Gölgöö


Basic information
Interviewee ID: 990128
Name: Gölgöö
Parent's name: Zagd
Ovog: Zandanbal
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / teacher
Belief: Buddhist
Born in: Bayandelger sum, Sühbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
childhood
relations between men and women
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

secondary school
childhood
schoolchildren's life
student life
family


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Ярилцлага өгөх болсон таньд баярлалаа. Та өөрийнхөө тухай танилцуулна уу?

Гөлгөө -

Намайг Загдын Гөлгөө гэдэг. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Бага насаа бол ээж аав дээрээ одоо мал маллаж хурга хариулж, тугал татаж ингэж өнгөрөөсөн. 1954 онд би анх сумынхаа бага сургуульд орсон. Тэр үед сумын бага сургууль бол их жижигхэн өрөөнд цөөхөн хүнтэй байсан. Тэр үед сургуульд ордог хүүхдүүдийн тоо бол цөөхөн багш нар нь хүүхдээ одоо хөдөөгөөр явж “манай сургуульд одоо ингээд орооч сургууль гэдэг чинь сайхан байдаг юм” гэж ингэж ухуулга хийж байж авчирдаг байсан. Би тэгээд ёстой сургуульд орох юмсан гэж бодож байсан ч гэсэн мөн одоо тэр миний аав багад нас барсан учраас сургуульд би яг өөрөө оръё гэж хэлж чадахгүй өвгөн эцэг маань Занданбалын Дагжил гэж хүн байсан. Уг нь дээр үед бол Түй ноён гэж одоо Дарьгангын хошуунд Түй ноён хүний адуучин байсан юм гэнэлээ. Тэгээд энэ хүн бол намайг сургуульд орохыг зөвшөөрөхгүй байсан. Гэтэл энэ хүнийг байхгүйд аз болоход манай ээжийг байхад, өвгөн аав маань байхгүй байхад багш ирж намайг сургуульд оруулах тийм боломж олдсон. Тэгээд энэ боломж олдсон. Жамсранжав гэдэг багш сүүлд нь “танай өвгөн аавыг байхгүйд очсон нь ёстой аз болсон” гэж надад ярьж байсан. Би тэр хүнд одоо ч гэсэн баярлаж явдаг. Одоо байхгүй л дээ хөөрхий минь. Тийм сайхан багш байсан. Тэгээд тэр үед чинь бол ер нь хичээл гэж нэг том дугуй пийшинтэй, тэгээд тэр том ангид 3 анги хичээллэнэ. 1, 2, 3 дугаар анги хичээллэнэ. Байр нь бол хаяаа манаадас байхгүй. Тийм дотуур байр, гэрт байсан. Тэгээд гэрт, 1955 онд юм даа хавар өвөл сууж байсан айл маань мал төллүүлнэ гээд нүүгээд явчихсан би байранд орсон. Байранд орсон чинь тийм гэртэй байранд орсон байгаа юм л даа. Тэгээд бид нарт хөнжил, дэвсгэр, гудас гэж бол ер нь юм байхгүй. Ерөөсөө л эрэгтэйчүүд нь цэнхэр дээлтэй эмэгтэйчүүд нь ногоон дээлтэй. Намайг ирэхэд л тийм дээл хийсэн, хүүхдүүд өсөөд том болохоороо нөгөө дээл нь дадайгаад жадгардана. Тэгээд тэр нөгөө хаяа нь манаадасгүй, тийм хаяаа нь задгай байсан гэрт чинь толгойгоо хаяаа руугаа харуулахаар толгойноос цасан шуурга шуураад байна. Хөлөө дулаацахлаар, хөлөө хучихлаар толгой даараад байна. Толгойгоо даарахаар хөл нь даараад байдаг. Ингээд хэцүүхэн шиг Эцэдийн шуурга гэдгийг авч байсан л даа. Тэгээд тэр Эцэдийн шуургаар одоо бид нар даараад бүр болохгүй хааяа нэг галч жаахан гал түлнэ. Тэгээд яваад өгнө дөө. Бодвол олон гэртэй байсан байх л даа. Тэгээд яваад өгөхөд бол бид нар ингээд даардаг байсан. Тэгтэл гадаа байгаа нохойн гөлөгнүүд ингээд хашгиралдаад, одоо даараад ингээд байхгүй юу. Тэгээд бид нар бүгдээрээ ярьж байгаа юм л даа. Ээ ишиг байсан бол гоёо дулаацна. Ишиг өвөртөлж унтах гүй мөн дулаахан шүү гэж ярьж байгаа юм. Тэгээд ишиг байхгүй юм чинь хэдүүлээ нохойн гөлөг өвөртөлий гээд бүгдээрээ нэг нэг нохойн гөлөг өвөртөлж дулаацаж хонож байсан байгаа юм. Тэгээд тийм байсан тохиолдолд бол бид нар ер нь одоо энэ сургууль соёлоо яах юмсан гэхгүй одоо тэр багш нарын амнаас гарсан бүхнийг авахыг эрмэлздэг байсан. Тэр үеийн хүмүүжлийн ажил бол пионерын ажил байдаг байсан. Ер нь нэгдүгээр ангид ороод л 11 сарын үед л пионерын гишүүн болчдог. Пионерынхоо гишүүн бүр тэр улаан галстукийг маш их эрхэмлэдэг, энэ бол их гоё юм гээд л. Тэгээд л Октябрын баяр, Майн баяраар ингээд жагсаад л, сумын цөөхөн хүүхэд ч гэсэн ингээд жагсаад л явж байхад, тэнд бол ерөөсөө ганцхан бөмбөрөөс өөр хөгжим мөгжим байхгүй. Тэгээд л жагсаад явж байхад их л гоё, одоо ер нь тэрэн шиг гоё юм байдаггүй л байсан. Бид нарт бол цүнх гэж тэр үед ерөөсөө байхгүй, ном дэвтрээ ингээд нэг даавуун уутанд хийгээд л барьчихдаг. Тэр үеийн багш нар бол ерөөсөө хичээлийг маш сайхан заадаг байсан юм шиг санагддаг юм. Би тэр үеийнхээ багш нарт их баярлаж явдаг. Тоо, физикийн багшид тэр хичээнгүй бичиг, нэг ташуу шугамтай дэвтэр чинь ойрхон ойрхон үсгийн зайтай нэг тийм дэвтэр байсан юм. Одоо хол зайтай болсон байна лээ дээ. Тэр дэвтрийг бол би боддог юм, энэ сургалтанд бол хүүхдүүдийн хичээнгүй бичиг, бичгийн соёлд бол ер нь анхнаас нь ангилаад сургачихсан их аятайхан дэвтэр байж дээ гэж би одоо боддог юм. Ер нь хүмүүжлийн ажлыг бол дандаа пионерын удирдагч хийдэг байсан. Гэхдээ бидэнд бол, тэр үед бол ер нь тэгээд сахилгагүйтэе, ингээд сахилгагүйтэе гэж бодож байсан ер санагддаггүй юм. Эрэгтэй хүүхдүүд ч гэсэн хааяа л нэг барилддаг л байсан байх. Тэрнээс өөр бол за хичээлээ хурдан тараад даалгавраа хурдхан хийчихээд хөдөө гэр лүүгээ явж гэртээ очиж малаа маллана, тэрийгээ тэгнэ гээ л. Бид нар чинь, зарим нэг нь бол сумын төвд ойрхон учраас мориор яваад мориор ирдэг. Тэгээд л орой үдээс хойш тараад мориороо харьчихаад аав ээждээ туслаад л эргэж ирдэг энэ тэр л байсан. Дунд сургуульд байхад бол бас арай өөр болж байгаа юм л даа. Хүмүүжлийн ажил ч арай өөр болно, олон нийтийн ажил ч арай өөр болно. Аймгийн төвийн дунд сургууль биайсан. Дунд сургуульд байж байхдаа бол би ах дүүгийнхээ айлд байсаан, байранд байгаагүй. Хүмүүжлийн ажлыг бол голдуу пионерийн удирдагч гэж байдаг. Манай пионерийн удирдагч Гомбосүрэн гэдэг багш, одоо болтол энд явж байдаг юм. Аягүй гоё харагддаг юм надад. Надтай адилхан шахуу л болсон байна лээ. Би тэгж өтөлчихсөн юм байгаа юм биз. Тэгээд тэр багш маань их сайхан янз янзын үйл ажиллагаа явуулна. Дуу хөгжим сонсгоно барина. Тэр ажлууд явдгийн хүчинд тэр үеийн хүүхдийн хүмүүжил одоогийн байгаа хүүхдийн хүмүүжил хоёр шал өөр болсон. Нийгэм нь ч өөр болсон юм байгаа юм биз дээ. Социализмын үед бол ер нь сурахыг л эрмэлздэг. Тэгээд бие биенээсээ өглөө ирээд чадаагүй бодоогүй тоо энэ тэрээ багшийг орж ирэхээс өмнө бодоод бие биенээсээ асуугаад мэдээд авчихсан байдаг. Одоо бол ерөөсөө нэг л тиймэрхүү юм ажиглагдахгүй л байгаа юм. Намайг багшилсан үед бол хүүхдүүд бас нэг багшаас нуугаад ширээн доогуураа ном энэ тэр хийгээд уншаад, ингээд араар суулгаад ном уншаад ингээд хулмаганаад байгаа хүүхдүүд зөндөө харагддаг. Одоо бол ерөөсөө ном уншдаг хүүхэд ерөөсөө байхгүй. Дунд сургуульд байхад сургуулийн номын сан, аймгийн төвийн сургуулийн номын сан ер нь бол дүүрэн шүү дээ. Бүгдээрээ ном уншсан улсууд байдаг. Тэр номноос бол бас нэлээн их юм олж авдаг. Би тийм ном уншсан чи тийм ном уншсан, хоёулаа ном солилцож уншина. Иймэрхүү юмнаас бол ерөнхийдөө хүмүүжлийг бол бид нар олж авсан гэж боддог. Одоогийн хүмүүжил болохоор дандаа мэдээлэл, хүүхдэд тохирох тохирохгүй мэдээллээр хүмүүжээд байх шиг санагддаг. Багш нар маань их сайхан. Би 10 жилд байхдаа л физикийн багш нэг өдөр хоёр орос хүүхэнтэй уулзаад жигтэйхэн сайхан оросоор яриад жигтэйхэн гоё байна л даа. Тэгэхээр нь пээх физизийн багш гэдэг чинь ийм сайхан орос хэлтэй багш байдаг юм уу, би ерөөсөө физикийн л багш болно гэж бодоод би зургадугаар ангид байхдаа энэ бодлыг бодсон байгаан. Тэгээд 10 төгсөөд Их Сургуулийн физиийн ангид орсон юм байгаа юм. Тэр үед намайг хүмүүс их сургуульд физикийн ангид орлоо гэж, би нарийндаа ч ямар ямар ангиуд байдгийг мэддэггүй байсан. Намайг сурлага сайтай гэж гадаадад яв гэдэг байсан. Гэтэл миний гадаадын хуваарийг одоо энэ Сүхбаатар гэж Д.Сүхбаатар гэдэг эмч миний хуваарийг аваад явсан юм. Тэгээд би яахуу энэндээ нээх их гутраад байдаггүй. Би олон сайхан, их сургуулийн олон сайхан физикийн эрдэмтэдээр хичээл заалгаж төгссөндөө баярладаг. Миний жинхэнэ радиофизикийн багш гэдэг бол Эрхүүд байдаг Никитон Василеович Арсинтов гэдэг хүн байдаг. Тэр хүнтэйгээ хааяа уулздаг. Тэр хүнийг дөрвөн жилийн өмнө авчирч уулзсан. Багш маань ийм сайхан амьдарч байна та нар сайхан байна гэж аягүй их баяртай явдаг. Одоо тийшээ нэг явах сан гэж би боддог. Багшийгаа амьд дээр очиж уулзах юм сан гэж боддог.

Цэцэгжаргал -

Таныг сурагч байхад байхад ямар төрлийн хичээлүүд голдуу ордог байсан бэ?

Гөлгөө -

Ер нь бол тоо физик, алгебр, геометр гээд научный хичээлүүд бол ордог л доо. Монгол хэл энэ тэр гээд л уран зохиол энэ тэр бол ордог л байсан. Тэр үеийн хичээлүүдэд би ерөөсөө ийм юм дутагдалтай байсан даа гэсэн одоо бол би бодогдох юм алга. Зүгээр их сургуулийн төгсөх үеэс эхлээд компьютер гэдэг ричээл, програмчлалын хичээл гарч ирсэн явдал бол одоо энэ үеийхэн, социализмын үеийн энэ хөгжлийнх нь дэвшлээр гарч ирсэн хичээлүүд гэж боддог. Энэ хичээлүүд бол сайхан л явагддаг байсан. Хичээлүүдийн хувьд бол ер нь яахуу түвшингийн хувьд жаахан жаахан өндөрсгөөд ахиад явдаг боловч суурь фундамент бол маш сайтай. Математикийн хичээл гэхэд л Ларичевийн гурван том номоор л хичээл заадаг. Тэрнээс бодсон хүүхэд бол ер нь ямар ч байсан сургуульд ерөнхий суурь мэдлэгийг олж авдаг. Одоо бол Ларичевийн хичээлийг зарим багш нар бас тэрийг эрж сурж олж авч байна. Хуучин номын сангуудаар нэг тийм бодлого байдаг. Энэ бодлого номнуудыг бол авч үзэхэд тэр үеийнхээ номнуудыг энэ ном бичдэг улсууд эргэж харж, одоо тэр үеийн бодлогонуудаас оруулмаар юм гэж боддог. Одоогийнхны үзэх юм ихдээд байдаг юм байлгүй дээ. Дэндүү хөнгөвчилсөн маягийн сургалт явагдаад байна уу даа гэж ойлгодог. Ер нь бол хүмүүс, би багаасаа бол хүн гэдэг чинь хийх ёстой ажлаа ягштал хийх ёстой юм байна гэж ойлгодог. Ер нь бидний үеийн, бидний сурагч байх үеийн, их сургуульд байх үеийн хүмүүс бол ерөөсөө ажлын төлөө л гэж бодож явсан. Одоо энэ ажлыг л би заавал хийх ёстой энэ ажлыг дээд цэгт нь тултал хийх ёстой гэж ойлгодог. Тэр ар гэрийн ажил энэ тэрийг бол нээх тийм тавьдаггүй. Одоо би бодоход бол өөрийнхөө, би 4 хүүхэддээ тэр болгон тийм анхаарал тавьж байгаагүй. Гэтэл ерөнхийдөө хүүхдүүд маань бид нарын жишгээр одоо ингээд хичээл сургуульдаа яваад бүгдээрээ дээд боловсрол эзэмшээд ажил төрөл хийгээд явж байгаа юм байна даа гэж ойлгодог. Одоо ч гэсэн бас хүүхдүүд тэгж л яваа байх л даа. Ер нь социализмын үед бол тэр нь тийм энэ нь ийм гэсэн алагчлалын үзэл ерөөсөө байгаагүй. Алагчлал ерөөсөө байхгүй, бүгдээрээ л сайхан биендээ туслах юм сан одоо сургуульд байж байхад чинь нэг сурлага арай муутайхан шиг даалгавар хоёр удаа хийж ирээгүй хүүхдүүд байх юм бол тэрийг чинь сурлага сайтай хүүхдүүдэд нь даалгаж чи энэний даалгаврыг хийлгэ гээд тэгээд нөгөө даалгаварыг нь хийлгэдэг хүүхэд чинь өөрөө улам илүү тийм хэлж ярих, хүнд заах арга барилтай болсон байдаг л даа. Тийм юм бол бас сүүлд нь бас гарч л байдаг юм байна лээ. Бүүр би хөгжим бүжгийн сургуульд тоо физикийн багш хийж байхдаа бас тэр чинь онцлог сургууль даа манай сургуулийн хувьд бол. Тэр сургуулийн ер нь мэргэжлийн хичээлүүд их учраас бас хүүхдүүд даалгавар хийхгүй тохиолдол байдаг. Тэгээд даалгавар хийж ирээгүй тохиолдолд хичээлийнх нь дараа суулгаад даалгавар хийдэг байхгүй юу. Тэгэхэд хүүхдүүд юу гэж хэлж байсан гэвэл энэ багш одоо 6 цагийн хичээл хийчихээд яасан унадаггүй юм бэ. Уг нь унаад өгмөөр юм аа 6 цагийн хичээл хийсэн хүн чинь гэж хүртэл ярьдаг байсан. Тэгэхээр ер нь бас сүүлийнх нь бас багш нар луугаа хандах хандлага нь энэ багш ер нь, энэ хоёрдугаар зэрэг ч гэдэг юм уу ухаандаа дугаарлаж зэрэглэсэн тийм үзэл хандлагатай болсон юм уу гэж ерөнхийдөө би ойлгодог юм л даа.

Цэцэгжаргал -

Таныг хүүхэд байхад эцэг, эхүүд хүүхдүүдэээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?

Гөлгөө -

Хүнийг их хүндэтгэж бай том хүний үгэнд орж бай гэдэг байсан. Би нэг удаагийн жишээгээр дурдая гэж бодож байна. Би одоо болтол миний санаанаас гардаггүй юм. Би оройхон шиг хонио хотлуулах гээд явж байсан чинь саахалт айлын хонь тэр нилээд хажуу талд наашаа явж байсан байхгүй юу. Тэгээд би өөрийнхөө хонийг хотлуулаад ирсэн чинь ээж намайг зэмлэж байсан юм. ßагаад зэмэлсэн гэвэл айлын хонь орой болж байхад айлын хонь цаагуур чинь зөрөөд өнгөрч байхад тэр хонийг чи яагаад нааш нь эргүүлэхгүйгээр өөрийнхөө хонийг хөөгөөд ирэв. Энэ чинь болдоггүй юм. Энэ чинь хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг юм хүнд энэ талын тусламж хэрэгтэй байдаг юмаа. Энийг чи бодож яваарай гэдэг. Тэр үгнээс хойш бол би том хүний үгнээс гарахгүй тэр ер нь их хэрэгтэй юм байна. Хүний юмыг бас өмнөөс бас юмыг нь хийж өгөх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг авсан юм даа. Ер нь эх, эцгүүд бол нээх тэг ингэ гэж хэлэхгүй ч гэсэн ерөнхийдөө өөрөөрөө үлгэрлэдэг, өөрөөрөө дууриалгадаг. Энэнээс болоод ердөө хүүхэд бол тодорхой хэмжээний хүмүүжлийг олж авдаг гэж боддог. Сургуульд явж байхад бол багш нартай эцэг эхчүүд эцэг эхийн хурлаар л холбогдоно. Зарим үед бол шаардлагатай тохиолдолд бичиг бичиж явуулна. Танай хүүхэд тэгээд даалгавар хийхгүй байна, танай хүүхэд тэгж тийм юман дээр алдаа гаргаж байна гэх ч юм уу. Тэрнээс одоотой адилхан утсаар хүүхэд чинь ингээд байна шүү гэж утсаар ярих тийм холбоо байхгүй л дээ. Тэгээд эцэг эхийн хурал дээр бол харин багш нар бол нарын төлөвлөгөөтэй, ёстой нөгөө хар дэвтэр гэдгийг чинь гаргаад тэр ингэсэн тэр тэгсэн бүгдийг нь бүх эцэг эхчүүдтэй уулзаж ярьдаг байсан. Тэр яриа уулзалтанд бол би ч одоо ээж аав маань ямар суух биш, манай нэг ээжийн дүү эгч маань суудаг. Сайн хүүхдийн эцэг эхийн хуралд суухад инээсээр байгаад гарч ирэх мөн сайхан юмаа гэж хэлдэг байсан. Би одоо тэрнь л одоо эгчийгээ баярлуулсан байхдаа. Тэрнээс өөр баярлуулж байсан юмуу мэдэхгүй ээ.

Цэцэгжаргал -

Таныг хүүхэд байхад урлагын тоглолтууд явдаг байсан уу, та ямар êинонд хамгийн их дуртай байв?

Гөлгөө -

Тэр үед үү, урлагын тоглолтууд энд тэндээс очно гэж бараг байхгүй. Сайн л бол ганц нэгэн êино гарна. “×апаев” тэгээд нөгөө ээждээ нэг дуулдаг “Ìанай аялгуу” өө их цөөхөн кинотой доо ер нь. Одоо үзэж харах юм бол ховор л доо. Бүр нэг том болоод одоо 8, 9, 10-р ангид ороод ирэх үед яахуу нэг уран сайхны юмнууд яваад нэг баяан тоглоод энд тэнд нэг бүжиг таанц нэг зал маланд тийм юм хийдэг байсан байх. Дуу, шүлгийн тэмцээнүүд явдаг байсан. Хөдөлмөрийн хичээл их явдаг байсан. Энд тийм ёстой мартчиж, юуны хичээл модон мужааны хичээл, төмрийн хичээл, төмрийн дарханы хичээлд явдаг байсан. Ìодон мужааны хичээл бол яг одоо өөрөө л хийнэ дээ, яг л өөрийнхөө гараар. Би нэг удаа 6-р ангид байхдаа модон лантуу хийдэг байсан. Тэр лантуу маань одоо Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн үзэсгэлэнд тавиастай байгаа. Харин нэр нь байхгүй болсон байна гэсэн. Тэр лантуугаа хийгээд тэрүүгээрээ зүлгээл их гоё болгоноо одоо. Одоо бол би тийм лантуу хийх юм бол гөө мөн гоё хийх байсан, лаêдаж бариад. Тэр үед чинь лаê маак чинь олдохгүй ш дээ. Зүлгүүр нь арай гэж нэг зүлгүүр олдоно. Тэгж байж л нэг дүн авна даа. Тэр цахилгаанаар, төмрөөр юм хийх хичээлүүд бол ухаан тогооны таг хийдэг байсан, буузны жигнүүр хийдэг байсан. Янз бүрийн хутгуур хийдэг байсан төмрөөр, ийм хичээлүүдийг бол хийдэг байсан. Энэ хичээлүүд бол бас тэгээд хүний амьдралд хийх юмыг аегүй их зааж өгсөн. Би энэ хичээлүүдийг үзсэнээрээ, яадаг уу гэхээр ямар ч байсан ангийнхаа ширээ, сандал бүх юмыг бүрэн бэхэлж өөрөө чаддаг боловсролтой болсон байсан даа. Хүмүүжлийн хувьд бол ер нь хүмүүс, эх эцгүүдээс хүмүүсийг харж байж л хэн ямар байна, хэн ямар хөдөлгөөн хийж байна уу, ямар ааш гаргаж байна уу энэ дундаас өөрөө сонгож авах. Тэрнээс өөрөө яг ингэнэ тэгнэ гэсэн үзүүлэх харуулах юм бол бас байхгүй тийм л байсан.

Цэцэгжаргал -

Таныг багшилж эхлэх үед төр засгаас сургалт хүмүүжлийн талаар ямар бодлого баримталж байсан бэ?

Гөлгөө -

Ер нь сургуульд багшаар ингээд очиход бол хүүхдүүдээ л харна л даа. Хүүхдүүд хааяа заримдаа хичээл таслах маслах тийм байхад бол багш нар бол хойноос нь, хүүхдүүдийнхээ хойноос л явна. ßмар нэгэн баяр ёслол боллоо гэхэд нээх баяр ёслолоор бол багш хүн бол тэр болгон нээх баярлаад суугаад байдаггүй. Тэр хүүхэд маань яаж байгаа бол энэ хүүхэд маань яаж байгаа бол, амралтын цаг байгаа юм чинь тэр айлаар нь болдоггүй хүүхдүүдийнхээрээ очоод авья. Номтой байна уу, номгүй байна уу гэж ингээд л, өглөө босоод багш нар ангидаа орж ирэхдээ бүх хүүхдүүдийнхээ нүдийг харна. Нүдийг хараад тэндээс бүх юмыг тодорхойлно л доо. Энэ хүүхэд унтаж уу үгүй юу, өлсгөлөн байна уу үгүй юу ямархуу байна уу гэдэг багшид бол харагддаг. Тэгээд өөрийнх нь зан аашийг харна. Зориуд янз бүрийн юм хэлж байгаад судлана. Тэгээд бодож байгаад тэрийг чинь дэвтэр дээр тэмдэглээд тэгсэн ингэсэн гээд тэмдэглэнэ ш дээ. Тэгээд яваандаа тэр хүүхдийг бол асууна л даа. Àсууж байгаад хэнд ямар шаардлага тавих вэ, хэнд ямар хандахуу гэдгээ бодно. Тэнд одоо хүүхэд тус бүрт өөр өөр хандлага байна даа. Зарим хүүхэд нь эцэг эх нь ч байна. Зарим хүүхэд байхгүй ч тохиолдол байна. Энэ үед одоо багш хүн бол жинхэнэ ур чадвараа гаргаж ажиллах ёстой. Ингэж л бид нар ер нь ажиллаж ирсэн дээ. ßахав сүүлийн жилүүдэд би тусгай мэргэжилийн сургуульд байсан учраас бас тэдний онцлогт тохирсон юмнууд байдаг. Хичээл ч гэсэн онцлогтой. Онцлогт нь тохируулаад хичээл заахыг боддог л байсан. Æишээ нь хөгжмийн талын хичээл бол аêустиê, давтамжийн ч юм уу, долгионы хичээлүүдийг түлхүү оруулья гэсэн тийм саналууд бол байдаг байсан. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол бас багш өөрийн 10 хувийн хичээлийг оруулах боломжийг тавьж өгсөн байдаг. Энэ нь бас зөв л юм байна лээ. Одоо үеийн хичээлүүд бол арай л надад дутагдалтай санагддаг. Сурах бичиг нь дэндүү хөнгөн дэндүү элементарный санагдаад байгаа. Сурах бичигнүүдийн тал дээр бол дутагдалтай байдаг. Ер нь зарим сайн сурах бичиг бичдэг тийм залуучууд бий л дээ. Их сургуулийн багш нар Бурмаа багш энэ тэр гээд сайн бичдэг хүмүүс бол байгаа. Эд нарын сурах бичгийг голчилж анхаармаар байна. Тендер зарлаад сурах бичигнүүдийн чанарыг жаахан тааруухан зарлагдаад, тааруухан хийгдээд байна уу даа гэсэн бодол бий.

Цэцэгжаргал -

Тэр үеийн сурах бичиг ямархуу байсан бэ?

Гөлгөө -

Ер нь соцализмийн үеийн сурах бичиг бол ер нь боломжийн байсан гэж хэлнэ. Боломж бололцоотой шүү ер нь бол. Тэнд бол шаардлага хангах, хүүхдэд бол юм ойлгуулах, тэр боломж бол их сайн байсан. Ялангуяа Цэрэн багшийн сурах бичиг, физикийн сурах бичиг бол сайн байсан тэр үед бол. Тэрний сурах бичиг энэний сурах бичиг гэж одоогийнх шиг тийм олон сурах бичиг байгаагүй. Тэр нь бол нилээн шилмэл сурах бичиг байсан. Өөрөөр хэлбэл хамгийн сайн сурах бичиг зохиодог хүнээрээ л сурах бичгээ зохиолгодог байсан уу гэхээс тендер зарлаж янз бүрийн хүнээр сурах бичгээ зохиолгодоггүй байсан нь сайн үр дүнтэй байсан боловуу гэж би боддог.

Цэцэгжаргал -

Соцализмийн үед боловсорлын талаар төрөөс ямар бодлого явуулж байсан бэ?

Гөлгөө -

Ìэргэжлээр нь 5 жил тутамд мэргэжил дээшлүүлдэг байсан. 5 жил тутамд мэргэжил дээшлүүлээд багш нарыг, тэгээд 50 төгрөг ч билүү дээ нэг нэмдэг тийм байсан. Энэ л одоо жинхэнэ 5 жилийн дотороо тэр придмент яаж өөрчлөгдөв, ямар системтэй явагдахуу гэдэг тийм л зааварчилгаа өгдөг. 8 сарын хорин хэдэнд 2 хоног семинар өгдөг. Энийг тэгнэ тэрийг ингэж заана тийм юманд шинэчлэл орууллаа гэсэн ийм семинар өгдөг байсан. Энэ семинараар л бид нар явна л даа. Одоо ч гэсэн тэр семинар явагдаж л байгаа байх.

Цэцэгжаргал -

Сургуулийн болон сурагчдын талаар ямар бодлого явуулж байсан бэ?

Гөлгөө -

Ер нь одоо эцэг эх багш нарт л яана даа. Сургууль бол яахав номыг нь авч өгнө, тийм тийм ном номын санд бол оруулж уншуулах номыг нь чөлөөтэй зааж өгч уншуулна. Тэрнээс өөр бол яг одоо тэгээд одоогийх шиг тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэсэн мөнгө төгрөг өгөөд байдаг тийм юм бол байхгүй. Бага ангид бол ерөөсөө 1-4-р анги. 1-4р ангид бол 4 аргын тоог сайн боддог, цээж бичиг хэлний мэдлэг сайн ийм л болгоод, бага ангийн зорилго нь тийм л байсан юм шиг байгаа юм. Äунд ангид болохлоор 5-7-р анги. 5-7 р ангид бол хими ôизиê, геометр гээд жаахан шинжлэх ухаан талын юмнуудыг оруулдаг. Цаашдаа суурийг нь тавьж өгч байгаа юм л даа. Ингэж оруулж өгсөнөөрөө геометр, физик, хими, газар зүй байгаль, ургамал судлал гэсэн ийм хичээлүүд ордог байсан. 8,9,10-р анги бол ахлах анги. 8,9,10-р ангийн хүүхдүүд бол бас тэрнээс арай жаахан түвшин ихсээд явна. Тэгээд үе шатаараа ингэж нэг шинжлэх ухааны жаахан оргил өөд явж байгаа. Их сургууль нь бүр гүнзгийрээд явдаг байсан явдал бол хүүхдүүдэд бол бас үе шаттай мэдлэг эзэмшүүлэх тэр үеийн сургалтын онцлог нь бас их зүгээр байсан юмуудаа гэж би боддог. Одоо ч гэсэн тэгж л явж байгаа л даа. Гэхдээ тэр нь нэг л санаанд хүрдэггүй юм. За бага ангиас нь эхлээд пионерийн гишүүн болчино л доо. Ïионерийн гишүүн их олон жил болно. Тэр чинь 8,9,10 хүрч байж л эвлэлд оруулдаг. Тэгээд пионерийн ажлууд бол их хүмүүжлийн ажлууд явагддаг. Тэгэх ингэх ёстой, ахмадуудыг хүндэтгэх ч гэдэг юм уу ухаан иймэрхүү ажил сурагчид одоо тэр хүний туршлага ийм байна, тэр сурагч тийм байна гэсэн туршлагууд их явдаг. Эвлэлийн гишүүн болохлээр одоо их эвлэлийн гишүүн болно гэж их том юманд орж байна гэж боддог. Одоо том хүн болж байна гэж боддог ч юмуу. Тэгээд эвлэлийн гишүүн бол улс орноо хөгжүүлэх бүх юманд явах ёстой. Ìөн эвлэлийн гишүүн болчихоод хөдөөний хүмүүсийг, бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийг бичиг үсэгтэй болгох, бичиг үсэг тайлагдах ийм ажилд явуулж байсан. Ìөн хонь хяргах ч юмуу олон нийтийн тийм хүмүүсийн ажилд бас явуулдаг байсан. ßнз бүрийн ажил өвс ногоо хураах ч юм уу, таана зоодой хийх ч юм уу аль эсвэл сүүн заводод үнээ саалгах ийм ажлуудыг бас хийлгэдэг байсан. Энэ ажлуудыг хийхдээ бид нар ёстой нээрээ улсынхаа төлөө хийж байна гэсэн ойлголттой. Одоо тийм л хүмүүжлийг бидэнд өгдөг байсан. Тэрнээс бол хүний ажлыг хүнд хийж өгч байна гэж ерөөсөө боддоггүй. Өө бид үүнийг хийх ёстой, үүнийг хийснээр бид улсдаа тусалж байна. Тэр үед чинь намайг сургуульд ахлах ангид байх үед чинь жинхэнэ нэгдэлжих хөдөлгөөн нилээн их явчихсан хүмүүс нилээн мал ихтэй байсан. Тэр малчдад туслана барина, төл бойжуулах ажилд зохион байгуулалттай явуулна. Ийм л ажлуудыг хийснээр бас нэг улсдаа ажил хийж байна гэж тэр үедээ ойлгож байсан юм боловуу даа. Эвлэлийн ажил бол их сайн явагддаг. Эвлэлийн үүрүүдтэй. Тэр үүрийн тийм ажил явуулна, энэ үүр нь ийм ажил явуулна гээд тэр сурталчилгаа их явуулна. Пионерийн сонин гэж гардаг байсан. Ïионерийн сонингоос чинь их юм авна, их мэдээлэл авна. Тэр чинь одоо 2 төгрөгөөр захиалдаг байх. Тэр 2 төгрөгөөр чинь маш их мэдээлэл авна даа. Тэр пионерийн сонинг чинь сайн уншина. Мэдээлэл бол тэр пионерийн сонигоос л авна. Өөр мэдээлэл авах юм байхгүй. Ðадио байдаг. Радио яахуу хааяа л сонсоно. Тэр болгон сонсоод байдаггүй. Мэдээллийг ер нь залуучууд хүүхдүүд мэдээллийг бол тэндээс л авна, пионерийн сонигоос авна. Сүүлд нь яахав залуучуудыг үнэн гэдэг сонин байсан. Залуучуудын үнэн сонин бол яахуу нилээд түвшин дээшлээд арай төр засгийн бодлогоруу чиглэсэн байсан. Эндээс бол ерөнхийдөө төр засаг ийм байна гэж яг л хэлсэний дагуу явна. Хэлсэн нь л ямар хүмүүжилтэй байх вэ, яах ёстой вэ гэдгийг дагна. Ер нь бол хүмүүжил тийм гуймтгай байгаагүй л нэг л чиглэсэн хүмүүжилтэй байсан бидд.

Цэцэгжаргал -

Бичиг үсэг тайлагдалтанд сурагчид ажилд оролцдог байсан гэсэн тэр тухайгаа тодруулна уу?

Гөлгөө -

Би 6-р ангид байж байхдаа хөдөө бригадын дарга маань бүгдийг бичиг үсэгтэй болгоно гээд ингэхгүй юу. Тэгэхээр баахан бичиг үсэг тайлагдаагүй тийм хүмүүст бас бичиг үсэг заагаад хэд хоног, 21 хоног ч юм уу ингээд нөгөө хүмүүсийн чинь ажлын зав чөлөөгөөр заана ш дээ. Тэгээд үдийн хонь саалтын дараагаар тэгж орой хонь саахаас өмнөх энэ завсар бичиг үсэг заадаг байсан. Гайгүй яахав зарим нэг нь гайгүй л болдог байсан. Тэр ч байтугай би 9-р ангид байж байхдаа яахуу намайг сурлага гайгүйтай гээд аймгийн төв дээр нэг албаны ажил хийдэг мөртлөө тэгж нэг тоо сайн боддоггүй, бичиг үсэг бас нээх сайнгүй тийм улсуудад би бол тоо, ôизиêийн хичээл зааж, тооны хичээл, ерөнхийдөө ôизиê гэдэг чинь ер нь хүнд ямар хэрэгтэй юм, яадаг юм, амьдралд яаж хэрэглэдэг юм гэдгийг бас тэр улсуудад хэлж өгсөн л дөө. Нэг тийм хичээлийг явуулдаг байсан, оройн хичээлийг оройн сургуулийн хичээл дээр тэгж явуулдаг байсан. Тэрнээс бас хүмүүс ёстой сайхан хичээл болж байна, ингэж зааж байна энэ чинь их хэрэгтэй юм байна гээд сүүлд нь бас надад баяр хүргэж байсан тийм тохиолдолууд бий л дээ. Ерөнхийдөө бол хүмүүсийг л мэддэг нь мэддэгүйдээ тусалья гэсэн тийм зорилготой. Тэрнээс өөр нас, хүйсийн ялгаа байхгүй. Би мэддэг бол би энэ хүнд туслах ёстой гэсэн ойлголтоор хичээлийг нь зааж өгдөг, хэлдэг тийм л байсан юм. Энүүгээрээ бол бас яахав дээнэг бодлын бас сургуульд байхаасаа л багшилж байсан юм боловуу даа гэж боддог юм. Тэр хичээлийг бол тэгж заана, ингэж заана гэдгийг бол тэр багш нар хэлдэг, бригадаас зохион байгуулдаг байсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд л би оройн сургуульд хичээл заахаар болчихсон байсан. Тэгээд л би заадаг л бас нэг 10-аад хүн цуглуулчихсан, тэр улсууд сүүлд нь нилээд том том ажил хийсэн байж л байсан. Тэгэхээр одоо хэрэгтэй л юм заадаг байсан байлгүй. Ер нь бол хүмүүжил, бид нар сургуульд сурч байхдаа нийгэмд нилээд ажил хийж байсан юм шиг байгаа юм. ßмар ажил хийж байв гэвэл хөдөө чинь малыг эрүүлжүүлэхийн тулд мал угаалгын ажил гэж 21 хоног бүр тогтмол угаадаг байсан. Тэр бол керлинд малыг чинь угаана ш дээ. Зарим нь бол керлинтэй хониндоо татагдаад хамт керлинд угаагдаад л тэрүүгээр гараад явчдаг тийм, керлинээ ууж идэхдээ идээд өө уучихлаа гэнгүүтээ айргийн цагаа уучихаад л ингээд л явдаг байсан. Аа тэнд бас өвс хадах ажил байж болно, саалийн ферм дээр ажиллах байж болно. Энэ бүгд бидний тэр их ажиллаж басйан тэр их хөдөлмөр, бид нар бол ер нь зүгээр байдаггүй. Би бол ер нь хүүхэд байхаасаа эхлээд ээжийгээ байж байхад нь өвлийнх түлээгээ бэлдэж өгчихөөд, ээжийнхээ дээл хувцсыг оёж өгчихөөд одоо сургуульдаа явна. Энэ ажлуудыг хийж байж л би сургуульд явах эрхийг олно шүү дээ. Ингэж хийснээрээ би багаасаа, би гэх юу байх уу тэр үеийн хүүхдүүд бол бүгдээрээ багаасаа их хөдөлмөрч тийм л хүмүүжлээр хүмүүжсэн байдаг. Энэ ажиллагаа бол одоо бидний энэ үед бол их хэрэгтэй байжээ. Би одоо ч өөрийнхөө хүүхдүүдийг тэгж сургадаг. Өөрсдөө л хөдөлмөрлө гэдэг. Би хүүхэд байхдаа тэрийг тэгье, үүнийг ингье гэдэггүй өөрөө хараад, өөрөө тэрнээсээ ойлголт аваад өөрөө юмыг хийлгэдэг. Тэрнийхээ ч үндсэн дээр хүүхдүүд маань одоо ер нь хүмүүжил боловсрол олсон гэж боддог. Би одооо хүүхдүүддээ санаа зовох юм байдаггүй.

Цэцэгжаргал -

Нийгмийн тустай хөдөлмөрт оролцоход хичээлээ яаж зохицуулж байсан бэ?

Гөлгөө -

Хичээлийнхээ зав чөлөөгөөр явагддаг байсан. Ерөөсөө энэ амралт чинь өвлийн амралт, зуны амралт гэж энэ амралтын хугацаанд бүх юмыг хийнэ. Хаврын амралт болоход бол одоо тэр мал хөөвөрлөх, ямаа самнах тэр ажлуудыг хийнэ. Зун хичээлээ тараад хавар ирэхлээрээ бол хонь хяргах ажил, намар явахдаа хургаа хяргаж явна. Энэ бүх ажил бол улсаас тийм êомпанит ажлуудыг хийлгэж бид нар тусладаг тийм л үүрэгтэй, яг л хэвшчихсэн ажил байсан.

Цэцэгжаргал -

Таныг сурагч байхад хүүхдүүд хэрхэн мэргэжлээ сонгодог байсан бэ?

Гөлгөө -

Ìэргэжил сонголт яахуу янз янз л явагддаг байсан. Намайг бол багш маань, ангийн маань багш эмч бол гээд их сайхан эмчийн мэргэжил бол сайхан гээд. Энэ боловсорлоос очсон төлөөлөгч маань чи их сурлага сайтай юм байна гадаад яв гэдэг байсан. Гэтэл би 6-р ангиасаа эхлээд Сүхбаатар багшийнхаа хэлснээр ôизиêийн багш болно гээл ингэсэн зүтгэсээр их сургуулийн ôизиêийн ангид орсон. Яахуу физикийн багш болоход бол багш нар маань бол маш их сайхан хичээлүүдийг зааж байсан. Миний их сургуулийн багш нар бол дэндүү сайхан хичээлийг зааж байсан. Би даанч гэнэдээд багыг авсан байх л гэж өөрийгөө чамладаг. Сайхан хичээлүүдийг зааж байсан. Сайн ч багш нар байсан.

Цэцэгжаргал -

Социализмийн үеийн оюутнуудын амьдрал ямар байв, их дээд сургуулиудын талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ?

Гөлгөө -

1964 онд оюутан болоод ирэхэд бид нар стипендтэй. 200 төгрөгний, 180 төгрөгний стипенд байсан. Тэгээд 1-р анги 180, 2-р ангид 200, 3-р ангид 220 гээд, тэгээд хэрвээ онц сайн сурвал сайн сурсанд нь 40 төгрөг, онц сурсанд нь 50 төгрөг нэмэгддэг. Тэрүүгээрээ хоол унд бүх юмаа зохицуулдаг. Тэр чинь хангалттай хүрдэг. Тэгээд унд уух өглөө унд уух, орой хоол идэх тэгээд ямар ч байсан маслотой, сахартай, элсэн чихэртэй талх бол тасардаггүй хүрдэг байсан. Оюутан байхдаа бид нар бас яахуу өөрсддөө тохирсон 50 төгрөгөөр бид нар оюутны байранд яг хоол ундаа тохируулдаг. Бусдыг нь одоо жинхэнэ өөр хувцас хунар авдаг ч юм уу, өөр юманд зарна. Ìанай сургуулийн хувьд бол их сургуулийн тоо, ôизиêийн анги бол нилээн хүнд анги л даа, гэж тооцогддог. Ер нь бодлогод юманд дарагдсан их цаг багатай. Тэгэхлээр энэ үед бол би, бид нар бол ерөөсөө гадуур дотуур явах, кино ший үзэх тийм боломж бол манай сургуулийн хувьд бол их хомс. Ердөө л дугуй зааландаа хичээлээ хийнэ. Дугуй зааландаа л хичээлээ хийнэ, тэгээд л суугаад л хэдүүлээ ярилцахыгаа ярилцаад, давтахыгаа давтаад л, уншихыгаа уншаад л ингээд байдаг басйан. Тэгээд манай сургуулийнханыг ч, биднийг чинь дугуй заалны буг гэж нэрлэдэг байсан ш дээ, бид нар чинь дугуй заалнаас холдоно гэж байхгүй. Эсвэл тэндээс холдох юм бол оюутны дотуур байрандаа, оюутны байрны зааланд бас уншлагын танхимтай тэнд л байж байдаг. Энд бол мэдээгүй ойлгоогүй юмаа багшаасаа асууна. Багш нар их сайхан тайлбарлаж өгнө, ерөөсөө тэрэнд чи асуулаа барилаа гэхгүй, ерөөсөө ингэж ярьдаггүй. Их сайхан тайлбарланаа тэр бодлого модлогыг чинь тайлбарлана. Ер нь бодож чадахгүй бодлогонууд бол их гардаг байсан. Каунт механик энэ тэр дээр бол их хэцүү байсан бас, тэр чинь их научный хичээл бас. Би чинь хөдөө төгссөн хүүхэд болохоороо бас л тодорхой хэмжээний юм дутагддаг юм байна лээ. Тэнд бол яахуу тэгээд 2 жилийн дараа ч юм уу жаахан гайгүй болох юм байна лээ. Тэгээд их сургуульд байж байхдаа бид нар бол одоо атрын аянд явдаг байсан. Бүр тогтмол, 6 сард дуусчихаад хөдөө явна. Тэгээд хөдөө нэг сар гаран ажил хийчихээд 8 сарын эхээр ирээд дахиад тариа хураалт гээд л ургац хураана. Тариан дээр очиж ургац хураана, бүх ажлууд энэ дээр явагддаг байсан. Эхний 1,2-р êурст бол тогтмол 1-2 сар явна намар бол. Тарчихаад бол бас хөдөөний ажилд явна. Энд бол худаг гаргана гээд янз нзын ажил байдаг байсан. 3,4,5-р êурст намрын зөвхөн ургац хураалт 14 хоног явдаг, 21 хоног явдаг байсан. Энэ ажлууд бол улсын компанит ажил болж байсан. Энүүгээрээ бид нар бол маш их ажил хийдэг байсан даа. Энэндээ бол бид нар тэр болгон нээх мөнгө төгрөг гээд байхгүй. Яахуу нэг 10 төгрөг, 20 төгрөг сайн ажиллавал 100 төгрөг өгдөг л байсан. Тэр нь бол яахав бидэнд тэр мөнгө нь бол намрынхаа хичээлийн бэлтгэлийг хангачихдаг тийм л мөнгө байлаа ш дээ.

Цэцэгжаргал -

Таны үеийн сурагчдаас их дээд сургуульд ороогүй хэсэг нь яаж ажил амьдралынхаа замд ордог байсан бэ?

Гөлгөө -

Үлдсэн хэсэг нь бол техниêкумд орно. Тэгээд техниêкумд ороод янз бүрийн êурс, ТÌС энэ тэр гэж байсан л даа. Тэгээд тэрүүгээр л амьдралынхаа боломжуудыг олсон байдаг. Бидний үеийнхэн бол нээх муу явсан хүн байдаггүй. Бүгдээрээ л сургууль төгссөн байдаг.

Цэцэгжаргал -

Таны сурагч байх үеийн онцлог зүйл юу байна вэ?

Гөлгөө -

Онцлог зүйл гэвэл үү, ер нь одоо сурах л эрмэлзлэлтэй байсан. ßмар ч байсан сурья л гэсэн. Би бол одоо их өндөр сурах эрмэлзлэлтэй. Би одоо ээж маань намайг сургах гэж л ганцаараа тэнд зүтгэж байгаа шүү дээ гэж бодохоор сурахаас өөр бодох зорилгогүй байсан. Тэр зорилгоо би ойлгосон байсан. Бүх хүүхдүүд л тэгсэн байх гэж боддог. Бидний үеийнхэн бол нээх тийм муу энэ тэр байгаагүй. Хичээл тасалдаг байгаагүй. Хааяа жаахан сахилгагүйтдэг, алиалдаг, марзаганадаг л байсан байх даа.

Цэцэгжаргал -

Таныг багш болсоны дараах үеийн сургуулийн амьдралын онцлог юу вэ?

Гөлгөө -

Тэр үед бол хүүхдүүд бол бидний үеийнхэн шиг л байсан даа ер нь бол багшилахад бол. Би ч голдуу тусгай мэргэжлийн сургуулиудаар багшилж байсан л даа.

Цэцэгжаргал -

Тэр үеийн сурагчдын хандлага өөрчлөгдсөн байсан уу?

Гөлгөө -

Нээх өөрчлөгдөөгүй байсан, социализмийн үе бол социализмийн л үе байсан өөрчлөгдөөгүй байсан.

Цэцэгжаргал -

Тухайн үеийн багш нарын амьдралын талаар ярина уу?

Гөлгөө -

Багш нар бол цалингаараа л амьдрана. Өөр илүү дутуу тийм юу, хөрөнгө оруулалт байхгүй зөвхөн багшийн ажлаа л хийнэ. Илүү цаг хийвэл яахуу ганц нэг төгрөг илүү авах байх. Багш нар бол ерөөсөө цалингаараа явж явж хавар амралтынхаа мөнгөөр нэг жаахан хувцас хунар авна. Тэгээд намар бол ер нь мөнгөгүй л орж ирнэ ш дээ. Тэгээд цалингаа хүлээж байгаад нэг юм болгоно доо. Бидний багш бол ер нь адилхан байсан л даа. Энэ бол ерөөсөө нэг л системд байсан юм шиг байгаа юм. Тэр системээсээ хамаарч социализмийн үеийн хүүхдийн багш нар ер нь тэр чигтэй л социализмийн үетэйгээ дууссан байх гэж бодож байгаан. Одоо үеийнхэн бол өөрчлөгдөж байгаа байх. Юм л бол мөнгө төгрөг гэсэн тийм хандлагатай байдаг боловуу гэж би боддог. Социализмийн үеийн багш нар бол ерөөсөө ажлаа сайн хий, тэр чигээрээ чи цалингаа авна гэсэн. Гэхдээ ер нь илүү дутуу, тэр нь илүү цалинтай, энэ нь бага цалинтай гэсэн юм байгаагүй, нэг түвшинд байсан бүх хүмүүсийн цалин. 5 жилийнхээ зэрэглэлээр л цалингаа авдаг байсан. Тэр л жишгээрээ амьдарна. Гэхдээ бол нээх амьдрал муу байгаагүй, амьдрал нээх овойж оцойхоор их хөрөнгө хураахаар байгаагүй. Тэр үеийн багш нар бол банкинд мөнгөтэй хүн байхгүй л байсан байх гэж боддог.

Цэцэгжаргал -

Таны амьдралд хамгийн их гүн нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байсан бэ?

Гөлгөө -

Хамгийн чухал үйл явдал гэвэл би өөрийнхөө хүүхдийг тээж төрүүлсэнээ хэлнэ. 1968 онд миний том охин төрсөн тэр л одоо их том үйл явдал юм даа. Би анх эхлээд сургуульд орсон, бага сургуульд орсон, их сургуульд орсондоо би их баярлаж явдаг. Сургууль төгссөндөө нээх их баярладаггүй хүн болгон төгсдөг л юм чинь гэж бодоод. Би ер нь хонхны баяр энэ тэр тийм юм хийж байгаагүй шүү /инээв/. Ер нь бол амьдралдаа бол яахуу айл гэр болоод хүүхэд төрүүлсэндээ баярлаж явдаг. Тэгээд хамгийн анхныхаа хүүхдийг нэгдүгээр ангид орох болоход нь бас их баярладаг юм байна лээ хүн чинь. Аа бас хүүхдээ 10 төгсөөд их сургуульд оруулахад нь бас их баярладаг юм байна лээ. Охин маань 10 төгсөөд, одоо өөрөө гадаад явж чадаагүй юм чинь охиноо хойшоо Оросод сургуульд явуулсан. Энэндээ их баярладаг. Хүүхэд маань төгсөөд ажилд ороход бас нэг их баярладаг юм байна лээ. Энэ бүгд бол, хүүхдүүд маань сайн сайхан яваад байгаад нь бас их баярладаг. Би одоо нэг улс төрийн мэргэжилтэй нэг хүнтэй, нэг багшийн дээдийн багш нэг охинтой, нэг эмч охинтой. Ингээд хүүхдүүд маань сайн сайхан амьдарч байгаа. Одоо би бол амьдрал болж байнаа. Банêинд мөнгөгүй ч гэсэн миний амьдрал болж байгаа л гэж боддог. Энэнд л сэтгэл хангалуун явдаг даа.

Цэцэгжаргал -

Социализмийн үед гэр бүлийн талаар төрөөс ямар бодлого баримталж байсан бэ?

Гөлгөө -

Нээх ийм тийм гэж ер нь байгаагүй санагддаг юм. Эх эцэг маань ч тэгээрэй ингээрэй гэж нээх хэлж байсан юмуу үгүй ч юмуу мэдэхгүй. Ер нь нээх гэр бүлийн хуулиар тэр нь ийм энэ нь ийм гэсэн одоогийн үеийнхэн шиг ийм янз бүрийн мэдээлэл их хомс байсан ш дээ. Өө одоо ер нь хүн амьтантай уулзаж учрах чинь нээх тийм, ховор л байсан юм даа. Социализмийн үед, бидний үед бол гэр бүл нэг л гэрлэсэн бол сална гэж ер нь байхгүй л гэж ойлгодог байсан. Хааяа нэг хүн тэр салж гэнээ гэхэд яагаад салж байгаа юм бол гээд их хачирхана гээч. Гэр бүл салалт бол тэр үед болгон байхгүй шүү, ер нь тэр бол уламжилж авмаар юм шиг санагддаг юм. Нэгэнт л гэр бүл болсон л бол тэгээд салаад тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн юм байхгүй л байсан. Тэр нь надад бол их сайхан байдаг байсан. Ер нь миний үе, бидний үеийнхэн бол ер нь тэгж салж сарниад байдаггүй, ховор байсан.

Цэцэгжаргал -

Гэр бүлд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг ямар байсан бэ?

Гөлгөө -

За ер нь монголчуудын эмэгтэйчүүдийнх нь үүрэг ер нь илүү байсан юм болов уу гэж боддог. Эрэгтэй хүн бол ер нь цалингаа авгайдаа авчираад өгчихдөг. Тэгээд л ерөөсөө л ажил гэр хоёрын хооронд, лав л манай хүн бол ажил гэр хоёрын хоорондох ганцхан л замаар явдаг байсан байх, тийм л байсан. Тэр эмэгтэйчүүд бол тэрийг чинь зохицуулна барина. Одоо тэгээл ах дүү төрөл төрөгсдөө харж хандах ч байдаг юмуу энэ бүгдийг л одоо тэгээл эмэгтэйчүүд үүрнэ шүү дээ. Тэр бүгдийг яаж зохицуулах вэ, тэр цалинг чинь яаж хэмнэх вэ, тааруулах вэ л гэдэг байсан. Цалингаас илүү гаргья гэж нээх боддоггүй байсан. Илүү гаргаад нэг тэгчье гэж боддоггүй цалингаас цалингийн хооронд одоо ер нь болгоод байна. Одоо 10 төгрөгтэй байхад бол амьдрал дажгүй ш дээ, тэр үед чинь мөнгө их чанга байсан юм болохоороо. 10 төгрөгтэй хүн бол ер нь давгүй ш дээ, автобусны мөнгө 50 мөнгө байсан юм чинь. Одоо хань ижлээ сонгохдоо өөртөө таалагдсан, одоо бид 2 амьдарч болох байх гэсэн хүнээ сонгоно л доо. Тэгж сонголтоо хийхдээ нээх тийм олон шалгуур байдаг байсан юмуу, үгүй юм уу мэдэхгүй. Ерөнхийдөө бол юмыг ойлгох, одоо ертөнцийг үзэх үзэл тохирч байна уу гэдгийг л хардаг байсан миний л хувьд лав. Хүмүүс ч бас тэгж л хардаг байсан байх. Тэрнээс өөр тэр нь илүү мөнгөтэй юм, тэр нь байртай юм гэдэг ч юмуу тэр нь тийм юмтай энэ тэр гэж ерөөсөө боддоггүй байсан. Би лав надад бас нэг эгч маань тэр байртай, боломжийн хоёрзуун хорин мянгатад байртай хүнтэй чи суугаач энэ тэр гэж надад нэг хүн санал болгож л байсан. Би одоо байраар өөрийгөө худалдах нь уу дээ гэсэн ойлголттой л байсан. Тэрэндээ ч би хамгийн ядуу хүнийг олж сууж сонгосон. Тэрүүндээ ч би харамсдаггүй. Тэгээд л кино үзэж явж байгаад л нэг гэртээ орчдог байсан.

Цэцэгжаргал -

Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг ямар байсан бэ?

Гөлгөө -

Юу ч байгаагүй. Төрөөс байтугай эх, эцгээс ч ер нь тийм дэмжлэг байгаагүй. Ер нь тэгээд өөрснөө өөрсдийгөө л болгодог байсан. Эх, эцгийн хувьд ч гэсэн одоо тэгээд, миний л хувьд лав л тийм. Хоёулаа л одоо тэгээд хаанаас ч юм бэ нэг төмөр ор олж аваад л нэг газар л орно доо. Тийм л байсан. Тэгээд ер нь энэ амьдралыг тийм байгаа тохиолдолд бас амьдрал төвхнөж тохижих тийм юм бол жаахан хэцүүхэн байдаг юм байна лээ.

Цэцэгжаргал -

Юу нь хэцүү байсан бэ?

Гөлгөө -

Үгүй яахав дээ жинхэнэ айл гэр болоод хүүхэд шуухад гаргаад ингээд амьдрал төвхнох гэхээр чинь юм юм дутагдана ш дээ. Тэр нь бас хэцүү байдаг юм байна лээ. Тэрийг бодвол одоо чинь эцэг, эхүүд нь тэрийг нь ч энийг нь ч, тэрэнд нь тохируулаад ингээд юм хумыг нь бэлдээд өгчихдөг болохоор нэг бодлын сайхан юм. Нөгөө бодлын нөгөө их хүч гаргаж амьдраагүй учраас салалт явагдаад байна уудаа. Өөрснийх нь хоёр сэтгэл нь нэг юманд чиглэж амьдраагүй учраас салалт явагдаад байна уу даа гэсэн ойлголт байдаг. Бэлэн юман дээр, энэ нь бол дутагдалтай юм шиг санагддаг юм бас хэтэрхий тэгж бөөцийлөх чинь. Гэхдээ зарим улсууд нь сайн сайхан л байдаг л даа, бүх хүн ямар салж нийлээд байгаа биш дээ. Хүүхдийг өөрийн гараар өсгөх ёстой, өөрийн гараар л өсгөх ёстой. Эх эцгүүд хүүхдийг нь өөрийнх нь гараар өсгүүлэхгүй болохоор амьдралд тийм идэвхи, нэг чиглэсэн зорилгогүй болоод ирдэг юм болов уу гэж боддог.

Цэцэгжаргал -

Социализмийн үеийн эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хүмүүжүүлдэг байсан уу?

Гөлгөө -

Өөрөө өөрсдөө л хүмүүжүүлнэ. Хэн ч бидний дэргэд тэрийг нь тэг, үүнийг чинь ингэ гэхгүй ш дээ. Би тэр байтугай л бас бодож л байсан хэддүгээр ангиасаа эхлээд хүүхэд парчикаа индүүдэж сурах вэ гэж хүртэл ахмад багш нараасаа асуудаг байсан /инээв/. Одоо бас ажилтай байхад чинь хүүхдийн парчик индүүдэнэ, үсийг нь самнана гэж бас хэцүү л байсан л даа, ялангуяа 4 охины.

Цэцэгжаргал -

Багш нарын ачаалал их байсан юмаадаа?

Гөлгөө -

Их байсан, багш нарын ачаалал их байсан шүү. Багш нарын ачаалал их байсан гэдгийг ганцхан үгээр хэлье. Шинэ жил болно. Нөгөө гинж хийнэ. Одоогийн шиг тийм шаар, саа байхгүй ш дээ. Гинж хийнэ. Тэрийг чинь ёстой хэдэн шөнө нойргүй сууж байж хийнэ ш дээ. Өнгийн цаас, бийр будгаар цаасыг чинь будаж байгаад л тэгж гинж хийдэг байсан. Цагаан сар болоход чинь улс төрийн дугуйлан, сонсгол гээд хийнэ. Одоо тэгээд би ээжийгээ байхад цагаан сарын их хэцүү хийдэг байсан гэж бодогддог юм. Битүүний орой улс төрийн дугуйлан хийнэ. Шинийн нэгний өглөө улс төрийн сонсгол хийнэ. Бүр ёс. Тэр үед одоо цагаан сарыг хийлгэхгүй гэж хавчиж байсан юмуу яасан ч юм тэгж хийдэг байсан. Тэгээд би настай ээжийнхээ одоо тэгээд цагаан сарыг тавтай хийлгэж чаддагүй байв. Одоо бодоход тавтай хийлгэсэнгүй дээ гэж бодож байгаа боловч, тэр үедээ бид ингэх ёстой ш дээ л гэж боддог байсан. Улсууд ч тэгж бодно, бид ч тэгж бодож хүмүүжсэн. Ийм байдаг.

Цэцэгжаргал -

Цагаан сарыг яагаад хориглодог байсан юм бол?

Гөлгөө -

Хориглодог байсан ш дээ. Цагаан сарыг бол бүр хийлгэхгүй гэж хориглодог байсан. Тэгээд одоо цагаан сарын чинь хичээл таслахгүй гээд захирал, хичээлийн эрхлэгчид чинь үүдэнд зогсоод цаг минутаар хэмжээд үүдэнд зогсоно ш дээ. Ер нь их цагаан сарыг хориглодог байсан явдал бол надад нээх таатай биш байсан. Нууц байдлаар тэмдэглэдэг байсан бүүр тэр байтугай. Ер нь нээх золголоо барилаа гэхгүй, хааяа л нэг ахмад улсуудтайгаа очиж золгоно л доо. Нөгөө бүүр шөнө болсон хойно ч юм уу одоо тэгээд л, тэгж золгодог барьдаг байсан. Их нууц байдалд хийдэг байсан. Цагаан сарыг чинь ер нь сүүлийн үед л зөвшөөрдөг болсон ш дээ.

Цэцэгжаргал -

Яагаад хориглодог байсан юм бол?

Гөлгөө -

Мэдэхгүй, цаанаасаа л тэгдэг байсан. Тэрнээс бүр баярт ч оруулдаггүй байсан ш дээ. ажлын өдөр болгочихно. Их хориглодог байсан. Хөдөө чинь эсгий хийхийг хориглодог байсан. Хөдөө чинь эсгий хийхэд ноосыг чинь савдаг байхгүй юу. Тэгээд олон хүний саваан дуу чинь их тод сонсогддог. Хаа хамаагүй сонсогддог тэгээд тэднийх эсгий хийх гээд ноос савлаа гээд мэдээлэл өгөөд л, ерөөсөө эсгий хийсэн айлыг чинь торгоод л аегүй сонин тийм байсан ш дээ. Яагаад хориглодог байсныг бол мэдэхгүй цаанаасаа л хориглодог. Тэр бол нэг улсын буруу л бодлого байсан юм шиг байна лээ. Буруу бодлогонууд ч бас ганц нэг байсан байхаа. Тухайлбал эсгий хийхийг хориглодог байсан, тэр цагаан сар хийхийг хориглодог байсан. Энэ бүгд бол буруу байсан л гэж би бодно. Архи нэрэхийг хориглодог байсан. Архи чинь яах вээ дээ нэг 6-7 градус л байсан юм болов уу даа. Сайн чанга архи бол нэг 10 –аад градус л байсан юм болов уу даа гэж боддог. Гэхдээ одоогийх шиг ийм муухай архи гэж юу гэж байх вэ, жинхэнэ сайхан цэвэр сүүгээрээ хийнэ ш дээ архийг чинь бол.

Цэцэгжаргал -

Сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Гөлгөө -

За та бүгдийн ажилд амжилт хүсье, хэрэг болсон бол баярлах байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.