Myagmar
![](../assets/images/interviewees/990049.jpg)
Basic information
Interviewee ID: 990049
Name: Myagmar
Parent's name: Ochir
Ovog: Targad
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education: from films
Work: retired
Belief: none
Born in: Bayandun sum, Dornod aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
authority
belief
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манайд ярилцлага өгч байгаа Мягмар гуайн гэр бүлийн хүн Лиза эгчтэй ярилцлага хийе. Лиза эгч өөрийнхөө амьдралын талаар ерөнхийдөө яриад өгөөч. Та хаана төрөв, Таны эцэг эх ямар хүмүүс байсан бэ. Таны хүүхэд нас хаана өнгөрөв өө?
Лиза -
Бага насаа хойно өнгөрөөсөн. Эрхүү мужид төрсөн. Тэгээд тэндээ 10-р ангиа төгсөөд дайны дараа амьдраад л 1956 онд Эрхүүгийн юунд нягтлан бодохын ангид байсан. Дараа нь тэрнийгээ төгсөөд ХАА-ын дээд сургуульд нягтлан бодогч хийж байсан. 1958-1960 он хүртлээ ажилласан юм. Тэгээд 1960 онд энэ оюутантай танилцаад тэгээд...
Хишигсүрэн -
Та хоёр анх яаж танилцаж байсан бэ? Та Москвад оюутан байсан гэж байна лээ ш дээ.
Лиза -
Энэ ардын зураач Амгалантай Эрхүү дээр буугаад үлдчихсэн. Тэгээд тэнд нэг газар, нөгөө столовая гэж байдаг ш дээ, хоол идээд сууж байтал. Амгалан энэ хоёр хүрч ирээд та хоёрын хажууд сууж болох уу гээд суугаад л яриад бид хоёр Москвад сурдаг юм гээд л зургийн музей хаана байдаг вэ, тэрнийг зааж өгөөч гэсэн тэр музей нь ойрхон байсан. Тэгээд эд нар Вокзал руугаа явсан бид хоёр ч явсан. Тэгээд бас энэ хоёр хаягаа өгсөн байгаа юмаа. Бид хоёрын хаягыг аваад....
Хишигсүрэн -
Та хэд тэр үед монголоор ярьж байсан уу Оросоор яриж байсан уу?
Лиза -
Оросоор ярьсан.
Хишигсүрэн -
Та бол яг ази буриад хүн байна гэж бодоод уулзаж байгаа гэсэн үг ш дээ тийм үү?
Мягмар -
Тийм.
Лиза -
Тэгээд энэ ч яахад буриадаар ярина. Тэгээд л сүүлд нь захиа махиа аваад л мундаг юмнууд болоод нааш цаашаа захиа бичилцээд. Тэгсэн чинь өвлийн амралтаар ийшээ нисэж ирээд . Тэгээд буцаад явахдаа энэ хоёр Эрхүүгээр ирээд тэгээд л манайд очоод 5 хоном луу 3 хоно луу тэгээд цаашаа явсан. Тэгээд л суух юм болоод мундаг болсон. Тэр намар нь суусан байх.
Хишигсүрэн -
Тэгээд их сонин. Та хоёр жишээ нь Оросод амьдарна гэсэн шийдвэр гаргаж болно ш дээ тэгэхэд та хоёр яагаад монголыг сонгоод ирсэн бэ?
Мягмар -
Би чинь монгол юм чинь авгай аваад тэнд хоцролтой нь биш. Сургуулиа дүүргээд ирэлгүй яахав дээ.
Лиза -
Энэ чинь л монгол явъя гэсэн. Тэгээд л энд ирээд байр ч үгүй юу ч үгүй амьтан дээр ирсэн. Тэгээд манай тэр ардын зураач Амгалан айлын хоёр өрөө байр олж нэг өрөөнд нь өөрснөө амьдарч нөгөө өрөөнд нь бид 2-ыг оруулсан. Тэгээд хадам ээжтэйгээ, том хүүтэйгээ, бага хүү гараагүй байсан. Энүүний дүү гээд жижигхэн өрөөнд амьдарч байсан. Тэгээд л байртай болсон.
Хишигсүрэн -
Эрхүүд та тэгвэл хэдэн онд төрсөн гэсэн үг вэ?
Лиза -
1938 онд төрсөн. Бид 2 чинь 8-н насны зөрөөтэй.
Хишигсүрэн -
1938 он гэдэг чинь дайн болж байсан үе үү?
Лиза -
Дайн эхлээгүй байсан. Баруунд бол эхэлсэн байсан. Манай аав дунд сургуульд тооны багш хийж байсан. 1940 онд цэрэгт татагдаад явсан. Тэгээд тэр цэргийн дарга нарын сургуульд сураад. 1941 онд баруун тийшээ явсан. 1941-1945 оны 1 сар хүртэл байлдаанд явсан. Бараг 5-н жил явсан. Тэгээд тэр Польшийн Варшав хот хүрээд 1945 оны 1-р сард Сибирийн цэргийн ангийг бүгдийг нь вагонд суулгаад Хятад руу Манжуур, Харбин руу аччихсан. Тэр ачигдаад 1945 оны 1 сард ирсэн. Вагон Эрхүүд зогсоод тэгээд 130 км-ын цаанаас нэг найзтайгаа хоёулаа ачааны машинд сууж яваад гарсан байсан тэгээд 15 км газар явган алхаж ирж байсан. Аавыг ирсэн чинь өвөө муужирч унахаа шахсан. Тэгэхэд тэр өвөө чинь ганц хүүтэй, ганц охинтой байсан юм чинь. Тэгээд 5-н жил жилд 2 авдар архи хүүгийнээ төлөө бөө нарт өргөдөг байсан.
Хишигсүрэн -
Буриадын ямар тосгон бэ?
Лиза -
Эрхүүгээс 150 км-т байсан.
Хишигсүрэн -
Тэгэхлээр тэр тосгон буриадын харъяа биш эрхүүгийн харъяаны тосгон байсан гэсэн үгүү?
Лиза -
Үгүй. Буриадын Усагда гээд тосгон байсан. Тусгаар .....
Хишигсүрэн -
Тэгэхлээр таны төрсөн тосгон чинь буриадын автонамит улсын харъяаны нэг тосгон байсан байхнээ тийм үү? Төмөр замын тосгон биш байн ш дээ тийм үү?
Лиза -
Бишээ өөр. Мөрөн гол гээд байсан юм.
Хишигсүрэн -
Аав дайнд явсан 5-н жилд ааваас ямар ч сураг байхгүй юу?
Лиза -
Үгүй ээ. Хааяа захиа ирнэ. Тэгээд би захиа бичнэ. Бичиж чадахгүй юм чинь. Тэгээд манай ээж шуудангын эрхлэгч хийдэг байсан тэгээд дайнд явсан хүмүүсийн захиаг авчирдаг байсан. Байнга л тэрний хүү, тэрний нөхөр үрэгдлээ гэсэн захиа мэдээлэл гэрт нь хүргэдэг байсан. Тэгээд тэрнийг мама уншаад л. Тэгээд мөнгө тараадаг. Хүнээ алдсан айлд. Тэгээд би захиа бичнэ гээд цаас авчихаад цэргийн юу гээд гурвалжин юм хийдэг байсан. Шуудангын хайрцаг гадаа тэгээд нөгөөдөхөө нуглаж, нуглаж хийдэг байсан. Тэгээд шуудангын хүүдийг асгаад авахлаар дандаа миний захиа байдаг байсан гэсэн. /ярилцагч инээв/ Тэгээд үсэг мэдэхгүй юм чинь ингээд л эрээлээд байдаг юм.
Хишигсүрэн -
Та захиа бичиж байсан юм чинь ийм л юм бичиж байсан гэж одоо санах уу?
Лиза -
Мэдэхгүй.
Хишигсүрэн -
Та тэр үед цэцэрлэгт авах уу?
Лиза -
Үгүй ээ. Юун цэцэрлэг. Тэр үед байхгүй. Ядуу. Өвөө фермын ахлагч байсан. Үнээ мүнээтэй ферм байсан. Тэрний ахлагч. Өвөө тэр үед 50 хүрч байсан юмуу. Миний эмээ хүү нь дайнд явсан чинь зүрх нь муудаад 1945 оны сүүлээр дайсан Москваг бүсэллээ гэсэн чинь зүрх нь муудаад багтараад бурхан болсон. Тэгээд өвөө ажилдаа яваад өвөө орой ирдэг байсан. Мама ч шуудан дотроо суугаад л мэдээ авдаг юмуу хааша юм бэ. Нэг сонин утас эргүүлээд суудаг байсан. Тэр хооронд би дүүтэйгээ 2-уулаа нэг нь эмээгийнхээ хажууд хэвтээд би дээр нь гарчихсан сууж байсан нөгөө эмээ нь бурхан болчихсон. Тэгээд өвөө орой ажлаасаа ирээд хараад бид нарыг татаж унагасан юм шиг байгаа юм. Тэгээд манай мама тэгдэг юм . Энэ бүдүүнээрээ дээр нь гараад дараад алчихсан байх гэж /ярилцагч инээв/. Би “бүдүүн хар” гэж нэртэй байсан. Нөгөөдөх нь туранхай байсан. Надаас нэг дүү. Тэгээд л энэ бүдүүн хар нь дээр гарч сууж байгаад багтараагаад алчихсан гэдэг байсан. Аягүй хайртай.
Хишигсүрэн -
Одоо таньд энэ түүхийг таньд танай ээж чинь ярьж өгдөг байсан уу аав чинь ярьж өгдөг байсан уу?
Лиза -
Өвөө ярьдаг байсан. Өвөө сүүлд 50 хэдэн онд нас барсан. Би чинь 6 настай л байсан байх тэгэхэд хавар болохоор хүүхдүүдийг бүгдийг нь тарианы талбай дээр гаргадаг байсан. Тэгээд тэр дотор чинь тариа хураахад үлдсэн будаа чинь цасан доор байдаг байсан. Тэрнийг нь ухаад л шороотой нь уутлаад тэгээд нөгөөдөхийг чинь авчираад угаагаад будааг нь шүүж авна тэгээд шарна, тэгж нүднэ, тэгж хийдэг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тэгж гурил болгож байсан байх нуу. Арвайн гурил гэсэн үгүү?
Лиза -
Тийм арвайн гурил. Тэр өвөөгөө дурсахаас өөр арга байхгүй. Их ажилласаг хүн байсан. Тэр үед ээжийн үеийн сургуулийн багш хүүхнүүд байдаг байсан. Өдөр нь багшлаад 2,3 цаг амраад намар тэр талбай дээр өвс хураана, тариандаа явна. Тэгээд л шөнө үүр цайж байхад орж ирдэг байсан. Ээжийн найз 2 авгай байсан. Тэр залуу хүүхнүүд үүр цайж байхад орж ирээд ийш тийшээ хараад ухаангүй унтдаг. Тэгээд 9 цаг гээд сургууль руугаа явна. Тэгээд харж байхад бүгдээрээ гэзэгтэй. Ямар юмаа хийж гэзэг хийдэг байсан юм тэр авгай нар тайраад хаячихгүй. Тэгээд гэзгийг нь харахаар бөөн бөөс.
Хишигсүрэн -
Тэр багш наруу?
Лиза -
Тийм. Тэгэхэд чинь саван байхгүйбайсан цаг байхгүй юу. Цаг наргүй ажилладаг юм чинь бөөсөндөө баригдчихсан. Нухаад л байдаг байсан. Би бөөсийг нь их ухах дуртай.
Хишигсүрэн -
Яах гэж байгаа юм бэ?
Лиза -
Авах гэж байхгүй юу. Тэрийг ямар алаад барах юм биш. Тэгээд нөгөө хуурснууд нь байна ш дээ. Тэрнийг нь ингээд авахаар тэд нар мэдээгүй унтаж байдаг байсан. Заримыг нь үстэй нь тасдаж аваад л. Өвчтэй байжээ. Гал түлээд, нүүрсний үнс гардаг ш дээ. Тэр халуун үнс рүү хүйтан усм хийхээр нэг их халуун шингэн дээшээ гардаг. Тэрийгээр нь устай хольж шингэлж байгаад угаадаг байсан.
Хишигсүрэн -
Тэр нь юу вэ шампунь гэсэн үг юмуу. Шингэн зүйл байдаг уу?
Лиза -
Тиймээ. Шингэн юм байдаг. Шампунь болгож хэрэглэж байгаа нь тэр. Юу ч гэсэн угааж л байгаа нь тэр бөөс нь арилаж байсан үгүйг мэдэхгүй байна. Саван байхгүй юм чинь...
Хишигсүрэн -
Тэр чинь 1945 он уу?
Лиза -
Үгүйээ 1944 он
Хишигсүрэн -
Яг дайны үед байсан юм байна тиймээ?
Лиза -
Тийм ээ.
Нөхөр: /ярианд оролцов/. Дайны үед нуурын хужрыг аваад хувцас хунараа угаадаг байсан ш дээ.
Лиза -
Нэг саван өгнө, тэрнийгээ их гамнана.
Хишигсүрэн -
Танай өвөө хүүгээ дайнд явсаны дараа жилд 2 авдар архиар бөө нарт өргөл барьдаг байсан гэсэн. Хэн бөөлөх үү тэр нь нууц байхуу ил байхуу?
Лиза -
Тусдаа бөө байна. Ил байдаг байсан. Айлууд аваачиж бөөлүүлдэг байсан. Зун болгон тодорхой нэг өдөрт тосгоныхон нийлж бөөлүүлдэг байсан. Овоон дээр цуглараад. Тэгээд тэнд эрэгтэйчүүд нь очдог, эмэгтэйчүүдийг хэрэггүй гэдэг байсан. Тэгээд тэндээ тойруулаад хонь аваачдаг байсан. Тэгээд дараа нь тэр хонио гаргаад иддэг байсан. Тэгээд тогооныхоо архийг уугаад л тэгж л бөөлж байсан гэсэн би тэрнийг нь харж бйагаа ч үгүй.
Хишигсүрэн -
Та тэгвэл өөрийнхөө тосгонд 10 жил төгссөн гэсэн үгүү? Аавынхаа багшлаж байсан сургуульд уу?
Лиза -
Тиймээ. Аав 1945 онд Харбинаас ирсэн. Тэгээд харахад хужаа шиг царайтай байхгүй юу. Тэгээд Харбинд эндээс гарсан Оросууд зөндөө тэгээд тэнд Оросын офицерууд ресторанд нь уугаад бүжиглэж гардаг байсан гэсэн. Тэгээд ресторанд нь байж байгаад жорлонд нь орчихоод гарч ирсэн чинь нэг буу тулгаад буудаад хальт буудсан гэсэн тэгээд гарсан гэсэн.
Хишигсүрэн -
Харбин руу чөлөөлөх дайнд явж байсан гэсэн үгүү. Япон Оросын дайнд оролцож байсан гэсэн үгүү? Их том 2 дайнд оролцосон байна ш дээ.
Лиза -
Тийм.
Хишигсүрэн -
Бөө мундаг байж ээ тийм ээ?
Лиза -
Тэгсэн байх. Одоо бодоход тэр хөх тэнгэр гэгч нь аварч байсан юм байгаа биз. Тэгээд буцаж ирээд багшилсан. Хэдхэн хүн иргэж ирсэн.
Нөхөр: /ярианд оролцов/ Хамт явсан найзууд нь бүгд үхсэн гэсэн. Тэгээд бодохоор нэг сүсэг бишрэл гэдэг зүйл байсан байгаа биз.
Лиза -
Хажуу тосгоны нэг залуу байсан гэсэн. Дайраад урагшаа гээд явж байсан чинь нэрийг нь хүн дуудхаар нь харсан чинь нөгөө зэргэлдээх тосгоны залуу бүүр гэдэс нь унжчихсэн байсан гэсэн. Тэгээд чи намайг буудчих гээд гуйгаад байсан. Тэгээд буудаж чадахгүй байсан гэсэн. Тэгээд нэг Оросын цэрэг авчираад буудаадах гэсэн чинь нөгөөдөх нь буудаж өгсөн гэсэн.
Хишигсүрэн -
Танай аав монголд, танайд нэг удаа ирсэн гэлүү?
Лиза -
Тэгсэн. Нэг удаа авчирсан. Дахиж авчирч чадаагүй. Тэгээд залуугаараа 60 хэдтэйгээ нас барсан.
Нөхөр: /ярианд оролцов/ Тэгээд тэр дандаа дайралтын эхэнд явдаг байсан юм билээ.
Лиза -
Сибирээс очсон цэргүүд даардаггүй байсан гэнэлээ. Дайралтын үед их хүйтэн. Герман ццэргүүд нь хөлдөж үхээд л наадуул нь аман хуураа тоглоод л байж байдаг гэсэн. Би биенээ буудахгүй тэд нар чинь буудахгүй үедээ их найзууд хашгиралдаад байдаг байсан гэсэн.
Хишигсүрэн -
Шархдсан болов уу?
Лиза -
Нэг удаа жаахан шархдсан гэсэн.
Хишигсүрэн -
Та ингээд монголд ирж амьдрахад Улаанбаатарт идээшиж дасахад таньд ер нь ямар байсан бэ?
Лиза -
Ялгаагүй л байсан. Тэр үед хэцүү юм ерөөсөө байгаагүй. Зун бүхэн 2 хүүхдээ аваад хойшоо явдаг байсан. Энэ кинондоо алга болно. Заримдаа энэ явна. Тэгээд л очоод хамаатнуудаа хэсээд л. Хадам ээжийгээ авч явж нэг удаа нутгийг нь үзүүлж байсан. Тэгээд тэндээсээ буцахдаа. Читагаас Эрхүүрүү нисэх гэсэн чинь энүүний ээж /нөхөрлүүгээ заав/ айгаад харанхуй шөнө энэ онгоц чинь уначих вий гээд л. Хөөрхий нутгаа үзээд их баярласан. Төрсөн дүүтэй нь уулзуулсан.
Хишигсүрэн -
Та бас мундаг байна шүү. Нутагт нь аваачиж үзүүлээд тиймээ?
Лиза -
Тиймээ. Энүүний ээжтэй би 25 жил хамт амьдарсан. Бараг л миний ээж болсон. Бид хоёр ам зөрж байгаагүй .Энүүнээс болж л хааяа ам зөрж байсан.
Хишигсүрэн -
Таны ээжийн тухай яриа нэгэнт эхэллээ Мягмар гуай. Тэгэхлээр танай ээж чинь Дорнот аймагт Баяндун суманд малчин байсан шүү дээ. Улаанбаатар хотод орж ирэхээс нь өмнө мал маллаж байхад нь та хамт амьдарч байхад ер нь юу болдог байсан бол нэгдэлжих хөдөлгөөнийг мэдэх үү?
Мягмар -
Ерөнхийд нь мэднэ шүү. Нэгдэлжих хөдөлгөөн гэж гарч байсан. Тэр үед буриадууд хаширсан шүү дээ. Буриадууд хамтрал гэж анх 30 хэдэн онд байгуулагдаад хамтралд хамаг малаа алдаад салсан хүмүүс байхгүй юу даа. Тэр хамтрал чинь монголд болсон явдал. Хамтралд хамаг малаа алдаад л зун үхэр алж идээд л архидаад байсан. Тэгээд 2 жил архидаад харсан чинь хамаг мал нь байхгүй болохгүй юу. Тэр явдал бол буриадуудыг их айлгасан юм шиг байгаа юм. Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн гээд л суртал ухуулга яваад эхлэхээр итгэхгүй байсан байх. Эхлээд бол тариа бригад гэж байгуулаад тариа тарих, өвс хадлангаа нийлж хадах гээд л болоод байсан. Харин малаа нийлүүлэхээсээ айж байсан. Түрүүнд нийлүүлээд алдаа биз дээ тиймээ. Тэгээд тэрнийгээ болно гэж бодож байхгүй юу. Тэгээд хүчээр шахаад...аймгаас хүмүүс ирээд яагаад нэгдэл байгуулагдахгүй байна гээд л нөгөө шахдаг чинь болж байхгүй юу. Албан татвараар шахна, ноосоор шахна тэгж янз бүрээр шахаж хүчээр оруулж байсан. Ямартаа хөнжилөө хяргаж ноосоо өглөө гэж байхав дээ.
Хишигсүрэн -
Юу гэсэн үг вэ?
Мягмар -
Хонины ноос тушаах болно ш дээ. Тэгэхэд нэг хониноос 4 кг ноос гардаг байлаа гэхэд 6 кг-ыг оногдуулж төлөвлөгөөг нь өгдөг байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Татвар их чанга байсан байна тиймээ?
Мягмар -
Тийм. Тэгж шахаж албан хүчээр оруулж байсан байна.
Хишигсүрэн -
Нэгдэлд элсэхгүй болохоор нь уу?
Мягмар -
Тийм ээ. Нэгдэлд элсэхээс айгаад байгаа байхгүй юу. Тэгээд хөнжилээ хяргаж ноосныхоо төлөвлөгөөг өгч байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Таныг ээжийгээ хотод авч ирэхэд аав чинь өнгөрчихсөн байсан уу?
Мягмар -
Тиймээ.
Хишигсүрэн -
Ээж чинь 1960 онд хотод орж ирсэн юм байна ш дээ тэр хооронд ээж чинь нэгдэлээ элссэн байсан уу?
Мягмар -
Хөдөө л байсан. Хөдөө манай нэг эмэгтэй дүү байсан тэр 2 малаа маллаад явдаг байсан. Тэгээд тэр дүү нь нас бараад ээж ганцаараа болчихсон тэгээд авч ирэхээс яахав дээ. Авч ирэхэдээ малтай авч ирж байсан. Ганцхан манайх биш манай нутгаас наашаа олон айл нүүсэн юм. Тэдэнтэй хамтраад наашаа нүүсэн. Тэр үед нүүхэд чинь аймгаас зөвшөөрөл авдаг байсан. Дараа нь хүлээж авна гэсэн бичиг Мөнгөнморьтоос авдаг байсан. Тэр бичгийг нь авах гэж 11 сард мотоцикольтой явж байсан. Өвлийн хүйтэнд. Мөнгөнморьтод малтайгаа ирж байсан. Тэр үед хатуу байсан. Сүүлдээ задарсан чинь буруудсан. Тэрнийг сулруулсан нь буруу болсон хэн ч хаана ч амьдрах эрхтэй гэж баахан ярьдаг болов. Тэрнээс болж бүр задарсан
Хишигсүрэн -
Та хүүхдүүдээ ээжэээрээ харуулахаар хажуугаар айлууд хүүхдүүдээ харуулах гээд авч ирээд өгчихдөг байсан гэсэн тийм ээ?
Лиза -
Үгүй. Тэр Зоригын ээж л оруулж өгдөг байсан. Манай өрхийн эмч байсан.
Мягмар -
Хоёрдугаарт тэр кинонд тоглосон болохоор надтай....
Хишигсүрэн -
Тэр кинонд нь та ажилласан уу?
Мягмар -
Кинонд нь би ажиллаагүй. Гэхдээ намайг таньдаг байсан.
Хишигсүрэн -
Та бид өчигдөр яриж байхад кино үйлдвэрт нэг анги нээсэн гэж байсан. Тэгээд хэдэн кинонд ажилласан гэж байсан. Тэгээд урчуудын эвлэлийн хянан шалгах хороонд ажиллаж байсан гээд л ажлынхаа тухай ярьсан. Өнөөдөр ажлынхаа тухай ярих зүйл байна уу? Тэгээд сонин содон юу болж байв. Би ийм байдлаар асуултаа тавьяа ер нь та амьдардаа тохиолдсон гүнзгийн, таньд үйл явдлынхаа тухай ярьж өгөөч?
Мягмар -
Чухал үйл явдал гэх юм бол.... киногоо л хийе гэж явсандаа. Миний гол хийсэн зүйл бол тайзны анги гэдгийг байгуулсан явдал. Хэдэн хятадуудыг хөөж явуулаад. Ер нь биднийг төгсөж ирсэнээр л эхэлсэн дээ. Биднийг иртэл Гаваа гуай, Доржпалам гуай нар киноны зураачийн ажлыг залгуулж байсан.
Хишигсүрэн -
Та кино хийж байх үедээ. Та киноны уран бүтээлчидтэй ажиллаж байлаа ш дээ. Яг тэр үед кино өөрөө их том салбар болоод хөгжиж байсан байна. Киног ер нийгэмд ямар үр нөлөөтэй, ямар ач холбогдолтой салбар гэж үзэж байсан юм бэ? Киноны нийгэмд нөлөөлөх утга нь юу байсан юм бэ?
Мягмар -
Ер нь кино байна ш дээ. Манайх киног их ач холбогдолтой гэж үзэж бид нарыг бөөнөөр нь явуулж сургасан гэж би хэлсэн тиймээ. Тэгээд ганц нэг зураач явуулаад ашиггүй гэж ойлгосон юм шиг байгаа юм. Тэгээд л бөөнөөр нь сургаж авъя гэсэн асуудал төв хороонд орсон юм билээ.
Хишигсүрэн -
Тэгж ач холбогдол үзүүлээд байгаагын учир нь юу вэ?Өөрөөр хэлбэл киног яагаад тэгж их хөгжүүлье гэж шийдсэн юм болоо?
Мягмар -
Тэгж л ойлгосон байгаа юм даа. Ер нь шаардлага нь тийм болсон байх. Киноны талаар хөгжүүлэхгүй бол болохгүй нээ гэж. Хоёрдугаар Оросын мэргэжилтнүүд байсан ш дээ. Урлагын хороонд байсан, Урчуудын эвлэлийн хороонд байсан Оросууд чиглүүлж өгч байсан. Та нар ганц нэг хүнийг ингэж явуулаад байр нь ашиггүй. Хүнээ бөөнөөр нь сургачих гэсэн. Тэр их зөв болсон. Бөөнөөрөө сурсан нь зөв болсон. Зураач гэхэд 2 жүжигчин гэхэд 10-аад найруулагч гэхэд 6 гээд л бүгдийг нь нийлүүлээд явуулчихаж байгаа юм. Тэгэхэлээр нэг төгсөөд ирсэн хүмүүс чинь нэг учиртай юмнууд ирнэ шүү дээ тиймээ. Тэр чинь зөв чиглүүлж өгсөнийх байсан.
Хишигсүрэн -
Та Цэвэгжав гуайн төрсөн дүү шүү дээ. Та Цэвэгжав гуайн төрсөн дүүгийн хувьд ахынхаа тухай яриач. Тэр хүн хувь хүний хувьд хэн байв, тэр их мундаг зураач болоход юу нөлөөлөвөө?
Мягмар -
Тэр зураач болоход нь нөлөөлсөн зүйл нь бол.... багшийн сургуульд ирэхэд нь нэг өвөр монгол хүн байсан зургийн багш нь. Тэр хүн зураач болоход нь их нөлөөлсөн гэсэн. Тэр хүн ах, Чойдог багш, тэр 2-ыг харсан байна л даа. Тэр хоёрын зураач болох юм байна гэж. Тэр өөрөө бас өвөр монголын зураач хүн байсан. Тэрүүгээр 2,3 жил зураг заалгасан гэсэн. Тэр хүн бол зураачын тухай ойлголтыг сайн өгсөн.
Хишигсүрэн -
Та 2 социализмын үед амьдарч байсан. Социализм байхгүй боллоо бараг 20 жил амьдарч байна. Тэр өмнөх нийгэмд одоо байгаа нийгэм хоёрыгоо харьцуулах чадвартай ш дээ . Тэгээд юу гэж бодож байна вэ?
Лиза -
Тэр үеийгээ л илүү байсан гэж бид дүгнэдэг ш дээ.
Мягмар -
Социализмын үед байна ш дээ урлагыг бас нэг чигтээ, чиг гэдэг чинь намаас өгч байгаа ш дээ намынхаа хэлсэнээр бас тэрний зааснаар тэрний чиглүүлж өгсөнөөр хөгжиж байсан юм. Тэрнээс гажих ном байхгүй. Нам гэдэг чинь зөвлөлтийн урлаг, кино урлаг нь ч юмуу яаж хөгжиж байна вэ гэдгийг тэр олон сургагч нар чинь хаанаас зүгээр суух юэ дээ тиймээ тэр маягаар хөгжиж байсан юм.
Хишигсүрэн -
Таньд би өөрийнхөө юмыг хиймээр байна гэхэд тэр намыг заасан бодлогоор л хий гэж шахдаг байсан гэсэн үг мөн үү бишүү? Та яг би өөрөө байсан бол ингээд хийчих байсандаа гэсэн тийм ажилдаа өөр байдлаар хандмаар байхад намаас тулгадаг төрөөс заадаг байдал нь уран бүтээлч хүнд нөлөөлөхгйү юу?
Мягмар -
Тэр чинь бас ийм юмаа. Тэрнийг чинь бас боохгүй байсан шүү. Яагаад гэхээр тэр асуудлыг чинь бид тийм байх ёстой юм байна гэх мэтчилэнгээр бид чинь бодлогоо ярина ш дээ тэрнийг чинь уран сайхны зөвлөлөөр хэлэлцэнэ ш дээ. Тэр үед уран сайхны зөвлөл гэж хамаг юм шийддэг газар байсан юм. Киноны зөвлөлд гэхэд театраас хүн байна янз бүрийн хүмүүс нийлсэн тийм юм байна төв хорооноос байна. Тэрүүгээр хэлэлцэнэ. Тэгээд учиргүй тэг гэдэггүй байсан шүү. Тэгээд уран сайхны зөвлөлөөр хэлэлцэнэ. Тэгээд эцсийн шийдвэр гарна.
Хишигсүрэн -
Би яагаад ийм асуулт тавиад байна вэ гэхлээр Цэвэгжав гуайг “эхийн сэтгэл” зураг зурсаных нь төлөө хэлмэгдүүлсэнтэй нь холбож бодоод байна л даа. Тэр хүнийг өөрөө юм хийхэд нь дээрээс нөлөөлж байна ш дээ
Мягмар (??) -
Тэр чинь урлагыг шинээр сэтгэе гэсэн хандлага зураачдын дунд 1955 оны үед болсон юм. Тэр үед Балдандорж Чехэд сураад зураачдыг цуглуулаад яриа хийж .
Лиза -
1960-аад онд биздээ
Мягмар -
1950 хэдэн онд биз дээ.
Хишигсүрэн -
Таныг сургуульд явахаас өмнө үү хойно уу?
Лиза -
Тэр чинь сүүлд төгсөж ирсэн биз дээ.
Мягмар -
Үгүй ээ тэр чинь түрүүнд нь төгсөж ирсэн. 2 явсан байхгүй юу. Балдандорж төгсөж ирээд л “Хөвсгөл далай” гэж зураг зураад тэгсэн чинь нэг том нүд зурчихсан Хөвсгөл далай гээд тэгээд эхэлсэн юм. Балдандорж тэгээд л бид нар хоцорсон байна дэндүү хоцорч гээд л баруун тийшээ тэгэхгүй байна. Урлаг гэдэг чинь шал ондоо болсон байна гээд л. Нөгөө нэг Чехэд чинь ид бужигнаж байсан үе. Тэр оюутан чинь тэрнийг хүлээж авна биз дээ. Тэгээд бидэнд яриад. Тэгээд сүүлдээ Балдандорж шийтгүүлж салсан ш дээ.
Хишигсүрэн -
Яаж шийтгүүлсэн бэ?
Мягмар -
Намын эсрэг ухуулга хийсэн гэж./ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Балдандоржыг шинээр уран бүтээл хийе гээд ухуулга яриа хийж байхад та нар яаж хүлээж авч байсан бэ?
Мягмар -
Бид нар дуртай хүлээж авалгүй яахав. Та нар хоцрогдсон байна гээд л зураг хөрөг үзүүлээд л. Бид нар яаж хоцрогдсон байна гээд. Тэр чинь айхавтар юм чинь. Бид ч нээрэн тийм байна гээд хоцрогдолоо харж байгаа байхгүй юу. Тэгээд л юм гаргаад байхгүй юу.
Хишигсүрэн -
Яаж шийтгэсэн бэ?
Мягмар -
Улс төрийн товчоогоор орж 24-р тогтоол гарч миний нөгөө шалган байцаах комиссын дарга байж байгаад хараагүй гэж, Цэвэгжав ах манлайлж удирдсан болж, нөгөө эхийн сэтгэл гэдэг зургаа зурж..... Балдандорж уран сайхны хувьд уруу татсан болоод шийтгүүлсэн. /ярилцагч инээв/
Хишигсүрэн -
Шийтгүүлчихээд уран бүтээлчид юу ярьсан бэ?
Мягмар -
Яаж зурах вэ гэдэг дээр Равсал гуайн зураг зэрэг фото маягаар зурдаг хэдэн бүдүүлэг зураг авч ирээд тавьчихсан ингэж зурах ёстой юм гэжүү. Үүнийг ер Одон хийсэн хүн шүү. Одон л нэр олж авах гэсэн ажил.
Хишигсүрэн -
Та нар шийтгүүлчихээд дараа нь уран бүтээлчид гарч ирээд юу ярьсан бэ. Их гэмшисэн үү?
Мягмар -
Тэр хурал дээр ч яахав буруу буруу гээд л өнгөрсөн. Сүүлд нь Чүлтэм гуай бид нарыг дахин хуралдуулахгүй юу эндээ ирээд. Та бол хамгаалсангүй л гэсэн.Чүлтэм гуай бминий буруу, буруу гээд л байсан. Хүн чинь цагаа болохоор албан тушаалаа алдахаас айгаад хэлдэггүй юм билээ ш дээ. Миний л буруу би л харсангүй гээд байсан. Чүлтэмийг тэрэн дээр зураачдад жаахан нэр хүндээ алдсан шүү, тэр ширээгээ боддог гээд л. Тийм хүн байна гэдгээ харуулсан.
Хишигсүрэн -
Хүмүүс ширээгээ боддогыг зөвтгөж байна уу?
Мягмар -
Буруутгана. Бид цөмөөрөө тэгж байсан. Чүлтэм гуай яачихав даа гэж.
Хишигсүрэн -
Ер нь ямар нь бусдынхаа дарга болдог байсан юм бэ, Бүгдээрээ л зураач нар яг хэнийг нь дарга болгох вэ?
Мягмар -
Чүлтэм гуай юу?
Хишигсүрэн -
Ер нь хэн ч бай ямар хүн дарга болох уу?
Мягмар -
Хоёр талаасаа яасан байх хэрэгтэй. Бусдыгаа мэргэжлээрээ бусдыгаа оройлох тийм чанартай байж болно Чүлтэм гуай гэх юм бол. Цэрэндондог гуай гэх юм бол хүнийг захирч чаддаг, үгээ дуулгаж чаддаг. Тэр чинь бас дарга шүү. Бид чинь Цэрэндондогтой найз ш дээ. Тэгсэн мөртлөөсөө Цэрэндондогыг үг хэлэхээр за л гэдэг.
Хишигсүрэн -
Уран бүтээлчдийн хувьд дарга, жирийн уран бүтээлч 2 ын дунд бусад байгууллагад байдаг шиг харилцаа байдаггүй гэж хэлж болох уу?
Мягмар -
Байдаггүй. Уран бүтээлч гэсэн хандлагаар л ханддаг байсан.
Хишигсүрэн -
Тэгэхлээр одоогийн хэллэгээр бол их ардчилсан байсан байна тиймүү?
Мягмар -
Цэрэндондог тасгийн дарга хийгээд л. Анхнаасаа л дарга хийгээд одоо ч дарга.
Лиза -
Одоо эд нар нийллэг хийхээрээ тэр ширээний ард дарга болоод л суучихдаг юм. /ярилцагч нар инээв/
Хишигсүрэн -
Та хоёр 1990 оны үйл явдал боллоо дараа нь та 2 амьдарч байна. Юу бодогдож байх юм бэ. Эсвэл юу ч бодохооргүй үе байна уу. Одоо ингээд тэтгэвэртээ гарчихаад сууж байхад юу бодогдож байх юм бэ?
Мягмар -
1990 оноос урьд Цэдэнбал даргын үед нэг чигтээ дээрээсээ заавартай юу хийх ёстой гэснийг хийдэг. Зургаа зурахаар бол бүгдээрээ гараад зурдаг. Төлөвөлөгөөтэй, төлөвлөгөөгөө заавал биелүүлнэ. Дээрээс чигтээ явж байсан. Тэгээд дараад нь 1990 оноос хойш тэр захирдаг юм байхгүй болчихсон. Дураараа л тэгээд...
Хишигсүрэн -
Захирагдахгүй байх нь ер нь ямар юм бэ?
Лиза -
Муухай.
Мягмар -
Зүгээр юу юм даа. Нийгмээрээ ч гэсэн тэр үеийн шаардлаггүй болчихсон зураг зурах. Жагсаал болоод л удирдагчдын зургийг зурж барих шаардлагагүй болоод биднийг уг мухаргүй захираад байх ажил нь байхгүй болсон. Ажлын шаардлага нь байхгүй болчихсон хэрэгцээ нь байхгүй болчихсон. Тэгэхлээр бид одоо дураараа байхаас яахав дээ.
Хишигсүрэн -
Та тэтгэвэрт гараад багшилсан ш дээ. Тэгээд багшлахад ямар байваа?
Мягмар -
Би кино урлагын их сургуульд зургийн багшаа хийсэн. Олон жил багшласан.
Хишигсүрэн -
Хэдэн оноос вэ?
Лиза -
1990 оноос.
Мягмар -
Тэр сургуулийг анх байгууладаж байхаас нь 20 жил шахуу багшласан даа.
Хишигсүрэн -
Багшийн ажил ямар байсан бэ?
Мягмар -
Багшийн ажил хийсний эхний 2 анги зураач болье гэдэг идэвхи сонирхолтой Хүүхдүүд байсан. Тэр нь харагдсан. Төгсөөд гарангуутаа шууд ажилладаг. Чингис кинонд өгөхөд шууд л ажилаа хийдэг. Дараа нь нөгөө Эрдэнэбулганы хийсэн Чингис хаан кинонд өгөхөд шууд л зураачын ажил хийгээд явдаг. Тэгж бэлтгэгэдэж байсан байна. Сүүлдээ энэ чинь байхгүй болчихсон байсан. Бэлдээд байдаг бэлдээд байдаг нөгөөдүүл нь сурдаггүй сонирхолгүй.
Хишигсүрэн -
Тэгээд сонирхолгүй хүн яах гэж киноны сургуульд ордог юм бол?
Мягмар -
Харин тийм. Нэг тийм юм болчихсон шүү.
Хишигсүрэн -
Би ийм зүйл тодруулаад асууяа.Та тухайн үедээ би ерөөсөө цэвэр зураач болох гэж байхад таныг улсын шаардлагаар киноны сургуульд явуулсан шүү дээ тиймээ. Та хэдийгээр сэтгэл дундуур байсан ч гэсэн сайн сураад ирсэн. Гэтэл таны сүүлд хандаж байгаа оюутанууд өөрсдийнхөө мөнгөөр сурч байгаа. Тэгэхлээр таны сурахадаа хандаж байгаа хандлага, тэдний хандлага 2 шал өөр бол болжээ яагаад ингэж байгаа юм бол?
Мягмар -
Сүүлийн ангиуд л. Эхний ангиуд бол өөр байсан шүү.
Хишигсүрэн -
Юу нөлөөлсөн юм бол?
Мягмар -
Мэдэхгүй. Тэгсэн мөртлөө л . Том том кинонд орж ажиллах дуртай. Чадахгүй мөртлөө. Сурах талаараа их идэвхи муутай. Тэр нь яахав хэдэн эмэгтэйчүүдийг авсанаас болсон юмаа. Эмэгтэйчүүд нь эхлээд мундаг их айхавтар мундаг орж ирээд сүүлдээ сулардаг улсууд шүү дээ. Чангарна гэж байхгүй. Суларчихадаг. Аа бас чангардаг ганц нэг байна тэр дотор чинь 10-аас нэг 2 ч юмуу.
Хишигсүрэн -
Киноны зураачын мэргэжил эмэгтэй хүний мэргэжил биш гэж та хэлэх гээд байна уу?
Мягмар -
Биш биш. Үнэндээ хүнд мэргэжил. Гэхдээ эмэгтэйчүүдээс киноны зураач болсон хүмүүс бий шүү.
Хишигсүрэн -
Та ерөөсөө сүсэг бишрэлгүй гэсэн ш дээ. Одоо бүх юм чөлөөтэй болоод хэн юу дуртайгаа шүтэж болдог байхад таны насны хүмүүс шашинд их ач холбогдол өгч байгаа даа. Тэгэхэд та яагаад ингэж ханддаг вэ?
Мягмар -
Яагаад гэж. Бидний үед тэгж л сургасан юм чинь. Бурхан байхгүй тэрнийг шүтэж болохгүй гэж. 1938-оос л бурхангүй болоо биз дээ. Манайх чинь бурханыхаа ширээг нууж бариад л. Нээрэн бурхан гэж байдаггүй юм байна гэж боддог.
Хишигсүрэн -
Та тэгээд итгэсэн үү?
Мягмар -
Итгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Хүмүүс бурханаа хориулж байгаад буцаагаад шүтлэгээ авчихаж байна ш дээ. Тэгэхлээр таньд бусад үеийнхээ хөгшчүүдээс ялгагдах ялгаатай шинж байна л даа. Шүтдэггүй гээд яг социадизмын үед авсан итгэл үнэмшлээрээ явж байна ш дээ. Энэ таны хувийн онцог уу эсвэл....?
Мягмар -
Сургуулийн нэгдүгээр ангиас эхлээд л бурхан гэж байхгүй, шал худлаа гээд л. Та нарыг мунхаруулж байсан.
Лиза -
Мама нь захиж байсан юм. Цагаан сар болохоор 4-н ном уншуулаарай гэж захиж байсан. Би тэгээд гандан орж уншуулж байсан. Бурхан болсоноос нь хойш ч гэсэн уншуулж байсан юм. Энэ кинонд явж ирчихээд л...... мамаг дагуулаад хүүхдээ дагуулаад цагаан сарын дараа гандан гардаг байсан. Энэ чинь тэр бурхан чинь тэнгэрт байдаг юмуу газарт байдаг юмуу гээд ээжийнхээ уурыг хүргэнэ.
Мягмар -
Бурхан шүтэж болохгүй гээд жигтэйхэн хууль гаргадаг байсан ш дээ. Бурханаа нуугаад л. Танайх бурхантай юу гэж биднээс асуучихаад л мэдчихээд л сумын захиргаанд очоод хэлээд л.... тэгээд л бурханаа нуугаад л.
Лиза -
Хүнээсээ л болдог байх Амгалан ч гэсэн Цэрэндондог ч гэсэн бүгдээрээ бурхан байхгүй. Өлзий бид хэдийг гандан явахлаар юугаа хийх гэж явдаг юм гээд л.
Хишигсүрэн -
Кино үйлдвэр чинь хувьчлагдсан ш дээ. Тэрнийг та байгуулах гээд явж байсан ш дээ тэгээд 1990 онд хувьчлагдлаа. Тэр ер нь ямар үйл явдал болов хэн юу авч үлдэв ээ?
Лиза -
Ёстой муу юм болсон юм.
Мягмар -
Солонго тэрнийг хувьчилсан нэртэй болохоос биш яг бүрэн утгаар нь хувьчлаж чадахгүй байхгүй. Жишээ нь оператр гээд, зураач, найруулагч гээд жүжгийн анги гээд тус тусдаа мэргэжил . Тэрнийг чинь өөрөө мэдэхгүй Солонго яаж хувьчлах уу. Солонго ганц ч кино хийж үзээгүй. Өөрөө нэг кино судлаач нэртэй. Нэг өгүүллэг бичиж үзээгүй. Солонгын бичсэн гэж ганц хуудас юм уншиж үзээгүй. Киноны талаар өнөөдрийн байдал ирээдүйн тухай ч гэдэг юмуу ямар байсан гэдэг талаар ганц ч зүйл бичээгүй тийм хүн чинь яаж тэр хувьчлалын талаар бичих болж байна. Солонго бол одоо захирал хийж байгаа л даа. Зохион байгуулахдаа сайн. Хүмүүсийг дайчлаж юм хийлгэхдээ сайн хашгирч байгаад загнаж байгаад. Өөрөө бол даан ч юм хийхгүй л дээ. 2,3 кино хийсэн л дээ.
Хишигсүрэн -
Би нэг ийм юм ойлголоо зөв үү. Кино гэдэг чинь мэргэжил шаардсан ажил учраас мэргэжлийг худалдаж авч болохгүй. Хүн хийдэг учраас . Гэхдээ тэр киноны байшин барилга гэж байна. Кино хийх материаллаг бааз гэж байна тэр яах уу?
Мягмар -
Тэр яахав Солонгын мэдлийн юм чинь. Тэрнийгээ бол аваад яваад байгаа юм. Тэрнээс биш уран бүтээлчдийг хувьчлана гэж байхгүй ш дээ. Кино үйлдвэрийн эд хөрөнгө хэвээрээ л байж байгаа.
Хишигсүрэн -
Хуучин киноны архив хаана байдаг вэ?
Мягмар -
Кино архив гэж улсын мэдлийн тусдаа бие даасан байгууллага гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Та миний хийсэн уран бүтээл гэж үзээд 40 киноныхоо нэг ангийг ч юмуу киногоо хувийн архив үүсгье гэх юм бол авах боломж бий юу?
Мягмар -
Боломж байж болно. Мөнгө төлж авна. Буулгуулна. Архивт байгаа зүйлээс авах гэх юм бол архивт мөнгө төлж буулгаж авна.
Хишигсүрэн -
Үнэ нь хэд байдаг вэ?
Мягмар -
10 хэдэн мянга юмуу даа.
Хишигсүрэн -
Хэнд төлөх үү?
Мягмар -
Улсад кино архивт төлнө л дөө. Архивийн өөрийн хөрөнгө юм чинь. Бүх л хийсэн кино чинь архивт л байна ш дээ.
Хишигсүрэн -
Танай хүүхдүүд таны мэргэжлийн өвлөсөн үү? Ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?
Мягмар -
Үгүй ээ. Том хүү зураач л даа. Бага нь бол багш. Айли уг нь өвлөж авсан юм ш дээ. Тэрэн дээрэээ ажилаагүй болохоос биш. Айлийг кино зураач болгое гэсэн бодол байсан. /Гүн санаа алдав/
Лиза -
Сайн дурын зураач. Бага байхдаа, Моксвад сурч байхдаа эд нарын дагаж Жанчхүүгийн хилрүү кинонд явсан. Тэгээд эд нар дандаа ингээд явчихгүй юу /архи уусаныг хэллээ/ Тэгээд дургүй нь хүрч ирсэн. Эд нарыг дагаад бүтэхгүй юм байна гэж бодсон байх. Кино зураач болоогүй.
Мягмар -
Сумхүү бид нар уу?
Хишигсүрэн -
Ер таны амьдралд бусад хүний амьдралаас онцгой зүйл байна уу?
Мягмар -
Байхгүй.
Хишигсүрэн -
Тийм юм байхгүй. Хамгийн гол нь мэргэжлээ хаяаагүй.
Лиза -
Жирийн нэг Рабочиский явсан. Өөр эрчүүд бол гэртээ авахаалжтай ш дээ ар гэрээ сайхан тохижуулаад, хүүхдүүдээ ийш тийш нь хөөцөлдүүлж явуулаад. Энэ бол юу ч мэдэхгүй. Ямар сайндаа гэрээ олохгүй гадаа сууж байхав дээ.
Хишигсүрэн -
Тэр их сонин онигоо юм аа тиймээ?
Мягмар -
Онигоо бишээ. Болсон явдал. /Ярилцагч инэээв/
Лиза -
Энүүний найз Амгалан бол их авхаалжтай. Тэгээд тэр чинь Филотовагийн преддворный художник байсан. Тэгээд тэр чинь хуримын ордонд ирж Гаваа гуайгаар юм хийлгэнэ гээд. Тэгээд нөгөөдөх чинь Гаваа гуайтай таарахгүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд Амгаланг ажилуусан тэгээд хуримын ордонг хийгээд нэр олж авсан. Тэгээд л тэрнийгээ ашиглаад хэдэн хүүхдүүдээ гадаадруу гоё гоё сургуулируу явуулсан. Энүүнд тэгээд явуулач гэхэээр танил байхгүй нет.
Мягмар -
Тэр авгай их дэмжсэн. Амгалан чинь сургуулийн захирал тэр сургуулийг авгай их дэмжинээ.
Хишигсүрэн -
Мягмар гуай та чинь монгол улсын гавъяат хүн байна ш дээ. Гавъяат хүн чинь уг нь жирийн хүн биш шүү дээ. Тэгэхээр та гавъяат хүн цол авсандаа яаж ханддаг вэ? Би одоо гавъяат хүн шүү гэдэг үү?
Мягмар -
Үгүй үгүй.
Лиза -
Ганц юм нь гавъяат болоод 2-р эмнэлэгт л эмчлүүлдэг. Тэрнээс өөр юм байхгүй.
Мягмар -
Гавъяатын хангамж гэж байдаггүй. Оросод бол өөр. Тийм статусыг нь бодож олоогүй, гаргаагүй.
Хишигсүрэн -
Тэгэхээр юу гэсэн үгүү. Гавъяат гэдэг чинь зүгээр л цол уу?
Мягмар -
Ердөө л гавъяат гээд цол өгчихдөг. Тэрнийг баталгаажуулах ч үгүй. Тийм зүйл байхгүй.
Лиза -
Өвгөн бол залуудаа тийм байгаагүй. Хаана ч орсон, юм хөөцөлдсөн ч арай даацтай хөөцөлдөөд явж байсан. Хөөцөлдөж чадахгүй хүн чинь тэгээд л...
Хишигсүрэн -
Та нөгөө зургаа гаргасан уу? Бидний ярьсан юмтай холбоотой зургуудыг авчихвал зүгээр байна даа. Болвол хийж байсан киноных нь тухай ном байвал зүгээр байна даа.
Лиза -
Энд 2 ном байгаа. Энүүнд өөрт нь байгаагүй юм. Хажуугийн айлын Сүхээ олж өгсөн юм.
Лиза -
Гаргаагүй. Маргааш гаргаад өгье. Чойдог, Цэрэндулам гээд л киноны ном бичсэн хүмүүс байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Тэр хүмүүстэйгээ намайг холбож уулзуулж болох уу?
Лиза -
Болно. Тэд нар чинь дуудвал дуртай ирнэ.
Мягмар -
Цэрэндулам гуайтай уулзвал их сонин юм ярьж өгнө.
Хишигсүрэн -
Цэрэндулам гэж ардын багш уу?
Лиза -
Тийм
Хишигсүрэн -
За ёстой сайхан ярилаа. Баяраллаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.