Saranchimeg


Basic information
Interviewee ID: 990424
Name: Saranchimeg
Parent's name: Hüühen
Ovog: Buural
Sex: f
Year of Birth: 1969
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: Herder, cultural center music teacher
Belief: [blank]
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
work
relations between men and women
education / cultural production
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

children
privatization
traditional wisdom
darga
cultural campaigns
socialism
work ethics
duty


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Саранчимэгтэй одоо хоёр дахиа уулзаж байна, тэгэхээр хоёулаа өмнөх ярилцлагаа үргэлжлүүлээд өнөөдөр өөрийн чинь одоо илгээлтийн эзэн байсныхаа дараа малчин болоод амьдрал чинь цаашид яаж үргэлжилж өрнөв өө, тэр тухай ярилцъя?

Саранчимэг -

Тэгээд ардчилал бол одоо хүмүүсийн хувийн амьдралд мэдээж тэр аяараа л өөрчлөлт өгсөн шүү дээ тийм ээ, тэр аяараа бүх хүмүүст ингээд улс орны хэмжээнд жирийн одоо ажилчин малчдаас эхлүүлээд л ер нь бүхий л түвшинд л өөрчлөгдсөн. Тэрэнд нь ингээд л яг одоо улс нийгэмдээ одоо цалинтай хөдөлмөр хийж байсан хүмүүс чинь ингээд гэнэтхэн бүх юм ингээд хувийнх болоод л нөгөө орж ирдэг орлого морлого чинь одоо бүх л юм өөрөөс шалтгаалаад ирэхээр чинь л бас тухайн үедээ яг тэгж үзээгүй сураагүй үзээгүй тэр социалист нийгмийн тэгш хуваарилалтын юунд дасан зохицсон байсан улсууд чинь бол бас л нилээн л тэр зах зээлийн тэр өөрөөс бол бүх юм шалтгаалаад өөрийнхөө одоо хүч тэр боломжоор амьдарч эхлэнэ гэхэд бас л хүнд байсан л даа. Тэгээд нэгдлийнхээ малыг ингээд өгөөд нөгөө хэдэн малнаасаа өөрөө хагас хугасыг нь ингээд л хувьчлаад одоо энэ чиний хувийн өмч боллоо одоо энүүгээрээ ингээд л амь зуу гээд л ингээд л цаанаас нь нөгөө юу хувьчлалаар малыг нь ингээд өгчихөж байгаа юм л даа. Тэгээд тэр үед чинь нөгөө бүх юунууд нь одоо дэлгүүрт хүртэл давснаас өөр юм байхгүй тийм ээ, амь зуухад их хүнд байсан шүү дээ. Тэгээд миний хувьд бол яахав дээ одоо анх яг тэр үеэр би яг тусдаа гараад айл болоод гарч байсан. Манай нөхөр цэргээс ирээд л тэгээд л хоёулаа ингээд тусдаа жижигхэн гэртэй ингээд айл болоод гарч байсан. Яг тэр үед бол арай нэг яг хувьчлаад малыг өгчихөөгүй гэхдээ нөгөө түрээслээд тэр малаас гарч байгаа бүх ашиг шимээ нөгөө зүгээр тушаагаад л хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг байсан бол нөгөө ноолуураа тушаагаад тэрнийхээ үнийг авдаг нэг тийм систем рүү түр зуур орсон юм л даа. Яг тэр жил нь манайх айл болсон байсан, тэгээд хавар нь ингээд нөгөө ямаагаа самнаад ноолуураа тушаагаад л тэр үед аягүй их мөнгө зургаан мянга гаруй төгрөг ингээд нэг килограмм төгрөг хоёр зуун хэдэн төгрөг ч байлаа даа. Тэгээд тэгэхэд би яг отгон хүүхдээ гаргах гэж байсан юм тэр хавар яг хүүхдээ төрүүлэх гээд л энэ сумын төв дээр ирээд л ноолуураа тушаагаад тэгээд л тийм аягүй гоё бадрангуй үзэлтэй одоо яг айл ингээд тусдаа гараад бүх юм биеэ даагаад л ирээд л бүх нөгөө мөнгө төгрөг одоо яг өөрийн мэдлийнх болоод л тэгээд л гэр орондоо л тэр мөнгөөрөө юм авч байсан юмаа одоо санаанд тэгээд хүүхдээ төрүүлээд тэгээд л хөдөөнөө очоод л яасан, тэрний хойтон жил юу яасан шүү дээ. Нөгөө өмч хувьчлал чинь яг болсон юм. Тэр нөгөө малыг ингээд хувьд нь өгөөд тэгээд ингээд хувьдаа ингээд малтай болоод л тэр үед амьдрахад бас эхний нэг хоёр жил бас хүнд байсан л даа ер нь, хэдийгээр одоо ашиг шимийг нь ноолуур үс ноосных нь ашиг шим тэр төлбөр нь бас гайгүй ч гэсэн нөгөө худалдаж авдаг юм маань сонголт багатай тэгээд үнэ ихтэй тийм байсан учраас бас тийм санасан хэмжээгээр аятайхан тийм боломжийн бас амьдрахад хүндрэлтэй л байсан л даа. Тэгээд тэрнээс хойш ч яахав дээ ингээд нэг хоёр жилээр ингээд зүгшрээд хүмүүс бас амьдрах арга ухаанаа бас арай л дээр олж эхэлж байсан л даа. Тэгээд тэр үед бол яахав дээ манайх бол тэгээд малаа юу яагаад л гайгүй ч цаг одоо гайгүй болоод тэгээд малаа бас гайгүй хэд болгоод өсгөөд хүүхдүүд ч жаахан тэгээд л бишгүй дээ их дажгүй амьдарч байсан ер нь бол. Тэгээд би хүүхдүүддээ гурван хүүхэдтэй л би. Дээр үед чинь ингээд нөгөө юу хүүхэд мүүхэд төрүүлэхийг төрийн зүгээс их дэмждэг байлаа шүү дээ. Тэгээд янз бүрийн одоо одоогийнх шиг тийм өөрсдөө одоо хүүхдээ төрүүлэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэхэд бас тийм нэг боломжтой биш тийм ээ. Тэгээд л одоо хэдэн л хүүхэд гаргаж байна вэ одоо тэгээд л монголын үрс маш олон болтугай гээд л ингээд л төрүүлж байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд миний хувьд л яахав дээ тэр үед ойрхон хугацаанд гурван хүүхдээ төрүүлсэн юмаа, дөрвөн жилийн дотор л гурван хүүхэд төрүүлж байлаа шүү дээ. Тэгээд л хамгийн бага хүүхдээ гаргаад тэгээд манай бага хүүхдийг гарснаас хойш нэг хоёр гурван ойтой байхад нь би нөхрөөсөө салсан юм. Тэгээд гурван хүүхэдтэйгээ одоо ингээд л өдий хүртэл одоо өрх толгойлсон эмэгтэй гэж энэ албан ёсны хэллэгээр хэлдэг л дээ. Тэгээд л өдий хүртэл амьдарч байгаа тэгээд яахав дээ болж байгаа, болж байгаа ингээд л одоо мал маллаж байх үедээ яахав амьныхаа хэдэн малыг ноос үсийг нь борлуулаад л хүүхдийнхээ одоо сургуулийн хичээлийн хэрэглэл юу өмсөх зүүхийг нь ингээд л хангаад л ингээд яваад ирж байна. Одоо л бол ёстой байдал хүндэрч байна шүү дээ, одоо ингээд оюутантай болсон манай хамгийн том хүү сургуульд явж байгаад гарчихсан. Одоо нэг янз бүрийн ажил хийгээд ингээд л явж л байна. Манай дунд талын охин болохоороо оюутан болсон Улаанбаатар их сургуулийн оюутан болсон. Тэгээд одоо бага нь болохоороо 11 дүгээр ангид байгаа л даа орно л доо одоо. Тэгээд нөгөө бүх юмнууд одоо социализмын үед бол одоо бүх л зардал энэ сургалтын төлбөр бүх юмыг улсаас даачихдаг, ерөөсөө хүүхдээ одоо тэр сургуульд авчирч өгөхөөс өөр үүрэг одоо эцэг эхэд байдаггүй байлаа шүү дээ. Тэгвэл одоо бол бүх юмыг бол өөрсдийн зүгээс одоо хангаж өгөх ёстой. Тэр хүүхэд боловсрол эзэмших эсэх нь одоо тухайн эцэг эхийн л одоо нөгөө төлбөрийн чадвар санхүүгийн тэр байдлаас л шалтгаалдаг болчихоод л байна шүү дээ. Ямар ч одоо сурлагатай хүүхэд санхүүгийн чадавхи л байхгүй бол гэр орон төлбөрийн төлөөд сургуульд сургах тийм л чадваргүй л бол одоо хичнээн сайхан авъяас IQ-тэй хүүхэд байсан ч гэсэн одоо тэгээд нэг мэргэжилгүй хүний нэг дуудлагын хөлсний ингээд ажил хийж амь зуудаг өдөр хоногоо өнгөрөөсөн тиймэрхүү л хүмүүс болох тийм хандлага одоо их байна л даа. Тэгээд яаж ийгээд л одоо зүтгээд л хүүхдээ бас боловсролтой болгох юмсан гэж би их санадаг юм. Тэгээд манай нэг хүүхэд Улаанбаатар их сургуульд одоо оюутан төлбөрийг нь тэгээд яахав дээ цалингийн зээл хийгээд л ингээд л тэгээд л нааш цааш нь явуулдаг шүү дээ, одоо хоёрдугаар курсэд орно. Бидний үед бол тэгж байгаагүй. Цаанаас нь боловсролыг системтэйгээр олгодог байсан учраас тэр үед бол бидний суралцахад бол тэгж одоо санхүүгийн талаас хүндрэл учирч байсангүй ээ. Одоо бол тийм биш байна л даа. Тэгэхдээ яахав одоо ингээд нэг хүүхдүүд ер нь нэг их дээд сургууль төгссөн л бол одоо тэр хүн боловсролтой хүн гэсэн нэг тийм сэтгэхүй одоо яг тогтчихлоо шүү дээ хүүхдүүдэд тийм ээ, одоо дээд сургууль төгссөн яаж ийгээд л одоо тэр хамаа байхгүй гараад ажлын байр байх эсэх нь ч хамаагүй энэ мэргэжил үнэхээр одоо өөрт нь юмуу энэ нийгэмд одоо хэрэгтэй хүлээгдэж байгаа шаардлагатай мэргэжил ч юмуу үгүй ч юмуу тиймээ ямар нэгэн байдлаар л одоо төлбөрийг нь төлөөд л их дээд сургууль төгсөж байдаг тийм ээ. За мөнгөтэй хүн бол бүр гурван жилийн дотор хоёр дээд сургууль хүртэл төгсдөг одоо иймэрхүү жишиг энэ тэр байна шүү дээ. Би тэгээд бодохдоо энэ боловсролын энэ одоо бодлогод бүр үндсэн эргэлт хийж тийм ээ чанартай боловсрол олгох боловсрол ч гэж хэлэхэд одоо би бас боловсролыг одоо нэг их бас тэр яг боловсрол гэдэг чинь ингээд хүмүүс нэг ингээд их дээд сургууль төгссөн олон дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хүмүүс боддог байхад би арай өөр түвшинд боддог л доо, боловсрол гэж тэр их дээд сургуулиуд ширээний ард багшаар юм заалгаад тэр юу яаж байгаа олгогдож байгаа юмыг чинь боловсрол гэдэг ч юмуу миний хувьд бол зүгээр мэдлэг тийм ээ, зүгээр л тэр мэдлэгийг одоо амьдралд мэргэшиж одоо амь зуухдаа л одоо хэрэглэх тодорхой хэмжээний мэдлэгийг л тэр хүн олж авч байгаа болохоос биш жинхэнэээрээ одоо боловсроод жинхэнэ одоо төгс төгөлдөр хүн гэдэг амьтныг бий болгож байна уу, үгүй юу гэдэг дээр бас тэгж боддог юм. Тэгээд хамгийн түрүүнд хүн байх ёстой хүн гэдэг хүн би хүүхдүүддээ тэгж л хэлдэг л дээ. Ер нь ухаан дээд эрдэм дээд хүн өөрөө ингээд ухаантай одоо нөгөө сэтгэлийн боловсрол гэх юмуу даа. Манай ард түмэн чинь ихэс дээдсээсээ эхлээд л одоо тэр жинхэнэ тэр сэтгэлээрээ боловсорсон хүмүүс байж уу гэж би боддог юм. Аль ч нийгмийн үед тийм ээ. Өнөөдөр энэ цөөхөн хүн амтай энэ үндэстэн одоо тэр олон нийгмийн шалгууруудыг даваад одоо устаж мөхчилгүй өдий хүрч байнаа гэдэг чинь мэдээжийн хэрэг энэ ард түмэн бас үр хүүхэд үр хойч удамдаа тиймээ энэ үндэс угсаагаа мөхөөхгүй авч явах ямар их тийм одоо жинхэнэ боловсрол гэдэг юмыг тархи оюунд нь хийж өгдөг байж вэ тийм ээ үндэсний соёл заншил тэр юугаа хадгалахаас эхлүүлээд генээ одоо цэвэр тэр монгол генээ одоо яаж авч үлдэх юм гэх мэтчилэнгээс нь одоо ингэж үр хүүхэддээ сургаж удамшуулж бүр ген болтол нь ингэж хоногшуулж өгсөн учраас энэ ард түмэн өнөөдрийг хүртэл одоо ингээд өсөн дэвших шатандаа явж байгаа ийм ард түмэн байнаа гэж би боддог юм. Тэрнээс биш энэ түүхийг ингээд уншаад судалж байхад бол одоо ерөөсөө мөхөхөд бол маш ойрхон тийм ээ тийм юмнууд их л тохиолдож байдаг шүү дээ. Тэгэхээр би одоогийн боловсролд бол хүүхдээ зүгээр нэг утга учиргүйгээр ямар нэг их дээд сургууль төгсгөе л гэсэн тийм зорилготойгоор биш ерөөсөө арай өөр тийм юугаар бас сургуульд юу яадаг тийм ч учраас би тэр биологийн ангийг нь өөрөө ч бас биологтоо бас гайгүй байсан тэгээд сонгож өгсөн. Яагаад гэвэл байгаль эхэд боломжгүй зүйл гэж байдаггүй шүү дээ тийм ээ. Тэгээд хүн байгаль эхийг одоо хайрлах би ер нь өөрөө тийм манай ээж, эмээ энэ тэр тийм хүмүүжлээр намайг өсгөсөн би ер нь ингээд өөрийгөө зүгээр ингээд би ер нь яг ингээд үндэс дээр гишгэж одоо явж бараг л үзээгүй л тийм л хүн шүү дээ. Ер нь одоо алхаад явж байхдаа аль болохоор үндэс дээр гишгэхгүй юмсан гэсэн цаанаасаа одоо яг тэг гэж сургасан юм байхгүй хэрнээсээ өөрийн эрхгүй тийм сэтгэхүйтэй тэгээд хүний шүтдэг мүтдэг юм байдаг гэвэл би хүүхдүүддээ хэлдэг юм. Та нар ямар нэгэн шашин машин одоо шүтнэ тийм ээ ямар нэгэн юмыг ингээд ухар мөчдөөр ингээд л учир байдлыг танихаар шүтсэний хэрэггүй, та нар ерөөсөө заавал хүн юм шүтэж байх ёстой гэвэл ерөөсөө л байгаль дэлхийгээ л шүтэж бай та нар, энэ газар шороо гишгэж яваа газар шороондоо энэ уул усандаа энэ л одоо биднийг бий болгож бүтээсэн энэ эх дэлхий байгаль маань л биднийг тэжээж байдаг, одоо энийгээ л шүтэж амьдаръя энэнд боломжгүй юм байхгүй л гэдэг тийм л юмаар хүүхдүүддээ тэрийг л их хэлж өгдөг юм. Тэгээд манай хүүхдүүд тиймэрхүү байхаа би гайгүй байх л гэж боддог шүү дээ. Тэгээд манай хүүхэд биологич болох гэж байгаа, манай том хүү бол яахав дээ бас их гайгүй сурдлагатай бас IQ-тай ер нь бол гайгүй хүүхдээ тэгээд яахав үнэхээр одоо өөрийнх юугаар сургууль бас сургуульд явуулах гэж их үзсэн тэгээд хаяж ирчихээд тэр үеийн хүүхдүүдийн сэтгэхүй тийм байлаа шүү дээ ингээд л юм л бол сургуулиа хаячихаад ирдэг. Тэгээд тэгсээр байгаад одоо нэг тэгж их одоо 20 настай л даа сургуульд яваагүй ч гэсэн яахав дээ энд тэнд ингээд л нэг ганц нэгхэн сараар энэ тэр ажил хийгээд л тэгээд л тэгэсхийгээд явж л байна. Хөдөө бол манай ээж байдаг тэгээд эмээ дээрээ голцуу өссөн болохоороо тэгээд тийшээгээ их юу яана л даа, санаатай ер нь миний үгийг нэг их тэгж тусдаа өссөн болохоор нэг их яададггүй юм. Өөр тэгээд юу ярих вэ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр бид хоёр өмнөх ярилцлаган дээрээ соёлын довтолгооны тухай нэг ярих гэж байгаад орхисон тийм ээ, соёлын довтолгоо гэж юу байв тэр тухай ээж аав чинь юу ээж чинь эмээ мэмээ чинь юу гэж ярьдаг байв? Тэрний үр нөлөө ер нь юун дээр ихээхэн одоо үргэлжилж байгаа вэ?

Саранчимэг -

Тийм тэр үед үнэхээр тэр соёлын довтолгоог бол би бас мэдэхгүй л дээ. Яг миний үед соёлын довтолгоо гээд тийм айхтар сүрхий яг тийм сүрхий юм бол явж байгаагүй, яг тэр манай эмээ ээж энэ тэрийн ярьж байгаагаар бол үнэхээр одоо тэр соёлын довтолгоо гэдэг юм бол бас одоо жишээ нь энэ ёстой ийм нийгэмд тиймээ бас хүмүүс бас арай нэг өөр түвшинд хүртэл тэгж амьдрахад бас нилээн тийм түлхэц болж өгсөн юм шиг байгаа юм. Жишээлбэл одоо энэ хувийн ариун цэврээ сахих тийм ээ энэ одоо олон халдварт одоо янз бүрийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэхээс эхлүүлээд тийм ээ, тэгээд л одоо ямар цэвэр орчинд одоо амьдрах тийм ээ, орон гэрээ одоо аятайхан авч явахаас эхлүүлээд тэрэнд бол их нэмэр болж байсан юм байна лээ. Одоо ингээд уутгүй юм гэж нэг ч байдаггүй тийм ээ, жишээлбэл одоо боорцог хийхэд л одоо дарга ирээд л тавагтай боорцог тавиад өгөхөд л одоо ийм нилээн урт одоо хүн ингээд гараараа тасдаж идэхээр тийм боорцог хийж болохгүй. Хүн ерөөсөө нэг ширхэгийг аваад л яг тэрийгээ идэхээр тийм хэмжээтэй одоо боорцог хийж бай гэж байсан. Тэгээд л одоо нөгөө борцоо нүддэг уур, нүдүүрийг нь тэгээд л вандан, ганжин бүх юм одоо тусдаа ингээд уут сав одоо ил задгай юм нэг ч байж болохгүй гэх мэтчилэнгээр тэгээд их л юу яаж байсан юм байна лээ л дээ. Тэгээд бас арай зарим юман дээр бас хэтрүүлэг арай их л байсан юм шиг байна л ээ. Одоо жишээлбэл одоо малаа төллүүлэхдээ одоо хониндоо ингэд иод, маарль одоо мэс заслын иж бүрэн багажтай ингээд яваад тийм ээ тэгээд нөгөө малаа төллөхөд л одоо яг хүүхэд эх барьж авч байгаа юм шиг нөгөө хүйг нь боогоод л иодоор ариутгаад л ингээд тэгж бай гээд л одоо тэрнийг цаанаас нь шахалттай болохоор тэгээд хүссэн ч хүсээгүй хүмүүс хийж л байсан л юм байна лээ л дээ тэгээд тэр нь чухам яг тэр малынхаа одоо нөгөө байгалиас заяасан тэр юманд нь тохирорхгүй ч байсан юмуу бас тэрнээсээ болж шархалж мархалж бас үхэж хорогддог тийм юм байсан юм шиг байна лээ. Тэгээд тэр ч нэг их тэгээд явцгүй гээд тэгээд больсон юм байна лээ л дээ. Тэгээд соёлын довтолгооны үед чинь тэр нөгөө тогоо нэрдэг тийм ээ, хөдөөний айлуудыг тогоо нэрдэгийг бүр болиулаад айлуудаар нь явж бүрхээр жалавчийг нь одоо хурааж авч нэг газар бөөгнөрүүлж шатааж байсан энэ тэр гэж тиймэрхүү юм ярьж л байна лээ. Тэгээд би ямарч байсан мэдээжийн хэрэг төсөөлөн бодохдоо ингээд одоо энэ нэгдэлжих хөдөлгөөн байдаг юмуу тийм ээ тэрний үед мэдээж манай одоо хөдөөгийн нүүдэлчин ардын амьдрал чинь ерөөсөө тэгээд л нэг тийм тохилог биш л байсан байж таараа шүү дээ тийм ээ, хүмүүс нь ингээд одоо ингээд ярьж байхад хүмүүс нь ингээд тусдаа гарна гэж байдаггүй яагаад гэвэл нөгөө тэр мэдээж эдийн засгийн одоо чадвартай холбоотой шүү дээ тийм ээ, айлд одоо хэдэн хүүхэд байна тэгээд л гэрлээд л нэг гэртээ л ингээд л ээж, аав эмээ өвөөтэйгээ ингээд л одоо түрүүч нь нас бараад л доороос нь үр ачийнх нь хүүхдүүд гарч ирээд ингээд л явдаг байсан юм байна лээ л дээ. Тэгээд одоо бол тийм биш шүү дээ хүүхдүүд гэрлэсэн, гэрлээгүй л тусдаа гарцгааж байна тийм ээ. Тэгээд л олуулаа ингээд тэгж амьдардаг байхад чинь мэдээж ариун цэврийн асуудал илт яригдана шүү дээ тийм ээ. Тэр соёлын довтолгоо бол ямарч байсан цэвэр орчинд цэвэрхэн одоо орчин үеийн соёлт тийм иргэншил бий болгоход одоо нилээд том ашигтай талаасаа нилээд том тийм түлхэц болж өгсөн юм байна даа гэж би дотроо боддог юм. Харин тэр бас хэтрүүлэг нь болохоороо юу вэ гэхээр тэр одоо уламжлалт зан заншлыг бас жаахан үгүй хийсэн тэр тэгэх байсан оролдого бас байдаг юм болов уу гэж би боддог юм. Тэр соёлын довтолгоо ч одоо яахав дээ тэгээд л хэдийгээр аливаа юм хоёр талтай л байдаг шүү дээ тийм ээ, тэгэхээр сайн тал бараг дийлэнх байсан юм болов уу гэж би бол тэрнийг соёлын довтолгооны тухай сонсоод тэгж бодож байсан. Миний үед бол яахав дээ тэрний үргэлжлэл намайг одоо тэгээд л илгээлтээр нөгөө хөдөө гарчихсан байж байхад чинь дарга ирнэ гэдэг чинь том асуудал байлаа шүү дээ. За нөгөө дарга хэзээ машин дуугарвал л за дарга ирж байгаа болов уу гээд л тийм ээ тэгээд л даргад бол одоо шалгахгүй, үзэхгүй юм гэж байхгүй шүү дээ. Тэр хүн одоо юу мэдэж байна тийм ээ жишээлбэл одоо хамгийн сүүлийн сонингийн одоо тэддүгээр дугаарт тийм тэр нүүрэн дээр одоо юу гарсан байсан бэ гээд асуух ч юмуу тийм ээ, за тэгээд л одоо, одоо жишээлбэл нэг ямаа чинь одоо ихэр ишиг байвал хэдэн хоног тээдэг юм одоо ганц сөөнгө ишиг байвал одоо хэдэн хоног тээдэг юм ч гэх юмуу тийм ээ тиймэрхүү энэ тэр юмнуудыг л одоо захын л одоо асуулт л тэр шүү дээ ер нь бараг, тэгээд бас тодорхой хэмжээний шаардлагыг бол их тавьдаг байсан. Тэр нь бол одоо тухайн үедээ хэдийгэээр дарамттай юм шиг байдаг байсан боловч мэдээжийн хэрэг тэр хүмүүст бас арай нэг тийм цалгар назгай биш байхад нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлж бас хүмүүсийн оюун санаанд бас хариуцлага гэж юу байдаг юм бэ тэрийг бас суулгаж өгч байсан юм болов уу гэж би бодож байгаа. Одоо бол тэгээд хүмүүс бүр эрх чөлөөтэй шүү дээ тийм ээ. Хувиараа л одоо яаж байна вэ тэр бараг л бусдад хамаагүй энэ байгаль дэлхийг чинь одоо ерөөсөө л хүн бүхэн дураарааа л одоо эдэлж хэрэглэж байна шүү дээ. Одоо ямарч хараа хяналт байхгүй тэр үед бол бас тийм байгаагүй шүү дээ. Юм л бол одоо жишээлбэл ангийн байцаагч ч гээд байх ч юмуу байгаль хамгаалагч ч гээд байх юмуу тийм ээ тэд нарын хяналт шалгалт ажлын хариуцлага чанга байлаа. Эргээд тооцох тооцоо одоо хариуцлага нь ч бас чанга байлаа. Тэгээд ямар нэгэн одоо тийм сөрөг үр дагавартай үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг одоо мэдээлсэн хүмүүс нь бас тодорхой хэмжээгээр сайн нууцлагддаг тэрний мөрөөр одоо хяналт шалгалт их тавигддаг тийм байсан учраас бол бас хэдийгээр хүмүүс нь ийм ухамсраараа биш ч гэсэн тийм ээ ямар нэгэн хариуцлагаас айх юм их тийм эрхэнд бас харьцангуй одоо байгаль дэлхийтэйгээ ч байдаг юмуу ер нь аливаа ажил үйлс нь тийм хуулийн хүрээнд л гэж хэлэх юмуу тиймэрхүү явдаг байсан. Одоо бол тийм юм байхгүй болчихоод байна шүү дээ тийм ээ, хүмүүс одоо энэ эрх чөлөөг бас хэтэрхий хэтрүүлж эдэлж байна тийм ээ, үүргээ мэдэхгүй эрхээ хэтрэхий их хүүхдүүд бол ялангуяа хүүхдийн эрх бол одоо үүрэг гэж байхгүй зүгээр ерөөсөө эрх болчихоод байна шүү дээ ер нь хүүхдүүд бол харж байхад одоо багш л гэхэд л хоёр хүүхэдтэй ярьж байгаа байхгүй юу ингээд л орж очоод за багшийг ингээд орж очоод жаахан хожигдоод орж оччихоод жаахан үймүүлчихье тэгээд тэгэхээр багш загнана тэгэхээр нь гараад явчихья яасан гээд сүүлд асуувал багш ёс зүйгүй хандсан гээд хэлчихнэ биз гэсэн ийм юм ингэж ярьж байгаа хүүхдүүд тэгэхээрээ аягүй их мэдлэгтэй байгаа биз тэр эрхийг яаж эдэлж болох вэ гэдгээс үүрэг гэж юм байх нөгөө захирах захирагдах ёс гэж юм байдаг гэдгийг бол одоо л тэгж байгаад нийгэм аяндаа ингээд энэ шилжилтийн үе одоо хэтэрхий удаан явж байх шиг надад санагддаг юм, хэтэрхий олон жилийн хугацаанд хэтэрхий удаан их шилжилтийн үе явагдаж байна даа гэж би боддог юм зүгээр өөр нийгэмд амьдарч байсан үзсэн бишүү дээ зүгээр гэхдээ бас тиймэрхүү юм болуу л гэж би боддог юм.

Оюунтунгалаг -

Тэр захирах, захирагдах ёсыг хоёулаа өшөө гүнзгийрүүлээд яръя л даа. Тэгэхээр социализмын үед ер нь эрх мэдэлтэй хүмүүс гэж хэн байв аа, эрх мэдэлтэй хүмүүс жирийн хүмүүсээс одоо эдэлж хэрэглэж байгаа зүйл ч юмуу яг өдөр тутмын амьдралаараа ялгаатай байв уу, тэгээд эрх мэдэлтэй хүн, эрх мэдэлгүй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байв?

Саранчимэг -

Эхнээс ер нь эрх мэдэл гэдэг бол аль ч нийгэмд л ер нь тэр албан тушаалын ялгаа гэдэг юм бол одоо заавал байх л ёстой л юм байлгүй дээ би бол тэгж л боддог юм. Одоо жишээлбэл феодалын үед гэхэд л нөгөө ноёд түшмэдүүд нь тодорхой хэмжээний илүү эрх мэдэлтэй социализмын үед гэхэд л дарга сэхээтнүүд нь илүү их эрх мэдэлтэй тэгээд эрх мэдэл гэдэг юм нь бол юу байх вэ гэхээрээ тийм ээ жишээлбэл хүний амьдрал л юм чинь ингээд эгэл жирийн хүмүүст одоо жишээлбэл одоо социализмын үед бол хүмүүс одоо ажлаасаа ингээд чөлөө аваад явна гэдэг асуудал бараг л байхгүй байлаа шүү дээ тийм ээ, одоо ёстой нөгөө эрх мэдэлтэнгүүдэд одоо талтай, танилтай одоо тийм хүмүүс одоо тэр даргаасаа чөлөө авч явах тиймэрхүү ч байдаг юмуу тийм ээ, зүгээр ингээд энгийн одоо өдөр тутмын амьдралд нь тэр эрх мэдэлтэнгүүд ч байдаг юмуу эгэл жирийн хүмүүс гэдэг нь юугаараа ялгагддаг тэр үед юугаараа ялгагддаг байсныг одоо нэг эрх мэдлээрээ л ялгардаг байсан байх. Тэрнээс биш одоо өмссөн зүүснээрээ ч байдаг юмуу идэж ууж байгаа юмаараа ч байдаг юмуу одооных шиг ингээд л баян тансаг бандайсан сайхан жийпнүүд унаад л тийм ээ одоо тэр л булга үнэтэй цайтай эдлэлийг чинь эдлээд л тэгж ялгарах нь бол нэг их байгаагүй л дээ тэр үед зүгээр эрх мэдлийнхээ хэмжээнд бол ялгардаг байсан байх аа. Жишээлбэл одоо хүүхдээ арай нэг өөр сургуульд тиймээ жишээлбэл одоо Оросоос арай өөр Чех ч байдаг юмуу, Герман ч байдаг юмуу тийм сургуульд явуулах ч гэх юмуу тийм ээ зүгээр л тэр үед бол миний нэг ажиглаж байсан юмаар ерөөсөө малчид бол яг үе дамжсан малчид л бэлтгэгдэж байсан. Тэрнээс биш одоо ямар нэгэн эрх албан тушаалтаны хүүхэд тэр одоо малчин болно тийм ээ, ажилчин болно ч гэх юмуу одоо цэвэрлэгч болно ч гэх юмуу тийм ойлголт ер нь байгаагүй шүү дээ. Ер нь даргын хүүхэд бол тэгээд даргын л сургуульд явдаг. Одоо төгсөж гарч ирээд дарга л болох сургуульд явдаг тийм ээ тиймэрхүү л байсан шүү дээ одоо тэр үед бол ингээд эмч, багш, дарга гэсэн л нэг ийм гурван л албан тушаал ер нь сумын хэмжээнд шүү дээ одоо бүр том газраа бол яаж байсан юм ер нь том албан тушаалуудтай байсан. Даргын хүүхэд чинь арай л өөр эмчийн хүүхэд арай л өөр тийм ээ багшийн хүүхэд бас арай л өөр. Нэг малчны хүүхэд одоо нэг ямар нэгэн үл бүтэх юм хийсэн байхад бол одоо багш нарын хурлаар бол нэг их тийм асуудалгүй ороод явчихна тийм ээ, даргын хүүхэд одоо тэр малчны хүүхдээс нилээд одоо том ийм одоо хэрэг тарьчихсан байхад бол одоо яаж ийгээд л тэрнийг дарагдаад л өнгөрөх маягтай тийм ээ тиймэрхүү л ялгаа нь бол тэндээ л байсан байхаа. Одоо бол өөр байна л даа, одоо бол бүхий л юмаараа ялгарч мөнгө бүх асуудлыг шийддэг тэр эрх мэдэл мөнгө гэдэг юм чинь эрх мэдлийг өөрөө адилхан авч явж байна шүү дээ тийм ээ. Тэгээд одоо бол бүхий л түвшинд одоо мөнгөтэй эрх мэдэлтэй хүн одоо бүхий л юмаараа л ялгарч байна шүү дээ арай л одоо нэг байгалиас заяасан эцэг, эхээс заяасан нүүр царайндаа арай л нэг өөр арьс юу татуулахаас л нэг бусдаар бол тэгээд л ялгарч л байна шүү дээ тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэр үед хүмүүсийн даргадаа эрх мэдэлтэй хүмүүс хандаж байсан хандлага одоогийн одоо дарга цэргийн хоорондын харилцаанд ер нь ялгаа байна уу?

Саранчимэг -

Байлгүй дээ.

Оюунтунгалаг -

Ер нь эрх мэдэлтэй хүмүүст хандаж байсан хандлага бол өөрчлөгдөж байсан уу?

Саранчимэг -

Ер нь бол тэр үед болохоороо юм ийм нөгөө нэг тийм одоо даргыг бол одоо тийм их биширсэн эмээсэн тийм ээ хүмүүс одоо тиймэрхүү байдалтай ханддаг байлаа шүү дээ. Одоо бол тийм биш энэ бол дарга энэ одоо мэдээжийн хэрэг хэн ч байсан тэр хүнийг одоо хаана ч байсан одоо юу гээд ч байсан одоо элдвээр доромжлоод хэлээд дуудчих энэ эрхтэй л байна шүү дээ энэ жирийн ард иргэдэд бол одоо хэн нь дургүй нь хүрч байна. Амин хувийн ч бай албан журмаар ч бай одоо жаахан л дургүйг нь хүргэх юм бол тэр дарга бол одоо тэр одоо даргын албан тушаал гэдэг бол нэг их тийм үнэ цэнэтэй одоо хүн цэрвээд байхаар тийм албан тушаал байхаа больчихоод л байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр би бодохдоо бол одоо бас боддог юм. Бас арай хэтэрхий байгаа юм болов уу тийм ээ тэр хүний төрийн албан тушаал байна одоо энэ нөгөө л захирагдах, захирах захирагдах ёс гэдэг юм чинь бас арай л одоо тийм жинхэнэ утгаараа бас хэрэгжихээ больчихсон юм болов уу. Тэр үед социализмын үед бол дарга гэдэг бол ерөөсөө л дарга тэр хүний үгнээс бол зөрөөд нэг их юманд хүрчихгүй тийм ээ. Тэгээд хийсэн юмыг нь ч чимээгүй л хэлсэн үгийг нь одоо чимээгүйхэн шиг л байж байгаад л одоо дотроо дургүй ч байсан гэсэн биелүүлсэн дүр үзүүлж л одоо тиймэрхүү л байдалтай хүмүүстэй ханддаг. Өөрөө үнэн сэтгэлээсээ одоо нэг их хүндэтгээд байгаа юм байхгүй ч гэсэн тэр албан тушаалын одоо хүндлэл бол байлаа шүү дээ тийм ээ. Одоо бол нэг их тийм юм байхгүй, юм л бол огцор гээд л одоо чи огцроо, чи юу хийж байгаа юм, чи идэж байна ууж байна гэсэн ийм байдлаар хүмүүст ханддаг болсон. Одоо ерөөсөө хүн бүхэн шүүмжлэгч нар болсон тийм ээ, юм л бол шүүмжилж байдаг гараад л одоо тэр болохгүй байна гээд үнэн худлаа нь ч мэдэгдэхгүй нотлогдох нотлогдохгүй нь ч мэдэгдэхгүй янз бүрийн юмнууд яриад л одоо нэр хүндэд нь халдаад л тэгээд л одоо тиймэрхүү л байдалтай байж байгаа л даа. Тэр социализмын үед бол арай өөрөөр ханддаг байсан байхаа дарга нарт бол хэлсэн үүрэг даалгаврыг нь биелүүлдэг удирдах хүний үгнээс одоо зөрсөн байх юм бол тэр бол бараг л одоо нөгөө тухайн нийгмийг эсэргүүцсэн тэрсүүд үзэлтэн маягийн юм болох гээд тийм учраас бас хүмүүс өөрөө хүсээгүй ч гэсэн бас дотроо хичнээн ингээд дарагдаж байсан ч гэсэн одоо дургүй байсан ч гэсэн одоо өөрийгөө ёстой нэг дарж амьдарч байсан байх. Одоо бол тиймгүй чөлөөтэй юм илэрхийлнэ тийм ээ нөгөө хүндэтгэх юм байхгүй болсон.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ингээд дарга цэргийн хоорондын харилцаа өөрчлөгдсөнтэй адилхан одоо эрх мэдэлтэй хүмүүст хандах хандлага өөрчлөгдсөнтэй адилхан бас хүмүүсийн ажилд хандах хандлага ер нь өөрчлөгдөж ирэв үү, тэр үед хүмүүс ажилд яаж ордог одоо ямар шат шатлалаар ордог байсан бэ, өнөөдөр хүмүүсийн ажилд хандах хандлага өөрчлөгдөж байна уу, өнөөдөр хүмүүс ажилд орохдоо яаж орж байна?

Саранчимэг -

Ер нь социализмын үед бол хүмүүс ерөөсөө тийм нөгөө үүрэг бүх юмыг нь үүрэгжүүлсэн тийм ээ бүх юмыг нь төлөвлөөд үүрэгжүүлсэн учраас би энийг хийх л ёстой тийм ээ тэр дуртай байна уу, дургүй байна уу хамаа байхгүй сонирхолтой байна уу, сонирхолгүй байна уу тэр хамаа байхгүй, ерөөсөө нийгэмд ажиллах ёстой энэ нөгөө төр оршихуй дор татвар оршино гэдэг шиг энэ хүн насанд хүрсэн бол энэ нийгэмд ажиллах ёстой гэсэн хууль үйлчилж байсан учраас хүмүүс бол тэгээд л ажилдаа бол одоо чин сэтгэлээсээ бас хандаж байсан бүх хүн тийм байсан гэж би хэлэхэд бас тиймгүй байхаа, зүгээр л одоо би ийм үүрэгтэй гэдэг тийм үүргийн дагуу л одоо хүмүүс одоо өмнө өмнөхөө хийдэг байсан байх. За одоо үед одоо бол ерөөсөө ажилд бол яахав ажил олох юмсан гээд л тийм ээ, үнэхээр зүтгэж байгаад ажилд орж байгаа хүмүүс бол арай л өөр ханддаг байх. Гэхдээ би бол ямарч байсан социализмын үед тэр ажиллаж байсан ажиллах хүчнүүдээс одоо энэ юу энэ зах зээлийн үед одоо энэ төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ч байдаг юмуу одоо тэд нар бол тийм илүү их тийм сэтгэлээсээ ажилладаг гэж би хэлэхгүй ээ тийм ээ, би одоо цалинд нь тааруулж ажиллаж байнаа гэх ч юмуу тийм ээ, тийм үнэн сэтгэлээсээ бол нэг их ажилладаггүй байх гэж би бодож байна. Ер нь тиймэрхүү хандлага байх шиг байдаг юм тээ. Яг ингээд л зүрх сэтгэлээ зориулаад ажилдаа тийм ээ тэгээд л ингээд л социализмын үед бол одоо арай илүү байсан байхаа одоо үеийг бодох юм бол хүмүүс ажилдаа бас арай л илүү сэтгэлтэй ханддаг байсан байх. Одоо бол тэгээд дурны юм шүү дээ ингээд хийхгүй байлаа гэхэд хөдөлмөрийн хууль яриад л тийм ээ тэгээд л одоо болохгүй бол тэгээд гарлаа, дараагийн ажлыг бол хайх тийм ээ тэгээд нөгөө ажил олгогч нар нь гэсэн тийм шүү дээ чи болохгүй бол гараа, дараагийн хүн бэлэн байна аа гэсэн хэн нь ч тийм чин сэтгэлээсээ биш байгаа биз дээ, ажиллуулж байгаа хүн нь ч гэсэн ажиллаж байгаа хүн нь ч гэсэн тийм одоо бол тийм чин сэтгэлээсээ биш ажилд хандах хандлага бол ямарч байсан тийм сайн биш л гэж би бол хэлэх байна. Яг хувийн өөрийнхөө одоо тийм пүүс компаниа одоо яг өөрийнхөө хүчээр бий болгоод байгуулаад одоо тэрнийхээ үр шимийг үзэх гээд тэрнийхээ ашгаар одоо амьдрах гээд зүтгэж байгаа хүмүүс бол бас үнэн сэтгэлээсээ ажилладаг л байх л даа. Яг нөгөө хувийн юунд хувийнхаа юманд болохоороо энэ яг төрийн албыг залгуулж байгаа энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг би тийм их чин сэтгэлээсээ үнэхээрийн одоо миний энэ хийж бүтээж байгаа юм би ийм юманд зүтгэж байж энэ миний улс орны хөгжилд одоо хэрэгтэй ч гэх юмуу тийм ээ тийм ухамсарын талаасаа бол нэг их зүтгээд зүтгэл гаргаад байдаг хүн байхгүй байхаа зүгээр, үнэхээр өндөр цалин өгдөг бол нөгөө цалингаасаа салахгүйн тулд чухам тэгж ажилладаг нь юу байдаг юм гэхээс.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрөө бас малчин хийж байсан тийм ээ, малчин байсан дараа нь бас олон ажлаа өөрчилсөн тийм ээ, ер нь өөрөө тэгээд ажиллах дуртай байв уу?

Саранчимэг -

Хаана?

Оюунтунгалаг -

Өөрөө ажилдаа дуртай байсан уу ер нь?

Саранчимэг -

Би бол одоо ямарч байсан малчин байхдаа бол мал маллах дуртай байсан гэж хэлэхгүй ээ. Тэр малчин гэдэг бол ер нь аль ч нийгмийн үед ер нь ингээд яахав тухайн хүн үнэхээр одоо сэтгэлээсээ малд хайртай энэ тэр хүмүүс байдаг юм байна л ээ, би бол тийм байгаагүй. Үнэхээр тухайн үедээ бол би сургуульд явах сонирхолтой л байснаа тэгээд аргагүй тэр үеийн байдлаас болоод малчин болсон. Тэгэхдээ яахав өнөөдөр яг тэрүүгээр би амь зууж байгаа учраас тэгээд л тэр хэдэн малынхаа төлөө зүтгэнэ шүү дээ тийм ээ. Малын төлөө биш гэхдээ өөрийнхөө төлөө зүтгэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхдээ яг тийм үнэхээр дуртай одоо байгаагүй ээ. Үнэхээр одоо бас яаж ийгээд нэг өөр ажил олоод хийчих юмсан тийм ээ, энэ ингэж одоо цаг зуд байгалийн эрхшээлд тийм ээ амьд амьтантай харьцаж амьдарна гэдэг чинь бас их өөр ажил шүү дээ ер нь одоо нэг компьютер ширтээд сууж байх мал маллах хоёр чинь мал бол амьд амьтан шүү дээ тийм ээ тэр утгаараа бас их өөр шүү дээ. Жишээлбэл одоо ишиг байхаас нь эхлээд тэврээд өсгөчихсөн тэр мал чинь одоо ингээд л нэг зуд болоход тэгээд эцэж тураад л одоо үхэж үрэгдэхэд чинь тэрний гарлага гэхээсээ илүү нөгөө одоо хайртай амьтан нь болсон байна шүү дээ тийм ээ тэгээд тэр мэрээсээ эхлээд их хэцүү л дээ мал маллаж амьдарна гэдэг бол тэгээд би бол харин одоо бол ажилдаа бол би хайртай шүү дээ. Одоо бол би чин сэтгэлээсээ хийдэг гэж хэлж болно. Ажилдаа би дуртай хайртай, би ер нь сургуульд байхаасаа эхлээд л жаахан тийм авъяастай хүүхэд байсан, тэгээд одоо авъяасаараа ингээд хоолоо олж идэж байгаа гэхүү дээ. Энэ ажил өөр юм хийж чадахгүй болохоороо ч тэр юмуу, ажилдаа хайртай шүү дээ би.

Оюунтунгалаг -

Тэгээд надад нэг юм сонин байна л даа өөрөөр хэлбэл малчин байж байгаад одоо тэгээд сургуульд дуу хөгжмийн багш хийдэг, бас энэ соёлын төвийн?

Саранчимэг -

Тийм хөгжмийн багш хийдэг.

Оюунтунгалаг -

Хөгжмийн багш хийж байна, тэнд малчин энэ хоёр чинь одоо бас нилээн ялгаатай?

Саранчимэг -

Нилээн ялгаатай.

Оюунтунгалаг -

Хоёр өөр ялгаатай мэргэжил шүү дээ. Тэгээд яаж яваад энэ ажлыг хийчихэв ээ? Хэн энэ ажлыг санал болгов? Яаж энэ ажилд оров?

Саранчимэг -

Энэ яахав дээ би нөгөө энэ суманд чинь нөгөө ингээд байж байгаад нөгөө нэг ардын авъяастнуудаа цуглуулаад тоглолт хийнэ шүү дээ тийм ээ, ёолкоор ч байдаг юмуу эсвэл одоо мартын наймнаар ч байдаг юмуу наадмынхаа концертыг ч байдаг юмуу тэгээд тэр болгонд л авъяастнуудыг л дуудахад л би дуудагдаад л ирдэг байсан л даа. Тэгээд нэг үе чинь энэ соёлын төв чинь ингээд бараг эзэнгүйдээд ажиллах хүн олдохгүй зүгээр нэг ийм цоожтой бас нэг хэсэг байсан шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ яг миний ажилд орохын үед бол яахав дээ нэг хүн ажиллаж байсан л юм байна лээ. Тэгээд нөгөө ард түмнээс нь энэ хүмүүсээс ер нь ажил хийхгүй байна. Энэ соёлын төв байнга хаалттай байна энээ тэрээ гэсэн санал гомдлууд бас нилээн ирдэг болсон юм байна лээ. Тэгээд намайг нэг хөдөө тэр чинь яг хавар шүү дээ дөрөв таван дөрвөн сарын сүүлчээр хөдөө байж байсан чинь юу сумын засаг дарга дуудаад тэгээд дуудаад тэгээд хүрээд ирсэн чинь харин чи энэ соёлын төвд орохгүй юу, хөгжмийн багшаар ор одоо ингээд хэдхэн хоногийн дараа хотод курс семинар болох гээд байна. Тэрэнд явмаар байна зардал мөнгө бүх юмыг чинь энэ засгаас даагаад явуулъя чи ингээд яв гэсэн л дээ, тэгээд ухайн тас өө ёстой зөвшөөрөөд л тэгээд л хэдхэн хоноод тэр семинарт нь 21 хоногийн семинарт тэр үеийн семинарч дөрөв хоног л би сууж байсан юм байгаа юм. 21 хоногийнх мөртлөө яг хонхны баяр давхцсан нөгөө соёлын дээдийн багш нар чинь одоо бүгд л хонхны баярт уригдаад нөгөө хөгжим тоглож яаж гэдэг юм хөлсөнд явцгаагаад тэгээд бараг хичээл орохгүй нэг өөр сумаас очсон намайг бодвол арай туршлагатай тийм улсуудаа хувиараа гуйж байж нэг даралтат хөгжим дээр хэдэн функц юу заалгаж ирээд л тэгээд энэ ажлыг аваад хийж байсан. яг ирээд л.

Оюунтунгалаг -

Одоо энэ ажлыг олон жил хийж байна уу, хэдэн оноос хойш хийж байна?

Саранчимэг -

Одоо дөрөв дэх жилдээ хийж байна. Яг тэр жил сумын юу болсон байхгүй юу, 70 жилээ бишээ 80 жилийн ой яг тэр жил намайг ажилд ордог жил тэгээд л нөгөө сумын наян жил болох гээд аргагүй одоо энэ соёлын төвд л нэг тэр хөгжмийн хүн үнэхээр одоо зайлшүгүй хэрэгтэй болоод ирсэн юм шиг байгаа юм л даа. Тэгээд л одоо энэ суманд өөр одоо санал болгочихмоор хүн байгаагүй ч юмуу яасан ч юм тэгээд л намайг дуудаж ирүүлээд тэгээд би яваад л тэгээд л ажилд ороод тэгээд одоо хүртэл байж л байна. Тэгээд сургуульд бол яахав дээ сургууль дуу хөгжмийн багшгүй болчихоод тэгээд жил гаруй хоёр жил шахуу багшилсан. Одоо энэ саяын гурван сард багшийнхаа ажлыг өгсөн л дөө багшийнхаа ажлыг. Тэгээд яагаад зүгээр хүмүүс ингээд сонирхдог байхгүй юу. Ямарч ингээд би чинь наймдугаар анги л төгссөн л хүн шүү дээ, өөр ямарч юу байхгүй. Тэгээд өөрөө ингээд бие даагаад л юу одоо ингээд нэг их тийм төгс төгөлдөр биш ч гэсэн бас анхны мэдэгдэхүүнтэй хөгжмийн онолын тэрийг яг бие дааж багш хийнэ гэдэг чинь өөрөө аягүй их юм сурдаг юм байна лээ шүү дээ. Эргүүлээд нөгөө хүүхдийнхээ өмнө юу ч мэдэхгүй зогсож байхгүйн тулд өөрийн эрхгүй тэгээд л өөрийгөө дайчлаад л тэгээд энэ яаж байгаа юм чинь сурж байгаа юм чинь, хүүхдэдээ заахынхаа хажуугаар өөрөө бас хамт сураад л явж байгаа юм чинь. Тэгээд яахав гайгүй нэг юм хоёр жил шахуу багшилсан, тэгээд энд бол яахав дээ нэг их тэгж одоо нэг их тэгж яг хүмүүст тэгж тийм хөгжмийн онол заадаггүй болохоороо нэг их онол шаардлагагүй болохоор тэгээд л хар практикаар өөрийнхөө одоо бусдаас одоо харж барьж олж авсан тэр мэдлэгээрээ л ажлаа явуулна даа. Тэгээд яахав дээ зүгээр хүмүүсийн хувьд юу гэж боддог юм би өөрийнхөө хувьд өөрийнхөө хэмжээнд бол энэнээс илүүг чадахгүй ч гэсэн тэгээд яахав дээ хамгийн гол нь би ажилдаа дуртай тэгээд л ажилладаг юм.

Оюунтунгалаг -

Ажил дээрээ одоо ажлын чинь хувьд хэцүү зүйл юу байв, амар зүйл юу байна, жигшдэг зүйл юу байна одоо бүр бахархдаг зүйл юу байна?

Саранчимэг -

Ер нь бол миний ажлын онцлог гэх юм бол тийм ээ ерөөсөө энэ сумын бүхий л насны одоо энд л амьдарч байгаа бүх хүмүүстэй ямар нэгэн байдлаар одоо харьцаж байдаг, гаднаас одоо ирж байгаа хүмүүс бол байнга одоо яг л энэ соёлын төвөөр одоо ерөнхийлөгч ирсэн ч энд л одоо ард түмэнтэй уулзалт хийнэ тийм ээ. Зүгээр нэг жолооч ингээд энэ рүү дайраад гарч байсан ч энд нэг бүжиг байвал тэр бүжгэн дээргүүр нь ороод гаръя, ухаандаа одоо соёлын төв гэдэг бол сумын нэг нүүр царай болж байдаг байхгүй юу. Тэгсэн ерөөсөө миний ажлын нэг юу нь болохоороо ерөөсөө хүнд үнэлэгддэггүй, одоо жишээлбэл гадаадын одоо ямар нэгэн хөрөнгө оруулалттай компанид л одоо манай соёлын төвд тийм дэмжлэг үзүүлээч гээд тэгэх юм бол тэр чинь зугаа цэнгэлийн байгууллагаа одоо эмнэлэг, боловсрол, эрүүл мэнд энэ тал руу л бид нар одоо хөрөнгө оруулалт хийдэг гэх ч юмуу тийм ээ. Тэгээд хүмүүст тийм үнэлэгддэггүй газар байхгүй юу, тэрүүгээрээ жаахан тийм ажиллаж байгаа юуны хувьд хамгийн одоо илүү их хүмүүст их өргөн далайцтай бүх талын одоо тэр мэдээлэл юу байдаг юм тийм үйлчилгээг хүргэж байдгаараа онцлогтой л доо бас жишээлбэл одоо цэрэг татлага болоход л эмнэлэг болчих жишээтэй одоо нөгөө комисст ороод тийм ээ, бусад ямарч газар тийм юу байхгүй шүү дээ. Тэрүүгээрээ бас их олон талын үйлчилгээ үзүүлдэг. Бахархдаг юм нь гэвэл яахав дээ одоо энд ардын авъяастанууд гэхэд үнэхээр одоо өөрсдийнхөө авъяас одоо ингээд л олон түмэндээ хүргэх ч гэдэг юмуу тийм ээ, тэр урлагийн одоо тийм мэдрэмжтэй хүмүүс нэг баг болдог тийм ээ. Тэгээд л аягүй гоё бусад хүмүүсээс ялгарах тийм онцлогтой шүү дээ урлагт сэтгэлтэй хүмүүс чинь тийм ээ, тэр нь аягүй гоё тэгээд ийш тийшээ яваад л уралдаан тэмцээнд ороод л одоо шагнал магнал аваад нөгөө улсууд чинь ингээд аягүй их баярлаад л тийм ээ. Одоо нэг дууг нь хөгжимдөөд өгсөн байсан ч одоо аягүй их баярлаад тэр мэрээрээ аягүй гоё л доо манай ажил, бүр одоо жигшдэг юм гэх юм бол одоо заримдаа ингээд залхмаар юм байдаг л даа. Одоо жишээлбэл ингээд л нэг бүжиг болоход л согтуу хүмүүс ирээд л одоо цонх монх хагалчих ч байдаг юмуу одоо янз бүрийн байдлаар дарамтлах энэ тэр тиймэрхүү юм үнэхээр хал авмаар байдаг, юу бүх хүмүүс амарч байхад бид ажиллаж байдаг. Одоо тэр хүмүүсийг баярлуулахын тулд л бид нар одоо энд л одоо бүжиг цэнгээн шоу хийдэг ч юмуу концерт жүжиг янз бүрийн юм тоглодог ч юмуу янз бүрийн уралдаан тэмцээн зохиодог ч юмуу тийм ээ. Бид бол байнга ингээд ажиллаж байдаг байхгүй юу. Тэр нь бас жаахан хэцүү ч юу байх вэ дээ. Хэцүү ч гэж хэлэх юм биш л дээ. Бас онцлог нь л тийм юм л даа тийм ээ. Яг ингээд би одоо ийм ажлын байранд нь ингэж ажиллахад хэцүү байна аа гэсэн юм надад бол нэг их мэдэгддэггүй шүү дээ. Ер нь гайгүй бусдын ажлыг бодох юм бол. Багш гэхэд л одоо тэгээд яг л цагийн юм цагтааа л байж байхгүй бол болохгүй шүү дээ. За бидний хувьд бол бас яг тэгээд байнга цагт дарамтлагдаад ингээд байх юм байдаггүй л дээ. Тэгэхдээ нилээд чадвар шаардана. Бас тэр болгон хүн хийчихгүй ажил шүү дээ тийм ээ. Тодорхой хэмжээгээр бас хүнтэй харьцаж чаддаг байх хэрэгтэй. Бас өөрийн хүний юу хүсч байна тэрийг нь хийж өгч чаддаг байх хэрэгтэй.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр ардын урлагын наадмуудад орж байсан байна шүү дээ. Тэгэхээр өөрөө яг ямар төрлөөр нь оролцдог байв, өөрт чинь одоо ямар яг урлагийн авъяас байдаг вэ?

Саранчимэг -

Би чинь ингээд хөгжимддөг шүү дээ. Одоо ингээд би ер нь ингээд голцуу ер нь яг ингээд хувийн үзүүлэлтээр тийм юманд ингээд ордоггүй л дээ. Нэг их оролцоод байдаггүй, одоо ямар нэгэн уралдаан тэмцээн болно гэхэд би ерөөсөө л ингээд л багаа бүрдүүлээд тэрийгээ концертоо найруулан тавина тийм ээ. Тэгээд л ухаандаа одоо л багийн ахлагчаар тийм ээ тэгж л их явдаг шүү дээ. Тэрнээс яг өөрөө би ингээд л хувиараа ингээд л одоо яг нэг тэгнэ гээд гоцлоод л ингээд л явах юм байдаггүй л дээ. Яахав зүгээр гэхдээ нэг ятгаар бас явж л байсан, тэгээд л ихэнхдээ хөтлөгч хийнэ. Тэгээд нөгөө зохион байгуулах юманд л зохион байгуулна. Одоо тэнд очоод хүн амьтантай уулзах байдаг юмуу нөгөө техникийн зөвлөгөөнд орох санал бодлоо илэрхийлэх өөрөө аль болохоор л одоо өөрийнхөө тэр авъяастнуудын онцлогт нь тохируулаад сум орныхоо нөхцөл байдалд нь тохируулж аль болохоор нөгөө удирдамж юуг нь гаргахад нь тэр тал руугаа нөлөөлөхөөс эхлүүлээд л тийм ээ, тиймэрхүү талаас нь их оролцдог тэрнээс би яг өөрөө хувийн үзүүлэлтээр ингээд яваад амжилт гаргаад байсан юм байхгүй л дээ, бусдыгаа дэмжих зорилготой миний ажил тийм шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр яг одоо мал маллаж байгаад энд шууд дуудагдаад ирсэн тийм ээ. Тэгээд энэ ажлыг авсан шүү дээ, малаа хэнд үлдээв, ер нь ажил амьдралаа одоо яаж зохицуулж байв?

Саранчимэг -

Зохицуулдаг вэ гэжүү? Тэгээд малаа бол тэгээд яахав дээ тэгээд манай ээжийнх байсан юм чинь ээжийнхтэйгээ айл байсан тэгээд тэндээ орхисон. Одоо болтол хэвээрээ л байгаа л даа. Манай нэг эгчийн хүүхэд хөдөө гараад ирсэн мал малладаг, тэгээд тэднийх яачихдаг юм. Тэгээд ер нь зохицуулах юм өчнөөн гарна шүү дээ амьдралд чинь тийм ээ. Би чинь ганцаараа ингээд өрх толгойлсон эмэгтэй бүхий л одоо асуудлаа яг өөрөө л бие дааж шийднэ шүү дээ. Тэгээд болсон болоогүй тэгээд л өөрөө л шийднэ. Ямар нэгэн одоо дарамт байдаггүй болохоор тэгээд бас их эрх чөлөөгөө бас их эрх чөлөө бас заримдаа их илүүдсэн хэн ч хараа хяналт байхгүй тийм ээ. Одоо бүхий л юм өөрөө л ингээд аваад явж байгаа юм чинь бүхий л амьдралаа тэгээд мал бол яахав нэг их асуудалгүй. Манай дүү байдаг болохоор ээж дүү хоёр байдаг болохоор тэд нар тэгээд маллачихдаг. Бусад одоо асуудлууд яахав дээ тэгээд хэдэн хүүхдээ тэд нар чинь ихэнхдээ л би ганцаараа байдаг шүү дээ. Нөгөөдүүл маань сургуульдаа яваад өгнө, 10 жилд ингээд яваад өгнө, амралтаа аваад нэг ирнэ. Одоо тэгээд оюутан болоод ингээд явдаг бас л байхгүй. Ихэнх дийлэнхдээ л эзэнгүй тэгээд ганцаараа л байж байгаа юм чинь. Тэгээд яахав нөгөө хэдэн төгрөгнийхөө цалинг аваад л хэдэн хүүхдийнхээ хойноос тал тал тийш нь явуулаад л тэгээд ер нь тийм амьдралд цалин бол тэгж нэг их яахав дээ хамжаа хажуунаас хамжих дэмжих хүнтэй бол гайгүй л байх байх л даа. Яг одоо цалингаараа яг хэдэн хүүхдээ ингээд боловсролтой болгоод ингээд амьдарна тэрэн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Нэг зуун далан мянган төгрөгний цалин авдаг байхгүй юу хаа ч хүрэхгүй одоо нэг хүүхдийн зөвхөн сургалтын төлбөр гэхэд л таван зуун ная тэгээд байр юуныхаа хөлстэй гэхэд бараг сая хүрээд явчихдаг шүү дээ. Тэгээд нөгөө жилд чинь сая долоон зуун тэр чинь одоо дөнгөж нэг сарын нэгнээс авч байгаа цалин шүү тэрнээс биш арван сарын нэгэн хүртэл л наян хэдэн мянган төгрөгний л цалин авч байсан шүү дээ. Өнгөрсөн оны арван сар хүртэл тэгээд нөгөө арван сарын нэгнээс цалин нэмэгдээд тэгэхэд чинь нэг зуу жаахан гаргаад л зуун хорин мянга давж байгаад тэгээд сүүлд нь нөгөө бүр нэг шатлал матлал нь өөрчлөгдөөд тэгээд зуун дал хүрсэн байхгүй юу. Тэгээд ер нь энэ соёл урлагынхны цалин бусад бүх байгууллагуудын юунаас хамгийн доогуур шатлалтай. Хамгийн бага цалинтай салбар шүү дээ ер нь тэгээд тэгэхдээ би цалингаа нэг их голдоггүй ээ. Яагаад гэвэл цалиндаа л таарсан л ажил хийж байгаа юм чинь тийм ээ, тийм одоо дааж давшгүй тийм хөдөлмөр хийчихээд би зуун далан мянган төгрөг авч байгаа бол бас надад гомдолтой биз дээ. Тэгэхэд чинь тийм биш.

Оюунтунгалаг -

Танай суманд одоо бүр одоо соёл олон түмний ажил зохиох бүр график байх уу, одоо жишээлбэл 7 хоног болгон нэг үдэшлэг зохиодог ч юмуу, нэг шоу зохиодог ч юмуу, сар болгон нэг концерт тавьдаг ч юмуу тийм юм байх уу ер нь бүр одоо тогтмол ажил гэж байх уу?

Саранчимэг -

Ер нь бол ингээд жилийн эхэнд төлөвлөгөөгөө гаргаад тэгээд л тэрүүгээрээ юу яадаг юм л даа. Тэгээд цаанаас бол яг тийм тийм одоо боловсрол соёлын газраас бол ерөөсөө энэ үндэсний дэд хөтөлбөрүүдийн хүрээнд юу хийгдэж байна вэ гэдэг хамгийн гол асуудал байдаг юм. Жишээлбэл одоо ардын урлагыг дэмжих ч байдаг юмуу эсвэл түүх соёлын үнэт одоо тэр өв юуг хамгаалах энэ тэр талаар ч бүртгэх мүртгэх гэсэн тийм ээ тэгээд л нөгөө ерөнхийлөгчийн зарлиг нөгөө морин хуур, монголын нууц товчоо нөгөө угын бичиг энэ тэр гээд тиймэрхүү юмнуудын хүрээнд юу хийж байна вэ гэсэн тайланг юу яана. Тэгэхдээ ажлынхаа тайланг бол ингээд бүгд яг өгнө л дөө. Манай хувьд бол ерөөсөө ямарч байсан жилд нэг цаанаасаа бол төлөвлөгөөнд бол жилд ямарч байсан нэг шинэ уран бүтээл тавьсан байх ёстой гэдэг байхгүй юу. Манайх бол яахав дээ ингээд ёолкоор, наадамтай жил бол наадмаар тэгээд жил болгон ёолкооор, тэгээд энэ мартын найман, ахмадын баяр, хүүхдийн баяр гэсэн энэ хэдэн том баяруудаар ингээд заавал нэг тийм бага хэмжээний концерт ч байдаг юмуу нэг тийм нилээн олон тийм өргөн цар хүрээтэй тийм арга хэмжээ бол явуулдаг юм. Ер нь долоо хоногийн нэг дэх өдөр болгон тийм нийтийн бүжиг явдаг байхгүй юу, зун болохооор алдагдчихдаг юмаа тэр нь яагаад гэвэл нөгөө засвар юу эхэлчихдэг байхгүй юу. Тэгээд одоо ч гэсэн манайх одоо засвар арай л дуусаагүй л байна засвар хийгээд, бусад одоо ингээд 9 сараас эхлээд одоо 6 сар мар хүртэл бол ерөөсөө тогтмол үйл ажиллагаа бол явчихна. Ер нь нэг өдөр бол бүжгээ явуулаад тийм ээ тэгээд янз бүрийн баяр ёслол юунуудаар бол тэр тодорхой хэмжээний ажлуудаа зохиогоод тэгээд явчихна. Ажлын хувьд манай соёлын төв бол ер нь аймгийнхаа хэмжээнд ер нь их гайгүй талдаа ажилтай шүү дээ тийм. Орлого морлогоо бол одоо хагас жилийн дотор хоёр зуу моёр зуу хувьтай л биелүүлчихдэг шүү дээ. Цаанаасаа нөгөө орлогоо хувиарлачихдаг байхгүй юу. Сард одоо жилд одоо тав зургаан зуун мянган төгрөг оруулах ёстой манайх улсын төсөвт тэрнээсээ сард жаран мянга нь дутуу хүрээд л ирдэг. Тэгээд нөгөө олуулж байж цалингыг нь гүйцээж авдаг тийм системтэй байхгүй юу, тэгээд орлого морлогоо бол гайгүй хийдэг. Манайх ер нь их гайгүй хамт олон дажгүй санаа нийлээд ажлаа ингээд явуулчихдаг. Тэгээд дийлэнхдээ миний л амыг хардаг юм л даа ер нь бол.

Оюунтунгалаг -

Хамт олон гэхээр одоо өөрийн чинь ажлын хамт олон гэж?

Саранчимэг -

Манай одоо соёлын төвийн эрхлэгч байдаг юм. Таван орон тоотой шүү дээ эрхлэгч, тэгээд хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч тэгээд үйлчлэгч гэсэн гэхдээ энэ орон тоо ноднин арван сарын нэгнээс батлагдсан. Түрүүнд нь гуравхан хүн л ажилладаг байсан юм. Номын санч, эрхлэгч, бүжгийн багш гэсэн тэр ноднингийн арван сарын нэгнээс юу бүжгийн багш, үйлчлэгч гэсэн хоёр орон тоо нэмэгдээд ингээд тав л болж ажиллаж байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцдэггүй байсан шүү дээ. Гурван хүн байхад одоо тав болчихоод ч бас хүрэхгүй л байна. Ямар нэгэн олон нийтийн ажил зохиоход л наадам энэ тэрээр бол ингээд хүн хүч аягүй их дутагдана шүү дээ. Хүн гуйдаг нь хэцүү ажил миний ажил хамгийн гол нь хүн гуйна дандаа хүмүүс гуйна. Одоо ч хүмүүсийг ингээд гуйхад одоо зүгээр ингээд хүнд ингээд сэтгэлээрээ энэ манай сум орны ажил юм шүү гээд өөртөө байгаа авъяасаа би одоо сумынхаа энэ юунд зориулчихья гэж тийм ухамсар гэж одоо байхгүй болсон. Е¬рөөсөө л одоо тийм юм тэгээд аль гээд гуйх л юм бол мөнгө, одоо хэдэн төгрөгөөр тохирох юм ямар хөлс өгөх юмуу тийм ээ, тийм байдаг байсан болохоор аягүй хэцүү. Тэгээд мэдээжийн хэрэг хүнийг ерөөсөө зүгээр л зарна зүгээр авчираад энд дуулуулж хуурдуулна зогсооно гэж байхгүй шүү дээ, ямарч л байсан одоо тэр хөлс мөнгийг нь өгнө тэгээд жилд хоёр гурав удаа гуйгаад юманд оруулчих юм бол оны эцэст ямарч байсан нэг гарыг нь цайлгахгүй бол болохгүй. Хоёр гурван жил дараалаад одоо гайгүй юм гуйчихвал бас нэг яамны шагналаар ч юмуу шагнуулчихын төлөө зүтгүүлнэ гэх мэтчилэнгээр хүмүүс аягүй их урамшуулах талаас л санхүүгийн л одоо дэмжлэгэ үзүүлэх талаас л нөгөө хүн юу хүсэж байна түүнийг нь л өгөхийн тулд тэр нь жаахан хэцүү байдаг юм. Мэргэжил яг ингээд орон тооны уран бүтээлчидтэй бол өөр шүү дээ. Цалингаа аваад ажлаа хийнэ шүү дээ тийм ээ, тийм юм байдаггүй болохоор чинь хүний ажил алдуулаад л энд авчирч байгаа болохоор чинь одо тэр алданг нь нөхөж өгөхөөс өөр байхгүй шүү дээ. Тэр нь жаахан хэцүү байдаг юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрөө бас хөгжмийн хэрэгсэл эд нартай харьцаж ажилладаг хүн тийм ээ. Даралтат хөгжмийн хэрэгсэл энэ тэр ашигладаг хүн тэгэхээр ер нь техник технологийн дэвшилүүдээс одоо мэдээж олон янзын техник технологи та нарын амьдралд нэвтэрч байсан тийм ээ. Хөдөө аж ахуйн, нэгдэл байхаас ер нь социализмын үед олон техник технологи өөрийн чинь хувьд ер нь бодож байхад хамгийн гайхамшигтай техник технологи ер нь юу санагддаг вэ, онгоц уу, компьютер үү, одоо машин уу энэ гар утас юмуу ер нь хамгийн гайхамшигтай технологи юу вэ өөрийн чинь бодол?

Саранчимэг -

Үгүй ээ одоо тэр бол яг онцолж одоо яг тэгж одоо энэ ч нилээд гайхалтай юмаа гэж тэгж нэг их юу яаж байсангүй л дээ. Зүгээр би зүгээр ингээд бодохдоо ер нь ингээд аливаа юм боловсронгуй болох тусмаа найдвартай байдлаа алддаг юм болов уу л гэж би их боддог шүү дээ. Хүмүүс өөрсдөө юм зохиочихоод эргээд тэрэндээ боол болдог тийм ээ. Тэгээд би бодохдоо мэдээж энэ дэвшил хөгжил бол мэдээж хэрэг одоо гайхалтай л байна шүү дээ. Жишээлбэл би бол анх одоо ингээд зүгээр яахав дээ өөрийнхөө хүрээнд ярихад тийм ээ одоо ингээд Casio гээд хөгжим байлаа шүү дээ. Тэгэхэд л одоо тэрийг ажиллуулах ямар хэцүү билээ тийм ээ тэгж байтал л дараа нь ингээд Yamaha гээд л одоо энэ бүх юм үнэхээр тэр хүн тэр техникээр ажиллуулж чаддаг л бол одоо бараг өөрийнх нь ажлыг тэр техник нь хийгээд өгчихөж байна шүү дээ, энэ бол үнэхээр бас л гайхалтай байна шүү дээ тийм ээ. Компьютер байна шүү дээ мэдээжийн хэрэг одоо компьютерыг би бол бас гайхалтай л техник гэж боддог шүү дээ. За онгоц монгоц ч одоо яахав тэгээд л мэдэхгүй тэр талаар одоо нэг их мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд хөгжил дэвшилд хүрэхэд нь хамгийн гол нь техник нь одоо мэдээжийн хэрэг мэдээж гайхамшигийг бүтээх л байх л даа. Тэгэхдээ тэрнийг нь тийм нөхцөл нь бүрдэж байна уу тийм ээ. Одоо жишээлбэл машин нь хичнээн сайн байгаад засмал замгүй бол хэцүүднэ шүү дээ тийм ээ тэгэхээр одоо хөгжихөд би нэг зам одоо аягүй том түлхэц болдог юм болов уу гээд боддог шүү дээ. Техникийн хөгжлийг ч одоо мэдээжийн хэрэг одоо бүхий л техникүүд гайхамшигтай шүү дээ. Аппарат тэр зургийн аппаратнаас эхлүүлээд бид нарын үед одоо манай ангийн багш зураг авдаг байлаа, Зенит гээд тэр үеийн аппарат зүүчихээд тийм ээ. Одоо социализмын үед чинь хүмүүс бүгдээрээ тэгш амьдардаг ямар нэгэн хүн нь одоо тэгж илүү амьдрах эрх байхгүй байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхдээ тэр үедээ бас аргагүй ингээд нөгөө шалгарал явагдаж байдаг учраас манай ангийн багш их овсгоотой хүн байсан, би одоо тэгж боддог байхгүй юу хувьдаа москвич машинтай тийм ээ хувиараа ингээд зураг аваад угаагаад юу яачихна тухайн үедээ бол нилээн л овсгоотой хүний тоонд ордог байж дээ тийм ээ. Тэгээд тэрнээс хойш чинь зургийн аппарат гэхэд л тэр миний багшийн мэддэг байсан би бас тэр юуны фото зургийн дугуйланд явдаг байсан байхгүй юу, харанхуй ингээд даавуу нөмөрчихөөд зураг угаагаад тийм ээ тэгээд л тэрнээс хойш чинь энэ сонирхогчдийн аппарат гарч ирээд одоо бол тэгээд зургийн аппаратаар хүний одоо бүхэл бүтэн, бүхэл бүтэн, бүхэл бүтэн одоо олон ангит кино ч болсон хийчихээр болчихлоо шүү дээ тийм ээ, тэгэхээр энэ бол мэдээж гайхалтай л дэвшил шүү дээ.

Оюунтунгалаг -

Тэгэхээр таны амьдралд маш гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Саранчимэг -

Одоо юу байх вэ дээ. Нэг их тийм сүрхий нөлөөлсөн юм одоо байхгүй байх аа, тийм их гүнзгий нөлөөлөөд одоо бас л мэдээжийн хэрэг энэ нийгмийн байдал нөлөөлсөн л байх л даа. Жишээлбэл ер нь бол нилээн эргэлт шүү дээ одоо би энэ ажилд орсон бол миний хувьд нилээд тодорхой хэмжээний бас эргэлт шүү дээ энэ бол одоо яг малын бэлчээр дээр байж байгаад л ингээд гэнэт одоо ингээд төрийн албанд ингээд л ажил хийгээд тэгээд энүүгээрээ бол би одоо жишээлэх юм бол өөрийгөө бол хэдийгээр их л хожуу ч гэсэн бас их олон талаар одоо нээж байна шүү дээ тийм ээ. Хөдөө бол ингээд малын бэлчээрт цаг наргүй ажиллаад л юун тэр надад одоо өөр ямар нэгэн авъяас чадвар байдаг ч юмуу, үгүй ч юмуу мэдэх ч үгүй л шахуу тэрийг одоо ашиглах ч тийм юу ч үгүй ингээд л явж байсан. Одоо бол би энэ ажлыг хийгээд л тэгээд л тодохой хэмжээгээр бас үгүй ядаж л одоо нэг хүүхэддээ нэг юм хэлсэн ч тийм ээ бас арай нэг өөр түвшинд тийм ээ тиймэрхүү юм бол байна шүү дээ. Тэгээд тэрийг бол үндсэн эргэлт гэж хэлж болохгүй л байх л даа. Тэгэхдээ л ямарч байсан яльгүй ч гэсэн өөрчлөлт өгч л байгаа л даа. Ядаж л ингээд манай бага хүүхэд ярьж байсан байхгүй юу. Ээж ингээд сургуульд дуу хөгжмийн багш болсон гээд тэгээд нөгөө ангийнх нь багшдаа ээж чинь юу хийдэг вэ гэсэн чинь дуу хөгжмийн багш гэсэн чинь тэгвэл гайгүй л хүүхэд байж таараа гэсэн тийм ээ, тэгэхээр бас хүмүүсийн юу тэр нөгөө нэг хийдэг ажил нь бас тодорхой хэмжээгээр бас хүмүүсийн сэтгэлд бас өөр өөрөөр ханддаг юм болов уу тийм ээ. Тэрнээс нэг малчны хүүхэд гэвэл бас арай л өөр хандах л байсан байх л даа. Хүмүүсийн тийм хандлага бас байдаг юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд өөрийн чинь амьдрал амьдралд ер бусын буюу бусдаас ялгарах онцгой зүйл ер нь?

Саранчимэг -

Миний амьдралд уу?

Оюунтунгалаг -

Тийм ер бусын бусдаас ялгарах онцгой зүйл байдаг уу?

Саранчимэг -

Амьдралд бол бусдаас ялгараад онцлоод байх юм юу байх вэ дээ. Яг энгийн л жирийн л амьдралтай шүү дээ. За зүгээр миний өөрөө хувь хүний хувьд тийм ээ бусдаас ялгарах онцлог нь бол би яг жинхэнэ зүгээр л нэг хүнийхээ хувьд л би арай тийм илүү нийтэч тийм ээ, хүмүүсийг ер нь ямар нэгэн байдлаар ялгаварладаггүй нас одоо ямар нэгэн ажил албан тушаал одоо хөрөнгө чинээ, эрх мэдэл ямар нэгэн байдлаар одоо өөртөө ашигтай хүнийг би сонгож нөхөрлөдөггүй. Ерөөсөө хүн бүхэнтэй л адилхан байх юмсан гэж аягүй их хичээдэг, хичээдэгийнхээ хэрээр ч би бас тийм байдаг л байх л даа. Жишээлбэл манайд л миний надад ер нь муу хүн гэж байдаггүй, тэрүүгээрээ арай бусад хүмүүсээс онцлог байж магадгүй л юм. Яг амьдралд бол тэгж нэг их одоо би нэг тийм л юмаараа илүү онцлог амьдардаг гээд байх юм бол одоо нэг их байхгүй шүү дээ. Манай хүүхдүүд тийм нийтэч тэгээд яг би өөрийнхөө миний л юугаар өссөн. Манай үе ангийн одоо хүүхдүүдийн ангийн хүүхдүүд л бүгд одоо манайхаар ирээд л ингээд гэр орондоо байж байгаа юм шиг байж байх жишээтэй тээ. Өөр хүүхдүүдтэй гадуур тэнэхгүй нэг сайхан онцлог байна. Бүх найзууд нь ирчихдэг учраас манай хүүхэд бол хэзээ ч найзтайгаа уулзана гэж гадагшаа явах шаардлага байдаггүй ч байх юмуу тийм ээ, тиймэрхүү юу байдаг л байх. Тэгээд бусдын эцэг, эх шиг тэгж би хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдийг ямар нэгэн тийм найзуудад нь тийм цензур тавихгүй тийм ээ, хэнтэй бол нөхөрлөх нь ингээд би хүүхдүүддээ хэлдэг байхгүй юу, та нар ах дүү төрөл садан гэдэг улсуудыг бол бид өөрсдөө сонгодог юм биш ээ. Тэд нар чинь цаанаасаа төрсөн байдаг учраас бид хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй, бид нарын одоо чи өөрөө өөртөө бүрдүүлж байгаа тэр орчин чинь чиний найз нөхөд яагаад гэвэл чи тэрийг өөрөө сонгож найзалж байгаа шүү дээ. Тийм учраас тэндээс ингээд явцдаа ингээд л одоо шалгарсан ер нь бол туйлын юм байхгүй гэдэг зөв ч юмуу буруу ч юмуу мэдэхгүй. Би өөрөө тийм үзэл бодолтой л доо нөгөө аливаа юманд хэт их итгэдэггүй бас хэт их үгүйсгэдэггүй, дундыг бариад л тийм ээ, тиймэрхүү хүмүүжлээр хүүхдээ хүмүүжүүлдэг юм. Туйлын найз гэж байхгүй хэтэрхий их итгэж болохгүй бас гэхдээ энэ ч надад хэрэг болохгүй гэж бас үгүйсгэж болохгүй зүгээр л яг чанарыг нь хараад ингэсгээд л явж бай гээд.

Оюунтунгалаг -

Танд хамгийн дурсгалтай эд зүйл юу байдаг вэ?

Саранчимэг -

Дурсгалтай эд зүйл үү, мэдэхгүй ээ одоо юу байдаг юм бол доо, өвөлж ирсэн үү?

Оюунтунгалаг -

Үгүй ээ яахав ерөөсөө л өөрт чинь л дурсгалтай санагддаг?

Саранчимэг -

Өө тэгэх юм бол одоо би ингээд сургуульд байхаасаа л эхлээд ингээд би бас харьцангуй тэрийгээ хадгалдаг шүү дээ. Шүлэг бичдэг байхгүй юу, шүлэг ингээд жижиг ингээд ийм одоо тухайн үеийн сэтгэгдлээс ч байдаг юмуу бүр ингээд богино хэмжээний энэ санаанд орсон сэдэв мэдэвээрээ одоо хүн янз бүрийн сэдэв гараад ирдэг шүү дээ амьдрал дээр тэрүүгээрээ би чинь ингээд нилээн их мэдээлэл би тэрийгээ л одоо хамгийн их үнэт зүйл байх гэж боддог шүү дээ. Тэгээд би өөрөө одоо ингээд бас нэг ном бичнэ гэж бодож мөрөөддөг юм тэгэхдээ мэдэхгүй ээ тэрийгээ хийж чадах ч юмуу үгүй ч юмуу

Оюунтунгалаг -

Юуны тухай ном бичье гэж бодож байна?

Саранчимэг -

Зүгээр яахав дээ одоо хүмүүс ингээд ном бичиж байна гээд л жишээлбэл одоо сумын түүх гэхэд л тэгээд нэг дитальчилсан тийм ээ, тэрийг ингээд л одоо байгаагаар нь ингээд л тэдний тэр тэдэн настай ч гэх юмуу за нөгөө адууны тухай ном бичлээ л гэхэд чинь одоо нэг фото морины зураг тавьчихаад мөн ч юмуу биш ч юмуу ингээд л тийм наадамд тэгж түрүүлж байсан ч гэх юмуу, энэ хүн эд нар бол хүний оюун санаанд юу өгөх вэ мэдэхгүй би энийг их ойлгодоггүй шүү дээ. Арай уран сайхны аргаар тийм ээ арай уран сайхны аргаа бас хэтэрхий тийм нэг хийсвэр нь ч юу юм тэгээд нэг тиймэрхүү талаас нь нэг ном бичнэ л гэж боддог юм, тэгэхдээ мэдэхгүй бичиж чадах ч юмуу үгүй юмуу.

Оюунтунгалаг -

За ингээд маш сонирхолтой ярилцлага өгч маш их цаг зав зарцуулж ингээд сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд өөрийг чинь тэр ном бичих үйлс чинь биелэх байх тийм ээ, тэгээд ажилд чинь өндөр амжилт хүсье их баярлалаа.

Саранчимэг -

За за баярлалаа. Яг зорилго нь юу гэлээ.

Оюунтунгалаг -

Тэгээд өөрт чинь их байрлалаа тэгэээд малчин хүн одоо.

Саранчимэг -

Манай говьд л ер нь ингээд одоо нөгөө нэг жинхэнэ тэр нэг ном зохиолд гардаг шүү дээ. Нөгөө л сайхан нэг түүх байнаа тийм ээ, нөгөө нүүдлээ тосоод цайгаа барьж өгдөг тиймээ тэгээд манай одоо тэр цоож цуургагүй тэр нүүдэлчний тэр нэг сайхан ёс заншил чинь зөвхөн одоо энэ манай энүүхэн энэ говьд л одоо ер нь бараг болих гээд байна шүү дээ. Одоо энэ зам тээвэр хөгжөөд л энэ Оюутолгой руу одоо их машин тэрэг яваад л тиймээ хүний хөл хөдөлгөөн ихсээд тэгээд л одоо тэгээд л нөгөө хулгай мулгай чинь хийхэд одоо л эхлэх гээд байна шүү дээ. Тэрнээс биш одоо манай энэ говьд чинь жинхэнэ тэр нөгөө ямар ч цоож цуургагүй тээ хаашаа ч явсан одоо орон гэрээ ингээд ямарч цоожгүй орхичихоод тийм ээ ингээд яваад л өгдөг. Одоо зусландаа ингээд гарахад чинь өвөлжөөн дээрээ ингээд зүгээр нэг төмөр амбаарт бүх юмаа найдаад л ингээд хийж орхичихоод явдаг ийм заншил чинь одоо бараг эцэс болох гээд байна шүү дээ тийм ээ. Одоо хангай руу бол тийм биш шүү дээ. Одоо зусландаа гарахад хангайн айлууд бүх юмыг нь тоночихно гээд бүх юмаа ингээд аваад зусландаа зунжингаа гарч байна шүү дээ. Манайд бол одоо тийм юм сүүлчийнх нь дөхөж байгаа байх шүү. Одооноос эхлээд цоож цуургандаа ороод л юм хумаа хямагддаг, одоо нүүхээ болохоор сумын төв дээр авчирч орхидог энэ тэр болж ирж байна шүү дээ. Тэгэхээр түрүүхэн үеэр бол тийм юм байгаагүй шүү дээ. Ингээд л амбаараа ингээд цоожлохгүй зүгээр модоор дараад орхичихно. Бүх юмаа хийгээд тэнд чинь нөгөө л шашин судар шаштирууд чинь нөгөө л дээрээс өвлөж ирсэн нөгөө мөнгөн сайхан эдлэл мэдлэл чинжаал минжаал нөгөө нүүдэлд тэрнийг чинь чирж явахгүй гээд л тэгж төмөр амбаарт хийгээд л тэр модоор даруулж орхичихоод тэрүүгээрээ хамгаалуулаад л сэтгэл нь хамгаалж байгаа юм тэр чинь тэр сайхан юм чинь одоо байхгүй болох гээд байна шүү дээ. Одоо аль болохоор нөгөө хулгай зэлгийний зам зуурын явуулын улсууд одоо юм хумыг нь хулгайлж тоноод л одоо тэгээд л аргагүй эрхэнд хөдөөний улсууд чинь бас өмч хөрөнгөө хамгаалахын тулд цоожиндоо орж эхэлж байна шүү дээ.

Оюунтунгалаг -

Гэх мэтчилэнгээр л тэгээд л нөгөө хуучны нүүдэлчний ахуй амьдралын дэг жаяг өөрчлөгдсөөр?

Саранчимэг -

Одоо хангайнхан их гайхдаг байхгүй юу тийм ээ, сонин юм гээд одоо манайх ингээд би одоо нэг гэртээ ганцаараа байдаг юм чинь. Тэгээд л гэрээ ингээд л зүгээр нэг хужаа цоожоор цоожилчихоод тэгээд орхичихоод сар гаран курст яваад ирдэг шүү дээ. Тэгээд манай гэр яг хэвээрээ бүх юм нь ингээд байж байхад тэд нар бүр гайхаж байгаа байхгүй юу, тэгээд хотоос ингээд нэг наймаа хийгээд ирсэн Ховдын хүн гэж байгаа юм л даа. Гурил будаа зарчихаад оронд нь мал аваад тэгээд нөгөө малаа ингээд энэ сумаас ийшээ ингээд нэг таван зуун метр орчим газар хороо байгаа байхгүй юу, тэр хороонд аваачиж хийгээд хийж хонуулчихаад өглөө ачаад яв гэхэд итгэхгүй байгаа юм чинь, энэ хүн аваад явчихвал яах юм. Мэдээж аваад явчихна шүү дээ зөрж ирээд аваад явна шүү дээ ингээд байхгүй болно. За би яахав батлан даалтаар би даачихъя яахав аваачиж буулгуулаад л маргааш нь үдийн үед очиход хэв хэвээрээ л байж байгаа хэн ч аваагүй тэгээд л байж байгаа шүү дээ. Тэгээд энд бол тийм сайхан сэтгэлтэй ийм хүмүүс байна гэдгийг өнөөдөр мартсан байгаа биз дээ. Одоо тийм юм байхгүй байгаа биз дээ. Бүх л юм одоо ингээд хардсан, тамдсан, тагнасан тийм болчихсон. Тэгэхэд одоо энд өнөө тийм сайхан тэр итгэлцлэл тиймээ тэр зан заншил чинь энэ манай говьд л байна шүү дээ. Гэхдээ манай говийнхон тэр нөгөө нэг энэ хангайнхан шиг тийм их нөгөө нэг ёс жаягтай биш зүгээр л тийм сэтгэл нь сайхнаараа. Тийм одоо тийм хулгай зэлгэй ч байдаг юмуу одоо нэгнийгээ тийм одоо олигггүй муухайгаар хорлох тиймэрхүү юм байхгүй. Тийм айхтар одоо гэмт хэрэг мэрэг ч гэх юмуу тийм ч юм байхгүй. Аягүй тийм одоо тийм гоё итгэмтгий нэгнийхээ итгэлийг одоо алддаггүй тийм л заншил одоо манай энэ би бодохдоо тэгдэг юм. Одоо энэ дуусгавар болох гээд байна даа гэж одоо цоож цуургандаа орж эхэлж байна. Тэгэхээр одоохондоо энэ хэрвээ одоо энэ судлаад явдаг хүн байдаг бол одоохондоо бас хүмүүс бас юм ярина шүү дээ тийм ээ, тийм юм байж гэнээ тийм байлээ гэдгийг бас тэгээд түүх болж үлдэх гээд байна шүү дээ. Тийм байсан юм гэнэ лээ гээд тэгээд говийн ард түмнийг их баян бас ажилтай тэр бас онцлогтой манай говийн ард түмэн. Энэ хангай тийшээгээ бол одоо нээрээ ажилгүй шүү дээ хангайнхан чинь ер нь. Би бас явж л байсан хангайн чигээр бол бас бишгүй л явж байсан. Тэр манай энэ хангайгаас архангай аймгаас нэг манай тэр хүргэний талын нэг ирж нэг арван хэд хоног амарч яваад нутагтаа очоод ярьсан байгаа юм л даа. Тэр говьд ч одоо ямарч ядуу айлд ороход хаяанд нь уут одоо тийм гурил тавиатай байнаа тийм ээ тэр говийн чинь манай нохой тийм түүхий мах иддэггүй нохой байсан байхгүй юу, яг л одоо хийсэн хоол иднэ. Нохой нь хүртэл түүхий мах иддэггүй тийм баян амьдралтай газар байдаг юм байна шүү дээ гэж ярьж очиж байсан гэж тэгээд намайг ингээд ер нь ингээд гадны оронд байтугай манай энэ өөрийнхөө оронд л хүртэл энэ говийг ямар говь ерөөсөө мэддэггүй шүү дээ. Тэгээд намайг хангайд Архангайд оччихоод амралтанд байж байхад хүн асууж байгаа, танай говьд сургууль байдаг юмуу танай говийн хүүхнүүд ингээд л одоо тэмээ унаад л эрэгтэй хүн ирээд л явж байдаг гэж үнэн үү энэ тэр гэж өөдөөс ийм юм асуудаг байхгүй юу. Тэгээд тэд нар өөрсдөө нэгдүгээрт одоо дээрээсээ говьд одоо тийм амьдрал хэцүү гэдэг тийм юм ойлголт байна. Хоёрдугаарт өөрсдөө юу ч одоо үзэж хардаггүй тийм ээ үзэж хардаггүй, юм уншдаггүй ч гэдэг юмуу эсвэл сонирхдоггүй тийм ээ зүгээр л одоо тэнд төрсөн сэтгэгдэлээрээ явж байдаг. Энэ үнэхээр ийм юмуу үгүй юмуу гэдгийг сонирхдоггүй тийм ээ тиймэрхүү юм байдаг юм байна гэж би бодож байсан. Тэгээд одоо бол яг мөн чанартаа бол одоо манай говьд эмэгтэй хүн аягүй цөөхөн болчихлоо шүү дээ, одоо хөдөөний айлуудаар ингээд явж байхад охид эмэгтэйчүүд гэж ер нь бараг байхгүй, ер нь эрэгтэй хүн л аягүй олонтой. Одоо зөвхөн нэг багт л гэхэд эхнэргүй эрчүүд дөчөөд шахуу хүн байна шүү дээ. Яагаад тэгж байна вэ гээд би эргэцүүлж бодохдоо яахав дээ айлууд дандаа охидуудаа сургуульд явуулдаг хөвгүүдээ ингээд за энэ яахав эрэгтэй юм малаа маллана биз гэсэн байдалтай ингээд гаргаад авчихдагтай бас холбоотой байдаг юм болов уу гэж би боддог юм. Тэгээд охид хүүхнүүд ер нь байхгүй шүү. Тэгэхэд манай хангайнхан бол говьд л бол эрэгтэй хүн байдаггүй нэг хүүхнүүд л байдаг гэсэн тийм ойлголт бол одоо болтол хэвээрээ л байх шиг байгаа юм л даа. Тэр чинь саяхных шүү дээ.

Оюунтунгалаг -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.