Narantsetseg
![](../assets/images/interviewees/990056.jpg)
Basic information
Interviewee ID: 990056
Name: Narantsetseg
Parent's name: Choisüren
Ovog: Tsagaan Shilt
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: history teacher
Belief: Buddhist
Born in: Tsetseg sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: passed away
Father's profession: passed away
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
work
education / cultural production
relations between men and women
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
religion
ideology
wedding
work
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
та буддын шашинтай, тэгээд тэр нөгөө шашин шүтдэг болоод бүр багаасаа өвөөгөө дагаад шашин шүтдэг болсон гэсэн шдээ, тэгээд яг энэ шашин шүтлэг чинь таныг социолист нийгэмд амьдарч байхад одоо тэр нийгмээс бол аягүй их юм ирж байгаа шдээ, шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи ч гэдэг юмуу тээ, тэгээд л танай аав чинь намын дарга байсан ч гэх юмуу, тэгээд энэ хоёр хэр зөрчилдөж байсан, та хэсэг хугацаанд ч юмуу шашиндаа эргэлзэх ч юмуу тийм зүйл байсан уу? Ямар байсан бэ?
Наранцэцэг -
үгүй ээ би ерөөсөө тийм юм байгаагүй, яагаад гэвэл би, миний тэр бол дотоод гүнд ингээд дотоодод байж байсан. Дотоодод байж байсан учраас нөгөө нэг нийгмийн тийм мөргөлдөөнд ерөөсөө орох юмуу эсвэл нэг тийм их стресс
Баасанхүү -
зөрчил
Наранцэцэг -
зөрчил гардаггүй байсан. Ерөөсөө л би дотроо бодоод л аа энэ ийм шүү дээ, аа энэ нь тийм шүү дээ гэдэг бодлыг би өөртөө дотроо агуулаад ингээд явдаг байсан.
Баасанхүү -
одоо жишээ нь тэр нийгмээс ирж байгаа тэр одоо нөгөө таны амьдарч байсан, залуу байсан цаг үеийн чинь нийгэм чинь материалист нийгэм шдээ, тэндээс ирж байгаа информацуудыг та юу гэж боддог байсан?
Наранцэцэг -
аа тэрийг бол нэг, яг одоо тэр үед бодьтой тийм атеист үзлүүд тээ, бүр их бодьтой явагдаад байдаггүй, тэгээл яахав хичээлээрээ атеизм гээл хичээл үздэг байсан, аа тэгээл ном энэ ингээл үздэг тэр бүх юмнууд бүр тэр битгий хэл энэ дээд намын дарга том том намын төв хорооны дарга нарын дунд ч гэсэн энэ үзэл өөрийнх нь зүрх сэтгэлд оршсоор л байсан байхгүй юу. Бодитойгоор,
Баасанхүү -
шашин тээ?
Наранцэцэг -
аанхн, бодитойгоор шашин нь оршсон, тэгээд яг нэг тийм том мөргөлдөөн зөрчил учирдаггүй байсан.
Баасанхүү -
тэгвэл хүмүүс, ер нь хүмүүс гаднаа л тэгээд нийгэмдээ баригдаад тийм хувьсгалч ч юмуу тийм байснаас биш дотроо бол ерөнхийдөө шүтэх нь шүтдэг л байсан гэж үү?
Наранцэцэг -
тийн, шүтдэг нь, бүр тэр үедээ томчууд шүтдэг байсан. Энийг би бол бодитойгоор хэлж чадна. Одоо би нөгөө хүнтэй суугаад зурагтад очсон байхгүй юу.
Баасанхүү -
аанхан,
Наранцэцэг -
тэгсэн чинь Чимгээ ах гээд аягүй мундаг тийм шашны өндөр боловсролтой маарамба, маш их мэргэн түргэн хүн байсан байхгүй юу. Тэрэн дээр харанхуй болох дээр зэрэг л улаан номертой машин, намын төв хорооныхон ирж, ирээл авгай хүүхэд нь ч байдаг юмуу, өөрөө ч байдаг юмуу ирээл юмаа асуугаад л зүг чигээ, учир начираа заалгаад л тээ өөрийнхөө ингээд амьдралын зам мөрийг заалгаад л явдаг байсан, тэр бол нууц биш.
Баасанхүү -
өө за,
Наранцэцэг -
тийн, тэр болбодьтой хүмүүст ил нийгэм дотроо амьдрахдаа л тийм болохоос биш зүрх сэтгэл нь ерөөсөө тэр өөрийнх нь шашны үзэл бодол баримтлал өөрөө өөрийгөө амьдралдаа авч явах байдал нь яг хэвээрээ байсан, шашин.
Баасанхүү -
тэгвэл яг тэр социолизмын үед тэр шашингүй үзэл бүр улам дэлгэрээд тэгээд тэр хүмүүсийн шашин шүтэх юуг нь ор үндсээр нь алга болгосон гэсэн юм огт байхгүй юм байна тиймээ?
Наранцэцэг -
хийсвэр итгэдэг тийм, хийсвэр хүмүүс хийсвэр байсан тэр улсууд байнга бол байгаа, гэвч тэр уламжлалтай, нөлөөлөх хүмүүстэй тийм хүмүүс бол, хүмүүсийн дунд бол тэр үзэл баримтлал нь хэвээрээ л байж л байсан.
Баасанхүү -
цагаан сар марыг тэмдэглэдэг байсан уу?
Наранцэцэг -
өө цагаан сар аягүй инээдтэй тэмдэглэдэг байсан шдээ, нөгөө хаалттай,
Баасанхүү -
аанхан,
Наранцэцэг -
тийм учраас нөгөө би одоо аягүй их муухай, тэрэнд миний бол үнэнхүү социолизмд дургүй хүрдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан,
Наранцэцэг -
яагаад вэ?, тэгээд одоо яг ингээд хүмүүс чинь уламжлалт баяраа цагаан сар чинь малчдын баяр гээд тэмдэглэдэг байсын. …, тэгээд цагаан сарыг нөгөө малчны баяр гэд тэмдэглэдэг байсан. тэгээд бүр би нөгөө хөдөө байхдаа аягүй өө бүх ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд л ингээл айлаар яваад л аягүй айл болгон ингээл бэлэг өгөөд л, тэгээл намайг чинь намын даргын хүүхэд гэж үздэг болохоороо өө энэ чинь Норов даргын хүүхэд байна шдээ гээл надаа нэг төгрөг ч юмуу нэг, одоо тэр үед чинь хамгийн том бэлэг нь нэг төгрөг л байлаа шдээ. Нэг төгрөг өгдөг ч юмуу тэр хүүхдүүдээс арай өөр нэг дэвтэр дээр нь нэг төгрөг тавьж өгөх жишээтэй. Тэгдэг байсан, тэгээд бүүр тэр айлуудаар аягүй их явдаг байсан. Тэгээд хожмоо хамгийн нэг их дургүй хүргэсэн юм нь юу байхав гэхээр багш болсон хойно би нөгөө, манай ээж м аань настай, тэгээл цагаан сарынхаа юмыг хийх гэхээр яг битүүний орой хурал зарлана,
Баасанхүү -
албаар,
Наранцэцэг -
албаар, одоо ингэж нөгөө тоталитар тогтолцоо гэдэг чинь хүнийг тэгж боож хаадаг байсан. тэгээд л яадаг вэ гэхээр битүүний орой хурал зарлана. Заа эсвэл шинийн нэгний өглөө бүр районоос ирж бүртгэнэ. Дүүрэг, одооны бол дүүрэг,
Баасанхүү -
ажил дээр үү?
Наранцэцэг -
ажил дээр, ажил дээр ирж Октябрын районы намын төв хороо, намын хорооноос ирж бүртгэдэг байсан. за тэр чинь одоо шинийн нэгний орой үйлдвэрчдийн ч юмуу, эвлэлийн ч юмуу, намын ч юмуу тийм дугуйлан зкавал хичээллэнэ, дугуйлан. Ингэж бид нарыг
Баасанхүү -
тэгээд тэр нь айхтар бүртгэлтэй?
Наранцэцэг -
маш нарийн тийм бүртгэлтэй. Тэгээд одоо тэрийг тасалсан бол бараг цагаан сар хийсэн гэж юу яана. Тэгээд нууцаар, тэгээд юм аягүй их ховор тэр үед. Цагаан сараа хийх гэээр аль эртнээс эхлээд л би бол ээжийнхээ юмнуудыг бэлддэг байсан. Одоо хүнд өгөх аятайхан юмнууд тиймээ, тэгээд хонины ууц олдохгүй, яагаад гэвэл бүх махуудыг жижиглээд ингээд зардаг байсан учраас уцц олддоггүй. Би ээждээ нэг удаа наян төгрөгөөр наян төгрөг чинь аягүй их шдээ, тэр үеийн наян төгрөгөөр би нэг зөвхөн гуя муягүй, зүгээр энэ чинь та нар бодоод үздээ, ганцхан нуруу ууц, шалдан т ийм ууц авч өг байсан шд.
Баасанхүү -
тэр үедээ их мөнгө үү?
Наранцэцэг -
тэр үедээ их мөнгө шдээ , наян төгрөг гэдэг чинь, тэгээд их тийм өндөр үнэтэй авч өгч байдаг, бүх юм нь тийм дамархуу, нууц тийм далд худалдаанд орихсон.
Баасанхүү -
өнгөн тал дээрээ социолист тэгээд ерөөсөө цаана нь хүмүүс тэгж тэрэндээ захирагдаж чадахгүй байсан гэсэн үг үү тээ?
Наранцэцэг -
ерөөсөө л …,
Баасанхүү -
тэрүүгээр амьдарч..,
Наранцэцэг -
тэрүүгээрээ амьдрахгүй, гэхдээ бас хүмүүс амьдарч байсан л даа,
Баасанхүү -
ммхм,
Наранцэцэг -
тэрүүгээрээ амьдарч байсан гэвч одоо бас монголчуудын эртний уламжлал бол мартагдаагүй, монголчууд цагаан сараа хийдэг л байсан. Тэгээд гэхдээ тэр жоохон ийм шахалт хавчилтан дунд хийдэг байсан. Өө 90 оноос чинь хойш ардчилал гэдэг чинь маш их гоё чөлөөтэй, дэлгэр, сэтгэл амар, тайван, амгалан, жинхэнэ ёсоороо одоо тэр уламжлалт цагаан сараа хийдэг болсонд баяртай байсан.
Баасанхүү -
та хэдэн оноос багшилж эхэлсэн билээ, 79 он,
Наранцэцэг -
тийн 79 оноос,
Баасанхүү -
тэгээд 79 оноос 89 он хүртэл 10 жил багшилсан, тэгээд тэрнээс хойш бас өдий болтол багшилж байгаа, тэгэхээр нөгөө нэг яг социолизмын үеийн хүүхдүүд тээ, нэг тийм хүмүүжилтэй ч юмуу тийм байсан энэ тэр гээл хүмүүс ярьдаг шдээ, аа тийм байсан, тэгсэн хэрнээсээ яг таны нүдэн дээр ингээд 90-ээд оноос хойш, 90 оноос хойш ингээд хүүхдүүд ян хэр хурдацтай өөрчлөгдсөн тээ, тэр социолист нийгмээс ардчилсан нийгмийн хүүхдүүд ямар өөр байсан, хэр хурдацтай өөрчлөгдсөн, яаж өөрчлөгдөж байсан, танд яаж анзаарагдаж байсан бэ?
Наранцэцэг -
2 тал ажиглагддагийн надад.
Баасанхүү -
аанхн,
Наранцэцэг -
аа 90-ээд оноос хойш бол хүүхдүүд үнэхээрийн өөрөө өөрийгөө хөгжүүлж чадна, өөрөө явна гэсэн хүүхдүүд бол одоо маш их хөгжиж байна, хүүхдүүд. Ер нь аягүй их чөлөөтэй сэтгэлгээтэй, чөлөөтэй хөгжиж байна. Аа 90 оноос өмнө болохоор хүүхдүүд асар их хичээл хийдэг байсан. хичээл хийдэг, аа гэхдээ хичээл хийхдээ нөгөө албаар байдаг хүүхдүүд чинь. Одоо бол 90 оноос хойш чинь зарим хүүхдүүд чинь гарах нь гараад, траншейнд орох нь ороод ингээд ерөөсөө л нэг сурах шаардлагагүй хүүхдүүд байхгүй, бас нээх зовлон багатай болчихоод байгаа юм. Хуучин бид нар бол яахав гэхээр хичээл тасалдаг, хичээлдээ суух дургүй хүүхдийг албаар авчирч суулгадаг учраас,
Баасанхүү -
хойноос нь хөөцөлддөг,
Наранцэцэг -
хойноос нь тэд нартай аягүй их хөөцөлддөг, аягүй их тийм дарамттай байсан. Аа гэтэл одоо бол эцэг эх нь гаргах нь гаргаад , сонирхохгүй, сонирхолггүй нь ч суухгүй болчихоод яг л одоо ер нь суръя гэсэн тийм бодолтой хүүхдүүд нь нэлээд байдаг болохоороо бас их арай л хялбар болоод байгаа шүү. Тийн, хялбар. Аа тэгээд хичээлийг уншихгүй байдал бол 90 оноос хойш бас аягүй их болж байна.
Баасанхүү -
сөрөг тал уу?
Наранцэцэг -
сөрөг тал. Хүүхэд уншихгүй, юм хийхгүй, тэр бүтээх тэр юу, тэгээд бүүр 90 оноос хойш ингээд хүүхдийн хичээллэлтийн байдал бол 2 тийм туйлтай болчихоод байна. зарим нь бол аягүй идэвхтэй, маш сайн. Аа зарим нь бол их муу, аа ер нь 90 оноос өмнө бол хүүхдүүд яахав ерөнхийдөө жигд хийдэг, тэгээд яахав их тасалдаг барьдаг хүүхэд бол их байсан. Аа гэнэт хэрэг төвөгт холбогдох янз бүрийн асуудал гардаг л байсан л даа, одоо 90 оноос хойшхи миний л даасан ангиудад бол бас нэг төдий л гэмт хэрэг мэрэгт холбогдоод байх юм энэ тэр бол төдийлөн гайгүй байсан шд. Сонин болчихсын би бүр гайхаад байдгийн.
Баасанхүү -
90 оноос хойшхи нь?,
Наранцэцэг -
хойшхи нь тийн,
Баасанхүү -
аа өмнө нь тийм ..,
Наранцэцэг -
өмнө нь бас тийм янз бүрийн гэмт хэрэг мэрэгт холбогдох, гадуур тэнэх энэ тэр юм надад л лав байж байсан. Аягүй их тохиолдож байсан.
Баасанхүү -
аа хүүхдүүд үү?
Наранцэцэг -
манай ангийн хувьд хүүхдүүд,
Баасанхүү -
аанхн,
Наранцэцэг -
аа гэтэл одоо 90 оноос хойш даасан ангиудад ер нь тийм юм ерөөсөө надтай тааралдаагүй, төдий л тааралдаагүй,
Баасанхүү -
яасан сонин юм бэ тээ?
Наранцэцэг -
их сонин, би бүр тэрийг гайхаад байдгийн. Улам л одоо энэ зах зээлд, ороо бусгаа цагт шилжлээ энээ тэрээ гээд улам л одоо тэр байх ёстой, гэтэл тэр байдал лав миний дааж байгаа ангийн хувьд бол ажиглагдаагүй шдээ. Их сонин, би тэрэнд их гайхаад байдгийн.
Баасанхүү -
яг тэр гэх, тэрнээс болсон гэх шалтгаан бол бас олдохгүй юу?
Наранцэцэг -
олдохгүй, ер нь бол ерөнхий хандлага нь тийм болчихсон, тэгэхээр яагаад гэвэл энэ зах зээл гэдгийг чинь хүмүүс ийм сайхан чөлөөт нийгмийг чинь их сайхан зөв хүлээж аваад зөв хөгжиж, зөв боловсорч, зөв хандлагатай л болж байна гэж би боддогийн шд. Урьд нь чи ийм байх ёстой, чи ингэ гээд ингэж байсан болохоор чинь хүмүүс тэр юманд их баригдаад одоо бас ингээд их этгээд байх нь бол элбэг байсан юмуу ч гэдэг юмуу, тийм бодол бас..
Баасанхүү -
тэрслээд үү?
Наранцэцэг -
тийн, тэрслээд ч гэдэг юмуу тээ, нийгмийн тийм хөгжилийн хандлагатай л холбоотой гэж би боддогийн шд.
Баасанхүү -
за ажлын хувьд имй, тэгвэл 90 оны хувьсгалаас өмнө, аа хувьсгалын дараа таны хувийн амьдралд одоо нийгэм өөрчлөгдсөнөөс болоод өөрчлөлт гарч байсан уу?
Наранцэцэг -
өө гаралгүй яахав, одоо манай нөхөр чинь бол тэр үед ерөнхий инженер байсан,
Баасанхүү -
юуны?
Наранцэцэг -
керамикийн үйлдвэрт ерөнхий, маркшейдер инженер, аа тэгээд Италитай хамтарсан чулууны үйлдвэрт ерөнхий инеженер хийж байсан байхгүй юу.
Баасанхүү -
социолизмын үед тээ?
Наранцэцэг -
тийн, социолизмын үед. Тэгээд 90 оноос хойш бол өөрөө хувиараа аж ахуйгаа эрхлээд яг мэргэжлийн чиглэлээрээ аж ахуй байгуулаад одоо юу яасан, компани, компаны захирал болоод тэгээд амьдрал бол аягүй дэвжиж дээшилсэн. Тэгээд одоо яагаад гэвэл бусдын төлөө биш, нийгмийн төлөө биш өөрөө өөрийнхөө төлөө л ..., бид нар 90 оноос хойш болохоор байнаа, урьд нь бол одоо улсын үйлдвэрийн газруудад ерөнхий инженер хийгээл, цалдингаа аваал, 2 хүнийхээ цалингаар амьдарч байсан байхгүй юу. Аа гэтэл 90 оноос хойш манай нөхөр чинь бол өөрөө ерөнхий инженерээсээ гараад, өөрөө хувиараа эрхлэх аж ахуй байгуулаад, аа тэгээд одоо тэр нь явсаар байгаад энэ Ширээгийн шугуй гэж нэртэй,
Баасанхүү -
юуны шугуй?
Наранцэцэг -
Ширээгийн шугуй,
Баасанхүү -
аа за,
Наранцэцэг -
гэж нэртэй хувьцаат компани, хувиараа эрхлэх аж ахуй чинь явсаар байгаад хувьцаат компани болсон. Тэгж одоо амьдрал нь ч гэсэн, өөрийнх нь хийж байгаа ажил ч гэсэн дэвжиж дээшлээд одоо манайх чинь бүтэн 3 айлыг тэжээж байна. одо 3 инженерийн айлын амьдралыг одоо тэжээж тэр 3-тай, одоо манайхтай нийлээд 4 айлын 20-оод хүнийг тэжээж байгаа гэсэн үг, тийм компани болж өсөж дээшилсэн.
Баасанхүү -
та нөхөртэйгөө яаж, хэзээ танилцсан?
Наранцэцэг -
бид нар нөгөө 10 жилийн танилууд байсан. Би нөгөөө 8-р анги төгсөөд 9-р ангидаа 28-р сургуульд орсон, аа манай нөхөр 8-р ангиа төгсөөд Барилгын техником гээд байсан шд, техником, дунд мэргэжил эзэмшдэг, нарийн мэргэжлийн тийм дунд мэргэжил эзэмшдэг тэр сургуульд орсон байхгүй юу.
Баасанхүү -
аа юу, Заамараас уу?
Наранцэцэг -
биш, биш энэ хотоос, аа тэгээд би Заамараас ирсэн байхгүй юу. Аа тэгтэл манай ангид, манай 9-р ангид манай нөхөртэй 8-р ангидаа ьхаамт орсон хүүхдүүд байсан, тэгээд тэрнийхээ шугамаар бид нар хамтдаа танилцсан. Тэгээд танилцаж явж байгаад за байз тэр чинь хэзээ юм бэ, нэлээн хожим, дээд сургуульд орох жилээ зүгээр бие биенийгээ таньж маниад л тэгээл наагуур цаагуур эргэлдэж явсаар байгаад л тэгээд дээд сургууль төгсөөд төгсөх жилээ л ганцхан сууя барья энээ тэрээ захиа махиа өгөөд тэгээд төгсөх жилээ ирээд суугаад зун яг 9 сард хуримаа хийгээд л ирснийхээ зун нь,
Баасанхүү -
төгсөөд үү?
Наранцэцэг -
төгсөж ирээд тэгээд хуримаа хийгээд тэгээд амьдарч эхэлсэн. Хуримаа аягүй гоё хийсээн. Тэгээл гэрт …,
Баасанхүү -
хуримныхаа талаар тээ?
Наранцэцэг -
бид 2-ын хурим болохоор байнаа тэр үедээ аягүй гоё оо, ингэдгийн, манай нөгөө Ховд аймгийн уламжлал ёсоор бол хамгийн эхлээд нөгөө нөхрийнх нь талын хүмүүс ирж миний нөгөө гэрийн хэрэгслийг ингээд авьсан байхгүй юу. Тэгээд энэ үед нөгөө миний аягүй харамсаж байгаа зүйл, бас нэг юманд харамсаж байсан. Яагаад гэвэл би нөгөө ингээл хичээл ном энээ тэрээ гээд манай нөхөр чинь хойно байгаад л сурч бариад л ингэсээр байгаад би нөгөө ээж аав хоёрыгоо өнгөрсний дараа хуримаа хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь өөрөө юмаа хуримынхаа юмыг бэлдээд, тэр аймаар гунигтай, ээж мээжээрээ бэлдүүлсэн бол аягүй гоё. Тэгээд миний бүүр багын найз бид 2 шөнөжингөө хөргөгчөө ингээд бүүр спиртээр ингээд арчаад гоё шинэ юм шиг болгоод, телевизороо айгүй гоё спиртээр арчааад шинэ юм шиг болгоод, тэгээд тэр үед чинь нөгөө төмөр ортой байсан, нөгөө айлд одоо нөгөө төмөр ортой очно гэсэн чинь жоохон ичээд ангийнхаа хүүхдийн ээжид хэлж байгаад 550-иар тийм гоё мебель ор аваад, тэгээд манай настай багш нар чинь аягүй сайхан сэтгэлтэй, нөгөөдүүл чинь ингээд тэр үед чинь монголд юм аягүй ховор байдаг, орос дэлгүүрээс аягүй ор дэрний хэрэгсэл авч өгөөд тийм өдөн дэр, одъял бүтээлэг, тиймээ, тийм юмнуудыг авч өгөөд тэгээд тэр үед чинь бас би хүн мүнтэй суна барина гэж ер юу яагаагүй, нөгөө нөхрийгөө хойноос ирээд л ийм хурим найр ч хийнэ гэж мэдээгүй, манай муу ээж бас нас барчихсан. Аягүй тийм хэцүү амьдралтай байсан болохоороо би ганцаараа цалинтай ажил хийж байсан. тийм болохоороо нөгөөдөх чинь мөнгө байдаггүй, тэгсэн чинь манай багш нар за за бүгдээрээ нийлье гээд, тэгээд бүгдээрээ нийлээд надад лав долоо найман багш цалингаараа нийлээд нэг 700 цаас өгөөд тэгээд
Баасанхүү -
их мөнгө өгсөн байна тээ?
Наранцэцэг -
тийн, тэгээд би тэрүүгээр нөгөө нэг торго аваад дээл хийгээд, тэгээд ор дэрний хэрэгсэл, ор аваад, ёстой бүх юмаа ингээд авчихаж байгаа байхгүй юу, тэгээд би нөгөө эгч нартаа бас нэрэлхээд хэлэхгүй, яагаад гэвэл нэг дор өсөөгүй, төрсөн эгч боловч би нэг дор өсөөгүй байхгүй юу. Тэгээд нөгөө бүх хурим муримныхаа юмыг ингээд бэлдээд, манай настай багш нар ингээд Болормаа багш, Дэжиймаа багш, Цэнд багш гээл тэгээл ингээд л нийлээл ингээд бүх юмыг авч өгөөд яг л ингээд миний эгррихйн юмыг тэгж бэлдэж өгч байсан. Тэгээд бэлдэж өгөөд л манай дүү, манай том эгчийн хүү Ìөнхөө гээд тэр машинтай эхлээд миний юмыг аваачиж өгсөн байхгүй юу,
Баасанхүү -
төрсөн эгчийн хүү тээ?
Наранцэцэг -
тийн төрсөн эгчийн хүү, тэгсэн чинь ямар айл байнаа гээд тэгсэн чинь “мэдэхгүй ээ ажаа, нэг л том ваар харагдсан шүү” гээд
Баасанхүү -
ваар аа?
Наранцэцэг -
ваар харагдсан, нэг л том ваар харагдсан гээд тэгэхгүй юу, тэгэхээр нь би нөгөө дүүдээ за одоо ваар одоо ямар ваар байдаг юм бол доо гэж бодоод тэр ваар бодоод л ирэхгүй юу, тэгсэн чинь нээх гоё тэр үед хамгийн тэр сайд нарын машин улаан номертой машин байсын. Тэгсэн чинь тэр улаан номертой хар волга машинаар намайг ирж авсан байхгүй юу. Тэгээл очоод л ингээд юу яагаад л үүдэнд нь ингээд мөргүүлдэг юм байна, үүдэнд нь мөргөөд л ингээл харсан чинь нээх гоё, хятадын эртний тийм том ваар тавьчихсан, тэрэн дотор нь ингээд айраг хийчихсэн тэгээд хоймор нь нэг лам байрын аягүй гоё тийм нүдэнд дулаахан халзан хүн байсан нь хожмоо нөгөө манай Чимгээ ах байсын. Чимгээ ах гээд тлам хүн байсын,
Баасанхүү -
аа гэхдээ хувцасгүй, ламын тээ?
Наранцэцэг -
ламын хувцасгүй, энгийн хувцастай, тэгсэн мөртлөөсөө аягүй гоё тийм хүн байсан нь манай Чимгээ ах байсын. Тэгээд холжим нь би одоо та нарт Чимгээ ахынхаа тухай бас яринаа.
Баасанхүү -
за,
Наранцэцэг -
тийн, тэгээд л нөгөө хурим найр эхлээд л юу яасан чинь би тэгээл, аягүй гоё айл байнаа бас гэхдээ миний энчээ талд тавьсан юмнууд бас гологдохгүй байнаа,
Баасанхүү -
аа яа яа,
Наранцэцэг -
тийн, би тэгээл бас аягүй гологдох байх гэж аягүй төмөр орыг сольж авч ирсэн шдээ, тэгээд миний юмнуудыг ингээд аваачаад тавьчихаад байж байсан. Тэгээд би нөгөө хадам ээжийнхээ хажууд суусан байхгүй юу. Ìанайхан надад тэгсэн байхгүй юу, гал түлдэг юмаа,
Баасанхүү -
аа шинэ бэрээрээ тээ?
Наранцэцэг -
шинэ бэрээрээ гал түлж цай чануулдаг юм шүү, тэгэхээр нь ингээрэй гээд хэлж байсан болохоор нь би ингээд за одоо хэзээ гал түлж цайгаа яах бол гэснээ бүр тэсэхгүй тэгснээ хадам ээжээсээ нэлээн байж байснаа нөгөө гал түлж цай хийх нь болсон уу гээд асуусан чинь “мэдэхгүй л дээ” гээд аягүй тэгж хариулж байсан.
Баасанхүү -
аль нутгийнх билээ,
Наранцэцэг -
хөвсгөлийнх,
Баасанхүү -
тэгэхээр тэд нар тэгдэггүй юм болов уу?
Наранцэцэг -
мэдэхгүй, тэгсэн чинь тэгж байсан, тэгээд сүүлдээ байж байсан чинь за халуун байна улсууд, плитка асаа гээд тэгээд л плиткан дээр чаначихсан цай тавиулаад л нэг жижигхэн зомгол ингээд юу яаж байгаад гал асаагаад л тэгээд галдаа 3 мөргүүлээд л тэгээл юу яасан. Тэгээд хурим найр ингээд өндөрлөөд л, тэгсэн чинь их инээдтэй, манайх, би нөгөө, ингээл ьнөгөө хадмын тал гээд хүүхэн хүргэж ирсэн тал гээд л 2 талаар суудаг байхгүй юу, тэгсэн чинь нөгөө тал бүүр бүтэн дүүрэн хүнтэй, энтээ талд манай, миний төрсөн эгч, хүргэн ах, тэгээд нэг хүүхэдтэй ингээд гурвуулхнаа энтээ талд суучихсан.
Баасанхүү -
ишш,
Наранцэцэг -
тэгсэн чинь би нөгөө 2 эгчтэй байхгүй юу, нэг нь дархан, өө 5 эгчтэй байхгүй юу тэгсэн чинь нэг нь дарханд байдаг. Аа тэгээд тэр ирж чадахгүй, аа нэг нь болохоор байнаа, 2 эгч нь болохоор хуримын ордон дээр болсон байхаа гэж бодоод нөгөө хуримын ордон дээр ьхүлээгээд байсан. Тэгээд намайг хүргэж ирж чадаагүй нөгөө утас энэ тэр гэж байхгүй, холбоо харилцаа байхгүй, тэгээд тэд нар манай би нэгэнт л и нгээд өөр айлын хүүхэд, өөр юу яасан болохоор нээх тийм анзааргагүй шд, би хожмоо, одоо л гайгүй байгаа болохоос биш, одоо тэр үед би ерөөсөө бас нээг их …,
Баасанхүү -
залуу байсан болохоор харин тэгдэг юм шиг байгаан,
Наранцэцэг -
залуу байсан болохоороо би байнаа, ерөөсөө эгч энэ тэрийгээ тоодоггүй, тэгээд л найзтайгаа нийлээд л бүх юмаа ганцаараа бэлдээд л тэгээл хуримаа хийчихсэн. Тэгээд тэр хэд ингээд байж байсан байхгүй юу, хэдхээн хүн, тэгээд байж байсан чинь л би нөгөөдүүл чинь ингээд за явлаа баяртай явлаа барилаа гээд тэгээд юу яасан чинь би гаргаж өгсийн, тэгсэн чинь тэгж гаргаж өгөх ёсгүй байсан гэнээ, миний хормойг юу яагаад л, хормойн дээр янз бүрийн алх одоо тийм хүнд хүнд төмөр юм тавиад л гаргахгүй ёстой байсан гэнээ,
Баасанхүү -
домнож байгаа юмуу?
Наранцэцэг -
домнож, тэгэх ёстой байсан гээд тэгээд тэрийг дараа нь гүйцээж манай хадам ээж тэгж хийж байсын.
Баасанхүү -
хурим яах вэ, бүтэн өдөржингөө л үргэлжлэх үү?
Наранцэцэг -
бүтэн өдөржингөө, тэгээд маргааш нь манай сургуулийнхан ирсийн. Бүх сургуулийнхан ирсэн, тэгээд сургуулийнхан ирсэн чинь ёстой хуриман дээр манай сургуулийнхан ирсэн чинь бүр аягүй гоё байсан. яагаад гэвэл нөгөө манай нөхөр ингэхгүй юу, за сургуулиасаа хэдэн хүн ухрих вэ, ямар хүн урих вэ гэхээр би уривал бүгдийг нь урина, урихгүй бол нэг ч хүн урихгүй, яагаад гэвэл нөгөө манай ээжийг өнгөрөхөд манай сургуулийнхан бүгдээрээ аягүй их тус бол гаргаж өгч байсан байхгүй юу. Тэгээд тийм учраас би баяраа ч адилхан, зовлонгоо ч адилхан хуваалцана гэж тэгж байсын. За өөр юу асуух вэ?
Баасанхүү -
нөгөө үнэлгээ нэг аягүй юу байсан шдээ, хүүхдүүдийг, бид нарыг ч гэсэн 1, 2-р ангид байхад чинь 4, 5 гээл, онц, сайн гээл тэр үнэлгээ ер нь хэр боьтой гэж та боддог байсан?
Наранцэцэг -
би одоо энэ хараа би A, B, C, D, гэдэг үнэлгээнд аягүй дуртай, яагаад гэвэл яг хүнийг хувиар нь үнэлнэ гэдэг чинь чи мэдлэгийн тэдэн хувийг хийж байна гээд, нөгөөх онц сайн гэдэг чинь бодьтой биш үнэлгээ байхгүй юу, аягүй хэцүү, ерөөсөө энэ хүүхдийг сайн тавих уу, 3.5 ч тавьмаар хүүхэд байж байдаг тээ, эсвэл бүр 3.8 ч тавьмаар хүүэд ч байж байдаг, 4 ч тавьмаар, 4.1 ч тавьмаар ингээд ийм байсан учраас тэр аягүй их хүнд үнэлгээ байсан байна лээ, одоо бодоод байхад. Багш сурагч хоёрын хооронд аягүй их зөрчил гардаг. Аа гэтэл энэ үнэлгээг тавьснаас хойш надад бол, ажиллаж байхад бол зөрчилийн, багш сурагч хоёрын хоорондын зөрчил яасан байхгүй болсон. Яагаад вэ, чи ийм л юмыг хийж чадвал А, чи ийм юмыг хийж чадзвал гээд дандаа хувиараа, чи бүх материалаа өгчөөд энийг л тэдэн хувийг нь хийсэн хувийг нь хийсэн хүн тэд тэд ингээд тодорхой байдаг учраас үнэлгээний зарчим нь их тодорхой байдаг учраас энэ бол аягүй их боломжтой үнэлгээ гэж би боддог.
Баасанхүү -
оюутнуудыг ч гэсэн онц сайн, 1, 2, 3, үгүй ээ 1 ч байгаагүй байх аа, 2, 3, 4, 5 энэ тэр гэж тавьдаг байсан уу?
Наранцэцэг -
ммхм, тэгдэг байсан.
Баасанхүү -
тэгээл тэр дүнгээ аваад л дипломон дээрээ ч гэсэн ...,
Наранцэцэг -
дипломон дээрээ ч гэсэн тэр дүн, би бол бас гайгүй 3.5 ч авдаг байсан юмуу тээ яг нэг тиймэрхүү энэ тэр үнэлгээтэй дүнгүүд зөндөө л байсан байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм, завсрын тээ?
Наранцэцэг -
завсрын тээ, яг лү би 3 биш л байхгүй юу, яг л 4 биш, яг л 5 биш байдаг байхгүй юу, үнэлгээ бол.
Баасанхүү -
та ингээд одоо залуу багш байсан тээ, ойролцоогоор өдөрт хэлэн цагин, 7 хоногт ч юмуу тээ ер нь хэр ачаалалтай хичээл заадаг байсан, тэгээд ер нь чөлөөт цаг гардаг байсан уу? Тэгээд тэр цагаараа өөрийгөө хөгжүүлэх ч юмуу тээ, мэргэжил боловсрол, чадвараа дээшлүүлэх ч юмуу тийм боломж ер нь залуучуудад хэр байсан бэ ер нь?
Наранцэцэг -
энэ социолизмын үед байна шдээ, яахав тэр намын төв хорооны тэддүгээр бүгд хурал ч гэдэг юмуу, эвлэлийн ажил мажил ч гэдэг юмуу, тийм юмнуудад бол маш их тийм үзэл суртлын хувьд бол нэг нам руу хандсан тийм байсан учраас бол тэрний талаар л юм хум унших барих байсан, аа ямар ч ажил хийсэн цаолингийн үнэлэмжийн ялгаа байхгүй, ямар ч илүү ажилласан,
Баасанхүү -
аанхн,
Наранцэцэг -
ямар ч дутуу муу ажилласан тэрэнд шийтгэл байхгүй, цалингийн хувьд. Тийм учраас ь бол хүмүүс бол бүгдээрээ жигдхэн хийх ёстой ажлаа хийгээд л, аа тэгээд л тэр намын төв хорооных нь юм хумыг судлаад л ингээд л явдаг байсан. Аа тэгээд тэр нэг удаа тэр багш нарын хурал дээр намайг босгоод Октябрын районы намын дарга Дэмбэрэл гэж хүн байсын. Тэр хүн надаас одоо тэр түүх нийгэм судлалын багш бос, чи тийм юм мэдэх ёстой гээд асуусан, би тэрийг мэдэх албагүй байсан болохоороо тэрийг би уншаа ч үгүй байсан.
Баасанхүү -
аа намын холбогдолтой тээ,
Наранцэцэг -
аан, намын холбогдолтой, тэгээд надад юу яасан, бүр тэр үед байнаа үнэнхүү тэр одоо нийгмийн жигших ч байдаг юмуу, дургүй маш их хүрч байсан. Аа тэгсэн мөртлөө би яаж ч чадахгүй, энд ажил хийгээд л ингээд амьдраад л явж байгаа учраас тэрийг дургүйцэж болохгүй, тэгвэл яг хэлмэгдэлтэнд өртөх ёстой байсан. Би бол өөрийгөө хэд хэдэн удаа хэлмэгдэлтэнд өртсөн хүн гэж боддог.
Баасанхүү -
аа за, яаж яаж?
Наранцэцэг -
аа нэгдүгээрт би оюутан байхдаа орос хэл дээр түүхийн хичээл орж байсан бид нарт, дундад зууны түүхийг билүү дээ, бид нарт орос хэл дээр орсон байхгүй юу, тэгэхээр нь би орос хэл дээр ингээд ороход бид нар гүн бат мэдлэг олж авч чадахгүй байнаа, аа зөвхөн дунд сургуулийн түүхийн нарийн мэргэжлийн хүмүүс байж байж дунд сургуулийн оросын түүхийн номыг цээжилж л орж шалгалт өгч байнаа, гэтэл бид нар нарийн юм мэдэх ёстой, тэрийг бид нар монголоор үзвэл илүү үр дүнтэй байнаа гэд би оюутнуудынхаа дунд ярьсан чинь аа энийг манай тэр багшид Наранцацралт гэж багш байсан, тэрэнд очиж хэлээд тэр намайг 3 удаа /шалгалтанд/ унагааж байсан.
Баасанхүү -
хөөх,
Наранцэцэг -
шалгалтан дээр, 3 удаа унагааж байсан. би ингэж оюутан байхдаа хэлмэгдэж байсан.
Баасанхүү -
аа тэгэхээр бас оюутнуудын дундаас таныг матсан ч юмуу тээ, тэгсэн байна тээ?
Наранцэцэг -
тийн, тийм хүн байсан. Тэрийг бол манай ангид байсан Самая гээд казак матаж хэлсэн байгаа юм. Одоо тэрийг би одоо 3 удаа намайг унагааж байсан юм байгаа юм. Тэгээд би одоо болдогсон бол тэр директор, декан мекан дээр ороод одоо энэ байдлыг хэлмээр санагдаж байсан боловч боогдмол хаагдмал байсан учраас би тэдэн дээр орж чадаагүй юм. ингэж би хэлмэгдэж байсан.
Баасанхүү -
хөөх, за дараагийнх нь? өөр ямар хэлмэгдэл байна?
Наранцэцэг -
тэгээд ерөнхийлөө бас нэг намд би, манай аав намайг намын дарга байсан учраас намайг намд элсээрэй гэсэн байхгүй юу. Аа гэтэл намд элсээд л би аягүй намд элсэх сонирхолтой байсан л даа яахав тэр үедээ, нэгдүгээрт намд элссэн хүмүүсийн ажил байдал гээд л янз бүрийн юмаараа дандаа дэвшиж дээшилдэг байхгүй юу, намын харъяалал , үзэл суртлынхаа харъяаллаар дэвшиж дээшилдэг байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхн, баталгаатай тээ?
Наранцэцэг -
баталгаатай дэвшиж дээшилдэг, аа тийм учраас би аавынхаа захиснаар бас намд эльсье гэж бодож байсан. аа тэгсэн чинь аягүй одоо намын орлогч гээд идэвхтэн гээд би их олон жил явсан. Аа намын даргынхаа зарц нь юм шиг маш их ажил хийж гүйцэтгэдэг байсан, илүү ажил,
Баасанхүү -
аанхн.
Наранцэцэг -
ямар ч цалин мөнгөгүй, ямар ч тийм үнэлгээгүй ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Аа гэтэл нэг удаа тэр юу яасан, манайд нэг том хүхэн, нэг физикийн багш ирсэн, тэгсэн чинь тэрийг миний урдуур орулсан, тэрнээс хойш би намд элсэхгүй гэж шийдсэн. Аа тэгээд 90 он болоод аягүй олон үзэл бодлын урсгал чиглэлүүд гараад ирсэн. Тэгэх дээ р зэрэг намайг гуйсан, өөрөө нам ,
Баасанхүү -
өө за, хувьсгалт нам уу?
Наранцэцэг -
манайд элсээч ээ, тийн хувьсгалт нам, би одоо элсэхгүй гэсэн. Би элсье гэсэн үед намайг элсүүлээгүй учраас би одоо гуйсан ч намд элсэхгүй гэж байсан.
Баасанхүү -
өө тэгвэл тэр үед хувьсгалт намд элсүүлэхдээ шалгууртайгаар элсүүлдэг байсан гэсэн үг үү?
Наранцэцэг -
ммхм, шалгууртайгаар, маш өндөр шалгууртай элсүүлдэг, бас арын хаалгаар элсүүлдэг байсан.
Баасанхүү -
өө за,
Наранцэцэг -
тэгээд миний хамгийн гол дургүй хүрсэн юм болохоор би элсэх хугацаа болчихоод байхад миний өмнүүр нэг таньдаг тийм, намын төв хороо морооны таньдаг хүнтэй нэг тийм багшийг миний өмнүүр оруулсанд л би дургүй хүрсэн байхгүй юу.
Баасанхүү -
тэр үед бас арын хаалга ч гэх юмуу тээ, тийм юм аягүй их байсан юм шиг байгаан тээ?
Наранцэцэг -
тийн, байсан, байлгүй яахын, байсан зөндөө байсан. Би л гэхэд 2 удаа тэр юунд намд хэдмэгдэж байсан, юу ярьж байгаад бид нар чинь хэлмэгдэл рүү орчихлоо?
Баасанхүү -
юу ярьж байлаа, мэдэхгүй, нэг хэлмэгдэл рүү орчихсон, гэхдээ наадах чинь аягүй сонирхолтой байна. аа тийн, залуучууд малуучууд гэж ярьж байгаад л яасан юм байна.
Наранцэцэг -
тэгээд, юу ярих гэж байлаа, аягүй сонин мартчихдагийн шдээ, ингээд бичиж тэмдэглэхгүй болохоор. Тэгээд одоо болохоор байнаа бид нарт бол өсч дэвжих их боломжтой. Тэр үед бол тэгж байсан шдээ, яаж ажиллаж байсан ч гэсэн ижилхэн үнэлгээтэй тэгээд бас намын үзэл суртлын дарамтууд бас их байсан. Одоо болохоор байна шдээ ямар нэгэн үзэл суртлын дарамт байхгүй, багш хүн хөгждөг, өөрийгөө хөгжүүлдөг, аа тэр хөгжиж байгаагийн чинээгээр нь цалин хөлсний үнэлгээ өөр болсон. Жишээлэх юм бол ур чадварын нэмэгдэл авдаг, тэргүүлэх зэргийн нэмэгдэл авдаг, ангитайгаа ажиллаж байгаа нэмэгдлийг авдаг. Кабинет хариуцаж байгаагийнхаа нэмэгдлийг авдаг, тэгээд хүүхдүүдээ амжилттай олимпиадад оролцуулж байгаагийн юм авдаг. Хэрвээ би социолизмын үе одоо хүртэл яагаагүй байсан бол 3 тийм юмыг одоо зохиож тийм ном бичих ажил хийхгүй байсан. Гэтэл би одоо тийм “ангийн менежмент “ гээд одоо анги удирдах талаар өөрийнхөө практик үйл ажиллагаануудг дүгнэж “ангийн менежмент” гэдэг ном гаргалаа. Аа сурагчдадаа Үндэсэн хуулийг хялбар дөхөм ойлгуулахын тулд Үндсэн хуулийн схемчилж ..,
Баасанхүү -
аа тийн, тэр аягүй ойлгомжтой юм байна лээ,
Наранцэцэг -
сурах хүүхдүүдэд ойлгомжтой болгож схемчилж өгсөн. Тэгээд “эссе бичих үнэ цэнэ” гэсэн тийм юуг хамтарч хийсэн. Ингээд ийм оюны тийм баг бий болсон, оюунаараа хамтарч ажиллах тийм баг бий болсон.
Баасанхүү -
хэрвээ, ийм юм байна шдээ тээ, социолизмын үед та энийг хийсэн бол хийсний төлөө ттанд ямар ч юу..,
Наранцэцэг -
ямар ч урамшуулала, ямар ч дэмжлэг, ямар ч юм байхгүй.
Баасанхүү -
тэгээд тэр үед бас дарга даамалдаа долигонох тийм юм их байсан юм шиг байгаа юм тээ?
Наранцэцэг -
ямар ч байсан маш их байсан. Тэгээд би одоо тэр үед одоо хичээлийнхээ эрхлэгчид шүүмжлэлтэй хандсаныхаа төлөө хэлмэгдэж заавал 20, 19-хөн цагтай явдаг байсан.
Баасанхүү -
аанхн, цагийг нь багасгасан гэсэн үг тээ?
Наранцэцэг -
цагийг нь багасгасан, хэрвээ илүү цагтай явбал илүү цагийн мөнгө гэж авдаг байсан. Тэр үед би ганцаараа амьдарч байсан учраас надад бол илүү цаг маш их хэрэгтэй байсан. Илүү цагийн хөлс надад хэрэгтэй байсан. Аа гэтэл би ямар нэгэн тэр нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандсаныхаа төлөө зөвхөн 19 цагаа аваад л илүү цаг гэж байхгүй байсан.
Баасанхүү -
тэгээд цалин бага тээ?
Наранцэцэг -
тийн, тэгээд тийм учраас цалин маш бага.
Баасанхүү -
одоо нөгөө 90 оны хувьсгал гарахаас өмнө чинь хүмүүс ингээд л 2, 3 жилийн өмнөөс нийгмээ буруушаагаад л мэдээж дотроо, тэрнээс өмнө ч гэсэн бухимдаж л байсан байгаа, аа тэгээд тэр нэг 80-аад оны сүүлээр бол бүр ч илүү ингээд ил гаргах нь ч их болсон, орост ч хойно хувьсгал гарчихсан тийм байсан шд. Тэр үед ер нь танд юу бодогдож байсан, тэгээд тэр яг хувьсгал гээд л энэ талбай малбай дээр жагсаж юу яаж байхад та юу хийж хаагууур, юу бодож явсан бэ?
Наранцэцэг -
тийн би тэр үед чинь жирэмсэн байсан. аа тэгээд дотроо бас их дэмжлэгтэй ханддаг байсан. Одоо энэ зөв юм хийж байнаа, одоо энэ зөв, монгол чинь байна шдээ дэлхийн нэг хэсэг учраас дэлхийн хөгжлийн чиг хандлага л ямар байна тэрэнтэй нийцэж байх ёстой.
Баасанхүү -
аанхн.
Наранцэцэг -
нийцэж байх ёстой гэж тэр утгаар нь би энэ одоо ардчиллыг талархан хүлээж авсан, дэмжлэгтэй хандаж байсан. аа гэвч би өөрөө тэр үедээ жирэмсэн байсан учраас би яг энэ жагсаал цуглаан энэ юманд би оролцож үзээгүй л дээ, зүгээр дотроо сэтгэлээсээ дэмжлэгтэй л байсан.
Баасанхүү -
бас ихэнх хүмүүс тийм л байсан юм шиг байгаа юм тээ,
Наранцэцэг -
ихэнх хүмүүс тийм шд, мэдээж яагад гэвэл энэ яаж ч магадгүй гэсэн бодолтой тиймээ, аа тэгээд түүхэнд бол сэхээтнүүдийн хэлмэгдэл энэ тэр гээд одоо зөндөө юм гарсан шд,
Баасанхүү -
аа тийн, 60-аад оноор тээ,
Наранцэцэг -
тийн, гарч байсан учраас тэд нар бол одоо чөлөөтэй сэхээтнүүдийн үгийг сонсоод дараа нь хэлмэгдүүлж байсан учраас тэр мэр түүхээс хатуу сургамж авчихсан учраас хүмүүс нэг их ил гарч дэмжихгүй ч гэсэн дотроо маш их талархалтай байсан гэж би боддог.
Баасанхүү -
тэгээд ингээд одоо ардчтилсан хувьсгал гарлаа гээд 90 оноос яагал тэрний дараа нэг хүмүүсийн аймаар хямраад л нийгэм ер нь бүхэлдээ хямраад л аягүй айхтар болсон юм шиг байна лээ тээ …,
Наранцэцэг -
би тэрийг яаж мэдэрсэн гэхээр байна шдээ, би нөгөө 90 онд чинь би жирэмсэн байсын.
Баасанхүү -
аанхан,
Наранцэцэг -
90 онд би нөгөө 5сарын 5-нд би хүүгээ төрүүлсөн байхгүй юу, аа тэгээд би нөхрийгөө за одоо өнгөт мөөхий олоод ир, тийм юм олоод ир ийм юм олоод ир гээл захидаг, хүүш олдохгүй байнаа гээл би ёстой надаа би ингээл эмнэлэгт хэвтэж байсан байхад эргэдэг аятайхан боов чихэр юу ч байхгүй байсан,
Баасанхүү -
дэлгүүрт?
Наранцэцэг -
мэдэхгүй ээ, тэгээд байхгүй байнаа, олдохгүй байнаа гээд би тэгээд бүр нөхрийгөө худлаа хэлээд надаа яву ч авчирч өгөхгүй байна гэд би аягүй их гайхаж байсан байхгүй юу. Тэгээд гайхаад байж байсан чинь нөгөө юу яасан, би эмнэлгээс гарч ирээд л гэртээ байна шдээ тээ, тэгэхэд бүх юм ховор, ганцхан тэр үед нусны алчуур хийдэг тийм дөрвөлжин даавууг манай хүүхдийн өлгийний даавуу болгож авчирч байсан. Ерөөсөө өөр ерөөсөө юу ч олдохгүй, тэгээд би бүр гайхаад 5 сард төрчихөөд 5, 6, 7, 8, 9 сард би анх удаагаа дэлгүүрээр орж үзсэн чинь надад яг нэг аймшигтай тийм дайн болчихсон юм шиг,
Баасанхүү -
90 оны 9 сард тээ?
Наранцэцэг -
тийн, сэтгэгдэл төрж байсан. дэлгүүрт орсон чинь юу ч байхгүй, юу ч байхгүй, ганцхан давс, гоймон 2 байсан. Өөр юу ч байхгүй байсан, би тэгээд заа дайн гэдэг бол ёстой ийм байдаг юм байнаа гэсэн тийм сэтгэгдэл надад төрж байсан.
Баасанхүү -
дайн болоогүй ч гэсэн тээ?
Наранцэцэг -
тийн, дайн болоогүй ч гэсэн одоо дайн гэдэг ийм байдаг юм байнаа, ямар аймшигтай юм бэ, юу ч байхгүй байна гэж би бодож байсан. Тэгээд манай нөхөр намайг хуураагүй яг үнэн юу ч олдохгүй байсан юм байнаа гээд одоо аягүй их хэцүү тийм амьдралтай байсан. Тэгээд л манайх өглөө талханд явна, 5 цагт босч явна,
Баасанхүү -
очерлох гээд,
Наранцэцэг -
очерлох гээд, тэгж очерлоод тэгж бужигнаад заримдаа талхтай ирнэ, заримдаа талхгүй ирнэ, тэгээд гурил маш их ховор, тэгээд картын бараагаар дамжиж тэгээд тэр үе бол аягүй их амьдралд хүнд тусч байсан. тэгээд одоо манайх бас яахав хөдөө гадаанаас мах шөл юмаа авчихдаг, цагаан идээ мэдээ энэ тэр авчихдаг болохоор
Баасанхүү -
арай гайгүй,
Наранцэцэг -
арай гайгүй байсан. Нэх их мэдрээгүй гэвч бас одоо хүнсний зүйлүүд дээр бол гэхмэтчилэн
Баасанхүү -
аа архи, тэгээл одоо баяр тэмдэглэх болохоор архи нь олдохгүй, янз бүрийн чихэр жимс нь олдохгүй тийм л байсан гээ биз дээ?
Наранцэцэг -
тиймэрхүү бас их хүнд байсан.
Баасанхүү -
та сая нөгөө дэлгүүрт орсон чинь давс гоймонгоос өөр юм байхгүй их гайхсан гэсэн шдээ, тэгэхээр дта чинь төрөөд гарч ирээд нэг хэдэн сарын, 2, 3-хан сарын дараа л дэлгүүр орж байна гэсэн үг шдээ, таныг тэр эмнэлэгт хэвтэхээс өмнө бол дэлгүүрт байдаг юм байдгаараа байсан байна тээ?
Наранцэцэг -
гайгүй байсан. юм овоо элбэг байсан. энэ нь яасан бэ гэхээр нөгөө Жасрайгийн засгийн газрын мөнгөний ханш унагах 20-р тогтоолтой шууд холбоотой.
Баасанхүү -
аанхн.
Наранцэцэг -
яагаад гэвэл энэ цуурхлыг хүмүүс алль эрт мэдчихсэн байсан учраас бүх мөнгөө бараа таваар болгож дэлгүүрт байсан оросын чанартай бараа тавааруудыг авч дарах,
Баасанхүү -
аа нөөцөлсөн тээ?
Наранцэцэг -
нөөцөлсөн, тэрэнтэй шууд холбоотой. Аа гэтэл энэ мэдээллийг бол сайн мэдээгүй, ойлгоогүй тийм жирийн ардууд бол асар ихээр хохирч юу ч үгүй үлдсэн.
Баасанхүү -
хомсдолд орсон байна тээ?
Наранцэцэг -
хомсдолд орсон,
Баасанхүү -
аа тэр мэдээллийг тэгвэл тэр улс төр нийгэмд ойр байдаг хэсэг хүмүүс одоо яасан гэсэн үг байна шд,и
Наранцэцэг -
хэсэг хүмүүс, одоо тийн, тэрийг юу яасан хэсэг хүмүүс л одоо тэр юуг
Цэрэнханд -
гайгүй мэдээлэлтэй хүмүүс нь …
Наранцэцэг -
мэдээлэлтэй хүмүүс л дарж чадсан.
Баасанхүү -
тэгээд энэ байдал ер нь хэр удаан үргэлжилсэн бэ?
Наранцэцэг -
одоо ч гэсэн манай энэ том том компаниудын захиралуудыг аваад үзэх юм бол тэр үеиын элит гэгдэж байсан, намын төв хорооны давхаргад хамаарагдаж байсан тэд нарын үр хүүхдүүд тэд нар л одоо манай энэ том том компаниудын захиралууд байгаа шд. Аа яахав өөрийнхөө чадлаар гарч ирсэн улсууд маш цөөхөн байгаа шд.
Баасанхүү -
тухайн үедээ л жоохон сүйхээтэй байсан байна тээ,
Наранцэцэг -
яагаад гэвэл тэд нар хаана хүрэх гээд байгаа юм, юу хийх гээд байгаа юм гэдэг замаа бол шулуун дардан мэдэж байсан. аа жирийн ардууд бол юу болох гээд байгаа юм юу байгаад байгаа юм, юу хийгээд байгаа юм гэдгийг мэддэггүй байсан, мэддэггүй байсан. Тийм учраас маш их төөрч байж энэ замдаа хүрч байгаа байхгүй юу.
Баасанхүү -
одоо бол харьцангуй гайгүй тээ,
Наранцэцэг -
одоо бол харвцангуй гайгүй, тэр үеийн жирийн ардууд бол мэдэхгүй, харин намын төв хорооныхон, тэр үедээ байсан дээд давхаргынхан бол яах гэж байгаа юм, юу болоод байгаа юм, юу хийгээд байгаа юм гэдгийгээ нарийн сайн мэдсэн учраас тэр бүх юманд эзэн сууж одоо ч гэсэн байр суурь эдийн засгийн хувьд одоо тогтвортой болж байна шд.
Баасанхүү -
таны амьдралд бусад хүмүүийнхээс онцлог тээ, миний амьдрал энүүгээрээ л бусад хүмүүсийнхээс арай өөр дөө, онцлог доо гэсэн тийм зүйл байдаг уу?
Наранцэцэг -
байгаа байгаа, байлгүй яахын. Ерөөсөө хүн болгоны амьдрал аягүй их онцлогтой шдээ. Тэгээд тухайн хүний амьдрал ингэж давтагдана, яг тэрэнтэй адил гэж юм байхгүй. Аа миний амьдрал бол ардчилалд хүрснээрээ би хүүгээ, том хүүгээ Германд явуулсан, одоо миний том хүү бол Германд 10 гаруй жил амьдарч байна, одоо Кристина гээд Герман эхнэр авах гэж байгаа. За ингээд би хүүхдүүдээ байнаа ингээд ардчилал бий болсноор дуртай тийм нарийн мэргэжлийн одоо сонгон математик ч юмуу тийм чиглэлийн сургуулиудад сургаж байна. аа тэгээд манай нөхөр чинь малчин ардын хүүхэд байж байгаад Компаний захирал болоод амьтан хүнийг тэжээж байна. аа бас өнчин өрөөсөн дүү нараа авч явж байна. Аа тэгээд шашны номыг одоо нарийн судалж байна, шашныхаа урлагийг сонирхож байна. Бид нар бол одоо маш их чөлөөтэй, оюун санааны хувьд бол асар их чөлөөлөгдсөн улсууд гэж бодож байгаа. Бид нар одоо оюун санааны хувьд чөлөөлөгдсөнөөрөө л одоо бусдаас илүү их ялгарч байна. Эд хөрөнгө тэр бол материаллаг зүйл ерөөсөө гол биш, бид нар оюун санааны хувьд асар их чөлөөлөгдсөн,
Баасанхүү -
ммхм,
Наранцэцэг -
тийн, чөлөөтэй болсон. Энэ явдал бол одоо маш их талархалтай зүйл.
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.