Bathuyag

Basic information
Interviewee ID: 990062
Name: Bathuyag
Parent's name: Batbuyan
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: private business
Belief: none
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: soldier, lieutenant colonel
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
privatization
work
democracy
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
mother - father
childhood
schoolchildren's life
military service
urbanization
work - labor
salary - incentives
democracy
privatization
family
funeral rituals
nature and environment
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За сайн байна уу
Батхуяг -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
Би танд өмнө нь аман түүхийн талаар ярьж байсан.
Батхуяг -
За
Саранцэцэг -
Одоо хоёулаа ярилцлагаа эхэлье. Таныг хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ, өөрийгөө танилцуулахгүй юу?
Батхуяг -
Миний нэр Батхуягаа. Батбуянгийн Батхуяг. 1949 оны 11 сарын 4нд Ховд аймгийн Булган сумын Булган гол 100 мод гэдэг хилийн заставт төрсөн. Аав маань тэнд болбол хилийн заставын одоо заставын дарга байсан хүн. Аа нөгөө асуулт нь юу билээ.
Саранцэцэг -
Таныг бага байхад хаана байсан гэнээ?
Батхуяг -
Ховд аймгийн Булган сумын Булган голын “100 мод” гэдэг хилийн заставт төрсөн.
Саранцэцэг -
Тэнд болохоор хилийн застав байдаг байсан уу?
Батхуяг -
Тийм. Застав байдаг байсан. тэгээд аав маань хилээ хамгаалж байсан.
Саранцэцэг -
Аан за. Та эхээс хэдүүлээ вэ?
Батхуяг -
Эцэг эхээс бид 10-уулаа. Одоо бүгдийг нь нэрлэх үү, манай эмэгтэй дүү Баттөр, миний дараах 2 насны зөрөөтэй төрсөн, бас хилийн заставт төрсөн. За тэгээд дараах дүү маань бол Бууцагаан Батөлзий гэж хүн байна, тэр болбол хотод төрсөн. /Эхнэр нь: Ажил юмыг нь нэрлээд явчихгүй яасан юм/
Саранцэцэг -
Яахав, яахав. хэлье, гэснээ л хэлээд яв.
Батхуяг -
Саяын Батөлзий бол байна ш дээ, Ховдод төрсөн, 3 хүүхэд нь Ховдод төрсөн байхгүй юу. Аа тэгээд тэр тавин хэдэн оны үед Улаанбаатарт л эргэж ирсэн юм байналээ. Тэгээд тэрнээс хойш болбол манай дүү нар бүгд хотод төрсөн. 10 хүний ах хүн дээ, би. одоо тэгээд одоогийн байдлаар бол дүү нар маань төр засгийнхаа буянд сайхан явцгааж байна. Түрүүч нь одоо ингээд миний нэг эрэгтэй дүү бол дээд шүүхийн гишүүн хүн байна. Аа дараах одоо бизнес хийж байна, дараах нь болбол одоо юу яаж байна.одоо ардчилсан намд алба хашиж байна. Эмэгтэй дүү маань. За тэгээд яахав энэ хугацаанд амьдрал бол алагтай цоогтой учраас энэ миний эрэгтэй дүү бас өвчний учраас нас барлаа. Бид одоо 9-үүлээ байна, амьд мэнд. За би ч, бид бол эцэг эхээс 5 эрэгтэй, 5 эмэгтэй төрсөн. Одоо иймэрхүү ерөнхий чигтэй. Аа гэхдээ болбол амьдрал болбол их агуу юм. Их агуу ш дээ, тэр чигээрээ шастир түүх байдаг байхгүй юу, тээ. Би бол энэ шастир түүхийг оролцож үг хэлэх гэж байгаа явдалд их баяртай байна, тийм. Би бас ингээд дүү нар маань ч бас ингээд янз бүрийн одоо төрсөн өдрийн ч бай, одоо цагаан сарын өдрөөр тогтмол зочилж, очиж янз бүрийн зураг хөрөг авч, янз бүрийн одоо дүрс бичлэгт оруулж байдгийм өөрснөө. Гэхдээ өнөөдөр бол их завшаантай өдөр байна, бас. Таны одоо ингээд телефонд ингэж түүх маань шигдэж, онгод бадраасан өдөр ингэж үг маань ингэж үелэн орж байгаа явдалд их баяртай байнаа.
Саранцэцэг -
За та аав ээжийнхээ талаар дурсаж ярихгүй юу, хүүхэд байх үеийнхээ тухай дурсаж яриач?
Батхуяг -
Миний аав бол аав маань болбол одоо цэргийн хүн. Цэргийн дэд хурандаа байж байгаад тэтгэвэрт гарсаан. 1969 онд нас барсан. Аав маань бол бүх зам бол цэрэгтэй холбоотой одоо.., 29 онд төрсөн хүн ш дээ, аав маань. Одоо тэр л өөрийнхөө одоо өөрөөр хэлбэл, нас биед армид зүтгэсэн хугацаа нь бол 22 жил армид алба хаасан миний аав. Их ч өндөр бүтээл, зүтгэлтэй одоо тэр л “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” “Алтан гадас одон” одоо бүх шагналаар нь шагнагдаж байсан, одоо нэр төртэй алба хаасан миний аав. За миний ээж болбол байна ш дээ, хувь зохиолоороо байна ш дээ, Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын Эрдэнэдалай суманд төрсөн, миний аав болбол өөрөө болбол Булганы Хишиг-Өндөрийн хүн. Энэ чинь аягүй гоё түүх байдаг байхгүй юу. Үндсэндээ Булганы Хишиг-Өндрийн хүн Дундговь аймгаас тиймээ, миний ээжтэй танилцсан, одоо 10 хүүхдийг төрүүлсэн, ачтай буурлууд явсан, байхгүй юу. Үнэн ийм түүхтэй юмаа. Миний ээж бол насаараа ингээд цэцэрлэг яслид ажиллаж байсан, одоо асран хүмүүжүүлэгч тйим асран хүмүүжүүлэгч, алтан гартай ачтан хүндлэгдэж явдгиймаа. Энэ Толгойт хавийнхан энэ хавийнхан бол намайг хараад л өө...Мөнхдаваагийн хүү юу өө..., чи одоо сайхан амьдарч байгаа юм байна хүү маань одоо бас л өтлөх талдаа болж дээ, гээд л тааралдахаараа тэгдгийш дээ/инээв/. Бас тэгдэг байхгүй юу, түүх гэдэг чинь тийм байдаг байхгүй юу. Энэ урдны улсууд чинь тааралдахаараа тэгээд л уулга алдаг байхгүй юу, их гоё ш дээ. Тэгээд л зарим нь үнсээд л зүгээр, ээж аавыг чинь дурсаж яриад л сүйд болноо. Их гоё байдаг байхгүй юу. Ийм түүхтэй миний ээж болбол. Тэгээд улсдаа их сайн зүтгэлтэй байсан, тэр одоо 3-р хороолол байна ш дээ, тэнд байраар шагнагдаж байлаа. (Эхнэр:Тэр цэргийн хүнийг дагаад хилийн застав дээр ч амьдарч байсан байгаа байхгүй юу, тэр хүн. Тийм дайчин хүн байсан) Тийм. Миний эхнэр бол Наранцэцэг одоо энэ ярьж байгаа энэ чинь Наранцэцэг тээ, миний авгай болбол дэм болж байна, надад/инээв/
Саранцэцэг -
За, та хүүхэд ахуй үеэ дурсахгүй юу?
Батхуяг -
За би хүүхэд ахуй үеэ бас одоо бас зарим юмаа санана л даа, заримыг нь бас санагалзахгүй байнаа. Би бол 10 жилдээ бол цоглог байсан. Одоо 10 жилд бол алиалагч байлаа. Одоо балетийн бүжиг мүжиг Хунт нуур”-ын жүжгийн рольд тоглож байлаа, бас. Нисэж дэвээд л, бас бүргэдийнх нь рольд энэ тэр үсэрч харайгаад л тиймэрхүү рольд тоглож байлаа, одоо. Одоогийн цагаар бол одоо энэ чинь жаран хэдэн оны үед юм ш дээ. (эхнэр: чи аав, ээжийнхээ дүрийг тод томруун оруулж өг) Хүүхэд ахуйг бол, ер нь бол 10 жилийнхэн намайг сайн мэднээ. Одоо Хуягаа, алиалагч Хуягаа намайг тийм байсан, Хуягаа л гэдгийм намайг.
Саранцэцэг -
Та бага сургуульд, яг аль суманд хэддүгээр анги төгсөв?
Батхуяг -
Би бол Улаанбаатарт тавин хэдэн 57,8 оны үед манай аав ээж 2 хотод орж ирсийм. Хот руу шилжиж, орж ирсэн, хөдөөнөөсөө.
Саранцэцэг -
57,8 он гэдэг чинь таны хэдэн настай байх үе билээ?
Батхуяг -
Одоо чинь тэр чинь би чинь 49 онд төрсөн ш дээ, тэхдээр 9 настай.
Саранцэцэг -
9 настай байхдаа хот руу шилжээд ороод иржээ, 9 нас хүртэлх хугацаанд хөдөө мал дээр байсан юмуу? Зүгээр ингээд хилийн застав дээр л..,
Батхуяг -
Одоо тэр хил дээр мал маллаж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ер нь болбол одоо Зайсангийн аманд л одоо манайх байсийм даа. Энэ Зайсангийн.(эхнэр: Тэгээд энэ чинь энэ 12-р сургуулийн 1-р ангид, 12-р сургуулийг анхны сургууль байхаас нь авахуулаад явсаар байгаад ууган төгсөгч нь болчихсон байдаг байхгүй юу)
Саранцэцэг -
Аан за, за. Хотод орж ирээд энэ 12-р сургуульд орсон юм байна тиймээ?
Батхуяг -
Тийм, тийм хүн байхгүй юу.
Саранцэцэг -
Танай аав ээж 2 хотод орж ирээд ямар алба хашиж байсан?
Батхуяг -
манай аав маань болбол гал командын дарга, сүүлдээ за цэргийн ерөнхий дээд сургуулийн хуулийн ротын дарга, сүүлдээ харуул хамгаалалтын нэгдсэн ротын дарга гээд дэд хурандаа цолтойгоо алба хашиж байгаад өвчний учир нас барсан ш дээ. 1969 онд нас барсан. Ээж маань одоо үндсэндээ 10 өнчин хүүхэдтэй хоцорч байлаа. Тийм байхгүй юу. Ерөнхий байдал тийм ерөөсөө.
Саранцэцэг -
За таны амьдралд маш хүндээр нөлөөлсөн юм байх уу? Онцгой нөлөөлж байсан юм байх уу? Одоо миний амьдралд яг ийм юм нөлөөлөөд ингэж эргэсэн юм даа, гэж бодохоор тийм зүйл байдаг уу, танд?
Батхуяг -
Тэгэхдээ байна ш дээ, БИ 1967 онд 10-р анги төгсөөд ерөнхий боловсролын одоо ерөнхий дээд сургуульд орсон. Тийм.
Саранцэцэг -
Цэргийн ерөнхий сургууль гэсэн үг үү?
Батхуяг -
Тийм. Тэр үед аав маань намайг 2-р ангид байхад элэгний рак болоод маш хүнд байдалтай байсан, сэтгэл санаанд маш хүнд байсан. би аавыгаа дандаа ойр ойрхон эргэж ирдэг байлаа. Тэгээд ч аав маань элэгний рак болохоор удахгүй тэгээд нас барсан. Тэгээд тэрний дараагаар болбол би 2 жилийн дараагаар 1971 онд ерөнхий сургуулийг төгссөн. Тэгээд төгсөөд Зүүнбаян хотод дэслэгч цолтойгоор төгсөөд тэнд салаан даргаар томилогдож байлаа.
Саранцэцэг -
За?
Батхуяг -
тэгээд тэндээ очоод эргээд 72 онд ар гэрийн гачигдлаар ээж маань баахан өнчин дүү нартай хоцорч байна ш дээ, тэгээд тэр үед чинь одоо миний хамгийн бага дүү одоо 4 настай хоцорч байлуу даа, одоо тийм л байгаа байх, тэгээд тэрнээс хойш чинь Зүүнбаянд очингуутаа өөрийн авч байсан цалингаа ээждээ явуулдаг, дүү нараа тэжээхэд явуулж байлаа, тэгээд 1972 онд буцаж ирээд энэ 028-р ангид алба хашсан. Тэгээд тэнд алба хашиж байгаад тэнд бол үндсэндээ 10 жил салаанд салбарын захирагчаар ажиллаж байсан. Тэгээд миний хамгийн эмгэнэлтэй гэж ярих юм бол аав маань өнгөрсөн явдал хамгийн эмгэнэлтэй асуудал болсийм. Дараа нь аавын ачаалал ирнэ гэдэг чинь надад том ажил надад оногдсийм. Үнэн биз дээ.
Саранцэцэг -
Үнэн, үнэн.
Батхуяг -
тэгээд аав маань одоо нас барсан. Тэгээд ээжийгээ ар гэрийн гачигдлаар хөдөөнөөс орж ирчихээд ээждээ л туслах зорилготой хотод ажиллаж байсан. тэгэхдээ бол бүх хариуцлага одоо ах хүн, хамгийн ах хүн гэдэг чинь одоо бүхнийг л одоо өөрөө ямар байна, айлын хамгийн том ямар байна, бүх юм доод шатны дүү нарт нөлөөлнө. Тийм учраас би бол их зүтгэлтэй ажиллаж байсан. Санаачлагатай ажиллаж байсан, ээждээ бол би бүх цалингийнхаа 90%-ийг өгдөг байсан. миний энэ 9 дүүг тэжээх гэж. Сургууль надаас өөр төгссөн хүн байхгүй ш дээ, би л хамгийн түрүүнд сургууль төгссөн ш дээ. Иймэрхүү л бодолтой явж байсан юм. Тэгээд..,
Саранцэцэг -
Зүүнбаянд та ямар ажил хийж байсан?
Батхуяг -
Би Зүүнбаянд болбол салааны захирагч, авто тээврийн тусгай салааны захирагчийн ажил хийж байсан.
Саранцэцэг -
Зүүнбаянгийн тухай та жаахан ярьж өгөхгүй юу? Хотоос ер нь ямар ялгаатай байдаг юм?
Батхуяг -
Зүүнбаян болбол их гоё газар даа, залуу байхдаа болбол агаар магаар юу болбол даван туулж байлаа. Их хэцүү газар ш дээ, их халуун элсэрхэг, тиймээ, тэгээд одоо өдрийн цагаар болбол нэг офицеруудыг амрааж байсан, өдрийн халуун наранд 50, 60°хүрч байгаа юм ш дээ, зарим үед. Тэр үед чинь бид нар ингээд л салхи гэхэд л халуун салхи үлээгээд л, өдөржингөө уух юм уугаад л хөлрөөд л байдаг тийм газар байхгүй юу. Тэгээд яахав тэрийг би чинь 2 жил туулсаан. Гэхдээ бол..., “Зүүнбаян зүгээр нутаг, Зүрхний хайртай Зүүнбаян, Хиймэл нуур нэгтэй, Хүний аминд халтай, хиймэл нуур нэгтэй, ач тач үздэг амин, манан хоёртой....” гэх зэрэг ийм дуутай байсийм. Тэр үед чинь /инээв/.
Саранцэцэг -
Хиймэл нуур байх уу?
Батхуяг -
Байсийм. Хиймэл одоо тийм бассейн байсийм.
Саранцэцэг -
Өө тийм үү?
Батхуяг -
Тийм. Хиймэл бассейн гэж. Оройн сэрүүнд чинь тэр хиймэл бассейнд бид чинь зугаацдаг, сэрүүн цагаар тэнд очиж суудаг байхгүй юу, их гоё ш дээ. Аа тэнд чинь тэгээд тэр усанд сэлдэг сайхан сайхан хүүхдүүд усанд сэлнэ, залуучууд охидууд, усанд сэлээд л, бид ч гэсэн өөрснөө хүсэхлээрээ усанд орно ш дээ, тийм л байсан/инээв/
Саранцэцэг -
Цэргүүдийнхээ тэр Зүүнбаянгийн одоо нэг өдрийг өглөөнөөс хойшхи орой хүртэлх нэг өдрийг ярьж өгөхгүй юу?
Батхуяг -
Өглөө бол ингэж байгаа юм. 6.00-д босоод л 6 цагийн үед л одоо заримдаа ч 5.00-д, 6 цагт цэргээ босгосон байх ёстой гэж сургадаг байсан юм. Орой цэргийн дарга тарахад нь 22 цагт цэргээ унтуулаад явдаг тийм л аягүй дэглэмтэй байлаа. Эцгийнх нь оронд эцэг болсон та нар тэнд тийм л байх ёстой гэсэн бүр энэ мах цусанд шингээж өгсөн, бид тэгж л ажиллаж байсан. Тэгээд л одоо нэг өдрийн процесс гэвэл өглөө тэгээд заримдаа тэр 6 цагт босчихоод анги цуглах ажиллагаа бол 8-д цугларна. Аа бид нарын даргаас өгч байгаа тушаал бол өглөө 6 цагт цэрэг босоход ир гэж байгаа юм. Тэгээд л би чинь биеийн тамирт нь гаргана. Өглөөний ажиллагаа энэ тэр гээд нарийн хуваарьтай, гимнастик энэ тэр гээд байдаг байхгүй юу. Ангийн захирагч ирээд үүрэг даалгавар өгнө тэгээд л байлдааны бэлтгэл сургууль. Тэр үед бол №1 дайсан бол Хятад байсан. тийм/инээв/. Одоо тэр үед чинь байна ш дээ, далан хэдэн оны үед ш дээ..,
Саранцэцэг -
Тэр чинь яг далан хэдэн он бэ?
Батхуяг -
Юу билээ, 70 оны.., 71 онд би очсон байхгүй юу. 71 онд.
Саранцэцэг -
Тэр үед яагаад Хятадуудыг тэгж үзэж байв?
Батхуяг -
Тэр үед чинь ерөөсөө Хятадууд Вьетнам руу довтолсон байхгүй юу.
Саранцэцэг -
За?
Батхуяг -
Тэгээд тэнд чинь бас одоо жаахан бужигнаан энэ тэр үүсээд дээд сургуулийг төгсөх гэж баййсан чинь бид нарыг хурдавчилсан маршаар төгсгөөд 3 жилээр төгсгөөд Зүүнбаянд ерэн хэдэн офицер ачигдаж явж байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Зүүнбаян луу?
Батхуяг -
Зүүнбаян луу, 7 сарын үед. Нэмэлт хүч гэж. Тэгээд Зүүнбаянд тэгж очиж байсан юм. Уул шастир он цагаар бол..,
Саранцэцэг -
Та болбол тэнд 2 жил байсан юм байна?
Батхуяг -
Тийм 2 жил болсон. Тэгээд л дараа нь би одоо ярьж байсан ш дээ, өглөө байлдааны бэлтгэл сургууль, өөрөө цэрэгт заана, ингэж буудна, ингэж...,харьцана, ингэж химийн зэвсгээс хамгаална, ингэж одоо баруун зүүн талаас давшилтанд орно гээд хичээл заана даа, бид нар чинь. Бодитой байдал дээр нь цэрэгт сургана. Аа тэгээд би чинь автын мэргэжлийн хүн учраас жолооны дадлагат цэргүүдээ бас гаргана, тэгээд ер нь ингэсээр байтал 2(14.00) цаг болно. Тэгэхээр маш их халуун болно. Тэгэхдээр зэрэг чөлөөлчихнө. ..За офицерүүд амар, орой 4(16.00)цагт ажилдаа ир.тэгээд л орой 10 (22.00) цаг хүртэл үргэлжилчихнэ ш дээ. Бид нар чинь авгай хүүхэдгүй, очсон улсууд чинь юу хийхэв, цэрэгтэй л ажиллана. Цэргээ амраагаад гэртээ харих ёстой. Ийм л дэс дараалалтай явж байлаа. Энэ хооронд дандаа л байлдааны бэлтгэл, одоо дайн гарвал одоо тэрний бэлтгэл сургууль л сайн хийж байлаа.
Саранцэцэг -
Өө тэнд Зөвлөлтийн мэргэжилтнүүд, гадаадын улсууд ер нь байсан уу?
Батхуяг -
Байлгүй яахав, анги болгон. Сургагч нартай, анги болгон.
Саранцэцэг -
Хаанахын сургагч уу?
Батхуяг -
Зөвлөлтийн сургагч. Орос улсын.
Саранцэцэг -
Олон байх уу?
Батхуяг -
Өө тэгээд ангид нэг, хоёр хирээтэй хүн байна.
Саранцэцэг -
Анги гэдэг чинь хичнээн цэрэг байдаг юм?
Батхуяг -
Анги болбол нэг 500-аад хүнтэй байна ш дээ.
Саранцэцэг -
Өө за?
Батхуяг -
Тийм. Тиймэрхүү л байдалтай байлаа.
Саранцэцэг -
За, за. Та тэгээд тэнд Зүүнбаянгаас хүрч ирээд энд ажил хийхийн хажуугаар ээждээ бас тус нэмэр болоод сурах тэр цэргийн ерөнхий сургуулиа хурдавчилсан 3 жилээр сургаад төгсгөчихсөн юм байна. Аа хотод ирснийхээ дараа хотод 024-д байсан гэлүү?
Батхуяг -
028-р ангид. Бас л нөгөө салаа салааны захирагч, тусгай салааны захирагч бас хэдэн жолоочтой, 20, 30-аад тэрэгтэй, тэгээд ангийн бүх л үйлчилгээ хариуцсан, ангийн захирагчийн тэрэг, 30-аад машинтай, бас тийм энэ ангийн, хээрийн сургуульд явахад нь одоо авч явдаг пүүдкүүд /том чиргүүл/ байдаг тэд нарыг ачдаг тийм салаа хариуцсан байсан юм. Тэгээд яахав дээ, энэ хугацаанд бол анги байгууллага бол намайг их олон удаа шагнаж байсан, их сайн, ажиллагаа сайн байна гээд. Би 10 жил болсон ш дээ, энэ ангид. 028-р ангид. Тэгээд байна ш дээ, би хамгийн гол нь яаж байнав гэвэл би тэр үед байна ш дээ, ээждээ л эдийн засгийн хувьд тус хүргэх гэсэн л зорилготой, тийм.
Саранцэцэг -
Олон дүү нартай учраас?
Батхуяг -
Олон дүү нартай учраас. Тэгэхэд миний цалин бол тэр үед 600 төг байсан. бараг л хэлтсийн даргын цалин авч байсан байхгүй юу, би. тийм байхгүй юу. Тэгээд би одоо тэр цалингий чинь би одоо үндсэндээ 80-90%-ийг нь өгдөг, би дараа нь 1976 онд энэ авгайтайгаа танилцсан юм. Тэгээд бид 2 чинь 76 онд билүү, 76 онд. (Эхнэр: 5 жилийн дараа энэ хүүтэй болсон)Тийм, тэгээд...,
Саранцэцэг -
Та 74 оноос 76 оны үед хотын амьдралыг ярьж өгөхгүй юу, хүмсүүд ер нь ямар ажил эрхэлж байв, гадаадын улсууд хэр олон байв, хотод? Дэлгүүр хоршоонд нь юм, бараа таваар элбэг байв уу, энэ талаар ярьж өгөхгүй юу?
Батхуяг -
Аа энэ чинь сонирхолтой сэдэв байна. Энэ байна ш дээ, тэр үед Зөвлөлтийн хүн маш их байсан, Монголд.
Саранцэцэг -
Тэд нар хоорондоо ямар харьцаатай байв?
Батхуяг -
Аа тэгээд байна ш дээ, Монголд бол ингэж байсан. бараа жаахан муутай байсан, манайх аа тэгээд Оросын дэлгүүр гээд тоймгүй, энд тэнд одоо манай тэр үед би бас ажиглаж л байлаа л даа, Монголд баргалж Оросын юм хэрэглэж байлаа л даа, орос дэлгүүр гэж маш олон байлаа. Налайхын район, одоо энэ микрорайон байна ш дээ, тэрний чинь ард тэр чигээрээ Оросын хуаран байлаа ш дээ, тийм. Оросын цэргийн ангиуд байсан. тэгээд л одоо Монголд орон сууц, бүх л юм, оросын юм байсан. Тэгээд л яахав дээ, бид нар тэр үед болбол орос дэлгүүрт орж авгайдаа гутал мутал авна, яхир махир янз бүрийн орос авгай нар хэцүү байдаг, орос хэлтэй нь бол тэгээд.., ..муухай дээрэлхүү байсаан., тэр нь бол яахвээ, тэр бол тухайн үедээ орос ах нарыг тэгж муулж ерөөсөө болохгүй. Тухайн үедээ л бид нарыг батлан хамгаалах гэж байсан улс байгаа юм. Тэрийг бол үгүйсгэдэггүй юм. Аа гэхдээ болбол юм ер нь ховор, Оросын дэлгүүрээр хангагдаж байсан. Тухайн үедээ тийм л байгаа юм.
Саранцэцэг -
Машин тэрэг одоогийнх шиг ийм байгаагүй биз?
Батхуяг -
Үгүй ээ, ёстой тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Нийтийн унаа гэж ямар юм байсан юм?
Батхуяг -
Гэтэл байна ш дээ, ийм байдаг байхгүй юу. Юуны.., юу байхгүй юу. Тэр үед чинь байна ш дээ, энэ Толгойтын чинь хооронд одоо энэ баахан барилга барьчихсан байна ш дээ, юу ч байхгүй далан хэдэн оны үед чинь. Одоо дөнгөж одоо энэ одоо юуны газар.., толгойт энэ 2-ын хооронд чинь 7,8 км хоосон зай, ийм байлаа ш дээ. Аа тэгээд өнөөдрийн байдлаар харьцуулахад нэг талдаа ард түмний амьдрал ардчилалын буянд бас сайхан болжээ, тийм. Зарим нэг хэсэг нь эвдэрсэн хэмхэрсэн машинаа зүүдлээд байж л байна, тэгэхдээ бол амьдрал сайжирчихсан, машинаар гудамж нь бөглөрөөд явахаа байлаа/инээв/тиймээ? Тийм угаасаа хот төлөвлөлт нь буруу хийгдсэн юм байна ш дээ, манай энэ. Их өргөн дэлгэр нутагтай хэрнээ л газрын төлөвлөлт их муутай юм, зам харилцааны сүлжээний зохицуулалт нь их муу байна, тийм учраас өнөөдөр бөглөрөөд байгаа юм, таглараад байгаа юм, явахаа байлаа/инээв/
Саранцэцэг -
70-аад оны үед чинь Улаанбаатарт ямар ямар үйлдвэрүүд байсан юм бэ?
Батхуяг -
Бүх үйлдвэрүүд байсан. Арьс ширний үйлдвэр, үйлдвэр комбинат, эсгий гутлын үйлдвэр гээд бүгд байсан.
Саранцэцэг -
Тэр үед одоо гадаадын мэргэжилтнүүд их ажиллаж байсан уу, үйлдвэрүүдэд нь?
Батхуяг -
Өө ажлалгүй яахав. тэр чинь тус тусдаа чиглэл чиглэлээрээ л мэргэжилтнүүд ажиллана ш дээ. Эхнэр нь: тэр үед Орос маягийн юутай, тоног төхөөрөмжтэй тэгээд одоо ерөөсөө агуу том том үйлдвэрүүд байлаа ш дээ, сүүлийн үеийн.
Саранцэцэг -
Хятадууд байсан юм уу, 74 оны үед чинь?
Батхуяг -
74 оны үед бол хятадуудыг.., бас нээх байгаагүй шүү. Ер нь цөөхөн байсан, жаран хэдэн оны үед хөөгөөд гаргасан.
Саранцэцэг -
Яагаад хөөж гаргасан юм?
Батхуяг -
эхнэр: тухайн цаг үеийн асуудалтай холбоотой л.., Яахав дээ, тэгээд л нэг л..., Яахав дээ, тэгээд л нэг, тухайн цаг үетэй холбоотой.
Саранцэцэг -
Хятадуудыг гаргасан юм уу?
Батхуяг -
Гаргасан ш дээ.
Саранцэцэг -
Хятадуудуудыг гаргасан юм байна, тээ?
Батхуяг -
Гаргасан ш дээ. Жаран хэдэн оны үед. (Эхнэр нь: дараа нь оросуудыг ч гаргасан) Далан хэдэн оны үед бас нэг бөөн явуулсан, ТЗ дээр бас нэг бөөн зодоон болоод л, гаргаж л байлаа, тэгээд л цагдаа дээр бас нэг бөөн зодоон болоод л, тэгээд л цагдаа магдаа болоод л гаргаж л байлаа, хятадуудыг бол. (Эхнэр: одоо тэр Усны гудамж мудам энэ тэр дүүрэн бас хятад байсан байхгүй юу, нэг хэсэг аягүй их хятад байсан) Тийм байсан. Толгойтын район бол өнөөдөр ийм байгаагүй их ядуухан газар байсан ш дээ, агаар их сайхантай, өнөөдөр бол одоо бөглөрч ханиагаад хэцүү л болсон байна ш дээ, өглөө босоход. Энэ нь бол яахав дээ, Монгол оронд өнөөдөр нүүдэл суудал болж, үгүй одоо хэдий болтол мал хариулж энэ хэний төлөө амьдарч байгаа юм гэдгийг нь ард түмэн мэдээд нүүдэл суудал хийж, хот бараадаж амьдралаа сайжруулах гэж яваа тэд нарын буруу биш ш дээ, энэ чинь. Тийм л гэж ойлгодгийм.
Саранцэцэг -
Нийтийн тээвэр унаа хэрэгсэл эд нар чинь автобус явдаг байсан юм уу?
Батхуяг -
Харин автобус унаа бол байсаан. Байлгүй яахав. (Эхнэр нь: ямар сунадаг улаан гэж), Төв замын түрэмгий улаан гээд, Чехийн нэг автобус/инээв/ Тийм. Төв замын түрэмгий улаан гээд, гэхдээ тэд нар чинь бас цагаараа яваад аа гэхдээ байна ш дээ, бас л хүнээ суулгаж хангаж чаддаггүй, чадахгүй байсан ш дээ.
Саранцэцэг -
Ачаалалтай байжээ?
Батхуяг -
Ачаалал асар ихтэй, өглөө болбол одоо 7 цагт болбол ямар сайндаа манай .., (эхнэр:Автобус бааз ажилчдаа өөрсдийн унаагаар авдаг байсан), ямар сайндаа манай энэ одоо Баянхошуу, Толгойт хавийнхан өглөө болохоор зэрэг л юу яадаг гэнээ, төв замын түрэмгийнүүд ирээд л баахан хүмүүс ачиж аваад л явдаг, дараа нь баахан хүн газар дээрээ хоцордог/инээв/,(эхнэр:Тэгээд л арван хэдэн минут болоход л баахан бухимдал болно, тухайн үед хүмүүс асуудал тавьж л байсан байх, автобус юманд, төр засаг нь зохицуулалт юм хийж л байсан байх),хүрэлцэхгүй байсан байхгүй юу, одоо бол сайхан болсоон, одоо бол ёстой мөнгө л байвал нисээд л байна, хаа ч явсан болно, энэ чинь бол одоо ардчилалын буян. Хэдэн хүүхдүүд өлсгөлөн зарлаж байж л, Монголыг аварлаа ш дээ, одоо үндсэндээ бол/инээв/
Саранцэцэг -
Танай хамаатан садан, гэр бүл дотроос хэлмэгдэж байсан хүн байдаг уу?
Батхуяг -
Манайд байхгүй. Ерөөсөө байхгүй.
Саранцэцэг -
Та хэлмэгдүүлэлтийн талаар өмнө нь хүн амьтнаас сонсож байсан юм байдаг уу?
Батхуяг -
(эхнэр:Манай л нэг хөгшин байсан),манай гэр бүлийн хүн Наранцэцгийн гэр бүлийн хүнд бас байдгийм.
Саранцэцэг -
та тэр тухайгаа ярихгүй юу? Хэн юм, танай яг ямар хамаатан байсан юм, яаж хэлмэгдэж байсан юм,
Батхуяг -
(эхнэр: Манай ээжийн нагац ах нь гэж тийм хүн байсан гэлээ, тэгээд бас тухайн цаг үедээ тохирсон нийгмийн зүтгэлтэй, тэгээд бас одоо..,),
Саранцэцэг -
Ямар ажил алба хашиж байсан хүн юм?
Батхуяг -
(эхнэр:Хувьдаа мал аж ахуйгаа эрхлээд л тэр үед чинь яг нөгөө Галдан бошигтын бослого тэр үед чинь эхэлж байсан үеэр байхгүй юу, тэгсэн чинь л мань эр тэр хэрэг дээр оролцоод тэгээд амьдралаараа хохироод өөрөө буудуулж байсан байхгүй юу, тэгээд яахвээ, саяны энэ цагаатгалын хуулиар юу нь гараад хохирол юмыг нь гаргаж өгсөн байналээ, тэгэхдээ харамсалтай л байхгүй юу),тэгээд эднийх бол лам мам талаасаа хохирсон байхгүй юу, тэр Галдан бошигт гэж аль дээр үеийнх.
(эхнэр:Биш, биш. Тэр чинь яг тэр бослогодоо оролцож байгаад тэр юм хум байдаг байхгүй юу, юм хумыг нь бичүүлэхэд яг тэр юманд оролцож байсан тийм хүн байсан. )
Саранцэцэг -
Аан за, Хуягаа ахаа, танай эцэг эх чинь ер нь бурхан шашин шүтдэг хүн байв уу? Аав ээж 2 чинь.
Батхуяг -
За аав бол бол шүтдэггүй, ээж болбол ламаар явнаа, энэ олон хүүхдүүдийг одоо амгалан түвшин байлгахын тулд манай ээж Гандан мандангаар явнөө, хүн амьтнаас асуунаа, энэ асуудал манай авгай дээр ч одоо байж байна бас./инээв/
Саранцэцэг -
Танай гэрт тийм бурхан тахил юм, ном судар байсан уу?
Батхуяг -
Манайд байхгүй.
Саранцэцэг -
Байхгүй байсан уу?
Батхуяг -
(эхнэр:Нууж байгаад аваад гарчихсан тийм ном судар, тэр чигээрээ байсан)Манай гэр бүлийн талд бол байгаа.
Саранцэцэг -
Дээр үед чинь бурхан тахил эд нарыг чинь хураагаад л нөгөө хүмсүүд нууж эд нар байдаг байсан байлаа ш дээ?
Батхуяг -
(эхнэр:Хаданд аваачиж нуугаад баригдаад тэрнээсээ болж одоо бас алуулж байсан ч улсууд одоо байгаа)
Саранцэцэг -
Танай хамаатан садан дотор уу?
Батхуяг -
(эхнэр:манай тэр яг тэгж бурхнаа хураалгуулж буудуулсан хүн бол байхгүй байхаа, гэхдээ болбол тэр нийгмийн тэр хөдөлгөөнд оролцоод алуулсан тэр ах маань бол бурхан шашинтай эийм хүн байсан тэрийг бүгдийг нь хураасан гэсэн) Өмч хөрөнгийг нь хураасан гэж байгаа юм, (эхнэр:бүх л мал хөрөнгийг нь хураагаад ерөөсөө..,одоо яахав тэр цагаатгалын юугаар тэр түүх шастирынх нь юм нь архивт бас байдгийм гэлээ)
Саранцэцэг -
Та ер нь Соёлын довтолгооны талаар дуулж байв уу?
Батхуяг -
Соёлын довтолгоо чинь Монгол оронд байна ш дээ, бас нэг эргэлт гаргасан ш дээ, одоо энэ тэрний үр дүн миний аав гаргасан ш дээ, одоо энэ тэрний үр дүн миний аав ч бас өөрөө их соёлч хүн байсан, их цэвэр цэмцгэр одоо тэр үед чинь хүн болгоныг шүдний сойзтой, одоо тэр үед чинь хүн болгоныг шүдний сойзтой Батхуягийнх энэ, Батцэнгэлийнх энэ, Батэрдэнийнх энэ, гээд тусдаа ийм сойзон дээр нэрийг нь бичээд уутанд хийгээд уутан дээр нь нэрийг нь биччихсэн, тэр чинь одоо Соёлын довтолгооны л үр дүн тэгдэг байсан. Тийм тэгдэг. Гэр бүлд хүртэл тэгж нөлөөлж байсан. За тэгээд хаа сайгүй л халуун устай болгох тэгээд одоо хамуу мамуу, гаргахгүй талаас л гарч байсан байх л даа, тэр ч тийм. (эхнэр: Бид нарыг чиньтэр үед ажил хийж байхад чинь өнөө Баянхошуугаад чинь Хувьсгалт намын идэвхтэн гишүүнээр хүчээр бүртгэж хаячихаар чинь айлаар орно, нүүр гарын алчуур аэд байна, гутлын алчуур байна уу, одоо нөгөө оо сойз нь хэд байна, тийм зохион байгуулах ажлаар явуулдаг байлаа ш дээ) тэгдэг байсан шүү, үнэн. Их үр дүнгээ үзүүлсэн. (эхнэр: Хөдөө бол тэр чинь юу ярьж байгаа юм, ёстой нэгдлийн дарга нар захиргаа удирдлагууд чинь хөдөөнийхөө айлуудаар чинь тогоо могоог нь хүртэл хөөгий нь арилтал зүлгэдэг) Хятад оронд бол соёлын хувьсгал байна ш дээ, Хятад оронд соёлын хувьсгал бид нар ингээд түүх ном уншиж байхад Хятад оронд өөрөөр эхэлсэн. Тэр чинь болбол аль үзэл бодол ардчилсан үзэл бодолтой улсуудаа устгаж байсан байхгүй юу. Манайд бол тэгээгүй ээ, манайд бол яг л соёлтой байх гэдэг талаас нь явагдсан юм байгаа юм.
Саранцэцэг -
Соёлын довтолгооноор чинь айлуудаар орж тэр ариун цэвэр юм шалгаад л, ор хөнжлийн даавуу энэ тэр шалгадаг байсан гэж сонссон л доо. Аа бас нөгөө бичиг үсэгтэй.., Бичиг үсэггүй улсуудыг бүлгэм мүлгэмд сургадаг байсан талаар мэдэх үү?
Батхуяг -
Тийм, тийм үнэн, тийм юм бас байгаа. Армид л би чинь одоо ажиллаж байхад л бас тэр тал чинь нөлөөлж байсан. Армийн өнөө татагдаж байгаа улсууд байна ш дээ, 20/100 хувь нь бичиг үсэггүй ирдэг байсан.
Саранцэцэг -
Цэрэгт ирж байгаа залуучуудаас. Тэрийг яах уу, тэгээд?
Батхуяг -
Тийм. Одоо 30 хүн дотроос нэг 7,8 хүн бичиг үсэггүй ш дээ. Тэрийг чинь одоо тэгээд л тусгайлан программ яагаад л бид нар л “А,Б” –г нь заана ш дээ. Офицерүүд. Офицерүүд заана ш дээ. Тэгээд л бас нэг үнэмлэхтэй болгоод л, уншдаг болгоод л гаргана ш дээ. Бид нар чинь.Тийм л үүрэгтэй. 3 жилийн хугацаанд чинь одоо тийм л ажил хийнэ ш дээ, одоо./инээв/(эхнэр: Гэр лүүгээ захиа бичдэг болгоод л/инээв/) ....хайрт минь гэж бичиж байгаад л тэгээд л явуулна ш дээ. /(эхнэр: ээжээ, ааваа сайн байна уу, хайрт минь сайн байна уу, гээд л /инээв/.
Саранцэцэг -
За за.
Батхуяг -
Тийм юм байсаан, байсан.
Саранцэцэг -
За за. Та нэгдэлжих хөдөлгөөний тухай мэдэх үү?
Батхуяг -
Заа. Тэгэхдээ би мал аж ахуй дээр байгаагүй болохоор сайн мэдэхгүй ээ. Тэгэхдээ бол нэгдэлжих хөдөлгөөн бол Монгол оронд болбол байна ш дээ, хувийн аж ахуйтай улсуудыг л дэндүү л бас хоморголж л хүчээр л нэгтгэсэн юм билээ. (эхнэр: нэгдэлжих хөдөлгөөн чинь ийм л юм байсан байхгүй юу, хувьдаа одоо хоёр гурван зуун үхэртэй, 1000-аад хоньтой, 2,3 азарга адуутай тийм бол одоо тэрийг чинь одоо нөгөө нэгдэлжих гээд санаачлага гаргаад одоо өөрсдөө саналаараа сайн дураараа, сайн дураараа ингээд нэгдэлдээ өгөөд та нар тэд нарыгаа өгвөл бид нар бол ингэж амьдрах ёстой гээд ингээд ухуулга сурталчилгааг бол агуу хийж байсан байхгүй юу, тэгээд тэрнээсээ үүдээд тэрнээс чинь тэгээд л нэгднээ дээ, тээ. Айлын барлаг явсан улсууд чинь нэг саалийн үнээтэй болчихно, нэг дугуй булантай цайтай болчихно, тэрэнд нь урамшаад эхнээсээ ороод эхлэхээр хүмүүс чинь ингээд л ар араасаа орсоор байгаад нөгөө хэдэн хөрөнгөтнүүд чинь сүүлдээ бүр яах ч учраа олохоо байгаад л ер нь тэгээд л бүгд л орсон юм шиг байгаа юм). Өөрөөр хэлбэл хувийн аж ахуйтныг устгасан үе байхгүй юу. (эхнэр: Тэр ер нь жаахан харамсалтай үе)Тийм. Харамсалтай үе байхгүй юу. (эхнэр: Маш харамсалтай үе) Тийм. (эхнэр: Тэр чигээрээ явсан бол манайх чинь юугаараа агуу гээч. Мал аж ахуйгаараа агуу байхгүй юу..,) Одоо нөгөө АХ /ардын хувьсгал/-ын үед Дамбадаржаа билүү, Бодоо нарын үлдсэн хувьсгалын үед чинь ингэж байсан байна ш дээ, нэг хэсэг нь болохдээр зэрэг Англи Америкийг бараадъя тээ, хөрөнгөтөн 3 дахь орныг бараадъя гэж байсан байна. Аа нэг хэсэг нь болохдээр зэрэг Оросыг бараадъя гэж, үндсэндээ 3 үзэл санаа Монголд бий болсон байна шүү. Аа тэгэхдээр зэрэг яаж байна уу, тэгээд гадаад санаа гаргасан улсуудыг чинь бүгдийг нь тэгээд л зүүн барууныхан гээд л устгаж байсан байхгүй юу, Монголд.Тэгээд л одоо тухайн үедээ цаг цагаараа л хэлмэгдэлт явагдсан байхгүй юу, Монгол оронд. Би тэрийг бол харамсдаг юм, Монгол орон бол их баян орон байсан. Аа тэгэхдээ болбол одоо нэг комментерны даалгавраар л одоо их буруу тийшээ л хазайчихсан юм билээ л дээ, үндсэндээ бол. Би тэгж л ойлгодгийм ш дээ, одоо түүнийг судлаад байхад. Хувийн өмчөө хөгжүүлж байсан бол одоо Монгол орон өнөөдөр өөө ...өнөөдөр тэр нэг хэсэг нь одоо тийм 60, 70% нь ядуу байна гэсэн тийм асуудал байхгүй, Аа тэрийг өнөөдөр бид нар яаж байнав гэхээр сая 90 оноос гарсан хувьсгалын үр дүнд бид нар байна ш дээ, бид өнөөдөр кимчиний үйлдвэрлэл байгуулаад түүгээрээ амьдралаа аваад явна, сайхан байгаа байхгүй юу. Бид өнөөдөр ингээд дуртай цагтаа үр хүүхдийнхээ ач буяныг үзээд үр хүүхдээ тэндээ ажиллуулаад ингэхдээр зэрэг хувийн хэвшил гэдэг бол агуу юм. Аа гэхдээ бол би энэ хувийн хэвшлийг тэгэхдээр зэрэг хувийн хэвшлийг сүүлд сүүл рүүгээ асуултанд орох байх гэж бодож байна, хувийн хэвшил гэдэг юмыг өнөөдөр яг манай Монгол өнөөдөр засаг даргаа дэмжиж байна уу, гэвэл бас тийм биш байна. Яриад байгаа юм. Тэгтэл янз бүрийн татварууд асар их байна. Тэгээд л одоо тэгэхдээр энэн дээрээс би их харамсдаг байхгүй юу. Хувийн хэвшлийг дэмжье гэчихээд өнөөдөр урд нь хувийн хэвшлийг үзэн үзэн ядаж байсан үеийн одоо хувийн хэвшилтэй улсуудыг дарамталж байсан дарамтаа эдийн засгийн бодлогоор үргэлжилж байгаа байхгүй юу. Одоо ухаандаа цахилгааны үнэ нэмэхэд ард түмэнд 50% нэмэхэд бидэнд 100% нэмж өгдөг байхгүй юу.
Саранцэцэг -
Хувийн хэвшлийнхэнд
Батхуяг -
Хувийн хэвшлийнхэнд. Тэгэхдээр чинь одоо агуу дарамт болдог байхгүй юу. Одоо ухаандаа цахилгаан гэхэд л ард түмэнд 51,52 төг, бид нарт 70 гэнээ. Юу гэсэн үг юм бэ. Хувийн хэвшлийг одоо тэгтэл яг өнөөдөр яг хувийн хэвшлээр ажиллаж байгаа.., (эхнэр: Одоо ажиллаж байгаа улсын үйлдвэр нэртэй л одоо хувийн үйлдвэр байна ш дээ, улсын үйлдвэр ч байхгүй л дээ, ер нь л хувийн хэвшил ялангуяа энэ жижгийг бол шахна дөө..,) Одоо яг ийм байдлаар явах юм бол хувийн хэвшил устана. Өнөөдөр чи яг бид нарыг аваад үз. Бид нар ингээд жаахан кимчиний цех байгуулаад ажиллаж байна. Тэгэхэд байна ш дээ, нийгмийн даатгалын төлбөр өгнө, хүн амын орлогын татвар, гэрэл цахилгааны төлбөр ашгийн татвар, үгүй ер нь 10-аад татвар татаж байна ш дээ. (эхнэр: гучин хэд болж байгаа юм чинь) тэгэхдээр одоо өнөөдөр ингэж байгаа юм, аа нийгмийн даатгалыг 10% болголоо гэж ярьж байгаа юм, тэгтэл мөнгө нь өгөөд 10% биш нэмэгдчихэж байгаа байхгүй юу, цалингий нь өсгөөд өгөхөөр нийгмийн даатгалыг нэмээд явчихдаг байхгүй юу, тэгээд л одоо тийм тийм юманд явна гэж одоо үндсэндээ одоо ухаандаа тэр битгий хэл одоо Хувьсгалт Нам ярьж байна ш дээ, ерөөсөө ажилчдыг 1 сая төгрөгний ашигтай ашиггүй ажиллаж байгаа юм чинь 1 сая төгрөгөөр хүн цалинжуулна гэж байхгүй биз дээ, Агуулга нь тэндээ байдаг байхгүй юу. Бид өнөөдөр хувиа л аргацаагаад явж байгаа улсууд ш дээ, тээ. Тэгэхдээр зэрэг чинь юу болж бид өнөөдөр 1 хүнийг цалинжуулах юманд 108000 байхад бид өнөөдөр 150000 үндсэндээ хоол унааг нь даачихаад 120000 цаас/төгрөг/ өгөөд тэгж цалинжиж байгаа ш дээ. Хоолыг нь даагаад тэгээд хоолыг нь 50000-р даагаад (эхнэр: тэр яахав, бид нарын асуудал) тэгээд 100000-г нь одоо бид юунд өгөөд 108 гэвэл одоо хэцүү байна ш дээ, бага цалин. Тэрүүгээр нь цалинжуулаад явахад л одоо бас л хүнд байна ш дээ. Ерөөсөө орлого орж ирэхээ байлаа. Энэ чинь устгах бодлого явуулж байна. Энэ болбол коммунистууд байна Монголд/инээв/. Үгүй ээ, ерөөсөө би тэрийг тэгж үзэхээс өөр арга байхгүй, энийг бол. Аа тэгээд байна ш дээ, энэ олон хүний хэвшил, хувийн хэвшлийг өнөөдөр 80% болчихлоо гэж яриад байгаа юм, их сайхан бахархалтай яриад байгаа юм, тэгсэн хэрнээ энэ чинь бол маш том үзүүлэлт байхгүй юу, тэгсэн хэрнээ хувийн хэвшлийг ингээд дарамтлаад байх юм бол эд нар бүгд юу 80 биш, 50 болтлоо буурна, яваандаа. Аа тэгэхдээр зэрэг энэ томчуулын одоо үргүй зардал гаргадгийг чинь тэр хувийн хэвшлийнхний үндсэн хөрөнгөн дээр тогтож байгаа энэ нийгэм тиймээ, одоо нийгэм тогтож байгаа ш дээ, тэр татвар одоо цалин малин бүх юм тогтож байгаа ш дээ, тэрийг ингээд алдах юм бол асар хүнд байдалд орно. Тиймээ, би тэгж л ойлгодгийм.
Саранцэцэг -
Хувийн хэвшлийнхнийгээ дэмжих ёстой байтал одоо татварын бодлогоор ерөөсөө..,
Батхуяг -
Боож байна. Асар боож байна. Хувийн хэвшлээс авсан мөнгөөр нэг хэсэг нь дээгүүрээ тийм ч халамж, ийм ч тэтгэвэр, тийм ч одоо оюутны зардал гээд хуваачихаж байна ш дээ, тэгэхдээр мөн хэцүүеэ. Тийм биз дээ. Халамжийн одоо гучин хэдэн хэлбэр байна гэж байна ш дээ, би радиогоор сонсоод л эвий дээ, энэ хэдэн хувийн хэвшлийнхнийг л татварын байцаагч нар дарамтлаад аваад байдаг тэгтэл энүүгээр дарамталж байгаа байхгүй юу, энэ чинь эргээд энэ хувийн хэвшил байхгүй болно шүү Монголд. Энэ одоо их буруу бодлого. Ардчилсан Нам их зөв юм яриад байгаа юм, тэгсэн хэрнээ л өнөөдөр Ху намтай нэг хөнжилд орчихлоо ш дээ. Одоо тэгээд юу болох нь уу, харзнаад байж л байна бид нар.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүс ажлаа хийгээд цалингаа аваад амьдралаа аваад явах явдаг тийм боломж байсан юм уу?
Батхуяг -
Байхгүй. Байхгүй ш дээ. Би нэг одоо ингээд ажиллаж байгаад ирсэн энд нэг амбаар /жижиг агуулах байр/ босгочихвол .....Чи ямар замаар материал авав?, хаанаас авав? (эхнэр: тийм боломж ч байхгүй, гарах ч үгүй) хэрэв би байшин барьчих юм бол цагдаа нар ирээд ямар замаар байшин барив? Хаанаас хөрөнгө гаргаж? Тэр нь бол одоо социализмын энэ эдийн засгийн гол бодлого нь тэр байсан, хөрөнгөтэй л болгохгүй, ядуу байлгаж байж л барьж байх, бодлого байсан байна гэж үнэн биз? Тээ? Ерөөсөө цалингийн хооронд л амьдруулаад л, хүнийг явуулж байх бодлого.
Саранцэцэг -
Аа тэгсэн мөртлөө одоо сурах, эрүүл мэндээ хамгаалуулах нь үнэ төлбөргүй байсан уу?
Батхуяг -
Аа чөлөөтэй. Тэр нь сайн байсан юм. Тэрийг ёстой үгүйсгэхгүй сайн юм байсан, тэр одоо эрүүл мэндийг хамгаалж байгаа байдал энэ тэр эмч нар ч шударга бас хахуульгүй байсан байхгүй юу, (эхнэр:Цэдэнбал дарга хахууль авч харагдана ш дээ/ёжилж хэлээд инээв/) Арын хаалга гэдэг юм байсан, тэр нь л хахууль байсан байна л даа/инээв/ Тийм. Их гоё түүх байдаг байхгүй юу, Монголын чинь. Одоо бодож байхад /инээв/. Одоо бол одоо ингээд сонсож байхад болбол одоо гаалийн газар нэг ажилд оръё гэж бодвол санхүүгийн ажилтан ажилд оръё гэвэл одоо нэг сая төгрөгтэй бол тийм ажилд орчихно гэж байна шүү,тийм ханштай.
Саранцэцэг -
Хахууль өгч байж орох юм байна тээ?
Батхуяг -
Тийм, тийм ханш Монголд тогтсон байна гэнээ. Тэр их харамсалтай байна тээ. Мэдлэг чадвар хамаа байхгүй, хахууль өгч байгаа нь л одоо .., ажилд орж байна гэж байгаа юм. Үнэн ч юм шиг байгаа юм, тэр бол одоо үгүйсгэх юм байхгүй.
Саранцэцэг -
Хүмсүүдийн ер нь социализмын үед хүмүүсийн айл орны амьдрал ерөнхийдөө л жигд, нэг хэвийн амьдралтай байж?
Батхуяг -
Тийм. (эхнэр: Байрны дарга юм уу, захиргаанаас орж ирчихээд, заа..., танайх чинь нэг зурагттай, индүүтэй юм байна, одоо тэгээд хөгжим байна уу, тэгж бүртгэдэг байсан байхгүй юу. Ноднингоос юу нэмэгдсэн байна, нэмэгдээгүй байна, тийм статистикийн судалгаа авдаг байсан байхгүй юу)
Саранцэцэг -
Тийм үү?
Батхуяг -
(эхнэр: Тийм. Бүгд нэг төвшинд. Нэг л ижилхэн судалгаа гарна. Айлуудаар тэгж явж тэгж судалгаа гаргадаг байсан байхгүй юу)
Саранцэцэг -
Та ер нь амьдралдаа анх удаа онгоцыг хэзээ үзсэн бэ?
Батхуяг -
Би анх Говь-Алтай авгайнхаа нутаг явна гэж нисч байлаа ш дээ.
Саранцэцэг -
Яг хэдэн онд уу?
Батхуяг -
(эхнэр: тэр чинь Зоригоо 5 настай байсан гэхээр чинь 84,5 онд юм байна) 87,8 оны үед. тийм байна. 84,5 оны үед.
Саранцэцэг -
Онгоцонд сууж үзсэн юм байнаа, анх. Ямар онгоц байсан бэ?
Батхуяг -
Тэр үед хорин хэдэн мянган цаас/төг/ байсан. (эхнэр: АН-24) АН-24 Говь-Алтай руу явж байлаа.
Саранцэцэг -
Аа за, Ямар байв, тэгээд онгоц, анх сууж үзэхэд?
Батхуяг -
Аа онгоц гоё байлгүй яахав.
Саранцэцэг -
Аа вагоныг хэзээ үзсэн? Вагоныг?
Батхуяг -
Өө вагоныг би ёстой армиас гараад л ачигдаад явж байсан. Тар тар гээд л. Тэр нийтийн вагонд нь суугаад л.
Саранцэцэг -
Аа Зүүн-Баян луу вагоноор явсан уу?
Батхуяг -
Тийм. Тэр үед чинь Монголын тээвэр, төмөр зам далан хэдэн, 71 онд вагоноор Зүүн-Баян орж байлаа ш дээ. Тэгээд тэрнээс чинь хойш одоо вагоноор Зүүн-Баян хүртэл чинь одоо нааш цаашаагаа зөндөө л явж байлаа ш дээ. Жил болгон амралтаараа явж л байлаа. Вагон сайхан унаа ш дээ. Сайхан унаа ш дээ.
Саранцэцэг -
Тэр үед вагоны төлбөр энэ тэр одоогийнхтой харьцуулахад хэд байсан юм?
Батхуяг -
Харьцуулах юм байхгүй. 500 төг байсан уу, үгүй юу. Тэр хавьцаа л байсан байх. (эхнэр: 5 төг үү, 500төг чинь тэр үед бид нарын цалин байлаа ш дээ) 500 төг.Тэр хавьцаа л байсан, их л бага байсан. (эхнэр: чи 600 төг-ний цалинтай байсан санаж байна уу, )тийм байсан юм болов уу, тийм л байна. Их л..., (эхнэр: би 450, нэмэгдэлтэйгээ 550 төг-ний цалин авдаг байсан)
Саранцэцэг -
Нэмэгдэл гэдэг нь юуны нэмэгдэл орох уу?
Батхуяг -
(эхнэр: Яахав дээ, ажилласан жил милийн) Их л хямдхан байсан. Одоо чинь 10, 20 мянгаар үнэлэгдэж байгаа биз дээ. (эхнэр:Одоо тийм байгаа байлгүй дээ)
Саранцэцэг -
Одоо телевизор мелевизор..., анх телевизортой болсон тухайгаа ярихгүй юу?
Батхуяг -
(эхнэр: Анх өнөө хар зурагт байлаа ш дээ, ямар нэртэй билээ, хар.., эхлээд л гарсан..,) ”РЕКОРД” (эхнэр:РЕКОРД аваад тавьчихдаг юм байнаа...,)
Саранцэцэг -
Хэдэн онд уу, тэр чинь?
Батхуяг -
(эхнэр: За бас л наян хэдэн он доо, 85,6. 82,3 он билүү)Тийм. (эхнэр:82,3 он байхаа, Өө “Монел”-ийн дараа байхгүй юу, “Монел” телевиз Монголд гарлаа ш дээ)
Саранцэцэг -
Гүррагчаа /Монголын сансрын нисгэгч/ чинь 81 онд нисээ биз дээ?
Батхуяг -
(эхнэр: Өө тэр үе байхгүй юу, манай энэ том хүү гараад бид 2 чинь дандаа ийм сансрын нисэгчийн хувцас хүүхэддээ авч өгөөд )
Саранцэцэг -
Тэгээд тэр үед чинь телевизээр харж байсан биз дээ?
Батхуяг -
(эхнэр: Тийм. Тэгэхэд чинь авчихсан байсан байхгүй юу )
Саранцэцэг -
Монголын үндэсний телевиз гарна, өөр юу гарах уу, Оросын нэвтрүүлэг гардаг юм уу?
Батхуяг -
Гарна, гарна. Гаралгүй яахав. Гарч байсан.
Саранцэцэг -
Тийм л байсан байх тээ?
Батхуяг -
Тэгээд би ямар сайндаа, тэгээд байна ш дээ, (эхнэр: тэгээд энэ ингэж байсан байхгүй юу, аав нь ёстой нээрээ ганц өнгөт зурагт үзчихээд л үхвэл болох нь тэр, /инээв/ )Би налайж хэвтчихээд л, өөрөөсөө хэвтэж байгаад л залгачихаад л.., (эхнэр: Орон дээр хэвтчихээд л, ингэж залгачихаад л өнгөт телевизор үзэж байгаад л гэж үү, /инээв/ )тэгсэн тэр байтугай л юм болдог юм байна ш дээ, Үгүй ээ, мөн сайхан юм болдог юм байна. (эхнэр: телевизор үзээд, интернет үзээд ачийгаа интернетээр хараад..,) Манай ач чинь интернетэд барианд орчихсон байгаа ш дээ, (эхнэр:Хүүхдүүдийн нөгөө зургийн уралдаанд орсон байхгүй юу )
Саранцэцэг -
Аа за за, тэгээд гарсан юм уу?
Батхуяг -
Тэгээд тэр байтугай зурагт гэдэг чинь агуу сайхан юм байдаг юм байна, аягүй гоё юм байдаг юм байна. Би одоо ямар сайндаа би тэгээд л, энэ өнгөт зурагттай болоод л энд хэвтэж байгаад л товч шилжүүлээд л үхвэл болно гэсэн чинь үхэх байтугай л юм болж байна ш дээ. Дүрсээ хараад л ёстой гоё байхгүй юу. Бараг түүх байхгүй юу, энэ чинь бас. (эхнэр: Бид хоёр 3 хүүхэд гаргах гэж агуу юм болсоон, 10 жил хүүхэд гаргахгүй байгаад, тэгээд нэг Зоригоо маань гараад...,)
Саранцэцэг -
Заа. Монголд Ардчилсан хөдөлгөөн анх үүслээ ш дээ. За тэрийг яаж хүлээж авав?
Батхуяг -
(эхнэр: Өө...зүгээр өдөр болгон л..,) Би зүгээр нулимстай угтаж авсан.
Саранцэцэг -
Заа?
Батхуяг -
Би энэ ардчилсан холбооны залуучуудыг дэмжээд өөрөө бас жагсаалд нь оролцоод мөнгөн хандив өгөөд л, тэгж байлаа ш дээ. Мөнгөн хандив өгч, тэр үед чинь одоо, 1000 цаас 2000 цаас чинь бас л мөнгө байсан. Тэрийг чинь аваачаад өгдөг байсан ш дээ, шууд цалингаа буухдээр зэрэг энэ залуучуудын зөв байна, их зөв юм байна. (эхнэр: Хүүхдүүдийнг нөгөө зургийн уралдаанд орсон байхгүй юу )
Саранцэцэг -
Өө за?
Батхуяг -
(эхнэр: Тэр Минжүүр гэж хөгшин хамгийн настай хөгшин нь тэр байсан, тэгээд мөнгөн аягатай сүү барьж тэгээд тэр хөгшин үг хэлээд..,) Тэгээд нөгөө муу Зориг агсан байна ш дээ, Үгүй ээ, тэр ард түмэн их сайхан болсон шүү, Зориг агсан чинь юу барьчихсан, микрофон барьчихсан, одоо..., чанга яригч барьчихсан.., ....Ард түмэн сууцгаа, одоохон хариу ирнээ.., та нар тэвчээд байж байгаач.. гэхэд л нам гээд л арагшаагаа налаад сууж байлаа ш дээ, би тэрийг яг өөрийнхөө нүдээр харж байсан, ...Одоохон хариу ирнэ гэсэн та нар байж бай, нөгөөдүүл чинь Засгийн Газар луу дайрах гээд л оволзоод л байхгүй юу, тэгээд тэд нар бас тусгай хамгаалалт мамгаалалт өөрснөө гаргасан байсан юм байналээ, тэр чинь.
Саранцэцэг -
Тэгэхдээ бол ямар ч байсан зэвсэгт мөргөлдөөн энэ тэр үүсээгүй биз дээ,тээ?
Батхуяг -
Гараагүй. Ардчилсан хүчнийхэн чинь өнөөдрийнх шиг зодоон нүдээнд хүргэхгүйгээр зохион байгуулалтын ажил маш их авч байсан байна ш дээ, өөрснөөсөө хамгаалагч нар гаргаж байсан байхгүй юу, аа гэтэл тэрний дунд бас одоо Ху намынхан ч /Хувьсгалт намын/ юм уу, тагнуулын газраас ч юм уу, одоо даалгавартай улсууд, бужигнуулдаг байсан байхгүй юу, тэр чинь. Тэрийг нь бас тэд нар бас дарж байсан байхгүй юу. (эхнэр:Нэгэн санаатай нэгдмэл зорилготой улсууд байсан байхгүй юу) Нэгдмэл санаатай байсан байхгүй юу, Тэгээд л шөнө оройгүй л залуучууд “ура” хашгираад л, бас л одоо нэг л одоо.., сая нэг юун дээр.., 7 сарын 1-д тэгж цугларч байлаа ш дээ. Тэгэхдээ энэ бол..,
Саранцэцэг -
Монголд Ардчилсан Хөдөлгөөн үүсэхэд Монголын ард түмэнд юу авчирсан, ямар юмаараа их ач тусаа өгсөн гэж боддог юм?
Батхуяг -
Би бол байна ш дээ, Монголд өнөөдөр ардчилал ялснаар ард түмэнд малыг нь өглөө, байшингий нь хувьд өглөө, дараа нь хэвлэн нийтлэх эрх чөлөөгий нь өглөө, дараа нь байна ш дээ, одоо эрх чөлөөг нь өглөө. Нэн түрүүнд эрх чөлөөг нь өгсөн, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг чинь 1-рт тээ,
Саранцэцэг -
Үг хэлэх?
Батхуяг -
Тийм. Үг хэлэх чөлөөтэй. Бүх эрхийг нь өгсөн. Үндсэн хуулинд өөрчлөлт орсон. Хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн, том юу яасан одоо.., төвлөрсөн системээс салсан, тэрийг задалсан. Тэрэнд агуу ач холбогдол байгаа, ардчилалд.
Саранцэцэг -
Тэгтэл Ардчилсан хөдөлгөөн танд одоо нэг арай дутуу эд нар хийсэн санагдсан юм байдаг уу?
Батхуяг -
Байлгүй яахав. Үгүй ээ, тэгэхдээ өмч хувьчлалыг чинь бас.., (эхнэр: Өмч хувьчлал)
Саранцэцэг -
Өмч хувьчлалын тухай ярьж өгөхгүй юу?
Батхуяг -
Өмч хувьчлал ийм байна. Өмч хувьчлалыг их гоё байхгүй юу, эхлээд энэ малыг малчдад эхлээд ардчилалынхан эхэлсэн байхгүй юу, тэгсэн чинь энэ Ху нам одоо ч гэсэн тээр болж байна Ху нам. Энэ Ху намынхан чинь компани байгуулна байзнаж бай гээд 2 жил болгож байгаа юм, тэр хугацаанд эд нар чинь малыг нь шилдгийг нь аваад ах дүүс амраг садангаараа хуваагаад, авчихаж байгаа юм. Тэгээд бэлтгэл байгаагүйгээрээ алдсан, аа тэгээд дараачийн асуудал үйлдвэрийг хувьчлахдаа тэрийг жаахан харзнах байсан чинь одоо тэрийг сайн мэдэхгүй юм, хууль гаргах ёстой байсан уу, тэрийг баахан хувьчилчихсан чинь эргээд Монголд үйлдвэрлэл унаад бас эдийн засаг ажилгүйдэл бий болоод, баахан улсууд гудманд гарсан байхгүй юу. Бас тэр алдаа байгаа юм. Аа тэр орон сууцыг хувьчилсан чинь ерөөсөө л байх ёстой асуудал бас л удаашруулаад байсан, Ардчилсан намынхан одоо хувьчилчихъя гэхдээр л Ху нам тээг тавиад л байсан, тээг тавиад л байсан, тэгээд л би тэрийг нь бол бодож байсан, ...Ээ ямар сонин юм бэ.., хүнд юм өгөхөөсөө одоо юунд нь ингэж хойш тавьдаг байнаа, Ху намынхан гэж боддог байсан байхгүй юу. Би чинь одоо ний нуугүй ярихад байна ш дээ, Ху намын гишүүн 30-аад жил болсон хүн ш дээ. Тэгээд өөрөө Намын үүрийн дарга марга армид байхдаа явж л байлаа, тэгтэл миний санаанд энэ тээг тавьж байгаа асуудал таалагдаагүй учраас би одоо урвах ажиллагаанд орж байна ш дээ, арга байхгүй. Одоо бол би Ардчилсан намын гишүүн хүн. Тийм. Эд нар дандаа буруу юм хийж байна. Энэ Ху намынхан их чөдөр болж байна Монгол оронд. Энэ болбол яаж байна уу, гэвэл хуучинсаг үзэл, хуучин юм чинь сэтгэлгээ нь хуучирч чаддаггүй юм байна, ерөөсөө би тэгж л үнэлээд одоо тэр 7 сарын 1-нд хар, тэр өдий төдий аавын хүүхдүүд өнөөдөр яагаад тэр шорон гянданд хийж байна. Бүр хонзон авч байгаа юм шиг л байна ш дээ, энэ чинь асар буруу байхгүй юу, тэгж л үзнэ, тэгэхдээ ардчилалын буян бол их, ард түмэн дандаа ялсан, ардчилалын талд өгсөн. Тэрийг дандаа будлиантуулсан, дандаа өөрсөндөө ашигтайгаар луйвраар Хувьсгалт намынхан авч байсан шүү, энэ он жилүүдэд, тэгж л би ойлгодгийм.
Саранцэцэг -
Тэр нэг өмч хувьчлалаар цэнхэр ягаан тасалбар өгөөд байсан, тэр тухай, ер нь яасан юм бэ?
Батхуяг -
Тэрийг чинь яасан, өө амьдрал дээрээ өөрснөө үзсэн. Ягаан тасалбар цэнхэр тасалбар бид нар..,
Саранцэцэг -
Тэр чинь үнэ мөнгө төлж авдаг юм уу?
Батхуяг -
Үгүй ээ, тэр чинь их гоё.., (эхнэр: Үнэ төлж аваагүй ээ, тэрийг чинь ...заа нэг хэдэн төгрөг ч билээ, ингээд зарласан байхгүй юу, одоо бирж дээр өсгөж болно, зах зээлийн үнэт цаасанд өсгөж болно гэж хэлсэн, одоо худалдаж авч болно гэж байгаа юм, за тэгээд өөрснөө зарж борлуулж болно гэж байгаа юм, хүмүүсийн амьдрал ихэнх нь хүнд байсан юм чинь ихэнх нь зарах л сонирхолтой байсан, зарим нь өсгөөд үр дүнд хүрээгүй, яагаад гэхдээр бүгдээрээ луйврынх байсан)
Саранцэцэг -
Танайх тэгээд яасан?
Батхуяг -
(эхнэр:манайх би яасан, 5 цагт оочерлож байгаад очиж аваад, 6 хивс болгоод, Орос руу гарч худалдаа хийгээд хөдөө орон нутагт аваачиж зараад тэгсэн чинь орон нутгийн наймаачид аяндаа өөрснөө бий болоод ирсэн, тэгэхдээ үр дүнгээ өгсөн) Тэгэхдээ өмч хувьчлал бол яахав, ягаан тасалбар, цэнхэр тасалбар гэж байсийм. Гэхдээ болбол яахав, одоо бол цэнхэр тасалбар нь бол байна ш дээ, аль нэг үйлдвэрийн газрыг бараадсан байхгүй юу,
Саранцэцэг -
Заа.., үйлдвэрт өгөх юм уу, тэрийгээ? Хувьцаа болгоод уул нь тэрнээсээ ашиг авах ёстой тээ?
Батхуяг -
Тийм. Тэгээд тэр ашиг байхгүй, тэрнээс ашгаа авах ёстой, ашиг байхгүй. Байхгүй болоод одоо 3,4 жил болохоор тэгж байтал тэнд хөрөнгийн бирж авч байна гэхээр тэнд аваачаад өгчихсөн. Тэд нар тэгээд л цааш нь үржүүлээ биз, одоо бидэнд цэнхэр ягаан тасалбар гэж байхгүй ш дээ. Энэ мэтчилэнгээр ард түмэн бол үнэндээ тэрийг харсаар байгаад л сэтгэл санаа нь одоо.., бэлэн мөнгө хэрэгтэй байсан учраас өгөөд л, амьдрахын эрхэнд аргагүй л..., тэр ягаан цэнхэр тасалбар өгч байсан, өнөөдөр манайд байхгүй. Байхгүй, ард түмэнд, Аа тэрийг..,
Саранцэцэг -
Аа хөрөнгийн бирж дээр авахдаа тэд нар ард түмэнд мөнгө өгч авсан уу?
Батхуяг -
(эхнэр:100 төг, 200 төгрөг байсан, за юу. Бид нар угаасаа ажилчид хувьцаагаа зараад, тэр чинь нэг..,) Үржүүлж наймаа хийх талаас нь бодчихгүй юу (бизнес хийж үржүүлэх, нэг хил гааль гараад, буцаад одоо..,) Аа тэр хөрөнгийн бирж дээр өгөхөөр байна ш дээ, заримдаа ханш нь унаж байна. Бүр одоо санаснаас санаанд хүрэхгүйгээр унадаг байхгүй юу, тэрэн дор тэгж унаж байсан дор шууд тэр хөрөнгийн биржид нь худалдчихдаг байхгүй юу. (эхнэр: Тэр чинь бодлого байсан цаанаа, тэрийг чинь ингээд багц багцаар нь худалдаад авчихсан, бүр обьектуудыг худалдаад авчихсан, тийм байхгүй юу. Тэгэхээр бидэнд тэрнээс яах ямар ч юм байгаагүй) Үндсэндээ бол тэр..,
Саранцэцэг -
Зарим нэг улсууд бол бусдаасаа илүү их өмч эзэмшээд авчихсан байгаа ш дээ, үйлдвэрийн газруудыг авчихсан энэ тэр? Ямар улсууд тэгж авсан байна?
Батхуяг -
Үгүй ээ, тэр чинь тэр ягаан цэнхэр тасалбар.., (эхнэр: эзэмшлээрээ авсан зарим нь, зарим нь ягаан тасалбарыг чинь ингээд зах дээр зарлаж, ягаан цэнхэр тасалбарыг чинь цуглуулаад, цуглуулж тэгж авсан. Худалдаж аваад эргээд одоо.. ) том үнээр зараад тэгээд обьектууд худалдаад авчихгүй юу. Аа ягаан тасалбар, цэнхэр тасалбарыг бас адилхан, өнөөдөр энэ тэрбумтангууд чинь бараг тэрний улсууд байхгүй юу, (эхнэр: Тийм биш, ганц нэг өдрийн од шиг л байгаа) Байгаа, байгаа. Тэр болбол ард түмэнд хүртээл болоогүй. Одоо тэр бизнес сэтгэлгээтэй улсуудын гарт орчихсон.
Саранцэцэг -
Ерөөсөө л.., та тэгж бодож байна уу?
Батхуяг -
Ард түмэн бол тэрийг, тэр бизнесюу гэдгийг ойлгоогүй үе байсан, тэгээд л ард түмэн алдаж байгаа байхгүй юу. Үндсэндээ тэгээд л алга болсон. Ард түмэн бол хохироод л үлдэж байгаа байхгүй юу. (эхнэр: эрх тушаалтангууд нь өө... ерөөсөө, дэлгүүрийг нь дэлгүүрийн дарга нь авсан, лав одоо клуб гэж соёлын төв гэж байлаа ш дээ, тэрийг дарга нь авна, тэгж авсан байхгүй юу)тэгж ярих юм болбол миний нэг дүү надад тэгж хэлж байсан даа, ...Ахаа таны одоо дүү нар гээд 20 гаруй хүн байна, та надад бүх хувьцаагаа цуглуулаад өгөөч гэж байгаа юм, би чинь хашир толгой ш дээ, за хүү минь чи юу ярьж байнаа, би тэгээд энэн дотор чинь архи уудаг, агсан согтуу тавьдаг, янз янзын улсууд байгаа, дараа нь үр удамдаа би лай ланчиг үүрүүлэхгүй ээ, цуглуулж чадахгүй гэж хэлсэн. Өөрсдөө юмаа бүтээ гэж (эхнэр: Өөрсдөө юмаа бүтээ. Өөрийнхөөрөө амьдар аа) Хэрэв тэр тэгсэн бол байна ш дээ, их төлбөр авчихаар хөрөнгө хуримтлагдаж байгаа байхгүй юу. Ерөөсөө тиймэрхүү байдлаар өмч хувьчлал явагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь овсгоотой улсуудын гараар орсон байхгүй юу. Өмч хувьчлалын чинь одоо хувьцаанууд.
Саранцэцэг -
Заа, таны бага наснаас эхлээд таны амьдралын туршлагаас үзэхэд гэр бүлийн, монгол гэр бүлийн амьдрал яаж өөрчлөгдөж ирж байна гэж бодож байна даа?
Батхуяг -
Аа энэ бол сонсууштай сайхан асуудал байхгүй юу. (эхнэр: Одоо байгаа гэр бүл мүлээ харьцуулаад ..,)Тийм. (эхнэр: Одоо чи хэдэн хүүхэдтэй юм, хүүхэд мүүхэдтэй юм уу, үгүй юм уу) хөөш, одоо ингэж байна л даа, дээр үед бол одоо хамгийн гол нь ингэж байна. Бидний хувьд бол одоо монголчуудын гэр бүлийн харьцаа бол бас их өөр байсан юм байна. Ээж аав нь одоо ингээд одоо 3 үеэр нь судлаад ингээд тэрний охинтой гээд сүй тавиад, одоо гэрлүүлдэг байсан юм байна. Тэр нь ч одоо их баталгаатай байсан ийм байна, аа одоо орчин үед бол одоо ялангуяа бидний үеийнхэн бол аав ээж бол ерөөсөө хамаагүй, бид өөрснөө сонгоод сууж байгаа байхгүй юу. Би ч гэсэн энэ хүнийг сонгоод суусан. Өнөөдөр өдий зэргийн сайхан амьдралтай л явж байна. Тэгэхдээр зэрэг чинь хамгийн гол нь одоо сонголт гэдэг чинь сонголт, аа сонгож чадаагүй нь одоо алддаг байхгүй юу. Аа би болбол сонгож чадсан. Одоо ингээд сайхан байна. Одоо гурвын гурван сайхан, нэг охинтой, 2 сайхан хүүтэй би. Тийм. Би бол ханиа сонгож чадсан. Энэ Говь-Алтай энэ баруун нутгийн улсууд бол их ажилтай, ажилсаг улсууд байдаг юм байна ш дээ. Бас бизнес сэтгэлгээ аягүй өндөр, одоо ингээд л манай энэ амьдралыг авч яваа бол манай энэ авгай ш дээ. Бизнес сэтгэлгээ маш өндөр. Аа би чинь сэтгэхүйн, сэтгэл зүйн хувьд бол армийнх байсан, захиргаадалтын аргаар явдаг, тийм.., харьцдаг, энэ сэтгэхүй бол.., аа танил тал гэж байхгүй, хэдэн бор цэргүүдтэй л харьцана, хэдэн бор дарга нар л хоорондоо харьцаатай. Тэгэхэд энэ авгай чинь бол сэтгэхүй бол их сайн. Би бол үнэлдэг юм. Говь-Алтай энэ Ховд баруун хязгаарынхан бол үнэндээ их бизнес сэтгэлгээ сайн гэж үнэлдэг. Өө би тэр Дорноговьд очиж л байлаа, амьдарч л байлаа, тэр ч үнээ малтай хэрнээ цайныхаа сүүг сааж чадахгүй, улсууд зөндөө байна ш дээ, тийм залхуу улсууд. Энэ Монголд бас байна ш дээ, тээ. Тэгэхдээр зэрэг чинь харьцангуй байхгүй юу. Тэгээд одоо яахав, хамгийн гол нь ханиа олбол сайхан аз жаргалтай одоо амьдрал бол аз жаргал юм, амьдрал бол ерөөсөө мөрөөдөл юм, тэгээд хязгааргүй юм л гэж надад ойлгоц төрсөн.
Саранцэцэг -
За, ер нь монголын төр засгаас гэр бүлийг дэмжсэн тийм бодлого эд нар байсан уу?
Батхуяг -
Хэдэн оны үед
Саранцэцэг -
Ер нь, таны мэдэхийн?
Батхуяг -
Өө тэр тухайн үедээ бас.., хүүхдийн тэтгэвэр мэтгэвэр өгөөд л байна гэдэг чинь одоо.., тэр үед бас халамж нь бол бас байсан ш дээ. Монголд байсан ш дээ, ерөөсөө. Одоо ч гэсэн олон халамж байгаа.
Саранцэцэг -
Олон хүүхэдтэй эхчүүдийг чинь урамшуулдаг барьдаг, одон эд нар өгдөг мөгдөг?
Батхуяг -
Өө тэр бүх юмнууд нь байсан. Тэр талаараа бол сайн байсан, социализмын үед бол. Одоо ч гэсэн харин өшөө сайжирсан байгаа. Халамжийн юмнууд. Одоо бол ямар сайндаа, хэн эртээр ярьж байналээ ш дээ, их хурлын гишүүн ярьж байсан, өнөө Алтай....Гучин хэдэн халамжийн асуудал байнаа, энэ чинь яаж болох юм бэ, энэ татвар төлөгчдийн мөнгөөр л гэдэг чинь, үнэн байгаа байхгүй юу, тэр чинь ямар сайндаа одоо, одоо уржигдар зурагтаар ярьж байна ш дээ, Сангийн Яамны нээлттэй өдрөөр нэг өвгөн ярьж байна ш дээ...Сая засаг над 30 сая төгрөг өгсөн, хаанаас авах уу гээд ярьж байна ш дээ. Тийм. Тэрийг чинь тэгээд тэгж хуваарилаад байвал хувийн хэвшил хөөрхий болноо доо, ер нь яваандаа. Тийм. Байгуулсан гавьяагаар нь өгөлгүй л яахав, хөгшчүүлийг харж үзэлгүй л яахав. Гэхдээ юм болгоныг тэгж хуваарилаад зүгээр өгөөд байж болохгүй гэж би боддог байхгүй юу. Өөрснөө төр засаг сайн өгч байгаа учраас бид нар бас хармсдгийм. Би ямар сайндаа байна ш дээ, энэ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа тал дээр нь буруу, “холбоо” хүртэл байгуулдаг юм уу, гэж боддог байхгүй юу. Өөрөө тэр талын мэдлэг му болохоор чадахгүй байна. Ер нь байгуулбал илүүдэхгүй тээ, татвар төлөгчдийн мөнгө ямар замаар орж байна, ямар замаар шингэж байна гэдгийг судалдаг байгууллага өнөөдөр Монголд хэрэгтэй. Үнэн биз.
Саранцэцэг -
Залуу гэр бүлийг дэмжиж байгаа юм л яриад байдаг ш дээ?
Батхуяг -
Өө тэр сая хангалттай авсан ш дээ, сая. Одоо энэ муулаад л байгаа Засгийн Газар чинь гэрлэгсдэд 500000 төгрөг,
Саранцэцэг -
Тэр чинь яахаар өгнө гэсэн байлаа, 500000 төгрөгийг?
Батхуяг -
Шинэ гэр бүл болбол өгнө гэж байгаа ш дээ. Тийм. Болсон улсуудад өгнө гэж байгаа. Аа дээр нь 1 хүүхэд төрүүлбэл 100000 цаас өгнө гэж байгаа. Тэгэхдээ энэ бол яахвээ, Монголын үр садыг арвижуулж байгаа эхчүүдэд өгөлгүй яахав. Шинэ гэр бүлд өгөлгүй яахав. Энэ удмын генээ хадгалж үлдэх гэсэн Монголын үзэл санаа байх гэж бодоод дэмжээд байгаа. Аа гэхдээ тэр илүү дутуу янз бүрийн ялангуяа одоо татвараа төлөөгүй, өдий төдий тэрбум төгрөгний өртэй компаниудыг өнөөдөр өршөөлийн хуулиар юу яаж байна, татвараас нь чөлөөлж байна. Юу гэсэн үг юм бэ, тэр аймшигтай санагдаж байгаа байхгүй юу надад. Үгүй ээ, миний одоо энэ хэдэн сая гаруй төгрөг сая энэ засагт оруулсан, тэрний оронд энэ хэдэн ядарсан ард түмэнд тэд нарын төлөөгүй өрийг бид нар татварынхан төлж байхдаа яадаг юм бэ, энэ бол асар шударга бус. Үнэн биз, би тэрийг бол тэгж харамсдаг хүн. Ерөөсөө энэ төрийнхөн бол их хүнд байна, би бол гайхаад л байна, одоо тэгээд бид эзнээ олохгүй байна дөө, одоо тэгээд яахав.
Саранцэцэг -
За таны амьдралд бусдаас онцгой зүйл бий юу?
Батхуяг -
Миний амьдрал бусдаас онцгой зүйл гэвэл байна ш дээ. Би одоо ханьдаа үнэнч, амьдралаа зорилготой л авч явдаг. Онцлог нь хамгийн гол нь зорилготой. Авгай ч гэсэн бас зорилготой авч явдаг. Тэрэндээ байдаг байхгүй юу. Өшөө юу гэж ярихав, миний хөгшөөн (эхнэр: Бизнес сэтгэлгээ.., хэний хүчинд энэ хүнд нийгмийн давалгааг туулж явж байна гэж бодож байна, бүүр нэг үг байхгүй) Үгүй ээ, би түрүүн хэлсэн ш дээ, би чамд хэлсэн ш дээ, тээ. Миний авгайн бизнесийн хүчээр авч яваа юмаа. Гээд магтаад байгаа ш дээ. Чи одоо эндээс.., Наранцэцэг гээд энэ дээр байж байгаа, чи одоохон эндээс чамайг тэр гал зууханд орох хооронд би ярьсан ш дээ. Тийм. Ярьсан.
Саранцэцэг -
Одоо ингээд л таныг бага байх үед байсан байгаль орчин, эргэн тойрон одоо яаж өөрчлөгдөж ирж байна гэж боддог вэ, та?
Батхуяг -
Бага байх үед яана гэнээ?
Саранцэцэг -
Бага байх үед эргэн тойрон орчин байгаль орчин одоотой харьцуулахад яаж өөрчлөгдсөн бэ?
Батхуяг -
(эхнэр: Байгаль гэдэг чинь одоо энэ бидний эх гэр ш дээ, тэр маань өнөөдөр утаа униарт, алтны юунд одоо нэг ёсондоо яаж байна ш дээ, энэ чинь. Алт олборлоод энэ чинь усгүй болгож байна, агааргүй болгож байна, цөлжиж байна. Цөлжилт гэдэг чинь юу гэсэн үг вэ, ургамалгүй болж байна. Мал нь идэх юмгүй бэлчээргүй болж байна. Маш олон асуудал байгаа ш дээ) Тийм. Яг үнэн. Тэгээд одоо яахав дээ, бид нар одоо энэ салхины дээд талд л баахан айл.., (эхнэр: Хүн хэрэглээ тал руугаа хэтэрхий их явж байна ш дээ) Бид нарын энэ салхины дээд талд нь энэ хот байгуулалттай холбоотой байхгүй юу, энэ айлууд ингээд салхины дээд талд нь одоо гэр хороолол бий болчихсолн учраас ингээд л, энэ утаа нь яг салхин дагуу орж бид нарт ингээд нөлөөлөөд байгаа юм л даа. Гэхдээ энэ болбол хот төлөвлөлтийн бодлого одоо шилжилт хөдөлгөөнтэй холбоотой юм гэж би ойлгож байгаа ш дээ. (эхнэр: Энэ хөдөөгүүр бол цөлжсөнөөс болж л хөдөөгүүр энэ нүүдэл болж байна ш дээ, их цөлжилт болж байна ш дээ, мал нь одоо.., мал аж ахуй эрхлэхэд маш хүнд болсон, бэлчээрийн дутагдал болж байна, усны гачигдал болж байна, элсний нүүдэл болж байна ш дээ, нэг ёсондоо)
Саранцэцэг -
Дээр үед болбол байгаль орчноо хамгаалдаг ер нь ийм юм байхгүй байсан учраас хамаагүй харьцангуй байгаль болбол онгон сайхнаараа байж байсан гэж боддог уу?
Батхуяг -
(эхнэр: Тэрүүгээрээ амьдрана ш дээ, хүний эх гэр л гэж ойлгох хэрэгтэй ш дээ, хүн нэг гэртэй гэж, ямар ч хүмүүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй) Би энэ дээр бол ингэж боддог юм. Сая арван хэдэн жил байна ш дээ, энэ Монголын газрын ашигт малтмалаар бол тодорхой хэмжээний одоо бүлэг улсууд бол баяжсан, үнэндээ. Баяжсан. Аа ард түмэн хаана ямар алт байгааг мэдэхгүй, хаана нь ямар сувд байгааг үнэндээ мэддэггүй байхгүй юу. Аа тэгээд одоо төрийн.., төрөөс л энийг мэдэж байгаа байх гэж бодсон, тэрэн дээр хяналт байхгүй байсан байхгүй юу. Тэгтэл газар сайгүй бөөн алт ухаад л, газар сайгүй хятадууд орж ирсэн байхгүй юу, Монголд. Тэгээд үндсэндээ бол гадаадууд, ганц Хятад биш, олон орон орж ирсэн. Англи, Америк, Хятад, ингээд л Канад манад гээд л. Хамгийн гол нь тэгээд байгалиа ингэж дороос нь алтыг нь аваад энэ ухаандаа унаган төрхөнд нь оруулдаггүй хаядаг, тэр л өнөөдөр Монголд гамшиг тарьж байгаа байхгүй юу. Одоо бол Монголчууд ойлгоод орон нутгаараа дэмжээд, “Онги” хөдөлгөөн, одоо янз янзын хөдөлгөөнүүд байгуулагдаж байна ш дээ, би тэрийг их дэмждэг юм. Энийг бас өө овоо доо, энэ яагаад ийм ард түмний ухамсар дээшилсэн .., телевиз радио хөдөө 4,5 сувгаар нэвтэрсэн үеэс эхлээд ард түмний ухаан сэргэж ирсэн. Аа хуучин бол нэг үзэл сурталтай нэг үндсэн телевизтэй байхад тэрийг ерөөсөө ярьдаггүй байсан байхгүй юу. Онцлог нь би тэгж ойлгодгийм. Энэ олон телевизийн ач буян тэнд гараад байна. Ард түмэн бол энэ эд баялгаа хамгаалахад нутгийнхаа хүрээнд бол энэ голоо хайрлах ёстой юм байна, манай дээр алт угааж байна буруу юм байна гэдгийг ойлгосонд байгаа байхгүй юу.
Саранцэцэг -
Хотын хүмсүүдийн амьдрал хөдөөгийн хүмсүүдийн амьдралыг хооронд харьцуулахад хэр ялгаатай байсан бэ?
Батхуяг -
Ялгаа байлгүй яахав.
Саранцэцэг -
Юугаараа ялгаатай байна? Ажил хөдөлмөр эрхлэлтээрээ юмуу, эсвэл өмсөж, зүүж эдэлж хэрэглэж байгаагаараа юм уу?
Батхуяг -
Заа. Хөдөөгийнхний хувьд бол байна ш дээ, аж ахуйгаа аваад явж байгаа, мал аж ахуйгаа эрхэлж байгаа нь сайн байна хөдөө. Нүүдлийн иргэншлээ хадгалж байгаагаараа агуу. За юу. Аа хотод болбол бизнес эрхэлж байгаа, хувийн аж ахуй эрхэлж байгаа нь амьдралаа аваад явна. Ажилгүй улсууд нь дандаа траншейд амьтны юм хулгай хийгээд л, ийм л амьдралын харьцангуй байдал.., дээрэм хийж байгаа. Ийм л байдлаар одоо хот хөдөө 2 ялгагдаж байгаа юм. Аа одоо хөдөө бол харин сая сайхан интернет холбоонд ороод захын хүн хонио хариулж яваад авгайтайгаа ярьдаг болсон гэнэ. Тэр нь их бахархалтай болж байхгүй юу. Би тэрэнд би баясаад байгаа байхгүй юу. Үгүй ээ бас овоо доо, хөдөө ийм болно гэдэг чинь, энэ юуны ардчилалын л буян гэж ойлгодог байхгүй юу. Хэрвээ Оростой хараат байсан бол ийм техник өгөхгүй, Хятад ч өгөхгүй тээ, тэр чинь 3 дахь улстай харьцсаны л одоо ач гавьяа гэж би боддог байхгүй юу. Ийм л харилцаа байдаг байхгүй юу.
Саранцэцэг -
Заа, за би таниас өөр сонин асуулт асууя, дээр үед монголчууд ингээд нас барсан улсуудаа ил ингээд тавьж оршуулдаг байсан гэсэн та тэр талаар мэдэх үү?
Батхуяг -
Мэднээ, мэднэ мэдэлгүй яахав. Хөдөө болбол бараг л ил тавьж байсан ш дээ. (эхнэр: Манай аавыг юу яахад хөдөө тавиад өөрсдөө ч лам хувраг улсууд даа, тэгээд 3 хонуулаад улаан даавуугаар ороогоод л хөдөө тэгээд л тавьж байсан, угаасаа тэгж тавьдаг, тэгсэн тэр улаан даавууг нь 3 хоногийнх нь дараа одоо энэ бараа гэж гэрийнхээ гадаа ингээд байдаг ухаан нь тэмээгээ хомнодог хом, одоо юу байдгийм тиймээ, гадаа ингээд ил тавьдаг байхгүй юу тээ, тэрэн доогуур нь авчраад хийчихсэн байсан гэж байхгүй юу. Тийм бүргэдийн дуудлага, тасын дуудлага гэж тийм юм байдаг. Тэрийг тэгээд номын хүчээр авчруулдаг, тэр хүн тэгээд ариун онгон байдалдаа тэгж юу ч байхгүй , тэгээд тэр даавууг авчраад хийснийх нь дараа очиж газар дээр нь ирдэг, тийм уламжлалтай, тэнд нь ерөөсөө юу ч байхгүй байдаг, ерөөсөө л. ширхэг үс ч байхгүй )
Саранцэцэг -
Аа одоо ил тавиад оршуулдаг байжээ, хэдийнээс тэгээд одоо бүр..,?
Батхуяг -
(эхнэр: Суурин иргэншлээс л үүсч байгаа)
Саранцэцэг -
Одоо болбол хөдөө тэгж тавихгүй юу?
Батхуяг -
(эхнэр: Тавих нэг нь тавьж байгаа ш дээ)
Саранцэцэг -
Настай тийм улсуудыг бол яг тэгж тавь гээд тэгэхийн бол тавьдаг л юм шиг байна тээ?
Батхуяг -
(эхнэр: Тавилгүй яахав, тавьж байгаа ш дээ)Тэгэхдээ хотын энэ хавьцаа бол тэгж тавих ямар ч бололцоо байхгүй. Яагаад гэвэл байна ш дээ, өнөө чоно нохой чинь очоод зулгаагаад халдварт өвчин гарна гэдэг талаасаа хотод болбол байхгүй. Эрүүл ахуй талаасаа бүтэхгүй. Хөдөө онгон байгальтай газар бас байх л даа, зүгээр. Тийм. аа гэхдээ бол одоо тэр нэг юуны нэг чандруу яаж гаргасан үйл явдал байгаа. Тэр болбол ер нь бас боловсон талдаа бол бас их зөв юм байналээ. Одоо даанч зарлага зардал нь ихтьэй, юм байлээ. Монголчуудын хувьд амьдралын одоо амьжиргаанаас бас шалтгаалаад тэр болгон тэр ч одоо, дунд үзэргийн юутай нь одоо 600,000 гэж байгаа ш дээ. Бүх зардал нь. Одоо тэгээд л дээшээгээ 800,000 одоо болбол баргалж сая 500 мянган төгрөгний зардал гарах тооцоо одоо шарилын юунд орж байгаа байхгүй юу. Тэгэхдээр зэрэг чинь одоо бас тэр хөрөнгө бол ард түмэнд бас хүнд л байгаа байхгүй юу. Аа тэрийг нь зардлыг нь багасгаад одоо ухаандаа ёстой нөгөө төрийн халамжаар одоо тэдэн оноос төрсөн хойшхийг улс даанаа гэж байгаа бол бас сайхан л ажил байгаа байхгүй юу. Тэгвэл энэ газар нь ингэж их тэлж баахан чимээгүй хот болохгүй ш дээ, тээ. Тийм. Чимээгүй хот болох нь арилах юм болов уу гэсэн бас бодол байгаа юм.
Саранцэцэг -
Аан.Тийм байна. За таньд одоо миний надаас асуугаасай гэсэн ярих юмсан гэсэн тийм юм байна уу, тийм юм байвал одоо та ярьж болно?
Батхуяг -
Заа. Юу ярихав дээ, одоо тэгээд. Амьдрал гэдэг бол их агуу юм. Амьдрал гэдэг бол аз жаргал юм, одоо их мөрөөдөл юм. (эхнэр: Хүн амьдралынхаа төлөө эзэн байж явна гэдэг бол их агуу үг юм. Энэ үг биднээс өмнө байсан байхаа, хүн өөрөө өөртөө эзэн байна гэдэг чинь л үнэн, тухайн хүн оршин тогтноо л гэсэн үг, хэзээ дуусна байгалийнхаа хуулиар.., эзэн байнаа) Манай Наранцэцэг авгай маань.., бид 2 бол зорилготой л амьдарсан, зорилгынхоо хүчинд л өнөөдөр ингээд бас бололцоотой л амьдарч байгаа. Бид бол дунд түвшингийнх, аа одоо тэгээд одоо 5 жилийн дараа ямар болохыг мэдэхгүй ш дээ. Энэ засаг нь ингээд боомилоод байвал бид бас тэгээд түвшин маань доошлох ч юм уу, мэдэхгүй ш дээ, түвшин маань ядуусын эгнээнд орж болно, ухаандаа., (эхнэр: Энэ хүүхдүүдийн өөрсдийнх нь одоо нөгөө..,) тэгэхдээ тэрэнд орохгүйн төлөө зорилго тавина ш дээ. Тэрэнд одоо доошоо орохгүйн төлөө л зорилго тавьж байж л ажиллана ш дээ. (эхнэр: тэгэхдээ бизнест менежмент гэж агуу юм байна ш дээ, тиймээ, менежмент.., одоо тэгээд.., ямар ч үйлдвэр, ямар ч бизнес тодорхой цаг хугацаанд одоо нэг ийм байдаг тэрний дараа тийм түвшинд урьдчилж ингэж хийх ёстой гэсэн тийм.., )тэгэхдээ бол би ингэж ойлгож байна, социализм бол надад, миний аав ч над хэлж байсан, ..миний хүү үнэнч яваарай, шударга байгарай, төр засаг чинь чамайг харж үзнээ л гэж байсийм. Аа тэгвэл өнөөдөр бол аавын маань захиас худлаа юм билээ. Өнөөдөр болбол ажил хөдөлмөр л тиймээ, зорилготой амьдрал өшөө юм байхгүй тэгээд л үхэж үл болно. Маш хурдан хугацаанд үхэж үл болно, ялангуяа миний амьдрал байна ш дээ, би одоо энэ хүүхдүүдийгээ бас нэг зорилготой амьдарч байна ш дээ, түрүүчийн нэг нь урам өгөөд ажиллаад, тэгээд дараагийнх нь нэг байртай болгоод, нэг газар эдэлбэртэй болгоод өгчих юмсан л гэсэн мөрөөдөл байгаа байхгүй юу. Тийм учраас тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд би одоо 60-тай хүн үхэж үл болно, дор хаяж 70 хүрэхийг бодно, тэгж өөртөө шаардлага тавьж байна ш дээ. Үнэн биз тээ, тийм амьдрал. Ерөөсөө социализмын үед шударга яв, төр засаг чинь харна, тэр худлаа, өнөөдөр болбол тийм биш байна (эхнэр: өнөөдөр бол одоо монголын үр сад өшөө олон болж одоо гол нь эрүүл.., эрүүл байх ёстой) яг үнэн. Тийм учраас одоо болбол хуучин Монголын одоо ганц муухай зан байгаа юм, монголчуудад, тэр нь бол байна ш дээ, “үхэвч үр харам” гэдэг нэг үг байдаг тээ, тэгээд өөрөө одоо ингэж байгаам, хүү маань үндсэндээ монголчууд үндсэн хөрөнгөгүй байсан учраас л өнөөдөр эргээд л аавыгаа шавдаг, аав дээрээсээ явдаггүй, тиймээ хоолноос нь хороодог, тиймээ, эргэж дардаг тийм. Энэ чинь Монголын үндсэн хөрөнгөгүй одоо юутай холбоотой байхгүй юу. Социализмын үеийн л улбаатай холбоотой одоо үндсэн хөрөнгийг нь бий болгоод өгөхийн бол эд нар тэгээд сайхан амьдраад явчихна ш дээ, тийм (эхнэр: хүүхэддээ байна ш дээ, малыг нь тасалж өгөөд, эрээн гэрийг нь барьж өгөөд ..За миний хүү эрийн цээнд хүрч, авгайгаа дагуулаад иржээ, за чиний хөрөнгө чинь энэ шүү гээд тасалж өгөөд гаргадаг) тийм сайхан уламжлал байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд энэ хотынхонд чинь тийм юм алга байна ш дээ, зарим нь. Одоо траншейнд амьдарч байгаа улсууд юун байхав тээ,
Саранцэцэг -
Орон байр авч өгч чадахгүй бол аав ээж дээрээ л овоороод л?
Батхуяг -
Овоороод л байж байдаг, дараад л байж байдаг. Хөөгдөн хөөгдөн дараад л. Тэгсэн хэрнээ зарим нь болбол юун, дарамталж байж аав ээжийгээ, идэж уух ёстой юм шиг, албатай юм шиг одоо тийм их юу, нийгмийн шаар улсууд их байна ш дээ.
Саранцэцэг -
Байна, байна.
Батхуяг -
Одоо тэгээд юмыг их муу үгсээр төгсгөөд яахав, ёстой нээрээ Монголын ард түмний өөдрөг сэтгэл дэгжин бадартугай л гэхэс өшөө юм алга байна ш дээ.
Саранцэцэг -
Хүн болгон эрүүл байх, хүн болгон өөрөө өөртөө эзэн байх..., ?
Батхуяг -
(эхнэр: Монголчууд олуулаа байх ёстой, нөхөн үржихүй сайн байх ёстой )тийм, нөхөн үржихүй тэнд асар дэмжиж байгаа ш дээ, хятадуудад алдсанаас одоо хооронд нь гэрлүүлээд л, одоо тэгээд л дэмжээд л явж байх ёстой. Монголын генийг маш олон болгох ёстой. Тэгэхгүй л бол болохгүй ш дээ. Тийм л учраас төр засгийн бодлого зөв юм гэж бодоод байгаа юм. Тэгэхдээ энэ бол бас л нэг намын сонгуулийн шоу л юм байгаа юм л даа. Тэгэхдээ бол яахав, монголын үр сад олон болж байвал аль ч нам нь яахав. (эхнэр:монголчууд эвтэй байх ёстой, алсын хараатай бодлоготой байх ёстой ш дээ)
Саранцэцэг -
Заа, за та ядарч байгаа байхаа, дараа хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье
Батхуяг -
Заа тэгье. Ах нь ч бас жаахан ядрах шинжтэй байна шүү. Өөрөө ч их санаанд оромгүй асуултууд асууж байна шүү.
Саранцэцэг -
Заа дараа хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье
Батхуяг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.