Enhtuul


Basic information
Interviewee ID: 990425
Name: Enhtuul
Parent's name: Togoohüü
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1965
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: teacher
Belief: [blank]
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
travel
family
new technologies


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

education
countryside
memory
socialism


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Энхтуул багшаа хоёулаа үргэлжлүүлээд өнөөдөр яриагаа ярилцъя тийм ээ. Тэгэхээр бид хоёр өмнөх ярилцлага дээрээ таны бага насны тухай жаахан товчхон ярилцаад тэгээд түр өндөрлөлөө. Одоо ингээд өнөөдөр бас таныг дурсамжтай үйл явдлуудаа сайн санаарай гэсэн тэгээд таны багыг үргэлжлүүлээд ярилцъя тийм ээ бага насыг?

Энхтуул -

За надаас өөрөөс нөгөө эмээ чинь өөрийг чинь юу гэж сургадаг байсан бэ гэж яг асууж байсан санагдаж байна, би ямарч гэсэн тэгж ер нь эмээ маань намайг дандаа хүний ингээд одоо юу сурсан тэр болгон эрдэм байдаг юмаа гэж надад их хэлдэг байсан. Тэгээд би эмээгээсээ одоо бодоход тэр үед их юу гэж бодсон миний эмээ маш их цэвэрч тийм нямбай ийм хүн байсан юм байна гэж би боддог юм одоо бодоход, надад ерөөсөө яадаг вэ гэвэл би ер нь бол их цэцэрлэг мэцэрлэгээр би хотын хүүхдүүд шиг яваагүй шүү дээ. Миний дүү нар эд нар бол бүгд цэцэрлэгээр явсан, яагаад гэвэл манай эмээ эд нар намайг цэцэрлэгээр ингээд явуулаагүй, их цэвэрч хүн байж гэж би боддог юм. Юу яадаг байсан ямарч гэсэн цай уугаад аягыг угаалгахгүйгээр тавиулж намайг үзээгүй юм шиг одоо боддог санагддаг юм. Хүнийг ёстой сурсан юм нь тэр их эрдэм биш юм боловч одоо ч гэсэн би хүнд өөрөө ч тийм хүүхдээ ч яаж ч бай би айлд ороод цай уучихаад нөгөө аягаа яагаад, угаагаад тавьчихмаар санагддаг, ерөөсөө тэгээд сурсан, тэр бүр ингээд нэг үгээр хэлэхэд дадал шиг байгаа юм тийм ээ, дадал болсон юм байна тийм ээ. Тэгээд ер нь ч ингээд харж байхад ингээд одоо хутгаар ингээд мах хэрчээд ч юм уу хэрэглэнэ шүү дээ тийм ээ, тэгэхэд заавал тэрийг ингээд үргэлж ингээд тэрийг тэр өдөрт нь яг тэр хутгаараа махаа хэрчээд л арчдаг, тийм ерөөсөө сав суулгаа яг тухайн үед нь ингэдэг. Надад тэр бол маш их өвлөсөн зүйл гэж би боддог. Би өөрийгөө их ажил ер нь их ажил муутай ийм ч гэсэн тэр бол ихээ, тэгээд хүнд маш их хэрэгтэй юм байдаг юм болов уу гэсэн, одоо ч гэсэн би тэр зүйлүүдийг маш их миний яг л ингээд өдөр тутам л баримтлаад би өглөө босоод цайгаа уух ёстой, хувцасаа өмсөх ёстой гэдэг шиг ингэж би баримталж тэр миний эмээгээс их ингээд нөгөө дадаж сурсан зүйл маань тэр юм шиг байгаа юм. Тэгээд намайг ер нь ерөөсөө л хичээл номоо бол би яг тогтмол ингээд хийдэг, яг ирээд л хичээлээсээ ирээд л яг хичээлийг бас яг хийдэг, цайгаа уудаг, хичээл номоо хийдэг ийм байсан. Гэхдээ би яг ёстой зүгээр нээрээ энэ онц сурдаг сүрхий хүүхэд байгаагүй ч гэсэн би сайн хүүхдийн тоонд л ордог байсан даа. Бид нарын үед чинь тав, дөрөв гэдэг л дүн байдаг байсан, тийм л дүн авдаг тийм л хүүхэд байсан, би тэглээ гээд одоо их сайн байгаагүй ч гэсэн юм болгныг мэддэг л байж гэж би одоо бас боддог юм. Эмээ маань намайг тэр цэвэрч нямбай юманд их сургасан, хичээл ном хийх тийм юманд л сургасан, харин зүгээр, яг зүгээр элдэв янзын хар ажилд бол ёстой тэгж намайг их хүргэдэггүй л байсан юм байна аа, байдаг байсан юм байна л гэж би одоо л ингээд боддог юм. Тэр үед бол надаар тийм янз бүрийн юм ерөөсөө хийлгэж байгаагүй, тийм л байсан. Тэгээд л би чинь одоо багшийн сургуульд ороод л сургууль ингээд одоо яг ороод л ирээд эмээ маань ч байхгүй ээж аав дээрээ ингээд л шахуу байж байсан нэг тийм байхад одоо надад ерөөсөө айлд байгаа юм шиг санагддаг байсан, яагаад гэхээр өөрийнхөө төрсөн ээж, аав дээр төрсөн дүү нар дээрээ байгаад би нэг айлд байгаа юм шиг санагдаад ерөөсөө нөгөө дасаж өгдөггүй ч гэх юмуу тийм л байсан юм шиг байгаа би одоо бодоход нэг л их айлд байгаа юм шиг байсан. Тийм ч учраас би бас ингээд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод төрж өсчихөөд бас хөдөө орон нутгийг зориод явсан байх л даа гэж би одоо бас боддог юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр өөрийн чинь бага нас бусад хүүхдийн одоо бага наснаас юугаараа ялгаатай байсан бэ?

Энхтуул -

Би бусад хүүхдүүд өөрийнхөө ангийнхаа хүүхдүүд л, хүүхдүүд ингээд л нөгөө нэг аягүй их чөлөөт цагаа гадуур их өнгөрөөдөг, одоо тоглоод янз бүрийн тоглоом наадам би нэг их тэгдэггүй байсан юм байгаа юм, гэр зуур л их байдаг. Эмээ маань надад ерөөсөө дандаа тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн тийм юмыг л маш их хэлдэг байсан юм байна, би ер нь гадуур тэгж их гэхдээ зун бол би ингээд нэг хааяа одоо нөгөө гоё лагерьт чинь гоё сагсны талбай дээр очиж сагс тоглох тэгээд бас чөлөөт цагынхаа ихэнх хувийг бол усанд их орж өнгөрөөдөг байлаа. Голын усанд одоо Туул голын усанд тэгээд одоо их сонин бас тэр их сонин байх гэж нөгөө Туул гол руу ингээд явахад аягүй гоё зүлэгтэй шүү дээ тийм ээ, ингээд зүлэгтэй болохоор ингээд явахаар нөгөө аягүй их нөгөө оготно ингээд муухай час час дуугараад явдаг, тэгэхээр учиргүй чанга, аягүй чанга дуулж явдаг байлаа, яагаад гэвэл тэрнээс айдаг, чанга дуулвал одоо надаас айгаад гарч ирэхгүй бол нөгөө хүүхдүүдээ ингээд тэгээд багаасаа тийм оготоноос аягүй их айдаг болохоор одоо бүр ингээд зургийг нь ч харсан айдаг би. Хүүхдүүдийг би хулгана зурж болохгүй гэж ангийнхаа хүүхдүүдийг тэгдэг байлаа, аваад хүрээд ирэхээр нь би дүн тавих гэхээр айгаад байдаг, тийм болтол сэтгэлд хоногштлоо хулганаас час час гэдэг дуунаас л их айдаг байсан юм шиг байгаа юм /инээв/. Голд очиж усанд их шумбаж их тоглодог байлаа, хааяа сагс тоглодог байлаа. Өөрөөр би хүүхдүүд шиг тэгж гадуур дотуур ингээд яагаад хааяа нэг ингээд ангийнхантайгаа кино үздэг байлаа. За ингээд бас нөгөө хичээл үдээс өмнө орно тэгээд л юу үдээс хойш эд нар кино мино үзэх гэхээр сургууль дээр л ажилтай биш бол хааяа үзүүлэх нь үзүүлдэг мөртлөө бас тийм юманд манай эмээ намайг нэг их явуулдаггүй байсан юм шиг байгаа юм. Тэд нартай хүүхдүүдтэй учиргүй дарвиж тийм юм тэгээд сургасан болохоор одоо ч гэсэн хүмүүс намайг ингэдэг байхгүй юу, би гэртээ нөгөө хүн ингээд уйдна гэж ярьдаг тийм ээ, гэртээ уйдаж байна, би ерөөсөө ганцаараа байгаад байхад ерөөсөө тэр уйдна гэдгийг юу хэлээд байгааг би ерөөсөө мэддэггүй тэр бол надад тийм нилээн тийм ганцаардмал их байсны юу байх л даа тийм ээ. Одоо тэр ингээд аягүй сурсан юм болов уу гэж боддог юм. Би тэр хүн уйдна гээд байхаар нь надад нэг хэсэг за амралтаа яаж өнгөрөөж байна энээ тэрээ уйдаж байна уу, уйдаад аа, уйдаад би танайхыг хэсч явна аа гэж хүн хэлж, одоо ч гэсэн би тийм чөлөөт цагаа одоо тэр уйдаад айлд орох юмсан, одоо тэрэнтэй хэдэн үг солиод уйтгараа гаргая тийм юмыг би ерөөсөө мэддэггүй юм, их сонин. Тэгэхээр би их л гэр амьтай тэгээд л тийм эмээгийн хүүхэд өсч л гэж боддог шүү дээ, надад тийм.

Оюунтунгалаг -

Өөрийг чинь бага байхад ер нь театр жүжиг кино их тоглодог байсан уу, ерөөсөө анх ямар кино үзэв, ерөөсөө өөрт чинь бодогдож байдаг тэр үед их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ямар кино байдаг вэ тийм ээ, театрт ямар театрт хэзээ анх орж үзэв, ямар санагдав, ер нь үзвэр үйлчилгээнд тэр үеийн хүүхдүүд яаж хамрагддаг байсан юм бэ?

Энхтуул -

За бид нар чинь үзвэр үйлчилгээнд яаж хамрагддаг байсан бэ гэвэл одоо сурагчдын амралтаар л одоо бид нарыг чинь цирк гэж гоё юм байлаа шүү дээ, одоо гоё янз бүрийн цирк, монгол цирк үзнэ тэгээд одоо хүүхдийн гуравдугаар улирлын амралт ер нь 3 сард чинь Улаанбаатар хотод олон улсын цирк гэдэг их гоё юм ирдэг байлаа. Ерөөсөө л сургуульд орсон цагаасаа эхлээд сургуульд би сургуульд ороод ерөөсөө ямар ч гэсэн юу улирлын амралт болохоор ингээд сургуулиас бид нарыг чинь цирк, кино энэ тэр гээд үзүүлдэг байлаа. Миний ерөөсөө их сэтгэлд хоногшсон ямарч л гэсэн цирк, циркээс надад олон улсын цирк тэр тусмаа тэр хүн аягүй могойгоор ингээд ороогоод л тийм ээ тэр их сонин, содон янз бүрийн амьтад одоо их сонин содон байдаг байлаа, бас бид нарт чинь тэр баавгай ч их сонин байдаг л байлаа, янз бүрийн л амьтад л ирж тоглож л байдаг байсан. Цирк гээд тэд нарыг маш их үздэг байлаа. Би ерөөсөө сургуульд ороод л тийм юм яадаг, киноны хувьд бол монгол киног хүний сэтгэлд одоо ч гэсэн сайхан шүү дээ. Би одоо дээр үед л хүүхэд байхаасаа монгол кино их үздэг байсан мөртлөө одоо тэрийг үзэхэд л бүр дотор нь ороод л инээгээд л үзээд байдаг шүү дээ, хичнээн арав үзсэн мөртлөө одоо тийм гоё хүнийг одоо гоё татаж чадсан аягүй гоё, дууг нь сонссон ч хүмүүсийг нь харсан ч нэг сэтгэлд гоё хоногшмоор тэгээд нэг л гоё байдаг юм. Би одоо орчин үеийн киног үзэх нь үздэг, тэгэхдээ би тэдэн шиг ахиад үзчихье гэж санадаггүй. Би монгол киног хичнээн одоо жишээ нь юу шүү дээ. Эмэгтэйчүүдийн баяраар “Энэ хүүхнүүд үү” тэгээд 3 сарын 18-нд нөгөө “Суварган цэнхэр уулс” гээд бараг л тогтмол гардаг болсон юм байна шүү дээ ингэнд харж байхад, тэгээд л одоо тэр кинонуудыг бол би тэгээд ёстой энэ чинь ингэдэг шүү дээ, одоо тэгдэг шүү дээ гээд одоо бараг л ерөөсөө бүгдийг нь яг юу өөрөө тоглосон юм шиг л шахуу ийм л мэдэж байгаа мөртлөө ахиад л одоо өнөөдөр гарвал би үзнэ гэж боддог юм. Ингээд монгол кинонууд л их үздэг байлаа. Тэр үед чинь одоо монгол кинонууд би ерөөсөө мэдэхгүй байна. Одоо тэр “Аман хуур” кино гээд би анх үзсэн нь юм болов уу. Нэг их сайн мэддэг юм гэж бодоод байдаг шүү дээ. Аман хуур киног л аягүй сайн мэддэг юм лав. Тэгээд ер нь монгол кинонуудыг маш их үзэж байсан, харин намайг тэгээд анх төгсөөд хөдөө ирэхэд чинь харин тэр үндэсний нэвтрүүлэг гэж байдаггүй байсан юм байна, орбит байсан, бүр 90-ээд оны үед нэг их үндэсний нэвтрүүлэгтэй болсон юмуу даа тийм байдаг байсан. Тэгээд монгол киногоо илүү санадаг байсан байгаа юм ямарч байсан, театрын хувьд бол их сонин хүмүүс чинь их дуурьт дургүй байна шүү дээ. Нэг ийм муухай юм хашгираад энэ тэр гээд би харин тэгээд оюутан болсноор дуурь үзэх их дуртай байсан, надад яг ингээд танилцуулгыг нь аваад үзээд л ингээд байхаар дуурийг би аягүй гоё гэж боддог шүү дээ ер нь бол, дуурьт их дургүй бараг үздэг хүн гэж байдаггүй байх, би нэг найз охиноо дуурь үзье гэж их үздэг байлаа. Нээрээ үнэн юм байна шүү дээ гээд танилцуулгыг нь аваад одоо ингэнэ, тэгнэ энэ чинь тэгж байгаа юм гээд хүн тэгэхээр хүн ойлгоод би бас дуурийн театрт бол харин би ерөөсөө оюутан болоод орсон гэж үзсэн үзэж байсан. Тэгээд нөгөө тэгээд жүжиг үздэг байсан шүү дээ, Учиртай гурван толгойг үзэж байсан юм би хүүхэд байхдаа, одоо бодвол эмээгээ дагаад л үздэг байсан юм байх. Эмээгээ дагаад эмээ маань бас тиймэрхүү юм үздэг, би Учиртай гурван толгойг үзэж байснаа аягүй их санадаг юм. Тэгээд янз бүрийн бас жүжигнүүд үзэж л байсан. Жүжиг одоо нөгөө драмын театр гээд л одоо номын сангийн тийм ээ тэнд байдаг. Ер тэд нарт хүүхэд байхдаа маш их орж байсан. Эмээ маань орж тийм юмыг л үздэг байж, бодвол хүүхдүүд нь үзүүлдэг байсан байлгүй дээ тэр үед одоо тийм байдаг байсан, мөн эмээтэйгээ одоо юу яадаг байлаа, юм үзчихээд одоо сүүлийн үед бамбарууш энэ тэр гэж нэр драмын театрын хажууд байдаг, одоо дүрслэх урлагийн нөгөө нэг музейний хажууд байдаг нэг ийм юу гуанз гэж ярьдаг байлаа шүү дээ, тэрэнд их ордог байлаа, босоо тийм юу. Тэгээд цаашаа тэр дуурь ч юм уу, драм, жүжиг энэ тэр үзчихээд дандаа тэр гуанзанд оруулдаг байлаа эмээ маань, тэрийг би их сайн сүүлдээ нэг цагаан идээ энэ тэр болсон байсан, тэр гуанзыг сайн мэддэг байлаа ямарч гэсэн хүүхэд байхдаа ямарч гэсэн тэгж байдаг байсан, үздэг байсан, өөр би.

Оюунтунгалаг -

Хэрэв ер нь яг одоо ингээд өөрт чинь бүр их одоо юу гэдэг юм хүмүүжилд чинь нөлөөлсөн ч гэдэг юм уу яг ингэх ёстой юм байна ч гэдэг юм уу тийм юмыг ер нь тэр кино, үзэж байсан жүжиг энэ тэрээсээ ер нь авч байв уу, нөлөөлсөн, ингэдэг юм байна шүү дээ, ингэхгүй бол болохгүй юм байна шүү дээ ч гэдэг юм уу тийм юм ер нь нөлөөлсөн юм байна уу?

Энхтуул -

Үгүй одоо нэг их тийм юмыг сайн санахгүй юм байна аа. Яг тэгж байсан энэ тэр гэсэн юм ер нь тэгээд тэр чинь заавал л хүнд хүмүүжил янз бүрийн тийм нөлөө болох гэж л ийм юм байдаг юм гэж би нэг их тэгж байсныг сайн ёстой би яахгүй юм байнаа, санахгүй юм байна.

Оюунтунгалаг -

Сургуулиас, сургуульд яг юу сурч байв, ямар, ямар юм сурав, сургуулиас ер нь юу сурав?

Энхтуул -

Сургуулиас их юм суралгүй яахав. Маш их зүйлийг сурч байлаа. Тэгээд би одоо сургуульд байхдаа аягүй их юу яасан юм, 3 дугаар ангийнхаа шалгалтыг аягүй их санадаг юм, яагаад гэвэл юу яаж байлаа. 3 дугаар ангиа төгсөөд бид нарын үед чинь улсын шалгалтыг 3 дугаар ангид өгдөг байлаа. Бага боловсролыг 3 дугаар ангид эзэмшиж дуусдаг байлаа шүү дээ, төгсдөг байлаа шүү дээ. Тэгэхэд би математикийн шалгалтыг 4 өгч байснаа сайн өгч байснаа санаж байна. Тэгээд тэгэхэд одоо эмээ маань яасан байсан юм бэ дээ, 6 сард л юм даа, 5 сарын сүүлээр тардаг байлаа, манай аав манай тэр юунд суулаа л даа, хуралд суусан. Аав, ээж маань тэгж миний хурал муралд тэгж суудаггүй, тэгээд манай ээж ер нь хүүхдийнхээ төлөө тэр сургалтын талаар их явдаг, аав маань бол ерөөсөө л тэр айлын одоо амьдралыг аваад явах ёстой гээд нэг байдаг шүү дээ тийм ээ, ажлаа хийгээд тэгээд л ёстой бараг манай аав чинь бараг эмнэлэг домнолого ч гэж мэдэхгүй, дэлгүүрт ч бараг ингээд яадаггүй гэж дэлгүүр мэлгүүр хэсэж юм хумаа цуглуулдаггүй, тэр мөнгө, цалин мөнгөө аваад л ингээд гэртээ өгөх ёстой юмыг л, тэжээх ёстой л гэсэн тийм зарчмаар явж байсан хүн юм шиг би одоо бүр аягүй сүүлд ойлгож байгаа юм чинь.

Оюунтунгалаг -

Юу хийж байсан билээ?

Энхтуул -

Манай аав одоо энэ арьс ширний үйлдвэрийн тэр анхан шатны боловсруулах үйлдвэр гэдэгт нь янз бүрийн тэр нэг би тэр үед харин аягүй мэддэг юм. Ийм одоо энэ тарваганы арьс тэгээд ийм нэг каракул арьс гээд арьс бас байдаг тийм юмнуудыг ингээд хүлээж авдаг. Тийм тэр одоо ер нь бараг л тэр чинь одоо ингээд юу муу хамгаалалт энэ тэртэй байсан эд юм шиг байгаа юм тийм ээ тэр чинь, одоо манай аавын ярьж байгаагаар тийм юманд тэрийг ингэж авч мавдаг одоо нярав мярав тийм хүн байсан манай аав, тэгээд яахад нэг тиймэрхүү. Тэгээд миний одоо шалгалтанд явахад би яагаад сайн авсангүй вэ манай багш мэдээж багш юм чинь одоо танай хүүхэд ингэсэн байгаа одоо нөгөө тэгшитгэл гэдэг тоог бид нар их боддог байлаа шүү дээ тэр үед чинь, одоо юу гэдэг юм 4-ийг үржих 8 одоо нэмэх нь 17 тэнцүү 30 гэсэн тоо байлаа гэхэд би тэрнийг нөгөө нэг яахав тэгшитгэл алдаад сайн авсан байгаа байхгүй юу, нэг M тооны оронд л нэг ë íýã 0 íºõºõºä алдаад тэгээд манай аав намайг тэгж загнаж байсныг би аягүй сайн мэддэг юм, ÷и эмээдээ эрхлээд л юу ч хийхгүй тэр нөгөө Ì гэдэг тоог манай аав тэр Т үсэг чинь тэг тавиа гэсэн үг байхад чинь чи тавиагүй, чи юу яасан байна шүү дээ, сайн авсан байна шүү дээ гээд загнаж байсныг би ерөөсөө сэтгэлээс харин гардаггүй юм. Тэгээд бид нарын үед одоо бид нарын үеийн хүүхдүүд бол цээж бичиг аягүй сайн их алдаагүй бичдэг байж гэж би боддог шүү дээ. Тэгээд одоо би ингэдэг байсан, нэг ийм цээж бичгийн номнууд байлаа шүү дээ тийм ээ одоо “найрамдал”, “нөхөрлөл” юу, юу ч цууны хүчил мүчил, заг маг гээд тэгээд одоо бараг ч тэрийг дандаа ингээд цээжилчилсэн. Багш хэлээд л ингээд эхлэнгүүт л би ингээд эхлээд хэлэхэд нь сэдэв хэлэнгүүт л эхэлж бичээд л багшийг эхлээд хоёр гурван өгүүлбэр бичиж байхад дундаа ороод л явж байдаг байлаа. Одоо тэгэхээрээ маш л их одоо тэр цээж бичгийг тэгтлээ цээжилдэг байсан баймааргүй юм тэрийг бүр ингээд ой тойндоо ортол сайн мэддэг байсан юм байлгүй дээ, тэгээд дандаа ингээд дунд нь ороод л явж байдаг, багш дунд нь ороход би дуусаж л байдаг, гэхдээ би ганцаараа тийм байгаагүй, манай ангиас тийм хүүхдүүд байдаг байсан, монгол хэлний хичээлийг бол тэгтлээ сайн.

Оюунтунгалаг -

Өөрөөр хэлбэл цээж бичгийн номтой?

Энхтуул -

Номтой.

Оюунтунгалаг -

Тэрийг л түрүүлээд багшаасаа өмнө бараг л?

Энхтуул -

Ерөөсөө тэгээд ерөөсөө багшийг байхаар судалсан л байдаг юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө алдана малдана ч гэхгүй. Тэгээд л ингээд бичсээр байгаад ингээд л аягүй тийм юу яадаг байсан юм шиг байгаа юм, их сонин. Тэгээд надад аягүй гоц үлдсэн юм бага ангид байхад лав тийм байдаг байсан. Тэгээд юу нөгөө дунд ангид ороод би манай ангид газарзүйн багш маш гоё газарзүйн хичээлийг л тэр зурган дээр ажиллахыг л би бараг тэр одоо юуны газрын зураг би бараг цэгийг нь алдахгүйгээр л одоо бараг тэр заалгадаг юмнуудыг бүгдийг мэддэг байлаа. Аягүй тийм сайн тийм юмнуудыг их сайн сурч байж гэж бодож байсан. Одоо евроазийг салгах малгах гээд ингээд л юмнууд байдаг, тэгээд л эхлээд би аягүй сонин тэр заалгахад үнэхээр юм мэддэггүй нь багш нөгөө намайг Нил мөрнийг заагаадах гээд тэгж байсныг аягүй сайн санадаг юм, тэр 7 дугаар ангид шүү дээ намайг, тэгсэн чинь би ингээд заасан чинь муу авсан суу гэсэн байхгүй юу, би заасан мөртлөө муу байна гэж хэлэхдээ яахав дээ гэсэн чинь намайг тэгсэн урсгалынх нь дагуу ингээд заадаг шүү дээ тийм ээ, урсгалаа буруу заалаа гээд тэгэхээр нь би суучихаад ангийнхаа хүүхдэд яршиг л байна шүү дээ Нил мөрөн хаашаа урсдагийг яаж мэдэх вэ шал мангар юм гэж би багшийгаа тэгж байсан байхгүй юу. Эхлээд одоо тэр, тэгэхэд би тэгж хэлж байсан хүн чинь одоо би 7 дугаар ангид аягүй их тэрийг чинь тэр газрын зураг дээр их ажилладаг, тэгж хэлж байсан хүн чинь одоо төгсөхийн үед өөрөө ёстой нээрээ бүгдийг нь мэддэг болж байсан юм. Эхлээд тэгж одоо бүр тэгж ярьж байсан ч гэсэн аягүй сайн сурж байсан. Монгол хэлний одоо тэр өгүүлбэр зүй гэдэг юмыг л зурна гэхээр надад нэг их гоё юманд оролцох гэж байгаа юм шиг л санагддаг байсан, өнөөдөр өгүүлбэр зурах болов уу гээд л ингээд л бүр ёстой бүр догдлоод л байдаг одоо бүр өгүүлбэр зурна гэхэд л надад нэг их л гоё их гоё юманд оролцох юм шиг санагддаг байлаа ямар ч гэсэн, тийм, тийм юу юмнууд аягүй их болж байсан. Би ерөөсөө хичээлүүдэд ерөнхийдөө нэг жигд ер нь надад муу хичээл гэж байсангүй, гэхдээ тэр газарзүй, тэр монгол хэл энэ тэр гээд надад бүр ингээд ёстой сэтгэлд аягүй гоё би бүр одоо ингээд өөрөө заачихмаар ингээд тийм бүр ингээд бүхэл бүтэн сургуулийг нь төгссөн юм шиг заачихмаар юм шиг санагддаг. Тэгээд тэд нарыг тэгж сурсан мөртлөө би ер нь яагаад бага ангийн багш болсон юм бол гэж бас боддог, ер нь бол би юу яах байсан, монгол хэл, уран зохиолын багш болно гэж ингэж боддог байсан чинь би 8 дугаар ангид байхдаа шугам зургийн хичээл гэдэг чинь дандаа онц гардаг ийм нэг шугам зургийн хичээл гээд байсан чинь 8-д орсон чинь манай багш өөрчлөгддөг байхгүй юу, өөр багш ирсэн, тэгсэн чинь би тэр шугам зургийн хичээлд дунд авдаг болсон, онц гардаг байсан хүүхэд чинь жаахан утгагүй дунд аваад байхаар нь би одоо яанаа одоо би онц авдаг байсан чинь одоо энийг дунд авч байгаа юм чинь одоо би тэр нөгөө 9-10 дугаар ангид лав сурч чадахгүй юм байна, одоо ёстой энэ шугам зураг мураг ийм юм ерөөсөө зурж чадахгүй юм байна, тийм болохоор одоо 8 дугаар ангиа л төгсөхөөс гэж бодож байсан юм даа. Тэр л миний сэтгэл надад аягүй их нөлөөлсөн гэж би боддог байхгүй юу, яагаад гэвэл уг нь шугам зургийн хичээл бол хүний тэрүүгээр яг цаашаа би ингээд амьдралдаа хэрэглээд явахгүйгээс хойш уг нь болох л байсан гэж би тэр үедээ боддоггүй байсан юм байна. Тэгээд би одоо 8 дугаар ангиа төгсгөөд би монгол хэл, уран зохиолын багш болж чадахгүй, одоо Багшийн сургуульд оръё гэхэд манай эмээ их гоё миний хүү ёстой ингээд жаахан бага хүүхдүүдтэй ажиллах их гоё, тэгээд бас хүнд хамгийн анх нөгөө А үсэг заах их гоё учраас миний хүү их зөв гэж намайг хэлж байсан. Тэр л их тэд нар л намайг нөлөөлөөд тэгээд л би бас энэ мэргэжлийг сонгосон л гэж боддог юм.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо сургуулиас бусад одоо гадуур ч гэдэг юмуу бусад газар ямар боловсрол эзэмшиж байсан бэ?

Энхтуул -

Тэр үед тийм би гадуур бид нарын үед чинь одоо тийм дамжаа хичээллэнэ ийм юм хичээллэнэ гэсэн юм нэг их байдаггүй байсан юм. Харин сургалт хүмүүжил хичээлээс гадуур бол хүмүүжлийн ажил гэдэг юмыг бол ёстой маш их гоё явагддаг байлаа. Тийм учраас хүмүүжил сайтай байсан байх, зөв яахав дээ ухаан нь тухайн үеийн бас одоо нөгөө төрийн тогтолцооны юу нөлөөллөө шүү дээ. Тэглээ гэхдээ бол тэр бол тэр үеийн одоо сургалтын ер нь дээр үед бол бид нарын үед эд нар бол сургалт хүмүүжлийн ажил гэж яригддаг байлаа, яг сургалтаа ч явуулна хүмүүжлээ ч ер нь тэгээд бараг хүмүүжлийн юм ерөөсөө сургалтаас илүү их явагддаг ч байсан юмуу бараг, пионерын ажил энээ тэрээд, тэрэнд бол хүүхдүүдийг маш их төлөвшүүлж их гоё юм ингэж явагддаг байсан. Харин зүгээр тусгай өөр тийм дамжаа мамжаа хичээллэнэ, одоо өөрийнхөө ингээд тухайн одоо математикийн хичээлээс хоцроход нөгөө одоо тэр цагаар багшаа авчихна ч гэх юмуу эсвэл өөр одоо нэг дамжаанд ингээд сурчихна энэ тэр гэсэн юм их байдаггүй байсан. Яг тухайн л тэр багшийн заасан юмаар л их ингэж явж байсан байх, би лав ерөөсөө мэддэггүй юм. Тийм юм байдаггүй байсан байх, хүмүүжлийн талын юм одоо бараг хүмүүжил гэж ярихаа байсан шүү дээ, тийм ээ, тийм учраас тэр хүмүүжлийн юм ямар их нөлөө болж ямар их юу яадагийг одоо ч гэсэн бараг л тэрний хүмүүжлийг ярьчих гээд тэгж ч болдоггүй шүү дээ их л хоцрогдсон юм ярьчих гээд л ингээд ажил дээрээ ярьчих гээд л байдаг юм. Тэр бол аягүй их тийм юу яаж байсан хүнд их юу яаж болж байж л гэж ингэж боддог юм. Тэр үеийн тэгээд багш нар их одоо их сайн багш нар байдаг байсан юмуу, яг жинхэнэ хүүхдийн төлөө гэсэн ийм ёстой тэр одоо багш нарыг одоо ёстой нээрээ юм юмтай ёстой төрөл бүрийн авъяастай мэдлэгтэй ингэж үнэхээр л ёстой багш болъё гэсэн тийм сэтгэлтэй хүмүүс болж байсан. Тэр үеийн багш нарыг л би ер нь ёстой л хүмүүс ёстой дээд л гэж тэд нар байсан байх гэж одоо ингээд бодоод байна. Одоо би өөрөө хичнээн багш ч гэсэн одоо ингээд сүүлийн үеийн багш нар хүүхэд тэр үеийн бид нар ямар байсан. Би 85 оноос хойш миний ингээд одоо анхны шавиас эхлээд одооны шавь нарын сурах одоо юу ямар байна гээд, бид нар чинь бас ямар ч гэсэн ингээд харьцуулаад ингээд явж байгаа шүү дээ. Би тэгээд бодоход би тэгж боддог юм ер нь, тэр өгч байгаа жаахан диктатурын маягийн юм ч бас байдаг л байлаа, тэр бас хүнд аягүй их нөлөөтэй байдаг байсан юм байна. Бид нар тэр үед миний эрх энэ юм байгаа юм, би эрхээ эдэлж байгаа гээд байдаггүй л байсан юм шиг санагдаад л байгаа юм тийм ээ, тийм юмнууд бас аягүй их байдаг байсан юмаа.

Оюунтунгалаг -

Тэр үе одоо өөрөөр хэлбэл таны энэ амьдралын хугацаанд чинь ерөөсөө хүүхэд багачуудын үе өөрийн чинь үеэс авахуулаад тийм ээ хүүхэд багачуудын амьдралд одоо ямар, ямар өөрчлөлт орж ирэв гэж боддог вэ?

Энхтуул -

Маш их өөрчлөлт орсон, одоо бид нар тэгэхдээ бас нэг юм хэлээд хэлэхгүй өнгөрөхгүй байж болохгүй байх л даа, бид нарын үед одоо дунд авдаг хүүхдүүд алтан дундаж гээд ярьдаг, одоо тэрийг л би ёстой тэр алтан дундаж гэдгийг л ер нь их л сайн хүмүүс хүүхдүүд байж гэж одоо боддог шүү дээ ер нь ингээд нөгөө энэ бол боловсролын түүхэнд байх ёстой юм байх гэж бодож байгаа тийм ээ, тэр үед чинь одоо хөөрхий дөө жаахан одоо яахаараа тааруухан л хүүхдүүд байх шиг байна, яг юу яахад чинь тэр үеийн дундаж хүүхдүүдийг одооныхтой харьцуулахад үнэхээр одоо онц хүүхдүүд байх гэж боддог шүү дээ. Тэгээд ер нь амьдрал дээр ч гээд ингээд харж байхад тэр дундаж тэр хүүхдүүд чинь одоо бараг нийгмийг аваад явж байгаа хүмүүс байх шиг байгаа шүү дээ ер нь тийм ээ, хариугүй бараг л тэр хүмүүсийг чинь ингээд багш нар ч гэсэн хөөрхий амьтан чи ингээд жаахан тааруухан байна, муу гэдэг байлаа шүү дээ, тааруухан байна энээ тэрээ гээд үргэлж л ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй хүмүүжил талаас нь сурлага талаас нь ингэсээр байгаад нөгөө хүмүүс тэд нарын ингээд заавар юугаар явах гэсээр аягүй их ингээд явдаг, тийм болохоор юмыг ингээд биелүүлэх чадвар аягүй тийм, аягүй юутай болчихдог юмуу даа өндөртэй болчихдог юмуу тийм ээ, тийм юм шиг байгаа юм. Тэгээд ер нь ч одоо амьдрал дээр олж авсан боловсрол сайн, онц сурч байсан хүүхдүүд чинь би ингээд сурах ёстой, энийг сурсан би сайн гэсэн шиг тийм болсон тэр алтан дундаж тийм хүүхдүүд ер нь ингээд харж байхад тийм ангийн ч бай тийм ээ тааруухан хүүхдүүд чинь ердөө хүнтэй эвтэй сайн уу сайн гээд ингээд явж байдаг, нөгөө эргээд ёстой багшаа ч бай сургуулиа ямар юм харж байдаг нь тэд нар нь надад илүү юм шиг санагдаад байдаг юм. Зүгээр ерөөсөө юм шиг л ингэж яг амьдрал дээр харагдаж байна шүү дээ одоо тэгээд, тийм юм шиг байдаг юм тэр бол ингээд бас ийм боловсролын талаас судалгаа юу хийдэг хүмүүст бас их байдаг болов уу мэдээж хэрэг. Бид нарт бол бас тэгж надад зүгээр тэгж санагдаж байна. Би боловсролын хувьд одоо өөрчлөлт гаралгүй яахав. Тэр үеийн хүүхдүүдийг тэгж урам хүмүүжил ер нь тэгээд өмссөн зүүсэн сэтгэлгээний юу тэд нарт ч орчин маань бид нарын үед байна. Миний одоо ингээд 90-ээд он хүртэл энэ тэр орчин эд нар маань бол одооных шиг ингээд интернэттэй, одоо тэгээд үзэж харах юм нь их болсон ерөөсөө аягүй тийм чөлөөтэй болсон биш байлаа шүү дээ гэлээ гэхэд тэд нар одооны хүүхдүүдээс илүү сайн байсан, илүү юм мэддэг байсан, илүү чадвартай, чадварлаг байсан. Одоо их юм мэдээд байна, бүх юм нь бэлэн болоод байна тийм ээ, тийм мөртлөө ерөөсөө л бол толгойны энэ юу их улам надад би муудаад байна гэж бодоод байгаа. Хүмүүсийн ийм оюунлаг, чадварлаг байх шинж ч гэсэн бүр ингээд муудаад байх шиг санагдаад байгаа харьцуулахад, одоо сүүлийн үед би одоо хүүхдэд “A” гэдэг дүн яахав дээ нөгөөдөх тэд нараас тэдэн хувь байвал тийм тавина гээд тэр хүүхэд нэгэнтээ 90 хэдэн хувь хийсэн ингээд авсан байхад тэр хүнд “A” тавихаас өөр аргагүй юм чинь, гэлээ гэхдээ тэр одоо үеийн хүүхдүүдийн тэр “А”, мэйе авч байгааг бол тэр үеийн тэр сайхан алтан дундажуудын хэмжээнд бол хүрэхээргүй хэмжээний хүүхдүүд гэж би зүгээр боддог. Ер нь бол надад тэгж л санагддаг. Ерөөсөө одоо бол ерөөсөө яахав гэвэл маш сайхан бие бялдар өөрсдийгөө авч явах чадвар эд нар бол яахав дээ тийм гоо сайхан талаасаа л маш их шал өөр болсон шүү дээ. Тэр аягүй ингээд сайхан тэр бол яахав байгаа яг орчин нөхцөлдөө таарсан хувцаслаж хунарлаад сайхан яахав одоо ингээд харьцуулагдахад бол ингээд шал өөр болсон болохоос биш тэр үедээ бол яг зохицсон тэгэхдээ бол тэр үеийн хүүхдүүд хамаагүй ингээд бэлэнчлэх юм нь бага байж тийм ээ, одоо бол бүх юм бэлэн, дор хаяад нэг юмыг аягүй гоё цэвэрхэн за багшдаа энийг ингээд үзүүлж өгөөд тараах материалыг хийгээд ингээд өгөхөд бол тэд нар чинь өөрөө яг гараараа сайхан хайчилж цаасыг ингээд дөрвөлжин сайхан хайчлаад надад цэвэрхэн одоо ч над өгүүштэй, яг бэлэн сайхан нэг юм наагаадахъя энэ дээр наагаадах даа гэхэд тэд нар чинь цэвэрхэн сайхан нааж сурна, ингэхэд чинь одоо бэлэн юмаар дандаа хийчихээд хайчлах ч үгүй тэрийг бэлэн сайхан яг тэг дөрвөлжин энэ цаасан дээр чи энийг ингээд наагаадах гэж бэлэнчлэх юм бол тэгэхээр тэрийг гоё сайхан хийхийн тулд эд нар дандаа ийм чадвар шаарддаг юмнууд их байж, бэлэнчлэх юм байхгүй байсан. Одоо бүх юм бэлэн, бэлэн мөртлөө тэрийг ашиглах чадвар муу, ерөөсөө чаддаггүй, мэддэггүй тийм, үзэж харж байгаа юм нь илүү их нөлөөлж байгаа юм нь илүү их боловч тийм чадвар их сул. Тэгээд ч өөрөөр хэлбэл хүүхэд чинь одоо хүн чинь юмыг сурах тийм арга барил марилд сурах тийм чадвар л их юм юм л тал талаараа надад их муудсан гэж бодож байгаа ер нь.

Оюунтунгалаг -

Хувцаслалтын хувьд гэхээр ямар ялгаанууд гарч ирэв, өөрөө сурагч байхад чинь юу өмсөхийг шаардаж байв, юу өмсөж байв тийм ээ?

Энхтуул -

Тэр чинь одоо бол ерөөсөө л нэг тийм юу сургуулийн хүүхэд бол юу сурагчийн дүрэмт хувцастай байх ёстой гээд л нэг одоо пионерын одоо ёслолын ажиллагаанд ингээд оролцдог юу цамц юбка байдаг байлаа, галстук зүүгээд тэгээд бор форм өмсөөд, хар партик өмссөн, хар партик бор форм хоёр л хичээлдээ өмсөнө, ёслолын ажиллагаанд бол цагаан цамц, юбка, цагаан цамц юу өмд ингээд өмсчихдөг байлаа. Одоо чинь бол ерөөсөө юу л бол юу янз бүрийн хувцас өмсчихнө, тэр нь болохоор бас тухайн үед бол тийм хувцас хунарт бол тэр тийм бас нөгөө юу ялгаа элдэв янзын юм гарах нь аягүй бага байдаг байсан юм байна аа тийм ээ. Одоо чинь бас тэр хувцаслалтаараа нөгөө нэг хүмүүсийн амьжиргааны түвшингийн юм бас тэр юм чинь бас их нөлөөтэй. Тэр нь бол хүүхдүүдэд нөлөөлөөд одоо нэгнийгээ бас янз бүрээр сурлагаар биш гэхэд хувцас хунар элдэв янзын тийм юмаараа бас нөгөө аягүй их яадаг болсон шүү дээ, яаж гэх юм бэ дээ одоо.

Оюунтунгалаг -

Ялгардаг?

Энхтуул -

Ялгардаг тийм бас юунууд байна. Бид нарын үед бол тийм л хувцас байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо багш нар юу гэдэг юм үсийг тэгж боох ёстой ч гэдэг юмуу, ээмэг зүүж болно ч гэдэг юмуу, болохгүй ч гэдэг юмуу тиймэрхүү юмнууд?

Энхтуул -

Тэр үед чинь одоо үсээ эмэгтэй хүүхдүүд хоёр салаа сүлжинэ. Миний хувьд бол яг дээрээ капрон нэг дээрээ капрон зүүгээд тэгээд хоёр салаа сүлждэг байлаа. Сүүлийн үед тэр дээрээ зүүх нь байсан шүү дээ. Одоо бол үсээ заавал тэр үед чинь тэгээд элдэв янзын тийм юм үс толгойндоо бид нар зүүдэггүй ээмэг, намайг нэгдүгээр ангид ороход лав ээмэг зүүлгэдэггүй байсан. Би аягүй сайн мэддэг юм одоо эмээ нь би бараг тэр үед гараар хийсэн биш байх л даа тухайн үеийн юу байсан байх, сүүлд нь би харахад гар эд нараар хийсэн юм болов уу гэсэн тийм хөөрхөн шүрэн юм байдаг байсан, би сургуульд ороод авч байсан юм. Аягүй сайн мэддэг юм тэрийг үс гэзгэндээ ерөөсөө юм зүүлгэхгүй, би бүр 7 дугаар ангид орчихоод юу хамаатны маань хүн гадаад явж ирээд аягүй гоё тийм шар гурван ийм гоё шар юмтай тийм зүүлт өгөхөөр хүүхдүүд чинь сонирхоод хичээлдээ зүүгээд явсан манай багш ав гээд намайг загнаад авахуулж байсан, ерөөсөө тийм дүрэм журманд их захирагддаг яг л тийм дүрэм журамтай. Сурагчийн дүрэм гээд байдаг байлаа шүү дээ. Хүн болгон за одоо нөгөө хичээл ирэхдээ сурагчид юм чинь одоо нөгөө хичээл эхлэхээс өмнө 10 минутын өмнө ирж гээд ингээд л одоо бараг миний үеийнхэн бүгдээрээ мэддэг байх, тийм байсан, тийм дүрэм байдаг байлаа шүү дээ. Тэгээд яасан одоо бол дүрэм ингээд байлаа ч гэсэн яг нэгдсэн бүр улс даяар дүрэм гэж огт байхгүй, тухайн тухайн сургууль тийм дүрэмтэй тийм ээ, тэр дотор тэр тийм хувцас өмсөх ёстой, үсэндээ ийм юм зүүж болохгүй ёстой гэсэн ийм юм байхгүй. Одоо бол юу ч үсийг боодог эд нар ерөөсөө багш нар одоо бол багш хүүхэд гэдэг ялгаа бол бараг байхгүй, одоо бол багш хүүхэд хоёр яг адилхан, тэр тусмаа хөдөө орон нутагт ингээд суманд ажиллаж байхад багш нарт бол бас бараг багш нарт зовлонтой, яагаад гэвэл ямарваа нэгэн хувцас ер нь найм есдүгээр ангийн хүүхдүүд өмсчихнө. Бид нар ч одоо адилхан биетэй байгаа юм чинь өмсөхөөс өөр аргагүй. Тэгэхээр сурагчтайгаа ижил хувцастай байдаг байхгүй юу, тийм болохоор тийм л болсон байгаа. Тухайн үед бол ерөөсөө яг юуны бид нарын одоо хүүхэд үед чинь тийм хувцасыг бол ерөөсөө тэр их маш л гоё л юм байдаг байж, одоо ч гэсэн тэр одоо хар формынхоо хувцсыг бор формынхоо хувцсыг л өмсгөж байвал нүдэнд их дулаахан их л гоё л байдаг шүү дээ тэгээд.

Оюунтунгалаг -

Тэр үед тэгэхдээ одоо юу гэдэг юм ээмэг зүүж болохгүй ч гэдэг юмуу, үсээ одоо өөр маягаар боож болохгүй ч гэдэг юмуу тэгэхээр ер нь хүүхдүүд эсэргүүцдэг байв уу?

Энхтуул -

Тэрэнд бол хүүхэд эцэг, эх ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй тэр дүрэм журмаар л явах ёстой. Одоо бол ямарваа нэгэн юмыг ер нь тэр юу хувцасны талаар хэлэх юм бол тэр чинь би эрхээ эдэлж байна гэж хүүхдэд бол яг тэгж хэлнэ ерөөсөө, ер нь ч хэлдэг. Хүүхдүүдийг бид нар гэхдээ бас жинсэн өмд өмсгүүлэхгүй тийм ээ, жинс гэдэг чинь яг утгаараа бол яг ажилчны нэг ажлын хувцас гэдэг утгаар нь хэлэхэд бол юу тэрийг бол эцэг эх ч бай хүүхэд бол эсэргүүцдэг.

Оюунтунгалаг -

Одоо танай суманд чинь одоо яг энэ хөдөө нутагт чинь хүүхдүүд форм өмсдөг юмуу, өмсдөггүй юмуу энгийн хувцас өмсдөг юм уу?

Энхтуул -

Одоо бид нар ноднингоос эхлээд манайх бол ерөөсөө яг форм юу бага ангийн нөгөө Батзүүгийн форм өмсөөд дунд анги нь дандаа хар форм өмсөөд партикаа өмсөөд ингээд явж байгаа. Энэ бол ямар ч гэсэн амьжиргааны ийм ялгаатай талыг бол би бас л гаргахгүй байхын тулд сургуулиас зохицуулж байгаа асуудал, тэгэхгүй бол тэр хамаагүй энгийн хувцас өмсөх юм бол тэгээд амьжиргаа сайтай айлын хүүхдүүд гоё илүү ганган байгаад байдаг, тэгээд яахав бас нэг дундаж амьдралтай хүмүүсийн айлын хүүхдүүд нэг хувцсаа бас хэд хоног өмсөөд л байдаг, тийм учраас хүүхдүүдийн дунд тийм ялгаа гарч тэр тийм юм гарна гэсэн.

Оюунтунгалаг -

Энгийн хувцсыг олон жил өмсөж байв уу?

Энхтуул -

Энгийн хувцсыг манайх ер нь нэг их олон жил өмсөөгүй ээ, манайх 3 жил л тийм энгийн хувцас шахуу өмссөн, тийм, тэрэн дор бол бас аягүй тийм ер нь ч тэгээд бас нэг яг ангид ороод очиход бас үзэмжийн асуудал ч гэсэн бас яригдаж байгаа учраас бид нар тэрийг нь бүр яриад цэгцлээд эцэг эхдээ ч гэсэн ер нь тийм үндсэн яг нэг юуны дүрэмт хувцас байх юм бол эцэг эхдээ ч гэсэн амар шүү дээ. Янз бүрийн хувцас яагаад байхгүй, хүүхдүүд тэгээд л өө тэр моод байна, тийм өмд, ийм цамц гээд байхгүй гэсэн үүднээс манайх.

Оюунтунгалаг -

Өөрийг чинь байхад сургуулийн анги танхимын хувьд ямар байв, тэгээд тэрнээс өөрөөс чинь сурч байснаас чинь хойш өөрийг чинь мэдэж байгаагаар анги танхим одоо тэр хичээлийн хэрэглэл ч гэдэг юмуу орчин ер нь яаж өөрчлөгдөж ирэв сургалтын орчин?

Энхтуул -

Миний хувьд бол би ер нь Улаанбаатар хотод 8 дугаар ангиа төгссөн учраас миний орчноос бол би төгсөөд ирэхэд бол юуны сургуулиудын орчин нөхцөл нь бол хөдөө газар учраас маш өөр байсан, ер нь маш их хангалтгүй байлаа, хичнээн байшин барилга дотор байгаа ч гэсэн доторх нь бол ерөөсөө яахав ер нь бол яанаа сургууль гэхэд их хэцүү л юм байна, дандаа тийм гараар хийсэн. Багш нар нь бол хөдөөний багш нар ер нь илүү бүтээлч юм хийдэг юм байна гэж би тухайн үед харж байсан, миний сурч байсан сургуульд бол ямарч гэсэн тухайн үедээ аягүй тийм техник хэрэгсэл эд нар багш нар маань их хэрэглэдэг байсан, тэгээд бас нилээн овоо сайн тохижилттой байсан юм шиг байгаа, шинэ сургуульд орсон гэсэн. Намайг 2 дугаар ангид ороход би арван жилийн 34 дүгээр сургууль намайг 2 дугаар ангид байхад юунд орж байсан, шинэ сургуульд орсон. Тэгээд өмнө нь хуучин сургуульд байж байгаад тийм болоод тэр юмуу хөдөөний би Сэврэй сумын 8 жилийн сургуульд анх ирээд анх ирэхэд л лав тэр сургууль бол тухайн хөдөө нутагтаа бол аягүй дажгүй сайн гайгүй тохижилттой сургууль гэсэн боловч ерөөсөө миний хувьд бол ёстой нэг ингээд юу яачих хэрэглэчихээр тийм техник хэрэгсэл мэрэгсэл ерөөсөө байдаггүй байсан тийм, сургууль нь тийм боловч бусад сумдын сургуулиудыг бодвол харьцангуй гайгүй гэж надад хэлж байсан. Хүүхдүүдийнх нь хувьд хүмүүсийнх нь амьжиргааны хувьд харин нэг бүр тэрнээс муу байсан, би 9 сарын нэгэнд очиж би найман сарын хорин хэдэнд очсон байсан, тэгээд намайг нэгдүгээр анги авна шүү гээд тэгж байсан. Би тэгээд нэгдүгээр анги авна гээд анх 1 дүгээр ерөөсөө л миний хамгийн одоо нөгөө багш болоод авах гэж байгаа учраас сэтгэл догдлоод нөгөө анги мангиа янзлаад намайг очиход бол ангиа цэвэрлээд аягүй гоё будаж шунхдаад гоё болгосон, гэхдээ л би арчиж цэвэрлээд одоо хүүхдүүдээ авна даа гээд ингээд яаж байгаад хүүхдүүд маань 9 сарын нэгэнд ирэхэд надад аягүй сонин санагдаж байсан, яагаад гэвэл би бол өөрөө нөгөө аягүй гоё ингээд хүн чинь төсөөлдөг шүү дээ тийм ээ, тийм гээд төсөөлж байгаа юм чинь, би хөдөө газрын хүүхдүүдийг нээрээ мэддэггүй байсан юм байна лээ шүү дээ. Ерөөсөө мэддэггүй байсан учраас би нөгөө өөр шигээ одоо бор формоо өмсөөд л цагаан партикаа өмсөөд л тэгээд л гоё капроноо зүүгээд л ингээд л хүрээд ирнэ гэж бодоод ингээд л төсөөлж байсан, тэгээд л 31-ний шөнө бараг ингээд нойр хүрэхгүй шахуу байгаа юм чинь, нэг их гоё санагдаад л тэгээд л намайг ядахдаа маргааш нь ингээд шинэ төгсөж ирж байгаа багш юм чинь үг хэлнэ гээд тэгсэн. Би тэгээд юу гэж хэлье дээ багш нарыг нь ч сайн мэдэхгүй ямар аав, ээж мэдэж байгаа биш найз нөхөд ч гэж байх биш. Би юу гэж хэлье дээ гэдгээ одоо мэдэхгүй тэгээд нөгөө нэг найз охинтойгоо очсон. Манай тэр найз охин бас нэг тийм юу биш байсан тэгээд би өөрөө за тэгчихвэл юу гэх бол тэгчихвэл яах бол их юм хэлдэг юм болов уу бага юм хэлдэг юм болов уу гээд ингээд л бодоод тэгээд л өөрөө нэг үг биччихээд уншиж үзээд ахиад ингээд хэлчихвэл яах юм бол гээд уншиж үзээд ёстой л нөгөө нэг багш хүн нээрээ хичээл заах гэж толины урд ёстой нээрээ зааж үзсэн гэж тэрийг л би бараг анх л тэр үг хэлэх гэж жинхэнэ багш нараараа хэлж биелүүлж байсан санагдаад байдаг юм. Тэгээд сэтгэл догдлоод маргааш өглөө нь босчихоод л аягүй эрт босчихоод гоёод ухаандаа л гоёод би нүүр эд нарээ ерөөсөө буддаггүй байсан, тэгсэн мөртлөө л оюутан болсон багш болж байгаа мөртлөө одоо ингээд нээрээ тэр үед чинь нүүрээ буддаггүй байсан байгаа шүү дээ их сонин, тэгэхэд чинь одооны хүүхэд чинь сургуулийн хүүхэд чинь будаж байгаа шүү дээ бараг бага ангийн хүүхдүүд, тэгээд л бас нүүр амаа хирэндээ будаад л их л гоёж байгаа юм шиг байгаа юм, тэгээд л төгсөхдөө ингээд л өмсөж байсан тэр үед бид нар монгол дээл өмсдөг байлаа төгсөхдөө оюутан байхдаа бас монгол дээл өмсдөг байсан, тэрийгээ өмсөөд л дахин дахин нэг эргэж хараад л янз бүр л болж байлаа, ингээд л яваад очсон чинь хүмүүс их цуглаагүй байсан, бодвол эрт очсон тэгээд л ангидаа ороод л ангийнхаа ширээг ийшээ нэг хөдөлгөж үзээд тэр сандлыг нь ийшээ нэг тавиад л бодвол одоо хүүхдүүдээ хүлээж тэгээд хүмүүс ирээд л байгаа бололтой, цүнхээ тавьчихаад гараад л за одоо эхэллээ багш нар гараарай гээд л яваад гараад очсон чинь л цагаан партиктай хүүхэд бараг байхгүй байсан, пөөнийсөн бор, хар юмнууд байсан, тэгээд л аягүй сонин санагдаж байгаа юм чинь. Ямар сонин юм бэ арай паарчигнуудаа энэ чинь 9 сарын нэгэнд паарчигаа мартчихна гэж баймааргүй юм, харахаар л нэг бүр ингээд одоо нэгдүгээр ангийн хүүхдүүд гэхэд ер нь форм таарсан ч формгүй, тэр нь зүгээр олдсон формыг өмсгөдөг юм байна гэж би зүгээр тухайн үедээ бодож байсан. Хүүхэд чинь одоо нэгдүгээр ангийн хүүхэд чинь 32 размерын, 36 размерын форм нэг тэр ядахдаа өвдөгнийхөө тэрүүгээр байна энэ тэр гээд л тэгээд л ингээд л байна гэсэн, ерөөсөө тэр ханцуйны урт мурт, тэр хормойны урт мурт бол ерөөсөө хамаа байхгүй тээр тэнд унжсан, унжсан тэгээд нэг ийм хар паарчиг шиг дээр нь эсвэл тээ тэр дээр эсвэл тээ тэр доор тэгээд ерөөсөө капрон зүүсэн хүүхэдтэй нүд ингээд одоо би бараг мэддэг юм даа, ангийнхаа хүүхдийг манай ангийн Мөнгөнцэцэг гээд нэг бор охин байсан, аягүй хөөрхөн ягаан капрон зүүсэн нөгөө ангид Баярмаа гээд шар хүүхэд байсан, цагаан капрон зүүсэн, дараа нь яахад тэгээд л ерөөсөө яг ингээд л тов тодорхой тэгээд л ер нь капрон энэ тэр зүүсэн хүүхэд байхгүй, тэр битгий хэл нөгөө нэг хүүхдүүд чинь тэр үед үс гэзгээ урдуур мурдууруу унжуулна гэж байхгүй шүү дээ тийм биш болохоороо бүгд аягүй хөөрхөн ингээд гоё үсээ хичнээн капрон зүүгээгүй ч гэсэн гоё сүлжээд боочихоор зэрэг чинь тэгэхэд мэдэхгүй ээ, сэтгэлд хүрээгүй болохоор тэр юмуу хүүхдүүд үсээ самнаагүй ч юм шиг нэг сэгсгэр тэгээд л ерөөсөө бүр шууд хөдөөнөөс ингээд өглөө нь ирээд л хүрээд ирдэг юм байна гэж бодсон ерөөсөө. Тэр үед чинь тэгээд машин тэрэг мотоцикль энэ тэр гэж ерөөсөө байхгүй, дандаа мориор тэмээгээр энэ тэр ирнэ, ирж байсан ямарч гэсэн ерөөсөө сургуулийн Гуч машин байдаг байсан, тэр суманд тэгээд би өөр одоо жижиг машин ерөөсөө мэддэгүй шүү дээ. Тэгэхээр байхгүй л байсан юм шиг байгаа юм, мотоциклыг би нүдэнд ёстой ганц нэгхэн мотоцикль харж байсан, өшөө бүр хараагүй, тэгээд тэр сумыг би харьцангуй амьжиргаа муутай газар юм байна гэж бодсон.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь одоо хэдэн он билээ?

Энхтуул -

85 он, 85 онд ингээд орж ирж байсан. Тэгээд тэр хүүхдүүдэд хичээлийн бэлтгэл гэдэг юм яахав дээ зүгээр юу байх нь байна гэхдээ бол тэр л үзэг мүзэг тэр бэх мэх байхгүй тэр үзэг мүзэг ер нь бол шинэ минэ үзэг энэ тэр гэсэн ч юм аягүй цөөхөн тэгээд хуучин гардаггүй хошуу ингээд хоёр тийшээ ангайсан мангайсан тийм юмнууд аягүй их байсан, их сонин санагдаж байсан, би бүр аягүй гайхаад ёстой л бараг нэг хүй нэгдлийн нийгмийн үе мүе тийм л юм бодогдоод нөгөө гоё бодож санаж байсан юм бараг бүгд арилчихдаг юм шиг байна лээ. Тэгээд нээлт хийсэн би нөгөө үг мүгээ хэлсэн, тэгээд л захирал энэ тэр үг хэлээд ингээд л үг эд нарээ хэлээд тэгээд л нэг цомхоон юм болоод өнөө хоёр гурван хүүхэд дуулаад тэгээд л болдог юм байна лээ, тэгээд л цомхон. Ингээд эцэг эхчүүд гэж учиргүй эцэг эхчүүд гэж ингэж цуглаж муглаад байдаг ч үгүй юм байна лээ. Тэгээд л хүүхдүүдээ аваад л орсон тэгээд нэг их хонх монх цохиж байна гээд нөгөө гоё капрон мапрон зүүгээд юмуу цэцэг зүүгээд хонхоо ингээд цохидог шүү дээ нэг их тийм ч юм хонхоо цохисон тэгээд тийм гоё моёл ч байгаагүй. Тэгээд бодоход л би тэр үед намайг ядахдаа тэр хонх цохиулна гээд цэцэг янзалчих гэж хэлэхгүй дээ гэж хүртэл би өөрөө нэг бодож байсан. Би шинэ багш байсан болохоор би тэгье би ингэе гэдэггүй л байсан. Тэгээд хүүхдүүдээ аваад л ингээд л ороод хамгийн анх би яах нь ямарч гэсэн жагсаагаад ороод жижигхэнийг нь урд нь суулгаад ингээд ингээд л том томыг нь ард суулгаад ингээд 30 хүүхэдтэй нэг анги авч байсан. Тэгээд авчихаад за миний хүүхдүүд гоё ингээд сурагч болсон, ингээд гараа урдаа ингээд өмнөө аваад зүүн гар дээрээ баруун гараа ингээд тавиад ингээд суугаарай гэчихээд эргээд би эргэчихээд л эргээд харахад яанаа би ерөөсөө багш болно л гэж байсан энэ олон юу ч мэдэхгүй ийм хүүдүүдэд би тэгэхээр юу зааж юу сургах болоо гэж ингэж орж ирж байсан миний санаанд, яанаа би л багш болно л гээд байсан болохоос би ийм хүүхэд аваад эд нарт би эрдэм ном сургана тэгээд энэ хүмүүс яг ингээд одоо бид нар шиг уншдаг болно, бичдэг болно, ийм сэтгэдэг ийм болно би яаж ч мэрийгээд өөр шигээ болгоё гэж бодож эд нарт ингэж багш болно гэсэн юм болоо гэдэг юм ганцхан тэрэн дээр орж ирсэн юм. Өмнө нь би 4 жил сураад ингэж байхад надад би хүнийг сургана шүү дээ, хүнд юм өгнө, би энэ хүмүүсийг ингээд төлөвшүүлээд би болгоно доо гэдэг юм надад орж ирээгүй байсан. Тэгээд би ингэж суулгачихаад эргээд за тэгээд яахав дээ гээд л нөгөө бэлтгэл хичээл ингээд орно гэж бодоод ингээд л за ямарч гэсэн би юм хичээлийн бэлтгэлийг нь ингэж үзье гээд гаргуулъя гэчихээд эргэж би аягүй сайн санадаг юм, өнөөдөр юм шиг ингээд санагддаг, эргэхэд л би ер нь яах гэж ингээд одоо багш болж байгаа юм бол гэж надад санагдаж байсныг би аягүй сайн мэднэ тийм. Тэгээд хичээлийнх нь бэлтгэлийг ингээд гаргуулахад бид нар чинь нөгөө нэг аягүй гоё шүү дээ нөгөө өөрсдөө номоо худалдаж авдаг байсан тийм ээ гоё шинэ номоо ингээд гаргаад л тэгээд нөгөө гоё дэвтэрнүүдээ гаргаад тэгээд л нөгөө ядахдаа пинал энэ тэр байхгүй ч гэсэн одоо нөгөө нэг одоо өөрийнх нь ийм картонон хайрцагтай одоо нөгөө нэг өнгийн харандаа энэ тэрээ гаргуулна шүү дээ тийм ээ, тэгсэн чинь бараг тийм юмгүй байдаг юм байсан ямарч гэсэн, их сонин тийм байсан. Тэгээд л би яахав дээ би тэгээд тэр үедээ бол за яахав би мэдээж хэрэг би ингээд хөдөө орон нутагт ирж байгаа учраас энийг би өөр газар бол очиж үзээгүй учраас хөдөө орон нутагт ийм л байх ёстой юм байна би одоо энэнд одоо хүн тухайн үеийнхээ эвлэрээд ийм л байх ёстой юм байна, одоо би ийм л орчин нөхцөлтэй газар эд нарыг сургах ёстой юм байна л гэж би тэрийг ингээд бодсон. Тэгээд л хүүхдүүд тэгээд за тэг ингэ гээд жаахан дүрэм журам ингэж суудаг юм шүү ингээрэй гээд тэгээд дэвтэрнүүдээ хурааж аваад одоо хаяглах гэж байгаа одоо ингэчихээд тэгээд л гар хөлийг нь юу хийлгээд л дасгал хийлгээд л гараад л гадаа хүүхдүүдээ тоглуулъя гэхэд бараг за ингээд энэний дараа ингээд гүйгээрэй тоглоом заахад тэрийг бараг мэдэхгүй аягүй инээдтэй аягүй хөөрхөн, тийм юмнууд байдаг байсан. Анх тэгээд тэр л тэр сургуулийг авч байсан. Тэгээд би тэр ангийг 1 дүгээр анги төгсгөөд ямар нэгэн хэмжээгээр би уншиж тэд нарыг бас сургасан, ямар нэгэн хэмжээгээр сургах нь сургасан гэхдээ би нэг жил болоод би нөгөө энэ Манлай суманд ирсэн. Тэгсэн тэгээд би яагаад ч би аягүй их тэгж боддог байсан. Сэврэй суманд би нэг жил ажилласан. Анх ингээд ажлыг би өөрийгөө бол сургасан л гэж боддог. Гэхдээ дутагдалтай юм тэр үед мэдээж бас бий байсан байх. Би одоо ингээд өдий жил ажиллачихаад тэр суманд очоод нэг жил нэгдүгээр анги аваад бүр уг нь ингээд нэгдүгээр ангийг ингэж сургадаг юм байна даа гэж би тэр суманд миний үед надтай ажиллаж байсан хүмүүс байсан одоо тийм ээ мэдээж байгаа тийм ээ тэгэхээр би тэр үед зайлуул даа тэр амьтан ирээд нэг жил ингэж байж билээ гээд ингэж байсан, тэгэхээр би нэг тэгж сургаж нэг гурван жил ажиллаад нэг ангийг ингээд сургаж сургаад би уг нь нэг танайд ирэхдээ би ийм байсан юм чинь одоо нэг ийм л болсон гэж үзэх юмсан гэж их боддог байлаа, тийм тэгээд яахав дээ сүүлийн үед ингээд л яасаар байгаад л замхраад л ингээд л ерөөсөө тэгээд би дандаа нэг тэгж сургаж бас өдий хэрээний бас хүн нөгөө нэгийн хүүхдүүдийг би авч байсан шиг тэр багш нарт би бас яг тиймэрхүү байсан байх гэж би боддог байхгүй юу. Одоо нөгөө анх авсан хүүхдээ хүн төсөөлдөг тийм ээ тэрүүн шиг би одоо тэр үед тэр сургуульд орсон шиг зайлуул даа бас нэг сургууль төгсөөд ирсэн гээд л бас л нэг тэд нар шиг л юм байсан байх даа гэж би өөрийгөө боддог байхгүй юу өдий ч гэсэн тийм ээ /инээв/, тэгж би тэгж бас тэгээд тэрийг тэгээд би нэгдүгээр анги төгсгөчихөөд дараа жил нь би энэ суманд ирэхдээ яасан гэвэл би нөгөө шууд би хотод өөрийнхөө ингээд Улаанбаатар руугаа шилжлээ, одоо хөдөө орон нутагт бас ингээд жаахан хэцүү байлаа, яахав тухайн үедээ бас надад ингээд галлагаатай биш харин байранд ингээд багш яахад цаанаасаа ийм нөгөө нэг халаагууртай байр өгч байсан харин ингээд сумаас тэгээд яаж байсан, тэгээд би одоо бас яршиг Улаанбаатар хот руугаа шилжье дээ гэсэн тэр үедээ шилжих юугүй байсан учраас намайг зун амарчихаад тэгээд эргээд би 8 сард Сэврэйд очье гэж бодоод хүрээд ирсэн. Тэр үед чинь одоо аймгийн боловсролын газар боловсон хүчнээ мэддэг байсан, тэгээд тэр боловсрол тэр юуны манай аймгийн боловсролын хэлтсийн даргын хүүхэд нь бас манай багшийн сургуулийг миний дараагийн жил төгссөн чинь нөхөртэйгээ хоёулаа төгссөн гээд тэгээд тэнд 2 багшийн орон тоо байсан тэгээд явуулсан байсан. Тэгээд намайг Сэврэй суманд очих уу гэхэд нь би энэ суманд би гэр ахуйн багшаар ирсэн хүн, гэр ахуйн багшаар ирсэн боловч тухайн үед гэр ахуйн багш ч байгаагүй, тэгээд бага ангийн багш дутагдалтай байсан учраас би мэргэжлийнхээ ажлыг хийсэн нь дээр гэж бодоод хийж байсан, тэнд байхад бас нэг өөр зүйл нэг сонин биеийн тамирын хичээл орно гээд тэгдэг байхгүй юу, тэгээд биеийн тамирын хичээл маань нөгөө расписанаа яагаад л биеийн тамирын хичээлтэй шүү гээд тэгсэн чинь маргааш нь тэгээд тэрэнд бол ёстой нээрээ ямарч тэр фудволк модволк шорт юу тэр үед чинь бас нэг шорт гэж нэг юм байхгүй ч биеийн тамирын хувцас гэж байлаа шүү дээ. Бид нарын хувьд бол хотод биеийн тамир тийм ийм юмыг бол ерөөсөө мэддэг ч үгүй бүр мэдэхгүй. Тэгээд харин биеийн тамирынх нь багш анги, анги одоо жишээ нь манайх 1-ийн А гэхэд ногоон даалимбаар бэлтгэлийн хувцас хийж өмсдөг, 1-ийн Б улаан тэгэхдээ гоёо тэр нь бол ингээд ногоон даалимбаа ингээд гоё цагаанаар эмжээд ч юмуу, ингээд улаанаар эмжээд ч юмуу ингээд эмжээр нь бүр хэлээд өгчихнө, тэр эцэг эх нь мэднэ. Тэр бүх ангиуд нь тэр дунд ангиудад дандаа даалимба өнгө өнгийн даалимбаар ижил.

Оюунтунгалаг -

Тэр үеийн орос даалимбаар?

Энхтуул -

Тийм, тэгдэг байлгүй тэгээд тийм одоо нөгөө шарваар гээд л тиймэрхүү юм тэгээд ингээд цамц нь болохоор гоё энгэр мэнгэр нь ингээд монголжуу тэгээд эмжээр мэмжээр нь гоё тэрийг аягүй гоё хийнэ ээж нар нь, аягүй л нөгөө эмжээр эд нарээ гоё хийгээд ингээд харахад бол яанаа гээд надад ингээд аягүй хэцүү байхаа биед нь нэг ийм хийхэд чинь яг ингээд гадаа 7 хоног дотор ингээд хийчихдэг юм байна лээ сурсан. Тэгээд гадаа жагсахаар нь өө за ашгүй дээ гоё харагдаж байна гээд эхлээд даалимба гэхээр санаанд орохгүй бүр багтахгүй байгаа юм чинь, тэгээд л аягүй сонин санагдаж байсан. Тэгээд юу яасан чинь харин ангиуд нь тийм болгоод өө бүр нөгөө өмнөх жил нь хийгдсэн арай том хийснийгээ дараа жил нь өмсдөг, нөгөөдүүл нь тэгээд юм хийж байхад цаанаа бас гоё харагдаж байсан, нээрээ тэр бас их онцлог. Тэгээд дараа жил нь одоо энэ Манлай суманд ирж байж, тэгээд би бас л нэг 8 сарын 20-д гаргаад л хүрээд ирсэн. Тэгээд энд нэг ингээд багш нар ажилдаа орсон байсан чинь ирсэн чинь сургууль нь харьцангуй гайгүй байсан тэднийх бол яг сургуулийнх нь хувьд ингээд гоё, гоё дотроо гоё биш мөртлөө эднийх бол сургууль нь тэднийхийг бодвол гоё биш тэгсэн мөртлөө дотроо бол аягүй тийм арай тохижилт сайтай бас тийм хичээл мичээл ер нь тийм хэрэглэгдэхүүн мэрэглэгдэхүүн бүр аягүй тийм бүр аягүй сайтай ерөөсөө сайтай, багш нар ч гэсэн харахад аягүй гоё өнгөтэй, өнгөлөг ингээд ирсэн. Тэгээд бас л 9 сарын 1 нд ахиад нэгдүгээр анги авахаар болж байгаа, одоо бол туршлагатай болсон нэг анги авсан ч үгүй гэхгүй, тэгээд байж байсан чинь нөгөө нэгдүгээр ангийг авах багш байхгүй гээд тэгж байсан чинь яг гучин нэгэнд ирсэн, тэгэхдээ бол учиргүй сэтгэл хөдлөхгүй байгаа юм. За ямар байх болоо гэж л ингэж бодоод байгаа байхгүй юу, тэгэхэд 31 болохоор яг 8 сарын 31 болохоор гадуур аягүй их хүмүүс харин хүүхдээ дагуулж явж байгаа ийм байсан, тэнд ерөөсөө нам жим. Тэгээд ингэдэг юм хотод чинь аягүй гоё шүү дээ тийм ээ тэгэхэд л нэг л их гоё байдаг шүү дээ тээ тийм нэг. Тэгээд маргааш нь өглөө ирээд хүрээд л ирсэн, ирчихээд л бид нар байж байгаад л гараад л одоо нөгөө гоё юмтайгаа яана гэхгүйгээр тэгээд л гараад л очиход бол шал өөр байсан. Өө ёстой ямар гоё юм бэ ямар ч гэсэн хүүхдүүд капрон зүүсэн, аягүй гоё тэгээд цагаан партикаа өмссөн, тэгээд цаанаа тэд нарын тэр нүд бол ингээд ёстой нээрээ хамаагүй өөр байгаа. Дээр нь болохоор бас ийм амьжиргааны түвшинтэйгээ бол ерөөсөө шалтгаалдаг юм байна, би бас тэгэхдээ Сэврэйд очоод бас ангийнхаа хүүхдийнх энэ тэрээр орж байгаад яг хөдөөний айл гэж ийм л байдаг байх айлууд одоо ийм л байдаг байх гэдэг юмыг төсөөлөл авсан байдаг байсан. Энд ирээд л тэгээд л бас ингээд л яахав дээ эндхийн багш нар бол өө очоод за нэг гэрт очоорой одоо ийм бид нар чинь бас нэг байр юу яасан тэгээд л яг хичээл орохоосоо өмнө эд нар байхад чинь орчихоод нөгөө өдөр нэг цай уучихаад ирээрэй гээд айлд яахад тэр айлууд яах нь ийм бас юу нь аягүй өөр, тэгсэн нилээн ингээд нэг жаахан төв тал руугаа тийм байсан. Тэгээд 9 срын 1 нд бол энд бол аягүй өөр байсан, авахад аягүй гоё сэтгэл ямар ч гэсэн ноднингийн нэгд авсан нэгдүгээр анги шиг байна гэхээргүй.

Оюунтунгалаг -

Сэврэй сум чинь бол одоо нилээн бас төвөөсөө алслагдсан сум уу?

Энхтуул -

Яг адилхан, эдний хоёр хоёулаа хоёр зуун хорин хэдэн километр байсан. Тэгээд эднийх бол ингээд шал өөр, ер нь дэлгүүрт байгаа юм нь ч гэсэн өөр байсан, аягүй өөр байсан. Тэгээд хүүхдүүдээ ингээд авсан чинь хүүхдүүд нь бас арай цовоодуу, тэдний хүүхдүүд бол тэгээд ер нь миний авсан анги хөөрхий дөө намайг төгсөөд ирсэн болохоор дандаа хөдөө үгүй ямар ч л гэсэн гаднаас нь харахад ижил байсан зүгээр, үгүй ямар байсан юм мэдэхгүй, тэгээд их тийм унжгар сул ёстой яг л нэг одоо зураг нь ч гэсэн байдаг юм, аягүй нэг л сонин санагдаад байдаг юм. Тэгэхдээ гоё, гоё тэгээд л одоо тэгээд ангийнхан маань ингээд төгссөн хүүхдүүд ингээд байдаг байхгүй юу, аль хэдийн төгсөөд ингээд би заримыг нь танихгүй байхад чинь зарим нь манай ангийн багш тэгэхэд чинь аягүй сайхан хүүхдүүд юу тийм юмаар чи нэг унжийсан шар хүүхэд байж билээ гээд би ангийнхаа хүүхдэд ингээд хэлж байсан ерөөсөө тэгээд аягүй сайхан одоо аягүй сайхан хүүхдүүд болсон, 2, 3 нь аягүй сайн мэддэг аягүй сайхан хүүхдүүд болсон, эдний хоёрын тийм юу нь аягүй өөр байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед чинь одоо парт ширээ гэхээр заавал хоёроороо суудаг байв уу, яах вэ? Одоо хоёроороо суухаараа ямар хоёр хүүхэд суух вэ?

Энхтуул -

Хоёроороо суудаг байсан, тэгээд одоо нэг уламжлал болгоод яасан юм шиг бид нарын үед нэг эрэгтэй эмэгтэй гээд хоёр хүүхэд суулгадаг байлаа шүү дээ, тэрүүн шиг би дандаа эрэгтэй эмэгтэй гээд хоёр хүүхэд суулгадаг байсан. Тэгээд ер нь дээр үеэсээ багш нар яаж суулгадаг байсан, би дандаа л голдуу намханыг нь урд нь өндрийг нь ард нь ингээд суулгадаг тэгээд яахав дээ тэндээс хараа мараа сонсгол монсголын талаар нь ингэж тийм ээ юу яадаг, бас тиймэрхүү хүүхдүүдийг нь бас жаахан өмнө нь ингээд суулгадаг байсан.

Оюунтунгалаг -

Одоо бол хүүхдүүд бас л эрэгтэй эмэгтэйгээрээ сууж байгаа юу?

Энхтуул -

Тэгдэг, эрэгтэй эмэгтэйгээр нь суудаг, хоёр эмэгтэй байсан, одоо бол бас л одоо бол нөгөө хуучин тийм захиргаадалтын үеийн юунд тал хагас одоо бараг чанагдсан хүн чинь тэрийгээ тавьж чаддаггүй би бол тэгэхдээ зарим ангиуд за ингээд хамаагүй суулгачихдаг гэсэн найз нөхөд юу л байна ингээд суугаад л бас суудаг юм манайд байж л байдаг юм. Тэгэхээр бас нөгөө хэтэрхий ярьдаг үймүүлдэг би болохоор ерөөсөө яагаад ч юм за одоо тэр тэрэнтэй суу, энэ энэнтэй суу гээд би ингээд суулгачихдаг, тэрүүгээрээ ингээд суулгачихдаг, тийм учраас тэр газар газрын юунууд бол маш их өөр өөр л байдаг онцлогууд, тэгээд тэнд нэг жил байсан болохоор нь үгүй энд ирчихээд ингээд л нөгөө тэр анги ч бас аягүй гайгүй байсан. Дараа нь ингээд хавар нь бэлтгэл анги авч байгаа юм. Тэгээд л хүүхдүүдэд за миний хүүхдүүд ингээд л манайх чинь энэ талын хаалгаар гараарай гээд хэлэхээр зарим хүүхдүүд яаж ч байсан энэ одоо баруун талын хаалгаар гарна шүү гэхээр л зүүн тийшээ гүйчихнэ, хаалга ерөөсөө олохгүй, тийм хүүхдүүд аягүй их байдаг байсан. Тэр битгий хэл нөгөө аягүй хөөрхөн аягүй гоё юм байдаг юм, нэг хүүхэд ирчихээд багшаа гээд тэгэхгүй юу, нөгөө ингээд би эхлээд л хамгийн өмнө ингээд нэг 9 сарын 1-нд дагуулаад ангидаа орно шүү дээ тийм ээ, тэгээд л дараа нь гарчихаад нөгөө нэг ороод ирэхээр нь би тэр олон хаалгануудыг чинь нөгөө хүүхдүүд багшаа энэ олон амбаарын алинд нь орох вэ, тэгээд хөдөөний хүүхэд мэдээж амбаар шүү дээ, буруу тэрэнд ерөөсөө амбаар биш юм багшаа энэ олон амбаарын алинд нь орох вэ /инээв/ нөгөө ангиа амбаар гээд байхгүй юу, тэгээд л ерөөсөө одоо тэгээд л тэр хүүхэд маань одоо аягүй гоё хорин хэдтэй сайхан залуу болсон, одоо бараг 30 хүрчээ байлгүй дээ. Тэгээд би багш нартаа хэлсэн, хөөрхий тэгээд манай хүн костюм өмссөн нэг их гоё бүдүүн сайхан залуу байдаг байхгүй юу, одоо тэгээд одоо чинь ёстой энэ олон амбаарын алинд орох вэ гэж байсныг бодвол ийм сайхан болчих юм даа. Одоо тэгээд хүүхдүүдийн амралт болж бас амруулахаар л болоод байна даа гээд ярьж л байдаг байхгүй юу. Одоо тийм юмнууд бас их сонин байдаг байлаа шүү дээ. Хүүхдүүд чинь ингээд хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд ерөөсөө сум битгий хэл, юу анги сургууль битгий хэл гараад бид нар чинь гэрт нь хүргэж өгөх хүмүүст л бариад ерөөсөө гэр энэ тэрээ мэдэхгүй, аягүй инээдтэй тэгээд л заагаад өгөхөөр багшаа манай тэднийх алга болсон байна, манай эднийх алга болсон байна гээд тэгнэ нөгөө олохгүй байхгүй юу, тэгээд л бид нар өөрсдөө хүргэж өгнө. Тэгээд юу би Сэврэйд байсан тэгээд энд юунд хүүхдүүдийг ер нь тэр үед ер нь хөдөөний малчдын хүүхдүүд бүгд байранд байдаг байсан. Ерөөсөө тэгэхдээ бол дээр үед хүмүүс хүүхдээ авчирч өгөөд ерөөсөө ингээд 9 сарын 1-нд авчираад өгдөг юм байгаа юм. Тэгэхэд хөөрхий би ч залуу байсан болоод тэрүү багш нартай уулзана энэ тэр гэдэг асуудал ерөөсөө байхгүй, авчираад тэр байранд оруулчихдаг юм шиг байгаа юм. Тэгээд яваад бараг ирэхгүй тэр амралтаар л авдаг, өшөөгөөр ерөөсөө ирнэ мирнэ гэж байхгүй. Тэр юу багш магштай уулзана тэр амралтаар хүүхдийгээ эргэж ирнэ мирнэ тэр хувцас хунар яаж байна энээ тэрээ ахиад энэ сургалт мургалт яаж байна гэдгийг бол ёстой ерөөсөө байхгүй, ерөөсөө 3 жил болоход би уулзаагүй хүмүүс надад аягүй их байдаг байсан, би ямар сайндаа ээж, аавтай юмуу үгүйг би тэрийг сургах ёстой гээд ингээд л зүтгээд байдаг. Би ээж аав нь ирж надтай уулзах ёстой ч гэж тэр үед би ерөөсөө боддоггүй байсан юм шиг байгаа юм. Одооны хүүхдүүд чинь юу вэ ер нь бараг 7 хоног болгон ер нь гэртээ аваачна, хүүхдээ хагас бүтнээр аваачна, энд чинь ирээд боов шоов хийж өгнө бараг л ёстой нээрээ ээж, аав нь ирээд цуг байх нь холгүй шүү дээ. Тэр үед бол хүүхдүүд тэгж эцэг эх нь мөнгө төгрөг өгнө мөгнө тэр хүүхдүүд дэлгүүр хоршооноос юм авдаг мавдаг тийм юм ерөөсөө байхгүй.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо ээж, аав нь авчираад л оюутны дотуур, сурагчийн дотуур байранд?

Энхтуул -

Багш магштай тэр сурлага.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо нөгөө хүүхдэд чинь хичээл хийхэд янз бүрийн юм дутагдвал одоо яах вэ?

Энхтуул -

Тэрийг чинь бид нар бүгдийг нь өөрсдөө би дээр үед ерөөсөө яадаг вэ гэх юм бол тэр өөрөө тэр үзэггүй бол тэр хүүхэд үзэггүй бол би л тэрийг өгнө, би тэр байрын багш магшид ер нь тэгээд байрын багш одоо тэр үед чинь их ачаалалтай байдаг байлаа. Тэр хүүхдийн чинь бүх юмыг хариуцаж байгаа юм чинь, арай л усанд оруулдаггүй байсан байх. Тэгэхдээ тэр хүүхдүүд бол одооны энэ хүүхдүүдээс хамаагүй гоё биеэ даасан байдаг байсан, одоо бол бүх юмыг нь хангаж өгч байна тэгэхэд бол хүүхдүүд ерөөсөө биеэ дааж сурахгүй. Тэр үеийн хүүхдүүд бол маш их би тэрийг сургах гээд надад тэр хүүхдэд би юм заагаад бид хоёр л яана уу гэхээс тэр өөрөө очиж хичээлээс гадуур юм тэрийг харна марна гэж байхгүй тэгээд л би эргээд л тэрийг цай хоолыг нь идэж уулгачихаад ахиад л ангидаа авчирна тэгж л сургана. Тэгэхээс би тэр эцэг эхтэй ажиллах мажиллах гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан, тэглээ гээд тэр хүүхдүүд бол сурдаг байсан. Хоёр нь хоцроод энэ аягүй муу байна энэ тийм юмаар тэгчихэв үү гэдэг юм байдаггүй байсан. Тэгчихээд тэрэн дээр зургийн дэвтэр байранд ядахдаа алга болгочихно, харин ном зом алга болно гэж нэг их гайгүй байдаг л байсан. Тэгээд л тэр харандаан будаг тэр үзэг мүзэг бол багш л тэрийг илүүчилнэ үү гэхээс биш өшөөгөөр тийм юм ерөөсөө байгаагүй.

Оюунтунгалаг -

Их одоо цалингаасаа бас нилээд төгрөгийг?

Энхтуул -

Тэгдэг л байлгүй.

Оюунтунгалаг -

Хүүхдүүдийн дутуу юмыг гүйцээх гэж?

Энхтуул -

Тэр үед одоо би цалингаасаа энэнд өгөөд ингээд би дутаж барина гэж би тийм сэтгэл ч байдаггүй байлаа, миний хувьд л лав байдаггүй байсан. Би энэ тэр битгий хэл намайг аав намайг төгсөх аав, ээж маань нөгөө хотод байдаг болохоор надад ингээд нөгөө тэр үед чинь одоо хөдөө ч бараг хөдөө юу гэж олдох вэ дээ, гоё алтан үзэг гээд тэгдэг байлаа, шав шар үзэг, 35 төгрөг эд нар гээд их л үнэтэй л байсан байх даа тийм ээ, тэрийгээ л би чинь ингээд л харахад нөгөө илүүгээ өгчихөөд л ингэхэд л нэг юм хоосон сууж байвал би тэрийгээ өгчихдөг. Тэгэхэд зарим нь нэг юм явахдаа өгөхөд хөөрхий амьтан нөгөө яахав дээ нөгөө хошуугий минь аваачаад л ингээд л хоёр хуваагаад заачихсан л байна шүү дээ, тэгээд л авчихна. Тэгээд л нөгөө гоё укаск ийм оросын юм байдаг байлаа шүү дээ, тийм юм эд нар бодвол охиндоо л өгч явуулаад байгаа тэгээд би чинь тэд нартаа л хэрэглүүлчихнэ, тэгээд тэд нартаа л хэрэглүүлнэ, тэр гоё юмаа би хэрэглүүлж байна ч гэж.

Оюунтунгалаг -

Байнгын нөөцтэй байна?

Энхтуул -

Тийм хэрэглүүлж байна ч гэж боддоггүй байлаа. Энэ одоо надаас илүү юм гараад байна ч гэж боддоггүй байлаа. Би энийг л сургах ёстой энийг л ингээд одоо юмаар дутаахгүй байх ёстой гэж тэглээ гээд ингээд шалгалт шүүлэг хүн ч хичээл дээр суухад юмгүй би байлгадаггүй тэгээд явж байтал нэг юмгүй байхад ямарч л гэсэн тэр юунууд бол илүү дутуу юм бол маш их л байдаг байсан юм шиг байгаа юм. Би одоо тэгж л их яадаг байсан.

Оюунтунгалаг -

Нөөцтэй л байдаг ямарч байсан?

Энхтуул -

Тийм л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Байнгын бэлэн байдалд л?

Энхтуул -

Тэгээд би ёстой нээрээ ерөөсөө ямар ч гэсэн одоо л ингээд сүүлийн үед энд нэг ёстой бараг 2000 оноос л хойш гэхээс 2000 оноос өмнөх тийм төгсөлтөд нээрээ за нэг 95 оноос хойш бас арай өөр болсон, тэгэхээс өмнөхийг нь би эхнийхийг нь би 3-4 төгсөлт мөгсөлтийн эцэг эхийг нь би мэддэг ч үгүй, надтай лав уулзаж байгаагүй. Тэгэхдээ би өөрөө бас өдий жил ажиллахдаа ингээд одоо ерээд оноос эхлээд сургууль завсардалт маш их боллоо шүү дээ тийм ээ, ингээд үзэхэд миний ангиас ерөөсөө би ангийнхаа нэг ч хүүхэд завсардуулаагүй байгаа. Ингээд зарим анги чинь цөм ингээд өм цөм явчихдаг байлаа. Тэгээд би ингээд бодоод үздэг байхгүй юу тэгэхэд миний ангиас нэг ч ямарч гэсэн би 3 төгсгөдөг байсан байгаа, надаас хойш бол тийм юм өө манай ангийн тэр хөдөө гарч энэ хөдөө гарч гэсэн юм намайг 3 төгстөл би хүүхдээ нэг ч завсардуулаагүй байгаа. Харин нэг хүүхэд гарсан байгаа, тэр хүүхэд маань яасан гэвэл би бодоод үзэхэд тэр хүүхдийн маань ээж нь хөөрхий амьтан хоёрдугаар ангид байхад өнгөрчихдөг юм, тэгээд хамгийн бага хүүхэд байлаа айлын, тэгээд зайлуул юу бас нэг эрхдүү тийм байж байгаад л нэг орон гаран ингэж байж байгаад л ээжийгээ ингэж яваад санаж манаад гээд тэгээд тийм байдлаар нэг гарсан юм байгаа юм. Тэгэхээс ерөөсөө би хүүхэд завсардуулаагүй байгаа ямарч гэсэн бас би тэрийгээ өөрийгөө бас их давуу тал гэж бодоод байгаа юм л даа.

Оюунтунгалаг -

Тэгээд хөдөө нутагт бас завсардуулахгүйгээр сургахын төлөө?

Энхтуул -

Харин тийм.

Оюунтунгалаг -

Багш ч бас их мэрийдэг байх тийм ээ?

Энхтуул -

Тэр чинь одоо.

Оюунтунгалаг -

Тэгэхгүй бол өм цөм дутаад яваад л байдаг?

Энхтуул -

Тийм шүү дээ, ангийнхаа хүүхдийг явуулчих чинь сайн багш байхгүй шүү дээ гэж л би өөрөө боддог байлаа. Тэгэхээр тэр талаар л маш их юм ер нь тэгээд л нэг хэрэв би одоо ингээд ээжийг нь ч юмуу аавыг нь аваад танихгүй байсан нь дээр, ингээд таньдаг болчихвол нэг тааралдахаар нөгөө танай хүүхэд нэг тийм юмаар дутаад ч гэх юмуу танай хүүхэд тэрэнд нэг муу байна гээд хэлчихнэ шүү дээ, хэлмээр санагдаад хэрэв хэлчихвэл өө одоо яахав яахав одоо чадахгүй байгаа хүүхдээ аваад гаръя, хүүхдээ авъя гэж хэлнэ, тэгэхээр нөгөө нэг танихгүй байсан нь дээр байдаг байхгүй юу, авахгүй шүү дээ амар, би нөгөө танихгүй юм чинь хэлэхгүй юм чинь.

Оюунтунгалаг -

Тэгээд одоо эцэг эхийн хурал мурал хийх үү, одоо өөрсдөө хүүхдийн тэр сургалт хүмүүжлийн асуудлыг тэгээд өөрөө тэр яаж хийх вэ?

Энхтуул -

Тэр үед би ерөөсөө эцэг эхийн хурал мурал гэж ерөөсөө хийдэггүй, төвийн хүүхэд нэг их л удаж дөрөв мөрвөн хүүхэд л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Сумын төвийн хүүхэд?

Энхтуул -

Сумын төвийн хүүхэд тэгээд тэд нарынхаа ээж, аавтай яахав дээ ингээд таараад тийм байна ийм байна гээд ярьчихдаг, эцэг эхийн хурал мурал гэхгүй нөгөө анги мангид болж байгаа юм хуманд эцэг эхээ татан оролцуулна гэж байхгүй, тийм асуудал бол ерөөсөө байхгүй. Тэгээд ерөөсөө л бүх юмыг л өөрөө ингээд хийгээд юу ч байсан л өөрөө л хийгээд байна, нөгөө бүх юмыг л ингэж өөрөө л хийнэ, тэгэхээс биш тэрийг юу яана гэж ерөөсөө байхгүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр чинь одоо малчид ерөөсөө хүүхдээ нэг авчираад л?

Энхтуул -

Авчираад л энэ байранд тавиад надад ч надтай ч ярихгүй, зүгээр л тэр байранд л аваачаад өгчихдөг юм шиг байгаа юм. Би ч тэгээд намайг залуу бага байсан болохоор зайлуул тоодоггүй байсан юм шиг байгаа биз.

Оюунтунгалаг -

Тэгэхээр сургууль нь л одоо тэрийг дотуур байрандаа авчирч аваад сургууль анги манги хуваарилаад оруулдаг?

Энхтуул -

Тэгээд бид нарт чинь анги хуваарилаад л оруулчихдаг ингээд л тэгээд хамгийн их юу яачихна, бид нар чинь зүгээр сургалтаа ингээд даадаг байлаа шүү дээ. Нөгөө тэр үед чинь одоо ингээд байрны хүүхдүүд аягүй их байранд байна. Тэгээд залуу байсан болоод ч тэр юмуу одоо бид нарыг чинь ингээд байранд бас гаргана аа, ингээд жижүүрлэж мижүүрлээд ингээд байранд гаргана. Тэгээд ангийнхаа, ангийн хүүхдүүд ч тэр үед чинь одоо хүүхдүүдээ ариун цэврийн бид нар чинь хичээлээ заана, тэгээд бараг худлаа хэлдэг хүнд өдөр болгон ангийнхаа хүүхдүүдийн ариун цэврийг үзнэ. Тэр үед чинь бөөс гэж нэг сүрхий юм байдаг байлаа шү дээ, аймаар тэгээд байрны хүүхдүүд чинь ёстой аймаар тэгээд л нөгөө нэг нөгөө миний нөгөө паралель ангийн нэг багш надаас долоо найм эгч тэгээд тийм багш байдаг байсан, тэгээд тэр багш болохоор ингээд хичээлээ заагаад тэнд загнаад нөгөө үдээс хойш шүү дээ, үдээс өмнө орсон хүн чинь, наана нь хүүхдүүдийнхээ толгойг шүүрдээд л ингээд л тэнд тийм юм далий, чи чанга уншаарай гэчихээд энд нэг хүүхэд уншуулсан, үсийг нь шүүрдээд ингээд л яая гээд эхлээд л тэгээд сүүлдээ яая ч гэхээ байчихдаг юм байна лээ. Хамт нөгөөхтэй чинь цуг ингээд л өө ёстой тэгээд л байранд очоод цагаан хэрэглэл мэрэглэл нь муухай байсан бөөстөөд тэрийг чинь тэд нараар түүлгэнэ шүү дээ. Тэгээд хүүхдүүдийн ариун цэвэрт их ордог байсан, тэгээд л ёстой аймаар. Тэгээд л тэрний чинь хувцсыг нь тэд нар чинь солиход ингээд даалимбаар хийсэн ийм бандааш мандааш ийм нэг юутай одоо юу ч гэх юм сарпаанчиг юмтай. Тэгээд л тэд нар нь аймаар болсон байна, тэгээд тэд нар нь бид нар бас юу яана, тэр ариун цэвэрт нь маш их оролцоно ёстой нээрээ, тэгээд тэр байрны багш нар нь хөөрхий амьтан бас л тэр яана, тэгээд л ийм байна. Тэгээд бид нарыг чинь би одоо аягүй сайн аймгийн тэр Сүхээ гээд одоо ариун цэвэр станцын эмч гээд тэрний нэрийг сонсохоор л бараг айдаг байлаа шүү дээ. Нөгөө Сүхээ гуай ирэх юм гэнэ гээд тэгэхээр л яанаа гээд одоо бүр нөгөөдөх 25 төгрөгөөр торгуулдаг, хүүхдээс бөөс гарахгүй байна гэж хэзээ ч байхгүй.

Оюунтунгалаг -

Багшийг торгох юм уу?

Энхтуул -

Багшийг торгочихно, ангийнх нь багшийг торгоно, ээж, аав нь л гэсэн үг, ямар ээж, ааваас нь хэн ч гэж мэддэггүй байж тэгээд 25 төгрөгөөр.

Оюунтунгалаг -

Нэг хүүхдээс 25 төгрөг?

Энхтуул -

Нэг хүүхдээс 25, нэг бөөс гарвал гэж байгаа шүү тэгээд, тэгэхдээ бол тэгээд аз болж л манай ангийн хүүхэд таарахгүй бол би торгуулахгүй, одоо тэрэн дээр таарчих л юм бол би торгуулна. Тэгээд одоо тийм асуудал бид нарт сургалтын алба тийм болохоор илүү тэр үед бид нар их юм амжуулж их юм хийж илүү хүүхдээ сайн сургаж байж гэж боддог байхгүй юу, бүр тийм юмыг нь хүртэл ингэж оролцож байгаа юм чинь бид нар чинь.

Оюунтунгалаг -

Тэгээд аягүй л бол одоо дотуур хувцас ч үгүй ч хүүхэд байх нь ээ?

Энхтуул -

Байна тэр чинь байна шүү дээ. Тэгэхэд чинь одоо манай би ч одоо тийм бага хүүхэд мүүхэд байдаггүй болоод тэр юмуу тэдий насны манай нөгөө ангийн тэр багш бол хүүхдийнхээ юу хувцсыг одоо ингээд нөгөө доод өмднийх нь доод тал нь ингээд урагдсан байхад тэр хаяхгүй шүү дээ, урагдсаных нь дээд талаар нь хайчилчихаад орхичихно, тэгэхэд ангийнх нь хүүхэд одоо байрны хүүхэд чинь тэгээд гэдэс гүзээ нь өвдөнө. Тэгээд шөнө хөөрхий амьтан одоо туулгаж бариад хоносон байлаа гэхэд л маргааш нь ганц формын өмднөөс өөр юу ч байхгүй, нөгөөхөө өмсөнө. Тэгээд нөгөөхөө авчираад өмсөхөд нь энд тэр үед чинь богино өмд гэж байдаггүй байлаа шүү дээ, одооны богино өмд шиг өмд дэлдэгнүүлээд багшийгаа дагаад явж байна. Ер нь яасан тэнд чинь манай Халтарын хүүхэд тэр яахав дээ энд ингээд би өмдийг нь угаачихаад ирлээ гээд, тийм багш нар гоё сэтгэлтэй байсан юмуу одоо бодоход тийм л байсан юм байлгүй дээ. Би тэгээд аягүй гоё үеэ тэгээд миний намайг төгсөж ирээд би ирээд Сэврэй, Манлай суманд ирээд миний үеийн бас ийм түүхийн үе юм чинь ингээд ярьвал бас гоё байх тэр багш мэргэжилгүй багш, ерөөсөө одоо ч Баяндалай суманд хичээлийн эрхлэгч хийж байгаа сургууль төгсөөгүй. Ерөөсөө л 10-р анги төгсөөд багын багш хийсэн, одоо сүүлийн хэдэн жил дандаа хичээлийн эрхлэгч хийж байгаа, тэр багшаас багш байсан. Одоо манай сургуулийн монгол хэл уран зохиолын багш Чулуунцэцэг гээд багш байгаа, одоо гэхдээ хувиараа юу эрхэлж байна, тэгээд одоо математикийн багш Ганбаатар багш байна, гадаад хэлний багш Лияа багш гээд нэг их тэр хүмүүсээс л нэг их юм сурсан гэж боддог. Тэгсэн мөртлөө тэгдэг юм шүү ингэдэг юм шүү гэж ерөөсөө тэр багш нар тэгээд зааварлаад хэлдэггүй, зүгээр л өөрсдөө л нэг ийм үлгэр дууриал болдог хүмүүс, зүгээр л ерөөсөө нэг би бол монгол хэл, математик эд нарыг бол ингээд хичээлээ зааж байгаад гэнэт хүн юм болохоороо яанаа гэж бодоод би ёстой мэдэхгүй юм гарангуут нь гараад л гүйчихдэг гэж байгаа, за түр суугаарай гээд л гараад гүйчихдэг. Ерөөсөө тэгж дараа нь болно молно гэж боддоггүй байсан байгаа юм, зүгээр л гараад л гүйчихдэг. Тэгээд л очоод хичээл зааж байхад нь заримдаа хичээл нь таарна багшаа энийг яадаг билээ. Энэ үгийг чинь тэгдэг билүү тэгэхгүй бол дараа нь мартчихна. Тухайн үед нэг буруу юм хүүхдэд хэлээд гучин хүний юм засах гэснээс хэдэн минут эд нарыг үймүүлүүлье гэж бодоод гараад гүйчихдэг, тэгээд математик, нийгэм бол багшаа энийг яадаг билээ гээд ингээд би ерөөсөө нэг тэгдэг би багш байсан аягүй сонин, тэгээд хүн чинь бол дараа нь болъё гэж боддог байхад тийм байсан, тэгээд гэртээ сууж байгаад ингээд л юм конспект юмаа хийж байтал нэг мэдэхгүй юм гарахаар л хоолоо ч идэж гэртээ суух гэхээр ингээд энийг очиж асуумаар санагдаад нэг ч болдоггүй, заавал асууж ингээд асууж байж л сэтгэл амардаг. Надад тэр хүмүүс ёстой энэ сургуульд энэ юунд ингээд ёстой түүх болж ингэж тэгж их, их ингээд тэгнэ шүү ингэнэ шүү гэж нөлөөлдөггүй мөртлөө маш их одоо бид нарыг маш л их нөлөөлж яг л тэр хүмүүс шиг л байя л гэж ингэж боддог, энэ хүн шиг л ингэж хэлж сургаж энэ хүмүүс шиг ингэх юмсан гэж бодоод ингээд бүгдийг нь зүгээр ингээд хараад л би тэр хүмүүсийг нэг ийм их л сонин зүгээр л ингээд байгаа байдлаараа хүнд маш сайн ингээд нөлөөлж чаддаг хүн байсан, тэр одоо хүн болгон тэгж өөрөө тэгж авдаг юмуу үгүй юу гэж тэгээд миний үеийн ингээд дандаа манай багын багш нар залуу багш нар байсан, тэгтэл дандаа л гайгүй одоо ингээд энд тэнд ажиллаж байна. Бүгд л их гайгүй багш нар тэгэхэд бүр ярьдаг шүү дээ дандаа л мэдэхгүй нэг тийм л юм байсан даа, ийм л байсан даа гэхэд тэр хүмүүсийг л их тийм сайхан нөлөө л болж чаддаг нэг тийм хүмүүс байсан, тэр хүмүүсийг л одоо бодоход л тэд нарын л ингээд одоо бас нөлөөгөөр л ийм сайн бас эрх биш аятайхан явж байна гэж ингэж боддог байсан. Тэр хүүхдүүдийг бид нар тэрийг нь тэг, энийг нь ингэ гэдэггүй тэгсэн мөртлөө яг л тэгээд л ингээд л тэд нар шиг ингээд л зууралдаад ингээд тийм л байдаг байсан. Тэр хүмүүсийг ч гэсэн бас тэгж эцэг эхтэйгээ би ажиллаж байгааг би ерөөсөө мэддэггүй юмаа ерөөсөө мэддэггүй.

Оюунтунгалаг -

Тэгэхээр ерөөсөө хөдөө нутагт бол одоо хөдөөгийн малчдын хүүхэд бол одоо бараг л бор зүрхээрээ л?

Энхтуул -

Тийм, ерөөсөө л бор зүрхээрээ л сурч байсан.

Оюунтунгалаг -

Бор зүрхээрээ өөрөө сурна, дээрээс нь багш одоо бүр ямар л потенциал байдаг юм тэр хүчээрээ л дайчилна тэгээд одоо энэ хоёрын дундаас л нэг боловсролтой хүмүүжилтэй хүмүүс л гарах нь байна шүү дээ тийм ээ?

Энхтуул -

Тэгээд яг тэр ажиллаж байсан хүмүүс илүү сайн, илүү мэдлэгтэй одоо бүр ингээд харж байхад амьжиргаагаа ингээд харж байхад чинь амьжиргаагаа аваад явж байгаа тэр үеийн тийм аягүй хэцүү үед нөгөө нэг 90-ээд онд гарч сурч байгаа шүү дээ тийм ээ, тийм мөртлөө одоо ингээд харж байхад тэд нарын амьжиргаа илүү сайн, ерөөсөө харахад бид ч хөөрхий энэ нэг амьтан чинь ингэж байсан, тэр ч хөөрхий амьтан эцэг эх нь хаясан даа тэгэхэд юм сураагүй ч юмуу тэгэхдээ амьдралын хар ухаантай одоо чинь амьдралын хар ухаантай шүү дээ хүн тийм хүн чинь бас их ингээд л явахад бас л тэгэхдээ яг тэр үеийн хүүхдүүд бол үнэхээр бас сургууль соёлын нэг ийм сургуульд явахад хэцүү үе байлаа шүү дээ тийм ээ. Яг ингээд 90 оны яг одоо миний ингээд одоо анх авч байсан хүүхдүүд чинь л гэхэд чинь 93-94 он гээд яг төгсөж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь нэг хүн болгон дээд сургуульд явдаггүй байлаа тийм ээ, тэгэхэд чинь бас яг тэр миний анх авч байсан ангийн эхний хоёр гурав нь дөрвөн ангийн хүүхдүүд болохоор ёстой нээрээ тоотой хоёр гурван хүүхэд л дандаа ангиудаас ингээд дээд сургуульд явсан байгаа байхгүй юу бусад нь дандаа ингээд малчин болсон. Тэгээд өөр би юу хийсэн тийм байхад тэр нарыг одоо бол дандаа тийм их сайн гайгүй амьжиргаа сайн хүн чинь ингээд л өөрийнхөө шавь нарыг бас ямар явна гэж үргэлж харж байдаг юм шүү, харж байхад тийм байдаг юм шүү дээ. Тэгээд миний хамгийн анхны ангиас Сэврэйд байсан ангиас маань маш олон хүүхдүүд харин аягүй гоё тийм дээд боловсрол эзэмшээд аягүй дажгүй сайн сайн эмч эд нар болсон тийм юмнууд аягүй их байдаг юм. Эмч багш болсон хүүхдүүд байдаг тэгээд энд ирсэн анхны маань юунаас гурван одоо чинь дөрвөн хүүхэд ямар ч гэсэн дээд сургуульд явсан юм байна. Ер нь бага ангийн багш ер нь анхны маань хүүхдүүд сурагч бас бүр хамгийн сайн хүүхэд маань бага ангийн багш юуны боловсролын их сургуульд яваад бага ангийн багш болж байсан юм байгаа юм ямар ч гэсэн, ерөөсөө би энийг тэгнэ гэж бодоогүй өөр л мэргэжил эзэмших байх гэж байсан хүүхэд маань хамгийн сайн байсан хүүхэд маань ямар ч гэсэн.

Оюунтунгалаг -

Одоо энд цуг багшилдаг уу?

Энхтуул -

Үгүй, энд багшилж байгаад одоо хот руу явсан. Бумба-Эрдэнэ гээд энд 90 хэдэн онд төгссөн 90 хэдэн онд төгссөн билээ дээ хамгийн л сайн тэгээд яаж байсан, тиймэрхүү л тэгээд.

Оюунтунгалаг -

Ер нь өөрийн чинь үед одоо хүүхдүүд эцэг эхчүүд хооронд эхчүүдийн хооронд ямар харилцаа ямар байсан бэ ер нь, тэгэхээр өөрөө яахав эмээ дээрээ өссөн гэсэн шүү дээ тийм ээ, тэгэхээр эмээдээ ер нь бүх болсон явдлаа ярьдаг байв уу яадаг байв, эмээ чинь асууж ярьдаг байв уу? Тэгээд дараа нь өөрөө багш болчихоод эргээд харсан чинь тэр энэ хөдөө нутгийн хүүхдүүд ээж, аавын хоорондын харилцаа ер нь?

Энхтуул -

Бид нарын үеийн хүүхдүүдийн эцэг эхийн тийм юу хоорондын юу учиргүй одооны одоо ингээд харьцуулахад бол тийм аягүй бүр дотноссон тийм байдаггүй байсан юм болов уу гэж би зүгээр боддог юм. Би гэхдээ эмээтэйгээ нөгөө эмээ маань үргэлж ийм байсан байхгүй юу би эмээдээ бол бүх л юмыг ярьж бүх л юмыг ингээд л ёстой бүх болж байгаа юмыг ингэлээ тэглээ зүгээр өдөрт болсон би анги дээрээ тэглээ, тэр багштай би хичээлээ ингэж асуугдлаа тэрийг яасан чинь тэглээ тэр тийм юм хийхэд та одоо эмээ бас хичээлд тусалдаг байлаа шүү дээ, тэгэхэд таныг тэгсэн чинь тэр зөв байлаа, уг нь минийх ингэж юу байлаа, хэрэв буруу бол би танд хэлээгүй юу бараг та л гэж эмээгээ буруутгах ч юмуу тийм ээ тийм асуудал би бол эмээтэйгээ ёстой аягүй тийм ёстой бүх ингээд санаа бодлоо ингээд солилцдог байсан. Тэгээд зүгээр найз нөхөд эд нарын хэмжээнд юу яахад бид нарын үеийнхэн тийм эцэг эхтэйгээ сул чөлөөтэй санаа бодлоо илэрхийлж чаддаггүй байсан юм шиг байгаа юм, ер нь бол яг тийм. Тэгээд тийм байсан юм чинь төгсөөд гараад ирэхэд нөгөө энэ хөдөөний тийм хүүхдүүд бол тэр эцэг эхдээ тийм чөлөөтэй байх асуудал бол бүр байдаггүй юм шиг байгаа юм. Бүр мэдэхгүй эцэг эх ер нь очиход нь за хүү минь ямар төгссөн бэ гэж ч асуудаггүй юм шиг байгаа шүү дээ, ямар төгссөн бэ гэж асууж үзээгүй бараг ямар дүн авсан мавсан тэрийг бол бараг мэддэггүй байсан юм шиг байгаа юм. Тийм ерөөсөө сургуулийн талаар ч юмуу яг ийм хувь харьцаа ч гэсэн ер нь тийм хөдөөний эцэг эхчүүд одоо ч гэсэн дээ ер нь хөдөөний эцэг эхчүүд тийм хүүхэдтэйгээ тийм чөлөөтэй харьцаа гэж байдаггүй гэж боддог. Уг нь тийм гайгүй эцэг эхтэйгээ илэн далангүй чөлөөтэй байж л байж одоо ер нь тэгээд хөдөөний хүмүүст бас ингээд тийм юу нь дутагдаад байдаг юм шиг байгаа юм. Хүмүүс чинь одоо бас нэг үе бодвол ингээд нөгөө бид нараас илүү телевизор эд нар үзэж байгаа болохоор янз бүрийн элдэв янзын муухай кино мино ч юмуу тийм юм л үзээд байна уу гэхээс биш одоо амьдралд минь хэрэг болох би энийг ингэчихвэл өө би хүүхэдтэйгээ ингэж харьцах юм байна, ингэж хэлэх юм байна, ингэж зааварлах юм байна гэдэг талаас нь тийм юмаа өөрсдөө тэр мэдээлэл сайтай болсон мөртлөө тэр мэдээллээ зөв мэдээллээ өөрсдөө авч чаддагүй юмуу тийм ээ гэж тэр мэдээллийн хэрэгслийг өөрөө зөв ашиглаж чадахгүй зүгээр л нэг цаг өнгөрөөх тэр одоо юмыг ингэж юу яагаад байна уу гэж би зүгээр бодоод байдаг байхгүй юу, тэгэхээр ер нь тийм нэг дээр үед энэ албан газар мазарт болохоор сонин уншлага энэ тэр гээд байдаг байлаа шүү дээ одоо тийм ээ, лекц мекц гээд хөдөөгүүр ингээд яваад ингээд яриа мариа хийдэг тэр нь хүнд арай илүү юмуу, эд нар өөрсдөө ингээд мэдээллийнхээ юмыг ингээд яг өөртөө хэрэгтэйгээр нь ашиглаж чаддагүй гэж би бодоод байдаг шүү дээ хөдөөний хүмүүсийг тийм ээ, одоо ч гэсэн тэр.

Оюунтунгалаг -

Хэрэгтэй мэдээллийг өөрөө бас олоод авч ялгаад ингээд ухаандаа?

Энхтуул -

Ялгаад надад энэ нь юу энэ нь хэрэгтэй юм байна, сонсоход хичнээн хэрэгтэй юм хэлээд байгаа шүү дээ та одоо өдий настай хүүхэдтэй ингэж харьцах ёстой энээ тэрээ одоо тэр үеийн хүүхэд тийм ээ бид нарын үеийн хүүхэд дараагийнх одоо эд нар хүүхдүүдийн чинь өсөлт хөгжилт хүртэл өөр болсон, өөрсдөд нь гарах өөрсдийнх нь хөгжилтөнд гарах өөрчлөлтүүд хүртэл өөр болсныг бид нар одоо энэ ингээд хөдөөний хүмүүс бас мэдэхгүй байгаа байхгүй юу, аягүй тийм учраас би тэгэхдээ бол бас ингээд эмнэлэгийн ч юмуу бид нар өөрсдөө тэр хүмүүст бас илүү ингээд өөдөөс нь хараад яриад суугаад яривал хамаагүй өөр л байх даа тийм ээ. Тэр бол явахгүй биш мэдээлэл маш сайн явж байна шүү дээ тийм ээ, тэрийг өөрөө тэр дотроос хэрэгтэйг нь би хүүхэддээ ингэчихмээр байна гэж тийм юм байхгүй болсон юмуу даа гэж тэгж авч чаддаггүй юм болов уу гэж би өөрөө тэгж бодоод байдаг шүү дээ.

Оюунтунгалаг -

Одоо бол нөгөө өөрийн чинь 85 онд багш болж ирж байсан үетэй чинь харьцуулахад бас одоо 23 жил багшилсан байна шүү дээ өөрөө тийм ээ, тэгэхээр эндээс ингээд харахад одоо бол нөгөө хүүхдээ дотуур байранд авчираад арай л орхичихдоггүй л байх тийм ээ, одоо ялгаа бас л нөгөө нэг ялгаатай болов уу гэж энэ хоёр?

Энхтуул -

Одоо тэр үед бид нарын тэр үе шиг одоо манай хүүхдүүд чинь бол ихэнх нь одоо хөдөөний хүмүүс бол хүүхдээ байранд нэг их өгөөд байхгүй байгаа шүү дээ. Тэгээд тэр тусмаа нэгдүгээр ангийн хүүхдийг бол барагтай бол өгөхгүй шүү дээ ерөөсөө, нэгийн зэрэг л өгнө, нэг хоёрын зэрэг гэж байна. Байранд авчирлаа гэхэд 7 хоног болгон ирнэ бараг, тэр бүү хэл бараг хангана, тэр битгий хэл өвөл мөвөл энэ юу яахаа байчихаар сэрүүхэн болсон үед болохоор байрны хоол унднаас илүү хажууд нь хоол унд боов боорцог тэр битгий хэл заримыг нь бүр ёстой айлд юу яагаарай гээд чанаад идээрэй гээд буузыг нь хөлдөөчихөөд авчираад тавьчихдаг гэж байна шүү дээ. Бүр тийм ахуй хангамж нь өөр, ер нь ахуй хангамж нь л сайжраад байгаа байхгүй юу, ахуй хангамж нь сайжраад байдаг илүү сайжраад байгаад байдаг. Одоо чинь тэгэхэд одоо үеийн багш нар бол бараг эцэг эх бүх юмаа одоо төгсөөд ирж байгаа багш нар бол ерөөсөө арай л хичээлээ л эцэг эхээр заалгадаггүй юмуу гэж би хардаг байхгүй юу, хичээлээ заалгадаг тэр битгий хэл одоо яадаг вэ гэвэл ангийнхаа цэвэрлэгээг өнөөдөр би Энхтуул жижүүр байлаа гэхэд өнөөдөр би жижүүр байхад миний эцэг эх гэрээс хүн ирж цэвэрлэдэг, одоо нэгдүгээр ангийн ч юмуу ер нь манай бага ангийнхан бараг л тийм шүү дээ. Тэгэхдээ би одоо хүртэл чаддаггүй юм, тэрийг хүртэл цэвэрлэхээ яагаад гэвэл ингэдэг байхгүй юу тэр эд нар ахуй хангамжийг сайжруулах эмээ өвөө нар голдуу хүүхдээ дандаа одоо төвийнх болсон шүү дээ, одоо хөдөө чинь хүмүүс ер нь эмээ өвөө нараа хөдөө мал маллуулахаа байсан, дандаа төв дээр хүүхдүүдээ харуулаад суулгадаг болсон юм чинь, үгүй тэгээд би боддог юм, одоо 50 гарсан надаас арай нас ахимаг хүнийг би ангидаа өөрөө суугаад тэр хүнээр би шалаа алчуураар арчуулаад байя гэхээр миний ерөөсөө сэтгэлд нэг сонин санагддаг юм. Энэ чинь миний ээж юм арчаад л би наана нь зүгээр суугаад байх шиг л санагдаад тийм болохоор би одоо ч хүртэл ерөөсөө эцэг эхээ ер нь намайг гайхдаг юм. Та ямар сонин юм бэ би чинь одоо сургуулийн хамгийн хөгшин багш шүү дээ бага ангийн, эцэг эхээрээ янзлуулаач гэхэд яагаад ч тэрийг би хүүхэд ядахдаа тэр хүүхдүүдийг юм сургах гэж байгаа байхгүй юу, тэр хүүхэд алчуур бариад сураг л дээ, сураг гэж бодоод байдаг байхгүй юу. Би сургачихвал тэр гэртээ бас арчина шүү дээ тийм ээ. Тэгэхэд би эцэг эхээр нь арчуулаад л байвал тэр алчуурыг зөв барьж сурах уу сурахгүй. Би 9 сарын нэгэнд хүүхдээ авчихаад л дараагийн хагас тав дахь өдөр нь анги цэвэрлэх бол би за энэ ширээ, энэ ширээнийхэн өнөөдөр цэвэрлэнэ гээд за одоо ингээд суу тийшээ хар одоо ингэ гээд ингээд л тэгэхэд чинь би 10 сард хүрэхэд чинь дөрвөн долоо хоног нэг нь ингээд 2 долоо хоног яваад байхад чинь хагас жил болоход тэд нар чинь цаашаа харж наашаа харж ямарч гэсэн угаасан дээрээ өөрөө зогсож угаасан юман дээрээ өөрөө суугаад арчихгүй л болчихдог байхгүй юу, тэгээд би болохоор тэгж боддог байхгүй юу нэгэнтээ л тэр хүүхдэд би ганцхан сургах ёстой бус хүмүүжлийн талын юм өгөх ёстой, бүх талынх нь л юм.

Оюунтунгалаг -

Амьдралд нь сургаж байгаа?

Энхтуул -

Сургах ёстой учраас л би тэрийг би сургах ёстой тэр санааг би хүүхдээр нь хийгэмээр санагдаад, одооны багш нар бол өөр шал өөрсдийнх нь хэн ч бай би ер нь ямар сайндаа манай багшийн сургууль тэгж заадаг л болчихмооргүй л юм гэж санадаг юм. Бүх юмыг тэрэнд оролцож байгаа бид нар шиг тэгж одоо хүүхдүүд чинь жаахан би өнөөдөр А үсэг заагаад жаахан муухан байвал өөр багшид аваачаад л цагийн багш авчихна шүү дээ, нөгөө хүүхдээ тэгээд уншаад биччихнэ, тэгээд нөгөө багш чинь амар шүү дээ. Манай ангийн тэр овоо гайгүй байна гэчихээд л тэр сургаж чадахгүй бол өөр багшаар юу яачихаад л цагийн багш авчихна, тэрний зааж одоо илүү юм яагаад тэгээд амар болсон одоо бол, тэгэхээр илүү сайн сургамаар санагдаад байгаа юм тийм ээ. Тэд нар чинь тийм царайтай бүх юманд нь оролцдог мөртлөөсөө сургадаг байсан, одооны багш нарын ажилд нь илүү хөнгөн, дор хаяад хичээлд нь хэрэглэх юмнууд нь бэлэн хүрээд ирж байна шүү дээ. Үгүй нэг юм хийлгэе гэхэд компьютер дээр хийчихээд бэлэн компьютер цаасаар гаргаад л хийчиж байна шүү дээ. Бид нар чинь өөрөө ингээд юугаар бичдэг байлаа шүү дээ, одоо нөгөө үзгээр, плакатны үзгээр бичдэг байлаа шүү дээ, үзүүлэн тараахад одоо байж л байдаг юм. Тэр ёстой түүх болоод хадгалагдаж байна гэгчээр ингээд байж байгаа юм чинь. Хүүхдүүд эцэг эхчүүд бол одоо ерөөсөө бол нээрээ дандаа гэрээс нь хүн хардаг, багынханыг бол одоо тийм болсон.

Оюунтунгалаг -

Өөрөөр хэлбэл хөдөө нутагт ийм жишиг тогтчихоод байгаа юмуу гэж би бас бодоод байгаа юм л даа, юу вэ гэхээр одоо нөгөө хүүхдээ сургуульд сургаад л олон хүүхэдтэй биш бол эхний бага хүүхдүүдээ сургах гэж ээж, аав нь гэр бүл нь хоёр хуваагдаад байна аа даа янз нь тийм ээ?

Энхтуул -

Тийм, одоо тэр ч дээ ингээд юу яваад ээж нь энд харчихаад аав нь хэдэн малаа маллаад л байж байдаг, өө манай хамгийн бага ч гэх юмуу тийм эрх ийм гээд ингээд харж байдаг. Би тэгээд хэлдэг байхгүй юу, айл хоёр хуваагдсанаас уг нь бол ингээд бэлэн ингээд дотуур байр байж байхад тэр айлын эдийн засагт ч гэсэн амар, би гэхдээ эцэг эхдээ хэлдэг байхгүй юу, эдийн засагт ч гэсэн амар шүү дээ, энд адилхан л тэр айл чинь байж байгаад энд хооллодог, тэнд хоолоо идээгүй бол энд иднэ, энд түлш ордог бол энд ч бас түлээ мод ордог, бүх юм нь яг ийм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айлын эдийн засагт бас их юм илүү байгаа шүү дээ, тийм байхгүй одоо бодвол их л хангалт одоо тэр хангамж бүх юмыг нь одоо хүүхдэдээ сайжруулж өгч байгаа нь л тэр байх.

Оюунтунгалаг -

Тэгэхдээ яахав тэднийхээр бол нөгөө талаар бол нөгөө өөрөө одоо бас л бүх дотуур байранд очоод хүүхдийн бөөс түүхгүй одоо бас эцэг эх нь анхаардаг болж байна гэсэн үг нэг талаасаа тийм ээ, нөгөө талаасаа зүгээр та таны ажиглалтаар юу гэж боддог вэ энийг, одоо ингээд гэр бүл хоёр хуваагдаад л одоо ихэвчлэн жижиг насны хүүхдүүд сургуулийн насны хүүхэдтэй байна гэдэг чинь их залуу л гэр бүлүүд шүү дээ, залуу гэр бүлүүд чинь одоо ингээд бас нилээн олон сараар одоо ингээд хоёр тусдаа эд нар амьдраад л бараг л өрх тусгаарлаад түр зуур тэгээд л зундаа л нэг нийлж амьдардаг болоод байна шүү дээ тийм ээ, энэ ер нь энэ хүмүүсийн амьдралын жишиг юманд өөрчлөлт оруулж байна уу яаж байна?

Энхтуул -

Тэгэлгүй яахав тэрийг би одоо ерөөсөө аягүй их яадаг шүү дээ, өөрийнхөө ингээд одоо ангийнхаа хүүхдүүдийг харж байгаа эцэг эхдээ би бас арай нөгөө дотно байгаа шүү дээ, бас одоо нэг үеэ бодвол тэд нарыг чинь одоо бодвол нэг ирээд тэд нар чинь овоо ингээд уулзаад зарим нь бол тэгж хардаг байхгүй юу, харсаар байгаад хавар хүүхдээ улираачихаад аваад явчихдаг байхгүй юу, тэгээд тэр хүмүүс юу яаж байна гэвэл хөдөө би тэрэн дээр надад ингээд одоо тэр залуу эцэг эхчүүд чинь хүүхэд нь 6-тай орж байгаа тийм ээ, 7-той орж байгаа тэгэхэд нэг хорин хэдтэй л байгаа байхгүй юу, тэр чинь одоо харьцангуй бас хөдөөний хүүхдүүд чинь за нэг их юу яалаа гэхэд одоо чинь голдуу л нэг 17-18 тай л одоо хүүхэд гаргаж байна шүү дээ ерөөсөө манай хөдөөний нөхцөл тийм байгаа, тэгэхэд чинь дөнгөж хорин хэдтэй сайхан охидуудын чинь нөхөр нь тэнд мал малласан ингээд, энэ бол ерөөсөө аягүй тийм сөрөг юуг нь одоо хүмүүс ингээд мэдэхгүй байна аа. Миний би ерөөсөө л яг миний бодол би зүгээр ерөөсөө хүнтэй харин энийг солилцож байгаагүй мөртлөө би ерөөсөө энийг ингэж бодоод байгаа, ингэж тэр айлд айлд хэцүүгээс гадна бүр ингээд ерөөсөө нөгөө нэг салалт гэдэг одоо энэ улсын одоо гэр бүлийн салалт энэнд аягүй их яачихаад тэр хүүхдүүдийг ингэж байгаа байхгүй юу, дөнгөж тэр үед одоо хүүхэд гаргасан хүүхдүүд бол хөөрхий амьтан дөнгөж наг наймдугаар анги, есдүгээр анги ингээд төгсөж байтал хөөрхий амьтан нэг хэд ах нэг залуу ингэж байж байгаад л нөгөөхийг аваад суусан, сургуулиас нь аваад суусан, яг сургууль төгсөнгүүтээ нэг хүүхэд гаргачихаж байгаа байхгүй юу. Тэгээд зайлуул ингээд хэдэн малаа маллаад л хүүхдээ аваад л одоо эхнийх нь 6 настай дараа нь хоёр ч юмуу нэг насны зөрүүтэй ингээд тэгээд л хөөрхий амьтан тэр ингээд малаа маллаад сүү саалиа бэлдээд ингээд л ингээд явж байтал 6 жил болсон, хүүхэд нь 6 нас хүрсэн, өнөөдөр ингээд суух болсон чинь л өө яршиг яршиг одоо чи ингээд суу ингээд л тэр айл л ингээд зохицоод л ярьсан ингээд хүрээд ирж байгаа юм. Тэгээд хүрээд иртэл тэр хөөрхий амьтан ямар ч тэр нөгөө ингээд залуу хүн гэдэг одоо ингээд юу тийм ээ ингээд чөлөөтэй ийм юманд байдаг шүү дээ одоо тэр элдэв янзын гоё концерт юм үздэг ч гэх юмуу тэгээд нөгөөх чинь телевизор үзэж байна за гоё кино одоо кино ч одоо нөгөө өөрийн чинь хэлчихээр юу нөлөөлөв гэдэг ингээд өөр одоо тийм сайхан залуу насны хүмүүс ингээд баар цэнгээний газар орж байна, янз бүрийн ингээд одоо бүх юмнаас ингээд залуу хүн чинь тэр нөгөө хувцас хунарт нь хүртэл өөрчлөлт орно шүү дээ тийм ээ, хөдөө одоо дээл ч юмуу янз бүрийн юм нүүр амаа ч ингээд будаж үзээгүй ийм хүүхдүүд ирчихээд ийм хүүхдүүд байж байтал дарвиж байнаа хоорондоо одоо хоёр ээж байна. Одоо бид хоёр ингээд яасан байлаа гэхэд тэр бас аягүй гоё юм байна нүүр амаа будаж сурч байна, тэр бол аягүй болж байгаа юм тийм ээ, хувцас хунараа сайхан болгож байна тийм ээ, ингээд л одоо гоёж гангалаад л бид нараас илүү л гоё ингээд л, тэгтэл тэр хүмүүс бас ингэж байгаа байхгүй юу тэр хүүхдүүдийн чөлөөт цагаар хоорондоо нийлж бас жаахан одоо тэр элдэв янзын юмнаас юу яаж бас нэг жаахан наргидаг цэнгэдэг нээрээ хүн чинь залуу насаа бас ингэж өнгөрөөдөг юм байна нээрээ бид нар чинь мал маллаад ингэж байсан юм байна гэж тийм тал дээр байж байснаас бас ингээд нийгмийнх нь буруу юм ч нөлөөлдөг юмуу ингээд хоорондоо дарвиад архи дарс уудаг болж байна эмэгтэй хүмүүс, энд төв газарт тэр бол хэтэрхий нөгөө нэг их чөлөөтэй байна шүү дээ тийм ээ, наана ингээд ажил төрөл гэж хийхгүй байгаа хүүхдийг л сургуульд явуулчихвал ирэхэд л болоод цайтай хоолтой байх ёстой, хувцсыг нь угаасан, тэгээд манай надад их ажиглагдсан юмнаас л бол тэгж байгаад нөгөө өө ийм л байдаг юм байлгүй гээд сүүлдээ нөгөө тэр муухай юм нь бүр ингээд хэвшил болоод нөгөө архи дарсыг хэтэрхий их уугаад эсвэл элдэв янзын хүмүүстэй нийлээд тэгсээр байгаад тэр айлын амьдрал бүр бүр тэр айл амьдралгүй ингээд болж байгаа юм надад одоо сүүлийн үед аягүй их харагдаж байна. Тэр бол би тэгж бодож байгаа зайлуул юу ч мэдэхгүй тэгээд л сургуулийн хүүхэд нэг нөхөрт гараад л тэгээд л одоо ийм юм байдаг юм байна гэдгийг яг амьдралын ийм юман дээр тийм ээ орчноос аа тэр телевизор тэр юу үзэж харж байгаа юман дээрээс авчихад тэгээд ингэдэг юм байна гээд тэгээд хөөрхий нөгөө тэнд нэг айл амьжиргаагаа аваад явах гэж байгаа нөхөр сүүлдээ ганцаараа ингээд хоцорч байгаа юм одоо аягүй их байна шүү дээ, суман дээр харахад тийм л юм байна. Нөгөө хүүхэд хараад байгаа л гэдэг яасан бэ ээжид нэг тийм юмтай одоо л бид нар чинь хурал хийдэг, ээжүүдээс ээж байхгүй алга байнаа гээд ээж нь хүүхэд харах гээд ирсэн, өө тэгэхэд тэгж байна ерөөсөө одоо тэр бол амьдрал дээр манайд бол бүр ёстой маш их тэр бол харагдаж байна.

Оюунтунгалаг -

Надад бас их сонин санагдаад байгаа байхгүй юу, юу вэ гэвэл тэр бага насны л хүүхэдтэй хүмүүс чинь залуу л хүмүүс байгаа шүү дээ, тэгтэл одоо тэгээд энийг одоо нийгэм бас зохицуулах ёстой юмуу төрөөс зохицуулалт хийх ёстой юмуу, дотуур байрны амьжир одоо юуг нь их зөв зохицуулж хүмүүжүүлэгчийг нь сайн хүмүүжүүлэх ёстой одоо бүр эцэг эх шиг нь байлгахаар тийм сайн тусгай хүмүүжүүлэгч тийм ээ дотуур байрны тэр ажилтнууд багш нарыг илүү сайн сургах бүр тусгай одоо өөр програм хөтөлбөрөөр сургах ч байдаг юм уу тэгж байж энэ гэр бүлийг аврахгүй бол гэр бүл бас их одоо эдийн засгийн наад зах нь тийм ээ, та ярьсан шүү дээ эдийн засгийн хувьд байна одоо тэр сэтгэл санааны хувьд байна гэр бүл төлөвлөлтийн асуудлууд байна, тэгээд тэр гэр бүлийн бат бөх тэр салалтад маш их нөлөөлөөд байна гэж би үзээд байгаа байхгүй юу?

Энхтуул -

Аягүй их нөлөөлж байна, аягүй их нөлөөлж байна.

Оюунтунгалаг -

Би бас дотроо өөрөө надад энэ их сонин санагдаад санагддаг л даа?

Энхтуул -

Бүр ингээд яг одоо ингээд амьдрал дээр өөрөө байж байгаад харах юм бол бүр яг ингээд бүр аягүй сайн энэ чинь одоо их мэдэгдэж байна одоо, би тэрэн дээр аягүй их эмзэглэдэг байхгүй юу.

Оюунтунгалаг -

Тэгээд бас одоо нүүдэл шилжин суурьшилт энэ хүүхдийн боловсрол сургуулийн боловсролд яаж нөлөөлж байна гээд л бас судалгаа хийж байсан юм. Тэгээд би бас надад энэ их сонин асуудал санагдсан. Тэгээд би бас завшаан олдож яг хөдөөний одоо хөдөө орон нутагт байгаа багштай уулзаж байгаа учраас би яг хүмүүсийн амьдрал дээр өөрийнхөө тийм боловсролтой хүний нүдээр харахад тийм ээ ер нь тэгээд энэ өөрөө яг хүүхэдтэй илүү ойр байгаа юм чинь ингээд харахад энэ бол бас гэр бүл?

Энхтуул -

Энэ бол бас ёстой нээрээ одоо манайд бол яг энэ чинь ер нь бол энэ одоо хүүхдээ ингээд хардаг явдал чинь одоо нэг 3 жилийн өмнөөс эхлээд одоо л эд юунд орж байна. Тэгэхэд яг эд л одоо яг ингээд миний шавиуд л ингээд одоо хүүхдээ оруулж эхэлж байна шүү дээ, бараг миний анхны шавийн дараагийнхаас эхлээд л ингээд л одоо орж эхэлж байна. Тэгээд л ингээд л харж байхад л ингээд одоо сүүлийн үед өө тэр ирж байна шүү дээ гээд тэгэхэд нэг охин ингээд л ерөөсөө өө тэгээд нэг ёстой нээрээ хэдэн сарын дараа сайхан өө энэ чинь ийм сайхан охин байсан шүү дээ уг нь гээд харахаар, уг нь зөв байгаа юм тийм ээ. Орчиндоо энэ сайхан ингээд одоо үед чинь хүн ингэж биеэ авч явж хувцасладаг юм байна, ингэж бас ийм юм байдаг юм байна гэдгийг болж байгаа. Тэгтэл буруу талынхаа юманд их ороод явчих юм, манайд бол тэгэхэд.

Оюунтунгалаг -

Өөрөөр хэлбэл хөдөө нутаг чинь нөгөө малчин эмэгтэй чинь хүүхдээ харах гэж ирээд одоо тэр хүүхдээ харах хугацаандаа ажиллачих ажлын байр байхгүй өөрөөр хэлбэл сул чөлөөтэй байна шүү дээ?

Энхтуул -

Харин тийм гол нь тийм юм байхгүй юу тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэгээд яахав дээ тэгэхдээ л одоо бас өөр янз бүрийн юм хийе гэвэл?

Энхтуул -

Өөрөө хувиараа.

Оюунтунгалаг -

Хувиараа янз бүрийн аж ахуй эрхлээд түр зуур ч болтугай тийм ээ ингээд бас юм хийвэл хийх л дээ. Тэгээд энэ бас хөдөө нутгийн би бол бодохдоо зүгээр хөдөө нутгийн бас нэг тулгамдсан асуудлын нэг байна уу бас их шийдэх ёстой зөв харахгүй бол бас ирээдүйдээ илүү их өөрт сөрөг үр дагавар дагуулж болохуйц үйл явдал юм болов уу үзэгдэл юм болов уу гэж би бас хувьдаа өөрөө бодоод байдаг байхгүй юу?

Энхтуул -

Одоо бол маш их тийм юм гарч байна. Ёстой нээрээ ёстой хаана гэхэв би зүгээр ёстой бас л өөр шиг чинь нэг ингэж хүний нүдээр харчихаад л ингээд энийг л, тэгээд яахав миний одоо буруутгаж байгаа юм зайлуул даа энэ нээрээ ёстой үнэхээр энэ гоё сайхан энэ наргиан цэнгээн энийг яахад залуу насаа ингээд өнгөрөөсөн дөө гэж бодоход л энэ хүмүүс ингэж л буруу талаас тэгж байна даа. Одоо юу гэж хэлмээр юм гэж яахав би тэгэхдээ өөрийн яг шавь байсан хүүхдийг ингэж тэгж байна гэхэд чи чинь одоо хүүхдээ сургана, хүүхдээ сургаснаар танайх боловсролтой бол та нар ирээдүйд та нар өөрсдөө энэ хүүхэд чинь боловсрол сайхан ханьтай болчих юм бол одоо тийм ээ та нар хүүхдээ л сайн сайхан явуулах юм бол эргээд та нар хөгширсөн хойноо хүүхдээр тэжээлгэнэ энэ тэр гэсэн бас ингэж байгаад миний хүүхэд одоо ингэж болохгүй ээ гэж одоо хэлэх ёстой шүү дээ бид нар яагаад гэвэл бас ингээд багш нь байсан учраас. Би хүүхдүүддээ бас хэлж л байлаа тэгэхэд тийм юм тэгээд л хүний амьдралд нэгэнтээ ийм муухай ан цав гарсан явдалд тэр айлын амьдралд хичнээн тэр хоёр тогтож ингэж байгаа ч гэсэн тэр амьдрал нэг их сайхан биш шүү дээ тийм ээ. Хүн харахад энэ айл ийм амьдралтай юм шиг боловч нэгэнтээ наана нь энэ ийм муухай юманд оролцоод энэ тэр элдэв янзын хүн амьтантай холбогдоод ингэж явах чинь тэр айлын амьдралд маш их том ан цав гарчихаж байгаа. Тэгээд л нэг айлын бас ингээд л өөрчлөлт тэр чинь нэг айл тэгж байгаа юм чинь тэгээд л нэр хүнд нь ингээд наана нь юу нь аягүй их юутай болчихож байгаа юм тийм ээ.

Оюунтунгалаг -

Энэ бас зүгээр өөр бас нийгмийн янз бүрийн ялгааг харуулж байна уу, жишээ нь одоо энэ иймэрхүү бас жишиг тогтоод байна уу үгүй юу одоо, боломжтой айл нь бол хөдөө ч сургахгүйгээр хот руу хүүхдээ явуулаад нэг байр авч өгөөд ч байдаг юмуу томыг нь дагуулаад жижгүүдийг нь дагуулж жижиг дүү нарыг нь дагуулчихдаг, аймгийн төв рүү явуулчихдаг ч юмуу, ийм бас нэг үзэгдлүүд байгаа байх тийм ээ?

Энхтуул -

Энийг болохоороо би бас юутай холбож үзээд байгаа вэ гэвэл гол нь одоо тухайн сумын сургууль сургалт сайтай байх ёстой гэж боддог юм, энэн дээр бол манайх бол одоо бүр тав нэг хэсэг манай хүүхдүүд манайх чинь одоо хүүхдийн тоо 500 гарсан байлаа. Ер нь бол тэгээд сургуульд хүүхдийн тоо олон байх тусмаа их зүгээр шүү дээ, төсөв нөгөө мөнгө энэ тэрээс чинь эхлээд. Энийг бол би ёстой нээрээ их боддог асуудлын нэг байхгүй юу. Энийг бол ерөөсөө яахав гэвэл тэр хүүхдүүдийг тэгж явуулах уу яахав гэдэг бол ерөөсөө бол ерөөсөө л тэр сумын сургуулийн одоо сургалтын асуудалтай их холбоотой гэж, сумын сургууль сургалт сайтай бол хэн тэгж явуулахгүй шүү дээ. Мэдээж хэрэг тэрийг бол надтай одоо миний найз нөхөд хүн ч хэлж байлаа. Хүүхдээ Улаанбаатарт аваачаад гурван хүүхдээ Улаанбаатарт аваачиж сургасан, тэгээд тэгж ярьдаг байхгүй юу. Бид нараас үгүй ингээд заримдаа ингээд хүүхдээ санахаар л ёстой нээрээ сургуулийг бодохоор уур хүрэх юмаа гэж би сургуульд ажиллаж байгаа ч гэсэн одоо яахав дээ тийм ээ, тэгж сургуулийг бодохоор нээрээ үнэхээр уур хүрэх юмаа үнэхээр нээрээ ингээд сургууль нээрээ ёстой сайн багш нартай сургуулийн сургалт сайн байх юм бол хэн тэгэх юм бэ. Хүүхдээ санаад энэ чинь байж байгаад л хүүхэд нь үргэлж хүн сэтгэл зүйн ийм юутай. Төв газар байхаар чинь за одоо нөгөө хүйтэн боллоо доо яаж байгаа бол өвчин зовлон тусаж байгаа болов уу за тэгээд машин тэрэг нөгөө л элдэв янзын одоо оюутан хүүхдэд хүртэл бид нар чинь яанаа нөгөө хүн мүний наймаа гээд ингээд үргэлж хүн санаа сэтгэлээрээ ямар байх вэ дээ тийм ээ, эдийн засгаар ямар байх билээ. Ингээд энэ бол энийг бол би татах асуудлыг бол аягүй ерөөсөө л бол энийг бол тэр саяын асуудлаас бол харин арай хөнгөн татах юу нь бол сумын сургуулийн сургалт сайн байх ёстой, сумын сургуулийн сургалтыг би юугаараа сайн байх вэ гэвэл би тэгж боддог байхгүй юу бага ангийн сургалт заавал хүн суурь сайтай байх ёстой тийм ээ, манай хувьд бол бага ангийн сургалтыг би харьцангуй бас гайгүй гэж боддог юм. Дунд ангид бол би математик, монгол хэл, гадаад хэлний сургалт л сайн байвал бусад сургалтыг ерөнхийдөө багш нь өөрөө аваад явчихна гэж зүгээр миний өөрийн санаа байхгүй юу, гэхдээ манайхан өөрөө одоо манай сургуулийг сайн мэдэхгүй байлгүй, би ингээд бас сургалт юуны өөрөө ийм багш хүний хувьд манайх бол яг ингээд үнэхээр сайн багш нартай сайн байлаа, одоо манайх бол сүүлийн үед нэг багш ирээд нэг жил болоод л яг тийм гол хичээлийнх нь юу алдагдчихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн авч явах нь зөв тэд нар мэдээж хүүхдээ гэлгүй яахав, хүүхдийнхээ ирээдүйг гээд. Би бол ерөөсөө л монгол хэл, математик, гадаад хэлийг л ёстой сайн багштай байх ёстой, сайн сургах хэрэгтэй, бусад нь болдог л байхгүй юу, яаж ийгээд л болно шүү дээ тэр чинь гэсэн зүгээр өөрийнхөө санааг. Би бол энэ сургуулийн тэр багш нар боловсон хүчнээ сайжруулаад л одоо тэгээд боловсон хүчин сайжруулахдаа биш бас сүүлийн үед багш нар хүрээд ирж байна, сэтгэл муутай хүмүүс орж, онолын мэдлэг муутай хүмүүс орж ирээд байх юм. Тэгээд нөгөө хүнтэй одооны хүмүүс чинь суугаад ингээд сайхан ажиллах юмсан гэсэн мэдэхгүй ээ нэг цаг 4 цаг заагаад гарах юмсан гэсэн ийм сэтгэлтэй төрөөд байх юм. Тэгэхээр бас энэ хараа багш бэлтгэдэг сургууль бид нар сүүлийн үед яриад л байгаа, багш бэлтгэдэг сургуулиудыг нөгөө нэг багшаа бас үнэхээр сэтгэлтэй багш болъё гэсэн хүмүүсийг ав гэж нэг аягүй их ярьдаг байлаа шүү дээ. Одоо тэр бас ер нь хэрэгжихгүй байсаар байгаад өдий хүрчихлээ л дээ тийм ээ. Тэгээд төгсөөд хамгийн гол нь яахав өөрөө тэр мэдлэг муутай байлаа гэхэд тийм нэг аягүй хүнтэй өөриймсөг тийм л одоо яг л би багшийг, багш гэдэг хүн чинь одоо нилээн их цаг завыг ажил дээрээ гаргадаг шүү дээ гэсэн ийм юмыг л бас аягүй их яахаар юмуу гэж боддог. Тэрийг бол би сургуультай л холбоотой асуудал гэж тэр сургууль бол тэрийг харин зохицуулахад болох байх гэж бодоод байдаг юм, харин сүүлийн юуг бол тийм ээ.

Оюунтунгалаг -

Өөрөөр хэлбэл бас энэ хотыг дагасан нүүдэл шилжин суурьшилтын нэг гол шалтгаан бол өөрөө сургуулийн сургалт гэж бодож байна, хөдөөгийн сургуулийн сургалт сайн байх юм бол энэ бас?

Энхтуул -

Тийм бас гайгүй.

Оюунтунгалаг -

Хот руу одоо энэ хот ч гэсэн хүн ам их юу яаж байна. Энэ чинь хөдөөний сургуулийн сургалттай бас ямар нэгэн хэмжээгээр холбоотой?

Энхтуул -

Яахав юу яаж байгаа юм л даа. Зарим нь бол яахав хөгжлөө дагаж байна л гэж байгаа юм л даа. Тэгэхдээ бас хөдөөний хүмүүс харьцангуй хөгжлөө учиргүй тэгж хөгжил дагаад байх нь ерөнхийдөө гайгүй, хамгийн гол нь тэр хүүхэддээ тэгэхдээ би зүгээр миний бодол байдаг шүү дээ, би ингэж бодоод байдаг байхгүй юу хүмүүс бол бас хүүхдээ сайн байна миний хүүхэд аягүй сайн юм чинь би одоо ингээд төв газар бараадуулъя гээд байна, би зүгээр ажиглаж байхад хөдөөний сургуулийн багш нар бол хүүхдийг энэ маань сайн энэ маань муу гэхгүй харин ёстой тэр муугаа ингээд л ёстой нээрээ үргэлж давтуулсаар байгаад дунд ч шахуу юм болгоод төвийн сургуулийн багш нар бол харин гоц л сайн байвал тэр гоц сайн хүүхдийг цаашаа явуулаад байна уу гэхээс биш муу хөөрхийдөө тааруухан юм бол тэгээд яваад ийм тэгээд нэг их юм яваад байдаг юм болов уу гэж бодоод байдаг байхгүй юу, илүү сайн хүүхдээ үнэхээр илүү сайн болохгоос. Хөдөөнийх чинь харин гоц сайн бол та нар хүүхдээ болвол битгий явуулаа гэж би эцэг эхдээ хэлдэг байхгүй юу, хөдөөний багш нар чинь хөөрхий их чирдэг юм шүү дээ, нөгөөхөө л үглээд байдаг, тиймэрхүү юм байх шиг байдаг юм. Тэгээд би бас эцэг эхэд хэлж л байдаг юм, яахав дээ тэгж бодоод, надад нэг тийм л юм байна.

Оюунтунгалаг -

Тэгээд эргээд ингээд нөгөө хүүхдийнхээ юуг ярихад хүүхдийн байгууллага гэж өөрийн чинь хувьд ямар байгууллага байна тийм ээ одоо хүүхдийн байгууллага энэ сургууль соёлын газрууд байна уу, танай энэ хөдөө орон нутагт хүүхдийн байгууллага байна уу, хүүхдийн байгууллага ер нь ямар хэрэгтэй юм бэ?

Энхтуул -

Одоо бол ерөөсөө сүүлийн үед хүүхдийн байгууллага гэж байдаггүй шүү дээ, юу яагаав дээ ер нь бол нөгөө сурагчийн зөвлөх гэдэг юм л нэг манайд ажилладаг. Ерөөсөө хүүхдийн байгууллага гэж одоо бол уг нь хүүхдийн байгууллагын талаар бид нар илүү ингээд сургууль ч бай сум ингээд нийгмийн ажилтан гээд хүнтэй боллоо шүү дээ тийм ээ, тэрийг бол би нийгмийн ажилтантай учраас тэр бол одоо бүр илүү ингээд дээд албан тухайн үед бид нарын үед чинь пионерын удирдагч гэж хүн байлаа тийм ээ, би одоо пионерын удирдагч маягын юмуу гэж нийгмийн ажилтанг бодоод байдаг шүү дээ. Гэхдээ илүү тэр хүмүүсийн эрх мэдэл нь бүр илүү юм шиг байгаа шүү дээ одоо тийм ээ, тэр хүмүүсийг бас бэлтгэх тэр хүмүүсийг бас нөгөө нэг яг юу хийж яах ёстой гэдгийг нь зарим газрыг би хараад яахав төв газар энэ тэр бас ингээд л байж байхад харж байхад үнэхээр нээрээ нийгмийн ажилтан ийм л байх ёстой байх даа гэж бодохоор ингэж л ёстой нээрээ шижигнэсэн ингэж л хийх байх даа гэхээр юм бас байж л байна лээ. Би хувьдаа бол манайх нийгмийн ажилтантай болоод бол ерөөсөө 3 жил болж байна.

Оюунтунгалаг -

Мэргэжлийн нийгмийн ажилтан?

Энхтуул -

Яг мэргэжлийн нийгмийн ажилтан гэсэн 3 жил болж байна. Яг жинхэнэ сургууль төгсөөд ирсэн, надад бол нэг их юу байдаггүй юмаа, одоо үнэхээр нийгмийн ажилтан хүн энийг хийгээд ингэдэг юм байна гэж сэтгэлд хүрдэггүй юм. Ерөөсөө сэтгэлд бол хүрдэггүй. Би хэрэв нийгмийн ажилтан бол ингэчих юмсан гэх юу байдаг юм. Гэхдээ бол залуу хүүхэд би бас гайгүй байдаг болохоор уг нь хэлдэг л юм. Одоо бол тийм юм ерөөсөө байхгүй. Миний үед бол тэр ч одоо сургалт бол гадна маш их юм байлаа ш үүдээ. Бид нар чинь одоо юу яадаг байлаа шүү дээ, нөгөө сурагчийн зөвлөл, охидын зөвлөл тэгээд тэр нөгөө нэг ариун цэвэр одоо үздэг ариун цэврийн одоо нөхөрлөлийнхөн гээд байдаг байлаа, тэгээд л одоо тэр чинь одоо нөгөө нэг бүлгэмийн зөвлөл эд нар гээд одоо нэг.

Оюунтунгалаг -

Пионерын байгууллага, эвлэлийн байгууллага гээд?

Энхтуул -

Пионерын байгууллага бол тэр чигээрээ ямар сайхан юм сургадаг ямар гоё юм байлаа даа тийм ээ. Тэгээд эвлэлийн байгууллага тэр олон нийтийн юунууд чинь аягүй их юм байсан. Тэрэнд бас ингээд хүүхдүүд их юу яаснаараа өөрөө их зохион байгуулалттай, юм сайхан зохион байгуулдаг, тэгээд өөрсдөө маш их юм ингэж хийж хүүхдүүд бас сурч байж, одоо тийм юм ерөөсөө байхгүй ерөөсөө.

Оюунтунгалаг -

Өөрөө хэзээ пионерт элсэж байв, тэр тухайгаа ер нь санадаг уу?

Энхтуул -

Би санадаг шүү дээ, би хоёрдугаар ангид байхдаа 75 онд би пионерт элсэж байсан. Одоо тэр ажилчны районы одоо тэр яармагын урд талын нэг одоо чинь бизнесийн дээд сургууль энэ тэр гээд нэг хөшөө байдаг юм. Тэрний гадаа яг юунд зогсоод 2 дугаар ангид чинь тэгээд гайгүй сурдаг хүүхдүүдээ элсүүлдэг байлаа шүү дээ тийм ээ, тэгээд 3 дугаар ангид ороод бол бүгд элсдэг байсан юм шиг байгаа юм, цөөхөн хүүхэд элсүүлж байлаа.

Оюунтунгалаг -

Цөөхөн хүүхэд ухаандаа сурлага сайтай гэж түрүүлж элсдэг?

Энхтуул -

Тэгдэг л байсан юм шиг бйагаа юм. Би 2 дугаар ангидаа элсэж байсан, би аягүй сайн мэддэг юм. Тэгээд намайг пионерт элсүүлсэн одоо пионерт элсүүлсэн манай дээд талын дээд талын ангийн одоо бүлгийн дарга эд нар байсан юм шиг байгаа юм. Эрдэнэтунгалаг гээд одоо энэ Сүхбаатар дүүргийн районы эмнэлэгт эмч, би одоо аягүй их санаж байна, намайг элсүүлж байсан юм тэр. Би тэгээд би 2 дугаар ангид яаж байсан юм. Бид нарыг бүгдийг нь зогсоогоод тэгээд л нөгөө тангараг уншуулдаг шүү дээ тийм ээ, дагаж уншуулаад тэгээд л гоё галстук зүүж зүүгээд л өгч байсан юм. Тэгээд 2 дугаар ангид тэрийг юу яагаад л одоо их л гоё байж дээ. Цөөхөн хүүхэд элсэж байсан, гуравт бүгдээрээ элсдэг байлаа. Бид нарын үед чинь их гоё байлаа шүү дээ. Бүлгийн дарга ч юмуу салаан дарга гээд гоё цэнхэрээр галстукаа эмжээд л тэр их л гоё л юм байдаг байлаа. Одоо тэгээд тэр хүүхдүүдийг болдогсон бол тэгээд л нэг юу яадаг шүү дээ. Ингээд урлагийн үзлэг энэ тэр болоход л галстук зүүлгэчихдэг шүү дээ. Би одоо гоё харагдуулах гээд л тэгээд л их гоё л юм байдаг байсан л даа. Одоо чинь тийм юм байхгүй юм даа ерөөсөө, одоо ёстой тэр юу энэ сургуулиас хичээлээс гадуурх л тэр янз бүрийн байгууллага ийм юм л маш их хэрэгтэй байгаа шүү дээ тэр юм л.

Оюунтунгалаг -

Танайд бас одоо чинь бас Монголын хүүхдийн байгуллага гээд хүүхдийн скаутын хөдөлгөөн энэ тэр гээд олон юм бий шүү дээ, танайд бол ерөөсөө?

Энхтуул -

Манайд бол ерөөсөө тийм юм байхгүй, хүүхдийн байгууллага гээд байдаг, хүүхдийн байгуллага чинь одоо их л юм хийдэг л тийм байгууллага одоо.

Оюунтунгалаг -

Бид нарыг бага байхад чинь одоо ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, бүлгийн дарга гээд тэд нарынхаа үгэнд ч их сайн ордог, тэд нар нь ч их сайн зохион байгуулдаг байлаа тийм ээ?

Энхтуул -

Одоо бол тийм юм ерөөсөө байхгүй, одоо чинь дарга болъё гээд бид нар чинь нэг хүүхэд тэр болно гээд багш болгочихдог байсан, одоо хүүхдийн ангийн дарга нэгдүгээр ангид одоо дээр үед чинь ангийн дарга болгоно гээд тэгэхэд чинь юу ч байдаг юм хүүхэд мэдэхгүй. За тэр арай гайгүй сурлага сайтай гайгүйвтэр хүүхэд байна гээд ингээд бас, одоо чинь тэгээд ер нь нийгэм нь ч өөр болсон, хүүхдүүд нь ч өөр болсон. Одоо 1 дүгээр ангид ангийн дарга гээд багшаа би гээд бүгдээрээ гараа өргөдөг болсон шүү дээ, одоо ер нь би одоо сүүлийн үед чинь 1 дүгээр ангид багшаа би гээд бүгдээрээ гараа өргөчихнө, тийм учраас одоо ёстой нөгөө болох хүнээ багш нь за одоо энийг болгоё гэж санаж байна, чи өөр аль өөр хүүхэд болгох хүүхэд байна уу гэнэ, найзыгаа хэлнэ шүү дээ чадахгүй улсууд тэгээд хүүхдүүдийг нэрлээд за одоо Оюунаагийн төлөө хэн өгөх вэ, Отгоогийн төлөө хэн өгөх вэ гэж байж ингэж болгоно. Би одоо ноднин нэгдүгээр ангитай байлаа, сая чинь өмнөх нэгдүгээр анги энэ тэрээ дандаа ингэж болгож байлаа. Өмнө нь бол тэгээд за гэж байгаад өөрөө харж байгаад болгодог. Хүүхэд энэ байх л ёстой гээд болгодог, одоо чинь тийм ардчилсан тийм болоод хүүхдүүд нэгдүгээр ангийн хүүхэд хүртлээ ингэдэг шүү дээ. Тэгээд өмнө нь хүүхдүүд тэр дарга ч гэж юу байдаг юм мэддэггүй байлаа. Тэгэхдээ одоо тэд нарынхаа үгэнд орохдоо бас хэцүү шүү дээ, яг өөрөө гараа өргөөд ингээд батлаад одоо энийг болгоё гэсэн мөртлөө.

Оюунтунгалаг -

Ангийн дарга нь?

Энхтуул -

Ангийн даргынхаа үгэнд орохдоо муу шүү дээ. Дээр үед бол ингээд яг багшийн хэлснээр байдаг мөртлөө тэр бол дарга л байх ёстой. Арай ч бас дарга нар шиг байдаг байж тийм ээ ер нь их хүүхдүүд тийм байдаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгэхээр одоо хоёулаа арай нийгмийн асуудал болгоод юу вэ гэхээр төрөөс ерөөсөө сургалтын талаар сургууль боловсролын талаар яаж анхаарч ирэв тийм ээ, өөрийг чинь харж байгаагаар үзэж байгаагаар хүүхэд байхад чинь яаж анхаарч ирсэн юм шиг байдаг вэ одоо бодоход яаж анхаарч байсан юм шиг байна вэ нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь гэхээр одоо Сэврэй суманд өөрийг чинь төгсөөд ирсэн чинь Сэврэй суманд яаж хүлээж авав тийм ээ, одоо ямар хангамж багшид өгөв, өөрөөр хэлбэл хөдөөгийн сургууль одоо багшийг ирэхэд яаж хүлээж авч байна. Дараа нь Манлай сум яав ер нь одоо өнөөдрийн багш нарын одоо талаар тийм ээ төрөөс энэ сум засаг сумын одоо захиргаанаас авч байгаа ямар арга хэмжээ байдаг вэ?

Энхтуул -

За намайг төгсөх үед чинь улсын захиалгаар яадаг байлаа шүү дээ тийм ээ, би одоо Сэврэй сум Өмнөговь аймагт хэдэн хүн ингээд л очдог байсан. Анх төгсөөд би нээрээ юу яаж байлаа шүү дээ. Бид нар Өмнөговь аймагт очихдоо би Улаанбаатараас явснаа яръя гэж бодож байсан юм байгаа юм нээрээ. Би одоо Өмнөговь явахаар боллоо гэсэн чинь нөгөө ээж, аав маань өө гайхаад ээжийгээ загнаж байгаа юм шиг байгаа юм. Энэ нэг одоо эмгэн чинь хаашаа явуулах гэж байгаа юм, бараг л нэг л нэг л хол газар л одоо ерөөсөө хүн байдаггүй газар л явуулах гэж байгаа нь гээд манай аав, ээж хоёр эмээд уурлаж байсныг би мэддэг байхгүй юу. Тэгээд нэгэнтээ би явна гэсэн юм чинь диплом юм хумаа аваад явахаар болоод ингээд юу яасан байсан, томилолт өгч байсан шиг санагдаад байх юм, тэр үед чинь. Тэгээд загнаж байсан, яваг ээ яваг яахав, яахав юм үзэг ямар хамаа байсан юм, улс амьтан яваад л байдаг, ямар хамаа байсан юм гээд тэгсэн. Ээж аав маань загнаад тэгээд л загнаж загнаж байгаад сүүлдээ явах боллоо, одоо яаж ч байсан явахаар болж. Онгоцоор одоо нэг 7 сарын за 6 сарын хорин тавны үед нэг явсан санагдаад байна. Төгсөөд яагаад гэвэл тэр үед чинь их сонин байлаа шүү. Төгсөгчихөөд оюутнуудыг ингээд нэг онгоцоор явуулчихдаг байж, тэгээд одоо би багшийн сургуулиас хэдэн ямарч гэсэн явсан юм, одоо энэ манайд энэ цэцэрлэгийн багш байдаг юм, тэр явж байсныг би нэг сайн санадаг юм. Тэгээд яг ингээд дээд одоо техникум дээд сургууль төгссөн 50 оюутан нэг онгоцоор Өмнөговь одоо тэр үед оюутныг авч явна гээд онгоц гарч ирнэ, тавин оюутан нэг зэрэг яг нэг өдөр ингээд л тэндээс бууж байсан. Өөрийнх нь Өмнөговийн ч оюутан хүн байгаа шүү дээ. Тэр дотор өөр газрынх ч байгаа, тэгээд одоо зарим нь өнөө УБИС төгссөн, МУИС төгссөн ингээд л надтай ажиллаж байсан хүмүүс одоо ингээд надтай ажиллаж байсан хүмүүс одоо ингээд багш нар байж байдаг, тавиуланг нь ингээд зэрэг юу яаж байсан. Буугаад л ингээд явж байсныг би аягүй сайн мэддэг юм. Одоо мэдэхгүй тэгээд л манай аав, ээж хоёр намайг явах гээд би хувцас хунараа бэлдээд ингэж байсан чинь тэр говьд чинь одоо нээрээ гишгэх ч газар олдохгүй юун тэр нэг сандаал мандаал өмсөх ботинк өмс гээд загнаад би мэдэхгүй юм чинь юу гэсэн үг юм гэсэн чинь, элс гээд зүгээр чи гишгэх ч үгүй гишгэж чадах ч үгүй чи тийм л явах гэж байгаа, тэгээд юу ч үгүй индүүн ултай бүр битүү ботник 6 сарын 20 хэдэнд ээж маань өмс гэж авч өгөөд л орос дэлгүүрээс шар ултай, би ув улаан ботинк гэсэн чинь ийм муухай ботинк мотинк өмсөхгүй гэсэн чинь юу гэсэн үг юм бэ чи гишгэх газар олдохгүй зүгээр бараг л чиний өвдөгөөр чинь татна тэр элс гээд тэгээд одоо тэрийг нь өмсчихөөд л суучихлаа. Одоо битүү элсэн дотор элс ч гэж би сайн мэдэхгүй шүү дээ ерөнхийдөө бид нар чинь амбаар мамбаараа шавна гээд элсийг бүр ингээд нэг зүгээр шуудай муудайнд л нэг элс авчирдагыг л мэдэхээс яг элстэй газрыг сайн мэдэхгүй, тэгээд л буулаа, буусан чинь нөгөө ерөөсөө өөр юм харахгүй байгаа юм. Хүмүүс оюутан энэ тэр тосч авна гэхэд нь нөгөө газар руу л шагайгаад хараад байдаг, элсэн дотор л буух гэж байгаа юм чинь, зүв зүгээр одоо ингээд Улаанбаатарын юу шиг харин ийм газар байсан гэж байгаа, би болохоор аймаар элсэнд бууна гэж бодож байсан юм чинь, тэгээд буусан. Тэгээд би ээж, аавтайгаа утсаар ярьж ямар худалч юм тийм байгаагүй, намайг нэг намхан ултай ботинк өмсгүүлсэн гээд би юм ярьж байж билээ. Тэр үед чинь холбоо молбоон дээр очоод ярина шүү дээ одоо шиг ямар ингээд л, тэгчихээд тэр одоо Өмнөговийн нисэхийн буудал дээр буучихаад тэр манай найз охины л одоо хамаатан энэ тэр юм байлгүй ирээд л аваад л нэг 69-д суугаад хойшоо явсан юм байгаа. Тэгээд бүр орой болсон юмаа нэг бүрий болох гэж байхад тэгээд ингээд юм харж байгаад айлд очоод л орой яачихаад л тэгээд л маргааш өглөө нь босоод ирсэн чинь нар баруун талаасаа гарч байх юм. Тэгээд л тэр чигээрээ одоо хүртэл 23 жил нар баруун талаасаа л гардаг, яагаад ч толгойны эргүү гардаггүй, Өмнөговь дээр очихоор энд бол зүгээр, яагаад ч явахгүй. Одоо тэгээд хүмүүс намайг одоо тийшээ юм хуманд дэлгүүр мэлгүүрт очиж юм хум авна гэж одоо ч хүртэл мэдэхгүй. Яагаад гэвэл нөгөө Туул багшид захиад нэмэргүй, зүг мэдэхгүй за бас зүүн талдаа тийм ээ гэхдээ таныхаар баруун талдаа гээд одоо бүгд яг тэгнэ одоо хүртэл тэгж ярьдаг. Тэгээд л өглөө босоход л баруун талаасаа гардаг, ерөөсөө толгойны эргүү гардаггүй шүү дээ, сонин байгаа биз, тэгж байсан тэр бас их сонин санагдаж байсан болохоор би яръя гэж бодож байсан. За юуны боловсролын хэлээдэхье.

Оюунтунгалаг -

За тэгээд хүлээж авлаа, өглөө боллоо, өглөө очсон чинь сургууль яав, байр сав яав?

Энхтуул -

Тэгээд ч Өмнөговь аймаг дээр юм чинь ид нөгөө нэг ийм конкурсны үе болж байсан юм шиг байгаа юм. Тэгээд конкурсны үе болж байсан чинь гар юу ирээд маргааш нь одоо боловсролын газар тэр үед чинь бид нарын дипломыг өгдөггүй байлаа, очно очно гэсэн газар нь дипломыг нь явуулчихдаг байсан, диплом байхгүй тэр үед дипломоо авчихаад л эргээд л ирж дипломоо үзүүлчихээд л тэгээд л дипломыг тэр өдөр нь хүн гар дээр өгдөггүй байсан гэсэн. Тэгээд Өмнөговьт ирсэн тэгсэн тэгээд боловсролын одоо энэ хуучин тэр захиргаанд нь боловсролын хэлтэс гэж байсан, дарга нь яг миний манай аавын нэртэй Тогоохүү гээд одоо гавъяат багш болсон, Тогоо багш байсан. Тэгээд ирсэн нэг их сайхан зантай аягүй гоё хүн байсан, аягүй сайхан зантай ингээд бид нар чинь бас нилээн хэдүүлээ төгссөн юмаа. Тэгээд ирсэн ирээд яалаа за байз, байз одоо ингээд бас нэг ганц хоёр хоног юу хийчихээд одоо энэ юу конкурс болж байгаа учраас хуваарилалт хийнэ. Тэгээд л одоо хөдөө суманд л хуваарилана, хаашаа явах гэж байна мэдэхгүй шүү дээ. Би ч сум мэдэхгүй юм чинь аягүй гоё хүлээж аваад л айл за одоо хоёр хоногоос л хуваарилалт хийнэ. Тэгээд хуваарилалт хийчихээр та нар хөдөө газраа очно гээд тэгээд л байж байсан чинь тэгээд тэндээс гараад явж байсан чинь харин манай сургуулийн манай одоо Багшийн сургуулийн одоо хүртэл багшийн сургуульд байдаг, монгол хэлний Батчулуун багш юугаар ирсэн байсан, шалгалтын комиссоор гээд Өмнөговьт ирсэн байсан, одоо танил хүн үзээд жигтэйхэн таниад тэгээд л өө ингээд Өмнөговьт иржээ гэдгийг мэдэж байна, мэдсэн юм чинь тэгээд л Батчулуун багштай тааралдаад хэдүүлээ дөрвүүлээ юу яагаад хүүхдүүдийн нөгөө хүүхдүүд дээр юу конкурс дээр ажиллаад баахан томилолт бичдэг юм, томилолт бичээд л тэгээд тэр нэг хувийн хэрэг мэрэгийг нь хураагаад авсан, хоёр өдөр тийм юм хийсэн. Батчулуун багшид тусалж байгаа байхгүй юу, тэгээд л хоёр хоночихоод бид нарыг хуваарилалт хийсэн чинь янз янзын сумын нэр хэлээд л байх юм, мэдэхгүй юм чинь аль болохоор километрыг нь тэдэн километр байна л гэж байна. 200 хэд хэдэн километр вэ, 300 гэдэг гэж байгаа, тэгээд л одоо яахав дээ тэгээд бид нар хоёулаа явах гэж байгаа, нөгөө ангийнхаа охинтой явах гэж байгаа учраас хоёулаа байдаг газар очно, хоёулаа л.

Оюунтунгалаг -

Хоёр орон тоотой газар?

Энхтуул -

Хоёр орон тоотой газар очно оо гээд тэглээ, тэгээд орон тоотой газар гэсэн чинь Сэврэй сум гэдэг юм. Тэгээд Сэврэй сум руу явна гээд л за тэгчихээд диплом бас өгдөггүй юм байна лээ, нэг жил ажиллаж байж өгдөг гээд тэгээд тэр Сэврэй суманд оч гэсэн чинь хоёр хоног ахиад хоёр хоногийн дараагаас онгоц явдаг, шар онгоц явдаг гээд тэгсэн. Тэгээд л байж юу яачихаад л тэгээд л одоо очиж тэр суман дээрээ юу яана, хоёр хоногийн дараа оч гэсэн гээд байж байсан чинь харин гэнэт маргааш нь та нар нэг мөсөн одоо сайхан амраад явж амарчихаад 8 сард ир. 8 сарын та нар 8 сарын нэгэн гэхэд ирээд сумандаа оч сум сумандаа очоорой тэгээд сум сумандаа оччихоод дараа нь ингээд багш нарын хурал хийдэг, өө тэгээд маргааш нь Улаанбаатар руугаа эргээд л амрах гээд яваад ирсэн, тэгээд зунжин байж байгаад л догдлоод л байгаа, хурдан очиж ажилдаа орно, гоё хүүхдүүдтэй гээд тэгээд л 8 сарын 1 гээд ахиад эргээд Өмнөговь руугаа очсон. Тэгээд Өмнөговь дээрээ оччихоод боловсролынхоо газар очсон, дарга нь амарсан байсан. Тэгээд одоо яг юу болсон юм чинь юу яагаад тэгсэн Сэврэй сум руугаа яв гэсэн тэгээд одоо Сэврэй сум руу явна гээд тэгсэн чинь юу явдаг, шар онгоц явдаг гэсэн, шар онгоцыг нь ч мэдэхгүй, тэгсэн нэг ийм шар онгоц байсан. Тэгээд л тэр руу тэрэнд хоёулаа хүлээж бай гээд одоо юу яасан, тийшээ явахад хэд гэж байлаа, 70 төгрөгөөр явж байсан санагдаад байх юм. Юугаар тэгээд явлаа тэгээд л тэр шар онгоцонд суулаа. Ингээд ингээд өөд өөдөөсөө харсан нэг ийм юутай ийм сандалтай, ингээд нэг гурван хүн, ингээд гурван дөрвөн хүн ингээд суусан нэг арваад хүн суучихдаг, эндээсээ яг энэ талынхаа юуны хажууд нөгөө одоо дээр үеийн нөгөө паалантай арван литрийн хувин байдаг ийм юм тавьсан, тэгээд эндээ хаалгатай энэ нь нөгөө жолооч нь орсон, тэгээд л ороод нэг их гоё цэмцгэр ороод л ингээд суусан, нэг, нэг чемодантай хоёулаа ингээд ороод л ачааг нь тэнд нэг юманд аваад хийсэн байхаа даа. Тэгээд л ингээд суусан чинь дуу нь гээд ямар чанга дүнгэнээд л нөгөөх чинь яаж байгаад л ингээд л аймаар ингээд юу яагаад тэгээд л явлаа, яваад дээшээ хөөрөөд тэгээд л ерөөсөө байхгүй ээ мэдэхгүй, яаж ч байгаа юм бүр үхтэлээ бөөлжөөд л тэгсэн чинь бөөлжлөө л гэсэн тэр хувинд бөөлдөг гэнэ ээ, тэр хувинг тэврээд тэгээд явсаар байгаад л ирсэн, хөлс мөлс асгараад л тэгээд тэр хэд явсан билээ, хэдий явсан билээ тэр хүртэл нэг цаг явсан гэсэн байхаа тэр сум хүртэл, ёо ёстой бүүр тэр буугаад тэр сумнаас тэгэхдээ ингээд арай зайдуу буудаг юм байна лээ. Тэрийг юу тэр сум харах ийм өвчтэй юм очиж байгаа юм чинь бараг өдрөө хүлээсэн юм шиг очсон, тэгээд хэвтэж байгаад гайгүй болоод тэгээд буухдаа тэндэхийнх гээд хүмүүс байгаа юм чинь тэгээд нөгөө очих айл байхгүй юм чинь тэгээд нөгөө очих айл байхгүй юм чинь тэгээд нэг хүн дагаад нэг айлд очоод буусан хоёулаа, тэгээд өө тэр хүмүүс чинь ер хөдөөний хүмүүс чинь аягүй сайхан юм билээ шүү дээ, энээ тэрээ гэхгүй. За одоо тэгээд захирлындаа яваад жаахан бие миеэ юу яа, цайгаа ууж хоол моол ид тэгчихээд захирлынд чинь хүргэж өгнө өө л гэж байна. Тэгээд л овоо гайгүй өглөө хэд гээд нэг 8 гээд ниссэн байхаа, тэгээд л 9 гээд оччихоод өө үдээс хойш болоод өвчин биш юм болохоор гайгүй болоод одоо ингээд юмаа орхичихоод захирлынх руугаа явлаа. Тэгээд захирлынхаа гэрт нь очсон чинь аймаар бүдүүн эрэгтэй хүн байсан, ерөөсөө захирал л хөх даалимбан шарваар өмссөн, дээгүүрээ нүцгэн хүн, гэр нь гэсэн чинь аягүй сонин тийм одоо бодоход айлын илүү гэр шиг тийм нэг их сонин тийм, тэгээд тийм бүдүүн хүн байсан. Тэгээд л очоод л хэллээ, ямарч гэсэн юу яалаа тэгэхэд нэг сонин санагдаад л, тэгээд л сайн байна уу? бид хоёр ингээд ингээд ирлээ гэдгээ танилцуулсан, за л гэчихээд аягүй хэнэггүй хүн ингээд суугаад байсан тэгээд л одоо яахав дээ, юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа юм чинь үнэндээ ингээд за гэснээ тэгээд та хоёр хаана байгаа юм гэсэн. Өө манайд буугаад гээд нөгөө цуг ирсэн хүн маань л тэгж байна, манайд ирсэн юмаа гээд тэгсэн. Тэгээд одоо тэгээд мэдээж хэрэг орох орон морон гээд хэлэх л байсан байх л даа, үнэндээ тэр үедээ мэдэх ч үгүй байгаа юм чинь. Тэгээд л ирсэн чинь за одоо ингээд жаахан байж байгаад сургууль дээр оч, сургууль дээр яваад оч гээд л тэглээ. Тэгээд л тэр чигээрээ яваад л сургууль дээр нь очоод л гадаа нь суугаад л байлаа. Сургуулийн наана сургууль нь гоё юмаа тэгээд л хараад л суугаад байсан чинь нөгөө хүн чинь ирдэггүй ээ, одоо гээд тэгсэн чинь, одоо л юм байх гэсэн чинь бараг цагийн дараа ирсэн. Тэгээд л ирээд сургуульдаа орсон чинь ороод өрөөндөө ороод л тэгээд нэг их хэнэггүй хүлээж авсан, ерөөсөө юу яаж тэгээд за ямар сургууль төгссөн энээ тэрээ ийм нэг хоёр хүн ирнэ гэж цаанаас нь дууддаг юм байна. Ямарч гэсэн ингэлээ гэж хэлээд тэгээд л одоо за одоо байранд нэг байр байгаа тэрэнд л орно доо гээд тэгж байна. Тэгээд байранд одоо тэр халаалга малаалга байхгүй одоохондоо байж бай, тэгээд намар юу яахаар бас юм өгч нэг байр майр өгч магадгүй гээд л тэгсэн, тэгээд л хоёр чемодан л байх юм тэгээд тэр үедээ ч ойлгодог юм байна лээ, нөгөө хоёр чемодантай л ирдэг юм байна гэж тэгээд за одоо ингээд байж бай, яваад чемоданаа аваад ир л гэсэн. Яваад чемоданаа аваад ирсэн чинь нэг их муухай өрөө, тэгээд л юу ч үгүй байсан чинь эндээс хоёр ор ав гээд тэгсэн чинь харин юу дээр нь хэвтэх нь битгий хэл ингээд санжийсан ингээд цагаан ор өгсөн, тэгээд л энэ одоо бараг тогтох ч юмуу ер тэрийг цэвэрлэ мэвэрлэ гэж хэлэхгүй байгаа юм чинь тэгээд л ингээд тавьсан, тэгээд нэг ширээ өгсөн тэгээд л болоо. Өөр юм өгөөгүй, өгөөгүй тэгээд хоол унд ч яах билээ вэ гэсэн чинь манайх одоо борц морц ч байхгүй хоол байхгүй, айл ерөөсөө хүн танихгүй гээд тэгсэн байхгүй юу, тэгснээ л нэг хүн дуудаж ирээд л нэг залуу байсан, аж ахуйнх гээд тэгээд л бид хоёрт нэг жаахан борц өгөөд л борцийг ерөөсөө мэдэхгүй юм чинь тэгээд нөгөө борцийг мэдэхгүй юм чинь борц өгөөд тэрийгээ яаж ч идэх юм ёстой хотод би ерөөсөө борцийг мэддэггүй юм байна лээ. Тэгээд нөгөө нэг хэрчсэн чинь нөгөөхөөрөө яаж ч хоол хийхээ мэдэхгүй, ганц борцоор ч яаж хоол моол хийх юм байгаа юм, тэгээд л одоо яахав дээ, ямарч гэсэн хоол унд хийж идээд сав суулга юм хум өгөөд тэгээд нөгөөхөө тэр өдөр нь цэвэрлээд тэгээд л орхисон. Тэгээд л би мэдэхгүй бид хоёрыг авсан ч гэсэн тэгээд л алга болсон, тэгээд л нэг тийм энэний тал шиг тийм өрөөнд хоёулаа байж байгаад дэлгүүрээс юм авч идээд л бараг хоол идэхгүй, тэгээд дэлгүүрээс юм авч идсээр байгаад тэр чинь бараг 7-8 хоносон тэгээд байж байсан чинь 20-д болоод л хамаг мөнгөө үрээд дэлгүүрээс юм авч идсээр байгаад барчихаж байгаа юм чинь, борцоор нь хоол хийгээд ч идсэн болохгүй байгаа юм чинь. Тэгээд хорьд болоод бүх багш нар семинарт ирсэн чинь гуч машины дээр нь суулгаад л явуулчихаж байгаа юм чинь, тэгээд л очоод семинарт суучихаад эргээд ирээд л тэгээд нөгөө дотроо байж байсан чинь багш нар нь яанаа та хоёр яаж ингэж байх юм энээ тэрээ гэсээр байгаад тэгээд бид хоёр нэг юм халаагууртай нэг даргынх нь, сумынх нь даргын хажуу талд яг том жижгээрээ ийм өрөөнд оруулсан /зааж үзүүлэв/. Тэгээд л хоёр ороо тавиад ширээгээ тавиад тэгээд л болоо, тэгээд нэг 150-ын цагаан плетка өгсөн, тэгээд л болоо тэгээд өөр юу ч байхгүй, тэгээд л нэг жил болсон ямарч гэсэн. Тэр үед тэр захирал нь аягүй хэнэггүй тэгээд ингэж л хүлээж авдаг юм байх гэж бодоод ерөөсөө мэддэггүй байсан. Би тэгээд энд ирэхэд болохоор бас л ирээд л онгоцноос буугаад л харин нэг багштай нь тааралдсан, нэг өвгөн багштай нь, тэгээд л шууд ирээд бас захиралтай нь уулзсан, захирал нь яг ирчихээд байж байсан. Шинэ хүн байсан яг бид нарын үеийн тийм залуу байсан, тэгээд ирээд байж байсан. Тэгээд байсан чинь тийм байр сууц мууц юу ч байхгүй, одоо яахаа ерөөсөө мэдэхгүй байж байсан чинь харин манай нэг багш ингээд энэ мал эмнэлэгт нэг өрөө байдаг юм нэг хүүхэн малын эмч байдаг юм тэрэнтэй танилцуулж өгье гээд тэгээд тэрэнтэй танилцаад тэгээд ер таньж манихгүй Өмнөговийн нэг хүүхэнтэй цуг нэг өрөөнд ороод л тэгээд байсан. Ерөөсөө тэгээд тийм бас сүртэй тэгж барьж хүлээж аваагүй ерөөсөө ямар ч гэсэн зүгээр л яахав бид нар би болохоор яахав хөдөөний одоо бодоход бол хөдөөний хүмүүс аягүй энгийн ингээд хээгүй юм байна. Би бараг л эхлээд л тэр Сэврэйд байхад бүр сэтгэлээр унаад яанаа ийнээ аймаар муухай тэгээд харин ингээд тэр Сэврэй болохоор нөгөө ийм харьцангуй тийм залуучууд малуучууд нь ер нь хүмүүс хүн ам цөөтэй байсан юм шиг байгаа юм, тийм бараг хүн ч явж байгаа нь харагдахгүй тийм элдэв янзын цонх руу ч чулуу шидэх юм ерөөсөө байхгүй байсан. Өөрсдөө ч тэрийг мэдэхгүй учраас ерөөсөө энд ирэхэд болохоор бас арай аягүй аймаар нь хаалга үүд цохьчихно, тийм юм бас байдаг байсан. Тэгэхэд чинь шууд яах гээд байгаа юм бэ гээд хэрэлдчихдэг байсан. Тэгээд л ахиж хүмүүс ирэхгүй байгаа юм чинь тэгээд л хүлээж авч байсан. Тэгээд энд тэр юунд би 2 жил болсон, тэр мал эмнэлэгийн тэрэнд 2 жил болоод тэгээд эндээс нөхөртэй болоод тэгж байгаад айлын бэр болоод гараад явсан. Тэгээд л ерөөсөө тийм гоц гойд сэтгэлд ингээд юу яахаар байдаггүй мөртлөө би яахав дээ хөдөөний хүмүүс бол аягүй тийм юу биш зүгээр л энгийн, нэг их элдэв янз болоод ингээд байдаггүй тэгээд зүгээр энгийн л хүлээж авдаг л юм байна гэж бодсон, ерөөсөө тийм юу яагаагүй, тэр нь тэрнээсээ илүү байсан, энэ нь бас яахав дээ арай ингээд яриа хөөрөө сайтай нөгөө тийм хэнэггүй биш байгаагүй учир за яанаа нэг өдөр байхгүй байхад байхгүй байна гэхээргүй л юм байна даа л гэж тийм юм бодож л байсан, ер тийм юм байхгүй. Тэгээд л хэнэггүй нэгдүгээр анги авна шүү гэчихээд л ингээд яахав чадах уу барих уу ч гэж байхгүй, энээ тэрээ ч гэсэн тийм юм ерөөсөө байхгүй. Тэгээд бид нарын үед чинь тийм байхад чинь одоо үетэй харьцуулж үзэхэд чинь одоо манай сургууль чинь ингээд шинэ боловсон хүчин ирэхэд сум орон нутгаас мөнгө өгнө, сургуулиас мөнгө төгрөг өгнө, зуу зуун мянган төгрөг ингээд өгчихөж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө байрыг нь бэлдээд өгчихнө, бүр манай сургууль бол идшийг нь өгчихнө, гурил будааг нь хүртэл өгдөг байсан харин зүгээр сая өгсөнийг мэдэхгүй. Өмнөх жилүүдэд гурил будааг нь өгнө, тэр битгий хэл хичээлдээ хэрэглэх скоч өгөөч, ватум өгөөч тийм юмаа хүртэл сургуулиас авчихна. Тэгэхэд би одоо мэдээж л ажил нь ч гэсэн би сургуулиас нээрээ хүний урманд би нээрээ ганц скоч үнэгүй авч үзээгүй юм байна даа гэж хүртэл би ярьж байдаг. Одоо бол бүр үнэхээр хүн сэтгэл гаргаад ажиллая гэвэл хүн би чинь би тэгж мөнгө төгрөг харин бид нарын үед төгсөхөд боловсролын газраас тусгай дунд одоо техникум төгссөн болохоор 150 мянган төгрөг ч билүү өгдөг байсан юмаа, нэг өгдөг байсан шүү. Дээд сургууль бол тэд, ТМС бол тэд тэдээр гээд өгдөг байсан, бас ч нэг боловсролын газраас нэг хэдэн төгрөг авсан юмаа, худлаа нэг юм ч аваагүй биш шүү бас авдаг авсан. Тэгэхээс би энэ сургуулиас за манай сургуулийн хувьд бол одоо ирсэн боловсон хүчнийг бол би хангалттай харж үздэг гэж боддог. Ямар ч гэсэн ингээд өвлийнх нь идшийг хонь монь өгчихдөг, одоо ингээд намар болоод л хичээлд орохоор ямарч гэсэн хоёр айлын дунд хуваагаад ав гээд хонь өглөө л гэдэг юм. Сүүлийн хэдэн жил бол цахилгаан манай сум орон нутгаас бол ирсэн хүндээ зуун мянган төгрөг өгдөг, тэгээд сургууль ямар ч гэсэн энэ саяын жилээс тэрний өмнөх жил л лав бас зуу зуун мянган төгрөг өгсөн, тэр чинь бас харж үзэж яахав.

Оюунтунгалаг -

Залуу боловсон хүчнийг одоо бас?

Энхтуул -

Харж үзэж байна, тийм болохоор бас хүмүүс сэтгэл мэтгэл ингэдэг байж сэтгэл гаргаж ажилласангүй энэ тэр гэж би бас хэлж л байсан. Бид нарын хувьд ерөөсөө өдий хорин хэдэн жил ажиллачихаад юм аваагүй тэр нь яахав дээ. Би эндхийн гэр бүлтэй ийм хүн болчихоод гэж та нар хэлэх байх л даа гээд л би ямар сайндаа тэгж л байлаа. Бас одоо бол энэ хоёр тал бол бас л аягүй харьцангуй ийм, боловсролын талаар бол одоо авдаг арга хэмжээнийх нь хувьд бол одоо би тэгж бодоод байгаа шүү дээ. Шинэ ийм янз бүрийн хууль тогтоомжнууд их гардаг боловч ерөөсөө хэрэгжилт гэдэг юм ерөөсөө байхгүй, өмнө нь одоо би нээрээ үнэхээр ингээд залуу ч багш байлаа. Намайг хүүхэд байхад боловсрол одоо юунаас ямархуу юм нь яаж байсныг би бас нэг их сайн мэддэггүй шүү дээ. Ер нь тэгээд би багш нар л их ямар ч одоо цаанаас юу ч байсан багш нар л одоо сайн байж хүүхдээ сургаснаар боловсролын одоо юу яадаг байх, боловсрол одоо багш нараас л их шалтгаалах асуудал гэж бодоод байдаг шүү дээ, гол л юм багш нар л үнэхээр хичнээн сайхан хууль дүрэм хичнээн сайхан юм цаанаас нь гаргаж өгөөд тэгээд багш нар муу байх юм бол ямарч юугүй шүү дээ, тийм юм одоо үнэхээр багш нар муу бол тэр хичнээн хэрэгжээд ч нэмэргүй юм шиг байгаа юм. Багш нар сайн бол юу ч гаргаагүй би өөрийнхөө сургуулийг тэгж боддог. Багш нарыг бол манайх бол манай удирдлага эд нар тааруухан манай багш нар сэтгэлдээ тэр манайх манай удирдлага ирэхгүй хичнээн хоног ирэхгүй байсан ч манай багш нар 6 цагийн хичээлтэй бол 6 цагийнхаа хичээлийг заагаад л явж л байдаг. Би энийг хийх ёстой гээд ингээд байж байдаг. Ер нь тэгээд одоо бол манайд энэ сургалтын тогтолцоо манайх бол байж байгаад л ингээд л өөрчлөөд л ингээд байж байгаад л ингээд өөрчлөөд байдаг болохоор тэрэн дотор үнэхээр ингээд ёстой нээрээ хүүхдүүд л тэрэнд аягүй юу болж байгаа юм чинь тийм ээ, тэгчихээд ер нь стандарт энэ тэрээ аягүй хурдан ингээд сольдог тийм ээ, солих нь ч одоо яая гэхэв, ер нь тэгээд би ер нь сурах бичгийн талаар бас аягүй их юу байна аа. Тэгээд сурах бичиг одоо ингээд зохиож байгаа хүн юу хүүхдийнхээ яахав дээ яг орчин үеийн хүүхдийнхээ тийм тэр шавь төвтэй сургалт гэсэндээ ингэж за ер нь сурах бичгийг л би ямар ч сурах бичгийг л нэг голдог шүү дээ ер нь, аягүй сурах бичиг их хангалтгүй байдаг юм бас энийг хэлж байсан нь зүйтэй болов уу гэж боддог юм би. Ер нь дээд газраас яг ингээд тийм туршлага ямарваа нэгэн юмыг одоо туршилт хийгээд 6 настай хүүхэд гээд тийм ээ, тэр тийм газар тийм тийм газар ингээд туршилт хийлээ, туршилтынхаа үр дүнг яг ийм ийм байна, ийм ийм байгаа учраас одоо манайх 6 настай хүүхдээ ингээд авахаар боллоо тийм ээ гэх ч юмуу, ямарваа нэгэн юманд туршилт хийж байдаг шүү дээ, заавал тийм ээ хөдөө газар бүсчилээд төв газар тэгээд тэрнийхээ үр дүнг нь манайхан аягүй байхгүй.

Оюунтунгалаг -

Үзэхгүйгээр?

Энхтуул -

Ерөөсөө үйлчлэхгүй, зүгээр л суудал ингээд ямарч үр дүнгүй л ингээд байна. Эхлээд 6 настай хүүхдийг авч байснаа үр дүн нь ийм байгаа, ийм сөрөг үр дагавар гарч байгаа. Орон нутагт болохоор ингээд байна, төв газар энэ нь ингээд байна гэсэн юм байхгүй. Тэгээд л тэрийг бид нар дараа нь яахаа нэг хэсэг яахаа мэдэхгүй нэг ийм юм л ингээд л байгаад л байдаг, тэр нь болохоор нөлөө нь болохоор хүүхэд дээр тусаад байгаа байхгүй юу, нөлөө нь ингээд хүүхдэд бид нар ч гэсэн дээ яаж байгаа нь мэдэхгүй. Одоо ингэх юм гэнэ лээ гэхэд нэг өөр юм гаргаад л ирдэг, ингэх юм гэнэ лээ одоо л нэг болж байна даа ингэлээ гэхэд тийм ерөөсөө үр дүнгээ манайхан аягүй тийм байхгүй үр дүнгээ ерөөсөө үзэхгүй, аягүй сонин тийм юу яагаад байдаг. 6 настай хүүхдийн хувьд яахав дээ одоо ингээд би болохоор энэ жил бас 6 настай хүүхдүүдийн ангид нөгөө туршилтынхаа ангиудыг одоо тийм тийм гээд одоо бас ингээд яриад хэлээд байгаа л даа. Ерөөсөө тийм юм байхгүй, хий л нэг битүү л нэг юм ингээд байгаа юм чинь. Би сая гэхэд л 6-7, 8-9-тэй гурван настай хүүхдийг аваад сая энэ жил ингээд л ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт яах юм хүүхдүүд хүрээд ирж байгаа юм чинь ямар энэ таван хүүхэд 6 настай энэ Энхтуул ав, энд 7 настай 10 хүүхдийг чи ав гэхгүй шүү дээ, нөхцөл нь тэр юм чинь, би авч л аваад би яаж байгаа вэ гэвэл би 8 настай хүүхдийг сургадаг л би юм заалгасан шүү дээ тийм ээ, ондоо би тэрүүгээрээ л би явж байгаа шүү дээ. Одоо яах вэ гээд юм хумнаас уншаад л ингээд л юм сонсоод л энд тэрүүгээр л би явсан яг үнэнийг хэлэхэд тэгээд л явж байдаг, үнэндээ яахав дээ би зүгээр одоо бол бид нар хар практикаар л сургачихаж байгаа байхгүй юу тийм ээ, яг үнэндээ бол тэгж байгаа байхгүй юу, би мэдэх юм надад байхгүй шүү дээ. Би хар практикаар л сургаж байгаа, тэгэхэд 6 настай хүүхдэд нээрээ авах ч юм байна, хаях ч юм байна, тэр үнэхээр бас байнаа, 6 настай хүүхдэд тэгэхэд 6 настай хүүхэд нь илүү сурчихаж л байгаа байхгүй юу тэрүүгээр явахад.

Оюунтунгалаг -

Тэгэхээр энэ 22 жил ажиллах явцдаа одоо мэргэжил боловсролоо ер нь яаж дээшлүүлэх вэ?

Энхтуул -

За тэр талаар бол одоо ер нь мэргэжил би төгссөнөөсөө хойш зүгээр ингээд орон нутгийн семинарт бол одоо багш нарын мэргэжил юу яадаг шүү дээ намар ингээд л семинар яваад манай одоо багшийн сургуулийн багш нар ч гэсэн одоо ирээд л ингээд л зааж би багшийн сургуульд сонсож байсан би багшийн сургуульд л сонсож байсан онолын юмаа л нэг хэсэг л би яадаг л даа. Манай сургуулийн багш нар ирээд надад зааж байсан юмаа л ярьдаг байсан. Манай Нямжав багш ирээд надад зааж байсан юмаа л ярьж байсан, харин сүүлийн үед нэг өөр өөр багш нар ирээд арай өөр болж байгаа байхгүй юу, одоо нэг арай өөр болоод байгаа шүү дээ. Тэгэхэд яахав гэвэл би 8 сард тэр семинар суунуу гэхээс би за байз би ингэж байна шүү дээ ерөөсөө л би одоо ингээд 23 жил ажиллахдаа би 99 онд анх удаа Улаанбаатар очиж нэг сургалтанд явж үзлээ, өөр би ерөөсөө багш нарын мэргэжил дээшлүүлэх юу гээд байдаг институт гээд л байдаг тэр чинь одоо тэр байлаа шүү дээ тийм ээ ер нь, би ганцхан удаа тэр л сууж үзлээ. Өөрөөр би ерөөсөө аймагт л нэг семинартай гээд л багш нарын семинартай гээд л очиход миний ерөөсөө төвөөс хүн ирнээ, хотоос хүн ирнэ ээ л гээд надад зааж байсан багш нар минь надад заасан юмыгаа л зааж байдаг шүү дээ, ерөөсөө л тийм байдаг, харин тийм. Одоо сүүлийн үед бол харин өөр байна аа, өөрчилсөн би сая энэ жил бас багшийн сургууль дээр очоод би тэр 6 настай хүүхдийн сургалтанд суулаа, бас өөр юм ярьж байна. Одоо бол өөр юм хэлж байна бас арай өөрчлөгдөж байна сургалтын хэлбэр нь өөрчлөгдөж байна, бас ингээд дадлага мадлага ингээд явж байна, бас арай өөр л байна. Тэгэхээр одоо зүгээр үнэхээр багш нарын мэргэжлийг дээшлүүлнэ гэж юм манайд тийм их юм үнэхээр манай сургууль ч бас ямарваа нэгэн юмыг их хойшлуулдаг байхгүй юу. Тэр бол ерөөсөө тийм юм байхгүй. Би бол нээрээ тэгэхдээ би өөрөө мэргэжлээ үнэхээр ингээд юу яаж дээшлүүлээд байдаг, би одоо сүүлийн үеийн багш нарыг зүгээр ингээд манайд эчнээгээр ч хүүхдүүд байдаг, ном элдэв янзын юмаар ч юмуу тэрийг чинь уншъя, багш нь нэг уншчихаад яг үнэндээ тэд нарынхаар л ингээд байлаа. Тэгэхдээ одоо яг сая манай сургуулиас Намуунцэцэг гээд багш төгссөн шүү дээ тийм ээ, тэр ноднин төгссөн, Намуунцэцэг багшийг би тэгэхдээ хүнээсээ бас их шалтгаалаад байна сүүлийн үед тийм ээ, Намуунцэцэг багшийг би өөрөө мэргэжилгүй өөрөө юу болохоороо маш их юм сурч ирсэн хүн, тэр их ном юу авчирч өглөө бас яалаа, өөрөө их юм сурч ирлээ. Би түрүү түрүү үеийн багшийн сургууль төгсөж байсан хүүхдүүдийг одоо улам голоод л байгаа шүү дээ ер нь, тэгээд хүнээсээ болж байна гэдгийг бас бодлоо. Одоо хоёр дахь, гурав дахь жилдээ ажиллах гэж байна. Манай сургуулийг төгссөн Даваасүрэн, Ачмаа гээд хоёр багш бол тэр хоёрт тусад нь хичээл заагаагүй байх гэж би бас бодоод байгаа, үнэхээр сайн хүмүүс ирлээ. Тэр хоёр хүүхэд сургуульд байхдаа өөрсдөө тийм чамбай хүүхэд байсан, одоо тэр хоёрыг бол хоёр жил ажилласан гэхэд төгсөөд 5-6 жил ажилласан хүнээс бол хавьгүй дээр хүмүүс байна, юм юмыг мэдэж байна, ерөөсөө юм юмыг мэддэг. Дор хаяад л стандартын нэг уралдаан зарлачихъя гэхэд одоо тэд нар чинь төгсөөд ирсэн хүн, манайд Мөнх-Эрдэнэ гээд л нэг багш ирсэн, одоо хоёр жил бас энэ хоёрын урд талын жил ирж байсан. Сургууль төгссөн юм болов уу үгүй юм болов уу л гэхээр л ирж байсан, юм асуухаар яг шинэ стандарт нөгөө юм хумнаас тэрийг та нарт заадаг биз дээ, үгүй чи л хэлээд өгөхөөр тэгэхээр байдаггүй бид нарт заадаггүй үгүй гээд л ерөөсөө, тийм хүмүүс ирж байсан. Одоо энэ хоёр болохоор би ямар сайндаа үгүй энэ хоёр нөгөө гүнзгийрүүлсэн анги гээд л юм байдаг даа сургуульд та хоёр тийм юманд сураагүй байх даа, ингээд дуу муутай л даа зайлуул, тэгээд аа гээд л нэг юм ярьж байна. Хүнээсээ шалтгаалж байна. Тэгээд би заадаггүй биш заадаг юм байна бас гэдгийг сүүлийн үед мэдлээ, заадаг юм байна. Ноднин жил бас нэг багш бас төгсч ирсэн, миний нөгөө ангид нэгдүгээр анги авсан Наранцацралт гээд, тэр хоёр шиг биш ямар ч гэсэн тэгэхдээ бол сүүлд одоо тэр Наранцэцэг эчнээгээр сурсан хэзээд билээ гээд багш нар тэгээд байдаг Наранцэцэг багш сайн багш, юм болгоныг сурч байж, уг хүн өөрөө л тэгээд бас өөрөөсөө шалтгаалах юм олж авъя л гээд байвал олж аваад л байна шүү дээ тийм ээ, тэрийг бас тийм болохоор би бас юм заадаг юм байна аа. Наранцэцэг багш чинь их юм юу яалаа, Даваасүрэн багш, Ачмаа багшаас бол их юм сурч байна. Би одоо сүүлийн үед яг яаж мэргэжлээ дээшлүүлж байна вэ гэвэл тийм хүмүүсээс ном, тийм хүмүүсээс мэргэжлээ дээшлүүлж байна.

Оюунтунгалаг -

Төгсөгчдөөс?

Энхтуул -

Төгсөгчдөөс.

Оюунтунгалаг -

Шинэ багш нараас?

Энхтуул -

Өшөөгөөр бид нарыг үнэхээр юу яахгүй байна аа, үнэхээр багш нарын мэргэжил дээшлүүлэх тийм юм ерөөсөө байхгүй байна.

Оюунтунгалаг -

Та ер нь ажилдаа дуртай байсан уу, одоо дуртай юу ер нь?

Энхтуул -

Би дуртай байсан, ажилдаа бол дуртай. Би ингээд хүүхдүүд эд нараасаа ерөөсөө аягүй дуртай шүү дээ. Гэхдээ хүний ажилд дуртай байх чинь бас их сонин байдаг юм байна аа, нөлөөлөх юм байна гэж байдаг шүү дээ. Юу нөлөөлөөд байдаг вэ хүний бас тэр ажиллаж байгаа орчин одоо тэр хамт олон тэр сургууль бас их нөлөөлдөг юм байна шүү дээ. Би ер нь сайн, сайн багш нартай би ч одоо сургуулийн залуу багш байсан болохоороо аргагүй шүү дээ, нөгөө гоё юу өөрт аягүй гоё байсан, тийм олон настай багш нартай ч байлаа. Ингэж явсаар байгаад одоо манай сургууль нэг жаахан сүүлийн залуу хүмүүс ингээд ирээд явах нь одоо жаахан сэтгэл за яахав дээ гэсэн нэг жаахан санагдаад байдаг болсон. Тэгэхээр би яг өөрийнхөө ажилдаа мэргэжилдээ би дуртай, ер нь бол би эд нартай тэгээд нэг өө нэг муу хэдэн хүүхэдтэйгээ бол зууралдаж байхад бол ер нь бол бас зууралдаад л байх санаатай шүү, ер тийм. Тэгэхдээ нэг жаахан тийм юм нөлөөлөөд байна уу гэж би өөрөө бодоод байна. Сургууль маань одоо нэг гоё улирлууд нь нэг аягүй гоё би тэгсэн мөртлөө би нэг бариулсан юманд би их дуртай хүн, за тийм юм хий тэг гээд байвал л нэг гоё санагдаад байдаг. Хүн ингээд юу нь мэдэгдэхгүй байхаар хүн бүр ингээд назгай болж байхгүй юу тээ, тийм юманд л жаахан нөлөөлөөд байна уу одоо чинь за байз яая даа.

Оюунтунгалаг -

Ер нь ингээд бодохоор зүгээр ажилдаа хандах хандлага чинь өөрчлөгдөж ирэв үү, энэ одоо хорин хэдэн жилийн хугацаанд?

Энхтуул -

Хандлага өөрчлөгдөхгүй яахав дээ, ер нь би эхлээд ямар сайндаа арваад жил болоход ямар байсан бол гэж би өөрийгөө боддог юм. Зайлуул хүний хүүхдүүдийг ер нь яаж сургаж байсан юм бол гэж би бас боддог юм. Тэгэхдээ үгүй яахав дээ нэг юм сургаад л байсан гээд ер нь тэгээд би хүүхдийг би ерөөсөө өөрөө бодоход яг өдий жил ажиллахдаа ерөөсөө л хоёр хүүхэд улираасан бас нэг гурав мурван хүүхэд улирсан. Намайг нэг декирэтээ аваад явчихаад ирэхэд нэг манай ангийг нэг хүн авч байсан юмаа. Би яахав нэгээ төгсгөөгүй явсан юм чинь тэгсэн нэг хоёр гурван хүүхэд улираасан байсан, би нэг их харамсдаг байхгүй юу. Уг нь гайгүй байсан юм яачихав гээд тэгээд л тийм болохоор хандах хандлага үгүй тэгээд улам бүр нэг юунууд ингээд нөгөө нэг их аягүй сонин болдог юм байна шүү дээ. Багш хүн чинь тэгээд мэдэхгүй ээ нэг л бүүр бараг л гэрээ мартаад л сургууль дээр байхаас биш бүүр нэг ийм улам л би нэг ийм сэтгэлээсээ болоод байх шиг байдаг байсан. Гэхдээ би сүүлийн нэг хоёр жил бас арай жаахан нөгөө тэр хандлага маань овоо сайхан улам эрчимжээд байгаа хандлага маань жаахан буураад байна гэж бодоод байна тийм ээ, тэрийг харин юу нөлөөлөөд байгааг би яг нэг бас ийм орчин юу маань нөлөөлөөд байна уу гэж би бодоод байна тэгэхээс.

Оюунтунгалаг -

Одоо ажлын чинь одоо ажил дээрээ одоо жигшдэг юм чинь юу вэ, хэцүү зүйл нь юу вэ, бахархдаг зүйл нь юу вэ, амар зүйл нь юу вэ?

Энхтуул -

За ёстой бахархдаг зүйл гэвэл энэ олон сайхан хүүхдүүдтэй ингээд байж байхад үнэхээр одоо хүнд чинь янз бүрийн л юм юу яана шүү дээ тохиолдоно энэ чинь, би ч ёстой бас гэр орондоо харьцангуй бас их тайван ч тийм байдаг хүн. Гэлээ гэхдээ хүнд чинь бас янз бүрийн л юм тохиолдоно. Тэгэхэд ер нь сургууль дээр байхад үнэхээр тэр хүүхдүүдийн дунд би бүх л муу муухай бүх юмыг ер нь мартдаг, ерөөсөө л энэ сургууль гэдэг чинь бас хүнийг аягүй сайхан тийм аягүй гоё гэгээлэг гоё байлгадаг тийм ээ, энэ талаараа би аягүй их бахархдаг. Надад ер нь жигшиж байгаа сүүлийн үед ер нь багш хүн тэр тусмаа энэ жижиг газрын багш хүн бол ер нь л багш нар чинь ямарваа нэг юмны манлай байна, бүх юмыг манлайлдаг тэгээд дээр нь бас хүмүүст нэр хүндтэй байх гээд л аягүй их тийм сайн юмнуудыг ингээд бүх шинж багш хүнд байх ёстой. Сүүлийн үед ер нь энэ залуу хүмүүсийг тэр тусмаа багш нар миний байгаа орчин ч багш нар болохоор дэмий ийм хов жив, энэ тэрийн атаархал тэр энийг л би аягүй их жигшдэг юмаа, аягүй муухай юм шүү дээ. Тэр тусмаа багш хүн тэгж болохгүй, тэгээд бас одоо хүмүүс багш нарын бас нэг одоо би өөрийнхөө л юун дээр яриад байгаа шүү дээ тийм ээ. Багш нар бас хүний хүүхдүүдийг бас эцэг эхийнх нь одоо нөгөө айл, айлын амьжиргаа эцэг эхийн одоо мэргэжил, боловсрол тэр л талаар одоо бас одоо сүүлийн үеийн багш нар илүү хүүхдийг одоо тэр энэ хүүхэд маань ямар хүүхэд вэ сайн уу муу юу гэдгийг л харна уу гэхээс биш тэрний эцэг эх ямар боловсролтой одоо тэднийх баян хоосны ялгаа одоо чинь манайд тийм юм баян хоосны ялгаа малгаа тийм юмаар хүүхдийг бас их үздэг, өмссөн зүүснээр нь өө энэ одоо аятайхан ээж, аав нь ийм юм чинь энийг нэг ийм юманд оруулчихъя, энэ яахав гээд тэр ч байгаа юмыг л би илүү ёстой үнэхээр жигшмээр юм тэр багш хүнд байх ёсгүй асуудал тийм ээ. Тэр хүүхдийг мэдлэгээр нь тэр юмны оролцоогоор дүгнэдэг болохоос биш тэрний аав, ээж ямар сайхан баян хүн байгаад энэ хүүхэд муу хүүхэд байгаад хүнд тэрийг тэгж тэр эцэг эхийг нь тэр өмссөн зүүснээр нь одоо сүүлийн үед бол яг ер нь багш нар тийм болчихоод байна шүү дээ, тийм байгаа биз дээ ер нь надад тэгж ажиглагдаж тэр юмыг нь би илүү их жигшдэг, тэрийг одоо хүн болгонд би хэлдэг. Нэгэнтээ би жигшиж байгаа учраас жигшиж байгаа юмаа хүмүүсийг жигшүүлэхийн тулд хэлэх ёстой байх гэж би боддог. Би хэлдэг байхгүй юу, ингэчихмээр байна одоо нэг концерт болоход нэг их бүдүүн хөөрхөн дуулдаг охин орсон, энүүгээр яах юм бэ тэр аягүй дажгүй гоё хувцасладаг царайлаг тийм юмаар яах юм бэ тийм ээ, би шууд л хэлдэг юм, шууд хэлэх тийм хэлэх нь зүйтэй байх гэж бодоод ингээд тийм жигшмээр ч юм байх юм тэгээд хүмүүсийн ч дутагдал шүү дээ ер нь тийм ээ.

Оюунтунгалаг -

Ер нь ингээд бодож байхад таны амьдралд маш гүн гүнзгий мэдрэгдэж байсан үйл явдал байдаг уу?

Энхтуул -

Сайнааар ч муугаар ч юмуу?

Оюунтунгалаг -

Тийм муу сайн алинаар нь ч байсан ер нь гүнзгий нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Энхтуул -

Би багш хүнийг ер нь одоо ч гэсэн би ингээд залуу багш нарыг хэлж байсан. Багш хүний ар гэр их одоо ар гэр сайтай байх ёстой гэж боддог тийм ээ. Яагаад гэвэл ингэж сургууль дээр тэрийг их ойлгодог. Тэгээд очоод ер нь би одоо ингээд гэртээ тийм ээ өнөөдөр, за өнөөдөр чинь манайх махтай билүү за өнөөдөр хүүхэд маань за хүүхдийн маань тэр гутал тэгсэн байсан, за өнөөдөр чинь манайх устай билүү гэж бодож байвал би энэ ажлыг өнөөдөр ирчихээд 4 цагийн хичээлийг нэг их аятайхан хүүхдэд өгчихөж чадахгүй байхаа гэж боддог байхгүй юу. За юу билээ очиход гэр минь тийм байх болов уу за би чинь нэг тэрийг тэрэнтэй тэгээд муудалцаад тэгээд би нөхөртөө тэгээд хэлсэн тийм учраас би ар гэр сайтай байх ёстой гэж бодоод байгаа юм. Тэр ар гэр сайтай байхыг бид нар өөрсдөө өмнө нь тэрийг бүрдүүлэх ёстой шүү дээ тийм ээ ер нь бол, би тэгж боддог юм. Тийм болохоор ар гэрийн нөлөө их байх байдаг тийм ээ. Тийм учраас би энд ингээд бас нэг учиргүй сайн ажиллачихаагүй ч гэсэн бас яахав дээ нэг муу гэж хүмүүс хэлдэггүй байхаа тийм учраас энэ ажил энэ тэрийг би ер нь аягүй юу одоо хадмууд маань үнэхээр би бас тэр хоёртоо үнэхээр их надад би ингээд одоо 3 хүүхэдтэй тэгэхдээ би үнэхээр тэр 3 хүүхдийг гаргасан, гаргасан тэгэхдээ яг сургуульд орохдоо бас ирцгээсэн, одоо миний охин одоо 20-той 20 настай оюутан, дараагийнх нь 18-тай энэ жил бас оюутан болж байгаа, бага хүүхэд маань одоо 14-тэй одоо 7 дугаар ангид орно. Тэгээд үнэхээр би тэр хүүхдүүд мүүхдүүд тэгж үнэхээр нэгдүгээр ангид орохдоо л ирсэн. Хүүхдээ би гаргачихаад л харин дунд талынхаа охиныг жаахан энд бас нэг гурав дөрвөн сартай байхад нь авсан. Тэгээд хадмууд маань энэ төв дээр байж байгаад тэгээд л тэтгэвэртээ гараад л тэгээд хөдөө гарсан намайг байхад л, тийм болохоор миний амьдралд үнэхээр ёстой одоо тэр манай хадам өвгөн хөгшин хоёр өөрийн тийм ерөөсөө хүүхэдгүй, манай нөхөр ингээд өргөмөл, тийм болохоор одоо үнэхээр л тэд нар л одоо үнэхээр л миний амьдрал үнэхээр хүн болгоны амьдралд ингээд хадам мадам нь ингэж сайхан одоо гоё нөлөөлж сайхан байлгаж чадна. Тэд нар л одоо миний амьдралд их л сайхан нөлөө болж ингэж л ёстой үнэхээр сайхан тийм хүмүүс байдаг юм. Тийм хүүхдүүдийг маань харж тийм болохоор чинь хүн чинь ер нь хүүхдэдээ санаа зовохгүй хүүхэд байхгүй болохоор чинь гэр орон гэж хүн бол яаж ийгээд ингээд зохицуулна шүү дээ тийм ээ, тийм болохоор их л сайхан тийм нөлөөтэй юмнууд.

Оюунтунгалаг -

Таны амьдралд ер бусын буюу одоо бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Энхтуул -

Нэг их байхгүй ээ зүгээр, энгийн л ёстой нээрээ гэхдээ яахав дээ нэгэнтээ л миний нэр ч гэсэн гараад ингээд ярьж байгаа юм чинь тэр бол ийм түүхийн хүний л нэрнээс ажиллаж байгаа юугаа ч ярьж байгаа амьдралынхаа юуг ч гэсэн ярих нь мэдээж хэрэг тэр сайн муу алийг нь ч гэсэн ярих нь зөв шүү дээ. Энэ бол би өөрөө ярьж байгаа учраас мэдээж юу яагаад байх юм байхгүй шүү дээ. Яг манай нөхөр бол их архи уудаг, үнэхээр би тийм учраас тэр миний амьдрал дээр хадмууд сайн мэдэж байгаа, архи уухдаа надад одоо ингээд хүмүүсийг янз бүрийн ааш элдэв янзын юмаар яг ингээд архи уугаад л байдаг одоо, өөрөөр архи ууж байна гэдэг бол би ч хэлж байгаагүй боловч тэгэхэд бол би бол өөр яг ингээд хүний амьдралаас миний амьдрал өөр яг өөр. Яахав хүн харахад бол тэр хүүхэд шуухад тийм юмтай юу яагаагүй ингээд, тэгэхэд бол яг бараг үргэлж шахуу одоо ингээд архи уудаг, тэгэхэд би тэр үедээ яг тэр одоо намайг ингээд байна уу гэхээргүй би ажил төрлөө ингээд хийдэг, тэр бол бас нэг аягүй л юу л юм байдаг л даа тийм ээ. Үнэхээр л миний одоо, одоо надад бол үнэхээр тэр гэр оронд бол тэр хийх ёстой юмыг бол хийчихдэг, бүх юмыг амжуулж ингээд би гэртээ яах вэ гэхгүйгээр тэр хүн тэр гэрийн ажлыг амжуулдаг байсан. Тэгэхдээ бол одоо сүүлийн гурав дөрвөн жил надад манай гэрт бол тэр хүн байдаг гэхдээ надад ямар ч сайн талаас тэр хүн надад нэг ч юмыг ингэж яаж амжуулж одоо тэр би тэр хүнийг одоо гурван хүүхдийн маань эцэг гээд ийм болгочихоод би энэ хүнийг орхиж болохгүй дээ гэж тэгж байгаа болохоос биш ямарч тийм тэр бол одоо бас нэг гоц тийм сонин юм шүү дээ тийм биз дээ, тийм байдлаар л одоо тэгээд тэр хүнтэй ингээд байдаг. Тэгэхдээ яахав сүүлийн нэг 3 сар бас жаахан яагаад алга л байна л даа, байхгүй л байна. Тэгэхээр одоо би тиймэрхүү одоо бас амьдрал дотор л энэ ажлыг л амжуулж яваа тийм ээ.

Оюунтунгалаг -

Ер нь бол ажил амьдралаа зохицуулахад бас амаргүй тийм ээ ер нь л?

Энхтуул -

Тийм.

Оюунтунгалаг -

Ер нь одоо өөрөө зүгээр боддог уу, хот руугаа нэг явчих юмсан, би ерөөсөө угаасаа л хотод төрсөн унаган хүн л юм, хотын унаган хүүхэд л юм чинь ч гэдэг юмуу эсвэл ерөөсөө энэ хөдөө ингэж байхаар харъя ч гэдэг юмуу ер нь тэгж санагдаж байв уу?

Энхтуул -

Учиргүй тэгдэггүй байлаа, ер нь бол би яг Улаанбаатар руугаа явчих юмсан гэж их санаанд ордоггүй байсан. Ээж, аав хоёр маань амьд байхдаа би одоо ингэдэг байсан. Ерөөсөө бол энд ирээд ер нь би энд ирснээсээ хойш одоо энэ чинь нэг 95 он хүртэл яг зун ингээд зургаан сард амрангуут л явчихдаг Улаанбаатар руугаа тэгээд 8 сард ирдэг, ийм байлаа. Гурван хүүхэд хөдөө шүү дээ. Тэгэхдээ ээж аав минь аав маань 93 онд өнгөрсөн. Ээж маань сая 2001 онд өнгөрсөн. Тэгэхэд ээж, аав хоёр маань зун очиход их гайхдаг байсан. Үр хүүхэдтэй, хань ижилтэй болсон байж зун нь хүрээд ирэхээр чинь тэгээд ээж, аав маань надад ингэж хэлж байсан, за хүү минь хүн би бол хүүхдүүд хөдөө байгаа гэж хэлж, хүн бол ингэдэг юм ер нь бол би гэрээ санаадаа гээд тэгдэг байхгүй юу, тэгээд хүний ээж, аав чинь ч насан туршдаа цуг байдаггүй юм, хүний үр хүүхэд ч цуг байдаггүй юм, ер нь хүн хань ижилтэйгээ насыг бардаг шүү дээ, миний охин зун гүйгээд ирэх юм гэхээр гээд тэгэхэд би юу ч санадаггүй байлаа, тэгээд л гүйгээд ирчихнэ. Тэгээд 91, 95 оноос хойш бага хүүхдээ гаргаснаас хойш бас нэг арай ингээд цуг ер нь тэгээд нөгөө түрүүн ч гэсэн бид хоёрын ярьснаар гэр бүл чинь хэдэн сараар эд нар ингээд явчихад бас их сонин шүү дээ. Ер нь л цуг байж ингэж байж л бас дасаж байж бас тийм ээ хүний юу байдаг юм чинь бас тийм юм байдаг ч байсан юм уу мэдэхгүй. Надад уг нь бол сэтгэл зүй элдэв янзын тийм юм байхгүй мөртлөө би тэгээд л явчихдаг байлаа, ингээд ингээд ингэж хэлж байлаа, би тэрийг тухайн үед сонсож л байсан. Гэхдээ би өөртөө бас жаахан шингээгээд авч зүгээр хаяагүй л юм байна л даа. Ингээд байж байсан чинь одоо 2 жилийн өмнө харин охин том охиноо оюутан болгож явуулаад дараагийн охин маань аймаг руу арван жилийн сургуульд явлаа, хүү маань бол одоо эмээ өвөө дээрээ л байдаг байхгүй юу. Тэгээд л 9 сард ингээд л хоёр хүүхэд маань яваад л өгөхөд нээрээ л бид хоёр хоёулхнаа үлдлээ. Тэгээд л юу яахад чинь нээрээ хүүхдийг чинь бид нар их гарын үзүүрт зардаг байсан чинь нээрээ л үнэхээр хүн үнэн юм даа. Миний хүүхдүүд нээрээ одоо ингээд л насанд хүрээд л одоо оюутан болоод явлаа. Гэртээ ирэх хонгийн чинь одоо арван жилийн сургуульд явахдаа бол ингээд улирал болгон жилд нэг 4 удаа ирчихдэг байлаа тийм ээ, тэгэхэд чинь одоо миний оюутан хүүхэд чинь өвөл нэг ирнэ. Тэгээд зун хэдэн сард ч улам л холдчихоод тэгээд л хүний л хүн болоод цаашаа л явна уу гэхээс одоо бол улам олдохгүй тэгэхээр миний эцэг эх их л үнэн үг надад бас хэлж байж тийм ээ, үнэхээр л хүн нээрээ насан туршдаа л хань ижилтэйгээ л цуг явдаг юм байна. Нээрээ л үр хүүхэд эцэг эх маань гээд би эцэг эхээ саналаа гээд гүйж л байсан тийм ээ. Тэгэхэд нээрээ эцэг эх маань намайг орхиод ингээд явчихаж байгаа юм чинь, нээрээ үр хүүхдүүд маань холдож одоо улам л ингээд цаашаа холдоно доо, нээрээ л би бас хань ижилтэйгээ л ингээд бас насыг барах ёстой юм байна гэдэг нээрээ миний ээж, аав бас тэр нөгөө эцэг эхийн хэлж байсан тэгээд би түүнээс хойш хүний эцэг эхийн хэлж байсан үг болгон үнэтэй байдаг юм байна үнэхээр үнэтэй байдаг юм байна гэдгийг бас би мэдэрч л байлаа тэр үед, юу гэж асууж байлаа. Асуултаас гажаад явчихав уу?

Оюунтунгалаг -

Үгүй ээ үгүй, танд одоо ер нь дурсгалтай зураг хадгалсан одоо захидалууд байдаг уу?

Энхтуул -

Ер нь хүүхдүүдийн, хүүхдүүдийн чинь бол одоо ийм зүгээр дурсгалын одоо юу бичээд өгсөн юмнууд бол одоо надад хичнээн л байна л даа жигтэйхэн, дандаа ер нь хадгалдаг тэрийгээ, зураг бол одоо үе үеийн хүүхдүүдээр авахуулсан зурагнууд одоо ангиараа авахуулсан зурагнууд бол байдаг.

Оюунтунгалаг -

Танд хамгийн дурсгалтай эд зүйлүүд юу байдаг вэ?

Энхтуул -

Дурсгалтай гэж үү, эд зүйл гэхээр би одоо ээж одоо эд зүйл гэх юм бол ээжийнхээ бэлэглэсэн бөгжийг л их хадгалж үргэлж ингээд салгахгүй их зүүдэг. Тэгээд яахав зуны амралт болохоор ингэчихнэ, бас надад яагаад ч юм нэг аав маань нэг очсон чинь нэг жил ингээд надад нэг ийм аравч ингээд өгөх гээд би одоо бодвол бас жаахан голоод ч байсан юмуу даа, яах юм бэ хэрэггүй, хэрэггүй манай аав моринд дуртай тэгээд л гоё өгөх гээд л байх юм даа тэгээд би яах юм бэ гээд тэгсэн чинь заавал өгч байж яагаад тэгээд тэрний дараа жил нь манай аав өнгөрсөн болохоор би тэрийгээ яагаад ч ерөөсөө үргэлж л нэг ч цаашаа хийхгүйгээр ингээд үргэлж хадаж байдаг юм яагаад ч юм хамгийн гоё дурсгалтай гоё юм байдаг болохоор би тэгж боддог шүү дээ. Тэр үед л гарч байсан тийм хивсэнцэр зүгээр тэгээд гоёгүй ч гэсэн одоо надад бол их гоё юм шиг л санагддаг юм, гоё дурсгалтай аав маань тэр үед одоо бодвол олон яагаад юм өгөөд байхгүй л гэж одоо тэрийг л өгөх гэсэн байх даа л гэж боддог шүү дээ, өөр ч нэг их үнэтэй одоо мэдэхгүй юмаа тийм.

Оюунтунгалаг -

Ер нь одоо та ер нь одоо өөрийгөө бодоход та хотын хүн үү одоо говийн хүн үү? /инээв/

Энхтуул -

Одоо ч би ер нь харин яг би хүнд хэлэх гэхээр Улаанбаатарынх гэхээсээ илүү ингээд л би Өмнөговийнх гээд тэгдэг шүү дээ. Би одоо бас яг хотынх гэж хэлэхээр хүн үгүй энэ чинь энд ирчихээд энэ одоо нэг хотынх гэлээ гэх байх гэж бодоод би чинь Өмнөговийнх гээд тэгдэг шүү дээ. Би түрүүн нөгөө нэг юу явах уу Улаанбаатар явъя гэж санадаг уу гэж асууж байсан шүү дээ тэгээд, би ер нь ёстой тэгээд Улаанбаатар явчихъя гэж нэг их санадаггүй ерөөсөө тэгж боддоггүй байсан. Одоо нэг сүүлийн үед тэгээд хүүхдүүд эд нар ч жаахан сургууль соёл гээд тэгээд ирэхээр үгүй ээ бас өдий хүртэл байсан юм чинь байлаа одоо жаахан хүүхдүүдээ яах вэ дээ хүүхдүүд оюутан боллоо 2 хүүхдээ бас яах вэ дээ гэр орноосоо юу зүгээр юмуу явдаг ч юм билүү гээд нэг хааяа бас бодогдоод байдаг болчихоод байна. Тэгэхээс харин надад ер тийм санаа орж ирдэггүй байсан байгаа шүү дээ. Нэг их тийм санаа орж ирдэггүй байсан. Одоо жаахан хүүхдүүдээ 2 хүүхдээ бага охин маань жаахан эрх юм байгаа юм. Тэгээд явдаг ч юм билүү гээд бас бодогдоод л байдаг болчихоод байгаа шүү дээ тийм ээ, мэдэхгүй ээ ёстой нөгөө хэдий хүртэл энд.

Оюунтунгалаг -

Ер нь зүгээр хотоос энд ирээд ингээд суурьшаад эндхийн хүн болоод эндхийн бэр болсон тийм ээ. Тэгээд ер нь ингээд бодоход өөрөө, өөрийг чинь одоо хотын хүн ч гэдэг юмуу ийм гадны хүн ч гэдэг юмуу энэ манай нутгын хүн биш ч гэдэг юмуу ер нь тэгж хандлага байв уу ер нь, ер нь тийм байдаг юм байна уу?

Энхтуул -

Ер нь би тийм хандлага харин нэг их байдаггүй юмуу гэсэн чинь бас яахав дээ тэр бол тухайн хүн хүнээс л болдог байх, бас байдаг юм байна. Би нэг удаа л би нэг хүнээс ерөөсөө сонсож үзсэн. Тэгэхээр намайг энэ нутгийн гадны хүн гэдгийг би ямар ч хүний ингээд үгнээс ерөөсөө тийм хүмүүсийн ийм харьцаанаас ч юм уу ерөөсөө би хүн бас мэдэрдэг тээ би тийм мэдрэмж би ерөөсөө байхгүй. Хүмүүс надтай яг л энэ сумынх шиг аягүй сайхан харьцаатай ингээд л аягүй гоё байдаг байхад би нэг л удаа тэрийг бас надад нэг хүн би нэг хүн тэр уг нь тэр манай ангийн хүүхдийн манай ангийн хүүхэд эгчийндээ суудаг байсан, тэр эгчийнх нь л нөхөр нэг залуу ирээд намайг та хүүхдэд чөлөө авах гэсэн өгөхгүй юу гэхээр нь би чөлөө өгөөгүй юм л даа. Тэгээд бас өвлийн хүйтэн ч байсан юм тийм болохоор би бас өвлийн хүйтэнд хамаагүй бас жаахан архи уудаг залуу байсан болохоор бас яршиг гэж бодоод тэгээд би өгөөгүй байсан чинь намайг харин аягүй ёстой нээрээ цагаач магаач энээ тэрээ энэ тэр гээд нэг их тэгж хэлсэн юм байгаа. Би ганцхан тэр хүнээс л тэрийг сонсож байсан. Тэгэхдээ би тэр үедээ эмзэглээгүй мөртлөө эмзэглээгүй тэгээд жаахан би ч хүнтэй ч үнэндээ хэрэлдэж чаддаг ч үгүй юм тэгээд гаргачихаад л тэгсэн мөртлөө би яг тэрийг манай гэрт очиж надаас чөлөө гуйсан, яг гарсан хойно нь би учиргүй чарлаад ингээд жаахан хүүхэд шиг ий, ий гээд чарлаад уйлсан байхгүй юу нөхөртөө ёстой яршиг л байна хүн тэгж хэлж байгаа би одоо ёстой явнаа гээд уйлж байсан бүр санаанаас гардаггүй юм, тэр 90 хэдэн онд л байх. Тэгэхээс би ерөөсөө хүмүүс бас нэг харьцаа марьцаа аягүй харагддаг шүү дээ тийм ээ, тэгэхдээ надад ерөөсөө тэгж нэг их мэдрэгдэж байгаагүй ээ. Би тэр хүнээс л тэгж байсан. Тэгээд яахав олны олон тэгээд чихэнд сонсогдохгүй ч гэсэн ямар байдгийг өөрт мэдрэгдэж чихэнд сонсогдохгүй болохоор хүн болж байнаа л гээд явж байдаг шүү дээ тээ, тэгж л явдаг шүү дээ.

Оюунтунгалаг -

Танай нөхөр ямар ажил мэргэжлийн хүн билээ?

Энхтуул -

Ер нь бол нөгөө нэг ийм машины засварчин, тэгээд хуучин бол энэ анги нийтийн ахуй гэдэгт ажиллаж байгаад л тэгээд л энэ чинь одоо 90 хэдэн оноос хойш л тэрний юу яаснаас хойш ер ажил хийгээгүй, гэхдээ нэг хэдэн хадмынх хөдөө тэгээд хэдэн малтай, тэрэн дээрээ нэг ирж очин тийм л байдаг байсан байдаг тийм, түүнээс биш яг тогтсон ажил төрөл ерөөсөө хийж байгаагүй ээ.

Оюунтунгалаг -

Өөрийг чинь энэ нутагт ирэхэд говийн залуучууд ер нь их сонирхож байв уу?

Энхтуул -

Бодвол мэдэхгүй их л нэг л мэдэхэд овоо л үеийн залуучууд таньдаг бид нарын үеийнхэн чинь сайн уу, сайн энээ тэрээ гээд явдаг болохоос өө тэр нэг бааранд орно тэгж нэг нийлж архи дарс ууна гэж мэдэггүй ч байсан юмуу, би ч тийм юм мэддэггүй байсан юмуу гайгүй л өөрийнхөө үеийнхнийг таньдаг л байсан. Мэдэхгүй намайг сонирхож байна ч гэж тэр үед мэддэггүй байлаа шүү дээ. Бид нарын үе чинь тэгээд бас их онцлог шүү дээ. Үгүй одоо нэгийгээ хараад энэ л нэг сайхан одоо надад таалагдаж гоё сайхан байна гэвэл тэрийгээ л хараад жигтэйхэн энэнээс л өөр сайн сайхан хүн байхгүй юм шиг тэгээд л хараад тэр үедээ суучихдаг байлаа шүү дээ. Одооныхон шиг тэгээд л өө энэ ч ямар тэр гэж гээд л явж байхгүй тэгээд л нэг л юм харвал өөр хүн хардаггүй юм шиг л бас нэг тийм үе байдаг байлаа шүү дээ бид нарын үед чинь тийм ээ, тийм л байсан байх гэж би боддог шүү дээ.

Оюунтунгалаг -

Би тэгээд нэг юм асуухгүй байж өнгөрч чадахгүй байна л даа. Юу вэ гэхээр та чинь нэг найзаа дагаж ирсэн шүү дээ найз охиноо?

Энхтуул -

Тэгсэн.

Оюунтунгалаг -

Найз охин бас говийн охин байсан?

Энхтуул -

Тийм

Оюунтунгалаг -

Тийм ээ, тэгээд одоо найз охинтойгоо холбоотой байдаг уу, одоо найз нөгөө найз охин чинь хаана явна вэ, өөрөөр хэлбэл өөрийг чинь говийн хүн болгож дагуулж ирсэн тэр нэг хүн байна шүү дээ?

Энхтуул -

Тэгээд тэр охин маань юу шүү дээ, энэ Өмнөговийнх байсан юм. Тэгээд ирчихээд бид хоёр уг нь Сэврэйд очсон тийм ээ.

Оюунтунгалаг -

Тэгсэн.

Энхтуул -

Тэгээд Сэврэйд очсон чинь нөгөө бид хоёр хоёулаа бага ангийн багш шүү дээ. Тэгээд бага ангийн багш бид хоёр Сэврэйд очсон чинь бага ангийн ганцхан багшийн орон тоо байдаг байхгүй юу, тэгээд нэг нь пионерын удирдагчийн орон тоо байдаг, тэгээд нэг нь пионерын удирдагч нэг нь багийн багш хий гэхээр нь би багийнхаа багшийг хийнээ би ямарч гэсэн тэрийг тэртээ тэргүй одоо чадахгүй гэсэн чинь нөгөөх чинь их дуртай байнаа пионерын удирдагч тэгээд тэр пионерын удирдагч болдог байхгүй юу, тэгээд пионерын удирдагч болчихоод хоёулаа нэг жил ажиллаад байж байсан чинь өвөл нь тэр тэгээд нэг хотын манай бас багшийн сургуульд л байсан юм, тэгээд хотын тийм найзтай байсан байхгүй юу, тэгээд тэр юу яагаад дараа нь дараа жил нь нөгөө нэг хамгийн гол нь би чинь нөгөө энэ суманд ирдэг нь тэр шүү дээ. Тэгээд тэр байсан чинь нөгөө найз байсан залуутайгаа суугаад Улаанбаатар явахаар болчихлоо, нөгөө Улаанбаатарын би Өмнөговийн хүн болчихоод тэнд үлдээд тэгээд тэр маань нөгөө Улаанбаатар руу явчихдаг байхгүй юу, тэгээд явах явахдаа тэр үед чинь нөгөө бид нарын диплом эд нарыг өгдөггүй байсан чинь диплом эд нараа хаячихаад л яваад өгсөн. Тэгээд би Сэврэйд ямар нөгөө нэг найз охин маань хүрээд ирсэн яваад өгсөн юм чинь би яаж байх вэ дээ. Тэгээд би Улаанбаатараа явна аа гэж эргээд би хүрээд ирдэг байхгүй юу, тэгээд би эндээ ирээд одоо хүний хувь тавилан гэж. Тэгээд тэр маань тэгээд Улаанбаатарт тэр үед очоод багшийн ажил олдохгүйгээр тэр Зайсангийн нэг эмнэлэгт ажиллаж асрагч ч гэлүү тийм юм хийдэг байж байгаад тэгээд сүүлд нь би хэдэн жил л найз байдаг л байсан чинь тэр багшаа хийж байгаад тэгээд сүүлдээ ерөөсөө сураг сонсогдохоо байсан, ерөөсөө би аягүй их сураглаад ерөөсөө сураг сонсогдохоо байсан, ирсний Улаанбаатарт ирснээс нь хойш би 4 жил болоод тэгээд сүүлдээ дипломоо ямарч гэсэн авсан гэсэн, дипломоо авсан гэж дуулдсан. Багшийн ажил ерөөсөө хийгээгүй тэр эмнэлэгт ажиллаад л байсан тэгээд алга болсон ямар ч гэсэн.

Оюунтунгалаг -

Сонин юм шүү тийм ээ /инээв/?

Энхтуул -

Тийм тэр хоёр хүн ингээд өөрчлөгдсөн л дөө.

Оюунтунгалаг -

Тэгээд та энд 23 жил ажиллахдаа юу гэдэг юм одоо гадаад явж байв уу ер нь ?

Энхтуул -

Ер нь энэ малаас өөр газар явсангүй, явж байгаагүй ерөөсөө тэгж хүмүүс нөгөө ингээд паспорт аваад явъя, баръя гэдэг уг нь бас ёстой хувцас нээрээ хунараа ч болсон яваад нэг ингээд Эрээн ч болсон яваад ирье гэхэд би ерөөсөө явдаггүй. Тэгээд тэр бас их сонин байх даа. Улаанбаатарт манай дүү төмөр замд ажиллаж байгаа та би юу яана авгай нь ч бас юу юм чинь Эрээн явчихаад ирнэ гэнгүүт би яагаад ч юм би нэг аймаар санагдаад явдаггүй шүү дээ.

Оюунтунгалаг -

Ер нь эндээ л байж байдаг?

Энхтуул -

Эндээ л байж байдаг, сүүлийн үед би тэгээд зун голдуу хот явдаг л даа. Одоо сүүлийн үед хүүхдүүд оюутан болчихоод нэг их явахгүй байна. Нөгөө оюутнууд хүргэнэ гээд явах л байх л даа, хүргээд нэг намар явдаг болохоос тиймэрхүү л.

Оюунтунгалаг -

Одоо бүр шал өөр дээд боловсрол юуны талаар зөндөө ярилаа шүү дээ. Тэгээд ер нь социализмын үед ямар шинэ техник технологи нэвтэрч байв тийм ээ, таны хувьд ер нь таны бодлоор хамгийн гайхамшигтай технологи юу вэ, одоо радио юу, телевизор уу, компьютер уу, мал аж ахуй одоо газар тариалангийн багаж юмуу юу юм бэ ер нь техник юмуу онгоц юмуу, таны хувьд хамгийн гайхамшигтай технологи юу вэ?

Энхтуул -

Одоо би ер нь социализмын үе чинь их л гоё байж гэж боддог шүү дээ. Социализын үед хүүхэд насаа өнгөрөөсөн болохоор тэр юм байлгүй. Ер нь социализмын үе л надад аягүй гоё санагддаг юм. Тэр үеийн л одоо тэр юмны үнэ цэнэ бүх юмыг одоо ингээд би нөхөртэйгээ бид хоёр одоо тийм юм тэдэн төгрөг байлаа тэглээ гээд хүүхдүүддээ ингээд бүүр орой бид нар чинь ингээд гэрэл цахилгаан ч багатай тэгээд л ингээд л одоо бараг лекц шиг л ярьдаг юм бид хоёр, өө ямар гоё юм бэ тэр тийм байсан за тэр тэр хэдэн төгрөг вэ гээд л одоо манай хоёр охин бид нар одоо нэг их сүртэй ингэж ярилцдаг байлаа шүү дээ. Социализмын үеийн юм болоод ч гайгүй одоо тэр үеийн шинжлэх ухаан техникийн тийм хөгжил гэдэг чинь одоо мэдэхгүй одоо янз бүрийн хүмүүс чинь одоо нэг тийм шинэ бүтээл оновчтой санал гэдэг гэхэд л одоо нэг дууны тийм техникийн талын юмнуудыг аягүй их хийдэг байлаа шүү дээ тийм ээ. Тэр яахав дээ бид нар дээр болохоор энэ онгоц монгоцыг арай илүү нэг техник талаас нь бид нарын үед арай илүү байсан байх тийм ээ. Одоо арай илүү хөгжсөн юм нь байдаг байсан байх ер нь бол бид нарыг чинь ингээд хол хурдан хугацаанд хол явуулчихдаг эд нар тиймэрхүү талаас нь бид нарын үед чинь ямар нэг их компьютер момпьютер гэж ямар байсан даа тийм юм байсан бишүү дээ, ер нь бол тэгээд тэр л арай тэгээд яахав дээ ер нь тэгээд анх троллейбус хүртэл гарч байхад чинь одоо техникийн л хөгжил шүү дээ. Их л гоё их л хөгжсөн л юм шиг тухайн үедээ бодож л байлаа шүү дээ.

Оюунтунгалаг -

За ингээд өөр танд ер нь нэмж яримаар юм байна уу?

Энхтуул -

Өөр чинь одоо юу байх вэ, би ч асуухаар л яриад байх юм л даа /инээв/. Би чинь ёстой өөрийг чинь ярьснаас хойш юм бодоогүй шүү дээ, тэгээд ер ийм, цагаасаа хэтрүүлээд ярьчихав уу /инээв/.

Оюунтунгалаг -

Үгүй үгүй яалаа гэж. За ингээд зөндөө их цаг зав гаргаж хоёр удаа уулзаж тийм ээ ингээд ярилцлага өгсөнд танд их баярлалаа. Тэгээд ажилд чинь амжилт хүсье.

Энхтуул -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.