Genden-Süren
![](../assets/images/interviewees/990037.jpg)
Basic information
Interviewee ID: 990037
Name: Genden-Süren
Parent's name: Zundui
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: secondary
Notes on education:
Work: retired, herder
Belief: Buddhist
Born in: Hangai sum, Arhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died, herder
Father's profession: died, herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
education / cultural production
democracy
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
cultural campaigns
training courses
East Germany
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ганболд -
За та өөрийгөө танилцуулаад амьдралынхаа түүхийн талаар надад ярьж өгнө үү ?
Гэндэн-Сүрэн -
Ах нь хуучинаар бол Далай шонхо-р вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Хангай суманд төрсөн хүн дээ. Би 8-9 нас хүртэлээ аав ээжийн гар дээр байж байгаад 8-н настайдаа сургуульд ороод дээр үеийн 7-р ангийг төгсөөд тэрнээс хойш цахилгаан техникийг энэ хотод хөөцөлдөөд миний мэргэжил бол цахилгаан техникийн мэргэжилэл дээ. Тийм юм хийж байгаад 2002 онд тэтгэвэрдээ гарлаа. Одоо нас сүүдэр 69 хүрж байна. Миний эцэг бол нэг том ламын шавь хийж байсан хүн хэлмэгдүүлэлт энэ тэр гараад түүнийгээ больсон тэр үедээ Тариатын хүрээнд сууж байсан юм байна лээ их том хүрээ байсан юм байна лээ. Тэрийг нь би бол сайн мэдэхгүй л дээ аавынхаа тухай. Тэр багшийг нь хувьсгалын үеэр алсан юм байна лээ. Пүрэв-Ойдов маарамба гэдэг хүн байсан. Маарамба буюу эмч хүн л дээ. Маш их мэдлэгтэй мундаг хүнд их тусалдаг ямар сайн даа пүрэв-Ойдов маарамба-ыг залархад тэр үед чинь моритой л явна шүү дээ ямар машин техник гэж байх биш тэгээл ирэхэд нь унаж ирсэн мориных нь цулбуурнаас нь бариад үхвэл гомдолгүй гэдэг байсан гэсэн. Тэгэхээр ард түмэн мундаг бишэрж байсан байгаа биз. Тэр хүнийг хувьсгалын үед хэлмэгдүүлэлтийн үед алцан юм гэнэ лээ тэр хүн миний ах эгч амраг садан биш л дээ миний аавын багш хүн байсан юм. Сүүлдээ аав минь хар болж манай ээжтэй танилцаж суусан би тэгээд Зундуйн 3-р хүү болон төрсөн.
Ганболд -
Та хэдэн онд төрсөн бэ?
Гэндэн-Сүрэн -
1940 онд төрсөн. Би энэ соёлын довтолгоог гадарлана л даа соёлоор довтолж байгаа гээл манай хөдөөний заим хүмүүс соёлоор довтолж байна гээл явдаг явдаггүй машин мотоцинколь дугуй цуглуулцан байдаг байсан юм. Тэгээд яаж байгаа юм гэхээр соёлоор довтолж байна гэдэг байсан. Тэгэхээр дэндүү бүдүүлэг байсан байгаа биз.
Шүшиг бишрэл гэхээр ах нь энэ бурханы шашин шүтдэг хүн шүү дээ. Би чинь цэвэр коммунизмын хүн шүү дээ нэгэн үед буюу Цэдэнбалын үед бурханы тухай ярьж болохгүй, шулам чөтгөр гэж байхгүй гэж номолдог байсан тийм юм байх гэж бодоол яваад байсан чинь сүүлийн үед ер нь бүгдээрээ л байгаа юм шиг байна шүү.
Ганболд -
Би таниас зүгээр асуугаад явчихъя.
Гэндэн-Сүрэн -
Би аминдаа энэ асуултуудыг чинь хараад явриад байгаа юм шүү дээ.
Ганболд -
Таны үзэж өнгөрүүлсэн амьдралд чинь бусдаас онцгой гэсэн зүйл байгаа юу ?
Гэндэн-Сүрэн -
За тэр чинь юу гэж байгаа гэсэн үг вэ ?
Ганболд -
Онцгой гэдэг нь бусадтай өөрийнхөө амьдралыг харьцуулаад жишээ нь та бид 2-ын амьдралыг харьцуулах би зүгээр ажилчин ангийн хүн та гэхэд мал малладаг хүн ч юмуу өөрийнхөө амьдралыг миний амьдралтай харьцуулахад энүүгээрээ онцлогтой гэсэн зүйл байна уу ?
Гэндэн-Сүрэн -
Би чинь ямар дээд сургууль төгссөн хүн биш дунд боловсролтой хүн шүү дээ. Би амьдралдаа хоёр удаа гадаад явсан юм. Нэг нь Оросын иркүскт 3-н сарын хугацаатайгаар сургалтанд суусан юм. Дараа нь 1981 онд Германд Берлинд очиж Лавицегын Петронгра гэдэг дээр мэргэжил дээшлүүлэх гэж явж үзлээ. Миний амьдралд сонин содон зүйл гэвэл гадаад явсан явдал байгаа юм. Тэр үед чинь гадаад явна гэдэг чинь ховорхон завшаан шүү дээ. Тэр үед чинь Герман баруун зүүн гэж хоёр хэсэг байсан би баруун хэсэгт нь буюу Берлинтэй хэсэгт нь очиж байсан юм. Берлинээр дайраад Лавицег ороод тэндээсээ цаашаа Петронгра гэдэг газарт очиж ном заалгаж сар болж байсан юм. Би бол зүгээр л дунд мэргэжилийн хүний хэвийн амьдралаар амьдарсан хүн шүү дээ.
Ганболд -
Ажил хөдөлмөр хийж явсан тухайгаа ярьж өгөө ч ? яаж ажиллаж байсан талаараа
Гэндэн-Сүрэн -
Ерөөсөө цахилгаан техникийн ажил хийж явсан. Би ажлын гараагаа багаасаа эхэлсэн дөнгөж 7-р анги төгсөөд төмөр замд орлоо, энэ өргөн төмөр замын сургууль болох учёбник комбинадад орж түүнийг төгсөөд. Энэ төмөр замын тохиолол холбооны нэг ангийг төгсөөд түүгээрээ тохиолол холбооны мочиор гэдэг юм хийж яваад бүр механик болоод Дорнодын Эрээнцавын төмөр замд механик хийж байгаад тэнд агаар ус нь таарахгүй болохоор тэндээсээ гараад 1980-аад оноос энд ирээд 800-н үнээний фермерт цахилгааны инженереер 1990 он хүртэл буюу таран тартал нь 800-н үнээний фермерт цахилгаан техникч механикч хийж байгаад 1990-н оноос хойш бүх зүйлүүд задраад би тэгж явж байгаад тэтгэвэртэй гарсан.
Ганболд -
Та анх хаана сурж мэргэжилээ эзэмшисэн бэ ?
Гэндэн-Сүрэн -
Анх бол холбоогоор гэлээ тэ? Төмөр замын цахилгаан холбооны анги төгссөн юм. Дараа нь 1961 онд Архустайн сургууль комбинадын мончоорын ангийг төгсөөд нутагтай очиж мончор хийж байгаад мэргэжил дээшлүүлэх шугамаар 1975-1976 онд Оросын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургуульд цахилгаан тенхикийн дунд мэргэжилийг олж авсан юм. Тэрнээс хойш байнга тэрийгээ хийж байсаар байгаад тэтгэвэртэй гарсан юм.
Ганболд -
Та 1975 онд Эрхүүд очиж үзсэн гэсэн шүү дээ Тэр үеийн Эрхүүг Улаанбаатартай харьцуулаад үзэхэд онцлогтой сонин содон зүйл байна уу ?
Гэндэн-Сүрэн -
Эрхүүд сурж байхад уу
Ганболд -
Тийм анх эрхүүд очихоод ямар байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Их л баярласан даа анх намайг Хөдөө аж ахуйн яамнаас явахаар боллоо гэсэн. Тэнд их олуулаа групп маягаар явсан юм. Би чинь залуу байсан даа 30 гаруй настай байсан. Эрхүүгийн хөдөө аж ахуйн сургуулийн залуучуудын сургуульд, тэгэхэд чинь хоёр хуваагдсан байсан юм хөгшчүүд нь төвдөө залуучууд нь хөдөө аж ахуйн дээд сургуулийн байранд байдаг байсан. Тэнд 16-18 хүн 3-н сарын хугцаанд ном заалгаад цахилгаан техникийн мэргэжил эзэмшсэн дээ.
Ганболд -
Хичээлээ ямар хэл дээр заалгаж байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Орос хэл дээр заалгана. Тэр үед чинь бүгд орос хэл мэдэхгүй шүү дээ тийм учраас орчуулагчтай байна орос багш заана дараа нь орчуулагч орчуулна тэгээл бичнэ. Дунд мэргэжил гэдэг чинь зарим даа дээд мэргэжилийн хичээл орно шүү дээ их хэцүү байсан тэгээл үзсээр байгаал төгссөн дөө.
Ганболд -
За та Герман явсан тухайгаа ярьж өгөөч ?
Гэндэн-Сүрэн -
Тэгээд тэндээсээ Москва яваад их л сонин явдал л даа. Бидний сурж байсан группыг Москваг үзүүлэнэ гээд тэр үед чинь Орос Монгол хоёр дружба байлаа шүү дээ тэр үед чинь Москваг үзнэ гэдэг чинь ховорхон боломж байлаа тэгээд хонон өнжин Лениний музей, Улаан талбай гэдгийг чинь үзээд их л сайхан байлаа. Дараа нь мөн л хөдөө аж ахуйн яамнаас дуудаад чамайг Герман явуулах болчихлоо ганцаараа явна шүү гэлээ. Тэр үед манайд бичил уур амьсгал солилцох аппараад 800н үнээний феремд орж ирж байсан юм. Тэр нь амъякыг хөөж гаргадаг агааржуулагч юм л даа тэр нь өөрөө автоматаар ажилладаг жижигхэн цахилгаан станц юм л даа тийм юмыг үзэж ирнэ үүнийг авбал болох үгүй юмуу эсийг мэдэж ир гээд Петронграруу яв гэсэн тэр нь манайхаар бол сумын төвөрхүүгэхдээ том л доо. Герман орон чинь их мундаг орон шүү дээ цаг сайн барьдаг тийм улс тэнд очиж сар түүнийг нь заалгаж бүр үйлдвэрт нь орж дамжилагуудаар нь орж экспортонд гаргах хүртэл үе шатыг нь заалгаж авсан.
Ганболд -
Ямар хэл дээр заалгаж байсан бэ? Орчуулагчтай байсан уу ?
Гэндэн-Сүрэн -
Тийм бас л Герман хэлээр заалгаж байсан. Гэхдээ бас нэг орчуулагчтай тэр нь тэндэхийн хүн л дээ оюутан Баяраа гэдэг залуу байсан юм. Би тэгээд хэл ам байхгүй би чадах юм болов уу гэж эндээс яв гэж хэлхэд нь тэгж хэлсэн чинь зүгээр зүгээр чи оросоор талх гуйгаад идчихэж чадна биз дээ гэлээ тэгэхээр нь чадна л даа гэлээ тэгсэн чинь за тэгвэл яваад ир гэлээ. Тэгээл явсан л даа ганцаараа тэр хол газар явна гэдэг чинь хэцүү л дээ эндээс нисээд Эрхүү дээр буугаад тэндээсээ онгоцоо солиод тэгээд Телевианск ороод тэндээсээ Москвагын Демо 2 буудал дээр буугаад тэр чинь намар л даа 7-8 сар байсан байх зам даа явж байсан чинь Монголчууд байна аа миний суудал хоёр залуугийн дунд таарчихгүй юу тэгээд нөгөө хоёртойгоо ярьж гарваа тэгээд яриад байсан чинь Герман явж байгаа Лавцегын яармагт оролцох гээд явж байна гэлээ
Ганболд -
Тэр нь юуны яармаг вэ?
Гэндэн-Сүрэн -
Тэр чинь худалдааны бүх л төрлийн яармаг худалдаа л даа манайхан чинь тэрэнд очиж ордог байсан юм. Гутал хувцас гээл дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээрээ оролцдог байсан юм. Тэр лүү явж байгаа хүмүүстэй онгоцонд таараад тэгээд ярьж байсан чинь чи яаж яваа юм гэлээ би бас Герман явж байна яахаа сайн мэдэхгүй байна би Москвад бууж 1-2 хононо тэр зардалыг нь ч өгсөн работын гудамжинд байдаг элчин газар очихоол сайн мэдэж байна гэлээ би ер нь та нартай хамт явъя гэлээ тэгсэн чинь окей хийлгэсэн үү гэлээ окей гэж юу байдаг юм гэлээ тэгсэн чинь онгоцондоо орохдоо тамга дардаг юм гэлээ тэгэхээр нь тийм юм хийлгээгүй гэлээ. За тэгвэл бид буугаад чамайг хүлээж байя гэлээ би чинь 1981 онд явсан юм 1980 оны москвагын олимпод зориулаад аэровокзал барьсан байсан юм тэн дээр очоод буучихсан их л сайхан санагдаж байсан юм за тэгээд вокзал дээрээ буугаад Германы төлөөлөгчийн газар луу орлоодоо тэндэхийн хүмүүстэй уулзаад нөгөө хамт явсан хүмүүс чинь Германаар ус цас шиг ярих юм. Тэгсэн чинь миний маршрут бол Берлинээр орохгүй Лавцег ороод тэндээс хүн досож аваад Петронграруу явах байсан байхгүй юу тэгсэн чинь Берлинээр дамжаад явж болох юм байна бид нарын явах онгоцонд суудал алга түүнээс хойш нэг цагийн дараа нэг онгоц нисэх юм байна тэрүүнд нэг суудал гаргаж өгч болно гэж байна чамайг тэр онгоцонд суугаад яваад очъё гэвэл бид нар чамайг Берлин дээр хүлээж байя гэлээ тэгэхээр өө тэгэлгүй яах гээд нөгөө окей гэдэг юмаа хийлэглээ тэгээл нөгөөдүүлчинэ яваад ганцаараа үлдлээ. Тэр аэро вокзал чинь асар том 14 корпустай 5-н тив рүү нисдэг их л том би тэгээд өөрийнхөө явах онгоцыг хэдээс хаанаас явахыг нь сайн мэдэхгүй байсан юм лавлахаас утасаар, үйлчилэгч нараас нь асуухаар юу гээд байгаа нь сайн ойлгогдохгүй нэг хэлээл өнгөрчихөнө тэгсэн дор бол электрон самбараас харчихвал арай дээр түүн дээр латин үсгээр орсоор бичсэн байдаг юм байна лээ. Түүнийг нь хараад уншихаар ойлгож байна аа тэгсэн чинь ТУ 699 гэсэн онгоц 6 цаг 45 минутанд Берлин ниснэ гээд гараад ирлээ түүнийг арай ч муу юм ойлгочихсон тэр том газар хэл ус мэдэхгүй ганцаараа явна гэдэг чинь их эвгүй байсан тэгээд нэг ресторанд орлоо түүнд нь юм болгон л байна идэж уух юм, зурагт радио гээл тэндээс 100 гр архи аваад уучихлаа тэгсэн чинь их аятаахан байна аа. Тэгээд явах цаг нь ч дөхлөө 7-р корпусаар гараарай гэж нөгөө самбар дээр нь гарч байна тэгээд яваад очилоо ганц чемодантай хоосон шахуу хэдэн дотуур хувцаснаас өөр юм байхгүй тэгээд үйлчилэгч орос хүүхэнтэй нь уулзалаа Берлин явах онгоц байна уу гэсэн чинь байна аа та одоо ингээд яв бичиг баримтуудаа гаргаад ир гэлээ бичиг баримтаа үзүүлээд байж байсан чинь нэг юм ар нуруун дээр дараад авлаа эргээд харсан чинь оросын гаалийн байцаагч тэгсэн чинь миний чемодан нэг юман доогуур ороод гараад ирэх дээ дугараад тэгээл шалгалтанд нэг өрөө рүү орлоо доо нэг автомат буу барьсан хүн зогсож байсан миний цүнхэнд очисон газартаа хэрэг болох юм болов уу гэж бодоод авсан хэдэн шил архи миний хувцаснаас өөр юм байхгүй байсан юм тэгээд би чи намайг яагаад шалгаад байгаа юм миний бичиг баримт энэ байна би танай орны найрамдал т орны бие төлөөлөгч байна би Берлин явж байгаа хүн гээл нөгөөдөхийг чинь загниж гарлаа тэгээд ч тоохгүй нь ээ энэ миний албан үүрэг би ажилаа хийж байна ямар хамаатай юм гээл хамаг юм нигжээд хөлийн тавхайг хүртэл үзээд юу ч олоогүй, юу ч олох вэ дэ тэгсээр байгаад онгоцноос хоцороочихвийдээ гэж айгаал тэвдээд байлаа берлин дээр хүмүүс хүлээж байгаа тэгээл жижиг чемодандаа хэдэн шил архи хувцасаа жихэж хийж өгөөл нөгөө газартаа яваад очсон чинь та яв яв гээл үйлчилэгч хүүхэн нь тэгж байна. Тэр хавиар нэг ч хүн байхгүй ганцаараа яваал байлаа бор хана дагаал тэгээл явсаар байгаад мухарт нь зогсож байсан хоёр гурван хүүхнүүдээс очиж асуусан чинь одоо нисэх гэж байна та ор ор гэлээ нөгөө бичиг өаримтуудаа бариад гүйгээд байгаа шүү дээ тэгээл яваад орсон чинь 60, 70 герман дээр яваад орчихлоо тэгсэн чинь тэр хүмүүс намайг харчаад нир гээд инээлдээд уналаа тэгэхээр нь нөгөө золиг чинь намайг нигжиж байгаад балалаад хаяцан юм биш байгаа биз дээ гэж бодлоо би чинь тэгхэд савхин цамцтай явсан юм тэгээл дээгүүр доогуургүй заагаад эр эмгүй инээлдээд унахаар нь би өөрийгөө дооглоод байна гэж ойлгоод, ер нь янзын занатай улсууд шүү тэгэхээр нь толинд очиж харлаа зүгээр байх байна. Тэгээд жаахан дургүй хүрээд энэ хүний нутагт ингэж зовж явах гэж бодоод урам хуграад суугаад явж байлаа, суухгүй гээд яах ч юм билээ нөгөө хүмүүс чинь надруу заагаад эр эмгүй инээгээд байх юм би ч яах вэ дээ намхан нуруутай бор хар царайтай л хүн байсан байх тэр нь германчуудын зана нь юм билээ. Манай зарим нэг шартай залуучууд зодоо хийдэг гэсэн чи намайг яагаад дооглоод байгаа юм гэж тэр нь хүн дооглож байгаа ч юм биш зана нь юм билээ. Тэгээд явж байгаад баруун еворп руу орчихсон бололтой хэсэг явж байгаал гоё гоё хотын дээгүүр яваад байлаа онгоцныхоо чихэвчийг нь хийчээд явж байсан чинь онгоцны гадна талд -700с дотор талдаа 180с-ын темпратуртай байна гэлээ Берлинд буухад 15 минут дутуу байна та олом бүсээ хийгээрээ гэж оросоор яриад байх юм тэрийг нь муухан юм ойлгоод дотороо онгоц нь хоол унд өгнө өө нэг немц шил юм өглөө тэрийг нь сайн уусан пиво байсан юм тэр үед чинь архи дарс санаанд ордоггүй байлаа шүү дээ суухаасаа өмнө нь 100 грамм ууцан байсан шүү дээ тэр нь нэгжүүлэж шалгуулаж байхад гарцан ч юм уу тэгж нэг муу юм Берлингийн буудал дээр буугаад очсон чинь нөгөө хүлээж байя гэж байсан хүмүүс чинь байна аа тэгээл нөгөө хүмүүс чинь миний чемоданыг машиныхаа ардаа хийгээд за одоо Монголын элчин орноо гээд явлаа явж байхдаа Берлин хотыг хараад авъя гээд жижиг машины цонхоор харсан чинь битүү модон дундуур яваад байх юм хааяа хааяа өндөр өндөр байшингууд харагдах юм манай Монголын элчин хаана байдаг юм бүү мэд тэгээл элчин дээр ирчихлээ гэнэ нөгөө хүмүүс чинь хашгараад амьд амьсгаатай амьтан байна уу бид нар хаачих гээл тэгсэн чинь дээрээс нэг залуухан хүүхэн буугаад ирлээ бид нар яах вэ хономоор байна гэсэн чинь би мэдэхгүй та нарын баруун гар талын хаалганд чинь нэг залуу байгаа тэндээс асуу гэлээ надтай хамт 2 залуу нэг хөгшин хамт явсан юм нөгөө залуутай чинь уулзсан чинь би уул нь энд багшлахаар ирсэн хүн энд сургууль төгссөн хүн байгаа юм хүүхэдүүд цугларахгүй энд байж байна гэлээ би ер нь дэсэхгүйнээ өдөрт гурав унаж байна гэхээр нь юу яриад байгаа юм гэсэн чинь өглөө нэг групп ирээд түүнийг зогтоож өгөөд Лавцег яваад өгсөн тэгээд байж байсан чинь өдөр бас нэг групп ирээд нутгийн юмаар дайлж байна гээд тэр үед чинь цагаан архи л байсан юм тийм юмаар дайлаад бас согтоочоод яваад өгсөн юм гэж байна. Одоо Берлингийн цагаар хэд болж байна гэсэн чинь 12 болж байна гэлээ надад бол ямар ч цагны багцаа байхгүй өнгөрсөн л дөө Москва Улаанбаатар 5 цагийн зөрүүтэй берлин Москва хоёр 1 цагийн зарүүтэй нийлээд 6 цагийн зөрүү гэхээр цаг хэд болж байгааг мэдэхгүй баларсан л даа одоо оройн 12 болж байна та нар бас намайг унагах гээд хүрээд ирэв үү гэлээ чамайг унагах байтгуай төөрчөөд явж байна хаана унтах вэ гэсэн чинь за унтах явахав гээд босоод ирлээ архи нь жаахан гарсан бололтой хоол унд гэж байна тэгэхээр нь хоол унадаар яахав замдаа хоололцон хаана унтах билээ гэсэн чинь баахан цагаан орнууд байх юм дээр нь дэвсэх нөмөрөх юм юу ч байхгүй тэгсэн чинь за тэр яахав энэ бол амархан гэлээ тэгэхээр нь би баярлалаад миний амраг садан ах дүү ч биш намайг хүлээгээд байж байсан замын танил сайхан залуу хүмүүс гээд чемоданаасаа нэгийг нь гаргаад ирэх санаатай онгойлгосон чинь нил архи үнэртээд тэгсэн чинь нэгийх нь хүзүү нь хугараад асаргарчихсан байна тэгээд хараасан чинь хөөе чи хэнийг хараагаад юун архи хангинуулаад байгаа юм бэ гэхээр нь оросын гаалийг харааж байна гэлээ намайг наашаа гарахын өмнө намайг нэгжиж шалгаад бөөн юм болсон тэгээд онгоцноосоо хоцорчихож магадгүй гэж бодоод чемодандаа жихээд хийчисэн чинь нэг архи маань хагарчихаж гэсэн тэр чинь харин дусгүй юм болж гэлээ тэгээд би нэг архи гаргаж өгч түүнийгээ уучаад тэгж нэг хоносон юм. Маргааш өглөө нь хамт ирсэн хүмүүс маань хүмүүсийн захиасыг хүргэж өгөх гээд тал тал тийш яваад өглөө би нөгөө уньаж байдаг үндсэн тмс-ын багштай үлдсэн тэгсэн чинь нөгөөдөх чинь за хоёуулаа гарна аа би чамайг цай уулгана үдээс хойш Лавцегийн вагон явна тэрэнд явахаар болсон бүх юм чин тан гэлээ6 Эндээс явхад хөдөө аж ахуйн яам надад 2000 маркны чек өгсөн өөр юу ч байхгүй энийгээ би мөнгө бологмоор байна гэсэн чинь өө тэр амархан Берлиний хаагуур нь явмаар гэлээ тэгэхээр нь рестагийг нь харъя гитлерийн 50 сая хүний амьнд хүрж барьсан байшинг харъя гэсэн чинь өө тэр амархан гэлээ. Тэр чинь бол төмөр хайсаар хаацан дундуур нь заагалцан л юм байна лээ намайг очиход
Ганболд -
Берлиний хана уу ?
Гэндэн-Сүрэн -
Тийм.
Тэгээл жаахан явж байгаал нэг газар луу яваад орлоо 100 грамм авч өгч байна үгүй ээ чи яаж байна гэсэн чинь чи намайг өчигдөр нутгийн эдээгээр дайлсан дуугүй миний авч өгсөн юмыг уугаад явж бай гэдэг юм байна. Тэгээл авч өгсөнийг нь уугаал идээл яваал байлаа тийм ч амархан согтохгүй юм аа жаахан явж байгаал бага багаар уугаад байгаа болохоор ч тэр үү. Тэгээд хэсэг явж байгаад вагоны буудал дээр ирлээ тэгсэн чинь нөгөө хамт явах хүмүүс ч маань ирчихсэн байна. Миний 2000 маркын чекыг чинь авч яваад дор нь мөнгө болгоод ирлээ дандаа банкны шинэ 10т-ын дэвсгэртүүд тэгээл их баян болчихлоо тэр нь миний үрэх мөнгө л дөө. Тэгсэн чинь нөгөө залуу чинь чи ер нь үлдчих төөрцөн хүн байгаа биз чамайг ер нь хэн яадаг юм надтай хамт Берлинд 7 хоночиход берлинийг гадарладаг болох байх гэлээ. Тэгээд явж байхдаа метронд суусан юм оросын метро бол гоё шүү дээ Германых бол дан модон сандалтай нэг газар доогуур ороод нэг ил гарч ирээд юм үзэж болохгүй ер нь метро дэмий юм байна гэж бодоод хоёулаа алхъя энэ цөөхөн цагийн дотор юм үзэх гэж байгаа хүн чинь метрогоор яваад хэрэггүй гээд алхасан юм. Тэгээл нөгөө хүмүүстэйгээ вагондоо суугаал лавцегд буучаад 8 давхар байшин луу яваад орчихлоо тэгсэн чинь хонь хураг нийлэж байгаа юм шиг дан монголчууд хүний нутагт ийм олон монголчууд уулзана гэдэг нэгэн бодлыг сайхан ч юм шиг санагпсан шүү.
Ганболд -
Тэр газар нь юуны газар юм ?
Гэндэн-Сүрэн -
Тэр нь лавцегын яармагт оролцохоор ирсэн монголчууд цугалцан байсан байхгүй юу
Ганболд -
Аан
Гэндэн-Сүрэн -
Тэгсэн чинь нэг залцц намайг энэ юун хүн бэ гэдгийн байна. Хамт явсан хүн маань энэ уул нь Петронгра явах хүн юм гэлээ төөрөөд тэгээд биднийг дагсаар байгаад энд хүрээд ирсэн юм гэлээ. Тэгсэн чинь чи ерөөсөө манайд ор гэлээ яваад орсон чинь өрөөндөө хоёулаа юм байна 3-н ортой тэгээд тэндээ хонож аваад маргааш нь германы элчингийн зөвлөх Лувсан гэдэг цагаан толгойтой өвгөн байсан юм тэгээл Лувсан гуайгаар яриулаад.Цахилгааны ерөнхий инженер нь Белморат гэдэг хүн байсан юм тэр намайг досох ёстой байсан юм байна лээ тэр хүнтэй яриулсан чинь би наад хүнийг чинь досох гэж хоёр гурван хоногийн өмнө лавцег дээр ирсэн чинь наад хүн чинь алга болцон ш дээ гэхээр үгүй ээ төөрөөд балараад гэсэн чинь за за тэр яахав нааш нь явуулчих гэлээ намайг суулгаж өгөөд Петронград ирлээ тэгээл түнээл доогуур явж байсан чинь Монгол хүн хаана байна гээд нэг хүн гараа гозогнуулаад байх юм би Белмотыг монголд ирэхэд нь зшс харж байсан юм аан энэ Белмот хүрээд ирлээ гэж бодоод за би байна гэж хэлээл уулзлаа ямар германаар ярих биш оросоор ганц хоёр үг солилцоод тэгээл тэнд нэг сар сурсан юм түүнээс хойш энд фермерд механик инженерын ажилыг таран тартал нь хийсэн дээ миний амьдралын түүх гэвэл иймэрхүү л юм байна даа.
Ганболд -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар яриж өгөөч ?
Гэндэн-Сүрэн -
Нэгдэл бол намайг бага байхаас эхэлцэн байсан юм. Намайг 1961 онд Архустайн сургууль төгсөөд яваад очиход Хангай сумын ардын зориг нэгдэл гэж байсан. Яг тэр эхлэх үеийг нь би сайн мэдэхгүй.
Ганболд -
Нэгдэлийн тухай хүнээс дуулаж сонсож байсан зүйлүүд байвал яриж өгөөч ?
Гэндэн-Сүрэн -
Нэгдэлийн тухай юу
Ганболд -
Тийм
Гэндэн-Сүрэн -
Би нэгдэлд ажиллаж байсан нэгдэлийн дизель цахилгаан станцтай түүн дээр нь ажиллаж байсан. Нэгдэл чинь мал аж ахуйн, үйлдвэрийн гээд олон брагиадтай байсан тэдгээрийн төв нь нэгдэлийн төв буюу сумын төв шүү дээ тэнд ажиллаж байлаа.
Ганболд -
Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Гэндэн-Сүрэн -
Тэр үед үү? 150 төгрөг авдаг байсан байх аа. Тэр үеийн 150 төгрөг чинь нилээн мөнгө байсан шүү.
Ганболд -
150 төгрөг амьдралд аль хэр хүрдэг байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Үгүй ээ яахав хүргэдэг л байсан тэр үед хувьдаа хэдэн малтай байсан түүнийхээ ашиг шимийг авна дээрээс нь цалингаа авна тэгээл нэг муу вм болгоол байдаг байсан даа. Би 1968 оны үед хотод орж ирээд сансарын 9-н давхарт цахилгаан техникчээр ажиллаж байгаад авгайтайгаа суугаад 1969 онд наашаа гарч ирээд түүнээс хойш эдийг хүртэл энд амьдарч байгаа хүн л дээ.
Ганболд -
Хотын амьдрал энд анх нүүж ирхэд чинь ямар шүү байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Тэр үед чинь хотын пасспорт олдохгүй хэцүү байсан л даа арай ч ммуу хотын харъялалтай болж ажилд ороод байж байсан чинь намайг намрын хадланд наашаа явуулсан юм тэгээд яахав эхнэргүй залуу хадлан хийгээд байж байлаа тэр үед манай хөгшин ээжийгээ дагаад саалчин хийдэг байсан юм тэгээд авгайтайгаа танилцаад бид 2 суугаад хойтон гэвэл 40-н жил болох нь байна шүү дээ.
Ганболд -
Та социализмын үед ажил амьдралаа яхж зохицуулдаг байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Ажил амьдралаа юу ?
Ганболд -
Тийм. Тухйан үед ар гэртэй хандах зав зай чинь ямар шүү байсан бэ гэж асууж байна
Гэндэн-Сүрэн -
Бид хоёр хоёулаа ажилтай авгай саалчин би цахилгаан техникийн ажилтай үнээний фермерын орон сууцанд байдаг байсан юм хүүхэдүүд нялах байсан. Тэр сууж байгаа манай том энүүний дараа 2 охин байгаа. Энэ гурав гуравуулаа тусдаа гарцан.
Ганболд -
Та соёлын довтолгооны талаар ярьж өгөөч ?
Гэндэн-Сүрэн -
Соёлын довтолгооны талаар онц зүйл байхгүй дээ намайг бага байхад соёлын довтолгоо явагдаж байна гээл зарим нэг хүмүүс ухуулаг хийгээд явдаг л байсан. Голцуу намын талын ухуулаг ярина шүү дээ за тэгээд соёлтой байх хэрэгтэй айл болгон цагаан даавуутай, гэрийн цагаан бүрээсгүй айл байж болохгүй гэдэг байлаа.
Ганболд -
Тэр ухуулагыг ямар хүмүүс хийдэг байсан юм ?
Гэндэн-Сүрэн -
Ер нь намын улсууд хийнэ шүү дээ тэр үед чинь монгол ардын хувьсгалт нам гээд ганц намиай байсан юм чинь тэр хүмүүс л хийнэ. Ямар сайндаа ухуулагыг нь буруу зөрүү ойлгоод эвдэрхий төмрийн хог цуглуулаад яаж байгаа юм гэхээр соёлоор довтолж байна гэдэг байсан.
Ганболд -
Соёлын довтолгооны үед айлуудаар орж шалгалт хийдэг байсан гэл үү ?
Гэндэн-Сүрэн -
Үгүй ээ яахав дээ ухуулагаал хийнэ л дээ гэхдээ буруу зөрүү юм байсан юм гэлээ айлд орж авгай хүүхэдийнх нь хувцас хунарыг нь тайлж бөөс хуурас байна гэж харна гэдэг чинь эвгүй зүйл л дээ.
Ганболд -
Ардчилалын талаар ярьж өгөөч? Зах зээлд шилжсэн тухай
Гэндэн-Сүрэн -
1990 оноос хойшихыг үү
Ганболд -
Тийм
Гэндэн-Сүрэн -
Зориг Элбэгдорж нар суулт хийгээд эргэлт хийсэн шүү дээ. Нэг үгээр хэлвэл төр эргэсэн. БНМАУ-ын хувьсгалт намын улс төрийн довчоо чинь бүгдийг мэддэг байсан байхгүй юу манай энэ авгай бага хурлын дипутат байсан юм. Улс төрийн довчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох хэрэгтэй гээд өлсгөлөн зарлаад бужигнаад унасан байхгүй юу. Тэр үед сайд нарын зөвлөлийн дарга нь Батмөнх гэж хүн байсан юм тэр хүн за бид бууя энэ залуучуудад суудалаа тавьж өгье гэж хэлэд улс төрийн довчоо буугаад тэгж хувьсгал гарсан байхгүй юу.
Ганболд -
Хувьчлалын талаар ярьж өгөөч ? анх яаж явагдсан юм
Гэндэн-Сүрэн -
Ногоон тасалбар гээд нэг цаас өгсөн юм аа
Ганболд -
Хувьчлалыг анх яаж зарласан юм бэ ?
Гэндэн-Сүрэн -
Анх ардчиласан хүчин гарч ирээд малыг хувьчлаад, орон сууцаа хувьчлаад дараа нь худалдааны байгууллагуудаа хувьд өгч хувийн аж ахуй хөгжсөн юм. Тэрнээс өмнө нь бүх л юм улсынх байсан юм. Нэгдэл тараад нэгдэлийн малыг жинхэн эзэн нь болох малчидадаа өгч хувийн хэвшил бий болсон юм.
Ганболд -
Хувьчлал хүмүүсд жигэд явагдаж чадсан уу ?
Гэндэн-Сүрэн -
Жигэд явагдсан
Ганболд -
Бүх хүмүүсд үү ?
Гэндэн-Сүрэн -
Тийм бүх хүмүүсд
Тэр үед чинь 20 гаруй сая малтай байсан тэр бүгд хувьд гарсан одоо 40 сая хүрлээ гээл байна энэ чинь хувьчлалын ач
Ганболд -
Малаас өөр үйлдвэр аж ахуйн газрууд яаж хувьчлагдсан юм бэ ?
Гэндэн-Сүрэн -
Үйлдвэрүүд гэвэл анх энэ худалдааны байгууллагуудаас эхэлсэн байхгүй юу
Ганболд -
Та хувьчлалаар юу авсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Ганц хоёр үнээ л авсан санагдаж байна тэрний үр төл нь одоо гадаа байгаа үхэрүүд шүү дээ.
Ганболд -
Та анх сургуулийн боловсролыг хаана эзэмшсэн бэ ?
Гэндэн-Сүрэн -
Би хотод 7-р анги төгссөн юм нутагтаа 6-р анги төгсөөд ахыгаа дагаж энд ирж 7-р анги төгссөн юм. Ах маань оюутан байсан юм. Тэгэхэд эцэг маань ч амьд байсан ээж минь намайг бага байхад нас барцан эцэг 18 настай байхад нас барсан би чинь ер нь өнчин өрөөсөн хүн шүү дээ. 7 төгсөөд төмөр замын комбинадад ороод тэгж явсаар байгаал одоог хүргэсэн дээ.
Ганболд -
Таныг сурж байх үеийн сургалтын систем нь ямар байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Сард 80 төгрөг өгдөг байсан байх аа. Тэгээл ном сурна шүү дээ.
Ганболд -
Бага сургуулийн боловсрол ямар байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Яахав дээ багшийг л шүтсэн тийм л байсан даа. Багшийн хэлсэн бүхэн зарилаг тэгээд бага боловсролоо эзэмшиж ном уншдаг болно. Тэгээл дээшлээд дээшлээд геометр аравтын бутархай заалгадаг болно тэгж явсаар байгаад 7-р анги төгсөөд сургуулиасаа гарцан юм л даа. 16-17 настай байхдаа төмөр замд ажилд орж ажиллаж байтал аав мааньч нас барсан тэгээл ганцаараа үлдсэн дээ.
Ганболд -
Сургуулиудад төрөөс яаж ханаддаг байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Тэр үед чинь бүх юм улсынх байсан багш орж ирнэ танхим бэлэн тэр байтгуай биднийг бага ангид байхад сууж байсан сандал ширээ эвдэрвэл эвдэллээ төлөл гэнэ шүү дээ нэгдэлийн үед ч гэсэн тийм л байсан.
Ганболд -
Та анх хэдэн онд машин харсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
За байж тэр чинь нилээн дээр үе шүү дээ 1949 оны үед юмуудаа
Ганболд -
Хэн гэдэг машин харж байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Хааяа нэг нэгдэлийн буюу худалдаа бэлтгэлийн ангийн бараа ачсан том машинууд ирнэ тэрүүнээс нь мал үргэж давхина. Хүүхэд байсан болохоор машиныг дагаж гүйж зогсохоор нь очиж үзээд тэгээд бараагаа буулагчаад арьс шир ачиж аваад аймаг руу давхиад явна даа. Тэгж л анх машин харж байсан даа
Ганболд -
Хэзээ анх сууж үзсэн бэ ?
Гэндэн-Сүрэн -
Тэр үед байхаа хүүхэд байсан юм чинь ойрхон зуур суугаад үзье гээд гуйна л даа. Том монхор ногоон машин байсан юм одооны зил 130 байхгүй шүү дээ
Ганболд -
Ямар нэртэй машин байсан бэ ?
Гэндэн-Сүрэн -
Монхор ногоон буюу зил гэдэг машин байсан байх. Тийм юманд анх сууж үзэж байж билээ тэгэхэд 8-9 настай хүүхэд байсан байх
Ганболд -
Тэр үед сургуульд хэдэн настайгаасаа элсдэг байсан юм бэ?
Гэндэн-Сүрэн -
8 настайгаасаа
Ганболд -
Тэр үед дэвтэр цаас бал гарсан байсан уу ? таныг анх сургуульд орж байхад
Гэндэн-Сүрэн -
Бал гэж байхгүй дүрдэг чирнел гэж байсан тэрүүнд үзэгээ дүрээд бичнэ дээ.
Ганболд -
Цаас гарсан байсан уу ?
Гэндэн-Сүрэн -
Цаас байсан. Надаас өмнөх үеийнхэн бол үнэсэн самбар дээр бичдэг байсан.
Нарийхан нимгэн модон дээр аргалын үнэсээр бүрээд тэрүүндээр нарийн зүйлээр бичдэг байсан гэж манай аав ярвпаг байсан би бол түүнийг нь сайн мэдэхгүй ээ. Миний үед бол бал гэж байгаагүй ээ модны үзүүрт үзэг хийчээд чирнелэндээ дүрээд багшийгээ дуурайлгаад бичдэг байсан
Ганболд -
Уйгаржин бичиг заалгаж байсан уу крил үү ?
Гэндэн-Сүрэн -
Энэ крил үсэг заалгаж байсан. Би уйгаржин бичгээр нэрээч бичиж чадахгүй шүү дээ намайг сургуульд орход чинь засаг төр чинь уйгаржин бичгийг хоргилцон байсан юм.
Ганболд -
Хэдэнээс оноос хойш хоргилосон юм бол ?
Гэндэн-Сүрэн -
Тэрийг нь сайн мэдэхгүй ээ намайг 1949 онд сургуульд орход крил үсэг заадаг байсан юм.
Ганболд -
Та гэр бүлийнхээ талаар ярьж өгөөч ?
Гэндэн-Сүрэн -
Одоо бид 2 чинь ханилаад 40-д жил болж байна. Энэ маань ээжийгээ дагаад сааль саадаг охин байсан юм надтай танилцаад суугаад ээжийнхээ үнээг авч саадаг байсан. 1980 онд манай энэ хүү гараад манай хүү их оройтож гарсан юм бид 2 суугаад 10 жил хүүхэдгүй явсан юм. 80 онд хүү гараад дараа нь 2 охин дүү нь гарсан юм.
Авгай бол насаараа энэ фермерд ажилласан таран тартал нь авсан гавъяа шагнал гэвэл орос руу 2-3 удаа явсан орос явж үзнэ гэдэг чинь шагнал байлаа шүү дээ. Бүр Латив Литив рүү жуулчлалаар 2-3 удаа Ленинградаар дамжаад явсан шүү. Хотын аврага сум сангийн аж ахуйн аврага гээд алдар цол авч явсан. Мөн хөдөлмөрийн хүндэт медалаар 2 удаа 5-н жилийн гавшигайч болж байсан. Улсын аврагыг арай хийж чадаагүй. Эдгээрийн шагналд нь гадаад дотоодоор явж үзсэн тэгээл хурлын дипудатаар сонгогдсон байхгүй юу. Дипудатаар ажиллаж байхад нь 90 оны хувьсгал гараад улс төрийн довчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байхгүй юу. Манай хөгшиний амьдрал гэвэл ерөөсөө саалчин хүн фермер тартал тарсаных нь дараа хувийнхаа малыг маллаж амьдарч байгаа хүн дээ.
Ганболд -
5-г жилийн гавшигайч гэж хэдэн оноос гарч ирсэн юм бэ ?
Гэндэн-Сүрэн -
1970 он гэхэд гарцан байсан юм. 1970 онд 5-н жилийн гавшигайч аваад 1975 онд дахиад аваад 5-н жилийн хугацаатай өгдөг байсан юм.
Ганболд -
Ямар хүмүүсд өгдөг байсан юм бэ?
Гэндэн-Сүрэн -
Хотод бол хотын захиргаанаас гардуулж өгдөг байсан юм. Манай хөгшиний цол тэмдэгийг Дамдин Бадамсэрээжид гэдэг том том бөхчүүд ирж гардуулдаг байсан юм. Хөдөлмөрийн хүндэт медалаар 2 удаа шагнагдах даа Цэдэнбалаас гардаж авч байсан юм. Наад жижиг сажиг гавшигайч гэх цол тэмдэгүүдийг баяр ёслолоор гардуулж өгдөг байсан юм.
Ганболд -
Таныг холбоочин хийж байхад төлөвлөсөн төлөвлөгөөтэй байсан шүү тэр үед таны ажил дээр яаж төлөвлөгөө явагддаг байсан юм бэ?
Гэндэн-Сүрэн -
Би чинь төмөр замын холбоочин байсан юм шүү дээ
Ганболд -
Тийм
Гэндэн-Сүрэн -
Тэр үед чинь их бүдүүлэг байсан юм даа хоёр ваноныг мөргөлдүүлчихгүйн тулд дизель гэдэг иймэрхүү хэмжээтэй төмөр байсан юм түүнийгээ аппарааданд хийгээд түгэжчихдэг байсан юм тэр нь эвдэрвэл засна. Тэр төмөрийг аваад том цагираганд хийгээд бариад зогсож байхад зарим вагонууд нь зогсохгүй зогсовол жолооч нь бууж ирээд тэрнийгээ аваад явна.
Зогсохгүй шууд явахаар бол тэр төмөрөн доогуур нь шургуулж аваад тэгээд дараагийн станц дээр очихоор тэрийгээ солиод авч очсон төмрийг нь солиод тэндээсээ ахиад нэгийг аваад явна шүү дээ би тийм л юм заалгасан хүн байгаа юм тэрэнтэйгээ нэг их удаачгүй юм би 1957 онд төмөр замын сургууль комбинатыг төгсөөд 2 жил гарантай ажилласан байх даа. Хоёр жилийн хугцаанд хөөрхөн хурган дарга болчихож байгаа юм механикч болоод тэгээд хол газар хувиарлагдаад ганц бие залуу гэр, орон нутагаа санаад агаар ус нь таарахгүй болохоор төмөр змаас гараад тэрнээс хойш нэгдэлд ажиллаж байсан. 1961 онд сургуульд явсан гэсэн шүү дээ тэгэхэд чинь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлээс Архустайн трактор комбинатын сургуульд явж байсан юм. Одоо ч гэсэн тэр сургууль байгаа байх тэрэнд сурж цахилгаан техникийн инженерийн мэргэжилийг эзэмшисэн.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.