Narantsetseg


Basic information
Interviewee ID: 990056
Name: Narantsetseg
Parent's name: Choisüren
Ovog: Tsagaan Shilt
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history teacher
Belief: Buddhist
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
work
family
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
exams
student life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за тэгээд одоо хаана төрсөн, тэгээл эцэг эхийнхээ, бага насныхаа амьдралаас, өөрийнхөө амьдралыг л ингээд яриад л , тэгээл асуулт байвал би гаргаж ирээд л яриад л байхын,

Наранцэцэг -

би Ховд аймгийн Цэцэг сумын Шивэртийн гол гэдэг газар төрсөн, гэхдээ би бол төрсөн нутгаа нэг их сайн мэдэхгүй, миний багын амьдрал бол одоо бага насны маань амьдрал голдуу Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн, би Чандмань сумын талаар одоо аягүй сайхан дурсамжууд одоо миний амьдралд үлдсэн байдаг, би яг өөрийнхөө төрсөн нутгаа бол сайн мэдэхгүй, жоохон байсан учраас, тэгээд Чандмань суманд манай аав намын дарга хийж тэгээд манай ээж аав 2 хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд Чандмань суманд малын эмчээр одоо ажиллаж байсан, тэгээд би бүүр санаанаас гардаггүй юм, жижигхээн гэрт л одоо малын эмнэлэг нь ингээд байрлаад л

Баасанхүү -

50 хэдэн онд шдээ тээ, 60 хэдэн онд ч юмуу,

Наранцэцэг -

тийн, 50 хэдэн онд чинь жижигхээн гэрт малын эмнэлэг нь байрлаад л тэгээд л яг тэр сумын хөгжил яг миний нас ингээд өөрчлөгдөж нас нэмж хөгжихийн хэрээр тэр сум хөгжөөд л

Баасанхүү -

тантай адилхан,

Наранцэцэг -

тийн, надтай адилхан хөгжиж байсан, одоо жишээлэх юм бол манай ээж хотоос очсон, их гоё ганган ийм богино ханцуйтай палажтай тэгээд их гоё цаг зүүдэг байсан учраас хөдөөний хүмүүс тэрийг ерөөсөө мэдэхгүй тэгээд ингээд манай ээжийг цагч, цагт гээд нэрлэчихсэн, тэгээд тэрнээс нь залуу байсан болохоороо манай ээж их ичдэг, тэгээд сүү авах, дэлгүүр явуулах энэ тэр бүх ажлуудаараа надаар, намайг явуулдаг байсан, тэгээд би миний өөрийн төрсөн ээжэ аав 2 нас барчихсан байсан учраас би тэр гэртээ өргөмөл, бүх Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийг төгсөхөд нь би тэнд айлд байж байгаад ээж аав 2 дээрээ өргөгдөж очсон,

Баасанхүү -

хэдэн настайдаа,

Наранцэцэг -

одоо би тэрийг сайн санадаггүй юмаа, 4 юмуу 5-тай байсан юм шиг байгаа юм, 5 настай байсан юм шиг байгаа юм, тэгээл манай аав ээж 2 Улаанбаатараас ирээд би одоо аавынхаа, өргөж авсан аавынхаа төрсөн ах болох Чойсүрэн, одоо овоглож байгаа Чойсүрэн гэдэг хүнийхээ гэрт байсан, тэгээд тэднийд байхдаа одоо их хөгжилтэй хөгжилтэй юмнууд болно, би ерөөсөө мартдаггүй байхгүй юу, тэгээд их хөгжилтэй байдаг байсан, яагаад гэх юм бол нөгөө их айна, тэгээл айлд унтаж байгаа болохоор газар унтахаараа ингээл хананых нь завсар мавсараар гар мар орж ирээд л намайг одоо татах вий дээ, татаад л аваад явчих вий дээ гээл их айдаг тэр үед жоохон хүүхэд байсан учраас, тэгээд айдаг, тэгж байтал хотоос нэг 2 хүн ирлээ гээд, одоо эдний ааав ээж 2 болох хүн ирнэ гээд, тэгэд яг улсын баярын өдөр ирж байсын, тэгээд ирээд манай тэр Оньдоо /Чойсүрэн/ гээд тэгдэг байхгүй юу, Оньдоогийн маань эхнэр надад тийм богинохон тийм палааж нэг ийм цамц 2 хийж өгсөн, тэгээд тэр хотоос ирсэн улсууд чинь бид нарт бүгдээрэнд нь ингээл гоё гоё бэлэг өгсөн, надад тэгсэн чинь нэг ийм гурвалжин алчуур өгсөн байхгүй юу, одоо миний төрсөн аав ээж 2 л, тэгээд тэр Оньдоогийн маань хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд байсан учраас аягүй гоё том том тийм эрээн танк өгсөн, тэгсэн чинь би тэр алчуурыг нь голоод тэр эрээн танкыг нь авах гээд нөгөө кино үзэж сууж байхдаа ингээд шүдэнзний хайрцгаар дөрвөлжин дөрвөлжин цоолоод, нөгөө алчууруудыг нь бүгдийг нь ингээд цоолчихсон, тэгсэн чинь манай Оньдоо намайг та нар хар танай хүүхэд болох гээд байгаа хүн чинь ийм л сахилгагүй хүн байгаа юм гээд намайг одоо тэр шинэ ирсэн 2 хүний үүдэн дээр загнаад би бол тэгэхэд аягүй их ичиж байсан, жоохон мөртлөөсөө одоо өөрийн аав ээж болох хүнээ, тэгээд намайг ингээд Ховд аймгийн Чандмань суманд ингээд өгөөд явуулсан, тэгээд манай ээж нээх гоё өндөр тэгээд дээрээс нь нэг ийм улаан шаргал тийм торготой, /сэтгэл нь хөдөлж хоолой нь зангирав/, торгон дээл өмсчихсөн, тэгээд тэрнийх нь хормойн дээр нь нээх гоё эрвээхэй сууж байсан нь одоо минхий нүдэнд ингээд харагддаг байхгүй юу, аягүй хөгжилтэй, тэгээд ерөөсөө манай ээж эд нар бол яанаа одоо ингээд аягүй их ололн жил ингээд хамт байчихсан хүмүүсээс нь дагуулаад явахаар би бүүр уйлаад сүйд болох байх яанаа гэж тэгж бодсон гэж байгаан, тэгсэн чинь ерөөсөө би уйлаагүй, шууд одоо дагаж очоод л ээжээ ээжээ гээд л, тэгээд аавыгаа болохоор Жаажаа гэдэг байсын, Норов Жаажаа гээд, Жаажаа гэж дууддаг,

Баасанхүү -

Чойсүрэн гэдэг хүнээ юу, аа Оньдоо шдээ, одоо аавыгаа болохоор,

Наранцэцэг -

одоо аавыгаа болохоор Жаажаа гэж дууддаг, Жаажаа гээд дуудчихдаг, тэгээд ээжийгээ болохоор ээж гэж дуудаад зүгээр яг тэдний хүүхэд шиг тэгээл яадаг, тэгээд манай ээж болохоор хүн эмнэлгийнх нь газар ажиллаад манай аав малын их эмчээр очиж байсан байхгүй юу, тэгээд л би одоо эмнэлгийн их олон хайрцгуудаар их тоглож барьдаг, багаасаа жоохноосоо би ер нь ус авч өгдөг, эмнэлгийн усыг авдаг, гэртээ ус авдаг, тэгээд тэнд өвөл нь ингээд аягүй том том ингээл одооны болохоор 1 давхар байшин шиг тийм булаг ингээд дэлбэрээд, булаг ингээд юу яагаад бүүр одооны, дэлбэрсэн тийм 1 давхар байшин шиг тийм өндөр тийм мөс хөлдчихдөг, тэгээд тэр өндөр мөсний оройгоор дандаа гулгаж тоглодог, тэгээд гулгаж тоглодог байсан, тэгээд хамгийн сонирхолтой нь зун бол нээх гоё голын хөндий, 2 талаараа ингээд засчихсан юм шиг тийм ногоон хус ургаад, цагаан хус, тэгээд аягүй хөөрхөн дундуур нь гол урсдаг, тэгээд тэр гол дээр аягүй их тоглодог, тэгээд л миний багын амьдрал бол 1, 2, 3-р ангидаа тэгж байсан, тэгээд байж байхдаа манай ээж тэнд очоод нэг ижий самган гээд нэг настай хөгшинтэй аягүй их сайхан дотно танилцсан, хожмоо тэр хөгшин нь болохоор бүх манайхыг дагаад яг манай ээжийн ээж шиг нь хотод одоо Улаанбаатар хотод шилжиж ирээд тэгээд манай ээжийн гар дээр өнгөрч байсан тийм сайхан, одоо тэр үеийн хүмүүс чинь өөр хоорондоо тийм сайхан дотно, сайхан яг ах дүүс шиг, элгэмсүү хоорондоо бие биедээ тусалж тэгж хамтарч амьдардаг байсан, би тэр үед чинь сургуульд байхдаа сургуульд оръё гэж ээжээсээ их хүсдэг байсан, тэгсэн чинь ер намайг оруулахгүй, байж байгаад тэгээд намайг нас 7-той ч юмуу оруулсан юм шиг байгаа юм, тэгээл би 7-той,

Баасанхүү -

нэхсээр байгаад,

Наранцэцэг -

тийн, нэхсээр байгаад 7-той ороод тэгсэн чинь би ингээд жагсаалын инээд туг өргөж явдаг, тэгээл тугандаа дийлдээл нөгөө жоохон юм чинь тугандаа дийлдээд тэр тийм том туг өргөөд тэгээд тугандаа дийлдээл, салхинд ингээл дийлдээл тугаа бараг газар шүргүүлэх шахаад л, тэгж ингэж жагсаал хийгээд явж байсын, тэр үеийн бас дээр үеийн хүмүүс бол нэг гоё нь ингээд бүх юмаа хамтраад хийчихдэг байсан, лав л одоо би нэг юмыг сайн санаж байхад гэрийн бүрээс гэж оёдог,

Баасанхүү -

за тийн нөгөө цагаан тээ,

Наранцэцэг -

гэрийн бүрээс ингээл эсгий бүрээс цагаан бүрээс ингээл бүүр тойроод ингээд баахан хүүхнүүд суучихсан “дангийн даавуу майхан даваан дээрээ дэрвээд байнаа” гээд

Баасанхүү -

аа тийн хүүе та минь ээ хөө гээд тээ,

Наранцэцэг -

тийн, хүүе та минь ээ хөө гээд ингээд энэ дуу нь одоо хүртэл яг чихэнд яасан, сонсогдож байсан, тэгээд манайх намайг 2-р ангид байхад юунд, тэгээд Чандманьдаа бүр намын дарга болсон, тэгээд дараа нь Ховд аймгийн Дуут сумын намын даргаар очсын, манай аав, тэгээд Дуут сумын нэг онцлог нь аягүй гоё том том хадтай өндөр өндөр уулнуудтай, тэгээд Дуутиад бас их казак үндэстнүүд их байдаг, тэгээд казакуудтай, казак үндэстэн ингээл хонио хариулаад л явж байдаг, тэгээд энэ үед манайд манай ээжийн төрсөн аавынх нь дүү Нямаа гээд өвгөн байдгийн, Нямаа өвгөн бол, би өвөө гэдэг байхгүй юу, манай өвөө болохоор ингээд уул хадаар аягүй их явж юм их гоё сонирхдог, тэгээд намайг хааяа дагуулж уулаар явдаг, тэгээд Ховд айгийн Дуут сумын урд талд нэг ийм хүн зориуд ингээд авчраад тавьчихсан юм шиг аягүй гоё тийм гоё гоё тийм том хаднууд байдаг, тэгээд тэр хадных нь завсраар хүмүүс дээр үеийн хүмүүс ингээд ном, бурхан мурхан ингэд тавьчихсан байдаг байсан байхгүй юу жоохон байхад, тэгээд манай өвөө надад бурхны одоо тэр хүн хуурч болохгүй, шударга бай гэх мэтийн одоо бол яг тэгж бодож байман аягүй гоё гоё үлгэрүүд их ярьж өгдөг, одоо ингээл бодоод байхад дэлхийн сонгодог тийм үлгэр хүртэл надад ярьж өгч байсан, тэр үед би ямар сонгодог үлгэр ярьж өгч байна гэж мэдэхгүй шдээ тээ, аа гэтэл одоо нөгөө үлгэрүүдийг нь ярьж өгч байсан үлгэрүүдийг нь бодоод үзэхээр дэлхийн гоё сонгодог үлгэрүүдээс хүртэл надад ярьж өгч байсан байна,

Баасанхүү -

тэр хүн бас тийм бурхны шашинтай хүн байсан уу,

Наранцэцэг -

бурхны шашинтай хүн байсан,

Баасанхүү -

тэр үед тэгээд нөгөө жоохон хавчиж барих янз бүрийн юм байсан уу,

Наранцэцэг -

хавчдаг байсан, тэгээд манай өвөө бид 2 намайг 1-р ангид орохын жил маш 2 том хайрцагтай бүр тэр өндөр биетэй, тэр сайхан хүн чинь бүр өргөөд даахгүйгээр, үүрээд явж чадахгүй тийм бурхнуудыг тэр өөрийнхөө дүүд нийслэл хүрээнд энэ Улаанбаатарт авч ирж өгч байсын, за одоо намын дарга бурхан 2 таарахгүй ээ, тийм учраас би одоо намын даргынд амьдрах гэж байгаа учраас энэ бурхныг чи авч янзалж юу яаж бай гээд, тэгээд бурхан тэр бурхнаас одоо ганцхан бурхан нь жижигхээн гүнгэрваатай ганцхан бурхан нь надад одоо хүртэл байдаг, бусад нь бол одоо яасныг би сайн мэддэггүй юм, тэгээд бүүр намайг жоохон байхад манай өвөө надад тэрийг авчирж өгч байсын,

Баасанхүү -

тэгвэл таны бурхны шашин шүтдэг чинь бүүр тэндээс эхлэлтэй юу,

Наранцэцэг -

тийн тэндээс эхлэлтэй, би бүр аягүй тийм юунаас одоо, энд одоо бурхны шашин дээр чинь зөв явах тухай, одоогийн энэ одоо орчин үед энэ ном судар чинь судлаад бурхны сургаалийг ингээд сонсоод ингээд үнэний мөртэй танилцаж байхад бол манай өвөөгийн хэлж байсан үгнүүд бүүр яг гарч ирээд байгаан, манай өвөө намайг за чи бүтэх юманд бүү санаа зов, огт бүтэхгүй юманд бүү санаа зовж бай aye тэгдэг байсан чинь одоогийн энэ Ламиран дээр энэ бүх сургаалууд байж байгаа байхгүй юу, тэгээд л ингээл битгий хүнд хууртагд битгий муу сана хүнд тиймээ, шударга бай, ингээд ингээд захиж бйасан юмнууд нь бүгд одоо ингээл энэ бурхны сургаал дээр байж байдаг, манай өвөө бол намайг 1-р ангид хөтөлж оруулаад тэгээд манайх тэнчээнээсээ Дуутад 2, 3 жил амьдарч байгаад тэгээд Ховдод орж ирсийн,

Баасанхүү -

аймгийн төвд үү,

Наранцэцэг -

Ховд төвд манай аав тэ хөдөө аж ахуйн мэргэжилтэнгээр ажиллаад одоо бодвол тэр ажилдаа ингээд аймгийн төвд орж ирж байсан байхгүй юу, тэгээд аймгийн төвд орж ирээд манай өвөө намайг 1-р ангид хөтөлж оруулж ирж байсын, тэгээд би 1-р ангид хөтлөөд сургуульд суухдаа сургуульд сууж байхдаа юу яаж байсан, өвөө маань нөгөө цагаан толгой ээр байгаа юмнуудыг цээжлүүлчихдэг, тэгэхээр нь би бүр тэрйг номынхоо толгой үсгийг ч буруу нь харуулж чадаж байгаа юмуу, зүгээр цээжилчихдэг, тэгээд тэгж 1-р ангид сурч байсын, тэгээд тоо моогоо ингээд заалгаж сурч байсан, тэгээд нэг сонин юм нь 1-р ангид ороход манайх тэр Ховдын цагаан хэрэм гэж манжийн амбаны хэрэмний ёроолд

Баасанхүү -

аа ховдод чинь манжийн амбан суурилчихсан байсан шд тээ,

Наранцэцэг -

манжийн амбан сайдын газар байсан, тэр амбан гадаадын юунуудаас гадаадын тийм довтолгоо мовтолгоо хүчнүдээс хамгаалсан тийм том цагаан хэрэм байсан байхгүй юу, манжийн амбаны, тэр манжийн амбаны ёроолд манайх байсан байхгүй юу, тэгээд манай аав нэг ахынхтайгаа ингээд хамт байсан, тэгээд нэг өдөр миний ном дэвтэрийг шалгаж байгаан, ерөөсөө миний ямар сурч байна, ямар ном дэвтэртэй байна манай аав ерөөсөө тоодоггүй, манай аав маш их амгалан тайван тийм хүн байсан байхгүй юу манай аав, тэгсэн мөртлөөсөө миний ном дэвтэрийг ингээд шалгаад тэгсэн чинь миний нөгөө нэг цагаан толгойн номыг яг хуудас хуудсаараа ингээд тараад хоймроор нэг болчихсон байхгүй юу, тэгээд манай аав чинь угаасаа тийм хүнийг зодно, загнана гэж ер нь байхгүй байсан хүн учраас намайг тэвэрч аваачаад нөгөө айлынхаа хажуу талынхаа ахынхаа орон дээр ингээд тавьчихаж байсын, тэгээд намайг тэгж зодож байгаан,

Баасанхүү -

шийтгэж байгаа,

Наранцэцэг -

намайг шийтгэж одоо зодож байгаа байдал нь тэр байхгүй юу, тэгээд одоо тэгээл одоо тэгэээд 1-р ангиас эхлээд ном сурсаар байгаад л тэгээд манай аав чинь дараа нь Заамарт ирсэн,

Баасанхүү -

Төв аймгийн,

Наранцэцэг -

Төв аймгийн Заамар суманд намын даргаар ирж байсын, Төв аймгийн Заамар суманд, тэгээд манайх чинь Ховд аймгааас орж ирэхдээ одоо хүртэл надад байдаг тийм жижигхээн ийм хар чемоданд аягүй их гэр мэр юмаа ингээд зараад —, зараад юу яасан, мөнгөтэй орж ирж байсан бахгүй юу, тэгээд мөнгөтэй ингээд орж ирээд манайх тэр мөнгөө аваад хотын захаар яваад гэр авсан, гэр тэгээд авдар сав тавилга энэ тэр юмнууд аваад л тэгээд би чинь жоохон хүүхэд байсан болохоороо дагаж их хамт явдаг тэгээд явахаараа би ингээд хөөрхөн жижигхэн ваар энэ тэр авах гээд л, тэгээд янз янзын хөөрхөн юмнуудыг би авах гээд тэгдэг тэгээд манай ээж болохгүй ээ мөнгөө үрж болохгүй, мөнгөөрөө юм авч одо айл болноо гээд тэгээд

Баасанхүү -

тэр үед хэдэн настай байсан, 10 хэдтэй л байсан уу,

Наранцэцэг -

тэр үед чинь би дөнгөж 3-р ангид байсан шүү, 12, 13-тай л байсан байх, тэгээд манайх аягүй тийм манай Норов даргынх аягүй цэвэрхэн гээд ярьдаг, ор нь гуталтай, сандал нь палаажтай, юу юу нь ч юутай билээ, тэгээд тийм бүр нэртэй болчихсон, тэгээд манайх тэр Заамарт очиж юу яасан, Заамарт очиход нээх гоч байсан, яагаад гэвэл ингээд Оросуудын нөлөө маш их Заамарт, Оросын тусламжаар баригдсан сум ш дээ, тэр үед бол

Баасанхүү -

одоо энэ нөгөө алт ухаад байга мөн биз дээ, аймаар болгоод байгаа,

Наранцэцэг -

одоо бол тэр алт ухаад байгаа, тэгээд тэр Заамар чинь болохоор байна шдээ, Оросуудын тусламжаар маш их сайхан тохижсон, маш орчин үеийн тийм суурин газар байхгүй юу Заамар, тэгээл одоо байшин, сургууль нь одоо 2 давхар, тэгээл одоо ерөөсөө халуун хүйтэн ус бүх юмаар хангагдчихсан, тийм том гоё суурин байсан байхгүй юу, тэгээд энэ сууринд одоо ирээд асар их олон зүйлүүд бас өөрчлөгдчихсөн, би шууд орос хүүхдүүдтэй тоглож эхэлсэн, орос хэлэндээ сайжирсан, оросууд одоо таньдаг манай ээжийн, манай аавтай хамтарч орос мэргэжилтэнгүүд чинь гадаад руу орос руу амралтаараа явахдаа надад хөөрхөн гутал мутал авчирж өгдөг, бэлэг авчирж өгдөг, тэгээд манай ээж оросуудтай яагаад тэгээд манай ээж их гоё пирошки, үзэмтэй пирошки хийдэг, тэгээд ерөөсөө оросууд бол аягүй бид нарын сэтгэлд тийм дотно, найз нөхөд мэт их дотно байсан, тэгээд тэд нар чинь росууд бол нээрээ хүн чанар маш их сайтай, одоо ч хүн чанар сайтай байдаг, одоо оросууд гэхээр одоо аягүй их дотно сэтгэгдлийг төрүүлдэг, орос хүн бол ерөөсөө хүнд маш их харамгүйгээр тусалдаг, манай ээж бол оросуудаас их юм сурсан, бид нар оросуудаас сураад гадаанаа одоо янз бүрийн тийм ?? энэ тэр гээд ногоонууд байдаг шд,

Баасанхүү -

аан байшингийнхаа гадаа юу, гэрийнхээ гадаа юу,

Наранцэцэг -

тийн, гэрийнхээ гадаа одоо ногоо тарина, оросуудын тэр юу шиг, ийм гоё шилэн ийм таамбар, одооныхоор бол таамбар,

Баасанхүү -

аа тийн үүдээндээ тээ,

Наранцэцэг -

тийн үүдэндээ тийм шилэн тийм өрөөтэй байшингууд байсан байхгүй юу орон сууцнууд нь, тэгээд тэрэн дотроо помидор тарина, огурцы тарина, их гоё ургана, тийм учраас оросуудтай энэ, манай аав надаар орос мэргэжилтнийхээ гэр бүлээр орос хэл заалгана, тэгээд одоо оросуудтай их тийм жоохноосоо их дотно үерхэж байсан,

Баасанхүү -

ээж чинь болохоор эмчээ хийгээд,

Наранцэцэг -

тэгээд манай ээж яахав эмнэлгийн газар, техник мэргэжлийн сургууль /ТМС/ гэж байсан, ТМС-д нягтлангаар ажилаж байсан,

Баасанхүү -

Заамарт уу,

Наранцэцэг -

тийн, тэгээд би, миний нэг амьдралын нэг юм нь 1-рт намын даргын хүүхэд ч гэдэг юмуу 2-рт тэр Ховд аймагт байж байхдаа би ганцаараа сумандаа пальто өмсдөг хүүхэд байсан,

Баасанхүү -

ганган,

Наранцэцэг -

ганган, энэ заамарт ч гэсэн би шуба гээд байдаг шд, ха шуба, тэрийг манай аав нэг хуралд явж ирээд авчирж өгч байсан, гадуураа үстэй тэр шубыг би бас тэр сумандаа ганцаараа өмсч байсан, тэгээд тэр их гоё байдаг байсан, хүүхдүд хичээл дээр ирэхээр ингээд сонирхоод л, шубыг авч өмсч үзээд л, тэр үед нөгөө бид нарыг сургуульд байхад пеонерийн ажил гэж их гоё ажлууд явагддаг байсан, тэгээд пеонерийн ажлуудыг хийгээд, сэдэвт пеонерийн ажлуудыг хийгээд л, бүх сумын хөдөлмөрчдөд сонирхуулж үзүүлээд л тэгээл тэр үеэс нийгмийн идэвх нийгмийн одоо энэ бас нийгэмдээ одоо ингээд их үр бүтээлтэй хөдөлмөрлөх тэр зан чанарууд бас төлөвшсөн байх гэж би боддог,

Баасанхүү -

пеонер гэдэг чинь онц сурдаг хүүхдүүдийг яадаг, яадаг билээ,

Наранцэцэг -

пеонер гэж яахав эхлээд бол тэр бүх насны хүүхдүүдийг пеонерт элсүүлдэг, тэгээд тэр дотроосоо пеонерийн зөвлөлийн дарга гэж яадаг, би тэгээд Заамарт бас пеонерийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан, бүлгэмийн зөвлөлийн дарга марга гээд байдаг байхгүй юу, тийм даргын ажил мажлыг бас хийж үзэж байсан, тэгээл сурагч байхаасаа эхлээд одоо дарга болоод,

Баасанхүү -

зохион байгуулаад л,

Наранцэцэг -

номинкалтур гэж давхарга гэж ярьж байгаа шд одоо социолизмын үеийн анги давхраажилтыг одоо нэг давхраа бол одоо тэр номинкалтур давхарга гэж

Баасанхүү -

номинкалтур аа, тэр нь юу гэсэн утгатай юм,

Наранцэцэг -

дарга анги, дарга ангийн давхарга гэж одоо бүр тийм давхарга бий болж байсан байгаан шд, тэр давхаргын л ажлыг тэр жоохноосоо хийж байгаа юм шиг байсан. Тэгээд Заамарт байж байгаад би Заамар чинь 7 жилийн сургуультай байсан байхгүй юу, тэгээд нэг 2 хүүхдийг угтаалын 8-р ангид оруулсан. 8-р ангид оруулсан чинь оруулаад би одоо тэнд 8-р ангиа яасан,

Баасанхүү -

төгссөн үү,

Наранцэцэг -

төгссөн, 8-р ангиа төгсөөд тэгээд нээх тэр үед Зөвлөлт Оросод явах их сонирхол хүмүүсийн дунд аягүй их байсан. Гадаадад явах сонирхол их байсан. Тийм болохоор чи Зөвлөлтөд очиж ТМС-д, техник мэргэжлийн сургуульд суръя гэж бодоод, энэ үед би ерөөсөө бас энэ хатгамалыг их сонирхдог хүүхэд байсан. Зуныхаа амралтаар ингээд л янз бүрийн юм хум хүнээр заалгаад л, хатгамал ингээл юу яагаад л, би ерөөсөө жоохондоо нөгөө хүмүүс юм оёод л байж байвал очоод л заалгадаг, одоо 3-р ангид байхдаа жишээлэх юм бол би манай хажуу талын намын даргын орлогчийн нэр мэрийг нь би мартчихжээ. Тэдний авгай ингээд л аягүй гоё юм нэхдэг байхгүй юу, та надаа наадхыгаа заагаад өг гэсээр байгаад нөгөө эгч чинь өөрөө бас их сүрхий хүн байсан юмаа, өөрөө тийм тахир зүү хийгээд тэгээд надаа тэр юм нэхдэг гэдгийгээ зааж өгч байсын. Тэгээд би 3-р ангидаа өө бүүр жоохон юм хийгээл ингээл сонирхоол юм хийгээд байдаг, ингээл юм хийж сурсан. Тэгээл тэрнээсээ хойш чинь зуныхаа амралтаар Заамар маамарт байхдаа Заамар чинь айгүй гоё тохьтой шд, зун аягүй гоё халуун болно, тийн. Тэгээд би жоохон байхдаа хамгийн миний бас дуртай хийдэг ажил бол би аргал түүдэг байсан.

Баасанхүү -

өө за,

Наранцэцэг -

тийн, аргал аягүй түүх дуртай, тэгээд айлынхаа настай мастай улсуудад аргал ингээл түүгээл хөдөө яваал аргал түүдэг. Тэгээд ямар сайндаа одоо нөхөртэйгөө суусныхаа дараа би танай нутагт очихоороо аргал түүнээ гээд, цул модон дотор оччихоод Хөвсгөлийн тайгын модон дотор манай нөхрийн гэр

Баасанхүү -

аа Хөвсгөлийнх юмуу,

Наранцэцэг -

Хөвсгөлийнх байхгүй юу, тэгээд би танай нутагт очоод аргал түүнээ гээд шоолуулж байсан, би их аргал түүдэг байсан. Тэгээд аргал түүж байгаад би аягүй их аргал овоолчихоод за одоо би хот явнаа, би зөндөө их аргал түүсэн гээд тэгээд манай ээж энэ тэр намайг хот явуулж байсын. Тэгээд би сүү их авдаг байхгүй юу, жоохон байхдаа, Заамарт сүү аваад тэр үед чинь одоо 5 литр сүүг, биш ээ, 5 литр сүүг одоо хэдэн төгрөгөөр авч байсан юм дээ, арай 5 төгрөгөөр авна, тэгээд литр сүү болгоноос 1 литр сүү 80 мөнгө тэгээд литр сүү болгоноос 20 мөнгө үлддэг байсан байхгүй юу, тэгээд тэр 20 мөнгөө би цуглуулж байгаад одоо 20, 30 төгрөгтэй болж байгаад хотод ирж бас хөөрхөн хөөрхөн юмнууд авч байсан байхгүй юу,

Баасанхүү -

дунд сургуульд сурч байхдаа шдээ тээ,

Наранцэцэг -

дунд сургуульд сурч байхдаа, тэгээд Заамарт байхдаа бас их хөгжилтэй юмнууд их болноо, манай ангийнхан бол одоо хүртэл Заамарт бас зохих хэмжээнийхээ ажлуудыг хийгээд явж байгаа улсууд зөндөө байгаа л даа,

Баасанхүү -

10 жилийнхэн тээ,

Наранцэцэг -

10 жил тийн, 8-р ангийнхан,

Баасанхүү -

аа тийн 7 төгсөтлөө хамт байсан тээ,

Наранцэцэг -

7, 8 төгсөтлөө л хамт байсан хүүхдүүд байхгүй юу. Заа тэгээд Заамарт байж байхдаа би тэр их юм оёдог байсан. Тэгээд анх удаагаа би Заамарт байхдаа манай ангийнхан тэр үед Техник мэргэжлийн сургууль гээд барилга баригдаад манай ангийнхан барилга дээр очиж ажиллая гээд байхгүй юу, тэгэхээр нь би ээж би барилга дээр ажил хийе гээд тэгж, тэгээд манай

Баасанхүү -

аа тэр үед одоо нөгөө Анхны хайр ч билүү Би чамд хайртай энэ тэр дээр гардаг шдээ, ангиараа гутлын үйлдвэрт ажиллая энэ тэр гээл, тиймэрхүү энэ тэр байсан уу,

Наранцэцэг -

үгүй ээ үгүй, зүгээр зуныхаа амралтаар, тэр биш, тэр биш,

Баасанхүү -

аан за за,

Наранцэцэг -

зуныхаа амралтаар нөгөө хүүхдүүд ажил хийгээд байхгүй ву, барилга дээр, тэгэхээр нь би барилга дээр би чинь одоо анмын даргын охин, айлын ганц охин, тэгээд тэгсэн би ажил хийнэ гээд ажил хийв ээ, тэгээд ажил хийгээд яасан чинь өглөө нөгөө нэг эрт 7 цагт ажил цугладаг, тэгээд яараад л нөгөө хоцорчихно гэж айгаад л, цайгаа уулгүй очоод л байсан чинь өлсөөд болдоггүй, тэгээд нөгөө ангийнхаа хүүхдийг нэг морьтой хүүхэд давхиад ирэхээр нь манай хажуу талын айлын, тэгэхээр нь Баасансүрэн гэж хүүхэд давхиад ирэхээр нь чи манайд очоод идэх юм аваад ир л дээ, боорцог моорцог аваад ир би бүр өлсөөд байна гээд тэгсэн чинь манай ээж нөгөө Баасансүрэнг загнаад ямар хүн ажил дээрээ юу гэрээсээ юм авахуулж идэж байсын, өглөө цай ундаа уугаад ажилдаа сайн бэлдээд явахгүй яасын гэж загнаад, манай ээж боорцог моорцог өгөөгүй байсан,

Баасанхүү -

бас сүрхий хүн байж тээ,

Наранцэцэг -

тийм болохоор манай ээж бас хүний ганц хүүхдийг ч гэсэн аягүй тийм мундаг өсгөсөн, ажилтай бол ажилтай, тэгээд тийм чадвартай болгож өгсөн, худлаа эрхлүүлээгүй байхгүй юу, худлаа эрхлүүлээгүй, тэгээд би бас нэг удаа Заамарт байхдаа бид нар аягүй их хүмүүжилтэй байсын, яг л ээж аваа л юу ав гэнэ, тийм юм авна. Тэгээд нэг удаа би ингээд юу яахгүй юу, сахар аваарай гээд нэг 5₮ өгөхгүй юу, тэгсэн чинь тэрийг нь хаячихсан, хаячихсан, тэгээд яанаа нөгөө сахарных нь мөнгө одоо ээж ирээд аягүй их загнана гэж бодоод тэгээд нөгөө нэг мөнгө олдохгүй болохоор нь авдраа уудалваа,

Баасанхүү -

за,

Наранцэцэг -

авдраа уудлаад нэг 5₮ аваад нөгөө сахараа авчлаа. Орой ээж маань ажлаасаа ирлээ. Хэлэх нэг хэцүү загнана, хэлэхгүй байх нэг хэцүү, тэгээд л авдар онгойлгоод уудлах болгонд нөгөө 5₮-өө мэдчих байх гэж их айдаг. Тэгээд тэр үедээ бас би их гоё, Заамарт ч бас сайхан ногоо зүлэгтэй, тэгээд л зүлгэн дээр ингээд гэрээ бариад хаяагаа шуучихдаг.

Баасанхүү -

шууд задгай шдээ тээ,

Наранцэцэг -

тийн, задгай тийм сайхан задгай. Одоонуудтай адилхан тийм хашаа машаа гэж байхгүй задгай, тэгээд л орон доогуураа ороод л ном ингээл уншаад л,

Баасанхүү -

ном их уншина бас,

Наранцэцэг -

ном их уншина, тэгээд лт янз янзын ном уншина. Тэгээл заримдаа бол манай аав бол ачгүй их боловсролтой хүн байсан. Манай аав аягүй их ном уншдаг байсан. Тэгээд одоо заримдаа манай аав миний уншиж байсан номыг одоо шүүмжилнэ, муухай ном уншиж байна, буруу ном уншиж байна гээд, одоо тийм энэ тэр номнуудыг бол ааваас нууж уншина.

Баасанхүү -

тэр нь жишээ нь юун ном байхав,

Наранцэцэг -

Буяннэмэхийн 3 хүүхэн энэ тэр гэсэн тийм, одоо одоо тэр үеийн хүрээний тийм хятуудтай явалддаг тийм хүүхнүүдийн тухай ном байхгүй юу.

Баасанхүү -

аан за,

Наранцэцэг -

тийм өгүүллэг, тэр энэ тэрийг ингээд нууж уншдаг байсан. Тэгээд нууж уншихгүй бол одоо манай аав тэр ном уншиж болохгүй, энэ ном уншиж болохгүй гээд, тэгээд энэ үеэс эхлээд би тийм дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, жншиж их, аягүй их манай ангид одоо Мэнджаргал гээд одоо тэр үед аягүй их ном уншдаг хүүхэд байсан.

Баасанхүү -

тэгээд номоо солилцож унших уу бас,

Наранцэцэг -

тэгээд бид нар аягүй их номоо их хоорондоо сольж уншдаг. Номоо сольж уншаад тэгээд бид нар хоорондоо нөгөө номныхоо тухай их ярилцдаг. Тэгээд одоотой харьцуулаад үзээд байхад нээрээ ч чөлөөт цагаа өнгөрөөх гол юм нь ном л байсан юм шиг байгаан. Тийм учраас одоо нийгмийн байдал, юманд хандах хандлага энэ тэр бол аягүй их ном уншихаар чинь хүн чинь төлөвшиж ойлгож эхэлдэг юм байна лээ шд. Тийм нэг ном их уншлаг хүүхдүүд байсан юм аа манай ангийнхан.

Баасанхүү -

та тэгээд 8-р ангиа Угтаалд төгссөн, тэгээд 10-р ангиа яасан?

Наранцэцэг -

тэгээд Угтаалд төгсөөд би юу яасан байхгүй юу, нөгөө Техник мэргэжлийн сургуулийн хуваарь авсан байхгүй юу, тэгсэн чинь тэр жил юу яагаагүй юм, хуваарь авна авна гэсээр байгаад тэр үед чинь 10-таа орж болдог, Техникомд орж болдог, ТМС-д орж болдог. Тэгсэн чинь би гадаад явах их сонирхолтой, тийм хуваарь авчихсан чинь тэр жилдээ манайхан 1-д ч явуулаагүй, 2-т ч тэр жилийн тэр хөнгөн хүнсний үйлдвэрийн тэр юм нь яваагүй юм,

Баасанхүү -

Орос руу юу тээ,

Наранцэцэг -

тийн Орос руу, тэгээд яваагүй, тэгээд би манай Заамар чинь 28-р сургуультай шиф байсан байхгүй юу,

Баасанхүү -

28-р сургууль аа?

Наранцэцэг -

тийн энэ, одоо миний ажиллаж байгаа

Баасанхүү -

аан за за,

Наранцэцэг -

тэгээд шиф байсан. Тэгээд ьэр үед 28-р сургуульд намайг 10 жилд оруулж өгсөн.

Баасанхүү -

аан за, 8-аа төгсөөд 9-р ангид хичээллэнэ шдээ тээ,

Наранцэцэг -

тэгээд 28-р сургуульд 9-р ангид ороод л ирсэн чинь би үнэхээрийн өөрөө бол одоо хөдө тэр юун онц сурч байсан, хотод орж ирэхээр миний мэдлэг бол үнэхээр бүх юман дээр гологдож байсан.

Баасанхүү -

ялгаатай байсан байна тээ?

Наранцэцэг -

би одоо ганцхан юу чаддаг байсан гэхээр би ярьж чаддаг, уран зохиолын хичээлүүдийг ярьж чаддаг, нийгмийн хичээлүүдийг би ярьж чаддаг байсан. Аа тэгээд геометр, алгебр, химийн хичээлээр би маш их хоцрогдсон байсныгаа ойлгосон. Тэгээд л химийн хичээлийн одоо эхлээд л хамгийн эхний одоо захиралын нэрэмжит шалгалт энэ тэр гээд л их авдаг байсан шдээ,

Баасанхүү -

за

Наранцэцэг -

тэгээд л аваад л ирсэн чинь би ёстой дараалаад л химийн хичээлийн шалгалт энэ тэр дээр муу авчихсан. Миний 10-ын атестат ч гэсэн ерөөсөө ганцхан хими дээр мутай байсан байхгүй юу. Тэгээд энэ үед энэ 9-р ангид орж ирснээрээ бол би амьдралдаа маш олон сайхан хүмүүстэй одоо тааралдаж тэд нарын үлгэр жишээгээр асар их юм их сурч авсан. Жишээлэх юм бол одоо манай геометрийн багш маань Норовсамбуу гээд багш байсан. Ерөөсөө Норорвсамбуу багш бол геометрийг 10 бодлогыг л чи ярьж чаддаг, тайлбарладаг, учрыг нь ойлгодог л бол гэж тийм шаардлага тавьдаг. Тэгээд тэр 10 бодлогоороо шалгалт авдаг, 10 бодлогоо ерөөсөө л зүгээр ханан дээр,

Баасанхүү -

аанхан,

Наранцэцэг -

одоо энэ чинь хана мана гэдэг чинь л ангийн хана мана гэдэг бол ерөөсөө л үзүүлэн байлаа шд тэр геометрт, зүгээр шууд ханан дээр тэр ингээд л пирамид,

Баасанхүү -

зураад л

Наранцэцэг -

бодлогуудыг чинь шууд хананы тэр булан дээр ингээд тавихад л яг булан дээр тавихад л ерөөсөө яг бодит тийм юу харагдаж байдаг. Нүдэнд тэгж харагдтал, тэгж ханан дээр зурж байж тайлбарлаж хичээл заадаг, тийм сайхан багш нартай яаж байсан, одоо тэгээд л нийгмийн багш Сэрээнэн багш байна. Тэгээд нийгэм судлалын хичээл ингээд үзээд эхэлсэн чинь зүгээр нүд онгойх мэт болж байсан бүр. Өмнө нь ингээл яанаа ийм юмнуудыг би мэддэггүй байсан, ийм юмнууд байдаг юм байна шдээ,

Баасанхүү -

жишээ нь одоо юу юу заах вэ? одоо бол нөгөө макро эдийн засаг, микро эдийн засаг гэх мэтчилэн,

Наранцэцэг -

үгүй ээ тэн дээр юу яаж байсан, философи орж байсан учраас тийм гоё байсан. Тэгээд л одоо идеализм, материализм,

Баасанхүү -

тэгээл голдуу марксизмаа ярих уу,

Наранцэцэг -

голдуу одоо марксист үзэл, тэгээд л одоо илүү их дэлгэрэнгүй ярина л даа, тийн тэгээд байж байсан нь үнэхээрийн бас тэр тухайн үедээ бол хүнд бас их л өөрчлөлтүүдийг өгч байсан. Хэдийгээр тэр нам мам гээд л байж байсан ч гэсэн

Баасанхүү -

диктатуртай байсан ч гэсэн үү,

Наранцэцэг -

тэгээд ер нь тэр үеийн чинь сургалтын нэг онцлог нь бол Марксын, марксизмын одоо их зохиолуудыг их уншуулдаг байсан. Ерөөсөө л их зохиол их уншуулдаг.

Баасанхүү -

нөгөө Капитал, юу юу билээ,

Наранцэцэг -

тэрийг уншуулаагүй ээ, зүгээр одоо “их санаачлага” энэ тэр гээл ингээл Лениний зохиолуудын жижигхэн сургалттай, тэр үеийнхээ сургалтанд л хэрэгтэй тийм зохиолуудыг л их уншуулдаг байсан. Тэр бол одоо бас их хүүхдүүдэд их ач холбогдолтой байсан юм шиг байгаа юм бас. За тэгээд уран зохиолын багш Нармандах багш гээд байсын, өө манай Нармандах багш чинь ч бас юу яана, асар их зохиол одоо уншуулна, одоо тэгээл дэлхийн сонгодог зохиол мохиол энэ тэр гээд л уншуулж байсан. Тэгээд тэр үед бид нар чинь ангиараа номын санд аягүй их сууна. Төв номын сангийг хаахад нь л хүртэл сууж байсан.

Баасанхүү -

одоо энэ нөгөө Нацагдоржийн тээ,

Наранцэцэг -

бишээ тэр Нацагдоржийн биш, Сталингийн номын санд байсан шд, бид нар чинь тэнд орж уншдаг байсан. Тэгээд л, Нацагдоржийн номын сан нээгдээгүй байсын.

Баасанхүү -

өө за,

Наранцэцэг -

тэгээд төмөр замын номын сан гэж их сайхан бас их баялаг фондтой, тийм номын сан байсан. Тэрэнд бид нар их ордог байсан. Өө ёстой аягүй их уншина.

Баасанхүү -

9, 10-р ангийн хүүхдүүд шдээ тээ,

Наранцэцэг -

9, 10-р ангийн хүүхдүүд шүү дээ, тэгээл одоо өөрснөө их бие даагаад л багшийнхаа одоо даалгаварыг биелүүлэх гээд л аягүй их ном уншдаг. Тийм хүүхдүүд байсын. Тэгээд манай ангийн багш Алекса гээд багш байсын, саяхан энэ зун нас барлаа даа хөөрхий амьтан. Тэгээд манай Алекса багш чинь одоо ерөөсөө аягүй их хөдөлмөрч, бид хэд чинь зуныхаа ажлаар одоо тэгээд склад барина, ажил бас их хийнэ.

Баасанхүү -

аа зун амралтаараа юу,

Наранцэцэг -

зун, зуны амралтаараа хөдөлмөр зуслан гэж явдаг байсын.

Баасанхүү -

аа за, тэгээд хөдөлмөр зусланд юу хийх вэ, янз бүрийн бүтээн байгуулалт,

Наранцэцэг -

үнээ саана, хоньтой тэгээд хонио яана, хамгийн гол нь Заамарт бид нар хөдөлмөр зуслан явдаг байсан учраас Ар-урт гэдэг газар,

Баасанхүү -

аа нөгөө Заамартай шиф болохоор тээ,

Наранцэцэг -

шиф болохоор тийм, тэгээд Ар-уртад очиж ногоо тарина, тэгээд ногоон талбай дээр ногоо зулгаана тийм ажлуудыг их хийдэг, тэгээд хөдөлмөр зусланд явдаг байсан.

Баасанхүү -

тэгээд тэрэндээ цалин хөлс авдаг уу, яадаг вэ?

Наранцэцэг -

тэр үед нь одоо сургууль нөгөө юуныхаа гэрээг яана, бид нар бол зүгээр амарч явдаг. Хоол унд, байр, тэгээд л бас цагаан идээ энэ тэр бүх юмнуудаа үнэгүй,

Баасанхүү -

бэлэн,

Наранцэцэг -

бэлэн, зүгээр өгдөг, тэгээд л маш жоохон цаг ажиллана, 4 цаг, одоо өдөрт нэг 4 цаг, 2 хуваагдаад 4 цаг ажиллачихаад л, тэгээд л бусад үед нь тоглоод л, тоглож бариад л, тэгээд энэ хөдөлмөр зуслан гэдэг бол хүүхдүүдийг ингээд их коллетивтэй болгоход аягүй их ач холбогдолтой газрууд байсан,

Баасанхүү -

нийгэмшүүлдэг,

Наранцэцэг -

тийн нийгэмшүүлдэг, одоо бас нийгмийн амьдралд бас их оролцуулдаг, тийм байсан юм шиг байгаа юм, манай сургуулийн тэр үеийн захирал Мэгзэм гээд захирал байсан. Тэгээд манай тэр одоо бодоод байхад манай Мэгзэ багш ерөөсөө хүнийг ялгаварлалгүй харьцдаг хүн байжээ гэж би боддог байсан. Яагаад гэвэл сурагч хүнтэйгээ ч ажил амьдралыг нь ярьж байдаг, багш нартайгаа ч ажил амьдралыг нь ярьж байдаг, тэгээд тэр үед намайг одоо яаж үргэлж за сайн уу, юу ыайаа, яагаад ийгээд ингэж байна гээд эсвэл намайг тэр намын даргынх нь хүүхэд, шифийнх нь намын даргынх нь хүүхэд байсан болоод ч тэгдэг байсан юмуу, ямар ч байсан одоо л бодоод байхад би ерөөсөө сурагч хүнтэйгээ ч гэсэн тийм элэгсэг дотно харьцдаг тийм одоо нөгөө тэгш эрхийн зарчмыг одоо баримталдаг хүн байжээ гэж би боддогийн. Тэгээд одоо үнэхээрийн их нэр хүндтэй, удирдагч хүн байсан, тэр Мэгзэм багш. За тэр үед ч одоо манай намайг сурагч байхад байх үед бол одоо манайхны алтан үеийн багш нар гэж одоо бас яримаар, тэр багш нар бол байсан. Манш олон сайн сайхан улсууд байсан юм шиг байгаан. Одоо тэгээд багш нараас олонхи нь байна дөө бас, ажил төрлөө хийгээд яваад тэгээд,

Баасанхүү -

тэтгэвэртээ гарах нь гарчихсан,

Наранцэцэг -

мм, тэтгэвэртээ гарах нь гарчихсан, за манай орос хэлний багш байна, би орос хэлдээ, орос хэлэнд нөгөө тэр юунд байхдаа л сурч байсан бас орос хэлэнд аягүшй бас муу байсөөн, тэгээл орж ирээд л гологдож байгаа юм чинь, тэгээд л химийн багштайгаа би нөгөө муу гээд түрүүний ярьсан шдээ, химийн багштайгаа уулзаад л яанаа багшаа би химийг ёстой огт мэдэхгүй байна, би химийг амаараа яриад л онц гардаг байсан шдээ багшаа гээд тэгж яриад, тэгээд би амаараа яриад л онц авдаг байсан юм чинь одоо энэ химийн томъёо энэ тэр бол мэдэхгүй, тэгээд манай Батнасан гээд багш намайг за одоо химийн хичээлийг хийхийн тулд одоо энэнээсээ эхлээд хийнэ гээд тэгээд л ерөөсөө элементүүдийг цээжлүүлж эхэлсэн. Тэгж л, би нэг ч элементийг мэдэхгүй байсан. Тэгээд л орж ирсэн, 9-рх ангидаа ороод, тэгээд

Баасанхүү -

тэгээд тэр 9-р анид орж ирэхэд чинь гэрээрээ цуг орж ирсэн үү, эсвэл аав ээж чинь Заамартаа байсан юмуу,

Наранцэцэг -

үгүй, би өвөөтэйгөө энэ хотод хашаа аваад, манай аав ээж 2 Заамартаа,

Баасанхүү -

ажлаа хийгээд,

Наранцэцэг -

ажлаа хийгээд, тэгээд өвөөтэйгөө ингээд бүр хашаа аваад, тэгээд бүүр оюутан болоод ингээд юунд сурсан чинь

Баасанхүү -

таныг сургахын тулд л ийшээ өвөөтэй чинь яасан байна тээ,

Наранцэцэг -

манай намайг одоо бүр хот газар сайн сургахын тулд бүр хашаа аваад, гэр барьж өгөөд, тэгээд намайг хотод 28-р сургуульд оруулж өгч байсын. Тэгээд би ч одо их ном уншаад, тэгээд сурна даа, одоо бид хэд 10 жилд байхдаа нэг гоё онцлог нь шинэ жил их гоё болно, шинэ жилээр багт наадам хийнэ, хонуут өнжүүт. Тэгээд нэгхэн, 4-хөн хүүхэд бга наана гэж байхгүй, ангиараа тэрийг сайн сайхан болгохын төлөө хийдэг тийм юутай болж байсан.

Баасанхүү -

хонхны байраа одоо яаж хийдэг байсан бэ?

Наранцэцэг -

тэр үеийг би нээх сайн санадаггүй юмаа, хонхны баярыг. Зүгээр л одоо төгсөлтийн баяр гээл одоо ингээд юу хийгээл, аа манай анги чинь нээрээ юу яасын, аа математикийн шалгалт өгчихөөд , өө математикийн шалгалт гэснээс бас их хөгжилтэй юм болж байсын. Þу яваад, хөдөө явж байсын, бас зүгээр яахав нэг зугаалга маягтай явж хөдөө яваад, түүнээс биш өөр юунууд нэг их яг нэг их одооных шиг сүртэй дуулиантай, аймаар их зардал гарсан тийм хонхны баярыг одоо

Баасанхүү -

хийдэггүй,

Наранцэцэг -

тийн, хийж үзээгүй, мэдэхгүй ээ, ерөөсөө санаанд буудаггүй юм би тэр хонхны баярыг тийм болно гэж. Тэгээд хонхны баярыг би нээх сайн мэддэгүй юмаа, тэгээд тэр үеийн шалгалтууд бол үнэн хатуу авдаг байсан.

Баасанхүү -

ямар ч найраагүй,

Наранцэцэг -

тийн, решин гээд шалгалт бол одоо маш их хатуу, бүх 10-р ангийн хүүхдүүдийг бүр зааланд авна, тэгээд дотор нь хольж суулгадаг.

Баасанхүү -

решин ии?

Наранцэцэг -

решин, решиний гээд одоо математик л юм даа, одоогынхоор, тэгээд тэр үед решин гэж нэрлэдэг байсан

Баасанхүү -

10 төгсөхөд л авдаг уу,

Наранцэцэг -

тийн, тэгээд бид нар маргааш одоо решиний шалгалт өгнө гэж байхдаа юу яана, тооны тестүүд задардаг юм гэнээ, Сүхбаатарын талбай дээр зардаг гэнээ гээд хэн нь ч манай ангийнхан хаанаасаа ч сонссын, тэрийг хайгаад явчихав аа. За ёстой олно доо бүгдээрээ, ингэе тэгье гээд хайгаад ингээд олддоггүй юм байнаа, цагдаа хөөгөөд тэгээд юун талбай малбай руу нь оруулахгүй, тэгээд ангиараа хэдүүлээ бүүр нэг гиюүрчихсэн амьтад ингээл 40 мянгатын энд явж байлаа. Тэгсэн чинь шөнийн 1 цаг болж байсын. Тэгээд байж байсан чинь балкон дээрээ нэг хүүхэд та нар хэддүгээр анги вэ гээд тэгж байна. Бид нар 10-р анги гээд тэгсэн чинь манай одоо Очироо гээд хүүхэд мөргөөд л нөгөө хүүхдээс чинь найз аа тусалчих л даа, чи 10-р анги уу, бид нар 10, ингээд ингээд ийм байдаг юм байна гээд тэгээд яасан чинь за 2 сайн хуулдаг хүүхэд нь ороод ир гээд,

Баасанхүү -

яая,

Наранцэцэг -

тэгээл 2 сайн хуулдаг хүүхэд нь ороод ир гээл тэгсэн, тэгээд 2 сайн тоо мэддэг, ойлгодог хүүхэд нь ороод л хуулаад яасан чинь тэр үнэхээрийн л тэр 2 варентын бодлогыг бодоод сууж байсан байгаа юм даа, олчихсон, тэр ах нь одоо бодоод сууж байсан,

Баасанхүү -

яаж олсон юм бол,

Наранцэцэг -

хэн мэдэхэв, тэр хүүхэд одоо яаж олсныг мэдэхгүй, ямар ч байсан одоо тэр бодлогыг одоо олчихсон бодоод сууж байсан. Заа бид хэд чинь гадаа нь жоохон тоглож байгаад хуулаад дуусах дээр зэрэг аваад энэ гандан дээр манай ангийн нэг Ýнхтайван гээд хүүхэд байсын. Ýнхтайваныд ирлээ, Ýнхтайваныд ирээд нөгөө 4 бодлогыг чинь нөгөө бодлогууд хэдэн ч бодлогууд байлаа даа, 2 варентын бодлогыг чинь бодуулж аваад л, бодоод авчихсан байгаа шд, хуулж аваад л нэг тал, 2 талынхаа карманд тастас хийтэл нь

Баасанхүү -

А, Б гээл

Наранцэцэг -

А, Б гээл 2 варентынхаа бодлогыг хийж аваад л,

Баасанхүү -

аанхан,

Наранцэцэг -

тэгээд л ирлээ дээ, за ирээд л бүгдээрээ ингээд бодлогоо бодоод л ингээд л шалгалтаа өгөөд л ингээл нөгөө өө би чинь тэгэхэд ангиасаа салаад шаал өөр олон ангиудын хүүхэд суулаа, тэгээд хажуу талын хүүхэд маань миний варентын бодлого байвал өгчөөч дээ л гэж байна. Өглөө, өөрөө адилхан хуулж байгаа юм чинь. Нөгөө хүүхэддээ өөрийнх нь тэр варентын бодлогыг гаргаж өгчихөөд л өөрөө нөгөө бодлогыг чиньтасхийтэл нь хуулж аваачаад л, тэгээл бас их ухаалаг өө тэр үед чинь. Цаг магаа сайхан баримталж сууж байгаа л бүгдээрээ ангиараа ярьсан юм чинь, түрүүлээд түрүүлээд год год үсрээд өгөөд явчихгүй шүү, тэгвэл сэжиглэнэ шүү гээд л. Тэгээд л сайхан чимээгүйхэн шиг бүгдээрээ суугаад л хуулаал тэгээл тэр үеийн багш нар маш их ухаалаг хүнийг дүгнэдэг байсан, бүгдэн дээр нь онц тавиагүй байгаа юм. Онцыг нь онцыг, сайныг нь сайнд нь,

Баасанхүү -

тааруулаад,

Наранцэцэг -

таарууг нь таарууд нь, тиймээ тэгээл ерөөсөө тааруулаад тааруулаад бид нарыг бүгдийг нь яг дүгнэчихсэн, тийн. Тэгэхээрээ бид нар чинь тэр үеийн хүүхдүүд чинь аягүй чанартай байсан. Тэр би яг тэрэнтэй адилхан хийсэн юм чинь би яагаад онц авдаггүй юм гэж дайрахгүй,

Баасанхүү -

аанхан,

Наранцэцэг -

тийн, одооны хүүхдүүд бас хүний чанар манараас шалтгаалаад одоо би яг тэрэнтэй адилхан хийсэн, би яагаад онц авдаггүй юм энэ яагаад онц авсын гэж маргана шд, бид нар бол ер тэгэх юм байхгүй,

Баасанхүү -

тавьсан дүнг нь л авсан

Наранцэцэг -

заа тавьсан баяралалаа баярлалаа, онц тавьчихаж, сайн тавьчихаж гээд, тэгээд би бол тэр үедээ сайн авч байсын. Тэгээд сайн бол одоо тухайн үед болж л байсан. Сайн аваад л гарсан, заа одоо тэгээд хэдэн өдөр шалгалттай гээл тэгж байна, одоо монгол хэлний шалгалт өгнө шд, монгол хэлний шалгалт бас их хэцүү, тэгээд шалгалтаа ингээд өгөх гээд л , тэрнийхээ өмнө бүгдээрээ математикаа аягүй амжилттай давчихсан юм чинь бүгдээрээ зугаалъя гээд ангийнхаа багштай зугаалаад явчихаж байгаан.

Баасанхүү -

шалгалтынхаа өмнө тээ,

Наранцэцэг -

шалгалтынхаа өмнө, тэгээл ерөөсөө маргааш шалгалт өгнөө гэдгийнхээ орой нь л ирээл, тэгээл нөгөө хувцас хунараа янзлаад л маргааш нь шалгалтандаа хүрч ирж байгаан.

Баасанхүү -

өө за за,

Наранцэцэг -

тэгээл юун дээр одоо яанаа юу уншсан ийсэн энэ тэр гээл тэгсэн чинь манай ангийн багш самбар дээр бичиж тэр үед нөгөө сэдвүүдийг нь самбар дээр бичиж тэр үед нөгөө ингээд сэдвүүдийг нь самбар дээр бичээд зарлана, тэрнээс харсан юмуу хөөрхий амьтан яасын, “булшин дээр” гээл тэгж байна. Тийм юм яригдаад байнаа л гээл тэгж байна. Тэх дээр зэрэг нь л нөгөө “булшин дээр” гээд шүлэглэсэн зохиол байгаа байхгүй юу,

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

заа тэгээл тэр шүлэглэсэн зохиолоосоо хэд хэдийг л цээжлээд л авлаа даа,

Баасанхүү -

монголын зохиолчых юмуу тэр нь,

Наранцэцэг -

тийн, монгол зохиолчых, тэгээл цээжилж авчихаал нөгөөдхийгөө аваал орлоо

Баасанхүү -

амаар өгөх үү шалгалтаа,

Наранцэцэг -

үгүй, бичгээр өгнө,

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

тэгээл байж байсан чинь нээрээ л булшин дээр гэсэн ийм зохиол байж байна, тэгээл тэр зохиол байхаар нь баярлаад л одоо тэрийгээ бичлээ дээ, “нлэл суудал” “булшин дээр” гэсэн зохиолууд тэр үед ирж байсын шалгалтанд. Тэгээл тэр найруулан бичлэг энэ тэр гээл их юм, тэгээл тэр монгол хэлнийхээ шалгалтан дээр сайн авч байсын. Тэгээд миний нэг гол зорилго нь бол би ерөөсөө их сругуулийн философийн ангид оръё,

Баасанхүү -

аа за, 10-р анги төгсөхдөө,

Наранцэцэг -

10-р анги төгсөөд их сургуулийн философийн оръё, философийг би нээрээ үнэхээрийн бас их сайхан юмаа, одоо гүн ухаан юмаа гэдгийг бас их мэдэрч философийн ангид оръё гэж бодож байлаа. Тэр үед чинь их одооныхоос өөр байсан шдээ ерөөсөө, сургуулиас ингээд за аль сургуульд конкурс өгөхөв гэдгийг шийдээд өгөөд явуулчихдаг. Тэгэхээр нь Багшийн дээдийн түүх газарзүйн ангийг авах уу гэж байна, үгүй ээ гэлээ, авахгүй л гэлээ, би яагаад гэвэл их сургуульд орно, одоо тэр үед Багшийн дээд их сургууль 2-оо яаж ч нэг юм чухамдаа нэг юм ялгаж байсан юм дээ зайлуул, ямар ч л байсан нэг ялгаад л, тэгээд за би одоо Багшийн дээдэд орохгүй ээ, би багш болохгүй ээ, аа их сургуульд орж байгаад философийн ангид ороод юу яана гээд, тэгж байсан чинь философийн анги тэр жил манай сургуульд ирээгүй юмдаа, тх, философийн анги ирээгүй байна шдээ, их сургуулийн түүхийн анги байна гээд тэгсэн. За тэвэл би тэр түүхийн чинь ангид оръё доо гээд, тэгээд түүхийн ангид орлоо. Тэгээд хамгийн эхний конкурсны шалгалт болохоор монгол хэлний шалгалт байсын. Тэгээд монгол хэлний шалгалтанд 1-рт би бол их муухай бичдэг, бичгийн хэв их муутай. Тэгээд 2-рт бас дүрмийн алдаа малдаа бас байж магадгүй, тэгээд монгол хэлний шалгалтнаас айж байлаа. За одоо яанаа монгол хэоний шалгалтыг гээд тэгсэн чинь харин ашгүй, тэр үед чинь 15 оноо авдаг байсын.

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

15 оноо авахаас би 10 оноо авчихжээ. Тх 10 оноо авчихаж, за одоо бараг л болчихлоо, 5-хан оноо алдаж гээд баярлаж байлаа. Тэгээд 2-дох шалгалт нь юу байсын, нийгэм байсын.

Баасанхүү -

ингэх үү одоо та нөгөө нэг түүхийн ангийн хуваарь авчихаад шалгалтаа өгөх үү, энэ шалгалтандаа унасан ч гэсэн..,

Наранцэцэг -

хуваарь авчихсан байсан би,

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

хувиараа авчихаад орох эрхээ,

Баасанхүү -

эрхээ авах гээд,

Наранцэцэг -

орох эрх нь л бол шалгалт байсан байхгүй юу,

Баасанхүү -

аа за өрсөлдөнө,

Наранцэцэг -

тийн өрсөлдөх, тийн, олон одоо олон хүүхэд түүхийн анги авчихаад тэгээд тэрэн дээрээ өрсөлдөөд тэр түүхийн ангид ордог байсан байхгүй юу. Тэгээд орчихоод, оров оо, тэгээд дараа нь нийгэм орсон чинь өө ёстой аягүй гоё мэддэг юм ирлээ. Бичээд байсан, бичээд байсан, бичээд байсан, тэгж байгаад би нийгэм дээрээ 13 оноо 2-хон оноо алдаад 13 оноо авлаа. Тэгээд одоо нэг ганц мэддэггүй орос хэлдээ, за байз одоо орос хэл яанаа гээд тэгж байсан. Тэгээд орос хэл л одоо яая даа гээд тэгж байсан чинь манай миний 10-р ангид байсан тэгж байгаад 9-р ангиасаа шилжээд явсан 10-аа хамт төгсчөөд явсан нэг Должинжав гээд найз байсын. Тэр найз 20-р сургуульд, за чи нэг хүүхэд зааж өглөө, энэнд нийгэмд туслаарай гээд. Би нөгөөдөхдөө нийгэмд туслаад тэр надад бас орос хэлд туслаад

Баасанхүү -

конкурсэн дээрээ,

Наранцэцэг -

конкурсэн дээрээ туслаад, тэгээд орос хэл дээр чинь яагаад ч юм 12 оноо авчихаж,

Баасанхүү -

өө за за,

Наранцэцэг -

за ингээд би чинь одоо 30..,

Баасанхүү -

45 оноо авахаас

Наранцэцэг -

тийн 45 оноо авахаас, бишээ,

Баасанхүү -

35-ыг л авсан уу,

Наранцэцэг -

15-ыг, 35 оноо авахаас би чинь хэд вэ, 30, 3-уулан дээр нь гучин, нэгэн дээр нь 13, 35 оноо авчихаж, ерөөсөө л 5 оноо, 5 уу?

Баасанхүү -

10 оноо алдсан,

Наранцэцэг -

тийн 10 оноо алдсан, тэгсэн чинь тэр үед чинь яагаад ч бас хүүхдүүд юу яасын, аягүй дээгүүр орчлоо, нэг, бараг тэр их сургуулийнхаа нөгөө түүхийн юундаа гайгүй жагсчихлөө, тэгээд орчихож байгаан. Тэгээд л их сургуульдаа ороод л эхнийхээ

Баасанхүү -

хэдэн онд вэ тэр чинь одоо?

Наранцэцэг -

тэр 79 онд,

Баасанхүү -

79 онд их сургуульд орсон байна тээ,

Наранцэцэг -

тэгээд 79 онд ингээл төгсөөд л их сургуульд орлоо. Тэгээд их сургуульд орчихоод л хамгийн эхний юу нь 25-нд очиж бүртгүүлээд л ажилд яваад өглөө,

Баасанхүү -

8 сарын уу?

Наранцэцэг -

8 сарын 25-нд бүртгүүлээд ажилд яваад өгчихлөө. Тэгээл ажилд нөгөө оюутнуудыг чинь аягүй олон хоног ажилд явуулдаг байсан байхгүй юу.

Баасанхүү -

шууд уу?

Наранцэцэг -

шууд, 25, бүртгүүлээд л ажилд явуулдаг. Тэгээд томилолтоо аваад тэгээл нөгөө эрүүл мэндийн шинжилгээ минжилгээ хийлгэчихээд тэгээд л зун нь амарч байгаад л юунд явсан. Тэгээд л ёстой аягүй гоё, одоо их сургуульд орчихсон. Аа одоо ийм гоё мэргэжилтэй болох гэж байна гээл ингээл бөөн баяр. Тэгэл тэр зунаа би нөгөө их сургуульд орчихсон гээд өөрийхөө төрсөн эгч, манай төрсөн эгч Сайншандад байсын, говьд, тэгээд төрсөн эгчийндээ очиж үзэж байгаа юм. Тэгээд манай

Баасанхүү -

өчнөөн уулзаагүй удаан,

Наранцэцэг -

ерөөсөө уулзаагүй удаан, тэгээд төрсөн эгчийнхээ, эгч дээрээ очиж уулзаж байгаан, тэгээд л төрсөн эгч дээрээ очиж уулзаад л яасан чинь анх удаагаа говийг үзсэн. Говь гэдэг чинь ерөөсөө хачин гоё нутаг. Гайхалтай сайхан нутаг байсан. Тэгээд говийг анх удаагаа үзсэн чинь нар нь бүүр тэр доороос ингээл өгсөж

Баасанхүү -

гарч ирээд л манддаг,

Наранцэцэг -

тэгээд бороо нь болохоор аймаар том том ширхэгтэй бороо ороод л, тэгээд л бороо орохоороо нөгөө нэг цангачихсан бороо үзээгүй хүүхдүүд, бороо үзээгүй хүүхдүүд чинь ингээд л нүцгэн гарч бороондоо гүйгээд л говийн хүүхдүүд. Тийм их гоё амьдралтай, тэгээд тэр говьд чинь нэг говь нь аягүй гоё гоё чулуунуудтай. Тийм гоё гоё чулуунуудыг ингээд түүгээд л тэгээд би тэр их сургуульд орсон зунаа эгч дээрээ очиж тэр говийг үзэж говьд нэг амраад, одоо Сайншандад, тэгээд намар нь хичээлдээ ороод л тэгээд ажилд яваад өгсөн. Тэгээд л ажилд яваад л одоо аягүй их ядрах байх, манайхан ядрах байх гэсэн чинь бид нар их сургуульд орсон хүүхдүүд чинь аягүй гоё тийм эвтэй тэгээд л нэг, Борнуурын Өнжин гэдэг газар очсон, тэгээд л оюутнууд, залуучууд..,

Баасанхүү -

нөгөө Борнуурын сангийн аж ахуй гэдэг мөн үү,

Наранцэцэг -

тийн, Борнуурын сангийн аж ахуй мөн, Борнуурын сангийн аж ахуйд ийм Өнижн гэдэг газар очиж ажил хийлээ. Заа ажил хийөсэн чинь бүгдээрээ үтрэм дээр ажиллана даа.

Баасанхүү -

үтрэм гэдэг нь нөгөө ногоо тарьдаг уу,

Наранцэцэг -

биш, тариа,

Баасанхүү -

аан, тариа юмуу,

Наранцэцэг -

тарианы үтрэм дээр ажилласан. Өө тариа буугаад л шөнийн ээлжээр ажиллаад л тэр машин энэ эр чинь бөглөрөөд л бие биенээ яагаал, тэгээд бид хэд чинь ерөөсөө аягүй олон хоног тэр залуучуудтай хүүхдүүдтэй байсан болохоороо ерөөсөө хоорондоо тоглож наадаад л аягүй гоё. Би нөгөө айлын ганц хүүхэд байсан болохоор хоол унднаас их сэжиглэнэ, тэгээл ерөөсөө амьдрал чинь өөрийн эрхгүй хүнийг хоолонд ингээд оруулаад л,

Баасанхүү -

хээгүй болгоод л,

Наранцэцэг -

хээгүй болгоод л эхэлж байгаа юм чинь. Èнгээд л эхний өдөр ингээд л хүүхдүүдийн аяганых нь юм хоолонд тусчихаар идэхгүй. Тэгээд 3 өдөр би хоосон байлаа. Нэг өдөр тэр багш нь намайг өө энэ одоо дандаа хоолноос хоцорчихын, за нэг шөл хийж уу гээд нэг шөл хийж уулаа. Тэгээд ямар олон хоног тэгэх бишдээ, чадвал хамгийн түрүүнд л авахыг бодоод л чадахгүй бол одоо нүдээ аниад л идээд л тэгээл одоо өөрийн эрхгүй одоо тийм хээгүй, хэнэггүй, тийм хээгүй байдалд одоо ингээд сурч эхэлж байгаа юм даа. Тэгээд л байсаар байгаад л 40 хэд, тэгээл тэр аягүй гоё олон охидуудтай байсан болохоороо нүүр мүүрэндээ ингээл тос мос түрхээд л нар салхинаас хамгаалаад ерөөсөө бүгдээрээ борлож хүнд хүчир ажил хийсэн гэж ядарсан ч үгүй, бүгдээрээ инээлдэж хөхөрч байгаад л тэгээл туулаал, тэгээл тэр үеийн Борнуурт ингэж бид нарыг ажил хийгээд ургацынхаа баярыг хийгээд дууслаа, тэгээд гаргаж өгч байгаан. Өө тэр Овоо хад гээд Борнуурын тэр нэг толгод байдгийн. Тэр толгод дээр очсон чинь яблоко, чихэр гэдгийг чинь зүгээр атга тагаар өгөөд л, охидууд ямар нэг хоёр, нэг л авчихаад ямар дахиж авах биш, манай нөгөө автобусны хөвгүүд чинь гүйж гараад л аваад ирдэг, гүйж гараад л аваад ирдэг тэгээл ерөөсөө аймаар их. Тэгээл цалин авна,

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

бид нар чинь бас нэг зуун хэдэн цаас өгч байсан шүү. 130-аад төгрөг.

Баасанхүү -

тэр үедээ зөндөө мөнгө шдээ тээ,

Наранцэцэг -

130₮, тэгээд би чинь, за тэгээд хичээлдээ яваад ороод ирлээ. Тэгсэн чинь есөн, найман сарын стипенд гэж өгч байсан шиг санаад байхын,

Баасанхүү -

нийлүүлээд үү?

Наранцэцэг -

тийн, 8 сар, 9 сар, 10 сар гээд ингээд 3 сараар стипенд гээд 600 гаруй төгрөг.

Баасанхүү -

өө за, оюутан болгонд стипенд өгөх үү?

Наранцэцэг -

тийн, оюутан болгонд стипенд,

Баасанхүү -

хэдэн төгрөг дунджаар,

Наранцэцэг -

200₮ өгдөг,

Баасанхүү -

ерөөсөө ялгаа байхгүй,

Наранцэцэг -

ялгаа байхгүй 220₮ өгнө.

Баасанхүү -

онц сурвал гэж байх уу?

Наранцэцэг -

тийн онц сурвал 250, 240 гээд ялгаатай авна. Заа ингээд оюутан болчихлоо тэгээд л гүйгээд л хичээлдээ яваад л тэгээд тэр үед чинь бас нөгөө манай юунд чинь цүнх ховор, хувцас хунар ховор, тэгээд би тэр юуныхаа мөнгөөр 130.000-р гоё носон палаажирхуу юм авч өмсөөд бас

Баасанхүү -

130 төгрөгөөрөө юу?

Наранцэцэг -

130₮-өөрөө, тэгээд цагаан цув энэ тэр авч өмсөөд л тэгээд ээж аав чинь одоо оюутан болсон гээд л тэгээд баяр хүргээд л

Баасанхүү -

ээж аав тэгэхэд Борнууртаа, үгүй ээ юу билээ,

Наранцэцэг -

манай ээж аав тэгэхэд Заамартаа, би нөгөө өвөөтэйгөө л хашаа гэрт,

Баасанхүү -

өвөөтэйгөө хорооллын энэ хавьд уу?

Наранцэцэг -

тийн хороолол тэгээд одоо яг хорооллын одоо манай гэрийн байгаа тийшээгээ, гэрийнхээ буурин дээр байшин барьчихсан тэнд бараг, тэгээд л өвөөтэйгөө 2-уулаа стипендээ аваад л амьдарна даа,

тэгээд л юу яаж байхад чинь оюутан болсны хамгийн нэг их гоё юм нь би бүр КÏС гэж коммунист намын түүх байдгийн.

Баасанхүү -

коммунист намын түүх ээ?

Наранцэцэг -

коммунист намын түүхээс л, би одоо гайхдагийн, одоо тэр үед монгол байж байж юун ч коммунист намын, оросын коммунист намын түүхийн хичээл үздэг байхгүй юу. өө тэрэн шиг хэцүү хичээл гэж байхгүй, тэр олон намын хурал, олон программын ялгаа, тэр олон тогтоол шийдвэр, өө ялгахгүй. Тэгээд тэрэн дээр яаж байсан чинь нэг шүүлэг өгөв өө, аа тэгээд бас гайгүй уншсан байсан юм байгаа биз, өгчөөд бүгдээрэнг нь шүүлгийг нь гайгүй амжилттай тавиад л баярлаад л тэгсэн чинь манай ангийн Сараа гээд охин бид нар наашаагаа талбай дээгүүр гараад ингээд наашаагаа явдаг байсын. Тэгсэн чинь автобусны буудал дээрээс суудаг байхгүй юу, тэгсэн чинь нөгөөдөх аягүй гоё чийдэнгийн гэрэлд нөгөө том том бударч байгаан, анхны шүүлэг ээ өгснийг ч хэлэх үү, тэр гоё анхны цас ороод тэр бударч байгаа, анхны цас биш байх аа тэр чинь 12 сард юм чинь, 12 сар өнгөрч байсан юм чинь, цас ороод бударч байгаагаа ч хэлэх үү, тэрэн шиг их баярлаж явж байсан юм байхгүй.

Баасанхүү -

сэтгэл хөдлөөд

Наранцэцэг -

тэгээл яасан, заа тэгээд манай одоо нөгөө нэг ардчиллын алтан хараацай Зоригийн аав Санжаасүрэн,

Баасанхүү -

Санжаасүрэн тээ,

Наранцэцэг -

Санжаасүрэн багш байхгүй юу, Санжаасүрэн багш чинь бид нарт тэр сайдаасаа юу яагаад манайхны декан байсын.

Баасанхүү -

өө за энэ МУÈС-д,

Наранцэцэг -

тийн, МУÈС-ийн НУÔ-ийн /нийгмийн ухааны факультет/ декан байсан байхгүй юу, нийгмийн ухааны факультетийн декан байсан байхгүй юу, нийгмийн ухааны факультет гэж байсан шд, тэрний декан байсан. Тэгээд манай Санжаасүрэн багш чинь бас хүнийг ялгаварлахгүй ханддаг, гайхалтай хүн. Тэгээд хамгийн эхний шалгалт байлөө, манай Санжаасүрэн багш чинь юу яасан, оюутнаас шалгалт авсан, оюутан чинь хуурна, намайг хуурна энэ тэр гэдэг сэтгэлгээ байхгүй аягүй тийм сайхан сэтгэлтэй учраас яг өөртэйгөө адилхан. Тамхи татаад л оюутнуудаа асуугаад л сайн сайн гээд, тэгээд ард бид нар чинь хуулаад пижигнээд байхгүй юу, хуулаад л байсан, хуулаад л байсан, тэгсэн чинь гэнэт яг анги талдаа ороод л эхнийх нь дандаа онц сайн аваад л талдаа ороод л ингээд би яг нэг одоо ингээд 2 хүүхдийн дараа асуугдана гээд л байж байсан чинь Сажаасүрэн, “тээр тээр та нар ингэдэг улсууд бий вий, ингэдгийн бий вий” гээд ингээл бүгд нөгөө хуулсан юмнуудыг чинь нөгөөдүүл чинь ширээн доогуураа орхиод гарчихаж. Том том тийм дэвтэр мэвтэр, хуудас муудас, тийм юмнуудыг нөгөө нэг дэвтэр дээрээ ингээд орхиод гараад явчихаж, ширээн дээрээ. Тэгээд тэрийг нь манай багш үзчихээд уурлав аа. Тэгээд яг тэр үед би асуугдлаа. Тэгээд асуугдаад л эхний шалгалт байсын. Асуугдаад тэгээд л байсан чинь бас гайгүй мэдээд байж байсан чинь дунд тавьчихлаа, заа өнгөрч одоо дунд л авлаа гээд тэгээд л нэг дунд авчихаад л ороод ирсэн. Тэгээд дараагийнхаа 2 шалгалтыг би хүй нэгдлийн түүх, аа юу байсын, юу байлаа, аа экономик байсын, эдийн засаг байсын. Тэгээд тэр 2 дээрээ онц авчихлаа. Тэгсэн чинь манай Санжаасүрэн багш хүнлэг нь яг мэдэгдэж байгаа байхгүй юу, намайг дуудлаа. “багш нь яг чамайг ингээд хүүхдүүд хуулчихсан,

Баасанхүү -

уурандаа,

Наранцэцэг -

чи асуугдаад тэгээд би ууртай байсан, тэгээд тийм учраас чиний дүн дээр ийм андуурал гарсан байх аа, чи 2 шалгалтаа аягнүй сайхан онц өгч, “ би чхинь одоо онц авсан бол сарын 50₮-ий нэмэгдэлтэй, одоо чинь 6 сар гэхээр 6-г 5-аар үржүүлэхэд хэдэв?, бараг 300-аад төгрөг авахаа тийм ажил юугаа орхиж байгаа байхгүй юу. Тэгэхлээр чинь тэр үед өө багшаа шалгалтаа ахиад өгье би, дүнгээ сайжруулъя гэх манатай, “үгүй үгүй багшаа яршиг яршиг, яахав, яахав, “ гээд ингээд хаячихаж байсын. Тийм их сайхан хүнлэг. Хүнлэг байгаа биз дээ тэр чинь,

Баасанхүү -

тийн хариуцлагатай нэг талаараа тээ,

Наранцэцэг -

хариуцлагатай, хүнлэг байгаа биздээ, аягүй хариуцлагатай, энэ надаас болоод энэ хүүхдийн дүн ингээд хохирчихлоо гэсэн ийм сайхан сэтгэлээр ханддаг байсан. Тх Санжаасүрэн гэдэг багш манайд.

Баасанхүү -

тэгээд их сургуульд 5 жил сурсан тээ,

Наранцэцэг -

тэгээд их сургуульд би 4 жил сурсан. Тх 4 жил суралцсан. 4 жил суралцаад тэгээд төгсөж байсын. Аа их сургууль харин хонхны баяр гэж хийнэ шүү.

Баасанхүү -

аа за,

Наранцэцэг -

тэгээд тэр үед чинь их сургуулийн хонхны баяр, заа их сургуульд чинь нэг хамгийн гоё юм нь бид нар 1-р курсээ төгсөөд археологийн дадлагаар явж байсын. Тэгээд би нөгөө өөрөө археологич болъё, тэгээд нөгөө түүхийн ангид орсон юм чинь археологич болъё гэж бодоод тэгээд тэр үедээ Архангай тэр дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй Архангай аймгийн нутгаар тэр Хөшөө цайдмын тэгээд тэр Архангайн ямар сум билээ тэр Тайшир, Èх тамир энэ тэрээр юу яасан археологийн дадлагад яваад, тэгээд археологийн дадлагад явахдаа бас их юм сурсан. Тэгээд тэр үед би аягүй гоё зураад, зурж, Зөвлөлтийн мэргэжилтнүүд намайг зурж чадах юм байна гэж тэгж тодорхойлсын, хүн ерөөсөө өөрөө хичээхгүй болохоороо тэгээд хаячихдаг юм байна. Тэд нарын мэдсэн, зурсан зурагнуудыг би ингээд галькаар хуулж зурдаг.

Баасанхүү -

Калькаар,

Наранцэцэг -

Калькаар, тэгээд ингээд л зарим юмнуудыг нь би өөрөө ингээд хийчихдэг байхгүй юу, калькаар, тэгээд намайг за ёстой сайн байна, ингээд зураад бай, тэгээл одоо зурж үзлээ, тэр чинь өөрөө оюутан байсан. Тэгээд л ганцаараа тийм археологийн дадлага руу 8 сарын 25 хүртэл археологийн дадлагаар явчихаж байгаа юм чинь, манай ангийнхан 20 хэд хоног яваад буцчихсан, би үлдчихсэн

Баасанхүү -

аанхан, ганцаараа оюутнаасаа,

Наранцэцэг -

ганцаараа, оюутнаасаа ганцаараа үлдчихсэн. Манай ангийнхан одоо хэрэггүй боль боль яв гээд л ингээд тэгээл байж байдаг. …… манай археологийн багш Цэвээндорж багш байсын, одоо эрдэмтэн, доктор, археологийн хүрээлэнгийн Цэвээндорж багш байна шдээ,

Баасанхүү -

аа тэр үед археологийн анги энэ тэр гэж байгаагүй байх тээ МУИС-д,

Наранцэцэг -

байгаагүй, одоо археологийн анги эжг байдаг юмуу,

байгаа, археологи, антропологийн анги гээд тусдаа тэнхим байдгийн. Арав марван жил болсон билүү дээ.

Баасанхүү -

өө тийм үү, ямар гоё юм бэ,

Наранцэцэг -

90-ээд оноос хойш л юм шиг байна лээ,

тэгэхэд бол тийм тусдаа юу байгаагүй. Тэгээд Цэвээндорж багш чинь бид нарын археологийг удирдаж явуудсан, тэгээд дараа нь тайлан майлан бичээд тэгээд л эрдэм шинжилгэний ажил энэ тэр хийх тийм эхлэлүүдийг тавьж байсан. Тэгээд 2-р курсдээ Олхон арал гэдэг Оросын Байгаль нуур, Олхон арал дээр тэр үед очиж дадлага хийсэн. Манай ангийнхан, би чинь одоо далай тэнгисийг мэдэхгүй хүмүүс чинь их инээдэмтэй шд. Одоо далай гэхээрээ л бүх л эргэн тойрон л харагддаг юм байх гэсэн чинь юу Байгаль нуур гэдэг чинь хязгаар хэмжээ байхгүй, тийм газар очиж дадлага хийж тэгээл тэн дээр чинь ёстой гоё байлаа. Анх удаагаа гадаад явж байгааг ч хэлэх үү,

Баасанхүү -

аанхан, улсын зардлаар шд тиймээ,

Наранцэцэг -

улсын зардлаар, тэр үед чинь оюутнуудаас нь юу ч байхгүй. Тэгээд манай ээж аав 2 надад нэг 100 рубль өгч явуулж байсын,

Баасанхүү -

өө за,

Наранцэцэг -

тэгээд тэр 100 рублиэр тэгээд жижиг сажиг юм аваад л аягүй их мөнгө байсан. Тэгээд л юм аваад л явж байсан. Тэгээд л их сургуулиа төгсөөд л багш болно доо л гэж бодож байсан чинь, аа юу их л гоё ажил болно гэж бодож байсан тэгээд бас л тэр тухайн үедээ тэгээл сүүлдээ жоохон сурлага мурлага муудаад л тэгээд л багш болсон.

Баасанхүү -

тэгэхэд бас л одоо бид нар ингээд багшлах эрхтэй төгсөөд багшлах дадлага хийгээд байгаа шиг бас тэгдэг байсан уу тээ?

Наранцэцэг -

тэгсэн,

Баасанхүү -

аанхан,

Наранцэцэг -

багшлах дадлага хийгээд л тэгээл 5-р сургууль дээр багшлах дадлага хийгээд л тэгээл хамгаалаал тэгээл шалгалт шүүлгээ өгөөд л тэгээл ер нь одоо ямар ч байсан тэгээд л болоод л

Баасанхүү -

тэгээл шууд 28-р сургуульд орсон уу,

Наранцэцэг -

үгүй тэгээд манай аав чинь намайг төгсөх жил нас барсан байхгүй юу.

Баасанхүү -

сургуулиа юу, өө за,

Наранцэцэг -

тийн, сургуулиа төгсөх жил нас барчихсан, тэгээд би юу яасын, юунаасаа Заамар бишээ, Октябр сангийн аж ахуй гээд юунд хуваарилагдаад хөдөө явуулдаг байлаа шдээ бид нарыг чинь шууд. Тэгээд Октябрт очоод ажиллалаа, тэгээд одоо нэг жил ажилласан чинь 11 сард, очсон жилийн 11 сард гэр шатаад

Баасанхүү -

пөө яанаа,

Наранцэцэг -

тийн, манай гэр юу байхав, нөгөө тэр сургуулийн ийм жижиг жижиг өрөөнүүдэд ингээд орчихсон байхгүй юу.

Баасанхүү -

байр, багш нар байрладаг тээ,

Наранцэцэг -

багш нар байрлаад, тэгээд тийм өрөөнүүдэд орчихсон байсан чинь гэр шатаад. Тэгээд тэр нөгөө гагнуур хийгээд нөгөө хөлдөөд паар нь хөлдөөд тэгээд гагнуур хийгээд тэгээд шатаад тэр гагнуур хийх гэж байна гэж салгах гэж байгаад шатаагаад хаячихгүй юу. Тэгээд л бүр ерөөсөө эцэг эхийнхээ хамаг юмыг алдчихсан. Нөгөө айлын ганц хүүхэд чинь юу ч байхгүй хов хоосон үлдсэн, тэгээд хоосон үлдчихээд яахав ёстой тэгээл хүний юм хүнд юм болдоггүй гэдэг чинь бол ерөөсөө энэ бол аягүй үнэн үг байдаг юм байна. Хүн өөрөө өөрийнхөө гараар л амьдралыг бий болгодог гэж үздэгийн гээд тэгсэн чинь юу ч болоогүй тэгээд бүх гэрэ шатаагаад тэгээл ёстой нүцгэн үлдсэн дээ, ангиа угаах гэж гараад л. Тэгээл үлдсэн, тэгээл одоо яахав дээ, тэгэд тэр сумын, тэр сумд бол би тэгээд хэрвээ гэр шатаагүй, хэрвээ тэр сумынхан бас элэгсэг, тэр сумын намын дарга марга чинь элэгсэг хандаагүй, хандаж байсан бол би одоо ирэхгүй ч байж магадгүй хотод тээ.

Баасанхүү -

мм хм,

Наранцэцэг -

тэгээд тэд нар бол бас их сонин юу яасан байсан. Манай аав чинь одоо намын дарга олон жил хийсэн болохоороо боловсон хүзчинтэй яаж харьцах вэ гэдгийг бол би ерөнхийдөө мэддэг байсан. Одоо тэр үеийн намын дарга намайг идээгүй, ингээд идэш аваад идээгүй байсан чинь бүх мөнгийг нь авлаа. За яахав бүх мөнгийг нь авдаг юм байж. Тэгээд дээрээс нь нөгөө бүүр идэх юм байхгүй болчихоод мах авъя гэсэн чинь чи өмнөхийгөө төлөөгүй шдээ гээд тэгээд өмнөхийгөө чи төлөөгүй юм чинь одоо би чамд мах өгөхгүй гээд. Тэгээд байж байсан чинь бид 2-ын хажууд зогсч байсан тийм ажлын хувцастай байрын 2 хүн “чи Ïүрэвжав, Орших 2-ын дү юуу? “ гээд тэгж байна, намайг,

Баасанхүү -

мм хм,

Наранцэцэг -

тийн гээд тэгсэн чинь та яаж мэдсийн, өө тэгвэл бид нар хамт ажилладагийн, бид нар энэ сумаас мах авч яваан гээд, тэгээд төмөр замын ажилчид байсын.

Баасанхүү -

Ïүрэвжав, Орших 2 гэдэг нь хэн юм бэ?

Наранцэцэг -

миний эгч, нэг нь хүргэн ах 2 байхгүй юу,

Баасанхүү -

аан за, төрсөн үү?

Наранцэцэг -

тийн төрсөн эгч, хүргэн ах 2,

Баасанхүү -

нөгөө говийн уу?

Наранцэцэг -

тийн,

Баасанхүү -

аан за,

Наранцэцэг -

тэгээд тэр 2 ингээд төмөр замын зам ангид ажилладаг тийм улсууд байсан байхгүй юу. Тэгээд мөн үү гэхээр мөн гээд тэгсэн. Аа харин манай дүү ингээд гэ мэр нь шатчихсан гэж ярьж байсын, би ах эгч 2-оос чинь яахав мөнгө төгрөгийг нь гаргааад юу яачихна, чи 2 хонины мах аваад үлд,

Баасанхүү -

иш, ямар сайхан юм,

Наранцэцэг -

тэгээд тэр сумын хүмүүс чинь ингээд өөрснийх нь нутагт ажиллаж байгаа тэр хэн ч юу ч танихгүй тэр жоохон хүүхдийг ерөөсөө дэмжихгүй, чи өмнөх мөнгөө төлөөгүй байж байж чи ямар..,

Баасанхүү -

тэр цалин гэж авдаггүй байсан юмуу,

Наранцэцэг -

авалгүй яахав, тэр цалин дээрээс нь суутгаж авсан, авна л даа, тэгээд чи өгөөгүй байж байж гээд ингэж байхынхаа оронд тэгтэл 2 хаа хамаагүй намайг таньж мэдэхгүй 2 хүн шууд надад 2 хонины мах өгчихөөд л яваад өгч байгаан. Тийм сайхан сэтгэлтэй манай монголчууд бол. Тэгээд зарим нь болохоор тийм сэтгэлтэй. Тэгээд би ерөөсөө за за энэ улсууд ч дэмжихгүй юм байна, туслахгүй юм байна гээд одоо бодоод байхад хүнд тусламж дэмжүүлэх ч юу байхав дээ ер нь,

Баасанхүү -

тэр үед нөгөө өргөж авсан ээж Заамартаа л байсан уу,

Наранцэцэг -

үгүй, манай аав маань нас барчихаад одоо би ээжтэйгээ 2-лаа л амьдарч байхгүй юу. Ýэжтэйгээ амьдарч байсын,

Баасанхүү -

аа тэр Октябртаа юу,

Наранцэцэг -

ммм,

Баасанхүү -

өө за,

Наранцэцэг -

тэгээд байж байсан чинь юу яалаа, тэгээд би ерөөсөө шилжиж рье гээд тэгээд манай аав ээж аймгийн намын хороон дээр ороод ийм ийм амьдралтай байна, ингэлээ ингэлээ гээд тэгсэн чинь шууд намайг шилжүүлээд тэгээд би хотод ирээд ажиллаад 28-р сургуульдаа багшлаад тэгээд одоо өдий олон жил болж байна даа.

Баасанхүү -

таны амьдралд ер нь ингээд нэг тийм одоо хүмүүст нэг тийм өөрчлөлт гарах нэг тийм юм тохиолддог шдээ, яагаав тэгээл тэрнээс болоод л хүний амьдрал эрс өөрчлөгддөг ч юмуу тийм зүйл ер нь тохиолдож байсан уу, тохиолдож байсан бол ер нь юу тохиолдож байсан бэ?

Наранцэцэг -

үгүй ээ одоо яг нэг их эрс өөрчлөлт бол яахав ингээд айлын ганц хүүхэд байж байгаад л тэгээд л аав энэ тэрээ яваад л өөрийнхөө цалингаар амьдраад л ингээд л ирэх бол бас л зохих хэмжээний хүнд л дээ, тээ,

Баасанхүү -

аанхан,

Наранцэцэг -

тэгээд гэр орон бүх юм шатчихсан, тэгээл ерөөсөө бүх юмаа ингээд өөийнхөө гараар хийх тэр бол одоо тэр гэр орон шатах тэр бол бас их том өөрчлөлт байсан. Þу ч үгүй болчихож байгаа байхгүй юу. Гэр, тэгээд тэр төлж өгсөн хүн байхгүй, манай тэр үед чинь ерөөсөө хуулийн тийм хариуцлагын тогтолцоо аягүй их муутай байсан. Хэн ч тэрийг хариуцахгүй. Хэн ч тэрэнд анхаарахгүй, тийм л байсан.

Баасанхүү -

тэр үед тэгээд хэдэн хүн тэгж гэр оронгүй болж хохирсон?

Наранцэцэг -

гэр оронгүй болсон нь би ганцаараа, нэг оросын мэргэжилтэн, нэг математикийн багш хүүхний …., тэгээд одоо багш боллоо одоо багшийн ажлыг хийхэд ч бол ёстой одоо яахав хамгийн гол нь энэ одоо их сайхан мэргэжил юм байна. Хүн чинь хийж үзэж байж мэддэг юм байна. Тэгээд энэ олон хүүхдүүдэд ном эрдэм заана, хүүхдийг хүмүүжүүлнэ, бас их чин сэтгэлээсээ л хандаж аягүй их бүтээлч хөдөлмөрч л хийхгүй бол бас энэ чинь төрийн ажил учраас бас болдоггүй юм байнаа гээд тийм ойлголттой болсон. Одоо ингээд өөрөө их хувиараа одоо би сонирхож бас тийм эртний тийм урлагийг сонирхдог болсон, энийг яагаад сонирхдог болсон гэхээр ингээд би юм нэхдэг, хатгадаг байсан шдээ тээ, тэгсэн чинь манай энэ нөхөр, хүнтэй суусан чинь манай нөхрийн одоо аав ээжийнх нь багш Чимгээ ах гээд нэг хүн байсан.

Баасанхүү -

лам юмуу тээ,

Наранцэцэг -

лам, тийм Маарамба хүн, тэгээд тэр хүнд одоо маш гоё тийм жижигхээн жижигхэн тийм хөөрхөн мөнгөн очир хонх тийм тахил байсан. Тэгээд тэрэнд нь би нэг ийм доор нь тавьдаг салфетка шиг юм хийж өгөх зорилгоор анх ороод тэр хүний юунд, ажилд, тэр хүний тэрийг би хийж өгье гэж амлаад яг л тэрнээс хойш юм оёод тэгээд урлагийн гавъяат зүтгэлтэн Цэрмээ багшаараа одоо зээгт наамлыг заалгаад тэгээд тэр үед манай Цэрмээ багш урлахуй ухааны тэр шашны урлахуй ухааны тийм сургуульд багшилж байсан, тэр хүүхдүүдтэй нь би наамалд сураад одоо өөрийнхөө багш номын бурхан гэж багштайгаа танилцаад, бурхны багш гэж, чи нэрийг нь хэлээд асуу даа, бурханч багш гэж мэднэ шдээ,

Баасанхүү -

аан Ïүрэвбат лам тээ,

Наранцэцэг -

тэр багштайгаа танилцаад, …., тэгээд номынхоо багштай учирсан, зээгт наамлынхаа багштай тааралдсан,

Баасанхүү -

одоо нөгөө нэг Ïүрэвбат лам чинь одоо нөгөө ийм том бурхан бүтээсэн шдээ тээ,

Наранцэцэг -

тэгээд тэр багшрийнхаа бүтээж байгаа том том бурхны үйл, ардын одоо зээгт наамлын урлагаа сэргээхэд нь бас өөрийнхөө гар бие оролцох тээ, тэр багшийнхаа зөвлөснөөр ингээд оролцож энд нь бас юм хийж байгаадаа би их баяртай байдаг аа,

Баасанхүү -

одоо бол хийж байгаа шдээ тээ, хэзээнээс эхэлсэн билээ тэрийгээ,

Наранцэцэг -

би тэрийгээ одоо чинь 10-аад жилийн өмнө, 10-аад жилийн өмнөөс л эхлээд л одоо тийм ажилд орсон нь бол биеэ одоо сайн юманд зориулах, за тэгээд одоо тэрнийг хийж байгаа хүн чинь одоо элдэв янзын нүглээс ангид байх энэ талаараа бол одоо их хэрэгтэй юмаа, тэгээд одоо манай багш бол одоо их агуу хүн юм, тэгээд эртний урлагийг одоо ингэж сэргээж байгаа одоо орчин үеийн Занабазар гэсэн ийм сайхан хүмүүсийн ажилд одоо оролцож байгаадаа одоо баяртай байдаг. Тэрийгээ бол аль болохоор их хийх юм сан, би одоо жишээ нь Цэрмаа багшийнхаа 100 жилийн ойгоор ч байдаг юмуу тиймээ, одоо энэ хүнээс сурч яасан юм маань энэ шүү гэсэн тийм нэг үзэсгэлэн маягийн юм гаргах юмсаан гэж бодоод одоо тэр лүүгээ бас бэлтгэл хийнэ дээ,

Баасанхүү -

одоо 10 гаран жил болж байна гэсэн шдээ, тэр хооронд хэд хэдэн юунд оролцсон бэ,

Наранцэцэг -

би Цэрмээ багштайгаа хамтраад нэг юуны, багшийнхаа зургаар Цэрмаа багштай хамтарч бурхан багш, тэгээл тэр цамын өмсгөл, хормогч, дандаа л урлахуйн багшийнхаа бүтээлээр яасан, тэгээд дүйнхор бурхан, бүжинлхам бурхан , очирваань бурхны бүтээлүүдэд оролцож байсан. Ийм ийм бүтээлүүд хийхэд оролцож байсан.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.