Daidii


Basic information
Interviewee ID: 990428
Name: Daidii
Parent's name: Hand
Ovog: Ih Ölziit
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh

Additional Information
Education: [blank]
Notes on education:
Work: retired, horse herder
Belief: [blank]
Born in: Manlai sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

За тэгэхээр Дайдий гуай хоёулаа өнгөрсөн ярилцлагаа үргэлжлүүлье.

Дайдий -

Юу гэсэн гэлээ

Оюунтунгалаг -

Нөгөө би таныг хэлсэн ш дээ.

Дайдий -

Их юм болоод байсан юм байхгүй. Би нэг хөдөө морио зогсоочихоод морь барих гэж байж моринд өшиглүүлээд, ингээд нуруунаас эхлээд ороолцолдсон

Оюунтунгалаг -

Аа ороолцолдсон юм байна тиймээ

Дайдий -

Тэгээд хоёр үүдэн шүдээ ингээд нэг нь дотогшоо нэг нь гадагшаа ингээд сарвайчихсан. Тэгэхээр нь ингээд ингэж байх гэж дээ аваад хаячихая гэж бодоод дараадчихсан харин хэвээрээ цаашаа орчих юм.

Оюунтунгалаг -

За

Дайдий -

Тэгэхлээр нь бас ойчихгүй байх нь биш байгаадаа гэж бодоод ингээд чимхээд хоёр талаас нь чимхэж нийлүүлээд л нэг буйлыг сэтлээд дарвайлгах гэж байгаа бололтой тэгээд уначихсан.

Оюунтунгалаг -

Ер нь тэгээд малчин хүн бас ялангуяа эмнэг хангал бас морьтой байнга өдөр тутам ажиллаж байдаг хүнд ч яянз бүрийн юм тохиолдоно тиймээ.

Дайдий -

Тийн. Тэгээд яахав дээ нэг их оролдоод л ингээд шүдээ оролдоод л янз байсан өвөл 12 сард байсан юмдаг

Оюунтунгалаг -

Аан ха

Дайдий -

Тэгээд ингэж ингэж тэгээд цусаа шимээд хаях гэснээ арай дээр байр гэж бодоод ингээд өврөөсөө дурангаа авах гэсэн чинь нялцганасан юм байсан. Ингээд гаргаад ирсэн харин цус дусалж байна. Өнөө ярьж байсан амаар үмхүүлээд цус уруулын юунаас цус гоожихсон.

Оюунтунгалаг -

Тэгээд моринд өшиглүүлээд уруулаа сэтэлсэн.

Дайдий -

Тийн шүдээ яачихсан үүдэн хоёр шүд байхгүй

Оюунтунгалаг -

Залуу байв уу тэгэхэд

Дайдий -

Залуу байсан. Ёстой залуу байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд эмнэлэгт очив уу?

Дайдий -

Зүгээр байна гэсэн тэгээд нэг морих барих гэж оролдож байсан. Тэр морь маань баригдсангүй болоод хөдөө явгарч байгаа юм. тэгээд одоо яая даа. Би уул нь тэмээ цуглуулж явсан хүн байгаа юм. Тэгээд морь муудчихлаар нь морио яахачихаад ойрхон номхон морьтой адуу байхлаар нь тэрэн дээр хүрч очоод барих гэсэн чинь харин өөдөөс өшиглөөд л ингээд суугаад очтол өшиглөчихөөд давхиж байж билээ. Тэгээд цус юугаа оролдчихоод нэг ийм дурангийнхаа боодлыг цусын сайн мушгичихаад л новшироод л хүйтэнд хээр үзэгдсэн адуунд морь барих гэж үзэж байсан. Адууны хажуугаар явж байсан. Уургын морь бүүр нэг цаашлах янзгүй үргэж барьж байгаа янзгүй ер ажиггүй зогсож байх юм. тэгээд морио хөөгөөд очсон харин ёстой ч зугтсангүй. Тэгээд өнөөхөө барьж аваад баярласан гэж аргагүй ганцаараа тэрүүндээ тэгээд мордоод давхичихсан. Гэр лүү нар жаргаж байсан. Тэгсэн гэнэтхэн л нүүр лүү ингээд нэг хүнд юмаар цохиж байх шиг янгичихаж ер урьд нь өвдөхгүй байсан юм. нүүрний яс толгой энэ эрүү ам гээд л өвдөхгүй толгойд өвдөхгүй газаргүй боллоо. Хоёр нүднээс нулимс гараад ингээд янгинаад л ясандаа янгинаад л гэрт хадам хөгшин нөхөр багийн дарга нөхөр тоонд явчихсан байсан юм. юу гэлээ

Оюунтунгалаг -

Аа тэгээд л

Дайдий -

Тэгээд л морь барьж унаад мордоод давхичихсанд тэр нүүрний яс бол ингээд янгинаж байна. Хоёр нүдний нулимс гараад янгинаад л байх юм. яс нь зүгээр янгинаад байх юм. тэгээд манай гэрт хүү маань хадам хөгшин айлтай айлын нэг хөгшин авгай нэг өвгөн хоёр тэгээд нар жаргаснаас хойхно нэг сайхан шар гэгээтэй байхад л гэртээ харилаа. Тэгсэн тортой нь тэр айлынхаа хүнээр хөгшин саалгаж байгаа бололтой. Оо хүү минь ирлээ тэгж яваад ирж байлаа. Гадаа нэг морь байсан юм тэрнээс миний барьсан морь чөдөртэй уяхгүй бол сул тавьж гүйлгээд сурчихсан тийм морь байсан юм. тэгээд нөгөө гадаа байсан мориноос холбож тавьчихаад морио нь ажлаа төвхнүүлчихээд гэрт ороод нүүр толгой өвдөж байгаа гэж жигтэйхэн. Миний цаана ямар хийгээд өгөх хүн байх биш ажлаа ингээд төвхнүүлчихээд тэгээд л морио тавьчихаад ороод ирсэн. Хөгшин ч орж ирээд гал бас түлж байх юм тэгээд нүүрлүү харчихаад хөөе энэ чинь яасан юм бол гээд л юм хэлж болохгүй ер юм хэлж болдоггүй юм байлаа. Тэр уруул задгай чинь ерөөсөө юм хэлж болдоггүй юм байлаа. Яасан бол энэ чинь мориноосоо ойчив уу мориндоо өшиглүүлэв үү гэнэ. Тэгээд нэг хөлөөрөө нэг ингэсэн чинь өшиглүүлсэн юмуу гэнэ. Энэ чинь унасан мориндоо өшиглүүлчихдэг юмуу за хаашаа юм гээд л үгүй ердөө яана ийнэ гээд л гэрт орж зузаан юмнуудаа тайлж хувцас хөлдчихсөн ханцуй манцуй ингээд дарайтал хөлдчихсөн. Цул хөлдчихсөн. Тэгээд хувцасаа тайлж цустай сольж цусын ннүр амныхаа юуг хөлийнхөө жийргээр боосон юм авсан чинь хавагначихсан. Хавтгайрсан хавдсан

Оюунтунгалаг -

Өшиглүүлсэн юм чинь тиймээ

Дайдий -

Тийн.Үгүй одоо яадаг билээ сумнаас хол дөч тавиад км газар хол байхдаа бодоход явах хүн байхгүй. Эмч докторт явахын арга байхгүй. Яадаг билээ одоо гээд хөгшин гаслаад л үглээд л үгүй ердөө нэг зааны мах гэж нэг юм байдаг юмсан. Манай өвгөн харуулд ямар юманд яваад ч гэлээ авч ирсэн. Шарханд сайн гэсэн бид хоёр хүн өгөөд л байсан юм. байна уу үгүй юу гэж хэлээд авраа уудаллаа. Тэгсэн өдий хэрээтэй жоохон хавтгай шар борц нэг тэмээний борц шиг яг л тэмээний борц шиг өдий хэртэй шар борц аваад миний энэ лүү нухаад дүрээд тэгээд шарханд их сайн юм гэсэн. Тэгээд хүнд өвдөж байсан гэж жигтэйхэн сайн байдаг юм байлаа. тэгээд хүйтэн жаал нухаад л нухаж чадах юмгүй тэгээд имэрхэд л өөрөө буужигнаад үүрчихнэ. Жаал нухаад уруулын хагархай дээр энэ сэтэрхийнүүд рүү чихээд дараад л шүд мүдийхээ юунд чихээд л дараад л дахиад л маралаар боож боочихоод өвдөж байгаа гэж жигтэйхэн. Ёстой шүдний яс янгинаад

Оюунтунгалаг -

Тэгээд удаан баридаг.

Дайдий -

Удаагүй. Тэгээд унтсан унтаж босоод л өвдөөд л байж байсан. Хучаад, даарсан даараад байгаа гэж жигтэйхэн дараад хэвтсэн. Хэвтэж байсан унтчихжээ. Хэдийд болсон юм нэг үүд дуугараад хүн гарах шиг болох юм. Хаалга гүй энэ чинь юу билээ дээ манай хөгшин ингэж эрт босдоггүйсэн яагаад босоод гарнав даа хүн юм чинь яршиг одоо хөнжлөө толгой дээрээ нөмөрчихсөн хөнжлөө сөхөөд харсан чинь оо гэрт гэгээ орчихсон гоё болчихсон байна. Үүр их цайчихсан нар гар дөхсөн тийм байж байна. Тэгээд бодож байна. Энэ хөгшин чинь яагаад ийм эрт босоод гарав даа санаандаа одоо яах гэж байгаа юм хөнжлөө сөхөөд яраад харахад хөндүүрлэж байна. Өнөөхөө мартчихаж тэгээд хүн ирлээ гэж бодоод яасан чинь ингээд яахад хөндүүр их л хөндүүр тэрнээс ер нүүр аяндаа хөндүүр дараад хэвтсэн. Яаж байна ийж байна гэж байна. Би өөрөө бослоо ер толгой өвдөөд жигтэйхэн юм л хүрвэл хөндүүр цангаж байгаа гэж жигтэйхэн юм ууж шүлс л залгихаас өөр юм байхгүй. Тэр зааны мах гэдэг үнэхээр сайн юм байлаа. Тэгээд л өвчин намжаад л шарх нь бол тэгээд л хоёр хоноод л энэ нэг улаан судал яагаад нэг жаахан шүүс яагаад тэр бас улаан юм байж байгаа. Тав хоносон байх ёстой мэдэгдэх юм байхгүй. Миний шүд унаад ойчсон шүд чинь мөн л одоо эдгэрэх гээд шүд яагаачгүй. Сүүлд нь өвдөөд байхаар нь авахуулсан хиймэл шүд. Өнөө яасан хоёр шүд ойчдоггүй

Оюунтунгалаг -

За

Дайдий -

Би чинь одоо ойчдоггүй юм болов уу гэж шүд хийлгэх санаад ойчихгүй ойчихоор бол нэг шүд хийлгэх гэсэн харин нэг хөдлөөд хоёр гурав хоноод ойчсон. Гэнэтхэн тэгээд нэг хөдлөхөөр нь дорой нь ойчдог юм байлаа.

Оюунтунгалаг -

Тэгээд өшиглүүлээд тэгээд суларчихсан мөртлөө ойчоогүй

Дайдий -

Суларсан биш тэр чинь бүр ингээд буйл гараад ирсэн тэгээд жаахан мах идэхээр торж байсан. Тэгэхээр нь ингээд дарчихсан. Дараад яасан сүүлд нь гайгуй хоёуланг нь нэг нь цаашаа нэг нь наашаа ингээд солбиод ингээд гарчихсан байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд тэр зааны мах гэж одоо яг жинхэнэ зааны мах уу?

Дайдий -

Тийм л юм байлгүй дээ. Тэр ямар юманд яваад нэг албанд яваад л авч ирсэн юм гэж байсан. Одоо бодоход зааны махыг бол хүн амьтан их явдаг. Одоо гадаад дотоод их явдаг болсон ч тэр зааны мах гэдэг ерөөсөө хүнд хэрэгтэй эд байх нь гэж би боддог юм. тэрнийг бол хүн бодууштай эд байлаа. Юманд явдаг хүн ийш тийшээ явдаг хүн энэ тэндхийн заан элбэг ч байдаг юмуу зурагтаар гарч байгаа болоод ч юмуу заан их ч элбэг гарч байх юм.

Оюунтунгалаг -

Тэгэхээр нь боддог.

Дайдий -

Тэгтэл энэ их хэрэгтэй эд юм. заанд гангар шаазан ачдаг гэж дээр үед тэгж л хэлцгээдэг байсан. Тэр бие нь өвдөнө гэж байдаггүй тэгээд эдгэж байдаг гадсаа авчихдаг л эдгэж байдаг гал асч байгаа юм шиг байдгийн. Дээр үед тэгж ярьдаг байсан юм. хүн ямар тэгж байхын үзсэн биш. Тэгээд л тэрнийг би үнэн юм байх тэр юутай л гэсэн хэрэгтэй эд байна гэж санагддаг. Би одоо чухам элдэв янзын өвчин юугүй тэрний шүлтийг өнөө шүлсээ залгиад л нойтон юм л залгих хэрэгтэй байх юм. Ууж болохгүй байхад чинь тэрний шүлтийг залгиж уусан тэрний нөлөө ч байдаг юм шиг байгаадаа гэсэн бодол заримдаа бодогдож байдаг.

Оюунтунгалаг -

Аан ха

Дайдий -

Тэр онцгой хэрэгтэй эд байдаг тэр энэ тэнд явдаг хүн тэр зааны мах шөлний юу байхын бол бодууштай эд байна. Харин хүнд давхар сануулж байхад гэмгүй юм байна гэсэн

Оюунтунгалаг -

Аан ха. Сонин шүү дээ монголын хөдөөний хүн тэгээд зааны мах байна гэж байдаг дээр үед

Дайдий -

Тэр юунд ямар юманд нэг албанд явсан харуулд л гэсэн шиг санах юм. Нэг ийм аянд яваад авч ирсэн гэж байсан. Тэгээд тэрнийг уул нь ихээр авч ирсэн дээ одоо тэгээд хүн амьтан өгч байгаад одоо өдийхөн юм байна гэж яасан тэгээд

Оюунтунгалаг -

Ер нь монголчууд чинь хөдөө хээр ч юмуу янз бүр болохоор яянз бүрийн өвс ургамал ер нь их хэрэглэдэг юм байна. Тэрэн ч анагаах чадвар их сайн

Дайдий -

Тэрэн ч тийм байсан юм шиг байлаа. Өвсөнд ч одоо мөхөө өвс ч бол одоо энэ хорт хавдарт их сайн байна гэж байгаа ш дээ.

Оюунтунгалаг -

Үмхий өвс үү?

Дайдий -

Тийн. Тэр Мандаловооод даргийн охиндоо нэг хүүхэн савны хорт хавдартай тэгээд тэр буурын бохь энэ мөхөө өвстэй хольж уугаад л хэдэн жил тэгж явж байгаад энэ өнгөрдөг өвөл авахуулсан. Тэр өвтгөж байхаар уухаар гайгуй болчихдог юм байна. Тэгээд хорт хавдартай 3 жил уусан уу 4 жил боллуу тэгээд нэг хоёр гурван сартай хүүхэд хиртэй юм болсон тийм юм авсан гэсэн. Би яаснаас нь хойш бол уулзсангүй дээ. Сая уулзаж чадаагүй. Тийм л юм уугаад л өвдөхлөөр нь уучихлаа гэж ярьдаг байсан юм.

Оюунтунгалаг -

Аан ха буурын бохь

Дайдий -

Буурын бохь тэр мөхөө өвс

Оюунтунгалаг -

Таны нөхөр Гончигданзан гуай ямар хүн байв. Одоо ан ман хийдэг байв уу? Мал маллахаасаа гадна ер нь ямар хүн байв

Дайдий -

Их ан хийгээд ихийн болох ч үгүй бас буу бариад явах нь явж л байдаг. Нэг их агнаад сүйд болоод байх юм байхгүй. Малчин адуучин хүн. Морь уургална унага уяж байсан өөр тийм гавъяатай биш бас тийм нэг хүн байсан. Сайндаа биш хийж чадах юм байхгүй

Оюунтунгалаг -

Жирийн малчин хүн байсан.

Дайдий -

Одоо албан ажил хашиж явсан тийм л хүн. Багийн дарга л хийж байсан.

Оюунтунгалаг -

Тэр үед танайх олон багтай байсан уу?

Дайдий -

Ай аа

Оюунтунгалаг -

Танайх тэр үед олон багтай байсан уу?

Дайдий -

Сум уу?

Оюунтунгалаг -

Тийн.

Дайдий -

8 багтай байсан.

Оюунтунгалаг -

Багийн дарга хүн чинь тэр үед одоо яг юу хийх үү?

Дайдий -

Хийх юм ямарч танаг байх уу. Юм бол багийн дарга гээд л айлын ажил төрөл муу байвал тэр багийн ажил муу. Малчин дандаа багийн даргатай холбоотой. Тэр нөгөө багийн даргаас халагднаас хойш энэ юу яагаад депутат сонгодог болсноос хойш болбол сумын депутат болж багийн тэргүүлэгчээр сонгож байлаа. Тэгэхэд гол нь унаа унштай л улсыг их сонгодог байлаа ш дээ.

Оюунтунгалаг -

За ямар учиртай юм.

Дайдий -

Яахав дээ юманд явуулахдаа унаагүй хүнийг бол тэр чинь яахав тэгдэг л байсан. Тэр чинь одоо Баяр гээд нэг бага эмч цэрэгт яваад цэргийн бага эмч л нэртэй тийм нэг хүн байсан. Тэрнийг багийн тэргүүлэгчидээр сонгох гэсэн тэр юу унаа байхгүй. Тэгээд унаагүй юм гэж бодоод тэрүүнд унаа өгч байж яахав сонгохгүй байж байсан юм. Тиймэрхүү байсан юм.

Оюунтунгалаг -

Унаа гэхээр ямар унааг хэлэх үү?

Дайдий -

Морь л байгаа байхгүй юу.

Оюунтунгалаг -

Өө за

Дайдий -

Өшөө ямар унаа байх вэ. Тэмээ унадаг бол тэмээ байж болно.

Оюунтунгалаг -

Тэгээд морь тэмээгүй хүн болохоор яаж хуралд явах уу?

Дайдий -

Туж л айлл хэсээд тэмээнд явна ш дээ. Багийн тэргүүлэгч байж хэдэн айлын багийн хэдэн тэргүүлэгч айл багийнхаа айл өрхийг хуваагаад өгчихдөг. Тэгээд тэр айлд тэмээ нь ажилд ноос үснээс эхлээд тэгээд үүрэг даалгавар шахна шаардана ийм л байсан.

Оюунтунгалаг -

Та ер нь янз бүрийн хурал зөвөлгөөн янз бүрийн юманд урилгаар явж байв уу?

Дайдий -

Үгүй тэгсэн юм байхгүй. Адуучины зөвөлгөөнд аймагт очиж байсан түүнээс биш улсад яваагүй.

Оюунтунгалаг -

Аа та ер нь гадаад явж байв уу?

Дайдий -

Ай аа

Оюунтунгалаг -

Гадагшаа гадаад улс руу явж байв уу?

Дайдий -

Би энэ хятадад бол Утай гүмбэн явсан.

Оюунтунгалаг -

Аа Утай гүмбэн явсан. Хэзээ саяхан уу?

Дайдий -

Тийм ойрхон л 5,6 жилийн өмнө ч юмуу.

Оюунтунгалаг -

Ер нь одоо социализмын үед чинь жирийн хүмүүс гадны хүмүүстэй яаж харилцаж гадаад орон луу ер нь яаж явдаг байсан юм. Явдаг байв уу ер нь

Дайдий -

Үгүй жинхэнэ өөрчлөгдөөд нам хуу яагаад яаснаас хойш болбол тэгж явдаггүй байсан. Дээр үед бүүр дээр үед бол бадарчилж явна гэж их яадаг байсан юм шиг байгаа юм. Лав жижиг үүрэг үүрсэн одоо юугаар гарч байдаг ш дээ. Тэр чинь тэгж л их явдаг байсан юм байлаа. Тэр бадарчлаад энэ тэр гээд жишээ нь нэг юутай хэлэхэд манай сумын Цэрэндаш гэдэг хүн байсан. Тэр хүүхэд нь тогтдоггүй айл байж тэгээд хүүхнээ дагуулаад хоёулаа явдаг. Үүрэг үүрээд энэ мөргөл хийж байна гээд явсан гэж байгаа юм. Сүүлдээ хүүхэн хөл нь өвдөөд жирэмсэн их гэдэстэй яалтгүй их гэдэстэй тэгээд яваад хүүхнийхэн хөл өвдөөд хөл нь сүүлд нь гутал мутал нь яасан юмуу хөл хагараад цус шүүрээд явж болдоггүй тэгээд л хүнгүй газар яахав дээ одоо яахын ч арга байхгүй. Тэгээд орхичихоод яваад өгдөг холоо нэлээн бараатай газар очоод буугаад л тийм нэг жодгор юмаа бариад

Оюунтунгалаг -

Майханаа бариад

Дайдий -

Гадас шаагаад тэгээд явсаар байгаад бүр босож суугаад босож суугаад яваад байдаг тэгсээр байгаад ирж байдаг. Тийм байсан гэж тэгээд гарсан ирээд тэр гарсан хүүхэд хэн гэдэг билээ дээ бас нэг юуны удамтай улс байсан юм. Хүү гараад тэрнээсээ хойш тогтсон. Сүүлийнхэн энд байсан нэг хөгшин тэрнээс хойш хүүхэд тогтдог болсон юм гэж тийм юм ярьцгаадаг байсан.

Оюунтунгалаг -

Тэгээд бүүр гадагшаа явж байсан.

Дайдий -

Тийм гадагшаа хаана явсан мэдэгдэхгүй энэ чинь Эрдэнэзууд явна гэж явдаг бололтой Утай гүмбэнд явна гэж явдаг байсан юм шиг л улсын яриа тиймэрхүү л байсан ш дээ.

Оюунтунгалаг -

Ер нь социализмын үед танай суманд гадны хүмүүс ирдэг байв уу? Гадаадын хүн бас ямар хүмүүс ирдэг байв. Тэд нартай яаж харилцдаг байв.

Дайдий -

Гадаадын хүмүүс нэг их ирдэггүй ш дээ. Гадаадын хүн чинь одоо тэр юунд яах чинь гадаадын хүн гайгуй л яавал Орос улс яахаас биш өөр юм нь ирэхгүй ш дээ. Хятад бол дээр үед бүүр дээр үед бол хятад их ирдэг байсан. Намайг жоохн байхад. Энд суурьшиж байсан хотод ч юутай юм чинь одоо хятад орос хоёр л байхаас өмнө бол тийм юм байхгүй. Бусад улсаас бол ирэхгүй ш дээ. Энэ чинь ойрын үед ёстой л ардчилалаас хойш элдэв янзын юм ирдэг чинь тэрнээс хойш болсон. Урьд нь нэг их тэгж байсангүй ш дээ.

Оюунтунгалаг -

Та ер нь наймаанд хир хүн байв.

Дайдий -

Аа аа

Оюунтунгалаг -

Наймаа худалдаанд хир байв

Дайдий -

Би худалдаа хийж нэг их тэгж яагаагүй. Арилжаа худалдаа хийж тийм юм бол хийж байгаагүй.

Оюунтунгалаг -

Та энэ оёдол үйл хэзээнээс сурав. Таньд хэн зааж өгөв.

Дайдий -

Оёдол бол би багаасаа хэн ч заагаад нэг яагаад байх юм би нэг тийм солиотой байсан. Жоохон байхад энэ танай жаал хүүхэд гүйж байгаа юм шиг байсан болов уу тэрнээс том байсан болов уу юм оёх гээд оролдоод байх юм. тэгээд юм элбэг ч юм шиг байсан мөртлөө тэгж хамаагүй л юм яах уу хуучин дээл үстэй захтай дээлийн өнгө хуулаад урдаас нэг тийм яачихлаар тэрний юуг аваад л ханзлахын ханзлаад энгэр захын дууриалгаж товчийнхан юуг ханзалж аваад л дахиж буцааж хадаж оролдоод л тэгээд нэг дээл өгөхөөр эмжээд л дээл маягтай юм хийгээд за тэгээд урт оёлоо гэж загнаж л байдаг. Тэгээд оролдоод байдаг тэгээд манай эх ч их уран хүн байсан ер нь надад ингэж яадаг юм гэж юм хэлэх нь хэлж л байлгүй. Ер нь нэг их заагаад зүү ороохыг бол би нөгөө хүн зүү ороож байхыг үзээд бас л тэр нэг залуу жоохон хүүхэн манайд ирээд өдий олон утас ороохоор нь өнөөхийг үзээд л чи яаж байгаа юм гэсэн чинь зүү ороож байгаа юм гэсэн. Тэгэхээр би нэг зүү ороох хийлгэсэн чинь заалгаад яаж ороодог гээд тэгээд анхандаа нэг тэгж л байсан. Тэгээд сүүлд нь би наргиад асуугаад заалгаж байсан.

Оюунтунгалаг -

Заалгаж авсан.

Дайдий -

Тэгээд л сууж байдаг. Тэр нөгөө ханзалсан дээл захны нэг тийм зах хатаасан зах л тийм юм байсан. Тэрүүн дээр нэг утсаар ингэж байгаад тэгээд сүүлд нь ингэж юм хатаагаад тэгж яадаг юм гэж зааж өгсөн. Ингэж ороодог гэж зааж өгсөн тэгээд л тэрнээс хойш тэгээд л орхисон. Ерөөсөө нэг чадах болох юм байна. Би ер нь юмыг хийгээд үзэх гэж байгаад тэгээд нэг болохын өөрөө нэг оролдоод л болохын байна гэж бодохлоороо л больчихдог тийм сул талтай хүн байгаа юм.

Оюунтунгалаг -

Тэгээд хүүхдүүдээ бүгдээрэнд нь хувцас хунарын оёж өгдөг байсан.

Дайдий -

Хувцас болбол ямар ч байсан хийгээд байна. Би яахав савхин гутал нэг хийсэн. Харин нэг үе үнэтэй дундуур нь унжсан уяаг булгаар ирсэн байж. Булгаар аваад хуучин муу бакалийн юугаар нь задлаад тэрүүгээр нь савхи хийсэн. Булгаараар болох юм холотик байхгүй тэгээд нэг юмаар холотик зураад яасан шулуухан махир байхгүй. Шулуухан ийм хавтгай ганц үргэлж юм хийгээд өнөөхөө өсгийнөөс нь татаж авдаг нэг ийм гогцоо хийж байж яагаад тэгээд нэг юм бас махиргүй юу аятайхан болдоггүй юм байна. Тэгээд манайхны тэр хотод байгаа хөгшний том охиныг иртэл нэг өдөр л өмсөөд нэг хуримд өмсөөд гарчихсан байсан тэгэхэд. Болох л юм байна тэр энэ чинь холотик ийм л холотиктой бол болох л юм байна гэж бодоод дахиж оёж байгаагүй.

Оюунтунгалаг -

Таны ер нь бодож байгаагаар танай нутгийн байгаль ер нь өөрчлөгдөж байна уу? Ер нь өөрчлөгдөж ирсэн үү бас танай газар усны нэрүүд ер нь өөрчлөгдөж байна уу?

Дайдий -

Газар усны нэр өөрчлөгдөөгүй байх. Ер нь энэ би тэрийг мэддэггүй энэ Гүнсай гэдэг энэ Гүнтийн буруугаар хэдэн овооны нэрийг нэг өөрчилсөн юм гэж ямар хүн байж билээ. Тэр хүн ингэж өөрчилсөн юм гэж ярьж байсан. Тэрнээс хойш мэдэхгүй. Тэрнээс хойш нэр өөрчлөөгүй

Оюунтунгалаг -

Ер нь байгаль орчин өөрчлөгдөж байна уу?

Дайдий -

Байгалийн орчинд болбол багад болбол зун цагт өглөө моринд явахад чинь гутал ч юмуу хөл нүцгэн явж байвал усан дундуур явж байгаа юм шиг гутал хормой энэ тэр норгочихсон тийм л байдаг байсан. Одоо бол хур байхгүй л болчихсон. Хур л элбэг байвал ногоо ч байгалийн өнгө өөрчлөлт гардаг юм байлаа.

Оюунтунгалаг -

Аан ха

Дайдий -

Хур л хуралдаад байгаа юм

Оюунтунгалаг -

Хур борооноос өөр хүний үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөж байгаа юм ер нь байна уу?

Дайдий -

Чухам хүний нөлөө юунаас болж байгаа нь бүү мэд ёстой

Оюунтунгалаг -

Таны үед ер нь бага байхад чинь элсний нүүдэл гэж байв уу?

Дайдий -

Элсний нүүдэл ч байдаг юм байлаа. Тэр элсний нүүдэл чинь их элстэй газар байхаас биш зүгээр юутай газар энэ тэгж овоорсон юм тэгж нүүгээд ирсэн тийм их юм мэдэгддэггүй байсан. Энэ зүүнтээ Антгай гэж байдаг юм. Тэнд бол элсэнд дарагдаад тэгээд баруун Цагаан ус гэж бага байсан. Энэ манай хүний нэртэй байсан юмуу энэнээс арай бага ч байсан байхаа даа. Тийм хонхорт ус байсан. Яах аргагүй хонхорт хэдэн өндөр залуутай. Тэгсэн нэлээн их одоо хорь хүрч байсан байх явж байхад тэгсэн нэг гүнзгий ус нэг их өндөр далангийн орой дээр болчихсон байх юм. Энэ чинь хаашаа юм бэ ямар онцгой гэж мөн биздээ хоёул нь мөн энэ чинь тэгээд хонхорт их ойрхон ус байсан ш дээ. Тэгээд энэ чинь яахлаараа

Оюунтунгалаг -

Усгүй болчихсон байдаг билээ.

Дайдий -

Энэ өндөр орой дээр нурууны орой дээр байгаа юм шиг юм болчихсон. Далан нүүгээд дээрээс нь ирээд тэгээд ийм болчихсон. Далан нүүгээд л элс ингээд ингэхлээр хашаагийн өндөртгөөд байдаг юм гэнэ. Тэгсээр байгаад энэ тэгээд далан нүүгээд одоо энэ далан харин том болж байгаа юм ийшээ уруу болж байгаа ш дээ.

Оюунтунгалаг -

Далан нүүгээд гэдэг чинь юу гэсэн үг үү?

Дайдий -

Далан гэдэг чинь элсэн овоо. Тэгээд тэр чинь элс нүүж байгаа байхгүй юу. Тэр элс нүүгээд л ингээд урсаад тийшээ явсаар байгаад

Оюунтунгалаг -

Тэгээд л ус байдаг газар чинь усгүй газар болчихож

Дайдий -

Тийн тэр ус хонхорт байсан ус чинь харин тийм өндөр болсон. Гар хүрэх арга байхгүй тийм өндөр болчихсон байсан. Тэгээд асуухлаар далан ингэж ирээд булагдчихаагүй гэхээр тэр чинь яахав далан ирэхээрээ л хашаа өндөр хашаа барьсаар байгаад ийм болсон юм гэж тэгж хэлж байх юм.

Оюунтунгалаг -

Ер нь ингээд бодож байхад говь нутгийн малчин хүний хөдөлмөр хэцүү биз. Малчин хүний нөхцөл ер нь хэцүү юу сайхан уу та ер нь эргээд бодоход ажлаараа бахархаж байв уу? Ер нь та ажилдаа дуртай байсан уу?

Дайдий -

Ажилдаа дургүй гээд хэнээр хийлгэх гэж байх вэ? Ажилдаа нь дурлалгүй ажлаа нь хийж ажлаараа амьдарч өнөөдөр түүнийгээ хийж байсны өнөө маргаашдаа энийгээ хийнэ. Ажил тиймэрхүү хөдөөний малчин хүн ч цагийн сайханд бол сайхан цагийн мууд хэцүү. Цагийн мууд ядарсан зүдэрсэн зовсон мал энэ тэрээ харсан хүн гэдэг чинь одоо чухам үр хүүхдээ өвтгөөд ядарч байгаа юм шиг тэрнээс биш ядрах юм байхгүй. Ядардаг хамгийн гол нь цагийн мууд харин тэр нэгдэлжээд яахлаар нэгдэл цагийн муу ч байсан өвс тоосоор хангадаг байсан болохлоор тэгээд ядаргаа багатай тийм л байдаг байсан.

Оюунтунгалаг -

Зарим үед чинь одоо өвс ногоогүй болчихоор сум нэгдлээрээ хүртэл нүүж байсан тиймээ.

Дайдий -

Тийн.

Оюунтунгалаг -

Малаа одоо маллахын тулд

Дайдий -

Өвстэй газар хаана бол хаа хамаагүй нүүнэ. Сум нүүгээд л тэнд очсон энд очсон. Манай сум чинь урагшаагаа нүүгээд Хятадын нутагт ч байсан. Хойшоо нүүгээд Буянтаас Дундговийн цаад талаар очиж байсан. Тэр нүүдэл бол нүүдэлчин гэдэг юм ч одоо үнэндээ олон байлаа ш дээ. Тэгээд хөдөөний малчин хүнд хамгийн хэцүү цаг нь цагийн мууд ч малчин хүн гэхгүй ерөөсөө цагийн мууд чинь цагаан идээ олдохгүй мах л иднэ. Цагийн муу чинь одоо заавал хөдөөний хүн биш төвийн хүнд ч гэсэндээ бүгдийн адил тусна ш дээ. Мах идье гэхэд эцэнхий цагаан идээ ховор сүү цагаа гарахаа байчихна. Мал саахын арга байхгүй

Оюунтунгалаг -

За ингээд хоёр ч удаа цаг зав гаргаж одоо бас чилээж ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Тэгээд урт насалж удаан жаргаарай

Дайдий -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.