Enhtuul


Basic information
Interviewee ID: 990425
Name: Enhtuul
Parent's name: Togoohüü
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1965
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: [blank]
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
education
state farm
clothing


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Манлай сумын багш сургуулийн багш Тогоохүүгийн Энхтуултай уулзаж байна. Ингээд сая би одоо судалгааныхаа учрыг хэлсэн, бас танаас зөвшөөрөл авсан, ийм учраас Энхтуул багш та одоо өөрийнхөө амьдралын түүхийг яриад эхлэхгүй юу, хэзээ хаана төрөв, хэний хүүхэд болж төрөв, таны бага нас яаж өнгөрөв, хаана өнгөрөв?

Энхтуул -

За би юу 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Ерөөсөө бол би Улаанбаатарын унаган иргэн. Миний эцэг эх бас Улаанбаатарын унаган иргэн, би Улаанбаатарт Тогоохүү гэдэг айлын хоёрдугаар охин болоод төрсөн. Ингээд ер нь бол би бага насаа би дандаа Улаанбаатар хотод өнгөрүүлсэн. Ер нь хөдөө орон нутаг хөдөө газар гэдгийг би ер нь бол мэддэггүй байсан. Ингээд би 1981 онд Улаанбаатар хотын арван жилийн 34 дүгээр сургуулийн наймдугаар ангийг төгсөөд одоо өөрийнхөө үнэхээр одоо хүүхэд байхаасаа л би багш болох юмсан, тэр үед хүмүүс багш, эмч болно гэсэн их тийм юутай байдаг байсан, их сонирхолтой байсан юм шиг л санагддаг. Тэгээд би багш болно гээд багшийн сургуульд орсон, тэр үеийн багш нарыг бэлтгэх сургуульд ороод тэгээд би 1985 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг төгсөөд одоо тэр үед чинь бас л ёстой бараг л түүхийн үе шүү дээ, ер нь бол Улаанбаатар хотын хүүхдийг чинь Улаанбаатарт ер нь их хүмүүс нэг их суулгах тийм юу байдаггүй, нөгөө одоо нөгөө ёстой нэг захиалгаар яадаг байсан шүү дээ тийм ээ. Тэгээд тэр хуваарилалт их байсан учраас би өөрөө одоо үнэхээр манай ээж бол Архангай аймгийн хүн, аав маань Өвөрхангайнх, ингээд ээж, аавынхаа нутагт очих гэсэн очиж үзээгүй. Ээж, аав маань бас нөгөө багадаа ингээд Улаанбаатарын унаган иргэн эцэг, эх нь болсон учраас тэгээд би одоо ер нь очиж одоо тийшээ явна гэх надад аймаг, хөдөө ерөөсөө би мэддэггүй байсан. Оюутан байхдаа одоо нөгөө намрын ажил зуны ажлаар л би Хэнтий аймаг, Сэлэнгэ аймаг гээд ингээд үзэж байсан. Үнэхээр юу яаж байсан. Тэгээд л одоо Өмнөговь аймаг руу нэг найз охин маань Өмнөговийнх байсан тэгээд ингээд манай аймаг руу явбал зүгээр энэ тэр гэсэн болохоор нь найзтайгаа цуг Өмнөговьт, найз охинтойгоо цуг энэ Өмнөговьт ирье гэж бодоод би ингээд анх төгсөөд Өмнөговь аймагт ирж байсан. 1985 онд төгсөөд Өмнөговь аймагт ирээд би Өмнөговь аймгийн Сэврэй суманд 86-аас нэг жил ажиллачихаад тэгээд би 1986 оноос эхлээд одоо хүртэл ингээд одоо 22 дахь жилдээ би энэ Манлай суманд бага ангийн багшаар ажиллаж байгаа.

Оюунтунгалаг -

Та чинь тэгэхээр эндхийн хүн биш Улаанбаатарын хүн байх нь байна шүү дээ?

Энхтуул -

Ерөөсөө л Улаанбаатарын, гэхдээ одоо бол Улаанбаатарынх гэхээргүй одоо Өмнөговийнх л гэхээр одоо 22 жил Манлай сумын сургуульд ер нь бол би 23 дахь жилдээ бага ангийн багшаар бол төгссөнөөсөө хойш тасралтгүй 23 жил бага ангийн багшаар ажиллаж байгаа тийм. Тийм болохоор одоо бага насаа бол үнэхээр Улаанбаатарт зуны амралтаар яадаг вэ гэвэл миний үед болохоор Сэлэнгэ, Сөгнөгөр гээд пионерын зуслангууд байдаг байсан. Ээж, аав маань ингээд үйлдвэрт ингээд ажилладаг байсан учраас Нарс гээд тийм пионерын зуслан байдаг байсан. Тэд нарт би ингээд явж зуны амралтаараа тэгээд манайх ингээд зуны лагерт гарна, тэгж л өнгөрөөдөг байсан. Хөдөө гэдгийг ерөөсөө өөрөө би ерөөсөө төсөөлж ёстой мэддэггүй байсан тэр юмыг яахав манайх гэхдээ гэрт л дээ, гэрт байдаг байсан. Гэлээ гэхдээ би тэр ёстой малыг юу яалаа ч гэсэн одоо ч гэсэн би үнэхээр өөрөө ямар малтай харьцаж ажилладаггүй учраас би тэр мал гэхэд үнэхээр айдаг. Би одоо ишиг, хурга ч би тэвэрч чадахгүй үнэхээр тийм, тэгсэн мөртлөө яахав үнэхээр энэ хөдөө нутгийн хорин энэ хэдэн жил ажиллаж энэ хөдөө нутгийн хүмүүсийн тэр аягүй сайхан хөдөлмөрч ер нь тэгээд аягүй өөрсдөө тэрнээс би маш их юм сурч өөрөө илүү одоо бараг би хүүхдээсээ суралцдаг юм надад аягүй их байдаг. Хүн бол хүүхдийг ингээд аягүй их голдог шүү дээ тийм ээ, би бол яахав тэд нарт би ингээд яахав эрдэм, ном заах ёстой юмаа ингээд заадаг байлаа гэхэд ер нь амьдралын тийм юмнаас одоо суралцах юм бол аягүй их тийм юм байдаг надад, тийм. Тийм болохоор би одоо бага нас маань ингэж өнгөрсөн. Тэгээд би 20 настайдаа сургууль төгсөөд ирээд л одоо би 43 настай ингээд одоо хөдөө газрын амьдралыг бас ямар нэгэн хэмжээгээр бага сага ойлгож ингээд ёстой л нөгөө байшинд сууж цонхоор харж ямарваа нэгэн юмыг хийж боловсруудаг гэдэг шиг би хичнээн ингээд одоо тийм байлаа ч гэсэн хөдөө нутгийн одоо хүмүүсийн амьдрал энийг бол аягүй сайн гайгүй ингэж одоо мэддэг л болсон гэж боддог шүү дээ ер нь бол.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрийн чинь бага нас хотын яг хаана аль аль дүүрэгт ер нь өнгөрөв, одоо бас гэр хороололд байсан гэлээ шүү дээ, тэгэхээр гэр хорооллын хүүхдүүд?

Энхтуул -

Одоо өөрөө ерөөсөө ингээд мэдэхээсээ хэлэхэд миний ээж, аав эд нар бол ингээд 120 мянгат гээд одоо тэнд ингээд амьдардаг. Би эмээтэйгээ одоо хуучин ажилчны район гээд Хан-Уул дүүрэгт Яармаг гээд одоо тийм ээ одоо хүн болгон мэднэ шүү дээ тийм ээ, тэгээд би эмээтэйгээ хоёулхнаа ингээд амьдардаг байсан. Одоо эмээгийн хүүхэд, тэгээд хагас бүтэн сайн өдрөөр очиж одоо ээж, аав дээрээ очоод ус цасанд ороод одоо ингээд яадаг байлаа. Тэгээд л бусад үед яг эмээтэйгээ одоо ээж, аавыгаа бол ээж, аав гэнэ үү гэхээс учиргүй сайн мэдэхгүй, бараг л ирээд очихгүй шахуу тэгээд ирээд л эмээ маань бүх би маш их тийм бэлэн ийм юман дээр байсан, эмээ маань ингээд өглөө босоод сургуульдаа явахад л цайг минь хийсэн босоорой, яваарай гээд л өдөр ирэхэд цай хоолыг минь хийсэн байна. Тэгээд л миний одоо бага нас ч би хийдэг юм ус авдаг л байлаа. Тэрийгээ би их ажил хийдэг байлаа гэж боддог байсан тэгээд нөгөө ингээд тэр ус авдаг усан сан чинь уг нь ойрхон шүү дээ уг нь бол. Тэгээд л юу яана, миний их л хийж байсан ажил бол би ус л авдаг байсан, өөр нэг их юм хийдэггүй байсан гэж боддог юм. Аав маань ирээд ингээд л хагас бүтнээр ирээд эмээ бид хоёрт ингээд нөгөө модоо хөрөөдөөд хагалаад ингээд өгдөг байсан, тэр үед ингээд модоо одоо ингээд бодоход энэ хоёр зуугийн ингээд орны ийм нөгөө толгойг ингэж нийлүүлж тавиад гурвалжин болгоод тэрэн дээр нь ингээд модоо тавьчихаад ингээд хөрөөднө, одоо бодоход би их сонин байж. Аав маань ирчихээд ганц нэг юм хоёулаа ингээд хөрөөддөг хөрөөний нэг талаас нь бариад л ингээд манай аав хөрөөддөг байсан, уг нь би цаанаас нь ингээд хамт хөрөөдөлцөх байх байсан байх л даа, тэгэхэд яагаад намайг яагаад хөрөөд ч гэдэггүй одоо эмээгийн эрх хүүхэд тэгээд болдоггүй л байсан байлгүй. Тэр тийм юмыг би их юу яадаг юм. Тэгэхдээ би бол ерөөсөө төгсөн төгстлөө тэгж ээж, аав дээрээ тэгж байгаагүй. Ерөөсөө төгсөөд л эмээтэйгээ байж тэгэхдээ намайг яг 8 дугаар анги төгсөх жил эмээ маань өнгөрсөн. Тэгээд би багшийн сургуульд орсон, би өөрөө хүүхэд байсан, одоо би нэг их яадаггүй. Тэгэхдээ намайг эмээгээ сайн тэгж байна, ингэж байна тэгэхдээ би 8 дугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд ингээд ороход хамгийн анх би 8 сарын 15-аар бүртгүүлчихээд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн гээд тийм сангийн аж ахуйд ингээд юунд явж байсан, сангийн аж ахуйд явсан. Тэгээд очсон чинь одоо намайг явуулах гээд ээж, аав маань эмээ минь өнгөрсөн байсан, яг намайг төгсөх үед нэг 6 сард өнгөрсөн. Тэгээд надад хувцас бэлдсэн чинь тийм хөвөнтэй куртик, би тэрийг нь одоо ерөөсөө аягүй сонин санагдаад надад одоо тэрийг би хэзээ өмсөх юм, нэг гутал хоёр бэлдээд би тийм юм ерөөсөө өмсөж үзээгүй. Тэгээд л хувцас, хунар бэлдээд явуулаад тэгээд л тэр Зүүнбүрэнгийн сангийн аж ахуй Сэлэнгэ одоо Сэлэнгэ аймаг дээр буугаад л цаашаа машинаар яваад л надад тэр Гуч машин дээр суугаад явж байх надад бол их л сонин санагддаг юм. Ингээд одоо тэр Онон гол дээгүүр гарч байгаа гээд л одоо яанаа энэ дотор би унах болов уу гээд ингээд сэтгэл юу яагаад л явж байсан. Тэгээд тэнд оччихоод л аягүй сонин санагдаад л ингээд дандаа гутлын түрий эргүүлээд өмсөөд ингээд өмд чихээд өмссөн, миний нөгөө аав, ээжийн минь бэлдээд өгсөн нөгөө нэг тийм хөвөнтэй тийм куртикыг ингээд өмссөн ийм хүмүүс байхад энэ хүмүүс яагаад ингээд одоо ийм дулаан ийм цагт ингээд гутал өмсөөд байдаг юм болоо энэ тэр гэж их би аягүй их бодоод тэгээд энэнээс өөр юм байдаггүй юм байх даа тэгээд манай нэг ийм оюутан гээд нөгөө нэг өрөөнд наар гээд ингээд модон модон юу байдаг, модон ийм юмнууд байдаг шүү дээ наар гээд. Тэгээд тэр хүмүүс орж очихдоо гутал энэ тэрээ тайлна энэ тэр гэж ерөөсөө байхгүй, тэгээд л аймаар пид пад гээд би тэгээд тэрийг л их ажиглаж хүнийх, тэр хүн ямар хүн байна гэж нүүр рүү нь харахгүй дандаа гутал руу нь хардаг байснаа би одоо ч гэсэн ингээд ярьдаг байхгүй юу. Ингээд хүүхдүүддээ ч гэсэн би ярьдаг, тэрийг л би их сонирхож. Тэгээд л одоо оюутнууд ирчихэж гээд тэд нарын их сэтгэл хөөрдөг байсан юм шиг байгаа юм тэр хүмүүсийн одоо тэгээд бүжиг болохоор нөгөө хүмүүс чинь яг нөгөө гуталтайгаа ямар ч өнгө энэ тэр оруулахгүй тэгээд ерөөсөө намайг яван автал тэр хүмүүс тэр гутлаа ерөөсөө ингээд тос мос хүргээгүй. Би тэгээд аягүй их гайхдаг байсан байхгүй юу, ямар сонин юм бэ энэ чинь, хүн чинь өдөр болгон гутлаа за яахав тослохгүй байлаа гэхэд арчина тийм ээ тэгэхгүй тэгээд л бүжгэн дээр аймаар бүр дандаа ингээд одооныхыг бодвол нэг жижигхэн улаан булан эд нар гээд байдаг, модон шалтай тэгсэн мөртлөө ингээд аймаар яаж ингээд чимээтэй бүжиглэе дээ гэсэн юм шиг ингээд тэр хүмүүс бүжиглэдэг байсан. Одоо бодоход хөөрхий дөө тэр гутал нөгөө бакал л юм даа, одоо бол би бакал гээд мэддэг шүү дээ. Тэр үед бол ердөө ямар зовлонтой юм өмсдөг юм бэ эд нар гэж би тэр хүмүүсийг боддог байсан, яагаад ботинк өмсөж болдоггүй юм бол, тэр чинь яахав дээ яг үнэхээр тэр чинь ажлынх нь тийм ээ нөхцөл байдал шүү дээ одоо. Тэр үед бол би гоё сайхан талаас хараад ямар сонин юм бэ гэдэг талаас хараад байна уу гэхээс энэ хүмүүс энэ ажилд ийм юм өмсөөд ёстой ажил хийдэг гэдгийг бол би мэддэггүй тийм ээ. Ажлын хувцас энэ хүмүүсийн ажилд тохирсон ийм хувцас энэ тэр гэдгийг бол би үнэндээ мэддэггүй. Тэгээд л аягүй сонин тэр тэгээд л одоо бол тэр тэгээд л бакал хөвөнтэй куртик энэ тэр аягүй гоё би одоо бодоход оюутан байхад ямар гоё тэгээд л тэр өмсдөг ингээд ажиллаад л тэгээд бид нар аягүй сайхан тэр энэ талх тариа, энэ будаа гурилыг маань ёстой нээрээ ингэж ингэж ийм их хөдөлмөр гараад ингэж бид нар юу яадаг юм байна шүү дээ бүтэж бид нар идэж уудаг юм байна гэдгийг мэдэрч байсан. Тэгээд бүр тэдий нас хүртлээ тэгэхээр чинь бид нар шүлэг уншаад л тийм ээ одоо номон дээрээс байдаг байлаа шүү дээ, гоё будаа, мудааны тийм шүлгийг л анхнаас нь доторхийг нь юу ч бодолгүй эхнээс нь эхлээд тачигнатал би багшдаа уншаад өгчихдөг байсан. Тэрийг бол тэгээд л манай багш онц гээд л тийм ээ сайн гээд л тавьчихдаг байхад би тэр дотор ерөөсөө орж мэдэрдэггүй уг нь хүн тэрийг аягүй гоё тэгээд л би дараа нь өөрөө нөгөө багшийн сургуульд ороод тэгээд л би тэрийг мэдэрч байсан, аав ээж би ийм юмыг мэдэрдэггүй байлаа энэ тэр гээд л.

Оюунтунгалаг -

Аав, ээжийнхээ бэлдэж өгсөн нөгөө бакал, хөвөнтэй хөрөмөө өмсөв үү тэгээд очоод?

Энхтуул -

Тэгээд эхлээд би тэрийг чинь яаж өмсөх вэ дээ. Үнэхээр би ингээд нөгөө хөвөнтэйг нь өмсөхөөс өөр аргагүй юм байна лээ, орой эд нар сэрүүн болохоор чинь би чинь эхлээд яахав дээ ингээд ноосон цамц мамц өмсөөд л ингээд бид нар чинь тэр үед тэгээд бид нарыг тэр үед чинь их сонин шүү дээ, одоог бодвол. Бид нар чинь тийм богино хувцас өмсдөггүй байсан юм шиг байгаа юм. Куртик гэдэг юм их ховор байлаа яг бид нарын үед тэгэхээр арай урт пальто эд нар өмсдөг байлаа. Тэгэхдээ би пальто авч өмссөн хүн шүү дээ одоо. Ээж, аавынхаа бэлдээд өгсөн, тэгэхээр өмсөхөөс өөр аргагүй юм байна лээ. Би дэрвэлзүүлсэн энд тэндээ ийм пальто мольто өмсөөд одоо тэр үед бид нарын тэр үед чинь орос дэлгүүр гэдэг юм монголд их байдаг байсан. Миний ээж эд нар орос дэлгүүрт их ордог байсан. Тэгээд нэг пальто, малгайтай пальто авч өгсөн, нэг ч би гаргаагүй байгаа. Аягүй сонин санагдаад би энийг өмсвөл их муухай байх юм байна гэж бодож байсан. Тэгээд нөгөө хөвөнтэй хөрмөө ингээд өмссөн тэгэхдээ би тэрийгээ хасуулж байж тэрийгээ авч явсан юм. Тэгээд зүгээр ингээд дэлгүүр мэлгүүрт байдаг байсан шүү дээ. Яг тэрийг өмсвөл би өөрөө аягүй жижигхэн туранхай жаахан юм чинь тэгээд ингээд болохгүй. Тэгээд би тэрийг одоо хэн ч намайг тэрийг өмсөөд муухай байна гэж хэлэхээргүйгээр хэлдэггүй юм байна л даа тэр үед. Тэгээд би гаргаж өмсөөд харин пальтогоо би өмсөөгүй байгаа, тэрийг тэгээд. Тэгээд тэр гутлыг болохоор өмсөөд би ер нь яаж надад тэгээд ингээд даавуу бэлдэж өгөөд би одоо ингээд дотор нөгөө оймсны оронд ингээд одоо нэг юу гэдэг билээ жийрэглээд өмс гээд өгч байсан, юун тэрийг жийрэглээд өмсөх вэ би тэгэхдээ тэрийг цөөхөн өмссөн л дөө. Яг ийм бороо мороотой үед өмсөхгүй бол болдоггүй юм байна лээ. Тэр бусад үед бол ёстой яагаад ч байсан ингээд л ботинк эд нар өмсөж байгаад тэгээд л дуусгаж байсан. Гэхдээ тэгээд яг л тэр хүмүүсийн гутал байсан даа, ямар ч л гэсэн тэр хүмүүсийн гутал байсан. Би тэгэхээр тэр бол ямарч гэсэн тэрийг өмсдөг юм байна гэж манай эцэг эх мэдэж л надад бэлдэж өгсөн юм байна. Бороотой үед бол өмсөхөөс өөр аргагүй байдаг юм байна лээ, аягүй муухай ингээд шалбааг юу муу болсон байгаа юм чинь. Тэгээд тэр машин техниктэй нөгөө будаа эд нарыг боловсруулдаг машин техниктэй харьцахаар тэрийг өмсөхөөс тэр гутлыг зөвхөн өмсөх нь өмсөнө тэгээд одоо бол би тэрийг аягүй өөр гоё одоо бол сэтгэлд нэг гоёор үлдсэн байдаг шүү дээ. Тухайн үед л бол ерөөсөө их нэг л одоо ямарч юм байв гэж төсөөлж байсан. Одоо бол би бүр ингээд л хамгийн гоё одоо тэр оюутан энд тэндээс ирсэн олон хүүхдүүдийг аягүй гоё хүнийг таниулдаг их л тийм гоё юм байсан байна лээ шүү дээ одоо бодохоор тийм ээ. Тэр оюутнуудын ингээд явж байсан тэр зураг нь намрын ажил гэдэг чинь, тийм юман дээр л хүний бас одоо зан чанар янз бүрийн найз нөхдийн ингээд хүнээ олж авах тийм юмнууд л их одоо мэдрэгддэг байсан юм байна лээ. Яг оюутны ширээнд суугаад л яг ингээд байж байхад бол хүний бас тийм чанаруудыг бол би бүр нарийн одоо хүн ингээд тэр чинь ингээд бүгдээрээ идэж уух юмтай мөнгө төгрөггүй болох үе байна, идэж уух юм нь дуусна, тэгэхэд л хүн энэ тиймэрхүү хүүхэддээ гэдгийг мэдрэгдэх юм тэрэн дээр илүү байдаг юм байна гэж би ойлгодог юм, ойлгож байсан. Зүгээр нэг оюутны ширээнд тохой нийлүүлж суугаад өнөөдөр, маргааш ч гүйгээд гэр орондоо очоод байрандаа оччихдог байхад бол бас тэгж учиргүй сайн хүний чанар танигддаггүй байх аа гэж зүгээр би өөрөө боддог юм. Би тэгж л ямар ч гэсэн оюутан хүүхэд насаа ингэж өнгөрөөж байсан. Би их л эмээгийн эрх хүүхэд байсан. Харин тийм их юм хум хийхдээ их муу хүүхэд байсан юм шиг санагдаж байдаг юм өөрийгөө бол гэлээ гэхдээ ёстой л нэг юм сурсан ч гэсэн хүнд эрдэм гэж байдаг, би тэрийг аягүй үнэн гэж боддог юм. Нээрээ л би дандаа тэгж боддог байсан. Өө тэрийг чинь ингэж хэлсэн эмээ би энийг сураад авчихсан бол авчихгүй дээ гэж би их боддог байсан. Гэхдээ би хөдөө нутагт ирчихээд ингээд одоо хөдөө газар гэдгийг чинь би нэг их сайн төсөөлөхгүй л ирдэг байсан, тэгээд яахав бас сургууль соёл төгссөн байсан болохоор ингээд ирэхэд маш ийм бага болохоор одоо за нэг эхлээд ирэхэд бол нөгөө нэг яахав дээ тийм ээ одоо чинь багш болоод ирэхэд хүн хүүхэд сургаж чадах болов уу гэдэг талаас нь ажигладаг сүүлдээ хүнийг ингээд одоо тийм ээ бүх юмыг л янз янзаар л яадаг учраас би хөдөө нутгийн хүмүүс ийм их ажилсаг ийм байхад би эд нараас дутах ёсгүй тийм ээ, хичнээн би бол Улаанбаатар хотод өсөж төрсөн ийм хүүхэд байлаа гэхэд хүн болгон эхээс гарахад нь тийм ээ энэ багш гарсан, энэ малчин гарсан гэхгүй бүгд амьдралын явцад юмыг сурдаг, амьдралын явцад юмыг дандаа мэдэж авч ингэдэг учраас би бас эд нараас эд нар сурч байхад би сурах ёстой гэж би өөрийгөө боддог байсан. Би эд нар ингээд мал маллахыг ингээд сурсан, би бол хүүхдэд яахав бас эрдэм ном заахыг ингээд заалгасан. Би анхнаас нь намайг ээжээс гарахад багш гарлаа гэж хэн ч хэлэхгүй, тийм учраас би тэр сайхан сургуульд суугаад тэр олон сайхан багш нарын хүчээр би заалгасан. Хамгийн гол нь тэд нар гоё сэтгэл гаргаад заасан ч гэсэн миний сэтгэл дутах юм бол би юм олж авахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхдээ би бас оюутан байхдаа өөрөө бас их сэтгэл дотор юм сурч авсан хүн гэж би өөрийгөө боддог, гэлээ гэхдээ бас практик дээр гараад ирэхээр бол би сайн багш нарын хүчээр их юм сурч болдог юм байна гэдгийг л би бас яаж байсан шүү дээ, болдог юм байнаа гэдгийг л би аягүй их тэгж өөрөө бас ойлгож авч байсан. Тэгээд би хөдөө нутгийн ард түмнээс амьдралын юу маш их сурч авсан, би тэд нараас хоцрохгүй би тэд нарын сурсан юмыг сурах ёстой гэж би дандаа тэгж бодож байдаг байсан.

Оюунтунгалаг -

Эмээ бол ер нь юу гэж сургадаг байв, өөрийг чинь ер нь юу заадаг байв, юу гэж ярьдаг байв?

Энхтуул -

Эмээ минь болохоор намайг тэгдэг байсан ер нь би яагаад ч юм гэртээ нөгөө ганцаараа шахуу байдаг мөртлөө нэг их багш болж тоглодог, тэгээд нөгөө нэг энд тэнд ингээд эмээгийнхээ авдар мавдар дээр цаас наагаад л тэгээд ганцаараа нэг их багш болж тоглодог тийм хүүхэд байсан ерөөсөө. Хүүхдүүд нэг их айл гэр болж тоглодог шүү дээ тийм ээ, би тэгж айл гэр болж ерөөсөө тоглодоггүй байсан гээд намайг тэгж байгаа. Би чинь уг нь бол өөрөө нэг эгчтэй тэгээд таван дүүтэй хүн л дээ. Тэгээд манай дүү нар мүү нар ч гэсэн учиргүй тэгж манайд бас нэг их ээж эд нартай ирээд байна гэхгүй бүр ингээд төлөвшчихсөн хүүхдүүд байхгүй юу, тэгэхээс надтай ирээд юу яагаад байдаг мөртлөө манай анай тэгдэг байсан, ер нь бол юу яаж болохгүй, гэр орноосоо юу яаж уг нь ээж, ааваас нь дүү нараас нь эд нараас нь холдуулчихгүй байх юмсан, миний хүү одоо гэр орондоо ингээд очиж бай, ээж аав дээрээ очиж бай, дүү нартайгаа оч энээ тэрээ гэхэд би нэг их явж тэгж нэг очиж, очдоггүй байсан гэсэн тэгээд манай эмээ намайг тэгдэг байсан. Миний хүү багш л бол, миний хүү одоо тэгээд багш болох юм бол багш хүн чинь одоо маш гоё ийм сайхан сайн хүн байх ёстой. Хүүхдийг их хайрладаг, багш болъё гээд чи болохоор манай эмээ болохоор намайг багш болно гэхээр нэг л юутай хүн байна л гэж бодоод байх шиг байгаа юм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.