Suvdaa
![](../assets/images/interviewees/990132.jpg)
Basic information
Interviewee ID: 990132
Name: Suvdaa
Parent's name: Damdin
Ovog: Halhad
Sex: f
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / Milk production master, worked in Trade union and government
Belief: Buddhist
Born in: Halh gol sum, Dornod aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: Dotood Yam
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
milk factory
milk and dairy products
worker
salary - incentives
informal culture in factories
administrative unit
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Цэцэгжаргал -
Та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?
Сувдаа -
За, би 1935 онд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Бага наснаасаа одоо эх, эцгийнхээ гар дээр хүмүүжиж байгаад 1947 онд бага сургуульд ороод, ингээд 1954 онд 7 дугаар анги төгсөөд Зөвлөлт холбоот улсын Вазилинскийн станц байсан Краснодарскийн край, Лавинск хотын Вазилинскийн станцид очиж тэндэхийн техниккумд сүү тосны мэргэжлээр сурахаар явсан. Ингээд 1958 онд ирээд сүүний үйлдвэрт анх ажилд орлоо. Сүүний үйлдвэрт анх ирэхэд байшин, орон сууцууд бүх дотор талыг нь төхөөрөмжилчихсөн, ер нь ажилчдаа ч аваагүй зүгээр техникийн ажилчид нь бид нар байсан. Бид ажилчдаа мянга есөн зуун юу 8, 9 сард ажилчдыг хүлээж авсан. Энд одоо яахав анх сүүнийхээ мэргэжлийн тухай хичээлийг зааж одоо ингэж ирсэн. Ингээд сүүг ашиглах үйлдвэр маань 1958 оны 12 сарын 30 нд ашиглалтанд орсон. Ашиглалтанд ороход ерөөсөө яахав нэг 10 сард гэхэд бид нэг цех, цехэд нэг 4, 5, 10- аад улсуудыг цех цех авчихаж байгаа юм л даа. Цех бол дотроо үйлдвэр бол ерөөсөө 4 цехтэй байсан.Сүү хүлээн авах цех. Сүү хүлээн авах цех нь одоо хүлээж авдаг аппарат нэг, зайрмаг тос гэж нэг, аарц гэж одоо аарцных тусдаа байсан. Аа юу бол, сүү юу тараг савлах гээд ийм 4 цехтэй байсан. За гол цехэд бол би бол өөрөө аарцыг хүлээж авсан. Анх л одоо бол ерөөсөө 5 хүнтэй.
За ер нь аарцыг хийж байх үед одоо чухам яаж аарц хийхэв, зүгээр манайхан бол тухайн үед аарцыг зүгээр нэг сүүгээ ээдүүлээд тэгээд тарагнаасаа юу аарцаа авчихдаг байсан ш дээ. Аа тэр бол яахав технологи шал өөр, одоо сүүний исгэлэн гэж одоо сүүний чанараас бүтээгдэхүүний чанар сайжирна ш дээ. Сүү ер нь хэрэв исгэлэн өндөртэй байгаа бол гарч байгаа бүтээгдэхүүний чанар сулавтар байдаг. Тийм болохоор сүүний чанар гэдэг маань юу вэ гэхлээр зэрэг сүүний тослог монгол үнээний сүүний тослог бол 3,2 тослогтой, сайн бол 3,5 юутай байна. Аа сүүний исгэлэн гэдэг бол одоо манайхаар сүү гашилж байна энээ тэрээ гэдэг ш дээ тийм ээ. Сүүний исгэлэн гэдэг бол 18 - 21 хүртэл исгэлэнтэй сүү бол сайн чанарын сүү байдаг. 22- с гэдгээр, одоо хар үгээр хэлье гэхэд одоо гашилах гэсэн одоо тийм ээдэмд орж ирж байгаа. Тэгэхлээр зэрэг бид тухайн үед бас сайн чанарын сүүгээр сайн чанарын бүтээгдэхүүн гаргадаг байсан. Аа за ингээд яахав гэхлээр зэрэг ер нь аарцыг одоо сүүг одоо 21-тэй сүү аваад тэрийгээ бүрэлдүүлээд дараагаар нь хөргөөд тэгээд аарцаа гаргаад тэгээд чихэртэй, одоо шоколадтай янз бүрийн бүтээгдэхүүн гаргадаг байсан.
Дээр үед сүүний үйлдвэр гэж байхгүй байсан ш дээ. Ер нь одоо бүр хар өглөөгүүр босч байхад чинь морьтой улсууд өглөө эрт босчихоод сүү аваарай, сүүгээ аваарай шанага нь 5 гээд явдаг байсан ш дээ. Бид бол морьтой, морин тэрэгтэй морьтой өглөө тийм улсуудаас сүүг авч хэрэглэдэг байсан ш дээ. За дараагаар нь одоо Энхтайвны гүүр байна ш дээ тийм ээ. Тэрний тэнд том зах нээгдсэн. Аан тэрэн дээр бол цагаан идээнүүд байдаг за тэгээд ааруул, өрөм, тараг, айраг эд нар байдаг. Тэрнээс жинхэнэ одоо ерөөсөө үйлдвэрүүд гэж байхгүй байсан.
За хамгийн сүүлд одоо миний түрүүний ярьдагаар яахав гэхлээр зэрэг сүүний үйлдвэрийг одоо ашиглах гээд мах комбинат дээр одоо анх удаа зайрмаг л одоо хийж байсан. Тэр зайрмаг юу гэдэг чинь одоо яахав тэр үед бол одоо бид нарыг мэдэхгүй үед их л гоё чихэртэй, их сайхан амттай байсан. Одоо яг технологоор хийж байгаагүй зүгээр одоо нэг сүүг юутай шоколадтай, устай холиод л тэгээд сахартай тэгээд хөлдөөчихсөн. Тэр нь л одоо их гоё амттай байсан. Ер нь зайрмагыг хийхдээ бол бас одоо бол бас чанар муудчиад байна л даа. Одоо зүгээр биднүүдийн үед бол зайрмаг бол маш их чанартай байсан цөцгийн зайрмаг, сүүтэй зайрмаг шоколад ихтэй. Тэр бол сүүний чанараас, сүүгээ аваад орж байгаа хольцоо зөв найруулаад ингээд хийх юм бол зайрмаг сайхан гарч ирж байгаа юм. Ямар ч сүүтэй зайрмаг гэхэд бид сүүн зайрмаг гэхэд л сүүтэй яг л сүү амтлагдана, цөцгийтэй зайрмаг гэхэд цөцгий яг амтлагдаж байна. Одоо гарч ирж байгаа сүүтэй зайрмаг гэхэд тэгэхдээ чанар нь бол одоо хийдэг шинэ технологоор хийж байгаа гэхдээ бол ер нь жинхэнэ одоо юунд хүрч чадахгүй байна аа. За нөгөө тал дээр сүүний цэвэрлэгээний талд их одоо бас сулавтар. Одоо малчид бол одоо яах вэ гэхлээр зэрэг үнээгээ саагаад сүүгээ мааралд шүүдэг ш дээ. Тэгэхэд тэнд чинь сүүнд одоо их бохирдол их гарч ирдэг. Хэрвээ цэвэр сүү бол бохирдол бага, сүү бол дотроо 4 янзын ангилалтай байдаг юм. 1-р сүү бол яахав гэхлээр зэрэг чинь бохиртой сүү бол их жаахан маарлаар шүүхэд их жаахан бохир гарч ирнэ. 2-р группын юуны сүү бол жаахан бохирдол нь их. 3 тэрнээс их. 4 бол одоо яг их бохирдол гарч ирж байгаа. Тийм учраас сүүний цэвэрлэгээг бол хийснээс одоо ер нь бас бүтээгдэхүүний чанар сайжирч ирнэ.
Сүүний үйлдвэрт бодлоготой мэргэжилтэнүүд эхлүүлж байсан юм байна лээ. Намайг анх техникумд очиход Лхагважав, Матар гэдэг 2 одоо анх манай тэр техникумд очиж байсан юм байна лээ. Тэгэхэд бол одоо тэр Москвагаас 200н, 2500 км, Сочигоос 150 км –ийн зайтай. Одоо анх 1945 онд одоо немц орж байсан тийм древный газар байсан. Тэгэхэд одоо анх сүүний мэргэжилтэн тэр 2 хүнийг очиход их хүндтэй, машинтай тугтай одоо хүлээж авч байсан гэж байгаа юм. За би бол одоо 4 дэх үе нь очиж байгаа юм. За бидний өмнөхөн төгсөж ирсэн 2 хүн маань 2 лаа одоо технологи, инженер болоод тэгээд одоо бүгдээрээ өөд болчихсон. Тэгээд дараа нь одоо бид 4 ирсэн биднүүд надаас хойш 2 хүн төгсөөд тэрнээс хойш одоо яахав дээ дотооддоо хүнсний сургууль байгуулаад тэндээ тэгээд техник мэргэжлийн сургууль хүнсний анги байгуулагдаад ажиллаж байх шиг байна.
За сүүний үйлдвэрийг бол анх 1953 онд эхэлсэн юм байна лээ Улаан-Хуаранд Зөвлөлт холбоот улсын туслалцаагаар. Барилгыг бол яахав төсөв нь гараад манайд дотоодын цэргийн анги барьсан юм байна лээ. Тоног төхөөрөмжүүд нь бүгд Зөвлөлт холбоот, оросын тоног төхөөрөмжүүд тавьсан. Хоногт 30 тонн одоо сүүн бүтээгдэхүүн хүлээж авч бүтээгдэхүүн гаргах тийм хүчин чадалтайгаар анх нээгдсэн. Тэгээд яахав гэхлээр зэрэг эхлээд одоо манайх чинь сүүнийхээ тоног төхөөрөмжийг бэлэн болчдог. Сүү хүлээж авна сүү хүлээдэг фунт байхгүй, тасаг байхгүй. Тэгээд 8 тасагтай байсан, 8 тасаг гэдэг чинь яахав 8 тасаг гэдэг чинь яахав гэхлээр зэрэг саальчидаас хүлээн авч сүүгээ юу яаж хүлээж авдаг. За тэгэхэд бол Аюушийн ам, Батсүмбэр одоо Жаргалант гээд ийм газрууд байсан. Тэнд бол одоо сүүг бол яахав гэхээр нөгөө сүүний тэрэг очно, малчид сүүгээ өгчихдөг тэнд нь хүлээж авч тэгээд сүүгээ наашаа явуулдаг. Одоо 1 машин гэхэд чинь 1-2 тонн гаруй, 3 тонн гаруй тийм сүүнүүд ирдэг байлаа ш дээ. Одоо тэрийг хүлээж авдаг байсан. Энэ тасгууд нь бүгд хөргөлтийн цехтэй хөргөлттэй, сүүгээ хүлээж аваад хөргөөд нааш нь явуулдаг. Аа тэгэхгүй сүүг хөргөхгүйгээр явуулбал замдаа гашилчих асуудал гардаг. Тэгээд ийм нарийн зохион байгуулалттай байдаг байсан юм. Тэгэхдээ ер нь одоо сүүнүүд чинь ерөөсөө дээхэн үед бүх улсууд чинь тасаг дээрээ сүү өгдөг тасагтай, тасгууд нь бүгдээрээ сүүгээ өгдөг байлаа ш дээ. Энэ чинь одоо 1950-80, 84, 85, 89 он хүртэл тийм байлаа. Тэгээд 89 оноос хойш одоо нөгөө фермерүүд нь тасраад одоо байхгүй болсон юм шиг байна лээ ш дээ. Гачууртад гэхэд чинь одоо Хар тарлан, Шар тарлан гээд фермтэй байсан. Ер нь бүх үнээ мал бол сайн байсан. Одоо тэгээд үйлдвэрийнхээ сайн үнээтэйнүүд нь тараад тараад байхгүй болсон байна. Тэгээд одоо сүү хүлээж авахад их хүнд байгаа юм шиг байгаа юм. Зарим одоо сүүний үйлдвэрийнхэн яахав фермтэй юм шиг байна даа. Тэр нь тэндээсээ ирж байх шиг байна. Гэхдээ ер нь, ер нь сүүг бол одоо ер нь
гараар ингэж хөдөлмөрчдөөр заруулах онц биш. Ер нь сүүний үйлдвэрт өгөөд сүүний үйлдвэрээр заруулах нь бас ард түмэнд, эрүүл мэндэд ашигтай л байна л даа. Хөлдүү сүүгээ бид нар бас тэндээ тусгай цехтэй тэрийгээ одоо гэсгээгээд дахиж юугаа боловсруулаад, боловсруулна гэдгийг манайхан буруугаар ойлгоод байдаг. Боловсруулна гэдэг тосыг нь авчихаж байна гэж ойлгож байгаа юм. Тосыг нь авчихаад тэрийг нь одоо ерөөсөө бохир юу гэсгээгээд, бүх бохирдлоо сүүн дотроос бүх бохирдолуудаа аваад тослог нь хэвээрээ тэр чигээр нь эргээд одоо цэвэр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа юм. Ер нь тэгээд манайхны одоо голдуу ярьж байгаа улсууд сүүг одоо ерөөсөө юу яаж байна аа, сүү их тослог багатай байна гэж байгаа юм. Манай үнээний сүүний тослог бол янз бүр зарим нь 2,8 % тай байдаг, 3,2 % тай. За сарлагийн сүү бол маш өндөр шүү дээ. Сарлаг бол бараг 4-5 % ийн тослогтой. Сарлагийн сүүг бол манайхан хүлээж авдаггүй зүгээр монгол үнээний сүүг хүлээж авч байгаа. За үйлдвэр бол сүүг хүлээж аваад тослог өндөртэй тийм сүүг одоо яахав организаци хийж байгаа юм. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг тослогыг нь жигдэрч аваад тэгээд тослог багатай сүүтэй холиод ингээд найруулаад. Найруулна гэдэг чинь хольж хутгаад тэгээд жигдрүүлэн ингэж гаргаж ирж байгаамаа. Ер нь тэгээд сүүгээр ч одоо ерөөсөө ер нь, сүүнээс одоо хаях зүйл ерөөсөө байхгүй байгаа ш дээ. Бид шарууслах гэж ярьдаг юм сүү ээдүүлээд тараг хийгээд ээдэм гарч ирээд шар ус гарч байна. Шар усыг нь авч ашиглаж байна. Одоо дээр үед кисель хийдэг байлаа. Одоо ундаа хийж, одоо ундаа хийдэг байна. Тэр ч одоо эрүүл мэндэд хэрэглэдэг болсон байна хүний. Ер нь шар ус бол хүний, сүүний үйлдвэрт ажиллаж байсан улсууд бараг ер нь өвдөхгүй дээ. Тувт сүүгээр одоо сүүн дотор ажиллаж байсан учраас. За тэгээд яахав гэхлээр зэрэг ер нь сүүг бол ерөөсөө эхнээсээ эхлээд авахаасаа эхлүүлээд чухам малаасаа авахуулаад малчдаасаа эхэлж авахаасаа л анхаарах юм. Ялангуяа сүүг одоо сааж байгаа малын сүүг яаж байгаа гэхдээ зэрэг үнээнийхээ дэлэнг угаах, дэлэнг угааж өгөх хэрэгтэй байна. Тэгээд малчин гараа угаах хэрэгтэй, саваа угаах байна. Сүүгээ шүүж авах хэрэгтэй байна. Ингээд бүтээгдэхүүн явах юм бол сүүгээр бас сайн чанартай л юм хийнэ. Ийм л байна.
Цэцэгжаргал -
Сүүгээ найруулсаны дараа ямар цехэд боловсруулалт хийдэг байсан бэ?
Сувдаа -
Одоо ингэнэ, сүүг бол эхлээд хүлээн авах цехэд хүлээж авч байгаа юм. Сүү одоо гаднаас ирсэн сүүг хүлээж аваад тэрийгээ одоо бүх хичнээн кг сүү ирэв бүгдийг дээш нь аппаратны цехэд оруулж өгч байгаа юм халаадаг.Тэр нь яахав сүүг одоо аль бохирдолгүйг машиндаад, бохирдлогыг нь аваад тэгээд сүүнийхээ халаагаад. Халаан гэдэг нь 85 градус хүртэл халааж байгаа юм. 85 аас одоо 7 юмуу 5 градус хөргөөд за тэгээд худалдаанд гаргана. За тэгээд тэр дотроосоо яахав гэхлээр зэрэг зайрмагт өгч болно, тарганд өгч болно. Ингээд тэр сүүнүүдээ тараагаад тараг сүүндээ өгөөд зайрмагуудаа хийгээд аарцандаа өгөөд ингэж байгаа юм. За 1958 онд бол бид яасан , одоо бол өргөтгөөд 1-р хороололд том сүүний цех, үйлдвэр очоод байгаа ш дээ. Одоо сая биднүүдийг, одоо энэ 12 сарын 30 нд бол сүүний үйлдвэрийн 50 жилийн ой болох ёстой. Гэхдээ бол тэрнээс хойш их томорсон байна лээ. Тэгэхдээ одоо харин тэгээд чухам бүтээгдэхүүн маань чухам, би өөрөө очиж үзээгүй яаж мэдэх вэ. Тэгээд манайх тосоо хийдэг байсан, масло хийдэг байсан. Ер нь үйлдвэр сүү ирсэн юмнаас бүх л юу гардаг, масло, цөцгий, слив бүгдийг нь хийж гаргадаг байсан ш дээ. Одоо ч гэсэн хийж байна лээ. Гэхдээ энд тэндхийн одоо сүүг харахад гар үйлдвэртэй, хувийн үйлдвэр л их хөгжсөн юм шиг байгаа юм. Хөдөлмөрийн багтаамж ихдээд ирсэн. Нөгөө хоногт 30 тонн авдаг байсан чинь ихэссээр байгаад одоо хоногт 50 болоод бараг 100 хүргэхгээд одоо зарим үед сүү нь одоо бас багтахгүй багтаамжгүй болсон. Тийм учраас зэрэг өргөтгөлөө хийгээд, тэгээд.
Цэцэгжаргал -
Хэдэн он?
Сувдаа -
Энэ 89 онд байна уу, 80 онд. Тэгээд 1-р хороололд өргөтгөл хийгээд орсон. Тэгээд тэндээсээ тэр бүтээгдэхүүнээ одоо ер нь тэр номоороо л явж байгаа байх л даа зүгээр тийм.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь тэр сүүний үйлдвэрт ажилчдыг яаж шалгаруулж авч байсан бэ?
Сувдаа -
Сүүний үйлдвэрт ажилчдыг анх одоо бид нар ажилд авахдаа, дөнгөж одоо үйлдвэр нээгдэх үед ажилчдыг хүлээж авлаа ш дээ. Яаж авах вэ гэхээр зэрэг мастерууд нь тэгээд бүх дарга нар нь суучихаад тэгээд л орж ирээд одоо ерөөсөө л за харж байгаад энэ хүн хийж чадах нь уу, энэ хүн хийж чадахгүй гэдгийг нь одоо харж байсан л даа. Гэхдээ бид нарт 100 гаруй хүн ирж байсан. Тэгэхээр одоо тэр үед хамгийн залуу нь одоо би байсан. Тэгээд анх одоо ажилд орж байсан. Анх ажилд анх удаа орж байхад тэр бүтээгдэхүүнээ ерөөсөө, яаж хүнээ яаж ажиллуулах вэ, яаж авах вэ гэх зэргээр би хашир биш практик байхгүй. Тэгээд яахав гэхлээр зэрэг би дадлага, тэгээд одоо түрүүнд ирсэн ажил хийж байсан, одоо юугаар хөдөө тасаг дээр одоо яахав дээ юугаар дадлагаар туршлагаар хийсэн мастерууд орсон. Тэд нар яахав харж байгаад л боломжтой хүнээ түүгээд авчихдаг “за энэ энэ” гээд. Би харж харж байгаад одоо залуу хүн болохоор зэрэг залуугаа түүгээд авчихдаг юм. Тэгж байгаад нэг хүн тэгж байгаа юм л даа “Сувдаа залуу хүн залуу хүн авч байна яаж ажиллах болдоо ер нь ажлын туршлага байхгүй. Энэ орж байгаа улсууд чинь туршлага ч байхгүй” гэж ингэж. Тэгэхээр би тэгсэн юм “та одоо туршлагатай бүгдийг нь авсан. Туршлагагүй болохоор тануудаас л одоо сурна даа” гээд. Ингээд миний авсан 5 хүн 5 уулаа ер нь сайн ажилласан. Ер нь манай тэр үед орж ирсэн сүүний үйлдвэрийнхэн жигд нэг насны, ер нь их дуулгавартай их ер нь 2 ээлжтэй ээлж тасална гэж байхгүй яг цагтаа ирээд цагтаа ажиллаа хийнэ. Хэн бүтээгдэхүүнээ сайн хийнэ хэн ажил таслаагүй, хэн улс төрийн сонсгол таслаагүй, лекц таслаагүй бүх юм бүрэн оролцдог тэр хүнийг одоо бид нар шалгаруулж одоо тэр хүнийг одоо хүн болгож одоо хүндэт самбарт тавих урамшуулан шагнал олгодог тийм байсан. Миний үед бол Батжаргал гэж нэг өвгөн мастер байсан одоо бүх насаараа ажилласан. Тэр хүн бол яах вэ гэхлээр зэрэг өглөө ирээд л ер нь харихгүй дээ, тувт л үйлдвэр дээрээ л ажиллаа хийж явуулна. Бүх ажлыг тэнд хийдэг байсан. Аа тэрнээс бол би харин нилээн юм сурч авсан. Ер нь одоо эхлээд залуу хүн чинь бас нэг суурьшил суугаад жаахан ингээд нэг юм хийх гэхлээр зэрэг нэг хүн харахаар нөгөө хүндээ анхаарлаа хандчихдаг. Нөгөө хийж байсан юмаа мартчихдаг, босоод явчихдаг тийм байсан. Тэр хүний туршлагаар бол би ер нь сууж одоо ер нь юмыг яаж хийх вэ, яавал одоо ер нь юм бүтэж байна, хүнтэй яаж харьцах вэ, бүтээгдэхүүнийг яах вэ, гарсан бүтээгдэхүүнийхээ төлөө одоо яах вэ гэдэг анхаарлыг би Батжаргал гуайгаас бол сурч авсан. Батжаргал гуай бол бид нарт их юм зааж өгсөн хүн байгаа юм. Ер нь тэгээд үйлдвэр, манай үйлдвэр сүүний үйлдвэр одоо 1958 оноос ажилласан. Ажилчид одоо зарим нь ч яахав ер нь сайн улсууд, их сайн улсууд байсан. Та эхлээд одоо үйлдвэр нээхээсээ өмнө 12 сар гэхэд, үйлдвэр нээхэд 11 сард бид нарт тусгай хичээл заасан. Ер нь одоо тэгээд сүүний технологи гэхэд би өөрөө зааж байсан. Аа тэгээд одоо хашир улсууд одоо яахав орос мэргэжилтнүүдээс тоног төхөөрөмжийг яаж эзэмших вэ, одоо ер нь аваачаад жишээ нь тоног төхөөрөмж, сүүний аппаратан дээр ямар хүн яаж ажиллах вэгэдгийг л орос хэл мэддэг тэр хүнээр нь авиж орчуулж хичээлийн газар яг дадлага дээр нь юу тоног төхөөрөмж дээр нь зааж өгдөг байсан. Тэгээд тэрүүгээр одоо бид нар яахав анх одоо яахав дээ кнопоо яаж дарах вэ, сүүг хэдийд хийвэл болох вэ, хэдийд хийвэл за бүгдийг мэргэжилтэн зааж өгсний дараагаар нь бид нар шалгалт аваад хэн сайн ажилласан хүнийг жинхэнэ тэр одоо аппаратчингаар ажиллуулж байгаа юм. Яахав зэрэг дунд зэрэг яахав гэснийг туслах ажил, бидэнд цистерн угаах, аа тэр дотор тоног төхөөрөмж угаах тийм юман дээр тавьчихдаг байсан. Жинхэнэ мэргэжлээр ирсэн хүнээ бол одоо тараг яаж бүрэлдэх вэ, таргыг одоо сүүгээ хүлээж авчихаад хэдэн градуст хөргөөд хэдэн градуст авах вэ тэрийг сурч чадсан хүнийг л бид нар тарагны мэргэжилтэн гээд л тэгээд л гэрчилгээ өгөөд тэр хүнийгээ л ажиллуулдаг. Аа тэрэнд одоо яахав туслах улсууд нь өөр өөрөөсөө туслахаар ажиллаж байсан.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь монголд аж үйлдвэржүүлэлт хэрхэн явагдаж байсан бэ?
Сувдаа -
За ер нь миний үед чинь одоо тэгээд яахав , Чихэр боовны үйлдвэр гэж байсан Мах комбинат байсан. Хамгийн гол энэ 2 л байсан байх даа. Тэгээд 3 дахь нь сүүний үйлдвэр болж ирж байх шив дээ. Ер нь яахав Чихэр боовны үйлдвэртээ бол чихэр боовоо гаргадаг, Мах комбинат бол мах комбинатынхаа чиглэлээр хиам маамаа гаргадаг л байсан. Эцэст нь 1958 оноос тэгээд сүүний одоо үйлдвэр нээгдээд тэгээд сүүн бүтээгдэхүүн шинэ үйлдвэр одоо нээгдэж ингэж ажилд орсон. Одоо ер нь хувийн юмнууд их болсон байна аа даа. Одоо ерөөсөө тухайн одоо чухам гурилын үйлдвэр байна. Гурилын үйлдвэр чинь 1959 онд байна уу, 60 онд Улаанбаатарт гурилын үйлдвэр орж байсан байх шүү. Мах комбинат чинь жижигхэн байж байгаад бас 50 хэдэн 60 хэдэн онд байна уу өргөтгөсөн байх, өргөтгөсөн. Тэгээд Чихрийн үйлдвэр чинь жаахан байж байгаад бас өргөтгөөд том одоо хуучин чихэрийн үйлдвэр байна ш дээ тэр чинь өргөтгөж ирсэн. Одоо тэгээд бас юунд тэр 1-р хороололд бас нэг үйлдвэр нээгдсэн байна лээ ш дээ. Чихрийн үйлдвэр, талхны үйлдвэр эд нар чинь тус тусдаа нэгдэж байсан. Би л ялангуяа өөрийнхийгөө мэдэж байна аа. Юуных, Мах комбинат оросынх гэсэн байх. Ер нь голдуу л юу байсан байх даа, оросынх. Харин сүүлийн үед юуных, хуурай сүүний цех гэж нээгдсэн. Тэр нь хаанахых гэлээ, Канадынх гэсэн. Тэдний тоног төхөөрөмжөөр нээсэн байх. Одоо тэр чинь нэг 70н, 80 хэдэн оноос 1989 он хүртэл ажиллуу. 1990 хэд, энэ үйлдвэр хүртэл ажиллаж байгаад тэгээд үйлдвэр хувьчлалд орсноос хойш тэгээд тэр ажиллахаа байсан байх. Хүүхдийн сүүний үйлдвэр чинь одоо энэ юу ш дээ. 1-р оо 120 байна ш дээ Талхны үйлдвэр, Талхны үйлдвэрийн хойд талд хүүхдийн цех гээд жижигхэн хөөрхөн цех байсан. Сүүний үйлдвэрээс эндээсээ сүүгээ аваачаад тэгээд хүүхдүүд одоо яг таргыг нь хийгээд тэгээд нөгөө ээдэм хийх тэгээд лууван муувантай бүх юмыг тэндээс хийж гаргаж өгдөг байсан.
Цэцэгжаргал -
Аж үйлдвэржүүлэлт монголд явагдаж эхлэх үед хүмүүс яаж үйлдвэрийн ажилчид болдог байсан бэ?
Сувдаа -
Одоо ер нь одоо тийшээ үйлдвэрт л одоо ерөөсөө яахав өөрийнхөө хүсэлтээр үйлдвэрт ордог байсан байх. Ер нь тэр хүн шахагдаж тэрийг гэхгүй хүн өөрөө л энэ үйлдвэрт хүссэн дуртай үйлдвэртээ л орж ажилладаг байсан. Ялангуяа манай сүүний үйлдвэрт гэхэд л ер нь хүмүүсүүд өөрсдөө л ирж орно. Ер нь сүүний үйлдвэр сайхан үйлдвэр байна тэгэхээр ялгаагүй чихэр боов, мах комбинат бүгд адилхан ялгаагүй л байсан байх. Харин 1968 оноос хойш одоо яахав гэхээр зэрэг чинь хүнсний сургууль байгуулагдсанаас хойш мэргэжилтнүүдтэй болсон ш дээ. Бүх тусгай мэргэжлийн талхных, чихрийнх, махных, сүүнийх гээд л одоо дандаа л мэргэжлийн ажилтангууд гарч ирсэн. Одоо ерөөсөө тэр үед одоо чухам яаж зааж ямар ч л байсан манайх бол сүүний үйлдвэр ашиглалтанд ажилд орноо гэдгийг ер нь зарласан байсан л даа. Ялангуяа манайх чинь Улаан-Хуаранд байж байсан болохоороо Улаан-Хуарангийн тэр хавьд л одоо зарлал гаргадаг байсан байх аа даа. Тэгээд ер нь тэр хавийн улсууд үйлдвэрт их ирдэг байсан юмдаа хөө. Ер нь голдуу л Улаан-Хуарангийнхан орж ирсэн дээ гэр нь тэнд ойр гэж. Боловсрол насны хувьд ер нь залуучууд ер нь дунд боловсролын, бага сургуулиа төгссөн улсууд ирж байгаа. Ер нь 1967, 1968 оноос эхлээд ерөөсөө л тусгай техниккум төгссөн улсууд боллоо ш дээ. Тэрнээс өмнө дандаа л ерөөсөө л мэргэжлийн бус улсууд, өөрөө хар бор ажил хийсэн өөрсдийн л гар хүсэлтээр ирсэн тийм улсууд байсан. 1968 он гэхэд чинь техниккум, политехниккумаас чинь хүнсний ангийнхан, махны ангийнхан янз бүрийн мэргэжлийн тусгай мэргэжлийн улсууд төгсөж ирлээ ш дээ. Тэр хүртэл одоо манайх ерөөөсөө тэрнээс өмнө бол тэр сүүний, үгүй ээ махны мэргэжлийн ажилчид байхгүй байсан. Тэгээд ажилчид өөрснөө л ер нь хүссэн би одоо тэр үйлдвэрт оръё гэсэн тэр үйлдвэртээ л өөрсдөө очиж ордог байсан байх. Ер нь хүнийг ажилд ороход одоо бол тэгдэг юмуу тэр үед тийм юм байхгүй байсан. Ер нь одоо хараад, ер нь энэ хүн одоо ажил хийж чадах нь уу гээд л тэр хүн л би л одоо хийж чадна гэсэн. Тэгээд тэр дотроос олон арван хүн зогсоочиод энэ өндөр гуалиг юм байна, энэ царайлаг байна, энэ хөгшин байна гэхгүй ер нь хөгшин залуу гэхгүй ер нь одоо хараад ажил хийж чадах чадвартай гэдэг чадварыг нь харж авдаг байсан.
Цэцэгжаргал -
Тэр чадварыг яаж харах вэ?
Сувдаа -
Чадвар бол одоо тэр хүнд харагдана ш дээ. Одоо ерөөсөө л тэр хүн өөрөө юм хийе гэсэн хүн бол чин зүрхнээсээ одоо үйлдвэрт ороод би ажлаа хийе ээ гэж. Зүгээр нэг хөнгөн маягийн улсууд байна зүгээр нэг сониучхан ингэс хийгээд гарчихъя гэсэн хүн бол царайнаас нь харагдаад л мэдэгдэж байгаа юм. Жинхэнэ үйлдвэрт ороод хийе гэсэн хүн бол ер нь би энэ үйлдвэрээс ер нь юм суръя мэдье гэсэн хүн бол ер нь хар жамаар андахгүй ээ мэдэгддэг юм.
Цэцэгжаргал -
Шинээр үйлдвэрийн ажилчин болсон хүмүүс ер нь ямар сэтгэгдэлтэй, яаж ажилладаг байсан юм бэ?
Сувдаа -
Ер нь анх ажилд орж байгаа хүн бол эхлээд одоо яахав үйлдвэрийнхээ дотоод журам дүрэм журмыг мэдэхгүй. Тэгээд одоо ороход, орж ирээд одоо эхлээд зайрмагны цехэд би ажилчинаар хүлээж авахад орж ирээд одоо тоног төхөөрөмжөөсөө эхлүүлээд, хөдөлмөр хамгааллаас эхлүүлээд зааж өгнө. За чи одоо энэ тоног төхөөрөмж дээр ажиллана, ингэвэл аваар гарна. Ингэвэл бас чи сүү хөөрүүлэх сүүгээ халаахдаа одоо болгоомжтой халаагаарай, тэгэхгүй бол одоо яана гар хөлөө шатаана гэдгийг зааж өгнө. Аа тэгээд тэр хүн бол одоо яг тэр хэлсэн, мастерийн зааж өгсөн зааврын дагуу л одоо ажлаа хийнэ. Тэрнээс өөрөө одоо дур мэдэж тэнд ч нэг кнопыг очоод дарчихъя, энд ч нэг тийм юм байхгүй. Тэгж ажилладаг байсан.
Ер нь бол манай сүүний үйлдвэрийнхэн бол ерөөсөө л, ер нь сайн ярина даа. Ерөөсөө аль ч цехэд ороод ярих юм бол тэр цехээ муулаад би одоо энэ мастераас болоод, энэ цехээс болоод ингэж муу ажиллаж байсан гэх юм байхгүй. Сэтгэл өндөр одоо ер нь их сайхан байна үйлдвэрт орж ирээд, одоо ер нь их юм сурч авлаа мэдлээ одоо шал өөр боллоо л гэнэ. Ер нь тэгээд ажлынхаа төлөө л байна. Одоо өглөө чинь 8 цагт, улс төрийн сонсгол чинь 7.30- д хагас сайн өдөр. Тэгэхэд тэрнээс чинь хожигдохгүй яагаа ч үгүй ирсэн, орчихоод тэгээд яг цагаасаа өмнө л одоо өмсөх хувцсаа өмсөө д л ажилдаа ороод хийх хийх ажлаа шууд шууд өөрснөө чи хий энээ тэр гэх юм байхгүй өөрснөө шууд аваад хийчихдэг байсан. Аягүй сэтгэл өндөр, ер нь бүтээгдэхүүн бүх ажлынхаа төлөө л. Ер нь энэ ажлын төлөө л гэж байхаас биш би нэг гараад нэг дэлгүүр ороод ирье, нэг тийшээ явчихаад ирье, нэг цех ороод ирье гэхгүй. Одоо цех, одоо үйлдвэр дотор чинь нэг талд нь одоо хүний хамгийн их сонирхдог /сүү хүлээн авах цех бол яахав сүүгээ халаагаад л хүлээж байгаад халаагаад гарчихаж байгаа юм / зайрмагны цехэд ороод ирэхлээр зэрэг шоколадтай зайрмаг хийнэ, аарцаа хийнэ масло хийнэ. Гэтэл сүү нь бол яахав, зарим хүн чинь одоо зайрмаг идье гэж бодно ш дээ. Дээр нөгөө хүлээн авахад байсан цехийн хүн чинь дээрээс эргэж харж байгаад очоод нэг зайрмаг идчихье гэхгүй. Тэр нь яахав нөгөө нэг ажлаа дуусаад тэгээд л цех яг ажлын цагаар цехээр ер нь тэгж явахгүй.
Журам ч их хатуу байсан, бид нар ч одоо өөрсдөө ч их бас нилээн ч дэг журамтай бас хүмүүжсэн ер нь мастер ч бай, дарга ч бай, хэн ч бай ерөөсөө. Одоо тэгээд дарга л одоо өглөө ажил шалгана гэхэд чинь цехийн мастер ажилд бүгд өөрийнхөө л одоо ноогдсон ноогдсон ажил дээрээ л бэлэн байж байдаг. За даргыг ороод ирэхэд мастер бол ажлаа танилцуулаад өнөөдөр манай ажил ийм юм ийм зүйл дээр доголдлоо, ийм юм гарсан, ингэсэн гэдгээ танилцуулдаг байсан. Энэ одоо бүр хэвшил болчихсон. Аа өглөө ажилчид бол яахуу мастерийг орж ирэхлээр зэрэг оройны ээлжийн хүн бол манайх одоо ийм юм хийсэн, одоо аяганы мастер аяганы цехэд бол гурил одоо ингээд зайрмагны гурил гарахад ийм гурил дутагдаад, ингээд бид нар ажлаа зогссон шүү хэдэн цаг минутад гээд бүр рапортлаад бичээд орхидог тийм байсан.
Ер нь нэг нөхөр ерөөсөө л хамт олноороо л ерөөсөө юм бүтээнэ. Одоо бид сүүний үйлдвэр гэхэд одоо ерөөсөө манай үйлдвэр улаан булан байхгүй байсан. Контор байхгүй, зүгээр дотроо цехэд дотроо нэг яасан. Аа ингэхлээр зэрэг бид яах вэ гэхлээр зэрэг өөрсдийнхөө бүх санаачлагаар өөрснийхөө тэр улаан булан байгуулаад. Ажил одоо 2 ээлжинд явдаг байсан. Зайрмаг, сүүний цех бол 2 ээлжтэй. Нэг нь өглөө гараад 4-т дуусна, 4-т орсон нь орой 12 цагт буудаг. Аа тэгэхэд ажлаасаа буугаад д сайн дураараа л нөгөө юун дээрээ очиж өөрснийхөө улаан булангаа хийх, тохилог контор барих ер нь сайн дураараа нэгдсэн журмаар ажилладаг байсан. Тэгж л одоо ажил, бүтээл гаргаж ирсэн. Одоо ч гэсэн биднүүдийн хийж, байгуулсан хагас дутуу болсон контор монтор маань хуучин юунууд хэвээрээ л харагдаж л байна лээ. Жаахан харамсалтай нь ашиглагдаагүй, тоногдсон. Тийм одоо Улаан-Хуаранд байгаа тэр сүүний үйлдвэрийг ашиглах юм бол их гоё л газар даа. Уг нь ардчилал гарч хувьчлал гэж үймүүлээгүй байсан бол тэр сүүний үйлдвэрт хүүхдийн сүүний үйлдвэр орчихсон нилээн том үйлдвэр манай дээр бас гарчихсан л байх ёстой байсан юм.
Цэцэгжаргал -
Тухайн үед аж үйлдвэрийн талаар, үйлдвэржүүлэлтийн талаар ер нь хэвлэл мэдээллээр гардаг байсан уу?
Сувдаа -
Үгүй ер гарах нь гардаг байсан. За яахав гэхлээр зэрэг гол одоо бид нар чинь юугаа харах вэ өөрсдийнхөө л юуг харна ш дээ. Сүүний үйлдвэрийн тухай л гарсан байвал тэрийгээ олж үзнэ. Ер нь сүүний үйлдвэр, Чихрийн үйлдвэр, Гурил мах комбинатын талаар гардаг байсан. Гэхдээ хамгийн гол анхаарал бид өөрснийхөө л үйлдвэр дээр ямар дутагдал гарч байна, ямар ололт байна, ямар амжилт байдаг юм тэрийг л олж уншина шүү дээ /инээв/. За яахав заримдаа бол сүүний чанар таруухан байна гэсэн мэдээлэл ирдэг байсан. Хөдөөнөөс одоо сүүнд явсан юунуудаас бол одоо заримдаа яахав дээ одоо энэ манайхнаар ярьдгаар худлаа мэдээ гэх ч юмуу. Цистернтэй сүү явж байхад Туул дээр очоод одоо юу яасан байна, Туулын голоос юу аваад ус хийж байна гэдэг тийм мэдээллүүд гардаг байсан. Тэр нь одоо яг чанар дээрээ тийм юм байхгүй байна шүү дээ. Тийм шүүмж маягийн л юмнууд. Аа гэхдээ ер нь үйлдвэрийн чанарын хувьд, үйлдвэрийн бүтээгдэхүүний хувьд бол сайн байна, чанартай байна за тэгээд тухайн үед тэр ямар мастер байсан ямар дарга байсан тэрний тухай бид бүхэнд мэдээлэл өгдөг тийм байсан. Өө одоо тэр үед чинь одоо цехүүд чинь уралдаан зарлана ш дээ одоо. Одоо тэгэхдээ юу байхуу, уралдаан зарлаад хэн сайн шалгарсан, цех дотроо шалгарсан нь одоо урамшуулалд орно. Аа тэрнээсээ шалгарсан нь одоо сүүний үйлдвэрийнхээ одоо шагналд оруулна, хүндэт самбарт тавина. Зарим нь одоо бүр улсын шагналд хүртэл явсан. Манайхаас чинь тухайн үед одоо их хурлын депутат болсон хүн ч бий. Алтан гадас одон авсан улсууд ч байгаа.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь та сүүний үйлдвэрт ажиллаж байхдаа ямар сэтгэгдэлтэй ажиллаж байв?
Сувдаа -
Би бол ууг нь 7 дугаар анги төгсөөд хойшоо явахдаа бол би бол сүүний мэргэжилтэн болно гэж ерөөсөө огт мэдээгүй. Яахав эндээсээ яв гэсэн. Москвад яваад очсон чинь одоо тогооч, сүү 2- ийг авах уу гэхгүй юу. Надад бол эхлээд санагдахад тогооч нь одоо яахав дээ, тогооч одоо хүүхэд байхад мэдэж байгаа болохоор тэр бол нээх сонирхол татаагүй. Аа сүү гэдэг нь надад их сонин санагдсан. Тийм учраас би сүүг хүлээж авъя гээд. За ингээд сүү хүлээн аван сүүний ангид очоод Оросод очлоо. За тэгээд 1-р курст хэл мэдэхгүй бид нар. Одоотой адил тийм орчуулга байхгүй. 1, 2, 3 сар одоо ерөөсөө л бүх оросуудын дунд суулгачихна. За тэгээд оросуудаас чинь хуулна шүү дээ хуулж бичнэ. За яахав математик, физик тийм юман дээр дохио мохиогоор тэгээд ярихаар ойлгоно. Ингээд 1-р курс төгсөхөд биднүүдийг яаж байна гэхлээр зэрэг сүүний фермд аваачиж үнээ саалгаж байгаа юм. За тэгэхээр, тэнд очоод тэгэхлээр зэрэг сайхан санагдахгүй юу. Сайхан сайхан цагаан халаад өмссөн орос авгай нар чинь их ч гоё, нөгөө үхрийг чинь маашинка, алюшка гээд нэр өгчихсөн. Тэгээд үнээгээ саагаад, тэр үнээ сүү сааж байгаа нь их гоё санагдсан. Тэгээд би бол их сонирхсон. За тэгээд тэрийгээ төгсчихөөд тэгээд бяслаг хийж байгаа юм. Тэгээд бяслаг эд нарыг чинь хийхэд одоо их сонин харагдаад ер нь би ер нь энийг л хийж суръя ерөөсөө надад энэ л их гоё юм байна гээд. Ингээд 1-р курсээс ердөө яахгүй ш дээ, зөвхөн сүү, үнээгээ яаж арчлах вэ, үнээний сүү яаж авах вэ фермд. За 2-р курс төгссөн жил биднуудыг аваачаад сүүний үйлдвэр дээр тасаг дээр аваачсан. За тэрэн дээр яахав юу яасан, цөцгий яаж хийх вэ, цөцгийг яаж хүлээж авах вэ, сүүг яаж хүлээж авах вэ аа гэдгийг хийж байгаа юм. Тэгээд тэнд чинь очихлоор зэрэг эхлээд тоног төхөөрөмжөөс эхэлж байгаа юм биднуудыг чинь. За бидон угаалгаж байгаа юм. Тэгэхэд их дургүй байгаа юм, энэ одоо бидон угаалгаж ямар ашиг байна бид нарт гээд. Аа гэхдээ энэ мэргэжилд бол энэ бидоныг ингэж угаах юм бол сүү бохирдохгүй, бүтээгдэхүүний чанар сайн гарна. Аа тэр үед хүүхэд байхад бүтээгдэхүүний чанар сайн гарна гэдгийг ойлгохгүй сав л угаалгаад байх юм энэ ашиг байхгүй аа гэтэл тэр савыг чинь угааж цэвэрлэсний дараагаар нөгөө бүтээгдэхүүн хийгээд цөцгий мөцгий хийгээд ирэхээр их гоё сайхан санагдаад ирж байгаа юм. За ингээд дараагаар нь Кислоцид бид нар 3-р курсээ төгсөөд жинхэнэ том үйлдвэр дээр аа мэргэжил юугаар очлоо. Би бол Кислоцид очсон, хамгийн түрүүнд ганцаараа очоод сүүний үйлдвэрт хүлээж авлаа. Ганц одоо хамгийн анх удаа Монголоос ирж байгаа гээд. Их хүндтэй хүлээж авч байгаа юм. Хүүхэд болохоор тэр үед одоо айна ичнэ. Тэгээд одоо хүлээн авах цехэд оруулаад яг эхлээд бичиг баримтнаасаа эхлүүлээд зааж өгч байгаа юм. Сүүний аппаратан дээр чинь сүүг яаж хүлээж авах вэ, яаж одоо юу яах вэ, хэр хэмжээг нь зааж өгнө. За тэгээд яаж цэвэрлэж байна, нөгөө машиныг чинь задлаад угаахыг нь хүртэл зааж өгнө. Энийг чинь ингээд бохир сүү яваад ингээд задлахаар сүүний чинь бохирдол ингээд нягтарчихдаг юм. Тэр дотор чинь резин шиг, тэгээд тэнд бас бүх бохирдол байхгүй юу тэрийг чинь хэлж өгч байгаа юм. Энэ сүүг ингэж цэвэрлэхгүй бол сүүн дотор чинь ийм бохирдол ийм одоо энийг та нар ингээд хар одоо резин шиг ийм болчихно гээд энийг л зааж өгнө. Энэнээс чинь сурч авсны дараагаар хөдөө тасаг дээр аваачиж өгнө. Сүү яаж юу яах вэ хөргөх вэ гээд. Сүүгээ хөргөхийн асуудал энэ одоо хэдэн градуст сүү хөргөх ёстой юм тэрийг сурч ирнэ. Ирсний дараагаар зайрмагны цехэд очно. Тэгээд жороо заалгана ш дээ одоо. Сүү гэдэг чинь исгэлэн сүү хүлээж авлаа хичнээн килограмм элсэн чихэр орох вэ, хичнээн килограмм тос масло орох вэ, хичнээн килограмм желатин орох вэ, аа тэрийгээ яаж найруулах вэ бүгдийг нь одоо нэг мэргэжилтэн даагаад дараагаар нь маргааш нь өөрөөр нь хийлгэдэг. Ингээд энэнээс эхэлж аваад над одоо ерөөсөө одоо ер нь энэ л одоо сайхан юм байна, ер нь ч одоо эмэгтэй хүн юм байна, их ч цэвэрхэн ч ажил юм байна, ямар ч байсан нөгөө хүний нүдэнд их гоё харагдах юм байна гэж тийм учраас би энэ мэргэжлийг сонгож авсан юм аа. Ингээд би ер нь, одоо ч би тэрэндээ хайртай үйлдвэртээ ч хайртай. Ер нь тэгээд яахав гэхлээр зэрэг би ирчихээд мэргэжилтэнтэй нэг үе байсан. Тэгээд мэргэжилтэн чинь одоо бараг 2, 3 сар бид нартай хамт ажилласан л даа, тэгээд чухам яаж хийж байна, яах вэ гэдгийг хянаж байдаг. Өөрөө бол би бол гардаж хийдэг байсан. Ингээд яахав гэхлээр зэрэг сүүлийн үед би за манайх эхлээд чихэртэй аарц гаргаж байсан юмаа. Чихэртэй аарц гаргачихаад одоо сироп байна ш дээ жинхэнэ энийг чинь гаргаад аваачихлаар зэрэг юу яадаг байсан. Аа манай аав гэхэд чинь өө тэр нэг дэлгүүрт зарж байгаа дөрвөлжин цөцгий байна аа гэж. Би ааваа тэр чинь цөцгий биш аарц байхгүй юу гэсэн чинь үгүй ээ энэ одоо яг л цөцгий шиг амттай гоё юм гэсэн. Ингээд дараагаар нь би тэрийгээ яахав шоколадаар хийж эхэлсэн. Шоколадаар одоо ерөөсөө аарцаа бүрээд шоколадаа гаргаад, шоколадан торт гаргаад ингэж байсан. За тэгээд дараагаар нь би зайрмагны цехэд очсон. Зайрмагны цехэд очоод зайрмагны цехэд бол яахав юу гэхлээр зэрэг сүүний юутай сүүн зайрмаг, цөцгийн зайрмаг гардаг байсан. Тэрийг бол одоо самартай гаргаад, шоколадтай гаргаад. Тэгээд ер нь анхны л одоо миний өөрийн гардаж хийсэн сүүн бүтээгдэхүүний эхний зүйл тэр байсандаа хөө. Харин би тэр тарган дээр бол би ажиллаагүй. Яахав би таргыг бол мэднэ л дээ. Гэхдээ би хамгийн гол зайрмаг, аарц эднүүдийг өөрөө санаачилж өөрөө тэрийг хийж байсан. Харамсалтай нь тэр үед бол биднүүдийг тийм санаачлага гаргаж ирлээ гэдгийг их үнэлдэггүй байсан. Ер нь ерөнхийдөө л яахав хийдэг юм хийдгээрээ л явж байна гэсэн болохоос биш энэ хүн санаачлаад энийг хийгээд ирсэн байна шүү гэдэггүй. Одоо бол өөр болчоод байна, нэг л санал гараад. Тэр үед яахав их сайн ажиллаж, их сайн байна гэж л хэлэхээс биш энийг яагаад хийчэв, яав чи ийм 2 бүтээгдэхүүн хийж байснаа ингээд 3 дахь нь болголоо гэдэг. Тэгэхлээр зэрэг тэр үед бас аарцыг бол бид нар хагас бүтээгдэхүүн гэж гаргадаг байсан. Хагас бүтээгдэхүүн гаргахаар зэрэг чинь нөгөөдхийгөө жаахан гурилтай юу найруулаад л тэгээд гуанзанд явуулчихдаг. Гуанзанд тэрийг чинь одоо янзлаад одоо торт мортонд бүх юманд хийгээд ингэж гаргадаг байсан юм.
Цэцэгжаргал -
Таныг үйлдвэрт ажиллаж байхад цалин хөлс хангалттай байсан уу?
Сувдаа -
Өө ер нь тогтмол байсан шүү дээ. Яахав гэхлээр зэрэг мастер бол ерөөсөө 550 төгрөгтэй, 550 төгрөг байсан байхаа. Ажилчид бол дээд тал нь 250 байна уу 300 л байсан байхдаа. Яахав за тэгээд урамшуулал шагнал гэдэг дээр нь бол сүүлийн үед бол харин урамшуулал шагнал бол маш өгдөг болсон. Хэн сайн хийгээд ирсэн хүн улирлын эцэст урамшуулал дээр нь цалин дээр нь урамшуулал өгдөг болсон. Тийм байсан юм. Тэр үед бол хангалттай байсан. Одоо бодоод үзэхэд чинь тэр үед чинь мах гэхэд чинь хонины мах чинь 7 төгрөг 50 мөнгө байлаа ш дээ. Тэгэхэд бид чинь 525 төгрөг авлаа гэхэд чинь л тэр бол хангалттай өөрснийгөө хувцаслачихна, гэр орноо юу яана гэр орондоо жаахан юм авчихна, хүүхдүүдээ тэжээчихнэ бололцоотой байсан. Амьдрал сайн байсан шүү. Ер нь сүүний үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын ер нь тэгээд нэг за энэ ч ядуудаа энэ ч нэг тийм юм гуйчих байхдаа гэсэн тийм юм байхгүй байсан. Ер нь яахав доод тал нь 250 төгрөгний цалинтай байсан цэвэр жишиг. Гэхдээ л тэр бол бас тухайн үедээ бол ер нь боломжтой. Үйлдвэр бол ажилчдыг сайн хардаг. Үйлдвэр яах вэ гэхлээр зэрэг одоо ээлжинд явж байна ш дээ одоо. Тэгэхэд чинь баяр боллоо үйлдвэр цех цехэд нь одоо сүүгээ хувиарлаад өгчихнө. Ажилчиддаа танайх одоо төчнөөн ажилчиддаа төчнөөн литр сүү гээд. Аа цагаан сар ч боллоо, юу ч боллоо гаднаас одоо манай тэр аж ахуйн дарга байсан Цэндорж гэдэг хүн байсан. Тэр яахав чихэр мэхэр бүх юм авчраад одоо үйлдвэрт зардаг. Тэгээд ажилчид бод ажлын цагаар дэлгүүр хоршоо явна гэх юм байхгүй, бүх юмаар хангаад өгдөг байсан. Тэгээд яахав өөрийнхөө цалингаараа л нөгөө юмнуудаа авна, сүүгээ авчихна нөгөө хэрэгцээтэй юмаа авчихна. Аа тухайн 1958 онд бол харин яахав нэг идэш авч өгдөг байсан, хонь монь өгдөг байсан. Сүүлийн үед харин больсон л доо, сүүлийн үед зах зээлд орохын үед. Гэхдээ ер нь бүтээгдэхүүн ер нь ажилчдыг харахын хувьд бол үйлдвэр бол их сайн байдаг байсан. Ер нь манай ажилчид бол одоо бодохоор одоо өнөөдөр гэхэд би цагаан сар, шинэ жил боллоо одоо яана аа гэж би нэг тийм юм авчих юмсан ийм юм авчих юмсан гэх юм байхгүй. Сүүг нь бол яг цехэд нь өгөөд л 3 бол 3, 4 бол 5 литр 5 литрээр нь өгчихнө. Тараг бол таргыг нь өгчихнө, цөцгий бол цөцгий, ааруул бол ааруулыг нь өгчихөж байгаа юм. Тэгэхлээр тэр хүн чинь гадагшаа явалт байхгүй болчихно. За яахав гаднаас мах шөлөө бол авах асуудлаа бол байна. Ер нь үйлдвэрийн боломж ихтэй ер нь үйлдвэр бол ерөөсөө хүний за яахав наад зах нь үйлдвэрийн ажилчдын хувцас байна хамгийн гол нь. Тэрийг бол ерөөсөө 3 сар болоод л халаадыг нь солино. 3 сарын хугацаанд тэр халаад чинь одоо муудчихна ш дээ. Угаагаад индүүдээд юу өдөр болгон сольж байна, угааж байна. Тэгэхлээр зэрэг үргэлж нэг юманд ингээд огил татаад юу бол 3 сар тутамд. Аа усны гуталтай, ер нь байнга усны гуталтай одоо үргэлж сүүн дотор явж байгаа хүн чинь. Тэрийг бол одоо ер нь 3 сар болоод л тогтмол өгнө, хангалттай.
Тэгэхлээр зэрэг ингэдэг манайх сүүний үйлдвэр бол улаан булантай болчихоод хамт олноороо хагас сайн өдөр болгон одоо ер нь цех цехээрээ нэг үдэшлэг явуулна. Цех цехээрээ үдэшдэг явуулна, зарим хүний туршлагыг одоо яриулна. Аа гаднаас одоо урлангынхныг авчирч үзүүлнэ. Дотроо одоо өөрөө сайн дурын уран сайханчидтай. Аа тэгээд тэр уран сайханчид маань одоо цех цехээс одоо аль авьяастай улсуудыг нь шалгаруулж авна. За шалгараад ирсэн улсууд нь одоо тэгээд үйлдвэр, хаа байна урьсан газар нь очиж тоглоно. Хөдөө хүртэл тасаг дээр очиж тоглодог байсан. За “далан худалч” гэдэг жүжгийг манай дандаа авгайчууд одоо охидууд тоглодог байсан. Тэгээд тэд нар одоо жаахан настайхан нь одоо эрэгтэй хүн болоод ноён моён болдог. Тэгээд хөдөө тасаг дээр очиж тоглоход улсууд бол их сонирхдог, их сайхан болж байна гэдэг. Одоо тиймэрхүү юмнууд их хийдэг. Тэгээд ер нь голдуу л ерөөсөө одоо яахав гэхлээр зэрэг бид нар чинь нийлэхээрээ л үгүй бол одоо нэг юун дээрээ баяр ёслолоороо нийлээд бүгдээрээ доороо цехдээ орж нэг сайхан, одоотой адил улсууд бол архи уугаад л ингэх юм байхгүй. Нөгөө цагаан идээнээсээ идэж уугаад бүжиглэвэл бүжиглээд. За тэгээд одоо туршлагатай хүний туршлагыг нь яриулаад л, настай хүнийхээ түүх намтрыг яриулаад л одоо тэгээд яаж амьдарч байсан амьдрал чинь ямар байсан юм яагаад та хэдийд хүнтэй суусан юм яасан юм хичнээн хүүхэдтэй болсон гэх мэтчилэн хичнээн сонирхолтой яриануудаа бид нар үлдэж ярьдаг байсан. Тийм. За ер нь хүүхнүүдтэй хамт байх бол үйлдвэрийн хувьд ч, ариун цэврийн хувьд ч аль ч талаараа бол яахав цэмцгэр, гялалзуур ямагт өнгөлөг. Ганц бэрхшээлтэй үе нь жирэмсэн болоод явчихлаар зэрэг үйлдвэрийн жинхэнэ тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан хүн явчихаар тэр дутчихдаг. Тэрэнд хүн сургах асуудал одоо их гарч ирдэг. Тийм учир мастерууд одоо ерөөсөө л, яг одоо тэр Батжаргал гуай бол тооцоолцон байдаг ш дээ. За одоо Сувдаа жирэмсэн явна, тэрний дараа тэр явна гээд. Яг тэр номоор нь тэр хүн л одоо нээрээ явчихсан л байдаг юм. Тэгж үйлдвэр доголдож байгаа юм. Тэрнээс ер нь бусад талаар одоо архи ууж агсан согтуу тавьчиж, ажил тасалсан тийм юм байхгүй. Аа харин өвчтэй зовлонтой янз бүрийн тохиолдолд цех бол ерөөсөө л бүгдээрээ одоо хамт олноосоо дундаасаа мөнгө гаргаад тэр хүнийг эргэж тойроод гэр оронд нь очиж туслаад за юу байдаг юм бүх тал дээр туслалцаа авч үзүүлнэ. Тэр тал дээр бол одоо ерөөсөө байнга эргэж очино. Би л одоо зайрмагны цехэд байлаа би өөрийнхөө цехийн хүнийг л эргэж тойроод явна. Цех цех тус тусдаа хүнээ эргэж тойроод л явна. Тэрнээс тэр үйлдвэрт , за энэ тэр тэглээ үйлдвэрээс болохоо байлаа үйлдвэрээс мөнгө авна гэж бид ярихгүй. Ер нь цехүүд дотор ажилчид, бид бол хуримтлалын мөнгөтэй. Тэгээд яахав сар сард нэг 5 төгрөг тэрийгээ хуримтлуулаад тэгээд хэн өвдсөн байна тэр хүндээ, хэн хүүхэд гаргасан байна тэрийгээ эргэж тойрно. Хэн одоо баяр болсон байна одоо эхийн алдарт эхийн одон авсан тэрэнд бүгдээрээ эргэж очиж баярын мэнд хүргэж баярладаг байсан.
Цэцэгжаргал -
Тухайн үед ер нь танай дарга нар ер нь ямар хүмүүс байсан вэ?
Сувдаа -
Дарга бол намайг байхад Мандаахүү гэж хүн байсан. Мандаахүү дарга бол яахав сүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулаад ер нь жил гаруй ажиллаад тэгээд явсан хүн байгаа юм. Аа дараагаар нь Аюушжав гэж байсан. Ер нь манай тэр дарга нар бол ерөөсөө ажилчдын, гол анхаарлаа тэнд тавьдаг байсан. Ер нь юу дутаж байна, яаж байна ямаршуу байна. Аа за тэгээд ерөөсөө ажилчидтай өөрөө уулзчихна. Тэгээд цехэд ороод явж байхад нэг хүн за сайна уу сайн, за бие чинь ямар байна, яаж байна юу болохгүй байна гээд ингээд асуучихдаг. Аа тэгэхээр тэнд бол хүн бол одоо ерөөсөө их баярладаг. Одоо нэг цэвэрлэгч байж байгаад шал угаагаад явж байхад “за Дулмаа чи сайн уу бие чинь” – “өө сайн сайн даргаа сайн” гээд. Тэгээд дараагаар нь дарга намайг асуусан шүү, минийхийг асуусангүй, би даргатай мэндлээгүй дарга надтай одоо мэндлээгүй ингэж их баярладаг улсууд. Ер нь орж ирсэн дарга нар манайх бол одоо технологи, инженер ер нь манайхны тэр улсууд бол ер нь ажилчидтай байнга харьцаатай байдаг. Одоо бид бол яахав ээ нэг техниккум хойно төгсөөд ирсэн, хойноос ирсэн хэдэн улсууд байдаг. Бид ажлын цагт бол нэг нь инженер нэг нь мастерууд. Ажлын бус цагаар бол бид нар хоорондоо тоглоно наадна. Хоорондоо бол чи би гээд аяандаа. Тэгэхдээ бол бие биедээ их эвсэг. Ер нь энэ дарга маань тэр маань гэх юм байхгүй ер нь их эвсэг аль ч хүн. Сантехникчдээ ч орно, качегар ч очсон гэсэн дарга явж байгаад нэг качегар байхад “хөөе чи сайн уу, нүүрс чинь байна уу” гэхээр тэр качегар бол их баярлаад одоо энэ чинь намайг тэгсэн шүү гээд л нөгөө сүүгээ тасалчихгүй юмсан, юуг нь яачихгүй юмсан тийм жишээтэй байсан. Өглөө ер нь ажилчид, дарга бол яах вэ гэхлээр зэрэг 1 дэх өдөр бол заавал цехээр орж ирнэ. Цехээр орж ирээд орохдоо л ерөөсөө эхлээд хүлээн авах цех, аппаратны цехээр ороод л яахдаа заавал мастертай мэндэлчихээд тэгээд тэр ажилчдаас “сайн уу сайн, бие чинь сайн уу ажил ямар байна” гээд асуугаад тэгээд дараагаар нь хамгийн сүүлд дуусгаад мастеруудаа дуудаад контортоо одоо ажил төрлийнхөө асуудлыг авч ярьдаг байсан юм. Тэгэхэд чинь бол ер нь хүн ер нь одоо тэгээд ирэхээр арай л өөр байдаг юм байна лээ дээ. Тэгээд мастер ч гэсэн тэр ажилчид ажилчид одоо тэгэхгүй бол тэгээд энийг чинь одоо тэгээд дутуу хийгээд хаячихья гэхгүй. Одоо тэгээд нэг юм хийж байсан бол заавал тэрийгээ дуусгаж байдаг. Болио цаг чинь дууссан яв гэхэд чинь тэрийгээ дуусгаж байгаад л явна.
За одоо дарга нар ч ёстой яамнаас л томилогдож очдог байсан даа. Чухам яамнаас одоо хөнгөн хүнснийх дандаа дарга ч яамнаас, инженерч одоо яамнаас, технологи ч бас яамнаас. За технологи бол ч яах вэ сургууль төгсөж ирсэн л улсууд л шууд тэгээд аль мэргэжил байна тэр мэргэжлээрээ явуулчихдаг байсан юм байна лээ. Тийм томилоод л явуулчихаж байгаа юм даа одоо.
Цэцэгжаргал -
Тухайн үед танай хамт олон ажлын бус цагаар, амралтын үеэр ямар арга хэмжээнүүд голцуу зохион байгуулдаг байсан бэ?
Сувдаа -
Бид бол амралтаараа одоо за зуны ид үед бол ажил ихтэй. Сүү бол маш 5 сараас эхлээд 10 сар хүртэл сүү бол ерөөсөө зогсоо чөлөө байхүй 2 ээлжтэйгээр ажиллана. 10 сараас эхлээд 9 сарын сүүлч 10 сарын сүүлээс эхлээд бол багасч ирж байгаа юм. Аа гэхдээ нэг ээлжийг одоо бүр дагнаж байгаад одоо зугаалганд явуулна. Тэнд тэгээд тэмцээн, биеийн тамирын тэмцээн мэмцээн уралдаан муралдааныг хийж зохион байгуулж тэгж өнжөөдөг байсан юм. Тэгэхдээ ерөөсөө яахав гэхлээр зэрэг тэр одоо ер нь үйлдвэрийнхээ ажлын хүчин чадлаас бас хүнийг урамшуулахад одоо бас тэгэхээр хүн чинь бас нэг тархи толгой нь сэргэчих асуудал гарч ирэх юм байна ш дээ. Аа тэгээд л одоо ер нь нөгөө нэг ээлжинд за танай ээлж өнөөдөр бүтэн хийнэ шүү одоо энэ ээлж явуулна гэхэд нөгөө үлдсэн ээлж чинь дараачийн ээлжийнхээ юмыг ажлаа сайн хийж өгдөг. Аан тэгэхээр нөгөө амарч ирсэн ээлж бол эрчээрээ тэнд одоо сайн хүчтэй ажиллаж өгдөг тэгээд эрчээ алдахгүй байсан. Ер нь үйлдвэрийн талаар бол их муу юм ер нь бичигддэггүй байсан шүү. Ер нь бас сүүний үйлдвэр тэгчиж ингэчиж, тэр нь тэгсэн байна энэ нь доголдолтой тэгсэн байна сүүлийн үед яасан юм , ер нь биднүүсийг байх үед тийм юм бичигддэггүй байсан. Аль болохоор сайн зүйл бичигдэнэ. За яахав ганц 2 нөгөө түрүүн би ярьж өглөө ш дээ, нэг машин цистернтэй жолооч нарыг тэгээд явсан ингээд явсан байна, тарвага агнаад явсан байна гэсэн тийм яриа бол байдаг. Тэр бол яахав би одоо үнэмшдэггүй л дээ. Ирээд тэр сүүг нь шалгаад ирж байгаа аа, үгүй яахав дээ шалгаад ирж байгаа нэг тийм тохиолдол байсан. Нэг хүн тарвага агнасан юм уу яасан юм тэгэхээр одоо төв хорооноос ч юм уу хүнсний яамнаас харин шалгалт хийсэн байхгүй юу. Тэгээд харсаар байтал нөгөө цистерн давхиад ирдэг ирэхээр нь араас нь нөгөө хүн ороод ирж байгаа байхгүй юу. Орж ирээд цистернийх нь тагыг онгойлгоод сүүнийх нь исгэлэнг нь авахуулаад л үзүүлж байгаа юм. Тэгэхээр тэр хүний сүүний исгэлэн бол яг хэмжээндээ байсан. Тэгэхлээр зэрэг тэр яахуу түр зуур жолооч хүн чинь амрана шүү дээ бас өдөр шөнөгүй 24 цаг яваад тэгээд нэг 5, 10 минут амарчих нөхцөл байна. Ер нь жолоочийн байртай байсан бид нар чинь. Ээлжинд явахад нь, орой үдэш явах нь. Тэр тасаг дээр очиход бас юутай байртай тэр жолооч очоод нэг 2-3 цаг унтуулчихдаг. Ер нь хөдөлмөрийн хамгааллын, тэр хүний халамжинд үйлдвэр бол сайн харж үздэг байсан. Орой үдэш эндээс ээлжинд явах гэж байгаа хүнд орой тогоочтой хоолыг нь идүүлээд явуулчина, түр зуур амраачихна. Тийм байсан юм. Тэгээд цэцэрлэгтээ хүүхдээ өгчихдөг. Тэгээд орой яахав ажилдаа 4 цагт буухад ээлжнийх нь улсууд тэгээд аваад явчина. Ээлжинд гарах гэж байгаа улсууд хүүхдээ аваачаад өгчихдөг. Тэгэхлээр зэрэг ар гэрийн, за сургуулийн насны хүүхдүүд заримдаа яахав хүүхэд одоо хичээлийн тийм юм ийм юм гэхлээр зэрэг ер нь одоо бүр болохоо байлаа түлээгүй болсон манайх, одоо ийм юм байхгүй болчихлоо, одоо яадаг юм билээ мастераа одоо болохоо байлаа тийм юм ерөөсөө байхгүй. Ер нь биднүүд одоо ажлын төлөө л байсан. Ёстой ар гэрээ хаячихсан, ер нь ар гэрт одоо ер нь тэгээд нөгөө эмээ байвал эмээ, ээж байвал хүүхэд байна сургуулийн 9,10 р ангийн 7,8 настай хүүхэд байна. Тэд нарт ажлаа даалгачихсан. Улсын ажлын төлөө тэр ажил бүтэж л байх юм бол ар гэр одоо яахав болж байна. За ирэхэд болчихсон л байдаг юм. Ер нь тэгээд одоо би ингээд хараад, ингээд тэтгэвэрт суучихаад харж байхад улсуудыг хараад байхад ер нь ажлын төлөө ер нь биш хувийн төлөө их болчихсон юм байна ш дээ. Ер нь ингээд ажиглахад хааяа нэг энд тэнд очоод улсуудтай уулзах гээд очоод хаалгыг нь онгойлгоход л утсаар юу ярьж байна гэхлээр наймаа ярьж байна. Тэр гадаа хүн хүлээгээд байна. Ингэчээд /гараагаа цаашаа хэмээн зангав/ яриад байгаа ш дээ. Тэр ажлын төлөө ерөөсөө байхгүй.
За бүр мах комбинат дээр хүртэл бид очиж ажиллана. Мах комбинатын мах нь одоо нөгөө хавар болохоор зэрэг зооринд гадаа хөлдөөсөн мах чинь дотогшоо оруулах гээд байдаг ш дээ. Тэгэхээр тэр чинь одоо хөлдчихсөн байхаар тэрийг чинь одоо бүр үйлдвэрүүдийн удирдлагууд чихрийн үйлдвэр, манайхны үйлдвэрийн ажилчдыг аваачиж одоо тэнд суботник хийнэ. Тэгээд ирээд ажлаа хийнэ. Тэгээд л болгоод л байгаа юмдаа. Аа тэгээд их цэвэрлэгээ, одоо орчныхоо үйлдвэрийнхээ 50-50 метр цэвэрлэгээ хийхэд цех цехээс чинь улсууд гаргаад тэр үйлдвэрийн орчны цэвэрлэгээ бүгдийг нь гадна тал хашааны гадна талын хогнуудыг бүгдийг нь цэвэрлэчихэж байгаа ш дээ. Тэгэхэд одоо яаж байна тийм юм байхгүй. Одоо жишээ нь энэ хөдөө, одоо энэ захын энд байхад захын хүн чинь одоо нэг тэр одоо нэг худалдагч юмыг гаргаад цэвэрлэчихэж болж байна ш дээ. Тэгэх ч юм байхгүй цаас бол цаас. Хамаагүй цаас битгий хая, зүлгэн дээр битгий гишгэ гээд одоо хүүхэд хүртэл зүлгэн дээр гишгэдэггүй байлаа ш дээ. Одоо ер нь зүлгэн дээр гишгэх юм бол болохгүй гэдэг. Одоо ч ногоон дээр гишгэх, сайхан тохижуулсан юунуудаа одоо эвдээд эвдээд сүйдээд хаяж байна ш дээ. Тэгээд энэ бол тэгээд нөгөө нийгмийнхээ төлөө биш. Энэ миний юм биш энэ ямар хамаа байна гэсэн ийм сэтгэхүйтэй болсон байна аа одоо бол. Тэр үед бид нарт юу гэхтэй зэрэг энэ улс төрийн яриа, лекц энэ бол их юм өгдөг байсан. Хагас сайн өдөр улс төр ярих гэж сонсгол гэж явж байна ш дээ. Энэ сонсголоор чинь яахав гэхлээр зэрэг олон улсын байдал, за тэгээд одоо үйлдвэрийн байдал, бүх гоо сайхны асуудал бүх юмнуудыг гаднаас хүн авчирч урьж ярьж өгдөг. Тэгэхээр тэр чинь бол тэр улсууд тэрийг чинь одоо ерөөсөө үргэлж одоо ерөөсөө сонирхолтой юм сонсож аваад л тэрийгээ өөрсөндөө одоо шингээж авч байна ш дээ. Аа лекц л гэж байна 4 дэх өдөр бол лекц хийнэ. Лекц мөн гаднаас улсууд ирнэ олон улсын байдал, тэнд тийм юм болсон энд ийм юм болсон энд бол бүх одоо олон улсын байдал бүх юмыг ярьж өгч байна. Аа ингэхлээр зэрэг чинь яахав тэр бага боловсролтой ч бай, дунд боловсролтой ч бай их сургуулийн боловсрол бүгд тэрийг чинь одоо ерөөсөө сонсож авч байна ш дээ. Одоо ерөөсөө тийм юм байхгүй байна ш дээ. Тэгээд би одоо ингэхлээр зэрэг Үндсэн хууль гарч ирлээ гээд ярьж байхад чинь үндсэн хууль л гэдгээ мэдэхээс биш үндсэн хуулийн дотор чухам ямар агуулга агуулагдаж байна, хөдөлмөрчин хүний эрх ашиг юунд байна, би одоо ажилд орлоо гэж байна би ажилд орчихлоор зэрэг чинь би яах вэ, би ямар ажил хийх вэ миний хөлсийг яаж өгөх вэ хүртэл тэрийгээ мэдэхгүй ш дээ. За одоо ажилд за орлоо, за тэгээд би гэрээ хийлээ гэж л байна. Яаж гэрээ хийсэн юм, ямаршуу зохион байгуулалттай тийм юм байхгүй. Дээр үед бид нартай гэрээ мэрээ гэж байхгүй байсан ш дээ. Одоо бол гэрээтэй болсон байна ш дээ. Ажилд ороод л яах вэ танилцуулга, үйлдвэрийн дотоод журам, байгууллагын дотоод журам, цехийн дотоод журам тэр дотор чинь бүх юмнууд нь сахилга журам бүх юм дэг журмаар нь заагаад өгсөн тэрүүгээрээ л явж байна. Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй. Ёс журамтай, бид нарт бас ном аваачиж өгдөг байсан. Номын худалдаа, хаа нэг номын номын сангаас хүн очиж гэрээрээ хүртэл ном авч уншдаг байсан үйлдвэр дээрээ бол. За тэгээд утга зохиол янз бүрийн ном ирнэ. Тэрийг чинь ерөөсөө 7 хоногт 2 удаа ирдэг байсан. Тэгэхэд чинь бид нар нэг номоо авч уншчихаад нөгөө номоо өгөөд дахиад авдаг тийм байсан. Одоо тийм юм байна уу байхгүй. Одоо хэвлэл, сонин ч одоо захиалдаг хүн байхгүй болчихоод байна ш дээ.
Үйлдвэрчний эвлэлийн үйлдвэрчний зөвлөл бол ерөөсөө тэр үйлдвэрийхээ эрх ашгийг, ажилчдын эрх ашгийг хамгаална. Ямар доголдол байна юу байна тэрэн дээр анхаарна. Эмэгтэйчүүдийн байгууллага бол эмэгтэйчүүдийнхээ шугмаар одоо ерөөсөө ямар л юу зохиогдож байна яахав, одоо олон улсын эмэгтэйчүүдийн зохион байгуулж байгаа тийм юм явж байна ингэж байна, эмэгтэйчүүдийн дунд гар урлалын тэмцээн явуулъя гээд. Дандаа тийм юм их хийдэг, явдаг байсан. Одоо ер нь голдуу л гар урлал за тэгээд улаан загалмай байж байдаг. Тэрнээс чинь одоо эрүүл мэндийн талаар энэ нь ингэх ёстой тэгэх ёстой за одоо бүх л юмнуудыг одоо ер нь аль л олон нийтийн байгууллага байна тэр л юмыг чинь одоо ярьж өгдөг ш дээ. Олон нийтийн шүүх гэж байлаа ш дээ. Шүүхийн юу, би одоо шүүхийн гишүүн гэхэд л тэр өдрийн маргаашийн лекцэнд юу улс төрийн сонсгол дээр тэр хүн одоо тэр шүүхийнхээ талаар юу тэрийг бол нийтэд ярьж өгдөг. Нэг нэгээр нь яриулдаг байсан юм. Тийм байсан юм, тийш дээ. За тэр үйлдвэрүүд дээр социалист хөдөлмөрийн бригад чинь одоо ерөөсөө л нэг 10-аад нэг цех тэр чигээрээ л байдаг. За тэд нар чинь тэгээд яахуу ажлаа хийснийхээ дараагаар бүжиг заалгана, за тэгээд одоо орос хэл заалгана. Орос хэл заахдаа л одоо ер нь бүтээгдэхүүний нэрээс эхлээд заалгана. Энэ одоо юу гэдэг юм, тарагыг юу гэдэг юм, сүүг юу гэдэг юм цөцгийг юу гэдэг юм гэдгээс эхлүүлээд л заалгана. Тэгээд ерөөсөө л одоо юу л байдаг юм тэр юунаас чинь бүгдийг нь социалист хөдөлмөрийн бригад чинь одоо ер нь зааж өгнө ш дээ. Нэг хүний туршлага, одоо нэг үйлдвэр, нэг бригадын туршлагыг авч ирж одоо ярина яриулна. Тэр хүний туршлагыг одоо судлаад тэрийг одоо тэр бригадаараа тэр хүний туршлагаар тэр бригад чинь амлалт авна, үүргээ биелүүлнэ. Тэгээд жилийн хугацаатай гэрээ хийгээд гэрээ хийсний дараа үүргээ биелүүлнэ , шалгуулна. Шалгасаныхаа дараагаар одоо социалист үйлдвэрийн бригад боллоо гэсэн цол мандатаа авдаг байсан. Ийм ажлууд хийдэг байсан. Энэ бол маш их юм өгдөг байсан. Ер нь тэгээд цех дотор хамт олон дотроо тэгээд ирэхлээр зэрэг яахав гэхээр зэрэг бүх цехүүд чинь ингээд тус тусдаа хөдөлмөрийн бригад гээд тус тусын социализмын энэ чинь нэгдээд ирэхлээр чинь байгууллагын болоод гараад ирж байна ш дээ. Байгууллага чинь тэрүүгээрээ одоо ерөөсөө л тэргүүний одоо социалист хөдөлмөрийн бригад маригад тийм байгууллага, олон нийтийн байгууллага болдог байсан ш дээ. Тийм юм их явдаг байсан юм. Социалист хөдөлмөрийн бригад болгоё, хамт олноороо л ажиллая гэсэн санаачлага гарч ирж байгаа юм. Би жишээлбэл өөрөө одоо нэг ингээд бригад байгуулмаар байна аа. Одоо манай цех дотор, цехэд ийм ингэж юм дутагдаад байх юм энийг ерөөсөө хамтаараа хийе. За тэр тийм юм тэгж байна, тэрийг хийе гэхэд тэрийг одоо тэр цехийнхэн хийхэд хүлээж авч байгаа юм. Одоо нээрээ энэ их зөв санаачлага байна, бид нар хийе гээд. За тэгээд тэрийгээ хүлээж авсныхаа дараа тэр хүн бол ёстой нөгөө үүрэг авч байгаа юм. Би социалист хөдөлмөрийн бригадын хугацаанд цехдээ одоо бүтээгдэхүүний чанарыг тэд гаргана, би энэ хугацаанд би зайрмаг хийж чадахгүй бол зайрмаг хийж сурна, аяга хийж чаддаггүй байсан би аяга хийж сурна. Аа тэгээд одоо ерөөсөө л юу л байдаг юм одоо ямар хөгжил бүх юмыг би тийм юм хийнэ гээд үүрэг авч байгаа юм. За энэ үүргийг яахад нөгөөдхийг нь нэгтгээд одоо бригадын ахлагч нь нөгөө улсуудыг нэгтгээд нэг үүрэг болгоод гаргачихна бүх улсуудаа. За тэгээд тэрэн дээр чинь одоо дуу сурна, бүжиг хийнэ, юм мум оёно үгүй ээ мөн орохгүй юм байхгүй бүгдийг нь. Тэгээд тэрийг чинь хийж байгаад одоо сард одоо нэг цугларч байгаа юм. За чиний үүрэг тийм байна, чи тэгсэн манай цехээс энэ нь болж тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гээл яриад. Болохгүй юмаа болгохын төлөө, за одоо боллоо гээд тэгээд шалгуулах гээд өгч байгаа юм. За тэгээд шалгахдаа бол яахав гэхлээр зэрэг чинь зүгээр бүгдийг нь суулгахгүй нөгөө улсуудаас чинь нэг нэгээр нь нөгөө үүргийг нь аваад асуугаад л чиний энэ чинь биелэсэн үү энэ чинь биелэв үү гээд л. Тэгж тэгж байгаад эцсийн эцэст тэр бригадын дүн гарч ирж байгаа юм. За танай бригад одоо 10 үүрэг авчээ, 10 үүргийн чинь одоо 7 нь биелэгдээд 3 нь биелэгдээгүй байна аа. Ийм учир танай бригадыг түр хойшлууллаа ч гэдэг юм уу. Одоо хуралд оруулна. Тэгээд хуралд оруулаад тэгээд элсүүлээд цол мандатаа, гэрчилгээгээ авч гарч ирж байгаа байхгүй юу. За цол мандатаа авсныхаа дараа тэргүүний л одоо хамт олон боллоо л гэдгээрээ л харуулж байгаа юм даа. Ер нь хаа ч очсон одоо нэг цех гэхэд л манай хамт олон энэ тэргүүний хамт олон энэ өрөөнд байна аа гэсэн жишээ л харагдаж байгаа юм даа. Хамт олноороо л тийм, нэг хүн биш нэг хэсэг хамт олны л ажлын бүтээлүүд гарч ирсэн гэсэн тэр нь л бахархал шүү дээ.
Цэцэгжаргал -
Таны амьдралд ер нь хамгийн гүн нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байдаг вэ?
Сувдаа -
Би одоо ер нь 90 оноос хойш ийм, одоо амьдрал нийгмийн байдал ер нь жаахан суларчээ, мууджээ, хүний ааш араншин өөрчлөгджээ ер нь. Хүнд одоо туслах тийм юм байхгүй болж. Биднүүдийн чинь үед автобусанд сууж байхад чинь настай хүнд босоод өгдөг. Одоо тийм юм байхгүй болчиж, хүн хүнээ хүндлэхээ байж. Хүмүүжил ерөөсөө их доройтсон байна. Тэнд би их харамсаж явдаг юм нэгд, хоёрдугаарт бол манай хотын тохижилтын асуудал одоо ер нь их мууджээ маш муу байна. Улааанбаатар бол тухайн үед бол Азийн цагаан дагина гэдэг нэртэй байсан. Ер нь хаа ч очсон оюутан байгаад биднүүд чинь энд тэнд явахад чинь оюутанууд, гадаадын оросуудтай уулзахад чинь Улаанбаатар шиг гоё газар хот байхгүй гэдэг байсан. Одоо бол Улаанбаатар маань бараг худалч хүнд хогондоо дарагджээ. Энүүнд бол маш их эмзэглэж байна. Ер нь хүн болгон өөрснөө санаачлаад өөрснөө нийгмийнхээ төлөө юм хийе гэсэн бодол байхгүй болсон. Зөвхөн л одоо би л болж байвал тэгээд боллоо гэсэн ийм байдалд орсон байна.
Миний хамгийн анх оюутан нас сайхан. Залуу байхад оюутан нас шиг сайхан нас байсангүй ээ. Би одоо заримдаа бид нар одоо 4- лээ байсан даа техникумд байж байсан даа. Манайхан 4 лээ уулзаж жаахан ярьдаг юм. Одоо хамгийн сайхан нь оюутан нас байж ээ бодох санах юм байхгүй тэрийгээ тэгчье, энийгээ энгье гэхгүй. Өнөөдөр л хичээлдээ яваад л юм үзээд л, сэргээд л хөгжилдөөд явж байх нас сайхан байж. Тэгээд одоо тэр эргээд насыг бид дахиж ирэхгүй ш дээ.
Цэцэгжаргал -
Тэгвэл таны оюутан болсон үйл явдал таны амьдралд хамгийн чухал үйл явдлын нэг байх нээ?
Сувдаа -
Хамгийн чухал, дараад нь миний ажилд орсон. Сүүний үйлдвэр анхны минь ажлын гараа алтан гараа гэж хэлнэ би энийг ерөөсөө л.
Цэцэгжаргал -
Таны амьдралд тохиолдсон онцлог зүйл юу вэ?
Сувдаа -
За одоо чинь юу гэж хэлэх юм билээ дээ. Ер нь би одоо нэг хүнтэй нээх их тийм нялуураад байхгүй. Ер нь хэлье гэсэн үгээ хэлчихнэ, бодсон юмаа хэлнэ. Ер нь өөрөө бол энэ ажлын төлөө, ерөөсөө л ажил хийе гэж ажлынхаа төлөө л боддог юм. Би хамгийн сүүлд одоо яахав зүгээр сүүний үйлдвэрт 20 жил 10 жилээ яагаад өөр өөр ажил хийгээд. Хамгийн сүүлд би одоо Баян-зүрх дүүргийн Шар хаданд очсон, 9-р хороо гэж байдаг. Тэнд очиход одоо хамгийн их бэрхшээлтэй, хамгийн хэцүү хороо би хүлээж авсан. Одоо Шар хад гээд одоо хогондоо дарагдсан, хашаа байшингийн даатгал, хогны мөнгө өгөхгүй, гэрлийн мөнгө өгөхгүй. Улсууд нь өөрөө жаахан зэрлэгдүүхэн харьцаатай тийм байсан. Эмэгтэй хүнтэй, би 1984 оны 1 сарын 4- нд хүлээж авав аа. Контор байхгүй ерөөсөө л. Контороо улаан булантай нь хөлдөөчихсөн. Тэгээд түрүүчийн хороон дарга чи яаж ажлаа явуулдаг юм бэ гэхэд би тамгаа хүлээж авчаад аа дэлгүүрт ороод хүн орно. Тэгээд би цохиод явдаг гэж. Тэгэхэд надад бол тэр одоо ерөөсөө их эвгүй санагдаж байсан. Би яавал хөдөлмөрчидтэй ажлъя, яавал би үүнийг одоо сайжруулах юмсан гэсэн зорилготой. Качгарынхаа өөрөөг одоо тэр одоо бол тэр чинь ажиллахгүй ш дээ, тэгэхэд чинь одоо сайхан цэлгэр улаан булан хөлдүү, зөвхөн ганцхан ийм качгарын өрөөг л галлаад байгаа юм. Тэр үед одооны нөөц бололцоог ашиглах юм байхгүй. Тэгээд качгараа гаргаад, контортоо өөрийнхөө ширээг оруулаад тэгээд за чи яахав би байж байя гээд нөгөө хүн чинь. Жаахан өрөө байгаа ш дээ. Тэгээд л хөдөлмөрчидтэй танилцсан, эхлээд би хөдөлмөрчидтэй танилцахдаа одоо ер нь хамгийн эхлээд би иргэний үүрэг гэдэгтэй нь уулзаж тэгээд иргэнийхээ үүрэгтэй танилцаад чи хашааныхаа даатгалыг өгсөн үү, хогныхоо мөнгийг өгсөн үү, чиний паспортонд зөрчил байна уу гээд. Тэгээд энэнээс эхлээд надад их хүнд бэрхшээл их тохиолдож байсан. Зарим нь бол биелүүлсэн улсууд бол дугүйхэн гараад, зарим нь бол “битгий солиороод бай чам шиг авгайгаар заалгахгүй, чи юу мэддэг юм. Манай хороо бол чамайг ирэхээс өмнө ёстой хонь шиг хороо байсан. Чи ирээд хар боллоо” гээд. Хонь ч бай, хар нь ч бай чи бид 2 өнөөдөр чи ч намайг дөнгөх болоогүй би ч чамайг дөнгөх болоогүй ингээд энэ дээрээс эхэлж байсан. Ер нь одоо тэгэхэд чинь манай Баянзүрхийн чинь юу чинь 15 хороо байсан. 15 хорооны хамгийн адгын сүүлчийн хороо байсан. Одоо хамгийн сүүлчийн адгын хороо, хамгийн сүүлд хүлээж авсан. Тэгээд одоо энийг би яавал би сайжруулах вэ гээд л. Ер нь яахав би түрүүнд нь бол дээрээ удирдлагатай, хүний удирдлагын дор явж байсан. За үйлдвэрт байхдаа ч гэсэн багш болоод яах вэ зүгээр номоо уншаад өөрөө зааж явчина ш дээ. Хичнээн үйлдвэрчний хороо байлаа ч гэсэн дээрээ удирдлагатай шүү дээ. Тэгээд энэ бол ерөөсөө өөр өөрийнхөө толгойгоор өөрөө. Би энэ жил ер нь өөрөө бие дааж ажиллаж чадах нь уу үгүй юу гэдгийг өөрөө үзээд. Өглөө гэрээсээ босоод ерөөсөө 8 хагаст гараад л орой 11 цагт ирдэг байсан. Энэ хугацаанд яахав тэр бүх хөдөлмөрчидтэй уулзаж. За тэгээд ерөөсөө л нөгөө улаан буланг чинь янзлуулаад. 4 сар, 3 сарын сүүлчээр гэхэд хүйтэн шүү дээ, тэгэхэд улаан буланд одоо тенн авч контортоо орж. Ингэж ажлаад тэгээд ерөөсөө л сүүлд нь одоо даргад хэлээд “даргаа та надаа нэг узель л өгчөөч, надад узель хэрэгтэй байна” гэхэд “чи яах нь вэ” гээд. “Үгүй ээ би, узель л надаа хэрэгтэй байна дарга аа, би тэгэхгүй бол ажиллаж чадахгүй ээ” гэхгүй юу. Тэгээд хөхрөөд байгаа юм тэд нар. Үгүй ээ ер энэ чинь өчнөөн төчнөөн хороодын дарга нар узель гэж хэлдэггүй юм, чи л узель гэж хэллээ гээд. Тэгээд надад өгсөн. Тэгээд би узелээ контортоо залгачиад л тэгээд ерөөсөө л тэнд явж байгаа энд явж байгаа улсуудыг л одоо ер нь дуудаад л тэр яваад ир энэ яваад ир, энэ үүргээ биелүүлээгүй тэгээгүй байна, тэнд хог асгачихсан байна тэрийгээ янзал гээд л. Ингэж байгаад л тэгээд ерөөсөө л явсаар байгаад би нэгдүгээр улирал гэхэд 2-р байранд орж байсан. Энэ бол миний бахархал. Хамгийн одоо ерөөсөө, тэгэхэд манай хороо юуны засаг дарга хэн Тогоо гэж байсан юм. Тогоо тэгж байсан юм, Тогоо гуай тэгж байсан юм. Би ч нас 50 гарсан байсан даа 56 бараг. Ээ дээ энэ авгай ч дээ энэ Шар хадыг ч дийлэх болов уу. За яахав дээ намын гишүүн юм байна даа. Надад хэлсэн юм аа “чи монгол ардын хувьсгал намын гишүүн. За чи намынхаа 3 сарын хугацаа өгнө. Чи 3 сарын хугацаанд энийг сайжруулбал сайжирч чадахгүй бол ажилгүй гэж хэлээрэй” гэж. Тэгээд ямар сайндаа ёстой бүр ажилласаар байгаад 3 сар болоод, яг юу боллоо улирал 3- р улирал, 1-р улирал дуусаад ажил дүгнэлээ. Тэгсэн 2-р байранд ороод ирдэг юм. Тэгсэн чинь надад баяр хүргэж байгаа юм. Үгүй ээ ер нь 15-р байранд байсан юмыг 2-р байранд оруулна гэдэг би ер нь одоо анх удаа л одоо харж байна даа гэж хэлж байгаа юм. Үгүй ээ даргаа, үгүй байлгүй дээ өчнөөн төчнөөн хүн байлгүй яахав гэтэл. Уйгагүй ажилласны чинь үр дүндээ гэж үнэлээд, тэгээд одоо тэр үед чинь одоо яахав хүндэт самбарт тавилаа. Районы депутат гэж болгож өглөө. Нилээн үнэлсэн, тэгээд би бол байраар шагнуулсан. Миний одоо бас 2 дахь бахархал бол энэ. Одоо би энүүгээрээ бахархаж явдаг юм. Тэгээд улсуудыг хараад одоо ажил хийж байгаа одоо хороон дарга нарыг хараад ч тэр юм уу ерөөсөө миний сэтгэлд нийлдэггүй одоо. Тийм ерөөсөө нийцэхгүй, ер нь ингээд харж байгаа хөдөлмөрчидтэй уулзахад. Хөдөлмөрчидтэй уулзана гэдэг би одоо чи дарга болоод ингээд суухад би чамтай илэн далангүй ярьж чадахгүй ш дээ. Өөрийнхөө ярих гэснийг л ярьчихна. Хүн гэдэг чинь бол хичнээн дарга байлаа ч гэсэн ер нь чөлөөтэй, гэрт нь очоод ярих юм бол тэр хүн чинь өөрийнхөө бодох саналаа яриад. За даргаа таньд тийм дутагдал байна аа, та энийгээ засчихаач ээ гэдгийг хэлж өгч байгаа юм. Аа энэ бол хүнд бас авууштай зүйл байгаа юм. Аа тэгээд амьдрал болохгүй байна, энээ тэрээ гэнэ. Аа зүгээр конторт нэг ярьдаг өөр, аа гудамжинд ярьдаг өөр, гэрт нэг ярьдаг өөр. Аа тэгээд хүнийг хөгшин гэхгүй залуу гэхгүй дарга гэхгүй цэрэг гэхгүй ер нь адилхан харьцахад хүн бол ерөөсөө шал өөр эрс өөрчлөгдөөд ирж байгаа юм. За яасан гэхлээр зэрэг чинь улирал бол энэ яадаг байлаа ш дээ, бид нарт чинь өвсний төлөвлөгөө өгдөг байсан айл болгоноос. Манай хороо чинь 10 тонн өвсний төлөвлөгөөтэй байв аа. Би амралтаар явсан байсан. Тэгээд 8 сарын 15 яваад ирсэн чинь, орсон чинь өө хороодууд чинь төлөвлөгөөгөө биелүүлсэн 5 % аар өгсөн л гэнэ. 9 р хороо байхгүй ээ ноль л гэж байна. Одоо яана аа гээд одоо тэгээд нөгөө улсуудаа цуглууллаа. Тэгсэн чинь нөгөө хөөрхий нөгөө авгайчуул гол дээр очоод нөгөө шуудайгаар өвсөө ингээд зулгаагаад. Шуудай өвсийг хороонд гээд тэр нэг жаахан жааханаар. Тэгээд нэг өдөр бодлоо ингээд одоо хугацаа дууслаа яанаа гээд. Тэгсэн энэ Лениний музей , лениний клубын оросын нэг лениний клубт ленин дэлгүүр гэж байлаа очлоо. Дарга дээр нь орлоо тэгсэн “та одоо манайд нэг үйлчлээд өгчөөч машинаараа болох уу” гэж байна. “Болно, би зөвшөөрнө би хариуцлагыг нь хүлээнэ. За яахав би одоо тэндэхийн хороон дарга нь байгаа юм, би эзэн нь байгаа юм хүлээе” тэгсэн тэгье гэнэ. Тэгээд яг яриад л маргааш 10 цагт л нэг 10 дугуйтай нэг том машин ирээд л. Одоо тэр үед чинь 45-ын гутал, 70-ын гутал, хүүхдийн гутал бүх юмыг чинь авчраад л. Тэгээд л “за та нар ерөөсөө юу яагаарай, журамтай орно шүү. За дэлгүүр хоршоо байгаа биш журамтай. Хэн түрүүлж дайрч орвол би зүгээр гээд” яг хажууд нь ингэж зогсож байгаад л. Тэгээд нөгөө улсууд чинь яахав дээ хөөрхий ингээд л юмнуудаа аваад аваад. Тэгээд нэг 10 цагт ирсэн юм чинь 4-т нэг нь ирээд нэг ус уугаад. Нөгөө улсууд нь жаахан юм чинь тэгээд бараагаа дуусаад явчихлаа. Тэгсэн маргааш өглөө яасан, машинаар өвстэй тэрэг надад ороод ирж байгаа юм. Нөгөө морин тэргээр өвс ороод ирж байгаа юм. Тэгээд би нэг 10 хоногийн дотор өвснийхөө төлөвлөгөөг биелүүлчихсэн. Тэгэхээр энэ бол хамт олонтойгоо ерөөсөө л сайн ажиллаж чадсан, хүнтэй ажилласны л үр дүн. Миний хамт олон бол намайг ерөөсөө одоо ч гэсэн хороон дээр яваад очиход сүйд болж байгаа ш дээ. Өө зарим нь өө хороон дарга юу яагаад амьд уу гээд л. Үгүй би амьд болоод л ирж байгаа биз дээ гэхээр зэрэг чинь барьж аваад.
Цэцэгжаргал -
Тэр хороон дарга бол олон жилийн өмнө үү?
Сувдаа -
Би 85 оноос 92 он хүртэл байсан. Тийм социализмын төгсгөл үед. Тийм тэр чинь хүний одоо бол ер нь санаанд хүрэхгүй л байгаа юм даа.
Цэцэгжаргал -
За сонирхолтой ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
Сувдаа -
За, зүгээр ээ.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.