Batmönh


Basic information
Interviewee ID: 990125
Name: Batmönh
Parent's name: Ichinnorov
Ovog: Borjigin
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Senior's association head
Belief: None, Buddhist
Born in: Hotont sum, Arhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
childhood
education / cultural production
work
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
relay station
student life
work appointment
construction worker
cultural campaigns
changes in household culture


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Батмөнх гуай танд их баярлалаа ярилцлага өгөх болсонд. Та бидэнд өөрийнхөө тухай ярьж өгөхгүй юу?

Батмөнх -

За яахуу би өөрийнхөө тухай ярих юм бол, би ер нь 14 нас хүртлээ хөдөө байсан л даа. 10 настай сумын бага сургуульд орсон, сумын бага сургууль төгсөж ирээд 1946 онд энд орж ирж худалдааны техниккумд 4 жил суралцаад нягтлан бодох мэргэжил эзэмшээд тэгээд Хоршоодын төв холбоонд тэр Төв түүхий эдийн бааз гэдэгт анх тэнд очиж ажлынхаа гарааг эхэлсэн л дээ. За тэгээд тэрнээс хойш л янз янзын л ажил төрөл хийлээ л дээ. Түүнээс гадна хөдөө би 10 нас хүртлээ эцэг, эхийнхээ гар дээр хөдөө байсан. За би 10 нас хүрээд бага сургуульд орсон юм байна лээ. Хөдөө ямар амьдралтай байсан гэхээр бид нар чинь тэр үед хүүхэд байсан 10 настай, мал малладаг хонь хурга, ишиг хариулдаг, адуу маллладаг 10 нас хүртлээ эцэг эхийн гар дээр ингэж байж байгаад 1942 онд сургуульд орсон сумынхаа бага сургуульд /Архангай аймгийн Хотонт сумын бага сургуульд/. Тэнд 4 жил сураад тэгээд би чинь сургуульд суралцаж байх үед за тэгээд бид нар чинь тэр үед их хэцүү байсан шүү дээ. Бичих цаас олдохгүй, харандаа байхгүй. Тэгээд багш нар нь цаас, дэвтэр нэг жижигхэн нимгэн дэвтэр өгнө, тэгээд тэр дэвтэр дээрээ бид нар хичээлээ бичнэ. Тэгээд заримд нь хичээл бичих юу олдохгүй, цаас өгдөг байсан. Бид нарыг анх бага сургуульд ороход манай Хотонт сумын бага сургууль нэг ийм дуганы оройг нь авчихсан, хажууд нэг дуганыг нь устгачихсан тийм дуганы оройг нь авчихсан 2 давхар байшинд байсан. Оройг нь авдагийн учир нь сургуулийг бол дуганд хичээллүүлэхгүй гэж оройг нь аваад нэг дуганыг нь бүр устгаад нураагаад, бүр авдгийг нь аваад бүр тийм юманд бид сурч байсан. Энийг бас сүүлд нь ухаарсан л даа сургуульд явсаныхаа дараа. Бид нар чинь сургуульд орохдоо ямар байсан гэхээр одоо гэрээсээ 9 сард цуглаад 10 сар хүртэл гэрээсээ нэг өртөө шахуу газар мориор ирж очиж, тэгээд өглөө сургуульдаа очоод орой ирдэг мориор ирж очиж сургуульдаа сурдаг байлаа л даа. Тэгээд сургуульдаа сурахдаа бид нар чинь нэг ийм, цүнх гэж байхгүй даалимбаар дөрвөлжин цүнх хийгээд дээрээс нь таван улаан хошуу хадсан тэгээд тэндээ хэдэн дэвтэр ном ч гэж ер нь байхгүй байсан. Тэр намайг мянга есөн зуун /зогсосхийв / сургуульд орохын жил чинь юу үсэг заах болцон, хуучин үсэг, ерөөсөө л шинэ үсэг. Хуучин үсгийн тэр цагаан толгой молгойнуудыг чинь бүгдийг хэрэглэхээ больсон гээд ерөөсөө тийм номнууд биднийг байхад байж байсан тэгээд тэрийг ерөөсөө заагаагүй. Ингээд шинэ үсэг заасан ш дээ. Тэгээд одоо шинэ үсэг заагаад л бид нар тэр шинэ үсгээ суралцаад л. Тэгээд энэ сургуульд сурч байх үед чинь одоо нэг хэдэн багш нартай хэдэн хүүхдүүд, хөдөөний хүүхдүүд. Тэгээд бид нар чинь хөдөө монгол дээлтэй, монгол гуталтайгаа за тэгээд монгол дээлэн дээрээ нэг юуны тэмдэг байдаг ш дээ, пионерийн тэмдэг зүүдэг галстук тэрийгээ зүүчихээд л хөдөөний хэдэн хүүхдүүдэд сургуульд сурч ингэж байсан. Бид нарыг сургуульд сурч байхад багш гэж ерөөсөө хүрэлцдэггүй байсан юм шиг байна лээ. Тэгээд 4-р анги төгссөн хүүхдийг л, одоо нөгөө 4-р анги төгссөнийг нь эргүүлээд багшаар тавьдаг тийм л байдалтай байсан. За би тэгээд сургуулиа төгсөөд юунаас наашаа Улаанбаатарт манай нэг эгч байдаг. Тэр эгч дээрээ очиж сургуульд орох санаатай. 4-р анги төгсөөд бид нар чинь нэг хорин /зогсосхийв/ гучаад хүүхэд төгссөн байхгүй юу манай сургуулиас. Ерөөсөө нэг нь ч сургуульд яваагүй, ерөөсөө ганцхан би л ирсэн. Бусад нь бол Архангай дээр очоод буцаад нутагруугаа явчихсан. Тэр Архангайн дунд сургуульд бүгдээрээ орох байсан зарим нь ч очоогүй. Ерөөсөө сургуульд сурахад тийм сонирхол байдаггүй нэгдүгээрт, хоёрдугаарт тэр аав ээж нь одоо сургуульд явуулах дургүй хэдэн малаа харуулах юутай. Тэгээд тэр бид нарын төгссөн ангиас ерөөсөө нэг хоёрхон хүүхэд л сургуульд яваад Архангайд нэг очоод нэг нь би хотруу эгчрүүгээ л яваад л. Сургуулиасаа юу яагаад манай нутгын нэг таньдаг хүүхэд байсан тэр дагуулаад наашаа эгч дээр авчраад тэгээд энд тэр худалдааны техниккумд орсон. Тэгээд тэнд орж суусан байхгүй юу. Тэгэхдээ бол тэр үед хүүхдээ сургуульд оруулна гэдэг ховор. Би бол 8 настай орох ёстой тэгээд аав хоёр жил оруулаагүй юм байна лээ. Тэгээд л 10 нас хүрээд сургуульд оруулсан юм байна лээ. Тэгсэн хамгийн гол нь тэнд багийн дарга гэдэг байсан ш дээ. Багийн дарга гэдэг хүн чинь аягүй их эрхтэй ш дээ тэр хөдөө. Албан татвар авна. Хөдөөний татвар ямар байхуу одоо тэрийг тэр байгийн дарга л хийнэ. Хөдөөнийхөн бол тэр багийн даргаас бол зөндөө айна. Тэр багийн дарга гээд манай тэр сумын тэнд нэг гэр барьчихаад, тэрийгээ улаанбулан гэж нэрлэдэг. Тэгээд багийн дарга бол одоо тэнд очоод цугла гэхэд л одоо хөдөөнийхөн чинь дороо давхиад л давхиад очно. Тэгээд л багийн дарга юу гэж хэлнэ тэрийг одоо ягштал биелүүлнэ. Ёстой дуулгавартай биелүүлдэг тийм л байсан. Тэгээд одоо тэр үед тийм л байсан юм байна лээ бага байхад л. Сүүлд нь одоо тэрийг эргэж бодсон л доо ийм тийм учиртай байсан юм байна гээд. Тэгээд тэгж сургуульд орж байж худалдааны техникумд сураад. Тэгэхдээ би бас хөдөө юу яасан л даа сургуульд орохоосоо өмнө 10 настай гэдэг чинь одоо 8,9-тэй байхдаа уяа уяж байсан байхгүй юу. Одоо Архангай аймагт шүү дээ. Өртөө гэж нэг алба байсан ш дээ. Өртөө гэдэг чинь яахав гэхээр аймгийн төв дээр одоо Хотонт сумаас аймгийн төврүүгээ албан журмаар одоо нэг адуу малтай айлд одоо нэг сар өртөөгийн алба хаа гэж одоо нэг юу өгдөг байсан юм байна, үүрэг даалгавар. Тэр албыг л биелүүлэхийн тулд хэдэн морио хүүхдүүдтэйгээ аваад л. Тэгээд манай аав намайг тэр манай нэг хамаатны ахтай хэдэн морьтой, тэгээд л хэд хэдэн айлууд нийлээд 30-аад айл яваад тэр өртөөний албыг хааж байгаа юм. Тэгээд адуугаа аваад морь малаа аваад ингээд Архангай аймагт очоод тэр юу яах өртөө хийж байгаа юм. Өртөө хийнэ гэдэг чинь одоо яахуу гэхээр өдөрт одоо нэг 20 –иод морь уяачихна аймгийн төвийн ойролцоо. Тэгээд тэр аймгийн төв ийн ойролцоо л морьдоо уяад эмээлтэй хазаартай морийг бэлэн байлгана. Морь бэлэн байлгана хэдийд ямар алба хаалгана гэнэ. Тэгээд Архангай аймаг дэээр чинь одоо тэр үед чинь юу яасан юм байна лээ ш дээ. Аймгийн яам гэж хүн байсан юм байна лээ. Мухлааш гэдэг хүн байсан одоо аймгийн яамны дарга л гэдэг байсан тэр үед чинь хүүхэд байхад мэдэхгүй. Тэгээд тэр Мухлааш гэдэг тэр хүн л ямар зар бичнэ, тэр үед чинь улаан зар 2 бичигтэй. Нэг улаан зар, нөгөөх нь нөгөө юу цагаан зар гээд. Улаан зар авч ирсэн хүнийг ерөөсөө саатуулах юу байхгүй. Одоо тэгээд хаа л хүрнэ одоо тэр Архангайгаас чинь урагшаа тэр төвшрүүлэх сум руу явдаг. Баянулаан гээд зүүн талд нэг сум байгаа. Цаашаа Цагаан давааны арлуу Тариат гэж сум бий. Аан зүүн тийшээ бол их явдаг юм, баруун тийшээ нээх явдаггүй байсан юм. Тэгээд албан тамилолт момилотоор албан хүмүүс ирнэ ш дээ. Тэр зараа бариад л тэр хүн хүрээд ирнэ, тэрийг саатуулахгүй л одоо тийш нь явуулдаг байхгүй юу, албанд нь хүргэж өгч байгаан. Тэрний улааг би нэхдэг. Гэхдээ олон улсууд нэхнэ л дээ. Тэгээд л би нэг хүн дагаад л морио авахын тулд хүн дагаал явчина ш дээ улааг нь нэхээд л. Тэгээд л тэр хүнийг өртөөн дээр юмуу, зарим нт тэр айл майлаар очдог юм. Тэнд хүргэж өгчихөөд эргээд би морио хөтлөөд ирэхэд чинь 30км байдаг. Нэг өртөө гэдэг чинь 30 км газар байсан. Тэгээд би эргээд морио хөтлөөд би эргээд ирнэ. Тэгээд дараагийн зар ирвэл маргааш өглөө нь аймгийн төвтэй ойрхон морь энэ тэрээ уячихна. Тэрүүн дээрээ очоод л дахиад улаа нэхвэл би тэгээд л тэр улааг нэхээд л явдаг. Орой ирнэ, оройтвол тэндээ хонодог өртөөчин дээр. Тэнд бас өртөөчин гээд алба хааж байгаа тэр ойролцоо. Тэгээд тэрүүн дээрээ очиж юм хумаа янзалж, хоол унд идчихээд л. Тэгээд л морьтойгоо давхиж ирээд л. Би хоёр удаа тэнд юу яасан, тэгж улаа нэхэж байсан. 1945,1944 онд байхаа Цогт тайж киног л анх зургийг нь авч байсан юм байгаа юм Архангайн төв дээр. Тэр Цогт тайж киноны зураг авах гэнээ гээд зил, зисс гээд нэг машин байсан юм хуучин дээр үед. Тийм 5 машин ачаа ирээд тэгээд аймгийн төв дээр сургуулийн хашаанд ирчихсэн зун л даа тэр чинь ногооноор юм байгаан. Тэгээд улсууд ачаа буулгаад бид нар бас манай өртөөнийхөн тэрнээс нь буулгалцаад л. Тэгээд тэр кино авахын жил юм байгаан тэгээд тэр кино авах гээд л биднээс чинь морь хөлсөлж авна. Нэг морь өдрийн 5 төгрөг. Бид нар чинь цөөхөн морьтой нөгөө албаны морийг яана гээд. Тэгээд аймгийн төв дээр чинь айлуудаас л баахан морь улсууд чинь морио хөтөлж аваачиж өгөөд орой нь очиж авдаг. Тэгээд тэр булган аймгийн төв дээр нэг зураг авдаг даа нэг овоон дээр нэг юм шатаагаад. Тэр архангайд авхуулсан зураг шүү дээ. Тэр тийм албыг л өртөө хааж байсан юм л даа тэр өртөөний морьд чинь. Тэр үед чинь аймгийн яамны тэр дарга нь Мухлааш гэдэг хүн тэр зарын шийдвэрийг нь гаргаж өгнө. Тэр одоо тэр тийм юманд яв гээд л, тэгээд л тэгдэг байсан. Архангай дээр жижүүр хийж хонодог өртөөний нэг хүн ээлжилж. Тэгээд би нэг шөнө жижүүр хийж хоносон байхгүй юу. Их хүйтэн шөнө байсан бороо орсон. Тэгээд гадаа нэг дах байх л даа бид нар нөмөрчихдөг. Бид нар нэг сарын хугацаатай явж байгаа ш дээ. Дах нь хэцэн дээр тавьчихсан. Тэгээд тэр даараад, өглөөгүүр даараад байхаар нь нөгөөдөхийг нь дэвсээд унтсан байхгүй юу. Тэгээд би нэг жижигхэн, нохой бөөс гэж нэг юм байсан юм байна лээ нарийн хорхой шиг. Тэгээд тэрийг дэвсдэг байсан биз хуучин өртөөний хүмүүс, одоо дулаан болоод л гаргасан байх даа. Тэгээд л нэг сэрэхнээ өө зүгээр л жигтэйхэн тийм юм бужигнаад л, хамаг юм загатнаад л нүүр ам гэдэг чинь юм гарчихсан юм шиг загатнаад л. Тэгээд л нөгөөдөхийг чинь, тэр үед нохой бөөс гэж баэс улсууд ярьдаг байсан юм. Би тэхдээ ерөөсөө үзээгүй. Тэгээд нөгөөдхийг нь гаргаж тавьчихаад л өглөө ахдаа хэлсэн. Өө нохой бөөс, өртөөчингүүд төвьсан байлгүй өвлийн хүйтэнд. Юу гэж тэрийг дэвссэн юм бэ гээд л. Нохой бөөс гэдгийг тэгэхэд л би үзсэн. Нарийн хорхой шиг үсэрч буугаал байдаг юм байна лээ. Тэрнээс хойш еөрөөсөө нохой юу, нохой бөөс гэдгийг хараагүй. Тэр одоо юуных байсан юм, одоо бол ерөөсөө би түүнээс хойш нохой бөөс гэж хараагүй. Тэр чухам юуных байсныг мэдэхгүй. Тиймэрхүү өртөөний алба хаагаад л би чинь хүүхэд. Би тэгэхэд нэг 7 настай л байсан байх. Хоёр дахин л явсан юм уяа хийж. Тэгээд л тэр хүүхдээ явуулчаад л. Аав бол нэг хүнд ацаглаж байгаа юм ш дээ тэр өртөөгөө, өртөөний албыг. Аав бол мал энэ тэрээ харах гээд. Тэгээд тэр хүнд нэг идэшний юу энэ тэр өгдөг байсан юм шиг байгаа юм. Одоо идэшний гүү ч юмуу, гүү л гэж ярьдаг юм гүү л өгч байсан байх идэш өгнө гэж. Тэр л одоо энэ албыг чинь залгуулаад, тэгээд сайн морьдоо авч очихгүй бол муу морьтой бол очоод арга хэмжээнд орно гээд дандаа л сайн морьдуудаа авч очдог байсан ш дээ бид нар. Одоо тэгээд л 3,4-н гэр барьчаад өртөөний алба хааж байна гээл. Тэгээд тэр өртөөний алба хаадаг тийм байсан юм. За тэгээд би сургуульд ирээд юу яасан. Тэгээд манай тэр хөдөөнийхөн чинь тэр үед их бүдүүлэг ш дээ. Тэр үед зуух байхгүй байсан, яндантай зуух байхгүй байсан ш дээ. Сүүлд энэ одоо дайны дараа айлууд яндантай болсон ш дээ. Тэгээд л би техниккумын 2-р ангид нутагтаа очсон чинь манайхан бүгдээрээ зуух муух тавьчихсан жигтэйхэн сайхан. Тэгээд манайд бол өвөө эмээ 2 байсан юм. Өвөө, эмээ хоёр л юу яагаагүй, зуух тавиагүй. Өө яах юм зуух тавьж яахуу яахуу зүгээр гээд галаа дотор нь түлээд утаан дунд нулимсаа гойжуулчихсан л зүгээр зүгээр гээд байдаг байсан. Яахаараа ингээд зуух тавьдаггүй гэсэн чинь нөгөөх зуухны утаа болчихсон, гэрийн утаа болсон эсгий чинь зуны цагт нэвтэрдэггүй юм байна ш дээ. Нөгөө утаанд яачихсан эсгий чинь тэгээд л дусаал гойжино гээд зуух тавихгүй. Тэгээд тийм одоо ерөөсөө, дал ная хүрсэн хүмүүс байхгүй юу бид нарын өвөө, эмээ чинь. Тэгээд л одоо тийм бүдүүлэг ч юмуу хаашаа юм. Тэгээд манай аймгийн төв дээр манайхан, тэр хотонд байсан юм гээлээ Түдэвдов гээд нэг өвөө. Залуу байхдаа тэр мал залаа яаж хэдэн хүүхэдтэйгээ хот орсон, аймгийн төв орчихсон. Тэр өвөө ирэхгүй юу манайд, манайханд. Түдэвдовоос нохой бөөсний үнэр үнэртээд гээд л тэгж ярих. Үнэртэй усныг нь л хэлж байхгүй юу. Нохой бөөсний үнэр гээд үнэртэй ус үнэртэхээр л муухай нохой бөөсний үнэр үнэртээд гээд л нөгөөхөөс чинь сэжиглээд л тэгдэг байсан юм. Тэгээд тэр үед чинь тэгээд гал түлэхээ мэдэхгүй. Тэрнээс 70 жилийн өмнө чухам ямар байсаныг тэр улсуудаас хүүхэд байсан болохоор асууж байгаагүй. Одоо тэгээд сургуульд ирээд хол хөндий болчихсон тэгээд асууж чадаагүй. Ер нь тэр үед бас л их бүдүүлэг байсан байх гэж би дотроо боддог байхгүй юу. Тэгээл одоо энэ хувьсгал энэ тэр гарчихсан. Тэгэхэд чинь би бол, ардын хувьсгал 1921 онд гарсан гэдэг чинь би 1931 онд төрсөн. Намайг энэ хувьсгал гарсны дараа би нэг 10 настай байсан юм шиг байгаа юм. Хөдөөний амьдрал бол нэг тиймэрхүү л байсан. Тэгээд манай нэг эгч энэ хотод байж байгаад бага сургуульд сууж байхад надад 2 нимгэн дэвтэр, нэг жаахан зузаахан дэвтэр, нөгөө нэг 2 талдаа хөх өнгөтэй, улаан өнгөтэй нэг юу байдаг ш дээ харандаа, тийм 2 харандаа, 2 нимгэн дэвтэр, 1 зузаан дэвтэр явуулсан байхгүй юу. Тэгээд сумын төв дээр байсан чинь манай багш авчихсан байхгүй юу тэрийг. Хүүхдэд хэрэггүй, энийг чинь багш нь авья гээд. Бид нар чинь хортой харандаа гээд үмхэж байгаад л тэгээд нэг бичнэ ш дээ. Тэгэхэд черниль байхгүй. Тэгээд сүүлд, сүүлийн хоёр төгсөх ангид нь чернильтэй болсон шилэн саванд хийдэг. Тэгээд л духаар чинь юу гараад л, хорлого гараал. Хүүхдүүд чинь гар хуруу нь хортой цаас болчихсон. Тэгээд сүүлд нь сүүлийн 2 жил үзгээр бичдэг, хичээлээ бичиж барьдаг. Зарим үед бол цаас байхгүй гээд хичээлээ бичихгүй тийм байсан. Тэр чинь дайн дуусаагүй байсан үе л дээ намайг 1-р ангид байхад чинь. тэгээд тийм байсан юм шүү дээ тэр үед чинь. Одоо бол хичнээн сайхан юм. Тэгээд бид нар чинь айлд байна ш дээ тэнд. Сургуульд чинь дотуур байр гэж байхгүй ш дээ. Дандаа таньдаг айлууддаа гуйж хүүхдээ байлгадаг байсан юм. Одоо нэг таньдаг хүн байхад л, манай аав ярьдаг байсан юм манай хамаатны хүн гээд л одоо нэг үхэр мал өгөөд л өвлийн идшийг нь өгөөл. Нөгөө айлд чинь 2 хүүхэдтэй хамт байсан. Тэгээд бид нарт дандаа хярамцаг өгнө. Нөгөө аавын өгсөн үхрийн мах зах хаагуур орсон юм мэдэхгүй бид нар ерөөсөө үзэгддэггүй байхгүй юу /инээв/. Тэгээд бид нар чинь хагас бүтэн сайнд өдөр, манай Хотонт сум 2 хамрын дунд байгаа юм л даа. Бид нар модон чарга хийгээд л гулгана. Мод олдохгүй, манай тэнд хангай ш дээ гэхдээ л банз мод олдохгүй. Тэгээд л бид нар чинь хүнээс банз мод гуйгаад л хадаас олдохгүй хадаас олоол тэгээд л чарга хийгээд л өдөржингөө л тэр юмаараа гулгаад л бид нар чинь. Хүүхдүүд цагаан нэхий дээлтэй, монгол гуталтай тэгээд л өдөржингөө гулгаад л өмд, нөгөө доод талд өмсөөн юм чинь хөлс гараад нь нороод шал ус. Тэгээд шөнө бид нар чинь юу яадаг байсан байхгүй юу, тэр үед тэгээд унтаад өгдөг шөнө. Тэгээд л өглөө болоход л юу яадаг, хатчихсан л байдаг байсан бүр сэвэрчихсэн. Тэгээд л бид нар тэгж л тоглодог байсан /инээв/, тэрнээс өөр тоглох юм байхгүй байсан ш дээ тэр үеийн хөдөөнийхөн одоо бид нарыг сургуульд орж байхад. Тэгээд тэр бичин жилийн зуд гээд болсон юм л даа. Мичин жилийн зуднаар аав нэг хүрээд ирсэн намайг аваад явсан сургуульд хэлээд. Тэгээд бид нар чинь тэр нутгаасаа их олон үхэртэй, манай аавынх чинь нилээн их олон малтай их юу айл байсан. Тэгээд бид нар чинь 500 –аад үхэртэй хот айл л даа 3,4-н айл нийлээд. Тэгээд аваад манайхаас чинь манай сумаас чинь 30 гаруй км газар, Хүрэн тохой гэдэг газар очсон. Нээх намагтай нээх өндөр бургастай газар. Тэгээд тэр мичин жилийн зуднаар ганцхан тугалтай үнээтэй ирсэн дээ. Манай ах нэг үнээтэй. Тэгээд бусад нь бол, тэр айлуудын үхрээс юу ч ирээгүй ш дээ бүгдээрээ тэнд үхээд. Тэгээд тарган тарганаараа үхчихдэг юм байна лээ. Хөлдөж үхдэг юмуу, өвчин байдаг юмуу. Би одоо бодоход хөлдөж үхэж байсан байх гэж боддог юм. Тэгээд одоо хотонд, тэнд чинь нэг байр барьсан бургасан дотор. Тэгээд бургаснаасаа нилээд зайдуу тэгээд хэдэн үхрээ тусад нь ахтай хамт аваад явсан. Бид ерөөсөө аварч чадаагүй тэр бургасан дотор байсан ч, байгаагүй ч бүгдээрээ үхсэн. Тэгээд одоо өвс байхад л үхээд байдаг юм байна лээ, тэгээд тарган нь үхчихээд хонодог юм. Тэгээд ерөөсөө бид нар юу яадаг байсан, юугаа чирээд үхрээ чирч үхрийнхээ саравчнаас гаргаж аваачиж хаяж байгаа юм. Тэгээд тэр хөндий чинь зүгээр бүх малаар дүүрээд л бид нар чинь хавар цс мас хайлаад цагаан сар болох гээд дулаарсан байсан тэгээд байдаг малаа үхүүлээд л ирж байсан. Би тэр хавар сургууль тарах гэж байхад очсон. Би одоо 3-р ангид, 2-р ангид байсан. Тэгээд ерөөсөө хэдэн малаа үхүүлээд ирсэн. Тэр мичин зуд гэдэг тэр айхтар зуд болсон юм байгаа юм. Тэрийг би их сайн мэдэж байгаа юм. Бид нар нэг тиймэрхүү байдалтай сургуульд сурч 4-р ангиа төгсөөд тэгээд сургуульд явж байгаа нь тэр л дээ. Бид нарыг хувиарлаад Архангайн дунд сургуульд хувиарилчихдаг. Тэгээд ерөөсөө нэг ч хүүхэд очоогүй юм тэр сургуульд. Тэгээд л тэр хэдэн малаа маллуулах гээд тэр аав ээж энэ тэр нь тэгдэг л басйан байх тэр үед чинь. Тэгээд л сумын төв дээр чинь намын дарга гэдэг нэг хүн байдаг байсан. Тэр сургуулийн захирал хэдэн багштай. Тэгээд 4-р анги төгссөн хүүхдүүдээр ном заалгадаг. Тэгээд бичих харандаа марандаа юм олдохгүй цаанаас нь өгдөг. Тэгээд тэр нь хүрдэггүй ч байсан юм шиг байна лээ. Тийм үед л сураад л сумын сургууль төгсөөд. Тэгээд 1946 онд Улаанбаатарт орж ирээд худалдааны техниккумд сураад. Тэгээд худалдааны техниккумд сурч байхдаа би юу яалаа. Өмнөговь аймагруу нэг явсан бид нар практик хийгээд хэдэн хүн, 16 уулаа Өмнөговь аймагт. Би чинь одоо нягтлан бодохыг анги байсан байхгүй юу. Өмнөговь аймаг руу машинаар явж Өмнөговь аймгийн төв дээр очоод нэг гэрт бид нарыг байлгаад. Тэгээд бид нар чинь нэг нэг сумруу явсан л даа. Нягтлан бодохын мэргэжилийг практикаар сургаж байгаа тэр байхгүй юу. Сар хэртэй явсан л даа. Би тэр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хувиарлагдсан юм би. Тэгээд Ханбогд суман дээр яваад очсон чинь тэр цаашаагаа тэр хилийн тэрлүү нүүсчихсэн юм байна. Тэгэээд тэнд машинаар яваад очсон. Шуудангийн машинаар явж байгаа ш дээ. Тэр үед чинь морин өртөөг чөлөөлөөд 2 жил болсон үе. Би улаан нэхдэг байсан гэж яриад байсан ш дээ. Тэр морин өртөөг чинь 1948 онд чөлөөлсөн байх. Тэгээд дандаа ийм нэг жижигхэн клот тэрэг гээд явдаг байсан ш дээ оросын. Тэрүүгээр нөгөө шуудан зөөнө, ирж очих хүн энэ тэр явна. Тэгээд би тэр юун дээр яваад очсон, Ханбогд суман дээр яваад очсон. Дотроо 7,8-н гэр барьсан байна. Тэнд л одоо нөгөө нягтлан бодох нь надад юм зааж өгөөд л тайлан баланс гаргахыг зааж өгөөд л. Бүгдээрээ нэг гэрт няравтайгаа, нэг гэрт, агенттайгаа нэг гэрт нягтлан бодох нь. Тэгээд би тэнд 20-иод хоног тэнд байж байгаад. Тэгээд тэнд нэг жаахан байсан. Тэр отрын хүмүүс дандаа зээр алж иднэ өөр мах байхгүй. Одоо өнөө орой явж зээр алж ирнэ гээд л явна. Тэгээд зээр алж ирээд тэрүүгээрэээ 2 хоночихоод дахиад л зээр алж ирнэ гэнэ. Ооно гэдэг чинь одоо тэр юугий нь эрийг нь. Тэр ооныг нь одоо буудна тэр нь тарган, тэгээд тийм зээр буудаж хоолонд иддэг байлаа. Тэгээд айл бага, тэр үед оторт явчихсан байсан. Тэгээд бид нар наашаа явах гэсэн унаа олддоггүй машин ирдэггүй. Тэгээд бид тэмээгээр явлаа. Тэр чинь одоо их хол ш дээ. Тэр сум чинь одоо жараад км газараас тэмээгээр яваад. Бид нар шөнөжингөө тэмээгээр яваад тэгээд би замдаа, тэгсэн нөгөөдүүл чинь ингэсэн байхгүй юу. Ядуучууд дээр очно гээд яриад байхгүй юу. Тэгэхээр нь би, ядуучуудын газар очоод л тэд нар орлоо. Би бүр өглөө гарсан тэгээд өлсөөд л, даараад л. Манай нөгөөдүүл чинь тэнд очоод тэгсэн би бас жаахан гэрэвшээд орохгүй байсан чинь орж хоол унд ид гэсэн чинь нүд муутай эрэгтэй, эмэгтэй хоёр хөгшин байна. Нэг хүн нь хоол хийж байна эмэгтэй нь, нулимс нь гойжоод л өрөөсөн нүд муутай юм зайлуул. Тэгээд л гурил зуураад л, бантан зуураад л нулимс нь гойжоод л юугаа арчаад л. Тийм өвчтэй эрэмдэг, ядуу улсууд байсан байхгүй юу ядуучууд гэж. Тэгээд би юм идэх гэсэн чинь, ерөөсөө жаахан цай уугаал гарчихлаа. Би ч тэгэхэд хүүхэд байсан. Тэгээд л үүр цайсан хойно очно гээд л хөдөлсөн. Тэгээд л би юу яагаад халуураад тэгээд л айлд очсон юм. Тэгээд нөгөө суман дээр очсон. Тэгээд тэр нягтлан бодох чинь отор дээр байсан л даа, намайг очиход ортынхоо гэр дээр байсан. Тэгээд л манай наад талын гэрт хоно гээд. 2 гэртэй байсан тэр нягтлан бодох. Хоёр авгайтай, хоёр гэртэй. Тэр үед чинь говьд тийм байсан юм байна лээ ш дээ хоёр гэртэй. Тэгээд зайлуул Гэндэнпил гэж нягтлан бодох л доо, надад тэр юм заагаад л. Тэгээд тэнд арван хэд хоночихоод, тэгээд би наашаа Цэцэг сум гээд байж байгаа Ханбогдоос наашаа. Тэнд манай нэг хүүхэд байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүүхэдтэйгээ уулзаад л хоёулаа уулзаад тэр хөдөөний байдал юмнуудыг яриад. Тэр бол сумын төв дээр тогтмол байсан. Тэгэхэд сум энэ тэр чинь их ядуу цаас харандаа ч олдохгүй. Тэгээд аймгийн төв дээр ирээд хэд хоночихоод наашаа яваад тэгээд л ирсэн. Тэгээд л худалдааны техниккумыг төгсөөд анхны хоршооны нягтлан бодохоор төгссөн юм даа бид нар чинь. Зарим муу сурсан нэг нь юу яадаг байсан байхгүй юу, данс хөтлөгч гээд. Анхны хоршооны нягтлан бодох гэдэг тийм л үнэмлэх авдаг байсан. Тэрүүгээр төгсчихөөд би явж чадахгүй, хөдөө ч явж чадахгүй энд эгчтэйгээ байдаг байсан эгчээрээ хөөцөлдүүлээд хотод суух болоод Төв түүхий эдийн баазад тэнд би данс хөтлөгчөөр очихгүй юу. Тэгээд одоо тийм ажил хийхүү гээд Рагчаа дарга дээр орсон юм, хийе гээд л үлдсэн. Данс хөтлөгч нь бага цалинтай, анхны хоршооны нягтлан бодохууд хөдөө бол өндөр цалинтай гэж ярьж байсан. Тэгээд би зардал мардалаа бүгдий нь авсан байсан. Тэгээд тэр Төв түүхий эдийн баазад би өөрөө очно гэж байгаад очоод. Тэгээд сүүлд очсон чинь манайд төгссөн улсууд чинь бүгд тооцооны нягтлан бодох, би данс хөтлөгч гэдэг чинь бага юугий нь хийж байгаа хэрэг л дээ. Тэгээд би чинь жил болоогүй юм. 5 сар болоод Хоршоодын төв холбоонд өргөдөл бичихгүй юу одоо мэргэжлийнхээ ажлыг хиймээр байна гээд. Тэгээд нэг сарын дараа манай ерөнхий нягтлан бодох ирсэн чинь чи нэг өргөдөл өгсөн юм байна ш дээ, тэгээд чамайг тооцооны нягтлан бодох дээр тавина гээд. Тэр бас өргөдөл энэ тэрийг чинь их харж үздэг байсан байгаа юм. Тэгээд би тэр Түүхий эдийн баазад ажиллаад ингээд байсан чинь ноос моос ялгадаг хэдэн залуучууд байсан 20-иод. Тэнд эвлэлийн үүр гэж хотын эвлэлийн хорооноос байгуулсан байсан юм. Хуучин байсан, тэрний дарга нь гээд л би хийж байлаа даа. 2 жил болчихсон эвлэлийн үүрийн дарга хийгээд. Тэгээд байж байсан чинь яадгийн хотын эвлэлийн хороон дээр би семинарт ирэн очоод байнга холбоотой байдаг байсан байхгүй юу. Хотын эвлэлийн хороон дээр, одоо Зориг сангийн энд хотын эвлэлийн хороо гэж байсан Залуучуудын хотын эвлэлийн хороо гээд. Тэнд хүрч ирэхгүй юу гээд Нордов гэж нэг дарга намайг тэр аж ахуйн даргаараа гуйлгаад. Аж ахуйн дарга нь намайг мэдэхгүй юу эвлэлийн үүрийн дарга гээд тийм мэргэжилтэй гээд. Тэгээд Хоршоодын төв холбоон дээр л мэддэг юм тэр хаана шилжүүлэхийг. Тэр Цагаандорж гэдэг хүн дээр Нордов гэж манай дарга очсон байгаа юм гуйж. Тэгээд мэргэжлийн хүн, би өөрснийхөнтэйгээ ярья, мэргэжлийн хүн ч хамаагүй өгөхгүй дээ гээд ховор байсан юм шиг байгаа юм. Тэгээд тийм нягтлан бодохын мэргэжил байхгүй юу төсвийн. Төсвийн нягтлан бодох чинь амархан ш дээ төсөвтэй юмыг төсвөөр нь гаргаад л. Одоо цалин ч овоо ахиу, бас тэгээд хотод их байдаг байсан. Тэгээд тэнд ажиллаад байж байтал юу яагаад, тэр нягтлан бодохын орон тоо хасагдаад одоо ерөөсөө хөдөө энэ юунуудаар нөгөө хөдөө аймгийн татварын байцаагчаар томилогдоод тушаал гаргасан би явахгүй гээд байдаг. Тэгээд гуйсан чинь энд нөгөө юу зааварлагч, одоо би чинь нягтлан бодохоо больчихоод зааварлагч болох гээд /инээв/ зааварлагч хийе гээд гуйсан чинь ашгүй зааварлагч болгоод. Тэгээд тэнд зааварлагч хийгээд ингээд байж байсан чинь Барилгын ерөнхий газар гэж байсан юм даа. Тэндэхийн эвлэлийн хорооны дарга гэж Ламзав гэж нэг залуу байсан юм. Тэгээд тэр асуудалтай болчихоод өөрчлөх гээд байгаа гээд тийшээ намайг оч гээд л. Би ч яахав очсон ч яахав гээд л. Би оройн 10 жил төгссөн л дөө сургууль хөөцөлдөх санаатай тэгээд байж байсан. Тэгээд нөгөө элэлийн хорооны даргаар би тэнд очдог юм. Тэгээд очоод илтгэл тавиад, сонгууль хийгээд. Тэгсэн чинь намайг сонгууль хийсэн чинь баталдаггүй. Нөгөө Ламзав чинь нэг хэдэн залуу зохион байгуулаад. Тэгэхэд намын хорооноос нэг хүн ирсэн л дээ тэгээд тэндэхийн намын хорооны дарга энэ тэр байсан юм. Тэгээд хэдэн залуучууд зохион байгуулаад юу яачихсан юм байна л даа. Тэр чинь одоо 1956 он л доо. Тэгээд би ч яахав эргээд зааварлагчаараа очсон. Тэгсэн чинь Цэрэнсамбуу дарга байсан. Өө тэр нөхөр их будлиулсан гэнэлээ, байж байгаарай одоо юу яана эргүүлж авчирч дахиж хурал мурал хийнэ. Тэгээд нэг долоо найм хоносны дараа тэнд очсон. Тэгээд тэр баахан залуучуудыг өөрийнхөө талд гарын үсэг зурж юу яагаарай шинэ ирж байгаа хүнд битгий юу яагаарай гээд л. Тэгээд би тэнд сонгогдоод дахин сонгууль хийгээд /инээв/ очсон. Надад 2 жижигхэн байна. Мөнгө л их өгдөг юм байна лээ, цалин бас овоо дээрдсэн. Барилгын залуучуудыг үйлдвэр нь их харж үздэг байсан байхгүй юу. Тэгээд би тэнд эвлэлийн хороон дарга 2 жил гаруй хийгээд. Тэгээд хойшоо сургуульд би ер нь явна гэж боддог. Тэгээд практикаар бид нарыг нэг явуулсан байхгүй юу эвлэлийн хорооны төлөөлөгч гээд комсомолийн төв хороо уриад. Тэнд бид нар чинь 45 хоног Москваг үзэж байгаа юм. Хамгийн гол нь Москваг үзээд, энэ юуны Молом гэж Ардын гүйцэтгэх хорооны дарга байсан. Тэр манай нутгийн юм, тэр намайг хүлээж аваад, би цахилгаан өгсөн юм л даа. Тэгээд нөгөөдөх чинь чи одоо сургуульд ир, ямар нэг аргаар сургуульд ир гээд тэгээд явуулсан. Тэгээд би ирээд сургуульд явахад гэж хөөцөлдөөд 2 жил болсоны дараа сургуульд явсан чинь тэр үед Төв хорооны ийм тогтоол гарсан юм байна. Энэ одоо албан тушаал, ажилчин хоёрын ажилд авах улсууд байвал шалгалт энэ тэрийг нь дэмжээд явуулах тийм тогтоол гарсан. Тэгээд намайг манай боловсон хүчин Төв хороон дээр яваад оч гээд тэгээд Төв хорооны нэг хүн дээр очсон. Тэгсэн 10 жилийн, сургуульд явуулах чинь хавар очсон юм ш дээ. Тэгээд намар нь намайг сургуульд явах санаатай юу гээд асуухгүй юу намайг. Би явах санаатай байна, сургуулийн бараа харья гэж бодсон юм сан гэсэн чинь за сайн бэлтгэл хийж байгаарай гэж тэгж хэлсэн надад. Тэгээд би ч одоо сургуульд явчих юмсан гэж бодоол байсан. Тэгсэн чинь нэг сургуульд элсэх болоод энэ юун дээр очиж авч байлаа шалгалт Засгийн газрын ордон дээр. Төв хорооны боловсон хүчний нэг зааварлагч 2 багштай. Тэгээд 10 жилийн сургуулийн 7,8 хүнтэй, хүүхдүүдтэй. Би 10 жил төгссөн учраас нэг тоо мооныхоо юмыг үзээд тэгээд би чинь шуугиад орчихсон чинь гайгүй ээ нэг боломжийн юу яачихсан. Тэгээд би барилгын эвлэлийн хороон даргаар тэнд байж байгаад тэгээд би хойшоо сургуульд явсан. Барилгын яамны нэр дээр сургуульд явсан. Барилгын инженер, эдийн засгийн ангид тэрний нэр дээр яваад тэгээд хойшоо яваад сургууль төгсөөд ирсэн л дээ Москвад. Тэгээд барилгын эвлэлийн хорооны даргаар очоод тэгээд бид нар чинь 200 гаруй залуучуудтай байхгүй юу барилга дээр ажиллаж байсан. Тэгээд тэр залуучууд чинь одоо их идэвхитэй ш дээ. Эвлэлийн хороон дарга юу гэж хэлнэ, бас дотроо эвлэлийн үүртэй тэрийг л юу гэнэ бүх юмыг биелүүлнэ. Октябрын баяр болно гээд л тэр голын цэнгэлдэх дээр цугладаг байлаа л даа. Тэгээд бид нар чинь тэр эвлэлийн үүрийн гишүүдээ эвлэлийн хороон дарга нь аваад явахад л нивигээ барьчихсан, шуудайнд хийгээд багажаа үүрчихсэн, ажлынхаа хувцастай юун дээр гүйж очдог байсан. Автобус энэ тэр гэж нээх их юм байхгүй ш дээ. Хааяа л нэг автобус явдаг байсан. Голын цэнгэлдэх дээр юуны баярын, майн байрын парадын бэлтгэл хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэнднээс чинь 2,3 өдөр 5 цагт ажлаа тараад л яваад очно. Цай майгаа ч өдөр уугаагүй тэгээд тэр багаж магажтайгаа. Ямар сайндаа л багажаа алдчихвий гээд жагсаалд хармаандаа хийчихсэн явсан. Тэгсэн чинь Эвлэлийн төв хорооны дарга Ядамсүрэн гэж хүн ирж үзэж басйан тэр юунд, бэлтгэлд. Ядамсүрэн хармаандаа иви мивигээ хийчихсэн явж байгаан байна ш дээ. Зайлуул багажаа тавих газар байдаггүй юм байхдаа гэж байсан. Алдчина гээд нөгөөдүүл чинь тэгээд л хармаандаа хийчихсэн барилгачин залуучууд их олон очсон л доо тэнд. Тийм их дуулгавартай байсан. Тэгээд нэг өдөр Барилгын яамны товчооны хурал хийлгээд тэр чинь одоо хавар байсан л даа. Барилга барихад багаж магаж байхгүй. Нэг хурал хийгээд юу яасан байхгүй юу даа хадаас байхгүй гэсэн нэг барилгын ангийн дарга хэлдэг юм. Барилга ашиглалтанд орох гэсэн хадаас олдохгүй байна гээд. Ванчиг гэж нэг барилгын яамны дарга байсан. Тэгээд нөгөөх чинь надруу хараад эвлэлийн хороон дарга хэдэн хадаас олж өг гэдэг юм /инээв/. Би ч за ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй. Би одоо яаж хадаас олдог юм билээ гэтэл өө энэ залуучуудыг явуулаад түүлгэхгүй юу энд тэнд цухуйсан хадаас зөндөө байдаг юм гэх чинь билээ. Түүгээд 20кг хадаас олж тушаа эвлэлийн хороо гэж тэр хүн тэгдэг юм. Тэгээд би чинь нэг өрөөтэй, тэр өрөөндөө ороод л байж байсан эвлэлийн үүрийн 2 даргын нэг нь байж байна. Нөгөөдөхийг нь дуудаад уулзааж хадаас түү гэлээ хадаас яаж олох вэ гэсэн чинь манай нэг эвлэлийн хорооын дарга тэнд нэг хуучин байшин буулгачихсан байдаг юм тэр хойшоо. Тэрний буурин дээр очвол юм байх байх шүү гэлээ. Тэгвэл та 2 тав таван залуу дагуулаад ир цөмөөрөө явья гээд л хадаасанд явлаа. Тэгсэн бид нар бүр зөндөө хадаас түүсэн хуучин байшингийн хадааснаас. Тэр үед хадаас одохгүй тэгээд түүж барьж байгаад шуудай хадаас л түүж аваачиж өгч байсан. Тэр үед чинь одоо барилга барихад тийм идэвхитэй, ер нь тийм идэвхитэй байсан байгаан. Бид нар чинь гол нь тэр социализмийг байгуулахад л зүтгээд байгаа улсууд шүү дээ үндсэндээ. Тэгээд барилга чинь одоо барилгачдад ерөөсөө юм олддоггүй байсан. Улсууд бол ажиллана, мэргэжилтэй ажилчид бол байна. Тэгээд барилгын материалаар дутаад ерөөсөө ажил хийж болдоггүй байсан. Тэгээд би чинь 1958 онд хойшоо сургуульд яваад тэгээд төгсөөд ирсэн. Тэрнээс хойш бол их өөр болсон байсан л даа. Зөвлөлтөөс техник, тоног төхөөрөмжүүд, тэр үед барилгын яам гэж байсан л даа. Бид нарт чинь одоо хамгийн гол нь механизм олдоггүй одоо энэ трактор, өргөдөг кран энэ тэр чинь ерөөсөө их ховор ш дээ. Тэгээд бид нар чинь барилга барьж эхэлсэн байсан үе. Намайг сургуульд яваад ирэхэд барилга эхэлсэн, зарим аймгуудаар барилгын контор энэ тэр байгуулагдсан байсан. Хөдөө барилга барих гэхээр зэрэг материалаар суучихдаг кран байхгүй. Яг одоо материал байхгүй, тэгээд тоосго байхгүй гээд зарим нь гар тоосго хийнэ. Тэгээд л одоо барилга барихад аягүй их хэцүү үе байсан. Тэгээд хамгийн гол нь бид нарт нөгөө зөөдөг машин байхгүй, өргөдөг кран байхгүй юмаа тавьж зөөж өгдөг. Тэгээд материал байхгүй, хотоос тоосго зөөж авчирдаг байсан ш дээ. Тэгээд сүүлийн үед чинь барилгад зөвлөлтөөс техник ирээд өөр болсон л доо. Тэр үеийн зөвлөлтөд сургууль төгсөөд ирсэн хойно хотын барилгын хэлтэсийн дарга гээд хөдөө барилга бариулдаг ажлаар явдаг байлаа л даа. 1950 онд би намар ирсэн л дээ. Тэгэхэд чинь одоо Түүхий эдийн бааз гэж л байсан үе ш дээ. Батлан даалт маалт гэсэн үе гэж байсан ш дээ. Би чинь одоо хөдөөнөөс ирсэн хүүхэд, надаас улсууд ингэж асуугаад эсэргүүний хүүхэд биш биздээ гэхгүй юу. Би эсэргүүний хүүхэд гэж юу байдгийг ерөөсөө ойлгоогүй. Эсэргүүний хүүхэд биш биз дээ гэж улсууд асуугаад л. Манай намын дарга намайг мэднэ л дээ хөдөөнөөс ирсэн энэ тэр гээд. Тэгээд би тэр намын гишүүнд орлогчоор элсчихээд дараа нь намын даргаасаа асуухгүй юу. Үгүй ээ энэ эсэргүү гэж юу яриад байдаг юм бэ. Лувсандагва гэж хүн байсан байхгүй юу. Тэр түүхийн л нэг тийм нэр байдаг юм гээд нээх тодорхой хэлэхгүй. Тэр үед чинь эсэргүү гээд хүнийг чинь намын гишүүнд авахгүй тийм үе байсан байгаа юм шүү дээ. 1950 онд шүү дээ миний тэр намд элсдэг чинь. Тэр үед эсэргүү гэдгийг чинь би яаж мэдэх вэ дээ хөдөөний хүүхэд байсан юм чинь юу ч мэдэхгүй. Тэгээд л одоо намд элсэхэд л тэр эсэргүүний хүүхэд биш биз дээ л гээд байдаг байсан. Тэгээд л одоо тэр намд эсэргүүний хүүхдийг авдаггүй, сургуульд оруулдаггүй тийм үе байсан юм байна лээ ш дээ. Би тэгээд сүүлд нь бас ухаарсан ш дээ. 1937 оны юу энэ тэрийг чинь бид нар бол мэдэх юм байхгүй. Тэр лам нарыг чинь одоо бид нар яаж мэдэх вэ дээ. Намайг бүр жаахан байхад аав намайг лам болгоно гэж ярьдаг байсан хүүхэд байхад. Би тэгэхэд 4,5-тай байсан байх даа. Тэгээд ерөөсөө чимээгүй болчихсон. Тэгээд хөдөөнийхөн чинь одоо лам нарыг чинь баривчилж байна гэж хүүхдүүдийг хөөж гаргачихаад их юмаа ярина. Хүүхдүүд юу ч мэдэхгүй байсан л дээ. Тэгээд тэр лам нарыг л юу яаж байсан үе байсан байна лээ л дээ. Би тэгэхэд чинь 1937 он гэхэд, би чинь 1931 онд төрсөн юм чинь 4,5-тай л байсан байх. Лам болгоно гэж нэг ярьдаг байсан тэгээд чимээгүй болчихсон. Тэгээд манай нутагт нэг лам байсан. Зайлуул нүд муутай нэг хөгшин лам байсан 2 нүд нь хараагүй болчихсон. Тэр хүнээс аав шөнө очиж эм тан авч хүүхэд шуухаддаа авчирч өгдөг байсан ш дээ тэр ламаас. Тэгээд тэр зайлуул ганцаараа, нутгийн улсууд Манлай гэж нэртэй ламтай байсан. Лав л нутгийн улсууд танайх өнөөдөр хоол аваачиж өгнө шүү гээд 7, 7 хоногоор даадаг байсан юм шиг байгаа юм. Зун шүү дээ тэр чинь. Тэгээд хоол ундыг нь аваачиж өгч байсан. Тэгээд л би наашаа сургуульд явсан. Тэгээд л зайлуул юу яасан байх даа, өөд болсон байхдаа.

Цэцэгжаргал -

Та соёлын довтолгооны комисст ажиллаж байсан гэсэн?

Батмөнх -

Би тэр 1964 онд Увс аймагт соёлын довтолгооны 4 яамны үзлэг болсон юм. Тэнр соёлын довтолгоо чинь яахуу гэхээр, юу чинь бас их бүдүүлэг байсан. Манай эндэхээс их бүдүүлэг байсан хөдөөнийхөн Увс аймагт. Увс аймгийн би тэр Баруунтуруун гээд нэг сангийн аж ахуйтай сумаар явсан байхгүй юу, хөдөө айлаар явсан юм. Тэгээд тэр барилгын яам чинь тэнд 10 жилийн сургууль барьж байсан. Би бол тэрийг бариулах гэж намайг нэг сар тавиад тэр барилгыг дуусга сургууль яах гээд байгаа юм гээд. Тэгээд соёлын довтолгооны бас комисс ирээд, би тэр комисст би ороод яамаа төлөөлж. Тэгээд бид нар нэг хөдөө явсан юм. Хөдөөгүүр явсан 2-3 сарын хугацаатай соёлын довтолгооны ажил явагдсан юм. Ямар ажил явагдсан гэхээр айл бүгдийг байна ш дээ, хөдөө чинь бид нарыг анх явж үзэж байхад хөдөөний айлууд их өрөвдөлтэй ш дээ. Ерөөсөө нэг төмөр ортой, үгүй бол нэг адсага дэвсчихсэн гэрт нь ороход. Тэгээд хэдэн малаа яагаад, хүүхдүүд нь тэр гэртээ. Зарим нь тэр хавтаснаасаа хүүхдээ уячихсан, тэгээд малдаа явчихсан. Хүүхдээ уяад малдаа явчихсан. Тэгээд л нэг малаа дагаж явдаг. Тэгээд одоо дэвсгэр даавуу байхгүй, нөмрөх хөнжил байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол ерөөсөө юу яасан, эмэгтэйгийнхээ дээлийг дэвсээд эрэгтэйгийнхээ дээлийг нөмрөөд л унтдаг. Тэгээд л адсаган дээрээ. Эсвэл орон дээр бол хоёулаа тэгээд л унтдаг. Төмөр ор, модон бандан мандан засчихсан байхгүй юу. Тийм амьдралтай, тэр чинь хамгийн гол нь юунд байсан гэхээр нүүдлийн амьдралтай. Тэр улсуудыг чинь дэвсгэртэй болгох, ортой болгох. Бүр цагаан ор хүртэл айлуудаар зүгээр өгөөд дараа мөнгийг нь авна, малынхаа юугаар гээд. Тэгээд нүүр угаадаг сойзтой, тэгээд гэрийнх нь хөшигтэй бүр ингэж л яах гэж соёлын довтолгоон гэж юу яасан байхгүй юу. Соёлын довтолгоон гэж зориуд бүр тэр аймгийн төвөөс тэр хөдөөний малчдад ингэж өгч соёлжуулах, тэгээд гар нүүрийн алчууртай, шүдний сойзтой, тэр энэ тэрийг одоо бүр даавуунд хийгээд тавьчихдаг хотод байдаг шиг. Тийм юмнуудыг нэвтрүүлэх тйим зохион байгуулалт хийсэн юм байна лээ л дээ. Тэгээд тэр чинь одоо тэр улсууд яваад л тийм юм хийгээд, дараа нь бас гүйцэтгэлийг шалгахаар баахан улсууд хөдөөгүүр явсан байхгүй юу. Тэгээд тэр нэгдлийн даргатай нь тэгээд бас нэг хэдэн улсууд. Комисс байлаа ш дээ 4 яам орсон Гэгээрлийн яам, эрүүлийг хамгаалах яам, барилгын яам, соёлын яам гэж сургууль энэ тэрийг харж үздэг. Тэгээд хөдөөгүүр бид нар нилээн явсан л даа. Тэгээд бид нар хөдөөгөөр явахад хөдөөний айлууд ч бас нилээн юмнуудтай болсон. Ор мортой болсон. Тэгээд бас нэг жаал гайгүй. Тэгээд шүдний сойз энэ тэрээ бид нарт бас үзүүлээд. Зарим нь юмнуудаа тавьчихсан бид нарыг ирнэ гэж дуулаад. Зарим юмаа тавиагүй, тэгээд л одоо их хэцүү. Албан хүчээр л одоо тийм байлгаж байгаан. Тэгээд бид нар чинь нэг айлын гадаа очсон нэг авгай гадаа нохойгоо хорьж өгсөнөө алга болчихсон. Нөгөө нохой хорьсон хүн хаачиваа гээд тэгсэн чинь, жолоочийг хар гэсэн чинь жолооч тэр юуны цаана хувцсаа сольж байна тэрэгний цаад талд хувцасаа сольж байх шиг байна ирэх байхаа гэлээ. Тэгээд л орж ирсэн зайлуул нөгөөдөх чинь юугаа хэдийдээ аваад гарсан юм, сойз мойзоо гаднаас оруулж ирж, нэг дээл өмсчихөж. Нэг гайгүй шинэхэн дээл өмсчихсөн, гутлаа сольсон бас бүс бүсэлчихэж. Тэгээд соёлын довтолгоонд л аминдаа бэлдэж үзүүлж байгаа байхгүй юу тэрийгээ бид нарыг ирэхэд. Гэртээ яахуу ор мор, юухан хээхэн тавьжээ. Тэр нэгдлийн дарга ийм байгаагүй овоо болчиж л гэж ярьж байна. Тэгээд л орчоод юу яах юм, тэр айл бас жаахан гайгүй. Бид нар чинь хэд хэдэн айлаар орсон нилээд гайгүй болсон байсан бүр. Анх бид нарыг явахад байсан үеийг бодвол гайгүй болчихсон, овоо юу муугаа оо сойз бүгдийг нь тавьчихсан. Дараа нь тэр бид нар нөгөө очсон, аймгийн төв дээр бол бүр их өөр болчихсон байсан. Аймгийн төв бол бас тийм байгаагүй, аймгийн төв бол аегүй их соёлжчихсон, тийм бүүр хөшиг мөшигтэй. Бүр тийм байгаагүй утаа тортогтой, юу яачихсан байсан. Тэгээд сүүлд нь би нэг сарын дараа очсон. Барилгын ажлаар хөдөө явдаг байсан л даа, барилгын орон нутгийн барилгын хэлтсийн дарга гээд Барилгын яаманд байхдаа. Сүүлд нь очиход хөдөөний улсууд ороо хаяад нүүсэн гэж яриад байдгийн нүүх замдаа. Төмөр ор чинь пүрштэй, 2 юутай ш дээ 2 талдаа. Тэгээд хаяад нүүсэн байдгийн гээд, тэгээд тэр нүүдлийн одоо улсуудад онолын бага хурал тэр дүнгийн дараа хийж байсан л даа. Нүүдлийн байгаа ийм цагт соёлын довтолгоог хийхэд их бэрхшээлтэй байдаг. Тэгээд одоо хэдэн малаа дагаал нүүгээд явдаг. Нэг хэд хоночиохоод л нүүдэг юм байна ш дээ, нутгаа солиол хэдэн малаа туугаал. Тэгээл одоо тийм байдалтай. Одоо бол шал өөр болсон байх л даа. Би бол 1964 онд явсан ш дээ. Тэрнээс чинь хойш 40 гаруй, 44 жил болсон байна уу даа. Одоо бол өөр болсон байх л даа. Тэгээд тэр айлууд чинь одоо хөдөө ус гэж юм байхгүй. Нэг л одоо модон юунд торхонд ус хийчихсэн. Тэгээд одоо гар нүүрээ угаадаг тийм ус мустай, сав мав энэ тэрийг чинь тэр соёлын довтолгооны үеэр заавал айл гэрт байх ёстой юмнуудыг ингэж бичиж ингэж үзүүлж байсан л даа. Одоо ус хийдэг сав, тогоо шанага тэгээд эргүүлэг гээд айлуудад байдаг ш дээ хөдөөнийхөн чинь тиймаа юм тавьдаг. Тэгээд ус мус бол нэг уснаас цай чанаал, нэг уснаас хутгаж нүүр гараа угаадаг нүүдлийн улсууд чинь тиймэрхүү л байдалтай байсан ш дээ. Сүүлдээ бол би тэгээд, тэр сүүлд 2 жилийн дараа очсон. Тэгэхэд хөдөөгүүр нилээн гайгүй болсон гэж байсан. Гэхдээ бас нүүдэг болохоороо улсууд бас тэрнээс л шалтгаалдаг юм шиг байна лээ.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгоо хэдийн хугацанд өрнөсөн бэ?

Батмөнх -

Соёлын довтолгоо чинь одоо, намайг чинь /бодолхийлэв/ би чинь 1963 онд төгсөж ирсэн байгаа юм. Тэгээд 1964-1965 он хүртэл байсан. Тэр үед хөдөөгүүр байнга л соёлын довтолгоо ярьдаг байсан шүү, хөдөөгүүрээ. Хот ч бас гайгүй. Хөдөө бол, ялангуяа тэр хөдөө дотроо тэр баруун аймгуудад их хэцүү байсан ш дээ. Ховд, Увс чинь баруун хязгаарын аймгууд ш дээ. Тэднүүс чинь нүүдлийн малчин улсууд шүү дээ. Одоо манай нутагт чинь нээх нүүгээд байх юм ер нь байхгүй, жилд нэг 2 удаа л нүүнэ. Тэднүүс бол зүгээр ингээд нүүгээд нүүгээд л бэлчээр хаана сайн, ус юутай байна тэгж явдаг юм байна лээ ш дээ. Тэрлүү чинь ус мус их ховор, бэлчээрдээ малын тэжээл нь их ховор. Тэгээд Увс, Ховдод бол тийм, бид нарыг бодвол нүүдлийн маягтай байдаг юм байна лээ. Залуучууд нь одоо их танхайдуу нэг их морь унасан, дээл шуугаад бүсэлчихсэн. Тэгээд одоо зарим нь ч цэрэг татлагад явдаг байх. Зарим нь ч явахгүй тэгээд, мал маллаад ч арив авахгүй аав ээжтэйгээ байдаг тэгээд л амьдралаа хөөгөөд л. Нүүдлийн учраас тэр одоо олигтой юу яаж чадахгүй хувин сав, юм хум бэлдье гэхээр нөгөөхөө аваад нүүх хэцүү байдаг. Тэгээд ороо, гэр мэрээ тэмээнд юмуу тэргэнд ачиж аваад нүүдэг буудаг тийм л байсан юм.

Цэцэгжаргал -

Яагаад ер нь соёлын довтолгоог хэрэгцээтэй гэж үзсэн юм бол?

Батмөнх -

Тэрний гол үзэл санаа нь байна ш дээ, хүн бүгдийг л, хөдөөгийнхөн чинь нүүрээ угаадаггүй гэж байгаа ш дээ. Хөдөөний хүүхэд бол намайг ч бага байхад бид нар бол нүүр угаана энэ тэр байхгүй ш дээ. Тэгээд л тэр нүүрээ угаадаг, шүдний сойзтой байдаг, тэр хөнжил дэвсгэртэй унтдаг болдог. Одоо манайхан чинь дээлээ нөмрөөд унтдаг байсан бол хөнжил, дэвсгэртэй унтдаг болох, гэрийн хөшигтэй болох, цагаан бүрээстэй болгох ийм юмнуудыг л нэвтрүүлэхийн төлөө л. Амьдралыг нь сайжруулж дээшлүүлэхийн төлөө л. Хөдөө чинь хэдэн мал байлаа ч ор аваад, олигтой хөнжил аваад, гэртээ дэвчих олигтой хөнжил гудас хүртэл байхгүй байгаа юу бид нарыг хөдөө явж байхад чинь. Сүүлд нь гудсаа эвхээд тавьчихсан, адсага дэвсгэр дэвсчихсэн ийм болсон л доо. Тэгэхдээ одоо бол хивс мивс гээд хөдөөнийхөн чинь шал өөр ш дээ. Одоо бол юм нь ч элбэг дэлбэг ш дээ. Бид нар чинь тэр үед жаран хэдэн онд юм элбэг байгаагүй. Одоогийнхтой адил нэг хивс аваад дэвчихье гэхэд хивс олдохгүй, брезинт аваад гэрээ бүрчихье гэхээр брезинт байхгүй. Гэрийн бүрээс ч олддоггүй байсан. Одоо бол энд тэндгүй л болсон байна. Тийм соёлжилтын юмыг хийх гэж л соёлын довтолгоо яаж байгаа юм. Хамгийн гол нь тэр л юм байна лээ.

Цэцэгжаргал -

Хүмүүсээс яг юу шаарддаг байсан бэ?

Батмөнх -

Одоо танайх чинь, жишээлбэл гэрт байвал гэрээ хөшигтэй болгочих, гэрээ цагаан бүрээсээр бүрдэг болго, тэгээд хөнжил дэвсгэртэй бол. Гэрийхээ хөшигтэй, хөнжил дэвсгэртэй болох, тогоо шанагатай болох, тогоо шанагаа хийдэг юмтай болох, усаа хийдэг хоёр гурван л юм байх ёстой. Тэгэхэд чинь ганцхан саванд, ганцхан торхонд нэг жаахан ус хийчихсэн нүүдлийн улсууд чинь тэрүүгээр нүүрээ ч угаадаг, хоолоо ч хийдэг байсан. Тэр энэ тэрийг чинь тусгаарлаад тусдаа савтай мавтай байх ийм л гол юмнуудтай болгох тийм л гол юмнуудыг бид нар шаарддаг байсан юм ш дээ. Дэвсгэртэй, хүн буухад одоо дэвсгэртэй, тэгээд тэр хүүхэд мүүхдээ одоо тэр хаяанаас уячихаад явчихдаг байсан шүү дээ, нэг жижигхэн адсага дэвсээд л. Тэгээд л малдаа явчихдаг. Бид нар олон айлаар ороход л тийм байсан.

Цэцэгжаргал -

Хэрвээ одоо шаардлага хангаагүй айл байвал яадаг байсан бэ?

Батмөнх -

Үгүй яах вэ дээ бид нар шаардлага тавьдаг л байсан, өөр яахуу. Одоо тийм юмтай бол ийм юмтай бол гэхэд за л гэнэ, тийм юмтай болноо л гэнэ. Тэгэхэд чинь нэгдэлийн дарга нь явж байгаа юм, намын үүрийн дарга явж байгаа юм сумынх шүү дээ. Аймгийн төвөөс бол бид нарын тусгай хэдэн хүмүүс явж байгаа юм. Сумын дарга, тэр багийн дарга нар нь бид нарыг дагуулж явж байсан. Намайг байхад тэр манай багийн дарга дагуулж явсан. Манай багийн дарга бол ерөөсөө их дуулгавартай. Хамгийн их бэрхшээлүүд нь, хамгийн гол нь ийм л юм байгаа юм л даа. Тэр одоо жишээлбэл гэрийн цагаан бүрээстэй бол, ортой бол, дэвсгэртэй бол аяга шанагаа тэгж янзал гээд ийм юмнууд тавихаар тэрний хангамж нь их муу. Одоо тийм юм олдох нь их ховор, тийм бэрхшээлүүд байсан. Бид нар бас дүнг нь гарахдаа тэднийг ярьж байсан. Тэгэхдээ яахуу тэрийг дээш нь тавьж арга хэмжээ авхуулья л гэдэг байсан. Тэр чинь 1964 оны үед шүү дээ, одоогоос 44 жилийн өмнөх үе юм шүү дээ тэр үе чинь. Одоо хөгжиж л байсан үе байхгүй юу, одоо тийм байсан. Манайд бол тийм гэрийн цагаан бүрээсээр хангаад өгөх, тийм юмнууд бас өөрснөө хийгээд тэр гар үйлдвэр мүйлдвэр хийгээд тэрийг хангаж болох юм. Тэгээд л аяга шанага хийх, тэр дэвсгэр хивс мивс юу байдгийн тэр гаднаас авч хийх, өөрснөө хийж чаддаггүй гаднаас авч хийх юмнууд их бэрхшээлтэй байсан л даа. Тэгээд тэрийг бол аажуу одоо дээш, доош нь тавиад арга хэмжээ авна аа гэсэн ийм л дүнгийн хурал хийгээд дүн дээрээ тэрийгээ бас ярилцаад, нэг жаахан ярьж хөөрдөг байсан.

Цэцэгжаргал -

Таны бодлоор соёлын довтолгоо хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Батмөнх -

Нөлөөлсөн, тэр бол их нөлөөлсөн. Тэр чинь одоо аймгийн төв дээр гэхэд л шал өөр болгосон ш дээ. Аймгийн төв дээр бол бас их бололцоотой байсан. Аймгийн төв бол бид нарыг очиход шаал өөр, эхлээд бид нар ороод яаснаас хойш бол бүр шаал өөр. Аегүй тэр айл бүр сайхан дэвсгэртэй, хөшигтэй гэртэй, гэрийн бүрээстэй, сандал ширээ мирээ тавьчихсан. Тэр чинь одоо бас тэр гэр орон чинь их сайхан болчихсон, зуух муухтай их сайхан болсон. Бүр тэр айлууд чинь шаал өөр болсон байсан, аймгийн төвийн айлууд шүү дээ. Хөдөөний малчид бол тэр үед хүнд бэрхшээлтэй байсан. Хөдөөгийн малчдад хамгийн бэрхшээлтэй нь юу байсан бэ гэхээр хаанаас хангах, аймаг дээр очоод олигтой яаж чадахгүй, тэгээд хол. Аймгийнхаа төвөөс хол алслагдан хол ийм учраас тэр үед юу яагаад. Түүнээс гадна хамгийн гол нь нүүдлийн мал аж ахуйтай улсууд байна ш дээ, нүүдлийн. Тэр нүүдэл аягүй их дараа болж байсан шүү дээ. Баахан л юмаа аваад нүүгээд одоо отроор яваад байдаг. Тэнд одоо их бэрхшээлтэй байсан юм шиг байгаа юм. Одоо ингээд сандалтай болоод 4 сандал авахад нүүх болохоор сандалаа яаж ачих вэ гээд. Төмөр ороо тэр бууцан дээр орхичихсон байсан гэж сүүлийн үед зарим нь тэгж дуулдаж байсан. Тэр нүүдлийн юу бол их бэрхшээлтэй байсан. Хамгийн гол нь малаа дагаж нүүдлийн, отрын маягаар явдаг тэнд их бэрхшээл байсан юм шиг байгаа юм. Өө тэгээд тэр үед чинь оо сойз эд нарыг чинь бид нар хангаад аймгаас авчиж өгсөн байгаа юм. Гэхдээ бол дараа эргээд тэр болгон бас дэлгүүр хоршоонд байхгүй шүү дээ. Тэр бүрт байхгүй шүү дээ, дэлгүүр хоршоонд чинь юм их ховор шүү дээ, оросын юунуудын бараа л байхаас биш, бүх юмаар хангачих тийм юм байхгүй. Одоо бол сайхан болсон юм чинь. Тийм бэрхшээлүүд байсан. Хамгийн гол нь тэр одоо бид нар, манай монгол орон чинь хөгжихгүй тэр юм нь тэр нүүдлийн мал аж ахуйтай түүнийгээ дагаж амьдарч байсан учир тэнд их бэрхшээлүүд байсан юм. Тэр нүүдэл, малаа л дагаж амьдардаг.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгоо хүмүүсийн ахуй амьдралд тодорхой хэмжээний ахиц гаргажээ. Харин оюун санааны хувьд яаж нөлөөлсөн бэ?.

Батмөнх -

Оюун санааны хувьд бол сургууль соёлд явсан улсууд л одоо оюун санааны юутай. Тэр хөдөө бол багийн дарга л ирж нэг юм ярина. Өөр бол одоо нээх тийм юм байхгүй ш дээ. Манай нутагт ч гэсэн тийм юм байхгүй л байсан, одоо оюун санааны өөрчлөлт.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгооны тэр журмуудаар амьдарч сурахад хүмүүст хэр байсан бэ? Соёлын довтолгоог ард түмэн хэрхэн хүлээж авсан бэ?

Батмөнх -

Ард түмэн бол хүлээж авна. Ард түмэн бол тэр үед их дуулгавартай байсан. Үгүй гэж хэлэхгүй. Тэднүүс өгсөн үүргийг биелүүлье гэхээр нөхцөл байна ш дээ, юм олдохгүй. Нэг шүдний сойз авья, цоохор даавуу аваад хөнжил хийчихье гэхэд тэр хөдөө юм их ховор байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Хотод соёлын довтолгоо хэрхэн өрнөсөн бэ?

Батмөнх -

Хотод шал өөр, аягүй их өөр болсон ш дээ айлууд. Хот чинь бүр их өөр болсон, хотод бас явагдаж байсан шүү дээ тэр үед. Гэр орноо тохижуулах, тиймээ одоо тэр хоол унд, аяга шанага тэр юу энэ тэр чинь шаал өөр. Тэр гэрээ тохижуулах, гэртээ амьдарч байгаа байдал гэхэд ороо тавьсан, цагаан даавуутай, цагаан даавуундаа орж унтдаг. Тэгээд тэр аяга шанага, тэр одоо айлд байдаг тэр бүх юмнуудаа хийгээд, хоол ундаа улсуудад өгөөд. Нэг айлд ороход чинь одоо тэр аяга шанага энэ тэр чинь шаал болчихсон байхгүй юу. Хөдөөнөөс ирсэн, ядуувтар тийм бэрхшээлтэй хүмүүс байдаг байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Соёлын довтолгоо Монгол улсын ямар салбарт өөрчлөлт авч ирсан бэ?

Батмөнх -

Одоо тэр соёлтой болох, хүмүүжилтэй болох. Соёлтой хүн хүнтэйгээ харьцах, айл гэр орноо тохижуулчихсан нэг ах дүү нар чинь нөгөөдөхөө бас зохицуулж сурсан. Тэгээд соёлын довтолгооноос эхлээд бид нар чинь одоо юу яасан ш дээ. Хурим найр, гэр юу яах чинь одоо соёлын довтолгооноос чинь их юм авсан ш дээ одоо ингээд хурим найр хийх, гэр орон юу яаж бэлдэж өгөхөд чинь. Намайг бага байхад манай нэг хойд захад нэг гэр барьсан юм хурим найр хийх гээд. Тэр гэр орныг нь одоо тэр хотоос юм зөөж аваачаад, тэр гэр оронд нь айлд юу байдгийн бүгдийг нь аваачаад, ингээд л тавиад л тэр соёлтой болгох гээд. Нэг айлд ороход чинь одоо ортой байна, дэвсгэртэй байна, ороод суух сандалтай байна, тэгээд л одоо тэр ор дэвсгэрийг тэр даавуу юу муутай нь. Ингээд энэ чинь л одоо соёлжиход хамгийн гол, энийг соёлтой болгох юм. Нэг айлд ороход чинь хөдөө чинь юу ш дээ, аймагт бол юу ш дээ аяга гээд байх юм байхгүй ш дээ. Одоо тэгээд ор юутай, шаазан аяга маяг тийм юм чинь байхгүй. Одоо тэгээд сүүлд нь шаазан аягатай болж байна. Гал тогооны хэрэгсэл тусдаа, тогоо нь тусдаа, ус нь 2 хувинд ч юм уу хийсэн. Тийм юмаар л их соёлжсон, сүүлийн үед тийм л болсон ш дээ. Анх намайг хөдөөнөөс орж ирж байхад хотын айлууд бол тийм байдаг байсан. Тэрнээс шаал болсон. Тэр бол надад тэгж л ажиглагдаж байгаа юм.

Цэцэгжаргал -

Ахуйн соёлын хүрээнд их өөрчлөлт гарчээ дээ?

Батмөнх -

Тийм, ахуйн соёлын хүрээнд. Манайд тэр үед чинь ганцхан радиотой л байсан ш дээ, өөр сонин монин гээд байх юм байхгүй юм чинь. Үнэн сонин, Залуучуудын үнэн сонин чинь сүүлд жаран хэдэн оноос гарч байсан. Одоотой адил хэвлэл мэдээлэл, зурагт мурагт байхгүй байсан. Одоо бол сайхан болчихсон. Намайг хотод, Улаанбаатарт 1945 онд ирэхэд манайх чинь тэр одоо Дамбадаржаагийн тэрээд байсан манай нэг эгчийнх. Тэгээд нэг юу радиотой, нэг том хар прожектор ажилладаг радиотой. Тэгээд тэр нь өглөөд нэг дуугарна, тэгээд байхгүй. Шийд нь хэд хоног ажиллаад тэгээд унтарчихна. Тийм л байсан, тэгээд одоо бол тэр соёлын довтолгооноос хойш, тэр жаран хэдэн оноос л манай үе чинь их өөр болсон ш дээ. Жаран оноос л хойш их өөр болсон. Жаран оноос хойш нийгэмээрээ өөр болсон. Тэр Хрушев чинь нэг юутай яагаад Сталиний дараа зөвлөлт улс чинь их тусламж үзүүлдэг болсон. Тэрнээс хойш өөр болсон ш дээ, ерөөсөө нийгэм бол өөр болсон Зөвлөлт улс гэсэн манайх ч гэсэн тэр жаран оноос хойш. Хөгжил шаал өөр болсон шүү дээ. Тусламж мусламж их өгдөг байлаа. Тэгээд манай сэхээтнүүд чинь бас Зөвлөлтийг манайд туслахгүй байна гэсэн ийм яриа хөөрөө байдаг байсан. Би тэр 1958 онд Зөвлөлт рүү нэг явлаа гэсэн ш дээ залуучуудын төлөөлөгч гээд. Тэндээс бид ирээд яах вэ дээ, манай хэд хэдэн хүн одоо, Эвлэлийн Төв хорооны дарга Дангаасүрэн гэдэг хүн хүлээж авсан юм бид нарыг. За та нар сайхан юм үзээд ирлээ, ямар сэтгэгдэл, ямар саналтай байна гээд л. Тэгээд бас тэр манай 2, 3 хүн юу тавьсон, санал тавьсан. Ерөөсөө Зөвлөлт манайд олон жил олигтой тусламж үзүүлэхгүй байна. Одоо ерөөсөө манайд бол хөгжил их муу байна гээд. Тэр чинь одоо 1958 оны үе байхгүй юу. Хөгжил одоо их муу байна гэж ингэж 2 хүн санал ярьсан юм. тавьсан. Тэгээд Эвлэлийн Төв хорооны дарга Дангаасүрэн гэдэг хүн чинь тэрийг хүлээж авсан. Тэгээд тэр үед чинь Хятдын бараа их ирж байсан үе л дээ. Нэг ийм түлхүүрийн оосор, өөрийнхөө түлхүүрийн оосорыг үзчихээд “тэгээд одоо энэ түлхүүрийн оосрыг хүртэл манайхан өөрснөө хийчихмээр юм даа, гадаадаас аваад ингээд байж байгаа юм” энэ тэр гээд. Тэгээд тэр Дангаасүрэн дарга чинь тэрнээс болоод, Эвлэлийн Төв хороо чинь энэ юуны Үйлдвэрчний зөвлөлийн ордон байна ш дээ энд Эвлэлийн Төв хороо, Үйлдвэрчний Төв зөвлөл гэж 2 газар байсан юм. Тэгээд энд байсан юм, тэгээд энд бид нар юмаа яриад, тэгээд Дангаасүрэн дарга нилээн тэр үед хүлээж аваад, бид нарыг дэмжсэн маягтай хүлээж авсан юм. Ерөөсөө бид нар, манайханаас бас хэдэн улсууд настай хэдэн улсууд байсан. Тэд нар Зөвлөлтийг муулаад, ерөөсөө манайд туслахгүй байна, юу яахгүй байна гэж. Тэгээд Дангаасүрэн дарга чинь сүүлд нь буруутсан л даа залуучуудыг тэгж санал дэвшүүлж байхад тэрийг хүлээж авч өөгшүүлж, Зөвлөлт холбоот улсыг муулах гэж байна энэ тэр гээд. Тэгээд зайлуул өөрөө тэр юунаасаа яасан ш дээ, эвлэлийн төв хорооны дарга өөрчлөгдсөн шүү дээ. Тэр яриа чинь явсаар байгаад жил гаруй, Эвлэлийн төв хорооноос ийм үзэл сурталгүй, Зөвлөлт холбоот улсыг муулсан барьсан юм гарахад дэмжсэн гээд ажлаасаа өөрчлөгдөж байсан юм. Тэгээд жараад оноос эхлээд нилээн манайх бол их өөр болсон ш дээ миний бодож байгаагаар бол.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их гүн нөлөөлсөн үйл явдал юу вэ?

Батмөнх -

Байлгүй яахав, одоо миний амьдрал гэхэд чинь сургууль төгсөөд мэргэжилтэй болчихсон, тэр мэргэжлийн хамт олны дунд байж барилгын бас нилээд юу хийсэн нилээд барилгууд бариулсан. Дээд мэргэжилтэй, өндөр цалин хөлс авч байсан энэ бол миний амьдралд одоог хүртэл ингээд нөлөөлөөд явж байгаа юм. Би хамгийн сүүлд чинь одоо энэ Хүрэлтогоотод чинь 19 зоорь барьсан юм мах хадгалдаг. 10 жил барьсан. 1500 тонн мах хадгалдаг, манай Улаанбаатрын бүх одоо хүнсний зүйлүүдийг тэнд хийж хадгалдаг байсан ш дээ махыг. Тэрнээс өмнө махыг яаж хадгалдаг байсан юм гэхээр манай стадион байна ш дээ. Стадионы доод талын хөндий байдаг ш дээ, тэнд авч ирээд хураачихдаг байсан юм. Хавар 3, 4 сар болохоор нөгөөтхийг чинь урь идчихдэг. Хорин хэдэн хонины махыг тэнд тавиад гаргахад урь идчихсэн, шүүс нь хатчихсан ерөөсөө олигтой мах идэх юу байхгүй. Энийг байхгүй болгох гээд арга хэмжээ аваад тэр Хүрэлтогоотод чинь 10 гаруй зоорь 10 хэдэн жил барьж өгсөн л дөө. Тэгээд тэрнээс чинь хойш хөдөөний малыг чинь тэнд хийгээд бид нар чинь одоо 5 сар өнгөртөл Улаанбаатарыг махаар хангадаг байсан. Тэгээд би тэр 10 гаран зоорийг би барьсан. Тэгээд намайг төрийн шагналд хүртэл тодорхойлоод ингэж явуулж байсан. Тэгээд дараа нь Ардчилал гараад л тэгээд дууслаа л даа. Тэр одоо миний амьдралд их юу боллоо. Тэгээд сүүлд зах зээлд ороод тэгээд би бас хоёр ч мөсөн зоорь бариад, бас энэ хойно Нарантуулын хоёр мөсөн зоорь бариад. Тэндээс одоо бас нэг шагнал урамшуулал бас машин тэрэг юм хум өгч бас миний амьдралд яагаад. Дараа нь энэ Нарантуул захыг барьсан юм. Нарантуул захын Сайхансамбуу чинь одоо миний амьдралд аягүй их арга хэмжээ авч өгсөн л дөө. Тэгээд энд нэг цайны газар өгсөн надаа энэ Нарантуул зах дээр ажиллаж байгаа. Одоо манай охин ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ миний амьдралд зах зээл бол тэгж л яасан даа. Тэгээд би чинь тэр Нарантуул захыг бариад бас нилээн хэдэн төгрөг юм надад бас өгсөн. Тэгээд тэрүүн дээр чинь бас нэг хэдэн контейнер тавиад. Одоо тэгээд 450 мянган төгрөгний юу авдгийн тэр контейнеруудын түрээсийн мөнгө гээд. Тэгээд охин тэр цайны газар ажиллаж байгаа. Тэгээд одоо бол яахуу ингээд л амьдрал болж л байна. Одоо бол ингээд сайхан л явж л байна. Одоо дутагдаж барьсан юм байхгүй.

Цэцэгжаргал -

Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл юу байсан бэ?

Батмөнх -

За бусдаас онцгой ч нээх юм ч гайгүй дээ. Ерөнхийдөө дүн нуруутай л яваад байгаа. Тиймэрхүү л байна. Нийгэм өөр боллоо. Нийгэм өөр болоод л одоо сайхан л болж байна. Гэхдээ одоо зүгээр миний бодлоор бол манайх чинь энэ нийгэмд чинь ороод хориод жил болох гэж байна. Тэгээд энэ Америк энэ тэр чинь 250 гаруй жил хөгжчихсөн улсууд байна, капитализм чинь тиймээ. Тэгээд энэ одоо тэр байдлаас арай юу яасан, үе шат дамжих байсан юм болов уу гэсэн бодол надад байдаг юм. Наана нь нэг хөлөө олж тэмцэх, тэр хөлөө олж тэмцэх тэр үе шатыг нь дэндүү дээгүүр алгасаад байгаа юм болов уу гэсэн ийм л бодол байдаг юм даа. Одоогоор бол яахуу энэ засаг төр одоо ингээд ийм байдалтай капитализмд орсон.

Цэцэгжаргал -

Таны амьдралын хамгийн сэтгэл догдлуулсан мөч юу байсан бэ?

Батмөнх -

Миний сэтгэл догдлуулсан мөч бол сургууль төгссөн, тэр хойно сургууль төгссөн, Москвад их сургууль төгссөн нь миний амьдралд хамгийн тийм юу болсон, мэргэжил олж аваад ирсэн. Тэгээд тэрүүгээр нь ч одоо 20 гаруй жил тэр барилга бариулаад, юу 30 гаруй жил ажиллаа даа тэр Барилгын яаманд. Барилга ч бариулсан, удирдах ажил ч хийж байсан. Тэгээд би одоо миний хамгийн их тэр одоо их сургууль төгсөж дээд мэргэжил олж л тэгээд амьдарсан. Тэгээд ч одоо миний амьдрал бол сайхан л яваа.

Цэцэгжаргал -

За ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.

Батмөнх -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.