Daidii
![](../assets/images/interviewees/990428.jpg)
Basic information
Interviewee ID: 990428
Name: Daidii
Parent's name: Hand
Ovog: Ih Ölziit
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: [blank]
Notes on education:
Work: retired, horse herder
Belief: [blank]
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Оюунтунгалаг -
За би тэгэхээр Хандийн Дайдий гуайтай уулзаж байна. Ингээд танаас би зөвшөөрөл авсан судалгааныхаа учрыг хэлсэн. Ингээд та өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч.
Дайдий -
Тэгээд одоо гарсан эх эцгийнхээ юугаараа яах уу? Одоо би хүний тэжээвэр, би Дэлгэрбаянд төрсөн.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Ерөөсөө юу юм гэнэ лээ. Гэрт гарснаас нь хойш хоёрхон хонуулаад авсан юм гэнэ лээ.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэгээд яахав амьдрал нь боломжийн тийм айлд л өргөгдсөн. Тэгээд гэрт мал аж ахуй дээр багасаа би их,... хүн бүл муутайханшиг хорин хэдэн онд байна уу хөдөлгөөн болсон байна ш дээ.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэрүүнд манай ах гадаадад гараад явчихсан. Тэгээд гэртээ нь нөгөө эх манай тэжээсэн эх бас тэжээвэр хүүхэдтэй. Надтай чацуу тэр тийм 7 настай байсан ухаантай байсан тийм хоёр хүүхэдтэй хоцорсон.
Оюунтунгалаг -
Та тэгээд хэдэн онд төрсөн билээ.
Дайдий -
Хоринзургаан онд
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд дандаа нүүгээд суугаад л цаг муу байсан юмуу их л нүүдэг байсан. Хоёр хүүхэдтэйгээ л нүүж байдаг. Тэгээд ачаа ачих л гэж их сандардаг байсан байхгүй юу одоо бодоход тийм л байна.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Авдар буруу талынхаа юуг өргөж өгөөд би ингээд нуруугаараа түшээд буруу хараад л нуруун дээрээ авдрын түшээд л нөгөөдөх маань авдраа хажуугаасаа ингэж түшиж байдаг. Унагчих бий гэж тэгдэг л байх. Тэгж ачаа ачиж манайх их нүүдэг байлаа. Манайх гэж тэгж нүүдэг айл байсан. Тэгээд сүүлд нь долоо найм нь нас хүрсэн юмуу даа тэр үед арай эрх биш овоо болчихсон хэдэн мал юугаа нь би ч одоо зургаа долоон настайгаасаа долоон настай тэр үеэсээ мал услаад л дандаа мал услаж байна ш дээ. Мал услах муу гэдэг унаж тусах ч бий гэж сандардаггүй ч хүн байсан юмуу мал туугаад л явж байдаг. Ямар сайндаа л ус аваад ир би малаа тууж байж усгүй болчихлоо ус аваад ир хонийн хэвтүүлж байгаад усаа хийгээд аваад ир гээд л очоод тэмээгээ хэвтүүлж байгаад л тэгэхэд чинь ямар түмпэн сав байсан биш дээ. Том модон хувин л байна. Тэгээд л тэмээ хүрээд ирдэг . Өнөөхийн би услаж гардаг. Тэр худаг гэдэг сайхан устай газар тэмээ олон болоод хүрээд ирнэ. Тэгж байтал ард хөөе чи яаж байгаа хүн бэ гээд зандардаг байсан. Адъяа гээд авгай ирнэ. Наашаа бай яах гэж байгаа юм бэ чи усанд унаж үхэх нь үү? Яв чи яах гэж эхийн нэр хэлээд л яах гэж хүүхэд ингэж ус руу явуулдаг байна гээд л авгай үглээд л тэгээд буцаад явна. Тэгээд хүрээд иртэл эх тосоод л тэмээ хэвтүүлээд л орилж гарна. Тэгээд хүнд загнуулчихсандаа ... тэрнийгээ л бодоод тэгээд яав юу болов оо гэж байна. Адъяа гуай намайг загналаа гэсэн. Юу гэж загнадгийн гэж байна чамайг. Намайг усан дээр ирж малаа усалж байна гэж, чи юу усалсан юм гэж байна. Би тэмээгийн услаж байсан юм. Тэгэхгүй яадгийн бас өөдөөс загнадаг. Чамайг хэн хүний тэмээ усла гэсэн юм. Тэгээд сүүлд нь тэмээгээ услачихаад хүрээд ирэхэд намайг тэгж зэмлэдэг байсан. Чи яах гэж нялх охиныг ус руу явуулж байгаа юм. Усаа хийж явахаар харин манай тэмээ усалж байдаг байна ш дээ. Тэмээ учиргүй олон болчихсон байх одоо энийг чинь ёстой малгай шиг худаг руу хийчихнэ шүү гэж ирээд ...
Оюунтунгалаг -
Тэгсхийж л
Дайдий -
Тэгээд ярьж байсан. Тэгэн тэгэн энэ хэдэн тэмээ услах байх хэн мэдэх вэ? Би мал тавиад усгүй болчихлоор нь ус аваад ир гээд нэг тэмээгийн нэг муу хөгшин ат санаа амар хэвтэж байдгийн. Тэрнийг хэвтүүлж байгаад л ус хийгээд ир гэсэн юм л даа. Муу золиг чинь харин тэгнэ гэж хэн мэдэхюэ гэж тэгээд ярицгааж байсан. Яахав дээ тэрнээс хойш тэгээд тэр манай ах гадаадад явсан ирээд бас яахав адуу малд жаахан сонирхолтой цөөхөн адуутай байлаа. Нэг олзуурхах юм нь морь унах гээд л жоохон байхад морь унах гэж оролдоод олигтой чадахгүй байсан байх. Өөр нэг номхон морь юутай л, номхон байсан юм байлгүй мэдээж барьж ир гээд явуулахад тэгэхэд чинь одоо би арван нас хүрээгүй л байсан санагддаг. Найм настай тийм байсан. Морио очоод оосорлож чадахгүй ингээд оосорлох гээд толгойд нь хүрч болохгүй. Тэгээд л дээр гарч байж хүзүүгийн дагаж гишгэж оосорлоно. Дээр нь гарах нь яахав хэцүү цулбуураа ингэж нуруу нь дээгүүр нь тохочихоод л буруу талынхан хаагаар ингэж оосорлож уячихаад. Тэгээд цулбуураа тэр зангидаад өнөөхөөсөө татаж ингэж хөлөөрөө жийж ингэж байж очиж оосорлож мөлхөж байж дээр нь гардаг. Тэгэчихээд хазаараа нэг юм оосорлож уяна. Дээр үед чинь илүү ногт гэж юм байдаггүй. Дандаа хазаар жолоо цулбуур байна. Тэгж байж л нэг юм морио оосорлож байгаад тэгээд буцаад оосорлож аваад яахав унах юмсан гэсэн санаатай. Унах болохоор бас өнөөх мод юмуу чулуу дээр юу яагаад л жаал өндөр газар буудаг. Чулуу мод юм эрээд л цаашаа явж ч магадгүй наашаа явж ч магадгүй. Нэг юм эрж байж олж аваад л тэгээд мөн цулбуурынхаа юуг нуруун дээр нь тохож аваад гэртээ ирдэг. Тэгж мордчихоод л ирдэг тийм л байсан. Тэгээд тэрнээс болоод дээр үеийнхэн юунд юу юм дээ тэр янзандаа нь сүүлдээ унаа унадаг ч боллоо. Сүүлд нь би 18-тай хүний гэр бүл болж тэгээд тэнд 19-тэй хүүхэд гаргаад тэгээд 15 төрөөд 2,3 нь багад нь нас бараад алдчихлаа.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Хэдэн хүүхэд хүнд өглөө. Өөр дээрээ 7 хүүхэд өсгөлөө. Өсгөсөн хүүхдүүдээс чинь том болсон хойно нэлээн хэд хэдэн нас барчихлаа.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Хүн амьдралд сэтгэлийн дарамтанд хүрлээ. Адуу мал, мал их олонтой. Гэхдээ бага мал маллаагүй. Тэр дээхэн үедээ бага мал маллаагүй тэгж яваад адуу мал маллаад бод тэмээ мал тийм малтай л малын, ер ньь дээр үед чинь малын миний малтай байхад чинь албан журмын оногдол баахан дарамттай. Албан журмын ноос үс татвар сүү тос янз бзрийн юманд маш их дарамталдаг. Тэгж байгаад нэгдэлд ороод нэгдэлд хэдэн жил маллаад сүүлд нь ямаа малласан. Ямаа маллаж байгаад тэгээд сүүлд нь адуу малласан. Адуу маллаж байгаад тэтгэвэрт гарсан даа. Тэтгэвэрт гарснаас, би тэтгэвэрт гарахад бие өвдөөд тэтгэвэрийн юу гүйцээгүй өвдөөд л эмчилгээнд орох гээд тэгээд малаа хөндийрөөд яасан чинь тэтгэвэр тогтоолгох болсон чинь 17 хоног дутуу байна гээд тэтгэвэр тогтоож өгдөггүй. Тэгээд 2 жил болчихсон байх.
Оюунтунгалаг -
Хн нөгөө өвчтэй учраас 17 хоногоо гүйцээж чадахгүй.
Дайдий -
Тийн. Тэгээд Жанчив тоо бүртгэгч байсан юм. Тэгээд сүүлд нь тэрэн дээр очиж, Жанчив дээр очиж хэлж байж тэгээд өнөө тэр бас тэтгэвэрийн 17 хоногийнхон юуг Жанчив тэгсэн юм дараачийн юун дээр бүртгэчихэе. Би айлд нэг фермд ажилласан байсан юм. Тэрнийг тэр сарын юунд бүртгээгүй байж тэгэхлээр нь энэ чинь бүртгэгдээгүй байна ш дээ. Оо яахав дараачийн сарын юун дээр бүртгэчихэе гэж тэгээд бүртгээгүй байсан. Тэрний 17 хоногоор хоёр гаруй жил саатсан байх даа. Тэгж байж би чинь жаран хэдэн онд би чинь өнгөрсөн оныг мартчихаад байдаг юм. Ер нь юунаасаа бас нэлээн олон хоног хугацаа жилээр яаж байж тэтгэвэртэй болсон.
Оюунтунгалаг -
Та чинь хэдтэй тэтгэвэрт гарах билээ. Олон хүүхэд гаргасан гээд
Дайдий -
Би уул нь тавин хэдтэй
Оюунтунгалаг -
55-тай гарав уу?
Дайдий -
Би жар гарч байж тэтгэвэрт авч байсан. Нэлээн саатсан байх тэр өвчтэй нэлээн саатаж байгаад сүүлд нь тэтгэвэрийн хоногийн хугацаагаар саатаад жартай билүү жаран нэг, хоёртой тэгж байж тэтгэвэр тогтоогдсон болов уу сайн санахгүй байна. Одоо мартчихаж ...
Оюунтунгалаг -
Аан ха. Тэгээд таны овог чинь Ханд гэсэн тиймээ. Төрсөн эх эцгийн чинь овог юмуу, өргөмөл ээжийн чинь овог юмуу?
Дайдий -
Төрсөн эхийн овог
Оюунтунгалаг -
Төрсөн эхийн овог
Дайдий -
Төрсөн эхээрээ л овоглосон.
Оюунтунгалаг -
Аан ха. Өргөмөл ээж чинь болохоороо одоо таныг тэжээсэн ээж чинь болохоороо нөхөргүй байсан юмуу?
Дайдий -
Үгүй.
Оюунтунгалаг -
Тэгээд бас нэг өргөмөл
Дайдий -
Тийн бас нэг өргөмөл хүүхэдтэй
Оюунтунгалаг -
Тэгээд тэр хоёр та хоёр хоёулаа чацуу гэсэн ш дээ тээ? Нэг жил хоёр айлаас хүүхэд өргөж авч
Дайдий -
Тийн би хэдэн сараар ах
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэр хүүхдийг нэлээн сууж байгаа хүүхдийг авсан ой мой хүрч байгаа хүүхэд мэдэхгүй.
Оюунтунгалаг -
Таныг болохоороо
Дайдий -
Хоёр хонуулаад
Оюунтунгалаг -
Хоёр зэрэг шахуу тийм нялх хүүхэд аваад өсгөж тиймээ.
Дайдий -
Тийн тэр нэгийн ч суудаг хүүхэд авсан гэж ярьдаг. Нэлээн хожуу авсан жилийн дараа авсан ч юмуу яасан юм мэдэхгүй. Би бол намайг хэдэн сар ах долоо найман сарын ах эгч гэж ярьдаг
Оюунтунгалаг -
Тэр таны тэжээсэн ээж чинь болохоороо хүүхэд төрүүлдэггүй хүн байсан юмуу?
Дайдий -
Ганцхан хүүтэй хүн байсан. Тэр ах гадаадад яваад тэгж яваад ирээд л бариад л тэгж амьдардаг.
Оюунтунгалаг -
Тэр ах одоо яагаад гадаад явсан гэлээ. Та ер нь хожим тэрийг сайн сонсож байв уу? Дэлгэрэнгүй сонсож байв уу?
Дайдий -
Гадаад явах учир нь тэр чинь нэг хэсэг олон улс ер нь эрэгтэйчүүд тэр хорин нэгэн онд гэсэн билүү хөдөлгөөн бэлэг самбай юутай нэг явдаг байлаа ш дээ. тэрүүнд эрэгтэйчүүд лам хар гэх юм байхгүй эрэгтэйчүүд юунаас болж байгаа юм мэдэхгүй явцгааж байдаг. Гадаадад гараад явчихдаг.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэр яасан юм шөнө л нэг шөнө алга л байсан. Хүрээд ирж байгаа тэгсэн нэг хүнтэй Түмэнгэрэл гээд хүн байдаг байсан. Тэр хоёр хүрээд ирдэг. Тэгсэн явах л юм ярицгааж байх шиг, унтаж байгаад босоцгоосон. Тэгээд сэрчихээд харж байсан тэр юм хум бэлдээд авдар сав уудлаад юм чихээд байх юм. Тэгээд идэх уух юм бэлдэж байх шиг тэгээд би тэр гарч шээсэн юм яасан юм. Гарч байхын харсан тэгсэн хэдэн морь хоёр морь эмээллээд энэ гурав дөрөв юмуу тийм морь хөтөлчихсөн. Тэр морь ачаатай тийм богц моринд аччихаад шөнө яваад өгсөн. Тэр жил эргээд ирсэн юмуу даа ер нь хоёр жил болоод ирсэн юмуу мэдэхгүй тэр хавьд л ирсэн байх.
Оюунтунгалаг -
Тэр урагшаа гарсан уу?
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Хятад руу
Дайдий -
Өвөрмонгол руу
Оюунтунгалаг -
Өвөрмонгол
Дайдий -
Өвөрмонгол юм шиг байгаа юм бодоход л урдад гэж юм ярьдаг байсан ш дээ. урд нутагт урдын тийм ийм юм гээд
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Урд л гэж их ярьцгаадаг байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд хоёр жилийн дараа байдал гайгуй болохоор буцаад ирсэн тиймээ.
Дайдий -
Ай аа
Оюунтунгалаг -
Хоёр жилийн дараа байдал гайгуй болохоор буцаад ирсэн
Дайдий -
Тэгж л байгаа юм байлгүй. Тэр орны байдал тогтвортой байдаг юмуу тэгээд ирсэн.
Оюунтунгалаг -
Таны ах хэн гэж хүн байсан бэ?
Дайдий -
Тэр гадаадад гардаг хүн үү?
Оюунтунгалаг -
Тийн.
Дайдий -
Тэр Адилбиш гэж байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр хүн урд байсан тухайгаа хоёр жил юу хийж байсан тухайгаа ярьж байв уу ер нь ээжид чинь таньд
Дайдий -
Тэр надад ч ямар юмаа ярих уу. Тэр л хүн амьтантай ярьж байгаа нь юугаар хэсэгчилсэн нэг хэрэг хүн баймаар юм ярьдаг хүн байсан. Их дуучин хүн байсан. Тэгээд тэнд найртай болчихлоо. Тэнд тийм нэг наадам хийж байсан тийм юманд очиж байсан тийм юм их ярьж байх юм. тэр урьдын мориор нь цоллож байхын ярьдаг. Цодгор гэдэстэй цоохор цагаан морь цохин зодож орж ирэв ээ гээд хөхөрч унаад ярьж байдаг байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр ах чинь цаашдаа юу хийв энд ирээд юу хийв нутагтаа ирээд
Дайдий -
Тэр ах уу?
Оюунтунгалаг -
Тийн.
Дайдий -
Ах арилжаа наймаа хийсэн нэг тийм л хүн байсан. Айл аймаг, айл хэссэн нэг тийм гэр бүл ч байхгүй нэг л тийм л хүн. Гутал хийдэг их уран хүн байсан юм.
Оюунтунгалаг -
Гутал оёдог.
Дайдий -
Тийн. Монгол гутал их хийдэг
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд би жаахан хүүхэдболсон хойно оо тэрэнд утас томнож өгнө. Тэгээд арав жаал гарснаасаа хойш оёдог. Хавчаар хийгээд л тэр бэлтгэсэн юмаар нь тэгээд оё гээд ингээд заагаад өгнө. Тэгэхлээр нь гутал хавчаад л монгол гуталыг их хавчдаг оёдог байлаа. Сүүлд нь эсгэсэн хар хаймар дээр угалз оёдог байгаад угалз оёулна. Угалз хийгээд л угалз оёно. Угалз оёдог зүүг үзүүрээс нь мухарлачихдаг юм. цаанаас нь ингээд хатгахад өнөө угалзын сэртийлгэдэг гэнэ. Тэгж гутал, угалз оёдог сүүлдээ бүр бага байхдаа нэг арван хэдтэй арван дөрөв тав хүрсэн хойно гутлын бэлтгэсэн юмаар л хийдэг л оёчихдог болсон.
Оюунтунгалаг -
Та юу?
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Одоо ч хийх юмсан санадаг юм. одоо ч юм олдохоо болчихсон байна.
Оюунтунгалаг -
Одоо бол бэлэн материал нь бүх юм нь байвал оёчих уу?
Дайдий -
Оёх нь оёчихно. Юугийн уллаж чангалж чадахгүй болсон байна лээ. Энэ хүүхэд уржнан байна уу хүүхдэд гутал хийсэн чангалж чадахгүй. Ер олигтой чангарахгүй. Энэ гар их өвддөг болчихдог юм байлаа.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо угалз хээ эд нар олон тавьдаг байсан бол одоо гоёлын гутал энгийн гутал гээд ялгаатай оёдог байсан тиймээ.
Дайдий -
Тийн. Найман угалзтай, 16 угалзтай тэгэхдээ дээр үед ингэж түрийгээр нь угалз хийдэггүй байсан юм.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Одоо бол дандаа дээгүүр нь их угалз дороо нь дөрөвхөн угалзтай мөртлөө дээгээр их угалз хийдэг түрийгээр нь их гоёдог болсон байна одоо.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Урьд бол дээгүүр нь угалз хийдэггүй байсан. Тэр доогуур нь 16, 32 гээд байсан ш дээ.
Оюунтунгалаг -
Тийн
Дайдий -
Би тэр 32 угалзын оёж байгаагүйи зүгээр тэр 16 тэрнийг нь оёдог байсан.
Оюунтунгалаг -
Аан ха. Тэгээд тэр та хожим харж байхад тэр гутал одоо энэ говийн хүмүүсийн өмсдөг тэр гутал бусад хангай нутгийн хүмүүсийн гутлаас ч юмуу ер нь ялгаатай байв уу? Одоо хээнээсээ гадна ер нь
Дайдий -
Монгол гутал ерөөсөө юугүй юм шиг байгаа юм. Хятад, хангайн юутай гутал гэж яаж байсан юм ер нь санаанд оргүй. Дан хятадаас л авч байсан хятадын гутал голдуухан, хятадын гутал олон янз луужин ултай өөр ямар олон нэртэй утсан угалзтай ч байна. Янз бүр байдаг байсан.
Оюунтунгалаг -
Таны ахын болон таны оёдог гутал болохоороо хээ угалзаараа тоогоороо ялгаатай болохоос өөр янз бүрийн нэр эд нар байх уу?
Дайдий -
Тийм нэр байхгүй зүгээр л наамал гутал, эсгий ултай гутал гэж хоёр ялгарна уу гэхээс биш өшөө ялгарахгүй. Эсгий улаар уллачихдаг эсгий ултай гэдэг. Зүгээр ороогоод наасан гутлыг ингээд наамал гэж хэлнэ. Түүнээс биш өшөө олон нэр байхгүй.
Оюунтунгалаг -
Таныг тэгээд бие дааж оёдог болсон цагаас эхлээд хүмүүс таниар гутал их оёулдаг байв уу? Тэрийгээ зарж бас мөнгө төгрөгөөр өгнө ш дээ.
Дайдий -
Үгүй. Би бол тэр хүни бэлтгэсэн юмаар л юм хийж байсан болохоос сүүлд нь нэг их тэгж ерөөсөө тийм юм оролдох юу айлын гэр бүл болоод очсоноосоо хойш болбол монгол гутал хийх гэж оролдоогүй.
Оюунтунгалаг -
Аан ха. Ах чинь болохоороо тэр монгол гутлаа зардаг байв уу тэр үед
Дайдий -
Зардаг юм хийдэг юмуу үгүй юмуу надын санаанд нэг хүн хэдэн хонь өгөөд нэг гутал авч байсан санагддаг. Адъяагийнх гэдэг айлд нэг долоо хонь очиж би тууж ирж байсан санагдаж байх юм.
Оюунтунгалаг -
Нэг гуталаар
Дайдий -
Тийн нэг гутлаар тэр чинь угалзтай гутал байлуу шаазанлаг хээ угалзтай гутал байсан болов уу гэж санаж байх юм.
Оюунтунгалаг -
Ямар юутай гутал аа?
Дайдий -
Шаазанлаг гэхээр доор нь нэг энэ дээрээ хоёрхон хээтэй гутлыг хэлдэг байсан. Тийм л гутал байсан болов уу?
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэрнээс өмнө нь бол нэг их зарж барьж байхын хүн дандаа гутал хийлгэдэг л байж л байсан. Угалз нь хамаагүй хийгээд овоолж яачихсан байдаг байсан тэгээд хүний хуучин гутал, гутал уллаж бай гэж гутал их өгдөг байсан. Хүний шивэртэй гутал цуглуулаад бас тэр хүн тарааж өгдөг.
Оюунтунгалаг -
Ажилгүй ч хүн биш гутал эд нар хийдэг хувиараа л
Дайдий -
Тийн хувиараа хийдэг. Тэгээд наймаа хийдэг наймаа чинь
Оюунтунгалаг -
Ямар наймаа яаж хийдэг байв та ер нь тэрийн ...
Дайдий -
Малын наймаа хийнэ. Наймаа хийхдээ ямар гадаад дотоодод яваад байна гэх юм биш аа нэг хот орж сүүлийн үеийн тэмээ мал зарсан нэг тийм л юм байх. Би 17-тай байхад явах гэж байхаар нь дагаж явъя гэсэн. Юун сайн юм гээд 17-тай байхдаа аянд дагаад явчихлаа.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Одоо энэ сая өнгөрчихлөө, Дуламсүрэн гээд хүүхэн байсан. Тэр бас намайг явахлаар би явъя бас тэр хот үзье гээд л
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэр хүүхний эгчийнхэн нөхөр явсан юм. Тэгээд л дөрвүүлээ явсан. Тэр ачаа хөтөлнө тэр хүүхэн бид хоёр гучаад тэмээ хөтөлсөн. Ачаа ижил хэмжээ бол цөөхөн хорин хэдэн ачаатай. Дандаа нь бодийн шир л ачсан харчигнасан эв хавгүй ачаа нь нэг их хүндгүй мөртлөө хүлгээ нь шатанд өрж хүлгээ нь татчихаад гэнэтхэн пархийгээд өнөө юугаа нь ойчоод хүлэг нь оосорын тастаж идэгдэж явж байгаад гэнэтхэн пар пархийдэг тэр нь аюултай. Тэмээ мал үргэж давхина. Тэрнээс биш бусдаар юу байхгүй. Би ачааг буруу талын барьдаг. Тэр Мухаршар гэж хүн цуг явсан. Тэр хүн зөв талд шороо болгоно тэгсэн нэг өдөр цаанаас нь өргөөч түлхээч гэхээр нь тэгж байна. Тэгж байгаад л түлхээч өргөөч гэхээр нь түлхээдчихсэн чинь дээгүүр нь даваад явчихлаа. Тэмээ өнөө шир пир пар гээд ойчихлоор тэмээ ч босоод давхидгийн тэгээд тэмээ босоод давхихаар цаана нь хүн хоёр сэнсний хооронд толгой жоохон инээд хүрч хөхөрч байдаг. Мангар солиот гээд загнаж байна. Олигтой барьж байхгүй зүгээр түлхлээ гээд л тэгж л тиймэрхүү янзтай явсан. Тэгээд дээхэн гараад яахав дан ачаа юутай явж байхад энэ аянчин хажуугаар замаар машин хаа ганц нэг явна. Тэгж олон явахгүй ачааны машин =дандаа л явна. Дээр нь дах нөмөрчихсөн улс л жирийтэл суучихсан. Ингээд явж байдаг байхдаа гэсэн шиг юм бодож тэрүүнд их сонирхож харж байж билээ. Одоо тэгэхэд ачааны машинд суух хүн олдохгүй байна шүү дээ.
Оюунтунгалаг -
Ер нь та тэр анх тэрнээсээ урьд машин харчихсан байв уу? Үзэж байв уу?
Дайдий -
Үзэж байсан. Үзсэн тэр бага байхад Ханжаргалант замын дэргэд газар байсан.
Оюунтунгалаг -
Хаана
Дайдий -
Замын тэнд гэсэн хятад жолоочтой ачааны машин их ачаа аччихсан машин их явж цувдаг байсан юм байгаа юм. тэгээд цай энэ тэр хүргэж өгөх гээд нэг муу гөлөг хуцаж давхиад байдаг байсан. Машинд дайруулчихаад тэгээд айлын нэг хөгшин муусайн хятад цуглуулаад гэж ирээд манай эхэд ирээд тэгж байна. Үгүй энэ чинь цайгаа харамлах гэж юу байх вэ дээ. монгол хүн байна гэж ирээд хоёул нь тэгж байна. Тэгэхэд би нэг ачааны том машин юу ачдаг байсан юм нэг л их ачаатай машин арваад арваадаар хааяа тэгж явдаг. Бөөн бөөн явдаг байсан. Замын үүдээс явж байгаа юмуу гэж би ярьж байсан шиг санадгийн тэрнийн сайн мэдэхгүй би бага байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд машин ямар санагдаж байна харахад
Дайдий -
Машин ч яахав гоё л сонин зэвүүн юм чинь тэгээд л энэ чинь хятад жолоочтой байдаг юм шиг байлаа. Тэр жолооч болгон тийм байдаг юм шиг тийм л санагдаж байснаас харин.
Оюунтунгалаг -
Та хэллээ ш дээ. Тэр гучаад тэмээтэй явж байсан гэж тиймээ. Хот руу аянд
Дайдий -
Тийн гучаад худалдааны тэмээ тууж явж байна
Оюунтунгалаг -
Гучаад тэмээтэй тэгээд жингийн ачаа гэхээр ялгаатай байна тиймээ.
Дайдий -
Тийн жингийн ачаа бол 24 байсан байх аа.
Оюунтунгалаг -
Жингийн ачаа гэхээрээ ямар байх вэ? Та тэрийг мэддэг байв уу?
Дайдий -
Мэдэлгүй яахав тэрийг хүлээд л дөрвөлжлөөд хүлчихээд шорлоод ингээд хоёр гогцоо гаргачихаад нэг гогцоонд нь оруулаад л тэгээд нэг модоор шорлоод л ингээд тэвхчихдэг. Тэгээд шорлоно гэдэг билүү шорлочихдог.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд тэр шат мод юун дээрээ нөгөө шир чинь хатсан шир байгаа юм чинь тэрнийг ингэж үрж байгаад юугаа нь олсоор яана. Олсыг чинь битүүлээд ингээд уячихдаг. Тэгж байгаад бутарч ойчдог
Оюунтунгалаг -
Аа за
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Тэгээд хот руу олон хоног явж хүрэв үү?
Дайдий -
Арван хоног явж байсан байх аа
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэгээд л нэг хацраа хөлдөөчихсөн
Оюунтунгалаг -
Өвөл явсан юмуу?
Дайдий -
Тийн өвөл “Цагаан сар”-аас өмнөхөн явсан. Тэгээд тэр Дуламсүрэн бид хоёр ээлжилж ачаа хөтөлнө. Тэгээд хоёул ээлжлээд дахныхаа ханцуйг дотогшоогоо яачихаад ингээд өмнөө нь бариад явж байсан. Тэгж байгаад нүүр хөрөхөө болчихлоо. Тэгэхээр нь д ахаа ингэж оролдож байчихаад яваад л тэгсэн нүүр дулаарчихсан юмуу нүүр хөрөхгүй яваад байсан. Тэгсэн тэр Мухаршар гэдэг хүн хажуугаар таваргаад ирдэг юм байна. Ард тэмээ тууж явсан хүн хүрээд даарч байна уу гээд л гайгуй байна гээд эргээд харсан. Гайгуйгаа хат үхэж байж гэж ирээд тэгж байна. Тэгэхээр бас нэг инээсхийгээд гэгч аяддассан уу яасан чинь тэгсэн нүүр хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр нь гараар нь ингээд дараад үзсэн чинь дараачихсан байна. Бүүр нүдний энүүгээр хамрын энэ юугаар юу ч үгүй дараад хаячихсан. Нэлээн бөөн юм ингээд нөгөөдөх ч бас нүүр хөлдчихсөн түрүүнд нүүр хөлдлөө гээд би ачаа хөтөлсөн байсан юм. Тэгсэн буугаад л тосны гүзээгээр дар гээд л тэр дорой бантан мэдэхгүй унтсан хойно л ус л асгаж байх юм. Ор дэрэнд наалдаад л тэгээд яг байхгүй энэ эрүү эд нар чинь битүү хувцас гөлийчихсөн янзын болчихсон тэгээд одоо хот орох гэж байх нь ийм нүүртэй болчихсон өнөө шарх яагаад болдоггүй сүүлд нь өнөөх чинь зарим нь идээ шарх гараад яс арьсанд нь одоо тэр чинь эмнэлэгт очиж яаж байгаагүй юм шиг санагдана. Одоо тэр манай гэр тэжээсэн эхийн дүү нь нэг хүүхэн хотод байсан юм. тэрэн дээр очоод нэг юм түрхэж ямар эм байсан юм одоо санахад бохь тиймэрхүү юм байсан юм шиг санагддаг тийм юм түрхдэг байсан. Тэр одоо мэс гэж юм байсан юм. Тэгсэн хотод байж байгаад бас нэг машинаар явлаа. Дуламсүрэн ч бас намайг дагаад цуг явлаа. Тэгсэн нэг хүн зах дээр явж байсан хоёр хөлдүү хүүхэн энэ явж байх юм гэж үгүй бас их ичиж байж билээ.
Оюунтунгалаг -
Тэгээд тэр 11 хоног замд явлаа ш дээ. хот руу явах замдаа тэгээд яах уу шөнөдөө хоноглоод амрах уу? Хаана унтаж амардаг юм бэ?
Дайдий -
Тэр явж байгаад өглөө нар гийх үед өглөө босоод ачааллаад явна. Тэгээд л орой хоногт бууна.
Оюунтунгалаг -
Хоногтой хаагуур буудаллах уу газар мазраа бас хэлж байж буух уу?
Дайдий -
Цас орчихсон битүү цастай байгаа юм чинь замаас жаал гараад бууна. Тэгээд л майханаа шаагаад л майхантай хоногийн юу чинь тэгээд л түлээ түлшээ бэлдэж явна. Өдөр замаасаа түлшээ түүж явна. Аргал, дээшэхэнээ гарахлаар чинь хомоол байна. Тэгээд хомоол түүгээд л оройд нэг юм яагаад л даавуу тийм тостой даавуу аргалаар ингээд жаахан тулга байна ш дээ. Тулганд ингэж зэргэлчихээд тостой даавуу ноцоогоод тэгж асааж яадаг.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд урьдаар цай чанаж аваад хоолоо хийнэ. Адууны мах голдуухан шиг мах чанана. Дандаа л мах чанана. Тийм хоолтой заримдаа шөнө орой болтол явна. Гурван марал юуг хараад л нэг нь баруун тийшээгээ тонгойлгож бууна заримдаа тэрнийг хараад одоо яаж хэдийд буух бол тэгээд л явдаг тийм юм байсан. Тийм л орой буудаг. Эрүү л ууж идэхэд өвдөөд хэцүү байдгийн.
Оюунтунгалаг -
Та одоо наян хоёр гурав хүрч байна уу?
Дайдий -
Тийн наян гуравтай
Оюунтунгалаг -
Сайхан байна ануухан
Дайдий -
Надаас ахмад улс ануухан байж л байх юм. би ч дээ хэнийг ч ёстой амьтны адаг болж байгаа байх
Оюунтунгалаг -
Яалаа гэж. За тэгээд хотод ороод ирлээ 11 хоногийн дараа
Дайдий -
Би хотод орж ирчихээд би дөнгөж хотод ирчихээд тэр нисэх рүү яваад би тэнд тэр эгч дээр оччихоод байгаад байсан. Тэд нар өнөө тэмээгээ зарчихаад жингийнхээ тэмээг модчинд хөлсөлчихдөг юм байна. Тэгээд тэнд сар гаруй тэр нисэх дээр байсан. Бас нэг модонд хөлсөлж явж чадахгүй байсан юмуу муу юм гэж байсан хоёр гурван тэмээ тэр Нисэхдээ би малладаг. Тэгээд тэр гол руу тавьчихаад яахав тэгсэн нэг яваад тавьчихсан барагтай л тэнд байж л байдаг юм. бургасан дотор байж л байдгийн тэгсэн харин хүрээд ирсэн чинь алга. Муу хоёр нь алга айсан сандарсан гэж жигтэйхэн гүйж байлаа. Тэгсэн нэг хүн Банди гээд хүн байсан. Мод бургасаны гачуур түүж байгаа юмуу яаж байгаа юм тийм нэг сурсан чинь хүү минь хэдэн тэмээ нэлээн түрүүн явж байлаа шүү. Чи одоо ингэхэд тэрний хойноос явж болох нь уу. Тэмээ чинь нэлээн түрүүн шуурхай явчихдаг шүү гэж байна. Үгүй одоо явахгүй байгаад яах юм дээ. тэр тэмээнүүд нэлээн дээшээ явчихаж тэгээд тэмээгээ олж аваад баярласан гэж жигтэйхэн. Тэрнээс хойш тэмээгээ тавьж орхихоо байсан. Өглөө дагаад явдаг болсон. Тэгээд тэнд байж байгаад сар гаруй “Цагаан сар” зуураа гаргасан. Тэр манай ах хоцроод тэр модчинд тэмээ хөлсөлсөн. Тэрнийхээ хөлс хүлээгээд тэр нөгөө өгдөггүй. Тэрнээс болж ах үлдээд тэр Дуламсүрэн бас хотод хоцорчихлоо. Тэр Мухаршар гэдэг хүнтэй хамт хоёулаа ачаа байхгүй тэгээд хэдэн тэмээгээ хөтлөөд л хомтой тэмээ хөтлөөд л майхантай тогоо шанага ачаад тэмээ хөтлөөд л тэгэхэд гурил будаа олдоггүй байсан. Юм олдохгүй миний хувьд бол Нисэхийн худалдаанаас сав гурил сав будаа хоёр авч шар будаа ш дээ. Одоо ч шар будаа олдохгүй болсон юм шиг байна шүү. Тэгэхэд шар будаа олдохгүй тэндээс тийм хоёр юм авсан. Гайгуй хүнд ачаа тэр хоёр тэр цаад хүнд нэг их хүнд ачаа байхгүй. Тэгээд л би нэг хоёр араг д юмаа хийж аваад л явсан чинь нөгөө замдаа тэрийгээ гээчихэж тэгж яваад л тэгээд ирсэн дээ. Тэгж ирснээс хойш нэг их удаагүй дээ тэр гэр бүл гараад л мал маллах бод мал голдуухан мал адуу нэлээн адуутай тэгээд сүүлд нь морь уягчихаан болох гэж оролдоод гайгуй ч давхидаг морьтой байсан.
Оюунтунгалаг -
Та морь уях уу?
Дайдий -
Нөхөртэйгээ хоёулаа л морь уядаг байсан. Морь уях чинь ажил ихтэй ш дээ. Нойр хоолгүй наадмын урьд өдөр бол нойр хоол хасагдах ч юу юм. Наадмаар бол морь унаж шөнөжин морь манана. Адуу мал яах чинь тэрэндээ хоёр гурван хоног адуу манана. Гүү барихад бол манаж адуугаа манаж хонож байж гүү ирнэ. Тэгж байгаад сүүлд нь нэгдлийн адуу болоод л. Нэгдэлд ч яахав дээ хөөрхий тэр хувийн аж ахуйн дарданд байснаасаа бол нэгдэлд ороод их жаргаж байсан ш дээ. Нэгдэл бол нэлээд зарим үед бол янз янзаар байсан юм шиг байгаа юм. тэр нэгдлийн юунд зарим газар зарим юунд их ядарч тэгээд юунд болохлоороо гайгуй. Хувийн аж ахуйд нэг дарамтаас илүү жаргалтай
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Мал төрүүлье гэх юмгүй нэг төрлийн малтай. Мал чинь төрөл нь олон болохоороо их зовоодог их дарамталдаг байсан ш дээ мал чинь. Одоо болбол мал сайхан болж байна. Янз бүрийн албан татвар элдэв янзын юм байхгүй. Тэр нь болбол онцлог болж зүгээр сайхан юу гарвал тэрнийг нь хувьдаа ашигчихладаг үеэ хувийн өөрийн, дээр үед чинь одоо ноос үс ч яахав үнэ муутайхан тухайн үед тэмээний ноос кг нь төгрөг тавин мөнгө, ямааны ноолуур 7 төгрөг байж байгаад нэг 11 төгрөг болсон. Үгүй ер жигтэйхэн сайхан болж тэгэхэд манайхан ямаа гэх юм байхгүй цөөхөн ямаатай. Нэгдэлд ч ороод ер нь боломжийн байсан тэгэхэд хөдөлмөрийн хэмжээ биелүүл доод хэмжээ биелүүлсэн биелүүлээгүй гэж хөдөлмөр оногддог байсан юм. адуу малласан хүний хөдөлмөр багатай би бол 42 төгрөг авч байсан. 100 гаруй 300-д шахуу адуутай тэгж байсан. Хүүхэд, хүүхдүүд том болоод зарим нь цэрэгт яваад л хүүдүүд голдуухан томчуул нь миний арван хүү, тав охин гаргасан юм.
Оюунтунгалаг -
Арван хүү таван охин
Дайдий -
Тийн.Таван хүүхэн, тэгээд гурав нь нэг хүү хоёр охиноо багад нь алдчихсан. Бид нар айлд өргүүлж өгч барьж байсан. Нэгийн ч байна уу, хоёрын ч байна уу өөрийн гараараа алдчихсан. Тэр хүүхдүүдийн сүүлд нь хүүхэд зарим нь цэрэгт яваад л ажил хийсэн юмгүй дандаа л цэрэгт л явна л даа. Би ямаа маллаж байгаад цэрэгт явсан хүүхдэдээ адуу маллуулах гэж ямаатай хамт давхар адуу маллаж хувьчлалаар анхныхаа нийгэмчлэл дээр үлдсэн мал хуй өсөөд л дахиж нийгэмчлэх болохоор нийгэмчлэлчихээд тэрнийгээ өөр дээрээ байлгаж байсан. Нэг хүүхэд цэрэгт яваад өвдөөд тэгж яваад цэрэгт явж ирээд нас барчихлаа.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Нэг нь сургуульд явчихлаа нохойтой хүү байсан чинь тэр нэг одоо юу билээ тэр чинь бага байж байгаад цэрэгт явж ирээд нас барчихсан. Нэг хүүхэн сургуульд явсан санхүүгийн техникумд сүүлд нь энэ эвлэлийн төв хороонд нягтлан хийж байсан. Нэг хүүхэн холбоонд очоод л сүүлд нь Лхагвадорж гэж хүү тэр сүүлд цэрэгт яваад ирсэн хамт адуу маллаж байсан хүү энэ Ханбогдод айлд хүргэн ороод гараад явж байсан. Тэгээд сүүлд ч одоо яахав дээ наян оноос нэгдэл яагаад л малаа хувьчлаад хувьцаа тараагаад би ажил юугүй тэтгэвэрт гараад нэг юм тэтгэвэрт гарснаас хойш би бас адуу Пунцаг ер нь энэ бид хоёр л энийг техник юунд золиг ямар юм гэдэг билээ
Оюунтунгалаг -
ТМС
Дайдий -
ТМС гадаадад Москвад ТМС-д сургасан.
Оюунтунгалаг -
Бага хүүхэд тиймээ
Дайдий -
Тийн хамгийн бага хүүхэд энэ. Анх нь сургууль төгсөөд явахад нь илгээлтийн эзэн гэж болгох гэж байгаад тэгээд хоёул адуу маллах уу гээд илгээлт аваад тэгж байсан. За болий хүү минь хоёул бусдаасаа явж үзье гэж байсан. Тэгээд энэ ч ТМС явчихсан тэгээд л ...
Оюунтунгалаг -
Та бол сургуульд орж сураагүй.
Дайдий -
Би сургуульд сураагүй нэг бүлгэмд сууна гэж долоо хоног суугаад гарсан. Тэгээд л сайн дүнтэй шүү гараад л
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Намайг жоохон байхад тэр хувийнх биш байсан байлгүй бодвол нэг хүүхэн ном заадаг байлаа. Латин гэж байсан. Тийм юу заадаг тийм сүйдтэй заадаг байсан юм. Тэрнээр гайгуй заалгаад тэр хүүхэн гайгуй манайд их ирдэг би их ойр байна. Би жоохон тэр жоохон байхлаар ямар байсан юм сүүлд тэр бүлгэмд суугаад гайгуй хэрэг болж байх шиг санагдаж байсан. Янз бүрийн юм холбох тэгээд бас нэг үсэг холбох гэж оролддог байсан байхдаа одоо бодвол
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэр багад тэгж оролдож байсан юу тэр бүлгэмд суухад тус болж байсан юм шиг байгаа юм. өө нээрээ энэ чинь тэгвэл тэгдэг юм байна шүү байсан ш дээ гэж бодогддож байсан. Тэгээд одоо бодоход энэ хүүхдийг 6 настайгаас нь суулгаж байгаа гэнэ хичээл ном заадаг байнга бөх сурах байх санагдмаар байдаг
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одноо энэ чиглэлээр хүүхдийн бага ийм юм одоо нүдэнд илхэн байгаа. Заримд нь одоо ч нүдэнд илхэн байгаа юм чинь жоохон биетэй тайрмал үстэй тийм бор охин байсан нь санаанд илхэн байдаг юм.
Оюунтунгалаг -
Та тэгээд сургуульд за бүлгэмд яагаад бичиг үсэг тайлагдсан. Ер нь нөгөө тэр үед чинь сургууль соёл хамаагүй залуучууд чинь эвлэлийн гишүүнд элсдэг байлаа ш дээ.
Дайдий -
Эвлэлийн гишүүн элсээгүй
Оюунтунгалаг -
Янз бүрийн хоёр олон түмний дунд арга хэмжээ одоо тэр залуучуудын дунд болдог байв уу? Малчин залуучуудын дунд
Дайдий -
Тийм юм нэг их яахгүй залуучуудын хурал цуглаанд яах ч юмуу нэг тиймэрхүү юм болж байна уу гэхээс тэр залуучуудын тийм тусгай арга хэмжээ тийм юм бол байгаагүй ш дээ.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо залуучуудын дунд чинь одоо зарим нь дарамттай үр хүүхэдгүй миний үед чинь хүүхэдгүй нь мөнгө төлдөг. Янз бүрийн бас нэг үед чинь хүнд дарамт байсан ш дээ.
Оюунтунгалаг -
Татварууд авдаг
Дайдий -
Тийн татварууд авдаг. Янз бүрийн хүүхэдгүй хүн чинь хоёр гэр бүл хүүхэдгүй нь төлөө их мөнгө төлдөг байсан юм. хүүхдийн мөнгө төлөхгүй мөнгө гуйсан ирсэн улс зөндөө явж байдаг тийм байсан.
Оюунтунгалаг -
Аан ха. Таны нөхөр хэн гэж хүн байв хаанахын хүн байв
Дайдий -
Нутгийн хүн Гончигданзан гэдэг хүн байсан.
Оюунтунгалаг -
Хэн гэнэ ээ
Дайдий -
Гончигданзан гэдэг хүн байсан
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Үе чацуу надаас олон хүн байсан. Би тэр хотод явж байгаад л буцаж хотод явна гэж санаж ирсэн тэгээд тэр нэг хүн бас үзэгдэж байсан хүн тэгээд л явуулахгүй тэгээд л хүний дарамтанд л залуу насаа үдсэн тийм хүн байгаа юм.
Оюунтунгалаг -
За тэгээд айл гэр боллоо. Айл гэр болоход чинь хоёр талаасаа мал хуйгаа нийлүүлэх үү?
Дайдий -
Үгүй би чинь гэртээсээ гараад л тэр айл ч мянга шахуу овоо малтай тийм айл байсан юм.
Оюунтунгалаг -
Танайх
Дайдий -
Манайх ч өөр юугүй тэр
Оюунтунгалаг -
Аа танай нөхрийнх
Дайдий -
Нөхрийнх олон малтай мал адуу тэмээ хоёр төрлийн бод малтай бог малгүй тийм айл байсан юм.
Оюунтунгалаг -
Тэгээд та хэдтэй гэрлэсэн гэлээ
Дайдий -
Арван наймтай
Оюунтунгалаг -
Арван наймтай гэрлээд арванестэй хүүхэд гаргаад
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Тэгээд 15 хүүхдийг чинь одоо хоорондоо хүүхдүүдийн зай насны зөрүү хэд байх вэ?
Дайдий -
За янз бүр л жилийн зайтай байсан уу арай жилдээ багтаж гарч байсан хүүхэд байхгүй
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Зарим нь 4,5 жил энэ Пунцаг
Оюунтунгалаг -
Бага хүүхэд чинь тиймээ
Дайдий -
Энэ хамгийн бага нь энэ хоёр гурван жилийн дараа энэ Нямын дүү нь 4,5 жилийн дараа 4 билүү 5 жилийн дараа гарч байсан шиг санах юм.
Оюунтунгалаг -
Тэр үед та чинь эмэгтэй хүн мөртлөө адуучин нэгдлийн үгүй ер нь адуучин тиймээ
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Тэгээд адуу маллаад хажуугаар нь одоо энэ олон хүүхдийг өсгөх бол хэцүү байсан уу?
Дайдий -
Тэрнээс л тэр хүүхэд байхад чинь хүүхэд олох олохгүй л тэр хувийн аж ахуй дээр дарагдмал байсан учраас хүүхдээ хүнд өгч байсан юм.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо энэ хэнийг хэнд өгчихлөө. Одоо яахав тэр нас барчихлаа. Тэрэнд нэ айлд хоёр хүүхэд өгсөн хүү өгч байсан.
Оюунтунгалаг -
Хүүхэдгүй айлд
Дайдий -
Тийн хүүхэдгүй айлд
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Хүүхэд тэр нөгөө юутай болохоор жирэмсэн байх үед чинь
Оюунтунгалаг -
Хүүхдээ надад аль гээд л
Дайдий -
Тийн.
Оюунтунгалаг -
Жирэмсэн байхад чинь бараг захиалга өгчихдөг.
Дайдий -
Аан ха
Оюунтунгалаг -
За... тэгээд та өөрөө айлын тэжээвэр хүүхэд өргөмөл хүүхэд тиймээ
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Тэгээд бас хоёр гурван хүүхдээ өргүүлсэн. Тэгэхээр ер нь танай нутагт хүүхэд өргөж авах ёс ямар байсан юм. одоо хүүхэд өргөж авах ёс яаж гуйх уу? Юм хум өгөх үү яах уу?
Дайдий -
Тэгээд л гуйгаад л яахав ав гэсэн гарахаар нь ав гэдэг ч юмуу тэгээд л яахав дээ ирээд нэг юмаар ороодог юм яадаг ч юм тэгээд л зарим нь ууттай чихэртэй ирээд авдаг. Зарим нь дээлийн гадар гэж өгч байсан. Цагаан сүүний хонь гэж нэг хонь өгдөг.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Нэг дээлийн өнгөний юм өгдөг. Хүүхдээ өгөхөд зориулаад бэлэг өгч байгаа юм шиг тэгж авч өгч байсан
Оюунтунгалаг -
Хонь мал өгдөг байсан уу?
Дайдий -
Цагаан сүүний хонь гэж өгдөг тийм байсан.
Оюунтунгалаг -
Та бол өөрөө өгөхдөө бол яахав хүүхэд шуухдаасаа янз бүрийн юмнаас нь авч үлдэх тийм юм байх уу?
Дайдий -
Тийм юм байхгүй. Би тэр анхныхаа хоёр хүүхдээ өгсөний манай төрсөн эх айл ирж буугаад тэгсэн нэг өвгөнөөс хүүхдээ хүнд өг гэж мэргэлүүллээ. Тэгээд хулгай хийж өг эхээс нь нууж хүнд өг гэж байна. Тэгээд айл зун ногоон ургасан. Дашням гэж хотод байгаа за хүү минь манайд очиж шөл цай уу. Шөл хийж байгаа танай хойд эцэг лам байсан. Жамц хоол цай хийлгэнэ гэж байгаа оч гэж байна. Тэгэхээр нь би гараад хүрээд очсон манай эх манай дотор алга хүүхэд унтаж байгаа даа гэрт долоо найм хоносон байлуу тийм л үе байх
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
тэгээд гараад явахад өмнөөс нэг тэмээтэй хүн ирж яваа харагдсан. Тэгээд очоод байж байсан. Цай ч болоогүй байна. Цайгаа уудаллаа. Тэгэчихээд цайгаа уудалчихаад тэгээд л одоо бодоход ажуу байгаад байсан юм шиг
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэр намайг л хоргоож байсан юм байлаа. За ээж тавьчихаад нэг мах шөл хийгээд л чанаад л ер урьд мах нь болсон гэж санасан байдаггүй гэр ч сэрүүхэн хүү минь тийшээ хэвтэж бай гээд л тэгээд байх юм. тэгж байгаад л мах идчихээд гаргаж өгөхөөр нь шөл хамаа байхгүй хөлсчихлөө жоохон байж байгаад гар тэгээд л хөлсөө хатаах гээд жоохон байж байгаад тэгээд л гарсан. Тэгсэн ирж явсан хүн тэр хүн цаашаа явж байгаа харагдана. Гэрт ирсэн хүүхэд алга орон дээр дунд өлгийг нь яасан байлаа даа. Нэг юм ямар юм өлгий дотор нэг хийгээд боогоод тавьчихсан. Тийм байж билээ. Тэгээд л хүүхдээ өгсөн. Нэг хэсэгтээ их санах юм байлаа. Анхныхаа хүүхдийг тэгээд нэг хоёр гурван сар дөрвөн ч сар ч болсон байх хойноос нь очиж нэг үзээд л тэгээд тэрнээс хойш нэг үзэхлээрээ санах нь гайгуй болчихдог больчихдог юм байлаа. Нэг хэсэгтээ жигтэйхэн санадаг юм байлаа.
Оюунтунгалаг -
Та чинь эхнийхээ анхныхаа хүүхдүүдээ алдсан гэсэн үг байна ш дээ?
Дайдий -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
Хоёр гурвыг нь
Дайдий -
Хоёрыг алдчихсан.
Оюунтунгалаг -
Тэгээд ухаандаа тогтохгүй байна гээд
Дайдий -
Хүүхэд тогтохгүй байна гэж
Оюунтунгалаг -
Дараачийн хүүхдийн хулгайлж хүнд өгч байж
Дайдий -
Тэгээд л явцгааж байхад л ирээд л битгий яа эргээд уулзана амьд явж байхад эргэж уулздаг юм. Байхгүй болчихсонтой адил байдаггүй гэж ирээд манай эх тэгээд суугаад байсан.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Нээрэн ч тийм юм шиг санагдаж байсан. Би тэрүүхэндээ анхнаыхаа хүүхдийг бол таван саруй зургаан сар шахуу болгоод дэвэрвэж байгаа хүүхэд байсан тэрнийгээ бодоход бол тэр анхныхаа хүүхдийг ер нь өчнөөн хүүхэд гаргасан хойно ерөөсөө мартдаггүй. Ерөөсөө санаанаас гардаггүй.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь яаж байгаад алдчихав
Дайдий -
Өвдөөд гэнэт л нэг их халуурсан юм. тэгээд эмчид сумнаас бас нэлээн хол байсан. Эмчид яваад эмч ирсэнгүй. Эм явуулсан байсан тэгээд нэг л их халуурсан жигтэйхэн халуурсан байсан. Бага нь ч мөн тэгсэн халуурсан. Халууруулаад л тэгээд тэр халууныг дарах гээд чадахгүй алдчихаж байсан юм байгаа юм.
Оюунтунгалаг -
Аан ха. Уг нь бол эмч эд нар үзэж байсан.
Дайдий -
Эмнэлэг урьдчилсан урьдчилгаа эмчилгээ юунд үзүүлж байсан юмгүй л байхгүй юм шиг байгаа юм
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэр чинь одоо гарал муутай халамж муутай өөрийн муугаас алдсан байх л гэж одоо бодоход бол тийм юм бодогдож байгаа юм.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо хоёрыг өнгөрүүлсний дараа нэгийн өргүүлчихлээ тиймээ
Дайдий -
Тийн
Оюунтунгалаг -
Тэгээд 4-дэх хүүхэд гарсан тэгээд овоо нэг тогтов уу?
Дайдий -
4-дэх хүүхэд гарснын манай хуучин гэрийн ах тэр Адилбиш гэдэг хүн би авна. Чи одоо яваад өгсөн тэгээд одоо чиний оронд чамайг авахгүй хүүхдийг чинь авна гээд тэгээд тэр аваад явсан.
Оюунтунгалаг -
Тэр хүн эхнэргүй байсан биздээ.
Дайдий -
Эхнэргүй байсан сүүлд нь нэг хүнтэй суугаад айлд байсан юм.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэгээд одоо хүүхэд шуухад ч байхгүй тэгээд одоо энийг чинь би авна гээд тэгээд авчихсан. Тэр хүүхэд маань тэр нэг хөгшинтэй байсан. Тэр нь уул нь Цэцван гэж хэлдэг байсан тийм хүн байсан юм. Дарьганга ч хэлдэг байсан юм. тэгж байгаад хөгшин болоод яахав тэр хөгшин хоёр хөгшин салдаг юм байна
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэгэхлээр нь авгай нь миний хүүг аваад тэгээд тэр зүүн хойшоо явчихсан. Одоо бол Чойрын тэр өөд явсан байх. Тэр өвгөн ч сүүлд нь байж байгаад залуухан авгайтай болоод тэгээд нэг хэдэн хүүхэдтэй байж байгаад нас барчихсан. Одоо хэдэн хүүхэд нь байгаа энд байгаа Тэрбиш хүү Ханбогдод Цэцэг гээд нэг хүүхэн бий. Тэр хэдэн хүүхэдтэй, нэлээн хэдэн хүүхэдтэй. Манай хэдэн хүүхэд нь хүнд өргүүлсэн гарсан эднээс үлдсэн нь тэгээд цөөн улс бас нэлээн 50 гаруй улс болсон юм шиг байлаа.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо тооцож үзэхэд
Оюунтунгалаг -
Тэгээд одоо дараачийн хүүхдээ гаргалаа. Одоо бас хоёрыг өнгөрүүлээд хоёрыг өргүүлчихээд
Дайдий -
Тэгээд тэрний дараачийг нэгийг гарч ирсэн хүү байсан юм. Мөн тэрний дараачийг бас л хүн гуйгаад болдоггүй. Уул нь бас нэг холын хамаатан тэгээд яахав дээ би чинь байхгүй болгочихоод байж л байгаа юм чинь аваад явахад нь сайхан байдаг юм байлаа гээд санагдаад болдоггүй. Тэр Өлзийт сумын нэг айл аваад явсан. Эхийн талын холын хамаатан шахуу. Тэгээд тэрний дараачийн одоо энэ Ванчин гээд байж байгаа хүү энийг би хүүдээ хань болгоё дахиж авъя гэж би нэг дороос хоёр хүү авна. Хоорондоо нэгнийгээ хөтөлж яваг нэгнийгээ түшиж яваг гэж гуйгаад хоёр хүүгийн өгсөн ш дээ.
Оюунтунгалаг -
Тэгэхээр чинь одоо та хоёр нөхөр та хоёр болохоороо хүүхэдгүй л байгаад байгаа
Дайдий -
Нэг хүүтэй
Оюунтунгалаг -
Аа за
Дайдий -
Нэг хүүхэдтэй байгаад байгаа
Оюунтунгалаг -
Тэгээд ерөнхийдөө танай хөгшин болохоороо өгөхийг зөвшөөрч байв уу? Хүүхдээ хүнд өргүүлэхийг энэ тэрийг.
Дайдий -
Тийн зөвшөөрнө. Миний юм хэлэхгүй ямарч байсан тийм юун хүн байсан. Би л өөрөө мэдэж дураараа өргүүлж өгч байсан. Тэгээд тэрнээс хойших хүүхдүүд тэгээд бараг тогтсон юмаа. Тогтсон ч юм, хүнд ч өгөөгүй энэ хэдийг бол их л хоргоож байсан гуйж байсан өгөөгүй.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд нэгдлийн малтай юутай ч болсон яаж аж ахуйн дарамт нь бол бага л даа.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Нэгдлийн малтай нэг төрлийн малтай болохоор их өөр байдаг юм. тэгээд сүүлчийн хэдэн хүүхэд өөр дээрээ 7 хүүхэд бойжуулсан.
Оюунтунгалаг -
Одоо тэгээд та өөрөө өргөмөл тиймээ тэгээд таны төрсөн ээж аав бол хүүхэдтэй байсан. Таны төрсөн ээж
Дайдий -
Хүүхэдтэй
Оюунтунгалаг -
Тэгээд таныг та өөрийнхөө одоо төрсөн ээж дээрээ очиж төрсөн ах дүүтэйгээ уулздаг байв уу та. Танай ээж чинь уулзуулдаг байв уу? Та бас хожим өөрийнхөө хүүхдүүдийг өргүүлчихээд таны хүүхдүүд та ч хүүхдүүд өөрийнхөө хүүхдүүд хооронд уулзуулж учруулдаг байв уу? Ээж аав нь өргөсөн ээж аав нь авч ирж уулзуулав уу?
Дайдий -
Миний хүүхдийг яахав дээ зайлуул холын юм чинь тийм байгаагүй. Хамгийн түрүүнд хулгай хийж аваад явсан хүүхэд 4-р ангид суугаад тэжээсэн эх нь нэг хөгшин байсан юм Тэр нь нас барчихаад тэрний хүүхэн нь авга нь байсан тэр нь өнөө хүүхэд чинь том болоод тэр гарцаа байхгүй хүрээд ирсэн. Надад дээр буцаад хүрээд ирсэн. Тэр үед чинь том болсон овоо болсон мал хуй туулгана гээд засаг захиргаанд засагдаад тэгж байгаад тэр чинь цэрэгт яваад түүнээс хойш яасан юмгүй одоо яахав дээ тэр хүү ханьтай бүлтэй болоод овоо арав гаруй хүн болоод байж байна.
Оюунтунгалаг -
Таныг болохоор чинь төрсөн ээж ах дүүтэй чинь уулзуулдаг байв уу?
Дайдий -
Уулзуулдаг. Хааяа л нэг явна. Нутаг ус ойрхон шиг байдаг байсан. Нэг ойрд болоогүй яагаад тэгсэн юм болоогүй юм нэг 3, 4 хонь туугаад намайг явуулсан юм. Нутаг ойр болохоор нэг ойртсон байсан юмуу одоо бодоход нутаг ойр байхад нэг эхэд нь золгуулж нэг очуулна гээд л тэгээд хэдэн хонь туугаад л очиж байсан. Дөрвөн хонь туугаад явж байсан санаанд одоо их тодхон байна. Тэгсэн тэнд нэг Бэгз байсан газар оройхон тэр усныхан айлд хүрээд сурсан. Нүүсэн. Нүүгээд явчихсан тэгээд хаана очсон гэсэн тэр одоо энэ Борзоон цаана хавьд л очих юм гэнэ лээ гэсэн. Тэр айлд очоод тэгэхээр нь одоо яаж яахав дээ. тэр айлд тууж явсан хонио та нар энийг өгчихөөрөө гэж хэлээд хонио тэнд орхичихоод хоёр морьтой бас нэг боов юу юу ч байлаа бяслаг нэг юм ганзгалчихсан тэгээд нэг яваад очсон. Нүүж бууж гүүгээ уях гэж байгаа юм маргааш нь гүү уяж билээ. Тэр айлд тэгж өнжөөд хоносон. Ойрхон юм чинь тэнд өнжөөд маргааш нь тэгээд буцаад явсан. Тэгээд манайх ч нүүгээд урагшаа нүүсэн юм шиг байгаа юм. Тэгсэн тэр манай эхийн ах нь шар Ням гэж хүн байсан. Тэр бол нэг бол Сангийн өлгийд нярав хийдэг хүн манайхаар их ирдэг тийм хүн байсан. Тэгсэн тэр ахыг өнөө харин Ням гуайг барьж аваад явчихаж. Ердөө 1928 онд юм шиг байгаа юм. Одоо 1938 он гэж ярих юмуу?
Оюунтунгалаг -
Тиймээ 1930,1940 он ш дээ. Та чинь бүр одоо ... Аа гучаад оны үе
Дайдий -
Гучаад оны үе, 1938 он гэж ярих уу? Тэгэхэд чинь 1928 онд гэж ярьдаг байсан юм. Би чинь тиймэрхүү л үед байдаг байсан. Барьж аваад явчихаж гэнэ. Тэр манай тэр ахыг хүү минь чи нэг очиж эргэ гээд явуулж байсан. Явуулсан юм гэнэ лээ. Очсон байх. Урьд юу юу гэж хаана очсон байх билээ. Тэр намар л юмдаг. Тэгээд одоо хэлмэгдэлийн юунд яахав тэр айлын манай эхэд хамгийн дүү нь бага нь нэг хүүхэн бий. Байсан юм одоо төрөлцсөн тэр дүү байсан. Тэр хэлмэгдлийн юунд тэр айлд юм ирээгүй. Тэр хүний нэр ус яадаг ухаантай юм мэдэхгүй.
Оюунтунгалаг -
За тэгээд танайх чинь хичнээн адуу маллах уу? Танайх чинь нэгдэлд элслээ тийм ээ. Та хоёр чинь нэгдэлд элссэн.
Дайдий -
Тийн.
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдэлд элсээд өөрийнхөө хувийн малаас их нийгэмчлэв үү? Нэгдэлд нийлүүлсэн ш дээ.
Дайдий -
Бог малаа нийлүүлчихсэн. Жараад тэмээ зуу гаруй адуу хонь ямаа аваад л өнөө мах төлөх гэж яагаад хонь ямаа болбол маханд явчихдаг. Нэг үе ч одоо дөчөөд дөчин хэдэн 44 хонь 2 ямаа 2 үхэртэй үлдэж байсан. Тэгээд хонь цөөтэй өөр байхын байхгүй. Гучаад хургатай хонь билүү нэг айлд нэг тийм шилжүүлж байсан байх юм. Ямаа гэх ч юм байхгүй байсан. Ер нь ямаа гэх юм байгаагүй байх. Тэгээд адуугаа өөрөө маллана. Тэмээгээ одоо Жамъяндорж гэдэг хүнд шилжүүлж байсан. Одоо үхэр бас нэлээн тэр чинь 5-р таван жилийн төлөвлөгөө гээд яадаг байсан. Тэгээд 2-р таван жилийн төлөвлөгөөнөөс өмнө үхрээ зарчихсан. Нэг хүн төлөвлөгөөтэй нь авна гээд Дамчаа гэдэг нэртэй хүн. Тэр төлөвлөгөөтэй юуг мал авахгүй. Хүнд мал өгье гэхэд чинь төлөвлөгөөтэй бол авахгүй төлөвлөгөөгүй бол авна. Төлөвлөгөө өгөхөөрөө өнөө үс ноос бүгд дарамтийн за Аюурзана гэж байгаад нас барчихсан. Одоо олонд танигдсан Аринжав гэдэг авгай тэд нар тэр Аюурзаны тэр чинь бас л тэжээвэр хүн. Тэжээсэн хүн Дорж гээд хүн байсан. Тэр хүү нь цэрэгт яваад ирэх байгаа гэж. Тэрнийг ирэх гэж байгаа энэ албанд аваад явчихна. Тийшээ яачихна. Хүүгээ хадгалж байх юмсан. Юуг яаж хүүгээ авч явах билээ гэж манай нөхөртэй ярьж байгаа юм. Хэдэн маллтай болох юмсан. Малгүй тэр айлд маллах юм байхгүй. Хэдэн малтай болох юмсан гэж ингэж ярих юм. Тэр муу манай нөхөртэй тэгээд ярьж байх юм. Тэгвэл мал ав л даа гэсэн. Тэгээд тавин тэмээ тавин адуу юу байгаа юм төлөвлөгөөтэй нь авна. Зүгээр төлөвлөгөөтэй нь өгье тэгээд бодоод төлөвлөгөөтэй нь ав гэсэн тэгье гэж жигтэйхэн зараад тэр хүн хүүгээ цэргээс яваад хэзээ бол хэзээ ирнэ гэж байсан. Тэгсэн хүү нь ирээд загнаж байна
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Юу гэж нэгдлийн төлөвлөгөөтэй мал өртэй мал авна гэж би эднийг чинь маллах ч үгүй. Тэглээ гэж өнөө хөгшин Нанхиа энийг чинь авахгүй гээд ямар өртөг үнийн авчихсан биш одоо яатай биш. Одоо яахав дээ тэгвэл тэг гээд ингээд тэгж байсан.
Оюунтунгалаг -
Тэгж нөгөө ялтай мал гэж ярьдаг.
Дайдий -
Тийн. Ялтай мал тэгэхээр чинь ялтай мал авахгүй. Энийг ноос үс төлөвлөгөөтэй нь үүрэг даалгаварын биелүүлнэ. Үс ноос тэр цөмийн биелүүллэхэд тэр төлөвлөгөө юунд Дамбадаржаа гээд ангийн юунй орлогч дарга байсан юм. Тэр л тэр өвгөнд захиад хэлсэн бол уул нь угийн нэг гэрт байсан улс юм байлаа. Тэгээд л анхдугаар таван жилийн төлөвлөгөө дуусаад 2-р таван жилийн төлөвлөгөө одоо энэ эхлэх гэж байсан таван төлөвлөгөө дуусах гэж байсан. Тэгээд үхэрээ үгүй хийж 2-р таван жилийн төлөвлөгөө гарахаас өмнө хүнд өгчихөж байсан. Хоёр үхэр авч хоцроод л бэлтгэлд өгөх гэж хоёр үхэр тэгээд тэр өндөр Дамчаа гэдэг хүнд өгөөд л хоёр эр үхэр уяж хоцроод өгсөн.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд тэрнээс хойш үхэргүй болсноос хойш л тосны юуг харин өгөөгүй байсан юм. Үхэргүй болохоор тос харин сүү өгч яадаггүй харин тос авчихдаг байсан юм. Тэр үеийн юунд ч хувийн аж ахуйтай байхад чинь хүнд дарамттай байсан юм шүү. Тэгээд харин нэгдэлд ороод бол төлөвлөгөө юугаа биелүүлж байж чаддаг болж л байсан юм. Тэр талаар бол хөдөлмөр хийж байж хөдөлмөрийн ачаалал ихтэй
Оюунтунгалаг -
Нэгдэлд энэ хавьд чинь нутгийн чинь хүмүүс дуртай орж байв уу? Дургүй орж байв уу?
Дайдий -
Ерөөсөө тэгээд хувийн аж ахуйтай байвал одоо аж ахуй хүндхэн улс болбол дуртай шууд л орж байсан. Хувийн цөөхөн малтай юутай улс болбол дургүй байсан. Тэр нь яагаад дургүй байсан гэхээр тэр өөрийнхөө хувийн малын өнөөх норм гээд олон мал өгнө. Бас нэг зуу хүрэхгүй бага малтай нөгөө хэдэн тэмээтэй тийм айлууд бол зөндөө бий шүү дээ. Тэд бол дургүй байсан. Яагаад дургүй байх вэ гэхээр хөдөлмөрийн чадавхи хүрэхгүй тэр нормлоод өгчих тэгэхлээр мал учиргүй дарагдчихна тэрэнд дургүйлчихнэ.
Оюунтунгалаг -
Тэгээд ингээд нэгдэлд ороод та нэгдлийн адуучин болсон тиймээ. Нөхөртэйгээ хоёулаа та чинь одоо эр хүн шиг адуу бугуйлддаг бол бугуйлддаг чадалтай ийм хүн байжээ эмэгтэй хүн
Дайдий -
Тэр адуунд ямар л ажил хийдэг байсан тэр бүгдийн би хийж байсан. Чухам адуу засаж байгаагүй. Бусдын хийж байсан юм. Уяж ч байсан бугуйлдаж ч байсан ёстой сааж шувтарч бүх л юм хийдэг. Адуунд юу хийдэг тэднийг бүгдийн хийдэг байсан. Хувцасаа сольж солихдоо сольж нэг л удаа амаар гарахаар л адуугаа эрж яваад адуугаа олоод усан дээр адуугаа туугаад ирсэн. Тэгсэн улс адуу үргээж байгаа бололтой олон улс адуу ч олон байна. Хэд зүс үзсэн бригадын дарга Чүлтэм гээд хүн байсан таньдаг хүн л тэр хүн. Бусад нь танихгүй л арван хэдэн хүн байлаа. Тэгээд тэглээ. Өнөө морь нэлээн ядарчихсан. Морь муудчихлаа та унаа солиод аль гэлээ. Тэгсэн тэгж байна. Яахав үнсүүлвэл тэгье гэж байна. Тэгэхээр нь тэгье гэсэн ч үгүй чимээгүй байсан. Уурга татсан байна тэрнийн аваад үзэж байсан. Жаахан унхиадуу уурга тэгэхээр нь уургийн аваад гуйсан ч юм гэж үгүй аваад гарлаа тэндээс тэгээд очиж өөрийнхөө мориноос адуунаас нэг морь барьж аваад хоёр морь барьж аваад унасан морио тэр ижлийн адуун биш байсан. Тэрнээс холбочихоод уургийн авч ирж тавьчихаад за өр ширгүй гэж хэлчихээд, тэгээд явж байсан. Тэгээд одоо Мандах сумын юун дээр их л ярьцгаадаг. Тэрэн дээр их олон хүн байсан болоод тэр үү харин тэгсэн гээд их ярьцгаадаг юм гэлээ. Тэгээд сүүлд нь Мандах сумын юунд морио уяж очоод хэрээ Гомбо харлаг Саманд гэж байсан тэр хоёр голдуу юутай байсан. Майхан босдог морио уячихаад тэд нар байж байгаад сүүлд нь хойноос нь очсон. Тэгсэн манайхны гурван морь түрүүллээ. Тэр Самандын нэг шүдлэн үрээ түрүүллээ. Манай хязаалан үрээ түрүүллээ. Тэр хэрээ Гомбын их нас түрүүллээ. Тэгээд түрүүлсэн адуунд нэг даага өгөх нь. Өгөхдөө нь асар дээр өгсөнгүй өгөхгүй. Тэр гал дээр очиж аваарай гэж тэр гал нь гүү барьсан одоо нэг майхан байсан. Тэр гал дээрээс очиж хурган даага аваарай гэж хэллээ. Тэгж л Мандах сумын тэр нүдэн бүрхээстэй гэзэгт зунаасаа хойш гүүгээ уядаг наадам болдог байсан. Тэгээд тэр наадам тарчихаад улсууд тэр баян ходоодын наадам хийгээд, найр хийе гэж байна. За яршиг өөр яахав явна л гээд уя муя гээд яасан даага авах гээд очсон. Тэр Гомбо, Саманд би өвгөнтэйгээ хоёул тэр бас нэг хэн гэдэг билээ тэр Самандын харъяанд явсан нэг хүү бид тавуул очлоо. Тэгсэн хүрээд очсон майханд нь хэдэн хүү байна. Арван хэдтэй болов уу нэг тийм гурван хүүхэд тэгээд авах гэж байгаа даага бариад ир гэсэн чинь бид яахгүй уурга мод барьж чадахгүй бид. За тэгвэл нэг айраг өгч байна. Айраг амсчихаад тэгвэл бид барьж авч болох юмуу тэр Саманд нэлээн юутайхан тэгчихээд гартал тэр асар дээрээс хүн бараа харсан юм байлгүй нэг хүн давхиад л ирж байна. Өө нэг бүдүүн хар хүн. Та нар яагаад яахгүй байгаа юм. Тэгсэн өө энэ хүүхдүүд чинь барьж өгч чадахгүй. Барихгүй гэж байна гээд тэглээ. Юу гэсэн үг вэ барилгүй яахав. Уурга модоо нь зас нээрэн ч нэг уурга эвхчихээд тэр хэд л уургаа эвхчихээд хаячихсан. Уурганы шилбүүр байж байх юм. Цаадуул ингээд яахгүй ирсэн хойноо тэр хүн загнаад л тэгээд даага барих юм боллоо. Оо нэг ийм яасан матийсан богинохон юмаанд сойж татчих уяа аваагүй ийм хоёр юм татаад л тэгээд явган хашиж байгаад л уургалах юм боллоо. Нөгөө хэд гарч давхиад баригдах юм байхгүй ер нь адуунд байхгүй мордож аваад хашаад л байсан хашаад л байсан ойрхон юу болдоггүй. Тэгж байтал нэг нь миний хажуугаар нь уургатай хүнээс шарваад миний хажуугаар л тэгж байна. Гүйхэлзээд давхиад ороод ирлээ. Тэгэхээр нь сүүлдээд л суучихсан дор нь тэгээд тэгсэн чинь тэр цуг явсан хүн тэр хүрч ирээд тэгээд бариад авлаа. Тэгсэн чинь тэр өвгөн шиг харагдаж байсан одоо бодоход л бол бяртай тэр үеийн хүн байсан байх. Тэгээд одоо бодоход тэрнийг тэгж барьж аваад яаж байснаас хойш тэгж байтал асар дээрээс хүн давхиж ирж байгаа бололтой. Зөндөө улсууд ирсэн тэгээд нэг юм бугуйлдах чинь болоод бас нэг иймэрхүү юм болоод бас нэг гурван даагыг тэгж барьж аваад явсан. Тэгээд сүүлд Дорноговь руу явж байсан. Дорноговийн машинд замын машинд явахад айл буучихсан. Тэгээд яасан ганцхан хүүхэн жоохон хүүхэн тэр чинь тэгж үйл үнээр багахан тийм л байна зайлуул. Тэгээд би явах гэж эхлээд бие засах гээд гарсан тэгсэн тэр жолооч сүүлд нь гараад ирж байгаа юм. Тэгээд л явж байгаад л чи чинь сүрхий хүн юм гэнэ гэж ирээд тэгж байна. Хүүе яаж байна гээд тэгсэн чинь энэ хүүхэн тэгж байна ш дээ. Би наадмын морь унаж байсан бага байсан тэгэхэд Мандахын юун дээр очиж адуу сүүлдээд байдаг байсан гэж байна гэж тэгж олон юм суучихсан тэгж харин адуу сүүлдээд тийм хүүхэн байсан юм уг нь тэр мөн байна гэж байна гэж ирээд тэгж байсан.
Оюунтунгалаг -
Ер нь бол адуунд эр хүн эрчүүдээс, муу эрээс дутахгүй л сайн бугуйлдаж сайн уургалдаг ер нь нэлээн сайн адуучин явжээ та тиймээ.
Дайдий -
Би уурганд нэг их сайн байгаагүй. Яахав дээ ганц нэг эмнэг хангал элдэв янзын юм би ер нь ногтолж голдуухан унадаг байсан.
Оюунтунгалаг -
Морь сургадаг байв уу ер нь
Дайдий -
Сургалгүй дээ. Эмнэг ч сургадаг байсан.
Оюунтунгалаг -
Эмнэг сургадаг
Дайдий -
Эмнэг сургах нь ч төвөгтэй зовлонтой тэрнээс биш одоо юунд эмнэг сургах гэж оролддоггүй. Адуун хүнээр их унуулж байсан тэгээд аа нэг юутай ганц нэг эмнэг хэрэгтэй байх гэсэн энийг жаахан зөв мал болгох юмсан гэснээ бол өөрөө сургадаг.
Оюунтунгалаг -
Сургадаг. Тэгээд нөгөө морь уяж байсан гэсэн ш дээ. Тэгээд наадамд уралдуулдана тиймээ.
Дайдий -
Тийн.
Оюунтунгалаг -
Тэгээд хир уралддаг байв таны уясан морь
Дайдий -
Оо янз бүр яахав дээ. Түрүүлж түрүү авдаг байсан. Тэгээд нэг айрагтай хойгуурч л давхиж байдаг. Яахав олон юу яахад чинь олон янз болдог ш дээ. Сайндаа сайн саардаа саар болж байдаг.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Бишгүй л дээгүүр ч давхидаг юм ерөөсөө дээгүүр давхидаг л байсан. Ер нь л дээд талын юунд байдаг байсан.
Оюунтунгалаг -
Аан ха. Нэлээн урдуур л
Дайдий -
Тийн. Урдуур л айраг манай “Айргийн шарга” гэж дархан дандаа айрагдаж түрүүлдэггүй айрагнаас мултардаггүй тийм шарга азарга байсан.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэгээд л зүүн хажигийн юунаас авсан юмсан. Тийм даага уг нь хүн нэг унагатай гүү авсан нэг даага аваад л тэгээд л тийм азарга байсан. Ер нь их юутай байсан. Хурдан хар гээд л түрүүлдэг хар морь байлаа. Ер нь айрагтай л давхина. Аймагт ч айрагдаж байсан.
Оюунтунгалаг -
Танай нөхөр ч бас мориндоо гайгуй байв уу?
Дайдий -
Манай нөхөр адуунд сайн
Оюунтунгалаг -
Сайн
Дайдий -
Харин уургачин хүн байсан юм. Ер нь сайн уургачин гэж хэлэгддэг тийм уургач хүн байсан. Би бол тэгж уургачин гайхуулаад байх юм байхгүй.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Гэхдээ хүнээс гуйхгүй нэг тийм ногоон сархинаг
Оюунтунгалаг -
Бас л боломжийн адуучин, сайн адуучин байжээ та чинь
Дайдий -
Тийм л байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд за нэгдлийн үе бас соёлын довтолгоон гэж болж байлаа.
Дайдий -
Соёлын довтолгоон ч яахав дээ тэгээд л янз бүрийн угааж арчсан цэвэрлэсэн. Гэр орноо цэвэрлэх соёлын довтолгоон ч одоо хүнд юм өгсөн. Хөнжилтэй хүн байгаагүй дээлээ нөмөрч унтдаг байсан. Хүн болгон хөнжилтэй болгож байсан. Орны цагаан даавуу цагаан хэрэгсэл гэж тийм юм их яадаггүй. Соёлын довтолгоо болбол хүнд ахуй амьдралд ариун цэврийнхэн талаар бол юм өгсөн шүү. Тэгээд л ор дэрний тоос шалган хянах бөөн юм болчихно ш дээ.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Сүйд аяга тавгаа арчих хог шороо цэвэрлэх тэгээд тэрнээс хойш байхгүй болчихно. Нэг явдал сайн өнгөрөөвөл
Оюунтунгалаг -
За, шалгалтын үеэр л сайжирчихаад л бусад үед нь больдог.
Дайдий -
Тэгээд л тэрэнд чинь бэлтгэсэн юм чинь орны даавуу хэдэн хүнтэй хэдэн даавуутай вэ хүн бүр хөнжилтэй. Тэрнийг чинь ямар тэд нар аваад явчих юм биш дээ тэрнийг зориуд нь урьд нь бэлддэггүй байсан юм. Бэлтгэж байгаа юм тэр чинь юутай байсан юм. Ямар сайндаа л тэр манай нөхрийн ах нь Ишдорж гээд л нэлээн алба хашна. Тэгээд бүдүүн Чимэд гээд байсан тэр тэднийх юутай айл байсан. Жаахан тэр Ишдорж тэр хоёр л жаахан маргаад юутай айл байдаг л даа. Тэгсэн нэг хурал дээр Ишдоржоо чи гэрийнхээ модыг угаасан уу, будсан уу гэсэн. Будсаан гэж байна. Чи ямраар будсан гэсэн чинь хараар л будчихсан гэж байсан. Гэр ухаад л цэвэрлээд тэгээд будаж тэгэхэд чинь бас будаг нь элбэг бэлэн олдохгүй ш дээ. Гуйсан түрсэн янз бүрийн жаал жугаагаа олчихоод холиод будагтай будаггүй юм нь байна уу наана цаана гэсэн юм мундахгүй тийм байсан. За нэг зосоор л их будаж байсан. Зос улаан шороо зос шороогоор л
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Унь будаад л угаагаад тэрнээр чинь янз бүрийн юм бас
Оюунтунгалаг -
Тэгээд одоо муу байсан айлыг яах уу? Сайн байсан айлыг яах уу?
Дайдий -
Сайн байсан айлыг яахав дээ нэг аман шагнал байна даа. Тийм урамшуулал бол тийм юм бол байгаагүй. Муу байсан айл гээд нэг их торгож моргоод л нэг айлыг торгосон гэж дуулсан шиг санах юм.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Энэ 4-р багийн нэг айлыг торгосон гэж тэгээд л тогоо шанаганы алчуур малчуур муухай юмын аваад явчихдаг. Хурал цуглаан дээр энэ эдний тогооны алчуур гээд бариад зогсож байдаг тийм л юм бол байж байсан.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд тэр хүн чинь хүнд тийм муу муухайгаа үзүүлэх баръя гэж хэн санах вэ дээ. Тэр бол тэгээд сүүлд нь хэвшил болоод явах юм байна.
Оюунтунгалаг -
Аа тэгээд нөгөө малаа маллаж хариулахад нь бас одоо соёлын янз бүрийн өөрчлөлтүүд хийв үү? Одоо гүү саахдаа ч гэдэг юмуу яадын одоо хэрэглэдэг халаад юу ч байдаг юм ер нь тиймэрхүү юм шаардаж байв уу? Одоо хот хороогоо янзлах дээр чинь хашаа янзлах
Дайдий -
Гэрийн халаад гэж тийм халаад бол хэрэгтэй. Тэр мал саах тогоо шанага барих гэрийн халаад гэж хэрэглэдэг байсан. Тийм юмтай болгосон. Тэр саальчин хүнд ч их хэрэгтэй зүйл байсан. Нэгэнт л хэрэглээд л ашиг тусын мэдэхээр чинь өөр болж байгаа юм шиг өөрөө тэрэндээ дурын шаардлага өөртөө өөрөө шаардлага тавина. Нэгдэлд бол гүү саахад халаад олгодог байсан. Норм, соёлын довтолгоо ч тэр ардын аж ахуйтан байхад эхэлсэн ш дээ. Тэгээд сүүлд нь мөн нэгдэлджсэн ч хойно ч бас дахиж байсан. Соёлын довтолгоо бол хүнд тус өгсөн гэж боддог. Хүний соёлын боловсролын талаар бол ариун цэьэр энэ талаар бол юм өгсөн. Нэгдэл ч гэсэн яахав дээ харин нэгдэлжих тараагаад ардын аж ахуйтан болоод ирсэн ч хүнд харин их л юм өгсөн. Тэр юугаар өөр болсон шүү.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Энэ ардчилал үүсээд ардчилалын буян бол нөлөөтэй болсон гэж санадаг би чинь биднийг юунд байхад хүн ийш тийшээ явах энэ тэнд ирэх явах суухад чинь дандаа л гарын үсэг зар бичиг тийм юмтай явна гээд бас нэг хэдэн төгрөг аваад дарна. Энд ирж байгаа хүн чи чинь одоо та нар хотоор яваад энд ир гэдэг. Ямар унаатай ирсэн юм. Ямар хөсөг юутай юм чи цөм цаана хяналттай цаанаасаа юутай ирнэ. Юм чинь жигтэйхэн их нарийн байсан. Энэ нааш цаашаа явдаг одоо энэ дураараа дургиж байдаг чинь ёстой энэ ардчилал л ийм болсон ш дээ.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэрнийг бол та нар мэдэж байгаа биз. Зах үзүүрийн мэдэх үү?
Оюунтунгалаг -
Тэгээд танайх чинь та чинь бас олон хүүхэд гаргасан. Тэр үед хүүхдүүдээ сургууль соёлд яаж явуулж байв. Одоо хаана сургаж байв тиймээ. Дотуур байранд орох уу яах уу?
Дайдий -
Дотуур байранд, дотуур байранд л өгнө. Тэгээд л хааяа гадуур хувиараа харж байх тийм бололцоотой хүн хүүхдийн хараад байж л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Дотуур байранд хүүхдээ явуулчихаад санах уу? Хоол хүнсийн өгөх үү яах уу?
Дайдий -
Оо нэг мал өгдөг махаар яадаг байсан байх. Тусдаа авдаг байсан. Би энэ хүүхэд энд сургуульд миний өөрийн гар дээр байсан 7 хүүхэд хүнд өгсөн 2 нь бүгд 9 хүүхэд энэ дандаа сургуулиар дамжиж гарсан.
Оюунтунгалаг -
Аан ха бүгдээрээ дотуур байранд байсан.
Дайдий -
Тэр хэний Баясаа хийдэг янз бүр байсан тэр тэжээсэн тэр айл харж сууж байсан даг. Сүүлд нь ч бас 4-р ангид байхдаа сургуульд дотуур байранд байсан байх
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Энэ Бадамханд гэж байгаа тэр айлд тэжээлгэсэн хүүхэд сургуульд айлд байсан. 1-р ангид суугаад ингээд хэлээр гадуур байж байгаад сүүлд нь 2-р ангиас эхлээд байранд суусан байх. Миний хэдэн хүүхдүүд цөмөөрөө дотуур байраар байсан.
Оюунтунгалаг -
Тэгээд одоо танай тэр дотуур байранд, сургуульд нь явуулчихаад хойноос нь эргэж очдог байв уу? Захиа занаагаар харилцдаг байв уу
Дайдий -
Одоо нэг эргэж очихоос илүү юм байхгүй. Одоо нэг Лхагва тэр нэг өнгөрчихдөг хүү хоёр Цэцийн 10 жилд суудаг байсан юм.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Энэ ямарч явж байсан. Тэр чинь 10 жил биш 8 жил тэгээд аймагт 10 жил сууж байсан юм. бусад нь дээшээ нэг их юунд явсан юм байхгүй. Нэг охин 10 жилээс полийн дээдэд яваад тэгээд тэр юугаар чинь өө санаанд байсан юм хэлж болдоггүй
Оюунтунгалаг -
Тэгээд цаашаа үргэлжлүүлж сураа юу?
Дайдий -
Аа аа
Оюунтунгалаг -
Үргэлжлүүлж сураа юу?
Дайдий -
Үргэлжлүүлж сураагүй тэр сургуулиас хаячихаад ирсэн. Ардчилал үүсээд л нэг янз бүр боллоо ш дээ. Тэгэхэд сургуулиа хаячихаад ирсэн. Тэгээд одоо аймагт байж байгаа.
Оюунтунгалаг -
Тэгээд ер нь амралтаараа ирдэг тиймээ. Дотуур байрыг ээж аавдаа юу гэж хэлдэг байв. Дотуур байр ямар байсан санасан энэ тэр гэж ирдэг байв уу ер нь
Дайдий -
Одоо гайгуй болж л байгаа юм шиг ер нь ихээр тэгээд л болсон юм байдаггүй л байсан. Дотуур байранд байгаад тийм болчихож шиг байна гэх юм байдаггүй л байсан. Байхгүй ээ надад санах юм тэрэн ч тэгээд л тэгчих шиг байна гэсэн тэгээд болсон байх гэхээр юм бол байхгүй.
Оюунтунгалаг -
Аавтай нь хоёулаа явж эргэдэг байв уу? Эсвэл ганцаараа очдог уу?
Дайдий -
Цөмөөрөө явж байх юм хаана байх уу?
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Яахав дээ хүүхэд эргэх гээд зүгээр явахгүй ш дээ. Тийм зав байхгүй. Ажил төрөл ямар суман дээр очих ямар хэрэг байна тэр хэрэгцээ гарвал тэгээд л тэрүүгээр л очно. Хүүхэд гүйгээд ирнэ. Нэг хоёр гурван цаас таван цаас ч өгөхгүй дээ. Тэгээд нэг явахлаараа хүүхэд наашаа харахгүй яваад л нэг тийм юм гурван цаас голдуухан нэг дөрөв бол дөрөв тав бол таван цаас өгөхгүй. Тэрнээс илүү юм өгдөггүй тиймэрхүү л байсан. Хувцасын бүрэн тийм л байсан.
Оюунтунгалаг -
Өвөлдөө идэш ууш өгөх үү?
Дайдий -
Ер нь нэг их дорой өгөхгүй
Оюунтунгалаг -
Хүүхдээс ер нь малчин болсон уу?
Дайдий -
Хүүхдүүдээс нэг малчин болж гийсэн юм байхгүй. Тэр нэг цэрэгт явж ирээд нэг залуу маллаж байгаад Ханбогдод байрлаж байгаад мал маллаж байсан. Тэр л хүү байж байгаад нас барсан.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэгээд өмнө нь ч миний гар дээр байсан хүүхэд бол мал маллаад байгаа юм нэг ихийн байхгүй ээ. Тэжээвэр хүүхэд Бадамханд гэдэг нь малчинаар хөдөө байж байгаа.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь одоо олон хүүхэдтэй айл чинь хүүхдийн мөнгө гэж өгнө. Бас алдарт эхийн одонгийн мөнгө гэж байсан тиймээ.
Дайдий -
Тэгсэн.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Би чинь 2-р одон авсан. 1-р одон тодорхойлогдсон гэсэн юм дуулдаж байсан. Тэгээд тэр бол нэг хүний гарт ороод л алга болсон. Энд байсан сумын орлогч дарга байсан Надмид гэдэг хүн байсан юм. тэр бол ганцаар ч яагаагүй хэд хэдэн хүний одон дээр нь тэр хүн одон дээрээ зуун төгрөгтэй өгдөг баййсан юмуу даа тэрнийн идээд л ашиглачихсан байх гэж. Тэр авгайн нэг хэлж байсан удаа байсан байгаа юм. Үгүй энэ авдранд хэдэн одон байх юм энэ ямар ухаантай юм. энэ юу юм ямар юм яагаад энэ авдранд ийм юм байгаа гэсэн чи миний ажилд оролцоод байх юу гэж чи. Би тэгээд дахиад дуугараагүй юм гэж тэгж ярьж байсан юм.
Оюунтунгалаг -
Аан ха хүүхдийн мөнгө бол авч байв уу?
Дайдий -
Хүүхдийн мөнгө бол авч байсан. Тэр чинь одоо татвар матварын их яахаас өмнө хойш болчихсон их яахав дээ болж л байсан. Ийм сонин сайхан юутай юм болох тэрэндээ ч ашиглана. Энэндээ ч ашиглана гэж нэг их хуваарьлагдах юм тийм юм байхгүй.
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Тэр түрүүхэн үеийн тэр хувийн аж ахуйтан юунд байхад болбол их л хэрэгтэй юм байсан л даа. Тэгэхэд чинь мөнгө лут дарж болохгүй албан татвар өгнө. Янз бүрийн юм худалдаж авч өгөх ийм мөч гарч болно. Тэгэхдээ мах л жаахан яадаг байсан. Тэрнээс бусад юмаар ноос бусад талаар болж л байсан.
Оюунтунгалаг -
Аан ха хүүхдийн мөнгө ер нь олон жил авсан уу?
Дайдий -
Аа бас нэлээн хэдэн жил авсан байх
Оюунтунгалаг -
Хүүхдийн мөнгөөрөө янз бүрийн биетэй бодиттой зүйл авч байв уу?
Дайдий -
Нэг тэгсэн юм байхгүй. Яахав дээ сургуульд суух тэр нэг нь санхүүгийн техникумд явсан. Тэгээд л тэр мэтийн юманд яаж байсан уу гэхээс биш тэрнээс хүүхдийн мөнгө аваад тэрнээр нэг тийм их бүтээчихсэн юм бол гоц гойд юм бол байхгүй.
Оюунтунгалаг -
Аан ха. Та чинь тэгээд адуучин олон жил хийл үү? Олон жил адуучин байл уу?
Дайдий -
Би бол олон жил адуучин байсан байх. Тэр нэгдэлд чинь 1950-аад онд нэгдэлжээд л малаа шилжүүлчихээд л өөрийнхөө адууг аваад л тэгэээд тэрэн дээрээ нэмэгдэл гаднаас адуу аваад л 200 гаруйхан 300 арай хүрэхгүй тийм адуу анх нь тэгж авч байсан. Тэрнээс сүүлд нь ч тэр хүү том болоод л хүүхдийн адуу нэмэгдээд 500 гаруй 560-аад адуу маллаж байлаа. Ер нь олон л тэр болсон тэрнээс дээшээ гараагүй. Тэр хүүхэд цэрэгт явчихаад тэгээд шилжүүлэх хүн байхгүй энэ аймгийн цэргийн анги адуу авна гэж байна тэрүүнд өг гэж 118 адуу авч тэр нядалгаанд өгч байсан. Тэр л их юу байсан ер нь тун хэцүү байсан. Ер санаанаас гардаггүй юм.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Хашиж аваад л цэргийн ангийн хөнгөн морин дээр цэргийн анги энэ бас ч их ногоон платик ч байна. Хорь шахуу хүрчихээд л тэгж ачиж аваад явсан. Их адуу гэж хүүхэд цэрэгт явсан одоо адуунаас адуу шилжүүлэх гэхээр тэжээлгэх хүн байхгүй гээд хэн одоо тэр хүн байсан нэрийн санаж хэлж болдоггүй мартчихна. Одоо хүүхдээ дуудах гээд гар нь орж ирэхгүй. Тийм хачин болчихдог юм байна.
Оюунтунгалаг -
/инээв/ Залуу ээжүүд ч гэсэн олон хүүхдээ нэрийн сольж хэлээд л
Дайдий -
Тийн нэрийн сольж л байдаг юм.
Оюунтунгалаг -
Тэгээд та ер нв тэтгэвэрт гарахдаа ямар ажил байгаад тэтгэвэрт гарлаа.
Дайдий -
Ай аа
Оюунтунгалаг -
Ямар ажил байгаад тэтгэвэрт гарлаа.
Дайдий -
Тэтгэвэрт ажилгүй байж байгаад гарсан. Тэр нөгөө өвдөөд л тэрнээсээ болоод л ажилгүй байж байгаад тэтгэвэрт гарсан.
Оюунтунгалаг -
Өвдөх хүртэлээ бас адуучин байсан тиймээ.
Дайдий -
Тийн.
Оюунтунгалаг -
Ерөөсөө л тэр чигээрээ адуучин байсан.
Дайдий -
Адуучин байж байсан.
Оюунтунгалаг -
Аан ха. Танай өвгөн чинь бас адуучин байж байгаад тэтгэвэрт гарсан уу?
Дайдий -
Тийн адуучин байж байгаад гарсан. Тэр өвгөн тэтгэвэрт гарчихаад би сүүлд нь бие залуутай тэр чинь надаас ах хүн байсан урдаар тэтгэвэрт гарчихсан. Сүүлд нь би адуу маллаад адууны юутай
Оюунтунгалаг -
Тэр үед чинь нэгдлийн гишүүд адуучин малчидаа урамшуулах шагнах юм байв уу ер нь
Дайдий -
Байсан. Яахав дээ манлайлагч оны юугаар л тэр ямар зэрэг үүрэг даалгавар авч биелүүлсэн тэрүүгээр тийм их ойшоож байсан юм байхгүй ч гэсэн тийм зөндөө л юм өгдөг байсан юм.
Оюунтунгалаг -
Та авч байв уу?
Дайдий -
Оо авч л байсан. Үүрэг даалгавараа биелүүлж бас л юм авч л байсан. Бас сүү саалиа биелүүлсэн гэж авч байсан. Тэр нь нэг их нэртэй зүстэй үгүй ч байсан байгаа оны эцэс дээр бас зовлонтой л байдаг байсан.
Оюунтунгалаг -
Та нөгөө адуугаа одоо өвлийн идэш хүнсээ бэлтгэнэ ш дээ. Та тэгэхэд өөрөө хийх үү ер нь. Адуу гаргаж маргах уу та
Дайдий -
Тэрнийг бол бэлтгэл юунд өгөх болбол өгч л орхино. Хувьдаа бол тэр манай өвгөн яана тэгээд л хүүхэд шуухад ч байлаа. Хүүхэд өсөхлөөрөө хүнээр ч гаргуулна.
Оюунтунгалаг -
Тэр үед танайх чинь идэшэндээ юу хэрэглэдэг байв. Ямар малын мах
Дайдий -
Адуу тэмээ тийм л юм иднэ. Жилдээ 3 адуу идчихдэг байсан. Нэг үе
Оюунтунгалаг -
За
Дайдий -
Намар нэг идчихнэ. Ингээд сэрүү унаад ирэхээр тэгээд өвөл нэгийг идчихнэ. Хавар адууны мал ноослох үед нэгийг иднэ. Тэгээд хүн амьтан яасан юунд хоол бэлтгэж яана.
Оюунтунгалаг -
Танайх чинь гүүний айраг хийдэг байв уу?
Дайдий -
Байлгүй дээ. Гүүний сааль хийхэд чинь айраг л хийж бэлтгэнэ. Айраг биелүүлэх айраг нутаг хол байвал айраг өгөх гэж айхтар төвөгтэй. Хэдэн тэмээ ачаад л 70-80 ордог тийм бидэн хөхүүр бий. Тэгээд л тэмээнд чинь айраг ачсан тэмээ чинь яадаг байна ш дээ. Ямар ухаантай юм мэдэхгүй. Нэг л далийн хөхүүртэй хоёр хөхүүр айраг ачсан тэмээ одоо ер нь хэсэг явж байгаад л эргэлдэнэ. Зог тусаад л зог тусаад л
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо энэ Шар гуайнаас суман дээр гурван тэмээ ачаа юутай тэгж ирсэн. Нэг тэмээ ер нь зовоож байсан. Тувт одоо юман дээр таягаа маягаад нь биенд нь төвөгтэй байдаг юмуу чухам хэн мэдэх вэ.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Бас л юутай л байдаг юм байлаа.
Оюунтунгалаг -
Сонин юм байна тиймээ.
Дайдий -
Үнэр нь ч одоо жигтэйхэн байдаг үнэрт нь л согтдог юмуу чухам мэдэхгүй. Согтож байгаа болов уу гэж би өөрөө дотроо тэгж энэ лав согтож байгаа байх ямар даахгүй байгаа биш дээ энэ зуун хэдхэн кил юм даахгүй байх даа гэж бодогддог байсан.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Үнэрэнд нь согтож байна даа энэ яадаг юм
Оюунтунгалаг -
За тэгээд айрагтай үедээ бол айрагаа тэгээд хэд хоноод тушаах уу?
Дайдий -
Тэр чинь хураацаараа нь хураагаад л холоос болбол тэр чинь удаад сүүлд нэгдлийн юу чинь одоо нэгдэл чинь өнөө хөгжил муутай муу байхдаа бас айлын юу шиг байлаа ш дээ. Ганц машинтай тийм байлаа. Сүүлдээ машин лав хэдэн машинтай болж
Оюунтунгалаг -
Сүү саалиа авдаг тиймээ
Дайдий -
Тийн. Ганцхан муу 51-тэй тэр хааяа явж айраг авна. Тэгж ирж айраг авбал бас их тус болох шиг болдог.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Зундаа зүүн хойшоо нүүгээд Зүүн гурван сайхан нүүж буугаад модонд гүүгээ уячихсан айлууд ер нь их нүүсэн байсан. Тэгээд л суманд аймгийн наадам болоод аймагт аймаг сум төчнөөн литр айраг өг гэж хэдэн хуваарь ирдэг юм байна л даа. Тэгээд манайх одоо Зүүн гурван сайханд байна. Тэгээд хааяа нэг юутай манайх айраг хураагаад л тээх арга байхгүй хураасан айраг юутай байсан. Яадаг юм билээ гээд байж байсан. Яалтай ч биш түрүүч нь хахарсан хэдэн литр айраг байсан нэг 300 литр айраг өгч одоо ер муу бор пүүгий байна уу байхгүй юу нэг жолооч нь барьж байсан. Аа чи чинь зүгээр мал гавъяа байгууллаа. Миний явсан газар гүү сааль байхгүй шүү гэж тэгж байсан юм байгаа юм. тийм л ховор байсан юм байлгүй.
Оюунтунгалаг -
Аан ха. Тэр үед чинь ер нь одоо энэ хүүхдүүдийнхээ хувцас хунарыг хаанаас авдаг вэ? Та өөрөө оёж шиддэг байв уу? Тэр үед даавуу даалимба элбэг байв уу?
Дайдий -
Даавуу даалимба одоо яахав ховорхон ч байсан боломжийн өөрөө хийхээс урьд нэг их одоо тий бэлэн хувцас зарах барих тийм юм байсан биш. Өөрөөр хэлбэл эд барааг авахад тэр нь байна. Гутал бакаль нь гутал ховор бакаль олж манай өвгөн бас багийн дарга хийнэ. Тэгээд агентанд хуваарьтай баг болгонд ганц бакаль эмэгтэй хүний ганцийг өгч тэгэхээр агент ганц бакаль хэнд нь өгөх вэ багийн даргадаа өгчихөе. Тэгсэн хажуугаас багийн дарга л зусардаж гутал ганц гутал ирснийг багийн даргад зусардаж өглөө гэж хажуугаас хэл ам гарч тэгж байсан. Дээр нь тэр агент ч ганц гутал хэнд нь өгөх гэж вэ боджээ.
Оюунтунгалаг -
Тэр үед чинь оросын даавуу даалимба элбэг байв уу? Хятадын бараа байдаг байв уу?
Дайдий -
Хятадын бараа байхгүй л дээ. Оросынх л байсан. Сүүлд нэг үе ч хятадтай хөрш нэг болж байлаа ш дээ. Тэр үед бол хятадаас жаал жуул даалимба нэг тийм хятад даалимба гээд нэг тийм даалимба бас байдаг байлаа. Цэнхэр голдуухан хүрэн цэгээн бас байдаг байсан байгаа юм биз. Манлайхан баруун урагшаа нүүсэн байсан. Нүүгээд л дандаа л хүрэн цэгээн дээлтэй байсан Манлайхны форм гэдэг байсан.
Оюунтунгалаг -
Хүрэн цэгээн дээлтэй
Дайдий -
Тийн дандаа хүрэн цэгээн дээлтэй
Оюунтунгалаг -
Ирсэн даавуу нь тэр
Дайдий -
Тийн олдож байгаа юм нь тэр юм чинь олдож байгаа юм нь тэр юм чинь. Би тагнай шүд хийлгэсэн чинь би тагнайгаа хагалчихсан шүлс гоожоод ярьж болохгүй байна.
Оюунтунгалаг -
Тэгээд та түрүүн ингэж ярьсан. 17 настай байхдаа хот орсон тухайгаа аянд тиймээ. Тэгээд таны нүдээр хот ямар харагдаж байв аа. Сүүлд нь эргээд хот орсон чинь өөрчлөгдөж байв уу яав
Дайдий -
Үгүй ямар танаг байх вэ. Хот тэгэхэд чинь тэр үед чинь хашаа бөөрөнхий модон хашаа энэ тэнд соёосон тийм л байж байсан. Одоо бол өөр явах зайгүй харах нүд хүрэхгүй болсон байна ш дээ. Одоо ойрдоо бол эгч нь нодлин орлоо. Тэгэхэд чинь ерөөсөө тэмээ явдаг байсан одоо алхахгүй юм байлаа. Явж байгаад харин толгой эргэж байгаа юм шиг. Одоо бол урьдны байсан зай бол одоо болбол ярих ч хэрэг байхгүй. Тэр нь тийм байсан энэ нь тийм байсан гэж одоо тэгээд хүмүүс энэдээ их ташуурч байна. Тэрэнд жаахан таагүй санагддаг юм. Хүүхдүүд идэх хоол олдохгүй болж байна. Өмсөх хувцас олдохгүй байна биш голж байна. Хоол хувцас их голж байна. Гоёх гангалах ихсэж байна. Урьд хэтэрхий мэтэрхий гоёогүй ч гэсэн хүний дор ороогүй явж байсан хүн л болж л байна. Одоо хүртэл амьд байж л байгаа. Өөрийнхөө биеийг жишээлье жишээлвэл ерөөсөө амьдрал дээр өөр дээр гэхэд аймаг дээр байж байгаа манай хоёр хүүхэд эдний Туяа тэр Бямбагийн өөрийнхөн хоёр хүүхэд Мандаловоогоос тэр Цэцгээгийн нэг хүү ийм хэдэн хүүхэд байж байлаа. Тэгээд тэр хүү унд хий хийлээ. Цай хийж байлаа хөөе будаа дуусчихаж алга гэнэ. Тэгэхээр нь тэр шкафинд чинь жаахан шар будаа байлаа ш дээ. Тэрүүгээр хийчихвэл яадын гээд би тэглээ. Тэгсэн энэ Туяа, тэр Бямбын хоёр хүүхэд гурван хүүхэд дэргэд байж байсан “Яах юм” гэж зэрэг тасхийлээ. Ёстой командаар дуугарч байгаа юм шиг нэгэн зэрэг яг зэрэг хараа “Яах юм” тасхийж байгаа юм. Одоо тийм л болсон. Тэгэхэд чинь шар будаа олдохгүй юугаар яаж байсан тэр дайны үед чинь идэж уух юм олдохгүй хүнд хэцүү байлаа ш дээ. Хар гурил гэж одоо малын тэжээлд өгөхөөр юм. Тэрнийг нүдэж тэгээд шигшээд, шигшинэ гэж шигших юм олдоггүй мараль тэгэхэд чинь байдаггүй үе байсан. Тэгээд нэг юутай даавуун дээр татаж угзарч байгаад л яаж байсан. Би ч тэрнийг наадмаар, наадамд зайлуул мөнгө сөнгө байхгүй байсан юм байхдаа үхэр өгч нэг арьс нь гурил тэр хар гурил авлаа. Үхэр өгсөн юутай нь яаж тэгээд нэг сав гурил улаан гурил яачихсан хааяа бас нэг боов хийнэ. Нэг ийм боов хийхэд чинь одоо арзайсан юм хийгээд чанахад чинь ингээд арзайсан арзайсан юм ингээд сарваасан хачин юм хийнэ. Үе өнгө гэж байхгүй нэг л тийм л юм хийнэ. Баахан ийм арзайсан юм яагаад л хуушуур хийгчээн болно. Тэр нь ер яахгүй одоо бодоход голд нь мах хавчуулсан нэг тийм махыг дан болохоор бас болдоггүй. Тэр гурил чинь хүнд чинь таван килээс илүү юм олдохгүй ш дээ. Тэр хар гурил чинь ер нь тийм байсан. Тэгээд сав гурил авчихсан бид амьтан болгон идүүлсэн жигтэйхэн. Их гурил авч ирчихсэн их гурилтай айл нохой баачихсан. Тэр ер нь тийм юм чинь байх үедээ их хэцүү байдаг зайлуул тийм байдаг. Хүүхэд бол одоо хэцүү байна. Тэр урьд нь тийм ийм байсныг бодоход
Оюунтунгалаг -
Тийн ш дээ. Их л татгалзаж байна
Дайдий -
Тийн. Тэгээд их татгалзаж байна. Хоол их голж байна.
Оюунтунгалаг -
Та тэтгэвэртээ наяад оны дундуур гарчээ тиймээ.
Дайдий -
Тийм байх аа
Оюунтунгалаг -
Тийм байна. Тэгээд тэрнээсээ хойш хаана байв юу хийв. Ажил янз бүрийн юм хийв үү?
Дайдий -
Үгүй. Би үх амьдар хүүхдээ хэсээд дэмий тэнэж ажиллаж байгаа. Энэ хэдэн хүүхэд хотод ч байдаг. Аймаг дээр ч байдгийн тэгээд тэр Мандаловоод нэг хүүхэн байгаа энд ирээд ингээд л байдаг
Оюунтунгалаг -
Хөгшинтэйгээ цуг явдаг уу?
Дайдий -
Дээр үед нас барчихсан. Тэгээд одоо бол би тийм элс занги харсан бөөр шиг болсон хүн
Оюунтунгалаг -
Таны амьдралд гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?
Дайдий -
Одоо юу?
Оюунтунгалаг -
Үгүй ер нь энэ наяад жилийн туршид энэ амьдарсан амьдралаа эргээд харахад таны амьдралд маш гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байдаг вэ?
Дайдий -
Тэрнээс ч гэх юм одоо юу байх вэ дээ. Онцгой нэг их энэ нь их сайн юм болж гэсэн юм тийм ч юмгүй. Яахав дээ нэгдэлд ороод байсан. Хувийн аж ахуйтай байхад ч гэсэн боломжийн амьдралтай байсан. Ямар ч байсан би амьдралаар ядарч байгаагүй.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Хөдөлмөр ч сайн хийж байсан. Хөдөлмөр хийсэн хүн бол хэзээч ядардаггүй юм. хөдөлмөрөөс ч би бол нэг их гавъяа байгуулаагүй дээ. Хөдөлмөрийн ач тусанд би өдий хүртэл амьдарч яваа гэж боддог би өөрөө. Миний бие ч хөдөлмөр хийсний хирээр энэ зэрэгтээ байгаа гэж боддог.
Оюунтунгалаг -
Аан ха. Таны амьдралд ер бусын бас бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Дайдий -
Гоё юм нь юу байх вэ дээ. Хэдэн хүүхэд тэр нь тэгсэн тиймэрхүү
Оюунтунгалаг -
Тэр үед хүмүүс ер нь их олон хүүхэд гаргадаг байв уу? Танай суманд олон хүүхэдтэй хүмүүс хэр олон байв.
Дайдий -
Чухам миний үе дээр нэг их тийм олон хүүхэдтэй хүн ч нэг их олон байсан уу үгүй юу. Дээр үед манай суманд чинь хориод хүүхэдтэй хүн гаргасан хүн хоёр байсан лав
Оюунтунгалаг -
Дээр үед
Дайдий -
Тийн. Тэр одоо Батынх нь гээд байгаа эд нарын энэ Цэрэн гэдэг хүн их эртээ 23 хүүхэд гаргасан юм гэлээ. Энэ зүүн хойд талд байж байгаад одоо тэднийх чинь бол уулаасаа одоо ер нь тэр байна гэж хэлэх хүнгүй
Оюунтунгалаг -
Тэр таныг бага байх үед ш дээ.
Дайдий -
Тийн. Үгүй тэр энд байсан тэр бол намайг залуухан байхад эжилхэн хүн байж л байсан.
Оюунтунгалаг -
Хорин хэдэн хүүхэд гаргасан тиймээ
Дайдий -
Тийн. Хорин хэдэн хүүхэдтэй хүн манай суманд хоёр байсан гэсэн. Тэр нэг нь их эрт хорвоог орхисон.
Оюунтунгалаг -
Тэгээд та одоо энэ хүүхдүүдээ хөдөө малчин байсан хүн чинь хүүхдүүдээ хаана төрүүлдэг байв
Дайдий -
Хөдөө ч их төрж байсан. Сүүлийн үед эмнэлэгт төрж байсан.
Оюунтунгалаг -
Хөдөө одоо хээр гадаа ганцаар явж байгаад төрж байв уу?
Дайдий -
Арай хөдөө юунд яагаагүй. Гэртээ л төрүүлж байсан. Гаран гартал ид мал маллаж явж байгаад ямар сайндаа нэг хөгшин тэгж байсан. Хөгшин ч гэждээ хижээл авгай үгүй энэ Дайдий хүүхдээ гаргаж уу үгүй юу. Гаргаж байгаа болов уу үгүй болов уу гэж нэг усанд байсан юм. тэднийх тэр баруунтаа манайх тэнд өвгөн мал усалж явдаг байсан юм. тэгээд тэгж асууж хэн мэдэх вэ өнөөдөр яаж байгаа нь өчигдөр орой айынхаа хүүхэдтэй усан дээр уулзаад гэсэн ирж байна лээ гэсэн тэгээд тэр хөгшин сүүлд нь тэгж байна гэж байна чи одоо ер нь яахлаараа тэгж байдаг хүн бэ амийн бодвол яадаг байна гэж байгаа юм. тэгээд тэгж хэлсэн гээд хүн чинь тэгээд яаснаараа болдоггүй ш дээ. Би анхныхаа хүүхэд дээр унаанаас 7 ойчсон
Оюунтунгалаг -
Хн
Дайдий -
Тэмээнээс 3 мориноос 4 ойчсон. Тэгээд л ер нь юм мэдэгдээгүй ш дээ. Бие сайтай бие чанга сайн байхаар тэгдэг юмуу чухам л юм мэдэгдээгүй. Би тэгээд асуудаг яаж байхад заримдаа үгүй энэ чинь одоо яах аргагүй номхон юм унагачихдаг. Булгиж халгиад догшин юм унаад яаж байгаагүй. Жаахан юунаас яасхийгээд нөгөө номхон морьд дарж байв ч бас унагачихаж байсан юм. Яахаараа тэгж байдаг юм. тэгээд үх л юм болоод ингэж байдаг юм байхдаа гээд санаж байсан. Тэрүүгээр өвчин онц гойд юм мэдэгдээгүй. Жаахан шиг 3 хоног өвдөх нь өвдсөн тэгсэн шиг санагддаг. Тэгж гаж буруу юм болоогүй байх.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо чинь хуйя хуйя тэр юм яачихав аа энэ тэр гээд бөөн юм
Оюунтунгалаг -
Та ардчилалын үед тэтгэвэртээ гарчихсан байсан тиймээ.
Дайдий -
Ардчилалаас өмнө гарсан
Оюунтунгалаг -
Тийн өмнө гарчихсан байсан. Ардчилал ер нь таны амьдралд юу өгөв та ардчилалыг ер нь гэж бодож байв
Дайдий -
Би ардчилалыг хүнд их тус өгсөн гэж санадаг. Ганц арчилалын юунд л энэ чинь урьд төр юугаар байсан бол би чинь зоргоороо тэнэж явах юм юугүй л байна. Нэг газар ажил хийдэг юмуу нэг хэдэн биелүүлдэг ажилтай л байх ёстой байсан байх
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тэрнээс хойш би чинь нааш цааш их тэнэдэг. Тэгэхэд дандаа л зар бичиг авч явна. Хэд хоног явах уу хугацаатай сар илүү хугацаа өгөхгүй ш дээ. Баг сумнаас. Тэр илүү явна гэвэл яахын яагаад ч юм тэгж олон хоног өгөхгүй. Тийм л байсан. Ардчилалын юунаас хойш болбол хэн ч хаана явж байсан гадаад дотоодод явж байсан ч юугүй гадаадад одоо харин нэг ажиллах юутай хүн бол виз гэдэг юм хэрэгтэй юм гэсэн. Ухаан нь арилжаа наймаа хийе гээд явж байгаа хүн бол энэ тэр тийм ийм гэсэн юм байдаггүй.
Оюунтунгалаг -
Ардчилал ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?
Дайдий -
Ялга байхгүй. Харин эмэгтэй хүнд болбол улам илүү нөлөөтэй. Ардчилал бол эмэгтэй хүнийг илүү үздэг. Ардчилалын ач тус чинь харин их л гэж санадаг шүү би ч. Яахав дээ хувьсгалт нам олон жил барьж ирсэн юутай ч байсан ерөнхий хуучин барилаа алдахгүй байна. Олноор түрий барих тийм нэг сэтгэлтэй байна гэж тэгсэн дээ
Оюунтунгалаг -
Таньд ер нь дурсгалтай эд зүйл юу байдаг вэ?
Дайдий -
Үгүй хувийн юугаар тийм юм бол байхгүй. Би харин юм оролдож хийж явсан явснаасаа нь энэ хүүхдүүдийн дунд ч юмуу энэтэй л тийм юм хийж явдаг ингэдэг байсан гэж үзүүлэх юмсан. Жоохон орлом зүгийн юм хийх юмсан гэж санадгийн тэгээд бүтээж олигтой хийж чадахгүй байна.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Одоо нүд ч яахав дээ буруу хазгай юм оёх л юм. Гар болохгүй байх юм. жишээ нь утастай зүү сүвлээд ингээд зүү хатгах ингээд утасны юугаар хатгах гэж байна харин хурууныхаа цаанаас ингээд хатгаж байдаг байна ш дээ. Үгүй ер нь янзын болдог юм байна.
Оюунтунгалаг -
Аан ха одоо танай ач гуч олон болсон биз
Дайдий -
Үгүй нэг тавин хэдэн хүн байх шиг байдгийн
Оюунтунгалаг -
Таны өөрийн
Дайдий -
Тийн.
Оюунтунгалаг -
Өөрийн хүүхдээс
Дайдий -
Яг л надаас гарснаар л цааш нь үржсэн. 54 байв уу би нэг бодож үзсэн тавин хэд байсан.
Оюунтунгалаг -
Та одоо яг хаана амьдарч байна.
Дайдий -
Би аймаг дээр гол нь аймаг дээр тэр Бямба гэж нэг том банди дээрээ байдаг голдуу. Тэгээд Мандаловоод тэнд бас нэг охин байгаа тэрэн дээрээ. Тэгээд би мал хөрөнгө бас нэг хэдэн малтай болоод тэрийгээ тэнд тэр Мандаловоо руу тэнд өгчихсөн юм.
Оюунтунгалаг -
Тэр мал хөрөнгө чинь нэгдэл өмч хувьчлалын үеийн байх
Дайдий -
Тэрнээс сүүлд хувийн өмчтэй байж байгаад л
Оюунтунгалаг -
Тэгээд нэгдэл өмч хувьчлал хийхэд та өмч хувьчилсан уу?
Дайдий -
Оо хувьчлалгүй хувьчлал яасан тэрнийг чинь нэг их яасан юм байхгүй. Нэлээн хэдэн тэмээ өгсөн байсан энэ дээр байж байгаад ямар сайндаа нэг айл үнэ өгье тэгээд 7 тэмээ хядаад ачуулсан. Тэгээд л ерөөсөө нэг их яасан юм байхгүй.
Оюунтунгалаг -
Аа сүүлд малжсан.
Дайдий -
Тэгээд сүүлд хувиараа л
Оюунтунгалаг -
Тэтгэвэртээ гарснаасаа хойш хувийн малаа маллаж байсан уу та
Дайдий -
Аа нэг хэд хоног бас хэдхэн жил малласан. Хоёр гурван жилээс нэг их хэтрээгүй. Хэдэн малтай болоод тэгээд сүүлд нь ер нь төвөг юм шиг байна ганцаар мал маллаад ер эвгүй юм шиг байна. Тусгүй юм шиг байна. Хувиа бодсон дээр эндэн дээр хэдэн бага мал байсан тэрнийгээ үлдээгээд, тэр хэдэн үхэр байсан нэг айлд тавьчихаад тэр охин дээрээ очиж нэг өвөлжөөд ирсэн чинь бараг цугаараа дууссан байж билээ. Одоо Бадамсүрэн гэж байсан айл маам тэр чинь одоо хүүхэн одоо бий энд хөгшин тэгээд дууссан. Нямын ч бас хэдэн үхэр байсан айлд нэг хэдэн үхэр байж байгаад цугийн дуусгачихсан. Нэг хоёр шүдлэн үхэр нэг эр үхэр хоёр нь буцаж гүйж ирсэн байсан. Тэр нь хоцорсон байсан юм одоо юм байхгүй одоо цөмийн дуусгачихсан.
Оюунтунгалаг -
Та ер нь үр хүүхдүүдээ юу гэж захиж сургадаг уу?
Дайдий -
Надаас сургамж аваад байх юм юу юм бэ? Яахав дээ хүнд эвтэй найрамдалтай бай хөдөлмөр хийж яв гэж хэлдэг хэдэн хүүхдээ сэтгэлийн тэнхээтэй. Хөдөлмөр хийсэн хүн хэзээ ч юухан сурч байвал хүний сурахыг бол хүн хулгай хийгээд авчихдаггүй. Худал хэлээд авчихдаггүй. Худалдаад авчихдаггүй. Гээж хаяж чаддаггүй хүний сурсан юм бол тэр шүү дээ. Юухан ч байсан сурсан хүн сурах л хэрэгтэй хүнд мөнхөд амьдралын тэжээл бол тэр. Аа мөнх хэрэглэж явах юм байхын бол хүний бие биеэ зөв хамгаалж явах биеэ арчилж явах. Биеэ аятайхан одоо бол хүн зүгээр хэвтэж байгаад ажилд явах жоохон юм шиг бодож байгаа юм шиг байгаа юм хэрэггүй. Хөдөлмөр илүү хийвэл хүний бие сайжирч хүч чадал сууж байна. Булчин шөрмөс чангарч байна. Тэрнээс биш биеэ хамгаалж байгаа нь юу биеэ арчилж байгаа нь энэ гээд хэвтээд байвал тэр хүн ёстой илжирсэн нойр шиг болно ш дээ.
Оюунтунгалаг -
Аан ха
Дайдий -
Тийм биздээ
Оюунтунгалаг -
За аа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.