Bathuyag


Basic information
Interviewee ID: 990062
Name: Bathuyag
Parent's name: Batbuyan
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: private business
Belief: none
Born in: Bulgan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: soldier, lieutenant colonel


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
travel
military
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

private life
military school
military service
post-war situation
foreign relations
urbanization
secondary school


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу

Батхуяг -

За, сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Хоёулаа одоо өмнө хийж байсан ярилцлагаа үргэлжлүүлж хийе. Та Зүүн –Баянгаас шилжиж ирээд 028-р ангид хотод ирээд ажиллаж байсан тухай өмнө ярьж байсаан. Тэгээд ажлынхаа тухай гэр орныхоо тухай өөрийнхөө аж байдлын тухай ярьж өгөхгүй юу?

Батхуяг -

Миний бие болбол 70 онд офицер болж Зүүн-Баянд очиж 1 жил ажиллаад 1972 онд ардын цэргийн 028-р ангид салааны захирагчаар ирсээн. Заа тэгээд эндээ ажиллаад үр бүтээлтэй сайн ажиллаж байгаад 1981 онд ардын армийн одоо зэвсэгт хүчний 18-р автохуягт танкийн газарт складын даргаар томилогдож ажиллаж байлаа. Батлан Хамгаалах Яамны автохуягт танкийн газарт, заа тэндээсээ 1982 онд эрүүл мэндийн байдлаас болоод 1982 онд зэвсэгт хүчний 137-р анги скадрелийн ангид тэнд авто ротын захирагчаар жил гаран ажилласан, тэнд. Тэр нь яахав, нисэхийн онгоцны одоо аюулгүй байдлыг хангах талд ажиллаж байсан. Заа дараа нь 1982 оноос 85 он хүртэл тэндээсээ шилжээд 227-р ангид ангийн одоо авто техникийн албаны даргаар ажиллаж байлаа. Мөн ангийн орлогчоор 84-85 он хүртэл ажиллаж байсан, тэр ангидаа. Тэгтэл бас одоо өвчний шаардлагаас болоод 5 жил завсардаад тэгээд 1991 онд 120-р ангид одоо Монголын армийн бригад гэж байсийм, тэр ангид бригадын албаны даргаар томилогдож тэнд бас нэг жил гаруй ажиллаж байгаад дараа нь тэр анги маань татан буугдаад тэгээд татан буугдсанаасаа үндэслээд татан буугдсан одоо зэвсэгт техник хариуцсан тасгийн даргаар 225-р анги гэж байсийм, тэгээд 225-р ангид орсныгоо 2,3 жил гаран ажиллав уу, тэгж байгаад 2001 оны үед эргээд 120-р ангид шилжээд, тэндээ уг хариуцан хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2002 онд одоо армид одоо алба хаасан, армид одоо 30 гаруй жил алба хаагаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.

Саранцэцэг -

Хэдэн онд билээ тэр чинь?

Батхуяг -

2002 онд гарсийм.

Саранцэцэг -

Тэтгэвэртээ гарсан уу, заа за.

Батхуяг -

2002 онд тэтгэвэртээ гарсиймаа. Аа тэрнээс хойш бол өдий болтол одоо 2009 он болох гэж байна, тэтгэвэрт байна.

Саранцэцэг -

Заа та гэр бүлийнхээ хүнтэй хэзээ танилцаж, хэдэн онд гэр бүл болов? Та одоо яг хэдэн хүүхэдтэй билээ?

Батхуяг -

Би гэр бүлтэйгээ 76 онд танилцаж, тэгээд 1981 онд миний анхны үр Батзориг одоо энэ жил 27-той анхны хүү минь төрж надад баяр баясгалан авчирч байлаа. Миний эхнэр Наранцэцэгээ. Заа тэгээд дараа нь миний охин 1982 онд миний охин төрсөн. 84 онд миний хүү өө...хэн нь төрөхгүй юу.., /бодов/ Батболд төрсөн. Тэр чинь дандаа 2, 2 жил байлгүй яахав, 84 онд гарсан ш дээ (эхнэр: 80 онд том хүү төрөөд, 82 онд охин нь төрөөд, 87 онд отгон хүү төрсөн байхгүй юу) 87 онд төрсиймүү. Би 84 онд төрсөн гэж бодсон ш дээ. Өө тийм үү, өөө би бас тэгвэл би буруу ярьж. Уучлаарай. (эхнэр: манай ээж өнгөрөөд/нас бараад/ хэдхэн сар болж байхад бид 2-т олдсон юм байхгүй юу.Тэгээд бөөн баяр болоод, гаргачилгүй яахав, тэгээд гаргасан байхгүй юу,хүүгээ)тэгээд одоо өнөөдрийн байдлаар болбол хүүхдүүд маань энх тунх сайхан өслөө. Том хүү маань одоо энэ жил 27-той, “Эрхэм сан” компанийн захирал хийж байна.энэ компани одоо дарш даршилдаг, үүсгэн байгуулж анх санаачлаад хүнд хэрэгцээтэй энэ халуун ногоо “БИЧҮ” гэдэг кимчиг хийж байна. Аа одоо энэ маань өргөжөөд одоо сайхан байна. Өөрсдөө ч үйлдвэрлэлээ явуулж байна. Эхнэр маань тэнд одоо ерөнхий одоо юугаар ажиллаж байна. Зохицуулагч, менежерээр ажиллаж байна. Нягтлан маань одоо манай Батзориг том хүүгийн маань эхнэр ажиллаж байна. Миний 2 дахь охин Бат-энэрэл маань борлуулалтын менежерээр ажиллаж байна. Би өөрөө машин тэргээр борлуулалт хийж байна. 3 дахь хүү Батмөнх маань ТЗДС /төмөр замын дээд сургууль/-д сурч байна, энэ жил 3-р курс. Хойтон төгсөнө. Одоо ингээд бид бүхэн миний амьдрал бол энэ сайхан ачтай, зээтэй ингээд их сайхан байна. Миний охины одоо зээ маань ач маань Ананд маань одоо энэ жил 2-р ангид онц сурч байна. Тийм. Эрэгтэй хүүхэд байдгийм. Дараагийнх нь миний том хүүхдийн одоо охин 6 сартай, эхнэр нь одоо манай Зоригоогийн эхнэр санхүүгийн дээд сургууль төгссөн хүн байдгийм. За иймэрхүү л одоо ажил амьжиргаа явагдаж байна даа. Одоо ёстой ярих юм байхгүй, ёстой нээрээ одоо бүх л юм одоо амьдрал ахуй цэцэглэж л байна. Цэцгэлдэг насан дээрээ л байна. Эрүүл байх хэрэгтэй байна одоо тэгээд. Өөрөө жаахан даралт ихтэй, тийм өөрөө жаахан даралт ихтэй, сая нэг харвасан, би түрүүн ярьсан ш дээ, үхэж үл болноо Хуягаа, одоо тэгээд тийм.

Саранцэцэг -

Та бага насныхаа, хүүхэд ахуй үеэ дурсаж ярихгүй юу

Батхуяг -

Би хүүхэд ахуй үеэ дурсахдаа болбол байна ш дээ, юунд одоо энэ үйлдвэр комбинатад тэнд 18-р сургууль гэж байсийм, тэнд сурч байсийм.

Саранцэцэг -

Тэнд 1-р ангид уу.

Батхуяг -

2-р анги хүртлээ. Тэр үеэ дурсахад бол одоо зкарим юм нь мартагджээ. Тэгээд одоо нэг хүрэн формтой, тийм нэг улаан галстук зангиатай, тийм бяцхан амьтан байсан. Тэгээд одоо 3-р ангиасаа эхлээд энэ 12-р сургууль.., биш 19-р сургууль гээд энэ Толгойтын энэ 19-р сургуульд сурч байсан байхгүй юу, тэрнээс хойш чинь 8-р ангид энэ 12-р сургуульд манай байрны хажуудах энэ 12-р сургуульд чинь шинэ сургууль нээгдэж хойнох 9-р сургууль энэ 2 нэгдэж байгуулагдсан юм байгаам ш дээ. Тэгээд энд одоо сурч, тэгээд одоо баргалж анхны төгсөлт .., анхны төгсөлт бишээ, биднээс өмнө 3,4 төгсөлт байгаа. Аа тэгээд одоо би чинь 67 оны төгсөлт, миний анги даасан багш Батхүү гээд, одоо тэтгэвэртээ гарсан хөгшин сургуульд ажилладаг юм уу даа, 10-аад жил сургуульд ажиллаж байна.

Саранцэцэг -

Та 10-р ангиа төгсөөд ямар дээд сургуульд элссэн гэлээ?

Батхуяг -

Би Цэргийн ерөнхий дээд сургуульд.

Саранцэцэг -

Цэргийн ерөнхий дээд сургуульд яаж орох уу, шалгалт малгалт өгч орох уу?

Батхуяг -

Гэхдээ хуваариараа орж байсан. Биднүүсийг 10 төгсч байхад хуваариар орж байсан. Тийм. Шалгалт өгөөгүй. Би тэгээд тэр үеийн дурсамжийг ярихад байна ш дээ, миний аав би ч бас тэр үед бас л их ядуу гэр бүлийн хүн байсан юм шиг байгаа юмаа. Аав маань ирээд ээжид хэлж байсан гэсэн, “Миний хүү шиг ийм хилэн формтой хүүхэд алгаа, бүгд зангиа зүүсэн, залуучууд байдаг юм байнаа, хүүдээ нэг гайгүйхэн шиг костюм пиджак, яаж ийж байгаад авахгүй бол болхгүй юм байнаа гэж хэлж байсан гэдэг. Бас их амьжиргаа их доогуур байсан байгаа юм шүү, их олон хүүхэдтэй байсан, 10 гаран, 7,8 хүүхэдтэй байсан. Тэгээд би тэгж .., би тэр форм морм ч хамаа байхгүй, карантин /хөл хорио/ тавьдаг, аав маань 7 хоноод л очдог, эргэдэг, өөрөө цэргийн хүн байсан болохоор тэгээд л карантинаас аваад л гэртээ энэ тэр амраагаад л бүтэн хагас сайн өдөр нь. Аваачаад л өгдөг л байлаа. Тэгээд л би чинь 2-р курст 69 онд сурч байхад чинь л аав маань элэгний ракаар нас барсан ш дээ. Тэгээд л одоо цаана нь 1 жил үлдэж байгаа биз, тэгээд л аавыгаа бас нутаглуулаад л, тэгээд нэг сүүлийн жил нь бас л хүнд ар гэрийн амьдрал ч хүнд байсан, тэгээд тэр үед армиуд их хатуу ч байж дээ, өнчин өрөөсөн хоцорсон юм гээд харж үзэхгүй ш дээ, шууд Зүүн-Баян намайг томилсон байхгүй юу. Тэгээд би Зүүн-Баянгаас би ээждээ мөнгө явуулаад л, хэдэн дүү нараа тэжээгээд л тэгээд заримдаа бас яахвээ, Орос дэлгүүрээс өө янз янзын гутал, ботинк бэлгэлдэг, ээж маань их баярладаг, ..Муу хүү маань явуулсан гээд дүү нарт маань гутал гээд л тэр үед чинь ам бүлээ тоолоод 18 хүнд л би нэрсийг нь бичиж байгаад л цалингаа буухаар Оросын юунаас тэрэнд гутал, тэрэнд ботинк, тэрэнд оймс, тэрэнд одоо пальто тэрэнд цүнх гээд тэгж явуулж байсан ш дээ. Амьдрал их сайхан агуу байсан байхгүй юу, тийм агуу байсан байхгүй юу. Одоо эх эцгийн хүмүүжил, үнэхээр одоо тийм сайхан байсан байхгүй юу. Тэгээд л одоо яахав, бас хойшоо ээж маань ч ганцаардаад байсан, мянга есөн зуун би чинь 70 онд очсон ш дээ, юу төгсөөд, тэгээд 72 онд тэгээд наашаа хот руу шилжээд энд 028-р ангид энд орохгүй юу. түүх шастир ерөөсөө тийм. Тэгээд сая би хэлсэн ш дээ. 120-р ангийн бригадын албаны дарга байлаа гээд. Тийм учиртай. Тийм. Аа тэгээд 200, 300 машины дарга, хадгалалт хариуцсан дарга байсан юмаа.

Саранцэцэг -

Цэргийн хүний амьдрал одоо жирийн улсуудын юугаараа та ялгаатай, байдаг гэж боддог вэ ?

Батхуяг -

Өө маш их ялгаатай. Би энэ авгайгаа байна ш дээ, дангаж надтай ханилаад надтай хамт л сэтгэл нь байсан байхгүй юу, тэгэхэд чинь би чинь 45 хоногоор хээрийн сургуульд гараад явчихна, энэ маань Зоригоогий чинь 6 сартай хээрийн сургуульд тэгээд л үлддэг байхгүй юу. Тэгээд л байна ш дээ, тэгээд би 45 хоног болоод хээрийн сургуулиа Чойрт Дорно-Говийн Чойрт очиж хээрийн сургууль хийгээд анхны шөнө би ирсэн дээ. Хээрийн сургуулиас (эхнэр: хүү 8 сартай болчихсон) 8 сартай. Тэгсэн чинь манай Зоригоо чинь их ухаантай (эхнэр: манайд байгаа “ЗИЛ” хөргөгчийг энэ мөнгө явуулаад авсан байхгүй юу, энийг байхгүйд хөөрхий. Тэгсэн чинь аавыгаа орж ирсэн чинь иин иин гээд заагаад) зааж байгаа ш дээ, 8 сартай хүүхэд, энэ одоо саяын банди чинь. Зааж байгаа байхгүй юу (эхнэр: Тийм, хөөрхөн) тийм. Одоо тэгээд л энэ авгай хүүхдийг чинь дөчин хэдэн хоногоор тасгийн ажлын бэлэн байдлын төлөө л явж байлаа ш дээ.

Саранцэцэг -

Хээрийн сургууль гэхээр байлдааны бэлтгэл сургууль хийх үү?

Батхуяг -

Дандаа байлдааны бэлтгэл сургууль. Тэгээд л одоо тэгээд окопонд орно, одоо тэгээд л хоорондоо сургуулийн байлдаан хийнэ. Тийм л байлаа даа.

Саранцэцэг -

Тэр үед одоо цэргийн хүн л бол доод тушаалын улсууддаа тушаал бол тушаал гэсэн зарчимтай байсан байхаа тээ ?

Батхуяг -

Өө тийм ш дээ. Цэргийн.., Та нар байна ш дээ, 1000 жил тэжээгдэж 1 мин ашиглагдана гэсэн, лоозонтой. Нэг довон дээр үхнэ гэдэг лоозонтой. Үгүй ээ., бид нар тэрэнд нь үнэмшдэг байлаа. Одоо тэгээд л тэжээж л байгаа юм чинь одоо тэгээд л одоо эх орны төлөө л гэсэн ойлголттой байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэр үед одоо цэргийн хоол хүнс хангамж ер нь хэр байсийм дээ?

Батхуяг -

Их сайн. Ерөөсөө ярихгүй. Хээрийн сургуульд байхад чинь өдөрт 3 хооллоно, дандаа нэмэгдэлтэй. Хээрийн сургуулийн хоол маш нэмэгдэлтэй ш дээ. Тийм байсан юм.

Саранцэцэг -

Хувцас хунар бол цаанаасаа тавих уу?

Батхуяг -

Өө хангалттай хангалттай. Тэрэн дээр бол формтой, хангалт бол их сайн байсийм. Тэр чинь одоо тэр үед аргагүй дээ, Зөвлөлтийнхэн их тусалж байлаа, Зөвлөлтийн армитай хамтраад ч хээрийн сургууль мургууль хийж байлаа ш дээ, бид нар чинь.

Саранцэцэг -

Таныг тэр хээрийн сургууль хийж байхад Зөвлөлтийн цэрэг ангиуд байсиймуу, Зүүн-Баянд?

Батхуяг -

Зүүн-Баянд байсан, Сайн-Шандад байсан. 18-р зөрлөг гээд Чойрт байсан байхгүй юу. Бүхэл бүтэн цэргийн том том нэгтгэлүүд.

Саранцэцэг -

Нийлж хээрийн сургуулийг бол хамтарч хийдэг мийдэг?

Батхуяг -

Өө хийдэг байсан. Байна ш дээ, тийм юм хийлгүй яахав.

Саранцэцэг -

Хоорондоо орос монгол улсууд чинь хэр ойлголцож яадаг байсан юм б дээ?

Батхуяг -

Хэл нэвтэрдэг улсууд нь сайн ойлголцоно ш дээ. Тэр чинь “ДРУЖБА” зөвлөлт орон гэсэн л харьцаа байлаа ш дээ, бид чинь одоо.

Саранцэцэг -

Ах дүүгийн?

Батхуяг -

Тийм. Ах дүүгийн. Харьцаан дээр байсийм.

Саранцэцэг -

Ер нь болбол тэгж нэг их дээрэлхдэг барьдаг тийм юм ?

Батхуяг -

Өө тийм юм байхгүй. Тэгэхдээ бол монгол цэрэгт нэг муу зуршил үлдсийм.

Саранцэцэг -

Монгол цэргүүдэд үү, тээ ?

Батхуяг -

Тийм. Ер нь зүгээр Оросын цэргийн анги байхдаа энэ Оросыг чинь яг Орос бага ястан гэж байдаг байхгүй юу, Оросын цэрэг, одоо орос үндэстэн байна ш дээ. Бага Ази гээд кавказ, ази бага ястангууд байдаг байхгүй юу, тэгээд оросуудынхаа цэргийг болбол одоо бага дарга нар нь бага ястангийнхаа цэргийг дээрэлхдэг, зоддог, тиймээ. Оны ялгааг бол Монголд үлдээсэн байхгүй юу. Тэгээд Монголд болбол тэр одоо тэр оны ялгааны үлдэгдэл нөгөө цэрэг цэргээ дээрэлхдэг, тийм харьцаанууд бол үлдсэн байхгүй юу. Тэрнээс биш Монголд бол урд нь оны ялгаа малгаа байдаггүй байсан байхгүй юу. Тэгээд оны ялгаа нь яана гэвэл шинэ цэрэг байна ш дээ, тиймээ, одоо 3 дахь жилийн цэрэг бол шинэ цэргээр захныхаа даавууг хадуулна. Тэгээд даамжраад шал угаалгана, өөрийнхөө оронд угаалгах жишээтэй. Тэгээд зараалын ажлууд хийж эхлээд оны ялгаа эхэлдэг байхгүй юу/инээв/

Саранцэцэг -

Аа за, за. Цэргүүдийн дунд ?

Батхуяг -

Тийм, тийм юм үүсч байсан юм.

Саранцэцэг -

Тэгэхдээ бол бие биендээ хор хөнөөл учруулах хэмжээнд тийм юм байх уу ?

Батхуяг -

Байж байсан.

Саранцэцэг -

Бүр үү? Одоо гэмтээж зодох ч байдаг юм уу?

Батхуяг -

Бүр. Өө тийм юм байлгүй яахав. Тэр чинь тэрнээс улбаатай байхгүй юу. Тэгж байгаад сүүлдээ чи миний тушаал биелүүлсэнгүй гэж зоддог, тэгээд одоо нүүр аманд нь шарх үүсгэдэг, гэмтэл учруулдаг. Тийм юмнаас үүддэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг халагдах цэрэг халагднаа даа, тэгээд тэр халагдах цэрэгт зарагдаж байсан цэрэг эргээд тэр цэргийгээ халагдах үед нь бас зүгээр байхгүй тэрийг бас нийлж жижиг оных нь доод оныхон нь тэр халагдах цэргээ зодож явуулдаг. Тэгээд л энэнээс шинэ хуучин цэргийн ялгаа Монголд үүссэн байхгүй юу.

Саранцэцэг -

Аа за, за. Бас тийм юм байсан байхнээ ?

Батхуяг -

Оны ялгаа гэж.

Саранцэцэг -

Цэргүүд ер нь тэгээд цалин, сарын тэтгэмж юм авдаг юмуу?

Батхуяг -

Үгүй ээ, тэр үед бол нэг 70,80-хан төгрөг авдаг байсийм. 70,80-хан. Тэр нь тэгээд яахав дээ, нэг тамхины мөнгө байсан юм.

Саранцэцэг -

Цэргийн алба хэдэн жил хаах уу ?

Батхуяг -

Тэр үед бол далан хэдэн оны үед бол 3 жил, наян хэдэн.., 84 он хүртэл бол 3 жил байсийм. Тэрнээс хойш 2 жил болсийм. Тийм л. Армийн түүх болбол. Тийм болсийм. Тэгээд яахав дээ, нөгөө он нь удаад тэгэхдээ бол армид бас 3 жилийн цэрэг гэдэг бол асар их туршлагатай, цэргүүд байсан байхгүй юу. Байлдааныхаа ажиллагаа янз бүрийн тактикийн ажиллагаандаа. Дадлагажсан цэргүүд байхгүй юу. Цэрэг бол 3 жил болоход их сайн, даргын бол найдвартай туслах болно.

Саранцэцэг -

Одоо Монголд цэргийн алба хэдэн жил байгаа вэ?

Батхуяг -

2 жил байгаа.

Саранцэцэг -

2 жил юм уу?

Батхуяг -

1 жил байгаа. Тэгэхдээ бол одоо 1 жилийн цэргийг харьцангуйгаар аваад үзэхийн болбол чадварын хувьд бол хуучин цэргээ гүйцэхгүй л дээ. Гүйцэхгүй ш дээ. Аа гэхдээ бол яахав дээ, өнөөдөр болбол энэ аавын хүүхдүүдийг хэдий болтол хэний төлөө тэгж 2, 3 жилээр одоо хорих юм бэ тээ. Үнэн биз дээ, тээ. Нэг нь ч гэсэн бизнесээ хийхийн төлөө л байна ш дээ. Өнөөдөр байна ш дээ, 2,3 жил тэнд зорилгогүй дайн байлдаанд бэлтгэж байсан дорвол 1 жил сайхан бэлтгэгдээд бэлтгэлээ хангаж гараад бизнесээ хийж ахуй гэртээ тусалж байх ёстой байхгүй юу.

Саранцэцэг -

Цэрэгт болбол тэгэхдээ юм заадаг юм уу?

Батхуяг -

Заалгүй яахав

Саранцэцэг -

Сургуулийн хичээл мичээл орох юм уу, юу ордгийн?

Батхуяг -

Үгүй ээ, тэгнэ ш дээ. Тэр чинь улс төрийн хичээл орно.

Саранцэцэг -

Улс төрийн хичээлээ?

Батхуяг -

Улс төр орно. Байлдааны хичээл орно. Заа тэгээд химийн хичээл орно. Үгүй ээ, одоо тэгээд гол нь л тийм дээ. Мэргэжлийнхээ дагуу ямар мэргэжилтэй байна, автынх нь автынхаа чиглэлээр, зенитийнх нь агаараас зэвсэг хамгаалах агаарыг эсэргүүцэн хамгаалахынхаа агаарынхаа бууны төлөө, танкийнх нь танкийнхаа мэргэжлийн төлөө, химийн цэрэг нь химийн цэргээ мэргэжлийнхээ төлөө л сурна ш дээ. Тэгж байж нарийн мэргэжилтэнгүүд гарч байгаа байхгүй юу. Тийм байхгүй юу. Тэгэхээр энэ халагдсан цэргүүд байна ш дээ, эх оронд аюул тулах юм бол эргээд эд нарыг байна ш дээ, орон нутагт нь далдалдчихдаг байхгүй юу. Аюул тохиолдоход шууд татаад тэр мэргэжлээр нь авчраад тавина. Тэгээд Монгол орноо хамгаалах юу чинь тэндээсээ гардаг байхгүй юу. Тэгэд дайчилгааны бэлэн байдал гэдэг чинь тэндээ байдаг байхгүй юу.

Саранцэцэг -

Аа яг таныг цэрэгт тэр Зүүн-Баянд алба хааж байх үед армид байхад Монголын улс төрийн амьдрал тогтвортой тийм үе байсан уу, түгшүүртэй байсан уу?

Батхуяг -

70 он хүртэл гайгүй байсаан. Гайгүй байсан шүү, тэгэхдээ бол ерөнхийдөө бол бид нарын номлож байсан ном бол одоо нэг хэсэг бол улс төрийн талаас бол бид нар тэгж байсан. №1 дайсан хаанах уу, гээд л. Одоо 70 оны дунд үе хүртэл №1 дайсан бол Америк гэж үзэж байсан. Одоо Америк .., Америк. Одоо Зөвлөлтийн бодлогоор явж байна ш дээ. Америк гэж байсан юм. Аа 80 оноос хойш бол одоо 71 оноос хойш бол Хятад Вьетнам руу довтолсон ш дээ. Тэрнээс хойш бол №1 дайсан бол Хятад болж байсан юм. Тиймэрхүү л үзэл суртлын дор хичээллэдэг байсан юм даа, бид. Одоо болбол тийм биш. Би чинь сая 2002 онд гарсан ш дээ. Тэгвэл одоо №1 дайсан байхгүй болсон. Юу гэдэг бол Монголын цэргийн тактик бол тиймээ, өөрийгөө хамгаалахад л болчихсон байхгүй юу. Одоо бол. Тэрнээс бол гадны орныг эзлэх түрэмгийлэх гэсэн бодлого байхгүй болсон юм. Аа тэгэхдээ орон нутагт янз бүрийн үймээн самуун гарвал түүнийг түргэн устгах зорилготой тийм маневр ангиуд гэж зохион байгуулагдсан байхгүй юу. Яг Америкийн цэргийн зохион байгуулалтаар 90 оноос хойш байгуулагдсан байхгүй юу. Тийм түүх юм болбол.

Саранцэцэг -

Таныг яг төрж байх үед 1949 он байжээ. Тэр болбол 45 оны чөлөөлөх дайн.., дайны дараахан үеүд байсан тээ, энэ үед Монгол.., Монголд ер нь бараа таваар эд юм ямар байв, ер нь тэр Монголын орчин цагийн амьдрал нь ямар байв, монголчууд ер нь ямархуу амьдралтай байдаг байсан бэ?

Батхуяг -

49 онд уу

Саранцэцэг -

Тийм. Таныг бага байх үеийн л ?

Батхуяг -

Тэр үед бол мэднэ, би бол мэдэхгүй ш дээ. Гэхдээ бол яг аав ээжийн минь ярьж байгаагаар ....,

Саранцэцэг -

Ядуу, хэцүү хүнд амьдралд байв уу, ямар байв ?

Батхуяг -

Тэр үед бол ээж аавын ярьж байгаагаар бол тэгж байсан. Тэр чинь баруун хязгаарт Османы дээрэмчид байсан юм, одоо ухаандаа одоо монголын нутагт амьдарч байгаа улсуудыг тийш нь нүүлгэн шилжүүлэх гэсэн бодлого буцааж татах гэсэн бодлого, эргэж Монголчуудыгаа тонодог тэр Османы үлдэгдэл байхгүй юу, тэр. Тэрний эсрэг л ухаандаа манай аав тэр хил дээр тэрийг хамгаалах гэж л ажиллаж байсан байгаа байхгүй юу. Гэхдээ ард түмний амьдрал тийм сайн байгаагүй гэсэн. Цэргийнхэн бол картын бараатай байсан гэсэн.

Саранцэцэг -

Заа, картын бараа гэдэг нь яадаг юм ?

Батхуяг -

Картын бараа гэдэг чинь ингээд хуваарилалтаар системээр. Өдөрт нь нормын талх, сүү тарагтай, тийм байсан.

Саранцэцэг -

Та одоо хүүхэд байх, бүр одоо 5 настай, 6,7 настай байх үед ер нь идэж уух юм хэр их элбэг дэлбэг байдаг байсан бэ?

Батхуяг -

Яг тэрийг бол би ёстой санахгүй байна. Гэхдээ бол манайх чинь яг намайг 7,8 настай байх үед Зайсанд байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Тэгэхэд танайх ер нь юу идэж хэрэглэдэг байсан?

Батхуяг -

Муу ээж маань та нар миний үгэнд орохгүй бол би нислээ шүү гээд л, дээл нөмрөөд л, би одоо нислээ шүү, та нар хоорондоо маргалдаж байна гээд л тэгдэг байсан байхгүй юу, тэгээд л яахав дээ, тэр чинь бас тэгээд л амьдрал тааруу л байсан байх. Яг юугаар гачигдаж байсныг нь би мэдэхгүй. Тэгэхдээ аав ээжийн буянд бас гайгүй л байсан болов уу гэж боддогийм ш дээ.

Саранцэцэг -

Ямар ч л байсан өлсөж зовж хоолгүй хонож үзээгүй л .., ?

Батхуяг -

Гайгүй байсан байхөө. Хоолтой хоолгүй байсныг ерөөсөө санахгүй ш дээ. Одоо тийм л үе байсан шүү.

Саранцэцэг -

Монголд аж үйлдвэржилт хэр эрчимтэй явагдаж байсан бэ? Хүмүүсийн ажил эрхлэлт яаж өөрчлөгдсөн бэ? Дээр үед болбол мал ахуй малладаг байснаа болиод үйлдвэрт ажилд орж эхэлсэн, аж үйлдвэржилтийн үед хүмүүс яаж бэлтгэгдэж яаж ажилд орж байсан юм? Тэр тухай та мэдэх үү?

Батхуяг -

Тэр үед бол одоо үйлдвэрт ажиллаж байсан улсууд байгаа л даа. Бас л одоо шөнийн орой нь ирээд л өглөө буудаг, тардаг (Эхнэр:хүмүүсийг бол гадаадад ялангуяа Орос руу л их сургаж байсан байх даа)Үйлдвэржилт бол явагдаж л байсан.

Саранцэцэг -

Үйлдвэрт бол дандаа тийм мэргэшсэн одоо ажилчид байсан уу ?

Батхуяг -

(Эхнэр: Тийм юм байхгүй ээ)Байсан, байсан. Янз янзын л байсан байх. (Эхнэр:Ажиллаж байгаад мэргэжсэн улсууд бол илүү байсан байх, бодлогын чанартай гадагш нь сургаад мэргэжил эзэмшүүлдэг юм сүүлд нь байсаан) байсан байхаа тэр бол.

Саранцэцэг -

Нэг.., 10 төгссөнийх нь дараа ТМС/техник мэргэжлийн сургууль/-д явуулаад мэргэжилтэй ажилчдыг бэлддэг байсан ш дээ?

Батхуяг -

(Эхнэр:Тэр чинь 70,80-аад онд байсан байх, 50, 60-аад онд бол байгаагүй байхаа) ТМС гээд л тэр чинь 70 оноос л эхэлж байсан байх. ТМС гэж байгуулагдаж байсан байх. Тийм. Тэр бол бодлого байсан биз дээ, тэрийг төдийлөн сайн мэдэхгүй ш дээ. Сайн мэдэхгүй ш дээ. (Эхнэр: Тэгэхдээ бол өөрсдөө л бүтээн байгуулж байсан байх, ихэнхдээ л дадлагажуулж л ажиллуулж байсан дөө. Ер нь үйлдвэрт олон хүн ажиллаж байсан дөө. Олон сайхан үйлдвэр байсан)

Саранцэцэг -

Та тэр өмч хувьчлалын талаар.., өдөр тутмын амьдралд чинь өмч хувьчлал нөлөөлсөн гэж бодож байна уу?

Батхуяг -

Нөлөөлөлгүй яахав. Тийм. Жишээлбэл, ард түмэнд их ашиг авчирсан. Ард түзмэнд бол маш их сэхээрлийг өгсөн. (Эхнэр: тийм одоо энэ манай байрыг өгсөн, армиас чинь миний хөгшин зовж зовж 3 өрөө байрыг авсан ш дээ)

Саранцэцэг -

Армиас өгсөн байр уу, тээ?

Батхуяг -

(эхнэр:Тийм. Армиас өгсөн байр шүү Заа, тэгээд энийгээ л нэг.., )

Саранцэцэг -

Өөрийн болгож?

Батхуяг -

(эхнэр: Хувьчилж аваад л энийгээ л эргэлтэнд оруулж л амьдарч байна ш дээ, энэ үйлдвэрийг чинь барихад энэ одоо гадаа байгаа энэ ажлын байр энийг чинь.., тувтан Хаан” банкны зээлээр туушиндсаар байгаад л, энийг босгож авч байгаа ш дээ )тэр үнэн шүү. (эхнэр:Энэ чинь л одоо бидэнд өгөөжөө өгч байгаам ш дээ) Ардчилалын л буян ш дээ, ерөөсөө. (эхнэр: Ардчилалын л буян өөр юуны буян байхав) одоо бол үйлчилгээний борлуулалтын 2 машинтай байна, ерөөсөө. (эхнэр:юу яагаад өгсөн биш тиймээ, хувьчлаад ингээд өгчихсөн тиймээ, энэ таны юм энийгээ та яаж болноо..,хөлсөлж болноо.., ингээд эргэлтэнд оруулж болноо, зарж үрж болноо гээд хуульчлаад өгчихсөн болохоор үнэн тустай энэ нь бодитойгор амьдралд нөлөөлсөн. За яахав дээ, зарим улсууд тэр юугаа ашиглаж мэдэхгүй, боломж бололцоо нь боловсрол юутай нь холбоотой л байх, тэгж чадахгүй улсууд бол хохирсон байхаа бүр зарж үрж)барьцаалж болноо..,

Саранцэцэг -

Өмч хувьчлалыг ер нь л сайнаар хүлээж авч байсан уу?Та тэгж боддог уу?

Батхуяг -

Маш сайн.

Саранцэцэг -

Аа гэхдээ болбол зарим нэг улсууд бусдаасаа илүү өмч эзэмшээд гараад ирсэн улсууд байгаа ш дээ, тээтэр улсууд бол одоо буруу замаар л олж авсан гэж боддог биз дээ? Бусдаасаа илүү яаж олж авсан байх уу, өмчийг? Бид нар бол зөвхөн орон сууцаа өмчлөөд авчихсан байхад зарим улсууд бүр том, том обьект үйлдвэрийн газрыг тэр чигээр нь худалдаад авчихсан байгаа ш дээ?

Батхуяг -

Тэд нар байна ш дээ, 1-рт өмч хувьчлалын хувьцааг ашигласан, ардтүмний мэдлэг дулимаг нэг хэсэг нь албан тушаалаа ашигласан, нэг хэсэг нь ард түмний тэр хувьцаа гэдэг юмыг ойлгоогүй улсуудыг хувьцаагий нь дэндүү бага үнээр үнээр худалдаж аваад эргээд тэр хувьцааг хувьчилсан. Аа дараачийнх нь 3 дахь нөхцөл нь бол луйвраар улаан цайм, тиймээ, газрын баялаг энэ тэрийг эрх мэдлээр яасан тэрбумтангууд байхгүй юу.

Саранцэцэг -

Одоо ер нь Монголд чинь дарга цэрэг хорондоо ямархуу харьцаатай байдаг байсийм дээ?

Батхуяг -

Тэр үед бол армид энэ 90 оноос өмнөх ялангуяа манай армид болбол тийм албан тушаалын тийм тэмцэл бол яг л одоо .., би чинь 30 гаруй жил амьдарлаа. Тийм өрсөлдөөн мөрсөлдөөн, гэж ерөөсөө байхгүй. 4 жил болоод л та ахмад цолоо ажил чинь сайн бол авч байсан. Хошууч цолоо сайн ажиллаж байвал 5 жил болоод л авч байсан байхгүй юу. Одоогийн харьцаагий нь аваад үзэх юм бол миний 15 жил ажиллаж байж хошууч цол авч байсан бол өнөөдөр байна ш дээ, ерөнхий сургуулийг төгссөн нэг офицер арын хаалгатай бол дэслэгч цолтой ч гэсэн тэр миний 15 жил хөөцөлдсөнг төгсөөд авна. 15 жилийн хөдөлмөрийг дэслэгч цолтой хүн албаны даргаар авна ш дээ. Тийм болчихсон. Тэр нь бол тэгэхдээ бол бас л хахуулиар авч байхгүй юу. Аа тэр бол он жил ажилласан практикаараа биш, аа гэхдээ бол зарим нь ч мэдлэгээрээ л гэж байгаа юм, тэр нь ч бол юу л бол. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэгэхдээ яг л тиймэрхүү л ялгаа байгаам. Ерөнхийдөө. аа тэгээд юу, танил тал хээл хахууль гэдэг л Монголд их ноёрхсон байна даа, Монголд. Тэр сүүлийн үеийн баримтаар бол.

Саранцэцэг -

Таныг армид байх үед бол шинэ технологи энэ тэр хэр орж ирж нэвтэрч байсан бэ ?

Батхуяг -

Тэр үед бол их ярьдаг байсан. Армид бол их ярьж байсаан. Шинэ санаачлага тэргүүн туршлага гээд л.

Саранцэцэг -

Гадаад орнуудаас шинэ технологи оруулж ирлээ гэж ярьдаг байсан уу?

Батхуяг -

Ай даа байхгүй шүү. Байхгүй ш дээ.

Саранцэцэг -

Социализмын үед тиймэрхүү юм байгаагүй юу?

Батхуяг -

Тэгэхдээ социализмын үед ганц лоозон байсийм. Юу билээ..,Улсын өмч бол 1-р байранд, тиймээ. Тэрийг л одоо хайрлаж байх ёстой. Улсын өмч бол 1-р зэрэг, хувийн өмч бол адгийн юм. Ингэж л сурталчилж байлаа ш дээ. Тэр бол буруу байхгүй юу. (эхнэр:Тийм лоозон байлаа ш дээ) Ямар юм билээ..,Ус агаар мэт л лоозон..

Саранцэцэг -

Хүн бүр бага балчраасаа эхлэн..туйлын аж ахуйч гээд үү..?

Батхуяг -

Өө тийм. (эхнэр:Яг үнэн)/инээв/

Саранцэцэг -

Хүүхэд байхад цээжлүүлдэг байсан?

Батхуяг -

Тийм. Тэгтэл байна ш дээ,тэр чинь тийм биш байхгүй юу. Яг агуулгаар нь аваад үзвэл тэр хамгаалж байгаа биш, улсын өмчийг жинхэнэ тэр лоозонгийн дор жинхэнэ нэг хэсэг одоо сүйхээтэй нь ашиглаж байсан байхгүй юу. Аа гэтэл яг улсын өмчийг одоо ашигладаг юу нь одоо өнөөдөр эхэлж байгаа байхгүй юу тээ, тэгтэл бүр тэрийг хэтрүүлээд ашигладаг болсон. Моод дэлгэрчихсэн, харьцангуй/инээв/ (эхнэр: тэр үед чинь арын хаалга гэж байлаа, моод гэж байлаа. Моод нь бол Орос руу сураад явсан залуучууд юу өмсдөг зүүдэг тэр одоо нэг тухайн үед залуучуудын нэг юу байнаа даа, стиль имидж..тэр байлаа, тэрийгээ моод гэнэ)/инээв/

Саранцэцэг -

Социализмын үед гадаад улс орнуудтай хамтын ажиллагаа гэж тийм юм ярьдаг байсан уу?

Батхуяг -

Ярьж байсан, ярьж байсан. Зөндөө ярина.

Саранцэцэг -

Тэр нь болохоор ямар улсуудтай хамтран ажиллах уу?

Батхуяг -

Социалист орнууд.

Саранцэцэг -

Социалист орнуудтай хамтран ажиллах уу?

Батхуяг -

Төвлөрсөн төлөвлөгөөтэй улсуудтай харьцаатай ш дээ. Америктай бол харьцахгүй ш дээ. Америк чинь 1-р дайсан байхгүй юу/инээв/

Саранцэцэг -

Яаж, яаж хамтын ажиллагаа нь илрэх үү? Яаж гарах уу?

Батхуяг -

(эхнэр:Илэрч байсан юмнууд нь бол яахав дээ, ер нь болбол залуу боловсон хүчнийг чинь хааш нь явуулах уу, тэр социалист орнууд руугаа явуулж л бэлддэг байлаа ш дээ. Ялангуяа ОХУ, Чех, Польш тэгээд л явуулдаг байлаа ш дээ) Энэ телевизийнхэн чинь бүгд л тэгж байсан ш дээ. Орост бэлдэж байсан боловсон хүчнүүд байсан, тэд нар ирээд л, тэгээд л ерөөсөө л.., Орос эдийн засгийн юу.., тэднийг л дагаад л.., дууриадаг. Тэгээд одоо ерөөсөө байна ш дээ, тэр үнэн юм шиг байгаа юмаа, би одоо сүүлийн үед бодоод байгаа юм, Ху намын гишүүн бол байна ш дээ, хулгай хийсэн юм уу, худлаа ярьсан юм уу, албан тушаал ашигласан ингээд хэрэгт орох боллоо тиймээ, тэгэхэд болбол зөвхөн малгайгаар яривал малгайгаа тавиад л намаасаа арга хэмжээ авахуулаад цэвэр үлдэнэ, ерөнхийдөө шийтгүүлэх үндэслэл байхгүй,

Саранцэцэг -

Намын гишүүн учраас?

Батхуяг -

Хувьсгалт намын гишүүн учраас. Одоо ч гэсэн тэр байдал нь бас ахиад сэхэж байна ш дээ, тээ. Намын гишүүд аль хүчтэй нам нь болохоор тиймээ, Гүндалайг ч аваад үлддэг, тэр Хүрэлсүхийг ч гэсэн, хэдэн тэрбумаар нь асуудалд холбогдлоо гэхэд хуулийн заалтгүй бол бэлчиж явдаг, одоо гадаадад сурна гээд явж байна ш дээ, Хүрэлсүх. Юу гэсэн үг юм бэ, тээ. Идсэн бол идсэн ш дээ, арван хэдэн сая төгрөгний машин, хувьдаа завшсан гээд л, асуудал гараад байхад. Тэгэхдээ энэ бол хууль бол өнөөдөр Монголд гууль байгаа байхгүй юу/инээв/

Саранцэцэг -

Төрийн бус байгууллагуудын тухай та, юу, ямар бодолтой явдаг уу?

Батхуяг -

Төрийн бус байгууллага бол байх ёстой. Байх ёстой байхгүй юу. Энэ төр ажлаа хийхгүй бол төрийн бус байгууллага байх ёстой байхгүй юу. Төр ажлаа хийж чадахгүй учраас маш олон төрийн байгууллага 2000 гарсан байна гэж би сонссон. Тийм/инээв/. Төр ажлаа хийхгүй учраас.Тийм учраас энэ төрийн толгойд гарсан хэсэг одоо сүүлийн үед ярьж байна даа, олигархиуд гэж ярьж байна, тийм улс төрийн бүлэглэлүүд эдийн засгийн бүлэглэлүүд тэд нар л өөрсдөө хэрэгцээтэй юмаа, зохицуулахаас ард түмнийг яг ядарсан ард түмнийг хүрэхгүй байгаа учраас ард түмэн тэгж ойлгоод байна ш дээ. Төрд итгэх итгэл гэж байхгүй болчихсон байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд сая 7 сарын 1-нд сонгуулийг Хувьсгалт Нам будлиантуулаад л тэгээд л уурласан ард түмэн шатааж байгаа байхгүй юу. Тэгсний төлөө бүр өнөөдөр одоо хэвлэлээр гарч л байна. Ерөөсөө энэ одоо.., Бат-Үүл ч ярьж байна ш дээ, .....Энэ улс төрийн хонзон авч байна уу, юу болж байна, 2 чулуу шидсэний төлөө хүнийг 3 жилээс 7 жилээр яллаж байна гэж ярьж байна ш дээ. Тэр нь насанд хүрээгүй хүүхдүүд байна уу, янз бүрийн улсууд байгаа байхгүй юу. Тэр чинь буруу ш дээ. Монголд ахиад 37 оны хэлмэгдэл эхэлж байгаа байхгүй юу. Асар буруу байхгүй юу тэр чинь. Хүн үзэл бодлоо илэрхийлж очсоны төлөө бухимдлаа тайлаад шатааж байгаа биз дээ, тээ. Тэгсний төлөө тэгээд яллана гэдэг бол асар буруу энэ болбол одоо.., одоо төрийн алдаа байхгүй юу. Одоо удахгүй цагаадна л даа, эд нар.

Саранцэцэг -

Одоо таны залуу байх үеийн хотын амьдрал одоо байгаа хотын амьдрал ялгаа байна уу?

Батхуяг -

Байлгүй яахав. Залуу байхад болбол одоо арван хэдэн жилийн өмнө хориод жилийн өмнө болбол хот их сийрэг байлаа. Маш сийрэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Хүн ам цөөтэй гэсэн үг үү?

Батхуяг -

Тийм. Хүн ам цөөтэй,тиймээ. 600,000.., 500000 гэсэн тооцоотой байлаа. Өнөөдөр сая гарчихлаа гээд байгаа, тэгсэн хэрнээ хүн амаа ч тоолж чадаагүй байлаа ш дээ. Нэгдсэн тоо гарч чадаагүй байгаа байхгүй юу. Сонгуулиар одоо сонгуулийн насных нь сая хэдэн зуун мянга л гээд байгаа юм, тэгэхдээ тоо нь яг болбол Улаанбаатрын ч тоо, улсын хүн амын ч тоо гараагүй байгаа ш дээ, ер эргэлзээтэй байдаг юм. Тэгэхдээ баргалж хятадууд сая гаран улсууд энд амьдарч байгаа, энд баргалж. Би ч тэгж л харддаг ш дээ, одоо. Одоо өнөөдөр байна ш дээ, мал хариулчихсан, калибр буу барьчихсан хонь манаад явж байна гэж байна ш дээ, Монгол оронд. Тийм. Хятад хүн, хэл мэдэхгүй. Цаашаа яв гээд буугаараа даллаад байж байна гэж байна ш дээ. Энэ чинь юу болж байна. Монгол орон одоо хэцүү болж байгаа байхгүй юу. Тийм. Энэ чинь төрийн бодлого алдагдаад сүйд болж байна ш дээ.

Саранцэцэг -

Сургууль соёлын талаар та одоо ер нь яаж өөрчлөгдөж байна гэж боддог уу?

Батхуяг -

За сургууль соёлын талаар бол юу яаж байна. Одоо чанаргүй дипломтонгууд л олширлоо. Тийм. Маш олон сургууль байгуулагдаж байна, хувийн сургуулиуд. Тэгээд тэр нь болбол ард түмний хармаанаас хармааг сэгсэрч байна.

Саранцэцэг -

Аа дээр үед чинь бол одоо улсын тоотой хэдхэн дээд сургууль л байсан уу?

Батхуяг -

Улсын хэдэн дээд сургууль бас сургах талаас нь бодож байсан. Технологи нь хоцорсон байж болох л доо, үгүйсгэхгүй ш дээ. Одоо бол технологи нь сайжирч байгаа нэртэй компьютер гэдэг юм дэвшил л дээ. Үгүйсгэхгүй ш дээ. Одоо гэхдээ бас сургалтын чанар болбол ээ дээ мэдэхгүй л дээ, одоо тэгээд л одоо тэгээд л багш нар нэг их том том цалин нэхэх юм байна ш дээ. Тэр нь одоо гадаад дотоодын өндөр түвшингийн стандартад хүрч байгаа ч юм уу, хүрээгүй ч юм уу, чөтгөр бүү мэд ш дээ. Тийм би тэгж л ойлгодгийм. Тэгээд л баахан том юм. Одоо сургалтын доод зардал 550,000 байна ш дээ. Тэгээд тэрнээс дээш байна ш дээ. Одоо ухаандаа санхүү эдийн засгийн сургууль бол одоо баргалж сая гаран төгрөгөөр сурдаг гэж байна ш дээ. Тэр чинь юу гэсэн үг үү. Тийм.

Саранцэцэг -

Аа социализмын үед бол дээд сургуульд үнэ төлбөргүй сурдаг байсан уу?

Батхуяг -

Үнэ төлбөргүй. Тэгэхдээ бол хөөрхий зайлуул, ямар ч байсан өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг хангаад боловсон хүчнээ бэлдээд л байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Гадагшаа явж байгаа оюутнууд, гадаадад дээд сургуульд төгсөөд ирж байгаа оюутнууд үнэгүй сурч байсан уу, аль эсвэл тэрийг нь улс даадаг байсан уу ?

Батхуяг -

Улс даагаад л үнэгүй сурна ш дээ. Тийм. тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Хувь хүнээс бол мөнгө гарахгүй юу?

Батхуяг -

Гарахгүй. Тийм л харьцангуй юм. Одоо бол яахав дээ, одоо бол бас гадаадад сурчихсан улсуудыг төрийн сангийн зээлээр сургаж л байгаа. Төрийн албан хаагчийн өндөр албан тушаалтай дарга сайд нарын хүүхдүүд төрийн алба хашиж байгаа улсуудын хүүхдүүд сурч байгаа л даа. Тэгэхдээ явж байгаа улсууд нь сурлага нь янз янз л байгаа.

Саранцэцэг -

Заа, за. Та одоо хэлэх гэсэн юм байвал хэлж болноо. ?

Батхуяг -

Заа би бол энэ ярилцлаганд орсондоо баяртай байна. Зөв зүйтэй юм, ард иргэдэд ойртож байна, ард иргэдэд ойртож байна гэсэн үг байхгүй юу тиймээ.Энэ байгууллага бол одоо Монголыг танья гэж бодож нэг аман түүхийг нэг хүний түүхийг бүрдүүлж танилцъя гэж байгаа явдалд бахдалтай байна. Энийг өшөө үргэлжлүүл, өшөө олон санаагаар өшөө олон санаа авна. Олон ургалч үзэл Монголд одоо 90 оноос хойш дэлгэрлээ ш дээ. Энэгээрээ бахдалтай байгаа юм. Энэ чинь их ашигтай, цааш цаашдаа өшөө хөгжихийн баталгаа. Энэ үзэл бодол чөлөөтэй байна гэдэг чинь агуу үнэт эрдэнэ болж байна ш дээ. За тэгээд одоо энэ судалгааг явуулж байгаа энэ хамт олонд баяр хүргэе. Тийм.

Саранцэцэг -

Заа, за. За таньд ярилцлага өгсөнд их баярлалаа. ?

Батхуяг -

Заа. Би ч гэсэн баярлалаа./инээв/

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.