ тэр үед нэг бослого маягийн юм гарч байсан юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

За.

Саранчимэг -

Дайраад, ТМС-ийнхэн дайраад бүх ингээд цонхыг, хөвгүүдийг нь бүгдийг барьж авч зодоод, охидуудынх нь цонхыг ингээд хагалаад, нөгөө тасагт байсан охидуудаас олзолж барьцаанд аваад, тэгээд нөгөө байрны манаач хийж байсан тэр үед Зундуй гээд нэг хөгшин байдаг байсан юмаа. Тэр хөгшнийг ингээд тэр үед нөгөө хашаа машаа байхгүй юм чинь ингээд тал дээр ингээд аймаар их нүүрс овоолчихсон тэгээд тэр нүүрсний дээр орой дээр нь гараад нөгөө хөгшнийг ингээд толгойг нь доош нь харуулаад нөгөө их ийм нуруулдчихсан нүүрсний чинь толгойг нь доош нь харуулж хажуу дээр нь тавиад хөлийг нь ингээд нүүрсээр дарж хаячихаад нөгөөхөө манаач хөгшнийг нь, тэгчихээд тэр байр руу дайрсан байсан байгаа юм. Тэгээд өглөө тэр Мөнхтогоо гээд нэг багш байдаг байсан юм аа, тэр үеийн сургуульдаа одоо хамгийн одоо хүчирхэг багш нь л байсан юм шиг байгаа юм, тэр багшдаа очиж хэлээд тэгээд тэр багш ирээд тэгээд ирээд яасан ч юм байхгүй нөгөө ТМС-ийнх нь хүүхдүүд бодвол зугатаагаад л явчихсан байсан юм байлгүй, тэгээд манай тэр тасагт байсан, манай эгчийн ангийн нэг охин ингээд л хамар мамарнаас нь цус гоожчихсон уйлаад л тэгээд байж байсан санаанд байдаг юм. Тэгээд тэр үед нэг тиймэрхүү юмнууд аягүй их гардаг байсан шүү дээ, би одоо гайхдаг байхгүй юу. Тэр үед ингээд усжуулахынхан гээд энэ одоо хөдөөгүүр энэ одоо ус худаг гаргаад л явдаг улс, тэгээд энэ суманд ингээд цэргийн анги гээд цэргүүд байлаа, бас оросын анги байдаг байлаа цэргийн, тэгээд тэдний хооронд аягүй их тэмцэл болно, энгийн ардууд цэргүүдийн хооронд, тэгээд энэ усжуулах энэ ТМС-ийнхний юунд аягүй их тийм янзын зөрчилтэй тийм их тэмцлүүд их гардаг байсан байхгүй юу. Тэгээд одоо бол энэ нийгэм ингээд өөрчлөгдчихөөд энэ ардчилал гэж гарч ирээд, одоо юм бол одоо харьцангуй их замбараагүй задгай болчихлоо шүү дээ. Тэр үеийн нийгэм бол аягүй их тийм диктатуртай, ер нь тийм айхтар хатуу чанга нийгэм байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд тийм нийгэм үйлчилж байхад тийм одоо хууль жаяг үйлчилж байхад одоо яагаад тийм зөрчлүүд одоо ингэж гардаг, тэгээд одоо ямар нэгэн хариуцлага ар дээр нь байдаггүй байсан юм бол гэж би гайхдаг байхгүй юу. Одоо ингээд энд бүжиг, соёлын төвд нь клубт нь одоо бүжиг болж байхад л ямар нэгэн усжуулахынхан юмуу, цэргүүд ирэх юм бол залуучууд одоо шууд л зэвсэглээд л гарна, одоо ингээд л хоорондоо зодолдоод машин тэрэгтэй бүр нэгнийгээ хөөгөөд л, одоо тиймэрхүү их зөрчлүүд одоо их байдаг байсан байгаа юм. Манай нэг эгчийнх үеэл эгчийнх энэ цэргийн анги дээр, нөхөр нь офицер, цэргийн анги дээр байдаг байсан байхгүй юу, тэгээд би тэднийд нэг хэсэг хугацаагаар сууж байсан юм. Тэгээд нөгөө ард цэргийн хооронд ингээд л байнга тийм зөрчилтэй л дөө ер нь л боломж л олдвол тийм, тиймэрхүү байдал байдаг байсан. Тэгээд намайг нэг хоёр цэрэгтэй ингээд машин хүлээгээд, үдээс хойш 4 цагт цэргийн анги дээрээс машин ирдэг тэрэндээ суугаад л явдаг байхгүй юу, тэгээд нэг хоёр цэрэгтэй хамт энэ Нанзадын энэ хөшөөн дээр ингээд зогсч машин ирлээ гээд л ингээд хараад зогсч байсан чинь одоо тэр яг хөшөөний өмнө байгаа дэлгүүр байна шүү дээ, төв дэлгүүр, тэрний тэнд нэг ийм усжуулахын кран нөгөө ийм урагшаа ийм урт юутай кран байдаг шүү дээ, тийм кран ингээд хөдлөөд хөшөө рүү ингээд л эргэсэн одоо бол хөшөөний өмнө тийм юм байгууламж байгаагүй юм чинь шууд өмнөөс нь ирээд л энэ яах, тэр хооронд юу ч мэдэхгүй л байгаа юм чинь тэгтэл ингээд л шууд ингээд л урдаас нь давхиад хөшөөний урдаас нөгөө урт юугаараа ингээд л нөгөө хөшөө рүү ингээд шууд, нөгөө 2 цэрэг чинь хоёр тийшээ ингээд л буугаад зугтчихаж байгаа юм чинь, би яаж ч чадахгүй толгойгоо дараад суугаад үлдчихэж байгаа юм чинь, тэгсэн чинь нөгөө цэргүүд л нөгөө цэрэг харахаараа л үзэж чаддаггүй байсан юмуу яасан юм тэр цэргийг тэгж л тэр машинаар юу яах гэж байсан юм байна лээ хожим юу яахад. Тэгээд тиймэрхүү юм их гардаг байсан би тэрийг одоо их гайхдаг юм, тэр яагаад тэгдэг байсан юм яг учир шалтгаан нь юундаа байдаг байсан юм, тэгээд л тэр үед тиймэрхүү зодоон модоонууд гараад л бас зарим нь тэгээд цохих арга хэмжээгээ авдаг л байсан байх л даа, намайг нөгөө амралтаараа яваад ирэхэд бас энэ цэргүүд ирээд нэг хүнийг зодчихож гэнээ, суран бүсээр одоо зодоод тэгээд эхнэр нь хамгаалах гэж байгаад эхнэрээ, эхнэрийг нь одоо суран бүсээр шахуурдсаар байгаад тэгээд нөгөөдөх нь халуураад одоо эмнэлэгт байгаа гэнээ энэ тэр гэсэн тиймэрхүү яриа энэ тэр бол их л гардаг байсан. Миний үед бол одоо тэр нийгэм чинь бол их хатуу чанга нийгэм байлаа шүү дээ. Тэгээд аягүй их ялгаа байдаг, би бол найман жил дотуур байранд суусан, одоо 1-р ангиасаа аваад 8 төгстөл би энэ сумын сургуулийн дотуур байранд суусан, тэгээд угаасаа одоо малчин айлын бүх хүүхдүүд л дотуур байранд суудаг байлаа шүү дээ, тэр үед одоо гадуур тэгж айлаар байна ч гэх юмуу одоо үеийнхэн шиг хүүхдээ сургуульд суух болохоор л хөдөөнөөс гэр авч ирж бариад, ээж нь хараад сууна гэсэн тийм юм байдаггүй, ээж аавууд нь бүгд л одоо нөгөө нэгдэл нийгмийнхээ малыг маллаад, ямар ч одоо хүүхдээ харах завгүй байхгүй ажилладаг байлаа, бараг л сургуульд ч хүргэж өгөхгүй бүх юм л зохион байгуулалттай сургууль цуглах болохоор малчин өрхүүд рүү нэгдлээс машин гаргаад хүүхдүүдийг нь цуглуулаад шууд дотуур байранд нь буулгаад тэгээд л тэндээ орно. Одоогийнх шиг дотуур байрыг ээж аав нь тохижуулна гэж байхгүй, бүх юм л цаанаас нь нам засгаас л хангаад өгчихдөг ирээд л байранд суухад бэлэн. Байрны хангамж ч сайн, гэлээ гэхдээ л одоо хүүхдүүд гэр орноосоо хол байгаа юм чинь тухайн үедээ бол гэр орноо санах манах тийм юм байдаг л байсан л даа. Гэхдээ одоогийнхтой ч зүйрлэх ч юм байхгүй л дээ. Тэгээд дотуур байранд байж байхад хүртэл хүүхдүүдэд одоо насны ч байдаг юмуу одоо анийнх ч гэх юмуу ер нь тиймэрхүү ялгаа аягүй их байдаг байсан, дэг гэх юмуу даа одоо тэр үед. Тийм миний мэдэхээс л одоо манай одоо нэр усыг нь хэлээд ч яахав дээ одоо энэ нутагт амьдарч л байна нэг залуу одоо аягүй тийм тэр дотуур байрны одоо хаан маягын тэгээд л ингээд орой болоход ингээд л нөмрөг нөмрөөд л нөгөө коридороор ингээд яваад л араас нь одоо нөгөө юу гэдэг юм бараа бологч нар нь гэдэг юмуу одоо жаахан ингээд хүүхдүүд ингээд л тасагт нь оруулж ирээд л унтуулна. Тэр үедээ би, би бол тэгж мэдэхгүй л дээ, жижигхэн байсан болохоор дуу муу дуулж өгч унтуулдаг байсан энэ тэр гэж ярьдаг юм билээ. Тэгээд миний мэдэхээр бол ингээд цагаан сараар тэр үед нөгөө цагаан сар гэдэг юм чинь бараг байхгүй байлаа шүү дээ нөгөө малчдын баяр гээд хөдөөгүүр хэдхэн малчид ингээд л нэг идээ будаагаа засаад л ингээд өнгөрдөг. Нөгөө төрийн албан хаагчид сумын төвийнхөнд бол нэг их нөлөөлдөггүй. Тэгээд нөгөө хүүхдүүд ч цагаан сарын амралт гэж байхгүй. Нөгөө дотуур байрандаа ингээд л нөгөө хангалт сайтай болохоор ингээд л байранд тасгууддаа ингээд л идээ будаагаа засаад л ингээд л шинэчихдэг. Тэгээд нөгөө нэг удаа би тэгж шинэлсэн юм, тэгэхэд тэр байрны одоогоор бол босс нь юм даа тээ, тэрэнд очиж хүүхдүүд золгож байсныг би санадаг юм. Тэгээд л би.

Оюунтунгалаг -

Тэр нь одоо хэддүгээр ангийн хүүхэд вэ?

Саранчимэг -

Тэр үед 8 байсан юм болов уу, 7 дугаар ангийн хүүхэд байсан юм болов уу, би л лав нэг 3-4-т л байсан байх, 3-4 дүгээр ангид л байсан байх тэгээд л ширээнийхээ ард нэг сүрхий одоогоор бол сүрхий л байсан байх л даа одоо бол инээдтэй санагдаж байгаа юм чинь тухайн үедээ бас тэрэндээ нөгөө уусчихсан байсан ингэх ёстой л гэж бодож л байсан байх л даа. Тэгээд л яваад л нөгөө идээний ард суучихсан очиж золгоод л тэгээд л гарч байсан санаанд байдаг юм. Тэгээд л амралтаар ингээд яваад ирэхэд охидуудад л мэдэгдэхгүй л дээ тэр нөгөө эрэгтэй хүүхэд байсан учраас тэгээд л амралтаар яваад ирэхэд ингээд л тэр дотуур байрны бүх ингээд хүүхдүүд банди нар бол ингээд л яг үүдэн дээр ирээд л тэрэнд одоо тодорхой хэмжээний татаасаа өгч ордог байсан. Одоо нэг, нэг төгрөг ч гэдэг юмуу юу ч өнгөтэй өөдтэйхэн хувцас байвал авна би одоо энийг чинь бүсийг чинь авлаа ч гэх юмуу одоо ийм байдлаар тэгдэг байсан гэж ярьдаг юм. Би тэгээд бас зах зухаас нь мэднэ л дээ, манай ах тэр ангид нь байсан юм чинь. Тэгээд тэр ч үед бөөн зодоон модоон аягүй их болдог байсан шүү дээ. Энэ одоо дотуур байр харагдаж байна, энэ 2 давхар орууд дээр чинь орой гараад л тэгээд л зодолдоод доороос нь нөгөө жижгүүд нь чулуу авч өгнө, томчууд нь тэрэн дээрээ зодолдоод л тэгээд л ялагчаа тодруулдаг байсан юм шиг байгаа юм, тиймэрхүү юм байдаг байсан намайг сургуульд байхад тэгээд би гайхахдаа бол яахав тэр үед тийм хатуу чанга нийгэм байсан байхад яахаараа тийм юм байсан юм болоо гэж одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Одоо бол дотуур байранд нь хүүхдүүдэд ч тийм юм байхгүй, нэгнийгээ одоо ямар нэгэн байдлаар дарамтлах тиймэрхүү юм байдаггүй. Одоо энэ гаднаас ирж байгаа мэргэжил сургалтын үйлдвэрийн төвийн хүүхдүүд энэ тэр байж л байна. Ер нь тийм юм ажиглагддаггүй мэдэгддэггүй шүү дээ. Тэгээд тэр үед бол тийм юм аягүй их байсан байгаа юм. Тэр нийгэмд миний нэг гайхаж байдаг, явдаг юм тийм юм байдаг юм. Өөр ч одоо нэг их тэгээд онц одоо сонирхуулаад ч байх юм байхгүй байх шив дээ зүгээр. Тухайн үеийн нийгмийн байдал бол одоо мэдээжийн хэрэг бид нар сургуульд байхад бол одоо өнчин юмуу, хагас өнчин хүүхдүүдэд маш их анхаарал халамж тавьдаг байсныг би мэддэг юм. Манай ангид одоо нэг бүтэн өнчин хүүхэд байлаа, тэгээд л одоо жилд нэг удаа ингээд л дэлгүүрт нэг тусгай хувцас ирээд л тэр хувцсаар одоо ингээд л яг иж бүрэн хувцаслаад л тэр хүүхэд нь тэгээд юу яадаг ямар нэгэн амралт хүүхдийн зуслан ч гэдэг юмуу тиймэрхүү юманд одоо явуулах хүүхдийн тоо моо ирэхэд бол өнчин өрөөсөн хүүхдүүд хамгийн түрүүнд одоо хамрагддаг тийм байлаа, одоог бодох юм би их одоо чинь халамжийн нийгэм болчихоод байна л гээд яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд одоо бол тэр халамж бол яг тэгж эзнээ олдог юмуу, үгүй юмуу ер нь нөгөө нэг социализмын үед чинь одоо бүх юм одоо ижил тэгш хуваарилалттай байлаа гээд яриад байдаг шүү дээ тийм ээ, тэгвэл одоо бол тэрнээс илүү тэгш хуваарилагдаад байна уу гэж би бодоод байгаа шүү дээ. Одоо бүх нийтээрээ л халамжинд хамрагдаад тийм ээ, одоо тэр ялгаа байхгүй бүх хүмүүс л одоо тэр баян байна уу, ядуу байна уу, мэргэжил боловсролтой байна уу ямар байна хамаа байхгүй, одоо иргэн бүрт одоо тэгш хуваарилаад тэр тэгш хуваарилалт гэдэг чинь одоо бол илүү хуваарилаад байгаа юм болов уу гэж би боддог юм. Тэр үед бол одоо яг тэр одоо халамж хэрэгтэй нийгмийн халамж хэрэгтэй яг л тийм л хүмүүсээ онож халамжилдаг байсан байна, одоог бодох юм бол гэж би боддог байхгүй юу. Одоо бол мэдээж бас чадвартай нь ингээд чадвартай л ингээд амьдраад явж байна. Тэр хүний буруу биш л дээ, бас халамжинд хамрагдах нь зөв л байх л даа тэгэхдээ л бас яг онохгүй байна л гэж би боддог юм, илүү одоо тэр жинхэнэ халамж хэрэгтэй гэр бүлд өнчин ч байдаг юмуу аль эсвэл одоо тэр үнэхээр одоо зүтгээд, зүтгээд тэр амьжиргаандаа хүрч одоо хүүхдүүдээ тэжээж чадахгүй байгаа тэр айлуудад юмуу тэр рүү одоо илүү тийм халамж одоо очиж байх ёстой болов уу л гэж боддог юм, миний бодол шүү дээ энэ бол.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр сургуулийн захиргаанаас ч юмуу төрөөс тэр өнчин өрөөсөн хүүхдэд тэгж анхаарал тавьдаг байсан байна, хүүхдүүд өөрсдөө хоорондоо тэр хүүхэдтэйгээ яаж харилцдаг?

Саранчимэг -

Тэр үед бол хүүхдүүд ерөөсөө тийм нэг тийм зиндаархдаг тийм юм бол байгаагүй шүү дээ. Одоо бол юу гэдэг юм одоо миний л мэдэхэд л одоо сургуульд бол хүүхдүүд хоорондоо ингээд л одоо бол тийм юм ажиглагддаг л даа. Би бас өөрөө бас нэг сургуульд бас хоёр гурван жил багшилсан л даа, би одоо хүүхдүүдийг хооронд ингээд харж байхад одоо өмсөх хувцсаараа ч байдаг юмуу тиймээ одоо гарал үүслээрээ одоо жаахан чинээлэгдүү айлын хүүхдүүд л бол нилээн найз нөхөдтэй бас тэрний үг бас арай одоо хүндтэй ч байх гэх юмуу тийм ээ, тиймэрхүү юмнууд л одоо бол ажиглагддаг л даа, тэр үед бол ер нь тийм байгаагүй ээ, ер нь нэг их байгаагүй ээ. Тэгэхдээ нэг ингээд нэг даргын хүүхэд ч гэх юмуу тиймээ даргын одоо нэг сэхээтнүүдийн хүүхэд энэ тэр гэх юм бол бас арай илүү тийм бас тиймэрхүү юм ажиглагддаг л байсан л даа, ядаж л одоо нэг барьсан үзэг нь тэр үед 3 төгрөгний үзэг одоо даргын хүүхэд л барьдаг байлаа шүү дээ тийм ээ, сумтай үзэг гээд л тэгэхэд малчдын хүүхдүүд бол яахав дээ нөгөө нэг юуны төгрөг далан мөнгөний энэ тэр тийм нөгөө нэг жижиг хар үзэг энэ тэр л барьсан очиж яахав дээ тиймэрхүү ялгаа нь байдаг байсан байх тэгэхдээ нэг их тийм хүүхдүүд хоорондоо тийм одоо зиндаархсан байдал бол байдаггүй байсан. Тэр өнчин мөнчин хүүхдүүдийг одоо гадуурхах ч гэдэг юмуу тийм юм бол одоо миний мэдэхэд л нэг их байгаагүй. Хүүхдүүд хоорондоо бол ер нь тэр нэг тиймэрхүү нэг ялгаа бол миний мэдэхээр л тэр дотуур байранд байдаг чинь сургууль дээр бол нэг их мэдэхгүй ээ, би сайн мэдэхгүй байна.

Оюунтунгалаг -

Өнчин найздаа одоо мөнгө төгрөг цуглуулдаг ч юмуу хувцас хунараасаа өгдөг ч юмуу анги хамт олон тийм?

Саранчимэг -

Тийм юм нэг их байхгүй байсан байх аа би ер нь санахгүй байна. Одоо манай ангийн энэ ядарсан юм одоо энэнд ингээд ийм хуримтлал бий болгоод өгчихье энэ тэр гэсэн ер нь тийм сэтгэхүй ер нь байгаагүй байх. Тэгээд бүгдийг нь цаанаас нь одоо улс л одоо хангаж байх ёстой. Энэ одоо ядарсан хүн байвал энийг улс л харах ёстой, тэрнээс биш би хувь хүнийхээ хувьд ч юмуу энэ нэг хамт олон байгаа юм чинь энэ хамт олны хувьд энэ хүнийг одоо харж хандах юм хийх ёстой байсан юмуу тийм юм би одоогоор бол мэдэхгүй байна, тийм сэтгэхүй тэр нийгэмд байгаагүй юм болов уу даа л гэж бодож байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Түрүүн хэллээ шүү дээ, тэр ТМС-ийн хүүхдүүд сургуулийн хүүхдүүд ухаандаа хоорондоо зодолдоод байна шүү дээ, тэр тэгээд ер нь яагаад тэгээд байсан юм болоо?

Саранчимэг -

Би харин яагаад тэгээд байсныг би ерөөсөө ойлгодоггүй юм.

Оюунтунгалаг -

Яадаг юм бол ТМС-ийн хүүхдүүд чинь бол 8 дугаар анги төгсөөд тийм ээ 9-д оролгүйгээр?

Саранчимэг -

Тэр үед нөгөө нэг ТМС-д явуулна шүү, аа жаахан тааруухан сурдаг ч юмуу сахилга батын хувьд ч жаахан доголдолтой ч юмуу тиймээ тэр багш нарт бас нэг арай нэг өөрөөр харагддаг бас нэг нийцэмж муутайхан тиймэрхүү хүүхдүүдийг бараг шийтгэл маягийн сургууль байлаа шүү дээ, чамайг ТМС-д явуулна чинь шүү, энэ нэг юм ТМС-ийн царайлчихаад энэ тэр гэж ярьдаг байлаа шүү дээ тээ, тэгээд тиймэрхүү хүүхдүүдийн нэгдэл байдаг байсан байж магадгүй, ТМС гэдэг бол тэнэг мангаруудын сургууль гэдэг орчуулдаг байлаа шүү дээ. Уул нь бол техник мэргэжлийн сургууль шүү дээ. Тэгээд тэр утгаараа бас тэр ТМС-ийн хүүхдүүд тэгээд яадаг байсан гэхээр тэр үед нөгөө ТМС-ийнхэн чинь л одоо аль хүнд хүчир хүний хүчний ажил шаардлагатай байгаа тийм газар л ТМС-ийнхнийг бөөнөөр нь машинаар нь ачиж авчирч сумын төв дээр авчираад л одоо жишээлбэл тэнд нэг тийм хороо баринаа гэвэл тэгээд ТМС-ийнхнийг бүгдийг нь машинаар нь ачиж ирээд л одоо тийшээ ажиллуулдаг, хавар одоо нөгөө нэгдлийн олон мал зэрэг одоо төллөөд л ингээд айлд хүн хүч хүрэхгүй болоход ТМС-ийн хүүхдүүдийг ингээд л машинаар нь аймгийн төв дээрээс ачиж ирж байгаад л ингээд л айлуудаар нэг нэгээр нь ингээд тараадаг байлаа шүү дээ тийм ээ, тэгэхэд л одоо ингээд жишээлбэл аймгаас ТМС-ийнхэн ирж гэнэ ээ, өнөөдөр орой ирж гэнэ ээ гээд л ингээд бөөн машинтай ингээд хүүхдүүд хүрээд тэгээд л нөгөө сумын тэр үеийн залуучууд одоо ахлах ангийн банди нар энэ тэр чинь л тэрийг л одоо бараг л отоод л хүлээж байдаг. Тэгээд л ирэхээр нь ямар нэгэн байдлаар л одоо их бага хэмжээгээр ямар ч гэсэн нэг тиймэрхүү зодоон модоон тийм юм бол заавал болдог байсан юмаа, би яг л тэрийг санаж байна. Тэгээд манай эгчийн манай эгч надаас найм эгч л дээ, тэр үед манай эгч одоо ярьдаг юм, тэр үед ёстой үнэхээр ёстой аймаар тийм одоо нэгэнтэйгээ ядарсан тийм хүүхдүүдийг аягүй их тийм дээрэлхдэг байсан гэж ярьдаг байсан. Манай эгч одоо тэдний одоо ч энд байдаг л юм л даа нэг авгай, тэр энэ тэр гээд ярьдаг байсан байхгүй юу бүр нэг өнчин хүүхдийг бүр хөдөө ингэж авч явж амьд хонин гүрвэл одоо дарамталж идүүлж байсан тэрнээсээ болж галзуурч байсан энэ тэр гэж ярьдаг юм байлээ. Тэгээд шөнө ингээд хэдэн цаг ч болж байсан хамаа байхгүй дуудаж босгоод л бууз олж ир, чанасан мах олж ир, би өлсөж байна гээд л ингээд явуулдчихдаг тэгээд тэр нь одоо хаана ч явдаг байсан юм тэгж байгаад л ирээд л байхгүй ирэх юм бол ингээд л зодуулаад л одоо тиймэрхүү юмнууд дарамтанд аймаар их байдаг байсан гэж манай эгч ярьдаг юм билээ. Миний үед бол нэг их тийм юм байгаагүй л дээ.

Оюунтунгалаг -

Том ахлах ах настай хүүхэд нь бага хүүхэдээ, хүүхдүүд хоорондоо шүү дээ?

Саранчимэг -

Тийм, хүүхдүүд хооорондоо л тэгж л юу яадаг байсан байлээ. Тэгээд томчуул нь мэддэггүй байсан юмуу, ямар ухаантай юм тэрийг ямарч байсан тэрийг зохицуулдаг юм байгаагүй л юм шиг байна лээ, би миний ойлгосноор бол.

Оюунтунгалаг -

Тэр одоо дээр ярилаа шүү дээ, клубт байхад тийм ээ хүүхдүүд гараад зодолдож байсан гэж?

Саранчимэг -

Тийм, тийм.

Оюунтунгалаг -

Тэгээд яахав чулуу мулуугаар?

Саранчимэг -

Тийм ер нь ингээд л их дийлэнхдээ ингээд л нэг ямар ч гэсэн нэг ингээд хоёр гурван төө хэрийн модтой энэ тэр л ингээд л яг бэлтгэлтэй ирсэн байдаг байсан юм шиг байна лээ л дээ, бүр ингээд бүжиглэж байхдаа хүртэл ингээд модоо бариад ингээд явдаг байсан байхгүй юу, бүжиглэж байхдаа тэгээд л ямар нэгэн асуудал гарлаа за тэр ингэлээ л гэхэд тэгээд л пар гээд л гардаг ерөөсөө цаанаасаа команд авсан юм шиг л, тэгээд л манай тэр усжуулахыхны жолооч нь ингээд тэр бүжгэнд машинтайгаа ирээд тэгээд тэрийг нь мэдчихээд нөгөө манай сумын залуучууд ингээд сэмхэн гараад хэдэн машинтайнууд нь тэр үед хувийн гэж байгаагүй шүү дээ, бүгд л одоо нэгдлийн тэр улсын л машин барьдаг байсан юм чинь, тэгээд бүр ингээд хорьж одоо бүслэх маягтай нөгөө машиныг нь тэгээд тэрийг их сайн жолооч байсан ёстой тийм хүрээн дундуур ёстой машин гарна гэж одоо санамааргүй тийм зайн дундуур одоо гараад зугтчихлаа ердөө үнэхээр чадвартай юм байна энэ тэр гэж яриа бас гарч л байсан би сонсч л байсан. Тэгээд яахав бүслээд л одоо машинаар бүслэж аваад л ингээд бодвол барьж авч одоо зодох л барих гэж л байсан байх л даа одоо бол тэр үед.

Оюунтунгалаг -

Тэр усжуулахынхан ч гэдэг юмуу цэргүүд энэ тэр дандаа өөр нутгийнхан шүү дээ тийм ээ?

Саранчимэг -

Тийм цэргүүд.

Оюунтунгалаг -

Танай нутгийн хүмүүс биш шүү дээ?

Саранчимэг -

Биш тийм, тэгэхээр одоо тэр нутгийн ялгаа гэж байсан юмуу, тийм л байхаа даа одоо бодвол их л одоо нутгархдаг тийм ээ жалга довын үзэлтэй одоогоор бол үндсэрхэг үзэл байсан юм болов уу. Тийм одоо гадуурхах одоо энд бол харилхах гэж яриад байдаг юм л даа. Одоо бол нэг их тийм юм байхгүй байхаа, одоо бол нэг их тийм юм байхгүй байхаа, одоо бол би нэг их ажигладаггүй шүү дээ тиймэрхүү юмнуудыг яахав.

Оюунтунгалаг -

Тэр үед танай энд цэргийн анги нэг л цэргийн анги байв уу?

Саранчимэг -

Тэгсэн нэг л цэргийн анги байсан.

Оюунтунгалаг -

ТМС хэд байв?

Саранчимэг -

ТМС-ний гэж бол яг суманд байхгүй шүү дээ. Аймгийн төвд л ТМС гээд байна тэнд одоо газар газраас очсон хүүхдүүд л байдаг л байсан байх, аль л нөгөө болохгүй бүтэхгүй гэсэн хүүхдүүд л тэнд байдаг байсан байх.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ер нь нийгэм нь өөрөө хүмүүсийн сэтгэхүйд энэ ТМС-ийнхэн гэж болохгүй улсууд ч гэдэг юмуу энэ бол одоо сурлага юугаараа хоцрогсод одоо хамгийн сүүлд байгаа хүүхдүүд ч гэдэг юмуу тийм ойлголт нийгмийн сэтгэхүйд нь өөрсдөө дүүрсэн байсан юм болов уу?

Саранчимэг -

Тийм байж магадгүй л юм. Одоо жишээлэх юм бол аль л болохгүй хүүхдүүд нь тэнд байдаг юм чинь гэдэг угаасаа ч тэр ТМС-ийнх нь хүүхдүүд өөрсдөө одоо тэр суманд ирээд ч бас тийм зүгээр байдаггүй ч байсан байж болох л юм л даа. Гэхдээ тэр үед нь тухайн үеийн одоо нийгэмд нь тиймээ хүмүүсийн сэтгэхүй нь болохоороо одоо уул нь хууль журмандаа ингээд баригддаг тэр үеийн тийм дектатуртай нийгэмд байсан юм чинь тэрэндээ баригддаг байсан бол хүмүүс хэзээ ч тийм юм хийхгүй шүү дээ тийм ээ, тэгэхээр тэр бол тэмцлийн нэг хэлбэр байсан байх аа. Одоо өөрсдөө тэр гарч байгаа бухимдал нь одоо юугаар илэрч байгаа нэг хэлбэр нь байсан ч байж магадгүй юм тийм ээ, гэхдээ би бол одоо юу мэдэх вэ дээ тухайн үед тиймэрхүү үйл явдал болдог л байсан болохоос яг дүн шинжилгээ хийнэ гэх юм бол чадахгүй байх л даа мэдэхгүй.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр танай дотуур байранд атаман одоо ухаандаа атаман байсан?

Саранчимэг -

Тийм атаман л байсан.

Оюунтунгалаг -

Атаман байсан тэгэхээр тэрэнтэй адилхан яг тэр үед өөрийн чинь үеийн залуусын дунд бас атаман энэ тэр гэдэг ойлголт байв уу ер нь, атаман байв уу ?

Саранчимэг -

Атаман байсан л байлгүй дээ бодвол одоо суманд чинь ингээд л бидний үед бол одоо нэг тийм тухайн үедээ нэг тийм нөлөөтэй хүмүүс байдаг шүү дээ яг нэг одоо үе дотроо тийм ээ тиймэрхүү хүмүүс бас байсан байх аа. Тийм атаман за миний мэдэхээс тэр атаман тэр дотуур байранд л тийм атаман байдаг юм байна тэгээд яг одоо сумандаа томчуулын дунд ямар байсныг яаж мэдэх вэ. Тэгээд манай нэг ахын найз нь нэг банди байдаг байсан юм. Тэр бас нилээн нөлөөтэй байсан байх гэхдээ тэр тийм атаман талаараа биш зүгээр яахав нэр хүнд тэр талаараа жаахан тийм одоо нэр хүндтэй л байсан байх л даа ер нь бол тэгэхдээ тийм одоо тэр үеийн хэллэгээр бол тийм хулигаан энэ тэр тийм зан араншин байхгүй л дээ зүгээр тэгээд тэр хоёул нэг ангид байдаг байсан юм байна л ээ, тэгээд ярьдаг байсан юм. Тэр хүнийг ээлж ээлжээр хичээлдээ суудаг одоо нэг нь ирвэл нэг нь ирдэггүй, тийм байдаг байсан гэж ярих юм байна лээ. Тэгээд бодвол хоорондоо тийм зөрчилтэй таардаггүй л байсан юм байлгүй дээ, атаманууд хоорондоо ингээд л.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо тэр хүмүүсээ та нар ер нь хэн гэж нэрлэх вэ, атаман гэж нэрлэх юмуу хулигаан гэж нэрлэх үү?

Саранчимэг -

Одоо яг юу гэж хэлдэгийг нь мэдэхгүй ээ, мэдэхгүй юм даа яг тийм.

Оюунтунгалаг -

Дотуур байрныхаа тэр нэг айхтар хүн байсан байна шүү дээ хүү, тэрийг одоо хэн гэж нэрлэх вэ овгороо гэх юмуу, юу гэх юм, атаман гэх юмуу, боссоо гэх юмуу юу гэх вэ одоо?

Саранчимэг -

Мэдэхгүй ээ одоо яг юу гэж нэрлэж байсныг мэдэхгүй. Зүгээр ингээд яг нэг ийм одоо тэр үед торгон цэргийн гэж ярьдаг байсан юм. Одоо ингээд яг хичээлээс хүрээд ирэхэд нь хувцсыг нь тайлж аваад л биеийг нь чийгтэй алчуураар арчаад л тэгээд л хичээлд явах болоход нь бүх хувцсыг нь ингээд хувцаслуулж өгөөд ингээд явуулдаг нэг тийм яг өөрийнх нь ийм одоо юу гэх юм бэ дээ.

Оюунтунгалаг -

Туслагч ?

Саранчимэг -

Туслах л юм даа одоо тийм юу байдаг байсан, тэрийг л лав торгон цэрэг гээд тэгдэг байсан. Тэгэхээр одоо юу гэдэг байсан юм бол доо, Жа маягын юм байсан юм болов уу мэдэхгүй ээ. Тэгэхдээ тэр бол үнэхээр бас юу байсан. Манай дотуур байрны багш одоо ингээд сургууль байрны хүүхдүүд ингээд зааландаа бүгдээрээ хоол идээд сууж байхад байна шүү дээ хоол идээд сууж байхад тэр юу бандийг орж ирэхэд л одоо бүгд хоолоо идээд сууж байсан бүх хүүхдүүд дэрх гээд босоод зогсож байгаа юм чинь. Тэгээд л нөгөө дотуур байрны багш сууцгаа гээд тэгэхэд суух хүүхэд нэг ч байхгүй, тэгээд тэр хүүхдийг суу гэхэд сууж байгаа юм чинь. Ер нь нэг тиймэрхүү одоо нилээн нөлөөндөө авчихсан л байсан байх л даа. Багшаас одоо багш одоо суу гээд байхад л тэр нөгөө банди харж байхад л тэрнийг харж байхад л одоо багшийн үгэнд ороод сууж чадахгүй байна гэсэн үг шүү дээ тэр хүүхдүүд, тэгэхээрээ нилээн л одоо нөлөөтэй ямарч гэсэн тэр хүүхдүүдийг энэ нэг аймшигтай хүн одоо айдаст л ямарч гэсэн автуулаад айдсаар нь барьж чадаж л байсан байх. Тэгэхээрээ тэр одоо атаман байсан юмуу, хулигаан байсан юмуу, овгор байсан юмуу юу байсан юм одоо мэдэхгүй, яг нэрийг нь одоо мэдэхгүй юм даа, яг юу гэж нэрлэдэг байсныг.

Оюунтунгалаг -

Тэр хүүхэд тэгэхээр мэдээж одоо бараг л өөрийн чинь үе өөрөөс чинь ах?

Саранчимэг -

Ах л даа.

Оюунтунгалаг -

Тэр хүний зүгээр нэрийг нь хэлэхгүй байж болно, нэрийг нь хэлэхгүйгээр тэр хүний цаашдын амьдрал?

Саранчимэг -

Тэгээд л яахав дээ тэр хүн бол нилээн хэдэн жил шоронд явж байгаад л тэгээд эргэж ирээд л одоо авгай мавгай авсан амьдарч л байгаа л даа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр хоёулаа эргээд нөгөө дотуур байр руу чинь оръё л доо. Тэгэхээр 8 настай хүүхэд чинь сургуульд ороод дотуур байранд байна шүү дээ. За яахав өөрөө эгчтэйгээ байсан тийм ээ?

Саранчимэг -

За эгчтэйгээ би бэлтгэлд суугаад л тэгээд л нэгдүгээр ангиасаа бэлтгэлд суугаад л тэр жил манай анги 8 дугаар анги төгсөөд яваад өгсөн. Тэгээд л би манай нэг ах байсан юмаа одоо нас барчихсан юм, ах маань надаас 4 ах л даа.

Оюунтунгалаг -

Ах дүү ер нь хэдүүлээ вэ ээж, ааваасаа, та нар ээж, ааваасаа хэдүүлээ вэ?

Саранчимэг -

Бид нар ээж, ааваасаа тавуулаа байж байгаад манай нэг ах 8 дугаар анги төгсөөд гэртээ харих замд аваарт ороод нас барчихсан. Тэгээд одоо дөрвүүлээ л дээ. Тэгээд нэгдүгээр ангид бол одоо энэ дотуур байр чинь яг намайг нэгдүгээр ангид анх орж байхад яг шинэ ашиглалтанд орж байсан тэгээд нөгөө шатаараа явж үзээгүй.

Оюунтунгалаг -

76-77 оны үед?

Саранчимэг -

77 оны үед тэгээд тэр шатаар явах л маш их сонирхолтой байсан. Тэр үед байшин майшин гэж бараг мэдэхгүй шүү дээ. Энэ сумын төв дээр ирж байж л байшин гэдэг юмыг харж байгаа юм чинь нээрээ, тэгээд л нөгөө дотуур байранд анх орж очоод л тэгээд шатаар л яваад дээшээ доошоо өдөрт ер нь хичнээн ч дахиж бууж дээшээ авирдаг шатаар өгсдөг байсан юм тийм ээ, тэгээд тэр л их сонин хамгийн сонин юм тэр л байсан байгаа юм тэр дотуур байранд анх ороод л тэгээд яахав дээ ингээд хүүхдүүдийг хуваарилаад л ингээд өгчихөж байгаа юм чинь одоо. Жишээлбэл одоо нэгдүгээр ангийн хүүхдүүдийг нь арай нэг долоо наймдугаар ангийн хүүхдүүдтэй тасагт тийм ээ, одоо бас ингээд бараг даалгаад л ингээд оруулчихаж байгаа юм л даа. Тэгээд байранд л яахав дээ тэгээд нэг их цөхөрч одоо цөхөрч байсан юм мэдэх одоо санахгүй байнаа. Тухайн үедээ бол балчир жаахан байсан учраас гэр орноо санадаг л байсан байх. Тэгээд цаанаасаа ингээд бүх юм нь хангалттай ингээд хангамж нь сайн юм чинь ер нь бол нилээн диктатуртай тийм л байсан л даа, дотуур байранд бол.

Оюунтунгалаг -

Ах дүү нар чинь бол бүгд сургуулиар явсан уу?

Саранчимэг -

Манай нэг их сургуулиар ч явсан юм байхгүй дээ. Манай том эгч энэ Орост Новосибирскт сургууль төгссөн, одоо хотод ажиллаж байгаа, нэг ах маань тэгээд нас барсан, тэгээд би байгаа юм, тэгээд манай дараагийн дүү нэг охин дүү бас хотод тэр үед нийтийн аж ахуйн ТМС гэж байлаа шүү дээ тийм ээ, тэрний юунд тэр оёдол юу ч билээ тийм юм төгсөөд одоо тэгээд ажлаа хийгээд яг төгсөхийнх нь үед нийгэм ингээд задраад юун тэр нөгөө хамаг ажилчид чинь хүн ажилд авах нь байтугай бүгдийг халж байлаа шүү дээ, яг тэр үед төгссөн л дөө, тэгээд ажилгүй одоо тэгээд мал маллаад л нөхөр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Тэгээд манай хамгийн бага дүү бас л юу яасан, бас л яг нөгөө нийгэм задарч байхын үед одоо ингээд нөгөө бараг л малчин айлын хүүхэд болгон хичээл сургуулиа завсардаад л хөдөө гардаг байлаа шүү дээ. Тийм үед бүх юм суларсан байх үед л бас 7 дугаар ангиасаа шууд ингээд сургуулиа хаячихаад хөдөө гараад л тэгээд одоо болтол малчин.

Оюунтунгалаг -

Малчин, хоёр дүү малчин?

Саранчимэг -

Би өөрөө ч гэсэн малчин шүү дээ, одоо л нэг энд ингээд л ажил хийж байгаа болохоос биш өөрөө бас би тэр үедээ илгээлтийн эзэн гээд 300 төгрөг аваад л тийм ээ, 300 төгрөгөө аваад их сүрхий тийм улаан илгээлтийн эзэн гэсэн тийм нэг үнэмлэх юмуу юу юм бэ дээ тэр үед тийм юм аваад тэгээд малчин болоод хөдөө гарч байлаа.

Оюунтунгалаг -

Тэр үед тэгээд дотуур байранд ээж, аав чинь явуулсан тэгээд эргэж ирдэг байв уу? Ээж, ааваас чинь бас одоо дотуур байранд та нарын хүнсэнд зориулж юм авдаг мал мах авдаг байв уу, ээж, аавтайгаа тэгээд яаж уулзах вэ амралтаараа л очиж уулзах юмуу эсвэл наана ирж уулздаг байсан юмуу, эргэдэг байсан юмуу, ээж, аавыгаа ер нь их санадаг байв уу, хоорондоо захиа юм бичилцдэг байв уу?

Саранчимэг -

Одоо тэр сургуульд байхад ер нь нэг ингээд зориудаар за хүүхэд минь яаж байгаа бол доо хүүхдээ нэг эргэж ирье гээд л тийм явж байх боломж бол бусад айлуудад мэдэхгүй манайд лав байгаагүй. Манай ээж яг одоо ингээд манай эмээ гэж настай хүн байлаа, манай ээж чинь бас өөрөө тахир дутуу шүү дээ группын хоёрдугаар зэргийн групптэй одоо тийм ээ тийм хүн шүү дээ. Тэгсэн хэрнээсээ л одоо хэдэн хүүхдийгээ тэжээхийн тулд тэр нэгдлийн одоо хоёр зуу гаруй мал маллаад л тэгээд манай нэг эгч одоо үеэл эгч л дээ, манайд байдаг байсан юм. Манайд өссөн тэгээд тэр ингээд гурвуул байдаг байсан, бид нар бас сургуульд тэгээд тусгайлан ингэж эргэж ирнэ гэж байхгүй л дээ. Зүгээр ингээд хүнээр нэг жижигхэн уутанд ааруул мааруул хийгээд ингээд явуулсан л байдаг байсан. Байрны хүнс хоолны хувьд бол ерөөсөө тэгж хүмүүсийн аав, ээжүүдийнх нь тийм хувийн юмнаас авч байсан нь авч байгаагүй байхаа байгаагүй. Ерөөсөө л цаанаас нь нэгдлээс тэгээд дотуур байранд хүнсэнд тэгээд тэр нэгдлийн малнаас л хэдийг авдаг байсан юм тэгээд л авчихдаг. Ингээд өвөл болохоор л нөгөө дандаа ингээд халаалт байхгүй болоод дотуур байр чинь хөлдчихнө. Тэгээд л нөгөө айлуудаар ингээд хүүхдүүдийг гаргадаг байсан байхгүй юу ингээд л нэг, тэгээд би айлд гараад тэр өвлийг ингээд яаж байхад тэгээд л нөгөө хүүхдүүдэд нэг хүүхдэд хэдэн килограммаар ч боддог байсан юм ингээд хүүхдүүд нөгөө өвөл нөгөө тасагт нь нөгөө байранд нь хоол өгөхгүй байгаа юм чинь нөгөө махыг нь ингээд тэр айл дотуур байрны хүүхдүүдийг гаргаж авсан айлуудад ингэж хувааж өгдөг байсан байхгүй юу.

Оюунтунгалаг -

Бас нормтой хуваарилж өгдөг байсан?

Саранчимэг -

Тийм, махыг нь өгдөг байсан. Тэгээд миний байсан айлын хүн одоо очоод шилж, шилж байгаад хамгийн тарган гулуузыг нь авч байсныг санаанд байдаг юм. Намайг дагуулж очиж байгаад тэгж л байсан байгаа юм. Тэгээд тэр цаанаас ээж, аавуудаас бол тэгж хувиас нь тийм юм авдаггүй байсан байхаа. Тэгээд нөгөө нэг юу болдог байсан. Хавар ингээд нөгөө мал бэлтгэл гээд нөгөө малчид ингээд л малаа ингээд тууж ирээд одоо мөнгөөрөө өгнө шүү дээ, килограмлуулаад тийм ээ тэгээд л нөгөө малыг ингээд тууж аваад л тэр хойшоо хотод л тэр мал комбинат энэ тэрд өгдөг байсан юм байлгүй дээ одоо бодвол, тэгээд тэгэхэд аягүй их тийм одоо нөгөө мал махаа өгөөд тэгээд тэдэн төгрөгтэй болоод ингээд л аягүй баяждаг байсан юм шиг байгаа юмаа тэр үедээ. Тэгээд л би аягүй ийм тийм хөгжмийн сонирхолтой, тэгэхэд чинь би 5 дугаар анги төгссөн бай л уу даа тэгээд л нөгөө яг нөгөө мах бэлтгэл ингээд аваачиж тууж мал тушааж байгаа газар ингээд ийм нөгөө будкатай машинд артлак гэж ярьдаг юм даа одоо тийм ээ. Тэрэнд ингээд нөгөө дэлгүүрүүдийнхээ наймааг аваачаад ингээд тавиад юм зарж байна. Тэгээд манай ээж би бүр ёстой нэг гитар авмаар санагдаад л ёстой байж болохгүй байгаа юм чинь тэгээд л манай ээж нэг хэдэн мал тууж ирээд нөгөөдхөө пүүлүүлээд ингээд тушаагаад тэгээд л хэдэн төгрөгтэй болоод тэгээд нөгөөдхийгөө авч өг гээд ёстой гуйсаар байж нэг гитар авахуулаад л тэгээд нөгөө байрандаа авчираад л тэгээд би ёстой салдаггүй завсарлагаа болгоноор л нөгөө сургууль дотуур байр хоёр ойрхон юм чинь нөгөөдхөөсөө бүр салж чадахгүй хичээлдээ явчихаад завсарлагаа болгоноор гүйж ирж дуугаргачихаад буцаад л юу руугаа сургууль руугаа явдаг байсан. Манайд тэгээд л нөгөө манай тэгээд л нөгөө хичээл таслаад нөгөө гитараа аваад л хөдөөнөө очсон чинь нөгөө манай тэр үеэл эгч юу мөнгө үрж шал дэмий юм авлаа энүүгээр чинь яадаг юм гээд л аягүй их ад үзэж байсан. Би тэрийгээ гитараа бариад л гэрийнхээ сүүдэрт сууж байсан байгаа юм. Тэгээд тэгэхэд жаахан байж л дээ одоо тэгээд тэгж байсан байгаа юм. Тэгээд мал бэлтгэл гэж тэр мах тушаагаад л өвөл нь болохоор юу яадаг юм, ер нь малчдыг ч гэсэн тийм байдаг байсан. Хувиасаа мал одоо ингээд л тэр үед чинь нөгөө нэг 75 толгой мал гэдэг бай л уу нэг айлд ердөө хувьдаа тийм л малтай байх ёстой, тэрнээс илүү мал байхгүй гээд тэгээд л юунууд нь аваад зун болохоор л ингээд нөгөө бичгээр мал авч иднэ, дарга багийн дарга, бригадын дарга гэдэг байсан байхаа тэр үед бригадын дарга ирвэл за нэг ингээд л нэг мал идье нэг бичиг хийгээд өгчих гээд тэгээд нөгөө бичиг хийж өгөөд тэгээд нөгөө хоттой малнаас нэг мал авч идээд нөгөөдөхийнх нь мөнгийг нөгөө цалин дээрээсээ суутгаад л нөгөө авч идсэн малныхаа юуг тэгээд өвөл болохоороо одоо ингээд хот хотноосоо ингээд өөрсдийнхөө мэддэгээр ингээд л хүнсээ авч ч болохгүй шүү дээ. Нөгөө ингээд бүх мал чинь ингээд нэг газар төвлөрнө тэгээд нөгөө хүмүүс нь өөрсдөө ирээд л одоо тэр малаа нядлана. Тэгээд нөгөө махаа ингээд одоо хувааж авна. Тэгээд л одоо өвөл ингээд аймаар хүйтэнд ингээд өчнөөн одоо хөлдүү ингээд малын гулуузнууд нөгөө хүнснийхээ махыг ингээд тэмээнд ачаад л гэр рүүгээ харьдаг, нөгөөдхөө гэсгээж байж ингээд нөгөө борц юугаа хийж авах бөөн ажил л болдог л байлаа шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр өвөл айлд байлгадаг байсан тийм ээ одоо дотуур байр чинь хөлдчихөөд тэгээд л ер нь жил болгон тэгэх үү ?

Саранчимэг -

Ер нь л бараг жил болгон шахуу л тэгж байсан байх аа.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо танихгүй айлд очно?

Саранчимэг -

Тийм танихгүй одоо мэдэхгүй айлд очно шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэр айлд одоо хэр удах вэ, ямар байх вэ?

Саранчимэг -

Үгүй ээ одоо тухайн үедээ тэгээд л айлд хэцүү л байсан даа. Одоо бол бодоход бол ер нь хэцүү л байсан санагддаг шүү дээ. Ер нь ямарч байсан байрандаа байснаас л хэцүү байсан байх. Тэгээд л тухайн хүний хараа хяналтанд байна. Тэгээд л мэдээжийн хэрэг айлд байж байгаа жаахан хүүхэд чинь өөрийнхөө хүсэл эрх зоргоор байна гэж байхгүй шүү дээ. Хүний хяналтанд л байж байгаа юм чинь тэгээд л тухайн үедээ бол бас жаахан дарамттай л байдаг байсан байх. Айлууд л мэдээж яаж л нэг хүний хүүхэд ирээд л ингээд суучихад хүн мэдээжийн хэрэг бас тэгж нэг их сайхан дуртай хүлээж авдаггүй л байсан байлгүй дээ бодвол. Тэгээд би бол яахав тэгээд жилд би боддог юмаа одоо ингээд гарах айл олдохгүй, тэгээд л манай садан хамаатны ганц нэгхэн л хүн байдаг л байсан тэгээд л тэднийхэн маань олон хүүхэдтэй ч байдаг байсан. Нэг айл нь лав их олон хүүхэдтэй байдаг байсан. Тэгээд яаж ийгээд хэд хоног тэгээд толгой хорогдож байгаад бушуухан нөгөө байр маань эргээд нөгөө халаалт дулаан нь ирээсэй байрандаа орох юмсан л гэсэн тийм бодол болсон л байдаг байсан шүү дээ одоо. Миний мэдэхээр тэгээд бусад хүүхдүүд бол сайхан тийм гоё айлд гардаг л байсан байх л даа, миний хувьд бол нэг их тийм юм байгаагүй ээ. Ер нь байрандаа л жаргалтай байсан.

Оюунтунгалаг -

Хоёр дахь гэр?

Саранчимэг -

Тийм хоёр дахь гэр тэнд чинь одоо дураараа хичнээн одоо зарим нэг үед чинь өлсөж цангасан ч гэсэн гэрээ санадаг ч гэсэн тэнд чинь дураараа эрх чөлөөтэй одоо тэр тасагтаа унтаж байна уу, босоод зодолдож байна уу одоо хамаа байхгүй, одоо айлд чинь бол нэг ширүүхэн хөдөлж ч болохгүй шүү дээ тэгээд л.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь дотуур байрны багш гэж байна уу?

Саранчимэг -

Байна, дотуур байрны багш.

Оюунтунгалаг -

Олон багш байх уу?

Саранчимэг -

Дотуур барны багш тэгээд нөгөө манаач, жижүүр гээд байдаг байсан байхаа, угаагч ч гээд байдаг байсан байх. Дотуур байранд бол яахав дээ багш бол яахав дээ тэгээд л одоо ингээд л нөгөө тэр үед чинь их юм зохион байгуулагддаг байлаа шүү дээ. Одоо ингээд янз бүрийн одоо ингээд охидын булан гээд л одоо тэнд оёдлын машин энэ тэр тавьчихсан юм хум бас оёж болно гээд л тэгээд бас их бүжиг мүжиг их явдаг байсан юмаа тэр үед чинь байранд. Одоо бол тийм юм байдаггүй юм шиг байна лээ. Бүжиг энэ тэр явагдана гэж бидний үед чинь бол 7 хоногт л бүжиг явна. Одоо пянз тоглуулагч тавьчихаад л тэр нэг ганц одоо маанга татна гээд л тийм ээ, тэгээд ганц ая явдаг тэр маанганых нь нөгөө тэр үедээ л бодвол хит болж байсан дуу юм байлгүй дээ, тэгээд Алла Пугачевагийн дуунууд ганц нэгхэн явдаг байсан. Тэгээд л тэрэнд л одоо бүжиглэцгээнэ дээ. Пянз тоглуулагчаа тавьчихаад тэгээд л би тэгэхэд тэр бүжиг болж байхад бага ангид байсан юмаа, тэгээд зургаа долоо, наймынхан л бүжгэнд ордог байсан байх, тэгээд л тэрнээс доош хүүхдүүд нь унт гээд ингээд л байрандаа орхичихно би очоод л нөгөө юуных нь хаалганых нь юунд суучихаад л чихээ наагаад л ингээд суугаад байна, тэгж байтал нэг нь гарч ирээд хөөгөөд явуулчихдаг тэгдэг байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр одоо дотуур байрны багш бүжиг энэ тэр заах уу?

Саранчимэг -

Нэг их тэгж зааж байсан юм байхгүй байх аа, гэхдээ ер нь манай тэр үед сургууль төгсөөд гарахдаа ер нь ингээд нийтийн нэг цэнгээнт бүжиг, вальс бүжиглэчихдэггүй хүүхэд ер нь бараг байгаагүй байх. Тэгээд одоо бол тэр бүжиг залуу үеийнхэн ингээд цэнгээнт бүжиг бараг мэддэггүй шүү дээ ер нь, тэгээд тэр үед бол яахав нөгөө цэрэгт 3 жил яваад ирсэн эрэгтэй хүн бол тэр бүжиг сурахгүй ирнэ гэж байдаггүй байсан шүү дээ. Тэгээд л нөгөө эрэгтэйчүүд нь бүгдээрээ нөгөө бүжиг мэддэг болохоор бүсгүйчүүдийгээ уриад л ингээд тэгээд энэ тэр үед чинь ер нь бүжиг бол маш хамгийн сайхан тийм шоу байлаа шүү дээ одоогоор бол. Одоо илүү дутуугаар өөр одоо ийм баар цэнгээний газар ч гэж одоо байхгүй, тийм илүү дутуу янз бүрийн одоо чөлөөт цагаа өнгөрөөчих тийм газар тэр үед байсан биш. Ер нь нэг нийтийн бүжиг л гэж хамгийн сайхан тийм л одоо юу байсан байх. Тэгээд кино гардаг, кинонд явна гэж одоо бөөн юм болдог байлаа шүү дээ, бид нар чинь байрны хүүхдүүд мөнгө байхгүй юм чинь юу байх вэ дээ тавин мөнгө нэг кино нөгөө ийм дугуй мөнгө байдаг шүү дээ тавин мөнгө нэг тийм тавин мөнгө олохын тулд тэгээд нилээн явах хэрэг гарна шүү дээ. Нөгөө кино үзэх гээд тэгээд ямар ч гэсэн тэгээд киноных нь эгч нь ингээд зайлуул бас настай хүн байдаг байсан л даа. Тэгээд нөгөө ийм томхон ийм дугуй товч нөгөө харанхуй юм чинь кино гарч байгаа газар чинь харанхуй шүү дээ тэрүүхэн үүдэндээ яг нөгөө нэг билетээ тасалж байгаа газраа нэг арай гэгээтэй ч юм тэгээд олон хүүхдүүд ингээд чихээд дайрчихаж байгаа юм чинь нөгөө киноны ийм том дугуй төмөр хайрцагтай тэгээд тэр рүү нь ингээд томоохон товч тарх хийтэл нь шидчихээд ингээд ороод л явчихдаг тийм үе бас байж л байсан. Хүүхдүүд бол тэгдэг л байсан байх бас нилээн л.

Оюунтунгалаг -

Тэр үед ерөөсөө санаанаас гардаггүй ч юмуу маш их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ямар кино үзэж байв?

Саранчимэг -

Тэр үед одоо юу яасан би лав Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гээд нэг кино Оросын тэрийг лав би их үздэг байсан, тэр их л гоё кино тухайн үедээ бол их л гоё кино л байдаг байсан. Тэгээд би анх хамгийн анх кино үзэхдээ сургуульд суугаагүй байхдаа хөдөөгүүр ингээд нөгөө кино ингээд гаргаад явдаг байсан айлуудаар тэгээд одоо нэг нэрийг нь санахгүй байна аа нэг ийм хүүхэлдэйн кино л байсан юм шиг байгаа юм. Туулай муулай ингээд бөмбөг толгой дээрээ ойлгоод ингээд яваад л хамгийн анх тэгж л би кино үзсэн, тэр ямар гайхалтай юм энийг одоо яадаг юм бол гээд очоод нөгөө харанхуй ингээд кино гаргахад чинь ингээд харанхуй гэрт ингээд кино гаргаж байгаа юм чинь энэ ер нь яаж хаанаас нь гаргаж байгаа юм бол гэж нөгөө хүмүүсийн дундуур ингэж нуугдаж мөлхсөөр байж нөгөө дэлгэц нь цагаан даавууных нь ард гараад тэгсэн чинь миний дүрс харагддаг юм байна л даа. Тэгээд аягүй их загнуулж л байсан юм байгаа юм тэгээд тэглээ гээд.

Оюунтунгалаг -

Кино үзэж байсан улсуудад?

Саранчимэг -

Тийм, тэрийг сонирхож энэ дээр одоо яагаад хаанаас нь ингээд гараад байна, нэг бол кино гарч байгаа юмных нь өмнө талаас нь очиж харах гээд энэ дээр нь харагдаж байна уу гээд л.

Оюунтунгалаг -

Анги бүлгээрээ зохион байгуулалттайгаар кино үзвэр үзэх үү?

Саранчимэг -

Нэг их тийм юм байдаггүй байсан байх аа, яг ангиараа үзнэ энэ тэр гээд явж байсан нэг их байдаггүй шүү дээ.

Оюунтунгалаг -

Урлагын тоглолт моглолтууд ирдэг байв уу?

Саранчимэг -

Урлагын тоглолтууд хүүхдэд ерөөсөө үзүүлдэггүй байсан шүү дээ. Ингээд л нөгөө энэ зүүн бүсийн сумдын байсан соёл урлагын 3 хоног ч билүү юу ч билээ ингээд манай суманд нэг хоёрдугаар шат нь ч юмуу явагдаж байсан юмаа миний санаанд тэгээд тэр нөгөө ирээд тоглосон тэгээд ёстой тэрийг үзэх гээд ёстой бүр нэг яаж оролдоод чадаагүй юм байгаа юм. Тэгээд ингээд арай гэж нэг хүний завсраар ингээд нэг ингээд гялс гээд өнгөрч байгаа юм чинь хаалга онгойх хооронд л тэгтэл аягүй гоё тийм хувцас өмссөн ингээд хүн дуулаад л байсан, тэрийг үзэж чадсангүй гээд л аягүй их харамсаж байсан байгаа юм. Бид нарт хүүхэд байхад ингээд тоглолт ер нь ирнэ гээд нэг их байдаггүй байсан шүү дээ. Тэгээд л яг ирсэн нь яг хүүхдэд ер нь тэгж нэг их үзүүлдэггүй байсан, томчууд л ингээд л оройд үзчихнэ. Тэгээд өдөр ингээд хүүхдүүд тоглож хүүхдүүдэд бол кино л гаргадаг байсан байх, тэгээд л нөгөө кино гарч байна нөгөө жаахан ингээд нэг том хүний одоо нэг хоёр хүн эмэгтэй эрэгтэй хоёр хүн өөд өөдөөсөө яваад гараа барих энэ тэрээс л нөгөө кино гаргадаг нөгөө дөрвөлжин нүхээ малгайгаар хаагаад хаячихна, тэгдэг л байсан тэгээд дүрс ингээд гайгүй шиг болоод ирвэл тэгээд нөгөө малгайгаа авчихаад цааш нь үргэлжлүүлээд л үздэг. Одоогоор юм бол нэг жаахан тэр үеийн кинонд тиймэрхүү юм эротик маягийн юм бол байхгүй шүү дээ, зүгээр л нэг хүн нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн одоо яадаг юм жаахан тэврэлддэг юмуу нэг тиймэрхүү юм энэ тэр л гарна шүү дээ. Тэр үеийн кинонд бол одоо тэгээд л тэр ч юмыг ч үзүүлэхгүй ингээд шууд ингээд малгайгаараа хаагаад хаячихна.

Оюунтунгалаг -

Кино механикч?

Саранчимэг -

Тийм, тэгээд л дараагийн үйл явдлуудыг үргэлжлүүлээд үзүүлдэг. Тэгээд тэр үед чинь Говийн зэрэглээ, говийн зэрэглээ гарч их гоё кино байлаа манай Оросын тэр “Амьдрал сайхан” гэж гоё кино байлаа. Ер нь зөндөө л олон гоё кино болгон л гоё байдаг байсан, үзэж л чадаж байвал тэгээд л яаж ингээд кино үзэхийн төлөө л авъяасаа л тэр үедээ авъяасаа л гаргана шүү дээ одоо яаж ийгээд л кино үзчих гээд л.

Оюунтунгалаг -

Хэзээ анх театрт очив ер нь театрт ер нь юм үзэж байв уу?

Саранчимэг -

Театрт одоо анх одоо хэзээ үзэж байсан юм бол доо, юу яаж байсан байх аа, 87 онд аймгийн театр тэр үед ч театр хөгжимт жүжгийн театр гэдэг байсан байх аа, 87 онд гэдэг чинь одоо хэдэн настай байж вэ, 16-17-той байсан юм болов уу даа. 87 онд л анх театрт очиж юу яасан би 87 онд л одоо анх аймгийн төв үзэж байлаа шүү дээ, нөгөө илгээлтийн эзэн малчин залуучуудын улсын анхдугаар чуулган гээд манай аймагт болоод би тэрний төлөөлөгчөөр сонгогдоод тэгээд аймагт очоод анх удаа аймгийн төвийг үзэж тэгээд тэр нөгөө ингээд өглөө 9 цагт тэр театрт хурал хийгээд нөгөө уулзалт чуулга уулзалт хийгээд орой нь тэнд нэг тоглолт үзэж байсан. Анх ер нь театрт тэгж тоглолт үзэж байсан байх. Тэгээд л их л гайхалтай л одоо ингээд нэг ханандаа аягүй гоё ийм улбар шар гэрэлтэй тэгээд л тэр ингээд жүржийн өнгөтэй хүн бүхэн дээр тийм гэрэл очно. Энэ ямар гоё юм бэ ийм гэрэл хаана байдаг юм бол тэгж бодож л байсан. Тэгээд л одоо анх удаа л нөгөө юунд буудалд буугаад л аймгийн төв ороод л тэгээд буудалд буугаад ингээд олон ийм нөгөө ширээнүүдэд ингээд нөгөө бүх юмыг нь засаад дэлгээд өгчихсөн нөгөө нэг тэгээд л хүндлэл гэдэг юмыг анх тэнд л ер нь юу яаж байсан байх тэгээд үүдэн дээр тосоод ингээд хүлээж аваад ингээд бүх юмыг нь газарчлаад заагаад оруулаад бүх юм бэлэн тэгээд анх л одоо тэр одоо тийм хүлээн авалт хүндлэл одоо тиймэрхүү юмыг тэнд л анх удаа харч байсан байх.

Оюунтунгалаг -

Тэгээд дотуур байрнаас гэртээ харилаа шүү дээ. Одоо өвөл зуны амралтаар ер нь жилд хэдэн удаа гэртээ харьдаг байсан бэ?

Саранчимэг -

Одоогийнхтой адилхан байх аа, одоо л ингээд амралтууд ингээд яг л адилхан амардаг байсан байх. Тэгээд яахав дээ ингээд байр нь харин ингээд амарчихна, одоо ингээд маргааш нөгөөдөр тарлаа гэхэд чинь нойр хүрэхээ больчихно, яараад л ингээд л байж байна л даа. Тэгээд зарим нэг тохиолдолд ингээд нэгдлээс унаа гаргаад тарааж өгдөг байсан юм.

Оюунтунгалаг -

За хүүхдүүдийг?

Саранчимэг -

Аанха, айлуудаар ингээд гэр гэрээр нь ойровчлоод ингээд одоо тэднийх нэг хоёр гурван километрт байна гэвэл нэг айл дээр буулгаад л орхичих жишээтэй. Тэгээд гэр гэр рүүгээ гүйгээд л харьдаг. Зарим тохиолдолд бас өөрийнхөө бор зүрхээр л унаагаа олно. Тэрнээс биш тэр хөдөөнөөс одоо ээж мээж ирж авна энэ тэр гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Тэгээд л яаж ийж байгаад л өөрсдөө бор зүрхээрээ л очицгооно доо.

Оюунтунгалаг -

Гэртээ хариад одоо нөгөө хичээл сурлагаа тайлагнах уу, яасан ийсэнийг чинь ээж чинь асуух уу, дүн юмыг чинь сонирхох уу, нөгөө мөнгө төгрөг одоо өгч явуулсан бол тэрнийхээ тооцоог хийх үү яах вэ?

Саранчимэг -

Тиймэрхүү юм тооцоо мооцоо хийдэг юм нэг их байгаагүй байх аа. Зүгээр сурлага юуны хувьд бол ямар авсан миний хүү ямар авсан гээд асууна шүү дээ. Заавал очингуут л за ямар авав гээд л ингээд л тэгээд л мэдээжийн хэрэг би ч гайгүй л сурлагатай байсан. Манай хамгийн бага дүү бас тааруухан сурдаг байсан юм болов уу гурав мурав л тиймэрхүү л сурдаг байсан. Тэгээд очих болгонд эхлээд онц дандаа л онц авсан гэж очно. Тэгээд л араас нь эгч нь удахгүй л ирж байгаа юм чинь. Ирээд л байхгүй ээ наадах чинь гурав авсан. За за тэгээд болсонгүй ээ. Тэгдэг л байсан би бол гайгүй сурдаг байсан болохоор нэг их тэгж онц монц гэж худлаа хэлэх шаардлага байдаггүй байсан байх л даа.

Оюунтунгалаг -

Ер нь ээж аавтайгаа хэр ойр харилцаатай байв, ер нь тэр үеийн хүүхдүүд ээж, аавтайгаа хир илэн далангүй харилцаатай байсан бэ?

Саранчимэг -

Миний хувьд бол тийм юм байгаагүй. Ерөөсөө одоо би бодохдоо боддог байхгүй юу, ер нь миний ээж ингээд хэзээ ч надад ер нь тийм ээ одоо миний хүү амьдрал гэдэг чинь ийм юм байдаг юм шүү. За ийм тохиолдолд одоо ингэдэг юм шүү ч гэх юмуу за одоо жишээлбэл чи ямар хүнтэй нөхөрлөж байна. Одоо найзууд чинь хэн юм ч гэдэг юмуу тийм ээ, ер нь тиймэрхүү нарийн ширийн ч гэх юмуу даа гэх тиймэрхүү юм ерөөсөө одоо болтол миний санаанд байдаггүй шүү дээ, тийм юм ерөөсөө хэлж ярьж ерөөсөө байгаагүй, ерөөсөө байгаагүй. Би бол одоо бол хүүхдүүддээ маш илэн далангуй байхыг хичээдэг л дээ. Ер нь ч тиймэрхүү байж чаддаг байхаа л гэж боддог. Тэгээд миний ээжийн хувьд л одоо ерөөсөө тийм юм нарийн ширийн юм бол ерөөсөө огт ярьж байгаагүй байна. Одоо жишээлэхэд хүүхдийнхээ юу мууг.

Оюунтунгалаг -

Тэгээд за тэгээд наймдугаар анги төгслөө, илгээлт авсан. Тэр үед чинь яадаг байсан юм бэ, илгээлт ав гэж санал болгох уу, яах вэ илгээлт авна гэж ер нь яахыг хэлж байна?

Саранчимэг -

Санал болгоод ч дээ нэг их юм болдоггүй байсан байх аа, тэгээд хүүхдүүд ер нь хөдөө гарах дургүй, нөгөө нэгдлийн олон маланд чинь дарагдаад л одоо тэгээд л насаараа хөдөө байна ч гэх юмуу одоо тиймэрхүү ер нь мал маллах дургүй болсон шүү дээ хүүхдүүд. Тэр үед яаж ийгээд л одоо болохгүй бол тэр ТМС-д нь ч болтугай л явах тийм л сонирхолтой тийм учраас л тэр илгээлт гэдэг юмыг одоо цаанаас гаргаж тэгж урамшуулж тэр илгээлт гэдэг юмыг их нэр хүндтэй тийм одоо болгох бодлого явуулж байсан болов уу гэж би боддог юм одоо тийм ээ, тэр илгээлтийн эзний.

Оюунтунгалаг -

Мал аж ахуйд татах нэг арга?

Саранчимэг -

Нэг арга тэрнээс биш одоо тэр үеийн нэгдэл нийгмийн мал маллана гэдэг бол одоо маш их хүнд ажил байлаа шүү дээ. Тэрийг бол хүсдэг хүн ч нэг их байгаагүй байхаа гэж би бол бодож байна. Миний хувьд бол яахав дээ ямарч арга байхгүй авсан сургууль байхгүй, авсан сургуульдаа явах боломжгүй одоо ингээд хотод манай эгч л чи л одоо ээжийн дэргэд гарахгүй бол одоо болохгүй чамаас өөр гарах хүн алга байна гээд л арга ч үгүй тийм байсан. Манай эмээ, ээж хоёулхнаа хөдөө эмээ тэтгэвэрийнх манай ээж тэмээнээс ойчсон ингээд эмнэлэгт хэвтсэн, нөгөө засгийн хоёр зуун хэдэн амь наана тэжээж байсан хоёр зуун хэдэн малаа ингээд айлд өгчихсөн, амины арван хэдхэн малтай ингээд манай тэр үеэл эгчийн хаяанд ингээд хар цай халуун зун хар цай уугаад л ингээд л манай эмээ ганцаараа байж байсан, яг тийм үе таараад л тэгээд л би яахав дээ би ямарч аргагүй ингээд намайг бол одоо сургуульд явуулах гээд л чи одоо хөдөө гарч яах гээд байгаа юм. Ингэж болохгүй гээд л одоо энэ тэр үед сум нэгдлийн дарга марга нар чинь бүгдээрээ л ингээд тэгээд би тэр үед нөгөө анагаахын дугуйлан гэж явдаг байсан байхгүй юу, эмнэлэг дээр би тэрэнд ингээд хоёр жил явчихсан, би тэрэнд ингээд хоёр жил явчихсан бас тэр дугуйландаа нилээд тийм гайгүй гаршчихсан тийм, тэгээд тэр үеийн эмч Парон гээд эмч байдаг байсан. Надад шууд анагаахын дундын хуваарыг ерөөсөө шууд ногоон гэрлээр одоо энэ Сараа явна гээд биччихсэн, тэгээд би ч яахав дээ тэгээд л тэрэндээ явна л гэж бодож байсан чинь л одоо тийм юм болчихоод тэгээд манай эгч ч одоо гарахгүй бол болохгүй нь гээд л тэгээд би ч өөрөө тухайн үедээ одоо өөрөө маш их тийм юу яачихсан ухамсартай шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Одоо ээж мээждээ туслаад л хөдөө гараад л одоо тэр үедээ бол одоо ёстой нэг аврагчаар очиж байгаа байхгүй юу. Тэгээд илгээлтээр гараад л тэнд очоод л гурван зуун төгрөгөө аваад л тэгээд илгээлтийн эзэн гээд л очсон. Манай ээж очсон ээж тэгэхэд дөнгөж эмнэлэгээс гараад хөдөөнөө очсон байж байсан тэгээд л яасан миний хүү сургууль авав уу гээд үгүй ээ үгүй илгээлт аваад гараад ирлээ гээд л тэгсэн чинь итгэхгүй, яахаараа одоо илгээлт авдаг юм. Яагаад сургуульд явсангүй вэ гээд л намайг үгүй ээ одоо ингээд ингээд гээд эгч маань ингээд гар гээд ингээд байна шүү дээ тэгээд илгээлт аваад ирлээ гээд тэгсэн чинь тэгвэл одоо яахав дээ одоо ашгүй дээ гээд л манай ээж тэгээд л тэгээд ер нь удаагүй дээ хэдхэн хоноод л нөгөө юу айлд өгсөн байсан нөгөө хоёр зуун хэдэн малаа буцааж аваад тэгээд л манайх тэр айлын хаяанаас нүүгээд л тэгээд л тусдаа ингээд л юу малаа маллаад л тэгээд л явж байсан. Илгээлтийн эзэн бол тухайн үед чинь гурван жил ингээд мал маллах ёстой тийм ээ илгээлтийн эзэн. Тэгээд гурван жил малаа маллачихаад тэрний ар дээр одоо сургуульд явах тийм эрхтэй л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Гурван жил болоод л гурван жилийн гэрээ байгуулсан уу?

Саранчимэг -

Гэрээ гэж одоо яг албан ёсоор тийм юм байгуулаагүй, зүгээр ер нь нэг тийм гэрээ биш ч гэсэн цаанаасаа нэг тийм шийдвэртэй л байсан юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр тэр илгээлтийн эзний улаан үнэмлэхийг одоо сум нэгдлийн захиргаанаас өгч байгаа юмуу, эвлэлийн байгууллага өгч байгаа юмуу, хэн өгч байгаа юм бэ?

Саранчимэг -

Нэгдлийн дарга өгч байсан байх аа, тэр илгээлтийн эзэн гэдгийг, үгүй ээ илгээлтйин эзэн гэж нэгдлийн дарга өгч байгаагүй намын дарга өгч байсан юм байх. Намын илгээлт ч байсан юмуу, эвлэлийн илгээлт л юм даа нэг ухаандаа тийм ээ. Намаас тэр намын өмнөөс өгч байсан байх аа миний санаж байгаагаар. Тэгээд эчнээ өгнө тэгээд нөгөө илгээлтийн эзэд чинь одоо наймдугаар анги төгсөөд гарахад нөгөө 9-10 дугаар ангиа эчнээгээр одоо төгсөх бас нилээн тийм юм шаарддаг байсан байхгүй юу. Тэгээд би бол чадаагүй л дээ, ямарч тийм юу байхгүй манай ээж их дургүй явуулдаг байсан. Тэгээд эчнээ ч өгч чадаагүй, тэгээд тэр үед чинь нөгөө ингээд илгээлтээр олон жил ингээд гайгүй ингээд үр дүнтэй мал маллаад бас нэг сумын аврага, аймгийн аврага ч гэдэг юмуу тиймэрхүү юмаас хүүхдүүдийг сурлагатай, сурлагагүй, өнгөтэй, зүсгүй хамаа байхгүй ингээд дээд сургуульд арав төгссөн нэртэй бол тэгээд дээд сургуульд шууд ингээд авдаг байлаа шүү дээ. Тэгээд би бол тэгж чадаагүй л дээ тэгээд л.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо ямар мал маллав?

Саранчимэг -

Ямаа дандаа ямаа л малласан.

Оюунтунгалаг -

Ээж чинь ямаа маллаж байсан уу?

Саранчимэг -

Манай ээж ямаа маллаж л байсан. Би тэгээд тэрнээс хойш ямаа л маллаж байсан. Тэгээд гайгүй байсан, манай ээж чинь их ажилтай мундаг хүн шүү дээ. Тэгээд ээжийнхээ далбаан дор гайгүй л маллаад бас сумын аврага маврага тэгээд л бишгүй л их шагнал урамшуулал хүртэж байсан, тэгж байтал гайгүй мандаад ирэх нь үү гэж байтал чинь л нөгөө нийгэм маань ардчилал маань гарч ирээд бүх юмыг унагаад хаячихаж, нөгөө хамаг мал чинь нэгдлийнх байсан чинь хувьчлагдаад тэгээд хувьчлагдаад түрээсийн мал гэж бий болоод тэгээд түрээслээд нэг хоёр жил болж байтал хувьчлагдаад тэгээд л одоо нөгөө хувийн аж ахуйтан чинь болсон шүү дээ. Тэгээд тэр үед чинь одоо ямарч тийм бүх юм одоо суларсан тэр үеийн нийгэм чинь юу ч бараг л одоо амьдрах тийм итгэлгүй л болж ирж байсан шүү дээ ер нь бол. Ер нь яах ч юм яах гээд байгаа ч юм. Энэ юу ч болоод байгаа юм мэдэхгүй дэлгүүрт гэхэд чинь давснаас өөр юм юу ч байхгүй ч байх юмуу тэр тиймэрхүү үед ер нь тэр үеийн хүмүүсийн итгэл бол маш их алдарч байсныг би бол сайн мэднэ. Тэгээд одоо яг тэр үеэр тэр нийгэм гарч байх тэр үед бол малчдын хувьд бол нөгөө зуд болоод малчид бол ёстой малаа одоо бараг үхүүлээд дуусч байсан шүү дээ. Тэр үед адууны ханиад гээд гараад л одоо яг тэр нэг хэцүү үе байлаа шүү дээ. Одоо нэг бүх юм картын системд шилжсэн тэгээд таг зуд болчихсон малчид бол одоо тэр үед ёстой одоогоор нөгөө шоконд орно гэгч нь болж байсан байх. Нөгөө гурван талын нэг авгай нөгөө радиогоор ярилцлага өгнө, өөрчлөн байгуулалт гэдэг чинь өөхөн дэнд орохын нэрүү гээд одоо их цэцэн цэлмэг хүн ярьж байсан, яг л үнэн шүү дээ одоо ингээд барих лаа ч байхгүй, юу ч байхгүй тэгээд манайх бол харин тэр нэг картын үед л тэгж их юу яагаагүй шүү дээ, бусад айлууд шиг одоо нэг их тэгж их сүйд тэгж арвай, хивэг, мивэг бас арай идээгүй бас нэг будаагаар яг нэг тасарчихаагүй. Тэгээд л нөгөө тухайн үедээ нөгөө манай ээж чинь их олонтой нөгөө нүүрийн буянтай гэх юмуу даа тийм хүн байлаа. Одоо ч гэсэн дээ тэгээд тэр үеийн тухайн үеийн нэгдлийн дарга, тэр намын дарга энэ тэр чинь тэгээд ер нь жаахан тийм нөлөөтэйхэн хүмүүс бас их манайхтай бас гайгүй тийм ойр дотно харьцаатай тиймэрхүү тэр талаараа ингээд бас захын л хүн одоо ингээд туслахаар боломжтой хүмүүс тусалж байсан учраас манайх бол тэгж их тийм одоо тэр юуны үед картын барааны үед бол нэг их тэгж аймшигтай одоо тэгж өлсөж хоосон хоноогүй, бүр аймаар хүндэрч байсан айлууд зөндөө л байгаа шүү дээ. Тэгээд тэр үед чинь нэг улиралд нэг шил архи нэг айлд өгдөг бай л уу, би ингээд тусдаа ингээд айл гээд ингээд нөгөө тэр үед өрхийн тоогоор юм хуваариладаг байсан учраас айлууд нөгөө өрхөө олон болгох гээд бараг л хүн бүхэн нэг ингээд өрх тусгай нэг айлын улсууд чинь өрхөө ингээд олон болгох гээд нөгөө авах хүртэх юм нь их байлгах гээд тэгээд юу яасан. Манайд ингээд улиралд одоо манай ээжийнх манайх гээд ингээд хоёр айл хоёр шил архи авдаг, одоо авах жишээтэй тийм ээ, тэгэхээр нөгөө архи чинь ховор юм чинь нөгөө архичид нь олон, архи нь ховор нөгөөдөхийг чинь биднээс салгаж авах гэж одоо л ёстой буян амлаж бурхан бүтээхээ шахна шүү дээ. Тэгээд би тэрийг чинь өгөхгүй ёстой яаж ийж байгаад гэртээ аваачаад л ээждээ өгч л их гавъяа байгуулах шиг санагдаж байна. Энэ сумын төв дээрээс нөгөө картынхаа барааг аваад машинтай гэр рүүгээ замд тэгээд нөгөөдөхийг чинь энэ одоо Батхүү энэ тэр чинь надаас салгаж авах гээд ёстой элдвийн 13 мэхээ хийж байгаа юм чинь, тэгээд аваачиж өгч л нэг юм гайгүй санаа амарч л байсан байх.

Оюунтунгалаг -

Тэгээд ер нь хувьчлал яг яаж эхлэв, ер нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хувьчлал их нөлөөлсөн үү, одоо эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай өмч хуваарилдаг ч юмуу эсвэл ерөөсөө энэ өмч хувьчлалын дараагаар өмч хувьчлал бий болсноор хүмүүсийн өмч хөрөнгийн ялгаа их бий болсон уу, өмч ер нь хүмүүст юу авчирсан бэ?

Саранчимэг -

Өмч хувьчлал чинь одоо яг тухайн үеийн процессороо бол байна шүү дээ одоо ингээд л тэр үеийн сүүлд нэг их яриа гарч байсан юм. Одоо тэр даргад тэднийх одоо тиймэрхүү талтай учраас тэднийх одоо ойрхон байдаг айлаас ч юмуу тиймээ ойрхон байдаг айлаас одоо тийм мал авлаа ч гэх юмуу тийм ээ, жишээлбэл одоо энэ нь танил талгүй ядарсан юм одоо гуйгаад одоо цаадуул нь одоо хэрэгсэхгүй. Хаа байсан одоо хоёр гурван зуун километрын цаанаас нэг хэдэн тэмээ тиймэрхүү юмнууд л байсан. Тэгээд өмч хувьчлал одоо хүмүүсийн амьдралд тэр хувьцаагаар одоо хувьдаа ингээд мал авсан тиймээ. Тэгээд яахав дээ нөгөө хүн ам нь олон нөгөө хувьцааг хүртэх тийм боломж нь их тийм хүмүүст одоо яахав дээ гайгүй бас өөрсдийн юмтай болчихлоо гээд бас юу яаж байсан л байх. Тэгэхдээ яг энэ өмч хувьчлал гар дээр хувьчлалаар одоо өгч байгаа тэр ягаан цэнхэр тасалбараар өгч байгаа тэр хэдэн малнууд тэр үеийн хүмүүсийн амьдралд тийм үндсэн эргэлт гаргасан юм бол байхгүй л гэж би бодож байгаа. Яагаад гэвэл тэр үедээ хэдийгээр тэр өөрийнх нь хувийн мал биш байсан ч гэсэн тэр нэгдлийн малыг маллаж байгаагийнхаа хөлсийг аваад тэр хүмүүс хангалттай амьдарч байсан тиймээ. Одоо ямарч гэсэн өр ширгүй ингээд тухайн үеийнхээ цалинг одоо өөрийнхөө амьдралд үр хүүхдүүддээ бүрэн зарцуулаад тиймээ тэгээд одоо хангалттай ингээд амьдарч байсан нь өмч хувьчлал бий болоод тэр нөгөө цалинг нь аваад амьдарч байсан мал өөрийнх нь нэр дээр хувийн мэдэлд очлоо ч гэсэн тэр малаас гардаг тэр ашиг мал чинь өдөр тутмын ашиг гаргадаггүй амьтан шүү дээ тийм ээ, жишээлбэл одоо ноолуур, ноос нь гэхэд л одоо улиралд гэхэд жилд нэг л хаврын улиралд гарч байх жишээтэй тийм ээ. Тэгээд сааль сүү нь гэхэд л хэдийгээр зуны одоо хоёр гуравхан сард л одоо сааль сүүний цаг байлаа, нөгөө төв суурин худалдан авах зах зээл чинь хаана байгаа юм бэ тиймээ өдөр тутмаа малаа саагаад цайгаа сүлээд ааруулаа борлуулаад тэгээд тэнд ямарч тийм нөгөө мөнгө орж ирэх тйим юу байхгүй, нөхцөл байхгүй учраас тэр мал хувьчлагдаад өөрийн яг одоо өмч болсноороо тухайн үед бол өөрсдийнх нь амьдралд тийм үндсэн эргэлт гарч байсан юм байхгүй ээ. Тийм ашигтай одоо энэ ёстой боллоо энэ мал минийх болчихлоо одоо л би нэг ингээд амьдрах нь гэсэн сэтгэхүй ямарч гэсэн хүмүүүст байгаагүй.

Оюунтунгалаг -

Тэр хол байгаа айлын малыг авчирч өгөх ойр байгаа малыг өгөхөд ямар ялгаа байна?

Саранчимэг -

Ялгаатай тэр чинь яагаад гэвэл одоо жишээлбэл нутгийн нэг хоёр гурван саахалтын хирээтэй айлаас одоо мал авах чинь тэр нутгийн мал тэндээ байж байна тийм ээ, хоёр гурван зуун километрын цаанаас нэг мал аваад ирэхэд чинь нөгөөдөх чинь нутагшихгүй маллана гээд бөөн ажил болно шүү дээ. Нөгөөдөх нь буцаад гүйчих ч байдаг юмуу эсвэл нутагтаа идээшихгүй тэр үед цаг муу байсан юм чинь идээшихгүй ингээд эцэж турсаар байгаад одоо үр ашиггүй ингээд үхэх ч байдаг юмуу тиймээ тиймэрхүү талаасаа одоо бас тэр үед хувьчлалын одоо ялангуяа энэ холоос ер нь тэр үед чинь нэгдлийн үед чинь тэмээнүүд бол сумынхаа яг зүүн урд талд тиймээ тэмээний бригад гээд, хонь нь гэвэл одоо сумынхаа зүүн хойд талд хонь дангаараа малладаг тийм юмнууд, ямаа нь гэвэл сумынхаа баруун талд адуу энэ тэр нь тийм ээ. Тэгээд нөгөө хувьчлал чинь болохоороо нөгөө таван хошуу малыг чинь бүгдийг нь ингээд айлуудад өгнө шүү дээ тиймээ. Жишээлбэл одоо тэднийд арван тэмээ ч гэх юмуу тийм ээ, тэгтэл нөгөө дан ямаа маллаж байсан айлд чинь нэгдлийн тэмээ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нгөөдөхийг чинь ингээд л нөгөө л хичнээн хоёр гурван зуун километр хол байгаа тэр айлаас л нөгөө тэмээгээ авчирах болно шүү дээ тийм ээ, тэгэхээр тэрэнд бол тухайн үедээ явж авчирах ч хүндрэлтэй л байлаа. Авчирсан хойноо тэрийг ч одоо маллаж өөрийн болгох ч хүндрэлтэй л байлаа. Тэгээд ер нь бол тэр хувьчлалаар авсан тэмээгээр нэг их мал хийгээд одоо тэрний малжих үндэс суурь нь болчихсон айлууд цөөхөн дөө. Ер нь ихэнх нь алдаад тухайн үедээ алдчихна гээд бушуухан нухаж л байсан байх. Тэгээд л яаж ийгээд нэг хэдэн төгрөг болгочихъё гээд гэсэн байдлаар тиймээ тэгж л байсан байх.

Оюунтунгалаг -

Яг өмч хувьчлал болоод танай гэрт өөрт чинь яг юу оноогдсон бэ?

Саранчимэг -

Манайд за яахав хэдэн мал л оногдсон шүү дээ ер нь нэг яг хэдий ч одоо мал оногдож байсан юм бэ дээ нэг дөч тавиад л мал болж байсан байх даа. Тэр үед чинь 4 ам бүлтэй гээд л хэдэн юм тийм юм хэдэн л мал л оногдож байсан байх. Өөрөөр тийм юм авч байгаагүй шүү дээ. Тэгэхэд хүмүүс тэр хувьчлалын юундаа ингээд нэгдлийг тарж байх үед энэ тэр ингээд байшин сав ч гэдэг юмуу тухайн үеийн нөгөө машин энэ тэрийг авч суусан хүмүүс байгаа л юм байлээ өмч байгаа байдаг л юм билээ. Тэгээд миний хувьд бол тийм юм байгаагүй л дээ хэдхэн мал аваад тэгээд тэрүүгээр яахав дээ тэгээд хоёр гурван жил айхтар сүрхий зуд болж байгаад тэгээд гайгүй болсон шүү дээ. Цаг гайгүй болоод мал гайгүй өсөөд ашгүй дажгүй амьдарч байсан тэгээд сүүл рүүгээ ахиад эргээд зуд болоод зуд болчихоор тэгээд мал чинь амьжиргааны баталгаатай амьжиргаа болж чадахгүй шүү дээ амьд амьтан гэдэг чинь тэгээд байгалийнхаа эрхшээлд байгаа учраас.

Оюунтунгалаг -

Гэхдээ ямарч байсан өмч хувьчлалаар бас нэг өмчтэй болсон?

Саранчимэг -

Тийм, өмчтэй бол болж л байгаа юм л даа. Тэгэхдээ тэр үеийн хүмүүсийн сэтгэхүй бол байна шүү дээ ер нь тэр өмч гэдэг юмыг одоо хувийн өмч гэдэг юмыг тийм ч одоо их юу ч гэх юм бэ дээ энэ миний юм гэсэн тийм нэг сэтгэл нь бас тийм их юу байгаагүй байх аа.

Оюунтунгалаг -

Хүмүүсийн сэтгэхүйд яахав угаасаа тийм нэгдлийн малыг ч гэсэн нэг их айхтар энэ бол нэгдлийн юм хүний юм ч гэдэг юмуу миний юм биш гэж хандаж байгаагүй л байх л даа. Угаасаа малч удамтай ард түмэн учраас тийм ээ?

Саранчимэг -

Тийм, тийм учраас тэгээд нөгөө сэтгэхүй нь тэр үеийн хүмүүсийн сэтгэхүй чинь одоо хүмүүжил нь тийм байлаа шүү дээ тиймээ одоо нэг нь нийтийн энийг чинь одоо яг л өөрийнхөө юм шиг тийм ээ, нэг нь нийтийнхээ төлөө нийт нь нэгийнхээ төлөө тийм сэтгэхүйтэй байсан учраас бол яг тэр нэг мал ингээд хувьчилж энэ л миний нэг юм хувийн юм болчихлоо гээд илүүтэйгээр нь нөгөө нэгдлийнхээ малнаас илүү бөөцийлэх гээд эхлэсэн юм байхгүй байгаа тийм ээ, гэтэл нөгөө хотонд нь л нөгөө нэгдлийнх гээд байж байсан мал нь хотонд нь байж байсан мал өөрийнх нь болчихож байгаа шүү дээ тийм ээ. Тэр яг тэрийг тэгж ингээд бас тэгэхэд энэ нэгдлийнх байж байгаад минийх болчихлоо шүү гээд яг тэгж өөрийн.

Оюунтунгалаг -

Ялгаа тийм юм?

Саранчимэг -

Тийм цаашдын юм байхгүй байх тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ илгээлтийн эзэн байсан гэж тэгээд одоо нөгөө илгээлтээ 3 жил хийсэн тэгээд тэрнээс цаашаа малчин хэвээрээ л байсан шүү дээ. Тэгээд одоо яав нөгөө илгээлт өгсөн газар чинь эргээд өөртэй чинь нөгөө хугацаа хариуцлага тооцов уу, одоо чи илгээлтийн эзэн биш шүү ч гэдэг юмуу илгээлтийн эзнийхээ үүргийг сайн гүйцэтгэлээ ч гэдэг юмуу тийм юм байв уу?

Саранчимэг -

Байхгүй тэр чинь яахав дээ яг надаас өмнө тиймээ одоо нэг дөрөв таван жил надаас өмнө дөрөв таван жилийн өмнө илгээлт авсан улсууд бол тэрний илгээлт авч гарсны үр шимийг бол эдэлсэн байхаа үзсэн байх л даа. Одоо жишээлбэл одоо гурван жил илгээлтийнхээ гурван жилд үр бүтээлтэй ажилласан учраас одоо арай нэг илүү гадаадад явах ч гэдэг юмуу үгүй ядаад сургуульд явахаа болъё гэхдээ тиймээ тиймэрхүү байдлаар одоо үр шимийг нь эдэлсэн байхаа. Миний хувьд л 85 онд илгээлт аваад гарлаа 88 он тиймээ гурван жил ингээд дуусгахад тийм ээ тэгтэл яахав дээ миний тэр үед нөгөө хувьсгалт намын гишүүн болохын тулд чинь хоёр жил ингээд идэвхтэн гишүүн энэ тэр гээд явдаг байлаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг илгээлтийн эзэн одоо чи ингээд эвлэлийн гишүүн одоо ингээд хувьсгалт намд элсэх ёстой чи гээд ингээд одоо ингээд идэвхтэн хоёр жилийн нөгөө одоо туршилтын журмаар одоо хоёр жил ухаандаа хүмүүжүүлж одоо тэрийг монгол ардын хувьсгалт намын гишүүн байх одоо төгс төгөлдөр хүн болгох ийм хоёр жилийн хугацаа байлаа шүү дээ. Тэрний өмнө тэрэнд ингээд элсээд байж байтал нөгөө нийгэм маань задраад байхгүй, юу нөгөө намын гишүүн илгээлтийн эзэн бүх юм байхгүй болсон. Тэгээд би тэрний үр шимийг л би бол хүртээгүй л дээ. Тэгэхдээ л аль ч нийгэмд байсан социалист нийгэмд одоо феодал, социалист, зах зээлийн ардчилал аль ч нийгэмд байсан хүн амьдраад явахаас хойш одоо тэр нэг их тийм амьдралд тухайн нийгэм нь задраад тэрийг нэг их онц ач холбогдолгүй болчихож байгаа юм чинь тэрийг одоо эргээд би тэгэх байсан гэх ч юмуу одоо тийм бодол бол нэг их байхгүй л дээ одоо тэгээд л тэр үедээ нийгэм нь задарчихаж байгаа юм чинь нөгөө ардчилал чинь ингээд л бий болоод тэр намын гишүүн чухал байхаа болилоо шүү дээ тийм ээ, тийм учраас.

Оюунтунгалаг -

Уг нь бол намын орлогч гишүүн байсан уу?

Саранчимэг -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Намд элсэх гэж?

Саранчимэг -

Орлогч гишүүн байгаад л нөгөө хурал мурал дээр чинь үг хэлж бас хөөрхөн сургуулилалт хийж л байсан л даа.

Оюунтунгалаг -

Тэгээд намын жинхэнэ гишүүн бол болоогүй?

Саранчимэг -

Жинхэнэ гишүүн болоогүй.

Оюунтунгалаг -

Сүүлд нь болъё гээгүй?

Саранчимэг -

Тийм тэгээд тэр чинь болъё гээгүй тэгээд намын нам энэ тэр чинь одоо тэгээд нэг ч их ач холбогдолтой биш байлаа шүү дээ. Тэгээд л одоо зүгээр л одоо ингээд хүнийг одоо тэр одоо тийм намын гишүүн гээд л үнэмлэх ингээд худлаа хуурамч одоо зүгээр хүнийхээ тоог олшруулах гээд л ингээд тийм юм тарааж мараагаад тийм ээ тийм намд нь ч хүн нь ач холбогдолгүй хүн нь ч одоо намдаа ач холбогдолгүй тийм одоо бол арай л өөр болчихоод байна л даа тийм ээ, бас тооноосоо чанараа хардаг болоод байна шүү дээ, нэг үед бол тооны хойноос л явж байсан. Тэгэхдээ би ерэн бишээ худлаа ярьж байна 2000 онд би хувьсгалт намын гишүүнээр элссэн л дээ, өнгөрсөн 2000 онд би хувьсгалт намын гишүүнээр элссэн л дээ, өнгөрсөн 2000 онд нөгөө орлогч байж байгаад тэгээд одоо миний энэ юун дээр ийм хохиролтой юмнууд, энэ нийгэм задарч одоо нийгмийн даатгалын шимтгэл гэдэг юмыг ингээд төлөхөө больсон, одоо хүмүүсийн өөрсдийнх нь юуны юу болж чадлаа шүү дээ одоо тийм ээ сайн дураараа хамрагдах тэгээд энэ хамгийн их хохирч байгаа улсууд бол малчид л байгаа, эд нар бол одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн үнэн мөн чанар ач холбогдлыг бол одоо яс махандаа хүртэл ойлгохгүй байна нэгдүгээрт, хоёрдугаарт одоо энүүнийг өдөр тутмынх нь нөгөө ахуй анхдагч ухамсар хоёрдагч гэдгээрээ одоо ингээд тийм ээ өнөөдөр одоо нийгмийн даатгалд 5000 төгрөг би тушааснаас 5000 төгрөгөөрөө нэг өдөр 5 летр бензинээ хийгээд харьсан нь одоо дээр гэж бодох нь юу юм зүгээр яг тийм юманд захирагдаж байгаа учраас энэ нийгмийн даатгалын шимтгэлийг л одоо цаанаас нь бүр бодлоготойгоор одоо хүмүүсийн сэтгэхүйд бас суулгаж өгвөл дээр юмуу гэж боддог юм. Тэгээд энэ одоо яг энэ ардчилсан нийгэм гээд би ямар улс төрч биш энийг би судалсан ч биш энэ ер нь ямар байх ёстой нийгэм чинь одоо мэдэхгүй шүү дээ тийм ээ, тухайн үед социализм ч гэсэн ямар байх ёстой байсан юм тэрийг мэдэхгүй энэ сургуульд байж байхад ингээд нэг Орос руу нэг энэ Амеркийн нэгдсэн улс нэг сүрхий ямар билээ нэг сүрхий бөмбөг хаяна гээд тийм ээ, бид нарыг өглөө ингээд аягүй эрт цуглуулаад вистульд ингээд харанхуйд суулгасан, одоо ингээд Орос руу ингээд бөмбөг хаялаа ингээд Монголд ингээд нөлөөлнө. Тэр нь ингээд газрын хөрснөөс доош хэдэн километр ч билээ орж байгаа тэгээд дэлбэрдэг яадаг ч билээ нэг тийм нэг тэгээд суулгаж л байсан нь санаанд байдаг юм. Тэгээд тэр социалист нийгэм гэдэг чинь тэр үедээ би ер нь их ном уншдаг байсан л даа ер нь яаж ийгээд л ном олж уншдаг. Тэгээд тэр Рональд Рейганы тухай нэг ийм жижигхэн ном олж аваад нөгөөдхөө хөнжил дотроо лаа барьж байгаад уншиж байж хөнжлөө шатаагаад, жижүүрээр баахан загнуулаад нөгөө номоо хураалгаад бөөн л юм болж тэгээд тэр Рейганы нэг хэлсэн үгнүүд энэ тэрийг л уншиж байсан би. Ер тийм сонин юм байхгүй. Тэр л одоо Монголыг хөнөөчихсөн юмуу тийм л юм хайгаад байгаа шүү дээ би тэр номон дээрээс, одоо Оросыг одоо хөнөөнө ч гэсэн юмуу Монголыг ч хөнөөнө гэсэн юмуу, эсвэл тэр социалист нийгмийг одоо бүр байхгүй болгоно ч гэсэн юмуу тиймэрхүү юмыг л одоо энэ Рейган гэдэг л одоо мангас маягийн л юм бодож байгаа шүү дээ тэр тухайн үеийн хүүхэд чинь, энэ л одоо нэг тийм айхтар л хүн байгаа юм энэний л юун дээрээс одоо тэрийг олж уншъя л одоо тухайн үедээ бол одоо нөгөө үе тэнгийнхнээсээ урьтаад илүү мэдээлэл аваад тиймээ одоо жишээлбэл тэр хүний номон дээр л одоо тэдийд Монголыг устгана гээд бичсэн ч байх юмуу тэгвэл одоо урьдчилан сэргийлэх маягийн юм найзууддаа хэлнэ маягийн л юм бодож байгаа шүү дээ тэрийг чинь, тэгээд тэрийг чинь байгаагүй нөгөө номоо нууж уншиж байж хөнжлөө түлээд жижүүрээр баахан загнуулаад л номоо хураалгаад л тэгээд өнгөрч л байсан байгаа юм. Тэр үеийн социалист үеийн нийгмийн сэтгэхүй чинь одоо хүүхдүүдэд энэ тэр яаж нөлөөлж байсан юм, бид нарыг одоо түүх мүүх үзээд л тийм ээ энэ уйгаржин бичиг монгол бичиг энэ тэрийг чинь бидний үед заадаггүй байлаа шүү дээ тээ. Тэгээд л би тийм аягүй саваагүй хүүхэд байсан л даа. Нөгөө хэн Чимид-Очир багш гээд нэг настай багш байдаг байсан юм, гуйж байж өөрийнхөө нэрийг хуучин монголоор ингэж бичүүлж аваад нөгөөдөхөө нөгөө хуулж бичсээр байгаад сурчихаад тэр үедээ ингээд одоо монгол бичгээр юм бичдэг ганц хүүхэд нөгөөдөх нэрээ л бичнэ. Нөгөөдүүл нь юу гэж байгаа юм мэдэхгүй юм чинь. Тэгээд төгссөн найм төгссөн хойно тэгээд л нөгөө залуучуудын үнэн сонин дээр нөгөө хадмал гардаг байсан байхгүй юу ингээд доороо яг кирилл орчуулгатай, тэрийг уншсаар байгаад би монгол бичгээ сурсан. Тэгэхдээ бичиж нэг их сайн чадахгүй л дээ, ямарч байсан уншаад бол сурсан байхгүй юу. Тэгээд одоо манай ангийнхан тэгдэг юм. Манай ангийнхан нөгөө нэг бага ангийн багш л монгол бичиг л мэднэ л дээ. Тэгээд бусад нь бол мэдэхгүй байгаа юм чинь, намайг тэгээд л уншаад байхаар тэд нар энэ ингээд бид нарын сургуульд байж байхад худлаа ингээд нуугаад Очир багшаар худлаа энэ монгол бичиг заалгачихсан байна, энэ хэлэхгүй одоо бид нарт хэлсэн бол бид нар бүгдээрээ л адилхан сурна шүү дээ гэх маягийн юм ярьдаг байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэр үед ер нь монгол хэл гэснээс гадаад хэл заадаг байв уу?

Саранчимэг -

Орос хэл заадаг байсан.

Оюунтунгалаг -

Хэр сурав?

Саранчимэг -

Орос хэл тухайн үедээ бол би их гайгүй ер нь их сайн талдаа сурч байсан л даа. Орос хэлний одоо аймгаас ингээд нөгөө орос хэлний одоо түвшин тогтоох шалгалт ч байсан юмуу юу ч байсан юм нэг тийм шалгалт ирээд бүр орос ирээд нэг орос багш ирж шалгалт аваад цээж бичиг аваад минутны уншлага аваад орсоор цээж бичиг бичүүлээд тийм шалгалт авч байсан байхгүй юу манай юунд тэгээд би л ямарч байсан хоёуланд нь одоо хамгийн л хоёр бүлгээсээ бол толгой цохиж байсан байх. Тэгээд ер нь юу билээ дээ тэр чинь нэг ерэн хэдэн үгтэй цээж ерэн хэдэн үгтэй цээж бичлэг бичснээс ерөөсөө би хоёрхон л үг алдсан байсан ер нь бусад нь бол тэгээд ер нь бараг үг болгоныг шахуу алдсан гээд тийм л юм ярьж байсан. Би энэ хамгийн сайн нь л байсан шалгалт авахад.

Оюунтунгалаг -

Орос хэлний мэргэжлийн багштай байсан уу?

Саранчимэг -

Мэргэжлийн багш байсан байхаа. Тэр үед чинь орос хэлний багш хэн байж вэ, мэргэжилтэй байсан үгүйг би сайн мэдэхгүй юм байнаа. Сарангэрэл гээд багш байдаг байсан байхаа, арай нэг тавдугаар анги энэ тэр байхад Бямбасүрэн гээд багш байдаг байсан, тэр лав мэргэжилгүй хүн байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо тэр сурсан гадаад хэлээ ашиглая, гадаад явж үзье ч гэдэг юмуу тэр гадны одоо гадаад хүмүүстэй харилцъя ч гэдэг юмуу тийм юм ер нь бодол байв уу?

Саранчимэг -

Би тэр үед нөгөө юу яадаг байсан шүү дээ, орос цэргүүдийн орчуулагч хийдэг байсан /инээв/.

Оюунтунгалаг -

За /инээв/.

Саранчимэг -

Нөгөө би чинь цэргийн анги дээр байдаг байсан. Тэгээд нөгөө харьцангуй орос цэргүүдийг танина л даа. Тэгээд нөгөө манай эгчийнхээр энэ тэр л ингээд орж ирдэг байсан юм чинь. Орос цэргүүд тэгээд нөгөө машинтай байнга энэ хооронд чинь бас хамт явна. Тэгээд нөгөө оросууд чинь ингээд хэдий ч хугацаатай болж байж яадаг байсан юм бэ дээ, нөгөө эргэлт бараа нь ирнэ нөгөө хангамж нь ингээд аягүй олон цуваа ингээд битүү машинтай цуваа сумын төв дээгүүр ороод явна. Тэгээд л нөгөө сумын төвийн хүүхнүүд чинь за оросын хангалт ирсэн одоо тэгээд тэнд шилэн тирко юу байдаг юм одоо нөгөө тэнд л арын хаалгад л очиж л нөгөө оросын цэргийн тэр дэлгүүр ч гэж юу ч байсан юм байгаагүй байх аа даа бараг тэгээд нөгөө л ирсэн бараагаа ингээд л ямарч байсан тэнд нь ирээд нөгөө хэрэггүй юмнуудаа ийшээ одоо сольдог ч юмуу эсвэл бас нэг хэдэн төгрөгөөр зардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд л нөгөө манай байрны багш нэг Оюунчимэг гээд залуухан хүүхэн байсан, алга болчихдог орой алга болчихно, нэг орой алга болсон яасан гэсэн нөгөө орос цэргийн ангийн бараа ирсэн гэнэ ээ тэгээд нөгөө тийшээ явсан гэнэ ээ л гээд тэгээд сумын төвийн хүүхнүүд оросын бараа ирэхэд очиж ямарч байсан бас юм авдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө орос цэргүүд маань юу яана нөгөө гаднаас ирсэн консерв мосерв одоо юу байдаг тамхи ингээд янз бүрийн юм тийм ойр зуурынхаа юмнуудыг ингээд үүргэвчтэй цүнхэнд хийгээд л үүрээд л ирээд л ингээд айлуудаар ингээд гудмаар яваад зарна л даа нөгөөдөхөө. Тэгээд би нөгөөдөхийг нь орчуулагчийг нь хийж яваад одоо нөгөө хэдэн төгрөгний энэ ийм тийм тийм юм гээд л ингээд тэгж явж байж нэг урлагийн үзлэг болоод нөгөөдөхийг давтаад бөөн завгүй, нөгөө хүүхдэд би нөгөөдөхөд нь орсон байж байсан чинь тэгтэл нөгөө оросууд маань ирээд нөгөөдөхөө хаячихаад орчуулагчаа хийгээд нөгөө явж байгаад энэ хөшөөн дээр нэг юм ирчихээд дөнгөж иртэл байдаггүй нөгөө хүрч ирээд л намайг одоо яаралтай ир гэж байна гээд бараг баривчлах нь шахуу юм болоод би бас айгаад очихгүй байгаа л даа нэгэнтээ хий гэсэн юмыг чинь одоо загнуулна гэж мэдэж байгаа тэгээд яахав хүчээр ингээд хүрээд ирсэн, Цоож гээд багш ер намайг ёстой нээрээ үгүй тэгэхэд нөгөө мөн хэлэх хэлэхгүй үгээр хэлж загнасан, тэгээд бүр одоо нөгөө хурал мурлаар авч хэлэлцэнэ энэ тэр гээд тэр үед чинь аймшигтай юм байлаа шүү дээ тэр хурал багш нарын хурал ч юмуу ямар нэгэн ангийн хурлаар орно гэдэг чинь за тэгээд ер нь л нилээн л нэр хүндийн асуудал байлаа шүү дээ. Тэгээд тийм хурал мурлаар авч хэлэлцэнэ гээд тэгээд тэрнийг нь ч хэлэлцээ ч үгүй л дээ. Тэгээд тэгэсхийж байгаад л нэг юм гайгүй шиг л өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш ахиад явахаа больсон нөгөө юу орчуулагч хийхээ больсон. Тэгээд тэрнийх ч байсан байх тэр оросуудтай бас арай ойр дотно юу яадаг байсан. Тэгээд тэр юуны цэргийн анги дээр тэр нэг орос тогооч байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэд нар тэрэн очиж их сургууль хийнээ, тэр орос тогооч дээр очоод л нөгөө төмсийг нь арилгалцаж байгаа, талхыг нь хэрчээд тэгээд тэр хоорондоо л ингээд л гайгүй л одоо ярианы дасгал л хийж байгаа юм л даа нэг ухаандаа тэгээд бас тэрнийх ч байсан байх, ер нь орос хэлэндээ тун гайгүй байсан одоо бол юу ч байхгүй л дээ. Бараг ч нэг ч үг шахуу мэдэхээ байсан байх тэгээд тухайн үедээ бол ер нь гайгүй орос хэлдээ ер нь тун гайгүй. Би алгебрьтаа их муу тэгээд л орос хэлний шалгалт авах алгебраар одоо наймаалцдаг л байсан. Би орос хэлний чинь шалгалтыг ингэж ингэж хийнэ, чи надад алгебраа өгчих гээд л тйимэрхүү л байдаг байсан, алгебртаа л ер нь их муу байдаг байсан би.

Оюунтунгалаг -

Социализмын үед чинь ер нь жирийн хүмүүс гадаадын хүмүүстэй яаж харилцдаг байсан юм бэ, ер нь одоо зөвлөлтөөс өөр гэдэг юмуу оросоос өөр орны иргэд гадаадын хүмүүс танай нутагт ирдэг байв уу амьдардаг байв уу, хүмүүс гэр бүлээрээ одоо нөхөрлөж найзалж юмуу хүүхдүүд одоо гадны хүүхдүүдтэй захидлаар харилцдаг ч юмуу тийм ер нь гадаадтай харьцах харилцаа ямар байв?

Саранчимэг -

Ер нь юу яаж байсан байх Оросуудаас ер нь өөр нэг их үндэстэн ирж байгаагүй байх аа. Тэгээд нөгөө хүмүүс чинь нөгөө гадаад л хүн байвал орос тиймээ, тэр нь чех байна уу, герман байна уу одоо тэр нь хамаа байхгүй, гадаад л бол орос шүү дээ тийм ээ, тиймэрхүү байдалтай байдаг байсан байна. Би бас анзаардаг л байсан тэрийг. Тэр үед чинь одоо юу байлаа шүү дээ за орос цэргүүд гээд орос цэргийн ангийнхан гээд оросууд байдаг байлаа. Тэр ч бол нилээн л монголчуудтай танил тиймээ гэр бүлийн хувьд ч гэсэн бас гэр бүлээрээ найзалдаг тийм хүмүүс байсан байх тэд нартай. Тэгээд өөрөөр одоо тэр орос цэргүүд цэргийн ангийнхнаас гадна энэ юу хайгуул геологийнхон гээд бас ганц нэг оросууд явдаг байсан. Хөдөөгүүр одоо шинжилгээ газар мазар шинжилж л явдаг байсан байлгүй. Өөрөөр одоо нэг их мэдэхгүй, ямарч байсан гадаадын хүүхдүүдтэй захидлаар харилцах марилцах одоо тиймэрхүү юмнуудыг ингээд бас дэмждэг байсан байхаа. Гэхдээ яг манай үед бол миний үед гэхээс за би л лав нэг их тэгж юу яаж байгаагүй л дээ тэгж гадаад хүүхдүүдтэй захидал махидлаар харилцаж байгаагүй зүгээр албан ёсоор ингээд одоо ангиараа ч байдаг юмуу нийлээд одоо нэг тийм одоо юу гэж байсан юм болдоо тэр үед нэг бас нэг гадаадын хүүхдүүд монголд ирж амрах ч байсан юмуу ямар нэгэн үйл ажиллагаа яг болох гэж байсан юмуу тэгээд тэр хүүхдүүдэд зориулж одоо тэр энх тайвны тухай тиймээ энх тайвны үйлст л одоо энэ ангийнхан ингэж үг, дуу хоолойгоо өргөж байна гэсэн нэг тиймэрхүү юмтай манай ангийн багш нэг ингээд л нэг зураг зураад л нэг тагтаа магтаа барьсан хүүхэд ч билүү тэгээд л бид нар ар дээр ингээд л гарын үсгээ зураад л тэгээд л явуулж байсан санаанд байдаг юм. Тэгээд бас нөгөө нэг юу нөгөө Хрисосим ногаска нөгөө юу нөгөө цаасан шувуу тэрний чинь юунд бас бид нар нөгөө зүгээр цаасан шувуу биш цаас хайчилж явуулж байсан санаанд байдаг юм. Зүгээр ингээд аягүй олон олон өнгийн ийм цааснуудын ингээд гурвалжин дандаа гурвалжин ингэж хайчлаад дугтуйлаад тэгээд бас захидал махидал бичиж байсан байхаа тэр үед тэгээд бас нэг явуулж байсан байгаа юм. Тиймэрхүү л байдалтай цаанаасаа зохион байгуулсан албан ёсны тийм л юу байсан байх. Тэрнээс биш яг хувиараа одоо ингээд гадаадын хүүхдүүдтэй тэгээд орос хаа ч байдаг юм хүүхдүүдтэй танилцаад яг хувиараа ингээд захидал харилцаад найзууд болж байсан тийм юмыг санахгүй байна аа.

Оюунтунгалаг -

Тэр үед танай сургууль дээр интернациональ клуб ч юмуу тийм байгууллага хүүхдийн байгууллага байдаг байсан уу?

Саранчимэг -

Тийм юм байгаагүй байх аа, тийм юм байгаагүй шиг санаж байна. Зүгээр одоо юу байсан юм бол доо, нөгөө нэг жил болгон зайрница тоглолт, дөл тоглолт гээд нэг юм болдог байсан шүү дээ. Тэрийг одоо яг хаанаас зохион байгуулж байсан юм бодвол одоо тэр хаа сайгүй л болдог байсан байлгүй дээ. Тэр үеэр л одоо, одоо тэр чинь л нөгөө юу шүү дээ, одоо нөгөө цөмийн дайн нөгөө Америкчууд л одоо биднийг хэзээ бөмбөгддөг юм тэрнээс л одоо хамгаалах тэр л утгаараа л одоо хэрэгжиж байсан юм бий байх. Ингээд дугуй шатаагаад бөөн утаан дундуур нэг нэгийгээ насалкин дээр аваад гүйгээд л би тэр үед дандаа холбоочин болдог байсан юм тэр зайрница тоглолтын үед, тэгээд бид нар чинь тэгэх ёстой одоогийн ер нь энэ нэг жилийн цэргүүдийг ер нь хийж бараг үзээгүй юмнуудыг бид хийдэг байсан байх шүү. Одоо энэ урагшаа цэргийн анги руу 4 километр одоо ингээд нөгөө хорт утааны баг хамаг юугаа ачаад ингээд л гүйгээд л тэгээд тэндээс чинь баахан сургуулилт хийж, хийж, хийж л буцаад л наашаа нөгөө хамаг юмаа ачаад л гүйгээд л тэгээд энд чинь л одоо нөгөө яг л цэргийн юугаар л байдаг байсан шүү дээ. Тэгээд л жагсаад л нөгөө алхаа малхаагаа хийгээд л тэгээд л работ юугаа өгөөд л би 2 жил холбоочин болсон юмаа, нөгөө л морз цохино тэгээд нөгөө тугаар юу яана хоёр туг барьчихаад л одоо нөгөө юу бүхэл бүтэн өгүүлбэр бичдэг байсан нөгөө тугаараа одоо бол мартчихжээ. Тэгээд ямарч л байсан тийм юм болдог л байсан юмаа тэгээд энэ сумаас зүүн тийшээ юм чинь тэгээд нөгөө яг хичнээн хоног сургуулилалт хийж байгаад тэгээд л дараа нь нэг өдөр л нөгөө тэмцээн юунуудаа зохино л доо бүх юмаа. Тэгэхэд чинь л энэ сумаас зүүн урагш чинь бөөн бакерейшиг шатаагаад л бөөн хар утаан дундуур чинь л бид жинхэнээрээ ажилладаг байлаа шүү дээ. Одоо нөгөө л эмнэлэгийн тусламж тэгээд л тагнуул би чинь нөгөө холбоочин юм чинь нөгөө мэдээнүүдээ өгнө ёстой гүйнэ багтарч унаталаа гүйгээд л мэдээгээ өгөх гэж байгаа нь гээд нөгөө бүр энэ цэргийн анги руу ингээд морз цохидог байсан би холбооны ийм аппараттай тэгээд л тэр руу морз цохино нөгөөдөхөө бас гайгүй ч хийчихдэг байсан юм шиг байгаа юмаа. Одоо бол ерөөсөө мартсан байлээ. Би бас оролдож үзсэн чинь ерөөсөө байхгүй байна л ээ. Тэгээд сүүлд нь намайг төгссөн дараа энэ цэргийн ангийн тэр бас намайг юугаараа авъя гэж байсан байхгүй юу радистаар тэгээд би ямар боломжгүй юм чинь гээд юу яагаагүй гээд ороогүй л дээ тэгээд тийм л юм болдог байснаас биш яг тийм тусгай тийм нэг их тийм хүүхдийн одоо скаут ч гэдэг юмуу юу ч гэдэг юм тийм ээ тийм юм байгаагүй л байх миний санаад л

Оюунтунгалаг -

Гадаад руу их явж байв уу?

Саранчимэг -

Хүүхдүүд үү.

Оюунтунгалаг -

Үгүй ээ ер нь тийм хүүхэд ч тэрүү өөрөө хожим ч ер нь тэр?

Саранчимэг -

Аа үгүй үгүй, би бол ерөөсөө тийм юм байхгүй. Тэр үед л хүүхдүүд нэг их тэгж гадаадад тэгж явдаг байсан юмуу үгүй юмуу санаанд алга, гадаад нэг их явж байгаагүй байх аа тэр үед. Одоо бол тэгээд хүн бүхэн л явж байна шүү дээ харин би л яваагүй байгаа байх.

Оюунтунгалаг -

Тэр үед хүмүүс ер нь гадагшаа явж байсан уу ер нь танай нутгаас?

Саранчимэг -

Ер нь нэг ингээд зүгээр аялал зугаалга мугаалгаар одоо явж байгаагүй байсан байгаа миний мэдэхээс зүгээр л ингээд юунд манай нэг бас нэг садны нэг хамаатан ах л лав одоо адуу малаа сайн малласан гээд л энэ Польшид, Чехэд ч билүү Польшид явж байсан юм. Тэгээд тэнд л одоо очиж л нөгөө л аялал жуулчлалаар л явсан байлгүй дээ одоо тэнд очиж байж байгаад л нэг хэд хоноод ирж л байсан байгаа юм.

Оюунтунгалаг -

Түрүүний тэр цэргийн анги дээр ирж байсан тэр бараа нийлүүлэлтээс бас илүү гарсныг нь ч юмуу нутгийн хүмүүс худалдаж авдаг байсан тийм ээ, тэрнээс өөрөөр гадаадын эд барааг ер нь яаж хэрэглэдэг байсан юм бэ, хаанаас олж авч хэрэглэдэг байсан юм бэ?

Саранчимэг -

Ер нь бол яг тэгж юу яаж байгаагүй байхаа, дээр үед чинь юу яадаг байсан шүү дээ. Арай нэг боломжтой хүмүүс нь энэ юуны энэ Чойр одоо тэр хавь руу нэг Оросын тийм томоохон цэргийн юу энэ тэр байсан юм шиг байна лээ, тэр мэр руу хүн амьтанд захиж юм авахуулсан энэ тэр гээд ярьдаг байсан тэгээд өөрөөр бол ер нь бараа бол ингээд ямар нэгэн гар дээрээс ингээд одоо наймаа хийх тийм эрх байхгүй шүү дээ тийм ээ, дандаа ингээд дэлгүүрээр ямар бараа ирнэ тэрийгээ л одоо нилээд одоо овсгоотой, самбаатай бас танил талтай тиймэрхүү хүмүүс нь олж авдаг. Тэгээд дэлгүүрийн гадаа чинь нэг бараа ирлээ гэхэд чинь одоо ингээд аймаар урт очер болно шүү дээ, бүр гадаа нь ингээд л тэгээд л арай нэг сүйхээтэй нь мэдээжийн хэрэг урдуур нь орж нөгөө авах ёстой юмаа авдаг л байсан байх даа. Нөгөө арай л нэг барааныхаа тэр тухайн үеийнхээ барааны дээжийг яг гадаадаас л ер нь монголчууд өөрсдөө юм үйлдвэрлэхийн биш тэр дэлгүүрт ирж байгаа бараанууд дийлэнх нь гадаадын бараанууд л байсан байлгүй тийм ээ. Тэгэхээр миний сургуульд байхад лав алим жимсний одоо энэ бохь энэ тэр гэдэг чинь байдаггүй л байсан шүү дээ. Тэгээд бид нар хаад нэг алим ирнэ, таван төгрөг нөгөө бор цаасанд ингээд боогоод өгнө тиймээ кг алимыг чинь тэгээд нөгөө аваад гарахад л нөгөө банди нар чинь бор цаасыг нь ганц хусч өгөөд нөгөөдөх нь талаар нэг тараад л тэгээд нэг хоёр юмтай үлдвэл үлдлээ, чадахгүй бол үгүй тэгээд тийм л байдаг байсан. Тэр үеийн алимны үнэр мүнэр гэж хачин шүү дээ. Одоо ингээд айлд ороод очиход авдрандаа нэг хоёр алим хийчихсэн байхад гэр дүүрэн л үнэртэж байна тэр алим бол, одоо тухайн үед ховор болоод тийм соргог үнэрлэдэг байсан юмуу аль эсвэл одооны алим үнэргүй болсон юмуу би мэддэггүй шүү дээ /инээв/.

Оюунтунгалаг -

Надад ч гэсэн хааяа тэгж санагддаг юм шүү. Тэр үед чинь одоо цаасан хайрцагныхаа гаднаас л жигтэйхэн үнэртээд л их л амттай байсан.

Саранчимэг -

Алимны үнэр зах дээр явж байхад үнэртдэггүй шүү дээ, бүр ингээд л жимс энэ алим үнэртэхгүй л байдаг байсан. Тэгэхэд чинь одоо би ээжтэйгээ хамт амралтаараа яваад л буцаад энэ сумын төв руу манай ээж тэмээгээр хүргэж өгөх гээд яваад одоо энэ Дамплий гээд нэг айл байдаг байсан юмаа тэднийд орсон чинь бүр ороод очиход л ингээд алим сэнгэнэж байгаа юм чинь. Үнэртээд л за эднийд алим байгаа юм болов уу дөнгөж сая идсэн юм болов уу гээд ингэж байсан чинь нөгөө айлын хөгшин нь л авдраа уудлаад бид нарт нэг нэг алим гаргаад хөө ёстой тэрэн шиг сайхан юм хаа байх вэ их л баярлаж байсан. Тэгээд зайлуул яахав дээ нөгөө өөдөөс маань манай хоёр дүүтэй гурвуулаа явж байгаад гялс нөгөө алимаа идчихээд манай ээж яахав дээ зайлуул нөгөө нэг нэг алим өгсөн. Нөгөөдөхөө өвөртөлсөн байж байсан чинь гараад ирэнгүүт нь ээжийнхээ алимыг аваад л амсуулсан ч юмуу үгүй ч юмуу идэж тэгж л байсан. Тэгээд гадаадын бараанууд гэх юм бол тэр манай юу эгч ингээд нөгөө манай хувьд бол юу л даа, манай эгч нөгөө хойно Орост сурдаг байсан учраас бас тэр үед чинь нөгөө үе тэнгийнхэн дотроос бас арай нэг бас хааяа нэг бохь зажилаад гайхуулчихдаг нөгөө ингээд захидал дотор ингээд нөгөө ийм хавтгай бохь ингээд ирдэг. Тэгээд нөгөөдөхийг чинь жижиг жижигхэнээр ингээд л нөгөө юутай хольж молиод арвижуулаад л тэгээд зажилдаг тэр чинь тухайн үедээ тэгээд л бохь зажилж байвал ер нь нилээн л бас нэг өдөртөө од болчихно шүү дээ, бохь зажилж байгаа тухайн үедээ тийм л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Ер нь хүүхдүүд ерөөсөө тэр таны өөрийн чинь үеийн хүүхдүүд сургуулиас өөр ямар замаар одоо боловсрол эзэмшиж байсан бэ, сургуулиас гадуур?

Саранчимэг -

Сургуулиас гадуур одоо ёстой мэдэхгүй юмаа. Сургуульд л одоо сууж л байсан.

Оюунтунгалаг -

Сумын захиргаанаас зохин байгуулдаг янз бүрийн секц дугуйлан ч байдаг юмуу тийм юм ер нь байсан юмуу?

Саранчимэг -

Секц дугуйлан, дугуйлан бол яахав дээ сургуулийн хэмжээнээс гэсэн яг сумаас одоо ингээд хүүхдүүдийн дунд бол юм зохионо гэсэн юм байдаггүй байсан байхаа. Тэр үед ер нь ингээд л миний л мэдэхийн тийм илүү дутуу юм ерөөсөө байгаагүй. Юу бүх л юм ер нь хаалттай байсан юм бишүү. Одоо жишээлэх юм бол хүүхэд бол бүжгэнд орох эрх байхгүй тиймээ. Одоо ямар нэгэн зохион байгуулалттай хамарсан ажил зохионо гэвэл ажил хөдөлмөр ерөөөсөө одоо ингээд хүүхдүүдийг ингээд бөөнөөр нь хадланд явуулах ч юмуу, бөөнөөр нь одоо нэг айлын хашаа түгжүүлэх ч юмуу эсвэл одоо нэг хөрзөнгийг нь ховхлуулах ч гэдэг юмуу тиймэрхүү компанит ажлуудыг л явуулдаг байсан болохоос биш яг тэр нэг боловсролыг нь дээшлүүлэх ч гэдэг юмуу эсвэл одоо ерөнхий боловсролын суруульд заадаг тэр л одоо заагддаг хичээлүүдээс гадна одоо жишээлбэл нэг улс төрийн боловсрол олгох дээр эвлэлийн тэр үүрэн дээр ингээд нэг жаахан эвлэлийн гишүүн 8 дугаар ангид ороод эвлэлийн гишүүн болдог байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд ингээд цуглуулаад одоо ингээд энэ яагаад эвлэлд ингээд элсэх болчиховоо тийм ээ 16 нас хүрсэн учраас та нарыг эвлэлийн гишүүн, эвлэлийн гишүүн хүн ямар одоо юу байх ёстой вэ тиймээ одоо жишээлбэл эвлэлийн гишүүн хүн одоо нэг бусдадаа үлгэр жишээ ч байх ёстой ч гэх юмуу одоо тиймэрхүү нэг одоо яриа таниулга бол хийж байсан санаанд байна. Тэрнээс биш яг ингээд тусад нь хамруулаад ингээд өөрөөр одоо боловсрол олгож байсан ийм тусгай юм байхгүй байхаа. Хүмүүс хувь хүнийхээ хичээл зүтгэлээр бол яахав дээ ганц нэг хүүхдүүд энэ тэр бас нэг юм мэддэг хүнээр цаг маг авах маягийн юм тийм юм бас ганц нэгхэн тохиолдол байсан байж магадгүй, тэгээд өөрөөр үгүй байхаа ер нь, би л санаанд юм алга.

Оюунтунгалаг -

Тэгээд таны хүүхэд нас ер нь бусад хүүхдийнхээс юугаараа ялгаатай байсан бэ?

Саранчимэг -

Нэг их ялгараад байх юм одоо юу байгаа аждээ, байгаагүй байхаа. Миний бага насанд одоо бусад хүүхдүүдийн л адил л тэгээд адилхан л ер нь өссөн байх яг одоо юугаараа ялгарч байсан юм бэ бас ялгаа байсан байж магадгүй л юм л даа. Яг ингээд харьцуулаад үзэх юм бол жишээлбэл одоо миний хүүхэд нас гэхэд л би эцэггүй өссөн шүү дээ. Тэгэхээр одоо бага насандаа мэдээжийн хэрэг одоо ингээд ямар нэгэн хүүхэдтэй муудах ч юмуу яах ч юм бусдын хайр халамж хүссэн нөхцөлд одоо би аавтай ч байсан болоосой ч гэх юмуу тиймэрхүү энэ тэр гэж би эцэгтэй одоо аавтайгаа хамт явж байгаа ч юмуу, ааваараа өмөөрүүлж байгаа тиймэрхүү хүүхдүүдэд ер нь их нийлдэггүй байсан санаанд байдаг юм. Ер нь ингээд одоо яадаг юм энэ аав, аавдаа хэлчихнэ ч гэдэг юмуу эсвэл энэ миний зиндааны хүүхэд биш юм байнаа гэгчлэн тиймэрхүү.

Оюунтунгалаг -

Бас тийм ялгаа байдаг байсан?

Саранчимэг -

Байсан юм шиг одоо бодоход бол ер нь нэг их тийм бүрэн бүтэн амьдралтай хүүхдүүдтэй нэг их тийм дотно харьцаатай байдаггүй байснаа би санадаг юм одоо. Өөрийнхөө хувьд бол яахав дээ ер нь бол тийм ангидаа сургууль ангидаа бол нэг их тийм нэг их нөлөөтэй хүүхэд бас байж чадаагүй ээ би тэрийгээ юу яадаг юм. Ер нь жаахан тийм ганцаардангуй зожигдуу тийм л хүүхэд байсан байх. Тэгээд нөгөө юу нь хөдөөний нөгөө малчдын хүүхдүүд чинь бас арай өөр шүү дээ, өөр түвшинд байранд байдаг гэдэг утгаараа бас юутай нөгөө байранд байхад чинь ингээд 11-ийн цай гээд л ингээд нэг юу өгнө шүү дээ тийм ээ, хоёр чихэр, том чихэр бол хоёр чихэр жижиг чихэр бол дөрвөн чихэр өгнө тийм ээ. Тэгээд л тэр нөгөө чихэрнээсээ ингээд л хамгийн сайн найздаа л одоо нөгөө өгч байгаа юмнаасаа хуваалцана шүү дээ. Тиймэрхүү байдлаар бидний нөхөрлөл ер нь тиймэрхүү юм их байдаг байсан байхаа. Цагаан сараар айл хэсээд л явна. Тэр үед ингээд дэвтэр 12 мөнгөний дэвтэр өгдөг байлаа шүү дээ. Одоо бодоход бол тэр бол их чухал бэлэг байсан байгаа шүү дээ тэр үед. Тэгээд хүүхдүүд ингээд айлаас гарч ирэнгүүтээ дэвтрээ нээж хараад л тууш шугамтай байвал хошлонд нь хавчуулчихаад яваад өгнө, дөрвөлжин шугамтай байвал аваад явдаг.

Оюунтунгалаг -

Гэрийнх нь хошлогонд нь хавчуулаад явдаг, ямар учиртай юу гэсэн яагаад вэ?

Саранчимэг -

Үгүй одоо тууш шугамтай дэвтэр тэр болгон нэг их хэрэглэгддэггүй байсан юмуу яасан дөрвөлжин шугамтай дэвтэр нь илүү ховор байсан юм шиг байгаа юм. Тэгээд бас арай ховор байсан юмуу тэр үед би лав бодохдоо тэгдэг. Дөрвөлжин, тууш шугамтай дэвтэрүүд л их олон, дөрвөлжин шугамтай дэвтэр л олддоггүй л байсан юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд л тэгдэг байсан юм болов уу гэж би боддог шүү дээ. Арай хэтэрч байна энэ тэр гээд бүр хурал дээр хүртэл ярьж л байсан байгаа юм, тэгсэн байна гээд.

Оюунтунгалаг -

Ер нь цагаан сараар айл их хэсдэг байв уу?

Саранчимэг -

Тэр үед айл их хэсдэг байсан шүү дээ ер нь бөөн бөөнөөрөө айл хэсдэг байсан, одоо ч гэсэн хүүхдүүд хэсдэг л дээ. Цагаан сараар ингээд л ихэвчлэн нөгөө байрны хүүхдүүд л айл хэсдэг байсан юм шиг байгаа юм. Нөгөө байранд нөгөө хөдөө гэр рүүгээ очиж шинэлж чадаагүй хүүхдүүд ч яахав тэгээд л нөгөө байрнаас нь нэг чөлөө өгдөг тэр хугацаандаа ингээд аль болохоор олон айлаар л орохыг бодно шүү дээ. Тэгээд яваад айл хэсдэг байсан. Тэгээд бага ангид байхдаа тэгж л байсан байх. Дунд анги руу ороод хэсээгүй байхаа. Бүр ингээд 7-8 руу орсон хойно ингээд л ангийнхнаараа л орж байсан байх. Жаахан хүүхдүүд бол хэсч л байсан байх айлуудаар би лав хэсч байсан бага ангид байхдаа.

Оюунтунгалаг -

Тэгэхээр нөгөө юу шүү дээ. Цагаан сараар бол нөгөө дотуур байрны хүүхэд чинь заавал гэртээ харьсан байна шүү дээ тийм ээ?

Саранчимэг -

Харьдаггүй байсан харин.

Оюунтунгалаг -

Аан харьдаггүй?

Саранчимэг -

Яг амралт таарахгүй л бол харьдаггүй байсан шүү дээ.

Оюунтунгалаг -

Зориудаар тааруулахгүй юу?

Саранчимэг -

Үгүй, одоо нөгөө цаанаасаа л нөгөө амралт хэдэнд байна вэ ингээд л тэгээд нөгөө цагаан сар чинь байнга ингээд наашлаж цаашлана шүү дээ хоног нь тийм ээ. Тэгэхэд л нөгөө тэр наашилсан хоног нь амралтанд нь таараад л таарсан бол одоо тэр амралтараа гэртээ шинэлнэ, таараагүй бол тэгээд эндээ шинэлнэ, тийм байсан шүү дээ. Тэгэхдээ цагаан сараар миний мэдэхээс л дотуур байранд ингээд цаанаас нь бас ингээд л сайхан идээ мидээ засаад л тэгээд л бас бууз энэ тэр хийсэн бас их дажгүй цагаан сар л болж байсан санаанд байдаг юм. Бас тэр үедээ бүх юмыг нь хангалттай л юм байлаа л даа. Тэгээд энэ манай сургуулийн захирал Минжүүр гэж захирал их сайн захирал байсан шүү дээ. Тэр хүний үед бол үнэхээр их юм хийгдэж хүүхдийн төлөө бол одоо тэр хоол ундны асуудлаас эхлээд бас аль болохоор одоо гэр орны нөхцөлд их ойртуулахын төлөө тэр хүн бол их юм хийж байсан. Одоо жишээлэх юм бол өглөөний цайг одоо тасагт нь уулгадаг тийм ээ, тэгээд одоо нөгөө ямар нэгэн хэмжээтэй, одоо цайнд таван боорцог өгдөг байсан ингээд яг хүүхэд болгонд ингээд өгнө шүү дээ тийм ээ, тэр энэ тэрийг бол одоо болиулаад яг тасагт нь ингээд түмпэнгээр нь боорцогыг нь ингэж өгдөг тийм энэ тэр болгож байсан нэг үе, үнэхээр тэгээд сүүлдээ ачааллаа дийлээгүй байхаа. Тэрийг чинь байсных нь зоргоор иднэ шүү дээ, нөгөө хүүхдүүд чинь тийм ээ хүүхдүүд л юм чинь тийм ээ. Тэгээд хэдий одоо хэмжээтэй иддэг юм жишээлбэл одоо нэг түмпэн боорцог ингээд нэг тасагт өгөөд дуусчихлаа гээд аваад очвол одоо хэдий хүртэл иддэгийг нь тэр хүртэл өг гэж тэр ингээд ийм байвал яах нь вэ гэж үзэж байсан байх л даа тэр үедээ тэгээд тэр мэдээжийн хэрэг нэг их амжилттай юм болоогүй байх аа. Тэгээд тэгэсхийгээд бас арай юу яасан, тэгэхдээ л ямарч байсан маш сайн байсан ер нь бол сургалт, хангамж зохион байгуулалт, хариуцлага ер нь аль аль талдаа байрны одоо тохижуулалт ч гэсэн ёстой маш юу сайн байсан шүү дээ тэр Минжүүр захирлын үед. Тасаг болгон одоо ямар нэгэн хөгжмийн зэмсэгтэй тийм ээ, хүүхдүүд өөрсдөө одоо сурах тэр нөхцлийг нь их сайн хангаж өгч байсан тэр захирлын үед бол, тэгэхдээ байрын хүмүүжүүлэгч гэдэг хүн бол тэр үед бол одоо нэг тийм яг нэг хүүхдэд нөлөөлөөд юм өгчих тийм хүмүүс нэг их байгаагүй юм болов уу гэж би одоо санадаг юм. Зүгээр нэг арав төгссөн нэг тийм хүн ч байдаг юм уу энд нэг ажилгүй байж байгаа хүн хэн нэгэн ч юмуу одоо тиймэрхүү байдлаар байрны хүмүүжүүлэгчээр их орцгоодог байсан байх. Миний бодоход бол гэр орноосоо хол эцэг эхээсээ хол явж байгаа тэр байрны хүүхдүүдэд бол жинхэнэ тэр ээж, аав, найз нөхөд, эмч, багш бүгдийг одоо орлох хэмжээний тийм чадвартай хүн л энэ байрны хүмүүжүүлэгч гэдэг ажлыг байрны багш гэдэг ажлыг одоо хийх одоо ч би тэгж боддог л доо тийм ээ. Тэр үед бол зүгээр л нэг тийм одоо ч тийм л байгаа л даа ер нь бол тэгээд л яг тэр хүүхдэд тэгж нөлөөлж байна уу бас энэ чинь байраар хүмүүжиж байгаа шүү дээ хүүхдүүд энэ. Монголын энэ хүн амын чинь бас тодорхой хэмжээний хэсэг хувь нь байраар хүмүүжиж байрны хүмүүжилтэй хүмүүс болж төлөвшиж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бас тэгж боддог юм, бас аль аль талаас нь хүүхдэд бас одоо нөлөөлнө. За нэг хүүхэд найман би л гэхэд найман жил байранд дотуур байранд суусан гэхэд чинь за нэг жилийн дөрвөн нэг улиралыг нь амрана биз дээ тийм ээ, гурван улиралд нь тэр би байранд хүн болж байгаа биз. Тэгээд 8 жил гээд бодохоор чинь бас нилээд хугацаа шүү дээ тэгэхээр тэрийг тэр байранд тэр одоо дэргэд нь байж байгаа тэр том хүн чинь тэр байрын багш байна шүү дээ. Тэгээд тэрэнд бас нилээн бас хүүхдэд нөлөөлөхүйц тийм хүн байх ёстой юм болов уу гэж би одоо боддог юм. Одоо тухайн үедээ бол нэг их тийм юм байгаагүй л дээ ер нэг тийм жаахан тийм л нэг жаахан л тиймэрхүү л улсууд л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тийм шүү байрны багш чинь бас их чухал шүү тийм ээ. Ирэх жилээс чинь одоо бүр 6 настай хүүхэд сургуульд орох болчихлоо шүү дээ. Тэгэхээр чинь өшөө бүр нялх хүүхэд байрны багшийн гар дээр ирэх нь байна шүү дээ. Мэдээж боломжгүй айлууд 6 настай хүүхдээ дотуур байранд өгөхөөс л өөр арга байхгүй шүү дээ сургахын тулд тийм ээ?

Саранчимэг -

Тэгэхээр байрны багш гэдэг хүн бол ямар нэгэн зүгээр нэг хүний тоо бөглөдөг цалин авдаг хүн биш тэр бол нилээд олон талаас тиймээ хүүхэдтэй бол нилээд олон талаас нь харьцаж тэр эцэг эхийнх нь ч бай одоо багш сурган хүмүүжүүлэгчийн хувьд ч тэр ямар нэгэн хүүхдийг дэмжих боловсрол олгох одоо авъяасыг нь хөгжүүлэх ч байдаг юмуу тийм ээ нилээд тийм олон талаас нь ажиллаж чадах чадвартай хүн тэнд байрны багшаар ажиллах юм байна даа л гэж би боддог юм. Одоо ингээд одоо бол ер нь дийлэнх хүүхдүүдийн эцэг эх нь ингээд ирээд хараад суучихдаг, одоо аргагүй боломжгүй гэсэн тийм айлуудын хүүхдүүд одоо ер нь голцуухан байранд орж байна шүү дээ. Аль боломжтой нь ингээд ирээд хүүхдээ хараад суучихдаг. Тэгэхээр л тэнд бүр л илүү одоо анхаарал халамж тавих болно тэнд хэрэгтэй байх дотуур байранд бол.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.