Chuluunhüü

Basic information
Interviewee ID: 990060
Name: Chuluunhüü
Parent's name: Sanjaa
Ovog: Hereed
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: lama
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
education / cultural production
new technologies
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
arteli
work - labor
private life
mother - father
relay station
official regulations
five-year plan
state unified loan
ovuligatsi
consumer goods
repression
belief
collectivization
agricultural industry
changes in household culture
cultural campaigns
urbanization
student life
Russians
aimag centre
family
privatization
nature and environment
democracy
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу.
Чулуунхүү -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
Би танд өмнө нь аман түүхийн талаар тэгээд танилцуулж байсан. Заа. Одоо тэгэхээр 2-уулаа ярилцлагаа эхэлье. Өөрийгөө та нэг товч танилцуулахгүй юу.
Чулуунхүү -
Би ч одоо том улсуудын дэргэд намтраар бага шив дээ, тэгэхдээ тоос хөдөлгөж, 70 шахсан хүнд чинь намтар байлгүй яахав.
Саранцэцэг -
Та хэдэн онд?
Чулуунхүү -
Би чинь 1939 оны 7 сард Ховд аймгийн Манхан сумын нутаг Ангирт гэдэг газар төрсөн хүн. Улсын баяр 3 хоног дутуу байхад төрсөн гэж байгаа юм л даа, манай ээж яахав, 3 хоног болж байхад арайхийн яг 7 сарын 11-ний өглөө 3 дахь хоног баахан улсууд баяр наадамд хүрээд ирнэ ш дээ, босч тогоо барихаас өөр арга байхгүй, тэгээд би тэгж 3-хан хоноод манай ээж тэгж боссон. Би ч одоо доороо 7 дүүтэй, хүн шүү дээ. 3 нь эндсэн, одоо амьд мэнд 4 нь явж байна. Миний дүү нар чинь голдуу бид нар чинь надаас доош 2, 2 дүү дээ, бүгд. Хамгийн доод талын дүү нь 54-тэй, би одоо 70 хүрлээ, одоо миний хамгийн доод талын эмэгтэй дүү 37 настайдаа өнгөрсөн, одоо 2, 3 хүүхэд нь сайхан л амьдарч явна. Би чинь манай аав чинь лам угсгаатай хүн шүү дээ.
Саранцэцэг -
Та чинь аль нутагт төрлөө?
Чулуунхүү -
Ховд аймгийн Манхан сумын нутаг.
Саранцэцэг -
Аан. Манхан сумын нутаг. Тиймээ.
Чулуунхүү -
Төрөө бид 2 чинь нэг дорын улс шүү дээ
Саранцэцэг -
Танай аав чинь лам хүн байсан юм уу?
Чулуунхүү -
Аав болбол 26 настайд нь гарсан хүн шүү дээ, манай аав 10 настайдаа ч юмуу, 8 настайдаа ч юм уу, дээр үеийн лам нарын зарц хийж, бандиар орж, ном заалгаад, тангад ном лам нар ном заадаг. Тэр үед чинь баахан банди нарт ном заадаг, оройд нь номоо заачихаад жасын хонь гэж их хонь байна ш дээ, тэгээд тэр чинь дандаа нөгөө.,
Саранцэцэг -
Жасын хонь гэдэг чинь лам нарын хонь уу?
Чулуунхүү -
Өргөл барьцанд ирсэн хонь байхгүй юу. Лам нарт өгдөг, лам нарыг чинь тэр үед бурхан гэж л шүтэж байлаа ш дээ, тэгээд лам нар чинь хоньтой, 10000 хоньтой.
Саранцэцэг -
Пөөх, тийм их хонь уу?
Чулуунхүү -
Лам нарын жасын мал гээд тийм байсан үе.
Саранцэцэг -
Тэгэхээр олон малчин байх нь ээ?
Чулуунхүү -
Өдөрт хэдэн банди л малыг маллана. Хонинд нь явна, нэг хонинд явахын өмнө нь цай уучихаад л, оройд нь номоо заалгаад л, сууна шүү дээ.
Саранцэцэг -
Оройдоо?
Чулуунхүү -
Тийм, оройдоо
Саранцэцэг -
Тэгээд манай аав чинь 15, 6 жил хүрээнд суусан хүн байхгүй юу, тангад ном үзээд. Тэгээд 32 онд лам нарыг барихад чинь манай аав тэр том лам нарыг мяндаг тушаалтай лам нарыг хөрөнгийг нь хурааж аваад, лам нарыг нь бариулсан ш дээ, тэгэхэд л ойлгож байгаа биз дээ, мал ахуй, эд хөрөнгө, сүм хийдийг нь бүгдийг нь хурааж, устгадагийг нь устгаад лам нарыг, тэгээд яахав, зарим нэг нь тэгээд алуулдаг нь алуулаад, зарим нэг аргатай улсууд нь тэгээд манай аав яаж гарсан юм, 32 оны хувьсгалын эсэргүү бослогод манай аав арай өртөөгүй, хаагуур нь гарсан юм мэдэхгүй, бидэнд бол тэр тухайгаа хэлдэггүй юм, тэгээд л явж явж, нэг газраас гарч ирээд л, тэр шуугиан муугиан намдсаны дараа гарч ирээд гарч ирээд л, 38 онд манай аав артель байгуулсан юм шүү дээ. Тэр үед чинь гар үйлдвэрийн артель гэж одоо дандаа хувийн улсууд чинь гар урлалаар юу яаж үйлдвэр явуулдаг, манай аав чинь тэгээд оёдолчингоор орсон гэж байгаа юм, манай аав ээж хоёр. Тэгээд тэр манай ээж ч тамхи татдаг хүн байсан, гаансаа үндсэн хөрөнгөнд өгч, артелийн гишүүн гэж хүн байсан, гишүүд ч одоо өөрийн хувьдаа үлдсэн малын арьс ч юм уу, татаж буй тамхиныхаа гаансыг өгөн, араг шээзгий тэмээний хом, шат дундаасаа хувь нийлүүлж, үндсэн хөрөнгөө юу яаж байхгүй юу, бүрдүүлж. Бүрдүүлээд тэгээд гишүүнээр элсээд татвар өгөөд, тэгээд үйлдвэр байгуулсан, гар оёдол, савхин эдлэл, их том үйлдвэр байсан ш дээ, сүүлдээ тэр чинь. Тэгээд 38 онд байгуулагдсан, тэгээд манай аав, чинь тэрүүнд гишүүнээр ороод ээж 2-уулаа, тэр үеийн улсууд чинь их мундаг, улсууд байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр артелийг чинь байгуулаад, хөл дээр нь зогсоогоод, одоо их том том цехүүдтэй, болсон байсан. Мужааны цех, хатуу оёдлын цех, дандаа одоо ширэн гутал оёдог цех, зөөлөн оёдлын цех гээд дандаа хүүхдийн хувцас, гэрийн бүрээс, ямбуу, даавуу маавуу, тийм юм оёдог, тэр чинь их олон цехтэй, их том үйлдвэр болсон ш дээ. Тэгээд тэр чинь 50-иад оны үед тэр чинь хувьд очсон том үйлдвэр, үйлдвэрчний хоршоон төв зөвлөл, гэж тийм үйлдвэртэй байдаг, гар үйлдвэрийн хоршоод гэж аймгийн төвд их том байгууллага, хэд хэдэн артелиудтай, тэр чинь тэгээд сүүлдээ лам хартай болоод мал хар үржүүлээд, тийм бүр нэгдэл болчихсон байхгүй юу, тэгээд 60-аад оны эхэнд чинь гар үйлдвэрийн артелиудыг бүгдийг нь нэгтгээд нөгөө, нэгдэл гэж бас байлаа ш дээ, нэгдлүүдийг чинь устгаад, улсын САА болгоод тэгээд артель тэр үед чинь устсан.
Чулуунхүү -
Тэгээд манай аав чинь оёдолчин, тэгээд л мастер болсон бүр сүүлдээ. Би тэгээд л аавыг дагаад л нэг юм хүүхэд, өдөрт л тэгээд л, дагаад л явж байдаг. Тэгээд би чинь 8 настайдаа сургуульд ороод, 4-р анги төгсчихөөд, 52 онд төгссөн. Тэгээд манай аав чинь жаахан бас хувийн малтай зун болохоор хэдэн малаа аваад ингээд цагаан идээ бэлдэнэ, одоо бид нарын одоо хоол бэлдэж буй хэрэг ш дээ, тос ааруул хийгээд л, зуны хэдэн сар гараад явчихна, хөдөө. Өвөл болохоор зэрэг ирээд сумын төвдөө өвөлжинө, хэдэн малаа хөдөө айлд тавьчихна. Тэгээд би чинь 52 онд бага сургууль төгсөөд тэгээд явж чадаагүй юм ш дээ. Манай аав ч одоо яахав, тэр үед ч манай аав ээж, энэ тэр ч их хатуу, тийм хүмүүс байсан. Намайг ч одоо зун болохоор хавар болоод л, намар 10 сард малаа өгчихөөд сумын төвд юу яачихна, суурин суучихна. Тэгээд 2 сар, 1 сарын сүүл 2 сарын эхээр чинь хэдэн малаа туугаад зусландаа гарна шүү дээ. Тэр малыг хариулахын тулд надыг сургуулиас гаргаж аваад тэгээд би чинь 14 жил хэдэн малын турш сургууль соёлгүй хоцорсон хүн шүү дээ.Тэгээд би чинь манай дүү нар чинь одоо намайг сургуулиас гаргаж аваад манай дүүг оруулсан, эмэгтэй дүүг тэгээд сүүлд нь манай эмэгтэй дүүг гаргаж аваад манай эрэгтэй дүүг оруулсан, дандаа хүнийг сургуулиас гаргаад өөрснөө хувийнхаа мал аж ахуйг яагаад, тэгээд сүйд болтол тийм хувийн аж ахуй байгаагүй. Тэгээд би чинь 55 онд одоо 16 настай байлаа даа, би чинь. 54 онд юмуу, тэгээд надтай адилхан залуучууд чинь ажил хийгээд л, ингээд л яваад байна ш дээ. Аав ээж 2 чинь намайг гэрээсээ бараг гаргахгүй, тоглож наадна, тэр тоглоом моглоом тэр гадуур одоогийн хүүхдүүд шиг бөмбөг мөмбөг өшиглөж гадуур явахгүй ш дээ, тэр үед ч одоо тоглоом энэ тэр наадах юм байгаагүй, бид ч гэсэн тийм хатуу дэглэмд сурчихсан. Тэгээд би 55 онд манай үеийн залуучууд ажил хийгээд л, ингээд байдаг,тэгээд би чинь нэг өдөр сумын дарга дээр очоод ...”Би нэг ажил хиймээр байна, гэсэн тэгээд ..чи арай насанд хүрээгүй байна даа, чи юу хийж чадах вэ?” гээд би галч хийе, манай тэндхийн сумын одоо эндэхтэй адилхан хангай газартай адилхан, хагалдаг мод, түлдэг нүүрс гэж байхгүй ш дээ, нээх муухай тийм хүн гар хүрэхийн аргагүй, тийм өргөстэй харгана, тэгээд гар хүрэхийн аргагүй тийм өргөстэй харгана, тэгээд галч болсон доо. Тэгээд намайг чинь улсууд шоолоод, сумын захиргааны сумын галч болж гээд. Галч өглөө 3 цагт босно, 2 том контор галлана даа, намын үүрийн контор, сумын контор гээд. Өглөө чинь сэрүүлэгтэй цаг тавьчихаад, 3 цагийн үед босно доо, тэр чинь гал түлээд.,
Саранцэцэг -
Өглөө хүмүүс 9 цагт цуглахад дулаахан байх ёстой юу?
Чулуунхүү -
Эхлээд хэцүү байсаан. Сүүлдээ галлаад л, тэгээд л, болдог юм даа. Эндээс энэ сургуулийн хэрээний 2 контор галлана. Нэгэнд нь гал түлчихээд л, нөгөө рүү нь харганаа үүрч очоод л, гал түлчихээд ирэхэд л нөгөөх нь унтарчихсан байна. 4 жил тийм хийсэн тэгээд , тэгээд би чинь шууданд ирэхээр сумын шууданг хуваарилна, намайг л юм бүхэнд зарна, гал түлнэ, хүн дуудна, тавхайгаа эргэтэл л, сумын төвд тийм албан хаагчийг дуудаад ир, энэ даргыг дуудаад ир, яваад байна, яваад байна, хөлөрсөн л...., тэгээд л арай гэж гал түлж л явж ирээд цэвэрлэгээ хийнэ, цэвэрлэгчээ хийнэ. Шалаа угаана хогоо шүүрдэнэ, шуудангаа хуваарилж бүх сум, багуудад, хүргэнэ, тэгээд заримдаа өөрөө явна, заримдаа хүнээр хүргүүлнэ, тэр ч маш олон багуудад шуудан хүргэгч, олон морьтой хүн явна, би тэгээд л хуваарилж өгөөд л, тэгээд л явуулна даа. Тэгээд сүүлд чинь бичгийн машиныг, одоо бичгийн машин байна ш дээ, тэрийг цохимоор санагдаад л, тэгээд л улсууд бичгийн машинаар дандаа л юм цохиод л бичихээр би шөнө ажил тарчихаад, тэр бичгийн машин дээр харихгүй, тэр цохиж сурах гээд л 10 хуруугаар үзээд байдаг, үзээд байдаг, нойрмоглоод л үзээд байна даа, тэгээд нэг өглөө сумын дарга ирчихээд жаахан хүйтэн байна, чи яагаад шөнө одоо гэрэлтэй, юу хийгээд байна, ..Аа би машин цохиж сурах гээд, аа чи ёстой сайн байна, би чамд сурганаа, за чи галаа сайн түлж бай.. Тэгээд л шөнө чинь намайг хажуудаа аваад л, би чинь явж явж л илтгэл милтгэл боловсруулна, тэгээд би чинь машинд ч ёстой 10 хурууны бичээч боллоо доо, тэгээд намар сумын захиргаа чинь сүүлд нэгдэлтэй нийлсэн ш дээ, сумын захиргаа гэж тусдаа байхгүй, сум-нэгдэл гэдэг том газар, өө тэр гал мал түлэхгүй, манаач өвгөн гал түлнэ, би чинь суларчихсан, албан хаагч болчихсон тэгээд би чинь тэнд чинь 6 жил бичээч хийгээд, тэгээд жаахан дэвшиж ажиллах хэрэгтэй гээд аавыг дуудаад алийн болгон одоо энэ чинь одоо машинаа сурчихсан, одоо одооны хүүхэд шиг дандаа машин цохиод суухгүй, олигтой ажил хийе гээд, ямар ажил хийх үү, гэсэн чи худалдагч хий гэж байна. Аав ёстой тэгсэн, ...өө тэр ярихгүй хүнийг өрөнд оруулна гээд. Зүтгэсээр байгаад би чинь 12 сард сумын дэлгүүр шатчихгүй юу, миний урд байсан худалдагч баахан дутагдалтай баахан идсэн, намайг орно гэхээр бараа хүлээлгэж өгнө гэхээр дутна ш дээ. Хэргээ булах гэж дэлгүүрээ шатаагаад, тэгээд би чинь улаан гал дотроос нүүрсэн бараа хүлээж авсан. Шатчихсан пальто энэ тэр чинь хагас дутуу. Тэрийг нь бүгдийг нь хүлээж аваад, аав чинь намайг загнаад байдаг, би авнаа, авна. Харж байгаа хүн нь байгаа юм чинь энийг ямар хэн авдаг юм, үнэ хямдраад сүүлд нь зарсан байх. Тэгээд би 5 жил худалдагч хийгээд тэгээд 26 настайдаа техникумд ирлээ ш дээ. Би 12 настайдаа бага сургууль төгсөөд, 26 настайдаа техникумд орж, 2 дээд сургууль төгсөх хугацааг алдсан байхгүй юу, харамсалтай байгаа биз? Тэгээд би чинь ерөөсөө дутагдал гаргаагүй, манай нягтлан бодох залуу: ...”Үгүй ээ, чамайг сургуульд явуулъя, ..Үгүй ээ би, би ч одоо боловсролгүй хэцүү шүү дээ, тэр үед аймгийн худалдаа удирдах газрын дарга, Зориг гэж хүн байсан, гэтэл ..“Үгүй ээ, чи тэр ажлыг нь ав, би хот явах гэж байгаа, би энийг аваачаад оруулчихъя, 65 оны 8 сард намайг ..За чи 8 сарын 24-ний өдөр чи хотод байж чадах уу, би 22-нд гараад, цаашаа Новосибирск явна, чи намайг олж очоод, би чамайг тэр техникумд оруулаад хаячихъя, чи сурахаа өөрөө мэд гээд. Навсгар хар дээлтэй, тохой нь цоорчихсон, сургууль дээр орсон чинь оюутнууд гэдэг чинь дандаа 7-р анги төгсөөд ирсэн, дандаа охидууд хүүхдүүд. Би тэр дунд гологдож байгаа юм чинь. Тэгээд тэр намайг Дугар багшид хэлээд өгчихлөө, чамайг авна гэлээ, аа чи үүдэнд нь суугаад бай, ерөөсөө тэрийг хүлээгээд л, чамд хийх ажил байхгүй, өглөө ирээд л үүдийг нь сахиад суугаад бай, тэгээд л тэр үүдэнд нь суучихна, тамхи татчихаад л, нэг харчихаад л, өрөө лүүгээ яваад орчихно, тамхиа зуугаад л гараад л зогсоно, үүдэнд нь суугаад л байна, суугаад л байна, юм хэлэхгүй. Тэгсэн нэг өдөр надад, “ Чи нааш хүрээд ир, нөгөө Дорлигийн нэг их мундаг, ирээдүйтэй, хүүхэд гэсэн чи билүү, чи ч бас гэж нас чинь ч тогтчихсон юм байна, 1 дэх өдөр Зүүнбүрэнгийн САА явна, тэгэхдээ чи шалгалт өгч байж оруулнаа чамайг. Тэгээд би чинь 7-р ангийн шалгалт өгч байж орох болж байгаа юм даа, одоо. Би тэр үед алгебрийн томьёо ч байхгүй,
Саранцэцэг -
Тэгэлгүй яахав, 4-р анги төгсссөн юм чинь.
Чулуунхүү -
Би хулчийгаад би хаанаас ч ирэв дээ гээд харж байсан, Увсын нэг залуу, тэр үед ч ажиллаж байгаад орж байсан залуу байсан. Та ч ажиллаж байгаад ирсэн юм байна, би ч ажиллаж байгаад ирсэн, алгебрийн шалгалт авахаар болсон хоёулаа 2 хүүхдийг дундаа суулгачихна, та тийшээ хараарай, та чинь аягүй гоё бичдэг юм байна ш дээ, би ч сайн бичдэг, тэр хүүхэд чинь эмэгтэй хүүхэд орж ирсэн, тэр чинь зайлуул, суучихаад над руу ингээд л, алгебрын томьёог чинь яаж л бичнэ, тэрүүгээр нь бичээд байхгүй юу, хуулаад бичээд байдаг, .. За боллоо доо, аваачиж өглөө, яасан юм мэдэхгүй, тэр залуу ч хуулаад аваачаад өглөө, нөгөөдөр нь алгебрын дүн гарсан чинь муу л лав алга тэрэн дотор, үнэлгээ авсаан л гээд яриад байна, дунд л юм даа, нөгөөдрийн маргааш хэлбичгийн хичээлийн шалгалт авлаа, тэрийг ч ёстой даналзаж байгаад өгчихнө ш дээ.
Саранцэцэг -
Тэр нь ямар шалгалт байх уу.
Чулуунхүү -
Цээж бичиг.Одоо тэр үед чинь зохион бичлэг гэж хийдэг ш дээ, Сүхбаатарын талбай, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот гэж, бичээд өгчихнө ш дээ, тэгээд л би чинь техникумд Зүүнбүрэнгийн САА яваад л, тэгээд л тэгээд техникумын хааалгаар тэгж орсон хүн дээ. Тэгээд тэр жилдээ ч их зовсон доо, би шөнө оройд хоолоо идчихээд л, манай нутгийн нэг оюутан, бид 2 айлын гэр хөлслөөд, тэр ерөөсөө ажил хийхгүй, залхуу, унтаад өгнө. Би чинь шөнө галаа түлээд л, тэгээд л хичээлээ хийнэ, тэгээд манайд нутгаас ирсэн улсууд намайг тэгж байсан юм, одоо Баточир гээд одоо байгаа л даа, ийм махаа идэж ингэж сурна гэж байдаггүй юмаа, хая наадхаа, тэр өөр ямар нэг аргаар хоолоо олоод л иднэ, Ховдод очоод сайхан ажилд оруулаад өгье, чи бичгийн чадалтай юм чинь, ингэж чи нойр хоолгүй, нойроо хасч, ядарсан байна, би чинь 4 жил тэнд эхний 2 жил мөн ч их зовсон доо, тэгээд сүүлд нь ерөнхий эрдмийн хичээлүүдийг дуусаад тэгээд дандаа мэргэжлийн хичээлүүд барааны, тэгээд би ерөнхий эрдмийн хичээлүүд ороод гол гол багш нартай нь их найзална даа, дэргэд нь очоод суучихна, за чи явж бай, явж бай, аяар хүрээд ир надад их сайн, идэвхтэй гээд. Тэр физик геометр, химийн багш энэ тэрийг чинь хормойдчихоод л, бүх хичээлээ хавар онц өгсөн, тэгээд намайг чинь ..За чи ерөнхий эрдмийн хичээлээ хавар хаах хичээлийг онц хаалга гээд тэгээд би чинь 4 жилийн хичээлийг хаалгах хичээлүүд чинь мэргэжлийн хичээлүүд чинь юу ч биш, арайхийж нэг 2-р курсдээ ерөнхий эрдмийн хичээлүүд нь хаадаг юм билээ, тэгээд би чинь техникумыг улаан дипломтой төгсөөд.,
Саранцэцэг -
Худалдааны техникумыг уу?
Чулуунхүү -
Тийм, худалдааны сургуулийг. Тэгээд Яамны сайд Гаанжууржав байсан. Тэгээд намайг чинь хойш сургуульд явуулна гээд, хойшоо явуулчихъя гээд. Одоо энэ төрийн өмчийн хороон дарга Пүрэвдорж бид 2 хамт төгссөн юм. Тэгээд Пүрэвдорж яваад би яваагүй юм. За яршиг, яршиг гээд. Тэгээд намайг чинь Сэлэнгэ аймагт аваачиж, чи ажиллаж байгаад ирсэн хүн байна, Сэлэнгэд явах хүн олдохгүй, тэгээд намайг Сэлэнгэ рүү хуваарилаад тэгээд л би Сэлэнгэд шингэсэн хүн.
Саранцэцэг -
Тэр чинь хэдэн он билээ?
Чулуунхүү -
Тэр чинь далан тэгээд би чинь 68 онд, 69 онд Сэлэнгэд төгсч очоод Баруун-хараагийн барааны нярав болж, Баруунхараад одоо Баруунхараагийн САА-д тэнд чинь би 2 жил болчихоод аймагт татаж авчраад, тэгээд би чинь мэргэжилтэн хийж байгаад 74 онд аймгийн худалдаа удирдах газарт мэргэжилтэн хийж байгаад 73 онд 3 жил хийсэн юм байна, тэгээд намайг чинь хойш нь мал эмнэлгийн академид явуулна гээд, бичиг ирчихэж, тэгсэн, өө би тийм сургуульд явахгүй, юун мал эмнэлэг гээд, тэр чинь мал эмнэлэг барааны бараа судлал чинь малын арьснаас эхлээд заадаг юм, тэгээд намайг явуулахаар болоод, намайг яв гэж байна, ...одоо болье, хөгшрөөд одоо сураад яах юм, тэгээд дуудаад байсан, би яваа ч үгүй, тэгээд ямар сонин юм бэ, их сургуульд явахгүй гээд л, тэд нар ч намайг албадаагүй. Тэгээд тэр жилдээ дахиад Яамнаас бичиг ирсэн, хойно 1 жилийн хугацаагаар юу яая баахан улсуудыг түргэвчилсэн худалдааны удирдах ажилтнуудыг бэлтгэж байсан, тэгээд би чинь 74 онд Новосибирск яваад 75 оны 76 оны эхээр ирсэн байхгүй юу, миний сурсан сургууль тэр. Тэгээд 75 онд Сэлэнгийн бөөний бараа баазын дарга болоод 89 он хүртэл хийлээ дээ, 89 онд чинь нөгөө янз бүрийн өмч хувьчлал гараад, би чинь тэгээд 90оноос хойш бараг худалдаанаас гарчихлаа ш дээ. Худалдааг чинь улсууд аваад чадалтай нэг нь цагаан өмч хувьчлалын тасалбараар, би тэгээгүй юм байгаа юм, одоо 39 жилээр пенсенд/тэтгэвэр/ гарсан ш дээ,тэгээд анх суманд бичээч хийж гарч байснаасаа хойш тэгээд би чинь намтар тийм зүгээр нэг жирийн хүмүүсийн намтартай л адилхан. Ядарч явсан шүү, тэгээд би чинь дандаа хүний нутагт би чинь нутгаасаа гараад 43 жил боллоо ш дээ, хорин хэдтэй залуу ирсэн, одоо 70 хүрлээ би. Иймэрхүү л явж байсан юм даа.
Саранцэцэг -
Та аавынхаа талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
Чулуунхүү -
Манай аав байна ш дээ, манай аав чинь тэгээд тэр лам байж байгаад ..,, би тэр лам байсан үеийг нь сайн мэддэггүй ш дээ.
Саранцэцэг -
Та хэдтэй байсан?
Чулуунхүү -
Би ч 26-тай лам байхад нь би төрөөгүй байсан байхгүй юу, 39 онд төрсөн байхгүй юу, манай аав чинь хорин хэдэн оноос 35 он хүртэл ламын тэр дамжаад одоо тангад ном үздэг байсан хүн байхгүй юу, тэгээд манай аав чинь номонд их сайн ш дээ, цээжтэй. Тэгээд аав артелийн мастер лам нарыг тэгж устгаад, артелдаа мастер хийхгүй юу, тэрийг их олон жил хийсэн, 10, 20 жил хийсэн байх. Тэгээд аав чинь тэр үед.,
Саранцэцэг -
Артелийг удирдаж байсан уу, ямар нэг юм гардаж хийж байсануу?
Чулуунхүү -
Мастер хүн гэдэг чинь шалгана шүү дээ, одоо чи надад нэг гутал авчраад үзүүлэхэд л аав тэрийг нь үзээд л тэнцсэн байна гэвэл, тэгээд л. Тэгээд аав юм их оёно, гэрийн бүрээс гэрийн хөшиг мөшиг, шөнө оёод л сууж байна, тэгээд тэрийг чинь бас хөлстэй байсан болов уу, юм оёсны хөлс гэж.тэгээд л оёдлын хөлс авдаг байсан болов уу. Тэгээд мастер тэр үед чинь албан хаагч нэртэй, хэдхэн ямаатай, тэгээд манай аав чинь жаахан л артелийн дарга марга болох гээд зүтгэдэг, тэгэхээр нөгөө лам байсан хүн гээд авдаггүй. Мяндагтай лам байсан юм шиг байгаа юм. Өөрөө тэрнийгээ сайн хэлдэггүй юм. Тэр жаахан ахмад лам гэдэг юмуу, одоо, тэрийг нь би одоо би сайн мэдэхгүй ш дээ. Тэгээд л манай аав чинь ажил хийсээр байгаад л, сүүлд артелийг ингээд буулгаад хаячихсан, тэгээд манай аав чинь сургуулийн аж ахуйн эрхлэгч, нэгдлийн аж ахуйн эрхлэгч гээд одоо, баахан ажил дандаа аж ахуйн ажил хийгээд явсан, сампин мампин гээд. Тэр үед чинь модон сампинд тоо эргүүлдэг хүн чинь л сайн нягтлан бодогч шүү дээ, тийм ажилтай байсан юм. Тэгээд манай аав чинь тийм том алба хааж яваагүй, тэгээд намайг чинь хойш, би чинь техникумд явахдаа аавд хэлээгүй, хуйвалдаад явчихсан, сумаас явахдаа, хойш явахдаа хэлээгүй.
Саранцэцэг -
Хэлбэл яах байсан?
Чулуунхүү -
Өө, явуулахгүй. Тэр сургуульд намайг техникумд явуулахад чинь зүгээр хот газар очиж сахилагагүйтнэ, шоронд орно, хулиган мулиган болно гэж боддог юм байгаа биз, манай аав чинь хүнийг гадагш гаргах дургүй
Саранцэцэг -
Өөрийнхөө хажууд л?
Чулуунхүү -
.Тийм. Өөрийнхөө хажууд, 26 нас хүрсэн байхгүй юу. Тийм хүн байхгүй. Тэгээд манай энэ доод талын дүү чинь доод талын 2, 3 дүү чинь надыг бодоход жаахан зальтай тэд чинь зарим нэг дунд сургуульд ороод бариад, юу яасан, манай 2 дүү чинь хоёулаа хойно ТМС төгссөн, нэг нь байхгүй, манай эрэгтэй дүү сургуулиар явж байгаад сүүлд нь хаясан, манай аав чинь намайг хамгийн том нь гээд хажуудаа зарах гээд, тэд нар чинь тэгж зарагдахгүй, надыг бодоход сэргэлэн байхгүй юу, тэд нар ойртохгүй гэдгийг нь мэдээд намайг жаахан дуулгавартайгаар нь би ч 26 хүртэл байлаа даа.Тэгээд намайг Сэлэнгэд баазын дарга байхад ирсэн. Тэгээд би чинь авгай аваагүй, хүн шүү дээ. Та одоо намайг тэгж байсан. ..” Чи одоо авгай авахгүй яасан юм бэ гэж, аав чинь над дээр сар болоод өглөө цайгаа ууучихаад би чинь ажилдаа явчихна, гараад явчихна, аав орой ирэхэд нэг хоол нэг юм хийгээд сууж байна, ..Чи авгай авахгүй яасан юм, ...та авгай авах цагт нь авахуулаагүй юм чинь, би одоо хөгшрөөд яах юм, нэг ёсондоо намайг чинь өөрийнхөө юугаар ламаар жаахан явуулах санаатай. Тэгээд 90 онд Манхан суманд чинь тэр... юу яалаа ш ардчилал гарч ирээд хүний эрх чөлөө гэдэг юм чинь нээлттэй болоод лам хуврагийг шүтэх чинь сайн дурын хэрэг боллоо ш дээ. Тэгээд манай аав Манхан суманд хэдэн хөгшин лам нартай нийлээд сүм байуулаад, тэрний толгой лам нь байж байгаад өнгөрлөө ш дээ /нас барсан/ Тийм ном уншдаг, 1990 оноос хойш 99 онд нас барахад нь очоод ирсэн, 90 дөхөөд өнгөрсөн. Намайг чинь бас тэгээд хамгийн том хүү.. бас том дүү .........би тэрийг ёстой зөвшөөрөхгүй тэгээд бас намайг чинь өөрийнхөө бас нэг гарын л удам залгуулах гэсэн юм уу, намайг чинь гэр бүл болгох дургүй, тэгээд би чинь явсаар байгаад ийм юм болчихлоо ш дээ.
Саранцэцэг -
Таны бага насны үед чинь улс орон ямар байдалтай байсан бэ?
Чулуунхүү -
.Тэр.. тэр нөгөө нэг том одоо тэр чинь бараг одоо тийм сав бараг гэж байхгүй. Лам нарын хүрээний бас жасын тэр сүм дуган гэдэг чинь одоо аймшигтай гоё, дээр үеийн тэр гар урлал гэж, их том, дотор нь машин сүүлд тэр манай сүмийг нураагаагүй юм байна лээ.
Саранцэцэг -
Та тэр Төгрөгийн хийдийг хэлээд байна уу?
Чулуунхүү -
Тийм.
Саранцэцэг -
Төгрөгийн хийд яг хаана байдаг вэ?
Чулуунхүү -
Яг сумын төвд тэрийг чинь сүүлд одоо, хоршооны бараа эд нарыг машин явж ороод л тийм их зайтай одоо, тэр “UB Palas”-н юу шиг тийм сайхан дуган байсан ш дээ. Тэгээд сүүлд нь ёстой одоо бүгдийг нь алаад хаясан байна лээ. Тэр үед чинь бид сүм дотор ороод ... бага байхдаа ороод нэг их гоё гоё зурагтай хоршооны бараа бууж байхыг хараад л, хүүхэд байхад сүм дотор их явнаа, хүн төөрчих гээд болдоггүй, тэр үед чинь лам нар нь гараад явчихсан.
Саранцэцэг -
Их олон лам байсан уу?
Чулуунхүү -
. Өө тийм, 200 гаран лам байсан гэнэлээ. Тэгээд манай аав чинь яг тэдэнд...лам нар чинь юу яаж байсан юм байналээ, Ингээд албан тушаалынхаа зэрэглэлээр лагерладаг байхгүй юу. Хамгийн том лам нь эхэндээ, дараагийнх нь тэгээд. Тэгээд 200 гаран лам нар чинь 4 сарын дотор бүгдийг нь шөнө ирээд л, ачаад ачаад, бүгдийг нь ачаад явчихдаг, 32 онд. Би чинь 39 оноос хойш дөчин.../бодов/ 52 он хүртэл одоо хүүхэд нас байхгүй юу. Би чинь өдөрт аавын ажлын газар очоод л артелийн юугаар л явж байна. Гадуур дотуур нэг их явахгүй, зун болохоор хэдэн ямаагаа хариулаад л, тэгээд л алга болчихно. Өвөл болохоор сумын төв дотор гэртээ байгаад байдаг. Манай аав чинь их юутай хүн... тэмцэлтэй хүн. Өдөр цай май ууна гэж байхгүй, тэгээд л тэр контор дотроо сууж л байна. Би очиж хажууд нь сууж байгаад ирнэ. Тэр үед чинь манай аав сумын нөгөө юу, манай сум чинь мал ихтэй, малын тооллогод аав шиг хүмүүсийг л авч явна ш дээ. Тэгээд намайг чинь юм сур гээд мал тооллого 8 сарын 1-нд болдог, би тэр мал тооллогонд явна ш дээ. Тоолж чадна ш дээ. Аавтайгаа хамт яваад. Тэр “А” карт хийнэ. “А” карт гэдэг чинь мал тоолоод нас, шүд, эр, эм, тэгээд л тэр чинь тэнгэр шиг том карт байсан юм. Аавыг дагасаар байгаад л бичиг цаасны ажилд гайгүй болчихгүй юу, одоо манай аав чинь дотроо сампин энэ тэрд их сайн. Тэр үед чинь сампингаар л тоо бодохгүй бол тоо бодно гэж байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Төгрөгийн хийд, хоршоо, өөр юу юу байдаг байсан бэ, тэр үед ?
Чулуунхүү -
. Тэр үед чинь бас морин өртөө байна ш дээ. Морин өртөө гэдэг чинь суманд албаар ирсэн хүмүүс чинь хөдөө явна ш дээ. Тэр хүмүүст морь барьж өгнө. Дандаа мориор явна тэр улсууд чинь. Аймгаас сумын төвд очсон хүмүүс.
Саранцэцэг -
Хүн дагаж явах уу ?
Чулуунхүү -
.Өөрснөө. Сумын төвд морин өртөө гэж байгаа юм чинь одоо тэр морин өртөө гэж албаны улсуудыг унаагаар залгуулдаг, баахан адуутай, байгууллага байсан, засгийн морин өртөө. Тэр улсууд чинь морь унаж чаддаг хүн ирнэ, чадахгүй хүн ирнэ, зарим нь мориндоо булгиулаад зарим нь хөдөө явж явж сумын төвд байж байгаад ирнэ. Тэгээд тэр 49 он байхаа даа, 49 онд чинь морин өртөөг татаж буулгаад дандаа шуудангаар машин явдаг болсон. Тэр чинь ард түмнээс морийг нь аваад данслаад авчихсан. Ард түмнээс цуглуулсан морь шүү дээ. Тэгээд эздэд нь буцааж өгөөд морин өртөөг татаж буулгаад шуудангийн машинаар, авто хөсгөөр шуудан зөөдөг болчихсон. 49 он тэгээд, тэрнээс чинь хойш.
Саранцэцэг -
Анх та машиныг хэзээ үзсэн бэ?
Чулуунхүү -
. Аа би тэр 7-той, сургуульд ороогүй, байсан. Сумын төвд намаржин, зуслангаас орж ирчихээд. .. Хэдэн ямаа хариулж байсан чинь одоо, тэр үед чинь машин ганцхан тавцантай, юм хүнгэнээд давхиад ирсэн. Тэгсэн чинь машин ирж байнаа....тэрнээс чинь айгаад дэрсэн дотор нуугдчихгүй юу, хүн дайрдаг гэнэ, дайрах нь л гэж бодохгүй юу, тэгсэн машин хажуугаар өнгөрөөд явлаа. “ЗИС-5”гэж дөрвөлжин кабинтай машин анх ирж байсан ш дээ. Тэрний чинь дараа “эм ликаб” гэж жижиг суудлын тэрэг, одоо аймгийн дарга нар унадаг....Чи 67 гэдэг машин мэдэх үү, брезентен бүхээгтэй, Чи мэдэхгүй. Тэр үед чинь аймгийн дарга нар тийм брезентен бүхээгтэй дотроосоо хална гэж байхгүй ш дээ. Шуудангийн машин дээр суугаад хөдөө аймгаас хөдөө гарсан улсууд чинь зүгээр нэг дотроос хална гэж байхгүй, дах нөмрөөд шуудангийн машин дээр гарч сууна. Тэгээд л нэг бээрчихсэн юм. Аймгийн дарга нарын машин чинь дотроосоо хална гэж байхгүй дахтай л сууна.дах нөмөрчихсөн. Тэгээд тэр том машинаас тэгж яагаад сүүлд нь тэр сумын төв дээр аймгийн дарга ирэхээр удна, сүүлдээ машин дээр сонирхоод очдог. Тэгэхэд чинь 7-той, 8-тай байсан юм. Би бас оныг нь сайн мэдэхгүй байнаа, тэр... манай хувьдаа малтай улсууд их байна, манайх бол цөөхөн малтайд нь орж байсан. Тэгээд тэр малтай айлуудаас чинь албан журмын ноогдол авна ш дээ. Сүүлд нь тэд ноолуурт нь тэд, маханд нь тэд, уул нь ноолуураар нь тушаадаг байхгүй юу, ноолуураа аваад тушаачихаад мөнгөө авна тэр хүн, сүүгээ аваачиж тушаачихаад мөнгөө авна тэгэх ёстой. Тэгсэн чинь тэр юу нь хүрэхгүй, байхгүй юу, даалгавар нь. Том даалгавар өгнө ш дээ., Чойбалсан анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гэж. Нэг малд ноогдуулсан гэхдээ тэр нь хүрдэггүй юм. Тэгээд тэр ноос дутна, сүү дутна, мах дутна биз дээ
Саранцэцэг -
Тэгнэ.
Чулуунхүү -
Хоршоондоо махаа тушаана, мах дутахаар дандаа том малтай баян улсуудаас махаа худалдаж авч гүйцээдэг. Тэгээд тэрийг чинь бас гүйцээж өгнө. Гүйцээхгүй бол одоо аймгаас чинь Ардын Хянан Шалгах дээр үед чинь хянан шалгахынхан хүрч ирээд л шууд юу яаж байгаад л цуглуулж байгаад л,....За төлж чадах уу, чадахгүй бол тэр аймгийн төвд шүүх дээр яваад оч, тэдэн хоногийн дотор. Тэгээд шүүх дээр шийтгэгдэж байсан хүн зөндөө бий шүү дээ.
Саранцэцэг -
Шийтгүүлэх үү?
Чулуунхүү -
Шийтгүүлнэ. Улсын мал дутаасан, малын ноогдол үүрэг дутаасан гэж. Тэр чинь Чойбалсангийн I 5 жилийн төлөвлөгөө гэж байсан тэр. Тэрүүгээр чинь одоо тэгж байсан.
Саранцэцэг -
Тэр чинь одоо хэдэн оны үе билээ?
Чулуунхүү -
Чойбалсангийн I 5 жилийн төлөвлөгөө гэдэг чинь , тэр чинь ..., 50-55 он шүү дээ. 5 жилийн төлөвлөгөө.
Саранцэцэг -
1950-55 оны үед юм байна тээ?
Чулуунхүү -
1945-50 он хүртэл улсад заавал албадан нийлүүлэх бас тийм нэмэгдэл даалгавар өгч байсан, ард түмнээс бол албан журмаар авна. Аа тэр нь I 5 жилийн төлөвлөгөө чиньдараа нь 50 оноос 55 он хүртэл гарч ирээд тэгээд хэрвээ тэр чинь бас их бодолтой байсан байгаа биз, хэрвээ мөнгөө тушаагаагүй .., одоо малынхаа ноос ноолуурыг гүйцэж тушааж чадахгүй хүнд улсын нэгдсэн зээллэг гаргаж өгсөн. Их том овулгяци. Тэр овулгяцаар бас барьцаа авч өгдөг, малынхаа юунд бас авч байсан ш дээ, бас. Овулгяци чинь нэг их гоё гоё цаас өгч байсан юм. 20-тын дэвсгэрт, 10-тын дэвсгэрт, тэгээд тэр чинь сүүлд өө бараг 60 он өнгөртөл овулгяци байсан. Тэр чинь заавал таардаг гэж байгаа юм, заавал таарна, хэзээ нэгэн цагт. 60-аад он, саяхан жаран хэдэн онд намайг худалдагч хийж байхад тэр овулгяцийг чинь өртэй хүмүүс худалдагч хийж байхад улсад дутаасан тэр овулгяцийг хурааж авна. Тэр юугаар нь тооцоод дэвгэртээр нь тооцоод хэрвээ тэр хүн. Сонинд нийтэлнэ, тэр овулгяцийнх нь дугаарыг тэр сонинд нийтлээд тэр овулгяци болсон дугаар нь сонинд нийтэлсэн дугаар 2 таарвал тэр хүн мөнгөө авна, таарахгүй бол сүүлд нь тэр одоо бол улсуудад үзүүлж байсан халамж л даа, ядуучуудад чинь.
Саранцэцэг -
Ноогдол ашгаа төлж чадахгүй бол овулгяци авна?
Чулуунхүү -
Тийм. Овулгяци авна.
Саранцэцэг -
Нэг ёсондоо зээл авч байна?
Чулуунхүү -
Тийм, тийм
Саранцэцэг -
Тэгээд зээл авсны баримт болгож тийм юм тасалбар өгдөг байсан юм уу?
Чулуунхүү -
Тэр чинь тэгээд тэр овулгяцийг чинь голдуу нэг л албан журмын ноогдол үүргээ дутаасан тэгээд нэг дээр үед чинь нэг том том ажил хариуцаж байгаад улсад мөнгө дутаасан улсууд их байдаг ш дээ, мөнгө дутаана бараа дутаана тэгээд тэрэнд чинь одоо барьцаалах юмгүй болохоор овулгяцийг нь авдаг. Овулгяци чинь ард түмний амьдралыг сайжруулах хэзээ нэгэн цагт таардаг, ямар үнэтэй авч байсан юм, тэр үед мэдэхгүй, хямдхан мөнгө гаргаж 50 оны улсын зээллэг гэж тийм, янз янзын, 100-тын дэвсгэртээр, 5-т, 20-тын тэр үед Чойбалсан бас ард түмэнд хандсан нэг ёсондоо зөв алхам шүү дээ. Одоо тэр овулгяци 60 оноос хойш байхгүй болсон юм билээ. Сүүлд улсуудад тэгээд хурааж аваад тэр овулгяциар нь өрөө хаасан улсууд бас их байдаг юм ш дээ. Овулгяцийг нь хурааж аваад улсын банкинд нэгтгэж аваад банкинд орон нутагт бол тэр овулгяцийг нь номерлоод авчихна, тэгээд тэр улсын банкинд хураагддаг байхгүй юу, тэгээд тэр сүүлд нь хүчингүй болгосон уу, устгасан уу, яасан юм мэдэхгүй. Овулгяци чинь хэрэгтэй байсан.
Саранцэцэг -
Аан. Тэр бол хэрэгтэй л болсон юм байна тээ?
Чулуунхүү -
Тийм. Одоо тэр чинь нэг ёсондоо тэр 90-ээд оны үед цэнхэр ягаан тасалбар гарлаа ш дээ, бараг хүн болгон бараг насаараа,үр хүүхэд чинь бараг насаараа идэх хоолтой шахуу, тиймэрхүү маягтай л овулгяци чинь тийм юм байсан байхгүй юу. Тэгээд би чинь одоо тэр овулгяцийг чинь тийм хэрэгтэй юм гэж мэддэггүй байсан, манай хүүхдүүд дүү нар хүртэл тоглоод л, манай аав хэрэгтэй гээд л, тэр овулгяцийг, өө бүр багцаар нь манай авдранд байдаг байсан. Тэгээд тэрийг чинь..,
Саранцэцэг -
Яаж авах уу, тэрийг?
Чулуунхүү -
Тарааж өгсөн, дээр үед. Дээр үед тараагаад өгчихсөн байхгүй юу. Хадгалаад байдаг, хэзээ нэгэн цагт гарч ирнэ, тэр овулгяцны тохирол нь гарч ирэхээр нь тэр овулгяцаараа мөнгө авна. Авдгийм тэр чинь одоо. Манайх бол нэлээн олон удаа авсан даа. Тэгэхдээ таарах нь их цөөхөн дөө. 10 овулгяци дотор нэг хоёр нь таардаг байсан юм даа, нэг 100-тын дэвсгэрт таарлаа гэхэд 120 төг, ...20 төг дэвгэрт нь 100-тын төгрөг тэгж авч байсан.
Саранцэцэг -
Таны бага байх үед юм их ховор байв уу? Хүүхдийн тоглоом, идэж уух, өмсөж зүүх ямар байв?
Чулуунхүү -
Энэ одоо бид нараас арай өмнө их ховор, бид нар чинь ч одоо юм хямдхан байлаа ш дээ, би ч одоо ганц төгрөгтэй, байхад одоо хүн ирээд л бидэнд чинь ганц төгрөг өгнө, тэрүүгээр очоод дэлгүүрт очоод нэг 7 ш чихэр аваад идчихнэ, сайхан амттай сайхан балтай, оросын чихэр.
Саранцэцэг -
Аа оросын чихэр үү?
Чулуунхүү -
Тийм. Юм их хямдхан байлаа ш дээ, 5 төгрөгөө би өөрөө тэгж үзээгүй зүгээр, эх орны дайн 42 онд эхлэхэд .., 41 оны эх орны дайны үед нэг хэсэг бол юу байсан гэж байгаа юм, тэгэхэд л аа...ногоон цай 8 төг, хонь 5 төг, 3 төгрөгөөр ямаа авч байсан гэж байгаа юм, 3 төгрөгөөр сэрх ямаа авч идэж байна гэхээр хямдхан байгаа биз дээ. Мөнгөний ханш тэр чинь өндөр. Тэгээд би чинь бас л гайгүй үед нь би чинь 61 онд худалдагч болоход чинь мөнгөний ханш сайхан юу, 5 төгрөгний үнэтэй, 5 төгрөгөөр их л юм авна ш дээ. Саяхан 90 он, одоо 90 оноос урдхан, хонины II мах 5 төг10 мөн, II мах 1 кг нь, би чинь баазын дарга байхдаа 100 кг мах бөөнөөр нь авахад 150 төгрөгөөр 20кг хонины мах, 7 төг 50 мөн, 20кг мах гэтэл одоо тийм юм байхгүй ш дээ, 150 төгрөгөөр л авч байлаа ш дээ.
Саранцэцэг -
Аа тэр үед бол цалин хэд авах уу?
Чулуунхүү -
Цалин, одоо би чинь .., худалдааныхныг цалингийн талаар их хавчдаг, нам засгийн бодлого тийм байхгүй юу, худалдааны улсууд чинь гараад нэг одоо одоо хүртэл, 100000 төгрөгний тэтгэвэр авахгүй ш дээ. Миний цалин бага байсан, би 15 жил баазын дарга хийгээд 6 жил би хэлтсийн дарга, 21 жил, мэргэжилтэн арван хэдэн жил хийлээ. Миний цалин ерөөсөө л 600 төгрөг, тэгээд би чинь одоо тэгж байсан, одоо миний хажууд ачаа ачаад вагоноос ачаа буулгадаг байсан хүн миний удирдлагын дор, яс махаараа зүтгэж байсан хүн, тийм улсууд гэхэд чинт одоо тэр үед 1000 гаруй төг, сард 3000, би бол 500, 600. Тэгэхээр одоо тэр улсууд чинь хэвээрээ байж байна ш дээ, тэгээд тэр ханшаараа гарсан. Сэлэнгэд очиход одоо надаас 200, 300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг манай зарим нь одоо байхгүй ээ, өнгөрсөн. Тэгээд хүнд ажил бас тэгэхэд би 600, тэр үеийн ханшаар, одоо 100000, 102000 авч байгаа юм. Тэгээд бид нар чинь ингэж байгаа юм, бид нар чинь бас эдний дарга байсан юм байгаа биз дээ,гэж. Тэгээд 90 оноос хойш, одоо энэ чинь 95 оноос хойш, 2000 оноос чинь л хойш л юмны үнэ галзуурлаа ш дээ, Чи ч гэсэн захыг нь үзсэн, мэдэж байгаа биз дээ, бас. Аман хувь сайтай улсууд шүү дээ, юм хямдхан байхад хямд юм эдэлж, идэж ууж өслөө ш дээ, бид нар чинь. Одоо тэгээд л их л хэцүү байнаа../бодлогоширов/. Энэ бол би ч яахав дээ, одоо ингээд сард нэг 100000 төг-ний тэтгэвэр надад болдог л юм, тэгээд намайг..,
Саранцэцэг -
Таныг төрж байхад чинь Халхголын дайн эхэлж байсан юм байна ш дээ?
Чулуунхүү -
Тийм, тэрийг би..,
Саранцэцэг -
Тэр талаар та ярихгүй юу?
Чулуунхүү -
39 онд, би 39 оны 7 сард төрсөн, яг тэр жил Халхголын байлдаанд улсууд явж байсан. Тэрийг би мэднэ. Тэгээд 45 оны чөлөөлөх дайнд, 45 оны, одоо 39 он, 45 он гээд ярьдаг ш дээ, сүүлчийн чөлөөлөх дайн чинь манай сумаас баахан улсууд явсан, манай аавын нэг дүү хүртэл яваад чимээгүй болсон, тэрийг бол би мэднэ, Бөөн хүн цэрэгт татаад л, дандаа цэрэгт татагдаад л, дандаа мориор тэр чинь машинаар ачна гэж байхгүй, сумын төвд чинь тэгээд л хуарагнаж байгаад л, нэг шөнө аваад л алга болдог.тэгээд тэр баруун талаас чинь морьтой, нэг хэдэн өдөр хуарагнуулж байгаад л тэгээд л ачдаг байсан юм байгаа биз, 45 оны дайн чинь одоо 1500 хүн манайхаас явсан, манай аймгаас явсан, тэгээд одоо тэр баатар төрсөн хүн цөөхөн л байгаа ш дээ, эргэж ирсэн хүн. Манай аавын дүү тэгээд байхгүй ш дээ. Хаачсан юм бүү мэд.
Саранцэцэг -
Ор сураггүй?
Чулуунхүү -
Тийм. Ор сураггүй алга болсон хүн хар мянгаараа байгаа ш дээ.
Саранцэцэг -
Лам нарыг баривчлах үед ч гэсэн лам нарыг шөнө ирээд ачаад явдаг байсан гэдэг, тэр тухай улсууд ер нь юу гэж ярьдаг байсан бэ?
Чулуунхүү -
Манай аав тэрийг ёстой сайн мэддэгийм ш дээ. Тэр жилийн би 97 онд очоод, би чинь 97 онд очсон, тэгэхэд манай аав их муу байсан л даа, аав дээр улсууд ирээд л тэр нэг юу..., Лам нарт нэг тэр хэлмэгдсэн лам нарт нөхөн олговор олгоход нэг баримт бүрдүүлэх ёстой гээд л сумын албан хаагчид аав дээр ирээд л аав бие нь их муу байсан юм чинь та нар үгүй ээ.., ...Яг хэн хэн баригдав аа, .. үгүй ээ та нар чинь хичнээн олон удаа авдаг юм бэ, гээд л... та нар чинь яасан цээж муутай улсууд вэ, одоо би ядарч байна гээд..Тэгээд манай аав чинь ингэдэг байсан. ...Арын эгнээнийхнийг ярья, арын эгнээнээс тийм тийм лам байсан, тэрийг эхний ээлжинд 6 лам барьсан, 2-р эгнээнд тэднийх байсан, тэр Агваан энэ тэр гээд л аав гараараа тоолж байгаад л, тэр шөнө 17-г барьсан, хамгийн сүүлд тэгээд Шийрэв гэдэг ачигдаад тэгээд хэдхэн хоночихоод эргээд ирсэн тэгээд 10-аад хоног болсон, их зальтай хүн байсан учраас..суларсан юу...,.юу яасийм уу яасан юм мэдэхгүй, зальтай хүн учраас тэгсэн ч юм уу, алдагдчихсан ч юм уу, ачиж явтал алдагдсан хүмүүс зөндөө байгаа ш дээ, бас.Тэр лам нар чинь бас дандаа л тийм ядарсан улсууд хаанаас байхав, чадалтай, залуу улсууд зөндөө байгаа ш дээ, ачиж явтал, замаас нь юу яадаг..,
Саранцэцэг -
Ямар шалтгаанаар юу гэж хэлж, барьж авч явах уу? Нэг тайлбар хэлж ..,
Чулуунхүү -
Тайлбар хэлэлгүй яахав тэр чинь. Чи тийм хүн, чи тийм хүнийг таних уу, тийм даргыг ч гэдэг юм уу, чи тийм хүнд зуучилж өгч байсан уу, тийм хүн.., чи ардын хувьсгалыг юу гэж бодож байна, ардын хувьсгал гарахад чинь чамайг тэр лам чамд юу гэж хэлж өгч байсан, тэр ламтан юу гэж байсан, хувьсгалд ор гэж байсан уу, урдаас нь зэвсэг бариад бос гэсэн үү, чи хэл. Тэгэхгүй бол тэгээд чамайг аваад явлаа, ганцхан сугадаад л тэгээд л ногоон малгайтай хүн машин дээр бараг шидэх нь холгүй, тэгээд аваад л явчихгүй юу.
Саранцэцэг -
Тэгээд хаашаа авч явах уу?
Чулуунхүү -
Үгүй ээ тэгээд л лам нарыг хуарагнуулж, Улаанбаатар луу авч яваад л одоо энэ Дамбадаржаагийн энд чинь баахан одоо энэ Дамбадаржаагийн юун дотор баахан юу байгаа биз дээ, сүм. Тэрний чинь одоо миний энэ байгаагийн одоо энэ Хамбын овооны энэ талд, баахан эд нар чинь хуарагнуулж байгаад бүгдийг нь буудчихдаг. Их том том юм зум мэддэг улсуудыг чинь гадаадад авч яваад, Оросын улаан комендантынхан аваад ир л гэж хэлдэг байхгүй юу, тэгж хэлдэг байсан юм шиг байгаа юм, тэгээд тэнд аваачаад л, хойно аваачиж, Оросын цэргийн шоронд хийж байгаад л баахан байцаалт авчихаад л тэгээд л бууддагийг нь буудаад л Хамбын овооны чинь энэ талд хичнээн лам байна гэж байгаа юм ш дээ, Хамбын овоо гээд юм байгаа биз дээ, саяхаан уржигдрийн цаад өдөр нэг телевизээр гарлаа ш дээ, тэнд чинь тэр лам нарын толгой тэр хохимой толгойг харав уу, тэр.Хамбын овооны энэ талд. Сүүүлд нь зөндөө авчирсан олдсон байсан тэр, тэнд хуарагнуулаад, нүх малтчихсан байдаг гэж байгаа юм ш дээ, нүх малтчихаад тэгээд тэнд нь аваачиж зогсоож байгаадтэгээд буудаад буудаад оруулчихдаг. Нүх ухчихсан газар байдаг гэж байгаа юм.Хамбын овооны чинь энэ тийм л байсан юм байгаа биз, тэгж байгаад л шөнө аваад л явдаг, тэгээд л очоод л буудаад л тэгээд л.
Саранцэцэг -
Аа тэр Төгрөгийн хүрээнд нэг 200-гаад лам байсан гэсэн, ер нь үлдсэн лам цөөхөн үү?
Чулуунхүү -
Цөөхөн байлгүй яахав. Цөөхөн ш дээ.
Саранцэцэг -
Голцуу хар мар болох уу? Тэгээд тэр
Чулуунхүү -
Тэгээд тэр үед чинь лам байсан томчуудыг бүгдийг нь бариад явчихсан нэг хичээл одоо тэр үсэг заалгаж байсан банди юм уу, одоо тийм улсууд нь үлдээд бусдыг нь бариад л явчихгүй юу.Гэхдээ тэд нар чинь бас л сүүлд мөчөөгөө өгөхгүй ер нь сайн сайн лам нараар хичээл заалгаж байсан улсууд чинь тэгээд л өөрснөө номтой болчихгүй юу. Тэгээд манай аав одоо энэ одоо ч тэнд сүм байгаа ш дээ, манай суманд. ......одоо хөгшчүүл нь байхгүй ш дээ, нас барсан тийм.
Саранцэцэг -
Хүмсүүд ер нь сүсэг бишрэл бурхан тахил юмтай л байсан байх, тэднүүсийгээ ер нь авч үлдэж чадсан бол уу, танай нутгийнхан?
Чулуунхүү -
Чадах нь чадсан биз.Тэгэхдээ манай аав ч одоо..../бодлогоширов/ манай аав тэр..., манай нутагт чинь, чи ч манай суманд очиж үзээгүй байх, их өндөр уул байдаг ш дээ, өндөөр, бүүр одоо эндээс Шархадны хирээний хадан уул бий, тэнд манай аав ч одоо хэдэн онд юм бэ дээ, баахан ном аваачиж тавьсан байхгүй юу, одоо тэр...боодолтой нь, их олон хүн тавьсан гэж байгаа юмаа, тэр чинь. Хаана тавьсан юм, залуудаа тавьсан, сүүлдээ хөгшрөөд 90-ээд оны эхээр очиж номоо үзсэн юм билээ, тэгээд олоогүй. Тэр тэгээд байх нь байгаа гэж байгаа юм, тэгээд аав чинь намайг 97 онд очиход манай аавд 3 их том мундаг бурхан бий. Нэгийг нь Төрөө үзсээн. Майдар, Манзшир, Богд Зонхов. Тэгээд намайг тэр жил очиход тэгж байсан....”Чи энийг авах юм уу, үгүй юм уу, чамд ч хэрэггүй байхаа даа, чи Оростой ойрхон байдаг, Орос руу гаргаад зарчихаж магадгүй гэж байсан....Үгүй ээ, би нааадхыг чинь авахгүй, наадах чинь ер нь бол нэлээн сайн, олигтой хүнд өгөхгүй бол бурхан буруу шүтвэл алдас болно шүү, та наадхаа нэг л боломжтой хүнд өг, та заавал хүнд өгөөд байхдаа яадаг юм бэ, зүгээр гандандаа аваачаад өгчихгүй юу, ганданд тавихгүй юу, ганданд бараг тийм юм байдаг ч үгүй юм, одоо ганданд ийм бурхан ховор болсон ш дээ, одоо манай нутагт айлын хүүхдэд байдаг юм гэнэлээ. Манай аав ч юмтай шүү, бас.
Саранцэцэг -
Тэр бурхнуудаа нууж л авч үлдэж дээ?
Чулуунхүү -
Нууж авч үлдэхгүй яадаг юм.
Саранцэцэг -
Ил гаргаад тавьчихвал одоо..,?
Чулуунхүү -
Тэр одоо тэр бурхан тэр.., Төрөө чамд хэлэхгүй байна уу, энэ Төрөөгийн Жаргал гэдгийнх нь Жаргал ах гээд яриад байдаг ш дээ, энэний нэг хүү нь энэ Жаргал гуайн аав нь гээд нэг хөгшин байсан юм, маш их бурхантай, уржнан намайг очиход чинь Цэвэлмаа над хэлж байналээ ш дээ, манай ахын тийм мөнгөн аяга, цөгц, бурхан, танай ааваар нэг ялгуулсан юмаа, би, гээд над хэлж байналээ, уржнан.Тэгээд танай аав ялгаж өгөөд, тэгээд тэр Лувсан дарга манай нэгдлийн дарга баахан нэгийг нь авсан, тэнд л одоо байгаа даа, Лувсан дарга авсан гэж над хэлж байсан.
Саранцэцэг -
За, за.
Чулуунхүү -
Аа тэр мөнгөн аяга, заяга нь яахав, тэр нь ч яахав, одоо тэр хэн ч авна ш дээ, бурхнуудыг нь учрыг нь олохгүй олдог нь аль мэдсэн юм байналээ, олж ялгаж өгсөн гэж байгаа юм, манай аавд авсан юм байхгүй, аваа ч үгүй гэж ярьдаг, ...Аав чинь л ялгаж байсан юм даа, ялгаж өгсөн, тэгээд би сүүлд Лувсан даргын тэр охин нь авсан юм шиг байналээ, тэгсэн.Тийм юмнуудыг тэгээд завсраас нь улсууд хожчихгүй юу, тэр Манханы манай сумын төв чинь орон нутгийн судлах музей гэж байсан ш дээ, тэгээд тэр хэнийх нь ч юм, баахан бурхан байсан, одоо тэнд мэдэх юм алга, сонин түүх мэддэг хүн байгаа даа, мэддэг улсууд нь алга, мэддэг улсууд нь хэрэв байгаад, байх юм бол сумын төвийн тэр балгасуудаар байгаа.
Саранцэцэг -
Аа одоо бол тэр Төгрөгийн хийд ажиллаж байгаа юу, бүр сэргээн засварлаад?
Чулуунхүү -
Одоо дээр үеийн хийд шиг юм хаанаас байхав, нэг айлын жижиг байшин тийм байналээ, одоо энэ нэг цэцэрлэг яслийн жижиг байшин шиг сүм гэж хэлэхэд хэрэггүй ш дээ, одоо бараг.
Саранцэцэг -
Лам хар нь одоо цөөхөн үү?
Чулуунхүү -
Аа нэг хэдэн хүн байсийм гэсэн, дандаа залуу лам нар, нэг хэдэн хүүхэд л байлаа ш дээ, одоо ч байгаа гэсэн ш дээ.
Саранцэцэг -
Аа тэр лам нарыг бариад явж байх үед хүмүүс тэр бурхан тахилаа далд хийгээд одоо бүр ном эд нар уншуулж муншуулдаг байснаа бүр больсон байгаа байх тээ ?
Чулуунхүү -
Тэгэлгүй яахав, тэр чинь одоо түйвээж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Хэрвээ тэрийг одоо мэдчихвэл яах бол? Бурхан тахилаа ил тавиад ном хур уншуулаад?
Чулуунхүү -
Дээрэмдээд л аваад явна ш дээ, тэр чинь. Бүгдийг нь шатаана биз, аягүй бол. Дотоодыг хамгаалах гэдэг чинь тэр үед ногоон малгайт гэж байлаа ш дээ, тэр үед дандаа лам нарыг барьдаг, Дотоодыг хамгаалах газар гэж.
Саранцэцэг -
Дотоодыг хамгаалах газар тэгж шалгаж байх уу, тээ?
Чулуунхүү -
Дандаа ногоон малгайтай, би тэрийг сайн мэдэхгүй. Тэр чинь шөнө машин дуугардаг, тэгэд тэр айлуудын дунд машин зогсдог, буут цэрэг ирчихсэн, тэнд, ногоон малгайтай улсууд ирээд л, буугаад л буугаад л, айлуудаар ороод л ингээд л, дээлээ өмс, одоо тэг, одоо гар, юмаа ав гээд л очоод л, явчихдаг, Дотоод явдлын яамныхан. Дотоодыг Хамгаалах Газар гэдэг чинь мундаг газар байсан ш дээ.
Саранцэцэг -
Төр засаг тэгээд энийгээ тайлбарлаж байсан уу, тэр үедээ?
Чулуунхүү -
Тэр үедээ яаж тайлбарлах юм, тэр чинь. Зөв л гэж бодож байхгүй юу, тэгэхдээ бол байна ш дээ, тэгэхдээ эд нар чинь ерөөсөө ганцхан ардын хувьсгалд дургүйцсэн улсууд л тэгж байхгүй юу, Ардын хувьсгалыг лам нар чинь ардын хувьсгалыг ямар сайндаа тэр чинь бас л мундаг арга хэмжээ авсан байгаа биз дээ, Богд хааныг бүр шууд аваад хаячихгүйгээр тэр ардын хувьсгал мандчихсан, бүр эхэлчихсэн байсан, Богд хаан чинь шууд лам нарыг баривчлах юм бол тэр чинь болохгүй ш дээ, Богдхаан чинь том эрхтэй, тэгээд Богдхаанд чинь эрх өгөөд одоо хэмжээгүй эрхт Богдхаан та, Засгийн эрхийг барь, Богдхаанд эрхийг өгчихөөд хэдхэн хэдхэн сарын дара Богдхааныг төр засаг унагаад зөвхөн та шашныхаа хэргийг барь, тиймгүй болбол одоо та одоо нөгөө газраа уншуул гэсэн юм байгаа биз, тэгэхдээ тэр чинь лам нар юу.., маш их эсэргүү бол маш их байсан тэр том нарыг л лам нар чинь дандаа тийм дунд тушаалын улсууддаа үүрэг өгч ардын хувьсгалыг унагаах гэсэн тэгээд тэр чинь 32 оны эхээр хүчээ аваад тэгээд тэр чинь бараг хувьсгалыг нэг ёсондоо устгах гэж байсан улсууд шүү дээ, тэгээд л тэнд нь хоморгонд нь баахан улсууд өртөөд л..,
Саранцэцэг -
Аа танай аавыг чинь цагаадаж магаадсан тийм юм бол байхгүй юм байна ш дээ?
Чулуунхүү -
Тийм юм байхгүй, мэдэхгүй. Аав над хэлдгиймаа, тэр.
Саранцэцэг -
Лам байж байгаад хар ажил хийгээд артел байгуулаад, ингэж явсан болохоор.., ?
Чулуунхүү -
Тийм, манай аав тэр том түшээтэй хүн биш..,
Саранцэцэг -
Аа тэр Төгрөгийн хийдээс том лам нараас сүүлд ...гэж дуулсан юм, би?
Чулуунхүү -
Аа мэдэхгүй. Нэрийг нь мэдэхгүй юм чинь, цагаадсан хүн зөндөө байгаа ш дээ, одоо танай Төрөөгийн аавын ахын одоо тэр хэд билээ байз, одоо тэр цагаадаад тэгээд Отгонбаяр тэр мөнгийг нь аваа биз дээ, тэр хэн лам гэдэг билээ? Би нэрийг нь мартаж.
Саранцэцэг -
Би тийм хүний тухай дуулсаан?
Чулуунхүү -
Манай аав тэр жил очиход над хэлсэн ш дээ, тэр Төрбатын аавын дүү нь билүү, би тэрийг нь сайн хэрэгсдэггүй болохоор тэгээд Төрөөд.., танай аавын тийм хүн, одоо аав чамайг тэгж хэлж байналээ, над ..Чи Төрөөд очиж хэлээрэй, одоо энэ улсууд нэг нөхөн олговор олгоод байна, Төрөөд хүртэж магадгүй, Төрөө л уул нь одоо авах ёстой доо, тэгж хэлсэн би Төрөөд. Би тэнд тэгээд сүүлд нь уржнан нөгөө Отгон ах нь авчихсан юм шиг билээ, авах нь авсан тэр чинь том лам байсан, тэгээд л одоо 29000 хүн цагаадаж байна, гэж байна ш дээ, 40000 хүнээс. Мөнгө авсан нь 29000 аваагүй нь хичнээн байдаг юм мэдэхгүй,
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөнийталаар хэр сайн мэдэх үү?
Чулуунхүү -
Мэднэ ш дээ, Нэгдэлжих хөдөлгөөн чинь намайш жинхэнэ 4-р анги төгсөхөд 52 онд.., юу яалаа. Эхэлж байсан, тэр чинь хувийн, Нэгдэлжих хөдөлгөөн чинь ард түмний өөрийнх нь санаачлага юм шүү дээ, дээрээс нь мундагдаагүй ш дээ, тэр чинь тийм хөдөлгөөн гарч ирээд л тэгээд л, хэсэг бүлэг хүмүүс нэгдэлд малаа би 100 малтай байлаа, 100 малтай ч хамаагүй 1000 малтай ч байсан хамаагүй байсан, өргөдөл гаргаад нэгдэлд аваачаад хонио өгчихнө.Одоо нэгдлийн гишүүнд элсээд тэр чинь аягүй мундаг авдаг байсан ш дээ, ...За авах уу, үгүй юу гээд гар өргүүлж авдаг, нэгдэлд элсүүлэхэд чинь эхлээд тэгдэг ш дээ, сүүлд нь тэгээд бүр хялбарчлаад л нэгдэлд сайн дураараа л улсууд чинь туйлдаж мал ихтэй байлаа ш дээ, малаа маллахаасаа бас жаахан залхуураад тэгээд тэр нэг албан журмын юм гэдэг чинь ноос, үс, сүү тэр чинь хэцүү ш дээ, зүгээр түргэхэн нэгдэлд өгч л сайхан болж байхгүй юу. Нэгдэл чинь бүх юмыг хурааж аваад, дахиад эргүүлээд малчдад хуваарилчихна. За тэр энэ 1000 хонийг аваа, нэгдлийн мал шүү, наадах чинь. Та маллавал хөлсийг нь авна, үхүүлж болохгүй төлнө,...За та ашиг шимийг нь ашиглаад, та одоо тэгээд жилд нэгдэлд нэг төчнөөн , 10 кг өгдөг юм уу, яадаг юм, за тэгээд энийг сайн хамгаалаад үржүүлээд, өсгөж үржүүлээд тэгээд нэгдэл чинь одоо, манай сум чинь 300, би чинь тэр үед бичээч байсан болохоор мэднэ ш дээ, 300, 600 малчин ард нэгдэлд элссэн, тэгээд л сүүлд нь өөгүй баянгууд нь тэрийг чинь нэгдэлд элсэхгүй болохоор тэр малын чинь картыг ...карт гээд малыг нь тусад тоолно, 1000 малтай өөрсдийнг нь хатгаад л чи ингэж үйлээ үзэж байхаар нэгдэлдээ өгчих малаа, тэр чинь харам сэтгэл байхгүй юу, тэгээд тэр үеийн мал чинь ямар сайхан малтай билээ, тэгээд намар чинь бид нар чинь жилийн эцсээр малаа эргүүлж аваад, маллаад ажил хийнэ ш дээ, тэр улсууд чинь тэр нэгдэлдээ, тэр нэгдлийн мал авсан юм чинь, ажил хийнэ, бүүр жилийн эцэст нэг том хурал хийж байгаа юм, тэгээд мал малласны тэр орлого олсны жилийн эцсийн ашиг хуваарилна, гэж ярьдаг, өө тэр чинь том зүгээр, хэдэн өдрөөр л хурал хийгээд л сумын дарга чинь зүгээр хүн бүхэн дээр чинь одоо.., Чулуунхүү 4 ямаа, 3 хонь 5 тогоо тариа, ингээд л хүн хүн дээр л ярина ш дээ. Тэгээд ашгаа хувааж аваад зарим улсууд их мөнгөтэй байсаан, барилга бариулж байсан, мал маллаж байсан улсууд чинь их мөнгө авна ш дээ, тэгээд тэр би ч хүртэл одоо тэр, их л том .., би ч одоо ганц, ..., би байна ш дээ, ...би аавд хэлж байсан даа, эцгийнхээ нэрийг босгоод яахав, би нэгдэлд байхдаа 12 жил ажил хийсэн, надад бол нэг ч удаа цалин дээр гарын үсэг зурж авч байгаагүй, авч үзээгүй.
Саранцэцэг -
Яагаад тэр билээ?
Чулуунхүү -
Үгүй ээ, яахав, би тоохгүй. Тэгээд л аав ирэхдээр авчихдаг байсан, Би архи уухгүй, тамхи татахгүй архи уух юм бол тэгээд л алуулна ш дээ, аавд бол. Тэр талаар ярилтгүй. Намайг тэгтэл нь...биднийг ямар гоё сахилгатай, тэр бидний үеийн залуучууд архи мархи гэдгийг мэдэхгүй тэгээд би манай тэр худалдааны ангийн дарга одоо байгаа тэр хүн, ...Чи чинь ажил хийж байгаа хүн үү, үгүй юу, чиний одоо цалин чинь.., чи чинь одоо цалингаа авахгүй яасан юм, аав нэг ирэхдээ авчихаад явчихсан байдаг би тэгээд тоодог ч үгүй, над хааяа нэг ганц артельд байсан хүн гэсээр цагаан ултай гутал авч өгнө дөө хааяа нэг. Тэгээд миний цалинг яадаг ч юмуу, аав л алга хийж байсан. Тэгээд би чинь энэ чинь дээр хөдөлмөр өдөр гээд байдгийм ш дээ, цалин авахгүй нэгдэл бол, хөдөлмөр өдрөөр тооцдог, тэр чинь хөдөө мэддэггүй тэр чинь, өдрөөр цалин авахгүй тэр чинь, албан хаагчид нь цалин авна, аа нэг 3,4 сар болж л хөдөлмөр өдөр нэг тэд болж гэж ашиг хуваарилж байгаа жилийн эцсээр нэг ганц баахан мөнгө авна даа,тариа мариа, мах шөл, тэр л..,
Саранцэцэг -
Мал өгөх үү?
Чулуунхүү -
Мал өгнө. 5 ямаа, 6 хонь гээд. 5 тогоо тариа төчнөөн уут ногоо, тэгээд л баахан баяжина даа. Тэгээд нэгдэл чинь бас их сайхан, улсуудыг их амраасан ш дээ, тэгээд нэгдэл чинь бас тэр олон түмний хөрөнгө цуглуулж авчихаад бас их үйлдвэр байгууллаа ш дээ, барилгын үйлдвэр, жижиг хувийн энэ модон эдлэл гээд л, тэгээд нэгдэл энэ тэр устгасан хүн хэн билээ, энэ..., ардчилал л устгаа биз дээ.Тэгээд нэгдлийг чинь ингэсэн байхгүй юу, Цэдэнбал чинь намын 13-р их хуралд..,
Саранцэцэг -
Хэдэн онд уу, тэр чинь?
Чулуунхүү -
62-65, 65-аас .. 62-65 он. Цэдэнбал чинь тэгж хэлсэн ш дээ. Одоо Монгол орон хөдөө аж ахуй үйлдвэрийн орон байсан хөдөө аж ахуй хоршоолсон орон байсан хөдөө аж ахуй нэгдэл дангаараа нийгмийн хувийн аж ахуйг нийгмийн социалист хуваарьт шилжүүлж нийгмийн өмч болсон хөдөө аж ахуй, аа дээрээс нь улсын том үйлдвэр байгуулаад Монгол улс чинь мал аж ахуй-хөдөө аж ахуйн орон боллоо ш дээ, тэгээд тэр чинь сүрхий хичнээн сайхан ажилтай байлаа даа, хичнээн үйлдвэрүүд байгуулж байлаа даа, тэгээд л одоо байхгүй ш дээ.Тэгээд бод доо, Сэлэнгэд би чинь, Сэлэнгэд Монголын 4 том үйлдвэр байсан ш дээ. Мод боловсруулах, гурилын үйлдвэр, чүдэнзний үйлдвэр, бүгдийг алга хийсэн ш дээ,тэгээд одоо хувиараа тэгээд одоо хувьд нь дахиад эргүүлээд бүгдийг нь тэгээд малчид, сүүлдээ нэгдлийн малчдад малыг нь эргүүлж өглөө гээд яриад байгаа ш дээ,тэр чинь гаргаснаар нь өгөөгүй ш дээ огт, 50 юмуу, 1000 хонь авсан хонь авсан юмуу, 30, 40 хонь авсан юм уу, тэгээд тэр шал дэмий худлаа, фантаз юм байхгүй юу, тэр.эргүүлээд өгсөн малыг нь малчдад, малыг нь эргүүлж өгсөн, тэр чинь яриа болохоос биш, бүгдийг нь эргүүлж өгөөгүй ш дээ, өөрснөө нэгдлийн дансанд авч нэг хэсэг бөөн мөнгөтэй олигархи улсууд нь тэгээд алга хийчихэж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Тэр үед бол нэгдэлжих хөдөлгөөний үед тэр нэгдэлд орохгүй дургүй улсууд байсан л юм байна тээ?
Чулуунхүү -
Байлгүй яадаг юм, тэр чинь нөгөө хувийн их олон малтай улс чинь нэгдэл өгөхөөр чинь юу ч үгүй болчихно,
Саранцэцэг -
Тэд нар тэгээд яах уу?
Чулуунхүү -
Тэгээд одоо яахав, тэгээд нийтийн жишгийг дагаад л малаа өгөөд л орно.Тэгээд л орохоор чинь нэгдэл эргүүлээд та малаа малла аа, нэгдлийн л мал шүү харин наадах чинь, таных биш шүү, тэгээд л танд эргүүлээд л өгчихөж байгаа биз дээ, тэр чинь сайхан л байсан ш дээ, нэгдэлд. Юу л болсон нэгдлийн гишүүн тийм, тэр үед л их сайхан байдаг, би чинь 3 жил овоо л их мөнгөтэй болчихсон,
Саранцэцэг -
Хүмүүс бол ер нь нэгдэлд сайн дураараа л нэгдэлд элсээд л орчихдог байж тиймээ?
Чулуунхүү -
Тийм. Албадаж тэр болохгүй л дээ, тэр чинь. Орохгүй хэсэг улсууд байж л байсан ш дээ, тэгээд л сүүлд нь өөрснийхөө эрхээр л орохоос өөр арга байхгүй ш дээ. Нэгдэлд очиж хэдэн малаа тушаачихаад тэгээд тэр чинь эргүүлээд малаа авчихаж л байгаа хэрэг байхгүй юу тэр чинь маллаж байгаа болохоос биш, тэрнээс биш нэгдэл бол ерөөсөө олигтойхон маллавал өөрөө л авна ш дээ.тэгээд нэгдлийн мал шүү дээ, тэр чинь. Хувийн мал биш. Тэгэхдээр нэгдэл бол их сайхан, нийтлэг газар байсан ш дээ.ард түмний амьдрал чинь хичнээн сайхан сайжирлаа, хувиараа их малтай байсан улсууд чинь одоо зарц аваад, зарцаар ажиллуулаад их малтай улсууд чинь. Тэгээд зарц нар нь тийм өөдтэй сайжирсан ч юм байхгүй, малдаа өвс тэжээл бэлдэж чадахгүй,тэгээд малынхаа юуг дийлэхгүй байхгүй юу, тэгэхээд нэгдэл жинхэнэ бүх юмыг чинь л өөрөө л хийчихнэ ш дээ, ажилчид одоо юуны хүчээр. .. малдаа тэжээл бэлдэнэ гэхгүй, тийм улсууд чинь бэлдэж чадахгүй байгаа юм чинь тэгээд нэгдэлд өгөхөөс арга байхгүй ш дээ, нэг зуд болбол тэгээд бүгдийг нь зүйл дуусгана. Нэгдэл бол хөдөөний ард түмний амьдралыг нэг хэсэг дээш нь гаргасан ш дээ. Одоо улсууд зүгээр энэ хоршоолсон аж ахуйг энэ юугаар, хүний амьдралыг сүйрүүлдэг юм бичээд байгаа юм, тийм юм байхгүй ш дээ тэр чинь. Лениний төлөвлөгөө гэдэг чинь ондоо, хоршооллын төлөвлөгөө гэдэг чинь ондоо, манайтай адил тийм биш, тэгээд улсууд зарим нь худлаа донгосч тэгж байгаа болохоос биш.
Саранцэцэг -
Нэгдэл тэгээд олон гишүүдтэй болоод дараа нь бас үйлдвэрүүдтэй болж байсан гэж байна тиймээ?
Чулуунхүү -
Тийм.
Саранцэцэг -
Тэнд нь тэгээд ямар улсууд ажиллах уу, ямар ямар үйлдвэр?
Чулуунхүү -
Одоо тэгээд нэгдэл чинь.., Төрөө бид 2-ын тэр байсан сум чинь бүр алдартай сум шүү дээ, Ховдын Манхан чинь дарга нь баатар болсон, хөдөлмөрийн баатар. Тэрүүн шиг сайхан ажилтай нэгдэл байгаагүй, улсуудаа элсүүлж аваад туслах үйлдвэрийн бригад гэж байгуулаад
Саранцэцэг -
Туслах үйлдвэрийн бригад аа, за?
Чулуунхүү -
Аан. Тоосго цохьдог бригад, байшин барьдаг бригад гэж. Мод чулуу, гэрийн модон эдлэл хийдэг бригад, Хар-ус нуурын шагшуурган дээр шагшуурга өвс шахдаг бригад, хадлан хийдэг бригад, тэгээд одоо сүүлд нь мал үржүүлдэг бригад хонь хээлтүүлдэг бригад, бүх юмыг гартаа авчихсан юм чинь нэгдэл. Тэгээд тэр улсуудыг.., тэр чинь мөнгөждөг мөнгөждөггүй янз бүрийн улсууд байгаа ш дээ, тэгээд л ажиллаад л, олны дунд ороод хүн дагаад ажиллаад л, олны дунд ороод хүн дагаад ажиллаад ажиллахгүй яахав, сурдгаа сураад л, манай сум ч бүүр алдартай. Тэр үед чинь туслах үйлдвэр.., /ханиав/ манай сум чинь 52 онд байгуулагдаад тэгээд намайг 68 онд намайг гарахад байна ш дээ, 65 онд гарахад 13-хан жилийн дотор ёстой сум мод цэцэрлэгжүүлдэг бригад тэр суманд мод тариад хавар болохоор чинь зүгээр, чи энэ модыг хариуц байнга усалж бай, цэцэрлэг талбай байгуулаад энэ их том сум байсан ш дээ, одоо байгаа тэр, тэрний ором сүүлд. Амархан хөгжсөн ш дээ, дарга нь хөдөлмөрийн баатар, одоо ч амьд байгаа ш дээ. Дээгүүр, улсад дээгүүр ордог сум шүү дээ. Нэгдлийн гишүүд чинь их ухамсар хөдөөний улсууд чинь зайлуул даа, хүний урдаас их дуулгавартай байна ш дээ, тэр үед чинь одоо. Тэгж сурталчилж, үзэл суртал сайн хийж, сурталчилгаа сайн хийж байхгүй юу. Нам чинь хүнийг тэгж сайхан юу яадаг байгаа ш дээ.Таанууд нэгдэлдээ орвол амьдрал дээшилнэ, хүмүүс дуулгавартай ард түмэн ч байна, аа тэгээд л орлоо, өө тэгээд амьдрал хичнээн сайхан байна, хадлан тэжээлээ өөрөө бэлдэхгүй, нэгдэл бэлдээд өгчихнө, хашаа хороогоо өөрөө барихгүй, нэгдлийн гишүүд бариад өгчихнө, тэгэхээр энэ чинь..,
Саранцэцэг -
Бүх юмаа хамтын хүчээр?
Чулуунхүү -
Тийм, хамтын хүчээр. Тэр чинь хамтын хүчний давуу тал гэдгийг сурталчилж энэ тэр радиогоор хүртэл хангинуулаад л, ингээд л төвөөс чинь телевизээр өглөө болгон л ялангуяа намар хадлан мадлан хураалтын үеэр чинь ажил ёстой, одоо нам бол жинхэнэ сурталчилгаа хийдэг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Та тэр соёлын довтолгоо гэж сонсч байв уу, таныг бага байхад соёлын довтолгоон гэж гарч байсан юм уу?
Чулуунхүү -
Сонсолгүй яах юм, намайг чинь албан хаагч болсны дараа Соёлын довтолгоо эхэлсэн ш дээ. Тэр чинь бас л одоо намын бас нэг л одоо үзэл суртлын хүчтэй явуулга шүү дээ, ард түмэн бол хир буртагнаасаа салж чадахгүй, сумын төвд халуун ус байхгүй бараг,
Саранцэцэг -
За ?
Чулуунхүү -
Сумын төвд халуун ус байхгүй сум байлаа ш дээ, дээр үед. Зөндөө байсан. Тэгээд нэгдэл өнөө хүнд.., халуун усанд оруулахын тулд тэрийг нь бариад өгчихнө, орох нь уу, үгүй юу. Оруулна, заавал. Тэгээд халуун ус барьж өгөөд үүдэнд нь талон тасалдаг хүн суулгачихна. Халуун усанд оруулаад л байна ш дээ, ор гэж шахна. Айлуудыг чинь ор хөнжлийн цагаан даавуу 3 ээлжийн цагаан даавуутай бол одоо энэ нэгбүрчлэн үзлэгээр явж л байлаа,
Саранцэцэг -
Айлуудаар?
Чулуунхүү -
Айлуудаар. ..За танайх чинь хэдэн ээлжийн цагаан даавуутайв? Энэ нэг байна, энэ байна, энэ хүүхдийнх. ..За хэдэн нүүр гарын алчууртайв? Соёлын довтолгоо хийдэг байлаа ш дээ. Соёлын довтолгоо гээд. ..3 алчууртай юу, За болж. ..Усанд орсон данс байна уу, Байгаа. Эхлээд улсууд чинь сурчихдаг юм ш дээ, хүмүүс чинь. Халуун усанд ороод тэгээд. Манай суман дээр чинь тэгээд халуун усанд орно.., тэгэхэд чинь Сэлэнгэд 2 дахь соёлын довтолгооны үеэр чинь Зэлтэрт бүр сурталчилгаа хийж явлаа ш дээ, Зэлтэрийн САА-д.
Саранцэцэг -
Соёлын 2 дахь довтолгоо гэж?
Чулуунхүү -
Их мундаг довтолгоо тэр чинь.
Саранцэцэг -
Анхны довтолгоо нь таныг бүр бага байхад болжээ?
Чулуунхүү -
Тэр чинь сүүлд арай жаахан.., за одоо таны ном уншдаг.., анхных чинь намайг суманд байхад байсан юм, намайг чинь сумын бичээч хүн байна, чи. Гэртээ заавал номын сантай бол, баахан ном худалдаж авсан, тэр нутгаасаа явахдаа би, хоёр гурван зуун номтой байсан, одоо алга л болчихсон байналээ, тэр жил очиход. Номын сантай, уншсан номын юутай, анхны соёлын довтолгоо тэгж байсийм. Заавал номын сантай байна гээд. Манай аав хүртэл захиалсан сонингоо модонд хавчаад хананаасаа өлгөчихсөн, манай аав тэр үүдний тэнд л сонингоо өлгөчихсөн байна, тэднийд яваад л очдог, ..манай аавын тэр сонин.. аа за. Чулуунхүү, чиний? Би баахан Лениний зохиол Ц.Дамдинсүрэнгийн зохиол авчраад хийчихсэн, ...Чи уншиж байгаа юм уу, ..уншилгүй яадаг юм, энэ чинь. Зав гарахгүй байгаа юм чинь. ...Би шөнө уншдаг юм, аа номын сантай, сонинтой. Аа тэгээд л гэртээ сайхан боловсон угаалтууртай, тэр үед чинь шаахай, хүн бүхэнд бай гэх нь холгүй, бид нар чинь ямар гэртээ тэгж.., Сүүлдээ Сэлэнгэд очиход Сэлэнгэ чинь харин баруун аймгийг бодоход бас л соёлтой газар шүү дээ. Сэлэнгэ ч ер нь соёлтой ш дээ, баруун талыг бодоход. Улсууд нь жаахан, Сэлэнгэ жаахан төв, зам дагуу, байгаа болохоор төв зам дагуу юм нь хүртэл тийм, зам дагуугийн улсууд арай л жаахан соёлтой байдаг шүү. Би бодож байсан. Энэ Зэлтэрийн.., Зүүнбүрэнгийн САА-н эвлэлийн хорооны дарга хэлж байсан, баруун талд ч танхайдуу, бүдүүлэг ч байдаг. Би ч Сэлэнгэд анх ирчихээд ямар сайхан газар вэ, улсууд нь их соёлтой, тэгээд ядахдаа монгол дээлтэй хүн ч.., Би ч тэгж Сэлэнгийн төвд монгол дээл өмсч, хормойгоо чирээд явж байгаа хүн хараагүй. Би чинь 67 оны.., 68 оны тийм, вокзал дээр буучихаад юу ч газар мэдэхгүй, 1968 оны 7 сарын 8-нд улсын баяр болоход 2-хон хоног дутуу байхад хүн ч танихгүй тэгээд л, вокзал дээр очиж суугаад л, тэгээд л. Хүн ч таних биш, худалдааны ангийн нэг өвгөнтэй танилцаад тэгээд энд чинь монгол дээлтэй хүн байдаг юм уу, танай энд? Базар гуай гэсэнд: ...Бараг байхгүй ээ, чи аль аймгийн хүүхэд үү? Би Ховдынх. Аа аргагүй, танай Ховд 9 шидийн үндэстэнтэй улсууд. Тэрний хажууд манай энэ чинь хот газар байхгүй юу, тэгээд тэр соёлын довтолгооны юугаар чинь яваад л айл бүхэн дээр орно ш дээ. Шөнө нэгбүрчлэн орно ш дээ. Зарим нь ч хаалгаа онгойлгож өгөхгүй, зарим нь унтсан. Ороод л тэгээд л нэг их том том юм ярина ш дээ, бид нар. ..Алив, та яагаад ийм хөнжилд унтаад байгаа юм, углаа аваад ир. Одоо хийх гэж байна. Өө маргааш ирэхэд чинь.., өнөө шөнө суугаад тэр даавуугаа оё.
Саранцэцэг -
Бүр тэгж?
Чулуунхүү -
Аан. ..Өө яг энд байгаа, даавуу авчихсан байгаа. За гаргаад ир, үзчихээд, ..За хийнэ шүү, маргааш даавуугаа. Шүднийх нь сойзыг үзчихээд ..Угаа наад шүдний сойзоо, одоо гарын алчуур ийм байж болохгүй ш дээ, ..аа заана ш дээ, тэд нарт чинь одоо. Тэгж хэлж өгнө ш дээ.
Саранцэцэг -
Зааж хэлж өгнө?
Чулуунхүү -
Сонин уншиж байна уу, та. Зарим үед тэгдэг байсан ш дээ. Сонин уншиж байгаад уншсан номынхоо тэмдэглэл хийсэн байх ёстой тэгж байгаа юм чинь. Тэр ч одоо больё зүгээр. Харин сонингоо уншаад ойлгодог байх хэрэгтэй гэж. Сонин одоо хичнээн сонин захиалсан гээд л, манайх одоо “Намын үнэн” сонин захиалаагүй ээ, гэвэл,..За тэгвэл 3 хэвлэл захиалах хэрэгтэй юм байна шүү, ..За, за.
Саранцэцэг -
Айл бүр үү? за.
Чулуунхүү -
Тийм. 3-аас доошгүй хэвлэл захиалж байж л.., Намын үнэн гээд суучихаж байгаа юм. Одоо зарим нь сонин захиалж байгаа юм, та нар бүр захиалуул гэж үүрэг өгнө ш дээ. Тэгээд хэрэв сүүлд нь дахиж шалгалт та нарын явсан газраар хийхэд тийм дүнтэй байвал та нарын томилолтын мөнгийг өгөхгүй гээд л ингээд л. Соёлын довтолгоо бол ард түмэнд маш их юм өгсөн юм шүү дээ. Соёлын довтолгоо.
Саранцэцэг -
Ард түмний амьдралд болбол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн?
Чулуунхүү -
Бичиг үсэг.., Одоо би чинь 50-иад онд 48 онд сургуульд орсон гэхэд би чинь тэр үед хүмүүс боловсролгүй, би чинь 4-р анги 52 онд төгслөө, би чинь ахмад хүн шүү дээ, тэр үед чинь би жаахан байсан, надаас одоо арван хэд ах, одоо 20, 30 настай тийм улсууд бараг бичиг мэдэхгүй, манай нэг ах цэргээс халагдсан, бараг бичиг мэдэхгүй их алдаатай бичнэ, тэгээд тэр сургууль.., тэгээд намайг чинь сургуулиас аваад оччихсон, аав ээж 2, тэгээгүй бол би ч өдийд овоо дээгүүр албан тушаалтай байгаа ш дээ. Овоо боловсролтой. Тэгээд энэ тэр үед хүмүүс хүүхдээ сургуульд өгөх их дургүй байлаа ш дээ, хүчээр авна.
Саранцэцэг -
Хүүхдүүдийг?
Чулуунхүү -
Тийм. Хүчээр авна, хүүхдүүдийг. Одоо хүний араас ирж сургуульд суу гэж хэлэхгүй байгаа биз дээ, тэр үед чинь за танай хүүхэд юу яана, сургуульд оруулсан уу, аваад явна, одоо маргааш өглөө яг сургууль дээр аваачна шүү, тэгж байж бүр хүчээр авахуулдаг байлаа ш дээ.
Саранцэцэг -
Айлуудаар ухуулга хийх үү? Хэн ухуулга хийх үү?
Чулуунхүү -
Ухуулга хийнэ ш дээ.Сургуулийн бүр нас нь өнгөрчихсөн,сумын ухуулагч нар гэж баахан улсууд байна ш дээ, суманд. Багаас суманд ажилладаг. Аймгаас суманд ажилладаг ухуулгаар. Тийм улсууд. Сургуулийн үеэр чинь суманд яваад баахан ухуулагч нар гарна ш дээ. Сумын албан хаагчид л байхгүй юу, морь унаад л. Тэгээд л.Тэр айлын хүүхдийг сургуульд оруулж өгнө, тэдэн настай хүүхэд бичиг үсгийн боловсролгүй, бичиг үсэггүй сургуульд орох нас нь өнгөрсөн тийм улсууд албаар одоо бараг харандаа цаас тавьж өгдөг, жаахан бичиг гадарладаг хүн бол бичиг үсгийн бүлгэм байгуулж сургаж байсан байхгүй юу. Тэр чинь тэгж албадаж бичиг заана ш дээ. Албадаж хүмүүст бичиг зааж байлаа. Тэгээд ард түмэн чинь сургууль дээр хүүхдийг албадаж шахаад ямар ч гэсэн 4-р анги төгсөөгүй хүн гэж бараг байхгүй болсон ш дээ. Сүүлд 60-аад онд одоо тэр бол бүр байхгүй болсон, би бол 4-р анги төгсөөд л тэгээд л хаясан. Тэгээд тэр ихэнх нь бол сургуульдаа ороод тэгээд л явцгаасан ш дээ, аав ээж 2 намайг зарах гэж тэгж байхгүй юу, хань болгож мал харуулах гэж. Би бол хэлдэг л байсан. Одоо манай аавыг чинь манай сумын төвийн улсууд тэгдэг байсан. Үгүй ээ, та энэ хүүхдүүдээ сургуульд явуулаач, өвлийн 4 сар л өвлийн 4 сар, өвлийн 4 сарын чинь гэртээ юу ч хийхгүй ш дээ. Зун болохоор 5 сард ямаагаа аваад гарна, тэгээд 8 сар хүртэл. Тэгээд нэг 3 сар ямаа хариулаад тэгээд л энд хүрч ирээд л бид чинь ажилгүй. Хайран цаг.
Саранцэцэг -
Өвөл тэгээд сумын төв дээрээ л сурна биз дээ?
Чулуунхүү -
Тэгнэ ш дээ. Сумын төв дээрээ л сурна. Тэр дээр үед чинь бага сургууль бол сум бүхэнд бараг бага сургууль тэгээд томхон сургуулиуд сүүлдээ 7 жилтэй, 10 жилтэй, ер нь сум бүхэнд намайг анх бага сургуульд 52 онд байхад дунд сургууль байхгүй ш дээ. Дандаа намайг бага үед сургууль дандаа бага сургууль байна.
Саранцэцэг -
Тэгээд хүмсүүд бас хүүхдээ өгч явуулах дургүй, бас мал ахуйдаа өөрсөндөө гэр орондоо нэмэр болгох гээд тээ?
Чулуунхүү -
Тийм. Төрөөгийн эгч нэг сайхан хүүхэн байсан юм, их мундаг сурна. Тэрийг чинь манайд авчирдаг байсан юм даа,тэгээд сургуулиас нь гаргачихсан. Одоо бараг тэр нэг өвөл болохоор үхэр хариулуулах хааяа нэг сумын төвд ирж эвлэлийн үүрийн семинар хийнэ гэнэ дээ, тэгээд нэг сумын төв дээр ирж семинарт сууна, зайлуул. Тэгээд ер нь сургуульд өгөх дургүй дээ, зарц хийх гээд байгаа юм чинь. Төрөө харин яаж яваад төрөөг нэг юм төгсгөсөн юм билээ тэгээд тэрнээс хойш л гайгүй болсон доо, надаас урагш бол улсууд бол бараг л сургуульд бараг л өгөхгүй санаатай байсан ш дээ.
Саранцэцэг -
Та тэгээд Сэлэнгэд ирчихээд байж болоход Соёлын довтолгооны 2 дах довтолгоон болж байж тээ?
Чулуунхүү -
Тийм.
Саранцэцэг -
Та тэгээд сумдуудаар явж байсан юм уу?
Чулуунхүү -
Явалгүй яах юм. Тэр чинь аймгийн:..,
Саранцэцэг -
Бүх сумдуудаар явсан уу, Сэлэнгийн?
Чулуунхүү -
Тэр чинь аймгийн төвд Соёлын довтолгооны комисс гэж байгаа ш дээ, аймгийн даргаар толгойлуулсан. Тэгээд л тэд нар чинь соёлын довтолгоон ирэх жилийн тэдэнд их холоос өгдөг ш дээ, их юм хийнэ ш дээ соёлын довтолгоон чинь эхлээд ард түмнээр тийм юм хийлгэнэ гээд л, тэгээд л одоо намайг чинь аймгийн төвөөр чинь албан ажил л жаахан л ажилтай л бол бүгдийг нь тэгээд л тэр тэр суманд Соёлын довтолгооноор очиж одоо намайг чинь Эрүүлийг Хамгаалах Газрын /ЭХГ/ дарга Мөнхөө байна ш дээ, энэ чинь Орхоны САА-н их эмч байж байгаад Сэлэнгэд очсон, би Баруунхараагаас очсон, тэр чинь аймгийн ЭХГ-ын дарга, ЭХГ-ын дарга Мөнхөөгөөр ахлуулсан бригад Шаамар, Зэлтэр, Зүүнбүрэн лүү соёлжилтын үзлэгээр явнаа, Эвлэлийн хороон I даргаар ахлуулсан бригад тэр Зүүнбүрэн, Зүүнхараа, Шаамар 14, 21 хоногоор явчихна, бид нар.
Саранцэцэг -
Өө за за хуваарилаад?
Чулуунхүү -
Тэгээд хуваарилаад тэр айлуудаар бүр юм хийлгэ, 2 хоноод л нэг айлуудаа эргэж очно ш дээ, юм хийж өгөхгүй тэд нар чинь. Цагаан даавуутай болоогүй, ээлжийн хувцас байхгүй, нүүр гарын алчуур байхгүй, одоо сонин монин уншдаг болго, тэгж байж юу яана ш дээ. Тэгээд л нэг юм явж явж ирнэ дээ, тэгээд баахан л явж явж, явж л урьдчилсан дүн гаргана. Тэгж байтал хамгийн сүүлд нь тэгээд л хөдөө явна ш дээ. Жилийн өмнө зарлаж байгаа юм чинь, улсын хэмжээгээр. Сэлэнгэ аймагт соёлын довтолгооны жил гээд. Тэр чинь аймаг аймгийг бүсчилж явуулахгүй бол улсын хэмжээнд зэрэг 1 жил болдоггүй байна ш дээ, Сэлэнгэ аймагт СД-ны юу, үзлэгтэй гээд. Тэгээд л түүгээр чинь Яамдууд бас хамгийн сүүлчийн юунд л баахан сайдууд толгойлуулсан 10 гаруй машинтай хүн л ирнэ ш дээ. Тэгээд л тэр хөдөөгүүр яваад л, Чулуунхүү хаана хаана ямар газар явсан, Зэлтэр, Зүүнбүрэнд. Заа, энэ улсуудыг дагуулаад энэ машинтай яв гээд л тэгээд л аймгийн төв дээр чинь мундаг хурал хийгээд л, шагнадгийг нь шагнаад л, муулдгийг нь муулаад л тэгээд л гавшгайч гээд, өө баахан цоохор цаас өгнө ш дээ “Соёлч айл” “Соёлч албан байгууллага” тэгээд тэр соёлын довтолгоон чинь үнэхээр их юм өгсөн ш дээ, би ч бодохдоо ямар ч байсан..,
Саранцэцэг -
Хүмүүс яаж хүлээж авсан?
Чулуунхүү -
Эхлээд яахав дээ, хөгшчүүлийг л...Залуучууд бол хүлээж авна ш дээ, СД-ыг СД хүний өөрийнх нь өдөр тутмын хэрэгцээний юм болохоор одоо тэр авахаас яахав. хүлээн авахаас өөр арга байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Энэ улс орон, төр засгаас СД-ыг яагаад хэрэгтэй гэж үзсэн юм бол? Тэр үед тийм шаардлага болоод байсан байж таарах нь ээ?
Чулуунхүү -
Хэрэгтэй. Социалист орнууд чинь социалист гэж байгаа орнууд чинь заавал тэр бусад барууны хөрөнгөтөн орнуудаас манайх чинь тасарчихсан социалист орнууд дотроо хамгийн хоцрогдсон нь манайх байхгүй юу. Тэгээд социалист орнуудын хэмжээнд хүргэе, одоо ямар ч байсан яр тэмбүүгээсээ салсан, Монгол орон одоо 2 дахь нь бол тийм юу хэрэглэсэн байхгүй юу. Монголчууд яр тэмбүүнээсээ салсан одоо соёл бичиг үсэгт сургая. Монголын ихэнх хүн нь бичиг мэдэхгүй байна, 52 одоо тэрийг одоо хүн бүхэн мэддэг ш дээ, намайг чинь жаахан хүүхэд байхад дандаа орос эмч нар тэр үед тэмбүүтэй хичнээн их хүн байлаа, би нүдээр үзэж байсан юм чинь. Одоо тэр хамаргүй хүн хичнээн их байлаа? Чи мэдэхгүй. Хамаргүй хүн, яр шархнаас тэмбүүтэй хүн. Хамаргүй хүн их байсан. Манай тэнд, аа тэгээд хамуутаад таталдчихсан, намайг сургуульд бага сургуульд байхад ГАЗ камер гээд тэмээ утдаг камерт хүүхдүүд утдаг байсан, хамуурчихаад тэгээд 52 онд байна уу, тийм 50 онд. Манайх 2 том үзлэг орос эмч нарын үзлэг. Баахан эмч нарыг юу яасан ш дээ, Монгол орон даяар. Сүрьеэ өвчнөөс салгасан яр тэмбүүгээс дандаа орос эмч нар зүгээр...палатка/майхан/ тавьчихсан, хөдөө болохоор зарим айлуудын гэрийг дайчилж аваад нийлүүлээд, дандаа камер шиг хүн нэг бүрийг үзэж байсан ш дээ, тэгж байсан ш дээ.
Саранцэцэг -
Хүн нэг бүрийг тэгээд яаж үзүүлэх үү? Шаардлагаар уу?
Чулуунхүү -
Тэр чинь багийн дарга нар чанга байна, үзэхгүй бол одоо тэгээд арай л шоронд хийдэггүй байсан байх. Ер нь тийм том ажил байгаа юм чинь Оросын эмч нар ирчихсэн, өө зүгээр тэд нар чинь сүрьеэгийн нэг юу байсан, отряд отряд гэж байсан юм, дандаа орос эмч нар. Тэгээд монголчууд байна, тэр дотор тэмбүүгийн одоо, арьс өнгөний үзлэг гээд, арьс өнгөний үзлэг л гэж ярьдаг байсан тэрэн дотор өвчтэй хүн ч бий, өвчингүй хүн ч бий. Ихэнх нь л одоо тэр л одоо өвчтэй гарч байсан юм билээ, улаан тариа гэж бүх хүн л бараг улаан тариагаар тариулна бихенол гэж бий ш дээ, би чинь 52 онд манай аав ээж бид гурав 6 курс улаан тариа хийлгээд нэг нь 12 байдаг ш дээ, нэг намаржин л явсан юм даг. Тэр улаан тариагаар чинь тариулна. Ер нь л хүн бүхэн дээ. Эмнэлгийн үүдэнд л очерлодог байсан. Тэгээд тэр чинь одоо цус нь л муу гарлаа л гэж байсан, ямар юу нь тэнд байсан юм хэн мэдэхэв, цус нь муу гарлаа гээд. Тэр чинь лав 52, 3, тавин хэдэн он хүртэл юу хийсэн шүү. Тэгээд дараа нь монголчууд өвчнөөсөө саллаа, яр тэмбүүгээс. Одоо монголчууд харанхуй юмнаас нь салгана, бичиг үсэггүй тэгээд яасан..., энэ чинь дотооддоо авах улсуудыг арга хэмжээ ш дээ. Довтолгоон зарлая. Бичиг үсгийн бүлгэм байгуулна, 7 жилийн сургуулийг, бага сургууль 4 жилийн сургуулийг 7 жилийн сургалттай болгоно гээд 7 жилийн сургууль тэр үед 50-иад оны үед ховор байсан даа, аймгийн төвд нэг л 10 жил байсан. Сургуулиудыг байгуулаад л ард түмнийг бичиг үсэгтэй болгоно, их юм хийсэн шүү, одоо тэгээд тэр 52 оны тэр эрүүл мэндийн үзлэгт ч би хүүхэд л байсан даа, цэргийн камер шиг л байдаг, өө тэр нүцгэлүүлээд эрэгтэй эмэгтэй хамаагүй, баахан гэрт хувцсыг нь тайлуулж хаячихаад л, баахан палаткан дундуур чинь зүгээр нүцгэн .., явуулчихна ш дээ, эмч бүхний өмнө л. Очиж үзүүлээд л, үзүүлээд л. Бичиг аваад л, тэгээд л өвчтэй гарсан нь хэд хоног алга болчихно.
Саранцэцэг -
Тэгээд эмч нар тэнд олон хоногоор ажиллах уу? Тэнд бүр.
Чулуунхүү -
Тэгж байсан ш дээ. Юу олон хоногоор гэж. Бараг л 2,3 жил явсан юм тэр чинь.
Саранцэцэг -
Өө за, жил дараалан.
Чулуунхүү -
Тэр сум сум хэсээд тэд чинь. Тэр чинь арьс өнгөний үзлэг нэг нь тэр үед тэмбүүтэй хүн дээр үед их байдаг байсан, тэмбүү гэдгийг ёстой мэддэггүй, тэр үед одоо тэр хамуутай хүүхэд л их байсан, ямар ч байсан, тэгээд тэр чинь яадаг юм бол гэхээр байна ш дээ, мэддэг ч үгүй, би хамуурч байгаагүй зүгээр. Дотуур байрны хүүхдүүд хамуурчихаад ингээд, манай сумын төвд хамуутай тэмээ утдаг тийм толгойг нь гаргачихаад дотор нь юугаар утдаг, тэнд аваачиж хүүхдүүдийг утдаг байсан ш дээ. Тэр чинь муухай үнэртэй тэгээд тэр сургуулийн дотуур байранд байгаа хүүхдүүдийг чинь халуун ус тийм шүршдэг халуун ус байхгүй юм чинь , түмпэнд халуун ус хийчихээд тэр чинь яаж юм болохов, сургуулийн манаач нэг дотуур байрны манаач хэдэн цагаан түмпэн тавьчихсан, усаа халаагаад л 2,3 шанага ус хийгээд л, тавьчихна, хүүхдүүд тэгээд биеэ угаасан болоод л, гараад явна, тэгээд тэр улсууд чинь өвчтэй байж л таарна ш дээ, тэгээд сүүлд нь тэр хамууны юу, үгүй ээ, тэгээд хүүхэд бүхэн ийм сайхан, охин яагаад хамуутай байдаг юм гээд л, эмч нар тэгээд л, загнадаг байсан.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгооны үеэр чинь соёлжилт үзэж явахаас гадна бас бичиг үсэг шалгаж явдаг байсан уу?
Чулуунхүү -
Тэгэлгүй яахав. тэр чинь хүний хамгийн I юм чинь бичгийн соёл шүү дээ, тэгээд бичиг зааж өгнө, тэгээд сургуульд хамруулна.тэгээд тэр чинь 1 хэсэг юу яаж байлаа ш дээ. Бүлгэм гэж одоо чи мэдэхгүй. Багийн бүлгэм гэж байгуулдаг байсан юм, нэг ажил сургуулиас гарсан, сургуулиас хоцорчихсон, нас нь өнгөрчихсөн, сургуульд суух нас нь өнгөрчихсөн, тийм улсуудыг чинь ер нь жаахан л 35 үсэг гадарладаг л бол тийм хүмүүсийг аваачаад тэнд бичиг заалгуулна ш дээ, чи тэр улсуудад 35 үсгийг ямар ч байсан нүдлүүл тэр чинь соёлын довтолгооноос урд хийгдсэн бэлтгэл нь тэр,бүх хүмүүсийг бичиг үсэгтэй болгоно, бичиг үсэг тайлагдана, бичигтэн гэхээр чинь шал ондоо, тэгээд сүүлд нь арай гайгүй болоод, бүх нийтийг бага сургуулийн боловсролтой болгоно гээд тэр соёлын довтолгооны эхлэл л дээ. Тийм байлаа тэр. Одоо тэр...2,3 жилийн өмнө ч байж лбайлаа ш дээ, энэ юуны. Яармагийн наад талын цэргийн ангийн хэсэг залуучууд огт бичиг мэдэхгүй, гэж байна ш дээ. Тэр яармагийн гүүрний наана манай дүүгийн охин ажилладаг байхгүй юу, ердөө бичиг үсэг мэдэхгүй, тэгээд тэр сонин дээр гарсан байлаа ш дээ, ах дүү нарынхаа амрыг эрье гэсэн тийм өгүүлэл,тийм 20 настай хүн одоо орж л байна ш дээ, цэрэгт ирж байгаа. Энэ цэрэгт ирж байгаа бараг одоо сайхан бичдэг хүн нэг ч байхгүй хөдөөнөөс ирсэн улсууд одоо ч бас болоогүй л байна ш дээ. Соёлын довтолгоон дууслаа, бүх юм тэгээд дууссан, одоо тэгээд хэрэгсэж байх хүн алга байна ш дээ. Тэгээд соёлоор бичиг үсэгт сургая, эрүүл мэнд байлгая, ариун цэвэр байлгая, бүх юмыг л нэг ингээд л нэг сайхан яриад л хүн бүхэн л нэг сайхан задгай эрдэм номгүй болох гэж байна ш дээ, хэцүү байгаа биз дээ? Гэтэл одоо тийм сайхан..., намайг чинь 4-р анги .., Дондогжав багш бичиг үсэг мэдэх нь мэддэг, сайхан бичигтэй хүүхдүүд байна уу, сайхан бичигтэн шалгаруулна гээд би бас нэлээн дээгүүр байж л дээ, сүүлдээ нөгөө сайхан бичиг байтугай үсэгний толгой танихгүй хүүхдүүд зөндөө гарч ирж байгаа юм чинь
Саранцэцэг -
Аа тэр бага сургуульд байхад чинь монгол хэл бичгээс гадна,сайхан бичиг гэж цэвэр бичгийн хичээл орж байсан уу?
Чулуунхүү -
Цэвэр бичгийн хичээл орж байсан ш дээ. Аа өө тэрийг чинь их хатуу, яг тэр шугаманд нь гоё л бичихгүй бол зүгээр ингээд дугуйлж тавьчихаад л, явчихна ш дээ, тэр тавьдаг журналынхаа дүнг тавьдаг дүнгээ журнал дээр аваачиж тавьчихаад сүүлд нь засч өгөхгүй ш дээ, цэвэр бичгийн хичээл гэж гоё бичдэг хичээл байсан ш дээ, тэгээд эд нар чинь цэвэр бичихийн тулд их сайхан гоё бичдэг би ч одоо сайн.., бас нэг Доржравдан гээд гоё бичдэг багш тэр над.., Үгүй ээ, мөн их балбадагсан, чи заавал гоё бичиж сур гээд одоо цэвэр бичгийн хичээл орж байгаа юм бишүү..,
Саранцэцэг -
Аа тэр крилл бичиг үү, хуучин монгол бичиг үү?
Чулуунхүү -
Крилл. Хуучин монгол бичиг чинь намайг 1-р ангид байхад нэг ганц сар заагаад орхичихсон ш дээ. Одоо юу, хуучин бичиг байна ш дээ, би чинь хуучин монгол бичиг заалгаагүй одоогийн хүүхдүүд заалгаад байгаа биз дээ, хэдэн жилийн өмнө зааж байсан даа.
Саранцэцэг -
Хүүхдүүд бол одоо үздэг болсон байна лээ.
Чулуунхүү -
Тийм ш дээ. Юу яаж энэ тэр хүүхдүүд хэл энэ тэр сонинг хамаагүй уншиж байх чинь билээ.
Саранцэцэг -
Та УБ-т хэдэн онд ирсэн бэ?
Чулуунхүү -
УБ-т 68 онд.
Саранцэцэг -
Хөдөөнөөс УБ хотод ирсэн чинь УБ хот ямархуу санагдав?
Чулуунхүү -
Өөрөөсөө л ичиж л.., Би чинь хувцас хунар муутай, тэгээд чамд хэлсэн ш дээ, анх сургуульд орж ирээд би чинь нутгаас гараад мэдэгдэхгүй, аавд ч хэлэлгүй оргоод ирсэн юм чинь яаж хувцас хунартай байхав. 68 онд чинь би тэр техникумд явна гэдгийг чинь хэлээ ч үгүй, аавд. Худалдааны даргад аавд хэлээгүй гэдгээ хэлсэн, одоо ингээд л явна, 8 сарын 24-нд хотод очдог л юм бол чамайг заавал сургуульд оруулна, чадах юмуу, ...чадна аа, чадна. Тэгээд би онгоцоор явлаа шүү,чи 24-ний онгоцоор сууж чадах уу, тэгээд чи мөнгөгүй юу? гэсэн... Аа би нэг 306 төгрөг байсан, тэр үед онгоц. Гурван зуун арван хэдэн төгрөгтэй байсан, юу ч идэхгүй. Өөр юу ч байхгүй. Манай нэг ахын ээжийн дүү Ховдод байсан ш дээ. Нийгмийг аюулаас хамгаалахын хэлтсийн дарга. Очихоор нэг ч төгрөг өгөхгүй байгаа юм чинь, тэгсээр байгаад тэгээд 24-нд онгоцоор буугаад ирсэн, халуун ч өдөр байсан, шууд Худалдаа бэлтгэлийн Яаманд очсон, өө надаас өөр тийм хувцастай хүн байхгүй, би чинь нэг муу хар тэрлэгтэй, халуун ч байсан, хөвөнтэй тэрлэг шүү тэр чинь тэгээд. Хотын улсууд чинь тэгэхэд дандаа л сайхан ботинктой, оймстой тэгээд л явж байгаа юм чинь. Би чинь тэгээд бүтэн жил тэгээд юу яасан ш дээ, хувцас хунар бараг байхгүй, өвлийг нь өнгөрөөгөөд хавар тэгээд л.., тэр чинь стипендтэй, 230 төгрөгний, тэрүүгээрээ би, манай нэг Лхагважав гээд залуу байсан, над их тусална, .. За чи эхний удаа нэг сорочка авчих, дараагийн удаа хямдхан үнэтэй Румыны нэг дотор байдаг юмаа, пиджак тэгээд ...Хавар дулаахан болохдээр тийм юм аваад л, тэгээд л хотын залуучуудын эгнээнд жагсаж байгаа юм уу даа. Монгол дээлтэй, нэг муу хазгай явчихсан цагаан ултай гуталтай шүү, тэр үед чинь би хотын залуучуудаас ичээд бараг гарахгүй, сургуулийн Сэлбийн гүүрийн сургуулиас гараад л орой усны гудамжаар явган алхаад л, бараг гүйхээрээ шахуу гудамжаар очоод л, тэгээд л сүүлдээ бараг хүн тоохгүй шахуу явчихдаг. Сүүлдээ дэлгүүрээр ороод хувцас хунар муутайгаа ч сайн мэдэхгүй, бүр хэнэггүйтийм доль цохичихсон, тэр үед чинь хотын залуучууд чинь ёстой зүгээр л надтай хамт байдаг хүүхэд орой болгон л ёстой зангиагаа индүүдээд л, бүжгэнд явлаа гээд л алга болоод өгнө, аа би чинь хоол идчихээд л хичээлээ нухаад л сууна, харьцангуй өөр, шал ондоо амьдрал байгаа биз дээ.
Саранцэцэг -
Та хотод хаана амьдардаг байв?
Чулуунхүү -
Тэгээд харин би чинь юу яасан ш дээ, 68 онд ш дээ. Аав намайг араас дуудаж байгаа юм л даа, Хөө.. тэр чинь хүрээд ир гээд байгаа юм шүү, яах гэж явсан юм гээд. Манай аавын ахын нэг өвгөн намын дээдийн манаач хийж байсан юм, тэднийд очлоо. Надтай хамт байдаг ТЗ-ын техникумын оюутан чинь надыг бодоход онц сурна, толгой сайтай, тэр намайг хоёулаа одоо гэрт өвөлжье, би гэрт тэр чинь баян айлын хүүхэд шүү дээ, манай аавын дүүгийн хүүхэд ...Би өвлийн хүнсээ авнаа, чи яахвээ, чи тогоо л бариарай, би тогоо барьж чадахгүй шүү, тэгээд гэрээ хоёулаа Лхагваа, гэр барих ч хэцүү дээ, түлээ яах гэж байна, өө тэр яахав, би тээврийн яаманд Банзрагч гэж манай нутгийн таньдаг хүн байдаг, тэгээд нэг өдөр айлаас гэр авчраад нэг тийм жижигхээн гэр сайн өдөр... сайн өдөр гэрээ барьж авахгүй бол болохгүй , гэрээ барих гэсэн чинь хаалга байхгүй, ханаа босгочихсон, өө нөгөө жижиг хаалгыг нь мартчихаж, гээд л, одоо дахиж уулын ам руу явах унаа байхгүй, одоо энэ тээврийн товчоонд зах гарч байсан байхгүй юу, зах дээр очоод гэрийн хаалга олддоггүй, нэг савчихсан тийм хаалга авчирч, тэгээд бид 2 гэрээ тэр ч одоо өөрөө их юутай хүн л дээ, энэ тээврийн Яамны авто бааз гэж байсан, тэр юунд таньдаг улсуудаасаа намар нүүрс ч ямар хямдхан байсан юм, нүүрс авчраад тэнд 2 жил өвөлжсөн тэнд. Одоо яахав, би чинь 2-р курсээсээ цаашаа зүгээр тэгээд л хичээл мичээл гэж санаа зовохгүй, зүгэр л цэгцэрчихсэн, одоо зүгээр. Энэ техникумд чинь 4 жилийг гүйлгээд л гарна даа гээд төгсдөг жилээ нутагтаа очоод 1-3 жил явчихсан, тэгээд төгсөхөд нэг л жил дутуу, аав тэгээд .. За чи тэгээд болж л байгаа юм болбол, тэр дунд сургуулийн комендант хийж байсан, нэг багш ирсэн юм байнаа, намар очиж аавд нэлээн магтсан юм шиг байгаа юм, тэр ёстой танай тэр залуу их мундаг залуу байна гэж, сургууль дээр нь яваад очсон чинь, би тэр 4-р курсдээ, 3-р курсдээ би техникум дотроо байранд орсон юм, аа тэгж байна, ...нээх их эрт босдог залуу байдаг юм, хар өвгөн байна, дотуур байрны манаач, Чулуунхүү гэдэг хүнтэй уулзъя гэсэн, өө андахгүй байналээ, 108-д байдаг, аа одоо байхгүй, одоо тэр их эрт босоод алга болчихдог, одоо аягүй бол хичээл дээрээ л байгаа, тэгээд Баярсайхан багш над дээр очихгүй юу, ...Үгүй ээ чи чинь ямар .. Үгүй одоо болж дээ, нэг зорьсондоо л хүрч дээ, аав чинь одоо чамайг бараг сургуулиа хаяж байна уу, яаж байна гэсэн, ... Аа сайн байна гээд, надад нэг 5 төгрөгтэй , нэг бяслагны юутай, нэг жижиг шийгуа, надад тэгж очиж байгаа юм даа, тэгээд ер нь хүн чинь зориглоод явахаар чинь амьдралын тэр тухайн үеийн амьдралын тэр зориг зүгээр бол ямар ч байсан бүтдэг л юм билээ. Би 1, 2 жил дээрээ л муухай хувцастай, явна биз, ирэх жил 3 дах жил дээрээ гайгүй болоод тэгээд л бүр гайгүй болоод нэг төгсөөд авчихвал нэг газар очоод л нас ч одоо дээд сургууль төгсөх .... , мэргэжлээрээ хоолоо олоод идчихнэ, төгсөөд одоо намайг Сэлэнгэ рүү явна, ...Аа би Сэлэнгэ явмааргүй байна, аягүй шумуултай газар гэнэлээ, ...Аа чи яв, яв чи явахгүй бол өөр хэн явдаг юм, яв, яв. Их сайхан газраа Хангай нутаг, их гоё,танай нутаг шиг хар хад асгагүй, ..Чи Сэлэнгэд яв, тэгээд би Сэлэнгэд ..., урд жил нь САА-д явсан учраас мэдсэн юм, Шаамараар ингээд дайраад, ...Үгүй ээ, энэ чинь ямар гоё газар вэ, Зүүнбүрэн өнгөрөхгүй юу, модон дундуур л яваад байдаг үгүй ээ, ийм гоё газар ирж байгаа юм уу, энд чинь ёстой явдаг хэрэг, сургууль төгсөөд энд ирэх юмсан гэж бодож байсан юм, тэгээд цаг дээрээ яв гэсэн чинь нэг л явмааргүй санагдаад, тэгсэн нөгөө шөнө сүүлд нь бид САА-аас буцаад, аа нэг сайхан Тужийн нарсан дундуур л яваад байдаг, тэгээд л Сэлэнгэд очиж насныхаа ихэнхийг өнгөрөөлөө дөө, сайхан газар шүү Сэлэнгэ. Би ч одоо заримдаа зүүдлээд байх юм, би ч эдний хажууд бараг байдаггүй болохоор аа тэр хуучин газар зүүдлэгдээд, бараг би ч одоо дандаа юу яахаар л модтой нар, зүүдлэгдээд байгаа юм. Тэгээд л Сэлэнгэд дасчихсан нь тэр юм байгаа биз.
Саранцэцэг -
Хотод чинь машин тэрэг автобус унаа их байсан уу, тэр үед?
Чулуунхүү -
Байлгүй яахав.
Саранцэцэг -
Дээд сургууль техникумууд хэр олон байв?
Чулуунхүү -
Оюутнууд чинь, тэр үед чинь 7-хон дээд сургууль байгаа биз дээ, тийм ш дээ, 7,8-хан дээд сургууль. Тэр үед...., боломж байхгүй. Би чинь хааяа нэг ХААДС /хөдөө аж ахуйн дээд сургууль/ ...тоотой хэдэн сургууль, УИС, ХААДС, АУДС тэр 1-р дэлгүүрийн энэ талд байсан юм, одоо их сургуулиас ийшээгээ, ЭЗДС гэж байсан шүү, 2 ч удаа өөрчлөгдсөн, одоо тэр ШУИС-ийн байранд нэг байсан, Багшийн дээд сургууль байлаа, Биеийн тамирын дээд сургууль гэж байсан шиг санагдаад байгаа юм даа, тэгээд л цөөхөн хэдэн сургуультай,
Саранцэцэг -
Техникумууд?
Чулуунхүү -
Техникумууд олон байсан ш дээ, политехникум чинь офицеруудын ордонд байсан юм, дээшээ бүр, худалдааны техникум чинь яг Сэлбийн гүүрнийхээ хажууд багшийн техникум чинь яг багшийн дээдийнхээ хажууд, цэцэрлэгийн техникум тэнд байсан, ТЗ-ын техникум тэнд доор байгаа, барилгын техникум ч гэж байсан, одоо тэр барилгын колледж гэж байна ш дээ, тийм хэдхэн сургууль байсан.
Саранцэцэг -
Өө за.
Чулуунхүү -
Тэр чинь одоох шиг ийм хүнтэй байсан биш, их сийрэг. Гудамж, төв замаар явахад машин харагдахгүй бол гарна ш дээ, машин харж байж л гарна. Тэр чинь чөлөөтэй, тийм үе байлаа ш дээ. Одоо чинь багширчихсан байсан биш, ямар.
Саранцэцэг -
Гадаад хүмүүс байсан уу, тэр үед?
Чулуунхүү -
Байлгүй яахав, энэ чинь. Одоо энэ Америкийн дэнж байна ш дээ, одоо энэ 13-р хороолол, энэ чинь битүү орос байсан ш дээ, Тийм. 13-р хороолол гээд байна ш дээ, тэр саарал байшингуудыг чинь оросууд ирчихсэн барьж байсан ш дээ, Американ дэнжийн одоо энэ дандаа угсармал тэгээд сүүлд нь намайг явахын алдад оросууд энд ирж 3,4-р хороолол. 3,4-р хороолол чинь цэвэр оросууд барьсан хороолол шүү, гадны хүн бараг ороогүй, их барилгын ажил юу яаж байсан биш, тэгээд сүүлдээ, 1-р хороолол, 16-р хороолол, бүгд л оросын гар хүрсэн хүний хөдөлмөр шүү дээ.
Саранцэцэг -
Оросууд бол зөндөө л хотод байж?
Чулуунхүү -
Пиг дүүрэн оросууд.
Саранцэцэг -
Хятадууд ?
Чулуунхүү -
Хятадууд их цөөхөн, Би одоо хааяа нэг одоо тэр Америкийн дэнж чинь орос цэргийн суурин орос дэлгүүр 2,3-тай, Оросын дэлгүүрээр хааяа нэг очдог байлаа, оросууд чинь тусдаа дэлгүүртэй, үйлчилгээтэй ш дээ, одоо мэргэжилтний 20 чинь дандаа гадаадууд, дипломат улсуудад үйлчилдэг дэлгүүр байлаа ш дээ, хүн ерөөсөө ордоггүй, тэгэд сүүлд нь энд баазын дарга болчихоод тусгай үнэмлэхтэй ордог, бараа мараа үзнэ гээд, тэнд чинь гадаадын хүн оруулна уу гэхээс дотоодын хүн оруулахгүй, мэргэжилтний 20 чинь франц гадаадын элчингүүд оросууд, орос л манайхны ихэнхийг эзэлж байсан юм чинь оршин сууж байсан гадаад оросууд л их үйлчлүүлдэг байсан ш дээ, тийм дипломатууд, ховор бараа ихтэй.
Саранцэцэг -
Орос монгол улсууд хоорондоо ямар харилцаатай байв?
Чулуунхүү -
Монголчууд чинь орос л гэхээр тэгээд л, ах гээд л сүйд болж байгаа юм, орос ах нар гээд. Би чинь хойно жил гаруй болоход чинь одоо оростой бид чинь одоо оростой бид чинь тэнд 26 монгол байсан, 9 эмэгтэй дандаа монголчуудыг чинь өөрснийг нь 1 өрөөнд 2,2 монгол, 3,3 –ланг оруулсан, Орост орж ирээд л манайхан ч одоо би ч ямар урд нь Орост ирж байсан биш анх л хил давж надаас бусад нь зарим нь хойно хоёр ч дээд сургууль төгссөн, оросууд гэхээр сүйд болно, оросууд орж ирээд бид нарыг чинь нэг хагас бүтэн сайнд чинь хэдүүлээ наргина, тэгэхээр чинь оросууд багш нар орж ирээд суучихна, ангийн багш, захирал махирал гээд ирнэ ш дээ. Тэгээд хагас жилээр чинь би ч басюу яана ш дээ, хагас жилээр 26 монгол бүгд Монгол явсан, хагас жилээр амралтаар. Вагонд суугаад яваад өглөө, тэд чинь араасаа дандаа л юм авахуулна, шуудай шуудайгаар л хиам миам авахуулаад тэгээд би чинь тэнд үлдчихээд хэдэн төг цуглуулаад Москваг нэг үзчихээд ирье, тэгээд байж байсан нэг өдөр декан орж ирж намайг бүр сэжиглэх маягтай ....Чи яагаад Монгол явсангүй вэ, яасан, бие өвдсөн үү, яагаад явсангүйв? Би 1 жил болчихоод дахин Монгол буцаж яах юм, нэгмөсөн л явъя гэсэн, ...Үгүй ээ, чи мэдэхгүй, ер нь гэр бүлтэй юу? Энэ тэр гээд л асуугаад л,тийм юм байхгүй гэсэн, ..Аа тэгвэл яахав, 14 хонолоо, тэд нар 15 хоноод ирнэ, тэд нар чинь өдөрт над дээр 1 удаа орж ирнэ, намайг бас энэ ямар учраас явсангүйв гэж, тэгээд л нэг орж ирэхээр нь 100,0 татуулна, хэдэн шил архи очсоон. Тэр үед чинь одоогийнх шиг Чингис Мингис байхгүй ш дээ, тэр архинаасаа амсуулчихаар тун гарч өгөхгүй, тэгээд би чинь оросуудгүйгээр монголчууд байна гэж байхгүй, тэгээд бид нарыг чинь 1 сар авч яваад, Москвад хэд хонуулаад Градад Волгаградад хэд хонуулаад бид нар чинь сар шахам бид нарыг зугаалуулаад авч ирчихээд ... За баяртай, очоод сайхан ажиллацгаагаарай, онгоцонд тавьж өгөөд л, тэгээд л хоцорч байгаа юм чинь.
Саранцэцэг -
Ер нь Оросууд монгол хүнд найрсаг сайн харьцаатай байсан гэж боддог уу?
Чулуунхүү -
Сайн байлгүй яах юм. Тэгэлгүй яах юм, Монголчууд оросуудад муу байгаад яах юм, Зарим улсууд чинь нэг хачин юм яриад байдаг ш дээ, би тэрийг ерөөсөө зөвшөөрдөггүй.
Саранцэцэг -
Өөр бусад орнуудаас улсуудаас хотод ер нь байсан уу? Гадаадын? Мэргэжилтэнгүүд үү?
Чулуунхүү -
Одоо энэ мах комбинат байна ш дээ, энэ чинь Польш Унгар барьсан. Унгарын мэргэжилтнүүд мах комбинатыг барьсан. Мах комбинатыг Герман барьсан юм байна. Энэ циркийг чинь Чех барьж байсан, 72 онд. Чехүүд энэ юуг барьсан ш дээ. Энэ Монголын хэдэн үйлдвэрүүдийг чинь бүгдийг нь гадаадууд барьж өгсөн ш дээ, одоо тэр, Сэлэнгэ Дарханд гэхэд монгол хүн барьсан үйлдвэр байхгүй, Сэлэнгэ мод боловсруулах комбинатыг бол Оросын тэр бүх мэргэжилтнүүд, 5 том үйлдвэртэй байгуулж өгсөн, мебелийн үйлдвэр керамзитийн үйлдвэр, 1500 ажилчинтай Сэлэнгийн Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарууд өөрийнхөө хөрөнгөөр барьж өгсөн. Жимс ногооны САА-г Болгарууд өөрөө барьж өгсөн, Сэлэнгийн чүдэнзний үйлдвэрийг л харин Германы нэг цөөхөн хүмүүс барьж өгөөд тэр жаахан тааруухан, Сэлэнгийн гурилын үйлдвэр, Дарханы гурилын үйлдвэр, бүгд орос байгуулж өгсөн. Дарханы мах комбинат гэж ямар гоё том үйлдвэр, тэр үед жинхэнэ хамгийн сүүлийн үеийн технологиор хийж байсан, комбинат шүү дээ. Бас Польшууд тэр чинь одоо гадаадын улсуудын мэргэжилтнүүдийн гар хүрээгүй газар гэж байхгүй ш дээ. Энэ Дархан хот тэр чигээрээ Оросын гараар бүтсэн хот.Эрдэнэт Дорнод тэр чигээрээ оросын гараар бүтсэн хот. Тэр үед хүн ам цөөхөнтэй монголчууд юу л хийж шальж байсан юм, шаврыг нь зөөж өгч дөхүүлбэл дөхүүлнэ, тийм байлаа ш дээ. Тэгэхээр оросууд л бүгдийг нь хийж өгсөн. Гадаадууд. Энэ хэдэн хотуудыг бүгдийг нь одоо энэ оросууд, Багануур, Багахангай гээд бүгд. Тэгэхээр ийм улсуудын ачийг бид мартах ёсгүй. Тэгээд одоо заримдаа хүмүүс чинь их тэнцвэргүй юм яриад байна ш дээ, тэр чинь их хачин. Авахыг нь авч хаяхыг нь хаяж, өөртөө хэрэгтэй юмаа авах хэрэгтэй. Монголчууд л бүгд юмаа хийлээ гэж. Тэгж ярьж болохгүй.
Саранцэцэг -
Та тэгээд Новосибирскт хэр удсан гэчихэвээ?
Чулуунхүү -
Жил гаран. Жил 2 сар. Энэ жилийн 7 сард яваад л ирэх жилийн 9 сард.
Саранцэцэг -
Тэгээд л тэр Сэлэнгэ рүү очиж ажилласан нь тэрүү?
Чулуунхүү -
Техникум төгсчихөөд Сэлэнгэд байж байгаад, Баруунхараад 2 жил болсон юм. Барааны нярав хийж. Тэгээд буцан Сэлэнгэд очиж, худалдаа удирдах газар гэж байсан юм, Сэлэнгэд мэргэжилтэн хийж 3 жил боллоо. Тэгээд хойшоо Новосибирскт 74 онд яваад, 76 онд хавар, намар ирээд, тэгээд шууд бараа баазын дарга болсон.
Саранцэцэг -
Тэр Баруунхараагийн САА-д ажиллах, Сэлэнгийн төвд ирээд ажиллах, амьдрах ер нь хоорондоо хэр өөр байв?
Чулуунхүү -
Би чинь Баруунхараад чинь тэр үед бас л халуун ус байхгүй ш дээ. Би чинь Зүүнхараа явж Зүүнхараад чинь оросууд байсан, би тэгээд 2 долоо хоногтоо очиж Зүүнхараад усанд орно. Тэгээд вагонд товарын вагонд тэр үед чинь бас чөлөө олдохгүй, хагас бүтэн сайнд нэг амсхийх хооронд л, усанд орж авч, Зүүнхараа хүртэл бас нэлээн явж байгаа юм ш дээ. Товарын вагон хүрч ирээд л зогсонгуут л, би үсрээд л, гараад л Зүүнхараад ирж усанд орчихоод л, заримдаа зогсохгүй явчихна, одоо осгож үхэх шахаад, заримдаа бүр Зүүнхараа юу өнгөрөөд Баянчандмань хүртэл ирнэ ш дээ. Халуун усанд орох хэргээр орж ирж байгаа юм, тэгээд л орос дэлгүүр орж жаал зугаа юм цуглуулаад л, идэж уух юм аваад л, тэгээд л буцаад л сууна даа. Гэхдээ Сэлэнгэ аймгийн чинь дэлгүүр нь хүртэл олон байдаг, бараа нь элбэг. Бас бараан дотор очиж байгаа юм, тэгээд би ч бас нэлээн бараатай л ирсэн, сумын бараа энэний хажууд юу ч биш юм байна, нэг ТҮЦ/түргэн үйлчилгээний цэг/-ний бараа л юм байна даа гэж л бодож байсан. Тэгсэн аймгийн төвд чинь том дэлгүүрүүд, тэгээдсүүлд нь бүр дэлгүүрүүдэд бараа оруулж ирдэг дарга нь болчихож байгаа биз дээ. Би 15,6 жил бараа баазыг Сэлэнгийг бараагаар хангасан хүн ш дээ, тэгэхдээ бас нэлээн олон юман дотор байлаа ш дээ, тэгээд би гол нь бол барааг тоохгүй, ийм юм авна гэж намайг тэгж байсан, чам шиг охидууд, дандаа техникум доод тал дээд сургууль төгссөн хүүхдүүд, би жаахан архаг том.., тэгээд манай дарга одоо бараа их үнэ хямдруулна даа, одоо. Манай дарга одоо ганц олигтой гутал авчихгүй, дандаа үнэ хямдарсан гутал очоод л үзээд байх юм... Би ерөөсөө нүд алдтал хувцаслаж үзээгүй хүн шүү дээ, барааны дарга хийхдээ. Жаахан л тийм олигтой хувцас ерөөсөө авдаггүй би, угаасаа ч би нэг ажил нь бас тийм, би одоо дарга гээд, зогсохгүй ш дээ, вагон вагоноор л бараа ирнэ, заримдаа хүн хар дутахаар чинь пиджакаа тайлаад л ачаа буулгана ш дээ, тэр чинь тийм хүн чинь яаж сайхан хувцас өмсөхөв дээ. Тийм байсан ш дээ, би чинь. Тэгээд аймгийн төвөөс сумын төв гэдэг чинь Баруунхараа чинь бас ч тийм жижиг сум биш ш дээ, зам дагуу газар соёлтой, сайхан л газар. Аймгийн төвд очоод л шал ондоо байсан, одоо дасчихаж байгаа юм, одоо тэр Алтанбулаг гээд хил мил гараад явахаар чинь Оростой хамт очоод нийлчихнэ. Орос руу чинь 2,3 хоноод л хил гарна, Сэлэнгэд байхад чинь.
Саранцэцэг -
Ямар зорилгоор гарах уу?
Чулуунхүү -
Улсын баяр болно. Бараа олж ирнэ. Бараа ч яахав, манайд, Сэлэнгэд чинь Улаанбаатараас бараа тээсэн дорвол, улсын баяр болно, Чулуунхүү дарга яваад нэг юу аваад ир, 2 машин пиво олоод ир, тэгээд л одоо УБ луу 300 гаруй км газар явсан дор хил гараад 2,3 рейс хийчихнэ, Кяхтаас очоод баахан пиво татаж авчраад баярын өдөр чинь Сэлэнгийг чинь юу яаж өгнө дөө. Баяраар дарга нар чинь дээр үед пиво архиар тун тасардаггүй байлаа ш дээ, архи пиво 2-г байнга байлгаж байна. Тэр чинь Ховдын Сэлэнгийн мод боловсруулах үйлдвэрийг Оросууд барьж байсан байхгүй юу, Алтанбулагийн САА-д оросууд тамтаггүй, машинтай нь зүгээр, аймгийн төвийн тэр Оросын барилгын 1-р трест чинь аймгийн төвд байлаа ш дээ. Тэд нар чинь л одоо улсын баяр болохоор УБ-аас пиво авчирч өг гээд, Жугловский тоохгүй, тэд нар чинь пиво авахаар чинь 300 гаруй 2 талдаа 600 гаруй км явна, Кяхта руу жаран хэдэн км газар, хотын пиво өгөхгүй гэж байна гээд л, хойноос 3,4 машин пиво аваад ирнэ, тэгээд л буулгаж хаячихаад л, тэд нар чинь өөрсдийнхөө юмыг сайн байна гээд л, хэдэн сагсаар нь аваад л явна ш дээ. Тэгээд Кяхта чинь бас зах газар, буриадууд, буриадуудын нутаг, буриадын тосгон шүү дээ. Тэгэхдээ л бас манай аймгийн төвөөс арай дээр байгаа биз дээ /инээв/. Тэр чинь шал ондоо тийм байсан.
Саранцэцэг -
Өөр ямар, ямар бараа татах уу? Ямар бараа оруулж ирдэг байсан?
Чулуунхүү -
Дандаа идэж уух юм ш дээ.
Саранцэцэг -
Дандаа хүнсний зүйл үү? Вагоноор татах уу, машинтай татах уу? Бараагаа.
Чулуунхүү -
Би ч УБ-аас манайх чинь вагоноор бараа авна, одоо элсэн сахар гэхэд л
Саранцэцэг -
Хойшоо гарахдаа?
Чулуунхүү -
Хойшоо гарахдаа юу? Хойшоо гарахдаа заримдаа нэг ховор живэр, одоо Дарханы нэхий эдлэл, тэр чинь ховор байлаа ш дээ, бас жаахан үнэ хүргэж , Харанхуй орж нэг бараагаар сольж авчирна, тэр үед тэр чинь 1 их жин эзлэхгүй ш дээ, аа тэгээд УБ-аас Оросоос ачигдсан бараа УБ орчихоод дахиж Сэлэнгэд орохын оронд Оросоос ингээд Кяхтатай холбоо барьж байгаад, гаальтай холбоо бариад хойноос хичнээн вагон сахар ирж явна, хичнээн цай ирж явна, хичнээн вагон цагаан будаа ирж байна, утсаар мэдчихнэ. Тэгээд л тэр төмөр замын юун дээр очиж байгаад вагоноор нь таслаад таслаад Сүхбаатарт хаяулчихна ш дээ. Тэгээдзаримдаа хэрэгт орж л байлаа, дураараа бараа авсан гээд, тэр чинь УБ орчихоод дахиад Сэлэнгэд ирэхийн тийм зардал тэгээд би бас заримдаа тийм юман дээр чинь арга хэмжээ авахуулах гэж байлаа ш дээ. Дураараа аашилсан энэ тэр гэж. Би ч бас дураараа нэртэй, ард түмний төлөө энэ чинь ард түмэнд өгч байгаа юм чинь, ард түмний юм энэ чинь. Сэлэнгийнхэн идэж байгаа юм. Аа миний гэр очоод харах юм болбол, би харин цагаан будаанд дуртай би харин 7 хоногт 2,3 удаа шөлтэй цагаан будаа хийж иддэг,надад бол ёстой хураасан юм байхгүй, тэгж байсан.
Саранцэцэг -
Та тэгээд вагоныг анх хэзээ үзэв? Анх вагонд тэгээд хэзээ сууж үзэв?
Чулуунхүү -
Вагонд уу?
Саранцэцэг -
Тийм.
Чулуунхүү -
Вагонд би чинь юу яахгүй юу. Энэ чинь техникум төгсчихөөд л, вагоныг үзэхийн хувьд бол үзсэн, вокзал дээр. Суухдаа харин Сэлэнгэ явахдаа л суухгүй юу. 68 оны 7 сарын 7,6 –нд тэр тодорхой.7,6-нд миний очсон газар улсын баяр тулгаад тулгаад таарчихдаг юм. Тэгээд л вагонд сууж явж байсан.
Саранцэцэг -
Ямар санагдав?
Чулуунхүү -
Өө энэ чинь одоо амар л унаа байна. Ямар их удаан явдаг юм, Вагон гэдэг чинь одоо түргэн түргэн яваад л, Сэлэнгэ ороход чинь, ингэж бодохгүй юу. Сэлэнгэ ороход чинь одоо 2 цаг яваад л орчих юм байх, яваад л байх юм, яваад л байх юм. Тэгсэн миний хажуу талд суугаа улс үүрэглээд л, унтаад л.Би Сэлэнгэ орж үзээгүй юм чинь, ер нь нэлээн л. Түрүүн машинаар явж байсан учраасвагоныг чинь их л хурдан түргэн явдаг юм байх гэж , өө үгүй энэ чинь машинаас удаан явдаг, тэгээд л жаахан зогсчих юм, явж байгаад л жаахан зогсчих юм, явж байгаад л жаахан зогсчих юм, тэгж байсан, тэгээд анх вагонд сууж байсан нь тэр байхгүй юу. Тэгээд намайг надтай нэг сууж байсан, Зүүнхараагийн нэг нөхөр, сүүлд нь нэг багш л хүн байсан нэг хүүхэнтэй, намайг тэгсэн...Та ер нь вагонд сууж үзээгүй юм уу, хайшаа юм, энэ чинь вагон чинь яасан төвөгтэй олон зогсдог юм, бараг нэг айл харагдахад л зогсчихдог юм уу, хайшаа юм гэсэн, .....Үгүй ээ энэ чинь буудал гэж вагоны өртөө гэж байдаг, тэндээ зогсож байхгүй юу, хүнээ суулгахгүй бол болохгүй ш дээ/инээв/. Бас л тэнэг байсан байгаа биз дээ, үгүй ээ, машинаас түргэн явчихдаг юм билээ, гэж бодоод байхгүй юу... Тэгээд олон зогсдог юмуу, олон зогсдог юм.
Саранцэцэг -
Вагоныг тэгж үзэж. Онгоц хэзээ үзэв?
Чулуунхүү -
Онгоцыг ч одоо 72 оны 74 оны бас л 6 сарын нөгөө 76 оны бидний явдаг, одоо тэр хойноос гардгийн наахна, 7 сарын, бас л 7 сар шүү, 7 сарын арванхэддээр та нарыг нэг Москва оруулна, нэг хэд хоног, 18 хоног зугаалуулна, тийм төлөвлөгөөтэй гэж байна. Аа тэгээд л улсууд чинь баярлаад л, ....өө энэ Ленин Москвагаас цааш ямар газар, Москвагаас гадна, 3 хотыг л үзнэ, ..ямар хот үзэх үү л гэсэн чинь зарим нь Ленинград л гэнэ, зарим нь юу юу ч гэнэ үү, Украйн Киев гэсэн, тэгсэн санал хураах юм болоод тэгсэн ихэнх нь хэд хэдэн удаа явсан, Ленинградыг үзсэн улсууд байна л даа, ...үгүй ээ, би Ленинградыг үзмээр байдаг, ..Аа тэр үзэхгүй үзэхгүй, больё больё, тэгээд л Ленинград Киев эд нарыг чинь зөндөө үзчихсэн улсууд, тэгээд сүүлд нь эндээс декан дээр очиж юу яахгүй бол танай яамтай ярина, танай яамны сайд ирэх юм билээ бас энд, тэрийг ирэхийг харж байгаад тэгээд тэгсэн өглөө ирээд л...За та нарыг Москвад 14 хонуулна, Волгоградад 7 хонуулна, Свердловскт 2 хононо.
Саранцэцэг -
За
Чулуунхүү -
Тэгээд л болоо. Тэгээд л хэд хонуулчихаад л, аваад ирсэн. Тэгээд л онгоцонд сууж үзсэн дээ. ТУ-154 гэдэг онгоц.
Саранцэцэг -
Сайхан байв уу?
Чулуунхүү -
Аа сайхан байлгүй яахав. Ороод л унтчихаад л, тэгээд л бороо ороод л байдаг, айгаад. Новосибирскээс чинь цааш 4 цаг нисч ордог юм байналээ ш дээ, Москва ортол. ТУ-154 онгоц үгүй ээ их л, их л олон цаг нисдэг юм байналээ. Тэгээд л буух цаг болов уу гээд л тэгдэг, бид нар чинь унтчихаад л, бороо ороод л байдаг, онгоцны далавч цайраад л, байдаг, тэгээд л ниссэн, цагаа хараад л яваад л байдаг, тэгээд л оройн 6 цаг болох гэж байхад ниссэн юм байгаа юм, 2 цаг болох гэж байхад, ниссэн юм байгаа юм, ийм хол газар байдаг юм байх даа, тэгээд л 4 цаг л болсон юм байгаа биз, тэгээд би чинь Москвал тэгээд ингэсэн байхгүй юу, тэгээд намайг нэг тосоод аваад, манай Сэлэнгийн удирдах газрын дарга тэр бас хойно сурч байсан юм, тэрэнд нэг цахилгаан өгөхгүй юу, Москвагийн... , тэр юу гэж цахилгаан өгсөн гэхээр ингэсэн байгаа юм, ..Би өнөөдөр нислээ намайг угтаж ав, гэж ингэж бичсэн байхгүй юу, өнөөдөр 7 цагийн 684-р рейсээр нислээ гээд. Тэгсэн мань эр.../инээв/ орой онгоцны буудал дээр байхгүй л байхгүй юу, тэгсэн чинь онгоцны тэр их олон буудлыг би мэддэггүй, тэгсэн Домодеев /Домодедов/ гэдэг буудал байдаг,нээх модон дотор байдгийн, тэрүүгээр л манайхан Домодеев ирлээ л гэлээ, нээх модон дундуур л, үгүй энэ чинь модон дунд арай буучихдаггүй байгаа даа, бороотой. Тэгээд тэрэн дээр буулаа. Буунгуут л манайхан ..Аа Москва руу явна гээд л, их л хол газар 45 км, би яваагүй, ядраад байдаг, тэгсэн л орой шөнө шуугилдаж ирж байна, ..Үгүй ээ, чамайг нэг цагаан цувтай хүн асуугаад бидэнтэй сууж ирлээ, монгол гэхээр монгол биш, чамайг лав таньдаг Чулуунхүү Чулуунхүү гээд, ..Тэгсэн мань эр ирчихсэн гадна үүдэнд зогсож байна. Домодедов гэсэн, ..Үгүй ээ, чи ямар тэнэг амьтан бэ, онгоцныхоо буудлаа хэлэхгүй, ...Үгүй ээ, би буудлаа яаж мэдэхэв гэсэн, ..Ээ би чамд бас хэлсэнгүй, Домодедов чинь их хол байдаг ш дээ, Шереметова-2 гэдэг нь биш, тэрэн дээр буугаагүй л юм байна л даа, Домодедов дээр буусан, Москва ч их олон буудалтай ш дээ, Новосибирск 5 буудалтай юм чинь, тэрний хооронд тийм ухаан орохгүй. Тэгээд онгоцонд нэг үгүй ээ, яахав, бас нэг амьд явж байгаагийн хэрэгт бас нэг газар үзэж л яваа юм, олны буян гэдэг чинь тийм л байдаг юм, тэгээд маргааш өдрөө Москвад ирсний дараа манай сайд орж ирчихсэн тэнд явж байсан, онгоцонд тэгж сууж үзсэн, тэгээд сүүлд нь буцахдаа бас өө тэр Волгоградын юунд чинь 2 хоноод ирсэн ш дээ.Волгоград чинь түүхийн дурсгалтай тэр Сталиний.., Волгоградын цайз, тэр нэг баахан хүн үхсэн л ....аа байз бас Мамоевын толгой толгой, нээх их гоё, хөшөө бий. Баатар хот Ленинград, баатар хот юм билээ Волгоград, тэгсэн тэр юунуудын чинь тэр тэр ч одоо ямар голын билээ дээ, юуны цахилгаан станц, юуны цахилгаан станцтай билээ, Волгын усан цахилгаан станц, тэр Волга мөрөн дээр чинь том усан цахилгаан станц байдаг юм. Тэгээд тэр Волга мөрний чинь эргээр дандаа нурсан барилгууд, ингээд хамгаалалтанд авсан, тэр хамгийн сүүлд сүйдсэн сэргээгээгүй тэр Волга Мамоевын толгойны доор тайлбарлаж байгаа хүүхэн нь 2 орос хүүхэн тайлбарлаж явдаг толгой дээр, тэгээд уйлаад байдаг юм билээ, микрофоноо барьчихаад, тэрийг бол тэр энэ цайз энэ дор 30000 хүн нэг дор үхсэн гээд, Волгоград чинь тэр дайнд нэлээн сүйдсэн хотуудын нэг юм биш үү, хуучин барилгууд хамгаалалтанд авчихсан тийм тэр балгасууд зөндөө байдаг юм билээ.
Саранцэцэг -
Тэгж сайхан юм үзэж яваад та хэд 18 хоног аялуулсан юм байна тээ?
Чулуунхүү -
Тэгээд л маргааш нь ...за ингээд баяртай, нутаг буцлаа, шалгалт малгалтаа өгчихсөн, үгүй ээ, тэр, өө тэр шалгалт хатуу авна ш дээ, та нар ёстой ажиллаж байгаад ирсэн, архаг улсууд. Зарим нь тэгдэг ш дээ, зарим эмэгтэй багш нар ингэж заримдаа ...Та нар очиж юм сурахгүй явах юм бол ёстой бараг юу ч өгөхгүй бас нэг диплои өгдөг юм ш дээ, орос хэл дээр шалгалт авах юм, тэр нь л хэцүү. Аа тэгээд би ч... аа шал нойл юмнууд байдаг л юм байналээ, надаас долоон дор би ч бас л одоо 2, 3 хан хүн тэрэн дотор дунд боловсролтой байхгүй юу, бусад нь бүгд дээд боловсролтой, Үгүй ээ, тэр чинь тэгээд л, тэдэнтэй адилхан л өгнө, тэрэн дээр бас юм харахгүй санаатай, би тэр юу нь орос хэл дээр болохоос дотоодод заадаг л хичээл. Худалдааны эдийн засаг, бараа судлал, таваар үнийн индекс энэ тэр гэсэн дандаа л дотоодын дээд сургуульд л заадаг хичээл ганцхан орос хэл дээр, тэр нь жишээ мишээ гаргана, тэгээд тэр чинь зарим нэг улсууд ханыг нь харсгээд л, аа гайгүйхэн төгсөөд л, уначихгүй л бол гайгүй ш дээ. Тэгээд манайд надтай яруу найрагч , шог зохиол бичдэг чинь Цэрэнжамц гэж нэг юм байдаг юм. Шог зохиолч л доо, тэр их үзнэ дээ, тэрэнд их муу. Монгол хэлэнд ч бас их сайн биш. Хойно төгсөөгүй олон удаа унасан юм байналээ. Тэгээд л тэнд авдаг дүнгий нь авчихаад л, сурдаг юмыг нь сурчихаад л ирсэн дээ. Яваад л байхаар болдог л юм билээ. Чармайхаар хүн өөрөө л зүтгэхгүй бол сулдаа хаях юм бол тэр хүн юу ч үгүй ирнэ шүү дээ. Өөрийнхөө амрыг бодох юм бол хүн ямар ч юмны өмнө хичнээн бэрхшээл ч байлаа гэсэн биеэ дайчилж явахгүй бол болдоггүй юм байналээ. Би ч биеэ их дайчилдаг нэртэй хүн ш дээ.Тэгээд намайг техникумд сурч байхад тэгж байсан, энэ....Дугар гэж техникумын захирал бусад ангиудад ороод тэгж хэлж байсан гэж байгаа юм чинь, өө заримыг нь бүр алгадаад босч, ...Чи одоо энэ томьёог гаргаад орхи, тэр алгебр тригонометрийн бодлогууд бий ш дээ, гаргаж чадахгүй бол чи яваад ир, 4-ийн Чулуунхүүг аваад ир, гэж байсан. Тэгээд би тэрэнд чинь баярладаг байхгүй юу, сүүлд нь хүүхдүүд над хэлнэ ш дээ. Гадаа.Сэлэнгэд надтай хамт очсон нэг хүүхэн байгаа тэр...хэлдэгсэн. Тэр Хасарыг тэгдэг байсан. Дугар багш манай ангид хичээл заахаараа таныг л их ярина, тэр Чулуунхүүг яваад аваад ир, та нар чадахгүй юм бол, тэгээд тэгж хэлдэг түүнийг нь би сонссон байхгүй юу, үгүй ээ, энэ ч би ч одоо тэгж мэдээд байгаа ч юм биш, тэр Дугар багш архи их ууна, одоо ч байхгүй л дээ, зайлуул. Тэгээд л тэр намайг тэр Цээсэн багш энэ тэр би чинь сүүлдээ 3,4-р курсдээ зүгээр багш нартай адилхан, намайг чинь манай ангийн багш настай хүн байсан. ...Чулуунхүү чи ангийн стипенд авч өг, би багш нартайгаа л тэнд зарим багш нар чинь намайг очиж оочерлохоор ...Алив, чи ухраач гэнэ, би чинь сүүлд стипенд тарааж явна ш дээ, би бас ангиудын. За стипендээ тарааж явна, сүүлдээ бүр багш нартай адилхан үзээд байдаг болсон ш дээ/инээв/Тийм байлаа ш дээ, тэгээд тийм ядарч зүдэрч явахад хүнд их сэтгэлийн дэм өгдөг, Дугар багш энэ тэр, одоо худалдаа үйлдвэрийн сургуульд нэлээн хэдэн жил багшилж байгаа юм билээ, одоо настай надаас бол, зарим нь пенсенд гарчихсан, хачин болчихсон явналээ, намайг танихгүй байналээ ш дээ. За тийм байна даа, одоо.
Саранцэцэг -
Таныг одоо бага байхаас ингээд бодоод байхад, амьдралын туршлагаас үзэхэд гэрбүлийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ? Монгол гэр бүлийн амьдрал ер нь өөрчлөгдөж байна уу?
Чулуунхүү -
Чи бид 2 одоо хэдэн цагт эхэлсэн бэ? 12 цагт эхэлсэн үү? 12 болоогүй байсаан. Би ч өөрөө ганц бие үзээгүй юм чинь тэрийг. Би сайн мэддэггүй ш дээ. Би хүүхэд хүмүүжүүлж үзээгүй, хүүхэд төрүүлж үзээгүй, авгай авч үзээгүй, тийм амьдралаас нэлээн тойруу шүү дээ.Тэгэхдээ би бас ээж аавынхаа явж байсан амьдралыг ингээд жишээ авахад байна ш дээ, одоо хүүхдийг л хар багаас нь эхэлж ажилсаг, болгох хэрэгтэй, эх эцэг ямар хүн байнав, байна ш дээ, эцэг хүн архи уудаг бол эрэгтэй хүүхэд яг л тийм болоод байна, үгүй ээ тэр чинь суурь нь одоо бас гэр бүл болоод байна, гэхдээ бас заавал тийм алба байхгүй, одоо манай энэ байгаа хүргэн байна ш дээ, одоо энийг бодоод үзэхэд би эднийд чинь яагаад байгаад байгаа юм гэхээр байна ш дээ, энэ бусад 4 дүүгээ сайн мэдэхгүй ш дээ, нутагт байхад нь гараад явчихсан, Сэлэнгэд байхад энэ чинь эднийхээр дандаа орж гардаг, бас жаахан татуу, Сэлэнгэ татаж байхгүй юу. Тэгээд хүний эцэг эх ямар амьдралтай хүн байна, ямар юугаар явж ирэв, одоотэр нөхцөл нь ямар байна, ингэхээр яг тэр хүүхдүүд яг л тийм. Аа тэр хүүхдүүдийг жаахан л ингэж би ч тэгээд сурчихсан аав намайг тийм л юманд сургасан, тэр нь над их хал болоогүй ш дээ. Жаахан хатуу талд нь л, одоо энэ улсууд чинь энэ сэтгэл зүйчид сурган хүмүүжүүлэгчид ингэж ярих гээд байгаа ш дээ. Хүүхдийг ер нь юу яаж болохгүй, хавчих талаас нь эрх нь зөрчигдөж байна, гэж яриад байгаа, юу яаж болохгүй, тийм бишээ, манай энэ дүү манай энэ хүргэний 3 хүүхэд байгаа. 3 эрэгтэй хүүхэд. Хамгийн том хүүхэд нь 10-р анги төгсөөд тэгээд ажил хийдэггүй, архи уугаад явчихна, авгайгаа ч тэжээж чадахгүй, дараач нэг залуу ээрэгтэйчүүд нь тийм л аавыгаа дууриасан байна, “Бадарчин” дээд сургуульд орсон, сургуулиа хаяад ноднин Хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд орсон, хаячихсан,энэ жил 3-р курсээсээ хаясан байхгүй юу, өнгөрсөн хавар, ноднин дахиад 2-р курсд нь оруулж байгаа юм, хамгийн бага нь шөнө гэртээ хонодоггүй, архи уугаад өнөө өглөө согтуу гэртээ ирсэн байналээ, сургуулиа хаясан, тэгэхээр манай тэр хүргэн тийм задгай өссөн, багаасаа тийм л гэнэлээ, би сайн мэдэхгүй, манай тэр эмэгтэй дүү чинь бас л аавын хажууд л байсанхүн дээ, тэгэхэд тэр бол хүүхдүүдийн хажууд нэг их байгаагүй, жолооч. Одоо чухал ийм үе дээр нь жолооч болоод хэдэн жил болж байгаа, би өдөр уулздаггүй ш дээ. Шөнө ирж нэг, өөр ажил хийх хүн байхгүй, 12ц үед ирээд унтаад өглөө эртээ босоод явчихна, ярих зав олдохгүй, тэгээд тэрийг далимдуулаад хүүхдүүд ажил ч байхгүй, сургууль ч байхгүй. Тийм л битгий болоосой. Ялангуяа энэ гэрбүлийн юуг, би хэрвээ эцэг хүн байсан болбол минийхамгийн жигшдэг юм, залхуу хүнд л их дургүй, юм хийхгүй хүнд, надад хамаагүй хүн байсан ч, би уур хүрэхээрээ бариад суучихмаар санагдаад байпдаг юм. Одоо манайдманай дүүгийн нэг хүүхэд байгаа. Эд нар чинь ерөөсөө юм хийхгүй, тэгээд эх эцэг ийм байхгүй юу, тэр хүүхэд юу хийж байна, гадуур явж байнауу, архи ууж байна уу, ер харахгүй, мэдэх юм байхгүй, эцэг нь өөрөө архи уувал уучихна, агсам тавибал тавьчихна, эх нь энэ ар гэрт юу болж байна мэдэхгүй, хаа нэг шөнө маргаашийн хоол мах дөхүүлж ирчихээд алга болчихно.
Саранцэцэг -
Та нутаг орон луугаа сүүлд хэдэн онд явсан бэ?
Чулуунхүү -
Би ч одоо юу яасан, Би чинь 99 онд явсан ш дээ. Одоо 11 жил болж байна.
Саранцэцэг -
Анх бага байх үеийн нутаг орон одоо сүүлд очсон байх хоёр хоорондоо ямар ялгаатай байна? Ямар их орчин өөрчлөгдсөн байх юм?
Чулуунхүү -
Аа ялгаатай юм байналээ. Газар нутаг хүртэл одоо байна ш дээ. ....Миний төрсөн унасан газар чинь яг сумнаасаа бол ... би ганцхан газар дээр очиж чадаагүй ш дээ. Сумаасаа бол нэлээн өндөр цаашаагаа байдаг юм, зун бол хүрнэ, өвөл бол хүрч чадахгүй, тэр жил аав их му байсан учраас аавынхаа төрсөн газар дээр дээр очиж чадаагүй ш дээ, тэгэхдээ газар чинь яг л юу л байдаг, байгаль дэлхий хүртэл хөгширч байхгүй юу, манай дүү нарын гарсан газар яг өндөр, би сайн мэднэ, өмнөө сайхан ногоон зүлэгтэй байсан, би өнгдөр дэнжид нь ямаагаа холбоод ямаагаа холбочихоод сааж л байсан даа, тэгээд л очиход л голын саарьтай чулуу авчрад дарчихсан, ногоо сайхан, ширэг зүлэг байхгүй, энд л байсан даа, ... өө тэр чинь өөрчлөгдсөн, тэгээд түүгээр урсдаг гол саваасаа халиад тийшээ оччихсон, тийм байлаа ш дээ, тэгээд би чинь зусланд байх гэхээр тэгээд унаа ч олдоогүй, ....өө одоо тэгээд тэр тайгын нурууд юу билээ, би нэрийг нь мартчихаж, тэр чинь зун цастай байдаг. Уул байхгүй юу, одоо хол, мөнх цастай, холоо, бүр ойрхон уг нь бол жаахан өндөр газар болохоор цас их байдаг байсан, одоо тэр чинь цас юу яахаа больчихоод байнаа, нэг жаахан будан татаад ингээд юу яахад маргааш нь цастай, цас орчихно, тэгээд л хэд хоночихоод дулаахан байвал хайлчихна, дулаахан байхгүй бол тэгсээр байгаад нэг бүрхээд тэнгэр муухан байх юм бол намартайгаа залгаад л, тэгэхдээ нутгйин аа нутгийн агаар шиг сайхан юм байдаггүй юм байна.
Саранцэцэг -
Өмч хувьчлалын тухай та ер нь?
Чулуунхүү -
Энэ байна ш дээ, Ганцхан том алдаа бол энэн дээр. Бямбасүрэн хэн 2 чинь. Өмч хувьчлалын алдаа юу?.... Энийг л болгоомжгүй, бодлогогүй хийчихгүй юу, одоо тэр чигээрээ. Зоригтой байсан, тэрүүгээрээ л авчихгүй юу. Хичнээн олон үйлдвэрийн газар, хичнээн олон мянган хүнийг ажилгүй болгож хаяв? Хичнээн олон үйлдвэрийн газруудыг хачин муухай хөрөнгөтний арга, зүгээр нэг хэдэн хүний гарт өгчихлөө ш дээ. Цагаан тасалбар нэртэй хэдэн зальтай нэг нь цэнхэр, ягаан тасалбар цуглуулж байж, ард түмний толгойд ихэнх нь ард түмэн чинь ойлгохгүй ш дээ, ард түмний толгойг чинь ер нь хэлж өгөөгүй ш дээ, тэр сэтгэл мэдрэл, сэтгэл зүйн бэлтгэл байхгүй ш дээ, өмч хувьчлал яриад байдаг. Гэнэт өмч хувьчлаад л хаячихсан, баахан хэдэн улсууд цагаан цэнхэр тасалбар аваачаад л, юу яаж Жаргалсайханаас өгсүүлээд хар л даа, Жаргалсайхан чинь тийм л мөнгөтэй болсон хүн шүү дээ, Буянгийн Жаргалсайхан. Энэ мэтийн улсууд л юу яасан байх, хичнээн их ядуу улсууд л юу яасан байх, хичнээн их ядуу улсууд байна, одоо тэр чинь тэр одоо өмч хувьчлалыг тэгж ойлгомжгүй хийсэн. Тэр одоо тэрийгээ мэдчихээд Бямбасүрэн энэ тэр тун дуугарахгүй байгаа ш дээ, тун юу ч дуугарахгүй байгааг чи сонсож байна уу, энэ чинь буруу, яахав, олон түмэнд шуугиан гаргахгүй л...., ард түмэн бол сайхан даруу байхгүй юу, босвол босно, тэр олон үйлдвэрийн газруудыг одоо тэр өмч хувьчлалын буруу хийсэн улсуудаар хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ, тэр их мөнгө идсэн, Тэр хэн хөрөнгийг нь идсэн тэр одоо үйлдвэрийн баахан үйлдвэрийн газруудыг одоо “Говь” компани гэхэд чинь одоо Жаргалсайхан л идсэн ийм.....
Саранцэцэг -
Бусдаасаа илүү өмчийг ямар замаар эзэмшив?
Чулуунхүү -
Тэр бас нэг л хуйвалдаан байхгүй юу, тэр үйлдвэрийг л эзэмшиж байсан улсууд хэдхэн тооны танил тал ч юм уу, бас нэг мөнгөтэй жаахан гайгүйхэн явсан хэдэн.... хэд нь хамаж аваад л тэрийг худалдаж авчихаж байгаа ш дээ. Одоо тэр үйлдвэрүүдийг. Энэ л одоо буруу. Түүнээс одоо хувьд нь өгсөн, одоо хувьдаа газартай боллоо, хувьдаа өмчтэй боллоо, хувьдаа машинтай боллоо, одоо. Сайхан л байна ш дээ.
Саранцэцэг -
Аа тэр өмч хувьчилсан тасалбар тараасан чинь ямар учиртай юм?
Чулуунхүү -
Тэр ч яахав дээ, тэр тэрийг чинь улсууд тэгж ярьж байсан ш дээ. Та нар одоо энийг хөрөнгийн бирж дээр гаргаж зарна. Одоо ингээд үнэт цаасаар ашиг олж авна, жилд тэр том хувьцаат компани /ХК/-иудад арилжаа, тэгээд тэр том хувьцаат компаний ашиг олж авнаа. Тэгээгүй ш дээ, авсан нэг нь ХК нь баахан улсуудын тасалбарыг хувааж авчихаад тэр юу гэдэг билээ, нэг.... газар байгуулагдсан ш дээ. Тэрийг сүүлд нь татан буулгаад юу....., арилжаа тэр үнэт цаасны брокерийн пүүс, брокерийн пүүс чинь тэрийг хийх ёстой. Тэгээд хэдэн жил баахан улсуудын тасалбарыг авч, өгдөг газар нь өгч, зарим улсуудыг баяжуулчихаад зарим нь хоосон үлдчихээд тэгээд дараа нь татан буугдчихлаа ш дээ. Одоо энэ хөрөнгийн бирж тийм юм хийж байна уу? Хийж байгаа юм байхгүй ш дээ. Тэгэхээр одоо Төрөө бид 2-т лав тийм цэнхэр тасалбар байдаггүй. Одоо Төрөөд лав байдаг гэсэн, би аваагүй тэрийг, аваад ч хэрэг байхгүй тэр.
Саранцэцэг -
Тэрийг чинь үнэ мөнгө төлж авсан юм уу?яасан юм? улсууд анх авахдаа?
Чулуунхүү -
Тэр чинь би аваагүй. Тэр чинь тэгээд хэдэн юутай цэнхэр мэнхэр нь зүгээр л өгчихөж байсан ш дээ. Тэгээд тэр чинь хөрөнгийн биржээр юу, банкан дээрээс очиж авдаг. Нэг нь цэнхэр, ягаан 2. Би зүгээр барааг нь үзсэн. Би тэрийг барьж үзээгүй. Тэгээд та нар чинь энэ тасалбараараа хөрөнгийн бирж зах дээр гарч ашгаа авнаа, аа тэгээд хэрэв өөрөө таалал төгсвөл таны хүүхдүүд эзэмшинээ, үе дамжиж. Тэгээд тийм юм байхгүй. Одоо тэр тасалбартай одоо байгаа хүн байна уу, байхгүй биз. Тэгээд тэр том том албан газрууд энэ үйлдвэрийн газрууд чинь ашгийг нь жил жилийн эцэст ашгаа хуваарилаад тэр хүнд нь тасалбараа өгсөн хүнд хувь хүртээх ёстой, тэр байхгүй тэгээд зүйл дуусчихаж байгаа юм чинь. Тэгээд тийм тасалбар чинь 2,3 мянган тийм үйлдвэрийг хичнээн зуун мянган тасалбар тэгээд яаж ч авсан улсууд байдаг юм, 41000 тасалбараар тийм үйлдвэр баазыг авлаа гээд л, яриад л, том үйлдвэрийн газруудыг тэр чинь одоо баахан юм л цуглуулж л тэгээд одоо энэ...,
Саранцэцэг -
Өмч бол эзэндээ яг тэгш очоогүй юм байна?
Чулуунхүү -
Очоогүй харин, яаж очих юм тэр чинь. Тэгээд одоо манайхан дахин тэрийг бүр одоо авсан хүн нь нэртэй данстай, хаягтай байгаа ш дээ. Тэрийг бол хуулийн байгууллагаар ч гэсэн шалгуулж хүчингүй болгож, дахин хуваарилуулж, хүн чинь дахин хуваарилалт хийх ёстой ш дээ. Тэр улсын өмчийг дахин хуваарилалт хийх ёстой, тэгээгүй ш дээ. Хуваарилалт хийгээгүй.
Саранцэцэг -
Анх бага байх үеийн нутаг орон одоо сүүлд очсон байх хоёр хоорондоо ямар ялгаатай байна? Ямар их орчин өөрчлөгдсөн байх юм?
Чулуунхүү -
Тэгээд хүний унасан газар шиг, унасан газраас илүү үнэтэй юм байхгүй ш дээ. Одоо би нутгаасаа бүр төсөөрчихсөн болохоор тэгээд ах дүү түм бум их байна ш дээ. Би яваад дөчин хэдэн жил болоод очиж байгаа юм чинь таньдаг хүн нэг ч байхгүй, миний үеийн хүн надтай хамт сургуульд байсан хэдэн хөвгүүн, зарим нь бүр зусландаа гараад явчихсан, зарим нь бурхан болсон хүүхдүүдийг нь нэг танина.би тэрний хүүхэд шүү, гэж байгаа юм. Аав чинь яасан, аав байхгүй ээ, аав бүр эндээс холоо, бүр тэнд байгаа миний таних хүн байхгүй болчихсон байналээ ш дээ, яг үнэнээ ярихад. Тэгээд ингээд бүр хүүхдүүд дотор л хааяа нэг хүүхдүүд ирээд намайг аав дээрээ очоод байхад би тэрний нэг тэр хүний хүүхэд гэхээр л тэгж мэдэж байгаа ш дээ.Одоо бол нутагт очиход над төрөл садан хүн байхгүй ш дээ. Миний дүүгийн одоо чам шиг нэг охин байгаа төрсөн талаас. Ээжийн талаас бол юу ч байхгүй. Аавын садангийн одоо миний дүүгийн нэг хүүхэд байна нэг охин, өөр надад би ч одоо нутагтаа бараг л очих айл байхгүй хүн ш дээ, одоо.
Саранцэцэг -
Монгол оронд хүртэл одоо ингээд цаг уур байгаль өөрчлөгдөөд эргэн тойрны юм өөрчлөгдөөд байгаа, та энийг юу гэж боддог вэ, юутай холбоотой гэж боддог вэ?
Чулуунхүү -
Энэ чинь одоо цаг уур, өөрчлөгдөх нь аргагүй байх, энэ чинь бас тэгэхдээ энэ монгол чинь одоо би зүгээр ингэж сонсоод байгаа юм. Одоо энэ зунд бол цаг улирлын юм ч яахав, их өөрчлөгдсөн, энэ чинь болоогүй. Хүн өөрснөөсөө бас хүнээс болоод байна ш дээ, хүн өөрснөө байгальтай буруу харьцаад одоо чи Сэлэнгэ гээд бодоод үз дээ, чамайг бага байхад Сэлэнгэд Тужийн нарс хичнээн сайхан байсан, Шаамарт одоо албадаад тарьчихсан, одоо тэр байхгүй ш дээ. Тэр одоо улаанаар шуурч байна ш дээ. Шатаад тэр чинь одоо улаан шороо тэгээд тэр хүн замаар явахын арга байхгүй, модыг бүгдийг нь хядаад тэр тэгээд өмнүүр нь голыг боож хаяад Сэлэнгийн чинь Орхон голын усыг боогоод ногоо тарих гээд одоо тэр нэг муу тэгэхээр энэ чинь хүн тэгж харьцаад байгаа юм чинь. Бааст голыг татчихсан Бааст голын хагас нь байхгүй болчихсон ш дээ. Тэгэхээр энэ чинь хүн тэгж харьцаад байгаа юм чинь. Тэр байгальтай тэгж харьцаад байна ш дээ. Тэгээд одоо тэр нарсыг хяргаагүй, нарс хэвээрээ тэгээд л байсан бол тэр улаан шуурга тэгж муухай шороо босч тэгж улаан элсээр дарахгүй ш дээ, тэр чинь цаанаас нь тэгээд хүмүүс өөрснөө ихэнх хэсгийг нь хүн өөрснөө сүйтгээд байна ш дээ. Тэгээд одоо тэр Дундговь юу.... би мэднэ дээ, Тэр Архангайн Хоргын голын энэ тал одоо нэмэргүй болчихсон гээд түрүүн телевизээр харуулж байналээ. Тэнд байсан тэр уул хадыг тэр сайхан ургамалтай юуг чи харсан байх даа, тэр сайхан Гачууртын зүлэгтэй модыг бүгдийг нь тэр гадаадын юу, зүгээр модтой нь аваачаад бульдозерээр түрээд тэр ямар юмны талбай гэнэ үү, тэгээд бас л урсгалыг нь өөрчилж байгаа юм. Үгүй ээ, тэгэхээр одоо яаж болохов. Уулын бэл дээр бүр, тэр уулын цаана жижигхэн газар байгаа юмыг наагуур нь онгичоод тэндээс нь алтыг нь авах гэж байгаа юм, уулыг нь нураачихаад. Тэгэхээр энэ чинь бас л хэлбэр дүрсээ өөрчилнө. Тэгээд тэр хад чулуу чинь хавсруулаад хонхор үүссэн, тэгээд мод чулуу байхгүй, болчихож байгаа юм чинь. Модтой газар л одоо амьдрал байгаа юм. Ер нь мод болбол тэр одоо манай Лувсан дарга хэлдэг. Манай сумын жижигхэн тийм тохой газар ёстой аягүй гоё болсон байналээ. Тэгээд тэр хүн 80-тай хүн мод тарьсаар байгаад сүүлдээ бүр жимсний төгөл болгоод, жимсний аж ахуй байгуулчихсан, тэгээд хүн байгаль цаанаасаа бас цаг нь ирэхээр хувирч өөрчлөгдөхөөс гадна хүн өөрөө ингэж дайсагнаад байгаа ш дээ. Энэ болохгүй ш дээ.
Саранцэцэг -
Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Чулуунхүү -
Би юу. За би ч одоо хүнтэй л таарамж муутай хүн дээ. Би хүний хийсэн юм тун болж гэж хэлэхгүй шүү. Одоо энэ чинь сайхан болж гэж ерөөсөө хэлэхгүй, одоо сүүлийн үед гайгүй болоод байгаа юм. Би ч ер нь одоо арван хэд хорин хэдэн жилийн өмнө ер хүнээр юм хийлгэдэггүй хүн, гэртээ хүртэл хүнээр гэрээ цэвэрлүүлдэггүй хүн ш дээ, үгүй ээ, нэг л болохгүй би тийм ер нь адайр, энэ ч хүнээс бас гадуур юу ш дээ.
Саранцэцэг -
Танд таны амьдралд онцгой нөлөөлсөн үйл явдал байдаг уу? Ямар нэгэн онцгой сонин үйл явдал танд нөлөөлсөн юм байдаг уу?
Чулуунхүү -
Аа би тэр нэг их том, аварга юм байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Таны амьдралд нөлөөлж миний амьдрал энэнээс хойш л одоо ингэж өөрчлөгдөж ирсэн ч гэдэг юм уу, тийми зүйл байна уу?
Чулуунхүү -
Би ч барагтай л баярлахдаа их хожуу хүн. Манай аавээж ах дүү нар одоо энэ миний нөхдүүд би одоо тэрнээс болж алдсан байж магадгүй, тэгсэн ч байхаа даа, хань нөхөргүй насыг барлаа. Тэгээд одоо маргааш таныг үхэхлээр хэн таны ёслолыг чинь гүйцээх вэ, гэж хүн асуудаг ш дээ. Тэгэхээр би хэлж байгаа юм, яахав нэг хэдэн дүү нар байна, тэгээд арай нэг эд нарыг бараадаад л явж байна,тун хүнгүй газар юу яачихгүй л бол... гайгүй байх, тэгээд намайг энүүгээрээ л их хүнээс ялгардаг гэдэг.Одоо тэр 60 хүн, 61 хүн байна гээ биз дээ, уржнан тэгж ярьсан ш дээ.
Саранцэцэг -
61 хүн яана гэж?
Чулуунхүү -
Хүний ямар судлал төрийн бус байгууллага одоо тэр манай статистикийн манай статистик чинь ямар ч нарийн тоо гаргахгүй, энэ статистик чинь дандаа худлаа, нэлээн сайн одоо тэр, том индекс, юу яадаг улсууд л мэддэг байх. Монгол одоо бүх насаараа хань ижилгүй хүн 61 байдаг гэж сонссон юм байхгүй юу, тэр үнэн болов уу?
Саранцэцэг -
Би тэгж сонсоогүй юм байна.
Чулуунхүү -
Би түрүүнд сонссон байхгүй юу
Саранцэцэг -
Аан
Чулуунхүү -
Тэгэхээр одоо тэр хүмүүсийг судалсан байна л даа. Сэтгэцийн өвчтэй юмуу гэж, сэтгэцийн өвчтэй хүн тэнд 2,3 байдаг юм байналээ, би бол сэтгэцийн өвчин надад тийм юм мэдэгдэхгүй, би бол тийм хүн биш. Тэгэхээр тэр яагаад тэгдэг юм гэж, цаана нь лавлаад асуух юм бол би бол бодоод байгаа юм, энэ чинь нэг л миний ижил амьдралтай тийм улсууд байдаг байх, зүгээр сэтгэцийн өвчтэй улсууд байвал байдаг л юм байгаа биз, тэр одоо 4 хүн байна гэлүү, 3 хүн байна гэлүү, энэ чинь яриа гарсан байхгүй юу, би тэрийг аягүй анзаарсан юм, тэгсэн тэр нэг юм ярьж байсан, Монгол одоо тийм хүн 61 байдаг тэгэхдээ бас зарим нь янз бүрийн хомсдол момсдол, гажиг мажигтай тийм хүн байдаг юм байгаа биз, би тийм юм байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Заа за. Та анх Монголд Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд яаж хүлээж авав?
Чулуунхүү -
Би тэрийг чинь байна ш дээ, би тэрийг чинь мэдээ ч үгүй юм чинь. Мэдээ ч үгүй ш дээ. Нэг өглөө босоход л баахан жагсаал энэ тэр боллоо гэж байсан, тэгэхдээ би ер нь хувьсгал одоо байж байж ер нь тийм юм болох гээд байхгүй юу, тэр чинь яагаад тэгсэн юм, гэхээр..би сонин их уншдаг тэр үед тэнд бол сонин уншаад орос дээр. Оросын Горбачев Оросын ерөнхий удирдагч перестройка гээд тэр өөрчлөн байгуулалт байна ш дээ. Тэрийг чинь санаачилж одоо баахан юу яалаа ш дээ, тэр замаар явах хэрэгтэй, тэгээд тэр Оросын баахан бүгд найрамдах улсууд гараад явчихлаа ш дээ. Орос нэг ёсондоо задарчихаж байгаа байхгүй юу, тэгэхээр тэр чинь тэр их том гүрэн задрахаар манай хүмүүс чинь бас л мэдэж л байсан, тэгэхэд бүх дэлхий шуугиад эхэлчихгүй юу, тэрийг чинь манай хүмүүс бас дууриасан л байхгүй юу, яг ингэх юм байна, тэгэхдээ өөрөөр. Энэ их олон жил төрийн толгойд байгаа намыг л авч хаяъя, Орос намаа аваад хаячихсан ш дээ, тэгээд орос намаа тэр дор нь авч хаясан, манайх авч хаяагүй, манай нам их төвөгтэй нам тэгээд тэр чинь Зоригоо Моригоо мэтийн улсууд юу яасан, тэрийг ойлгоод авчихсан, тэгэхдээ энэ зөв л байхгүй юу, тэгээд тийм байхгүй болбол жаахан хуучин улсууд нь толгой сайтай хүлээцтэй байна ш дээ, ингээд замаа тавьж өгөөгүй бол удаан гарна аягүй бол бие биенийгээ ална, энэ бол юу яаж өгсөн, дороо тавиад өгчихсөн, тэгээд дараа нь ганцхан Солонгос л тэгээгүй шүү дээ, дараа нь бүх орнууд тэглээ ш дээ, тэгээгүй Баруун Европын орнууд тэгээд Чаушевскийг алаад тэгээд одоо тэр Болгар Германы...алуулсан уу, үгүй юу, мэдэхгүй. Задрал явагдахаар тэгдэг байхгүй юу. Манай Ардчилсан хөдөлгөөн бол зөв хөдөлгөөн.
Саранцэцэг -
Монголын ард түмэнд юу авчрав?
Чулуунхүү -
Хүнд эрх чөлөө л авчирлаа. Хүн ярьдаг юм ш дээ, өөрсдөө. Эрх чөлөө авчирч өгсөн. Хүнийг өмчтэй болгосон, хүнийг өмчтэй болгоноор гэдэг чинь зөв л байна, эрх чөлөө авчирч өгсөн, хүнийг дураар нь одоо бараг тэгэхдээ бас буруу байна, тэгээд дураараа байна тэр нь зохистой бол байлгүй яахав. Юм үзэж л байна, одоо тэр хүнийг өмчтэй болгосон, одоо та нарыг өмчтэй болгосон, одоо та нар яасан ч юу байхгүй, та нар юу яах арга байхгүй, гэх юм ярьж байгаа ш дээ. Өмчийг нь бол өгчихлөө гэж яриад байгаа ш дээ. Үйлдвэрийн газруудыг утаснаас хэн авсан юм тэр, тэрийг буцааж аваад дахин ард түмэнд дуудлага худалдаагаар өгчих хэрэгтэй байхгүй юу, мөнгөтэй нэг нь аваад мөнгөгүй нэг нь авахгүй л биз, тэгээд тэрэн дээрээ хүрвэл, одоо хэсэг бүлэг хүмүүс нийлж аваад бас яаж ийж аргалж байгаад авна ш дээ, жижиг обьект газруудыг, тэр одоо буруу. Тэр нь л буруу. Тэгэхэд одоо жижиг улсууд одоо тэр хувийн байшин миний бодлоор бол сууж байсан байшиндаа л үлдлээ ш дээ. Одоо тэгээд мөнгийг нь өгч л байгаа биз дээ, цахилгааны мөнгийг. Тэгэхээр энэ чинь нээх их шальтай биш, овойтол оцойтол том юм буугаагүй биз дээ. Одоо тэр газар авах юм бол гадагш гарах юм бол дахиж газар худалдаж авна, та нар бол яахав, энэ байшиндаа тэгээд одоо өмчлөөд авчихсан, тэгэхдээ л одоо халаалтын мөнгө энэ тэр гээд өгч л байгаа биз дээ, тэгээд л. Энэ чинь урвуу маягийн л юм болоод байхгүй юу, Зүгээр харахад бол сайхан, өмчтэй ч юм шиг, харин энэнээсээ гарлаа гэхэд хэдэн төгрөгөөр өглөө, тэр чинь л харин нэг тэгж зарвал л нэг юм даа, тиймээ?тийм байгаа биз дээ?
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөн болбол ямар ч гэсэн хүмүүст ашиг тустай юм чиг л болсон аа, нэг.
Чулуунхүү -
Ашиг тустай юмыг авчирсан. Тэрийг батална. Тэгэхдээ эд нар чинь юу яагаад байна ш дээ, тэнд бодлогын юм нь дутагдаад байна ш дээ. Бодлогоо барьж чадахгүй барьж алдаад, барьж алдаад байна ш дээ. Тэр өмчийг тэгж алдлаа, одоо энэ улс төрд орох энэ чинь яг алт хуйвалдаан байхгүй юу, чи бод доо, одоо би дотроо тэгж бодож байгаа юм, одоо их муухай болчихсон ш дээ.Одоо ингэж яриад байна ш дээ, одоо энэ ард түмний төрийнх нь олон зуун хэдэн зуун мянган хүний задгай их улсаас мөнгө иддэг энэ орон тоог болье, одоо ингээд их хуралд 2 талаас орж байгаа 2 орлогч дарга хичнээн сая төгрөгний цалин, яамдын сайдууд бүгдээрээ хувааж авахгүй юу, хуйвалдаад ингээд байхгүй. Орон тоог санаачилж гаргаж ирээд байгаа байхгүй юу, тэгэхээр энэ чинь улс төрийн том алдаа, тэр эдийн засгийн алдаа нь одоо тэр өмч хувьчлал, улс төрөөр ингэж энэ бодлого л ингээд алдагдаад байгаа байхгүй юу. Цэгцхэн явж чадахгүй ш дээ, нэг нэгнээсээ өрсөөд энэ ерөөсөө ингээд ойртож сэтгэхгүй үзнэ, та нар үзнэ, бид нар энэ сайхан болох юмыг үзэхгүй ийм нүд байхгүй, одоо яг энэ удаагийн сонгууль ийм л юм боллоо. Та нар бол харин гайгүй юу яах байх. Одоо нэг л цаанаасаа нэг л ёргүй болчихлоо доо, одоо та нар их л сайн л хэлж л мөнгө л олох хэрэгтэй, түүнээс биш төр засаг харж юу яана ч гэж байхгүй шүү. Би ч тэртэй тэргүй өнгөрсөн, би ч одоо зүгээр над нэг тэтгэвэрийнхээ хэдэн төгрөгийг нэг арав тавыг нэмчихвэл тэгээд л болоо, тэрэнд нь залбираад л, хэвтэж байвал. Өөр юм байхгүй, та нарын цалин цалин нэмэхгүй гэж хэлж байна ш дээ, та нар яаж цалинтай байлгах уу гэхээр энэ нэг их хуралд л 2 дарга байх юм бол хэрэггүй, нэг их хуралд нэг даргынх нь цалингаар ядахдаа 2 ажилчинд цалин болгож өгөг л дээ. Хичнээн сайдыг нэмж тавих гэж байна, тэгэхээр ард түмнийг төрийн албан хаагчид өгөх ёстой нэг дор хүнд очих ёстой мөнгө хичнээн том албан тушаалын улсууд л хувааж авчих гээд байгаа ш дээ.Тэд нар ийм цалин авчихаад би та нарын цалин нэмэгдэнэ гэж байхгүй, зүгээр.
Саранцэцэг -
Би одоо таниас ганцхан нэг өдөр асуулт асууя. Хүмүүс, монголчууд чинь нэг дээр үеэс, хүмүүсийг оршуулахдаа ил тавьдаг гэж сонссон. Та тэр талаар?
Чулуунхүү -
Аа тэр намайг хүүхэд байхад тэгж л байсан юм зүгээр. Би тэрэн дээр очиж л байсан, хүүхэд байхдаа саваагүй, хонь мал тууж хонь мал хариулж яваад л, зориуд үзэж очиж, үзэх гээд л очиж л байсан, тэр үеийн улсууд бол ил тавихаар чинь төрөл нь хурдан түргэн арилждаг гэж тэгж байхгүй юу, одоо тэгээд энэ нэг овоолттой шороон доор чинь тэрнийг гаргаж хэн ч албаар л гаргаж авахгүй бол аль болох л ил тавьж, ил тавьсан, одоо маргааш нь байхгүй болчихсон байдаг л юм, зарим нь байж л байдаг юм, нэг ёсондоо төрөл түргэн арилжуулах гэж тэгээд ардаа зам нь их нээлттэй болдог дахиж төрөх гүрвэл ч одоо хонь ч болж төрдөг юм уу, тэр нь одоо түргэн арилждаг л юм байлгүй, тэгээд тэр чинь дээр үед чинь тэгж нэг олон хонодоггүй байсан, би харж л байсан, одоо манай нутагт одоо би хонь хариулж яваад л, наанаас зориуд хонио тууж аваачаад л хардаг, өчигдөр тавьсан хүн гээд л тэгж байдаг, маргааш нөгөөдөр нь ирэхэд байхгүй л болчихсон байдаг, тэр төрөл түргэн арилжуулж байсан юм байгаа биз.
Саранцэцэг -
Тэр одоо хэдэн он хүртэл ил тавьж байсан?
Чулуунхүү -
Тэр ч одоо, за мэдэхгүй ээ, намайг л одоо далан....../бодов/ далан оноос ер нь жаран хэдэн он намайг чинь нутгаас гарахад чинь ил тавьдаг нь байчихсан байсан, одоо тэр жил тэрний сүүлээр 2 удаа нутагт очиход манай ээжийг лав тэгж тавиагүй, манай эмэгтэй дүүг тэгж тавиагүй газар дор, тэрнээс хойш ер нь одоо бараг тэгж тавихгүй байгаа байхаа.
Саранцэцэг -
Та шашин шүтдэг юм уу?
Чулуунхүү -
Үгүй. Би шашинд .., манай аав шашин шүтдэг, одоо шашны нэг төлөөлөгч нь байсан. Би тэрэн талдаа бол муу шүү дээ.
Саранцэцэг -
Танай ээж чинь ямар уу?
Чулуунхүү -
Манай ээж зүгээр нэг яахав, жинхэнэ гэрийн хар ажлын авгай байсан зайлуул. Манай аав чинь шашин манай аав чинь лам хүн шүү дээ. ..., манай аав лам ээж яахавээ, нэг тийм юу яах юм байхгүй, манай аав чинь лам хүн, одоо тэр. Лам чинь 2 ондоо ш дээ, манай аав чинь уншлагатай тийм хүн байхгүй юу. Ном их сайн мэднэ. Одоо танай, Төрөөгийн ах Сунгарав өвгөн танай тэр байна ш дээ, номыг чинь жинхэнэ уншдаг, номын хүчээр юм хийдэг, улсууд байхгүй юу. Тэр хүчтэй номыг уншсан байсан цагт айлын хүүхэд өвдсөн айлд очиход тэр айлын хүүхэд уйлахгүй унтаад өгдөг, гэж байгаа юм ш дээ, хүчтэй ном. Номын хүч гэж манай аав чинь номын хүчийг ашиглаж тэгээд тэд нар чинь бага насалсангүй ш дээ. Манай аав 87 хүрлээ. Сунгарав ах чинь..., одоо тэр жил намайг нутагтаа очиход хамгийн сүүлд манай аав үлдсэн байсан, 97 онд очиход. Тэгээд аав миний дараа 2 жил болоод өнгөрсөн байхгүй юу, тэгээд аав над олигтой хэлэхгүй байгаа юм. 7 лам үхсэн, тэнд. Манай аавын хийдэд, дандаа настай лам нар. Ганцхан аав үлдсэн байхгүй юу. Тэгээд энэ яагаад одоо энэ хэн гэдэг лам..., би заримыг нь танихгүй, үгүй ээ, Төвдөд байсан Равдан лам яасан бэ гэсэн, өө тэр ч одоо миний сүүлд орох ёстой хүн байсан, түрүүлчихлээ гээд тэгж байсан. Та тэгээд одоо яагаад ингээд яачихав гэхээр энэ номын хүч.., тэгээд манай энэ 6 ламын дотор бол 70-аас доош насалсан хүн бол нэг ч байхгүй, бүгд 80-аас дээш насалсан, би одоо 87-той гэж намайг очиход тэгж байсан. Ёуяа маань харин /Сунгарав гуайг хэлж байна/ 81 ороод өнгөрчихлөө. Иша 86 ороод, Донров гээд нэр нэрээр нь хэлээд тэд нар бүгд 80, 90 дөхөөд одоо би 90 хүрэх гэж байна. Би нэг ёсондоо 25 жилд 12 жил 9 сар Түвдийн номоор 12 жил 9 сарыг 25 жилд нэг бүхэл бүтэн юу нэмдэг юм гэсэн, 12 жил 5 сар нь 1 жил юу билээ...../бодов/ Аа тийм гэсэн, манай аав чинь 91-тэй болох гэж байна уу, Түвдийн номонд 12 жил 5 сар байна ш дээ, 12 жил 5 сар гэсээн, 12 жил 5 сарыг 1 жил гэж тооцдог, тэгэхээр тэр юу яах уу гэхээр 25 жил, 25 настай хүн 50 жилд 2 удаа л нэмдэг ёстой, тийм юутай байдаг. Тэгэхээр 50-тай хүн 52-той, 75-тай хүн 53 нас гэх жишээтэй. Би одоо 87-той 91 орох гэж байна гэж намайг би ч одоо нэг ёсондоо 91 орсон хүн энэ лам нар бол бүгд тийм өндөр насалсан, богино насалсан хүн нэг ч байхгүй, тэгэхдээ ном гэдэг юм ямар хүчтэй байдгийг л одоо, манай энэ бурхны ном тэгж л харуулж байгаа юм даа, бид нар чинь номын хүчээр тэгээд нэг юм одоо, тэрнээс илүү яваад ч хэрэггүй юм даа, номын хүчээр бид явж байна ш дээ, гэж тэгж л ярьж байсан. Тэр үнэн байгаа юм тэр. Одоо энэ гандангийн одоо энэ юунд байна ш дээ, уржнан байхаас нь л би одоо сайн мэдээд байгаа юм, Дамбадаржаа хийдийн 98 настай Дашцэрэн гуай, одоо сая халагдлаа, тэр 98 настай. Одооных нь лам хэдтэй гээд орхив, тэгээд энэ эд нар чинь 80 хүргээд л, гараад л тэгээд л хийддээ суухгүй, ингээд л явчихдаг болоо. Одоо 80-аас дээш Дашцэрэн гуайг 98-тай гэж байналээ. Ноднин хавар гавьяат зүтгэлтэн соёлын гавьяат болгож тэр өөр нэг настай лам болсон байналээ. Одоо тэр гандангийн лам нарыг, Чойжамц ч залуу л хүн байналээ. Одоо гандан дотор хичнээн том мундаг номтой хөгшин лам нар байна, тэд нар чинь ингэж байгаад л,тэгээд л 80 гараад л одоо номынхоо хүрдийг нөгөө хүндээ өгөөд одоо тэгээд 80-аас дээш наслаад явж л байна биз зүгээр, тэгээд ер нь хэрэггүй гэж үздэг юм байгаа биз нээх хүн, хийдэд суухгүй, тэгэхдээ ноиын хүч гэж ийм л байдаг юм байналээ. Номын хүчээр ер нь ..., манай аав хүн ингээд сууж байхад...За миний хүү энэ юунаас болж байнав, энэ өвчтэй хүн, миний морийг хулгай авчихаж гэвэл мэдэхгүй....тэрийг бол мэдэхгүй....мэдэхгүй л гэж хэлнэ. Мэдэхгүй юм чинь.....Аа тэрийг бол яахав, дахиж тийм юманд ороогдохгүй, дахиж тийм юманд өртүүлэхгүй, дахиж юмаа алдахгүй, дахиж нэг аварит орохгүй байхын төлөө тэгээд ...., нэг ёсондоо..... сайхан дүнгэнэтэл хүчтэй ном , 2 ном ч уншдаг юм уу, тэгээд л тогтоочихдог байхгүй юу. Ухаан нь тийм л юм шиг байналээ, түүнээс тэр юм мэдэхгүй, тэр юм мэддэг чинь нөгөө хэн шиг байхгүй юу, хар..... юу гэдэг билээ, хар домын арга, тэр чинь хар домын арга шүү дээ, нөгөө талийгч хэн шиг Баяр..., танайд ирээд байдаг чинь хэн билээ, нөгөө манай Ховдын, Баатарцогт шиг тийм л хүн байхгүй юу. Түүнээслам нар чинь тийм юм мэддэг хар домын лам биш шүү дээ, жинхэнэ номын лам, хар домын лам чинь ондоо. Хар домын хүч чинь муу ёрын тийм, сайн ёртой улсууд биш байдаг байх. Муу юм нөгччихсөн, энерги нь дандаа муу ёрын энерги биед нь шингээсэн, муу хүн манай хүүхэд ингэлээ манай өвдчихлөө, юмаа алдчихлаа, тэнд тийм юм болоод байна, тэнд тийм хүэ өвчтэй байна, энийг нэг арга байна уу, би тэгж л ойлгоод байгаа юм. Манай аав л над тэгж хэлсэн
Саранцэцэг -
Заа, за. Танд одоо ярих юмсандаа гэсэн, бодож байсан, миний асуугаагүй үлдсэн юм байна уу?
Чулуунхүү -
За болье. Нэг одоо сайхан тамхи татчихмаар байна.мза одоо юу байхав. Тэгээд одоо ганцхан эрүүл явбал хүнд алтнаас илүү үнэтэй, хүнд эрүүл бие л хэрэгтэй, чи одоо эмч хүн тэрийг сайн ойлгоно, хүүхдийг эрүүл байлга, өөрөө эрүүл яв, эрүүл явсан цагт юуг ч бүтээж чадна, эрүүл хүнд алтны ч хэрэг байхгүй. Алт-эрүүл бие чинь алт шүү дээ, алтыг одоо чамд лан алт авчраад өгсөн байхад одоо гарч зах дээр л авч зарахгүй бол хүн авахгүй ш дээ, учрыг нь олохгүй тэр алтыг. Зарим хүмүүс айна даа, одоо юм хэлбэл. За за тийм байна.
Саранцэцэг -
За, за. Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Чулуунхүү -
Эрүүл байх хэрэгтэй, Чи одоо эмч хүн, одоо тэрийг сайн сахь. 2 охиныг сайхан үнэнч шударга эрүүл биетэй, залхуугүй, одооны энэ улсууд залхуугаас болж үгүй мөн алдаж байнаа, ямар ч их залхуу болсон юм, үгүй ээ, энийг нэг сум байвал будаад унагачихдаг бол энэ залхууг. Би тэгж боддог юм. Нээрээ залхуугаас болж нээрээ хүмүүс одоо тэр Америкийн ерөнхийлөгч уржнан Америкийн конгрессын танхимын дарга ирлээ ш дээ, Монголд. Бушийн дараа. Тэр бүр ингэж хэлсэн ш дээ. ..Аа Энхбаяртай төв талбай дээр уулзсан.Тэгсэн.., Үгүй ээ, танайд чинь барилга барьж дуусдаггүй, ямар их барилга барьдаг улсууд вэ, хотын захаас чинь наашаа энэ хүртэл дандаа кран, тэгсэн танай энэ кран дээр чинь дандаа гаднын улсууд ажитллаж байна, дандаа олон хэлийн улсууд байх шиг байна, танйа улсууд ямар ихгоё юм бэ, гадаа гудамжаар их гоё явж байна. Энэ чинь дандаа залуу охидууд, залуу их сайхан болж. Тэгээд танай залуучууд ямар их архи уудаг юм бэ, ...., гэж хэлчихээд явсан гэж байгаа шүү. Үнэн байгаа биз дээ, тэр. Тэр конгрессын танхимын дарга. Тэр хэд хэдэн газруудаар орсон, энэ 120 мянгатын барилга дээр зогсоод харахад хэдэн хятадууд байсан, тэрэнгээр нь тэгж байхгүй юу. Тэгж байсан гэнэлээ. Тэгээд тэнд хаана ч юм, баахан залуучууд архи уугаад бие биентэйгээ зодолдож байсан, та нар одоо ийм л байна, ийм сайхан орноо хөгжүүлэхгүй, их л сайхан барилга барьж байна, ажил их хийж байна, та нар гадны улсууд ажлыг чинь хийж байна ш дээ, крануудыг хар даа, хичнээн зуун кран байгаа юм мэдэхгүй ээ гэж. Заа нэг...
Саранцэцэг -
Заа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.