Urtnasan
![](../assets/images/interviewees/990139.jpg)
Basic information
Interviewee ID: 990139
Name: Urtnasan
Parent's name: Lhagvasüren
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1974
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: private work (?)
Belief: Christian
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: translator (English)
Father's profession: driver instructor
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
illness / health
childhood
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Буяндэлгэр -
Өнөөдөр 2008 оны 11-28 ны өдөр би иллэг хийдэг массаж хийдэг Уртнасантай ярилцаад байна. Эхнийхээ ярилцлагыг авах гэж байна. Уртнасан маань хаана хэдэн онд хаана төрсөн бэ? Эхээс хэдүүлээ вэ? уучлаарай өөрөө бэрхшээлтэй юм байна. Харааны бэрхшээлтэй энэ маань төрөлхийн уу эсвэл хожуу ийм болсон юмуу ийм бэрхшээлтэй хүн зах зээлийн үед амьдрах хэцүү байна уу амь зуулгаа яаж залгуулж байна. Тэр талаар ярьж өгөхгүй юу?
Уртнасан -
За баярлалаа. би 1974 онд Улаанбаатар хотод төрсөн өөрөө бол гэрээсээ 7-уулаа манай ээж болохоор миний төрсөн эцгээс салаад 9 сартай байсан би, тэгэхэд манай төрсөн эцэг орхиод явсан юм байна л даа. Тэрнээс хойш манай ээж нэг…
Буяндэлгэр -
Уучлаарай өөрөө айлын хэд дэхь хүүхэд вэ?
Уртнасан -
2 дахь хүүхэд айлын дээрээсээ, тэгээд нэг хүүхэдтэй хүнтэй суусан юм байна тэр эгч миний эгч болж байгаа байхгүй юу. Одоо доороо 5 дүүтэй ер нь айлд чинь ямар нэгэн бэрхшээл гарна л даа 2 талаас нэг нэг хүүхэдтэй суусан 2 хүн тэгээд одоо тоглоомоо булаалцалдах ч юмуу ямар нэгэн байдлаар бас нэг гэр дотор зөрчилдөөн гарсан юм байна. Тэгээд тэрнээсээ болоод манай ээж манай аавын талын холын хамаатанд аавын ээжийнхэн талын хамаатан билүү Зүүнхараа луу өгч явуулсан гэнэ. Тэгээд л тэнд очоол тоглож байгаад л гэж ярьдаг сайн мэдэхгүй Зүүнхараад хашаан дээрээс унаад 4 настай байсан тэгээд харааны бэрхшээлтэй болсон. Тэр үед намайг энд ирээд бариач иллэг хийдэг хүнээр иллэг миллэг хийлгээгүй тэгээд шууд эмнэлэгийн аргаар л одоо эмчилсэн юм шиг байгаа юм аа тэгээд 9 нас хүртлээ би гэртээ байсан яагаад гэхээр тэр үед харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль энэ тэр талаар мэдэхгүй байсан учраас 9 нас хүртлээ гэртээ байсан. Уг нь тэр үед 7 настай сургуульд ордог байлаа.
Буяндэлгэр -
Тэр чинь одоо хэдэн он вэ?
Уртнасан -
Тэр чинь 82, 83 он байхгүй юу тэгээд л энэ тэндээс л манай ээж сонссон юм шиг байгаа юм. Энэ харааны бэрхшээлтэй хүүхдүүд явдаг тусгай сургууль байдаг гэнэ. Тэгээд тэр сургуульд оровоо 9 настай ороод тэгээд 9-иэс 18 нас хүртэл 8, 9 жил тэр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд орсон тэр үед харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд давхар суралцдаг байсан. Хоорондоо нэг байртай нэг сургуультай нэгдсэн нэгдэж тийм сургуульд сурч байсан. Тэгээд сургуульд байх хугацаандаа ерөнхийдөө их л завгүй байсан юм байна. Одоо бодоход их идэвхтэй хаана л бүлэг хүмүүжлийн ажил байна тэр бүгдэд л оролцож явж байсан. Тэгээд сургуульдаа сурахаас гадна урлаг их хөөдөг байсан гадаад дуу бүрийг дагаж дуулдаг хэд хэдэн хөгжим дуу бүжиг сонирхдог хүүхдүүд нийлээд сургуулийнхаа дэргэд “цагаан шөнө” гээд хамтлаг нээгээд тэгээд бид хөдөө орон нутаг явж тоглолт хийж сургуульдаа мөнгө орлого олж өгдөг тэр үед өөрсдөө бас зохих хэмжээний цалин авдаг байсан. Тэр чинь одоо 87, 88 он байхгүй юу даа тэгээд хажуугаар нь бас нөгөө бүлгэмийн зөвлөлийн дарга хийгээд, сурагчдын зөвлөлийн дарга хийгээд тэгээд л тэр үед их завгүй байсан. Яагаад гэхээр их хүмүүжлийн ажил хичээлийн гадуур ажил их явагддаг байсан. Тэгээд сургуулиа төгссөн тэр үед чинь 8-р ангиа төгссөн байхгүй юу 8-р ангиа 9 жил сурсан харааны бэрхшээлтэй хүүхэд 1 жил бэлтгэл ангид сурдаг учраас яагаад гэхээр хурууны мэдрэмжийн дээшлүүлэхийн тулд нөгөө товгор варилль бичиг гэж байгаа тэр бичгийг мэдэрч сурахын тулд мэдрэмжийн дээшлүүлэх тэгээд дээр нь орон зайн чиг баримжаа олгох хичээл орно. Эмчилгээний биеийн тамир гээд тусгай тийм хичээл их ордог. Тийм учраас 9 жилээр төгссөн тэгээд би дараа нь 83-р сургуульд жирийн хүүхдүүдтэй хамт оройн 10-г төгссөн яагаад гэхээр 10 жилийн боловсрол олгодоггүй байсан.
Буяндэлгэр -
Харааны бэрхшээлтэй хүүхдүүд сургадаг сургууль чинь одоо энэ 29-р сургууль мөн үү?
Уртнасан -
Тийм 29-р сургууль одоо болохоор харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй гээд 2 хуваагдаад байгаа тэр үед бол нэгдэж нэг сургууль байсан. Тэгээд 83-р сургууль төгсөөд би бас 10 жилд байхдаа англи хэл сурах гэж их оролддог байсан л даа. Тэгээд англи хэл их оролддог англи хэлний багшаа дандаа дагаж явдаг ерөөсөө их л завгүй байж одоо тэгээд л англи хэл сурч байсан байна. Тэгээд би бодсон л доо урлагаар яваад ер нь хүн хоолоо олж идэж чадахгүй байхаа. Хэл сурсан нь дээр гэж бодоод тэгээд жаахан суурь олж аваад тэгээд их сургуульд орохоор шийдсэн л дээ оройн 10-аа төгсчихөөд оройн ангиа жирийн хүүхдүүдтэй хамт сурах хэцүү байсан л даа яагаад гэхээр бид сурах бичиг варилль үсгэн дээр байдаггүй тэгээд багш нар чинь хараатай хүүхдүүдтэй ярьж харж харьцчихаад гараад яваад өгдөг нөгөө хүүхдүүдийн чинь эв хавын олж өөрөө хичээлээ хийнэ. Номын санд сууна гэх мэт. Бэрхшээлтэй байсан л даа ямар ч л байсан оройн 10-ыг төгссөн. Тэгээд их сургуульд орохоор шийдэвээ хэлээ хөөгөөд хэлээ дагнаад англи хэл сурчихвал надад ирээдүйтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр их сургуульд орохоор шийдээд тэгээд одоо энэ хуучин гадаад хэлний дээд гэж байгаа тэнд очоод орохоор болоод орох гээд шалгалтын өгсөн тэр үед Батчулуун гэлүү хэн гэлээ нэг захирал байсан юмаа. Тэгээд Америк хүмүүс авч ирж яриулаад надаар шалгалтын өгөөд тэнцчихсэн байх чинь урд нь нэг хараагүй хүн сурч байгаад хэцүү байсан заах хүнч олдохгүй бид нарт та нарт зориулсан сурах бичиг байхгүй тийм шалтгаанаар надыг оруулаагүй.
Буяндэлгэр -
Хэдэн он бэ?
Уртнасан -
93 он юм байна. Тэгээд за байз яадаг юм билээ гээд тэр үед манай нөхөр одоо надтай суусан манай нөхөр их тусалдаг байсан яагаад гэхээр жаахандаа үерхдэг байсан байхгүй юу. Тэгээд бид 2 чинь тоглолт моглолтоор хамт явдаг үерхдэг 10 жилд байхдаа.
Буяндэлгэр -
29-р сургуульд байхдаа юу?
Уртнасан -
29-р сургуульд байхдаа манай нөхөр төгөлдөр хуур тоглодог би дуулдаг байсан юм.
Буяндэлгэр -
Бас хөгжлийн бэрхшээлтэй юу?
Уртнасан -
Харааны бэрхшээлтэй намайг бодвол сул хардаг тэгээд хөтөлж явна надыг хөтөлж явна бид 2 нэлээд олон сургуулийн хаалга татсан л даа эцсийн сүүлд үйлдвэр комбинатад байдаг “Орхон сургууль анх 2 дахь курсаа авч байсан юм. 1 дэх курсаа төгсгөчихсөн 92 онд байгуулагдсан юм билээ. 93 онд бид нарыг очиход та нар юу ч гэсэн эхлээд шалгалтаа өгөөд үз гэж зөвлөсөн тэгээд шалгалтаа өгсөн чинь гайгуу тэнцчихсэн тэнцээд ер нь бол хараагүй хүмүүс хараатай хүмүүстэй нийлээд шалгалт өгөхөд хэцүү байдаг яагаад гэхээр шалгалтын материал нь кирилл бичигтэй бид нарт зориулсан материал байхгүй хажуудаа нэг хүнээр хэлүүлж тэгж ингэж шалгалтаа өгдөг байсан. Байхгүй юу. Тэгээд тэр үед чинь Монгол бичиг гэж шалгалт суурь шалгалтан дээр нь Монгол бичиг байсан юм.
Буяндэлгэр -
Хуучин монгол бичиг үү?
Уртнасан -
Бид нар хуучин монгол бичиг битгий хэл кирилл бичиг ч гэж мэдэхгүй нөгөө варилл бичиг мэддэг юм чинь тэгээд ерөөсөө би монгол хэлээрээ дагная гээд монгол хэл өгсөн тэр сургууль намайг их харж үзсэн л дээ. Тэгээд нөгөө бичгийн машин гэж байдаг байсан бичгийн машинаар бичихээр тог тог гэж дуугардаг. Тэгээд хүүхдүүдэд бас хэцүү тэгээд хүмүүст хараагүй хүмүүс гэсэн төсөөлөл байхгүй. Энэ юу ороод ирчихсэн юм хонин дотор чоно ороод ирчихсэн юм шиг сонин хүлээж авдаг байсан. Тэгээд Монгол хэлээ тэгж өгөөд тэгээд орос хэл дээр суурилдаг байсан Орос хэл бид нар 10 жилд үзэж байгаагүй учраас англи хэл дээр суурилаад Орхон их сургуульд орсон. Тэгээд багш нар нь юу гэж болзол тавьсан гэхээр юу ч гэсэн бид нар харъя энэ хүүхэд болох уу сурч чадах ууу хүүхдүүд дунд ороод явж чадахна уу эхний жил харна гэж болзол тавьсан тэгээд эхний жил би их гайгуу байсан л даа яагаад гэхээр жаахан суурьтай байсан тэгээд хараагүй хүмүүс хараатай хүмүүстэй хамт сурна гэхээр маш олон бэрхшээл байсан. Тэр бичиг үсгийг харахгүйгээс гадна биеэ даагаад ганцаараа явахад бас хэцүү байсан. Үйлдвэр комбинат хүртэл манай нөхөр одоо бол нөхөр гэж ярина л даа тэр үед манай найз өглөө хүргэж өгөөд тарахын үед авдаг тэгээд нөгөө хараатай хүмүүс чинь намайг хараагүй гэж нэг их сайн хараагүй хүмүүстэй харьцаж байгаагүй юм чинь ямарч туршлага байхгүй энд тэнд анги хэсэж явна. Нөгөөдүүл чинь өөрсдөө яваад л би юу гэж намайг тэр болгон хөтлөөд байх вэ? Тэгээд өөр ангийнхантай холилдоод л заримдаа хэцүү заримдаа болимоор ч юм шиг санàгдаад…
Буяндэлгэр -
Ангиа олохгүй юу?
Уртнасан -
Ангиа олохгүй заримдаа өөр хүүхдүүдтэй ангид ороод суучихна. Заримдаа орохоороо мэдэрнэ тэгж байтал багш нар маань ойлгохгүй ээ энэ харахгүй хүн юу л хийж чадав гэж гэсэн янзтай харьцдаг одоо тэгээд хүний адилаар гэрийн даалгавраа хийх гээд л хичээж хичээж шөнөжингөө хийгээд гэрийн даалгавраа хийгээд шалгуулах гээд байж байтал намайг тойроод нэг л сонин өөр хүн ороод ирчихсэн юм шиг тойроод өөр оюутнуудаас асуугаад явчихна. Тэр үед л аягүй хэцүү байсан. Яагаад гэхээр хүнийг хүн гэж үзэхгүй байгаа байхгүй юу тэ. Тэгээд тэр үедээ сэтгэлээ бариад уйлах үедээ уйлаад уйлахгүй үедээ уйлахгүй сэтгэлээ бариад л сүүлдээ ангийнхандаа дасаад ирж байгаа юм ангийнхнаасаа дэвтрийн гуйж аваад гэртээ очиж хичээлээ нөхөж аваад яагаад гэхээр багш нар чинь дэвтэртэйгээ самбартайгаа харьцаад юу гэж надад тусад нь хичээл зааж өгөхөв тэгээд дэвтрийн аваад шөнөжингөө хуулна дараа нь магнифон дээр бичнэ лекцээ бичнэ бичсэн лекцээ товчилж өөрийн Варилл бичиг дээр буулгана. За тэгээд шөнөжингөө сууна даа шөнөжингөө суугаад байж байтал сонсгол нь сонсонс гэхдээ диктифон дээрээ бичиж авчихаад л тэгээд бичсэн хичээлээ сонсож байгаад л хэрэгтэйг аваад хэрэггүйг нь үлдээх жишээний тэр үед за тэр үед бас хэцүү бид нарын бичдэг варилл цаас олддоггүй байсан юм. Вариллын тусгай зузаан цаас байдаг байсан тэр үед одооныхтой адил энд тэндээс ирдэггүй байлаа Америкаас бид нарыг хангадаг байсан америкаас хараагүй хүмүүсийн материалаар хангадаг байсан тэр болгон олдохгүй тэгэхээр нь зэрэг одоо тэр хуучин 29-р сургууль дээрээ очиж 10 жилийн хүүхдүүдийн дууссан дэвтэр аваад тэрийн эргүүлж бичдэг лекцээ тэгж цаас ашигладаг байсан. За тэгээд шөнөжингөө хичээлээ хийж хийж хуулж хуулж манай дүү нар чинь монгол хэлийг 10 жилийн хүүхдүүдээс асуусан ч хэн ч уншаад өгнө дөө. Англи хэл болохоор үсгийн мэддэг юм уу жаахан хэлний шатны мэдэгдэхүүнтэй хүний тусламж хэрэг болдог юм билээ. Тэр үед манай нөхөр үсэгнүүдээ мэддэг байсан. Азаар тэгээд текстүүдийг харилцан яриаг нэг нэг үсгээр хэлж өгнө дөө how гэж бичихийн тулд h. o. w гээд тэгээд энийг чинь нэг нэгээр хуулж бичсээр байтал шөнө болно. За нэг зурвас хийв үү үгүй юу унтаад л өглөө 6 цагт босоод тэр үед чинь автобус олддоггүй аягүй хэцүү байсан тэгээд чихэлдэн барин хөл мөлөө цоолон барин нэг автобусанд суугаад хичээлдээ очно тэр үед миний авах юм ерөөсөө хоцорч байгаагүй. Миний амьдралдаа ганц айдаг юм хоцрохоос айдаг юм. Ерөөсөө хоцорч байгаагүй тэгээд ангийн хүүхдүүд маань овоо дасаад сүүлдээ надаа туслаад л заримдаа эвийн олохын тулд хичээлээ хэлүүлэхийн тулд хоолонд даана. Номын санд ороод суухад хүүхэд болгон чив чимээгүй хичээлээ хийж байхад нэг хүүхэд нэг хүнд хэлж өгөөд байхаар хүмүүсийн анхаарал их татдаг байхгүй юу? Тэгэхлээр хүүхдүүд намайг аваад номын санд орох их дургүй ээ. Тэгэхээр нь гуйж түүж гэрт нь очиж хичээлээ хийнэ. Заримдаа хононо гэх мэтчилэн бэрхшээлийг туулж 4 жил сураад төгссөн.
Буяндэлгэр -
Тэгэхэд танай гэр хаана байсан юý?
Уртнасан -
Танай гэр Баянхошуунд байсан. Баянхошуунаас үйлдвэр комбинат явдаг байсан их хол 2 автобус дамждаг байсан. Тэгээд байж байсан чинь 2-р курст манай хараагүйчүүдийн үндэсний холбоо тэр үед хараагүйчүүдийн нийгэмлэг байсан ийм америк явах боломж гарлаа ийм тахир дутуу хүмүүсийн чуулга уулзалтанд явах хэрэгтэй байна хэлтэй хүн хэрэгтэй гэнэ гээд хэдэн хүнийг тэгээд хэдэн хүүхдийн апликешен бөглөөд тэр үед хүүхэд байсан юм чинь хүүхдийн апликешин бөглөөд өгөөд явуулсан чинь миний нэр сонгогдоод хүрээд ирчихэж. 2003 4 онд юм байна. 1-р курсдээ тэгээд 1 сар очоод орген хотын юүжин хот гээд тэгээд би англи хэл заадаг багштайгаа хамт явсан юм. Тэр багш маань болохоор нөгөө боловсролын яамны тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн байсан. Тэр багштайгаа цуг яваад…
Буяндэлгэр -
Тэр багш чинь танай 29-р сургуульд багшилж байсан уу?
Уртнасан -
Тийм 29-р сургуульд багшилж байсан. Англи хэл зааж байсан байхгүй юу надад…
Буяндэлгэр -
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахаар зориуд бэлтгэгдсэн багш байх?
Уртнасан -
Аа тэр үед чинь депетлокч багш 2, 3 байсан юм. Хойно сургууль төгсөөд ирсэн яг тийм багш байсан тэр багш боловсролын яаманд очсон байхгүй юу. Тэгээд тэр багштай цуг явсан тэгээд хэл хэцүү байсан л даа. Анх очиж байгаа болохоор юм болгон дээр л багшаа багшаа гээд дууддаг байлаа. Тэгээд багшаараа семинаараа орчуулгуулна. Тэгээд олон улсын семинар учраас янз янзын хүмүүстэй харьцдаг харьцсаар байгаад миний хэл гайгуу болоод тэгээд багшийн туслалцаа бараг хэрэггүй болоод тэгээд хоол идэх болохоороо багшаа дуудна. Яагаад гэхээр гадаадынхан хоолоо сонгож иддэг сонгоод сонгоод иддэг болохоор би ямар тэр болгоныг тэмтэрээд яваад байлтаа биш хоол идэхээрээ багшаа гээд дуудна. Тэнд байсан гадаадын хүмүүс багшаа гэдэг Монгол үг сурчихсан тэгээд тэнд чинь Америк айлд амьдарч байсан юм. Тэгээд би хөгжим сонирхдог байсан болохоороо энчээнээс үндэснийхээ хувцасыг бэлдээд ятга хөгжим авч явсан тэгээд ятга хөгжмөө тоглоод дуу дуулахаар зэрэг их дуртай гадаадынхан миний дайсан аль юм гэхээр тэр гэрийн эзэн Бен жи мен гээд Америкийн үндэсний хөгжим тоглодог байсан юм. Би манделин тоглоно хоёулаа нийлээд катуша тоглоол хүмүүсийг их хөгжөөдөг байлаа.
Буяндэлгэр -
Би чиний зургийг авахуулж болох уу?
Уртнасан -
За болно. Тэгээд семинар маань дуусаад миний хэл овоо сайжраад ирсэн яагаад гэхээр орчинд нь очоод, энд 4 жил зовж байнснаас тэнд 1 жил болоход сураад ирэх юм байна лээ. Тэгээд ирээд хичээлдээ орсон миний хэл гайгуу болчихсон хүүхдүүд чинь гайхаад тэр үед Америкийн түүх гээд нөгөө Америк багш нар ирж ордог байсан юм.
Буяндэлгэр -
Танай тэр Орхон сургууль дээр үү?
Уртнасан -
Тийм манай Орхон сургууль дээр хүүхдүүд нөгөө Америкийн яриа ойлгохгүй болохоор би орчуулж өгдөг хүүхдүүд энэ юу вэ тэр юу вэ гэхээр би орчуулж өгнө. Тэгээд хичээл дээр суухаар үгээ цээжлээгүй болохоор мэдэхгүй үгээ надаас асууна. Тэгээд би хэлж өгнө. Тэгээд намайг амьд толь бичиг гээд нэрлэчихсэн. Тэгээд 4-р курсдээ оровоо хичээл бас хүндрээд янз янзын хичээл нэмэгдээд ер нь жаахан хэцүү болсон л доо. Тэгээд сургуулиа төгсөөд батламжаа аваад тэгээд сурч байх үедээ би дараагийнхаа төгсдөг курсдээ юм байна найз залуутайгаа хоёулаа нэг гэр бүл болоод өрх тусгаарлаад айл болж гарав. За тэгээд тэгж байтал мэдээж ажилгүй хүмүүс яаж амьдрахав. Тэгээд надад ажил хэрэгтэй болсон. Тэгээд би 4-р курсдээ ажил хэрэгтэй юм байна гэж мэдээд мэдэрч бодсоны үндсэн дээр тэр десинка дээр байдаг олон улсын байгууллага байдаг байсан. Тэр байгууллага дээр очиж би одоо энэ сургуулиа төгсөөд танайд ажиллаж болох уу миний нөхцөл байдалд тохирсон ажил байна уу гэж асуусан. Тэр үед захирал нь Девид гэж сайн хүн байсан л даа
Буяндэлгэр -
Америк хүн үү?
Уртнасан -
Америк хүн намайг тэгсэн чинь ерөөсөө нэг хүнээр заалгаад компьютер дээр шивж сур гэсэн тэгээд би энэчээнээс хүн гаргаж өгнө тэр хүнээр заалгаад сураад дараа нь манай дээр операторчин хийж болно гэсэн тэгээд би өглөө хичээлдээ яваад 4-р курс ш дээ төгсөх жил хичээлдээ яваал хичээлээ тараад десинка дээр очоод тэгээд компьютер дээр 10 хуруугаараа шивж сурсан. Тэгээд 4-р курс төгсөөд намайг тэнд операторчноор авч ажиллуулсан тэгээд тэнд чинь жилийн төсөл байсан юм. Тэгээд жилийн төсөл дуусаад тэр чинь библийн төсөл байсан хүмүүс орчуулаад орчуулсан юмын компьютерт шивээд тийм төсөл байсан юм байна. Тэгээд жилийн дараа төсөл маань дуусчихлаа тэгээд тэр үед бид 2 чинь бас нөгөө тусдаа гарсан учраас бас бид нар чинь амьдралаа дээшлүүлэхийн тулд нэг найзаасаа 50,0 төгрөг зээлээд тэгээд тэрүүгээрээ Налайхаас нэг хуучин байшин буулгаж ирээд Хайлаастад манай нөхрийн ахынх дөнгөж хөдөөнөөс орж ирээд байсан тэнд нэг газар аваад байшингаа бариад бараг өөрсдөө барьсан манай нөхрийн ах нь туслаад манай нөхөр тэр үед, байгалийн хишгээр л барьсан хайргаа зөөгөөд нэг жижигхэн байшин барьж аваад \ хаана барьж байгаа юм \ хайлаастад барьж байгаа байхгүй юу тэр үед бид 2 байшингаа бариад тусдаа гарах болоод тэгсэн чинь манай аав дургүйцээд энэ 2-ын амьдардаг юм гэж юу байсан юм хоёулаа харахгүй ийм нөхцөлд амьдран гэж юу байсан юм их дургүй байсан л даа. Би гэртээ их олуулаа байсан яг зах зээл эхэлж бас их хэцүү нөгөө хүмүүсийн гарыг харах хэцүү одоо жишээ нь гэхэд би 4-р курст байсан юм байна. Нөгөө манай нөхөр тоглолтоор явж байгаа байхгүй юу намайг зөөх хүн олдохгүй манай дүү нар зөөж бас чадахгүй намайг тэгээд айлд аваачаад тавьчихаж байгаа юм. Тэр айлд хичээлээ хийх хэцүү айлд байгаа юм чинь айлын гэр орны ажил хийнэ,хоол цайг нь хийнэ гээд бас хэцүү байсан л даа. Тэгээд би ерөөсөө тусдаа гаръя гэж шийдэхгүй юу тэгээд тусдаа гараад байшингаа барьж дуусаад хоёулаа ажилгүй юм чинь зах дээр зогсоно. Хоёулаа наймаа хийх юм болоод тэгээд уулнаас мод авч ирж түлнэ, модоо хөрөөднө тэгээд тэр үед чинь нэлээд хэцүү байсан л даа тэгээд ерөөсөө шантраагүй тэгсээр байгаад хоёулаа ажилтай болоод юу яагаад хэдэн цаасаа нь хийгээд.... Америкийн тусламжаар баригдсан тэнд 2 хөгшин байсан тэр 2 хүнд өглөө 8:30-9:30 хүртэл монгол хэлний хичээл заачихаад 30 минутын дотор хайлааст руу очиж ажлаа хийдэг тэгээд 10 цагаас ажлаа хийгээд 5 цагт дуусна 5 цагт дуусчихаад 7 цагаас дахиад Жуковын музейн тэнд очиж нэг хүнд монгол хэл заана, монгол хэлээ заагаад….
Буяндэлгэр -
Гадаад хүн үү?
Уртнасан -
Тийм гадаадын хүнд монгол хэл зааж байгаа байхгүй юу тэр гадаад хүн такси бариараа гээд мөнгө өгөхөөр хоёулаа юу хийж такси барих уу хоолоо авах аа бодно ш дээ хоёулаа хайлааст явсаар байтал шөнө болно. Шөнө хүйтэн байшинд орондоо орж унтчихаад өглөө босоод явна. Тэгээд анх чинь би хайлаастын эцэст явж байтал нэг америк хүн тааралдсан байхгүй юу тэгэхээр нь би танд монгол хэл зааж өгөх үү та хэзээ ирсэн мирсэн гээд ярьсан чинь ашгүй хайлаастын эцэст нэг асрамжийн газар байдаг юм байна л даа тэнд ажилладаг гэнээ тэгээд тэр хүнд монгол хэл заагаад эхлэв ээ заагаад эхэлж байсан чинь нэг өдөр гэртээ ирээд байж байтал хүрээд ирсэн яасан гэсэн чинь чи манайд орчуулагчаар орох уу гээд тэгэхэд би төслийн GCS гээд байгууллагад DHK дээр байсан байгууллагын төсөл дуусаад байсан тэгээд завсар зайнд нь монгол хэл заагаад явж байсан юм чинь за тэгье бичгийн орчуулга хийхэд хэцүү байдаг яагаад гэхээр хараагүй учраас аман орчуулга бол хийж чадна гээд за тэгээд чи ажлаад үз гэвээ тэгээд ажиллаж байсан тэгээд ажиллаж болох юм байна гээд…
Буяндэлгэр -
Тэр америк хүнийг чинь хэн гэдэг юм бэ?
Уртнасан -
Деверлли гэдэг одоо хүртэл монголд байгаа л даа монгол хэл зааж байгаад тэнд орсон. Тэнд ороод тэр үед тэр байгууллага манай гэрт ойрхон байсан л даа. Тэгээд овоо ажиллуулж байсан нөгөөх чинь гэнэт одоо чи ажиллаж болохгүй гар гэдэг юм байна. Одоо ямар үндэслэлээр намайг гар гэж байгаа юм үндэслэлийн мэдмээр байна гэсэн чинь чи дандаа хоцорч ирдэг гээд тэгээд эр сайндаа биш хараатай хүн ажилд авах гээд яагаад гэхээр надаас илүү давуу талтай компьютер дээр ажиллана. Даатгалын мөнгийн очоод тушаачихна , гаднах ажлын хийгээд өгчихнө. Тэгэхээр зэрэг би гадны хүмүүс бол гадны хүмүүс байдаг юм байна лээ. Тэгэхээр зэрэг би та намайг яагаад ажилд авсан юм бэ? Гэсэн чинь тэр үед хэрэгтэй байсан одоо хэрэггүй гэж байгаа байхгүй юу тэгэхээр нь зэрэг би тэр дарга их хатуу хүн байсан л даа гэхдээ ойлголцоод байдаг байсан. Тэгэхээр нь би за тэгвэл ажилчдаа цуглуулаад хурал хийгээдэх энэ ажилчдад бас хэлэх үг байгаа гээд тэгээд ажилчдын цуглуулаад ярьсан чинь хараагүй хүнийг ажилд аваад ажиллуулж байгаа давуу тал байна. Энэ байгууллагад ямар ч шалтгаангүй энэ хүнийг гаргах хэцүү байна. Ийм учраас энэ хүнийг гаргамааргүй байна гэсэн шийд өгч байхгүй юу…
Буяндэлгэр -
Монгол ажилчид байсан уу?
Уртнасан -
Тийм монгол ажилчид байсан яагаад гэхээр би тэр үед монгол ажилчдынхаа талд их ордог байсан л даа. Яагаад гэхээр гадаадынхан монгол хүмүүсийг ажиллуулж байгаа ажлын байраар хангаж байгаа гэдгээрээ ч юмуу амралтын мөнгийн хагас өгдөг ч юмуу илүү цагийн мөнгө өгөхгүй ч юм уу би орчуулагч хийж байгаа учраас тэр бүгдийн холбож өгдөг тэгэхлээр намайг чи дандаа мөнгө ярьдаг ерөөсөө чи эд нарын талд ордог гээд жаахан хавчиж байсан байхгүй юу тэгээд нөгөө хэд чинь миний талд ороод би өөрсдийнх нь төлөө ажиллаж байсан юм чинь тэр хурал дээр нөгөө хэд чинь нааштай үг хэлээд тэгэхээр би энд ажиллаж байхгүй юм бол тэр байгууллагын 2-дахь салбар нь гачууртад байгууллагдаж байсан би тэр салбарт чинь гачууртад ажил хийе тэгээд яахав болохгүй бол би гаръя, нөгөө талаар тэр байгууллага намайг аваад ажиллуулж байгаа нь илүү яагаад гэхээр Монгол байгууллага намайг хэзээ ч авч ажиллуулахгүй байхгүй юу тэгээд би тэр үед чинь юу яасан юм байшин бариад эхлэчихсэн байсан юм GCS-гээд урьдын байгууллагад ажиллаж байхдаа хэдэн цаас цааш нь хийгээд орчиноо жаахан гайгуу болгох санаатай хэдэн цаас цааш нь хийчихсэн тэгээд байшингаа бариад эхэлчихсэн нөгөө байшингаа дуусгамаар байдаг ажилгүй болох гээд байдаг тэгэхлээр зэрэг би тэр байгууллага гачууртад очиж ажиллана гээд тэгээд очиж ажиллав аа. Тэгээд 2002 он юм байна би жирэмсэн болчихсон байсан. Тогоон чинээ том гэдэстэй одоо хайлаастаас явж ажилладаг байлаа. Тэгээд тэнд ажиллахын тулд өглөө эрт 7 цагаас гарна гэрээсээ 9:20,30-ийн алдад очно. Автобус явахгүй нэг хүйтэн автобус чинь тийшээ явна. Тэгээд яахав ажиллаад болоод л байсан даа тэр үед тэгж ажилж байсан чинь юу яагаад юу 8сар болоод аа 7сар болсон юм байна тэгээд 7сар болоод төрөх болоод чөлөө аваад тэгээд төрсөнийхөө дараа би 3сартай байхад нь хүүхдээ аваад гачуурт руу ажиллаж байгаа юм. Яагаад гэхээр нөгөө байшингаа дуусгах гээд
Буяндэлгэр -
өлгийтэй хүүхэд аваад явах уу?
Уртнасан -
За тийм өлгийтэй хүүхдээ аваад явж байгаа юм. Нөгөө байшингаа дуусгах санаатай хэдэн цаас хэрэгтэй байдаг тэгсэн чинь ашгүй нэг америк айл чи хүүхдээ аваад манай хажууд амьдар холоос хүүхэдтэйгээ явахгүй хэцүү гээд тэгээд хажууд нь амьдрангаа ажлаа хийгээд өр зээлээ дуусгаад тэгээд байж байсан ,Тэгээд охин маань ой 2 сар гаруй болж байсан гэнэт байж байсан чинь хараагүйчүүдийн үндэсний холбооноос одоо энэ монгол японы засгийн газрын тусламжаар япон явах массажийн багш бэлтгэх 1жилийн курс байна. Тэгээд хэлтэй хүн хэрэгтэй байдаг. Чи явах уу гээд тэгээд нялх хүүхэдтэй байсан учраас надад бас бодох хугацаа хэрэгтэй байсан л даа.За би бодож байгаад болъё 2 хоногийн дараа хариу хэлье гээд тэгээд ер нь явсан нь дээр байна гэж бодоод тэгээд явахаар болоод тэгээд би тэр чинь 2004 оны 9 сар байсан юм. Тэгээд охиноо орхиод ээж дээрээ тэгээд Япон улсад очиж 7 сар болоод тэгээд массажистийн багш гэсэн мэргэжилтэй төгсөж ирээд тэрнээс өмнө хараагүйчүүдийн үндэсний холбооны орчуулгын ажил хийж байсан л даа. 2004 оны 11сард Сингапур улсад Ази номхон далайн орны ядуурлыг бууруулах семинарт бас орчуулагчийн ажлаар явж байсан юм байна. Тэгээд дараа нь Япон яваад тэгээд нэг жил болж ирээд хараагүйчүүдийн дунд энэ массажийг хөгжүүлэх тийм зорилготой тэгээд багш бэлтгэх зорилготой байсан. Тэгээд тийм гэрээтэй явсан учраас ирээд шууд холбоотойгоо хамтарч ажилласан холбооныхоо дэргэд хараагүйчүүдийн үндэсний нөхөн сэргээх үндэсний төв гэсэн тийм байгууллагыг байгуулаад тэндээ англи хэл, эмчилгээний массаж, варилл бичиг зааж байсан. 2005 оноос хойш тэгээд зааж байх хугацаандаа бас би хувиараа массаж хийх дээр нь Америк хүмүүст монгол хэл заах, хэл сурна гэсэн Монгол хүмүүст англи хэл заагаад ерөнхийдөө бүтэн завгүй байсан л даа тэгээд ингээд ажлаад ирсэн чинь хүүхэд том болоод хүүхэдтэйгээ бас ажиллах, анхаарал тавихгүй бол болохгүй болоод сургуульд орох цаг нь болохоор зэрэг би холбоотойгоо ярьж байгаад би ер нь ажлаа зогсооё хувиараа ажиллаж үзье гээд тэгээд өнгөрсөн 4 сард юм байна нэг курсээ төгсөгчихөөд тэгээд одоо хувиараа одоо англи хэлээ заагаад тэгээд хувиараа массаж хийгээд явж байна даа.
Буяндэлгэр -
Юу яах уу англи хэл заахад хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заах уу зүгээр ямар ч хамаагүй хүмүүст заах уу?
Уртнасан -
Ер нь би тэр сургалтын төв дээр хараагүй хүмүүст зааж байсан тэгээд ер нь би хараатай хүмүүстэй харьцаад сурчихсан яагаад гэхээр би Японы Японд жилийн курсд явахаас өмнө бол дандаа жирийн хүмүүстэй ажилж байсан хараагүй хүмүүстэй тэгж хутгалдаж ажилж үзээгүй байсан. Жирийн хүмүүстэй яаж харьцаж яаж хамтарч ажилж болох уу гэдгийг энэ хүмүүсийг өөр дээрээ татахын тулд алин дээр нь түлхүү ажиллах уу гэдэг тийм туршлагатай болсон учраас хараатай хүмүүстэй би ажиллаж чадна. Хичээл бас зааж чадна. Хараатай хүмүүс болохоор хараагүй хүмүүсийг ойлгодоггүй нэг талдаа хэцүү нөгөө талдаа аргагүй яагаад гэхээр аливаа нэгэн бэрхшээлийг хүн өөрөө үзэж мэдэрч байж ингэж ойлгодог байхгүй юу тэгэхээр зэрэг хараатай хүмүүст ямар нэгэн төсөөлөл байхгүй хараагүй хүнээр би яаж хэл заалгах вэ гэсэн тийм ойлголттой байдаг юм билээ. Тэгээд би ер нь англи хэл заана гээд сонин мэдээлэлээр зарлал өгөөд үзэхээр зэрэг аягүй их хичээл заалгая гэсэн хүн их байдаг юм билээ. Даа ялангуяа эмнэлэгийн захирал компаний захирал ч юмуу тийм хүмүүс их байдаг. Өөрийнхөө потенциалыг тайлбарлаад эцсийн сүүлд өөрийнхөө харааны бэрхшээлтэйг хэлэхээс өөр аргагүй болдог. Тэр хүнд заах болоод тулаад очих юм бол тэр хүн зогтусна даа тийм учраас би утасны цаанаас харааны бэрхшээлтэй хүн ээ надад бол хичээл заахад түүртээд байх юм байхгүй гээд хэлэнгуут тэр хүмүүсийн дуу сулараад аягүй тийм сонин мэдээлэлтэй болчихож байгаа байхгүй юу тэгэхээр аягүй эмзэглэж байгаа байхгүй юу өөрт аягүй хэцүү яагаад гэхээр энэ нийгэм ерөөсөө ойлгохгүй байгаа юм чинь одоо харин нэг үеэ бодоход арай өөр болчихож намайг оюутан байхад ер за би төөрсөн үедээ хүнээс юм асуувал тусалдаггүй байсан.
Буяндэлгэр -
Юу гэхэв дуугүй яваад өгөх үү?
Уртнасан -
Тийм дуугүй яваад өгнө эсвэл энэ сохор хүн байна гээд зогтусаал эвэртэй туулай үзсэн юм шиг хүүхдүүд хүртэл энэ сохор сохор сохор хүн явж байна гээд шоолдог байсан байхгүй юу. Одоо бол манай үндэсний холбоо аягүй түлхүү бусдад өөрсдөө нөлөөлөх түлхүү олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсаны үндсэн дээр хүмүүс бас ойлгодог болсон.
Буяндэлгэр -
Ямар үйл ажиллагаа зохион байгуулах уу?
Уртнасан -
Одоо жнь: юу яасан оюутан байхдаа, хичээл заадаг байхдаа, курсд багшилж байхдаа эрүүл мэндийн өдөрлөг гээд зохион байгуулсан байхгүй юу.
Буяндэлгэр -
Нийгэмлэгээс үү?
Уртнасан -
Нийгэмлэгээс бас эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан тэр үед бид нар юу Японд төгсөөд ирсэн болохоор массаж, хараагүй хүмүүс массаж хийж амьдардаг юм гэдгйиг нийгэмд ойлгуулах гэж тэр өдөрлөгт хамрагдсан. Тэгж хамрагдахдаа бид нар Сүхбаатарын талбай дээр үнэгүй хөдөлмөрчид, иргэдэд массаж хийж өгсөн. Тэгсэн хүмүүс шал өөр ойлгож авч байгаа байхгүй юу. Энэ хүмүүс чинь мэдрэмжтэй учраас массаж хийж болдог юм байна гэсэн тийм ойлголттой болж байгаа. Тиймэрхүү янз бүрийн зүйл зохион байгуулдаг л даа. Одоо нэг үеэ бодвол яамдууд, иргэд маань энэ хараагүй хүмүүс яаж амьдардагийг яаж сурч хөдөлмөрлөх гэж зүтгэдгийг тэр талаар нь бас эерэг ойлголттой болсон. Тэгээд англи хэлний хичээл заахад бэрхшээлтэй тал нь юу гэхээр нөгөө надад хүний бичсэн зүйлийг шалгаж чадахгүй гэж намайг нээнтэглэж байгаа байхгүй юу тэр нь би компьютертэй учраас өө миний утас дуугарч байна уучлаарай....\ за байна уу тэгээл эхлэнэ дээ тэгээд үдээс хойш, үдээс өмнө цаг байна л даа надад үдээс хойш ерөөсөө цаггүй болчихсон тийм 9:30~11 хооронд ажилтай байна уу? Аа орой орой ерөнхийдөө дүүрчихсэн байна. Цаг өөрийн чинь цаг хэд орчим юм. 6-гаас гэр чинь хаана байдаг юм гэр чинь хаана байдаг юм. Би гэрт чинь очиж заах учраас ажил чинь хаана байдаг юм. Юу гэнээ аа ардын урд юмуу уг нь бол гайгуу юм байна л даа 7 хоногт 2л байхад болох байх даа ер нь 3 авъя гэж бодоод байнаа ер нь анхан шат байхгүй юу. За байз тэгвэл 4:30 алдад болж байна уу? Би болохоор хайлаастаас тий юу л даа миний хувьд англи хэлний багш орчуулагч ерөнхийдөө орчуулагчийнхаа ажлыг түлхүү хийж байсан тэгээд жаахан харааны бэрхшээлтэ харааны бэрхшээлтэй тэрэн дээр бол түүртэх юм байхгүй яагаад гэвэл миний компьютер ярьдаг учраас ярьж байгааг бичиж байгааг шалгаад явчихна. Тэгээд миний хичээл Англи хэл дээр явагдана. Яриан дээр түлхүү сонсгол дээр түлхүү за тиймэрхүү л баина. Тэгээд миний харааны бэрхшээл хамаагүй гэх юм бол өөртөө чинь уулзаад цагаа тохироод эхлэе за тэг 1дэхь өдөр утасдаад цагаа аваарай за баяртай.. хүнээсээ болж байгаа байхгүй юу зарим нэг нь бол сонин болоод явчихдаг юм зарим нэг нь хөөрхий амьтан гайгуу.
Буяндэлгэр -
Гайхаад байгаа байх л даа хараагүй хүн яаж хичээл заах юм бол гээд гайхаад байгаа байх л даа ямарч хүн тэгж бодно л доо.
Уртнасан -
Манайхаас бусад оронд юу яадаг юм байна лээ. Ер нь бол хамран сургалт 10 жилийн хүүхэд ч бай их дээд сургууль ч бай тийм хамран сургалтанд яадаг уу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгаарлахгүй тусгаарлахаар хөгжихөд аягүй хэцүү улам тэгээд тусгаар тогтноод байдаг байхгүй юу. Хамран сургалтанд болохоор сурах бичгийг өөрсдөд нь тохируулж гаргаад жирийн хүмүүсийн дунд суулгачихдаг тэгээд тусгай тийм багш нь бэлтгэгдээд зааж өгдөг юм байна лээ. Тэгэхлээр угаасаа боловсролын системдээ оруулаад өгчихсөн. Тэгэхээр тэдэнд ямар ч бэрхшээл байхгүй тийм юм байна лээ. 10 жилийн хүүхдүүд ч ялгаагүй би японд байхдаа харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч байгаа орчинг очиж үзсэн байхгүй юу. Компьютер тэр юу хүний хэрэгцээтэй бүх юмыг цаанаас нь хангаж өгөөд тэгээд хэрэгцээтэй ном дэвтрийг ярьдаг хэлбэрээр тэгээд гаргаад өгчихнө.
Буяндэлгэр -
Тэгээд яахав жирийн хүүхдүүдтэй сурах уу?
Уртнасан -
Тэгнэ. Материалуудын бэлдэж өгөөд л манайд тийм тохиолдол байхгүй байсан одоо энэ үндэсний холбоо маань маш их хүчтэй ажиллаж байгаа. Тэгээд гадаад харилцаа маань илүү хөгжөөд байгаа байхгүй юу. Гадаад харилцаа хөгжинө гэдэг чинь гадны боловсролын систем хараагүй хүмүүсийг яаж татан оруулж байна спортод яаж татан оруулж байна. Эрүүл мэндэд нь яаж анхаарч байна тэр бүгдийг бид судлаж үзсэний үндсэн дээр арай л илүү нэг үеэ бодвол нөхцөл байдал арай л өөр болоод байгаа л даа.
Буяндэлгэр -
Социализмын үе ардчилал өөрчлөн байгуулалтанд шилжсэн энэ үе хооронд ялгаа байна уу?
Уртнасан -
тэр ёстой сайн мэдрэгдэж байгаа. Угаасаа социализмын үед бол бидэнд бас хэцүү байсан тэр үед эцэг эхийн гарыг хараа л ухаандаа юм л бол эцэг эхийн гарыг хараад идэж уух тэр үед чинь ажил төрөл байдаггүй байлаа. Нийгэм ч бид нарыг ойлгодоггүй байлаа. Аа ардчилалд шилжсэний давуу тал бол гадаад харилцаа илүү хөгжөөд тэгээд гадны улсын хараагүйчүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал ямар байдгийм тэр бүгдийг оруулж ирээд монголдоо хөгжүүлэх боломжтой тэр талаараа давуу болсон. Одоо чинь массаж гээд байж байна манайхаас бусад оронд бол хараагүй хүмүүс түлхүү массажист хийдэг яагаад гэхээр гарын мэдрэмжээр хийдэг учраас хараатай хүмүүсээс илүү хийдэг гэсэн ойлголттой одоо жишээ нь онгоцны буудал дээр очиход бол хараагүй хүмүүс массаж хийгээд сууж байна. Аа тэгээд хараагүй хүмүүс массажны төвүүд нээчихсэн ажиллуулж байна. Жишээ нь японд гэхэд хараагүй хүмүүс л массаж хийх лиценз зөвшөөрөл олгодог байгаа юм. Тэр давуу тал нь юу гэхээр ажлын байраар хангаж өгч байгаа гэсэн. Ажлын байртай байна гэдэг чинь тэр хүн гэр орноо аваад явах чадвартай болж байна гэсэн үг Японы засгийн газар хараагүй хүмүүсээ яаж илүү хардаг вэ гэхээр тэр хараагүй хүмүүс хараатай хүмүүсийн дайтай амьдрах тэр нөхцөл байдал, тэр ажлын байр, тэр тоног төхөөрөмж хэрэгтэй тэр бүгдийн бэлдэж өгдөг. Илүү түлхүү анхаардаг. Тэгснээрээ хараагүй хүмүүс хараатай хүмүүсийн дайтай амьдардаг. Монгол улсын нөхцөл гэвэл бид нар л өөрсдөө энэ төр засагт дуу хоолойгоо илэрхийлж одоо бид нарт ийм юм хэрэгтэй байна. Одоо энэ 6 сарын сургалт хараагүйчүүдийн дунд явуулмаар байна. Энэ сургалт явуулахын тулд ийм байр ийм нөхцөл, ийм сурах бичиг ийм санхүү хэрэгтэй байна гэж бид нар өөрсдөө зүтгэж өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан л хийхгүй бол төр засаг бид нарыг харж үздэггүй юм тийм учраас 90 бишээ 94 онд юм байна Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоо болохоор 10 шаардлагыг тавьсан засгийн газарт тэр 10 шаардлагаас дурдвал хараагүй дүлий хүүхдийн сургуулийг тус тусдаа байлгая яагаад гэхээр 2 шал өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамт сурч байгаа байхгүй юу манайхаас бусад оронд тус тусдаа байдаг байхгүй юу 1-рт. 2-рт ажлын байрыг хараагүй хүмүүсийн дунд бий болгоё тэгснээрээ бид эцэг эхийнхээ гарыг харахгүй өөр бас хүний гарыг харахгүй өөр бас шалтгааанууд нь юу гэхээр бид нар FM радио бий болгоё хараагүй хүмүүст бусад орны мэдээллийг түлхүү өгье гэх мэт шаардлага тавьсан л даа тэр 2004 онд болохоор тухайн үеийн засгийн газар биднийг нэг их тоож үзээгүй. Ерөөсөө хараагүй хүмүүсийн нэг үйлдвэр байдаг байхгүй юу тэр үйлдвэр нь социолизмын үед байгууллагдсан оросын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оросоос санхүүждэг. Товч хийдэг байсан. Гялгар уут одоо тэр дээр үед чинь гурил хийдэг байсан цаасан уут байсан
Буяндэлгэр -
За тийм цаасан бор уут уу?
Уртнасан -
Бор уут цаасан бор уут хийдэг байсан тèéìýý. Тэр бүгд зах зээлд гарангуут байхгүй болчихсон байгаа байхгүй юу. Тэр үед оросууд эндээс гарч явсан тэгээд ч ардчилал орж ирээд социолизм .....
Бид нарыг анхаарч үзээгүй, шаардлагыг хүлээж аваагүй учир бид нар удирдах зөвлөлийн гишүүд шийдээд өлсгөлөн зарлахаар шийдсэн тэгээд 24, 72 цагийн дараа бид нарын хагас хугас шаардлагыг хүлээж авсан л даа.
Буяндэлгэр -
Хаана өлсгөлөн зарласан бэ?
Уртнасан -
Тэгэхэд үү Сүхбаатарын талбай дээр.
Буяндэлгэр -
Талбай дээр үү?
Уртнасан -
Талбай дээр тэгсэн ш дээ тэгээд тэрнээс хойш чинь…
Буяндэлгэр -
2004 оын хэдэн сард вэ?
Уртнасан -
2004 оны 4 билүү 5 сард \ ерөөсөө санахгүй юм \ байсан юм. Тэр үед чинь бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирж байсан юм. Тэргэнцэр мэргэнцэртэй хүмүүс иржчихсэн байсан. Тэгээд бид нарын чинь хэдэн шаардлагыг хүлээж авсан. Тэгээл ерөнхийдөө манай холбоо засгийн газартай нийлж ажиллахгүй бол бид нар дунд нь хаягдаад байдаг байхгүй юу өөрөө өөрсдөө л зүтгэж явахгүй бол тэгээд зах зээлд ороод гайгуу ингээд өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа хараагүй хүмүүсийн амьдрал гайгуу тэгээд тэр өөрсдөө жаахан боловсрол доогуур ч юмуу ажил хйиж чадахгүй. Хүмүүсийн амьдрал их хэцүү байна. За даа ялангуяа сүүлд хараагүй болсон хожуу хараагүй гэж ярьдаг хожуу хараагүй ямар нэгэн осол аваараас хараагүй болчихсон хүмүүс байдаг байхгүй юу тэр хүмүүс маш хэцүү. Бид нар төрөлхийн ч юмуу бага наснаасаа хараагүй болчихсон хүмүүс чинь хараагүй хүмүүс яаж амьдардаг юм гэдгйиг зүрх сэтгэлдээ, оюун ухаандаа шингээгээд ойлгочихсон байдаг. Тэгээд ч бид нар тэмцэж явж байж л өөрсдийгөө авч явж байгаа шдээ тэр хүмүүст тийм ойлголт байхгүй тэгээд л гэрийн нөхцөлд гэртээ л байж байдаг. Яагаад гэвэл тэд нарыг аваад яваад энд тэнд юм үзүүлчих юм сургах тийм завтай цагтай хүн байхгүй. Яагаад гэвэл энэ зах зээлийн нөхцөлд чинь 1 цаг л ажиллахгүй бол нэг талхны мөнгө л хасагдах гээд байдаг нөгөө хүмүүс чинь өөрөө өөрийнхөө амьдралыг хөөгөөд явчихна хараагүй хүнээ гэрт нь үлдээчихдэг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө хүн чинь гутаж гуниад архи уух ч юм уу ерөнхийдөө хүн биш болчихож байгаа байхгүй юу. Тэгээд манай энэ нөхөн сэргээх сургалтын төв гэж яриад байгаа төв маань тийм хүмүүсийг өөрсдийнхөө сургалтанд татан оруулж хараагүй хүмүүс таягаар явж байгаа биз дээ таягаа барьж сураад таягтайгаа хотын гудамж автобусанд яаж суух юм гэдэг ч юм уу тэр бүгдийн зааж өгдөг байхгүй юу. Хувцасаа яаж индүүдэхэв товчоо яаж хадахав, хоолоо яаж хийхэв, халбага яаж барихав, сандал дээр яаж суухав, энэ чинь ахуйн сургалт гэдгээрээ тэр хүмүүст зааж өгдөг. Тэгэснээрээ тэр хүмүүс чинь ядаж сэтгэл санаагаараа өөдрөг болдог. Би гэртээ ганцаараа ингээд байж болдоггүй юм байна надтай адилхан хараагүй хүмүүс юм сураад амьдардаг юм байна гэсэн эерэг ойлголттой болно. Эерэг ойлголттой болсноороо амьдралыг сөрөх хүч чадал, зүрх сэтгэлтэй болдог байхгүй юу. Тэгээд тэр хүмүүсийг тэр сургалтанд оруулснаараа үндэсний холбооны гишүүн болох гишүүн болсноороо одоо энэ нийгмийн халамжаас өгч байгаа тэр тусламж тэтгэлэг юу байна тэр бүгдэд нь хамааруулж өгдөг.
Буяндэлгэр -
Одоо монголд хараагүй хүн хэд байна âý?
Уртнасан -
Ерөнхийдөө бол яг харааны бэрхшээлтэй хүмүүс бол 8000 гаруй байдаг.
Буяндэлгэр -
Бас нэлээд байна шүү.
Уртнасан -
Бүр харааны бэрхшээлтэй хүмүүсийг дотор нь хэд хэд ангилдаг байхгүй юу. Бүрэн хараагүй гэж ангилдаг бүрэн хараагүйн болохоороо улсаас нэг сарын 40,0 төгрөгийн тэтгэмж өгдөг байхгүй юу. Тэр чинь болохоор бид нар харааныхаа байдлыг алдасны төлөө авч байгаа мөнгө байхгүй юу. Хэрвээ бид нар хараатай байсан бол тэрнээс илүү мөнгө сардаа олно доо. Харааныхаа бэрхшээлийг алдасных гэж авч байгаа байхгүй юу. Хүмүүс тэрийг ойлгодоггүй энэ хүмүүс зүгээр суугаад л улсаас мөнгө аваад л гэж ойлгодог байхгүй юу. Тэгээд хөдөө орон нутагт бол хотынхоос бүр илүү хэцүү байдаг. Яагаад гэхээр хөдөөний тэр засаг захиргаан ч юмуу хараагүй хүмүүс хаана харааны бэрхшээлтэй хараагүй хүмүүс байдаг юм тэрнийхээ статистик тоо хэмжээ байхгүй тэр хүмүүст ямар бэрхшээл байдаг гэдгийг мэдэхгүй мэдрэхгүй тэр хүмүүсийн төлөө яг тэгж тулж ажилладаггүй байхгүй юу. Тийм учраас манай үндэсний холбоо болохоор салбар зөвлөлөө хөдөө орон нутгуудаар байгуулаад эхэлж байна.
Буяндэлгэр -
Танай холбооны ерөнхийлөгч хэн бэ?
Уртнасан -
Ерөнхийлөгч Баясгалан гэж хүн байдаг.
Буяндэлгэр -
Бас өөрөө бэрхшээлтэй юу?
Уртнасан -
Бүрэн харааны бэрхшээлтэй гэрээсээ бүр 3-уулаа хараагүй одоо сүүлийн үед тийм тохиолдол их болчихсон ш дээ. Гэрийнх нь 2, 3 хараагүй хүүхэд ч байдаг юм уу ээж аав нь хараагүй, хүүхэд нь хараагүй.
Буяндэлгэр -
Төрсөн хүүхэд уу?
Уртнасан -
Төрсөн хүүхэд нь хараагүй.
Буяндэлгэр -
Удам дагаж байна гэсэн үг үү?
Уртнасан -
Тийм онош нь таарахаараа ч гэдэг юмуу тийм байдаг юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө хөдөө орон нутаг луу түлхүү ажиллаж байгаа. Одоо энд явуулж байгаа массажийн сургалтыг хөдөө орон нутагт явуулаад массаж сурснаараа тэр хүн ядаж нэг хүний толгой бариад өнөөдөр талхныхаа мөнгийг олно ш дээ. Тэгээд массажны төвүүдийг 1,2,3 нь төв байгуулсан. Тэнд нөхөн сэргээх сургалтын төвийг төгссөн хүүхдүүд очиж ажилладаг тэгснээрээ ажлын байртай болж байгаа байхгүй юу. Одоо тэнд ажилласнаараа амьдралаа аваад яваад байгаа манай оюутнууд их байна. Одоо жнь: харааны бэрхшээлтэй хэрнээ хөл гар саажилт өгсөн хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань бас хэцүү давхар гажигтай болчихож байгаа байхгүй юу. Тийм нэг оюутан байсан юм манайд тэр их дайчин мэриймтгий хүүхэд байсан Англи хэлний сургалтанд өөрөө дийлэхгүй гээд 6 сар сурч байгаа юм. Дахиад эхлээд таягны сургалтанд сурсан юм байна. Таягны сургалтанд сар яваад, ганцаараа явдаг болж байгаа байхгүй юу таягаа бариад тэгээд дараа нь англи хэлний сургалтан яваад дараа нь массажны сургалтанд яваад 6 сар яваад одоо багшийн дээдийн тэнд байдаг Best-3 гээд массажны төвд ажиллаж байна. Тэгээд хөөрхий минь сардаа хэдэн цаас аваад өөрийгөө болгоод байна. Тэр нь юуг харуулж байна гэхээр Япон улсад массажийн багш бэлтгэх курсэд 2 хүн явуулснаараа энд олон хүний асуудлыг шийдэж байгаа байхгүй юу хэрвээ бид нарт тийм боломж гараагүй байсан бол бид нарт хэцүү
Буяндэлгэр -
Чамтай хамт 1 хүн явсан уу?
Уртнасан -
Надтай 1 хүн явсан тэр нь Нямхүү гээд манай нөхөн сэргээх сургалтын багш байсан юм. Тэгээд тэгснээрээ бараг 40,50 –иад массажист байна. Бас Монголд массажистийн курс төгссөн массажистууд байна. Тэгээд тэд нар Best 1,2,3 дээр ажиллаж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө манай үндэсний холбоо боловсрол талдаа түлхүү ажиллаж байгаа. 2004 оноос хойш тэрний өмнө зөвхөн Варилл бичиг сурахын тулд шивдэг шивүүр, тэгээд цаас гээд л янз бүрийн юмнууд хэрэгтэй байдаг тэр үед зөвхөн оросоос бид нарт оруулж ирдэг байсан бол одоо үндэсний холбоо илүү түлхүү ажилласны үндсэн дээр янз янзын орнуудаас оруулж ирж байна. Тэгээд бид нарын кирилл ном байна даа кирилл номыг товгор үсэг рүү буулгадаг принтерүүд оруулж ирж байгаа. Тэгсний давуу тал бид нар янз бүрийн жнь: нууц товчоог вариллын үсгээр гэртээ унших боломжтой болж байна. Тэгээд ярьдаг номны хэлбэрээр бас гаргаж ирж байна. Тэр нууц товчоог кассет дээр уншаад биччихэж байгаа юм. Бичсэний үндсэн дээр хараагүй хүн гэртээ түүнийг сонсох боломжтой болж байна. Дээр нь компьютер сурах боломжтой яагаад гэхээр компьютер дээр юу яадаг байхгүй юу англиар ярьдаг жойс гээд программ байдаг юм тэр программуудыг оруулж ирж суулгаж байна. Одоо Монгол дээр Монгол-Англи Англи- Монгол ярианы толь гаргаад компьютерт суулгаад ерөнхийдөө хараагүй хүмүүс юу суръя гэснийгээ сурах боломж нээгдэж байна. Жирийн хүмүүсийн дунд бид нарын үед миний үед зөвхөн шивдэг шивүүр самбар л байлаа. Аз нь таарвал диктофон кассет олддог бараг олддоггүй байсан юм чинь одоо бол аль аль талаас нь сурч болох боломж нээгдчихээд байгаа юм.
Буяндэлгэр -
Гадаад харилцаа хэр байна?
Уртнасан -
Гадаад харилцаа гэхээр Дани улстай харилцаж байна. Япон улстай харилцаж байна. Япончууд Япон Монгол засгийн газрын тусламжаар 1 жилийн курс явуулсан тэрнээс хойш Японууд ирж бид нарт 2,3 хоногийн сургалт явуулсан гэх мэт. Нэлээд түлхүү ажиллаж байгаа. Японд болохоор Массаж 200, 300 жилийн түүхтэй бүр дээр үед хараагүй хүмүүс нь массаж хийж амьдардаг байсан. Японд бас Хятадаас массаж орж ирсэн тэрүүгээ дэлгэрүүлээд Японы массаж гээд тусдаа массаж гаргаад ирчихсэн. Японд бол массаж хийж амьдарч байна. Дээр нь операторчин хийдэг юм байна. Компьютер сурчих юм бол яагаад гэвэл шууд компьютертэй харьцаад компьютер ярьж байгаа учир байгууллага дотроо шууд харьцах боломжтой тэгээд төгөлдөр хуур хөглөх, ажил хийж болдог юм байна. Тэр нь дан сонсох учир сонсгол хөгжсөн байдаг. Хараагүй хүмүүсийн сонсгол илүү хөгжсөн байдаг учраас төгөлдөр хуур хөглөх ажил хийж болдог юм байна ерөнхийдөө массаж дээр л түлхүү ажилладаг.
Буяндэлгэр -
Чи жааханаасаа хөөрхий 3,4-тэйгээсээ л гэмтсэн юм байна ш дээ хэцүү байсан уу?
Уртнасан -
Мэдээж хэцүү байсан.
Буяндэлгэр -
Яаж энэ орчинд дассаж чадав?
Уртнасан -
Ерөнхийдөө жаахан байхад аав ээжийн гарыг хараад л амьдарч байсан. 9 нас хүртлээ 9 жил дотуур байранд амьдарсан байхгүй юу. 29-р сургууль чинь дотор байртай байсан. Дотуур байранд гэрээсээ явж чаддаггүй тийм хүүхдүүд дээрээс нь хөдөө орон нутгийн хүүхдүүдийг амьдруулдаг байсан. Тэр үед чинь бид нар 9 жил амьдарч байгаа болохоор биеэ даагаад сурчихдаг юм билээ. Одоо юмаа оёх, юмаа индүүдэх, хувцас хунараа угаах аяндаа өөрөө хийгээд сурчихдаг байхгүй юу. Тэр үед чинь форм өмсдөг байлаа. Би тэрнийг аймаар сайн санадаг юм нэг юу байдаг байсан аягүй гоё захаа тэр тор мор болсон анх тэр захаа би буруу харуулж хадаж байсан байхгүй юу. Шууд байранд орчихоод өөрөө захаа хадаад эхэлж байгаа байхгүй юу. Буруу харуулж хадна. Цагаан утсыг нь ил формныхоо 2 давхарласан тэр хар юмны цаана оруулахгүй ил бөөс шиг ил гаргаад тэгж ингэсээр байгаад л сурдаг юм байна лээ. Тэгээд бид нар чинь дотуур байран амьдарч байхдаа их нямбай тэр үед дэглэм захиргаадалтын үе, шаардлага ч өндөр байсан. 10 хүүхэд 1 өрөөнд амьдарч байгаа байхгүй юу. Орнуудаа тэвхийтэл хураадаг. Даавуун дээр нэг ч хог байлгахгүй даавуугаа тэвхийтэл жимбийтэл татаад л хураана ш дээ. Тэгээд л хэрвээ байрны асрагч багш нар их байдаг байсан. Хэрвээ ор үрчгэр харчгар юм уу шороо тоос хөвөнгөөр арчиж үздэг байлаа. Тоосыг өрөөнүүдээр яваад шалгана. Уралдаан зохион байгуулна. Тэргүүн байр болгоно. Тэргүүний анги болгоно тэр үед чинь үйл ажиллагаа их зохион байгуулагддаг байсан байхгүй юу. Тэрийгээ дагаад бид нар чинь бүх юмыг сурч байгаа байхгүй юу. Ядаж өрөөгөө цэмбийтэл нь цэвэрлэнэ ш дээ. Төмөр 200-ын ор байлаа ш дээ тэрний чинь доод талын төмрийг цэмбийтэл арина. Дрожны хогийг мөлхөөд л түүдэг тэгж их цэмцгэр амьдардаг байсан байхгүй юу. Би одоо боддог юм хэрвээ би 9 жил байранд амьдраагүй бол биеэ дааж сурахгүй байсан яагаад гэхээр хараагүй болсон хүмүүсийг ээж аав нь эвий минь эвий минь одоо наад чинь юмаа хийж чадахгүй тэрийн хийж өг энийн хийж өг гэсээр байгаад юмаа хийж сурдаггүй. Тэгээд одоо бие дааж сураад гэртээ би чинь 1жил амьдарсан 1 жил амьдраад л тусдаа гарчихсан. Тэгээд тусдаа гараад амьдрахаар бүх юмаа өөрөө хийж байгаа байхгүй юу. Тэгээд би тусдаа гарч амьдраад ногоо цагаа бүх юмаа хөшиглөнө ш дээ би амьдралдаа 1 л удаа гараа зүсэж үзсэн. Яагаад гэхээр оюутан байхдаа тусдаа гарсан анх талхны хутга гээд гоё юм гарсан байна гэж манай ангийн хүүхэд надад хэлэхээр талхны хутгаа авч зүсдэг юм болоод анх удаа талхны хутгаар гараа зүсэж байсан тэрийг аягүй сайн санадаг. Түүнээс хойш гараа зүсэж байгаагүй түлж байгаагүй юмаа индүүдээд бүх юмаа хийдэг байхгүй юу анх би ингэдэг байсан юм манай нөхөр бид 2 багаасаа үерхэж байсан болохоор байнга хамт явдаг намайг манай нөхөр арай илүү хардаг хөтлөөд яваад байдаг тэр үед хараагүй хүмүүс таяг барьдаг байсан байхгүй юу тэгэхээр би жаахан байсан болоод тэр ч юмуу би энэ таяг барихгүй ичиж байна гээд таягийг үздэггүй байлаа л даа. Тэгээд бид 2 байнга цуг явдаг байгаад охиноо гаргасны дараа амьдралын шаардлагаар тус тусдаа ажил хийх шаардлага гарч байгаа юм. Тэгээд манай нөхөр гачууртад ажиллаад би бас гачууртад ажиллаад хоёулаа салж явах болж байгаа юм. Тэгсэн чинь надад таягны хэрэг болж байгаа байхгүй юу. Тэгээд би таягаа ерөөсөө 90 хэдэн онд Америкаас таяг авч ирж байсан тэрүүгээ арван хэдэн жил хадгалж байгаа байхгүй юу. Охиноо гартал нь тэгээд би манай тэнд Хайлаасын эцэст буугаад аягүй том жалга байдаг байхгүй юу би таягаа бариад явж байтал миний таяг яг тэр жалга луу орсон байхгүй юу жалга руу ороод хэрвээ би таяггүй байсан бол жалга руу үсрэх байсан тэгээд таягаараа мэдрэнгүүтээ би буруу газар луу явж гэдгээ мэдээд өөрөө эргэж замаа олоод гэрлүүгээ явж байгаа байхгүй юу тэрнээс хойш би таяг ямар их хэрэгтэй юм гэдгийг мэдрээд одоо бол байнга таягтай хэрвээ би таяггүй бол ерөнхийдөө явж чадахгүй. Одоо би нүдгүй болохоос хөлгүй биш гээд Монголын энэ хэцүү нөхцөл байдлыг чинь даван туулна ш дээ Японд болохоор таяганд зориулсан нарийхан зам байдаг байхгүй юу. Товгор тэр зам өрөө болгоны үүдэн дээр гадаа ерөнхийдөө бүх орчинд нь тийм зам байдаг. Хараагүй хүн тэр замаар нь мэдэрч явдаг. Манай Монголд тийм юм байхгүй Таяг аягүй амархан муудна. Яагаад гэхээр нөгөө олон чулуу, нөгөө олон нүх нь ингэж түлхэж одоо машинууд нь дайраад яваад өгнө. Нөгөө таягыг чинь Монголд үйлдвэрлэдэггүй гаднаас орж ирдэг болохоор нэлээд үнэтэй оруулж ирэхэд хэцүү байдаг. Тэгээд нөгөө таяг чинь байхгүй болохоор хөлгүй болчихож байгаа юм чинь таягтай байлаа ч гэсэн өглөө босоод ирэхэд нэг газар нь нэг барилга баригдаад бид нарын явх байсан зам өөрчлөгдчихдөг. Тийм учраас бид нар ард түмнийхээ тусламжаар их явж байгаа. Одоо 1 төөрлөө гэсэн тохиолдолд би хаана явж байна би тэнд очих ёстой гэсэн тохиолдолд хүмүүсийн сэтгэхүй шал өөр болчихсон байна лээ. Шууд тусалдаг. Тэр энд хүргээд өгөөч гэхээр хүргээд өгдөг тийм болсон. Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн байна лээ. Тэгээд ард түмний тусламжтайгаар, хань ижлийнхээ тусламжтайгаар амьдраад, ажиллаад л явж байна даа.
Буяндэлгэр -
Таягийг өөрсдөө модоор хийчихэж болохгүй юу?
Уртнасан -
Модоор хийхээр ийм байдаг юм.
Буяндэлгэр -
Тусгай байдаг уу модоор хийж болохгүй юу?
Уртнасан -
Тийм ялгаатай цагаан таяг байдаг байхгүй юу. Дэлхийн цагаан таягтны өдөр гээд 10сарын 15нд тэмдэглэдэг тэр өдөр хараагүй хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах өдөр дэлхий даяар цагаан таяг барьдаг яагаад цагаан таяг барьдаг вэ гэхээр бид нар хараагүй хүмүүс явж байнаа гээд цагаан таягаараа өөрсдийгөө хүмүүст таниулах тэмдэг байхгүй юу. Хэрэв бид нар модон таяг юмуу ямар нэг таяг бариад явах юм бол биднийг хэн ч анзаарахгүй ямар нэг хөл нь муу юмуу эсвэл хөл нь явж чаддаггүй бэрхшээлтэй ч юм уу хүмүүс тэгж ойлгох байхгүй юу цагаан таяг бариад явж байсан тохиолдолд бид нарын гол ялгагдах тэмдэг нь цагаан таяг байдаг тийм учраас дэлхий даяар хараагүй хүмүүс цагаан таяг барьдаг. Цагаан таяг тэрүүгээр бид нар ялгагддаг. Хүмүүс харуулдаг байхгүй юу хэрвээ одоо би ямар нэг таяг бариад явж байвал хүмүүс намайг түлхэж хаяад явна. Цагаан таягтай явж байвал та хаана хүрэх юм, хаашаа явах вэ? Би танд туслах уу гээд хүрээд ирнэ.
Буяндэлгэр -
Овоо болсон байна ш дээ.
Уртнасан -
Харин тийм өөрчлөгдсөн нэг талдаа хүмүүсийн боловсрол хүнийг ойлгох эерэг тал руугаа оюун ухаан нь илүү хөгжиж байна. Нөгөө талдаа манай үндэсний холбоо илүү түлхүү ажиллаж байгаа байх. Бусдад өөрсдийгөө нөлөөлүүлж чадаж байгаа. Хүмүүсийн сөрөг хандлагыг эргүүлж чадаж байгаа. Хүмүүсийн буруу ойлголтыг бас эргүүлж чадаж байгаа. Хүмүүсийн дунд дандаа буруу сөрөг ойлголт явж ирсэн тэд нарыг эргүүлж чадаж байгаа. Тийм учраас хүмүүс ойлгодог болсон. Би анх энэ ажлаа өгсний дараа массажны төвд ажиллаад үздэг юм билүү гэж бодоод зүгээр нэг массажны төвд очоод танайх хараагүй хүнийг массажны төвд авдаг юм уу гэхэд өө хараагүй хүн бол авахгүй гээд шууд хэлж байгаа юм нэг ёсны зөв нэг бодлын хэцүү тэ. Тэр нэг талдаа аргагүй ш дээ хараагүй хүмүүстэй харьцаж сурч үзээгүй хүмүүс чинь тийм ямар ч ойлголт байхгүй.
Буяндэлгэр -
Чи хувиараа аж ахуй эрхлэхээс өмнө хаана массажист хийж байсан гэлээ өөрийнхөө төв дээр гэл үү?
Уртнасан -
Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх нөхөн сэргээх сургалтын төв гэж байдаг юм. Тэрний захирлын хийгээд тэгээд англи хэлнийх нь багшийг хийгээд тэгээд массажных нь багшийг хийж байсан байхгүй юу тэхлээр би өглөө 9 цагт очоод орой 6 болтол бүтэн завгүй байдаг байсан бараг бие засах ч зав олдохгүй цайгаа уухаа мартчихаж байгаа юм. Яагаад гэхээр оюутнууд маань 1 удаа 10 оюутан сургадаг байсан. Тэгээд 6 сарын курс 10 оюутан дотор сүүлд хараагүй болсон ч хүн байна хожуу хараагүй болсон ч төрөлхийн хараагүй болсон ч хүн байна. Янз янзын хүмүүс орж ирж сууна тэр хүмүүстэй харьцахад нэлээд эерэг энерги шаарддаг байхгүй юу. Тэгээд англи хэл заагаад захирлынх нь ажлыг хийгээд нэлээд надад хүнд байсан. Дээр нь цалин бага яагаад гэхээр манай үндэсний холбоо чинь аливаа нэгэн байгууллагаас хандив тусламжаар санхүүждэг тэгэхээр тэр болгон цалингийн тавьж чадахгүй цалинтай ч ажиллах үе байна цалингүй ч ажиллах үе байна.
Буяндэлгэр -
Та нар массаж хийж байгаа юм чинь орлого олно биз дээ?
Уртнасан -
Тэр үед би зааж байсан болохоор харааны бэрхшээлтэй хүмүүс сургалтанд явахдаа төлбөр төлдөггүй байсан. Яагаад гэхээр тэд чинь ядуу хүмүүс хамгийн доод тал нь 40,0 төгрөгний орлоготой хүмүүсээс яаж сургалтанд төлбөр өгөөд сурахав. Тийм хүмүүс учраас өдөр хоногоо яая гэж байгаа хүмүүс юм чинь төлбөр авдаггүй байсан учраас цалин байхгүй. Тэгээд нэг талдаа тийм нөгөө талдаа болохоор хараагүй хүмүүс массаж хийгээд явъя гэхээр манай Монголд массаж жаахан буруу утгаараа хөгжчихсөн байхгүй юу. Буруу талаараа хөгжсөн. Биеэ үнэлэх ч юм уу янз бүрийн байдлын массажийг сауны массаж энэ тэр гээд аягүй буруу талаараа хөгжчихсөн тийм учраас манай үндэсний холбоо энэнийг эргүүлэх зорилгоор массажны төвүүдийг нээж ажиллуулаад байгаа байхгүй юу. Хэрвээ бид нар дуудлагаар массаж хийе гэх юм бол хүмүүс шал өөрөөр ойлгодог байсан. Одоо ч гэсэн тийм байна.өчигдөр хүртэл нэг хүн надаас улаан цагаан гуйгаад байгаа юм чинь Чи хаана байна би чамаар массаж хийлгэмээр байна. Манайх дуудлагаар хийдэг ч гэсэн эмчилгээний массаж хийдэг. Гээд байхад л өөрөөр ойлгоод яриад байгаа байхгүй юу тэр талаар нь ойлгоод байдаг. Тийм учраас жаахан ойлгохгүй учраас дуртай цагтаа гараад хүнд массаж хийгээд мөнгө олох боломж байхгүй. Ховор л тохиолдоно. Ховор л хүн дуудаж гэртээ массаж хийлгэнэ. Яагаад гэхээр саун массажны төвүүд их болчихсон ш дээ. Болсон болоогүй массаж их хийж байнгаа учир тэд нар луу очих хүмүүс мөнгөө үрээд гайгуу газар нь очиж мөнгөө өгөөд яваад байгаа учраас ер нь цалин багатай их ачаалалтай би бас хүүхэдтэйгээ түлхүү ажиллахгүй бол болохгүй учир ажлаа орхиод хувиараа хөдөлмөр эрхлээд яваад байгаа.
Буяндэлгэр -
Хэдэн оноос хувиараа хөдөлмөр эрхэлж эхлэв
Уртнасан -
2008оны 4 сараас саяхнаас сая л би ажлаа өгөөд оюутнуудаа төгсгөөд тэгээд л эхэлж байгаа байхгүй юу
Буяндэлгэр -
Тэр төв хэдэн жил ажиллав?
Уртнасан -
Тэр төвд би Япон явж ирснээс хойш ажилласан 2005 оноос хойш.
Буяндэлгэр -
Нилээд хэдэн жил ажиллажээ?
Уртнасан -
4 жил тэгээд тэнд чинь англи хэл заагаад, вирилл бичиг заагаад массаж заагаад насанд хүрсэн хүмүүстэй ажиллана гэдэг хэцүү өөрөөсөө хэд ах ах эгч нартай ажиллана ш дээ тэгээд 6 сар тэр хүмүүстэй чинь зууралдана. Үнэн хэцүү хичээлээ заахаас гадна зөвхөн хичээлээ заагаад орхичихгүй багш хүн чинь тэд нарын гадуур ямар амьдралтай байна бүх юман холбоотой юм чинь хоолтой байна уу хоолгүй байна уу хаана амьдарч байна. Хөдөө орон нутгаас оюутнууд ирээд сурах юм бол энэ хүн маань амьдрах газартай байна уу хаана байна ах дүү нар нь хавчиж байна уу яаж байна. Гээд аягүй их сэтгэлийн зовиуртай ажилладаг. За тэгээд нөгөөдүүл чинь гадуур ийш тийш явж байгаад машин доогуур орчих вий нөгөө таягтай байна уу таяггүй байна уу гээд анхаарал их тавьдаг юм.
Буяндэлгэр -
Хөдөөнөөс их ирэх үү?
Уртнасан -
Одоо их ирдэг болсон. Одоо ерөөсөө массажийг хараагүй хүмүүс их мэддэг болсон. Тэгээд массажаар амьдарч болох юм байна гэсэн ойлголтыг мэдэрдэг болчихсон одоо хэл ч гэсэн их сурч байна. Хүүхдүүд ерөнхийдөө хараагүй хүмүүс хөгжлийн талдаа илүү дээр үед зөндөө олон их дээд сургууль оросод хөгжмийн сургууль төгссөн багш нар зөндөө байдаг ш дээ одоо харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн багш Батболд байна. Киевд сургууль төгссөн тэр үед бол хөгжмөөр их явдаг байсан. Одоо тэр
Буяндэлгэр -
Социализмын үед хөгжим уран сайхнаар их явдаг байж тийм үү?
Уртнасан -
Ардчилал гэж гарч ирээд тэр сургуулиуд нь ч байхгүй болчихсон. Багшийн дээд мээдэд бас их сурдаг байсан ш дээ. 2 ч багш сурсан юм байна. Нэргүй багш гээд хөгжмийн багш байна. Амарзаяа гээд бага дунд ангийн багш гарч ирсэн. Тэр үед сурдаг байсан одоо ерөнхийдөө өөрсдөө л бид нар сайн нөлөөлж чадахгүй бол ер нь хүмүүс бид нарыг ойлгож хичээл сургуульд авах нь хэцүү байдаг юм байна. Янз бүрийн байдлаар бид нарт хориг тавьдаг тэгж ч болохгүй ингэж ч зааж чадахгүй байна ийм материал байхгүй байна чамтай тусгаалж ажиллах багш байхгүй гэдэг ч юмуу тийм тохиолдлоор хориг тавьдаг. Бид өөрсдөө цойлж өөрсдийгөө хүмүүст таниулахгүй бол хэцүү сургуульд сурч байгаа, төгссөн хүмүүс тэрүүгээрээ хоолоо олоод идээд яваад байна. Сургууль төгсч чадаагүй хүмүүсийн оюун ухаан амьдрал чинь янз бүр ш дээ. Хэцүү амьдралтай хүмүүс ерөнхийдөө олон байна. Өнөөдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүмүүс их байгаа. Өнөөдөр би нэг хүнд массаж хийхгүй нэг хүнд хичээл заахгүй бол маргааш хоолныхоо мөнгийг яайж олохов гээд ийм л болчихсон юм байна ш дээ. Ер нь өдөр өдрийнхөө орлогыг олоод өдөр өдрийнхөө хоолыг бэлддэг болчихсон байна. Энэ зах зээлд чинь одоо юмын үнэ аймаар өсөж байна. Тэгээд автобус унаанд чинь нэлээд хэдэн төг өгдөг болчихсон юм байна.
Буяндэлгэр -
Та нар хөгжлийн бэрхшээлтэй гээд мөнгө төлөх ёсгүй ш дээ.
Уртнасан -
Аа тийм саяхан ш дээ хавар юм байна бас бид нарын автобусанд өгч байгаа карт байна ш дээ тэ тэр картыг хүчингүй болгосон ш дээ. Хүчингүй болгоод бид нар 2 хоног өлсгөлөн зарласан ер нь тэгж ярих гээд байгаа байхгүй юу хэрэв бид нар энэ картгүй болбол шууд хараагүй хүмүүс гэрийн хорионд орж байгаа байхгүй юу. Гэрийн хорионд орно гэрээсээ гарч чадахгүй гэсэн үг. Өөрийгөө хөгжүүлж чадахгүй өөрсдийгөө нийгэмд орж амьдарч чадахгүй болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд бид нар бас 2 хоног өлсгөлөн зарлаж байж энэ шийдвэрийг хүчингүй болгуулж тэгээд бас гайгуу болсон. Тэгсэн чинь яасан гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн картаар яваад байдаг хараагүй хүмүүсийн хувьд болж байгаа юм. Тахир дутуу хүмүүс гэрээсээ гарч чадахгүй ш дээ. Яагаад гэвэл тэд нарт зориулагдсан тэргэнцэрт нь зориулагдсан зам байхгүй. Бас л хүний гар харах байхгүй юу. Тийм учраас тэд нар бүр гэрийн хорионд орчихож байгаа юм. Тэд нар тэр болгон гараад яваад байж чадахгүй туслах хүн тэр болгон олдохгүй учир нэг талаар мөнгөө авах боломжтой болчихож байгаа .Автобусны мөнгө 400төг өдөрт тэр 400төгрөгөөр өнөөдөр хоолоо яая гэж байгаа хүмүүс тэр 400 төгрөгөө автобусанд заръя гэж бодохгүй аягүй бол хоолоо аваад идээд тэгээд гэрийн хорионд орж байгаа байхгүй юу. Талхаа авч идээд тийм учраас бид нар бас нэг 2 өдөр өлсгөлөн зарлаж байж энэ асуудлыг хүчингүй болгуулсан. Би нөгөө Америкт явж байсан чинь ингэж байгаа юм. Тахир дутуу хүмүүсийн хуралд суусан байхгүй юу. Семинарт тэгсэн чинь тахир дутуу хүмүүс нь яг л жирийн хүмүүс шиг амьдарч байна. Тэр орган гээд ердийн хотод болохоор тэр хот арай илүү хөгжсөн байна л даа.яаж хөгжсөн гэхээр тэр оронд очоод сууж байгаа юм чинь тэр орны түүх мүүхийг ярьж байгаа юм л даа тэгсэн ингэсэн гэж байгаа юм. Бүгдээрээ тахир дутуу хүмүүс хуулийн төсөл боловсруулаад тэгээд засгйин газартаа барьсан гэж байгаа юм. Тэгээд засгийн газар нь зөвшөөрөхгүй болохоор нь бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас хэдэн өдөр өлсгөлөн зарлаж байж шийдвэрлүүлсэн шийдвэрлэхдээ яаж шийдвэрлэсэн гэхээр тэр засгийн газар нь том том компаниуддаа тушаал өгөөд одоо та нар 1 том компанийн чи энэ замын тохижуул энэ компани болохоор бүх худалдааны хэрэгцээтэй юу байдаг юм бүх юмын тохижуул энэ журмаар тэр мужийн хот аягүй хөгжчихсөн байгаа байхгүй юу тэгэхлээр зэрэг тэр хот аягүй хөгжсөн байгаа байхгүй юу тэгэхлээр зэрэг тэр хотын тахир дутуу хүмүүс жирийн хүмүүс шиг амьдарч байгаа юм. Тэргэнцэртэй мөртлөө бүх газраар явах боломжтой сапс хүртэл тоглож байна. Спорт нь илүү хөгжчихсөн хөгжил нь арай илүү байлаа. Яг л диваажин гэсэн үг өөрөө өөрсдийнхөө төлөө тэгж тэмцэж тэмцлийг олж авсан гэж байгаа байхгүй юу. Японд гэхэд хараагүй хүмүүсийн хэрэглэдэг бүх тоног төхөөрөмж ярьдаг. Гадуур явахад гадны замууд таяганд зориулагдсан мөнгөн хүртэл хараагүй хүмүүс тэмтрээд мэдэрч болох тийм мөнгөтэй
Буяндэлгэр -
Хараагүй хүмүүс мөнгө ялгах уу?
Уртнасан -
Мөнгө бол ялгахгүй хэцүү манай Монголд гол бэрхшээл тийм байдаг. Таксины жолооч нар бид нарыг их хулхидаж хуурч явдаг ш дээ. Би танд 10,0 төг өгсөн шүү та надад яг хариулж өгөөрөй танд итгэж байна гээд байхад авчихаад дотор ороод үзүүлэхэд 3000 төг авчихсан байдаг. 900 төг авах ёстой хүмүүс нэг хараагүй хүн тэгсэн гэж байгаа юм. 1000 төгрөг өгөх байсан чинь 10,0 өгчихсөн тэгээд шууд аваад явчихсан байгаа байхгүй юу Мөнгөн тэмдэгтийг бид нарт зориулсан том мэдрэх тэмдэглэлгээ байхгүй. Япон улс аль хэзээний хараагүй хүмүүсийн тэмдэг тэмдэглэгээтэй болчихсон дээр нь бүр шампунь ангижруулагч 2-ыг ялгах тэмдэгтэй үйлдвэрлэдэг Гэж байна ш дээ тэгтэл аймаар хөгжчихсөн байгаа байхгүй юу Ерөнхийдөө бол Япон улс хараагүй хүмүүсийн диваажин гэсэн үг. Өөрсдөө мөнгөө олоод амьдарч чадах юм бол бүх нөхцөл байдал нь хангагдчихсан тийм байдаг юм байлаа. Монголын нөхцөл байдал бол жаахан хэцүү бид өөрсдөө л ингэж мөлхөж өөрсдөө л зүтгэхгүй бол хэцүү чадвартай нэг нь бол зүтгээд амьдарч байгаа юм. Чадваргүй хүмүүс зөндөө байгаа. Хараагүй хүмүүс сонин зардаг ш дээ сонин зарна гудамжинд таг харанхуй хүмүүс тэр яадаг уу гэхээр зарим нэг нь мөнгөө өгнө зарим нэг нь хулхидаад мөнгийн авна. Тэр чинь аргагүйн эрхэнд сонин зарж зогсож байгаа ш дээ. Гудманд гудманд дуулж байна одоо хараагүй хүмүүс арайл гуйлга хийхгүй байна.
Буяндэлгэр -
Биеэ даагаад ажил хийхэд арай дээр байна уу?
Уртнасан -
Биеэ даагаад ажил хийхэд арай л дээр яагаад гэхээр бусад цагаа зохицуулж чадаж байгаа байхгүй юу одоо айлын эмэгтэй хүн чинь гэрийнхээ ажлыг бусад цагт нь хийчихнэ.бас нэг зав гарсан үедээ хүүхдээ цагаа зарцуулчихна. Өөрийнхөө толгойг жаахан цэнэглэчихнэ. Ажилтай үед нь ажлаа хийгээд
Буяндэлгэр -
Яаж цэнэглэх вэ? Яах чи юу яах уу?
Уртнасан -
Одоо би Япон хэлээ дээшлүүлмээр байна. Дахиад Монгол бариа засал сурах гээд байна. Монгол бариа засал өөр л дөө. Монгол бариа засал сурахгүй бол болохгүй яагаад гэвэл Монгол хүмүүстэй харьцаж байгаа учраас одоо би өөрийн гэсэн хэдэн клиентүүдтэй болчихсон массаж хийлгэдэг хүмүүстэй тогтмол дууддаг ерөнхийдөө бол их дууддаг тогтмол цагтаа энд байгаа хараагүй хүмүүсийг гадаадынхан их ойлгодог. Би хэлдэг юм. Би энгийн байгууллага товчоонд ажилласан бол хэзээ ч намайг ажилд авахгүй энэ хараагүй хүмүүс шиг хэцүү л амьдрах байсан байх. Ийм учраас гадаад байгууллага учраас 2,3 байгууллага намайг ажиллуулж байна Гадаад хүмүүс надаар Монгол хэл заалгаж байсан тэд нар надаас асуухдаа хэзээ ч сэтгэлийн эвгүй байдалд оруулж байгаагүй. Монгол хэл заая гэх юм бол за хэдэн цагт хүрээд ирээрэй тэгээд л заалгадаг шууд
Буяндэлгэр -
Харааны бэрхшээлтэй гэдгээ хэлдэг үү?
Уртнасан -
Харааны бэрхшээлтэй гээд зарлал дээр тавьчихсан байгаа юм чинь тэгэнгүүт шууд дуудаад ерөөсөө тийм надаас чи харааны бэрхшээлтэй юм уу гэж асуудаггүй. Сэтгэхүй нь арай л өөр юм байлаа. Арай л өөр Монгол байгууллага бол намайг хэзээ ч тэгж ажиллуулахгүй хэзээч би өөрийнхөө гэр орныг босгож авах тийм хөрөнгө босгож чадахгүй байсан
Буяндэлгэр -
Одоо ямар ямар байгууллагад ажилласан бэ?
Уртнасан -
GCS гээд олон улсын байгууллагад тэнд операторчин орчуулагч хийж байсан. Дараа нь НРА гээд байгууллагад орчуулагч хийж байсан. Тэр хооронд нэлээд олон гадаад хүмүүст би Монгол хэл зааж байсан.
Буяндэлгэр -
Тэр нь Монголд юу хийдэг байгууллага юм дандаа шашиных уу?
Уртнасан -
Нэг нь шашны байгууллага байсан нэг нь зүгээр олон улын байгууллага НРА гээд шашны байгууллагà…
Буяндэлгэр -
Цалин мөнгө нь арай ахиу биз дээ?
Уртнасан -
Ахиу байсан тэр үед дандаа доллараар цалинжуулна. Тэгээд тэд нар чинь яс сүүлийн байгууллага ерөнхийдөө цалингаа өгнө дээр нь өдрийн хоол үнэгүй өгдөг байсан. Тэгэхлээрээ бас давуу талтай. Тэр байгууллагын бүхийл юмыг хийдэг байсан. Хувийн байгууллага орчуулга хийлгэхээс гадна зав цаг гарвал би энэ хүнийг мөнгөө өгөөд хөлсөлж байгаа юм чинь зүгээр суулгахгүй гэсэн тийм ухаантай тийм юм толгойд нь шингэчихсэн байдаг юм билээ. Тийм учраас орчуулгагүй үед би бусдын адил бүх ажил хийнэ ш дээ. Гадуур тогооч байхгүй бол тогоочийн ажил хийнэ.бэлтгэгч юмуу тогоочид нь тусалдагч юмуу угаагч байхгүй индүүдэх ажил хийнэ тийм аймаар яг л би хараатай хүн шиг ажилладаг. Сүүлийн байгууллага асрамжийн байгууллага байсан байхгүй юу. Тэгээд орчуулагчаа хийгээд хажуугаар тогооч хийгээд л гадагшаа гарч юм хум цуглуулах юм байдаг юм. Тэгээд нийгмийн даатгал явах ч юм уу угаагч нар байхгүй бол юмын индүүдэх ч юмуу ер нь бол зүгээр суулгахгүй мөнгөө төлж байгаа өдрийнхөө мөнгө төлж байгаа учраас тэр талаараа хэцүү гэхдээ л намайг ажиллуулж байсан учир би сэтгэл хангалуун байдаг. Нэг талдаа тэгдэг юм байна. Гадны байгууллагууд чинь би мөнгөө өгч байгаа юм чинь энэ хүнийг яаж ч ажиллуулсан ч хамаагүй гэсэн нэг сонин ойлголттой тийм учраас би Монгол ажилчдынхаа төлөө илүү ам дуугардаг байсан. Тэгэхгүй бол болохгүй Монгол ажилчид орчуулагчдаа ирээд хамаг бэрхшээлээ ярьдаг байхгүй юу. Би тэгмээр байна ингэмээр байна гадуур юмны үнэ нэмэгдэж байна цалин нэммээр байна тэр цагаа бодуулмаар байна гээд янз янзын бэрхшээл надаа ирээд хэлнэ. Би нөгөөдөхийн дарга цэрэгт нь хэлнэ. Тэгэхээрээ л чи ерөөсөө мөнгөний хэрүүл хийдэг. Гээд л нэр муутай болчихдог. \инээв\ Мөнгөний хэрүүл би тэгээд ажилчдынхаа эрхийг хамгаалж ажиллахаас аргагүй юм чинь 2 хүнийг холбож өгч байгаа юм чинь тэгээд л жаахан ад үзэгддэг байсан. Жаахан урт түүхээ миний түүх
Буяндэлгэр -
Чиний доор чинь их олон дүү нар байгаа юм байна ш дээ Амьдрал нь хэр байна тэд нарын?
Уртнасан -
Манай дүү нар ерөнхийдөө л 8 төгссөн хүүхдүүд ер нь бол жаахан хэцүү амьдарна. Бүгдээрээ манай аавтай амьдарч байгаа. Аль болохоор надаас ер нь татаас авах гээд л байна ш дээ. Би нэг дүүгээ хэрэгтэй юм болов уу гээд тэр үед мөнгө олдог ч байж дүүгээ жолооны курст суулгаад жолооч болгосон юм байгаа юм. Ерөнхийдөө би ээжийгээ амьд байхад нь нэлээд харж байсан. Гайгуу харж байсан хүний аль зүүдгийг зүүлгэж байлаа. Хүний өмсдөгийг л өмсүүлж байсан. Одоо би арай л сэтгэл гайгуу байдаг юм. Ээжийгээ өнгөрчихсөн юм болохоор, манай дүү нар болохоор хүүхэд гаргаад л нөхөр мөхрөөсөө салах нь салаад ерөнхийдөө бөөгнөрсөн амьдрал
Буяндэлгэр -
Ажил олдохгүй байна уу юм хийх хүсэлгүй байна уу?
Уртнасан -
Зарим нэг нь муу ажил олоод хийж байгаа юм. Яг мэргэжилгүй хүмүүс чинь одоо их хэцүү болчихсон байна. Дээр үед социализмын үед яахав хүмүүсийн нүүр царай гэхгүй чадвараар нь хүмүүсийг авчихдаг байж л дээ одоо бол юм юмын харгалздаг насын харгалздаг гоо сайхан, толгой тархи толгой мэргэжил бүх юмын харгалздаг болчихсон учир нэг нь байв ч нөгөөдөх нь тэнцэхгүй болчихоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ажилгүй хүмүүс миний бодлоор их болоод байгаа юм.
Буяндэлгэр -
Ер нь бүгдээрээ мэргэжилгүй юм байна тиймээ
Уртнасан -
Ерөнхийдөө мэргэжилгүй ганц нэг нь л мэргэжилтэй миний доод талын дүү биеийн тамирын багш бусад нь мэргэжилгүй 8 төгссөн хүүхдүүд би боддог байхгүй юу би тусдаа гарч амьдраагүй байсан бол тэр 10жилд тэр дотуур байраар амьдраагүй бол бас л эд нарын адил болох байсан байх хэрвээ би биеэ даасан учраас арай л гайгуу амьдарч байгаа гэж бодоод байгаа юм. Манай гэр бүл дотроос арай гайгуу нь манай аав одоо энэ хойд эцэг надад их дургүй их атаархдаг байхгүй юу сонин ингэж байгаа юм. Би тэр хайлаастын мухарт өчнөөн олон жил амьдрахад над дээр яаж байна гэж эргэж ирж байгаагүй хэрвээ та нэг тийм юм ав ийм юм ав гэх юм бол машинтайгаа хүрээ л ирдэг.
Буяндэлгэр -
Унаатай юм уу?
Уртнасан -
Унаатай байхгүй юу өөрийнх нь хүүхэд нь айлын байшин хараад байж байх юм бол хичнээн өдөр очоод тэгээд тойроод арай л өөр байдаг байна лээ. Тэгээд намайг ингээд байгаа юм чинь манай доод талын дүүг Солонгос явуулъя гэсэн байхгүй юу тэгсэн тэрийг Солонгос явуулахын тулд нэлээд мөнгө хэрэгтэй дээ тэд нарт чинь тавих юм юу байхав дээ өөрсдөө яая гэж байгаа хүмүүс би нэг гайгуу хашаа байшинтай юм болохоор намайг бүр хашаа байшингаа тавьж явуулсангүй гээд намайг дарамталж байгаа байхгүй юу тэгдэг юм харин жаахан нэг л юм болох юм бол чи тэгсэнгүй ингэсэнгүй гээд л утсаар дарамтлана ш дээ. Намайг тэгээд би бас би ингэдэг байлаа дандаа би ингэж мөнгө олж амьдраа ч уу үгүй ч уу бас миний дүү нар надад эргээд нэмэр болох болов уу гэсний үндсэн дээр бүх дүү нартаа аягүй сайн туслаж байсан. Тэгсэн чинь тэр худлаа юм билээ. Одоо ингээд надад юун туслах мантай өөрөө өөрсдийгөө яая гэж байгаа аль болохоор надаас л авах гээд байна. Харин манай нөхөр сайн тулдаа манай дүү нарыг сайн хардаг байхгүй юу. Тэгээд манай энэ төрсөн аав болохоор аль болох орлогоо нуугаад аль болох надаас л авах сонирхолтой
Буяндэлгэр -
Төрсөн ааваа чи яаж олсон бэ?
Уртнасан -
Төрсөн ааваа би нэлээд хэдэн жил хайсан манай ээж надад хэлж байсан байхгүй юу би жаахан байхдаа аавтайгаа тааралдаж байсан юм. Тэр үед тэр өдөр их уйлж байлаа. Яагаад уйлсан юм жаахан байж бас юм бодож байсан юм байлгүй дээ. Аавтайгаа тааралдчихаад тэгээд л тэрнээс хойш олоод уулзаад амьдарчих юмсан гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд хайгаад манай нөхөр надад их тусалсан хоёулаа зах дээр контейнер ажиллуулдаг гэхээр нь захыг бүр хэдэн өдөр яваад тэгсэн чинь…
Буяндэлгэр -
Хэн гэдэг хүн байсан юм бэ?
Уртнасан -
Цэрэнпил гэдэг хүн тэгээд хайж хайж байгаад нэг өдөр би тэгэхэд жирэмсэн байсан. Тэгээд олсон юм олоод
Буяндэлгэр -
Хаанаас олсон юм зах зээр контейнер ажиллуулж байна уу?
Уртнасан -
Үгүй таньдаг нэг настай хүний сургийн гаргасан тэгээд тэр настай хүн нь тэнд амьдардаг гэж хэлж өгөөд багшийн дээдийн тэнд 1 өрөө байртай гэж тэгээд олчихоод аминдаа баярлаж байгаа юм чинь төрсөн ааваа олсон юм чинь хэдэн сар жил хайж явсан хүн чинь тэгээд олсон чинь жаахан тийм архи уудаг жаахан тоглоом моглоом тоглочихдог жаахан тийм л хүн байна лээ л дээ тэгээд нэг удаа гэрт нь амьдарч байсан би гачууртад ажиллаж байсан учраас байшингаа барьж дуусаагүй юм чинь орох орон байхгүй тэгээд харин нэг өдөр согтуу орж ирээд би ч ядарсан хүн шүү надад битгий гай болоорой гээд тэгээд өөртөө нэг контейнер мантейнер зарна гээд бид нарыг амьдарч байхад тэгсэн чинь тэрүүгээ зарчихаад нуугаад байраа зарчихаад нууж муугаад байхаар нь би жаахан хөндий байдаг юм. Цагаан сар мараар очоод нэг золгочихоод, одоо байгаа нь би ганц хүү нь Америкт байгаа тэгээд л энд тэнд эмнэлэг мэмлэгт хэвтэх болохоор надруу ярьдаг байхгүй юу ярихаас ч өөр арга байхгүй ер нь тэгээд эцгийн хайрыг мэдэхгүй дээ эцгийн хайрыг үзээгүй
Буяндэлгэр -
Хүү нь тэгээд мөнгө төгрөг явуулах уу Аавдаа?
Уртнасан -
Хүү нь явуулдаг юм шиг байгаа юм. Явуулаагүй л гэж хэлнэ намайг их л ядарсан гай болно гэж боддог байх. Тэгээд би төрсөн аавыгаа намайг ер нь яаж амьдардгийг үзэг гэж бодоод гэртээ аваачих гээд хэд хэдэн удаа уриад ирээгүй байхгүй юу. Тэгээд аягүй бол намайг юу гэж бодсон юм гэрт нь очихоор хоосон очиж болохгүй бас нэг хэдэн цаас гарна гэж бодсон юмуу бүү мэд. Би уг нь тэгж бодсон байхгүй юу намайг нэг хэцүү хүн гэнэт гараад ирлээ надад их гай болох нь гэж бодоод байгаа юм шиг тэгээд өөрийнхөө амьдралыг үзүүлий гээд чадаагүй байхгүй юу
Буяндэлгэр -
Одоо хэдий хир насны хүн бэ?
Уртнасан -
55,56 насны хүн.
Буяндэлгэр -
Гайгуу юм юм байш дээ эр хүний 50 хэдэн нас гэдэг чинь ид нас байхгүй юу.
Уртнасан -
Гайгуу ш дээ манай энэ хойд аав ч гэсэн 55 хүрч байгаа.
Буяндэлгэр -
Залуухан улс байна аа ажлын чадвартай.
Уртнасан -
тийм тэгээд ерөнхийдөө бол жаахан хэцүү дээ энэ 2 аав. Манай муу ээж амьд байхдаа хөөрхий минь миний муу охиныг намайг Япон явчихсан хойгуур 1 жил гаруй харж өгсөн байхгүй юу тэгээгүй бол би юунд найдаж явах уу тэгээд охиноо орхиод сайхан мэргэжил эзэмшээд хүрээд ирсэн 2 мэргэжилтэй тулдаа л болж байна.
Буяндэлгэр -
ээж чинь хөөрхий хэдэн онд нас барсан бэ?
Уртнасан -
Ноднин жил хөөрхий бөөрөөр
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.