Anonymous


Basic information
Interviewee ID: 990429
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Bürheestiin Gonchig
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired, camel herder, sanitar
Belief: Buddhist
Born in: Tsogttsedii sum, Ömnögovi aimag
Lives in: Manlai sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
democracy
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
socialism
climate change
weather
toponyms


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Оюунтунгалаг -

Жанчив гуай хоёулаа арай нэг өөр сэдвээр ярилцъя. Та ардчиллын үед хаана байв? Юу хийж байв? Ардчилал таны амьдралд юу өгөв? Ардчиллыг та ер нь юу гэж үздэг вэ?

Нэргүй -

Ардчиллын үед энд л мал маллаж байсан хүн шүү дээ. Мал хөрөнгө нэгдэл нийгэм тарж хувьчлагдсан ийм л үе шүү дээ. Энд л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха. Ардчилал танай нутагт яаж нөлөөлөв? Ардчилсан хөдөлгөөнүүд ...

Нэргүй -

Ардчилал яахав өмч бол эзэндээ очсон. Энэ бол очих ёстой юм эзэндээ очсон. Ардчилалд хамгийн буруу юм нь юу гэж боддог юм би. Байсан юмыг үгүй хийдэг. Дээр дооргүй тийм юм болж байна шүү дээ. Нэг үйлдвэр байлаа гэхэд хувьчлал нэрээр тараагаад байхгүй. Өөрийнхөө хийж чаддаг байсан юмыг хийж чадахгүй болчихно гэдэг чинь онцгүй байгаа биз дээ. Ардчилал чинь? Яахав ард иргэд мал хөрөнгөтэй болох орон сууцтай болох болдог л асуудал. Манайд бол тийм л юм байгаа юм.

Оюунтунгалаг -

Та ардчилалд оролцож байсан уу?

Нэргүй -

Үгүй. Үгүй. Би тийм юманд оролцож байгаагүй.

Оюунтунгалаг -

Та ер нь аль нэг намын гишүүн үү?

Нэргүй -

Үгүй. Би аль ч намын гишүүн биш.

Оюунтунгалаг -

Аа ха. Ардчиллаас өмнө таны амьдрал ямар байв? Дараа нь ямар байв? Өөрчлөгдсөн үү? Ардчиллын үед?

Нэргүй -

Надад ардчиллын дунд өөрчлөгдсөн юм бол амины хэдэн малтай л болсон байх. Аль ч нийгэмд хийдэг юмаа хийгээд явж байдаг хүн.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Оо ардчилал болоод тэгэлгүй болохгүй нь тэгж байх ёстой юм гэнэ. Надад тийм юм хийх юм байдаггүй. Ийм л хүн.

Оюунтунгалаг -

Аа ха. Та ардчилал бидний амьдралд ийм юм өгөх байх. Ийм юм авч ирэх байх гэж бодож байв уу?

Нэргүй -

Яахыг мэдэхгүй юм чинь ямар юмаа мэдэх вэ? дээ. Хувьчлал болж байна гээд нэгдэл нийгэм тарахад нэгдэлчдийн 9-р их хурал гэж хуралдсан юм. Хотод. Тэр хуралд очоод сууж л байсан. Нэгдлийг хувьчлахгүй бол болохгүй. Ард иргэдэд өмчийн өгнө. Малчдад өмчийн өгнө гээд хуралдсан тэр хуралд сууж л байсан хүн. Ардчилал тухай мэдэх юм байх биш.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ардчилал бол зөв гэхдээ байгаа юмаа устгасан нь асуудал. Байж байх юмыг байхгүй байхгүй болгоод хаячихсан. Олон үйлдвэр сүйд болж байна. Байхгүй болж байна. За тэгээд сүүлийн үед чинь манайд хамгийн их хөгжсөн юм бол архины үйлдвэр. Архи их болсон. Үүнээс болж замбраагүй ажил их болж байна. Сайн юмыг нь хэлбэл байгаа л байх. Архины ажил их байна. Хөдөө гадаагүй. Бид нар залуу байхад хэзээ 20 хэдтэй 30 хэдтэй залуучууд архи уугаад зодолдож байсан юм. Настай ганц нэг улс хоршооноос архи авч ууж байсан байх. Бид нарыг залууд агентны архи гадаа хураалттай байдаг байсан. Түүнийг аваад явдаг хүн байдаггүй л байсан юм. Манай хүмүүс тэгээд ухамсарлахгүй юм даа. Ардчилсан нийгэмд хүн гэдэг амьтан эрхтэй байх ёстой. Дураараа байдаг гэсэн ойлголттой болохоос биш хүнд эрх гэж байна. Үүрэг гэж байна. Нийгэмд байгаа учраас заавал үүрэг байх хэрэгтэй. Үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой юм байгаа биз дээ? Тэгнэ ш дээ. Үүнийг хийж гүйцэтгэсний дараа эрхээ эдлэх ёстой болохоос биш аа би эрхтэй хүн ийм байдлаар их ханддаг болчихсон. Сүүлийн үеийн залуу улс. Хүнд үг хэлдэг хүн ч гэж байдаггүй. Хүмүүжил гэж байдаг юмуу? Мэдэхгүй. Тодорхой мэдэх юм алга. Надад тийм юм харагдаад байгаа юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Ардчилал ямар харагдаад байна?

Нэргүй -

Яахав хүмүүжилгүй сурталгүй. Дур зоргоороо бид нарын үед үзэл сурталгүй гэж хэлдэг. Хийх ётой бол тэр хүн хийх л ёстой. Сурrахаа сурна. Хүн дуртай юмаа хийх нь хамаагүй ш дээ. Байшингаа барих малаа маллах тэр хүний эрх юм байгаа биз дээ? Түүний хажуугаар тийм зөрчилтэй юм байна. Амьдрал дээр харж байхад чинь архи олж уучихаад гүйцээ. Зүгээр л байж байдаг. Зарим нь бол сайхан ажил хийж байнаа. Ажил амьдралыг дээшлүүлж байна. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж тийм юм байдаггүй л байлгүй. Гэлээ гэхэд ухамсарлах цаг болчихсон юм шиг байгаа юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай өөр өөрөөр нөлөөлсөн үү?

Нэргүй -

Мэдэхгүй ээ. Манай энд бол тодорхой мэдэгдсэн юм байхгүй ш дээ. Тэгэх ёстой гэсэн тийм юм гарч ирээд нэгдлийг тараагаад малыг нь хувьчилчихсан. Тэгээд яахав дээ. Харин яахав сүүлийн үед байсан газраа юмаа хийхгүй дуртай газраа явах эрх үүсээд хамгийн социализмаас давуу тал нь тэр хүн амьдарч чадаж байвал хаана ч явж болж байгаа юм. Ийм л болсон юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Үүнийг л зөв ашиглах хэрэгтэй. Түүнээс би нэг их эрхтэй хүн гэж байгаа мөнгөөрөө архидаад байж байх ёстой биш.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгж л боддог. Тэр хүн хаана очиж ажил хийх нь социализмын үед бол чи тэнд очиж тийм юм хий гэсэн юм зохион байгуулдаг захирамжаар ч гэдэг юмуу? Тушаалаар ч гэдэг юмуу? тэгж байсан. Зүгээр энд тэнд ажил хийвэл энэ ажлыг чинь орхилоо явлаа гэдэг тийм л байна шүү дээ. Одоо чинь. Би ямар ажил хийх биш харж байхад тийм юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд түүнийгээ одоо энэ ардчилал гэдэг нь зөв л талаас нь хармаар байна ш дээ. Энэ улсын хэмжээнд номын сангаа буулгачихаад номын сангаа буулгадаг нь зөв гэх шахуу юм яриад байгаа. Одоо ч их хурал хуралдаж чадахгүй байна ш дээ. Үймээн самуун зохион байгуулсан хүмүүс түүнийгээ өмөөрч суллах ёстой. Гаргах ёстой. Үлдсэн дөрвөн хүн байгаа гэнэ үү? Цөмийг нь гаргана гээд ийм л юм хэлэлцээд байх юм байна ш дээ. Телевизээр явж байгааг харж байхад тийм л юм байна лээ.

Оюунтунгалаг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ? Байгууллагын дарга, цэргийн хооронд ялгаа байв уу? Эрх мэдэлтэй хүн гэж хэн байв?

Нэргүй -

Эрх мэдэлтэй хүн гэдэг чинь байгууллагын дарга л эрх мэдэлтэй хүн байж таараа ш дээ. За ийм ийм ажил болж байна. Үүнийг яаж хийх вэ? Улстайгаа ярьж байгаад тийм юм хийвэл яах вэ? гээд хүн санал гаргавал дэмжих үү? Хасах уу? гэдгээ шийднэ. За өнөөдөр ямар ажил хийх үү? За түүнийг хийе гээд цугаараа баталсан юм чинь зөвшөөрөлцөөд явдаг тийм л байсан.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Цугаараа л адилхан ш дээ. Шат шатандаа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Шат шатандаа захиргаатай байсан юм чинь шат шатандаа тийм л байдаг.

Оюунтунгалаг -

Эрх мэдэлтэй эрх мэдэлгүй хүмүүс өдөр тутмын амьдрал дээр за одоо эдэлж хэрэглэж байгаа хувцас ч байдаг юмуу? Гэр орон нь ч байдаг юмуу? Үг яриа харилцаа ч байдаг юмуу? Биеэ авч яваа байдлаар эрх мэдэлтэй эрх мэдэлгүй улс ялгаатай байсан уу?

Нэргүй -

Тэр одоо мэдэгдээд байх юу байхав дээ. Байхгүй ш дээ. Энэ эрх мэдэлтэй энэ бүх юмаа мэддэг хүн гэж тодорхой мэдэгдэх юм алга. Аливаа ажлыг нам захиргааны байгууллага хариуцна. Сумын хэмжээний юмыг нэгдлийн дарга намын дарга л зохион байгуулдаг. Түүнийг бригадад бригадын дарга тоо бүртгэгч нар хийдэг. Тоо бүртгэгч ард иргэдэд одоо тийм юм болж байна. Үүнийгээ хийлгүй болохгүй нь отор нүүдлээ хий гэдэг юмуу? Сааль сүүний ферм байгуулла гэдэг ч юмуу? Түүнээс биш оо би эрх мэдэлтэй хүн яасан ч тэгэхгүй гэсэн тийм юм байхгүй ш дээ. Хамт олон олноороо зөвшдөг тийм л зарчим.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Бригадад ч гэсэн юм хийхээрээ бригадын хурлаа хийгээд за одоо тэнд нэг тийм юм хийеэ. Түүнийг яах вэ? ийх вэ? Нэг хэсэг нь хийх нь зүйтэй гээд тэгж байна. Зарим нь татгалзаж л байдаг байлаа. За тэнд худаг гаргана ус гаргана гэвэл хийнэ л шүү дээ. Одоо бол тийм засаг захиргааны төлөвлөлт байхгүй ш дээ. Яахав төслийн шугамаар ганц нэг худаг гаргадаг юм шиг байна лээ. Төслийн шугамаар л орж ирдэг. Тамгын газар, засаг даргын тамгын газар худаг мудаг гаргах төсөв батлагддаггүй юм шиг байна лээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Би түүнийг нарийн мэдэх биш дээ.

Оюунтунгалаг -

Зүгээр ард түмэн хүмүүсийн эрх мэдэлтэй хүнд хандах хандлага нь ямар байв? Одоо ямар байна?

Нэргүй -

Тэр хүний албан тушаалыг нь хүндэтгэж үзнэ ш дээ. Дарга байвал даргын хэмжээнд багш байвал багшийн хэмжээнд хүндэтгэнэ ийм л байдаг. Түүнээс биш оо чи багш чи муу юу юм гэхгүй ш дээ. Оо тэр багш ирлээ гэж хүндэтгэдэг ч юмуу? Албыг нь хүндэтгэнэ. Хүнээ хүндэтгэх яах вэ? дээ. Хүндэтгэж л байгаа хэрэг шүү дээ. Ийм л байдаг. Түүнээс биш малчин хүрээд ирэхэд ямарч тоосон шинжгүй нэг дарга үзэхээр жигтэйхэн сүйд болдог. Том хүн хүрээд ирвэл оо тэр гуай хүрээд ирлээ гээд ажил төрлөө яриад мал хөрөнгөө яриад тэр дарга ирж байна гэсэн ийм зохион байгуулалттай байсан ш дээ. Хүнийг ер нь хүн ёсоор хүндэтгэж байсан ш дээ. Ахмад хүнийг бол залуу хүн заавал сонсдог. Хүний үгэнд чинь хичнээн юм яриад тэрэнд чинь хэрэгтэй үг цөөхөн ч байж болно. Олон ч байж болно. Тэр тийм байдаг ёстой юм гээд хүн ярьж байхад чинь заавал өөрийн амьдралын хүний чинь түүх гэж байна ш дээ. Настай хүний чинь мал маллаж байсан ухаан малыг чинь тэгж л маллавал эрх биш байдаг юм даа гэж тэгээд олон хүний чинь дундаас хараад үзээд сонсоод чагнаад байхад заавал нэг заавал тэр хүний хэлсэн үгэнд нэг юманд онож байх ёстой юм. Ийм л байдаг юм. Тэр хүн юу гэж байсан ч яахав. Тэгээд залуу хүмүүст хэлэхэд хүний хэлсэн үгийг сайн сонсож бай. Сайн болгоож бай. Хүн болгон адилгүй. Хүн болгон хөдөлмөр нэггүй ш дээ. Тийм учраас тэр хүн амьдралын юм ярьж байгаа хүн гэдэг бол амьдралд заавал өөрөө үзсэн юм байдаг байхгүй юу. Багш хүн тооны хичээлийг тэгж заавал сурагчид хүүхэд их сайн ойлгоно гэдгийг мэддэг шиг хоньчин хүн хонио тэгж хариулбал сайн байдаг гэж мэдэж байсан ч яахав тэр ажлыг тэгж хий, энэ ажлыг тэгж хий гэсэн ийм юм хэлж өгч л байвал болж байгааг нь болж байна гээд болохгүйг нь тэгж хийлгүй болохгүй нь гэдгээ мэднэ ш дээ. Тэр үед бол хүний хэлснийг хүлээж авдаг байсан.

Оюунтунгалаг -

Одоо бол их өөрчлөгдөв үү?

Нэргүй -

Одоо бол хэн мэдэх вэ? Хүнийг тэг ингэ гэж мэдэх юм биш. Зөв харж байгаа юмуу? Зохион байгуулж байгаа нь их сүрхий болоод байгаа ажил юу юм? Хүмүүжлийн талын юм ярьдаг ч үгүй байдаг юм байлгүй дээ. Зайлуул. Мэдэхгүй юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тийм л юм байна.

Оюунтунгалаг -

Аа ха. Социализмын үед ер нь жирийн хүмүүс гадаад орнуудтай яаж харилцдаг байв?

Нэргүй -

Гадаад орнуудыг хэвлэлээс уншина уу? гэхээс өшөө юу мэддэг юм тэр чинь.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Гадаад тийм улстай дипломат болж гэнэ. Оросын бараа ирж гэнэ гэсэн тийм юм байдаг болохоос тэр үед гадаадад явах хүн гэж байхгүй юм чинь. Төр засгийн удирдлагууд явж байна уу? гэхээс гарамгай гавъяа байгуулсан хүн шагналд амралтаар явдаг байсан юм байгаа биз. Өшөө юм байхгүй ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Гадаад оронд тийм сайхан юм болж байна гэсэн хэвлэл сонины юм үзэж байж байсан.

Оюунтунгалаг -

Танай нутагт гадаад орны иргэд ажиллаж амьдардаг байв уу?

Нэргүй -

Үгүй. Үгүй. Гадаад орны улсууд ажиллаагүй. Геологийн улсууд ирнэ үү? гэхээс юугаа хийж энд байгаад тийм юм байх биш.

Оюунтунгалаг -

Аа ха. За геологийнх нь ирдэг байсан. Өөр?

Нэргүй -

Өөр юм байхгүй. Усны аж ахуйн мэргэжилтэнгүүд ирдэг. Зүгээр ажил амьдралынхаа дагуу явж байгаа хүмүүс л байхаас ...

Оюунтунгалаг -

Танай нутагт чинь Зөвлөлтийн цэргийн анги гэж байв уу?

Нэргүй -

Энд чинь Орос цэргийн ангитай байсан юм. Хэдхэн жил болсон. Нүүгээд явах шиг болсон.

Оюунтунгалаг -

Танай нутгийн иргэдтэй яаж харьцдаг байв?

Нэргүй -

Хэн мэдэх вэ? Мэддэггүй юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хоорондоо муудлаа. Сүйд боллоо гэсэн юм байдаггүй байж л байдаг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Гадаадын эд бараа, Оросын эд барааг хаанаас худалдаж авдаг байв?

Нэргүй -

Худалдаа бэлтгэл хоршооны шугамаар л ирнэ ш дээ. Худалдаа бэлтгэл ангийн хуваарьтай бараа ирнэ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Түүнээс Хятад яваад Хятадаас нэг баахан чихэр аваад ирэх хүн байх биш. Ганцхан экспортын цэвэр бараа л ирнэ шүү дээ. Одоотой адил хүн яваад олоод ирдэг шиг юм байхгүй ш дээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Экспортоор эндээс түүхий эдээ гаргаад оронд нь бараагаа авлаа. Бараагаа аваад хотоос хуваарилаад л аймагт ирж хуваарилагдаад энд ирээд бригадынхаа ард түмэнд хуваарилагдаж ийм л хуваарьтай.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэгээд гадаадын ямар бараа ирэх вэ? Оросын голдуу бараа ирэх үү?

Нэргүй -

Оросын бараа л ирж байсан юм. Хятадын бараа чинь 58 оноос 61, 2 оныг хүртэл ирсэн юмаа. Тэгээд Орос, Хятад хоёр жаахан хоорондоо муудсанаас болоод манайх Оросыг жаахан дагасан байлгүй дээ. Бодвол. Тэгээд Хятад бараа ирэхээ байчихсэн ш дээ. Жаахан бага хэлэлцээрээр ирдэг байхгүй юу. Ер нь Оросын бараа ирдэг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха. Хятадын бараа гэхээр юу ирэх вэ?

Нэргүй -

Хятадын бараа чинь даавуу даалимбахан тийм л юм ирдэг байсан юм. Даавуу даалимба голдуу ирдэг байсан юм. Хятад бараа ирдэг байсан юм. Хүнсний зүйл төдийлөн ирдэг байсан юмуу? Мэдэхгүй. Хятад цай гэж ирдэггүй байсан юм. /Инээв/ Багахан юм ирдэг байсан юм байна лээ.

Оюунтунгалаг -

Аа ха. Тэгээд Оросын бараа ирдэг байсан? Оросын бараандаа юу ирэх вэ? Орос бараа их хэрэглэж эдэлж байв уу? Та.

Нэргүй -

Бүх хэрэгцээний юм чинь Оросын бараа ш дээ. Өмсөж зүүдэг хувцас ч Оросын. Хүнс хоол байсан ч Оросын. Гурил, будаа Оросоор л дамжиж ирж байсан байх. Чухам хаанаас яаж байсан юм цай даалимбанаас өгсүүлээд бүгд л Оросын юм байсан юм. Хятад даалимба ирж байсан юм. Метрийн даалимба ирж л байсан юм. Хятадын бараа л ирж байснаас хүнсний зүйл ирж байгаагүй.

Оюунтунгалаг -

Урд нь тиймээ?

Нэргүй -

Тийм нэг хэсэг ирж байсан юм. Хятад ажилчдыг хүртэл авчирч ажиллуулаад жигтэйхэн байж байсан юм. 57, 8 оноос 58 оноос эхлээд тэгээд 60 онд 62 оны үед байна уу? даа. Орос Хятад хоёр жаахан муудаад түүнээс болоод л Монгол улс холбоогоо тасалчихсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Манайх чинь 62 он хүртэл адуу экспортоор гаргадаг байсан юм. Монгол. Хятадад.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгээд түүнээс хойш өгөөгүй. 62 оноос хойш Хятадад адуугаа өгөөгүй шиг санаж байна.

Оюунтунгалаг -

Аа ха. Өөрсдийнхөө хилийн боомтоор гаргах уу?

Нэргүй -

Үгүй. Энэ юугаар өгч явуулдаг байсан юм. Замын үүдээр гаргадаг байсан юм.

Оюунтунгалаг -

Аа аа. Та ер нь гадагшаа явж байв уу? Гадаадад?

Нэргүй -

Гадаад байтугай өшөө аймгийн төвд очиж үзээгүй.

Оюунтунгалаг -

Гадаадтай харилцахад танай энэ хилийн залгаа сумдууд хилийн боомтууд ажилладаг болсон нь бас их нөлөөлсөн үү? Тэр хэзээнээс нээгддэг болов оо?

Нэргүй -

92 оноос.

Оюунтунгалаг -

92 оноос өмнө нээгдээгүй байсан уу?

Нэргүй -

Байхгүй. Байхгүй. 92,93 оноос эхэлсэн.

Оюунтунгалаг -

Танай сум чинь нээлттэй боомттой юу?

Нэргүй -

Манайд хилийн боомт байхгүй. Ханбогдтой ийшээгээ Хатанбулаг сумтай хил.

Оюунтунгалаг -

Танай сумынхан хаагуур ямар боомт дээр очиж худалдаа хийж байна?

Нэргүй -

Цагаан хад гэж Өмнөговийн боомт доо. Түүгээр л гарна. Манай гардаг газар л тэр.

Оюунтунгалаг -

Та ер нь анх хотод хэзээ очиж байв? Таныг анх очоод харахад ямар харагдаж байв?

Нэргүй -

59 онд очиж байлаа.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

59 онд нэг очиж байсан юм. 60 онд ч очиж л байсан юм. Одоо бодоход барилга байшин ямар ч цөөхөн байсан юм бэ? дээ.

Оюунтунгалаг -

Тэр үед хотын юун сайхан харагдаж байв? Юун аягүй санагдаж байв?

Нэргүй -

Хэн мэдэх вэ? дээ. Тэр нь сайхан юм байна. Энэ нь хэрэггүй юм байна гэж нарийн судалж мэдэж байсан юм байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха. Сүүлийн үед хот их орж байгаа юу?

Нэргүй -

Үгүй. Үгүй.

Оюунтунгалаг -

Хот газар нүүдэлчдийн амьдралд хэрэгцээтэй юмуу?

Нэргүй -

Үгүй яахав төвлөрсөн газар байх л хэрэгтэй. Нүүдэлчин Монголчууд гэдэг чинь хот хүрээгүй нүүж байх ёстой эд биш. Малчин Монголчууд нүүгээд малаа өсгөж байхын тулд байж байгаа биз. Байж байгаад нүүгээд хойшоогоо Дундговь аймгийн нутагт очиж бууж байх шаардлага байхгүй ш дээ. Нүүдэлчин Монголчууд гэдэг чинь малаа тууж онд оруулж ногоолуулж амьдарч байсан тийм л түүхтэй. Түүнээс биш Өмнөговьд нэг нүүж очоод хотод нэг нүүж очихын нэр биш шүү дээ. Нүүдэлчид гэдэг чинь.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай хүүхдүүдээс хотод бий юу? Хот газар байгаа юу?

Нэргүй -

Байхгүй. Манайхан бараг энэ нутагт байдаг. Өмнөговийн нутагт.

Оюунтунгалаг -

Аа ха. Таны харж байгаагаар танай нутагт байгаль яаж өөрчлөгдөж байна? Яаж өөрчлөгдөж ирэв?

Нэргүй -

Байгаль орчин сүүлийн үед айхтар гандаж байна. Ургамал айхтар больж байгаа юм шиг байна. Би хөдөө гадаа явахгүй сайн мэдэхгүй байна. Улсын ярьж байгаагаар.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Замын хойд талаар хамхуул их гарч байна гэнэ.

Оюунтунгалаг -

Юу?

Нэргүй -

Хамхуул гэж хогийн ургамал даа.

Оюунтунгалаг -

За?

Нэргүй -

Зүгээр хэлээр бол. Энэ яагаад ийм их гардаг юм гэхээр шимт бодис устсан учраас гардаг. Хамхуул чинь тийм байдаг юм. Хамхуул чинь байж байгаад овоотол их гардаг тийм байсан юм. Хамхуул шарилж чинь говийн нутагт жил өнжөөд гарч байх ёстой эд юм л даа. Зарим нь жил болгон ч гардаг байна. Урт настай нь жил өнждөг. Үндэс муудсан учраас хамхуул гардаг гэж би ойлгоод байдаг юм. Мэдэх биш дээ. Хөдөө гадаа явдаггүй учраас мэдэхгүй юм. Улсын ярьж байгаагаар зүүн тийшээгээ хамхуул л байна гэж яриад байх юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ер нь үндэс болихоор тэгдэг юм шиг байна лээ.

Оюунтунгалаг -

Үндэс болино гэдэг нь яагаад больж байгаа юм?

Нэргүй -

Яахав дээ. Бороо орохгүй болохоор үндэс мөхнө шүү дээ. Түүнийг нь сайн мэдэхгүй. Урт настай ургамлын үндэс байхгүй болж байгаа байхгүй юу. Урт настай ургамал гэдэг чинь ухаан хялгана гэдэг Монгол гэж яриад байдаг цагаан өвсний үндэс юу ч үгүй болоод хазаар гэдэг өвс байсан бараг байхгүй болсон. Агь шаваг гэдэг манайд ер нь байхгүй болсон юм гэнэ лээ.

Оюунтунгалаг -

Уг нь байсан?

Нэргүй -

Жигтэйхэн байдаг. Хавар болохоор хонь иддэг. Одоо байхгүй болсон юм гэнэ лээ. Би ямар хөдөө гадаа явах биш.

Оюунтунгалаг -

Аа ха. Танай нутгийн байгальд гарч байгаа сайн зүйл байна уу?

Нэргүй -

Сайн өөрчлөлт юу байхав. 96, 7 оноос хойш ингэтлээ сайжрах гэж гэхээр юм болсон доо. 92 оны зудаас 96, 7 он хүртэл цаг агаар сайжирсан юм.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Тэгэхдээ сайжирсангүй ээ. Цөлжилт чинь нэг талаасаа явагддаг юм шиг байнаа янз нь. Дундговийн залгаа юм манай энэ зүүн тал Дундговийн Өлзийт сум Өлзийт сум болиод байхаар манайх болиод байдаг юм шиг байгаа юм. Тийм л багцаатай юм шиг байгаа юм. Ийшээ бол Ханбогд ноднин байдал сайжраад байсан баруун өмнө тал нь бол гайгуу. Ер нь тэгээд одоо жил болгон бороо орж намрын угтамж чийг гэж намар орой орсон бороо цасны чийг газарт шингэж дээрээс нь өвлийн цас ороод тэгээд ирэх хавар нь угтамж чийгээрээ гарсан үндэс сайжирдаг л юм. Тэрнээс зүгээр нэг бороо ороод нэг ингээд ус цацчихсан юм шиг байвал үндэс чинь гардаггүй.

Оюунтунгалаг -

Аа ха. Ер нь зүгээр байгалийн ган гачиг бороо усгүйгээс болж байгаагаас гадна хүний үйл ажиллагаанаас болж байгаль өөрчлөгдөж байна уу?

Нэргүй -

За тэгдэг л юм байх нь. Хүний үйл ажиллагаанаас болж манай энд чинь хүний үйл ажиллагаанаас болж сүйд болж байгаа юм алга даа. Алт ухаж байгаа юм байдаггүй юм. Манай энд чинь тийм алт малт байдаггүй газар. Манай сумын хувьд бол. Өшөө алт малт ухдаггүй ш дээ. Манай энд тийм юм ер байхгүй.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Алт авчирч угааж хэсэг чулуу машиндах шиг болсон юм. Мөнгөн ус хортой болохоор хорддог л байлгүй дээ. Мөнгөн ус чинь хортой биз дээ.

Оюунтунгалаг -

Энэ улсууд чинь өөр нутгаас алт авчирч байгаа юмуу?

Нэргүй -

Тэгж байгаа юм. Ханбогдоос авч ирж байсан юм. Ханбогдын тэр Модон Шанд билүү? Модон Шанд гэсэн байхаа тийм газраас авдаг болсон. Ханбогд, Хатанбулаг хоёрын зааг юм гэнэлээ.

Оюунтунгалаг -

Газар усны нэр өөрчлөгдөж байна уу?

Нэргүй -

Газар усны нэр нэг их өөрчлөгдөөд юу болов гэж дээ. Орчин үеийн улс чинь бууцыг тийм бууц, тэдний бууц тийм бууц тэр усны тэр бууц гэхгүй тэдний бууц гэж ярьдаг юм. Тэр чинь буруу л юм даа.

Оюунтунгалаг -

Урд нь юу гэж ярьдаг байв?

Нэргүй -

Тэр даваа гэж ярьдаг байсныг одоо тэдний бууц гэж улсынх нь нэрээр нэрлэчихсэн байдаг юм байна лээ. Уул нь бол газар усны нэр байх ёстой юм гэнэлээ.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Өв уламжилж тийм толгой гэдэг юмуу? Тэр овоо гэдэг юмуу? Энэ хонхорыг тэр хонхор гэдэг юм гэж бүр өв уламжилж байгаа байгаа газраа нэршүүлж байх ёстой гэдэг юм. Тэгж л үлдээх ёстой юм. Тэдний бууцан дээр гэж тэгж ярьж байдаг юм. Тэдний бууц гэж ямар юм байх вэ?

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хүнээр нэрлэж одоо ч газар усыг хүний нэрээр л овоглогдох болж тэгж л харагдаад байдаг юм.

Оюунтунгалаг -

Аа социализмын үед ер нь ямар шинэ техник технологи нэвтэрч байв? Таны ажил дээр гэхэд? Таны хувьд хамгийн гайхамшигтай технологи ер нь юу гэж боддог бэ? Ямар техникийг та гайхамшигтай гэж боддог бэ? Одоо энэ компьютер телевиз радио ...

Нэргүй -

Учир байдлыг нь мэдэхгүй юм чинь. Одоо бол дуртай цагтаа ярьж байна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Дуртай цагтаа биеэ биенээсээ мессеж хүлээж авч байна. За тэгээд телевиз гэртээ суучихаад үзэж байна шүү дээ. Юм залгаад ...

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Одоо бол юм бол хөгжиж байна. Сайхан хөгжиж байна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Нээлттэй байна. Ер нь далд байсан. Социализмын үед.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Хэн ямар юм мэдэгдэхгүй шүү дээ. Одоо бол хүнд мөнгө өгөх байсан ч регистрийнхээ дугаарыг бичиж өгөөд тэндээс нэг код аваад мөнгө явууллаа шүү гээд хэлэхэд л боллоо. Одоо бол тийм болчихсон байна. Айл болгон хүлээн авагчтай болсон юм. 60-аад оноос.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

49, 50-иад оны үед эх орон радио гэж энэ телевизээс арай томхон эд байсан юм. Нэлээд том тийм л юм айлд байдаг байсан. 49 онд л юм болов уу? даа. Хөдөө газар соёлын үрийг тарьж байгаа нь тэр юм. Түүнээс хойш хүлээн авагч гэдэг юм байдаг гэдгийг мэддэг болсон. Үзээд мэдээд байх тийм юм байсан биш. Холбоо орж утсаар ярина уу? гэхээс биш гэртээ байж байгаад утсаар ярихгүй ш дээ. Тэр нэг санаа амар юм байна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Сүлжээтэй газар код хийгээд л ярьж байна.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Одоо бол хөгжиж байна ш дээ. Техник.

Оюунтунгалаг -

Аа ха.

Нэргүй -

Ер нь 21-р зуунаас их хөгжинө гэж ярьдаг байсан юм. Хэн мэдэх вэ? дээ.

Оюунтунгалаг -

За их баярлалаа. Цаг зав гаргаж ярилцсанд.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.